#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.22.18 2:27 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 283 posts ]  Go to page Previous 16 7 8 9 10 11 Next
Author Message
PostPosted: Oct.27.11 12:45 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2008
Location: Nothins that bad if it feels good
big thnkss Violet hour
waiting for next........

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Oct.31.11 5:07 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны дөрөвдүгээр сарын 15. Бямба гариг
Хайрт Китти минь!
Нэг аюулын дараа бас нэг аюул гараад ирэх юм. Энэ бүхэн хэдийд дуусч амраадаг бол? Ямар нэг золгүй явдал учирч болно гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Орох хаалганы түгжээг шөнөд нь дотроос нь түгжээд, өглөө онгойлгож орхихоо Петер мартжээ. Өөр нэг хаалганы нь цоож эвдэрчихсэн билээ. Үүнээс болж ноён Кралер ажилчидтайгаа байшинд орж чадахгүй болжээ. Тэр хөршийнхөөрөө дамжин гал тогооны цонхыг хагалж ороод хаалга тайлжээ. Ноён Кралер бидний унхиагүй мартамхайд уурсав. Петер гэмшсэндээ огт өөр болов. Ээжийгээ үг хэлэхэд гоморхон нүдэнд нь нулимс гүйлэгнэв. Чухамдаа бол бид бүгдээрээ л буруутай бус уу. Уг нь эрчүүд өдөр бүр түгжээгээ онгойлгосон уу гэдэг байв. Гэтэл урьд шөнө хэн ч асуусангүй мартжээ. Түүнийг би л бага ч гэсэн тайтгаруулж магадгүй юм. Петерт туслах хүсэл надад хэчнээн их байна вэ.
Сүүлийн долоо хоногуудад манай энд болсон явдлуудаас мэдээлэхэд: Моффи мий өвдөж, хөдлөх ч үгүй шүлсээ цувуулан хэвтэв. Мийп түүнийг авчуурт боон, хоолны цүнхэнд хийж, малын эмчид аваачив. Эмч дотор нь өвдсөн байна гээд эм өгчээ. Эмээ ууснаас хойш Моффи гэрийн бараа харахаа болин, үргэлж л энд тэнд хань ижлээ эрэн давхих боллоо.
Агуулахын цонхыг шөнө бүр онгорхой үлдээдэг тул Петер бид хоёр оройжингоо тэнд суух болов. Коофуйс гуай жаахан тосон будаг олж тус болсноор жорлон хуучин хэвэндээ орлоо. Эвдэрсэн крантыг авч шинийг хийв. Энэ сард бидэнд наймхан ширхэг хүнсний карт олджээ. Маатан чихэр бидэнд шинэ амттан болов. Аз хаяхад шилэнд хэдхэн ширхэг өргөст хэмх үлджээ. Ногоо бүүр тасрав. Үдийн хоол маань хуурамч цуу төдийхөнтэй дан ганц төмснөөс хэтрэхгүй болов.
Хэчнээн ч их бөмбөгдөнө вэ дээ. Ден Хааг гэдэг газар хотын зөвлөлийн байшин дээр бөмбөг унаж, маш их баримт бичиг устсан гэнэ. Бүх Холландчууд шинэ паспорттой болох юм байх. За, өнөөдөр ингээд дуусах шив дээ!
Анне



Top
   
PostPosted: Oct.31.11 5:08 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны дөрөвдүгээр сарын 16. Ням гаригийн өглөөний арван нэгэн цаг
Хайрт Китти минь!
Өчигдрийг чи хэзээ ч мартах ёсгүй. Яагаад гэвэл тэр бол миний бүх насанд ганц л тохиолдох өдөр минь байсан. Охидын хувьд амьдралдаа анх удаа таалагдсан хөвгүүндээ үнсүүлэх нь утга учиргүй гэж үү? Баруун хацрыг минь нэг удаа ноён Брам, гарыг минь ноён Валкер үнссэнийг үнсэлт гэхгүй бизээ.
Анх удаагаа санамсаргүй түүнд хэрхэн үнсүүлснийг минь чи сонс л доо. Би өчигдөр орой найман цагт Петертэй буйдан дээр нь зэрэгцэн сууж байлаа. Тэр минь урьдынх шигээ хүзүүгээр тэврэн суув. Намайг “Чи жаахан цаашлахгүй юу. Миний толгой хайрцагт тулаад байна.” гэхэд Петер буйдангийн хашлага хүртэл цаашлав. Намайг гараа суган доогуур оруулан ойртвол тэр мөрөөр минь чанга тэврэв. Бид уг нь бүшгүйдээ л шахцалдан суудаг л даа. Гэхдээ өчигдрийнх шиг тэгэж шахцалдан сууж байсангүй. Түүнийг цээжийг минь өөр рүүгээ татахад зүрх минь урьд өмнө байгаагүйгээр цохилсон атлаа нэг л таатай байв. Мөрөө дэрлүүлэн, миний толгойг толгойгоороо түшин суугаа нь ч Петерт холдоод байх шиг байв. Би түүнийг налахаа больж биеэ тэгшлээд таван минут хэртэй сууж байтал Петер гэнэт толгойг минь хоёр гараараа барин, өөр рүүгээ татав. Хэчнээн сайхан байсан гээч. Тэрхэн мөчийн жаргалыг үгээр дүрсэлж чадахгүй нь. Петер миний хацар, гарыг эв дүйгүйхэн илж, мушгиран унжсан үсээр минь хэсэг зуур оролдоход бидний толгой өөрийн эрхгүй ойртоцгоов. Китти минь , тэрхэн үед бүхэл биеэр минь түгсэн сэрлийг би чамдаа бичиж чадахгүй нь. Би мөн ч их аз жаргалтай байсан. Петерийг ч бас тийм байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Найм хагасын хэрд бид суудлаасаа босов. Петер пүүсний байшин дотуур явж эргэхэд нь чимээ гаргахгүй байх гэж биений тамирынхаа шаахайг өмсөв. Би зогссоор л байв. Харин намайг гарч буух гэж огцомхон баруун тийшээ эргэхэд...би бас сайн санахгүй байна...Петер хацраас минь зүүнтэйгүүр, чихэн дээр унасан үсийг минь үнсэв. Би эргэж харалгүй доошоо гүйв. Би одоо өнөө оройг хүлээж ядан сууна.
Анне



Top
   
PostPosted: Nov.01.11 10:31 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны дөрөвдүгээр сарын 17. Даваа гариг
Хайрт Китти минь!
Аав, ээж маань арван тав хүрэхтэй үгүйтэй охиноо хүний арван долоо хүрсэн хөвгүүнтэй нэг буйдан дээр тэврэлдэн сууж үнсүүлэхийг зөвшөөрнө гэж чи бодож байна уу? Би л лав тэднийг зөвшөөрнө гэж бодохгүй байна. Гэхдээ би өөрөө өөрийгөө мэдэх болсон шүү дээ. Түүний гарыг дэрлэн, элдвийг бодлогошрон хэвтэх шиг сайхан юм, хацрыг нь өөрийнхөө хацарт хүрэхийг мэдрэх шиг сэтгэл догдлуулсан юм, хэн нэгэн хүн намайг хүлээж байх шиг сайхан юм үгүй бус уу!
Гэхдээ, гэхдээ гэдэг үг заавал байх ёстой. Петер энэ явдлыг ингээд л больчих юм биш байгаа? Би түүний өгсөн амлалтыг мартахгүй. Гэхдээ тэр ямар ч гэсэн...эр хүн шүү дээ. Ийм харьцаа надад арай эртдэж буйг, арван тав хүрэв үү үгүй юү бусад хүний санаанд оромгүй ийм бие даасан байдалтай байгаагаа би сайн мэдэж байна. Би Маргот эгчийгээ дурлал хайр юм уу гэрлэх суух тухайгаа ярилцалгүйгээр хэн нэгэн хөвгүүнд хэзээ ч ингэж үнсүүлэхгүй гэдгийг баттай мэднэ. Петер бид хоёрт тэр тухай бодсон юм алга. Ээж ч гэсэн ааваас өмнө өөр хүнтэй ойртоогүй нь лав. Петерийн гарыг дэрлэн, зүрхээ цээжинд нь наан, толгойгоо нийлүүлээд суудгийг минь миний найз охид мэдвэл юу гэх бол?
Пөөх Анне, ямар ичдэггүй юм бэ гэнэ байх даа. Үгүй, энэ үнэндээ надад тийм ч ичмээр санагдахгүй байна. Бид чинь энэ дэлхий ертөнцөөс таслагдчихаад сүүлийн үед бүүр ч айх зовохын туйлыг үзэн суунам. Ийм үед яахаараа бид чинь бие биедээ тэмүүлж байгаа хэр нь хөндий дөлж суух юм бэ? Яачихлаа гэж нас биеэнд хүртлээ хүлээх хэрэгтэй юм бэ? Яагаад ийм олон юм бодох хэрэгтэй болов оо? Өөрөө өөрийгөө залж жолоодох нь миний үүрэг. Петер надад хэзээ ч зовлон шаналал авчрахгүй. Зүрх сэтгэлийнхээ хэлж байгаа, бид хоёрыг аз жаргалтай болгох бүхнийг би яагаад хийж болдоггүй билээ? Китти минь, чи минийхээ үл ялиг эргэлзэж буйг анзаарсан шиг байна. Энэ нь сэтгэлтэйгээ марган буй, хүндтэй юмны маань нэг нь шүү дээ. Аавд намайг долоон булчирхайгаа тоочих ёстой гэж бодож байна уу? Бидний энэ нууцыг гурав дахь этгээд сонссон байх ёстой гэж бодож байна уу? Хэт нялуун зангаа хаясан нь дээр шүү. Чингэснээр сэтгэл минь тайван явах бус уу?
Тийм ээ, би түүнтэй маш их зүйлийг ярихыг хүснэм. Зөвхөн л амраглан сууна гэдэг утгагүй хэрэг. Түүнтэйгээ бүхний тухай илэн далангүй ярилцахад маш их итгэл хэрэгтэй. Гэхдээ ийм итгэлтэй болох гэсэн ухамсар л биднийг хагацашгүй болгох биз!
Анне



Top
   
PostPosted: Nov.01.11 10:31 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны дөрөвдүгээр сарын 18. Мягмар гариг
Хайрт Китти минь!
Манайхан бүгд тайван, энх тунх байна. Аав саявтархан Орос, Итали бас өрнөдийн орнуудад тавдугаар сарын хорьдын өмнө томоохон давшилт болох гэнэ гэв. Ингэж удах тусам чөлөөлөгдөх горьдлого маань тасрах юм. Наанадаж арав хоног хойшлуулсны хойно Петер бид хоёр жинхэнэ ёсоор ярилцлаа. Би түүнд ичиж зоволгүй бодож санаснаа хүүрнэн, охид бидний хамаг л нууцыг тоочив. Тэгээд тэр оройг уруулд маань маш их ойрхон үнсэлтээр төгсгөв. Түүн шиг сайхан мэдрэмж үгүй биз ээ.
Би таалагдсан бүхнээ доогуур нь зурчихсан номоо дээш авч гаран аятай сайхан гэсэн бүхний нь амтархан уншицгааж болох шүү дээ. Юм л бол гараа дэрлэн хэвтэцгээх нь онцгүй санагдах юм. Петерийг миний хийх дуртай зүйлд бас дуртай байгаасай гэж бодох болов.
Бид мөнхөд ээлжлэн солигддог дөрвөн улирлын нэг өвлийн дараа сайхан хавартай золгов. Дөрөвдүгээр сар хэт хүйтэн, халууны аль нь ч үгүй сэрүүвтэр, үе үе шиврээ бороотой сайхан байлаа. Бидний өнөөх туулайн бөөр мод ногоорч, гөлөглөсөн харагдана. Элли маань хагас сайн өдөр биднийг маш их баярлуулав. Тэр гурван баглаа хэлгий цэцэг авчрахдаа надад бяцхан цэнхэр цэцэг өгөв. Китти, алгебраа давтах минь, баяртай.
Анне


Top
   
PostPosted: Nov.01.11 10:33 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны дөрөвдүгээр сарын 19. Лхагва гариг
Хайрт Китти минь!
Lieve Schat!
(Энэ нь Дорит Крейсер, Ида Вюст, Харольд Паульсон нарын тоглосон нэг киноны нэр юм шүү!)
Нээлттэй цонхон дээр, байгалийн сайхнаар нүдээ хужирлан, шувуудын жиргээнийг сонсож, хацраа наранд ээн, сэтгэлтэй хөвгүүнээ тэвэрч, анир чимээгүй шахцалдан суухаас илүү сайхан юм байдаг болов уу. Нам гүм, таг чиг, амар тайван байх нь юутай сайхан бэ. За тэгээд энэ таатай байдлыг маань Муши муужгай саатуулаагүй бол хэчнээн гоё вэ!
Анне



Top
   
PostPosted: Nov.01.11 10:33 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны дөрөвдүгээр сарын 21. Баасан гариг
Хайрт Китти минь!
Өчигдөр их үдийн үед хоолой өвдөхөөр нь орондоо хэвтэв. Хэвтсээр уйдаад байтал, ашгүй өнөөдөр халуураагүй байлаа. Тэгэхээр нь боссон минь энэ. Өнөөдөр эрхэмсэг хатан хааны угсаа залгамжлах гүнж Йоркийн Элизабет 18 нас хүрч гэнэ. Хааны удмынхны заншлаар бол гүнж насанд хүрээгүй гэж ВВС мэдээлэв. Тийм үзэсгэлэн төгс гүнж хэн гэгч ханхүүтэй гэрлэх бол? Лав тохирох хунтайж олдохгүй биз гэсэн бодол төрлөө. Түүний эгч Маргарет Розе гүнж Бельгийн хунтайж Будевияатай гэрлэх байх, тийм үү?
Энэ хоргодох байранд нэг золгүй явдал арай гэж гайгүй болоход дараагийнх нь зөрөөд ирэх юм. Гаднах хаалгыг дөнгөж бөхөлж дуусмагц, дахиад л агуулахын ачилчны гэгч хэрэг гараад ирэв. Тэр ажилчин төмсний гурил хулгайлчихаад буруугаа Эллид чихэх гэжээ. Бидний дургүй хүрснийг хэлэх юм биш. Элли ч уурласан гэдэг жигтэйхэн.
Бичсэн зохиолыг минь хэвлэх эсэхийг ямар нэгэн сэтгүүлээс асуулгамаар байна. Мэдээж нууц нэрээр шүү дээ. Хонгор минь дараа болтол баяртай!
Анне



Top
   
PostPosted: Nov.01.11 10:34 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны дөрөвдүгээр сарын 25. Мягмар гариг
Хайрт Китти минь!
Хулгайч орсноос хойш бид Даан гуайн саналаар олон янзын болгоомжилсон дэг журмыг мөрдөх болсон нь таалагдаагүйгээс Дуссел арав хоног хэртэй түүнтэй ер дуугарсангүй. Тэр дүрэм журмаар Даан гуай өөрийг нь л гадуурхаж хавчиж байна гэж эмч гуай ойлгожээ.
Дуссел эмч нэг өдөр надад “Эндэх бүх юм эмх замбараагаа алдлаа. Аавтай чинь нэг ярихаас” гэв. Дуссел хагас сайн өдрийн үдээс хойш бүтэн сайн өдрийг дуустал доор байдаг эзний конторт суугаад байх шаардлагагүй атлаа зөрөөд байв. Түүнийг үгэнд орохгүй юм гэж Даан гуайг уурлахаар нь аав ярилцахаар доош буулаа. Мэдээж тэр өнөөх л үглэдгээрээ үглэжээ. Харин энэ удаад Дуссел аавтай зөрсөнгүй. Дусселийн үг даадаггүйг мэддэг аав түүнтэй аль болохоор хааяа л ярилцахыг бодно.
Би “Газар дэлхийг нээгч Блурри” гэдэг аятайхан өгүүллэг бичив. Тэр маань миний гурван сонсогчдод овоо таалагдсан гэж байгаа. Би нэлээд хүндхэн хатгалгаатай ханиад хүрчихлээ. Тэр нь Маргот, аав, ээж гуравт ч халдав. Петер л битгий авчихаасай. Тэр надтай үнсэлцэхийг хүсч байгаа даа. Намайг тэр “Элдорадо” гэж дуудах болсон. Ямар ч л гэсэн Петер надад хайртай юм шиг!
Анне


Top
   
PostPosted: Nov.01.11 10:51 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны дөрөвдүгээр сарын 27. Пүрэв гариг
Хайрт Китти минь!
Өнөө өглөө Даан эзэгтэйн тэнгэр бүрхжээ. Дусал эм, ширхэг ч үрэлгүй боллоо гээд ханиадыг баахан харааснаа нар ч гардаггүй, давшилт ч эхэлдэггүй, адаглаад цонхоор ч юм харагдахгүй юм гэж бухимдав. Аль юманд уурладаг юм бэ гэж бидний хөхрөхөд эзэгтэй нээрээ ч тийм дээ гээд даган инээлээ.
Би одоо Гөттингений их сургуулийн нэг профессорын бичсэн “Тавдугаар Карл” хааны тухай уншиж байна. Тэр эл номыг дөчин жил бичжээ. Би тавьхан хуудсыг таван өдөр уншив. Түүнээс хэтрэхгүй байна. Гэтэл энэ ном 598 хуудастай юм. Энэ зузаан номыг хэчнээн өдөр унших нь вэ чи бод л доо. Дараа нь бүр дэд дэвтрийг нь унших санаатай! Гэхдээ маш сонирхолтой ном юм!
Жирийн нэг сурагч охин миний оролдож байгаа зүйлүүд ирээдүйд хийх ажилдаа бэлтгэж байгаа хэрэг юм. Нельсоны “Сүүлчийн тулалдаан” гэдэг жүжгийг холландаас англи руу орчуулж дуусаад дараа нь 1700-1721 онд болсон хойд зүгийн дайн, их Петр, арван хоёр дугаар Карл, аугаа их Аугуст, Леспинскийн Станислав, Мацеппа, Бранденбург, Поммерийнхны хөвгүүд, тэдний удмынхан, Дани түүний холбогдолтой он дарааллын бичгийг бүхэлд нь барьж авсан. Бас Бразил дээр тогтож, тамхи, кофены илүүдэл, Рио-Де-Жанейрогийн бүтэн хагас сая оршин суугч, Сан-Паула болон Пернамбук, Амазонк мөрний сав газрын ард түмний тухай уншихаа ч мартсангүй! Тэндэх нутгийн негр, мулатуудын тэн хагасаас илүү нь бичиг үсэггүйн дээр үе үе халуун томуу хижигт нэрвэгддэг тухай уншив. Мөн жаахан зав гарахаар нь өвгөн Ян, Людвигийн Вильхелм, Казмирын Эрнст, Казмир нэгдүгээрийн Хайнрих гээд л бяцхан Маргарет Францискаг хүртэлх үе залгамжилсан удмыг судлав. Би арван хоёр цагт агуулахад хичээлээ үргэлжлүүлэн хийлээ. Тэгэхдээ бүр сүм хийдийн түүх үзсээр нэг цаг болгов. Тэгээд л хоёр цагт хөөрхий жаал ажилдаа орох нь тэр дээ. Энэ удаад навтагар хамартай сармагчингийн тухай унших гэж байна. Дараа нь Ноа, Сем, Хаам, Жапет зэрэг архадуудын гэрээслэл, тавдугаар Карлын намтар зэргээс уншина. Мөн Петертэй хамт Такерийн “Хурандаа” зохиолыг англиар уншина. Франц үсгийн дуудлагыг чагнаад Миссиппи, Миссурийг харьцуулан үзнэ. За өнөөдрийн хувьд болох шив дээ, баяртай.
Анне



Top
   
PostPosted: Nov.01.11 12:57 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2008
Location: Nothins that bad if it feels good
mash ih bayrlaa....

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Nov.02.11 4:33 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны дөрөвдүгээр сарын 28. Баасан гариг
Хайрт Китти минь!
Петер Весселийг зүүдэлснээ би ер мартаж чадахгүй байна. Түүнийг бодох бүрд, өнөөдөр ч гэсэн тэр, хацрыг нь хацарт минь хүрэхэд мэдэрсэн тэр гайхамшигт сэрэл санагдсаар байна. Гэтэл Дааны Петертэй хамт суухад яг тэрэн шиг тийм хүчтэй таашаал төрөхгүй юм. Харин өчигдөр Петертэй бас л буйдан дээр шахцалдан суухад нэг тиймэрхүү сэрэл мэдрэгдсэн шүү. Тэрхэн мөчид л хуучин Аннегийн оронд сэтгэл чанга, цэнгэл жаргалд дуртай, хайр дурлалыг мөрөөдсөн хоёр дахь Анне бий болчихсон мэт болов. Түүнд шахан суусан бөгөөд өөрийн минь сэтгэл үлэмж хөдлөхөд нулимс өөрийн эрхгүй хацрыг минь даган бөмбөрч, түүний хувцас дээр дусав. Үүнийг Петер ажиглаа болов уу? Петерийн сэтгэл минийх шиг хөдлөө болов уу? Тэг нэг ч үг дуугарсангүй. Петер өмнөө хоёр Анне байгааг мэдээд байгаа юм болов уу? Таамаглах аргагүй хэчнээ олон асуулт гарна вэ?
Найм хагас болоход би босоод бид хоёрын ямагт салан оддог цонхон дээр очив. Биеэ чичирч байгааг үзвэл би хоёр дахь Анне хэвээрээ байв. Петерийг над дээр ирэхэд би хүзүүдэн авч зүүн хацрыг нь үнсэв. Тэгээд баруун хацрыг нь үнсэх гэтэл миний уруул түүнийхэд хүрэв. Бид хоёр гэнэт тэврэлдээд хэзээ ч болихгүй гэсэн шиг дахин дахин үнсэлцлээ. Петер хайр энхрийллийг үнэхээр их үгүйлж явжээ. Урьд өмнө нь охид, хөвгүүдийн алинтай нь ч үерхдэггүй байсан тэр анх удаагаа үерхэл нөхөрлөлийн ид шидийг үзэж, түүнд өөрийгөө бүр мөсөн тушаажээ. Ийн бид хоёр бие биесээ оллоо. Хэдийгээр үерхэл нөхөрлөл минь улам батажсан ч “Петер шиг хүсэж мөрөөдөн, шаналж, хайлан уярч, хөл алдах чинь зөв үү? Охид ийм байж болох уу?” гэсэн асуулт намайг шаналгахад “Би чинь ингэхийг л мөрөөдөж байсан шүү дээ. Удтал ганцаардсан би сэтгэл тайтгаран, баяр баясгалантай байгаа юм биш үү” гэж хариулах болов. Бид хоёр өглөө, өдөр, орой болгон юм л бол уулзаж, тэр бүрдээ хязгааргүй их аз жаргалд автана. Тэр үед л бид зөвхөн бие биесийнхээ эрхшээлд ормуй. Орой бүр сүүлчийн удаа үнсэлцсэний эцэст түүнийг дахин харалгүй гав ганцаар харанхуйд баймаар санагдан зугтахын хүслэнд автана! Арван дөрвөн гишгүүр доош буухаас би өөр хаачих билээ дээ? Гэрэл гэгээн дунд ярьж хөөрөн, инээж хөхрөн, томчуудын асууж шалгаахад бас хариулж, сэжиг авахуулахгүй байх хэрэгтэй байдаг. Гэхдээ өчигдөр үдшийнх шиг явдлыг ор тас мартъя ч гэсэн зүрх минь хүсэхгүй биз. Петер миний бодож байснаас огт өөрөөр сэтгэлийг минь өөртөө татчихлаа. Хонгор Петер минь, чи намайгаа яачих нь энэ вэ? Надаас юу хүсээд байгаа юм бэ? Би одоо хаачдаг билээ? Одоо л би хайр дурлал гэгчийг биеэр амсан байж Эллийн юунд эргэлзэн байсныг ойлгогчоо болж байна. Би одоо том болчихсон байсан бол Петерийг надтай сууя гэвэл юугаа хэлдэг байна? Анне минь, шударга л байж үзээрэй! Түүнтэй сууж ч чадахгүй, бас мартаж ч чадахгүй! Учир нь Петер миний мөрөөдлийн зан төрхтэй залуу биш! Тэр дэндүү хүүхдээрээ, бас оюун бодлоороо бол надаас ч балчир юм шиг санагддаг юм. Тэр зөвхөн өөртөө амар тайван байхыг л боддог номхон дөлгөөн зантай хөвгүүн.
Ингэхэд би чинь үнэхээр арван дөрөвтэй гэж үү? Өнөө л гэнэн хонгор сурагч охин хэвээрээ байна гэж үү? Аливаа юманд үнэхээр дадлага туршлагагүйтэж байна гэж үү? Үгүй, би гэдэг хүн үеийнхнийгээ бодвол нэлээд юм уншиж хэрсүүжжээ. Үе тэнгийнхнийхээ хэний нь ч мэдэхгүй юмны зах зухыг гадарлах болжээ. Тэгээд ч юу юуны тухандгүй цаг зуурын хүсэлдээ хөтлөгдчихөөд, хожим нь өөр хөвгүүнтэй хэрхэн харьцах бол гэхээс айх боллоо. Ухаан бодол, зүрх сэтгэлийн зөрчил шиг хэцүү юм үгүй дэг. Аль аль нь өөр өөрийнхөө цаг үеэр ярих болно. Харин би цагийг зөв сонгосон гэдгээ л баттай ойлгож байна.
Анне



Top
   
PostPosted: Nov.02.11 4:58 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны тавдугаар сарын 2. Мягмар гариг
Хайрт Китти минь!
Хагас сайн өдрийн орой би өөрсдийнхөө тухай аавд хэлбэл ямар вэ гэж Петерээс асуувал тэр хэсэг эргэлзсэнээ хэлсэн нь дээр гэсэн. Тэгэхэд нь би Петерийн сэтгэл юутай ариухан, цайлган юм бэ? гэж баярлав. Доош бууж ирмэгцээ аавд “Ааваа та Петер бид хоёр хамт байхдаа хоорондоо метрийн зайтай суудаггүй гэдгийг ойлгосон байлгүй. Бид хоёр дотно болсныг буруу гэж боддоггүй биз дээ?” гэвэл тэр бага зэрэг бодлогоширсноо:
-Үгүй Анне! Муу нь ч юу байхав. Харин хөл хориотой энэ оромжинд болгоомжтой л байх хэрэгтэй шүү гэв.
Бүтэн сайн өдрийн өглөө аав намайг дуудаад:
-Анне, аав нь хэлснийг чинь нэлээд бодлоо. /Энэ хооронд би аав цааш юу гэх бол гэхээс маш их айж байлаа./ Энэ бүгэвчинд ер нь ингэж байж болохгүй! Би та хоёрыг энгийн үерхэж байгаа гэж боддог байлаа. Петер тэгээд чамд сэтгэлтэй болчихоо юу? гэхэд нь
-Тэр талаар бодоогүй гэв.
-За тийм байж, Анне минь. Та хоёрыг би сайн ойлгож байгааг минь чи мэднэ. Тэгэхдээ түүнд нэг их нүүр өгч, өдөж сөдөлгүй хөндийхөн л байхыг бодоорой. Дээшээ битгий үргэлж гүйгээд бай. Эрчүүд тиймэрхүү юманд үргэлж л түрэмгий байдаг улс шүү. Тийм нөхцөлд эмэгтэй хүн биеэ барьж чаддаг байх хэрэгтэй. Харин эрх чөлөөтэй байхад бол өөр хэрэг. Тэнд бол чи арай ондоо олон хөвгүүд охидтой үерхэж, спортоор хичээллэнэ. Энд бол ингэж байнга хамтдаа байвал нэг л өдөр бие биесээсээ уйдаж хэцүүдэхэд хүрнэ. Та нар үргэлж л хамт байх болжээ. Миний охин сайн бодоорой. Болгоомжтой байгаарай.
-Ааваа, би яах ч үгүй. Тэгээд ч Петер чинь төлөв даруу сайн хөвгүүн шүү дээ!
-Тиймээ гэхдээ л түүний зан ааш сайн төлөвшөөгүй байгаа. Сайн болоход ч муу болоход ч амархан даа. Яахав дүн нуруугий нь харвал гайгүй юм шиг санагддаг юм.
Ийнхүү аав бид хоёр нэлээд ярилцсаны эцэст аав түүнтэй ярилцахаар боллоо. Бүтэн сайн өдрийн үдэд Петер надтай хамт сууж байснаа:
-Анне, чи аавтайгаа ярьсан уу? гэдэг байна. Би тэгэхэд нь:
-Ярьсаан. Түүнийгээ л чамд хэлэх гэж байна. Аав бидний тухай нэг их муу юм бодоогүй. Харин биднийг салахдаа нэг их сүйд майд болдоггүй байх гэж боддог гэсэн гэвэл Петер “Бид хоёр муудалцахгүй гэж тохиролцсон шүү дээ. Би хэлсэн үгэндээ эзэн болно” гэв.
-Би ч бас адилхан. Харин аав биднийг жирийн үерхэж байгаа гэж боддог гэсэн. Тийм байж болно гэж чи бодож байна уу?
-Тэгэлгүй яах вэ, харин чи?
-Тиймээ би чамд итгэдэгээ аавд хэлсэн. Петер минь, би аавдаа итгэдэг шигээ л чамд итгэдэг шүү. Чамайг итгэлийг минь хөсөрдүүлэхгүй гэж би боддог. Тийм үү?
-Хөсөрдүүлэхгүй ээ гэж хэлэхдээ Петерийн царай нь ичсэндээ улайчихлаа. Тэгэхэд нь би:
-Би чамайг сайхан сэтгэлтэй, тийм ч учраас их юманд хүрэх хүн гэж боддог гэв. Бид хоёр ийн элдвийг ярилцав. Би жаахан байж байгаад “Чамайг эндээс гармагцаа л намайг тоохоо болих байх гэж бодох юм” гэхэд Петер их л уурлаж:
-Анне, яасан ч тэгэхгүй. Намайг тэгнэ гэж битгий бодоорой! гэлээ. Тэгтэл ч намайг манайхан дуудав. Дараа нь нэг дэх өдөр Петер аавтай уулзсан гээд:
-Аав чинь энгийн үерхэл заримдаа хайр сэтгэл болон хувирдаг гэж боддог юм байна. Тэгэхэд нь би аавд чинь санаа зоволтгүй, бидэнд итгээд л орхи гэсэн гэв.
Аав намайг дээшээ цөөхөн гарч бай гээд байна. Би харин үүнийг яагаад ч зөвшөөрөхгүй. Петерийг л гэж гүйгээд байгаа юм биш, түүнд итгэж болно гэв. Үнэндээ би Петерт итгэдэг. Итгэдэгээ ч батлахыг хүсдэг. Би аав ээжийн үгэнд ороод итгэл алдаж чадахгүй. Үгүй, би дээшээ очдогоороо очих л болно.
Энэ хооронд Дуссел гуайн элдвийн жүжиг ашгүй төгсөв. Тэр хагас сайн өдрийн орой холландаар цэврээс цэвэрхэн гэгч нь уучлалт гуйв. Даан гуай ч юм бодсон шинжгүй сайхан аашилсан. Харин Дуссел эмч бүхэл өдөржингөө тэр байдлаараа сайхан загнав. Төрсөн өдөр нь өнгөрсөн бүтэнд нам гүм өнгөрлөө. Түүнд манайхан 1919 онд дарсан ганц шил дарс, Даан гуайнхан бас нэг шил Пикасили дарс, боодол сахлын хутга, ноёр Кралер чанамал нимбэг, Мийп ном, Элли цэцгийн сав бэлэглэлээ. Тэр өөрөө бидэнд нэг нэг өндөг өгсөн.
Анне



Last edited by Violet hour on Nov.15.11 3:16 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.02.11 5:13 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны тавдугаар сарын 3. Лхагва гариг
Хайрт Китти минь!
Долоо хоногийн сониноос гэвэл улс төрийн яриа түр намжив. Яриад байхаар ч гойд юм болсонгүй. Өнөөх л давшилт, чөлөөлөлт нь хэзээ вэ гэж хүлээж байна.
Ингэхэд Моффигоо алдсанаа чамд хэлсэн билүү? Өнгөрсөн дөрөв дэх өдрөөс хойш сураг чимээгүй алга болсон доо. Бодвол тэр золиг муурын диваажингийн оронд очиж, нэг махассан айлын тогоог тосолсон биз. Арьс нь одоо лав нэг айлын хүүхдийн малгай болчихсон байхыг байг гэх газаргүй шүү дээ. Петер тун ч гунигтай байна.
Өнгөрсөн хагас сайн өдрөөс эхлэн бид хөнгөн цайгаа арван нэг хагасаас уух болсон. Өглөө идсэн бяцхан дийз агшаамлаар үдийн хоолыг аргацааж байна. Ногоо гэж нүдний гэм болсон. Манайхан жаахан ялзарч муудсан байцаанаас өөр ногоо гэхээр юмгүй боллоо. Бууцай, буурцагны нухаш ч үгүй болоод байдаг. Төмс ч бас ялзарчээ. Хачин юм болж байгаа биз!
Хоёр сар хэртэй тавгүйдэцгээв. Харин өнгөрсөн хагас сайн өдрөөс жаал гайгүй болж эхэллээ шүү. Мундахгүй гай үүссэн ч заяа минь хаячихаагүйд баярланам.
Ингэж хорионд суухдаа хааяа сэтгэл хямрахдаа өөрөө өөрөөсөө элдвийг асуухад хүрдгийг чи ойлгоно биз. Яах гэж энэ муухай дайныг хийдэг юм бэ? Хүмүүс яагаад эв найртай амьдарч чадахгүй болчихдог билээ? Яах гэж хүний хийж бүтээснийг эвдлэн сүйтгэдэг юм бэ? Өдөржин ажил хийгээд голоо зогоох гэсэн ядууст сохор зоос ч олдохгүй байхад яахаараа дайнд өдөртөө хэдэн арван саяар нь үрнэ вэ? Дэлхийн зарим газар нь хоол хүнс нь илүүдээд ялзарч муудаж байхад яагаад энд хүмүүс өлсөж, харангадаж байдаг байна? Хүн яахаараа ингэж тэнэглэдэг юм бэ? Дайн гэгч энэхүү тэнэглэлийн хөлд би нэг биш удаа золиослогдон хохирч байна. Гэхдээ хэзээ ч цөхрөнгөө барахгүй. Энд нуугдан бүгж байгаагаа ч миний зоригийг чангалж хатуужуулах нэгэн адал явдалд тооцно. Би бусад эгэл жирийн охидоос өөрөөр амьдарч, хожим нь гал тогоо, аяга шанагаар оролдсон гэрийн эзэгтэй болохгүй гэж хатуу шийдсэн. Өсч өндийж яваа хүүхдэд байдаг нуугдмал авьяас чадвар надад байгаа гэж итгэдэг. Оюун ухаан минь бас бүрэлдэж байгаа болохоор амьдралд тохиолдох хүнд сорилт надад ухаан суухад нэмэр болж байгаа бизээ. Ямар ч гэсэн энд хүнд хэцүү байна гээд өдөржин гомдоллон сууна гэж үгүй. Удахгүй дайн дуусаж, би чөлөөлөгдөж, эрх чөлөөт амьдралдаа эргэн орно гэдгийн мэдэж байгаа болохоор юундаа гутрах билээ!
Анне



Last edited by Violet hour on Nov.15.11 3:17 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.02.11 5:28 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны тавдугаар сарын 5. Баасан гариг
Хайрт Китти минь!
Аав маань надад сэтгэл дундуур байх болов. Тэр бүтэн сайн өдрийнхөө ярианаас хойш намайг орой бүр дээшээ гүйхээ болино гэж боджээ. Аав нялуурахад дургүй гэнэ. Би бол энэ үгийг сонсмооргүй байна. Тэгээд энэ тухай аавтай нэг ярихаар шийдэв. Бас Маргот маань ч надад сайн зөвлөгөө өглөө. Юу гэхийг минь сонс л доо!
“Ааваа! Намайг ямар бодолтой байгааг мэдэх гэж байгаа байх гэж бодоод би танд хэдэн юм хэлэхээр шийдлээ. Та миний үерхлийг ингэсхийгээд больчих байх гэж найдаж байх шиг байна. Та охиноо жаахан үеийнхтэй нь яг адилхан байлгах гээд байх юм. Энэ тань л буруу юм шиг санагдах юм! 1942 оны зургадугаар сард би энд ирснээс хойш нэлээн юм үзэж өнгөрөөлөө шүү дээ. Та намайг үеийн найзуудаа үгүйлэн уйдахдаа бараг орой бүр дэрээ нэвтэртэл уйлдаг байсныг минь мэдвэл миний дээшээ гүйгээд байгаагийн учрыг ойлгоно. Ээж юмуу эсвэл өөр хэн нэгний түшиг тулгуургүйгээр хөл дээрээ зогсож чадахгүй болтлоо энд уйтгарлаж байлаа шүү дээ. Ингэж одоогийнх шигээ өөртөө итгэлтэй болж, би гэдгээ мэдрэх хүртэл хэчнээн их нулимс, хэчнээн их тэвчээр гаргасан гэж санана. Та намайг ингэж байсан гэж үү хэмээн шоолж, эсвэл гайхаж магадгүй. Тэглээ гээд би өөрчлөгдөхгүй. Би өөрийгөө мэдэхтэйгээ болсноо, та нарт ямар ч дараа болохооргүй бие даасан хүн гэдгээ улам улам мэдрэх боллоо. Бас ямар нэг зүйл нуугаад байна уу гэсэн бодлыг танд төрүүлэхгүй гэсэндээ танд л гэж энэ бүхнийг тоочиж байна. Өөрийнхөө явдлыг би өөрөө л хариуцна шүү дээ.
Анх энд ирээд намайг зовж, шаналж байхад та нарын хэн нь ч ойлгоогүй. Та ч гэсэн нүдэн балай чихэн дүлий царайлж байсан. Та надад туслаагүй! Нэг их шуугиан тарих хэрэггүй л гэж сануулсан. Миний бие өсөж төлжиж, ой ухаан хөгжиж, ээжийг таныг царайчлахааргүй бие дааж байна.
Ингээд л хөлөө олж, өөрийгөө авч яавахаар ухаан сууснаа мэдэнгүүт өөрийнхөөрөө баймаар байна. Та намайг дөнгөж арван дөрөвтэй гэж битгий гол. Та намайг хэчнээн цагдаад ч хорьж дийлэхгүй. Та надад итгээд, тайван дураар минь орхихыг гуйя”
Анне



Last edited by Violet hour on Nov.15.11 3:17 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.02.11 5:41 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны тавдугаар сарын 6. Бямба гариг
Хайрт Китти минь!
Өчигдөр үдийн хоолны өмнөхөн чамд тоочсон бүхнээ бичсэн захиаг аавын халаасанд хийчихсэн. Намайг аяга шанагаа дээр угааж байхад Маргот ирээд “Аав захиагий чинь уншчихаад оройжингоо тавгүй байсан” гэв. Хөөрхий муу аав минь, намайг ингэж эх захгүй зан гаргасандаа хэчнээн айж эмээж байгааг мэдэж байгаа болов уу? Аав минь тун ч эмзэг сэтгэлтэй хүн шүү дээ! Юу ч битгий асуугаарай гэж би Петерт хэлэв. Ашгүй аав тэр тухай яриагүй байгаа юм болов уу?
Энд бүх юм овоо хэвэндээ орж л байна. Юмны үнэ улам өсч байгаа тухай гадуур хүмүүсийн ярих нь санаанд багтах юм биш. 250 грамм цай 350 гульден, хагас кило коферхуу юм 80 гульден, хагас кило шар тос 35 гульден, ганц өндөг нэг гульден 45 цент болж гэнэ. Болгарийн 100 грамм тамхийг 14 гульденээр авч өгөлцөх болжээ. Хүн бүхэн дамын наймаа дүнгэнүүлж, хүүхэд бүхэн зарах юмтай байдаг болсон гэнэ. Манайханд талх дөхүүлдэг хөвгүүн бидэнд нэхмэлийн утас нэг боодлыг 90 центээр худалдав. Сүү нийлүүлэгч маань хүнсний талон, оршуулгын газрын эзэн бяслаг зардаг болсон гэнэ. Өдөр бүр хулгай дээрэм, алаан хядаан дуулдан, түүнд мэргэжлийн хүмүүс заримдаа цагдаа, манаач нар ч өөрсдөө оролцох болжээ. Хэн хүнгүй л жаахан ахиухан юм бусдаасаа өрсөөд долоочихсон гэдэг болж. Авдаг нь нэмэгдэхгүй болохоор эцэстээ бүх хүн хуурч мэхлэх болсон байна. Залуучуудын хэрэг эрхэлсэн цагдаагийн газар ажлаа дийлэхгүй байгаа гэнэ. Өдөр өнжихгүй шахам арван таваар арван долоон насны охид заримдаа насанд хүрсэн бүсгүйчүүд ор сураггүй алга болох болжээ.
За Китти дараа баяртай уулзья! (Уг нь ингэж төгсгөх нь буруу ч юм шиг. Англиас герман хэлээр явуулдаг нэвтрүүлэг дандаа баяртай, дараа сонсоорой гэдэг юм. Миний хувьд бол баяртай, дараа бичимз гэвэл зөв юм байна.)
Анне



Last edited by Violet hour on Nov.15.11 3:18 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.04.11 10:21 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны тавдугаар сарын 7. Ням гаригийн өглөө
Хайрт Китти минь!
Аав бид хоёр өчигдөр үдэд нэлээд удаан ярилцав. Би ч хүн аймаар енгэнүүлэхэд хүрсэн. Аав ч гэсэн. Китти минь, аавын надад юу гэснийг сонсох уу? Тэр “Би өдий наслахдаа маш олон захиа авсан санагдана. Харин чиний бичсэн шиг тийм жигшүүртэй захиа нэгийг ч авч үзсэнгүй! Анне чи, өөртөө өмөг түшиг болон чамайг л гэж хайрлан халамжилж, чиний л төлөө юу ч хийхэд бэлэн байдаг эцэг эхийгээ өөртөө хамаагүй гэжээ. Чамайг бид харж хайхрахгүй зөнд нь орхисон гэж чи боддог юм уу? Үгүй Анне минь, хэрэв чи тэгэж бодож байгаа бол нүгэл шүү. Магадгүй чи тэгэж бодоогүй байж ч болох юм. Харин ингэж бичсэн байсан. Анне, эцэг эх бид чинь арай ч ийм үг сонсохдоо хүрээгүй байх шүү” гэв. Тиймээ би бодоод байхад үнэхээр гэмшиж барамгүй буруу юм хийжээ. Амьдралдаа хийсэн хамгийн том алдаа минь энэ болог. Тэгээд түүнийгээ цагаатгах гэхдээ дэмий л уйлж унжин, нус нулимастайгаа хутгалдахаас өөр яаж ч чадсангүй. Мэдээж тэгэхдээ сайн эцгийг буруушаах, намайг ингэх ч гэж дээ гэж гомдож гонсоймоор юм бас л бишгүй байх шүү дээ. Гэхдээ юм болгоныг хэт өөртөө хамааруулж, өөнтөглөх болсон үед минь намайг биеэ тоох тэр өндөрлөгөөс гуд татан буулгаж, дарж өгсөн нь сайн хэрэг. Анне охины хийсэн бүхэн гайхамшигтай гэж хэлэх ёстой юм шиг бодол маань байхгүй болох нь тэр. Аав ч гэсэн надад ингэж нэр хүндээ алдсан нь ичгүүртэй байлаа. Тэр захиаг минь пийшин рүү чулуудах гэж гэнэ. Тэгсэн бол сэтгэлд бүр сэвгүй амар болох байж дээ. За Анне минь, чамд сурч мэдэх зүйл их байна шүү. Юуны түрүүнд л өөрийгөө шүүмжлэн бодож сур!
Бэрхшээлийг туулна гэгч болж байна. Үеийнхэн маань энэ бүхнийг давж чадах байсан болов уу? Гэхдээ би ганцаардлаа мэдэрсэн ч хэзээ ч цөхөрч, гутарч байгаагүй шүү. Надад ичих, бүүр ч их ичмээр юм байжээ! Нэгэнт өнгөрсөн юмыг яаж ч болдоггүй. Харин түүнийг дахин давтахгүйг л бодох хэрэг. Ахиад бүхнийг өмнөөс нь эхлэхээс. Петертэй байгаа хойно гайгүй биз. Тэр л намайг дэмжиж байвал чадахдаа л чадна! Би одоо гав ганцаараа биш шүү дээ. Тэр надад хайртай. Би түүнд хайртай. Бас би өөрийн гэсэн ном, өгүүллэгүүд, өдрийн тэмдэглэлтэй. Бас ч тийм муухай аашгүй, тэнэг бус, сайхан загнаж явахыг хүсдэг, хөхиүн хөгжөөнтэй бодгаль шүү дээ!
За Анне, захиа чинь үнэмшилгүй хатуухан үгтэй болж. Чи өөрөө нэлээд ихийг яггүй сайн ухаарчээ. Гэвч аав минь надад үлгэр дууриал болсон хэвээр, намайг өөрийгөө өөрчлөх урам өгсөн хэвээрээ байна!
Анне



Last edited by Violet hour on Nov.15.11 3:18 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.04.11 10:24 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны тавдугаар сарын 8. Даваа гариг
Хайрт Китти минь!
Ер нь би чамдаа өөрийнхөө тухай ярьсан билүү? Үгүй шиг санагдана. Одоо л харин жаахан юм өгүүлье. Өвөг эцэг, эмэг эх маань багагүй хөрөнгө хогшилтой хүмүүс байсан. Өвөө маань өөрийнхөө хөдөлмөрөөр баяжсан хүн. Харин эмээ угаасаа хөрөнгө хогшил, нэр төртэй айлын охин байжээ. Ингээд л миний аав баян айлийн хүүгийн хувьд залуу насаа бүжиг цэнгээн, сайхан охид, хүлээн авалт цэнгүүнд умбаж, тансаглан өнгөрөөсөн гэж байгаа. Тэгтэл дэлхийн нэгдүгээр дайн болж, мөнгөний ханш унахад аав бүх хөрөнгөө алджээ. Товчоор хэлбэл аав маань бага насаа эрх танхи өнгөрөөсөн хүн. Гэтэл аав тавин тав наслахдаа өчигдөр анх удаагаа гурилын түмпэн цэвэрлэж бөөн инээдэм болов.
Ээж ч гэсэн нэлээд хөрөнгөтэй айлын охин л доо. Бид аав ээжийн сүй тавих ёслолд 259 зочин ирсэн хүлээн авалтын тухай зөндөө л сонссон. Одоо бол биднийг хэн ч баян гэхгүй. Харин дайны дараа л аз мэдэж дээ гэж бодно. Үнэндээ чамдаа гэхэд би л лав ээж, Маргот хоёрын хүсдэг шиг тулга тойрсон сонирхолгүй амьдралаар энэ насаа элээхгүй гэж боддог. Би хэлээ сайжруулж, урлагийн түүхийг судлах гэж Парис, Лондонд нэг жилээр явна. Энэ төлөвлөгөөг минь Палестинд очиж эх баригч болох гэсэн Марготынхтай харьцуулаад үз л дээ! Би ганган хувцас, сонирхолтой хүмүүсийн тухай бодох дуртай. Их юм үзэж, нүд тайлахыг л хүсэх юм. Бас бага зэрэг хөрөнгө хогшилтой ч болмоор байна. Эд хөрөнгө илүүдэх юу байхав дээ.
Мийп өөрийнхөө очсон нэг сүй тавих ёслолын тухай өнөө өглөө ярилаа. Сүй тавьсан хоёр нэлээд чинээлэг гэр бүлээс гаралтай юм байх. Мийп маань найрын ширээнд тавьсан бөөрөнхий махтай ногоотой шөл, бяслаг хачиртай зүссэн талх, өндөгтэй хүйтэн зууш, нарийн махан таташ, төрөл бүрийн гурилан жигнэмэгүүд, усан үзмийн амтат дарс, сайхан тамхи зэрэг амтат идээ зоогийг хорхой хүртэл тоочив. Тэгээд Мийп өөрөө арван хундага дарс тогтоож гэнэ. Үгүй тэр уг нь архичдад үнэн дургүй хүн байсан юмсан. Мийп л арван хундагыг уусан юм бол нөхөр нь хэчнээн шилийг хөнтрөө бол? Тэр ёслолд оролцсон зочид үнэхээр их хөгжилтэй байжээ. Мийп тэр найран дээр хөөрхий бүгэгчид биднийгээ бодож л байсан юм байх. Тэгээд л ямар нэг муу юм болбол хэрэг болно гэж сайхан сэтгэлт холланд хүмүүстэй танилцаж, нэр усыг нь тэмдэглэж авчээ. Хэдийд өлсөж үхэхээ мэдэхгүй, өглөөдөө лагалдсан халбага будаагаар ходоодоо аргацааж, өдөр бүр түүхий бууцай, муудсан төмсөөр гол зогоон, ихэнхдээ хоосон суудаг бидэнд арааны шүлс гоожуулам найрын тухай Мийпийн яриа гайхмаар байлаа. Мийп биднийг тэр сүй тавих ёслолд аваачсан бол бусад зочдод хоолой давуулах юм лав үлдэхгүй байсан биз. Чамдаа гэж хэлэхэд, бид чинь сайхан хоол, гоё хувцастай хүмүүсийн тухай анх удаа л сонсож байгаа юм шиг Мийпийг бүчиж аваад, ам хэлийг нь сугалчих шахсан гээч. Гэтэл бид чинь саятны ач нар байлаа шүү дээ...
Анне



Last edited by Violet hour on Nov.15.11 3:19 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.04.11 10:36 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны тавдугаар сарын 10. Лхагва гариг
Хайрт Китти минь!
Өчигдөр үдээс хойш Петер бид хоёр агуулахад франц хэлээ үзэж суутал гэнэт юм дуслах шиг болов. Харвал ард ус гоожиж байв. Юу болох нь энэ вэ? гэж Петерээс асуухад тэг үг дуу ч үгүй юун гай болох нь энэ вэ гээд дээвэр рүү гүйж гарвал Муши муужгай нь идүүрийнхээ цоорхой дээр оцойчихсон сууж байна гэнэ. Тэгээд чимээ гарахад бие нь хөнгөрсөн Муши мий доош зугтжээ. Даанч өчигдөр орой аавын авчирсан төмс, зомгол нь хачин үнэртэй байсан юм. Муши муужгайн шээс байж дээ...
Анне


Last edited by Violet hour on Nov.15.11 3:19 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.04.11 10:47 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны тавдугаар сарын 13. Бямба гариг
Хайрт Китти минь!
Өчигдөр аавын төрсөн өдөр боллоо. Аав ээж хоёр маань хуримлаад арван есөн жил болжээ. Ашгүй цэвэрлэгч авгай эрт яваад өгчээ. Өнөөдөр энэ жил байгаагүй нарлаг сайхан өдөр болж байна. Манай туулайн бөөр мод өвч цэцэглээд ноднингийнхоосоо ч үзэсгэлэнтэй гоё ногоорчээ...
Аавд ноён Коофуйс Шведийн нэрт байгал судлаач Линаусын намтар, ноён Кралер болохоор байгалийн ухааны түүх, Дуссел “Амстердам усанд” гэсэн роман, Даан гуай мэргэшсэн мастер ч хийж чадахааргүй өөрөө нээгддэг тагтай сийрсэн хайрцаг бэлэглэв. Тэр саван дотор нь гурван өндөг, нэг шил пиво, нэг шил тараг, бас ногоон зангиа байлаа. Харин бидний нэг шил чанамал жимс сийрсан саванд нь багтсангүй. Мийп, Элли хоёрын өгсөн лиш цэцгийн дэргэд миний өгсөн сарнайн үнэр гоц сайхан үнэртэнэ. Өнөөдөр аав ёстой л эрх хүүхэд шиг байлаа. Бас 50 ширхэг жигнэмэг боовтой болов. Гоё байгаа биз. Тэр өөрөө харин хүн бүхэнд зүсэм бялуу, эрчүүд нэг нэг шил пиво, эмэгтэйчүүдэд нэг нэг шил тараг өгсөн. Аавын минь төрсөн өдөр үнэхээр сайхан баяр болж өнгөрлөө.
Анне


Last edited by Violet hour on Nov.15.11 3:19 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.07.11 1:26 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2008
Location: Nothins that bad if it feels good
big thnks zondoo orchij....

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Nov.09.11 12:14 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны тавдугаар сарын 16. Мягмар гариг
Хайрт Китти минь!
Бид хоёр ойрдоо хэрүүл маргааны тухай нэг их ярьсангүй. Хэхэ. Харин одоо эхнэр, нөхөр Дааныхны өчигдрийн бяцхан хэрүүлийг ярья. Даан хатагтай:
-Германчууд Атлантын далайд байр сууриа улам хүчтэй болгожээ. Тэд англичуудыг хөл хорихын тулд чадах бүхнээ хийж, асар их хүчтэй байгаа нь мэдэгдэж байна шүү гэхэд Даан:
-Аа мэдэхгүй. Тийм ч гайхмаар юм байгаа юмуу? гэв. Эзэгтэйг:
-Яалаа гэж тийм биш! гэвэл Даан гуай:
-Тийм л их хүчтэй байгаа бол германчууд ялж дээ гэв.
-Ялах байх аа. Надад германчууд ялна гэхээс өөр юм бодогдохоо болилоо.
-Чамд ч юу ч гэх билээ. Муу амтай гэдэг нь.
-Чи дандаа л юу ч гэх билээ, хэлэх ч юм олдохгүй л гэх юм. Ганц удаа өөр юм хэлэхэд яадаг юм!
-Тиймээ болохгүй байна. Миний үгийг ямар тоох биш!
-Чи харин дуугарах ч болно, хэлэх ч болно доо. Чи хэзээ хэрэгтэй юм хэлж байлаа!
-Миний үг өнөөг хүртэл дандаа үнэн байсан шүү!
-Тэр ч гайгүй хэвтэнэ. Чинийхээр бол бид аль эрт чөлөөлөгдөөд, Финланд улсад энхийг тогтоож, Итали өнгөрсөн өвөл дайнгүй болж, Оросууд энд ирчихсэн байхгүй юу. Би л лав чиний үгэнд итгэхгүй! гэхэд Даан гуай үсрэн босч:
-Чи наад даравгараа татна байгаа. Миний хэлсэн үнэн байсныг чи нүдээрээ үзэж, орой руу чинь орно доо. Нэг өдөр л чи үнэний буянг эдэлж, би ч чиний солиорохыг сонсохоо болих бий вий. Наад тэнэг үгийг чинь хамар доорх хагархайтай чинь барих өдөр ирэх байлгүй! гэв. За ингээд жүжиг дуусаж, хөшиг хаагдлаа.
Жич өгүүлэхэд: Ингэж л Дааныхны хэрүүлийг үзэж, элгээ хөштөл хөхрөлдөх юм даа. Энэ томчууд гэж тэнэг юмнууд хүүхэд бидэнд цэцэрхэхийн оронд өөрсдөө ухаан суумаар юм даа!
Анне


Last edited by Violet hour on Nov.15.11 3:20 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.09.11 12:15 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны тавдугаар сарын 19. Баасан гариг
Хайрт Китти минь!
Өчигдөр миний гол харлан, гэдэс хонхолзон базалж, үнэхээр шаналгаатай байлаа. Их өлсөөд л тэгсэн биз гэж чи хэлэх байх л даа. Ашгүй өнөөдөр овоо гайгүй боллоо. Өлсөх гэдэг тэвчихийн арга алга. Манайхны идэж байгаа хүрэн шошийг л идэхгүй юмсан гэж хүснэ. Петер бид хоёр ч яахав хоорондоо сайн л байна. Хөөрхий тэр хөвгүүнд надаас ч илүү хайр энхрийлэл хэрэгтэй санагдах юм. Унтахынхаа өмнө “Сайхан нойрсоорой” гээд үнсэхэд түүний царай чавга шиг улайгаад, дахин үнсээч гэж гуйдаг. Би үнэнээ хэлэхэд Моффи муужгайн хамгийн сайн орлогч болсон байгаа биз Китти минь? Тэглээ гээд над муудах нь юу байхав. Өөрийг нь хэн нэгэн хайрлан байгааг мэдсэнээс хойш түүний сэтгэл сэргэсэн биз...
...Петер надад үнэхээр хайр сэтгэлтэй хэвээрээ байгаа. Харин би л түүнд сэтгэлийн хамаг нууцааа яаран дэлгэхгүй гэсэндээ биеэ бариад байгаа. Хэрэв Петер миний сэтгэл зүрхийг нээе гэвэл багагүй тэвчээр гаргах хэрэгтэй дээ!
Анне


Last edited by Violet hour on Nov.15.11 3:20 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.09.11 12:16 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны тавдугаар сарын 20. Бямба гариг
Хайрт Китти минь!
Өчигдөр орой дээрээс бууж ирсэн чинь лиш цэцгийн гоё ваар уначихсан, Маргот шалаар нэг тарсан миний гар бичмэлийг түүн, ээж сөхөрч суугаад ус арчиж байлаа.
-Юу болоов? гэж би сандран асуугаад, хариу хүлээлгүй хохирлоо тооцохыг оролдлоо. Язгууртны удмын тэмдэглэлийн хавтас, дэвтэр, номнууд усан дунд байж байв. Уур хүрсэндээ юу хэлж, яаж байснаа ч санадаггүй. “Юун гайтай юм бэ. Яаж энэ бүх хохирлоо нөхнө дөө. Аймар юм бэ.” гэж амандаа гөвтнөөд байсан гэж Маргот дараа нь хэлэв. Лав л аав чанга чанга хөхрөөд, ээж, Маргот хоёр усан дундаас миний юмыг цуглуулж байсан санагдана. Миний хувьд энэ бүхнийг хийх гэж зарцуулсан цаг, хичээнгүйлэн бичсэн тэмдэглэл минь дэндүү харамсалтай, бодохоос нулимс цийлэгнэмээр байсан. Сүүлд сэхээ ороод үзэхэд бас ч гэж гарз тийм аймаар биш байсан нь аз. Тэгээд норсон юмуудаа хэцэнд өлгөн хатаалаа. Хэцэн дээр хатсан юмыг хараад инээд хүрмээр байсныг яана. Жишээ нь Бургундын герцог Карлын охин Мариагийн хөрөг, Бургундыг эзэлж авах гэж Францтай байлдсан тавдугаар Карлын хөрөгтэй, Холландын тусгаар тогтнолын төлөө хоёрдугаар Филипптэй тулалдсан Ораниегийн Виллемийн хөрөг, арван зургаадугаар Людовикийн хатан Мариа Антуанеттегийн хөрөгтэй хэцэнд хамт зүүлттэй байгаа нь өшөө хорслоо мартан эвлэрцгээсэн мэт харагдана. Үнэхээр зугаатай. Даан гуай хөргүүдийг хараад “үндэс угсааг нь гутаасан явдал” хэмээн ёжиллоо. Тэр хөргүүдээ харж байхыг Петерт захичихаад доош бууж:
-Миний ямар ном норсон байна? гэж усанд автсан номыг янзалж суусан Марготоос асуусан чинь тэр:
-Алгебрийн ном чинь л норчихож гэлээ. Үнэндээ алгебрынхаа номонд харамсах юм алга. Харин ч болдогсон бол тэр хуучин номыг өөрийн гараар ваартай усанд хийчихмээр байдаг юм. Шинэ номтой болчихвол тэр новшийг хэдэн хэсэг тастаад хаяхсан!
Анне



Last edited by Violet hour on Nov.15.11 3:20 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.09.11 12:33 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны тавдугаар сарын 22. Даваа гариг
Хайрт Китти минь!
Уржигдар аав Даан эзэгтэйд мөрийгөө алдаж таван шил тараг өгөв. Энэ хугацаанд чөлөөлөлт болсонгүй. Бүх л Амстердам, Холландчууд, Европын баруун хэсэн тэр аяараа өдөр шөнөгүй л чөлөөлөлтийг мөрөөдөн, мөрийцөж марган, цэц булуулдаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Дайн дуусахгүй бүхний тэвчээрийг барж байна. Хамраасаа цаашхыг хардаггүй англичууд өөрийнхөө орны төлөө байлдаж байгаа болохоос Холландыг л чөлөөлөх гэж байгаа юм шиг бодох нь утгагүй юм. Ямар ч улс бусад орны төлөө цэрэг эрсээ үхэл рүү илгээхгүй. Англи ч адилхан. Гэхдээ Германы эсрэг довтолгоо, чөлөөлөлт, эрх чөлөө нэг л өдөр ирэх болно. Хүчирхэг Англи, Америк хоёр л тэр цагийг тогтоохоос биш Холланд мэтийн эзлэгдсэн орныхон юугаа мэдэх юм бэ! Сүүлийн үед улам олон хүн бидний эсрэг болж, еврейчүүдийн эсрэг үзэл ноёлох болсон нь хэчнээн харамсалтай вэ. Би энэ байдалд маш их гутарч байна. Еврейчүүд Германчуудын өмнө дэндүү доошоо орж, өөрсдийнхөө хамгаалагчдаас нүүр буруулж байна, үүнээс болж сая сая христосчууд аймшигт харгислал, дарамт үүрч байна гэж биднийг зэмлэх боллоо. Хэрэв байдал ийм байгаа нь ортой гэвэл зоосны нөгөө талыг харъя л даа. Христосчууд бидний оронд байвал яах вэ? Еврей ч бай, христос шашинтан ч бай, ямар ч хүн Германчуудын дарлалд тогтож суух уу? Мэдээж үгүй гэдэг нь ойлгомжтой. Гэтэл яагаад еврейчүүдийг зэмлэнэ вэ? Холландад цагаачилсан германы еврейчүүдийг Польш руу явуулах гэнэ. Тэд дахин Холландад ирэх эрхгүй гэнэ гэсэн сураг нууц хүрээнд сонсогдож байна. Гэтэл бид Холландад цагаачлан амьдрах эрхтэй шүү дээ. Харин Гитлерийг байхгүй болохоор л германдаа очиж болох юм. Ер нь энэ гай гамшиг авчирсан, дуусашгүй урт үргэлжилсэн дайн яагаад гарах болов? гэсэн асуулт гарч байна...
Тиймээ “Христос шашинт хүн хийсэн гэм нүглээ ганц өөрийнхөө хар толгойгоор хүлээх ёстой. Харин еврей хүний гэм бурууг бүх еврей үндэстэн үүрэх ёстой!” гэсэн аймшигт журмыг өнөө хүртэл баримталсаар байгаа нь дэндүү эмгэнэлтэй.
Үнэнийг хэлэхэд шударга, хүмүүнлэг улсын иргэд Холландчууд хүртэл энэ дэлхийд хамгийн их ялгаварлан гадуурхагдсан еврейчүүд биднийг ад үзэх боллоо гэж үү. Би нэг л зүйлийг тухайлбал Холландчууд еврейчүүдийг үзэн ядах үзлийг устган, өөрсдийнхөө хэн болохыг харуулна гэдэгт огт эргэлзэхгүй байна. Учир нь хүний эрхийг дээдэлдэг эрхэм үзэл санаагаа энэ ард түмэн хэзээд орхихгүй. Еврейчүүдийг үзэн ядах үзэл бол дэндүү шударга бус зүйл шүү дээ. Би Холланд оронд эх орон шигээ хайртай. Эх нутаггүй бидэнд эх орон минь болно гэж итгэсээр явна.
Анне


Last edited by Violet hour on Nov.15.11 3:20 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.09.11 12:44 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны тавдугаар сарын 25. Пүрэв гариг
Хайрт Китти минь!
Өдөр бүр л нэг муу юм дуулдах юм. Өнөө өглөө бидэнд хоолны ногоо залгуулдаг сайхан сэтгэлт худалдаачин эр гэртээ хоёр еврей нууж байснаасаа болж баривчлагджээ. Ингээд ядарсан еврейчүүд нөгөө ертөнцөд одоод зогсохгүй, хөөрхий тэр энэрэнгүй сэтгэлт худалдаачинд гай зовлон тохиолдлоо.
Ер нь хорвоо ертөнцийн хамаг юм урвуугаар эргээд байна. Сайхан сэтгэлт, ёс журамт хүн бүр харих лагерь, шорон гянданд хоригдон тарчилж, хөгшин залуу, баян хоосон гэлтгүй бүх хүн тамын зовлонд унаад байна. Тэдний нэг хэсэг нь хоол хүнсний нөөцгүй болж дамын наймаанаас, үлдсэн хэсэг нь еврейчүүд болон герман цэрэгт татагдсан эрчүүдийг нууж хамгаалснаас гай зовлонд унасаар байна. Маргааш юу болохыг хэн ч тааж мэдэхгүй боллоо. Бидний хувьд тэр ногооны худалдаачин баригдсан нь нөхөж баршгүй гарз болов. Элли, Мийп хоёр бидэнд тэднийхээс төмс авдаг өнгөрсөн тул улам л өлмөн зэлмүүн байж, бүсээ чангалах болж байна. Үүнээс болж бид яаж аргалахаар болсныг мэдвэл аймаар санагдана даа чамд. Ээж юу гэсэн гээч! Бид өглөөний цай уухаа больж, үдэд зүсэм талх, муудаж ялзарсан буурцгийн агшаамал нэг аягыг идэн, оройдоо хуурсан төмс төдийхнөөр нөөцөө барагдтал гол зогоох гэнэ. Долоо хоногт нэг юмуу хоёр удаа л жаахан бууцай юмуу ногоон зууш идэх юм байх аа. Энэ нь өлсгөлөн л гэсэн үг. Гэвч дутагдаж гачигдана гэдэг германчуудад баригдан тарчилсанаас дээр л дээ.
Анне



Last edited by Violet hour on Nov.15.11 3:21 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.09.11 2:15 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2008
Location: Nothins that bad if it feels good
thnk you a lot

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 283 posts ]  Go to page Previous 16 7 8 9 10 11 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited