#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.25.18 6:11 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 283 posts ]  Go to page Previous 15 6 7 8 911 Next
Author Message
PostPosted: Sep.28.11 3:04 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны гуравдугаар сарын 17. Баасан гариг
Хайрт Китти минь!
Бид хэдийн зовлон овоо нимгэрч эхэллээ. Ноён Кралер дайчилгаанаас чөлөөлөгдсөн. Харин Эллийг ханиадаа бидэнд халдаачихна гээд ирүүлэхгүй байгаа. Аав, ээж хоёр Маргот бид хоёрт заримдаа “шавар” болдгийг эс тооцвол бүх юм хэвэндээ оров. Намайг чи битгий зэмлээрэй Китти! Тиймээ, намайг ээжтэйгээ сайн учраа ололцдоггүйг чи мэднэ шүү дээ. Аав бол шал ондоо. Маргот бид хоёр хоёулаа аавдаа хайртай. Бидний үеийнхэн бүгд л нэг ч удаа гэсэн ээж нарын аан уун гэхээс холдож, өөрсдөө дураараа байхыг хүсдэг шүү дээ. Гарч орох, юу хийх, хоолонд чимх давс нэмэх эсэхээ хүртэл ээжээсээ асууж, орой бүр найм хагас болоход хувцас хунараа тайлж, орондоо орон зөвшөөрөл авч байх хэрэг үү. Унших гэсэн бүхнээ бас ээжээс асууж, хянуулж байх уу. Үнэнийг хэлэхэд надад унших номны хувьд нэг их хатуу биш, хүссэнээ уншдаг ч гэсэн бүх л өдөржингөө ээжээр заалгаж, зааварлуулж байх нь Маргот бид хоёрт хоёуланд минь яршигтай санагддаг. Тэр тусмаа би бүх юман дээр аав ээжийн зааж залснаар байхыг хүсэхгүй. Энд ч, тэнд ч эвий хөөрхий болж байдаг нялх балчир хэвээрээ биш том болоод байхад. Багад минь өхөөрдөн дууддаг байсан нэр ч шал нялуун, тэнэг сонсогдох болж. Товчхон хэлэхэд би чинь эцэг эхийн хайр халамжнаас гарч, биеэ даасан хүн болохыг хүснэ. Маргот өчигдөр “Толгой өвдөх юмуу сэтгэл шаналахад ч асуугаад байлгүй шанаагаа тулах, дураа хүрсэн үед чөлөөтэй санаа алдчихаж ч болохгүй нь инээдтэй юм” гэв. Би арван дөрөв хүрмэгцээ л яах юу хийхээ мэддэг болж, аливаа юманд хэний буруу, хэний зөвийг өөрөө ялгаж салгаж чаддаг болсон. Ер нь амьдралд хандах өөрийн гэсэн бодол, өөрийн гэсэн хандлагатай болчихсон шүү дээ. Ер нь эцэг эх ч бай, хэн ч гэсэн хүнд хайрлуулъя гэвэл өөрөө хэний ч хайр хүндлэлийг хүлээж чадахуйц байх хэрэгтэй шүү дээ. Миний хувьд Петерт л хүндлүүлж байвал боллоо. Би түүнийг хүндлэн хайрлаж чадна даа. Петер бол үнэхээр сайн хөвгүүн шүү.
Анне


Top
   
PostPosted: Sep.28.11 3:30 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны гуравдугаар сарын 19. Ням гариг
Хайрт Китти минь!
Миний хувьд өчигдөр маш шийдвэрлэх өдөр болж өнгөрөв. Петертэй ярихаар хатуу шийдэв. Ширээнд суухаасаа өмнө би:
-Петер би өнөөдөр татлан бичгийн дасгалаа хийх үү? гэж шивнэв. Тэр тэгэхэд:
-Үгүй гэв. Намайг:
-Чамтай жаахан ярилцмаар байна гэхэд Петер:
-Тэгээрэй гэв. Аяга шанагаа угаасны дараа аав ээж дээр үл ялиг саатаад Петер дээр очив. Түүнийг нээлттэй цонхны зүүнтэй нь зогсож байхад би баруун талд нь очиж зогсов. Гэрэлтэйд ярилцсанаас бүрэг бараг харанхуйд ярилцах нь хамаагүй дээр ажээ. Петерт ч бас тийм байх шиг санагдав. Бид хоёр энд тэр болгоны нь бичиж барахааргүй удаан ярьж суулаа. Энд ирснээс хойш ийм сайхан хөгжилтэй өнгөрөөсөн ганц ч орой байсангүй. Эхлээд бид эцэг эхчүүдийнхээ балай явган хэрүүлийн тухай ярилцсан юм. Тэгээд би аав, ээж, Марготын тухай, бас өөрийнхөө тухай ч ярилаа. Петер тэгтэл гэнэт:
-Танайхан сайхан нойрсоорой гэхдээ үнсэлцдэг үү? гэв. Би:
-Тэгэлгүй яахав. Бүр түвэгшээмээр олон гээч! Танайхан үнсэлцдэггүй юмуу? гэв.
-Үгүй, би хэнийг ч үнсэж үзээгүй.
-Төрсөн өдрөөр ч үгүй гэж үү?
-Төрсөн өдөр ч мэдээж өөр л дөө!
Бид хоёр хоёулаа л аав ээж нартаа бүрэн итгэдэггүйгээ, ялангуяа Петер аав ээж нь өөрийнх нь итгэлийг хүлээх гэж хэчнээн оролддог ч тэдэндээ итгэдэггүйгээ ярив. Намайг гомдол гутралаа дандаа орондоо тайлдаг гэхэд Петер харин агуулах руу зугатан тайвширдаг гэлээ. Мөн эгчтэйгээ одоо л дөнгөж ойлголцож байгаа боловч жинхэнэ чин сэтгэлээсээ бас тэр болгон ярьдаггүйгээ ч хэллээ. Ийнхүү бид хоёр хамаг сэтгэлээ уудлан ярилцсан. Би Петерийг зөв ойлгож байжээ.
Дараа нь 1942 оныг эргэн дурсацгааж, одоогийнхоос огт өөр байснаа, энд ирээд эхэн үедээ бие биеэ тоодоггүй байснаа хүүрнэлдэв. Намайг юм болгонд оролцсон, тогтворгүй зантай гэж Петер бодож байсан бол, би түүнийг жирийн нэг хөвгүүн шиг санаж явжээ. Түүний нүүрэмгий биш үл ойлгогдох байдал нь харин өнөөдөр намайг баярлуулав. Петер өөрийгөө хэт зожиг байснаа өгүүлэв. Тэгэхэд нь би миний хөнгөмсөг юм шиг илэн далангүй зан, түүний дөлгөөн тайван байдал хоорондоо ялгаагүйг, мөн нам гүмийг мөрөөдөхдөө өдрийн тэмдэглэл хийх болсноо ярив. Тэгээд л манай ээж аавыг охидуудтайгаа энд нуугдан суух болсонд тэр баярлаж явдгаа, би түүнтэй энд учирч, эцэг эхтэйгээ харьцахдаа хэт бүрэг ичимтгийг нь ойлгон өөрт нь туслахыг хүсдэгээ нэгд нэгэндгүй цөмийг ярилаа. Түүнийг:
-Чи надад ямагт тусалдаг шүү дээ! гэхэд нь би гайхан:
-Юугаар тэр билээ? гэв. Петер тэгэхэд:
-Хөгжилтэй хөхүүн байдлаараа гэв.
Энэ нь түүний надад хэлж чадах хамгийн сайхан үг байв. Би ийм сайхан үг урьд нь хэзээ ч сонсоогүй мэт. Тэр намайг хамгаас дотно найз хэмээн тооцдог юм байна. Болоо юм биш үү? Хариуд нь хэлэх талархлын сайхан үг ч олдохгүй юм. Китти минь, би өнөөдөр жирийн байдгаасаа өөр байгаадаа уучлалт гуйя. Би сэтгэл санаагаа тэр чигээр нь бичлээ шүү. Петер бид хоёр нуух хаах юмтай боллоо гэдгээ одоо л би ойлгов. Намайг хармагцаа түүний инээх, эсвэл нүдээ ирмэхэд нь миний дотор гэрэл гэгээ асах шиг болох юм. Үргэлж л ийм аз жаргалтай байхыг би хүснэм!
Баяр хөөр аз жаргалтай байх болсон Анне


Top
   
PostPosted: Sep.29.11 12:16 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2028
Location: Nothins that bad if it feels good
thnkss violet hour

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Sep.30.11 3:17 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны гуравдугаар сарын 20. Даваа гариг
Хайрт Китти минь!
Өнөө өглөө Петер намайг орой ирэх үү гэснээ, өөрөө хийх юмгүй гэв. Түүний өрөө ч уг нь нэг хүн шиг хоёр хүнд хүрэлцэхүйц зайтай л даа. Намайг тэгээд доор байгаа манайхан ч юу гэцгээх юм бэ, орой болгон очиж чадахгүй байх аа гэхэд Петер, өөрийнхнөө юу гэх бол гэж битгий биеэ барь л даа гэв. Би хагас сайн өдрийн орой л очъё гэж ам өгөөд дахин сартай шөнө болбол хэлээрэй гэв. Петер:
-Тэгнэ тэгнэ. Сар гарвал доошоо бууж хамтдаа харцгаана гэсэн.
Энэхэн зуурын аз жаргалд минь сүүдэр туслаа ч гэх үү, юу ч гэх юм бэ, нэг юм тохиолдох нь тэр. Аль хэдийнээс Марготыг Петерт сайн юмуу гэж боддог маань санагдаад явчихлаа. Чухам Маргот түүнд сайн эсэхийг тодорхой мэдэхгүй байгаа нь ч онцгүй юм. Би ингэж Петертэй байх бүрдээ муу эгчийгээ шаналгаж байгаа юм биш байгаа гэж бодогдоно. Маргот шаналж байгаа юм уу, үгүй юм уу гэдгээ огт мэдэгдэхгүй байгаа нь гайхалтай. Би бол ухаан алдаад, уйлаад бөөн юм болсон доо. Нэг удаа Маргот “намайг өрөвдөхийн хэрэггүй” гэхэд нь би:
-Гурав дахь хүн л болчихоогүй бол яамай гэвэл Маргот:
-Би тийм юманд дасжээ гэж энгүүнээр хэлэв. Тэр бүхнийг Петерт би хэлж зүрхэлсэнгүй. Дараа л хэлж болох юм даа. Одоо бол бид хоёр хоорондоо ойлголцох нь илүү чухал байна.
Ээж намайг өчигдөр нэг юманд холбогдуулчихав. Заримдаа ээжийн аяыг дагаж, үгийг нь сонсож байхгүй бол болохгүй нь ээ. Аль болохоор биеэ барьж, ээжтэй эвтэй байж, аар саархан зэмлэлийг нь тоохгүй байх минь. Аав ч надтай урьдынх шигээ дотно биш болчихжээ. Аав намайг балчир охин шиг үздэгээ болихыг хичээснээс ч юм уу, нэг л хөндий хүйтэн харилцах юм. Юу болохыг л хүлээхээс дээ. За яах вэ, Петерийг л харж суувал болох юм шиг санагдах юм. Ийм юм болчих гэж байх уу.
Марготын хэчнээн сайхан сэтгэлтэй, хүнлэгийн нотолгоо болсон зурвасыг өнөөдөр гуравдугаар сарын хоринд хүлээн авав. Түүнд “Анне, би өчигдөр чамайг хардаж, жөтөөрхдөггүйгээ хэлсэн бөгөөд энэ маань зуун хувь үнэн бишээ. Учир нь Петер та хоёрт атаархахдаа биш, харин бодол санаагаа хуваалцан, сэтгэлээ ярих хэнийг ч урьдын сайхан цагт хэрэгсэлгүй явж байгаад одоо хэнтэй ч учрах аргагүй тийм цаг үетэй золгосондоо л харамсдаг юм. Та хоёрыг харилцан бие биедээ итгэж, бодол санаагаа хуваалцаж байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүснэм. Амьдралд өөрийнхөөрөө хандахыг хүсч байгаа чинь ч зөв. Миний хувьд гэвэл сэтгэлээ дотносон ярья гэвэл Петертэй лав хэзээ ч бүтэхгүй юм шиг санагддаг байсан юм шүү. Надад бол олон юм хэлүүлэхгүй ойлгодог хүн хэрэгтэй. Тийм байж чадах хүн надаас илүү ухаантай хүн байх ёстой. Гэтэл Петер тийм биш шүү дээ. Харин Петер та хоёрын хувьд бол шал өөр хэрэг. Та хоёр хоорондоо таарна гэж би бодож байна. Чи намайг гомдооно гэж бодох хэрэггүй. Чи ердөө ч намайг гомдоогоогүй...” гэжээ.
Миний хариу:
“Хайрт Маргот минь!
Чиний захиа ер бусын дотно юм. Гэхдээ би үүнд бүрэн тайтгарахгүй. Хэзээ ч тайтгарахгүй. Чиний хэлсэн итгэлцэх гэгч нь Петер бидний хооронд тийм ч их яриад байхаар юм болоогүй байна. Ер нь наран гийсан өдрийн гэрэлтэйгээс саран шингэсан шөнийн харанхуйд, нээттэй цонхны дэргэд ярилцах нь дээр байдаг бололтой. Сэтгэлийн үгс чинь хашгичсанаас шивнэлдэхэд илүү хөнгөн урсдаг байх... Петерт эгч шиг нь ханддаг, түүнд над шиг туслахад бэлэн байдгий чинь ойлгож байна. Ямар ч итгэлийн тухай яриа бидний хооронд байхгүй ч хайрлаж байгаа л бол болно шүү дээ...
За, энэ тухай ярихаа болъё. Энэ тухай дахин хэзээ ч ам нээхгүй шүү. Ямар нэг юм хэлмээр бол зурвас бичихийг бодоорой. Би чамаар хэчнээн их бахархдагийг чи мэдэхгүй биз ээ. Би аав та хоёроос их юм сурахыг хүсдэг. Та хоёр хоорондоо ялгахааргүй олон сайн талтай юм шиг санагддаг шүү.”
Анне



Top
   
PostPosted: Sep.30.11 3:36 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны гуравдугаар сарын 22. Лхагва гариг
Хайрт Китти минь!
Өчигдөр орой би ийм захидал Марготоос авлаа. Тэр “Хайрт Анне!
Өчигдрийн чинь захиаг уншихад чи дээш гарч юм хийх юмуу эсвэл Петертэй ярихдаа санаа зовоод байгаа юмуу гэсэн бодол төрлөө. Ингэх хэрэг байхгүй юм биш үү. Миний хувьд гэвэл итгэлцэх л гол юм шиг санагдана. Надад бол Петер таарахгүй санагддаг юм. Би чиний бичсэн шиг, түүнийг эрэгтэй дүү шигээ санаж явдаг шүү. Биднийг эгч дүүс шиг харилцаатай болох уу, үгүй юу гэдгийг одоо яаж мэдэх вэ дээ. Элдвийг надтай холбон бодож, сэтгэл зовохын хэрэггүй. Өөрт олдсон сайхан үерхлээ хүндэтгэн сэтгэлээ баясгаж яв” гэжээ.
Энэ бүхэн сайнаар өрнөх нь ээ. Китти минь, бодоод байхад бид хоёр энэ нуувчинд аугаа их хайртай учрах нь байна. Би түүнтэй дараа нь суух уу үгүй юү гэдгийг үнэндээ мэдэхгүй юм. Учир нь тэр том болохоороо ямар хүн болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэгээд ч бид хоёр гэрлэх хүртлээ тийм их хайр сэтгэлтэй болох ч юмуу, үгүй юмуу гэдгийг бүү мэд. Юу ч болсон Петерийн надад сайн гэдэг нь илт боллоо. Тэгэхдээ надад хэр сэтгэлтэйг бас мэдэхгүй. Тэр надтай зүгээр сайн найз байх гэв үү, эсвэл дурлачихсан уу, ердөө л дүү шигээ хайрлаад байна уу гэдэг нь мэдэгдэхгүй юм. Өчигдөр би түүнээс “Хэрэв хэдэн арван Анне бий болчихоод чам руу зогсоо зайгүй гүйгээд амар заяа үзүүлэхгүй бол яах вэ?” гэж асуухад:
-Тэд нар бүгд яг чам шиг байвал харин ч зүгээр юм биш үү гэсэн. Энэ үгнээс нь тэр намайг орж ирээсэй гэж хүсдэг юм байна гэж ойлгосон. Петер франц хэлэндээ үнэхээр хичээж орой 10 хүртэл суух юм. Тэр инээж баясч байхдаа ч, жирийн байхдаа ч эелдэг сайхан зантайг яана. Миний бодлоо бол юм бүхнийг өнгөцхөн хардаг ердийн охидын нэг биш, харин өөр шиг нь хэцүү бэрхийг амссан атал аливаа сайхныг мөрөөддөг охин гэдгийг минь мэдээд Петер надад улам татагдаж байгаа бололтой.
Миний хариу
“Хайрт Маргот минь!
Хамгийн чухал нь цаашид яахыг хүлээзнэх нь дээр юм шиг санагдана. Ер нь Петер бид хоёр шийдвэрээ гаргах хүртэл нэг их удахгүй биз. Үйл явдал цаашдаа яаж өрнөхийг үнэхээр мэдэхгүй байна. Хэрэв бид хоёр улам дотно болох юм бол чамайг түүнийг сайнаар үнэлдэг гэдгийг ямар ч гэсэн хэлнээ. Петер чиний тухайд юу бодож явдгийг бас мэдэхгүй байна. Гэхдээ юу гэж боддогий нь асуух болно. Лав л муугаар санадаггүй байх. Чи бас бид хоёрын байгаа газар хамт байж болно шүү дээ. Чи яасан ч бидэнд саад болохгүй. Яагаад гэвэл бид хоёр заримдаа юу ч ярилгүй зүгээр л хамт байх дуртай. Харин үдэш болохоор л ярилцаж эхэлдэг. Чи зоригтой байгаарай. Би ч тийм байхыг хичээнэ. Өөрт чинь тийм байх үе бодож байгаагаас чинь ч хурдан ирнэ бий.“
Анне


Top
   
PostPosted: Sep.30.11 3:56 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны гуравдугаар сарын 23. Пүрэв гариг
Хайрт Китти минь!
Ашгүй бидний хувьд хэрэг сайнаар эргэж байх шиг байна. Манайханд хоол хүнс залгуулдаг “дамчин” азаар шоронгоос гарчээ. Мийп өчигдөр ажилдаа орж, Эллигийн ханиад зүгээр болсон. Харин хөөрхий Коофуйс гуай гэртээ нэлээд удах бололтой. Энд өчигдөр нэг онгоц сөнөжээ. Багийнхан нь шүхрээр буухад эзэнгүй тэр онгоц сургууль дээр унасан гэнэ. Азаар сургууль тарсан үе таарчээ. Аймар түймэр гарч, хэдэн хүн амь алджээ. Германчууд шүхэрчид рүү учиргүй их галлав. Бид мэтийн аймхай эмэгтэйчүүд үнхэлцгээ хагартал айсан. Буудалцана гэдэг ч... Үдшийн цэвэр агаар амьсгалах гэж би одоо Петер рүү байнга очих боллоо. Түүнтэй зэрэгцэн гадагшаа харж суух шиг сайхан юм үгүй. Намайг тийшээ очих бүрд Даан гуай, Дуссел хоёр үргэлж л ярих ярихгүй юм хэлнэ. Тэр хоёр “Анне гэртээ орохоор явлаа” гэх юмуу эсвэл “Залуу эр хэзээ л ийм орой охидыг өрөөндөө хүлээн авч байлаа даа, ёсонд хазгай юм” гэх мэт тэнэг юм хэлнэ. Петер хэрүүлийн үг дайвартай тийм зэмлэлийг тоох ч үгүй. Ээж нь ч гэсэн бид хоёрыг огт тоохгүй шинжтэй биш дэгээ. Хүүгээсээ бид хоёрын тухай нэлээд шалгаадаг бололтой. Тэгэхэд нь Петер “Энэ хөгшчүүл залуус бидэнд атаархаад байх шиг. Бас өөрсдийнх нь жигшмээр хэрүүлд дургүй хүрдэг болохоор бидэнд зэвүүцдэгээс зайлахгүй ээ” гэнэ. Заримдаа тэр хэрэг болгон доош бууж ирээд л намайг аваачина. Тийн тэднийг элдвийн юм хэлээд байхаар ичсэндээ үг ч хэлж чадахгүй болно. Би харин хэчнээн ч эвгүйрхсэн нүүр улайдаггүйд баярладаг юм.
Аав намайг ямагт л гоёж гоодсон хүүхэлдэй шиг байх юм гэдэг. Харин би чухамдаа тийм хүүхэлдэй шиг охин биш шүү дээ. Би чинь их л бардам хүн. Сургууль дээр нэг хөвгүүн намайг “инээх чинь хөөрхөн юм” гэснээс өөр хэн ч өдий хүртэл миний хөөрхнийг хэлээгүй. Өчигдөр л харин Петер намайг хөөрхөн, сайхан гэсэн. Чамдаа л энэ бүхнийг нэгд нэгэнгүй тоочмоор санагдах юм Китти минь. Петер байсхийгээд л “Инээ л дээ” гэнэ. Тэгэх нь надад тааламжтай болохоор би:
-Чи намайг инээлгэж яах гэсэн юм бэ гэнэ. Петер тэгэхэд:
-Яах юу байхав. Чи инээхээрээ хөөрхөн болоод л тэр. Инээхэд чинь хацар дээр чинь хөөрхөн хонхорхой гарах юм. Яагаад тэгдэг байна аа? гэхэд нь би:
-Төрөлхийн юм аа. Миний цорын ганц хөөрхөн юм л энэ хонхорхой байгаа юм гэв.
-Үгүй энэ чинь худлаа.
-Үгүй би өөрийгөө тийм нүд булаасан хөөрхөн охин биш гэдгээ мэднэ. Тийм байгаа ч үгүй, байх ч үгүй.
-Надад бол чи хөөрхөн санагддаг. Би чамаас өөр хөөрхөн охин үзээгүй.
-Тэр худлаа.
-Чамд үнэнээ хэлэхэд чи итгэнэ байлгүй гэв. Би ч тэгэхэд нь түүнийг өөрий нь бас л хөөрхөн хөвгүүн гээд хэлчихсэн. Манайхан тал талаас бидний гэнэтийн үерхлийн тухай элдэв юм ярих юм. Бид үерхлээ яасан ч эцэг эхчүүдийн хэл амны бай болгомооргүй байна. Тэдний дандаа үглэж зэмлэх уйтгартай юм. Тэд нар залуу насаа мартчихдаг юм байх даа? Мартсанаас л зайлахгүй. Тэд биднийг хөгжин баясахад хөмсөг зангидаад л, үнэн сэтгэлээ нээхээр шоолон инээлдэх юм.
Анне


Top
   
PostPosted: Sep.30.11 9:09 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Sep.24.11 11:08 pm
Posts: 81
зөндөө оруулцан бн. Дахиад баярлалаа. Ганц юм асуучий. Энэ тэмдэглэлийн хамгийн сүүлчийн өдөр нь хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр вэ?

_________________
Searching...


Top
   
PostPosted: Oct.03.11 1:41 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
Элла wrote:
зөндөө оруулцан бн. Дахиад баярлалаа. Ганц юм асуучий. Энэ тэмдэглэлийн хамгийн сүүлчийн өдөр нь хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр вэ?


1944/8/1 тэмдэглэлийн хамгийн сүүлийн өдөр


Top
   
PostPosted: Oct.03.11 2:02 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2028
Location: Nothins that bad if it feels good
bayarlalaa, anglichuudiin hisen kino n mair orovdoltei ym bilee

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Oct.08.11 12:24 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Sep.24.11 4:42 pm
Posts: 5
:O ovoo ihg oruuljij ^_____________________^ keep up the good work <3


Top
   
PostPosted: Oct.08.11 10:37 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Sep.24.05 4:10 pm
Posts: 630
Location: 당신의 마음속에
tnx

_________________
♥♥♥♥♥ :iloveu:?♥♥♥♥♥


Top
   
PostPosted: Oct.17.11 2:12 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны гуравдугаар сарын 27. Даваа гариг
Хайрт Китти минь!
Манайхны ярианы ихэнхийг улс төрийн маргаан эзэлдэг юм. Улс төрийн яриаг ер тоодоггүй би л тэрэнд нь оролцдоггүй. Тэд улс төрийн сэдвээр бооцоо тавих, дооглох, хараах, зүхэх мэтээр чадах бүхнээрээ л ярилцаг. Харин битгий л хэрэлдээсэй. Яагаад вэ гэвэл тэр нь дандаа балаг тарьдаг юм.
Гадуур чөлөөтэй явдаг хүн бүхэн дандаа л үнэмшмээргүй шинэ сонин юм ярих болж, радио маань л өнөө хүртэл нэг ч худал хэлсэнгүй. Хенк, Мийп, Коофуйс, Кралер гуай нар цөм бүх л үйл явдлыг өөр өөрсдийнхөөрөө ярин, үйл явдлыг нэг дэвэргэж, нэг доордуулна. Арай гайгүй нь Хенк л юмуу даа. Манайхны улс төрийн сонирхол нь ихэнхдээ нэгэн хэвийн дайралт, бөмбөгдөлт, сайд нарын хэлсэн үгийн талаар тоо томшгүй маргахын зэрэгцээ “Тэгж яавч болохгүй”, “Бурхан таалаг, тэд хэрэв эхэлсэн бол хэдийд дуусгах бол?”, “Тэр чинь ашгүй зүгээр юм болов уу даа. Гайхалтайяа түүнээс өөр яах ч билээ” гэсэн тоолж барамгүй санал хэлцгээнэ. Өөдрөг, гутранги үзэлтнүүд хийгээд бас юмыг бодитой хардаг хүмүүс бүгд л өөр өөрсдийнхөө бодлыг зөвтгөн дайн дуусаж, тайван цаг ирээсэй хэмээн мөрөөдөцгөөнө. Тэгэж маргаж байхдаа тэд уйдна гэж үгүй. Германы Веермахт, ВВС-ийн мэдээнүүд дутуу санагддаг юмуу бүү мэд, саяхнаас нэвтрүүлж эхэлсэн “Агаарын хамгаалалтын мэдээ” гэгчийг бас сонсоцгооно. Томчууд хар нүд хуу татангуут л радио сонсоцгоож гарна. Минийхээр бол өдөрт нэг юмуу хоёр удаа л мэдээ сонсоход болмоор юм. Манай томчууд хоол идэх, унтахаас бусад үед радио тойрч аваад л хоол унд, унтлагын яриа дэлгэж гарна. Ээ дээ, үүн шиг уйтрартай юм үгүй дэгээ. Ийнхүү яриа дэлгэх нь сэтгэл хөшүүн эмээ болохгүй байх арга юм байх!
Бүтэн сайн өдрийн есөн цаг болж байна. Цай ч бэлэн болж, манайхан нэг доороо бөөгнөрөв. Хүлээн авагчийн зүүнтээ Дуссел, түүний урд Даан гуай, дэргэд нь Петер, хажууд нь ээж, түүний ард Даан хатагтай, ширээний дэргэд аав, Маргот бид гурав тус тус сууцгаав. Харчууд тамхиа татан, сонсогчдын хараа радио долгион тааруулж буй Петер дээр тусна. Рурийн сав газрыг чиглэсэн нислэг бидний дээгүүр өнгөрч байна хэмээн радио хангинахад өглөөнийхөө урт бараан даашинзтай чигээрээ суугаа ээж, Даан хатагтай хоёр айн чичрэв. Аав цайгаа оочин, Муши мий бидний өвдгийг дамнан хэвтсэнээс Маргот бид эгч дүүсийн шинжтэй бие биеэ налан суув. Маргот үсэндээ цагирагтай, би багадаж дэдийсэн гэрийн халатаа хэдэрчихсэн байлаа. Юу болдог бол гэж би тэсч ядан, бусад хүмүүс харин шүүн ярилцахыг хүлээж ядан бие биесээ өдөцгөөж эхэлнэ дээ.
Анне


Top
   
PostPosted: Oct.17.11 2:13 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны гуравдугаар сарын 28. Мягмар гариг
Хайрт Китти минь!
Улс төрийн талаар нэлээд юм бичиж чадах ч гэсэн өнөөдөр тэс өөр юмны тухай өгүүлмээр санагдав. Нэгд, Даан эзэгтэйг атаархаж байна гэж бодох болсноосоо болж ээж намайг дээшээ Петер лүү очихыг хориглов. Хоёрт, Петер хүндлэмтгийгээсээ юмуу эсвэл үнэн сэтгэлээсээ ч тэрүү бүү мэд, намайг Марготтой хамт өрөөндөө ирэхийг урив. Гуравт, Даан эзэгтэйн атаач занг дууриавал ямар вэ гэж ааваас асуувал “хэрэггүй биз ээ” гэв. Одоо яадаг юм билээ? Ээж муухай аашлан, би ч бас мөчөөгөө өгөхгүй хачин зан гаргана. Аав Петер бид хоёрын хамт байгаад дургүйцэх нь байтугай, харин ч бидний эв найртай байгаад баярлаж байна. Маргот ч Петерийг таашааж, хоёр хүний хоорондын ярианд гурав дахь нь илүү гэж бодож байгаа шинжтэй.
Петерийг надад сэтгэлтэй болоосой гэж хүснэм. Тийм болчихвол бид хоёр бүүр санаа амар, бие биенээ ойлголцоход улам чөлөөтэй болохсон. Петерийг дандаа л намайг хараад гөлөрч байдаг болж гэж ээж хэлдэг байна шүү. Тэр ч үнэн л дээ. Бид хоёр үе үе бие бие рүүгээ нүдээ ирмэлцэх болж, ялангуяа Петер миний хацрын хонхорхойг илүүтэй сонирхдог болсон юм!
Би чамлахааргүй зовлонтой л байна. Ээж бид хоёр дахиад л муудалцчихсан. Нүдний өмнө болж буй бидний муудалцааныг аав мэдээгүй царай гаргаад л явах юм. Ээж минь намайгаа гэсэндээ л надад гомдов бололтой. Би мөн л намайг ойлгохгүй юм гэж ээжид гомдов. Петер...Петерийг гэхээ би болихгүй. Тэр бол сайн хөвгүүн. Бид улам сайхан үерхэцгээнэ. “Хөгшчүүл” яагаад ийм юманд оролцоно вэ? Азаар би бодол санаагаа нууж сурчээ. Петерийг л гэж байдгаа мэдэгдээгүй маань юутай зол вэ. Өөр нэг Петерийн хацарт хацраа нааж байна гэж зүүдэлсэн шигээ энэ Петертэй хэзээ тийм дотно болох бол? Петер Вессел, Петер Даан хоёр минь! Та хоёр одоо нэг л хүн болжээ. Биднийг юу ч ярихгүй зүгээр зэрэгцэн сууж байхдаа л хэчнээн аз жаргалтай, сэтгэл тэнэгэр байдгийг томчуул мэдэх ч үгүй, ойлгох ч үгүй. Хэдийд энэ хэцүү үл ойлголцол арилж, томчууд биднийг гоочлохоо больж амар заяа үзүүлдэг бол? Ямар ч байсан энэ бүхнийг давах л хэрэгтэй. Тэгвэл сайнаар төгсөнө дөө! Петерийн зөрүүлсэн гараа дэрлэн, нүдээ аниад хэвтэх нь яг л хүүхэд шиг агаад, Муши мууртайгаа эрхлэх нь энхрий хайр хүрмээр харагдана. Бас шуудай төмс юмуу, элдэв хүнд юмыг өргөхдөө чадалтай, буудалцааныг ажиглах, бас хулгайч орсон эсэхийг мэдэх гэж харанхуй руу явахдаа айдаггүй, зоригтой мөртөө зарим юманд ямар ч эвсэлгүй байдаг нь хүртэл надад таалагддаг юм. Уг нь тэр минь надаар юм заалгахаас илүү өөрт минь юм тайлбарлаж өгөх нь гоё байдаг юм. Ээж минь намайг үргэлж л хажуудаа байлгах гээд байх юм.
Анне


Top
   
PostPosted: Oct.17.11 8:20 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4440
Location: Hollywoo
Бараг дуусч байгаа юм байна баярлалаа :wd:

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Oct.17.11 10:24 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.20.11 11:42 pm
Posts: 2357
Марк.

_________________
Lumen soli mutuum das


Top
   
PostPosted: Oct.17.11 10:25 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
баярлалаа Violet hour

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Oct.20.11 4:52 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны гуравдугаар сарын 29. Лхагва гариг
Хайрт Китти минь!
Өчигдөр Болкештайн гэдэг нэг сайд “Ораня” нэвтрүүлгээр дайн дуусмагц энэ аймшигт хүнд үед бичсэн захидал, өдрийн тэмдэглэлүүдээр түүвэр ном гаргавал зүгээр юм гэв. Үүнээс болж бүгд л миний өдрийн тэмдэглэлийг шохоорхож гарлаа. Би “Нуувчныхан” гэсэн роман бичээд хэвлүүлбэл ямар сонин байхыг чи бод л доо. Нэрийг нь харсан хүн бүр лав энэ чинь тагнуулын роман гэж бодох биз.
Харин энэ үнэхээр бодмоор юмны нэг шүү. Дайн дууссаны дараа жил биш ч гэсэн арван жилийн хойно еврейчүүд биднийг хэрхэн байшингийн хонгилд нуугдан амьдарч, юу идэж, юу ярьж байсныг бичвэл сонирхолтой биш гэж үү? Би хэдийгээр чамд мундахгүй их юм ярьсан ч миний эндэх амьдралын өчүүхэн хэсэг гэдгийг чи юу эс андах вэ. Ганцхан жишээ гэхэд л өнгөрсөн ням гаригт английн 350 нисгэгч бараг хагас сая шахам килограмм бөмбөгийг Юмидэд хаян, хавь орчны байшин барилгыг чичиргэсэн, бас газар сайгүй ханиад томуу дэгдсэнийг сонсоод бүсгүйчүүл бид хэчнээн айв даа. Чи тэр бүхнийг яаж мэдэх билээ. Хэрэв хамгийн жаахан юмыг ч орхилгүй, бүхнийг чамд ярих гэвэл би өдөржингөө цаас эрээчих болно шүү дээ. Хоолны ногоо эсвэл юу ч хамаагүй хоолой л давах юм авах гэсэн хүмүүс газар сайгүй оочирлон зогсох болж гэнэ. Машинтай нь машинаа, дугуйтай нь дугуйгаа дээрэмдүүлсэн болохоор эмч нар өвчтөндөө ч очиж тус болж чадахгүй болжээ. Газар сайгүй том том дээрэм хулгай гарсан тухай мэдээ тарж, Холландын зүйр үгэнд ч байдаг ёс дэглэм, шулуун шударга гагч нь яачихав таминь хэмээн өөрөө өөрөөсөө асуухад хүрч байна. Наймаас арван нэгэн насны бяцхан жаалууд хүртэл айлын цонхыг хагалаад дайралдсан бүхнээ хулгайлах болжээ. Бөгс өндийх л юм бол айлын гэрийг ухчихаад байгаа болохоор хэн хүнгүй л орон гэрээ таван минут ч эзэнгүй орхиж зүрхлэхээ байжээ. Хулгайлсан бичгийн машин, перс хивс, цахилгаан цаг, хувцас хунар, эд бараа юу л байна түүнийг буцааж өгвөл ийм юм, тийм мөнгөөр шагнана гэсэн зарлалууд өдөр бүрийн сониныг дүүргэх боллоо. Гудамж талбай дахь цагийг хуу хамж, ярьдаг утасны аппарат ч бүтэн үлдээгүй юм байх аа.
Хүмүүс бүгд сэтгэлээр унажээ. Долоо хоногоор авдаг хоол хүнсний зүйл ч муудсаар байна. Ялалтыг хот хөдөөгүй хүлээцгээн, эрчүүд германы цэрэгт татагдах нь улам ихсэв. Багачуул хүүхдүүд ам хөдөлгөх төдий юмаар амь зогоож, өвдөх нь хэрээс хэтэрчээ. Нийт хүмүүсийн хувцас хунар муудаж, тартагтаа тулан хөл нүцгэрчээ. Гутлын нэг зан дамаар долоон гульден тавин центээс наашгүй болон үнэ нь хаджээ. Ихэнх гуталчид хүр харахаасаа айдаг болсны дээр зарим нэг нь гутлыг нь гурав дөрвөн сараар хүлээлгэж байгаад алга болно. Энэ бүхний эцэст ганц сайн тал байгаа нь байдал муудах тусам Германы эсрэг тэмцэл хөдөлгөөн улам их болж байна.
Анне


Top
   
PostPosted: Oct.20.11 5:04 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны гуравдугаар сарын 31. Баасан гариг
Хайрт Китти минь!
Гадаа хүйтний эрч хэвээрээ ч ихэнх айлууд түлэх нүүрс, ганц залтас ч үгүй сууна. Ганцхан л гайгүй эерэг юм дуулдана. Юу гэвэл, оросууд фронт дээр гайхамшигт ялалт байгуулж буй нь хүмүүсийг урамшуулж байна даа. Үнэндээ би улс төрийн тухай бичих гэсэнгүй. Тэгэхдээ оросууд Румыны Прутэд, цаашлаад ерөнхий Тубернид нэлээд ойртжээ гэдгийг чамд дуулгах гэсэн юм. Тэд Одессын босгонд тулжээ. Энд орой бүр Сталины онцгой мэдэгдлийг хүлээж байна. Москва хотноо ёслолын буудлага өдөр бүр нүргэлэх ажээ. Дайн тулалдаан дахин ойртоод ирчихсэн юм шиг тийнхүү нижигнүүлэн байх нь тэдэнд сайхан санагддаг юмуу эсвэл баярлаж хөөрснөө өөрөөр илэрхийлж болдоггүй юм болов уу, бүү мэд. Унгар улс Германы цэрэгт эзлэгджээ.
Манай бүгэвчнийхэн онц сонин юмгүй сууна. Өнөөдөр Даан гуайн төрсөн өдөр. Тэр гэрийнхнээсээ төрсөн өдрийн бэлэг гэж авгайнхаа хадгалж байгаад өгсөн хоёр хайрцаг тамхи, ганц аяга хүрэх жаахан кофе л авав. Мөн түүнд ноён Кралер нимбэгний ундаа, Мийп сарнай загас, манайхан үнэртэй ус, алтанзул цэцэг, гурил тос нь муугаас үйрэмтгий ч харин амт сайтай үхрийн нүдтэй бялуу зэргийг бэлэглэлээ. Ашгүй тэд Петер бид хоёрыг муу хэлцгээх нь түр намдав. Бид хоёр ч жинхэнэ сайн найзууд болж, үргэлжид хамт юм ярин сууцгаана. Бусад хөвгүүдтэй ярихаас зайлсхиймээр зүйлийн талаар ярихад ч Петер намайг биеэ барихад хүргэдэггүй нь таатай юм. Жишээлэхэд л бид хүний цусны тухай хүүрнэхдээ эмэгтэйчүүлийн сарын тэмдгийн тухай санаа зоволгүй ярив. Бүсгүйчүүл бид түүнд яггүй бие сайтай юм шиг санагддаг гэнээ. Яагаад тэр юм бол?
Би энд маш сэтгэл хангалуун байх боллоо. Бурхан намайг үнсэнд хаягдсан шалз шиг орхисонгүй. Орхих ч үгүй биз ээ.
Анне


Top
   
PostPosted: Oct.20.11 5:12 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны дөрөвдүгээр сарын 1. Бямба гариг
Хайрт Китти минь!
Гэхдээ амьдрал хүнд хэвээрээ байна. Юу гэх гээд байгааг минь чи мэдэж байгаа шүү дээ, тийм үү? Сэтгэлд үүрд үлдэх ганцхан үнсэлтийг л би мөрөөднөм. Тэр намайг дандаа ингээд л жирийн найз шиг бодож явах гэж үү? Хүнд хэцүүг үүрч чаддаг, бас зовлонгоо хэнтэй ч хуваалцаж чаддаггүйг минь чи бид хоёр хоёулаа мэднэ шүү дээ. Би ийм юман дээр ээждээ хандах биш. Болдогсон бол одоо, Петерийн мөрийг налаад, хөдлөхгүй жаал суухсан. Тэр надад хайраа илчлэхгүй байгаа нь ганц ичимхий зангийнх нь гэж үү? Тэгээд яагаад зөвхөн надтай л байхыг хүсдэг юм бол? Тэгсэн мөртөө яагаад хайрын тухай нэгч үг хэлэхгүй байна вэ? Больё, нам тайван байя. Сэтгэлээ барин тэвчиж л байвал боллоо. Харин...нэг онцгүй юм нь гэвэл би л дандаа Петер рүү дээшээ гүйхээс биш тэр хэзээ ч над руу бууж ирэхгүй болохоор би л түүний хойноос гүйгээд байгаа юм шиг. Энэ уг нь өрөөний байршлаас л болж байгаа юм л даа. Петер ч үүнийг ойлгож байгаа. Гэхдээ улам ихийг ойлгох хэрэгтэй!
Анне


Top
   
PostPosted: Oct.20.11 6:36 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
sonirholtoi nom oruulj baigaad bayarlaj bga shu

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.24.11 12:50 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны дөрөвдүгээр сарын 3. Даваа гариг
Хайрт Китти минь!
Зөвхөн манай нуувчинд биш, бүх л Холланд, цаашилбал Европ тивд хүнс улам ховордсоор байгаа тухай чамд нарийвчлан бичмээр санагдав. Энд ирсээр өнгөрөөсөн хорин нэгэн сарын хугацаанд хоол хүнсний янз бүрийн үеийг үзэж өнгөрөөлөө. Тэр нь юу гэсэн үг болохыг чи одоохон сонсноо. “Хоол хүнсний үе” гэгч нь нэг хэсэг ганц л төрлийн юмыг идэх юмуу, эсвэл дан ганц ногоогоор гол зогоох үеийг л хэлж байгаа юм. Бид нэг хэсэг дандаа л эндивий гэх ногоог, хааяа төмстэй, ихэнхдээ төмсгүй шарж, хайрч идсэн. Бас нэг үе дан бууцайгаар өл залгаснаа больж хэдэн долоо хоног колдан идэв. Тэгснээ дахиад л хэдэн сараар мэхээр, өргөст хэмх, улаан лооль, байцаа гэх мэтийг улирлын байдлаар дан дангаар нь идэж байлаа. Өдөр ч, орой ч дандаа л давсалсан байцаа идээд байвал ямар байхав дээ. Бүр хоолой давмааргүй бол өлсөж байгаад ч болсон идээд байна. Одоохондоо бид шинэ ногоогүй хэцүү цаг болоод байна. Энэ үед бидний голлож өл залгуулах үдийн хоолны долоо хоногийн цэс нь: ногоон буурцаг буюу хүрэн вандуйны шөл, гуриланд өнхрүүлсэн төмс, нухсан төмсний бантан мэтхэн байснаа бурхны өршөөлөөр заримдаа шар манжин юмуу даршилсан лууван болж нэг өөрчлөгдсөнөө дахиад л хүрэн вандуйн шөл болон эргэнэ. Төмсгүй үдийн хоол бараг байсангүй. Талх ховордсоноос өглөөний цайнд ч төмс иднэ. Хүрэн, цагаан вандуйгаар шөл хийж, төмсөөр Юлианы, хатан хааны, хүрэн вандуйн гэх мэт нэрд гарсан бин хийж иднэ. Бас тэгээд вандуйгүй юм нэг ч үгүй. Талх ч вандуйтай, боов ч вандуйтай. Оройн хоолонд хиймэл шүүстэй төмс, азаар хараахан дуусчихаагүй байгаа улаан манжингийн шанцай иднэ. Өнхрүүшний тухай бас ярих хэрэгтэй. Бид түүнийг нэг гурилархуу юмыг хөрөнгө, устай зуурч хийнэ. Түүний нь наалданги, хатууг хэлэх юм биш. Ходоодонд яг л чулуу гэсэн үг. Тэгэхдээ яахав дээ, бусдыгаа бодохоор ховор юм болохоор сонин доо. Долоо хоногт хааяа амсах ёслолын хамгийн амтат зоогны нэг бол нимгэн зүсэм элэгний хиам буюу жимсний чанамал түрхсэн хатсан талх юм. Гэвч бид ямар ч гэсэн хоног сарыг өнгөрүүлэн, энэ хоолнуудаа амтархан идсээр байна.
Анне


Top
   
PostPosted: Oct.24.11 6:33 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны дөрөвдүгээр сарын 4. Мягмар гариг
Хайрт Китти минь!
Юуны тулд би хичээл номоо орхилгүй, шамдан хичээллэж байгаагаа анзаарахгүй явжээ. Нэг бодоход дайн дажин төгсөх нь яагаа ч үгүй, төгсөх ч юмуу, үгүй ч юмуу гэдэг нь үлгэр шиг юм. Дайн хэрвээ энэ есөн сард дуусахгүй бол миний сургуульдаа явах бас л өнгөрч, мөн л хоёр жилээр улирчихгүй юмсан гэж чармайх л болох байх даа. Бүхий л өдрийн минь ухаан бодол, хүсэл мөрөөдлийг Петер, зөвхөн Петер л эзэлчихээд бямба гаригт бүүрч шаналах болов. Би түүний өрөөнд очоод суухаараа нулимсаа хүчлэн барина. Нимбэгний ундаагаа ууж буй Даан эзэгтэйтэй хааяа инээж хөхөрч суухад сэтгэл хөдлөн догдолно. Харин ганцаараа болмогц л дотроо онгойтол уйлах хэрэгтэй юм гэдгээ мэднэ. Заримдаа би зөвхөн унтлагын хувцастайгаа шалан дээр элэглэн хэвтэж, хэсэг мөргөснөө удалгүй тэр дэвсгэр гудас ч үгүй шалан дээр сөхрөн, тохойлдсон гараа дэрлэн уйлдаг байв. Эхэр татан уйлж байгаагаа өөрөө мэдмэгцээ, бусдад мэдэгдэхгүй юмсан гэж нулимсаа барьж, сэтгэлээ чангалан “Ямар ч гэсэн ухаарч сэхээрэхсэн. Тиймээ сэхээрэх...” хэмээн амандаа дахин дахин үглэдэг дээ. Биеэ хөшөөсөн тэр байдлаас салаад арай гэж орныхоо ирмэгийг түшин өндийж, оройн арав гучаас өмнөхөн орондоо нэг юм хэвтэнэ. Тэгэж л сэтгэлээ арай гэж онгойлгоно доо. Тиймээ, бүүр нэг тайвширна. Тэгээд л боловсрол мэдлэггүй харанхуй үлдчихгүйн тулд, үргэлж урагшлан хөгжихийн тулд, сэтгүүлч болохын тулд цаг мөчтэй уралдан сурах болно. Би юу бичиж чадахаа бичсэн, хэдэн өгүүллэгүүд маань зүгээр болсныг, өдрийн тэмдэглэлээ хойч үеийнхэнд нуугдсан еврей бидний инээдэмт амьдралыг бага ч атугай өгүүлж чадна гэдгийг бүгдийг мэдэж байнам. Ямар ч гэсэн өөрийгаа авьяас билэгтэй эсэхийг харуулах хэрэгтэй. “Эвагийн мөрөөдөл” гэдэг өгүүллэг минь хамгийн сайхан түүх болжээ. Гайхмаар юмны нэг нь би түүнийгээ чухам юунаас сэдэвлэснээ санахгүйд оршино. “Кадийгийн амьдрал” маань ч бас гайгүй л шиг, ихэнхдээ гайгүй шүү л болж байна. Харин тэгэхдээ бүхэлдээ яагаа ч үгүй байна.
Энд би өөрөө өөрийгөө хайр найргүй шүүмжилдэг юм. Юу нь сайн, юу нь муу болсныг мэдэх болжээ. Юм бичдэггүй хүн бол бичнэ гэдэг нь хэчнээн нарийн ажил болохыг мэдэхгүй. Урьд нь би юм зурж чаддаггүйдээ ямагт харамсан гуньдаг байсан бол харин одоо бага ч гэсэн бичиж чаддагтаа баярлах боллоо. Ном буюу сонинд юм бичих авьяас дутлаа гэхэд өөрөө өөртөө л бичиж чадаж байвал боллоо шүү дээ.
Ямар ч гэсэн би урагшаа, өөдрөг явах хэрэгтэй. Аахар шаахар ажил хийсээр хожим нь мартагдчихдаг авгайчуул болон ээж, Даан хатагтай нар шиг амьдрана гэвэл ухаанд багтахгүй юм. Би нөхөр хүүхэдтэй байхаас гадна өөрийгөө бүхэлд нь зориулсан зүйлтэй байх хэрэгтэй! Ертөнцийн мөнх бусыг үзэвч, хорвоо дээр үлдээсэн ул мөртэй байхыг хүснэм. Тэгээд ч би оюун ухаанаа хөгжүүлж, сэтгэлдээ байгааг үгээр илэрхийлэн бичиж чадах авьяасыг надад байгал ээж бэлэглэсэнд хязгааргүй баярладаг юм. Бичихээр л зовлонгоо мартан, зориг зүрх орно. Харин би хэзээ нэгэн цагт хүмүүст хэрэгтэй утга учир төгс бүтээл туурвиж чадах болов уу? Өнөөх мөрөөдөл болсон сэтгүүлч, зохиолчийн аль нэг нь болж чадах болов уу? Чадна гэдэгтээ би итгэдэг, зүрх сэтгэлээсээ итгэдэг. Би бичгийн хэлээр өөрийнхөө бодол, өөрийнхөө үзэл, өөрийнхөө мөрөөдлийг цөмийг илэрхийлж чадна. “Кадийгийн амьдрал” маань нэг л урагштай болж өгдөггүй. Цааш нь юу бичих вэ гэдгээ мэдэж байгаа атал яг бичээд эхлэхээр нэг л болж өгөхгүй юмаа. Тэр маань олигтой юм болохгүй бол хогийн хувин юмуу зуух руу орж ч мэдэх юм. Энэ бодол таатай би ч дөнгөж арван дөрөв хүрч буй, амьдралын туршлагагүй хүн яаж ч гүн ухааны юм бичиж чадах вэ дээ гэсэн нэгэн бодол харван орж ирэх юм. Ямар ч байсан сэтгэлээр унахгүй шүү. Аз ч дайрч болно. Бичиж л байх минь!
Анне


Top
   
PostPosted: Oct.24.11 6:34 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны дөрөвдүгээр сарын 6. Пүрэв гариг
Хайрт Китти минь!
Миний онцлон сонирхож дурладаг зүйл юу болохыг асуусан бол би түүнд чинь хариулмаар санагдав. Тун олон зүйл тоочих тул бүү айгаарай гэж сануулъя. Юуны өмнө бичих. Гэхдээ энэ бол дураа хүрэхээр оролддог зүйл биш.
Хоёр дахь нь язгууртан сурвалжтануудын удам судрын түүх. Бүх сонин сэтгүүл, ном судар, сурвалж бичгээс би франц, герман, испани, англи, австри, орос, норвеги, холландын сурвалжит гэр бүлүүдийн тухай материалыг эрэн шүүрдэж, түүнийгээ түүвэрлэн, бас түүх намтрын номноос уншиж, тэмдэглэсэн зүйлсээ хавсарган янзалсан. Ийнхүү түүнийн тодорхой нэг үеийг хуулан бичиж, эмхэтгээд байна. Тэгэхлээр гурав дахь сонирхдог зүйл маань түүх юм. Аав ч олон сайхан холбогдох ном худалдан авч өгсөн. Би эндээс гарч, нийтийн номын санд орж, сонирхсон зүйлсээ ном судраас онгичих өдрөө хүлээж чадалгүй, оролдсоор сууна.
Дөрөв дэх хобби гэвэл эртний грек, ромын үлгэр туульс байна. Тэр талаарх олон ном надад бий. Бас кино оддын болон тэдний гэр бүлийнхний зураг цуглуулдаг. Ном цуглуулах болон уншихад донтож, зохиолч яруу найрагч, зураач хийгээд ер нь урлагтай холбоотой юмыг бүхэлд нь сонирхоно. Магадгүй, сүүлд хөгжим ч сонирхож мэдэх юм.
Тоо, алгебр, геометрийг бодохоос толгойтой үс арзайна. Бусад хичээл бүхэн надад зугаатай, гэвч түүх л бүхнээс сонин!
Анне


Top
   
PostPosted: Oct.26.11 11:34 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2028
Location: Nothins that bad if it feels good
bayarlalaa violet
Tuuh ch goy shuu hehe,
tsashaa oruulahiig chin huleej baiya

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Oct.26.11 1:40 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны дөрөвдүгээр сарын 11. Мягмар гариг
Хайрт Китти минь!
Толгой тархи минь дүүрэн байна! Юунаас эхлэхээ мэдэхгүй сууна. Тав дахь өдрийн үдээс хойш болон хагас сайн өдөр бүгдээрээ баахан тоглоцгоов. Өдөр хоног нэг л янзаар урссаар дорхиноо өнгөрөн одож байна. Бүтэн сайн өдөр би Петерийг над дээр орооч гээд орж ирэхээр нь хэсэг өрөөндөө хамт сууснаа дээш гарч тэндээ зургаан цаг хүртэл байсан. Оройн зургаа арван таваас долоо хүртэл Моцартын маш сайхан концертийг радиогоор нэвтрүүлэв. Надад “Шөнийн бяцхан уянга” нь үнэнхүү онцгой санагдлаа. Сайхан хөгжим сэтгэл хөдөлгөөн баясгадаг боловч би олон хүний дэргэд биеэ барин, сэтгэл зүрхнээсээ амтархан сонсож чаддаггүй юмаа.
Бүтэн сайн өдрийн орой Петер бид хоёр хамтдаа дээврийн агуулах руу очив. Тухтай сууцгаах гэж манай өрөөнөөс ганц хоёр жинтүү аваачин, түүнийгээ хайрцаг дээр дэвсээд шахцалдан суув. Муши муужгай бид хоёрт хань болов. Тийн хаая хүүе гэх хүнгүй тайван суутал гэнэт найм дөчин тав орчимд Даан гуан дуу гарч, Дусселийн дэрийг авсан эсэхийг асуув. Бид ч огло үсэрцгээн жинтүү, муураа аваад Даан гуайтай хамт доош буулаа. Тэр жинтүүнээс болж бөөн шуугиан дэгдэв. Дэрлэж унтдаг жинтүүний нь нэгийг бидний авч явсанд Дуссел эмчийн уурласан гэж жигтэйхэн. Жинтүүндээ нохой бөөс орсон байх гэж айсан тэр хэчнээн шуугиан тарьсан гэж санана. Хэлдэг юм биш. Петер бид хоёр түүнээс өшөө авах гэж дэвсгэр доор нь овоо ширүүн үстэй хоёр сойз шургуулж бөөн хөхрөлдөөн болов.
Бидний зугаатай явдал удахгүй төгсөх нь тэр. Ес хагаст Петер харин хаалга тогшиж, англи хэлнийхээ хүндхэн өгүүлбэрт туслаач гэж аавыг гуйв. Би тэгэхэд нь Марготод “Ээ дээ, юу л бол. Туслуулна барина гэдэг ч худал байх аа” гэв. Миний таавар зөв байжээ. Дэлгүүрт хулгай оржээ. Аав, Петер, Даан гуай, Дуссел нар яах ийхийн завгүй тийшээ очицгоов. Ээж, Маргот, Даан эзэгтэй бид дөрвөн эмэгтэй тэднийг хүлээж хоцров. Бид дөрөв айж сандарснаа мартагнах гэж дэмий л ярьж гарлаа. Тэгтэл доор нэг юм түс тас гээд чимээгүй болчихов. Цаг ч ес дөчин тав болов. Бид бүгд царайгаа цонхийлгон, нам гүм дагжин сууцгаав. Эрчүүд маань хаачив? Юу тас няс гэдэг билээ? Тэд нар маань хулгайчтай үзэлцэж байгаа юм болов уу? гэсэн янз янзын асуулт тавин сууцгаалаа. Арван цагт харин хүний хөлийн чимээ гаран, аав цонхигор царайлан ууртай нь аргагүй Даан гуайг дагуулсаар орж ирэв. Тэгээд гэрлээ унтраа, чимээгүй дээшээ гарцгаа, цагдаа ирнэ гэв. Юун айж сандарлаа гэхтэй манатай, ум хумгүй гэрлээ унтраацгаан, гарт дайралдсаныг авч нөмрөн дээш гарцгаав. Дээр очмогцоо “Тэгээд юу болсон бэ? Хурдан яриач ээ” гэж гуйлаа. Гэвч ярьж хөөрөх завдал ч гарсангүй. Эрчүүд дахиад л доош буув. Арван цаг арав болоход нөгөө дөрөв дээш гарч ирэв. Гудамж руу ордог хаалга, эргэдэг тавиур бүхий үүдийг хан ян түгжиж, хоёр нь Петерийн онгорхой цонхон дээр харуулд гарав. Тэгээд ингэж ярьцгаав. Петерийг дээр сууж байтал хүчтэй түн тан хийх сонсогджээ. Тэгэхээр нь тэр доош бууж харвал агуулахын хаалганы зүүн хавтасны нэг самбар уначихсан байжээ. Санд мэнд дээш гүйж гаран, эрэгтэйчүүдэд хэлээд доош буужээ. Тэгтэл тэд агуулахыг түйвээж байгаа хулгайч дээр яг орчихжээ. Гэтэл Даан гуай яах ийхийн тухгүй “Цагдаа!” гээд хашгирчихаж. Хулгайчид ч яаран зугтсан байна. Цагдаагийн эргүүл тэр онгорхойг харчихаад бөөн юм болох вий гэж бодоод тэд хаалганы унасан самбарыг эргүүлж бөглөнгүүт нэг хүн гаднаас нь хүчтэй гэгч өшиглөн унагажээ. Мань дөрөв ч сандарч орхисон нь мэдээж. Даан гуай хүүтэйгээ болдогсон бол тэр эрийн бодийг нь хөтөлчих байсан гэнэ. Даан сүхээрээ газар балбаж байтал удалгүй нам гүм болжээ. Хаалганыхаа самбарыг бэхэлье үү гэтэл бас нэг гай учирчээ! Юу гэвэл гадаа нь зогсож байсан сэтгэлтэй хос гар чийдэнгээр өрөөг гэрэлтүүлжээ. Тэгэхээр нь манай эрчүүдийн нэг нь “хараал идмэр” хэмээн шивнэжээ. Тэгээд цагдаагийн дүр үзүүлж байснаа болиод мань хэд хулгайчийн дүрд хувирчээ. Манай дөрөв дээш гаран Петер гал зуух, эзний конторын үүдийг онгойлгож утсыг нь авч шалан дээр чулуудаад нуувчиндаа оржээ. Эхний явдал ингэж дуусчээ.
Сэтгэлт хосууд цагдаа дуудах нь лавтай байлаа. Энэ нь ядаж улаан өндөгний баярын орой, бүтэн сайн өдрийн үдэш орой байв. Баярын дараа өдөр пүүсэнд хэн ч ирэхгүй тул пүрэв гариг хүртэл бид сэтгэл амар байх аргагүй болов. Хоёр шөнө, нэг бүтэн өдөр ийнхүү айж дагжин сууна гэдгийг чи бодоод үз! Арав хагас, төдөлгүй арван нэгэн цаг болов. Чимээ байдаггүй. Тэгтэл арван нэгэн цаг арван таван минутад доор чимээ гарав. Хүн бүхэн бусдынхаа амьсгааг сонсохуйц чимээгүй таг чиг болов. Гаднаас орж ирж буй хүмүүсийн хөлийн чимээ, эхлээд байшинд, дараа нь гал тогоонд...бүүр сүүлдээ манайхны шатан дээр гарав. Хүн бүхэн амьсгаагаа даран, зөвхөн л найман зүрх түг түг цохилон байлаа. Тэгтэл мөнөөх алхаа бидэн рүү ордог шүүгээн хаалганы тушаа тачигнав. Энэ эгшнийг үгээр дүрсэлж чадашгүй нь ээ. “За, ингээд л өнгөрдөг байж дээ” гэж бодов. Энэ шөнө бид бүгд гестапогийнханд чирэгдэж яваа маань нүдэнд минь харагдах шиг боллоо. Шүүгээн хаалгыг хоёр ч удаа түлхэх сонстож, бас юм унах дуулдав. Тэгснээ нөгөө хөлийн чимээ холдоод явчихав. Аюул түр ч болов холдов. Манайхан их багагүй айсандаа чичирцгээн эрүү шүд нь хавьжигнах нь сонсогдов. Үг дуугарах сөгөөтэй хүн нэг ч байсангүй. Байшин чимээгүй болсон ч шүүгээ хаалга бүхий хонгилын гэрэл асаастай чигээрээ хоцров. Сайхь шүүгээ сэжигтэй харагдав уу? Эсвэл цагдаа гэрлээ унтраахаа мартав уу? Унтраах гэж хэн нэг нь дахиж ирэх болов уу? гэсэн бодолд өөрийн эрхгүй автдаг юм байна. Байшинд хэн ч байхгүй юм шиг болоход сая хэл амны ээдрээ арилав. Гэвч гадаа үүдэн дээр цагдаа зогсож байхыг үгүй гэх газаргүй ажээ. Бүгд айснаас чичирсээр байв. Даарахад нус, яарахад шээс гэгчээр хэн хүнгүй л морь хармаар болов. Хувин дээвэр дээр байсан бөгөөд Петерийн барьж ирсэн цаасны төмөр хувингийн хэрэг гарав. Даан гуай эхэлж, аав дараа нь бие засав. Ээж ичээд байгаа бололтой. Ээж, Маргот, Даан эзэгтэй биднийг учраа олог гэж аав хувинг өрөөнд оруулав. Маргот, Даан авгай, бид гурав дуртайяа бие засав. Дараа нь бас ээж ч бие засав. Тэгтэл цаасны хэрэг гардаг байна. Азаар би жаахан цаас хармаалсан байлаа. Саван дахь өтгөн шингэний үнэр ханхлан, бид дэмий л шивнэлдэцгээнэ. Бидний ядарсан гэдэг тоймгүй. Шөнийн арван хоёр цаг болов. Шалан дээр хэвтээд унтацгаа гэх нь дуулдав. Маргот бид хоёрт дэр, орны бүтээлэг өгөв. Марготыг шүүгээний урдуур хэвтэхэд би дэргэдэх ширээнийхээ хөлний хоорондуур хажуулав. Шалан дээр хэвтэхэд өнөөх хувинтай юмнаас ханхлах үнэр гайгүй байв. Даан эзэгтэйг жаахан хажуулаад босож сандал дээр суухад Даан гуай хөлийг минь дэрлэн шалан дээр хэвтэв. Бүх юм дахин бодогдоод Даан гуайг дугхийхээр бие чичирнэ. Цагдаа буцаж ирвэл яах вэ гэж айсандаа бодов. Хэрэв сайхан сэтгэлт Холланд хүмүүс байвал аварна. Харин нацистууд байвал хахууль өгнө дөө! гэж бодов.
Тэгтэл Даан эзэгтэй “Радиогоо нуугаарай” гэв. Даан гуай тэгэхэд “Тэгье, гал тогоонд нууцгаая. Нээрээ тэд биднийг олох юм бол түүнийг бас олно л доо” гэв. Аав:
-Аннегийн өдрийн тэмдэглэлийг ч бас олох байх даа гэвэл манайхны хамгийн аймхай нэг нь:
-Шалавхан шатаагаач гэв. Энэ нь цагдаа нар шүүгээ түчигнүүлэн байгаатай адил аймар сонсогдов. Намайг тэсэж чадалгүй:
-Үгүй! Миний өдрийн тэмдэглэл надтай хамт өнгөрөх болно! гэхэд аав юу ч дуугарсангүй. Бурхан өршөө. Миний санаанд тодоос тод ул мөрөө үлдээсэн тэр бүх яриа хөөрөөг энд бичихийн хэрэггүй бизээ. Мөн ч их маргалдацгаасан даа. Айж сандарсан би Даан авгайг аргадаж тайвшруулав. Бид Геспотагийнхны байцаалт, мөрдөлт, тэднээс оргож зугатаах болон аливаад зориг самбаатай байх тухай хүүрнэлдэв. Даан гуайн авгайд хандан:
-Эзэгтэй, бид яг л тулааны талбарт байгаа цэрэг шиг л байх хэрэгтэй! Тэгвэл “Ораня” нэвтрүүлэгт хэлдгээр хатан хаан, эх орон, эрх чөлөө, үнэн шударга ёсны төлөө байх болно шүү. Цорын ганцхан гайхмаар юм гэвэл, бид тэр бүхнээ золгүй явдал руу аваад одож болох юм гэв.
Даан гуайг авгайтайгаа байраа солиход аав маань над дээр ирэв. Эрчүүд тасралтгүй тамхи татаж, үе үе гүнээ санаа алдах нь сонсогдон, хэн нэг нь хувин дээр мордох нь дуулдана. Энэ байдал эргэн давтагдсаар дөрвөн цаг, таван цаг, тав хагас болов. Би Петерийн өрөөнд очив. Бид хоёр цонхон дээр шахцалдан, чимээ анир чагнан, бие биесийхээ чичрэхийг мэдрэн суув. Бид хааяа ганц нэг үг сольцгоон сонор соргог суулаа. Зэргэлдээх айл хөшгөө татав.
Өглөөний долоод эрчүүд хэн нэгнийг ирүүлээч гэж гуйхаар ноён Коофуйсыг утсаар дуудах юм болцгоов. Тэд утсаар түүнд хэлэх гэсэн үгээ бичив. Агуулах руу ордог гадна хаалган дээр суугаа манаач утасны дууг сонсох юм бол цагдаагийнхан буцаж ирж болох нь бүүр ч осолтой билээ. Коофуйст хэлэх үг нь “Хулгай орлоо. Цагдаа нууц хаалга бүхий шүүгээ хүрээд буцлаа. Хулгайч сандрахдаа агуулахын хаалгыг цөм цохиж, цэцэрлэг рүү зугтсан байж таарна. Гол хаалга түгжээстэй байснаас ноён Кралер хоёр дахь хаалгаар гарч явсан болог. Бичгийн машинуудаа эзний конторын төмөр авдранд хийсэн нь дээр. Хенкэд хэл хүргэж, Эллигээс түлхүүр авахуулан, муурын хоол дөхүүлэх нэрээр пүүр рүү ирүүл.”
Ашгүй бүгд л хүссэнээр болжээ. Коофуйс гуайд дээр бидэн дээр байсан бичгийн машинуудыг доорхи эзний өрөөний төмөр шүүгээнд хийсэн тухай хэл өгөв. Бид ширээ тойрон, Хенк ирдэг болов уу эсвэл цагдаа ирдэг болов уу гэж түгшин хүлээж суулаа. Петер зүүрмэглэн, Даан гуай бид хоёр шалан дээр хэвтэж байв. Тэгтэл доор хүний хөлийн хүнд чимээ сонсогдов. Намайг “Ашгүй Хенк ах!” гээд сэмээрхэн босоход манайхны нэг нь:
-Үгүй биш. Цагдаа байна! гэв. Нэг хүн хаалга тогшин, Мийпийн исгэрэх сонсогдов. Даан хатагтайн царай цонхийн, сандал дээр хөдлөх тэнхээгүй сууж байлаа. Хэрвээ тэр түгшүүрт байдал дахиад минут хэртэй үргэлжилсэн бол эзэгтэй ухаан алдах байв. Мийп, Хенк хоёрыг орж ирэхэд бидний сууж байгаа өрөө тасалгааг ямар байсан гэж санана. Зөвхөн ширээн дээр байгааг харахад ойлгомжтой. Чанамал жимс барьсан ганган бүжигчний хөрөг бүхий дэлгээстэй “Кино ба театр” гэдэг сэтгүүл, чанамал жимсний хоёр шил, бүтэн хагас талх, толь, сам, шүдэнз, үнс, янжуур, үнсний сав, тамхи, эмэгтэй хүний гэрийн халат, гар чийдэн, жорлонгийн цаас ундуй сундуй хөглөрнө. Хенк, Мийп хоёрыг хараад л бөөн баяр хөөр, уйлаан майлаан болцгоов. Хенк өнөөх онгорхойг модоор таглаад тэр явдлыг цагдаагийн газар ойлгуулахаар одов. Мийп харин тэр онгорхойг үзэж, цагдаад хэл хүргэсэн тухай мэдээг агуулахын хаалган доороос олжээ. Хенк бас л түүн рүү очих болов. Хагас цаг хэртэй хугацаа өнгөрөхөд би байраа эмхэлж цэгцлэн, хэвийн байдалдаа орцгоов. Хагас цагт бид хэзээ ч тэгэж бүх юмаа амжуулж үзээгүй юм. Маргот бид хоёр доош бууж, ор дэрээ янзлан, жорлонд орж угаалга цэвэрлэгээгээ хийн, үсээ самнав. Дараа нь өрөө тасалгаагаа жаахан янзлаад дээш гарахад ширээн дээрх юмсыг аль хэдийнэ хурааж янзалсан байв.
Бид ус авчран, кофе чанаж, өглөөнийхөө цайны ширээг засав. Аав, Петер хоёр өнөөх хувингуудад байсан өтгөн шингэнийг асган, хлортой халуун усаар цэвэрлэжээ. Арван нэгэн цаг гэхэд бид тайвширцгаан, Хенктэй хамт ширээ тойрон суухад тэр:
-Нэг үл таних авгай манай шөнийн эргүүл Слатер Уай дээр ирж, нөхрөө муу завьтайгаа хотын сувгаар явахдаа манай үүд цөм цохигдсоныг хараад, цагдаа авчран пүүсний бүх л өрөө тасалгаагаар орж үзсэн гэж ярьжээ. Хоёр дахь өдөр л Кралер гуайнд очиж мэдэгдье. Тэр цааш нь ярина байх. Булангийн ногоочныхоор орж, хулгай орсныг яривал өнөөх номой эр “Би мэдсээн. Өчигдөр эхнэртэйгээ танай пүүсийн дэргэдүүр өнгөртөл хаалга тань цөм цохиулсан байна билээ. Авгай маань харчихаад бушуухан шиг холдъё гэсэн. Харин би тэссэнгүй гар чийдэнгээр гэрэлтүүлж үзсэн. Тэгтэл хулгайчид нь түр тар гээд л зугтчихсан. Танайхныг нэг л өөр байна уу гэж санадгаас юу ч болж мэднэ гээд цагдаа дуудсангүй. Гэхдээ би тодорхой юм мэдэхгүй шүү. Харин тэгэхдээ та нарыг нэг л зүгээргүй гэж боддог шүү!” гэсэн гэв. Хенк тэгэхэд нь талархаад гарчээ. Тэрээр биднийг энд байгааг гадарлаад, үдийн хоолны төмс залгуулдаг байх нь ээ! Сайн эр.
Хенкийг гарч одоход бид сав суулгаа угаан, үдийн нэг цагийн хэрд цөм унтахаар хажуулав. Гурав дөчин тавд сэрээд харвал Дуссел арилаад өгсөн байв. Нүүрээ угаах санаатай нойрмог царайлан явтал Петер мөн л нүүрээ угаах санаатай явж байгаад гэнэт тааралдав. Бид доор уулзахаар болзлоо. Үс толгойгоо хурдхан самнаад доош буувал Петер:
-Агуулахад очвол чи айхгүй биз гэв. Би зөвшөөрөөд тухтай суух гэж дэрээ аваад буув. Гадаа хэчнээн сайхан байсан гэж санана. Удалгүй түгшүүрийн дохио хангиналаа. Бид хоёр тэндээ сууж л байлаа. Петер нэг гараараа мөрөөр минь тэвэрсэнд би ч бас түүнийг тэврэв. Тэгээд биднийг кофегоо уу гэж хэлэхээр Марготын ирэн иртэл тэврэлдэн суулаа.
Бид талх идэж, жүржийн ундаа уун, жаахан төрхгүйтэв. Өөр гойд юм ч болсонгүй. Бүхнээс илүү зоригтой байсанд нь би Петерт талархав. Бидний хэн нь ч өнгөрсөн шөнийх шиг аюулд учирч явсангүй. Ёстой л тэнгэр биднийг тэтгэжээ. Бүр шүүгээн хаалга хонгилд цагдаа ирж гэрэл асаасан мөртөө юу ч анзааралгүй яваад өгсөн гэж бодоод үз л дээ.
Чөлөөлөлт хэрэв бөмбөгдөлтөөр эхэлбэл хэн хүнгүй л хар амиа бодох хэрэгтэй болно доо. Тэгэхэд ч муу хоргодох байр маань бас л хөөрхийлөлтэй бидэндээ нөмөр болно бий! Тэрхэн мөчид бид яацгаах бол? Өчигдөр хулгай орсноос болж мөн л их юм өөрчлөгдлөө. Дуссел эмч орой бүр ноён Кралерийн өрөөнд суудгаа больж, угаалгын өрөөнд суух болов. Оройн найм хагас, ес хагас болоход Петер эргүүл хийж байгаа нь энэ гэж өрөө тасалгаагаар явдаг болов. Петерийн цонх онгорхой байдгийг болиулав. Оройн есөн цагаас хойш жорлонгийн ус татахыг зөвшөөрөхгүй боллоо. Өнөө орой агуулахыг хаалгыг бөхөлж бэхлүүлэхээр нэг мужаан ирүүлэв. Кралер ер нь бидний болгоомжгүй байгааг зэмлэж, Хенк ийм байдалд бидний хэн нь ч доошоо бууж болохгүйг анхааруулав. Бид дүрвэж амь хоргодсон хувь тавилангүй еврейчүүд учраас тайлбар хийх эрхгүй, үг дуугүй байх үүрэгтэйгээ хатуу санав. Еврейчүүд бид дураараа байж болохгүйг, гонгинолдолгүй сэтгэл чангахан байж, хувь тавилангаар оногдсон лай ланчигаа эдлэн, хэрээрээ байж, бурханд залбирах хэрэгтэйгээ л мэдлээ. Энэ аймшигт дайн нэг л өдөр дуусаж, бид зөвхөн еврейчүүд биш хүн гэдгээ мэдрэх цаг ирнэ дээ. Хэн биднийг ингэж ялгаварлаж эхлэв ээ? Хэн нь еврейчүүд биднийг улс түмний дундаас онцгой ялган золиослох болов оо? Хэн биднийг өдий хүртэл ийнхүү зовоон шаналганам бэ? гэвэл тэр нь бурхан ажээ. Бас бурхан л биднийг энэ зовлонгоос ангижруулна. Газар дэлхий, хүн ардаас сайныг нь суралцах, түүнийхээ төлөө өөрсдөө зовох ёстой гэдэг нь магадгүй зөвхөн еврейчүүд бидний бодол, сүжиг болохыг хэн мэдэх билээ. Бид дангаараа Холланд, Англи эсвэл ямар нэгэн өөр орныг хэзээ ч төлөөлж чадахгүй. Бид хэзээний л еврейчүүд хэвээрээ байна, ийм байхыг ч хүсдэг. Зоригоо чангалагтун... Бурхан еврей хүн ардыг хэзээ ч зовлонд орхиж байгаагүй юм. Улиран одох тэр он жилүүдэд еврейчүүд хүчирхэгжин батажсан. Сул дорой нь устан талийхад, амьдрах чадвартай нь үлдэн үндэс угсаагаа тасалсангүй!!! Би өнгөрсөн шөнө ингээд л үхэх ёстой болж дээ гэж бодлоо. Цагдааг ирэхийг хүлээж байхдаа яг л тулалдааны талбар дахь цэрэг шиг шийдчихээд байлаа. Хэрэв амьд үлдэж, дайн дуусгавал Холландын харьяат болох минь гэж хүсч байна. Би Холланд хүмүүс, эдний болон миний эх орон Холланд нутаг, Холланд хэлэнд хайртай. Энд л ажиллахсан гэж хүснэм. Сансандаа хүрэлгүй замынхаа дундаас буцахгүй юмсан. Шаардлагатай бол энэ тухайгаа Холландын хатан хаанд ч бичнэ!
Би улам бүр эх, эцгээсээ хараат биш болсоор байна. Хэдийгээр би балчир ч гэсэн надад ээжээс илүү амьдрах зориг, өөртөө итгэлтэй зан төрх, сэтгэлгээ байна. Би өөрийн гэсэн зорилго, үзэл бодол, итгэл бишрэл, хайрлах юмтай. Намайг байгаагаар минь л байлгаач. Тэгвэл л болох нь тэр. Би өөрийгөө дотоод сэтгэлийн хүч чадал зориг бүхий эмэгтэй хүн гэдгийг бас мэднэ. Бурхны ивээлээр хэрэв амьд үлддэг юм бол ээжийн хүрснээс илүүд хүрнэ. Энэ амьдралаа зүгээр нэг утга учиргүй өнгөрөөхийг хүсэхгүй байна. Хүмүүсийн сайн сайхны төлөө ажиллах болно! Зориг, өөдрөг сэтгэл бүхнээс чухал гэдгийг би мэдэж байна!
Анне



Top
   
PostPosted: Oct.26.11 1:52 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны дөрөвдүгээр сарын 14. Баасан гариг
Хайрт Китти минь!
Нуувчныхан өнөөдөр нэг л тавгүй байна. Аав яагаад ч юм бэ дэвэрч буцалдаг дээрээ хүрч, эзэгтэй салхи цохиулж хэвтэрт орон, Даан гуай тамхигүйдсэндээ царай алдаж, Дуссел эмч тухгүйтсэндээ бухимдах юм. Бүх юм нэг л авцалдаж өгөхгүй байна. Жорлонгийн хаалга гажиж, усны крантыг хэт мушгичихжээ. Танил талын ачаар аль алинийг нь дор нь засуулав.
Би уян зөөлөн байхаа больжээ. Петер бид хоёр шороо тоостой дээврийн шувуу модны хооронд хаа нэгтэй модон хайрцаг сандайлаад, бие биесээ налан хүзүүдэн суудаг боллоо. Тэгэх үед Петер үсний минь долгиотсон хэсгээр оролдон, хоёулаа шувуудын уянгалан жиргэхийг сонсон, моддын ногоорох, наран ээх, үүлгүй тэнгэрийн хөхрөх зэргийг харахад хэчнээн гэгээн сайхан хүсэл мөрөөдөл оргилдог гээч!
Тэнд л бухимдах царай, уцаарлах дууг сонсох нь үгүй. Харин тэгэхэд доор байранд бол хэнгэнэтэл санаа алдах, яршигтай үглэж дуулах сонстон, бид чинь ямар тахилыг нь буруу өрчихөв гэмээр л юм болно. Тиймээ аливаа муу бүхнийг хүн өөрсдөө хийдэг шүү дээ. Энэнийг л дууриахсан гэж үлгэр авах хүн манай нуувчинд алга. Бүгд өөрийнхөөрөө л байх гэж загнана. Өдөр бүр л их багагүй эндээс хэзээ нэг гарч амардаг бол гэцгээх боллоо.
Намайг хийх ажил, итгэл, хайр дурлал, зориг зүрх маань л хөл дээр минь зогсоож, сайн сайхан, аз жаргалтай болгоном. Китти минь, өөрийнхөө бичсэнийг үзэхэд би чинь яльгүй мунгинаад байх шиг байна. Яагаад тийм болсноо ч мэдэхгүй юм. Бичсэн юм маань нэг л эрэмбэ дараалалгүй санагдан, хоорондоо ямар ч холбоогүй юм шиг харагдаад, үүнийг хожим нь хэн нэг нь сонирхох болов уу даа хэмээн үнэн сэтгэлээсээ эргэлзэх үе байдаг юм. Үүнийгээ би “Нугасны муухай дэгдээхэйн сэтгэлийн үг” гэж нэрлэхээр шийдлээ. Болкештайн, Гербранди мэтийн ноёд миний өдрийн тэмдэглэлээс нэг ч их юм олохгүй бизээ.
Анне


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 283 posts ]  Go to page Previous 15 6 7 8 911 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited