#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.18 4:46 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 44 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jan.05.11 7:10 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Хэдэн сарын өмнө бичсэн нэгэн зохиолоо оруулья гэж бодлоо. Тийм ч сайн болоогүйлдээ. Гэхдээ Pls add some comment...
Аймшгийн зохиол /Нэр өгч амжаагүй/
1-р бүлэг. Ажлын санал
Одынх дундаж л нэгэн айл. Хотын захын хороололд өөрийн гэсэн хувийн хашаа байшинтай. Эхнэр болон өөрийн 2 хүүхдийнхээ хамтаар нам гүмхэн амьдарна. Тэрээр түүхийн багшийн ажилтай ба нийслэлийн 00Х сургуульд багшлаад 3 дахь жилээ өнгөрөөж байгаа билээ. Багаасаа өндөр хэмээн дуудагдсаар ирсэн ба одоо ч хамт олон дундаа Өндөр Од хэмээгдэнэ. Бага зэрэг дуугүй тэрээр зарим үед бодлогошрон элдвийг бодон санаа алдах нь бий. Түүний эхнэр Цас гэх ба энэ жил 26 хүрч буй зауухан эмэгтэй. Өөрийн хувийн урландаа зураг хөрөг зуран гадуур худалдаалдаг ба зарим үедээ Одоос ч илүүтэйгээр орлого олно. Том хүү Тэнгэр нь 7 настай ба харин бага нь болох Солонго 5 настай. Тэр нэгэн өдрийг хүртэл энэ айл нам гүм, амар жимэр амьдарсаар, их хотын нэгээхэн буланд амьдралын аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлсээр байлаа.
2009 оны 12 сарын 28.
Цас малгайлан орсоор л.. Шинэ жилийн хаяанд тулчихсан энэ үед Одынд нэгэн чимээгүйхэн маргаан болж байлаа.
- Чиний энэ сарын цалин чинь тэр чигээрээ ердөө л энүүхэн гэж үү?
- Хайрт минь ойлголдоо. Энэ сард хүнээс зээлсэн мөнгөө эргүүлж өгөхгүй бол болохгүй гэж бодоод би өрөндөө цалингийнхаа ихэнхийг нь өгчихлөө. Яах аргагүй нэхээд байсан болохоор би юу ч хэлж чадсангүй ээ.
- Энэ сард миний 3 хан зураг борлогдсон. Тэр мөнгөөрөө сарын хүнс бас бус зүйлст зарцуулаад одоо бараг дуусах гэж байна. Чи яагаад энэ бүхнийг бодсонгүй вэ? Чи энэ хоёр бяцхан амьтныг хараач. Бид юугаараа шинэ жилээ тэмдэглэж, ямар мөнгөөрөө эдэндээ бэлэг авч өгнө гэж чи санаа вэ?
- Би ч энэ бүхнийг бодсоон, даанч миний цалин буухыг андахгүй тосч байгаад авчихлаа шүүдээ. Би Тодролыг арай ч өнөөдөр бүх өрөө авчихна хэмээн санасангүйлдээ. За энэ яахав. Би чамд нэг зүйл үзүүлье. Би өнөөдөр нэг сонирхолтой зар харлаа.
Од цааш эргэн өнөөдрийн шинэхэн зар мэдээ сонинг гаргаж ирээд эхнэрийнхээ зүг сарвайн :
- 19-р хуудсанд гарсан зарыг хараач. Тэгээд юу гэж бодож байгаагаа хэлээрэй гэлээ.
Тэр өдрийн 19-р хуудсан дахь зар дээр бичигдсэн зүйл Цасыг үнэхээр гайхшруулав.

[b][color=#BF4000]Хүүхэдтэй залуухан хосыг Хөвсгөл аймгийн Улаан уул суман дахь хувийн эдлэнд орших байшиндаа манаач болон гэрийн үйлчлэгчээр сарын 1000000 төргөрөөр цалинжуулан ажиллуулна. Байр хоол үнэгүй.
Жич : Олон хүүхэдтэй бол сайн.
Утас : 99XXXXXX


- Сонирхолтой л юм. 1000000 гэдэг чинь бид 2-н хувьд хангалттай бас байр хоол үнэгүй гэж байх юм. Гэхдээ би үнэмшихгүй байна. Ямар тэнэг нь гэрийн үйлчилэгч болоод манаач авахын тулд ийм их цалинг амладаг билээ?
- Магадгүй хөдөө бөглүү нутагт болохоор тэр байлгүйдээ. Тэгээд ч 2 хүнд 1000000 гэдэг чинь тийм ч гайхмаар зүйл биш шүүдээ. Харин нэг зүйлийг л сайн ойлгохгүй юм. Олон хүүхэдтэй байх шаардлагын тухайд надад сонин санагдлаа.Олон хүүхдийн хэрэг юу юм бол???
Од тэр оройноо ирээдүйнхээ тухай бодлогоширлоо. Түүний хувьд өрх гэрийн тэргүүн гэдэг утгаараа сая төгрөгний ажлын саналыг алдмааргүй бөгөөд тэр дундаа байр хоол үнэгүй гэдэг нь хангалттай мөнгөө хураагаад байж болмоор санагдлаа. Өөрийнх нь одооны ажлын цалингаар тэр хэзээ ч өөдлөн дэвжиж чадахгүй байгаагаа ухаарч байлаа. Хэрэв энэ ажилд орчих юм бол 6 сарын цалингаа хураагаад л ойрын хэдэн жилдээ толгойноос нь салж чадахгүй байгаа , өөрийн гэсэн унах унаатай болж болно гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ. Хөвсгөл аймгийн Улаан Уул сум... Улаан уул сум... Энэ чинь Бараг хамгийн захын бөглүү сум шүүдээ, тэнд хувийн эдлэн бариулдаг нь хачирхалтай юм. Эзэн хүн нь байгальдаа ойр амьдрахыг хүссэн юм болов уу? Гэхдээ хэтэрхий бөглүү биш гэж үү? Ядаж л суурин амьдрал, холбоо харилцаанаас хол нь эвгүй юмдаа хэмээн бодолхийлсэн ч сэтгэлийнх нь үзүүрт сая төгрөг хийгээд үнэгүй байр хоол бодогдсоор байлаа. Цас ч бас дотроо бодлогоширчээ. Ямар сонирхолтой зар вэ? Эсвэл хэн нэг нь худлаа тогломоор санагдаад энэ зарыг хэвлүүлээ юм болов уу. Хөвсгөл аймаг гэдэг чинь эндээс мянга шахуу км-н зайтай юм. Эдлэн газрын манаач бас үйлчлэгч гэдэг тийм ч хүсмээр сайхан ажил биш... гэхдээ цалин хөлс сайтай бол тийм ч муухай биш л юм. Ядаж л цэвэр агаарт 2 хүүхэд минь хэсэгтэээ байх нь дээр ч юм шиг. Би ч гэсэн урландаа онгол байгалийн хэдэн зурагтай болоод авбал юу нь муу байх вэ.
Тэр шөнөдөө нэг гэрийн 2 хүний толгойд нь олон бодол хөвөрсөөр л.. Аль аль нь ирээдүйн сайн сайхныхаа төлөө бодлогоширч байсанч ирээдүйд тэр 2-г яг ямар нууцлаг зүйл хүлээж байгааг аль аль нь мэдэхгүй л байлаа. Тэрхүү нууцлаг зүйл чухамхүү ямар хар дарсан зүүд байсныг төсөөлшгүй...




_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Last edited by pcd on Jan.06.11 1:13 pm, edited 1 time in total.
тэмдэгт нэмэв.


Top
   
PostPosted: Jan.05.11 7:47 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
2-р бүлэг. Аялал
2010.12.29
Од өглөө нь тухайн зар дээрх утас руу залгалаа. Хэд хэд залгасан ч утсыг хүн авсангүй. Хамгийн гайхалтай нь өдөр ажил дээр байхад нь түүний утас руу нөгөөх утаснаас гэнэт залгав. Од утсаа шүүрэн авч ярьвал бөглүүдүүхэн сонсогдож байсан ч залуухан эмэгтэй хүний хоолойгоор :
- Сайн байна уу. Та ажлын зарын дагуу залгасан уу
- Тийм ээ. Би танай зарыг сонирхсон юм аа. Зар дээр байсан мэдээллээр бол танай хувийн сууцанд манаач болон үйлчлэгч хэрэгтэй гэсэн. Би өөрөө дээд мэргэжилтэй, манай эхнэр бас....
- Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
- Юу.. Энэ тийм чухал гэж үү? Манайх.. аа 2 хүүхэдтэй.
- Цөөхөн юм аа... Хэдэн настай билээ? Өөр хүүхэдгүй айл уу?
- Юу.. Юу лдаа. Том нь 7 той, харин бага нь 5 настай. Их сэргэлэн хүүхдүүд. Томоотой, хүний үг сайн авдаг. Бас тэгээд..
- Хүүхэд цөөнтэй айл юм аа... гэхдээ хүүхдүүд чинь жоохноороо байгаа нь сайн хэрэг. Би өөрөө их хүүхдэд хайртай хүн лдээ. Өөрийнхөө тэр эдлэнгээ хүүхдийн цэцэрлэг шиг л байлгахыг хүсдэг хүн. Олон хүүхэд бужигнасан газар аятайхан байдаг юм. Тэгэхээр.. таньд нэг болзол ч юм уу, хүсэлт ч юмуу нэг зүйл тавья. Уг нь манай шаардлага дээр байгаа лдаа. Олон хүүхэдтэй байх хэрэгтэй гэсэн. Та өөрийн 2 хүүхдээсээ гадна хамаатан садныхаа ч юмуу, найз нөхдийнхөө ч юмуу хүүхдүүдээс авч явах хэрэгтэй. Хоёр хүүхэд хангалтгүй байна.
- Яагаад тэр билээ. Та тийм олон хүүхдүүдээр яах гэж байгаа учрыг чинь би сайн ойлгохгүй л байна. Уг нь...
- Чи миний саналыг тэгээд хүлээж авахгүй гэсэн үг үү?? Тэгвэл баяртай.
- Хүлээгээрэй.. хүлээгээрэй. Манай үеэлийн 2 хөөрхөн хүү бий. Насаараа миний том хүүтэй ойролцоо.
- Тийм гэж үү??? Гайхалтай. 4 хүүхэдтэй айлд ч татгалзахгүй шүү. Та надад хаягаа үлдээх хэрэгтэй. Би маргааш өглөө тань руу өөрийн гэрийн байршил хаяг, унааны хөлсийн хамт явуулна. Унааны хөлсний хувьд санаа зоволтгүй. Харин өглөө гэхэд бүх зүйл тань бэлэн болсон байх шаардлагатай. Миний санал таньд таалагдаж байна уу?
- Жаахан давчуу л юм. Гэхдээ болох байх аа. Харин нэмээд нэг зүйл асууя. Та хэн болох, бид ямар хүний доор ажиллах хийгээд ажлын нөхцөл, гэрээ, цалин хөлс гэх мэт хэд хэдэн зүйлийг тодорхой болгомоор байна?
- Тэрийг тэнд очсон хойно оо надтай тухтай ярилцаарай. За баяртай Од оо..
Гээд харилцуур таслагдлаа. Од саяхан болж өнгөрсөн ярианы талаар нэг хэсэгтээ зогсон бодол болов. Яагаад олон хүүхэдтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа хийгээд өөрийнх нь нэрийг хэрхэн мэдсэнийг ойлгосонгүй. Нэг мэдэхэд хичээлийн хонх дуугарч ангиас нь хүүхдүүд шуугилдан гарч байлаа.
- Маргааш өглөө.. бэлэн болох.. юмаа бэлдэх хэрэгтэй хэмээн үглэсээр Од хувцасаа өмсөөд гэрийн зүг гүйхээрээ явлаа.
2010.12.30
Өглөөний нар мандахад айл бүрийн яндангаар утаа савсаж, гарч орж буй хүмүүсийн хөдөлгөөн ихэссэн нь их хотын амьдрал эхэлж буйг санагдуулна. Тэр нэгэн өдрийн өглөө Одын гэрт хэд хэдэн хүн цугласан байлаа. Хөдөө газар явна хэмээн баярласан үеэлийнх нь 2 хүү, үеэл нь эхнэртэйгээ бас хамаатан нь болох 2 3 хүн Одын гэрт ирсэн байлаа. Урьд шөнө эхнэр нөхөр сайтар ярилцсаны эцэст тэрхүү саналыг дагахаар шийджээ. Харин гол асуудал нь үеэлийнх нь хүүхдүүд байсан ч Од үеэлтэйгээ ярилцаад зөөвшөөрүүлж чадсан байна. Үеэл нь ч гэсэн тйи м ч дургүй байсангүй. Учир нь тэднийх ядуувтар айл байсны хувьд 2 хүүгээ мөр бүтэн гэдэс цатгалан явуулах боломж тэр бүр байгаад байдаггүй байв. Хашаа байшин болон гэрийн тавилга сэлтийн заримыг нь үеэлдээ хадгалуудан үлдээхээр болцгоов. Энэ үед хаалганы хонх нь аажуухан дугарлаа. Од ч нөгөөх эмэгтэйг ирэх цагийг тэсгэлгүй хүлээн байсан туул шууд очиж хаалга тайлтал хэн ч байсангүй. Харин довжоон дээр нь цагаан цаасанд боолттой нэгэн зүйлийг орхисон байлаа.
- Газрын зураг. Хуучны том алтан ээмэг бөгж , бас шарласан дугтуйтай захидал.. Энэ чинь ямар тоглоом нь энэ вэ ? Мөнгө нь хаана байна аа. Бас энэ ээмэг юу билээ хэмээн гайхсан царайгаар Од бүгдийг тойруулан хараад захидлыг задалбал :
“Алтан ээмэг бөгжийг борлуулаад замын зардлаа хийгээрэй. Газрын зургийн дагуу очих ёстой газрыг чинь тодорхой заасан байгаа. Би та бүхнийг удахгүй ирнэ гэж найдан хүлээж байна...

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Jan.05.11 10:09 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
3-р бүлэг Эхлэл
Од зам ширтэн бодолхийлэн явна. Өнөөдөр нэг л сонин байх чинь.. Яагаад ч юм нэг л бүрсгэр, хүйтэн хөндий. Магадгүй миний буруу байж болох ч бид нэг л буруу тийшээ яваад байх шиг. Хашааны минь нохой хэзээ ч надруу хуцдаггүйсэн. Гэтэл өнөөдөр явахаар гарахад надруу солиорсон мэт боорлон хуцаж, араас гасалж байсан. Зөн совин дагасных тэр үү нэг л хүйтэн инээд сонсогдох шиг болсныг нь яана. Олон хүүхдийн хувь заяаг атгаад хар элгийн бөглүү газар явдаг минь зөв үү, буруу юу.. хэмээн үе үехэн бодолхийлж цонхоор унах цасан ширхэгийг салгалгүйгээр ажиж явлаа.. Хажууханд нь эхнэр нь үе үехэн зүүрмэглэн, хэдэн хүүхдийн бүлээн амьсгал мэдрэгдэх шиг болоход дотор нь онгойж цаашдын амьдралаа дотроо төсөөлөн бодоход гэрэл гэгээ мэдрэгдэх шиг...
2010.01.02
Хөвсгөл аймгийн Улаан уул сумын төв дээр ачаатай пургон хаашлан зогслоо. Харанхуй бүрийд ирсэндээ ч тэр үү, угаасаа ч тийм сүртэй бараатай Хангай юм уу, Эргэн тойрны бүх л зүйл овойж харлаж харагдаад сумын төв ч гэсэн бөглүү зэлүүд нутгын хэд гурван айл шиг харагдах нь сүртэй.
Хоёр өдөр илүү явсандаа тэр үү хамаг бие нь хөшиж, хурдхан л нэг ор хөнжилдөө орж хамаг биеэ тэнийлгэн унтахыг хүссэн хүүхдүүдээ дагуулаад ойролцоох айлын зүг зүглэлээ.
- Бодож байснаас минь хол юм аа. Хааяа хааяадаа хот орох болоход л замдаа жаахан ядарч магадгүймдаа.
- Зүгээр ээ хө. Энэхэн зэргийн юм байх гэсээр хоср хос өие өиентэйгээ ганц нэг үг солисоор айл руу орлоо.
Айлын эзнийг Баадай гэх. Баадай эхнэр болон охины хамт 3лаа амьдран сууна. Холын зочны хөлд дарагдаагүй удсандаа ч тэр юмуу, Баадай хотоос ирсэн гэж дуулаад шаравтар царайд нь инээмсэглэл тодорч
- Алив эхнээр, зочинд хоол цай хэмээн угтлаа.
Хос хоёр ирсэн зорилгоо шууд ярьсангүй. Айлын гэрийн үйлчлэгч манаач болох гэж явна хэмээн ярихаасаа жаахан төвөгшөөсөн байх. Энүүхэн энтээ нагац ахындаа зочлон ирж байна хэмээн асуумтгай гэрийн эзний асуусан асуултанд хариулав. Удалгүй аяншиж ядарсан Цас ба хүүхдүүд нойрондоо дийлдэн унтацгаахад Гэрийн эзэн Од хоёр дундаа нэг шил юм тавиад хууч хөөрөхөөр сууцгаав. Од гэрийн эзнээс очих гэж буй айлынхаа байршил болон зам харгуйг асуух санаатай газрын зургаа дэлгэн тавилаа. Гэрийн эзэн ч нутаг усныхаа ширхэг чулууг андахгуй нь илэрхий болж энэ нь Тэр гол, энэ тэр даваа гээд л ойлгомжгүй байсан бүхнийг хэлж өгнө. Гэтэл яг Одын зорьж буй газрын хавьцаа заагаад
- Энэ хэсэг газрыг Хар шилмүүст гэдэг юм. Хүн бараг нутагладаггүй балар хөвч ой байдаг. Энүүхэндээ гэж ярихад ийшээ ч зүглэхээргүй газар даа хүү минь гэлээ.
Од ч гайхан, энэ газар луу яагаад явж болохгүй билээ? Тийм явж очих боломжгүй зам муутай газар уу гэхэд өвгөний царай бүдэг бараантан энэ хүү чинь яагаад сонирхоод байдаг билээ гэсэн харцаар хэсэг ажин сууснаа:
- Энэ газар хараалтай гэж ярилцдаг юм билээ хэмээн өгүүлэв.
Хараалтай.. гэж Од гайхан хэлснээ, үгүй ээ ах минь яг яагаад тэгэж ярилцах болсон юмбэ? Гэж лавлан асуувал өвгөн дуртай дургүй :
- Одоо эртхэн унт хүү минь. Хараал ч гэж дээ. Хэдэн хүний ам дамжсан үлгэр домгоос цаашгүй. Гэхдээ хүү минь ийшээ явбал балар ойд төөлөх учраас зүглэсний хэрэггүй хэмээгээд хундагандаа байсан архийг нэг амьсгаагаар залгилаад морь харахаар бослоо.
Од орондоо ороод хэсэгтээ нойр нь хүрсэнгүй.
- Энэ ахад үнэнээ хэлбэл яадаг бол. Эдлэн газартай нэгэн айлд зарагдахаар явж байна. Тэднийх таны хэлсэн Хар шилмүүстийн тэр хаяцаа байдаг юм аа гэж хэлдэг ч юм билүү гэж бодсон оо, за нэгэнт хүнд худлаа хэлсэнээс хойш дахиж нэг юм хэлэх нь эвгүймаадаа гэсээр нойрслоо.
Өвлийн тэр нэгэн шөнө сумын төвд нойрсож буй хэдэн хүн дуг нойрондоо дугжирч байхад хашааны ноход л чимээтэй нь аргагүй боргосоор байлаа. Чөтгөр хардаг хэмээгддэг хоточ 4 нүдтэй банхар тэр шөнө юуг хараад сүртэйгээр хуцаж байсныг мэдэхэд хэцүү....

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Jan.06.11 12:00 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
4-р бүлэг. Гонид
Цас орсоор л.. орсоор л байлаа. Орох орохдоо том том ширхэгээр хаялан тэнгэр газар нийлэх мэт шуурах нь цас мөсний орноо зорчин буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Од өглөө эртхэн босоод сумын төвөөс цааш явах унаа хайхаар гарлаа. Хэд хэдэн хашаа байшин, хэдэн дэлгүүр хоршоо, сумын засаг даргын байр тэргүүтэй аргагүй л бөглүү тосгоны сум нь илт. Хэд хэдэн хүнтэй ярилцсан ч үнэ мөнгөн дээр тохирохгүйгээс гадна Хар Шилмүүстэй гэхээр л толгой сэгсрэх нь хачин. Тун удалгүй нэг залууг хөлслөн явахаар боллоо. Залуу нэлээн цааргалсан ч үгүй, ахиухан хөлс ч нэхсэнгүй нь Од-н хувьд баярлууштай зүйл байсан ба дулаалгатай супер УАЗ 469 байсан нь түүнийг бүр ч баярлуулав. Хөдлөх цаг ч болж, аяаа бараагаа ачааллан хөдлөхийн даваан дээр нэг зүйл дутуу байгааг бүгдээрээ анзаарлаа. 5 настай Солонго охин байсангүй.. Ер нь өдөр ачаа бараа янзлах, хүнсээ цуглуулах, гарч орох бүрийд охин байхгүй байсан нь тодорхой болов....
Эрэлчид арга мухардан гэрт цугларсан шөнийн 10 цагийн үед охин гэнэт ороод ирлээ. Даарч хөрсөн, тэр байтугай шалбарч гэмтсэн зүйлгүй орж ирэхэд нь хэн бүхний сэтгэл тайтгарч хаачсан талаар нь уралдан асууцгаав.
- Гонид..хамт байхад дулаахан байсан. Надад маш амттай ааруул өгсөн. Бас мах өгсөн. Би бүгдийн идээл тэврүүлээд л байсан. Гонид намайг одоо харь гээд удахгүй уулзана гэж хэлсэн хэмээн охин шулганав.
Гонид гэнэ ээ... хэн билээ?? Юун хүн байдаг билээ. Заза энэ хавийн л нэг хүн биз. Ашгүйдээ миний муу охин хэмээн аав ээж нь дуу алдлаа.
Энэ үед гэрийн эзэн Баадайг хүмүүс ажиглан харсан бол яачихваа хэмээн гайхах байсан биз. Баадайн шар царай харлаж, амандаа Гонид.. Гонид хэмээн бувтнаснаа арай үгүй байлгүйдээ, үгүй байлгүйдээ хэмээн бувтнах нь хачирхалтай. Энэ охины хэлж буй нэр нь Гонид гэж байсан. Тэгэхээр тэр эргээд иржээ..тэр эргээд ирж.. хөөрхий хүүхдүүд.. Баадай цааш юм бодохгүй байхыг хичээж байлаа. Хөөрхий хүмүүсийн хувь тавилан хэдийнээ зурагдсаныг Баадай мэдэхийн цаагуур мэдэж байлаа.. Тэр одоо юу ч хийж чадахгүй, зогсоохыг оролдох юм бол 1970 онд болсон тэр зүйл дахин давтагдана гэдгийг мэдэж байлаа. Гонид эргээд ирсэн байна.....

Үүрээр тэд хөдөллөө. 4 бяцхан хүүхдүүд эр эм хоёр жолоочтогоо нийлээд 7 хүн харанхуйг хага зүсэн явахад цас түрүүчийнхээсээ улам ч ширүүн шуурах нь явах замыг хаан буц гээд байх шиг.

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Jan.06.11 1:25 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
5-р бүлэг Тэр зүйл..
Хэн ч байсангүй... Гайхалтай нь саяхан өрдсөн боловуу гэмээр галын халуун илч нүүр цоргин угтлаа. Бүгд халуун галын илч рүү уралдан очиж бээрсэн гар болон нүүрээ дулаацуулна. Энэ хараал идсэн байшинг олох гэж тэл бүтэн 8 цаг явсан.. Жолооч хүү нутгийн хүү боловч хэзээ ч Хар Шилмүүстэйд ирж байсангүй. Ойрхон газар л даа, сумын төвөөс 2 өртөө хэртэй зайтай. Гэвч битүү ойгоор хүрээлэгдсэнээс гадна хэд хэдэн томхон даваа гүвээн дундуур баларсан зам харгуйг даган бэдэчсээр хэрийн хүн олж ирж чадахааргүй бөглүүд юмсанжээ. Эргэн тойрондоо хурц хадан цохио бүхий битүү шилмүүст болон хар модоор хучигдсан балар хөвчтэй, уулын нэгэн аманд уг байшин орших аж. Хажуу талаараа 200 метр хэртэйд нэгэн догшин горхи урсах нь хар өвлийн хүйтэнд ч уур цан савсуулах нь сонин. Хүний бараа энэ хавьд хэдэн өдөр битгий хэл хэдэн сар харагдаагүй нь орж буй цасны дээр гүйлдсэн амьтдын мөрөөр тодорхой хэлж болохоор... Одын сэтгэлд хэдэн өдрийн өмнө бодогдож байсан тэрхүү дотор сэртхийлэм бодол дахин тархийг нь эзэмдэхэд бодлоо сарниулах мэт хий амьсгаа авч өөр зүйлийг бодон алхлаа.Замын турш, ачаа барааг нь буулгаж байхдаа, эргээд хөдлөхдөө нэг ч үг дуугараагүй жолооч хүүгийн машины дугуйн мөр цасан дээр тодоос тод үлдсэн нь харахад ханьтай ч эндээс үргэлжлээд төд удалгүй харанхуйд уусан алга болсон нь орчлонд ердөө бид хэд л үлдсэн шүүдээ гэмээр сэтгэгдлийг төрүүлнэ. Энэ орчин, энэ байшин, энэ нутгийн хүмүүс түүнд ирсэн цагаас нь хойш нэг л сонин мэдрэмж төрүүлээд байгааг тэр ойлгож байсан ч тайлбарлаж чадсангүй. Нэг л... юу ч гэмээр юмбдээ.. хүйтэн айдас төрүүлсэн мэдрэмж...
Эргэн тойрон мод, мод , мод.. Яагаад ч юм Одын хувьд энд ирсэн нь амьдралдаа хийсэн хамгийн буруу үйлдэл хийгээд, ямар ч аргаар хамаагүй буцаад хотруугаа явахыг юу юунаас илүүтэйгээр хүсэж эхэллээ. Тэр эндээс энэ хүйтэнд буцаж явганаар сумын төв орж чадахгүйгээ мэдэж байлаа. Цас үргэлжлэн орсоор л байсан учраас газар мэдэхгүй түүний хувьд хэдэн нялх нойтон хүүхэдтэй энэ хүйтэнд явна гэдэг хэзээ ч биелэшгүй зүйл байв. Тэдний ирсэн байшин тийм ч шинэ бус, тэр байтугай энгийн гэж хэлэхэд хэцүү хуучны байшин байлаа. Хоёр давхар, давхар бүртээ 3 өрөөтэй том байшин багаад хажуудаа түлээний амбаар болон хашаанд нь хуучин мал маллаж байсны ор хоосон том малын хашаа харагдана. Том том дүнз моднуудаар гол нурууг нь болсгосон хуучны царсан байшин, магадгүй энд зуун жилийг өнгөрөөсөн байж мэдэхээр өмхөрсөн булан тохой болоод халцраад аль хэдийн алга болсон бараавтар будагны ором.. Хэзээ нэгэн цагт дүүжин сандал байсан гол нуруутай модон хашлаганы бариулын ором нь ямар нэгэн хүрэн зүйлээр будагдсан байхыг Од олж харлаа. Сайтар ажиглан харвал хүнд зүйлээр цохисон бололтой мод бага зэрэг эвхэрч бутраад, түүнийг тойроод амьтны цус боловуу гэмээр хүрэн зүйл доош урсан хатсан нь илэрхий. Цааш үргэлжлүүлэн харах гэтэл эхнэр хүүхдүүдийнх нь өөрийг нь дуудсан дуу сонсогдоод байшин руу гүйн орлоо.
- Хэн ч алга. Би бүх өрөөгөөр нь орж үзлээ. Гайхалтай нь хүн саяхан байсан нь илэрхий бүх зүйл нь тоос шороонд дарагдаагүй байх юм. Гэхдээ чи хараач. Энэ тавилганууд нь ямар хуучин юмбэ?? Би ч эндээс телевиз радио тэр байтугай гэрлийн чийдэн ч хайгаад олсонгүйшүү хэмээсээр Цас дээд давхраас бууж ирлээ.
- Нээрээ тийм байна. Энд чинь цахилгааны утас байхгүй юм байна шүүдээ. Ёстой нэг хөдөө газар чинь энэ дээ хэмээн Од хэлээд инээмсэглэсэн боловч ам нь эвэлж өгсөнгүй.
Нэг мурийчихаан болоод цааш өрөө рүү орлоо. Хүүхдүүд шинэ газар ирсэндээ ч тэрүү сэтгэл нь тун ханамжтай хэдэн өрөө дамжин гүйлдэн тоглоно. Түүний үеэлийн 2 хүүгийн томыг нь Шархүү, харин арай багыг нь Борхуу хэмээнэ. Аль аль нь дөнгөж 6 7 нас хүрч буй жаахан хүүхдүүд байлаа.
Би жаахан айж л байна шүү. Энд хэн ч алга. Би бүх лөрөөгөөр орсон. Гэтэл энэ байдлыг харах юм бол энд саяхан болтол хэн нэгэн байсан.. хэн нэгэн .. ойлгож байна уу?? Бас энэ дугтуй ширээн дээр байсан.
Од дугтуйг нээн харвал бас л алт.. гэхдээ алт алтдаа том шармал бөгж бүр 2 ширхэг байлаа. Магадгүй алт тэр лааны гэрэлд хэтэрхий тод гялалзсанаас уу, барьж байхад гарт нь бүхэл бүтэн кг юм тавьчихсан мэт хүнд байснаас ч тэр үү Одын сэтгэл гэнэт жигтэйхэн баяр хөөрөнд умбаад ирэв. Тэр замын зардал хий гэсэн алтан ээмэг бөгжийг зараад нэлээн хэдэн төгрөгтэй болсноос гадна нэг унц алтын үнэ цэнийг ойлгож авчээ. Одоо түүний гар дээр бараг сая илүү төгрөгийн үнэ бүхий зүйл байлаа. Од ийм их мөнгийг тэр бүр олоод байдаг хүн биш.. саяхан л түүний хувьд аймшиг мэтээр санагдаж байсан энэ байшин, энэ бүхэн түүний хувьд гэнэт диваажин мэт санагдлаа. Нөхрийнхөө нүдэнд асч буй шуналын бяцхан цогийг ажиглсан Цас юу ч хэлсэнгүй.. жигдхэн асаж буй галын дэргэд хос хоёр хүүхдүүдтэйгээ энэ байшинд ирсний анхныхаа оройн хоолыг идэж байлаа. Цасын хувьд нөхөр хийгээд хүүхдүүд нь бүгдээрээ аз жаргалтайгаар инээлдэн ярилцацгааж байгаад харахад сайхан байсан ч энэ их учир нь тайлагдахгүй үйл явдлуудын тухай бодол болон сууж байв. Харин Солонго охин цонхны тавцан дээр суучихаад нэгэн зүйлийг ихэд шимтэйнгүй хараа дагуулан ажиглах аж.. тэр зүйл ойртсоор л.. ойртсоор л.. Тэр зүйл амбаарын хөндий рүү орчихлоо. Тэр зүйлээс охин төдийлөн айсангүй....

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Last edited by Promise on Jan.06.11 1:29 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.06.11 4:30 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
6-р бүлэг. Шөнө 1.
Аймшигтай хар дараад Цас сэрлээ. Цагаа харвал шөнийн 3 цаг болж байх аж. Муухай зүүднээс болж булигласан зүрхээ дараад эргэн харвал нөхөр нь орондоо байсангүй. Хачирхалтай нь доод давхраас нөхрийнх нь нэг хүнтэй ярилцан буй чимээ сонсогдох аж.
- Энэ шөнөөр энэ бөглүү газар хүн ирнэ гэж баймааргүй юм. Арай гэрийн эзэд ирсэн юм биш биздээ хэмээн Цас бодоод яаран хувцаслан доош буух зуураа хөжуугийн өрөөнд нойрсон буй хүүхдүүдийнхээ өрөөний хаалгаар шагайвал бүгд нам тайван унтаж байгаа мэт боловч шуухитнасан сонин чимээ гарч байх юм. Доод өрөөнд нөхрийнх нь чанга чанга ярилцан, инээх сонсогдоход Цас буцаж эргэх гэтэл бага охины нь хөнжил хөдлөөд байхыг анзаарлаа. Бас л зүүдэлж байна гэж бодсон Цас хар дарж байх вийдээ хэмээн очоод хөнжлийг сөхтөл....
Охин цааш харан бөгтийн суугаад нэгэн зүйлийг ихэд хичээнгүйлэн идэж байх аж. Түүний жижигхэн бие нь идэж буй зүйлийнхээ аяар чичрэн, жижигхэн толгойгоо гүнээр тонгойлгоод ардаа ээжийгээ ирсныг ч мэдэх сөхөөгүй аж. Хүүе охин минь хэмээн Цас охины өөр лүүгээ таттал ээ бурхан минь, охин нь нэгэн амьтныг үс цустай нь холин ухаан жолоогүй идэж байлаа. Түүний жижигхэн жавьжны завсараар ув улаан цус дуслуулсан хэсэг мах нэг хэсэг үс ноосын хамтаар бултайх аж. Нүд нь саяхан идэж байсан хоол руугаа шуналтай нь аргагүй харах ба байн байн шүлсээ гүдхийлгэн залгина. Охин ч удаан тэссэнгүй ээжийгээ хяламхийж харчихаад амтат хоол руугаа дайрч буй араатан мэт нөгөөх амьтны сэгрүү ахин хошуугаа зоож зулгааж эхлэв. Цас энэ мөчид бүрмөсөн ухаан нь балартаж нэг хэсэгтээ охиноо ширтэн зогсож байснаа гэнэт ухаан орсон мэт тэрхүү амьтныг шүүрэн авч
- Солонго оо, миний охин яаж байна аа. Хэмээн хашгирлаа.
Охин ээжийгээ сая л харсан мэт инээмсэглэснээ хараагаа дахин өнөөх амьтны сэгрүү шилжүүлэхийг харсан Цас бушуухан гэгч нь цонхоор нөгөөх амьтнаа чулуудчихав. Яг юу болоод байна а, миний охин яаж байна аа хэмээн амьсгаадан өгүүлсээр эргэн харвал охин харамсангуй нүдээр доош шидсэн сэгний хойноос харж байснаа :
- Ээж ээ. Та надад гоё хоол хийж өгөөрэй. Би хоолоо сайн идэх хэрэгтэй ээж ээ гэх нь тэр. Тэгтэл хажуугийнх нь орноос тус бүрдээ хүүхдүүдийн битүүхэн инээлдэх чимээ гарч нэг нь
- Солонго оо. Хоолоо булаалгачихсан уу хихи. Чи хоолгүй болохоор туранхай болно. Гонид туранхай хүүхдэд дургүй гэсэн болохоор чамайг авч явахгүй гэх дуун гарлаа. Цас гайхан эргэж лаагаа өргөн харвал хүүхдүүдийн хөнжил нэлэнхүйдээ цусанд будагдсан байлаа. Хөнжилний булангаар дамжин орны модон хөлөөр ясан цусан зам орны шалны доогуур тунаж бяцхан шалбааг тогтжээ.
Хүүхдүүд юм идэж байлаа.. Хүүхдүүд тэрхүү зүйлийг Цасын хийж өгсөн оройн шарсан махтай хуурганаас ч илүүтэйгээр идэх аж. ТЭД хоорондоо дуу чимээ гаргалгүй, зөвхөн илүү их идэхийг хичээцгээнэ. ТЭД бараг бүхэл бүтэн тугалын мах идчихсэн байлаа...

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Jan.06.11 10:53 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Шөнө-1 Үргэлжлэл
Цас аа.. сэрээч, сэрээч ээ.. Цас нүдээ арайхийн нээн харвал нөхрийнх нь гайхсан царай түүний дээрээс тонгойж харагдана. Хүүхдүүд хэмэн хашгиран өндийвөөс Од гайхан, Хүүхдүүд унтацгааж бай шүүдээ. Харин чи ингэж чанга хашгиравал сэрээд уйлна шүү гээд буцаад хэвтлээ. Цас аймшигтай хар дарснаа ухаарч буцаж хэвтээд саяын зүүднийхээ тухай бодол болон унтаж чадсангүй. Үнэндээ зүүд байсанд нь дотроо тэсгэлгүй баярлаж байлаа. Ийм ёрын муухай зүүд тэрээр хүн болсноос зүүдэлж байсангүй. Хэдий зүүд ч гэсэн Цас хүүхдүүдээ хармаар санагдаж босон унтлагын өрөөнийх нь хаалганы урд очиж зогслоо. Гэтэл өөрөө зүүдэндээ яг ингэж зогсож байснаа санан гнэт нуруугаар нь хүйт оргих шиг болов. Хаалгыг сэмээрхэн нээн орвол хүүхдүүдийн өрөө нам гүм, дэргэд нь очиж харвал бүгдээрээ тайван унтаж байгаа нь харагдлаа. Цасын сэтгэл тайтгарч өрөөнийх нь хаалгыг сэмээрхэн хаагаад буцаж өрөө рүүгээ орох гэтэл...
Бүдэгхэн чимээ доод давхраас сонсогдлоо. Тэр чимээ маш бүдэгхэн сонсогдож байсан ч хэрчигнэх чимээ, ямар нэгэн зүйлийн хатуу биетийг хайргадан хавируулж буй чимээтэй хамт үнэхээр сонсогдож байлаа. Зүүдлээгүй байгаа хэмээн биеэ чимхэж үзвэл энэ удаад тэр үнэхээр зүүдлээгүй байлаа. Яг юун чимээ гарч байгааг үзэхээр Цас доошоо чимээгүйхэн алхлаа. Эргэн тойрон хав харанхуй хийгээд гагцхүү цонхны завсраар тусч буй сарны гэрэл байшингийн хаа нэгтээ тусна. Хав хар бараан булангууд харлан харагдаж айсандаа, бага зэрэг жихүүцэн даарсан бүсгүйд ёрын муухай амьтан тэр сүүдэрт нуугдан өөрийг нь нүд салгалгүй хараад ч байх шиг, болдогсон бол буцаж гүйгээд орондоо орчихмоор санагдсан ч доороос гарч буй чимээ их л сонин санагдлаа. Нэг алхлаа,, дахиад нэг алхаад хана даган гулсаж чимээгүхэн доошилсоор байлаа. Тэрхүү хэрчигнэх чимээ улам ч тод сонсогдох нь хий зүйл сонсоогүйг илтгэнэ..
Тэрээр доод давхрын шатны буланд хүрээд ирлээ. Яах аргагүй булангийн хуучин тавилга сэлт хадгалдаг өрөөнд хэн нэгэн байлаа. Бүсгүй одоо буцаад дээшээ гарахаасаа хүртэл айж эхэллээ. Хэний үл мэдэгдэх байшингийн хүйтэн хана налан ганц ч гишгэж чадахгүй айдаст автан чичрэн зогсоно. Тэр өрөөнд хэн байна вэ? Энэ хар шөнөөр юу хийж байна вэ? Гэнэт чимээ дуулдахгүй болчихлоо. Чив чимээгүйн дунд нэг хором хэртэй хугацаа өнгөрөв. Тун удалгүй хэн нэгэн хамраараа хүчтэй амьсгаа авах чимээ сонсогдлоо. ТЭР агаар амьсгалж байна... ТЭР намайг үнэрлэж байна.. Гэнэт хөлийн чимээ цаад өрөөнөөс гарлаа.. Түс.. ТҮС.. ТҮС..ТҮС...
ТЭР наашилж байна.. Гэнэт Цасын хамарт ой гутам хачин үнэр ханхийв.. Муудаад удсан мах өмхийрөөд үнэр ордог шиг тийм нялуун муухай үнэр тэрхүү хөлийн чимээтэй хамт өөр лүү нь чиглэн ирж байна. Булангийн өрөөний хаалга шөнийн харанхуйд муухай дуугаар хяхтнан онгойлоо.. ТЭР гарч ирж байна.. ТЭР.. ТЭР...
Бүсгүй муухай орилон шатаар өгсөн унтлынхаа өрөө рүү хар хурдаар өгсөн гарлаа. Нэг мэдэхэд тэрээр нөхрийнхөө гарт тэврүүлчихсэн эхэр татан уйлж өгсдөг шатны зүг чичрэн харж байлаа..
Энэ үед хаалга буцаад хяхтанан хаагдахыг Цас хийгээд түүнийг тэврэн зогсож буй Од хоёрын аль аль нь сонссонгүй...

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Jan.07.11 3:11 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
7-р бүлэг Өдөр-1
Цас орсоор л байлаа. Энэ хэдэн өдрүүдийнх шиг ийм их цас орохыг тэд анх удаагаа харж байв. Тэнгэрт онгойхгүй мэт хар үүл хуралдан том ширхэгтэй цас хаялан байх нь ойр орчмын 10 метрээс цааш газрыг үзэгдэхгүй мэт цагааруулан харагдана. Өнөөдөр шуурга шуурсангүй, харин ч гадаа жинхэнэ өвлийг санагдуулам дун цагаанаараа хийгээд энэ хавьд орчлон ертөнц гэж байхгүй, зөвхөн нам гүмийн хэсэгхэн орон зай мэт санагдуулна...
Од булангийн өрөөг шалгахаар явлаа. Шөнийн болсон үйл явдөлд тэрээр нэг их цочирдсонгүй. Мэдээж энд гадны мар нэгэн хүн эсвэл ямар нэгэн зүйл байхгүй гэж бүрэн итгэлгүй байлаа. Харин тэр шөнийн явдлыг эхнэрээсээ сонссон ч тэрхүү чимээг ямар нэгэн амьтны ичээ үүр болсон байх гэж бодсон явдал байлаа. Од энэ газарт дуртай, өөрийнх нь жинхэнэ гэр мэтээр хүлээн авах болсон нь энэ бодолд нөлөөлсөн ч байх магадлалтай. Ямартай ч Од тэрхүү өрөөг дахин шалгахаар шийдсэн юм.
Өрөөний нэг буланд дан тавилга сэлт хураажээ. Хуучны модон цаг, нэг жижигхэн цоожтой эрээн авдар, модыг нь авч ашигласан бололтой нэг орны толгой хийгээд пүрш сэлт, нэг том шуудайтай зүйл байсныг нь өргөж үзэхэд дан хувцас хийсэн бололтой тийм ч хүнд зүйл биш юм, нэг үзүүр нь юу ч юмбэ болсон даавуугаар боосон хуучны зурагтай жааз сэлт, жижиг сандлууд гэх мэт новшнууд хөглөрөөстэй харагдана. Гэхдээ энэ өрөөнөөс нэвширсэн муухай үнэр ханхийж байсан нь сонирхлыг татлаа. Үнэр яг нөгөөх том боодолтой хувцаснаас ханхална. Од чухам юу боосныг үзэхээр сонирхон боодлыг задаллаа. Нөгөөх нэвширсэн үнэр ханхийж, Од амьсгалах аргагүй болон хамраа таглав. Чөтгөр ав. Юу гээч нь вэ хэмээн Од боодлыг газар хаян арагшаа хана налан зогслоо. Боодолд тэр чигтэй Одын бодсончлон хувцас хунар хийгээд даавуу сэлт байлаа. Гэхдээ тэд бүгд жаахан хүүхдүүдийн хувцас байсан ба бүгдээрээ шахуу нэгэнэ хурц зүйлээр сийчигдэн урагдсан хийгээд хаа сайгүй цусанд будагдсан байв. Одын дотор харанхуйлж өрөөнөөс гарахаар эргээтэл толгойд нь энэ зүйлийг Эхнэр хүүхэддээ үзүүлж болохгүй гэсэн бодол орж ирэв. Цас үүнийг харвал улам айх болно, тэр одоо ч ямар нэгэн зүйлээс айж байгаа. Хэрэв тэр үүнийг харах юм бол эндээс явахыг хичээх болно. Бид эндээс явж болохгүй.. Угаасаа явах зам байхгүй. Би өөрөө амандаа орж ирсэн тэр олзыг хэлээрээ түлхдэг тэнэг эр биш. Энд хэн нэгэн байгаа нь ойлгомжтой. Гэхдээ тэр бидэнд муу юм болоогүй, тэр байтугай бидэнд хангалттай цалин өгч байгаа.. Би.. би дахиж дутуу гуцуу явахыг хүсэхгүй байна..
Од энэ мэт зүйлсийг амандаа үглэн нөгөөх хувцаснуудыг буцааж уутанд нь хийгээд амыг нь боож авдарны цаадруу далд хийхээр тэдгээр зүйлсийг зайлууллаа. Харин энэ удаад Од цочсондоо бараг арагшаа саваад уначихсангүй..
ОД хэдийгээр бүх зүйл хэвийн байна гэсэн ч түүний царай ямар нэгэн зүйлийг нуугаад байна гэдгийг Цас мэдэж байлаа. Түүнээс хэд хэд асуусан боловч сүүлээ Од уцаарлангуй дуугаар Байхгүй ээ, юу ч байхгүй.. Чи битгий наад хүүхдүүд айлгачих хэмээн зандарснаас хойш Цас дахин юм асуусангүй.
Хүүхдүүд гадаа тоглохоор гарчээ. Нөхөр нь ч гэсэн гадагшаа гарахаар явсан ч хаашаа явахаа Цаст хэлсэнгүй. Өдрийн 4 цаг 20 минут. Цас дээш унтлагын өрөө рүүгээ зүглэн дээш шатаар өгсөж байгаад санамсаргүйгээр хүүхдүүдийн өрөөний зүг харлаа. Солонгын орон дээр нэг хүн, эсвэл амьтан арагшаа хараад сууж байв. Тэр наашаа толгойгоо эргүүллээ... Хүн шиг биетэй Том бүдүүн туулай Цас руу ширтэн харж байв. Туулай чимээгүйхэн инээмсэглэлээ...

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Last edited by Promise on Jan.07.11 3:31 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.26.11 12:33 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Өдөр-2
Од алхсаар байлаа. Тэрээр ямар нэгэн зорилготойгоор алхсангүй. Зүгээр л ухаан бодлоо цэгцлэхээр, жаахан амьсгаа авахаар. Магадгүй энэхүү сонин зүүднээсээ сэрэхийг хичээн алхаж байлаа.. Түүний хацрыг өвлийн уулын жавар тас нясхийлгэж байсан ч, гар нь бээлийн дотроо хөлдөх шахан чимчэгнэж байсан ч түүнд харих бодол байсангүй. Сэтгэлд нь ганцхан мухрын өрөө л бодогдоод байлаа...
Тэр өдөр мухрын өрөөнөөс олж харсан зүйлээс Од үхтэлээ айж байв..
Хүрэнтэж харласан ханан дээр хэн нэгэн нь цусаар түүний хүүхдүүдийн нэрийг бичээд нэр тус бүрийн доор нь өөрсдийнх нь зурагнуудыг наасан байлаа. Гайхалтай нь цус саяхан бичсэн боловуу гэмээр хатаж ч амжаагүй шинээрээ байсан нь тэрхүү бичээсийг үйлдэгч одоо ч ГЭРТ БАЙНА гэсэн үг болохыг ойлгож байв. Өөрийнх нь хүүхдүүдийн зураг өнгөрсөн жилийн шинэ жилээр авхуулсан зурагнууд байсан бөгөөд тэрхүү зурагнууд авдар дотор Улаанбаатарт байшингийнх нь хойд амбаарт бусад эд хогшлын хамт байгааг Од сайнаас сайн мэдэж байлаа. Учир нь тэрээр зургыг авч явахгүй хэмээн эхнэртэйгээ маргалдсанаа санаж байв. Үнэхээр Цасын хэлээд байсанчлан ХЭН нэгэн энэ байшинд байна... Тэр миний хүүхдүүдээр яаж гэж байна вэ???
Гэнэт Одын сүүлийн бодол тархинд нь харван орж ирлээ. ТЭР БАЙШИНД байна... Ээ бурхан минь би эхнэр хүүхдээ орхиод удсан байна шүүдээ....Од буцаад гэрийн зүг ум хумгүй гүйлээ...
Тэнгэр хүү хашааны хажуугийн амбаарт хэн нэгнээс нуугдан зогсоно. Түрүүхэн нуугдаж байгаад хамгийн түрүүнд баригдсандаа ч тэр үү тэрээр энэ удаад баригдахгүй нуугдахыг маш ихээр хүсэж байлаа. Хэдийгээр өлсөж бас ялимгүй даарч байсан ч хүүхдүүдийн хувьд энэ тоглоом тун зугаатай санагдаж байв. Тэд эхэндээ хоорондоо хөөцөлдөж, бие биетэйг ээ ноцолдож, цасаар байлдаж байсан ч сүүлдээ энэ том байшингийн эргэн тойронд нуугдаж тоглох нь зугаатай санагдсан ба Шархүү бусдыгаа хайхаар тэртээ буланд 100 тоолон үлдсэн аж. Тэнгэр амьсгаагаа даран энэ удаад баригдахгүйг хичээн хуучин муу бүтээлэгний доогуур шурган хэвтлээ. Шархүү ч тоолж дууссан бололтой хажуугаар нь сүр сархийн өнгөрсөнөөс хойш чимээгүй боллоо. Хүү хэвтсээр байлаа.. хэвтсээр л байлаа. Тэд намайг л хайж байгаа байхдаа. Олж чадахгүй юм чинь хэмээн инээмсэглээд бүтээлгэн доогуураа тонгойн хартал хэн нэгэн хөл хүцгэн хүний хөл харагдаад өнгөрөв. Тэнгэр гайхан дахин хартал тэрхүү хөл амбаарын булан руу чиглэн нэг зүйлийг чирэн явах аж. Хүү гэнэт айж эхлэв. Тэр хөл цэлдэн хөх өнгөтэйн дээр шавартай холилдсон нь муухай харагдаж байв. Төдөлгүй хөлийн чимээ цаашлан алга болоход хүү бүтээлгэн доороос гарч тэрхүү хөлний явсан зүг чимээгүйхнээр алхлаа.Амбаарын булан байгаа гэж бодсон нь үгүй байлаа. Амбаарын цаад үзүүр хаа хүрэх нь мэдэгдэхгүй доош сунан үргэлжилсэн байв. Яг л хулганы нүх мэт уруугаа замаар хүү чимээгүйхэн алхаж байлаа. Гэнэт хэн нэгний гутал хөлд нь тээглэв. Борхүүгийн гутал байгааг хүү хараад л шууд танилаа. Цаашлан харвал Борхүүгийн хүрэм, нөгөө гутал, бор чихтэй малгай нь, ноосон цамц нь... Хүү харанхуйд чимээ гаргалгүй орчноо баримжаалан алхсаар л байв. Тэр муухай хөлтэй АМЬТАН Борхүүгийн хувцасыг тайлаад ийшээ аваад орчихснг хүүгийн зөн совин хэлээд байлаа.. Буцмаар санагдаж маш их айж байсан ч гадаа бүрэнхий болж амбаарны үүд харлан буцаад явахад тэр муухай хөлтэй АМЬТАН араас нь дайраад ирэх юм шиг санагдан бяцхан зүрх нь түг түг цохилон хана налан бүлтэлзэн зогсож байв. Гэтэл тэртээ цаана бүдэг гэрэл аслаа.. Хүүгийн нүд харанхуйд дасаагүйдээ тэр үү эхлээд юу байгааг нь ялгаж салгахгүй байсан учраас жаахан урагшлан алхаад хажуугийн хуучин ширээн доорх новшин дунд хэвтээд тэр зүг харлаа. Одоо тэрээр маш сайн харж байв.
Хав хар хүлхгэр дээл өмссөн бөгтөр тэр зүйлийг хараад хүү золтой л чарлачихсангүй. ҮС нь маш уртын дээр ширэлдээд хэдэн тийш сэгсийсэн, яг л бөв бөөрөнхий юм шиг бөгтөр нуруутай толгой нь нуруунаасаа доош суусан хүн гэхэд хүн биш нэг АМЬТАН цааш хараад нэгэн зүйлийг хичээнгүйлэн мэрэх аж.. Хүү түүний гарт байгаа зүйлийг хараад аймшигтай чангаар хашгирч орхив. Гартаа Борхүүгийн нугалаад нэг үзүүрийг нь тас хазсан цээжийн биеийг барьсан өнөөх АМЬТАН гэнэт эргэн харлаа..
Хүү ухасхийн босч хамаг чадлаараа гүйсээр байв.. Гэнэт ард нь муухай хашгирах дуун гарч нөгөөх Амьтны хүйтэн гар мөрөнд нь хүрэх алдад хүү гэнэт хурдлан амбаарны үүдээр гүйн гарч цасан дээр шурган уналаа..
Хашааны булангаас хүүгийнхээ дууг сонссон Од гүйн гарч ирэхэд хүү аль хэдийнээ ухаан алдсан байв..

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Feb.07.11 1:36 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Дараачийн бүлэг. Харанхуй
Цаг чаг чаг хийн цохилно. Энэхүү нам гүм дунд цагийн энэхүү нэгэн хэмнэлтэй цохилттой зэрэгцэн цонх цохилон шуурах цасан шуурганы исгэрээн хаа нэгтэй хадах нь ямар нэгэн амьтан орь дуу тавин уйлж байгаа ч юм шиг.. Гадаа таван алхмын цаадахыг ч харж боломгүй цасан шуурга шууран исгэрч амьтай голтой бүхнийг хөлдөөн өчүүхэн гал цогийг нь унтраахаар тэмүүлэх мэт хахир хүйтнээр үлээх аж. Сар ч гарсангүй. Түнэр харанхуй гэгч энд түр саатан амарч байна уу гэлтэй, зөвхөн уулын мухар дахь энэхүү хараал хүрэм модон байшингаас ёлтойх бүдэг гэрэл л ойр орчныг чадан ядан гийгүүлнэ. Магадгүй соёлт ертөнцөөс тэд аль хэдийнээ тусгаарлагдаж үхлийн өмнөх нэгэн орон зайд хавчигдсан мэт.
Унтарч буй модны цучил сүүмэлзэн цогшиж хүйтэн хана туурганы завсраар чимээгүйхэн наашилсаар байлаа. Асаагаад удаж буй талаасаа доош орсон лааны сүүмэлзэх гэрэлд байшингийн зочны өрөөний хүрэн хана тодрон харагдана. Энэ удаад хана лааны гэрэлд хүрэн гэхээсээ илүү цусан улаан өнгөөр тодорч, ялзарч эхэлсэн таазны дэр модны сүүдэр хүртэл ямарваа нэгэн аймшигт амьтныг нууж буй мэтээр харагдах нь аймшигтай. Од ганцхан зочны өрөөний хаалгыг нь хаасан үүд рүү л нүд нь гялалзан ширтэх аж. Хаалга бүрмэл шилэн цонхтой бөгөөд тэрхүү цонхны цаад хэсэг рүү Од аль болох харахгүйг хичээн сууна. Цонхны цаана, өөрөөр хэлбэл тэрхүү хаалганы цаана хав харанхуй.. Тэр харанхуйд хэн нэгэн байгаа бөгөөд өөрийг нь ширтэн харж байгаа гэдгийг оюун бодол нь өөрт нь шивнэнэ. Хажууханд буйдан дээр түүний хүү дүүгийнхээ хажууд ээжийнхээ нь хамтаар УНТАЖ байв. Тэрээр эхнэрээ хичнээн оролдсон ч сэрээж чадаагүй, тэр яг л нойрсуулах тариа хэтрүүлсэн тунгаар тариулсан мэтээр нам унтсан байлаа. Осолгүй жигдхэн амьсгалаар нь түүний амьд байгааг мэдэж байсан ч тэрээр түүнийг зөвхөн унтаж байгаа хэмээн өөрийгөө тайтгаруулж байв. Өнөөдөр түүний хувьд дааж давшгүй хүнд явдлууд ар араасаа тохиолдож байхад нь хажууд нь хэн нэгний дулаан үг, ядаж багахан төдий инээмсэглэл дутагдаж байгаа нь мэдрэгдэж байлаа. Од төдөлгүй гүн нойронд дийлдэгдэн буйдан сандал дээрээ унтаад өглөө..
Тэрээр хүүгээ тэврэн гүйх аж. Хүүгийнх нь амнаас цагаан хөөс цахран, нүд нь аймшигтайгаар бүлтийн царай нь хувхай цайн хөшсөн байлаа. Араас нь хэн нэгний хурдлан гүйх чимээ сонсогдоход тэр улам хурдлан гүйлээ. Эргэн тойрон дан модоор хүрээлэгдсэн ойн жимээр тэрээр өвдгөө хүрсэн цасан дунд амьсгаадан гүйх аж. Од эргэж харахыг хүссэнгүй. Үгүй,, үгүй.. ийм байх учиргүй.. Одын хажуухан талд дүүгээ хөтөлсөн Шархүү гэнэт зөрөөд өнгөрөв. Хүүхдүүд инээмсэглэсэн зөрсөн ч Од гэнэт саяны харсан аймшигт зүйлд эргэлзэн дахин эргэн харлаа.. Анх харахдаа хүүхдүүдийг явган суусан мэтээр харсан ч энэ удаад тэрээр бүхнийг тодорхой харлаа. Хүүхдүүдийн гар болон хөлийг хэн нэгэн идчихсан байв. Шархүү ганц үлдсэн гараараа дүүгээ тэвэрч харин Борхүү хөгжилтэйгөөр инээх аж.
- Нэг, хоёр гурав. Хаалга онгойлоо
- Дөрөв, тав, зургаа. Зугтаад хэрэггүй.
- Нэг, хоёр, гурав. Нүдээ аниарай
- Дөрөв, тав, зургаа. Уйлаад нэмэргүй..
Од тэр чигээрээ гүйсээр байшин руу ороод ирлээ. Зочны өрөө, гар тогооны өрөө корридор, дээд давхрын шат тэр чигтээ цусанд будагджээ. Харин дээд давхраас хэн нэгний түжигнэн бууж ирэх чимээ дуулдлаа.. Ганцхан булангийн өрөө л нээлттэй мэт харагдахаар нь хүүгээ тэвэрсээр Од тэр чигээрээ гүйж ороод хаалгаа чанга гэгч нь хааж дотроос нь цоожиллоо. Өрөө тас харанхуй байлаа. Тэр хүүгээ тэврээд хөлөө нугалан бохирон суугаад чимээ чагнан хана наллаа.. гэнэт бүх зүйл чив чимээгүй болчихов. Нөгөө түжигнээд байсан чимээ, чихэнд нь дуулдаад байсан Шархүү Борхүү 2-н дуулах дуу бүгд арилан одож хав харанхуй ба нам гүм л үлдэж хоцорсон байлаа... Чив чимээгүйн дунд хүү нь гэнэт хачин хоолойгоор инээх нь тэр. Гайхсан Од харанхуйд хүүг сайн харахын тулд ойртуултал гэнэт гар нь хүндрээд ирэв. Түүний тэвэрч буй зүйл нь хүү нь биш байлаа. Тэвэр дээр нь байсан зүйл гэнэт сүр сархийн харанхуйн дунд өөрийг нь нөмрөн авахад Од муухай хашгирлаа..
...хамаг хөлс нь цутгачихсан Одыг сэрэх үед лаа бараг бөхөх гэж байлаа. Аажуухан бөхөж буй лааны хажуугаар зочны өрөөний хаалганаас харанхуй сүүдэр наашлан алхам алхамаар ойртоход Од бушуухан босож тавиур дээрээс лаа авахөөр ухасхийлээ. Дээд шургуулганд байх ёстой лаа байрандаа байсангүй. Унтарч буй лаа эцсийн удаа дүрсхийгээд утаа уугин унтрахад Харанхуй сүүдэр үүнийг л хүлээж байсан аятай өрөөг бүрхэн авлаа. Яг энэ мөчөөс үхтлээ айж байсан Од бушуухан эргээд доод шургуулгануудыг ухаж эхлэв. Гэтэл Зочны өрөөний хаалга хяхтанан зөөлхнөөр онгойлоо. ТЭР.. ороод ирлээ....
Гарт нь жижиг хайрцагтай шүдэнз тааралдах шиг болоход Од ухасхийн шүүрэн авч онгойлгоод нэгийг зурлаа. Шүдэнзнээс дүрсхийсэн гал өрөөг гийгүүлэхэд холдон одож буй харанхуй сүүдэртэй хамт хаалга тасхийтэл хаагдлаа. Харин хаагдаж буй хаалганы завсраар хүйтэн хөх гар цаашлан одохыг Од харж амжив. Цаг шөнийн 12:30 болж байлаа..

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Feb.08.11 5:13 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Дараачийн бүлэг Шөнө Дунд /12:30-02:00/
Нэг гартаа асаасан шүдэнзээ барьсаар нөгөө гараараа шургуулгаа онгичин Од хэсэг зогслоо. Байсхийгээд л шүдэнз нь дуусан унтрах дөхөхөд Од яаран салгалан дахин нэгийг асаана. Энэ байдлаар тун удахгүй хайрцаг шүдэнз дуусна гэдгийг ойлгож байсан тул тэрээр цааш үргэлжлүүлэн хайлаа. Өрөө нэг бүдгэрнэ, нэг тодорно. Дахиад бүдгэрнэ. Гэрэл бүдгэрэхтэй хамт Одыг айдас нөмрөн авна. Одоо түүнд ердөө 3 хан шүдэнз үлдсэнийг тэр хяламхийн харлаа. Од улам ч идэвхийлэн хайсаар байв.
-Хараал идсэн лаа нь хаана байна аа чөтгөр гэж. Од үглэнгээ дараагийн чүдэнзээ зурлаа. Одоо түүнд 2 хон шүдэнз үлджээ. Гэнэт чихэнд нь хэн нэгэн хана маажлан зурах муухай чимээ сонсогдоход нуруу нь хүйт оргин эргэн харлаа. Зочны өрөөний хаалга хаалттай хэвээрээ байсан ч... Гялгар шилэн хаалганы цаанаас хэн нэгний нүд түүнийг цоо ширтэх аж. Од чимээгүйхэн ёоллоо. Асаж байсан шүдэнз угтаа дөхөн ирж түүний хурууг халуу төөнүүлэх аж.. дахиад нэг шүдэнз.. Одоо түүний гарт ганцхан шүдэнз үлдсэн , түүний бодлыг таах мэт хаалганы цаанаас хүүхэд, том хүний мэдэгдэхгүй хүйтэн инээд хяхтаналаа. Шүдэнз аажмаар бөхөж эхлэхэд Хаалга гэнэт аажуухан онгойлоо.
Гэнэт Шархүүгийн инээсэн толгой хаалган завсраар цухуйх нь тэр. Од инээж байгаа эсвэл ярзайж байгааг нь ялгаж чадсангүй. Хүүг амьд байгааг нүдэндээ итгээгүй Од барьж байсан шүдэнзээ ширээн дээрх талхны хэлтэрхийд зоож орхичихоод хүүгийн зүг хурдан алхлаа.
- Шархүү амьд байсан байх нь.. амьд байх нь.. Борхүү тэгвэл бас хэмээн Од амандаа үглээд тэрхүү толгойг тэврэхээр гараа сунгалаа. Гэтэл гарт нь нэгэн нойтон зүйл мэдэрэгдэх нь тэр. Нүднийх нь өмнүүр Шархүүгийн тасарчихсан толгой газар пид хийн унах нь сонсогдлоо. Энэ чимээтэй зэрэгцээд шүдэнзны гал унтарч өрөө түнэр харанхуйд автав. Гэнэт маш хүчтэй сэгсгэр зүйл дайран орж ирээд гарнаас нь хазаад Одыг харанхуй руу чирлээ. Од сандран хармаандаа буй сүүлийн шүдэнзийг зурахаар нөгөө гараа халаас руугаа хийгээд сүүлийн шүдэнзээ гарган ирж зурууланд нь дөнгөж зурж амжив. Дүрэсхийн ассан галны хурц гэрэлд бөгтөр сэгсгэр амьтан чарлан гарыг нь тавиад цааш дээд давхрын шатруу дөрвөн хөллөн мөлхлөө.
- Ээ Чөтгөр гэж юу вэ хэмээн Од хашгараад хаалгаа бушуухан хаахаар түлхлээ. Хаалганы хаагдаж буй завсраар нөгөөх амьтан эргэж Одыг ширтэж байлаа. Нүүрний арьс нь цэлдэн хөх хийгээд үрчлээтсэн, хамар нь цаашаа чихэгдэн орсон, хурц хурц шүдтэй ам нь тэрчигээ цусанд будагдсан толгой бие хийгээд гар хөл нь нил хар үсэнд баригдсан цэлдэн хөх биетэй атигар бөгтөр үзлийн муухай амьтны царай зэрвэсхэн харагдаад өнгөрөв.
Царай нь хувхай цайсан Од хаалгыг таглан зогсоод доош харвал хөлийнх нь харалдаа унтарсан өөхөн дэн хэвтэж байлаа.
Асаалттай дэнгээ ширээн дээр тавиад зочны өрөөний хаалганы урд хүнд буйдангаа чирэн ирж таглаад цагаа харвал шөнийн 2 цаг болж байлаа. Шөнө дуусах болоогүйг илтгэх мэт цонхны цаана түнэр харанхуй ноёлоно.

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Feb.25.11 7:12 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Бүлэг. Шарх..
Түүний хазсан гарын шарх маш хүчтэйгээр өвдсөөр байлаа.
- Хараал идэг гэж, ямар их өвдөж байна аа хэмээн Од амандаа үглэх авч энэхүү тэвсэрлэшгүй өвдөлт нь түүний айдсыг бага зэрэг ч болтугай мартагнуулах аж. Гараас нь дусаж буй цусны толбо шалан дээр тунаралдан харанхуйд нэг хэсэг газрыг бараантуулах аж.
Өнөөх аймшигт хаалганы дээр цохилох цаг түг түг хэмээн дуугарах нь осолтгүй цаг хугацаа урагшлаад, амьдрал үргэлжилсээр байгаагийн илрэл мэт. Гэхдээ цагийн зүү маш удаанаар урагшлах мэт дөнгөж 2:30 болж байгаа нь харагдлаа. Тог, тог, тог, тог...
Тог.. Тог...Тоог... Тоог...Тоог...Тооог... Тооог.. Тооог.... Тоооог.. Тоооог...
Нүд нь өөрийн эрхгүй анилдаад ирэхийг Од мэдэрлээ.. Хэтэрхий их ядарсандаа ч тэрүү, цус алдаад байгаадаа ч тэр үү. Нойр нь маш ихээр хүрч байлаа. Магадгүй энэ бүх утгагүй зүйл арилаад зүүднээсээ сэрчих ч юм билүү??
.... Эзгүй цөлд ганцаараа хаягдсан байх нь сонин. Тэрхүү цөлийн халуунаас илүүтэйгээр Од ам нь ихээр цангаж байгааг мэдэрлээ.. Хаашаа л харна, элсэн манхан бас хав халуун дугираг нар харагдах бөгөөд хэдийгээр өдөр байсан, нартай байсан ч эргэн тойрон дүнсгэр саарал мэт санагдана.. Гар нь л юу юутайгаар янгинан өвдөөд байгааг Од мэдээд байлаа. Гарлуугаа хартал нөгөөх шарх ор мөргүй алга болчихсон хэдий ч хөв хөх өнгөтэй хатсан мод шиг зүйл болсон байхыг харж амжив.. Од яагаад ч юм энэ бүхнийг зүүд гэдгээ мэдээд байлаа. Сэрэх ёстой.. ёстой..
Нүдээ нээх гэтэл Толгой нь маш их өвдөж, ам нь хэмжээлшгүйгээр цангасны улмаас хатаж хуурайшсан байх нь мэдрэгдлээ. Юутай ч гэгээ орчихсон, өрөө бүдэг бадаг боловч харагдах аж. Од өндийн болосх гэтэл өнөөх шархтай гарт нь нэг зүйл зүүгдчихсэн байгааг мэдэрлээ. Нүдээ арайхийн нээн толгойгоо тонгойлгон хартал...
Эхнэр нь.. Өнөөх хайрт эхнэр нь гарнаас нь зүүгдчихээд яг л Баланд наалдсан зөгий мэт түүний цусыг шуналтайяа залгилах аж. 2 хоногийн өмнө өмсөөд өөрийнх нь өмнө гайхуулах мэт эргэлдэж байсан цэцэгтэй цэнхэр платье, саарал гадуур цамцтай эхнэр нь шалан дээр эв хавгүй суугаад үе үе хүчтэйгээр архирах мэт чимээ гарган сууж байх нь тэр.
Од эцсийн хүчээр өндийн эхнэрийнхээ толгойн дахь хэсэг үснээс нь атган нааш татлаа. Часхийн орилох зүрх зүсэм хүйтэн дуу гэнэт хадаад, эхнэр нь сарвалзан буцаж дайрах нь тэр... Хамгийн хачирхалтай нь бараг хуучнаасаа 2 магадгүй 3 дахин бүдүүрсэн байх нь цус хурсан тарган бялцгар нүүрнээс нь харагдах аж.. Жижигхэн мөртлөө биедээ баймааргүй бүдүүрсэн эхнэрээ Од гал нь аль хэдийн үхсэн нүдээр гайхан харж байлаа. Тарваган хүн ч юм шиг.. Миний эхнэр жаахан махалсан ч сайхан бүсгүй... Ухаан санаа нь хий дэмийрэн, эхнэрээ барьж байсан гараа бага зэрэг суллан харвал энэ удаад эхнэр нь өөр лүү нь харан инээмсэглэх аж. Яг л анх учирж байсан тэр инээмсэглэлээрээ өөр лүү нь инээж буй мэт. Харамсалтай нь амин хайртай эхнэр нь нөхрийнхөө хатуу гараас чөлөөлөгдсөндөө баярлан инээсэн ч юм билүү. Од дахин харж чадсангүй..
- Цас аа.. хайрт минь.. Цас аа.. . Хэмээн Од сүүлийн хүчээ шавхан байж шивнээд хамаг хүч тамир нь еүлэгдэн гарах мэт сулбайгаад ирэв. Нөхрийнхөө атгалтаас чөлөөлөгдсөн Цас амттан руугаа буцаан хошуу сунгалаа...
Том өрөөний шүүгээний завсраас 4 бүлтгэнэсэн нүд ажиглан буйг цус маханд улайрсан хүүхэн хийгээд, цогцос нь хөрж амжаагүй Од 2-н аль аль нь мэдсэнгүй.
- Ээж... хэмээн охин уйлагнахад
- Чшшш.. гэж ах нь дүүдээ шивгэнээд нүдийг нь бяцхан гараараа таглалаа.














_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Mar.01.11 12:03 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Бүлэг. Хүү Охин хоёр.
-Одоохондоо хэн ч алга. Хаалгаар гараад явчихсан байх. Миний дүү айж болохгүй шүү. Дуу чимээ огт гаргах хэрэггүй хэмээн Тэнгис хүү дүүдээ шивгэнэлээ. Охин чимээгүй толгой дохино. Нулимс нь урсаад хацар дээр нь хатчихсан, бяцхан гараараа ахынхаа цамцны хормойноос чанга гэч нь атгачихаад дүрлийтэл ширтэж буй Солонго охины ходоод нь хоржигнон дуугарч буй чимээ тэрүүхэнд сонсогдоно. Шүүгээний хаалга зөөлхнөөр хяхтнан онгойлоо. Гадаа бас л цас шуурсаар, магадгүй тэнгэр газар гэгч нэг цул болсон мэт дунсгэр саарал салхи цасан ширхэгтэй хамт цонхыг пүд пүд цохилно. Өрөө тэр чигтээ бараан саарал өнгөнд хучигджээ. Саяхан л олуулаа ил галын дэргэд суугаад ээжийнхээ хийсэн гарын хуушуурыг инээлдэн идэж байсан нь Тэнгист санагдахад шүлсээ дэмий л хүд хийн залгилаа. Хүү нэг зүг рүү аль болох харахгүйг хичээн жаахан дүүгийнхээ нүдийг гараараа таглан урагш нэг алхлаа. Тэрхүү харахыг үл хүсэх зүгт нь аавынх нь аль хэдийн хөрч гүйцсэн цогцос гулдайн хэвтэх ба цус нь шалаар нэг таран үүдний хаалганы зүг цусан зам татуулан урсах аж. Хэн нэгний, хэн нэгний ч гэж дээ ээж нь байсан тэр нэг хүний мөр цусан дээр гишгэлэн тодоос тод мөр үлдээн цааш явсан байлаа. Хүү охин 2 хэд хэд алхад өрөөний хаалганд тулаад ирэв. Хаалганы цаана харанхуй татуулсан өрөөнүүд харагдах нь жаахан хүүгийн хувьд үнхэлцгийг нь хагалах шахам байлаа. Өчигдөр харсан тэр муухай амьтан хаа нэгтэй хүлээж байгаа гэж бодох бүрийд бяцхан зүрх нь түг түг цохилж жаал хүү айснаасаа нулимс нь асгарч байлаа. Гэхдээ нөмөрт нь зүүгдэж буй жаахан дүүгээ бодоод нулимсаа гараараа шудраад хаалгаар шагайлаа. Урт харанхуй хонгил мэт сүүмийсэн коридор бүдэг бадаг харагдах агаад хэн ч байхгүй мэт анир чимээгүй нам гүм байв. Хүү дүүгээ тэвэрсэн чигтээ дахиад нэг алхав. Дээд давхарт хүүгийн унтлагын өрөөний шүүгээнд цаасан ууттай боов, савтай хар цай байгааг хүү санаж байлаа. Тэнд л хүрчих юм бол хүү өөрийн хувцасны шүүгээндээ нуугдаад дүүдээ идэх юм өгч болохоор байв. Дахиад хэд хэд алхаад шатны доод гишгүүр дээр очлоо. Хүүгийн зүрх түг түг цохилно. Одоо тэрээр амьсгалахаасаа ч айж байлаа. Дүү нь ахыгаа ойлгосон мэт ямар ч чимээ гаргалгүй зөвхөн нүүр өөд нь дүрлийтэл ширтэх аж. Чимээгүй нам гүм байшинд ноёлох мэт юу ч дуулдахгүй байгаад хүү жаахан тайвшраад шатаар зугуухан өгслөө.
Гэтэл доод давхрын булангын өрөөнд хэн нэгний хэржигнэх чимээ сонсогдлоо. Ихххххххааххх... хэн нэгэн булангийн өрөөнд сүр сархийн түчигнэх чимээ гарахад хүү золтой л хашгирчихсангүй. Дүүгийнхээ чихийг 2 гараараа таглаад шатаар дахин дээш гарлаа. Өнөөх чимээ одоо улам чангаар сүр сархийн доод давхраар хэн нэгэн сүр сархийн алхан өрөө бүрийг нэгжих мэт түжигнүүлэн явах аж. Хүү дүүгээ гар дээрээ өргөөд дээд давхарт гарад өрөө рүүгээ аажуухан алхлаа. Хэн нэгний цустай гараар хана туурга хийгээд хаалга бүрийг самардан явсан нь ажиглагдана. Яг л өрөө бүрийг нэгжин хайсан мэт энд тэндгүй цусан гараар зам татуулсан нь харагдана. өөрийнхөө өрөөний хаалганд дөхөх үедээ хүү санамсаргүй шалан дээр чанга гишгэснээс болоод шал чяхран дуугарав. Гэтэл доод давхраас гарч байсан өнөөх чимээ гэнэт алга болов... Хүү бушуухан өрөө рүүгээ гүй хнь холгүй орлоо. Өнөөх амьтан гэнэт муухай орилох чимээ гарлаа. Тэгснээ шатаар дээш түжигнэн гарч ирэх нь сонсогдов.
Хүү дүүтэйгээ шүүгээндээ дөнгөж ороод хаалгаа хайж байх мөчид нэгэн зэгэл саарал амьтан өрөөнийх нь онгорхой хаалгаар шурдхийн өнгөрөх нь үзэгдэв.. Өнөөх амьтан, хүүгийн тэр өдөр айлгасан амьтан дөрвөн хөллөн хаалганы урдүүр гүйн өнгөрөхөд хүү амаа таглаад зөөлнөөр уйллаа. Юу болоод байгааг анзаараагүй СОлонго охин ахынхаа нулимсыг арчаад хацар дээр нь зөөлнөөр үнсэв. Хүү дүүгээ тэврээд хуучин хувцсан дундаа шурган чимээгүй хэвтлээ... хамгийн гайхалтай нь тун удалгүй өрөөний завсраар хүн шиг том бүдүүн туулай зальтай инээмсэглэн шагайхыг хүү шүүгээний завсраар харж амжлаа. Туулай инээсэн чигтээ цааш эргэхэд нэг гартаа урт иштэй бор заазуур барьсан байхыг хүүхдүүд харсангүй.

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Mar.04.11 8:23 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Бүлэг. Аялгуу
Хэн нэгний тасалдангуйгаар орилох дунаас болоод охин нойрноосоо сэрлээ. Ах нь хажууханд нь өвлийн хувцасан дунд чимээгүйхэн гэгч нь унтаж байгааг хараад эвшээлгэтэл өнөөх дуун дахин сонсогдлоо. Дуу байшин дотор сонсогдох нь илэрхий.
- Миний охион.. Миний охион. Ээждээ хүрээд ир. Охин эхлээд сонссон зүйлдээ итгэсэнгүй. Гэвч сонсох тусам хайртай ээжийнх нь хоолой мөн байлаа. Ээж нь гэнэт учир битүүлэг алга болсон хийгээд ах нь түүнийг ээж рүүгээ явахыг зөвшөөрөхгүй байгаа зэрэг нь охинд гайхмаар санагдаж байсан юм. Гэтэл хамгийн ихээр хүсээд байсан ээж нь дуудаад байгааг охин нь гэнэт саналаа.
- Ээж ээ. Гэж охин часхийн хашгираад шүүгээнээс гараад гүйлээ. Ээждээ л тэврүүлэхийг, ээжийнхээ энгэрт наалдаад үнэрийг нь үнэрлэхийг юу юунаас илүүтэйгээр хүсэж байсан жаахан охиныг хэн ч зогсоосонгүй. Охин өрөөний хаалга аажуухнаар нээгээд харанхуй руу уусан алга боллоо....

Хүү хар дараад цочин сэрлээ. Шүүгээнд хав харанхуй хийгээд ойр орчны зүйл харагдахгүй байгаа нь нүд нь харанхуйд дасаагүйнх байлаа. Гараараа тэмтэртэл дүүгийх нь хэвтэж байсан газар хэн ч байсангүй. Саяхан энгэрт нь наалдаад жигдхэн амьсгалаар нойрсон байсан өөдсийн чинээхэн жаахан дүү нь алга болчихсон байлаа...
Хүү эхэр татан уйлсаар өрөөний хаалгаар гараад ирлээ. Гартаа жижигхэн төмөр сэрээ барьчихсан хүүд одоо зөвхөн жаахан дүүгээ л аврах бодол толгойд нь орж ирж байв. Тэсгэлгүй ихээр айж байсан ч хүүд зугтах бодол байсангүй. Солонго оо, миний дүү.. Солонго оо.. Араас нь нэгэн урт хар юм дагаад байх шиг нуруугаар нь хүйт оргин эргэн харвал хав харанхуй л харлан харагдах агаад аймшигт аварга амьтны ходоодонд орсон мэт сэтгэгдлийг хүүд төрүүлэх нь аймшигтай. Гэнэт төгөлдөр хуурын чимээ сонсогдон нэгэн эмэгтэй уянгалаг хоолойгоор дуулах нь сонсогдлоо. Тэр дуу доод давхрын өрөөнөөс тод гэрлийн хамтаар харанхуйгаас гэнэт хүрээд ирэх шиг санагдав. Зочны өрөө гэрэлтэй хийгээд хэн нэгэн яах аргагүй хөгжим даран дуулах аж. Энэ дуу ээжийнх нь хоолой мөн байлаа...
Хүүгийн нүдэнд нулимс бүрхээд ирэв. Жаахан биедээ баймааргүй хи зориг тэвчээр гарган, зүрхэээ бөмбөлзтөл айсан жаахан хүүд ээжийнх нь хоолой хамгийн дотно санагдаж бүх зүйлийг мартан тэр хоолойн эзний зүг гүйн очлоо.
Нүдийг нь хурц гэрэл гялбуулан хүү зочны өрөөний үүдэнд хэсэг зогтусав. Өрөө юу юунаас илүүтэйгээр гайхамшигтай болсон байлаа. Хуучирж муудсан зочны өрөөний тавилга шинээр аваад удаагүй байгаа мэтээр гялалзан таазны хуучин гэрлийн оронд болор сондор шигтгээтэй гоёмсог гэрлийн бүрхүүл харагдах аж. Хамгийн гайхалтай нь шинэхэн модон төгөлдөр хуурны цаана ээж нь инээмсэглэн ширтэж байлаа. Миний хүү ээждээ хүрээд ир... Хүү балмагдан ээжийнхээ зүг нэг алхлаа, дахиад нэг алхлаа. Гэтэл ээжийнх нь цаанаас хүн шиг том туулай инээмсэглэсээр гараад ирэх нь тэр. Хүү энэ удаад үнэхээр гайхшран зогтуслаа. Туулай гартаа томоос том таваг барьсан байх агаад түүн дээр гайхалтай сайхан шарсан мах, шилэн савтай мөхөөлдөс, амтат боов өрсөн байх нь харагдана. Ялангуяа шарсан махны үнэр хүүгийн хамар цоргиход өлссөн гэдэс нь хоржигнохыг хүү сонслоо...
- Хүү минь, хүрээд ир. Бид чамд хайртай. Чамтай хамт тоглохыг би үнэхээр их хүсч байна. Хэмээн туулай инээмсэглэн өгүүлээд томоос том гараа алдлан хүүг тэврэхээр зогслоо.
Хүү дахин нэг урагш алхлаа. Одоо хүү болоод туулайн хоорондох зай 5 6 алхам зайтай л болсон байв. Гэнэт ээжийнх нь нүд хачин байдлаар очтон гялалзахыг хүү ажиглалаа. Ээж нь биш харин хамгийн амттай хоолоо харсан хашааны банхар шиг нь нэг тийм шүлэнгэтсэн харцаар хүүг ажиглан байх нь тэр.. Хүү зогтусан хойш нэг алхлаа.. Энэ амьтан ээж нь биш байна, ээж нь биш.. ээээж нь бишшш......
- Юу болсон бэээ??? Чи яаагаад бидэнтэй тоглохыг хүсэхгүй байгаа юм бэ?? Хүрээд ир.. хүрээд ир.. ХҮРЭЭД ИР !!!
Туулай аймшигтай муухай хоолойгоор хашгиран хүү рүү дайрлаа. Ам нь инээж байгаа бус харин инээлгэсэн байдалтайгаар оёчихсон болохыг хүү харж амжив. Бас цаана нь ээжийнх нь толгой хэрхэн доош унжин унаж байгааг харж ч амжлаа.. Тэрхүү унаж буй зүйл нь шинэ жилийн гацуур дээр зүүдэг баг шиг хийгээд тэрхүү багийн цаанаас хүйт даасан өнөөх хүйтэн хөх царайг ч бас хальт харж амжив.. Түүнээс цааш юу болсон бүү мэд, нүд нь харанхуйлан оочиход аймшигтай өвдөлтийг мэдрээд дуу ч гаргалгүйгээр унаад өглөө.
Хүүгийн цогцсон дээр ухаанаа олохгүй овоорсон 2 амьтан хэн нэгний хөлийн чимээг сонсох тэнхэл байсангүй. Тэрхүү хөлийн чимээ магадгүй маш бүдэгхэн дуулдаж байснаас ч болсон байх. Жаахан хүүхдийн тор торхийн гүйх бүдэг чимээ үргэлжлэн холдсоор байшингийн хаалгыг хэн нэгэн нь түлхэн онгойлгох чимээ гарлаа.. Энэхүү чимээ харамсалтай нь дэндүү тод байснаас тэрүү өнөөх туулай хүүгийн цогцосноос толгойгоо дээш өргөөд аймшигтайгаар инээмсэглэлээ..
Хүйтэн цас малгайлан орж буй шөнө дундын үед гүйн гарсан Солонго охины чихнээ муухай орилоон сонсогдоход...


ПМ дэх гэсэн хар залхуу юм аа. Болий чи минь

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Mar.21.11 12:25 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .

Бүлэг.
Яагаад ч юм нам гүм болчихлоо. Хэн ч байгаагүй.. хаана ч байгаагүй юм шиг. Өнөөх цасан шуурга ч шуурахаа байгаад, айгаад байсан зүйл нь ч алга болчихсон мэт.. Жаахан л даарч байлаа. Гэхдээ үл ялигхан даарч байгаа ч яг л ээжийнхээ өвөрт орсон юм шиг санагдах нь сонин. Нэг л дулаахан үнэр үнэртэх нь аавынх нь ч үнэр юм шиг... охин зүүрмэглэн унтах бөгөөд даарсан хөл нь атийн тэрүүхэн тэндээ бөөрөнхийлдөөд хярсан бүжин мэт. Ах нь дүүгээ чимээгүйхэн хараад сууж байлаа. Нарны гялбаа тэнгэрийг зүсэн хажуудах цонхонд нь тусах бөгөөд дулаахан таатай мэдрэмжийг хүүд төрүүлнэ.. Хүү дүүтэйгээ шүүгээн дотор 3 хоносон байлаа....Бүхэл бүтэн 3 хоног тэрээр хэний ч биш болсон байшинд хэн нэгнийг хүлээн горьдлого тээн өнгөрүүлсэн байв. Нэг хэвийн зүүд түүнийг салахгүй дагах нь юу юунаас илүү аймшигтай. Шөнө бүрийн зүүд нь нэгэн хэвийн үргэлжлэх бөгөөд дүү нь цасан дунд байшингаас холдон гүйн одох зураглал л түүний нүдэнд торсоор байлаа. Байшин дахин хөдөлгөөнд оржээ. Түжигнэсэн нэгэн дуу хоолойг сонссоноос хойш тэрээр унтаж ч чадалгүй гөлрөн суусаар байлаа. Эхлээд тэр хоолой хүрчигнэн дуугарч байснаа хана тачигнан дуугарах чимээтэй хослон улам ойртох нь хүүгийн чихэнд сонсогдож тэрээр дүүгийнхээ чихийг 2 гараараа таглаад шүүгээнийхээ хаалгаар чимээгүй шагайн харлаа. Өрөө харанхуй байсан ч сарны гэрлээр тасалгаа сав саруулхан гэрэлтэх бөгөөд хаалга аяархан онгойсон ч хэн орж ирсэнгүй. Хүү чимээгүй хэн нэгнийг хүлээсээр л.. Гэтэл урт хар сүүдрүүд таазанд мурилзан өнгөрөхийг харлаа. Таазны шохой доош бага багаар бутран унаж ямар нэгэн шарчигнаанд хана зурагдах аж. Хүү улам нуугдаад чимээгүй харсаар л . Хаалга чив чимээгүй онгойлоо. Хэн ч орж ирсэнгүй.. Хүү санаандгүй дээш хараад золтой л ухаан алдчихсангүй. Нүдээ аниад амьсгалахаа ч мартсан мэт чив чимээгүй хувцас руугаа зөөлнөөр шургалаа.
Өрөөний хаалганы дээгүүр цэлдэн хөх гар алгуур гулсан гарж ирлээ. Тэрхүү гарны араас сэгсийсэн урт үстэй толгой, магадгүй амьдралдаа хүүгийн олж хараагүй нарийхан урт хүзүүн дээр гилжигнэн цухуйлаа. Дан яс нь ёрдойн харагдах урт урт мөчөөрөө өнөөх амьтан таазан дээгүүр дөрвөн хөллөн мөлхөөд өрөөнд ороод ирэв...
Гэнэт дүү нь зүүдэлсэн мэт яраглан хөдлөлөө.. Чив чимээ аниргүйд энэ дууг сонссон Гонидын нүд бэлэн хоолоо отож буй аалзны нүд торонд нь орооцолдсон шавжийг идэхээр гялсхийх мэт гялалзаад шарчигнан шүүгээний зүг үсрэн хүрлээ.
Хүү шүүгээний дотрх бариулаас тэнхээ мэдэн зуураад тавьсангүй. Шүүгээний гаднаас аймшигтайгаар сэгёчин нүдэж онгойлгохыг оролдоно.. Годнид муухай орилон гадна бүрээсийг хурц хумсаараа зурах аж... Хүү удаан тэсэхгүйгээ мэдэж байлаа.
Солонго охин дөнгөж сэрээд ахынхаа хөлнөөс зүүгдэн айн уйлж байлаа. Хөөрхий хүүхдүүдэд одоо туслах хүн нэг ч үгүй болсон...
ГЭнэт машины гэрэл гялсхийн өрөөг гийгүүлэхэд Гонид чарлан цааш гүйн алга боллоо. Хүү охин хоёр аль аль нь гайхан юу болсныг ухаарах сөхөөгүй бие биенээ гайхан харлаа..
Ойртон ирж буй машины гэрэл харанхуйд бүхнийг гэрлээрээ сүлэн дайран гарах шиг.. Машин үүдэнд ирэн зогсоход дотроос нь буу барьсан нэгэн гүйн гарч ирэхийг хүү мэдсэнгүй.
Дараагийн бүлэг. 1970 онд юу болсон бэ??

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Mar.24.11 5:31 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .


Баадай тэр нэгэн өдрийн тухай аль болох бодохгүй байхыг хичээдэг байсан.. Тэр үед дөнгөж цэргээс халагдаад ирсэн залуу тэр аймшигт явдлын гэрч болсон юм.
Түүхийг хүүрнэх нь. 1970 оны зун Хөвсгөлийн Улаан уул суманд нэгэн залуухан хос нүүн ирсэн ба нутгийн ард түмний хувьд баярлууштай хэрэг болсон юм. Эмэгтэй нь 24 25 орчим насны даруухан бөгөөд туранхай цайвар царайтай намхавтар бүсгүй, харин нөхрынх нь хувьд үргэлж бусадтай дуу шуутай инээд наадам болгон явдаг хөгжилтэй эр байлаа. Улаан уул суманд ирснээсээ хойш тэд хүн бага явдаг уулын бөглүүд нэгэн өвлийн байшин бариулан амьдрах болсон ба эмэгтэй нь сумын цэцэрлэгт бага ангийн багш, харин нөхөр нь тогоочоор ажиллах болсон юм. Хүн бүхэн зан сайтай залуухан хосод ам сайтай байдаг байлаа. Нутгийн хөгшчүүд хоорондоо үлгэр жишээ сайхан гэр бүл хэмээн ярилцах агаад ганц гэм нь үрийн зулай үнэрлээгүй юмдаа хэмээн жиг жуг хийлцэх нь сонсогдоно. Гэсэн хэдий ч бүсгүй цэцэрлэгийн хүүхдүүддээ амиа тавих шахам хайрладагт нь эцэг эхчүүд сэтгэл хангалуун байдаг байлаа.
Удалгүй сонин сонин үйл явдлууд хүмүүсийн ам дамжин яригдах болов. Залуу хос хүнсний зүйлээ, ахуйн хэрэглээнийхээ зүйл хэзээ ч худалдан авч байгаа нь харагдахгүй, эмэгтэй нь хүмүүстэй битгий хэл нөхөртэйгөө ч үг дуугарахгүй дуугай байдал нь хүмүүсийн ам хэлний бай болж байлаа. Гэсэн хэдий ч цуу яриа тэгэшийгээд намжиж залуу хос ч хүмүүсийн анхаарлыг татахаа байсан байлаа. Тэр нэгэн өдрийг хүртэл Улаан Уул сум нам тайван, амьдрал энгийнээрээ өрнөсөөр байсан юм .
1970 оны 11 сарын тэр нэгэн өдөр Баруун голын эхээр нутагладаг Чүлтэм гуайн охины 2 настай хүү нь алга болж сум даяар эрэл сурал боллоо. Сураг ажиг битгий хэл хувцасных нь тасархай ч олдсонгүй. Тун удалгүй бас нэгэн гэр бүлийн 6 настай охин тоглож байгаад алга болсон байв. Хүмүүс хэрэг бишдэж байгааг анзаарч эхлэв. Гуравдахь тохиолдол нь тун удалгүй бүртгэгдлээ. Энэ удаад хашаанд нь тэрэгтэй нь нарлуулж орхисон нярай охин алга болсон байлаа.
Хэн нэгэн нь хүүхдүүд хулгайлаад байгааг мэдэж эхэлсэн авч чухам хэн хулгайлаад байгааг мэдэх хүн байсангүй. Сумын цагдаа хийгээд хэсгийн төлөөлөгч яаралтай арга хэмжээ авч хүүхдүүдийг гадуур явуулах нь битгий хэл гэрээсээ гаргахгүй байхыг үүрэгдлээ. Хүмүүс яах ч учраа олохгүй бужигналдан ажил төрлөө хаян гэртээ хүүхдүүдээ сахин суудаг болов. Тун удалгүй төлөвлөгөөт сүүний фермийн ажил тасалдахад хүрч аймгаас тушаал явуулсны эцэст хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт нь явуулах, хүмүүс хэвийн байдлаар ажил албаа үргэлжлүүлэх тогтоолыг аймгийн төлөлөгчийн газраас гаргасныг засаг дарга ирэгэддээ уншиж өглөө.
- Та энэ суманд юу болоод байгааг мэдэж байж балчир үрсээ зоргоор нь орхих тогтоолыг юунд гаргана вэ?? Манай хүн бид 2 ажилтай хүү маань ганцаараа. Та ч эцэг хүн байна. Хэмээн нэгэн эмэгтэй хоолой зангируулан ярихад хүмүүс ч ам амандаа үглэцгээн гомдол тавьцгааж байлаа.
Энэ үед буланд чимээгүй сууж байсан цэцэрлэгийн багш Гонид чимээгүйхэн гараа өргөөд хүүхдүүдийг өөрийн өвлийн байшиндаа байдал намжтал харж болохыг хэллээ.
Засаг даргын барайсан дух ч тэнийгээд ирлээ. Зарим эцэг эхчүүд дургүй байсан ч энэ л хамгийн зөв бөгөөд үр дүнтэй арга гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Нийт сумын төвийн цэцэрлэгт хүмүүжиж байсан 40 гаруй хүүхдүүдийг тэр өглөө машинар гаргаж өгсөн нь эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдээ харсан хамгийн сүүлчийн тохиолдол байлаа.. Цас бужигнуулан хаазлан одсон Газ 66 машинууд моддын үзүүр ороон цаашлан одоход сүүлийн машинд суусан бүсгүйн нүд гялалзан инээмсэглэл тодруулан суухыг Баадай олж харсан байлаа. Хэзээ ч инээж байхыг нь хараагүй тэр бүсгүйн инээд юу юунаас илүүтэйгээр аймшигтай, бас хүйтэн агаад хэрцгий байсныг тодхон санаж байлаа..
14 хоногийн дараанаас Сүүний фермийн малчин Осор хэн нэгний цусан зам татуулан мөлхсөн марийг олж харсан байлаа. Мөрөөр мөрдөн явсаар тун удалгүй цус алдан, осгож үхэхээ шахсан хүнийг олсон нь цэцэрлэгийн галч өвгөн байв. Яаралтай айлын бараа хауулсан ч хөөрхий өвгөн зөвхөн цорын ганц үг хэлэх төдий болоод л амьсгаа хураажээ.
- Гонид.. Хүүхдүүд...
Түүний амнаас гарсан энэ үг хийгээд хөлийнх нь тас мэрсэн булчин махнаас олгойдон гарч буй цусыг харсан хэн бүхний царайд бүх юм тодорхой болсон байлаа. Хүүхдүүдэд нь нүүрлэсэн аймшигт явдал тун удалгүй сум даяар тархан хүмүүсийг үйлмээн сандралд оруулав.
Удалгүй сумын төвөөс зэвсэглэсэн 10 морьтой залуус 2 машинтай нийлээд 20-д хүмүүс өнөөх байшингийн зүг гарлаа. Харин маргааш орой нь тэдний 2 нь л буцаж ирсэн юм. Ирсэн 2-нх нь нэг нь тэр дариудаа нас барсан бол нөгөөх нь аймшигт явдлын эцсийн гэрч болон үлдсэн ч удалгүй галзуурсан юм. Залуугийн цус хурсан нүд хөөрхийлөлтэйгөөр бүлтгэнэн харж үг хэлж ч чадахгүй айсан ч болсон явдлыг тэнд байсан цөөхөн хүмүүст хэлсэн нь .......
Залуусыг Байшин баригдсан өнөөх ойн чөлөөнд орж ирэхэд нүднийх нь өмнө тэдний зүүдэндээ ч үзээгүй аймшигт явдал угтжээ. Тэр хавийн ойролцоох цас яг л мал нядалгааны газар шиг улаанаар будагдсан байлаа. Байшинд амьтай голтой хэн ч байсангүй. Харин өмхийрсөн махны нялуун үнэр цус болсон хувцасны тасархай энд тэндгүй асгарсан цус л байшинг бүхэлд нь бялджээ.. Тэд ямар ч хүн, ямар ч хүүхэд олж харсангүй. Ядаж тэдний цогцос ч тэнд байсангүй. Харин доод давхрын агуулах бололтой өрөөнөөс л муудсан махны эхүүн үнэр гараад байгааг сүүлд мэдсэн байв. Өрөө руу хэсэг залуус бамбар барин ороход үүдэнд нь үлдсэн хүмүүс тэднийг хүлээн гадна нь сууж байлаа. Гайхалтай нь бүхэл бүтэн 2 цаг өнгөрсөн ч өрөөнөөс хэн ч буцаж гарж ирсэнгүй. Гадаа хэдийнээ гүн харанхүй болж хүйтэн салхи уугин үлээж байлаа. Удалгүй бие засахаар гарсан залуу удаж удаж орж ирсэн ч утга учиргүй туулайны тухай амандаа бувтнаад эхлэв. Хүн шиг том туулай байсан, туулай над дээр ирсэн, Туулай надад үнэнийг хэлсэн.. Залууг нөхөд гэрэлд ойртуулан хартал нүд нь час улаанаар эргэлдэж байлаа......
Газар доорх агуулахаас 2 залуу хар хурдаараа гүйн гарч ирлээ. Тэд ухаан жолоогүй гүйх явцдаа хажууд нь цусанд будагдан үхцгээсэн хүмүүсийг ч олж харсангүй. Олж харах ч тэнхэл байсангүй. Инээмсэглэн буй Туулайг ч харсангүй..
Уян дээр буй морьд дээрээ очоод ухаан жолоогүй давхиж байснаа ч, ардаас нь нэгэн нэвсгэр хар юм асар хурдтайгаар хөөн харанхуй ойгоор орилон давхиж, морьд нь үргэн бусгаж байсныг ч санасангүй.. Тэдний нүдэнд зөвхөн нэг л зүйл нэг л зүйл харагдаж байлаа.
Агуулах руу орсон залуус эхэндээ бүгчим муухай үнэр танар хийгээд харанхуйд дотор нь муухай оргин хэсэг зогсон орчноо ажлаа. Агуулах гэж нэрлэгдсэн зүйл нь үнэн хэрэгтээ урт харанхуй хонгил байв. Дотор нь хуучирж муудсан эд хогшлоо хадгалдаг байсан нь илт. Хуучин бор авдар дээр нь тавьсан тэмдэглэлийн зузаан дэвтэр хүмүүсийн хараанд өртөхөд нэгэн залуу авч бамбарын гэрэлд эргүүлэн уншлаа.
[b]
[/b]

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Mar.29.11 11:06 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Бүлэг. Инээмсэглэл
Залуу бамбарын гэрэлд шарлаж хуучирсан тэмдэглэлийн дэвтрийн хуудсуудыг сөхөн уншлаа.
1969.03.14. Бидний хуримын анхны өдөр энэхүү тэмдэглэлийг нээж байна. Өөртөө байгаа бүхнээрээ би түүнийгээ хайрлах болно.
1969.03.18. Дуугай даруухан гэдгийг нь мэдэж байсан ч бодож байснаас минь илүү дуугай хүн юм. Туулайнд ийм их дуртай гэдгийг нь би яагаад мэдсэнгүй вэ?? Маргааш түүндэ зориулж хос туулай тэжээе гэж шийдлээ.
Залуус хуудсын нэлээд хойш нь эргүүлэн дахин уншлаа.
1969.09.27. Яг юу болоод байгааг ойлгохгүй байна. Тэр хэзээнээс түүхий мах иддэг байсныг мэдэхгүй. Түүний талаар ер нь би яг юу мэдэх вэ ?? Миний эхнэр хэн бэ?? Яагаад Гонид гэж нэрлэсэн юм бол???
1969.10.02. Хайртай нохой маань өглөө үхчихсэн байгааг олж харлаа. Тэр яг одоо өрөөнийхөө хаалгыг цоожлоод юу хийгээд байгааг би хэлж мэдэхгүй байна. Өчигдөр түүний нүд яг л гүн хар худаг шиг харагдаж байсан. Тэр намайг цоо ширтээд инээмсэглэ хэмээн шивнэсэн. Би инээмсэглэж чадаагүй...
1969.10.11. Анх удаа түүний маш уурлаж байгааг харлаа. Тэр намайг явах юм бол гэр бүлийнхэн хийгээд таньдаг бүх хүмүүсийг ална гэсэн... Толгой өвдөж байна. Инээмсэглэх хэрэгтэй... Инээхгүй бол тэр намайг....
Залуус дахин цааш хэд хэдэн хуудас эргүүллээ.
1969.11.14. Түүнийг ийм сайхан хоол хийдэг гэж мэдсэнгүй. Дахиж яг ийм хоол идэхийг би маш их маш ихээр хүсч байна. Яг одоо би энэ хоолны төлөө юугаа ч өгөхөд бэлэн байна.
1969.11.18. Би бага багаар өөрчлөгдөж байгаагаа мэдэрч байна.. Өчигдөр орой тэр ээлжит махан хоолоо хийсэн. Хүний мах.... Гэхдээ маш амттай.. Үгүй ээ... би энэ бүхнээс холдоод явмаар байна. Би хэнтэй хамт амьдраад байна вэ???
...........Өлсөж байна..
1969.11.22. Би одоо үргэлж инээмсэглэж чадахаар боллоо.. Тэр ч, би ч үүнд баяртай байна..
Бие бие рүүгээ гайхан харсан залуус тэмдэглэлийн сүүлийн хуудсуудыг эргүүлэн харлаа.
1969.12.25. Миний Туулайхан.. Би түүний эрх бяцхан туулай... Надад урт чих бий, бас жижигхэн боловч хурц шүднүүд ч бий.. Түүний хүйтэн гарт тэврүүлээд чихийг минь илбэн суух тэр мөчид л би жинхэнэ туулай болсноо мэдэрдэг...
1969.12.29. Туулай,,, Туулай,,,, Туулай... Миний Туулайхан... Туулай бол эмзэг өвсөн тэжээлтэн хэдий ч цагаа тулбал юу ч иднэ. Мах, цус.. тасарсан шөрмөс.. өмхийрч муудсан хүүр, тэр байтугай дөнгөж төрсөн хүүхэд байсан ч хамаагүй..
Би түүний Туулайхан..
Эцсийн хуудсанд бичигдсэн эдгээр үл ойлгогдом мөрүүдийг уншсан бүгдийн царай гайхаж хачирхсан, башүү жихүүцсэн байдалтайгаар бие биен рүүгээ харлаа.
Яг энэ мөчид булангийн харанхуй хонгилоос хүд хүд хийн инээх чимээ гарлаа. Энэ чимээнээс цочсон залуус бие бие рүүгээ айсан нүдээр хараад буланг гэрэлтүүлэхээр бамбарыг тусган харав. Харанхуй булан бага багаар бамбарын гэрэлд идэгдэхэд хүмүүсийн нүдний өмнө аварга том цагаан зүйл цааш харан нүүрээ дараад инээж байлаа. Яг л бяцхан охин загнуулсандаа эхэр татан уйлж буй мэтээр мөр нь чичигнэн хөдөлснөө өнөөх амьтан эргэж харлаа. Бүдүүн хар утсаар махийлган татаж оёсон нь түүнийг яг л инээмсэглэн буй мэт харагдуулна. Гэвч татаж оёсон жавжных нь цаанаас зүү мэт иржгэр хурц шүднүүд харагдан өнөөх амыг нь оёсон утсаа тас хэмлэхийг хүссэн мэт хавиралдан байх аж.
- Чөтгөр, ээ бурхан тэнгэр минь хэмээн хамгийн настай нэгнийг дөнгөж амандаа бувтнах төдийд өнөөх амьтан эргэж дайрахад хүмүүс айсандаа хөдөлж ч үл чадам зогсоход тэдний гарт байсан шатаж буй бамбар газар торхийн уналаа..
Унаж буй бамбарын гэрэлд инээж буй аварга том Туулай нэг гартаа заазуур барин ухасхийн дайрч буй дүр төрх л үзэгдээд өнгөрөв.. Нөхдийгөө аймшигт амьтанд бариулахыг дөнгөж харсан 3 залуу үүд өөд хар хурдаараа чихэлдэн зугтлаа.
- Ээ Бурхан тэнгэр минь, зугтаарай хэмээн орилсоор эхний залуу гарах үүдний зүг хар эрчээрээ гүйх төдийд нэвсийсэн хар юм өөдөөс нь нөмрөн дарж авахад Гаслах төдий чимээ дуулдаад чимээгүй болчихлоо.
Ухаан сөхөөгүй айсан хоёр залуу чимээ аниргүйгээр гүйлдэн гарахад хажуугаар нь эхний залуугын хүзүүнээс зуугаад ясыг нь таржигнатал хэмлэн буй чимээ, ард үлдсэн залуусын эцсийнх нь орилон газар түс хийн унах чимээтэй зэрэгцэн чихийг нь зүсэн өнгөрөв.. Эцсийн мөчид толгой эргүүлэн харсан 2 залуугийн нүдэнд цэлдэн хөх урт биетэй сэгсийсэн амьтан олзоо ухаангүй хэмлэн зулгааж байх нь харагдана. Өнөөх амьтан толгойгоо өндийлгөн цусанд бялдсан амаараа архиран орилохуйд хүв хүйтэн нүднийх нь харц 2 залуугийн зүрхийг зүсэх шиг болоод өнгөрлөө....

1971 оны 1 сарын 26 ны өдөр Улаанбаатар хотоос маш нууц зэрэглэлийн тушаал авсан зэвсэгт хүчний ... анги хөвсгөлийг чиглэн гарсан юм. Тэд ирсэн дариудаа өнөөх аймшигт үйл явдал болсон байшинд очиж түүний эргэн тойрон дахь 30 км газрыг шүүрдсэн боловч амьтай голтой зүйл нэгээхэн ч гарсангүй. Харин тэд цуст яргалал болон зүүдэндээ ч үзээгүй аймшгийг харсан ба даалгавраа биелүүлж явсан 2 3 цэрэг тэндээ шок цочролд орон түргэнээр буцаагдсан байна. Байшингийн хөндийн хэсгээс тэд нийт 40 гаруй хүүхэд хийгээд 19 хүний цогцос олдсон байлаа. Гэхдээ тэдгээрийг цогцос гэж үзэхээргүй болсон байсан ба бүгдэнг нь хурц шүдтэй амьтан цэглэн хаясан нь яг хэн нь хэн болохыг танихад бэрх болсон байв. Удалгүй хотоос ариутгал, шинжилгээны баг хүрэлцэн ирж хүмүүсийн цогцос хийгээд хараал идсэн байшинг тэр чигт нь шатаан ойр орчимд нь хөл хүрээ тогтоосон ба эл аймшигт явдлыг цаашид тараахгүйн үүднээс эл болсон явдлыг сонссон хийгээд нүдээр үзсэн хүмүүсийг тушаалын дагуу ийм яриа гаргахгүй байхыг даалгасан байлаа.
Хамгийн хачирхалтай нь энэ хэргийг үйлдсэн хүн, буг чөтгөр аль нь болох хамаагүй ур мөргүй алга болсон нь хэргийн тайлагдашгүй нууц болон үлдсэн байв. Орон нутгийн бяц хан хийдэд энэ үеэр лам нар нууцаар Ороолон дарах ёслолыг хийсэн нь баригдан цэргийн албан тушаалтан энэхүү зан үйлийг хийсэн лам нар хийгээд тэнд байлцсан сүсэгтнүүдийг баривчлан хот руу ачуулсан нь дахиж ирээгүй байлаа. Сүмийн хамба лам ачигдаж явахдаа нэгэн шавьдаа айдастай хоолойгоор шивнэн хэлсэн зүйл нь :
- Нэг зүйлийнхээ хойноос хэт шунасан нүгэлт хүмүүнийг хэтэрхий тамлан зовоож алснаар сүнс нь дээд ба доод ертөнцөд очилгүйгээр эндээ Ороолон болон үлддэг. Ороолон бол юунд ч дарагдаж дийлдэхээргүй хамгийн муу ёрын сүнс. буг чөтгөр. Тэд юунд ч цадаж ханахаа мэддэггүй бөгөөд бусад аргаар тэднийг дарах боломж бараг байхгүй. Эртний нууц таринаар бол Ороолон дарах зан үйлийн ёсоор нууц судрын хэсгээс бүтэн 21 хоног тасралтгүй уншин байж дарагддаг. Даанч би дарж ч чадсангүй..Ороолон одоо ч хаа нэгтээ явж байгаа... хэмээсэн байлаа.
-
.....Баадай өвгөн тэр нэгэн зуны аймшигт явдлыг сэтгэлдээ бодоод шөнө унтаж чадсангүй.. Нүдэнд нь 4 бяц хан хүүхдүүд хийгээд юугаа ч мэдэхгүй залуу хос л харагдаад байлаа. Ороолон буцаж ирсэн.. Шатсан байшин ч буцаад сэргэсэн байна.. Байж боломгүй зүйл.. байж боломгүй... Явах хэрэгтэй,, хөөрхий хүүхдүүд...
Ингээд шөнө дунд хувцаслан өнөөх хараал идсэн байшингийн зүг буугаа бариад явсан нь тэр аж. Машины гэрэлд туссан байшингийн зэвүү даасан хүйтэн цонхнууд харанхуйлан харагдахад энд амьд амьтны шинж үлдээгүйг өвгөн гадарлаж байлаа. Буугаа цэнэглэн, нөөц сумаа хармаандаа хийгээд уртаар амьсгалан будаг нь халцарч цоохортсон байшингийн хүрэн хаалгыг хүчтэй татан дотогш ороод явчихлаа..
Дараагийн бүлэг. Төгсгөлийн оронд...


_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Mar.29.11 11:16 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Зохиолын утга санаа болон логик нь энд тэндээ холилдон орсон байгаа. Энэ нь албаар хийгдсэн зүйл ба жаахан сэтгэхүй талдаа байлгахыг хичээснийг ойлгоорой. Одоо сүүлийн бүлэгээ оруулаад л дуусах байх.Жаахан сунжирсан байх магадлалтай. Бас нэг зүйл хэлэхэд дараагийн аймшгийн ОРЦ гээг зохиолоо түрүү долоон хоногоос бичиж эхэлсэн ба одоогоор 3 бүлэг явчихсан байгаа. Та бүхэн хүсэх юм бол би Асуултад тавихдаа дуртай байх болно. Бас энэ зохиолд нэр өгөх үү үгүй юу гэдэг дээр эргэлзээтэй л байна.Энэ чигээрээ байжийдаг ч юм билүү.

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Mar.31.11 11:10 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Сүүлийн бүлэг. Гүйгээрэй.
Хаалга хяхтанан онгойгоод араас нь тасхийн хаагдахад хав харанхуй орчин Баадайг угтан авлаа. Байшин тэр чигээрээ хүүрийн үхширмэл үнэрт шингэж амьсгаа авахад ч хүнд байв. Баадай гарт буй гар чиидэнгээ тэмтрэн байж тусгалаа. Чийдэнгийн хурц гэрэлд үүдний өрөөн дэх хана тааз цусан зам татуулан хэн нэгний хурц саварт эрээчигдсэн харагдана. Бүх зүйл тодорхой болсон, байшинд хэн ч амьд үлдсэнгүй бололтой. Өвгөний духан дээгүүр хүйтэн хөлс бурзайн яг одоо хажуугийн харанхуй булангаас нь аймшигт ороолон үсрэн гарч ирэх мэт санагдахад бууныхаа гохыг гартаа чанга атган бушуухан буцаж гарахыг хүссэн ч өрөөнүүдийг гүйцэд шалгамаар санагдаад зориглон цааш алхлаа.. Гар Чийдэнгийн гэрэл хэдий хурц ч гэсэн тодорхой тусгасан хэсгийг гэрэлтүүлэх бөгөөд түүний цаадтайх харанхуйд чухам юу нуугдаж байгааг хэлэхэд бэрх... Өвгөн алгуураар гэрлийг эргүүлэн зочны өрөөний зүг тусгатал гэнэт чийдэнгийн гэрэлд нэг хар юм сүрсархийн орж ирээд цааш шатаар өгсөн зугтлаа. Түүний ясархаг урт хөх хөл л чийдэнгийн гэрэлд харагдаад цааш далд оров. Өвгөний зүрх золтой л амаар нь гарчихсангүй. Айсандаа өнөөх шатны зүг хэд хэд буудлаа. Бууны хөхөмдөг утаа гэрэлд тунаран харагдахуйд дээд давхраас өнөөхамьтны муухай час хийн орилох чимээ сонсогдоод дээрээс асар хурдтайгаар түжигнэн бууж ирэх чимээ сонсогдлоо. Өвгөн сандран буугаа цэнэглэхээр хармаа руугаа гараа явуултал барьж байсан чийдэн нь газар унан өнхрөн одлоо.. Ороолон тааз хана түржигнүүлэн улам ойртоход өвгөний гар салганан хэдэн сумаа шалаар нэг өнхөрүүлэн гар дахь сүүлийн ганц сумаа арайхийж бууныхаа замганд хийн цэнэглэтэл нэвсийсэн хар юм урдах шатаар нь сүрсархийн буугаад ирлээ. Өвгөн түүний зүг сандран буудахад бууны сумны гялсхийх гэрэлд нил цус болсон хурц шүдтэй амаа ангайсан цэлдэн хөх амьтан харагдах нь тэр. Сум Ороолонгийн баруун мөрөнд шавхийн туссан нь илт өнөх амьтан муухай орилоод хазганан шатаар өгсөн цааш зугтлаа.
Бушуухан газар унасан гар чийдэнгээ бариад сумнуудаа арай ядан түүж буугаа цэнэглээд өвгөн хана налан уртаар амьсгаа авав. Гонид.. Ээ бурхан минь ийм аймшигтай амьтан байсан хэрэг үү??? Өвгөн цааш явах тэнхэл байсангүй. Одоо түүний толгойд буцаж хаалгаар гараад машиндаа суун энэ хараал идсэн газрыг хурдан орхих л бодол хамгийн түрүүнд туслаа. Эргээд ар нуруугаа хананд наан үүдний зүг алхаад яг хаалга онгойлгохын даваан дээр дээд давхраас жаахн хүүхдийн цангинасан дуу сонсогдлоо.
- Хүн байна уу?? Туслаарай... Туслаарай...
Хүүхдийн энэхүү тусламж эрсэн өрөвдөлтэй дууг сонссон өвгөний царай барайн хаалганы бариулаас гараа татаад эргэн харлаа. Ишш чааваас гэж амьд байна шүүдэ.. Өвгөн шатаар алгуур өгсөн дээд давхарт гарах чимээтэй зэрэгцээд хэн нэгний хоржоонтойгоор инээх чимээ сонсогдлоо.
Асар хүчтэйгээр угзчин татах чимээ цаад өрөөнөөс муухай инээх чимээтэй хослон гарч байв. Өвгөн өрөөний үүдэнд хүрч очоод нүдэндээ итгэсэнгүй. Муухай том туулай нэг гараараа шүүгээний хаалгыг татан онгичих аж.. Нөгөө гартаа барьсан том хүрэн иштэй заазуураас цус дуслан газар тов товхийн унана. Өвгөн туулайны зүг тэнхээ мэдэн хашгараад чийдэнгийнхээ гэрлийг тусгалаа. Туссан гэрэлд үзлийн муухай инээмсэглэсэн туулай хялайн харах нь тэр. Түүний цус хурсан улаан нүдэнд үзэн ядалт хорсон шингэсэн гэлтэй.. галзуурсан мэт муухай мөөрөөх шиг болоод эргэн дайрлаа.
Өвгөн сандран түүний зүг хальт буудсан ч оносонгүй. Сум цааш сүнгэнэн хананд зоогдоход өвгөн санд мэнд хажуугын өрөө руу гүйн орж хаалгыг ам мөлтөс түгжиж амжив. Азаар хэн ч түүний араас хаалгыг онгойлгохоор оролдсонгүй.. амьсгаадсан хийгээд зүрх нь хүчтэй цохилон өвдсөн өвгөн бохирон сууж зурхэн тушаагаа даран ёоллоо. Нэг , хоёр, гурав, дөрөв.. тав.. зургаан секүнд өнгөрлөө. Гэнэт ард нь хэн нэгний яраглан дуугарах чимээ сонсогдоход өвгөн эргэн харж гар чийдэнгээ дуу гарсан зүгт тусгалаа..
Эхлээд өвгөн хэн болохыг нь таньсангүй. Гэсэн ч тун удалгүй Гэрт нь хэд хоногийн өмнө инээн сууж байсан эмэгтэй болохыг таньлаа. Хүүхдүүдийн ээж... царай нь цусгүй бож хувхай цайгаад, Бүх биеийг нь төмөр утсаар арын модтой нь багласан, энд тэндээс нь өм цөм хазсан шархнаас нь цус бага багаар дуслан байх бөгөөд урсан буй цусны доор халцарч зэвэрсэн том төмөр хувин тоссон байлаа.. Хүүхэн өөр лүү нь тусгасан гэрлийн тамир нь барагдан ширгэх дөхсөн нүдээ хагас нээн хараад гараа салгалан байж хажуу дахь орны доод тал руу заагаад ухаан алдан уналаа. Өвгөн түүний харцыг дагуулан хуучин том модон орны доод хөндий рүү чийдэнгээ тусгалаа. Чийдэнгийн гэрэлд гэнэт орны хөндийгөөс өнөөх ороолон үсрэн гарч ирээд өвгөний хөлнөөс зүүгдэн махыг нь өмөр өмөр зажилах нь тэр ... Өвгөн орь дуу тавин ёолж бууныхаа зүг гараа сунгалаа. Энэ мөчид өрөө чимээгүйхэн онгойход өвгөний нүдэнд инээмсэглэсэн том туулайны толгой цухалзан гарч ирээд л нүд нь харанхуйлан унахад хармаанаас нь калибрын том сумнууд торхийн асгарах нь тэр....
Гүйгээрэй.. хэмээн хүү шивнэхэд жаахaн дүү нь ахынхаа зүг үл мэдэг толгой дохин гараас нь чангаар атгалаа.
Доод давхарын үүдний хаалга чимээгүйхэн нээгдээд 2 жаахан амьтан цааш зугтан гүйх чимээг байшинд байсан амьтай голтой хэн ч сонссонгүй.. Амьдаараа идүүлж буй өвгөн ч, сүүлийн цус нь дуслан юүлэгдэн ухэж буй хүүхэн ч тэр.. Томдсон дээлээр ороосон жаахан дүүгээ хөтөлсөн хүү шинэхэн гаргасан машины зам даган дуу чимээгүйгээр гүйн моддын дундуур орон сүүмэлзэн алга боллоо... Тэр шөнийн харанхуйд ганцхан хараалт байшингийн дээд давхраас гарч буй зэрлэг орилоон л үе үехэн сонсогдон нүгэлт ойн цаадруу цуурайтуулан одох бөлгөө.

За арайхийж нэг юм дуусгалаа. Зохиол бичнэ гэдэг ярвигтай бөгөөд хэцүү ажил юм. Ялангуяа уншиж буй хүнээ хэрхэн айлгаж болох вэ гэдэг дээр их ч толгойгоо гашилгалаа. Даанч эхний зохиол болохоор тун ядмагхан болсон байх.Ер нь хүнийг тэкстэн мэдээлэл уншуулан айлгана гэдэг юу юунаас илүү хэцүү гэдгийг л мэдэрч авлаа. Зохиол бичих санааг доорх кино, бүтээлүүдээс авсан болно.
- Exorcism movie
- Dead Birds movie
- The Shining Movie
- The Haunting
- Silent hill Movie
- Blair Witch Project
- Pet Sematary By Stephen King
- The Thing by Stephen King
Юутай ч өнөөг хүртэл миний энэ ядмагхан юмыг уншиж байсан, сэтгэгдэл бичиж байсан та нарт баярллалаа. Удахгүй цоо шинэ аймшгаар бэлэг барих болно гэж найдаж байна. Хүндэтгэсэн Promise.

-

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Apr.03.11 8:46 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Үргэлжлэл... За заавал эсрэг дүрийг устгамаар байгаамуу. Миний хувьд ингээд дуусгасан нь зүгээр санагдаад байгаашд.Тэгээд нэг ийм юм байна. Одоо надад хэд хэдэн зохиолын санаа байналдаа.
1. Орц
2. Сургууль дотор болж буй аллагын шинжтэй нэг триллэр аймшиг
3. УБ хот зомби илэрч тэр чигээрээ сүйрээд хэсэг залуус үлдэж буй тийм зохиол. Олон ч жил бичнэ гэж мөрөөдөж байна.
4. Дэлхийн сүйрлийн тухай. ийм санаанууд одоогоор байна. Сардаа нэг зохиол гаргах санаа байна. Юу гэж бодоцгоож байна залуус аа

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Apr.05.11 1:19 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Нөгөө хүн төрхтэй ороолонгийн наад захын жишээ энэ байна даа.
Image

_________________
Форумдах сонирхол алга.


Last edited by 2face on Apr.05.11 7:41 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.05.11 7:27 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Image

энэ туулайрхуу юм дотроо төсөөлж байгаад бичсэн. Энэ их төстэй

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: May.17.11 12:00 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн

Joined: Oct.25.10 12:25 am
Posts: 93
Location: Japan
Image
ter tuulai ene l bn da

_________________
光陰矢のごとし


Top
   
PostPosted: Jan.12.12 9:02 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Dec.18.11 12:42 am
Posts: 58
eniig blog deer tavij bolohuu promise oo


Top
   
PostPosted: Jan.15.12 11:16 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3411
Location: төсөөлөл дунд
tiim ym gj yu baisiin hmaa namaagui blog ntr tavina gj yu baidin

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
PostPosted: Jan.17.12 12:38 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.05.03 8:24 pm
Posts: 440
promise gej uuganbayar mun uu?

_________________
http://moonmedia-mn.blogspot.com


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 44 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited