#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.20.18 1:54 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 283 posts ]  Go to page Previous 17 8 9 10 11 Next
Author Message
PostPosted: Nov.15.11 2:01 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Sep.24.05 4:10 pm
Posts: 630
Location: 당신의 마음속에
:bigthumpup:

_________________
♥♥♥♥♥ :iloveu:?♥♥♥♥♥


Top
   
PostPosted: Nov.15.11 3:14 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны тавдугаар сарын 26. Баасан гариг
Хайрт Китти минь!
Би гэдэг хүн арай гэж цонхны өмнөх ширээн дээрээ тайван сууж, чамдаа ярих юмаа бичих боломжтой боллоо.
Хулгай орсон сараас хойш би үргэлж шаналан дотроо ч гаднаа ч бүр нурмайж гүйцэв. Нэгд, бүх л байшингийнхныг сандаргасан ногоочны баривчлагдсан, бас еврейн асуудал, хэзээ болих нь үл мэдэгдэх дайралт, чөлөөлөлт, муу хоол унд, сэтгэлийн зовлон, хүмүүсийн гутрал, Петерийг гэх сэтгэл, хоёрт, Эллигийн сүй тавьсан явдал, хүн амьтны хөл үймээн, улаан өндөгний баяр, цэцэг навч, ноён Кралерийн төрсөн өдөр, бялуу, кино, архины газар, концертын тухай яриа байв...
Мийп, ноён Кралер хоёр бидний өмнөөс хамаг хүнд хүчрийг үүрч байна. Мийп ажилдаа дарагдан, ноён Кралер асар их хариуцлага үүрч буйдаа бухимдан заримдаа ам нээх ч тэнхэлгүй болно. Ноён Коофуйс, Элли хоёр бидэнд санаа тавьж халамжлах бөгөөд хааяа ганц хоёр өдрөөр хөөрхий нуугдагсдыг мартагнана. Мэдээж тэдэнд санаа тавих өөр юм багагүй гардаг л байж таарна. Ноён Коофуйс өвчтэй учраас биеэ бодох, Элли сүйт залуугаа гэх нь мэдээж. Гэвч тэд өөрсдийнхөө ажлын хажуугаар бидний төлөө гүйж, ирж очдог нь хэвээрээ. Хөөрхий тэд биднийг орхих бүрдээ л бөөн сэтгэлийн зовлон болно.
Усны хоолой бөглөрснөөс ус гоожихоо больж, жорлонд орж болохгүй бас угаадсаа том саванд хадгалах боллоо. Өнөөдөртөө ч яахав болж л байна. Харин слесарууд засаж чадахгүй бол яахыг бүү мэд. Хотын цэвэр бохир усны албанаас ирэх долоо хоногт л хүн ирнэ гэсэн. Мийп шашны баяраар “Баярын мэнд!” гэсэн бичигтэй үзэмтэй талх илгээсэн байна. Тэр нь өөр эрсэн хүнд тохуурхсан ч юм шиг санагдана. Учир нь үргэлж урам зориг алдран, айдас хүйдэст автаж суугаа бидэнд баяр тэмдэглэхтэй манатай байлаа. Бид ногооны худалдаачныг баривчлагдсанаас хойш улам аймхай болж, бүгд бие биенээ “Чш, чшш!” гэцгээн, гэтэн явцгааж байлаа. Цагдаа нар тэдний хаалгыг цөм цохин орсон юм гэнэ. Манай хоргодох байрыг ч тэгэхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Хэрэв тийм юм бидэнд нэг өдөр...үгүй тэгвэл юу болохыг би бичиж зүрхлэхгүй. Гэвч тийм явдал тохиолдож болно гэдгийг огтхон ч мартаж болохгүй. Ингээд л аль хэдийнээс битүүхэн айх эмээх сэтгэлд бүр мөсөн автах боллоо. Оройн найман цагт би жорлонд орохоор доош буув. Дор хэн ч байсангүй. Манайхан цөм хүлээн авагчаа тойрон мэдээ сонсдог цаг байв. Би байдгаараа л зориг гаргав. Тэгсэн ч нэг л болдоггүй ээ. Дээрээс учир нь олдохгүй анир чимээ, гаднаас машины дүнгэнэх сонстож, доорх танхимд ганцаар байснаас нуугдахын оронд аль хэдийнэ үхсэн бол энэ бүх зовлонг амсалгүй, тэр тусмаа сайхан сэтгэлт Холланд хүмүүст гай бололгүй амар амгалан байх байсан юм биш үү гэж би байнга өөрөөсөө асууж, боддог боллоо. Гэвч манайхан бүгд л энэ үнэнийг хүлээхээс айж, амьд байгалийг санагалзан, хорвоогийн сайн сайханд итгэн, амьдралаас зууралдана. Болох ёстой юм нь бушуухан болоосой. Тэгвэл энэ ойлгомжгүй түгшүүрт байдалд айж хүлээж сууснаас дээр биз. Хэчнээн хатуу аймшигтай ч төгсгөл ирээсэй. Тэгэх юм бол нэг бодлын сэтгэл амар болох юм шиг санагдах юм.
Анне



Top
   
PostPosted: Nov.15.11 3:15 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны тавдугаар сарын 31. Лхагва гариг
Хайрт Китти минь!
Бямба, ням, даваа, мягмар гаригуудад байр маань үзэг бариад юм бичихийн эцэсгүй бүгчим халуун боллоо. Өнөөх усны хоолой тав дахь өдөр бас л эвдрээд хагас сайнд ашгүй засуулсан. Ноён Коофуйсын эхнэр их үдэд айлчилж, Корри охин нь Жодитайгаа хоккейн клубт очсоныг ярив. Элли бүтэн сайнд энд хулгай дээрэм орчихоогүй байгаа гэж эртээ ирж эргээд, өглөөний цай хүртэл хамт байв. Даваа гаригт Хенк Хант биднийг манаж хонов. Хоёр дахь өдрөөс овоо нэг салхивчаа жаахан ойнгойлгохтой болов. Яасан ч халуун бүгчим өдрүүд вэ гэмээр ийм баярын өдрүүд үзсэнгүй. Энд хэчнээн халуун байсныг хэлэх ч юм биш. Чамайг ойлгох байх гээд зүгээр л бүгчимхэн байлаа гэж бичив.
Бямба гаригийг өглөө нь үнэхээр сайхан өдөр байснаа үдэд салхивчаа хаах үед л "ийм халуун битгий болоосой" гэмээр бүгчим болчихсон. Бүтэн сайны халууныг бүр ч ярих юм биш. Цөцгийн тос гал дээр тавьсан юм шиг хайлж урсаад, байранд хэсэгхэн ч сэрүүн газар олдохгүй зовсон. Талх хатан, сүү гашилж, ядахдаа салхивч нээж болохгүйг яана. Гадаа халуун ч гэсэн хүмүүсийг дур зоргоороо баярлаж байхад бид гэж хөөрхийлөлтэй хүмүүс хамраа ч цухуйлгаж болохгүй нуугдаж суух гэж дээ. “Хөл өвдөж байна гэж айхтар. Нимгэн юмгүй болохоор жин ч тавьж чадсангүй” гэж Даан эзэгтэй гаслана. Бүгчим халууныг тэсэж яадан шаналж байтал ашгүй хэдийгээр нартай ч өнөөдрөөс овоо салхи сэвэлзэж эхэллээ.
Анне



Top
   
PostPosted: Nov.15.11 3:15 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны зургадугаар сарын 5. Даваа гариг
Хайрт Китти минь!
Энд нэг таагүй юм болсныг дуулгая. Юу гэвэл цөцгийн тос хуваарилахаас болж Дуссел, манайхны хооронд шалихгүй маргаан гарлаа. Дуссел тэгээд бууж өгөв.
Сониноос Дуссел, Даан эзэгтэй хоёрын үерхэл улам зузаарч, сээтэгнэх, үнсэлцэх, инээж ханиах нь ихсэв. Дуссел гуай бүр яргуй амссан ямаа шиг сэргэчихжээ.
Тавдугаар арми Ром хотыг эзлэн авчээ. Хот эвдэрч сүйрээгүй, бөмбөгөнд ч өртөөгүй юм байх.
Төмс ногоо улам ховордлоо. Тэнгэрийн муухай аашилж байгаа гэдэг хачин. Умард Францын эрэг болон Калайны хүзүүвчийг ширүүн бөмбөгдөж эхлэв.
Анне



Top
   
PostPosted: Nov.18.11 12:20 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2030
Location: Nothins that bad if it feels good
thnk you a lot bichseer bgad chn talarhaj bga shu

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Nov.18.11 2:42 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
IH udaan oruulj bainaaa.
gehdee yamar ch baisan duusgana. :brows:


Top
   
PostPosted: Nov.18.11 4:45 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2030
Location: Nothins that bad if it feels good
hehe zuere, udan ch gsn odoo udahgui duusah gj bnshd biched bgarai
bi bas zavgui bolhoro haya orj irhed yaag goy ortson badiin hehe

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Nov.18.11 9:58 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.15.11 4:26 pm
Posts: 234
Location: bdag gazartaa.
:wd: thanks tasaldaagui nom harsan chin sxan bn :-D

_________________
gatsashgui zevreshgui


Top
   
PostPosted: Nov.19.11 11:48 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны зургадугаар сарын 6. Мягмар гариг
Хайрт Китти минь!
Английн радио үдийн 12 цагт “Хүсэн хүлээсэн өдөр ирлээ!” гэж албан ёсоор мэдээлэв. Англичуудын довтолгоон эхэлжээ. Англичууд өглөөний найман цагт мэдээлэхдээ “Булоне, Хавре, Шербург, Калайн хүзүүвчийг хүчтэй бөмбөгдлөө” гэв. Цааш нь германы эзэмшилд байгаа бүх оршин суугчдын аюулгүй байдлыг хангах журмыг мэдээлэв. Эргээс 35 километр зайд суугаа оршин суугчид бөмбөгдөлтөд бэлтгэх хэрэгтэй болжээ. Англичууд хэрэв боломж гарвал бөмбөгдөлтөөс нэг цагийн өмнө урьдчилан сэргийлэх хуудас онгоцоор хаях гэнэ. Германы нэвтрүүлгээс үзвэл үнэхээр английн шүхэрчид францын эрэгт буужээ. ВВС агентлаг “Германы усан онгоцууд английн десантын усан онгоцтой тулалдаж байна” гэж мэдээллээ.
Есөн цагийн өглөөний цайн дээр ийм маргаан гарлаа. “Энэ хоёр жилийн өмнө Диеппед буусан десант шиг юм болдог болов уу?” гэж нэг нь хэлэхэд, Английн арван цагийн олон хэлийн нэвтрүүлгээр “Довтолгоон эхэллээ!” гэсэн шүү дээ. 11 цагийн герман хэлээр явдаг нэвтрүүлгээр ерөнхий командлагч генерал Д.Эйзенхаур ярьсан шүү дээ гэцгээв.
Нэг цагийнхаа нэвтрүүлгээр: Цэргийн анги нэгтгэлийг буулгах, ар талыг бөмбөгдөхөд 11000 нисэх онгоц бэлэн байж тасралтгүй нислэг хийнэ. 4000 десантын болон жижиг онгоцууд Шербург, Ле Хаврегийн хооронд сум хэрэглэл, цэрэг зогсоо зайгүй зөөж байна. Англи, Америкийн цэргүүд ширүүн тулалдаанд оров гэснээ Белгийн ерөнхий сайн Гербранди, Норвегийн хаан Хаакон, Францын Де Голль, Английн Черчилль нарын мэдэгдлийг нэвтрүүлэв.
Манайхан бөөн хөл хөгжөөн болж байна. Хэзээ нэгэн цагт хэрэгжинэ гэхэд хэтэрхий сайхан үлгэр шиг санагддаг, нөгөө их хүсч мөрөөдсөн чөлөөлөлт үнэхээр хажуу хаяанд ирчихлээ гэж үү? 1944 он бидэнд ялалт авчрах юм гэж үү? Үүнийг бид яг мэдэхгүй ч итгэл найдвар, урам зориг орж, хүч тэнхээ авав. Урам зоригтой л байвал айх, гачигдаж дутагдах, өлсөхийн зовлонг тэсэж, итгэл дүүрэн байж чадах билээ. Уйлж унжин, урвайж гутрахгүй юмсан гэж уруулаа тас зуух хэрэгтэй. Зовлон гамшгийг туйлд нь хүртэл амссан Орос, Франц, Итали, Германы ард түмэн л харин енгэнэтэл уйлах, баярлах эрхтэй. Бид бол ингэх ёсгүй!
Китти минь, чөлөөлөгчид наашлан эрх чөлөө ойртож байгаа нь мэдрэгдэн буй нь бүхнээс сайхан байна. Маргот лав “За ашгүй ес юм уу арвадугаар сард сургуульдаа явах нь байна” гэх байх даа!
Анне

Жич: Өө чамд шинэ мэдээ дуулгая. Шөнө, өглөө үүрээр германы ар талд баахан сүрлэн мануухай буулгахад тэр нь газар хүрмэгцээ дэлбэрээд байсан гэнэ. Бас шөнө дөлөөр тас хар шүхэртэй олон шүхэрчдийг буулгасан гэнэ. Өглөөний долоон цагт эрэг орчмын германы бэхлэлтэн дээр таван сая килограмм бөмбөг хаясан онгоцуудын түрүүч нь буудалдаа буцаж иржээ. Өнөөдөр 20000 нисэх онгоц агаарт тулалдаж байгаа гэнэ. Эрэг орчмоор германы бэхлэлтийн ангиуд жагсаалаас гарчээ. Толгойн сэргийлэх бяцхан ангиа л германчууд дөнгөж аварсан юм байх. Тэнгэр бүүдгэр бүрхэг байгаа нь бүр ч сайн байгаа юм байх. Арми, ард түмэн яг л “One will and one hope” байгаа юм байх.
Анне



Top
   
PostPosted: Nov.19.11 11:49 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны зургадугаар сарын 9. Баасан гариг
Хайрт Китти минь!
Чөлөөлөлт ойртсоор ойртсоор л байна. Холбоотнууд францын эрэг дэх Баукс гэдэг тосгоныг эзлэн аваад, Ка хотын төлөө тулалдаж байна. Шербург хэмээх томоохон боомт хот байдаг хойгийг чөлөөлөхдөө тулжээ. Орой бүр фронтын мэдээнд хамгаалалт, хориглолтын байлдааны гайхамшигт ялалтууд, цэрэг дайчдын эрэлхэг гавьяаны тухай л ярьж байна. Түүнчлэн англидаа буцаж буй шархдагсдын тухай ч нэвтрүүлнэ. Цаг агаар муу ч нислэг сайн болж байгаа гэнэ. ВВС агентлагийн нэвтрүүлгээр чөлөөлөлтийг шууд цэргийнхээ хамт явж хийх гэсэн Черчиллийн төлөвлөгөө Эйзенхуар болон бусад генералуудын зөвшилцлөөр хойшлогджээ. Тийм өндөр настай хүн хэчнээн зоригтой байгааг бод л доо. Черчилл одоо лав дал хүрсэн байлгүй.
Баяр хөөр энд яльгүй намжив. Гэвч бид дайныг энэ жилийн сүүлчээр дуусна гэж итгэсээр байна. Ялалтын цаг нь болсон байлгүй. Харин Даан хатагтайн таамаглал буруудах нээ. Эзэгтэй чөлөөлөлтийн тухайд марган биднийг зовоох нь өнгөрөхтэйгөө зэрэг харин тэнгэрийн муухай болсон тухай бүхэл өдөржингөө яншин шаналгах болов. Болдогсон бол хүйтэн устай хувинд суулгахсан.
Даан гуай Петер хоёроос бусад маань цөм “Унгарын яруу аялгуу” гэдэг гурамсан роман уншлаа. Энэ нь алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Франц Листийн намтар зохиол юм. Надад энэ ном таалагдсан ч хүүхнүүдийн тухай хэтэрхий их бичсэн юм шиг санагдсан. Ноён Лист агуу хөгжимчин байснаас гадна, бүр дал хүртлээ цуутай дурламтгай эр байжээ. Түүний амрагуудын жагсаалт Мария Агульд, Саун Виттгенштейны язгууртан хатагтай Каролина, бүжигчин Лола Монте, төгөлдөр хуурч Агнес Кингво, София Монте, Черкессийн сурвалжит хатагтай Ольга Янина, бароны ахайтан Ольга Майдорф, жүжигчин Лилла гээд л хөвөрнө. Надад бол хөгжим, урлагийн тухай бичсэн нь илүү сонин санагдсан. Тэр номд мөн Шуманн, Клара Вийк, Хектор Берлоц, Иоханнес Брамс, Бетховен, Иохим, Ричард Вагнер, Ханс Булоу, Антон Рубенштейн, Фридрих Шопен, Виктор Хюго, Онере де Бальзак, Миллер, Хуммел, Сцерни, Россини, Черубини, Паганини, Мендельсон гээд асар олон алдартны тухай гарах юм. Лист хүн бүхэнд тус болж явдаг сайхан сэтгэлтэй, нэрэлхүү, урлагийг хамгаас илүү дээдэлдэг, бүсгүйчүүд, шарз архинд ухаангүй дуртай, олз ашиг боддоггүй, шашин шүтдэггүй хүн байсан юм байна.
Анне



Top
   
PostPosted: Nov.19.11 11:50 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны зургадугаар сарын 13. Мягмар гариг
Хайрт Китти минь!
Миний төрсөн өдөр боллоо. Би арван тав хүрлээ. Аав, ээж маань надад Шпрингерийн урлагийн түүхийн таван боть ном, дотуур хувцасны хослол, хоёр бүс, нэг нусны алчуур, хоёр шил тараг, нэг шил чанамал жимс, амтат бялуу, ургамал судлалын лавлах, Маргот болохоор хос бугуйвч, Даан гуай ном, Дуссел хиймэл арвай, Мийп, Элли хоёр дэвтэр, амттан, ноён Кралер хамгийн том бялуу буюу гурван зүсэм тослог бяслаг, “Мария Терезия” гэдэг ном гэх мэт чамлахааргүй их бэлэг сэлт өгцгөөсөн. Харин Петер гайхалтай гоё сарнайн баглаа өгсөн шүү. Хөөрхий минь надад гоё сарнай олж өгөх гэж их хичээжээ. Гэтэл санаснаар нь бүтсэнгүй гэж надад хэлэв.
Далайд шуурга болж, цаг агаар муу байгаа ч фронт дээрх давшилт урагшилсаар байгаа мэдээ дуулдана. Англичуудын эзэлсэн францын тосгодоор Черчилль, Смит, Эйзенхуар, Арнольд нар өчигдөр очсон гэнэ. Бас Черчилль германы эзэмшлийн эрэг рүү гал нээсэн шумбагч онгоцныхонтой уулзжээ. Атаархмаар юм!
Холландчуудын бодол санааг биднийхтэй мэдээж зүйрлэшгүй. Дайныг хараад гар хумхин суусан англичууд гэнэт ухаан орсон юм шиг дайрч эхэлсэнд хүмүүс баярлаад, Английг “Хөгшчүүдийн засаг” хэмээн харааж, аймхай хулчгар, элдэв муугаар нь дуудаж байсан хүмүүс одоо амаа барьж байгаа биз. Цаашид ч хүн ардын тархинд шингэсэн эндүүрэл арилна бизээ!
Анне



Top
   
PostPosted: Nov.19.11 11:51 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны зургадугаар сарын 14. Лхагва гариг
Хайрт Китти минь!
Толгойд минь мянган бодол эргэлдэн, хүсэл мөрөөдөл оргилно. Уг нь би тийм ч яахаа алдатлаа биеэ тоож, хамраа сөхсөн амьтан биш. Өөрийнхөө өчнөөн дутагдлыг сайн мэддэг, түүнийгээ засч арилгаж чаддаг юм сан. Хүмүүс тэгээд яагаад намайг биеэ тоосон, сагсуу охин гэж бодоод байдгийг би гайхаад олохгүй юм. Намайг цаг үргэлж өөлж, муулж явдаг Даан хатагтайг би ухаан мэдрэл нь тааруухан гэж боддог. Миний бодлоор ухаан муу, тэнэг хүн л өөрөөсөө илүү ухаантай хүнийг үргэлж өөлж муулан, элэглэн шоолж доог хийж явдаг юм биш үү?
Даан эзэгтэй өөрөө дандаа тулга тойрсон юм бодож, насандаа зохиогүй бариу хувцас өмсөн, гуяа хасаа гялалзуулж явдагаа мэдэхгүй намайг түргэн ууртай, хэтэрхий богино юм өмсдөг энэ тэр гэж өөлнө. Бас өөрөө үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярьж явдаг мөртлөө намайг сониуч саваагүйгээр нь дуудна. “Олны үг ортой” гэгчээр заримдаа би үнэхээр тийм яадгаа алдсан саваагүй амьтан юм болов уу гэж гайхдаг юм. Энэ бүхэн нь өөртөө итгэж, хэн бүхэнд муугаа дуудуулаад байх дургүй миний төрөлх зан төрхөнд дарамттай юм. “Зэмлэл бүр заавал үнэний хувьтай” гэдэг хэлэх дуртай цэцэн үгээ санан, заримдаа би үнэхээр саваагүй юм болов уу гэж бодох юм. За тэгээд дээрээс нь ээж хошуу нэмэрлээд эхэлбэл зааж зааварлагсдын дарамтыг тэсэхээ больж “Намайг хэзээ л хэн л ойлгож байсан юм?” гэсэн үг амнаас унана. Хэлмэгдүүлсэн зэмлэл, зааварчилгаа сонсох болгонд аман дээр гараад ирдэг энэ үгэнд үнэний хувь байдаг юм шүү. Хүн өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээх ёстой ч энэ нь ор үндэстэй, бас эрүүл ухаанаар бодож тунгаасан байх ёстой гэж боддог юм.
Кит минь, ингэхэд чи Петер бид хоёрын тухай ямар нэг шинэ мэдээ сонсмоор байна уу? Ямар ч байсан Петер хайр сэтгэлтэйдээ биш, сайн найзын хувиар улам л надад сайн болоод байгаа. Миний бодлоор бид хоёрын хэн хэн нь нэг юмнаас болгоомжлоод байх шиг. Тэр нь юунаас болоод байна гэдгийг харин мэдэхгүй юм даа. Петерийг санан мөрөөдөх маань заримдаа арай хэтрээд ч байх шиг. Тэгэхдээ ганц хоёр өдөр түүнтэй уулзахгүй бол үгүйлж санахаа больчих юм. Петер бол эелдэг, дөлгөөн сайн хөвгүүн. Гэхдээ бас сэтгэлд хүрэхгүй юм түүнд дэндүү олон байдгийг хэлэхгүй өнгөрмөөргүй байна. Ялангуяа түүний яриа хоол унднаас хэтрэхгүй явцуухан сэдвийг тойрон эргэлддэг нь таалагддаггүй юмаа. Гэхдээ бид хоёр ямар ч байсан хэрэлдэж муудалцахгүй гэж тохирсон болохоор маргалдахгүй л байна. Ер нь тэр маань тайван дөлгөөн зантай, хүний аясаар хүн. Бас миний үгийг ээжийнхээсээ илүү сонсдог. Аливаад нямбай, эмх цэгцтэй. Заримдаа би энэ хөвгүүн яагаад надад бодсон санаснаа нэг мөсөн илчлэн ярихгүй байна вэ? Би л зүрх сэтгэлийг нь татаж чадахгүй байгаа юм болов уу? гэж өөрөөсөө асуухад хүрч, түүнийг ажиглахад энэ бүхэн нь түүний төрөлхийн бүрэг даруу зангаас болж байгаа нь илт байдаг юм. Түүн шиг хэт бүрэг хүмүүс гүнзгий мөрөөдөлдөө автаад, итгэл найдварыг хайж явдаг бололтой. Тэгээд ч Петер бид хоёр хамаг л ухаан суух, төлөвших насаа энд бүгэж суухдаа өнгөрөөчихөж байна.
Бид хоёр дандаа өнгөрсөн, одоо, ирээдүйн амьдралынхаа талаар ярилцах дуртай. Тийн яриа дэлгэхдээ энэ дайн, гудамжинд хамраа ч цухуйлгахгүй энд нуугдаж суугаа нь болох ёсгүй юм гэдэг. Гэтэл тэр болох ёсгүй гээд байгаа юм нь болчихоод байдаг.
Анне



Top
   
PostPosted: Nov.19.11 11:52 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны зургадугаар сарын 15. Пүрэв гариг
Хайрт Китти минь!
Амьд байгалийн сайхны харж, амьсгалж, зугаалж мэдрэх эрхгүй болчихоод мөрөөдөн суух шиг хяслантай юм алга. Урьд нь эрх чөлөөн дунд гүйж явахдаа, номин хөх цэнхэр тэнгэр, шувуудын жиргээ, өвс ногоо, анхилам цэцэгсийн сайхан үнэр, саран авхайн мөнгөн цагаа туяа гэдэг хэчнээн гайхамшиг гэдгийг анзаарах сөхөөгүй байсандаа харамсах юм. Би энд хоргодох болсноосоо хойш ертөнцийг өөрөөр хардаг болжээ. Саяхан нэг өдөр би сарыг ганцаараа тухтайхан харах гэж шашны баярын нэг амь тэмцмээр бүгчим орой арван нэг хагас хүртэл нүдээ анилдахыг ч тоолгүй хүлээсэн. Харамсалтай нь сар хэтэрхий өдөр шиг гэрэлтэй байснаас хөшгөө нээх боломж гараагүй юм.
Бас нэг удаа цонхоо нээгээд хаврын цэнгэг агаар амьсгалж, шөнийн үзэсгэлэнг гайхан удтал зогсч билээ. Тэр үдшээс хойж жинхэнэ шөнийн гоо сайханг харахсан гэсэн хүсэл минь хархнууд, хулгайч дээрэмчнээс ч айхыг мартуулсан юм.
Би энэ удаа ганцаараа доош бууж пүүсний контор, гал тогоо хоёрын цонхоор гудамж руу харлаа. Хүн гэдэг амьд байгалийн сайхан, одот тэнгэрийн дор унтахын гайхамшигийг эрүүл саруул, эрх чөлөөтэй явахдаа мэдрэхгүй, адын хүсэл шуналдаа хөтлөгдөж явсаар өнгөрөөдөг бололтой. Нар, сар, тэнгэр, үүлс, оддыг ажиглан ертөнцийн сайхныг мэдрэх гэдэг гайхамшиг. Хүн сэтгэлээ тайтгаруулах гэж элдэж эм ууж байснаас энэ бүхий сайхыг харж мэдэрсэн нь дээр шүү дээ. Байгаль л намайг амьдралын амар тайвныг эвдсэн ширүүн цохилтыг сөрөх хүч өгөх юм. Байгалийн тэр гайхам сайхныг тоос шороотой хөшиг, халтартсан цонхоор харахаас цаашгүй байхын хэцүүг үгээр илэрхийлшгүй. Ер нь байгалийн хамгийн сайхан нь худал хуурмаг юмгүйдээ л сэтгэлийг баясгадаг бизээ.
Анне



Top
   
PostPosted: Nov.21.11 2:03 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jun.30.11 2:29 am
Posts: 456
Location: Морфиний хайрцаганд...
чиний оруулах, миний орж ирж унших хоёр яг таарах юмаа :laugh5: , баярлалаа :mrgreen:

_________________
Panic....


Top
   
PostPosted: Nov.21.11 5:02 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2030
Location: Nothins that bad if it feels good
big big thnksss

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Nov.21.11 5:29 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
tnx Violet hour

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Nov.21.11 6:51 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
S1m0ne wrote:
чиний оруулах, миний орж ирж унших хоёр яг таарах юмаа :laugh5: , баярлалаа :mrgreen:

:frog:


Top
   
PostPosted: Nov.21.11 7:23 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.15.11 4:26 pm
Posts: 234
Location: bdag gazartaa.
anglias ni horvuulj bgaamu?esvel mgl iig ni bicheed oruulad bgaamy?

_________________
gatsashgui zevreshgui


Top
   
PostPosted: Nov.29.11 10:17 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны зургадугаар сарын 16. Баасан гариг
Хайрт Китти минь!
Бас л нэг юм боллоо! Даан эзэгтэй цөхөрсөндөө сүүлийн үед хулхиараа буудуулах, шорон гянданд хоригдох, дүүжлэгдэх, амиа хорлох юмсан гэх боллоо. Тэрээр хүү нь өөрөөс нь илүү надад итгэх болсонд байж ядаж байх шиг. Хөөрхий түүний сээтэгнэхий нь Дуссел эмч тоохгүй болохоор гомдон, бас булган дээлнийх нь мөнгийг тамхинаас өгч дуусгалаа гэж нөхөртөө уурлах, уйлах, өөрийгөө хараах, зүхэх, инээх гэхчилэн хаврын тэнгэр шиг аашилна. Юм л бол хэрүүл өднө. Ийм хачин ааштай, мунхаг хүнтэй яаж шүүхэн харьцвал дээр вэ? гэвэл зүгээр л тоохгүй орхичихсон нь дээрээ. Үүнээс болоод хүү нь түүнтэй шазруун загнан, нөхөр нь уурлах юм...
Ноён Кралер газар ухах ажилд дуудагдан сар хэртэй явах болов. Мань хүн дайчилгаанаас эмчийн магадлагаа, пүүсний албан бичгээр чөлөөлүүлэх санаатай гүйж байна. Ноён Коофуйс ходоодондоо мэс засал хийлгэх боллоо. Өчигдөр арван нэгэн цагийн хэрд бүх айлын утсыг тасалжээ.
Анне


Top
   
PostPosted: Nov.29.11 10:17 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны зургадугаар сарын 23. Баасан гариг
Хайрт Китти минь!
Энүүгээр гойд сонингүй. Англичууд Шербургийг дайрчээ. Аав, Даан гуай хоёр энэ оны аравдугаар сарын арван гэхэд чөлөөлөгдөх болов уу гэлцэх юм. Оросууд өчигдөр Витебскийн дэргэд давшилтад оржээ. Энэ нь орос руу герман дайрсны яаг гурван жилийн ойн өдөр юм.
Төмсний нөөц дуусах гэж байна. Тэгвэл төмсөө найман ам бүлдээ ширхэг ширхэгээр хувааж хүртээх байх даа...
Анне


Top
   
PostPosted: Nov.29.11 10:18 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны зургадугаар сарын 27. Мягмар гариг
Хайрт Китти минь!
Фронтоос чих мялаасан баярт мэдээ дуулдаж байна. Шербург, Витебск, Слобиныд давшилт амжилттай болж, асар их зэвсэг, амьд хүч олзолжээ. Шербургэд байсан германы таван генерал алагдаж, хоёр нь олзлогджээ. Англичууд усан боомтыг эзлэн, гол түшиц газрыг нь авсан болохоор хүссэн бүхнээ хуурай газар гаргаж болно. Англичууд гуравхан долоо хоногт Котентины хойгийг эзэлж чадсан нь гайхамшигтай ялалт юм! Давшилтыг эхлүүлснээс хойшхи гурван долоо хоногт бороо, салхи шуургагүй ганц ч өдөр байсангүй. Гэвч францын нутаг дахь цаг уурын таагүй байдал англи, америкийн ялалт, хүчирхэгээ харуулахад нь саад хийж чадсангүй! Германы шидэт зэвсэг гэгдсэн пуужингууд өдөр шөнөгүй тачигнавч англид олигтой хохирол учруулж чадахгүй, германы сонингууд худлаа дэвэргэн шуугихаас хэтэрсэнгүй. Дээрээс нь германчууд “Большевикийн аюул” гэгчээс айж дагжсандаа болоод юун англитай манатай байх шиг байна. Веермахт германы цэргийн албанд ажилладаггүй бүх герман эмэгтэйчүүд хүүхдээ эрэг орчмын нутгаас Холланд, Умар герман руу нүүлгэн шилжүүлжээ. Холландын үндэсний социалист хөдөлгөөний удирдагч Муссерт гэдэг этгээд давшилт тулаад ирэхээр армид элсэн германчуудтай мөр зэрэгцэн холланд орноо аврах гэнэ. Тэр бүдүүн гайхал үнэхээр байлдах юм байх даа. Тэр одоо тийм л сүрхий баатар юм бол Орост очиж германчуудтайгаа хамт байлдахгүй яасан юм бол доо...
Китти минь чи биднийг долдугаар сарын 27 гэхэд ямархуу байдалтай байх бол гэдгийг бодож байна уу?
Анне


Top
   
PostPosted: Nov.29.11 10:19 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны зургадугаар сарын 30. Баасан гариг
Хайрт Китти минь!
Агаар муу англичуудын хэлдэгээр “bad weather at a stretch to the 30th of june” гэгч л болж байна. Энэ зөв биз? Ингэхэд би чинь англи хэлийг овоо л гадарладаг болж байгаа юм байна. Жишээ нь “An ideal Husband”-г тольтойгоор уншиж байна. Давшилт овоо л нааштай сонсогдож байна. Бобрийск, Могилов, Орша чөлөөлөгдөж, германчууд бөөн бөөнөөрөө олзлогджээ. Ашгүй бүх юм баярламаар байгаа сурагтай. Манайхны доторх сайн сайхныг зөгнөгч, өөдрөг хэд нь хөөрсөөр л байна. Сониноос Элли үснийхээ засалтыг өөрчилжээ. Мийп нэг долоо хоног чөлөө авсан. Сүүлийн үеийн сонин ийм л байна даа.
Анне


Top
   
PostPosted: Nov.29.11 10:20 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны долдугаар сарын 6. Пүрэв гариг
Хайрт Китти минь!
Энэ Петерийг дээрэмчин юмуу дамын наймаачин болдог юм билүү гэхэд нь тоглоомгүй айдас төрөв. Хэдийгээр энэ нь тоглоомын үг ч гэсэн өөрийнхөө зан төрхийн сул талаас айдгийнх нь илрэл бололтой. Маргот, Петер хоёр хоёулаа юм л бол “Хэрэв чам шиг чанга, хүссэндээ хүрч чаддаг, зориг хатуу байсан бол...” гэж дуу алдацгаадаг юм. Би үнэхээр тийм чанга байж чаддаг юм болов уу? Хэнд ч толгойгоо мэдүүлэхгүй юмсан гэдэг маань үнэхээр тийм сайн чанар юм гэж үү? Ер нь зарим хүмүүс яаж “Би ч дорой буурай ядарсан амьтан даа” гэж хээв нэг ярьж, тэр дорой буурай чигээрээ насыг бардаг юм болоо? Ёстой ойлгомжгүй юм. Түүнийгээ мэдсээр байж яагаад тэр дорой буурай зангаа ялж, зорьсондоо хүрч чадахгүй өөрийгөө “алдаг” юм бол? Би Петерийг яаж нэг өөрийгөө боддог, өөртөө итгэлтэй, өөрийгөө өөд нь татдаг болгох вэ гэж удтал тархиа гашилгалаа. Үр дүнд хүрэх эсэхийг бүү мэд.
Надад нэг ч гэсэн хүн итгэдэг юм бол хэчнээн сайхан бэ гэж заримдаа боддог байж билээ. Петер жаахан ч гэсэн намайг гэх болжээ. Тэр итгэлийг нь хөсөрдүүлж болохгүй. Петер шиг сул зөөлөн хүмүүсийг хөл дээр нь бат зогсоон, амьдралын их далайд хөлөө олж чаддаг болгох нь үнэхээр амаргүй ажил юмаа... Би яасхийж Петерийг гүнзгий гэгч нь шигдсэн, өөрт нь таатай юм шиг болж дассан тэр намгаас нь татаж гаргах вэ гэж гайхширсаар байна.
Бид ч яахав хоргодох байрандаа амь зууж л байна. Гэхдээ чухам яах гэж, юуны тулд амь зууж яваагаа мэдэхгүй юм. Бүгд л аз жаргалтай амьдрах гэсэн адилхан зорилготой ч бүгд өөр өөрийнхөө замаар жаргалтай, зовлонтой амьдарч өдөр хоногийг өнгөрөөнө. Энд бүгсэн хүмүүсийн хамгийн залуу нь болсон Маргот, Петер бид гурав уг нь элбэг дэлбэгхэн амьдралд өсөж торницгоосон хүмүүс. Бид гуравт сурах, зорьсондоо хүрэх бололцоо, ирээдүйн сайн сайханд итгэх итгэл энд ирэхээс өмнө байсан. Гэхдээ...бид чинь энд ч гэсэн өөрсдөө өөрсдийнхөө аз жаргалыг дархлах хэрэгтэй. Түүний тулд дандаа заавал элбэг дэлбэг, тос торгонд умбаж байх шаардлага байхгүй. Аз жаргалаа олж авахыг тулд залхуурч, хүнээс илүү хөдөлчих вий гэж биеэ оторлолгүйгээр шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Хийх ажилгүй, өмнөө тавьсан зорилгогүй хүмүүсийг хараад үнэхээр ойлгож чаддаггүй юм. Харин Петер бол тийм биш. Түүнийг дутагдал бол өөрийгөө ямар нэгэн авьяасгүй гэж голон, хэзээ ч биеэ дайчилдаггүйд байгаа юм. Хөөрхий энэ хөвгүүн хүнийг баярлуулах, бусдад аз жаргал өгөхийн утга учрыг огт ойлгодоггүй нь өрөвдмөөр. Ядаж тэр шүтэж бишрэх юмгүй, Исус Христос гээд олигтойхон цэвэрхэн дуудаж ч чадахгүй, бурхдын нэрээр хараал зүхэл хэлдэг хүн дээ. Хэдийгээр би ариун санваартан биш ч гэсэн Петерийн энэ зан дэндүү бүдүүлэг, ёс горимгүйг нь харуулдаг нь харамсалтай.
Сэтгэлдээ шүтэх, бишрэх юмтай хүн хэзээд сэтгэл өөдрөг, сэтгэлдээ түшиг тулгууртай байдаг. Шүтэж, биширнэ гэдэг ганцхан хойд насны нүгэл гэсгээлээс айх айдас биш юм. Халуун хүйтэн там, диваажин нь ихэнх хүнд эргэлзээтэй санагддаг. Гэхдээ аливаа шашин хүнийг сайн сайхан зүйлд хөтөлдөг. Шашин гэдэг хүмүүсийг хүчирхэг догшин бурхдаар далайлгасан сүрдүүлэг төдий биш, хүмүүнлэг үзэл, шударга ариун байдлыг дээдлэн гэгээрүүлэх гэсэн арга юм. Өдөр бүр нэг сайн үйлийг санаачлан цаг хүчээ хайрлалгүйгээр түүнийгээ бүтээгээд байвал сэтгэл гэгээрэх шүү дээ...
Анне


Top
   
PostPosted: Nov.29.11 10:21 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны долдугаар сарын 8. Бямба гариг
Хайрт Китти минь!
Пүүсний ерөнхий төлөөлөгч ноён Б Бевервиякт байхдаа тэндээс гүзээлзгэнэ худалдан авчээ. Ингээд замдаа тоосонд дарагдсан 24 хайрцаг гүзээлзгэнэ хүргэгдэн ирлээ. Бид ч тэр дор нь талыг нь жигнэн найман шилэнд, нөгөө талыг нь чанаад найман вааранд юүлээд авав. Мийп маргааш пүүсэнд жимс чанахаар болов. Тэгээд өдөр нь нэг цаг болж, хөл татрах үеэр хаалгаа дангинатал түгжиж аваад хайрцагтай гүзээлзгэнийг зөөж гарлаа. Даан гуай хүүгээ дагуулан аавтай дээш авиран, бид халуун тогооноос ус зөөн, Маргот хувин сав хайн бүгд л гар хумхилгүй хөдөлцгөөлөө. Конторын гал тогоо руу орвол тэнд Мийп, Элли, Коофуйс, Хенк, аав, Петер гээд л гэгээн цагаан өдрөөр нуугдагсад болон халамжлагчид холилдож гүйцээд байж байв. Гадны хүмүүст юу ч харагдахааргүй, хөшиг битүү хаалттай ч гэсэн чанга чанга ярин, хаалга үүдээ дуугаргах нь баярламаар атлаа аймаар ажээ. Бид чинь бүгж байгаа хүмүүс биш билүү? гэж би өөрөө өөрөөсөө асуун, эрх чөлөөтэй болохоороо яг ийм мэдрэмж төрж, болгоомжлох байх даа гэж бодов. За тэгээд чанамалаар ваарыг дүүрмэгц нь л дээш зөөж байсан. Манайхны гал тогоонд хуучин тавилгаас ганц ширээ үлдсан агаад түүн рүү гүзээлзгэний ишийг чулуудаж байгаа харагдана. Мэдээж бас цэвэрлэсэн гүзээлзгэнэ хувинд орохоос аманд орох нь их байсан шүү. Тэгэж байтал дахиад нэг хувин хэрэгтэй болов. Петерийг гал тогоо руу бууж ирэхэд гаднах үүдний хонхыг нэг хүн хоёр удаа даржээ. Тэгэхэд Петер тавиуртай нууц хаалгаа онгорхой орхисноо санаад хувингаа тавив уу үгүй юү дээш яаран гүйв. Бид ч усны цоргуудаа нээлттэй нь орхин, гүйцэт угаагдаагүй гүзээлзгэнээ тэвшинд нь хаяад, дээшээ яаран гарч “Энэ чинь юу вэ таминь, усны цорго шоржигноод хүн байгаа юм биш үү” гэх вий гэхдээ дээр байдаг усны гангийн тохируулагчийг барьцгаав. Ашгүй тэгтэл Хенк “Тэр хонх дарсан хүн нь шуудан зөөдөг завьчин байсан” гэдгийг хэлэхээр ирэв. Тэгэж байтал дахиад л хонх жингэнэхэд бид түргэн жагсаал авцгаав. Би нөгөө тавиуртай нууц хаалган дээрээ ирж, шатаар гараад хэн байгааг харах гэж Петертэй хамт хулгайч шиг гэтсээр хашлага руу тонгойж чагнавал нэг хүн доороос ирж яваа сонсогдов. Нэг л таньдаг хөлийн чимээ байлаа. Петер тэгэхэд нь шат руу аяархан бууж, хэсэгхэн зогссоноо “Элли!” гэж дуудвал хариу байдаггүй. Дахиад л “Элли юү?” гэтэл бас чимээгүй. Гал тогоонд гарах чимээ Петерийн дуунаас тод сонстох аж. Тэгээд Петерийг гал тогоо руу орохоор доош буухад би юу болдог бол гэж харан зогссоор байсан. Гэтэл:
-Петер, цаашаа яв яв. Ном шалгагч ирсэн байна гэх нь ноён Коофуйсын дуу байлаа. Петерийг амьсгаадсаар гарч ирэхэд нууц хаалга хаагдав. Нэг хагаст ноён Кралер ч ирэв.
Ээ бурхан минь надад гүзээлзгэнээс өөр харагдах юм алга боллоо. Өглөөний цай гүзээлзгэнэтэй байсан бол одоо бас Хенк гүзээлзгэнэ идэж, ноён Коофуйс гүзээлзгэнэ амтлан, Мийп гүзээлзгэнэ чанаж, надад ч бас гүзээлзгэнэ үнэртэнэ. Гүзээлзгэнээс бүүр залхаж, түүнийг харахгүй, үнэртэхгүй гэж дээш гарахад тэнд ч бас гүзээлзгэний угаадасны үнэр ханхийв. Үлдсэн гүзээлзгэнийг бүгдийг чанав. Орой нь хоёр шилийг задлав. Аав ёстой хурдан гэгч нь чанана. Түрүүчийнхээ хийсэн чанамалаас өглөө нь задалж хэрэглэсэн бол өдөр нь дөрвийг задаллаа. Даан гуайнхны хийсэн чанамал муудахаар чанаргүй болсноос аав орой бүр гүзээлзгэнэ чанах болов. Чанасан будаа, зүссэн талх, аягалсан шар сүү бүгд л гүзээлзгэнэтэй болж, бүх л амттанг гүзээлзгэнэ орлох болсон. Гүзээлзгэнэ ийнхүү хоёр өдөр хэртэй хаа сайгүй элбэгшсэнээ шил ваарнуудаар дүүрч, цоож цуургатай шүүгээнд хадгалагдан ховордлоо.
Марготыг “Анне, нөгөө булангийн ногоочингоос 19 фунт уутан хальст буурцаг авсан” гэхэд нь би “Яасан сайн хүн бэ. Үнэхээр сайн хүн юм. Гэвч ажил нь дийлдэхгүй дээ!” гэв. Ээж:
-Хагас сайнд өглөөгүүр буурцаг хальслахад та нар туслаарай гэв. Нээрээ л өнөө өглөө цайны дараа амсар дүүрэн уутан хальст буурцагтай паалантай хувин ширээн дээр биднийг хүлээж байлаа. Буурцаг арилгах нь залхуутай ч хальсыг нь аваад идэхэд сайхан юм. Хүмүүс ийм хальст буурцгийн хэчнээн амттайг анзаардаггүйг өнөөдөр л мэдэж бид баахан гайхацгаасан шүү. Сониноос энэ буурцаг хоолонд шошноос гурав дахин их орох юм. За тэгээд буурцаг хальслана гэдэг нь нямбай нь дэндүү дүрэмдүү шүдний эмч эсвэл тааруухан жижиг түшмэлээр хийлгэвэл таарсан төвөгтэй, цаг тэвчээр барсан ажил юмаа. Над шиг тэвчээр муутай хүнд бол ёстой таардаг ажил биш юм. Өглөө ес хагаст хальсалж эхлээд арав хагаст завсарлаж, дахиад цагийн дараа бас үргэлжлүүлэн үйлээ эдлэхээр боллоо. Буурцагны оройг тас чимхэн, хальсыг нь сугалж, сахлыг нь аваад, цэвэрлэсэн буурцгаа түмпэн рүү шидэх чимээ бүүр чихэнд хоногшчихлоо. Ёооё, нүдний өмнүүр дандаа хальс, буурцагнууд гээд ногоон юм, дахиад л ногоон, ногоон, ногоон юмнууд хөврөн эрээлжлүүлнэ.
Уйтгарлахгүйн тулд ямар нэг хийх юмтэй байхсан гэхдээ би үдээс өмнө баахан чалчин хүмүүсийг инээлгэж, тэрэндээ өөрөө ч хөгжин цагийг аятайхан өнгөрөөлөө. Буурцгийн сахлыг цэвэрлэх гэж мунгинаж суухдаа би хэзээ ч өөдтэйхэн гэрийн эзэгтэй болж чадахгүйгээ ойлгосон шүү.
Бид арван цагт нэг жаахан юм хэлэн дээрээ тавьсан болоод, гучин минутын дараа эргээд л нөгөө үйлтэй ажлаа эхэлж нэг арван тав болтол хийв. Арай гэж тэр буурцаг цэвэрлэх ажил дуусахад би яг л далайн өвчин туссан хүн шиг болж бусдаас түрүүлэн орон дээрээ унаад өгөв. Тэгээд дөрөв хүртэл дугхийгээд дахиад л нөгөө лайтай буурцагтайгаа ноцолдож гарлаа даа.
Анне


Top
   
PostPosted: Nov.29.11 10:22 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны долдугаар сарын 15. Бямба гариг
Хайрт Китти минь!
Манайхан номын сангаас “Та орчин үеийн охидыг юу гэж боддог вэ?” гэсэн сонирхолтой нэг ном авчруулжээ. Энэ номын тухай чамд яримаар байна. Өнөөгийн залуусыг дотор нь орсон юм шиг мэддэг зохиолч залуу насыг ёстой нэг будаа болтол нь шүүмжлэн бичжээ. Мань зохиолч урд нь залуус л өөрсдөө хүсвэл ертөнцийг агуу сайхан болгон өөрчилж чадна гэдэгт итгэдэг байсан юм гэнэ. Гэтэл ингэж итгэж найдаж явсан залуус нь зорилгоо ухамсарлахгүй, цагаа үр ашиггүй өнгөрөөж, амьдралд дэндүү өнгөцхөн хөнгөмсгөөр хандаж байгаа юм байх аа. Энэ хэсэг нь яагаад ч юм намайг хэлчих шиг санагдлаа. Эцэст нь би дотны анд чамдаа өөрийгөө болон үеийнхнээ өмгөөлөн өмөөрөхөөр шийдээд байгаа нь энэ.
Би урьд нь чамд ярьж байсан даа, өөрийгөө шүүмжилж, дутагдлаа засахыг хүсдэг хүн. Өөртөө тохиолдсон бүх үйл явдлыг, өөрийнхөө гаргасан шийдвэрүүдийг дандаа хөндлөнгийн нүдээр харахыг хичээдгийг чи мэднэ. За тэгээд бараг хэлсэн үг бүрээ эргэн санаж “ингэж ч хэлдэг байж үү” гэх юмуу “Ашгүй оноод хэлчихжээ. Хэлэх гэсэн юмаа л хэлж” гэхчлэн тунгаан боддог юм. Ер нь эргээд санахын аргагүй олон алдаагаа би өөрөө зэмлэж байсаан. Тэгэх үедээ “хүүхэд бүр өөр өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй юм шүү” гэж аавын хэлдэг үгийн үнэнийг гайхдаг. Нээрээ л өөрөө л бүхнийг ухаарахгүй юм бол эргэн тойрны хүмүүс яахав дээ. Тэгэхээр сайн хүн болох эсэх, төлөвшиж чадах уу үгүй юу гэдэг цэвэр өөрөөс л хамаардаг юм биш үү? Тэр тухайгаа би чамд нэг бус удаа өгүүлж байсан даа. Аав, ээж хоёр ерөөсөө намайг ойлгохгүй байгааг бас хөндмөөр байна. Мэдээж тэд минь намайг эрхлүүлж, хайрлаж, хамгаалж, хийх ёстой бүхнээ хийсэн. Гэвч би тэдэндээ өөрийгөө ойлгуулж чадахгүй нэг хэсэг их ганцаардсан. Тэгэхэд аав миний зөрүүд занг өөрчлөх гэж үнэхээр их хичээж билээ. Эцэст нь би өөрөө л алдаа дутагдлаа ухаарч, засч чадсан юм даа. Хамгийн гол нь аав ч юмуу хэн нэг нь надад хандахдаа арчаагүй бяцхан хүүхдийг өрөвдөж байгаа юм шиг, эсвэл өөрийн ухаангүй тэнэг амьтантай ярьж байгаа юм шиг харьцдаг байсан нь таалагддаггүй байв. Даанч аав минь үүнийг ойлгосон янз алга. Ингэхэд би өөрийнхөө тухай ярих дургүй хүнд итгэмээргүй санагддаг юм. Би чинь аавын тухай бараг мэдэхгүй болохоор бидний хооронд яаж ч элгэсэг дотно яриа үүсэх билээ дээ. Манай аав бүхнийг хөгшин хүний байр сууринаас хардаг гээч...
Одоо надад амар тайван байдал л чухал байна. Учир нь гайхамшигтайгаар бий болсон өөртөө итгэх итгэлээ би алдахыг хүсэхгүй байна. Эцэст нь аавд энэ бүхнээ учирлан бичсэн өнөөх балай захидлаас болж над руу чиглэсэн буруушаал, зэмлэл өдий хүртэл намайг шаналгасаар байна. Китти минь, ямар нэгэн юманд бууж өгөхгүй, хатуу чанга, зориг тэвчээртэй байх чинь ямар ч хэцүү юм бэ!
Намайг хамгийн их зовоож байгаа зүйл энэ бишээ! Петерийн тухайд бол ааваас бүүр долоон дор гээч. Петерийг санаж мөрөөдөх сэтгэл улам нэмэгдэх бүр тэр надад хайр энхрийлэл ойлголцол дутагдсан өрөвдмөөр хөвгүүн гэж бодогдох болсон юм. Надад ч гэсэн хүсэл мөрөөдөл, баяр гунигаа хуваалцах анд найз хэрэгтэй байсан юм. Тэгээд алхам алхмаар түүнд дасан сэтгэл татагдах боллоо. Бид хоёр сэтгэлдээ хадгалж явсан нандин нууцаа бие биедээ ярьж улам ойр дотно болж л байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хайр сэтгэлийн тухай ганц ч үг цухуйлгаагүй л явна. Петер хэтэрхий бүрэг доройгоосоо ч юмуу эсвэл надаас зовоод биеэ барьсандаа энэ сэдвээр ам нээхгүй байгаа юмуу бүү мэд.
Би ч бас жирийн үерхлээс илүү дотночлон ойртох оролдлогыг хориглосноороо буруудсан ч байж магад. Тэгсэн ч гэсэн Петер харваас хайр дурлалдаа шатан над руу улам тэмүүлсээр байгаа нь илт байх юм. Заримдаа ч би Петерийг өөрөөсөө хөндийрүүлж, эр хүн шиг хатуужуулахыг хүсэх юм.
Би нэгэн номноос “Залуучууд ихэнхдээ хөгшчүүдээс илүү их ганцаардан шаналдаг” гэсэн үг уншиж байсан нь үнэний хувьтай л юм. Ямар ч байсан энд бүгж нуугдах нь настайчууд, томчуудаас илүү залуучууд бидэнд хэцүү бэрх байгаа гэж би дүгнэж байна. Насанд хүрсэн хүмүүс амьдралд хандах үзэл бодолтой болчихсон байдаг болохоор алив цохилтонд нэг их хөл алдахааргүй болсон байдаг. Гэтэл залуучууд хорвоо ертөнц орвонгоороо эргэн, хүний гэгээн сайхан хүсэл тэмүүлэл унтарч болохоор ийм цаг үед үзэл бодлоо олж авч, хөл дээрээ зогсоно гэдэг үнэхээр амаргүй!
Гайхалтай нь бид утга учиргүй, хэзээ ч биелшгүй мэт итгэл найдвараа алдахгүй байсаар байна. Хэчнээн хүнд бэрх, муу муухай юм нүүрлэсэн ч хүний сайхан чанар хэзээ ч арилан алга болохгүй гэдэгт би итгэдэг. Дэлхий ертөнцөд хүний гараар бүтээсэн гайхамшигт бүхийг устган хуйхалсан дайны гал дүрэлзэн байгааг харж, амьдралыг минь таслах аймшигт сүйрлийн чимээг чих минь анирдан, сая сая хүний гаслан зовлонг би мэдэрч байвч, нэг л сайхан өдөр гаслан зовлон төгсч, энх тайван тогтоно гэдэг итгэлээ би хэзээ ч алдахгүй! Би энэхүү ариун хүслэнгээ цаг мөч тутамд эрхэмлэн өндөрт өргөнө. Хүсэл минь биелнэ гэдэгт итгэнэм.
Анне



Top
   
PostPosted: Nov.29.11 10:23 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
1944 оны долдугаар сарын 21. Баасан гариг
Хайрт Китти минь!
Цагийн байдал нааштай болж итгэл төрөх болж байна! Тиймээ байдал сайн тул руугаа эргэж байна! Хэчнээн сайхан мэдээ сонсогдож байна гээч. Гитлерийн амийг хорлох оролдлого болжээ. Тэр хүн еврей ч бус, коммунист ч биш, англи ч биш цэвэр герман генерал, угсаа сурвалжит гүн байсан гэнэ. Харамсалтай нь Фюрерийн амь “бурхан тэнгэрийн ивээлээр” энд тэндээ жаахан шалбарч түлэгдээд л өнгөрчээ. Бас Гитлерийн хажууд байсан генерал дарга нараас нэлээд хэдэн хүн алагдаж, шархадсан гэнэ. Гэмт хэрэгтнийг буудан хороожээ. Энэ бол германы дээд тушаалын генерал дарга нар нь хүртэл дайнаас залхсаны нотолгоо юм. Хэрэв Гитлерийг бурхан ивээгээгүйсэн бол холбоотонд бүр ч таатай байдал бий болж, цэвэр цустан гэгдэх германчууд гэдсэндээ хөлөө хийлцэн, орос, англичуудын ялалт түргэсэж, ялалт ойртож, хот тосгоны сэргээн босголт хамаагүй эрт эхлэх байв. Яагаад ч юм чөлөөлөлт, ялалтын тухай ярих нь бас ч өдий санагдана. Үйл явдлаар дүүрэн тэр цаг сэтгэлд нэг л бууж өгөхгүй байна.
Китти минь чи ойлгож байна уу? За, тэгээд өөр юу гэхэв, аравдугаар сараас сургуульдаа явж эхлэх нь гэхээс баярласандаа хөл газар хүрэхгүй нээ. Аа тийм би юунд ч нэг их яарахаа больсноо хэлэх гэснээ мартах нь! Шалихгүй юман дээр хэл ам, хэрүүл зөрчлийн бай болохгүйн тулд хэн нэгнийг нэрлэхээ болиод удаж байна. Уучлаарай.
Анне



Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 283 posts ]  Go to page Previous 17 8 9 10 11 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited