#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.13.17 8:47 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 48 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Mar.07.11 6:57 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Image


УСАН МӨРТ ХЭМЭЭХ
ТЭРГҮҮН БҮЛЭГ


I
Тэнгэлиг горхины мөнгөн хар ус бэлэвсэн эхнэрийн нулимс мэт мэлтэгнэн урсана. Хаврын урь унаад
нэлээд удсан авч тэрхүү мэлтэгнэсэн уснаас нь өвлийн жавар бас ч бүрэн салаагүй. Хүйтэн дулаан хоёр
зөрчилджээ. Тийнхүү Тэнгэлиг горхины мөнгөн хар ус бяцхан гунигтай мэлтэгнэнэ. Ус голын урсгалд
хүртэл гуниг гунихрат шингэсэн байх нь юу билээ? Энэ бол хавар эртийн өнгө юм. Горхины ус гүл-гүл
хийн үтлэнэ. Бэлэвсрэлийн өнгө аяс хавар эртийн өнгө аяс ч биз ээ. Сэвэлзэх төдий ч салхи үтүй байлаа.
Байгаль дэлхий дүлий дүмбэ оргижээ. Гагцхүү горхины гүл гүлхийн дуугарах л сонсогдоно. Тэгтэл
тэртээ дээрээс үл мэдэг урхирах дуун гарав. Энэ дууг горхины хөвөөнд нарлан хэвтэж буй нэг муу
даахьтай шар гөлөг сонсчээ. Тэр урд хоёр хөл дээрээ нойтон хошуугаа тавиад нүдээ хагас анин
зүүрмэглэж хэвтсэнээ энэ чинь юу дуугарав гээд нүдээ нээж, чихээ сортойлгон шорногнов. Хамраа
сарталзуулан үнэрлэв. Урхирах дууны тэндээс усны үнэртэй хамт бас нэг ер бусын нялуувтар үнэр
үнэртэх шиг. Гөлөг амаа долоогоод годхийн босож горхины ус руу тонгойн харав. Усанд өөрийнх нь
хөөрхийлэлтэй өрөвгөр дүрс тольдоно. Гэдэс айхтар өлссөнөө сая мэдэв. Нэг хэсэг ус долоогоод унтаж
байсан юмсанж. Ходоодонд нь одоо ус ч үгүй. Зольбин амьтанд хар уснаас өөр юм олдох нь ховор
билээ. Гөлөг чих тавин чагнаархав. Урхирах дуун ойртон ойртсоор. Хэн нэгэн бээр усыг цүл цал хийтэл
алгадах мэт. Тэгтэл горхины гүехэн усыг хага зүсээд нэг гулилзсан урт амьтан айсуй. Гөлөг цочихдоо
гав хийн хуцаад хойш үсрэв. Тэгтэл улаан сэрвээт мөнөөх тул загас горхины боргионд тулж ирээд асар
том бүлтгэр нүдээ ил гаргаж амаа ангалзуулснаа хүчирхэг биеэ нэгэнтээ мушгируулаад суүлээ
гялсхийлгэн шарваад усны гүн рүү оров. Тэгснээ дараагийн агшинд цахилгаан мэт зурсхийгээд нэгэн
алд хэртэй хайргат боргион дээгүүр харайн гарав. Ингээд горхины усыг мяралзтал зүсэн одлоо. Гэтэл
тэрхүү хүчирхэг амьтны хойноос язганасан олон загас Даган хошуурч ирэх нь тэр. Тэд мөн боргион
дээгүүр харайлдан.
- Нусаа тат! Наадах нүүр гараа угаа!
Эгч дүү хоёр ийн ярилцсаар гэртээ ирэв. Буд хотын айлчны гоё тэргийг шохоорхогчидтой нийлэхээс яах
вэ. Цэвэлмаа хувинтай загасаа тэрэг дээр тавиад гэртээ ороход хотын айлчин Сонров дарга. түүний
жолооч хижээл хар хүн, аав. Цэвэг ахтай нь дөрвүүл найрлан хүүрнэж сууна. Цагаан сараар задалсан
үүцнээс зориуд нөөж үлдээсэн үхрийн тарган хавирга, хошного тэргүүтэн чанаж хусан тэвшинд
овоолсноос бага зэрэг хушинг аятайхан үнэр гэр дүүрэн тархжээ. Явган ширээн дээр айлчны хишиг ер
бусын гоё лонхтой архи, еэвэн мааюур тэргүүтэн боов, атган монгөн цаастай чихэр овоолжээ. Улсын
удирдах хүмүүсийн зиндаанд хүрсэн гэхэд орь залуухнаараа Сонров дарга шанаа уруу нь байн байн
унах зөөлөн хар халимагаа урт хуруунуудаараа самнан илбэж, хөхөлбөр бор царайгаа улаа бутруулан,
сөрөвгөр хар нүдээрээ энэ гэрийнхнийг ээлж ээлжээр таатан харах нь аргагүй л эрх жаргалант хүний
янзтай. Цэвэлмаа түүний харцнаас оорийн эрхгүй бишүүрхэн доош харж,
- Ээжээ, би дахиад усанд явах минь гэхэд эргэнэг зуухны дунд хайч халбага, данх саваа урачдуулан
байгаа ээж нь,
- Болоо юм биш үү? Айлчиндаа цай унд барилцаач гээд дотоод хормойгоороо хөлсөө арчив.
- Тэнгэлигээр загас өгсөж байна. Би хувиндаа ус биш загас дүүргээд ирлээ гэж Цэвэлмааг хэлэнгүүт
Цэвэг ах нь өрвөсхийн,
- Юу гэнэв чи? Загас өгсөх цаг болоогүй байхад гэж гайхан өгүүлэв. Гэрийн эзэн жар эргэм насны
Дамдин баавай тостой амаа гарынхаа
араар арчаад, эрүүнийхээ годгор сахлыг нэг шувтарч,
- Мөнөө жил их эрт цөн түрсэн, загас эрт өгсөх нь гайхалгүй гэв.
- Айлчиндаа загас шарж өгье л гэж гэрийн эзэгтэй дуугарахад Цэвэг
- Сонров дарга усны хорхой идэхгүй гэх биз дээ гээд инээв. Цэвэг Сонровтой насаар тэрсхэн бөгөөд
улбар шаргал царайтай ногоовтор шүдтэй, цовоо цолгин янзтай нэгэн аж. Харваас Цэвэлмаа эцгийн
төстэй, Цэвэг эхийн төстэй нь илт. Эцэг ясархаг янхигар биетэй, дээхгэр хөх хүн, ээж нь эрийн чадал эрт
муудсан хүний дэргэд насны танагийг барсан биз гэмээр толиотой бүдүүн шар авгай аж. Өвгөн баавай
хатуу хар архи жаал шунан уусандаа эрүү ам нь далжийгаад нэлээд согтчихсон янзтай,
- Би чинь говийн хүн. Загасыг нээрээ л усны хорхой гэнэ шүү дээ гээд Сонров Цэвэлмааг илэрхий
таашаан харж инээв. Инээ гэж тэгш цагаан шүдтэй аж.
- Говийн монголчууд та нар тарган хонины махандаа цадсан улс даа. Манай буриад сая болтол усны
хорхой идэж явснаа одоо л халхын буянд цадаж байнавди гэж баавайтан баврахад гэрийн эзэгтэй гэрэл
нь буураагүй шар нүдээрээ хяламхийгээд,
- Өвгөн хамаагүй юм бүү хэл л дээ гэхэд Сонров инээж,
- Дамдин гуайн зов. Буриад ах дүүс халхын буянд цадаж байгаа бол сайн л хэрэг гэв. Өвгөн ч
маадайчихлаа. Тэгээд ийн хэлэв,
- Бурхан үзэг оройдоо! Манайх чинь хорин гурван онд хойноос ирэхдээ модоо тулсан гуйранчин явсан.
Одоо тэгэхэд махаар дүүрэн амбаартай, цалин цагаан гэртэй. хоршоо дарга хүвүүнтэй, улсын удирдагч
танилтай...
- Ээ бурхан! Арай намуухнаар дуугарч болдоггүй юм уу? гэж хөгшин нь сандрав. Сонров инээд алдан,
- Зүйтэй, зүйтэй! Харин та миний зиндааг л арай хэтрүүлчихлээ. Би хүн болсоор загас нүүхийг үзээгүй
юм байна. Гол дээр очиж харвал яана? Машинаар явцгаая гэхэд хөгжилдөн гарцгаав.
Сонров энгэрт нь одон тэмдгийн ор гарсан хуучивтар ногоон торгон дээлээ омсож бүсээ ороосоор гарах
зуур үүдэнд зогсоо Цэвэлмаагийн гарт хүрч,
- Тэргэнд сууж тэр олон загасаа заагаад өг гэхэд Цэвэлмаа гараа цочин татаж доорхноо царай нь
улайгаад,
- Загаснууд огсөөд явчихсан байхаа. Би ээждээ... Тэнд загас шараад... хэмээн сандрахад айлчин бүр
гараас нь татаж гаргаад арай л өргөх нь холгүй машиндаа суулгаж орхив. Ингээд мөнөөх нусгай
жаалуудыг багтахын чинээгээр нь чихэж аваад Тэнгэлиг горхины уруу давхив. Нэгэн сүрэг загас
үнэхээр өгсөж одсон байлаа.
Орой болгоод Цэвэг Сонров хоёр сумын төвөөс доошхоно Эрээн толгойн өвөрт суудаг Жамц баавайнд
очиж ан гөрөөнийхөө ажлыг хэлэлцэхээр явав.
Цэвэлмаа, айлчны зориг ихэд чангаран буйгаас ширвэгдэн эмээсээр хөл хөгжөөний сиймхий гаргаад
дэлгүүртээ гүйн очиж бараа туруугаа янзлан орой болгожээ. Тэр сумын дэлгүүрийн худалдагч болсоор
гурван жил илүү болж байна. Хоршоо дарга Цэвэг охин дүүгээ худалдагч болгов хэмээн нутгийнхан
анхандаа жаал хов хэлцэвч нэг их гавьсангүй. Сургуульд яваагүй гэвч гэрээр монгол бичиг, дөрвөн
аргын тоо заалгаж сурсан угийн сэргэлэн охин аймагт худалдагчийн түр сургууль хийж ирээд ер удаж
төдөлгүй наад зах нь сампинд сайнаа мэдүүлэв. Шижир алтан бөгжит гоолиг цагаан хуруугаа
гялалзуулан сампингийн товч тачигнуулахыг хэн нэгэн бээр бахдал болгон ярьснаар сүрхий л басган
гэгдэх болов. Цэвэлмаа худалдагч болж лангууны ард зогсох жилээ арван наймтай байсан сан.

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.07.11 7:00 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Дамдин баавай бөх гэгчийн унтаад харанхуй болсон хойно сая сэрж нэг тагш нэрмэл халаалгаж уугаад,
дотор жаахан онгойж айлчны зочлолыг даалгүй хэт их согтсоноо гайхан, өөрийгөө хараан шогширч
суув. Хөгшин нь ч хөрөөдөж гарахгүй яана. Цэвэлмаа гийчний оройн зоог хэдэн бууз чимхэж жигнээд
хүлээлээ. Өдөржин тоглож гүйсэн Буд хүвүүн ээжийнхээ орны хөлд гөлгөн нохой мэт цагираглан унтав.
Хотын том дарга эднийхийг зорьж ирээд өөр айлд хонохгүй нь лавтай тул хүлээхээс яах вэ. Тийн
гурвуул машины дуу чагнаархан энэ тэрийг хүүрнэж суув. Сонров дарга гэгч энэ чухал хүнтэй хүү
Цэвэг нь ингэтэл дотно танил болсонд юундаа ч эс олзуурхах билээ. Ноднин намар аймгийн хоршоонд
ангийн үс тушаахаар очоод Сонров даргыг дагуулж ирсэн юм. Тэгээд Жамцын хөвгүүдтэй хэдүүлээ хэд
хоног хөвчид гөрөөлсөн. Ингээд л эднийх засгийн газрын орлогч дарга танилтай болох нь тэр. Сайхан л
хэрэг байлаа.
Айлууд унтах цаг болсон гэвч гийчний машины дуу сонсогдохгүй л байна. Цэвэлмаа гэрийн баруун урд
хатавчинд байдаг натчгархан орныхоо дэргэд бодол болон суув. Их таван ханат гэрийн хоймор дахь
тахилын ширээнээ мөнгөн голт цөгцөнд асаасан зул, зүүн урд хатавчны эргэнэг дээр тавьсан өөхөн
дэнгийн гэрэл түүнийг бүдэгхэн гэрэлтүүлжээ. Үдэш бүр ийнхүү ээж аавын хурц хараанаас хөндийхон
элдвийг бодож суух аятай. Өдөр Сонровын гар хүрсэн хуруу, машинд суулгах гэж базаад авсаи ташаа нь
одоо хүртэл хатуу оргиод байх шиг. Цэвэлмаа ийн бодно: "Холын хүн, хотын хүн... Дэндүү том дарга.
Тэгсэн мөртөө бас хачин сонин ч гэмээр юм уу, юу гэмээр юм. Сайхан ч эр юм даа. Намайг гээд ирсэн
байвал яанаа? Намайг л гэж ирснээс зайлахгүй. Ноднин хоргодож хоргодож явсан. Цэвэг ах намайг
үзүүлэх гэж зориуд дагуулж ирсэн юм шиг байсан. Хотын том даргатай ураг барилдах гэсэн холын
санаа ч арай байхгүй дээ. Эр улс элдэвтэй хойно танилцаа л биз. Ан гороонд дуртай хүн хөвч хангайг
минь зориод ирээ л биз. Гэхдээ л намайг бас гөрөөлөх гээд байсан шүү. Зүгээр нэг шатиг хүн үү гэтэл
тиймгүй шиг. Ам халамцаагүй цагтаа бол сайхан сайхан хараад л суухаас цаашгүй. Ноднин дэлгүүрт
ахтай орж ирснээ намайг хараад хачин болчихсон. Би ч гэсэн ялгаагүй. Тэгээд бид хоёр нүдээрээ
яри.чцаад л хэн хэндээ сэтгэл уначих шиг болсон. Олигтой сайн танилдаагүй байж гөрөөнд явсан гурав
хоногт нь уул хөв рүү ширтээд л. Явахынх нь урд орой яатаа. Яаж хүний нүднээс далд уулзъя даа гэж
ядаж дөхоөд байхыг нь мэдээд би хоршооны хашаанд очиж барааны бүтээлэг үзье, цас хайлж байна гээд
гарсан. Тэр оройн намуухныг хэлэх үү. Цас хайлж. дусаал дусаад. Тэр миний хойноос бараг гүйхээрээ
хүрээд ирсэн. Хүүхэд шиг амьсгаа нь дээр гарчихаад.
Шуудайтай нооснуудын цаана нуугдаж шөнө болтол суусан. Юу ч яриагүй. Ердөө ч ярих юм олдоогуй.
Жигтэйхэн хүн байлаа л хөөрхий минь. Санаа алдаж алдаж, хоёр хацрыг минь нортол үнссэн. Өвөрт
минь гараа хийснээ халуун төмөрт хүрсэн юм шиг татаж авахаас цаашгүй. Би тэсэхээ болихдоо уур хүрч
аав ээж хаачив гээд бэдэрч магадгүй гээд гүйчихсэн. Жаахан юм балгахгүй бол даанч эр л дээ. Бүр
өрөвдмөөр. Хотын боловсон хүн тийм ч байдаг биз дээ. Манай хөдөөний эрчүүд даанч түрэмгий.
Яндагийг яаж холдуулнаа? Гурван жил наалдаж зовоолоо. Эхнэрийнхээ их гэдэстэй болсноос хойш бүр
галзуурлаа гээч. Сур сар гээд л ороод ирнэ. Хашаа хорооны буланд отоод зогсож байна. Дотоодыг
хамаалахын төлөөлөгч хүн эхнэр хүүхэн хэн дуртайгаа эдэлж, юу дуртайгаа хийж байх ёстой юм шиг.
Надаас сайхан эр энэ гол усанд байхгүй гэнэ гээч. Сайхан нь ч сайхан юм гэлээ. Тэгэхдээ нэг л хачин
хүн. Заримдаа нүд нь цагираглаж гялтагнаад улай үзсэн элээ шиг...
Гэрийн үүд сэвхийтэл татаад Яндаг төлоолөгч орж ирэв. Цэвэлмаа цочсондоо арай л дуу атдсангүй.
- Дамдин баавай мэнд амар!
- Мэндээ, мэнд
- Танайх шилэн порт гаднаа хантайраад гоё л байх шив дээ. Айлчин тань хаачсан бэ?
- Айлчин маань айлд айлчланхай гэж гэрийн эзэн таагүйхэн дуугарав. Яндаг Цэвэлмаагийн орон дээр
суун туссанаа гарт нь ямар нэг цаас атгуулчихаад өвгөний хажууд очиж суулаа. Цэвэлмаа атгуулсан
бичгийг нь бушуухан дэвсгэр доогуураа шургуулаад цай хийхээр босов. Яндаг цай ууж, мах идэх зуур,
- Сонров дарга зугаалахаар ирж гэнэ үү? гэхэд Дамдин баавай мөнөөх гоё лонхтой архинаас хийж
өгөөд,
- Агнахыг зугаалах гэдэг юм уу? гэж агдгасхийхэд
- Засгийн том түшмэд зугаалж наадах нь ямар тооцоо байх вэ. Дамдин баавай минь. Танайх ч дээгүүр
танилтай болж. Би ч гэсэн танилцах юмсан. Дээгүүр танилтай байхад илүүдэхгуй. Тийм биз дээ
Цэвэлмаа? гээд ёжтойхон инээхэд Цэвэлмаа дур гутаж,
- Надад ямар хамаатай юм! гэж ширэв татав. Яндаг архи ууж хэсэг тамшаалав.
- Амттай л рашаан байна. Урд газрын рашаан уу, хойд газрынх уу? гэж лонхыг- эргүүлж тойруулан
үзээд,
- Хятад юм уу, япон бичигтэй эд байна. Сонров дарга хэр удах гэнэ?
- Амралтын чөлөөгөөр яваа юм байхаа.
-Тэгвэл ан гөрөөнд хамт явж, тухтай танилцъя байз.
-Танилцагтун, танилцагтун.
- Дамдин баавай та яагаад нэг л тавгүй янзтай байнаа?
- Айлчныхаа хүндийг дааж ядна биш үү? гэж хөгшин тэндээс дуугарав. Тэгтэл машин дуугарах
сонсогдов. Яндаг жижигхэн үндсэн тагшинд дүүргэсэн архи хөнтөрч орхиод,
- За би явъя. Танайх ч үүр цайтал найрлах юм байгаа биз дээ? гээд ташаандаа зүүсэн нагаан буугаа
санжигнуулан хол хол алхалсаар гарч одов.

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.07.11 7:02 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Харин Сонров ер эрүүл саруулаараа. Яндаг ийнхүү айлын гэрийн гаднаас чагнан тагнах нэгэн ёсны
дасгал сургуультай учир тэдний ганц хоёр үгнээс байдлыг амархнаа тааж байлаа. Ер хүн үнэндээ ганц
хоёр үгнээс л танигдана. Гагцхүү тэрхүү ганц хоёр үгний цаадах санааг тааж сурах л чухал Жинхэнэ
чекист бол тийм л эрдэмтэй байх ёстой. Яндаг өөрийгөө чухам тийм эрдэм сурсан гэж санана. Айлчин
их л яаралгүй яаваа нь илт. Үнэхээр ан гөрөө хийх гэсэн бол намар эс гэхэд өвлөөр ирэх байсан биз.
Гэтэл хавар болгож амралтаараа ирсэн гэх. Амралтын хэд хоногоо Цэвэлмаагийн дэргэд өнгөрөөх гэсэн
нь лавтай. Ингэхээр чухам юу гөрөөлж ирснийг тааж ядах юм алга. Шилүүс агнахаар явна гэдэг энүүхэн
хавиас холдохгүйн шинж.
Яндаг ингэж мэдээд гэртээ ирж бөх унтсан билээ. Цэвэлмааг харамлан хорсох сэтгэл цухас цухасхан
зүрхийг мааживч түүнийг нэг их дэвэргэсэнгүй. Ер юуг ч өөрийн санаснаар болгож чадах хүн юундаа ч
нэг их бухимдах билээ. Яахыг сайн бодож л чадвал бүх юм гарт ороод ирнэ. Сандрах юмгүй байлаа.
Яндаг сэрээд тайван унтаж байгаа эхнэрийн халуун биенээс холдон нуруугаа тэнийтэл суниаж авлаа.
Эхнэр нь амаа хагас ангайгаад хамраа шуухитнуулан мөд сэрэх янзгүй унтана. Бие давхар болсноос
хойш их л нойрмог болж. Нойрмогийн зэрэгцээ бие нь их илчтэй мөртөө тээршээмээр хүнд гэх юм уу
нэг их дур гутамгүй ч гэсэн таатай бус санагдах болж. Цэвэлмаатай
зэрэгцүүлэхэд бүр ч тиймхэн. Тэгээд ч ер нь Цэвэлмааг урьд мэддэг байсансан бол наанадаад ийм
таагүй санагдах хүүхэнтэй юу гэж суух билээ. Иймэрхүү бодлоо хөөх гээд чадахаа больж. Ер хүүхэдтэй
болоогүй бол дээр буюу яарах хэрэггүй байсан юм гэсэн санаа төрөвч тийнхүү яарах болих гэдэг
үнэндээ утгагүйг бас ухаарахаас өөр аргагуй. Ингээд нэг мэдэхнээ хамаг амьдрал нь бөөн хар гуниг
харуусалд живэх тийш хандсан мэт санагдах нь жигтэй. Заримдаа ч Цэвэлмаад өширхөх сэтгэл төрнө.
"Муу гичий чинь яах гэж миний нүдэнд торов оо!" гэж зүхсэнээ доорхноо эргэж "даанч сайхан амьтан
даа золиг чинь" гэж өршөөн өхөөрдөнө. Хоёр жилийн өмнө дотоодыг хамгаалахын буюу чекистийн
сургууль гэгчийг төгсөөд ийшээ ирэхдээ амьдратаа төвхнүүлэх л бодолтой ирсэнсэн. Улаанбаатарын
буриад хороо гэгч тэндхэндээ тов хийсэн амьжиргаатай Сэлэнгэ, Ерөө голын буриад нар голлон суусан
газраар танил талтай болж явсаар энэ Дунгармаа хүүхэнтэй суусан юм. Хороондоо нэг их нэртэй биш
гэхэд бас л зүслэгдсэн хуүхнүүдийн нэг байж. Гэтэл хотын тэр зүстэй хүүхэн маань эдэлгээ даахгүй
амьтан санж. Яндаг хөдөөний хүүхнүүдийн, тэр тусмаа айл зэргэлдээ нутгийн хүүхнүүдийн багцааг
мэднэ гэж боддог байв. Гэвч Дамдин баавайн гэрт ийм нэгэн дагина өсөж бойжсоныг яахин таах билээ.
Хотоос шилсэн эхнэртэйгээ зүйрлэхэд нээрээ л "дагина" шиг амьтан байж байлаа.
Дунгармаа нэхий хөнжилд халууцсан бололтой цамцаа дээш нь огшоож хоёр том мээмээ ил гаргажээ.
Дандаа амаа ангайж унтдаг нь нэг л тусгүй. Уг нь чандайсан цагаан мээмтэй юмсан. Одоо судаснууд нь
салаалж хөхрөөд сүүтэй үнээний дэлэн шиг л юм харагдана. Гэдэс гүзээ нь бүр яана. Яндаг гэнэт ой нь
гутах шиг болж буруу харав. Муу ёр байгаа даа гэж бодсон ч нүдэнд нь огт өөр гоо сайхан хүүхний бие
дүрслэгдээд болсонгүй.
"Цэвэлмаа миний гараас алдагдах болвол яана. Яахыг нь үздэг хэрэг, хотын том даргад сэтгэл унаад
намайг холдуулахыг санаархвал нь мэдэж цөхөх юмгүй. Аргагүй эрхэнд ч юм уу, ааль зөөлөнтэйдээ ч
юм уу миний нэхэл дагалд автсан байг гэж бодъё. Тэглээ гээд би ядахдаа энэ Тэнгэлигийн эзэн байх
эрхээ хаа холын зайгуул эрд алдах гэж үү? Сонров нэртэй сортойтой л эр байгаа биз. Том тушааттны
ааш араншинг мэдэхгүй биш ямар. Гэхдээ би бас энүүхэн тойрогтоо эзэн байж чадахаа л чадна. Юун
төлөө чекист билээ. Ер эрхтэн дархтан гээд юугаараа миний цаана гарах юм. Шилүүс гөрөөлөх биш.
Цэвэлмааг гөрөөлөх гэж ирснийг нь мэдэхгүй юм шиг сүрхий маадгар амьтан явж байна. Барьснаа
тавихгүй шүдтэй хумсгай шилүүс чамайг отоод сууж байхыг чи яаж мэдэх вэ! Цэвэлмааг мэдэж цөхөх
юмгүй. Болзсон
газар очихгүй байхыг нь үзье. Очихгүй байгаад ямар шалтаг хэлэхийг нь сонсъё..." Яндаг ингэж
шийдээд босож яаралгүй гар нүүрээ угаагаад гал түлж цай тавилаа. Хөрш айлаасаа сүү авчрав. Цэлмэг
тогтуун одор болох янзтай. Яндагийн орж гарах чимээгээр Дунгармаа сэрж.
- Өө чи минь, хэдийнэ босчихсон уу? гээд эвшээлгэв
- Үүрээр сэрээд нойр хүрсэнгүй.
- Яагаа вэ?
- Аа мэдэхгүй, чи хажуунаас халуу оргиод
- Баруун орон дээр унтаж байгаач дээ. -Тэгнээ, тусдаа л унтаж байя.
-Тэг тэг, хүүхдээ гартал тусдаа унтаж бай. Ганцхан сар юу байхав.
- Сар дутуу байна уу?
- Бүтэн сар
- Ганцхан сар юу байхав дээ. Тэсэх л болж дээ өвгөн минь
- Тэсье гэвэл ч сар байтугай жил тэснэ шүү
- Чи ч тэснэ л дээ ... гэж Дунгармаа гомдонгүй дуугараад босож хувцаслав.
Яндаг эхнэрийнхээ хөл уруу зэрвэс харлаа. Хаа очиж сайхнаас сайхан хөл юмсан тэгтэл одоо хөгшин
нарсны нүцгэн мөчир шиг л юм харагдана.
- Сарын дараа...сарын дараа ч хуучнаараа л байна биздээ.
- Юу гэнээ? Яагаад хуучнаараа байх юм. Хөөрхөн хүүтэй болно. Би чинь хуучин хэвэндээ орно.
-Тэгнэ байхаа, тэгнэ байх.
- Чи өнөөдөр хаагуур явах вэ?
- Дамдин баавайнд ирсэн Сонров даргатай уулзана даа. Бид чинь удирдах нөхдийн ойр байж хамгаалах
ёстой улс.
- Юунаас хамгаалах гэж?
- Чоно нохойноос ч гэсэн хамгаалахгүй юу
- Амралтаар яваа дарга нарыг ч гэсэн үү?
- Амралттай, амралтгүй дарга л бол дарга
Нөхөр эхнэр хоёр энэ мэтийг хүүрнэлдэн цайгаа уугаад Яндаг гарч явлаа.
Цэвэлмаа үүрээр босож цай чанав. Амбаараасаа хөлдөөсөн сүү мойлтой зөөхий оруулж гэсгээв. Шөнө
нойр нь хүрсэнгүй. Сонров даргатай ойрхон унтаж байна гэхэд нэг л жигтэй. Ер энэ холын хүн яагаад
ингэж ижилгүй мэт санагдан, яагаад далдын хүслэн сониучирхал цухас цухасхан хөдлөөд байгааг
мэдэхүйеэ бэрх. Түүнээс нэг их ичиж бишүүрхэхгүй боловч дөтлөх холдохын хооронд хараа нь тусаж
байгаа вий гэхээс хөл нь ээдэлдээд ууц нуруугаар нь жирвэгнээд явчих нь гайхалтай. Сонров унтаа
сэрүүн нь мэдэгдэхгүй чив чимээгүй хэвтэнэ. Шавар зууханд хуурай шинсэн түлээ начигнатал шатаж
гэр доорхноо дулаацав.
Өчигдөр үдэш Яндагийн өгсөн бичгийг зуухны аманд сэм дэлгэн уншвал: "өглөө хоршоонд чинь очно.
Хоршоогоо нээлгүй хүлээж байгаарай" хэмээн тушаажээ. Цэвэлмаа түүнийг нь гал уруу шидэж орхив.
Яндаг захирч тушаахаас өөр үггүй мэт. Дотоодыг хамгаалахынхны зан тийм юм биз. Яндаг төлөөлөгч
болж ирсээр нутгийнханд нэг их ад болоогүй ч гэсэн тал олсонгүй. Хүмүүс түүнээс хөндийхөн байхыг
хичээнэ. Хөдөөнийхөн дотоодыг хамгаалах гэгч хүн зоныг тагнан турших газар юм л гэсэн ойлголттой.
Цэвэлмаа Яндагт нүүр тал өгсноо зугаа наадам тодийд тооцно. Яндаг ч гэсэн угтаа биерхүү бөгөөд
сортоотойхон эр байлаа. Нутгийн хөвгүүдийг бодвол наад зах нь өнгө үзэмжтэй, яриа хөөрөө нь
сонирхолтой. Тэгээд ч нэг наалдахаараа санасандаа хүрэхээс нааш салдаггүй эрчүүдийн нэг. Цэвэлмаа
амьдралдаа анх удаа ийм юмтай тулгарч байгаа биш. Цаг ирэхэд түүнийг холдуулах хэцүү болно гэж үл
бодно. Сонров дарга ирсэн байхад Яндагийн тушаал юу чиг биш байлаа.
- Гадаа цэлмэг байна уу? гэж айлчны гэнэт асуухад Цэвэлмаа цочин овгосхийж,
- Еэ та сэрүүн байсан юм уу? Гадаа цэлмэг байна гэв.
- Цэвэлмаа? -Аан?
- Надад цийдэм хийгээд өгөөч!
- Тэгье, тэгье. Тархи чинь өвдөж байна уу?
- Зүгээр ээ. Ам цангаад. -Та даараагүй биз дээ?
- Харин хатууцаж унтлаа.
Сонров босож гадагш гарав. Тогтуухан бөгөөд дулаахан өдөр болох шинжтэй. Дадал уул их л өвгөн
уулын шинжтэй аж. Орчин тойрны уул цөм ой мод, асга хадтай атал энэ уул ганцаар нүцгэн, орой нь
бууралтаж харагдана. Тэнгэлиг горхины хөвөө харин нялхран ногоорно. "Чингисийн нутаг... хавчаахай
нумтай Тэмүүжин хүү ятуу харваж явсан уул байхдаа. Тэнгэлиг горхи. Тэнгэлиг, Тэмүүжин... хэдэн зуун
жил улирч оджээ. Тэгэхэд энэ уул затуугаараа байсан биз. Уул хогширно гэдэг... манай монголын газар
шороо мон ч их түүхийг хадгалж дээ. Чингисийн удам угсаа гээд бид дэлхийн шороо хөдөлгөж явна.
Ядуу ч гэсэн улс шиг л улс. Дэлүүн болдогт очиж ис тоосоо гээх санаа тордог ч зүгээр шүү" гэж Сонров
өөртөө урам нэмээд өглөө эртийн цэнгэг салхи цээж дүүрэн амьсгалж шөрмөсөө тэнийлгэхээр горхины
зүг явав. Горхины дээр ирж гар нүүрээ угаав. Тэнгэлигийн ус хүйтэн бөгөөд тунгалаг. Тэмүүжингийн
угаасан ус гээд сүслэвээс рашаан болом. Өчигдөрийн найр жаахан ихдэх тийш хандсаны тэмдэг дотор
нь бачууранги байснаа доорхноо онгойж нүд гэрэлтээд явчлаа. Дадал уулын зүүн хэжлүүр дээгүүр нар
гилбэгнэн мандахад тэрхүү өглөөн нарнаа тодрох орчин тойрны байдлыг ажиглан хэсэг суув. Тэгтэл
горхины цаадах болдог дунд нэг өрөвгөр шархан голог нугаралдан гийнахыг ажвал шархдаж зовсон
буюу өвдөж хавдсан хөөрхий бололтой. Сонров чоно нохой боловч балчир амьтны өвдөн зовж буйн
хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй зантай тул горхины нарийн газраар харайн гарч тэр муу гөлгөн дээр
очив. Гэтэл нэл цус болсон амаа ангайж шүлсээ савируулан гасалж аврал эрэх мэт өөдөөс нь бүлтэгнэх
нь өрөвдөлтэй. Харалмар чинь загасны ясанд хахчихжээ. Сонров түүнийг шил хүзүүнээс нь шүүрэн авч
горхины дээр авчран амыг нь урт нарийн чулуугаар тэвхдэж байгаад хоолойд хахуульдчихсан ясыг авч
хаяв. Ингээд харихаар явахад мөнөөх гөлөг ачтанаас салахгүй гэсэн шиг хойноос нь даган баацганав.
Дамдин баавайнх цом босчихсон цай унд бэлэн. Гурван нуурт байрлах ангуучны отгийн майхан сав,
хөнжил дэвсгэр, хоол хүнс бэлтгэн хөл хөөрцөг болж байв. Сонров Цэвэлмаагийн чанасан өтгөн шаргал
цай ууж, жигнүүрт халаасан мангиртай бууз идэн энэ айлыг хөл болгосондоо нэг талаар сэтгэл зовнивч
нөгөө талаар харь холын эс гэхэд өөр ясны хүмүүст ийнхүү хүндлүүлэх бас ч муугүй шиг. Ер энэ
айлынхны ааш зан хоол унд эд агуурс цөм цаанаа л нэг таатай буюу ижил дасал болоход холгүй мэт
санагдана. Засаг төрийн том албанд хэдэн жил зүтгэж олон газар явахдаа хүн зон найр тавин хүндлэхийг
ёс мэт санах болсон хэдий ч ингэж ээнэгшин хоргодох сэтгэл төрөх сонихон учрал санж. Учрал нь
Цэвэлмаа басган байж байлаа. Амьдрал гэдэг юухныг эс үзүүлнэм билээ. Хүн гагцхүү жаргалын төлөө
төрдөг гэх аргагуй ч гэсэн жаргалд шунах нь хүний ёсон гэвэл үгүй гэх газаргүй. Аливаа хүний алдаа
эндэгдэл зовлон гаслан гагцхүү шуналаас унгитай болохыг мэдэвч тийн мэдлээ гээд алхам бүрийгээ
ямагг хянан, айн сэргийлж явна гэдэг бас хэцүү. Тиймээс мунхаг болчимгүй явдал үүсгэж ороол бусдад
гай тарихгүй л бол зуурдын ч байг иймхэн жаргалаас юунаа татгалзах билээ. Өчигдрөөс хойш аман дээр
нэг юмыг хэлэх гээд чадахгүй байснаа гэнэт зориглон,
- Цэвэлмаа бидэнтэй явбал болохгүй юу? Хоршоонд өөр худалдагч олдохгүй л байхдаа гэж цохронго
дуугарахад Цэвэлмаа царайгаа улайлган,
- Цэвэг ах л мэднэ. Гуйвал ч надад хүн байна л даа гэв.
- Тэр хүндээ хэл л дээ. Болохгүй юм юу байхав гэж Цэвэг хэлэв. Мань хүн шараа тайлж дотор тавирсан
тул сайхан ааштай нь аргагүй. Гэтэл Сонров
- Буруу л юм хийх гэж байна даа бид. Тун найдвартай хүн байлгүй болохгүй шүү гэж үнэнээсээ хэлэхэд
Дамдин баавай,
- Хүнд хэлэх юу байсан юм. Бид хэд хоног дөнгөнө гээд махир соруултай модон гаанснаасаа хятад
дүнсний анхилуун утаа баагиулж суув.
Гаднаас Яндаг орж ирэв.
Тэрээр дотоодыг хамгаалахын ахлах төлөөлөгчийн тэмдэг бүхий урт шинель, ногоон малгайгаа өмсөж
ташаандаа нагаан буу зүүжээ. Цэвэлмаа "тушаалыг" нь биелүүлэхгүйг мэдэнгүүт гэртээ харьж хувцсаа
солиод Сонров даргад хүндэтгэл үзүүлэхээр шийдсэн хэрэг. Гялалзтал арчсан хромон гуталдаа хатгасан
ган давируулыг ханхийтэл хавсран ёслоод,
- Сонров дарга сайн байна уу? гэхэд Сонров гайхасхийн хараад,
- Сайн, та сайн байна уу гэхэд Яндаг гар сунган,
- Сайн. Дотоодыг хамгаалахын төлөөлөгч Яндаг үүрэг ёсоороо таныг хамгаалахаар ирлээ гэх нь тэр.
Сонров анхандаа тулгамдаад юу гэхээ мэдсэнгүй. Яндаг сууж Цэвэлмаа түүнд цай барьсны дараа сая
түүнийг ажваас бас ч юм юм нь зохьсон, цэвэр цэмцгэр бөгоөд зэлүүд хязгаар нутгийн багахан сууринд
биш Улаанбаатарынхаа урт атаг байшинд байгаа дотоодыг хамгаалахын дэгжчүүлийн нэг гэлтэй.
Гонзгой цагаан царайтай, давхраалаг хурц хар нүдтэй, өндөр гоолиг нуруутай нэгэн аж. Гэвч яагаад ч
юм нэг их тал өгмөөр хүн биш шиг. Цэвэлмаа түүнд цай барихад оодоос нь жоготойхон харц
шидээтэхийг нь Сонров ажиж амжаад "залуухнаараа ахлах төлөөлөгч болсон хүн юм" гэж бодов.
- Би албаар биш чөлоогоөр яваа хүн шүү дээ гэхэд Яндаг инээвхийлээд,
- Би зүгээр тантай танилцах гэсэн юм. Зүгээр сонин сайхан юм хөөрөлдөж болох хүн ирлээ гэж
баярлаад ч гэх юм уу. Би ямар танд саад болох биш дээ. Хөдөө газар зав ихтэй байх юм аа гэж "хийх
юмгүй уйдаж байна" гэсэн янзтай хэлэв,
Сонров "хамгаалах дуртай юм бол явж л байг л дээ" гэсэн шиг юм бодоод,
- Бидэнтэй хамт явмаар бол болохгүй юм юу байх вэ гэхэд Яндаг илтэд баярлан,
- Яасан сайн юм. Би харьж юмаа бэлдээд ирье гээд гарч одов.

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.07.11 7:05 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Балжийн голоор загас өгсөж байлаа. Амар мөрний загас Ононг өгсөн ирэхдээ түрүүч нь юунд юм их
усаа орхиж Балжийн гол уруу хошуурна. Тэгснээ Балжид цутгагч Хирхон, Тэнгэлиг, Галттай зэрэг
бага гол горхиудыг өгсөн тэмүүлнэ. Онон Балжийн хооронд Тэнгэлиг горхины адагт Чингисийн унасан
газар Дэлүүн болдог угаасан ус Гурван нуурын рашаан оршино. Чингисийн алтан ураг хэмээгдэх
боржигин овгийнхны нутагладаг хөвчийн жонон вангийн харьяат энэ нутагт Богд хаант монгол улс
байгуулагдсан мянга есөн зуун арваад оны эхнээс Байгал далайн өмнөд нутгаас уван цуван нүүж ирсэн
буриад нар болоод харуулын халхцуул холилдон сууна. Тийнхүү Онон Балжийн хоорондох онцын
сайхан нутаг билээ. Тэртээ найман зуугаад жилийн өмнө чухам л энэ л нутгийн унаган хүлэг уяан дээрээ
үүрсэн тэртээ хөхрөх хөвчийн уулс тийш хараа шидэхдээ нэгэн цагт хаа тэртээ ертөнцийн захад хүрч
хязгааргүй цэлийн давлах далай тэнгисийн шорвог усыг үнэртэж хамраа тачигнуулан зогсохыгоо яахин
зөгнөхсөн билээ. Унаган хүлгийн эзэд эдүгээ найман зуун жилийн хойно гол усаар нь загас өгсөхийг
хүлээзнэн суугч номхон дорой амьтас, уяан дээрээ хүнд холт моринд хавтгай бүүргэт эмээл тохож
бүүргэндээ шилбүүр өлгөснөөс оөр зэвсэггүй, Онон Балж хоёр голынхоо нэвсгэр их шугуйн нөмөр
цоорхойд айван тайван хаваржиж сууна. Хаврын эхний тогтуухан саарал өдрүүдэд сая нэг чөмөг
дулаацан, үхэр мал хашаа саравчныхаа нөмөрт нарлан хэвтэцгээж, айл айлын уяан дээрх морьд толгой
унжуулан зүүрмэглэж байтал ямар нэгэн ер бусын амьтны дүнгэнэн хүржигнэх чимээ гарахад унтаахай
нүдээ нээцгээн унжуу чихээ босгон чагнаархавч чухам юу гээчийн дуу болохыг яахин таах вэ. Харин
Балжийн голоор дүлий загаснууд сүрэг сүргээрээ өгсөж байлаа. Газарт ч усанд ч амьдрал тасрах биш.
Өнгөрсөн болоод ирээдүйн хэдэн түмэн хаврын нэгэнд замбуулингийн энэхэн нэгэн өөдөс дээр хүн
болоод газар уснаа явагч элдэв амьтад, тэнгэрт нисэгч жигүүртэн бүхний нэгээхэн цагийн амьдрал
урсан өнгөрөх жам ёсоороо л болж байна.
Нэгээхэн цагийн амьдрал... Базар хөвүүн Балжаас алд хэртэй тул сэрээдэж бариад гэртээ ирэхэд ээж нь
амаржиж байлаа. Эднийх Гурван нуурын чиг хойнох Балжийн тохойд өвөлжөө засан төвхнөсөөр он
удаж буй бөгөөд Базарын ухаан ороход л байсан янзаараа. Хоёр жигүүрийнх нь ховдонд олон жилийн
хур аргал овоорсон, үзүүр нь сэрийлдсэн урт урт шургааг дээр хагд өвс хаяж дулаалсан дээвэртэй
бөгөөд ханыг нь үхрийн баасаар шавсан саравчны ард гурван хөгшин улиас байна. Энэ гурван хөгшин
улиас өвөл шаазгай, хавар турлиах суух суудач гэлтэй. Ер үргэлж л жигүүртний дуутай шуутайгаараа
ижил дасал бөгөөд өвөлжөө бууцанд нь хүртэл түшигтэйхэн санагдана. Базар өнөөх том тулаа
загалмайгаар нь бургасаар оосорлон чирсээр шугуй дундаас гарч ирэхэд гурван улиасанд нь бөөн хар
турлиах суучихсан шаагиж байв. Энэ бол жинхэнэ хаврын баясгалант дуу хөгжим аж. Овруу товруу
үсэрсэн бахим бүдүүн голтой, түмэн салаа гишүү мөчрөө хаврын хөхөмдөг цийлгэр тэнгэрийн дэвсгэр
дээр сүлжилдүүлсэн гурван их улиас тийнхүү бараг л мөчир бүхэн дээрээ турлиах суулгасан нь нэг л их
өнөр өтгөн болчихсон мэт харагдана. Даагдашгүй том тул загас барьсны баяр бахдалыг нь ухаан орсон
цагаас нүдэнд туссаар байгаад ээж ааваас нь ялгаагүй мэт болсон гурван улиас хаврын турлиахныхаа
уухайн дуугаар угтан авсанд бүр ч хөөрөн баясаж инээд алдсаар гэрийнхээ хаяанд иртэл гэрт нь нэг л ер
бусын дуун дуурсаж байх нь тэр. Нярай хүүхдийн орилон чарлах дууг бишгүй л сонссон гэвч эхийн
хэвлийгээс сая унаж байгаа амьтны ийнхүү хүн болж гарснаа зарлахыг урьд өмнө дуулсан биш. Ээж нь
амаржихад хариугүй тулсныг тэр мэднэ. Хөгшин ээж нь өнөө маргаашгүй болсон гэж хэлсээр билээ.
Гэвч яг ийнхуү тул загас баригдаж, турлиах ирсэн өдөр амаржих байсныг яахин мэднэ. Мань эр оноох
нярай хүүхдийн "уаг, уаг-уаг,..." гээд царгиа чанга дуугаар час часхийн орилохыг гэрийн гаднаас
дуулангуутаа учрыг мэдэн зог тусан тэгснээ бас гайхаш тасран ангайтал чагналаа. Уаг-уаг-уаг...ер болих
янз алга. Яасан ууртай сортоотой амьтан төрсөн юм. Хүү л байгаасай, хүү л байгаасай гэж мань эр
дотроо дуун алдав. Гэтэл даанч царгиа нарийн дуутайг бодоход хүү биш охин биз. "Аав жингээс
ирээгүй байдаг. Аавын ирэхийг хүлээж болоогүй юм байх даа" гэж Базар зэрвэсхэн бодов. Тэгээд гэртээ
орох болихоо мэдэхгүй хэсэг түдгэлзээд тул загасаа түлээн дээр аваачиж тавиад гэртээ ойртон
чагнаархав. Нялхсын уаг, уаг орилох завсар эмэг ээж нь хэн нэгэнтэй дүнгэр дүнгэр ярилцана. Уяан дээр
хоёр морь байгааг сая ажив. Гэрт нялхас уаг-уаг, гурван улиасанд турлиах шааг-шааг. Ээж нь гэнэт
уртаар ёолон гинших шиг. Гол нь тасарч байгаа амьтан л ингэдэг байх. Гэтэл эмээ ээж нь гүйн гарч
ирээд "Хүвүүн минь! Базар минь бушуу морд сум уруу гүйлгэж очоод Дамдин авгьнгхныг түргэн ир!
гэж хэл. Ээж чинь... Ээж минь хүүхдээ гаргаад муухан байна гэж хэл" гэж сандран өгүүлэв. Эмээгийн нь
үс нь сэгсийж, гар нь салгалаад нэг л биш. Базар хүний өөрийнхийг мэдэлгүй уяан дээрх морьдын
нэгэнд мордоод сумын зүг давхилаа. "Ижий минь... ижий минь..." гэж дотроо давтан ямар нэг аюул
ослыг эс зөгнөвч нүдийг нь өорийн эрхгүй нулимс бүрхэхэд хашгуйгаараа шударч, морио ташуурдан
давиравч үгдгэс үгдгэс цогихоос цаашгүй. Саахалтынх нь хонины хүрэн яахин газар хороох билээ. Тийн
Тэнгэлиг горхинд ойртож явтач омнөөс нэг задгай хөнгөн тэрэг тоос татуулан айсун. Хашин хүрэн
машинаас үргэж аваад тачигнах нь тэр. Гэвч Базар шилэн портоос хараа салгаж чадсангүй.
Улаанбаатарын гудамж чөлөөгөөр шил толь нь гялалзсан өч төчнөөн шилэн порт давхилдаж байдаг гэж
дуулснаас цаашгүй хүүд энэ бол үнэхээр гайхамшиг. Хөнгөн тэрэг зогслоо. Үргэсэн морио хойд уулын
энгэр хүрч байж арайхийн татав. Машинд суугчдын нэг нь босоод даллаж байна. Харвал Буд найз нь аж.
Бас нэг танихгүй хүн. Цэвэг ах, Цэвэлмаа хээтэйхэн хоёр харагдана. Юу гэгчийн гайхалтай явдал вэ!
Дамдин авгынхан нь арай шилэн порттой болчихсон баймгүй. Хашин хүрнээ гуядаж давирсаар машинд
ойртов.
- Базар чи хайчиж яваа юм? гэж хээтэйхэн асуув.
- Ижий минь...хүүхдээ гаргаад муу байна.Эмэг ижий танайд очиж хэл гэсэн гэхэд машинд суугчид
хоорондоо нэгнийг ярилцаад Цэвэг ах нь,
- Наадах морио тушиж орхиод машинд суу! Бушуул! гэлээ. Базар хашин хүрнээ цулбуураар тушиж
орхиод гүйн ирж машинд суув. Шилэн порт гэгч үнэхээр л энэ ертөнцийн гайхамшиг аж. Ер бусын
тосны үнэр ханхлуулаад, зөөлхноөр бөмбөлзөн давхих нь үлгэр зүүд мэт. Ижий минь яадаг бол гээд
эмээн сандарч явсан нь доорхноо мартагдав.
Гэрт нь давхиж ирлээ. Ирэгсэд заншил ёсоор тулээн дээрээс ганц хоёр мод хормойлоод гэрт орцгоов.
Базар ээжийгээ хараад арайхан орилсонгүй. Цас шиг цагаан царайтай ээж нь амьсгалж буй эсэх нь
мэдэгдэхгүй нүдээ анин хэвтэнэ. Эмээгийн орны өмнө өлгөсөн дүүжин өлгий дээр үрчгэр улаан нүүртэй
нялхас хараацайн ангаахай шиг өмгөр шар амаа умалзуулан нүдээ нээж ядан тийчигнэх нь өрөвдөлтэй.
Ээжийн тэндээс яагаад ч юм хүйт даах шиг.
- Хойтох нь салдаггүй яадаг билээ гэж эмээ нь уйлагнав. Шилэн портны эзэн дарга бололтой гоё хүн
ээжийнх нь судсыг барьж үзээд,
- Цус алдаад өнгөрөх гэж байна биш үү энэ чинь! Алив гараа утаах халуун ус саван аваад өг! гээд
савхин хүрмээ тайлж шидээд гар дээрээ буцлам хатуун ус хийлгэж угаах зуур,
- Одоохон, одоохон! Аз болж таарлаа. Би чинь орос докторын хажууд хэдэн жил болсон хүн. Эхэс
гардаж үзээгүй. Гэхдээ мэднэ. Одоохон, одоохон гэж байв. Чингээд ээжийн нь хөнжлийг сөхөөд холд нь
сууж ямар нэгийг удтал оролдлоо. Тэгснээ бөөн нөж атгасан гараа авч хатавчнаа асгасан бууц дээр
сэгсрээд,
- Ээ дээ ингэж байгаад эхийг нь атдах нь байна шүү дээ. Хэцүү еэ дээ та минь! Одоо зүгээр. Жаахан
шөл уулга гэлээ. Базар хүү нэг мэдэхнээ нулимсаа сул асгаруулж суув. Эмээ нь бас уйлж байлаа.
- Ээ бурхан гончиг сум! Ямар их энэ их буянтан дайралдав гээш вэ! Цэвэлмаа минь хаанаас ийм
хүнтэй...Энэ манай хаанахын хэн гээш буянтан бэ? гэхэд Цэвэлмаа нээрээ л аз болж буянтныг дагуулан
ирсэн мэт дотроо баярлан,
- Сонров дарга манайд айлчилж ирлээ. Цэвэг ахын танил юм. Бид Гурван нуур орж явлаа л. Танайхаар
буугаад мордъё гэж хөөрөлдөж явтал Базар маань гүйлгэж харагдлаа. Авгай минь нээрээ азтай байна л.
Бурхан харав биш үү? гэж холбоо муутай олон юм хэлчихээд дуугүй болов. Цэвэг ах нь шаазантай
хатуун цай оочих зуур юунд ч юм инээмсэглэнэ. Инээмсэглэхээс ч яах вэ. Үнэхээр аз таарлаа. Ядуу
айлын заяа завагт гэдэг энэ. Авга ах нь тулсан биетэй эхнэр, энэ хэдийгээ орхиод жинд явсаар удаж буй.
Арай чүү гэж жингээс эргэж ирэхэд нь эхнэр нь төрөхөөс болоод өнгөрчихсөн байвал түүн шиг гаслан
хаа байх вэ! Сонров үнэхээр элдэвтэй сайхан хүн. Эхэс гардаад авчих эр хүн тийм ч амар таарахгүй.
Монгол ерөөс сайхан дарга нартай болж байгаа юм. Ийм хүмүүстэй ойр дөт танилцаж чадал зэргээрээ
тус болж явахад ч илүүдэхгүй. Нээрээ л буянтай хүн юм.
- Эгч минь одоо айх аюулгүй боллоо. Базар хүвүүн ч дүүтэй болов. Айлаас хүүхэд оргож авъя гэдэг гэж
байгаа биз дээ Энэ чинь тэгээд эр юм уу, эм юм уу? гэхэд
- Шодойтой амьтан юм билээ бурхан минь! гэж эмээгийн хэлэхэд Базар маасайтал инээлээ.
- Сайн даа сайн. Гэрийн эзэн ч удахгүй ирж бөөн баяр болно. За бид хөдлөе. Дунд нуурын хөвөө,
нарсны захад бууна. Базар хүвүүн нөгөөдрөөс сүү тараг хүргэж өгөөрэй. Айлчин бид урд хөвчид
шилүүс гөрөөлж лав тав зургаа хононо гэж Цэвэг хэлэв. Ингээд тэд хоёр яс амар мэнд хагацсан эх үр
хоёрыг орхиод Гурван нуурын зүт мордлоо. Балжийн шугуйд тү.мэн хар турлиах шаагиж, хаврын
тэнгэр ойрдоо л лав дулаан цэлмэг царайлах янзтай, өмнө талаар холгүй урсагч Онон мөрний хөвөөг
дагасан хөвчийн хөх уулс хүдэнтэн намжаарч байв.

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.07.11 7:10 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
III
Монгол газар Чингис хаан мэндэлснээс хойш долоон зуун далан хэдэн жил болж байв. Долоон зуун
далан хэддэх хавар Дэлүүн болдог Гурван нуурыг түшин ирлээ. Онон Бажийн хоорондох энэхүү дагшин
орон өөр хэний нутаг байхсан билээ. Юм бүхэн ерөөл тавилангаараа. Тэмүүжингийн хүйсийг булсан энэ
газар долоон зуун далан хэдэн жилд монголын хүйс тасраагүй. Өөр хэний ч биш ганцхан Тэмүүжин
Чингис хааны нутаг, монголын зүрх болсон энэ нутагт зуу зуун хавар ээлжтэн Онон Батжийн охьюу
цэнхэр урсгалаар загас жараахай нь Уралдан өгсөж, гөлөг ноход араа шүд ургаж, ядуу зүдүү гэвч удам
залгагч алтан хэвлий нь хоосроогүй монгол эхээс хүүхэд төрж, өмнө газрын хар турлиах ирдгээрээ ирж
л байнам. Монгол хүн бүхэцд ариун дагшин энэ газар ямархан цаг ирснийг хэн хэлж мэднэ. Долоон
зуун жилд ч байг, долоохон өдөрт ч байг цаг ямраар эргэхийг хэн мэдэж барна. Мэддэг ёсон бий л гэнэ,
хувилгаан мэргэдийн эрдэм ухаан хийгээд шинжлэхүй авьяас чадал цаг төрийн байдлыг холоос таадаг л
гэнэ. Мэдэн таагчид байхад мэдүүлэн үл таалагч цагийн ороо бусгааг яанам билээ. Орчлонгийн шуурга,
цагийн шуурга гашрсан эгшнээ эргэн хөрвөнө. Эх үр хоёр яс хагацах эгшин, улс гүрэнд тор эргэх эгшин
угтаа чанар нэгэн буй за. Гагцхүү орон чайн ялгаа л бий. Их багын, хүчтэй хүчгүйн ялгаа л бий.
Тийнхүү амьдрач хөлгүй богөөд хязгааргүйн дунд амьтны үрс төрж сансарын шуурганы эргүүлгэнд
автан явнам. Тэнгэрийн хөвгүүн Чингис ч ялгаагүй, гурван улиасыг эзэгнэсэн хар турлиахын дуунаар
мэндлэгч нялхас ч ялгаагүй, загасны ясанд хахагч гөлогхөн ч ялгаагүй. Тийнхүү долоон зуун далан
хэдэн жил өнгөрлөө.
Жигтэй дулаахан шөнө. Чингисийн Гурван нуурын дунд нуур. түүний дундах бяцхан арал дээр
хөөрүүлж самарсан сүүний хөөс шиг өтгөн цагаан манан буужээ. Сонров Цэвэлмаа хоёр тэрхүү
дулаахнаа хоөсрөгч манан хучлагатай хэвтэж байлаа. Арлын овоонд өргөл өргөход зориулж сүсэгтний
хийсэн гуяа онгоцоор шонө дөл энд ирж янаглах хэлцэхийг хослуулан, ядрал жаргал хоёртоо бүрнээ
хайлчихсан аж. Олон жилийн хур хагд өвс нь өдөн дэвсгэр мэт урин зөөлөн оргих арлын дунд багахан
чулуун овоо босгож хатгасан модноос хийморь. хадаг яндар уясан нь манан дунд сүүмийнэ. Нуурт сая
ирсэн тарган гатуу нойрмог дуунаар нууг-нууг гэж хааяахан дуугарна. Ер нэг л ер бусын шонө байв.
Цэвэлмаа хүн болсоор ийм байдалд байж үзсэнгүй. Үлгэрийп адил байлаа. Сонровын цээжин дээр
дэрлэн хэвтэж хэлээ гаргаж монөөх сүүн цагаан мананг долооход нэг янзын чихэрлэг амт амтагдах нь
жигтэй. Мананд бал бурмын үнэр амт шингээстэй байлаа. Нуурыг тойрон нэвсийх нарсан ой, зэгснээс
тийнхүү бал бурмын амьсгал хөөрч байх мэт. Нэг хэсэг түгшүур тачаал хоероор булиглан цовхчиж
байсан зүрх нь аажим аажмаар тайвширч хамаг бие унтран тавирахад чухам юу болсныг буюу юу болж
болохыг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй гагцхүү энэхүү орчлонт ертөнцийн ёсыг алмайран гайхаж
хүний хайрын амт, үүл мананы амт хүртэл ямар сонин хачин байдгийг гэнэт ухааран мэдрээд уярч
энхрэх юутай жаргалан. Гайхах, шунах, ханах хүний л ёсон аж. Хүний жаргал гэгч багадаа ч багадахгүй
ихдээ ч ихдэхгүй аж. Цэвэлмаа бурмын амтат сүүн цагаан мананд умбачихсан үлгэр сонсож хэвтэнэ.
Сонров намуухнаар үлгэр ярьж байлаа. Нуурын галуу ч тэр л үлгэрийг сонсон сайшаах мэт хааяахан
нууг-нууг хийнэ. Сонров хайр хөдөлсөн цагг цээжний зөөлхөн дуугаар ярина.
- Тэмүүжин Бөртөө хоёр тэртээ долоон зуун хэдэн жилийн өмнө яг л чи бид хоёр шиг энэхэн арал дээр
янагийн мананд умбаж байжээ. Янагийн манан гэж ийм л байдаг байх. Би урьд ийм юм үзээгүй
Цэвэлмаа минь. Чингисийн Гурван нуурт чамтай ингэж ирээд ийм хачин манантай шөнө хүүрнэж
жаргаж суух юм гэж санаач үгүй дээ. Ноднин болтол шүү. Ноднин чаманг харснаас хойш элдвийг
мөрөөдөх болсон гээд мөрөөдөл ингэж биелнэ гэдэг байдаг л юм байна. За тэгээд Цэвэлмаа минь,
Тэмүүжин Бөртөө хоёр тэр цагт дөнгөж хорь шүүрсэн настай байж. Тэд ямархан байсан болоо? Тэр цагт
Чингис хамаг монголын хаан болж даан их удалгүй дэлхий ертөнцийг донсолгосон их аян дайнд
мордоно гэж зүүдлээ ч үгүй байсан биз. Үгүй хэн мэдлээ дээ. Тэр хосгүй хүн бага батчраасаа тийм
холын юмыг зөгнөдөг ч байсан биз. Сонров биш Чингис юм чинь. Хорь шүргэх насандаа тэр ямар
сайхан хүү байсан бол оо! Ер бусын хүн байсан юм чинь дээ. Төрөхдөө баруун гартаа шагайн чинээ нөж
атгаж төрсөн гэх. Долоон зуун далан нэгэн жилийн тэртээ. Бод доо. Долоон зуун далан нэгэн жил
өнгөрсөн байна. Гэвч энэ нуур энэ их нарсан ой байдгаараа л байсан. Еөлүн ээж амаржихын өмнө яг энэ
арал дээр цагаан морьтой баатар эр зогсож өмсгөл зэмсгээсээ эрдэнийн гэрэл цацруулж байна. Тэр
баатрын дээрээс тэнгэр илдэн цагаан гэрэл тусгаж байна. Тэр баатар Еөлүн ээж чамаас баатар хүү төрөх
нь гэж хэлснээр зүүдэлсэн гэх. Нөхрөө л тэгж зүүдэлсэн баих. Энэ арал дээр ямар ч үзэгдэл болж
болмоор санагдана. Чи бид хоёрын дээрээс энэ өтгөн цагаан мананг нэвтлэн тэнгэрээс гэрэл туяа тусвал
мөн сайхнаа. Ээ тэнгэр минь! Биднийг харна уу! Бид хоёр ганцхан таны л хараа ивгээл дор жаргаж
байна аа! Долоон зуун далан нэгэн жилийн өмнө Тэмүүжин Бөртөо хоёр яг л чи бид хоёр шиг энэ арал
дээр жаргаж байжээ. Гэхдээ тэд зовлон үзсэн. Есүгэй баатар аав нь Бөртөө үжингийн гэрт сүй тавиад
буцах замдаа татарын найранд бууж хор идээд өнгөрчихсэн. Еөлүн ээж хэдэн өнчин хүүхэдтэйгээ
үлдээд энэ Онон Балжийн загас жараахайгаар хооллож өсгосон гэх. Тэмүүжин арван хэдэн настайдаа
тайчуудад баригдаж үгүй хийгдэхийн даваан дээр өр нимгэнтэй хүний ачаар оргож гараад энэ урдах
Ононгийн боргионд хүчүүндээ дөнгөтэй сууж шөнийг өнгөрөөж бансан гээд л бод. Энэхэн арал дээр
Тэмүүжин Бөртөө хоёр жаргах шөиө ирдэг л байсан биз. Энэ чинь үнэхээр л жаргалын орон. Гээд
жаргалын орны ойр зовлонгийн орон байж л байдаг. Бүх монголоо жаргалын орон болгоё гэж тэр хоёр
мөрөөддөг байсан биз. Би ч одоо тэгж л мөрөөддөг. Чингисийн дэргэд би юусан билээ. Гэхдээ бнд хэний
уда.м угсаа, хэний голомтыг залгаж яваагаа мартах учиргүй. Харийн дарладд зовсон монголоо бид
чөлөөлөөд төр улсаа сэргээхээр зүтгэж яваа улс. Би зүтгэсэн олны л нэг. Цэвэлмаа минь! Чи намайг том
л хүн гэж боддог байх. Чингистэй зүйрлэвэл бид очүүхэн амьтас. Гэхдээ бид чинь энэ л цагтаа эзэн
болох ёстой. Нэгэнт төр улсынхаа төлөө зүтгэх хувь ноогдсон бол амь нас, ухаан чадлаа зориулахаас
өөр замгүй. Ямар ч гэсэн бид Чингисийнхээ голомтыг арай унтраачихсангүй. Одоо манай монгол
сэргэнэ. Халх буриад бид цөмөөрөө энэ л газар шорооныхоо төлөө амь насаараа дэнчин тавьсаар өдий
хүрлээ. Одоо үнэхээр монголын тэнгэрээс гэрэл гэгээ тусаж байна гэж бодъё. Эрх чөлөөний гэрэл туяа
шүү, Цэвэлмаа минь! За ингээд би чинь улс төр рүү хадуурчихав. Жаргалын орны дэргэд зовлонгийн
орон байж л байдаг гэж би юу хэлэв? Тийм биз дээ. За тэгээд Тэмүүжин Бортоо хоёр амар жимэр сууна
гэтэл мэргэдүүд уулгалж ирээд Бортөөг булаагаад явчихаж. Тэмүүжингийнхэн энэ л Онон Балжийн
хоорондох хөвч сайхан нутагтаа байсан. Баруун тийшээ хэрэйдүүд, түүнээс хойгуур мэргид овгийнхон,
мэргидүүд тэгэхээр Хэнтийн уулсын хөвч тайгад Бөртөөг аваад алга болсон хэрэг. Тэгэвч Тэмүүжин
хорхойн мөрөөр мөшгих чадалтай болсон байж. Жил өнгөрсөн хойно мэргидийг довтлон хариугаа аваад
Бөртөөгээ олж золгосон гэх. Бөртөө бие хүндтэй ирсэн гэх. Бие хүндтэй явсан байж л дээ хөөрхий минь.
Гэвч Чингисийн сэтгэлд насан туршийн хардлага сэрдлэгийн хар толбо суусан гэдэг. Ууган хүү Зүч нь
эхийн гэдсэнд ирсэн хэрэг шүү дээ. Мэргидээс олдсон хүү байх бий гэж Тэмүүжин хардаад хоёр
нударгаа нөжиртөл хаздагсан биз. Гээд уужуухан ухаантай хүн тулдаа хайрт хүнээ хоргоож
тамладаггүй, амьд махаа хазаж тэсээд өнгөрдөг байж. Бүр хожим Зүчийгээ буруу санаатай болов гэж
сэжиглээд хүн явуу.тж хорлуулсан гэдэг дээ. Юу л бол. Хулан хатан оорийн хүүг Зүчийн улсын дээр
гаргах гэж эцэг хүүгийн хооронд яс хаясан гэх. Хулан хатан мэргид овгийн хүн, удмын ос хонзон
зүрхэнд шигдээстэй явахыг хэн байг гэх вэ. Чингис хаан дорвон хатантай байсан. Хамгийн хайртай нь
ууган хатан Бортоо үжин байжээ. Хориодхон насандаа Гурван нуурынхаа энэхэн арал дээр хоёул
хааяахан ирдэгсэн биз. Долоон зуун дашн нэгэн жшшйн тэртээ шүү. Тэгэхэд чи бид хоёрыг хучсан шиг
яг л ийм сүүн цагаан манан бууж, галуу нугас ганганаж, жаргалын шөнө амархнаа өнгөрч байсан биз.
Хүмүүний үр гэдэг хүсэл мөрөөдлөө биелүүлэх өдөр ирдэг л байна. Гээд жаргалын орон байхад зовлон
л холдоосой билээ.
- Жаргал даа жаргал. Энэ манангаас хүртэл балын амт мэдэгдээд байна.
- Юу гэнээ? Нээрээн үү?
- Нээрээ. Хэлээ гаргаад үз дээ.
-Хачин аа. Нээрээ чихэр амтагдаж байна.
- Яасан гайхатгай шонө вэ! Та дахиад үлгэр яриач.
- Энэ шонийн үлгэрээ одоо дуусгая. Амьдрал яримаар байна. Цэвэлмаа Сонровын цээжийг дэрлэсэн
толгойгоо ондийлгоөд хэсэг
чагнаархав. Нуурын өмнө хөвөөнөөс үргэлжилсэн намжаа их нарсан ойн гүнд холын бүдэгхэн улилт
сонсогдох шиг. Чоно ульж байлаа. Сонров түүнийг сонсохгүй байна уу, бүү мэд. Цэвэлмаа "чоно ульж
байна" гэх гээд чадсангүй. Юунд ч юм нуруу уруу нь хүйт даагаад явчихлаа. Чоно улихыг анх удаа
сонсож байгаа биз дээ. Моноөх чоно тийм хол биш ердөо л энүүхэнд байгаа юм шиг гунигтай
тасачданги дуугаар улин хуцав. Гэтэл Сонров ер ажирсангүй. Цэвэлмаагийн айдас хүрэв. Хий юм
сонсож байна биш үү?
- Шар гөлөг маань биднийг дуудаж байна уу даа?
- Сонров тэрхэн зуур зүүрмэглэсэн юм шиг
- Аан? гэлээ
- Гөлөг маань биднийг дуудаж байх шиг улиад байна.
- Гелөг унтаахай. Урд ойд чоно ульж байна.
- Аан та дуулж байсан юм уу? Би бүр айгаад
- Гуринхатсан чонын дуу байна. Гуринхатхаараа ийм гунигтай сулхнаар ульдаг юм.
- Хөорхий ядарсан амьтан нэгнийгээ дуудаж байна л.
- Тиймээ, хань ижтээ дуудаж байгаа нь тэр. Хүн ч ялгаагүй чоно ч ялгаагүй хань ижтээ мөрөөднө.
- Тийм л юм даа. Ео ёо дотор онгойлоо гээд Цэвэлмаа Сонровын цээжинд нааддав. Мөноох бапын амтат
мананг мэдэрсэн чийглэг зөөлөн уруул нь Сонровын хацарт шүргэхэд тэрээр тэнхээт гараараа хүүхнийг
тас тэврээд озон үнсэж гарав.
Яндаг нуурын хойд захын зэгэсний цаана хэвтэж байлаа. Тэр ангуучны отгийн "хамгаатагч" болж хэд
хонохдоо амар тайван унтсан нь ховор. Түүнд шилүүс агнах сонирхол даанч байсангүй. Сонровын хөтеч
болж ой модоор хэсэн, үргээлгэ хийхдээ хэдэн удаа буу дуугаргажээ. Гэвч бууных нь сум апь нэг
хожуул модонд тусаж байв. Тэр хожуул мод бол цаанаа хэн нэгнийг тө.тэөлсөн буюу хэрвээ Цаг ирвэл
тийн төлөөлөх хүн өршөөмгүй өстон дайсан нь мон болно гэдгийг батлан уур бухимдтаа гаргах бай
болжээ. Буу дуугаргахад заават шүд зууна. Дайсангүйгээр шүд зууна гэж байхгүй. Яндагт шүд зуух хүн
олон болсоор л байна. Тийм л цаг юм. Юуны толоо чекист билээ. Хувийн ч бай хувьсгалын ч бай
дайснууд дунд амьдрах
л хувьтайгаас хойш. Гагцхүү хатуу сэтгэлийг баримтлахаас өөр явдалгүй. Яндаг үүндээ бат итгэнэ.
Тэгээд ч юухан дээр ч гэсэн тагнан турших, хүний цаад санааг таах, талдаа татаж эрхэндээ оруулж эс
чадлаа гэхэд айдас түгшүүрээр дарж авах, тийнхүү боомилон авах нарийн арга эс олдвол төрийн төмөр
нүүрээр сүрдүүлэх, тэр ч байтугай цаг ирвэл үгүй хийхээс ч буцахгүй байх ёстой гэж бодно. Чекистийн
сургааль тийм байлаа. Тэгээд ч Сонровын ирсэн даруйд л бас нэг шинэ дайсантай болсноо мэдсэн.
Цэвэлмааг бүрэн эрхэндээ оруулаад хэрвээ сэтгэлийг нь эргүүлж чадах юм бол эхнэрээ буцаадаг ч юм
бил үү гэж бодож явсансан. Хөдөө газар ийм сайхан хүүхэн байж байх юм гэж ер санасангүй.
Дунгармаа дэргэд нь даанч бөөдий санагдана. Хотын хүүхнээ алд. Бие давхар болоод эвдэрснийг хэлэх
үү? Яндаг хааяа бүр муухай юм боддог болов. Хүүхэд нь бүү гараасай, хоёул өнгөрөөсэй! Ай муухай
лүд чамайг! Өөрийгөө хараавч ийм муухай санаа төрүүлсэн эхнэрээ хорсолтойёо нүд үзүүрлэнэ.
Ингэхээр хөндлөнгийн хүнд шүд зуумаар болно. Цэвэлмааг дотроо зүхнэ. Яндаг хэдэн шөнө хагас
нойртой байлаа. Сонров дарга ямар зэргийн ангуучин болохыг мэдэж ядах юм байсангүй. Хэрвээ
үнэхээр сайн гөрөөчин бол хавар биш намар орой цас орсон хойно ирэлтэй. Хавар чонын гөлөг авах
хорхойтой анчин л мордохоос биш хэн даахьтай шилүүс агнаж байлаа. Зүгээр зугаа гаргахаар ирсэн бол
өөр хэрэг. Гэтэл зугаа гаргагч нь шилүүс биш Цэвэлмаа байж. Цэвэлмаад зорьж ирсэн хүн. Чингээд
Яндаг яахыг нь тагнаж хэд хонов. Шөнөөр майхны нь хаяанд гэтэж очоод чагнана. Өдөр хаашаа хамт
хөдтөхийг нь харна. Гэтэл үнэхээр л даахьтай шилүүс агнаж зугаагаа гаргах гэсэн юм шиг байлаа.
Цэвэлмаа зүгээр л тогоочийн ажил хийнэ. Сонровын майханд удаан ч суухгүй нь жигтэй. Гэхдээ эдний
нүдний харц нэг л биш байлаа. Бие биес уруугаа хааяа нэг хараа шидээд авах нь бүр жоготой. Тэгтэл
энэ. Чухам л дулаахан манантай ийм нэг шөнө болохыг л хүлээж байж. Тэр шөнө нь иржээ. Яндаг
ингэхийг нь зөгнөсөн юм шиг чагнаархан хэвттэл Сонров шөнө хагаслаад майхнаасаа гарч нуур тийш
одоод төдхөн Цэвэлмаа гарч хойноос нь сүүтэгнэн алга болов. Яндаг тэр хоёрыг гуя онгоцонд суун арал
тийш хөдөлж байхад мө.лхсөөр энд ирсэн юм. Бүх юм тааснаар болов.
Нугас гапуу хааяахан нуугих завсар арал дээрх хоёрын янаглах дуун бүдэг сонсогдоно. Хүний
хайрын ганганаа галуу шувууны ганганах дуун ижилхэн юмсанж, тэнгэр минь! Яндаг зангидсан гар
тас хазаад зүхлийн муухайгаар зүхэж байлаа. "Ай муу гичий! Ай муу-өлөн чоно!" Тун сая өлөн чонын
улихыг сонссон тул ийм л хараал орж ирэв бололтой. "Ай муухай өлөгчин! Чамайг даа! Та хоёрыг
яасан ч зүгээр өнгөрүүлэхгүй дээ, намайг сохор дүлий гэж бодоо юу та нар!" Цэвэлмаа чи миний
сэтгэлийг үймүүлчихээд зүгээр холдоноо бас, чамайг даа! Ямар эр болохоо та нарт үзүүлнэ дээ! Та хоёр
муу гичий чоно хоёр ингэж байхад би ямар шүдтэй араатан болохоо харуулна даа! Гайгүй дээ нэг л
мэдэхэд улаан хоолойноос чинь зүүгдчихнэ. Цусыг чинь сорно! Дуулав уу, цусыг чинь ховх сорно.
Харж л байгаарай. Муу гичий чи миний гараас могой шиг мурилзаад мултардаг мөртөө энэний өвөрт
өөрөө гүйгээд орноо! Яана гэнээ! Би чамайг ... би та хоёрыг ... ий-ий муухай... яасан шуналтай гичий вэ!
Хоолойгоо тас хазуулаад орилж хэвтэхийг чинь ... ай чамайг даа...
Нуурын ус гэнэт пол пол хийв. Цэвэлмаа цочин юу вэ гээд холби үсрэн өндийв. Мөнөөх цагаан мананг
үл мэдэг нэвтэлсэн үүрийн бүдэг гэрэлд хоёр мээм нь туяарна. Сонров "шувуу л байна" гээд Цэвэлмааг
дахин тэвэртэл нэг амьтан тургилсаар хүрч ирсэн нь нөгөө шар гөлөг аж. Тэр аврагч эзнээ тэмцэн
нуурьш усыг самран хүрч иржээ. Норсон биеэ сэгсрэн шилгээгээд янаглагч хоёрын дэргэд ирж оцойн
суув. Сонров инээлээ. Цэвэлмаа одоо эргэн тойронд нь юу ч болж байсан хамаагүй шиг болоод тас тас
хөхрохөд Сонров амыг нь таглав. Тэд гурвуул боллоо. Бал бурмын амтат сүүн цагаан манан нуурын
дээгүүр хөвсөлзөн суунаглана.

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.07.11 7:12 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
IV
Гөрөөчин Жамцынх нутаг усандаа алдартай. Эднийх хойдох хорь буриадын нутгаас хориод оны эхээр
Хөвчийн жонон вангийн нутагт нүүж ирэхэд гурван хүү нь арваас хорийн дундах настай эцгийн
шийрийг хатаахад зэхий байв. Тийн Жамцынхан хэмээгдэх дөрвөн данагар айл Балжийн их тохойд
өвөлжинө. Эрээн толгойд зусна. Ах дүү гурвуул цөм ангууч гөрооч. Тэд намар түрүүчийн цаснаар буу
зэвсгээ агсаж, олон нохдоо дагуулаад мордохдоо баг цэрэг мэт харагдана. Гурвуул хурдан буу, хурц
хутгыг чадамгай дадамгай эзэмшжээ. Тийнхүү халхад ирж идээшсэн арван хэдэн жилд эднийхэнд адуу
мал, атг мөнго наашлаад ааш араншин ааг омог нэмэгдсэнийг хэлэх үү. Онон Балж нутаг даяар агдартай
ийм нэгэн хүчирхэг хот айл бий болжээ. Дотоодыг хамгаашхын төлөөлөгч эднийхний итгэлт хүний нэг.
Энэ нутагт анх ажиллахаар ирэхдээ түших айл хэнийх вэ? гээд харахад эднийх л бансан. Тэгээд нэг
яватгаараа Улаанбаатараас байлдааны винтов буу, авдар сумтай олж ирэн ахмад хөвүүн Батад барьснаар
их хот айлын хүндтэй айлчны нэгэн болов. Ядмаггүй амьдрахад хэрэг болох хүн тийм ч элбэггүй билээ.
Жамцын хотонд хүрээд ирэхэд цаанаа л нэг нүнжигтэй. Эрээн толгойн зусланд дөрвөн айлын шар
дүнзэн байшин, байшин тус бүр цуулмал банзан хучилттай тал шиг гэрийн хороотой. тэрэг тоногийн
болоод гал тогооны саравч тэргүүтэнтэй, байшин бүрийн гадаа морь, үхэр тэрэг хэд хэдээр угсарсан,
хагалж хураасан түлээ мод хүртэл уул овоо шиг, үхэр малын хашаа хороо уужим бөгөөд цэвэр, айл
айлын уяан дээр бууж мордогсод тасрахгүй, хоточ анд ноход нь ч цатгалад богөөд сэргэлэн. Жамцын
ууган хүү Бат, отгон хүү Даш хоёр Сонров даргын ангуучны отгийн түшиг болж очсон юм. Ингээд
Яндагийн хэлснээр хоёрын зэрэг даахьтай шилүүс агнаад отог бууж Жамцын хотонд өнжин хонон
саатав. Сонров энэ хэдэн хоногт Даштай их л дотно танилцжээ. Тэрээр Яндаг, Бат, Даш нарыг урьтаж
явуулаад Цэвэлмаагийнхантай ганц хоног ч гэсэн Гурван нуурт үлдэх арга саам бодож байтал Базар
хүвүүн сүү тараг хүргэж ирэхдээ ээжийн бие тааруухан байна гэснээр отгоо яаран буулгаж улдэх шалтаг
гарсан юм. Тийн Цэвэлмаагийн авгын гадаа маихнаа барьж унаагаа эмч авчруулахаар аймаг уруу
явуулсан бөгөөд хоёр хоногийн дараа аймгаас эмч ирж сая амаржсан эхийн биеийг үзээд эмнэлэгт
түргэн хүргэхээс өөр замгүй гэжээ. Тийн унаагаа дахин аймаг уруу явуулах болж Дашийнд ирсэн хэрэг.
Даш ааш зан нийлэмжтэй ухаалаг бас ч хэрэндээ ном бичигт боловсорсон нэгэн байлаа. Хорьд байхдаа
тэр үеэс нээлттэй манжуурын төмөр замаар аавтайгаа хамт Хайлаар, Харбин хүртэл явсан удаатай.
Нэлээд гүжирмэг баярхуу зант хоёр ахыгаа бодвол бодол санаа уужуу, хол ойрын юмыг сонирхдог хүн
байв. Ер Сонровтой яриа хөөрөө нийцнэ. Ингээд мань хоёр энэ цөөхөн хоногт зан зангаа авалцаж ойр
дөт болов. Харин Бат бол ойворгон хөөрүү нэгэн байлаа. Яндаг тэр хоёр их л найзархуу түншэрхүү аж.
Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо. Тийнхүү Чннгисийн Гурван нуурт онгөрөөсөн хэдэн хоног
Сонровын хувьд нэг л ер бусын байлаа. Нэгд Цэвэлмааг жилийн турш мөрөөдөж явсны учир олдов. Энэ
бол жирийн нэгэн тохиол биш байлаа. Хэрвээ насныхаа ханийг ийнхүү олох тавилантай явсан бол урьд
хожид хэзээ ч өөрийг саналтгүй бөгөөд энэ яваа насанд ганцхан тохиолдох буюу эс тохиолдож ч болох
аз заяагаа олж хараад түүн рүүгээ татагдан ирсэн зөн совиндоо даанч мэхлэгдсэнгүй. Энэ бол олдошгүй
олз байлаа. Бас ч сайхан үлгэр мэт байлаа. Жаргалын оронд түрхэн зуур ирсэн бүү байгаасай гэж л
санагдана. Холын түгшүүр, хайрын харам хоёр хамт явдаг хойно. Хайрлах хардах хоёр ч хамт явдаг нь
хүний л ёсон хойно. Сонровын сэтгэл зүрхэнд урьд хэзээ ч үзэгдээгүй нэгэн янзын гэрэл сүүдэр хуйлран
эргэлдэнэ. Дотор нь баяр жаргалын ид хавыг гэнэт авчирсан ямар нэгэн гэрэл гэгээ буюу бүхэл бүтэн
ертөнц
асгаран орж иртэл гэнэт бас түгшүүрийп сүүдэр зурвас зурвасаар орж ирнэ. Тэр бүхэн бол эцэстээ
жаргал хайрын шунал ч биз. Шуналаас хэн ангид билээ. Гэнэт олдсон баяр жаргал шуналыг дэврээнэ.
Хүний амьдрал гэгч яасан эмзэг билээ. Хоёрт, Цэвэлмаагийн хамаатан саданд бас ч тус хүргэв. Авгынх
нь эхнэр төрехеөс болоод өнгөрчихөж мэдэхсл байлаа. Ганц өөрийн тусыг буюу хувийн жаргалыг
бодсон, эрх тушаалдаа эрдсэн нэгэн болж хүмүүст харагдахаас зайцуулсан явдал тохиов гэлтэй. Гэвч
эхийн бие улам муудаж аюул бүү дайраасай билээ. Нялхын хатуун ихэд туйлдуулсныг эмч хэлсэн. Унаа
тэрэгтэй яваагийн ач гарлаа. Цэвэг авга ахынхаа эхнэрийг хүүгийнх нь хамт аймаг уруу аваад явсан.
Айл гэрт тохиолдсон зовлон гачлангийн үед хайрын сэтгэл улам л гүнзгийрдэг аж. Эмч ирэхийг хүлээж
өнжихөд Цэвэлмаа Сонров хоёр хэт их хатуураад дэмийрэн буй эхийн дэргэдээс холдолгүй сахин
сувилав. Ойрхи Гилбэр дуганы оточ ламаас залж ирсэн тан, нохойн хонгуу, аньсны ханд зэргийг уулгаж
утах зэргээр халууныг нь бага зэргээр дарж байтал эмч ирсэн юм. Эхийн дэргэд шопо хагаслаад
майхандаа орж срдоо л эхнэр нохрийн ёсоор дэр нийлэн хэвтэхэд хоёул энэ л айл хотлоорын жаргал
зовлонг хуваалцахаас зайлахгүй, хувь заяа эргэлтгүй холбогдсоноо хэлцээнгүй мэдээд бие биедээ
амархнаа шингэчих болсон. Эдэнд, одоо энэ айлд тохиолдож магадгүй зовлон, бялхаж цалгисан хайр
хоёроос өөр санах юм байсангүй. Эхийг аймаг уруу явуулаад Дашийнд ирэхэд нь өнөөх Яндаг бис
хамгаалагчийн үүргээсээ татгалзаагүй буюу Жамцын хотонд хүмээгээд байж байв. Сонров муу юм ер
санасангүй. Цэвэлмаа ч нэгэнт шийдсэн хэрэг тул Яндаг тийш яахин харна. Арал дээр өнгөрүүлсэн
шөнө түүний сэтгэлийг нэгмөсөн эргүүлсэн нь гайхалгүй. Тэр бол үнэндээ төрөл арилжсан шөнө байлаа.
Эр хүний түрэмгийллнйг үзэхээс бус жинхэнэ хайр энхрийллнйг үзээгуй явжээ. Хайрын тухай үлгэр
сонсоогүй өдий хүрсэн байжээ. Орчин тойронд нь нүд сэтгэл булаам эрчүүд ховор болоод Яндагийг бас
ч сониуч нүдээр харсаи удаатай. Тэр нь гай болсон юм. Зүгээр л сониуч нүдээр харсны төлөо тийм
айхтар хоргоолт, шахалтад орох юм гэж яахин санах бнлээ. Яндаг бол ёстой л шуналт түрэмгий нэгэн
байв. Тоглоом нь шоглоом болох тийш хандаад Яндагаас хөндинрөхийн түүс болж байтал Сонров хүрч
ирсэн хэрэг. Чингэхээр одоо Яндаг хэнсэн билээ. Одоо хартал үнэндээ түүпд хүний дур булаах юм юу ч
байсангүй.
Дашийн зуслангийн өндөр уужим байшинд Жамцынхан бараг цөмөөрөө, айл саахалтын харцуул дүүрэн
цугларчээ. Жамцын отгон Хүү Даш шинэ танилаа дайлж байв. Шаруусны тарган ирэг төхөөрч махыг нь
тэвш тэвшээр тавиад үйсэн торх дүүрэн цэлэлзсэн шимийн архи тагш тагшаар тойруулан барина. Гэвч
хүмүүсийн анхаарал энэ удаад мах архинд биш ховорхон зочны яриа хөөрөөнд чиглэжээ. Энэ зах зэлүүд
газар Сонровын зэрэгтэй өпдөр албан тушааптан хүрч ирэх нь үнэндээ чухаг явдал Цаг төрийн байдлыг
хэн нь тэгтлээ мэддэг билээ. Сард ганц хоёр ирэх сонин бичиг харахаас цаашгүй хүмүүс голцуухан л хот
орон явсан хүмуүсээс л сонин дуулна. Хэдэн жилийн өмнө хамтрал хомоонд нэгтгэнэ гэж баахан
бужигнацгаагаад тэр нь зүүний нугалаа болон шүүмжлэгдэж айл гэр сая нэг хуучин байдлаараа төвхнөх
тийш хандаж буй бөгөөд баруун европын Герман гэгч гүрэнд Гитлер гэгч харгис этгээд застийн эрхэнд
гарч дорно зүгт японы самурай нар түрэмгий дайн өдөөж манжуурыг эрхшээлдээ оруулсан гэлцэнэ. Тэр
самурай нар монголд бас санаатай. Тэр санаагаа биелүүлэхийн тулд хорлон сүйтгэгч, тагнуул туршуул
оруулж буй гэнэ. Тиймээс дотоодод хувьсгалын эсэргүү этгээд толгой өндийлгөж болзошгүй хэмээн ард
олонд анхааруулна. Сонор сэрэмжтэй байхгүй бол болохгүй цаг ирсэн гэнэ. Гэвч улсын нэг удирдагч
шилэн портоо унаад ан гөрөө хийж яваа нь бас ч цаг төр төвшин буйн шинж биз. Хэрвээ японы самурай
нар довтлоод ирэх гэж байгаа бол ан гөрөө хийхтэй манатай байхсан. Хамтралжих хөдөлгөөн буюу
зүүний нугалаанд нэлээд цочиж будилсан буриад нар иймэрхүү л яриатай улс байлаа. Гэвч бас
хөөрүүхэн хувьсгалчид цөөнгүй. Тэд халхын буянд нэг их сагах цаг болоогүй ч гэсэн энэ улсын бүрэн
эрхт эзэд гэдгээ хэдийн ухаарчихсанаас ч ажил ходолмөрт эрэмгий дадамгай, бичиг номд шунамхай
зэргээрээ түрүү барьж юм юманд оролцох санаатай. Тийнхүү Дашийнд цугларагсад ан гороөнийхөө
тухай ярианаасаа цаг төрийн байдлыг шүүн хэлэлцэх тийш хазайв. Гол асуугч нь Жамцын дунд хүү
сайн эр бол сайн эр, хувьсгалч бол хувьсгалч хэн ч байж чадах шар Содном ёсоороо л болов. Гурван
хүүгийн дотроос тэргүүн баяны нэг атлаа нэг муу сармай дээл хөмөн бойтгоос сатахгүй. Нэг том хар
хүүдий мохоороор дүүргэж бүсэндээ хавчуулаад түүнээсээ ам амраалгүй зажилна. Түүнд затуу эхнэрээс
нь нандин юм энэ хорвоод байхгүй. Эхнэрээ хүнд харуулахгүй шахам. Өөрөөс нь хориод насаар дүү
тэрнийгээ цагаан сараар юм уу, Гилбэр дуганы томхон хурлын үеэр хааяа нэг мордохдоо ёстой л нүдийг
нь бүлтийтэл гоёно. Тэгээд л бусад цагт гэртээ хаачихна. Ховчид олон хоногоор гөрөөлөхдөө хүртэл
дагуулаад явна. Тэгээд тэр залуу эхнэр нь тийм ч ухаантай гэхээргүй амьтан бололтой бөгөөд затуусын
дунд жиг жуг ярьдгаар бол хадлан дээр эхнэр нөхөр хоёр гүү азарга болж наадаж байсан удаатай.
Суугаад таван жил болоход хүүхэд төрөөгүйг бодоход сувай сударган биз гэлцэнэ. Ерөөс энэ
Жамцынхны нэг хачин юм нь гэвэл
Дашийнхаас бусдын эхнэрүүд хүүхэд гаргахгүй буюу гаргасан ч хүүхэд нь тогтохгүй. Хичнээн ч гүрэм
дором хийлгээд тус болдоггүй гэлцэнэ. Дашийн эхнэр сайхан зант тарган бор Пунсал гурван жилд
гурван хүү төрүүлээд хоёрыг нь нөгөө хоёр ахындаа үрчлүүлэв. Мохоор Содномын ганц гэгээтэй юм
гэвэл малгай, хутга хоёр. Тэрээр өвөл бол улаан торгон залаатай хоргой гадартай булган малгай, зун бол
герман бүрх юм уу улаан одончуу юүдэн өмсөнө. Халхад нүүж ирснээс хойш дарьганга юм уу долнуур
хийцийн гэгдэх мөнгөн хэт хутга атгтай паалантай янз бүрээр нь зүүнэ. Ер нь шоглоё гэхэд шоглож
боломгүй хүндэтгэе гэхэд хүндэтгэж боломгүй нэгэн билээ. Энэ удаа ч улс төрийн яриаг Содном л өдөв.
Тэр бүснээсээ хар хүүдийгээ авч дөрвен хуруугаараа мохоор тамхи чимхэж аваад тархиа цагнайлган ам
уруугаа шидэж орхиод Сонровоос,
- Та чинь ингэхэд хэр том дарга гээч вэ? Айлчныхаа том багыг мэдсэн хойноо ярих хоорох юм байна л
гээд дандаа хүний дургүй хүргэх маягаар ярьдаг зангаараа зальхай шар нүдээ жоотогнуулан
инээвхийлэв. Сонров "нэг айлын хүүд гэхэд энэ гурав хоорондоо төсгүй нь хачинаа" гэж бодоод,
- Улсын ерөнхий сайдын дор байдаг хүний л нэг дээ. Том бнш гэхэд бага биш дарга гэх үү дээ гэв.
- Манай буриадыг хорнн дорвон онд тусад нь хошуу болгосноо яагаад болиулсан юм бэ?
- Монголчууд бид нэг л хэлтэн, нэг л шашинтан болохоороо яс угсаагаараа ялгараад байх хэрэггүй бищ
үү?
- Тийм гээ юм бий. Манай буриадын зарим нь хорин дөрвөн онд Хянганы цаана манжуурт гараад
хаагдчихсан. Одоо тэд японы эрхэнд орлоо гэх юм. Ингээд манай буриад хэдэн тасархай явах зон болов
оо? гээд шалны завсраар өтгөн шар шүлсээ гоожуулахад Сонровын доод талд хөх чисчүү дээлээ
сугалдаргалаад мах идэж суугаа Яндаг.
- Содном чи саяхан Халх нөмөргийн буриад нарт айлчлаад ирээ биз дээ?Тэд чинь манжууртай
холбоогүй бол уу? хэмээн асуув.
- Яндаг хамгаалагч өршөөгтун. Би чинь тагнуулын хэргээр биш наймааны хэргээр яваад ирсэн. Улсып
хил маань цоожтой гээгүй бил үү? гэж Содном жишим ч үгүй шилбэлзэв, Сонров, мохоорын шүлснээс
нь ой гутах шиг болоод,
- Хил цоожтой. Ганц буриад биш манай монгол чинь ерөөс-гурав тасарсан улс шүү. Хятадад
өвөрмонгол. орост халимаг буриад гээд байж байна.
Гурван хүүгийн эцэг сая болтол нүгэлт хар гөрөөчин яваад халхын буяныг амсаж, бурхны өршөөлд орж
зэвсгээ орхисон сүр бараа ихт лужир шар овгон Жамц хоймроос ийн хүнгэнэв.
- Нармай монголой үзэл гээшимнай буруу үзэл байгаад өнгөрөө биш үү? Хувьсгаалт монголд толгой
багтаж орсон бидний зол болоо. Оросын буриад оростоо, манжуурын буриад манжууртаа дуусна биз.
- Таны хэлдэг үнэн. Би сая Гурван нуурт байхдаа элдэв юм бодлоо. Чингис хаан монголын эзэнт их
гүрнийг байгуулснаас хойш найман зуугаад жил өнгөрөхөд монгол туургатан мөн ч элдвийг үзэж
өнгөрүүлж дээ. Төр төвшин байсан цаг үнэндээ ховор юм. тэгсээр эцэстээ манж хятадад залгиулчихсан.
Ингэж бодохоор л ардын хувьсгал маань үнэхээр шинэ цагийн эхлэл юм. Ёстой яагаад ч арсалдаж
муулах арга байхгүй. Хувьсгал гараагүй бол та нар ч халхад нүүж ирэхгүй л байсан байх.
Хоймор заларсан өвгөдийн дундаас нэг нь,
- Монголд дагаар орж амжаагүй заримыг нь буцаах гэсэн яриа гарна уу? гэж асуув.
Яндаг ирсэн дугарааг алгасуулалгүй уусаар нилээд согтжээ. Тэрээр зуухны зүүн талаар суусан басгад
бэрээд тийш хар нудээ цахилуулан. Цэвэлмааг тойрон тэндхэнээ шивэр авир хийлцэхийг нь задлах
хорхой хүрэвч ер ажрах янзгүйд уур хүрч суулаа. Цэвэлмаа түүнээс илэрхий нүд буруулах нь
хорсолтой. Ангуучны отог буухад арга буюу гэртээ хариад хонон өнжин тархиа салаавчилж дуугүй
хэвтсэн. Эхнэрийнхээ гуншигнахад харайж очоод тастчихмаар санагдавч хүндэрч тулсан биеийг хараад
арай чүү шүд зуун тэсэж онгорсөн.
- Дагаар орох хүсэлгүй өнөөг хүрснийг байтугай хувьсгапыг хялайж үзэгчдийг ч буцаавал таарна гэж
Яндаг хатуухан хэлэв.
- Хамгаалагч та л хэн хялайж хэн хайрлаж хардгийг мэднэ байх гэж Содном ажиггүй хэлэв. Буриадын
найр наадам хэрүүл зодоонгүй өнгөрдөггүй гэдэг яриа дэлгэр тул Сонров санаа зовниж эхлэв. Ер нь ч
хүмүүсийи дуу амархнаа чангарах бололтой. Яндаг салдаггүй гар буугаа зүүсэн харагдана. Сонров энэ
хэдэн хоногт түүнийг таньж авлаа. Таньж ч ядах юм байсангүй. Хүний мөсөөр ямар нь хамаа ч үгүй
бөгөөд төрийн хууль цаазыг хамгаалан биелүүлэгчийн хувьд багагүй эрх дархтай хүн бас ч хөнгөн
гоомой байж болзошгүй хязгаар нутгийнхны дунд арай л овилгогүй аашлаад байх шиг. Тэгээд ч хүмүүс
түүнийг нэг их хүндэтгэдэггүй нь илт. Ер жолоо муутай хүн гэдэг нь нүүрэн дээрээ бичээстэй.
Долгомцог гэхэд долигонуур, ухаантай гэхэд мунхаг, зоригтой гэхэд аймхай тийм нэг барьц муутай
хумүүс байдгийн нэгэн бололтой.
- Удирдагч, телөөлөгч ард бид цөмөөрөө л санаа нэгдэж байж улсаа хөгжүүлнэ шүү дээ гэж Сонров
маргааныг цайруулах аясаар хэлэв.
Яндаг дэмий нэг шилбэлзээд хүүхнүүд уруу хараа шидтэл Цэвэлмаатай тулгарлаа. Тэр "чи ч дээ" гэсэн
байртай инээмсэглэж байна. Ер нүдээрээ инээмсэглэх нь гойд адтай хүүхнүүдийн нэг билээ. Яндагийн
дотор шатаад явчихлаа. "Муу гичий намайг шоолж сууна уу. Чамд ч дээд тушаалтны дэвсгэр болохоос
илүү хүслэн ч яаж байхав дээ. Гурав хэрчигдсэн буриад халхад толгой хавчуулснаа бүү март.
Жамцынхан хэний буянд сагаж байгаагаа мэдээсэй. Гайгүй та нарт мэдүүлээд өгч болно. Халхаас
агнасан халиу булгаа манжуурт гаргах гэж зүүн хил рүү шогшдогийг чинь нэг өдөр тулгаад өгнөө
гайгүй." гэж заналхийлээд гарч явав. Уур архи хоёртоо гэнэтхэн согтлоо. Айлуудын араар урсах гол
дээр очихоор явтал хэд хоног ангийн маханд цадаж өнгө орсон мөнөөх шар гөлөг хөлд нь орооцолдов.
Хойд хөлнөөс нь шүүрч аваад байшингийн ард зоосон талхины голд байдаг хүчээрээ савж орхив. Гөлөг
ган гэж дуугарсангүй. Тархи нь зад үсэрчээ. Яндаг амь тавин тийчэгнэх гөлгийг гэрийн хороо давуулан
шидэж орхиод гол тийш алхахад ард нь нэг авгай,
- Ээ бурхан! Энэ хүн яаж байна гээш вэ! гэх дуун алдав.

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.07.11 7:15 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Цэвэг, Базар хоёр аймгийн эмнэлгийн урт цагаан байшингийн цонхны дор чимээгүйхэн сууна. Эхийн
бие доройтсоор байв. Хэд хоног дэмийртэл халуурч байснаа халуун нь гэнэт буусан гэвч эмч нар
муухан амтай байлаа. Ухаан гүйцэд орсон эсэхийг бүү мэд ёолох дуугарах тэнхэлгүй мэт чимээ ч үгүй,
хөдлөх ч үгүй хэвтэх аж. Осолгүй амьсгаатай л байна.
Цэвэг ийн бодно: "Бэргэн өнгөрчихвөл эд яах улс юм бэ? Нялхыг яатгай юм? Айлд өргүүлвэл бараг дээр
болох биз. Энэ Базар бас өнчирнө. Гээд нас арав гарсан хөвүүн яахав эцгийгээ дагаад өндийнө. Эцэг нь
л харин хэцүүдэнэ дээ. Манай авга ч эхнэрийнхээ л хүчинд яваа хүн. Яасан хэрэг вэ! Одоо болсон хойно
хүүхдийн хэрэг юу байсан юм. Арваад жил төрөөгүй явснаа гэнэт юуны ч хүүхэд вэ дээ. Ай хөөрхий
үхэх төрөх санаагаар болох биш. Үртэй болох хэрэггүй цагт баатай юм шиг бий болчихно. Үрийн
хүслэн болсон цагт хясаад байна. Энэ амьтан юу бодож байгаа бол оо? Юу ч бодох вэ дээ хөөрхий
минь..."
Базар ийн бодно: "ээж минь яагаад дуугарахгүй байна аа? Хүн амьтан цөм үхчихсэн юм шиг яасан
чимээгүй вэ? Бориволоо ч жиргэхгүй байна. Нялх дүү ээжийг санаж уйлж байгаа байх. Аав хүрээд
ирээсэй. Аавыг ирвэл ээж нүдээ хараад юм хэлэх л байх. Нөгөө тулын минь толгойг нохой идчихсэн
байх аа. Даргын шар гөлөг хөөрхөн амьтан даа. Дув дугариг, дув дулаахан нүдтэй хүн бүхэнд эрхэлнэ.
Загасны ясанд хахаад үхэх гэж байхад нь аварсан болохоор арга ч үгүй биз. Дарга тэр гөлгөө аваад явах
бол уу, орхиод явах бол уу? Орхивол нь тэжээгээд дүүдээ нохой болгож авнаа. Ээж минь л бүү
үхээсэй..."
Эмнэлгийн байшингийн довжоон дээр эмч гарч ирэхэд мань хоёр харайж очив. Эмч нүднийхээ шилийг
авч хэсэг арчаад зүүж, ямар нэгнийг шийдэж цөхсөн янзтай тэртээ Хэрлэнгийн хондий рүү ширтэн
дуугүй зогсов. Үргэлж ядрангуй бөгөөд бодлогошронгуй царайлсан энэ намхан лагс биетэй хижээл хар
хүн дөлж дөлж ганц хоёр үг хэлдэг нь бас гачлантай. Үг цөөнтэй хун байдаг гэхэд энэ хүн арай дэндүү.
Цэвэг Базар хоёр амыг нь хараад зогсохоос яах вэ. Эмч цагаан халаадныхаа халааснаас төмөр
хайрцагтай папирос авч асаагаад салхидсан тэмээ шиг уруулаа унжуулан дахиад л алсыг ширтэв. Өвчин
зовлонтныхоо төлөө сэтгэл түгшсэн хүмүуст энэ нь нэг талаар хяслантай гэвч бас тайвшруулах ч татгай
биз. Эмч тамхиа дутуу татаж шидээд,
- Та хоёр ар гэрийнхнээ дуудна байгаа даа. Ирэх хүндээ утас цохь доо гээд шүүрс атдав.
- Бэргэн эгч муудав уу? Найдлага үгүй болов уу? гэж Цэвэгийн асуухад,
- Утас цохь доо гэж эмч дахин бувтнав. Цэвэг Базарын гараас хөтлөөд,
- Утасны хороо уруу очъё гэхэд эмч,
- Хүүг ээж дээр нь оруулъя. Чи утас цохиод хүрээд ир. Ээж хүү хоёр хамт байг гэлээ.
Сувилагч авгай Базарт цэнхэр дааяимбан номрог нөмрүүлээд хөтлөн ээжийнх нь өрөөнд оруулж орны
нь дэргэд суулгаад аргадан тайтгаруулах янзтай толгойг нь илбээд гарч одов.
Ээж сэрүүн, биш нь мэдэгдэхгүй цаас шиг нимгэхэн хөх зовхио буулгаад, омголтож хатсан уруулаа
хагас нээгээд удаан бөгөөд хүндээр амьсгална. Царай нь зэвхий дааж, үс нь сааралтаад дэрэн дээр
тэнхэлгүй орхисон толгой нь хаврын бутуул шиг өнгөгүй. Хөмсөг нь хүртэл далд орчихсон шиг. Хумс
нь урт ургасан туранхай гараа орны хажуу уруу их л эв хавгүй унжуулжээ. Ээжийн үнэр эмнэлгийн
үнэрт Дарагдаад сураггүй. Хааяа ээжийнхээ өвөрт орж багадаа хехөж байсан Дулаанхан зөөлхөн
мээмнийх нь хооронд толгойгоо наагаад хэвтэхэд ямархан аятайсан билээ. Ээжийн суүннй үнэр,
хөлсний үнэр нэг л ээнэгхэн дотно богоод зүтээр нэг амьд биений төдийгүй ажлын ч
гэмээр юм уу сэтгэлийнх ч гэмээр юм уу сонихон сон. "Ээж минь нүдээ нээгээсэй дээ, дуугараасай даа".
Базар дээрээс нь тонгойв. Ямар нэг эмийн үнэр, бас үл ойлгогдох хүйтэн нялуун үнэр гарна. Гүрээнийнх
нь судаснууд нэг үе түргэн түргэн оволзсоноо нэг үе тасалдаад байх шиг. Орны хажуугаар унжсан
гарынх нь бугуйд тарианы зүүний өч төчнеен нүхнүүд цоохортоно. Ер ээжээс нь очүүхэн ч гэрэл
гарахаа больсон мэт. "Ээж минь нүдээ нээгээсэй дээ"
Базар ээжийнхээ унжсан гарыг нь дээш болгов. Цочмоор хүйтэн байлаа. Гэвч ингээд ээж нь амьсгаагаа
хураах юм уу, хүмүүсийн ярьдаг тэр үхэл гэгч ирнэ гэж даан ч баймгүй. Ээжгүй болно гэдэг итгэшгүй
явдал билээ. Базар ээжийнхээ гарыг цээжин дээр нь тавиад дулаацуулах санаатай хоёр гараараа атгаад
байв. "Ээж минь сэрээрэй, хүвүүн чинь гарыг чинь дулаацуулж байна. Сэрээч ээж минь". Ээж нүдээ
алгуурхан нээлээ. Гэрэл нь унтарсан нүдээр хүүгээ удаан харав. Мөнөөх цаас шиг нимгэхэн зовхи
дороос нь нэгэн булингарт дусал бөнжигнөн гарч хацар дээгүүр нь урсав. Базар тэр доголон нулимсыг
гарынхаа араар шударлаа. Ээж нь уруулаа долоогоод урт гэгчээр амьсгаа авав. Цээжээ түхийлгэж
байгаад их л хүч гарган төвөнгөө чичрүүлэн тийнхүү амьсгал аваад нүд нь жаахан гэрэл орчих шиг,
үртэйгээ хагацахын өмнө эх сүүлчийнхээ хүчийг шавхаж байгааг хүү яахин мэднэ. Ээж нь нүдээ
жигтэйхэн томоор хараад уруулаа байн байн шилэмдэж сулхан дуугаар ийн хэлэв;
- Хүвүүн минь... чи минь ижийдээ ... ижийн хүвүүн байн... бүү зовоорой.. бүү ай... аарай...аав...аавыг
чинь хүлээж... хол яваа... аавын сайн хүү болоорой... ижий нь яваад... дүүгээ аавтайгаа... та хоёр минь
нялхыгаа... яахыгаа өөрсдөө мэдээрэй. Ижий нь азгүй... та нартайгаа... гомдолгүй... аавдаа хэлээрэй...
хүвүүн минь зонтой... хүний дор бүү ороорой...сайн яваарай... би гомдолгүй...амьд явсан
бол...та нартаа...
Базар ээжийнхээ цээжинд нүүрээ наагаад эхэр татав. Ээж минь өнгөрч байна гэж эс ухаарсан ч ямар нэг
аймшигтай явдал тулан ирж буйг зөнгөөрөө мэдэхээс аргагүй. Ээж нь сүүлчийн үгээ хэлж байна бус уу?
Эмч чимээгүйхэн орж ирээд хэсэг харзнаснаа Базарыг тэврэн холдуулав. Тэгээд ээжийнх нь судсыг
удаан барьж бодол болов. Базар нулимсаа шудраад ээжийгээ харахад ээж нь нүдээ том болгон голорсөн
хэвээрээ. Эмч,
- Хүү минь... за ингээд болно доо... одоо ээжнд нь тариа хийнэ. Явъя даа хүү минь гээд Базарыг хотлон
гарав. Базар эргэж нэг хармаар санагдсан боловч яагаад ч юм чадсангүй. Эмчтэй гадагш гартал Цэвэг ах
нь гүйхээрээ ирж явна. Тэгснээ эмчийг хараад зогтусав. Эмч
Базарын гарыг тавьж ахтай нь хэдэн алхам холдоод иэг юм хэлтэл ах нь,
- Ээ дээ... ганц дуугараад шороон дээр суучихлаа. Тэр уйлсангүй. ахиж дуугарсангүй хэсэг болов.
Базар ээжгүй болсон гэдэгтээ итгэсэнгүй, итгэхийг хүссэн ч үгүй. Хэдийгээр хоолой дээр нь бөөн
хар юм тээгэлчихсэн ч дотроо "үгүй, үгүй" хэмээн шүд зууж байв. Чухам юуг "үгүй үгүй" гэсэн билээ.
Шороон дээр лагхийн суусан ах, холыг ширтэн зогсох дүнсгэр эмч, цэлмэг өдөр атал яагаад ч юм
онхиогүй ёлтойх үдийн нар, тэртээ зурваслах алсын хөх уулс цөмд нь "үгуй үгүй" гэж орь дуу тавин
байв. Гэв гэнэтхэн зүв зүгээр явж байгаад ээжгүй болно гэдэг яагаад ч байж боломгүй. Сав саяхан ээж
нь улаан нялзрай хүүхэд гаргаад хоёр яс мэнд хагацлаа гэж гэрийнхэн нь бөөн баяр болж байсан. Тэр
улаан нялзрай амьтан, ирээдүйн хүвүүн дүү нь ээжгүй хоцроно гэж бүр баймгуй. Ямар гэм хийсэндээ,
ямар муу заяатайдаа ээжгүй хоцрох билээ. Бусад хүүхдүүдийн ээж нар ямар ч үгүй эрүүл саруул явж
байна бус уу? Өнөө өвдөвч маргааш эдгээд үр хүүхдээрээ тойруулаад явж байдаг бус уу?
Нэг мэдэхэд Цэвэг ах нь босож ирээд мөрөөр нь тас тэврээд зогсож байв. Базар ийнхүү хэн нэгний гар
хүрэхийг л хүлээж байж. Хоолой дээр нь тээгэлчихсэн бөөн хар юм гэв гэнэт тэсрэн задрав. Тэр бол
гаслангийн орь дуу байлаа. Монөөх дүлий дүнсгэр оргисон газар дэлхий тэр аяараа орилон гасалж байх
шиг. - Ижий... ижий минь ээ! Ижий!
* * *

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.07.11 7:18 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Хүний амьдрал алагтай булагтай, хорвоогийн явдал өгөөтэй аваатай. Онон Баажийн хоорон дахь
нутаг монгол газрын өөдөсхөн дээр хүмүүний аж төрөл тэр л ёсоороо урсанхан авай. Гол мөрөн урсана,
хүний амьдрал урсана. Өөдөөгөө, уруугаа ч урсаж л байна. Гагцхүү улирах цагийн өодөөс юу чиг хүчин
үгүй. Базар хүвүүн Хэрлэнгийн хойд уулын энгэрт ээжийнхээ цогцсыг тавиад гэртээ эргэж ирэхэд
үхрийнх нь хашааны арын гурван улиас ногоорон салбарсан байлаа. Эмээгийнх нь ярьдаг
үлгэрийн гурван атган улиас болон харагддаг асан. Одоо тэнгэр хатхатсан гурван хөглөгөр хөгшин
мэт аж. Ер үхээнц хөгшин ертөнц хүрээлэн байна. Ийм уйтай бүүдгэрхэн газар дэлхий дээр ээж
үгүй болдог нь аргагүй биз. Ээж үгүй болсон хойно ачтан улиасаараа ч, голгон нохойгоор ч яах юм
билээ. Цэвэлмаа эгчийн танил том даргын шилэн порт ч юу сан билээ. Аймгийн эмнэлгнйн гадаа
ээжийгээ дуудан чарлахдаа бүх юм өнгөрснийг мэдсэн гэвч цогцсыг нь хээр аваачиж тавихаас нааш
үхсэн гэдэгт нь итгээгүй. Ээжийнх нь өнгөрсннй маргааш Цэвэлмаа эгч нь Сонров даргын хамт давхиж
ирсэн. Бас дотоодыг хамгаалахын төлөөлөгч Яндаг бие давхар эхнэрийн хамт машинд нь дайгдаж ирсэн
бөгөөд томчуулын хэлснээр бол Базарын ээж осолдсоныг мэдэнгүүтээ төрхөмдөө очиж амаржихаар
шийдсэн гэнэ. Ингээд Базарын аавын хойноос хүн явуулах эсэх тухай яриа болсны эцэст хээрийн замд
яваа жинчний эрэл сурал болсоор байтал цаг хий өнгөрнө гээд больсон. Тийн ээжийнх нь цогцсыг
эмнэлгээс авч цагаан даавуунд битүү ороогоод арын ууланд аваачиж тавьсан. Ингээд л бүх явдал
өнгөрсөн юм. Чухам хэдийд яагаад ийм юм болчихов гэдгийг ойлгоход бэрх. Сонров дарга хот уруугаа
буцаж Цэвэг ах Цэвэлмаа эгч хоёртойгоо нутгийн хүний морин тэргээр буцаж ирсэн. Цэвэлмаа эгч
өнөөх нялх дүүгий нь аваад явлаа. Үрийн хүслэн болсон аль нэг айлд үрчлүүлж өгье гэх яриа цухалзсан
боловч Цэвэлмаа авгадаа хүн болгож өгнө гэжээ. Ер Цэвэлмаа эгчийн ааш зан хувирчихсаныг гайхмаар.
Инээх уйлах зэрэгцсэн, эв дав хийсэн ийм хүн байгаагүй. Нүдээрээ мишээн наадагч, цаг үргэлжийн
баясгалант нэгэнсэн. Аймаг дээрээс Базарыг өнөох Сонров даргад огч тэр зуур хот уруу явуулах тухай
яриа гарсан. Ураг төрлийн ч биш иутаг нугын ч биш хамаагүй хүнд яахаараа тэгтэл итгэж ээнэгших
билээ. Цаад хүн нь Базарыг их л орөвдөн хайрлах бөгөөд жинд явсан аавынх нь иртэл аваачиж хот
үзүүлээд итгэлтэй сайн хүнээр буцаая гэж байв. Ээжийгээ хээр тавьчихаад. ааваасаа дайжаад хаа хүрэх
билээ.Ингээд бодоход тэр Сонров гэгч эднийхний айл гэрийн амьдралтай ямар нэг холбоотой болсон
мэт. Гэтэл тэр нь сайн гэхэд ч хаашаа юм. Тэр хүний үзэгдсэн нь цаанаа ямар нэг холын муу урхагтай ч
гэмээр юм уу, ямар ч гэсэн сайн сайхан юм авчраагүй гэлтэй юм уу?
Базар аавыгаа хүлээж байв. Эмээтэйгээ хоёулахнаа гэрийн мухарт бүртийтэл үлдсэндээ итгэмгүй. Гэр
орон нь ханхай хоосон болсон шиг нэг л таагүй. Эмээгийн гаслан ганихрах гэдэг хязгааргүй. Муу
заяатай л гэнэ, үйлийн үрээр өнчирлөө л гэнэ. Гурван улиас лүглийлдэнэ. Тун сая навч нахиа үгүй ч
гэсэн олон турлиах суулгаж шаагиулсан ямар баяр баясгалант орон мэт байлаа даа. Одоо тэр олон
турлиах ч сураггүй болжээ. Газар тэнгэр тэр аяараа битүү давчуу, хүний үр яаж ч зовж байсан иадгуй
дүнсгэр санагдана. Сонров даргын ангийн отогт наадаж дассан оноох хөөрхий шар голгийг хэн нэг
согтуу хүи тархийг нь бяц саваад алчихсан гэх үг дуулдсан. Ингэхээр хөөрхий ээжийг нь үхүүлж,
гэмгүй гелгийг алчихдаг ямархан хорвоо гэгч вэ. Аавын жингээс ирэх одор өнөө маргаашгүй болсон
гэнэ. Базар энэ өдөр хэдэн ааруул өвөртөлж зам харуулдахаар үхрийн саравч дээр гарчээ. Эндээс
Балжийн шугуй урагшаа нээлттэй богөөд Ононы наад талын даваа гүвээний зам тодхон харагдана. Аав
нь тэр замаар ирэх ёстой. Тийнхүү Базар хүвүүн гурван их улиасны дор саравчны дээврийн хагд өвсөн
дээр тухлаад ааруул хүлхэж, замыг харуулдан, орчин тойрныг ажин санааширч суув. Гурван улиас
аниргүй лүглийлдэнэ. Эмээ нь ямар нэгнийг хайн орж гарна. Шугуйн завсраар хэдийнэ ногоо
ургачихсан, үхэр мал шунамхай идэшлэнэ. Ээжийн байхад үргэлж л үнээ мачын тухай яриа болдогсон.
Одоо мачтай үгүйгээ ч мэдэхээ больж. Уяан дээр ирж буух хүн ч ховордож. Ядуу айлын уяа хоосон гэж
эмээ нь нэг удаа хэлж байсан. Яахаараа ч ядуу чадуугийн ялгаа байдаг юм. Дамдин баавайнх гэж юм
бүхнээр бялхаж цалгисан айл байхад эднийх гэж ёстой хоосон хонодоггүй ч хоёр иддэггүй айл. Ноднин
зун Дамдин баавайнхтай хамт аав ээжтэйгээ Гилбэр дуганы майдар эргэх мөргөлд очиход Буд хөвүүн
ямар гоё гутал хувцастай явлаа. Нугатаас нь арилаагүй шив шинэхэн хөх торгон дээл, ногоон сарьстай
булигаар гутал өмсөж олон өнгийн гоё цацагтай утсан бүсэндээ хөөрхөн хэт хутга зүүчихсэн, бас
болоогүй улаан торгон орхимж мөрлөчихөөд маадаг маадаг ачхачж явахад мань Базар нэг муу хөмөн
бойтогтой, шар даачимбан дээлтэйгээ л явсан. За яахав ядуу чадуугийн ялгаа байдаг юм гэлээ. Гэтэл
яахаараа Будынхан цөмөөрөө эрүүл саруул царайлсан баяр баясгатантай явдаг, яахаараа эднийхэн уруу
дорой царайлж явдаг билээ. Эмээ нь ч ялгаагүй цаг үргэлж л өвчин хэлнэ. Ээж нь өөд нар харалгүй оёж
шидэх, арьс хөдөс элдэх, хоол хүнсээ бэлдэх түмэн ажилд дарагдаж явснаа яахаараа гэв гэнэт харийн
ууланд үхдэл хүүр болон хоцордог билээ? Ингээд л өнчин ядуу хэвээрээ хэчнээн явах юм бол? Аавыг нь
хүмүүс их л номхон сайн хүн гэх. Хэвтсэн мал босгохгүй, хорхойд хоргүй хүн л гэнэ. Тэгээд ч бодь
Балдан хочтой. Бодь гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэвэл зөөлөн сайхан сэтгэлтэй гэсэн үг гэнэ. Тэгвэл
яагаад зөөлөн сайхан сэтгэлтэй аав нь ядуу зүдүү амьдраттай. жин тээхээс өөр ажил мэдэхгүй юм шиг
явдаг билээ? Жин тээж олз бэдэрдэг л гэнэ. Тэгтэл тэр олз омог нь хаа байна? Эмээгийн хэлдгээр бол
аав нь гар султай, үрэлгэн зантай амьтан гэх. Бас зүгээр ч үгүй үеийн нөхдийн шахачтанд автаж
хааяахан хаарт наадан тэр бүрдээ хожихоосоо алдах нь их гэнэ. Ээжийнх нь нас барсныг огт мэдэхгүй
хөдөө хээр яваа аав нь ийм аймшигтай явдал болсныг мэдэхдээ яах бол? Насныхаа ханийг үхэлд
булаалгачих золгүй Үйлийн үртэй хүн гэж эмээ нь байн байн гасална. Ер аав нь ч гэсэн хүү нь ч гэсэн
яасан золгүй амьтас вэ!
Балдан жинд гарснаас хойш яг сар гурав хоног дээрээ нутгийн бараа харлаа. Нутгийнхнаасаа жингийн
ноогдлыг ацаглан нийт дөрвөн шар, зургаан морин тэрэгтэй хаврын дунд сард гарч Баянтүмэнд арьс
шир хүргээд дараа нь монгол оросын хат дээрх дамжлага бааз Эрээнцаваас Онон Балж хавийн сумдын
хоршоонд хуваарьтай гурил будаа, бараа таваар ачиж сум тус бүрд буулгаад хоосон хөсгөө хотлөн
алхалсаар нутгийн бараа харагдагч сүүлийн даваан дээр гарч ирлээ. Жингийн урт замд өөроо болоод
унаа мал гундсаныг хэлэх үү. Хаврын тарчиг цаг санж. Гэвч сурсан ажил хойно юундаа нэг их алзах
билээ. Эр хүний жаргал эзгүй хээр гэгчээр унаа хөсөг бүрэн бүтэн бие эрүүл бол болох нь тэр. Хувцас
өгөршиж, царай гандах юу чиг биш. Гурилтай борцтойгоос хоол ундаар юундаа гачигдах билээ. Ёстой л
ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцна гэгч боллоо. Энэ удаад олз омог ч муугүй. Жингийн хөлсөө
авч бас ч зам гудас бага зэргийн арилжаа наймаа үсэргээд эхнэр хүүхдэдээ хувцас хунархан төдийгүй
бэлэг сэлттэй гэрийн бараа харах нь энэ. Эхнэр нь амаржаад нялхас нь эрүүл саруул бойжиж буйд
юунаа эргэлзэх билээ. Ер мууг зөгнөх шалтаг байсангүй.
Эхнэрээ баяр.туулна гэж бодож явлаа. Улзын нэг баянаас эхнэртээ таван цэнгийн алтан бөгж сийх
боломжийн үнээр худапдаж авсан нь бараг л гайхамшиг. Эхнэр нь ийм үнэтэй цайтай алт зүүж үзээгүй
болохоор ёстой л нэг нар нь гарна даа. Ер алт мөнгө ийм тийм юм гэж дурсдаггүй боловч хааяахан найр
наадамд очихдоо өмсөх зүүх юмаа тааруулж яддаг тэгээд жаахан уруу дорой царайтай явдаг нь илт
билээ. Бас нутгийнхан үе тэнгийнхэн дундаа царай зүсээр дээгүүр ордоггүй юмаа гэхэд доогуур
ордоггүйгээ мэдэх ид дунд насны бүсгүйд энэ нь зовлон эс гэхэд юуны жаргал байх билээ. Ингэхээр
Балдан эхнэртээ алтав богж сийх, дээлийн сайн торготой очиж яваа нь үнэхээр гайхамшиг. Хөөрхий
ханиа ингэж нэг баярлуулах өдөр эр хүнд ирдэг л юм байна. Энэ нь бас айл гэр өөдлөхийн бэлгэ
дэмбэрэл ч биз. Балдан задгай галын очинд хормой хот нь энд тэнд цоо шатсан, уг нь ногоон онгөтэй
гэвч үнсэн саарал болж онгосон дээлээ сугалдаргалаад хүрээ нь буучихсан хар бүрхээ араас шарах
нарнаас хамгаалж дагз уруугаа дарж өмсөөд, сарын аянд сарьс нь санбайсан булигаар гутал өшиглөсөн
бахим богино холөөрөо хаврын ногоог дөмөх мэт хөнгөнөөр алхална. Гэрийн бараа харсан хүн арга
байж уу? Нэгэн хэвийн ужиг бардам алхаат түүчээ шар харин ер юу ч болж байсан хамаагүй юм шиг
шарлангуй туранхай нуруугаа гүдийлгэн, хоосон гэдсээ татаж, омруугаа үл мэдэг савлан ганхах бөгөөд
үхэр тэрэгний яндалд чалхаж гүйцээд, нутгийн ус бэлчээрийн үнэр сатхийг авангуут ялгуумсаж яарсан
арын морьд жолоогоо тастах нь холгүй замаас гарч орон мурилзана. Ер үхэр морь хосолсон хөсгөөр жин
тээ гэж хараам аж. Үхэр морины явдлыг гүйцэхгүй, морь үхрийн явдлыг хүлцэхгүй. Гэвч ийнхүү ужиг
бардам алхаат түүчээ шарын хойно орсон амьтас хөл татан гэлдрэхээс өөр яана. Арван тэрэгний дугуй
арван янзын аялгуугаар дуугарна. Тостойдоо ч тосгүйдээ ч ялгаагүй тэрэг бүхэн нэг янзын дуутай.
Жинчин ужиг холын аянд ар дагзандаа нүдтэй мэт болдог аж. Арван тэрэгний алиных нь дугуй тосоор
дутах буюу аль шаргуу морины уяа жолоо уртадсан, богинодсон, бугалга хомуут нь суларсан задарсныг
эргэж харалгүй мэднэ. Тэр нь ч бас урамтай. Ер жинчний амьдрал гэгч хүнд хэцүү гэвч тэрүүхэндээ ч
бас сониндоо ч сонин, жаргаттайдаа ч жаргалтай билээ. Балдан аливаа уужуу номхон сэтгэлтний ёсоор
ертонцийн муу муухайг олж харахаасаа түрүүн сайн сайхныг нь олж харах нүдтэй хүн. Одоо ч тэр
хичнээн уур уцаар хүрлээ гээд оч хаян эс чадагч жийтгэр бор нүдээрээ тэртээ нялхран ногоорох
Балжийн шугуйг баясгалантай ширтэн, хацрынх нь яс ёрдойсон холцруут хүрлэгэр нүүрэндээ үл мэдэг
мишээл тодруулан ийн бодож явлаа. Эхнэрээ гэж... мөн ч их санагдах золиг юм даа. Одоо амаржаад эх
хүүхэд нэгэнт тэвээрчихсэн байгаа. Намайгаа санадаг л байх даа золиг чинь. Жирэмслээд нэг хэсэг
учиргүй янаг болсон. Одоо яагаа бол? Нялх биетэй амьтан дээр би гэж нэг хагссан азарга шиг амьтан
бууна даа. Хүүтэй болоо болов уу охинтой юу? Аль нь ч яах вэ. Хүү минь лав хүлээж харуулдаж суугаа.
Юу авчраа бол гэж юуны түрүүн горьдоно доо. Авсан савхи минь таарвал ч нар ногоо татах нь тэр.
Савхи өмсөж үзээгүй амьтан шүү дээ хөөрхий. Миний хүү сайхан ч хүү. Эхнэр минь ёстой магнайгаа
тэнийтэл баярлана даа. Эхлээд чихэр боовхноо гаргаад хүүгийнхээ гутлыг өмсгөж үзээд энэ тэрийг
хөөрч жаахан байсхийгээд урьдаар дээлийн торгоо гаргаад өгнө. За тэгэхээр царай нь ёстой л торгоны
хээ шиг гэрэлтээд явчихна даа. Торгоо үзэж байх хооронд нь алтан ээмэг сийх хоёроо гаргаад
барьчихна. Ямар их үнэтэй эд авсан юм гэнэ дээ. Тэгэхээр нь би чинь эхнэртээ энэ зэргийн гоёл
зүүлгэхтэйгээ шүү гэж хэлнэ. Үгүй тэгээд би чинь ерөөс хэдий болтол гуйранчин царайлж явах билээ.
Айл өөдөлдөг юм бол өөдлөхөөр зүтгэлээ. Жинчин Балдан нэртэй болоход хүрлээ. Юуны төлөө ингэж
яваа билээ. Муу эхнэртээ ганц гялгар юм зүүлгэх бэнчинтэй болтлоо мөн ч урт зам туулав шүү. За
ингээд эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа гэгчээр эхнэр хүүхдийнхээ барааг элэг бүтэн хардаг
байна...
Базар аавынхаа жингийн хөсгийг харааны газраас танилаа. - Эмээ ижий! Аавын жин харагдлаа! гэж
хангинатал хашгираад харайн бууж уяан дээрх морь луугаа гүйв. Эмээ нь ч гэрээсээ гарч
тэртээ өмнөх гүвээний зам тийш саравчлан,
- Ай бурхан! Яадаг билээ дээ. Хүвүүн минь унтаад оч доо гээд цай хоол бэлдэхээр санд мэнд гатаа түлж
борц нүдэж гарав.
Базар аавыгаа угтан цогиж явахдаа эхлээд баярлахаас өөр юм бодсонгүй. Ээж нас барсан гэдгийг энэ
хэдэн хоногт мартаагүй ч хүүхдийн гэнэхэн зүрх түр зуурхан үл шархирах зайнд мөноох үхэлд үл
итгэхийн хүчинд ч юм уу ээж минь, ээж минь гэж дотроо орь дуу тавих нь ганцхан мөчийн тодий ч
намжих нь бий. Тийнхүү аавынхаа барааг таньж баярлахдаа ээж үгүй болсноо энэхэн зуур мартах мэт
болж "аав минь ирлээ, аав минь ирлээ" гэж дотроо уухайлан цогиж явтал гэв гэнэт "аавдаа юу гэж
хэлнээ?" гэх бодол зүрхийг нь зүсээд авлаа. Базар замаас хадууран зугтаах мэт уулын ташлан өөд хэсэг
давхиад морио татав. Тэгээд мориноосоо буугаад суучихлаа. Аавын хөсөг гүвээг уруудан дөхсоөр.
Аавдаа юу гэж хэлэх вэ? Эмээгээс асуудаг байж. Та ээжнйн үхсэнийг мэдсэн үү гэх үү, аль ааваа бид
ээжийг Хэрлэнгийн хойд ууланд хаясан гэх үү? Би аавыг хараад уйлахгүй байж лав чадахгүй. Ааваа аав
минь! Базар өөрийн эрхгүй нулимсаа урсгав. Сая болтол бусад хүүхэдтэй адил чарлахгүй ч гэсэн
гэншиж гэнгэнэж уйлдагсан. Харин одоо яагаад ч юм огт дуу чимээгүй нулимсаа сул урсгадаг болж.
Аав нь лав гайхна. Угтаж очилгүй хүлээгээд аавынхаа гэртээ орж иртэл нь орон дээрээ буруу хараад
хэвтэж байдаг байж. Яахыг эмэг ээж нь л мэднэ. Юу юугүй угтаж давхидаг буруу боллоо. Базар
ханцуйгаараа нулимсаа шудраад мордох гэтэл аав нь хүүгээ аль хэдийн таньчихаад даллаж байна.
- Базар аа! Наашаа давхиад ир! Хүвүүн минь ээ!
Базар морио сул тавиад суучихлаа. Хонины хашин цагаан нь эзнээсээ хэдэн алхам холдоод ногоо
зулгаав.
Балдан хүүгээ их санажээ. Газар дээр ганц хүүтэй хүн арга байж уу. Ер эхнэр хүүхдээ санан морөоднө
гэдэг эр хүнд нэг бодлын зовлон, нөгөо бодлын жаргал. Эхнэр нь ганц хүү төрүүлээд өдий болтол сувай
сударган болсон юм шиг явснаа өдрийн учирлаар жирэмсэлж ямар ч гэсэн хүү нь орөөл ганцаар биш
болох болсон. Ингээд айл гэрийн амьдрал тэгширч байгаа нь тэр. Харин ч улаан цурав олныг
цувуулаагүй эхнэртээ олзуурхууштай.
Балдан "хүү минь намайгаа хүлээж их санасан болохоороо гэрэвшээд суучихлаа. Ийм эр хүн банх уу?"
гэж өхөөрдөн түүчээ шарынхаа чөрхийг тэрэгний аралд ороож орхиод мориндоо мордон хүү рүүгээ
цогиулан ирэв. Хүү нь хоёр ачгаараа нүүрээ дараад уйлж суулаа. Баддан энэ мннь яав гэж гэнэт бодон,
-Хүү минь сайн уу? Ижий дүү хоёр нь сайн уу? гэтэл Базар гэнэт
- Ааваа, ааваа, ижий минь... ижий минь ... гээд эхэр татав.
- Юу болоов, Хүү минь чи яав! Ижий чинь ...
- Ижий минь өнгөрөө
- Ээ бурхан! Юу гэнээ?
- Ижий минь үхсэн!
- Юу! Яалаа гэж!
Балдан яах гэж байгаагаа ухааралгүй морио хаяад хүүгээсээ холдон уул өөд гүйлээ. Хэд харайгаад газар
тэврэн унав.

* * *

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.07.11 7:22 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Буриад нараа гэж. Хөөрхий сонинхон ч гэмээр эмгэнэлтэй ч гэмээр түүхтэй зон. Тэдний эх нутаг
хаанасан билээ? Нэг түүхлэхэд Төвдийн Тэнгэр уулын хормойгоос гэнэ. Нөгөө түүхлэхэд Байгал далайн
Ойхон ольтрогоос гэнэ. Ер эртийн эрт нэгэн цагаас монгол туургатан гал голомтоо асааснаас янагш
хэдэнтээ бөөгнөрч сарниж асан орон гүрнийхээ их өргөөний хаяа хатавчийг гишгэн сууж баахан
шоовдор баахан ядуу дорой явсан "хун шувуун гарвалтай, хус модон уяатай" гэх тэр хун шувуун гарвал
нь Хорьдой мэргэний арван нэгэн хүвгүүний ээж бүхий л буриадын хамгийн дээд ээж болоод хожим
тэнгэрээ тэсгэлгүй эгээрэн, Хорьдой хөөрхий зөөлөн сэтгэлээсээ болоод тэнгэрт нисгэж алдсан хун
шувуун ээжийн домогтой. Тэр домгоо хэлэхдээ бас ч тэнгэрлэг гаралтай гэж уяран хөөрөн санадаг.
Тэгээд буриад найрын дугараа барин уярах хөөрөх дуртайдаа ч юм уу, уян зөөлөн сэтгэлт Хорьдойн
удам угсаа гэсэндээ ч юм уу тун амархан сэтгэл агдаж баахан гунигийн гэгэлгэн аялгуугаар дуулдаг нь
гэм биш зан билээ. Тэр чухам л амны уншлага болсон дуу нь гэвэл
Наян ная наяулай Наян нава мшгүүлэй Байдан байда байдуулай Байда яага минүүлэй Заяан заяа
заяуулай Заян нава минүүлэй
Юу гээд байгааг ойлгоход хэцүү гэвч уүнийг дуулсан буриадын дотор нэг л сайхан үлгэрийп орон
зурагдаад ирнэ. Ухаан орсон цагаасаа энэ л дууг чихэндээ шивнүүлсээр, беөлүүлсээр яваад тэр Байда,
Яга, Зая, Нава гэдэг иь буриадын эх нутаг, эльдин дулаан уур амьсгаттай, адууны хөлд үзэм наалдаж,
нуур цөөрөмд хун гатуу жилийн дөрвөн улиралд чуулж байдаг жаргалын орон гэсэн үлгэр дуулсаар
тэр сайхан нутгаасаа заяа муугийнх ч юм уу цаг цөвтөхийн эрхээр ч юм уу төөрч тэнэсээр яваа гэдэгтээ
итгэж тэр үлгэрийн эх нутгаа хий мерөөдөн, нүдэндээ нулимстай суудаг, тэгээд хэн нэгэнд хавчигдан
шоовдорлогдвол гэв гэнэт уур хилэн бадран хутга мэсээ сугалан цовхчоод бас муу дээрээ муу, муухай
дээрээ муухай гэгддэг хөерхөс билээ. Харин халхад нүүж ирсэн буриадууд хавчигдахын зовлон тэгтэл
үзсэнгүй. Халхын нутаг даанч уужим тул нэгд газар хавчсангүй, хоёрт монгол оросын хилийн дагуу энэ
Дадал, Гурван нуур буюу Онон голын хойд биеийн аглаг зэлүүдхэн нутагт идээшин суугч Хөвчийн
жонон вангийн харьяат харуул халхцуул ер харилхаж хажиглах зангүй, орос шэмээшиг ч бай, хятад
наймаа ч бай байя сууя гэвэл халхын газар хавчсан биш дээ гэдэг, тэгээд ч хойноос буриад нар гэнэт
асгаран орж ирэхэд ямар ч атугай монгол цусаа дагаж, уг удмаа татаж ирж дээ гэцгээн бас ар нутагт хөл
үймээн ихтэй улаантан цагаантан хоорондоо зууралдан зуулцаж хоолой гүрээгээ тас хазалцан буйг
мэдэх тул тэр их дажны хөлөөс дутаасан амьтас гэж өревдөн нутаг бууц заан өгч тийн халхын ивгээлд
авсныгаа ч өгөөмөр их улсын ёс гэж үзэх нь ч бий сэн билээ. Айл аймаг амраг садангаасаа тасарч өссөн
төрсөн нутаг, орон байшингаа орхин хаяж байж ундуй сундуй наашаа нүүцгээхдээ оргодол босгуул
гэгдэж баригдаж шарагдахаасаа эмээцгээн голдуу харуй бүрий цагаар ой шугуй дамжин харьяат орон
нутгаасаа холдон холдсоор "Яблонай л давааг давахад ам ясны минь хөлс дуслана" гэж дуу гаргаж явсан
гэх. Тэгээд тэр нүүгсэд нь голцуухан араас нь зүүгдэж чангаах хогшил зоорь, багатай, хоргодож эргэх
холбоо сүлбээ сулхан, үгээгүү хоосон амьтас, их л юмтай айл гэхэд гурав дөрвөн тэрэг ачаа бараа. гуч
дөчин толгой малаас илүү юмгүй халхынхны хажууд хоосон гуйранчид орж ирсэн тул газар юундаа
хавчихсан билээ. Нүүдлийн урт замдаа тэд чухам ямар цаг ирээд, чухам юуны учир ийнхүү орон
нутгаасаа оргож босох болсноо шүүн хэлэлцэхэд ганцхан халхын их өгөөмөр баян нутаг өнөөх л Заяа
Нава хэмээгч эх нутгаа тэмцэн тэмцүүлэх ёстой урьдын тавилангаараа яваа, цаглашгүй ариун буян
тогссөн бурхны шашны орон тэр л орны заяаг түшсэн Богдын хүрээ, Эрдэнэзуугийн дагшин их сүм
хийдэд өргөл мөргөл хийж гачаад зовлонгоо нимгэлэх зол завшаан олдох нь гэж горьдсон, урьдын
нэгэн цагт бүхий л монгол туургатныг тогтнуулан хүчирхэг их гүрэн улсаа мандуулж агсан үлэмжийн
их эзэн богд Чингис хааны уугуул нутагт Онон, Хэрлэнгийн уснаас уувал мөнхрөхийн чинээн санаж,
хэн ч мөнх бус ертөнцийд өөрсдөө тэгсгээд өнгөрөх нь орчлонгийн жам гэлээ ч үр удам залгаж буриад
зон энх мөнх суухын билгийг билгэдэн иртэл халхынхан тийнхүү ураг садангийн ёсоор угтсанаар
барахгүй төөрсөөр төрөлдөө гэгчээр Чингис хааны уугуул нутаг Онон Балжийн хөндийд ханаа
шийрлэж, голомтоо асаасан нь бүр ч үлгэр мэт болой.
Дамдингийнх хэрээснэг буюу хэрээс зүүсэн "буруу номтон" тул хойноо бол буриад дотроо ч
шоовдорсон. Хэрээснэгийн басгадыг бурхны шашинт буриад нар бэр буулгах дургүй тэдний басгад
хэрээснэгийн хөвгүүдэд эхнэр болж очих дургүй. Гэтэл оросын цагаан хаан ивгээл хамгаалалдаа багтаав
гэж үнэн алдартны шашны хар лам нар Дамдингийн өвөг эцэг, эмэг эх нар болоод үр хүүхэд. үеэл хаяал
цемд нь загалмай зүүлгэж оросын шашинд оруулав гэснээс хойш бараг хоёр жаран өнгөрөх шахсан гэвч
хорь буриадын Ярууна, Хээжинга нутгийн хэсэг айлууд орос ноёдын хоршоо түнш буриад ноёдынхоо
хуурмаг бялдуулчиллаар тийнхүү зүүсэн хэрээсээ авдрынхаа ёроолд нь дарж орхиод, хад чулуунд
гаргаж хаях нь хаяж орхиод ламынхаа шашинг шүтсэн хэвээр гэвч өнөөх хэрээснээ гэдэг муу нэрнээс
салж чадахгүй явна. Халхад ирээд л тэр нэрнээсээ аргагүй нэг салжээ. Хэрээс загалмай нь орос газар
үлдэж монгол газар Богд Жавзандамбын адистай сахиус зүүлээ. Тийнхүү хойноос нүүж ирсэн
буриадууд төр шашин аль ч талаас айх аюулгүй халхын нутагт идээшин үнэнхүү жаргалын цаг ирэв
хэмээн итгэцгээлээ.
Онон Балжийн сав газар дэлгэр сайхан зун болов. Балдангийнх өвөлжөөндөө бараг халуун унагаад
Дамдин баавайнхыг бараадан Тэнгэлигийн Ар горхины зуслан буув. Балдангийн хадам ээж охиноо
үхүүлээд нэгд Базар хүүгээс өөр уягдаж хоргодох юмгүй, хоёрт нялхыг нь Дамдин баавайнх дааж авсан
тул Ононгийн урд биеийн Шивэрмандалд суудаг торсон дүүгийндээ амьдрахаар одож нэг мэдэхнээ аав
хүү хоёр ийнхүү хоёулхнаа торойн хоцорчээ. Оройгоороо модтой хадтай намхан уулын энгэрийн
сэргэлэн дэнжид энэ хаврын сүүлчээр түрүүлэн Дамдин баавай зуслангийн шинэ байшин тавьж, үнээ
матын хороо, тугал наршихаас хамгаалсан саравч тэргүүтэн шургааг, сая хуулсан улаан шаргал
холтсоор барьж эхлэхэд бас хэдэн айл овгонийг дууриасан юм шиг уралдан буусны нэг нь Яндаг
төлоологчийнх, Яндаг эхнэрээ торхомдоо очиж амаржих нь дээр гэж хот хүргээд Ононгийн Агац нутагт
сууж байсан нэлээд баян чинээлэг аав ээжийгээ нүүлгэн авчирч нйнхүү шинэ газар зуслан буув. Чингээд
Дадал сумын товоос холгүй Ар горхины Балдангийнхаас бусад нь бүтэн бүлээн, чадал чинээ дээгүүр
арваад айл тус тусдаа хүрээ татаж хороо хотоо засаж авлаа. Ар горхины зуслан хөлтэй газрын нэг болов.
Өглөө үдэш айл айлын гаднаас хорь гучин үнээ дэлэнгээ суллаад хойно хойноос цувралдан бэлчээрт
гарах тул уулын энгэр дэнжээс урд
хөндий тийш үхрийн цувц жим зурайлдав. Сумын төв болоод тэртээ зүүгээр өнгөрөх гол замаас нааш
морьтон тэрэгтэн нааш цааш зорчин хэдэн жиргэр ховилтой шулуун дардан харгуй гаргалаа. Тийн
удалгүй Ар горхины зуслангийнхныг Дамдинтны хотон гэх болов. Энэ зун эдний хот ер бусын хөл
хөгжөөнтэй. Өглөө бүр бараг айл болгон тогоо тавиад зуслангийнхны салхин доогуур өнгөрсөн хүнд
халуун цагаа, охьны үнэр ханхийнэ. Тийнхүү
Ал л горхиной зусланд
Архишнай дуун тасранагүй
Ахай Дамдины Цэвэлмааханд
Айлшин ерээд салнагүй гэсэн шог дуу гарав. Цэвэлмаад "айлчлах" санаатай залуу хөвгүүд дээгүүр
зантайд нь хорсохгүй яана. Цэвэлмаагийн дээгүүр зангийн тухай яриа дорхноо тарсан юм. Засгийн том
хүнтэй ойртсон нь ер бусын явдал болон үзэгдэж "Дамдин баавайн Цэвэлмаа хотын том даргын эхнэр
болон очих нь гэнэ. Тэр Сонров дарга авдар дүүрэн агг мөнгөтэй баян хүн юм гэнэ. Тэгээд
Дамдингийнхныг цөмийг нь хот аваачиж олон цонхтой их байшинд суулгах гэнэ. Цэвэлмаа ноёны хатан
шиг магнаг торгон дээл өмсөж, алт сувд зүүгээд дандаа шилэн портоор явж байдаг болох нь..." гэх
мэтээр авгай хүүхнүүд хошуу холбон хов хэлцэх сайхан юмтай болов. Халхын буянд сагаж байгаа нь
энэ биз. Тэрнээс биш хойноо бол хэрээснэгийн охиныг төрийн нэртэн сүртэн байтугай жирийн
борчуудын хүвүүд цэх харахгүй байсан. Гэвч бас Цэвэлмаа бол наанадаад энэ Онон, Балждаа л толгой
хөөрхөн хүүхэн тул хол ойрын олон харцуулын нүдний хор орсон амьтан. Нутаг уснаасаа алгасуулж
алдвал нэрд муу байхаар. Тийнхүү Дадал, Балжийн хөвгүүд өлөн хомхой нүдээр түүнийг ширтэн, хэн
маань түрүүлэх бол гэж бие биесээ сэрдэн гэтэцгээж байснаа санаандгүй хотын даргад алдах болсондоо
хорсохгүй яана. Гэвч тэдний хорсол юу чиг биш. Хамгийн хүчтэй нь Яндаг байлаа. Тэр нутгийн шаврай
банди нарыг яавч ойртуулахгүй байсан. Хөвгүүд Яндаг Цэвэлмаа хоёрын явдлыг мэднэ. Тэгээд ч жаахан
зайнаас гэтэж байсан хэрэг. Нас бие ид гүйцсэн хажиг бөгөөд тэнхээт азарга сүргийн дундаас аль нэг
гүүг шилэн хэсэг эзэмдэхэд хомхой атлаа шандас муут залуухан азарганууд чих хулмайж, нүд хялайн
холхноос үнэрлэхээс цаашгүй байдагтай адил тэд дотоодыг хамгаалахын сортоот толоологч. ташаандаа
нагаантай, тархиндаа тактиктай хатуу зуунги зантай Яндагийн эзэмшлийн хүрээнд халдах зориг
хараахан байсангүй. Гэтэл Яндагийн эзэмшлийн хүрээнд төрийн томхон түшмэл гэнэт халдсан нь огт
санаандгүй явдал байв. Яндаг шүдээ тас зуух нь аргагүй. Яндагийнх Ар горхины зуслангийн усны дээд
талд буюу хамгийн баруун талд буужээ. Дамдингийпх дунд тадд нь. Балдангийнх зүүн талд Яндаг
эхнэрээ төрхөмд нь хүргээд ирэхдээ нэг л өор болсон шиг байлаа. Цэвэлмаа ч гайхасхийв. Тэр одоо улс
торийн байдлын тухай ярих болж. Цэвэлмааг дэлгүүрийн худалдагчаас больсныг мэдээд.
- Чи зөв болжээ. Одоо юм нарийн болж байна. Японы самурай нар манжуураас манай улс уруу
довтлохоор зэхэж байгаа гэсэн мэдээ байна. Тэгээд элдэв тагнуул туршуул хорлон сүйтгэгчдийг газар
болгон шургалуулж эхэлсэн. Хоршоо гэдэг чинь хорлон сүйтгэгчдийн анхаарлыг татдаг гол газар. Тийм
газраас хол байсан чинь дээр гэжээ. Бас нэгэн зүйлийн түгшуүрт мэдээ авчирсан нь монголд дагаар
ороогүй буюу дагаар орсон бичиг баримтгүй хүмүүсийг шалгах тусгай комисс удахгүй ирнэ.
Будлиантай хүмүүсийг хойш нь шууд дайчлан буцаах болсон. Үүнийг ганцхан чамд л гэж хэллээ шүү
гэв. Тэгээд ер урьдын адил наалдаж хоргоохгүй нэг л сүрхий албархуу амьтан байх болж. Хавар
Сонровын явсны дараа нэг хэсэг зовоосон. Гэнэт нэг их гунисан, мэхлэгдсэн амьтан болчихов. Нуурын
арал дээр өнгөрүүлсэн шөнийнх нь тухай үг хааяа цухуйлгах гэснээ машид тэсвэрлэн буй дүр үзүүлэн
"би чиний эр нөхөр болчихоогүйгээс хойш хардаж зовоохгүй. Гэхдээ чи намайг даанч өрөвдөхгүй
байна. Сэтгэлээ чамд унагасан хохь минь болдог бол яана гэх вэ. Чамайг зүгээр харж явах надад даанч
хэцүү байна. Чамгүйгээр энэ орчлонт ертөнц хав харанхуй болох боллоо. Сэтгэл хуваагдахаас илүү
шаналал тарчлал үгүй юм байна. Чи намайг бүү хажигла. Хожмын өдөр юу болохыг хүлээгээд
сайнаараа явъя." гэх мэт олон юм гэншигнээд нүдэндээ нулимс гүйлэгнүүлэвч Цэвэлмаа царай
өгсөнгүй. Тэгтэл Яндаг цөхөрсөн мэт болсноо эхнэрээ гэнэт төрхөмд нь хүргэж ирээд одоо улс төрийн
байдлын тухай ухуулга яриа хийдэг л болж.
Хойноос нүүж ирсэн буриадууд монгол улсын засаг захиргаанд Дагаар орсон, эс орсныг шалгах комисс
гэгч гэнэт хүрээд ирлээ. Арван хэдэн жил айван тайван өнгөрч хүмүүс энэ улсын иргэн гэдэгтээ өчүүхэн
ч эргэлзэхгүй. албадах ивээх аль бүхэн нь ижил дасал болсон засаг захиргаатайдаа итгэн байтал тийнхүү
цэлмэг тэнгэрээс аянга буух мэт болов.
Дагаар орогсдын бичиг баримтыг шалгах комиссын хэдэн хүн сумын төвд ирлээ гэсннй маргаашнаас л
хэн хэнийг тийнхүү дагаар эс орсон гэж дайчлан буцаахаа урьдаас нэгэнт тогтсон юм шиг нэр
заан дуудаж өнөөх бичиг баримтыг шалгасан ч юмгүй даруй монгол улсын нутгаас гарч одохыг
шаардсан захирамжийн хуудас өгч эхлэв. 1924 онд буриад нарыг тохинуулах улсын хурал гэгчийг
засгийн газрын дэргэд байгуулаад Хөвчийн жонон вангийн нутагт цагаачлан ирэгсдийг Онон голын
буриад хошуунд нэгтгэн захируулснаас хойш зон цөмөөр хувьсгалт монгол улсын бүрэн эрхт иргэн
болов гэж итгэн дагаар орсон, эс орсны тухайд ер эргэлзэх зүйлгүй цайлган цалгар зарим нь энэ улсын
иргэн болсны батлах бичиг баримттай үгүйгээ ч мэдэхгүй өдий хүрсэн билээ. Тухайн үедээ дагаар орох
тухай өргөдөл гаргуулж гэрчилгээ бичиг олгох ажил зохиогдсон боловч мэдэх мэдэхгүй элдэв
шатггаанаар завсардан үлдэгсэд байсан юм санж. Тэр нь одоо гай болов. Гэвч чухам хэнд гай болсныг
мэдэхүйеэ бэрх. Мөхосдөж цалгардагсдын хохь болжээ гэтэл өнөөх комиссынхон нэг гэр бүлийг задлан
эхнэрийг нь дагаар орсон гэж үзээд нөхрийг нь хөөх юм уу, ахыг нь үлдээж дүүг нь явуулах мэтээр
огцом ширүүн зоргоороо аашлах нь жигтэйхэн. Ингээд Онон Балжаар нэг хагарал хагацал уйлаан
майлаан болов. Ийм цагт хүний муу муухай нь хөдлоод ирдэг хойно доо. Нэг нь нөгоогөөсөө өш
хонзонгоо авах аян шалтаг гараад ирэх нь тэр. Дээрзэс ирсэн тушааптан огцом ширүүн авирлахад
дэргэдийн хорон санаатан ховын туламнууд сэргэлгүй яана. Тийнхүү алтан хошуу өргөгсөд
комиссынхон уруу сэм давхилдав. Хээл хахууль өгөхөөс эхлээд элдэв арга саам хайх, мэх гох зохиох,
өршөөл эрэн сөгдөх, дайжин зугтаах тэргүүтэн хүний санаанд юу эс багтах билээ. Хамгаалах Яндагийн
хувьд бол чухамхүу онгодтойхон одтойхон шиг өдрүүд эхлэв. Хөдөө суугаа дотоодыг хамгаалахын хүн
идэвхи чармайлт, ухаан овсгоогоо үзүүлэх инм учрал хаа тэр болгон таарах билээ. Тийнхүү Яндаг
дүрэмт хувцсаа өмсөж гар буугаа зүүгээд ойр хавьд дөрөө мултлахгүй "дайчин" үйлст мордлоо.
Нутгийн айлуудын үүдээр шургах салхин мэт сэв сэвхийтэл орж гарахдаа шүдээ яралзуулж, нүдээ
гялалзуулан цаанаа нэг хурц сэргэлэн омог дориун хүний долоон шинж нь бүрджээ. "Гурван хоногийн
хүнс базаагаад, үнэтэй цайтай юмаа аваад хөтөлгөө мориноос илүү ачаагүй сумын төвд оч!" гэж л
тушаадаг үгтэй. Хил гаргах улсыг сумын төвд бөөгнөрүүлж байгаад Ононгийн Улхан харуулд аваачиж
оросын татд тушаах гэнэ. Хагацал хагарал, уйлаан хайлаан тэнгэрт тулав. Ийм гунигт хувь заяа төдий л
олон айлд тулгараагүй гэвч хүмүүс яагаад ч юм энэ удаагийн салалт сүүлчийнх байж болохыг зөгнөн
хотлоороо харуусльш мананд умбав.
Дамдан баавайн хотныхон энэ явдалд дайрагдана гэж ер санасангүй. Гэтэл анхандаа цочирдоод ам
ангайн гайхахаас өөргүй байдалд орчихлоо. Комиссынхны эрч сулрах тийш хандан дайчлан хөөх
ажил нь шувтарч байна хэмээн хөөрөлдөж байтал Яндаг хамгаалах давхиж ирээд Балданг аваад явах нь
тэр. Балдан өглөө босоод цайгаа оочиж, хар модон шургаагаар барьсан зуслангийнхаа муу байшингийн
баруун ханыг алаг эрээн болтол хүүгийнхээ наасан чихрийн цааснуудыг дэмий сонирхож "яасан ч гоё
цаастай чихэр байдаг юм. Хүвүүн минь эндээс идэхээсээ айлын багацуулаас олж ирсэн нь л их дээ"
хэмээн бодож суутал Яндаг нээрээ л салхи шиг сэвхийтэл орж ирээд
- Балдан ахтан явалгүй болохгүй нь гэв.
- Хаашаа? гэж Балданг гайхахад
- Комисс дуудаж байна гэв.
- Комисс надаар яах гээ юм?
- Буцаах л гээ юм биз
- Хааш нь?
- Хойш нь. Бичиг хачигаа аваад одоохон сум ор гээд Яндаг гарч одов.
Балдан нэг хэсэгтээ мэл гайхаж цэл хөхөрлөө. Эрээн алаг цаас наасан хананы ёроолд зассан налчгархан
орон дээрээ Базар хүү нь хучилгаа тийрч, сайртай гараараа өвдгөө тэврээд амаа ангайн унтаж хэвтэнэ.
Санаж сарвайх ганц амьтан нь нохойн сохор гөлөг мэт ямархан арчаагүй билээ. Яасан ч туранхай
чөргөрхөн юм. Ар горхины усанд өдөржин шумбаж ааруул тараг хоёроор хооллосоор байгаад үдээр шиг
чилдэн хөх юм болчихож. Эхгүй амьтны зовлон их. Батдан "ямар их азгүй амьтад вэ бид гэж дртроо дуу
алдаад бурхны ширээний үхэгнээс байдаг л үнэмлэх бичгээ хамж аваад Дамдин ахынх уруугаа гүйв. Юу
болсныг мэдэнгүүт гэр хотлоороо түгшүүр зарлан шуугилдлаа. Харин Дамдин баавай нэг их гайхсангүй.
Тэр нэгнийг тааж байлаа. Гэр тойронд нь болж буй бүхнийг тэр ажиж мэдээд зогсохгүй гүрэн улс дээр ч
болж байгаа явдлыг ч эргэцүүлэн суух тул юуны учир буриад зоныг ийм гай дайрах болсныг тааж
суулаа. Нийслэлд гардаг сонин сэтгүүлээс олдсоныг алгасалгүй уншиж, хол ойрын гийчнээс сураг ажиг
юу сонсож болох бүхнийг шимтэж суудаг хүн болохоороо залуусыг бодвол холыг харах нүд нээгээстэй.
Туулсан амьдрал үзсэн зовлон их. Тэр олныг тааж байлаа. Нүүж ирсэн буриад нарын төвхнөл хэврэгхэн
ч байж болох татгайсан. Харь хүйтэн элэгтний нутагт эс гэлээ ч хэрвээ цаг төрийн байдал хатуурвал
орон гүрний толгойд суугаа эрхтэн дархтан уугуул суугуул биш оргуул босгуул улсыг юуны түрүүн
хялайж харах нь магадгүй. Төр төмөр нүүртэй. Сүүлийн үес японы самурай тагнуул туршуул, хорлон
сүйтгэгчид илгээж байгаа буюу илгээж болзошгүй тухай сонинд их бичих болов.
Тэрнээс сэрэмжлэхэд шударга ард бүхэн оролцох ёстой. Дотоодыг хамгаалахынханд туслах ёстой л
гэнэ. Энэ бол Яндагт туспах ёстой гэсэн үг. Гэвч Дамдин баавай Яндагийг дотор нь орсон юм шиг харж
байлаа. Тийнхүү Цэвэг, Цэвэлмаа, Балдан цөмөөрөө балмагдан сандарч яадаг ийдэг билээ гэцгээхэд,
- Цэвэлмаа чи урьдаар хамгаалах Яндагтай хөөрөлд! Цэвэг чи сумын дарга нартай хөөрөлд. Балдан чи
гэрээсээ холдолгүй байж бай! гэж тушаалаа. Цэвэлмаа Яндагийн морь уяан дээрээ байгааг хараад зайдан
морьтой санд мэнд цогиулан ирэхэд Яндаг аавын гэрээс тостой амаа арчсаар угтан гарч ирэв.
Тэр юунд ч юм инээвхийлнэ.
- Аа чи ирэх байсан юм уу? Балдап ах чинь явуулаа юу? Миний гэрт орж хөөрөлдөх үү дээ гэв. Яндаг
эхнэрээ явуулчихаад өндөр довжоот шинэхэн шар байшиндаа ганцаар заларсаар билээ. Цэвэлмаа шинэ
байшинд нь анх удаа оров. Хэдэн сарын өмнө бол аль хэдийн орсон л байж таарахсан. Эхнэрийнхээ
эзгүйд Цэвэлмааг нэг бус удаа хонуулах гэж үхэн хатан зүтгэх байсан Яндаг нэг өдөр ингэж аргагүйн
эрхэнд орж ирнэ гэдгийг мэдэж байсан ч биз. Цэвэлмаагийн орж ирэнгүүт Яндаг үүдээ түгжиж орхив.
Тэгснээ хоймортоо харайж гараад хивсээр бүтээсэн орон дээрээ суун тусаад дотор нь бачимдсан болтой
энгэрийнхээ товчийг тайлж, мөрөвчтэй суран бүсээ шардхийтэл тайлаад шалан дээр шидэж орхив.
- Цэвэлмаа чи ... чи намайг зовоож тарчлааж гүйцлээ. Зовж тарчилж яваагий минь мэдээгүй юм шиг.
Сохор юм шиг. Би чамайг ... би чамд ямар гэм хийсэн юм бэ? Чи урьд нь яах гэж намайг өөртөө татсан
юм? Чи яасан ... Чи яасан хатуу сэтгэлтэй... гээд орсон буур шиг шүдээ тачигнуулав. Цэвэлмаа нэгэнт
түүний гараас гарахгүйгээ мэдээд,
- Балдан ахыг яах гээ юм? Явуулахгүй ямар арга байна? Эхнэрээ үхүүлчихээд өнчин хүүхдүүдтэйгээ
тэр явж хаана хүрэх юм? Өршөөж хэлтрүүлэх арга байхгүй юм уу? гэхэд Яндаг эрүүл согтуу нь
мэдэгдэхгүй уруул амаа татвагануулан
-Би чадна. Явуулахгүй байж чадна. Чадна гэж мэд. Миний хэлснээр тэд чинь миний амыг харна. Би
чинь дотоодыг хамгаалахын бүрэн эрхт төлөөлөгч! Гэтэл чи намайг мэдэхгүй юм шиг... намайг
зовоохоо чи болих уу үгүй юу? гээд хулгана баригч мигуй мэт гэнэт үсрэн ирж орон дээр дарж авлаа.
Шандаст эрийн гарт орсон Цэвэлмаа хамаг биеэ сул орхиод уйлах болихын хооронд гиншигнэн хэвтсэн
билээ.
Улхан харуулаар хойш нь гаргагдах болсон хүмүүст түргэн нүүдэлд бэлтгэх гурван хоногийн хугацаа
өгч айл аймаг ах дүүс ийнхүү гэнэт бутран салах болсны уй гашуугаа живүүлэх их архидаан боллоо.
Элгээ эгштэл, энгэрээ нэвтэртэл уйлалдан дуулалдав. Буриад гэгч ямар заяагүй амьтас вэ! Өнөөх Зая
Нава, Байда Яга гэдэг домогт эх нутгаа зорин гараад хоншоороо цохиулан буцах л хувьтай байж.
Тийнхүү төөрөлдлийн болоод аз туршилтын их нүүдэл эхэлснээс хойш хэдэн жил өнгөрөхөд төрлөө
олсон, аз заяандаа атгуулсан мэт байсан нь эцэстээ энэ болов. Хэтэрхий омголон сортоотой зарим нь
чадал заагаад Хянган давж одсон, баруун тийшээ Алтай, Алшаа уруу зам гараад ч үзсэн. Халх шиг
ээлтэй буянтан нутаг үгүй гэсэн нь энэ болов. Гэвч үйлийн үрийн хаагуур гарах билээ. Нэг одөр
хагацсан байхад нөгөө өдөр учирдаг л хорвоо. Алхахад цээртэй гэгч хилийн дээс гэгч мөнх эсэхийг ч
хэн мэдчээ. Бурхан харна биз. Ингээд л амьдрал үргэлжилнэ. Үхэл төрөл хорсол занал, хайр энэрэл,
гачаал зовлон, баяр баясгалан аль бүхэнтэйгээ ноогдсон хувь заяагаа эдлээд хүн зон байдгаараа банж л
байна.
Дамдин баавайнх бүтнээрээ хоцорлоо. Балдан хоорхий сүнсээ зайлтал айж аваад чухам юу болох
байсныг ч, ямар үнэ цэнээр хагацал зовлонгоос ангижирснаа мэдсэнгүй. Өнөөх комиссынхон ч үнэхээр
л Яндагийн үтээр үг хийж чадах байсныг Цэвэлмаа мэдээд нэг их гайхсангүй. Хүн гэгч бол хүчтэний
омно тоглоом л гэсэн үг юм. Яндаг дотоодыг хамгаалахьш нэр нүүрээр бүхнийг эрхэндээ оруулах
чадаттай байхад торийн эрхтэн дархтан ёстой хэнийг ч хуга нуга дарах төмор нударгатай байлгүй яана.
Гагцхүү тэр нударга нь хэзээ хэн дээр буухыг мэдэхүйеэ бэрх. Тийнхүү амин зуулгын төлөө энэ газар
дэлхий дээр элдвийг үзэх тавилантан оноо маргаашийг яасхийн өнгөрүүлэхээ бодохоос өөргүй ажээ.
Олон айл аймаг ах дүүс салан хагацахын уй гашуу их архидаан өнгөрч мөнөөх дагаар эс орсон
хэмээгдэх хүмүүсийн гунигт нүүдэл холдож одсоны дараагаар Онон Балжийн хавь нутаг анир чимээгүй
дүнсийж хоцров. Найр наадам удаан унтрав. Хүүхэд багачуудын Дуу шуу хүртэл дарагдав. Харгуй
замаар явагсад хүртэл хатиртай жороотойгоо мартсан мэт толгой гудайлган галгиулна. Зуны халуун
эхэлж гандах тийшээ хандаж байснаа дунд сар гаргаад бороо орж газрын өнгө заслаа.
Гилбэрийн хийдэд майдар эргэх болсныг дуулангуутаа Дадал, Балжийнхан эр эм, хүүхэд хөгшидгүй
цөмөөр тийш хөдлөв. Урьд бол ингэтлээ хөл хөөрцөг болдоггүй юмсан. Гилбэр дуган гэгч харуулын
халхцуулын өргөл мөргөл хийдэг багавтархан хийд орос монголын хилээс холгүй Хирхон голын
хөвөөнд оршино. Буриадууд нүүж ирснээс
хойш тэнд халх буриад лам нар нэгдэн, хоёр ч шинэ дуган нэмж бариад тэр л орчиндоо их хөлийн газар
болов. Гилбэрт майдар эргэж сор залах гэнэ. Зундуй гавж тэргүүтэй буриад лам нар хойшид буриад зонд
элдэв хагацал зовлон тохиохгүйн төлөө их мөргөл уншлага хиих юм гэнэ. Егүзэр хутагт морилж ирэх
гэнэ гэх зэргээр цуурхсан тул хэн тоомжиргүй сууж чадна. Ар горхиныхон тугалаа эхлээр нь тавиад үүд
хаатгаа модоор тулаад морьтой тэрэгтэй цөмөөрөө хөдлөв.
Дамдин баавайнхан Цэвэгээс бусад нь нэгэн гал болж явлаа. Цэвэг хоршооныхоо хэргээр аймаг одоод
эзгүй. Аян тал таарвал Улаанбаатар орж Сонров даргынд айлчилна гээд явсан. Яндаг энэ тухай мэдээд
ямар хэргээр явсныг Цэвэлмаагаас асуун шалгааж ураг барилдуулах л санаатай биз, чамайгаа худалдах л
гээ биз гэх зэргээр хардлагын үг хэлдгээрээ л хэлсэн. Балданг "аварснаараа" Цэвэлмаагийн дотор хэзээ ч
хайлахгүй мөс хийж орхиод ямар нүүрээрээ хардана вэ! Асар мунхаг хүн гэлтэй юу, араатан чоно л
гэлтэй юу?
Дамдингийнхан зуны энэ үес хөх түрүү тоймоо алддаг Шувуутын давааг өглөөний сэрүүнд давахаар
шөнө бараг унталгүй хоноод нар битүүгээр хөдөллөө. Дамдин баавай хөгшинтэйгөө нэг ходоог буюу
жороо тэрэгтэй. Балдан, Цэвэлмаа, Буд, Базар дөрөв дан морьтой нажигнуулаад гарч өгөв. Тэд айлуудын
түрүүнд хөдөлжээ. Эгц өндөр бөгөөд мод хадан дундуур мурилзсан бартаат замтай Шувуутын даваанд
гарахад сая наран мандаж авай. Таруухан гэвч наслаг биерхүү шинэсний гүн ногоон мөчир, арсайж
барсайсан хөх саарал боржин хаднууд дунд ургасан нарс, бүйлсний шингэн ногоон мөчир навч
өглөөний улбар наранд атгран гялбалзана. Базар хүвүүнд даваа давна гэдэг нэг л сонихон. Шувуутаар
анх удаагаа давж байгаа биш ч гэсэн давааны орой гарахад цаана нь ямар сонин Байгал дэлхий харагдах
байх гэж яарна. Ер газар дэ.тхий энэ төгсгөлгүй харгуй замд заавал нэг даваа гүвээ давуулдаг. Тэгээд л
нэг даваа давахад цаана нь бас өор нэг хөндөлсөөд байдаг. Буд Базар хоёр дөрөө харшуулан явлаа. Энэ
зун нэг зусланд бууж ханатал наадсан мань хоёр махан төрлийн холбоотой гэдгээ эс ухаарсан ч элгээрээ
аргагүй ээнэгшин өнөө эвдрэвч маргааш нь эвлэрнэ. Хэдэн жилийн өмнө Гилбэр дуганд аав ээжтэйгээ
очиж байсныг бодоход одоо аав ээжээрээ баасаа арчуулж явсанаа мартсан эрийн өөдосхнүүд болжээ.
Харин унасан морь омссон зүүснээрээ даанч ялгаатай. Буд өндөр бор моринд нанжин гахай гөломтэй
монгөн баавартай эмээл тохож, хөх чисчүү дээр солонгын өнгөт цацагтай утсан бүс бүслэн нэлээд
томдсон гэвч цоо шинэхэн саарал бүрх онхойлгочихоод бас болоогүй урт нарийхан хулсан ташуур
даялан сайварлуулахад мань Базар уяан дээр хаваржиж турсан хашин хүрэндээ сармай гөлөмтэй янгиа
тохоод ногоон даагамба дээл дээр сэмэрхий шар дурдан бүс бүслэн аавынхаа цэргээс халагдахдаа
авчирсан гялгар хуван саравчтай цэрэг малгай духдуулчихсан оготор хусан ташуураар гараа чилтэл
морио гуядан өгцөгнөвч атаархал бухимдал ер төрсөнгүй. Ээжгүй болсноос ер өнчин ядуу явахаас өөр
хувьгүй буюу хэний ч баян тарган, омог дээрэнгүйд атаа миеэ санашгүй хэмээн шийдэх мэт болжээ.
Хүмүүний үр гэгч баян ядуу, дээр доорын л ялгаатай л байдаг аж. Нэг нь жаргаж баихад нөгөө нь зовж л
байдаг. Ингэхээр атаархаад ч юу хийнэ, гомдоод ч яана. Буд Базар энэ зуны хагасыг Ар горхины хөвоө
тугалын бэлчээрт өнгөрөөжээ. Гэдэс өлсвөл тараг зөөхийгөө идээд л гарч өгнө. Өглөө үдшийн саалины
дараа үнээдээ гилэх, өдөр тугалаа эхтэй нь нийлүүлэхгүй бэлчээх, орой хонины хишиг таарагсад
зуслангийн арваад айлын нийлмэл сүргийг хотлуулахад хоньдоо ялгах, хишиг өдөрт хэдүүл нийлж хойд
уу.тын энгэр, зүүн хөндийгөөр хонь хариулахаас бусад цагт усанд орж, чоно тарвага болж наадах л
үлдэнэ. Харин ингэж майдар эргэхэд очно гэдэг ховорхон тохиол билээ. Буд их л додигор явах аж. Базар
үеэлийнхээ сэргэлэн шуран зантайн дэргэд жаахан мөхөстөнө. Будын мэдэхгүй, хэлэхгүй юм гэж
байхгүй. Томчуулын яриаг чагнаж тагнах татаараа бол бүр гаргууд, нэг л гэм нь нусгай. Жаат хүүхэд
адил хамрынхаа нүхнээс хэзээний нэг юм цухуйлгачихсан, Цэвэлмаа эгчдээ дандаа загнуулж,
цамцныхаа ханцуйгаар шударч л явна.
Шувуутын өндөр даваа өөд морьдоо хөлөртөл зүтгүүллээ. Буд хулсан ташуураа ёдгонуулан,
- Хараач! Хээтэйхний морь бааж байна. Сайныг зогнөж байгаа юм гэв. Базараа аавын тэрэгтэй зэрэгцэн
энэ тэрийг хүүрнэж яваа Цэвэлмаагийн хар зоотой, нарийн хөлтэй, өндөр хул морь сүүлээ өргоөд том
том бөмбөлөг явуут унагаана.
- Морь яахаараа явуут баадаг мөртөө шээхээрээ заавал зогсдог юм бол?
- Баас чинь зүтээр л хошногоны нүхээр унагачихдаг харин шээс чинь цоргоор гоождог байхгүй юу?
-Аан
- Шээхдээ заавал гуураа босгодог байхгүй юу. Мэдэв үү? гэж Буд шивнэв.
- Аа нээрээ тийм л дээ.
- Чиний гуур босдог уу?
- Үгүй, мэдэхгүй гэж Базар ичингүйрэн дуугарав.
- Ха-ха-ха гэж Буд шоолон инээлээ. Золигийн хуухай чамайг!
- Хээтэйхэн минь гоё байгаа биз?
- Гоё доо.
- Гоё болохоор нь хотын дарга ирдэг бол. -Аан
- Даргын самган болж очихоор нь би шилэн портоор нь хот орноо.
- Тэгвэл хээтэйхэн намайг бас хот аваачих байхаа.
- Хээтэйхэн маань нээрээ л гоёхон доо гэж Буд дахин хэлээд "би нууцыг нь мэднэ" гэсэн янзтай зууван
бор нүдээрээ төрхгүйтэн ирмээд,
- Хамгаалах Яндаг эгчийн салхин доогуур гарахдаа нохой шиг ингээд үнэртдэг гэж хамраа сартайлган
дууриагаад шогногнон инээв.
Цэвэлмаа хээтэйхэн нээрээ л сайхан үнэртэн түрхдэг билээ.Базар ч тэр үнэрийг нь мэднэ. Эгч хүүхэн
үнэхээр л гоёхон харагдана. Жороо хулдаа чойрын буюу боржигины гэгддэг хундан улаан будагт өндөр
бүүрэгтэй ясан хяртай, хүрэн цэнгэг олонцогтой, аяганы амсар шиг том мөнгөн баавартай, сайхан
угалзат ногоон гөлөмтэй эмээлээ тохоод дугуй хээтэй хөх торгон ауе дээр шар бажгар ороож, булчингий
нь барьсан ногоон илгэн гутал өмссон жижигхэн холоөроо гуйлан дороо жийжээ. Хар хилэн хүрээтэй
хөх торгон оройтой мачгайньгх нь час улаан залаа морины явдалд сугсран бүсэнд нь хүртэл унжсан тас
хар гэзэгний үзүүрээс уясан гүрмэл мөнгөн оосор гялтагнан гогцоорно. Бие бэлхүүс нь налархай гар
хуруу нь уран бөгөөд булбарай тул үнэхээр л хотын дарга юм уу, Яндаг мэтийн харцуул ээрч тойрохгүй
яана. Золигийн Буд харцуул охид хүүхнүүдийг ээрч тойрохын нууцыг мэдсэн бололтой. Тэгээд л
эгчийнхээ гоё ганганыг гайхуулах санаатай.
Дамдин баавай ходоог тэргээрээ түрүүлээд хөгшинтэйгоо энэ тэрийг хүүрнэж явав. Тэр буриад энгэртээ
бор чисчүү хуучивтар дээлтэй, хөх даавуу бүсэндээ болхи хийцтэй мөнгон хэт хутга зүүсэн бөгөөд
ерийн зангаараа толгой нүцгэн. тэрэгнийхээ урд талд зузаан ширдэг дээр тухтайхан завилаад хусан
саваагаар тарган цагаан мориныхоо хондлойг хааяа нэг тоншиж явна. Хөгшин нь ногоон хоргой
эмжээртэй саарал торгон ууж бүхий нэлээд хуучин хөх минчүү дээлтэй, улаан залаат хар хилэн
малгайтай бөгөөд мухар хамарт булигхар гуталтай богино хөлөө жийгээд Балдангийн мөнөөх
манцуйтай хүүхдийг тэвэрч буруу харан суужээ. Өвгөн хэсэг дуугүй явснаа,
- Зундуй гавжид барих юмаа мартаагүй биз чи? гэж зандрангуй асуув.
- Үгүй дээ. Юунд мартах юм би.
- Энэ Цэпилмааг мөргүүлж, аврал эрэхгүй бол манайхныг гайтуулах л өлөгчин болов.
- Ээ бурхан! Юундаа биднийг гайтуулах юм?
- Нүгэлтэй л эм байхгүй юу. Эрчүүдийн нүдний хор орж гүйцлээ. Бушуухан нэг юманд өгөхгүй бол
нээрээ гай зовлонд унаж мэдэх нь.
- Тэгээд хэнд өгөх зон бэ бид?
- Харин боддог л цаг. Монгол тангад хэнд ч хамаагүй нэг юманд очиг цаашаа.
- Мөнөөх Сонров дарга авахгүй юм уу?
- Хэн мэдлээ. Авах болихоо бидэнд хэлсэн биш. Улсын тэр их тушаалтан үхэр буриадын басгантай
суугаа гэж үү?
- Үгүй тэгээд энэ Цэпилмаад тэр даргаас захиа занаа ирж л байна гэдэг биш үү?
- Хай мэдэхгүй. Зуурдын жаргал эрдэг ихэс дээдсийн зан. Одооны улсын тэр тусмаа хотын томчуулын
араншинг чи бид мэдэх биш.
-Харин дээ, яалтай юм...
Цэвэлмаа гунигтайхан явлаа. Яндагт мэхлүүлснээ санах бүр дотор нь арзагнаад явчихна. Яндаг өчигдөр
үнээгээ сааж байхад нь морьдоо холбон гол дээр очиж услаад буцахдаа зориуд хадууран ирж,
- Гилбэр дуганы майдарт аав ээж хоёрыгоо аваачна. Ойртох сиймхий гарвал битгий зугтаагаад
байгаарай! гэж захирангуй хэлчихээд явсан. Олон таван үггүй ойртох тухай ярина гээч! Ядахдаа уулзах
сиймхий гарвал гэж хэлж болдог байгаа даа. Шийдчихсэн эрийн үг яах аргагүй мон.
"Яндагийнхаас түрүүлж гарсан минь сайн боллоо. Зам нийлсэн бол нүдээрээ цоргиод зүгээр явуулахгүй.
Шунахай түрэмгий гэдэг нь. Энэ Батдан ахаас л болсон. Номой дорой амьтныг сүрдүүлж намайг
эрхэндээ оруулж болно гэж тэр муухай Яндаг яг тооцсон хэрэг. Ах ямар хүний өөдөөс ганц хатуу үг
хэлж чадах биш. Ингэж уруу царайлж яваад Яндагт олиггүй санаа торүүлснээс зайлахгүй. Ер яасан
азгүй хүн бэ! Хоёр өнчин хүүхэдтэй газар ширтээд хоцорлоо." Цэвэлмаа ийн бодож явав. Балдан хүрээ
нь унжиж, бүс нь ханзарсан далбигар хар бүрх дороо толгойгоо нуугаад, хавтгай бүүрэгтэй баацган
буриад эмээл дээрээ биеэ зонд нь орхиод үнэхээр л газар ширтэн галгиулна.
- Балдан ах өвсөндөө манайхтай цугтаа гарна биз дээ? гэж Цэвэлмаа Дэмий нэг асуув.
- Харин яавал дээр юм. Базартайгаа хоёул амиараа гардаг юм уу?
- Цугтаа гарсан нь дээр биз. Одоо та нар биднээс хөндийрөөд яахав Дээ.
- Тийм дээ. Танай хаяаг түшдэг л бо.тж. Багыгаа өндийтөл яах ч аргагүй.
- Танай энэ муу заяат чинь их өөдрөг гээч. Шүд нь ургаж угжныхаа хөхөлтийг тас хазчихдаг боллоо.
- Цэвэлмаа чиний л арчилгаа сайных даа. Эхийн оронд нь эх боллоо. Шувуутын өндөр давааны асгатай
модтой орой өглөөний наранд
гялбалзан нүднээ тулав. Дээрээс өнгийх зуны нарлаг уулс юутай сүрлэг сайхан. Ер аянчин жинчин уул
даваан дээр унаа хөсег бүрэн гарах бүрдээ баярлана. Тэгээд монголын даваа бүхэн өлийн овоотой.
Шувуутын их овоонд хатгасан хадаг яндар хийморь тэргүүтэн алаглан салбайна.
- Хүүе! Тэр модноос юу унжиж байна аа! гэж Буд хашгирав. Тийшээ харцгаатал морьд нь ч үргэн
сортолзоцгоолоо. Үнэхээр овооны зүүн талын онцгой саглагар нарсны мөчрөөс нэгэн урт хар юм
санжигнаж байна.
- Юун гээч вэ! Энэ чинь хүн биш үү? гэж Цэвэлмаа дуу алдав. Дамдин баавай морио татаад
- Юуны чинь хүн. Модноос өлгеөстэй юун хүн байх юм?
- Хүн байна! Хүн өлгөөстэй байна! гэж хурц нүдтэйгээрээ хоёр хүү уралдан хашгирав. Авгай нар бурхан
гэгээнээ дуудалцав. Шуугианаис сэрсэн нялх хүү уйллаа.
- Хүн боож үхчихээд байгаа юм биш үү? гэж Дамдин баавай хэлээд тэрэгнээсээ харайн бууж,
- Та нар наанаа байж бай! гээд хормойгоо шууж саваагаа тулан овоо тийш гүйхээрээ мацан очив. Морьд
ингэтлээ үргэн сэжиглэхийг бодоход яавч жирийн юм биш. Модны сүүдэрт болоод тодорхой
харагдахгүй боловч тэр нь боож үхсэн хүнээс зайлахгүй. Мань хэд шуугилдан морь тэрэгнээсээ
бууцгаав. Дамдин баавай овооны дэргэд хүрч очин өнөөх санжигнагчийг өлийж тонгойж байж харснаа
буцаад гүйчихлээ. Гүйж нрээд,
- Шоррт! Ёрын муухай юм боллоо. Өнөөх малгайгүй Мөнх боогоод үхчихсэн байна гэж аахилан хэлэв.
Тэдний зам үхдэлд боогдчихжээ. Очиж очиж давааны оройд овооны дэргэд боож үхдэг нь юу вэ? Ямар
уулын мод цөөдөж, газар хавчсан биш дээ. Тэд яахыг мэдэхгүй шуугилдан байтал доороос мөргөлчид
гүйцэж ирлээ. Яндаг хамгаалагч аав ээж хоёрыгоо хос морь хөлөлсөн ходоог тэргэнд чнрээд
нажигнуулан ирэв. Зуны хатуун өвлийн хүйтэнд ч малгайгүй явдаг Мөнх гэгч дунд насны ганц бие эр
эмээлээ аваад овоон дээр тавиад хазаарынхаа жолоогоор боогоод үхчихсэн байлаа. Өнчин өрөөсөн
тэрээр арван хэдтэйдээ Байгал далайн баруун буриадаас хорь буриадын нутагт тэнүүчлэн ирээд Эгтийн
дацаны лам нарт зарагдан емсөх хувцас унах морьтой болохдоо хүн бүл цоөнтэй айлуудыг дамжин ойр
зуурын ажилд нь тусалж толгой хоргодох газар идэх хоол залгаж явсаар нүүдэл даган халхад ирээд
"малгайгүй Мөнх манайд" гэж хэлүүлэн өнөө энд маргааш тэнд үзэгдэж айл амьтанд нэг их ад шоо ч
болдоггүй гэм зэмгүй гэрэл сүүдэргүй амьтан явсан сан. Тэгтэл харин өнөөх дагаар орогсдыг шалгах
комиссын нүдэнд өртөж шалгуулан хэрмэл тэнэмэл этгээд болохоо даруй хүлээгээд дайчлагдан
хөөгдсөн билээ. Тэгээд үнэндээ газар хавчиж хүмүүс хажиглахгүй л бол хатх буриад хаана ч явсан
ялгаагүй тэр амьтан эндээс явснаас үхсэн нь дээр гэж шийдсэн хэрэг байж дээ хөөрхий.
Яндаг хамгаалагч Мөнхийн хоолойгоо боосон жолоог тас огтлон, хэдэн залуус хүний нүднээс далд чирч
хаяад мөргөлчид цааш хөдлөв.

* * *

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.07.11 9:28 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Гилбэрийн хийд урьд хожид үзэгдээгүй их хөлийн газар болов. Буриадууд энэ хийдийг Елбэр дуган
гэнэ. Бэрээвэн номун ханы хүрээ, ламын хүрээний лам нар тэр ч байтугай Балж дахь Амгалантын
дуганы хаминаган хандмаа нар хүртэл ирсэн гэцгээв. Харин мөнөөх Егүзэр хутагт морилно гэдэг нь
хуудуутай үг санж. Халхад нүүж ирсэн буриадын хэдэн гавж нар цөм Гилбэрийг барааджээ. Тэдний
дундаас хамгийн цуутай нь яах аргагүй Зундуй гавж ламбугай мөн. Дамдин баавайн хэзээ заяаны дотно
танил тул манай хэд тэднийд л буулаа. Гавжтан Хирон голын өндөр эрэг дээр саглагар модны сүүдэрт
тов хийсэн гэр бариулан заларчээ. Дамдингийнхан тэдний гадаа хоёр майхнаа шаалаа. Эндээс саахалтын
газар Гилбэрийн хийдийн гурван их дуган лам нарын хашаа хороо алган дээр мэт харагдана. Аглаг Дов
дээр бариастай чандманатсан ижил гурван дуган онцгой бөгөөд Цэмцгэрхэн. Нарсан дүнзээр ханалж,
харуулдсан банз урнаар зүйн оройлж, хуш модон сийлбэрээр өнго ялган чимэглэж, асарт орой дээр нь
ижилхэн гурван алтан ганжир зоосон тэр гурван дуганы их горооны гадна талд буриад хатх олон
мөргөлчид ундуй сундуй буужээ. Тэдний заримууд нь намхан жодгороо босгож зарим нь зүгээр
тэрэгнийхээ арлыг даавуу бэржээнхээр хучин сүүдрэвч хийж морь хараа чөдөрлөж аргамжин. энд тэнд
гат түлэн цай ундаа хийж, хүүхэд багачууд шуугилдан ноцолдож, авгай хүүхнүүд бие биенийхээ үс
гэзгийг янзлан хэзээний хошуу холбон сууцгааж, эрчүүд хөзөр даалуугаа хэдийн Дэлгэчихсэн эсвэл
хоёр гурваараа бүлэглэн сууж тамхилцгаан арилжаа Наймаагаа хэлэлцэж хөсөг дагаж ирсэн ноход яс
горьдон оцойлдож, хөгшид цай идээнийхээ дээжийг орон хийдийн зүг өргөцгөонө. Дуганы зүүн урдах
өндөр хогны наана цээжээ нүцгэлсэн хэдэн буриад эр өөх нь бялхарсан шахмал шар унагаад өвчиж
байна. Хурал ном найр наадмын үеэр шахмал шар унагаж олз олдог нь буриадын нэг овсгоо. Өвс их
хадаж үхрээ борддог эрдмээрээ халхад гайхуулна. Улай хийсэн газар сохор элээ дүүрдгээрээ дүүрчээ.
Мөргөлчний намхан сав, тэрэг тэмээн дундуур хааяа нэг лам хувцастан үзэгдэх нь аав ээж төрөл
садандаа золгож буй хувраг банди нар аж. Намхан шовгороо барьж, унаа хөсгөө янзлан, унд хоолоо
болгож амжигсад мөргөлийн гороо замд гарч Гилбэрийн гурван дуганыг тойрон хүрд эргүүлж сунан
мөргөх нь сунан моөргөж, "харайж" мөргөх нь харайж мөргөнө. Мөргөлчдийн хүрээ буудлаар Ламын
хүрээний хятадууд ганзагын худалдаа гаргачихсан, энд тэнд маажинтай шар даавуу, сийрсээр сүүдрэвч
оромж босгож, газар зуух хийгээд мантуу жигнэн, шарвин хайрч, идэж уухыг уриалж хоолойгоо шахан
хашхирцгаана. Хятад ирсэн газар бас илжиг орилолдоно. Тэнгэр цэлмэг сайхан, ер хүн зон олноороо
хөлхөн бужигнахад таатай аж. Хөдөө хязгаар нутагт ингэж хол ойрынхон бөөгнерөн нүүр нүүрээ
харалцаж, нүд нүдээ ширтэлцэж танилцахаасаа таалалцах хүртэл хүн хүнээ хүсэмжлэхүй ёсон даанчиг
эртнийх билээ.
Зундуй гавжийг буриад нар хүрээлэв. Хойноо хорь буриадын хоёр гол хийд Анаац, Эгэтийн дацныг
бараадагч хорь буриадынхныг халх уруу дагуулж нүүсэн түүчээ болох энэ ламбугай олноо их л
алдартай монгол, орос, төвд эрдэмтэй сайн оточ, муугүй зурхайч ааш зан ч гэж арилсан бурхны шинжит
хүн. Авгай хүүхнүүд бол түүний мутраас адис авч, хүүхэд нялхастаа рашаан утлага залахыг ховорхон
учрал мэт үзнэ. Дамдин баавайнхан гавжийн гадаа майхнаа барьж тулгаа тулж төвхнөөд сая ирсэн
мөргөлчид бужигнахаас өмнө хэргээ бүтээхээр орцгоон, ухаалаг нигүүлсэнгүй нүдтэй, улаа бутарсан
махлаг хүрэн царайтай, зузаан тэвхгэр биетэй хижээл насны Зундуй лам Дамдин баавайн барьсан хадаг,
төгрөгийг авч хажуугийн үхэгний шургуулгыг татан далд хийгээд,
- Дамдин чам шиг боодлоор мөнгө ергөж байх хүн олонгүй. Ховрын юм биш буяны юм гээд авъя даа.За
тэгээд гэр хотлоороо амар сайн уу? Хүүхэд багачуул томтойгоо хэнзтэйгээ гэр дүүрч амар сайн уу.
Танай энэ Цэвэлмаа чинь хадамд гарах болоогүй юмуу? Энэнээс чинь болж Онон Балжийн хөвгүүд өдер
унтаж шөнө сэрүүн байдаг болоо гээ биз дээ гээд буянтай хүний том чихээ хөдөлгөн тослог зузаан
уруулаа дарвайлган тас тас хөхрөөд,
- Үгүй энэ Сэмжид авгай бас хэнзэлчихээ юу? гэхэд Дамдингийн хөгшин урьд нь очиж сөгдөн
манцуйтай нялхсаа сарвайгаад,
- Ламбугай минь авралаа хайрлагтий. Манай энэ Балдангийн эхнэр төрөхөөс болоод енгөрлөө. Цэвэлмаа
бид хоёр үрийг нь өндийлгөж өгөхөөс өөр яах вэ гэхэд гавж нялхсыг авч хөмсөг зангидан хэсэг хараад
өмнөх явган ширээн дээр тавьж орхив
- Ингээд байж байг. Гайтай юм болж дээ. Наадах олбог ширдэг дээгүүрээ сууцгаа. Цэвэлмаа цаадах
тавиур дээр чинь тавагтай үзэм байгаа. Энэ хоёр хөвүүндээ тавиад өг. Алганыхаа хонхорхойд багтахыг
л иднэ шүү дээ шувуухай нар минь. Балдан, чи наашаа суу. Чамд нэг жавтий тавилгүй болохгүй нь
гэлээ. Балдан ламын ойр очиж хоёр өвдгөө нугалан их л бишрэнгүй царайлж суулаа. Гавж өндийж
бурхныхаа ширээн дээрээс тогосын өдөн цацалтай мөнгөн бумба авч Балдангийн толгой, нялх хүүгийн
манцуй дээр рашаан шүршээд нэг гартаа хонх барьж нөгөө гараа хагас өргөн богинохон бэлцгэр
хуруунуудаа чагжаалаад нүдээ аньж уруулаа үл мэдэг хөдөлгөн мигуй мэт цээжээ хэржигнүүлэн
уншлага уншив. Буд Базар хоёр хоёр том шар тавагтай үзэмнээс томчуудыг царайчлан байж нэг нэг
чимхийг аваад цээжээ хүржигнүүлэх ламыг харж номхон гэгч сууна. "Аав ээж миний тухай аврач эрнэ
гэсэн. Бас л жавтий тавих байх. Жавтий хүртээх гэж яахыг хэлдэг юм бол. Зүгээр л рашаан шүршдэг бол
нь жавтий хүртээнэ гэж айлгадаг ямар учиртай юм бол?" гэж бодтол гавж бурхныхаа ширээний
хажуугаас хадаг яндар уясан хүрэн модон бэрээ аваад Бачданг "тонгой" гэлээ. Балдан хоёр гар хавсран
тонгойход өнөөх модоор хэд сайн балбаад авав.
- Хүүхдийн манцуй тайл! гэлээ. Цэвэлмаа гүйн очиж манцуйг задчахад гавж нүцгэн улаан амьтныг
өргөж суга цавь уруу нь хэд нулимаад хонгон дээр нь тас хийтэл алгадаад Цэвэлмаад өгөв. Гайхалтай нь
нялх хүү гар хөлөө сарвагануулан инээд алдах нь тэр. Цэвэлмаагийн ээж "ээ бурхан, ээ хөөрхий буянтан
минь" гэж ихэд бишрэн залбирав. Ингээд жавтий тавих дуусаж жирийн яриа дэлгэлээ. Арван жилийн
өмнө халхын нутаг уруу нүүх нүүдлийн цуваанд хамт явснаа, энэ нутагт анх яаж голомтныхоо тулгыг
тулснаа, энэ нутагт яаж төвхнөснөөс эхлээд дурсан ярих юм юу мундах билээ. Жавтий хүртсэн Балдан,
Цэвэлмаа, алганы хонхоргойгоор үзэм идсэн хүүхдүүд Ус түлээгээ базаахаар гарч хөгшид үлдсэн хойно
Зундуй гавж,
- Энэ Цэвэлмаагаа хадамд гаргахгүй яасан юм? гэж дахин асуув.
- Харин хадамд гаргах л боллоо. Хавар Улаанбаатараас нэг том дарга манайхаар ирсэн. Ноднингоос
хойш наашаа харгуйлах болоод байгаа юм. Цэвэлмаад санаатай гэлцдэг. Харь холын хүн юм. Танаар нэг
үзүүлье гэж хөгшин бид хоёр хөөрөлдсөөр ирлээ гэж Дамдин баавай дахиад өврөө уудлахад гавж.
- За за түрүүн өгсөн чинь хүрээ болоо гээд үхэгнээс багахан судар авч Цэвэлмаагийн төрсөн жил сарыг
хэлүүлэн гариг мэнгэ тэргүүтэнг тогтоож, шоо орхин үзээд нэяээд шившиж бодсоны эцэст,
- Охин чинь тэр хүний албин татлаганд буцатггүй орсон юм байна. Гэхдээ замд нь айхавтар гай тотгор
угтаж байна. Тэр хүн урт насгүй цовүүн цагийн зовлон үзэх одонд төрсөн гэхэд Сэмжид авгай урагш
мөлхөн мөргож,
- Лам багш минь! охины минь замыг засаж өгөөч гэв.
- Тугалтай хомгоор (сайн үүлдрийн) үнээ, хоёр иргэ... гэж Дамдингийн эхэлтэл гавж хуурмаг цухал
үзүүлэн хяламхийгээд
- За за, баярхаж байж буянаа бүү бар. Цэвэлмаагийн өмссөн зүүснээс юу ч хамаагүй нэг юм орхиод
яваарай. Би арга хийхийг бодно. Шулмас чамайг! гэхдээ Цэвэлмааг өөрийг нь ч юм уу түүнд шүглэсэн
чөтгөр шулмын алийг зүхсэнийг бүү мэд.
Гилбэр хийдэд мөрголчид ирсээр байв. Ер Онон, Балжийн буриадууд, цомөөроө цугларах шиг. Халхад
нутагшаад өөдөлсний тэмдэг унаа хөсөг, хувцас хунар сайнтай гэвч саяхны санаандгүй дайралт
дайчлаттын дараа дуу шуу намуун шиг, хогшид настан бол бүр ч дүнгэрдүүхнийг ч гайхах юм. Тэд сайн
цагийг ойртуулагч Майдар бурхны их тахилганд сэтгэлийн зовлон түгшүүрээ нимгэлэхээр ирэх нь зүй.
Зундуй гавж Дамдин баавай хоёр шөнө дөл болтол хүүрнэлдэн суув. Моргөлчид ч унтахыг мартжээ.
Ойр төсөр уулзаагүй хүмүүст ярих хэлцэх юм юунаа барагдах аж. Залууст бол сүлбэлдэн холбооролдох
сайхан завшаан олдов. Зуны дунд сарын эхний намуухан шөнө майхан тэрэг бүрийнхээ дэргэд түүдэг
асааж, түргэн урсгалт Хирхон голын харгиатан шаагих дуун дор намуун яриа дэлгэх сонихон байлгүй
яах вэ. Шугуй бургасаар таран шургагчид ч цөөнгүй. Майдар бурханд сүслэхийн, сэтгэл янаглан
наадахын шуналд юун саад болно билээ. Зундуй Дамдин хоёр зулын гэрэлд хятадын зөөлөн хүрэн дарс
дэмий нэг шимэн сууж, цаг төрийн байдлыг шүүн хэлэлцэв.
Ялангуяа гавж ламтанд сэтгэл зовних шалтаг нэмэгдсээр аж. Сүүлийн үед сонин хэвлэлд шарын шашин
сүм хийд, лам хуврагуудыг мунхруулагч хууран мэхлэгч гэхээсээ халин харгис бурангуй, идэн залгигч,
бурэлгэн сүйтгэгч гэх зэргээр чухам санаанд багтамгүй буюу ёстой л цөвүүн цаг эхэлжээ гэхээс
ооргүйгээр хараан зүхэж устган зайлуулахыг уриалах болов. Үүнийгээ шашны эсрэг хувьсгалын суртал
нэвтрүүэг гэнэ. Хэдэн жилийн өмнө баруун аймагт хувьсгалын эсэргүү лам нарын бослого гэгч гарч
дарагдсанаас хойш ерөөс шашин тэр чигээрээ, лам тэр чигээрээ хувьсгалын эсэргүү гэх болов. Шашны
хувьд чухам ямархан цохилт ирэх нь тодорхойгүй байлаа. Хөдөөд ялангуяа нам эвлэлийн гишүүд
бурхангүйчүүдийн эвлэл гэдэгт элсэж хүүхэд залуусыг сүм хийдээс холдуулах ухуулга хийн
давхицгаана.
Гэвч бурхны сүмүүдэд зулын гэрэл хараахан унтарсангүй. Лам нар шашнаа аврахын төлөө Майдар
бурхнаа дуудан тахисаар.
- Гилбэрййн ширээт Соном бид хоёр намар тийшээ Бэрээвэн хийдэд очиж суудаг юм уу гэж ярьж
байгаа. Захын бага дугануудыг хаах юм гэсэн үг дуулдана. Ингээд шашныг хавчих бодлогод манай
буриад мэтийн шоовдрууд юуны түрүүн өртөнө биз. Манай өөрийн хувьсгалчид ч бүр оодорлоо гэж
гавжийн өгүүлэхэд Дамдин баавай галгүй гаансаа амнаасаа авч овөртлөөд,
- Бултаараа үлдүүлэхийн ёр хараад оодорцгоож байна л гэе. Захын бага дуганууд хаагдлаа ч болилоо ч
бидний бурхнаа бурсайдаг цаг ирээ юм биз. Ганц өнөөх шамбалын дайн гээч нь болж цусан гол
урсгахгуй л байгаасай гэж залбирахаас өөр юмгүй болоо биш үү дээ гээд үндсэн тагштай дарснаас
шимэн галгүй гаансаа дахин зуув.
- Тэр шамбалын дайн чинь болдгоороо болсон гээч. Орос герман байлдаж тоймгүй олон амьтан
сүйтгэсэн. Тэгтэл одоо тэр герман, бас зүүнээс японууд бүр их дайн гаргахаар зэхэж байна гэх. Гал
могой газар ороож, төмөр могой тив орооно гэсэн ёсоор боллоо. Зонхов багшийн зөгнөсөн цөвүүн цаг
нэгэнт ирээд бид эндээ шүтээнийг гишгүүлэх маань юу ч биш. Хамаг дэлхий даяараа дайсагналцаж, хүн
зон цусан далайд живэхийг үгүй гэхээргүй болов.
- Ээ бурхан гурван эрдэнэ! Оройн чимэг очирдарь, хөгшин бид сайн мууг үздэгээ үзээд өнгөрлөө. Үр ач
нарыг маань ямархан их гаслан зовлон хүлээж байгаа юм бэ! Ядахдаа манай монгол буриад зон адуу
малаа хараад амар тайван сууж болдоггүй. Төр шашнаа эргүүлж хөрвүүлэх баатай болчихдог нь жигтэй.
Улаан оросын хаялага л энэ биш үү?
- Бүү хэл, бүү хэл. Ертөнцийн нэг тал нь улаан, нөгөө тал нь цагаан болоод их хямрал самууны салхи
шуурга дундаас нь босож байна. Энэ зах хязгаар нутагт ч амар түвшин суух аргагүй болголоо.
Замбуулин нэг амьтай гэдэг нь энэ. Хүн гэгч өчүүхэн амьтас бид цөм цаг төрийн эрхэнд. Нэг хэсэг нь
оодроод, нөгөө хэсэг нь шугнийгаад өнөө Маргаашдаа амьд мэндээ мэдэж л суувал дээдийн заяа болоо.
Хоёр түнш энэ мэтийг хөөрөлдсөөр шонө хагаслаад гавж унтахаар хэвтэж Дамдин баавай майхандаа
очихоор гарлаа. Урьд амталж Үзээгүй үзмийн зөөлөн дарсанд дотор жаахан бүлээцээд, бартаат замд
буларсан бие тавираад аятайхан. Шөнийн цэлмэг тэнгэрээс тогтуухан бөгөөд урьхан амьсгатг агаарыг
нэвтлэн оддын цагаан туяа бууж мөнгөн тоосоороо сүлэн шингэрүүлээд Гилбэрийн гурван дуганы
оройн алтан ганжирууд үл мэдэгхэн туяарч Хирхоны шугуй нэвсийн сүүдэртээд хааяа ноход хуцаж,
адуу янцгаан ангир нугас нойрмоглон шуугина.
Намгийн мэлхий залхуурсан мэт вааг вааг хийнэ. Энэ бүх амгалан энхжингийн дэргэд хүмүүний
бухимдал төөрөлдөл юусан билээ.
Дамдин нойр нэгэнт хулжсан тул голын хөвөөнд очиж суув. Боргио харгиатайхан Хирхон өндөр эргийн
дундуур жирвэлзэн жирвэлзэж буй нь мөнөөх оддын туяанд бүдэг бадаг үзэгдээд тэрхүү яаран довтлогч
урсгалаас нь цэнгэг сэрүүн амьсгаа хөөрөн дэгдэнэ. Мань өвгөн шөнөөр охидыг отон гэтэгч дүрсгүй
банди нар шугуйд нуугдан буйг эхлээд анзаарсангүй. Гэвч тэд хэн нэгнийхээ хошигнон марзагнахад
инээд алдацгаалаа.
- Цэвэлмааг чи муу чадаагүй л дээ. Тэр чинь Яндаг хамгаалахтай хоршооныхоо ноосон дотор л хэвтэж
байдаг юм чинь.
- Цэвэлмаа шиг бэлэн хүүхэн хаа байсан юм. Гувшаа Дондог хүртэл энэ хавар өвсний хашаанд
дарчихсан. Жороо гэдэг нь жигтэйхэн гэж ярьсан.
- Шал худлаа. Баян Мөнхийн Даржаа гурван жил эргүүлээд чадалгүй ондоо эхнэр аваа биш үү?
-Тэр Даржаа чинь эм царайлчихаад манин золиг байхгүй юу.
-Та нар атаархаад л намайг чадаагүй гэж байна. Ноднин зун овооны наадмаар гэгээн цагаан өдөр.
Тэнгэлигийн хөвөөнд чармай нүцгэлж байгаад...
- Ха ха ха ёстой хүсэл байгаа даа.
- Нээрээ л гоёхон шулмас даа. Цэрэн чи өдөр түүнийг хараад яаснаа мэдэж байна уу? Нүдээ бүлтийлгэж
хэлээ хазаад гэдийхээрээ гэдийгээд хөшчихсөн.
- Хо хо хо гэдийдэг нь яаж байгаа юм?
- За за. Цэвэлмаа мань муунуудад хүртээлгүй. Тэр Сонров дарга гээч сүй тавиад явсан гэнэлээ.
- Дамдин баавайд хуй торго, хунз цай тэврүүлчихээд л дуусаа.
-"Ай муу гөлөгнүүд! Яана гэнээ! Охиноо цайгаар худалдана гэж байна шүү муу нохойн гөлөгнүүд
чинь!" гэж Дамдин агдгасхийв.
- Одоохон гараад ирнэ. Харж л байгаарай. Баавай гавжийнд унтанхай. Би орой морио усалж байхад нь
очоод болзчихсон юм чинь.
- Хүсэл байгаа даа. Ингэж дэмий хэвтэхийн оронд мөлхөж очоод майхнын нь хаяагаар чирээд гаргасан
нь дээр.
- Чирч гулдрах хэрэггүй дээ. Цэвэлмаа гараад ир гээд шивнэчихэд гүйцээ. Сая болтол бэлэн Цэвэлмаа
нэртэй явсан юм чинь гэж өнөөх "чаддаг" хэлэв. Дамдин баавай тэссэнгүй ай шулмас гэж хараал тавиад
майхан уруугаа алхлав. Чих нь хатуу оргихгүй яана.
Гилбэрийн хийдийн цогчин дуганаас өглөө нарнаар майдар бурхнаа гаргаж хударга хөмөлдрөгтэй хур
дэлт шарга морь хөллөсөн жууз тэрэгнээ залав. Дуганы өмнөх индэр дээр гурван затуу хувраг гарч дун
бүрээгээ татахад тал талаас олон мөргөлчид цугларан хүрээлэв. Тийн мөргөлчид хүрээлэхэд майдар
бурхан жуузнаа заларсан дүр байдал үнэхээр л сүслэн биширмээр. Буурал дэлтэй бүдүүн шарга моринд
улаан шар торгон цацаг манжлагатай мөнгөн товруулга бөгжөөр чимсэн худрага худрагалан ногоон
торгон нөмрөг нөмрүүлээд жижигхэн улаан эрвээлж эмээл дээр алтан хорол бэхэлжээ. Өндөр зэгзгэр
мөөртэй урт аралтай тэргэнээ лавир жанцан унжлага манжлага бүхий шар торгон бүхээг хийж, суугаа
хүний дайтай шуумал алтан майдар бурхныг улаан шар магнаг хоргой олбог түшлэгт сэнтийд залж,
өмнө талд нь шилэн хорготой хүрэн суман ширээнээ мандал өргөн зул бадраажээ. Чингээд хадагт бэрээ
барьсан залуу гэсгүй мөрийг хөтлөн жуузны араас шогол баринтагт судар өргөл цацлын бумба, будаа
овоолсон цар барьж цан, хэнгэрэг, бүрээ бишгүүрээ зэхсэн лам нар зогсон байтал цогчингоос хийдийн
ширээт бага лам бэрээвэн, ламын хүрээнээс морилсон гэвш цорж, Зундуй гавж тэргүүтэн шар торгон
жанч улаан торгон орхимжоо намируулан чацар овоодой малгайгаа өглөөний наранд алтруулан
майдарын сан уншлагыг дүнгэнэтэл уншсаар хүрч ирэн хүрээлсэн олон мөргөлчид урагш тэмүүлэн
Майдар бурхныг залсан жууз тэрэгнээс адис авч мөнгө цаас хадаг яндар, ааруул хурууд, арц хүж юу
авчирснаа өргөл өргөн тэр алаг эрээн цуваа урагш аажуухан хөдлөөд гагилан бишгүүр гэнэт аазгай
хөдлөм адтай чангаар цангинан, цана хангинаж хэнгэрэг нижигнэхэд олноор сэтгэл хөдлөн авгай
хүүхнүүд орой дээрээ гараа өргөн залбирч нүдэндээ бишрэн хайрлахын нулимс мэлтэгнүүлэн гай
гамшигаас гэтэлгэхийг эрэн хажуунаас хэн юу гэх бол гэж биеэ цэнэхийг умартан тэрнийг минь, энийг
минь өршөөж авраач, өвчин эмгэгээс ангижруулаач гэж үглэлдэн, хүүхэд багачууд эцэг эхийн
захирснаар өнөөх лам нарын цацсан будааг уралдан түүж тэрнийг нь хөгшид алчуурынхаа үзүүрт боож
аван сүжиг муутай буюу зүгээр л олны цугларсан газрыг бараадсан сониуч залуус бие биесийг охид
хүүхнүүдийн суга цавийг самардан үймүүлж түрхэрсэн тэр их цуваа Гилбэрийн хийдийн гадуур гороо
зам буюу майдар эргэдэг замд орж Жигдэрлээ. Тийнхүү өглөөнөөс үдэш хүртэл дөрвөн талд үдлэн
хурал хурж мөргөл үйлдэн дуусахад өнөөх майдарыг залсан өндөр тэрэгний өргөн арал өргөл барьцын
юмсаар дүүрчээ. Майдар эргэж дууссаны дараа ар тийшээ яарсан нэг нь буцах замдаа орцгоож яаралгүй
нэг нь найр наадам үүсгэцгээв. Цэвэлмаа үеийн хүүхнүүдтэйгээ хошуу холбож хол ойрын сонин
хачиныг ёстой л шавайгаа ханатал хүүрнэх хорхой нь ид хөдлөөд аав нь ч Зундуй түнштэйгээ шадарлаж
авсан тул юундаа яараа аж хэмээн бодтол яасныг бүү мэд гэнэт яахир яаруу зан нь хөдтөн майхнаа
буулгаж, аргамжныхаа гадсыг сугалаад харанхуй болтол газар дөхөж хононо гээд тийрэнд хөөгдсөн юм
шиг ундуй сундуй хөдлөв.

* * *

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.08.11 9:17 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Гилбэр дуганы майдарт очиж моргөсөн явдал Цэвэлмаагийн амьдралд эргэлт гаргахад хүргэв үү яав?
Шувуутын даваан дээр боож үхсэн малгайгүй Мөнхийн үхдэл хүүртэй түрүүлж таарсан зэргээс
Дамдингийнхан тийм ч баяр хөөртэй яваагүйсэн. Ямар нэгнийг их яаралгүй аавын сэтгэлд гэнэт юу
шүгэлснийг бүү мэд. Гилбэрээс гараад Шувуутын давааны ард хоноглож байхдаа,
- Цэвэлмаа дуулж бай. Цэвэгийн ирэнгүүт би чамайг аваад хот орно. Чиний энд хийх юм үгүй болоо
гэж бод. Сонров даргынд чамайг аваачиж хаяна. Хүн хийж авна уу аль хотын хог дээр хаяна уу өөрөө
мэдэг гэж шулуухан хэлсэн. Эхлээд Цэвэлмаа гомдлоо.
- Илүүдээд байгаа юм бол аваачиж хаях л үгүй юу гэхэд аав нь,
- Чамтай чамгүй болоод л байх бид Муусайн юмнуудын нүдний хужир болж, хов живт хавчуулагдаж
байгаагаа мэд. Би чиний л төлөө л шийд гаргаж байна. Насаараа үнээний дэлэн дор мөлхөх гээгүй юм
бол хот хороогоо бараадаж биеэ өөд нь тат. Тэр Сонров чамайг хүлээж байдаг юм гээ биз дээ. Чи үхдэл
чөтгөртэй хоргодох юм гэв. Цэвэлмаа аавыгаа ингэхийн чинээ санасангүй. Гомдол нь гэнэтийн баяр
хөөрөөр арчигдан арилав. Тэгээд уйлчихлаа.
- Юундаа уйлдаг басган бэ чи? Аав чинь мэдээд л хэлж байна гэж бод. Тэр Сонров даргын хойноос
ганцаараа гүйгээд очиход бэлэн биш үү чи! гэж ээж нь хажуунаас донгодов. Цэвэлмаа дотроо инээд
алдавч гаднаа эхэр татлаа.
Гилбэрийн майдарт үнэнээсээ наманчлан "Бурхан минь намайг хайртай хүнд минь түргэхэн хүргэж
өгөөч! Тэр сайхан хүнд минь намайг бодогдуулж өгөөч. Нүгэлт эм би тэр хүнийнхээ янаг халуун биеийг
элгэндээ тэвэрлээ гэж зүүдэлнэм. Өршөө намайг бурхан минь. Хайртад минь бушуухан хүргээд өгөөч"
хэмээн мөргөсөн сөн. Тэрний л ач ирэв. Яндаг мэтэст ээрэгдэж, үнэхээр л үнээний дэлэн доогуур
мөлхүүлсэн нэгэн янзын уйтгарт амьдралд нь ийнхүү ид шидээр мэт гэнэтийн эргэлт гарна гэдэг
унэхээр л бурхан харснаас зайлахгүй. Хэд хоногийн дараа Цэвэг ах нь харьж ирэхдээ хоршоо
худалдааныхаа хэргээр хэдийн Улаанбаатар хүрээд Сонров даргаас бэлэгтэй захидалтай ирсэн нь бүр ч
гайхамшиг. Энд зүүдэнд орж байхад тэнд хүсэн хүлээж байхын учир ёстой л явган шувуухайд халин
дүүлэх жигүүр ургуулсантай адил. Тийнхүү Дамдин баавай нэгэнт шийдсэнээс хойш тавилгүй ходоог
тэргэндээ хос морь хөллөж замын холс, бэлгийн булга суусар, зээр гөрөөсхон тонших буу сум цөмийг
базааж аваад буцахдаа хань болгохоор Буд, Базар хоёр хөвуүнээ дагуулаад зуны дунд сарын хуучдаар
сайн гаригт сан тавиулж. сэржим оргүүлж байгаад мордлоо. Ингэхдээ хот хороо уруу явах гэж байгаагаа
тас нуу гэж урьдаар захирсан тул айл саахалтынхан нь ийнхүү гэнэт сүр бараа ихтэйгээр холын замд
гарахад элдвээр таамаглан хоцров. Цэвэлмаа үеийн хүүхнүүдтэйгээ уйлалдан инээлдэн салахаар байвч
даан их удалгүй хотын том даргын эхнэр болчихоод төрхөмдөө айлчлахад нь ямар янзын сонин сайхан
юм болохыг төсөөлөн бодож, эцгийн хэлсэн ёсоор ам хамхин мордлоо. Харин даддыг харагч мэт соргог
сэжигч Яндаг өнөөх малгайгүй Мөнхийн боож үхсэн хэргийг нэг тийш болгохоор аймаг ороод эзгүй
байсан нь яамай болов. Нар бороо ээлжилсэн ид зуны дэлгэр өдрүүдэд Дамдин баавай Онон, Хурхын
голуудыг өгсөн айлтай матгай газар хоног тааруулан яаралгүйхэн аялав. Нэгэнт гэрээс ховхорсон хойно
юундаа ч яарах билээ. Тэгээд ч хот орох энэ замд Ламын хүрээ, Бэрээвэн номун ханы хүрээ, баруун
тийшээ Туулын хөгшин хүрээ гээд халхад нэртэй өргөл мөргөлийн газар таарна. Тэр бүхэнд түр ч гэсэн
саатаж буян хийх, хүүхдүүдэд олны хөлтэй газрыг үзүүлэх, морьдоо амраах. хүнтэй танилцах зэргээс
юупдаа татгалзах билээ. Ингээд сайхан шавхарсан бөгөөд заан шиг том биетэй хос хөх морьтой, ходоог
тэргэн дээрээ нарнаас хатхлах бүхээгтэй, тэрэг тоног цаанаа нэг тохитой, буриад өвгөн хоёр тэрсхэн
банди, нэг хөөрхөн хүүхнээ чирээд өргөл мөргөл хийхээр нийслэл хүрээ орж яваад замын халх айлууд
сайшаан хонооч саатаач гэх нь цөөнгүй. Ер нь тэд буриадуудыг бүдүүн хадуун, уулгар дүүлгэр, тэнэг
мангар гэх мэтээр бяцхан шоглох боловч бас ч мод төмрийн дархцуул, арьс ширний урцуул, анчин
гөрөөчин олонтой гэх тул танилцахад гэмгүй гэж үздэг. Тэгээд ч чингэлэгтэй тэрэг бүдүүн шараар,
хусан уурга эр хониор авсныгаа сайн наймаа хийсэнд тооцно. Онон, Хурхын халхчуул малтай бэлтэй
учир аянчин жинчинг хажиглаж тээршээх зангүй. Тэгээд ч нар ногоо татсан зуны дэлгэр цаг санж. Ер
юугаа хийж гэртээ бүгэн суудаг байж вэ гэмээр. Цэвэлмаа аяны нар салхинд хөрсжин борлоод замд
тааралдсан халх залуус хараа шидэн, хос морьтой буриадын хөнгөн тэргэнээ заларсныг нь шоглон
инээлдэж, буриадын авгай хүүхнүүд ингэж цэл залуугаасаа модон тэргэндээ завилсаар байгаад бүдүүн
бөгстэй болдог байна шүү, энэ тэрээ гэлцэн цадиггүй заримууд нь тэрэг тоногоо зарчих гэж өвгөнийг
цухалдуулан ер хөгжилтэйхэн явлаа. Базар Буд хоёрын хувьд бол энэ аялал ёстой л ертөнцийг нээсэн
явдач болох нь аргагүй. Тугалын бэлчээрээс гарч үзээгүй хүүхдүүдэд тэнгэрийн хаяа эцэс төгсгөлгүй
өргөжин тэлээд давааны цаана даваа, голын цаана гол, тачын цаана тал тасралтгүй үргэлжлэн байгаль
дэлхий, айл амьтан дүр зураг түмэнтээ солигдох нь гайхалтай сонихон. Газар дэлхий ямархан уужим
билээ. Буриадын нутгаас халхын нутаг нэг л өөр дүр зураггай юмсанж. Үхэр голдуу бэлчдэг давчуухан
хөндий дэнж газар, хонь адуу голдуу бэлчсэн уужим таяаар солигдоно. Халхчуул буриад шиг нэг газар
тав арван айл бөөгнөрөн нүсэр их хашаа хороо, байшин сав шавааралдуулсан юмгүй салхинд нээлттэй
сэргэлэн газар эсгий гэрээ барьж хоёр гурваас илүүгүй айл буугаад хонь мал нь гадаагаа задгай
хотолсон байна. Тугач наршихаас хамгаалсан өмгөрхөн хаамаг саравчнаас өөр хашаа хороо ч байхгүй.
Тэр айлууд гаднаа чингэлэгтэй хэдэн тэрэг угсарсан буюу бараа туруухнаа хурааж хучсан харагдана.
Тэмээн тэрэг нь төмөрлөөгүй том дугуйтай, үхэр тэрэг нь гэж хөгийн юм байлаа. Голтойгоо эргэдэг
налчгар мөөртэй, гонгинон чахрах нь чихэнд тээртэй тэр болхи тэрэгний хажууд мань мэтийн ходоог
тэрэг бол шилэн порт л гэсэн үг. Адуучин эр урт хусан уурга суналзуулан давхиж ирээд адуун сүргийн
дундуур хага зүсэн орж өнөөх уургаа нэгэнтээ гялсхийлгэн даялан шидэнгүүт аль нэг морины хүзүүнд
суран хуйвыг нь яв цав оруулаад ханартал татах нь бахдалтай. Ер нь халхын тал нутаг ногоон дэнж дээр
бөмбийх цагаан гэр, уурга суналзуулан давхих морьтон хоёроор л дүүрэн гэлтэй.
Базар Буд хоёрт хээрийн аян үнэхээр л гэнэт олдсон эрх жаргач мэт. Удаан суудачд затхуу хүрвэл
тэрэгнээсээ буугаад хөөцөлдөн наадна. Хоноглох газраа майхан саваа буулгах, усанд явах, аргач хоргол
түүхдээ орсолдон уратдана. Цэвэлмаа хээтэйхэн ч өнгөтэй дээрээ онго орчихсон "баавайн басган
баяртай" гэж дуунд гардаг шиг дүүрэн мишээлтэй царайлсан, бушуухан хот хүрч мөрөөдөлт хүнийхээ
царайг харах юмсан гэхээс сэтгэл яарах нь жигтэйхэн. Гэвч хот хүртэл таван зуугаад мод газар тун ч бөх
суудалд яаралгүй, аавын эрхэнд хос борын жигдхэн шогшоонд газар хороож ядан явахаас биш
тэрэгнийхээ урд гараад гүйлтэй биш.
Гурав хоног аялаад замынхаа тэг дунд буюу Хэнтийн Цэнхэрийн голын эх Бор хурхын даваанд дохжээ.
Хурхын голыг туж өгссөөр энэ даваанд хүрнэ. Тэр давааг давж авбач уруудан даан их удачгүй
Хэрлэнгийн хөндийд орох аж. Хурхын голын эхэн тийш тэр хавийн айлуудын өвөлжөөний нутаг зуны
эринд эл хульхан байлаа. Давааг өглөөний сэрүүнд давахаар хоног тааруу.тж орой нар дээхэн байхад
бургаст нарийхан голын хөвөөнд буув. Бууж байхад нь баруунаас гувруутсан гурван муу тэмээтэй
ядуухан нүүдэл өнгөрснөөс өөр хүн амьтан үзэгдсэнгүй. Тэртээ зүүн нүцгэн уулын ар шилд ганц хоёр
гэр харагдана. Дамдин баавай хүүхдүүдээ буулгаж орхиод майхнаа шааж, ус түлээгээ бэлдэх хооронд нь
ойрхи уулын модны зах руу буугаа үүрэн очтол тэндээс холгүйхэн гүн жалганы эхэнд хэдэн бор гөрөөс
наранд гарч ирээд усанд дөхөх чигтэй явж байв. Өвгөн ч жалгыг өгсөн гэтэж очоод нэг багахан гур
унагаж орхив. Шинэ махтай болох нь тэр. Хөдөө хээрт ч гэсэн халхын буян барагдах биш. Зээр гөрөөс
эс гэхэд тарган бурхи талаар дүүрэн. Буриад нарт гөрөөсний мах ёстой хужир билээ. Махыг нь задгай
галд шорлон шараад зөөхийтэй хольж идэхэд хэлээ хазмаар. Аав нь антай ирсэнд хүүхдүүд бөөн баяр
хөөр болж их түүдэг өрдлөө, Түүдгээ тойрон сууж гөрөөснийхөо өөхгүй хар махыг бургасан шоронд
шорлон шарж зөөхий түрхэн цадтал идээд өглөө нар битүүд босож даваа давахаар унтацгаав.
Дамдин баавайн нойр хүрсэнгүй. Ер сүүлийн нэг хоёр жилд хэзээний сэргэг нойр нь хасагдаад
ялангуяа шөнийн уртад бол жаахан зовоох болж. Зуны шөнийн богинод ч яах вэ энэ тэрийг бодон
хэвтэж шөнө хагаслаад унтахад нарнаар тэнхээ бүрэн, ухаан сэргэлэн босно. Нас жартай айл буусан хүн
юугаа ч хийж унтаахай хэвээр явах билээ. Тийн бодлын нэг шөнө л өнгөрч байна. Зүүдний шөнө бодлын
шөнө болон хувирдаг аж. "Цэвэлмааг Сонровт орхиод яаралгүйхэн наашаа гарна даа. Хотын
буриадуудтай холбоо сүлбээтэй болбол сайн. Тэр жил танилцсан Амуров Цэвээн, баргажин Мухаан.
шарайд Гомбо гээд их гартангууд одоо бүр ч баян тарган болоо байх. Манайх одоо олон үнээтэй өрөм
тосоо хийх газаргүй болж байна. Хот руу өрөм тосоо чирэх, хятад яргачингуудад шахмал шар худалдах
гээд ухаан зарвал, хоршоо нөхөд сайнтай болбол олзын харгуй ч зургахан л байна даа. Тэгээд энэ
Цэвэлмаа дээгүүр суудалтай хүний эхнэр болчихвол Дамдингийнхны хэрэг зориг шулуудаад явчихна.
Халх буриад ураг барилдах гэгч маань ховрын явдал. Наанадаад хажиглаж хайрах зүрхтэн үгүй
болох. Мөнөөх муухай Яндаг ч хоншоороо цохиулна. Манай энэ өлөгчний шарвалзуур зан хов живт
хавчуулагдах шалтаг болно биш үү! Муухай золигнууд чинь жороо мороогий нь хүртэл ярьж байна
гээч. Түй чорт! Хаанаас ийм гоё цэвэр шулмас биднээс гарсан юм. Цэвэрхэн басгад шарвагануур байдаг
ёсоороо. Тэгж байгаад тэр Муухай Яндагийн аманд ороо л шулам чинь. Сонровтой танилцсан нь аз
болоо. Ёстой бурхан тэрнийг илгээлээ. Манай энэ гоёхон шулмас түүнд тэнцэх хань болоосой л билээ.
Бурхнаа бурсайж байгаа цөвүүн цагт төрсөн амьтас бид эвэртэн сүүлтэнд наалдах л аргаа бодох нь зөв.
Наанадаад аминд ээлтэй, цаанаа олз омогтой. Мөрөө сайн харж явах цаг. Халхын буяныг шингээх л
юмсан... Ийн бодож хэвттэл бөглүү холын дүнгэнэх чимээ дэрээр нь дамжин сонсогдов. "Газар дуугарч
байна уу энэ чинь?" гэж гайхаад чих тавьтал давааны цаана юм уу эсвэл доод голын хөндийгөөр
чийчаан явж байх бололтой. 'Төмөр машины түерээнд тив нь ч эргэсэн шинги байна..." Буриадууд ингэж
дуулна. Ер юундаа элдвийн гуниг гаслантай дуу зохиож дуулдаг билээ? Найр хуриманд авгай хүүхнүүд
тэр гунигт дуугаа дуулалдаад л нүдээ бүлцийтэл уйлалдана. Муу ёр харсан нь тэр байлгүй. Дамдин
баавай энэ мэтийг бодон чагнаархсаар нойрслоо. Тийн өглөө нар битүүнээр хүүхдүүдээ сэрээж халуун
нурманд булж орхисон тогоотой цайгаа ууцгаагаад Хурхын даваа өөд мацлаа. Нар цухуйхын алдад
давааны оройд дөхож иртэл гайхатгай юм харагдах нь тэр. Давааны оройн овооны дэргэд том хар
чийчаан түүний хажууд битүү цагаан хувцас өмссөн хэдэн хүн зарим нь буу барьж зарим нь улаан
дарцаг барьжээ.
- Буц гэж дохиж байна л!
- Буугаа чиглүүлж байна бищ үү!
- Юун гэгч вэ, бурхан минь!
- Зогс, буц гэж дохиж байна!
Мань хэд сандран зогсоцгоолоо. Морьд нь үргэн цовхчиход аав охин хоёр морьдынхоо хазаарын
хацраас зуурч арай чүү тогтоов. Базар Буд хоёр айх болихоо мэдэхгүй ангайлдав. Тэгтэл мөноөх цагаан
хувцастны нэг нь улаан дарцгаараа заш-ан дохисоор дохөж ирээд,
- Буцаад! Буцаарай! гэж хашгирав.
- Тануус хаана хоносон бэ?
- Доод голд хоносон.
- Буц, буц! Тэндээ очиж бууцгаа. Ийшээ зам хаасан. Цаанаас чинь
бас хаасан.
- Юун гээч болоо юм?
- Тахал! Тарваганы тахал гарсан! Дуулав уу? тахал!
- Еэ бурхан өршөө! Ямар заяагүй юм! Тэгээд бид яах зон гээч вэ?
- Буусан газраа очоод хүлээ! Хаашаа ч хөдөлж болохгүй. Хөдөлвөл буудна! Мэдэв үү?
- Бурхан зүг оройдоо! Ямар заяагүй зон вэ бид! гэж Дамдин баавай уйлан алдаад арга буюу морьдоо
эргүүлж давааг уруудав. Ёстой л муу ёрын явдал болж. Мань хэд өнөөх хоноглосон газраа ирж бууцгаан
майхнаа шааж, морьдоо аргамжаад яах учраа мэдэхгүй Нар дээр гартал хөдлөлгүй сууцгаалаа. Баруун
зүүн орой харагдсан тэртээ урд арын айлын ойролцоо бүүдгэр ногоон бүхээгтэй чийчаан ирж зогсоод
цагаан хувцастан гарч тэр айл уруу орцгоов бололтой.
- Хажууханд маань тахал гарсан юм биш байгаа даа? Тэгвэл бид яанаа! гэж Цэвэлмаа хоолой
чичрүүлэв. Дамдин баавай майхныхаа үүдэнд нүцгэн цэрдгэр цээжээ ил гарган, мөр нь наранд онгож
цайсан хөх одончуу тэрлэгээ хэдэрч дадсан зангаараа галгүй гаансаа зуун бодол болж сууснаа,
- Хар нүгэл, арван хар нүгэл шүгэлсэн бол тарваган тахал хүрч үхдэг маань болоо биз. Нүгэлт хар эм
чиний лай ланчиг энэ багачуулд гай болов гэж охиндоо нүнжиггүй уцаарлав. Ингэнэ гэж санаагүй
Цэвэлмаа дэмий л ангалзсанаа нүдээрээ ус гүйлгэн,
- Ааваа та яав аа? Би ямар гэмтэй юм бэ? гэж уйлагнахад,
- Чиний л төлөө явж байгаад энэ. Нээрээ ямар урагшгүй юм гээч вэ! гээд арай ч хэтрүүлчихлээ гэсэн
янзтай дуугараад нүүрнийхээ баргарыг авч хаях гэсэн шиг алгаараа магнайгаас эрүү хүртэл нэг
шудраад,
- Арай ч дээ. Арай тнйм азгүй юм хаа байхав дээ, даанч гэв.
Базар Буд хоёр харин ч сонин явдал тохиолдсон мэт ийш тийш өлөлзөн, хаанаас юу гарч ирэх бол гэж
тэсэж ядах нь зүй.
- Нээрээ муу ёр ёрлоод байна. Гилбэрийн майдарт очиход малгайгүй Мөнх боож үхсэнтэй таардаг. Энэ
Хурхын даваанд тарваганы тахалтай таардаг.
- Аав минь бид одоо яах вэ? Буцаад явбал болохгүй юм уу?
- Мангад докторууд тахал хүрсэн айлыг амьдаар нь шатааж орхидог юм гэж Батын Дарамжав ах ярьж
байсаан гэж мань Буд тэсэлгүй ярианд оролцов.
-Тэгвэл бид дөрөв мангадуудад амьдаараа шатаалгах л болж дээ.
- Тэр тахал чинь тэгээд сатхиар хүрдэг юм уу? гэж Базар асуув.
- Хэн мэдтээ золиг гэж, манай буриадад ямар тахал гарч байсан биш. Энэ монголчууд л шороон түмэн
тарвагаа тоншиж яваад тахлыг нь авчихдаг юм гээ.
-Тархиа хага буудуулах гээ юу чи?
- Гөрөөсний мах идээд байхад аюулгүй юм биз.
-Тийм дээ. Хангайн гөрөөс уяатай байх юм чинь. Би атаад байдаг та гурав идээд байдаг хэрэг. Мань хэд
ийнхүү дэмий нэг хүүрнэж суутал зүүн талын гүдгэр дээр морьтой хүн гарч ирээд даллаж байна.
Дамдин баавай нэг борыгоо завдлаад тийшээ дөхлөө. Гүдгэрийн наанаас өчигдрийн ядуухан нүүдэл
үзэгдэв. Морьтой эр
-Танайх хаанаас хаа хүрч яваа аянчин бэ?
- Дадалаас Улаанбаатар хүрч явна
-Тэр урдах айлд хүн тахлаар өвдөж гэнээ!
- Ээ бурхан! Бид одоо яадаг билээ!
- Долоо хоногийн харантин тогтоосон. Дуулав уу? Долоо хоног та нар эндээсээ хөдөлж болохгүй. Энэ
ирж яваа нүүдэлтэй нийлээд сууж бай. Маргааш гурил будаа авчирч энд орхино. Хэн нэг чинь өвдөж
халуурвал майхан дээрээ цагаан туг босгоорой. Дуулав уу? гэж хашхирахад, Дамдин баавай,
- Дуулаа, дуулаа. Бурхан зүг оройдоо! гэхээс өөр хэлэх үг байсангуй. Ингээд түгшүүртэй ч гэлтэй юу
уймраантай ч гэлтэй юу нэг л янзын өдрүүд эхлэв. Өнөөх гурван тэмээт ядуу нүүдэл бол Хэрлэнгийн
Хөдөө аралд суудаг садандаа айлчлаад буцаж яваа эгч дүү хоёр хүүхэн, эгчийнх нь хүү болох хориод
насны хархүү, дүүгийн нь таван настай хүү дөрвүүл аж. Эгч хүүхэн нь олон жилийн өмнө Ононгийн нэг
айлын бэр болж очоод нөхрөө үхүүлж хожим нь ламын хүрээний нэг ядуу иргэн хятадтай суусан, дүү нь
эгчийнхээ араас очиж мөн нутгийн нэг хар хүүтэй суугаад эр нөхрөө цэрэгт явуулсан. Царай муутай ч
сайхан сэтгэлтэй танихгүй буриад нар ч эвий хөөрхий, тахлын сураг ч эвий хөөрхий болсон ийм л хоёр
байв.
Өнөөх харантин тавигч орос монгол эмч цэрэг, дотоод яамныхан хэдэн өдөр чийчаан, машинаа
нүргэлүүлэн давхилдаж хэзээ л өнөөх урд арын айлынхан хар утаа баагиж амьдаараа шатаагдах бол гэж
хүлээвч тийм аймшигтай юм болоогүй л байв. Харантины албаныхан мань хэдэд үнэхээр баахан гурил
будаа тавьж орхиод холоос "өвдөж халуурсан хүн байна уу?" гэж асуун "байхгүй" гэхээр яваад өгнө.
Царай муутай мөртөө яасан ч гоё нэртэй юм гэмээр эгч дүү Навчаа, Цэцэгээ хоёр Цэвэлмаатай эцэс
төгсгөлгүй яриа дэлгэж эвий хөөрхийгөө түмэнтээ давтан, хориод настай ч тоглоомноосоо гараагүй
бүдүүн дуугаар ярьж нарийн дуугаар инээдэг Арайсан нэрт хархүү Базар, Буд жаал хүү Жамъянгаравыг
эрхлүүлэн наадацгаана. Эгч дүү хоёр хүүхдүүдээ энхрийлж эрхлүүлэх гэдэг жигтэйхэн. Ямар хувилгаан
богдсыг төрүүлсэн биш дээ гэмээр. Арайсан гэж монгол хятад нь мэдэгдэхгүй нэртэй хүү тэнэг мангуу
гэхээр биш гэлээ ч ухаантай гэхээр тиймхэн. Харин Цэцгээгийн хүү Жамъянгарав хачин хөөрхөн
хүүхэд. Түүнийг харсан хэн ч гэсэн эцэг нь лав янзын царайлаг эр байх нь дээ гэмээр. Хар царайт ээжээс
төрсөн гэхэд ёстой л хасын цагаан царайтай, хүүхдийн бус ямар нэг уйтгарлал буюу ухаан санаашралын
гэрэл гийсэн мэлтгэрхэн хар нүдтэй. Нялхын сэвлэг гэхэд итгэмгүй торгомсог хонгор үстэй, ер бусын
хурц хэлтэй тэгээд тавхан настай мөртөө заримдаа цочмоор том хүний үг хэлчихнэ. Тэр Цэвэлмаад нэг л
талгүй байх нь жигтэй. Хэрийн хүүхэд бишүүрхдэг Дамдин баавайн гаансыг булаагаад өвөртөлчих
мөртөө Цэвэлмаагийн эрхлүүлэх гэхээр "Чам шиг хөөрхөн хүүхэнд би дургүй" гэчихээд зугтаах нь
гомдмоор аж. Ээж нь, эвий хөөрхийнхээ хажуугаар санаа зовнин Цэвэлмаад бяцхан ч ээнэгшүүлэх гээд
барсангүй. Арайсан. Базар, Буд гурвыг Жамъянгарав ээлжлэн унаж "тэмээ туйлуулан" наадна. Дамдин
баавай хүүхдэд тийм зөөлөн хүн биш боловч гаансаа булаалгачихаад "Энэ чинь нэг л жигтэй хүүхэд дээ.
Томорхоороо бурхан ч буг ч болж чадах л шолдоон чамайг!" гэж өхөөрдөнө. Тийнхүү баавай мөнөөх
уяатай бор гөрөөснөөс дахин нэгийг тоншиж ёстой л тахлын хажуугаар найр гэгчээр тэндээ л нижгэрхэн
байлаа. Гурав хоног өнгөрөв. Тав хоног өнгөрөв. Өглөө бүрд урд арын айлыг ажвал цагаан өмсгөлтэй
хүмүүс машин гэрийн хооронд хааяа холхихоос өөр сүртэй сэжигтэй юм болсонгүй. Зургаа дахь өдрийн
өглөө нарнаар харантиныхны том хар чийчаан мань хэд дээр шулуухан давхиад ирэх нь тэр. Айж
сандарлаа. Морь тэмээ үргэж, өнөөх хоёр хүүхэн эвий хөөрхий, бурхан тэнгэрээ дуудан байтал машин
холхон зогсож бэржээнхэн бүхээгнээс нь нэг эмэгтэй хоёр эрэгтэй гурван орос, тав зургаан монгол гарч
ирлээ. Тэд юунд ч юм хөгжилдөн шуугилдана. Тахал гарсан айлыг шатаачихаад арай инээж наадаж
явамгүй. Дамдин баавай баргар царайлсан хэвээрээ. Яггүйхэн сэжигч, ихээхэн сүсэгтэй хүнд аян замын
энэ саатал яаж ч гэгээн царай шагнах билээ. Тийн бухимдал гомдлоо Цэвэлмаадаа л гаргаж байв.
- Та минь ээ! Өлбөрч үхсэн хүн байхгүй биз дээ? Аян замдаа орж болно шүү! гэж мөнөөх хүмүүсийн нэг
нь баясгалантай хэлэв.
- Парин здрасте! Скажите если можно, что происходит на свете? гэж Дамдин баавай оросоор асуухад
ахлагч нь болтой өндөр туранхай биетэй цэл ногоон нүд, улаан шар үстэй орос хүүхэн,
- Аа манай буриад нар уу? Та нарын аз болоход тахал гэсэн худлаа дохио байжээ. Одоо дуртай тийшээ
явцгаа гээд инээв. Гэтэл Дамдин баавай гэв гэнэт санаа эргэчихэв. Хэд хоногийн бухимдал иймээр
тайлагдахыг хэн мэдлээ.
- Буд хөвүүн бид хоёр буцлаа. Цэвэлмаа чи Базарыг аваад эдний машинд сууж хот ор. Би эндээс буцлаа
гээд хэсэг дүнсийснээ,
- Даваа давж болохоо больсон юм байна гэж гүвтнэв. Базар Буд хоёр ийм юм болно гэж яахин таах
билээ. Тэр хоёр газар ширтэн шуухиналдах нь өрөвдөлтэй. Буд тэссэнгүй нүүрээ даран гингэнэхэд аав
нь хяламхийгээд,
- Арьсыг чинь хуулна шүү! гэлээ
Цэвэлмаа гэнэт ийнхүү дүүгээсээ өөр дагуулгүй Сонровынд хүрч очих болсныхоо сайн мууг мэдэхгүй
балмагдаж хоцров. Тийнхүү эгч дүү хоёр Хурхын давааны ёроолд хэд хоносон хар буудлаасаа бараг л
салж ядан харантиныхны машинд сууж хөдөлснийхөө маргааш Улаанбаатарын барааг харав. Богд уул
гэж намжаа ногоон ойтой сунайж дүнхийсэн сүрлэг сайхан уулын зүүн талд Налайхын нүүрсний уурхай
гэгч газар нүхэлж шороо чулуу овоолсон нэг их нэвсгэр суурингийн захын өндөр хог дээр нэг зэрэг
гурван адуу унагаад газраар чирсэн урт хар хормогчтой, толгой дээрээсээ малгай гэхэд малгай биш
алчуур гэхэд алчуур биш урт цагаан даавуу унжуулсан баахан авгай хүүхнүүд бужигнаж байгаа нь улай
тойрсон янзын том шувуунууд мэт харагдсаныг хожим мэдвэл тэр уурхайд ихэвчлэн хасгууд ажилладаг
бөгөөд халуун зунаар адуу иддэг, хүүхнүүд нь тийм этгээд сонин хувцастай юмсанжээ. Цэвэлмаа утаа
униар татсан их хотын бараа хараад "Сонров намайг харангуутаа яах болоо? Би юунд ирлээ гэж хэлэх
вэ? Ямар таны эхнэр болохоор ирлээ гэлтэй биш. Урьдаар хэл хүргүүлсэн ч юмгүй гэв гэнэт яваад
очихоор гайхана даа. Захидалд бичдэг шигээ үнэхээр их хүлээж байдаг юм бол баярлах л байх. Энэ
Базарыг сургуульд оруулах санаатай ирлээ гэнэ дээ." хэмээн бодож явлаа. Базар хүвүүн ч яах вэ. Цэнхэр
униарын доор гялтганан гялбалзах өндөр нам байшин барилга, ганжир цадир, замаар сүлжилдэх машин
тэрэг тэргүүтэн их хотын эрээн мяраанд нүд алдчихсан явлаа.

* * *

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.09.11 6:49 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Яндаг нар хэвийсэн хойно уулнаас бууж ирлээ. Зуны дундуур нар бороо ээлжлэн байснаа хадлангийн
цаг дохөөд ирэхээр одоо болов гэсэн шиг бороо татарч хэд хоног нар шатаад харин ч газар гандах тийш
ханджээ. Тийн хөвчийн уулст шингэн шаргал униар татаад, балын үнэрт бүлээн салхи сэвэлзэнэ. Яндаг
Цэвэлмааг гэнэт алдсанаас хойш гэр орондоо тогтохоо байж морио уяанд сойж хоноод л хар өглөөгүүр
нэг тийшээ мордох болжээ. Ерөөс залхуурч, залхайхгүй бол хэзээд ямар нэг аян шалтаг гаргаж ядах
юмгүй. Мөрийтэй тоглоом эргүүлэгчдээс эхлээд эсэргүү үг яриа гаргагчдыг хүртэл тагнан мөрдөх,
зүгээр хүмүүсийн яриа хөөрөөг чагнах, аль нэг сэжиг таамналаа бататгахын тулд элдэв яриа өдөх, өөш
идэш хаяж өгөхөөс эхлээд чухам юу мундах аж. Ялангуяа гэртээ тогтож чадахаа больсон үедээ буу
зэвсгээ агсаад уул хадаар тэнэж явбал нэгийг үзэж, нөгөөг шийдэх нь лав. Яндаг яагаад ч юм сүүлийн
өдрүүдэд уул ойгоор тэнэмээр санагдах болж. Уулын өндрөөс айл амьтан, харгуй замаар зорчигчдыг
харж суухаар нэг юм бодогдоно. Гүн ойн дундуур сүлжин явахад өөр нэгийг бодно. Дамдин баавай
Цэвэлмаагаа босгуул мэт сэмхнээ аваад хот уруу явсныг мэдэнгүүтээ ёстой л сүүлээ хазах галзуу барс
мэт гараа нөжиртөл мэрж, цээж тархиа шаан битүү гаслаад болдогсон бол хойноос нь давхиж очоод
өвгөний тархинд нагаанаа тулгаад хөөж авчирмаар санагдсан. Гэвч нэгд Цэвэлмаа тэртэй тэргүй царай
наашлуулж, санаа эргэхээс өнгөрсөн, хоёрт тийнхүү гологдсоныхоо хариуг авдаг юмаа гэхэд
жинхэнэ эр хүн шиг бас жинхэнэ чекист шиг холын бодолтой, гарцаагүйгээр бүр нэг бахаа хангахаар
авах чадалтайдаа эргэлзсэнгүй. Тийнхүү гэр орондоо байж сууж чадахаа болиод өнөөх гарцаагүй хийх
юмаа сэдэж бодох аянд гарсан нь энэ. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэг биш үү. Яндаг
угаас гагцхүү өөрийн санаа зөв гэдгийг баримтална. Хүний ганц хүү гэхэд тийм ч эрх танхи өсөөгүй
бөгөөд эцэг эх хоёр нь хойноос наашаа нүүсэн буриад нарын түрүүчийн бүлэгт орж хориод оны эхээр
ирэхэд арван хэдтэй, гэрээр ном заалгаж монгол бичиг муугүй сурсан хүү байв. Эх нь хорь буриадын
удамтай баян охин. Эцэг нь Барагжны булгач. Мөн баян еврейн наймааны гарын хүн явснаа
эзнийхээ осолдсоны хойно багагүйхэн нарийн зоорьтой хорьд ирж нутагшсан хүн. Ер хоёр хөгшин бол
зөвхөн амиа хичээсэн, хатуу харам, ажил хөдөлмөрт бие хайргүй, зожиг хажиг зантайгаараа ихэд
таарчээ. Яндагийн хүмүүжил ч өөрөөр яаж байх билээ. Эцэг эх хоёрын голохгүй шилэхгүй юм гэж
байхгүй. Ертөнцийг болоод хүмүүсийг гагцхүү маньд ашигтай юу үгүй юу? гэдгээр хэмжиж сонжино.
Тэр тийм, энэ ийм гэж хэлцэхдээ голцуухан л муу муухайгий нь дуудаж, өөрсдөд нь
хэрэггүйгий нь цааш болгож, хэрэгтэйгий нь нааш болгох л ухаан зарна. Хорвоо гэдэг бөөрөнхий,
амьдрал гэлэг холбирхой учир барьснаа тавихгүй, санаснаасаа буцахгүй л явах ёстой гэнэ. Хүн гэгч
угтаа ганцхан шунал хомголзол шүгэлсэн, хэцүү цаг тулгарахад ганц амиа авч гарахын төлөө хоолойгоо
тас хазалцах араатнаас ялгалгүй л гэнэ. Айлын аж төрөх чадал ганц хөрөнгө зоорийн хэмжээгээр
болдог. бэлтэй чадалтай л бол нэр нүүртэй, үгүй л бол шоовдор дорой явах жамтай гэнэ. Хорвоо
хуурамчийн тухайд бол хэлэх юмгүй. Эр хүн эрхий хуруундаа л итгэ гэдгийг баримтлах нь зөв. Үрэлгэн
хүн үгүйрнэ, харам хүн баяжина. Тус хүргэсэн хүнд тэр л хэмжээгээр нь хариу тус хий. Бусдын дор
орвол эр хүний дээдийн шившиг. Аав ээжийн "алтан" сургаал иймэрхүү л байлаа. Яндаг тийнхүү
бусдын дор орохгүй гэдгийг, санасандаа хүрэхгүй бол эр хүн биш гэдгийг бүр багаасаа яс махандаа
шингэтэл ойлгожээ. Тэгээд ч амьдралд түүртэж, толгой гудайхыг мэдэхгүй явсаар эрийн цээнд хүрэхдээ
бусдын дор үнэхээр орсонгүй. Хүний ганц хүү санж. Морины сайныг унаж эдийн сайныг эдэлж, гэхдээ
бас захтай зандаргаатай явлаа. Омогтой сортоотой гээд нэг их цууд гарсангүй. Тэр ч бас эцэг эхийн
сургаалынх. Хар цагаан хэл ам, аль алинаас нь зайцаж явахаас дээр юмгүй гэнэ. Баянаа гайхуулвал
атаархлын хорлол орно, омогтойгоо гайхуулвал мунхаг болно. Амьдрал гэгч мөнөөс ирт мэсний торгон
ир дээгүүр явж байгаа юм шиг тэмцэхэд хэцүү гэвч тийнхүү тэмцэж чадсан хүн хэзээ ч алдахгүй. Яндаг
ийнхүү хутганы ирэн дээгүүр тэнцэж явах ёстойгоо үл мартан, алхам бүхнээ хянаж. хүний ганцхан
харцнаас өөрийгөө шинжиж сурчээ. Хүн өөрийгөө хэзээ ч үл мэднэ. Тиймээс өөрийгөө хүний харцнаас
шалгаж сурах нь чухал. Дээд эрдэм бол хүний санааг таах явдал мөн. Хүн хичнээн нууц увдистай гэлээ
ч таагдашгүй амьтан яагаад ч биш. Гэр бүлийн хүмүүжлийн энэ эрдэм нь хожим ажил албаны эрдэм
болохыг хэн таахсан билээ. Гэвч Яндагийн хожмын хувь заяа зураастай юм шиг байлаа. Цэргийн албанд
татагдах насанд хүрсэн жил нь эцэг нь Улаанбаатар дагуулж орсонсон. Хаант засгийн үед хорийн дум
гэгч хурлын гишүүн байсан, хожим хориод оны эхээр монголын ардын засагт тал засаж дээгүүр
албаныханд нэр нүүр олсон эрдэмтэй бөгөөд хөлтэй буриад Амуров Цэрэн гэгч дотоод яамны сайд
Элдэв-Очирын буриад сургагч, түүний гэргий коминтерний монгол дахь төлөөлөгч бүсгүй нараар
зуучлуулан дотоодыг хамгаалахын сургуульд оруулсан. Тэр Амуров Цэрэн бол Онон, Улзын бэл
бэнчинтэй цөөн буриад нарыг хотын наймаа нартай холбож дундаас нь ашиг олдог бас нэг эрдэмтэй.
Ингээд л бүх юм ёстой ерөөлөөрөө болсон. Яндаг дөрвөн жилийн дараа ногоон малгайтны тоонд орж,
захандаа атган шоргоолж тэмдэгтэй, ташаандаа нагаан буутай залуу сайхан дарга болсонсон. Тэр цагаас
хойш дэлхий ертөнц ч, цаг төр ч ихээхэн хувирчээ. Баруун, зүүний нугалаа зон олныг хөлгүүлэн
хүүхнүүд комсомол хувцас өмсөж улаан алчуур зангидан давхилдаж, хөдөөнийхөн том
багагүй улаан гэрт бичиг үсэг заалгаж байсан цаг тун сая гэвч одоо төр засгийн үйлс зүгшрэн жинхэнэ
хүчиндээ орж эхэлтэл дорноос японы самурай нар тулж ирээд улс орны гадаад байдал хүндрэхийн
чацуу ялангуяа Яндагийн мэргэжлийн хүмүүс юу мэдэж чадахаа үзүүлэх цаг ирэх нь тэр. Энэ бол яавч
жирийн явдал биш билээ. Сая болтол дотоодын дайсныг илрүүлэх гол ажилтай байсан хүмүүс гадаадын
дайснаас сэрэмлэх ёстой болов. Тэр гадаадын дайсан юуны түрүүн дотоодын дайсантай сүлбэлдэж,
хорлон сүйтгэх, хувьсгалын эсэргүүчүүдийг турхиран босгохыг эрмэлзэх нь зайлшгүй гэдэг дотоодын
хамгаалахын гол суртал мон. Үүнийг ч дээрээсээ дороо хүртэл амны уншлага болгон тэдний хэлээр бол
өндөржүүлсэн сонор сэрэмжтэй болсон цаг билээ. Ийм цагт ашиг хонжоо ч олж болно. Нэр төр ч олж
болно гэдгийг Яндаг юун эс андах билээ, сүүлийн үед түүний дотор нэгэн далдын зөн ч юм уу, санаа ч
юм уу цухалзаж ирээд хэлбэр дүрсээ олж ядан байна. Аливаа юмны зураг бүрэн харагдах гэж байдаг.
Яндаг ереес санаагаа барин тавин зураглаж байж яахыг шийддэг зантай. Манан будан дунд шиг байгаа
зүйлд толгойгоо хийгээд яана. Тэгээд ч энэ цагт чухам юу хийвэл, хаашаа хөдөлвөл, юуг зоривол
алдаагүй хожих вэ? гэдэгт л хамаг учир байх шиг. Эхнэрээ төрхөмд нь явуулахдаа Цэвэлмаагийн талаар
нэг их холын юм бодоогүй ч гэсэн "харж байж болно" гэсэн. Чингэхдээ эхнэрээсээ хүү төрөх нь үү, охин
төрөх нь үү гэдэг бас чухал байв. Эцэг эхийн санаагаар бол хүү төрүүлэхгүй эхнэр бол бараг л илүүц
мэт. Шууд тэгж хэлэхгүй ч гэсэн хүү төрвөл мөнгөн өлгий хийхээр юм болно. Эцэг эхийн мөрөөдлийг
буруу гэлтэй юу? Яндаг өөрөө ч гэсэн хүү төрвөл сайн, охин төрвел тэр л биз гэх маягтай. Гэтэл
тэгэхээс тэгэх гэсэн юм шиг хэд хоногийн емнө охин төрсөн мэдээ ирэхэд "за яахав тэгээд байж л байг"
гэж талгүйхэн бодсон. Ер эхнэр гэдэг заримдаа утгагүй мэт бодогдох болсон нь жигтэй. Үүнд эхнэрийн
буруу ч Цэвэлмаагийн буруу ч, үгүй байлтай. Гэхдээ л аль аль нь юугаараа ч юм тохуурхан даажигнах
мэт санагдана. Ер доогтойхон хорвоо юм. Эхнэр хүүхэдтэй боллоо гээд өөр хүүхэнд шунахаа болино
гэж байхгүй. Нэгийг автал нөгөө нь илүү санагдана. Нэгийг орхилоо гээд нөгөөдох нь гүйгээд ирэхгүй.
Бас хяслантай хорвоо санж. Ямар ч байсан Цэвэлмаад гомдолтой. Эр дутсандаа тоглоом хийж байсан
хэрэг үү? Зөвхөн эмийн шунал тачаалаа дараад бусад талаар ер юмын чинээн санаагүй байж уу?
Ингэхлээр л санасандаа хүрдэг аавын хүү болохоо үзүүлэхээс өөр замгүй. Тэр мэтийн далд мөн санаагаа
биетэй болгон харахын тулд ийнхүү хурдан буу үүрч уул хөвчөөр тэнүүлчлэх болов. Ухаан бодол
чөлөөтэй бэлчинэ. Ан харагдахгүй бол хожуул буудчихаад намжаа их ой тайга иүргэлэн цууриатахыг
чагнаж суухад аятайхан. Ер нь энэ дүлий оргисон газар дэлхийг хааяахан буун дуугаар цочоож байлтай.
Буун гэгч бол хүний бодож олсон гайхамшгийн нэг юмсанж. Зөвхөн амь таслахад ч биш айн цочооход ч
сайхан. Хүн уур бухимдлаа тайлахын тулд дайснаа дарна. Эс дарлаа гэхэд айлган цочоож лав чадна.
Эрхэндээ оруулж болно. Цус урсгахын тулд бодож олсон галт зэвсэг сайн эзэмшсэн хүндээ бол төр
эргүүлэх ч хэрэгсэл болно. Яндагнйн дотор тэрхүү "төр эргүүлэх" санаа цухас цухасхан цухалзаад байх
нь жигтэй. Улс оронд хатуухан гар хэрэгтэй болсон цагт энэ ой хөвчийг буун дуугаар цочоох шиг улс
орныг ч цочоож яагаад болохгүй билээ. Бага юмнаас их хэрэг үүднэ. Энд хожуул буудаж байхад тэнд
хүнийг буудаж байгаа. Одоо буудахгүй юмаа гэхэд маргааш буудахыг хэн байг гэх вэ? Сонров өнгөрсөн
хавар шилүүс гөрөөлөхөөр ирээд Гурван нуурын ойд баахан буу дуугаргасан. Гэвч тэрний зорилго
буу дуугархад биш харин нуурын арал дээр Цэвэлмаатай янаглан гунганахад л байж. Нуурын
шувуу хүний янаглах дуу хоёрыг буун дуугаар цочоож болох байсан. Гэвч Яндаг шүд зуун өнгөрч
билээ. Одоо тэр хоёр Улаанбаатарт жаргалын дээдийг амсаж байгаа. Эндэхийн ойд дуугарсан буун дуу
Улаанбаатарт дуулдах биш дээ. Гэвч дуулгая гэвэл дуулгаж ч болох цаг ирсэн байж юуны магад. Яндагт
ийихүү л юм бодогдоно. Юу чиг бодож явсан чөлөөтэй газар дэлхий юм чинь. Хүний үйлийг боохоос
биш санааг боох юм гэж байхгүй. Цагийн эрхийг сайн мэдэрч, овсгоотойхон, зоригтойхон хөдөлж
чадвал үйлээ ч боолгохгүй. Яндаг ийнхүү бодлоо бэлчээсээр холгүй урсах горхины хөвөөнд ирж морио
услаад бургаснаас уяж дөрөө зурам өндөр ургасан цэцэг ногоог хэвтүүлэн суугаад папирос тамхиа
асааж яаралтүй татав. Горхины зүүн талын хэжлүүрээр хойд амны евөлжөөнүүд тийш очих зам
өнгорнө. Тэр замаас дээш оройгоороо хадтай модтой нэлээд эгц өндөр толгой байх бөгөөд түүний
арын ой дотроос усанд орох чигтэй гурван бор гөрөөс гарч ирээд оройн наранд бөорөө улбалзуулан
хааяа тонголзон идээшилнэ. Яндаг тэдний ойртохыг хүлээхээр шийдлээ. Өдийд гур таргалж
эхэлсэн тул тоншиход илүүдэхгүй. Гэтэл даан удалгүй хойноос нэг морьтон исгэрсээр гарч ирэв. "Энэ
сүрхий исгэрэгч маань хэн бэ?" гээд хартал Цэвэлмаагийн ах Цэвэг мөн. Тэр урт дэлтэй буурал морьтой
зам ширтэн сайварлуулах бөгөөд мөн буу үүрчээ. Голын бургасан дотор байгаа Яндагийг тэр огт
анзаарсангүй яваа бололтой. Яндаг зүгээр л дэмий суухаас гөрөөс рүү онилж байсан буугаа Цэвэг рүү
чиглүүлэн шагайв. Буу алдчихвал ч аюул болно гэж санасангүй. Хүн рүү буу чиглүүлэх ч гэж
бодсонгүй. Эр хүнд энэ зэргийн тоглоом байлгүй яахав дээ. Цэвэг одоо нэлээд хол яваа учир бууны
овоо хараанд сайн орж ирэхгүй байлаа. Тэгтэл бууных нь мөрөвчний арал наранд очтон гялбатзахад
золтой л гохоо дарчихсангүй. Цэвэг бас буутай явааг бодоход мөн гөрөөсөнд санаатайгаас биш ийм
эзгүй хээр хэн нэгэнтэй буудалцдаггүй юмаа гэхэд буу шагайлцан "тоглох" юм гэж зүүдлээ ч үгуй нь
лавтай. Яндаг яаралгүй буугаа үүрч, мориндоо мордоод Цэвэгийг амдан очив. Цэвэг бургасан дотроос
гэнэт гарч ирэхийг нь харангуутаа таньсан бололтой исгэрэхээ больж жолоогоо татан галгиулав.
- Цэвэг ах амар сайн уу? Хаа хүрээд явж байна?
- Сайн. Яндаг дүүтэн амар мэнд! Хойд амын хадлангаа үзээд явж байна.
- Аа нээрээ хадланд гарах цаг холгүй болж дээ. Ургац ч сайн л байгаа биз дээ?
- Дэлхийн хишиг байж л байна. Чадал маань хүрвэл гэж Цэвэг дөлгөөн шар нүдээрээ ажингуй харав. Ер
хэзээний ажигч эр билээ. Яндаг буу шагайж тоглосондоо ч юм уу харцнаас нь дальдирсхийн,
- Танайх ямар чадал дутах биш. Цэвэлмаа дүү чинь л дутна байх даа гэж ёжлонгуй хэлэхэд Цэвэг ер
ажирсан шинжгүй,
- Цэвэлмаагаар нэг их дутсан юм ч алга байна шүү гэв.
- Өө, тийм хэрэггүй амьтан болохоор нь хотод хүргээд өгчихсөн юм уу?
- Эм хүн чинь хэрэгтэй л хүндээ очдог тавилантай биз дээ? -Тийм дээ. Хэнд хэрэгтэйг ахтан андах биш.
- Хамгаалах дүүтэн хардах юмгүй. Би чинь толгойгоо даасан эр болохоороо хөгшдийн хэрэг, охид
хүүхдийн хэрэгт оролцох дургүй. Цэвэлмаа хэнд хэрэгтэй хэрэггүй нь надад ер падгүй.
- Өө тийм үү? Тэр ч надад ямар хамаа байхав. Хоршоо даргатнаар өөр ямар сонинтой вэ дээ? Яндаг
Цэвэгийн өнөөх мөрөвчний арал яг зүрхэн тушаа нь байхыг ажаад "Зүрхийг нь онилсон байна шүү.
Сортоотойхон эр юм биз дээ чи! Гэхдээ чи надад омгорхоод хаа хүрэх вэ дээ" гэж талгүйхэн бодов.
- Манай хоршооны сонин хоршоондоо л байдаг хойно. Өөр ч юу байхав дээ. Хол ойр явсангүй. Айлчин
гийчин ч алга.
- Хотоос гөрөөчин ирэх сурагтай юу? гэж Яндаг егөөдлөө. Цэвэг дургүй нь хүрсэн янзтай уулын орой
тийш өлөлзөөд,
- Хаанаас ямар гөрөөчин ирэхийг надаас асуултгүй танай хамгаалах хэлээд өгнө биз дээ. Жамцынд
харин холын айлчин ирснийг дуулсан уу, хамгаалагч аа?
- Үгүй шүү. Хаанаас ямар айлчин ирж вэ?
- Халх нөмрөгийн голоос түмэн хоньтой түнш нь ирээд их найр шаруусанд бэлдэж байна гэнэ. Тийм
юмыг мэдэхгүй муу л хамгаалагч байна даа.
- Жамцын хотонд айлчин тасрах биш. Ойрдоо найр наадам таарсангүй. Тэднийхээр очъё байз. Цэвэг ах
хоёулаа очих юм биш үү?
- Миний мэт нь найр хэсэх биш. Хадландаа бэлдэх цаг тулаа.
- Цэвэлмаа тань нээрээ тэр Сонровын эхнэр болчихсон юм уу? гэж Яндаг гэнэт зөөлрөн давхраалаг хар
нүдээ сүүмийлгэн Цэвэгийг царайчлан арга ядах янзтай асуув.
- Хэн мэдэх вэ! Очоо л бол очоо биз дээ.
- Дүүгийн хувь заяа ахад хамаагүй гэж үү?
- Гэртээ хогширсон басганыг би яах юм. Эцэг нь аваад явсан. Хот хороо үзэг, нүд тайлаг гээ юм биш
үү. Тэр Сонров тоогоо ч үү үгүй ч үү.
- Цэвэлмааг тоох болихын тухай бүү ярья л даа гээд Яндаг шүүрс алдан хэсэг дуугүй явснаа,
- За Цэвэг ахтан тээр хэдэн гөрөөс орж ирэхийг хүлээх юм биш үү? Би Эрээн толгойн өвөр ороох минь
гээд морио ташуурдан давхив.
Яндаг хагас өртөө газар жолоо таталгүй давхисаар Эрээн толгойн өвөр Жамцынхны хотонд хүрч ирэхэд
нар уулын толгойд тонгойж аранжин улаан хумхи дэлхийг дүүрээд Жамцын гурван хүүгийн тал шиг
хорооноос майн утаа хөөрч ягаан суунаг татаад, хороо тус бүрээс дэлэнгээ сулласан хорь гучин үнээ
гарч Тэнгэлиг горхины тийш цувралдан авай. Жамцын уяан дээр морьд багширна. Гийчин олонтой
байдаг айлын ёсоор гэрийнхээ хорооноос нэлээд хол гурван сэрэг зоосон тэдний уяан дээр хэн хэний
морьд байгааг Яндаг багцаалж, морио тасдуулахаас болгоомжлон зайдуухан тушиж буугаа хорооны
шонд өлгөж орхив. Яндагийн нэг сүрхий заншил бол явгарахаас л ихэд болгоомжилно. Дотоодыг
хамгаалахын хүн гэнэт явгарахыг байж болшгүй зүйл гэж үзнэ. Жамцын зуслангийн урт дүнзэн
байшингийн өмнөх зүлгэн дээр ширдэг дэвсээд өнөөх гурван уяа дүүрэн морьдын эзэд дүгрэглэн
суужээ. Хоймор талд Жамц баавай солонгын өнгөт энгэртэй хүрэн даачимбуу тэрлэг хэлхийлгэн улаа
бутарч сууна. Түүний баруун гарт өнөөх Халх нөмрөгийн түмэн хоньт баян ага буриад Дэмбэрэлсамбуу
гэгч өндөр гохигор биетэй хижээл хөх хүн чанга чангаар хөхөрч сууна. Буян ихт гэхэд туранхай галуу
шиг урт нарийн хүзүүтэй, шовгор толгойтой нь тиймхэн бөгөөд харин онгож гандсан хятад даалимбан
тэрлэгтэй нь яахин баян хүний зан юм билээ. Яндагийн хүрч ирэхэд Бат найз нь угтан тосож ирээд гадаа
гэрт, хүнтэй хүнгүй ялгаагүй дүлийтэй ярьж байгаа юм шиг яргиа чангаар дуугардаг зангаараа,
- Сайн хүн санаагаараа, буянтай хүн буудлаараа. Төрийн өмгөөлөгч та наашаа морилогтун! гэж урив.
Яндаг найрынхантай мэндлээд дүгрэгний баруун дээхнүүр зай гаргасан ширдэг дээр очиж суулаа.
- Яндаг хамгаалах маань буугаа үүрээд хаана хүрч явна вэ? гэж тэндээс нэгэн саваагүй эр асуухад Яндаг
ширэв татаад,
- Морины хулгайчийг хайж явнаа. Юмжир баавайн жороо хул алга болсон гэнэ. Боровной минь чи
хулгайлчихаад шармигнаж байгаа юм биш биз дээ? гэхэд өнөөх шармигар шар Боровной навтасхийн,
- Үгүй ер хулгайд сэрдээд байхдаа яадаг юм! гэхэд хүмүүс шоолон инээлдэв. Найр эхлээд эхний хэдэн
дугараа тойрчихсон тул хүмүүс инээд наадтай байх нь аргагүй. Буриадын найр амархнаа хөгжиж,
гурван дугарааны дараа л дуу хуураа эхлэн, хөвүүд басгад хөөрүүхэн зандаа орцгоон, ирмэлцэх
дохилцохын завсар хор шараа эхлээд хоргүйхэн маажилцаж даан их удалгүй хэрүүл маргааны сэжүүр ч
аяндаа гарч ирээд найр наадам бага ч гэсэн зодоон цохионгүйгээр дуусвал буриадьш нэрэнд муу юм
шиг байдаг л ёсоороо болох тийш хандана. Тэгээд ч харцуул хөвүүд найр наадамд гар хоосон ч ирнэ гэж
байхгүй. Чадуу нэг нь мөнгөн хэт хутгаа, ядуу нэг нь үйсэн иштэй магардаан хутгаа ч гэсэн зүүж, хулс,
үгүй бол хусан ташуураа барина. Сүх барихдаа дархан, ташуур барихдаа зодоонч нэртэй сайн муу тэр
алдар нь халх даяар түгэхдээ аливаа хуудам үгийн ёсоор нэмэр хачир аван авсаар буриад нар юм л
болбол хутгаа сугалаад газар шаан дөвчигнөж дэндвэл улаан суга уруугаа хатгалцдаг задарсан танхай
балмад хүмүүс гэх цуутай болжээ. Гэтэл танхай балмад нь байхаа хүрвэл хаанаа ч бий. Монголын олон
ястан овогтон дунд хөөрхий буриад шоовдортоо ч юм уу харанхуйдаа ч юм уу үнэндээ баахан хөөргөн
хөвсөргөн зантай, аливаа зах хязгаарын ороо бусгаа хувь заяат овог ястны зангаар бусдын дор орох
дургүй нь цөмөөр бараг л Яндагийн адил. Тийнхүү найр наадам бүхэн их бага шуугиан зодоонтой
өнгөрөх боловч тэр нь зүгээр л эр улсын хатуу тоглоом болохоос цаашгүй. Тэрнээсээ нэг их насны
дайсан бололцох юмгүй, уг ёсоороо бол хооргон цайлган хүмүүсийн ёсоор маргааш нь үгүй гэхэд
нөгөөдөр нь мартана. Буриадын найр наадмын тэр нанчилдаан зодооны бараг л ганц шалтаг нь эхнэр
хүухнүүддээ айхтар харам хартайнх бөгөөд эхнэр хүүхнүүд нь ч эрчүүлийнхээ тэр зангаар наадах
дуртай. Эрчүүдээ хооронд нь мөргөлдүүлчихээд "миний төлөо хэр үзэлцэх нь вэ!" хэмээн сонжиж
суухад бахтай. Өорсдоо ч жаахан үнгүүлчихээс буцдаггүй билээ. Тэгээд л тэр хүүхнүүд найранд сүрхий
шунамхай, эрчүүдээсээ хоцролгүй хэдэн дугараа барьчихаад ёстой л хадын оройгоор ээдтэн хангинатал
дуулцгаах нь сайхан, ёохроо хатирах нь уяхан. Царай зүсээр халхын хүүхнүүдэд хүрэхгүй ч гэсэн
хайрын халуунаар бол илүү юу гэхээс дутуугүй.
Гурван хүүт Жамцын их түнш түмэн хоньт Дэмбэрэлсамбуу баян айлчилсан найр шаруусанд тарган
ирэг төхөөрч чанасан махыг хусан тэвшинд хийж найрлагсдын өмнүүр тавиад мөнөөх мөнгөн юм уу
модон иштэй хутгатангууд маханд хүрч ядах биш халуун зунаар элбэггүй шинэ махыг уралдан
идэцгээж, Жамцын гурван бэр дүгрэгний дундах үйсэн торхтой шимийн архинаас үндсэн тагшнуудад
аягалан эрэмбэ дугарааг ер алдалгүй тэгэхдээ бас шахах хүнээ шахаж, алгасах хүнээ ч алгасаж
барьцгаана. Дэмбэрэлсамбуу урт хүзүүгээ гүрдийлгэн ер тийм туранхай гохигор хүнээс гарамгүй
хүнгэнэсэн дуугаар нутгийн сониноо хүүрнэхийг Яндаг ажин чагнаж суув.
- Манжуур, Шинэхээн уруу гардаг зам маань хаагдинхай. Хорин дөрвөн онд хаагдсаны дараа ч арга
эвийг нь олоод нэвтрэлцдэг л байлаа. Одоо саналтгүй, хилийн журам айхтар хатуу болоо. Япончууд
зүүн хилд тулж ирж байна л гэх юм. Төмөр харгуй барьж байна л гэнэ. Манжуураас наашаа халихыг
санаархдаг гэх юм. Хониныхоо хондлойноос цаашихыг харахгүй бид юугаа мэдэх вэ. Хорин дөрвөн онд
бид чинь Халх Нөмөргийн голд тогтсон маань аз болоо биш үү. Тэгээгүй бол одоо тэр муухай самурайн
хоол болоод байх байгаа бид. Ганц санаа зовох юм хил дээр үймээн самуун дэгдвэл манайхныг нааш нь
нүүлгэх юм гэж хөөрөлдөх болов гэхэд,
- Танай Халх нөмөргө ч диваажин даа. Тийм нутагт түмэн хоньтон байхаас яах вэ. Цаг хатуурвал
монголын нутаг уужим хойно, манай буриад нүүж үзээгүй биш хойно нүүдэг л болох юм биз гэж Жамц
баавай халамцуухан ханхалзана.
- Хэрлэн тийш нүүж ирнэ гэж заримууд маань ярьдаг боллоо. Хэрлэн нээрээ сайхан, ёстой хонины л
нутаг. Бид чинь хорин хоёр онд хойноос урагшаа хөдлөхдөө Хэрлэнд тогтох гээд даанч чадаагүй юм.
Хянганыг давж очих албатай болоод Хэрлэнд тогтоогүй байгаа л даа гэж Дэмбэрэлсамбуу харуусан
хэлээд урт мөнгөн хутгаараа мах огтлов. Яндаг түнш нарын яриаг чагнаархан мах идэж, Дашийн
эхнэрийн барьсан торгуулийн том тагштай архинаас балгаж сууснаа Дэмбэрэлсамбуугийн ярианаас
ямар нэгнийг өлгөж аваад "Агын буриадууд Хянган давж Манжуур орох гээд хорин дөрвөн онд хил
хаагдахад Халх нөмөргөд тогтсон. Одоо тэгэхэд түмэн хоньтойгоороо" гайхуулж сууна. Аргыг нь олоод
нэвтрэлцчихдэг байна шүү. Ноднин намар Бат, Даш хоёр энэ Дэмбэрэлсамбуугийнд очоод ирлээ гэсэн.
Юугаа хийж очсон байх вэ? Тэндээс хонь тууж ирээгүй нь лав. Нөмөргийнхнийг контарбаан хийдэг ч
гэлцдэг. Эд нар лав алт мөнгөний хойноос л явсан байж таараа. Шинэхээн буриад нар одоо японы
эрхшээлд орсон...Самурай нарт нэртэй талтай буриадууд ч бий. Төрөл садан, ах дүү нар хилийн хоёр
талд... Одоо тийшээ санаатан байхгүй гэж хэн хэлэх вэ? Санаа тийшээ байгаа бол урваж гарахад ч бэлэн
биш үү! Байз, байз! Энэ чинь санадаг л санаа. Хэн нэг нь Халх нөмрөг орсон байг. Бат, Даш хоёр
ноднинхон очиж байсан. Одоо Дахиад очихыг хэн байг гэх юм. Тэгээд цаашаа... ийн бодтол Жамц
баавай,
- Алив хүвүүд басгад дуугаа гаргацгаа! Айлчиндаа дуутай дугараа баригтун! Даш хүвүүн
Дэмбэрэлсамбуу ахдаа ая барь гэж тушаав. Даш бол Онон Батж даяартаа цуутай дуучин, ёстой л найрын
гурван дуутай наадмын гурван даваатай эр. Баруун жигүүрт доохнуур сууж байсан тэр аавынхаа
тушаангуут харайн босож өврөосөө хадаг гаргаад цагаан хаш тагшаар дүүрэн арз мэлтэлзүүлэн
хоймрын өвгөдийн өмнө очиж зайдуухан сөгдөөд ийн дуулав:
Хэрээтэйхэн хээрээрээ
Хэтэхэн холыг зорьё
Хэвтсэн нойроо цэлмээж
Хэтийнхээ мэндийг мэдүүлье...
гээд нарийн цээлхэн атлаа ер бусын цуурай татсан хоолойгоор эхлэхэд зүүн жигүүрийн бүсгүйчүүд
Уяатайхан хээрээрээ
Уртхан холыг зорьё... гээд түрлээ.
Айлчин хадаг дугарааг хоёр гардан авч хаш цагаан аяганд мэлтэгнэх арзнаа урт хар хуруугаа хүргэн
гурвантаа сэржим өргөөд ам хүрч,
- За заяа буян чинь дэлгэрч Намсрай шиг баян Найдан жүдэг шиг өнөр явагтүн хүүхдүүд минь! Даш
хүвүүний хоолой бүр ч ходорхой сайхан болжээ. Алив өнөөх уйлуулдаг дуугаа дуулаач хүвүүн минь.
Ноднин манайд очихдоо дуулаад цугларсан бүхнийг уйлуулсан шүү хөөрхий гэж уйлахаа урьдаар
бэлдэх мэт хоолой зангируулав. Даш найрлагсад чимээгээ намдахыг хүлээсхийгээд,
Хүж л мөнгөн саадаг минь
Хөдөө газар зэвэрлээ
Хүүхэд багахан бие минь
Хүний газар нөгчлөө гээд эртний эмгэнэлт дуу уянгалуулахад уяан дээрх морьд хүртэл толгойгоо өргөн
чагнах мэт.
Хаж л мөнгөн саадаг минь
Хажуу газар зэвэрлээ...
Зүүн жигүүрийн хүүхнүүдээс хэт уяхан зарим нь чичирхийлсэн хоолойгоор түрээд авлаа. Уйлах дуулах
ёс зэргэцдэг нь буриад найрын ёс. Яндаг дуунд дүлий гэвч дотор жигтэйхэн болж юунд ч юм гомдон
гутрах сэтгэл тороод "Цэвэлмаа хотод жаргаж би энд зэвэрч...та нар хүн уйлуулдаг улс вий! Би та нарыг
дуулуулна даа...дандаа дуулж явахыг чинь үзнэ дээ! Даш чи хавар Сонровын найран дээр бас их дуулж
гайхуулж байл уу? Та нар дуулж л бай! Уйлж л бай! Яасан уйлах дуртай юм. Цаг ирэхээр жинхэнээр
гасалж уйлах вий дээ" гэж бараг л дэлхий ертөнцийг тэр чигээр нь гэнэт хорсон зүхлээ.
Хангил багахан бие минь
Харийн газар нөгчлөө...
Муу ёр харсан гэмээр гэгэлгэн гунигт дуу Дашийн хангинан жингэнэх хоолойгоор хүлэглэн хөөрч
эртний нэгэн цагт монгол хөвгүүдийн хүж мөнгөн саадаг зэвэрч хэвтсэн хөндий тал дээгүүр нар
шингэсэн зэнхэгэр улаан тэнгэрийн доогуур зэдлэн одож авай.

* * *

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.09.11 11:23 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Улаанбаатарын консулын дэнж, Американ хашаан хэмээгдэгч тэндээ арай онцгойдуу европ хэлбэрийн хэдэн байшинтай бөгөөд түүнээс нэлээд баруун хойгуур зүүн хүрээ, тэрнээс баруун тийш зүүн, баруун дамнуурчин, хятадын есөн гудамж үргэлжлээд тэрнээс онцгой Гандангийн дэнж дээр Гандантэгчинлэн хийд байх тул бас л хотын оршин суугчид борчууд болоод нам, засгийн албан хаагчид буюу сэхээтэн, хятад иргэд, лам нар, тэргүүтэн зааг ялгаатай маягаар сууна. Монголчууд хоонслын дэнж гэж нэрлэсэн өндөрлөг эрэг дээгүүр оросын элчин консулынхан албан гэр, орон сууц, сургууль зэргийн мод, тоосгон давхарлаг байшингууд тэндэхнээ өнгө жавхаатай харагдах бөгөөд Улаанбаатарын ганцхан бурхны шашин сүм дуган эсгий гэрийн хот болохоос арай өөр нүүр царай оруулж өгнө. Тэрхүү хоонслын дэнжийн баруухан талд хойд уулын энгэр түшээд хятад иргэний хотын хэрэм лүгээ төстэй томоо гэгчийн хөх тоосгон хэрэм хашаа, түүн дотор хэдэн орос дүнзэн байшин байгаа нь амирхаан буюу американ дэнж гэгч юм. Яагаад тийнхүү американ нэр авсан нь төдий л тодорхойгүй бөгөөд Богд хаант улсын үед америкийн жуулчин загалмайтны католиг шашныг сурталдан дэлгэрүүлэгч миссионер хэмээх хар лам мөн америкийн худалдааны пүүсийн наймаач нар хөрөнгө бэл зааж тэр орос байшин, хятад хашаа байгуулснаар тийн нэршсэн бололтой. Юу ч гэсэн тэр консулын болоод американ дэнж дээгүүр гучаад оны дунд үес орос европ зүгийн нэлээд олон хүмүүс өөрийн дүр төрхөөр аж төрөн тэр ч бүү хэл өнгөрсөн зууны сүүлчээр оросуудын босгосон үнэн алдартны шашны багахан хонх дан дун хийж, аргил дуут хар лам аврагч христос бурхнаа дуудан унзадлах нь бас нэгэн зүйл хачир чимэг болдог байж. Тэр хоёр дэнжийн хүрээс доошхи чийглэг зөөлөн хөрстэй ногоон хөндийгөөр Дунд гол урсах бөгөөд тэрний
хөвөөгөөр Улаан хуарангийн цэргийн дарга нар болоод голцуу засгийн албан хаагчид гэрээ хөдөөлүүлж зусланд гарна. Нам төрийн томоохон албан тушаалтан ихэвчлэн Богд хан уулын их, бага тэнгэрийн аманд гарах боловч жирийн борчуулаас нэг их ялгарах дургүй буюу томчуулаасаа жаал хөндий байх дуртангууд нь Дунд голынхоо зүлэгт хөвөөг бараадах аж. Тэдний нэг нь Сонров байлаа. Сонров Цэвэлмааг нэг л өдөр хүрээд ирэх болов уу гэж горьдож байснаар нь болсон. Хүний сэтгэл гэдэг энэхүү хязгааргүй орчлонгийн дунд эргэлдэн нэгээхэн хурмын төдий л түмэн зүйлийн хүсэл хяслаас салж үл чаднам бөгөөд тэр л бүх хүсэл хяслын дотор ганцхан хүн л гэгчийн үйлийн үр болох ухаан
бодол дээр басхүү хоёр хөлт адгуусных нь шинж нэмэгдээд эр эм хоёр хүйстэн бие биес уруугаа тэмүүлэхээс илүү шунал шаналал бас илүү жаргал баясал ч үгүй. Тийнхүү нэгэн зэрэг зовлон жаргал орших нь өөр юун дээр ч үгүй гэлтэй. Сонров уг нь аж төрлөө бодохоос ажлаа бодох нь илүү оргилуун бөгөөд шуурган цаг үеийн эрхэнд бүрнээ автсан, энэ цаг үеийнхний хувьсгалч эрэмгий зан араншин өөрөөр ч байхын аргагүй болгосон хүн. Цэвэлмаатай анх учирснаас хойш өөрийгөө сэтгэлээр болоод эр биеэрээ ямар их ядууруулж ганцаардуулж явснаа сая ухааран урьд өмнө амсаж үзээгүй сайхан мөрөөдлийн үерт умбахын зэрэгцээ гэр орноо ч, үзэгдэх биеэ ч өөд нь татахыг бодох болж амьдрачын
ямар нэг шинэ шатанд дэвшин гарахын өмнехөн байгаа юм шиг эр хүний ид хав, далдын омог ч сэргээд явчих шиг болсон. Сайхан хүнтэй учирна гэдэг үнэхээрийн жаргал аж. Тийнхүү мань эр цагийг иртэл дараастай явсан ер бусын шунал мөрөөдөлд автан хаяанд ирсэн байж болох зол жаргалын дүр зургийг нүдэндээ харж, биеэрээ мэдрэх шиг тэр одөр хэзээ ирэхийг хүлээн ядаж байтал бүх юм ерөөлөөрөө болох нь тэр.
Сонровынх американ хашааны чиг урд. Дунд голын хойд биеийн зүлэгтэй тохойд засгийн газрын дунд тушаалын албан хаагч хэдэн айлтай хамт аавын болоод өөрийн хоёр гурван гэрээр зусланд гарна. Өвөл тэднийх консулын дэнжийн хорооны багахан орос байшинд суух бөгөөд зуны эхээр аав ээждээ таван ханатай, өөртөө дорвөн ханатай гэр барьж суудаг аж. Ийнхүү хоёр нутагтан болдог нь төр засгийн албан хаагчдын нэг ёсны маяг жаяг ч гэлтэй юу өвөлжөө зуслан сэлгэх нүүдэлчин монголын заншил ч гэлтэй юу? Юу ч л гэсэн хот хүрээний монголчууд эсгий гэрээсээ салах болоогүй санж. Цэвэлмаа Гурван нуурт хэд хонохдоо Сонровын гэр орон, аж төрлийн тухай сайтар мэдэж авсан тул
хотод ирээд нэг их төөрч будилсангүй. Американ хашааны урд тал дунд голын тохойд засгийн газрынхны зусланд гээд эрэхэд олж ядах юмгүй гэснээр нь олоод ирсэнсэн. Сонров сая ажлаасаа ирээд аавындаа хооллож суутал гадаа нь эмнэлгийн хэрээс бүхээг бүхий орос жолоочтой машин ирж зогсоход энэ чинь юун эмнэлгийн машин билээ хэмээн гайхтал Цэвэлмаа Базар хүвүүн хоёр бууж ирэхэд эхлээд бараг л нүдэндээ итгэсэнгүй. Орос жолоочтой эмнэлгийн машинаар хүрч ирэх юм гэж хэн санах билээ. Ёстой л санаандгүй юмны нэг тэр байлаа. Сонров уулгамч юм шиг аягатай хоолоо шидчихээд гүйж гарсан. Цэвэлмаа тэрнээс айсан юм шиг гүйгээд машины цаагуур орчихсон тухай сүүлд бөөн инээдэм наргиан болж билээ. Ингээд л хэн нэгнийх нь хувьд ер бусын жаргалтай сонихон бөгөөд хэрвээ жаахан хэрсүүгээр одвол юм бүхэн арай л дэндүү үлгэр домгийнх шигээр бүтэв үү дээ гэмээр өдрүүд эхэлжээ.
Цэвэлмаа амархнаа хотын хүүхэн болов. Угийн сэргэлэн сайхан бүсгүй хотын гангачуудаас үлгэр авч ядах юм байсангүй. Хөдөө нутагтаа байхдаа хотын хүүхнүүдийн ааль ааш, гоёж гоодохын янз маягийн тухай бишгүй дуулж байсан болохоор тийнхүү шинийг мэдэж боловсрох шунал сонирхол нь амархан хөтлөөд харин ч хотын хүүхнүүдээс илүү хурц нүдтэй, ухаан гүймхийгээ өөрөө гайхахад хүрэв. Хот бол үнэхээр шинэ ертөнц байлаа. Тэгээд ч засаг төрийн дээгүүрхэн албаны хүмүүс тэдний гэр бүлийнхэн, зиндаархуу зангаараа тэдэнд ойртохыг хичээсэн хуучин хүрээний бэлтэнгүүд, сургагчийн гэгдэх ихээхэн өргөн хаялгатай алба хашихаар ирсэн элдэв долоон орос, халимаг, буриад нар, хараахан байр сууриа алдаагүй сүм хийдийн мяндагтан, хотод элдэв дүрээр шингэсэн тайж язгуурын өөдөс тасархай хятад наймаа тэргүүтэн дунд холбоо сүлбээ үгүй гэхэд ороотой гараатай, танил талтай болж ядах юмгүй байлаа. Тэр шинэ ертөнц бол номын, арилжааны ч бол арилжааны, хов живийн ч бол хов живийн, атаархлын ч бол атаархлын чухам л юм юмтай. Гэхдээ харин муу муухайгаа сайн сайхнаар халхавчлах нь нүдтэйг сохор болгом чадвартай, айлгахдаа ч айлгах аврахдаа ч аврах, татах түлхэх түмэн увдистай зэргийг нь таахуйяа амаргүй ертөнц билээ. Түүний эргүүлгэнд орсон хүн ямар ч л гэсэн улс гүрний зүрх судас хэрхэн лугшиж буйг аажим аажмаар мэдрэн юм бүхэнд эс оролцлоо гэхэд чих тавин явах сонирхолтой болдог аж. Дээгүүр зиндааны албан хаагчдын эхнэр хүүхнүүд бол тэрнийхээ дотор ер бусын ертөнц байлаа. Тэр бол оо энгэсэг тавьсан нүүрээ тольдох толиндоо нийт улс орны эс гэхэд тэрхүү зиндааныхаа хүрээний дүр зургийг нэгэн хамт харах мэт ямар их хурц нүдтэй, урт чихтэйг гайхавч баршгүй. Цэвэлмаа чухамхүү ийм амьдралын зах руу өөрийн эрхгүй ороод иржээ. Гайхалтай нь үүнд ямар ч төвөг саад байсангүй. Сонровын нэр нүүрээр ч тэр үү аль ямар нэг хөндлөнгийн хүний урьдчилан хэлж хийснээр ч тэр үү Цэвэлмааг хаанаас гараад ирэв юунд эднийд ирэв, энэ тэрээ гэж нэг их цуу яриа саралгуй ирэх л ёстой хүн ирсэн шиг, болох л ёстой явдал болсон шиг ердөө л олон таван үггүй "Сонров дарга хөдөөний нэг хөөрхөн буриад эхнэртэй болжээ" гээд л шууд сайшаан угтахад Сонров өөрөө ч гайхахад хүрснийг яана. Гэвч энэ бол үнэндээ Цэвэлмаагийн л увдис гэлтэй. Хэнд ч болов ээнэг сайхан харагдах хүн олны дунд ороод ирэхэд эвдрээгүй цэврээрээ гэдэгт нь итгэх буюу
цагийг иртэл, тараа таниултал нь нэг хэсэгтээ хүмүүс зүгээр л сониучирхан харж шинжиж байдаг бололтой. Хожим хэрхэхийг ёстой л бурхан мэднэ.
Тийнхүү Цэвэлмааг мөнөөх хүрээний дээгүүр зиндааныхан шууд хүлээн зөвшөөрч өөрийн эргүүлгэнд татан оруулжээ. Сонровын аав ээж хоёр ертөнцийг тал шигээ уужуухан хардаг говийн буянтай хөгшид буриад хэлний аялгууг өхөөрдөн энэ тэрийг ойлголцож ядахдаа инээд хөөр болон ердөө л ирснийх нь маргаашаас бэр хүүхэн гэж нэрлээд Базарыг гэртээ байлгаж "хүү" хийгээд ёстой л амар сайхандаа жаргажээ. Ерөөс тэдэнд ертөнцийн буй явдлыг буй байгаагаар нь үзэж, юу ноогдсон олдсоноо буян гэхээс өөргүй ганцхан бурхан шүтээндээ наминчлан залбирч суухаас өөр илүү дутуу зан даанч байхгүй. Базар ч амархнаа тэдний хүү болов. Ер түүний хувьд бол аргагүй л үлгэр домгийн ертөнцөд ирсэн мэт байлаа. Хөдөөд хааяахан арааныхаа шүлсийг дусаан байж иддэг асан чихэр боов дэлгээстэй нь юу ч биш. Ирснийх нь маргааш Сонров ах өндөр хоршоо гэдэг нүд эрээлжилсэн тоймгүй их бараа таваартай дэлгүүрт шилэн портоороо аваачаад цоо шинэ хот маягийн хувцсаар хөлөөс толгой хүртэл хувцаслаж орхисон нь үлгэрээ үлгэр. Бас болоогүй намар хотын сургуульд оруулах гэнэ. Ингээд тун сая ааруул хэмлэж борцны шөл оочин зулаг нь ханзарсан хүмэн бойтог чирч нөхөөстэй даалимбан өмд өмсөж явсан
хүү танзуур боов идэж торгон савхи өшиглөн тагнай хээтэй ноосон даавуу өмд цамц өмсөж явна гэдэг бараг л төрөл арилжсан мэт. Амттаныг их идэж, гоёж гоодвол буянаа барна гэж Дамдин баавайн сургадгийг саналтгүй болжээ. Тун сая ээжээсээ хагацан гуньж гутаж явсан нь ингээд мартагддаг юм байж. Мань хүн хэдэн хоног хотын хүүхдүүдээс бишүүрхэн гэрээс холдохгүй хоргосхийн байснаа эхлээд зуслангийн хүүхдүүдтэй Дунд голын хөвөөгөөр гарч наадан даан их удалгүй консулын болоод американ дэнжийн хүр өөд авирч Улаан хуарангийн баруун талын иисэх онгоцны буудал хүрч айроплан нисэж
буухыг үздэг, эгчийнхээ өгсөн мөнгөөр хятадын мухлагнаас чавга бурамтай еэвэн ч авч иддэг болов. Гэхдээ хааяа зарим чангахан банди нарт чихээ мушгиулан "буриадын бөлдөг бөөсний яргачин" гэх буюу "буриадын бух ёлдон буруу ишилсэн сүх юүлдэн" гэх мэтээр шоглуулах тийм ч таатай биш. Буриадаа мэдүүлэхгүйг хичээвч өнөө гайтай "ца" нь "ша" "шэ" нь "чэ" болчихоод болох юм биш. Гэвч бас өнгөтэй мөнгөтэй хүнийг дайралдсан болгон дарлаад байхгүй хорвоо бололтой. Уранхай дээлтэй ханзархай гуталтай царай алдаж явсансан бол муу буриадыг бүр зүгээр байлгахгүйсэн биз. Тийнхүү Базар өнгөтэй мөнгөтэй болсондоо бяцхан омгорхох сэтгэл төрнө. Тэр ч байтугай Будтай хоёул ирээгүй
нь сайн мэт санагдана. Хэрэв Буд хотыг үзсэн бол хожим түүнд гайхуулах юмгүй болохсон. Ингэхээр хот гэдэг үнэхээр үлгэрийн орон ажээ.
Улаанбаатарт нар бороо ээлжилсэн сайхан зун туйлдаа хүрч наймдугаар сар гарлаа. Цэвэлмаа Базар хоёр улсын наадам өнгөрсөн хойно ирсэн учир хотын тэр нар бороо ээлжилсэн зунтай золгож өдийд хөдөөгөө байсан бол хадландаа гарчихсан өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хадуур томууртай ноцолдож байх байснаа санахад жаргал хэтэрлээ гэмээр. Наймдугаар сарын эхний хагас сайн өдөр Сонров ажлаа тарж ирэхэд Цэвэлмаа бага гэртээ дээл оёж суув. Намар оройхон төрхөмдөө айлчлан ёс төртэй найр хурим хийнэ гэж тогтсон тул аав ээж ах дүүсийнхээ гарыг цайлгах бэлэгтэй очих нь зүй тул оёж шидэхийг хойш тавих аргагүй. Тэгээд ч зугаа цэнгэл хөөсөн ямбатай юм болж харагдахаас ихэд болгоомжлоно. Энэ талаар аав ээжийн захиас гэдэг хатуу. Сонров ажлаасаа ирээд аавын гэрт шууд орж цайлдаг зантай. Цэвэлмаа машины дуунаар үйлээ орхиж их гэрт ороход Сонров баясгалантай царайлсан,
- За хээтэйхэн хүүхэн минь маргаашийн сайн өдөрт бэлдэх хэрэг гарлаа. Чойбалсан жанжин их тэнгэрийн амныхаа гэрт орсон. Цөөн хэдэн хүнийг урьж гэнэ. Итгэж явдаг дотны улсаа урьж байгаа юм гэж байна. Чи тэр буриад хүүхнээ авчирч үзүүл гэж наргиж байдаг шүү. Өдөр Богд ууланд жаахан зугаалаад орой бөмбөгөр ногоонд ший харна гэсэн. Жанжин намайг гэртээ анх урьж байгаа нь энэ. Ажил албаар ч бишгүй л уулздаг л даа гэхэд Сонровын аав халзан толгойтой ямаан сахатгай намхан хөх өвгөн гараасаа салгадаггүй зандан эрихээ хөврүүлэн
- Хүүхээ ингэхэд Чойбалсан жанжин маань ханьтай болсон уу даа гэж сониуч нүдээ жаатайлган асуув.
Хүүхнээ үзүүл гэлээ гэхээр сэжиглээтэхлээ шүү мань хашир гэж Сонров инээд нь хүрэн Цэвэлмаа руу ирмээд,
- Надтай адил хуримаа хийгээгүй ханьтай шүү дээ ааваа. Бортолгой гэдэг цуутай хүүхэнтэй ханилаад жил болов уу яав. Жанжин маань ч чанга эр шүү дээ гэхэд Цэвэлмаа буриад аялгуугаа засаж ядан,
- Тэр Бортолгой юугаараа суутай хүүхэн юм гэхэд
- Хүрээний гоё л хүүхэн гэлцдэг юм. Гэхдээ чиний дэргэд унтраад өгнөө гэж Сонров бахдах янзтай хэлэв.
- Жанжны хань болох азтай л хүүхэн байж хөөрхий гэж Сонровын ээж орныхоо хөлд мөн л гараа салгадаггүй хуван эрихээ татан ярианд оролцов. Ер энэ гэрийнхний яриа дандаа л зөөлөн намуун байх бөгөөд аав ээж хоёрын эрихээ бөмбөрүүлэх аясаар голцуу хөтлөгдөн ер гэрээсээ хальж гарахгүйгээр буюу халуун бүлийн амины яриа болоод өнгөрнө. Жанжны эхнэрийн тухай яриа бол харин ч жирийн голдирлоосоо нилээд хачьсан яриа боллоо.
Сонров Цэвэлмаа хоёр маргаашийн сайн өдөрт бэлдэх эхний ажил болгон үсээ засуулж халуун усанд орохоор явлаа. Сонров баруун Сэлбийн төмөрчингийн гүүрээс хойгуур байдаг хятадын халуун усанд захиалга өгч ордог заншилтай бөгөөд Цэвэлмаагийн ирснээс хойш халуун усны газрын данжаадад нэлээд мөнгө атгуулан өөрийн тасалгаатай болжээ. Халуун зун Тэнгэлиг горхиныхоо усанд орох буюу хэрвээ аав ээж нь хаврын хавсрага өнгөрсөн хойно юм уу эсвэл намрын шар навчны хатуунаар Гурван нуурын рашаанд очвол дагаж очин усанд тоотойхон ордог Цэвэлмаад хотын халуун ус жигтэйхэн таалагдаж гурав дөрөв хоноод л очиж усанд оръё гэх бөгөөд Сонров ч юундаа татгалзах билээ. Өдөр шөнө ялгаагүй унаа ус хоёр бэлэн байх юм чинь.
Сонров Цэвэлмаа хоёр консулын дэнжээс хятадын хөлсний жууз тэргэнд сууж баруун Сэлбэ тийш явахыг тушаав. Тэрэгч хятад зорчигчийн тушаалыг биелүүлэхэд хэзээд бэлэн байх тул хай баруун сэлбэ яваабаа гэж хашгираад шилбүүрээ тасхийлгэхэд овъёосны тарган морь тийнхүү эзэн нь хичнээн шавдан тасхийлгэвч шилбүүрийн сур биед нь хүрдэггүйг мэдэх тул магнай уруу нь унжуулсан улаан торгон цацгийг сагсалзуулан хударганыхаа хонхнуудыг хангир жингэр хийлгэн нэгэн хэмээр шогшиход нумтай зөөлөн сүйх таатайяа бөмбөлзөнө. Сүйх тэрэгнээ суугч хоёрыг хэн нэгэн бээр зэрвэсхэн ч атугай ажваас богино ханцуйтай цагаан пансан цамц саарал бүрх малгайтай зол баярын гэрэл гийсэн тэлмэгэр хар нүдтэй шөвгөр бор залуу, нилээд махлагдуу булбарай хацарт нь ягаан туяа татсан шунхаар зурсан мэт тодхон улаан уруулаа хагас нээж танан цагаан шүдээ яралзуулан мишээх жаргалын талимаарал дүүрэн, идтэйхэн бөгөөд соронзонтойхон хар нүдтэй хөөрхөн цагаан хүүхэн цэнхэр дурдан даашинз өмсөж, уртхан гоолиг хүзүүгээ ил гаргаснаа бяцхан далдлах гэсэн мэт сиймгэр улаан торгон алчуур зангидаад, гил хар үсээ даруулан шаргал сийрсэн малгай хажуудуулсан бөгөөд тэр хоёр сайхан залуу тогосын өд
зурсан улаан шар бүхээгний шилэн гэгээвчээр энэ тэрийг харан хүүрнэж яваа дүр зургийг олж харахсан. Сонров Цэвэлмаа хоёр халуун усны нэгэн давхар урт цагаан байшинд ирэхэд усанд орох ээлжээ хүлээсэн цөөн хэдэн хүн мань хоёрыг сониучирхаж сонжин, хонгилын ханаар тавьсан модон вандан дээр хөлсөө сэвэн сууцгаана. Үнэртэй ус савангийн үнэр хүмүүсийн хөлс, хирний үнэрийг дарж ядсан халуун уур өмнөөс пүн хийгээд хонгилын таазны чийдэнгүүд хөлөрсөн тул бүдэгхэн гэрэлтэнэ.
Нэгдүгээр зэргийн буюу люкс гэгддэг тасалгаанд ороход бие угаагч хижээл хятад алчуур саван, үнэртэн танартан, унд ус хэдийнэ бэлдчихсэн мэхэлзэж байлаа. Сонров түүнд хэдэн янчаан өгөөд.
- Та яв даа, бид хоёр болно гэж чухам юугаа болно гэснээ ч мэдэлгүй хэлэхэд бие угаагч хятад түлхүүрийг нь өгөөд мэхэлзсээр гарч одов. Ирэх болгонд нь л ингэдэг учир мань хоёр хаалгаа түгжиж аваад тухаллаа. Одоо цасан цагаан бүтээлгээр бүтээсэн явган ширээн дээр өндөр лонхтой шар айраг, оросын квас гэдэг ундаа, үзэм чихэр, янжуур тэргүүтэн тавьснаас юу дуртайгаа идэж уун, цэвэр цагаан бүтээлэгтэй вандан дээр яаж ч тэврэлдэн янаглаж болохын сацуу эхлээд юунаас ч юм жаахан бишүүрхэж шулуухан нүцэглээд унахгүй хэсэг суудгаараа л суулаа. Сонров хөлөрсөн шилтэй шар айрагнаас аягалж хүд хүд залгилаад,
- Сайхан хүйтэн байна. Чи уух уу? гэхэд Цэвэлмаа яг ийм үед хэлгүй юм шиг болчихдог зангаараа толгой сэгсрээд шилэн тавагнаас хэдэн үзэм чимхэж амандаа хийгээд Сонровын яахыг хүлээх мэт.
- Цэвэлмаа минь, Гурван нуурын арал дээр юм шиг...мөн ч сайхан ...гэж Сонров дуугараад цамцных нь товчийг тайлахад Цэвэлмаа нялх хүүхэд аятай гар хөдөлгөлгүй хамаг хувцасаа тайчуулав. Сонров нүдээ анин байж зөөлхөн бөгөөд дулаахан оргисон мөр, хөхийг нь үнсэн таалж ууц нурууг нь илбэн тэврээд нүдээ нээлгүй,
- Хайрт минь, дагина минь яваарай! Эрдэнийн чулуун хашилгат халуун цүнхээлдээ ороорой гэхэд Цэвэлмаа гижиг нь гэнэт хүрсэн мэт инээд алдаад гараас нь мултран усанд ордог тасалгаанд оров.
Ногоон чулуун хашлаганд дүүргэсэн халуун ус үл мэдэг уур савсуулан цэлэлзэнэ. Цэвэлмаа хөлөө дүрж үзээд хасын цагаан биеэ усанд булхан чандайсан хоёр мээмээ далд ортол суухад арьс нь бүхий л нүх сүвээ нээх мэт чимчигнээд таатайхныг хэлэх үү. Гэрэлтэгч хоёр Цагаан мээмээ барилан угаав. Гурван нуурын аралд хоёр мээм чинь гэрэлтэж байсан гэж Сонров үргэлж ярьдаг, өөрийг нь хүсэн мөрөөдөх болгондоо тэр л хоёр мээмийг нь сэтгэлдээ зураглан хардаг гэхээр ер гоо үзэсгэлэнгийн болоод эхийн бэлгэ тэмдэг энэ ариун сайхан эрхтэнгээ өөрөө ч энхрийлэн хайрлах болоод түүгээрээ гайхуулах юм уу шунал тачаалыг хөдөлгөх нь эм хүний ёс аж. Гэвч охин биеэ орхиж мээмээ мэдэрсэн буюу ер нүцгэн биеэ эрийн гарт өгч салхи борооны явдал гэгч юу болохыг мэдсэн цаг яасан хол билээ. Гайхалтай нь тэр явдал арван зургаан настайд нь мөн л халуун усны орчимд болсонсон. Тэр нэг хаврын сүүлчээр аав ээж хоёртойгоо Гурван нуурын рашаанд очжээ. Олон рашаанчин Чингисийн Гурван нуурын дундах нуурын хойд хөвөөгөөр майхан жодгороо барьж нэг гал болсон хэдэн айл дундаа ус халаах газар зуух гээч том тогоо тавих бөгөөд тус бүрдээ таар бэржээнх тэргүүтнээр бүхээг хатхавч барьж рашаанд орох том модон торхоо тавина. Тэгээд нуурын усыг зөөж өнөөх том тогоондоо халаагаад торхондоо юүлэн хүзүүндээ тултал орж сууцгаана. Ингэхээр янз бүрийн хууч өвчнөөсөө салдаг гэлцэнэ. Тийн нэг нарлаг дулаан өдөр аав ээж хоёр нь рашаандаа ороод хэдэн хөгшидтэй модны захад очин хөзөр тоглох хооронд Цэвэлмаа нарсны шилмүүстэй рашаанд орж нүдээ аниад сууж байтал гэнэт нэг хүн сэвхийтэл ороод ирсэн чинь хөрш айлын ах гуай мөн рашаанаас гарч ирсэн болтой нойтон бие дээрээ дээлээ хэдрээд
хамаг нууцаа ил гаргачихсан зогсож байв. Цэвэлмаа айн ичихийн туйл болон хашгирах гээд хоолой нь гарсангүй. Өнөөх ах нэг мэдэхэд торхноос нь сугалан халуун нойтон биедээ наалдуулан тэвэрчихсэн байсан. Тэгээд чухам юу болсныг мэдэхгүй хамаг бие нь тэнхээ алдран судас шөрмөсөөр нь ямар нэг ер бусын гүйдэл гүйж ухаан мэдрэл нь дэн дун болсонсон. Тэгж л огт санаандгүй охин биеэ орхиж эм биеэ мэдэрсэн хэрэг бөгөөд салхи борооны явдлыг амсах л жамаараа амсаж тэр цагаас хойш эрийн хүслэн болсон цагт халуун зөөлөн биеэ нүцэглэн тушаахдаа мээмнийхээ гэрэлтэн буйг юун түрүүн мэдэрч түүгээрээ бахархан даллах болсныг хэлэх юун. Сонров орж ирэн шөрмөслөг бор биеэн халуун усанд булхан суугаад ногоон туяа татах тунгалаг усан дотор гэрэлтэн цайвалзах хоёр сайхан мээмийг нь энхрийлэн илбэв.

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.09.11 11:55 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Чойбалсангийнх их тэнгэрийн амны дундтай Зайсан толгойн урд талд герман уран барилгачийн зургаар барьсан швейцарь маягийн гоёмсог цонх тагттай эгц шовгор дээвэртэй модон байшинд зусна. Зуслангийн ийм байшинг засгийн газраас дээд тушаалын дарга сайд нарт зориулан бариулсан бөгөөд чухам хэнд өгөх нь тодорхойгүй байтал ноднин зун Чойбалсан жанжин орсон билээ. Ер сүүлийн үед жанжны нэр сүр дахин сэргэх тийшээ хандсан бөгөөд гучаад оны эхээр архи дарс авгай хүүхнүүдэд хэт шунасан зэргээс Сүхбаатартай хамтран зүтгэгчийнхээ нэр нүүрийг бага ч үгүй сүүдэртүүлж нам төрийн удирдах нөхөдтэйгөо сөргөөцөлдөх, заримдаа ч хяхагдаж хавчигдсан хүний дүр үзүүлэн гомдол гутралаа баахан дэггүй ямаан омгоор гаргах болсноор нэр хүндээ барах тийшээ хандаж бүр хөөрхийлэлтэй байдалд орох нь уу гэтэл харин гайгүй биеэ татаж аваад одоо жанжин сайд гэгдэх, ялангуяа орос сургагч нарын дунд магтагдан өргөмжлөгдөх болсон аж. Түүний зам нь лав л Москва тийш шулуудсаныг нөхөд нь мэднэ. Угаас золбоолог сэргэлэн хүн гомдол гутралаа ч амархнаа мартсан янзтай, наадам наргиантай, үг яриа зоримог санаа ч илт дээхнүүр болсныг хэн гайхах билээ. Анхны долоогийн дотор идэрхэн гялалзаж явсан нэрт хувьсгалч. баатарлаг жанжин хэнээс нэр нүүр гуйх билээ. Тийнхүү одоо дахин гялалзаж эхлэв. Зон олон ч түүнийг шохоорхон харна. Харин, даяараа бурханчлан бишрэх цаг тун холгүйг одоо хэн таах вэ!
Жанжны гийчид цагтаа л ирцгээлээ. Бага үд болж найман сарын намжиртайхан нар Богд хан уулын дээр хөөрөн байхад дөрөв таван хөнгөн тэрэгтэн уван цуван ирсний нэг нь Сонров Цэвэлмаа хоёр аж. Цэвэлмаа жанжны тухай элдвийг сонссон тул бараагий нь харангуутаа мөнөөх хөдөөний бүрэг зан нь гэнэт хөдлөөд ичсэн хүүхэд адил хацраа улайлган энд тэнд гишгэхэд Чойбалсан гэгч дунд зэргийн нуруутай их л ажигч сэжигч янзын тунгалаг хүрэн нүдтэй шарангуй бор цоохор царайтай дунд насны эр хүн зөвхөн амаараа инээмсэглэн уттаж гарыг нь чанга атгаад нүдийг нь ширтэж,
- Зэ буриадай басган амар мэндээ гэж цэвэр буриадын аялгуугаар хэлэхэд Цэвэлмаа цочин
- Тамнай яагаад буриадаар ... хэмээн балмагдахад Чойбалсан инээж,
- Би чинь буриад багшаар ном заалгаж буриад хүүхдүүдтэй наадаж өссөн хүн байхгүй юу гэв. Жанжны эхнэр Бортолгой гэгч алхах гишгэх нь ч хүртэл хачин дэгжин гоёж гоодсон нь яг л хятадын зураг шиг. Айлчид байшингийн гаднах шүхэр хэлбэртэй сүүдрэвчинд хэсэг сууцгаав. Нэр ус нь үргэлж л яригдаж дуулдаж байдаг хүмүүс эхнэрүүдтэйгээ ирсэн аж. Сонров тэдэнтэй Цэвэлмааг танилцуулахдаа эхнэр ч гэсэнгүй, биш ч гэсэнгүй зүгээр л "Цэвэлмаа гэдэг гэх буюу нэр нь Цэвэлмаа" гэхэд цаадуул нь ч юу чинь юм гэж асуусангүй. Дуулснаас Элдэв-Очир гэдэг шингэн хар халимагтай ядрангуй цагаан царайтай, хүзүү нь эргэдэггүй хүн, мөн Манж, Догсом нар байлаа. Тэд Сонровоос арай ахмад настай, цөмөөрөө даруу зөөлөн дуугарсан яагаад ч юм Чойбалсанг жаахан царайчлах ч юм уу түрүүлж дуугарахыг нь хүлээх янзтай аж. Дээдсийн ёс тийм биз. Энэ байдлыг Цэвэлмаа ажаад бүр ч их мөхөстөж балмагдлаа. Сонров чихэнд нь хошуугаа наагаад "бүү сандраач, хярсан туулай шиг бүлтэгнээд" гэж шивнэхэд Чойбалсан хэдийнэ таасан бололтой,
- Бортолгой чи энэ буриад басганыг ивээлдээ аваач, чонын сүрэгт ээрүүлсэн зээрийн янзага шиг л бүлтэгнээд байна гээд тас тас инээв. Цэвэлмаа нүүрээ улайлган байх суух газраа олж ядтал Бортолгой гүйж ирээд,
- Алив хүүхнүүдээ байшинд орцгооё! Харцуулаа түр орхиё! Хүүхнүүд бид ширээнд суулаа шүү хүлээлгэх болихоо өөрсдөө мэдээрэй гээд Цэвэлмааг хөтлөн байшиндаа оров. Бусад хүүхнүүд ч дагаж орлоо. Найрын том дугуй ширээг хоёрдугаар давхрын уужим тагт дээр засчээ. Цэвэлмаа хүн болсоор ийм баян тансаг ширээ үзсэнгүй. Ёстой л таван тансаг идээ будаа архи дарс өроөстэй өнгө алаглан сайхан үнэр ханхлан байна. Янз бүрийн жимс ногоо чихэр боов болор саванд овоолоостой, загас шувууны ч юм уу юуны ч юм шарсан булсан мах, янз бүрийн гоё лонх шилтэй архи дарс, ус ундаа, тамхи тариа ярайтал тавьжээ. Даан их удалгүй найр эхлэн идэж ууж гарлаа. Угтаа бол тусгайлсан нэг их найр ч биш жирийн нэг цайллага л болж байгаа бололтой. Хятад тогооч янз бүрийн нарийн хоол дээр
дээрээс нь авчирч хоолныхоо нэрийг чангаар дуудан тавилаа. Цугларагсад цөм төр засгийн албаны томчуул болохоор өнөөх л даруу зөөлөн яриагаа үргэлжлүүлэн харин авгай нар нь гэр зуурын шалдар булдархан юм ярина. Тэд гол нь Цэвэлмааг сониучирхан буйгаа яахин нууж чадах билээ. Энд тэндээс нь асууж шалгааж гарлаа. Хөдөөний буриад хүүхнүүдийн өмсдөг зүүдэг, иддэг уудгаас эхлээд сүүлдээ бүр ааль ааш тоглоом наадам зэрэг бүр нарийн юм уруу ч орох шинжтэй. Цэвэлмаагийн буриад аялгуут яриаг тэд эхлээд өхөөрдөж байснаа яриандаа ам халж дасаад ирэнгүүтээ инээд наад хийж хөгжилдөнө. Догсом даргын эхнэр Жинжийбадам нөхрийнхөө хойноос Москва орсон тухай үлгэр домог шиг явдлыг Сонров ярьсан удаатай. Одоо Цэвэлмаа намбатай сайхан тэр авгайг сонирхон ярьж хэлэх дууных нь өнгө аясыг хүртэл анзаарч ажиж суув. Ер хотын дээдчүүлийн энэ хүүхнүүдийн хоол унд идэх, гар хуруугаа хөдөлгөх нь цаанаа нэг янзтай. Цэвэлмаа хутга сэрээ барихдаа хуруу гар нь эвлэж өгөхгүй унд усыг нь асгаж цутгуузай гэж эмээгээд юм олигтой идэж ууж ч чадсангүй. Гэвч яваандаа найр жигдэрч өнөөх даруу зөөлөн яриа арай хурц наргиантай болж ялангуяа гэрийн эзэн идэж уу гэж шахах нь ихдээд дуу шуу нь ч чангараад явчихлаа. Элдэв-Очир хажуу тийш халимгаа байн байн илбэж голцуу нөхдийн яриаг чагнан жаахан юм идэж уугаад өнөөдөр бие тааруухан толгой өвдөх учир модны захад очиж амрая гээд эхнэрийн хамт явахад Чойбалсан жолоочоо дуудуулж модны сүүдэрт дэвсгэр засаж хоол унд аваачиж өг гэж тушаалаа. Гарсан хойно нь,
- Элдэв-Очирын бие нь тааруухан байна шүү! Царай нь зэвхий даагаад нэг л биш дээ гэж Чойбалсан хэлээд болор жүнзтэй архи уух гэснээ гэнэт нэг юм санасан шиг цааш тавив. Одоо түүний шарангуй царай улаа бутраад цоохор нь харин ч бүдгэрээд иржээ. Нэлээд махлаг биетэй, төгрөг бор нүүртэй Догсом хичнээн ч идэж уусан дууныхаа өнгийг хувилгадаггуй хүн бололтой. Чойбалсан хундагаа буцааж тавьсныг нүд буландан хараад яаралгүйхэн янжуур асааж,
- Тиймээ. бие нь. доройтоод л байх шиг. Болдогсон бол Берлин юм уу, Парижын эмнэлэгт явуулах л юмсан гэхэд туранхай атлаа идэмхий Манж хятад тогоочийн авчирч тавьсан люванз гэдэг амтат хуурганаас чадмаг гэгч нь савхдан,
- Цэвэлмаа хүүхэн үүнээс идээрэй. Танай буриадад чинь бор гөрөөсний мах сайн шардаг байх. Догсом гуайн хэлдэг зөв шүү
- Гэвч Берлин, Париж явдаг зам маань боогдож байна уу яаж байна? Гэхэд Чойбалсан өнөөх тавьсан хундагаа Догсомын харсан хойно ууя гэсэн шиг авч хуурайлаад,
- Манайхыг хэн боох юм? Оросуудыг бооно гэж бодоо юу? Сонров тэр асуултын цаана ямар нэг эвгүй аяс байгааг мэдэж Чойбалсангийн харцыг ажаад авлаа. Нүүрнийх нь цоохор алга болсон шиг нүднийх нь өнгө бууран манарах янз орсон гэвч хүний харцнаас ер дальдардаггүй зангаараа эсрэг ширтэн "Чи намайг юу гэж хараад байгаа юм?" гэх шиг хөмсгөө зангидав. Хөмсгөө зангидахаар цохон дээр нь босоо гүн үрчтээс гараад ирнэ. Сонров жаахан ам халамцаж зориг орсон тул түүнээс нэг их дальдарсангүй.
- Элдэв-Очир даргыг бид бодох ёстой шүү. Москва явуулсан ч болно. Сайн эмч нараар үзүүлж туслаач гэж Сталин гуайгаас гуйж ч болно шүү дээ гэв.
- Та нар гуйгаач тэгээд. Берлин, Париж явуулж өгөөч гэж Сталингаас гуйгаад үз л дээ гэж Чойбалсан даажинтай инээмсэглэв. Манж юм идэх завсар,
- Би Молотов гуайг таньдгаараа хэл өгүүлж гуйдаг юм бил үү? гэхэд Догсом яриаг өөр сэдэв рүү хандуулахыг илт хичээн,
- Элдэв маань өөрөө л мэднэ биз дээ. Гэхдээ Сонровын хэлдэг үнэн. Бид бодох л ёстой. Ингэхэд Чойбалсан чи сая Москвагаар явахдаа хуучин танилуудтайгаа уулзав уу гэхэд Чойбалсан,
- Хуучин танилууд цөөрчихсөн байдаг шүү. Зарим нь сахалтын Дургүйг хүргээд сураггүй болсон гэлцэх юм. Ер нь сахалт багш чангараад л байгаа бололтой гээд гэнэт залхуурсан янзтай жишүү Харан суув. Цэвэлмаа хулгайн нүдээрээ харж байгааг нь мэдээд түрүүнээс хойш тийнхүү хараа шидэхийг мэдсэн тул сандарч нүд буруулав. Чойбатсан папирос тамхи асаагаад босож ширээг тойрон Цэвэлмаагийн ард ирээд зогсчихлоо. Тэрээр биед нь тун ойрхон байгааг мэдрээд үл мэдэг урагшаа болж суув. Чойбалсан толгой дээр нь ийн дуугарлаа:
- Цаг хатуу болохоор сахалт багшийн хатуурхдаг ч аргагүй биз дээ. Цэргийнхэнтэй, өнөөх
Рокоссовский танилтайгаа хүртэл уулзсан. Германтай муугүй байгаа гэх юм. Тэгсэн байтлаа болзошгүй дайнд айхтар шаргуу бэлдэж байгаа гэнэ. Гурвын тэнхлэгийн талаар Москвагаар л дүүрэн яриа. Манж чинтй тэр Молотов чинь тэр тухай мөн ч их ярьж байна. Бид ч гэсэн дүлий дүмбэ оргиод байж болохгүй л байх. Сахалт багшид ултайхан бараалхах цаг болсон байх шүү. За за улс төрөө орхиё. Энэ хүүхнүүдээ, шинэ танил буриад басганаа уйдуулчихвал дэмий. Цэвэлмаагаар нэг дуу дуулуулбал яасан юм, буриад дуу их уянгатай шүү. Сүхбаатар маань буриад дуунд их дуртай байсан юм шүү дээ. Цэвэлмаа нэг сайхан
дуулаадхаач гээд хоёр мөрөн дээр нь хүндхэн гараа тавиад авав. Хүүхнүүд ч уухайн тас дуулуулъя гээд шуугилдчихлаа. Цэвэлмаа дуулж чаддаггүй гээд хичнээн цааргалаад нэмэргүйг мэдэж Чойбалсан уруу эргээд,
- Та ардамны бүү байг тий л даа гэж махан буриадаараа хэлэхэд бүгдээрээ хөгжилдөн инээлдэв.
- Цэвэлмаа минь дуулаад өг. Чи сайхан дуулдаг шүү дээ гэж Сонров зоригжуулав. Цэвэлмаа цай балгаж хоолойгоо засаад дулаан сайхан царайлах Жинжийбадам уруу харан ийн дуулав.
Арал газар ургасан
Арван салаа алтаргана
Алган дээр өсгөсөн
Аав л ээжий хоёр минь...
Анхандаа хоолой нь царгин чичирч байснаа тодхон засраад цээл сайхнаар хангинаад ирлээ. Ингээд ууж идэх болоод улс төрийн яриагаа орхиж дуу хөгжим үүсгэлээ. Бортолгой хүүхэн шанз хөгжмөө авчран хөглөөд Догсом дарга хэдэн жилийн өмнө Жинжийбадамдаа зориулж зохиосон бөгөөд олны дунд ихэд тархсан дууг дуулцгаав. Эндээс холгүй ойн захад очиж дуу хуураа үргэлжлүүлэн зугаацах санал Чойбалсан гаргав. Даруй зөвшөөрч тийшээ очицгоолоо. Богд уулын ойн зах их Тэнгэрийн амны горхины хөвөөнд машинаар хүргүүлж архн дарс идээ будаагаа хээрийн маягаар дэлгэв. Бүгдээрээ сэтгэл хөөрч ам халамцаад албаны дээдэс гэдгээ мартагнан инээд хөөр болцгоож гүйж харайх нь бага хүүхэд мэт гэлээ ч хамгийн ахмад нь гэхэд нас дөнгөж дөч өнгийсөн эрүүл саруул эрэмгий чадамгай хүмүүс хэн юунаасаа ч нэг их бэргэж болгоомжлох билээ дээ. Байгал дэлхийн аглаг сайхныг ч хэлэх үү. Дээр нар гийн хуш шинэсний баглагар ногоон мөчир найган, доор зүйл зүйлийн навч цэцэг алаглаж, хажууд их Тэнгэрийн хүрхрээт горхин шуугиж шаагин, тэртээ доор Туул гол мөнгөн мушгиа татаад цаагуур нь цэлмэг тэнгэрийн доор шингэн цэнхэр униарын дунд өч төчнөөн сүм дугануудынхаа алтан ганжируудыг болоод орон байшингуудынхаа дээвэр цонхнуудыг гялтагнуулах нийслэл хот алган дээр бөгөөд энэ бүхний эзэн бөгөөд бүтэн бүлээн авч явахад эрэмгий чадамгайгаараа олноос ялгарч яваа гэсэн далдын омог бахархал ч бас хаачих билээ.
Чойбалсан сүрхий согтож байгаа бололтой үг яриа задгайрч нүүр нь дахин цоохортоод, хүүхнүүд рүү хааяа нэг шалиг үг хаяж Цэвэлмаа уруу байн байн ирмээд болохоо байлаа. Цэвэлмаа яс хавтайн аль болох хол зайдуу байхыг хичээв. Сонров ч гэсэн нилээдгүй хөлчүү нүд гаргачихаад ер ажиг сэжиг авах янзгүй. Харин Бортолгой хүүхэн жанжныхаа занг андахгүй тул түрүүнээс хойш буриадад дуртайгаа болоод буриад хэл мэддэгээ байн байн хэлж басган басган гэж Цэвэлмааг илт шохоорхон буйг мэдэж нэг их харамласандаа ч биш дэндүү улайм цайм юм хийх вэ дээ хэмээн болгоомжилж байлаа. Ер
хүрээний дээдсийн эхнэр хүүхнүүдийн дээрхэн үеэс уламжилсан зан бол эр нөхрөө эмсийн хүрээлэнд чөлөөтэйхэн шиг байлгахыг ёс мэт үзнэ. Тэр нь хятадын хотын дууч эмсийн ёс, Наймаа хот мэт монголын хүрээ хотын борчуудын дунд дэлгэрч эхэлснээс өөр үүдэлтэй өрхийн тэргүүлэгчийн эрхт ёсны үлдэгдэл гэлээ ч яваандаа тийм нэг хүрээ зан болж хувирсан хэрэг юм. Бортолгой бол хүрээ зантай хүүхэн мөнөөс мөн. Чойбалсан ч үүнийг мэдэхээрээ л нэг болно. Архи авгай хоёрыг тэрбээр хэр хэмжээгээр л эс алдвал ёс зүйний ноогдол мэт үзнэ. Тэгээд ч одоо түүний хүсэл зоригийг хаан боогдуулах юм үгүй гэдэгт тэр итгэлтэй байлаа. Нам засгийн толгойд эс гарлаа ч гэсэн үгүйдээ л бүх цэргийн жанжин байх ёстой хүн адгийн муу мал тариалангийн яамны сайд гэгдэж явах цаг өнгөрч
байгааг мэдэхдээ Догсом мэтийнхний нүдэнд хундага алгасах чадалтайгаа үзүүлэх нь бага ч гэсэн бахархал. Элдэв-Очир, Догсом мэтэс өөрийнх нь хувь заяаг шийдэхээр боловч даан их удалгүй харин хувь заяагаа шийдүүлэгч болж юу магад гэдгээ огт тааварлахгүй нь ёстой л эрээнтэй бараантай хорвоогийн жам санж. Тийнхүү Чойбалсан одоо миний цаг ирнэ гэж дотроо уухайлан байх тул Цэвэлмаа мэтийн гэнэн хөөрхөн амьтсыг урдуураа зүгээр гаргахгүйг хүсвэл хэн боль гэх билээ. Тэгээд тэр заримдаа эрээ цээргүйгээр аашилдгаараа аашиллаа.
- Сонров оо дөрвүүлээ ойгоор зугаалья. Завсарлага хийе. Их завсарлага хийе мэдэв үү. Бортолгой, Цэвэлмаа наашаа миний хойноос. Сонров чи Бортолгойг хөтөл. Би Цэвэлмааг хөтөлнө гээд шулуухан Цэвэлмааг хөтлөн ойн гүн рүү алхлав.

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.11.11 1:10 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Улаанбаатарын буриад хороо гэгч зүүн хүрээний урд тал, зүүн Сэлбийн баруун талаар байна. Богд хаант монгол улсын үеэс буюу олноо өргөгдсөний тавдугаар, зургадугаар оны үеэс эхлэн оросын нутаг дахь Кяхта буюу Тройцкосавск, Сэлэнгийн буриадууд нийслэл хүрээ тийш уван цуван нүүцгээх болж европ тооллын хориод он гарсан хойно хорь, агын буриадууд бүүр олноор нүүж ирсээр бүхэл бүтэн хороо болж тийнхүү нийслэл хүрээнд Төвдийн, Дарьгангын гэгдэх угсаа омгийн хороод дээр нэмэгдсэн аж. Буриад хорооныхон тэндэхнээ өөрийн зан араншин аж төрлийн онцлогтой. Өнөөх "Буруу ишилсэн сүх юлдэнгүүд" модны ажилд муугүй болохоороо орос маягийн дүнзэн байшингууд, өндөр шүргэн хашаа, морь малын зүчээ саравч, тогоруун татуургат худаг тэргүүтнийг барьж төвхнөсөн нь гаднаасаа ядуу даржин гэмээр хөх шавар царайлсан хятадын баруун зүүн дамнуурчин, угаас ядуу даржин халх дөрвөдийн хороог бодвол сүрхий өнгөлөг гэгээтэй, ганц сүх бариад зогсохгүй бас сааль барих эрдэмтэй учир тэр буриад хорооны айлуудын хашаанаас дэлэнгээ дааж ядсан ухаа ягаан үнээнүүд хотын захын бэлчээр тийш цувах, орос тоногтой однохоол буюу хоёр төмөр дугуйт тэргэнд хүнд хөлтэй тарган морьд хөтлөж өвс данхайтал ачсан буриад баавай нар өнөөх амнаасаа салгадаггүй мохоорынхоо шүлсийг гудамжны шалбааг шарлатал хаяж, өглөө үдэш сүүний машин сүнгэнэн, орос пийшингээсээ гаргасан халуун талхны үнэр ханхлах, Онон юм уу, Сэлэнгээс хавар намартаа бүдүүн шахмал шар туусан буриадууд хотын мал зах дээр ирэхэд нь зөндөөн олон яргачин хужаа нар халуун зунаар тайлдаггүй хөвөнтэй бөөдий өмдөө суйлан тэвхийсэн тэвхийсэн боодолтой мөнгө гаргаж мөнөөх шахмалуудыг нь худалдан авсны дараа буриад хорооны өндөр өндөр дүнзэн байшингуудын цонх хэдэн шөнөжин гэрэлтдэг нь буриадын өнөөх гол наадмын нэг мөрийтэй хөзөр буюу хаарталдаан болж тэр нь архидаантайгаа хамт л байх тул зарим үед дуу доргион тэнгэрт тулж гаагий гээгий их оршил дууны аяс хараал хэрүүлийн үгээр таслагдан өнөөх шөнөжин гэрэлтэгч цонхнууд хан янхнйн сох үсэрчих удаатай бөгөөд тэглээ гээд юу ч болоогүй юм шиг өнөөх л бүдүүн үнээнүүдээ бэлчээж, өвсөө чирч, модоо цавчилж, мохоороо зажилцгаан эрдэмтэй номтой гэгдэх буриадууд ч цөөнгүй хүүхэд багачуулд гэрээрээ бичиг ном зааж, оросоор үгүйдээ л "задрасти, чорттойгоо" хээв нэг аж төрөн сууцгаана. Тэр буриадын хороонд Яндагийн эхнэр Дунгармаагийн аавынх байна, Дунгармаа зуны эхээр ирж хүүхдээ гаргаад Яндагийн ирэхийг хүлээсээр өднй болжээ. Охинтой болсон гэж хэд дахнн хэл хүргүүлээд хэзээ хэзээгүй давхиж ирэх бол уу гэж хүлээвч яасныг бүү мэд ирэхгүй байсаар зуныг өнгөрөөх нь ээ. Охин нь ч эрүүл саруул торниж аав ээж ах дүү нар нь ч Яндаг ирэхгүй байгаад сэжиг төрөх нь аргагүй, яагаад гэр орондоо амаржуулахгүй явуулсан юм? Эв найр муудсан хэрүүл уруул гарсан яасан ийсэн юм? Хөндлөнгийн хүн үймүүлсэн сэжиг сэв оруулсан биш биз? Цаад хүний чинь зан нь хувирсан уу яасан? гэх зэргээр шалгаах болжээ. Дунгармаа ч гэсэн янз бүрийн сэжиг таамаглалд автан үртэй болсны баяр баясгалан ч аяндаа бүдэгрэн юу болсныг буюу юу болж болохыг эргэцүүлэн бодвол барин тавин хэлэх юмгүй, Цэвэлмаа уруу гүйдгийг нь битүүхэн мэддэг байсан авч Яндаг тэр хүүхэнд тэгтлээ сэтгэл унагалаа гээд цаадах нь тийм амархан царай өгөхгүйг мэддэг, Цэвэлмаа хэдийгээр энгэр султай ч гэсэн хэрвээ эрд гардаг юмаа гэхэд Сонров мэт том дарга даамал эс гэлээ ч лав л Онон Балжийн сав нутгаасаа хальж харах, хөрөнгө чинээгий нь ч, нэр төр царай зүс нас шүдийг нь ч өдий дээрээ лав л голж шилэхтэйгээ гэдгийг ч мэдээд нэг их юм болгодоггүй байжээ. Харин одоо гомдол гутралд автан өнгөрснийг нэгд нэгэнгүй дурсан бодвол Яндаг өнгөрсөн хавраас хойш хачин жигтэй хайруу зантай болж. гэр орондоо тав тухтай байж сууж чадахаа больсон, голцуу ийм тийм хэрэг төвөг гарлаа, ийм тийм сэжиг ажиг авлаа гээд хэд хоног алга болчихдог, гэдсэн дэх хүүхэд нь томорч бие нь хүндэрснээс хойш эртхэн л хот руу явуулахаас өөр юм хэлэхээ больсон, үнэхээр санаа нь зовоод хайртай халамжтайдаа тэгж байна уу гэтэл үнэр танар чинь хүртэл өөр боллоо, ор дэрэндээ багтахаа байлаа гэж хүртэл даанч гомдмоор юм хэлдэг болсон. Хавар Сонров гэдэг сайд очоод Дамдингийнхантай Гурван нуурт гөрөөлөхөөр очиход тэр даргад сайндаа биш Цэвэлмаатай хээр лав орооцолдох санаатай очоод харьж ирэхдээ бүр ч хүйтэн хөндий болоод ирсэн. Нэг бол Цэвэлмаатай сэм сүлбэлдэж бахаа ханатал жаргаад өөрийг нь голж хажигласан эсвэл санасандаа хүрч чадаагүйн уур бухимдлаа гаргасан хэрэг байж. Гэвч тэр Сонров зүгээр нэг ан гөрөонд дуртайдаа Дамдингийнхаар харгуйлах болсон биш Цэвэлмаад санаатай, ер тэднийхэн айл хотоороо ирэх болгонд нь хөл алдаж гүйцгээдэг, Цэвэлмаа Гурван нуурт тогоог нь барих гэж очихоосоо дэр нийлэх гэж очсон, тэр Сонров сайдад наалдаж налигнах гэдэг жигтэйхэн, говийн тэр монгол Цэвэлмаад цаламдуулчихаад төрсөн ах дүүгээсээ ялгалгүй
Унаа тэргээ ийш тийш нь давхиулж аав ээж ах дүү нарт нь өч төчнөөн бэлэг барьж, сүй тавьсан гэх зэргээр Дадалын авгай хүүхнүүд ёстой л ам хэлээ билүүдсэн. Тэгээд ч Цэвэлмаа Яндагт царай өгөх байтугай зугтаагаад байх шиг байсан. Урьд нь бол уйдахдаа ч юм уу аальгүй зан нь хөдлөөд ч юм уу тэднийхээр гялсхийгээд ороод ирдэг байснаа бүр больсон. Яндаг ч Гурван нуураас ирснээс хойш Дамдингийнхнийг шунаг совдог бялдууч долгинуур гэх мэтийн үгээр хэлж байв. Тэгсэн мөртөө Цэвэлмааг бас харуулдах янзтай эгчийгээ аймаг уруу авч явсан хойно нь яаралтай ажил гарлаа гээд тийшээ одох гэж байснаа үхэл зовлонд учраад ирэхэд нь бараг л баярлах нь холгүй байсан. Одоо чухам юу болж байгааг мэдэхэд бэрх. Нялхыгаа аваад харья гэхэд эцэг эх ах дүүс нь хориглоно. Тэр ч байтугай хэрвээ ирж аваачдаггүй юм бол нь салсан ч яадаг юм, түм түчигнэж бум бужигнасан хүрээ хотоос тун аргаа барлаа гэхэд тангад, төвд ч гэсэн олдохдоо олдоно гэлээ. Ийнхүү Дунгармаа ёстой л ацан шалаанд оржээ. Хадлангийн цаг тул Онон, Дадал хавиас аянчин жинчин ч байхгүй. Дунгармаагийн аавынх буриадын хорооны урд нүүрэнд суугч Ерөө, Сэлэнгийн цонгоол айлуудын дундтай хашаа байшингаараа бол тэр хавьдаа нэг их дээгүүргүй гэхэд доогуур биш тохь тухтай, харин тэдний гудамжны зүүн үзүүрт өнөөх Амуров Цэрэнгийн тал шиг том шүргэн хашаа, хуучин оросын газрын эздийн ордон шилтгээнээс дутуугүй зургаан их цонхтой янз хаалт хөвөө хүрээ тэргүүтнийг нь хуш модоор сийлсэн хөх ягаан угалзаар чимсэн нар салхинд мөнгөлөг цагаан өнгөтэй болсон хуулмал нарсан хучилт бүхий эгц өндөр дээвэртэй дүнзэн байшин бараа сүртэй дүнхийнэ. Тэдний хашааны хятад маягийн ширмэн товруулга, хүрэл татуургатай, дээрээ асар бүхий хүрэн дааман хаалганы бага уүдний хонх байн байн жингэнэн онгойж хөнгөн тэрэгтэй морин жуузтай дарга даамлууд хятад наймаа нар, ходоог тэрэгтэй, буриад нар орж гарч цаг үргэлжийн хөлтэй байна. Гэрийн эзэн Амуров Цэрэн гэгч ар хиагтын нэртэй худалдаачин буриад халхад гамин бароны үймээн самуун намжсаны дараа нийслэл хүрээнд ирж суурьшин орос хятад худалдаачин Онон, Ерөөгийн малтай бэлтэй буриад, нартай холбоо сүлбээ тогтоон их гарын арилжаа наймаа үүсгэн хагартлаа баяжаад тийнхүү олны хөлтэй айл болжээ.
Дунгармаа нэг өдөр зүүн Сэлбийн хөвөөнд очиж хүүхдийнхээ баривч даавууг угаагаад харьж явлаа. Цэрэнгийн даамангийн гадаа хөнгөн тэрэг зогсон эрэгтэй эмэгтэй хоёр буухыг зэрвэсхэн харвал эмэгтэй нь нэг л танил юм шиг. Тэр хоёр буугаад машин дотроосоо боодолтой юмс авч түр саатлаа. Дунгармаа ч "хэн юм болоо? Амгааев гуайнхан арай л биш, тэднийх хар машинтай эднийх саарал юм." гэж бодсоор дөхөж ирээд өнөөх хүүхэнтэй нүүр тултал Цэвэлмаа байж байлаа.
- Хүүе Цэвэлмаа чи минь...чи чинь хаанаас гараад ирэв ээ гэЖ Дунгармаа дуу алдахад Цэвэлмаа гар сунган нүдээ том болгоод,
- Дунгармаа ямар золоор...яасан сайн юм бэ гээд тэврэн авав. Мань хоёр яаснаа ч мэдэлгүй нулимс гарган гарынхаа араар нүдээ арчицгаан сүүлд нь инээн баясалдав. Дунгармаа Сонровыг ч танилаа.
- Та хоёр...та чинь манайд Дадалаар очдог дарга банна шүү дээ гэхэд Сонров инээж,
- Тиймээ. Дарга юу байхав танай Дадалын хүргэн болж байна гэхэд Дунгармаа бүүр баярлан арай л уухайлан дэвхцэх нь холгүй.
-Яасан сайн юм бэ та хоёр суугаа юу? Цэвэлмаа минь чи чинь ёстой хотын ганган хүүхэн болсон байна шүү дээ. Ямар сонин юм бэ гэж дуун алдав.
- Чи минь сайн амаржсан уу? Юутай болсон бэ?
- Сайн, сайн, охинтой болсон. Хоёр сар илүүтэй боллоо. Чи хэзээ ирсэн юм бэ?
- Сар илүү болж байна.
- Харагдахгүй хаагуур яваад байсан юм? Би ч гэрээсээ холдох биш дээ.
- Манайх тэр Дунд голын хөвөөнд. Энэ Цэрэн гуайнд түрүүн хоёр ч удаа ирсэн. Танайхыг энд гэж мэдсэн бол гүйгээд очихгүй юу.
- Энэ Базар ямар гоё амьтан болчихоо вэ? Хот сайхан байна уу?
- Сайхан байна гэж Базар хүзүүгээ самардав.
- Сонров даргаа, та Цэрэн ахынд орж байгтийл даа. Цэвэлмаа бид хоёр энээхэн голын хөвөөнд очиж жаахан хөөрөлдий за юу!
- Цэвэлмаа яах вэ? Айлын гадаа ирчихээд тасрах эвгүй юм уу даа.
- Тэгвэл урьдаар бүгдээрээ манайд орооч. Эндээс ердөө дөрөв дэх үүд. Сонров дарга манайд ороод гар л даа гэж Дунгармаа бүүр доор унах янзтай гуйхад Цэвэлмаа боодолтой юмаа машин дотроо шидээд,
- Дунгармаа, танайхаар сүүлд тухтай ирье. Одоо бүгдээрээ голын хөвөөнд очиж түр байя гэхэд бүгдээрээ машинд сууцгаан холгүй урсах Сэлбийн зүлгэн дээр очлоо. Сонровын жолооч сиймхийг ашиглан машинаа угаахаар зэхэж Цэвэлмаа Дунгармаа хоёр зайдуухан очиж хойш тавихын аргагүй яриагаа эхлэв.
- Цэвэлмаа минь үнэнийг хэлээд өгөөч. Яндаг одоо болтол ирэхгүй байна. Тэр минь ер нь яаж яваа хүн юм бэ? Чи мэднэ шүү дээ. Чиний хойноос үхэн хатан гүйдэг. Би мэддэг л байсан. Мэдээд би яах вэ дээ. Чиний ч буруу гэж юу байхав. Чи яахыг надад хэлээд өгөөч гэж Дунгармаа шулуухан шалгаав. Цэвэлмаа эхэндээ жаахан тулгамдлаа. Үнэнийг шууд хэлэх байх хэцүү. 'Тэр Яндаг чинь муухай хүн. Чи охин биеэрээ түүнд хэрэгтэй байснаас биш үртэй болохдоо хэрэггүй болсон гэлтэй биш. Тэр чинь Балдан ахыг хойд нутаг руу нь хөөж явуулахыг зохиогоод болиулсны хөлсөнд биеийг минь эзэмдсэн гэлтэй юу. Ер энэ айлыг эвдэж сарниулсан гэмтэн болуул нүгэл болохоос биш өөр юу болох вэ? Гэвч үнэнийг заавал нуугаад ч яах билээ." Цэвэлмаа ингэж шийдээд зөөлөн намуун дуугаар аргадаж учирлах янзтай ийн өгүүлэв.
- Дунгармаа минь чи надад битгий муу санаарай. Басгад самгад бидний нүгэл барцад их юм. Яндаг чинь хэцүүхэн зантай хурц хурдан омогтой сортоотой хүн. Тиймэрхүү харцуул хүүхнүүд биднийгээ арай хөнгөнөөр санах юм байна шүү дээ. Бид чинь тэдэнд жаргал л өгч байвал болох юм шиг. Эрчүүдийн гараас гараад бид хаашаа ч очих билээ дээ. Гэхдээ би чиний Яндагт дургүй- Гаднаасаа муухай эр биш ч гэсэн дотроосоо хүйтэн хүн. Намайг бишгүй л ээрч тойрсон. Ороогдож шахагдаад наадам наргиан дунд үг алдаад уулзаж болзож ч байсан удаатай. Уйдахдаа уйдах, томоогүйтэхдээ томоогүйтэх өдөр байх л. Гэхдээ би тэрүүнд чинь дургүй тэрнийгээ ч хэлээд гарсан. Одоо хараа бараандаа ч үгүй болж. Би энэ Сонровтой сууна. Ноднингоос хойш би энэ хүнд сэтгэлтэй болсон. Миний мэдэхэд азаар тохиохоос биш эрээд олдохооргүй ховорхон сайхан хүн. Дунгармаа чи минь нэгэнт амьдралаа холбож өчнөөн жил болсон хүнээ, үр хүүхдээ бодох л ёстой. Яндаг одоо хаашаа очих вэ дээ. Ямар ч гэсэн ухаантай хүн төрсөн үрээ бодох л байх. Яваад очиход чинь хөөхгүй нь л лав. Чи надад битгий муу санаарай, өршөөгөөрэй гэхэд Дунгармаа түүнийг хүзүүдээд эхэр татан уйлав

* * *

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.11.11 1:35 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Яндаг хадлангийнхаа майханд яг нар тусангуут сэрээд хэсэг бодлогошрон хэвтлээ. Ойрхон чөдөртэй морьд тургилан өвс ширд ширд зулгааж, хааяахан болжмор жиргэхээс өөр чимээгүй. Өглөөний шүүдрийн чийг хадсан өвсний аятайхан үнэр ханхлана. Хэдэн өдрийн ажилд хамаг биеийн шөрмөс тэнийж чангараад өвчүү цээж цаанаа л нэг уужуу тавиухан, их гарын хадуур бараг л шувууны өд шиг хөнгөн санагдах болсон тул ийнхүү бөх гэгчийн унтаж амраад нарны "сэрүүлэгээр" сэрэхэд ер эрийн чадал, ааг охио юунд гаргая даа гэмээр болно. Хажуугаар нь бас эхнэр байхгүй, Цэвэлмаа сураггүй. Тийн хорсол мунаг хоёртоо шатаад ирэхээрээ тэдний өвөлжөөнөөс гурван саахалтын зайтай хадландаа гарсан Дулсай авгайн ухаан дутмаг басган Хандмаад давхин очиж ханатлаа үнгэж орхино. Өчигдөр орой хүслээ хангах санаатай давхиж очсон чинь өвсөн урцаа хаагаад нэг тийшээ явчихсан байлаа. Хясаантай гэдэг нь. Тэгэхээр нь бүр зуслангийн айлууд уруу юм уу, сум уруу очиж хэн нэгнийг аргалдаг юм бил үү гэж бодсон ч хонь гаргаж ирэхээр харьсан аав нь хүрээд ирэх болов уу гээд явсангүй. Гэтэл аав нь ч ирсэнгүй. Өглөөний улаан наранд хөх даалимбан майхны зүүн хажуу тэр аяараа ягаараад нэг л таатайхан. Хэрвээ ийм аниргүй ягаахан өглөөгүүр Цэвэлмаатай хоёулхнаа дураараа янаглан хэвтэж байдагсан бол... Хамаг л зангирсан ааг хүчээ халуун зөөлөн биенд нь шингээж тайвшраад, майхны ийм туяанд ягааран туяарах гол шиг сайхан ууц нуруугий нь илбэн таалж хэвтэх хувьтайсан бол. Цэвэлмааг сүүлчийн удаа түрэмгийлэн эзэмдсэнээс хойш тунирхуу зан гаргасаар арилаад өгсөнд бүр их хор шар хөдлөхийн сацуу урьдынхаас бүр их хүсэн мөрөөдөх болж ямар их шаналж явна вэ. Дэндүү сайхан төрсөн бие цогцостой тэр албин шулмас яах гэж хамаг горь шуналыг нь хөдөлгөөд өөр хүний дэвсгэр болох гэж сураггүй алга болов оо? Яндагийн тархинд ганц энэ л бодол, тийм л дүр зураг эргэлдэх нь тэсвэрлэшгүй. Юу сайндаа тэнэг Хандмааг ноолж явах вэ дээ! Эр хүнд ийм доромжлол гэж байх уу? "Чамайг даа! Гурван нуурын арал дээр яажшуухан гиншиж гингэнэж байлаа.
Одоо хотын гоё байшинд торгон хөнжилд тэр Сонровтойгоо тэврэлдэж хэвтээ бий вий чи. Уг нь чи миний энэ майханд ингээд... ягаан туяа татуулаад ... надад тэврүүлээд таатуулаад... ай муухай өлөгчин. Чамд эр хүн шиг эр хүн хэрэгтэй биш хотын том дарга, баян тарган хүн хэрэгтэй байж. Тэгээд тэрний хойноос савигнаад гүйж арилсан. Алт мөнгө даахаа больтол зүүгээд магнаг торгонд хөлбөрч байвал чамд өөр юу хэрэгтэй байх вэ дээ. Танайхан цөмөөрөө шуналын туламнууд. Дамдингийнхан та нар мөн ч их оодорч байна даа. Охиноо үнэ хүргэж худалдсандаа та нар оодорч байна. Гайгүй дээ. Цаг ямраар ч эргэж болдгийг та нарт үзүүлээд өгөх юмсан. Би тэгж чадахгүй юм уу? Юуны төлөө би чинь чекист билээ. Юуны төлөө би хот орноос хол бөглүү энэ газар төрийн нүд чих болж яваа билээ. Зүгээр ингэж яваад насныхаа танагийг барах гэж үү? Ногоон малгай өмсөж нагаан зүүснээс өөр юмгүй хэдэн малын идэх өвс шидэж тэнэг Хандмаагаар зугаагаа гаргах гэж үү. Тэгнэ байхаа! Сонров чи хаанаас гэнэт гарч ирж хүний замд тээгэлсэн гөлөг вэ? Хэн чамайг ийш нь урьж залсан юм бэ? Чи зүгээр хотынхоо янхан хүүхнүүд дунд эргэлдэж явахгүй ямар элэнцэгээ хийж миний замд хөндөлсөв өө. Харж л байгаарай. Би та нарт... Цэвэлмаагийн хөдлөх дуугарах нь хүртэл цаанаа адтай. Ай яа би ямар азгүй амьтан бэ? Тэр муу гичийд гологдож орхиод ингэж хоосон хэвтэх гэж. Одоо чи шийд. Хэн болохоо үзүүл. Ганц тэдэнд биш энэ монголд... гүрэн улсаар нь донсолгоод хаях юм хийсэн ч чадна. Тиймээ бүр донсолгоод хая. Цог дээр тос асгаад өг. Тэгэхээр чинь түймрийн гал дүрэлзээд ирнэ. Тэр түймрийн дөл муусайн юмнуудыг хуйхчаад өгнө. Хаврын хагданд ганцхан шүдэнз зураад хаячихад их түймэр дүрэлздэг биш үү. Ердөө л тэр ядах юмгүй. Чи зунжин уул хадаар тэнэж бүх зүйлийг бодсон. Ганцхан удаа буу дуугараад л бүх юмны зангилаа гараад ирнэ. Ердөө хэдхэн үгтэй захидал бичээд дуусаа. Японы тагнуул гэхэд л өнгөрөө. Гал дээр асгах тос тэр. Одоо түймэр асахад бэлэн болсон цаг. Би ер юунаас айж сэрэмжтэх ёстой юм. Одоо л чи шийд. Санасандаа хүрэх цаг чинь ирлээ. Улс оронд аюул занал учирч байна гэж бод. Хэрвээ цаг ирвэл Сонровууд босоод ирнэ. Тэд Цэвэлмаануудаа тэвэрч хэвтэхийн төлөө хурдан тэрэг унаж эрх дарх эдлээд явахын төлөө юу ч хийхээс буцахгүй улсын дээдэс дунд урвагчид дүүрэн гэж бод. Тэд хэнтэй ч сүлбэлдэж болно. Сонров яах гэж манай энэ уруу хэд дахин ирсэн байх вэ? Дамдингийнхнаар. Жамцынхаар юугаа хийж хонон өнжин байж хөдөө хээр дагуулж явсан байх вэ? Энэ бүхэн сэжигтэй гэдгийг хэлээд дуусаа. Ганцхан шалтаг шүүрч авах ганцхан сэжүүр л хэрэгтэй. Тэр чинь бэлэн биш үү? Бат, Даш нар яах гэж Халх нөмрөг рүү давхицгаадаг, тэндхийн хэнтэй яахаараа тийм сүрхий холбоо сүлбээтэй байсан байх вэ? Контарбаан хийдэг байсныг манай хамгаалахынхан ч мэднэ. Одоо цаана нь япон байж байна. Манжуурт буриадууд байж байна. Тэдний зарим нь японы эрхтэн дархтан болсон. Ингэхээр хардлагын сэжүүр зайлшгүй гараад ирнэ. Ердөө л энэ. Одоо л чи шийд! Дашийг аваачаад ... тэр сүрхий дуучийг... ганцхан гох дараад л дуусна. Муу новш чи юугаа хийж хэвтэнэ вэ?" Яндаг харайн босов. Зунжин ой тайгаар тэнүүчлэн бодсоноо яг өнөөдөр биелүүлэх ёстой гэж гэнэт шийдлээ. Яагаад ч юм энэ ягаан туяат нүцгэн Цэвэлмаагийн дүрийг харуулсан нарлаг тогтуун өдөр бүхнийг нэгмөсөн шийдэхгүй бол дахиад хэзээ ч бодсон санаснаа биелүүлж чадахгүй мэт. Өөртөө өөрөөр бодох эргэлзэх зав өгөлгүйгээр яарах хэрэгтэй байлаа. Тэгээд хувцаслаж өчигдрийн хүйтэн цай залгилаад нагаан бууньгхаа дүүрэн сумтай дамрыг шалгаж өвөртөө хийхдээ сурсан зангаараа амыг нь суран бүснийхээ цаагуур шургуулаад уяж хоносон морио эмээллэн мордов. Даш хадлан дээрээ ганцаараа байгааг тэр өчигдөр орой мэдсэн юм. Хадланд очоод буцахдаа тэднийхээс нэлээд урдуур Доод гол дээр гарсан аавын садан Дамбын майхнаар дэмий нэг орж хэнийх хэдэн бухалтай болсон, Цэвээн дархны өвсний машины морьд авч давхиад өвгөн суудлаасаа унаж гараа хугалсан зэргийг ярих завсар тэднийхээс урагш Авдаргапы амны эхэнд гарсан Дашийн эхнэр халуурч өвдөөд Батынх нь эхнэр том ахынхаа хүүгийн хамтаар сумын эмнэлэгт хүргэхээр авч явсан, Даш баахан хадсан өвсөө бухалдаад өнөө маргаашгүй хойноос нь очихоор хэлцээд хоцорсныг мэдсэн. Тэндээс үдшийн бүрийгээр майхан тийшээ юунд ч юм дотор цухалданги сайварлуулж явахдаа Даш маргааш нөгөөдөртөө ганцаараа байх юм байна гэж бодон яагаад ч юм энэхэн үед хадлангийн ажлын их бужигнаан намжиж эл хульхан оргисныг анзаарч ажаад онөөх зунаас хойш цухалзсан санаагаа чухам ийм үед биелүүлж болох юм биш үү гэж гэнэт санан тэрнээсээ салж чадахгүй майхандаа ирж өөхөн дэнгээ асаагаад толгой дороо гараа зөрүүлэн хэвтэхэд "Дашийг, Дашийг, Дашийг" гэж далдын ямар нэг амьтан ч юм уу, сүг сүнс ч юм уу шивгэнээд салсангүй. Одоо түүний тархинаас өөр бүх юм хийсэн арилжээ. Цэвэлмаагийн дүрийг жигтэйхэн барин тавин харж тачаадсан тачаал нь одоо аюулхай цээжинд нь дүүрч баглайсан бөөн хар атаа хорсол болон зангираад тэрхүү далдын шивнээ ч юм уу хашхирааныг хаа нэгтэйгээс хэн нэгэн бээр ипщлэн байгаа аж. Гэвч тэр нь өөрийнх нь дотоод зүхэл өөрийгөө зоригжуулсан уриа дуудлага ч биз. Одоо түүнд ухрах зам байсангүй. Ухарвал түүний бүхий л амьдрал огтхон ч утга учиргүй болно. Энэ газар дэлхий тэр чигээрээ сохор дүлий эс гэхэд сохор дүлий болог гээд тэгэж сана гэж өөртөо тушаагаад л гүйцэх нь тэр. Яндаг Дашийн майхны гадна шулуухан давхиад ирэв. Уяан дээр Дашийн морь эмээлтэй, эмээлд нь богц ганзагалаастай байна. Ийм тохиол гэж байх уу ! Даш сум уруу яг мордох гэж байлаа. Тэр майхнаас гарч ирэн,
- За мэнд амар! Бухал гэдэг ч олноос олон болоо биз дээ? гэж ерийн зангаараа асуув.
- Жамцын хөвүүдийн энд миний мэт нь яаж хүрэх вэ дээ. Чи хаашаа мордох нь вэ? гэж өөрийн эрхгүй хүйтэн зэвүүнээр дуугарав. Гэвч Даш үүнийг ажирсангүй.
- Самган халуураад сум уруу явсан. Хойноос нь мордъё гээд Даш мориндоо мордон хамтдаа хөдлөв. Яндаг орчин тойрныг тойруулан харвал эль хуль оргисон хэвээрээ байлаа. Энд Авдарганын амнаас гол зам уруу тойрч очих нэг зам, зүүн тийшээ армаг тармаг модтой өндрийг давж шууд явах хоёр замтай. Тэр өндрийн цаанаас сум уруу, хойшоо хил рүү эргэх мөн хоёр замтай. Дээр үеэс орос монгол хоёрын хилийн зааг дээр алт эрэгчдийн Заимка гэгч багахан суурин байсан бөгөөд гучаад оны эхээр эзгүйрч харгуй зам ч эдгээд одоо хилийн ардаа зэрлэг их хөвч тайгад айл амьтан байхгүй намрын сүүлч өвлийн эхээр хэрэм шилүүс агнагчдын баг ирвэл ирдэг, хоорондоо зуугаад Мод зайтай оросын хилийн харуулын хайч долоо хоногт ганц удаа хилээ эргэхээс өөр хөл хөдөлгөөн үгүй. Хорин тав зургаан оны үес хилийг чандлан хааж, овоо тэмдэг босгоод анхандаа оросын хилийн цэрэг сүрхий хайчлан сүлжиж байснаа сүүлдээ хил алхах зүрхтэн алга болоход ийнхүү нүдэнд үл үзэгдэх дээсэндээ найдан орхижээ. Яндаг үүнийг сайн мэдэх тул зуны турш мөнөөх аюулт төлөвлөгөөгөө зохиохдоо чухам хилийн тэр дээсийг манай талаас алхах зоригтон нэгд үгүй, хоёрт оросын талаас ч хил үнэн хэрэгтээ харуул хамгаалалт үгүй, бараг зуун бээрийн гүнд хүртэл үргэлж оршин суух хүнгүй гэдгийг бат санасан. Тийнхүү хилийн арын тэрхэн зурваст хаягдсан хэн ч гэсэн ор сураггүй болохоос өөр замгүй. Яндаг хөдлөнгүүт модтой өндрийн замаар ороход Даш ч дагалдан энэ тэрийг хөөрч явлаа. Намрын амьсгаа орсон хонгор салхин сэвэлзээд орчин тойронд бал бурмын үнэр ханхалсан цэцэгт дэлхий шингэн цэнхэр униарын дор намжааран байна. Чухам л муу муухай бүхэн арилсан баймаар, ямар ч түгшүүр зовлон халгаж халдамгүй Байгал дэлхий санж. Яндаг Дашийн яриаг сонсон зүгээр л аан аан гээд явлаа. Модтой өндрийг даваад зам уруу орохын алдад Яндаг морио татаад,
- Даш аа, чамд аминчлан хэлэх нэг юм байна. Эр хүн эрхий хуруунаасаа бусдад бүү итгэ гэдэг гэсэн ч би чамд итгээд хэлэхээр шийдлээ гэхэд Даш гайхасхийн,
- Итгэж байгаа бол хэл л дээ гэв.
- Буугаад хөөрөлдөх үү дээ гээд Яндаг мориноосоо буухад Даш ч бууж хоёул замын хажууд суулаа.
- Даш аа, чамд л гэж хэлж байгаа юм. Хоёулаа одоо ингээд энэ замын хажуугаар хилийн ар гаръя...
-Хилийн араа...
-Тийм ээ хилийн ар. Чи аан гэж бай. Ердөө ядах юмгүй. Ердөө хагас өдрийн ажил. Тэр Жаргалант уулыг харж байна уу? Тэрний баруун доогуур тойроод арынх нь модны захаар жаахан өгсөнгүүт Семены заимка гэж бий. Тийшээ очиж нэг юм үзээд үдээс хойш эргэе.
- Тэнд бид юу үзэх вэ?
- Аан гэж бай. Тэнд бөөн алт булаастай бий.
-Аан!
- Тиймээ! Бөөн алт. Дуулав уу? Би бүр хүрзээ ганзагалаад гарсныг хараач. Ганцаараа очоод авсан ч би чадах л байсан. Гэхдээ би тэрнийг ганцаараа хаанаа шингээх вэ. Чамтай хуваахаар шийдсэн.
- Сонин л юм байна даа.
- Сониноор барах уу! Чи над итгэ! Би тэрнийг тусгай шугамаар мэдсэн юм. Надаас өөр хэн ч мэдэхгүй. Дуулав уу?
- Би ч итгэж л байна л даа. Гэхдээ...
- Ямар ч аюул байхгүй. Хэн ч мэдэхгүй.
- Хилийн харуулд баригдчихвал...
- Юуны чинь харуул. Тэр хавьд хэрээ гөрөөс хоёроос өөр амьд амьтан байхгүй.
-Тийм түргэн амжих юм уу?
- Амжина, амжина. Би газрыг нь яг мэднэ. Тусгай шугамаар мэдсэн гэж чамд хэллээ шүү дээ. Ердөө ядаж цөхөх юм байхгүй. Чамд сайн санаж явдаг болоод л хэллээ. Ийм юмыг чинь олон хүнд хэлдэггүй юм. Чи одоо үүнийг нэгэнт мэдсэнээс хойш надтай хамт яваад хувиа авахаас өөр замгүй. Ойлгож байна уу? Ийм нууцыг нэгээс илүү хүнд задруулдагтүй юм мэдэв үү? гэж Яндаг шууд тулгах янзтай хэлэхэд Даш гэнэт шийдсэн янзтай өрвөсхийгээд,
- Тэгье л дээ. Чи над үнэхээр найдаж байгаа бол би чамд бас найдаад явъя. Ямар хүн алж хүрээ талах гэж байгаа биш гэхэд,
- За тэгвэл мордъё гээд бослоо. Тэр хоёр мориндоо мордоод олон жилийн хур өвс ногоонд битүүрсэн улбан замаар хилийн зүг давхилдан одов. Тэр хоёр хориодхон мод газар морио таталгүй цогиулаад Жаргалант уулын бэлээр ороож хилийн урагш урссан багахан голын битүү бургас торлог дундуур туучин мөнөөх Семены заимка дээр ирэв. Яндаг түүнийг хэзээ заяаны мэддэг, нэг биш удаа ирж байжээ гэмээр ер төөрч будилсангүй. Зэлүүд буйд ян хөвчөөр гарсан улсын хил гэгч ёстой л нэр сүрээрээ л хүнийг хаан боогдуулахаас биш хэнбугай ч нааш цаашаа сүлжихэд торох юмгүй санж. Даш сониуч занд хөтлөгдөөд муу юм даанч санасангүй. Бөөн алт гэдэг үлгэрт л гарахаас биш гарт баригдашгүй эд билээ. Үлгэрийг үнэн болгохоос хэн татгалзана. Семены заимка гэгч нь дээвэр нь нурсан, хананых нь дүнзнүүд бүлтэрч лууль шарилжинд дарагдсан өгөр өмх байшингийн үлдэгдэл аж. Морио холхон уяж хүрзээ аваад тийшээ очив. Яндаг юунд ч юм хөмхийгөө зуун ийш тийшээ сэрэмжлэн хараачилна. Даш ч түүнийг даган сэтгэл дэнсэлж "нээрээ бөөн алт гараад ирвэл яанаа? Авахгүй гэвэл муу санана. Тэхээр их юмны хэрэггүй чи өөрөө ав, нууцыг бат хадгална л гэж хэлье. Намайг ер нь яагаад гэнэт хань татав аа?" хэмээн зэрвэсхэн бодов. Яндаг эвдэрхий байшингийн онгорхой үүдээр шуудхан ороод орос чулуун пийшингийн ёроолд үг дуугүй малтаж гарав. Хэд гишгэж хүрздээд, Май... малтаарай гэлээ. Даш цэргийн жижиг хурц хүрзийг нь авч малтах гээд тонгойнгуут Яндаг
өврөөсөө нагаанаа гаргаад ар дагз уруу нь буудаж орхилоо. Даш пийшингийн чулуу мөргөөд дуугүй нугдайн уналаа. Тэгснээ нэг гараа хүчтэй саваад эргэчихэв. Нүд нь аймшигтайгаар эргэлдэн амнаас нь цус сад тавин хамаг бие нь татганав. Тэгснээ гэнэт муухай орилоод босоод ирлээ. Яндаг хойш үсрээд дахиад буудах гэсэн боловч чадсангүй. Даш амаа ангалзуулж нэг юм хэлэх гэснээ чадсангүй хоолойгоо хяхатнуулан урагш унаад хоёр гар дээрээ тулан өндийж Яндаг уруу мөлхөв. Яндаг гарт дайратдсан ямар нэг хүнд бүдүүн модоор тархи уруу нь нам цохиод гарч гүйв. Гүйж ирээд мориных нь уяаг тайлан хулхи уруу нь буудаж орхив. Тэр бууныхаа дууг өөрөө ч сонсоогүй нь гэнэт таг дүлий болсон мэт. Битүү хар ой тайга ч цуурай хадан нүргэлээд нэвсгэр их навч мөчир нойтон бамбалзуур хөвд хөлөртөө хүний орилоон, бууны дуут шингээн замхрааж юу ч болоогүй мэт дүлий дүмбэ оргилоо.

* * *

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.11.11 2:04 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Сонров, Цэвэлмаа хоёр намрын сэрүү оронгуут зуслангийнхаа бага гэрийг буулгаад хотынхоо байшинд ирж жинхэнэ эр эмийн ёсоор төвхнөв. Одоо энэ хоёрыг таних мэдэх хүмүүс айл аймаг бүгдээрээ хэзээний толгой холбосон эр эм болгон үзээд ёс төрийг нэг их үгүйлсэн ч үгүй төрхөмдөө айлчлан буриадын ёсоор хурим хийх юм гэнэ гэсэн яриатай байна. Тийнхүү Сонровынх хөлтэй айлын нэг болов. Консулын дэнж дэх тэдний сууц бол гурван тасалгаатай, үүдэндээ цонхтой гал тогоотой өвөл нь хоёр голланд зууханд гал түлж дулаацуулдаг өндөр таазтай европ маягийн тоосгон байшин. Гэртээ нэг их гял цал нүсэр хүнд эд хогшил, чамин тансаг тавилга байхгүй. Цэвэлмаа тэр хөндий зэвэргэн байдлыг нь
засаж өег дулаан царайтай болгохоор ханцуй шамлан оржээ. Хотын дэгжин эрхэмсэг хүүхнүүдийн төрхийг гаднаасаа олдог юм аа гэхэд дотроосоо хөдөөний ажилсаг гүжирмэг хүүхэн хэвээрээ. Сонровт их л таалагдана. Айлчин гийчинд магтаалтай болов. Үнэндээ ч шинэ гэрийн ажил Цэвэлмаад жаргал байлаа. Хэрвээ өдийд хөдөө гэртээ байсан бол Ар горхины эхний хээрийн хороондоо ч юм уу, Шувуутын арын өвөлжөөнийхөө аль нэгэнд түрий тэлээ хоёрыг нь сураар холбосон бойтог гуталтай, эсвэл бүр үхрийн нойтон годоор үдэж угалдаг шархи хэмээх шаахайтай, алчуураа уруу боогоод тармуур барин өвс бухалдаж, хэрвээ Цэвэг ах нь юм уу дүү нар нь эзгүй бол хаанаас ямар нэг хар юм ирж хоргоох бол гэж харан өнөөх гайтай Яндаг ганцаараа байгаагий нь бүр ч андахгүй ирчихсэнийг явуулахын түүс болж байхсан. Одоотой адил орж цэнгэх халуун ус байтутай намар оройхон болохоор шивэр шинхэгнээсээ салахад ч хэцүү. За тэгээд хадлангийн нүсэр их ажил жаал нугарах тийшээ хандахад өвөлжөөнийхөө хашаа саравчийг сэлбэх, түлээ модоо татаж бэлдэх гээд түмэн ажил запгана. Ёстой л хөдөө хөхөрч гадаа гандахаас аврагдан хотын тохилог байшинд саван үнэртсэн цагаан даавуун дээр торгон бүрээстэй өдөн хөнжил нөмрөн хайртай хүндээ тэврүүлэн унтаж том толинд бүтэн биеэ тольдож урилга заллагаар ухаантай яриатай намбалаг зантай танилындаа зочлон, үгүйдээ л үнэртэй ус, үсний хавчаарын бэлэгтэй ирэх, сайн өдрөөр бөмбөгөр ногоонд юм уу, хятад шийянзанд очиж дуулалт жүжиг үзэх юм уу, Нардомд сүүдэр ший харах баруун зүүн дамнуурчин Амгаланбаатарын олон наймаа нарын тоо томшгүй мухлаг дэлгүүрээр орох, оёдолчин сайвангуудаар хэсэж гутал хувцас захиж хятадын гуанзанд орж янз бүрийн амтат хоол захиалан идэх тэргүүтэн наадаж цэнгэх зүгээр зугаагаа гаргавал ч гаргах шалтаг мундахгүй. Үүнээс илүү юуг хүснэм билээ. Цэвэлмаа ийнхүү тун сая болтол зүүдлээ ч үгүй жаргал цэнгэл амсаж буй боловч аавын захиас сургаал хатууг санан хүн зонд болхи мулгуу бүдүүлэг харанхуй сувдаг шунахай харагдах вий хэмээн алхам бүрдээ биеэ хянан Сонровт яавал илүү халамжтай, яавал илүү хайр дурыг нь булаан байх билээ, яавал ойр холын хүмүүст аятай намбатай харагдах билээ хэмээн хичээнэ. Гэхдээ сурсан юмыг сураар боож болдоггүй гэгчээр угаас эрх танхилхан өсөж гоё сайхнаараа олон хөвгүүдийн дурыг булаан бахархан уралдуулж уралцуулахаас буцахгүй наадам тоглоом хийж хөнгөн салхин ааш зантай гэгдэхдээ охид хүүхнүүдийн атааг хөдөлгөснөөрөө бяцхан омогшиж олигтойхон эрчүүд таарвал заавал нэг биеэ хагсааж хадгалахыг умартаж орхидог
байсан нь үе үе цухатзах гэнэ. Өнөөх Чойбалсан жанжин гэгч алдартай цоохор нүүрт цолгин зантай хүнд Богд уулын ойд золтой л эд бад хийлгэчхэлгүй биеийнхээ уян хөлийнхөө хурдаар мултран гарснаас хойш тэр мэтийн ихэс дээдсээс сүрхий болгоомжлох буюу царай өгөхгүй нүдэн дээр нь нэг их эргэлдэхгүй байх нь дээр хэмээн шийджээ.
Цэвэлмааг Бортолгой хүүхэн их л хань татах янзтай. Их тэнгэрийн аманд танилцсанаас хойш гэрээр нь хэд ирж бас гэртээ хэд аваачжээ. Бортолгой хоёр гэртэй юм шиг байлаа. Чойбалсангийнд байхаасаа Амгаланбаатар дахь төрсөн гэртээ байх нь олонтаа. Ер нь жанжны гэргий ямар янзын амьдралтай буюу гэрийн эзэгтэйн хувьд чухам юуг үүрсэн хүн юм гээд ажвал нэг л янзын нууцгай гэмээр ч юм уу ер бишийн ч гэмээр байдал харагдана. Зочин гийчин урьж найр наадам болоход жинхэнэ эхнэр аргагүй л дээдсийн хатан авхайн дүрээр гоёж гоодчихоод дуу хуур наадам наргиан үүсгэж байна. Бусад цагт бол голцуу өөрийн гэртээ байх бөгөөд уг нь баруун аймгийн жирийн нэгэн айлын бүсгүй, хятад данжаадтай суусны дундаас төрж багадаа нийслэл хүрээнд ирсэн бөгөөд данжаад аав нь Амгаланбаатарт суурьшиж бэлтэй наймааны ёсоор баян чинээлэг байдалтай төвхнөсөн цагаас хүрээний цуутай зартай эрлийз хүүхнүүдийн хүрээнд орж цуутай зартайгаараа дээгүүр гарсан нэгэн байжээ. Цэвэлмаа үүнийг нь мэдээд нэг их найзалж дотносъё ч гэсэнгүй мөнөөх хүрээ зан аащ, аж төрөл авьяас чадварыг нь ажин сониучирхахаас яахин татгалзах билээ. Тэгээд ч Сонров бол цаггүй их ажилтай, хагас бүтэн сайнаас бусад өдөрт өглөө эрт ажилдаа, очиж шөнө орой ирнэ. Ганцхан унаа машин бэлэн байх тул сиймхий гаргаад давхин ирэх, өнөөх хүссэн цагт нь халуун усанд очиж цэнгэх, уул усаар зугаатах зэрэгт аливаа авхаалж сэргэлэн хүний ёсоор зай зав гаргаад амь ажил хоёрыг эвтэйхэн хослуулна. Цэвэлмаа ч төрийн том хүний гэргийн дэг ёсыг танин дасаж эхэллээ. Хамт юманд явахаар тохиролцсон өдрөө Бортолгой гоё хар тэргээр давхиж ирлээ. Ийшээ тийшээ очъё, ийм тийм юм үзье сонирхоё гэж тэр л санал хэлнэ. Өчигдөр утасдаад үдээс хойш гэртээ байж байгаарай, зүүн хүрээний мэргэн цорж ламынд очно гэснээрээ хүрээд ирлээ. Бортолгой бараг л өдрийн нэг янзын ээмэг бөгж сольж зүүх атлаа харин дээл хувцсаа бол гял цал өнгөөр нь биш биед таарснаар нь юм уу хэн нэгэнд таалагдсанаар нь байнга өмсөнө. Нөхрийн дуртай дээл, таашаадаг гутал малгай гэж ярина. Өнөөдөр харин тэр цэв цэнхэр магнаг торгон дээл, янзын гоё угалзтай монгол гутал сувдан тоорцог өмсөж хүрээний цорж ламынд биш даншиг наадамд очиж байгаа ноёны хатан шиг л гоёжээ. Монгол гутал өмсөөд алхаа гишгээ нь огт өөр болсныг Цэвэлмаа соиирхон.
- Та Уушаандар шийний хатан шиг гоё болжээ гэхэд Бортолгой хүрэн суман жаазтай том толины өмнө эргэлдэн шар дурдан бүсээ засах зуур,
- Цэвэлмаа минь чи ч гэсэн гоё дээлээ өмсөөрэй. Лам багшид мөргөхөөр очихдоо хайртай хүндээ очихоос илүү гоёх хэрэгтэй шүү гэхэд тэр хайртай хүн гэдэг нь нууц амраг гэсэн санаатайг Цэвэлмаа таагаад,
- За би хөх үйтэнхуар дээлээ өмсье. Сонровын минь сая хийлгэж өгсөн дээл. Өөр хүнд өмсөх юмгүй л гэж гэнэн зангаар хэлэхэд нь Бортолгой шижир алтан шүдээ гарган инээж,
- Чи минь хотын хүүхэн болох болоогүй л байна даа. Ийм сайхан хүүхэн чинь лам багшид ч, нөхөртөө ч, бусад харцуулд ч сайхан харагдах хэрэгтэй шүү гэж будмал нүд хөмсгөө наалдуулан хондлойгоос хойш хаян, цээжээ урагш түрж нахис нугасхийн толины өмнө бүжих мэт эргэлдээд,
- За явъя найзаа. Лам багштан хүлээж байгаа гэв. Зүүн хүрээний мэргэн цорж гэгч нь Төвдийн хороонд суудаг дунд насны айхавтар нэвт цоо ширтсэн хачин том алаг нүдтэй шонтгор бор төвд лам байв. Цэвэлмаа түүнийг харангуутаа л эмээх бишрэх зэрэгцлээ. Тэр цорж лам өндөр мөөртэй битүү хивс дэвссэн бөгөөд хоймроороо дүүрэн бурхан тахилтай том цагаан гэрт олон давхар олбог дээр нүцгэн бие дээрээ сэмэрхий улаан даавуу орхимж нөмрөн заларчээ. Эхлээд Бортолгойтой хүрээ хотын сонин хүүрнэв. Гаднаас цоржийн гэрийн банди гүргэмтэй үзэмтэй агшаасан будаа, шар тосонд зуурсан самар, бурам тэргүүтэн оруулж дайлав. Цэвэлмаа ламын нүднээс дальдарсхийн ер бусын амтат балингаас чимхлэн идэж, цорж Бортолгой хоёрын яриаг чагнан суулаа. Эд нар зүгээр нэг танил төдий бус хэзээний их түнш аж төрлийн талаар холбоо сүлбээтэн болох нь ярианы
өнгөнөөс илт. Лам багштан зүгээр нэг бурхны ном бясалгагч төдий бус хүмүүний элдэв ёсыг сонирхогч, тэр ч байтугай авгай хүүхэн алт мөнгө арилжаа наймааны тухай яриа хөөрөөнөөс ч нэг их буцахгуй буюу улаан орхимжийн доорхи нүцгэн биеэрээ бол жирийн нэг шөрмөслөг эр мэт бөгөөд харин нүд нь даанч ер бусын аюун бишрэм ажээ. Цэвэлмаа нутаггаа ламын хүрээний бөөдий ядуу төвд сангасваа нарыг үзсэнээс ийм баян сүрлэг сонин янзын төвдийг үзсэнгүй билээ. Тийн жаал ярилцаад Бортолгой өврөөсөө хадаг гарган дээр нь таягт хэмээх есөн цагаан мөнгө тавин цоржид өргөн барихад хэлэлцсэн ёсоороо Цэвэлмаа мөн адилхан барив.
- Цорж ламбугай танаас энэ найз хүүхэн бид хоёрын хойшдын явдал ямар болох тухай аврал эрж байна. Та мэргэ төлгөө буулгаж соёрхоно уу? Миний энэ найз, нэр нь Цэвэлмаа, Сонров сайдын эхнэр гээд толгой бөхийхөд цорж маш уран угалз хээтэй жижигхэн зандан ширээн дээрээс очироо авч гурвантаа адислав. Цэвэлмаа ч мөн сөгдөж адис хүртлээ. Аягын чинээ алаг нүдэт цорж ламбугай жижигхэн цагаан хаш хайрцагнаас улаан нүдтэй зааны ясан шоо авч алган дотроо бөмбөрүүлэн,
- Дүү хүүхэн ямар жилтэй вэ гэхэд, Цэвэлмаа
- Могой жилтэй гэв. Лам нүдээ аньж аман дотроо хэсэг уншлага уншаад шоогоо үлээж ширээн дээр торхийлгэн орхив. Нүдээ нээж шоогоо хараад ийн огүүлэв.
- Жа би эхлээд Бор хүүхнийг үзлээ. Ойрын зам чинь бартаа барцадгүй шулуун байна. Даан их удалгүй олз баяр нүүрлэх юм байна. Харин алсдаа жаахан юм бодолгүй болохгүй. Гэхдээ энэ жилдээ мөр чинь цагаан байна алзахгүй гэлээ. Залгуулан Цэвэлмааг шоодоод ийн хэлэв.
- Найман цагаан мэнгэтэй... Жаахан бузартжээ. Бузарын чинь уршиг зүүн зүгт байна. Гараа цустсан хүнээс юм уу бусдын ам хүрсэн хар уснаас болжээ гэхэд Цэвэлмаагийн ар нуруу зарсхийв. Гараа цустсан хүн, бусдын амссан хар ус гэнгүүт яагаад ч юм биед нь ч юм уу уруул аманд нь хүрсэн юмны аймаар зэвүүн бөгөөд холын дүр зурсхийх шиг. Цэвэлмаа өөрийн эрхгүй ханцуйгаараа амаа шудран авав. Зүүн зүгийн хэний хар шүлс аманд нь наалдаастай билээ?
- Одоо би яах вэ лам багш минь гэж балмагдан дуугарав.
- Арван зургаан сар цагаан шүхэрт уншуулах болжээ.
- Лам багш минь та л ... гээд мөлхөн мөргөхөд
- Гэр орныхонтойгоо хэлцэж байгаад надад даатгана биз гээд цорж мөнөөх очироо зулай дээр нь тавиад маш тод намуун дуугаар,
Бэшэг зогдор дармий олбала
Нэртэн жалбаа гүен дугарму
Санзан боовий ренаг меэжан
Дүдээ зэрэгжид ээнжун лагвийлхаа
гэж аялгуулан уншаад мөнгөн бумбатай рашаанаас тогосын өдөн цацлаар нүүр хүзүү рүү нь сэрүү оргитол цацав. Цэвэлмаа гараа цустсан хүн хэн байдаг билээ? Хэн гэгч байваа? Ээ бурхан өршөө. Багш лам минь өршөө хэмээн дотроо гаслан залбирав.
- Лам багш минь бидэнд бурхны сургаал айлдаж хайрлаач гэж Бортолгой мөргөн гуйв. Цорж лам хажуунаасаа цэнхэр бойтог авч нүцгэн хөлдөө углаад
- Жа би гадаалж ирье гээд орхимжоо чирсээр явав. Бортолгой араас нь наминчлан,
- Нүдийг нь хараа биз? Ёстой бурхны нүд л ийм байдаг байх. Жинхэнэ шидтэй хувилгаан гэдэг юм. Голоор нь хэлж байгаа биз. Чи хөдөөгөө хонь мал төхөөрсөн юм уу ан агнасан хүнтэй ойртсон байж дээ гэж шивнэв. Цэвэлмаа,
- Үгүй үгүй гэхээс өөр юм хэлсэнгүй.
Цоржтон гадаалаад олбог дээрээ ирж суухад гэрийн банди нь манз оруулж өгөв. Тэр нь уухын аргагүй өтгөн тостой цай аж. Тийнхүү цорж ламбугай сургаал айлдсан нь:
- Хүүхнүүд минь хүний лай ланчиг тэр дундаа бүсгүй хүний лай ланчиг их шүү. Эм амьтан эх болсноороо буянтай ч үрийн төлөө шуналт сэтгэлээрээ эр амьтнаас илүү барцад хураана. Үзэх өнгөнөөсөө зөөлөн дорой гэлээ ч уг чанартаа нисванисын тачаал шунал их. Үр өндгөө хамгаалагч жигүүртэн, түрсээ шахагч эм загас хүртэл цаг тулахад үр үндсээ аврахын төлөө амиа өгөхөөс буцахгүй. Гоо үзэсгэлэн бол бас шунал тачаалын шалтаг юм. Зонхов багшийн айлдсанаар бол хүмүүн гэгч энэ замбуутивд ганцхан удаа төрөөд өнгөрөх атлаа ганц шуналаасаа болж дахин байна. Чингээд шавьж хорхойноос эхлээд хүн хүртэл байна. Чингээд шавьж хорхойноос эхлээд хүн хүртэл зургаан зүйл хамаг амьтан төрөл буцаан арилжан эцэс төгсгөлгүй эргэлдэх сансрын хүрдийг эргүүлэх хүчин үгүй болжээ.
Газар дэлхий тэгээд түмэн зовлонтны сүг сүнсээр дарагдан шим ертөнцийн хөлгүй их далай давласаар хүн гэгч хоёр хөлт хохимой толгойт амьтан багтах шингэхээ больж байна. Ганцхан бурхан хүний тэр их шунал тачаал, зовлон гасланг ойлгож, гэтэлгэн нимгэлэхээр тэнгэрээс бууж ирсэн. Зовлон үнэн зовлонгоос гэтэлгэх үнэн гэж бурхан айлджээ. Тануус хойт төрөлдөө адгуусан ч болж төрнө, хорхой шавьж ч болон төрнө. Одоо түүнийг мэдэхийн аргагүй. Ганцхан бурхан мэднэ. Чингэхээр энэ насандаа ганцхан бурханд шүтэж буяныг сайтар үйлдвээс өөрийн болоод бусдын зовлонг нимгэлнэ. Нүгэл хилэнцээс буяны хүчээр ангижирвал хойт насандаа диваажин чангадын оронд хүний төрлийг олон төрж ч болно. Нүгэл хүндэрвэл тамд унана. Арилсны зам нирвааны замаар орогсод бурхан болж болно. Ганцхан бурхан хүний зовлонг ойлгож хүмүүсийн дунд хувилгаан дүрээрээ явж байгаа гэж санагтун. Бурхан хүнийг мэдэхээс бурхныг хүн жинхэнэ дүрээр нь олж мэдэхгүй. Ингэхээр бурхны шавь нар бид зовлонтон олныг бурхны ариун дүрд шүтүүлэн ном сургаалыг нь айлдаж байна. Хүнд ухаан бие хоёр заяагдсанаар адгууснаас ялгаатай. Гэхдээ ухаант хүн адгуусны ёсноос салж чадахгүй. Мах идэгч араатан цусанд шунагч бол хүн бас адилхан. Тачаалыг үл тэвчигч адгуусан бол хүн адилхан. Гэвч ухаантайдаа буян хийн нүглээ нимгэлж чадна. Ээ, аврагтун аврагтун, оройн дээд Очирдар далай лам багш минь айлдагтун, Эрэгсэнгомбын хувилгаан минь аврагтун аврагтун, ум пад суу хаа гэж намуун мөртлөө ер бусын хурц тод хэлээр айлдаад мөнөөх жижиг алтан очироороо ямар нэгнийг хөөн зайлуулах мэт гурвантаа хий занган нүүрээ алгаараа шударч,
- Бортолгой чи үүнийг Баяртын пүүсний данжаадад өгөөрэй гээд ширээний хөндийгөөс даавуунд боодолтой юм авч өгөв. Хоёр хүүхэн ламынхаас явахдаа тийм ч урам зориг нэмэхээргүй айлдал сонссондоо ч тэр үү, тус тусынхаа бодолд автан чимээгүй явав. Бортолгой Цэвэлмааг Амгаланбаатар луу авч явах гэсэн боловч Дунд голд Сонровын аавынхаар орохгүй бол болохгүй гээд тийш нь хүргүүллээ. Цэвэлмаагийн ирэх бүр хоёр хөгшин баярладгаараа баярлан бууз банш хийж өгнө, айраг цагаа уулгана гээд хөл боллоо. Харин мань Базар хөвүүн жаахан уруу царайтай гар хуруугаа оролдож уруулаа унжуулан эгч уруугаа таагүйхэн хялалзаж сууна. Энэ маань яагаад ингэж уруулаа унжуулчихаа вэ гэхэд Сонровын ээж, Арга байж уу хөөрхий минь. Гэрээ санаж бэтгэрч байгаа биз хөөрхий. Дэргэдээ аваачсан чинь дээр байхаа охин минь. Гэрээ санах ч хэцүү шүү дээ. Муу аав нь ч хүүгээ санаж л таараа эвий минь хэмээн эвийлэв. Базар амаа умалзуулаад үсрэн гарч одов. Цэвэлмаа. нээрээ энэ чинь гэрээ санах гэж байдаг шүү дээ. Би ч гэсэн аав ээжийгээ санах л ёстой гэж гэв гэнэт мартагдсаныг санах мэт дотор жигтэйхэн
болчихлоо.

* * *

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.11.11 11:27 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Дадал, Балж, Гурван нуур, Онон хавийн үржилтэй бөгөөд давчуухан хөндий тал, тэрхүү тал хөндийг хашсан Хэнтийн нурууы салбар их ян хөвчийн уулсаар хэдэн өдрийн их эрэл болов. Дашийн эхнэр сумын төвд ирж эмчид үзүүлэхэд савны өвчин сэдэрснээс түр зуур халуурсныг мэдэж ердөө гурав хоногийн дотор аргалаад бэргэн эгч дүү хоёрынхоо хамт харьж ирэхэд Дашийг хойноос нь сум орсон гэцгээж байв. Анхандаа хагас өдөр яваад хүрэх газар бүтэн хоёр хоног явна гэж яахыг хэлэх билээ, ямар нэг яаралтай хэрэг гараад замаасаа нэг тийш хадууран одож дээ гэлцэв. Тэгсэн нэг л биш болоод явчихлаа. Хоёр өдөр хүлээв, гурван өдөр харав. Сураг ажиг алга. Жамц баавай муу совин хөдлөн ах нарыг нь хадлан дээрээс дуудан ирүүлж мэдэх тааварлах юм бий үгүйг асуухад цаадуул нь эхнэрийнхээ хойноос сум орсон байх ёстой гэхээс өөргүй. Тэгмэгц бүгдийг тал тал тийш давхиулав. Бат хөтөлгөө морьтой гараад нэг хоногийн дотор бүр Ононгийн Шивэрмандал, Агац хэмээх зэргэлдээ нутаг хүртэл давхиад сураг гаргаж чадаагүй ирэв. Мохоор Содном баруун тийш Биндэр, Хурх хүртэл давхиад бас хоосон буцаж ирэв. Дашийн эхнэр Пунсал, өвгөн минь хаашаа үгүй болчихов оо, Дашийг минь олж өгөөч гээд орь дуу тавих нь аргагүй. Жамц баавай ходоог тэргэндээ хос морь хөтлөөд хар хурдаар нь нажигнуулан Гилбэр дуганы ловон лам мэргэн Жунай гэгчид очиж аврал эрэхэд амьд үхсэн нь мэдэгдэхгүй байна гээд тодорхой юм хэлсэнгүй.
Ингээд Дадал, Балжийнхан хэдэн хоногийн их эрэлд гарчээ. Ид хадлангаа хадаж байсан хүмүүс эр эм хөгшин залуугүй цөм мордлоо. Урц майхнаа хааж хадуур тармуураа сул орхиод морьтой нь морьтой, явган нь явган хөдөлж тус тусын сэтгэл чадлын хэрээр хавь орчмынхоо ой мод хад асга гуу жалгыг нэгжицгээлээ. Сумын захиргаанаас зар тараав. Аймгийн захиргаа дотоодыг хамгаалахаас төлөөлөгч зарлага нар ч ирэв. Гэвч Даш чухам л усанд хаясан чулуу мэт ор сураггүй алга болжээ. Тэр өдөр Яндаг Дашийг цааш нь харуулчихаад ум хумгүй давхисаар майхандаа ирэхэд аав нь хэдийн ирчихээд өвөлжөөнийхөө зүүн талын хонхорт өвс тармаж явав. Майхандаа ороход аав нь хүүгээ нэг
тийш түр явсныг мэдсэн бололтой тэвш дүүрэн мах чанаж тавьсан байв. Яндаг өчигдрөөс хойш олигтой юм идээгүй тул их өлссөнөө сая мэдэж мах идэх санаатай барьж автал хоолойд нь нэг юм баглайж тээглээд идэж болсонгүй. Чих нь шуугиад нүд нь маналзаад нэг л жиггэйхэн. Түр хэвтье гэвч болсонгүй. Ерөөс туж босон суун, гүйж холхиж баймаар санагдана. Майхны багананд өлгөсөн цэрэг цүнхнээсээ жижиг толь авч тольдов. Нүд нь нүдээ ширттэл нуруу уруу нь хүйт оргиод явчихлаа. Айж цочсон алмайрч гөлөрсөн алин болох нь мэдэгдэхгүй өөрийн гэхэд өөрийн биш, хүний гэхэд хүний биш булингартаж түгшсэн хачин нүд ширтэж байна. Нүдээ цавчих гэтэл хөшин гөлөрчихжээ. Толио шидчихээд гарч хадуураа шүүрэн аваад хажуугийн горхи уруу гүйлээ. Хүйтэн усанд толгойгоо удтал дүрээд нойтон газар элэглэн жаал хэвтэв. Зүрх иь лүг лүгхийн цохилно. Гэнэт хашхирмаар санагдахад зангидсан гараа тас хазлаа. Тэгснээ үсэрч босоод өвс хадаж гарав. Шүд зууж байгаад дөрөө зурам өндөр ургасан голын өлөнг бараг л хоёр алдын өргөн мөр гарган ханаруулж гарлаа. Туйлдаж унатлаа ганцхан хурам ч зогсолгүй хадахаас өөр замгүй. Зөвхөн хадуурын хангинах чимээг сонсож өвсний ханарахыг үзэхээс бус хүн амьтан газар дэлхийг мартах л хэрэгтэй. Арга буюу гар шархиран амьсгаа давчдахад хадуураа шидэж голын усанд толгой цээжээ дүрж сэрүүцээд дахин хадна. Үдлэх цаг болж аав нь тармуураа үүрэн майхан уруугаа ирээд,
- Яндагаа цайгаа уу, цайгаа ууя гэж дуудахад,
- Та ууж бай! гээд хадсаар л байв. Нар хэвийтэл хадаад тэнхэл алдран мөртэй өвсөн дээрээ суув. Сая нэг эргэн тойрноо ажин харвал бүх юм бахь байдгаараа, аниргүй дүнсгэр, өнгө зүс ч хувирсан юмгүй.
Болсон юм болоод өнгөрдөг хорвоо доо гэмээр. Яндаг удаан сууж амсхийв. Юу болсныг дахин эхнээс нь адаг хүртэл зураглан бодов. Хэнд ч сэжиг хар авахуулаагүй яг санаж бодсоноороо хийсэн шиг. Ганцхан биеэ эзэмдэж хүний нүүр цэх харж л чадах хэрэгтэй. Хамгийн түрүүнд эцгийн нүүрийг харна. Хоёр гурван өдөр хадах өвсийг нэгмөсөн хадчихаад айл амьтнаар орох хэрэг гарлаа гэж хэлнэ. Тэгсэн хойно цаашид яахыг шийдэж ядах юмгүй. Бүх юм урьдаас бодож төлөвлөсөн ёсоор болно. Улаанбаатар орох яаралтай ажил гарсан, эхнэр хүүхдээ авчирна гээд явах шалтаг хаа мундах билээ. Яндаг тийнхүү биеэ эзэмдэн тайвшраад майхандаа ирэхэд аав нь данхтай цайгаа халуун нурманд булаад
бухал тавихаар явжээ. Мань эр цай ууж цадатлаа мах идээд мордов. Нар доошлон уулын сүүдэр хүүшлээд урд талын Сангид дархны өвөлжөөнд хадуур давтах, зүүн талын хөрш хоршоо Яринпилынд олон банди нарынхаа нэгийг занчин уйлуулах нь сонсогдоно. Яндаг бухал тавьж яваа аав дээрээ ирэхэд аав нь ер ажиг авсан буюу ингэж гэнэт орлогогүй өвс хадсаныг нь гайхсан янзгүй,
- Хүвүүн махаа идэв үү? гэхэд нүд рүү нь цэх харан,
- Идлээ. Хойд хонхрын өлөнг бүгдийг унагалаа. Би маргааш орой болтол яваад ирдэг юм уу гэхэд аав нь хаашаа явах нь вэ гэж асуусан ч үгүй. Яндаг хадланчдаас зайдуу хээр гарч харанхуй болохыг хүлээн хэсэг хэвтээд Хандмаагийн урцанд ирэхэд зуслангаас өдрөөр ирж охиндоо тусалдаг Дулсай авгай явсан бөгөөд тэв тэвхийсэн чанга алхаа гишгээтэй, хаа очиж өндөр гоолиг биетэй Хандмаа дультраатан,
- Яндаг ах молио шөдөллөж тавихгүй яасан юм? Нал хөөлтөл уяатай байх юм уу? гэж шөнийг ханьтай өнгөрүүлэх болсондоо илт баярлан хэлэв. Яндаг ч түүнийг олон таван үггүй дарж аваад ханатлаа нооллоо. Тэгээд унтья гэтэл нойр хүрсэнгүй. Хандмаагийн хурхирч эхлэхэд босоод гадаа тэрэгний арал дээр суун тамхиа асаатал ойрхи ууланд шар шувуу гэнэт хүүглээд элэг хатан инээх мэт зэвүүн дуугарав. Нуруу уруу дахиад л хүйт даагаад явчихлаа. Даш эвдэрхий пийшингийн чулуу мөргөж унаснаа ямар аймшигтайгаар орилоод босож ирсэн. Тэгсэнээ урагш унан өндийгөөд цус садарсан амаа ангалзуулан өөдөөс нь мөлхсөн нь нүдэнд нь ив илхэн харагдав. Би түүнийг гүйцээж чадаагүй байвал яана. Одоо тэр наашаа мөлхөж яваа юм биш биз дээ гэсэн бараг солиотой бодол орж ирэхэд тэр урцанд шурган Хандмаагийн өвөрт орж хэвтлээ. Өнөөх шар шувуу элэг хатсаар. Яндаг Хандмааг угзчин сэрээв.
- Өдөлжин хадуул далайж ядалсан хүнийг мэдэхгүй яасан юм гэж тэр уцаарлав.
- Босож галаа түлээ. Миний нойр хүрэхгүй байна.
- Чи өөрөө түл. Би унтмаар байна. Дахиад яахгүй юм бол чи унт л даа гэхэд Яндаг амандаа хараал тавин босож мордоод зуслан уруугаа давхив. Тэр шөнө дөл гэртээ ирж унталгүй үүр хаяаруулаад мөнөөх Жаргалант уулын зүг давхив. Семены заимкийн ойролцоо ирж ажиглавал Дашийн морийг хээрийн нохой хэдийн эд бад хийчихсэн бололтой модон дээгүүр хэрээнүүд эргэлдэнэ. Яндаг морио уяад биеэсээ салгадаггүй нагаанаа өвөр дотроо бариад займкийн туурь уруу гэтэн дөхөж модны завсраар явж хүртэл Дашийн хүүр алга ч юм шиг. Мань эр заяатай л ухаан балартсангүй. Нүдээ арчаад сайн өндийж харвал өнөөх эвдэрхий пийшингийн сүүдэрт нүүрээрээ газар мөргөөд үхсэн хэвтэнэ. Яндаг за за гээд шүүрс алдан хоолойдоо тээглэсэн бөөн хар юмыг авч хаях мэт уужран шийдэмгий алхалсаар мориндоо мордон давхин одлоо.
Тийнхүү хэд хоноход бүрэн тайвширснаар барахгүй цаашид юу хийхээ цэгнэн бодоод сумын захиргаа аймгийн дотоодыг хамгаатах хэлтэст мэдээ хүргэж эрлийг зохион байгуулалцав. Тав зургаан хоногийн эрэл хоосон өнгөрсний дараа Яндаг Улаанбаатар орохоор шийдэв. Одоо л яг хот орж яамныхантайгаа уулзан цаг төрийн байдлыг Мэдэн цаашнд хэрхэхийг шийдэх цаг болж. Хадлангийнхаа ажлыг бараглан нугалсан тул үлдсэнийг мөнгөөр цохин ацаглаж орхиод төвөөс дуудсан, эхнэр хүүхдээ авчирна гэж гэрийнхэндээ хэлээд өртөөгөөр Улаанбаатар тийш яарав. Яндаг хадмындаа их л уужуу ухаалаг царайлсан хүн ирлээ. Дунгармаа яавч түүнийг хүсэн хүлээж байсан тул ёстой л нар нь гарахгүй яах билээ. Яндаг ч охиноо ямар хөөрхөн бөгөөд эрүүл саруул торнин буйг үзээд эцгийн совин эрх биш хөдлөхгүй яана. Эхнэр нь ч бие хөнгөрөөд нэг их гоо үзэсгэлэнгүй гэхэд бас ч хот хорооныхоо аяг маягийг сэргээн өнгө орчихжээ. Яндаг хотод орж ирэхдээ гудамж чөлөөгөөр сүлжих олон уруу нүд бэлчээн дотроо бол Цэвэлмаагийн бараа харагдаж юу магад хэмээн горьдож явжээ. Одоо тэр өөрийгөө юухан дээр ч гэсэн зовтгөж цагаатгах ёстой байлаа. Нүгэл гэж байдаг бол ёстой энэ болоод хойт насандаа даагдашгүй их нүгэл хийснээ тийнхүү зөвтгөн цагаатгахаар барахгүй эцсийн бүлэгт төр улсын хүлээсэн үүргээ ч бислүүлсэн буюу ямар нэг болзошгүй аюул заналыг сэргийлэн зайлуулсан гэж итгэх нэг сэтгэлийн хамгаалал бий болгохыг хичээх нь зүй. Тийнхүү зөвтгөхөд энэ бүх аюул гамшгийн шалтаг нь Цэвэлмаа Сонров хоёр бөгөөд тэднийг л хагацаасан цагт эцсийн зорилго нь биелж хожмын өдөр тэр бүх гай гамшигт хүргэсний хариуцлагыг тэр л хоёрт тохохоос өөр замгүй. Замын турш үүнийг бодож явлаа. Бүтэн зун
намрын турш бодсон хийсэн бүхэн ганцхан хувийн гомдол хорсол төдийгүй ерөөс энэ цагийн эрхээр буюу нэр төр амь амьдралаараа дэнчин тавьж дайснаа даран хөнөөж байж зорьсондоо хүрэхээс өөр замгүй тэмцэл туладдааны цагийн ёс хэрвээ тэр өрсөлдөөн тэмцээнд хатуу сэтгэл эр зориг гаргахгуй бол өөрөө бусдын хөлд няц гишгүүлэхээс өөр замгүй болсны үр дагавар хэмээн итгэжээ. Тийнхүү одоо бүр ч буцах няцахын ёсон үгүй. Үүнийг нь амьдрал өөрөө батлан хэлээд өглөө. Улаанбаатарын хамгийн тэмдэгтэй барилгын нэг нь ардын цэнгэлдэх хүрээлэн буюу бөмбөгөр ногоон театр, нөгөөдөх нь дотоод явдлын яамны урт цагаан байшин. Нийслэлийн төв хэсэгт гэр хэлбэрт бөмбөгөр ногоон дээвэртэй ший жүжгийн хүрээлэн голлон туүнээс баруухантай олонд зартай дотоодыг хамгаалахын тэр урт цагаан байшин бий болсноор улсын эрдэм соёл сүр хүчийг бас ч зэрэгцүүлэн илтгэсэн хэрэг мэт билээ. Дотоод яамны байшин уртаараа бол нийслэлд ижилгүй, гэрэл гэгээ нэвт гийсэн шиг өндор цонхнууд ярайлгасан хоёр давхар цасан цагаан байшин бөгөөд дээврийнхээ зүүн өнцөгт дөрвөлжин янз гаргаж дээр нь зээрэнцэг барьсан биеийн тамирчны шавар баримал босгосон нь гучаад оны оросын хотуудын ур хийцийг яах аргагүй санагдуулна. Өөрөөр ч яаж байх билээ. Бөмбөгөр ногооны зургийг герман уран барилгач, дотоод яамны байшингийн зургийг орос уран барилгач хийсэн гэх. Харахад гэрэл гэгээ нэвт гийхээр тэр байшингийн доорхи нүхэн давхарт чухам ямар янзын шорон гяндан гэсгээн цээрлүүлэх эрүүдэн байцаах ямар гээчийн хэрэгсэл байдаг талаар хотынхны дунд жиг жуг яриа гарахаас цааш хэн юуг мэднэ. Яндаг чухам л энэ байшингийн эздийн нэг гэж өөрийгөө бодоход аятайхан байдаг бөгөөд гэрэл гэгээ цацруулсан цонхнуудыг нь тэрнийх энэнийх гэж мэдэн үнэмлэх байцаалтаа үзүүлэн лут царсан үүдийг нь татан ороход хөл хөнгөрөөд явчихна. Энд ногоон малгайтангууд хоорондоо намуун дуугаар ярилцаж гэтэн мяраах мэт хөнгөн хөнгөн алхацгаадаг зантай билээ.
Яндаг ирснийхээ маргааш шинэ өмд цамцаа өмсөж захныхаа дамрыг хуурай оогоор гялачзтал арчаад орос хромоо тослон гялалзуулж герман дугуй унаад яамандаа бараалхав. Өнөөх татахад хүндхэн боловч чимээгүй онгойдог царсан үүдээр ороход тамхины утаа, гол шатны хашлага модыг арчдаг давирхай хамгаалахынхны гутлын тосны үнэр холилдсон исгэлэндүү сэрүүн агаар нь хүртэл танил. Яндаг жижүүрийн бага даргад үнэмлэхээ үзүүлж байхдаа тэр танил үнэрийг таашаах мэт хамраараа татаад өнгөрсөн нэг жилийн дотор өөрчлөгдөж хувирсан юм юу байгааг ажвал гол шатаа гоёмсог хээ бүхий ногоон хөвөөтэй улаан хивсээр бүтээж өөдөөс харсан хананд Сталины алтан жаазтай том хөрөг өлгөжээ. Хоёрдугаар давхарт гарч урт хонгилоор явахад хоёр талын олон үүднүүд онголзон сааралдуу ногоон ноосон даавуун өмд цамцтай захандаа шпал гэдэг улаан паалант дөрвөлжин тэмдэг хоёр гурваар нь зүүсэн зөвлөлтийн дотоодыг хамгаалахын дарга нар орж гарах нь урьдынхаас хараажаар олширчээ. Сонирхолтой нь тэдний ихэнх нь монгол царайтай халимаг буриад нар бололтой. Яндаг танил нөхөд, нэг сургуулийнхан болоод зиндаанынхантайгаа уулзаж ёстой л шавайгаа ханатал хөөрөлдлөө. Мөнөөх Жамцын Даш буриад сураггүй алга болсон тухай энд хэдийн мэджээ. Элдэв-Очир сайд нас барсны дараа шинэ сайдаар хэн томилогдох нь одоохондоо тодорхойгүй, хойноос сүүлийн хоёр гурван сард баахан халимаг буриад нар ирж яамны хэлтэс тасгийн дарга нар цөм сургагчтай болсны зэрэгцээ монгол байцаагч төлөөлөгч нарын хажуугаар мөн зөвлөлтийн байцаагч төлөөлөгч нар давхар ажиллах болсон аж. Буйр нуур, Халх голын хавь нутаг зүүн хил дээр японууд өдөөн хатгалга хийх болж цэрэг элдэв энгийн байгууллагад хорлон сүйтгэгч, тагнуул туршуул нэвтрүүлсэн тухай янз бүрийн мэдээ сэжиглэл ихэсч түрүүчээс нь илрүүлэн баривчлаад эрүүдэн байцааж зөвлөлтөд ч байдал хурцдаж коммунист болыцевикуудын нам зөвлөлт засгийн эсрэг элдэв долоон эсэргүү хуйвалдааныг илрүүлэн бут цохиж фашистуудын болоод самурай нарын болзошгүй довтолгооноос сэрэмжлэн цэрэг дотоод яамыг бэхжүүлэхийн төлөө хөрөнгө хүч хайрлахгүй болсны зэрэгцээ дотоодыг хамгаалахынхан жинхэнэ чекист ёсоор асар их сонор сэрэмжтэй зориг шийдэмгий ажиллах онцгой цаг ирсэн тухай ярихгүй хүнгүй болжээ. Тийнхүү яамныхан урьдынхаасаа бүр ч цолгион дориун ааш араншинтай, өмссөн зүүсэн нь хүртэл цэвэр гялалзуур, тасалгаандаа хоёулхнаа байвч шивнэн ярьдаг болчихсон байв. Энэ бүхэн чухам л Яндагийн аазгайг нь хөдөлгөн урьд хийсэн болоод хойшид хийхээр бодсон бүхэндээ өчүүхэн ч зориг шантрахгүй ид хавыг өгөв. Естой л санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ гэдэг энэ байх. Тийнхүү Яндаг хэлтсийн дарга сургагч нараасаа даалгавар заавар аваад яамнаасаа унаа гуйж эхнэр охин хоёртойгоо нутгийн зүг хөдлөв. Намрын сэрүү орж байлаа.

* * *

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.12.11 7:24 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Энэ намар Онон, Балжийн сав буриадын нутагт их цуурхлын намар болов. Жамцын гурван хөвгүүний хамгийн шилдэг нь гэгддэг гүлмэрхэн цайлган зант цуутай дууч Даш газар цөмөрч орсон мэт ор сураггүй алга болсон нь хавь ойрд үзэгдээд дуулдаагүй явдал байлаа. Анхандаа хүмүүс дагаар эс орогчдыг дайчлан буцаах өнгөрсөн хаврын явдалтай холбон хэн нэгний хойноос ч юм уу эсвэл хэн нэгний дуудлага дохиолгоор хойшоо хил гарч одсон байж магадгүй гэх яриаг ортой байж магадгүй хэмээн Жамцынхан аймгийн захиргаа, дотоодыг хамгаалахад хойноос асуулгаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасанд тэр ёсоор буриадын Ага, Хорийн аймгийн зохих байгууллагуудтай холбоо барин асуулгахад
сураг гарсангүй. Тийн байтал Жамцын Даш манжуур тийш оргон гарчээ гэсэн яриа гэнэт тархав. Хөтөлгөө морьтой Улзын урд биед явж байхад нь хүн харсан. Хэрлэнгийн нэг айлаас хоёр сайн морь худалдаж аваад Халх нөмрөгийн гол орно гэж явсан. Аавынхаа хувь тасалж өгсөн хамаг алт мөнгийг аваад алга болсон гэнэ хэмээн амнаас ам дамжуулан цуурхав. Даан их удалгүй Жамцын Даш японы тагнуул байсныг нь дотоодыг хамгаалахынхан сэжиглэж эхлэхэд хил гараад япон руу явчихаж гэнэ гэх зэргээр бүр давслаад өглөө. Жамцынхан үүнд яахин итгэх билээ. Бат Содном нар дүүгээ тийнхүү муухай сэжигт таамагт өртсөнийг яавч цагаатгаж үнэнийг олохын төлөө нойр хоолгүй эрэлд яван ямар нэг гай осолд орж амь алдсанаас зайлахгүй гэж итгэцгээн хаа нэгтээ гол уснаас ч юмуу ангал жалганаас хүүр нь үгүй гэхэд хувцас хунар эмээл хазаарынх нь үлдэгдэл тасархай ч олдох болов уу гэж горьдоцгооно.
Хадлангийн намар айл айлын өвөлжөө бууцанд хөх өвсөн нуруу дүнхийж Онон, Балж, Агац, Хирхон, Галттай голуудын шугуй монос бургас алтран найгаж ян хөвчийн дээгүүр шаргалдуухан униар татаад буриад нарын хувьд жилийн гол ажлаа нугалсан найртай жаргалтай өдрүүд эхэлсэн бөлгөө. Дамдин баавайнхан Шувуутын арын өвөлжөөнөө гурван их нуруу нуруулдав. Дамдин өөрөө тэргүүлэн Цэвэг, Балдан, Буд хэдүүл урьдаар Балжийн тохой дахь Балдангийн өвөлжөөний өвсийг хадаж нуруулдаад Ар
горхины их Шувуутын ард нийтдээ долоон зуугаад бухал хийж үхэр малаа өвлийн гурван сард ануухан бордох нөөцтэй болов. Балдан Дамдин авгынхаа хаяаг сахихаас өөр аргагүй болж тэдний хадланг хамжилцан Шувуутын ард зэрэгцүүлэн өвөлжөө барихаар шийдэн Балжийн өвөлжөөнийхөө хашаа хорооны мод шургаагыг зөөж байлаа. Дамдин баавай хадлангаас түрүүлэн бууж нөгөө гурав нь үлдэв. Цэвэг Буд хоёр гурван тэргээр мод татаж Балдан хашаа хороогоо барьж, их л яаралгүй тухтай хөдөлцгөөнө. Буриадын намар өвлийн бэлтгэлээ бүрэн базааж шим шүлтээ хуралдуулах цаг, мал ч таргална хүн ч таргална. Бор гөрөөсний барьцаан буюу хөөцөлдөөн дөхсөн тул тийнхүү гөрөөс барьцалдаж хөөцөлдөн өөхөө хайлуулахаас өмнө буу үүрсэн ангуучид хөвчөөр гэр, хөвдөөр дэр хийдэг цаг. Гэвч Онон, Батжийн их ян хөвчид мөнөөх бор гөрөөснүүд өглөөний улаан нарнаар уулын майл
магнай, ойн цоорхой, гуу жалганд уяатай, оройн улаан нарнаар гол горхины шугуй торлогны захад уяатай байна. Тийнхүү Цэвэг өнжөөд нэгийг тоншин мань гурав намрын гөрөөсний тос нэвчсэн махыг шарахдаа шарж булахдаа булж иднэ. Чухам эр хүний хээрийн жаргал энэ бус уу? Балдан хавар эхнэрээ үхүүлж, зун хойшоо хөөгдөх шахсан зэргээс сэтгэлээр их унан уруудаж шанааных нь үс цайчихаад үргэлж уруу дорой царайлсан явснаа харин хадлангийн их ажлын дундуур жаахан сэргэж яриа хөөрөөтэй муухан ч гэсэн инээд мишээлтэй болжээ. Дамдин баавай түүнийг Дулсайн Хандмаатай
суулгах санаа сэдээд бага ч үгүй мангардуухан тэр хүүхнийг ажил амьдрал голохгүй, тэнхээ чадлаар эр хүнээс дутуугүй, ухаанаар ч бас огт нүх сүвгүй биш гэх зэргээр магтан Базар чинь эгчийгээ дагаад хүн болдог юм гэхэд бага чинь чавганцын гар дээр хичнээн явах юм гэж үглэнэ. Балдан угаас эхнэрээсээ өөр бүсгүйд санаархах юм уу тэр тусмаа дахин гэрлэх баатай цаг ирэх юм гэж огтхон ч зүүдлээгүй явсан тул одоо хань болохоор хүүхэн дайралдвал хэн ч яахав дээ гэж бодох учир за ч үгүй, үгүй ч үгүй явна. Харин Цэвэг ахыгаа ихэд өрөвдөн очиж очиж тэнэг Хандмаатай суухдаа яадаг юм. Буриадын биш юмаа гэхэд халхын нутаг бүсгүйчүүдээр хоосорсон биш гэнэ. Гэтэл бас Цэвэг өөрөө аавдаа амаа таглуулна.
- Чи өөрөө тайган биш юм бол эхнэр авах нас чинь өнгөрлөө. Голоод байгаа тэнэг Хандмаа ч чамд олдохгүй болно. Харж л байгаарай. Дүү чинь хэрвээ тэр Сонровтоо гологдоод ирвэл нөхөргүй эм эхнэргүй эр та хоёр хөгшин бид хоёрынхоо хаяаг сахиж дэлхийн шившиг болно доо гэж хорыг нь маажина. Гэвч Цэвэг эхнэр олж ядсандаа ч бищ цаанаа бас нэгэн янзын гачлантай ч гэх юм уу гаслантай ч гэх юм уу явсаар өнөөг хүрчээ. Жамцын Дашийн эхнэр Пунсалтай цэрэгт явахаас өмнө ойртон дотносож тэднийхээр ороотой гараатай явсансан. Балжийн доод биеэр нутагладаг хойноо бол Бадынхан гэгддэг хөрөнгө бэлтэйхэн шиг айлын тэр бондгор бор охинтой Ламын хүрээний цам дээр танилцаад дур булаагдан дасаж нутаг зайдуухны хяслангаар хүссэн цагтаа уулзан учирч ээнэгшин дасаж амжаагүй явтал цэрэгт татагдсан. Чингээд цэргийн албаны барагдашгүй гурван жилийг туулаад иртэл өнөөх бондгор бор Пунсал Жамцын Дашийн эхнэр болчихсон байлаа. Анхандаа түүнд нэг их харамсаж халаглаагүйсан. Тэгэвч өдрийн тохиолоор зэрвэсхэн нэг уулзаж насан залуугийн цагт нэг их тооцоонгүй энгэр зөрүүлснээ хожим гэнэ гэнэхэн дурсахад хэрвээ харгуй зам зөрж холдоогүйсэн бол ийм л сайхан хүнтэй байх байж дээ гэж далдын харуусал цухалзана. Тийн Цэвэг одоо болтол Пунсалыг харах болгондоо зүрх жаахан шимширч ой ойн дээр нь хүүхэд цувуулах атлаа улам өнгө зүс орж улам дөлгөөн сайхан ааштай болж яваагий нь хараад гэнэт атаа хөдөлдөг ч тэрнийгээ эрийн омог нэрэлхүү зангаараа дарсаар өнөөг хүрчээ. Хэрвээ хүсвэл Онон, Балжийнхаа хонхор байтугай Улз, Хэрлэн тийш харгуй гаргаж агын буриадын шилдэг басгадаас олоод ирнэ гэж санавч жолоогоо татан өнөөг хүрсэн нь Пунсалын бэлэвсэрхийг арай зөгнөсөн баймгүй. Дашийн алга болсонд Цэвэг ер итгэсэнгүй. Жамцын хөвгүүд хол ойрд холбоо сүлбээ танил тал ихтэй, Онон, Улз, Хэрлэнгийн хооронд бол ан аваар ч, арилжаа наймаагаар ч зүгээр найр наадам хэсээд л явахдаа л явдаг монголын зүүн хязгаар Халх нөмрөгийн гол хүрэхдээ ч хүрдэг. Гэвч энэхэн гол усандаа бөх батаар суурьшин идээшсэн ёстой л санаа бодол нь хувирч зон олон газар нутгаасаа урвадаггүй юм аа гэхэд хичнээн жаргалдаа ташуурлаа гээд ямар нэг шалтгаанаар хичнээн гомдож гугарлаа гээд эцгийн голомтоо орхин одно гэдэг даанч ухаан санаанд багтамгүй. Цэвэг Дашийг ямар нэг аюул осолд амь эрсэдсэнээс зайлахгүй гэж шийдээд нутгийнхантайгаа эрэлд мордон цөхрөнгөө барахад цаашид юу болохыг чих тавин чагнахаас өөр яана. Гэвч гадагшаа оргож гарсан тухай цуурхал тарахад эхлээд ер итгэхгүй байснаа "нээрээ юмыг яаж мэдэхэв дээ. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэг. Даш ер нь хөнгөн цайлган, хүний үгэнд оромтгой доо. Хэрвээ үнэхээр осолдсон бол хумхийн тоос болчих биш даанч нэг ул мөр олдохсон биз" хэмээн боджээ. Бодоод байхад хүний төөрч тэнэх ч бас тооцоонгүй мэт. Бүхэл бүтэн овог удмаараа уугуул ус, суугуул нутгаа орхин харь холд дүрвэн нүүдэг байхад ганц хоёр хүн санаа бодол буруулдаггүй юм гэхэд солио гажуу тусаад дайжиж одохыг үгүй гэх газаргүй. Аль л тэртээ хоридай мэргэний эрс арван нэгэн эцгийн идээшин суусан далай дайд нутгаасаа буриад зон цаанаас түрсэн оросын улаан, цагааны аюулаас дайжив гээд хэд тасран холд холдсоор мөнөөх домогт эх нутаг Зая Навыгаа зорилоо гэсэн чинь нэг хэсэг нь халхад нөгөө хэсэг нь манжуурт шингээд байж л байна. Эр хүний дотор юу эс орном билээ. Даш халх Нөмрөгийн агачууд уруу байн байн харгуйлахдаа Хянганыг даван одъё гэж бодсон хэн нэгэнд татагдаж тийшээ очоод дуугаа дуулж явъя гэхийг хэн байг гэх вэ?
Тэгээд ч одоо болоход буриадын нэг хэсэг нь оросын нөгөө хэсэг нь монголын, гурав дахь хэсэг нь японы харъяанд орох хачин янзын хувь зохиол тохиолдов. Ингэхээр юмыг яаж мэдэх вэ. Цэвэгт иймэрхүү бодол төрнө. Удаан эргэлзсэний эцэст нэг үдэш өвөлжөонөөсөө мордон Эрээн толгойн өвөр Жамцынхны хотонд ирэв. Олон хоног үргэлжилсэн эрлийн дараа цөхрөнгөө барсан Жамцынхны эрчүүд цөм удаан хаягдсан хадлан дээрээ тул авгай хүүхдүүд зуслангаа сахин урьдын хөгжөөн наргиан дуу шуугиан ч үгүй таг чиг. Цэвэгийн орж ирэхэд Пунсал дэнгийн гэрэлд шар гуулин ууранд юм нүдэж
сууснаа орхин дуугүй цай хийж өгөөд орныхоо хөлд суув. Таван настай жаал хүү нь орон дээр хучаастай унтаж хэвтэнэ. Пунсал гурван хүү төрүүлээд хоёрыг нь мөнөөх төрдөггүй эхнэрүүдтэй ах нартаа үрчлүүлжээ. Цэвэг юу гэхээ мэдэхгүй хэсэг хүлээзнээд,
- Дашийн сураг гарахгүй байна уу даа? гэхэд Пунсал нулимсаа барсан бололтой, хүүгийнхээ зулайг илбэн таалаад
- Оргож арилсан гэлцэнэ биш үү дээ гээд шүүрс алдав.
- Аль хүний хов хэлцэхийг тэр гэхэв. Амьд мэнд яваа бол нэг өдөр ирнэ биз гэхэд Пунсал хуурайгаар мэгшин,
- Энэ бид хоёр яндан амьтад өнчин хоцорлоо. Би ч амьтны ад шоо болж ах дүү нартаа нүд үзүүрлүүлэх азгүй муухай эм боллоо гэхэд Цэвэг буруу зөрүү юм хэлэх вий гэж саналгүй ийн өгүүлэв:
- Пунсал аа! Чиний буруу гэж юу байхав. Яалаа гэж чамайг нүд үзүүрлэх юм. Зовлон хагацал ирдэггүй хорвоо биш ямар. Үхэж барагдахааргүй өнөр өтгөн айл Дашийг алдлаа гээд чамайг ад шоо үзэх юм уу? Би чамайг...Би чамайг дотроо хадгалж л явдаг. Учрахын тавилангүйгээс тэр жил би чамайг алдсан байсан ч одоо чи залуугаараа. Би ч ганцаараа л явж байна. Пунсал тэрний үгийг ойшоон сонсож байгаа үгүй нь мэдэгдэхгүй толгой гудайлган хэсэг дуугүй байснаа,
- Цэвэг чи Дашийг ...Чи мэдээд... мэдсэн бол хэлээд өгөөч! гэхэд Цэвэг энэ үгийн цаана ямар нэг хардлага сэрдлэг нуугдсаныг гэнэт
- Ёстой бурхан мэднэ шүү Пунсал минь! гэчихээд гарч давхин одов. Хүний санаанд чухам юу эс ордог билээ. Тэр тусмаа ухаан мэдрэл дэн дун болсон хүний санаанд тэр байтугай юм орж, амнаас нь ямар ч санаандгүй үг гарч мэднэ. Цэвэг Пунсалынхаас гараад морины хар хурдаар хэсэг давхиснаа жолоо татан галгиулж гүн бодолд дарагдан явлаа. Пунсал миний тухай муухай юм бодсон байх нь байна шүү. Даанч дээ. Гээд арга ч үгүй биз. Ухаан санаа нь орон гаран хүний санаанд юу эс орж ирэх вэ. Нээрээ хэн нэгний хорлол хүрсэн ч юм уу, атаатан мундах биш алаад Балжийн цүнхээлд хаячихсан ч юм уу, ой тайгын гүнд булчихсан ч юм уу, Яндаг хамгаалагч шиг хатуу харгис хүн бол юу ч хийхээс буцахгүй шүү. Ер нь энэ Яндаг хар мөртэй золиг доо. Зун шугуй дотроос гэнэт гарч ирээд намайг яаж цочоолоо. Дайн дажинд мордсон цэрэг шиг дандаа буугаа ёдогнуулж явна. Цэвэлмаад санаархдагаа лав орхихгүй. Хор шарандаа дийлдээд гай л бүү тариасай. Цэвэлмаа, Сонров хоёрын ирэхэд нэг их хөл хөвсрөө бололгүй хуримыг нь хийгээд буцаавал таарна. Яндаг эхнэр хүүхдээ авчрахаар хот орсон гэсэн. Цэвэлмаа хүртээлгүй болсныг мэдээ юм байгаа биз. Тэр Яндаг Даштай ямар ч билээ дээ. Арай нударчихаагүй байгаа даа золиг чинь. Ерөөс эр эмийн явдал гэдэг хүний араатан шинжийг дэвэргэдэг муухай ч юм аа даа. Эр эмийн хардлага сэрдлэг хүний санаанд хорлонт хар толбо суулгачихна. Тэр нь тэгээд амар арчигдахгүй. "Пунсал хөөрхийг яана даа. Азгүй л эхнэр юм. Сайхнаараа л өнчирч хагдрах
нь..." Ийнхүү олныг бодсоор майхандаа ирэхэд Балдан Буд хөвүүн хоёр майхныхаа үүдэнд их түүдэг тавиад хүлээж суулаа.
Хадлангийн сар буюу наймдугаар сарын эхэн элдиэнээс есдүгээр сарын аравдын симүүн (Сибирийн шэмээшигүүдийн Ильин, Семен день гэдгийг хазгай дуудсан үг) хүртэл буриадын шөрмөсийг шалгасан их ажил сая нэг нугарна. Тэгээд л найр наадмын намаржаа эхэлнэ дээ. Энэ жилийн намар буриадын зуны түгшүүрийг арилгах гэсэн шиг налгар дэлгэр ч гэдэг жигтэйхэн. Эрчүүд нь хадлангаа хадахад самгад басгадууд нь сүү саалиа базааж архихнаа л нэрцгээнэ. Мөнөөх цуутай архичин буриадууд хадлангийн үеэр хадуур далайж өвс тэврэхээс өөр юм мэдэхгүй. Архи ууж дэл сул явагсад ад шоо болно. Хадлан дээгүүр Хандмаа мэтээс өөр зугаа цэнгэг ч үгүй болно. Тэгээд ч хагсаж цангаж байж хадлангаа авсан эрчүүд мөнөөх эхнэр хүүхнүүдийнхээ цуглуулсан орж үхмээр их архинд харин ч нэг шунгаж жаргана даа. Тэд ажлын биш унааны морьдоо адуунаас барьж шавхруулан сонгоод мордоно. Шар навчны халуун дуусаж өвөлжөөнд буух хүртэл авгай хүүхнүүд бараг л унтах нойргүй болно. Өнөөх намрын найрынхан хоёр гурваараа заримдаа ч бүр сүргээрээ айлаас айлыг дамжин хонон өнжин архидацгаана. Тийнхүү буриадын гэгэлгэн уянгатай дууг олон хоолойгоор дуулах дуун өдөр шөнө ялгалгүй тэнгэр тулж байснаа өнөөх алдартай нанчилдаанаар дуусах нь цөөнгүй. Авгай хүүхнүүд нэг хэсгийг нь архидуулаад амсхийж байтал морин төвөргөөн, согтуу бөөлөөн хаа нэгтээгээс дуурсаад ирнэ. Шөнө дунд боловч дээлээ хэдэрч дэнгээ асаан босохоос өөр замгүй. Голцуухан үдэш орой, шөнөөр давхицгаах тул унтах нойронд даанч халгайтай. Гэхдээ бас авгай хүүхнүүд хэнийг тухлуулах, хэнийг түргэхэн явуулахаа мэднэ. Түүгээрээ бол сүрхий алаг үзэлтэй. Хэрэгтэй таатай хүндээ өгөх охио эргэнэг тавиурын араас юмуу авдар үхэгнийхээ ёроолоос гаргаж ирэх бөгөөд сувс хариулгаа бол залхаасан архичдад голохгүй л бол уу гээд данх торхтой нь тавиад өгчихнө. Сайн хүнээ бол бүр унагаж аваад өглөө мангарыг нь тарааж өгнө. За тэгээд буриадын намар хуримын намар болно. Сүй тавьсан болзоот хүүхнээ ёс төртэйгээр бурханд нь хадаг тавьж бэр буулгахгүйгээр нууцхан хэлэлцэж хуйвалдаж байгаад богтлон авна. Сүүлийн үед голцуухан л богтолдог зантай болж. Үүнийг хөгшид муу цагийн ёс гэнэ. Хөвгүүд хэдүүлээ хэлэлцсэн айлынхаа гадаа шөнийн харанхуйгаар хөтөлгөө морьтой очиж тамхиныхаа галыг улалзуулан шивнэлдэж, болзсон хүүхэн нь бараг л нөмгөн нүцгэн гараад ирэхэд дүүрч сундлах нь холгүй аваад явчихна. Тийнхүү намрын шөнө ноход яргин хуцах, согтуучууд дуулалдах, морьдын туурай тачигнах дуун үл тасарна. Энэ намар урьдынхаас нэт уйлаантай дуулаантай болов. Зуны гэнэтийн хомроглолтоор ах дүү амраг садангаасаа хагацагчид уйлж дуулах нь аргагүй. Жамцын хотонд харин эл хуль байлаа. Нэгийгээ амьдаар нь сураггүй алдсан айл
хотлоороо өөрөөр ч яаж байх билээ. Хадлан буусны дараахан Яндаг эхнэр, хүүхэдтэйгээ буцаж ирлээ.
Нэг үдэш бүгдээр аавындаа цуглаад хооллож байтал. Жамцын Бат, Содном хоёр хүрч ирэв. Тэр хоёрын архайж дархайсаар орж ирэхэд Яндаг ихэд цочиж босон харайгаад сэжиглэж сандарсныг хэлэх үү. Тэрнийгээ мэдэгдэхгүйг хичээн дэнгийн гэрлээс холдон зогстол Бат.
- Бид хоёр Яндаг чамтай уулзах гэж ирлээ. Танайд орох уу? гэхэд Яндаг "Нагаан минь хаана байгаа билээ?" гэж үгүйлэн
- За гаръя даа гээд дагуулж гарав. Гэрээс жаахан холдоод Бат өврөөсөө ямар нэг бөөрөнхий хүндхэн юм гаргаж атгуулаад,
- Яндаг анд бидэнд тус болооч. Дашийн сургийг гаргахад туслаач. Бид хоёр чамд л гэж зориудаар ирлээ. Хамгаалхын хүн чи биднийг бодвол хурц нүдтэй, мэргэн ухаантай байлгүй яах вэ. Туслаач! гэхэд Яндаг арай л инээд алдсангүй.

* * *

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.13.11 3:39 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Сонровынх шөнө хагаслан гэрэлтэй байна. Сонров Цэвэлмаа хоёр орой унтаж эрт сэрдгээрээ ч мөн таарчээ. Тэр бол эдний багын хүмүүжил. Ер тэд хотын борчуудын дунд бол малчин монголоороо. Тийнхүү намрын энэ нэг үдэш орой Сонров ажлаасаа ирэхэд Цэвэлмаа бууз хийж, ааг үнэртсэн сайхан цай чанаад жаргал бахархлын царайгаар угтав. Маргааш нутаг буцах Базар хөвгүүн хот маягийн хувцсаа хөдөө маягийнхаар солиод шинэ савхин гутлаа байн байн харж хормойд нь салхи орчихсон орж гаран байв. Мань эр хэдийгээр ихэд нэрэлхэн тэсвэрлэсэн боловч хөөрхий муу аавыгаа бэтгэртэл санаж буйгаа нууж чадахаа байгаад хааяахан эгчийнхээ зэмлэнгүй үг хэлэнгүүт амаа умалзуулан, нүдээрээ ус гүйлгэх болсонд Сонров сэтгэл зовнин энэ жилдээ хотын сургуульд оруулахыг хойшлуулж эцэгт нь хүргэхгүй бол болохгүй нь хэмээн шийджээ. Тийнхүү нутаг буцаах арга сүвэгчлэн байтал мөнөөх Амуров Цэрэн наймааны ажлаар Онон, Улз хүртэл явах аян тал таарч аятай юм болов.
Гурвуул сууж хоолоо идэцгээгээд Базарын авч явах юмсыг баглаж бэлдэв. Улаанбаатарт гэрээ санатлаа айлчлаад аав, дүү, Буд, өвөө, эмээ нартаа ийм янзын бэлэг сэлттэй очно гэдэг гайхамшиг байлгүй яах вэ. Ялангуяа Будад жижиг сүх, гар хөрөө. мөн ваадуугаар гүйдэг томоо гэгчийн ачааны чийчаан бэлэгтэй. Буд яаж баярлах бол гэхээс бахдалтайяа инээд алдмаар. Бас Улаанбаатарын тухай ярих юм зөндөө. Дадалын хүүхдүүдийг бүгдийг цуглуулж байгаад л ярьж гарна даа. Нисэх онгоцны буудалд очиж онгоцнууд нисэж буухыг зөвхөн үзсэн тухайгаа биш жаахан дэгсдүүлээд нисэж үзсэн тухай ярьсан ч тэд үнэмшихдээ л үнэмшинэ. Бас Цэвэлмаа эгч нь нөхөртэйгээ гурав хоноод л нэг халуун усанд ордог тухай, хотын шуугиур зах дээр гар тосон суудаг ноорхой гуйранчингуудын тухай, өндөр Жанрайсигт мөргөсөн, шар айраг ууж узсэн тухайгаа гээд ярих юм барагдашгүй. Өөр нэг гайхуулах юм нь хятад сүүдэр зурагчинд ах эгч хоёртойгоо татуулсан патеар байлаа. Тэр зураг дээр хот маягийн дэгжин өмд цамц өмсөж, саравчтай малгай хазгай тавиад уруулаа жүмбийлгэж, хөмсгөө жаахан зангидасхийгээд гарсан нь хөдөөний нусхайнууд ёстой атаархмаар. Базар цадтал бууз идээд энэ тухайгаа бодсоор унтаж. нойрон дундаа инээмсэглэн хэвтэв.
Сонров Цэвэлмаагаа унтуулаад шөнө орой болтол сууж юм бичдэг зантай. Бүдэг гэрэл асаан хоёул өргөн бөгөөд зөөлөн орондоо орж нүцгэлэн торгон хөнжлийн дор халуун биеэ нийлүүлэн салхи борооны явдалд дураараа умбан хамаг бие тавираад босож суухад ухаан саруул болчихсон юм шиг байна. Энэ орой ч ялгалгүй Цэвэлмаагаа удаан гэгч энхрийлэн унтуулаад ажлынхаа тасалгаанд орж нэг сэнгэнэсэн айраг залгилаад үзэг цаасаа авч түр бодолхийлснээ ацаг шүд тодорхой гаргацтайгаар "Хөөрхий бидний Монголчууд" гэж гарчиг тавиад ийн бичив: "Монголчууд бид хэн сэн билээ? Энэхүү ертөнцийн эрдэм соёл бөгөөд капиталын хэмээгдэх ёсыг тогтоон хүний идэх өмсөхөөс эхлээд уснаа явагч хөлөг онгоц, тэнгэрээр нисэгч аэроплан тэргүүтэнг цөмийг хөлсний хөдөлмөр машины хүчээр бүтээгч орнуудаас хол хоцорсон бөгөөд буурай дорой, харанхуй бүдүүлгийн туйлд хүрсэн хөөрхийлөлт нүүдэлчин малчны орон мөн хэмээвээс манай сайд жанжингууд энэ тухай цөм зөвшөөрөн хэлэлцэх атлаа чухам юуны учир ийм болсон ба хойшид хэрхэн яаж хөгжлийн замд орохыг сайтар бодон боловсруулалтай билээ. Урагшаа харахын тулд хойшоо хар гэвэл буруугүй биз. Тийнхүү монголынхоо өнгөрсөн түүхийн хуудсыг багц багцаар нь эргүүлэн хамгийн сургамжтай буюу гашуудалтайгий нь ажин үзвээс жанжин сайд бидэнд эрхбиш олныг хэлж өгнөм билээ. Эзэн Чингисийн их гүрэн задран бутарсныг нэгэнт шинжилсэн эрдэмтэн мэргэдийн сургаалын учрыг бүрэн ухахгүй мөхөс шавийн бодлоор үзсэн ч Тогоонтөмөр хаан Бээжингээс арга буюу эх нутгаа бараадан гарснаа гашуудалт явдал болгон өгүүлж суурин иргэдийн үхмэл шороот газраас салан, хайрга чулуутай ч салхи нь эрүүл, хайруу хүйтэн ч ус нь цэнгэг Монголдоо Их Богд Чингис өвгийнхөө голомтыг сахин суухын итгэлтэй, Монголын их гүрний нэр сүр ч тэгтлээ доройтоогүй цагийн хаан суудлаа алдах болсноо ёрлосон байжээ. Ордосын манхан толгод дундаас гурван зууны тэртээ Эзэн Чингисийн шарилыг ачсан хасаг тэрэг хангирсан хөдөлсөн цагаас хойш Монголын уухайн дуу ертөнцийн хагасын чихнээ дуурссан хэвээрээ мэт мартагдаагүй агсан ч байн байсаар цаглашгүй цагийн эрхээр намжин намжсаар Гэрсэнзийн үе хүрч ирэхэд Монголын хоёр талд Хятад, Орос хоёр их гүрэн гарч ирээд дэлгэж татсан шир шиг байсан Монголын эзэнт улсын нутагт хатсан адсага мэт агшин агшсаар эцэст хадны завсар хавчигдсан халиуны зулзага мэт болсон билээ. Үүнд Монголчууд өөрсдөө буруутан болохоос биш өөр хэн буруутан болох вэ? хэмээвээс манай урьдын мунхаг түшмэд ч, одоогийн жанжин сайдууд ч лав үгүй гэхгүй атлаа дотроо дургүйлхэн тэгж хэлсэн хүнийг хялайн үзэх буйзаа. Хэрвээ тэд Инжинашийн."Хөх судрын товч тольтыг" шимтэн уншсан аваас Монгол нь Монголоо аюумшиггүй шүүмжлэн хэлэх нь номд нэвтэрч, ертөнцийг таньсан мэргэдийн ёс болохыг ойлгоод өөрсдөө Инжинашийн чигчий хуруунд ч хүрэхгүй мэргэд гэдгээ ухаарахын чацуу ер түмэн олныхоо төлөө өр өвдөгч хувьсгалын сэхээтэн өчүүхэн Сонров миний мэтийн мөхөс мулгуу нар ялгалгүй цөмөөрөө гагцхүү үнэнийг өгүүлэхийг хичээвээс нэрэлхүү зан гаргаж, хоцрогдмол буурайгаа нуун, өөрийгөө дэмий магтахаас илүү ачтай гэдгийг эрхбиш санаасай билээ. Тиймээс түүхийнхээ үнэнийг аюумшиггүйгээр гарган олны нүдний өмнө дэлгэж тавих нь зөвөөс зөв гэж санана. Тийн манай Монгол Манж Чин улсын хөлд гишгэгдэж хоёр зууны нүүрийг үзсэний гутамшиг юун хэмээвээс Гэрсэнзээс хойшхи Монголын бага хаад ёстой л хаадын үе өнгөрч бага хаадын үе эхэлсэн нэрэндээ таарч алтан ураг нэгтэнгээ атаа жаргал хоёртоо живүүлж орхиод хэрүүлч ноход мэт тун өчүүхэн яс хаясныг шүүрэн авч ар үр хийцгээн хормой хотноосоо зулгаалцан мөнөөх өмнө талын Манж, Хятад, Төвд, хойд талын Орос, Сартуул зэрэгт хожмын бэлэн идэш болон харагдаж түүнийгээ ухааран мэдэх чадваргүй болсон нь юутай гашуудалтай. Тийм болохыг мэдсэн хөрш гүрнүүд монголын дотоодын арсалдаан маргалдааныг харан байж цагийн эгзэгийг тааруулан мөнөөх ясаа хаян өгч байсаар хатсан адсага мэт нутагтаа амар түвшин сууж чадахаа больсон Монголчуудыг элэг барин дор үзэхэд хүрчээ. Дор үзэгдэхэд хүрснээ мэдэхгүй хоосон сүр бадруулагч ихэс дээдэс сүүлдээ байчихаад тус тусын албат ардыг мөлжин суухаас цаашгүй болж их богд Чингисийнхээ байгуулсан тулгуур төрийн голомтыг самрахад хүрчээ. Ай юутай хөөрхийлөлтэй, юутай харуусалтай! Мандухай цэцэн хатан, Батмөнх даян хааны үеэс нэгэн хоёр жарны төдийд Монголын улс гэр төвхнөн байтал мөнөөх ихэс дээдэс эмс, охид, алт мөнгөө булаалдалгүй дэмий удаан суулаа гэсэн шиг бие биений урдаас босон нүд нүд уруугаа чичилцэхийг яс хаягчид сохор биш тулдаа харалгүй яахсан билээ. Халхын дөрвөн хаад, дөрвөн ойрдын хаад ноёд тэргүүтэн тийнхүү мунхаг зангаа татаж ядан байх цагт цастын орноос бурхны шашин дэлгэрч Халх тэргүүн богд Занабазараа залаад алалдах дайсагнахаас эхлээд шунан хомголзох арван хар нүглийг тэвчин арван цагаан буяны замаар орох энэрэл нигүүлслэл, ялгуусан энхжингийн цаг ирвээ гэтэл ойрдын Галданбошигт лам дээлээ тайлан хуяг өмсөж очироо орхин илд далайж Халхынхаа хаад богдсын өөдөөс дайтан цусан зам татуулж ирэхэд Чингисийн алтан ургийнхан гэгддэг Түшээт ханыхан Богд Занабазартайгаа ундуй сундуй дүрвэн манжийн харъяанд хэдийн орсон өвөрлөгчийн захын хошуудад толгой хоргодсон гэнэм. Тийнхүү Халх Ойрд хоёр эвдрэлцэн дайтсанаар мөнөөх их гүрний хойчийг залгамжлагчид голомтоо самрахад хүрсэн хэрэг бөлгөө. Ердөө саяхан буюу цахрын Лигдэн хаан, Халхын Цогт хунтайжийн үед Хянганы нурууны хормой Манжуур дагуурын нутагт ган гэх нохойгүй, газар гишгэх малгүй шахам явсан анчин гөрөөчин манж нар Нурхачийн үед гэнэт уулгалан дайрч хятадын хойд нутгийг эзлэн авахад монголын сүр хүчнээс сүнс зайлтал айх айдас яс маханд нь шингэсэн хятадууд монгол гэдэг улс байдаг эсэхийг бараг мартсанаа гэнэт санан Монгол Манж хоёрыг ялган ядаж тийнхүү анчин гөрөөчин манж нарын эрхшээлд орчихсон нь үнэн чанартаа муусайн манж нар Монголын нэр сүрээр Хятадыг сүрдүүлчихсэн хэрэг байжээ. Тэгсэн хойно даан их удалгүй өнөөх Халх, Ойрд алалдан тэмцэлдсээр манж хятад хоёрыг бас ялгахаа байгаад шашныг тэтгэгч их Хуандийн ивгээлд орлоо гэсэн чинь хоёр зуун жилийн турш өмнөх их гүрэн Манж Хятадын эрхшээлд тарчлан хойд хөрш Оросын улам хүчирхэг түрэмгий болохыг харан суухаас өөр аргагүйд хүрчээ. Чингээд монгол, монгол нэрнээс цаашгүй мөнөөх ихэс дээдэс нь албат ардаа шулан манжийн хаанд алба өргөдөг, Хуандийн ордонд очиж толгой бөхийн мөргөөд хэргэм зэрэг оллоо гэж малгай дээрээ чулуун жинс, тогосын өд хадсанаа ихэд бодон маадаг маадаг алхацгааж, үр хүүхдээ хүртэл барьцаанд өгдөг, Манжийн хааны татвар эмсийг гүнжийн нэрээр авч ирэн дэр нийлдэг арчаагүй амьтас болон хувирсныг яах вэ! Шашныг өргөн тэтгэгч нэрт Манжийн хаад Төвдийн далай лам Банчин богдсыг тэнгэрт тултал өргөмжлөхдөө бурханд үнэнхүү шүтдэгтээ, төвдүүдэд сайндаа биш монголчуудыг
урьдын сүнс сүгнийхээ дуудлагыг гэнэт сонсож зориг санаа нь сэргүүзэй гэсэндээ шашны номлолын дор номхон хүлцэнгүй байлгахыг л байдгаараа хичээхдээ өөрсдөө ч тэр бурхад богдостоо мөргөн залбирч тэргүүн богд, II богдоос бусад зургаан богд ламыг төвдөөс залж сая болтол хөөрхий монголчууд биднийг төвдүүдэд мөргүүлж байсан нь юутай гутамшиг. Ийм л байдлын дунд халуун дулаан орны орд харшиндаа суугч хоргой торгон дээлт манж хятадын ихэс дээдэст хөдсөн дээлт монголчууд бид хүйтэн сэрүүн орныхоо эд баялгийг өөрсдөө тонон өгч, хэд гурван хүрээ хотод суугч анбан сайдуудад нь толгой бөхийн хоёр зууныг туулсан биш үү? Чингэхээр Инжинашийн хэлснээр угсаа ишээ мартах маань ч аргагүй, сүр сүлдээ унагах маань ч аргагүй биз ээ. Одоогийн манай жанжин сайдууд үүнийг мэддэг санадаг болов уу? Санадаг нь цөөн, санахгүй нь олон гэвэл хилсдэхгүй бизээ. Монголынхоо түүхийг сайтар мэдэж нэвтэрсэн Амар сайд, Жамъян гүн багш нар л гэхээс миний мэтийн шаврай банди нар зах зухаас нь мэдэвч тэр бүхний учир холбогдлыг эргэцүүлэн бодох сөхөөгүй ажээ. Одоо манай Монгол ямархан хөөрхийлөлтэйг хэлэвч баршгүй. Түүхийн ерөөл тавилан гэж байдаг бол тэр л ерөөл тавилангаараа, улс гүрний үйлийн үр гэж байдаг бол тэр л үйлийн үрээрээ манай монгол энэ дэлхийн өч төчнөөн орон гүрний дундаас хамгийн хүнд хэцүү нь хоёр их гүрний дунд хавчуулагдсанаараа ч, Ази тивийн чулуун дагз болсноороо ч ижилгүй билээ. Хад чулуун дээр унаж торсон монголчууд бид бүдүүлэг ядуугаа дуудуулсан ч Хятадын суурин ардтай үлгэрлэвээс өвс иддэг илжигний дэргэд мах иддэг барс бөгөөтөл энгийн ардын номхон дорой нь хэтрээд барс биш молтогчин туулайн дүртэй болж харин ихэс дээдэс, ноёд сайд нарын ихэмсэг мунхаг нь тоглоомын цаасан бар мэт болсон байжээ. Бурхны шашны сурталд номхорсон болоод хошуу нутгаасаа халин гарах нь ховор, дэлхий ертөнцөөс тусгаарлагдмал энгийн ард өргөл мөргөл хийхээр Их хүрээ, Эрдэнэ зуу хүрч чадвал дээдийн заяа, хааяа нэг мөргөлчин жинчин Утайгүмбэн, Бээжин, Баруунзуу зэрэгт хүрвээс үлгэр домог болгон ярьдаг. Урьдын цагт дөрвөн далай хүрч байсан морьтон монгол ямархан богино хөлтэй амьтас болсон гэх вэ. Тийм болохоор л хоёр талын их гүрнийхэн монголоор жийрэг хийчихээд модчин тариачин иргэд нь бидний монголчууд шиг чулуун дээр биш шимтэй нойтон хөрсөн дээр унаж төрдог тул хатуу газар амьдрах чадваргүйг мэдээд монголын малын мах, газрын баялгийг өөрсдөөр нь зөөлгөн авч хариуд нь цай тамхи, даалимба даавуухан өгөөд суух бодолтой аж. Тийнхүү манж чин улсын ихэс дээдэс төвдийн банчин, далай лам нар, оросын хаад ноёд болоод хятад оросын худалдаачин наймаачин этгээд ертөнцийн чулуун дагз дээрх манай монголыг аятай зөөлөвч жийрэг гэж үзээд хавартаа улаан хуй салхиараа, өвөлдөө холдүү хөр цасаараа шуурч байхад "хай манай газар зөөлөн дулаан ваа"гэж мөр хавчин сууна. Тийн атал урагшаа түмэн газрын их цагаан хэрэм, хойшоо Байгал далай хүртэл монголын нутаг байсныг хэдэн живаа ард, малтай нь тасдаж аваад, хэрвээ нийт монгол туургатан улс гүрнээ эвдэж хамхлалгүй бүтэн бүлээн байсан бол хэнээс нь ч дутахгүй их гүрэн байх байсныг санах бүрдээ яс хавтайн Богд хаант улсын үеэс хориод оны эхэн хүртэл нармай монголын үзэл гэгч босон ирэхэд ихэд сандран, тийм үзэлтний амыг таглаж аваад одоо тас шувуун мэт толгой эргэлдүүлэн харж байнам. Тэр нармай монголын үзэлтэн жанжин сайдууд маань Богд хаант монгол улсыг булшлах гурван улсын гэрээ гэгчид оролцохоос өөр аргагүй болсон нь хөөрхийеэ. Арван нэгэн онд хоёр зууны эзэрхийлэл дороос ямар ч гэсэн туурга тусгаар гарч хорин нэгэн онд ардын хувьсгалаар гамин, Бароны дээрэмчинг хөөн тонилгоод Бүгд Найрамдах Бүрэн эрхт Улсаа мандуулсан маань хөөрхий бидний монголчуудад олдсон ямар цаглашгүй аз завшаан билээ. Голомтоо бүрэн самруулчихаагүй, бас ч урьдын их гүрний сүр хүчин ор мөргүй хийсэн арилаагуй, эрх чөлөөг хусэмжлэх нь туйлдаа хүрсэн монголчууд ертөнцийн байдал хувирч, цагийн нүүр цааш харсныг олж харах нүдтэй, тэмцлийн моринд дөрөөлөх тэнхээтэйгээ үзүүлсэн нь юутай гайхамшиг. Тийнхүү монголын шинэ жаран эхэлснийг бид бүгдээрээ ухварлан буй аваас цаашид улс гэрээ хэрхэн тохижуулахыг эрхбиш санууштай. Ардынхаа төлөө өр өвдөхгүй бол эрхтэн мэдэлтэн гэж явсны огтын хэрэггүй бөгөөд угсаа ишээ үл мэдэгчийг адгуусантай зүйрлэсэн Инжинашийн угийг санавал, бидний үеийнхэн хэрвээ урьдахаа мэдэхгүй бол хойтохоо мэдэхгүй гэдгээ үл ухварлан дэмий хувьсгатл ч үгс цацлан ганц тийш харж буй нь бас гашуудалтай. Ганц хойшоо ч биш бас ганц урагшаа ч биш дэлхий ертөнцийг арай уужуу харж хоёр их гүрний дунд хавчигдсан халиуны зулзага мэт монголоо өөдлөн дэгжих замд шулуутган оруулахын тулд манай жанжин сайд нар улс төрийн нарийн ухаан зарах цаг болсон бус уу? Чингисийн их гүрэн бууран мөхсөн зургаан зуун, Манж хятадын эрхшээлд орсон хоёр зуун, туурга тусгаар болсон хувьсгалт ёсны энэхэн бага хугацаанд дэлхий ертөнц тэр чигээрээ үнэхээр төрөл арилжсан мэт болсныг эргэцүүлэн бодвоос одоо бидний хөөрхий монголчуудын ёстой л заяа завагт гэсэнтэй адил болох бус уу? Ийм цагт бид нэгээхэн ч цалгардаж алдаж боломгүй билээ. Цалгардаж алдсанаа ил шулуун хэлэлгүй улаан хувьсгалчид хэмээх жанжин сайд бид нар урьдын мунхгийг давтвал ёстой л арван хар нүглийн замаар орохоос өөрцгүй. Бодоо, Данзан нар мэтс тэр л мунхгийн замаар орж журмын нөхөддөө хөнөөлгөсөн нь бас л манай монголчуудын урьдын эвдрэл хямралын улбаа мөр арилаагүйн л гэрч хэмээлтэй. Цаашид энэ мэтээр байвал өнөөх л тас шувуу мэт тархиа эргэлдүүлэн харагч нарын нүдэнд өртөхоөс цаашгүй болно. Хувьсгалчид бид яс хаяхад шүүрэн авагч ноход мэт болвол юутай гутамшиг. Манай дээдсийн араншин буюу өвөр хоорондын атаа жөтөөнөөс болж улсаа буталсан бага хаадын үеийн олиггүй зан өнөөгийн бидэнд уламжлагдаагүй гэх газаргүй.
Ертөнцийн хүн ардаас хол хоцорсон гэгдэх бидний монголчууд гагцхүү шинэ цагийн боловсролд орж, дэмий нэрэлхүү зангаа орхин муу муухайгаа бага зэргийн сайн сайхнаар хучиж нуулгүй ил гарган шүүмжлээд тийн шүүмжилснээрээ өн удаан архагшсан хууч өвчнөөсөө салах нь лав. Тэрхүү хууч өвчин юу вэ хэмээвээс даруй энгийн ард, эвэртэн сүүлтэн ч ялгалгүй номхон боолын занд орсон явдал хэмээлтэй. Энгийн ард нь шашны мунхрал, ноёдын дарлалд автан үргэлж албат боолын хувийг эдлэх үйлийн үртэй хэмээн далайсан газар далд орж, далалсан газар ил гарах нь хөөрхийлөлтэй, ноёд дээдэс нь хэдийгээр мөнөөх дорд ард болоод өөр хоорондоо ямаан омог гаргах боловч манж хятадын өмнө болохоор тэргүүн гудайх нь мөн боолоос ялгалгүй. Урьд гэрийн хятад боолтой байсан улс хожим хятадын боол болсон гэвэл юунаа хэтрэх аж. Тиймээс одоо хамгийн түрүүнд тэрхүү боолын араншингаа таягдан хаях ёстой билээ. Эдүгээ монголчууд бид пролетари ангийн хувьсгал ялсан хойд хөршөө харан суугаа маань зүйн дотрох хэрэг бөгөөд ганцхан зүүний нугалаа мэтэд орсноо эргэн санаваас бас ч өөрийн онцгой байдлыг сайтар хянан шинжиж чадалгүй бусдыг сармагчин мэт дууриах нь буруу бус уу? Одоо бид яавч улс гэрээ авч явах хүнд ачаа нэгэнт үүрсэн тул улс төрийн сүрхий бодлоготон болж эс чадлаа гэхэд нэгэн саналтан, жинхэнэ журмын нөхөд байж чадваас урьдын гашуудалт явдлыг дахин давтахгүй буюу луугийн амнаас гараад баавгайн хөлд гишгэгдэхгүй бизээ. Тэгэвч жишээ нь Бодоо, Данзан нарын хэрэг мэтийн будлиан самуун гарч ирэхгүй гэх болзолгүй. Чойбалсан жанжны хэлснээр сахалт багш гадаад дотоодын дайснаас сэрэмжлэхийн тулд айхавтар хатуу үзэл баримтлах болсон зэрэг цаг төрийн байдлыг сайтар цэгнэн өчүүхэн ч хазгай гишгэвээс хар нүхэнд унаж болох цаг иржээ. Эдүгээ биднийг урагш удирдан авч явах хүн Амар сайд, Чойбалсан жанжин нар мөн болоход эргэлзэхгүй гэлээ ч бидний сайн мэдэх Данзантай санаанд оромгүй муухай явдал үүсгэсэн байх нь өнөөх л монголын яс маханд шингэсэн гэмээр атаа хорсол тийм ухаантай эрдэмтэй бас ч ер бусын гэмээр хүнийг бусниулагч буруу үзэлд хөтлөн чадах нь аюумшигтай. Ингэхээр миний мэтэс маш хянамгай эс явбал гай зовлонд ч унаж мэдэх бөгөөд энэ сайхан хүнтэй жаргал минь зуурдын төдий болвол юуны хэрэг билээ... ийн бичээд хайрт сайхан хүн нь ганцаараа унтаж буйг гэнэт санах мэт үзгээ орхин гэрлээ унтраагаад Цэвэлмаагийнхаа хажуугаар хэвтэж халуу дүүгсэн биеийг нь тэврээд амархнаа унтав.

* * *

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.13.11 2:59 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Онон, Балжийн хөндийд өвлийн сар гарангуут их цас уналаа. Салхигүй тогтуунд нойтон цас яаралгүйхэн малгайлан орж бүтэн өдөр шөнийг хагаслан сая намдаад тэнгэр цэлмэхэд тэр хавийн уул хөндий сэвсийсэн цагаан цасанд нэвсийтэл дарагдаад өвөлжөө зуслангийн хооронд ч, алсад зорчих гол их харгуйд ч, үхэр малын жим цувцанд ч битүү цагаан хучлагатай, ганц Тэнгэлиг горхин хар зурвас татан байтал үхэр мал ийш тийш цуван, тэрэгтэн чаргатан нааш цааш хөлхөн зам гаргаж Дадалын хойд талын уул хөвчийн шилмүүсээ гөвж дуусаагүй нэвсгэр их ойд мододын гишүү мөчир нойтон цасаа даалгүй тас нясхийн хугарч, гөрөөс жигүүртнийг үргээн хөлгүүлж байлаа. Базар Буд хоёр Шувуутын өвөлжөөнийхөө зүүн хянга дээр өдөржин наадав. Түрүүчийн цас ангуучид болоод багачуудын баяр, Базар Буд хоёр энэ жил нэг өвөлжөөнд бууж бараг л шинэ амьдрал эхэлсэн мэт болжээ. Базарын хувьд бол ер өнгөрсөн хавраас хойших зун намрын сарууд уй гашуу, баяр хөөр ээлжилсэн, хорвоогийн явдлыг хар ч талаас нь цагаан ч талаас нь таниулсан, балчирхан ухаанд нь элдвийг бодогдуулсан, үнэхээр л ер бусын сарууд байлаа. Энэхэн хэдэн сард ээжийгээ үхүүлж, аавыгаа алдах шахан, эгчтэйгээ Улаанбаатар орж, Буддаа зөндөө бэлэгтэй ирж, шинэ өвөлжөөндөө нүүсэн зэргээ санахад ер хүн гэгч зүгээр Балжийн голоос загас барьж, турлиах шаагисан гурван улиасан дор суугаад аавынхаа ирэх замыг харуулдах, хашин хүрнээ унаад цөөн хэдэн үхэр малаа хариулахаас өөр элдэв юм үзэж тийнхуү амьдралын алаг эрээнийг үзэх замд орсон бол ухралт буцалт ч гэж байдаггүй бололтой. Ээж нь төрүүлээд өнгөрч өнчин хоцроосон нялх дүү нь одоо мөлхөж яваа баацгар хөөрхөн амьтан өвөө эмээгийн хүүхэд болж дуусаад цахиур цагаан шүдхэнээрээ эвэр угжныхаа арьсан хөхөлтийг тас хазчихдаг гөлөгхөн болжээ. Балжийн тохойгоос өвөлжөөгөө зоож Дамдин баавайнхаа энэ данагар өвөлжөөний бөөрөнд төвхнөөд аав, эмээ гурвуулаа бор гэртээ богд, хар гэртээ хаан гэгчээр хоёр идэхгүй ч хоосон хонохгүй болоод л байна.
Амуров Цэрэн гэгч инээд алдсан, чанга цолгиои дуутай будүүн хар хүнтэй Ламын хүрээ хүртэл хятад жолоочтой ачааны машинаар ирж тэндээс нутгийн нэг өвгөний тэргэнд дайгдан гэртээ ирэхэд муу аав нь хүүгээ санасан гэж жигтэйхэн "Миний хүү ийм гоё болчих гэж" хэмээн эхнэрээ алдсанаас хойш их л сулхан болсон нулимсаа арчин, мань Базар ч аавынхаа цээжинд толгойгоо наагаад аавыгаа санахдаа ээж минь байдаг ч болоосой гэсэн гашуудал зүрхэнд нь нуугдан байсныг гэнэт мэдрээд учиргүй эхэр татан уйлсансан. Ингээд ямар ч гэсэн эрийн хугархай хойно өвөлжөөгөө янзлан буй аавдаа тусалж Балжийн тохой, Шувуут хоёрын хооронд хуучин өвөлжөөнийхөө үлдэгдэл гуалин шургаагханыг ганц морин тэргээр зөөжээ. Тийнхүү төрсөн бууц, ухаан орсон цагаас ижил дасал болсон гурван "алтан" улиасандаа дахин хэзээ ч эргэж ирэхгүй юм шиг гашуудсаныг хэлэх үү. Балжийн голоор намартаа уруудаж, хавартаа өгсдөг өнөөх олон тул зэвэгнүүд ч дахин үзэгдэхгүй.
- Ижийнхээ нас барсан бууцад хоргодоод яах вэ гэж аавынхаа хэлэхэд
- Ижий бууцдаа нас бараагүй аймгийн эмнэлэгт нас барсан биш үү? гэхэд аав нь,
- Энэ бууцдаа л дүүгий чинь төрүүлээд бие нь муудчихсан гэсэн. Тийн лусын хорлолтой болсон газар биз гэсэн. Тийнхүү лусын хорлолтой бууцаа орхиж шинэ газар төвхнөөд ганц гэрээрээ байсныг бодвол хөлтэй хөгжилтэй болсон ч мөнөөх гурван улиас нь хааяа зүүдэнд нь оржээ. Ээжийнх нь нас барсан хаврын дүрээрээ сая нахиалаад хөглийн сэрийлдэх гишүү мөчир дээр нь хар баарцаг турлиах суугаад орилолдон шаагьж буйгаар зүүдлэнэ.
Базар Буд хоёр өглөө тэнгэр цэлмэнгүүт үхрийн баас зөөдөг явган чаргаа авч өвөлжөөнийхөө зүүн хянга дээр гарч бахаа ханатал гулган тоглосоор үд хүргээд ээж эмээ нараараа дуудуулан байж унд уугаад дахин гарч тоглон буй нь энэ. Тэр хоёр чаргандаа сундлан уулын эгц уруу хар эрчээрээ гулсан заримдаа онхолдож цастай хутгалдан өнхрөхдөө дээр доороо оролцон хар мод цууриаттал инээд хөөр болцгооно. Тийн уул өөд чаргаа чирч ядрахдаа хянга хярын хадан цохион дээр сууж тэртээ өмнөх Тэнгэлиг горхины хөндий, Дадал уулын бэлийн харгуйгаар цааш нааш зорчигчдыг ажин сонирхвол өглөө битүү байсан цагаан цасан дундуур хар зам жимүүд гаргах нь цагаан цаасан дээр хар бэхээр зураас татсан мэт. Нар ээнгүүт энгэр нам газрын цас амархнаа хайлмагтан тийнхүү ганц хоёр морьтон тэрэгтэн явж өнгөрсөн мөрөөр даан их удатгүй хар зураас татна. Хоёр хүү дуран авай шиг хурц нүдээрээ Луузан хаминаган дөрвөн шар тайганаа дагуулан баруун уул уруу шогших, Их амт хэмээх Самбуу баавай өндөр хар гүүгээ унаад шовгор малгайнхаа чихэвчийг салбагануулан зүүн айл уруу цогиулахыг андахгүй танив. Луузан хаминаган яагаад ч юм гөрөөнд хэтэрхий оройтон гарч харин Их амт баавай нэгэнт ам халамцаад архины анд мордсон нь илэрхий шодон сүүлт янхигар хар гүүгээ баруун зүүнгүй ташуурдан цохих нь мон ч их яарсных. Мань хоёрын тоглож буй хярын бэлээр хөндлөн гардаг замаар чарганд өвс ачсан хоёр хүн гарч ирлээ. Нэг нь явгаар морио хөтөлж нөгөөдөх нь чаргатай өвсөн дээрээ суужээ.
- Дулсай хөгшин Хандмаатайгаа өвсөө чирч явна. Хандмаа нь морио хөтлөөд ижий нь өвсөн дээрээ суунхай. Тийм байгаа биз? гэж Буд хэлэв.
-Тийм л байна. Хандмаа бөгсөө гартал хормойгоо шуунхай.
- Аа чи садан самгадын бөгсийг хардаг болсон уу?
- Үгүй дээ. Хотын самгад хормойгоо шуувал ёстой шившиг.
- Ха тийм үү? Тэд ямар цасан дундуур өвс чирэх биш
- Хотын зарим хүүхнүүд биеэ барьсан банзалтай явдаг.
- Базар чи басгадын юмыг мэдэх үү?
- Үгүй. Би мэдэхгүй. Чи мэддэг болсон юм уу?
- Мэдэлгүй яах вэ? Аав Хүрэн шугуйн Жамъян гэвшийн басган Долгорыг миний эхнэр болгож авчирна гэсэн.
- Одоо юу?
- Үгүй дээ. Том болоход минь
-Тэгвэл чи хаанаас басгадыг мэддэг болсон юм.
- Мэдэлгүй яадаг юм. Ядах юм байхгүй. Зун Тэнгэлигт орж байхад нь гэтэж очоод харчихгүй юу?
-Тэр муухай юмыг хараад яадаг юм.
- Чи хараагүй байж муухайгий нь яаж мэдсэн юм. Харж л байгаарай. Аав чинь удахгүй энэ Хандмааг гэртээ авчрана даа. Аав Хандмааг ав гэж байхыг би дуулсан. Тэгээд чи тэнэг Хандмаа ээжтэй болно.
-Худлаа бүү хэл. Би ээжтэй болохгүй.
- Харж л байгаарай. Нэг л өдөр Хандмаа гэрт чинь ирчихсэн Базар аа миний хөвүүн гээд сууж байна.
- Битгий унга! Тэгвэл би Цэвэлмаа хээтэйхэндээ хот явчих юм чинь.
- Цэвэлмаа чинь миний төрсөн эгч болохоос чинийх биш
- Унгаад байгаарай! Цэвэлмаа хээтэйхэн дүүг нь өргөж авна гэсэн. Тэгээд би чамаас ялгаагүй болох юм чинь.
- За чи битгий дээгүүр зан гаргаад бай! Тэнэг Хандмаа ээжтэй болохоо л мэд.
- Би ээжтэй болохгүй! Би ээжийгээ... гээд Базар уйлан чарлаж Будыг заамдаж авав. Буд ч яаж мөчөөгөө өгөх билээ. Өвдгөөрөө салтаа руу нь ёврон тавиулах гэсэн боловч чадсангүй. Хоёул барьцалдаастай хэвээрээ цасан дээгүүр өнхрөв. Базар Будынхаа дээлний захыг барьж аваад хоолойгий нь шахахад хэлээ гарган хялалзсанаа муухай орилоод гарыг нь хазаж орхив. Гарыг нь алдуулаад толгойгоороо мөргөж орхиход мань Базар тэртээ шидэгдчихлээ. Гэвч Буд газрын доод талд байгаа тул өнхөрч очоод хоёр хөлнөөс нь тэрийтэл татаж унагаад дээр нь мордох гэтэл Буд хоёр хөлөө ёдогнуулаад болсонгүй.
- Аавд хэлж чамайг алуулна даа! гэж байна. Базар юунд ч юм ихэд гомдон цасан дээр сууж нүүрээ дараад эхир татан уйлав. Буд босож цасаа гөвөөд жаахан гэмшсэн янзтай,
- Базар аа битгий чангаар уйл л даа. Аав мэдвэл хоёуланг маань нанчина гэхэд Базар улам чангаар уйлж,
- Нанчиг яадаг юм! Чи тэр хөрөө, машин хоёр буцааж өгөөрэй гэв. Хөрөө машин хоёр буцааж өгнө гэдэг бол Будын хувьд ёстой нөхөгдөшгүй гарз. Тийнхүү Буд аргадахаас өөр аргагүй болон бууж өглөө.
- За за, би худлаа хэлсэн юм. Тэр тэнэг Хандмааг хэн авдаг юм. Битгий уйл. Хараач! Манайханд хоёр морьтой хүн ирж явна гэхэд Базар арай намдаж хурууныхаа завсраар гэрийн зүг харан мэгшиж суулаа. Ийнхүү Хандмаагийн тухай яриа ээжийн тухай яриа болж хадуурснаас л бяцхан хэрүүл гарах нь тэр. Базарын өнчин сэтгэл өөнтөгч. Буд ерөөс жаахан дээрэлхүү шаралхуу зантай, дандаа томцуулын амыг чагнаж явдаг золигийн амьтан болохоороо Хандмаагийн тухай хэлсэн нь оргүй ч биш. Мань хоёр эвлэрээд гэртээ ирэхэд Цэвэг ах нь нэг холын бололтой танихгүй хүнтэй ирчихсэн мах чануулаад дугараа барьж суув. Будын ээж, Цэвэлмаа эгч чинь хотоос юм явуулжээ гээд зөндоо чихэр боов, алим дэлгэчихжээ. Зун Базар зүгээр л хатсан алим чавга идэж үзсэнээс биш жинхэнэ алим идэж үзээгүйсэн. Одоо Буд хоёулаа мөнөөх алдартай алим гэдэг улаан бөөртэй бөмбөг шиг том жимсийг алгандаа бөмбөрүүлэн шүдээ шигтгэхэд ширтхийхийн сацуу аманд нь исгэлэн бөгөөд чихэрлэг шүүс урсан орох нь гайхамшигтай. Ёстой л диваажин гэдэгт нь ийм янзын амттай жимс ургадаг биз. Балжийн шугуйд ургадаг үрэл мойл энэ алимны дэргэд ердөө л жимсний оронцог аж. Алимаа амтархан идэж томчуулын яриаг чагнавал Сонров ахын ажил тун их, чөлөө олдохгүй байгаа учир Цэвэлмаа эгч нь мөддөө ирж чадахгүй хойшлон буй гэнэ. Хэрэв Сонровт зав чөлөө олдохгүй бол бүр өвөл тийшээ юм уу магадгүй он гаргаад ч ирэхээ ядахгүй бололтой. Аав ээж нь үүнд нэг их сэтгэл зовсон янзгүй, Цэвэлмаагаар дутсан биш цаад хүнийхээ л аясаар болно биз гэцгээв. Базар нэгэнт аавтайгаа уулзаж элэг дэвтсэн тул Цэвэлмаа эгчийнхээ ирж хуримаа хийсэн хойно нь дахиад л дагаж хот орно хэмээн горьдох тул энэ үгийг сонсоод жаахан гонсойв.
Дамдин баавайн хотонд ийнхүү айлчинтай, хөөрөлдөөнтэй байхад Яндаг өглөө эртлэн чонын мөр харахаар гарч өдөржин уул хөвчөөр хэрэн хэсээд буцаж явлаа. Туж гүн цас туулан явсан тул морь нь ихэд сульджээ. Өглөө эрт Ар горхины эхний ширэнгэний захад гурван чонын мөр олж мөрдөн хэдэн мод газар хөвчийн их бартааг туулан бүдчүүлсээр алдаад хор нь хөдлөхдөө хойшоо их нуруунд гарч гуу жалга, судаг сужааг бүхнийг нэгжин өөд уруугаа хичнээн явавч туулай хэрэмхэн таарахаас биш тураг амьтны бараа харагдсангүй. Хангай дэлхий харамчаа хөдөлвөл хамаг амьтан нь нүх сүв бүхэндээ шигдэж нуугдав уу, цас мөсөндөө ч дарагдаж сүйрэв үү? гэмээр ийм эль хуль болдог аж. Ер юм бүхэн өдрөөрөө. Санасан хэрэг бүтэхээр бол амьд хүнийг дагуулж аваачаад ч алж болдог, бүтэхээргүй бол сохор хулгана ч алагдахгүй. Яндаг тийм зэрлэг хөвчийг өдөржин нэгжээд өөрөө ч өлсөж цанган морио ч туйлдуулаад Байгал дэлхийд гоморхон харааны газар тааралдсан ганц гурыг алах гэж байдаг сумаа хий тавин ой тайгыг цочоогоод гэрийн зүг эргэжээ. Нар уулын толгойд очсон байлаа. Яндаг тэрхэн үес орчин тойронд нь лав л арав хорин мод газар айл амьтан байхгүй бөглүү зэлүүд битүү хар хөвчид яваагаа төдий л сайн ухаарсангүй. Шөнөдөж гэртээ дөхөхийн тухайд бол анх удаа хөдөө хээр яваа биш болохоор юундаа ч нэг их сандрах билээ. Өдөр цас хайлмагтан ой тайгын гүнд чийг хоргосон учир нар шингэнгүүт жихүүн зэвүүн оргив. Өдөржин гүн цас туучиж мацсан морь нь сульдсан тул шавдаж давших тухай санахын ч хэрэггүй. Тийн аль болох цагаан газрыг харан галгиулж нэлээдгүй даарч жихүүцэн өөрийнхөө болоод Байгал дэлхийг хараан зүхэж явав. Тэртээ сууж байхгүй ямар золигоо хийж уул хөвчид мацваа. Уйдаад л тэр. Ер нь яасан уйтай хорвоо гэгч вэ! Дунгармаа гэж юм охиноо бөөцийлөхөөс өөр юм мэдэхгүй, нэг бол тэрнийгээ тэвэрч цагираглаад хэвтчихнэ, үгүй бол айлын хүүхнүүдтэй дэмий балай яриа дэлгээд суучихна. Ядахдаа нүд хужирлахаар олигтой хүүхэн үзээд өгье байхгүй. Хэрвээ Цэвэлмаа байсан бол... Сайвгануур чинь бүр эцэг эх нутаг орноосоо урваж арилснаас зайлахгүй. Одоо бүр хотын хүүхэн болж дээдсийн дунд эргэлдэж сайвганаж яваа. Даанч уран халуун золиг доо. Би гэж энэ. Тун их уйдвал тэнэг пэндгэр Хандмаад очихоос өөр юмгүй. Тэгээд чи одоо юугаа хүлээж явна вэ? Цаг нь ирсэн юм бишүү? Одоо Дашийг алга болсон гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Цуурхал дэлгэрдгээ дэлгэрээд манай хамгаалахынхан ч эргэлзэх юмгүй болсон. Одоо л дээш нь чимээ өгдөг хэрэг. Цэвэлмаа чиний эргэж ирэх ирэхгүйг үзнэ, та нарын яахыг үзнэ. Одоо... л. Гэнэт мориных нь хөл доороос том хар шувуу сүр пархийн нисэхэд морь нь холби үсрэн, биеэ сул тавьж явсан Яндаг гүн цасанд шигдэн уналаа. Ердөө яаснаа ч мэдэхгүй ээг! гэж дуугараад л жолоогоо алдаж бууныхаа амаар газар шаан, тархи дүйртэл лагхийн унаад мориныхоо хойноос сарвайн босох гэтэл өнөөх газар ****** буундаа татагдаж хойш суучихав. Ингэж бойтоглох гэж байх уу? Морь нь ихэд үргэж жигшсэн тул гөлмөө далбагануулсаар ойрхи төглийн цаагуур арилж өгөв. Мань эр дэмий нэг хашгираад хоцорлоо. Эхлээд тэр чухам ямархан хэцүү байдалд орсноо төсөөлсөнгүй. Бүрэнхий харанхуй болох болоогүй бас нэлээд холын бараа харагдахаар задгай учир юундаа ч нэг их айж түгших билээ. Тэр босоод цасаа гөвж бууныхаа аманд чихсэн шороог арилгаад бүсэн дэх дайзтай сумаа үзтэл алга. Унасан газрынхаа цасыг ухаж үзлээ байсангүй. Өнөөх гөрөөс буудаж байхдаа гээчихсэн бололтой. Одоо тийшээ явалтай биш. Орос винтовынхоо замгийг татаж үзвэл хүхээнд нь ганцхан сум үлджээ. Жаахан сандарч эхэллээ. Хар гүйхээрээ төглийг тойрон харвал морь нь ой ширэнгэнд шигдсэн юм шиг ор сураггүй. Нар шингэсэн хойно хүн амьтнаас хол хөвч тайгын гүнд хөр цасан дунд явгарна гэдэг аймшигтай. Мань эр хормойгоо шууж аваад алхлаа. "Ямар азгүй юм бэ цусаар тээгэл! Ядахдаа сумаа гээчихдэг минь юу вэ дээ. Тэр ганц муу гөрөөс яах гэж буудав аа! Гуринхатсан чоно дагавал ганц сумтай яанаа!" гэж сэтгэл түгшин алхлавч ер газар хорох янз алга. Хоёр уулын завсрын нам газар тул цас өвдгөөр тулам, бас өмнө нь модтой өндөр хөндөлсжээ. Өвдөгтөө цас туучин хагас дутуу хөлдсөн газрын овон товонд бүдчин хэсэг яваад амьсгаадаж халууцаж эхлэв. Үдшийн бүрэнхий бууж эхэллээ.
"Азгүй муу новш! Чи хүн алсныхаа ...." гээд өөрийгөө хараатал өөрөө биш харин хажуунаас хэн нэгэн бээр шивнэн хараах мэт санагдан хамаг бие нь зарасхийв. Өөрийн эрхгүй ар тийшээ эргэж харлаа. Айхад аргал хөдлөнө гэгчээр хажуу талын нэг хөглөгөр нарснаас урт хар юм дүүжигнэж байх шиг. Зун Шувуутын даваанд боож үхсэн матгайгүй Мөнх гэнэт санаанд нь оров. Мань эр айснаа булах санаатай дахиад нэг хашгирлаа. Уг санаа нь бол мориндоо чимээ өгч байгаа нь тэр. Гэтэл морь нь эзнийхээ чимээгээр ирэх нь байтугай үргэж дайжаад алга болсноос зайлахгүй. Өмнө нь бөөн хар торлог хөндөлсөв. Тойрч гаръя гэснээ битүү хар ой руу орохоор шийдэж тийшээ явлаа. Ширэнгэнээс гарч ой
руу орж явахдаа юунд ч юм эргэж хартал тэртээ дор нэг юм сүүтэгнэх шиг. Морь минь явж байна биш үү гэж горьдон ажвал морь биш өөр нэг амьтан аж. Баавгай санаанд нь ороод явчихлаа. Гэтэл цаана нь бас нэг амьтан сүүтэгнэв. Хөвчийн хөх чононууд дүрээрээ мөн! Гурван чоно цасан дундуур гулжигналдан айсуй. Яндагийн зүрх булгилж гарлаа. Өглөө мөрдөөд олдоогүй чононууд одоо өөрийг нь мөрдөж яваа нь энээ! Яндаг хашгирах гэтэл хоолой нь зангираад олигтой дуу гарсангүй. Ганц сумаараа буудах гэснээ арай л гохоо дарчихалгүй хуруугаа татлаа. Аминд тулсан цагт хоосон буутай байж болохгүй гэж гэнэт санав. Түр амсхийлээ. Зүрх оволзоод амьсгаа дарагдаж өгөх юм биш. Халууцаж байснаа байчихаад бүр дагжин жихүүцэх янзтай. Өнөөх гурван чоно гэнэт гарч ирсэнтэйгээ адил гэнэт алга болов. Чухам хаашаа орсныг нь мань эр ажиглаж амжсангүй. Ямар ч гэсэн нэг дуугарах буутай, хутга, шүдэнзтэйгээ бүртгэн жаал тайвширч ойрхи хярын орой тийш яаран мацав. Нэлээд дээр гараад сийрэг ойн завсраар харвал өнөөх гурван чоно ердөө зуугаадхан алхмын зайтай ирчихсэн моддыг сүлжин, сүүмэгнэлдэж байх нь тэр. Яндаг буугаа мөрнөөсөө мултлан нэгийг нь чиглүүлэн буудаж орхилоо. Харуй бүрийн ой тайгад удаан гэгч цуурай хадав. Яндагийн ийнхүү хөглөж явахад Цэвэг айлчнаа аавындаа согтоон унагаж аваад, өөрөө ч улаан зээрд болж мордон гэртээ харьснаа гэнэт Пунсалд очихоор шийдэж дээлийн торго чихэр боов тэргүүтэн, хоршоо даргын бэл заасан бэлэг ганзгалж аваад Тэнгэлигийн адгийн айлууд руу давхив. Намраас хойш тэднийхээр дахин очоогүй боловч нэгэн удаа сумын төвд ирээд явж байхад нь таарч хэдэн үг сольсон. Пунсал тэгэхэд бэлэвсэрч, ядарсан амьтан гэгдэхээс зайлсхийхийг хичээсэндээ ч юмуу аль уй гашуугаа орхисон ч юмуу цэвэр сайхан хувцаслачихсан, буурал дэлтэй нарийн хул морь унаад жороолуулж явлаа. Тийн Цэвэгээс дэлгүүр хоршоонд ямар шинэ сонин бараа туруу ирснийг асуун "Чи надаас юундаа үргэж дөлөөд яваа юм? Түрүүн очихдоо янзыг минь үзэх гээгүй байсан юм бол орж гарч яваач. Төрхөмдөө буцах, болихоо
ч мэдэхгүй явж байна. Бат ах Дашийн сураг гарч юу магад гэж Халх нөмрөг яваад удаж байна" гэсэн. Тэгэвч нэгд Цэвэг намрын их ажилдаа дарагдаж, хоёрт, түрүүн очихдоо сэтгэл нэг л хиртэнгэхэн гарсан тул тойрсхийгээд явжээ. Цэвэгийн иртэл Пунсал илт баярлан угтаж эгчдээ хань бараа болж буй дүү охиноороо мөрийг нь аргамжуулан хоол унд хийж, авдраасаа оросын хар архи гаргаж дайлав. Урьдын явдлыг ч дурсаж зовлон жаргалаа ч хэлцлээ. Тийнхүү Цэвэг Пунсалынд жаргаж хэвтэхэд Яндаг арай чүү амин голтой гэрийн бараа харж, үд болтол унтаад, босож цай ундаа уув. Тэрээр мөнөөх чононуудыг буудаж үргээгээд, хажуугийн ойг туултал ашгүй замтай золгон хоосон буугаа тулаад алхаж явахдаа эргэлтгүй шийдсэн ёсоороо дотоодыг хамгаатахын газар дэлгэрэнгүй мэдүүлэг бичив. Хүмүүсийн дунд ч чонын сүрэгт ээрүүлэн буй мэтээр өширхөх сэтгэл зангиран авай.

* * *

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.13.11 11:30 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Монголд цөвүүн цаг иржээ. Тэр нь чухам хэдийд эхэлсэн бэ? XV жаран, цаг төрийн их үймээнээр дуусаж, шинэ жаран гарахуйд мөнөөх хойд газар их хувьсгал гарсан могой жил галаар тургин, нэрэндээ ихэд зохирон хувилгаан мэргэдийн эртээс шинжин өгүүлснээр бурхны шашин мөхөж, хамаг амьтны цаглашгүй гаслангийн эрин галав цөвүүн цаг эхлэх тавилантай юмсанжээ. Их Хүрээний хамба цорж нар ийн айлдаж байв. Монгол газрын аль л дагшин сайхан уул усны нүдийг олж мөнөөх харанхуй бүдүүлэг бөгөөд адуу мал дагахаас өөр эрдэмгүй гэгдсэн нүүдэлчин ардын гараар бүтээгдсэн хэдэн зуун орон хийд, гагцхүү хязгааргүй сүслэл бишрэлээс болоод сүслэл бишрэл төрүүлэхийн ид хаваар амилсан гайхамшигт баян тансаг сүм хийдүүд бурхан шүтээн, тахил мандлаа мөнхүү бурхдынхаа гунигт нүдээр ширтүүлэнхэн хоосорч эхлэв. Тийнхүү олон зууны туршид цогцолсон монголын суу бүтээл дээгүүр үхээрийн хар хэрээнүүд эргэлдэн бурхдын болоод түмэн олон шавь нарынх нь нүдийг ухахаар асарласанхан дээвэрт сүм хийдийн алтан уриа болсон ганжир цацруудыг нь хорлонт хумсаараа самардан самардан авай. Тэр хар үүлэн хэрээнүүд хаанаас нисч ирсэн билээ? Бурхны шашны эсрэг нэгэн цагт босоод дарагдсан ландармууд дахин хаанаас өндийж ирэв ээ? Энэ тухай Монгол даяараа шивнэлдэн буй. Хоосорсон хийдийн ядарсан лам нар шарын жанчаа харын дээлээр сольж ардынхаа бор гэрт толгой шургуулан, санваараа тэнгэрт өргөж, чойгоо газарт булаад мөнөөх хэрээнүүд хэзээ нүдийг нь ухахыг хүлээн сууцгаав. Бурхны орон байсан Монгол хувьсгалын орон болсноор тийнхүү цөвүүн цаг ирэв гэлцэнэ. Гэвч байгуулъя гэсэн бурхны орон ч, өнөөх энд тэнд орон хийддээ хүслэн болгож урлан тавьсан диваажин шамбалын орон нь ч сүслэл хүслэнгийн хүчээр үүдсэн хий үзэгдэл төдий байж. Буян нийгүүслэлийн аугаа номлол сургаал тэр ганцхан хий үзэгдлийг бий болгоод жинхэнэ үзэгдэлд дарагдан мөхөх ёстой байж уу? Үүнийг хэн ч үл мэднэ. Хамба, цорж нар ч эс мэднэ. Эрэгсэнгомбын хувилгаан далай лам Дарнадын хувилгаан богдос ч эс мэджээ. Мэдсэн нь ганц цөвүүн цаг байлаа. Хүмүүний гай барцад даагдахаа байгаад атаа хорсол, шунал тачаалдаа ухаанаа улайлгасан хүн араатангууд шамбалын дайн үүсгэж мөхөх, юүлсэн галавын ерэндэг ёсоор болох энэхүү цөвүүн цаг ирснийг л мэдэн, шивнэлдэх аж. Тийн шивнэлдэгчдийн нэг нь хүрээний их хамба ламтан байлаа. Ихэд монголжсон төвдүүдийн нэг тэр өвгөн хамбын итгэлт шавь мөнөөх зүүн хүрээний цорж лам билээ. Автай сайн хааны үеэс төвдүүд монгол газар Зонховын шашны нэр нүүрээр бадарчлан ирцгээх болж сүүлд халхын Цогт хунтайжийн монгол тийш халин одож Андуу төвдийн буюу халхчуудын хэлдгээр цастын орноо улаан шарынхны хоорондын их самуун тэмцэл үүдэхэд мөнөөх Цогт хунтайжийнхан болоод ойрдын Гүш хааныхан хоёр талд талцан монгол цусаа асгаруулан байж төвдүүдийг тохинуулсан хойно Халх тийш зорчих зам нээгдэж нутаг орондоо багтахаа байсан төвд гэлэн сангасваа нар Алшаа, Цайдам, Дээд монголоор дамжин ирцгээж Өндөр гэгээн Занабазарын үед халхын их хүрээ хийдүүдэд улаан шараараа хамаагүй шингэн сууцгааж монгол эхнэр авцгаан монголжиж өнөөх муу нэртэй манж хятадуудын дэргэд лам хуврагынхаа нэр сүрээр сүрхий түрээ барьцгаан Халхын буянаас хүртэцгээсээр билээ. Монголчууд төвдүүдийг ер илжиг милжиг гэхгүй бөгөөд бурхны орноос ирэгсэд тэнгэрлиг язгуурт оройн дээд Очирдар Далай ламын шавь нар хэмээн сүслэнэ. Халхын шашны тэргүүн Богджавзандамбын хувилгааны зургаан дүр нь төвд гаралтай хойно халхын хүүхнүүд ноёд сайдын охид эхнэрүүд цөм төвдүүдэд муугүйгээр барахгүй тэднийг айхавтар хувилгаан шидтэн, эрэмгий дадамгай амьтас хэмээн биширдэг, тэрнийг нь өнөөх гэлэн сангасваа нар андахгүй тул "ууж идэх улаан хоолой, уруугаа унжих улаан мах" хоёроор нэг их өлсөхөд үл хүргэнэ. Тийн хүрээний Хамба, Цорж хоёр хоёул жанжин сайд
нарын охид хүүхнүүдээс өргөл барьц авамтгайн дээр сүсэлсэн хүндээ бол бүр ч ам задгай бол ч задгай, энгэр задгай бол ч задгай тэднээс засаг төрийн албан хаагчид дээр дооргүй юуг хийж буй байтугай юуг бодож буйг хүртэл мэдэж сууна. Монгол газар хэдэн зууны турш үнэнхүү эрэг хөвөөгүйгээр мандан дэлгэрсэн шарын шашин мөхлийн хар замд орсон нь мөнөөх гагцхүү цөвүүн цагийн сургаал ёсоор болсон гээд харж суух уу эсвэл эсэргүүцэн тэмцэх үү гэдэг нь хамба, цорж нарт хамаа ч үгүй биш. Харин шашин номынхоо аргаар уу аль хөнөөл заналын аргаар уу гэдэг нь өөр хэрэг. Тийнхүү монголжсон төвдүүд үүргэвчээ үүрээд Цастын орноо бараадах цаг ирэв үү яав хэмээцгээнэ. Халхын хоосорсон хүрээ хийдүүдээс тэд их Хүрээ тийш тэмүүлэн төвдийн хороо улам ч өнөр өтгөн болсоор билээ.
Их хамбын дэргэд Хөх гэгч нэгэн ер бус хүн бий. Тэр хачин хүн хүрээнд үзэгдсээр удаагүй бөгөөд хаанаас ирсэн хэн гэгч болохыг хамба өөрөө ч мэдэхгүй гэлцдэг. Цуу үгээр бол жагарын орны сармагчин байснаа цастын оронд хүн болсон, тангад монгол таван хэлтэй, гайхамшигт ид шид шүгэлсэн, өнөө хүн байснаа маргааш нь нохой ч болвол болдог, ердийн дүр нь бол өдөр хүн, шөнө сармагчин, орчин цагийн эрдэм төгссөнөөрөө бол засаг төрийн томцуултай ном хаялцавч дийлдэшгүй, илбэ жатгаараа бол сайн муу дуртайгаа хийж чаддаг бурхны болоод лус савдгийн хүч тэнцүү тул аврах хорлох алин нь ч санааны зоргоор гэлцэнэ. Тэрбээр нэг өдөр лам хувцастай, нөгөө өдөр энгийн хувцастай сүйх тэргэнд заларч, морь унан жороолуулж, герман дугуй унаад жийж явна. Өнөө хотод маргааш хөдөөд. Тэр ч байтугай тийнхүү нохой сармагчин болдгоороо ч юм уу аль хүнээс ангид хурдлан гүйх ид шидээрээ ч юм уу өнөө Улаанбаатарын гудамж чөлөөнд явж байсан хүн маргааш нь Өндөрхаанд эсвэл Цэцэрлэгт оччихсон л явдаг гэнэ. Энэ бүхэн нь үнэн худлыг батлан хэлчих хүн үгүй атал тэр Хөхөөс заримууд имээн сэжиглэж заримууд шүтэн биширнэ. Элдэв хувилгаан шидтэн, лус савдагт шүтэн бишрэх нь дэлгэр хойно тэр нь гайхалгүй бөгөөд ерөөс хүн гэгч амьтан бурхан буг ч болохын учир Хөх мэт нь хаанаас ирсэн хэн ч байхыг үгүйсгэх аргагүй. Хөхийн жинхэнэ дүрийг буюу бие цогцсыг нь үзэж мэдсэн хүн тоотойхон гэлцэнэ. Ерөөс түүний тухай яриа үүдэхэд тэр тэгсэн энэ ингэсэн гэхээс бус өнөөх нохой сармагчин болж хувилахыг нь нүдээрээ үзсэн буюу хувцсыг нь тайчиж ямар нэг ер бусын шинж тэмдгийг нь харчихсан хүн гарахгүй. Харин хүүхнүүдийн тухайд бол түүнтэй хавирч хачин жигтэйгий нь мэдсэн гэх нь цөөнгүй. Ер хүүхнүүдийг эзэмдэх тэрний увидасыг гайхан шагшина. Савсаг эрчүүдтэй адил элдэв албин ааш, нарийн арга мэх, түрэмгий шунамхай буюу нааддамхай алинаар ч түрээ барилгүй зүгээр чимээгүйхэн байж байгаад нэг мэдэхэд энгэр зөрүүлчихсэн байна. Тэгэхдээ бас шилнэ. Сүүлдээ хүрээний цуутай хүүхнүүд бараг цөмөөр л түүний гараар орсон юм шиг болж яригдсаар тэр хүүхнүүд нэгэн зүйлийн атаархалд автан бие биесдээ итгэхээ болин тэр үл итгэх байдал нь харин эргээд Хөхийн ид шидэнд итгэхийн цондон болчихжээ. Тэр тэгүүлсэн бол би үзэхэд яадаг юм гэж сониуч зан хөдлөөд орхихыг яана. Төрхгүй ч амьтад болдоо. Хөхийг сайхан гэхийн аргагүй. Нүүрнийхээ бараг тэн хагаст хөх хуузтай, унжуу шулуун хамартай, нарийхан магнайтай, элээний нүд шиг үл цавчигч дув дугуй хар нүдтэй, тарваганы шүд шиг жижигхэн цагаан шүдтэй, үнэхээр сармагчинд хувилахад дөхөм гэмээр урт гартай бөгтөрдүү нуруутай өндөр туранхай хүн. Алхах гишгэх нь хөнгөн цовоо. Түүнд ер нь ч сармагчны төрх илт бий. Гарын алга сарвуу, хөлийн тавхайнаас бусад бие нь нэл үсээр бүрхэгдсэнийг түүнтэй хавирсан хүүхнүүд мэдэх бөгөөд тэр их үст бие эрхтэн тэргүүтэн ер бус нь айдас төрүүлэх атлаа бас ч сонирхолтой гэлцэнэ. Хөх бол тийнхүү айдас дур аль алиныг хүргэх увидастай аж. Тэрбээр хүрээний хамба цорж нар дунд хэсэг эргэлдээд нэг мэдэхэд дотоодыг хамгаалахын ажилтан болчихсон байлаа. Хамбын гэрт байхад нь түүнийг лам хуврагууд болоод хөндлөнгийн хүмүүс хэн юу билээ? гэж нэг их сонжиж хачирхдаггүй, барлаг зарц ч гэхэд биш, донир сойвон ч гэхэд бишийг үл мэдэгчээн болоод сүүлдээ ч зүгээр л байх ёстой нууцгай хүн ч юм уу хувилгаан ч юм уу тэрбээр нэг цагт ямар нэг ид шидээ үзүүлэх л байх гэж харзнан байтал тэр ид шид нь огт санаандгүйгээр илэрч дотоодыг хамгаатахын бага комиссарын дүрэмт хувцас өмсчихөөд Гандан, Зүүн хүрээгээр герман дугуйгаар сүлжин давхиж "Би ийм болсон юм шүү-Та нар харцгаа!" гэх маягийн сүрийг үзүүлжээ. Тийнхүү Хөх комиссар сүүлийн үед мөнөөх дотоод яамны урт байшингаар дүүрсэн халимаг буриад нарын дунд эргэлдэх болов. Тэгтэл түүнийг Жагарын орноос биш, харин Ижил мөрний торгууд буюу Халимагийн нутгаас ирсэн нууцгай чухал хүн байжээ хэмээн цуурхаад явчихлаа. Басхүү дотоодыг хамгаалахад Хөх шиг ид шидтэй хүн асар их хэрэгтэй болсон цаг гэлцэнэ. Тийн байтал жанжин Чойбалсан улсын маршал өрлөг жанжин цол гэнэт өргөмжлөгдөж асар дуулиантай явдал боллоо. Монголд урьд хожид дуулдаагүй цол хэргэм буюу дэлхий нийтийн гэгддэг маршал цолыг жанжин Дэмид, Чойбалсан хоёр улсын бага хурлын зарлигаар зэрэг хүртэхэд олон даяараа, бас ч улс орны нэр төрийг өргөх бэлгэ дэмбэрэлтэй үйлс болов хэмээн баярлан бахдах нь зүй. Энэхуү баяр бахдлын дуулиан намжаагүй байтал улсын маршал өрлөг жанжин Чойбалсан дотоод явдлын яамны сайд болчихлоо. Ганц тэр яамны чиг биш ерөнхий сайдын нэгдүгээр орлогч мөн гадаад явдлын яамны сайд давхар болчихдог байгаа. Энэ бол Хөх мэтийн ямар ч хувилгаан шидтэнтэй зүйрлэмгүй ер бусын хувилал буюу улс гүрнийг тэр чигээр нь өндгөсхийхэд хүргэсэн үнэхээр төр түмний хэрэг мөнөөс мөн. Тийнхүү мал тариалангийн яамны сайд гэлээ ч хуучнаараа журамт цэргийн жанжин нэрээр нэрлүүлж явсан Чойбалсан одоо улсын хоёр гол яамыг толгойлсон жинхэнэ өрлөг жанжин болох нь тэр. Нэгэн цагт өрлөг жанжин болох байтугай хувьсгалын эсэргүү хэрэгт сэрдэгдэн өнөөх л дотоодыг хамгаалахын орос сургагч нарын гарт орж гэнэт алга болоод тийн гэнэт алга болсон тухайд нь элдэв цуу үг тардгаараа тараад Москвагийн гянданд эрүүдүүлэн байцаагдаж байна гэнэ гэлцэж байтал хэдэн сарын дараа бие эрхтэн бүтнээрээ барахгүй угийн эршүүд сортоот араншин нь бүр сэргэчихсэн хүрч ирсэн билээ. Үүгээрээ бол ид шидтэй хэмээгдэгч Хөхөөс ч хавьгүй дээгүүр болохыг ч хэн эс хүлээнэ. Эс хүлээгчид байсан бол одоо хамраа цохиуллаа. Ер сүүлийн үед жанжны үйлс үнэхээр одтойхон шиг байлаа. Тийн нэг мэдэхэд Сонров Чойбалсангийн шууд удирдлаганд оров. Сонров ч угаас түүнийг ихэд бишрэн хүндэлдэг бөгөөд төр засгийн шинэ залуу хүчин хэмээгдэгч арай хожуухан үеийн сэхээтний хувьд бол ардын хувьсгалыг гардан хийсэн журамт цэргийн жанжин. монголын анхны хувьсгалчдын нэг Сүхбаатарын хамтран зүтгэгч энэ хүн бишрэгдэхээс яах вэ. Чойбалсан цол хэргэм нэмснээс хойш хэд хоногийн дараа Бортолгой Цэвэлмааг гэртээ аваачжээ. Зун Богд хан уулын Их тэнгэрийн аманд болсон найр зугаалганаас хойш Цэвэлмаад Чойбалсантай нүүр тулгарах тохиол дахин тохиогоогүй бөгөөд битүүхэндээ бол бүү тохиогоосой гэж бодовч Сонровтоо ч гэсэн тэр тухай ил хэлэхгүй л явна. Жанжны тийнхүү цол хэргэм гэнэт нэмж шууд удирдах болсонд нь Сонров нэг их баярласан буюу тээршаасан аль нь болохоо мэдүүлсэнгүй. Ерөөс тэр албан хэрэг үйлсийнхээ талаар гэр орныхондоо олныг эс өгүүлэгч бөгөөд Цэвэлмаа ч ганцхан хайрыг эгээрхээс өөрийг үл сэтгэнэ. Түүнд ихсийн зан наалдах даанч болоогүй байлаа. Тэгээд ч хотынхонд хөнгөн хөвсөлзүүр буюу хэрэгт дуртай, зугаа наргианд шунамтгай мэтээр үзэгдэхээсээ ихэд эмээнэ. Ганцхан Бортолгой хүүхний уран наалинхай ааш уран дэгжин янз байдлыг өөрийн эрхгүй шохоорхох тул түүнээс яахин зугтаана. Тэгээд ч хотын ёсонд ч, дээдсийн ёсонд ч нүдийг нь нээх эрдмээрээ баахан гайхуулдаг хүрээ зангаараа Бортолгой Цэвэлмааг ивээлдээ авсан хэрэг бөгөөд хааяа цорж ламд бараалхах, наймаа данжаад нарт зүс үзүүлж, гоёл засал хийлгэх, ший жүжгийн газар дагуулах тэргүүтэнд хань татна.
Бортолгой Амгатанбаатарын гэртээ Цэвэлмааг аваачихад дотоодыг хамгаалахын комиссарын хувцастай хачин янзын царайтай хүн байсан нь мөнөөх Хөх ажээ. Бортолгой хятад тогоочийн хийсэн янз бүрийн хоол, архи дарсаар дайлав. Хөх комиссар хятад ганзаа хичнээн уувч согтохгүй нь хачин. Хуузных нь хуйх жаахан улайсхийгээд, нүд нь улам дүгрэглэж юунд ч юм жаахан тэсэж ядах янзтай суудалдаа хавьчихаас өөр хэл ам нь хэвээрээ. Цэвэлмаа түүнийг цоржийнд нэг удаа зэрвэс харсан бөгөөд хүүхнүүдийн ярилцдагийг санан битүү ажаад өнгөрсөн. Харин дотоодыг хамгаалахын комиссар юм гэдгийг сая мэдэж гайхасхийв. Хөх Чойбалсан жанжны шадар байж гэр бүл, ойр тойронгийн хүмүүсийг нь элдэв гай түйтгэрээс сэргийлэн хамгаалах үүргийг хэн нэгнээс авсан бөгөөд тэр нь ерөөс түүний угийн хүслэн мөрөөдөл байснаа эдүгээ амьдралын ганц утга учир болов гэнэ. Ерөөс тэр ганцхан төрийн төлөө сэтгэл зовнихоос өөр аар саархан бүхнийг сэтгэл бодлоосоо таягдан хаясан хүн бололтой. Өнөөх л хувилан төрөх ер бусын увидас нь тэр биз. Тэрээр ийн өгүүлэв:
- Би та хоёрт л гэж нэгийг хэлье. Манай монголд хоёр маршал гарснаар бүх юм өөр болох боллоо. Одоо энэ хоёр өрлөг жанжин л улсыг авч явна. Тэрнээс биш ямар ч Гэндэн, Догсомууд авч явж чадахгүй. Монголд ийм хоёр маршал байх ёстой гэдгийг Сталин багш сануулж хэлсэн. Ер нь одоо манай улс ганцхан Сталины заавар сургаалаар явах ёстой. Хамба, цорж нар тонилох цаг ирлээ.
- Энэ чинь бас Сталины заавар сургаал уу? гэж Бортолгой асуув.
- Тиймээ, Шашин хувьсгал хоёр эвлэрч байдаг цаг өнгөрсөн гэх Сталин манай жанжнуудад хэлсэн гэнэ.
- Хамба цорж нарыг яаж тонилгох юм болоо?
- Хувьсгалт хууль цаазын хүчээр
- Бид цөмөөрөө л мөргөж шүтсээр байгаа шүү дээ. Та ч гэсэн сая болтол хамбын итгэлтэй хүн байсан.
- Одоо би жанжны итгэлтэй хүн, та нарын итгэлтэй хүн. Бид цөмөөрөө хувьсгалт нэртэй хувирагч цагийн хувирагч хүмүүс.
- Ээ бурхан минь! Бид нээрээ л хувирагч нар ч юмуу, урвагч нар ч юмуу, хачин л болждээ гээд Бортолгой шүүрс алдаж суув. Хөх Сонровтой танилцах гэсэн нь илт болов. Тэр санаагаа нуусан шувуун нүдээрээ Цэвэлмааг байн байн шинжин харж байснаа гэнэт хачин халуун нойтон гараараа гарыг нь шүүрч,
- Бортолгой эгч бид хоёр танайхаар очно шүү. Сонров даргатай танилцаж найзалмаар байна гэхэд Цэвэлмаа:
- Манайхаар очоорой л доо гэж дурамжхан хэлжээ.

* * *

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.14.11 3:05 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Өвлийн сар гарсны эхний жаварт өдрүүдэд Дадал, Балжийнхан үүцээ уралдан хийлээ. Тийнхүү Онон, Балжийн хөндийд хэдэн өдрийн их улай дэлгэх нь тэр. Айл бүхэн тус тусынхаа бэл чадлаар үхэр, адуу унагасан нь хэдэн зууд хүрчээ. Дамдингийнхан нэг өдөр дөрвөн бод унагалаа. Дамдин Баавай, Цэвэг, Балдан гурвуул нэг адуу, гурван үхэр өвсний хороонд хааж хоноод, өглөө эрт сайтар хурцалсан том, том хутгануудаа агсан гарцгааж, мөнөөх дөрвөн амьтнаа сүхдэн унагах болов. Амьтны амь таслах хамгийн нүгэлтэй ажил номоороо Балданд л ноогдлоо. Өглөө эртлэн их гэрт ороход өчигдөр сумын төвөөс ирсэн Цэвэг хэдийн босчихсон, унд ууж, өвгөн хутгануудаа билүүдэж сууснаа:
-Та хоёрын хэн чинь цохих юм? гэхэд Цэвэг түрүүлэн
- Балдан ах л цохихоос, би чадахгүй. Ноднингийн үүцээр өнөөх хөгшин шаргыг алдаж цохисноос хойш морины нүд рүү гар далайх зүрхгүй болсон. Балдан ах л...гэхэд өвгөн Цэвэгт дургүй нь хүрсэн боловч,
- Хоёр үүцийн хооронд жил болоо бишүү? Яасан удаан салгалдаг зүрхтэй юм. Маханд илүү дуртайгаараа Балдан чи л цохих болждээ гэв. Мань эр ахынхаа хэлснээс зөрөх биш. Тэгээд маханд Цэвэгээс илүү дуртай хүн болж таараад сармай дээлийнхээ хормойг шууж, түлээний том сүх барихаас өөр яах вэ. Эрийн цээнд арай чүү хүрснээс хойш" хэчнээн амьтны духыг цоо цохив доо. Эр хүний хийдэг л ажил. Эхлээд адуугаа цохив. Ононы урд биеийн монгол Цэндэд хийж өгсөн тэрэгний нэмэрт авсан байдсаа хашаанд байгаа үхэр малын нүднээс далд газар хөтлөн авчирч нүдийг нь боогоод Цэвэгээр бариулж байгаад Мөнөөх хүнд сүхээ нэг их далайлгүй цохон дээр нь огцомхон тоншиж орхиход байдас ч цасан дээр тэрийн унав. Гэрээс авгай хүүхнүүд, Буд, Базар нар түмпэн саваа харжигнуулан гэдэс арчилцахаар хүрч ирэв. Байдас бол Балдангийн хувь. Одоо Дамдин баавайн гол үүц болох ухаа зүсмийн дөнөн шарыг цохих болов. Заан шиг том амьтан тул зүрхшээмээр. Балдан, Цэвэг хоёр түүнийг хорооноос нааш нь хөтлөхөд цохиулах болсноо мэдсэн юм шиг омруу нь нугаларсан бүдүүн хүзүүгээ хөшилдүүлж, хөлөө цахлаад явж өгсөнгүй. Базар, Буд хоёр бургас, шийдмээр нүдэн гуядаж, чирч гулдран арайхийн дөхүүлэхдээ мань Балдан нэлээд бэрхшээж халширлаа. Гэвч би чадахгүй нь гэлтэй биш Суран аргамжаар ногтлон, урд хоёр хөлийг нь тушиж, хүзүү цээжээр нь ороон хүлж, хошууг нь хаанд нь наалдтал татаад цохиход бэлэн болгов. Мань Балдан гартаа нулимж байгаад сүхээ далайсан боловч нүд нь бүрэлзээд болсонгүй.
- Үгүй чи ямар үхсэндээ! гэж баавай нь хашгирахад дахин далайгаад шарны эргүүлэгдсэн үстэй өргөн магнай дээр буулгаж орхив. Шар унасангүй. Зүгээр л лүгхийх чимээ гараад шарны ууц нуруу гүрдгэсхийн нумлаад ирэх нь тэр.
- Үгүй чи! Ямар... гэж баавай дахин хашгирахад Балдан байдаг хүчээрээ алдаг оног хэд буулгаж орхив. Духныхаа ясыг цөм цохиулан тархи нь гоожих шахсан шар өнөөх нумалсан нуруугаараа газар савж унаад, амь тэмцэн тийчигнэлээ. Дамдин баавай хараал тавин, үйсэн иштэй урт хутгаараа шарны омруу руу шааж, гэдэс арчилцахаар уригдаж ирсэн Хандмаа түмпэн тосож, цусыг нь асгаж цутган сая нэг юм амийг нь таслахчаан болов. Ийнхүү Балдангийн идэш байдас гүү, баавайн идэш дөнөн шар хоёр үхэх жингээрээ ч гэсэн өөр байх нь аргагүй. Үлдсэн хоёр үхрийг цохих тэнхээ Балданд үнэндээ алга болжээ. Тийн мань эр нэг хэсэг чимээгүй шуухитнан байдсаа өвчиж гарлаа. Дулсай хөгшин Хандмаатайгаа үүцээ хийж буй айлуудад залагдан гэдэс арчиж, хярамцаг хийлгэх бөгөөд шанд нь буриадуудын зэмс гэж нэрлэдэг хувь авч идшиндээ нэмэрлэнэ. Ээж охин хоёрын өвөлжөө Дамдин баавайнхтай саахалт учир үүцээ гаргах өдрийг яахин андана. Тэгээд ч Хандмаа байсхийгээд л Балдангийнхаар ороод ирдэг болж. Өнөөх Буд хөвгүүн Базарыг тэнэг Хандмаа ээжгэй болно гэж хэлснээр л арай тэгэмгүй. Дулсай хөгшин Балдангийн "суларсныг" ашиглах санаатай байж болох. Дамдин ах үнэхээр хагархайгаа хатгуулах хүнтэй болог гээд явууллага хийж байж ч мэднэ. Базар ээжийгээ үгүйлэн санах нь аажмаар холдон бүдгэрэх бололтой бөгөөд Хандмааг залуус тэнэг маанаг гэж шоглох боловч хөгшид бол үйлийн үрээр ядуу зүдүү, өнчин өрөөсөн яваа эх охин хоёрыг өрөвдөн Дулсай ганц Хандмаагийнхаа хүчээр энэ зэргийн амьжиргаатай явна, муу эрээс ч дутуугүй чадал тэнхээтэй, юу олдсоныг голох шилэх зангүй, хөөрхий бөндгөр нь бөглүүдүү ч гэсэн заримдаа ухаантнаас дээр ухаан гаргадаг гэх зэргээр Хандмааг сайшаахыг дуулсан болохоор нэг их нүд үзүүрлэх шалтаг байсангүй. Ганцхан Будад шоглуулахаас л эмээнэ. Буд бол Цэвэлмаа эгчтэйгээ Улаанбаатар орж чадаагүйнхээ хор шарыг Базарт гаргах шалтаг дандаа эрнэ. Тийнхүү Хандмаагийн ирэх бараанаар Буд хэдийнээ л хажууд нь хэл амаа гарган золигтох нь цаанаа л даажинтай. Дулсай авгай Хандмаатайгаа өчигдөр үдэш ирэхэд мань Базар заавал хоног тааруулж ирдэг нь юу юм гэж дотроо дургүйлхэвч маргаашийн их улай үүцний ажилд туслахаар ирсэн айлчнаа яахин хажиглах билээ. Ашгүй нэлээд орой болсон болоод ч тэрүү, аль Дамдин баавай явуулаагүй юу, Буд ирсэнгүй. Базар Буд хоёр тус тусынхаа идшийг өвчихөд туслан гараа баахан цустлаа. Эндээс барь, тэндээс тат гэхэд бие биенээсээ дутуугүй тустай хүн болох гэж барьснаа алдаж шившиг болохгүйг хичээцгээнэ. Шинэхэн цагаан цасан дээр хоёр бодын их улай дэлгэгдэж холхон
аваачиж асгасан сэвс бааснаас уур савсан, нохой шувуу шавааралдах, хормой хотоо шууж, ханцуй шамлан хутга балиус барьсан арваад хүн арзаганах нь бас ч хөлтэй бэлтэй айлын шинж гэлтэй. Балдан байдсаа, баавай Цэвэг хоёр шараа доорхно нь өвчиж дараагийн хоёрыг унагах ээлж болов. Үлдсэн хоёр нь дундын нөөцний нэг сувай үнээ, хоршоо дарга Цэвэгийн идэш болох бас нэг том улаан шар. Цэвэг ямар ч гэсэн өөрийнхөө шарыг унагах л болж. Гэтэл мань эр ноднингийн үүцнээс хойш салгалсаар буй бядуухан зүрхтэн болохоо дахин харуулж,
- Ааваа би нэг л... Балдан ах чадахгүй бол цохихоос доо гэж мөхөсдөхөд Дамдин баавай мань хоёрыг даажигнан,
- Үхсэн хойноо эрчүүд бол. Энэ Хандмаагаас ичээч! Хандмаагаар цохиулахаас биш дээ гэтэл Хандмаа жишим ч үгүй,
- Дамдин баавай танай хоёр эл биш эм. Би энэ хоёл үхлийг чинь нам цохиод өгье! гэлээ. Балдан Цэвэг хоёр шившигээ хутгах нь тэр. Базар Буд хоёрт л харин бахдалтай явдал болох нь ээ.
- Хандмаа цохих л доо. Хонь мал гаргахад эрчүүдийг гуйдаггүй шүү дээ манайх гэж Дулсай авгай хэлэв.
- Хай мэдэхгүй. Ёстой шившиг байгаа даа. Би цохихоос гэж Балдан хашгирангуй дуугарлаа.
- Сая чи манай шарыг яаж зовоосноо мэдээч! Алийв Хандмаа! Энэ хоёрт үзүүлээд өг! Үхэр яаж цохьдогийг та хоёр харж ав! гэж Дамдин баавай нөгөө хоёроо цаашлуулахад.
- Үхэр улангасуулчихвал... гэж Балдан бувтнав.
- Алий та нар үхрээ нааш нь! Юундаа ангайлдаад зогсчихов оо! гэж баавайн зандрахад мань хэд хоёр үхрээ авчран барьж өглөө. Хандмаа бараг л инээд алдах нь холгүй гамбагар бөгсөө гарган хормойгоо шууж, гартаа нулимж байгаад сүхээ далайхад Балдан Цэвэг хоёр өөрийн эрхгүй нүдээ анив. Гэтэл сүх ч шарын дух дээр түсхийн шар ч цасан дээр пидхийн уналаа.
- Харав уу? Ингэдэг юм. Хандмаа чи манай хоёрын шившигээ хутгасныг энэ голоор нэг тараагаад өгөөрэй гэж баавайн хэлэхэд Хандмаа даруу зан гаргаж,
- Балдан надад сайн болсон. Цэвэг даргыг хэлэхээсээ айж байна гэж шарлаа.
Дамдин баавайнх иймэрхүү л хөгжилтэй хөгтэйгээр үүцээ хийж тогоо дүүрэн мах чанан ёстой л нэг амаараа гартал идэцгээн сүүлд нь шарынхаа сээрийг цохиж наадаад тарцгаалаа.
Эх охин хоёр бүтэн тампуу мах хярамцгаа, Цэвэг шарынхаа махыг тус тусын чарганд ачаад харьцгаажээ. Цэвэг нар шингэж байхад гэртээ ирж махаа амбаартаа хийгээд хувцсаа сольж, сээр нуруу, өндөр хавирга тэргүүтэн, зэмс чихэр боов богцонд хийгээд ачааны чаргаа суудлын кошевой чаргаар солиод Балжийн Хүрэн шугуй орохоор ходлөв. Пунсал хүүхэн төрхөмдөө харьснаас хойш нэг тухтай очно гэсээр өнөө хүрсэн бөгөөд өглөө үүцэн дээр Хандмааг харснаас ч юм уу гэнэт нэг янзын сэрэл төрж "Балдан ах Хандмаатай, би Пунсалтай. Тэгвэл болоо юм биш үү дээ" гэж бодоод шарныхаа махыг чирээд гэлдэрч явахдаа "Би чинь одоо болтол ер яагаад ингэж ганцаараа явах хувьтай хүн юм. Байчихаад Хандмаад элэг бариулах нь. Балдан ах бид хоёрыг шарлаа шүү гичий чинь. Балдан надад сайн болсон гэнэ гээч. Тэнэг амьтнаас чинь юу олж идэх вэ дээ. Хандмаа ч гэсэн ханийн мөрөөдөл болж явдаг. Тэгэхэд Пунсал нэгэнт цөхрөнгөө бараад төрхөмдөө буцсан байж байдаг. Эрийн хүсэл болоогүй гэх үү? Хачин жигтэй шим шүлт бялхсан хүүхэн намайг ирээсэй гэж хэвтээ юм биш үү? Тэгэхэд би гон бие гозон толгой, хэндээ идүүлэх гэж шарын мах чирч яваа билээ? Үхрийн дух тонших ч зүрхгүй, Хандмаагийн доог болж явах гэж" гэх мэтээр өөрийгөө зэмлэтэл ерөөс энэ л өдөр тэр л чигээрээ Пунсалд очихоос өөр замгүй мэт болсон.
Яг энэ өдөр Яндагийнх бас үүцээ хийжээ. Нэг тарган сувай үнээ, адуу хоёрыг янзлаад үдшээр том ширмэн тогоонд чанасан махаа хоёр модон тэвшинд гаргаж нэгийг нь аавындаа оруулж өгөөд, эхнэр охин гурвуул пүнхийсэн дулаан гэртээ хөнгөн нимгэн хувцастай, тухтай нь аргагүй хооллож суутал аймгийн дотоодыг хамгаалах хэлтсийн дарга шар Эрэнцэн гэгч гэнэт орж ирэв. Сүүлийн үед хэд хэдэн тагнуул хулгай нарыг илрүүлсэн гэж сүрхий магтагдан хамгаалахынхны дуяд нэрд гарч яваа эр, дунд насны цовоолиг бөгөөд агдагнуур шар хүн тийнхүү гэнэт орж ирэн сандаргасандаа бах нь ханах янзтай инээд алдан.
-Дүү хүү годхийн босоод цэрэгжилтэй л байна даа. Бүү сандар! Буг ч биш бурхан ч биш нөгөө муу Эрэнцэн чинь биеэрээ байж байна гэхэд Яндаг түүнийг танингуутаа хутгаа хөсөр шидэж харайн боссондоо ичих шиг болоод,
- Өө, таныг ороод ирэх юм даанч санасангүй. За сайн явж ирэв уу? Таныг ирвэл машинтай л ирнэ гэж санаад гэхэд Эрэнцэн нэлээд цүндгэр арьсан цүнхээ мөрнөөсөө авч хормойныхоо мөнгөн боолтыг тайлж, ар тийш нь хаясан лоовуузаа авч тавиад,
- Сайн ирлээ. Өглөө Өндөрхаанаас гараад долоон өртөө дөрөө мултлалгүй хийсгэлээ шүү.
- Болсон хоол дээр буудаг ашгүй дээ. За Дунгармаа хүүхэн сайн уу? Охин сайн уу? Яндаг чи ч яахав жаргалдаа л ташуурч суугаа биз. Хөдөөний чекист шиг жаргалтай хүн монголд байхгүй. За урьдаар сайхан цай ууна. Дараа нь нүүр гараа сайхан угаана. Тэгээд тарган мах цохино доо гэж эрээлхэж нэрэлхэхийг мэддэгүй хүний ёсоор янгир дотортой хөх минчүү дээлээ тайлахад доороос нь дотоод яамны ахлах комиссарын алтан утаст тэмдэг бүхий гоё хувцас гарч ирлээ. Цамцных нь энгэрт цусан гавъяаны одон, чекистийн тэмдэг гялтганана. Ер хөдлөх аашлах нь гялатзуур сортоотой хүний шинж илэрхий Дунгармаа энэ хүний тухай нөхрийнхөө бишрэнгүй яриаг нэг бус удаа сонссон тул чингэлэгнээс шинэ гадартай гудас баруун орон дээрээ дэвсэж доорхон нь шинэ цай чанаж, хотоос авчраад хадгалж байсан чихэр боовоороо таваг засан хөл алдав. Ингээд айлчин цайлж тухлаад тийнхүү улаа нэхэн довтолгож ирсэн хэрэг зоригоо мэдүүлэн яриагаа эхлэх болоход Дунгармаа дотоодыг хамгаатахын хүний эхнэрийн дадсан зангаараа охиноо аваад хадмындаа унтахаар гарав. Эрэнцэн ялангуяа захирагдагсадтайгаа ерөөс байцаалтын журмаар ярьдаг хүн. Тэр халаасан охь нэг тагшийг ууж, цадахаас хэтрүүлж идсэн тарган махаа даруулаад, - Яндаг чи Дашийн яасныг хэлчих! гэж гэнэт тулгалаа. Яндаг арай л ар тийш савчихсангүй. Ядахдаа гэр дүүрэн лаа асаасан тул царай хувьсхийснээ ч нууж чадсангүй.
- Үгүй та ... Та арай ч дээ! Би Дашийн оргосон тухай мэдэгдсэнээс биш... гээд дэмий л хялмалзлаа.
- Харин яагаав. Оргосныг нь яаж мэдсэнийг чинь асууж байна. Сандарч балмагдаад байх юу байсан юм.
-Өө, би... юу гэх нь вэ гэж бодоод л...
- Миний юу гэх тодорхой. Чиний мэдүүлгийн талаар төвд том яриа дэгдэх гэж байна. Асуудал маршал Чойбалсанд хүрсэн. Ингэхээр чи бид хоёрт маш их хариуцлага тулгарлаа. Даш японы тагнуул байсан, ерөөс танай буриадад хэзээний тагнуул, оргодлууд байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Ага буриад Үржин Гармаев гэгч цагааны оргодол квантуны армийн генерал болчихсоныг юу гэх вэ?
- Өө, бүр генерал болчихоо юу?
- Тэгэж. Манай халхад маршалууд бий болж цагааны оргодол буриадууд генерал болж байна.
- Чиний мэдүүлгийн талаар том яриа гарах ёстой л доо.
- За чи бүү их онгир.Чекист хүн даруу байх ёстой.
- Онгирсон юм алга. Улс гүрний хувь заяатай холбоотой зүйл мэдэгдсэндээ итгэж байна.
- Чи манднаа. Гадаадын тагнуулын үүр уурхайг илрүүлсэн байвал чекист болгонд таардаг ч аз биш. Чи азтай байна.
- Азтай ч юу байхав дээ. Сэрэмжтэй л байсан гэх үү дээ гэж Яндаг даруу зан гаргав.
- За чи ганцаараа сэрэмжтэй байсан гэж гүйвэл дэмий болно шүү.
- Яалаа гэж. Би таны толгой дээгүүр харайвал алдас болно.
- Аа, тэгвэл чи харайсан л байна шүү дээ.
- Яалаа гэж. Хэрвээ харайх байсан бол би танд захидал бичихгүй шүү дээ.
- Яаманд мэдүүлэг, надад захидал. Тэр хоёр чинь ялгаатай.
- Үгүй дээ. Та надад итгэ. Гол хариуцлагыг би хүлээх нь зөв гэж бодсон юм. Урьд тийм аюултай юмыг мэдүүлж байсан биш. Асуудал ээдрээтэй, орооцолдоотой болох нь лав. Тэгэхээр өөрөө толгойгоороо хариуцаад, бүх юм хөдөлгөонд ормогц цаашид яахыг зайлшгүй таны удирдлагын дор шийднэ гэдгийг би сайн бодсон.
- Аа тийм үү? Би ч чамд итгэж байна. Эр хүн эр хүндээ итгэх ёстой. Дашийн тухай цохиж асуухдаа би чамд итгээгүйдээ биш, Даш оргосон оргоогүй ялгаагүй гогцоо нь энд ч юм уу хаа ч юм байх ёстой гэдэгт би өөрөө итгэдгээ лавшруулж байгаа юм. Чиний хэлснээр улс гүрний хувь заяатай холбоотой юманд эргэлзээ тээнэгэлзээ байж болохгүй. Эхэлсэн бол дуусгахаас өөр замгүй. Бидний хэн нэг нь эхлэх л ёстой байсан. Харин чи эхэллээ.
- Эхлэх ч юу байхав дээ. Илрүүлж л чадлаа.
- Юуны чинь илрүүлэх. Эхэлсэн гэж хэл. Тэр Даш чинь хаа нэгтээ үхээд чонын хоол болсон ч юм билүү. Мань Яндагийн царай дахиад л хувьсхийв. Гэвч Эрэнцэн огт ажирах янз алга.
- Хөлөөрөө алга болсон хүнийг илрүүлэх юу байхав гэж та хэлж байна уу?
- Тэгж байна. Японы тагнуул манайд өч төчнөөгөөрөө байгаа гэдгийг бид дээр доргүй мэдэх мөртөө тэднээс сэрэмжлэн хамгаалах ажлаа эхэлж чадахгүй байгааг би хэлж байна.
- Таны хэлдэг зөв. Би сэжүүрийг нь гаргаад өгсөн гэвэл онгирсон болохгүй биз.
- Сэжүүр гаргахыг ч гаргасаан. Одоо тэрнээс чинь яаж барихаа л нарийн бодох хэрэгтэй.
- Таны л ухаан ... Таныг л түшээд болгоно доо гэж Яндаг илэрхий тал засан хэлэхэд Эрэнцэн мөн илэрхий баярлан мөрөн дээр нь гараа тавиад
- Дүү минь чи бид хоёр үнэхээр их ажил сэдэж, хүнд хариуцлага үүрлээ шүү. Эвт шаазгай буга барина гэгчээр санаа нэг бол алзахгүй. Ганцхан шантарч буцаж л яасан ч болохгүй. Тийм үү? гэж лавшруулахад Яндаг янаг ялдам ааш гаргах нь холгүй гарыг нь илбэх аядаад,
- Тийм байлгүй яахав. Би таныхаа удирдлагаар, таныгаа түшээд гэхэд Эрэнцэн бүүр уярч,
- Яндаг минь чи бид хоёр их ажил сэдлээ шүү. Маргаашнаас хэдэн айлаар орноо хөө. Ямар янзын бодол санаатай, ааш араншинтай улс байдгийг мэдэж авъя. Үүцний цагаар ирсэн хүн танай буриадын шахмалын өөхөнд пологтож үзье л дээ. Буриадын басгадыг бас халуухан гэдэг биздээ? гээд ха ха инээв.
Яндаг Эрэнцэн хоёр ийнхүү ярилцаж, Цэвэг Пунсалын халуун өвөрт жаргаж, Балдан ээж хүү хоёроо унтуулаад зуухны аманд дээлээ хэдрэн модон гаансандаа дээр дээрээс нь тамхи нэрэн татаж ганцаардал гиеүрэлд автан, унтах нойргүй болсон Жамц баавай орондоо хөлбөрөн, отгон хүүгийнхээ яасны тухай эцэс төгсгөлгуй бодолдоо ээрэгдэн зүрх шимширч, Дамдин баавай ер зүүд зөнгүй амгалан нойрсож байхад Онон, Балжийн мөс хадаалан тас тасхийх өвлийн цэлмэг шөнийн тэнгэрт оддын цагаан хумхи нэл тархан, доороос дээш хөөрөх шинэ цасны сэрүүн цагаан амьсгалтай сүлэлдэж тийнхүү газар тэнгэр хоёрыг нөмөрсөн шөнийн хар цагааны аль нь ч дийлж ядан байх мэт тэрхүү хар цагааны өрсөлдөөнт агуу ертөнцөд хүмүүний явдал огтхон ч хамаагүй гэмээр атал, хязгааргүй орчлонгийн түмэн түмэн одод жирэв жарав гялтагнахын завсар энд тэнд цагаан зураа татуулан унахыг үзсэн шөнийн аянчин бол өөртөө хамааруулан санаж "миний одон биш" гэж шивнэх бөгөөд хүний ухаан гэгч л байснаас энэ хорвоогийн хамаг жаргал зовлон бүрэлдэн шүглэж, өнөө нэг нь төрөвч маргааш нэг нь үхэж, өнөө нэг нь жаргавч маргааш нөгөөдөх нь зовж байдаг нь энэ хорвоогийн жам гэтэл ганц хоёрхон хүний санаанаас болоод улс гүрэн хямарч, олон түмнээрээ хэлмэгдэн сүйрэх тийм цөвүүн цаг ирэхийг хэний ухаан төсөөлөхсөн билээ. Гагцхүү орчлонгийн ухаан гэж байдаг бол энэхүү Онон, Балжийн хөндийд хуйвалдах, гансрах, янаглах, ганцаардах аль бүхний дээр тийнхүү өвлийн шөнийн хар цагааны дунд ямархан нэг алуурчны алмасан сүх далайгаастайг олж харахсан биз. Гэвч хааяахан яргин хуцах хотны ноход юунд хуцсанаа мэдэхээс цаашгүй амгалан дэлхий ер юу чиг болоогүй буюу болохгүй юм шиг нойрсон авай.

* * *

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.14.11 4:38 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Улаанбаатарын цэнгэлийн цөөхөн газрын нэг нь Хятадын Бээжингийн дуут жүжгийн маягтай жүжиглэлийг хүрээний удамтай бэлтэй данжаад нарын авъяаслаг залуучууд үзүүлдэг, мөн хятад нарийн хоол унд хийдэг гуанзтай хятад Ший яанз юм. Энд нийслэлийн дээхнүүр тушаалын албан хаагчид, урлаг соёлын цуутангууд, их гарын панз нар нугларах дуртай. Цэвэлмаа төрхөмдөө айлчлах бэлтгэлээ базааж дуусгаад, Сонров ажлын далимаар Онон тийш явах зөвшөөрөл дээрх нөхдөөс авч бүр дотныхондоо бол Цэвэлмаагаа эхнэр болгон авах ёс төрийг гүйцэтгэхээ хэлж, буриадын хурим найрын учир начирыг мөнөөх Амуров Цэрэнгээр хэлүүлэх зэргээр хэрхэндээ л хөл болж байв. Тийн Онон тийш одоход бэлэн болсны урьдах сайн өдөр Сонров Цэвэлмаа хоёр бага үд болтол хэвтээд босож цайгаа уух зуур өнөөх баруун Сэлбийи халуун усны газар очих, Цэрэнгийн урьснаар шахмал шарын хавирга идэх, эсвэл Ший яанзанд жаахан дарс ууж, нарийн хоол идэх аль нь дээр болохыг хэлцэн байтал суудлын урт хар тэрэгтэн давхиж ирсэн нь Бортолгой, Хөх комиссар хоёр аж. Хөх европ маягийн дэгжин хувцас өмсчихсөн юунд ч юм сэтгэл ихэд хөөрсөн буюу аазгай нь хөдөлчихсөн бололтой энд тэнд үсчин инээд алдаад нэг л биш. Ерөөсөө сүүлийн үед чухам ямар дүрдээ хувирч буйг мэдэхүйеэ бэрх элдэвтэй дээрээ элдэвтэй, холбирхой дээрээ холбирхой болсныг шагшилдана. Сонров түүнийг харангуутаа "Яг л алаг шаазгай даа. Ингээд годогнож байснаа шаазгай болоод нисчих нь ч гайхалгүй шүү" гэж бодов. Хөх комиссар цагаан судалтай хар даавуу тавьдаг өмд, шөвгөр хоншоортой гялтгар хар шаахай, урт минжин захтай оготор хүрэм, мөн дугуй оройтой булган малгай өмссөн нь герман юмуу франц улсад сургууль дүүргэж ирсэн хотын цөөн залуусаас дутах юмгүй, таньж мэдэхгүй хүн бол "энэ маань ямар гээчийн оюутан сэхээтэн билээ?" гэмээр. Цэнхэр үйтэнхуар гадартай хар хурган дээл, дөрвөн талтай булган малгай өмсөж урт хар гэзгэндээ сувдан даруулга гялалзуулан бэлхүүс нуруу гоолигхоноор нахийж, хондлой хойш хаясан Бортолгой хүүхэн сүүлийн үед энэ Хөх комиссараар хамгаалуулах болсон гэлцэх бөгөөд өрлөг жанжин улсын маршалын гэргий ч юм уу аль урьд цагийнхтай адил улсын эх дагинас ч юм уу гэтэл харин зүгээр л жанжин сайдын тэргийг зайдлан найр цэнгэл хэсэгч дууч хүүхэн ч гэвэл гэмээр, голцуухан наймаа хотын хятад монгол данжаад панз нарын дунд эргэлдэнхэн эсвэл хүрээний хамба цорж нарт өргөл барьц барьж хэн нэгний төлөө аврал эрэх тэргүүтэн нэг л дэл сулхан явдалтан мэт болоод хүрээ хотын хүүхнүүд тэр тухай хошуу холбон шивгэнэлдэхээс цаашгүй тул ёстой л "намайг хэн хэлэх вэ нохойг хэн саах вэ" гэсэн шиг толгой дээгүүр явна. Хэзээний л толгой дээгүүр хүүхэн санж.
Ер хотынхны зан араншин гэнэт хачин хувирлаа. Нам засгийн албан хаагчид дээр доргүй баахан омог түрэх янзтай, ихэнхдээ орос болоод баруун европын орнуудад сургууль дүүргэж ирэх залуус сүүлийн нэг хоёр жилд ихэд олширон тэднүүс боловсон соёлд нэвтэрсэн хүн гэж өөрийгөө үзэх буюу үзүүлэхийн тулд хувцаслах, цэнгэлдэхээс эхлээд этгээд сонин янз маяг гаргаж, тэрнийг дуурайгсад мөн ихэд олшрон хуучин хүрээний буюу хятад Наймаа хотынхны нөлөөнд орсон хотын борчуудын дэгжирхэх гангарах янз европ янзтай хослон буй нь ийнхүү жинхэнэ хүрээний хүүхэн Бортолгой, дууриамал нь хэтэрсэн Хөх комиссар хоёрын байдлаас илэрхий харагдана.Тэгээд ч хотынхны ааш зан эвдэрсэн тухай хөгшдийн болоод шашны лам нарын яриа хөөрөө ортойгоор барахгүй ер мөнөөх ямар гээчийн цаг ирэх нь юм бол гэсэн битүү түгшүүр, мөнөөх мөхлийн цагаа зөгнөсөн орон хийдийн хөндий хөмгөөр эргэлдэн ерөөс хуучин бүхнийг голж гоочлох нь шинэ цагийн араншин болсноор барахгүй өөрсдийгөө хувьсгалч, бурхангүйч хэмээн тооцогчид хэн боловч шашныг устгана, кирилл юм уу латин бичиг авна, европ ёсыг дэлгэруүлнэ, эр эмийн ялгааг арилгана, монгол дээлийнхээ нудрагыг тайрна гэх хүртэл хэлэхгүй, давшлахгүй юм гэж байхгүй. Тийнхүү энэ мэт яриандаа хөөрчихсөн залуус ааг омгоо чухам юунд гаргахаа олж ядан байх нь аргагүй. Сонров Хөхийн тухай цуу ярианд нэг их итгэдэггүй гэлээ ч эрхэдгүй жаахан сэжиг төрж холхон л явбал дээр хүн гэж үзнэ. Гэвч ийнхүү шууд наалдаад ирэхээр хөөж туултай биш. Тэгээд бас юугаараа ч юм Чойбалсан жанжны итгэлийг олж дотоод яамны мөнөөх нууц далдын ажилтай хүмүүсийн нэг болчихсон бололтой бөгөөд гэр орноор эргэлдэн ялангуяа Бортолгой хүүхний сүүдэр мэт болсон нь гайхалтай. Сонров угаас хажиг, зожиг зангүй хүн бөгөөд ажил албатай нь эс хутгалдвал Бортолгойг жанжны маань хань. Хөхийг харанхуй хүмүүст итгэгдсэн жаахан солиотой ч юм уу элдэвтэй эр гэхээс цаашгүй. Тэгээд ч жанжны хань гэхдээ гэргий гэснээс арай өөрөөр, Хөхийг жанжны шадар гэхээсээ барлаг гэх маягаар ёжлон бодно. Өнөө ийнхүү жанжны хань барлаг хоёр давхин ирэхэд жаахан тээршаасан ч хялалзаж хажиглах янз үзүүлсэнгүй. Бортолгой Хөх хоёр Ший Яанзанд болох дотоодыг хамгаалахын дарга нарын цайллаганд аваачихаар ирлээ гэв. Юун цайллага
байдаг билээ? гэхэд Сэсээрийн дотоод явдлын ардын комиссарын тусгай төлөөлөгч ирснийг манай яамны дээд тушаалын дарга, сургагч нар хүндэтгэн цайлах юм гэлээ. Тийн дөрвүүл болж аваад хятадын өргөн чөлөө гэгчийн баруун үзүүрт байдаг мөнөөх Ший Яанзаны урт хөх байшинд ирэхэд зуушны газрын өндөр өндөр цонхтой цэлгэр танхимд дотоодыг хамгаалахын хориод томоохон дарга сургагч нар эхнэрүүдийн хамт найрлаж байв. Сэсээрээс ирсэн тусгай төлөөлөгч гэдэг нь нүднийх нь аяганд гүн шигдсэн гүймхий ногоон нүдтэй, тэр нүдэн дээр нь нэвсийсэн хачин өтгөн улаан хөмсөгтэй, өндөр туранхай орос аж. Сонровыг орж ирэнгүүт хамгаалахынхан ихэд хүндэтгэн баярлах янзтай суудлаасаа босон харайлдаж гарыг нь уралдан барьцгааж :
- Сонров дарга ирлээ! Сонров дарга наашаа суу! Дээшээ суу! Та хүрээд ирдэг яасан сайн хэрэг вэ! Хөх та нарыг дагуулаад ирдэг сүрхий санамгай хүн юм. Дургүйцэхгүй бол дагуулаад ирээрэй гэсэн юм гэх зэргээр шуугилдан өнөөх тусгай төлөөлөгчтэй танилцуулав. Эднүүс хэдийн ам халамцсандаа ч юм уу аль үнэхээр дарга сайдын хүсэл болдогтоо ч юм уу юундаа ингэж хөхилдөн буйг мэдэхүйеэ бэрх. Улаан хөмсөгт орос, Хөх комиссар хоёр энгийн хувцастайг эс тооцвол Сонров ийм олон ногоон малгайтны дунд орж ирсэндээ бэргэж бишүүрхмээр аж. Таньдаг царай бараг харагдсангүй. Заримынх нь эхнэрүүд бололтой хэдэн залуу хүүхэн Бортолгойн хормой хотоос зүүгдэх нь холгүй хүрээлээд авлаа. Гучаад он гарсаар дотоодыг хамгаалахынхан хотын аль ч залуу сайхан хүүхнүүдийн шохоорхлыг татах болсон, тийнхүү шилэгдэх болсноо мэдэхдээ энэ мэтийн найр наадамд хэн нь эхнэртэйгээ, хэн нь нууц амрагтайгаа явааг ч таахад бэрхийн хажуугаар ер шинэ цагийн буюу бурхангүйн ёсон сүрхий давшин ирсний ачаар ялангуяа хүрээ хотын хүүхнүүд мөнөөх монголын цэвэр ичимтгий гэгчээ балрын үлдэгдэл гэх нь холгүй, бүс тэлээ ихэд суларсан нь дотоодыг хамгаалахын болоод цэргийн дарга нарт "самуун жаргалын" үүдийг нээснийг өгүүлэх юун. Гэхдээ л энэ харилцан жаргахын цондон тул хэн нь хэнийгээ ч ад шоо үзэх билээ дээ. Ингээд л шинэ цагийн хүрээний хүүхнүүдийн эрх танхн, гоо үзэсгэлэн болоод эрчүүдтэй эрх тэгшийн бэлгэ тэмдэг болсон Бортолгойг хүрээлэх нь энэ хүүхнүүд хангал халиун бугынхаа дуудан урамдах дууныг чихээ сортойлгон хүлээгч намрын согоо адил.
Зоогийн газрын танхим цаанаа нэг нүнжигтэй нүргээнтэй. Хятадууд хэний таашаалыг юугаар хөдөлгөх буюу хэнд юу идүүлж уулгахаа андах биш. Танхимын голд өмнө орны этгээд сонин ус ургамал, жигүүртэн шувуу тэргүүтиий алаг эрээн зурагтай бүтээлгээр бүтээсэн өргөн бөгөөд урт ширээ засаж найрлагсдыг дагзаараа түшихээр өндөр түшлэгтэй, тохойвчтой уужим зөөлөн суудалтай шар савхин бүрээст сандлуудад суулгаж ширээ дүүрэн архи дарс идээ будаа өрж, арааны шүлс аяндаа асгаруулсан янзын таашаалт үнэр танартай зүсэн зүйлийн нарийн хоол угсруулан тавьцгаана, Гал тогооноос хоол дамжуулах нүхээр хэн нэг нь "Ай люза хуй! Гуюуро! гэж дуудан хашхирахад хоол зөөгч хужаа "Ай хай!" гэж хариу хашхиран хайвагнан гүйж очоод мөнгөн тавиур дээр өнөөх хоолнуудыг уур савсуулан авчирч нэрийг нь мөн өндөр дуугаар дуудаад "Идваа, ууваа" гэж мэхэлзэх нь цаанаа нэг дадамгай бөгөөд уриалгахан. Хоолны амтыг аашны амтаар нэмэрлэх хятад занд монголчууд бүр ч их маадайчихдагийг эд нар яахин андах билээ. Энэ До яамныхан бол хятадын занг андахгүй тул хуурганы амтыг хуурмаг мэхэлзлэлээр хачирласан хачирлаагүй амт чанарыг нь цэгнэхтэйгээ аж. Тэгээд ч хятадууд үнэхээр гараа гаргажээ. Сонров хэдийгээр засаг төрийн хэмжээний ихээхэн найр наадам, дайллага цайллаганд нэг биш удаа оролцдог гэлээ ч Шийяанзны зоогийн газар ийнхүү жинхэнэ баян данжаадын ёсоор цайллага хийхийг урьд үзсэнгүй. Дотоодыг хамгаалахынхан юу болов гэмээр мөнөөх мяраан гишгэж шивнэн ярьдаг нь ор сураггүй, ер бусын дуу доргион баяр хөөртэй болчихжээ. Маршал Чойбалсан дотоодыг хамгаалах яамны сайд болсноос хойш эднийхэн хараажаар омог сүр нэр хүнд нэмэгдэж дарга нар нь онгосон хувцсаа хүртэл шинэтгэж өнгө жавхаа орсныг өгүүлэх юун.
Сонров, Цэвэлмаа, Бортолгой нарыг мөнөөх улаан хөмсөгт оросын хажууд хүндтэй байранд суулгаж янз бүрийн хоол, архи дарсаар шахлаа. Харин Хөх комиссар их л даруу царайлсан ширээний тэртээ өнцөгт нь сууж харагдана. Сонров эхлээд чухам хэний урилгаар, юуны учир энд ирснээ нэг их бодсонгүй. Чойбалсан дотоод яамны жанжин сайд болсноос хойш энгийн газраар үзэгдэх нь ховордсон бөгөөд засгийн газрын хуралдаан дээр ганц нэг тааралдаж мэндлэх төдийгөөр өнгөрсөн тул дотоод яамныхан өөрийг нь сонирхох буюу тал татах тухай санаанд яахин орох билээ. Бортолгой Хөх хоёр зүгээр л сайн өдрийг зугаа цэнгэлээр өнгөрөөх шалтаг эрж яваад танил түншүүдийнхээ найр наадамд урьсан хэрэг биз. Сонровын зүүн гар талд улаан хөмсөгт орос, баруун гар талд хуучин зүс таних ахлах комиссар Бадам гэгч хижээл хар хүн суужээ. Энэ Бадам бол дотоодыг хамгаалахын нэрд гарсан зүтгэлтнүүдийн нэгэн бөгөөд гучин хоёр оны лам нарын эсэргүү бослогыг даралцахад гавъяа байгуулж цусан гавъяаны одонгоор шагнуулсан хүн. Архангайд дотоодыг хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байгаад саявтар яамандаа дэвшин иржээ. Томоотой дуугүй царайлсан хүн. Улаан хөмсөгт архи гэдгийг уусан шиг ууж чаддаг эр бололтой мөнөөх олон янзын хоолноос амтархан идэж томоохон болор жүнзэнд хатуу шар архи хийж өгснийг хөнтөрч орхиод янз бүрийн дарсан ногоо шанцай сэрээдэн өлсгөлөн морь шиг ширд ширд зажлах нь бахтай. Тэр эхлэн яриа өдлөө.
- Би таныг дуулсаан. Ер нь би монголын дарга нарыг муугүй мэднэ. Танай улс сайхан дарга нартай болж байна. Дарга нар сайн бол улс сайн болно. Маршал Чойбалсантай дотно биз дээ? гэж асуухад Сонров "юунд ингэж асуув?" хэмээн зэрвэсхэн бодоод,
- Дотно байлгүй яах вэ гэж өөрийн эрхгүй тал засан хэлэв. Ногоон нүдэт,
- Маршалыг би сайн танина. Монголд ховорхон хүний нэг дээ. Тийм удирдагчидтай байдаг танай аз шүү. Тийм үү? гэж мөн гэнэт тулган асуув.
- Тийм ээ гэж Сонров хариулавч "яагаад энэ чинь байцаагаад унав аа" гэж дургүй хүрээд ногоон нүд рүү нь хартал тэрэнд нь хөлчүүгийн шинж огт үгүй, харин нэг янзын дээрэлхүү ч гэх юм уу даажинтай инээд "ногоорон" байлаа. Сонров хүнд дургүй нь хүрснээ мэдэгдэхгүй гэхдээ харцаа нуух гээд чаддаггүй. Түүндээ жаахан бантвал бүр эгцлээд ширүүхэн "гал асаачихдаг" зангаараа ширэв татаад
- Та бүхний байцаах мэргэжил юухан дээр боловч гараад ирдэг нь аргагүй юм даа гээд муухан мушилзав. Гэвч ногоон нүдэт харин хөгжилтэй инээд алдан,
- Та чинь харин хөгжилтэй хүн шиг. Уучлаарай. Би чинь шулуун зантай үхээр байгаа юм. Оросын шулуун занг та юу эс андах вэ. За хоёулаа жинхэнэ ёсоор танилцъя. Намайг Лев Александрович Янковский гэдэг. Польш еврей орос гурвын хольц. Алтаар юм бол ховорхон сорьцынх гэмээр гээд Сонровын гарыг шүүрэн атгаж сэгсрэв. Чингээд гэрэл цацарсан олон алтан шүдтэй амаа ихээр ангайж чангаар инээлээ.
- Та маршал Чойбалсантай дотно гэсэн байх аа? гээд дахиад л байцааж эхлэв.
- Нэг их дотно ч юу байхав дээ. Бид бүхний л хайртай хүндтэй хүний нэг. Тэр миний эхнэр, маршалын гэргий хоёр сууж байна гэж Цэвэлмаа Бортолгой хоёрыг заахад ногоон нүдэт үсрэн босоод,
- Юу гэсэн үг вэ! Та нар чинь яагаад хэлдэггүй нөхдүүд вэ.
Маршалын гэргий ирчихээд байхад хэлдэггүй олигтүй хүмүүс юм гээч! Энэ чинь бүдүүлэг явдал шүү та минь! гэж хашхираад харайн очиж Бортолгойн гарыг шүүрэн үнсэхэд тэр нь тийнхүү гар хуруугаа олны өмнө үнсүүлж үзээгүй тул,
- Пөөх яанаа! гэж дуу алдаад тас тас хөхөрлөө. Цэвэлмаа мөн гараа үнсүүлж нүүрээ улайлгав.
- Ямар сайхан хүүхнүүд вэ! Монголын дарга нар ийм эхнэрүүдтэй ч байлгүй яах вэ гэхэд Сонров орчуулж өгвөл Бортолгой хэзээний хээгүй зангаараа,
-Танай оросын дарга нар бас дандаа гоё эхнэрүүдтэй биз? гэлээ.
- Тийм шүү. Жишээ нь манай Иосиф Виссарионович маш хөөрхөн гүрж эхнэртэй гэв.
Зоогийн газар инээд хөөр ихсэн данжаад нар өнөөх төгсгөлгүй олон янзын хоол зуушаа зөөсөөр байлаа. Ногоон нүдэт архиа хөнтөрсөөр авч эрүүл харцтай хэвээрээ. Тэр монгол хүүхнүүдийн янаглах эрдмийг хүртэл хэсэг асуун шалгаагаад нэг мэдэхэд лам нарын тухай ярианд орсон байв.
- Та нар энэ лам нараасаа түргэхэн салахгүй бол болохгүй шүү. Манайх бүх хар лам нараа хөөхийг нь хөөж, үгүй хийхийг нь үгүй хийгээд сүм дугануудыг нь орвонгоор нь нурааж байна. Манай жишээг дагах хэрэгтэй. Иосиф Виссарионович энэ тухай сануулсан удаатайг мэдэж байгаа биз дээ?
- Мэдэж байгаа
- Танд л гэж хэлэхэд би энэ ажлын талаар танай дотоодыг хамгаалахынханд зөвлөхөөр ирсэн. Одоо танайд хувьсгалын эсрэг толгойгоо өндийлгөх хүчин бол ганцхан лам нар. Гэтэл танайд шашны нөлөө асар хүчтэй хэвээрээ байна. Цаг ирвэл лам нарынхаа хойноос дагах хүн мянга түмээрээ гарна. Та нар гучин хоёр оны явдлаас гүйцэд сургамж аваагүй л байх шиг санагдана. Та үүнийг юу гэхсэн бол?
- Гучин хоёр онд хувьсгалын хатуу гарт дарагдсанаа лам нар мартахгүй бол уу.
- Яасан гэнэн хэрэг вэ! Хэрвээ монголын дарга нар бүгдээрээ ийм гэнэхэн бодолтой байгаа бол аюултай шүү! Уучлаарай. Та залуу хүн болохоороо юмыг өршөөнгүй харах гээд байна. Одоо хэт өршөөнгүй зан сайн юманд хүргэхгүй. Туршлагатай хатуужилтай чекистийн үг гэдгийг бүү мартаарай. Ялангуяа манай орнуудын гадаад байдал аюултай хурцадсан ийм цагт, ээ дээ, гэнэн санаа санавал үхэлтэй адилхан шүү.
-Та энэ бүхнийгээ манай энэ нөхдүүдэд сайтар ойлгуулна биз дээ.
- Ойлгуулнаа. Эд нар ойлгох ч ёстой. Би энэ бүхнийг маршал Чойбалсанд илтгэж бүрэн дэмжлэг авсан. Одоо та бүхэн лам нарынхаа эсрэг довтолгоонд орох цаг боллоо. Төвдийн банчин Богд урд хил дээр чинь ирчихээд байж байна.Тэр лав зүгээр ирээгүйг чекистүүд бид мэднэ. Та үүнийг мэдсэн үү?
- Үгүй. Би танаас л дууллаа.
- Нам засгийн удирдах нөхдүүд ийм юмыг мэддэггүй нь муу л байна даа.
- Бидэнд чинь тэр болгон мэдэгдэхгүй юм байна шүү.
- Сонор сэрэмж тааруухан чннь тэр. Ээ дээ, сонор сэрэмж ийм цагт амьтай адилхан шүү. Алив хоёулаа нэг тулгачих уу? Монголын сайхан хүүхнүүдийн төлөө! Танай эхнэр чинь жинхэнэ гоо бүсгүй байна. Хотын бүсгүй юу хөдөөнийх үү?
- Онон голын буриад хүүхэн.
- Аа, манай буриадын өөдөс тасархай шив. Би буриадуудыг мэднээ. Хааяа ийм нэг хөөрхөн хүүхэн тааралддаг юм. Та ч үнэхээр сорыг нь олоод авчээ. Мэргэн л эр юм! гээд мөнөөх алтан шүдээ гялалзуулан чангаар инээх нь нэг л ёозгүй. Сонров энэ найрнаас эрхгүй тээршааж эхэллээ. "Эртхэн халуун ус уруу явчихсан бол аштай юу. Бортолгой Хөх хоёрыг ирэх юм гэж даанч санасангүй. Халуун усандаа очсон бол энэ орост байцаалгахын оронд жаргаж хэвтэхгүй юу. Лам нарыг довтлох ажил гарах нь ээ. Энэ нөхөр яавч зүгээр ирээгүй. Тэгээд энэ бүхнийгээ надад юу болоод яриад байна вэ! Үг дуулах л гэснээс зайлахгүй. Үл мэдэгчээн болоод л өнгөрөөсөн нь дээр. Санаатайгаар тагнах ч үгүй гэх газаргүй. Найр наадмаар халхавч хийдэг нь эдний ёс. Хүнээс үг алдуулдаг шалгарсан аргаа л хийцгээж байгаа нь энэ биз. Ер нь эдний цаг ирлээ. Боохой борооноор гэгчээр бид хонь, эд чоно л гэсэн үг. Үүл бүрхэж байж ч мэдэх л юм. Гучин хоёр он давтагдахгүй гэх газаргүй гээд урьдчилан сэрэмжчэх ч гэх юм уу түрүүлж цохих бодлого явуулахыг бидэнд зовлохоор ирсэн байх нь. Биднийг гэнэн мунхаг гэх нь байна. Бусдаар ухаан заалгах цаг ирсэн юм биз. Ухаан заалгах ч юу байхав ерөөс болох ёстой юм ёсоороо л болно. Өөрөөр байх замгүй. Ганцхан огт бодлогогүй сармагчин зан гаргаж гай тарихгүй л юмсан. Бид цөмөөрөө Хөх шиг сармагчин- комиссарууд болвол энэ улс жинхэнэ мөхлийн замаар л орно.."
- Сонров даргаа та ойрдоо суурин байх уу? аль ийш тийшээ явах уу? гэж Бадам их л нухацтай ярихыг хичээдэг хүний зангаар үгээ зөөн асуув.
- Ойрмогхоноос Хэнтий аймаг уруу ажлаар явах санаатай.
- Аа, мань Эрэнцэнгийн аймаг. Хэлтсийн дарга Эрэнцэнг танина биз дээ?
- Сайн танихгүй шүү.
- Чанга эр бий дээ.
- Аа тийм үү? Ер нь танайхан чинь чангахан улс биз дээ. Чанга л байх хэрэгтэй гэж санаандгүй албархуу хэлэв. Бадам дуулгавартай нь аргагүй толгой нахисхийн,
- Мэдлээ даргаа гэх нь цэргийн хүний дадсан ёс авч инээдэмтэй ч юм шиг. Сонров энэ найранд ирснээ дахиад л харамсав. "Жаахан хүйтэн шар айраг залгилаад Цэвэлмаагийнхаа халуун биеийг тэврээд гантиг цүнхээл дотор сууж байдаг байж золиг гэж! Энэ муухай Хөх юу гэж намайг хулгай нүдээрээ хараад байнаа. Нүд нь цог шиг ёлтогноод ёстой л сармагчин. Монголчууд бид улаан оросыг дууриасан баахан сармагчингууд болж л хувирах бий вий дээ. Энэ ногоон нүдэт яг л гэртээ байгаа юм шиг, хэрвээ хүн гэгч сармагчин гарал уруугаа гэнэт эргэлээ гэж бодвол муусайн номхон ядуу амьтсын сүргийг захирсан хүчирхэг том сармагчин шиг л байна. Үс хөмсөгийг нь харахгүй юу. Ийм хачин нэвсийсэн хөмсөгтэй хүнийг үзээгүй юм байна. Ер нь орост энэ ногоон нүдэт манайд Хөх гээд энэ дотоодыг хамгаалахынхан чинь янзын амьтад цугларсан юм шив дээ. Арга ч үгүй биз. Чанга эрчүүд архи уугаад согтохгүй нь ч энүүхэнд хэрэг. Хэн нэгнийг хаа нэгтэй цааш нь харуулах болвол гар нь чичрэх ёсгүй. Чингэхээр адаглаад л хүүхнүүдэд шунамхай бас түрэмхий. Алах янаглах хоёр агаар нэгэн гэх л улс. Энэ муухай Хөх яаж яваад жанжинд наалдав аа. Алах янаглах хоёр ... Ямар муу ёрын санаа орж ирэв ээ! Хүн гэдэг араатан гэж чи үргэлж санаа билүү? Очиж очиж найран дээр ийм юм бодох гэж. Энэ Данжаад нар ч мөн их налигналдаж байна даа. Ер нь янзын улс юм шүү дээ. Орос манайх хоёр дотоодыг хамгаалахын үстэнгүүдээсээ эхлээд нэг болж байгааг харангуутаа аль алинд нь тал засаад л гүйлдэж байна. Гүйлдэцгээ, гүйлдэцгээ. Хятадууд та нар хөнгөн хөлтэй, хөлдөө өмсөх шаахайгаар дутах биш. Үгүй би чинь агсам тавьж байна уу? яаж байна? Ёстой нөгөө хор идсэн шаазгай гэгчээр хэдэн жүнз юмандаа ам халаад..."
- Ший Яанзаны дуучин хүүхнүүд ая барья гэж байнаа! гэж хэн нэгэн зарлахад найрлагсад хөгжилдөн алга ташив. Нүд гялбуулам хоргой торго өмссөн зургийн юм шиг будмал хэдэн хүүхэн хуучир шанзаа бариад сайвганалдан хайвганалдан орж ирэв. Тэднээс хоолны үнэрийг дарсан тансаг үнэртэн ханхийх нь бүр аазгай хөдөлгөм. Ногоон нүдэт суудал дээрээ өндөлзөн,
- Оо! Ёстой л жинхэнэ дорно дахин ороод ирлээ! Лусын дагинас! Манайхан харж байна уу, гоё байгаа биз! гээд алга ташив. Хүүхнүүд хятад дуу дуулж, хоргой торгоо намируулан. бяцхан хөлөөрөө үүлэн дээгүүр явах мэт урсуулан найланхай намбатай бүжиг хийлээ. Тийн Сонровын бодсоноор энэ бүх найр наадам монгол орос чекист хэмээх нарын "алах янаглах" хорхойг хөдөлгөсөн ч байж болох бөгөөд энэ мэтээр дуулах хуурдах, идэх уух удаан үргэлжлэн хүмүүсийн үг яриа ч ихээхэн задгайрч ирэхэд Сонров эдэнтэй нэг их эн зэрэгцэхээргүй өндөр тушаалтан болохоо сая санаж өөр газар урилгатай гэснээр даруй "суллагдан" гарахад Бортолгой Хөх хоёр мөн дагалдав. Гадаа нэгэнт өвлийн богино өдрийн нар Гандангийн сүмүүдийн цаагуур далдран үдшийн жавар цахилжээ. Гэр тийшээ зүглэх гэтэл Бортолгой Цэвэлмаа хоёр хамбынд очихоор тохирсон байлаа. Сонров өнөөх ногоон нүднээс лам нарын эсрэг довтолгооны тухай сонссондоо ч тэр үү нэг л дэмий санагдсан гэвч Бортолгойг ганцаардуулж үл зүрхлэн өөрөө гэртээ буугаад арга буюу Цэвэлмааг явуулав. Цэвэлмаа Бортолгойн хэлснээс гажих ёсонгүй бөгөөд хамба, цорж нарт бараалхахаас татгалзвал нүгэл мэтээр санах тул хамбаас аврал эрэн барих хадаг мөнгө тэргүүтнээ аваад дотроо наминчлан явлаа. Ухаан орсон цагаас бурхны орон гэгдэх Богдын хүрээнд завшаанаар аав, ээж ах дүүсийн төлөө болоод өөрийнхөө ирээдүйн төлөө буян үйлдэхээс яахин татгалзана. Ер нь энэ хүрээ хотод ирснээс хойш чухам юуны хүч нөлөөгөөрийг бүү мэд түүний сүсэг бишрэл ихэд нэмэгдэн ганцхан буян санахаас дээр юмгүй гэж тийнхүү урьдын ямар нэг нүгэл хилэнцээ нимгэлэх хүсэлд үргэлж автан байх мэт, хэрвээ өглөг буян хийж нүгэл хилэнцээ бурхны өмнө наминчлахгүй бол санаандгүй мэтээр ногдсон аз завшаан, хайр сэтгэлээ алдах вий, гай зовлонд унах вий гэж үргэлжийн айдас болгоомжлолд зэрэгцэн лам хуврага, сүм дуган бурхан шүтээний бараанаар ханцуй дотроо наминчлан аман дотроо мэгзэм уншиж аврал оршоол эрнэ. Зүүд зөнд нь ч гэсэн дандаа л бурхан шүтээн, өргөл мөргөл. Бурхны оронд ирсэн мэтээр санаад ч тэр биз. Хар борхон амьдралын дунд өссөн түүнд энэ хотын амьдрал аж төрөл, Сонровын хайр халамж
үнэхээр л төрөл арилжсан мэт. Хаашаа ч харсан дагшин сайхан орон хийд нүднээ тусна. Гилбэрийн гурван модон дуганаа үнэнхүү шагшваадын орон мэт санаж явсан нь тун саяхан. Тэгтэл энэ их хүрээ бол ёстой л үлгэрийн орд харш, сүм дуганы гайхамшигт чуулган байв. Гандан, Голын ногоон сүм, Зүүн хүрээ, Чойжин ламын сүм, Гэсэр сүм. Дарь эхийн сүм, Дамбадаржаалан хийд гээд янз бүрийн хэлбэртэй наран сарны гэрэл ойлгосон хөх ногоон паалант дээвэр нэг нь нөгөөгөөсөө хурц тод гялбалзсан өч төчнөөн алтанганжир, бодь гөрөөс, хорол тэргүүтэн, мөргөлчдийн гараар тасралтгүй эргэлдэх тоо томшгүй маанийн хүрд, сүм дуган бүрийн үүдэн дэх хүрэл войпорт тавьсан сангийн утааны ариутгагч үнэр, олноор өргөл өргөн өмнөх модон вандангий нь мөлийтөл сунан мөргөсөн цагаан лавын суврагууд, за тэгээд тэр бүх сүм дуганд орж очингуут шашны номыг унзадлан дүнгэнэлдэх улаан шар магнаг торгон өмсгөлт түмэн лам хуврага, бүрээ бишгүүр, гаглин, хэнгэрэг цангийн уянгалан жингэнэх, хангинан цангинах, нижигнэн ниргэлэх их дуун. Энэ бүхэнд бишрэхгүй байхын аргагүй. Гэхдээ энэ бүхэн зүгээр л нүдэнд тусаж, чихэнд сонсогдох өнгөн тал нь бөгөөд чинхүү сүслэн залбирч ухаан бодлоо гүйлгэн үзвээс цаана нь бүр ч ер бусын буюу үнэхээр л аврал нигүүлслэл, ариун сайхны охь манлай далдын их хүчит даллага дуудлага нуугдан байх мэт. Тийнхүү Цэвэлмаа сүүлдээ нэг л хачин янзын, заримдаа ч бүр айдас хүрэм хүслэн тэмүүлэлд эзэмдүүлэн түүнээс илүү жаргал ч үгүй, бишрэл ч үгүй мэт санах болов. Тийн мөнөөх халуун усны газар очиж Сонровтойгоо гантиг хашлагатай усанд шумбан наадах, тэрнээсээ гараад аль нэг сүм дуганд очиж мөнөөх олон лам нарын уншлага, бүрээ бишгүүрийн дуун дундуур наминчлан явсаар олон зул бадарч, хүжийн утаа алгуурхан суунагласан тахилын ширээний өмнө зогсож алтран гялбалзах хүрэл, мөнгөн цогц эрдэнэсийн гэрэлт мандал тэргүүтнийхээ цаанаас нэг л өршөөнгүй зөөлхөн эсвэл аймшигтай догшин харцаар ширтсэн нь янз бүрийн сахиус бурхдыг царайчлан ганцхан "өршөө намайг! Бурхан минь намайг өршөө!" хэмээн шивнэх ердөө л энэ л хоёроор амьдрах болсон юм шиг тэрнээс илүү аз жаргал хүсэл мөрөөдөл гэж энэ хорвоо дэлхийд байхгүй юм шиг. Бурхдын өршөөлт харц сэтгэлийг уяруулан ариусгаж сахиус догшидын сүрлэг харц хамаг хир буртгийг нь үлдэн хөөж "өршөө, өршөө" хэмээн шивнэх тоолонгоор дотор нь уужирна. Тийнхүү мөргөн залбирсаар нүднийхээ нулимсыг сэм унаган бурхны ширээнд магнайгаа хүргээд түр чагнаархахад мөнөөх олон лам нарын уншлага, бүрээ бишгүүрийн дуун дундуур "нүгэлт эм чи ганцхан бурханд л мөргөж яв! Ганц бурхан чамайг аварна. Хэрвээ чи энэ насанд олдсон аз жаргалаа алдахгүй гэвэл, гэр хотлоороо бүтэн бүлээн явъя гэвэл буян хий, харам хатуу сэтгэлийг тэвч!" гэж өөрөө өөртөө ч юм уу эсвэл өнөөх далдын даллага дуудлага ирүүлэгч шивнэх мэт болно. Цэвэлмаа янаглалын болоод бурхдын оронд очив хэмээн арай итгээгүй байлтай. Гэвч зүүд нь хүртэл байн байсаар нэг л ер бус. Түүнээсээ сүүлдээ бүр аймаар болов. Сайн цагийн мянган бурхан цөм өнгө ялгаран амилж тэр бурханд олон өнгийн цэцэг дэлгэрч зул бадарсан оронд хурал ном хуран бүрээ бишгүүр уянгалан байх атал тэр бүхний нүдэн дээр Сонровтойгоо чармай нүцгэлээд янагийн халуунд умбаж байнам гэж зүүдлээд түүнээсээ ичиж цочсондоо нойр хулжин маргааш нь Гандангийн наян тохой Мэгжид Жанрайсагт очиж нүглээ наманчилсан. Тэр наян тохой Жанрайсаг бол үнэхээр хорвоогийн гайхамшиг байлаа. Цэвэлмаа зун түүнийг анх харснаас хойш сав л хийвэл тийшээ очдог ер бодоод байхад хамгийн их энэрэлт бурхан бол тэр аугаа гэгээн бурхан гэж санагдана. Ер бурхад өөр өөрийн зан авиртай буюу цаг цагийн дүр зурагтай, сүсэг бишрэлийг хөдөлгөх янз бүрийн увидас хүчинтэй аж. Тийн
цаг цагийн бурхдын өмнө цагаандаа гарсан хүн янаглал болоод бурхдын оронд төрөв хэмээн зүүдлээ биз.
Үдшийн харуй бүрийгээр Бортолгой, Хөх, Цэвэлмаа гурав Гандангийн баруун аймаг дахь хамбын хашаанд ирж их даамангийн хонхыг татахад бяруун чинээ хоёр төвд гарз нохой нь арслан барс мэт архиралдан, хамбын сойвон залуу лам нохойг хорьж улаан шунхаар будсан өндөр мөөртэй их цагаан өргөөнд оруулахад Хөх комиссар ердөө хэдхэн сарын өмнө, Хамбын гэр тойрон эргэлдэж байсан хүн дотоод яамны тойронд очиж эргэлдэх болсноо юмын чинээ санахгүй янзтай лам багштайгаа ташаа тулан байж мэндлээд хоёр цагийн дараа хүүхнүүдийг ирж авна гээд явж одов. Хамбатан уг нь дээд монголын Очирт Цэцэн хааныхны гаралтай гэдэг үнэхээр монгол дугуй цагаан царайтай, нас дал эргэм, нүсэр том биетэй амгалан дүртэй лам, төвд хивс өвч дэвсэж хойморт нь олон сайхан бурхад тахиж зул өргөсөн ширээнээс өөр илүү юмгүй ханхай том гэрийнхээ баруун хойно олон давхар олбог дээр заларчээ. Өмнө нь нарийн угалз сийлбэртэй намхан зандан ширээн дээр очир хонх тогосын өд хатгасан бумбатай рашаан, тарнийн багахан судар тэргүүтэн байна. Бортолгой Цэвэлмаа хоёр хамбад хадаг мөнгө барин сөгдөж адис хүртээд суутал бурхны ширээний хөмөгнөөс нэг амьтан сүүтэгнэн гарч ирэв. Хоёр хүүхэн эхлээд түүнийг нохой болов уу гэж санаад лавшруулан харвал арай ч биш шиг. Тэр амьтан
тахилын ширээний сүүдрээс гарч ирээд оцойн сууж хүүхнүүд тийш зулын гэрэлд гялтганасан нүдээрээ цавчилгүй харж шүдээ ярзайлган "инээхэд" Бортолгой,
- Пөөх! Энэ чинь юу вэ! гэж дуу алдан Цэвэлмаа айж цочсондоо заяатай л ухаан балартсанүй. Хамба хүүхнүүдийн ингэтэл цочихыг үзэж инээгээд,
- Бүү айцгаа, ямар ч гэмгүй номхон амьтан. Жагарын хүн сармагчин гэдэг чинь энэ. Биднээс ялгаагүй ухаантай амьтан. Шиваа бурхны нэг дүрийг ханамум сармагчин гэдэг юм. Та хоёрыг жаахан шоглож магадгүй, бүү айгаарай гэхэд тэр сармагчин хамбынхаа хэлэхийг хүлээж байсан юм шиг мань хоёр луу их үстэй майга холоороо алцаганан ирээд шууд Цэвэлмаагийн араас халцгай эвэрлэг алгатай савраараа татаж орооны нохой мэт битүүлэг дуугарав. Цэвэлмаагийн нүд бүрэлзээд явчихлаа. Сармагчин ямар нэг ухаан бодлын хаялгатай гэмээр гялтгар нүдээрээ ширтэнэ. "Хөхийн нүд яг мөн байна гэж Цэвэлмаа айх болихын хооронд бодтол сармагчин гэиэт ухасхийн цээжээр нь тэврээд авлаа. Тэгснээ урт улаан хэлээ гаргаж нүүр нүдийг нь долоож гарав. Цэвэлмаа нүдээ тас аниад дуу ч гарсангүй, хөдөлж ч чадсангүй. Тийн сармагчин баахан шүлсдэж аваад одоо болов гэсэн шиг Цэвэлмааг орхиж Бортолгойг тэврэн авахад "пөөх паах" гээд түлхсэн чинь уурлан архираад үснээс нь зуурчихав. Хамба "хойш бай!" гэж зандрахад сармагчин үсийг нь тавиад хүнийхтэй нэлээд төстэй ой гутам бэлэг эрхтнээ унжуулсаар тахилын ширээний хөндий рүү алга болов. Хоёр хүүхэн тийнхүү жагарын сармагчинд шоглуулж, хамбад ном тавиулж буян үйлдээд харьцгаав. Гэтэл тэр нь Богдын хүрээний их хамбатан сүүлчийн удаа ном тавьсан хэрэг байлаа. Маргааш өдрийн үүр шөнө хагацах үеэр Их хамба тэргүүтэн хүрээний бүхий л дээд лам цорж, агарамба, ширээт, гавж нарыг дотоодыг хамгаалахын комиссарууд хоморголон баривчилсан байлаа. Энэ мэдээ хэдхэн хоногийн дотор монгол даяар түрхрэн тархав. Онон, Балж хавийнхныг ёстой л хөлгүүлэн хөдөлгөсөн нэгэн явдал болов. Богдын хүрээнд их хамба тэргүүтэй дээд лам нарыг баривчилсан тухай мэдээ айлаас айл дамжин Гилбэр дуган, Ламын хүрээний лам нар тэр их баривчилгаа хэзээ биднийг дайрах бол хэмээн шивэр авир гэлцэвч нэгэнт л цөвүүн цагийн санваартан хойно чухам ямар гээчийн гай барцад ирэх өдрийг хүлээхээс өөр замгүй, сая болтол ганц өөдөө харан суусан оройн дээд Очирваанийн хувилгаад нь эрхбиш нэгийг санаж хамаг л эрдэм чадал, ид шидээ үзүүлэх биз гэж битүү горилон, чаддаг мэддэг гүрэм дором, айлдал уншлагаа өдөр шөнөгүй уншиж, бурхан шашны мөхлийн цаг зайлшгүй ирэх ёстой болов хэмээн өөр зуураа гансравч цагийн эрхийг дагахаас өөргүйгээ мэдрэгч сүсэгтэн олон хаанаас аврал ирэх бол гэсэн шиг зүгээр л итгэл алдарсан бол горьдлын нүдээр ийш тийш хараа тавин суухаас биш яана. Онон, Балжийн шугуйд цан хүүргэ савсайсан жаварт өвлөөр гэнэт энэ хавийн бүхий л зам өргөл мөргөлийн зам болох
юм гэж чухам хэн зүүдлэх билээ. Гэтэл харин зүүд зөнд оромгүй ч гэхээр юм уу санаандгүй явдал монгол газар ирэх л байж. Хотод хамба цорж нар баривчлагдсан мэдээ тараад удаагүй байтал Ононгийн өмнөх тал хөндий хуучин хөвчийн жонон вангийн нутаг Хурхын цээжид нэгэн ер бусын мэргэн түргэн ламаахай гарлаа гэсэн цуу яриа хаврын өвсөнд авалцсан түймэр мэт тархав. Тэр мэдээг сонсонгуутаа хамгийн түрүүнд Дамдин баавай хөдөллөө. Тэднийхэн ер хэд хоногийн өмнөөс их л хөл хөөрцөг болсон юм. Учир нь Сонров хүргэн Цэвэлмаа басганыг нь төрхөмд айлчлуулж хуримаа хийхээр хэзээ хэзээгүй нааш гарах тухай цахилгаан утас цохьсоныг Цэвэг авчирч баяр хөөр болцгоон Дадал, Балжийнхны ойр хавьд мартамгүй хөлтэй бэлтэй найр хурим хийх арга ухаанаа гүйлгэн зөвшиж, эд агуурс идээ будаагаа бүртгэн байв. Нутаг нугынхан болоод садан төрлийн сүлбээтэн чухам хэнээс ямар зэргийн дэм эрэх буюу хаанаас юу олж ирэх тухайд нарийн тооцоо гаргах хэрэгтэй байлаа. Тийн Дамдин баавай нарийн нандин юм олж ирэхээр Ламын хүрээний данжаад нарт хүрэхээр шийдээд мөнгөө тоолж, морь чаргаа бэлдэж байтал Ламын хүрээнээс холгүй Хурхын цээжид мөнөөх мэргэн хүүхэд гарч хол ойрынхон тийшээ ундуй сундуй явцгааж буй дуулдмагц охин хүргэнийхээ ирээдүйн явдлыг үзүүлж ер эднийхний амьдралын замд ямар гээчийн гай барцад тохиолдож болох, түүнээс яахин зайцахыг асуун аврал эрэхээс дээр юмгүй гэж даруй шийдээд яаран хөдөллөө. Хөвчийн жавар цахилсан хүйтэн цагаан нартай тогтуухан бөгөөд сонорхон өглөөгүүр жавар салхинаас хамгаалсан халхавч далавчтай, кошевой хэмээх хөнгөн чарганд хос морь хөллөөд Базар, Буд хоёрыг суулган баруун зүг гулсуулан шуугиулав. Базар, Буд хоёр зуны аянаас хойш ийнхүү шинэ аянд мордох аз таарах юм гэж яахин таах билээ. Өвгөн баавайи аяг аашийг урьдчилан мэдэхэд хэцүү. Ер аливаа юмыг гэнэтхэн шийддэг зантай. Гаансаа зуугаад сууж байснаа гэнэт өрвөсхийгээд ямар нэгнийг хийх юм уу аль нэг тийшээ явах зарлиг буулгачихна. Өчигдөр орой доод голын айлуудаар орж Жамц өвгөнтэй уулзлаа. Хурхын мэргэн ламаахайд очиж Дашийнхаа тухай асуух гэнэ гэж ярьж сууснаа.
- Буд Базар хоёр аарцаа уугаад эртхэн унт. Маргааш та хоёрыг чирээд тэр мэргэн ламаахайд очно. Ямар янзын зураг төөрөгтэй моньднууд юм та нар. Тэр муухай эгчийн чинь төлөө, та нарын төлөө өрөө өвтгөж суухын зовлонг та нар ямар мэдэх биш. Энэ хоёрын хувцас хунарыг бэлд. Моньднуудыг чирээд явна! гэж юунд нь ч юм уцаарлан хэлсэн. Өвлийн замд чаргаар давхина гэдэг жаргал билээ. Зузаан өвс дэвсэж өвсөн дээрээ хонины нэхий хаяж суудал засаж, ямаан дахаар ороосон цагт ямар ч хүйтэн жавраас айлтгүй. Намрын тарга хүчээ алдаагүй мөнөөх зааны шинжит хоёр бор зуузай холбон тахтай найман хөлөөрөө замын цасыг шидлэн хатируулахад чарганы ул хонгохноор шууг шуугхийн усан дээр хөвөх мэт зөөлнөөр займчуулна. Базар, Буд хоёр ямаан тахны дор халуу дүүгэхэд шилүүсний годоор оёсон малгайнуудаа авч, даллан инээд наад болж явав. Морьдын хөлөөр шидэгдсэн цас хааяа чарганы эрүүний хаалтыг даван хацар нүүрийг нь цохиход бүр ч бөөн хөгжөөн, шуугиан болно. Дамдин баавай ч гэсэн хоёр хөвгүүний ийн баярлалдахад бас ч дотор уужран "Ингээд сайн морьдтой жаргалтай хүхдүүдтэй шуугиулж явахад ч яахав дээ бас" гэж урамтайхан явав. Насжаад ирэхээр ер ааш араншин гэдэг гэрэл сүүдэр тасралтгүй ээлжтэн үүл нүүх хаврын тэнгэр шиг л болдог аж. Шал дэмий юманд уур уцаар хүрнэ, тэгсэн атлаа багачуулын инээд хөөрийг сонсоод уярчихна. Морины явдал хөнгөнд сэтгэл бас хөнгөрнө. Орой уцаар, өглөө урамтай байх жишээтэй. Эрийг нас, уулыг цас дарна гэдэг л энэ байх. Заан борнууд нь замын цасыг манарган, ган амгай зуусан амнаасаа бөөн бөөн уур хаялан, ер зуун бээр хатируулсан ч эцэж цуцахгүй янзтай, шөрмөс шандас нь тавирч, дүүрэн бөгөөд хүчирхэг гүрвэлзэх ууц нуруу нь жаал хөлрөөд, үсэнд нь цан хүүргэний мөнгөн сор тогтож гялбалзах нь бахтай. Тийн Дамдин баавай хааяахан урт шилбүүрээ тасхийлгэж,
- Хий-лоо! Хий-лоо! гэж хашгирахад морьд нь улам л хазаар даран Базар, Буд хоёр,
- Хий-лоо! Хий-лоо! гэж хангиналдан инээлдэнэ. Тэнгэлигийн давааны наад хормойд өөр нэг чаргатан зам нийлсэн нь мөн л хос морь хөллөж ач нараа суулгасан Жамц баавай байлаа. Өвгөд мөнөөх мэргэн ламаахайд хамт очихоор хэлэлцсэн юм. Жамц баавай отгон хүүгээ нэгэнт буцалтгүйн буруу замаар арилан одсонтой эвлэрсэн гэвч үхсэн амьдыг нь мэдэх юмсан гэж сураг ажиг тавьсаар цөхрөнгөө барсан ч мэргэн жаалын тухай дуулаад яаж зүгээр суух билээ. Дамдин баавайг бодвол сүжиг нимгэн ч гэлээ тэр хачин сонин хүүхэд жир амьтан яав ч бишээр барахгүй Бэрээвэн номун ханы хүрээний их лам нарын зориуд үзэж шалгаснаар бол Хүүхэн хутагтын хойт дүр юм гэлцэхэд Үнэхээр хувилан төрсөн хувилгаан ч байж магад гэж горьдоод Пунсалын төрсөн гурван бандийг ямаан даханд ороож аваад гарчээ. Гурвын гурван хүүтэй айл ганцаар хотойхгүй гэхэд анчин гороочин архичин наймаачин элдэвтэйн дотроос алт шиг сайныг нь алдана гэж байх уу! Тийн Жамц баавай Дамдин баавай хоёр нэг нь сайнаар алдагдсан охиныхоо төлөө. нөгөөдөх нь муугаар алдагдсан хүүгийнхээ төлөө зам нийлэв. Тэр хоёр чаргатан хоёр өртөө шахам газрыг хагас өдөртөө туулаад Хурхын цээжид хүрч ирэв. Үнэхээр л эгэл биш үзэгдэл үзэгдлээ. Тошин хальсан харзтай булгийн холийн дэнж дээрх багахан бор гэрийг тойрон өч төчнөөн овоохой жодгор тэрэг чарга морь тэмээ шавааралдан, уур утаа савсах нь ямар нэг ер бусын жин хөсөг буудалласан мэт. Манай хэд чухам ийм юмтай тулгарна, цасан дунд оромж майхан барьж хүлээх болно гэж зүүдлээч үгүй тул тэр олон амьтны чаргыг зайчлан морьдоо мултлаад яахыг хэлцэж дэмий байцгаалаа. Аз болоход тэнгэр дулаан. Мөргөлчдөөс тэр мэргэн ламаахайд яаж бараалхах тухай асуувал уг нь ирсэн хүн бүхнийг саадгүй оруулаад явуулж байснаа гэнэт муу ааш нь хөдлөөд сүүлийн хоёр хоногт баахан амьтныг хүлээлгэж шавааралдуучихлаа гэнэ. Муу ааш нь яагаад ходолсөн юм бол? Гэхэд тэр мэргэн маань ердөө тав зургаахан настай амьтан, залхуу нь хүрсэн болтой гэнэ. Чингээд л мэргэн ламаахайн залхуу хэзээ арилж, сайхан ааш нь хэзээ хөдлөхийг хүлээхээс өөр аргагүй болцгоожээ. Мэргэн түргэний хувьд бол ч бүр айдас гайхал хүрмээр яг л орой уруу ортол хэлдэг, хэлэх хэлэхдээ үхэхийг ч хэлнэ, төрөхийг ч хэлнэ, урьдахыг ч хэлдэг, хойтохыг ч хэлдэг гэнэ. Өчигдөрхөн Ламын хүрээний хэдэн танхай банди нар мэргэн түргэнийг нь сонжих санаатай замдаа элдвээр балайтан ам мэдэн чалчицгааж ирээд орсон чинь тэгэж дэмий балай юм ярьсныг нь тэр чигээр нь хэлээд хөөж явуулсан гэнэ.Хэрвээ нэг оруулаад эхлэх юм бол ердөө ядаж цөхөх юмгүй юу асуусныг шулуухан хэлээд эсвэл би мэдэхгүй, өөр ламаас асуу гээд гаргачихдаг аж. Нутгийн нэг ядуу бэлэвсэн авгайн эгэлгүй хөөрхөн хүү, хэл ам гэж жиггэй цэцэн хурц харваас аргагүй хувилгаан шинжтэй, ямар ч хатуу харгис хүн нүдний нь харцнаас дальдрам гэх зэргээр шагшилдана. Хоёр өвгөн энэ мэтийг сонсоод буцаж Ламын хүрээ орон танил айлаас майхан сав хоол ундны юм олж ирэхээр шийдэн морьдоо хөллөж байтал хэн нэгэн,
- Хөөе Дамдин гуай сайн байна уу? Хөөе Буд Базар хоёр байж байх чинь ээ! гэж хашхирахыг харвал эун бор Хурхын давааны хормойд тахлын харантийнд хамт орсон Арайсан үнэгэн лоовуузаараа даллан.
- Морьдыг чинь харангуут танилаа шүү гэсээр гүйж ирэв.
Базар Буд хоер удаан санасан ахтайгаа учирсан мэт баярлан дэвхцэв.
- Та нар бас мэргэн ламаахайд ирээ юу? гэж өвгөний асуухад Арайсан маасайтал инээж.
-Тэр мэргэн жаал чинь манай Жамъянгарав бамхгүй юу! гэхэд мань хэд арай л ар тийшээ савж унасангүй алмайралдан ангайчихлаа.
- За чи ... Чи нээрээ... Чи тэгвал биднийг одоохон дагуулаад оч гэж Дамдин баавайн итгэж ядахад Арайсан мань хэдийг дагуулаад өнөөх муу бор гэр лүү явлаа.
Дамдин баавай гэрт орон ортлоо итгэсэнгүй. Хүү ч нээрээ хөөрхөн амьтан байсан. Харин эх нь гэж урд хормойгоо гишгэсэн унжигар хөх хүүхэн хувилгаан хүүхэд төрүүлсэн гэвэл инээд хүрмээр бөөдийхөн хөөрхийсөн. Гэвч үлгэр ч гэж бий, бурхны шид ч гэж бий л хорвоо доо. Тийн гэрт орж очвол өнөөх Цэцгээ хүүхэн хүү Жамъянгаравтайгаа дүрээрээ байж байлаа. Арайсан,
- Ламаадаан! Өнөөх, Дамдин өвөө Буд Базар гурав маань хүрээд ирж
- Харав уу? гэхэд зуныхыг бодвол арай өнгөлөг дээл хувцас өмссөн Цэцгээ хүүхэн орныхоо хөлөөс босон харайж,
- Ээ заяа нь дэлгэр! Нээрээ танилууд маань ороод ирлээ гээч! Ээ эвий хөөрхий минь! За тэгээд сайн уу даа та нар минь? гээд Базар, Буд хоёрыг үнсэн таалж сүйд майд болов. Ламаадан нэртэй болсон Жамъянгарав хүү хэлтгий захтай улаан хамба дээл угалзтай гутал өмсчихсөн сүрхий амьтан хойд орон дээр нэг их том еэвэн бариад хэвтэж байснаа тэрнийгээ шидэж орхиод,
- Аа миний морьд ирлээ! гэж инээд алдан гүйж ирээд Дамдин баавай Базар Буд гуравт үнсүүлснээ доорхноо Будаар морь хийж гэр дотуураа давхиулах нь тэр. Өнөөх сүрхий мэргэн хувилгаан маань хөөрхнөөс хөөрхөн Жамъянгарав хүү янзаараа л аж. Буд Базар хоёрыг ээлжлэн унаж жаахан давхиад дэлгэмэл голдуу утаа тортогт хэдэн бурхныхаа өмнөх олбог дээр очиж суув. Хувилгаан суудал нь тэр бололтой. Ээж нь үнэнхүү ах дүүсээ үзсэн юм шиг баярлан цай, сүү идээ будаа болов. Гэрийн тавилга, эд бараа ядуувтархан гэвч мөргөлчдийн өргөл барьцны идээ будаагаар бялхаж цалгин буй нь илт. Ингээд мань хэд өнгөрсөн зун Хурхын давааны хормойд тарваган тахлын харантинд орж хэд хоносноо дурсан баяр хөөр болцгоов. Жамъянгаравын ээж хүүгийнхээ мэргэн түргэн болсон тухай ийн домоглов:
-Бид чинь зун та нараас салж Бэрээвэн хийд ороод авга ламынхаа хаяанд хэд хоносон. Даваанаас хөдөлснийхөө маргааш Жамъянгарав Маань гэнэт халуураад биднийгээ айлгасныг хэлэх үү. Богд минь, өнөө хэцүү нэрт тусчихаа юм болуу гэж ухаан гарах шахсан. Хэлээд яахав чухам, хүү минь бүр хамаг биед иь гал асаж байгаа юм шиг болоод дэмийрээд явчихлаа. Хээр буугаад уйлалдаж суусан чинь нэг буянтан таарч авга ламд хэл хүргүүлсэн шүү. Ээ эвий минь! Тэгээд авга ламын хаяанд очиж тан уулгасан чинь ашгүй халуун нь бууж зүгээр болсон. Авга лам хүүгийн минь урьд нь үзээгүй байхгүй юу зайлуул. Тэгээд чамаас яаж ийм хөөрхөн хүүхэд төрсөн юм, энэ чинь жигтэй нүдтэй хүүхэд гэдэг юм байна. Тэгээд л энэ тэрийг хөөрч сууснаа Бэрээвэнгийн ширээт лам хоёр сайхан жороо морио алдаад хэд хоног эрэл сурал болж байна гэхгүй юу, тэгсэн чинь халуурсандаа ядарчихсац хүү минь шагайгаар тоглож сууснаа хоёр улаан шагайг ялгаж хэд орхиод би тэр морьдыг хаана байгааг мэднэ гэдэг юм байна. Тэгэхээр нь авга лам өхөөрдөөд за тэгвэл мэргэн жаал минь Ширээтийн хоёр жороо хаана байгааг хэлээд орхи. Таавал чинь бурамтай еэвэн өгнө гэдэг юм байна. Тэгсэн хүү хэллээ. Еэ тэр хоёр жороо чинь газар цөмрөөд уначихсан амьд байж байна. Яг энэ шагай шиг хоёр хүрэн морь. Магнайдаа ижилхэн сартай юм байна гэлээ. Тэгсэн авга лам, үгүй ер наадах чинь морьдын зүсийг яг хэлж байх чинь. Харин газар цөмөрч унасан гэдэг юу л бол. Ганга жалганд унасныг хэлэв үү? гэхээр нь хүү ганга жалганд биш газар цөмрөөд уначихсан байна гэлээ. Тэгэхээр нь нээрээ юу хэлэв, чамаас гарсан гэхэд итгэмгүй хөөрхөн, янзын нүдтэн, үстэй хүүхэд, урьдын хэн нэгэн мэргэн хувилгаан танайд төрсөн ч юм билүү гээд ширээт ламд очиж хэлдэг юм байна. Тэгсэн чинь маргааш нь өнөөх хоёр жороо олддог байгаа даа. Нээрээ дээр цагт хятадын ухсан уурхайны хөндий цөмрөөд орчихсон амьд бүтэн байж байхгүй юу.Тийм уурхайтай газар ойрхон бий гэж хүмүүс мэддэг байж л дээ. Ингээд л хүүгийн тухай Бэрээвэнгээр нэг яриа болов доо. Олон ч хүн мэргэлүүлсэн шүү бурхан минь. Эвий минь ингээд л бид чинь буянаа дэлгэрлээ шүү дээ. Хүү минь одоо Дамдин өвөөгийнхөө асуусныг хэлж өг дөө. Гаднах олон амьтныг бас оруулж явуулахгүй бол хэцүүдэх нь байна гэхэд Ламаадан олбог дээрээ суудлаа засан сүрхий томоотой дүр үзүүлээд,
- Жа би асуусныг хариулахад бэлэн! гэж хэвлүүтэв. Дамдин баавай.
- Хөвгүүн минь би айлынхаа нэг өвгөнийг дагуулж ирсэн юмсан гэхэд оруул гэв. Жамц өвгөн гурван ачийгаа дагуулсаар орж ирэн Ламаахайд хадаг барьж мөргөв. Чингээд шууд асуух яахаа мэдэхгүй түдгэлзэхэд мэргэн жаал гараас нь татаад,
- Энэ гурван хүүхэд чинь аавгүй болсон юм уу? гэж гэнэт асуув. Жамц баавай сандардаггүйгээрээ сандрав бололтой малгайгаа хуу татан мэхийгээд,
- Тэгсэн, тэгсэн. Эдний аав нь сураггүй алга болоод дөрвөн сар боллоо. Үхсэн амьдыг нь мэдэх арга байна уу? хөвгүүн минь гэхэд Ламаахай түрхэн зуур нүдээ анив. Тооноор туссан нарны гэрэлд улаалзайн дэлбээ шиг час улаан уруул нь нэгнийг шивнэх мэт ирвэгнэн, алтран гогцоорох хонгор үс нь үл мэдэгхэн сугсалзаад үнэхээр бишрэлтэй бөгөөд өхөөрдөлтэй. Хэсэг болоод мэргэн жаал нүдээ нээлгүй ийн өгүүлэв:
- Энэ хүүхдүүдийн аав бусдын нутагт өөрийн хүний гараар алагджээ. Алсан хүн холгүй байна. Бусдын нутагт өөрийн хүний гараар гэж байна. Дамдин баавай "энэ чинь хэн нэгний хэлснийг дамжуулж байна биш үү? Хэн нэг хүн хэлж байна гэсэн шиг юм хэллээ шүү дээ" гэж бодтол Жамц баавай өврөөсөө багахан мөнгөн ембүү гаргаж хүүд атгуулаад,
- Хүний газар гэв үү? Хүний газар гэж алъ газар юм бол? гэхэд Ламаахай мөнгөн ембүүг өвөрт нь буцааж хийчихээд,
- Энэ чинь хулгайн юм байна би авахгүй. Хүний газар гэдэг чинь манай нутаг биш гэсэн үг. Харь газар байна гэж дахин бусдын үгийг дамжуулах мэт хэлэв.
-Та... хүүг минь алсан хүн холгүй байна гэж та юу хэлэв ээ?
- Холгүй л байна. Танай буриадууд цөмөөрөө алуулах юм байна. Удахгүй алуулна даа гэж дэмий балай гэмээр юм хэлчихээд юунд ч юм инээд алдлаа.
- Ээ бурхан гончигсум? Хүү минь чи юу гэв ээ? гэж ээж нь тэндээс дуун алдахад хүү Жамц өвгөнийг түлхээд,
- За боллоо. Өөр хэлэх юм байхгүй. Дамдин өвөө юу асуухаа хэл? гэв
Дамдин өвгөн Жамцын оронд очиж сөгдөөд өврөөсөө хадаг мөнгө гаргаж Ламааданд бариад тун сая аймшигтай үг сонссондоо дэмий балмагдахад хүү хадаг мөнгийг авч олбог доогуураа шургуулаад Буд Базар хоёрыг хуруугаараа занган.
- Та хоёр ирж сөгд! хэмээн тушаав. Мань хоёр гүйлдэн ирж малгайгаа аван сөгдөхөд тус бүрд нь нэг нэг арьяандүг тавиад,
- Та хоёр манайд хононо шүү. Би та хоёроор морь хийнэ мэдэв үү? гэхэд мань хоёр,
- За гээд дэмий л шилээ маажицгааааа. Тэгтэл жаал мөн нүдээ аниж хэсэг болоод,
- Цэвэлмаа эгч яасан бэ? Тэр чинь нүцгэлээд л усан дотор сууж байна уу гэж мөн балай юм асуулаа. Дамдин баавай нь сүжиг ч дорхноо хийслээ. Гэсэн ч нэгэнт л зорьж ирсэн тул босоод явчихаж болсонгүй.
- Хүү минь би тэр Цэвэлмаагийн явдлыг асуух гэсэн юмаа. Хотод хүний эхнэр болсон. Хожмын явдал нь ямар гээчийн хүн юм болоо? гэхэд жаал, Буд Базар хоёроор морь хийж тоглохоос өөр юм бодохгүй байгаа бололтой нааданги царайлан арын үхэгнээсээ цаастай чихэр гаргаж мань хоёрт атгуулаад,
- Цэвэлмаа эгч тэр хүнтэйгээ усан дотор л суудаг юм байна. Гэртээ бушуухан ирвэл нь дээр гэнэ. Тэрнийгээ бушуухан ир гээч. За өөр хэлэх юм алга гэв. Тэгээд Базар Буд хоёртой тоглох гэсэн бололтой боссоноо гэнэт хэн нэгнийг чих тавин чагнаархаад буцан сууж,
- За одоо гадаах хүмүүсийг түргэн түргэн оруул! гэж тушаав. Дамдин Жамц хоёр хүүхдүүдээ дагуулан гараад даруйхан морьдоо хөллөж Ламын хүрээ орохоор явлаа.

* * *

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.15.11 3:02 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Шөнө хагаславч Цэвэлмаагийн нойр хулжаад элдвийг бодон зураглаж хэвтлээ. Ер ийнхүү бодол шаналалд автахдаа бүхнийг дотор сэтгэлдээ хэлбэр дүрс өнгө будгаар нь ялгаруулан үзэх буюу дотоод хараандаа хардаг бөгөөд хүн бүхэн л тийм гэж санана. Тийн аливааг заавал биетэй болгож барин тавин мэдэрч байгаа юм шиг болвол сая санаа амарна. Унтахдаа бурхдын тухай зүүдлэх, сэрүүндээ гадаад ертөнцийг ийнхүү дэлгэн харах болсон минь хэзээнийх билээ гэхэд тийм ч тодорхойгүй бөгөөд хайр дурлал, сүсэг бишрэлд хэтэрхий автсаных ч юмуу заримдаа би чинь ер яаж байна даа гэмээр болоод тэр бүхнээсээ түр ч гэсэн чөлөөлөгдье гэхэд аанай л ямар нэг дүр зураг нүдний өмнө эргэлдээд эхэлнэ. Энэ нь урьдынхаас огт өөр сонин сайхан амьдралынх гэхэд ч хаашаа юм. Дэндүү эрх танхи, зав чөлөө ихтэй. Сонровт цаг үргэлж ноолуулж янаглаж байх санаатай, дэндүү хомголзуур тачаангуйн өвчин тусав уу гэлтэй. Бүсгүй хүний ид нас ийм нэг жолоогүй, ухаан бодол хэт дэнсэлмэл, элдэвт хэт автамтгай, ааг шимээ багтааж ядсан ч гэмээр, жаахан солиотой ч гэмээр байдалд хүргэдэг ч биз. Жаргалдаа ташуурна гэдэг ч энэ биз. Гэвч яалтай билээ. Сонров даанч уужуу тайван, янаглавч ужиг наалдацтай хүлээцтэй түүгээрээ ч магадгүй улам л шунан хомголзоход хүргэдэг биз. Цэвэлмаа ер жаахан ч үгүй хөдөлчихсөн болов уу гэж өөрийгөө хянан сонжих бүр ийнхүү нэгэнт төрөл арилжсан мэт болсноос хойш өөр амьдрал гэж байхгүй, аль л сайн сайхан бүхнээ хайрт хүндээ шавхан тушааж түүнийхээ хариуг амсаад нүгэл хилэнцээ лам багш, бурхны өмнө наманчлан эцсийг үзэхээс өөр замгүй мэт. Өөр юуныг эгээрэн, юунд шунах билээ. Ингээд мөнөөх дотоод харааныхаа түмэн өнгөнд умбан эрүүл солиотойн хооронд явах болж. Гэвч хэдий болтол ингэх вэ! Номхрох тайвшрах цаг хэдийд ирэх юм болоо? Бодлын шуурганаа умбан хамаг бие нэг халуу шатаж, нэг хүйт оргин тэрнийгээ нууя гэвч чадахгүй, Сонров тэр бүх халуун хүйтний давалгааг нь мэдэрч байгаа эсэх нь ч тодорхойгүй буюу мэдэрснээ хэлэх ч үгүй юм шиг. Гэвч өөрөө өөрийгөө тамлан шийтгэх нь зөв байлаа. Тамлал нь щунал болно. Чи ингээд шунаж бай гээд байдаг хүчээ гаргахад харин өнөөх шунал тачаал нь улам цалгих нь жигтэй. Тийнхүү энэ шөнө ч гэсэн Сонровыгоо ядрааж унтуулаад өөрөө сэв сэрүүн бодлоо манаж хэвтэнэ. Бодол ч юмуу зүүд ч юмуу буү мэд. Ер бүсгүй хүний шунал гэдэг үнэхээр шулмасынх л аж. Тийнхүү эцэж туйлдтал янаглаад халуу шатаж буй хэвлийгээ илбэн "үртэй болов уу яав" хэмээн чагнаархахад одоохондоо хаагуур ч юм зорин одох буюу аз дутаад байх шиг, хэрвээ нэгэн өдөр хэвлийд нь үр тогтсоныг мэдвэл сая нэг шунал тачаал нь намжих ч биз гэж бодогдоно.
Улаанбаатарын өвлийн шөнө хөдөөнийхөөс богинохон. Хотынхон орой болтол холхилдон хар үүрээр цас чахруулан гүйцгээж эхэлнэ. Машин тэрэг зогсоо зайгүй хүржигнэнэ. Харин одоо шөнө хагаслаад гадаа салхи улиглахаас өөр чимээгүй. Цэвэлмаа тайван унтах Сонровын шөрмөслөг халуун биеийг таатайяа мэдрэн энэхэн удаад үр тогтох "аз дутсан" хэвлийгээ чагнаархан бодлоо бэлчээхэд, халуун усанд байн байн угаагдсаар хамаг л нүх сүв нь нээгдсэн толигорхон бөгөөд намгархан арьсыг нь үл мэдэг гичигдэх өдөн хөнжил, байшингийн адар цөм нэг тийшээ сөхөгдөн алга болоод өнөөх л сүжгийг дагтасан орон хийдүүдийн алтан ганжирууд өвлийн шөнийн оддын дор гялтганан тийнхүү тэнгэр газар хоёр алтан мөнгөн оддын туяагаар холболдон найрсаж байх мэт. Хааяа ноход яргин хуцахаас өөр аниргүй их хар хотын дээр тэр л олон алтан ганжир, хорол, бодь гөрөөснүүд зөөлөн туяа цацруулан ахуйд хэдэн зууны тэртээгээс монгол газраас хөндийрөөгүй бурхны ариун шашны дээд санваартан, арилсан гэгээрсэн хэмээгдэх хамба, цорж, гавж, гэвш тэргүүтэн нь Батцагаан хэмээх агуу хүйтэн хар гянданд хаалттай бөгцийлдөн сууцгаана. Тэд уг нь юунд ч хаагдамгүй ид шидтэн гэгддэгсэн. Гэтэл одоо шуналт хүүхэн Цэвэлмаа өдөн хөнжил, модон адрыг сөхөн ертөнцийг харж хэвтэхэд тэд гандангийн хүйтэн чулуун хананд арчаагүй дараастай, тэндээс бүхий л шашин бурхантайгаа хамт хэзээ ч өндийх найдвар байхгүй тэргүүнээ эгнэгт унжуулцгаажээ. Тэд хувьсгалын дайсан болж гэнэ. Хүрээний сүмүүд цөм хоосон хөндий оргино. Гагцхүү эзэнгүй бурхад амгалан нигүүлсэхүй нүдээрээ бөхөн бөхөн алдах зулаа гунигтайяа ширтэлцэн, хэзээ ч огт хөдөлдөггүй мөртлөө хүний сэтгэлд аврал буяныг шивнэгч хүрэл гуйлан уруулуудаа жимийгээд ерөөс бурхан шашны дуун монгол газар эгнэгт тасрахын цондон тэр болжээ. Сүм дуганаа орхиж гарсан лам нарын суудал хэдий нь хөрөөд хэнгэрэг цан, бүрээ бишгүүр нь олбог жавдан дээгүүр уруу өөдөө хөндөлсөөд, тахилын ширээний хөмөгнөөс өнөөх муухай бэлэг эрхтэнээ унжуулж, шүлсээ гоожуулсан жагарын сармагчин Хөх комиссарын нүдтэй ав адилхан нүдээрээ цавчилгүй ширтэх нь зэвүүн. Ер орчин тойрон зэвгэр зэвүүн оргиж сав саяхан түмэн ламын уншлага бүрээ бишгүүрийн дуунаар сүсэг бишрэлийг дуудан нүглийг зайцуулж байсан өч төчнөөн орон хийд хаа холоос ирсэн ганц муухай сармагчинд эзлүүлсэн мэт. Чингээд нэг мэдэхэд өнөөх олон лам хуврагуудын оронд хэдэн түмэн сармагчингууд бий болж бүсгүйчүүдийг нүцгэлэн үст савраараа тэвэрч, нүүр амыг нь шүлсдэх биз. Цэвэлмаагийн ухаан санаанд мөнөөх хүн төрлийн шуналаас үүдсэн сансрын хүрдний их эргүүлэг, энэ насанд амсаагүйгээ ганцхан сүсэг бишрэл, өглөг буяны хүчээр хойт насандаа амсаж болохыг итгүүлсэн хачин монголжсон бөгөөд бас ч эгэлгүй царайлсан төвд цорж хамба хоёр хоёулаа ердөө юу нь ч сөхөгдөж нээгдэхээс өнгөрсөн хар чулуун гянданд бэгцийлдэн "урьдын бүх юм мөхөж тониллоо. Одоо цөмөөрөө заяа тавилангаараа бологтун!" гээд хүнийг нэвт шувт харах мэт санагддаг асан ухаант нүдээ үүрд аньцгааж байх мэт. Цэвэлмаа гэнэтхэн мөнөөх сэтгэлийг соронздон булаасан орон хийд Манзуширийн цогчин дуганы алтан зүмбэрт улаан багануудын дундуур сүлжин гэтсээр хэдэн зуун зул өрвөлзөн сөрвөлзөн бадарч, алт эрдэнэсээр гялбасан бурхдын өмнө очин мөргөж ахуйд ямар нэгэн ид шидээр өдөн хөнжилдөө хэвтсэн чигээрээ тэнд очиж мөнөөх олон зулын гэрэлд гийгүүлэгдэн хуял тачаал хөдлөх гэж жигтэй. Тийн тэсгэл алдаад Сонровыгоо чанга тэврэн авахад тэр нь сэрэх янзгүй нойрмогоор хариу тэврээд "Жаахан байя. Жаахан..." гэж гүвтнэхэд олон зулын гэрэл гийгүүлэгдэв хэмээн бодсондоо ч юмуу хатуу шатаж байсан бие нь хүйт оргиод явчих шиг болоход хөнжилдөө шургаад солиот бодтоо хөөе гэвч чадсангүй. "Ээ нүтэлт хар эм намайг өршөөж хайрла бурхан минь! Жаргалдаа шунаж ташуураад галзуу солиотой юм шиг бурхдын нүдэн дээр нүцгэлдэг муухай эм болов би. Манай буриадын басгад юусан билээ. Халхын нэртэй хөвгүүнд тоогдсондоо би сагаад ийм шуналтай хурьцалтай болов уу? ээ, лам багш минь өршөө! Харах хараагий минь бүдгэрүүлж унтуулж хайрла! Юу гээчииг дандаа харж бодож явдаг болов оо чи чинь? Чи чинь саяхан л өнөөх муухай Яндагт ээрүүлж ноолуулж явсан шүү дээ. Чи ер хэн болох байгаа вэ? Сураар татсан хөмөн бойтог чирч, хормойгоо аарцдаад холтсон дээвэртийнхээ ар өврөөр тэнэг харцуултай наадагчаан болж л явах байгаа биш үү? Хөөрхий доө, хөөрхий. Муу аав эжий минь намайгаа сайн ханьтай боллоо гэж баярлаж хүлээж суугаа. Аавын ааш хөдөлсний л ачаар би энд энэ сайхан эрийг тэврээд өдөн хөнжилд дэмийрч хэвтэнэ. Хэрвээ ааш нь хөдлөөгүй бол ... нутгийнхаа мангаруудын нэгэнд өгнө гээд зүтгэчихсэн бол өнөөх л хөмөн бойтогтойгоо л аарц түрхсэн хормойдоо орооцолдож яваа. Нөгөө муухай Яндаг яаж хэвтээ бол. Би тэрний гарт орж дууссан шүү. Орооны нохой шиг ханаж цадахаа мэдэхгүй муухай амьтан. Тэрүүнд үнгүүлэхээс өөр болзоо надад байсан биш. Ер яагаад би тийм сул сувдаг зантай болсон юм. Бүр багынхаа л тийм. Гурван нуурт арван зургаахантайдаа л гэнэт үзсэн. Тэрний л гай. Эмийн шунал эрт төрөхөөр жолоогоо алддаг гэж авгайцуулын ярьдаг үнэн байж. Гурван нуур миний азын нуур. Сонров тэнд ямар сайхан үлгэр ярьлаа. Ямар сайхан манантай дулаахан аниргүйхэн байлаа. Хаврын галуу ганганаад бид ганганаад. Яндаг бузар ороолон чагнаад хэвтэж байсан. Яаж тэсэж ядаж, газар мэрж хэвтсэн болоо? Ёстой нэг амаараа шороо үмхсэн. Тэгээд хор шарандаа шатахдаа муу Балдан ахыг хойш нь хөөх гэж юу боллоо? Би ахыгаа аврах гэж муухай золигийн гарт дахин орсон. Хэрвээ Балдан ах хөөгдчихсон бол Базар хүвүүн даанч хөөрхий. Тэр бүхэн одоо өнгөрчээ. Одоо би урьдын Цэвэлмаа биш. Би жаргалтай азтай. Маргааш Сонровтой хоёулаа Онон тийш гараад өгнө. Аав ээж ах дүүдээ өч төчнөөн бэлэг барьцтай. Манай нутгаас хэзээ хэний басган ингэж явлаа. Надаас сайхан нь ч хэн билээ? Сайхан төрснийг минь Яндаг мэтийн юмнууд биш Сонров минь олж, Сонровын минь л аз боллоо. Яндагийн олз болоод өнгөрсөн бол ямар гутамшиг байх вэ? Би нээрээ тийм сайхан гэж үү? Хөх комиссар ямар жигтэй дуртайгаар хардаг вэ? Чөтгөрийн хоёр нүдээ унагачих гэнээ. Хамбын сармагчин хүртэл сайхан хүүхэнд дуртай байдаг. Жагарын орны эрдэмт амьтан гэх. Ой гутмаар. Гэхдээ эм хүний шунал хөдлөхөөр чөтгөрт ноолуулах ч дур хүрдэг биз. Ээ дээ, энэ хүн гэдэг. Хойт насандаа сармагчин болж л төрөхгүй юмсан. Энэ насандаа Сонровтойгоо жаргахаас өөр юу хэрэгтэй юм бэ! Өөр юу чиг хэрэггүй ээ. Ийм халуухан, янагхан ааштай. Шөрмөстэйхөн эр шүү дээ чи минь! Тээр унтаагаараа... за Наашаа бол... ингээд... Маргааш хоёулаа нутгийн минь зүг гараад өгнөө. Шилэн портоороо шуугиулаад буучихнаа. Яндаг ямар их атаархах болоо? Урьд урьдынхаас улам сайхан болсноо үзүүлнэ дээ. Шүлсээ савируулахыг чннь харж бахаа хангана. Хуримаа сайхан хийнэ. Дадал, Балжийнхныг бүгдийг найрлуулж наргиулна. Хөөрхий миний үеийн хүүхнүүд атаархах л байх. Зайлуул, Дамбын Дариймаа, Содномын Цэрмаа нар минь ирж ёстой хангинатал дуулалдана даа. Маршалтай танил, Бортолгойтой үерхдэг гэхээр ёстой л амаа ангайна даа. Хүний амьдрал гэдэг сонин юм даа. Ихийн газар олонтой танилцаж элдэв сонин сайхан юм үзэж залуу зандан насаа жаргалаар өнгөрөөх ямар их аз вэ? Хүний үр сайнтай муутай, хорвоогийн явдал алагтай эрээнтэй. Хөх комиссар шиг этгээд хачин, цорж, хамба, лам багш нар шиг арилсан хүмүүс, Чойбалсан жанжин шиг онцгой хүмүүс ч байх. Зун жанжин согтчихоод хэцүү байсан шүү. Согтохоороо бас л шалиг эр юм билээ. Эрчүүд ихэнх нь тийм дээ. Тэр сармагчин төрхт Хөхөөс л холхон явъя. Ёстой аймаар байх. Тэгсэн байтал чөтгөрийг үзмээр санагдах... өөр юу ч хэрэггүй ээ. Ганцхан Сонровтойгоо бурхны нүдний өмнө ч хамаагүй... хайрт минь... халуухан, шөрмөстэйхэн... хуримаа хийгээд жинхэнэ эр эм болоод харьж ирнэ. Өнөөх Гурван нуурын арал дээр очиж үзнээ. Өвлийн нарсан ойн дунд хачин сонин сайхан байгаа. Зуныхаа явдлыг дурсана. Тэгээд хүүхэдтэй болно. Нутагтаа нийлэхэд амархан болж магадгүй. Түрүүн болчихсон ч юм билүү дээ? Доорхноо ямар мэдрэгдэх биш. Ёстой хөөрхөн хүүтэй болно доо. Муу хоёр дүү минь, Базар Буд хоёр минь жигтэйхэн баярлана даа. Юухан байхав хойтон жилийн өдийд л хүүхэд гаргачихсан ээж байж байх юм чинь. Зун харантийнд хамт байсан Жамъянгарав шиг хөөрхөн хүүхэдтэй болох юмсан. Цэцгээгээс тийм хүүхэд гарна гэхэд итгэмгүй. Бид хоёроос лав хөөрхөн хүүхэд төрнө. Би чамдаа ямар их хайртай вэ! Нүгэлт эм намайг тасдаад өгөөч! Түр зуурхан сэрээч ! Яагаад би ингэж ханаж номхрохоо болив оо! Өвчин тусав уу? Хорлол хүрэв үү? Арай ч дээ. Жаргалдаа ташуураад л энэ. Чи минь намайгаа дэндүү жаргааж байна. Муухай өлөгчин намайг зад дэвсээд өгөөч! Сонров сэрлээ.
- Чи минь яаж байна аа?
- Яах вэ ноцуулмаар санагдаад
- Янагхан минь дээ.
- Хөөрхөн гэгчийн хүүтэй болно гэж бодлоо.
- Бодсоноор чинь болноо, Цэеэ минь
- Одоо унтаад яах вэ.
- Унтахгүй, унтахгүй. Үүр цайх дөхөж. Замд гараад машинд нойроо авчихнаа.
- Өнөө үдэш Шувуутын өвөлжөөндөө, төрсөн гэртээ байж байна. Үлгэр шиг юмаа.
- Үлгэрийн дагина минь дээ.
- Эрийн сайн эрдэнэ минь ээ!
- Бага хүүхэд шиг маргааш явна гэхээс чиний минь нойр хүрэхгүй байна уу?
- Тэглээ. Тэгэхдээ унтах болих, зүүдлэх сэрэхийн хооронд юм шиг элдвийг бодож мөрөөдөж хэвтлээ. Санасан бүхэн нудэнд харагдаад болох биш. Сонровоо чи минь нүдэндээ юм хардаг уу?
-Харалгүй яахав дээ. Зүүдээ харна, бодсоноо ч бас харна.
- Би дандаа бурхан, сүм дуган. хурал ном хардаг боллоо. Нэг бодлын зүүд юм шиг нөгөө бодлын биш ч юм шиг
- Бортолгойг дагаж хамба цорж нараар явсаар байгаад тэр байхгүй юу. Одоо тэр хамба цорж нар алга болж дээ.
-Тэднийг нээрээ яах юм болоо?
- Үгүй хийх л болов уу?
- Яанаа, бурхан минь!
- Цэеэ минь, бид чинь шинэ цагийн хүмүүс. Шашин бурхны цаг өнгөрлөө.
- Би чинь хар багаасаа даанч их сүжигтэй дээ. Одоо яах вэ?
- Дотроо сүжиглээд явахад юу нь болохгүй байх вэ?
- Хоёулаа хойт насандаа ч салахгүй дээ. Тиймээ?
- Энэ насандаа л лав салахгүй.
-Хойт нас гэдэгт чи итгэдэг үү?
- Би чинь бурхангүй намын гишүүн шүү дээ.
- Ээ бурхан биднийг өршөө! Чи минь миний бурхан. Хамаг нүгэл шуналыг минь дараад өг! Эрийн сайн эрдэнэ минь ховдог шулмас намайгаа дараад өг ! Тасдаад өг!
Тэр хоёр янагийн халуунд ийнхүү зоргоор автан үүр цайлгаад босож өчигдөр оройжин боож бэлтгэсэн ачаа бараагаа дахин сайтар бүртгэж замын хүнсээ бэлдээд аавынхаа гэрт орж цай унд уув. Хоёр хөгшин, хүү бэр хоёроо үдэж мордуулах гэж мөн хар үүрээр босоод омгорхон боловч цэмцгэрхэн гэрээ халуу дүүгүүлэн,бурхандаа тахил өргөл зул барьж, бараг л найрын зэрэгт хоол унд бэлджээ. Ээж нь хөхөө өвлийн хүйтнээр холын замд саатаж ядрах вий, хувцас хунар дах дэгтийгээ авсан уу? Жолооч чинь энэ тэр юмаа мартсан байх вий, энээ тэрээ гэж үглэхэд аав нь өдөр гаригийн сайныг сонгон гарч байгаа хойно Юундаа алзах вэ, анх удаа алсын замд явж байгаа биш, төрийн албатан зорьсон хэргээ зоригоор гүйцээж ухаанаар тэнцүүлнэ. Ер хүүхдүүдийн үйлс өлзийтэй сайхан цаг ирсэн юм. Ганцхан засаг төрийнхөө буяныг л даах нуруутай явбал санасан хэрэг сэтгэлчлэн бүтнэ гэж итгэлтэй өгүүлэвч бас нууцханаар бурхандаа зачбирч суув. Жолооч хар хүү ч машин бие хоёроо баавгай, нохойн арьсаар өвч дулаалчихсан давхиж ирээд замдаа ороход ээж нь цацал өргөн үдлээ.
Өглөөний наран ургаж Улаанбаатарын хэдэн түмэн айлын яндангаас хөөрөх утаа умрын жавар салхинд урагшаа Туул гол дээгүүр Богд хан уул өөд авиран суунаглана. Орос "ЭМКА" гэдэг дулаан бүхээгтэй хурдан тэрэг утаа униараас сугаран зүүн зүг зорчих их замд гарлаа. Тэнгэр цэлмэг, тэрэг хурдан, сэтгэл хөнгөн. Сонров түрүүн аавындаа жаахан сэржим өргөсөн тул нүүр царай улаа бутраад, шөнө Цэвэлмаад шүгэлсэн "шулмасыг" дарах гэж нэлээд ноцолдон зарсан хүчээ хэдийн сэлбэчихсэн, ажил хэрэг бүтэмжтэй аяны зам шулуун хийгээд эр хүний эдэлдэг л жаргалыг эдэлж яваадаа ёстой шунал нь хэтэрсэн бирд л биш юм бол сэтгэл дүүрэн байхаас өөр аргагүйгээ хамаг мэдрэхүйгээрээ тэгш мэдрэв урамтайхан явлаа.
Тэрэгний моторын хүржигнэх чимээ хүртэл баясгалант хөгжим шиг.
- Зээ буриадын хоолойтойхон басган минь дуугаа гаргаач гэхэд Цэвэлмаа
Нарийхан нарийхан шаргыгаа
Нарны л дунд сойгоорой
Насанхан залуу намхантайгаа
Найрын дунд л золгоорой гээд хангинуулж явав. Өмнөх зам наран дор гялбалзана. Тэр зүгийн тэнгэр сайхан гэгчээр тэртээ зүүн зүг Хэрлэн, Ононы дээрх агуу тэнгэр малгайн чинээхэн ч үүлгүй зэнхийн цэнхэрлэнэ. Тийнхүү тогтох торох юмгүй шуумайлгасаар хотоос холгүй анхлан тааралдах алдарт Баян даваа өөд өгсөв. Цасан дундуур зүтгүүлэхэд амаргүйхэн хальтиргаатай өндөр даваа. Зүүн аймгуудын чиглэлийн тээврийн тэрэгнүүд гуу жалтаны хунгарт сууж хоносон ч харагдана. Жолооч машин хоёрын сайнд сааталгүй зүтгүүлсээр давааны орой дох өлийн их овооны барааг харав. Овооны дэргэд гурван хөнгөн тэрэг хот уруу чигтэй зогсох бөгөөд мань хэдийн бараанаар тэр гурван тэрэгнээс хэдэн хүн бууж харагдах нь цэрэг хувцастай аж. Сонров малгайгаар нь дотоод яамныхан болохыг танивч муу юм огтхон ч санасангүй.
-Дотоод яамныхан маань овоонд өргөл өргөхөө мартаагүй л байна шүү гээд инээв. Гэтэл тэдгээр хүмүүс юунд ч юм замыг нь хааж зогслоо. Сонровын жолооч гайхасхийн машинаа зайдуухан зогсоов. Мөнөөх комиссаруудын нэг нь мөнөөх Бадам байлаа. Тэр
- Сонров машинаасаа буугаад ир! гэж хашгирлаа.
- Энэ чинь юу гэж хашгирваа! Юу гэнэ вэ Сонров минь! гэж Цэвэлмаа гэнэт мууг зөгнөн уйлагнав. Сонров ч өөрийн эрхгүй хамаг бие арзасхийгээд явчихлаа..
- Буугаад ир гэлээ шүү дээ гээд машинаасаа алгуур бууж тэдэн рүү очив. Бадам нүд буруулан халааснаасаа ямар нэг бичиг гаргаж сарвайлаа. Сонров бичгийг авч уншсанаа буцаад машин уруугаа алхах гэтэл Бадам нагаанаа сугалаад,
- Нөхөөр зогс! Тэр машинд суу! гэж зандрав.
- Та нар байз! Би эхнэртэйгээ хэдэн үг сольё. Цэвэлмаа, хүрээд ир! гэхэд Цэвэлмаа хунгарт
таварцагласаар гүйж очоод хоёр хөлийг нь тэврэн унаад эхэр татлаа.
- Бос бос Цэвэлмаа минь! Эндүүрэл...эндүүрэл байлгүй яах вэ! Эд нар эндүүрснээс зайлахгүй. Цэвэлмаа минь бос! гээд хоёр суганаас нь өргөн босгож хацар дээр нь үнсээд,
- За Цэвэлмаа минь битгий... битгий муугаа үзүүл! Би чинь доорхноо, ердөө өнөө маргаашгүй тавигдаад ирнэ. Баривчил гэсэн юм байна. За баяртай. Битгий... за битгий уйл хайрт минь гэртээ харьж бай. Учир нь олдоно. Ээж аавд үнэнийг хэлээрэй. Муухай эндүүрэл... За баяртай! гээд шуудхан очиж машинд суунгуут хоёр ногоон малгайтан хавчин харгалзаж аваад огло үсэргэн хөдөллөө. Цэвэлмаа өлийн овооны хажууд цасан дээр сөгдөөд хойноос нь дэмий л хоёр гар сарвайн хоцров.

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.16.11 11:42 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
ЦУСАН МӨРТ ХЭМЭЭХ
ДЭД БҮЛЭГ

Хаврын дунд сар дөнгөж гараад байтал Балжийн хойд хөвчид их түймэр гарлаа. Ер энэ жилийн цагаан сар гарангуут эрт дулаарч цас ханзраад байгалийн өнгөөрөө л лав цагаан биш хар сар болсон. Байгалийн өнгө ч яах билээ. Уг нь эрт урь унасанд малчид сэтгэл тэнийх ёстой сон. Гэтэл харин яавч шашин бурхандаа сүслэх сүжгээ алдаагүй хүн зоны хувьд үнэхээр л цагаан биш хар сар болжээ. Өвлөөр Богдын хүрээнээс эхлээд монголын аль л нэртэй дагшин орон хийдүүдийн том толгой лам нар болоод хориод оны сүүлчийн дайралтаас сугарч мэнд үлдсэн цөөхөн хутагт хувилгаадыг цөмийг хоморголон баривчилмагц тэртэй тэргүй цөвүүн цагийн эрхэнд жанчаа тайлж, чойгоо мод хаданд өргөхөд бэлхэн тэгээд ч яавал эртхэн нэг эм хүйстэй юмыг бараадаж хэдэн малтай болж ядуу зүдүү ч гэсэн аж төрөх замаа эрдэг билээ хэмээн сүм дугануудынхаа хүйтэн жавдан дээр өндөлзөж, итгэл сүслэл алдаж суусан ядуу доорд хэмээгдэгч олон лам хуврагууд ах дүү аймаг садангаа бараадан явцгааж, монголын хэдэн зуун сүм дуган улаан хошуут жунгааны үүр болж хувирав. Ингэхээр ямар цагаан сар болох билээ. Онон, Багжидаа л диваажин шамбалын орон болсон цамтай бол цамтай, майдартай бол майдартай Ламын хүрээ, Амгалантын хүрээ, Сэрүүн дуган, Гилбэр зэрэг жалга жалгын дуганууд мөн хоосрох тийшээ хандав. Ердөө яавч суудал жавдан дээрээ наалдсаар үхье гэж шийдсэн хижээл ахимаг насны цөөн лам нар урьдын нижгэр байдлаа алдаж хөндий хүйт оргисон дуганууддаа цагаан сарын ерөөл хурсан болоод тарцгаажээ. Хүрээний хамба, цорж нар дотоодыг хамгаалахынханд баривчлагдсаныг дуулаад Гилбэрийн Зундуй гавжтан "Цаг ирэв" хэмээн чимээгүйхэн гэртээ шигдэн байснаа цагаан сарын ерөөлд суусны дараа гэр бараагаа дарж орхиод дотны түнш Дамдингийндээ ирж түр суув. Тэр сүүлийн гурван жил Богдын хүрээ тийш зүглээгүй тул шашны дээдэс хамба, цорж нартай юу юугүй холбоо сүлбээтэй байсан гэхэд хэцүүгээ мэдэвч угтаа бол заавал тийм холбоо сүлбээтэй эсэх нь ч хамаагүй ердөө л дээд мяндагтан гэдгээрээ цөм хамуулах цаг ирснийг хүлээхээс өөр замгүй. Тэгээд хэрвээ ихээхэн зориг гаргавал угаас халхад хамаагүй оролт хүн шүү би гэж хэлчихээд (хэндээ ч хэлэх юм бил ээ) хойтох буриад нутагтаа юм уу хэрвээ урдах манжуур нутаг уруу оргодол босгуулын маягаар гарчихвал болох мэт санагдавч одоо болсон хойно тийнхүү тойрч тэнхрэх нь даанч утгагүй. Тийнхүү юу л болбол болог гэж хүлээхээр шийджээ. Цагаан сар хар сар болов. Айл амьтан ч урьдын цагаан сарынхтай адилгүй хөгжөөн шуугиан багатайхан шиг, эр эмгүй уй гашуугаа архинд живүүлж өнөөх л буриадынхаа уйлалдаантай дуулаанаар гэгэлдэн гиншигнэн өнгөрүүлэв. Урьдын цагаан сараар юмсан бол айл айлын баавай нар хос нь хос, дан нь дан морь хөллөсөн кошевой чаргандаа хүүхэд ач нараа суулгаад жалга жалгынхаа сүм дуган руу уралдан очиж өргөл өргөн, зул барьж ерөөл аваад, тэндээс олуулаа нийлж ардаг тарган морьдынхоо ган тахаар цас мөс цацлуулан давхиж нэг дуу газарт, нөгөө дуу тэнгэрт шинэлэн золгоцгоож идэж уухыг ч үзүүлээд өгдөгсөн. Энэ жилийн цагаан сар харцуулын архи, хүүхнүүдийн нулимс хоёрт живээд өнгөрлөө. Муу ёр харцгаасан байжээ, хөөрхий. Цагаан сарын шинэдээр гэнэт дулаарч уул талын цас амархнаа ханзраад ер бусын хуурай хувхай хавар болов. Урьд
жилүүдэд бол цагаан сарын хуучдаар сая энгэр газрын цас цоохортон залгаад тал хөндийн цас ханзарч их ян хөвч тайгын ёроол, ар газар, ангал хавцлын цасан хунгар бүр барагдашгүй мэт, хэдэн түмэн сайрам горхи болон жирэлзэж мөнөөх цасгүй хөндий талаа ундаалан ундаалсаар хаврын хавсарга салхийг чийглэн зөөлрүүлдэг асан. Гэтэл энэ хавар өнөөх хөвчийн их цас мөс хайчваа гэмээр ердөө хэдхэн хоногийн дотор хайлж ууршин алга болоод хачин хуурай хар хавсарга тавьж эхлэв.
Дамдин баавай өглөө үүрээр гарч шахмал шарнууддаа өвс хаяж явахдаа хойд хөвчид түймэр гарсныг мэдсэн юм. Хуурай бөгөөд жихүүн хавсарга тавьж байлаа. Дамдин өвсний хашаанд хашсан дөрвөн шардаа нуруутай өвснөөс сэрээдэн хаяж, гэрийнхээ пийшингийн ширмэн дээр бүлээсгэж орхисон уснаас зөөн усалж, өчигдөр үдэш Зундуй гавжаар Цэвэлмаагийн төлөө гүрэм хийлгэн золиг гаргуулж шөнө дунд өнгөртөл суусандаа баахан бухимдуу цухалдуу явлаа. "Ямар заяагүй өлөгчин бэ! Бүр зунаас л цаанаа нэг гайхаад байсан юм. Юу сайндаа тахлын харантийнд боогдох вэ. Хаанаас манайд ийм амьтан төрсөн юм. Мунхаг ч гэсэн хөвүүн байсан бол ачтай юу. Хүний басгадаас гоё амьтан би гэж бодоод хар багаасаа годгонож савигансаар зүгээр нэг орооны нохойн гичий шиг болсны нь нүгэл барцад даагдахаа байгаад... Халхын нэг сайн хүвүүнийг бузартуулж орхив уу. Ер яагаад манайхны үйлс ингэж урагшгуй болов оо! Өргөл буян багадаагүй баймаар. Төгцөг болтлоо халх буриад хоёрт буян хийж, энэ лам бурханд өвдөг тохой цоортол мөргөлөө. Тэгээд энэ. Урьд насны нүгэл энэ насны барцад юм биз. Одоо өргөл мөргөл хийх лам бурхнаа ч бурсайлаа. Тэр Сонров ногоон малгайтанд гэнэт баригддаг нь хачин аа. Засгийн том албан хаагч ямар хамба, цорж нартай сүлбээтэй байсан гэх үү? Үгүй тэгээд тэр хамба. цорж нараа хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул байсан гэнэ гэх. Ямархан харанхуй цаг ирээ юм. Цэвэлмаа нэгэнт бэлэвсэн сударган эм болсон мөртөө юугаа хийж тэр айлын хаяа сахина вэ! Хэрвээ тэр Сонров нь гарч ирэхгүй бол замаа алдаж нэг мэдэхэд хотын авгайчуултай холбооролдож аваад янхан болж хувирах бий вий. Хамаг үйлс нь буруудсан амьтан яаж ч мэднэ. Газар дээрх ганц охин минь ийм заяагүй амьтан юм бол ер манайхан өөдлөө гэж үү? Би юуны төлөө энэ хэдэн мялзангуудыг өвөлжин хаваржин шахав аа. Маргааш юу болохыг мэдэхгүй байж. Нөгөө мэргэн хүвүүний хэлснээр нээрээ буриадууд бид цөмөөрөө үхэж мөхөх ч юм бил үү. Манай өлөгчинг усанд сууж байна, бушуу ирвэл дээр гэж нээрээ ямар муу ёрын юм хэлсэн хүүхэд вэ? Жамцын Дашийг хүний газар алуулсан гэдэг нь үнэн биз. Тэрнээс биш ядахдаа эмээл тоног, хувцас хунарынх нь өөдөсхөн ч олддог байгаа даа. Жамц бид хоёр тэр Ламаадан амандаа орсныг л хэлж байна гээд тоогоогүй маань одоо болоход орой уруу ортол хэлсэн л байх вий дээ. Нээрээ Хүүхэн хутагтын хувилгаан байхыг хэн байг гэх юм. Бид бүдүүрхүү зан гаргаж, нэг муу монгол самганы гэдэснээс тийм бөөн эрдэнэ хаанаас унаа аж гэлцсэн. Ёстой үхэр буриад зан маань тэр" гэж цухалдан байтал үхрийнх нь саравчийн араас ямар нэг гэрэл гарах мэт нүдний нь буланд уласхийв. Талтай үнсээ асгаад..." гэж хараал тавин ажвал саравчны ард ч биш бүр тэртээ хойд нурууны оройгоор тэнгэр улбартаад, асга хадны завсраар галын дөл шидлэн байв.
- Түй чоорт! Хилийн араас прискийн мангадууд гал тавиа! Одоо маандыг хуу шатаах нь! гэж хараагаад сэрээгээ нуруутай өвсөнд зоож гэртээ ороход Зундуй гавж хэдийн босчихсон бурханд зул бадраагаад тахир модоор мөрөө дарж сууна. Дамдин баавай гавжийн залрахад хөгшнөө Балдангийн гэрт оруулж зайчлаад дэвэн дэлхий байтугай дээд доод тивийн ч явдлыг хүүрнэх хүнтэй болсон. Хажиг зожиг болсныг нь үргэлж гайхагч чавганцаасаа тийнхүү түр ч гэсэн гэр тусгаарлаж, эрдэмт ламтай хөөрөлдөж суух аштай юу.
- Балжийн хойд хөвчид түймэр гаранхай. Мөнөөх мангадууд маань биднийгээ шатаахаар шийдэж дээ гэхэд гавж,
- Ээ энэ их хуурай хавсарганаар аюултай даа. Хавар болгон хойноос гал тавьдаг муухай ч мангадууд даа хэмээн дээлээ хэдрэн хоёул гарч харав. Тэнгэрийн хойд хаяа энгээрээ нөжөрсөн улаан туяа татжээ. Хөвчийн их хагд өвс ширэнгэ торлогт авалцан Балжийн голын хойд тал улсын хилийг дагасан дүнхэгэр урт нурууны арын ой модонд нэгэнт дэлгэрсэн нь илэрхий түймэр ердөө л хэдхэн хувийн дотор ийнхүү нөжин улаан гал давалгаа шидлэн эхлэв. Тэнгэрт хар утаа багларан зангирч хүчит салхинаа хуйлран буцлаад доороос өрвөлзөх дөлнөөс тасарсан очис тэр утаан дундаа улбас улбасхийн, утаа дөл хоёр хоорондоо хэмхчилдэн ноцолдох галзуу луу мэт. Үүрийн хар хавсарга улам улам чангарч гашуун хярвас хамар цоргино.
- Гайтай юм байна даа. Түймэр цохих гэж санжигналдах болов гэж Дамдин баавай хярвас үнэртэн өлөлзөхөд Зундуй гавж ямар нэг уншлага дүнгэнэтэл уншиж түймрийн өөдөөс чагжаачан зогсов. Дамдин "гавж минь гал дардаг тань ч өнгөрөө бий вий" гэж дотроо даапаалаад яагаад ч юм хилийн араас гарсан түймэр болгоны буруутан гэгддэг мангадуудаа хараасаар Балдангийнхныг сэрээж түймэрт явах тушаал ирэх нь зайлшгүй тул бэлтгэлтэй бодолтой байя гэлээ. Түймрийн бараанаар сумын төвийнхөн ундуй сундуйхан босцгоож захиргааныхан, өртөөнийхөн бие биеэ сураглан шуугилдаж ийш тийш нь тахар зарлага мордуулав. Сумын захиргаа Балжийн хойд биеийн хоёр багийн танагтай чадалтай бүхнийг эр эм гэлтгүй цөмийг түймэр цохиход мордуулахаар шийдэж цугларах газрыг заан хүн бүхэн гурваас доошгүй хоногийн хүнстэй, хөрөө сүх, ац хүрз аль байдгаараа зэвсэглэн ирсүгэй гэж зарлиг буулгав. Сум багийн дарга нар чухам нутаг жалгандаа л хамгийг мэдэгч хаад тул хэн аймшиггүйгээр тушаал зарлигийг зөрчинө. Сумын дарга нар юуны түрүүнд хоршоо дарга Цэвэгийг хөсөг хөдөлгөн түймрийн газар цай тамхи авч оч гэх гэсэнд мань эр олдсонгүй. Түймрийн өглөө Цэвэг Пунсалын өвөрт хэвтэж байлаа. Тэрбээр цагаан сар гарснаас хойш байсхийгээд л Хүрэн шугуй руу харгуйлах болсон юм. Пунсал хүүхэн Дашийнхаа сургийг гаргах горьдлого бараг тасравч Цэвэгийг нэг их наалдуулсангүй. Мартагдах шахсан урьдын явдал, ганцаардлын уй гашуун дунд аяар аяархан сэргэх гээд байвч нэгд хүн амьтны хэл амнаас болгоомжлон, хоёрт хүүхдүүдийнхээ эцгийн дурсгалыг бузарлана гэж ихээр бодохгүй ч гэсэн ёс алдаж, ёр халдаахыг эрхбищ тэвчин, цаг улирахыг хүлээсэн шиг байлаа. Цаг улирах тутам сэтгэлийн эргэлзээ тээнэгэлзээ нимгэрэх л хойно доо, тийн дотор сэтгэлд нь цаг үргэлж болоогүй буюу болохгүй гэсэн далд шивнээ сонсогдоод нааштайхан ганц үг хэлдэг ч юм билүү дээ гэтэл аман дээрээ гаргаж ирээд буцаан залгичихна. Цэвэг ч үүнийг нь мэдэж хүлцэн явлаа. Сураг алдарсан хүний тэр дундаа үеийнхээ нөхрийн эхнэрийг зүгээр л эзэнгүйдэж сулрав хэмээн зугаа гаргах мэт муу муухайг санасан болох вий, ерөөс тийм санаа төрөвүү, яав гэж өөрөөсөө сэжиглэх ухаанаа арай алдсангүй. Гэтэл бас яагаад ч юм Дашийг манжуур руу гарч одсон гэдэг цуу ярианд огтхон ч итгэхгүй харин хаа нэгтээ осолдсон, тэр ч байтугай хэн нэгэнд алуулсан байх гэж үргэлж бодогдоно. Жамц баавайн хөвгүүд дотроос чухам алт шигийг нь л үхлийн аюул залгихаас биш, жишээ нь Батыг нь ч юмуу Содномыг нь үл тоомсорлох юм шиг. Сайхан хүнд атаатан олон гэж санагдана. Цэвэг өөрөө хоргүй ч гэсэн холын бүдэгхэн атаа жөтөөнд хэмлүүлж л явсан. Пунсалыг санаандгүй алдсандаа л тэр, гэтэл тэр бол үнэндээ өөрийнх нь хохь байлаа. Дээгүүр зан гаргаж, жаргалдаа ташуурч явсаар хүний сайхныг, мөн сайхан хүнд алдсан. Чингээд Пунсалд түрэмгий зан гаргах эрх үнэндээ байсангүй. Пунсал ч цагаан сар гарч, жил улираг гэсэн шиг битүү үг хэлэхдээ ер урьдын танилын хувиар орж гарч явахад болохгүй юу байхав гэх маягтай байв. Гэвч цагаан сар хар сар болсон нь Пунсалын уй гашууг улам лавшруулж эрийн түшиг эрэхэд ч хүргэсэн биз. Цэвэг ч шинийн нэгэнд бэлэгтэй, бэлтэйхэн очиж золгоод тэднийд хонож хэн хэнийхээ эргэлзэл тээнэгэлзлийг тайлсансан. Цэвэг өчигдөр орой нэлээд хэтрүүлж уусан тул шартангитаад өглөө нар битүүгээр сэрж, Пунсалыг босгож жаахан юм халаалгаж уугаад бие тавиран хэвттэл гадаа морьтой хүн давхин ирж сандаргав. Мань эр хүүхний өврөөс суга үсрэн хоймрын орны өмнүүр хаясан ширдэг дээр дээлээ толгой дээгүүрээ нөмрөн гулдайтал, өнөөх морьтой хүн гаднаас,
- Хөөе хоршоо дарга Цэвэг байна уу? Цэвэг чамайг сумын дарга бушуу ир гэж байна. Хойд хөвчид түймэр гараад байна, дуулав уу! гэхэд энд байгааг минь яаж мэдэв ээ гэж ихэд гайхан бантахдаа,
- За за одоохон! Мэдлээ! гэж хашгираад харайн босов. Цэвэгийн хаана байгааг Яндаг мэдэж байлаа. Тэр хоёр хоногийн өмнө аймаг ороод онцгой даалгавартай иржээ. Одоо л бүх юм жин тан. Сонровын хэрэг гэгчийн дүр зураг дотоод яамныханд бүрэн бүрдэж Яндаг, Рэнцэн нарын өдөр шөнөгүй хүлээж байсан тэр л онцгой шийдвэр, магадгүй улс орныг тэр чигээр нь донсолгож шинэ цагийн эхийг тавих цөөхөн бөгөөд хатуу үгтэй хэн ч зөрчишгүй шийдвэр ирэх л өдрөө ирсэн байв. Одоо аймгаас дотоодыг хамгаалахын дайчлан баривчлах хэсэг Онон, Балжийн хөндийд довтолгон ирнэ. Хамба, цорж нарын хэргийн их дуулиан олны санаа бодлыг машид донсолгосон. Чинхүү яс махандаа тултал сүсэглэн биширч, энэхүү замбуулин дээр олдсон болоод олдож болох бүхнээр даатгасан бурхны шавь нар нь ардын дайсан байж гэхэд итгэхүйеэ бэрх гэвч ямар бузар муухай санаа өвөрлөн, ямар аюумшигтай хэрэг сэдэж агсныг хувьсгалт хуулиар илрүүлэн барин тавим баримт нотолгоогоор өдөр шөнөгүй таниулан хэлснээр итгэх болихын хооронд төөрөлдөж хоцров. Ямар ч харанхуй, хэчнээн ч дүлий амьтас бай бүх нийтийг хамарсан тэр их дуулиан шуугианы хаагуур гарна. Тийн олны чихнээ түгшүүрийн харанга нэгэнтээ дэлдэн ардын дайснуудыг хайр гамгүй сөнөөн дарах албатан, онцгой даалгавартан мориндоо дөрөөлчихсөн байлаа.
Яндаг аймгаас ирсээр морь эмээлтэй, зэвсэг зэхээстэй байв. Эр хүний санасан хэрэг бүтнэ гэдэг л энэ. Тэр өнгөрсөн зун Дашийг цааш харуулахдаа өөрийгөө зөвхөн хувийн атаа хорслын үүднээс хүний аминд хүрсэн биш гэж зөвтгөх болих тухайгаа санаа ч үгүй, нэг өдөр тийн зөвтгөх шалтаг гарч ирэх юм гэж таагаа ч үгүй, гэхдээ тэр ёстой л өнөөх чекистийн зөнгөөрөө ч юмуу юугаараа ч юм ганц хүний амийг хороох байтугай, юмыг зөвтгөх тийм хатуу ширүүн тэмцэл явуулахаас өөр замгүй онцгой цаг даан их удалгүй ирнэ гэдгийг мэдсэн. Энэ санаа Улаанбаатар дахь дотоод яамны урт байшингаар хэзээний тэнүүчилж байсан билээ. Хамба, цорж нарын хэрэг байхад Сонровын хэрэг, түүнтэй холбоотой буриад нарын хэрэг яагаад байж болохгүй билээ. Энэ тухай дээд газраас удаа дараа сэрэмжлүүлж байсан. Яндаг Сонровын баривчлагдсаныг мэдэнгүүтээ хамаг эргэлзээгээ таягдан хаясан. Одоо жинхэнэ тулалдаанд мордох цаг иржээ. Ил далд бүхий л дайсныг илрүүлэхийн тулд хэнийг ч хайрлах ёсгүй. Хэн нь хэнийгээ вэ гэхээс өөрцгүй тэмцэл тулааны цагт хатуу зоригоор амьдрахаас өөр замгүй. Яндаг үүнийг л өөртөө цаг үргэлж тушаан сануулна. Замд нь тээгэлсэн хэнийг ч өршөөхгүй. Сонровын баривчлагдсаныг сонсоод Цэвэлмаа буцаж ирээсэй гэж бодогдож болох байсан боловч ердөө л бах нь ханаад өнгөрсөн. "Хохь чинь дээ, хохь чинь! Чи дээгүүр зан гаргаж тэр эсэргүүг дагаж гүйгээгүй бол аавынхаа гэрт басган дүрээрээ явж байхсан. Чи одоо хаачих вэ дээ. Төрхмөө бараадаж ирэхэд чинь бүх юм орвонгоороо эргэчихсэн байна. Яахыг чинь үзнэ дээ" гэж дотроо зүхээд тийнхүү хохирч хувирсан арчаагүй Цэвэлмааг төсөөлөхөд бахтай. Яндаг энэ шөнө унтаж чадаагүй. Аймгаас онцгой даалгавартан яг өнөөдөр хүрэлцэн ирэх тул нэгэнт хар дансанд бичээстэй сэжиг бүхий хүмүүсээс чухам хэн нь хаана явааг андахгүй мэдэх ёстой, мэдэж ч байлаа. Өчигдөр орой Цэвэгийн нэг тийшээ мордсоныг урьдаар тавьсан тагнуулаасаа мэдэнгүүт Балжийн Хүрэн Шугуй орох чигийг харж, чухам хэнийд байхыг нь тааж орхисон. Бас Жамцынхан ийш тийшээ хөдлөөгүйг мэдэж байлаа. Сүүлийн үед Сонровтой ямар нэг талаар холбоотой байсан хүмүүсээс нүд салгахгүй бай гэсэн тушаалыг биелүүлж цөхөх юм байсангүй. Харин гэнэт их түймэр гарч зон олныг бужигнуулах юм гэж яахин таах билээ. Үүрээр нойр хулжин, хүүхэд гаргаснаас хойш улам их унтаахай болсон эхнэрийнхээ гиншигнэн хурхирахаас тээршааж хөрвөөж хэвтэв. "Ээ дээ, нэг ийм унтаахай хүүхэнтэй насыг барах л болж яана гэх вэ, гэр бүлийн талаар тогтвортой, намын хүний ёсоор явдаг цаг. Одоо аж төрлөө л бодъё, нэртэй төртэйхэн шиг явбал дээшээ ч гарах юу магад, ирэх жилээс урт алаг байшингийн аль нэг тасалгаанд суудалтай болохыг хэн байг гэх юм, надаас залуу юмнууд ганц тагнуул илрүүлсэн нэртэй одонгоор шагнуулсан, наад зах нь онц чекистийн цолтой л явдаг. Хүн чинь нэр төрийг ухаан овсгоогоороо л олдог юм байна. Нэг их мөрөө харж томоотой зан гаргавал ингээд д төлөөлөгч нэртэй төрийн зарц явсаар насыг барна. Би ер нь ухаанаараа ч овсгоогоороо ч хэнээс дутах юм. Энэ хэргээ эцэст нь хүргэхэд, за тэгээд хамгийн гол нь яамны байшинд суудалтай болох л байна. Аавын хөвгүүдийн хийдгийг хийхээс юунд нь шантрах вэ гэх зэргээр бодож хэвттэл сумын төвөөр нэг хүмүүс шуугилдан, нохой хуцаж, үхэр мөөрөлдөв. "Юу вэ энэ чинь. Манайхан ийм их сүртэй орж ирэв үү?" гээд дээлээ нөмрөн гүйж гарвал тэнгэрийн хойд хаяа нэл улаан гал болчихсон байлаа. Түймэр цохигчдыг мордуулах гэж бөөн шуугиан сандраан болов. Түймрийн галыг яг л Онон, Балж хавийн хэлхэлдсэн их уул нурууд уруу довтлуулан туух чигтээ хаврын хар салхинд амьсгаа давчдуулсан өтгөн бөгөөд гашуун утаа газар тэнгэрийг холбон хахаад тэр утаан дундуур хэсэг морьтонгууд энд тэнд бөөгнөрөн түймрийн өөдөөс дуртай дургүй явцгаана. Тийн мунгинаж байтал үд дундын алдад Рэнцэн комиссар тэргүүтэй онцгой даалгавартны баг буу сэлэм агссан арваад хүн суулгасан ачааны машин бас нэг хоосон машинтай мөнөөх өтгөн хөх утаан дундуур давхиж ирлээ. Шуугиан сандраан утаа униаргүй жирийн өдөр юмсан бол ногоон малгайтангууд ийнхүү бөөнөөрөө буу зэвсэг агсаж ирснийг айл амьтан даруй мэдэн сэжиглэж янз бүрийн цуу яриа амнаас ам дамжихсан. Гэтэл түймэр унтраалцах цэрэг иржээ гэж хэн нэгэн мэдэмхийрснээр өнгөрөв. Рэнцэн нар ч харин ийнхүү өнгөлөн далдлах шалтаг гарсныг ашиглахаар шийдээд сумын дарга нарыг дуудуулан хаанаас хэзээ түймэр гарсан, түүнийг унтраах ажлыг хэрхэн зохион байгуулж буй зэргийг асууж, зарим хүмүүсийг байцаан шалгах ажилтайгаа мэдэгдэн тусгай гэр бариулж тухлав.
Цэвэг Хүрэн шугуйгаас давхин ирж хоршооныхоо хоёр хүнээр ганзагын худалдаа ачуулан явуулах болоод Шувуутын өвөлжөө хавийнхан аавынд нь цугларан хөдлөхөөр тушаагдсан тул тийшээ очсонд Хандмаа нарын дөрөв таван хүүхэн арваад харцуул нэгэн гал болж цуглараад хөдлөх гэж байв. Тийн аавынхаасаа хэд хоногийн хүнс, хөнжил дэвсгэр тэргүүтнээ бэлдэж аваад хөдөллөө. Тэд улам өтгөрөн баглайх утаан доогуур шурган явсаар Балжийг гарч баруун зүүнээс ирэгсэдтэй нийлэн хэнийхэн хаана хүрч түймэр цохих буюу голын хөндийд алдахгүй боох зэрэг заавар аваад Цэвэгийн удирдсан хэсэг галын түрүүч даван ирж буй Жаргалант уул уруу явцгаав. Жаргалантын баруун боомын торлогт дүрэлзэн авалцсан галд тулж ирэхэд нар баруунаа хэвийгээд утаан дунд нэг л хүйтэн зэвүүнээр ягааран ёлтойно. Салхи түймрийн галыг яг л тэр торлогт хавцлаар нам доор хөндийн их хагданд алдуулах чигтэй аж. Галыг хавцалд боож авахаар шийдэцгээн торлогийг хэсэг газраар таслан цурам гаргах гэж нар шингэтэл ноцолдсоны ачаар ямарч гэсэн нэг удаад арай нааш нь алдсангүй. Гэвч түймрийн гал Жаргалантын оройгоор дамжин өөр хэдэн газраар хэдийн урагшаа довтлон нэг уулнаас нөгөөд үсчин амжжээ. Мань хэд галд бүслэгдэн тэр шөнийг өнгөрөөлөө. Тийнхүү бүтэн дөрвөн хоног нойр хоолгүй цааш нааш давхилдан үзэлцээд түймрийг хөндий тал уруу арайхан алдалгүй ойр хавийн хэдэн уулын ойд тогтоогчоон болоод өлсөж ядрахын туйлд хүрч гал галаараа энд тэнд түр амсхийв. Цэвэг Балдан хоёр Хандмааг дагуулааад түймэр нэгэнт хуйхалж өнгөрсөн өнөөх Жаргалантын баруун үзүүрээр тойрч хилийн ард гаргачихав биш үү? хэмээн хэлэлцсээр галд шаталгүй үлдсэн ойн зах, оросын хуучин займкийн туурины ойролцоо бууж морьдоо идэшлүүлэн, цай хоол хийлээ. Салхины чиг өөрчлөгдөн битүү хар утаа жаахан замхраад амьсгалахад арай хөнгөн. Одоо гал манаж хэд хонохыг хэлэхэд хэцүү тул мань хэд унтаж амрах завсар гарсныг алдахгүй санаатай сүүлийн үед Балданг илэрхий дагах болсон Хандмаагаар тогоо бариулж энэ тэрийг хүүрнэн суув. Балдан Хандмаагийн энд тэнд гишгэлэн ширүүхэн гараар ажиллахыг харж сууснаа,
- Цэпилмаа маань ирэх болоогүй юм байх даа? гэж гэнэт санах мэт Цэвэгээс асуув.
- Яаж ирэх юм дээ тэр чинь. Сонровыгоо нэг тийш болохыг хүлээхээс яах вэ.
- Ямар ч юманд тэр нь орсон байдаг юм? Түрмэд (шоронд) орсныг бодоход хэцүү л юм болоо.
- Цэвэг минь ер ямар гээчийн цаг ирээ юм. Лам нарыг бултыг нь барьж шарлаа гэх. Тэр Сонров маань засгийн том хүн гэдэг биз дээ?
- Тиймээ. Том л дарга. Гэхдээ шашны ч гэсэн хамба цорж гээд дандаа томчууд руу дайралт болж байна шүү.
- Хувьсгалын эсэргүү, ардын дайсан гэж байгаа л юм биз дээ?
- Байгаад л тийм болоо биз
- Биднийг л тийм юм бүү дайраасай даа. Ноднин зуныхаар бол аймшигтай л байна.
- Дээгүүр болж байгаа юм бидэнд тэр ямар хамаа байна. Өнгөрсөн юм өнгөрөө.
- Цээпилмаагийн хойноос нэг маань очдог ч байсан юм уу? Яавал яа гээд хаячихсан юм шиг.
- Хаях юу байхав. Жаахан харж байгаад болно биз.
- Бага хүвүүнийг минь аваач гэж Цэпилмаад хэлбэл яах бол гэж боддог байлаа л.
- Балдан ах минь одоо тэрнийг саналтгүй болоо. Та энэ Хандмаатай суучихмаар юм даа. Ямар ч гэсэн хүүхдэд их хэрэгтэй гэхэд Балдан,
- Харин л дээ гэж гүвтнэхээс цааш дуугарсангүй. Ойн захаар гишүү түүж явсан Хандмаа,
- Хүүе ээ! Энд нэг адууны сэг бас эмээл байна! гэж хашгирав. Цэвэг Балдан хоёр гүйлдэж очлоо. Үнэхээр нэг шинэсний дор адууны араг яс, олонцог гөлөм, тэргүүтэн нь илжирч үйрсэн мөнгөн чимэгтэй эмээлийн үлдэгдэл хөглөрч хэвтэнэ.
- Энэ чинь Дашийн морь эмээл биш үү гэж Цэвэг дуу алдав
- Эзнийх нь ул мөрийг эрье л. Хүмүүсийг дуудаж энэ хавийг нэгжвэл... гэж Балдангийн хэлтэл тэртээ дор үлдсэн хүмүүс,
- Цэвэг хаана байна аа! Цэвэгийг дууд! Цэвэг ээ! Цэвэг хаана байна! гэж учиргүй хашгиралдав. Цэвэг хөсрийн эмээлээс даруулга, бааврыг нь хуу татаж аваад мань гурав тогоо торхоо хаман ганзагалаад яаран мордож доошлов. Дуудсан хүмүүс дээр хүрч ирвэл тэднээс зайдуухан буу үүрсэн гурван морьтон зогсож байгаа тийш чимээгүй заагаад,
- Дотоодыг хамгаалахынхан Цэвэгийг бушуу олоод ир гэсэн. Та нар улсын хил зөрчлөө гэж аашилж байна хэмээн шивнэлдэв. Цэвэг сая Дашийн морины сэг, эмээлийг яг оллоо гэж дэмий сандарсан дээрээ бүр ч балмагдан тэр тухайгаа хүмүүст ч хэлж чадсангүй. Урт буунуудынхаа амыг ёрдойлгон цөм нэг зүг хараад хөшсөн мэт хөдөлгөөнгүй сүглийлдэх гурван морьтны зүг айж хулгасаар очиход тэдний нэг нь,
- Яв нөхөөр! гэж зандран урагш зангахад нөгөө хоёр нь дундаа хавчин үг дуугүй ергүүлэн одов. Тийн шууд давхисаар сумын төв ирэхэд чухам юу гэгч болж байгаа нь тодорлоо. Жамцын Бат, Содном хоёр бас Пунсалын нагац ах Дамдинжав, ноднин цэргээс халагдаж ирсэн Цэвээний Болд гэдэг залуу, Дадалын сургуулийн багш Цэрэнпил зэрэг цөм Дадал, Балжийн арван дөрөв таван хүнийг машинд суулгаж дөрвөн өнцөгт нь буутай цэргээр мануулаад хөдлөхөд бэлэн болсон байв. Цэвэгийг тууж ирсэн хүн,
- Энэ нөхрийг хилийн араас барьж ирлээ гэхэд хар хургаар эмжсэн хүрэмтэй шаргисан олон гуулин гархи оосор бүхий мөрөвчтэй бүсэндээ зүүсэн нагаан бууныхаа бариулыг ил гаргаж ташаа тулан цээж түрсэн өндөр шар хүн,
- Ухайс! Хил давуулаад алдчихаагүй чинь яамай даа гэж даапаалах маягтай хэлэв. Цэвэг яах учраа олохгүй ийш тийш хараачлахад айж бэргэсэн хүмүүс хашаа байшингийн булангаар цухалдахаас өөр юм үзэгдсэнгүй. Түрүүлж тэргэнд суусан хүмүүс баргар царайлан гөлөрцгөөнө. Сумын төвийн ноход учиргүй яргин хуцаж, түймрийн утаанд живсэн үхмэл улаан нар баруун хяр дээр сүүмийнэ. Цэвэг Пунсалд хэл хүргэх ухаан Балдан ахад байхгүй л вий дээ гэж бодоод өнөөх шар хүнтэй шивнэлдэн буй Яндагийг сая ажин,
- Яндаг аа! Яндаг чамд хэлэх юм байна гэхэд нөгөө хүн газар дэвсээд,
- Дуугүй машинд суу! Баривчлагдсан этгээдүүд сонс! Хоорондоо ганц ч үг сольж болохгүй! Зөрчвөл хатуу цээрлүүлнэ! гэж эрүүгээ шидэн цагнагасхийв. Цэвэг гэнэт хамаг бие салхийн машин өөд авирагчаа болоход хэн нэгэн сугадан татаж суулгатал машин ч огло үсрэн хөдлөв. Утаанд хучигдсан дүнсгэр хөх уулс бүрэлзэн дайвалзаж байлаа.

* * *

_________________
©George_MN


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 48 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited