#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.20.17 6:37 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 143 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Apr.09.11 10:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
Арван гуравдугаар хэсэг

Карл Иванович Жемсд бөөн бичиг цаас авчирч өглөө. Тэр дотор нь захидал маягийн далбагар хуудсууд, хайхрамжгүй тасдаж авсан тал хуудас, жижиг зурвасыг эвхдэгтэй адил гурвалжилж эвхсэн цааснууд байлаа.
– Эдгээрийг би Анчдын байшинд байгаа ширээнүүдийн нүднээс цуглуулсан юм. Бичгийн хэв, зарим дээр нь зурсан гарын үсгийг нь харвал залуу Дракула гүнтэн өөрийн гараар бичиж ойн байшинд суугаа найздаа явуулсан бололтой юм. Өглөөний цай, өдрийн хоолонд урьсан төдий шал дэмий зүйлс ч их байна, бас сонирхууштай зүйлс ч байх шиг байна.
Ноён Жемс, та ядахнаа энийг үз дээ гээд он сар өдөр тавиагүй, ар өвөргүй дүүртэл бичсэн далбагар хуудас цаас өгөхөд Жемс дуугүй уншиж эхэллээ:
“Юуны өмнө эрхэм найз чамдаа баярлаж талархаж буйгаа илэрхийлэхийн ялдамд чамайг амрааж, ажлыг чинь тайван хийлгэхийн оронд өөрсдийн зовлон гуниг, ар гэрийн элдэв явдалд татан оруулсандаа гүнээ хүлцэл өчье. Гэхдээ өөр яалтай ч билээ дээ? Франческагийн эмгэнэлт үхэл бид бүхнийг донсолгож, Рита маань шөнө ч унтаж чадахаа болилоо.
Манай эмч өвгөн нутаг сэлгэ гэж зөвлөөд байна. Өнөө засаж янзалсан өрөөнүүд ингээд нэг хэрэг болдог юм байж дээ! Ердөө гарын дор байнга хэрэглэх хэдэн сүлжмэл тор, тууз, зангиа тийш нь явуулаад л болчих хэрэг. Лючия энэ бүхнийг зохион байгуулна гэж амласан. Уучлаарай намайг, эрдэм номын мөр хөөсөн чам шиг хүнд эмс хүүхнүүд бөөн төвөг удахаас цаашгүй гэдгийг би ямар мэдэхгүй биш дээ.
Хүмүүс нутаг сэлгэн буудалласан нь нэг их удахгүй байх хэмээн найдаж байна, Ритагийн маань бие жаахан илааршмагц би түүнийгээ цайздаа буцаан авчирна. Гэхдээ түүндээ өнгөрсөн аймшигт дурсамжуудыг нь эргэн сануулахгүйн тулд өрөө тасалгаануудыг өөрчилж засаж янзлах болно.
Энэ нэгэн тохиолдлын талаар чи юу бодож, болж өнгөрсөн энэ бүх үйл явдлыг хэрхэн тайлбарлаж буйг чинь би чамаас асууж амжаагүй л байгаа.
Мэдээж, манай эмч өвгөн энэ бүх явдлыг цус сорогчтой холбон тайлбарлаж байна, гэхдээ чи намайг ухааруулан сэнхрүүлж, өвгөний оюун ухааны чадамж хэвийн биш болсныг баталсан болохоор би түүний энэ дүгнэлтийг зөвшөөрч чадахгүй нь. Гэхдээ л энэ бүх түүх намтарт ямар нэг хэвийн биш, утга авцалдаагүй зүйл байсаар байна...
Жишээ нь, өөд болсон Франческаг Ритагийн орны хөлд, шалан дээр хэвтэж байхад нь олох үед үхэхийнхээ өмнө хэн нэгэнтэй ноцолдож, тэмцэлдсэн юм шиг түүний унтлагын хувцас нь салбаран урагдаж, үс нь сэгсийн, нүүр цээж нь хөх няц болж, шалбарсан байсны учир юу вэ?
Хүмүүний хэрээс хэтэрсэн ер бусын их чадалтай хүн түүний хэнхдэг цээжийг бяцартал багалзуурдсан нь зүгээр л ялаа няцалсан мэт болгосон байсан. Талийгаач Франческогийн шахагдаж бүлтийсэн нүдэнд айдас хүйдэс тогтож, зориг шулуудсан бололтой уруулаа тас жимийсэн байсныг чи анзаарсан уу?
Тэр дүр төрхийг нь харж байгаад христийн шашин анх түгэн дэлгэрч байх үеийн тамлуулж зовсон эмэгтэйн юм уу эсвэл “өөрийн анд нөхрийн төлөө амиа өргөсөн хүний” хөргийг ч зурж болохоор байсан даа.
Хэрэв ноцолдон тэмцэлдэж байгаад амиа алдсан юм бол хэнтэй тэмцэлдсэн байх вэ? Энэ бүхний нууцыг аваад авсанд орж дээ тэр.
Тэр аймшигт шөнийн талаар Ритагаас битгий асууж шалгаагаарай гэж чамаас гуйхаа би мартчихжээ.
Тэр шөнө Рита ямар нэг аймшигт зүйлийг харсан нь тодорхой байгаа ч өөрөө тэр тухай ярих дургүй, эсвэл ярьж чадахгүй байгаа бололтой юм.
Тэр явдлыг өчүүхэн төдий сануулахад л цонхийн цайж, чичрээд эхлэх юм.
Франческа өвчин тусаад Ритагийн орны хөлд амь тэмцэн татганаж байна гээд төсөөлөөд үз дээ. Хэрэв тийм явдал болбол Ритагаас илүү сэтгэл чангатай хүн ч ухаан алдаж унах байсан буй заа.
Дөнгөж сэрмэгцээ орныхоо хөлд үхдэл байхыг үзээд Рита ямар аймшигтай хашгирсныг би насан туршдаа мартахгүй.
Манай энэ хавьд хэдий нам тайван байгаа боловч манай эмч өвгөн Франческогийн үхэл бол цус сорогчийн хийсэн хэрэг гэдэгт эргэлзэхгүй байна.
Тэрхүү цус сорогч Ритагийн цусыг сорох гэтэл, эсвэл Ритатай амраглан цэнгэх гэтэл Франческо саад болсон тул түүнийг цусыг нь ч соролгүй шууд алж орхисон байх.
Өвгөний бодлоор бол хөөрхий бүсгүй найз охиноо өмгөөлөн хамгаалахыг оролдоод өөрөө амиа алдсан юм байх.
Мэдээжийн хэрэг, Рита энэ болсон явдлын талаар олон зүйлийн учрыг тодруулахад тусалж чадах хэдий ч түүнээс битгий асууж шалгаагаарай гэж дахин чамаас аминчлан гуйя. Тэр эхлээд жаал тайвширч сэтгэл нь тохрог. Харин болсон явдлын талаарх чиний санаа бодлыг мэдэхийг би маш их хүсэж байгаа шүү.
Өрөөний голд зөөлөн буйдан байрлуулж, дэргэд нь ном, цэцэг тавих жижиг ширээ, эсвэл тавиур тавиарай гэж зарц нарт хэлээрэй.
Өглөө болгон боодол сарнай цэцэг танай уруу явуулж бай гээд зарц нартаа хэдийн тушаачихсан.
Ритагийн хайртай дууч бялзуухайг ч би ойн байшинд хүргүүлэх болно. Тэр дууч шувуухай, миний хөөрхий цонхигор царайт хонгороос илүү чамайг зовоох болов уу гэж би эмээж байна. Рита минь үнэхээр дуу цөөтэй, уйтгар гунигтай байгаа тул хуримын тухай би ам ч ангайж зүрхлэхгүй байна.
Би ч бас энд ганцаараа үхтлээ уйдах байх даа!
Өдрийн ихэнх хэсгийг наана чинь өнгөрөөх болно гэж л өөрийгөө тайтгаруулж сууна.
Өнөөдөр сэрүүхэн байна. Пийшингээ болон задгай зуухаа галлаарай гэж зарц нартаа хэлнэ биз дээ. Маргааш хүртэл баяртай.

Д.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.10.11 2:11 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491

– Энэ бас нэг захидал байна гээд Карл Иванович өөр хуудас цаас өгөхөд Жемс аваад дахин уншлаа:
“Мэдээж, би өөрийгөө чамтай адил сонирхолтой, сайхан юм ярьж чадна гэж бодож ч чадахгүй. Чи бол агуу эрдэмтэн хүн шүү дээ! Гэхдээ л, үнэнийг хэлэхэд миний сүйт бүсгүй Рита чамайг тэгтлээ эрхэмлэн хүндлэхийг харах надад таагүй байх юм. Ямартаа ч миний энэ байдал инээдтэй байна.
Ритаг ойн байшинд амьдарч байх тэр үед та хоёрын харилцаанд миний нүдэнд тусах илүү юм байгаагүй, бүгд ямар нэг байдлаар жам ёсны дагуу л байсан.
Би анзаараагүй юм уу... эсвэл үнэхээр тийм юм байгаагүй юм уу бүү мэд. Үхширэх өвчин гэнэ үү эсвэл ухаан алдаж унасан гэнэ үү өөрөө л мэд. Ямартаа ч тэгж унасныхаа дараанаас Рита хачин их өөрчлөгдсөн.
Рита өдөр бүр янз бүрийн ааш аяг гаргах болсон. Нар жаргах үеэр өрөөндөө орж үүдээ сайтар түгжээд гурав юм уу дөрвөн цаг ганцаараа сууна.
Бас бүгдээрээ хамт хоол идэхээс ч татгалздаг боллоо. Түүний хоолыг өрөөнд нь тусгайлан аваачиж өгөх боловч ихэнхдээ хоолонд огт хүрээгүй байдаг. Мөн Лючияг түүний зэргэлдээ өрөөнд байлгахаас нэгмөсөн татгалзлаа. “Надад ганц Цецилия л байхад хангалттай” хэмээн хөөрхий охиныг гомдоочихно гэдгийг ухаарах ч үгүй хэлж байна.
Эдгээр хэвийн бус байдлыг эс тооцвол Ритагийн бие мэдэгдэхүйц сайжирч, царай нь цонхигор, тамир дорой байсан нь хэвийн болж одоо энгэртээ хатгасан гал улаан сарнай цэцэг шигээ улаа бутарсан хүүхэн болжээ.
Рита Венецээс өөрөө дагуулж ирсэн хоёр итали зарц нь толгой дараалан үхэж байхад ч огт тоосонгүй. Аль алин дээр нь ердөө л тоомжиргүй мөрөө хавчаад, авсыг оршуулгын газар хүртэл дагалдан гаргаж өгөхөөс татгалзсан юм.
Чамайг энд ирэхийг хүлээж суухдаа, эсвэл өөрөө ойн байшинд очих болохоороо түүний сэтгэл бүр сэргэж, нүд нь очтон гэрэлтээд ирдэг юм.
Харин би түүний хүссэн бүхнийг нь гүйцэлдүүлдэг хэдий ч надтай эелдэг хүйтэн харьцах юм.
Авсыг дуганы голд орхи гэсэн утга учиргүй, хачирхалтай хүслийг нь хүртэл ёсоор болгосон.
Рита тэр авсыг нэг л жигтэй дотноор энхрийлж, дэргэд нь өдөрт хэдэн удаа очдог юм.
Түүнийг үхширэх өвчнөөр өвдөөд сэрсний дараа би түүнд, чамайг үхчихлээ гэж бид бодоод уй гашууд автаж чиний амьдарч байсан тасалгаанд дахиад хэзээ ч орохгүй гэж шийдээд тэр өрөөг түгжихдээ дууч бялзуухайг чинь тэндээс авахаа мартчихжээ. Одоо бүх юм ийм сайхнаар төгссөн тул хөөрхий шувуухайг түргэн аврах хэрэгтэй байна гэж хэлэхэд Рита:
– Яах юм бэ, тэндээ л байж байг гэж тоомжиргүй хүйтэн хариулсан юм.
Ер нь би Ритаг ойлгохоо болилоо. Чиний оронд өөр эрэгтэй хүн байсан бол байдал улам хурцдаж, чухам юугаар төгсөхийг мэдэхэд бэрх болохсон. Чамд бол би итгэж...”
Жемс захидлын ар өвөр талыг эргүүлж тойруулан үзэхийг Карл Иванович хараад:
– Төгсгөл нь алга байна гэж хэлэв.
Дараа нь Жемс гартаа аль тааралдсан хуудас цаасыг аван уншлаа:
“Би өнөөдөр дотнын хайртай та нар дээрээ очиж чадахгүй болсондоо үгээр хэлэхийн эрхгүй харамсаж байна. Альф минь, Ритагийн сууж буй өрөө тасалгаануудыг сайтар галлаж дулаацуулж буй эсэхийг байнга хянаж, дулаан алчуурыг нь бүү тайлуулаарай.
Түүний тийм цонхигор, сул байгааг хараад миний зүрх зогсчих шиг л болох юм.
Өчигдөр би Ритаг дуу дуулж өгөөч гэж ч гуйх зүрх хүрсэнгүй.
Намайг биеийг нь асуухад миний зүгээр гэж итгэлтэй хэлээд “танай энэ уулархаг газар маш хүйтэн байдаг юм байна” гэх юм. Урьдын адил эмчид үзүүлэхээс татгалзсаар л байна.
Энэ зурвасыг хариугүй явуулах гэж байтал санамсаргүй азтай тохиолдлоор Парисаас сайхан дулаан нөмрөг илгээмжээр ирлээ.
Түүнийг Ритад нөмөргөөрэй... За, би оройтсон ч хамаагүй арван таван минут ч болов ороод гарахыг бодно. Энэ улаан өнгөтэй зузаан сахлаг хилэн нөмрөг Ритагийн хар үстэй сайхан хосолж, цонхигор царайг нь өнгө оруулах юм шиг санагдаад байна.
Мэхийн ёсолсон Д.


_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.10.11 6:46 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
Жемс захидлуудыг уншиж дуусаад Карлу Ивановичид хандаж:
– Та өөрөө эдгээр захидлуудын талаар юу бодож байна вэ? гэж асуулаа.
– Миний бодлоор бол та Дракула гүнтнийг цайзаас явсан гэж бодсоноороо эндүүрсэн юм шиг байна. Харин түүний найз Альф ойн байшинд ирсэн, бас ямар нэгэн шалтгаанаар гүнтний сүйт бүсгүй Рита нь ч мөн тэнд очиж суусан гэж таамаглаж болохоор байна.
– Мадемуазель Франческа нас барсан нь үүний шалтгаан болсон байж болно л доо. Дракула гүн өөрөө цайздаа үлдсэн хэдий ч сүйт бүсгүйдээ их анхаарал тавьж, халамжилж байсан юм байна. Өрөө тасалгааг нь сайтар галлаж дулаахан байлгаарай, тавилга, хогшлынх нь байрыг өөрчилж тохитой болгоорой, амьд цэцэг, шинэхэн ном, дууны нот явуулна гэх мэтээр санаа тавьж бичсэн захидал, зурвас энд зөндөө байна.
Одоо хүртэл тэр янзаараа байгаа Анчдын байшингийн өнөөх хоёр өрөөний тухай бичсэн нь эргэлзээгүй байна. Сүүлчийн захидлаас таны уншсан тэр улаан өнгийн сахлаг хилэн нөмрөг, өрөөний голд тавиарай гэж гүнтний хүссэн тэрхүү зөөлөн буйдангийн хөлд одоо ч гэсэн байж байна.
– Карл Иванович, таны түмэн зөв, би өөрөө ч гэсэн Дракула гүн цайзыг орхиж явсан гэж бодохоо больсон. Гэхдээ гүнтэнд болон бусад хүмүүст юу тохиолдсон юм бол? Мадемуазель Франческа болон хоёр итали зарцын үхсэн тухай энэ захидлуудад бичсэн байхыг бодвол цайзад үхэл нүүрлэсэн юм байна, гэхдээ бүгдээрээ толгой дараалан үхсэн баймааргүй юм аа?
– Гүнтний захидалд мадемуазель Рита үхширэх өвчин тусаж нойрссон тухай дурдсаныг та анхаарч үзэв үү? хэмээн Карл Иванович хариу асуув.
– Энэ ч тун бүрхэг, ойлгомжгүй зүйл байна билээ гэж Жемс хэллээ.
– Хэрэв та надтай адил энэ дөчин ширхэг захидал, зурвасуудыг бүгдийг нь уншаад үзвэл мөн л надтай адилхан дүгнэлтэд хүрэх болно. Юу гэвэл: Сүйт бүсгүй нь цайзаас ойн байшинд нүүн очиж, таны мэдэх хоёр өрөөг эзэгнэн суусан байна. Ритагийн бие улам дордож, цонхийн цайж, тамир нь муудсаар эцэст нь үхширэх өвчин нь хөдлөн гүнзгий нойрсоход бүсгүйг үхчихлээ гэж бодоцгоожээ. Хүүхэнд өөрийнх нь дуртай хувцсыг нь өмсгөн, гоёл чимэглэлийг нь зүүгээд авсанд хийн цайз уруу авч явжээ. Ритагийн амьдарч байсан өрөө тасалгаануудыг, ялангуяа дотор нь түүний нас барсан тасалгааг нь ахиж хэзээ ч орохгүйгээр битүүмжлэн, тийшээ орох ганц хаалгыг нь шүүгээгээр халхалжээ.
Уй гашуудаа автаад дууч бялзуухайг нь авахаа мартан тэнд битүүмжилж орхисон байна. Торон дотор яс нь үлдсэн байхыг бид үзсэн шүү дээ. Бас мөнгөн саванд хийж тавьсан баглаа цэцэг, улаан хилэн нөмрөг, пийпаа хөгжим бүгд тэр янзаараа байсан.
Талийгаач бүсгүй цайзад аваачсаны дараа ухаан орж сэрээд түргэн илааршиж эхэлсэн болов уу гэж таамаглаж болохоор байна. Гүнтэн энэ тухайд: “Гал улаан сарнай цэцэг шиг улаа бутарч”. “Рита өнгө зүс нь сэргэж, бие сайжирлаа” гэх мэтээр бичсэн байна. Илааршихын хамтаар Ритагийн ааш авир ч эрс өөрчлөгдөж, их муухай зантай, гөжүүд болохын сацуу хамгийн гол нь сүйт залуугийнхаа найзад дурласан байна.
Гүнтэн Ритаг маш ихээр хардан харамлаж, найздаа дургүйцэж бас гомдож байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн байна.
Цаашдаа үйл явдал улам бүр ээдрээтэй болж гүнтэн найзтайгаа муудалцсан юм шиг байна.
Захидал бичдэг байснаа хуурай хөндий хэдхэн үгтэй зурвас төдийг илгээх болж, сүүлдээ бүр юу ч бичихээ больсон байна гэж хэлээд Карл Иванович дуугүй болов.
– Зүйтэй, Карл Иванович хэмээн Жемс дуу алдаад, – Таны таамаглал миний хийсэн дүгнэлтүүдтэй тохирч байгаад би их баяртай байна. Энэ бол үнэн гэдгийнх нь баталгаа болж байна. Харин цаашдаа юу болсон бол, та юу гэж бодож байна вэ? хэмээн асуулаа.
– Цаашдаа цайзад болон тэр хавийн нутагт үхэл зовлон улам бүр тархаж цайзынхны хувьд хүнд хэцүү цаг үе тулгаран ирсэн байх.
Цайзын орлого зарлагын бүртгэлийн бараг хуудас бүрд оршуулгын зардал бүртгэгдсэн, бас тосгоны сүмийн бичиг цаасан дунд хадгалагдан үлдсэн бүртгэл зэрэг нь үүнийг гэрчилж байна.
Мадемуазель Лючия ч мөн Франческагийн нэгэн адил нас барж, аль алиных нь оршуулгын зардалд 1000 мөнгөн зоос зарцуулсан тухай тэмдэглэсэн байна.
Мадемуазель Ритагийн авсыг ч мөн маш үнэтэй хийлгэсэн байх, гэхдээ оршуулгын зардалд тэр тухай тэмдэглэснийг би олсонгүй.
– Гэхдээ бусдыг нь ярихаа байя гэхэд Дракула гүн, Рита гүнтний найз Альф зэрэг хүмүүс хаачсан юм бол? хэмээн Жемс тэсэж ядан асуув.
– Харамсалтай нь энэ асуудлууд миний хувьд тодорхойгүй хэвээр үлдэж байна. Би Анчдын байшингийн болон цайзын бүх ширээ, шүүгээнээс олдсон бүгдийг нягталж уншсан. Бас бүх ном судар, бичиг цаасыг сайтар шалгасан гэж Карл Иванович гунигтай хэлэв.
– Харин Анчдын байшингийн бурхан шүтээний хоргонд байсан хуучны Библийн сударт л үнэхээр гар хүрээгүй. Бодвол тэнд онц сонин юм байхгүй биз хэмээн өвгөн яриагаа төгсгөв.
Жемс матсанаа гэнэт санан суудлаасаа огло үсрэн босож:
– Байзаарай, бас нэг бичмэл баримт бий шүү дээ, түүнийг би Ритагийн тэмдэглэлийн дэвтэр байх гэж бодоод байгаа юм гэлээ.
– Та юу айлдана вэ, тэр чинь хаана байгаа юм бэ? хэмээн Карл Иванович ч мөн сэтгэл нь догдлон дуу алдав.
– Би танд тэр дэвтрийг Гарригаас авч өгнө өө. Гэхдээ италиар бичсэн юм шиг байна билээ хэмээн Жемс харамсангуй хэлбэл:
– Тэр хамаагүй л дээ, би итали хэл бага зэрэг гадарлана. Толь бичигтэй хамжиж байгаад орчуулчихаж болох биз. Маргааш нууран дээр баяр болно, харин тэр хооронд би орчуулчихъя. Цайзад хэн ч үлдэхгүй, харин ч завшаантай хэрэг боллоо. Би бүрэн чөлөөтэй байх болно гэлээ.
Жемс чин сэтгэлийн угаас Карла Ивановичид талархаад мөнөөх япон эрдэнэсийн хайрцагт байхыг нь харсан жижиг нимгэхэн дэвтрийг олж ирэхээр явлаа. Тэр дэвтэр бол Дракула гүнгийн сүйт бүсгүйн тэмдэглэл мөн, тэрхүү тэмдэглэлд өөрсдөд нь хэрэг болох, ашиг тустай мэдээ бий гэдэгт Жемс итгэлтэй байлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.10.11 11:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
НУУРЫН БАЯР

Нуурын баяр бүх нийтийн сонирхлыг өдөөж, хүн бүр зөвхөн тэр тухай л ярих ажээ.
Баярт их л хөлтэй бэлтгэж, нуурын хөвөөгөөр гэрэл чийдэн, дэнлүү, бамбар ярайтал өлгөжээ.
Хэдийгээр шөнө тэргэл сартай байх хэдий ч давирхайдсан торхнууд, бенгалийн галт бамбарууд олноор нь бэлджээ.
Амтат идээ ундааны болон амарч тухлах асрууд босгон, бүжгийн талбай бэлдэж, тэрхүү талбайгаа тойруулан бүжиг харах дуртай хүмүүст зориулан ширээ, сандлууд тавилжээ.
Тэрүүхэн тэнд нь нэгэн бяцхан өндөрлөг газарт торхтой шар айраг байрлуулж тэр бүхний дээгүүр хятад дэнлүүний баяраар өлгөсөн байдаг шиг жижиг дарцаг хэлхэн татжээ.
Хэнийг ч тусгайлан уриагүй бөгөөд хүссэн хүн бүхэн ирж болох ажээ.
Ноён Гарри болон түүний зочид энэ баярт ангийн хувцас өмсөхийг хүссэн бөгөөд ингэснээрээ уг наадмыг илүү эгэл жирийн байдалтай болгохыг зорьжээ.
Ихэнх нь энэ баярт тусгайлан зориулж хувцас захиалсныг хэлэх илүүц биз ээ.
Баярын өдөр ирэхэд залуус өдөржин догдлон хөл хөөр болж, шөнийн баярт хөгжилдөн бэлдэж байлаа.
Бие нь цоо эрүүл болсон Жорж К. Ч бусдаас хоцорсонгүй.
Гарри өөрөө ч баярт өмсөх хувцас хунараа анхааралтай үзэж, үг яриа нь олшрон нэг л догдлоод байхыг ажигч гярхай Вейс эмчийн нүд анзаарахгүй өнгөрч чадсангүй.
– Манай Гарри сэтгэл нь догдлоод, яг л нэг юм хүлээгээд байх шиг байна гэж Вейс эмч Жемсд хэлэв.
– Нэг юм биш харин хэн нэгийг хүлээгээ биз. Нөгөө цэнхэр хувцастай гоо бүсгүйгээ л хүлээж байгаа байх хэмээн Жемс хэлээд Райтад хандаж:
– Ахмад аа, чамаас хичээнгүйлэн гуйя, Гарригаас огт холдолгүй харж хамгаалж байгаарай. Ямар нэг том гай зовлон болох гээд байгаа юм шиг миний зүрх шимшрээд байх юм.
Бид хоёр индианчуудын хүрээн дундуур мөлхөж явсан тэр шөнийг санаж байна уу? Тэр шөнө миний сэтгэл өнөөдрийг бодвол илүү тайван байсан. Бут бүрийн ард, хад чулуу нэг ард дайсан отож байгааг мэдэж, тэр тусмаа чухам ямар дайсан отож байгааг сайн мэдэж байсан.
Гэтэл энд хаана, ямар дайсан отож байна вэ? Ямар нэг үүл манан, эсвэл үүл манангаас тогтсон, барих биегүй хүүхэн үү! Аймаар юм...

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.11.11 1:30 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
Арван дөрөвдүгээр хэсэг

Нуурын баяр ид өрнөж байлаа.
Хуран цугласан хүмүүс нуурын хөвөөгөөр бөөн бөөнөөрөө зугаалан цэнгэх ажээ.
Тэдний дунд гоёлын даашинзаа өмссөн хотын хүүхнүүд ч байна, үндэсний гоёмсог сайхан хувцсаа өмссөн тосгоны гоо бүсгүйчүүд ч байна. Өтгөн хар гэзэг, өнгөлөг толигор царайтай хөдөөний хүүхнүүдэд атаархах хотын бүсгүйчүүл ч цөөнгүй байлаа.
Хоёр найрал хөгжим зогсоо чөлөөгүй эгшиглэн, бүжиг ар араасаа үргэлжилж байлаа. Тэгэхдээ ордны бүжиг наадмын лансье болон контрданс бүжгийн оронд унгар бүжиг, чардашийн ая түлхүү эгшиглэх ажээ.
Эрчүүд нь цуг бүжиглэж буй бүсгүйтэйгээ хөгжилтэй эргэлдэх нь шаазан хүүхэлдэй гартаа барьчихаад алдаж хагалах вий гэж айсан юм шиг үргэлж бээцийж байдаг ордны бүжгээс ихээхэн өөр байлаа.
Сууж амрахад зориулж хаа сайгүй цэцэрлэгийн вандан сандал тавьжээ. Тэдгээр сандлуудыг зөвхөн гэрэлтүүлсэн талбайд төдийгүй модны сүүдэрт ч мөн тавьсан байна.
Нуурыг тэр чигээр нь хөвөөлөн олон өнгийн гэрэл, чийдэн, дэнлүү өлгөсөн нь солонгын бүх өнгөөр туяаран, гайхалтай сайхан гялалзах бөлгөө. Ягаан удвал цэцгүүд дээр өнгө өнгийн гэрэл тусахад нууцлаг, ер бусын үзэсгэлэнтэй харагдаж, цэцэг гэхэд цэцэг ч биш, эрвээхэй гэхэд эрвээхэй ч биш, ид шидийн юм шиг үзэгдэнэ.
Ойн чөлөөг сарны мөнгөн туяа гийгүүлж, гэрэл сүүдрийн гайхалтай сайхан зохицол бүрдэж, хөгшин нарс модны доорх харанхуй сүүдэр хүртэл яруу ихэмсэг харагдах ажгуу.
Гуалиг сайхан биедээ яв цав таарсан, анчны хэв маяг оруулан гойд сайхан урласан шинэхэн хувцсаа өмссөн залуу эзэн хэнийг ч онцгойлон үзэлгүй хүн бүхэнтэй тэгш найрсаг харьцаж байлаа. Гарри олны дундуур хэн нэгнийг эрэх мэт хэсүүчлэн, улам цааш явсаар байлаа. Түүний араас ахмад Райт сүүдэр мэт дагажээ.
Жемс ч мөн Жорж К.-г сүүдэр шиг дагах боловч хөдөлгөөнтэй, залуу хөвгүүнийг тэгж дагах тун амаргүй байлаа.
Жорж эцэж цуцахыг мэдэхгүй цэнгэн бүжиглэж, хамт бүжиглэсэн хүүхэн бүрийг модны сүүдэрт аваачин наалинхай үгс урсгаж, аз таарвал үнсээд авах ажээ.
Жемс хөвгүүний араас гүйсээр байгаад бүр ядарч орхиод сүүлдээ би ер нь эндүүрсэн юм биш биз гэсэн бодол түүний толгойд эргэлдэж эхэллээ. Вейс эмч түүнийг хөвсөргөн залуу гээд байсан нь үнэн болж таарах нь уу? Тэгээд харж хамгаалах ажлаа орхих хүсэл нь улам хүчтэй болсоор Жоржийг өмнөх шигээ нүд салгахгүй дагуулан харахаа больчихлоо.
“За, одоо больё!” гэж эцэст нь Жемс шийдээд сүүлчийн удаа өөрийн эрхгүй Жоржийн зүг харлаа.
“Үгүй, энэ чинь?” Жорж моддын сүүдэр дороос нэг залуухан хатагтайг сугадаад гараад ирлээ. Тэр бүсгүй жаахан хуучны загвартай зуны хөнгөн даашинз өмсөж, өтгөн хар үсэндээ том сам хатгаж, энгэртээ гал улаан хос сарнай цэцэг зүүжээ.
Хувцас хунар, үс зүсээ янзалсан байдал нь гойд анхаарал татахааргүй ч зүүсэн сарнай цэцэг нь сонин санагдлаа. Ийм сарнай цэцэг хавь ойрд байхгүй, зөвхөн цайзын цэцгийн хүлэмжид байдгийг Жемс сайн мэднэ.
Хэн энэ цэцгийг зүүгээ вэ?
Цайзад ийм хүүхэн байхгүй, тэгэхлээр хотоос юм уу эсвэл тосгоноос ирсэн хүүхэн байж таарах гээд байдаг, харин сарнай цэцэг хаанаас авсан юм бол? Гарри хүлэмжид ургуулсан цэцгүүдээ ихэд нандигнан хямгаддаг шүү дээ.
“Залуусын нэг нь хүлэмжээс сэмээрхэн авчихсан хэрэг” гэж Жемс бодсон боловч зүрх нь булгилан, мөнөөх залхаж ядарсан нь ор мөргүй алга боллоо.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.11.11 2:54 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
“Гарцаагүй л харсан хүүхэн байна даа” гэсэн бодол Жемсийн толгойд зурсхийж, бүрэнхийд хүүхний царай төрхийг сайтар харахыг хичээлээ.
“Багт наадамд ирсэн цэнхэр хувцастай гоо хүүхэн мөн байна” гэж Жемс эцэст нь арайхийн танилаа.
Тэр завсар Жорж К. Өнөө хүүхэнтэйгээ цолгиун хөөртэй бүжиглэж, ихэд татагдаж байх бололтой байв. Тэр хоёр бүжиглэх зуураа хажуугаар нь хэдэнтээ өнгөрөхөд Жемс лаваандын танил үнэрийг Жемс тодорхой ялгаж мэдрэв.
“Өнөө хүүхэн мөн”, гарцаагүй “өнөө хүүхэн мөн байна” гэж тэр шивнэлээ.
Тэгээд тэр хоёрыг үргээж, цочоочихгүйг хичээн модны сүүдэрт нуугдсаар байлаа.
Жорж өнөө хүүхнээ модон дундуур зугаалъя хэмээн ятгаж, хатагтай шийдэж ядан эргэлзэв. Ой уруу орохын тулд сарны гэрэл гийсэн талбайг хөндлөн гарах ёстой.
“Аа, тийм бий, өөрөөс нь сүүдэр эс тусахыг анзаарчихна гэж айгаа юу” гэж Жемс бодлоо.
Жорж уйгагүй шалсаар, хатагтай эргэн тойрноо гүйлгэн харж тэднийг ажиглаж байгаа хүн байхгүйг мэдээд зөвшөөрлөө. Тэд сарны гэрэл туссан талбайгаар түргэхэн явж өнгөрөв. Жемс ч андуураагүй гэдгээ харж мэдээд хирдхийн цочлоо. Жоржийн урт хар сүүдэр тодхон харагдах атал хүүхний сүүдэр алга!
– Цус сорогч ороолон мөн байна.
Жемс ийм дүгнэлт хийхэд аль хэдийн бэлэн байсан боловч нэг хэсэгтээ хөдөлж ч чадахгүй хөшиж орхилоо.
Энэ хооронд Жорж өнөө хүүхнээ дагуулсаар мод уруу орлоо. Жемс араас нь ухасхийсэн боловч хоромхон зуур саатсан нь тэдний барааг алдахад хангалттай байжээ.
Гагцхүү ойн чөлөө гэрэлтэй, харин моддын дунд гүн харанхуй ноёлж байлаа.
Жемс моддын хоорондуур гүйн Жоржийг хэдэнтээ нэрээр нь дуудав.
Жихүүдэс хүрэм нам гүм.
Жемс гэрэлтэй ойн чөлөөнд дахин гүйн гарч ирсэн боловч хэн ч байсангүй. Цус сорогч гэрэлтэй газар гарч ирэхгүй, харин өөрийн олзоо харанхуй уруу чирнэ гэдгийг сая ухаараад Жемс буцаад ой уруу ухасхийлээ.
Хөгшин нарс модод чимээгүйхэн хүглийж, гагцхүү тэртээ алсаас бүжгийн ая бүдэгхэн сонсогдоно.
“Хожимдох нь, хожимдох нь!” гэсэн бодол Жемсийн толгойд алхаар дэлдэх мэт лугшина. Яах билээ? Смитийн майхан уруу гүйж очоод дэнлүү болон хүмүүс гаргаж өгөхийг шаардав. Зочдыг бүгдийг нь айлгаж, баярыг гутааж ч болохыг, бас Гарриг өөрийг нь уурлуулж ч болохыг Жемс мартжээ.
– Хожимдох нь, хожимдох нь! гэж дахин давтан хэлээд тусламж хүлээлгүй дахиад л нөгөө үйлийн үртэй газар уруугаа гүйлээ.
Энэ хэсэг ой мод уул хүртэл тасралтгүй үргэлжилсэн юм байх гэж Жемс бодоод Жоржийг хаанаас хэрхэн олохоо мэдэхгүй дэмий л цухалдаж явлаа.
Гэтэл энэ нь үргэлжилсэн ой биш харин хэдхэн мод байж таарсан бөгөөд цаана нь сарны гэрэл туссан тал үргэлжилж цайзын доорх ууланд тулжээ.
“Бурхны авралаар би эндүүрсэн байж, энэ чинь нуурын нөгөө эрэг байна, хайхад харин ч амар боллоо гэх бодол Жемсийн толгойд зурсхийв.
– Тийм ээ, өнөө хоёр чинь энд явж байна.
Үнэхээр ч тал дээгүүр өөдөөс нь хоёр хүн ирж явах нь харагдсан ч Жорж, өнөө хүүхэн хоёр биш харин хоёр бүсгүй байлаа. Тэдний нэг, өтгөн хар үстэй нь түрүүний хатагтай гарцаагүй мөн байна, харин нөгөөдөх нь хэн байдаг билээ?
Бага зэрэг хуучны маягийн даашинз өмссөн, цайвар шаргал үстэй хүүхэн байна.
Тэр хоёр хүүхний тэврэлдэн явж буй нь алдарт зураач Грезийн зургийн сэдэв ч болж чадахаар ажээ.
Тэр хоёр хүүхний нүдэнд сэтгэл ханасан жаргалтай байдал илт мэдэгдэж, царай нь туяаран гийжээ. Үлгэрийн мэт үнэхээрийн сайхан хүүхнүүд байна.
Жемс, Жоржийг болон түүнийг аврах гэж хайж явснаа мартаад хэний ч сэтгэлийг булаам хоёр үзэсгэлэн гоо бүсгүйг ширтлээ!
Түүний цус нь булгилж, зүрх нь хайр дурлалаар бялхлаа. Гэвч энэ бүхэн хоромхон зуур үргэлжилж түүний шударга үнэнч зан, цэгцтэй саруул ухаан нь залуу хүний оргилсон их дур хүслийг даван дийллээ.
Жемс тэр хоёрын гэрэл цацарсан үзэсгэлэн гоо царайг нэгэнт анхаарахаа болиод хоёр бүсгүйн хэнээс нь ч сүүдэр огт эс тусахыг хараад хирдхийв!
Тэгэхлээр нөгөөдөх нь ч бас цус сорогч байх нь ээ!
“Бурхан минь, яадаг билээ? Эд чинь энэ хавьд бүр үүрлэчихсэн юм байна” гэсэн бодол Жемсийн толгойд зурсхийн орж ирэв.
“Сүйрч дуусжээ, бид бүгдээрээ сүйрч!” Жемсийн хөл өөрийн эрхгүй нугарч, хамаг тамир тэнхээ нь барагдан, дөхөн ирэх хоёр гоо хүүхний хөлд шургачин унав.
“Үхэл! гэдэг үг түүний бодолд харван орж ирээд Жемс ухаан алдлаа...

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.12.11 7:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
Арван тавдугаар хэсэг

Нуурын дээгүүр бүжгийн ая эгшиглэсээр байх хэдий ч дэнлүү, чийдэнгүүд захаасаа авахуулаад унтарч эхэллээ. Торхтой давирхай, бенгаалийн бамбарууд ч мөн шатаж дуусжээ. Нэгэнт үүр манхайн цайж, төдөлгүй наран мандах гэж байсан тул дэнлүү чийдэнгийн хэрэг ч байсангүй. Зочдын ихэнх нь нуурын тансаг баярыг хэдийн орхин оджээ.
Ядарч, царай нь цонхийсон Гарри нуурын хөвөөн дээр найр наадмын үлдэгдлийг харан сууж байлаа.
Райт түүний дэргэд хөмсөг зангидан зогсох аж.
– За, ахмад минь, чиний сэтгэл хангалуун байна уу? Хөөрхөн загас дэгээдэж амжив уу? Өнөө Жемс маань хаачив? Хүүхэн эргүүлсээр л яваа юм байх даа? хэмээн Гарри асуув.
– Жемсийг эрээд олдохгүй байна, миний сэтгэл зовоод байна гэж Райт хариулав.
– Юун дэмий юманд санаа зовно вэ, түүнийг лусын дагина хулгайлаад явчихав л гэж хэлээд Гарри мушийн инээмсэглэв.
Гэнэт тэдний өмнө эрхлэгч Смит хүрч ирлээ. Царай нь цагаан даавуу шиг хувхай цайж, хэлэх үгээ эвлүүлж ядан:
– Ноён Гарри, золгүй явдал боллоо, ноён Жоржа К.-г нас барсан байхад нь олжээ.
– Юу гэнэ ээ! гэж Райт хашгираад, ноён Жемс хаана байна вэ, тэр хаана байна вэ? гээд ухаан нь самуурсан хүн шиг гүйж одлоо.
Энэ үед зарц нар залуу Жорж К.-ын цогцсыг хивсэн дээр дамжлан аажуухан явсаар Гаррийн дэргэд ирж, бүжигт зориулан зассан том талбайн захад тавилаа.
– Эмчийг дуудаарай, эмч бушуухан дууд гэж Гарри хашгираад өөрөө талийгаачийн дээрээс бөхийлөө.
Залуу Жорж.К-ын царай аз жаргалаар дүүрэн, амгалан тайван байх ажээ. Ноцолдож тэмцэлдсэний ул мөр алга, тэр ч бүү хэл ангийн хүрэмнийхээ энгэрт хатгасан үл ялиг гундсан хоёр улаан сарнай нь янзаараа байлаа.
– Энэ сарнай цэцгийг түүнд өгдөг билээ? Энэ гарцаагүй миний хүлэмжид ургасан сарнай байна гэж эзэн ширүүхэн асуугаад:
– Тэндээс цэцэг бүү ав гэж би хатуу тушаасныг Смит та мартаа юу?
– Ноёнтон минь, би хэзээ нэгэн цагт таны тушаалыг зөрчиж зүрхэлнэ гэж үү.
Хүлэмжийн түлхүүр нь ч одоо миний халаасанд байгаа гэж Смит хариулбал:
– Сонин л юм даа гэж Гарри хэлээд, үгүй, энэ юун үймээн шуугиан болоод байна вэ? хэмээн асуулаа.
Ойн чөлөөнд цугласан олон хүн айж сандран хашгиралдах сонсогдлоо.
Хүмүүс тэндээс ямар нэг юм дамжлан авчирч явна. Дахиад л нэг хүн үхэж, цогцсыг нь авчирч явна!
Ахмад Райт талбайн нөгөө захаас гүйх нь холгүй ирж явснаа айсандаа хөшиж орхилоо.
– Энэ Жемми гэж үү, хайрт найз минь, чи гэж үү!
Өчигдөр оройхон л өөрийнхөө төлөө биш, өрөөл бусдын төлөө шаналж, муу юм бүү болоосой гэж сэтгэл нь зовж явсан хүн шүү дээ!
– Бурхан минь, Жемми, Жемми гэж хашгираад хатуу чанд Райтын нүдэнд нулимс мэлтрэн өвс өндөр ургасан талбай дээгүүр угтан гүйлээ.
Тэр зуур гашуудаж эмгэнэсэн хүмүүс ойртож ирээд Жорж.К-ын дэргэд хивсэн дээр нэгэн цогцос авчирч тавьсан нь Жемсийн цогцос биш байлаа.
Тэр бол хувцас хунарыг нь харвал хотын ажилчин бололтой, арван таваас арван зургаан настай, хэний ч үл таних хөвгүүн байв.
Бүгд цогцсуудыг тойрон яахаа мэдэхгүй зогсоно. Өндөр өвсөн дундуур гүйж явсан Райт нэг юманд тээглэн уналаа.
Тэр дороо ухасхийн босож юунд бүдэрч унаснаа өөрийн эрхгүй хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Түүний өмнө Жемс хэвтэж байлаа.
Тэнд Жемсийг дамжлаад авч явахад, энд бас нэг Жемс хэвтэж байдаг! Ийм юм харсан хэн ч солиорч магадгүй.
Райт олон юм бодолгүй Жемсийн цогцсыг өргөн мөрөн дээрээ тавиад бүжгийн талбай дээр ирж нэг ч үг дуугарсангүй буулгаж Жорж К.-ын дэргэд хэвтүүллээ.
Олны дундаас хүмүүсийн аргаа баран орилох дуулдав.
Дараа нь цугласан хүмүүс тэндээс чадах бүх л аргаараа, сүйх тэрэгтэй нь тэргэндээ сууж, морьтой нь мориндоо мордож, унаа тэрэггүй ирсэн нэг нь хоёр зээрдээрээ зугтан одов. Аймшигт айдас хүйдэс бүгдийг нь эзэмдэн авлаа. Цөхрөнгөө барсан орилоон хашгираан дунд Гарриг харааж зүхсэн үгс ч дуулдлаа.
Төдөлгүй Гаррийн дэргэд дотнын хэдэн нөхөд, хамгийн ойрхон шадарладаг хэдэн зарц нар л үлдлээ.
Мандаж буй нарны гэрэлд тун ер бусын дүр зураг тодроод ирлээ. Засаж бэлдсэн чигтээ хивснүүд, өнгө бүрийн далбаа, цэцгийн хэлхээнүүд, алтан мөнгөн одод, бүжиг наадмын хэрэгслүүд. Ширээнүүд дээр дуустал нь уугаагүй аягатай шар айргууд, дарс, хатагтай нарын дэвүүр, бээлий харагдана.
Юм бүхэн амьдралын баяр баясгаланг өгүүлэх атал дэргэд нь аймшигт гурван үхдэл хэвтэж байдаг!
Тэд бүгдээрээ залуу, сайхан атал хөдөлгөөнгүй хөшжээ.
Зэвхийж, хөнхийсэн царай, дээр нь нарны туяа тоглон гялтганах хөдөлгөөнгүй гөлрөх нүд, энэ бүхэн эргэн тойрны хүмүүст жихүүн айдас төрүүлэх бөгөөд бүгд аргаа баран, мэгдэн сандарч толгойгоо гудайлган гараа унжуулж, дуу шуугүйхэн зогсоно.
Төдөлгүй, аль хэдийн цайз уруу яваад өгсөн байсан Вейс эмч ч ирж айж хирдхийсэндээ яахаа ч мэдэхээ байсан зарц нарыг шуудхан захирч эхэллээ.
– Түргэхэн, аль болохоор түргэхэн цогцсуудыг цайзад аваач, хэн нэгэнд нь тусалж болох ч юуны магад. Алив түргэлээч гэм! хэмээн тэрээр захирангуй хэлэв.
Бүгд түүний тушаалыг биелүүлэхээр ухасхийлдэн цогцсуудыг дамжлан, гурван үхдэл авч яваа эмгэнэлт цуваа чимээгүйхэн уул өөд өгслөө.
Гарри хөмсгөө зангидан дуугаа хураажээ. Ахмад Райтын гуниг цөхрөлд хязгаар алга гэмээр...
Вейс эмч бүгдээс түрүүлэн цайзад очоод туслахынхаа хамтаар цогцсуудыг үзэхэд хэрэгтэй бүхнийг зэхлээ.
Жорж К. болон хотоос ирсэн ажилчин хоёрын хувьд үхсэн нь эргэлзээгүй ажээ. Тэрээр зарц нараас нуун тэдний хүзүүн дээрх шархыг ахмад Райтад зааж үзүүлээд:
– Жемс минь, чиний зөв байж дээ! хэмээн шивнэв.
Вейс эмч Жемсийн цогцсыг үзэхээр дөхөж очоод хамгийн түрүүнд хүзүүг нь үзсэн боловч өнөөх аймшигт тэмдэг болсон улаан толбууд байсангүй. Биед нь ч тэмцэлдэн ноцолдсоны ул мөр алга. Гагцхүү зүүн мөрөн дээрх цэнхэр бадамлянхуа цэцэг нь харанхуйд тодхон харагдаж жирвэлзэн анивчиж байлаа.
– Гүнзгий ухаан алдаж, бас хажуугаар нь ховсдуулсан байна. Найдлага байна шүү, Райт минь, надад туслаарай гэж хэлэв.
Удтал хүчлэн оролдсоны эцэст Жемс ухаан орж, түүнийг дулаан оронд нь хучин хэвтүүлэхэд ахмад Райт үнэнч нохой мэт сахисаар үлдлээ.
Тэр зуур цайзад бөөн үймээн шуугиан дэгдэж эмх замбараагүй явдал газар авлаа. Яваагүй үлдсэн сүүлчийн зочид, ихэнх зарц нар шөнө болохоос өмнө амжиж цайзаас явахаар юм хумаа яаран төхөөрч эхэлжээ.
Смит европын бүх хэлээр харааж загнан, хашгичих хэдий ч ямар ч нэмэр болсонгүй. Талийгаачдын биеийг зарц нараар янзлуулах гэж бөөн юм болж арайхийн гүйцэлдүүлэв.
Гарри ажлын тасалгаандаа орж дотроос нь түгжээд, зочдыг явахад ч салах ёс хийхээр гарч ирсэнгүй бөлгөө.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.12.11 10:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
Арван зургадугаар хэсэг

Үдэш боллоо. Жемс бат бөх нойрссоны дараа бие нь бүрмөсөн илаар болж Карл Ивановичийг өөр дээрээ дуудаж ирүүлнэ үү хэмээн хүслээ.
– За яав, та уншив уу? хэмээн шуудхан өвгөнийг орж ирмэгц асуув.
– Тийм ээ, ноёнтоон, уншаад уйлахгүй байхын эцэсгүй гунигтай түүх байна. Хөөрхий амьтан, хөөрхий мадемуазель Рита гэж гунигтайяа хэлээд Карл Иванович толгойгоо гудайлгалаа.
Мадемуазель Рита ороолонд хорлогдон нас барахдаа юунаас болж үхэж байгаагаа мэдэж байсан ч тэрнийгээ хэнд ч хэлж чадахгүй байжээ.
– Тэр хатагтайг өрөвдөх хэрэггүй дээ, Карл Иванович. Тэр чинь өөрөө ороолон, Жоржийг ч мадемуазель Рита хөнөөсөн юм. Багт наадам дээр байсан цэнхэр хувцастай үзэсгэлэн гоо бүсгүй, өчигдөр орой Жоржтой бүжиглээд байсан хүүхэн яагаад надад нэг л танил санагдаад байсны учрыг би сая л оллоо. Дракула гүнгийнхний гэр бүлийн хөргийн танхимд байсан, Медичийн үеийн том захтай цагаан пүүсүү даашинзтай, залуухан итали сүйт бүсгүйн хөрөг дээрээс би тэр хүүхний царайг харсан юм байна шүү дээ. Тэр том дэрвэгэр зах нь үзэсгэлэнт хүүхний гоо царайг нэлээд өөр харагдуулж, намайг будилуулсан байна.
Харин одоо бол Жоржийг хөнөөсөн гэмтэн бол мадемуазель Рита мөн гэдэгт бат итгэлтэй байгаагаа би дахин хэлье хэмээн Жемс сэтгэл догдлон өгүүлэв.
– Ноёнтоон, та эндүүрч байгаа юм биш биз, мадемуазель Рита их хонгорхон сайхан сэтгэлтэй бүсгүй байж. Одоо энэ тэмдэглэлийг нь уншиж өгөхийг болгооно уу, нэг их урт биш юм хэмээн Карл Иванович санал болговол:
– За тэг. Уншина уу гэлээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.13.11 2:42 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
РИТАГИЙН ТЭМДЭГЛЭЛ

“Одоог хүртэлх миний амьдрал эгэл жирийн амьдрал биш гайхамшигт үлгэр байлаа. Би үлгэрт гардаг Үнсгэлжин охин шиг өөрийн хан хүүгээ олсон юм. Гэхдээ миний Карло бол энэ хорвоогийн бүх ханхүү нарын дундаас хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн баян нь билээ.
Өндөр уулан дээр байдаг түүний шилтгээн, миний шилтгээн эргэн тойрон цэцэрлэгтэй, тэрхүү цэцэрлэгт нь зүйл бүрийн цэцэг, тэр дундаа миний энхрийлэн хайрладаг гал улаан сарнай цэцгүүд бий! Гайхмаар тансаг сайхан сарнай цэцгүүд... Би сарнай цэцэгт ухаангүй дуртай, хэдийгээр одоо надад хээнцэр гоёл чимэглэл зөндөө бий ч миний хувьд хамгийн сайхан гоёл чимэг бол сарнай цэцэг хэвээрээ л байна.
Энэ бүхнийг надад Карло өгсөн. Карло минь болдогсон бол энэ хорвоог тэр чигээр нь худалдаж аваад надад бэлэглэх санаатай даг шүү! Хонгорхон Карло минь дээ, бэлэг авч өгдөг болохоор чинь биш, зүгээр л чамдаа өөрт чинь би хайртай шүү дээ. Чинийхээ цээжинд толгойгоо наан зогсох хэчнээн их аз жаргалтай байдаг гээч.
Тэр нэгэн үдэш ч гэсэн Карло миний цонхны дэргэд удаан гэгч зогсож бид хоёул хамтдаа сарыг ширтэн байсансан. Тэгэхэд би энэ бол сүүлчийнх, дахиад хэзээ ч давтагдахгүй гэж даан ч бодсонгүй дээ.
Надад чухам юу тохиолдох нь энэ вэ? Юу? Үүнийг би өөрөө ч мэдэхгүй юм. Ямартаа ч би урьдын Рита биш болжээ.
Шөнө нээлттэй цонхоор хүйтэн салхи үлээж байсан ч Лючия, Франческа хоёр өнгөрсөн шөнө халуун байсан гэж батлаад байх юм. Гэхдээ огт тийм биш, цонхоор хүйтэн, үхээрийн хүйтэн салхи үлээхэд би дулаан алчуураар биеэ ороож нүдээ аньсан юм.
Тэгтэл би өрөөндөө ганцаараа биш байгаагаа мэдэрсэн хэдий ч нүдээ нээж чадаагүй.
Хэн нэгэн надад ойртон ирлээ. Карло минь буцаад ирлээ гэж үү... Тэгтэл жигтэй явдал болж, би нүдээ нээгээгүй мөртлөө цонхны тэндээс нэг ноёнтон миний орны дэргэд хэрхэн ойртож ирэхийг аниастай зовхио нэвт харж байв. Тэр бол Карло биш, бүр огт танихгүй эрэгтэй байлаа.
Туранхай, өндөр нуруутай, хар хилэн хувцастай хүн байсан. Нүд нь асах мэт гялалзаж, хилэнт нимгэн уруулаа тас жимийсэн, аймшигтай цонхигор нүүртэй хүн.
Энэ хэн юм бол?
Тэрхүү ноёнтны нүүр царайд Карлогийн удмынхны нийтлэг төрх байх боловч тэднийхний хэн нь ч биш. Би Карлогийн удмынхны хөргийг маш сайн мэднэ, хөргийн танхимд ийм хүний хөрөг байхгүй.
Тэр намайг удаан ширтэн харах тусам улам аймшигтай болж, миний бие хүйт оргин даарч байлаа. “Чи миний шилж сонгосон бүсгүй, би чамд хайртай” гэж түүний хэлэхийг би чихээрээ биш сэтгэл зүрхээрээ сонсож, би айж мэгдсэндээ ухаан алдлаа...
Өглөө болж нарны гэрэл над дээр тусахад би сэрвэл бүгд нам гүм, өрөөнд хүн алга.
Ямар жигтэй зүүд вэ. Одоо хүртэл хүйт оргих нь мэдрэгдсээр, миний хүзүү хоёр жижигхэн шархнаас болж нэг л таагүй хорсон загатнаж байлаа. Би яахаараа өөрийгөө ингээд хатгачихсан байдаг билээ? Миний ягаан молор шигтгээтэй сүлбээр зүү ч үнэхээр хурц үзүүртэй л дээ...
Өглөөний цайн дээр би өнгөрсөн шөнийн зүүдээ Карлод яримаар санагдлаа. Гэвч дөнгөж ам нээх гэтэл “Боль!” гэж хэлэхийг тодхон сонслоо. Би ихэд сандарч, харин Карло миний яагаад ийм цонхигор байгааг асууж шалгаан, өрлөг эх маань намайг шөнө ёолж гиншээд байх болсон гэж хэлэв.
Мэдээжийн хэрэг, тэгээд тэд надаас янз бүрийн юм асууж, тал талаас зөвлөж эхэлсэн бөгөөд би хүзүүгээ хатгаж шархлуулсан тухайгаа яривал Карлогийн царай яг л цагаан даавуу шиг цонхийчихов.
Яагаад тэр вэ? Энэ шарх тийм аюултай юм гэж үү?
Карло ч тэр, бусад нь ч тэр намайг бунхан үзэж явахдаа даарч ханиад хүрсэн байх гэж бодоцгоож байна.
Үнэхээр ч тэнд нэлээд чийгтэй, хүйтэн байсан л даа. Тэр чулуун авсыг түшиж зогссон нь л миний буруу болжээ. Хүйтэн чулуу намайг хайрч жихүүн жавар миний дотор хургасан байх.
Би яг л тэр чулууны эрхшээлд орсон юм шиг.
Тэр үйлийн үртэй шөнөөс хойш би амгалан тайван аз жаргалаа алдлаа.
Өдөр нь би жихүүцэн даарч, шөнө болоход, ялангуяа сартай шөнөөр би хэн нэгнийг тэсгэлгүй ихээр хүсэмжлэн хүлээх боллоо. Хэнийг тэр вэ? Эхэндээ би чухам хэнийг хүсэн хүлээж байгаагаа мэдэхгүй байсан ч одоо бол “түүнийг” л хүлээгээд байгаагаа мэдэж байна.
Мөнөөх хар хувцастай, үл таних аймаар хүнийг. Тэр надаас өөрийгөө тэсгэлгүй хүсэн хүлээхийг шаарддаг. Тэгвэл над дээр ирэхэд нь амар болох юм гэнэ, би ч түүнийг хүсэн хүлээх болсон.
Түүний хэн болохыг би мэдэхгүй, би түүнээс айж, түүнийг үзэн яддаг ... бас ирэхийг нь хүлээдэг. Тэрбээр эзэн хаан шиг орж ирээд намайг тэврэн таалж, “Чиний хайр сэтгэл миний залуу нас, амьдралыг минь буцаан авчирлаа” гэж шивнэдэг...
Нээрээ ч тэрээр харваас залуужиж, нүүр царай нь улаа бутран, ув улаан уруултай болсон ч улам зэвүүн муухай болсон.
Түүнийг ирэх үед бүх юм найган дайвалзаж, миний амьсгал тасалдан, тэр бүхэн хэрхэн дуусдаг, түүний хэрхэн оддогийг би мэддэггүй.
Бодвол би ямар нэг өвчин туссан байх. Карло эмч дуудаж намайг үзүүлэхийг хүссэн ч би “түүнийг” хилэгнүүлчих байх гэж айгаад тэгж зүрхлэхгүй байна.
Миний хүзүүний шарх эдгэх нь бүү хэл улам томорч, эвгүй харагдах болсон тул элдэв торон сүлжмэл, тууз зүүж халхлахаас аргагүй боллоо.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.13.11 12:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
Одоо сарын шинэд болж шөнө харанхуй байгаа болохоор “тэр” над дээр ирэлгүй хэд хоноод байна.
Би яг л муужирч унаад дөнгөж сая ухаан орж буй хүн шиг аль нь үнэхээр бодитой болж өнгөрсөн, аль нь хий санагдаад өнгөрснийг сайн ялгаж чадахгүй байна.
Хэрэв тийм хүн үнэхээр байдаг бол тэр намайг хорлох, харин тийм хүн байдаггүй бол би солиорох ийм л аюул тулгараад байгааг би тун тодорхой ойлгож байна.
Энэ бүхнийг Карлод хэлэх хэрэгтэй байна. Гэтэл тэр минь хот уруу нэг хоног яваад ирье гэж яваад ирээгүй л байна. Яагаад ингэж саатаад байна вэ?
Би улам бүр тайван болж, миний шарх ч илааршиж байна.
Хурдхан шиг ямар нэг юм хийх хэрэгтэй байна, гэтэл Карло ирдэггүй шүү!
Өнөөдөр би туйлын баяртай байна. Мөргөл, залбирлын номоо оллоо. Миний хайртай энэ жижигхэн хар дэвтэр байхгүй бол би залбирлуудаа цээжээр уншиж чадахгүй мартаж орхисон байна.
Одоо би хар хувцастай хий үзэгдэл чамаас айхгүй байна! Франческа орой бүр надад үдшийн мөргөл уншиж өгч байхыг амласан юм.
Нэгэн хар хүн надад үзэгдээд байх боллоо гэж би түүнд хэлэхэд хутагт Антонигийн залбирлыг уншвал ямар ч хий үзэгдэл тэсэхгүй, эрхбиш зайлна гэж Франческа баттай хэлж байна. Ямар сайн хэрэг вэ. Харин Карло ирээгүй л байна.
Сар улам арвидсаар тун ч удалгүй тэргэл сар гарна. Өөртөө итгэлтэй амгалан тайван байдал минь замхран одож, сарны мөнгөн туяанд сэгсчин жаргах хүсэл улам бүр намайг эзэмдсээр байна. Мөнгөлөг давлагаа хөвөн хөвсөлзөж, би ч мөн хөөрөн нисээд л , нисээд л байх шиг санагдаж, үзэн яддаг ч бас хүсэн хүлээдэг өнөөх чинь дэргэд байж байх болно.
Үгүй ээ, би бие сэтгэлээ хатамжилж түүнийг дахин эргэж ирэхгүй болгоё.
Залбирлын ном минь үргэлж миний дэргэд байж байдаг, дээр нь сэтгэл оюунаа сайтар чангалбал хий юм үзэхээ болиход хангалттай буй заа...
Франческа шөнө бүр миний орны дэргэд суун бид хоёр зөндөө ярилцдаг...
Карло маань буцаж ирлээ. Маш их турж, эцэж ядарчээ. Карло сэтгэлийн зовлонгоо надаас нуугаад хэлж чадахгүй байх шиг байна. Тийм байхад би дээрээс нь дахин зовлон нэмэрлэх гэж үү.
Ерөөсөө ч энэ бүхэн тэгсгээд өнгөрч байх шиг байна.
Карлотай хамт аавынх нь найз гэж нэг инээдтэй хөгшин иржээ. Тэр өвгөн намайг янз бүрээр халамжлан, асууж шалгааж яг л дурласан хөлөг баатар шиг аяглах юм.
Инээдтэй өвгөн шүү.
Тэр өвгөн хүзүүндээ хоёр гурвалжин нийлүүлж хийсэн юм шиг инээдтэй тэмдэг хар оосроор хүзүүндээ зүүсэн байх юм.
– Энэ чинь юу юм бэ? гэж намайг асуухад:
Энэ бол таван хошуу хэлбэртэй нууц тарнийн тэмдэг, муу ёрын ад зэтгэрийг хөөж зайлуулдаг юм хэмээн их л додигор хариулж байна.
Тэр тэмдгээ надад өгөөч гэж гуймаар байсан боловч би өвгөнд хэлж зүрхэлсэнгүй. Ийм тэмдэг олж өгөөч гэж Карлогоос гуйх юм байна шүү.
Бид ойрын өдрүүдэд Карлогийн нэг найз Нюрнбергээс ирэхийг хүлээж байна. Түүнд зориулж ойн байшинг бэлтгэж байгаа.
Карло хэлэхдээ тэр найз нь эрдэм номын мөр ихэд хөөсөн, олонтой нийлэх, ялангуяа эмс хүүхнүүдтэй дуугарах дургүй хүн гэж байна.
Тэрхүү ойн байшинд мөн надад зориулж хоёр өрөө бэлтгэсэн гэх боловч би одоо хүртэл тэнд очиж үзээгүй л байгаа. Одоо бол бүр очиж болохоо байсан биз дээ. Карло эрдэмтэн найзынхаа тав тухыг алдуулахгүй байх талаар бүх талын арга хэмжээг авч байгаа болохоор намайг тийш нь явуулахгүй байлгүй дээ.

***

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.13.11 3:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
***

Бүх юм өнгөрчээ. Тэргэл саран гарах болж, өнөөх чинь ирээд миний сүнсийг авчихлаа.
Миний аз дутахад тэр үдэш Франческагийн толгой өвдөж, эрт унтахаар явсан юм. Надад түүнийг эцэргүүцэх тэнхэл байсангүй. Тэр ч ердөөсөө хий үзэгдэл биш, харин бодитой юм байна, ойлгож байна уу, бодитой! Тэр миний дээрээс дарж хэвтээд миний цус, миний амь амьдралыг чимээгүйхэн сорох юм. Хүзүүний шархнууд дахиад л томорч, зах ирмэг нь цайвар болчихжээ.
Би дахиад л түүний хүсэл зоригийг зөрчиж чадахгүй, Карлогоос ч тусламж эрж чадахгүй боллоо. Угаасаа сүйт залуугаа энхрийлэн таалахыг минь тэрээр бүрмөсөн хориглосон юм. Тэрбээр маш их хартай.
– Хурим огт болохгүй гэж тэр хэлсэн.
Энэ бүхэн хэрхэн төгсөх бол, цаашид юу болох бол... Ээ тэнгэр минь, энэ аймшигт явдал өнгөрсөн шөнө боллоо! Карло бид хоёр цэцэрлэгт сууж байлаа. Тэгтэл би түүний ойртон ирж байгааг мэдэрч, өрөө рүүгээ яарлаа. Би сандрахдаа Франческагийн өрөөнд ордог хаалгыг түгжихээ мартчихжээ.
Тэр ч удалгүй ирж миний хүзүүнд хошуугаа шигтгэлээ. Би гиншиж ёолсон ч юм уу, эсвэл яасан ч юм бэ гэнэт Франческа миний өрөөнд ороод ирлээ.
Франческа түүн рүү хэрхэн гүйж ирээд дал мөрнөөс нь зууран авч ноцолдохыг би харсан.
Ямар аймшигтай тэмцэл болсон гээч!
Франческагийн үс нь сэгсийж, цамц нь урагдсан ч намайг өмгөөлөн хамгаалахаар эм арслан шиг эрслэн тулалдсаар байлаа. Гэвч түүнийг хөөрхий Франческа хэрхэн дийлэх билээ дээ. Харин ч булай их хүч тэнхээтэй түүнтэй Франческа тийм удаан ноцолдож тэссэн нь тун гайхалтай хэрэг.
Франческогийн хүзүүнд зүүлттэй байсан гэрэлт эрх түүнд туслан хүч тэнхээ өгсөн байх гэж би бодож байна. Учир нь тэрхүү зүүлт тасарч хөврөн унасан даруй Франческа үхэдхийн хөсөр унасан билээ...
Өнөөх ч мөн алга болчихов...
Миний нүд харанхуйлан... хир зэрэг удсаныг бүү мэд.
Би Карлогийн гар дээр ухаан орж, харин Франческа тасалгаанд байсангүй...
Эд нар Франческа үхсэнийг надаас нуух санаатай юм байх даа! Инээдтэй юм аа. Хэрэв эд нар миний юу мэдэж байгааг мэдсэн бол ч...

***

Карло намайг ойн байшинд нүүж оч гээд байна. Би ч зөвшөөрсөн, яагаад үгүй гэж?
Тэнд л миний аврал байгаа ч юм билүү, хэн мэдэх билээ. Өнөөхөөс аль болох холдож, түүнийг хүсэн хүлээхээ боливол тэр намайг мартах ч юм билүү.
Карлогийн эрдэмтэн найз Карлогийн ярьдаг шиг тийм ч хөгшин, дүнсгэр хүн биш юм. Намайг “өөрийнхөө ойн гэрт” дуртайяа урьж байна.

***

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.13.11 8:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491

Би өнгөрчээ, нэгмөсөн өнгөрч. Би ойн байшинд хоргодох газраа олж, энд түүнээс нуугдаж болно гэж бодож ирсэн. Гэтэл юу болох нь энэ вэ?... Бурхан минь, бурхан минь, би түүний ичээнд нь хүрээд ирчихэж.
Түүний улаан нүд нь ямар ад чөтгөрийн баяраар гэрэлтэн гялалзаж байсан гээч! Адгийн муу ёрын шулам л тэгж инээмсэглэдэг байх!
Одоо тэр над дээр ирэхийн тулд миний хүсэн хүлээж, дуудахыг хүлээн суух хэрэггүй болжээ.
Энэ байшин түүний гэр юм байна. Ганцхан хана биднийг зааглаж байна. Ийм юм байж болно гэж хэний ч толгойд орохгүй буй заа.
Надад аврал нэгэнт үгүй болжээ. Хагацъя даа, Карло минь, хагацъя, баяртай аз жаргал минь, баяртай амьдрал минь...
Цаг хугацаа хязгааргүй мэт сунжран, тэр миний амь амьдралыг аажмаар авсаар, яг л тансаг идээг бага багаар амтархан иддэг шиг өөрийн аз жаргалаа сунгасаар байна. Харин би одоо зөвхөн аймшигт шөнүүдийг өнгөрөөгөөд зогсохгүй өдөр ч мөн зовж шаналах ёстой болж байна.
Бодоод үз дээ. Миний өрөө түүний өрөө хоёрын хооронд нууц хаалга байдаг. Тэр нууц хаалга нь түүний хөрөг юм. Хөрөг дотроо заримдаа тэр өөрөө орчихдог. Энэ нууцыг бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй!
Тэгээд тэр хүссэн цагтаа л орж ирдэг!..
Төгсгөл минь ч ойртож байна, миний хойноос залбираарай. Удалгүй...”
– Хөөрхий бүсгүй хэмээн Карл Иванович шивэгнээд чимээгүй болов.
Тасалгаанд нам гүм боллоо.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.14.11 3:45 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
Өрөөнд Гарри, Вейс эмч, ахмад Райт, эрхлэгч Смит нар орж ирлээ.
Смитийн царай цонхийн цайж, харин Гарри айхтар уурлажээ. Тэрбээр түшлэгтэй зөөлөн сандалд лүгхийн суугаад:
– Юу болоод байгааг чөтгөр л мэдэх байх! Яасан муухай юм бэ! Энэ муусайн дүүрчихсэн тэнэгүүд намайг Америкаас үхэл тээж ирсэн гэж хашгирцгааж байна. Гэтэл би тэр тэнэгүүдийн төлөө өчнөөн санаа тавьж байдаг!
Миний явуулсан хүн рүү довтолно гэнэ ээ! Бүр зодсон байна шүү дээ. Би та нарыг сургаад өгнө өө гайгүй. Тэнэг амьтад! Өөдгүй новшнууд!
– Тайвшир, Гарри, тэгээд чухам юу болсныг бидэнд аятайхан яриад өгөөч гэж Жемс хэлэхэд Гарри дахиад хэдэн хараалын үг чулуудаж, навчин тамхи гаргаж асааж аваад тайвширч:
– Смит, юу болсныг ярь даа гэж хэлэв.
– Өнөө өглөө Миллер бид хоёр бага сага ажил амжуулахаар хот орсон юм. Хэрэгтэй юмнуудаа худалдаж аваад, шуудангаар ирсэн илгээмжүүдийг авч Миллер морь тэргээр цайз уруу буцаж, би газрын эзэн Б.-гийнд очихоор мориор явлаа. Тэрхүү газрын эзний зарж буй нэг морийг ноён Гарри худалдаж авахыг хүссэн юм. Гэтэл Б. гэртээ байсангүй тул би яаравчлан гэдрэг буцаж Миллерийг гүйцэхээр давхилаа.
Манай морин тэргийг онхолдуулж, тоног хэрэгсэл, илгээмжийг эвдлэн тосгоны гудамжны тоос шороотой хутгачин хаяж, Миллер өөрөө байшингийн хана түшин, нүүр ам нь цус болчихсон зогсож байхыг хараад миний хэрхэн гайхаж, зэвүүцсэнийг төсөөлж байна уу.
Эргэн тойрон уурлаж догширсон олон хүмүүс бүчин шавж, орилолдон хашгирцгааж, нударга зангидан зангацгааж байлаа.
Мэдээжийн хэрэг, би тэр даруй Миллерт туслахаар ухасхийлээ. Цугласан хүмүүс намайг үзээд бүр ч улангасан галзуурлаа.
– Энэ байна, өнөөх бузар буруу номтон, хараал хүрсэн америк новш чинь энэ байна, Энэ золиг л өөрийн эзэн нүгэлт шуламтайгаа хамт бидэнд үхэл зовлон чирч ирсэн. Алъя, түүнийг алъя хэмээн олон орилолдож бүгдээрээ над уруу дайрлаа.
Гэвч түрүүлж ирсэн хэдийг нь би ташуураар шавхуурдан ухраагаад гар буугаа гаргаж:
– Хэн түрүүлж хөдөлснийг чинь буудаж ална шүү! Танай бурхнаар андгайлъя гэлээ.
Хулчгар амьтад ухарцгаалаа.
– За, одоо та нарт юу хэрэг болоод ингээд байгаагаа яриад орхи. Чухам яагаад та нар дургүйцэн хашгиралдана вэ?
Манай ноёнтон энд ирж суурьшсан цагаас эхлээд танай тосгон хөгжин цэцэглэж, та нар ч баяжаагүй гэж үү? Манай ноёны та нарт өгсөн тус багадаад байна уу? Манай ноён ядүү зүдүү, өвчтэй зовлонтой хүмүүсийг тань өргөж тэнхрүүлээгүй гэж үү? Алив хэлээд аль гэж намайг хэлэхэд нэгэн буурал толгойтой тариачин өвгөн урагш давшин гарч ирээд:
– Тийм нь ч тийм л дээ ноёнтон минь, таны хэлдэг үнэн, бид танай ноёныг энд ирснээс хойш гачигдал зовлон гэж юу байдгийг мэдэхээ больсон.
Гэхдээ гай түйтгэр болж, ноднин бүтэн жил үхсэнээс олон хүн сүүлийн гурван сард талийгаач боллоо. Бүгдээрээ эрүүл чийрэг залуу хүмүүс, өнөөдөр нь эв эрүүл байснаа маргааш нь гэнэт үхдэг үзэгдэж дуулдаагүй өвчин гараад байна. Тэгээд танай ноёнтныг далайн чанадаас ийм өвчин тахал авчирлаа гэж манай нутгийнхан бодож байна. Танай тэнд Тэнгэр бурхан гэж байдаггүй, хүмүүсээ ч загалмайлан адисладаггүй гэж дуулдсан гэлээ.
– Юу гэсэн үг вэ, ноёдоо. Бид чинь та нартай адилхан л христийн шашинтан улс, та нартай яг адилхан. Бид ч бас та нарын нэгэн адил Эх Дагинад мөргөдөг. Үхэл зовлон гэдэг Эзний л оноосон таалал шүү дээ гэж би хэлэв.
– Тэд ч бага зэрэг номхорч, хоорондоо шивнэлдэн маргаж эхэллээ.
Тэр зуур би юмыг яаж мэдэх вэ гээд Миллерийг ардаа сундлуулаа.
Тэгтэл хувцас хунар нь ноорч урагдсан, үс нь сэгсийсэн нэгэн авгай хар хурдаараа гүйж ирээд:
– Буянтан олон минь, өршөөн туслагтун, миний охин үхчихлээ, хар чөтгөр охиныг минь дарж алахыг би өөрийн нүдээрээ харсан. Хар хилэн хувцастай тэр чөтгөр миний хүүхдийг дарж байснаа намайг хараад босон харайж шууд цайзыг зүглэн зугтаад явчихлаа. Би түүнийг бариад авах гэсэн чинь намайг яасныг харцгааж байна уу хэмээн нулимсандаа хутгалдан хараал зүхэл урсгаж учир зүггүй ориллоо.
Цугласан олон шууд над уруу дайрахад энэ удаа зугтсан нь дээр гэж би шийдлээ. Аз болоход би Тогос нэртэй морио унаж гарсан юм. Морь маань түрүүлэн гүйж ирсэн хүмүүсийг дайрч унагаад Миллер бид хоёрыг ухасхийн зам дээр гаргалаа.
Мэдээжийн хэрэг биднийг яаж гүйцэх билээ, тэгээд ч бид энд эсэн мэнд зогсож байгаа хэрэг. Цайзын хаалгыг дотроос нь түгжсэн. Та цаашид хэрхэхийг тушаахсан болов уу? гэхэд Гарри дахин дүрсхийн хилэгнэж:
– Би тэр тосгоныг газартай тэгшлээд хаячихъя, намайг энд үхэл зовлон авчирсан гэж байна гэнэ ээ. Одоохон хурандаад хэл явуулж нэг суман цэрэг нааш нь явуул гэж гуй, бүх зардлыг нь би хариуцна гэвэл:
Смит тушаалыг биелүүлэхээр явахыг завдлаа.
– Хүлээж бай, Смит. Гарри, миний хэлэхийг сонс, чухамдаа бол бидний хэлэхийг сонс гэж Жемс хэлээд:
– Энд бүгд өөрийн хүмүүс байна, Смитийг би эрэлхэг зоригтой, манай шалгагдсан ажилтан гэж бодож байгаа учраас түүний дэргэд ярьчихъя. Маш чухал зүйл.
– Тийм ээ, Гарри, тосгонд болсон явдал өнгөц харахад зэрлэг бүдүүлэг юм шиг санагдавч, биднийг гай зовлон авчирсан гэж үзэж буй нь үнэний хувьтай хэрэг юм шүү гэв.
– Юу гэнэ ээ, бид тэгээд үхэл авчирсан болж таарч байна уу хэмээн Гарри нүдээ бүлтийлгэн асуулаа.
– Үгүй ээ, бид авчраагүй, юу ч гэж хэлмээр юм бэ дээ, бид үхлийг суллаад энэ тосгоныхон уруу тавьчихсан хэрэг хэмээн Жемс үргэлжлүүлэн ярилаа.
Гарри Вейс эмч уруу “Жемс хэзээ солиорч орхив оо?” гэсэн янзтай харахад:
– Жемс эрүүл саруул байгаа, тэр солиороогүй, чи одоохон өөрөө мэдэх болно гэж Вейс эмч хариулав.
Жемс бүгдийн өмнөөс бүхий л ажиглаж мэдсэн зүйл, эрэл хайгуулынхаа тухай, эцэст нь бас хийсэн дүгнэлтүүдээ Гарри, Смит хоёрт ярьж өглөө.
Анчдын байшинд Райтад үзэгдсэн хий үзэгдэл, Вейс эмч зүүдэн өвчтэй гэж бодсон Жорж К.-д тохиолдсон явдал, багт наадам хийгээд нуурын баярт ирсэн цэнхэр хувцастай гоо бүсгүйн тухай ч ярилаа.
Карлогийн захидлууд, багшийн болон Ритагийн тэмдэглэлүүдэд дурдагдсан эл хэргийг ухаж тодруулахад хэрэг болсон зүйлсийн тухай ч дурслаа.
Виконт Рено, цэргийн дарга Визе, мөн эцэст нь Жорж К. нарын нас барсан байдлын нарийн ширийн зүйлсийг ч харьцуулан жишиж үзлээ.
Сүүлд нь тэрбээр шинэ бунхан уруу бууж ороолонг устгах гэж оролдсоноо ч нуулгүй хэлж тэрхүү оролдлого нь бүрмөсөн бүтэлгүйтэж, хөглөсөн тухайгаа ярилаа.
Гарри анхандаа өөрийг нь төөрөгдүүлэн тоглоом хийж байна гэж бодон инээмсэглэж байснаа цааш үргэлжлүүлэн ярих тусам улам анхааран сонсож духныхаа хөлсийг арчиж байлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.14.11 4:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
Жемсийг яриагаа дуусмагц Гарри огло үсрэн босож өрөөн дотуур нааш цааш түргэн түргэн холхиод:
– Энэ бүхнийг чөтгөр л мэдэх байх, мянга нэгэн шөнийн үлгэр шиг л юм болж байна гэж Гарри дуу алдаад:
– Энүүхэндээ гэж хэлэхэд найз нар минь, та нарын ярианд үнэний хувь их бий. Манай Шерлок Холмс мандтугай гэж хэлээд Жемс рүү харж инээмсэглэлээ.
Энд болоод байгаа учир битүүлэг явдлуудыг би өөрөө ч нэг бус удаа эргэцүүлэн тунгааж үзсэн. Хүмүүс ялаа шиг л олноороо үхээд байдаг, бас дээр нь хий сүг сүүдрийн тухай элдэв яриа сонсогдож, цэнхэр хувцастай гоо бүсгүй ор мөргүй алга болчих юм. Мөн миний өөрийн адал явдал ч бий.

ГАРРИГИЙН ЗҮҮД

– Нэгдүгээрт өөрөө ч учрыг нь сайн олоогүй байсан, хоёрдугаарт та нарын шоолж инээлдэхээс айгаад би өмнө нь энэ тухай яриагүй юм.
Харин одоо та бүхэнд ярьж өгье, сонсогтун гээд Гарри ярьж эхэллээ.
Энэ явдал бүр Анчдын байшинд байхад болсон юм, тэнд очсоны дараах хэд дэх өдрийн шөнө нь ч билээ, сайн санахгүй байна.
Би унтахаар хэвтлээ. Миний унтлагын өрөө гудмын эхнээс гурав дахь нь, бусад унтлагын өрөөнөөс арай том хэдий ч цэцэрлэг тийш харсан ганцхан цонхтойг та бүхэн мэднэ.
Миний цонхны доорх цэцэрлэгийн тэр хэсэгт голт бор, монос тун өтгөн ургасан, цэцэглэж буй мөчрүүд нь цонхоор орж ирэх нь холгүй байдагсан.
Миний нойр хүрсэнгүй.
Би хөдлөхгүй чимээгүй хэвтэж ч үзлээ, эмчийн зөвлөснөөр зуу хүртэл тоолж ч үзлээ, бас цайзыг хэрхэн засаж янзлах тухай ч бодлоо, ер нэмэр болсонгүй. Нойр минь минь бүр хулжиж орхижээ...
Дэрлэсэн дэр минь тэсэхийн эрхгүй халуун оргиод, өвс чихсэн хатуу дэвсгэр ч дэндүү зөөлхөн юм шиг санагдлаа. Би угаасаа зөөлхөн дэвсгэр дээр унтаж чаддаггүй юм..
Би бүр босож салхинд гарахаар завдаж байтал мянга мянган шувуухай жигүүрээрээ дэвэх мэт таатайхан сэрүү татаад ирлээ...
Өрөөн дотор хачин сонин дүрс дүүрэн үзэгдэж сэтгэл дотор хэлэхийн аргагүй нууцхан хүсэл төрлөө. Тэдгээр дүрсүүд эхэндээ бүдэг бадагхан байснаа аажмаар биеллээ олж нүдэнд үзэгдэхээр бодитой болов. Үзэсгэлэн гоо хүүхнүүдийн дүрс байсан гэдгийг та бүхэн эрхбиш таамаглаа биз дээ.
Гэхдээ тэд жинхэнэ хүүхнүүд биш, өөрөөр хэлбэл манай цаг үеийн хүүхнүүд биш байлаа. Энхрий зөөлөн гөлгөр арьс нь халуун орны наранд борлосон мэт хүрлийн өнгөөр гялалзаад, өтгөн хар үсээ шууж, хэдэн зуун жижиг салаа болгон сүлжжээ. Ихэнх нь халуун орны шувуудын хурц тод өнгөтэй өд толгойдоо хатгасан байлаа. Хувцасны оронд бэлхүүс, ташаагаа ирвэсийн арьсаар халхалж, зарим нь ердөө алтан бүс төдийг л зүүжээ.
Тэдгээр дүрсүүд яг л нүдлүүрээр нь дурандан харангаа эргүүлэхэд төрөл бүрийн сонихон дүрс эвлэж харагддаг толин тоглоом доторх дүрсүүд шиг солонгорон сүлэлдэж байлаа.
Агаарт сэржигнэх, шүржигнэх чимээ, хөг аялгуу дүүрэн сонсогдоно... Тэр чимээ нь үнэт торгон бөс сэржигнэх, тагтааны жигүүр зөөлөн сэвэлзэх лугаа адил байлаа.
Миний урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй анхилуун үнэрт мансуурч, санчигны судас лүг лүг хийн лугшиж, сүнс минь биеэсээ гараад явчих шиг л боллоо...
“Сахиусыг олж, бидний амьдралыг дахин заяаж, эрхэт эзэн маань болооч” гэж эмэгтэй хүний яруу уянгалаг хоолой миний чихэнд шивнэв.
Би тэсэж чадсангүй босон харайгаад ... сэрчихэв. Өрөөнд харанхуй байлаа.
Судсаар цус долгилон лугшиж, зүрх минь алхаар дэлдэх мэт булгилж... хөшгөө нээж цонхоо онгойлголоо. Сар гийсэн саруулхан шөнөөр, голт бор, моносын үнэр анхилах боловч дотор эвгүйрмээр таагүй санагдлаа.
Зүүдэндээ үзсэн гоо үзэсгэлэнт хүүхнүүдийг дахин харж, шувууд жигүүр дэрвэлзүүлэх чимээг сонсож, бодитойгоор мэдрэх хорьж болшгүй их хүсэл намайг эзэмдлээ.
Гэвч юу ч тус болсонгүй! Тэр бүхэн хэдийн үзэгдээд өнгөрчээ!
Би өглөө хүртэл унтсангүй.
Үзэж харсан бүхнээ зүүд байж гэж шийдээд, олон жил дарсан токай дарс нөлөөлсөн юм болов уу гэж бодлоо.
Би өөрийн дуртай ундаанаас гэнэт татгалзах болсныг та нар бүгдээрээ гайхаж байснаа санаж байна уу.
Харин одоо та нарын олонх нь тийм зүүд зүүдэлж, өөрөөр хэлбэл зүүд гэхэд зүүд биш илүү бодитой юм үнэхээр үзэж харсан болохоор тэр зүүд, зүүд биш байж, дараагийнх нь тохиолдлууд ч мөн адил бодитой явдал байжээ гэдгийг би батлан хэлж чадах боллоо.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.14.11 5:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
– Юу гэнэ ээ, чи дахиад бас тийм зүүд зүүдэлсэн юм уу? гэж Жемс дуу алдан асуухад:
– Тийм ээ, дахиад хоёр ч удаа зүүдэлсэн. Би одоо та нарт бүгдийг нь ярьж өгье гэж хэлээд Гарри навчин тамхиа хэд сорж аваад ийн ярьж эхлэв:
– Дараагийнх нь мөн л Анчдын байшинд байхад юм байна. Өдрийг нь бас л сайн санахгүй юм. Виконт Реног дөнгөж оршуулаад байсан юм даг. Би унтлагын өрөөндөө орж, Сабог явууллаа.
Бас л нойр хүрдэггүй.
Зузаан хөшгөө ярж цонхоо онгойлговол яг л өмнөх дурсгалт шөнийх шиг сар мэлтийтэл тусаж байв. Голт бор, монос түрүүчийн янзаар анхилж, харин энэ удаа үнэр нь надад их л тааламжтай байлаа.
Би цонхны дэргэдэх түшлэгтэй зөөлөн сандалд суув. Цэцэглэж буй моносын мөчрүүд нээлттэй цонхоор сэрийлдэж, бяцхан салхи сэвэлзэхэд цагаан цэцгийн дэлбээ над дээр болон шалаар нэг бутран унах ажээ.
Тийнхүү цэцгийн дэлбээ хэрхэн унахыг би өөрийн эрхгүй харсаар суулаа... Сарны гэрэл туссан шалан дээр мөчрийн сүүдэр жирвэлзэн тусаж эрээлжилсэн дүрс үүсгэх бөгөөд цонхоор унаж ирэх цэцгийн цагаан дэлбээнүүд тэрхүү эрээн цоохор байдлыг улам ч нэмэх ажээ. Тэр цоохор дүрсүүд хоорондоо ойртон нийлж цагаан толбо үүсгэлээ... Хүүе, энэ юу вэ?Энэ чинь цэцгийн дэлбээ биш сиймгэр цагаан даашинз байх чинь вэ, энгийн даруухан цагаан даашинз... Харин энэ даашинзны дээр өтгөн сайхан алтлаг шаргал үстэй, өгүүлшгүй их уйтгар гуниг шингэсэн ёроолгүй юм шиг цэнхэр нүдтэй толгой байж байх юм. Нүүр нь зэвхий цагаан, бараг тунгалаг гэмээр юм...
Ёстой л герман хүүхнүүдийн сонгодог дүр төрх байна даа. Би түүнийг үргээчихнэ гээд хөдлөхөөс ч эмээж байлаа.
Тэр хүүхэн айж эмээсэн янзтай аяархан дөхөж ирээд миний дээрээс тонгойлоо... Сүмбэн цагаан хуруутай, энхрий ялдам бяцхан гараараа миний хүзүүгээр тэвэрлээ...
Дахиад нэг хором өнгөрөхөд бид хоёрын уруул нийлж амттайхан озолцов.
Тэрхэн эгшинд хэзээний танил болсон жигүүрийн сэржигнэх чимээ гарч эхэллээ. Гагцхүү энэ удаа түрүүчийнхээс илүү хүчтэй, ширүүн байх аж. Тэрхүү чимээ миний герман бүсгүй бид хоёрын дундуур ороод ирэх ч шиг...
Тэр бүсгүй надаас улам цаашлан холдсоор, дүрс нь нэг цайгаад алга болж оронд нь өнөө түрүүчийн хүрлийн өнгөтэй гялалзсан нүцгэн биес эргэлдэж эхэллээ.
Тэдний бүжиг өмнөхөөс илүү хурдан, хүсэмжилсэн байдалтай бөгөөд халж хөлөрсөн биеийнх нь үнэр тэсэхийн аргагүй байлаа...
“Сахиусыг минь эргүүлэн өгч, бидний амьдралыг ахин заяагаач!” гэх энхрий зөөлөн дууг би дахин сонслоо.
Өглөө нь намайг түшлэгтэй зөөлөн сандал дээрээ ухаангүй шахуу хэвтэж байхыг Сабо олсон бөгөөд энэ тухай миний нөхдөд ярихыг би түүнд хатуу хориглосон юм.
Үүнийг би юу гэж үзвэл зохих вэ? Юу гэж тайлбарлах билээ?
Урд орой нь би токай дарс амсаа ч үгүй шүү дээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.14.11 7:24 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
– За, одоо хамгийн сүүлийн тохиолдлыг ярья гэж хэлээд дахиад л навчин тамхиа угзарлаа.
Манай багт наадамд ирсэн цэнхэр хувцастай үл таних хүүхний тухай та нар дөнгөж саяхан дурссан шүү дээ.
Тэгэхэд би тэр хүүхэнд тоглоом ч үгүй сэтгэл татагдсанаа үнэнээр нь хүлээе.
Мэдээжийн хэрэг, та нар намайг хий үзэгдэл харсан, тэр хүүхэн хачин жигтэй алга болсон гэж батлаад байсныг би итгээгүй л дээ.
Тэр хүүхэн бодитой хүн гэдэгт би бат итгэлтэй байсан юм. Би тэр бүсгүйг нүдээрээ харж, гараараа барьж үзсэн, бас ягаан молор шигтгээтэй сүлбээр зүү нь ч үлдсэн байсан. Тэгэхээр өөр яалтай ч билээ?
Би багт наадмын дараа хариу айлчлал болгон айлуудаар тийм их идэвхтэй хэссэн минь ч тэр хүүхнийг л хайж байсан хэрэг. Миний итгэлийг өмнө нь нэгэнт олсон хоёр жүүдээр мөн хайлгасан боловч бас харагдах бараа хайх мөр олж чадаагүй.
Би ч тэр хүүхнийг олохоосоо өнгөрлөө л гэж бодсон.
Би тийм их уур уцаартай, муухай ааштай болсноо өдөр болгон айл хунараар хэссээр ядарсных хэмээн тайлбарлаж байсныг санаж байна уу.
Би тэр бүсгүйг мартагнаж эхэлсэн, эсвэл одоо ч олдохоосоо өнгөрлөө дөө гэж хувь тавилантайгаа эвлэрч эхлээд байх тэр үедээ нэг удаа Анчдын байшин уруу явган алхаж явлаа.
Зам зуур ойн чөлөөнд нэг бяцхан задгай нуга байдаг юм.
Тийшээ дөхөж явтал навчсын завсраар цэнхэр даашинз харагдахад зүрх минь оволзон булгилж, би өөрийн эрхгүй сатаархан зогслоо.
Тийм ээ, эргэлзэх юм алга, цэнхэр тэнгэрийн өнгөтэй, бага зэрэг өнгө ялгаран тунарсан тэр даашинз гарцаагүй мөн байна. Тэр бүсгүй мөн байна... за тэр, гал улаан сарнай навчсын завсраар улалзан харагдаж байна...
Тэр минь мөн байна, мөн байна.
Тэр бүсгүй яахаараа ойн чухам энэхэн хэсэгт, бас тэгээд багт наадмын хувцастай байж байдаг билээ гэх бодол миний санаанд ч орсонгүй.
“Чамайгаа оллоо!” гэхээс өөр юу ч бодох сэхээгүй байлаа.
Бутны дундуур урагш ухасхийхдээ би одоохон ойн чөлөөнд очиж “миний хонгорхон хайрт, миний аз жаргал...”! тэнд зогсож буйг харна гэж л бодож байлаа.
Гэтэл миний дэргэдүүр, нүүрний хажуухнаар нэг юм нисэх мэт өнгөрөв... Шувуудын жигүүр сэржигнэх танил чимээ сонсогдож, хүрлийн өнгөт хүүхнүүдийн үнэр анхилах атал юу ч харагдсангүй, гагцхүү “Бидний эзэн дээдэс, бидний эзэн дээдэс!” гэж мөнгөн хонхны жингэнээ мэт дуу гарахыг л дууллаа...
Өөр юу ч алга.
Би аль хэдийн ойн чөлөөний дунд ирж зогслоо.
Налгар сайхан өдөр өдөр. Ойн чөлөөний гол дунд нь өчигдрийн аадар борооноос үлдсэн том шалбааг цэнхэр тэнгэрийг тольдон тунаж, захаар нь улаан намуу цэцэг ургажээ...
Тэгж андуурснаа мэдээд би бүр золтой л уйлчихсангүй! Шалбааг, намуу цэцэг төдий зүйлийг хайрт бүсгүйтэйгээ эндүүрнэ гэдэг гомдмоор хэрэг биш гэж үү? хэмээн яриад Гарри дуугүй болов.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.14.11 8:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
– Тэгээд цаашаа юу болсон бэ? гэж Вейс эмч асуулаа.
– Цаашаа юу. Харин чи энэ тухай юу бодож байна вэ? гэж Гарри эргүүлэн асуувал:
– Би юу бодож байна вэ гэж үү? Чамд хор болох зүйл зөвхөн олон жил дарсан токай дарсаар хязгаарлагдахгүй овоо хэд байдаг юм байна гэж л бодож байна даа.
– За, Жемми чи юу бодож байна вэ? гэж Гарри Жемст хандан асуувал цаадах нь дуугарсангүй.
– За алив л дээ! хэмээн Гарри дахин шалгаавал:
– Чиний энэ асуултад хариу хэлэхгүй өнгөрөхийг зөвшөөрнө үү. Бодит баримт дэндүү цөөхөн, үндэслэл огт алга... Харин би бол үлгэр домог шиг нэг юм бодоод байна, хэрэв та нарт хэлбэл дооглож инээхээс цаашгүй хэмээн Жемс хэллээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.15.11 2:46 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
СМИТИЙН ЗҮҮД

Энэ зуур огт дуугаралгүй чимээгүй сууж байсан Смит гэнэт Гаррид хандан:
– Ноён Гарри, би ч бас “өөрийн” зүүдийг ярих ёстой юу, эсвэл эрхэм ноёдод дэндүү сонирхолгүй санагдах болов уу би сайн мэдэхгүй байна хэмээн асуувал:
– Үгүй, мэдээж хэрэг шүү дээ, ярь ярь гэж Гарри хариуллаа.
– Зүүд нь зүүд, гэхдээ зүүд биш ч юм шиг гэж Смит ярьж эхлэхэд:
– Бас л ягаан удвал цэцэгтэй хүүхэн хүүхэн зүүдлээ байлгүй дээ хэмээн Вейс эмч инээд алдан хэллээ.
– Үгүй ээ, эмчээ, юуг нь нуух вэ, сарнай цэцэг, хүүхэн бодож явдаг нас минь өнгөрсөн шүү дээ. Тосгоны хүүхнүүд намайг “улбар шар чөтгөр” гэж дууддагийг нь яана. Америктаа л хурдан буцаж очих юмсан, тэнд улбар шар үстэнгүүдэд харин ч бүр дуртай байдаг юм шүү!гэж Смит гунигтай өгүүлэв.
Хэдий чухал асуудал хэлцэж байсан боловч Смитийн байгаа байдал бүгдийн инээдийг хүргэлээ.
– За тэгээд, ноён улбар чөтгөр та зүүдэндээ юу үзэв дээ? гэж Вейс эмч чухал царайлан асуув.
– Багт наадам болохоос нэг хоногийн өмнө энэ явдал болсон юм. Би аймшигтай их ядарсан байлаа. Ажил гэж толгойтой үснээс их, цайзын зоорь, дээд давхар хоёрын хооронд өдөрт зуун удаа гүйх хэрэг гарна. Дэрэн дээр толгой тавимагц л унтаад өгнө... Хэр зэрэг удаан унтсанаа ч би санахгүй байна.
Би нэг зооринд байж байх юм... би энд юу хийж байгаа юм бол? Үгүй ээ, энэ манай цайзын зоорь биш байна... энэ ямар нэг өөр газар байна... Газар доорх шорон юм биш биз дээ, хэн юуны учир намайг энд хорьсон байдаг билээ? гэж би бодлоо. Ийм байж таарахгүй дээ. Гэхдээ л би гарцаагүй газар доор, тэгэхдээ бүр газрын нэлээд гүнд байж байх юм. Үхээрийн гэмээр нам гүм, нэг л жигтэй хачин үнэр.
Өө, энэ чинь мексит байдаг манай хүдрийн уурхай байна шүү дээ гэж би бодлоо. Айдас хүйдэс ч арчсан мэт агшин зуур алга болж би цааш явлаа. Хачин юм даа, манай уурхайнууд, ялангуяа гүний уурхайнууд их нарийхан, давчуу байдаг. Харин энд их уудам байх юм.
Гараараа хана тэмтрэн модон тулгуур байна уу үгүй юү үзвэл хурууны үзүүрт өнгөлсөн гөлгөр гадаргуу мэдрэгдэхэд би ихэд гайхлаа. Толийтол өнгөлсөн гантиг юм уу эсвэл боржин хана байхаас зайлахгүй гэсэн бодол миний толгойд орж ирэв. Ямартаа ч цааш явж үзвэл тэрхүү гудам эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх ажээ.
Тэгтэл гудмын хоёр талаар сайн ялгарч харагдахгүй балархай дүрсүүд харагдаж эхлээд цаашлах тусам улам тодроод ирлээ. Ханын хөндий цүнхэлүүдэд тавиастай авс харагдаж, авсан дотор эмэгтэй хүний дүрс тодхон харагдана. Эргэлзэх юм алга, урт үстэй, бас урт хувцастай юм тэд...
Би яарч сандран гүйсээр... нэгэн хаалганд туллаа.
Хаалгыг нээгээд босгон дээр нь мэлрэн зогслоо. Юу ч харагдахгүй байлаа. Эгц өөдөөс нүд гялбам хурц гэрэл тусжээ.
Эцэст нь арайхийн ялгаж харвал би нэг асар том хоосон танхимд байж байх юм. Хана нь хана биш харин урсан буух усан хүрхрээ ажээ. Хаа нэгтэйгээс цахилгаан гэрэл ч биш, бас нарны гэрэл ч биш боловч хурц тод нууцлаг гэрэл тусаж байна.
Харин миний чанх өмнө хаан ширээ ч юм уу, эсвэл өргөл тахилын ширээ ч юм уу гэмээр том алтан ширээ байх юм. Тэртээ алсаас ч юм шиг, бас тэрүүхэн дэргэдээс юм шиг:
“Эрдэнэсийг эрж ол, ухаж малт, бос бос!” гэх нь сонсогдлоо.
Тэрхүү дуу миний биеийн гадна талд биш харин миний өөрийн толгой дотор дуугарч байгааг би тэр даруй ойлгов.
Би дахиад л манай цайзын доорх зооринд байж байна. Гэхдээ яг хаана нь вэ гэдгийг мэдэх юм алга...
Нэг хананд нь гэрэл анивалзаж байх юм.
“Энд ух”.
Миний гарт төмөр царил байна. Тэрхүү царилыг далайгаад цохитол... би сэрчихлээ...
Миллер миний орны дэргэд зогсоод гараас минь чармайн угзчиж:
“Босоорой, босоорой, явж ноён Гарритай уулз, хөвөнгийн тариалангаас яаралтай цахилгаан иржээ” гэх ажээ.
Нарны хурц гэрэл тасалгааг гийгүүлж миний нүд гялбаж байлаа...
Тэрхүү зүүд бүтэн долоо хоногийн турш толгойноос гарсангүй. “Эрж ол, ухаж малт!” гэдэг чинь дээрээс зурсан хувь тавилан минь байвал би яах билээ. Энэ хуучны цайзад нуусан эрдэнэсийн сан яагаад байж болохгүй гэж, “эрж ол, ухаж малт!” гэсэн биз дээ гэж би бодлоо.
Ноён Гарри та намайг өршөөн хэлтрүүлнэ үү, би тэсэж чадалгүй эрдэнэсийн сан хайж ухаж үзсэн. Зооринд, тэр ч бүү хэл бунханд ч малтаж үзсэн. Гэхдээ юу ч олоогүй! гэж хэлээд Смит шүүрс алдлаа.
– Тэгээд юу болсон бэ? гэж Вейс эмч асуухад:
– Тэгээд яагаа ч үгүй дээ! Энэ бүхэн хуурамч зүүд төдий байжээ гэлээ.
Бүгдээрээ чимээгүй боллоо.
– За, та бүхэн энэ зүүдний талаар юу бодож байна вэ хэмээн Жемс асуухад:
– Жемми минь, зүүд бүрийг авч хэлэлцээд байж болохгүй шүү дээ. Хүн юу ч гэж зүүдлэхийг хэн мэдэх билээ! Хэн ч бай орой хоолоо жаахан хэтрүүлэхэд л шөнө нь зүүдэлж эхэлнэ шүү дээ хэмээн Вейс эмч цөхрөнгүй өгүүлэв.
Өнгөрдөг амралтын өдрийн үдэш би сибирь банш ахиухан гүвдэж орхисон чинь шөнөжингөө тэр баншнууд намайг тойрон бүжиглээд, нисэлдээд байсан шүү...
Амаа ангайж байгаад үмхээд авах гэхлээр л... алга болчих юм. Харвал тэд дахиад л яг миний хамар дээр бүжиглэж цовхчоод байна аа. Аятайхан үмхээд авах гэтэл бас л хоосон... би ёстой үйлээ үзсэн шүү, та минь.
Өглөө нь туулга уухаас өөр аргагүй болсон гэж Вейс эмч төв царайлан хуучлав.
Бүгд инээмсэглэж, гагцхүү Жемс л гуньж гутрах гэдгийг огт мэддэггүй Вейс эмчийн зүг уураа барьж ядан гараа сэгсчин зангалаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.15.11 4:08 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
– Тэдэнтэй тэмцэцгээе. Энэ чинь бүжиглэх, айл хунараар хэсэхээс хамаагүй сонирхолтой санагдаж байна хэмээн Гарри хэлэв.
Юуны өмнө Смит та эндхийн тосгоны лам дээр очоод өмнө нь захиалсан байсан өглөөний мөргөлийг маргааш өглөө болгож өгнө үү гэж гуй. Аль болох ёслол төгөлдөр хийхийг бодоорой. Өглөө бид бүгдээрээ сүмд очно.
Дараа нь өглөөний зоог барина. Санваартнуудыг, тосгоны ахлагчийг, бас эмчийг тосгондоо нэр хүндтэй тав зургаан хүний хамт урь. Өнөөдрийн эмх замбараагүй явдлыг би согтуу залуусын дэггүйтэл гэж үзээд ууч сэтгэлээр өршөөн хэлтрүүлж байна гэж ойлгуулаарай.
Сүм, сургууль, эмнэлэгт өгөх ахиухан буяны хандив бэлтгэ. Үүнийг би өглөөний зоогийн дараа эндхийн дарга даамлуудад өгнө.
Тосгонд ч мөн дайллага цайллага зохиох хэрэгтэй. Ийм баяр хийж буй шалтгаанаа миний төрсөн өдөр ч гэх юм уу эсвэл шинэ одон авсны баяр гэж тайлбарласан ч болно.
Ингэснээр олхиогүй орилоо улсын амыг түр таглаж өөрсдөө манайд орогнож буй муу ёрын ороолонгуудтай үзэлцэх боломжтой болох юм.
За тэгэхлээр, нэгдүгээрт та нар шинэ бунханд ороод авсыг олоогүй гэж ярьсан билүү? Энэ ч зүй ёсны хэрэг, тэр авснуудыг миний тушаалаар өөр газарт байрлуулсан юм. Гарри хэтэвчээ уудлан бяцхан ягаан захидал гаргаж ирлээ. Тэр захидлаас лаваандын анхилуун үнэртээгүй ч байсан гэсэн бүсгүй хүнээс ирсэн захидал болох нь андашгүй байлаа. Гарри захидлыг уншив:
“Хөлөг баатар бүр хатагтайнхаа сэтгэл зүрхийг булаахын тулд баатарлаг гавьяа байгуулах буюу эсвэл түүнийхээ хүслийг биелүүлж улам их алдар хүндийг олдог билээ. Дракула гүнгийн удам угсааны Фредерик, Мария нарын шарилтай авсыг гантиг хөшөөний доорх бунхнаас гэр бүлийн нийтийн бунханд өнөө шөнийн дотор аваачиж байрлуулах хэрэгтэй байна. Маш нууц шүү. Нуурын баяр дээр таныг хариу шагнах болно.
Таних тэмдэг: цэнхэр даашинз, гал улаан сарнай цэцэг.
Гарын үсэг: Ягаан молор шигтгээтэй сүлбээр зүү”.
– Энэ захидлыг би өөрийнхөө ширээн дээрээс олсон юм.
Гүнтний гэр бүлийг шинээр оршуулсан газрыг Смит сайн мэднэ гээд Гарри хэсэг дуугүй байснаа цааш үргэлжлүүлэн:
Хоёрдугаарт, та бүхэн “шулам” намайг эзэмдэхийг оролдоно гэж таамаглаж байгаа юм байна. Хэрэв үнэхээр тийм бол би одоо хүртэл амьд мэнд байхаар барахгүй миний хүзүү бүрэн бүтэн байгаагийн учир юунд байна вэ гэдэг асуулт гарч ирж байна гэхэд:
– Тийм ээ, бид хэдийнээс чиний араас харуулдан ажиглаж, “шулам” яагаад чамд халдахгүй байгаа юм бол гэж өөрсдөө ч гайхаж барахгүй байна. Райт бид хоёр чамайг цаг үргэлж сахин хамгаалж байдгийн ач ч байж болох юм хэмээн Жемсийг өгүүлэхэд Гарри сэтгэл нь догдлон
– Үнэхээр ч тийм байх шүү, анд нөхөд минь! хэмээн Райт, Жемс хоёр уруу гараа сарвайн дуу алдлаа.
– Үүнд онц гойд юм юу байх вэ дээ? Бид чинь нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ гэж андгайлсан бус уу! гэж Жемс энгүүхэн өгүүлэв.
– Баярлалаа найзууд аа гэж Гарри дахин талархаад:
– Энэ цайзын урьдын эзэн, тэр Карло ч юм уу, дэргэдээ хэн орогнож буйг мэдээд биеэ хамгаалж байсан юм шиг байна.
Муу ёрын амьтдыг үлдэн хөөх дундад зууны үеийн нууц тарнийн тэмдгүүдийг тэр хүн яагаад тийм их шимтэн судалдаг байсны учрыг би одоо л ойлгож байна. Хоёр гурвалжин зөрүүлэн дүрсэлсэн тэр тэмдгийг би ярьж байна л даа. Энэ тэмдэг миний унтлагын өрөөнд хаа сайгүй бий. Орны толгой, хөл дээр, цонхны тавцан дээр, үүдний босгон дээр, тэр ч бүү хэл ханын задгай зуухан дээр хүртэл бий. Нэг бол төмөрлөг эдээр хийсэн, үгүй бол үхрийн бөөр шиг мод зүйж хийсэн байх юм. Миний таяг, ташуур дээр ч мөнөөх тэмдэг бий.
Эхэндээ би сониучирхаад таван хошуу хэлбэртэй тэмдгийг нь хүзүүндээ зүүх болсон юм. Миний бүх юм ийм нууцлаг тэмдэгтэй юм чинь би өөрөө ч бас зүүе гэж бодохоос инээдтэй санагддаг байсан хэрэг л дээ.
Харин тэгтэл энэ тэмдэг намайг хамгаалж байсан байна! гэж хэлээд Гарри хантаазныхаа товчийг тайлж, алтан гинжтэй, үнэт эрдэнийн чулуу шигтгэж бүтээсэн хээнцэр чамин алтан тэмдэг гаргаж үзүүллээ.
– Смит та, маргааш өөртөө болон бусад зарц нарт зориулж мөн ийм мөнгөн тэмдэг захиалан хийлгэхийн сацуу бүх унтлагын өрөөний хаалган дээр таван хошуу хэлбэртэй нууц тарнийн тэмдэг зуруулаарай. Үүнийг та илүү дутуу үггүй сэмээрхэн амжуулна гэж найдаж байна хэмээн Гарри хэлэв.
– Мэдлээ, ноёнтоон.
– За цааш нь. Та өөрт олдсон бүх зүйлээ бидэнд уншиж өгсөн гэсэн байх аа хэмээн Гарри номын санч өвгөнд хандаж асуулаа.
– Тийм ээ, ноён Гарри. Хуучны библи судрыг л сөхөж үзээгүй гэдгээ би ноён Жемсд айлтгасан. Тэнд онцын юм байхгүй байх хэмээн Карл Иванович өчив.
– Смит, тэглээ ч гэсэн тэрхүү библийн судрыг цайзад даруйхан авчруул. Бид орой тэр судрыг үзэцгээе. Харин одоо, найзууд минь та бүхэн “энэ хэрэгт холбогдох” гэх үү дээ, тэр бүх бичиг баримтуудаа надад өгнө үү. Би өөрөө бүгдийг сайтар уншиж, тунгаан бодмоор байна.
– За тэгэхээр, орой уулзацгаая! гэж хэлээд Гарри бослоо.

Арван долдугаар хэсэг

Орой нь Гарри хуучин библийн судар дотроос олсон зүйлээ болж буй явдлын учрыг мэдэх цөөхөн хүнд уншиж сонсгов. Карл Иванович бүр цөхрөнгөө барж, халзан толгойгоо үгтээн, миний буруугаас болж ийм чухал баримтыг золтой л орхигдуулсангүй хэмээн гиншиж:
– Тэр судар дотор сонирхоод байх юм огт байхгүй гэж яагаад бодох болсноо өөрөө ч огт ойлгохгүй юм хэмээн уйлах шахан үглэсээр байлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.15.11 6:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
АЛЬФЫН ӨЧИЛ

Гарригийн уншсан нь:
“Эрхэм хүндэт Карло, чи бид учир зүйгээ ололцох хэрэгтэй байна. Бидний хооронд үүссэн одоогийн байдал тэсэхийн эрхгүй болсон тул би чамтай уулзаж ярилцахыг хэдэнтээ оролдсон боловч чи надаас бултаж, зугтаад байх юм. Энэ бүхнийг би анхандаа санамсаргүй тохиолдол болсон юм байх хэмээн бодож байлаа, харин одоо бол энэ санамсаргүй тохиолдол биш, чи надаас зугтаж, учир явдлаа ярилцахаас эмээж буй нь илэрхий байна. Ингээд арга буюу захидал бичихэд хүрч үзэг цаас нийлүүлж сууна.
Карло минь, чи бид хоёр нэг настай, нялх үстэй байхаасаа л нөхөрлөсөн. Бидний нөхөрлөл олон жил үргэлжилж байна. Ийм учраас чи бид хоёр өчүүхэн юмнаас болж эвдрэлцэн салах учиргүй билээ. (Би чамтай ярилцалгүй яваад өгөхийг хүсэж байсан нүглээ наманчилж байна.)
Битүү үг хэлж тойруулж, хэн хэнийгээ хөвөнд боосон чулуугаар түншээд яах ч билээ, хоёулаа шулуухан энгүүн ярилцъя.
Чи намайг өөрийн болзоот бүсгүйтэйгээ хардаж байна, мэлзэх хэрэггүй. Гэхдээ чи өөрийн ухаантай байна уу?
Би бол эмэгтэйчүүдтэй харьцахдаа хатуу зарчим баримталдаг, ном эрдмийн танхимаасаа гардаггүй, өрөвдөлтэй ядуу хүн. Хамт сурч байсан та нөхөд бүгдээрээ намайг шоолж инээлддэг байсныг санаж байна уу?
Чиний хамгийн сайн найз чинь хамаг бүхнээсээ урваад чиний хайртай хүүхэн, болзоот бүсгүйг чинь булаах юм гэж үү?
Би өөрийн хийсэн бүхнээ зүрхэн дээрээ гараа тавин бодож үзэхэд нэг ч удаа Ритад учиртай үг хэлж, түүн рүү шохоорхсон харц чулуудаж явсан гэж өөрийгөө зэмлэх юм үнэхээр алга байна гэдгээ чамд тангараглая.
Гэхдээ л би ганцхан чамайг буруутгаж бас чадахгүй билээ. Рита урьдынхаасаа нэг л өөр болж, намайг өршөөгөөрэй, зан ааш нь эвдэрч гүйцжээ. Ритаг өвдөхөд, чи түүнийг ойн байшинд анх авчирч суулгах үед тэр ийм байгаагүй юм. Рита, талийгаач Лючия бид гурав бүхэл өдөржингөө хамт байдаг байсан.
Италийн тухай, яруу найргийн тухай их ярилцдаг, хоёр хүүхэн дуу дуулж, пийпаа хөгжим тоглодог байлаа. Би шинжлэх ухааны сүүлийн үеийн нээлт бүтээлийн тухай тэр хоёрт ярьж өгдөг байсансан.
Хамгийн хатуу чанд шүүгч байлаа ч бидний харьцаанаас ёсон бус, гэмтэй зүйл олж чадахгүй билээ.
Чи өөрөө ч гэсэн үдэш бүр, бас өдрийн цагаар хэзээ ч хамаагүй дуртай үедээ урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ирдэг байхдаа бидний хооронд нууц далд холбоо байна гэхээр зүйл нэг удаа ч болов ажигласан гэж үү дээ. Үгүй гэдгийг баттай хэлэх байна.
Ритаг үхширэх өвчин тусаж гэнэт нойрссон тэр аймшигт өдөр бид бүгдээрээ л сандарч мэгдээд аль ч учраа олохоо болсон.
Рита цовоо сэргэлэн байсан хэдий ч бүр өглөөнөөс л сэтгэл нь их догдолж, хэн нэгнийг хүлээгээд байх шиг санагдсан. Зөн совин нь татаад байсан юм болов уу даа. Рита чамайг хүлээгээд байгаа юм байх, та хоёр биднээс далдуур болзсон юм байх л гэж би бодож байснаас цаашгүй. Гэхдээ чи баглаа хээрийн цэцэг явуулсан байхыг үзээд эндүүрснээ ойлгосон билээ.
Ритагийн хүссэнчлэн баглаа цэцгийг мөнгөн бумбанд хийж тавихдаа би түүний нүдэнд нулимс мэлтэгнэж, мөргөлийн судар болов уу гэмээр нэг жижигхэн хар ном гартаа барьсан байхыг нь анзаарсан юм.
Дараа нь тэрбээр их ядарч байна, Лючия бид хоёрыг өрөөнөөс гарч, Цецилиятай хамт үлдээнэ үү гэж хүссэн. Бид хоёр ч гараад явсан.
Төдөлгүй Цецилияг ч мөн явуулсан.
“Синьорита ямар нэг юм бичиж байна” гэж өрлөг эх нь хэллээ.
Лючия бид хоёр зэргэлдээх дамждаг өрөөнд суугаад Рита биднийг хэзээ дуудахыг хүлээж байлаа.
Гэнэт аймшигтай хашгирах чимээ гарлаа. Бид Ритагийн өрөө рүү ухасхийн орцгоовол Рита биш харин өрлөг эх нь хашгирсан нь тэр байсан ажээ.
Рита зөөлөн буйдан дээр хөлөө жийгээд толгойгоо гэдийлгэн хэвтэж байлаа.
Намайг дэргэд нь ухасхийн очиход арайхийн нүдээ нээгээд дахиад анилаа. Дотор нь эвгүйрсэн юм байх гэж бодоод түргэхэн шиг шилэн аяганд ус хийгээд Ритад уулгах гэж толгойг нь өндийлгөтөл тэр ахин намайг харлаа. Гэхдээ анх удаа түүний нүдний харц надад их хачин санагдахаар байсан. За байз, юу ч гэж хэлмээр юм бэ дээ, урин тачаангуй харцаар ширтээд:
– Намайг үнсээч гэж шивнэсэн юм.
Би айж мэгдэхдээ өөрийн эрхгүй бөхийж Ритагийн уруул дээр нь үнслээ....
Тэрхэн эгшинд Рита гэдийж, хүндээр шүүрс алдаад үхширэх өвчнөөр гүн нойрслоо. Харин бид тэвдэж сандраад түүнийг үхлээ л гэж бодсон хэрэг шүү дээ.
Би Ритагийн дээрээс дахин тонгойж хараад өөрийн эрхгүй хирдхийн цочлоо. Ритагийн нүүр царай нь хэрцгий хорон шинжийг олж, шүд нь ярзайн урт ч болсон юм шиг санагдлаа. Миний мэддэг Рита биш огт танихгүй аймшигтай хүн болжээ. Удаж төдөлгүй нүүр царайны тэрхүү аймшигт байдал нь хувирч, амгалан тайван дүрийг олсон юм. Нэгэнт тийм болсон хойно нь л чи ирсэн билээ.
Тэр үед бид бүгдээрээ учир тоймгүй сандарсан байсныг чи санаж байгаа байх, тийм ч учраас би Ритаг үнссэн тухайгаа чамд хэлэхийг мартсан болохоос нууя гэж огт бодоогүй билээ.
Дараа нь оршуулгын бэлтгэл ажил эхлэн, цогцсыг дуганд аваачих болж бид бүгдээрээ л цөхрөнгөө барж байсансан.
Тэр үед чиний хүссэн ёсоор Ритагийн амьдарч байсан тасалгааг битүүмжлэн хаахдаа хөөрхий канаар бялзуухайг хүртэл дотор нь мартаад түгжсэн шүү дээ. Харин дараа нь догшин шуурганы үеэр шөнө дунд Ритаг гэнэт сэрэхэд (эсвэл амилахад гэх үү би болсон явдлыг юу гэж нэрлэхээ ч мэдэхгүй байна), цайзын зарц ажилчдыг болон биднийг түрүүн үхсэнээсээ ч илүү айлгаж сандаргасан билээ (ингэж хэллээ гээд нүгэл болохгүй байгаа даа).
Ритаг дахин амилсны дараа салах ёс хийн түүнийг үнссэн тухайгаа чамд хэлэх бүр ч эвгүй байсан билээ. Ерөөсөө ч Ритагийн нүдний харц хааяа хааяа түрүүчийн үнсэх үеийнхийг санагдуулам болдоггүй байсан бол би тэр үнсэлтийг төдөлгүй мартах байсан юм.
Чи саяхны нэг захидалдаа Ритагийн зан ааш их хувирсан байна гэж бичсэн байсан шүү дээ. Би ч бас үүнийг ажигласан, тэр ч бүү хэл удах тусам улам лавшраад байх шиг. Энэ тухай чиний хэлдэг үнэн шүү. Ритагийн бие нь илааршихын хэрээр улам бүр өнгө зүс орж буй хэдий ч зан суртахууны талаар доройтож байна. Өмнө нь бусдын зовлонд сэтгэл эмзэглэдэг байсан хүн одоо туйлын хөндий хүйтэн болж, тэр ч битгий хэл Лючия болон гэр бүлийн бусад хүмүүс үхэж байхад ч тоомжиргүй хандах юм. Өөрийнх нь хайртай канаар бялзуухай үхэж байхад ч гайхам цэвдэг хүйтэн хандсан.
Гадаад өнгө үзэмжээ ч анхаарахаа больсон байна. Бүх л өрөө тасалгааны толинуудыг, бүр өөрийн өрөөний толийг ч “гашуудлын тэмдэг” болгон сиймхий даавуугаар бүтээхийг тушаасан болохоор нь би ингэж хэлж байгаа юм.
Дуу дуулж, пийпаа хөгжмөө тоглохыг нь би ахиад ер сонссонгүй (энэ далимд дурдахад, пийпаа хөгжим нь өнөө үйлийн үртэй өрөөнд үлдсэн байх). Рита аль болох ганцаараа байхыг эрхэмлэх болжээ.
Зан ааш нь ч бүр л дордсоор байна. Би нэг жишээ хэлье.
Рита үхширэх өвчнөөр өвдөхийнхөө өмнөх хэдэн өдөр мөргөл залбирлынхаа номоос огт салахаа байсан юм. Нэг тийм жижигхэн хар ном байдгийг чи мэднэ шүү дээ. Би түүнээс нэг удаа мөргөлийн ном чинь хаана байна вэ, би аваад ирэх үү гэж асуулаа. Гэтэл Рита ихэд хилэгнэн уурлаж, нүдээ гялалзуулж, шүдээ ярзайлгаад намайг элдвээр харааж зүхсэн.
Бас нэгэнтээ би түүний биеэсээ ер салгадаггүй байсан жижиг толийг нь авч өгвөл Рита толийг зүгээр нэг чулуудаад зогсохгүй гоёмсог алтан хүрээг нь ч хайрлалгүй дэвслээд хаясан.
Хэдий энэ мэтээр хачин жигтэй аашлах болсон хэдий ч миний нэгэнт дээр хэлсэнчлэн цаг хугацаа улирах тусам Рита намайг хүсэмжилсэн тачаангуй харцаар харах боллоо..., тийм ээ урин тачаасан харцаар... Тэрхүү харц нь миний хувьд тэсэхийн эрхгүй аймаар санагдах юм. Чи бид хоёрын андын харьцааг бодсондоо ч биш, ер нь л айгаад байна. Тэр харцанд ямар нэг юм нуугдаж байна.
Энэхүү захидлыг бичиж суутал намайг цайзад урьсан чиний урилгыг авчирч өглөө. Энэ урилга чинь өмнөхөөс тэс ондоо болжээ, ямар ч албархуу хуурай үгээр бичээ вэ дээ!..
Би татгалзлаа. Очоод яах ч юм билээ?
Маргааш, эсвэл нөгөөдөр би чиний замаас үүрд алга болно. Энэ захидлыг бичиж эхлэхдээ би чамтай учраа ололцохыг үнэхээр хүсэж байсан хэдий ч эцэст нь сайтар бодож үзээд явсан нь дээр гэж шийдлээ, салах ёс хийгүйгээр шүү дээ.
Энэхүү захидлыг би чамд үлдээх болно. Тэгээд чи үүнийг уншиж үзээд явах нь одоо миний хийж чадах хамгийн зөв зүйтэй алхам байсныг чи ойлгох болно. Урьд намайг андын сэтгэлээр хайрлаж байсанд чинь их баярлалаа. Цаг нь болохоор чи нөхөр журмын сэтгэлээр дахин намайг хайрлах болно гэдэгт хатуу итгэж байна. Харин миний хувьд чамайг урьдын ёсоор хайрласаар байгаа, хайрлахаа ерөөсөө ч болиогүй шүү. Ритад миний мэндийг дамжуулаарай. Та хоёрт аз жаргал хүсье.

Альф чинь.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.16.11 12:36 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
...Нэг хоног өнгөрлөө. Харин энэ ганцхан хоногийн дотор хорвоо ертөнц тэр чигээрээ хөмөрчих шиг л боллоо. Чухам юу болоод өнгөрснийг одоо ч би гүйцэд ухаарч амжаагүй байна. Эргэн санаж, энд сийрүүлэн бичихийг хичээе. Юм бичих үед голдуу миний бодол санаа цэгцэрч, ухаан санаа саруул уудам болдог юм. За эхэлье.
Би Карлод салах ёс хийсэн захидал бичээд түүний ширээн дээр орхилоо. Эндээс нэгмөсөн явахынхаа өмнө сайн сайхныг хүссэн ерөөлийн үг нэмж бичих болно.
За цааш үргэлжлүүлье.
Би цэцэрлэгт зугаалж явлаа. Сар гийсэн аниргүйхэн шөнө, нуурын ус толь шиг мэлтэлзэж гагцхүү аадар бороог зөгнөх мэт агаар нэг л бүгчим байлаа.
Цонхоо нээлттэй орхиод унтахаар хэвтлээ.
Шөнө дундаас хойхно өрөөнд надаас өөр хүн байх шиг, бас миний цээжин дээр нэг юм дараад байх шиг санагдаж би нүдээ нээлээ...
Ээ, гэгээн Мария дагина минь, Рита миний орны дэргэд, үнэндээ бол миний цээжин дээр хэвтэж байх нь тэр!
– Үгүй, энэ чинь юу болж байгаа нь энэ вэ? Даруй огло үсрэн босмоор санагдаж, хашгирах гэсэн боловч... би чадсангүй... Ритагийн нэр төрийг гутаачих нь шүү дээ! Хүмүүс юу гэх вэ! Карло юу гэх вэ?
Рита дахиад өвдсөн нь тодорхой байна. Хэрэв тийм биш байсан бол Рита юу гэж миний өрөөнд орж ирэх билээ, тэр тусмаа харанхуй шөнөөр шүү. Тэр нэг бол зүүдэн өвчтэй байх, эсвэл солиорч, дэмийрч байх шиг байна.
Түүнийг яасхийгээд нэг айлгачихгүй аятайхан аргалъя даа байз?.. Энэ бүх бодлууд миний тархинд үерийн ус шиг сад тавин орж ирлээ. Харин миний толгой эргэж, улам бүр эргэж, бүх бие сулраад ирлээ... Одоо яах билээ?.. Дахиад л бүх юм ганхаж найгаад эхэллээ.
Дараа нь би ухаан алдлаа. Амьдралдаа анх удаа ухаан алдаж байгаа минь тэр... Нүдээ нээхэд дэргэд хэн ч алга. Аниргүй нам гүм болж, саран авхай хэдийн шингэж, үүрийн жихүүн салхи сэвэлзэх ажээ... харин би сайтар сэхээрч амжаагүй л байлаа. Рита хаачсан юм бол? Түүний энд байсан гэдэгт би итгэлтэй байлаа. Учир нь Ритагийн дуртай лаваандын үнэртэй сүрчиг одоо ч энд анхилсаар байна. Рита яасан юм бол? Тэр яах гэж над дээр ирээ вэ?
Энэ бүхэн зүүд байж гэж би огт бодохгүй байна. Учир нь бүх зүйл маш бодитой байсан шүү дээ. Тэгтэл Ритад золгүй явдал тохиолдож, надаас тусламж гуйхаар ирсэн байна шүү дээ гэсэн бодол гэнэт харван орж ирлээ!
Орноосоо ухасхийн босож, хувцаслах бол ганцхан хормын ажил бөгөөд би Рита дээр очихоор ухасхийлээ.
Сандарч тэвдсэндээ болоод миний өрөөний хаалга цоожтой байхыг ч анзаарсангүй, харин энэ бүхнийг бичиж суухдаа л сая нэг юм санаж байна. Ингээд бас нэг оньсого гараад ирлээ дээ!
Байшинг тойрон гүйж үзвэл сэжигтэй юм огт мэдэгдсэнгүй, бүгд нойрсож, бүх юм нам гүм, хаа сайгүй харанхуй байлаа. Цэцэрлэг рүү ухасхийн хүрвэл тэнд ч мөн нам гүм байна. Миний хөл өвсөнд орооцолдон, азгүй тохиолдлоор нохойн хошууны бут уруу унахдаа гар, нүүрээ шалбалж, түүгээр ч барахгүй хуурай мөчирт нь хүзүүгээ хатган шархдуулж цамцаа цус болгочихлоо.
Намайг байшинд буцаж ирэхэд зарц, үйлчлэгч нар хэдийн босоод эхэлчихсэн байх бөгөөд шөнө ямар нэг юм болоогүй биз гэж асуувал өөдөөс гайхсан маягтай харцгааж, юу ч болоогүй гэцгээлээ.
Баримтууд нь ийм л байна. Харин эндээс ямар дүгнэлт хийх вэ?
Рита миний өрөөнд байсан гэдэгт би огт эргэлзэхгүй байна, үүнийг би сүнсээрээ тангарагласан ч чадна!..
Эхний асуулт: Рита яаж миний өрөөнд орж ирэв?
Хаалга цоожтой, түлхүүр нь надад байсан... Бодвол дуурайлгаж хийлгэсэн түлхүүрээр онгойлгосон байж таарах нь, тэгэхлээр “урдаас бодож төлөвлөсөн хэрэг” хэрэг болж байна.
Хэрэв цонхоор орж ирсэн бол яах вэ? Миний өрөөний цонх хүн орж болохуйц намхан, бас дээр нь онгорхой байсан. Тийм байлаа ч санамсаргүй тохиолдол яав ч биш, санаатай орж ирсэн хэрэг.
Хоёр дахь асуулт: Яах гэж ирсэн байх вэ?.. Хөөх, бүр энэ тухай бодохоос ч хүйтэн хөлс чийхарч байна, Ритаг надад дурласан гэж Карлогийн хэлээд байдаг үнэн болж таарах нь уу? Бүр өөрөө гүйгээд иртлээ тийм хүчтэй дурласан хэрэг үү?
Бүгдийг гаргуунд нь гаргаад, нэр төрөө ч бодолгүй ирж байдаг!... Би түүний намайг тэгж их хүсэмжлэн буйг харахгүй сохор байсан гэж үү?... Тэр шөнө би ухаан алдахдаа үнэхээр цагаа олсонгүй дээ. Рита намайг юу гэж бодож байгаа бол? Одоо бүр жигшин зэвүүцэж байгаа буй заа...
Гурав дахь асуулт: Одоо яах вэ?
Зугтъя, зугтъя, түргэхэн зугтъя... А если она любит, сильно любит?..
Үгүй яах вэ дээ, жаал гуниглаж байгаад л мартана биз... Гэхдээ иймэрхүү зүйлийг мартаж үл чадах хүн ч байдаг л юм. Жишээ нь би түүнийг хэзээ ч мартахгүй.
Ер нь надад одоо ингээд яваад өгөх эрх бий юү? Рита өөрийн нэр төрийг гутаасан л шүү дээ. Шөнө над дээр ирснийг нь хэн ч мэдээгүй байг л дээ, гэхдээ өөр хүнтэй сүй тавьсан залуу сайхан хүүхэн, шөнөөр ганц бие залуу эрийн өрөөнд хоёулхнаа байснаа өөрөө ч ухаарч байгаа... Би чинь бас ч гэж залуугаараа шүү дээ! Өөр залуугийн оронд орж дээр нь хэвтэж байсан... Энэ бодол түүнийг зовоох юм биш биз?
Ямартаа ч би энд үлдэх ёстой юм болов уу?
Үгүй, үгүй, огт үгүй... Битгий өөрийгөө хуур, Альф аа, энэ дурлал чамд зохихгүй! Ариун журамтай байгаа дээрээ эндээс зугтаах хэрэгтэй.
Цайз оролгүйгээр шуудхан хот явж тэндээ өртөөний морьд захиж хүлээж байгаад орой нэгмөсөн явъя.
За шийдлээ... Үүр хаяарч байна.

***

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.16.11 2:38 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
Би мөн явав аа!
“Хүн юу ч санаархаж болно, харин биелэх эсэхийг нь бурхан мэддэг” гэж зүйр үг байдаг нь аргагүй үнэн юм.
За даа, ер нь Бурхан энд огт оролцоогүй байх л даа!..
Бишрэл нимгэнтэй, залбирал муутай болохоор тэр шөнө тэнгэр бурхан намайг орхисон буй заа!
Одоо би маш тайван байна, цаазаар авахуулах ял заагдаж гарцаагүй үхэх болсноо мэдсэн хүн шиг, сүх далайтал үхэр амар гэдэг шиг сэтгэл амар, тайван байна.
Үнэн учрыг олж мэдээд төрсөн айдас, гарах гарцгүй болсон миний байдал, амьд явахын хүслэн энэ бүгд нэгэнт найдах хэрэггүй болжээ...
Одоо Карлод хэлж сэрэмжлүүлэх нэг л үүрэг надад үлдлээ. Би үүнийг өөрийн биеэр биечлэн гүйцэлдүүлж чадахгүй, “өнөөх” ч зөвшөөрөхгүй.
Энэхүү тэмдэглэл Карлод аймшигт нууцыг дэлгэг. Эдгээр тэмдэглэлүүдээ “түүнээс” нуухын тулд би библийн судрын завсар хийх болно. Мэдээжийн хэрэг миний гэнэтийн үхлийн талаар мөрдөн байцаалт хийж миний өрөөг нэгжин эдгээр тэмдэглэлүүдийг олж хаягласан эзэнд нь хүргэж өгөх буй заа.
Карлод бүх зүйлийг тодорхой болгохын үүднээс би цааш үргэлжлүүлэн бичье. За тэгээд, би явахаар шийдэж хот орж өртөөний морь захихаар мориор явлаа. Ойд явж байтал замын нэгэн огцом нугачаан дээр очоод морь минь тушсан мэт зогсоод явахаа байлаа. Ташуурдаж, давируулдаад ч миний морь огт хөдөлсөнгүй. Чонын үнэр авсан юм болов уу гэж бодохоор байлаа. Морины хөх мах нь чичирч, хөлс нь асгарч байна. Би аргаа барахдаа мориноосоо бууж морио хөтлөн алхлаа.
Замын нугачааны цаадах модны хожуул дээр Рита сууж байх нь тэр. Эхний хэдэн хоромд морь минь чононоос айдгаас ч илүүтэйгээр би Ритагаас айх шиг санагдлаа.
Сэхээ ороод би түүний дэргэд очиж ярилцахдаа юу ч мэдээгүй, юу ч санахгүй байгаа царайллаа. Гэхдээ Рита над уруу ганц удаа хяламхийн харахад л тэр бүгдийг ойлгож, миний арга баашийг ч нэвт харж буй нь тодорхой боллоо.
Би бүр мэгдэж орхилоо. Морь маань ч цулбуураа угз татан зугтаад алга боллоо. Рита намайг нүд цавчилгүй ширтэхэд дахиад л миний толгой эргэж, бүх юм жирэлзээд ирлээ. Би өвсөн дээр суулаа.
Рита миний нүүр рүү бөхийн:
– Чи юунд зугтаад байна вэ? Би чамд хайртай гэдгийг минь чи мэдрэхгүй, үзэхгүй байна гэж үү? хэмээн шивнэлээ.
Би нэг юм хэлэх гэтэл...
– Орхи, дуугүй бай. Би чиний юу хэлэх гээд байгааг чинь мэдэж байна. Бидэнд Карло хийгээд ер нь энэ хорвоо тэр чигээрээ огт хамаагүй. Чи аз жаргалтай байх болно, мөнхийн жаргалыг эдэлнэ. Би чамд өнө мөнхийн амьдрал бэлэглэж чи үхэшгүй мөнх болно. Миний байгаа газарт Карло миний араас харуулдан дагаж чадахгүй, бас Карло минийх ч байж чадахгүй. Түүнийг сахин хамгаалж байдаг юм! гэж Рита хэлээд зөрүү харан инээмсэглэв.
Миний хайр сэтгэлийг хүлээн зөвшөөрвөл би чамд хэний ч үл мэдэх нууцыг нээж, чамайг төгрөг сарны мөнгөн туяагаар өртөөлөн сансар хорвоогийн захгүй уудамд аваачина. Харин амарч унтах цаг ирэхэд хамтдаа амттай сайхан нойрсох болно!
Хүний бүлээн халуун цусыг шимэн уухын сацуу үүрд мөнхийн амьдралыг цэнгэн хүртэх хэчнээн жаргалтай гээч! хэмээн үргэлжлүүлэн ярихад нь би хирдхийн цочиж өөрийн эрхгүй дальдарлаа!

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.16.11 9:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
Ритаг дөнгөж ам нээж эхлэнгүүт л түүний яриа, амлалт олон талаар жигтэй хачин санагдаж, миний одоо хүртэл итгэхийг хүсээгүй тэр зүйлс үнэн бодитой болохыг мэдэх нь аймшигтай байлаа...
Эмч өвгөний хэлснээр бол ээж чинь ороолон байсан болж таарч буй тухай бичсэн чиний захидлыг би хүлээж аваад энэ үлгэр домог шиг зүйлсийг сонирхож ад зэтгэр, “үхээд боссон” ороолонгуудын тухай өгүүлсэн нэгэн хуучны латин ном худалдаж авсан юм.
Мэдээж хэрэг, би тэр номыг хэдхэн хуудас эргүүлж үзээд л хажуу тийш нь чулуудаж орхисон. Тэр үед би энэ бүх дэмий балай юманд итгэдэггүй, иймэрхүү зүйлсийг хэн нэг нь санаанаасаа зохиогоо биз гэж боддог байлаа. Харин танай эмчийн этгээд сонин ааш авир, яриа хөөрөө нь зөвхөн миний энэ итгэл үнэмшлийг улам батжуулснаас цаашгүй билээ. Ороолонгуудын тухай түүний ярьсан тэр бүх түүх бол сэтгэцийн өвчтэй эмч өвгөний дэмийрэл гэдэгт би хатуу итгэлтэй байсансан. Гэтэл одоо тэр бүх дэмийрэл, хоосон сэтгэмж нь аймшигт үнэн болон босож ирээд миний өмнө зогсож байна!
Рита надад дурлаж, тэр дурласан сэтгэлийнхээ эрхээр урд нь задлах ёсгүй байсан олон нууцыг надад дэлгэж буйг би ойлголоо. Эсвэл тэр намайг хэдийн эзэмдэж авлаа гэж бодоод эрээ цээргүй аашилж байна уу.
Рита өөрөө хэдийн ороолон болсон бөгөөд түүнийг хөгшин Дракула гүнтэн егүүтгэсэн буюу өөрийнх нь хэлж буйгаар бол “амьдралд дуудсан” ажээ.
Өвгөн гүнтэн том чулуун авсандаа амарч хэвтэх зуур Ритаг удаан хүлээсэн аж... Гэтэл эцэст нь бүсгүй авсны дэргэд очиж сэтгэл татам үнэр анхилсан залуу халуун биеийнхээ илчээр өвгөнийг сэрээжээ.
Мөнхийн амьдралыг олж авахын тулд хүмүүсийн нүдний өмнө үхэх хэрэгтэй гэнэ.
Рита ч мөн тэгж үхсэн байна. Гэвч хоёр дахь шөнө нь Дракула өөрийн агуу шидээрээ бүсгүйг амилуулан босгож, хүмүүсийн дунд хуучин янзаараа амьдрах болгожээ.
Рита ороолон байх хэчнээн таатай сайхныг ярих тусам миний толгой улам улам дүйрсээр ухаан балартаж эргэн тойрны хамаг юм эргэлдээд ирлээ.
– Ингэвэл би ч ороолонгийн хүч чадлын эхний шатанд түргэн хүрэх болно гэж Рита нэмж хэллээ.
Өнөө хуучны номд ороолонгууд сүүдэр тусгадаггүй, толийг үзэж чаддаггүй, юу ч ууж, иддэггүй, нар жаргах үеэр унтаж амардаг гэж бичсэн байсныг би зүүрмэглэн байхдаа бүүр түүрхэн санаж Ритад энэ бүх шинж бүрдсэнийг гэнэт ухаарч айдас төрлөө! Тэдгээр шинжүүд Ритад байхыг заримыг нь би өөрөө анзаарч, заримыг нь Карло надад хэлсэн байх. Миний тамир тэнхээ бүрмөсөн шавхагдлаа.
– Чи миний эрхшээлд орохыг зөвшөөрч байна, тийм үү, хонгор минь, битгий ай. Би өөрийнхөө авсанд амардаг, чиний авсыг миний авсны дэргэд тавиарай гэж Карлод хэлнэ гэж тэр шивнэж байлаа.
Эдгээр үгсийг дуулаад би огло үсрэн босож:
– Үгүй ээ, би тэгэхийг хүсэхгүй байна! хэмээн өөрийн эрхгүй хашгирлаа.
Рита хорсолтойгоор инээж:
– Хүсэхгүй байгаа бол өөрт чинь л муу даа, чамд эргэж амьдрах зам нэгэнт үгүй болсон. Хүзүүн дээрх шархаа нохойн хошууны мөчирт хатгуулсных гэж бодоод байгаа юм биш биз дээ. Үгүй шүү, тэр шөнө би чамд өөрийн тамга тэмдгээ дарж үлдээсэн нь энэ гэж мэд. Чи өнгөрсөн. Чи үнэхээр үхэж, хүйтэн булшинд өт хорхойн хоол болох уу, эсвэл ороолонгийн мөнхийн амьдралыг эдлэх үү өөрөө л мэд. Би өнөө шөнө хүртэл бодох хугацаа чамд өгч байна. Шөнө би эргэж ирнэ.
Чи хаа ч нуугдаж чадахгүй, надаас зугтана гэж горьдох ч хэрэггүй. Нэг бол миний хайр сэтгэл, бас дээр нь мөнхийн амь, эсвэл чи асар удахгүй ухархай нь хонхолзож, нармай нь цөмөрсөн хохимой толгойтой араг яс болох энэ хоёрын нэгийг сонго гэж хэллээ.
Энэ үед бидний дэргэд хүмүүс хоорондоо ярилцах чимээ гарч, Ритагийн араас Карлогийн илгээсэн зарц нар ирлээ.
Би Ритатай сугадалцан цайз уруу явахаас өөр аргагүй болов.
Сүүдэр тусах боломжтой газар Ритагийн сүүдэр харагдах нь уу үгүй юү ажигласаар явсан нь бас ч гэж горьдлого тасраагүй байсных юм даа.
Сүүдэр огт алга!
Цайзад би дүрслэн бичихийн аргагүй таагүй хэдэн цагийг өнгөрөөлөө. “Өнөөх” буюу Рита намайг нүд салгалгүй ширтэж, Карло тэвчихийн аргагүй хардан, харин би өөрөө яах ч учраа олохгүй сууж байлаа. Миний ухаан санаа будангуйран, залбирах гэтэл залбирлын үг толгойд орж ирсэнгүй.
Өнгөрсөн хамаг амьдралаа эргэн дурсахуйд хэлэхийн аргагүй сайхан санагдах атал харин миний ирээдүй яах нь энэ вэ?
Хэчнээн сонин сайхан ажил, нээлт бүтээл, бас магадгүй хайр сэтгэл намайг хүлээж байсан бол? Гэхдээ ийм биш, харин жинхэнэ ариун нандин хайр сэтгэл... Би цурхиран уйлмаар байлаа. Гэтэл Карло эндээс хатуу ширүүн үгс чулуудаж, тэндээс Рита буюу “өнөөх” намайг тас ширтэн, харцаараа:
– Чи минийх шүү, өөр зам байхгүй! гэх бөлгөө.
Эцэст нь би тэсэж чадахаа больж тэндээс шуудхан зугтлаа. Сандарч тэвдсэндээ ташуур, бээлий төдийгүй малгайгаа хүртэл мартаж орхижээ.
Ингээд би Карлогийн нүдийг нээж, түүнд энэ бүхний учрыг мэдүүлэх гэж яарахын эрхэнд, бас нөхөр ёсны эцсийн үүргээ биелүүлэхийн тулд энэхүү тэмдэглэлийг хичээнгүйлэн үйлдэв. Тэнгэр Бурхан намайг ивээн нигүүлсэх болтугай.
Би амиа егүүтгэхээр шийдлээ. Би босоо ороолон болохгүй. Удахгүй шөнө дунд болох нь! Сар гийж байна.
Ээж минь, хүүдээ адис ерөөлөө хайрлаач, амьдралынхаа эцсийн мөчид өөрөөсөө урван тэрсэлж, өөдгүй муу ороолон болохыг эс зөвшөөрөх хүч тэнхээ хайрла.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.16.11 11:21 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
***

Гарри уншиж дуусаад тамхиа хүчлэн сорж, бусад нь нам гүм боллоо. Жемс тэсэлгүй эхэлж ам нээн:
– За, бидний хэн нэг маань энэ бүхэнд итгэж ядаж байсан бол энэхүү захидлыг уншсаны дараагаас элдэв эргэлзээ ор мөргүй арилах учиртай боллоо гэж хэлэхэд:
– Хэрэв бидэнд олдсон бүх бичиг баримт, одоо өрнөж буй үйл явдлыг солбицуулан бодож үзвэл чиний зөв юм байна, Жемми. Мөн зөвхөн ороолон байдаг гэдэгт үнэмшээд зогсохгүй, тэд энүүхэн энд бидний дэргэд оршиж буйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байна хэмээн Вейс эмч нэмж өгүүлэв.
– Эд чинь миний хонгорхон хамаатан садангууд гэж байгаа шүү! хэмээн Гарри бөвтнөлөө.
– Тэгээд л тэд энэ цайзад эздийн ёсоор суурьшиж авсан хэрэг гэж Вейс эмч хошигноход:
– Одоо болно оо, ноёд оо, ажилдаа орцгооё хэмээн Райт баргар царайлан өгүүллээ.
– Чиний зөв, Райт, ажилдаа орцгооё! Жемс, чи энэ бүхнийг эхлүүлсэн, одоо цааш нь үргэлжлүүлээд явагтун гэж эзний хэлэхэд:
Жемс баярласандаа царай нь улайгаад ирлээ.
– Смит, яваад биднийг сэм чагнаж байна уу үгүй юү үзчихээд эргээд ир гэж Гарри тушаав.
Жемс ярьж эхэллээ:
– Одоо бидэнд мэдэгдээд байгаа бодит баримтууд, өнгөрсөн үеийн эдгээр бичиг баримтууд дээр үндэслэн хийсэн дүгнэлтүүдийг би давтан ярих шаардлагагүй байх. Харин “үхээд босогсод” буюу босоо ороолонгууд үнэхээр байдаг гэж энд буй хүмүүс бүгд зөвшөөрч байгаагаас шуудхан эхэлье. Мөн тэднийг аюултай хилэнт амьтад хэмээн үзэж устгаж үгүй хийхээр бид бүгд шийдлээ. Эсвэл ядахдаа л тэднийг бид энд ирэхээс өмнө байсан шиг нь аюулгүй болгох хэрэгтэй юм.
Тэгэхлээр одоо доорх асуултууд гарч ирж байна: Тэд хаана байна вэ, хэдүүлээ байна вэ, бид чухам юу хийх ёстой вэ?
Харин эндээс л янз бүрийн таамаглал эхэлж байгаа юм.
Хамгийн анхны “үхээд боссон ороолон” бол Америкаас авсан дотор нь зөөж авчирсан өвөг эцэг Дракула мөн байна. Анчдын байшинд түүний хөрөг бий боловч бид өвөг эцэг Дракулаг ороолонгийн нойрсох цагаар хаана байдгийг нь мэдэхгүй, авсыг нь ч олоогүй. Бидний хажууд тэр ороолон огт үзэгдэж харагдаагүй, эсвэл илүү хүчирхэг, ухаантай болохоороо өөрийн гэмт явдлыг илүү сайн нуун далдалж чаддаг байх. Зөвхөн өчигдрийн тосгоны эмэгтэй л “Хар хилэн хувцастай эрэгтэй хүн байсан” гэж орилж байсан, үүнээс өмнө дандаа л эмэгтэйчүүдийн тухай ярьдаг байж.
Хоёр дахь “үхээд боссон ороолон” бол Мария Дракула ахайтан. Ягаан удвал цэцэг хатгасан алтлаг шар үстэй, цагаан хувцастай бүсгүй. Авс нь хөшөөний доорх бунханд байсан, одоо бол бунханы доорх бунханд бий, яг хаана байгааг нь Смит бидэнд зааж өгнө.
Хоёр дахь “үхээд боссон ороолон” бол Рита. Хөргийн танхимд хөрөг нь байгаа тэр итали бүсгүй. Хар үстэй, сарнай зүүсэн цэнхэр даашинзтай хүүхэн. Хоосон авс нь дуганд байхыг бид олсон, харин одоо бол тэр авсыг бунханд оруулж тавьсан байгаа. Байгаа газрыг нь мөн л Смит мэдэж буй.
Эднээс өөр “үхээд боссон ороолон” байгаа эсэхийг бид одоохондоо мэдээгүй байна. Гэхдээ ахиад байхгүй гэж найдацгаая.
Одоо хамгийн хэцүү асуудалдаа оръё. Бид юу хийх вэ?
Бид зөвхөн нар мандах эсвэл жаргах үеэр буюу бидний дайснууд ороолонгийн нойрондоо автаж арчаагүй болдог цагаар л ажиллах боломжтой юм.
Бид тодорхой цагт баригдахын сацуу цайзын зарц ажилчдыг айлгаж сандаргахгүйн тулд сэмхэн, нууцаар ажиллах хэрэгтэй болно.
Маргааш, товлосон цайллагын дараа зарц нарын ихэнхийг тосгон уруу баярт явуулаад бид өөрсдөө бунхан уруу орж Мария, Рита нарын авсны учрыг олцгооё.
Өвгөн Дракулаг ч мөн бид мөрдөж олох ёстой. Ингэхийн тулд хоёр хоёр хүнээр ээлжлэн жижүүрлэе.
Жижүүрт гарсан хүмүүс шөнөжингөө бунханд байж, нүд цавчилгүй харуулдах ёстой.
Эхний ээлжинд ахмад Райтын хамт, мэдээж хэрэг би өөрөө гарна хэмээн Жемс үгээ төгсгөлөө.
– Зөвшөөрч байна, хоёр дахь ээлжинд би гаръя. Карл Ивановичийн хувьд нас дээр гарсан тул жижүүрээс чөлөөлөх биз гэж Гарри хэлэв.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.17.11 2:29 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
Арван наймдугаар хэсэг

Маргааш өдөр нь сүмийн талархлын мөргөл, түүний дараа цайллагын ажил өөрийн ёс журмын дагуу болж, зочид ч тааваараа идэж уун, гэрийн эзэн хийгээд түүний нөхдийн эрүүл мэндийн төлөө хундага өргөсөн нь тоймгүй.
Гарриг өөрийн өргөж буй өглөг хандивынхаа тухай зарлахад тэнд буй хүмүүсийн бахдан баярласан нь хязгааргүй. Гарри хийгээд өнөө орой гүйцэтгэхээр төлөвлөсөн ажилд оролцох бусад хүмүүс архи дарс огт амссангүй. Тэд бүгдээрээ толгой сэргэлэн, сэтгэл тайван байх учиртайг сайтар ойлгож байлаа.
Тэдний хувьд аюул осолтой, амь дүйсэн ажилд явж буй анхны тохиолдол нь энэ биш билээ. Нар жаргахын өмнө тэд Жемсийн удирдлаган дор дуганы дотоод шатаар уруудан бунханд орцгоолоо. Хэдийнээс өөрсдийн мэдэлд байгаагаар нь Ритагийн авсыг эхэлж нээхээр тэд урьдаас тогтсон ажээ.
Смит төмөр хаалгыг түлхэн онгойлговол ёолох мэт эвгүй чахран нээгдлээ. Бунхан дотроос нэхширмэл чийг, өмхөрч ялзарсан үхдэл хүүр, булшны үнэр хамар цоргилоо. Харанхуй байсан тул авчирсан дэнлүүгээ асаавал цэвэр агаар дутагдсаны улмаас дөл нь анивчин сүүмэлзэх ажээ...
Уг нь энэ бүхэн жирийн л хэрэг боловч бүгд барьц алдан, бүх бие нь чичирч байлаа.
Бунхан уруу доош буух тусам илжирч ялзарсан юмны үнэр танар улам их болж, дэнлүүний гэрэл бүр бүүдийгээд ирлээ.
Манай нөхөд авс хийгээд тавцангийн сууринд бүдчин, тэмтчиж явсаар дуганаас хоосон авс авчирч тавьсан хэмээн эрхлэгч Смитийн заасан хана уруу чимээгүйхэн ойртлоо.
За, энд байж байна. Авсны цагаан хоргой бүрээс нь чийг тунаран ов тов харлажээ. Хананаас авсыг болгоомжтой гаргаж ирээд бүгд тойрон зогслоо.
Жемс улиас модон гадас барьж, харин Райтад тэр гадсыг шаах лантуу бий. Смит авсны тагийг сөхөхөөр зэхэж, бүгдийнх нь цээжинд нууц тарнийн таван хошуу тэмдэг дэнлүүний гэрэлд гялалзаж байлаа.
Бүгд бэлэн болжээ. Вейс эмч бүгдээрээ дуугаа хураан нам гүм болсныг эвдэн:
– Нар жаргах цаг боллоо хэмээн зарлав.
Тагийг сөхлөө.
Бүгдийнх нь хамар өөд үхдэл хүүрийн аймшигтай муухай үнэр хан хийтэл цоргилоо. Гэвч... гэвч... гэвч авс хоосон байх нь тэр!
Хоосон байна. Тэнд байсан хүмүүс бүгд хөшиж орхилоо. Тэд юу ч болж мэднэ хэмээн анаж байсан боловч ийм юм болно гэж даанч бодсонгүй!..
Жемс эхэлж сэхээ аваад дэнлүү барин авсны дотор талыг анхааралтай шалгаж эхэллээ.
Цагаан пүүсүү дэр дээр хүний толгойн ором хэвээрээ үлдэж, торон сүлжмэл нь үнгэгдэн үрчийж, хаа нэгтээ шинэхэн цус наалдсан харагдлаа.
– Тэр саяхан энд байсанд эргэлзэх юм алга. Харин нэгэнт энд ирдгээс л хойш бид эрт орой хэзээ нэгэн цагт түүнийг барьж авна хэмээн Жемс нөхдийнхөө сэтгэлийг засахын тулд хэлээд:
– За, одоо цааш үргэлжлүүлье. Гүнтэн, гүнгийн ахайтан хоёрын авс хаана байна вэ, Смит ээ? гэж асуулаа.
Хажууханд байх хөндий нүхэнд хоёр авс давхарлан тавьсан байлаа. Дээд талынхыг нь гаргаж ирэв. Аль нь гүнтний, аль нь гүнгийн ахайтны авс вэ гэдгийг мэдэх хэрэгтэй боллоо.
Смит ч аль авс нь шинэ бунхны доод хөндий нүхэнд байсныг мэдэхгүй, санахгүй байгаагаа шуудхан хүлээн зөвшөөрлөө.
– За, одоо яах билээ дээ, нэгэнт эхэлж гаргаж ирснийгээ түрүүлж нээе гэж Жемс зааварчлав.
Нэлээд ноцолдох хэрэг гарч, тагийг нь арайхийн эрэгдэж онгойлгов.
Авсан дотор ямар нэг бөс даавуугаар хучсан үхдэл хэвтэж байлаа. Гар хүрмэгц хучсан бөс нь тоос мэт бутран үйрч уналаа.
Хүний бие цогцос авсан дотроо хэрхэн харахын аргагүй болтлоо аймшигтай өмхөрч мууддагийн нэгэн жишээ нөхдийн нүдний өмнө тодорлоо.
Малгайлан харагдах буурал үснийх нь дороос нүдний аяга нь онгойн харлаж, шүд нь ярзайн, доод эрүү нь далжийсан хохимой толгой, сарвууны яснууд нь салж, зарим нь цээжин дээрээ, зарим нь дорогш гулсан унаж, араг ясных нь зарим хэсэг хувцасных нь үлдэгдэл барьцалдан хатжээ.
Халимаг үсийг нь харвал гарцаагүй эрэгтэй хүний шарил байна.
Фредерик гүнтэн байна.
Бүгд малгайгаа авч, загалмайлан залбирлаа.
– Амгалан нойрс доо! гэж Жемс хэлээд авсыг таглалаа.
– Түргэлээрэй, нөгөө авсыг түргэн нээ, цаг өнгөрч байна, биднээс мултраад зугтаж мэднэ шүү хэмээн Вейс эмч яарууллаа.
Нөгөө авсыг түргэхэн гаргаж ирээд боолтуудыг нь эрэгдэн суллаж, тагийг онгойлголоо.
Тэр авс хоосон байсанд бүгд халаглан дуу алдлаа.
Тэрхэн эгшинд хорсолтойгоор тавлан хөхрөх дуу бунхнаар нэг хадаж бүгд түгшин ийш тийш харцгаалаа. Энэ бол яавч хоосон цуурай байж таарахгүй.
Хэн нэг нь ам ангаж амжихаас өмнө бунхан дотор хуй салхи дэгдэж, далавч дэвэх чимээ чанга сонсогдож, дэнлүүний дөл сүүмэлзэн... ямар нэг юм ёолон гиншиж гаслах дуулдлаа....
Бүгдээрээ дуган уруу өгсөх шат өөд өөрийн эрхгүй ухасхийж, зугтаж буй хүмүүсийн араас хорсолтойгоор бахдан хөхрөх чимээ дахин сонсогдов.
Нөхөд дээшээ гарч, танхимд орж ирсэн хойноо л сая нэг урт амьсгаа авлаа.
– Ёох гэж Вейс эмч хэржигнэнэ.
Өнөө баатарлаг зоригтой Смитийн царай цагаан даавуунаас ч илүү хувхай цайж, Карл Ивановичийн эрүү нь чичрэн, Гарри навчин тамхиа хэмлэн, Райт:
– Ром архи, аягатай аваад ир хэмээн хашгирлаа.
Жемсийг харахаас ч өрөвдмөөр болж, санасан хэрэг нь бүтэлгүйтсэнд сэтгэл санаа нь бүрмөсөн хямарч, хэдхэн цагийн дотор ингэтлээ турчихав уу гэмээр нүүр нь хүртэл шөвийжээ.
Эхний нэг лонх ром архийг даруй хоослоод хоёр дахь, гурав дахь лонхоо араас нь залгуулан ууцгаалаа.
Царай нь хувхай цайж, үг дуугүй архи залгилж суугаа ноёдоо зарц нар нь гайхан харцгаах ажээ.
Хэлбэршгүй тайван, тогтуун зантай Райт нударга зангидан ширээ шаагаад:
– Харин би “түүнийг” мөрдөж олохдоо л олно доо. Орчлонгийн наран дор ороолонтой хамт амьдарна гэж ярьдаггүй хэрэг ээ! “Үхээд боссон”, “үхээд боссон” гэнэ шүү бас. Үхэгсэд ямар байх ёстойг би чамд үзүүлээд өгье л дөө хэмээн хашгичиж байлаа.
Райт хэсэг зуур нааш цааш холхиж байснаа бунханд даруй эргэж орохыг завдсанд Жемс арайхийн хорьж, ятган байж түүнийг унтуулахаар явууллаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Apr.17.11 11:19 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Apr.17.11 3:09 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
:haha:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Jan.08.13 10:40 am, edited 1 time in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 143 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited