#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.23.18 4:05 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 115 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Feb.20.11 3:10 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Dec.10.10 5:54 pm
Posts: 21
Location: Далайн эрэг
Барон олшвер Ороолон


Last edited by pcd on Feb.06.12 3:44 pm, edited 1 time in total.
icon added...


Top
   
PostPosted: Feb.20.11 3:46 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Dec.10.10 5:54 pm
Posts: 21
Location: Далайн эрэг
за сонирхож байвал чадалынхаа хэрээр оруулах болно анх удаа болохоор алдаа гаргаж магад Намайг оруултал тэсээрэй


Top
   
PostPosted: Feb.20.11 11:31 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Энэ хүмүүсийн хайгаад байдаг Ороолон гээд ном мөн үү кк их л олон хүмүүс хайдийн байна лээ.

За оруулахыг нь хүлээж байя :hoho:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.20.11 2:49 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
За хүлээж л байядаа...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Feb.21.11 12:44 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Dec.10.10 5:54 pm
Posts: 21
Location: Далайн эрэг
[size=150]Эхлэл
“Таалагдахгүй бол битгий сонс,
харин худлаа ярихад минь битгий саад бол”

Өнөөдөр тосгоны зочид буудал баяр ёслолын байдалтайгаар илүү их гэрэлтэж байна. Тэнд баячуудын нийгэмлэгийн томоохон хэмжээний уулзалт болно. Энэ зочид буудалд америкаас ирсэн саятан Гарри карди долоо хоночихоод байгаа. Түүний ирж байгаа нь өмнө нь байгаагүй домог л гэсэн үг.Түүнийг хэмжээлшгүй баян гэж хэлсэн билүү түүний хөвөн даавуу тариалах талбай нь бүхэл бүтэн вант улс л гэсэн үг. Түүний гарал үүсэл нь их нууцлаг Түүнийг мексикийн хаан Ментезумын үр ач бас нууцаар вицлипуцлыг (Мексик ацтекуудын шүтдэг маш догшин бурхан) ангийн хорхойтон энэ дур сонирхолоороо тэр африк энэтхэгт хүртэл очиж байсан. Европт тэр өөр сонирхолтой аялалаар ирсэн. Тосгоныхон энэ үлгэрийн ханхүүг Карпатын ууланд байдаг Дракула гүнгийн эртний шилтгээнийг өвлөж авахаар ирсэн гэцгээж байгаа. Энэ цамхаг нь 40 жилийн турш цоожтой орхигдсон ба бүх эзэмшигчид нь нас нөхцсөн бөгөөд сүүлийнх нь амьдралаас татгалзан, сүмд өөрийгөө далдлан насан нөхцөтлөө тэндээ амьдран хорвоогоос мартагдсан байна. Зарим нэгэн нь ноён Гарриг Өмчлөх эрхийн бичгийг нь худалдан авсан гэх бөгөөд харин зарим нь шилтгээн түүнд өв залгамжлагдан ирсэн гэж таамаглацгааж байв. Гүн Дракула ганцаараа энэтхэг яван тэндээ браминовуудын удирдлаган доор хар шидийг эзэмшсэн гэх бөгөөд түүний залгамж халаад америкаар тархжээ. Ноён Гарриг дагалдан бараа бологчид, үйлчлэгчид, найзууд нь дагалдан ирцгээсэн байна. Саятаны хамгийн ойр дотны хүмүүс нь Доктар Вайс болох намхандуу, тарган, хөгжилтэй сэтгэл сайтай зөвлөх мөн ахмад Райс гэх туйлын эмх цэгцтэй,хатуу чанд нэгэн ажээ. Түүний талаар хэлэхэд алах донтой бовамичуудад баригдан тэдний шоронд гарцаагүй үхлийн байдалд байсан хэдий сурсан заншилаараа навчин тамхи зуун хундага ром асуун гайхалтай тайванаар эгээ найзынхаа дайллаганд ирсэн мэт уусан гайхалтай нэгэн. Энэ салшгүй гурван холбоонд Жэймс ват бас нэгэн америк нэгдсэн байна. Гэвч амьдралынх нь явцад бас нэгэн шинэ франц цустан гарч иржээ. Тэр үргэлж л хүссэн зүйлдээ тэмүүлэн амьдардаг бөгөөд түүнийхээ төлөө юуг ч хийж чадах нэгэн. Тэрээр нэгэн энэтхэгийн цээжиндээ зүүсэн шүтээн болох алтан бадамлянхуа цэцгийг барьж авсаныхаа төлөө өөрийн 2 гараа эгээ л төлөөсөнд нь алдчихаагүй бөгөөд одоо гарандаа могойд хазуулсан мэт улаан сорвитой. Энэ сорви нь түүний шүтэн бишрэгчээс нь үлдээсэн дурсгал. Жэймсын энэхүү дур сонирхолыг нь дүгнэн Эмч түүнийг Шерлок Холмс гэж дууддаг болжээ. Дараагаар ирэгсэд нь Гарригийн хувийн туслах Смитээр удирдуулсан Эмч Жо-гийн хувийн туслах шавь Сабо нар байлаа. Тэр эмийн санг болон аюултай ангийн үед хэрэглэгдэх анхан шатны боолтууд, тогооч, туслах ажлыг хариуцан ажилладаг. Үлдсэн орон тооны хүмүүсийг оршин суугчдаас сонгон авсан байна. Одоо Гарри ан гөрөөнд дуртай амьдралынхаа үнэ цэнийг хайрладаг залуу хүмүүсээр хүрээлүүлжээ.
[/size]


Top
   
PostPosted: Feb.21.11 1:58 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
за оруулаад бгарай

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Feb.21.11 2:54 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
маш их баярлалаа, буян чинь дэлгэрэг, дээр уншиж байсан, үнэн тасархай ном ш дээ, оруулаад байгаарай


Top
   
PostPosted: Feb.21.11 5:12 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Dec.10.10 5:54 pm
Posts: 21
Location: Далайн эрэг
Смит бүх л зочидыг хариуцана. Урд хийсэн ангаас өнөөдөрийнх илүү амжилттай болсон бөгөөд орой нь бүгдээрээ сайхан амтлаг шөл дарсны хамт зооглолоо. Дарс ч гайхалтай сайхан байлаа. Оройн хоолны дараах ярилцлага эхлээд уралдаан, хүүхнүүд цааш нь ууланд авиралт, ан за түүгээр ч зогсохгүй Америкийн ой Энэтхэгийн ширэнгэ дэх аз туршсан адал явдал гээд баахан ярилцацгаалаа. Өнөөдөр гэрийн эзэн тэдэнд сонин болгож нэгэн шинэ зүйлийг уншлаа.Тэдгээрийг саяхан түүний хөгшин номын санч Карл Иванович Шмит авчирч өгөв тэрээр сүмийн хуучрсан зүйл хадгалах газраас олсон ба тэдгээрийн ихэнх нь Дракула гүнтэй холбоотой баримт материалууд байв. Хөгшин номын санч орой болгоны олсон шинэ зүйлсээ авчирдаг бөгөөд өнөөдөр тэрээр эзэндээ тэмдэглэлийн дэвтэрийн хэсэг байх боломжтой хэдэн цаас авчирсан байна. Эдгээр нь Гарригийн сонирхолыг ихэд татсан бөгөөд оройн хоолны дараа Карл Ивановичоос зочидод дуулдахаар уншиж сонирхуулахыг хүсчээ.
1-р хэсэг
Багш нарын тэмдэглэл
1
Энэ шөнө оршин суугчдын хэн нь ч түүнийг хараагүй.....Энэ юу вэ?..... Санамсаргүй зүйл үү эсвэл шинэ хохирогч уу? Би хохирогч гэлээ гэвч юуны хохирогч гэж?.......
2
Зургаан сарын турш би энэ дэвтэртээ гар хүрсэнгүй. Бүх зүйл тайван байна. Тэр осолын талаарх миний сэжиглэл, Гайт бүх зүйлсийн талаарх хардалт минь намдаж түүгээр ч барахгүй би тэр тэнэг мухар сүсэгт итгэсэндээ өөрөөсөө ичиж байлаа. Өчигдөр миний хардалт дахин эргэн ирлээ. Анчин Хэнри осолдсон байна. Хэнри бол тосгоны бүхий л сүйт бүсгүйчүүдийн зүүд мөрөөдөлийнх нь нууц сэдэв. Залуухан, царайлаг, үргэлжийн хөгжилтэй. Анхны бүжигчин, Анхны зоригтон.Тэрээр чөтгөр гэж мэдэхгүй түүнд айдас гэж байхгүй харин тэр Дарь эхийн өмнө өвдөг сөгдөж түүгээр ч барахгүй зургийг нь цээжиндээ ногоон утсаар оосорлон үргэлж зүүдэг юм. Тав дах өдрийн өглөө Хэнри анд явж, Сүмийн Үйл ажиллагаанд амжиж ирэн туслана гэж амалсан юм. Гэвч бүтэн сайн, Даваа гаригт ч тэр байсангүй. Түүний эгч Мария түүнд ямар нэгэн муу зүйл тохиолдсон байх гэж санаа нь зовоод байна яах вэ? гэж уйлсаар манай гал тогоонд орж ирлээ.
Лхагва гариг- Хэнри алга. Түүний үхлийн талаар, мөн түүнийг шулмын хөндийд хайхаас өөр аргагүй болсон гэх мэдээ тосгон даяар тархлаа. Гэвч тэр яах гэж тийшээ зүгэлсэн юм бол оо? Түүний үеэл Михайл Смит шулмын хөндийг олсон гэвэл тэр уусан байсан юм болвуу? Үгүй ээ Хэнри уудаггүй, тэгээд ч тэр замын ойролцоо биш өөр газар хэвтэж байсан ууланд.......
- Номын санч гартаа өнөөх цаасаа барьсан чигээрээ энд чөтгөр шүгэлсэн газар юм байна гэж хэлэн нүдний шилээ духруугаа өргөн тавьлаа.


За манайхаан энэ хүрээд дуусгая ганцаараа байгааг хэлэх үү бүүр айчихлаа хэхэ


Top
   
PostPosted: Feb.21.11 9:40 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Хөөх их сонирхолтой ном бололтой.

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.21.11 10:30 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
Гоё зохиол, сканнердалгүй шивж оруулж байгаа юм уу? Энд орос хэл дээр үргэлжлэл болох зохиол нь байна.

Б.Олшевр -- младший "Вампиры замка Карди"

Хүүхэд нь үргэлжлүүлэн бичсэн бололтой. Дэлхийн 2-р дайны үед СС-ийн цэргүүд уг цайзын вампируудын нууцыг тайлахаар очдог гэнэ. Орчуулаад өгөх буянтан байгаа болов уу?


Top
   
PostPosted: Feb.21.11 11:09 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Олон хүний эрэл сурал болсон зохиол байх чинь. Наймдугаар ангид байхдаа уншаад их л айж байж билээ. Энэ номноос сэрчигнэх чимээ гаран салхи сэвэлзэв гэсэн өгүүлбэрийг л их тогтоосон доо.

Амжилт хүсье түргэн оруулаарай :wd: .

_________________
:f01:


Top
   
PostPosted: Feb.21.11 11:54 am 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Oct.05.10 11:43 am
Posts: 146
Энэ нээрээ маш их сонирхолтой ном байна. Би нэрийг нь сонсож байснаас уншиж байгаагүй юм.
Энэхүү зохиолыг амтархан унших боломж олгож байгаад талархаж байна.

Амжилт хүсье. Чи шүү, аль болох хурдан оруулаарай


Top
   
PostPosted: Feb.21.11 1:55 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
:гоёдоо:

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Feb.23.11 12:45 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Dec.10.10 5:54 pm
Posts: 21
Location: Далайн эрэг
cssmn wrote:
Гоё зохиол, сканнердалгүй шивж оруулж байгаа юм уу? Энд орос хэл дээр үргэлжлэл болох зохиол нь байна.

Б.Олшевр -- младший "Вампиры замка Карди"

Хүүхэд нь үргэлжлүүлэн бичсэн бололтой. Дэлхийн 2-р дайны үед СС-ийн цэргүүд уг цайзын вампируудын нууцыг тайлахаар очдог гэнэ. Орчуулаад өгөх буянтан байгаа болов уу?

Баярлалаа :-D Тиймээ хүний юм хулгайлахгүй өөрөө орчуулж шууд шивж байгаа юмаа. Тийм болохоор алдаа их байгаа байхоо ойлгоорой хэхэ :frog: Үргэлжлэлийг нь ч бас оруулах бодолтой байгаа та хэдийг дэмжиж урам өгвөл шүү дээ :cheerleader: Тэгээд бас удаж байгаад уучлаарай жоохон хүүхэдтэй болохоор зав бараг гарахгүй юм :razz:


Top
   
PostPosted: Feb.23.11 2:42 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Dec.10.10 5:54 pm
Posts: 21
Location: Далайн эрэг
-За оройн зоог маань их сайхан байлаа. Одоо хундага дарс уухад ч гэмгүй шүү! Хөөе Сабо гэж хөгжилтэйгөөр дуудлаа.
-Аа харин ноёдоо үргэлжлэлийг бид маргаашийн ангийн дараагаар анчдын байшинд үргэлжлүүлцгээе. Бид шулмын хөндийн ойролцоох нэгэн толгод дээр гарах болно. Тэнд л ахмад Райс та эр зоригоо харуулах болно доо.
- Үнэнийг хэлэхэд юуны тухай яриад байгааг нэг л ойлгосонгүй гэж бувтганавал
- Яахав дээ шулам чамруу дайрвал
- Аан за за ойлгомжтой. Ингэхэд тэр алдартай шулмын хөндий гэж ямар газар байна аа?
-Үнэхээр гайхалтай газар. Гэвч тариаланчдын ярьж байгаагаар тэр газар муу хүчин байдаг гэх бөгөөд шулмас чөтгөрүүд тэнд үүрэлсэн гэдэг. Мэдээж өөрийн хувь тавилангаа золионд гаргаж, тийшээ очиж зүрхлэх хүн байдаггүй биз! Гарри нам гүм байдлыг эвдэн
- Та нар харж байсан уу? Шулмын хөндий нь жижигхэн бөгөөд гайхалтай газар нэг талаар нь шилтгээн байрлаж байгаа хадан цохио хүрээлсэн байдаг. Тийшээ явахын аргагүй эгц юм билээ. Харин нөгөө талаараа ой мод, уулаар хүрээлэгдсэн байдаг. Хөндийн төгсгөлд жижигхэн нуурын эрэгт бидний ангийн байшин байгаа даа. Намгархаг, битүү өвс ургамал, Үхсэн сараана цэцэгүүдээр хүрээлэгдсэн энэ газар нар жаргахдаа их манантай байдаг юм.
- Тэгэлгүй яахав миний бодлоор тэр манан, хөндийн тухай домог чинь эндээс л үүссэн болвуу! Гэж эмчийг хэлэхэд
- Түүнийг битгий сонсоорой тэрэнд ямар ч уран зохиолын мэдрэмж байхгүй гэж гэрийн эзэн яриаг нь тасаллаа. За өнөөдөр энэ хүрээд дууслаа
- Мананд, Тэр тусмаа сарны гэрэлтэй мөрөө хүрсэн буржгар, Цайвар үстэй, толгой дээрээ үхсэн сарнай цэцгийн эрх зүүсэн, залуухан, үзэсгэлэнтэй эмэгтэй харагддаг гэх ба түүний нүд нь яг л од адил гэрэлтэх ба бие нь ягаавтар өнгөөр туяаран.....
- Муугүй шүү гэж ахмад Райс дуу алдав
- Тиймээ энэ хайр дурлалыг амсах хүн тийм ч их олдохгүй л болов уу? Хүссэн хүсээгүй тэргэл саран гарах үед энүүгээр явсан хүмүүс амьгүйгээр олддог байсан ба амьд олдлоо ч дараагийн сар тэргэлэх үе буюу ердөө ганцхан сар л амьдардаг байсан. Тэд зэргэлээ шиг бүсгүйтэй үнсэлцэхэд бүсгүй түүний амьдралыг сорон харин залуу өрөвдөлтэйгөөр эсэргүүцэл үзүүлэхгүй үхдэг байна.
-Би лав тэр өмхий тогтоол усанд үхэхийг хүсэхгүй байна. Ямар хорт хий ялгарч байгааг бурхан л мэдэх байх гэж эмчийг дуу алдахад Гарри тохуурхангүй инээмсгэлэн
- Хөөх хараач эмчийн бодол өөрчлөгдөө юу даа?
- Гэхдээ би итгэл дүүрэн хэлэхэд согтуу хүн намагруу явж тэндээ живсэн, эсвэл намагтай нойтон газар унтсанаас болж халуун хумхаа өвчин туссан. Намгийн халуун ч тохуурхах зүйл биш шүү! Гэж эмч гүвтэгнэв.
-Тэгвэл та шархны тухай юу гэх үү? Шулмын хөндийд олдсон хүмүүсийн бүгдийн биед яг адилхан могойд хазуулсан мэт шарх үүссэнийг?
- Энэ чинь ойлгомжтой шүү дээ! Чи өөрөө ч хэлж байгаа биш үү? Могой эсвэл хануур хорхой
- За ноёдоо бид чинь юу болоод өнгөрсөнийг ярилцаад байгаан бэ энэ чинь уйтгартай байна шүү дээ гэж гэрийн эзэн яриаг таслан
- Тэгээд ч сүүлийн 30 жил шулмын хөндийд хэн нэгэн үхээгүй бөгөөд Ахмад Райт ч их ялгараад байх зүйлгүй нэмж хэлэв.
- Бид ямар ч нойрсож буй гоо бүсгүй, Луу, тэр битгий хэл энгийн нэг цус сорогчгүй цаг үед амьдарч байгаа нь харамсалтай. Бид тэдний тухай сонсох л үлдэж дээ!
- Дахиад нэг шил дарс ууцгаан анхааралтай сонсцгоое гэж Гарри уриалав.
Номын санч шилээ буцаан зүүн дахин эхлэхээр бэлэн болоход бүгд сэхээ орон дор бүрнээ түүнд анхааралаа хандууллаа. Өвгөн ч өөрийн үргэлж авч явдаг Дарь эхэд залбирсаныхаа дараа үргэлжлүүлэн уншив.

15 –х
Хэнри сэргэсэн боловч нэг л сонин. Түүний яриа ойлгомжгүйн дээр учир битүүлэг юм яриад л... Гэхдээ сайн бодвол тэр замаа алдан төөрч явсаар шулмын хөндийд хоносон бололтой. Тэрээр хаана байгаа ойлгон манангаас зугтаж, өндөр хаданд авиран тэндээ унтахгүй байхаар шийдсэн байна.
- Би хадан цохион дээр байх долоогоны бутны доор суун Гэгээн Мариагийн тухай эргэцүүлэн бодсон юм. Удалгүй сарны туяа хавь ойрыг гийгүүлж, нуурын дээр манан татан, салхи сэвэлзэн, Долгоогоно болон цэцэгсийн үнэр хамар цоргим үнэртсэн. Тэнд маш дулаахан байсан гэж Хэнри хэлээд цааш нь – Надруу ямар нэгэн тайламжтай зүйл ойртон ирэхэд гэнэт салхи ширүүсч долоогоны бут найган нь түүний цээжийг цохих тэр үед цагаан цэцэгс долоогоны цэцэгийг мэдэрсэн. Удалгүй сар харагдахаа больж орчин тойрон цагаан зүйлээр хүрээлэгдэн гайхалтай гэвч хүйтэн, том ногоон нүд, ягаахан уруултай үзэсгэлэнтэй бүсгүйн царай тодрон харагдсан. Түүний нүд намайг анхааралтайгаар харж, харин би түүнээс харцаа ч салгаж чадахгүй байлаа. Би залбирахыг хүссэн боловч толгой минь мансууран би айдаст автан түүнээс холдохыг хүссэн боловч надад ямар ч эсэргүүцэх хүч байхгүй байсан.Тэр дээрээс дарж урууланд минь хүрээд....... түүнийг цаашаа уусах адил алга болох тэр үед би өөрийн гэсэн ухаанаа алдсан байлаа. Мөн хүзүү минь ихэд чимчигнэн хорсож байсан ба би нүдээ ч нээж амжихгүй, толгой нь яг л задрах мэт өвдөж, шинэхэн цусны үнэр эргэн тойрон үнэртэж байсаныг санаж байна түүнээс хойш би юу ч санахгүй байна гээд чичирч байв. Хэнри Дарь эх цус сорогчоос түүнийг хамгаалахаар ирнэ гэж найдаж байж. Тэгээд тэр хэлэхдээ эргэн тойрон чөтгөрийн хөх дөл гарч чөтгөрийн инээд сонсогдож байсан тэр эсэргүүцэх гэсэн боловч түүний гарыг зөөлхөнөөр буулгаж байсан гэв.


Top
   
PostPosted: Feb.23.11 4:59 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: May.14.10 5:13 am
Posts: 156
Location: Ulaanbaatar , Mongolia
tnx ter shulam aimriimaa

_________________
shinechlel


Top
   
PostPosted: Feb.23.11 6:26 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2758
bayarlalaaa.bagadaa zondoo unshij bsn zohiol do. harin ter urgeljleliig ni unshmaar bn. huleej bga shu amjilt husii:)


Top
   
PostPosted: Feb.23.11 10:56 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
sonirhogch demjigch wrote:
Тиймээ хүний юм хулгайлахгүй өөрөө орчуулж шууд шивж байгаа юмаа. Тийм болохоор алдаа их байгаа байхоо ойлгоорой хэхэ :frog: Үргэлжлэлийг нь ч бас оруулах бодолтой байгаа та хэдийг дэмжиж урам өгвөл шүү дээ


Энэ тэгээд өөрөө орчуулж байсан юмуу. Форум ч дүүрэн орчуулагч юмаа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Feb.23.11 11:32 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jan.18.11 10:35 am
Posts: 474
Location: ON THE MOON
Ном нь байдаг уншчихсан болохоор дээрхийг уншсангүй. Орчуулсан нтрийг нь мэдэхгүй юм. Эсвэл скандаад файнрийдэрдэж бгаа бх. За аль нь ч байсан яахав дээ. Дижитал ном болж л байвал юуны хамаа. Амжилт

_________________
Baron von Munchausen


Top
   
PostPosted: Feb.23.11 7:09 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: May.01.10 12:26 am
Posts: 487
хөөх энд ганц хайж байсан зохиол минь орж байна шдээ. баярлалааа зөндөө их үнэхээр сонирхолтой байна шүү.

_________________
lonely...


Top
   
PostPosted: Feb.24.11 8:07 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 7:27 am
Posts: 12
гоё ном оруулж байгаан байна даа.бараг 10 гаран жилийн өмнө жоохон хүүхэд байхдаа айсаар байгаад л уншиж дуусгаж билээ.энэ номыг уншаад вампир сармисны үнэрээс дайждаг гэж их сайн ойлгож авсан даа :wahaha: дахин уншихад таатай байнаа.хүлээж байгаа шүү. :cheerleader:


Top
   
PostPosted: Feb.24.11 1:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
нөгөө хүн болгоны хайгаад байдаг ном мөн байх шив дээ
уншиж эхэллээ ... оруулаад байгаарай амжилт :wd:

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Feb.24.11 1:21 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jan.18.11 10:35 am
Posts: 474
Location: ON THE MOON
Надад 2ш Ороолон бсан юм. Тэгээд нэг нь үлдсэн бх гээд зар тавьсан чинь 10 мин ий дараа ирж авах хүн нь ирчлээ. Гэтэл би зарсанаа санадаггүй алга. Тээд бантсандаа Муу ёр 666-г, Фантомасийн хоёр дэвтэр аваад номын хоббитой хүн бол падерлдчихая гэсэн тоодоггүй юм бна. Яаж хүн болох вэ. Ойлгохгүй бна. Унш унш, бод бод, сэтгэ сэтгэ. Уг номыг өгч чадаагүй миний буруу уучлаарай.

_________________
Baron von Munchausen


Top
   
PostPosted: Feb.24.11 2:56 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Sep.23.08 2:17 am
Posts: 55
Баярлалаа оруулж байгаад. Энэ ёстой гоё зохиол ш дэ хүүхэд байхдаа л уншиж байсан харин одоо айдас сармис 2 оос бусдыг нь мартжээ. :??: :??:

_________________
dream life


Top
   
PostPosted: Feb.24.11 9:42 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Баярлалаа :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.25.11 8:37 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Dec.10.10 5:54 pm
Posts: 21
Location: Далайн эрэг
daajnas wrote:
Ном нь байдаг уншчихсан болохоор дээрхийг уншсангүй. Орчуулсан нтрийг нь мэдэхгүй юм. Эсвэл скандаад файнрийдэрдэж бгаа бх. За аль нь ч байсан яахав дээ. Дижитал ном болж л байвал юуны хамаа. Амжилт

tiim bol mongol heleer garsan nomtoi ni haritsuulaad uz zaa tegj bj olon ym bich chadahgui bol shut up bi tegj hunii medlegiig ashiglaad uuruu orchuulj bgaa gj bichdeg hogiin novsh bish zaa


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 115 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited