#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.22.17 8:15 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 220 posts ]  Go to page Previous 13 4 5 6 79 Next
Author Message
PostPosted: Feb.07.11 2:16 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
2.

Дайны төлөвлөгөөг Жанжин штабт боловсруулдаг бөгөөд Жанжин штаб бол армийн уураг тархи юм. Төлөвлөх явцад КГБ-ын зүгээс өчүүхэн саад учруулахад л бүх улс орон гарцаагүй сүйрлийн ирмэг дээр очно. Ийм учраас ялж гарахын тулд Жанжин штабт нөлөөлөх КГБ-ын нөлөөг төрийн зүгээс хязгаарлах хэрэгтэй болдог юм. Дайнд ялахын тулд Жанжин штаб байлдааны төлөвлөлтийн онцлогийг ойлгодог, Жанжин штабын хувьд аль нь чухал болохыг өөрөө бие даан шийдэж чаддаг өөрийн офицеруудын хүч чармайлтаар мэдээлэл цуглуулах ёстой. Жанжин штабт мэдээлэл гуйгаад зогсож байх цаг хугацаа байхгүй бөгөөд хамгаас түрүүн хэрэг болох тэр мэдээллүүдийг олж ирэхийг өөрийн тагнуулын албадуудад тушаадаг юм. Амжилттай ажиллахын тулд Жанжин штаб өөрийн шилдэг тагнуулчдыг хөхүүлэн шагнах, гэм хийсэн нэгнийг нь хатуу цээрлүүлэх эрхтэй байх ёстой. Тэр ч тийм эрхтэй. Тэр өөрийн тагнуулын албатай. Тэр ертөнцийг КГБ-ын нөлөөт шилээр биш харин өөрийн нүдээр хардаг юм. Жанжин штаб цагдаа нарын хүч чармайлтаар биш харин Жанжин штабын офицерууд бидний хүч чармайлтаар мэдээлэл цуглуулдаг.
Бид тагнуулын офицер болсноороо нэгэн зэрэг Жанжин штабын офицер болох ёстой. Үүнд бидэнд маш богино хугацаа, таван жил шаардагдана. Манай бэлтгэлийн хөтөлбөр байж болох бүх боломжоос илүүг шаарддаг маш шахуу хөтөлбөр. Та нар бол Жанжин штабын офицерууд! Хэрэв энэ ачааллыг даах чадваргүй бол бид та нарыг доод шат уруу буулгах болно.
Бид хичээж байна. Бид ачааллыг дааж байна. Гэхдээ бүгд биш. Шөнө надад зөвхөн агуу их давшилт зүүдлэгдэнэ. Гүн шаантаглаж орсон танкууд. Агаарын десантууд. Дайсны ар талд тулалдаж буй Спецназын бригад. Нууц тагнуулчдаас Жанжин штабт цутган орж ирэх мэдээлэл. Тулалдааны нүргээн, гал надад зүүдлэгдэнэ. Би нүдээ нээлээ. Сэрүүлэг зэвүү хүрэм дуугарах надад сонсогдож, хүйтэн гэрэл нүд гялбуулна. Би хацраа гараараа үрэн орон дээрээ удаан суулаа. Би тэсэхгүй нь.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.07.11 2:58 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
3.

Цаг хугацаа нисэх мэт өнгөрнө. Өвлийн шүүлэг. Найман шалгалт. Зуны шүүлэг. Найман шалгалт. Өвлийн амралт — арван тав хоног. Зуны амралт — гуч хоног. Би амралтаараа явахгүй. Хэдий шүүлгээ өгсөн ч надад хийх зүйл зөндөө байна. Дахиад л өвлийн амралт, би дахиад л явахгүй. Манай залуусаас бараг хэн нь ч явахгүй. Ажиллах хэрэгтэй. Бүр их ажиллах хэрэгтэй. Үлдэхийг хүссэн хэн бүхэн их ажиллах хэрэгтэй. Нүдээ гархилтал ажиллах хэрэгтэй. Бидэнд саад үл болно. Шөнөөр ч сууж болно. Хоногт гурван цагт унтаж ч болно.
Манай бүлэг хумигдаж байна. Дэд хурандаа — ёс суртахууны гажуудал, бэлгийн завхрал. Плесецк дэх сансрын буудал уруу хөөгдөв. Энэ ч бас ГРУ, гэхдээ гэмээ наманчлагсдад зориулсан цөллөг. Их бууны тагнуулын хошууч: архидалт. Байгалийн чанад дахь Спецназдаа буцсан. Манай бүлэг хумигдаж байна. Бид хорин гурвуулаа байсан, одоо дөнгөж арван долуулаа. Хүчтэй ажилласнаас болж тархи нь муураад эхэлсэн нэгнийг нь хөөнө. Мөрдөлтийг илрүүлж чадаагүй, шийдвэр гаргахдаа хэт түргэдсэн нэгнийг нь хөөнө. Хэн хоёр хэл сурч чадаагүйг нь, дипломат ёс ба тагнуулын түүхийг өөрийн болгож чадаагүйг нь, манай болон дайсны армиудын бүтэц, тактик, стратеги, зэвсэглэл, хэтийн төлөвийг судалж мэдээгүйг нь хөөнө.
Тэд гэнэт алга болно. Тэд дахиад хэзээ ч дээш гарч ирэхгүй. Хаана, юу хийж байснаа хэнд ч ярьж чадахгүй тийм газрыг тэдэнд олж өгнө. Тэдэнтэй адилхан ГРУ-д амжилтгүй ажилласан хүмүүс байдаг, үл итгэлцэл, өдөөн хатгалга цэцэглэсэн тийм газрыг тэдэнд олж өгнө. Гэхдээ ерөнхийдөө бол үл итгэлцэл, өдөөн хатгалга цэцэглээгүй газар хаана байх билээ дээ?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Feb.07.11 10:38 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Feb.07.11 3:15 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
4.

Чоно хөлөөрөө хоолоо олж иддэг. Бид өөрсдийгөө чоно шигээр төсөөлнө. Чөлөөт цаг гарах бүрд бид өөрт хэрэгтэй газраа хайцгаана. Бид нүхээ малтацгаана. Тагнуулч хүнд найдвартай ганцаараа байх, миний хойноос хэн ч өсгий даран мөрдөөгүй гэж итгэл төгөлдөр хэлж чадах тийм газрууд, нууц материал нуучхад гудамжны хүүхдүүд хийгээд санамсаргүй дэргэдүүр нь өнгөрсөн хүн олохгүй байх тийм газар, барилгын ажил, харх, үнэг, цас, ус тэр материалыг гэмтээхгүй байх тийм газрууд хэдэн зуугаараа хэрэгтэй. Тагнуулч хүн тийм олон нөөц газартай байж нэг хэрэглэсэн газраа дахин хэрэглэх ёсгүй. Бидний тийм газрууд шорон, вокзал, цэргийн чухал үйлдвэрүүд, засгийн газрын болон, элчингүүдийн хорооллоос хол байх ёстой бөгөөд эдгээр газруудад цагдаа нарын үйл ажиллагааны идэвх тун өндөр байдаг тул балрахад ганц л алхам дутуу байх болно. Харин Москвад шорон хийгээд засгийн газрын болон цэргийн онц чухал байгууллагуудаас зайдуу газар хаанаас олох билээ?
Бид өөрсдийн бүхий л чөлөөт цагаа тийм газар хайхад зориулна. Бид Москва орчмын төглүүдээр, цэцэрлэгт хүрээлэнгүүдээр, хаягдсан барилгуудаар хайцгаана. Бид цас, шавар дунд хайцгаана. Бидэнд маш олон тохиромжтой газар хэрэгтэй. Харин ийм газруудыг Москвагаас олж сурсан нэг нь Хартум, Мельбурн, Хельсинкээс ч олж чадна.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.07.11 3:51 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
5.

Бид хүмүүсийн нүүр царайг тогтоож сурч байна. Энд тархины идэвхт үйл ажиллагаа задлан шинжлэх биш харин аяндаа хийгддэг байх ёстой. Ийм учраас миний өмнөх дэлгэц дээр мянга мянган хүний нүүр царай, мянга мянган хүний дүрс жирэлзэн өнгөрнө. Миний хуруу товчлуур дээр, яг дарахад бэлэн байна. Нэг хүний царайг хоёр дахин хармагц би тэр даруй товчлуур дарах ёстой. Хэрэв би алдвал надаар хөнгөн боловч таагүй цахилгаан гүйдэл урсан цохино. Буруу товч дарвал цохино. Хэрэгтэй үед дараагүй бол бас л цохино. Энэ бэлтгэлийг тогтмол хийх бөгөөд хүмүүсийн царайг гүйлгэн үзүүлэх хурд улам бүр нэмэгдэнэ. Дасгал хийх бүр улам олон зураг үзүүлнэ. Нэг л хүмүүсийн царайг хиймэл үстэй, будагтай, өөр хувцастай, өөр байрлалтайгаар үзүүлнэ. Харин алдвал хөнгөн боловч таагүй цахилгаан цохилт.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.07.11 4:07 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
6.

Тагнуулч хүн машины дугаарыг анхааралтай хардаг байх ёстой. Нэг дугаар дахин тааралдвал мөрдөж байж болзошгүй. Тэгэхлээр ажиллагаанд явж болохгүй гэсэн үг. Надад мянга мянган дугаар харуулна. Тэр дугаарууд дэлгэц дээгүүр францын цахилгаан галт тэрэг шиг л жирэлзэн өнгөрнө. Тэднийг тогтоох хэрэггүй. Гэхдээ таних ёстой. Дүгнэн шинжлэх оюун ухаан тэнд тус болохгүй. Автомат рефлекс хэрэгтэй. Түүнийг яг л профессор Павлов нохдод болзолт рефлекс үүсгэсэн шиг үүсгэнэ. Алдвал цахилгаан гүйдлээр цохиулна. Алдаа- цахилгаан гүйдэл, алдаа-цахилгаан гүйдэл.
Гэвч дугаарууд хурдан солигдох тул зөвхөн дугаараар нь биш харин харагдах байдлаар нь таних хэрэгтэй болно. Харин орчин үеийн хотод сая сая машин байх бөгөөд харин бидний тархи зуун машины дугаарыг ч тогтоох чадваргүй. Тэр үед л тагнуулчийг рефлекс аварна. Бидний тархи сая сая жижиг хэсгүүдийг тогтоож авах чадвартай бөгөөд бид зүгээр л тэрхүү асар их мэдээллийг ашиглаж чаддаггүй юм. Битгий санаа зов. Аквариум таныг сургаад өгнө. Таван жилийн дараа танд зохих рефлексүүд бий болно!

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.07.11 4:07 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
7.

Бид жанжин штабын офицерууд. Биднийг Гоголийн өргөн чөлөө уруу авч явна. Асар том байлдааны ажиллагааны явцад шийдвэр гаргахад биднийг сургана. Маш том газрын зураг дээр, бас Широколановын полигоны энгүй их тал дээр бид эхлээд өөртөө итгэлгүй байж, зөвхөн цаасан дээр ажиллаж байсан ч дараа нь амьдрал дээр орчин үеийн дайнд цэргийн асар их хүчийг хэрхэн удирдах дадлага хийцгээнэ. Энийг бид хэзээ ч хийхгүй байж мэдэх ч нэг удаа газрын зураг дээр гвардийн танкийн 5 ба 7-р армиудыг Белоруссаас Польшийн нутаг уруу давшуулаад үзвэл үүнийг жинхэнэ дайнд хэрэгжүүлэхэд Жанжин штабт ямар хэмжээний, чухам ямар мэдээлэл хэрэгтэй болохыг чи гэнэт ойлгох болно.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.07.11 11:40 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
8.

Бид хотоор нэг тэнэнэ. Бид араас дагах мөрдөлтийг алдаагүй илрүүлж сурч байна. Ажиллагаанд гарахын өмнө тагнуулын офицер араас мөрдөж байна уу, үгүй юу гэдэг асуултын хариуг дотроо тодорхой мэдэж байх ёстой. Түүнийг бэлтгэж буй жинхэнэ нууц дайнд тагнуулчид хэн ч туслахгүй, гаргасан алдааных нь хариуцлагыг хэн ч түүнтэй хуваалцахгүй.
Тийм үү эсвэл үгүй юү? Урдаас тогтоосон чиглэлийн дагуу би Москвагаар дөрвөн цаг хэсүүчлэв. Би автобус, такси, трамвайгаа сольсоор байлаа. Маш олон хүн цугласан газраас хүнгүй газар гарч, буцаад тэнгис далай шиг үелсэн олон хүний дунд орно. КГБ ч бас сургаж байна. КГБ-ын хувьд мөрдөлтөд гаргаж буй өөрийн алдаагаа мэдэх нь маш чухал. Тийм ч учраас энд ГРУ ба КГБ-ын сонирхол нийлнэ. Өнөөдөр би хотод дадлага хийнэ гэдгийг Заан мэдэж байгаа. Миний дадлага яг 15.00-д дадлагын хөтөлбөр ёсоор дайсагнагч оронд буй зөвлөлтийн элчин сайдын яам гэж тооцогдож буй «Метрополь» зочид буудлын дэргэдээс эхэлнэ гэдгийг тэр мэднэ. Би «элчин сайдын яамнаас» гарч байна, КГБ уруу утасдах эсэх нь Зааны хэрэг. Тэгэхлээр тийм үү, үгүй юү? Долоо хоногт нэг удаа хүн бүрийн өөрсдийн бэлтгэсэн чиглэлийн дагуу Заан биднийг явуулна. Өмнөх удаад мөрдөж байгаа нь тодорхой байсан. Тэгэхэд би үүнд бүрэн итгэлтэй байсан. Харин өнөөдөр? Тийм үү, үгүй юү? Би үүнийг мэдэхгүй, итгэлгүй байна. Ийм үед «элчин сайдын яаман» дээр буцаж очоод итгэлгүй байгаагаа Заанд утасдаж хэлэх ёстой. Тэгвэл тэр намайг дахиад Москвагаар хэсүүлэхээр явуулж, би маргааш өглөө нь эцсийн хариугаа өгөх ёстой. Тэгэхлээр тийм үү, үгүй юү?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.07.11 8:23 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
9.

Хэл бол тагнуулчны зэвсэг. Нүд ч мөн адил. Аквариум өөрийн офицеруудыг гадаад хэл сургахын тулд боломжтой бүхнийг хийдэг юм. Барууны нэг хэл сурсны төлөө 10% илүү цалин өгнө. Харин дорнын хэл нэг бүрд 20%. Дорнын таван хэл сурвал хоёр дахин илүү цалин авна гэсэн үг. Гэхдээ энэ хувь нь намайг хэл хөөхөд хүргээгүй, харин хоёр хэл сурахгүй бол намайг Плесецк рүү хөөнө. Би сансрын буудал уруу явахыг огт хүсэхгүй байлаа. Тийм учраас би хэл сурч байна. Надад хөгжмийн сонсгол байхгүй нь миний хувьд гадаад хэл сурахад гол бэрхшээл болж байлаа. Танкийн их буу миний сонсголын аппаратын мэдрэг чанарыг бууруулжээ. Би хичээж байна. Би зүтгэж байна. Гэвч хэлний талаар бүлэгтээ хамгийн муу нь би. Надаас муу хүмүүс байсан ч тэднийг нь аль хэдийн хөөсөн. Дараагийнх нь би. Үхэх нь ээ, чөтгөр ав. Хэдий дуудлага муутай, модон хэлтэй ч би хэлний дүрэм гэх мэт бусад талаар нь хичээлээ нөхөж гүйцээж байна.
— Надад ч гэсэн ийм зовлон байсан юм гэж Заан намайг тайвшруулна. Бүтэн хуудсаар нь цээжилж сур. Тэгвэл түгдрэхгүй болно. Тэгвэл чи ярианы хэлтэй болж, бичихэд ч хэвшмэл хэллэг, өгүүлбэрүүд бүтэн бүтнээрээ орж ирэх болно.
Би хуудас хуудсаар нь сурч байна. Би хуудас хуудсаар нь цээжилж байна. Харин дараа нь түүнийгээ бичнэ. Бичнэ, дахин дахин хуулж бичнэ. Цээжлэх хүртлээ гучин удаа хуулж бичнэ. Алдаагүй бичих хүртлээ хуулж бичнэ.
Харин нүдний хувьд хэлнээсээ ч дор байлаа. Спецназд байхдаа нохойн нүд рүү харж байсан туршлага надад бий. Харин энд тэр хангалтгүй. Биднийг тольтой дасгал хийлгэж, нүд рүүгээ хар, нүдээ бүү цавч гэнэ. Нүд бүү салга. Хэрэв чи хүн элсүүлэх гэж л байгаа бол юуны өмнө түүний харцыг даах хэрэгтэй. Нөхөрлөл инээмсэглэлээс эхэлдэг харин элсүүлэх нь харцнаас эхэлнэ. Хэрэв чи ярилцаж байгаа хүнийхээ анхны хатуу харцыг даагаагүй бол түүнийг элсүүлэх гэж ахин оролдсоны хэрэггүй. Тэр хүн чинь сэтгэл зүйн хувьд чамаас илүү хүчтэй байна. Тэр чиний нөлөөнд автагдахгүй.
Би метроны «Краснопресненская» өртөөн дээр буугаад амьтны хүрээлэн явна. Хэрэв танд ч ийм зовлон байгаа бол хааж байх үед нь ирвэл хэн ч саад болохгүй. Би бар, ирвэсийн нүд рүү харна. Би өөрийн хүсэл зоригийг илгээн хөмхийгөө зууна. Араатны хөдөлгөөнгүй шар нүд миний өмнө мэлэрнэ. Би нударгаа хүчтэй зангидаж, хумсаа алгандаа шигтгэнэ. Нүдээ болгоомжтой анийлган аажим том харах хэрэгтэй, тэгвэл нүдээ цавчихгүй байж болно. Нүд аргаж, нулимс гоожно. Ахиад нэг л хором болоход би нүдээ цавчиж орхив. Том залхуу шар муур бассан янзтай инээмсэглээд гутсан маягтай цааш эргэв. Надтай үзэх болоогүй байна даа, Суворов минь.
Зүгээр, муужгай минь. Би шаргуу, Би ирэх долоо хоногийн бүтэн сайн өдөр дахиад энд ирнэ. Дараа нь дахиад ирнэ. Би шаргуу хүн.
Өдөр, шөнийн саарал хүрд дахиад л нисэх мэт эргэнэ. Манай хичээлийн хөтөлбөр арван жилийнх ч байж болох байсан. Гэвч түүнийг таван жилд багтаан шахсан учраас хэн бүхэн тэсээд байхгүй. Энэ ч бас сорилт юм болов уу? Манай бэлтгэлийн бүх утга учир үүнд ч байж мэднэ. Хожим нь тэгэхгүйн тулд сул дорой бүхнээс өөрийн нутаг дээр салах гэсэн юм болов уу?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Feb.07.11 8:39 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.08.11 2:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
10

Тагнуулчдад нэг ер бусын дүрэм бий. Мөрдөлтөөс бүү зугт! Хэрэв чиний араас мөрдөж байна гэдгийг мэдэх юм бол түүнийг анзаарсан гэдгээ гадаад байдлаараа мэдэгдэж болохгүй, чи дипломат ажилтан шүү дээ, чөтгөр ав. Юу ч болоогүй юм шиг хотоор тэнэж, цаг нөхцөө. Харин өнөөдөр ажиллагаанд явахгүй. Тэд чамайг орхисон дүр үзүүлээд хэрэг дээрээ бол хүмүүсээ сольж, яг чиний дэргэд, бүр олуулаа болчихсон байж ч мэднэ.
Мөрдөлт илрүүлсэн тэр өдөр ажиллагаа явуулахыг хориглоно. Энэ бол хөдөлшгүй хууль. Харин ажиллагаа бүр олон хувилбартайгаар бэлтгэгддэг юм. Хэрэв өнөөдөр араас дагаад байгаа бол ажиллагаагаа маргааш явуулж болно, эсвэл долоо хоног, сарын дараа. Харин тэднээс сална гэж санасны ч хэрэггүй! Маш үнэмшилтэй шалтаг гарган саллаа ч чи өөрийгөө жирийн нэг дипломат ажилтан биш харин нууц мөрдөлтийг илрүүлж чаддаг, тэднээс зугтах ямар нэг шалтгаантай тагнуулч гэдгээ батлах болно. Хэрэв чи тэдэнд ингэж харагдвал чамаас тэд салахгүй. Чи тагнуул гэдгээ харуулсан, энэ хангалттай. Тэгвэл чамайг өдөр бүр мөрдөж, чамд ажиллах ч боломж өгөхгүй. Мэдээж, тэднээс нэг удаа салж болох ч тэд чамайг аюултай хүмүүсийн жагсаалтад оруулж, тэднээс хэзээ ч салж чадахгүй болох бөгөөд чиний араас гучин хүн өдөр бүр өсгий даран мөрдөх болно. Тийм учраас тасарч салахыг хориглодог юм. Гэхдээ өнөөдөр бол үгүй…
Өнөөдөр бидэнд мөрдөгчдөөс салахыг зөвшөөрсөн юм. «Та нарын дипломат ажил албыг чөтгөр аваг, заримдаа Аквариум тухайн ажиллагааг ямар ч үнээр хамаагүй биелүүлэхийг шаардах нөхцөл байдал ч үүсдэг. Салцгаа!» гэж Заан хэлэв.
Бид хоёулаа, Генка бид хоёр. Салаад өгөөч гэм, арилаад өг, новшнууд аа. Москвад хэзээний харанхуй болжээ. Хүйтэн байна. Москва эл хуль оргино. Москвагийнхан гурав хоногийн дараа архидаж, зугаалцгаах болно. Баярлацгааж, найрал хөгжимтэй жагсаал болно. Харин одоо хөлчүү найрын өмнөх нам гүмд Москва умбажээ. Бидний араас хар сүүдрүүд дагана. Бидний сүүдэр, бас өөр хэний ч юм бэ сүүдэр. Сүүдрүүд огт нуугдахгүйгээр хурдан дөхнө. Хэрэв бид ганц ганцаараа ажиллаж байсан бол аль хэдийн мөрдөгчдөөс салчих байсан. Мөрдөгчдөөс салах хориотой, харин бид одоо үүнийг сурч байна
эхний оролдлогоо бид Петровын худалдааны төв дотор хийв. Тохиромжтой газар. Хүн ч их байлаа. Бид хүмүүсийн дундуур, урт урт дарааллын дундуур сүлжин, том шатаар уруудаж дахиад хүмүүсийн дунд орж арын хаалгаар гаран метроны өртөө рүү орлоо! Гэвч биднийг мөрдөж буй сүүдрүүд ч мөн хоцорсонгүй. Лениний ууланд бид хоёр дохь оролдлогоо хийлээ. Бас л тохиромжтой газар. Галт тэрэг хөдөлж хаалга юу юугүй хаагдах гэж байна! Хаалга хаагдахаас хормын өмнө амжиж галт тэрэгнээс үсрэн буух хэрэгтэй. Гэвч бидний сүүдрүүд ч мөн дутуугүй зальтай аж.
Москва хот эл хуль, гадаа хүйтэн, харанхуй байна. Гэвч Генка өөр нэг газар мэднэ гэнэ. Марина Расковагын талбайд. Тийшээ явцгаах уу, Генка? Явъя! Явцгаая…
Генка, өнөөдөр бидний араас хэдэн хүн мөрдөж байна вэ? Зөндөө, чөтгөр ав, зөндөө. Бид нэг нэгнээсээ салж болохгүй нь харамсалтай. Хоёр хүний ажиллагаа. Салчих уу яадаг юм бэ, Генка? Эрхээ хэтрүүлж болохгүй. Ажиллагаагаа нурааснаас ингэсэн нь дээр биш үү? Генка намайг хоосон гудамжуудаар дагуулан явна. Тэр газрыг тэрээр эртнээс ашиглахаар зэхжээ. Харин одоо бид тийшээ гүйж байна. Үгүй ээ, чөтгөр ав. Том биетэй гурван залуу бидний араас ойрхон ирж явна. Нуугдахыг ч хүсэхгүй байна. Энэ бол албаар ил мөрдөж сэтгэл зүйд нөлөөлөхийг оролдож байгаа хэрэг. Бүр олон хүн нууцаар дагаж байгаа. Гудамжны булан тохой бүрд тэд нуугдаж байгаа. Тэр гурав биднийг одоо шууд ил мөшгөнө. Яг бидний ард инээлдэх нь сонсогдоно. «Хэрэв тэд зугтчихвал яах вэ» гэж чанга дуугаар нэг нь асуув. «Гүйцнэ ээ» гэж нөгөөдөх нь тайвшруулна. Тэд бидний ард маш ойрхон хөхрөлдөнө.
Генка миний хажуугаас нударч байна. Бэлтгээрэй гэж байгаа хэрэг. Би ч бэлэн, харин бяцхан цасан ширхгүүд тэнгэрээс унаж эхлэв. Энэ жилийн анхны цас. Цэвэр тунгалаг агаараар амьсгалж гудамжаар зугаалан алхмаар байлаа. Гэвч юун цэвэр агаар амьсгалахтай манатай. Мөрдөгсдөөс салах цаг болжээ.
Генка миний гараас татаж, бид ямар нэг хаалга уруу нисэх мэт орж бохир заваан шатаар уруудан гүйснээ дахин дээш өгсөж харанхуй хонгилд гарч ирлээ. Золиг гэж, хөлөө хугалчихгүй юмсан. Дахиад л шатаар уруудан гүйнэ. Гэнэт өмхий ханхлан дор хувин тээглэх аж. Дахиад л хаалга, дахиад л шат, хонгилууд. Хүү-хүү-хүү гэж Генка амьсгаадна. Амьсгаадах боловч сайн гүйж байна. Тэр том биетэй тул түүнд хэцүү байгаа. Гэхдээ тэр харанхуйд муур шиг л харах аж. Дахиад л ямар нэгэн хаалганууд, хөл дор алчуур тээглэж хагархай шил харжигнана.
Бид гудамжинд нисэн гарч ирцгээв. Би хаана байгаа үл мэднэ. Бүхий л Москвагаар хөндлөн гулд явж үзсэн боловч энэ газарт өмнө нь ирж байгаагүй юм байна. Бидний өмнө гурван нарийн гудамж байна. Генка намайг зүүн тийш чангаана. Чи ч сайн залуу юм аа, Генка. Энэ тохиромжтой газрыг чи олоогүй бол бид балрах байлаа. Чи энэ газрыг олох гэж хэдэн сар Москвагаар хайсан бэ? Ийм газрыг алтан жаазанд хийгээд ямар сайхан газар болохыг нь залуу тагнуулчдад үзүүлэх хэрэгтэй. Энэ бүр үлгэр жишээ болно. Лондон, Нью-Йорк, Токиод ажиллах хүмүүс хүссэн цагтаа цагдаа нараас найдвартай салдаг байхын тулд бүгд ийм газартай байх хэрэгтэй!
Гэвч өнөөдөр бид нуугдаж чадахгүй бололтой. Энэ газар ч тус болохгүй нь. Москвад зөөлөн цас бударна. Анхны цас. Гутлын өсгийд цас наалдаж Генка бид хоёрын мөр Саран дээр буусан анхны сансрын нисгэгчдийн мөр шиг л дурайн үлджээ. Үүнийг л өөдгүй тохиолдлын хууль гэж хэлдэг байх. Хөдөлшгүй энэ хуулийн дагуу л зүсэм талх газар унахдаа тостой талаараа доош харж унадаг байх. Салж чадахгүй нь, Генка! Сална аа! Генка миний гараас татна. Москва хоосон, нам гүм, шударга иргэд аль хэдийн нүхэндээ шургацгаажээ. Бүх Москва даяар зөвхөн Генка бид хоёр бас КГБ-ын том банди нар л байх шиг.
Хүү-хүү-хүү, — Генка амьсгаадна, — Витька чи галт тэрэгнээс үсрэхээс айхгүй биз дээ? Үгүй, Генка, айхгүй. Тэгвэл, Витька, оролдоод үзье. Надад нэг санаа байна. Чи даалгавраа биелүүлэхээр яв, харин би чамайг халхалж үлдье. Бид жижиг гудамж дамжин, хашаа даган гүйсээр байлаа. Хэрэв том гудамжинд гарвал мөр үлдэхгүй ч тэнд дан тэдний машинууд байгаа. Машинаас харин зугтааж дөнгөхгүй.
Бид хашаа дамжин гүйсээр өртөөн дээр ирэхэд галт тэрэг ч хурдаа саан ирж явав. Хүү-хүү-хүү, — Генка амьсгаадна. Бидний араас хөөж яваа гурван том ч мөн амьсгаадна. Хүү-хүү-хүү. Сүүлийн галт тэрэгний хаалга нээгдэж бид ч гүйн орлоо. Биднийг ормогц хаалга хаагдчихдаг ч болоосой! Гэвч тэр хаагдсангүй. Бидний араас хөөх хөлийн чимээ морин төвөргөөн шиг сонсогдсоор тэр гурав галт тэргэнд орж ирэв. Тэгээд вагон дамжин бидний араас айсуй. Бид хамтдаа вагон дамжин нисэх мэт гүйж, Генка намайг түлхээд өөрөө арагш эргэв. Тэр яг л сөнөөгч онгоц дайсны онгоцыг сэнсээрээ хяргах гэж байгаа мэт дайрав. Харин би хаалга уруу ухасхийлээ. Харин одоо битгий хаагдчихаасай билээ! Би бүх жингээрээ хаалганы нэг хавтсыг түлхэж, нөгөөх нь хэдийн миний нурууг хавчин галт тэрэг ч аажим хөдлөв.
Галт тэрэгнээс ар талаараа, арагш үсрэх хэрэгтэй. Гэвч үүнийг би бүр сүүлд санасан юм. Харин би урагшаа чигээрээ үсэрч орхив. Шүдээ чанга зуусан байх ёстойг ч мартсан учир шүд яг хавх мэт тасхийн бууж золтой л хэлээ тас хазсангүй.
Намайг үсрэх үед хурд багатай, галт тэрэг тавцангийн дэргэдүүр явж байсан тул өндөр нь ч шальтай байсангүй. Хөл газарт хүрмэгц нугарч, суун тусахдаа гараа шалбалж орхилоо. Түүнийг эс хайхран үсрэн босоход сүүлийн вагон миний хажуугаар түржигнэн өнгөрч байв. Чахрах чимээ сонсогдоно. Москвагийн цахилгаан гарт тэрэгнүүд хурдаа түргэн авдаг. Гэтэл харин тоормос чахрах аж. Нөгөө том залуус тоормосны татуургыг татсан аж. Би ч хичээлээ хийж байна, тэд ч мөн хичээллэж байгаа. Би яг жинхэнэ нөхцөл байдалд ажиллаж байгаа шиг ажиллах болно, тэд ч мөн адил. Тэд ч мөн шалгалт өгч дүнгээ тавиулна. Одоо тэд ямар үнээр ч болов намайг барих ёстой. Залуус аа, та нар ч бүтэлгүйтлээ дээ! Би хашаа уруу ухасхийн дээгүүр нь давав. Яваад байгаарай. Хүү-хүү-хүү. Яваад байгаарай. Баярлалаа, Генка!

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.08.11 10:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
11

Хэдийн шөнө дунд болжээ. Цахилгаан галт тэрэг хов хоосон байх аж. Харанхуй булан тохой дамжсаар би метроны буудалд хүрэв. Тэнд миний араас машинаар хөөж чадахгүй тул надад тун тохиромжтой. Метронд КГБ-ын залуус миний дэргэд гарч ирэх ёстой. Гэвч вагонд хэн ч алга. Аль хэдийн шөнө орой болж, би ч тэднээс цэвэрхэн салав бололтой. Одоо хамгийн гол нь теле камеруудаас бултах хэрэгтэй. Метроны өртөө бүрд өчнөөн олноороо байгаа. Хэрэв КГБ намайг Москвагийн гудамжинд алдсан бол төв удирдлагын цэг рүүгээ хэдийн миний гадаад төрх байдлыг дамжуулсан байгаа. Москвагийн метроны бүх камеруудаар хэдийн намайг хайж байгаа.
Гэвч би хэдийн туршлагатай болсон. Би «Измайловский парк» өртөөн дээр буух болно. Тэнд би ердөө дөрвөн телекамер байхыг харсан бөгөөд тэдгээрийн байрлалуудыг ч тодхон санаж байна. Хэрэв хамгийн сүүлийн вагонд суувал камерын дэргэдүүр түргэн өнгөрч болно, харин тэнд бетон хашааны нарийхан хаалгаар гарч өтгөн ой уруу орсон арваад зөрөг зам бий. Олох гээд үз л дээ намайг!
Цас хөл дор чахарна. Гэвч тэнд, зөрөг замуудаар хэдийн хүмүүс явж өнгөрцгөөжээ. Орой нь тэнд тэтгэврийнхэн бөөнөөрөө зугаалж, арай цаахна нарсан дунд үргэлж архичид цугладаг юм. Харин одоо хэн ч алга. Би ойгоор асар том тойрог үүсгэн алхлаа мөрөө буруулан алхав. Түр зогсоод удаан чагнаж үзнэ. Миний араас цас чахрах чимээ үл сонсогдоно. Тэнд би хэдийн тайвширч эргэн тойрноо харлаа. Романуудад ихэнхдээ үүнийг «бод идсэн боохой шиг» гэдэг нэр томьёогоор илэрхийлдэг юм. Тийм ээ, яг тэгж. Санаа зовох зүйлгүй болжээ. Би цэвэрхэн саллаа. Миний араас мөрдөх хүн алга. Харин нууц газрыг зөвхөн би мэднэ. Тэр байна. Бетон хашааны бөглүү мухарт хориод гарааш эгнүүлэн тулгаж тавьжээ. Харин гарааш хана хоёрын хооронд үл ялиг завсар байна. Эргэн тойрноос шээс ханхална. Энэ ч сайн хэрэг. Мөнөөх завсар уруу сонирхож шагайх хүн олдохгүй гэсэн үг. Тэд хажууханд нь сарьж хэргээ бүтээж аваад цааш яаран одоцгооно. Миний ажил иймээс хойш яалтай билээ. Эргэн тойрноо дахин нэг хараад нарийн завсраар зүтгэлээ. Тэнд хуурай бөгөөд цэвэрхэн байсан боловч давчуухан аж. Эхний хоёр гараашийн дунд хүрэхийн тулд би гурван метр газар зүтгэх хэрэгтэй байлаа. Тийш нь хуруугаа сунгаж чадвал хэн нэгний орхисон дугтуйг тэмтэрч болно. Гэвч энэ хэдхэн метрийг туулах хэцүү ажээ. Генка бол яагаад ч энэ завсраар багтахгүй байж. Амьсгаагаа гаргаад бага багаар зүтгэн ахив. Арйа ядан аьсгалж байна. Дахиад л амьсгаагаа бүр гаргаад урагш зүтгэнэ. Өө, би ямар тэнэг юм бэ! Шургахаасаа өмнө пальтогоо тайлах байж. Энэ завсрыг би бүр эрт олсон юм. Тэр үед би төвөггүйхэн орж болж байсан. Гэхдээ тэгэхэд зун болж байсан л даа. Дахиад амьсгаагаа гаргаад дахиад урагшаа. Одоо баруун гараа урагш нь. Дахиад жаахан урагшаа. Булангаас нь зуураад ав. Одоо хуруунуудаа тэнийлгэ. Дээш доош тэмтэр. Ө-ө-ө! Ямар нэг төмөр сарвуу миний бугуйг хавчин авч, сохлом хурц гэрэл нүдэнд тусав. Эргэн тойрон хэдэн арван хүн аяархан ярилцах сонсогдон гар хавханд орсон мэт болов. Өвдөж байна, чөтгөр ав. Хэн нэгний хүчтэй гар миний хөлөөс зууран чирч эхлэв. Намайг тэндээс төвөггүй гаргалаа. Хөлөөс татсан хэвээрээ. Харин би өчигдрийн шээс, өнөөдрийн цасан дээр хамраараа хатган унав. Измайловийн хүрээлэнд машин орох зам байхгүй ч тэр даруй хаанаас ч юм бэ гарч ирсэн хөнгөн тэрэгний тоормос чахран дуугарах сонсогдов. Миний гарыг ард зөрүүлэн мушгиж би ёоллоо. Хүйтэн гав миний гарт тасхийлээ.
— Консулыг дууд! — гэж би иймэрхүү үед орилох ёстой.
Машины арын хаалга дэлгэгдлээ. Би эсэргүүцмээр санагдаж машинд суухгүй гэлээ! Гэвч хэн нэг нь яг л дүүжлүүр доорх мухар сандлыг өшиглөдөг шиг миний хөл рүү өгчилгөж орхив. Чадалтай, хүчтэй залуу гэж жигтэйхэн залуус аж! Миний шүд тачигнан, аль хэдийн арын суудалд хоёр Геркулесын дунд сууж байлаа.
— Консулыг дууд!
— Новш минь, чи энд юу хийж байгаа юм бэ?
— Консулыг дууд!
— Чиний бүх үйлдэл хальсанд бичигдсэн байгаа!
— Эрээ цээргүй өдөөн хатгалга байна! Би та нарыг Брижит Бардотай унтаж байгаагаар ч бичээд авч чадна! Консулыг дууд!
— Чиний гарт нууц бичиг баримтууд байсан!
— Та нар хүчээр миний гарт бариулсан! Миний бичиг баримт биш!
— Чамайг нууц газраасаа юм авч байхад чинь барьсан!
— Ичгүүргүй гүтгэлэг! Та нар намайг хотын төвөөс барьж ирээд энэ өмхий нүх рүү хүчээр чихсэн! Консулыг дууд!
Машин эргэлт дээр чих янгинам чахран эргэсээр хаа нэг тийш харанхуй уруу хурдална.
— Консулыг дууд! — гэж би орилсоор тэднийг залхааж орхив.
— Хөөе залуу минь, чи хангалттай дадлага хийлээ. Одоо орилохоо боль!
Харин энэ тоглоом тохууг би мэднэ. Хэрэв намайг тавьж явуулах юм бол дадлагын ажил дууссан гэсэн үг. Харин намайг суллахгүй бол үргэлжилсээр байгаа хэрэг. Би цээжээ түхийлгэн амьсгаа аваад бүр чангаар :
— Консулыг дууд, новшнууд аа! Би ямар ч гэмгүй дипломат ажилтан байна. Консулыг дууд!!! гэж орилов.
— Консулыг дууд!
Нүүр рүү хоёр тольдуур хайр найргүй тусгана. Нүд нулимс гартал өвдөж байна. Тэд намайг суулгаж, биерхэг, дүнсгэр хүн миний ард зогсов. Үгүй, би тэнд суухгүй. Консулыг дууд! Би бослоо. Гэвч нөгөө бадриун залуу том гараараа миний мөрөн дээр дарж түшлэгтэй хүнхэр модон сандалд хүчээр суулгахыг оролдоно. Тэр улам хүчтэйгээр сандал уруу дарж хүнд гуталтай хөлөөрөө араас жийв. Миний хөлийг өвдгөөр нь хялбархан нугалж би түшлэгтэй сандал дээр унаад өгөх нь тэр. Гутлаараа хөнгөхөн өшиглөсөн нь хөлийн шагай дээр таарч өвдөж эхлэв. Тольдуурын гэрлийн цаанаас хэн нэгний дуу хоолой:
— Чи тагнуул!
— Консулыг дууд. Би Зөвлөл Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын дипломатч байна!
— Нууц байрны дэргэд хийсэн таны бүх үйлдэл хальсан дээр бичигдсэн байгаа!
— Зохиомол бичлэг! Увайгүй өдөөн хатгалга! Консулыг дууд!
Би босох гэж оролдлоо. Гэвч нөгөө том хөл миний зүүн хөлийн хонго уруу хөнгөхөн жийхэд би тэнцвэр алдлаа. Дахиад л өвдөж байна. Тэр хөнгөхөн өшиглөх боловч өвдөг шагайн ясанд таарвал их өвдөх аж. Энэ ийм их өвдөж болно гэж би хэзээ ч бодож байгаагүй юм байна.
— Та хүрээлэнд шөнө юу хийж байсан бэ?
— Консулыг дууд!
Би дахиад бослоо. Тэр ч хөнгөхөн бөгөөд оновчтой өшиглөв. Хавдаж хөхрөхгүй тул хэнд ч баталж хэлж болохгүй бөгөөд тэр золиг намайг зовоож, тарчилгаж байна. Намайг дахин босоход тэр дахиад л хөнгөн өшиглөн суулгав. Хөөе, мангар минь, бид сургууль хийж байна. Энэ чинь сургууль. Чи яагаад намайг өвдтөл өшиглөөд байна вэ? Дахиад босоход тэр намайг дахиад суулгав. Би толгойгоо эргүүлж түүний царайг мөрөн дээгүүрээ харахыг оролдов. Гэвч юу ч харагдсангүй. Тольдуурын гэрэлд гялбасан нүдэнд юу ч үл харагдана. Өрөөн дотор хоёр тольдуураас бусад нь харанхуйлж харагдах аж. Өрөөний том багийг ч мэдэх арга алга. Тольдуурын гэрлээр тэсэх аргагүй халуун цоргих авч хааяа хааяа үл мэдэг салхи сэвэлзэж буйгаар нь бодоход том өрөө байх. Жижиг өрөөнд бол тэгэхгүй.
— Та хууль зөрчсөн байна…
— Наадахаа миний консулд ярьж өг.
Өвдөж байсан тул дахиад өшиглүүлэхийг би огт хүсэхгүй байлаа. Ийм учраас дахиад гурван удаа л босох гээд үзэхээр шийдлээ. Харин дараа босолгүй сууж байя. Модон сандлаасаа өндийж босохыг би огт хүсэхгүй байна. Алив, Витя, эхэлье. Би хоёр хөлөө өвдгөөр нь нугалан өлмийгөө арагш болгож биеийн жингээ хөлийн булчингууд дээрээ аажим шилжүүлж, гүнзгий амьсгаа аваад ухасхийн өндийв. Түүний өшиглөлт миний ухасхийхтэй яг таарчээ. Миний зүүн хөл бага зэрэг дээш шидэгдэж би үл ялиг дуу алдаад түшлэгтэй сандал дээр уналаа. Түшлэгтэй сандал нь зөөлөн бөгөөд тухлаг байгаагүй нь харамсалтай.
— Та хэнээс нууц байраар дамжуулан материал авсан бэ?
— Консулыг дууд!
Тэр өшиглөөд байгаа нөхөр ч мөн одоо сургууль хийж байгааг би мэдэж байлаа. Ирээдүйд тэр түшлэгтэй сандлын ард зогсоод байцаагдаж буй хүмүүсийг босгохгүй суулгаж байх ажлаа хийх болно. Энэ ч нарийн шинжлэх ухаан юм аа. Тэр ч хичээнгүй сурагч юм. Шаргуу. Урам зоригтой. Түүний сүүлийн өшиглөлт өмнөхүүдээсээ хүчтэй байлаа. Надад тэгж санагдсан ч байж магадгүй, тэгэхдээ тэр нэг л газраа өшиглөөд байх шиг. Ер нь би яагаад босох гэж оролдоод байгаа юм бэ? Би зүгээр л консулыг ирүүлэхийг шаардаад сууж байж болох шүү дээ. Харин консулыг дуудтал би тэдэнтэй юу ч ярихгүй. Тэгэхлээр би өндөлзөөд байхаа болихоор шийдэв. Дахиад гурван удаа оролдоод л болоо. Дараагийн өшиглөлт өөрийн ажил мэргэжилдээ үнэхээр дуртай хүний чадмаг өшиглөлт байлаа. Тийм учраас дараагийн асуултыг нь би ойлгосонгүй. Ямар нэг юм асуусныг мэдэж байвч юу асуусныг нь ойлгосонгүй. Юу гэж хариулахаа хэдэн хором бодоод зүгээр л:
— Консулыг дууд гэж дахин орилохоор шийдэв!
Ийм байцаалт намайг залхааж эхлэв, тэднийг ч мөн адил. Тэгтэл том гар миний мөрөн дээр дахин дарж хэн нэг нь миний хуруунуудын завсраар харандаанууд хавчуулж эхлэв. Энэхүү тоглоомыг би мэднэ. Энэ бол маш энгийн бөгөөд үр дүнтэй арга ба дээр нь бас ямар ч ул мөр үлдээдэггүй юм. Миний сарвууг атгахаас өмнө би энэ талаарх бүх шинжлэх ухааныг дотроо санахыг хичээв. Нэгд хашгирч болохгүй, хоёрт өөрийн өвдөлтөөс таашаал бүр ч илүү өвтгөхийг хүсэх. Энэ л ганц аврал болно.
Хэн нэгний хөлстэй гар миний сарвуунаас барьж хуруунуудын хоорондох харандаануудыг тэгшилж засаад бахь шиг гараараа атгав. Хоёр тольдуур доргиж салганан галзуурсан мэт эргэлдэж эхлэв. Би тоосгон шалтай харанхуй том өрөөнөөс ангижран хаа нэг тийш хөвж эхлэв. Би өөрийгөө улам их өвтгөхийг хүсэхийн хажуугаар хэн нэгнийг шоолон инээсээр байлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.08.11 10:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
12.

Москвад арван нэгдүгээр сарын хүйтэн саарал өглөө болж байна. Одоогоор бүгд унтаж байгаа. Шуудангийн машин дэргэдүүр өнгөрнө. Нойрноосоо дутуу сэрсэн хашааны сахиул гудамж шүүрдэнэ. Би түшлэгийг нь арагш буулгасан зөөлөн суудал дээр хэвтэж миний дэргэдүүр Москва хот тэр чигээрээ жирэлзэн өнгөрнө. Хагас нээлттэй хажуугийн салхивчаар хүйтэн салхи үлээж хар дарсан зүүдний ул мөрийг үлдэн хөөнө. Сахлыг нь хусаагүй миний хацар арзайж, үс наалдан ширэлджээ. Нүүр яагаад ч юм бэ нойтон байна. Гэхдээ миний бие сайн байна аа. Намайг нэг том хар машинаар хаа нэг тийш авч явна. Би жолоочийн зүг толгойгоо эргүүлэн харвал Заан намайг авч явах ажээ.
— Нөхөр хурандаа, би тэдэнд юу ч хэлээгүй.
— Би мэднэ ээ, Витя.
— Бид хаашаа явж байгаа юм бэ?
— Гэр рүүгээ.
— Тэд намайг суллаа юу?
— Тийм.
Би удаан дуугүй суулаа. Гэнэт би түгшээд явчхав. Би инээж байхдаа тэдэнд бүгдийг нь ярьчихсан юм шиг санагдлаа.
— Нөхөр хурандаа би … үг алдаагүй биз?
— Үгүй.
— Та итгэлтэй байна уу?
— Итгэлтэй байна. Би үргэлж чиний дэргэд байсан, чамайг баривчилж байхад ч тэр.
— Би хаана нь алдав?
— Алдаа байгаагүй. Чи тэднээс салж, нууц газар уруу цэвэрхэн гарч ирсэн. Гэхдээ нууц газар чинь хэтэрхий тохиромжтой газар байсан. Үүнийг Москвагийн КГБ мэднэ. Чи гадаадын жинхэнэ тагнуулчид ашигладаг нууц газрыг ашигласан. Тун тохиромжтой газар учраас байнгын хяналтад байдаг юм. Тэд чамайг жинхэнэ тагнуул гэж бодоод мэдэлгүй барьсан байна билээ. Гэвч бид тэр дор нь хөндлөнгөөс оролцож зохицуулсан. Баривчилгаа нь жинхэнэ, байцаалт нь сургуулийн байсан.
— Харин Генка яасан бол?
— Генка сайн байсан. Түүнийг бага зэрэг эрүүдсэн боловч тэрээр мөн л үг алдаагүй. Тийм үед хурдан хөдлөх хэрэгтэй. Биеэ гамнаад, бүхий л тохиолдлоос авч гарах газар мөрөөдөөд зогсоод байж болохгүй. Унт. Би чамайг жинхэнэ ажиллагаанд санал болгох болно.
— Харин Генкаг яах вэ?
— Генкаг ч бас.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.08.11 11:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
13.

— Чи хэзээ нэгэн цагт Мытищид очиж байсан уу?
— Үгүй.
— Тэгвэл бүр сайн. Заан гэнэт маш буурьтай болж:
— Сургууль-байлдааны даалгавар сонс. Объект: Мытищийн пуужингийн үйлдвэр. Даалгавар: тохирох хүнийг олж элсүүлнэ. Эхний зорилго: жинхэнэ элсүүлэлтийн дадлага олж авах. Хоёр дахь зорилго: дайсны тагнуулууд онцгой чухал объектод ажиллаж байгаа манай хүмүүсийг элсүүлэн авч болох замуудыг тодорхойлох. Хязгаарлах зүйлс. Нэгдүгээрт, цаг хугацаан хувьд: элсүүлэх ажиллагааг зөвхөн хувийн чөлөөт цагаар хийнэ, амралтын өдрүүд ба ээлжийн амралтаа ашиглаж болно, элсүүлэх ажиллагаанд зориулан тусад нь ямар ч цаг гаргаж өгөхгүй; хоёрт санхүүгийн талаар: зөвхөн хувийн мөнгийг хэчнээн ч хэмжээгээр зарцуулж болно, засгаас нэг копейк ч үүнд зориулж гаргахгүй.
Асуулт байна уу?
— КГБ энэ тухай юу мэдэж байгаа вэ?
— Төв хорооны захиргааны хэлтсийн зөвшөөрлийн дагуу бид ийм ажиллагааг бүх Москва даяар байнга явуулдгийг КГБ мэдэж байгаа. Хэрэв КГБ баривчлах юм бол бид аварна, гэхдээ чамайг гадаадад ажиллуулахгүй болно.
— Би элсүүлж байгаа хүндээ өөрийн болон өөрийн байгууллагын тухай юу хэлж болох вэ?
— Юу ч хэлж болно. Үнэнээс бусдыг. Чи түүнийг зөвлөлт засгийн нэрийн өмнөөс элсүүлж болохгүй, үүнийг тэнэг хүн ч чадна, харин өөрийн нэрийн өмнөөс, өөрийн мөнгөөр элсүүлэх ёстой.
— Тэгэхлээр хэрэв би түүнийг элсүүлчихвэл тэр жинхэнэ тагнуул гэж тооцогдох нь ээ?
— Яг тэгнэ. Ялгаа нь түүний өгсөн мэдээлэл хилийн чанадад гарахгүйд л байгаа юм.
— Гэхдээ энэ нь түүний гэмийг огт зөөллөхгүй биз дээ?
— Огт үгүй.
— Түүнийг яах бол?
— Эрүүгийн хуулийн 64-р зүйл анги. Чи үүнийг мэдэхгүй гэж үү?
— Мэднэ, нөхөр хурандаа.
— Тэгвэл чамд амжилт хүсье. Бас чи төрийн чухал ажил хийж байгаа гэдгээ санаж яв. Чи зөвхөн өөрөө сурахаас гадна болзошгүй урвагчдаас салахад нь манай төрд тусалж буй хэрэг. Бүлгийнхэн бүгд иймэрхүү даалгавар авсан, гэхдээ өөр объектуудад ажиллана. Академийн бүх сонсогчид тэр чигээрээ ийм даалгавартай ажиллаж байгаа, жил бүр тэгдэг юм. Даалгавар авснаа баталж гарын үсгээ зур, энэ маш чухал даалгавар шүү.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.09.11 1:07 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519

14

Элсүүлэх ажиллагааны нэгдүгээр дүрэм ёсоор бол эхлээд тухайн объект дээр очих ёстой. Энэ ч хялбархан хэрэг. Мытищи бяцхан хот боловч тэнд асар том үйлдвэр оршдог юм. Цагаан хөндлөвчтэй өргөст тортой. Шөнө нь үйлдвэрийг тал талаас нь нүд гялбам хурцаар гэрэлтүүлнэ. Хашааны цаана харуулын ноход дүүрэн бий нь эргэлзээгүй хэрэг. Мөн үйлдвэр өөрийн гэсэн нэртэй байх ёстой. Хэрэв хаалган дээрээ тракторын цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэр гэж бичсэн байвал цэрэг дайны бүтээгдэхүүн хийхийн хажуугаар тракторт зориулсан ямар нэг зүйл хийдэг гэсэн үг бөгөөд харин нэр нь ямар нэг тодорхой утга агуулаагүй «Уралмаш», «Лениний дархны газар», «Алх хадуур» гэсэн байвал огт эргэлзээгүйгээр ямар ч хольцгүй цэргийн үйлдвэр гэсэн үг.
Элсүүлэлтийн хоёрдугаар дүрмээр бол хашаа уруу нь орох хэрэггүй. Хүмүүс үйлдвэрээс өөрсдөө гарч ирэх болно. Тэд номын сан, спортын танхим, зоогийн газар, шар айргийн мухлаг уруу явцгаана. Том үйлдвэрийн дэргэд олон ажилчид амьдардаг хороолол, тэдний хүүхдүүд сурч хүмүүждэг сургууль цэцэрлэгүүд байх ёстой. Мөн эмнэлэг, жуулчны бааз, амралтын бүсүүд ч байх ёстой. Энэ бүхнийг хайж олох хэрэгтэй.
Элсүүлэлтийн гуравдугаар дүрмээр бол захирал ба ерөнхий инженерүүдийг элсүүлэх хэрэггүй, тэдний нарийн бичгийн дарга нар илүү хялбар элсдэг бөгөөд дарга нараасаа дутуугүй ихийг мэднэ. Гэвч сургууль-байлдааны даалгаврын нөхцөл ёсоор бол эмэгтэйчүүдийг элсүүлэхийг хориглосон. Хилийн цаана бол дураараа л бол харин дадлагын үед бол үгүй. Зураг төсөлч, электрон машины оператор, нууц бичиг баримт хадгалагч, хувилан олшруулагч гэх мэт хүмүүсийг олох хэрэгтэй.
Бид бүгд иймэрхүү даалгавар авсан бөгөөд хүн бүр шийдвэрлэх тулааны өмнөх шиг өөрсдийн төлөвлөгөөг боловсруулцгаана. Сургуулийн элсүүлэлт бидний хувьд жинхэнээсээ огтхон ч хялбар биш. Хэрэв чамайг иймэрхүү зүйл хийсний төлөө Барууны аль нэг оронд баривчилбал хариуд нь Зөвлөл Холбоот Улс уруу хөөх болно. Харин дадлагын үед алдаа гаргаж КГБ-д баривчлагдвал бүр ч хатуу шийтгэл хүлээлгэж чамайг Баруунд хэзээ ч гаргахгүй болно. Жинхэнэ байлдааны даалгаварт бол өөрийн цаг хугацаа, мөнгө төгрөгийг хязгааргүй зарцуулж болно, тэр үед Америкийн Нэгдсэн Улсын стратеги, тактик, зэвсэгт хүчний тухай шалгалтыг гадаадын хоёр хэл дээр өгөх болно. Өөрийн дураар ажиллаж, хүсвэл шалгалтдаа бэлдэж, хүсвэл жинхэнэ шалгалтаа өгч элсүүлж ч болно.


15.

Юуны өмнө асар том үйлдвэрийн хашаанаас гадагш эргэн тойрон нэг километр өргөн зурвасыг би дотроо төсөөлж заагдав. Би энэ орон зайд ямар ч үед орохгүй гэж шийдлээ. Тэр хавийн газрын сантиметр бүр нь КГБ-ын хяналтад байгаа тул тэнд надад хийх ажил байхгүй.
Харин одоо би ээлж солигдохыг хүлээн зогсоно. За тэр гараад ирлээ. Хаалгаар ажилчид багшран гарч ирлээ. Дуу шуугиан, хөлийн чимээ, инээд хөөр.
Автобусны буудал дээр маш олон хүн байна. Цас чахарна. Гудамжны гэрлүүдийн орчим бүүдгэр, хүйтэн жавар тачигнаж, хүмүүс шуугилдана. Ард олон архи, шар айргийн мухлагуудаар нэг тарцгаав. Гэвч энэ нь одоогоор миний сонирхлыг татахгүй байна. Энэ бол өөр хувилбар олдохгүй бол хамгийн сүүлд сонгож болох хялбар зам. Харин одоо надад номын сан хэрэгтэй байна. Түүнийг яаж олох билээ? Тун амархан. Ихэнх нүдний шилтнүүд хаашаа явж байгааг л анхаарах хэрэгтэй. Би сэхээтэн төрхтэй, нүдний шилтнүүдийг бүлгийг сонгож дагалаа. Би алдсангүй. Тэд номын сан уруу явж байна. Үгүй ээ, энэ бол нууц номын сан биш. Нууц номын сан нь үйлдвэр дотроо байгаа. Энэ бол хэн ч орж болдог ердийн номын сан. Би ч тэднийг дагаад номын сан уруу орж явчхав. Залуухан номын санч бүсгүй над уруу инээмсэглэж би хэдийн номын тавиуруудын дэргэд зогсоно.
Харин одоо би номууд дунд нуугдан хэн ямар ном сонирхож байгааг нь анхааралтай ажиглана. Би хэн нэгэнтэй нь холбоо тогтоох хэрэгтэй. Тэнд улбар үстэй нүдний шилт шинжлэх ухааны уран зөгнөл сонирхож байна. Сайн байна. Түүнийг хүлээе. Нөгөөх чинь өөр тавиур дээр очсоноо дараагийн тавиурыг зүглэв…
— Уучлаарай гэж би түүний чихэнд шивнээд, шинжлэх ухааны уран зөгнөлтэй номууд нь хаана байдаг юм бэ гэж асуулаа.
— Тэр байна.
— Үгүй, аль вэ?
— Алив, би заагаад өгье.
Зөвхөн гурав дахь оройдоо л би түүнтэй сайн холбоо тогтоож чадлаа.
— Сансрын нисгэгчдийн тухай ямар нэг ном байна уу? Бас Циолковскын тухай?
— Тэнд байдаг юм.
— Хаана?
— Хүрээд ир, заагаад өгье.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Feb.09.11 2:26 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Feb.09.11 2:21 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
16

Тагнуултай кинонд тагнуулч офицеруудыг хурц ухаан, уран цэцэн үгтэйгээр дүрсэлдэг. Тагнуулч элсүүлж байгаа хүндээ хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй учир шалтгаанууд гаргаж ирэн цаад хүн ч элсэхийг зөвшөөрдөг. Энэ бол дэмий хэрэг. Амьдрал дээр бүх зүйл харин ч эсрэгээрээ байдаг юм. Элсүүлэлтийн дөрөвдүгээр хуулиар бол хүн бүрийн толгойд гялалзсан сайхан санаа байдаг бөгөөд хүн бүр өөрийн амьдралдаа намайг хэн ч сонсохгүй байна гэдэгт бүхнээс илүү шаналж явдаг. Хэн бүхний амьдралын хамгийн том асуудал бол өөрийгөө сонсох хүн олох явдал юм. Бусад бүх хүмүүс ч мөн өөрийгөө сонсох хүн хайж, бусдын солиотой санааг сонсож суух завгүй байдаг тул энэ нь боломжгүй зүйл юм.
Элсүүлэх урлагт хамгийн гол нь ярилцаж байгаа хүнээ анхааралтай сонсож чаддаг байх хэрэгтэй. Яриаг нь таслахгүйгээр сонсож сурах нь амжилтын баталгаа болдог билээ. Энэ бол маш хэцүү шинжлэх ухаан. Гэвч таны яриаг таслахгүйгээр сонсож чаддаг тэр хүн л таны сайн найз болдог. Би ч өөрийн найзыг оллоо. Тэр Цандер, Циолковский, Королевын тухай бүх номыг уншсан хүн. Тэдний тухай ярьж байхдаа тэр Янгел, Челамей, Бабакин, Стечкин нарын тухай ном бичих огт хэрэггүй байсан юм ч гэж ярина. Би сонсоод л сууж байна.
Номын санд чанга ярьж болохгүй, ер нь бол бүр ярьж ч болохгүй. Ийм учраас бидний хамтдаа цанаар гулгаж байсан цасанд дарагдсан ойн чөлөөнд би түүний ярихыг сонсоод сууж байгаа нь энэ. Мөн бид хамтдаа кино театрт «Галыг номхтгосон нь» кино үзэж, жижиг кафед цуг шар айраг ууцгаасан.
Элсүүлэлтийн тавдугаар хууль нь бөөрөлзгөнийн хууль. Би бөөрөлзгөнөд дуртай, бас загас барих дуртай. Гэвч би бөөрөлзгөнөөр загас барих гэвэл нэг ч загас баригдахгүй. Загасыг дуртай зүйлийг нь, тухайлбал чийгийн улаан өгч байж барина. Хэрэв чи хэн нэгний найз нөхөр болохыг хүсэж байгаа бол бөөрөлзгөний тухай биш харин түүний дуртай зүйлийн тухай л ярих хэрэгтэй. Түүний дуртай чийгийн хорхой нь юу байна түүний тухай л ярь. Миний найз пуужингийн түлшний савнаас хөдөлгүүр рүү түлш шахах систем дээр ажилладаг ажээ. Турбо шахуурга болон түлхэх систем ашиглан хөдөлгүүрт түлш өгч болдог ажээ. Би түүнийг сонсон зөвшөөрч суулаа. Германы анхны пуужингууд турбо шахуурга хэрэглэдэг байсан юм. Яагаад одоо энэ энгийн бөгөөд хямд аргаас татгалзах хэрэгтэй гэж? Яагаад тэр вэ? Энэ рга үнэхээр бат бөх нарийн турбин хэрэглэхийг шаарддаг ч түлхэх системийн түлшний хольц даралт ихсэх үед дэлбэрэхээс найдвартай сэргийлж чадна. Би ч үүнтэй санал нэг байлаа.
Дараачийн уулзалтад очихдоо би тамхины хайрцаг хэлбэртэй хийгдсэн дуу хураагуур халаасандаа хийн очлоо. Дуу хураагуураас гарсан утас миний хүрэмний ханцуй дотуур явж микрофон байрлуулсан бугуйн цагтай холбогдоно. Бид зоогийн газар хамтдаа суун азотын дөрвөн давхар ислийг исэлдүүлэгч болгон хэрэглэж болох тухай, шингэн хүчилтөрөгчийг керосинтой хольж үндсэн түлж болгон ашиглах талаар ярилцана. Энэхүү хольц нь түүнд хэдий хуучных мэт санагдаж байгаа ч ирээдүйд хорин жилийн турш ажиглаж болох бүрэн шалгагдсан найдвартай арга ажээ.
Маргааш өглөө нь би дуу хураагуурын хальсыг тавьж Заанд сонсгов. Би нэлээд том техникийн алдаа гаргажээ. Зоогийн газар ярилцлага хийж байх үед микрофоныг цагны ард байрлуулж олдоггүй юм байна. Үргэлж микрофоны яг дэргэд байсан бидний гартаа барьсан хоолны сэрээний тавагтай харших чимээ байнга сонсогдон бидний яриа бүүр түүр цаана сонсогдох аж. Эн түүний инээдийг хүргэж зааныг бүр хөгжөөж орхив. Инээж байснаа тэрээр гэнэт ноцтойгоор:
— Тэр чиний талаар юу мэдэх вэ?
— Намайг Виктор гэдгийг л мэднэ.
— Харин овгийг чинь мэдэх үү?
— Тэр үүнийг хэзээ ч асууж байгаагүй.
— Дараагийн удаа хэзээ уулзах вэ?
— Дөрөв дэх өдөр.
— Түүнтэй уулзахаар явахаас чинь өмнө би чамайг ГРУ-ын есдүгээр газар уруу зөвлөгөө авахуулахаар явуулна. Чамтай америкийн пуужингийн хөдөлгүүрүүдийг судалдаг жинхэнэ мэргэжлийн офицер ярилцах болно. Тэр манай хөдөлгүүрүүдийн тухай ч ихийг мэддэг нь эргэлзээгүй. Хэрэв чи америкийн пуужингийн инженертэй уулзсан ч сонирхохоор тийм жинхэнэ асуултуудыг тэр чамд бэлтгэж өгнө. Чи хэрэв наад нүдний шилтээрээ хангалттай ихийг хэлүүлж чадвал чамд аз дайрлаа гэсэн үг, харин түүнд бол үгүй.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.09.11 3:13 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
17

ГРУ-ын мэдээллийн офицер миний шинэ танил борт устөрөгчийн талаар юу мэдэж байгааг нь сонирхож байлаа.
Бид нэгэн шар айргийн заваан мухлагт сууцгааж, би өөрийн найзад борт устөрөгчийн түлшийг хэзээ ч хэрэглэхгүй байх хэмээн ярьж сууна. Яагаад ч юм бэ тэр намайг үйлдвэрийн 4-р цехэд ажилладаг хэмээн бодох ажээ.
Тэр 4-р цех гэж ямар юм байдгийг нь огт мэдэхгүй тул би түүнд хэзээ ч тэгж хэлж байгаагүй, бас хэлж чадах ч үгүй байлаа.
Тэр намайг тэнссэн байдалтай удаан гэгч харснаа:
— Энийг та нар, дөрвийнхөн л тэгж боддог байх. Хэтэрхий болгоомжлоод байдаг та нарыг би мэднэ ээ. Хортой, тэсрэх аюултай гэцгээгээд л… Энэ ч тийм. Гэхдээ ямар их эрчим хүчний боломжтой билээ дээ! Та нар энэ тухай бодсон уу? Хортой чанарыг нь багасагж болно. Манай 2-р цех үүнийг эрхэлдэг юм. Надад итгэ, амжилттай болно, тэр үед салж болохооргүй шинэ боломжууд нээгдэнэ...
Хажуугийн ширээнд хэн нэгний танил нуруу харагдлаа. Заан энд байна уу даа? Яг мөн байна. Түүний дэргэд өөр маш ноцтой царайтай хүмүүс ч хамт байна…
Маргааш өглөө нь анхны элсүүлэлт амжилттай болсонд Заан надад баяр хүргэв.
— Энэ бол сургуулийн даалгавар. Гэхдээ зүгээр ээ. Хэрэв муурын зулзага жинхэнэ муур болохыг хүсэж байвал болжмороос биш түүний дэгдээхэйнээс эхлэх хэрэгтэй. Харин борт устөрөгчийн тухай одоо март. Энэ чиний ухаан хүрэх ажил биш.
— Гүйцэтгэе, мартъя.
— Нүдний шилтийг ч бас март. Түүний хэргийг чиний илтгэл ба дуу хураагуурын хальсны хамт зохих газарт нь шилжүүлэх болно. КГБ-г хазаарлан барьж байхын тулд Төв Хороонд тэдний муу ажиллаж байгаа тухай тодорхой материал хэрэгтэй. Тийм материалыг хаанаас олох вэ? Тэр чинь энд байна! — гээд Заан миний нөхдүүдийн анхны сургууль-байлдааны даалгавраа хэрхэн гүйцэтгэсэн тухай илтгэлүүдийг хийсэн сейфээ түгжив.
Гэхдээ түлш шахах систем болон борт устөрөгчийн түлшний талаар хожим дахин дурсах хэрэг надад гарсан юм. Академи төгсөхийн өмнөхөн зэвсэг зохион бүтээгчидтэй уулзаж, зөвлөлтийн цэргийн аж үйлдвэрлэлийн өмнө ерөнхийдөө ямар асуудлууд тулгараад байгаа талаар төсөөлөл авах боломжийг бидэнд олгосон билээ. Бидэнд Солнечногорскт танк ба их буунуудыг, Монинод шинэхэн зохион бүтээгдсэн онгоцуудыг, Мытищид пуужингуудыг үзүүлсэн юм. Бид голлох инженер, зохион бүтээгчидтэй нэрийг мэдэхгүйгээр хэд хоног хамт байлаа. Тэд ч бидний хэн болохыг сайн ойлгоогүй бөгөөд биднийг Төв Хорооны залуу мэргэжилтнүүд л гэж бодож байсан байх.
Гурван ч давхар шалгах цэгээр туулж, өчнөөн хянагч, харуулуудыг нэвтрэн бид Мытищид очлоо. Саруул уудам ангарт бидэнд ногоон пуужингуудыг үзүүлэв. Удаан тайлбарлаж ярьсных нь дараа би шахах систем хэрэглэхийн оронд хуучны шалгагдсан турбо системийг яагаад хэрэглэж болохгүй гэж хэмээн асуув.
— Та пуужингийн мэргэжилтэн үү хэмээн инженер сонирхлоо.
— Зарим нэг талаараа л…

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.09.11 4:15 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
* VIII БҮЛЭГ*

1

Намайг Венад ирсний гурав дахь өдөр Вена дахь ГРУ-ын дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөгч хошууч генерал Голицын дуудав.
— Чемодануудаа зэхсэн үү?
— Хараахан үгүй, нөхөр генерал.
— Яарах хэрэггүй.
— ?
Тэр нударгаараа ширээ шааж кофены бяцхан аяга гомдолтой гэгч нь үсрэв:
— Яагаад гэвэл баасан гаригт Москва уруу манай онгоц ниснэ. Залхуу минь, би чамайг Москва уруу буцаагаад явуулчихна шүү. Чиний элсүүлсэн хүмүүс хаана байна?
Генералын өрөөнөөс би ичсэндээ час улайн гарч төлөөлөгчдийн газрын «Мөргөцөг» хэмээн нэрлэгддэг том танхимд орж ирэхэд миний ирсэнд хэн ч сүйдтэй анхаарал хандуулсангүй. Бүгд маш завгүй байх аж. Хоёр нь хотын том газрын зураг дээр тонгойн бөртөгнөнө. Нэг нь ямар нэг зүйлийг бичгийн машин дээр түргэн түргэн бичнэ. Бас нэг хоёр нь франц бичигтэй том саарал цахилгаан төхөөрөмжийг дипломат шуудангийн хайрцагт багтаах гэж дэмий оролдоно. Зөвхөн хал үзсэн хөгшин тагнуулч миний байдлыг ойлгосон маягаар асууж байна:
— Удирдагч, дараагийн онгоцоор чамайг хөөж явуулна гэж загнаж байна уу?
— Тийм ээ, — гэж би дэмжлэг эрсэн маягтайгаар түүний хэлснийг батлав.
— Хөөнө л гэж байдаг юм. Тэр угаасаа тийм зантай хүн.
— Би юу хийх вэ?
— Ажилла.
Энэ бол хамгийн сайн зөвлөгөө байсан бөгөөд үүнээс илүүг хүлээх ч шаардлага байхгүй. Хэрэв нууц бичиг баримтыг хэзээ, хаанаас олж болохыг хэн нэг нь мэдэж байгаа юм бол тэр өөрөө л олж аваг. Тэр яагаад надтай түүнийг гартаа оруулсан нэрээ алдраа хуваалцах ёстой гэж?
Тэгээд би ажиллаж эхэллээ. Үлдсэн дөрөв хоногт мэдээж би, хэн нэгнийг элсүүлж амжаагүй. Гэхдээ зөв чиглэлд эхний алхмуудаа хийлээ. Тийм учраас намайг Москва уруу буцаах асуудлыг нэг долоо хоног хойшлуулж, дараа нь дахин долоо хоногоор ухраав. Би генерал Голицыны дэргэд ингэж дөрвөн жил ажилласан юм. Дашрамд хэлэхэд түүний нэгдүгээр орлогчийг (Бага эзэн) оролцуулаад бусад нь ч бас бүгд тийм байдалтай байсан билээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Feb.09.11 11:15 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Feb.10.11 12:39 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
3.

Би өөрийн хийсэн эхний алхмуудын талаар илтгэж байна. Удирдагч миний яриаг таслалгүйгээр чимээгүй сонсож сууна. Тэр ширээ ширтэн суух нь надад хачирхалтай санагдлаа. Тагнуулын сургуульд эхэлж заахдаа ярилцаж буй хүнийхээ нүд рүү харж, тасралтгүй ширтэх харцыг давж, өөрийн харцыг тулааны зэвсэг болгон ашиглаж сурах ёстой гэдэг. Энэ хашир чоно яагаад хамгийн энгийн шаардлагыг биелүүлэхгүй байна вэ? Энэ нэг л биш байна даа. Би биеэ хураан, түүнээс харц үл салган тааруухан зүйл болохыг дотроо хүлээн зогсоно.
— Сайн байна, — гэж тэр эцэст нь арайхийн дуугараад цаашдаа миний нэгдүгээр орлогчийн хувийн хяналтад ажиллана, гэхдээ сард хоёр удаа чиний илтгэлийг би өөрөө биечлэн сонсож байх болно хэмээн өөрийн бичиг цааснаас харцаа үл салган хэлэв. Эхний долоо хоногуудад чи багагүй зүйл амжуулсан байна, тийм учраас би чамд арай чухал даалгавар өгч байх болно. Амьд хүнтэй уулзах ажилд яв. Түүнийг миний нэгдүгээр орлогч — Бага эзэн элсүүлж авсан юм. Гэхдээ би Бага эзнийг ажиллагаанд явуулж азаа үзмээргүй байна. Ийм учраас чи яв. Тэр элсүүлж авсан хүн бидний хувьд маш чухал хүн. Нөхөр Косыгин өөрийн биеэр энэ ажлыг сонирхож байгаа. Бид ийм хүнийг алдах эрхгүй. Тэр Баруун Германд ажиллаж, америкийн танк эсэргүүцэх «Toy» пуужингийн эд ангиудыг бидэнд өгдөг юм. Бид чамайг Баруун Германд нууцаар аваачих болно. Уулзалт зохион байгуулж, пуужингийн эд ангиудыг аваад хөлсийг нь төл. Ул мөрөө буруулж олон километр явах хэрэгтэй. Чамайг зөвлөлтийн цэргийн атташегийн туслах Бонн хотод угтах болно. Түүнд ачааг өгөхдөө баглаа боодолтой өг. Тэр чамаас яг юу авч байгаагаа мэдэх ёсгүй. Ачаа цаашаа дипломат шуудангаар Аквариум уруу явна. Асуулт байна уу?
— Уулзалт зохион байгуулахыг Баруун Германд байгаа манай офицеруудад яагаад даалгаж болохгүй гэж?
— Яагаад гэвэл, нэгдүгээрт, Баруун Герман маргааш манай бүх дипломатчдыг хөөж гаргалаа ч Баруун Германтай холбоотой мэдээллийн урсгал ямар ч тохиолдолд өчүүхэн ч багасахгүй. Бид нууц мэдээллийг Австри, Шинэ Зеланд, Японоор дамжуулан авсаар л байх болно. Их Британиас зөвлөлтийн бүх тагнуулчдыг хөөчихвөл КГБ-ын хувьд сүйрэл болно, харин бидний хувьд бол үгүй. Бид британийн нууцуудыг Австри, Швейцар, Нигери, Кипр, Гондурас ба Аквариумын офицерууд ажиллаж байгаа бусад бүх орноор дамжуулан авсаар байх болно. Хоёрдугаарт, бидний олсон пуужингийн эд ангиудыг ГРУ-гын дарга хүлээж аваад Баруун Герман дахь ГРУ-гын бүх дипломат ба албан бус төлөөлөгчдийг дуудаж, тэр бүх найман генералаас яагаад Австрид байгаа Голицын Баруун Германаас ийм зүйлүүдийг олж болоод байхад харин та нар... чөтгөр ав, яагаад олж чадахгүй байна вэ гэж асуух болно. Та нар зөвхөн хүний юмаар хүүдэгнэж л чаддаг улс уу? Та нарын хангамж гэхэд л … гээд загнаж гарна. Зөвхөн ингэж л өрсөлдөөн үүсдэг юм. Хатуу ширүүн өрсөлдөөний үр дүнд л бидний бүх амжилт бий болдог юм. Бүгдийг ойлгов уу?
— Бүгдийг, нөхөр генерал.
— Өөр асуумаар зүйл байна уу?
— Үгүй.
— Асуумаар байгаа, би чиний асуултыг мэдэж байна! Бага эзэн пуужингийн эд ангиудын төлөө одон хүртэнэ, харин залуу ахмад түүний төлөө өөрийгөө золиослоод юу ч хүртэхгүй гэдэг асуулт л чамайг зовоож байгаа. Чи энийг л бодож байгаа биз дээ?
Тэр гэнэт над уруу харав. Тэрний сурсан арга энэ юм байна! Тэр өөрийн энэ харцыг сүүлийн мөчийг хүртэл нөөж байжээ. Тэр ямар ч энэрэлгүй, хатуу ширүүн харцаараа хавирга уруу цохиод авах шиг боллоо. Тэр өөрийн харцыг гэнэт бөгөөд чадмаг ашиглах аж. Би үүнд бэлэн биш байлаа. Түүний харцыг тэсэж чадсан ч худлаа хэлж чадахгүйгээ ойлгов.
— Тийм, нөхөр генерал.
— Идэвхтэй ажилла. Элсүүлэх хүмүүсийг хайж ол. Тэгвэл чиний толгойг ч мөн илэх болно. Тэгвэл чи зөвхөн толгойгоо ажиллуулж, хэн нэг нь чиний өмнөөс арьсаа хуулуулах болно.
Тэр инээмсэглэх боловч харц нь хүйтэн хэвээрээ байлаа.
— Ажиллагааныхаа нарийн ширийн зүйлсийг Бага эзэнтэй тохиролцоно биз. Яв.
Би өсгийгөө хавсраад гялсхийтэл эргэн захирагчийн өрөөнөөс гарлаа. Коридорт хэн ч байсангүй. Ажлын том танхимд ч мөн хэн ч алга. Агаар хөргөх төхөөрөмж зөөлөн дуугарч ажлын бүүдгэр танхим уруу хүйтэн агаараар үлээнэ. Өрөөний цэнхэр гэрлийг бага зэрэг тодруулаад зузаан хивсэн дээгүүр шал чахарган явсаар танхимын алсын буланд байдаг сейф рүү явлаа. Би сейфний нүүрэн дээрх нууц түлхүүр оруулдаг дугуй хүрэл бариулыг хэдэн хором харж зогсоод хүндээр санаа алдан нууц түлхүүрийн тоонуудыг оруулав. Хуягласан хүнд хаалга чимээгүй аажим онгойж цаана нь буй арван хоёр жижиг зузаан хаалга гарч ирлээ. Нүүрэн дээр нь 41 гэж нямбайлан бичсэн өөрийн хаалгыг түлхүүрдэж онгойлгов. Дотроос нь бичгийн цүнхээ авч ажлын ширээн дээрээ гаргаж тавиад сейфээ хаалаа. Хоёр торгомсог утаснаас болгоомжтой татаж эхлээд сүлдтэй лацыг, дараа нь өөрийн хувийн лацыг эвдэн цүнхийг онгойлголоо. Цүнхнээс нягт зузаан цагаан цаасан дээр нямбай шугамдсан бүртгэлийн хуудас гаргаж дахин гүнзгий санаа алдаад «Э11. Долдугаар сарын 13. Орон нутгийн цагаар 12 цаг 43 минутад цүнхийг нээв» гэж дээр нь бичээд гарын үсгээ зурав.
Хуудсыг болгоомжтой буцааж хийгээд 173-В-41 дугаартай нимгэн, гялгар ногоон хавтас гаргаж дэлгэлээ. Эхний хуудас нь шигүү бичгээр дүүрсэн бөгөөд үлдсэн хуудсууд нь цэв цэвэрхэн байх аж. Тэндээс нэг цэвэр хуудас авч өмнөө тавив. Зүүн дээд буланд нь би өөрийн хувийн тэмдгээ дараад хуудсыг бичгийн машинд хийлээ. Баруун өнцөгт нь дадмаг хөдөлгөөнөөр «Маш нууц» гэж түргэн бичээд хэдэн мөр алгасаж голд нь «ТӨЛӨВЛӨГӨӨ» хэмээн бичиж гарчиг тавив.
Үүнийг хийчхээд би шанаагаа тулан хана ширтэн хэсэг суув. Миний уур дүрэлзэж байлаа. Би ажлын ширээ, цэнхэр гэрэл, хүрэн хивс, ногоон хавтаснуудыг, өөрийгөө, ер нь л бүх ертөнцийг үзэн ядна.
Тэр бүгдийн дотроос би нэг хүнийг өмнөө байгаа бичгийн машинаас ч илүү үзэн ядаж байна. Энэ бол захирагч, чөтгөр ав гэж! Тушаах амархан! Гэхдээ энэ чинь дивиз захирахтай адилгүй шүү дээ. Тийшээ яваад үүнийг хийгээд ир гэнэ шүү. Би хэзээ ч Баруун германд очиж байгаагүй. Ирээд дөнгөж гуравхан долоо хоног ажиллаж байгаа намайг ийм ажилд явуулж байдаг. Хэрэв би ажиллагааг нурааж орхивол яах вэ? Тэднийг чөтгөр аваг, намайг шоронд суулгаж, та нар өөрийн нэг тагнуулчаа алдана!
Хэрэв энэ үед хэн нэгний царай харагдсан бол би тэвчээргүй зан гаргахгүй байлаа. Гэвч эргэн тойронд хэн ч байсангүй. Би зүлгэмэл ширээний тавцан дээрээс уураа гаргачих ямар нэг юм хайлаа. Үзэг харандаа хийдэг чамин жижиг шилэн аяга гар дор тааралдахаар нь чанга атгаж байгаад байдаг хүчээрээ хана уруу чулуудаж орхив. Аяга ч гомдолтой нь аргагүй хангир жингэр хийн бут үсрэв.
— Чи яагаад солиотой юм аашлаад байна вэ? — Намайг эргэж харахад миний өмнө Бага эзэн зогсож байлаа.
Би хэт улайрсандаа түүний орж ирэхийг анзаарсангүй.
— Өршөөгөөрэй, — гэж хэлээд би түүн рүү эгцэлж харалгүй шал ширтэн зогслоо.
— Юу болоо вэ?
— Удирдагч намайг танай хүнтэй уулзахаар яв гэлээ.
— Үгүй тэгээд яваач дээ. Юу нь хэцүү байна вэ?
— Шулуухан хэлэхэд, би юунаас эхлэх, юу хийхээ мэдэхгүй байна…
— Төлөвлөгөөгөө гарга! — тэр гэнэт дүрс хийгээд ирэв.
— Төлөвлөгөөгөө бич, би урьтаад гарын үсэг зураад…
— Хэрэв үйл явдал миний төлөвлөснөөр болохгүй бол яах вэ?
— Ю-уу гэнэ э-э-э? — тэр намайг үл ойлгосон нүдээр хараад, цаг уруугаа нэг, над уруу нэг хялалзан байснаа санаа алдаж зэмлэсэн өнгөөр: — Бичиг цааснуудаа ав. Явцгаая гэлээ.
Зааварчилгааны өрөө надад үргэлж тансаг хээнцэр усан онгоцны ахмадын өрөөг санагдуулдаг юм. Хамгаалалтын системүүд ажиллаж байх үед хана, шал, тааз нь үл мэдэг чичрэх нь яг л бүх хурдаараа давлагаа зүсэн урагшлах хөлгийн тавцан дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг юм. Түүнээс гадна ханан дотор хэдэн арван давхар тусгаарлагчийн цаана чимээ замхруулагч хүчтэй төхөөрөмжүүд тавьсан байгаа. Тусгаарлагч нь тэгдгээр төхөөрөмжүүдийн хүнгэнэх чимээг мянга дахин бууруулж өрөөнд алсад сонсогдох далайн давлагаа шиг л өчүүхэн нүргээн мэдэгдэнэ.
Зааварчилгааны өрөөнд бүх зүйл цав цагаан өнгөөр гялалзана. Тийм болохоор зарим нь түүнийг «хагалгааны өрөө» хэмээн нэрийднэ. Харин би ингэж нэрлэх дургүй тул энэ өрөөг үргэлж «ахмадын өрөө» гэж нэрлэдэг юм. Ахмадын өрөөнд нэг ширээ, хоёр түшлэгтэй сандал тавьжээ. Гэхдээ ширээ, сандал нь тув тунгалаг учир тансаг бөгөөд ер бусын сэтгэгдэл төрүүлнэ.
Бага эзэн намайг суу гэж дохиод өрөө миний өмнөөс харан суув.
— Заануудын оршуулгын газарт чамд юу ч сайн сургасангүй. Хэрэв амжилтад хүрэхийг хүсэж л байгаа бол юуны өмнө академид Заануудын сургасныг бүгдийг нь март. Өөрсдөө амьдрал дээр ажиллаж чадаагүй хүмүүс л Заан болдог юм. Харин одоо миний шинжлэх ухааныг сонс. Юуны өмнө төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Төлөвлөгөөний нөхцөл байдлын бүхий л хувилбарыг тусгаж тийм үед өөрөө ямар шийдвэр гаргахаа ч мөн бич. Их бичих тусмаа сайн.
Төлөвлөгөө бол хамаг юм баларсан үед чамайг аврах цагираг. Аквариумын мөрдөн байцаалтад өөрийгөө зөвтгөж, би тун нухацтай хандсан гэдгээ харуулах баримт болно. Цаас хэчнээн их байх тусам чиний бөгс цэвэр байна гэдгийг санаж ав. Харин төлөвлөгөөгөө бичсэн бол даруй бэлтгэл ажилдаа ор. Гол нь өөрийгөө сэтгэл зүйн талаар бэлтгэх хэрэгтэй. Аль болох амарч, ууранд орсон ч болно. Бүх сөрөг сэтгэл хөдлөл, эргэлзээ тээнэгэлзээгээ хөсөр хая. Ажиллагаанд явахдаа ялна гэдэгтээ итгэл төгс байх ёстой. Хэрэв чи итгэлгүй байгаа бол одоо татгалзсан нь дээр. Гол нь өөрийгөө омог төгөлдөр ялагчийн түрэмгий долгион дээр тохируулах хэрэгтэй. Хангалттай амарсныхаа дараа Высоцкийн ямар нэг дууг сонс, жишээ нь «Чонын ав»-ыг. Энэ дуу бүх л ажиллагааны турш чиний дотор эгшиглэж байх ёстой. Ялангуяа буцах замдаа. Хамгийн том алдаануудыг бид амжилттай уулзалтын дараа буцах замдаа гаргадаг юм. Бид баярлаж хөөрсөндөө түрэмгий мэдрэмжээ мартаж орхидог. Манай ган хаалгаар орж ирэн иртлээ тэр мэдрэмжээ алдаж болохгүй. Гол нь төлөвлөгөө биш, харин сэтгэл зүйн бэлтгэл гэдгийг давтан хэлье. Чи өөрийгөө ялагчаар мэдэрч байхдаа л ялж чадна. Төлөвлөгөө гаргахаар чинь бүх л боломжит хувилбаруудыг хамтдаа авч үзэцгээе. Энэ маш чухал ч үүнээс ч чухал зүйл бий гэдгийг марталгүй санаж яв. Ялагч бай! Үргэлж өөрийгөө ялагч гэдгийг мэдэр. Амжилт хүсье.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.10.11 2:57 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
4.

Нарсан ой. Цавчаал хадны дундуурх зам. Дов толгод. Нам гүм. Хөдөлж ядсан, том үхэр хэдгэнэ ойн хонхон цэцгэн дээр сууж харагдана. Хөөе чи, бүдүүн ээ, цэцгийн дэлбээ бүү хугалчих! Үхэр хэдгэнэ над руу гомдолтойгоор дүнгэнээд маргасан ч үгүй нисэн одоход хонхон цэцэг толгой дохин талархана.
Би ойд ганцаараа байх бөгөөд хэн нэг нь надад зориулж хөлсөлсөн хуучин ямбий машиныхаа дэргэд зогсоно. Цаг удаан өнгөрөх ба уулзалт болтол хорин долоон минут дутуу байна.
Паспорт ёсоор бол би югославын иргэн, гэхдээ яг жуулчин ч биш, яг ажилгүй хүн ч биш. Ажилгүй социализмаас ирсэн жуулчин. Найз буюу биднийхээр бол онцгой эх үүсвэр яг 13.00-д пуужингийн эд анги авчрахыг би хүлээнэ. Япон хүлээн авагч зүүн гартаа барьж, хөл бөмбөгийн дүрстэй тэмдэг зүүснээр минь тэр намайг таних ёстой. Харин би түүнийг яг 13.00-д ирснээр нь таних болно. Тэр надаас үл ялиг баруун тийш өнгөрч зогсоод цаг асуух ёстой. Тэр найз ч зальтай юм аа. Шагналаа доллароор ч биш, маркаар ч биш, бүр швейцар франкаар ч биш харин алтан зоосоор авдаг гэнэ. Хэрэв баригдвал элэнц эмээгээсээ өвлөж авсан гэж хэлэх биз. Зоостой хайрцгаа би ямар нэг санаандгүй зүйл болохоос сэргийлж тэр гацуур моддын дунд нууж орхисон юм. Хэрэв уулзалтын үеэр баригдвал ядуу жуулчин би цагдаа нарт хаанаас давхар алтан зооснууд олсон гэх билээ?..
Манай найз хаанаас танк эсэргүүцэх пуужингийн эд ангиуд авдаг байж болох вэ? Тэр генерал юм болов уу, эсвэл пуужин зохион бүтээгч юм болов уу? Хэрэв тийм л биш бол пуужингийн хэлтэрхий ч хулгайлж чадахгүй. Үйлдвэрт пуужингийн эд анги бүрийг хиймэгц дээр нь дугаар тавьдаг. Тэгэхлээр чи үйлдвэрийн инженер ч бай, агуулахын эрхлэгч ч бай эсвэл дайчин офицер ч бай түүнийг яаж хулгайлах юм бэ? Зөвхөн зохион бүтээгч өөрөө… Зөвхөн генерал… Чөтгөр ав, зохион бүтээгч, генералуудад ч гэсэн пуужингийн эд ангийг хулгайлах маш хэцүү. Зохион бүтээгч болон генералаас дээгүүр хэн нэгэн байх нь уу? Гэхдээ ердөө зохион бүтээгч, ердөө генерал байсан ч Бага эзэн түүнтэй хэрхэн уулзаж, элсүүлж чадав аа?
Уранхай ноосон цамцтай, майжиг гуталтай ядуу жуулчны дүрд тоглох тун таагүй байна. Би америкийн генералтай яаж ингэж уулзах билээ? Тэр миний ямбий «фиат» машиныг хараад ГРУ-гын талаар юу бодох бол?
Цаг боллоо. Тэр алга. Хөөе, генерал, чиний сахилга бат хаачаа вэ? Эргэлтийн цаанаас чиргүүлтэй том трактор ирж яваа харагдана. Хөгшин герман фермер өтөг бууц ханхлуулан явж байна. Хөгшин чөтгөр чи л энд дутаж гэнэ. Би хоёр цаг ойд суухад хэнтэй ч тааралдаагүй. Дахиад тав хоног суусан ч хэн ч ирэхгүй биз. Харин хөгшин золиг чамайг чөтгөр л нааш нь явуулсан байх. Алив хурдан яваад өнгөр. Харин тэр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг миний өмнө зогслоо. Чамд юу хэрэгтэй юм бэ, хөгшин тэнэг ээ? Цаг гэнэ ээ? Май, тэр цагаа хар! Би цагаа түүний хамарт тулгаж орхилоо. Хөгшин нохой минь, далд ороод өг гэм. Гэвч тэр явах шинж алга. Тэр надаас үл ялиг баруун тийш өнгөрөн зогсжээ. Чамд юу хэрэгтэй юм бэ? Зөнөг чинь, юунд уурлаад байна вэ? Би чиний амьдралд саад болоод байна уу? Эндээс далд ор! Тэр чиргүүл рүүгээ заана. Өө золиг гэж, чиргүүл нь эвдрээ юү? Туслахаас л биш... генерал одоохон хүрээд ирнэ дээ. Гэнэт би ухаарч эхэллээ… «Онцгой эх үүсвэр» заавал генерал байх ёстой гэж би яагаад бодоод байгаа юм бэ? Би чиргүүл дээр үсэрч гараад урагдаж тос болсон брезентийг сөхлөө. Ёстой гайхамшиг! Брезент дор хэмхэрхий «Toy» пуужингийн хэсгүүд байж байлаа. Энэ араатных шиг мөнгөлөг хоншоорыг санаж байна уу? Би өндрийн залуурын хэмхэрхийнүүд, шороо болсон хэвлэмэл схемүүд, тасархай утаснууд, эвдэрч шавар чихсэн чиглүүлэх хэсгийг өөрийн машинд зөөж ачлаа. Би түүн рүү гараараа дохин «Данке шен» гэж хэлчхээд гүйн очиж жолооны ард суув. Харин тэр саваагаар миний машиныг чанга чанга нүдэж эхлэв. «Шулам минь, чамд бас юу хэрэгтэй вэ?» Тэр мөнгө нэхэн гараараа дохив. Өө, би бүр мартчихаж. Гацуурууд уруу гүйж очоод хайрцгийг ухаж аваад түүнд өгч «Ав» гэж дохилоо. Харин тэр одоо инээж байна. «Хөгшин зөнөг минь, шүдээрээ хазаад үз! Чамд ийм их алт ямар хэрэгтэй юм бэ? Ямар авсандаа аваад орох биш». Харин тэр инээмсэглэж байна. Онцгой эх үүсвэрүүдийг хүндлэх хэрэгтэй, ядаж л хүндэтгэсэн дүр үзүүл гэсэн зааврыг би гэнэт саналаа. Би ч түүн рүү инээмсэглэв.
Тэр нэг тийшээ, би ч нөгөө тийшээ хөдөлж уулзалтын газраас түргэн холдон давхилаа. Одоо л надад энэ ажиллагааны тун энгийн мөн чанар нь ойлгогдож байна.
Америкийн хуягт танкийн нэгдүгээр дивиз аль хэдийн «Toy» пуужингуудыг хүлээж аваад буудлагын талбай дээр хэзээний туршиж байгаа. Мэдээж байлдааны цэнэггүйгээр. Ийм учраас бяцхан пуужин туссан газрынхаа хөрсийг мөргөн хэмх үсэрнэ.
Манайд «Фаланг» ба «Шмель» пуужингуудыг туршихад асар том талбайг брезентээр бүтээж буудлагын дараа батальон цэрэг гарган жижиг хэсгүүдийг түүлгэдэг юм. Америкийн арми ингэдэггүй ажээ. Тийм учраас генерал хийгээд ерөнхий зохион бүтээгчийг урвуулж элсүүлэх шаардлага ч байхгүй. Малчин, манаач, ойн харуул, фермерүүдийг элсүүлэхэд л хангалттай. Тэд зуун килограмм, хоёр зуун килограмм хэлтэрхийг ч түүгээд л ирнэ. Тэвшиндээ багтахынх нь хэрээр цуглуулаад ирнэ! Өтөг бууц ханхлуулсан хөгшин фермер ч маш чухал онцгой эх үүсвэр болж чадах бөгөөд цагтаа урвагч Иуда гучин мөнгөн зоосоор Иисүүсийг худалсан шиг бидний хүссэн бүхнийг арилжина. Цэнэгт хошуу нь байхгүй тусмаа сайн. Цэнэгт хошуугүй учраас чиглүүлэх хэсэг нь бараг бүтнээрээ үлджээ. Харин бидний цэнэгт хошуу америкийнхаас доргүй. Бидэнд чиглүүлэх хэсэг л хэрэгтэй. Хэвлэмэл схемүүд нь хэрэгтэй. Хэрэг болгох хүн нь угааж цэвэрлээд л авна биз. Хэрэв ямар нэг зүйл нь дутуу бол дараагийн удаа аваад ирнэ. Тэгээд металлын найрлага нь хэрэгтэй, бүтээсэн материал нь хэрэгтэй. Өндрийн залуурыг дэлгэх механизм, түлшний үлдэгдэл нь, тэр бүү хэл турбин дээр үлдсэн тортог нь ч бүр сонирхолтой. Энэ бүгд миний машины ард байна. Энэ бүхнийг нөхөр Косыгин өөрийн биеэр сонирхож байгаа.
Би Германы сум шиг шулуухан автобанаар хурдлан давхина. Гитлер барьсан юм, сайн ч барьжээ. Гишгүүр дээр улам бүр хүчтэй гишгэн өөрийгөө шоолон бага зэрэг инээмсэглэнэ. Буцаж очоод Удирдагч хийгээд Бага эзнээс уучлал гуйх болно. Яагаад гэдгээ би мэдэхгүй. Би дэргэд нь очоод чимээгүйхэн «Нөхөр генерал, намайг өршөөгөөрэй», «Нөхөр хурандаа, намайг өршөөгөөрэй, хэрэв болох бол» гэж хэлэх болно.
Тэд дээд зэрэглэлийн тагнуулчид. Зөвхөн ингэж л ажиллах хэрэгтэй. Түргэн бөгөөд анхаарал таталгүйгээр. Би өөрийн ажил, амьдралаар та бүхний энгийн бөгөөд эгэл жирийнээрээ гайхшруулсан ажиллагааны амжилтын төлөө азаа үзэхэд бэлэн байна.
Хэрэв чадах аваас намайг уучлаарай.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Feb.10.11 11:54 am, edited 5 times in total.

Top
   
PostPosted: Feb.10.11 5:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
5.

Би зөөлөн сандал дээр цуцсан хөлөө жийн суулаа. Сайхан байна. Энд нам гүм бөгөөд тохилог ажээ. Унтмаар л санагдаж байна. Би их ядарчээ. Намуухан аялгуу. Буурал төгөлдөр хуурч. Тэр эргэлзээгүй, агуу хөгжимчин юм. Тэр ч над шиг ядарчээ. Төгөлдөр хуурч нүдээ аньж, чадмаг хөгжимчний уян налархай савхан хуруунууд нь асар том төгөлдөр хуурын даруул дээгүүр дадмаг бүжиглэх бөлгөө. Тэр Венийн найрал хөгжимд л тогловоос зохилтой нь эргэлзээгүй аж. Гэвч тэр яагаад ч юм бэ «Шварценберг» гэдэг венийн жижигхэн кафед хөгжим тоглох ажээ. Та «Шварценбергед» орж үзсэн үү? Нэгэн цагт орж үзэхийг танд зөвлөх байна. Хэрэв та хүч тамир барсан хүнд хөдөлмөр эрхэлдэг бол, нүд чинь улайж, хөл чинь солбиж байгаа бол, мөн сэтгэл чинь тавгүй байгаа бол «Шварценбергт» очоод аяга кофе захиалан булангийн ширээнд нь суугаарай. Гадаа нь цэвэр агаарт бяцхан цагаан ширээний ард тухлан сууж ч бас болно. Гэвч би тэгдэггүй. Би үргэлж дотогш орж баруун талд байх хагас тунгалаг цагаан хөшигтэй булангийн цонхны дэргэдэх ширээнд суудаг юм. Венад аагим халуун болох цагаар, мэдээж, бүгдээрээ гадаа нь сууцгаадаг юм. Тэнд таатай сайхан хэдий ч хэн нэг нь намайг алсаас ажиглаж байж болно. Намайг хэн нэг нь алсаас тандахад би дургүй учраас үргэлж дотор сууна. Би өөрийн суудаг булангаас танхимд орж ирсэн хүн бүрийг харна. Тунгалаг хөшигний цаанаас би заримдаа гаднах Шварценбергплац уруу хараа бэлчээнэ. Энэхүү тухлаг орчинд ганцаараа байх нь надад тун таатай. Шил толь. Абстракт урлагийн бүтээлүүд. Зүлгэмэл царс модон бараан хүрэн хана. Намуухан эгшиглэх хөгжим. Кофены тайвшруулж бас сэргээж чадах мансуурам үнэр. Хэрэв би өөрийн шилтгээнтэй байсансан бол би нэн даруй яг ийм хананууд хийлгэж, арван талтай ийм толинууд, ийм зургууд ханандаа өлгөж, танхимын нэг буланд асар том төгөлдөр хуур тавьж, энэхүү өвгөн төгөлдөр хуурчийг урьж тоглуулан урдаа аяга кофе тавиад хөлөө жийн нэг гараараа шанаагаа тулсан шиг суух байсан. Энэ аялгууг би өмнө нь хэзээ нэгэн цагт сонсож байсан шиг санагдана. Царсан хананд өлгөөтэй энэ зургууд, энэ жижигхэн ширээнүүдийг би хаа нэгтээ харсан ч юм шиг. Мэдээж, би энэ бүхнийг өмнө нь харсан. Мэдээж, би энэ тааламжтай үнэр, сэтгэл татам аялгууг санаж байна. Тийм ээ, би энэ бүхнийг өмнө нь аль эрт үзсэн юм. Нэлээд хэдэн жилийн өмнө юм байна. Том, сайхан хотын трамвайн замтай чимээгүй талбайн дэргэдэх том том цонхтой кафед энэхүү мартагдашгүй үнэр, тааламжит намуухан аялгууг би анх мэдэрсэн юм. Харин тэр үед кафены гаднах талбай дээр, цагаан ширээнүүдийн дэргэд цагаан судалтай, замын шаварт будагдсан гурван танк зогсож байлаа. Тэд гайхамшигт аялгуу эгшиглэхэд саад бололгүй чимээгүй зогсоно. Аагим зуны улирал байв. Сайхан хөгжим намуухан эгшиглэх нь кафены нээлттэй уудам цонхнуудаар ойн бяцхан горхи мэт урсан байлаа. Би яагаад ч юм бэ тэрхүү цагаан судалтай, халтайж гүйцсэн гурван танкийг Шварценбергплац дээр зогсож байгаагаар дотроо тодхон төсөөлөв. Танк маш өвөрмөц үнэртэй. Тэр үнэрийг өөр ямар ч үнэртэй андуурахын аргагүй. Та танкийн үнэрт дуртай юу? Би ч бас дуртай. Танкийн үнэр бол металлын үнэр, хүчирхэг хөдөлгүүрийн үнэр, тал хээрийн замын үнэр. Танк хот уруу орохдоо ой, талыг туулан явах бөгөөд моддын навч, өвс ногооны үнэрийг ч өөртөө шингээнэ. Танкийн үнэр бол захгүй уудам ба хүч чадлын үнэр. Энэ үнэр дарсны болон цусны үнэр шиг л согтоодог юм. Би энэ үнэрийг Вена хотын намуухан кафед ч мэдэрч байна. Мянга мянга танк Вена хотын гудамжаар явж байгаагаар тун тодхон төсөөлж би чадна.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.10.11 6:51 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Хот тэр чигээрээ айдас хүйдэс, эгдүүцэл, зэвүүцэлд автан үймэлдэж, гудамжаар нь эцэс төгсгөлгүй үргэлжлэх танкийн цуваа нүржигнэнэ. Гудамжуудаар улам бүр олшрох хуягт үлэг гүрвэлүүд хөлхөлдөнө. Танкууд өтгөн хар утаа олгойдуулан тортог хаялж, хурдаа нэмэн уухилцгаана. Чих дүлийрэм харжигнах чимээ гарч гинжнээс нь оч үсэрнэ. Цэргүүдийнх нь нүүр утаа тортог, тоос шороонд харлажээ. Гүүрэн дээр, тансаг орд харшуудын дэргэд, өргөн чөлөө, нарийн гудам хаа сайгүй танкууд. Урт цагаан сахалтай өвгөн нударгаараа занган ямар нэг юм хашгична. Гэвч түүнийг хэн сонсох билээ? Танкийн дизель хөдөлгүүрүүдийг чимээгүй болгож болно гэж үү? Оройтжээ, өвгөн минь, чи дэндүү хожуу хашгирч байна. Эртхэн хашгирах хэрэгтэй байсан юм. Явган замаар цэрэг гутлын тах тачигнаж, энд тэндгүй тоо томшгүй олон танкийн гинж харжигнаж байхад хашгираад дэмий. Нэг бол буудах хэрэгтэй, үгүй бол дуугүй бай. Хот үймээн шуугианы хөлд нэрвэгдэж, утаа униар хөшиглөж, хаа нэгтээ буудах, хэн нэгний хашгирах сонсогдоно. Шатсан резиний үнэр, кофе, цус, танкийн үнэр.
Бодвол би солиорч байх шиг байна. Бас өөр хувилбар ч бий. Бүгд аль хэдийн солиороод би ганцаар эрүүл үлдсэн ч байж мэднэ. Эсвэл бүгд аль хэдийн солиорчихсон юм уу? Тайван сайхан хотод танкаар дайран орж ирдэг тэр хүмүүс ямар ч эргэлзээгүй солиотой хүмүүс. Сайхан хотуудад амьдарч, эрт орой хэзээ нэгэн цагт тэр танкууд Шварценбергплацд орж ирнэ гэдгийг мэдэвч түүнээс сэргийлэх талаар юу ч хийхгүй сууцгааж байгаа хүмүүс ч бас солиотой. Чөтгөр ав, би харин хаана нь байна вэ? Би аль хэдийн тэр чөлөөлөгчдийн эгнээнд байж үзсэн. Хөндлөнгөөс нь харахад тийм ч таатай зүйл биш. Би энэ дүрд дахиад тоглохыг хүсэхгүй байна. Тэгээд би яах вэ? Зугтаах уу? Сайхан л санаа байна. Би энэ амгалан, цайлган хүмүүсийн гайхамшигт ертөнцөд амьдрах болно. Би хөлөө жийн, шанаагаа тулсан шиг кофе уун сууж энэ гайхамшигт хөгжмийг сонсоно. Цагаан судалтай, заваан танкууд орж ирэхэд би олны дунд зогсон гараараа занган хашгирах болно.
Чөлөөлөгчдийн танкийн цуваа гинжээ харжигнуулан дайрч орж ирдэг орны иргэн байх хэцүү юм аа. Гэхдээ чөлөөлөгчдийн нэг болон тэдний эгнээнд байх дээр гэж үү?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.10.11 9:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
6.

Дипломатч, сэтгүүлч, худалдааны ажилтны дүрд тоглож буй залуу тагнуулч өөрийн ажлын эхний саруудад идэвхтэй байж болохгүй гэж үздэг. Тэрээр дүрдээ шингэж, өөрийн ажиллаж буй тухайн улс, хотынхоо хууль дүрэм, ёс заншил, дүрэм журамтай танилцах хэрэгтэй. Олон орны тагнуулын албадын залуу тагнуулчид мөн ингэж эхний хэдэн сард хариуцлагатай ажиллагаанд бэлдэцгээдэг юм. Энэ үед нь орон нутгийн цагдаагийн газар ч тэдэнд анхаарлаа бага хандуулах бөгөөд цагдаа нар туршлагатай тагнуулчидтай хөөцөлдөөд тэртэй тэргүй завгүй байдаг юм. Гэвч ГРУ бол тагнуулын онцгой алба. Тэр бусад албадтай огт адилгүй. Эхний саруудад чиний араас мөрддөггүй л юм бол түүнийг ашигла!
Эхний сард би ямар нэг дугтуй нууц газарт хүргэх, хэн нэгний өгөх ёстой дохиог хүлээн нэг газрыг долоо хоног харуулдах, шөнө ойгоос ямар нэг хайрцгуудыг элчин сайдын яаманд аваачих, радио хяналтын бүлэг манай ажиллагаа явуулах бүсэд цагдаа нарын радио станцууд маш идэвхтэй ажиллаж байгааг тогтоох үед манай офицеруудын үйл ажиллагааг болиулах ажлуудыг хийж байлаа. Миний хийж байгаа энэ бүх ажлууд нь хэн нэгний ажиллагааг хангах, хэн нэгэнд туслах, ажиллагааны зорилгыг ч мэдэхгүйгээр оролцох ажлууд юм. Манай ГРУ-гын төлөөлөгчдийн газрын мэдээлэл цуглуулагч дөчин офицерын тэн хагасаас олон нь энэ ажлыг хийдэг юм. Энэ ажлыг «сүүл хамхих» гэж нэрлэнэ. Харин үүнийг хийдэг хүмүүсийг тоомсоргүйгээр «тайга ноход» гэж нэрлэцгээх бөлгөө. Тайга ноход бол их хооллох шаардлагагүй боловч хээр талаар үнэг туулай хөөлгөж болдог ноход. Том араатны өөдөөс тавьж болох боловч ганц нэгээр нь биш харин сүргээр нь турхирвал зохино. Тайга ноход бол урт хөл, жижигхэн толгой.
Ертөнцөд бүх зүйлс харьцангуй. Би Жанжин штабын офицер. Зөвлөлтийн армийн бусад сая сая офицеруудтай харьцуулбал би дээд элит давхаргын офицер. Жанжин штаб дотроо ч би ГРУ-гын офицер, өөрөөр хэлбэл Жанжин штабын хэдэн арван мянган офицеруудтай харьцуулбал би дээд зэрэглэлийнх. ГРУ дотроо би гадаад ажиллагааны офицер буюу хилийн чанадад ажиллуулж болох офицер. Тэр нь ГРУ-гын хилийн цаана явуулдаггүй жирийн офицеруудтай харьцуулбал илүү өндөр зэрэглэлтэй. Гадаад ажиллагааны офицерууд дотроо ч би өндөр ангилалд багтана. Би манай харуул, механикч, техникч, радио холбоо ба радио хяналтын офицеруудын дэргэд хамаагүй өндөр зэрэглэлийн, мэдээлэл цуглуулах ажил хариуцсан офицер. Гэхдээ энэ дээд элит дотроо бол би борчуудын нэг. ГРУ-гын мэдээлэл цуглуулах ажлын офицеруудыг тайга ноход ба варягууд гэж хоёр анги болгон хуваана.
Тайга ноход бол мэдээлэл цуглуулах ажил эрхэлдэг офицеруудын ямар ч эрхгүй, дарлагдсан олонх нь. Бидний ихэнх нь бие төлөөлөгчийн аль нэг орлогчийн бүрэн хяналтад ажиллах бөгөөд бие төлөөлөгчтэй өөртэй нь бараг хэзээ ч уулздаггүй юм. Бид нууцыг, яг үнэндээ бол тэдгээр нууцыг хадгалж байгаа хүмүүсийг ангуучилдаг юм. Энэ бол бидний үндсэн ажил. Гэхдээ бидний өөрсдөө ч жинхэнэ учрыг нь дөнгөж таамаглах төдий нууц ажиллагааны нөхцөлийг хангах тийм ажилд биднийг хайр найргүй ашиглана.
Тайга нохдын давхаргын дээр варягууд байна. Варяг гэдгийг эртний славян хэлнээс орчуулах юм бол далайн цаанаас ирсэн урилгагүй зочин гэсэн үг. Муу санаатай, хэрцгий, хор шартай, хөгжилтэй бас шазруун. Варягууд бие төлөөлөгчийн хувийн хяналтад түүний орлогчдыг хүндлэн ажиллана, гэхдээ ихэнх тохиолдолд бие даан ажилладаг. Хамгийн их амжилт гаргасан варягууд бие төлөөлөгчийн орлогч болдог. Орлогч нар ганцаар ажиллахгүй бөгөөд тэдний бүрэн мэдэлд тайга нохдийн бүлэг байна.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Feb.11.11 1:29 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.10.11 11:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Зарим үгийн утгыг оновчтой гаргахад бэрхшээл тохиолдсон тул гишүүдээсээ тусламж авахаар шийдлээ. Санал, зөвлөгөөгөө өгнө үү

Навигатор
Младший Лидер
Добывание информации
Добывающий офицер
Варяг

Утга нь:
Навигатор – Хөлөг онгоцыг жолоодож буй хүн, усан замч, усан замын мэргэжилтэн, Шилжсэн утга нь: Удирдагч, Жолоодогч,
Младший Лидер – Бага удирдагч, дэд тэргүүлэгч
Добывание информации – Мэдээлэл олборлох, олзворлох, олж авах
Добывающий офицер – ?
Варяг


Эдгээр үгүүдийг хэрхэн орчуулахаа эргэлзээд л байна. Одоогоор энэ номд оноогоод байгаа нь:

Навигатор – Удирдагч.
Младший Лидер – Бага эзэн
Добывание информации – Мэдээлэл цуглуулах
Добывающий офицер – Мэдээлэл цуглуулагч офицер
Варяг - ?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.11.11 1:30 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Бие төлөөлөгчийн нэгдүгээр орлогч — Бага эзэн — бүгдийг хянана. Тэр өөрөө маш идэвхтэй, амжилттай ажиллаж буй мэдээлэл цуглуулагч офицер бөгөөд өөрийн мэдээлэл цуглуулах ажлыг хийх, тайга нохдын өөрийн бүлгийг удирдахаас гадна тэрээр радио хяналтын бүлгийн ажлыг хянаж, төлөөлөгчдийн газрын хамгаалалт, аюулгүй байдал, бүх офицеруудын тэр дотроо техникийн ба оператив-техникийн ажилтан офицеруудын ажлыг ч хариуцна... Нууц түлхүүрт мэдээллийнхэн л түүнд захирагдахгүй. Тэднийг бие төлөөлөгч өөрийн биеэр удирдана. Бие төлөөлөгч бол захирагч, эцэг, удирдагч бөгөөд бүгдийг хариуцна. Тэр хэрэг дээрээ хэмжээгүй эрхтэй. Төлөөлөгчдийн газрыг аюултай байдалд оруулсан, мөн тэрхүү аюултай байдлыг үүсгэж буй офицерыг нутаг буцаах боломжгүй үед тэр нэгдүгээр орлогоосоо авахуулаад өөрийн захирагдагчдын хэнийг ч алах эрхтэй. ГРУ-гын офицерыг бие төлөөлөгчөөс гадна зөвхөн Дээд Шүүх л Төв Хорооны хүсэл таалалд нийцүүлэн алах эрхтэй байдаг юм. Иймд манай эцэг зарим асуудал дээр Дээд Шүүхээс ч илүү эрх мэдэлтэй бөгөөд тэр хэний ч заавар, зөвлөгөөгөөр ер дутахгүй бөгөөд түүнд олон нийтийн сонгууль, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэг огт хэрэггүй билээ. Тэр өөрөө бие даан шийдвэр гаргах бөгөөд өөрийн шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэх, яг үнэндээ бол үхэл тарих хангалттай хүч, эрх мэдэлтэй. Манай Удирдагч ГРУ-гын 1-р газрын 5-р хэлтэст захирагдана. Гэхдээ зарим асуудлаар зөвхөн ГРУ-гын даргад захирагддаг юм. Түүнээс гадна тэрээр онцгой нөхцөл байдал үүссэн үед ГРУ-гын удирдлагатай санал нийлэхгүй бол шууд Төв Хороотой холбогдох эрхтэй. Түүний хязгааргүй эрх мэдэл нь зөвхөн мөн тийм хүчирхэг бөгөөд тусдаа бие даасан, дайсагнагч КГБ-ын төлөөлөгчдийн газрын оршин буйгаар хязгаарлагдан саармагжиж байдаг юм. Хоёр бие төлөөлөгчийн хэн хэн нь элчин сайдад үл захирагдана.
Элчин сайд бол зөвлөлтийн эзэмшил газар дээр байгаа цохилтын хоёр бүлгийг өнгөлөн далдлахын тулд л тэнд байдаг юм. Мэдээж, олны нүдэн дээр элчин сайдтай хүндэтгэлтэй харьцана. Учир нь хоёр төлөөлөгч хоёулаа өндөр зэрэглэлийн дипломатчид тул түүнд тоомжиргүй ханддагаа тийм үед гаргахгүй байхаа сайн мэднэ. Элчингээс хамаарах хамаарал дээрх ёс төдий хүндэтгэлээр л дуусгавар болдог юм. Төлөөлөгчдийн газар бүр элчин сайдын яаманд өөр өөрийн нутаг дэвсгэртэй.
Төлөөлөгчдийн газрын гадна хаалга нь яг л сайн сейфны хаалга гэсэн үг. Хэн нэг шооч нь дээр үед Зөвлөлтөөс ирэхдээ өндөр хүчдэлийн шонгийн зурагтай «Амь насанд аюултай! Өндөр хүчдэл!» гэсэн бичигтэй, шар өнгөтэй анхааруулах самбар авчирсан юм. Анхааруулгын дор хохимой толгойн зураг байсан нь мэдээж хэрэг. Тэр самбарыг манай ногоон хаалганд гагнаж орхисон бөгөөд тэр нь манай цайзыг гаднын хүмүүсээс олон жилийн турш хамгаалж байгаа юм.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.11.11 2:42 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
7.

— Дайны үед манай нисэх хүчинд үндсэн хоёр төрлийн нисгэгчид байсан юм гэдэгт анхаарлаа хандуулна уу. Нэг хэсэг нь (цөөнх) хэдэн арван онгоц сөнөөсөн, бусад нь (олонх) бараг юу ч үгүй байдаг. Мөн эхний хэсэг нь энгэр дүүрэн одонтой, нөгөө хэсэг нь ганц хоёрхон медальтай байдаг. Эхний хэсгийн олонх нь бүх л дайныг туулж гарсан, харин бусад нь мянга, хэдэн арван мянгаараа үрэгдсэн байна. Дайны тухай статистик мэдээлэл тун хатуу. Ихэнх нь агаарт нийтдээ арван цаг нисээд л амь үрэгджээ. Сөнөөгч нисгэгчид дунджаар тав дахь нислэгтээ амь үрэгдсэн байна. Харин эхний хэсгийн нисгэгч нэг бүр хэдэн зуун удаагийн байлдааны нислэг, хэдэн мянган цагийн нислэг үйлджээ…
Надтай ярилцаад сууж байгаа Зөвлөлт Холбоот Улсын баатар, нисэх хүчний хошууч генерал Кучумов дайны үед шилдэг нисгэгчдийн нэг байсан бөгөөд дайнаас хойш зөвлөлтийн цэргийн тагнуулын хамгийн хашир туршлагатай тагнуулчдын нэг болсон юм. Харин одоо тэр ГРУ-гын даргын тушаалын дагуу ГРУ-гын хилийн чанад дахь, албан ёсны халхавч дор нуугдсан салбаруудын үйл ажиллагааг шалгаж яваа юм. Зарим нэг оронд нь зэвсэглэл олон улсын хурлын төлөөлөгч, өөр зарим нэг оронд дайны ахмад зүтгэлтнүүдийн зөвлөлийн гишүүн нэрээр яваа ажээ. Гэхдээ тэрээр өөрийгөө ахмад дайчдын эгнээнд огт хамааруулаагүй бөгөөд нууц фронтын идэвхтэй дайчин юм. Тэр биднийг зааварлаж, цахилгаан мэт хурдан, толгой эргүүлмээр нууц ажиллагаа явуулж буй нь энэ бөгөөд би хүлцэнгүй номхноор толгойгоо бөхийлгөнө. Одоо бид «ахмадын өрөөнд» хоёулаа байгаа ба тэр биднийг нэг нэгээр нь дуудан уулзаж байгаа юм. Бидэнтэй ярилцаж манай захирагчийг тандахын хажуугаар түүнд тусалж байгаа юм.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.11.11 12:48 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
— Дайны үед энэ хоёр төрлийн нисгэгчдийн хооронд асар их ялгаа байсан юм. Харин дундаж гэж байгаагүй. Шилдэг нисгэгч, баатар, генерал эсвэл анхны тулалдаанд алагдсан бага дэслэгч. Бүх нисгэгч нар адилхан бэлтгэл сургуулилт хийж, байлдааны анги салбаруудад хуваарилагдаж очих үедээ ур чадварын хувьд бараг нэг төвшинд байна. Эхний тулалдаанд дарга нь тэднийг идэвхтэй ба идэвхгүйгээр нь ялгана. Хэн тулаанд тэмүүлж байгааг нь, хэн дайснаас зугтааж үүлэн дунд нуугдахгүй байгааг нь, хэн дайны онгоцыг өөрийн онгоцоор мөргөж унагахаас ч айхгүй байгааг нь дагуулагчаар томилж харин бусдад нь түүнийг халхлах үүрэг өгдөг юм. Идэвхтэй дайчид дандаа эхний тулаанд л тодрон гардаг юм. Бүх салаа, эскадриль, хороо, дивиз, корпусын захирагч нар хамгийн ширүүн тулааны үеэр ч идэвхтэй нисгэгчдэд туслах, тэднийг халхлахын тулд бүх хүчээ хаядаг байсан юм. Идэвхтэй нисгэгч хэчнээн амжилт гаргах тусам түүнийг тулаанд тэр хирээр хамгаалж, түүнд тусална. Би германы 60 гаруй онгоц сөнөөсөн Покрышкиныг тулаанд орж байхыг нь харсан. Сталины өөрийн тушаалаар түүнийг тулаанд ороход нь хоёр эскадриль хамгаалдаг байсан юм.
Түүнийг анд гарахад араас нь нэг хэсэг нь дагаж, харин түүний өмнө арай дээгүүр нэг эскадриль, арай доогуур нөгөө эскадриль нь хамт нисдэг байсан. Харин одоо түүний энгэр дээр Зөвлөлт Холбоот Улсын баатрын алтан таван хошуу гурав, хүзүүнд нь маршалын алмазан таван хошуу нэг гялалзаж байгаа, тэр нисэх хүчний маршал, гэхдээ тэр бүхэн түүнд өөрөө хүрээд ирж битгий бодоорой. Огт үгүй. Тэр ердөө л эхний тулаанд идэвхтэй оролцож, түүнээс хойш түүнийг халхлах болсон юм. Тэр бусдаас илүү ур чадвар, хор шартай гэдгээ харуулсан учраас л бүгд түүнд улам ихээр тусалж, түүнийг хүндлэх болжээ. Харин хамгийн эхний тулаанд түүнийг идэвхгүйчүүдийн бүлэгт оруулан хэн нэгний сүүлийг халхлах таагүй ажилд томилсон бол энэ бүхэн хэзээ ч биелэхгүй байсан. Тэр хэн нэгний сүүлийг халхлан араас нь дагаж ниссэн бага дэслэгчээрээ л үлдэх байсан. Тэгээд статистикаар бол түүнийг тав дахь нислэгийнх нь үед сөнөөх байсан, магадгүй арай өмнө ч байж мэднэ. Статистик гэдэг хэн нэгэн рүү нь инээмсэглэж, хэн нэгнээс нь нүүрээ буруулдаг юм.
Энэ бүгдийг би яагаад яриад байна вэ гэвэл манай тагнуулын ажил ч тэр агаарын тулалдаанаас бараг огт ялгаагүй юм. Зөвлөлтийн цэргийн тагнуулын газар мянга мянган офицеруудыг бэлтгэн тулаанд оруулсаар байна. Амьдрал тэднийг идэвхтэй ба идэвхгүй хэсэгт дор нь хуваачихдаг юм. Нэг хэсэг нь маш өндөрт гарна, бусад нь хилийн чанад дахь эхний томилолтоо биелүүлж байхдаа зүйл дуусдаг юм.
Би чиний хувийн хэрэгтэй танилцсан, чи надад таалагдаж байна. Гэхдээ чи бусдын сүүлийг л хамгаалж байна. Ажиллагааны нөхцөлийг хангах бол аюултай, хүнд бөгөөд новшийн ажил. Хэн нэг нь одон авч байхад чи өөрийн албан тушаалаар дэнчин тавин байж хамгийн хэцүү, хамгийн хүнд ажлыг нь гүйцэтгэнэ. Хэн ч чамайг энэ ажлаас чөлөөлөхгүй гэдгийг санаж ав. Хилийн цаана ажилладаг манай байгууллагуудын ямар ч дарга шинээр ирсэн офицеруудыг бүгдийг нь ажиллагааны хангалтын ажилд ашигладаг бөгөөд нөгөөдүүл нь ч хурдан жагсаалаас гарцгаадаг юм. Тэднийг баривчилж, тухайн улс орноос хөөх бөгөөд дараа нь тэд ГРУ-гын мэдээллийн албанд эсвэл манай «ах дүүгийн найрамдалт» орнуудад бүх насаараа амиа зогоох болдог. Гэвч хэрэв чи өөрөө идэвхтэй байж өөрөө хэн нэгнийг элсүүлээд эхэлбэл дарга чинь чамайг хангалтын ажлаас нэн даруй чөлөөлөх бөгөөд хэн нэг нь чиний сүүлийг хамгаалж чиний амжилтын төлөө өөрсдийгөө золиослох болно. Манай арга ухаан ийм л юм. Хэдхэн жилийн өмнө Парис дахь манай захирагч цэргийн атташегийн нэг идэвхгүй туслахад бусад хэд хэдэн офицерын амжилтын төлөө өөрийгөө золиослохыг тушааж л байсан. Тэр дарга өөрийн идэвхгүй офицероо золигт гаргасан гэдэгт итгэ. Идэвхтэй, амжилттай ажиллаж буй хүнд тэр хэзээ ч тийм тушаал өгөхгүй, энийг нь ч бид дэмждэг юм. ГРУ-гын удирдлага аль болох олон идэвхтэй, хор шартай, амжилттай шилдгүүдтэй болохыг хичээж байна. Тийм хүмүүсийг халхлах идэвх санаачилгагүй, үлбэгэр, хулчгар хүмүүс олдохгүй байхын зовлонгүй. Чамайг хүндэтгэж үзээд би чамд энэ бүхнийг ярьж байна гэж бодох хэрэггүй. Огт үгүй. Би залуучууд та нарт бүгдэд нь үүнийг хэлдэг. Тулааны идэвх, тулааны үр өгөөжийг дээшлүүлэх нь миний ажил. Энэ ажил маань тэр болгон хүн бүрд хүрдэггүй нь харамсалтай. Манай олон сайн залуус бусдын сүүлийг хамгаалсаар, хэзээ ч араасаа дагуулж үзэлгүй ямар ч алдар нэргүйгээр газар мөргөн унаж шатаж байна. Чамд амжилт хийгээд аясын салхийг хүсье. Бүгд чиний гарт байна, хэрэв чи хичээх юм бол чамайг хоёр эскадриль тулалдаанд хамгаалах болно.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.11.11 4:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
8.

Вена дахь Зөвлөлтийн элчин сайдын яам Лубянкатай маш төстэй. (Лубянка – Москва хотын Большая Лубянка гудамжинд байдаг КГБ-гийн төв байрыг ингэж нэрлэдэг. Орч. гээл үү хэ хэ) Нөгөө л хэв загвар, нөгөө л өнгө. Чекистүүдийн донж маяг ойлгодоггүйн бас нэг жишээ. Худлаа ихэмсэглэл. Лубянкийн сонгодог загвар. Бүх л байшин барилгуудын багана, нүүрэн талын чимэглэл, дээврийн хөвөө, ганжир, цамхаг, гоёлын тагт гээд л энэхүү чекистүүдийн хуурамч ихэмсэглэлээр манай эх орныг дүүргэсэн тийм цаг байсан юм. Элчин сайдын яам дотроо ч мөн л дүнсгэр, уйтгартай «Лубянка». Дуураймал гантиг, шавар хөвөөнүүд, баганууд, арьсан бүрээстэй хаалгууд, улаан хивс бас дээр нь хямдхан болгар тамхины үнэр.
Гэхдээ энэ бол бүх элчин сайдын яам биш харин зөвхөн Лубянкийн салбар нь тийм. Тэнд мөн Ходынкийн тусгаар тогтносон, бие даасан, салбар болох ГРУ-гийн төлөөлөгчдийн газар тусгаар арал мэт оршдог юм. Бид өөрийн хэв маягтай. Бид өөрийн гэсэн уламжлал, дүрэм журамтай. Бид Лубянкийн хэв маягийг үл тоомсорлоно. Бидний хэв маяг энгийн бөгөөд хатуу. Ямар ч гоёл чимэглэл, илүү зүйл огт байхгүй. Гэвч бидний тэр хэв маяг газар доор нуугдаж байдаг юм. Түүнийг зөвхөн бид л хардаг. КГБ-гийн төв байр Москвагийн яг төвд бүхний нүдэнд ил байдаг. Харин ГРУ-гийн төв байр Аквариум бусдын нүднээс далд байдаг юм. ГРУ бол нууц байгууллага гэдгээрээ КГБ-гээс ялгаатай. Энд Венад ч тэр Лубянкийн хэв загвар бүхний нүдэнд ил байх бөгөөд харин ГРУ-гийн хэв маяг бүхний нүднээс нуугдсан байдаг юм.
Гэхдээ зөвлөлтийн элчин сайдын яаманд гурван өөр хэв маяг бий. элчингийн дэргэд өтгөн цэцэрлэгийн дунд үнэн алдартны том сүм ёслол төгөлдөр сүндэрлэн буй. Сүм ганцаараа бардам бөгөөд ихэмсэг орших ба түүний алтан ганжир нь зөвлөлтийн улаан далбаанаас өндөр харагдана. Үүрийн бүрэнхийд сүмийн ганжрын оройд буй алтан загалмайд нарны эхний гэрэл тусч зүг бүрд мянга мянган цацраг болон ойж харагддаг юм. Бурхан гэж байхгүй гэдгийг би сайн мэднэ. Би сүмд амьдралдаа хэзээ ч очиж үзээгүй. Ямар нэг сүмийн дэргэд, бүр нурсан сүмийн дэргэд ч би хэзээ ч удаан байж үзээгүй. Гэвч Венад өдөр бүр түүний дэргэд байна. Яагаад гэдгийг мэдэхгүй ч сүм надад нөлөөлж байна. Түүнд ямар нэг нууцлаг, сэтгэл татах увидас байх шиг. Тэр сүм тэнд зуу гаруй жил болж байгаа юм. Түүний ариун гэгээн төрх байдалд хуурамч зүйлийн хэлтэрхий ч байхгүй. Өчнөөн олон өнгө, өчнөөн олон хээ нэг дор байх боловч хээ бүр, өнгө бүр бусдаасаа салшгүй бөгөөд бүгд хамтдаа нэгэн онцгой өнгө нийлэмжийг үүсгэх ажээ. Би түүний хажуугаар гарахдаа зориуд доош харна. Сүм миний харцыг тун хүчтэй татах тул ингэх тун хэцүү байх бөлгөө…

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 220 posts ]  Go to page Previous 13 4 5 6 79 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited