#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.19.18 2:07 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 65 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Jan.16.12 4:45 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Apr.28.10 5:50 pm
Posts: 34
Савлуур, Өнчин мод 2-ийн нэгийг оруулъя гэж бодож байна. Саналаа өгөөрэй


Top
   
PostPosted: Jan.16.12 4:57 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3632
Location: Өвөлд
2-ууланг нь :razz:

Өнчин мод


Top
   
PostPosted: Jan.16.12 9:21 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.15.12 10:26 pm
Posts: 147
Location: Ямарч байсан чиний дээр....
Оруулна гэснээрээ 2 уланг нь оруулаа. чамайг хүлээсэн хүмүүс шалаар нэг ....


Top
   
PostPosted: Jan.17.12 12:32 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.05.03 8:24 pm
Posts: 440
2uulang ni. za za savluur. er ni zoori 2 :))

_________________
http://moonmedia-mn.blogspot.com


Top
   
PostPosted: Jan.19.12 2:23 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Apr.28.10 5:50 pm
Posts: 34
"Савлуур"-ыг оруулсан


Top
   
PostPosted: Jan.25.12 3:51 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Баярлалаа Ууганбаяраа. Чамайг монголын аймшигийн болон сэтгэхүйн төрөл жанрын уранзохиолыг хөгжүүлж их олон сайхан бүтээл гаргаж байгаад баярладагшүү. Амжилт хүсье


Top
   
PostPosted: Jan.28.12 10:35 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Apr.28.10 5:50 pm
Posts: 34
thnx


Top
   
PostPosted: Feb.09.12 9:47 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
goyo shine buteeleesee tavihgui yumuu. manai asuult-iinhan bol jinhene bookworm-uudshuu. magadgui heregtei sanal shuumj ch uguj magadgui


Top
   
PostPosted: Feb.09.12 11:57 am 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.15.12 10:26 pm
Posts: 147
Location: Ямарч байсан чиний дээр....
Баярлалаа Ууганаа


Top
   
PostPosted: Feb.26.12 10:45 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Jan.17.12 6:37 pm
Posts: 118
Location: Хан дөрвөн уулын дунд Хатан туулын хөвөөнөө
Баярлалаа дахиад нэгийг ...

_________________
1тн=1024кг
1кг=1024гр


Top
   
PostPosted: Mar.29.12 9:35 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
User avatar

Joined: Dec.24.11 12:53 am
Posts: 1
Ууганбаяр Хар ном

Энэхүү номын эхний хуудсыг эргүүлсэн танд юутай ч энэ өдрийн мэндийг хүргэе. Та айдас, адал явдлын ертөнцөөр аялахыг хүссэн бол тэр "амттай” ертөнц энэ мөчид таны өмнө хөшгөө нээлээ.
Энэ бол таны өмнө нь уншсан ШУЛМЫН ИНЭЭД номын араас шил даран гарч байгаа миний хоёр дахь аймшгийн ном.
Гарт тань байгаа энэ ХАР НОМ-д таны таамаглаж байгаачлан сүнс, чөтгөр, нүдэнд үл үзэгдэх хэрнээ хажууд байгаа нь мэдрэгдэх хэн нэгэн, хар дарсан зүүдний бодит биелэл, толинд харахад өөдөөс хардаг танихгүй сүүдэр гээд цөм байгаа. Та одоо энэ бүхний хаалгыг татсан болохоор нэвтрэн орогтун. Тэгээд айдсыг ханатал амтал, танихгүй ертөнцтэйгөө танилц.
Би олныг нуршиж таныг энэхүү айдсын ертөнцийн босгон дээр саатуулахыг үл хүснэ. Тиймээс та өөрийн зоргоор айдсын ертөнцөөр хэрэн тэнүүчлэгтүн.
Танд сайн сайхныг хүсье
Зохиогч

Савлуур
..Шөнө болжээ. Гадаа гудамжны ганц нэгхэн гэрэл ёлтойж орон сууцны айлуудын гэрлүүд цөм унтраалттай харагдана. Энэ үед Халиуны нойр хулжжээ. Тэрээр энэ жил 25 нас хүрсэн, Анагаах Ухааны Их сургуулийн төгсөх ангийн оюутан.
Халиун хоёр өрөө байрандаа ганцаараа амьдардаг. Нөхөр нь хоёр жилийн өмнө түүнийг үлдээгээд гадаад руу ажиллахаар явсан. Тэгээд харамсалтай нь ирээгүй. Чухамдаа бол ажиллаж байсан газарт нь үйлдвэрийн осол гарч нөхөр нь нас барсан бөгөөд тухайн үйлдвэрээс нь Халиунд нөхөн олговор маягийн хэдэн төгрөг ирсэн. Тэр мөнгө нь хэдий их байсан ч түүнийг хэрэглэх нь хайртай хүнийхээ амьдралыг мөнгөөр сольсонтой ялгаагүй юм шиг түүнд санагдаж тэр мөнгөнд нь гар хүрэх нь битгий хэл барааг нь ч хараагүй билээ.
Халиун нөхрөө гадаад руу явж их мөнгөтэй болоод ир гэж ятгасаар явуулсанаа орой болгон бодож өөрийгөө зүхдэг байсан цаг саяхан. Хоёр жил гэдэг бас ч үгүй урт хугацаа болохоор түүний сэтгэлийн шарх бага багаар нимгэрч тэрээр амьдралыг урьдынхаасаа арай өөдрөг байдлаар харах болов. Тэгээд өөрийнх нь нэр дээр ирсэн өнөөх мөнгөндөө хэдхэн хоногийн өмнө анх удаа гар хүрч юуны өмнө өөртөө байр худалдаж авчээ. Оюутны байранд амьдарсаар залхсан түүнд өөрийн гэсэн хоёр өрөө байртай болсон нь итгэмээргүй санагдаж байлаа. Боломжийн хямдавтар үнэтэй авч чадсан энэ байрандаа тэрээр эхний хэд хоногтоо засвар энэ тэр хийгээд ямар ч завгүй байсаар дөнгөж өнөөдөр л бүх юм нь жигдэрч байгаа билээ. Тэгээд нам тайван унтъя гэтэл нойр нь хүрсэнгүй. Кабелийн сувгуудыг хэд дахин эргүүлсэн авч түүний сонирхлыг татчих зүйл таарсангүй. Тэрээр зурагтаа унтраагаад гэрлээ ч бас унтраачихлаа. Цонхоор сарны сүүмгэр гэрэл тусч өрөөний энд тэндхийг бүдэг бадаг гэрэлтүүлнэ.
Халиун хөнжпөө нөмөрч хэвтсээр залхсан бололтой өндийж гэрийнхээ халаадыг нөмрөн цонхоор гадагшаа харлаа.
Х;>н ч алга. Хааяа нэг хуйсагнуур салхи дэгдэж модноос унасан х.I гсан навчсыг ийш тийш нь тууна. Гадаа бүр чимээ ч алга. Уг ш. оюутны байранд байхад шөнийн турш байрны өмнөх талбай д:>эгүүр хүмүүс эргэлдэж ямар нэгэн зүйлийн чимээ сонсогдож (Зпйдагсан. Харин энд бол өөр юмаа. Ямар ч амьгүй мэт. Хүйтэн цэвдэгтийм орчин юм. Магадгүй оршуулгын газар л ийм байдаг болов уу гэмээр.
Ийнхүү Халиун цонхоороо гадагшаа харснаас болоод нойр нь бүр ч сэргэж жаахан жихүүцээд авав. Халиун гэрийн шаахайгаа хөлдөө чирэн угаалгын өрөө рүүгээ алхлаа. Өөрөөс нь 'өөр хэн ч байхгүй хоёр өрөө байр нь ханхайгаад нэг л эвгүй. Гэвч тэрээр аль болох өөрийгөө өөдрөг байлгах гэж эрмэлзэж байсан бөгөөд бүлээн усаар нүүрээ удтал шавшлаа. Угаалтуурнаас ус гоожих чимээ... тэгээд л болоо. Өөр ямар ч чимээ түүний эргэн тойронд алга. “Чив чимээгүй орчинд нэг амрах юмсан” гэж боддог байсан. Гэтэл бас яг үнэн хэрэг дээрээ энэ нь тийм ч хүсээд байхаар эд биш ажээ. Халиун усаа хаалаа, дахиад л чив чимээгүй. Халиун ямар нэгэн зүйлийг сонсохыг хүссэндээ өөртэйгөө ярьж үзэв. Өөрийнхөө дууг сонсоод тайвшрах биш харин ч бүр илүү эвгүйцээд ирлээ. Миний дуу хоолой ийм өнгөтэй билүү гэсэн гайхсан бодол Халиуны толгойд төрөх нь тэр. Ер нь л бодоод байх нь ээ урьд өмнө Халиун ийм чив чимээгүй орчинд өөрийнхөө хоолойг сонсч байгаагүй ажээ. Аймаар ч юм шиг... Түүний дуу хоолой өөрт нь огт танихгүй хүнийх шиг санагджээ. Тэрээр айж балмагдахдаа өөрийн мэдэлгүй хоёр гарынхаа алгаар амаа таглачихсан байх нь тэр.
...Хэсэг хугацаа өнгөрлөө. Халиун өөрийгөө хүчлэн байж тайвшруулсан болоод хэдэн өрөөгөө дамжин сэлгүүцэв. Тэгээд ганцаардлын цэв хүйтэн мэдрэмж өөрийнх нь эргэн тойронд хүчээ аван өсч үржихийг мэдэрлээ. Өрөөний булан тохой бүрт хэн нэгэн үгүйлэгдэх шиг, бүр ширээний хажууд тавьсан өнчин ганц сандал хүртэл дээр нь хүн суулгүй өчнөөн олон жилийг элээчихсэн юм шиг... Бүх юм ханхай хоосон, бүх юмс енчин ганцаардмал ажээ
боловч төд удалгүй биеэ барьж чаджээ. Тэгээд хаана юу дуугарав гэ,пгийг бодож эхлэв. Түүнийг энэ бодолдоо хариулж амжаагүй байхад нь өнөөх саяын сонсогдсон чимээ дахин гарлаа. Ямар нэгэн зүйл үргэлжлэн савлаж тэгээд чихрах мэт тийм чимээ ажээ. Халиун үүнийг сонсон хөнжпөөрөө хамраа даран хэвтэж байснаа энэ чимээг гадаа дуугарч байна гэдгийг ойлголоо. Энэ чимээ магадгүй байрны урд байрлах тоглоомын талбайн савлуур биз гэж Халиун таав. Тэгээд тэрээр энэ таавраа батлах гэсэндээ ч тэр үү, эсвэл энэ харанхуй шөнө ямар этгээд савлуур чихруулаад байгааг сонирхсондоо ч тэр үү харах гэж өндийлөө. Түүнийг цонхоор гадагшаа хартал үнэхээр савлуур дээр хэн нэгэн жаахан хүүхэд суучихаад савлуурдаж байх нь тэр. Халиун эхлээд жигтэйхэн их гайхаж дараа нь бүр түүнээсээ илүүтэйгээр айж эхэллээ. Учир нь тэр савлуур дээр ердөө л зургаан настай болов уу гэмээр цагаан даашинзтай ганцхан жаахан охин тохойн чинээ жижигхэн хар сэгсгэр хүүхэлдэй сугавчлаад тоглож байсан явдал билээ. “Харанхуй шөнө ингэж тоглоод байхдаа яахав дээ, аав ээж нь юу хийж байдаг байна аа, энэ лав ямар нэгэн сэтгэцийн согогтой хүүхэд байхаа, тэр тэвэрчихээд байгаа хүүхэлдэйг нь...” гэсэн шүү юм бодсоор Халиун ум хумгүй хөнжилдөө буцаж шургалаа.
2.
...Өглөө болж цонхоор нар тусахад Халиун нойрноосоо сэрлээ. Шөнийн туршид нөхөр нь зүүдэнд нь үзэгдэж элдвээр
хпр дарж зүүдэлсэнээс болоод тэрээр олигтойхон амарч чадсангүй.Хамагбиеньхүндэрчихэж.Тархи толгой нь маналзан овдөх шиг болж байсан ч тэрээр ямартай ч сэргэх санаатай өндийж кофений ус буцалгалаа. Тэрээр өөрийн мэдэлгүй л онөөх өнгөрсөн шөнийн савлуур луу цонхоор ширтэн зогсож байв. Одоо бол өнөөх өрвийсөн хар хүүхэлдэй сугавчилсан цагаан даашинзтай жаахан охин тэнд байсан гэх ямар ч ул мөр алга. Харин Халиуны байрны захын орцны өмнө нэлээд хүмүүс шавчихсан гэр барьж, чингэлэг байрлуулж байгаа нь үзэгдлээ.
Халиун хэн нэг нь нас барж дээ хөөрхий гэж бодсоор эргэж өөртөө кофе найрууллаа.
...Өдөр үргэлжилдгээрээ үргэлжилж Халиун өөрийгөө сэргээх санаатай хотын төвийн дэлгүүрүүдээр жаал зугааллаа. Гэвч түүнийг хаана ч очсон тэр босон суух болгонд нь л өнөөх өнгөрсөн шөнө савлуур дээр савлаж харагдсан жаахан охин нүднийх нь өмнө үзэгдэх шиг болж тэрээр зөрж өнгөрсөн хүмүүсээс хүртэл үе үе давхийтэл цочих аж. Энэ өдөр Халиун өдөржин хотоор сэлгүүцсээр авсан ч юм байхгүй жигтэйхэн их ядарсан хүн оройхон хэрд гэртээ ирлээ. Халиун гутал, гадуур хувцасаа тайлж орхиод шуудхан л угаалгын өрөө рүү очиж бүлээн шүршүүрт оров. Хамаг бие нь амрах шиг болж сэтгэл нь сэргэсэн Халиун урьд шөнийн тавгүй бодлоосоо өөрийгөө бүрмөсөн ангижруулахаар шийдэжзурапгаа ч асаалгүй шуудхан л унтахаар шийдэж хөнжилдөө шургалаа. Халиун хэвтэнгүүтээ л нам унтжээ. Гэвч тэрээр шөнө дундын үед гүн нойрноосоо давхийтэл цочин өндийв. Байрны өмнөх савлуурын хяхтнах чимээ ямар ч энэрэлгүйгээр Халиуныг гүн нойрноос нь ийнхүү сэрээжээ.
Халиун хачин чангаар сонсогдсон энэ савлуурын чихрах чимээг ямар этгээд гаргаад байгааг гайхан бодсоор ямартай ч очиж үзэхээр орноосоо өндийлөө. Арай өнөөх урьд шөнийн жаахан охин биш байгаа даа гэж бодмогц л түүний хамаг бие арзаганаад ирэв. Халиун аажимхан дөхсөөр цонхонд тулж ирээд гадагшаа харлаа. Тэрээр өөрийнхөө таамгийг үнэн байсанд ихэд гайхаж басхүү жихүүцээд ирэх нь тэр. Тийм ээ, өнөөх цав цагаан даашинзтай жаахан охин сэгсгэр хар хүүхэлдэйгээ савлуур дээр суулган “Дүүжин, даажин... Дүүжин, Даажин...” хэмээн ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй зэвхий хоолойгоор гэнгэнүүлэн дуугарч савлуурдаж байх ажээ. Үүнийг хараад Халиун зогсож байсан газраа таг хөшиж орхилоо. Хамаг ухаан санаа нь айж гайхсанаасаа болоод балартах шахсан тэрээр цагаан даашинзтай охин түүний хүүхэлдэй хоёроос харцаа салгаж чадахгүй мэлрэн зогссоор ажээ. Охин савлуурдсаар л... ийм байдалтайгаар багагүй хугацаа өнгөрсний эцэст охин залхав бололтой хүүхэлдэйгээ өрөөсөн гартаа санжигануулан барьж Халиун руу харах нь тэр. Ингэнэ чинээ санаагүй байсан Халиуны хамаг бие нь агзас хийгээд явчихав. Тэрээр бушуухан шиг цонхноосоо холдлоо. “Энэ хачин охин намайг өөрийг нь харж байсныг яаж мэдэв ээ?” гэсэн асуулт Халиуныг маш ихээр гайхшруулав. Халиуны зүрхнийх нь цохилт түргэсч магнайных нь хүйтэн хөлс чийхарчээ. Өөрийгөө тайвшруулах гэж хамаг байдгаараа хичээж байсан тэрээр гарынхаа алгаар нүүрэн дэх хөлсөө хам хум арчсан болоод “Би арай хий юм харсан юм биш байгаа?” гэж өөрөөсөө асуув. Хүн болгон унтсан хар шөнөөр ямар ч хараа хяналтгүй жаахан охин савлуур дээр ирж тоглоно гэдэг яавч санаанд багтамгүй зүйл байсан болоор Халиуны өөрөөсөө ингэж асуух нь зүйн хэрэг байлаа. Ингээд тэрээр юмыг яаж мэдэхэв гэж санан дахин цонх руу дөхлөө. Гэхдээ их удаанаар болгоомжтой дөхөж очив. Тэгээд харлаа...
Харамсалтай нь Халиун хий юм хараагүй байжээ. Өнөөх охинэрэмдэгамьтан шигсэгсгэрхархүүхэлдэйгээсугавчилсаар Халиуны яг хажуугийн орц руу орж байгаа нь түүнд маш тод харагдлаа. Халиун ёох хэмээн санаа алдав. “Бурхан минь, ашгүй энэ балай охин гэртээ орлоо. Гэр нь хажуугийн орц юм байна” гэж өөртөө сонсогдохуйцаар шивнэн хэлсээр орондоо орохоор яаравчиллаа.
ю
...Халиун босдогоосоо нэг цагаар хожимдож байж сая орноосоо өндийжээ. Тэгээд тэрээр нүүрээ ч угаалгүй шуудхан л цонхруугаа явж очоод өнгөрсөн шөнийн өнөөх хачин охины явж орсон орц руу хартал өчнөөн хүмүүс холхиж зарим нь уйлж унжсан байдалтай их л гашуудсан хүмүүс түүний нүдэнд өртлөө. Бас л үхэл хагацал болсон юм болов уу? гэсэн асуултыгХалиун өөртөө тавиад түүндээ хариулсан ч үгүй угаалгын өрөө рүүгээ яаран оров. Тэрээр нүүрээ угааж байхдаа “Энэ байр чинь ямар жигтэй хачин янзын газар вэ? Шөнө болохоор савлуур дээр нь нэг хачин чөтгөр шиг охин тоглоод, өглөө нь босоход нэг хүн үхчихсэн байдаг” гэж бодсоноо гэнэт л давхийтэл цочих мэт боллоо. Тийм ээ, өнөөх цагаан даашинзтай охин чинь өнгөрсөн шөнө энэ хажуугийн орц руу орсон. Магадгүй тэгээд нэг хүн үхчихэж. Тэрний өмнөх шөнө ч гэсэн бас нэг хүн энэ байрнаас үхсэн. Цагаан даашинзтай охин урьд шөнө нь бас л савлуур дээр тоглож байсан. Тэр охин арай уржигдрын талийгаач болсон хүний орц руу орсон юм биш байгаа???
Энэ бодлууд Халиуны толгойд гэнэт л зурхийн ороод иржээ. Үгүй ээ, тийм байх ёсгүй. Тэр охин чинь өнгөрсөн шөнө зүгээр л гэртээ орсон байх. Тэрний урьд шөнө ч гэсэн дээ яг л өчигдрийн орсон манай хажуугийн орц руу орсон байж таарна. Яагаад гэвэл цагаан даашинзтай охины гэр нь манай хажуугийн орцонд байдаг биз. Нойр нь солигдсон хүүхдийг алийг тэр гэхэв.
Халиун энэ бодолдоо өөрийгөө хүчээр итгүүлэн хагас дутуу тайвширлаа. Тэгээд өглөөнийхөө цайг ханатал ууж аваад гэрээсээ гарав. Түүнийг орцныхоо үүдэн дээр дөнгөж гарч ирмэгц “Хөөрхий эрлэгт очих цаг нь болсон юм болов уу, тийм залуухан цоо эрүүл байсан хүн чинь гэнэт л өнгөрчихнө гэж хэн санах билээ” гэсэн үгс чихийг нь дэлсэх нь тэр. Энэ ярианаас үзэхэд ямартай ч ямар нэгэн өвчин зовлонгүй, идэр залуухан хүн өнгөрсөн шөнө нас барсан болох нь Халиунд ойлгогджээ. Халиун энэ яриаг сонсоод яагаад ч юм тэнд жаахан саатмаар болоод явчихав. Тэгээд наашаа цаашаа холхиж тэр хавиар жаал эргэлдлээ. Ингэж явахдаа Халиун магадгүй өнөөх өнгөрсөн шөнийн цагаан даашинзтай жаахан охинтой таарч мэднэ гэж бодож байсан билээ. Ийнхүү бараг хагас цаг хиртэй дэмий эргэлдсэн ч Халиун өнөөх охины барааг олж харсангүй. Тэгээд аргаа барсандаа нэлээд эргэлзэж байгаад орцных нь жижүүрээс асуугаад үзье гэж шийдлээ. Халиун ингэж сүр болгох нь дэмий ч юм болов уу гэж бодсон ч урьд шөнийнх шиг үйл явдал дахин давтагдвал яана гэхээс байж сууж боломгүй оргино.
Ингээд Халиун гараа элгэндээ зөрүүлэн зогсож байтал саатай ногоон алчуураар толгойгоо ороосон хорчгор хар авгай хэдэн хүмүүсийн дунд орчихсон “Эмнэлгийнхэн л оройтож ирсэн байж таарна. Гэнэт л зүрх нь хаачихсан юм байх хөөрхий минь. Уг нь ямар юмных нь ужиг өвчин байхав дээ. Өглөө болгон энэ байрны урдуур чинь гүйгээд л янз бүрийн гимнастик хийгээд явдаг байсан юм. Залуухан хүү байж билээ. Орцонд зогсож тамхи татна, шүлс хаяна гэж байхгүй ямар сайн хүү байлаа” хэмээн бүх хүмүүст сонсгох гэж мэрийх мэт чангаар ярин халаглажтолгойгоо сэгсчих нь шуудхан л Халиуны нүдэнд туслаа. Халиун энэ авгайг яалт ч үгүй талийгаачийн орцны жижүүр мөн гэж таагаад түүн рүү алгуурхан дөхөж очлоо.
-Эгч ээ, та энэ орцны жижүүр үү?
-Тийм ээ, намайг эндэхийнхэн андахгүй. Харин чи чинь яахаараа намайг мэддэггүй билээ, эндэхийн хүүхэд биш үү?
-Би саяхан нүүж ирсэн юм аа.
-Аан тийм үү. Тэгээд охин минь надаар яах гээв? Эгч нь энэ муу талийгаачийн гэрийнхэнийх нь зовлонг хуваалцах санаатай л зогсож байна. Эсвэл чи бас хамаатан, найз нөхөд нь юм уу?
-Үгүй ээ, би зүгээр л танаас огт өөр нэг юм асуух гэсэн
юм.
-За, тэр чинь тэгээд юу байдаг билээ?
-Танай энэ орцонд нэг тийм... зургаан настай л болов уу гэмээр жаахан охин амьдардаг уу?
-Хэнийх нь охин юм бол доо. Яг зургаан настай охин бол байхгүй дээ. Бүгдээрээ сургуулийн насных. Зарим нь гурван нас ч хүрээгүй нялх амьтад байдаг юм хөөрхийс. Чи хайж байгаа хүүхдийнхээ нэрийг эгчдээ хэлчих. Тэгээд л эгч нь олоод өгнө шүү дээ.
-Аан, би нэрийг нь яг ч сайн мэдэхгүй. Нэг тийм цагаан даашинз өмсөөд л яваад байдаг. Шөнийн цагаар энэ байрны өмнөх савлуур дээр ганцаархнаа тоглоод байдаг нэг тийм охин.
-За охин минь больж үз ээ. Шөнийн цагаар савлуур дээр тоглож байсан зургаан настай нэг ч охиныг би мэдэхгүй. Би энэ байрандаа арав гаран жил жижүүр хийж байна. Бүгдийг нь сайн мэднэ миний дүү хаа хамаагүй дэмий л юм бураад байна даа.
-Үгүй ээ эгч ээ...
-За больж үз охин минь. Хөгшин настай эгчээрээ даажигнах хэрэг юу байна даа.
-Даажигнасан хэн байгаа юм бэ? Тэрэн дээрээ тулвал өчигдөр шөнө таны хариуцдаг энэ орц руу яваад орсон юм чинь.
-Уухайс, өөр юу гэж дэмийрмээр байна. Эгч нь торхийхийг андахгүй сэргэг унтдаг хөгшин толгой шүү хөө. Миний хяналтнаас гадуур нэг ч явдал манай орцонд гардаггүй юм. Пав намайг энэ ажпыг хариуцаж авсанаас хойш манай орцонд хулгай, дээрэм нэг ч удаа гарч байгаагүй юм шүү. Энэ бүхэн бол мовхөн миний л гавъяа. Тэгтэл та нар шиг годгоносон жаахан охидууд шөнөжин баар сав хэсээд л ардаа ямар ч хяналтгүй лмьдардаг биз дээ. Тэгэхэд тэр хойгуур чинь би энэ гэр орон, гоолуур энэ тэрийг чинь манаад өдөр хоолгүй, шөнө нойргүй явж байна. Тийм байтал бас намайг гоочилно гэнэ ээ.
...Ийнхүү жижүүр авгай далим гарсан дээр нь өөрийгөө магтан эцэс төгсгөлгүй хашхичиж эхлэхэд Халиун тэндээс ум хумгүй ариллаа. Энэ өгөр хэнхэг авгай ямар ч байсан өчигдөр шөнө орц руу нь яваад орсон цагаан даашинзтай охиныг хараагүй байх нь гэсэн бодол Халиунд төрж сэтгэл санаа нь улам л тавгүйрхээд ирлээ.
Энэ өдөр Халиун хичээлдээ ч явсангүй. Өдрийн туршид кафед сууж цай, кофе ээлжилж уусаар орой болгожээ. Халиуны хичээлдээ явах дургүй байгаа шалтгаан нь ч бас учиртай. Анги, сургуулийнхан нь нөхрийнхөө амийг мөнгөөр сольсон гээд түүнийг хажиглахыг тэрээр маш ихээр мэдрэх болсон. Тэгээд л сургууль, найз нөхөд гээд бүгдэнгээс нь дөлөх болсон билээ. Тэрээр яагаад ч юм гэнэт л нөхөртэйгөө хамтдаа аз жаргалтай байсан үеэ дурсаж бүх хүмүүст, эргэн тойрон дахь бүх л эд юмст товчхондоо бол амьдралд бүхэлд нь гомдох шиг болж өөрийн мэдэлгүй нулимс унагажээ.
-Уучлаарай эмэгтэй, манайх хаах боллоо. Та тооцоогоо хийх үү? гэсэн дуунаар Хал иун гомдол дунд хөвөрсөн бодлоосоо цочин сэрэх мэт болов. Халиун цаг ийм орой болсоныг мэдээгүй ажээ. Зөөгч залуугийн дуунаас цочсондоо ч тэр үү Халиун их л самгардаж, тооцоогоо яаран хийгээд кафенаас гарч одлоо. Тэрээр гэр лүүгээ алхаж явахдаа сэтгэл маш ихээр тавгүйрч айдаст автаж байгаагаа мэдрэв. Гэртээ хэн нэгэнтэй хамт очиж хоноё гэтэл түүнд хань болох найз нөхөд, хамаатан садан санаанд нь орсонгүй. Ингээд Халиун алхсаар байрныхаа өмнө ирлээ. Хэдий гэгээ тасарсан ч гэлээ хүүхдүүд байрны өмнөх тоглоомын талбай дээр тоглосоор байх ажээ. Хүмүүс ч ихээр хөлхөлдөж дулаан хувцасласан залуу хосууд саравчин доор тухлан суусан харагдана. Халиуны харц нэг л мэдэхэд өнөөх савлуур дээр туссан байлаа. Гулгуур, дамждаг шат гээд бусад бүх тоглоомууд дээр хүүхдүүд тоглож байх атал ганцхан тэр савлуур дээр л хэн ч байхгүй ажээ. Халиун сэртэсхийгээд явчих нь тэр. Яагаад заавал ганцхан савлуур дээр л хүүхдүүд тоглохгүй байгаа билээ гэж бодохтой зэрэгцэн өнөөх цагаан даашинзтай жаахан охины дүр нүдэнд нь үзэгдэх шиг боллоо. Ингээд Халиун баахан барьц алдсан ч удалгүй өөрийгөө ыйвшруулж дөнгөв. Тэгээд энэ савлуур дээр удахгүй энэ олон хүүхдүүдийн ядаж нэг нь ирж тоглоно гэж найдан хүлээлээ. Тэр хүлээгээд л байв... Гэвч савлуур дээр хэн ч ирэхгүй байсаар • шөөх олон бужигналдан тоглож байсан хүүхдүүд цөм гэр гэртээ орцгоочих нь тэр. Халиун юмыг яаж мэдэхэв гэсэн харцаар щгээр хүүхдүүдийн дунд өнөөх хар хүүхэлдэй сугавчилсан охиныг хайсан боловч байсангүй ээ. Айлуудын асаалттай гэрлүүд цөөрсөөр байрны өмнө эл хуль болж ирлээ. Халиуны харц гудамжны гэрэлд дүнсийн харагдах хэлбэр муутай өнөөх оавлуур дээр туссаар байснаа гэнэт л өөрийнхөө эргэн тойрныг лжиглалаа. “Ээ тэнгэр минь...” тийм ээ, Халиун өөрийн эрхгүй ийнхүү уулга алдах нь тэр. Учир нь түүний эргэн тойронд хэн ч байсангүй. Түрүүний тоглож байсан хүүхдүүд, холхиж байсан залуус, тэр цаахна талд гэрэл нь ёлтолзож байсан машин, өнөөх саравчин доор сууж байсан залуу хосууд хүртэл цөм ор мөргүй алга болчихжээ. Халиун хашхирмаар, хэн нэгнийг дуудмаар болсон ч биеэ барьж чадлаа.
4.
...Нэг л мэдэхэд айж сандарсан Халиун гэртээ орчихсон байв. Мэдээж гэрт нь ч бас түүнээс өөр хэн ч байсангүй. Тэрээр бушуухан шиг бүх өрөөнүүдийнхээ гэрлийг зурагттайгаа асаалаа. Жаахан тайвшрав...
Халиун зурагтынхаа дууг нэлээд чангалж орхиод угаалгын өрөө рүүгээ очиж усанд орлоо. Энэ үедээ Халиун хөдөө байдаг хөгшин настай аав ээждээрээочъё гэж бодов. Хотхэдий сайхан ч ганцаардал түүнээс илүү аймшигтай байгаа учир тэрээр хөдөө явахаа бараг л шийдчих нь тэр. Халиун угаалгынхаа өрөөг цэвэрлээд элдэв зүйл бодохгүйг хичээн амандаа дуу аялсаар унтлагынхаа өрөөнд орж ирлээ. Тэгээд унтлагынхаа хувцасыг өмсөн шуудхан л хөнжилдөө шургачихав. Зурагтаар гарч байгаа оройны киног жигтэйхэн ихээр шимтэн үзэх хэдий ч сэтгэлийнх нь мухарт өнөөх шөнийн цагаар савлуур дээр тоглодог жаахан охины дүр байсаар байлаа. Ингэсээр кино ч дуусав. Халиун өрөөнүүдийнхээ гэрлийг унтраачихаад буцаад унтлагынхаа өрөөнд орж ирээд өөрийгөө дэмий юмнаас айлаа гэж бодлоороо баахан зэмлэв. “Хэн нэгэн охин савлуур дээр .тоглоо л биз, тэр ямар хамаа байнаа” гэж өөртөө чанга гэгч нь хэлээд уруулаа хүчлэн муухан мушийлаа. Үнэндээ Халиун инээмсэглэж эхэлсэн ч дараа нь уйлчихав. Тэрээр өөрөө өөртэйгөө, өөрийнхөө айдастайгаа гайхмаар сайн тэмцэж байсан ч өөрийгөө бүрэн дүүрэн тайвшруулж чадахгүй байлаа.
...Халиуны нойр хулжжээ. Зузаан хөнжпөөр хамаг биеэ хучаад нүдээ анин хэвтэх хэдий ч тэрээр унтчихаж үнэндээ л чадсангүй. Халиуны нүдэнд нөхөр нь үзэгдэх шиг болно. Өөр лүү нь дөхөн алхах шиг... бүр өөрийг нь нэрээр нь дуудах шиг...
Халиун эвгүйцэж жийрхэхдээ аниастай байсан нүдээ нээлээ. Цонхоор тусах сарны сүүмгэр гэрэлд тааз нь бүдэг бадаг цайвалзан харагдана. Хоёр жилийн өмнө нас барсан нөхрөө арайхийж нэг юм мартагнаж эхлээд байтал энэ байранд нүүж ирсэнээс хойш нөхрийнх нь тухай бодол дахин сэдэрч сэтгэл нь хямраад байх шиг. Энэ магадгүй ганцаардлаас л болсон хэрэг. Уг нь өмнө нь оюутны байранд байхад нөхрөө алдсан ч гэсэн нэг их ганцаардаж байгаагүйсэн. Найз нөхөд нь түүний эргэн тойронд байж уйтгар гунигийг нь хуваалцаж байсан болохоор энэ байранд байснаас арай л дээр байж. Гэвч тэр оюутны байранд нөхрөө алдсан ганц бие эмэгтэйг гоочлох эрчүүд мундахгүй олон байсан болохоор тэрээр бүхнээс зугтаж энэ байрыг худалдаж авсан. Тэрнийхээ харгайгаар л бүх найз нөхдөөсөө холбоогоо тасалчихаад байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ түүнийг тойрон хүрээлж байсан найз нөхөд нь өнөөх нөхрийнх нь ажиллаж байсан үйлдвэрээс ирсэн нөхөн олговрын хэдэн төгрөгнөөс нь горьдож байсан гэдгийг Халиун байр худалдаж авах шийдвэр гаргасан үедээ л мэдсэн. Түүнд чухам тэр үед л бүх юм утгагүй болсон доо.
Халиун ийнхүү элдвийг бодон тааз ширтэн хэвтсээр л гшйлаа. Ингэхдээ Халиун өнөөх савлуурын хяхтнах чимээ дпхин гарах болов уу хэмээн битүүхэндээ хүлээх ажээ. Цаг хором хормоор өнгөрсөөр гэнэт л өнөөх савлуурын чимээ юдоос тод дуулдлаа.
"Дүүжин даажин...”
Жаахан охины ямар ч хөггүй зэвхий сөөнгө хоолой. Халиун хоөр гараараа чихээ таглалаа. Гэвч энэ үйлдэл нь түүнд нэмэр I юлж чадсангүй. Савлуур хяхтнан дуугарч “Дүүжин... Даажин...” гэсэн сөөнгө хоолой үргэлжпэн сонсогдсоор. Халиун аргаа баран орноосоо өндийлөө. “Өнөөх цагаан даашинзтай охин мон байна” гэсэн бодлоо батлах гэсэн бололтой Халиун цонх руугаа аажимхан дөхөв. Тэгээд харлаа. Мөн байна аа, охин онөөх даашинзтайгаа савлуур дээр суугаад өөрийнхөө өмнө нөгөө өрөвгөр хар хүүхэлдэйгээ суулгаад хүзүүгээ гэлжийлгэн савлуурдаж байлаа. Халиуны зүрх нь цээжиндээ багтаж ядах мэт оволзон хурднаар цохилж амьсгал нь давхцаад ирэв. 1эгээд өөрийн эрхгүй цонхноосхолдлоо. Тэрээр нэгл мэдэхнээ уйлчихсан орон дээрээ сууж байгаагаа мэдэв. Чихэнд нь өнөөх “Дүүжин... Даажин...” гэсэн үгс сонсогдсоор. Халиун хөнжлөөр бүх биеэ битүү ороож ороо налан газар суулаа. Тэгтэл нэг их удалгүй савлуурын хяхтнах чимээ, “Дүүжин... Даажин...” гэдэг үгс сонсогдохоо больчих нь тэр.
“Охин савлуурдахаа больчихлоо. Одоо аль орц руу орох вэ? хажуугийн орц руу орох нь уу?” гэж бодсоор Халиун дахиад л цонхныхоо өмнө очив. Үнэхээр охин савлуурдаж дуусаад хүүхэлдэйгээ санжигануулан чирсээр 4-р орц руу явж харагдав. Халиуны дотор палхийгээд л явчихлаа. “Өчигдөр энэ охин 1- р орц руу орсон биш билүү?” гэсэн өөрөө өөрөөсөө асуусан бодол Халиуны толгойд эргэлдэж айж балмагдах сэтгэл нь дээд цэгтээ хүрэх нь тэр ээ. “Гэр нь хажуугийн орц биш байх нь, мэдээж бас одоо орж байгаа 4-р орц нь ч биш” гэж тэрээр өөрөө өөртөө шивнэн хэллээ. Халиун орон дээрээ суугаад цагаан даашинзтай охин яагаад орц болгоныг дамжаад яваа тухай бодов. Тэгсэнээ гэнэт л нэгийг санав бололтой сэртэсхийгээд явчих нь тэр.
Тийм ээ, яг үнэн. Одоо 4-р орцноос хэн нэгэн хүн үхэх ёстой. Яагаад гэвэл цагаан даашинзтай охин тийшээ орсон. Халиун ийнхүү бодоод салганан чичирхийлж эхэллээ. Тэрээр орныхоо өмнө нүдээ анин, чихээ таглан суусаар л байв. Гэнэт л хэн нэгэн эмэгтэй хүн муухай хашхирч дараа нь ямар нэгэн хүнд зүйлийн пид хийн газар унах чимээ гарлаа. Халиун энэ бүхнийг сонсоогүйд тооцон чихээ таглан суусаар л байв. Нэг л мэдэхнээ түргэний эсвэл цагдаагийн машины ослын дохио хангинахад Халиун нүдээ нээж харвал гадаа гэгээ орчихсон, зарим хүмүүсийн хоорондоо ярилцах чимээ гадаа сонсогдож байлаа.
Халиун “Өглөө болчихож” хэмээн амандаа үглэснээ хөл дээрээ босоод цонх руугаа очлоо. Тэгээд гадагшаа харснаа Халиун чимээгүйхэн уйлж эхлэв. Учир нь, өнөөх цагаан даашинзтай охины орсон орцны гадаа түргэний машин зогсчихсон байх бөгөөд цементэн зам дээр нэгэн эмэгтэй унаж цус нөжтэйгөө хутгалдсан байх нь харагджээ. Эмэгтэй хэдийнэ үхсэн бөгөөд уг цогцсыг цагаан халаадтай хэдэн хүмүүс эмнэлгийн машинд ачих гээд эвээ олохгүй байгаа нь Халиуны нүдэнд тодхон өртөв. Халиун ямар ч чимээ гаргалгүй уйлсаар байснаа эцэст нь жаахан тайвширч нүүрээ угаагаад гадагшаа гарах бэлтгэлээ хангалаа. Тэрээр гоё сайхан хувцасаа өмсч үсээ самнан нүүрээ янзлав.
Халиун орцныхоо өмнө гарч ирэнгүүтээ эмнэлгийн машины жолооч бололтой нэгэн хижээлдүү насны эр дээр явж очоод юу болсон тухай асуулаа. Хэдхэн цагийн өмнө, өөрөөр хэлбэл үүр цайхаас арай өмнөхөн өнөөх цагаан даашинзтай охины явж орсон орцны долоон давхарт амьдарч байсан нэгэн авгай тагтан дээрээсээ үсэрч амиа хорложээ.
Энэ үгийг сонсоод Халиун хэнтэй ч юу ч ярилгүй түргэн түргэн алхаж явсаар өнөөх өчигдрийн сууж байсан кафедаа очлоо. Тэгээд дахиад л баахан цай, кофе ээлжлэн захиалж үүн дээрээ нэмэн тамхи баагиулан тухлан суув. Тагтан дээрээс үсэрч амиа алдсан авгай, цагаан даашинзтай охин хоёрын хооронд ямар нэгэн холбоо байгаа мэт түүнд санагдана. Энэ золгүй явдал болсны өмнөх хоёр хоногт ч гэсэн цагаан даашинзтай охин савлуур дээр тоглож байгаад одоо хэдийнээ нас барчихсан байгаа хоёр хүний амьдардаг орц руу явж орсон хэрэг. Цагаан даашинзтай охин ороод тэгээд л хүн үхсэн, гүйцээ. Халиун цагаан даашинзтай охин хүн алж байна гэдэгт бат итгэжээ.
5.
...Цагдаагийн газар очиж цагаан даашинзтай охин болон өдөр болгон дараалан гарч байгаа золгүй үхлийн талаарх өөрийнхөө дүгнэлтийг бүгдийг нь тоочихоор шийдсэн Халиун сууж байсан кафенаасаа гарлаа. Тэгээд өөрийнхөө байрны харъяалагдах цагдаагийн хэлтэсточиж үзэжхарсан бүхнээ нэгд нэгэнгүй ярив. Цагдаа түүний ярьсан бүхнийг тэмдэглэж аваад "Шаардлага гарвал тантай эргэж холбоо барья” гэж хэлээд л гаргачихав. Энэ нь Халиунд дэндүү чамлалттай санагдах нь тэр. "Уг нь хэн нэгэн цагдааг дагуулж ирээд гэртээ хамт хоносон бол...” гэсэн бодол түүний толгойд эргэлдэж байсан ч “Ганц бие эмэгтэй цагдааг гэртээ хамт очиж хоноё” гэж хэлэх нь нэг талаасаа ичгэвтэр хэрэг гэж үзээд амаа жимийжээ.
Халиун энэ орой гэртээ орж хонохоосоо жийрхэн орцныхоо өмнө баахан эргэлдэж байснаа буудалд очиж хонохоор шийдэн хөл нь хөнгөрөн алхлаа. Тэгээд байрныхаа ойролцоо байрлах нэгэн жижгэвтэр буудалд өрөө авч орон дээр нь таатай нь аргагүй тэрийн уналаа. Энд хоновол ямар ч айх зүйл байхгүй, амар юм гэж бодсон Халиун хар хүүхэлдэй сугавчилсан цагаан даашинзтай охиныг ганц өдөр ч болов ор тас мартахаар шийдэж гадуур хувцасаа нимгэлэн хөнжлөөр биеэ хучлаа. Урд шөнө өнөөх охин, амиа хорлосон авгай хоёроос болон огтхон ч цурам хийгээгүй болохоор Халиун дэрэн дээр толгой тавингуутаа л зүүрмэглэж эхлэв. Тэгтэл гэнэт "тог тог тог...” хийн өрөөнийх нь хаалгыг тогших чимээ дуулдлаа. Халиун хэн нэгэн хүн өрөө андуурсан юм болов уу гэж бодон босолгүй хэвтэж байтал бас дахиад л тогших нь тэр. Ийнхүү дахин дахин тогшсон учир Халиун арга буюу хөнжпөөсөө ховхрон өндийж гэрлээ асагааад хаалга руугаа зүглэн очлоо.
-Хэн бэ?
/таг чиг/
-Хэн бэ?
Халиуны сэтгэл тавгүйрхэж өнөөх буцаад унтахад бэлэн байсан амтат нойр нь ор мөргүй замхран арилах нь тэр ээ. “Одоо яадаг билээ” гэсэн бодол Халиуны хамаг сэтгэлийг түгшүүлэн яах учраа олохгүй баахан самгардав. Тэгтэл бас дахиад л “тог тог...” хийлгэн хаалга тогших чимээ сонсогдлоо. Халиун ямар нэгэн байдлаар хэрэг бишдэж мэднэ гэж бодоод хурдхан шиг гадуур хувцасаа өмслөө. Бас дахиад л “Тог тог...”
“Хэн бэ? танд юу хэрэгтэй вэ?” хэмээн Халиун тэсгэл алдан бараг л хашхирах шахам өндөр дуугаар хэлэв. Гэсэн хэдий ч урьдын адил таг чиг байсаар л. Эцэст нь Халиун нэг сайн гүнзгий амьсгаа аваад хаалганыхаа түгжээг мултлан үүдээ цэлийтэл нээлээ. Хачирхалтай нь Халиуны өрөөнийх нь гадаа хэн ч байсангүй. Халиун алмайран түгшиж хамаг бие нь салганан чичирхийлж эхэллээ. Яалт ч үгүй л манай өрөөний хаалгыг тогшсон доо хэмээн амандаа үглэсээр хонгилд гарч эргэн тойрныг ажиглалаа. Хэн ч алга, бас чихэнд нь торох чимээ ч байсангүй. Халиун хэсэг хугацаанд эргэлзэн зогсож байснаа өрөө рүүгээ буцаж ороод хаалгаа түгжин орлуугаа зүглэлээ. Тэгмэгцээ Халиун чухам л үсэртлээ цочин хойшоо ухрах нь тэр. Учир нь, түүний орон дээр нэгэн тас хар өнгөтэй тохойн чинээ өрвийсөн хүүхэлдэй хэвтэж байжээ. Халиун энэ хүүхэлдэйг яалт ч үгуй өнөөх цагаан даашинзтай охины чирээд явдаг хүүхэлдэй мөн гэж таниад эгээтэй л ухаан алдаж унасангүй. Тэгээд хэд дахин эргүүлэн түгжсэн буудлын өрөөнийхөө хаалгыг мунгинан 'мйж арайхийн тайлаад цүнхээ ч авалгүй өрөөнөөс гарч I үйлээ. Тэрээр гүйсээр нэг л мэдэхэд гэрийнхээ хаалганы өмнө ирчихсэн зогсож байв. Аз болоход түүний өмдний халаасанд мрийнх нь түлхүүр байсан болохоор тэрээр буудалд орхисон цүнхээ үгүйлсэн ч үгүй цоожоо тайлан гэртээ орлоо. Дахиад и бүх өрөөнийхөө гэрлийг зурагттайгаа асаагаад зурагтныхаа дууг бараг л дээд цэгт нь хүртэл чангалаа. Халиун тэр өрвийсөн хар хүүхэлдэйг яаж яваад буудлын өрөөнд орчихсоныг бодоод олсонгүй. Шаазан аягандаа дүүрэн халуун цай хийгээд салганасан гараараа атган хэд дахин оочлоо. Тэгээд жаахан гайвшрав. Энэ шөнө Халиун унтлагынхаа өрөөний цонх руу ч пйртсонгүй. Гэхдээ л тэрээр өнөөх савлуурын хяхтнан савлах чимээ гарах вий хэмээн болгоомжлон хүлээж байсан ч ашгүй энэ шөнө тэр чимээ гарсангүй. Өөрөөр хэлбэл өнөөх цагаан даашинзтай охин ирсэнгүй.
Өглөө болж нар мандсаны дараа Халиун бүр мөсөн 1айвширч цагаан даашинзтай охиныг дахин харахгүй нь х:змээн баярлаж дутуу нойроо нөхөн сайхан унтахаар шийдэж хпнжилдөө шургалаа.
Шөнийн туршид айдсаасаа болоод огтхон ч цурам хийгээгүй Халиун хэвтэнгүүтээ л унтав. Тэрээр хэдий унтаж чадсан ч гэлээ зүүдэнд нь нас барсан нөхөр нь ирж түүнийг мраас нь чангааж хамт явахыг ятгах ажээ. Өөрийнх нь гараас атгасан нөхрийнх нь гар цэв хүйтэн байхыг Халиун мэдэрч цочих мэт боллоо. Гэвч тэрээр сэрж хараахан чадсангүй. Нөхөр нь Халиуныг явахыг хүсэхгүй байсанд баахан уурлаж заавал авч ивна хэмээн зүтгэлээ. Тэгээд Халиуныг алахаар завдан мөс шиг хүйтэн хоёр гараараа түүний багалзуурнаас атгахад тэрээр муухай чарлан нойрноосоо сэрлээ. Түүний хамаг бие нь нэвт хөлөрчихсөн бөндөгнөтөл чичирч байх ажээ. Тэгсэнээ тэрээр унэхээр хоолой нь боогдсон хүн шиг хоёр гараараа хүзүүгээ бариад хахаж цацан баахан ханиалгав. Халиун шуудхан босоод угаалгынхаа өрөөнд орж нүүрээ бүлээн усаар шавшин угаалаа. Зөөлөн алчуураар нүүрээ болгоомжтой арчсаар угаалгынхаа өрөөнөөс гарч ирсэн Халиун цонхоороо гадаах байдлыг харснаа нар шингэж байгааг мэдэв. Өчнөөн олон цаг нам унтчихсанаа мэдээгүй тэрээр ширээн дээрх жижиг цагийг хараад уулга алдах нь тэр. Тэрээр өмнө нь амьдралдаа хэзээ ч ингэж олон цагаар унтаж байгаагүй санагдана. Юу юугүй нар жаргаж дахиад л харанхуй болох нь гэж бодсоор Халиун гал тогооныхоо өрөөнд орлоо. Халиун хамгийн сүүлд хэзээ өөртөө хоол хийж идсэнээ ч мартжээ. Ялангуяа сүүлийн хоёр хоног кафед сууж баахан кофе залгилсанаас биш дорвитойхон юм олж идээгүй гэдгээ тэрээр сайн мэдэж байлаа. Ингээд Халиун өөрийнхөө ходоодыг баярлуулахаар шийдэн мах хэрчиж ногоо арилган хоол бэлтгэлээ.
Түүнийг ширээнийхээ ард ганцаархнаа суугаад хооллож байхад гадаа нар жаргаж аль хэдийнэ хүмүүсийн хөл татарч эхэлжээ.
6.
Халиун үнэндээ “Хоол гэж ийм сайхан зүйл байдаг билүү?” гэж уулга алдмаар болжээ. Цадталаа сайхан хооллосон ганц бие бүсгүйн хамаг бие нь тавиран ядаргаа нь гарах шиг боллоо. Хоолны сав, аяга тавгаа угааж цэвэрлэсэн Халиунд өөр хийх ажил үнэндээ олдсонгүй. Тэрээр хоёр өрөөнийхөө хооронд дэмий баахан сэлгүүцэж байснаа ямар ч сонголтгүйгээр дахиад л өнөөх унтлагынхаа өрөөнд орж унтахаар хэвтлээ. Сэтгэлийнх нь мухарт өнөөх савлууртай холбоотой таагүй бодлууд эргэлдэж байсан ч Халиун тэр бүгдийг аль болох мартах гэж хичээнэ. Гэрт урьд шөнүүдийн нэгэн адилаар ямар ч чимээгүй. Халиун өөрийгөө ганцаардаж байгаагаа дэндүү ихээр мэдрэх шиг.
Нэг л мэдэхэд тэрээр уйлж байлаа. Түүний эргэн тойронд ганцаардал бас түүнээс ч илүү аймшигтай дарамт, шалтгаангүй айдсууд дүүрэн байлаа.
“Уг нь унтчихвал шөнө хурдан өнгөрч дорхноо л өглөө болчихно” гэж бодох хөөрхий бүсгүй хэдий нүдээ анин хэвтэх авч тусыг эс олно. Тэгсэнээ гэнэт нэгэн мэргэн арга олоод хурдхан шиг орноосоо босон эмийн жижиг хайрцгаа нээлээ. Ашгүй Халиуны эмийн хайцганд нь түүний хайсан нойрны эм байх нь тэр. Ямар зорилгоор хэзээ авсанаа ч санахгүй байгаа тэрхүү эмийг Халиун зориулалтаас нь хоёр дахин их тунгаар уугаад орондоо буцаж оров. Нэг их удалгүй нойрны эмийн үйлчилгээ үр дүнгээ өгч Халиуны нүд сүүмийн сүүмийсээр төд удалгүй унтлаа.
.. .Хэр их унтсаныг бүү мэд нэг л мэдэхэд савлуурын төмөр хяхтнах чимээ, “Дүүжин... Даажин...” гэсэн жаахан охины хоолойтой хоршин үргэлжлүүлэн сонсогдоход Халиун яалт ч үгүй нойрноосоо сэрлээ. Эхэндээ өөрийгөө зүүдэлж байна уу хэмээн бодсон ч Халиун тарж бутарсан ухаанаа цуглуулан нойрноосоо бүрэн сэрээд тэр дороо айдаст автан сандрав. Энэ бол зүүд биш бодит байдал байсныг Халиун ойлгожээ. "Өнөөх чинь... өнөөх чинь байна” гэсэн бодол Халиуны толгойд рргэлдэж тэрээр өөрийн мэдэлгүй уйлж эхлэв. Савлуурын хяхтнах чимээ үргэлжлэн сонсогдсоор л. Халиун хэдий чихээ тглан хэвтсээр байсан ч савлуурын хяхтнах чимээ сонсогдох (югөөд тэрээр аргаа баран сүүлдээ орноосоо босч цонх руу дөхөн алхлаа. Тэгээд хөшгөө тун болгоожтойгоор нээж өчүүхэн жаахан завсар гаргав. Өнөөх цагаан даашинзтай охин савлуур дээр урьдын адил савлуурдан тоглох аж. Халиун хэдий айхын дээдээр айж байсан ч яагаад ч юм түүнээс харцаа салгаж чцдсангүй. Халиун энэ удаад цагаан даашинзтай охиныг чухам . Ч1Ь орц руу орох бол хэмээн түгшин хүлээж байлаа. Нэлээд хугацаа өнгөрсний эцэст цагаан даашинзтай охин “Дүүжин... Даажин...” гэж аялахаа зогсоон савлуурдахаа болилоо. Тэр мнөөх л хар хүүхэлдэйгээ сугавчилсаар яг Халиуны харж байгаа унтлагынх нь өрөөний цонх руу ширтэн харах нь тэр. Халиун цочих мэт болсон ч түүнээс мөн л урьдын адил харцаа салгаж чадсангүй. Өнөөх охин ч бас Халиуны харж байгаа тэр цонх руу харсаар өөр ямар ч үйлдэл хийсэнгүй. Бүр яг л хөшөө шиг, зогсож байсан тэр газраа зогссоор басхүү Халиун руу харсаар байв. Тэгсэнээ гэнэтхэн хүзүүгээ үл мэдэг гэлжийлгэж Халиунаас харцаа салгалгүй урагшаа алхлаа. Халиун түүнийг чухам аль орц руу орох бол хэмээн хүлээзнэв. Гэтэл өнөөх охин Халиуны орц руу чиглэн алхлаа. Тэгээд харсаар байтал яг Халиуны орц руу яваад орох нь тэр ээ. Халиун эгээтэй л ухаан алдсангүй. Сандарч балмагдахдаа тэрээр өөрийн эрхгүй хойшоо хэдэн алхам ухарлаа. Тэгээд том хөнжпөөрөө биеэ бүтэн ороогоод унтлагын өрөөнийхөө мухарт шигдэн суув.
“Энэ охин арай манай гэрт..., над руу ирж байгаа юм биш биз дээ" хэмээн эргэлзэн айдаст автах Халиун яах ч учраа олсонгүй. Тэрээр зөвхөн хүлээж байлаа. “Битгий л наашаа ирээсэй, 36 айл байсаар байгаа юм чинь манайх руу орж ирэхгүй ч байж болно” хэмээн элдвийг эргэцүүлэх Халиун бөндөгнөтөл чичирсээр.
Тэгтэл үнэхээр нэг их удалгүй Халиуны гэрийн хаалгыг хэн нэг нь тогших чимээ тодхон дуулдав. Халиуны зүрхээр ёгхийтэл хатгуулаад явчих нь тэр. “Бурхан минь би хий юм сонсож байна, хий юм сонсож байна...” хэмээн шивнэж чихээ таглан толгойгоо сэгсчих Халиун яах учраа олсонгүй. “Тог... тог... тог... ” гэсэн удаан хэмнэлтэй хаалга тогших чимээ дахин дуулдлаа. Энэ удаад Халиун бүр зүгээр л хөшижорхижээ. Түүнд хаалга руугаа явж очино гэсэн ямар ч бодол төрсөнгүй, зүгээр л яг энэ суу байгаа орон дээрээ суугаад л байхаар шийджээ. Дахин хаалга тогших чимээ... "ТОГ... ТОГ... ТОГ...”, бас дахин “ТОГ... ТОГ... ТОГ...”, бас дахин...
Ингэсээр эцэст нь Халиуны тэсгэл алдрав бололтой “Хараал идсэн муу ёрын охин минь чамд юу хэрэгтэй вэ?” хэмээн өндөр дуунаар муухай хашхиран хэллээ. Тэгтэл хаалга тогших чимээ гарахаа больчих нь тэр. Халиун чих тавин чагнахын хажуугаар охин үнэхээр явчихав уу хэмээн горьдон бодож байлаа. Гэтэл Халиуны гэрийн хаалгыг түрүүчийнх шигээ зүгээр л “тог... тог.хэмээн эелдэгээр тогших биш бүр чангаар магадгүй эвдэх нь үү гэлтэй тас... тас... хийтэл чангаар балбав. Халиун салгалтал цочсоноо цурхиран уйллаа. Гэрээр өрөөнийхөө мухарт улам бүр шигдсээр. Дахиад л асар хүчтэйгээр хаалга балбах чимээ гарав. Халиун дахиад л цочсон хэдий ч үргэлжлүүлэн уйлсаар байлаа. Тэгсэнээ тэрээр жаахан ч гэсэн сэхээ аван чухам юу болоод байгааг бодож эхэллээ. Тэгээд Халиун өнөөх ад зэтгэрийн гэмээр цагаан даашинзтай охин яалт ч үгүй гэрийнх нь хаалганы цаана зогсож байна гэдэгт бат итгэв. Түүнийг ингэж бодохтой нь зэрэгцэн ямар ч амьгүй харцтай жаахан охин өнөөх хар хүүхэлдэйгээ өрөөсөн гартаа санжигануулан зогсож байгаа тийм дүр зураг нүдэнд нь үзэгдэх шиг боллоо.
Энэхэн агшинд Халиуныг чухам яаж тэсч байгааг хөндлөнгийн хүн харсан бол ойлгохооргүй ажээ. Тэрээр ямартай ч өөрийнхөө эргэн тойронд болж буй зүйлүүдэд дүгнэлт хийх ухаантайгаа байв.
"Энэ охинд би хэрэгтэй, чухамдаа бол миний үхэл түүнд хэрэгтэй юм байна. Өмнөх шөнүүдэд энэ охины орсон орц болгоноос хүн үхэж байсан. Тийм болохоор энэ удаад охин нэгэнт л манай орцонд орж ирээд гэрийн минь хаалгыг тогшиж байгаа хойно би ч бас үхнэ гэсэн үг. Би өнгөрчээ, гэхдээ аврагдах ямар нэгэн гарц байх ч юм билүү, бурхан минь надад туслаач...”
Тийм ээ, энэ бол Халиуны бодол. Өөрөө өөртэйгөө ярилцаж айдас, муу ёрын бүхнийг давж гарах гэсэн түүний тэмцэл.
7.
...Хаалгыг бүр урьд урьдынхаасаа ч илүү хүчтэйгээр тас тас хийтэл цохилоо. Халиуны амьсгал давцаж нүд нь харанхуйлах шиг болов. Тэгээд хэсэг хугацаа өнгөртөл ашгүй өнөөх хаалга балбах чимээ зогсчээ. “Ингээд л зогсчихоосой доо, бурхан минь...” хэмээн Халиуныг залбирч байтал үүднийх нь хонгилоор хэн нэгэн хүний алхах чимээ гарах нь тэр. Уг нь дахин хаалга цохих болов уу хэмээн хүлээж байсан хөөрхий бүсгүй навтасхийн цочсоноо өөрийн эрхгүй “Ээж минь...” хэмээн дуу алдлаа. Халиун “Уг нь би гэрийнхээ хаалгыг түжсэн шүү дээ” хэмээн өөртөө хэлж урилгагүй зочин чухам яасхийгээд гэрт нь орж ирчихээд явж байгааг бодон гайхна. Ямартай ч тэрээр хаалганы түгжээ торхийх, үгүй ер нь хаалга нээгдэх чимээг ч сонсоогүйгээ сайн мэдэж байлаа.
Үүдний хонгилоор алхаж байгаа этгээд Халиуны байгаа унтлагын өрөө рүү аажмаар дөхсөөр байв. Халиун “Бурхан минь надад туслаач дээ, гуйж байна, тусла л даа. Хараал идмэр, намайг тайван орхиоч” хэмээн үглэх хэдий ч түүнд өөрийгөө чухам юу гээд байгаагаа тэрхэн агшинд анзаарах сөхөө байсангүй.
Өнөөх хөлийн чимээ унтлагын өрөөний хаалганы өмнө тулж ирлээ. Халиун “Одоо чухам юу харах бол доо” хэмээн бүлтгэнэн хүлээх хэдий ч өнөөх өөрийнх нь төсөөлж байгаа цагаан даашинзтай охин орж ирэлгүй яг үүднийх нь тэрхэн хавьцаа зогсчих нь тэр. Хэдэн хором өнгөрсний дараа Халиун чамд юу хэрэгтэй вэ? хэмээн асар их зориг гарган байж шивнэн хэллээ. Ингэж хэлчихээд Халиун охиныг “Яг одоо л ороод ирнэ дээ” хэмээн хүлээсэн ч бас л орж ирсэнгүй, таг чиг.
Хэдэн хором өнгөрлөө... Гэнэтхэн л хэн нэгэн эрэгтэй хүний “Халиунаа..гэж дуудах этгээд хоолой унтлагын өрөөний үүд хавьцаанаас сонсогдов. Халиун чимээ гарсан тэр зүг рүү өөрийн эрхгүй харцаа шилжүүллээ. “Энэ бас хэн бэ?” гэсэн бодол толгойг нь алхаар цохиод авах шиг. Халиун айсандаа хэдий уйлж буй мэт боловч нүднээс нь нулимс гарахаа хэдийнэ больсон бололтой зүгээр л эхэр татна. Халиуны нүдэнд юу ч үзэгдсэнгүй. Түүний хоолой ам хуурайшин хатаж бүр дуугарах ч сөхөөгүй болжээ. “Яалт ч үгүй эрэгтэй хүн намайг дуудсан, тийм болохоор өнөөх жаахан охин биш болж таарах нь уу” гэсэн бодол Халиуны элий балай болоод буй оюун ухааных нь хаа нэгтэйгээс төрөх шиг... Дахиад л “Халиунаа..." гэсэн өнөөх эрэгтэй хүний аяархан дуудах сөөнгө хоолой. Энэ удаад Халиун амнаасаа дөнгөж нэгэн бүгдхэн төдий л авиа гаргажээ. Гэгтэл өнөөх үүдэнд зогсоод Халиуныг дуудаж байсан этгээд холөө чирэн алхаж төдөлгүй унтлагын өрөөнд ороод ирлээ. I эр бол өнөөх хар хүүхэлдэйгээ санжигануулан чирсэн жаахан охин биш харин хар хувцастай өндөр биетэй эрэгтэй хүн байх нь тэр. Халиун онөөх эрэгтэй хүний аяархан дуудах сөөнгө хоолой. Энэ удаад Халиун амнаасаа дөнгөж нэгэн бүгдхэн төдий л авиа гаргажээ. Тэгтэл өнөөх үүдэнд зогсоод Халиуныг дуудаж байсан этгээд хөлөө чирэн алхаж төдөлгүй унтлагын өрөөнд ороод ирлээ. Тэр бол өнөөх хар хүүхэлдэйгээ санжигануулан чирсэн жаахан охин биш харин хар хувцастай өндөр биетэй эрэгтэй хүн байх нь тэр. Халиун түүний царайг хөшигний завсраар нэвт тусах сарны сүүмгэр гэрэлд лавшруулан хараад танимагцаа цөхөрсөн зэвхий хоолойгоор сонсогдох төдий авиа гаргав. Халиуны танисан тэр хүн бол яалт ч үгүй хоёр жилийн өмнө үйлдвэрийн ослоор нас барсан нөхөр нь байжээ. Халиун хана руугаа улам бүр наалдан шигдсээр.
-Халиунаа нааш ир, намайг танихгүй байна уу? Би нөхөр чинь байна.
Энэ үгийг Халиун хэдий сонссон боловч юу ч дуугарсангүй.
гэтэл өнөөх эр түрүүний хэлсэнээ дахиад л давтан хэлэв. 1эгсэнээ Халиуны хариу хэлэхийг ч хүлээлгүй шуудхан л Халиуны шигдэн сууж байгаа өрөөний булан руу чиглэн ирлээ.
Халиун түүний ирэхийг нүд цавчилгүй ширтэн харж байснаа яг өмнө нь тулаад ирэх агшинд хамаг тэнхээгээ шавхан муухай хашхиран ухаан алдлаа.
...Халиунаа, хайрт минь хүрээд ирээч. Би чамайг хүлээж байна. Наад ганцаардсан, атаархал, муу санаагаар дүүрсэн газраа юунд хоргодоод байгаа юм бэ? Би чамайг хүлээж байна.
Би цагаан даашинзтай охиноос чамайг аваад ирээч гэж гуйсан. Гүүнийг дагаад яв.
...Халиун нүдээ аажимхан нээлээ. Өрөөнд хав харанхуй, енөөх өмнө нь бараг л тулаад ирсэн нөхөр нь ч алга. Тэрээр оөрийгөө ухаан алдаад хэр их удсанаа мэдэхгүй байлаа. Ямартай ч тэрээр өөрийгөө унтлагын өрөөний мухарт хэвтэж байгаагаа ойлгов. Цонхны цаанаас савлуурын хяхтнах чимээ, цагаан даашинзтай охииы "Дүүжин Даажин...” гэх зэвхий хоолой хоёр сонсогдоно
Халиун хэвтэж байан газраасаа хүндэрсэн биеэ хүчлэн арайхийн өндийлөө. Тэгээд цонхоор хартал өнөөх охин урьдын адил ганцаархнаа савлуурдан тоглох аж. Гэхдээ түүний өнөөх хүүхэлдэй нь харагдсангүй Гэтэл энэ үед "Тог... Тог... Тог...” хэмээн хэн нэгний хаалга тогших чимээ сонсогдлоо. Халиун хэсэгхэн хугацаанд эргэлзэн зогсож байснаа үүдээ тайлахаар шийдэж гарах хаалга руу зүглэв. Тэрээр үүдний өрөөнийхөө гэрлийг асааж “хэн бэ?” ч гэж асуулгүй хаалгаа нээжээ. Халиуны гэрийнх нь үүдэнд хэн ч байсангүй. Харин өнөөх эрэмдэг амьтан шиг өрөвгөр хар хүүхэлдэй л хөсөр хэвтсэн харагдана.
...Халиун хүүхэлдэйг өрөөсөн гартаа санжигануулан барьсаар савлуур луу дөхөн алхаж байлаа. Цагаан даашинзтай охин савлуурдан тоглосоор байснаа Халиуныг ирмэгц түүний гарыг цэв хүйтэн гараараа хөтлөн хаашаа ч юм явж одлоо.
...Өглөө болж нар мандахад Халиуны орцны үүдэн дээр хэсэг хүмүүс цагдаа, эмнэлгийнхэнийг сонирхон бөөгнөрөн зогсоцгоосон харагдана. Өнөөх саатай ногоон алчуураар толгойгоо ороосон хорчгор хар авгай бүх хүний анхаарлыг өөртөө татахуйц чанга дуугаар “Энэ муу охин хөөрхий унтлагынхаа өрөөний буланд үхчихсэн олдсон гэнэ ээ. Зүрх нь зогсчихсон гэнэ зайлуул” хэмээн шогшрон хэлж байлаа.

_________________
Selly


Top
   
PostPosted: Apr.08.12 8:42 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Apr.28.10 5:50 pm
Posts: 34
АС-ын аймшгийн зохиол сонирхогчдод зориулж цоо шинээр аймшгийн зохиол бичнэ ээ. Номонд оруулах биш, зөвхөн АС-д зориулаад... Дэмжиж байдагт их баярлаж явдаг


Top
   
PostPosted: May.11.12 1:09 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Sep.19.10 2:52 pm
Posts: 58
Location: дархан
яа тэгүүл их гоё юм болох нь ээ


Top
   
PostPosted: May.11.12 1:24 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.07.10 4:15 pm
Posts: 2454
Location: Promiseland
Чимээгүй тосгон билүү тэрийг олж уншмаар байна шүү
амжилт � Ц.Ууганбаяр

_________________
chuparme la polla puta


Top
   
PostPosted: May.11.12 3:15 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3411
Location: төсөөлөл дунд
uuganaa2223 wrote:
АС-ын аймшгийн зохиол сонирхогчдод зориулж цоо шинээр аймшгийн зохиол бичнэ ээ. Номонд оруулах биш, зөвхөн АС-д зориулаад... Дэмжиж байдагт их баярлаж явдаг

хооо ямар гоё юм бэ хүлээгэл байгаа шүү :wd:

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
PostPosted: May.23.12 11:22 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн

Joined: Jun.01.11 9:06 pm
Posts: 96
hezee har nomoo hevluuleh ve bas har nom hed gdgiin mar avah sanaatai . shulmiin ineed 2 gj bdimu hed ghu?


Top
   
PostPosted: Jun.11.12 12:47 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Mar.27.12 2:08 am
Posts: 517
Location: Хэн мэдэхэв цусс.
hanaas avhuu gaduur bna yy


Top
   
PostPosted: Jun.16.12 12:40 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2856
Location: Ulaanbaatar
Ууганаа ахын бичсэн "Зоорь" өгүүллэгийг уншиж байсан, уучлаарай гэхдээ эх номноос нь биш шүү, ялангуяа тус өгүүллэг интернэтээр их тархсан байдаг юм билээ, тэрүүгээр бараг кино хийчихмээр тухайн үед санагдсан, би хийдэг хүн биш л дээ, зүгээр кино зохиол болгоод амилуулсан бол илүү хүмүүст хүрэх байсан болов уу л гэж. Нүдэнд харагдахаар л бичдэг хүн байна лээ, харин одоо "Савлуур"-ыг унших гээд сууж байнадаа, танд амжилт хүсье.

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Apr.09.13 10:35 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.05.12 5:52 pm
Posts: 202
Location: GMT+8
alones wrote:
uuganaa2223 wrote:
АС-ын аймшгийн зохиол сонирхогчдод зориулж цоо шинээр аймшгийн зохиол бичнэ ээ. Номонд оруулах биш, зөвхөн АС-д зориулаад... Дэмжиж байдагт их баярлаж явдаг

хооо ямар гоё юм бэ хүлээгэл байгаа шүү :wd:

waiting...still waiting...and waiting... :(


Top
   
PostPosted: Jul.27.13 10:13 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jul.27.13 9:08 pm
Posts: 60
Location: On moon
Ангийхаан хүүхдээс нэг өдөр авч байсан..Их өвөрмөц. Хамгийн таалагдсан нь шуурагтай шөнө билүү? дээ тэр л их догдлуулсан даа.

_________________
www.facebook.com/puckeer


Top
   
PostPosted: Jul.28.13 10:45 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2856
Location: Ulaanbaatar
Асуултынханд зориулан бичнэ гэсэн тусгай зохиолыг тань хүлээсээр...

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Jul.29.13 12:32 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jul.27.13 9:08 pm
Posts: 60
Location: On moon
Зоорь 2 хэдэн сарын үеээр гарах вэ?

_________________
www.facebook.com/puckeer


Top
   
PostPosted: Aug.05.13 11:24 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Apr.28.10 5:50 pm
Posts: 34
TOON wrote:
Зоорь 2 хэдэн сарын үеээр гарах вэ?


Зоорь 2 нэртэй шинэ аймшгийн ном гарна аа. 80 хувь бичигдэж дууссан. 10 сарын үеэр гарна. Дотроо "Зоорь II" гэсэн нэртэй зохиолоосоо гадна өөр дөрвөн зохиол багтаасан 400 орчим нүүртэй ном байх болно оо


Top
   
PostPosted: Aug.05.13 11:30 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Apr.28.10 5:50 pm
Posts: 34
Ялгуун Саарал wrote:
alones wrote:
uuganaa2223 wrote:
АС-ын аймшгийн зохиол сонирхогчдод зориулж цоо шинээр аймшгийн зохиол бичнэ ээ. Номонд оруулах биш, зөвхөн АС-д зориулаад... Дэмжиж байдагт их баярлаж явдаг

хооо ямар гоё юм бэ хүлээгэл байгаа шүү :wd:

waiting...still waiting...and waiting... :(


Уг нь нэг юм бичсэн эхэлсэн шүү. Гэхдээ нэг л болж өгөхгүй байгаа. /Дуусгаагүй гэсэн үг/ Эрдэм чадал мөхөстөөд заримдаа толгойд юу ч орж ирэхгүй мяарах юмаа. Форум-ын гишүүдэд ээлж дараалан тохиолдоод байгаа нууцлаг үхэлтэй нэг тиймэрхүү зүйл... Гэхдээ бас хүн амьтан жигшээчих юм болов уу гэсэн бяцхан болгоомжлол яваад л байгаа. Удаан хугацаанд таг чиг алга болсонд уучлаарай, тасралтгүй үргэлжлэх амьдралын олон асуудлууд өрнөөд энэтэр...


Top
   
PostPosted: Aug.06.13 12:38 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3632
Location: Өвөлд
Өө, гоё гоё. Дүр мүр дээр намайг оруулж болно шүү. :lol:


Top
   
PostPosted: Aug.06.13 11:11 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
Masgu wrote:
Өө, гоё гоё. Дүр мүр дээр намайг оруулж болно шүү.

Масгүг жаахан аятайхан үхүүлээрэй. Гайгүй сор болсон залуу шүү :hihi:.

_________________
:f01:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 65 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited