#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.21.18 1:09 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 60 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Feb.25.11 4:15 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
Агуулга


Эхлэл
Берлинд ирлээ
Эрөтик чаат
Нойкёлын, анх удаа мөнгөөр
Веддинг - Лекцийн заал , янхны газар хоёрын дунд
Шарлоттенбург - Нью-Иоркийн өгөөмөр эр
Лихтенберг - Эмэгтэйчүүдийн холбоо
Агуу хайрын эзэн - Милан
Ажлын аянд , доороос дээшээ, эргээд бүр ёроолд
Фрайбург/Мюнхен - Хоёр "ажлын айлчлал
Өө , Гайхашиг
Шинэ эхлэл



Image

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Last edited by Tsenguun on Nov.11.11 10:54 am, edited 2 times in total.
тэмдэгт нэмэв


Top
   
PostPosted: Feb.25.11 4:36 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
1.

Эхлэл


Галт тэрэг Альпын нурууг ардаа орхин өвлийн саргүй шөнийн түнэр харанхуйг зүсэн хурдлан давхина. Цонхны завсраар салхины исгэчих дуу сонсдоно. Галт тэрэгний давчуухан хонгилоор нэг гартаа унтаж буй хүүхэд тэвэрч, нөгөө гараараа дугуйтай том чемодан чирсэн эмэгтэй аахилан зүтгэнэ. Миний хамгийн дотно бүхэн ард алсран хоцрох нь уйтай ч юм шиг. Сицилийн галт уулын Липаришийн аралд гэр бүлийнхэн, анх нөхөд маань амьдардаг. Тэдэнтэй өнгөрүүлсэн зул сарын баяр, хөгжилтэй түүхтэй минь хамт Итали орон ард хоцорлоо. Берлин хүртэл унтаа тосгод, тариалангийн талбай дундуур дахиад арван цаг давхих зай байна. Ядаж байхад галт тэрэгний нарийхан ор тийм ч тохитой биш юмаа гэхчилэн элдвийг бодож зуур манай кабинд хэн нэгэн орж ирэв. Хонгилоос кабинруу гэнэт туссан гэрэл хэдэн хором нүд гялбуулсны дараа эрэгтэй хүний хоёр хөл олж харлаа. Дараа нь тэрээр гар тээшээ миний дээд талын ор луу чулуудахыг сонсов. Алаг хүрэм, үе өнгөрөөсөн хуучин Levi's жинс , Adidas пүүз жийсэн гуч орчим насны залуу энэ удаагийн аяллын маань хань боллоо. Гэнэт тамхи татмаар санагдаж халаасаа тэмтрэн хайрцагтай тамхиа аваад кабины хаалгыг зөөлөн түлхэн хонгилруу гарлаа. Тамхиа асаах санаатай халаасаа ухаж зогстол нөгөө залуу хажууд ирчихсэн гал асаан нүүрэнд тулган барив. Надаас нэг их өндөр биш, дээрээс нь үсээ самнаагүй байгааг нь тэрхэн зуур ажиглаж амжив. Бид харь улсад уулзсан нутгийн хүмүүс мэт дотносон хамт тамхилцгаагаад л ... Хортойг нь мэддэг ч тамхинаас гарч чадалгүй өдий хүрсний нэг шалтгаан нь хүмүүстэй маш амархан ярилцан дотносох боломж олгодог иймэрхүү мөчүүд. Би тамхиа шуналтай сорон энэ тэрхнийг ярьж зогстол хаанаас ч юм нэг эмэгтэй тамхи татаж байгаад уурсан гомдол мэдүүлэх нь дуулдав. Залуу ч "За ойлголоо доо" гэж хэлээд хоёулаа вагон-ресторан руу явах уу хэмээн эртний танил шиг инээмсэглэн асуулаа. Вагон-ресторан хүнгүй шахам байх бөгөөд хийх юмаа олж ядсан зөөгчид нэг шил Beck's захиаллаа. Хүн бага үйлчлүүлдэг болоод ч тэр үү уух зүйл нь тэнгэрт хадсан үнэтэйд нь миний эгдүү жаахан хүрч байв. Энэ завсар би шинэхэн танилаа Иорг гэдэг , Швеицарт барилгын дээвэрлэгчийн ажил хийдэг, Ростокруу хүүхдүүд дээрээ очихоор яваа гэдгийг нь мэдэж авлаа. Би залуугийн галыг хармаалж орхисноо гэнэт санан буцааж өгөнгөө түүнийг нягтлан харлаа. Асаагуурын ар талд Мануела гэж тодоос тод сийлжээ.
-Энэ эхнэрийн чинь нэр үү? гэж би сониучирхлаа.
-Экс эхнэр гээд харц нь доошлов.
-Өө уучлаарай гэж хэлэнгээ "Хөндөх ёсгүй сэдэв байж" гэж бодлоо.
-Зүгээрээ, өнгөрсөн амьдрал. Тэр бид хоёр салаад жил болж байна гэж хэлээд хэсэг дуугүй суув.
Надад түрүүлж ам нээх хүсэл байсангүй. Иорг хэсэг дуугүй байснаа өмнөх шар айрагнаасаа нэг балгаад "Бид анхандаа бие биедээ ухаангүй хайртай байлаа. Эхнэр маань гэртээ сууж хүүхдүүдээ харах болсноос хойш байн байн асуудал гарах болсон. Намайг найзуудтайгаа гадуур явлаа, шар айраг уулаа гээд үглэж янших нь хэрээс хэтэрсэн дээ. Я юман дээр би долоо хоногийн турш барилга дээр ажиллаж, гэр бүлээ авч явах гэж хичээж байсан. Энэ бүхнийг эхнэр маань ойлгоогүй. Сүүлдээ бид зөвхөн хэрэлддэг л болсон..." гэж хэллээ. "Зөвхөн баасан гаригт л ажлаа тараад пиво уудаг. Гэр бүлтэй хүн ч гэсэн ингэж болно биз дээ айн? " гэж санаа нь зовсон шинжтэй асуув. "Тэгэлгүй яахав, гэхдээ эхнэр чинь хэзээ ганц нэг пиво уудаг байсан юм бэ гэсэн нэг асуулт байна дааъ гэж би асуултыг асуултаар хариулав. Тэр дахиад л чимээгүй болчихов. Хэн нэгэн согтуу эр "Дээр байгаа юмнууд бүгд гахайныыд" хэмээн бахираагүй бол хэзээ болтол энэ чимээгүй байдал үргэлжлэх байсныг чөтгөр бүү мэд. Бид хоёр зэрэг инээв. "Тиймээ, чиний зөв" гээд Иорг үргэлжлүүлэн "Гэхдээ тэр хагас сайны орой гадагш гарч болох л байсан. Би хүүхдүүдээ хараад үлдэж чадна. Өөрөө л гадуур явах дургүй байсан ш дээ. Би л лав хорьж цагдаж байснаа санахгүй байна. Найз хүүхнүүд нь ч гэсэн гэр бүл, үр хүүхэдтэй болохоор гадуур гарч зугаацах боломж байдаггүй байсан байх..." гэж учирлалаа. Энэ бүхний дараа Иоргийн юу ярихыг би тааварлаж байв. Эрчүүд юу гэж гомдоллодгийг би өнгөрсөн хугацаанд хангалттай мэдэхүйц туршлага хуримтлуулсан хүн шүү дээ. "Урьд нь эхнэр маань биеэ их сайхан авч явдаг байлаа. Түүний урт улаан хүрэн үс, бариу хар даашинз нь намайг галзууруулах дөхдөгсөн." Ингэж хэлээд тэр надруу дахиад л ээжийнхээ нуусан чихрийг хулгайлаад дэлсчихсэн жаал шиг буруутай харцаар хулчгардуухан харав.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.25.11 4:58 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
2.


Би ч гайхсан янзгүй инээмсэглэлээ. "Тэр бас гайхалтай сайхан биетэй байсан. Гоолиг, яг таарсан булчинлаг, нарийхан бэлхүүстэй, за ёр нь шам шиг..." Баярлалаа гэж би хариу дуугараад одоо тэгээд тэр урьдынх шигээ хөөрхөн биш болчихоо ю? гэвэл Иорг хэсэг түгдэчсэнээ "Юу л даа, хэрэв тэр өөртөө цаг зориулбал урьдынх шигээ хөөрхөн. Гэтэл одоо тэр үсчин ч орохгүй. Нүүрэндээ пудр түрхэх нь битгий хэл үсээ толгой дээрээ бухал аятай овоолчихоод, нэвсгэр өмдтэй харайлгадаг болсон. Галзууруулах шахдаг секси хар даашинзны тухай бодоод ч хэрэггүй. Төрсний дараа бие нь эвдрээд харвинтай болчихсон гэснээ "Хараал ид" хэмээн хэнийг ч юм зүхэв. Нэг удаа би эхнэртээ миний хонгор фитнест явбал... гэж зөвлөсөн биш гай болсон. тэр бүхэл оройжин хашгичиж, бөөн хэрүүл болсон доо. Жижиг сажиг гэлтгүй бүхий л зүйл дээр хэрүүл гарах болж, энэ чихээрээ амьдраад байхыг хүсээгүйдээ би түүнийг орхисон. Энэ бүхнийг ярьж байхдаа Иорг өнгөрсөн амьдралаа өөрөө ч бас дахин шүүж байх шиг. Эцэст тэр "Одоо ч би түүндээ хайртай хэвээрээ" гэсэн өгүүлбэрээр бүхий л амьдралаа дүгнэх шиг санагдав. Иймэрхүү түүхийг би олон удаа сонссон болохоор дотроо инээд хүрч байлаа. "Чи ийм амьдралыг ойлгохгүй л дээ" гэснээ мөдхөн хувираад "Ойлгож байна уу?" гээд горьдонгүй харлаа. Би толгой дохиод "Би иймэрхүү байдалтай олон хүнийг мэднэ. Би хэтрүүлж хэлвэл сэтгэл зүйч гэх үү дээ" гэлээ. Бидний өмнөх хундага хоосорч Иорг дахин нэг шил оргилуун дарс нэмж захиалав. Тэгснээ гэнэт
-Чи ингэхэд юу хийдэг юм бэ? гэж асуулаа.
Яг энэ асуултыг би үзэн яддаг. юу гэж хариулах вэ гэж өөрөөсөө асууснаа "Намайг юу ч гэж хэлсэн тэр итгэнэ л дээ" хэмээн бодож амжив. Ростокын энэ залууд өөрийгөө эрчүүдийн талаар бага зэрэг туршлагатай дээд курсын оюутан гэж итгүүлэх үү, эсвэл ганцаардсан эрчүүдийн яриаг сонсож мөнгө олоод түүгээрээ зардал хийж Италид байгаа гэрийнхэнтэйгээ уулзаад буцаж яваа баарны зөөгч гэх үү? Ингэж хэн нэгнийг хуурах надад өргэлж төвөгтэй санагддаг юм. Миний хуурамч яриан итгэсэн олон олон танилууд маань намайг үнэхээр үйлчилгээний газар ажилладаг гэдэгт итгэдэг байлаа. "хачин юмаа, бид 21-р зуунд амьдарч байна гэж үргэлж л хүлүүлэх юм. Галт тэргэнд тааралдан танилцаж, дарс уухдаа хүртэл хүнээс нууж худлаа хэлэх ёстой болдог нь нэг ёсны там ч юм шиг" гэж би бодонгуут бүх зүйл надад огт хамаагүй мэт санагдлаа. Угаасаа хэдхэн цагийн дараа бид өөр өөрсдийнхөө замаар салаад л явна. Нэлээд халамцсаны дээр зам зуурын танил намайг юу гэж бодох нь ямар хамаатай юм бэ гэж бодоод залуугийн нүд рүү эгцлэн харж байгаад "Би янхан" гэж хэлж орхилоо. Иоргийн царай чавга шиг час улаан болчихов. Нам гүмхэн шөнө, баарны хөгжим, галт тэрэгний давхих нэгэн хэмийн... Миний хэлсэн үг энэ намуухан, даруухан орон зайд Иоргт яг л гэгээн цагаан өдөр үүлгүй тэнгэрээс бороо асгахтай л адил сонсогдох шиг...
-Тэгэхээр..., чи тэгээд болж байна уу гэж асуух гээд байна л даа гэж Иорг дуугарлаа.
-Дасчихдаг юмаа гэж би жуумалзан өгүүлэв.
Анх гудамжны амьдрал руу орж, туршлагагүй шинэхэн яишка байхдаа "Дасчихдаг юмаа" гэсэн энэ үгийг хууччуулаас л сонсож явлаа. Шазруун, сагсуун, хэрийн юманд эмзэглэдэггүй, эмзэглэлээ л хоосон инээдэр бусдыг дөнгөчихөж чаддаг олон хүүхнүүдээс энэ өгийг сонсож байсанса. Гэтэл одоо өөрөө энэ үгийг хэрэглэх болж. Санаандгүй хэлсэн энэ үг хэзээнээс миний амнаас ийм итгэл үнэмшилтэй унадаг болсныг анзаарч байсангүй. гэхдээ ; яг энэ мөчид надад тааламжтай байсныг нуух хэрэггүй бизээ. Иорг доод уруулаа хэмлэн "Би тэгж бодсонгүй шүү" гэж хэлэх зуур би зүрхэн хэлбэртэй ягаахан уруулыг нь хараад "Уруул нь түүний гурав хоног аваагүй сахал, хүчирхэг цээжинд нь нэг л авцалдахгүй зөөлөн дулаан өнгөтэй юмаа. Эхнэр нь түүний энэ эрс тэс хольцонд л дурласан байх даа" гэж бодлоо. Надад ч гэсэн энэ л төрх таалагдаж байв...

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.25.11 5:11 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
3.

Иоргийн санаандгүй асуусан асуулт, миний тоомжиргүй ч юм шиг хариулт нэлээд зүйлийг эргэцүүлэхэд хүргэв. Эрчүүдээ гэж, тэд дурлалаас болж шаналж, янхан авч өөрсдийгөө аргадаж тайвшруулдаг өрөвдөлтэй амьтас. Мөнгөөр намайг худалдаж авчихаад, баахан эдэлж дур хүслээ хангаж байснаа дуусгалгүй уйлж гомдоллож эхлэх нь энүүхэнд. Аманд минь үрийн шингэнээ цацчихаад, гурван минутын дараа юу ч болоогүй мэт царайлан сургуулиа төгсгөж, ирээдүйтэй ажил олж хийгээд, өөр шигээ "гайгүй" хүнтэй суугаарай гэж зөвлөнө. Ийн бодож сууснаа би:
-Гэхдээ чи хэр олон хүүхэн энэ замаар мөнгө олдгийг мэдвэл гайхна даа. Төсөөлж байгаагаас чинь лав их. Чиний өглөө бүр тарлхаа авдаг мухлагийн эмэгтэй, эсвэл амралтын өдрүүдэд нарийн боовны сайхан үнхэр ханхлуулдаг хөршийн чинь өрх толгойлсон хүүхэн ийм амьдралтай ч юм билүү? Хэн мэдлээ. Чөтгөр бүү мэд шдээ. Залуу минь чи бид Harz-4-iin цаг үед амьдарч байна. Энэ ажлаас өөр хурдан мөнгө олох зам байхгүй.
-Үгүй байхаа. Бүх хүүхнүүд ийм зайл хийдэг гэж төсөөлж чадахгүй. Үгүй ээ төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Эхнэр, эгч гээд миний мэдэх эмэгтэйчүүд биеэ худалдаж амьдарснаас нь үхсэн нь дээр гэж боддог. Би эргэлзэхгүй байна гэж бувтнав.
-Тийм итгэлтэй байгаад хэрэггүй дээ. Ходоод чинь хоол нэхэж, хэтэвчиндээ сохор зоосгүй болоод ирэхийн цагт ёс суртахууны хана чиний боддогоос хамаагүй хурдан нурдаг юм. Би өөрийгөө янхан болно гэж зүүдлээ ч үгүй. Хэн ч биеэ үнэлэлэт янхандалтын тухай ярьдаггүй. Би хүмүүжил сайтай энгийн гэр бүлээс гаралтай. тэгсэн хэрнээ би одоо ийм л замаар явж байна. Манай гэрийнхэн мэдэх юм бол зүрхний инфакт болно" гэж би хариулаад зул сарын баярын орой газуурын доор суугаад алимны хальс арилгаж өгдөг эмээгийнхээ тухай бодлоо.
Иорг анх танилцаж байхдаа надруу харж байснаасаа шал өөр сонжсон харцаар намайг ажна. Хэрэв минутын өмнө би түүний хувьд цагийг хамтдаа өнгрөөж болохоор эелдэг бүсгүй байсан. Харин одоо түүний харцанд итгэл алдарсан байдал, сониуч сонжсон төрх, харамсал холилдон байх шиг... Тэр илтэд миний амьдралыг сонирхож байв. Тэгснээ "Уг нь ингэсгээд унтья гэж бодож байлаа. Гэхдээ чөтгөр аваг, надад амьдралаасаа ярьж өгөөч" гэж бага зэрэг хүлцэнгүй аясаар хүслээ. Берлин хүрэх хаа ч байсан. Дахиад долоо цаг явна шүү дээ гэж бодоод татгалзах зүйл алга хэмээн жуумалзав. Иорг дахин дарс захиалаад галт тэрэг Берлинд зогстол намайг сонслоо...

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.25.11 5:32 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
4.

Берлинд ирлээ


Би Италийн жирийн нэгэн гэр бүлээс гаралтай. Хүүхэд нас маань эцэг эхийн хайр халамж, найз нөхдийнхөө дунд дутагдаж гачигдах зүйлгүй жаргалтай дурсамжаар дүүрэн. Аав маань дэн буудал ажлуулж, ээж номын санчийн ажил эрхэлнэ. Намайг насанд хүрэх үеэс Липарашийн арал, эргэн тойрон, амьдрал тэр чигээрээ хэтэрхий явцуу, давчуу санагдах болсон юм. Эxэг эхийн анхаарал халамж намайг боож хүлээд байгаа ч юм шиг санагдан, өөрийн бячан суурингаасаа олдохгүй эрх чөлөө, адал явдлыг мөрөөдөх боллоо. Гэр бүлээсээ холдон өөрийнхөөрөө шинэ амьдрал эхлэхийг хүсч, тэр талаар багагүй судаллаа. Энэ бүхний эцэст шинэ амьдрал эхэлж болохуйц, тэгээд ч хамгийн сонирхолтой газар нь Берлин юм байна гэсэн дүгнэлтэрхүү зүйл гаргав. Ингээд л би гэдэг хүн тэр хүслээ гүйцээн 2001 оны зун Берлингийн амьтны хүрээлэнгийн дэргэдэх вокзал дээр гар тээштэйгээ буулаа. Берлинд өнгөрөөсөн эхний хэдэн долоо хоног зөнгөөрөө л урсан өнгөрч эндэхийн зугаа цэнгэлийн дүр төрх, хүмүүсийн амьдралын хэв маяг, харийн соёл, дискон дээр танилцах гадаад эрчүүд гайхалтай сонин санагдаад л ... Нэг үгээр хэлбэр би тун дажгүй сонголт хийж гэр өөртөө итгэл, урам өгдөг байлаа. Танилцсан эрчүүдтэйгээ нэг шөнийг өнгөрөөхөд л хангалттай байв. Тэгээд ч надад жинхэнэ найз залуу хэрэггүй, тэд үүргэвч, дараа юм шиг санагддаг байлаа. Миний төлөвлөснөөр бол би жилийн дараа их сургуулийн матэматикийн ангид орж суралцах ёстой. Тэр болтол герман хэлийг аль болох сайн сурах. Орой бүр галзуурсан мэт өг цээжилж, энэ хэлийг эх хэл шигээ эзэмши хүсэл, хор шар маань намайг шахаж байлаа.
Би хотын даруухан дүүрэг Моабитэд хямдхан байр хөлсөлж, найдвар төгс шинэ ажил эхэлж, урам зориг мохон нөгөөгөөр сольсоор өдөр хоногийг өнгрөөсөөр... Эхлээд баруун Берлиний энгийн ирэгдийн хороолол болох Шарлоттенбургийн жижиг кафед цагийн таван еврогоор зөөгч хийж үзэв. Дараа нь баячуудын дүүрэг болох Грюнэвалдэд нэлээд бийлэгбизнесмэнийд хүүхэд асрагчаар оров. тэдний таван хүүхдийн эрх сахилагагүй гэж. Ээж нь цэцэрлэгтээ цагаан сүүдрэвчний дор тухлаад шим тэжээллэг хүнсний болон харийн содон ургамлын арчилгааны талаарх сэтгүүлүүдийг залхуу нь хүрсэн шинжтэй эргүүлээд өдөржин суучихна. Тэр хооронд би гэдэг хүн өсвөр үеийнхнийг нь хүмүүжлийн ач холбогдолтой тоглоомоор зугаацуулах юм уу, сургамж ихтэй өлгэр төөх ярьж зааж өгөх үүрэгтэй. Харин тэр таван дайсны цэрэг нь иймэрхүү зүйлд урамчина гэж гонж. Ховор, биологийн гаралтай алимны оронд резинэн чихэр, чипс идээд зурагтын өмнө суухыг л бодно. Үнэтэй цайтай шаазан эдлэл хага цохих нь энүүхэнд. Энэ бүгдийн эxцэст намайг ажилдаа идэвх санаачлага муутай байгаа талаар эзэгтэй шүүмжилж би ч нэг их юм бодолгүй ажлаа хаялаа. Дараагийн зогсоол Вилмерсдорфийн нэгэн pub.
Берлиний амьдралын хэв маягт нэг үеэ бодвол овоо дасч, ажлынхаа дараа хотын хаа сайгүй байх дисконд орно. Улаан бариу футболк, савхин өмдөөр гангарч, үсээ задгайлж орхиод ээлжит бүжгэндээ явлаа. Бүжгийн талбай, чих дөжрөм хөгжим, би бүжсээр... Гэнэт өмнө маань жүржийн шүүсээр зөөлрүүлсэн компари дарс хоёрыг барьсан нэгэн хөвгүүн зогсож байв. Өргөн хип хоп өмд, түрийтэй десант гутал, малгайтай цамц эргүүлэн өмссөн тэр хүү надаас нэг их өндөргүй ч толигор зөөлөн арьстай, хянамгай яг л муурных шиг сэрэмжтэй харцтай байв. Түүний түрэмгий цэнхэр нүд миний нүүр лүү тусах хурц гэрэл мэт сэтгэгдэл төрүүлнэ. Намайг өдөнгүй бүжиглэж байсан моторок стилийн залууг тэр холдуулаад шууд л үнслээ. Тэр надад түрүүнээс хойш таалагдаж байсан болхооор би ч татгалзсангүй. Түүний хэл нь чихэрлэг амтагдаж, амьсгаанаас нь дарсны тааламжтай үнэр сэнхийнэ.
Дөрвөн долоо хоногийн өмнө Террористууд Нью-Иоркийн ихэр цамхгийг онгоцоор мөргөж, дэлхийн зах зээлд уналтын аюул нүүрлэж, ажилгүйдэл улам нэмэгдсээр... Гэтэл би бүжиглэсээр, огт танихгүй залуутай сэтгэл хангалуун үнсэлцсээр, улам халамцан хөл хөнгөрсөөр... "Наадахаасаа их юм хүлээгээд хэрэггүй шүү" гэж надтай хамт ирсэн цуг ажилладаг хүүхэн маань бармений хажууд очин дарс уух зуураа шивнэлээ. "Польшоос ирсэн гудамжны хүүхэд, сесдэхэд л ок гэхдээ дурлаж л болохүги шүү. Сайн санаад хэллээ шүү" гэсэн зөвлөгөөг залхуутайяа сонсоод "Дэмий юм яриад л ... Сүржигнэчих юмаа" гээд дотроо инээд алдав. Би залуугийн өвөр дээр сууж, үнсэлцсээр... Нэг мэдэхэд клуб хаах болчихож. Биднийг гудамжинд гарахад нар хэдийн хөөрчихсөн байлаа. Жаргалтай тэгээд богинохон гэмээр энэ шөнийн дараа, таалагдсан залуутайгаа гэр рүүгээ яарахад зам хэтэрхий хол санагдаад сэтгэл жигтэйхэн догдолж байв. Машины цонхоор сүмийн орой улаан өнгөтэй үүлсийн дундуур алга болохыг, өглөө эртлэн босоод өглөөний цайнд шинэ талх авахаар яарах аавуудыг ажна. Миний замын хань дуугаа хурааж, нүд нь сүүмийн харц нь хүйтэрсэн харагдана. Энэ дэлхий эгцлэн ширтэнэ. Тэр миний урьдын амрагуудаас нэг ; өөр. Ихэнх эрчүүд амьдралаа яаран тоочих боловч дэгсдүүлэх нь элбэг байдаг. Гэтэл энэ залуу надад нэрээ ч хэлсэнгүй. манайд ирж янаглан хоносных нь дараа ч би нэрийг нь мэдэхгүй хэвээрээ. тэгсэн ч би үнэхээр жаргалтай байгаагаа Берлинд ирснээсээ хойш анх удаа энэ шөнө мэдрэлээ.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.25.11 5:50 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
5.

Нарны туяа миний тоос суусан цэнхэр хөшгийг нэвтлэн нүүррүү тусахад би сэрлээ. Сэрмэгцээ яагаад ч юм түгших сэтгэл төрсөн "Тэр босоод үг дуугаралгүй явчихсан уу? Эсвэл тэнэг шалтгаан тоочоод зогсох болов уу?" гэж бодов. Түүнийг өөрийгөө зөвтгөх гэж оролдолгүй хурдхан алга болоосой, өчигдөр миний амьдралд байгаагүй шигээ өнөөдөр ч байхгүй байгаасай гэж хүсч байлаа. Шөнө зөвхөн сесдэх зорилготой байгаагүй юм шиг хуурамч царай гаргаад, худлаа чалчдаг тийм эрчүүдийг би үнэн голоосоо үзэн яддаг. Тэр тэдний нэг нь биш байгаасай гэсэн бодлыг маань таслан гал тогооноос чимээ гарав.
Тэр галын өрөөндхөл нүцгэн зогсоод кофе чанаж байлаа. Урьд шөнийн явдлыг сануулах гэсэн юм шиг үсээ ч самнаагүй тэр хэвээрээ өрвийн харагдана. "Би нэг найзтайгаа өнөөдөр уулзана, чи хамт явбал ямрав?" хэмээн хариуулгийн таваг тослонгоо хэлэв. Ийм урилга хүлээж авна чинээ санаагүй байсандаа ч тэр үү би юу хэлэхээ мэдэхгүй зогссоор л байлаа. Нэг хэсэг нам гүм болсныг маслоны хайлах чимээ, кофе чанагчийн уур савсуулан хүнгэнэх дуу эвдлээ. "Чи гэртээ харихгүй юм уу ?" гэж намайг гайхашийн асуусанд "Харих хүсэл алгаа, зүгээр л чамтай гадагшаа гармаар байна" гэлээ.
-Чамайг ингэхэд хэн гэдэг юм бэ? гэхэд тэр намайг ядарсан бас баярласан харцаар харснаа:
-Ладислав, Ладиа гэхэд болно гэв.
Анх учирсан түүх иймэрхүү. Тэр өдрөө л бид хоёр хэзээ язааны амрагууд шиг цэнгээнт тоглоомын паркаар навчис туучин хөтлөлцөн алхаж, Ладиа намайг энхрийлсэн харцаар байн байн хараад л ...
Намрын налгар өдрийн агаар нь хүртэл тааламжтай үнэртэж, зайдас авахаар мухлагийн хажууд зогсох залуус, алсыг харагч дээр тоглохоор дугаарлах багачууд, алиалагчтай зургаа авахуулахаар хүлээж ядан хүүхдүүдээ саатуулан зогсох хүмүүс нарны туяанд таатайяа зогсох харагдана.
Паркийн үүдэнд Ладиагийн болзсон гуч гарч яваа болов уу гэмээр цэмцгэр ганган залуу залуутай уулзлаа. Нарийхан нарны шил зүүж, цагаан поло цамц, шинэхэн цагаан пүүз өмссөн түүний хажууд урьд шөнө унтаж чадаагүй, ядарсан царайтай ладиа доожоогүй болхи харагдана. Ийм хээнцэр залуу энэ мангар бацаантай ямар холбоотой юм бол доо гэсэн зурвашан бодол төрсөн ч тэгтлээ сонирхсонгүй. Ладиагийн танил бидэнд паркад тоглох билет авч өгөв. "хамт явахаар дандаа л ингэдэг юм" гэж Ладиа шивгэнэлээ. хэн мөнгөтэй боломжтой нь найзуудаа даадаг Берлинийхний эелдэг зангийн нэг юм байх гэсэн шүү юм бодоод танилаа шар айргаад дайлнадаа хэмээн бодов.
Сайхан юмаа.
Дараа өдөр нь "Би юмаа аваад ирлээ" гэсээр Ладиа ороод ирэв. Манайд амьдрах нь зүй ёсны асуудал юм шиг царай гаргасан болохоор би юу ч хэлж чадсангүй. Тэр үүргэвчнээсээ хэдэн хос оймс, 2001 оны Loveparade-ын футболка, батереигүй чихэвчний хөгжим, нэг автерка гаргах зуураа "Надад өөр бас бус юм байгаа л даа" гэж уучлалт гуйж байгаа мэт хэллээ. Би Италиас их юм авчраагүй ч гэрт маань хувцас хунараас эхлээд өчнөөн зүйл байгаа нь түүний "авсаархан хөрөнгөний" хажууд илүүдэл зүйл мэт харагдана. Хэний ч бай хурааж хуримтлуулсан эд хогшил үхсэнийх нь дараа сүмийн халамжийн цуглуулганд, эсвэл ойр дотных нь гэгдэх хэн нэгний дээврийн хонгилд новш болон үлддэг. Би иймэрхүү бодолтой хүн боловч хаашаа ч явсан К.Марксын бичвэрүүд, "Залуу Вертерийн шаналан", "Бяцхан хунтайж" , "Жонатан цахлай" мөн дээд матэматикийн 3 ботио өөрөөсөө хэзээ ч салгадаггүй байлаа. Тогтсон орон байргүй надад эд хогшил дараа болдог ч энэ хэдэн номгүйгээр амьд явж чадахгүй юм шиг бодогдоно.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.26.11 3:02 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
Санаа зоволтгүй ээ , бүтнээр нь оруулна. Keep reading (:

6.


Ладиа ном унших дургүй , түүгээр ч барахгүй ном уншихыг уйтгартай зүйл гэж үздэг нь илт мэдрэгдэнэ. Хэзээ ч сонин худалдаж авдаггүй, ямар ч улс төрийн үзэл баримтлалгүй түүнийг харахаар зүгээр л их усны давалгаанд шидэгдэх холтос шиг санагдах ч нөгөө талаас нь бодож үзвэл ямар нэг зүйлд баригддаггүй амьдралынх нь төрх бас сайхан байдаг байв. Тодорхой хугацаагаар хамт байсан ч Ладиа өөрийнхөө тухай "Хэдэн жилийн өмнө Польшоор хөндлөн гулд хэсч байхдаа мөнгө хэрэг болбол жуулчдын машины шил арчдаг. Түүний хүүхдэрхүү царай, хүндлэнгүй харьцаанд нь жуулчид ч чамлахааргүй хэдэн цаас төлдөг байсан. Нэг хотод гурваас илүү хонодоггүй. Уйтгартай санагдмагц дараагийн газарлуу явчихдаг байсан" гэснээс өөрийг ярьсангүй. Үснээс нь салхи ханхалж, ойд оддын дор шөнийг өнгөрөөж, өөрөө өөртөө эзэн болдог, ямар ч хүлээс байхгүй салхич шувуу адил хэмээн төсөөлж түүгээр бахархаж бас атаархана.
Хамтдаа амьдарсан бүхий л хугацаанд тэр нэг өдөр ч гэрт өнжсөнгүй. Бүтэн өдөржингөө юу хийдгийг нь мэддэггүй байлаа. Хааяа асуухаар "хүмүүстэй уулзаад" гэхээс өөр тоймтой юм хэлэхгүй. Би энэ шинэ үехэлдээ баярлах хэрэгтэй эсэхээ сайн мэдэхгүй л байв. Уг нь би Берлинд ирэхдээ хэнээс ч хамааралгүй чөлөөтэй байхыг хүссэн юмсан.
Бид намрын хүйтэн үдэш Кудаммаар уруудан зугаалж, гэртээ харих замдаа даарч, гэртээ орж ирээтүү гуляш юм уу төмстэй шөл хийж иднэ. Сэтгэл зүрхэнд минь нэгэн сонин мөртлөө сайхан мэдрэмж аажмаар тэлсээр байлаа...
Иймэрхүү байдлаар бидний амьдрал үргэлжилсээр. Нэг удаа би Ладиатай нийлж өвс татаж үзлээ. Бид өрөөнийхөө цонхны тавцан дээр гарч суугаад одод ажив. Газар дундын тэнгис дэх нутгаа орхин гарснаас хойш тэнгэр хараагүй их уджээ. Берлинд ирснээсээ хойш бороо орохоор юм уу, онгоц хэт чанга дуу гарган нисэхээр л дээш хардаг болжээ. Ийн тэнгэр харж суухдаа ороосон өвснөөс хэд сорлоо. Толгой эргэж, бие хүндрэн итгэмээргүй ядарлаа. Миний төгсгөлгүй бодлын хэлхээ, онол, санаа сэдвүүд ул мөргүй арилж, өвлийн нам гүмхэн шөнө, Ладиагийн мууран нүд хоёр л хэвээр үлдлээ. "Чи яваандаа сурчихнаа Соня, манцуурна гэдэг чинь секстэй л адил. Таашаал авч суртал нэлээд хугацаа хэрэгтэй" гэж Ладиа зөвлөх нь сонстоно. Түүнээс хойш оройны жойнт бидний хийх ёстой ажлын жагсаалтанд зүй ёсоор багтав. Заримдаа бидэнтэй хамт Ладиагийн сайн найз Томас ирж сууна. Томас Шарлоттенбургт хоёр өрөө саруулхан байртай, нямбай сонгосон тохилог мебель, мэргэжлийн систем хөгжим гээд өөрийнхөө амьдралыг сэтгэл хангалуун байлгах орчныг нэгэнт бүрдүүлж чаджээ. Түүний гэрт ирсэн хэн ч германд оршин суух эрхгүй польш залуу амьдардаг гэхээс илүү солонгосын фирмийн менежер байдаг гэж бодогдохоор гээд төсөөл дөө. Томасыг нэг бааранд долоо хоногийн хоёр өдөр ажиллаад л хангалттай мөнгө олдог гэсэн Ладиагийн яриа үнэмшил муутай санагддаг ч "Худлаа ярь, үнэнээ хэл" гэхшилэн шалгаахыг хүсдэггүй байв. Угаасаа л хүн ярих зүйлээ яриад, хүсэхгүй бол дуугай л байг гэсэн бодол надад байдаг юм. Томас Ладиагаас тэс өөр хүн. Их нээлттэй, хэлэх гэснээ шулуухан шийдмэг хэлчихдэг, хөгжилтэй яриагаараа бусдын анхаарлыг татаж чаддаг, тоолж баршгүй экс найз хүүхнүүдтэй. Арга ч үгүй биз. Хүүхнүүд ийм л залууд унаж үхдэг юм чинь...

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.26.11 3:21 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
7.


Түүнийг бүчих эрвээхүй шиг хүүхнүүд дунд баян зочид буудлын эзэн хүүхэн ч байсан гэдэг. Томас дискон дээр өөр бүсгүйтэй танилцсанаас болж сууна гэж амалдаг байсан баян хүүхэн нь хаяж одсон ажээ. "Хэрэв би тэрэнтэй гэрлэсэн бол Рюгенд зуны хаустай, Бензний суудалд тухлаад явж байх байсан. Гэхдээ хайр байхгүй бол амьдрал уйтгартай ш дээ. Яг л хүгжимгүй үдэшлэг шиг" гэж шөнөжин хамт баярласныхаа дараа өдөр манайд кофе уунгаа ярьж билээ. Бид долоо хоногийн сүүл алгасалгүй "Тресор" юмуу "SO 36" ордог байв. Тнэд хамгийн цаак trance, house, techno ая шөнөжин нүргэлдэг байв.
Би Вилмерсдорфын pub-даа ажилласаар л байв. Оройн таван цагийн үед ажил тарна. Ладиа хагас цагийн өмнө ирээд манай эзэн итали хөгшинтэй кофе уун буу халаад л сууж байдаг байв. Пино 50 орчим настай ч, өөрийгөө 10 насаар залуу болгож ярьдаг, Берлинд гучаад жил амьдарч байгаа хүн. Хурдны спорт машин, бразил хүүхэн, кокст нугасгүй. Намайг том хотод ганцаараа байдаг халамж анхаарал шаардлагатай жаахан охин гээд үеэл дүү шигээ боддог хэмээн ярина. Үдийн цайны дараа намайг халбага сэрээ арчин, дуу аялж байтал Пино "Хонгор минь чиний хийгээд байгаа юм шинь буруу даа, би чиний аав байсан бол чамд алганы амт үзүүлмээр байна. Чи ийм залуухнаараа нүг муу нийгмийн шаартай наалдчихдаа яахав дээ" хэлдэг юм байна. Намайг юм хэлсэнгүйд цааш үгэлжлүүлж "Чи энэ Ладиагаа хаанаас мөнгө олдог гэж бодож байна. Бүгд л түүнийг биеэ худалддагийг мэднэ. Арай чи ажил хийж цалин авдаг гэж итгэдэг юм биш биз дээ?" гээд чимээгүй болчихов. Би үнхээр Ладиагийн юу хийдгийг нь мэдэхгүй болохоор өмөөрч чадахгүй байлаа. Би юу ч хэлэлгүй гүйн гарч намрын нойтон хүйтэн агаарыг уушгиа зүрхнээсээ илүү өвдтөл сорон амьсгаллаа. Энэ худлаа гэж хэн нэгэн хэлээсэй гэж бодно. Бид танилцаад зургаан долоо хоног өнгөрсөн. Нэг л биш мэт санагдах үе байдаг ч нарийн мэдэхийг хүсээгүй өдий хүрсэндээ өөрөө өөртөө гомдох сэтгэл төрөв. Энэ үдэш Ладиа ирсэнгүй, дараа өдөр нь бас. Надад түүний хаа байгааг мэдэх юм алга, утасдчихаар утасны дугаар ч байхгүй. Надад цонхон дээрээ суугаад айлуудын гэрлийг ажиглан, гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хамт хооллон, өдөр болсон зүйлээ ярилцаж байгаагаар төсөөлөхөөс өөр хийж чадах зүйл байсангүй. Гэтэл би орь ганцаараа. Хоёрхон сарын өмнө сайхан санагдаж байсан эрх чөлөө одоо сэтгэл зүрхийг зүүгээр шивэх мэт өвтгөнө. Би Ладиаг хүйтэн шөнөөр гудамж хэсэн гэрээ олохгүй байгаагаар төсөөлөн, эсвэл ямар нэг муу зүйл тохиолдсон юм биш биз гэхээс байж суух газраа олохгүй бачимдан байв. Ладиагаас ор сураггүй хэд хонолоо. Би ажилдаа өглөө явдгаараа явсаар, сав л хийвэл гар утсаа шүүрэн харуулсаар л байлаа. Энэ хугацаанд хамт ажилладаг хүмүүс Ладиагийн тухай элдвээр муу хэлж "Чамд энэнээс дээр хүн олдохгүй байна уу ?", "Түүнээс одоо сал. Сайхан залуус олон л байна ш дээ", "Нэг хэсэг үгүйлнэ. Тэгээд л зүгээр болчихно. Залуу байхад аль салж нийлэхийг тэр гэж вэ?" гээд л бурж өгнө дөө. Аргаа барахдаа Томасынд очлоо. Хөгжмөө эцэст нь тултал нь чангалчихаад буйдан дээрээ цээж нүцгэн үл таних хоёр охинтой инээлдэн сууж байлаа. Гэрээс нь өвсний нялуун үнэр хамар цоргино. Ладиа танайхаар ирээгүй биз, хэд хоног таг чиг сураггүй болчихлоо гээд горьдонгүй харахад Томас танихгүй хүн асууж байгаа мэт зөвхөн мөрөө хавчлаа.
Зэвийж бүүдийсэн Пүрэв гаригийн үдэш, алга болсноосоо хойш бүхэл бүтэн долоо хоногийн дараа Ладиа гартаа цэцгийн баглаа барьсаар орж ирээд, хацар дээр маань гэмшингүй үнслээ. Тэр шинэхэн нисгэгч хүрэм өмсөж, гудамжны үнэр ханхлуулан яг л хулгайч нохой шиг юм өмнө маань зогсоно. Сарнайг газар шулуудчихаад юу ч хэлэлгүй өрөөрүүгээ эргэлээ. Өдөр бүр зурагтаар гардаг алиа жүжиг юм болоосой гэж хүссэнгүй. Гэвч түүний надруу ширтэж байгааг харангуут нулимс өөрийн эрхгүй гараад ирлээ. Тэр ямар нэгэн тайлбар тавихыг оролсонгүйгээр барахгүй өөрийнх төлөө хичнээн санаа зовсноо хэлэхэд үг дуугүй зогссоор л байв. Үүнд нь болсон уу, үнэхээр би түүнд хайртайдаа юу, зүгээр л уучлах ёстой гэж бодсондоо юу түүнийг гэрээсээ хөөсөнгүй. (Khulan: iag ene ued l naizaa iumaa baglachihaa, baiartai geh iostoi baisan baihgui iu heh )Элдэв юм бодсоор үүр цайлгаад өөрөө өөртэйгөө тэмцээд хэрэггүй гэдгээ ухаарлаа. Маргааш нь метро явах замдаа тэр анх удаа өнгөрсөн амьдралаасаа ярив. Ладиагийн аав мужаан, ээж нь тогооч, тусдаа гарсан нэг ахтай, нэг насны зөрүүтэй охин дүүтэй аж. "Хэрэв тэнгэр дээрдвэл Польш руу явж болох юм, бид нэг зуны навчин байшинд амьдарч хараацай үүрээ хэрхэн барихыг харж болно" гээд цаашаа өчнөөн олон юм ярив. Гэвч би түүний яриад бараг ойлгоогүй гэж болно.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.26.11 3:46 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
8.

"Чи түүнийг ажил хийж мөнгө олдог гэж бодож байна уу?" гэсэн даргын үг чихэнд сонсогдсоор л ... Нэг мэдэхэд "Чи биеэ худалдаж мөнгө олдог юм уу?, Пино надад тиймэрхүү юм хэлсэн үнэн юм уу?" гэсэн үгс амнаас уначихав. Миний дуу чангарч хүмүүс эргэн харна. Ладиа мөрөөр минь тэврэн хана руу шахаад "Тиймээ, гэхдээ зөвхөн мөнгөний төлөө. Өөөр арга байхгүй байна шүү дээ" гэв. Миний толгой хагарчих шахан амьсгал авч чадахгүй байв. Биеэ үнэлэх гэдэг ухагдахууныг яаж ойлгох гээд чадсангүй. Би Ладиаг вокзал дээр үзлийн хөгшин өвгөдтэй ярилцан дараа нь нэг хямдхан буудалд хамт ордгоор төсөөлөн, тэднийг тэнд юу хийдгийг бодохыг ч хэсэхгүй байв. Бид нэг цэцэрлагийн сандал дээр суугаад өмнөх байшингийнхаа ханан дээр "@#$% the USA" гэсэн улаан бичгийг гөлрөн сууна. Хажуугийн донерын мухлагаас шарсан махны үнэр ханхлах нь бүүр ой гутам. Бид цуг метронд сууж, Ладиа амьтны хүрээлэн дээр буув. Тэр салах ёс хийгээд надад аймшигтай санагдах нууц ертөнц рүүгээ одлоо. Хичээл эхлэх хаа ч байсан. Дахиад чилийсэн арван сар өмнө маань хүлээж байдаг. Яадаг шуу юм билээ? Би Берлинд оюутан болохоор ирсэн. Гэтэл одоо бандидуулж мөнгө олдог польш залуугийн найз охин нь болчихсон байдаг. Ингэж бодож байхдаа би өөрийгөө хэзээ нэгэн цагт энэ хүрээнд эргэлдэнэ гэдгээ хэрхэн мэдэх билээ. Өөрөөр хэлбэл янхан хүүхэн, идэвх чармайлттай оюутан бүсгүй хоёрын хооронд нэг жижиг алхмын зай байгааг ухаарч хараахан чадахгүй байлаа.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.26.11 4:05 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
9.

ЭРӨТИК ЧААТ

өөрийгөө янхны амьдралаар амьдрана чинээ зүүдэлж ч явсангүй. Хар багын мөрөөдөл, хүсэл зорилго ийм зам өмнө минь тосч байгааг хэрхэн тааварлах билээ. Тиймээ, яг л миний адил энэ ажлыг хийдэг хүүхнүүд ч ийм амьдралыг хүсч мөрөөдөж байгаагүй нь лавтай. Берлинд ирж, дараа нь Ладиад ухаангүй дурласан үедээ хэзээ нэгэн цагт эрчүүдтэй мөнгөний төлөө нэг оронд орно чинээ төсөөлж ч байсангүй. Найз залуу маань биеэ үнэлэгч гэдэгтэй эвлэрэх хэцүү байв. Намайг галзууруулах шахсан гэнэтийн ийм зайлийг хэрхэв шийдвэрлэхээ мэдэхгүй, Ладиад ажлаа эсвэл намайг сонго гэж тулгалаа. Тэр намайг сонгосон боловч хэсэг хугацааны дараа биеэ мөнгөөр үнэлсэн хүн нь би өөрөө болсон юм.

Хорин нас хүртэлж миний янхандалтын талаарх мэдлэг нойл байлаа. Хаа нэгэн мухар гудамжинд өөрийгөө сурталчлан зогсох биеэ үнэлэгчдийг хүмүүс буруушаасан харцаар харж, жигшин зэвүүцэж, зарим нь тоолгүй хажуугаар нь бардамхан алхахыг, эсвэл бүр тачаадан ажиглах эрчүүдийн шуналын нүдийг ч харж л байсан. Эцэг эх маань янхандалт байтугай сексийн талаар гэртээ ярьдаггүй, хааяа нэг байж боломгүй буцар булай зүйл мэтээр ганц нэг унагаадаг байлаа. Өсөхөөс өдий хүртэл надаас хэтэрхий хол байсан янханы амьдрал, биеэ үнэлэгч хүүхнүүд миний хувьд анхаарал татсан нууц ертөнц байлаа. Үсээ сул тавьж гуя хасаа гайхуулан зогсох нь манай ээжүүдээс их л өөр харагддагсан. Энэ дүр төрхийг ажиглан харж, би ч өсч томрохын хэрээр тэдний ядарч ганцаардсан харцыг анзаарч, тэд ойтошгүй хол, ихэмсэг бишийг мэдрэх болсон юм. Биые үнэлэгчийн талаар ийм бодол тээж, тэднийг мансуурах донтой хэрцгий даамлынхаа эрхшээлж ажилладаг зыыв Европ, Африкаас ирсэн хүүхнүүд хэмээн төсөөлдөг байлаа. Ийм ойлголттой болохоор тэдэнтэй ярилцах нь битгий хэл ойрхон ч зөрж өнгөрдөггүй байж.
Харин хүүхэн чиг аяглах эрчүүдийг найз нартайгаа нийлж шоглох дуртай байлаа. Бид албаар мотоциклтэй хажуугаар нь өнгөрөн тэдгээртэй явалддаг хүмүүсийг шоолон инээж, "Эхнэрт чинь хэлнэ дээ" хэмээн хашгиралддаг байлаа. Биеэ үнэлэгчдийн далд ертөнц , тэдний талаарх миний багаасаа олж авсан "мэдлэг" ингээд л дуусаа. Берлинд ирснээсээ хойш Ладиатай танилцах хүртлээ энэ талаарх бодолд ямар нэгэн өөрчлөлт, шинэ зүйл орж ирээгүй байлаа. Бусдын адил ажил төрөл хийгээд амьдраад байж болох л байх гээд Ладиа бид хоёр зүтгэлээ. Томастай хамт Принцлау-Бергт диско бааранд ажиллаж эхлэв. Томас, Ладиа хоёр оршин суух эрхгүй болохоор ажил барагтай л олдохгүй. Олдлоо ч хэн хүн тоож хийхээргүй хар бор ажил байх нь ойлгомжтой. Ингээд мань хоёр диско бааранд ундааны авдар зөөх, хөргөгч дүүргэж, бүжгийн талбайгаас хоосон шилнүүдийг хураах ажил хийдэг болов. Би 00-ийн өрөөнүүдийг хариуцна. Ажлын хөлс гэж олигтой юм авахгүй ч цайны мөнгө нь гайгүй. Ладиа бид хоёр түүгээр нь амьдраад байхаар байв. Бид дарс хулгайлан 00-д орж ууцгаагаад л хөгжилтэй л байдаг байлаа. Өглөөний 9,10 цагийн үед клубын ажилчидтай цайлаад галт тэргэнд халамцуухан орж зүүрмэглэсээр гэртээ харина. Ажил төрөл гайгүй байсан ч манай эзэн бүдүүн моторокер бидний цалинг нэг удаа өгсөнгүй. Залуус ажиллах эрхгүй болохоор заргалдах боломжгүй, тэгээд ч эзний бие хамгаалагч рокерууд биднийг асуудалгүй цааш харуулж дөнгөхөөр гарууд байв. Эзэн ч 100кг хол татах булиа эр. Хэл ам хийж гүйвэл юу ч олж долоохгүй гэдэг нь ойлгомжтой байлаа. Ладиа бухимдсандаа уйлж, Томас найз хүүхэндээ цахилгааны мөнгө даана гэж амалсан тухайгаа байн байн үглэнэ. Ингээд би уртаашаа хоёрхон евротой өлдэв. аргагүйн эрхэнд аавруугаа ярилаа. Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна хэмээн гоншгосны эцэст 100 эврө салгаж дөнгөсөн ч тун удалгүй дахиад л гар хоосон үлдэв. Аавын ажиллуулдаг жижиг буудал нэг л явцгүй байгааг мэдэж байсан болохоор аав руугаа дахиад ярих зориг байсангүй. Ээж маань номын санч болохоор авсан хэдээрээ цалингаас цалингийн хоорондох өр ширээ дараад л таардаг. Байдал ийм байгааг мэдсээр байж эцэг эхдээ дараа болоод байхыг хүсэх хэн байхав. Би өөрөө л герман явж сурах санаа гаргасан. Гадаад оюутнууд сургалтын улсын зээлэнд горьдолтгүй гэдгийг ч мэдэж байсан. Иймээс ганцаараа л яаж ийгээд учраа олохоос өөр аргагүй байв.
Ладиа бид хоёр хамгийн хямд 60 центийн улаан лоолийн соустай гоймон идэж, хямдхан тамхи ороож татсан болоод, бассеин, амьтны хүрээлэн явахыг мөрөөдөхөөс цаашгүй нэг хэсэг амьдрав. Берлинд ирээд аль хэдийн нэг жил болжээ. Нэг орой Ладиатай хамт сууж байгаад зурагтаар интернетийн хувцас тайчигч webcam-н охидын тухай нэвтрүүлэг үзэв. Тайчигч охид өөрсдийнхөө ажлын талаар ичиж зовохгүйгээр барахгүй их л баясгалантай ярьж байгаа нь гайхаш төрүүлсэн ч хамгийн ихээр анхаарал татсан зүйл нь камерын өмнө нүсгэлээд овоо хэдэн цаас олж болох тухай яриа байлаа. "Хэрэв би эдэн шиг юм хийвэл...?" гээд Ладиаруу харлаа. Энэ мөчид би би яаж хурдан мөнгө олох вэ хэмээн бодож байв. Ладиа зүгээр мөрөө хавчив. Тэгэхээр нь би "Тийм ч муу юм алга, хэн ч чамд гар хүрэхгүй, ямар ч нэр усгүй юм чинь" гэж өгүүлэв. Ладиа онц юм хэлсэнгүй. Маргааш нь зарын сонин авч харвал "Интернетээр хийх маш хялбар эрөтик үзүүлбэрт охин шалгаруулж авна. Харилцах утас... " гэсэн зар ядах юмгүй олдлоо. Би ч амьсгаагаа гүнзгий аваад нөгөөх утас руу залгав. Тэвдсэндээ хоолой маань чичирч байсан ч ярилцагчийн найрсаг хоолой, ажлын туршлагагүй ч гэсэн ямар нэг асуудал гарахгүй хялбархан ажил болохоор санаа зоволтгүй гэсэн нь өгүүлбэр нь итгэл төрүүллээ. Маргааш уулзаж нарийн ширийн зүйлүүдийг ярилцья гэсэн албархаг үгээр бидний яриа дуусав.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.26.11 4:23 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
10.


Шинэхэн ажилдаа орохоор маргааш өглөө нь эртхэн гэрээсээ гарлаа. Автобусаар бүтэн цаг явж байж нэг бяцхан сууринд хүрэв. Новш гэж яахаараа заавал ертөнцийн мухарт, ийм жижигхэн газар байрладаг байнаа гэж бухимдан бодоод эгнэсэн цвэрхэн байшингуудтай хүнгүй шахам гудамжаар алхав. Буруу газар ирчихээгүй байгаа гэсэн бодол төрж, бичиж авсан хаяг руугаа байн байн харж хайсаар ямартаа ч болзсон газраа олоод ирлээ. Том биетэй шар залуу хаалга онгойлгон намайг оруулж өөрийгөө Торстен гэж танилцуулав. "Гадаа халуун байгаа биз дээ. Хүйтэн ундаа уу" хэмээн эелдэг дуугарсан нь биеэ барьж, яах учраа олохгүй байсан намайг бага ч гэсэн тайвшруулав. Бид ногоон хана, хар тавилга бүхий зочдын өрөөнд орж цагаан савхин буйдан дээр сууцгаав. Зочны өрөөнд биднийг нэг залуу хүлээж байсан нь Торстены түнш Андреас гэнэ. Хэн ч төөнээс юу ч асуугаагүй байхад энэ жижиггазар содон харагдаж өнгөт арьсныхаа талаар яриа эхлэв. Перуд төрж герман айлд өргөгдөн зүүн Берлинд өссөн гэж өөрийгөө товчхон танилсуулаад "Энэ ажил нь их хялбархан, эрчүүдтэй чаатлан өөрийгөө нүцгэн харуулахад л хангалттай. Зарим хүүхнүүд хиймэл эрхтэй хэрэглэн өөрийгөө хангаж байгаагаар харуулдаг. Гэхдээ заавал ингэх албагүй. Өглөө өдөр оройн гурван ээлжнээс аль дуртайгаа сонгон цагийн 10 еврогоор цалинжих бөгөөд дараа сарынх нь арванд цалингаа бөөнөөр нь өгнө дөө" гэж миний сонирхож байгаа ажлыг товч бөгөөд тодорхой тайлбарлав. Татгалзаад байх зүйл нэг их байхгүй юм байнаа гээд би ч ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ. Хамтран ажиллах талаар зөвшилцсөний дараа Андреас өөрийн гэсэн порно эзэнт гүрэн Бранденбургт байгуулах төлөглөгөөгөө ярьж, харин Торстен толгой дохин, тамхи угсруулан татсаар бүтэн нэг цаг боллоо. Эцэст нь Андреас надаас хэдэн зүйл асуув. 10 сараас математикийн ангийн оюутан болох гэж байгааг минь сайшааж , өөрөө хоёр жил хуулийн чиглэлээр сураад хаясан тухайгаа ярив. Математикийн ангид суралцана гэдэг миний мөрөөдөл, тэгэээд ч би хэний ч дор орохгүй толгойтой, хор шартай тул сургуулиа хаына гэж ёстой гонж хэмээн дотроо хэлж байв.
Дараа өдрийн үдэд болзсон цагтаа сарнайн төгөл, цонхны хаалттай эгнээ байшингууд руу интернет-тайчигчийн ажлаа эхлэхээр ирлээ. Ажлын хувцсаараа цацагтай шар усны хувцсыг сонголоо. Өрөөнд ороход долионтой хар үстэй, жижигхэн хөхтэй , туранхай охин намхан орон дээр сууж байв. Тэр өрөө 8 м2 орчим хэмжээтэй, ор болон хоолны жортой номнууд өрсөн төмөр шүүгээнээс өөр нүдэнд өртөхөөр зүйл бараг байхгүй байв. Энэ бүхнээс харахад миний тоглох дүр ойлгомжтой санагдана. Ханаж цаддаггүй тачаангуй гэрийн эзэгтэй...

Охин өөрийгөө Жанет гэж танилцуулаад, Анди , Торстен хоёрт таван сарын өмнөөс ажиллаж байгаа, мөнгөө цагт нь тавьдаг гайгүй залуус болохыг нэмж өгүүлэв. Биднийг танилцаж байх зуур видео цхаатад зочин холбогдлоо. Жанет мониторын хажуугийн webcam-н урд очин хар тангогаа тайчин, үсийг нь хуссан умдагаа илж эхлэв. Дууны суваг хаалттай боловч тэр амьсгаадаж байв. Ямар ч хүүхэн ганцаараа сууж байгаад хоёр секундын дотор команд авсан мэт сэрэл нь хөдлөхгүй нь ойлгомжтой болохоор төөний хуурамч дүр эсгэж байгаа тодорхой. гэхдээ зочинд энэ шоу таалагдаж байгаа болтой "Чи намайг бүр галзууруулах нь, янаг гичий минь битгий зогсоорой, минийх бүр хав хатуу болчихлоо" гэж бичиж байв. Гурван минутын дараа зочин гарч, Жанет ч хувцсаа өмслөө. "Ихэнх хүмүүс удаггүй, чиний хөх умдаг хоёрыг чинь хараад л тавьчихдаг юм. Ганц хоёр хүн камерын өмнө шээх юмуу, үтрээндээ гарыг атгаа бүхлээр нь хийхийг гуйдаг, гэхдээ чи түүнийг нь хийх албагүй л дээ" гэлээ. 10 минутын дараа Жанетын ажлын цаг дууслаа. Түүний нөхөр нь өдөржин ажилладаг, дээрээс нь нялх хүүхэдтэй гэнэ. Жанет нуруун дээрээ сэлэм гартаа барьсан лусын охины шивээстэй бөгөөд түүнийгээ "Миний зэрлэг явсан үеийнх" гэж тайлбарлав. Жанет хараажаар интернет тайчигчийн ажлаа "зэрлэг" гэж үзэхгүй байгаа нь бага ч гэсэн тайвшруулав. Ганцаараа үлдээд зүрхэн хэлбэртэй дэрнүүдийн дунд тухлан анхаарлаа төвлөрүүлэхийг хичээв. Миний сэтгэл түгшсэндээ хөлөрч, ямар эртэй чаатанд уулзах бол гэхээс зүрх амаар гарах шахаж байлаа. Азаар би тэднийг харахгүй, тэд намайг харахад л хангалттай байлаа. Би Маша гэдэг нэрээр орлоо. Ямар ч чаатны секс харьцагч өөрийн жинхэнэ нэрээ хэлдэггүй нь тогтсон дүрэм гэдгийг Жанетаас сонсож өөртөө ийм нэр сонгосон хэрэг л дээ.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.26.11 5:30 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
11.

Гурван минутын дараа эхний зочин холбогдлоо. тэр өөрийгөө "Шувуу" гэж нэрлээд намайг зүгээр л нүцгэн харахыг хүсэв. Би алгуурхан тайчиж, хуруунаад маань компьютерийн товчлуур дээр гүйж байх хооронд аль болох секси байхыг хичээнэ. Хувцсаа тайчих, харилцагчдаа эрөтик үг бичих, камерын өмнө хөдлөхийг нэгэн зэрэг хийнэ гэдэг урлаг болохыг ойлгож өөрийгөө болхи байгааг ч мэдэрч байв. "Би ч бас чамайг эзэдмээр байнагэж юмуу би тачаадаад шал нойтон болчихлоо" гэж зэрэг өгүүлбэрүүдийг бичиж байлаа. Хоёр минутын дараа "Шувуу" гараад явчихав. Ер нь дундаж хугацаа иймэрхүү байдаг аж. Ийм маягаар хэдэн цаг өнгрөхөд би ажлаа ерөнхийд нь гадарлах болж ихэнхийнх нь сэтгэлийг хэсэг хоосон хэллэгээр хангаж болохыг ойлгоб. Хэд хэдэн хүн миний утас хаягийг гуйж, уулзахыг хүсч байсан ч энэ бүхэн хориотой, тэгээд ч надад ийм газраар эргэлдэгч хэн нэгэнтэй уулзах сонирхол байсангүй. азаар эхний өдөр надруу хүн утасдсангүй. Утасны сексийг энд санал болгодог бөгөөд чаатлагаас хамаагүй үнэтэй үйлчилгээ байлаа. Чаатад холбогдогсод ихэнхдээ "Надад мээмээ харуулаач, доод уруул, хэлүүгээрээ тоглооч, би чиний бөгсний бячан нүхийг хармаар байна" гэх мэтээр өрнөж, хэлснийг ни хийчихвэл тэгсгээд чаатнаас гарч одно. Цөөхөн хүн л "Их баярлалаа, галзуу таашаал авлаа" гэсэн эелдэг мөрүүд бичих боловч ихэнх нь баяртай ч байхгүй алга болно. Ерөнхий зарчим нь конторын ажлаас ч уйтгартай. Чаатад зочин байхгүй бол ганцаараа нэг өрөөнд суугаад л цаг өнгөрөөх гэж зүдрэнэ. Тамхи угсруулан татаж, шоколадтай үрэл идэн цаг нөгцөөнө. Ингэсээр хов жив бичдэг сайтуудыг ч андахаа больж, дотуур холбоогоор доод давхарт өрөөндөө над шиг уйдан суугаа дарга Андреастайгаа чаатлах маань ихэслээ. Бидний ярианы ганц сэдэв нь секс. Нэг орой чаат хоосорч Андреас эхнэртэйгээ амьдрах нэг хугацаанд явалдаж байсан хүүхнүүд, тэдэнтэй өнгөрөөсөн шөнүүдийнхээ түүхээс баахан чалчив. Би ч гайхаж цочирдсон дүр эсгэн "Чамайг ёстой тэгж бодож байсангүй" гэж бичлээ. "хүүш, би хүн алаад зоориндоо нуучихаагүй, архи уудаггүй, гадуур найзуудтайгаа хэсээд байдаггүй, мөрийтэй тоглодггүй. Хүүхнүүд та нар яахаараа ингэдэг юм бэ, чөтгөр ав гэж. Би бас хүн шүү дээ" гэсэн хариулт ирлээ. " За за тоглосон юм, би ч бас тереза эх биш" гэсэн хариулт өгч орхив. Тэр өнгөт арьстан Андреас миний мэдэх хүмүүсээс хамгийн герман зантай нь байв. Цаг нарийн барина, үргэлж юмаа эмхэлж цэгцлэнэ, бусдын талаар хэзээ ч муу зайл хэлдэггүй гээд магтвал түүнд олон сайн чанар байдаг. Гэтэл чаатаар авгайгаа үеэл дүүтэй нь хоёр жил араар нь тавьснаа дэлгэлээ. Хеллерсдорфын барилгын дэлгүүрт ажилтай халуухан хамаатан хүүхэнтэйгээ өдөр бүр үдийн завсалагаар машинд нь авалцдаг байж л дээ. Энэ явдал хүүхний нөхөр эхнэртээ гэнэтийн бэлэг барихаар ажлаасаа чөлөө аваад энэтхэг ресторанд ширээ захиалсан өдөр ил гарчээ. Романтик үдийн хоол нь машины цонх хоёр хуваагдаж, Андреасын нүд хөхөрч булуу болон, хоёр гэр бүл сүйдсэн явдлаар солигдож. Энэ бүхнийг сонссоныхоо дараа "Сайхан л гэр бүлийн түүх байна" гэж би бичлээ.
Нэг зочин холбогдож бидний яриа тасарлаа. Ээлжит зочин миний улаан фен, хуучин тнайл Хорст байв. Өөрийнх нь хэлснээр тэр 40 орчим настай, цэцгийн худалдаа эрхэлдэг, Готтбусд хувийн орон сууцанд амьдардаг нэгэн. Хоёр жилийн өмнө хайртай хүүхэн нь нэг барилгын компанийн баяр захирлыг дагаад Бразилруу алга болсон гэдэг. Харин Хорст өрөндөө баригдан ганцаар хоцорсон аж. Түүнийг тайтгаруулдаг зүйлс нь алдагдсан хайрынх нь эзэн Сюзигийнхаа дараа авсан Аляск овчарка, бас өдөр тутмын чаатны харилцаа байв. "Би компьютерийнхаа өмнө суугаад мөсгүй Jack Daniels ууж, гартаа боовоо атган, хөөрхөн Маша чамайг нүцгэлэхийг хүлээж байна" гэж бичжээ. Би ч бүтэн оройжингоо зөвхөн түүнийг хүлээж байсан юм шиг аяглана. Эхлээд хөхөвчөө дараа нь дотоожоо авч шидсэнд тэрээр даруй манай үнэтэй 0190-тэй hotline-ны дугаарлуу залгав. Намайг тайчмагц сэрэл нь хөдөлж , мөнгөний асуудалтайгаа мартцан бололтой. Миний том хөх, өмнө зүгийн аялга түүнийг догдлуулдаг гэж тэр байнга хэлдэг.
-Байна уу? Би түүний ичихмий хоолойг дор нь таньж , инээхээ дөхөв.
Энэ хөөрхий эр зөвхөн дэлгэцнээс нүцгэн бие харж, хэсэг доромжлол утсаар сонсохын төлөө хэдэн зуун евро жилд төлдөг гээд бодохоор хөгийн санагдана. Хошногоны ац, янхны хүүхэн, новшийн архичин гэж зэрэг хэлэхээс хэцүү санагдах үгээр өөрийгөө доромжлуулахыг хүсч гуйна. Эдгээр үгнүүдийн дараа миний тоглолт унтрах боловч өнөөх маань орой болгон швеицарийн галт тэрэгний жолооч шиг л цагтаа гозойж, чаатлаж, утсаар ярих зуураа гар хангалга хийгээд дараа нь унтахаар явна. Нэг удаа би хамт ажилладаг Сандрад Хорстын тухай ярилаа. Сандра урьд нь хэнсний дэлгүүрийн худалдагч байсан гэдэг. Аварга том хоёр хөх нь цамцнаасаа үсэрч гарах дөхдөг, 80 кило татдаг хүүхэн. Миний яриаг анхааралтай сонсож байснаа " Хүмүүс улам л солиотой болоод байх юм. Хэдхэн евроны төлөө ийм юм хиймэргүй л байна" гэснээ дуугаа намсган "Чи залуу байна, охин минь. Чи илүү их мөнгө олж чадна. Би саяхан нэг захиалгын агентураас гарсан юм. Яахав би бараг 40-тэй болчихсон юм чинь гомдоллоод байх юм алга. Тэнд би од болон гялалзаж байсан үе бий. Харин чи энэ гадаад төрхөөрөө их мөнгө олно доо. Чи надад итгээд тийшээ явбал энд олж байгаа чинь юу ч биш. Ёстой онигоо гэдгээ мэдэх болно" гэж шивнэв.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.26.11 5:44 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
12.


Би Сандраг сүрхий сайн танихгүй ч яагаад ч юм түүнд сайн байдаг байлаа. Тэр инээж хөхрөхөөс өөр юмгүй, хумсаа ягаанаар будсан охид шиг биш, буурь суурьтай, шулуухан нэгэн. ТИйм байала гээд түүний янхнаар ажиллах зөвлөгөөг дагана гэж байхгүй л дээ. "Би хэзээ ч янхан болохгүй, найз залуудаа хайртай, зөвхөн түүнтэйгээ л галзуу секс хийхийг хүсдэг" гэж бардам хэллээ. Сандра инээгээд "Харж л байя. Чамд ийм шаардлага гарахгүй гэж найдья. Гэхдээ хэзээ нэгэн цагт мөнгө хэрэг болж, чи энэ бохир зүйлд татагдах л болно. Би чамаас арай олон ойммс элээж, хоёр хүүхэд ганцаараа өсгөсөн хүн мэдэж байна. Экс нөхөр гэж нэг хар архичин намайг зөнд нь хаячихсан юм" гэлээ. Дараа өдөр ньби эхнийхээ цалинг бэлнээр аваад төөний сануулгыг дор нь мартчихав. Ийм олон зуутын дэвсгэрт нэг доор гартаа барьж байсангүй. Баяртайгаар сайхан өнгөрөөхийг хүсээд хар хурдаараа дэлгүүр хэсэхээр гүйлээ. Гурван тор дүүрэн хувцас... Сүүлийн нэг жилд миний хийсэн жинхэнэ худалдаа энэ байв. Өөрийнхөө бие цогцсоор энэ мөнгийг олсон байх нь ямар хамаатай юм бэ? Тэр эрчүүдэд надаас юу үлдсэн гэж? Монитор дээрх дүрс шүү дээ хэмээн өөртөө хэлсээр...
Гэртээ ирэхэд ладиа компьютер дээр машины уралдаан тоглож байв. Намайг завгүй болсноос хойш Ладиа ихэнх цагаа хөрч залуу Рудитай өнгөрөөх болсон юм. Руди бол дэлгүүрээс хямдхан пиво авч өдөржин уун, орон дээрээ гитар тоглож өнгөрөөдөг англи залуу л даа. Дууны үг бичиж, ая хийхдээ муугүй. Зарим нэг хеви металл дуунууд нь хүчирхийлэл, гудамжны амьдрал, хүсэл зорилогогүй харанхуйн тухай үнэн үгтэй тун дажгүй боловч уран бүтээлийнх нь карьер мөнхийн согтуу байдгаас нь болоод хэзээ ч олигтой үр дүнд хүрдэггүй байв. Ладиа ч бас пивоноос буруу дуулахгүй л бол буцахгүй гар. Тиймдээ ч Рудигийн гэрийн байнгын зочин болсон байв. Ажилгүй, арчаагүй дээрээс нь архи уугаад байхаар бид хоёр бишгүйдээ л муудалцдаг байлаа. Орой ажлаасаа ядарч үхэх гээд ирэхэд Ладиагийн хэл нь ээдэрч, хөл нь орооцолдчихсон амьтан байдаг нь хэрүүлийн хамгийн эхний хсалтгаан. Өглөөнөөс үдэш болтол гэрт нь ганцаараа сууна гэдэг Ладиад амаргүй байсан нь ч ойлгомжтой.
Харин өдөр миний хувьд хөл газар хүрэхгүй шахам гүйж явна. Босгоо давмагцаа цүнхээ шалан дээр хаяад түрийвчнээсээ мөнгөө гаргаж үзүүллээ. Ладиа эхлээд юу ч хэлсэнгүй. Харц нь тийм гэхийн аргагүй өрөвдөлтэй харагдана. Найз бүсгүй нь өөр эрчүүдийн өмнө нүцгэлж байгааг хүлээн зөвшөөрнө гэдэг ямар ч эрийн хувьд хэцүү. ядахад байхад өөрөө сохор зоосны ч орлогогүй болохоор нүцгэлж олсон мөнгөөр маань амьдралаа авч явна гэдэг амаргүй даваа. ладиа миний эрхэлдэг ажил, мөнгө төгрөгний тухай ярианаас үргэлж зайлс хийж, би ч бас хөндөхгүй байхыг хичээдэг байлаа. Ойрын үед тансаглаагүйгээрээ бид хоёр зугаацав.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.27.11 4:54 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
13.


Байрныхаа доорбайдаг хятад ресторанд хооллож, , кино теарт адал явдалт кино үзэж,, эцэст нь Шенөберг дэх 2оос илүү сортын цай ууж болох, тамхины кафед орлоо. Зөөгч залуу Ладиаг дөнгөж польшоос ирээд германаар ганц ч үг ярьдаггүй байхад нь таньдаг байсан ах. "Чи их өөрчлөгджээ" гэж Ладиад хэлснийг нь миний зүгээс комплемент гэж ойлголоо. Тиймээ би үнэхээр Ладиаг өөрчилсөн. Гудамжны бичиг баримтгүй, олигтой хувцас хунар ч үгүй залуу байхад нь танилцсан бол одоо тэр миний бэлэглэсэн хувцаснуудын ачаар нэгэн нүдэнд дулаахан эелдэг залуу болон харагдаж байв. Өнөөдөр биднийг харсан хүмүүс оффицын чухал ажил эрхэлдэг залуу найз бүсгүйтэйгээ ажлынхаа дараа буйдан дээр суун амарч байгаа мэтээр төсөөлөхөөр байв.
Надад ийм аз хжаргалтай мэдрэмж төрөөгүй уджээ. Би шүршүүрт дуу аялан дэвхцэж, биеэ бүхэлд нь хөөсөөр хучин тоглож, ууранд цантсан толин дээр хуруугаараа бяцхан зүрх урлаад манго кокус ханхлуулсаар орондоо орж, Ладиатай анх танилцаж байсан үеийнх шигээ халуун янагаар хайрлалцан нойрслоо. Хөл маань газар хүрэхгүй байгаагийн бас нэг шалтгаан нь хичээл эхлэхэд хэдхэн хоног дутуу байгаагийнх. Удахгүй их сургуулийн математикийн ангийн оюутан болно. Сайхан биш гэж үү?
Нэг жил Берлинд амьдарсны хүчинд герман хэлний түвшин их сугруульд суралцахад хангалттай болсон байлаа. Их сургуулийн хэлний шалгалтанд ямар ч асуудалгүй тэнцэж хүүхэд байхаасаа хүсэн мөрөөдсөн бүхэн минь биелэнэ гэхээс байж суух газар олдохгүй жигтэйхэн их доглоод л ... Сайхан амьдрах хамгийн сайн зам бол дээд мэргэжил эзэмшиж, тэр мэргэжлээрээ бас өөрөөрөө бахархах юм шүү гэсэн бодол хар багаас ой тойнд маань шингэсэн. Би математикийн мэргэжлээр сурах элсэлтийн шлаглтанд тэнцсэ бөгөөд бүх зүйл санаснаар байвал таван жилийн дараа сургуулиа төгсөөд тогтвортой сайн ажилд орж чадах байв. Их сургуулийн оюутны амьдралыг өөрийнхөөрөө төсөөлөх ямар сиахан гээч? Оюутнуудтай хамт зүйлгэн дээр суугаад хичээлээ давтах, эсвэл төсөл дээр ажиллангаа кофе тамхины завсарлага хийж, оюутны үдэшлэг дээр Ладиатай хамт яаж хөгжилдөх тухайгаа төсөөлөхдөө би яг л үүлэн дээр суугаад нисч буй мэт сайхан байдаг байв.
Хичээлийн шинэ жил эхэллээ. Эхний өдөр миний бодосноос тэс өөрөөр өнгөрөв. Ладиа намайг сургууль дээр хүргэж ирээд, амжилт хүсэн уруул дээр үнсээд гэр рүүгээ буцлаа. Намайг ороход удиртгал хичээл хэдийнээ эхэлчихсэн байлаа. Заал суудалгүй болтлоо дүүрч би хана түшин зогссоор тэр цагийн хичээлийг өнгөрөөлөө. Цагийн дараа хичээл дуусч хүмүүс заалны гадаа гарч хэд хэдээрээ бөөгнөрөн зогсож кофе ууна. Нэг хэсэг нь энд тэнд буланд зогсоод дэвтрийнхээ хуудсыг эргүүлэх аж. Хэн ч надтай ярьсангүй,би ямар ч хэрэггүй, эсвэл байх ёсгүй газраа гариг андуураад ирчихсэн юм шиг сэтгэгдэл хаая төрнө. Иймэрхүү байдлаар бүтэн долоо хоног өнгөрлөө. Сургууль дээр нэг тааралдсан, эсвэл зэрэгцэж суусан хүнтэйгээ дахиж тааралдах нь ховор, оюутнууд хоорондоо харьцаатай байх шаардлага бага байдаг нь математикийн ангийн оюутнууд дээр бүүр ч тод харагдаж байлаа. тэд ихэнх цагаа компьютерийн өмнө өнгөрөөж, хагас бүтэн сайнгүй хичээлээ давтах нь яг л номын хэнхэг туссан гэмээр харагдана, миний нүдээр. Хичээл дээр ойлгоогүй зүйлээ асуухад тэд бүгд л эелдэгхэн хариулна. Гэхдээ хувийн амьдралынхаа тухай нэг ч үг дуугардаггүй болохоор эндээс дорно сайн найз олно гэдэг санасны гарз байлаа. Нэг хэсэг нь гэртээ сууж мэргэжлийн сэтгүүл уншихаас өөр юм хийдэггүй, Берлинийг ч мэддэггүй мэт санагддаг байхад нөгөө хэсэг нь чинээлэг гэр бүлээс гаралтай бэртэгчин амьтад байв. Ийм хүмүүсийн үс засалт, хиймэл төрхөөр нь хялбархан таньж болно. Би тэдний хэнтэй нь нийлж, хэл амаа ололцож цахдахгүй байгаа нь хэн хэнээс маань хамаатай. Тэд намайг тийм ч боломжийн амьдралтай биш гэдгийг гадарласан байж болох юм. Эсвэл тэдний нүдэнд би дэг журам, боловсон ёс жаяг мэдэхгүй мэт харагдсан бол тэд миний хувьд жинхэнэ амьдралын талаар ямар ч ойлголтгүй "нялх нялзрай" мэт харагдаж байв. Ер нь манай сургуульд гадаад оюутнууд их олон байдаг байв. Бүгд л хөлсөө олцгоочихсон, лекцний дараа нутгийнхаа хүмүүстэй цагийг хамтдаа өнгөрөөнө.
Нэг өдөр "Эндэхийн орчин тэр чигээрээ нэг л таагүй, хүн цөхрөөмөөр юм" гэж манай ангийн охин сугруулийн кафед сууж байхдаа хэллээ. Тэр охин гаднах байдлаараа надтай их төстэй. Урт үс, хөөрхөн царай, жижиг туранхай бие гээд л ...
Тэр энд тааралдаж аятайхан сэтгэгдэл төрүүлсэн анхны хүн байлаа. Юли их сургуульд суралцахаар Браыншвайгаас Берлинд нүүж ирсэн ба энд таних хүн бараг байхгүй гэв. Бид ч тун дажгүй найз болж, зарим хагас бүтэнсайнаар гадагшаа хамт гарах боллоо. Бид хоёр хоёулаа алтарнатив рок сонсдог, pub-уудаар хэсэх дуртай гээд адилхан зүйл их олон байлаа. Ямартаа ч би шинэ найзтай боллоо. Ар гэрийнхээ амьдрал, найз залуу, хийдэг ажлынхаа тухай түүнд ярих зориг надад байсангүй. Тиймдээ ч тас нуудаг байлаа.
Өдөр хоног нэг хэмээр урссаар л ... Хичээлээсээ ирэх тоолонд чанга хөгжим хангинаж байдаг байв. Харин нэг гэртээ ирэхэд оршуулгын газар шиг нам гүмхэн байдал угтав. Ладиа Томас хоёр өөд өөдөөсөө харан чимээгүй суух бөгөөд Томас ярихгүй шанаагаа үрэн хэлэх үгээ олж ядан байв. Гаднаас нь харахад түүний ертөнц парти, кокс, охидоос бүтдэг мэт боловч Ладиа бид хоёрт гэрийнхнийхээ тухай байнга ярьдаг байв.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.27.11 5:19 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
14.

Тэднийх Белорусын хил дээр байдаг тосгонд бусдын л адил амьдардаг аж. Байшин нь нэлээд хуучихрсан тул Томас ихэнх засвараа гардан хийж өвлөөс өмнө дээврээ сэлбэн хашлагаа будаж торддог байсан тухайгаа ярихдаа нүд нь сэргэн эрч хүчтэй болдог байв. "Би сыылийн үед хөгшчүүлээ их бодох боллоо. Ааб маань шатан дээр зогсоод ажлаа ганцаараа яаж хийж байгаа бол гэж бодохоос өрөвдөх сэтгэл төрөөд байх юм. Түүнд ганц тусалдаг хүн би байсан юм. Гэр орноо хаяад ингэж яваагаа бодохоор өөрийгөө новш гэж зүхэхээс өөр яах ч билээ. Сүүлийн үед бүүр ээжийгээ галын өрөөнд суугаад үгийн сүлжээ бөглөн мэдэхгүй үг таарвал духаа үрчийлгээ бодолхийлж байдгаар нь төсөөлөөд..." гэж хуучиллаа. Түүний яриагаа дуусмагц би их л болгоомжлонгуй "Магадгүй ямар нэгэн дохио байх. чи гэр лүүгээ хэзээ нэгэн цагт харихыг хүсч байна уу?" гэж асуув. "Анх гэрээсээ гарч байхад бүх зүйл хамаагүй санагдаж байсансан. Тэгэхэд би 18-тай амар хялбар амьдрахыг хүсч байсан шүү дээ" гээд намайг анхааралгүй "Би том хотод ирсэн жаахан залуу. Анхандаа том цэнгэлдэх хүрээлэнд яахаа мэдэхгүй ганцаараа түмэн хүний дунд байгаа мэт санагддаг байв. Би мөнгөөр туйлж, олохдоо олж, уруудахдаа уруудаж, гудамжны архичидтай ч , менежерүүдтэй ч ууж, идэж явлаа. Өнгөрсөн жил 25 нас хүрээд л наад цаадахыг бодохтойгоо боллоо. Бодох тусам өнгөрсөн амьдрал маань утгагүй санагдах юм. Нэг шар айраг авч өгчихөөд л бөгсийг минь базаж эхэлдэг. Тэгээд мөнгөөр намайг худалдаад авчихсан болохоор өөрсдөд нь сайн сайхан хандахыг шаардана. Хараал ид... Эцсийн эцэст найз гэж хэн юм бэ? Дискон дээр тааралдаад тэвэрч үнсээд байдаг хэрнээ хэрэг болохоор хэзээ ч байдаггүй хуурамч амьтад..." гээд хөмхийгөө зуун хариулав. "Би чамайг ойлгож байна" гэж Ладиа бувтнав. "Чөтөгөр ав, би өөрийгөө бодохоос бөөлжис хүрч байна. Надад бичиг баримт, ажил, гэр орон аль нь ч алга, амьд явахын төлөө боовоо хөхүүлээд явж байх ч гэж... Ямар гээчийн булай амьдрал вэ, Соня чи тайлбарлаж чадах уу?" гэж хашгираад гараа атган ширээ шаахан шилэн аяганууд нь доргиж дэнжигнэнэ. Би ч эртээс Томасыг Ладиа шиг биеэ үнэлэгч гэдгийг мэдэж байсан. Гэхдээ энэ талаар хэзээ ч ярилцаж байгаагүй. Түүний ингэж хамаг байдгаа тоочин бухимдаж байгаа нь намайг гайхшруулж орхилоо. ТОмасын яриа намайг олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэв. Одоогооү надад бүгдийг амжуулахад нэлээд бэрхшээлтэй байлаа. Үдээс өмнө хичээлтэй, хичээлээ таруут гэрээрээ хальт дайрч хам хум хооллоод, хотын нөгөө зах руу ажилдаа очих гэж ядсаар байтал дандаа хожигдоно. Андреас шиг надад сайн хандаггүй Торстен үүнээс болж үргэлж хэрүүл өдөх болов. Миний хичээл саяхан эхэлсэн нь түүнд огтхон ч хамаагүй, зөвхөн үйлчлүүлэгчид охидыг харахаар их мөнгө төлдөг, хүссэн хүүхэн нь байхгүй бол дахиж чаатанд орж ирэхээ больчихдог тухай түм буман зүйл тоочин бухимдана. Угаасаа Торстен эмэгтэйчүүдийн талаар болж бүтэх зүйл ганц ч удаа ярьдаггүй. Хүүхнүүд хэт эмзэг найдваргүй хэмээн үглэх бөгөөд хамгийн дургүй хүрмээр нь хүүхнүүд оронд ороход л хэрэгтэй гэж үздэг нь байв. Энэ байдал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Нэг удаа түүний элжин дээр улаан хэрүүл болж, бид нохой гахайгаараа дуудалцан бөөн юм боллоо. Ингээд би хувцаслан хаалга саван гэртээ харих гэснээ биеэ барьж "Чи одоо зугтах юм бол ялагдлаа гэсэн үг" гэж өөртөө хэлээд эргэв. Яаж ч байсан дийлдэхийг хүсээгүй болохоор ээлжийнхээ цагийг дуусгаад , оффисруу очин хүйтнээр "Нэг юм хэлэхэд би ажлаасаа халагдья" гэлээ. Азаар цалин буудаг өдөр байсан учир өмнөх сарынхаа цалин болох дугтуйтай мөнгөө аваад шууд гарлаа.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.27.11 5:36 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
15.

НОЙКЁЛьН , АНХ УДАА МӨНГӨӨР


Хэрүүл уруултай авсан нөгөө мөнгө, 500 евро арав хоноод л дуусав. Байрныхаа түрээсийн мөнгийн өгч, хоол хүнсний зүйл аваад, нэг удаа "Реинбой"-д сууж, өөртөө ганц пүүз, ноосон цамц авахад л халаасанд 30-хан евро л үлдлээ. Дахиад л мөнгө олох тухай бодон цөхрөнгөө барж, түрээсийн жижигхэн байрандаа байж ядан холхин толгойгоо гашилган суух боллоо. ХОосон түрийвчээ ширтэн, мөнгөний гачигдлаас болж хийж чадахгүй байгаа сайхан зүйлсийн талаар бодно. Ладиатай хамт амралтанд явахсан, шинээр ямар кино нээлтээ хийсэн бол гэхээс амьдрал бүхэлдээ утгагүй санагдана. Супермаркетаас хамгийн хямдхан зайдасм, талх авч, тусгай хямдрал хаана байгааг хайж явахаас залхаж байна. Махан бүтээгдэхүүний лангууны хажуугаар өнгөрнө гэдэг там. Арааны шүлс асгаран дуртайгаа сонгон авах хүсэл төрөвч хоосон халаасандаа захирагдсан надад махны үнэ дэндүү ахадсан зүйл байв. Энэ бүхэн намайг юу ч хийхэс буцахгүй болгож байв. Энэ хогийн амьдралыг эцэс болгоё, юу ч хийсэн яадаг юм бэ хэмээд өөрийгөө зоригжууллаа.
Ихэнх янхнууд цэвэр мөнгөний гачигдлаас биые худалдаж эхэлдэг. Гэхдээ энэ шийдвэр нь тийм ч амархан гаргасан шийдвэр байдаггүй. Эцсийн дүндээ мөнгөний гачаал бүх эргэлцээ тээнгэлзээг үлдэн хөөж, зарим нэгний хувьд хүн чанарын хана мөнгөний өмнө ямархан хэврэг гэдгийг батлах шиг ийм замруу ордог. Эцэж цуцатлаа ажиллаад олсон багахан мөнгөөрөө наад захын хэрэгцээгээ хангах гэж үйлээ үзнэ гэдэг миний хувьд амьдралаас хүлээж байгаа зүйл маань лав биш. Олон өдөр бодоод "Чи дөнгөж хорьтой. Ид хөгжин баясаж байх залуу насандаа өдөр болгон хараал идсэн мөнгөний төлөө санаа зовох юм. Жирийн ажил хийгээд чи хол явахгүй. Сайн сайхан зүйлсийг ч тэртэй тэргүй хүртэж цахдахгүй" гэж би өөртөө хэлэхэд хүрсэн юм.

...Би нэг зарыг сониноос хайчилж авсан байлаа. Тэр хайчилбараа Ладиаг гарсны дараа шүүгээнээс гарган, мөнөөх найдвар төрүүлсэн мөрүүдийг дахин уншлаа. "35 хүртэлх насны эелдэг, царайлаг бүсгүйчүүдийг эрөтик массажистын ажилд урьж байна. Ниарсаг хамт олон, өндөр цалин. Зориглоод утасдаарай." Ийм үгстэй сонины тасархайг гартаа тас атгаад туршаад үзэх үү, болих уу хэмээн өөрөөсөө асууж, гараар ороосон муухай үнэртэй, хямдхан тамхиа сорон хэсэг холхив. Ийшээ залгачих л юм бол амьдрал маань үүнээс хамаарч, эргэж буцах замгүй болно гэдгийг би маш сайн мэдэж байв. Хэрэв одоо л эхлэх юм бол юу ч үзэж, яаж ч магадгүй, тэр бүхэн амьдралын минь турш хамт байх нь тодорхой гэдгийг мэдэрч байв. Нүдээ анин хана налж хэсэг зогсоод хамаг зоригоо чангалан нөгөөх дугааруу залгалаа. Бүдүүвтэр хоолойтой эмэгтэй хүн утас авч байна, би өөрийгөө Ненси хэмээн танилцуулав. (Би өөрийнхөө жинхэнэ нэрийг webcam-д ажиллаж байхаасаа л хэрэглэдэггүй байлаа. Ненси гэж Ладиа бид хоёрын орой болгон үздэг америк цувралын аюултай боловч үнэн амьдралыг аажмаар нээж байгаа баян бэртэгчин гэр бүлээс гаралтай охины нэр байв.) Дараа нь юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг болов. Харин утасны цаанаас нөгөө эмэгтэйн "Бүх биеийн иллэг "эрөтик төгсгөл"-өөр дуусах ёстой бөгөөд зочидтой секс хийх албагүй, гэхдээ өөрөө тохирох юм бол хориглохгүй"эн тайлбарын үгс хөвөрнө. Ярианы төгсгөлд тэр надад нэг хаяг өгч, маргааш өдөр нь уулзахаар цаг тохирлоо.
Маргааш юу тохиолдох бол гэхээс нойр хүлжин сэрүүн хонолоо. Миний биенд танихгүй муухай царайтай, гүзээ нь унжсан эрчүүд хүрэх байх гэсэн огиудас хүрнэ. Би энэ бүхнийг тэсч чадах болов уу гэж өөрөөсөө дахин дахин асууна. камерын өмнө тайчих нэг хэрэг, харин мөнгөөр жинхэнэ сексдэх тэс өөр зүйл. Энэ тухай бодох бүр айдас төрж, нуруугаар маань хүйт даана. Ийн бодсоор үүр цайлгаад өглөө нь ямар ч байсан нэг удаа туршаад үзэхээр хатуу шийдлээ. Металл рок сонсонгоо тамхи татан суугаа Ладиа болон найз нартаа сургууль руугаа явлаа гэж хэлээд гэрээсээ гарлаа. Нүдэнд тусчихаар содон зүйлгүй тэр байшин Берлиний зэрэглэл муутай дүүргийн нэг болох, Нойкёльнд байрлах аж. Хэдийгээр хуучин байшин гэлээ ч засаж сэлбээд овоо өнгө оруулжээ, хөөрхий. Орцных нь өмнө дугуй, хүүхдийн тэрэг өрөөстэй байх бөгөөд гадаах шатаар өгсөн "Экстези" буюу сэтгэлийн цэнгэл гэсэн хаяг бүхий хаалганы хажууд ирэн хэсэг зогслоо. Яагаад ч тэр хаалгийг тогшихоос зүрх үхэж, буцаж гудамж руу буун, гүнзгий амьсгаа авлаа. Тамхины үйрмэг цуглуулан өөрөө ороосон сүүлчийн янжуураа асаах зуур Ладиагийн "ингэж ороосон тамхийг шоронгийн тамхи гэдэг юм" хэмээн хэлээд инээмсэглэдэг нь санаанд буув.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.27.11 5:56 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
16.


Байшингийн эсрэг талд байрлах дөнерийн мухлагийн худалдагч намайг шаатаан ийн тайван биш өгсөж уруудахыг ажиглан жуумалзах шиг. Намайг ямар учраас энд ирснийг мэдээд байгаа ч юм шиг санагдахад бие арзайгаад нэг л эвгүй байв. "Өдийг хүртэл чи их азтай байжээ. Номын санч ээжтэй, буудлын эрхлэгч аавтай. Хэнээс ч юугаар ч дутахгүй сайхан амьдарч байж дээ. Гачигдал зовлон, мөнгөний тухай ямар ч бодол байхгүй" гэж өөртөө шивнэв. Эцэг эхээсээ нуудаг хамгийн том нууц маань найз нартайгаа далайн эрэг дээр очиж тамхи татах л байлаа. Энэ бүхэн өчигдөр мэт санагдана. Гэтэл би одоо хорин настай, гэрээсээ нүүгээд жил хагас болчихсон байдаг... "Хэрэв чи ийшээ орвол хамаг сайхан дурсамжаа хогийн саванд чулуудаж, өнөөг хүртэл цэгцтэй явсан замаа нулимах болно. Чий үүнийг жинхнээсээ хүсч байна гэж үү?" гэж өөрөөсөө асуулаа. "Тиймээ" гэж дотроос маань миний танихгүй хэн нэгэн дуугарч "Хөргөгч чинь хоосон, чамд мөнгө хэрэгтэй" гэж шиг. Энэхгүү бодлоосоо болж алгасхийн цочсон ч бодит байдалтай эвлэрхээс өөр арга байсангүй. Хонхыг нь дарлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа шаргал үстэй турьхан бүсгүй хаалга тайлж өгөв. Тэрээр хөл нүцгэн байх агаад зааны зурагтай алчуураар биеэ энэтхэг бүсгүй шиг ороожээ.
"Хүлээлгэсэнд уучлаарай, би ажилтай байлаа" гэж шивнээс үсээ илбэв. Түүний ард нэг хүн сүүтэгнэн зэргэлдээх өрөө рүү орохыг харж амжлаа. Бүсгүй намайг дагуулан урт хонгилоор явж, мухрын өрөөнд оруулав. "Энэ манай хүлээлгийн өрөө" гэж танилцууллаа. Бидний орсон өрөө цагаан шалтай бөгөөд энгийн гал тогооны өрөөний шүүгээн дээр кофе, элсэн чихрийн сав харагдана. Тэндээс эгшиглэх намуухан дуу тогтож ядан оволзож байгаа сэтгэлийг маань багахан ч болов тайтгаруулж, "Энд яг иогийн студид байгаа юм шиг" гэсэн шүү юм бодлоо. "магадгүй энэ газар миний бодож байснаас хамаагүй дээр ч юм билүү?" гэх зэрэ горьдонги бодол ч толгойд хөврөнө. Өрөөнд байгаа хүмүүсийн лавлан ажвал дөч орчим насны нүсэр биетэй авгай мөнгө тоолон сууж байв. Тэрээр өөрийгөө Нора гэж танилцуулаад намайг улнаас өлмий хүртэл сонжин хараад, их л сэтгэл хангалуунаар гарийг минь атгалаа. "Хонгор минь чи ч хөөрхөн юмаа , хэрэв өөрөө л тэнэгтэхгүй бол чи энд сайн л мөнгө олох юм байна" гэж шоолонгүй инээгээд хийх ёстой ажлыг минь тайлбарлаж өгөв. Үйлчлүүлэгч эрэгтэй нүцгэн байх бөгөөд би ч бас хувцасгүй байх ёстой аж. Эхлээд бүх биенд нь тос түрхэн массаж хийгээд, хамгийн сүүлд нь эрхтэнд нь массаж хийн тавиулах ёстой. Энэ бүхэн миний үүрэг. Иймэрхүү зааварчилгаа авах зуураа "Секс хийх албагүй. Гэхдээ зарим хүүхнүүд санал болгодог л юм. Энэ бол чиний л мэдэх асуудал" гэсэн нэмэлт тайлбарыг хүлээн авлаа. Секс хийх албагүй гэж хэлж байхдаа Нора их л залхсан дүр эсгэн "Би энэ бэлгийн ажлыг хөтөлбөрөөс хасмаар л байдаг юм. Даанч хямдхан янхнү газрууд борооны дараах мөөг шиг олширчихоод байгаа энэ үед дан масажаар хол явахгүй болчихоод байна. Өрсөлдөх чадвартай, үмх хоолтой байхын тулд секс байх л хэрэгтэй болчихоод байна даа" хэмээн хиймлээр өгүүлнэ. Шинэ ажлынхаа байртай танилцаад дуусч байх үест хонх дуугарав. Надад хаалга тайлсан хүүхэн хаалга тайлж өгөөд эргэж ирэхдээ надруу нүд ирмээд "Хонгор минь чиний гараа ирлээ" гээд урам өгсөн харцаар харав. Ингэж хэлснийхээ дараа надад гүн ухлаадастай богинохон хар даашинз, өндөр өсгийтэй улаан сандаал өгөв. Энэ хувцаснууд миний хувьд хэт хүүхэмсэг дэндүү секси байлаа. Би даавуун дотоож, спорт загварын хөхний даруулга л хэрэглэдэг байснаас тэр байх л даа. "Хонгилоор яваад эхнээсээ гурав дахь хаалга. Зочин чамайг хүлээж байгаа. Манай байнгын үйлчлүүлэгч шүү. Битгий гомдоож орхиорой. Дандаа богино хөтөлбөр хийлгэж 40 евро төлдөг, гэм зэмгүй амьтан" гэх зэргээд тэр чалчсаар байсан ч би хэдийн сонсохоо больсон байлаа.
Энэ зуур надтай зугаацахаар хүлээж байгаа эрийг төсөөлөхийг оролдоно. Гэвч Ладиагийн царай нүдэнд харагдаад болдоггүй. "Би тэгээд юу хийх билээ, массажны талаар ямар ч ойлголтгүй шүү дээ" гэсэн бодол эргэлдэж, "Чи үйлчлүүлэгчийд гараараа массажлаад тавиулчихаж дөнгөнө биз дээ" гэж Норагийн асууж байсныг санав. "Одоо ор, мөнгийг нь эхэлж аваад үйлчилгээгээ эхэл. 10 минут л болно. Чи түүнийг удаан хүлээлгэхийг хүсээгүй биз!?" гэж дуунаар би ухашийн гарч, зааж өгсөн өрөө рүү орлоо. Өрөө хонгилоос харанхуй байсан болохоор нүд дастал хэдэн хором болов. Нүд дассан хойно өрөөг ажвал эрөтик чаатнаас тнайл болсон улаан өнгийн орны хэрэгсэл, зүрх хэлбэрийн дээр бүхий ортой аж. Бас улаан өнгийн хивс, дэвсээтэй байх ба жижиг шүүгээн дээр хиймэл цэцэгтэй цэнхэр ваар, хуучны загвартай ширээний гэрэл тавиастай, хананд нь Кандискийг санагдуулсан абстракт чиглэлийн уран зураг өлгөөстүй байх бөлгөө.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.27.11 6:20 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
17.

Тэр эрэгтэй миний төсөөлж байсан шиг орон дээр биш харин буйдан дээр нүцгэн сууж байлаа. Хүрэн үстэй, жижгэвтэр нүдтэй, гуч орчим насны болов уу гэмээр эр намайг шунамгай харцаар ажина. ГУдамжинд яриа өддөг, хэлэмгий доломгой эрчүүдийн нэг шиг л харагдаж байв. Түүнээс хөлсний эхүүн үнэр ханхлах агаад эрхтэнээ гартаа атган сууна. Би орны хажуу талын жижиг шилэн ширээн дээрээс мөнгийг авч хөхнийхөө даруулганд хавчуулаад, түүнд ойртлоо. Миний нүдэнд хурсан айдсыг олж харагүй байгаасай хэмээн залбираад, хананд өлгөөтэй зурагийг ширтэн аль болох хайхрамжгүй дүр үзүүлэхийг оролдов. "Сайн Ненси, чи намайг шийтгэхээр ирэв үү, би ч муу залуу даа" гэж тэр амьсгаадан хэллээ. Иймэрхүү тоглоомын хэллэгийг би секс чаатнаас мэдэх ч яг бодитоор сонсох нь шал өөр байв. Би нүдээ анин түүнд хүрээд дараа нь алгуурхан нээж, шүүгээн дээрх гэрлийг гөлрөн хийх ёстой зүйлээ буруу хийхгүйг хичээн анхаарлаа төвлөрүүллээ. Миний тархи хов хоосон оргиж, Ладиа ч бодогдохгүй зөвхөн цаг хурдан өнгрөөсэй л гэсэн хүсэл ээрнэ.
Тэр эхлээд намайг халуун лаа цээжин дээрээ дусаахыг хүсэв. Би лаа ашиглан тушаалыг ёсоор болголоо. Дараа нь намайг нэг гараараа төмсгөө цохиж нөгөөгөөр нь хөхний толгойг чимхлэхийг хүсэв. Би түүнийг өвтгөхөөс эмээж байсан ч тэр намайг шавдуулсаар л байв. Хүмүүст гар хүрэх нь надад тийм ч амахан байгаагүй. Янхны амьдралыг сонгосон эхэн үед дааж давшгүй хүнд ачаа мэт санагдаж байсан үе ч бий. Тэглээ гээд яалтайв. Үйлчлүүлэгч өөрөө л хүсч байгаагаас хойш бү түүний хэлснийг л хийнэ. Намайг ийнхүү өөрийг нь "тарчилгаж" байх зүүр тэр гар хангалга хийгээд завгүй байсаар надад хүрсэнгүй, Хэдэн минуртын дараа хөдөлгөөн нь ширүүсч байснаа толгойгой огцом арагш хаяж хашгирав. Түүний үрийн шингэн миний хөлрүү цацарсанд би цочин ухашийж сальфетка аван арчсан боллоо. Бүх юм дууслаа. Тэр нямбай гэгч хувцаслаад талархсанаа илэрхийлэн, буцах ёстой байна л даа, чамтай байхад сайхан байсан шүү, Дахиж ирнээ гээд гарч одлоо.
Иймэрхүү дүр зураг бутэн өдөржин давтагдав. Байж ядсан эрчүүд орж ирээд, тавьмагцаа буцаад ноён Мюллрэр, Доктор Майер болцгоон гойд юм болоогүй аятай цаг агаарын талаар ярилцан эелдэгээр салах ёс хийн гарч одох нь надад нэг бодлын хачирхалтай байв. Эхний өдрөө би дахиад таван хүнд үйлчиллээ. Хэн нэгэн хонхдохоор ээлжний бүх хүүхнүүд зочинд өөрсдийгөө танилцуулах ба зочин тэднээс нэгийг нь сонгоно. Би шинэкөв байснаас болсон уу бараг бүгд намайг захиалж байв. Ганц хоёр нь бүр нэмэлт хөлсөөр амаараа хийгээч гэх юм уу сэгсийтэл сексдэе гэж ятгаж байв. Харин би массаж л хийхээр бүгдтэй нь тохирч хамгийн сүүлийн зочин дээр хэзээ язааных юм шиг итгэлтэй байлаа. Эрхтэнд нь яаж хүрнэ дээ гэхээс яс хавтайж байсан үе аль хэдийн өнгөрч түүнд хүрч очихдоо буруу харалгүй инээмсэглэж чадлаа.
Намайг цагийн ээлжний дараа тооцоо бодогдож орлогын тал нь эзэнд, тал нь минийх болов. Өөрт ноогдох 170 еврог бэлнээр авахад бүдүүн Нора нүдээ том болгон "Эхний өдрөө ийм их мөнгө хийсэн хүүхэн ховор шүү" хэмэээн урам өгөв. Нэг өдрийн дотор ийм их мөнгө олж үзээгүй би ч баярласандаа нулимс унагахд дөхөв.
Нэлээд орой болсон байсан ч шууд гэртээ харимааргүй байлаа. Тэндээс гараад цахилгаан галт тэргээр явах замдаа онгорхой байгаа нэгэн жижиг энэтхэг ресторан олж хараад "Ресторанд хооллоогүй ямар удаа вэ, одоо өөрийгөө шагнах цаг болсон" гээд тийшээ орохоор шийдэв. Карри соустай ногоотой махан хуурга, хундага оргилуун дарс захиалаад хоолоо хүлээх зуураа нэг янжуур тухтай гэгч татлаа. Энэ реторан бараг хүнгүй шахам байх агаад надаас гадна тэнд нэг л зочин хооллож байв. Судалтай костюм өмссөн тэр бүсгүйг хараад маргааш хуралд суух ёстой, одоо хооллочихоод буудалруугаа явах гэж байгаа ажил хэрэгч менежер эмэгтэй байхдаа хэмээн төсөөлөв. Өвлийн үдэш ганцаараа хооллож суугаа хүмүүсийн талаар сонирхолтой ном бичиж болох ч юм шиг. Элдвийг бодох зуур ганцхан зүйл намайг зовоосоор байв. Би Ладиаг хуурсан уу? Түүнд энэ тухай ярих уу? гэж өөрөөсөө асуугаад "Тэр хэзээ ч энэ явдлыг ойлгож, хүлээн зөвшөөрөхгүй" гэж хариулна. Миний өнөөдөр хийсэн ажил намайг давхар амьдралтай болгож байлаа. Нэг нь их сургуулийн оюутан Соня, найз залуугийнхаа хонгорхон бүсгүй. Харин нөгөөх нь мөнгөөр эзэмдэж болох Нэнси.
Миний биенд гадны эрчүүлийн хөлс наалдаастай шүү дээ. тэгээд олоно эрчүүдийн эрхтэнг эрээ цээргүй барьсан гараараа харитай залуугаа яаж илнэ дээ гэхэээс яс хавталзаж байсан ч түрийвчин дэх мөнгөний шаржигнах чимээ, хоолны сайхан үнэр гэмших сэтгэлийг минь тайвшруулна. Хоёр өдрийн дараа дахиад Экстезид ажиллан мөнгө олох шиг болно гэхээс сайхан санагдана.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.27.11 6:29 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
18.

Мөнгөөр эрчүүлд хүссэн газар нь массаж хийхдээ би амархан даслаа. Олон үйлчлүүлэгчид надаас илүү нэмэлт үйлчилгээ хүсч, би ч үнэхээр сайн мөнгө амалсанд нь хүссэнээр нь хийлээ. Секс тусдаа 50 евро байдаг бөгөөд энэ мөнгөнөөс эзэнд хувь өгөлгүй өөртөө авч үлдэж болдог нь миний шуналыг эрхгүй хөдөлгөсөн хэрэг.
Анхны удаа спортоор хичээллэдэг болов уу гэмээр бие хаатай, гуч орчим насны залуутай сексдэв. Би орон дээр дээш харан хөдөлгөөнгүй хэвтэж, түүнийг хурдан дур тавихыг хүлээн хэвтлээ. Харин яаж ийм их мөнгө олоод байгаа тухайгаа Ладиад тайлбарлахдаа "Массажны салонд ресепшн хийж байгаа"нээс өөрийг хэлсэнгүй. Ладиа ч цааш нь сонирхон асуусангүй. Гэвч түүнтэй унтсаныхаа дараа тэр өдөр намайг нүцгэн харж таалсан гурав дөрөв дэх эр, найз залуу маань байсанд ичдэг байв. Сугрууль дээрээ ч бас ажлаасаа таарч чаддаггүй байлаа. Юу вэ гэвэл алгебрийн лекцийн үеэр хичээл зааж байсан залуу туслах багш нарын нэг нь массажны төвийн үйлчлүүлэгч байхыг хараад эгээтэй л ухаан алдаад уначихсангүй. Лексийн танхим үргэлж пиг дүүрэн байх бөгөөд би ч харагдахгүйг хичээж хамгийн ард суудаг нь аз байв. Гэхдээ тэр үнхээр надаар үйлчлүүлсэн эсэхийг яг мэдэж цахдсангүй. Бусад оюутнуудтай харьцах тал дээр асуудалтай байсан эхэн үедээ информатикийн ангийн хэсэг болгар оюутнуудтай нийлдэг болсон юм. Тэд намайг байнга гэртээ урьж, бид заримдаа өглөө болтол хамт баярлаж, хөршүүд нь чанга хөгжимнөөс болж цагдаа дуудснаар тардаг байв.




Okay, class is starting... Keep reading ppl (:

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.28.11 1:12 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
19.



Нэг удаа бидний дундах яриа төрөл бүрийн ажлын талаар өрнөлөө. Нэг нь үйлдвэрт, нөгөө нь ресторанд ажиллах ямар байдаг талаар ярьж байхад би ам халаад өөрийгөө утасны лавлах төвд ажилладаг гээд залчихав.
-Уйтгартай ажил, гэхдээ гайгүй цалинтай, цагт 10 евро авдаг гээд л бурж гарлаа.
-Дажгүй сонсогдож байна. Тэдэнд дахиад хүн хэрэгтэй болов уу? Чи намайг яриад өгж чадах юм биш үү. Үйлдвэрийн ажил хийхээс дургүй хүрээд байна гэж залуусын нэг нь хэллээ.
Энэ хоромд л би тэнэгээсээ болж буруу сэдвээр ярьснаа ухаарч, яриаг арай өөр тийш нь эргүүлэх гэж байдгаараа мэрийлээ. Гэсэн ч нөгөө залуу миний ажлын талаар зогсоо зайгүй шалгаан, намайг арга мухардуулсаар... Яриаг хурдхан дуусгахын тулд "Тэдэнд хүн хэрэгтэй эсэхийг асууж өгье" гэж хэлээд эхний ээлжинд энэ сэдвийг дуусгасандаа баяртай үлдэв. Энэ оюутан найзууд маань Ладиад таалагддаггүй байв. Ихэнх нь эрэгтэй болохоор хардаж сэрдэхээс эхлээд олон асуудал үүссээр болгар найзуудаасаа хөндийрөхөөс өөр аргагүй болсон юм. Хэд хэдэн удаа Ладиаг дагуулан партинд хамт явсан ч тэр тэнд хөгжилдөж чаддагүги байв. "Та нар дандаа л сургууль хичээлийнхээ талаар чалчицгаах юм, би тэнд юу ярих юм бэ?" гэж дургүйлхэнэ. Тэгсгээд тэдэнтэй уулзах маань ч цөөрлөө. Тэртэй тэргүй хичээл массажны салон хоёрын дунд гүйгээд гадуур гарах цаг бараг байхгүй болсон юм чинь.
"Экстези"-д ажилладаг хүүхнүүд эхэндээ их л эелдэг байв. Тэнд Нина 21 настай, надтай адилхан оюутан охинтой найзалдаг болж хэд хэдэн удаа кинонд хамт явж, дэлгүүр хэслээ. Бага мөнгө, ажилгүй найз залуу, ажлын дараа төрдөг гэмших сэтгэл гээд бидний хувьд ижил зүйл олон байлаа. Гэтэл ажил дээрх уур амьсгал аажмаар өөрчлөгдсөөр... Ялангуяа Жессика гэдэг хүүхний надад хандах хандлага. Тэр надтай төстэйвтэр урт үстэй туранхай гэхдээ жижигхэн хөхтэй, 30 гарч яваа хүүхэн л дээ. Янхнууд хүүхнүүдийг эрчүүдийн нүдэээр харж сурдаг бөгөөд миний залуухан, хөөрхөн, бага зэрэг гэнэн төрхтэйд эрчүүд сүйд болдог гэдэгт би итгэлтэй байдаг юм. Жессикагийн байнгын үйлчлүүлэгчид намайг сонгож "өрөөнд ордог" болсон нь түүнийг бухимдуулах болсон нь илт. Тэр энд олон жил болсон тул дарга хүүхэн Мона өөрийнхөө эзгүйд түүнд хамаг ажлаа даатгана. Мона "Экстези"-гээс гадна наран шарлагын газар давхар ажиллуулдаг тул эзгүй байх нь элбэг. Жессикагийн нүдэнд би үргэлж ямар нэгэн зүйл буруу хийж харагдана. Өрөө зөв цэгцлээгүй, тараад гэрлээ унтраалгүй гарсан, чанасан кофе хэт өтгөн биана гээд л өөлж муулах зүйл бишгүйдээ л гарна. Бусад хүүхнүүд тэрнийг хэтрүүлж байна гэх боловч нүүрэн дээр нь хэн ч үгүйсгэж чаддаггүй байв. Нина надтай ойр байсан ч иймэрхүү дайралтуудын дараа гэнэт надаас хөндийрлөө. Намайг анх хүлээж авч байсан бүдүүн Нора "Эмсийн жөтөөрхөл гэдэг юмдаа наадахыг чинь" хэмээн алимтай жигнэмэг идэнгээ хэлээд "Чи энэ замааар явж байгаа бол иймэрхүү зүйлтэй алхам тутмаа таарна. Олон хүүхнүүд цуг ажиллах хэцүү. Эрчүүд нэгийг нь л сонгодог болохоор эндэхийн бүх хүүхнүүд чиний өрсөлдөгч. Тиймээс жинхэнэ нөхөрлөл янхнуудын дунд байдаггүй юм шүү" гэв. Үүнээс хойш надтай энгийн харилцаатай үлдсэн ганц хүн нь Нора. Бусад хүүхнүүд надтай мэндлэхтэй үгүйтэй болж, Жессикаг байхад бүр үг солихоо байв. Харин би эхэндээ Нораг эвгүй айхтай авгай гэж боддог байсан маань өөрчлөгдөж түүнийг сайнаар боддог боллоо. Нора далдын хүч төөрөг тавилантай холбоотой бүх зүйлд дуртай, нэг үгээр хэлбэл надаас тэс өөр хүн байлаа. Би хичээл дээрээ алгоритм, мэдээллийн тогтоцыг судалдаг, далдын хүчин миний хувьд солиотой зүйлийн тоонд орно. Нэг удаа би тоглоом шоглоомоор алганыхаа хээг уншууллаа. "Чи сайн мэргэжил эзэмшиж, их мөнгө олох юм байна. Чи олон хүүхэдтэй болно. Харин жинхэнэ хайрынхаа төлөө их шаналах юм байна. Чиний алганы шугам тод биш юм" гэж хэлэхэд би тоомжиргүйхэн инээмсэглэв.
Нора байсан ч тэнд ажиллаж улам хэцүү болсоор байв. Мөнгө хэрэгтэй байсан болохоор сэжиг төрмөөр эрчүүдэд үйлчлэхээс татгалздаггүй байлаа. Мөнгө намайг юу ч хийхээс буцахгүй болгож байсан юм.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.28.11 8:49 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
20.



Мөнгө намайг юу ч хийхээс буцахгүй болгож байсан юм. Харин одоо тэр цаг хоцорч, байдал дээрдэнгүүт энэ бүхэн хэцүү мэт байх боллоо. Хонх дуугарахад л чичирч, зочин намайг сонговол бөөлжис цутгах болов. Боломжтой байсан бол биед нь хүрэх битгий хэл харахаас ч сэжиг төрмөөр хүнд илж таалаад хариуд нь мөнгө авна гэдэг давшгүй зүйл болж, ой гутах болов. Гүзээ нь унжиж арьс нь суларчихсан адгийн бүдүүн гахай, үнэр гэж авах юмгүй амьдаараа өмхийрчихсөн юм шиг хогийн сав, зүгээр л үхлээ хүлээгээд хэвтэж баймаар зөнөг өвгөн. Энэ бүгд миний үйлчлүүлэгч. Ийм дүр төрхтэй өдрийн хэд учирна гэдэг амьдын халуун там болж, тэдний мэдрэмж таашаалыг чөтгөр аваасан хээмэд дотроо зүхэх боллоо. Хэн нэгэнд гар хангалга хийж байх зуураа намайг илж, таалах гэвэл гарыг нь төлхэж, сексдэх хэрэг гарвал хөшсөн аятай хэвтэж байгаад дур тавьмагц нь өрөөнөөс шууд гарч одох маань эхэслээ.
Оройн гараатай өдрөө метроноосоо хоцроод ажлаасаа 10 минут хожигдож очтол Жессика аль хэдийн үүдэнд отон хүлээж, намайг цохиод авахыг хүссэн мэт харцаар угтав. Над руу дайран шалтаг аль хэдийнээс хайж байсныг нь бүгд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байлаа. "Чи ер нь өөрийгөө хэн гэж бодоод байгаа гичий вэ?" хэмээн агсарч "өчигдөр орой чиний унтраагаагүй орхисон лаа өнөө өглөө хүртэл асаалттай байсан. Чи энэ байшинг галдах гээ юу? Тэгээд бас болоогүй ажлаасаа хоцорч байдаг. Зочид чамайг өрөөгөө цэвэрлэдэггүй гэж гомдол мэдүүлсэн..." гээд л хараал урсган дэвхцэнэ. Түүний нүүр нь мэнчийж, намайг үзэн ядсан харцаар харна. Би ч мөчөөгөө өгөлгүй "Адгийн амьтан минь чи юу олж долоох гэсэн юм бэ? Хараал идсэн өлөгчин" гэж хасгираад хаалга тас саван гарч одлоо. Уурласандаа бие маань чичрэн, халуун нулимс хацар даган сул урсана. Намайг явган хүний зам дээр зоогдсон аятай зогсож байгааг зөрж өнгөрөх хүмүүс гайхан харна. Нохойгоо салхилуулж яваа бололтой бүдүүн эр тусламж хэрэгтэй эсэхийг асуух нь миний ямархан царай зүстэй энд зогсож байгааг итлгэнэ. Би толгой сэгсрэн эргэлээ. Өөрийнхөө сул талыг гадны хүмүүст харуулна гэдэг миний хувьд дааж давшгүй ичгэвтэр үйлдэл байлаа. Би өөртөө урам хугарч, хэрэг болсон үед өөрийгөө хамгаалах зориг тэвчээр байдаггүйдээ өөрийгөө үзэн ядаж байв. Хүүхэд байхаасаа л хэрүүл маргаанаас зайлшийдэг байсан юм. Гэвч энэ гудамжны амьдралд араа шүдээ харуулж, арсалдан тэмцэлдэх үе олон. Энэ бүхнээс ингэж зайлшийгээд байвал яах болж байна. Ийм бодол тээсээр цахилгаан галт тэргэнд суугаад гэртээ харих замдаа"хараал идсэн мөнгө" гэж дахин дахин давтан хэлж "Чи амьдралд сөхрөөгүй, энэ удаа ч дахин босох болно. Ладиа чамд бүхнээс илүү хайртай шүү дээ. Одоо тэр чамд туслах болно, туслах ч ёстой. Одоо энэ бузар ажлаа хаячих юм бол өөрийгөө хог новш мэт мэдрэхээ болино" хэмээн бодож явав. (Хулан : "Гуталчны хүүхэд гуталчны ажилд хамгийн сайн байдаг гэдэг шиг Ладиа эхнээсээ л тллллл, эмэгтэйчүүдийн гэнэ, хийсвэр, хоосон бодлыг дээ..." гэж гэндэж өгүүлэх би өөрөө бас юу ч бодох юм билээ. Зааза гэснээс...)
Намайг гэртээ ортол Руди, Ладиа хоёр гитар тоглочихсон сууж байв. Үнсний саванд марихуан ороолттой харагдана. Өглөөхөн арчаад гарсан ширээн дээр пивоны шил, тамхины үйрмэг хөглөрч, урьд өдөр нь авсан шинэ ширээний бүтээлэг виноны толбо болж, тамхины цогонд цоорсон байв. Сүүлийн долоо хоногуудад оволзож байсан ч тэсээд өнгөрсөн уур хилэн, бухимдал тэсэрч "Энэ чиний ажил хайж байгаа байдал уу?" гээд Ладиа руу аслаа. Миний хашгирах дуу чанга хөгжмийг давж, Руди ч яахаа мэдэхгүй алмайран харна. "Миний хөдөлмөрийг, намайг хүний маань хувьд хүндэлдэг чинь энэ үү? " гэж ширээ рүү чичин асуугаад, "Хэрэв би чамд иймхэн үнэ цэнэтэй юм бол бусдад мөнгөөр шаалгаад явья, тэртэй тэргүй чамд пиво , хар тамхи хоёр л байвал яасан ч хамаагүй биз дээ" гээд гарч гүйхээр эргэтэл Ладиагийн надад авч өгсөн ваар гарт өртөн унаж мянган ширхэг болон хагарлаа. Би тоолгүй орхиод гарлаа. "Калифорниа" гэдэг эрэгтэй янхнууд цуглардаг, Ладиатай урьд нь хамт орж байсан pub-руу орохоор шийдэв. Томасыг тэндээс олно байх гэж найдаж, түүнтэй ярилцахыг хүсч байлаа. Тэнд Томас байсангүй. Хүн хөл багатай, яг л хуучныхаараа. Тэндхийн ажилчид, үйлчлүүлж байгаа ганц нэг хүмүүс бүгд л надруу сониуч харц чулуудаж байсан ч тоолгүй явсаар буланд суугаад нэг кола-виски захиаллаа. Архи миний сэтгэлийг бага зэрэг онгойлгосон боловч, хэдэн минутын дараа дахиад л нүцгэн нулимс дүүрч, хацар даган асгарна. Хэрэг болсон үед ядаж нулимсаа арччих алчуур ч алга хэмээн бодож хэнд ч хэрэггүй новш мэт мэдрэмж төрнө. "Эрчүүдийн араас шаналсны хэрэг байдаггүй юм" гэж нэг хүн ард хэлэх сонстож намайг хариулж амжихаас өмнө ширээн дээр алчуур тавигдав. "Ажил хийнгээ их сургуульд сурахад ямар их хичээл зүтгэл хэрэгтэйг чи мэдэх юм уу? Төгсгөлгүй мэт үргэлжлэх өдрийн ард арай гэж гараад ядарч үхэх шахсан хүн гэртээ ирэхэд найз залуу чинь мансуурсандаа инээд алдаад, гэр орон чинь гахайн хороо шиг байвал ямар санагдах вэ?" гээд нэг амьсгаагаар асууж орхив. Эргэж хараагүй тул хэнтэй яриад байгаа ч мэдсэнгүй. Хүүхнүүдийг ойлгодог гэдэг гомо залуустай ярилцахаасаа би ер татгалздаггүй. Гэхдээ энэ мөчид бүр умайрч бухимдан түүний намайг аргадах гэсэн сэтгэлд нь хүртэл хорсон бухимдав. "Эрчүүд ч дээ, бүгд өөдгүй залхуу амьтад даа. Би ч бас өөрийгөө өөрчлөхөөсөө өмнө тэдний нэг абисан. Би чиний хэлж байгааг чинь ойлгож байна" гэсэн хариу сонстов. Би эргэж харлаа. тэр надаас төө өндөр, хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц эршүүд дөрвөлжин нүүртэй аж. "Чи Ладиагийн найз охин мөн үү? Чамайг харсан юм байна" гээд " Юу л даа дор хаяж нэг удаа чамайг энд харж байсан, энд тийм ч олон хүүхэн ирээд байдаггүй юм" гэв. Би түүнтэй өмнө уулзаж, ярилцаж байснаа санахгүй байлаа. Тэр шууд нүдэнд тусаад байхаар хүн биш байв. Шар айргаа тайван шимэнгээ орчин тойрноо ажиглаж байдаг хүмүүсийн нэг гэмээр. Өөрийгөө Милан гэж танилцуулаад амьдралаасаа бага зэрэг хуучиллаа. Эхнэртэй, бяцхан охинтой гээд зургийг нь үзүүлэв. Түүний ажил хэргийн түнш гомо залуу энд ихэвчлэн ирдэг болохоор наашаа зүглэхээс өөр аргагүй гэж нэмж хэлэв. "Их сургуульд суралцаж байгаа чинь сайн хэрэг. 20-той залуус дараагийн арван жилд юу хийхээ бодолгүй явсаар хэзээ нэгэн цагт тэр тасалбарыг авдаг. Бий ч бас дээд сургуульд сурч болох байсаан. Залхуугаасаа болоод оролдоогүй юм. Аялаад л , партидаад л .." гээд эрүүгээ маажин надруу бодлогшронгуй харав. "Би үргэлж л цаашаа сурахыг хүсдэг. Өөр юу хийж болох талаар бодож байсангүй" гэж би үнэнээ хэлэв. Хожим нэр хүндтэй ажил хийхийг хүсч байна, ямар нэг хар ажил цагийн зургаан еврогоор үнэлэгдэх хар бор ажил хийхийг хүсэхгүй байгаа маань үнэн юм чинь. Милан надруу дөхсөөр... Намайг бүр үнсэх нь үү гэмээр болсноо мөрөн дээр гараа тавиад "Миний аз таарч түнш маань тусалсан юм. тэгээгүй бол би эндэхийн залуус шиг л байх байлаа. Олон сайхан залуу архидаж, мансууруулах бодис хэрэглэсээр яваад арай гэж сэхээ аваад ухаалаг алхам хийе гэтэл нэгэнт оройтсон байдаг" гэлээ. Ингэж хэлээд тэр бослоо. Бүтэн оройжин юу ч хэлсэнгүй, хааяа нэг бодолд дарагдсан харцаар харна. Хүмүүс чамайг орон доторх дэвсгэр мэт биш, хүн шиг харьцаагүй удаж дээ гэж би өөртөө хэллээ. тэнд суугаад амьдралынхаа тухай эргэцүүлэн бодох аятайхан байлаа. Хэдэн сар энэ бузар ажлыг хиж, амьдралаа залгуулах гэж зүтгээд тэвчээр маань барагджээ. Би тооцоогоо хийгээд "Калифорниа"-аас гарлаа. гэртээ ирж, "Чи ямар нэг зүйл өөрчлөх хэрэгтэй байна" гэж өөртөө дуулдахуйц хэлээд аль хэдийн унтчихсан Ладиагийн хажуугаар орон зүүрмэглэлээ.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Feb.28.11 9:03 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
21.


ВЕДДИНГ - ЛЕКЦИЙН ЗААЛ
ЯНХНЫ ГАЗАР ХОЁРЫН ДУНД


Хараал идсэн янхны ажлыг бүр мөсөн орхихыг улаан гудамжны карьерийнхаа явцад байнга оролддог байлаа. гэрээсээ уурсан агрч, "Калифорниа"-д орсон орой ч гэсэн энэ амьдралаа орхиход амархан санагдаж байсансан. Гэсэн ч бодит амьдрал өөр шүү дээ. Дараа өдөр нь янхны амьдралаа төгсгөл болгохоор зориг шулуудан өөр ажил хайхаар зарын сонин худалдаж авлаа. Итгэл төгс эхэлсэн ажил хайлт маань хоол хүнсний газрын үйлчилгээ болон цэвэрлэгээтээй холбоотой, цалин нь бүтэн өдөржин ажиллаж байж амьдарч болохоор абга, би хичээлээ хойш тавихаас өөр аргагүй заруудыг уншсанаар цөхрөнгөө барлаа. Ладиа ч бас хэдэн үйлдвэр лүү утасдаж үзсэн ч тэд мэргэжилтэй эсвэл туршлагатай хүн авна гэсээр арга мухардав. Хоёр цаг утсаар ярьсны эцэст би бодол санаагаа цэгцлэхээр цамхагт гудамжаар алхаллаа. Хамт сурдаг оюутнууд шигээ чинээлэг эцэг эхгүйдээ гутарч байв. Тэд надаас илүү ухаалаг юм уу тэнэг биш. Гэдээ хичээлдээ хамаг цагаа тайван зарцуулах боломжтой юм чинь надаас түрүүлээд төгсчих байх. ийнхүү бодолд дарагдан явж байгаад туркийн талхны газрын цонхон дээр "Туслах хайж байна" гэж шар дэвсгэр дээр хүүхдийн гэмээр том үсгээр бичсэн зар олж харлаа. Шууд явж ороод лангууны ард зогсох том хар нүдтэй охиноос ажлын зарын талаар лавлавал хэн нэгэн рүү утасдав. Миний ойлгосноор нагац эгч нь энэ талхны газрын дарга нь. тэндэхийин бүх юм эмх цэгцтэй, цэвэрхэн, ширээнүүд нь цэвэрлэж арчсан байх бөгөөд шинэхэн талхны сайхан үнэр нь сэтгэл татам аж. Нүцгэлж, биэдээ хүн хүргэхгүйгээр ажиллана гэсэн бодол баяр хөөр авчирна. Танилцах ярилцлага ч саадгүй явагдаж, гурилан бүтээгдэхүүний үйлвэрлэлийн талаар ямар ч ойлголтгүй намайг дараагийн давааа гаригт туршилтын журмаар ажиллуулахаар тохиров. Хичнээн их ихэд баяр хөөртэй байсан ч хэдэн цагийн дараагааас яагаад ч юм эргэлзэж эхэллээ. эндэхийн ажлын цагаар бол үдээс өмнө нэгхэн хичээлдээ л сууж амжих юм байна. гэхдээ цалин багатай ч гэсэн төлөв төвшин ажил хийнэ шүү дээ. Маргааш нь явцын шалгалтын дүн гарсан байв. Би масссажны салон дээр ажиллаж хичээл давтах зав муутай байсан ч хамгийн сайн дүнг авчээ. Энэ мөчид надад "Kалифорниа"-д байсан нөгөө залуугийн хэлсэн "Олон хүмүүсийн бодлогогүй явсаар хэзээ нэг цагт ухаалаг зүйл хийж эхлэх гэтэл хэдийнээ оройтсон байдаг" гэдэг үг санаанд оров. Хэрэ би сургуулиа орхичихвол ямар байх бол гэхээс дотор харанхуйлна. Уйтгартай, нийтийн жишигт цалинтай ажил хийж, магадгүй хэдэн хүүхэдтэй болчихсон тэдэндээ дарагдаад, оройдоо зурагтын өмнө бөртөлзөж, амралтаараа гэрийн ажилд нухлагдан дэлхийгээр аялах тухайгаа мартан үргэлж мөнгөний төлөө сэтгэлээ зовооно гэсэн аймшигтай төсөөлөл нүдэнд харагдана.
Тэр өдрөө нөгөөх талхны газар руугаа утасдан ажиллаж чадахгүй болсноо мэдэгдлээ. Дарга бүсгүй надад дуртайяа ажиллах байснаа хэлсэн ч би зөв шийдсэн гэдэгтээ итгэлтэй байлаа. өөрчлөгдөөгүй зүйл гэвэл дөвгөж 30 евротой түрийвч, түүнээс дээрдэх юмгүй данс маань байв. Ингээд дахин сайн эргэцүүлэн бодохоосоо өмнө сонин авч, янхны газруудын заруудыг үзлээ. Хоёр нүүр дүүрэн иймэрхүү заруудаас ажил хайх тийм хэцүү биш. Ийм зарын дагуу анх утасдахдаа яаж айж байсан маань санаанд орж инээд хүрэв. Энэ хооронд хэдхэн сар л өнгөрсөн шүү дээ. Тэгэхэд зарын дагуу утасдахаасаа эмээж байсан би гэдэг хүн одоо олон эрчүүдэд нүг өдөр үйлчилэхээсээ ч айж ичихээ больж. Янхан байх нь тийм муу юм гэж үү? Хагас цаг хэн нэгний доор хэвтээд тэр хар юм явж, би мөнгөтэй хоцорно шүү дээ. Танихгүй эрчүүлдээ явалдах нь ямар ч мөнгөгүй байснаас дээр гэсэн бодол надад бат суужээ. "Чи бүх зүйлийг мартаж сурах хэрэгтэй. Хэрэв чи үйлчлүүлэгчтэй цохилцож байгаа бол Соня биш Ненси. СОня түр зуур биеэ орхиод явсан" гэж өөртөө хэлж, энэ нь үнэхээр үнэн мэт итгэх боллоо.
Миний энэ удаа сонгосон газар үзэмж зиндаагаараа тааруухаан Веддингийн хямдхан баар, хог новш зардаг мухлагуудтай ихэвчлэн гадаадууд, ядуу оюутнууд амьдардаг гудамжинд байрладаг байв. Эвдэрхий муу байшингуудтай. Нэг үгээр хэлбэр тэр хавьд сэтгэл засах юу ч үгүй мэт.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Mar.02.11 12:39 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
22.


Янхны газар маань өмхөрч муудсан байшингийн арын хашаанд байрлана. "Экстези"-г бодвол ёстой хогийн газар байлаа. "Club one" гэх энэ янхны газрын хүлээлгийн өрөөнд хонхойсон алаг буйдан их л зовлон үзсэн байх даа гэмэээр хоёр сандлаас өөр юм байхгүй. Өчүүхэн жижиг өрөөнүүдийнх нь тавилга шалан дээрх гудас, ариун цэврийн цаас тавиастай бяцхан шүүгээгээр хязгаарлагддаг гээд боддоо. Зочид душинд орох боломжгүйгээс гадна бие засах өрөө нь бохир давчуухан байлаа. Энэ газрын эзэн Свенээс хөлсний эхүүн үнэр ханхлах агаад надад өрөөнүүдийг үзүүлснийхээ дараа "Хамтран ажиллах уу?" хэмээн их л найрсгаар асуув. Эндэхийн ажлын хөлсний талаар сонсоод би шоконд орох дөхлөө. Экспресс буюу 10 минутын секс 30 евро, хагас цагийн секс 50 евро гэнэ. Энэ мөнгөнөөс 1/3-ийг нь эзэнд тушаах ёстой. Тусгай үйлчилгээнүүд буюу бэлгэвчгүйгээр хөхөх, үнсэхийг бараг ихэнх хүүхнүүд 10 еврогоор хийдэг гэнэ. Надад мөнгө хичнээн хэрэгтэй байлаа ч тусгай гэгдэх тэр үйлчилгээг хэзээ ч хийж чадахгүй гэдгээ мэднэ. Хэрэв эндээс хэн нэгэн хүүхэн өвчин авахыг хэсч байгаа бол миний биш, тэрний л асуудал.
Анх босгоор нь давснаас хойш энэ газар надад базаахгүй сэтгэгдэл төрүүлсэн ч надад мөнгө яаралтай хэрэгтэй байсан болохоор шууд л хувцсаа тайлан хөхөвч дотоож хоёртойгоо үлдэн үйлчлүүлэгч хүлээнгээ номоо гаргаж уншиж эхэллээ. Надаас гадна өрөөнд Лэйла гэх хүүхэн байх ба намайг удаан сонжин харж байснаа амьдралынхаа нарийн ширийн асуудлуудынталаар ярьж гарлаа. Өөрийгөө 35тай гэж боловч 50тай юм шиг л харагдана. Тамхинаас тогтсон шар шүдтэй, яг л бульдог шиг үрчинхий нүүртэй. Цацгэн хээтэй цагаан торон хөхөвч өмссөн нь өөрт нь огтхон ч зохисонгүй. Үдээс хойш тэнсэнгийнхээ зөвлөгчтэй уулзахгүй бол шоронд орох аюултай байгаа гэнэ. Миний ойлгосноор тэр дискон дээр зодоон өдсөнөөс болж шүүхэн шилжсэн юм байхаа. Иймэрхүү түүх сонсож суутал эхний үйлчлүүлэгч орж ирлээ. Залуухан, үсрээд л хорьтой гэмээт ягаахан хацартай, буржгар шаргал үстэй хөвгүүн байв. Лэйла бид хоёр өөрсдийгөө танилцуулсны дараа тэр намайг сонголоо. Тэр хүү бага мөнгөтэйдөө уучлал гуйн би 30 еврогоор нэг экспресс хийхээр тохиров. Тэр маш их догдолсноосоо юм уу ичсэнээсээ олоод надад хүрч чадахгүй шахм байв. Би санаачлага гарган эрхтэнд нь хүрмэгц л цацруулж орхив. Тэгээд хурдхан хувцаслаад, баярласнаа илэрхийлэн агрч одлоо. Би энэ мөчид уг нь хялбархан ажил шүү хэмээн бодож байлаа. Удалгүй болох үйл явлыг урьдчилан мэддэг байсан бол би ингэж бодохгүй л байсан даа. Ийшээ турк, арабудаас бүрдсэн 8-10 хүнтэй группууд ихэвчлэн ирэх ба тэдэнд найз нөхөдтэйгөө уулзахдаа хөлбөмбөг үзэж, ууж наргидаг шигээ янхны газраар орох нь ээлжит хөтөлбөр мэт байдаг ажээ. Тэд нэг удирдагчтай байх бөгөөд тэр нь германаар ярьдаг цорын ганц хүн нь байх жишээтэй. Тэр нь хүүхнүүдийг сонжин харж, нөгөөдүүлтэйгээ хальт зөвлөлдөөд хэн нь хэнтэй нэг өрөөнд орохыг хуваарилан нь яг л малын ззах дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ихэвчлэн экспресс захиалах учир бидэнд ч ашиг багатай. Мөнгө гэж элэг хөшмөөр юм өгчихөөр гаран гартлаа амьсгаа авах зайгүй бүх байрлалаар, болж өгвөл резингүйгээр шулуун гэдэсний секс хийхийг (би түүнийг нь ер зөвшөөрдөггүй) санаархана. Тэгээд ч усанд ороогүй байдгаас үнэр танар гэж авахын аргагүй. Хичнээн янхантай сексдэж байгаа ч гэсэн энхрийлж, таалж болноо доо. Тэгэхэд нэг хэсэг махтай харьцаж байгаа аятай ямар ч энхрийлэх, хүндлэх юм байхгүй бүдүүлгээр талхилж өгнө. Иймэрхүү харьцаатай герман үйлчлүүлэгч байх нь байдаг. Гэхдээ л өдрийн од шиг ховорхон. Ядаж л тэд надтай харьцаж байхдаа ийм басамжилсан байдал гаргадаггүй юм.
Нэг удаа эзэнд үйлчлүүлэгчдийн доромжилсон харьцаа, ёс бус үйлдлийн талаар гомдол мэдүүлсэнд хайхрамжгүйгээр хавчаад "Би ингэж л мөнгө олдог шүү дээ, ямар Целендорфод (баячууд ихэвчлэн амьдардаг дүүрэг) байгаа биш" гэв. Энэ маягаар нэг долоо хоног өнгөрөхөд би энэ ажлаас төвөгшөөх боллоо. Янхны газар ажиллахгүй лекцэнд суух өдрүүддээ баярлан, Соня хэвээрээ байж, хичээлийн дараа хамт сурдаг залуустайгаа кафед аяга цай уух сайхан байдаг байлаа. Заримдаа ладиа бид хоёр дугуйгаар зугаалан нуурын эрэг дээр мах шарж идэх юм уу үдшийн гэгээ тасартал усанд сэлдэг байв. Хөгшин модод, шувуудын дунд байхад Веддингийн муухай үнэр, өлөн нүдтэй үйлчлүүлэгчи, хамт ажилладаг янхнууд, бэлгэвч, сексийн янз бүрийн байрлал, бэлэг эрхтний үс хусах гэсэн тэнэг сэдвүүдээр өрнөх дэмий чалчаа яриа энэ үед л түр ч болов мартагдах нь таатай.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Mar.02.11 12:57 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
23.


Харин надад Ладиатай унтах хүсэл төрөхөө байчихав. Тэр надад веддингийн ичгүүргүй новшнуудтай адил санагдаж, дур тачаал хоромхон хугацаанд хийсэн одох болов. Хоёрдох амьдралаа танил нөхдөөсөө нууна гэдэг анхаарал болгоомж шаардсан асуудал байв. Нэг өдөр хичээл тарсны дараа статистикийн лекцний даалгавраа курсийнхээ хоёр оюутантай цуг хийхээр гэртээ хамт ирлээ. Зурагтаар албадан янхандалтын тухай сурвалжлага гарч эхлэв. "Энэ хүүхнүүдийг бодохоос өрөвдөх юм. Гэхдээ л янхны газар руу явдаг эрчүүд байсан цагт юу ч өөрчлөгдөхгүй л дээ" Улрике хэлэв. "Манай профессоруудаас хэд нь ийм газар руу явдаг, хэчнээн эмэгтэй оюутан ийм амьдралаар хармааны мөнгөө олдгийг мэдэхэд хэцүү шүү дээ" гэж Саша үргэлжлүүлэв. "Мэдэх юм алга даа. Оюутнууд янхны газар биеэ худалддаг үе өнгөрсөн гэж боддог ш дээ. Түүх домог шахуу л төсөөлөх юм" гэж би хүйтнээр өгүүлээд даалгавраа цааш хийж байгаа дүр эсгэлээ. Үнэндээ энэ мөчид миний хоёрдох амьдрал, дүр төрх болсон Ненси болон "Club one"-ийн тухай бодол зүрхийг минь базлан байлаа.
"Бид гэрлэх нь дээр юм байна. Тэгвэл чи бичиг баримттай болж, ажил төрөл хийж болно шүү дээ" гэж би нэг өдөр хэллээ. Орондоо хэвтээд зурагт үзэж байсан Ладиа над руу гайхан эргэж харснаа "Би чамтай шууд л гэрлэмээр байна" гэж баяртайгаар мэдэгдлээ. Тэр аав ээжээсээ зул сарын бэлгэнд хүссэн тоглоомоо авсан жаалхүү шиг нүд нь гэрэлтэн (Хулан: аргагүй шд , тэжээлгээл , уугаал , илийрээл, хүссэн үедээ унтаал одоо бүр бичиг баримттай болгож өгье гэхэд тлллл) инээмсэглэнэ. Бид хамт амьдраад жил хагас болжээ. Анх гэрээсээ явахдаа би ээждээ хүнтэй гэрлэхгүй хэмээн амалсан абилаа. Ямар тохиолдолд гэрлэхээ ч төлөвлөсөн байлаа. 30 хүрч, нэр хүндтэй ажилд ороод тэтгэврийн данстай болсон үедээ би энэ алхмыг хийх ёстой байлаа. Хорь хүрээгүй хүнтэй сууж байгаа хүүхнүүд нэг бол санамсаргүй жирэмсэлсэн боловсрол дорой тэнэгүүд, эсвэл хамаатантайгаа 10 тайдаа сүй тавьсан гадаадууд байдаг гэж боддог байсан. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгдөж би хорь хүрээгүй байхдаа найз залуудаа гэрлэж санал тавьж байх ч гэж.
Бичиг баримт Германд хөөцөлдсөнөөс хялбар бүтэх энэ тэр гэсэн асуудлыг бодолцоод гэрлэлтээ Польшид батлуулахаар шийдлээ. 11-р ангидаа Краков руу ангийнхантайгаа аялсан дурсамжаар л миний Польшийн талаарх төсөөлөл хязгаарлагадана. Ногоон толгод, дундад зууны цайзуудтай үлгэрийн мэт орон... Хамтдаа угтсан хоёрдох хавраа гэрлэлтээ батлуулахаар Польш руу явлаа. Харамсалтай нь сайхан дурсамжийг энэ аылал арчиж орхив. Белорусын хилийн ойролцоо Ладиагийн төрсөн газар гэж туйлдсан саарал хот байв. Булнгартан урсах голын хөвөөнд эгнэсэн байшингууд өнгө гундуухан харагдах агаад гадаа нь наранд хатаахаар өлгөсөн хувцаснууд харагдана. Хувьсгалын үеийн хэдий ч арчилж торддог гэж хэлэхэд үнэндээ хэцүүхэн харагдана. Шавар , шохой нь үйрч , модон хаалганууд нь өмхөрч хагарчээ.
Урьдчилан захиалсан буудалдаа ачаагаа орхиод вокзалыгн ойролцоох нэгэн pub-руу орлоо. Амьсгалах аргагүй тамхины утаа болсон ба урт пластик ширээний ард суун зурагтаар хөлбөмбөг үзэх юм уу дартс тоглох эрчүүд битүү байх аж. Ладиа сургуулийнхаа танилуудтайгаа тааралдаж их л сүрхий хууч хөөрнө. Би ч дуугайхан инээмсэглэн нэлээд суулаа. "Энд дэндүү уйтгартай юмаа. Хоюулаа өөр газар орьё" хэмээн намайг шивнэхэд "Манай нутагт үзээд байх юм бараг байхгүй ээ. Эндэх чинь Берлинд биш" гэж Ладиа сөргөлөө. Гэвч би дахин ятгасны хүчинд тэндээс гарч хотын хаалга хүртэл хоосон гудамжаар алхсаар ойн зөрөг зам дээр ирлээ. Энэ зөрөг зам Ладиагийн хуучны дурсамжийг сэргээх мэт абилаа. Царайд нь инээмсэглэл тодорч "Энд миний бага нас өнгөрсөн юм. Хөршийнхөө хөвгүүдтэй овоохой босгон, завь урладаг байлаа. Манай энд модноос их юм байхгүй шүү дээ" хэмээн бахархан гуй өгүүлэв. Энэ үед түүний царайд миний ховорхон олж харсан амгалан төрж тодрон байлаа. "Сайхан дурсамж. Чиний бага нас жаргалтай өнгөрчээ" гэхэд "Гэхдээ үргэлж сайхан байгаагүй ээ" гээд дуугаа хураачихав. Бид ойн давирхайн үнэр сэнгэнэх эрүүл агааараар амьсгалан дуугүйхэн зэрэгцэн алхана. Хагас цаг орчим алхаад нэгэн толгойн оройн дээр гаран хотыг тэр чигээр нь харлаа. "Би тэндэхийнх" гэж ногоон толгодын дунд харийн мэт харагдах бетонон орон сууцны зөг Ладиа заалаа.
Таван минутын дараа зүүн Берлиний барилгуудтай төстэй боловч балкон дээр нь зурагтын антенууд ярайх, тайрдас мэт саарал байшингийн өмнө ирлээ. Ладиа тамхинаасаа сугалан авч, ийш тийш итгэлгүйгээр харан тамхиа шуналтай сорно. Тамхиа татаж дуусангуутаа нэр хаяг юу ч байхгүй хаалганы хонхыг дарлаа. Хаалга ч шууд онгойлоо.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Mar.02.11 7:45 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
24.


Бидний орсон байрнаас муурын шээс, хөгцний үнэр ханхална. Хонгилд дэвссэн дэвсгэр зарим газраа урагдаж шарлажээ. Галын өрөөнд ахимаг насны авгай өмнөө шар айраг тавьж, тамхи татан сууна. Тэр эргэж хараад Ладиа руу сүнс, ад чөтгөр үзсэн мэт гац ч үг дуугаралгүй гөлрөв. Би түүний царайг ажиглаад Ладиагийн ээж байх гэж таамаглалаа. Тэр яг Ладиа шиг мууран үндтэй юм. Ладиа ээжийгээ дөч гарсан насны хүн гэж хэлж байсан ч гүн үрчлээ, буурал үз нь түүнийг жартай юм шиг л харагдуулж байв.
Хүүгээ үнсэж мэндэлсэн ч үгүй, босч шүүгээ рүүгээ хөлөө чирэн алхаж, бидэнд кофе чаналаа. Тэгснээ сэтгэл догдлолоо нууж чадахгүй шахм байгаа Ладиатай зогсоо зайгүй ярьж эхлэх нь тэр. арга ч үгүй биз дээ, бүхэл бүтэн таван жил уулзаагүй юм чинь. Ладиагийн ээж хүнд юм үүрсэндээ түүртэн амрахыг хүссэн мэт ядрангүй, бусад зүйл өөрт нь хамаагүй мэт харагдана. Тэр өмнөө байсан лонхтойгоо султгдаад дахин нэгийг онгойлголоо. Хэдэн удаа надруу харж сулхан инээмсэглэхэд нь би хариу инээмсэглэлээ. Гэсэн ч би дайсан отож байгаа мэт хүйтэн байдлыг мэдэрч байсан юм.
Цаг орчмын дараа Ладиа гэнэт "Явья" гэлээ. Яг 16 цаг. Тэр босч гутлаа өмсөөд, ээжийнхээ хацар дээр үнслээ. Ээж нь яаж биднийг угтаж авсан тэр янзаараа хоёр танихгүй хүн тохиолдлоор орж ирсэн юм шиг л харж байв. Дараа нь Ладиа 16 цагт ирэх аавтайгаа тааралдахгүйн тулд явах хэрэгтэй болсноо хэлж, "Сүүлийн удаа бид уулзахад тэр миний хамрыг хугалсан" гэж нэмж хэллээ. Маргааш нь бид иргэний бүртгэлийн товчоон дээр очиж гэр бүлээ батлуулахад хэрэг болох зүйлсийг бүрдүүллээ.
Миний төрсний гэрчилгээг аав маань илгээхдээ гаргасан шийдвэрээ дахин нэг бодож үзэхийг гуйсан ч би нэгэнт шийддэгээ шийдчихсэн байсан юм. Үдээс хойш бид хуримын даашинз сонгохоор гадуур явлаа. Худалдаж авах талаар санасны гарз. Амьдралд ганц тохиох баяраараа ингэх ч гэх дээ гэсэн миний бодлыг тааварлах мэт Ладиа "Гоё ганган үзүүлбэр байх хэрэггүй, хамгийн гол нь агуулга" хэмээн тайтгаруулна. Явсаар эцсийн сонголт цагаан торгон ханцуйгүй цээживч, гоёмсог юбка прокатлахаар болов. Ингээд бид гэрлэлтээ батлууллаа. Сониучихрхан харах албан хаагч бүсгүйгээс өөр хүн дэргэд маань байсангүй. Ладиа үсээ засуулж, сахлаа мөлчийтөл хусчихсан чинь хорин дөрөвтэй биш арван долоотой юм шиг харагдана. Би хорьтой байлаа. Ингээд нэг л өдөр надад хэт ахадсан, тэгээд бас албан ёсны сонсогдох "эхнэр" гэсэн үгний эзэн , Ладиагийн гэргий боллоо. Харин бид гэр бүлийн амьдралд "А" ч байхгүй, гэнэн мөрөөдөмтгий дурлалт залуус хэвээрээ л байлаа. Гэрлэлтийнхээ баталгааг цүнхлээд Польшоос гарч явахад Ладиа уртаар санаа алдаж, нэг л тайширсан юм шиг хэрнээ дүнсийн галт тэрэгнний цонхоор ямар нэгэн зүйл хайх мэт ширтэнэ. Магадгүй хүүхэд насаа дурсан, сайхан хэрнээ гунигтай төрөлх нутгаасаа хожим үр хүүхдүүддээ дурсах зүйл авч үлдэхийг хүссэн байх.
Берлинд ирээд бүх зүйл хуучин хэвэндээ орлоо. Ладиагийн сайн найз ТОмас найз хүүхэнтэйгээ хэрэлдэн, гэрээс нь хөөгдөн манайд ирлээ. Тэр оршин суух эрхгүйгээс гадна тодорхой эрхэлсэн ажилгүй болохоор байр хөлслөнө гэдэг давахгүй даваа. Эхний хэдэн өдөр ч яахав санаа зовох зүйлгүй хөгжилтэй, манайх нийтийн байр шиг л байлаа. Оройдоо "Та битгий уурлаарай" , "Эрсдэл" гэх мэт тоглоомуудыг өглөөний дөрвөн цаг хүртэл тоглон, үд хүртэл унтаад, босч хооллосон болчихоод Ваннзее руу дугуйгаар зугаалдаг байв, Тэр битгий хэл тоглоом шоглоом болгон надтай хамт сургууль руу явж Дифференциал тооцооны семенарын хичээлд орж сууж дүрсгүйтэв. Мэдэж нэг ч үг ойлгоогүй л дээ.
Томас долоо хоногт хоёр удаа бааранд ажиллаж, Ладиа тэнд нь юм зөөж янзлахад нь туслаад хэдэн евро авдаг байв. Томас, Ладиаг миний ажлын тухай асуултаар бөмбөгдөж, асуудал гарган, Ладиад сэжиг төрүүлж эхэллээ. Массажны салоны ресепшн юу хийдэг гэж тэр бодсоныг би мэдэхгүй л дээ. Тэр өөрөө надаас юу ч асуугаагүй. Ладиа нэг бол хэтэрхий гэнэ, надад бүрэн итгэдэг, эсвэл миний боддогчлон юу ч мэдэхийг хүсдэггүй байх. Томас Ладиаг асуултаар булах болсноос хойш нөхөр маань ч миний ажлын талаар илүү сонирхох боллоо. Гэхдээ энэ байдал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Би улаан агрдуулах нь тэр. Намайг угаалгын өрөөнд байхад Ладиа миний цүнхнээс тамхи авах гэж байгаад баахан бэлгэвч олчихож. Уг нь би хараал идсэн гайтай бэлгэвчүүдийг үргэлж л "Club one"-д орхидог юмсан. Яагаад өнөөдөр мартаад аваад ирэв дээ хэмэээн өөрийгөө зүхсэн ч аль хэдийн хожимджээ. Намайг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд Ладиа багтартлаа уурлан чичирч байв. "Энэ чинь юу юм бэ?" гэж асуухан нүд нь мөс шиг хүйтэн болж, харц нь хайрах шиг... Тэр бэлгэвчнүүдийг газар чулуудаад, нэг ч үг дуугаралгүй хаалга хага саван гарч одов. Би Томастай үлдээд уйлж гарлаа. Би бүх зүйлийг Томаст ярив. Аянгын дараах бороо шиг үг асгаран дотроо онгойтол хүнд ярьж дотроо жаахан онгойлголоо. "Чи яагаад өөр аргаад мөнгө олж болдоггүй юм бэ?" гэж Томас асууна. Өдөр болгон хичээлээ давтах хэрэгтэй шүү дээ. Уух, өвс татахаас өөр ид шидгүй нөхөртэй хүн пивоны газрын цагийн зургаан еврогийн ажлаар амьдралаа залгуулж чадахгүй гэдгийг тэр ойлгохгүй байлаа. Би мэгшин суусаар л ... Томас "Зүгээрээ, ямар нэг арга олдож л таараа" гэсэн үгээр намайг тайвшруулахыг оролдох боловч тэр үгэндээ өөрөө ч итгэсэн шинж алга. Тэр өөрөө амьдрал дунд бүдчин, үргэлж л ямар нэг бүсгүйчүүдээс эсвэл найз нар гэж нэрлэгдэх ил биш нууц амраг эрчүүдээс хараат байдаг. Нэг долоо хоног манайад байснаа хуучны найз нь Франкфуртэд менежерээр ажиллаж байгаа, долоо хоногийн сүүлээр л Берлинд ирдэг учир Томас тэднийд түр байхаар боллоо гээд арилж өгөв. Томас цэцэгнүүдийг усалж байх үүрэгтэй гэсэн ч нэг удаа тэднийд зочлоход зурагтных нь дээр байх кактуснаас өөр цэцэг гээд хэлчихмээр юм байсангүй. Хүн гачигдлаас болж өмнөө шувталдгийг би өөрийнхөө биеэр мэднэ. Гэвч би юу бодсоноо мэдэгдсэнгүй, түүний нууцаар биеэ худалддаг эсэх надад хамаагүй. Тэгээд ч би хүнийх нь хувьд түүнийг үнэлдэг байсан юм.
Би дахин "Club one"-руу зүглэсэнгүй. Өөр аргаад мөнгө олно гэж Ладиад амалсан болохоор тийшээ очоогүй мэт боловч би үнэн хэрэгтээ тийм хямдхан мөнгөөр биеэ худалдахыг хүсээгүй юм. Санхүүгийн байдалдаа санаа зовохгүй байхын тулд юу хийх ёстой юм бэ? Надад тодорхой төлөвлөгөө байхгүй шүү дээ. Ааваасаа 100 евро аваад анхаарлаа хичээл сургуульдаа төвлөрүүлллээ.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
PostPosted: Mar.02.11 7:54 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.19.02 5:40 am
Posts: 3282
Location: I live in 1953.
25.


Тэр ч бүү хэл улс төрийг уйтгартай гэж үздэг ч оюутны улс төрийн цуглаанд оролцов. Зарим оюутнууд идэвхтэй зохион байгуулан оролцож, дээд сургуулиуд улам л бага мөнгөтэй болоод байгаа бодит байдлыг өөрчилж чадна гэж итгэнэ. Иймэрхүү цуглаан мэтгэлцээнд оролцож байхдаа мөнгөний асуудалтай, сургуулийн санхүүгийн талаар санаа тавьж цахдахгүй гэдгээ ч амртаж орхино. Ладиа ч аажмаар тайвширч байв. Эхэндээ ойр зуурын аар саар зүйл ярьдаг байснаа бага багаар зөөлөрч, өөрөөсөө болж намайг ийм байдалд орсон гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Нэг орой тэр сайхан мэдээтэй гэртээ ирлээ. "Ажилд орсон" гэснээ нэг амьсгаагаар "Хэдэн жилийн өмнө гэрт нь амьдарч байсан хуучин найзтайгаа тааралдсан. Тэр маань Бранденбургт нэг малын байр засаж сэлбэсэн гэнээ. Намиаг өөртөө туслан малд нь тэжээл өгч, жүчээ, хашааа хороог нь цэвэрлэхэд туслаач хүмүүн хүссэн" гэж хэллээ. Энэ бүхнийг ярьк байхдаа нүд нь очтон гэрэлтэж, зүрх сэтгэлд нь итгэл найдвар эргэн ирсэн мэт инээнэ. Ладиа хөдөө тосгонд өссөн болохоор байгаль , ан амьтан, тэр орчин нь дутагдаад байна уу даа гэсэн миний бодол ч түүний ийн аашилж байгаагаар батлагдах шиг. Гудамжинд нохой харах болгондоо илж, амьтан харахаараа нүд нь сэргээд ирэхийг би нэг биш удаа харсан. Үнэхээр хэдэн долоо хоногийн дараа тэр төрөл арилжсан мэт өөрчлөгдөв. Морьд, эрүүл агаар түүнд их зохиж, ууж мансуурахаа ч больж, өглөө үүр цүүрээр бяцхан суурин руугаа баяртай явчихна. Унтахын өмнө л нөгөө хэцүү нэртээсээ нэгийг татдагийг эс тооцвол тэр бүрэн засвар. Түүний ажил олгогч нь хуучин үйлчлүүлэгч нь байсан юм. Тэр одоогийн найз залуутайгаа сэтгэл гарган тохижуулсан, хотоос 50-иад километр зайтай, хүн хөл сийрэг газар хувийн хаустай аж. Би тэнд нь очиж үзээгүй ч, Томас Ладиа хоёрын ярианаас сайн мэдэх болсон байв. Хуучны үнэтэй мебель, ханан дах зургууд болон плазма зурагт dolby surround хөгжимтэй энтертайнмент өрөө, банных нь өрөө нь л манай байр шиг том түүнд нь билнесс бассен болон бороон душтэй гээд тэдний яриа миний үндэнд амилан харагддаг байлаа.
Ийм баян хүн тийм ч харамч биш байх нь дамжиггүй хэмээн би горьдож байлаа. Диваажин мэт тохижуулсан өөрийн хаант улсдаа өөрийн хамтрагчтайгаа амьдарч, үргэлж л парти зохион байгуулдаг тухай, бас олон жил байгаа ч нээлттэй амьдаралтай болохоороо хоюулаа залуу эрчүүдийг Киецээс авчран группэн маягаар зугаацдаг тухай яриа олон сонсож ямар ч хардлага, хэрүүл, хууран мэхлэлтгүй харьцааг би холоос сонсож гайхдаг байв. Тэд нар янхны газар надтай элдэв янзаар сексдэчихээд амралтын өдөр эхнэртэйгээ цэцэрлэгээр хөтлөлцөн алхдаг бэртэгчдээс шал өөр байлаа.

_________________
http://www.last.fm/user/KhulanB


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 60 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited