#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.17 12:12 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 220 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 9 Next
Author Message
PostPosted: Feb.11.11 7:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
9

«ЗСБНХ Улс Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Гадаад Явдлын Сайдын нэрээр найрамдалт орнуудын засгийн газар ба түүний харьяа цэргийн болон иргэний байгууллагуудын захиргаанаас ЗСБНХУ-ын дипломат шууданг 1815 оны Венийн конвенцийн дагуу хяналт шалгалт болон гаалийн үзлэгээр оруулалгүй нэвтрүүлэхийг хүсэж байна. ЗСБНХУ-ын Гадаад Явдлын Сайд А.Громыко».
Төрийн сүлд, хээ угалз болсон шажигнасан үнэт цаасан дээр хэвлэсэн баримтыг цагдаагийн ажилтан уншина. Хэрэв түүнд ойлгомжгүй байгаа бол тэрхүү текстийг мөн англи ба франц хэл дээр уншиж болно. Баримт бичиг дээр энэ бүхэн хэвлээстэй байгаа. Товч бөгөөд тодорхойгоор ЗСБНХУ-ын дипломат шуудан гэж бичсэн байгаа. Цагдаа шүдээ хяхтнуулан асар том чингэлэгт гараа хүргэв. Тэр үүнд дасаагүй аж. Зөвлөлтийн дипломат шуудан Вена хотоор дайран гол мөрөн шиг урсдаг юм. Бүр усан хүрхрээ шиг, Ниагара шиг урсана. Түүний чиглэл нь Вена хотоор дайрч гардаг юм. Энэ бол зөвлөлтийн зэвсэглэсэн элч нар долоо хоногт нэг удаа Венад түр буух бөгөөд цаашаа Берн, Женев, Ром уруу явна. Дараа нь энэ чиглэлийнхээ дагуу буцна. Тэд энд зам зуураа зөвлөлтийн элчин дээр чингэлэг орхидог юм. Буцах замдаа тэр чингэлгээ зөвлөлтийн элчин сайдын яаман дээр хүлээж аваад Москва уруу зөөнө. Москвагаас ирэх бүрдээ тэд нэг бүр нь 50 кг жинтэй тавин ширхэг жижиг чингэлэг авч ирдэг юм. Харин буцахдаа 30-40 чингэлэг аваад явна. Заримдаа 100 чингэлэг зөөх нь ч бий. Чингэлэгтэй ачааг алдвал элч амиараа төлөх болно. Мөн чингэлэг нэг бүрийг зөвлөлтийн элчин толгойгоороо хариуцна. Тэр дипломат шууданг илгээх, угтаж авах ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Ийм учраас бид дипломат ачааг тосон авч, явуулдаг юм.
Харин биднийг энэ ажилд ээлжээр хөөж явуулдаг юм. Элч нар чингэлгүүдээ даган улс орноор явах үед тэдний дэргэд үргэлж зөвлөлтийн дипломат хамт явах ёстой бөгөөд шаардлагатай тохиолдолд хэрэв Зөвлөлт Холбоот Улсын чингэлгүүдийг булаан авахыг оролдвол хатуу арга хэмжээ, тэр дотроо зэвсэг хэрэглэсэн арга хэмжээ авч болохыг булаан эзлэх оролдлого хийхийг завдсан этгээдүүдэд сануулах учиртай юм. Харин чингэлгүүдийн дотор юу байгааг сонирхсон цөөн бүлэг этгээдэд бол элч нар өөрийн үзэмжээр арга хэмжээ авах эрхтэй. Энэ бол тэдний эрх. Чингэлгүүдийг зэвсэг хэрэглэн хамгаалах тухай Венийн конвенцод заасан бөгөөд элч нар ч хүчтэй, тэдний зэвсэг ч хангалттай байдаг юм.
Дипломат элч нар маш олон төрлийн зүйл зөөнө. Тун олон. Бидний цуглуулсан бүхнийг тэд чингэлгээр зөөх бөгөөд сум, галт хэрэгсэл, оптик болон электроник бүтээгдэхүүн, хуягны хэлтэрхий, пуужингийн эд ангиуд, бичиг баримтууд, бичиг баримтууд,бичиг баримтууд. Байлдааны төлөвлөгөө, техникийн баримт, хэзээ нэгэн цагт үйлдвэрлэгдэх эсвэл хэзээ ч үйлдвэрлэгдэхгүй шинэ зэвсгийн зураг төсөл гэх мэт төрөл бүрийн бичиг баримтууд. Элч нар Барууныхны өөрсдөө хэрэглэхийг зөвшөөрсөн, бас хэрэглэхээс татгалзсан зүйлсийг ч зөөнө. Бид бүгдийг нь үзэж харна, бодож тунгаана. Баруун хэрэглэхээс татгалзсан зүйлийг бид хэрэглэж ч болно, Барууны хэрэглэж буй зүйлийг эсэргүүцэх зүйлийг ч бид хийж болно. Ногоон хайрцгуудаар дүүрэн мэдээлэл зөөгдөнө. Цагдаагийнхан шүдээ зууна. Олон олон хайрцгууд. Маш нууц! Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын нэрээр! 1815 оны Венийн конвенцын дагуу!
Элч нар явна. Чингэлгүүд зөөнө. Цагдаагийнхан шүдээ зууцгаана.
Гэхдээ өнөөдөр тэд онцгой ихээр зууж байна. Онцгой тохиолдол. Өнөөдөр манай элч нар 50 килограммын чингэлэг биш харин 5 тоннын бүр том чингэлэг авч явна. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын нэрээр! Цагдаагийн бүх удирдлага цуглажээ. Чимээгүйхэн хараацгаах нь сонсогдоно. Манай чингэлэг дээр тэдний харц тусна. Чингэлгийг би дагалдаж яваа юм. Би тэдэнд холбогдох бүх бичиг баримтыг нь хэдийн үзүүлсэн. «Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын дипломат шууданг саатуулбал түүнийг булаан авах, хянан шалгах гэж оролдсонд тооцогдох ба…» гэх мэт хэллэгүүдийг ашиглан ярьж эхлэхэд би хэдийн бэлэн байлаа.
Чингэлгийг Венад авч ирэхдээ тусгай тавцан дээр гарган хоосон гэдгийг нь гаалийнханд үзүүлсэн бөгөөд одоо харин дүүрэн ачаатай байгаа. Одоо чингэлэг дээр «ЗСБНХУ-ын дипломат шуудан. Илгээгч: Зөвлөлтийн Элчин Сайдын Яам. Вена хот» гэсэн бичигтэй том улаан тамга дурайж, манай зэвсэглэсэн элч нар дэргэд нь зогсоно. Мөн зөвлөлтийн дипломатч ч хамт байна. Тэр дипломатч тийм ч өндөр тушаалын хүн биш. Гэхдээ ийм үед үргэлж л дунд шатны хүн дагалдаж явдаг. Ямартаа ч тэр ЗСБНХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч. Түүнд хуруугаа хүргэх гээд үз л дээ. Дипломатчид халдана гэдэг түүний төлөөлж байгаа улсыг доромжилно гэсэн үг. Дипломатчийг доромжилбол тухайн улсад халдсанд тооцогдоно. Цагдаагийн түшмэдүүд шүдээ зууцгаана.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.11.11 9:47 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
Гэхдээ өнөөдөр тэд онцгой ихээр зууж байна. Онцгой тохиолдол. Өнөөдөр манай элч нар 50 килограммын чингэлэг биш харин 5 тоннын бүр том чингэлэг авч явна. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын нэрээр! Цагдаагийн бүх удирдлага цуглажээ. Чимээгүйхэн хараацгаах нь сонсогдоно. Манай чингэлэг дээр тэдний харц тусна. Чингэлгийг би дагалдаж яваа юм. Би тэдэнд холбогдох бүх бичиг баримтыг нь хэдийн үзүүлсэн. «Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын дипломат шууданг саатуулбал түүнийг булаан авах, хянан шалгах гэж оролдсонд тооцогдох ба…» гэх мэт хэллэгүүдийг ашиглан ярьж эхлэхэд би хэдийн бэлэн байлаа.
Чингэлгийг Венад авч ирэхдээ тусгай тавцан дээр гарган хоосон гэдгийг нь гаалийнханд үзүүлсэн бөгөөд одоо харин дүүрэн ачаатай байгаа. Одоо чингэлэг дээр «ЗСБНХУ-ын дипломат шуудан. Илгээгч: Зөвлөлтийн Элчин Сайдын Яам. Вена хот» гэсэн бичигтэй том улаан тамга дурайж, манай зэвсэглэсэн элч нар дэргэд нь зогсоно. Мөн зөвлөлтийн дипломатч ч хамт байна. Тэр дипломатч тийм ч өндөр тушаалын хүн биш. Гэхдээ ийм үед үргэлж л дунд шатны хүн дагалдаж явдаг. Ямартаа ч тэр ЗСБНХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч. Түүнд хуруугаа хүргэх гээд үз л дээ. Дипломатчид халдана гэдэг түүний төлөөлж байгаа улсыг доромжилно гэсэн үг. Дипломатчийг доромжилбол тухайн улсад халдсанд тооцогдоно. Цагдаагийн түшмэдүүд шүдээ зууцгаана.
— Чингэлэг тусгай тавцанд зөв бэхлэгдсэн эсэхийг шалгаж болох уу?
— Энэ бол таны эрх хэмээн би зөвшөөрөв. Гэвч тэр чингэлэгт гараараа хүрэх эрхгүй. Яах вэ оролдоод үз л дээ. Би Вена дахь ЗСБНХУ-ын ерөнхий консултай шууд холбоотой бөгөөд харин тэр ЗСБНХУ-ын Гадаад Хэргийн Яамтай шууд холбоотой. Шалга, шалга.
Цагдаагийн түшмэдүүд чингэлгийг тойрон явж үзэцгээнэ. Тэд дотор нь юу байгааг мэдэхийг ямар их хүсэж байгаа бол! Гэхдээ та нар чадахгүй ноёд оо. Үзгээр бичсэнийг сүхээр цавчих биш дээ ямар.
Чингэлгийг элчингийн хашаагаар авч гарах үед манай хөрш КГБ-гийнхэн, зальхай амьтад, биднээс илүү гарчихлаа гэсэн байдалтай атаархангуй харж байсан юм. ГРУ цөмийн реакторын хэсгийг гартаа оруулснаас зайлахгүй. Орон нутгийн цагдаа нар ч мөн тийм бодолтой байлаа. Тэнд нэг нь бүр чингэлгийн дэргэдүүр эргэлдэнэ. Халаасанд нь цацраг идэвх хэмжигч байгаа нь эргэлзээгүй. Бид цөмийн бөмбөг зөөгөөд байгаа эсэхийг мэдэхээр шийдэж л дээ. Тэр цагдааг би зогсоож чадахгүй. Тэр чингэлэгт гараараа хүрэхгүй бөгөөд зүгээр л дэргэд нь очиж болно. Чөтгөр чамайг аваг. Хажууд нь оч л доо. Чиний эрх. Чиний цацраг хэмжигч ажиллахгүй, тэнд цөмийн реакторын хэсэг ч байхгүй. Бас нэг цагдаа чингэлгийн хажууд очлоо. Халуун өдөр цув өмсжээ тэр. Түүний цуван дотор дүүрэн электрон багаж байгаа нь тодорхой. Дотор нь металл байна уу үгүй юу гэдгийг тэр тодорхойлох гэж байх шиг байна. Эсвэл тэнд нууц танкийн хөдөлгүүр нуусан ч байгаа юм билүү? Дүү минь чи юу ч олохгүй дээ. Чиний электрон багаж юу ч мэдэж чадахгүй. Хажууд нь нохой ч гараад ирлээ. Бидний аюулгүй байдалд санаа тавьж байгаа мэт аяглах ажээ тэд. Нохой хамраараа шиншилнэ. Саарал золигнууд та нар ч юу ч олж долоохгүй.
Манай элч нар намайг хүндэтгэнгүй харцгаана. Би энэ хэрэгт шууд хамаатай гэдэг нь тэдэнд тодорхой. Гэхдээ чингэлэг дотор юу байгааг элч нар мэдэх ёсгүй. Тэд үүнийг хэзээ ч мэдэхгүй. Чингэлгийг КГБ биш ГРУ дүүргэсэн гэдэг нь харин тэдэнд тодорхой байгаа. Дипломат элч нар энэ талаар онцгой мэдрэмжтэй хүмүүс. Тэд энэ ажлыг хэдэн жил хийж байгаа тул хэнд хаягласныг нь хараад л хэн явуулсныг нь ойлгоно.
Харин энэ тохиолдолд бол тэд чингэлгийг зөвхөн хилээр гартал дагах бөгөөд ачааг Братиславт зөвлөлтийн цэргийн хамгаалалттай цуваа тосож аваад цааш нь зохих эзэнд нь хамгаалан хүргэх болно. Чингэлгийг Братиславаас хамгийн ойрын зөвлөлтийн цэргийн нисэх буудалд аваачин дотор нь буй зүйлийг бүгдийг зууханд шатаахаар авч явааг мэдсэн бол элч нар ямар их гайхах бол?
Манай Удирдагч элчин сайдын яамны дээврийн хөндийг авах гэж эртнээс гуйсан юм. Харин элчин сайд татгалзсаар ирсэн. Үгүй, энэ асуудлыг ингээд цэглэе гэж тэр хэлсэн юм. Гэвч манай эд аж ахуй нэмэгдсээр байлаа. Ямар нэг багаж, антен чихсэн саарал хайрцгууд жилээс жилд нэмэгдсээр байжээ. Удирдагчид дээврийн хөндий хэрэгтэй. Тэр элчин сайдыг залхтал нь гуйжээ. Надад чагнах төхөөрөмжүүдээ хийх ч газар алга гэж л дээ. Элчин газар нулимаад, чөтгөр ав, тэр дээврийн хөндийгөө ав. Гэхдээ гахайн хороо шиг байгаа. Цэвэрлэх хэрэгтэй, тэгж чадвал дээврийн хөндий чинийх гэж. Гэхдээ тэнд юу байгааг гадагш задруулж надад битгий төвөг уд, дээврийн хөндийгөө өөрсдийн хүчээр цэвэрлээрэй хэмээн нэмж хэлжээ. Их хог новш байгаа юу гэж Удирдагч сонирхов. Тэнд байгаа бүхэн чинийх. Харин яаж цэвэрлэхээ би мэдэхгүй байгаа юм. Мэддэг байсан бол аль эрт цэвэрлүүлээд авчих байсан юм гэж хариулжээ. Өмнөх элчингээс өвлөж авсан юм… Тэд гар барилцан тохирчээ. Элчин сайд дээврийн хөндийн түлхүүрийг Удирдагчид өгч, дээр юу байгааг хэнд ч хэлэхгүй байхыг ахин сануулжээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.11.11 10:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
Удирдагч элчин сайдын хувийн лацыг эвдэн дээврийн хөндийг нээж гар чийдэн тусгаж хараад хөшиж орхижээ. Дээврийн хөндийд ном пиг дүүрэн хураажээ. Гоё сайхан гялгар хавтастай, шохойтой цаасан дээр хэвлэсэн номууд. Нэр нь өөр өөр байсан ч нэг л хүн, Никита Сергеевич Хрущевын бичсэн номууд. Удирдагч нөхцөл байдлыг ойлгож байлаа. Олон жилийн өмнө нам түүний дуу хоолойг бүх дэлхий сонсоосой гэж хүсжээ. Тийм учраас намын хамгийн ухаантай хүний тавьсан илтгэлүүдийг хамгийн сайн цаасан дээр хэвлэн дэлхий даяар тараасан аж. Элчин сайдын яам тэр номуудыг хүссэн хүн бүхэнд бэлэглэн, бүх номын сангуудад тараажээ. Харин нам ямар элчин сайд номыг сайн тарааж байна, ямар нь тийм ч сайн тараахгүй байна вэ гэдгийг анхааралтай ажиглаж байлаа. Элчингүүдийн дунд хэн нь олон ном тараах вэ гэдэг тэмцээн үүсэж дээ хөөрхий. Элчингүүд би зуун мянган ном тараалаа! Би хоёр зуун мянгыг! Харин би гурван зуун мянгыг!! гэх мэтээр илтгэцгээнэ. Харин Москва за, сайн байна, түүнийг тараахад тийм амархан байгаа юм бол дэлхийн улс түмэн манай хүндэт удирдагчийн номыг унших дуртай байна гэсэн үг, май дахиад зуун мянган ном гэх нь тэр! Наадахаа тараа, Парист байгаа манай элчин чамаас сайн ажиллаж байгаа гэдгийг санаарай. Харин Стокгольмд хэмжээлшгүй ихээр сонирхож байна! Канадад номыг олж авах гэж өнжин хонон дугаарлаж байна… Парис, Оттавад номнуудыг яасныг бүү мэд, харин Венад олон жилийн дараа дээврийн хөндийгөөс оллоо. Удирдагч элчин сайд дээр очоод:
— Тэр номнуудыг хог дээр гаргаад хаячих уу гэжээ.
— Элчин дургүйцэж, Чи юу гэнэ ээ? — Хөрөнгөтний сонинууд мэдчихээд тэд нөгөө энхрий хайрт намынхаа хуучин удирдагчийг хуурцгааж байсан байна, одоогийн удирдагчаа ч бас хуурч байгаа байх гээд бичээд эхэлнэ. Хэрэв тийм өгүүллэг гарвал юу болох вэ?
— Тэгвэл шатаачихъя гэж удирдагчийг санал болгов. Гэвч тэр даруй дуугүй болжээ. Тийм их номыг шатааж болохгүй гэдгийг өөрөө ойлгож байлаа. Хэрэв элчин сайдын яаманд хэдэн тонн цаас шатаагаад эхэлбэл дайн болно гэдгийг хэн ч мэднэ. Үймээн сандраан үүснэ. Харин хэн түүнийг хариуцах вэ? Бага багаар нь шатаавал жил шатаагаад ч барахгүй.
Удирдагч бухимдан уурлаж Аквариум уруу нууц түлхүүрт цахилгаан явуулан хэрэв элчин сайдыг чимээ шуугиан гаргалгүй авч гарч чадвал электрон төхөөрөмжүүдээ хураахад зориулж дээврийн хөндийг авмаар байна гэж л дээ. Аквариум үүнийг зөвшөөрөн чингэлэг ирүүлж зохих бичиг баримтыг нь ч явуулжээ.
Тайга ноход бид номнуудыг дээврийн хөндийгөөс чингэлэг рүү хоёр шөнийн турш зөөв. Тэр номнуудад хүрэх л юм бол дараа нь бүтэн хоёр цагийн турш найтаах болно. Дээврийн хөндийд халуун бөгөөд шороо тоос ихтэй. Элчин сайдын яамны шат нь өндөр. Шатны гишгүүр тоолон дээш доош гүйсээр зүрх дэлсэн багтрах шахна. Хөлс ч урсана. Никита Сергеевич чамайг чөтгөр аваг гэж бид хараацгаана!
Чингэлгийг яг хаалганд тулган тавих хэрэгтэй болсон бөгөөд хаалга чингэлэг хоёрын хоорондох завсрыг брезентээр хучин битүүлж харуул тавих гаргасан юм. КГБ-гийн хөршүүд маань харуулыг нэг харж, асар том чингэлгийг нэг харан атаархсан маягаар исгэрцгээнэ.
Цагдаагийн түшмэлүүд чингэлгийг дахин харж, бичиг баримтыг нь дахин шалгаад гараараа дохин, та нарыг чөтгөр аваг, өнгөрүүл гэв. Яаж ч чадахгүй юм чинь тэд. Зөвлөлтийн цэргийн тагнуулууд тэнд ямар нэг чухал зүйлийг нуусан гэдэг нь цагдаа нарт тодорхой байсан боловч харин энэ зүйлийг хэрхэн элчин сайдын яаманд зөөж оруулсан нь л тэдэнд ойлгомжгүй байлаа. Харин үүнийг мэдэж чадаагүйгээс хойш өөр хийх зүйл байхгүй. Өнгөрүүл!

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Feb.12.11 12:22 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.12.11 12:40 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
* IX БҮЛЭГ *

1

ГРУ-д шинэ салхи салхилж шинэ хүмүүс иржээ. Хоёр, долоо, арван хоёрдугаар газруудын ба зургадугаар газрын наймдугаар хэлтэс, арван нэгдүгээр газрын дөрөвдүгээр хэлтсийн дарга нарын овог нэр надад юу ч үл өгүүлнэ. Дан генерал адмиралуудын нэрс байна. Гэвч тавдугаар газрын шинэ дарга нь миний хамгаас сайн таних Кравцов байлаа. Дэслэгч генерал болжээ. Таван жилийн өмнө намайг анх академид явж байхад генералын анхны таван хошуугаа авч байсан. Одоо хоёр таван хошуутай болжээ. Удахгүй гурав болно. Тавдугаар газрын даргын энэ албан тушаал дээр өмнө нь байсан хүмүүс бүгд хурандаа генералууд байсан юм! Энэхүү өндөр биш нуруутай, шөрмөслөг хүний мэдэлд Зөвлөлтийн Армийн Бүх Спецназ байна. Түүнд бүх арван зургаан цэргийн тойргийн, дөрвөн төрөл цэрэг, дөрвөн флот, дөчин нэгэн арми, арван хоёр флотилийн хорлон сүйтгэх ба тагнуулын мэдээлэл цуглуулах сүлжээ захирагдана. Тэр одоо дөчин хоёр настай. Амжилт хүсье, нөхөр генерал аа.
Харин би одоогоор ямар ч амжилт олоогүй л байна. Нууцад хүрэх зам олох ёстой гэдгээ би мэдэж байвч түүнд зориулах цаг зав надад алга. Ажиллагааны нөхцөлийг хангах ажилд би амралт, баяр ёслолын өдрүүдээр ч амралгүй зүтгэнэ. Миний машины тоолуур галзуурсан мэт гүйнэ. Машины тоолуурт мянган километр нэмэгдэхгүй долоо хоног гэж байхгүй. Заримдаа энэ мянган километрууд яахын зуургүй нэмэгдэхэд манай авто механик Сережа Нестерович Бага эзний тушаалаар тоолуурыг буцаан эргүүлж хэдэн мянган километр хасна. Тэр үүнд зориулсан нэг жижиг хайрцаг ба бөөрөнхийлж ороосон урт металл утаснаас бүрдсэн тусгай багажтай. Хэрэв би түүний оронд байсан бол огт эргэлзэхгүйгээр тэр багажаа аваад Америк уруу зугтах байсан. Хуучин машинууд худалдаж аваад тоолуурыг нь буцаагаад шинэ машин гээд зарах байлаа.
Тэр ганц миний тоолуурыг буцааж эргүүлдэггүй юм. Манай төлөөлөгчдийн газрын бараг бүх тайга нохдын тоолуурыг буцаадаг юм. Бүгд л Европоор яг л Генри Киссинджер шиг л идэвхтэй тэнэцгээнэ.
Машиных нь тоолуур бол тагнуулчийн нүүр царай. Бид үнэн нүүр царайгаа харуулах эрхгүй. Эргүүлээд бай, Сережа!

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.12.11 1:54 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
2

Удирдагч алгаа хооронд үрэн:
— Орцгоо. Сууцгаа. Бүгд байна уу?
Бага эзэн биднийг тойруулан харж харцаараа бүртгэн инээмсэглэж Удирдагчид:
— Бүгд байна аа, нөхөр генерал. Нууц түлхүүрийнхэн, радио хяналт, радио амдалтын бүлгээс бусад нь бүгд байна гэв.
Удирдагч танхимаар нааш цааш холхин явж шал ширтэнэ. Тэрээр гэнэт толгойгоо өргөн баяртай инээмсэглэв. Түүнийг ийм аз жаргалтай байхыг би хэзээ ч хараагүй.
— Хорин Есийн хичээл зүтгэлийн ачаар манай төлөөлөгчдийн газар удахгүй Женевт болох «Телеком-75» үзэсгэлэн яармагийн аюулгүй байдлыг хангах системийн талаарх мэдээллийг гартаа орууллаа. Үүнтэй төстэй материалуудыг мөн Марсель, Токио, Амстердам ба Дели дэх ГРУ-гийн дипломат төлөөлөгчдийн газрууд ч олж авч чаджээ. Гэвч манай мэдээлэл бусдынхыг бодвол илүү бүрэн хэмжээний мэдээлэл байна. Тийм учраас ГРУ-гийн дарга, гээд тэр төгсгөлийн өгүүлбэрээ илүү жинтэй болгохын тулд хором хэртэй дуугүй боллоо, Тийм учраас ГРУ-гийн дарга үзэсгэлэн дээр олноор нь элсүүлэх явуулах ажлыг бидэнд даатгажээ!
Бид баярлан шуугилдав. Бид Хорин Есийн гарыг атгацгаалаа. Түүнийг Коля Бутенко гэдэг. Тэр надтай адилхан ахмад цолтой. Тэрээр Венад надаас хожуу ирсэн ч хэзээний хоёр хүн элсүүлж амжжээ. Варяг.
— Хорин Ес.
— Би, нөхөр генерал. — Коля үсрэн босов.
— Албаа амжилттай хааж байгаад талархая!
— Зөвлөлт Холбоот Улсын төлөө зүтгэе!
— Харин одоо чимээгүй. Үзэсгэлэнгийн дараа баярлаж хөөрч амжина. Олноор нь яаж элсүүлдгийг та нар мэднэ. Ямар хүүхдүүд биш. Үзэсгэлэн дээр бүх төлөөлөгчийн газраараа ажиллана. Бүгд зөвхөн мэдээлэл цуглуулна. Ажиллагааны хангалтыг ГРУ-гийн, хошууч генерал Звездины удирддаг Женев дэх төлөөлөгчдийн газар, хошууч генерал Ларины удирддаг Берн дэх төлөөлөгчдийн газрууд тус тус хариуцна. Хэрэв Францын нутаг дэвсгэр рүү гарах шаардлагатай болбол ГРУ-гийн Марсель ба Парис дахь төлөөлөгчдийн газрууд туслахад бэлэн байгаа. Ерөнхий удирдлагыг би гартаа авна. Ажиллагааны үеэр ГРУ-гийн мэдээлэл хариуцсан есдүгээр газрын гуравдугаар хэлтсийн дарга, хурандаа генерал Фекленко надад түр захирагдаж ажиллах болно. Тэр төлөөлөгчдийн том бүлэг толгойлж ирнэ. Николай Николаевич…
— Би, нөхөр генерал… — Мэдээлэл хариуцсан орлогч ухасхийн босов.
— Төлөөлөгчдийг угтах, байрлуулах, тээвэрлэх асуудлыг чи хариуцна шүү.
— Тийм ээ, тэгэлгүй яах вэ, нөхөр генерал.
— Бөөнөөр нь элсүүлэх үед ердийн тактикаа л баримтална. Хэрэв хэн нэг нь тэнэг зүйл хийх аваас би түүнийг яг л ГРУ-гийн Парисын бүлгийн удирдагч Ле Буржед болсон үзэсгэлэн дээр бөөнөөр элсүүлэх ажлын үед цэргийн атташегийн туслахыг золиосолсон шиг нийтийн амжилтын төлөө золиослох болно. Миний нэгдүгээр орлогч (Бага эзэн бослоо) одоо ирэх, та бүхний хамтран ажиллах төлөөлөгчдийн бүлгийн гишүүдтэй нэг бүрчлэн танилцуулна. Амжилт хүсье.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.12.11 2:50 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
3.

Москвагаас ирэх хурдан галт тэрэг Венад оройн 5.58-д ирдэг юм. Ногоон вагонууд бидний дэргэдүүр аажим өнгөрөн тоормос бага зэрэг хяхтнана. Сайн байцгаана уу, нөхөд өө? Найрсаг Австрийн нутаг дээр та бүхэнтэй мэндчилье! Ачаа зөөгчдийг дуудах хэрэггүй. Тэд олуулаа байдаг ч зөвлөлтийн албан ёсны төлөөлөгчид цайны мөнгө өгдөггүйг мэднэ.
Асар том бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн бүлэг иржээ. ГРУ-гийн мэдээллийн офицерууд, Цэрэг-Аж үйлдвэрийн хорооны (ВПК) офицерууд, зэвсэг зохион бүтээгчид, цэргийн аж үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд тус бүлэгт байна. Мэдээж, тэдний паспортад энэ тухай юу ч байхгүй. Хэрэв паспортад нь итгэх юм бол тэд Шинжлэх ухааны академи, Гадаад худалдааны яам, ямар нэг огт байдаггүй хүрээлэнгүүдээс яваа улс ажээ. Гэхдээ паспортад итгэж болно гэж үү? Миний паспорт дээр намайг ГРУ-гийн мэдээлэл цуглуулах албаны офицер гэж бичсэн байдаг билүү? Сайн байцгаана уу! Сайн байцгаана уу.
Манай жижигхэн инээдтэй гариг дээр хачирхалтай зүйлс их байх юм даа. Гэхдээ тэр нь яагаад ч юм бэ, өөр хэнийг ч биш зөвхөн намайг гайхшруулдаг аж. Зөвлөлтийн асар том төлөөлөгчдийн багт анхаарал хандуулах хэн ч алга. Хэн ч юу ч үл асууна. Харин ойлгомжгүй зүйл зөндөө байна. Жишээ нь, яагаад зөвлөлтийн төлөөлөгчид шууд Женев явалгүй гурван хоногийн өмнө Венад бууж байгаа юм бол? Төлөөлөгчид Венад батальон цэрэг шиг жагсаалаараа ирчхээд энд хуваагдан салцгааж байгаагийн учир юу вэ? Төлөөлөгчид юунаас болж Женев рүү янз бүрийн чиглэлээр, янз бүрийн замаар, зарим нь галт тэргээр, зарим нь автобусаар явж, зарим нь онгоцоор нисэж байгаа юм бол? Венад галт тэргээр яаралгүй ирчхээд цаашаа онгоцоор нисэж байгаа нь яаж байгаа хэрэг вэ? Юунаас болж Женевийн үзэсгэлэн рүү зөвлөлтийн дипломатчдыг НҮБ-ийн Женевийн салбарын биш, харин Венийн салбарын зөвлөлтийн албан хаагчид дагалдах болов? Асуулт маш олон байна. Гэвч хэн ч тэр тухай сонирхсонгүй. Хэн ч эдгээр асуултуудын хариултыг үл хайна. За яах вэ, бидэнд л сайн биз.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.12.11 3:58 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
4

Зааварчилгааны өрөөний ямар ч төхөөрөмж байрлуулах боломжгүй тунгалаг түшлэгтэй сандлууд дээр үл таних хоёр хүн сууж байна. Бага эзэн намайг танилцуулж:
— Энэ бол Виктор гэв.
Би тэдэнд биеэ барингуй мэхийн ёслов.
— Виктор, энэ бол НИИ-107 хүрээлэнгийн хурандаа-инженер Николай Сергеевич.
— Амрыг эрье, нөхөр хурандаа.
— Энэ бол ГРУ-гийн мэдээлэл хариуцсан есдүгээр газрын нэгдүгээр хэлтсийн хурандаа-инженер Константин Андреевич.
— Амрыг эрье, нөхөр хурандаа.
Би тэдэнтэй гар барьцгаалаа.
— Николай Сергеевич шууд л ажилдаа орж,  — хүлээн авах төхөөрөмж, хаалттай галын байрлалаас буудах үед хөдөлгөөнт байг онилоход хэрэглэдэг лазерын цацрагийн барих тусгал…
— Энэ талаарх миний мэдлэг тун хомс гэдгийг та мэдээж, ойлгож байгаа байх.
— Мэдээж, бид ойлгож байна. Ийм учраас л бид энд байгаа юм. Таны ажил бол элсүүлэн урвуулж авах, харин бидний ажил бол техникийн хяналт тавих.  — Николай Сергеевич бичгийн цүнхээ онгойлгох зуур: — ГРУ-гийн мэдээллийн албаны мэдээгээр бол энэ салбарт Америкийн «Хьюз» ба Бельгийн «Силаз» илүү их амжилтад хүрсэн гэнэ.
— Би үзэсгэлэн дээр тэдний эсрэг ажиллаж чадахгүй гэв.
Тэд юу ч ойлгосонгүй бололтой Бага эзэн рүү харцгаалаа. Гэвч тэр намайг дэмжин:
— Энэ бол бидний хууль. Үзэсгэлэн дээрх том компаниудын талбай дээр тэдгээр фирмүүдийн харуул хамгаалалтын ажилтнууд байнга байж байдаг юм. Бид зөвхөн ганцхан хүн зогсож байгаа том биш компаниудын эсрэг л ажиллах болно. Ихэнхдээ тэр хүн нь өөрөө компанийнхаа эзэн нь байдаг юм. Тийм хүмүүстэй л бид ажиллана.
— Харамсалтай байна.
— Энэ талаар юуг ч өөрчилж чадахгүй нь. Манай ажлын арга барил янз бүрийн нөхцөл байдалд огцом өөрчлөгддөг юм…
— За, яах вэ. Энэ асуудалтай холбоотой жижиг фирмүүдийн сурталчилгааны хуудас, өгүүллэгүүд энэ байна. Энэ тэдний үзэсгэлэн дээр байрлаж байгаа газрын бүдүүвч зураг. Энд хэрэгтэй фото зургууд байгаа. Энэ хар хайрцгийн төлөө ВПК 120 мянган доллар төлөхөд бэлэн байгаа юм. Иймэрхүү төрлийн системийг Зөвлөлтөд боловсруулахын тулд олон жил, олон сая доллар зарцуулах болно. Хуулчихсан нь хямд тусна.
— Та мөнгөө өөртөө авч яваа юу?
— Тийм.
— Үзэж болох уу? Би түүнд дасах ёстой. Константин Андреевич тунгалаг ширээн дээр гялалзсан дөрвөлжин цүнх тавиад түүнийгээ нээлээ. Дотор нь сонины хайчилбарууд, сурталчилгааны хуудаснууд, өөр ямар нэг цааснууд байх бөгөөд энэ нь цагдаагийн хяналтаар орж гарахад зориулагдсан тэдний нүдийг хуурах зориулалттай эд аж. Тэр ямар нэг зүйл тог хийлгэн дуугаргаж давхар ёроолыг нь нээв.
Өө, ямар гайхалтай вэ! Ногоон туяа намайг эзэмдэн авлаа. Би бүр хөшиж орхив. Монте-Кристо гүн л өөрийн баялгийг ингэж харж байсан байх. Хүн төрөлхтний ямар их хүч хөдөлмөр, ямар их тансаглал энэ нямбай өрсөн, боодолтой, шажигнасан ногоон цааснуудад хуримтлагдан шингээ вэ?
Би мөнгөнд тоомжиргүй ханддаг. Үнэндээ бол бараг л тоомжиргүй. Гэвч энэ бяцхан цүнхэнд байгаа зүйл намаг уруулаа бага зэрэг хазахад хүргэв.
— Эн бол үзүүлэнгийн цүнх гэж Константин Андреевич тайлбарлав. — Мөнгө нь жинхэнэ ч харагдаж байгаа шигээ тийм их биш. Бид үзэсгэлэн дээр их мөнгө авч очиж болохгүй. Ийм учраас нууц хэсгийг нь зориуд хэдэн зуун мянган доллар агуулж байгаа мэтээр харагдахаар хийсэн юм. Үнэн хэрэг дээрээ бол нууц хэсэг нь харагдаж байгаа шигээ тийм гүнзгий биш. Үзэсгэлн дээр бид мөнгөө төлөхгүй, зөвхөн үзүүлнэ. Үзүүлэхэд шинэ, том дэвсгэртүүд ашигласан нь дээр. Бид үзэсгэлэнгээс холдож жижиг бөгөөд үнгэгдсэн дэвсгэртүүдээр төлбөрөө хийх болно. Энд байна…
Тэр амсарт нь хүртэл боодолтой мөнгө пиг дүүрэн хураасан хуучин цүнх онгойлгож үзүүлэв. Би мөнгөнд гараараа хүрч барьж үзлээ. Арваад багцыг гартаа барилаа. Үнэртээд буцаагаад хийв. Бүгд намайг шоолон инээлдэв. Юунд?
— Битгий гомдоорой, Виктор, — гээд бага эзэн надад тайлбарлав, — хоёр дохь цүнхэнд хамаагүй их мөнгө байхад чи тоох ч үгүй байна. Харин эхний, үзүүлэнгийн цүнх чамайг бүр алмайруулсан. Энийг хараад инээхгүй байж чадсангүй. За яах вэ, үзүүлэнгийн цүнх чамд хүртэл тийм сайн нөлөөлж байгаад бид баяртай байна гэв.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.12.11 3:51 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
Үзэсгэлэн бол ГРУ-гийн хувьд тулааны талбар, мөн арвин ургац хураах талбай. Сүүлийн хагас зуун жилд энэ бяцхан гариг дээр ГРУ оролцоогүй үзэсгэлэн огт болоогүй байх.
Үзэсгэлэн бол мэргэжилтнүүд, шүтэн бишрэгчдийн цуглах газар. Үзэсгэлэн бол шүтэн бишрэгчдийн клуб. Харин шүтэн бишрэгчид түүнийг сонсох хүн хэрэгтэй. Түүний солиотой яриаг сонсож, толгой дохих хэн нэгэн шүтэн бишрэгчид хэрэгтэй. Тэгэхийн тулд л тэд үзэсгэлэн зохион байгуулдаг юм. Шүтэн бишрэгчийг сонсож, толгой дохин буй тэр хүн бол түүний нөхөр. Шүтэн бишрэгч түүнд итгэнэ. Надад итгэ шүтэн бишрэгч минь. Хэн нэгнийг итгүүлэх нь миний ажил. Би яг л энхрий бяцхан аалз шиг. Надад итгэх л юм бол чи хэзээ ч мултарч чадахгүй.
Цэцгийн, цэргийн электроникийн, танкийн, муурын, хөдөө аж ахуйн техникийн гээд бүх л үзэсгэлэн ГРУ-гийн хувьд сонирхолтой. ГРУ-гийн хамгийн амжилттай элсүүлэлтийн нэг нь хятад алтан загасны үзэсгэлэн дээр хийгдсэн юм. Ийм үзэсгэлэн дээр хэн очдог билээ? Их мөнгөтэй, санхүү, их улс төр, их бизнестэй холбоотой хүмүүс, гүн, вангууд, сайд нар ба тэдний нарийн бичгийн дарга нар ийм үзэсгэлэн дээр очдог юм. Мэдээж, төрөл бүрийн хүмүүс үзэсгэлэн үзэхээр хөлхөлдөж байх авч гол нь тэдний дотроос элсүүлэх хүнээ сонгох хэрэгтэй.
Үзэсгэлэн бол зэрэг дэв хамаарахгүйгээр хэнтэй ч болов ярилцаж, хялбархан холбоо тогтоож болох газар.
Гэхдээ ГРУ үзэсгэлэнгийн эхний өдөр ажилладаггүй юм. Эхний өдөр үзэсгэлэнгийн нээлт, илтгэл, хөл үймээн, хундага өргөх, албан ёсны хүмүүс, хэт бухимдсан цагдаа нар гээд үймж байдаг тул аль ч үзэсгэлэн хоёр дохь өдрөөсөө эхлэн бидэнд харьяалагддаг юм.
Үзэсгэлэн нээгдэх өдөр бидний хувьд давшилтын өмнөх сүүлийн өдөр цэргийн жанжнуудад ямар чухал байдаг шиг л чухал өдөр. Энэ өдөр захирагч байн байн сэтгэлийн их зовиуртайгаар хэдэн цагаар дурандаж, тэр жалгыг тойрно, тэнд утаан хөшиг тавина, чөтгөр гэж, намагт живчихгүй юмсан, тэр хавиар сөрөг давшилт хийгдэж болзошгүй, тэнд арван их буутай галын шугам бий болгох хэрэгтэй гэх мэтээр тулааны талбайг сүүлийн удаа нягтлан шалгадаг.
Тагнуулын мэдээлэл цуглуулах, боловсруулах, тэдний ажиллагааг хангах асар их хүч энэ амгалан хотод төвлөрчээ. Гэхдээ бид одоохондоо үзэсгэлэн дээр очоогүй байна. Эхний өдөр бол биднийх биш. Бид цэцэрлэг гудамж, нуурын эрэг, нарийн гудамж, өргөн чөлөөгөөр нэг тарж тулалдааны талбараар дахин нэг явцгаан өөрсдийгөө бэлтгэнэ.
Яагаад гэдгийг мэдэхгүй, маргаашийн бөөнөөр элсүүлэх ажиллагаа одоогоор миний сэтгэлийг огт үл зовооно. Огт сэтгэл хөдөлж, зүрх догдлохгүй байна гэж үү? Үгүй ээ. Би эрсдэлтэй ажиллагаанд аймшиггүйгээр явдаг агуу тагнуулч биш. Би өөр зүйлд сатаараад л тэгж байх шиг байна. Намайг одоо гүйцэтгэх ажиллагаа биш харин агуу хот Женев илүүтэй эзэмдэж байлаа. Зүгээр л сайн санаат шидтэн бүх цаг үе ганцхан гудамжинд нэгдэн нийлсэн өнгөрсөн үеийн хаант улсад намайг аваачсан мэт санагдана. Энэхүү гудамжийг rue de Lausanne гэдэг юм, мөн ГРУ-гийн гудамж.
Дайны өмнө Рю де Лозанн гудамжны хуучны том байшингийн гуравдугаар давхрын хэн ч үл анзаарам сууцанд Шандор Радогын удирдлаган дор ГРУ-гийн нууц төлөөлөгчдийн газар ажиллаж байсан юм. ГРУ-гийн дипломат төлөөлөгчдийн газар нь тэднээс ердөө хоёрхон хорооллын цаана, бүх Европын засгийн газруудыг өөрийн урт тэмтрүүлээр хэрсэн маш хүчирхэг нууц байгууллага «Дора» ажиллаж байгааг огт мэдээгүй юм. Мөн энэ гудамжинд ГРУ-гийн генерал Мрачковскийн удирдаж асан нууц төлөөлөгчдийн газар «Роланд»-ын холбооны зангилаа ажиллаж байжээ. Роландын төлөөлөгчдийн газар нь Шанхайгаас авахуулаад Чикаго хүртэл өөрийн сүлжээгээ байгуулсан юм. Гэвч «Роландын» удирдагч «Дора» гэж байдаг гэдгийг ч мэдээгүй юм. Харин «Дорагын» удирдагч, Мрачковский ба түүний асар том байгууллага «Роландын» тухай сонсоо ч үгүй байсан бөгөөд харин дипломат төлөөлөгчдийн газар нь энэ хоёр байгууллагын тухай огт мэдээгүй байжээ.
Намрын нарлаг халуун өдөр. Гэвч навчис хэзээний хөл дор сэржигнэнэ. Улбар шар комбинезон өмссөн итали эсвэл испаниас гаралтай гадаад ажилчид цэцэрлэгт хүрээлэнгийн зам дээрх намрын анхны алтан навчсыг яаран шүүрдэцгээх аж. Хөөе, та нар бүү шүүрд. Багир улаан, бундангийн өнгөтэй хивсэн дээгүүр явах та нарт таалагдахгүй байна гэж үү? Навчсын сэржигнээн та бүхнийг зовоогоод байна уу? Саарал асфальт та нарт илүү таалагддаг юм уу? Та нарт яруу найргийн мэдрэмж огт алга даа, ах дүү нар минь. Тийм учраас л та нарын жижигхэн трактор ийм хурдан бөгөөд шуналтайгаар байгалийн өнгө үзэмжийг залгиж байх шиг байна. Хэрэв та нар жаахан яруу найргийн мэдрэмжтэй байсансан бол энэ ажлаа орхиод байгалийн сайхнаар сэтгэл бахдан суух байсан даа. Хэчнээн олон өнгөний зохицол, хэчнээн үзэмж төгөлдөр, хэчнээн тансаг байна вэ! Хүн байгалийн бүтээснээс сайхныг бүтээж хэзээ ч чадахгүй. Тэнд, Монрепо цэцэрлэгт хүрээлэнгийн хаалганы өөдөөс харсан нэгэн сургууль байна. Яг л орд харш шиг сайхан юм. Цагтай цамхаг нь харагдаж байна. Үзэмжтэй л юм. Гэвч тэр саарал өнгөтэй ажээ. Түүнийг алтлаг, багир улаан, улбар шар өнгө сүлэлдүүлэн чимэглэж болохгүйгээс хойш яая гэх вэ дээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.12.11 8:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
Цамхаг дээрх цагны доор сургууль байгуулагдсан оныг «1907» гэж бичжээ. Ленин ч бас энэ сургуулийг шохоорхон харж байсан байх нь. Эсвэл хөрөнгөтний хэв маяг түүнд таалагддаггүй байсан юм болов уу? Ямартаа ч тэр энд амьдарч байсан юм. Хожим нь ГРУ-гийн төлөөлөгчдийн газар байрлаж байсан рю де Лозанн гудамжинд одоо дипломатуудад зориулсан том байшин сүндэрлэнэ. ГРУ-гийн нууц төлөөлөгчдийн газар одоо ч тэнд, өмнөхөөсөө ч өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа гэдэгт толгойгоороо мөрийцсөн ч би бэлэн байна. Сайхан газар. Владимир Ильич ч хаана амьдрахаа мэддэг хүн байж дээ. Ямар цэцэрлэгт хүрээлэнд зугаалахаа ч мэддэг байж. Тэр ажилчдад хайртай бөгөөд хөрөнгөтнүүдийг үзэн яддаг байсан юм. Тийм учраас тэр Манчестер, Ливерпулийн ажилчдын хороололд биш харин Женевийн хөрөнгөтнүүдийн хороололд дайсныхаа хүрээн дотор амьдардаг байсан юм. Бодвол хөрөнгөтнүүдийн сэтгэл зүй, гоо зүйн таашаалыг судалж, хожим нь тэднийг устгаж бүгдийг эрх чөлөөтэй, аз жаргалтай болгох үйлсдээ ашиглах гэсэн байх л даа.
Тэр өдрүүдэд Монрепо цэцэрлэгт хүрээлэн, рю де Лозанн гудамжаар оросын хааныг алахыг хүссэн террористууд хөлхөлдөн байсан юм. Бодвол тэд Ленинтэй уулзахдаа хар бүрх малгайгаа аван, гараа хүрэмнийхээ цардмал заханд хүргэн мэхийн ёсолдог байсан байх. Харин тэд бие биенээ огт үл анзааран хоорондоо мэхийн ёсолдоггүй байсан биз. Ямар ч гэсэн Ленин засгийн эрхэнд гараад гартаа орсон бүх террористуудыг бас тэдний алж чадаагүй хааныг ч бүгдийг нь буудаж алсан юм.
Би маш их яарах хэрэгтэй. Надад ганцхан өдөр байна. Тулааны өмнөх, миний хилийн чанадад хүн элсүүлэн урвуулж авахын өмнөх сүүлийн өдөр. Батальоны захирагч, маргааш нь өөрийн залуусын давшилтад орох талбай дээрх бяцхан нүхийг ч мэдэж байдаг шиг би тулааны талбарыг өөрийн гарын алга шигээ сайн мэдэж байх ёстой. Гэвч би яарахгүй байна. Миний харсан хуучны цэцэрлэг намайг тийм их татжээ.
Энд 1941 оны аравдугаар сард аль нэг сандлууд дээр нь ГРУ-гийн Европ дахь нууц төлөөлөгчдийн газруудын зөвлөгөөн болсон юм. Зөвлөлт Холбоот Улс европын дайнд оролцоогүй байхад Гестапо зөвлөлтийн тагнуулуудад гар хүрдэггүй байсан ч зарим зүйлийг мэддэг байжээ. Гэвч дайны эхний өдрөөс л бүх ажил нурж эхэлсэн юм. Бөөн бөөнөөр нь баривчилж эхэлжээ. Бүтэлгүйтлийг тухайн орон нутгаас нь хэтрүүлэхгүй байх гэсэн оролдлогууд ч үр дүнгээ өгсөнгүй. Нуралт улам бүр нэмэгджээ. Бүлэг бүлгээрээ, сүлжээгээрээ нуран унаж байжээ. Нуралт гинжин урвал шиг л цааш үргэлжилж байж. Холбоо харилцаа ч тасарч бүх найдвар үгүй болжээ. Бүгд сэжиглэгдэж байлаа. Удирдагч бүр өөрийн офицер, тагнуулч нэг бүрийг сэжиглэж, хүн бүр бие биенээ сэжиглэнэ. Төлөөлөгчдийн газар бүр Гестапогийн тамлах камер дахь бүлээн цусны үнэрийг хэдийн мэдэрч эхэлжээ. Бүгд яахаа мэдэхгүй байлаа.
Ийм нөхцөлд тэд Женевт цугласан юм. Энэ Монрепо цэцэрлэгт хүрээлэнд. Тэдний хувьд ингэж уулзах хориотой байлаа. Тэдний хэн нь ч ГРУ-гийн бусад төлөөлөгчдийн газрын үйл ажиллагааны талаар мэдэх эрхгүй. Ийм уулзалт бол гэмт хэрэг. Энэ уулзалтын тухай Москва мэдвэл бүгд буудуулах болно. Гэвч тэд уулзацгаасан юм.
Өөрсдийн санаачилгаар. Тэд хэрхэн бие биенээ олсон юм бол? Мэдэхгүй. Бодвол төрх байдлаар таньсан байх. Асар олон хүн цугласан талбай дээрх мянга мянга эмэгтэйчүүдийн дотроос биеэ үнэлэгчид өөрсдийн мэргэжил нэгт, үл таних найз эмэгтэйгээ хялбархан олдог шиг, хулгайч хулгайчаа таньдаг шиг, шоронд сууж байсан хүн хэзээ нэгэн цагт шоронд сууж байсан хүнийг таньдаг шиг л олцгоосон биз.
Тэд уулзацгаажээ. Магадгүй тэд энэ туулайн бөөр модны дор дүнсийн сууцгааж байсан биз. Хашир чононууд, тагнуулын мэдээлэл цуглуулах ажлын дээд хэлбэр болсон нууц төлөөлөгчдийн газрын удирдагчид, чиглүүлэгчид, захирагчид энд ярихаасаа илүү чимээгүй сууцгаасан байх.
Тэр чимээгүй суулт нь амьдралтайгаа салах ёс гүйцэтгэх ёслол, эрүү шүүлтэд бие сэтгэлээ бэлтгэх бэлтгэл, бие биеэ ах дүүгийн ёсоор дэмжих дэмжлэг ч байсан байж магад.
Нэг бус удаа Европ тивийг үл үзэгдэх төмөр нударгаараа багалзуурдаж явсан асар хүчирхэг байгууллагын сор болсон хүмүүс тэнд сууж байна гэж хөндлөнгөөс харсан хүн бодоо болов уу? Тэдгээр хүмүүсийг харсан хүн энд буй хүн нэг бүр засаг төрийн дээд шатанд нэвтэрч, улс орныг ганхуулж, сайд нар хийгээд бүхэл бүтэн засгийн газрыг сольж, хүссэн үедээ нийслэл хотуудад сая сая хүн оролцсон жагсаал цуглаан зохион байгуулж чадах нууц байгууллагыг дангаараа захирдаг гэж хэрхэн бодох билээ? Монрепо цэцэрлэгт хүрээлэнд буй энэ хүмүүс бараг хязгааргүй их баялгийг захиран зарцуулдаг гэж хэн бодож чадах вэ? Тэд үнгэгдсэн пальто, хир болсон хүрэм, ул нь элэгдсэн шаахай өмсөөд энд сууж байжээ. Жинхэнэ тагнуулч хэний ч харцыг өөртөө татах ёсгүй. Тэр яг л асфальтан зам шиг үл анзаарагдам байх ёстой. Гаднаас нь харахад тэр сав саарал байх учиртай.
Тэд бол буланд шахагдсан чононууд байлаа. Гарц байсангүй. Тэдний одоо хийж байгаа тэр зүйл нь ч тагнуулын үйл ажиллагаан дахь хөндлөн холбоо гэсэн хачирхалтай нэртэй зүйл анги бүхий хэрэг бөгөөд Зөвлөлт Холбоот Улсад хуулийн дээд хэмжээгээр цээрлүүлдэг үйлдэл. Гэвч тэднийг Гестапо өсгий даран мөрдөж байлаа.
Тэд удаан ярилцаж бас маргалдаж, эцэст нь арга барилаа өөрчлөхөөр шийджээ. Тэд холбоо барих, мэдээлэл цуглуулах, элсүүлэн урвуулах бүх системээ өөрчилжээ. Бүгд үүнийг өөрсдийн хувийн санаачилгаар, нууц уулзалтын тухай ГРУ-д илтгэхгүйгээр хийцгээжээ.
Тэд бүх дайныг даван гарсан юм. Бүгд гялалзсан үр дүнд хүрцгээж. Тэд 41 оны зөвлөгөөний тухай бүр сүүлд 1956 онд ГРУ-гийн удирдлагад бүгд хамтдаа илтгэжээ. Тэгэхэд тэд хэдийн баатар болцгоосон байлаа. Ялагчдыг шүүдэггүй юм.
Гэвч энэ хүмүүсийн агуу их ялалтад оруулсан хувь нэмрийг хилийн чанадад хэн дүгнэж цэгнэсэн юм бэ? Улаан Армийг цахилгаан мэт хурдан бут ниргэхийг төлөвлөж байхдаа хэн тэднийг тооцож үзсэн юм бэ?
Лениний дэглэм тогтсон эхний өдрөөс л түүнийг нэн даруй бутран унана гэж зөгнөцгөөж байсан. Зөнчид бүгд л өмнөх зөгнөлөө мартан өөрийг зөгнөцгөөдөг юм. Харин Монрепо цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр үнгэгдсэн хүрэмтэй сууж байсан тэр хүмүүсийг яагаад мартах ёстой гэж?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Feb.13.11 2:15 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.13.11 2:43 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
5

«Аскот», «Энсом», «Амат», «Дэрби» энэ бол Женев хотын зочид буудлуудын нэрс. Энэ бол ГРУ-гийн бат цайзууд. Ер нь бол Монрепо цэцэрлэгт хүрээлэн, Рю де Лозанн гудамж, нуурын эрэг ба Рю де Монблан гудамжны хооронд орших дөрвөлжинд байрлах бүх зочид буудлууд аль эрт ГРУ ба КГБ-гийн байрлах газар болсон юм. Энэ зочид буудлуудаас гарсан мэдээлэл цуглуулах бүлгийнхэн өглөө эрт зүүн эргийг зүглэв. Бид Palais des Expositions орохоор явж байна. Үзэсгэлэнгийн асар том танхимыг олон жижиг хэсгүүд болгон таславчаар хуваасан байх бөгөөд компани, фирм бүр өөр өөрийн талбайд өөрсдийн ололт амжилтыг үзүүлэх бөлгөө.
Одоо энэ байгууламж уруу бүх л талаас нь ГРУ-гийн мэдээлэл цуглуулах бүлгүүд ойртож байгаа. Мөн мэдээлэл боловсруулах, ажиллагаа хангах бүлгүүд ч ирж яваа. Хэрэв асар том газрын зураг дээр манай варягууд, тайга ноход бүрийг, манай машин бүрийг хөдөлгөөнтэй гэрлээр төлөөлүүлэх юм бол идүүлэх үйлтэй арсланд тал талаас нь бүчин ойртож буй сүрэг хархууд шиг харагдах байсан. Зөвлөлтийн тоо томшгүй олон дивизүүд бүслэгдсэн Рейхстагийг дайран эзлэхээр ингэж урагшилж байсан байх.
Дипломат дугаартай хэчнээн олон машин энд цуглаа вэ! Хэчнээн олон үл анзаарагдам, дипломат дугааргүй саарал «фордууд» байна вэ. Мөн өчнөөн олон автобус, микробусууд байна. Бернд байдаг ерөнхий консул, Женевийн консул нар өөрсдийн хар «мерседесүүдийг» Plaine de Plainpalais-ын өөр өөр талд тавьжээ. Тэд мэдээлэл цуглуулахад оролцохгүй. Тэд дэмжих ажил, тэгэхдээ зөвхөн ажиллагааг дэмжих биш ерөнхийд нь дэмжих ажил хийж байгаа юм. Хэрэв бидний хэн нэгийг баривчилбал тэд хөндлөнгөөс оролцон дипломат эсэргүүцэл илэрхийлж, хариу арга хэмжээ авч сайн хөршийн харьцаагаа тасална хэмээн сүрдүүлж цагдаа нараас салгахад бэлэн байлаа. Швейцар улс дахь Зөвлөлтийн элчин сайд Герасимов ба НҮБ-ын Женевийн салбарт суугаа Зөвлөлтийн элчин сайд Миронов нар ч хэзээний бэлэн зогсоно. Тэд ч мөн ерөнхий дэмжих ажлаа хийх болно. Тэд юу болоод байгааг мэдэхгүй ч ийм үед ажиллах Төв Хорооны нууц түлхүүрт заавар бэлэн бий. Дипломат элч нар ч бэлэн байдалд зогсоно. Москва уруу ачаа яаралтай явуулах хэрэг гарч ч мэднэ. Аэрофлот ч мөн бэлэн байна. Хэрэв бидний нэгийг баривчлах юм бол суллагдсаных нь дараа гэр уруу нь яаралтай буцаах болно. Шуугиан бага гарч, сэтгүүлчдэд олзлогдохгүйн тулд, хэрүүл шуугиан үүсгэхгүйн тулд, бүгд нам гүм чимээгүй байхын тулд тэр.
Орох хаалга олон байна. Хаалга бүр дээр дараалал. Энэ бол сайн хэрэг. Олны дунд бид чимээгүйхэн шингэнэ. Билет нь долоон франк. Гурван билет өгнө үү. Хорин нэгэн франк. Маш сайн. Сайхан ч тоо байна. Мэдээлэл цуглуулах албанд ажиллаж байгаа хүн бүр хөгшин эмгэн шиг л мухар бишрэлтэй байдаг юм. Манай бүлэгт нэг бичгийн цүнх бий. Үзүүлэнгийн. Шалгаж болно. Цаас. Өөр юу ч үгүй. Рентгенеер харж, соронзтой хаалгаар биднийг гаргаж болно. Цаас л байгаа.
Миний дагуулууд шууд л өөр өөрийн сонирхсон үзмэрийн самбар уруу яарав. Золиг гэж, тэгж болохгүй. Энд би эзэн. Би хүнийг элсүүлэн урвуулна, би тэдэнтэй ажиллана, тэгэхлээр та нар яарах хэрэггүй. Тэнд байгаа ах уруу очицгооё. Тэр та нарт сонирхолгүй байна уу? Зүгээр ээ. Түүнтэй жаахан ярилцаж, аяга кофе хамт ууцгаая. Харин одоо үүгээр яваад тэнд очъё. Дахиад жаахан сууж фирмийн төлөөлөгчидтэй ярилцан толгой дохиж, тэднийг жаал магтацгаая. Одоо харин, тийшээ очиж радиостанцууд сонирхъё. Энэ та нарт сонирхолгүй байна уу? Мэдэж байна аа, би мэдэж байна. Алив орцгооё, ярилцацгаая.
За, тэнд манай нөгөө сонирхоод байгаа салбар байна. Том фирмүүд, их ололт амжилт. Бид үүгээр ч бас ороод гаръя. Том фирмүүдийн үзмэрийн самбаруудын дэргэд тун олон хүн цуглажээ. Фирмийн мэргэжилтнүүд бүтээлүүдээ тайлбарлаж, тэдний аюулгүй байдлын албаныхан ч харагдана. Цаашаа, цаашаа явцгаая. Одоо энд түр зогсоцгооё. Саарал хайрцгуудын дэргэд нэг намхан эр уйдсан янзтай ганцаар зогсож байна. Ганцаараа. Жижиг фирм. Тэр хэн юм бол? Тэр өөрөө өөртөө фирмийн эзэн эсвэл захирал, бас аюулгүй байдлын алба.
— Өглөөний мэнд.
— Сайн байцгаана уу.
— Таны хайрцгууд бидэнд их сонирхолтой байна. Огт үзэгдээгүй зүйл байна.  — Миний дагуулууд хэл мэддэггүй царай гаргаж буй учраас би хэлмэрчийн дүрд тоглох боллоо. Энэ бол сайхан арга, тэдэнд хариулт хэлэхээсээ өмнө бодох хугацаа гарна. Түүнээс гадна тэд ингэснээрээ намайг өмнөө тавив.
Ямар нэг техникийн зүйлс, тоонуудын тухай ярилцаж, түүнээс нь болж миний толгой өвдчихөв. Харин миний дагуулууд сандчин суудал дээрээ тогтохгүй өндөлзөнө.
— Та тэгээд нэг хайрцгаа хэдээр зарж байгаа юм бэ?
— 5 500 доллар.
Бид бүгд инээлдэнэ. Би тэр даруй (ард хэн ч байгаагүй юм) үзүүлэнгийн цүнхээ онгойлгон, түүнийг номин ногоон өнгөөр нь татахын тулд давхар ёроолыг нь нээж үзүүлэв. Би тэр даруй цүнхийг хаалаа. Харин тэр цүнхнээс нүд үл салгана.
— Бид ийм нэг хайрцгийн төлөө 120000 доллар одоо танд хаяхад бэлэн байна. Бид Зөвлөлт Холбоот Улсаас ирсэн. Танай Барууны засгийн газрууд худалдааны эрх чөлөөг улайран боох юм, тийм болохоор бид таны хайрцгийг худалдан авч чадахгүй нь тун харамсалтай!
Бид босоод явцгаалаа. Гучин алхам холдов. Булан тойрлоо. Олны дунд орон уусав.
— За яав? Жинхэнэ хайрцаг уу эсвэл загвар байна уу?
— Жинхэнэ байна! Явж элсүүл!
Техникийн мэргэжилтнүүд барааг худалдан авахын өмнө тэдэнтэй ярьж тандахаар надтай хамт яваа юм. Намайг бол хуурчхаж дөнгөнө, харин тэднийг бол үгүй. Би нөгөө цүнхээ гартаа бариад үзмэрийн самбар уруу буцаад очиж явна. Тэр намайг таниад инээмсэглэв. Би ч инээмсэглээд хажуугаар нь өнгөрөв. Гэнэт ямар нэг юм шийдсэн маягтай гэнэт эргэж түүн дээр очоод, Орой надтай хамт ганц хоёр хундага юм уухгүй биз гэж асуулаа.
Түүний инээмсэглэл царцаж орхилоо. Намайг удаан бөгөөд хүйтэн харцаар харав. Дараа нь миний цүнх рүү харснаа дахин нүд рүү харж толгой дохив. Би Мотре дэх Hotel du Lac-ын хаяг, зураг бүхий хуудас гаргаж ирээд «21.00» гэж дээр нь бичээд түүнд өглөө. Тайлбарлах гэж цаг үрэхгүйн тулд тэр л дээ.
Үзмэрийн самбараас би нисэх нь холгүй холдлоо. Элсүүлчихлээ! Тэр зөвшөөрсөн! Тэр одоо миний нууц төлөөлөгч! Чөтгөр ав! Баярлаж хөөрснөөсөө болоод адарт тултал үсэрчихгүй юмсан. Баярлаж хөөрсөн инээмсэглэлээ нүүрнээсээ арчих юмсан. Зүрх догдлон булгилж байгаагаа нуух юмсан. Би дагуулуудаа гүйцэж очоод түүнийг элсүүлснээ хэлэв.
Бид дахиад нэлээд хэдэн үзмэрийн самбар тойрч үзэв. Ярилцана. Гайхан шагширна. Толгой сэгсэрцгээнэ. Кофе ууна. Нөгөө цүнхээ дахиад нэг онгойлгодог юм билүү? Миний нүд очтон гэрэлтэж байлаа. Хоёр хүн элсүүлье! Гэвч би хөгшин сайн сэтгэлт жүүд Миша ахыг саналаа. Үгүй ээ. Хоёрдохыг элсүүлэхгүй. Шунал ихэдвэл шулам болно.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.13.11 3:15 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
6.

Plaine de Plainpalais-ын гадна талбай машинаар дүүрчээ. Ёстой түм түжигнэж, бум бужигнаж байна. Нэг захаасаа нөгөө захаа хүртэл дүүрэн машин. Явж өөрсдийнхөө машиныг эрж олъё. Тэр зөвлөлтийн ерөнхий консулын машин зогсож байна. Байрнаасаа хөдлөөгүйг бодоход түүний тусламж хэрэг болсонгүй. Бүх зүйл сайн явагдаж байна гэсэн үг. Хэдэн арван чухал элсүүлэлт ямар нэг алдаа осолгүй хийгдэж байгаа хэрэг. Харин тэнд олон том автобуснуудын дунд нэг том автобус зогсож байна. Тэнд Удирдагч хамгийн амжилттай сурагчдаа хүлээн авч байгаа. Гэвч би одоогоор өөрийн ажлын үр дүнг биечлэн Удирдагчид илтгэх тийм хувь завшаанд хараахан хүрээгүй байгаа. Би түүний нэгдүгээр орлогч Бага эзэнд захирагдана. Харин тэр хаана байна аа, чөтгөр ав гэж?
Өө, тэр байна. Тоолшгүй олон эгнээ машинуудын дундаас би өөрийн автобусыг хайж олов.
Тэр хэдийн дүүрэн хүнтэй байна. Урд эгнээний бүх суудлуудад ГРУ ба ВПК-гийн мэдээллийн офицерууд сууцгаажээ. Бидний хүн элсүүлэхэд тусалж буй тэр хүмүүс. Дунд эгнээнүүд нь сул байна. Нарнаас халхлах гэж хөшгөө буулгасан бололтой. Тэнд арын суудал дээр Бага эзэн сууж байна. Тэр биднийг нэг нэгээр нь дуудаж байна. Шивнэж илтгэж байна түүнд. Тэр тулаанд ялсан жанжин тулалдааны талбарт дайны олзоо бүртгэж буй мэт байлаа.
Харин бид тайга ноход, варягууд бүгд хойд хаалганы гадна шавцгаана. Ямар ч зорилгогүй мэт, зүгээр л цуглаж инээж түлхэлцэн тоглоом хийцгээнэ. Гэхдээ энэ бол ажлаа илтгэхээр дараалалд зогсож буй нь тэр. Хүн бүр тэсэж ядна.
Хүн бүрийн нүд гэрэлтэн инээлдэнэ.
Бага эзэн над уруу дохиж байна. Миний цаг болжээ.
— Элсүүлж авсан. 6 минут 40 секундэд. Өнөө орой эхний уулзалттай.
— Сайн байна. Баяр хүргэе. Дараагийнх нь.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.13.11 1:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
7

Бидэнд нисэх онгоц, байлдааны нисдэг тэрэг, их буу, пуужингийн чиглүүлэх системийн салбарт хамгийн орчин үеийн электрон техникийг дараагийн хэдэн арван жилийн турш авч ирэх үнэтэй мэргэжилтэнг би элсүүлжээ. Тэр элссэн гэдэгт надад ч тэр Бага эзэнд ч тэр эргэлзээ алга.
Үнэндээ бол ГРУ-гийн шинэ туршуулын талаар түүний нэрийн хуудсан дээр бичсэн зүйлийг л бид мэдэж байгаа. Харин түүний RS-77 төхөөрөмжийн талаар сонины хоёр хайчилбар байна. Гэхдээ зүгээр ээ. Гол нь энэ биш. Гол нь тэр төхөөрөмж бидэнд хэрэгтэй бөгөөд, биднийх болно гэдэг л гол нь. Харин нууц туршуулынхаа талаар бид тун удахгүй ихийг мэдэх болно. Гол нь тэр бидэнтэй ажиллахыг зөвшөөрсөнд л байгаа юм.
Элсүүлэлт явагдсан долоон минут хүрэхгүй хугацаанд би түүнд маш олон чухал мэдээлэл дамжуулжээ. Доорх дүгнэлтүүдийг хийж болох маш энгийн өгүүлбэрүүдийг би түүнд хэлсэн:
— бид Зөвлөлт Холбоот Улсын албан ёсны төлөөлөгчид;
— бидэнд хамгийн сүүлийн үеийн цэргийн электрон төхөөрөмжүүд, тэр дотроо түүний төхөөрөмж сонирхогдож байгаа,
— бид тэдгээр төхөөрөмжүүдэд өндөр үнэ төлөхөд бэлэн байгаа, түүний төхөөрөмжийг бид хэдээр үнэлж байгааг ч тэр мэднэ;
— бид нууцаар, чадварлаг, болгоомжтой ажилладаг, шахаж дарамталдаггүй;
— бидэнд төхөөрөмж олноороо хэрэггүй, хуулбарлаж авах нэг ширхэг байхад л болно.
Энэ бүхнээс үндэслэн тэр өөрөө доорх дүгнэлтүүдийг хийж болно:
— бид түүний фирмийн өрсөлдөгчид биш;
— хэрэв ЗСБНХУ-д энэ төрлийн үйлдэрлэл явууллаа ч түүнд алдах юм байхгүй, харин ч хожно, хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж барууны армиуд бүр үнэтэй, бүр орчин үеийн төхөөрөмж захиалах болно;
— бидэнд зөвхөн ганц төхөөрөмж зарснаа тэрээр засаг захиргаа, цагдаа нараас амархан нууж болно, нэг гэдэг чинь зуу, мянга биш шүү дээ;
— эцэст нь, түүнд бидний санал маш тодорхой байгаа, тэр бидний юу хүсээд байгааг мэдэж байгаа учраас биднээс айгаад байх юм алга, төхөөрөмж зарна гэдэг үйлдвэрлэлийн тагнуулын хэрэг бөгөөд Баруунд үүнийг яагаад ч юм бэ хөнгөн шийтгэдэг гэдгийг ч тэр ойлгож байгаа.
Түүнд энэхүү наймааны сайн муу бүх талууд тодорхой байна. Нэг удаагийн уулзалтаар би түүнд бидний сонирхол, үнэ, нөхцөлөө хэлсэн. Тийм ч учраас тэр уулзахыг зөвшөөрч толгой дохисноороо зөвлөлтийн цэргийн тагнуулынханд «тийм» гэж товч бөгөөд тодорхой хэлсэн хэрэг. Тэр бид хориотой үйл ажиллагаа явуулж байна гэдгийг ойлгож байсан ч бидэнтэй холбоо тогтоохыг зөвшөөрсөн. Тэгэхлээр тэр…
Миний элсүүлэлтийн үеийн богинохон ярилцлага нь залуухан, хөөрхөн оюутан бүсгүйд би баян хүүхэмсэг эр, сайхан хүүхэнтэй бэлгийн харьцаа тогтоохын төлөө гар татахгүй төлөхөд бэлэн гэсэнтэй л адилхан. Мөнгөө үзүүлээд, хэдийг өгөхөө ч хэлнэ. Тэр даруй уулзахыг санал болгож, хамтдаа хөгжим сонсъё гэвэл яах вэ? Хэрэв тэр бүсгүй зөвшөөрсөн бол өөр юу ярих билээ?
Үзэсгэлэн дээрх бөөнөөр нь элсүүлэх ажиллагаа яг л ингэж явагддаг юм. Энэ бидэнд сонирхолтой байна, төлөхөд бэлэн байна, хаана уулзах вэ гэж. Нөгөө талаас нь харвал хэрэв миний яриаг хальсанд бичиж авсан байлаа ч тэнд хууль бус зүйл юу ч байгаагүй. Бид төхөөрөмжийг үзээд худалдаж авмаар л байна, гэхдээ энийг танай засаг зөвшөөрдөггүй л гэж хэлсэн. Харин дараа нь би эргэж очоод орой хамтдаа дарс ууя гэсэн, тэгээд л тэр.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.13.11 7:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
8

Би залуу бөгөөд туршлагагүй. Ийм учраас элсүүлэхэд долоон минут зарцуулсныг одоохондоо өршөөж байна. Ер нь бол элсүүлэлтийг эгшин зуур хийх ёстой. Арван үгээр. Нэг л саналаар. Нэг сайхан инээмсэглэлээр.
Элсүүлэлтийг хурдан бөгөөд найдвартай нууцлан хийх ёстой. Би зуу зуун үзмэрийн самбарыг тойрон явж, нэг л зүйлээ ярьж, нэг л адил инээмсэглэх ёстой. Гэхдээ элсүүлэлт хийхгүйгээр шүү дээ. Хэрэв миний араас мөрдөж байгаа бол эдгээр зуу зуун хүмүүсээс зөвлөлтийн тагнуулд «тийм» гэж хэлсэн ганц хүнийг яаж олох билээ? Үзэсгэлэн дээр бид олуулаа байгаа. Олон элсүүлэгч, олон халхлагч. Хүн бүр өөрийн элсүүлэх ажиллагааг зуу зуун өөр уулзалтаар халхалж байгаа. Үзэсгэлэн дээр мянга мянган хүмүүс байна. Үерийн ус мэт. Хүрхрээ мэт. Новшнууд минь, араас мөрдөөд үз л дээ.
Шинээр элсүүлсэн хүнийг даруй үзэсгэлэн болж буй газраас хол аваачих хэрэгтэй. Бүр өнөө шөнөдөө миний туршлагатай нөхдүүд шинээр элсүүлсэн туршуулуудтайгаа Франц, Итали, Баруун Германд уулзацгаах байх. Би харин Монтред уулзана. Хэн нэг нь Базель, Цюрих, Люцернд нууц уулзалтуудаа хийнэ. Женевээс аль болох хол! Бүр хол!
Энэ бол зөвхөн эхний уулзалтууд. Хоёрдох уулзалтууд Австри, Финлянд, АНУ-д болох болно. Швейцараас аль болох хол! Бүр хол!
Би мөрөө удаан бурууллаа. Намайг сайн халхалж байна. Хэрэв намайг мөрдөж байсан бол одоо аль хэдийн алдсан. Би ууршаад алга болчихсон. Би байхгүй. Би асар том дэлгүүрүүдэд уусчихсан. Би зах хязгааргүй үргэлжлэх газар доорх гараашд алга болчихсон. Би хүн пиг чихсэн цахилгаан шатанд ороод бултчихсан.
Дипломат дугаартай тэрэг намайг Женевээс дагуулан гарч Лозаннад хүргэнэ. Энэ дэмжих ажиллагааны нэг хэсэг. Үүнийг ГРУ-гийн Женев дэх салбарын варягууд хийнэ. Тэд намайг хараагүй, намайг мэдэх ч үгүй. Тэд өөрсдийн машинаа газар доорх гараашд яг тогтоосон цагт тавиад тээшний савыг түгжилгүйгээр орхиод явцгаасан. Ийм заавар авцгаасан юм. Тэд өөрсдийн энэ ажиллагаа нь үзэсгэлэнтэй ямар нэг холбоотой гэдгийг гадарлаж л байгаа байх. Гэхдээ ямар холбоотой гэж? Тэд өөрсдийн машины тээшний савыг нээж үзэх эрхгүй. Тэд хурдны замаар давхина. Тэд миний араас дагаж байгаа эсэхийг дөрвөн цагаас багагүй хугацаанд шалгасан. Тэд одоо ч шалгаж байна.
Энэ бол зөвхөн эхний уулзалтууд. Хоёрдох уулзалтууд Австри, Финлянд, АНУ-д болох болно. Швейцараас аль болох хол! Бүр хол!
Би мөрөө удаан бурууллаа. Намайг сайн халхалж байна. Хэрэв намайг мөрдөж байсан бол одоо аль хэдийн алдсан. Би ууршаад алга болчихсон. Би байхгүй. Би асар том дэлгүүрүүдэд уусчихсан. Би зах хязгааргүй үргэлжлэх газар доорх гараашд алга болчихсон. Би хүн пиг чихсэн цахилгаан шатанд ороод бултчихсан.
Дипломат дугаартай тэрэг намайг Женевээс дагуулан гарч Лозаннад хүргэнэ. Энэ дэмжих ажиллагааны нэг хэсэг. Үүнийг ГРУ-гийн Женев дэх салбарын варягууд хийнэ. Тэд намайг хараагүй, намайг мэдэх ч үгүй. Тэд өөрсдийн машинаа газар доорх гараашд яг тогтоосон цагт тавиад тээшний савыг түгжилгүйгээр орхиод явцгаасан. Ийм заавар авцгаасан юм. Тэд өөрсдийн энэ ажиллагаа нь үзэсгэлэнтэй ямар нэг холбоотой гэдгийг гадарлаж л байгаа байх. Гэхдээ ямар холбоотой гэж? Тэд өөрсдийн машины тээшний савыг нээж үзэх эрхгүй. Тэд хурдны замаар давхина. Тэд миний араас дагаж байгаа эсэхийг дөрвөн цагаас багагүй хугацаанд шалгасан. Тэд одоо ч шалгаж байгаа.
Лозанна дахь газар доорх гарааш. Олон давхар, шат, орцтой харанхуй газар байна. Хэрэв тэдний араас мөрдөж байгаа бол машиныг нь ч бас хараандаа байлгаж байгаа болов уу? Үгүй юм шиг байна.
Тэдэнд хийх ажил өчнөөн бий. Тэд огт ойлгогдохгүй эргэлтүүд хийсээр хотоор явцгаана. Дараа нь машин дээрээ ирээд цаашаа явцгаана. Дахиад л зогсоолууд. Дахиад л газар доорх гараашууд. Тээшний саванд ямар нэг зүйл байгаа юу, үгүй юү гэдгийг тэд өөрсдөө ч мэдэхгүй. Тэнд мэдээж, юу ч байхгүй. Харин би бүр түрүүнээс галт тэргээр явж байна. Цонхныхоо дээгүүр өргөн шар зураасгүй вагонд. Хоёрдугаар зэрэглэл. Саарал вагон. Саарал тасалбар. Саарал зорчигчид. Би хол явна. Би гэнэт бууна. Би галт тэргээ солино. Би дахиад л явна. Би газар доорх нүхэн зам, шар айргийн газрын хонгил, харанхуй гудамжуудаар орон алга болно. Энэ бол миний хувьд шинэ улс орон. Гэхдээ би цээжээрээ мэднэ. Хэн нэг нь миний өмнөөс бүх орц гарцуудыг судалжээ. Хэн нэг нь хэдэн сараар тэдгээрийг хайж, тодорхойлон бичжээ. Хэн нэг нь миний элсүүлэлтийн ажлын нөхцөлийг хангаж буйгаа өөрөө ч мэдэлгүй ажиллажээ.
Ажиллагаа балрахад хүргэж болох ердөө дөрвөн боломж л байна:
— хэрэв миний араас мөрдөж байгаа бол;
— хэрэв өнөөдөр надтай уулзсан бүх хүмүүсийг хяналтад авсан бол;
— хэрэв миний шинэ найз цагдаагийн өдөөн хатгагч байсан бол, эсвэл айсандаа цагдаа нарт илтгээд одоо өдөөн хатгагч болсон бол;
— хэрэв уулзалт болох газар хэн нэг нь биднийг санамсаргүй мэдээд цагдаа нарт мэдээлбэл.
Эдгээр дөрвөн боломжуудаас би эхний гурвыг нь шууд үгүйсгэв. Нэгдүгээрт миний араас мөрдөөгүй. Хоёрдугаарт өнөөдөр би зуу орчим хүнтэй уулзсан, тэднийг бүгдийг нь хянах боломжгүй. Гуравдугаарт уулзах газрыг ГРУ-гийн Женев дэх салбарын тайга ноход маш сайн сонгосон. Таньдаг хүмүүстэй тааралдах магадлал бараг үгүй. Тэгэхлээр зөвхөн миний шинэ найз үлдэж байна. Гэвч түүнийг шалгах амархан. Өнөө шөнө ГРУ-гийн техникийн мэргэжилтнүүд төхөөрөмжийг шалгах болно. Хэрэв төхөөрөмж жинхэнэ бол миний найз цагдаа нартай холбоогүй гэсэн үг. Цагдаа нар хариуд нь юу ч авахгүйгээр тийм нууц төхөөрөмжийг гарзанд нь гаргана гэж үү?
Минийхээр бол уулзах газрыг ч тун муугүй сонгожээ. Үүнийг ч мөн нэр алдаргүй жирийн л нэг тайга нохой хайж олсон юм. Хайж олоод давуу талуудыг нь нотолж тодорхойлон бичсэн юм. Хэрэв энэ газар надад таалагдахгүй бол би маргааш Бага эзэнд гомдол гаргаж болно. Тэгвэл нэг өдрийн дараа ГРУ-гийн даргад хүрч эргээд женевийн удирдагчийн дор ажилладаг Тузик дээр буух болно. Гэхдээ би гомдол гаргахгүй. Энэ газар надад таалагдаж байна. Буудал нь том байх ёстой. Тэнд хэн ч хэнийг ч анзаарахгүй. Буудал нь сайн байх хэрэгтэй ч шилдэг нь байх учиргүй. Бүгдийг яг ингэж сонгожээ. Гэвч хамгийн гол нь би найдвартай ажиглалтын цэгтэй байж уулзалт болохоос доод тал нь нэг цагийн өмнөөс болж буй бүхнийг ажиглаж байх ёстой. Ийм газар ч байна. Хэрэв шинэ найз маань уулзалтын тухай илтгэж, цагдаа нар шиншлэхээр зэхэж байгаа бол ямар нэг сэжигтэй хөдөлгөөн мэдэгдэж болно.
Би нэг цаг хүлээж байна. Гэвч сэжигтэй зүйл юу ч ажиглагдаагүй. 20.54-д тэр ирлээ. Шар өнгийн «Ауди-100» машинаар ганцаараа иржээ. Машины дугаарыг би тогтоож авлаа. Энэ маш чухал. Түүний араас хэн ч дагаж орсонгүй. Тэр зоогийн газар ороод тал тал тийшээ харж байна.
Энэ бол сайны тэмдэг. Хэрэв тэр цагдаагийн хамгаалалтад байгаа бол ийш тийш харахгүй байсан. Тал тал тийш харах нь маш мэргэжлийн бус хэрэг ч би үүнийг түүнд хэлэхгүй. Ахиад олон уулзана. Түүнийг ч хянах болно. Ийш тийшээ харж л байг. Энэ нь намайг тайвшруулна. Тэр цагдаа нартай найзлаагүй л юм байна.
21.03-т би ажиглах байраа орхиод зоогийн газарт орлоо.
Бид харилцан инээмсэглэцгээв. Хамгийн гол нь одоо нэг бол бүх хөзрөө дэлгэж эсвэл бүх хөзрөө дэлгэж буй байдал үзүүлэн түүнийг тайвшруулах хэрэгтэй.
Хүн зөвхөн тодорхойгүй бүрхэг зүйлсээс л айдаг. Нөхцөл байдал тодорхой үед айх юм огт байхгүй. Харин айхгүй бол тэнэг зүйл хийхгүй.
— Би таныг ямар нэг таагүй зүйлд татан оруулахыг хүсэхгүй байна. — Энэ нөхцөл байдалд «бид» биш харин «би» гэж би ярьж байна. Аль нэг байгууллагын өмнөөс биш харин өөрийгөө төлөөлж ярьж байна. Яагаад гэдгийг мэдэхгүй ч энэ нь элсүүлсэн төлөөлөгчдөд илүү нөлөөлдөг юм. Харваас «бид», «байгууллага» гэдэг үг хүнийг илүү айлгадаг байна. Тэрээр түүний урван тэрсэлснийг бүх дэлхий дээр өөрөөс нь гадна ганцхан хүн мэдэж байгаа гэдэгт итгэхийг хүсэж байдаг юм. Зөвхөн ганц. Гэхдээ энэ бол байж болшгүй зүйл. Миний ард маш хүчирхэг байгууллага бий. Гэвч надад «бид» гэж ярихыг хориглосон юм. Цэргийн дипломатуудын академид үүний төлөө шийтгэдэг байсан юм.
— Би таны төхөөрөмжийг худалдаж авахад бэлэн байна. Тэр надад хэрэгтэй. Гэхдээ би таныг шахаж шаардаагүй.
— Та яагаад намайг таны талд ажиллана гэж бодоод байгаа юм бэ?
— Надад тэгж санагдсан юм. Яагаад үгүй гэж? Бүрэн аюулгүй байдал. Өндөр үнэ.
— Та үнэхээр 120000 доллар төлөхөд бэлэн байна уу?
— Тийм ээ. 60000-ыг одоо. Таныг надаас айхгүй байгаасай гэж тэр. Үлдсэн 60000-ыг нь би төхөөрөмж үнэхээр ажиллаж байна уу үгүй юу гэдгийг шалгасны дараа өгнө.
— Та хэзээ үүнийг шалгасан байх вэ?
— хоёр хоногийн дараа.
— Та эргэж надтай уулзаж үлдсэн мөнгийг өгнө гэсэн баталгаа хаа байна вэ?
— Та бол миний хувьд маш чухал хүн. Би зөвхөн энэ төхөөрөмжөөр дуусна гэж бодохгүй байна. Би яагаад анхны уулзалтаараа таныг хуурах ёстой гэж?
Тэр над уруу бага зэрэг инээмсэглэн харлаа. Миний зөв гэдгийг тэр ойлгож байна. Би ч мөн өөрийн хилийн цанаа элсүүлсэн анхны туршуул уруугаа харав. Тэр өөрийн сайхан эх орны аюулгүй байдлыг нөгөө нүгэлт Иуда өөрийн багшийг гучхан мөнгөн зоосоор зарсан шиг хямдхан зарж байна. Энэ надад огт таалагдахгүй байна. Би өөр зам үгүй болохоороо л мэдээлэл цуглуулах ажилд зүтгэж байна. Ийм л хувь тавилантай байж. Манай систем энд биш гэхэд өөр газар надад мөн л үүнээс дутуугүй хатуу ширүүн ажил үүрүүлэх л байсан. Хэрэв би татгалзвал систем намайг залгиж орхино. Би бүрэн эрх чөлөөтэй хүн биш. Гэтэл чи муу нохой, бидэнд туслах гээд өөрөө гүйгээд ирж байдаг. Хэрэв чи намайг Спецназд байхад надтай таарсан бол муу золиг чиний хамаг шүдийг би гурвалжин хуурайгаар хуурайдаж орхих байсан. Элсүүлсэн хүмүүс рүүгээ инээмсэглэх ёстойг би гэнэт санаад түүн рүү инээмсэглэв.
— Та европ хүн биш юм аа?
— Үгүй.
— Бид танай оронд уулзаж болохгүй гэж би бодож байна, гэхдээ Швейцарт ч бас хэрэггүй. Та Австрид уулзъя гэвэл юу гэж бодож байна вэ?
— Сайхан санаа байна.
— Хоёр хоногийн дараа би таныг Австрид хүлээж байя. Энд, гээд би түүнд зочид буудлын зураг, хаяг бүхий хуудсыг өглөө.  — Таны бүх зардлыг бид төлнө. Тэр дундаа шөнийн клубийнхийг ч бас.
Тэр инээмсэглэж байна. Гэхдээ би түүний инээмсэглэлийн цаад учрыг бүрэн ойлгосонгүй. Сэтгэл хангалуун байна уу эсвэл үгүй юү? Би төрөл бүрийн зуу зуун инээмсэглэлийг мэднэ. Гэвч тэнд бүрэнхий байсан тул би итгэлгүй байлаа.
— Төхөөрөмж танд яваа юу?
— Тийм ээ. Тээшний хайрцагт байгаа.
— Тэр төгөл уруу хамт очоод би төхөөрөмжийг танаас авъя.
— Та намайг алах гээгүй биз?
— Жаахан ухаантай бай л даа. Надад төхөөрөмж хэрэгтэй. Чиний амь надад ямар хэрэгтэй юм бэ? Дараа нь би дотроо  — Чиний новшийн амиар би яах юм бэ? Чи надад амьдаараа хэрэгтэй. Би дөнгөж эхний төхөөрөмж дээрээ больчих санаагүй байна. Чамайг алж яах юм бэ? Би чамд саяыг ч өгч чадна. Зүгээр бараагаа л өгч үз гэж хэлэв.
— Хэрэв та нар ийм ихийг төлөхөд бэлэн байгаа юм бол танай цэргийн үйлдвэрлэл үүнээс хэмнэлт гаргах нь ээ? Тийм үү?
— Маш зөв.
— Эхний төхөөрөмжийг 120000-аар аваад өөрсдөдөө саяыг хэмнэх нь.
— Зөв.
— Цаашдаа та нар саяыг төлөөд зуун саяыг хэмнэх нь, магадгүй хоёр зуу, гурван зуун саяыг.
— Яг тийм.
— Эн чинь намайг ашиглаж байгаа хэрэг! Би ингэж ажиллахыг хүсэхгүй байна. Би та нарт өөрийн төхөөрөмжөө 120000-аар зарахгүй.
— Тэгвэл наад Баруундаа 5500-аар зарахгүй юу. Хэрэв танаас авах юм бол. Хэрэв танд биднээс илүү өндөр үнэ төлөх худалдан авагч олдох юм бол энэ таны хэрэг. Би шахаж шаардахгүй. Тэр зуур би бараг адилхан төхөөрөмжийг Бельги эсвэл АНУ-гаас худалдаад л авчихна.
Энэ бол хэдийн азаа үзэж эхэлж байгаа хэрэг. Том фирмүүд рүү нэвтрэх хэцүү. Хавиргаа ч хугалж мэднэ. Надад ойсон лазерын туяаг хүлээж авах төхөөрөмж олох өөр зам байхгүй. Гэвч би тайван инээмсэглэж байлаа.
Хүсэхгүй бол хэрэггүй. Танайх ганцаараа үүнийг хийдэг ч юм биш. Би өөр газраас л авчихъя.
— За, тооцоогоо хийе!
Тэр миний нүд уруу ширтэв. Удаан ширтлээ. Дараа нь инээмсэглэж байна. Одоо түүний нүүрэнд гэрэл тусаж түүний инээмсэглэл ямар нэг муу юм агуулаагүй гэдэгт би итгэлээ. Тэгээд би түүн рүү дахин инээмсэглэв.
Тэр тээшний савнаасаа боодолтой зүйл гаргаж ирээд над уруу сарвайлаа.
— Үгүй, үгүй, — гэж би гараараа дохив. — Би наадахад чинь хүрэхгүй байсан нь дээр. Миний машинд хийчих. (Ямар нэг зүйл болбол тэр боодолтой зүйлээ миний машинд санамсаргүй мартчихсан юм гэж хэлнэ. Ямар ч тагнуулын ажиллагаа байхгүй. Зүгээр салангаасаа болсон хэрэг.)
Тэр миний машинд суулаа (мэдээж минийх биш, дэмжих бүлгийнхэн прокатаас авсан машин).
Хаалга дотроосоо түгжээтэй. Ийм заавартай. Төхөөрөмж суудал дор. Би хантаазныхаа товчийг тайлав. Энэ бол тусгай хантааз. Мөнгө тээвэрлэхэд зориулсан эд. Би түүний гарт зургаан боодол мөнгө бариулав.
— Тоолж үзээрэй. Хоёр хоногийн дараа техникийн бичиг баримт, зураг төслөө авч ирээрэй. Би үлдсэн 60000-ыг бас бичиг баримтын төлөө 120000-ыг төлөх болно.
Тэр толгой дохив.
Би түүний гарыг атгалаа.
Тэр өөрийн машин уруугаа явав. Би ухасхийн хөдөлж уулзалтын газраас холдон одов.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.13.11 8:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
9

Зөвхөн миний ард ГРУ-гийн хэчнээн офицер ажиллаж байгаа бол? Би үүнийг тодорхой хэлж мэдэхгүй. Гэхдээ би өнөөдөр дахиад хоёр уулзалттай. Нэгдүгээрт, хүлээж авсан төхөөрөмжөө аль болох хурдан зөвлөлтийн элчин сайдын яаманд хүргэх ёстой. Хоёрдугаарт би түр зээлдүүлэх газраас авсан машинаа буцааж өгөөд өөрийн дипломат дугаартай машинаа авах ёстой.
Хагас цагийн дараа бүлээхэн манан дундах уулын бэлд Берн дахь зөвлөлтийн элчингийн хоёрдугаар нарийн бичгийн даргатай уулзав. Тэр цагаа өнгийн «Пежо-504» унажээ. Өтгөн манан дундаас түүний машин арайхийн харагдана.
Нөгөө боодолтой зүйлээ аль хэдийн зузаан ногоон брезентэн уутанд хийж хоёр давхар лацадсан. Тэр дипломатч ГРУ-гийн дэд хурандаа. Гэвч тэр миний хэн болохыг, уутанд юу байгааг мэдэх ёсгүй. Түүнд надтай уулзахыг л тушаасан юм. Ачааг аваад, машиныхаа хаалгуудыг дотроос нь түгжээд зөвлөлтийн элчин сайдын яаманд яаралтай ирэхийг. Ачаа дипломатчийн машинд байхдаа харьцангуй аюулгүй байдалд байна. Харин элчин сайдын яамны чулуун хашааны цаана орж байж бүрэн аюулгүй байдалд орно.
Би машинаа түүний машины хажууд зэрэгцүүлэн зогсоогоод шилээ буулгав. Харин тэр аль хэдийн буулгажээ. Аваарай.
Тэр цайвар үстэй том биетэй аж. Төлөв төвшин цараатай юм. Түүний амны шулуухан нуглаасаар нь дүгнэвэл тэр маш амжилттай элсүүлдэг байх. Варяг гэдэг нь ямар ч эргэлзээгүй байна. Ийм шийдмэг зантай хүмүүс ажиллагааны хангалтад удаан ажилладаггүй юм. Ердөө л өнөөдөр хөл толгой нь мэдэгдэхгүй өдөр болоод л тэр. Өнөөдөр Женевийн болон Берний төлөөлөгчдийн газрынхныг бүгдийг нь халхлах ажилд дайчилсан юм.
Бид ярилцах, тэр тусмаа оросоор ярилцах эрхгүй. Зогслоо, ачаагаа өглөө, алга бол. Энэ богинохон хоромд тэр намайг харж амжлаа. Миний варягуудын амжилтыг анх амсаж буй халхлах ажилд нухлагдсан шинэхэн тайга нохой болохыг тэр ямар нэг шинжээр минь мэдэв бололтой. Тэр над уруу инээмсэглэж байна. Тэр юу ч хэлсэнгүй зөвхөн уруулаа үл мэдэг хөдөлгөв. Чамд амжилт хүсье гэж байгааг би ойлголоо.
Зөвхөн цайвар манан дундуур улаан гэрэл улсхийн, шилний цаанаас түүний инэмсэглэн шүдээ яралзуулах нь харагдаад алга болов.
Би гурван минут хүлээлээ. Одоо тэр давуу эрхтэй. Ачаа түүнд байгаа. Хоёр цагийн дараа Интерлакений ойролцоо би дахиад нэг уулзалттай. Энэ машинаа өгөөд өөрийн машинаа авна.
Тэр шөнө намайг Фрибург, Нешателд харж болох байлаа. Үүрийн туяаг би Цюрихт угтлаа. Одоо гол нь аль болох олон хүнтэй харьцах хэрэгтэй. Намайг асар том номын санд, зэвсгийн дэлгүүрт, шар айргийн газарт, галт тэрэгний буудал дээр харж болох байлаа. Би эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй ярилцана. Би өөрт огт хэрэггүй боловч үнэхээр байдаг фирмийг хайна. Би хаягийн ном эргүүлж надад огт сонирхолгүй хүмүүсийн хаягийг эрнэ. Үнэг ч бас яг ингэж мөрөө буруулдаг гэж ярьцгаадаг юм.
Брегенцийн орчмоор би хил нэвтрэв. Цагдаагийн шалгалт, яагаад ч юм бэ, байсангүй. Гэхдээ байлаа гээд миний дипломат дугаартай машиныг шалгахыг тэдэнд зөвшөөрсөн гэж үү? 1815 оны Венийн конвенцыг зөрчин хүчээр шалгалаа ч миний тээшнээс юу ч олохгүй. Үгүй ээ. Тэдний сонирхох зүйл аль хэдийн Москвад, Ходынкад, Аквариум гэж нэрлэгддэг асар том байшинд байгаа. Намайг мөрөө буруулан явах зуур зэвсэглэсэн дипломат элч нараар хамгаалуулсан, хөнгөн цагаан чингэлгүүдэд нямбай хурааж хийсэн, хэдэн арван лацтай ногоон ууттай зүйлсийг тусгай онгоцоор аль хэдийн Москвад аваачсан байгаа.
Австрийн цагдаа нар надтай инээмсэглэн мэндэлж байна. Бичиг баримт уу? Энэ байна. Машиныг шалгах уу? Өө, хэзээ ч үгүй! Гэхдээ тэдэнд шалгах санаа ерөөсөө ч алга. Бүсэндээ гар буу зүүсэн, цайлган бүдүүн ах нэвтрээрэй гэж хэлээд ёсолж байна.
Төлөв төвшин царайтай, зөвлөлтийн дипломатыг тэд юу боллоо гэж саатуулах билээ? Цагдаагийн хэсэг бүр дээр зураг нь байдаг өрвөгөр террористуудтай тэр адилгүй байгаа биз дээ?
Би тэдэн рүү гараараа даллангаа хилийн хөндлөвч модны доогуур аажим гарав. Би та нарын дайсан биш. Би бараг найз. Бид хүмүүсийг бөөнөөр нь элсүүлж авсан ч тэдний дунд Швейцарын иргэн нэг ч байхгүй, Австрийн иргэн ч байхгүй. Танай иргэдийг бид өөр газраас элсүүлдэг юм. Манайхан Австрийн эсрэг дэлхийн бусад бүх орны нутаг дэвсгэр дээрээс үйл ажиллагаа явуулдаг юм. Харин бид найрсаг занг хэзээ ч буруугаар ашигладаггүй юм.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.13.11 9:46 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
10

Толинд харахад өмнөөс сайртсан саарал царайтай хүн ширтэж байна. Тэр хүний нүд нь улайж, зовхи нь бөлцийжээ. Тэр маш их ядарчээ.
— Доошоо бууж ууранд ясаа дулаацуул. Тэгээд сахлаа хусаад захирагч дээр ор.
— Яах юм бэ?
— Битгий ай, лав шийтгэхгүй.
Саунд 4-р, 2-р, 32-р, миний гурван найз байж байна.
— Сайн уу, ах дүү нар аа.
— Сайн уу, варяг!
Тэд ууранд ороод удаж байгаа бололтой, улайцгаажээ.
— Суугаач, Витя! — гэж бүгд зэрэг хашгирцгаав. Хоёр хоног жолооны ард явсны эцэст би сууж ч чадахгүй гэдгийг тэд мэдэж байлаа. Тэд өөрсдөө ч суугаагүй, харин түрүүлгээ харан хэвтэцгээжээ.
— Витя, шар айраг уух уу?
— Өгөөд үз дээ…

Колька миний нуруу, өгзгийг хусны мөчрөөр шавхуурдав.
— Цусны эргэлт чинь сайжирч байна уу?
— Ө-ө-ө… тэгэлгүй яах вэ.
— Витя, хөөе Витя, унтаж болохгүй шүү, тэгвэл аюултай. Шар айраг уусан нь хамаагүй дээр.
Том танхимд байрын ширээ засжээ. Сандал алга. Одоо хэн суух билээ?Бүгд чимээгүйхэн инээмсэглэнэ. Удирдагч орж ирлээ. Түүний араас нэгдүгээр нууц түлхүүрчин хөлөг баатрын зэвсэг үүрэгч аятай дагажээ.
— Өнгөрсөн ажиллагааны нарийн ширийнийг би энд ярихгүй. Тэгэх эрх ч байхгүй. Гэхдээ бүгд амжилттай ажилласан. Зарим хүмүүс гурван ч хүнийг элсүүлсэн, зарим нь хоёрыг.  — Удирдагч нэгдүгээр нууц түлхүүрч рүү эргэн:
— Александр Иванович, бие бүрэлдэхүүнд хамааралтай хэсгийг нь уншиж сонсго гэв.
«173-В дипломат төлөөлөгчдийн газрын захирагч хошууч генерал Голицынд. Та бүхний Женев, Берн, Парисаас илгээсэн найман чингэлэг дипломат ачааг хүлээн авав. Мэдээллийн Есдүгээр газрын хийсэн дүн шинжилгээний эхний үр дүн нааштай гарлаа. Энэ нь хамтын ажиллагаанд татан оруулсан хүмүүс бүгд найдвартай гэсэн урьдчилсан дүгнэлт хийхэд хүргэж байна. ГРУ-гийн Нэгдүгээр газрын дарга дэд адмирал Ефремов. ГРУ-гийн Нэгдүгээр газрын тавдугаар хэлтсийн дарга их бууны хошууч генерал Ляшко».
Бид инээмсэглэнэ.
— Цааш нь унш.
Захирагчийн царай гэрэлтэнэ.
«Та бүхний явуулсан ажиллагаа сүүлийн хэдэн сард хийгдсэн хамгийн амжилттай бөөнөөр элсүүлэх ажиллагаа байлаа. Их амжилтад хүрсэн танд болон төлөөлөгчдийн газрын бүх бие бүрэлдэхүүнд баяр хүргэе. Жанжин Штабын орлогч дарга, Хоёрдугаар газрын дарга армийн генерал Ивашутин».
Оргилуун дарсны бөглөөнүүдийг бөөн бөөнөөр нь буудуулж, алтлаг өнгөтэй ундаа халгиж цалгилав. Хөлөрсөн лонхнууд. Мөстэй мөнгөлөг хувингууд.
Би ямар их ядраа вэ! Би уухыг ямар их хүсэж байна вэ! Би унтахыг ямар их хүсэж байна вэ.
Нэг нэгээрээ, нэг нэгээрээ захирагч руу.
Би ч дөхөж очив.
— Нөхөр генерал, танд баяр хүргэе. Япон, Америк өчнөөн байдаг зүйлс өнөөдрөөс эхлээд бүгдээрээ бидэнд байдаг боллоо.
Тэр инээмсэглэж байна.
— Бүгд биш ээ, гэхдээ бүгдийг нь бий болгох замдаа орж байна. Чи яагаад хоёрдох хүнээ элсүүлсэнгүй вэ?
— Мэдэхгүй юм, нөхөр генерал, хөөдөхөөсөө айсан байх.
— Зөв шийджээ. Манай ажилд хамгийн аймшигтай зүйл бол хэт болгоомжлох, хэт шунах. Нэг хүн элсүүлнэ гэдэг чинь ч их зүйл. Баяр хүргэе.
— Баярлалаа, нөхөр генерал.
— Александр Иванович…
— Би!
— Сүүлчийнхийг нь унш.
Нэгдүгээр нууц түлхүүрч хавтсаа дахин дэлгэж:
«Хошууч генерал Голицынд. Албаа сайн хааж байгаад талархая. Жанжин Штабын дарга армийн генерал Куликов».
— Ура!-гэж бид орилцгоов.
Захирагч дахин төв царайтай болов. Тэр ёслол төгөлдөр хундага өргөлөө…


_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.13.11 10:34 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
11.

Унтахаар хэвтсэнээс дөрвөн цаг гучин минутын дараа гуравдугаар нууц түлхүүрч намайг сэрээлээ. Амралтын өрөөнд арван найман эвхдэг ор байх ба зарим нь хэдийн суларчээ. Өнөөдөр хоёрдох ажиллагаандаа явах миний нөхдүүд бусад орон дээр унтаж байна.
— Виктор Андреевич, би таныг сэрээсэн нь зөв үү? Нууц түлхүүрч нэрсийн жагсаалт барин зогсоно.
Би цагаа хараад толгой дохив.
Оргилуун дарсны үнэр ханхалсаар байгаа том танхимд өглөөний хоол өглөө. Юм идэхийг үл хүснэ. Толгой эргэж байна. Би өөрийгөө албадан байж нэг аяга жимсний хүйтэн шүүс, хэрчим гахайн утсан мах идэв. Нууц түлхүүрч хэдийн хаалган дээр гарч ирээд:
— Бага эзэн таныг хүлээж байна. Кофегоо бариад орохыг тэр зөвшөөрсөн шүү гэв.
Бага эзний нүд бөлцийжээ. Тэр унтаагүй бололтой.
— Мөнгөтэй хантаазаа хямгатай авч яваарай. Машины хаалга үргэлж дотроосоо түгжээтэй байх ёстой. Таагүй явдал тохиолдвол зөвлөлтийн консулыг дууд. Шөнө чиний машиныг угааж, шалгаж, тохиргоог нь хийгээд шатахуунаар цэнэглэж, илүүдэл километруудыг нь буцаасан байгаа. Хөдөлгөөний чиглэл, ажиллагаа дуусан үед ямар дохио өгөхөө хяналтын бүлэгтэй тохиролц. Гүйцээ. Амжилт хүсье. Дараагийнх нь!
Би хоёр хоногийн дараа буцаж ирлээ. Одоо хэзээний 173-В-41-706 гэж нэрлэгдэх болсон шинэ төлөөлөгч RS-77 төхөөрөмжийн бүрэн хэмжээний техникийн бичиг баримтыг авчирчээ. Тэр өөрийн фирмтэй холбоотой ажилладаг, хожим элсүүлж болох хүмүүсийн нэрсийн жагсаалтыг надад өгөв. Хүн бүрийн нэр дээр жижиг хувийн хэрэг нээж тэдний хаяг, зураг, хамгийн гол нь тэдний сул талуудыг жагсаасан байна. Би түүнд 180000 доллар төлөөд дараагийн уулзалтаа ч мөн товлов. Түүний хувийн санаачилгаараа өгөх зүйлсийг дараагийн удаа авах болно.
Хүлээж авсан бичиг баримт бидний сая сая доллар, олон он жилийг хэмнэлээ.

12

Дээрх явдлаас найм хоногийн дараа би ээлжит хошууч цолоо хүлээн авав.
Яагаад ч юм уйтгар төрнө. Анх удаа ийм өдөр баярлахгүй байгаа нь энэ. Захирагч надад нууц түлхүүрт мэдээллийг уншиж өгөхөд би «Зөвлөлт Холбоот Улсын төлөө зүтгэе!» хэмээн дуржигнуулав. Харин дотроо: тэд надад яг л миний төлөөлөгчид ханддаг шиг л хандаж байна даа гэж бодлоо. Тэр ганц хоёр зуун мянгыг авахад тэр дээгүүр сая саяыг хэмнэдэг. Би тэр сая саяыг нь олж ирсэн, харин надад хөнгөн цагаан таван хошуу л өгч байна. Би түүнийг нь зүүх ч эрхгүй. Өөрийн ёслолын хувцсаа нафталинтай шүүгээнд хадгалсаар байх болно.
Надад уйтгартай байна. Цол гуншин, одон медаль намайг баярлуулахгүй байна. Намайг ямар нэг зүйл зовооно. Гол нь өөрийн уйтгар гунигаа бусдын харцнаас нуух хэрэгтэй. Хэрэв миний нүдэн дэх өөдрөг байдал үгүй болбол тэд үүнийг анзаарч заавал нэг арга хэмжээ авна. Ямар гэдгийг мэдэхгүй, гэхдээ л авна. Би тэгэхийг нь огт хүсэхгүй байна.
Би генералын нүд рүү эгцлэн харж, баяр хөөртэй, аз жаргалтай инээмсэглэв.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.14.11 2:15 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
* X БҮЛЭГ *

1

Би унтахдаа хөнжлөөрөө биеэ ороон толгой дээгүүрээ бүтээж унтдаг юм. Энэ бол армид ирээд олж авсан эртний зуршил, ухамсарт бус рефлекс, өглөө хүртэл дулаанаа хадгалах гэсэн оролдлого.
Би хүйтэн майханд, нойтон газар гэрт, цасанд дарагдсан намрын ойд унтахаа байгаад удаж байна. Гэвч дадал зуршил амьдралын турш дагах ажээ.
Сүүлийн үед би хөнжлөөсөө айх боллоо. Шөнө тас харанхуйд гэнэт сэрээд үхтэл айхдаа би авсан дотор сэрж байгаа юм биш гэж өөрөөсөө асууна. Хамраараа зөөлөн бүлээн хөнжилд болгоомжтой хүрч үзнэ. Австай адилгүй байх аж. Би цагаан даавуунд ороолттой, харин авсны таг нь арай дээр байгаа юм болов уу? Гараа дээш сунган аажим тэмтэрч үзнэ. Үгүй ээ, би одоохондоо авсанд ороогүй байна.
Бодвол хүмүүс ингэж солиорч эхэлдэг байх. Ингэж хүмүүс галзуурдаг болов уу. Би аль эрт солиорсон, зөвхөн эргэн тойрны хүмүүс одоохондоо мэдээгүй байж ч болох юм даа. Үнэхээр тийм байж болно. Галзуурна гэдэг хөндлөнгөөс харахад тэгж санагддаг шиг тийм ч муу зүйл биш. Хэрэв маргааш намайг цагаан даавуунд ороогоод галзуугийн эмнэлэгт аваачвал би гайхаж, эсэргүүцэхгүй. Би тэнд байх ёстой. Би, мэдээж, хэвийн бус. Гэхдээ эргэн тойронд хэн хэвийн байгаа юм бэ?
Миний эргэн тойронд асар том галзуугийн эмнэлэг байна. Ямар ч найдлагагүй солиорол. Баруун биднийг яагаад өөртөө хэдэн зуу, мянгаар нь нэвтрүүлнэ вэ? Бид чинь тагнуулууд шүү дээ. Би Баруунд чадах чинээгээрээ хор хүргэх гэж ирсэн нь ойлгогдохгүй байна гэж үү? Яагаад намайг баривчилж, хөөхгүй байна вэ? Яагаад энэ сонин, ойлгомжгүй барууны хүмүүс хэзээ ч эсэргүүцэхгүй байна вэ? Яагаад тэд ийм боол шиг дуулгавартай болсон юм бол? Тэд бүгдээрээ солиорчихсон юм болов уу? Эсвэл бид бүгдээрээ солиотой юм уу? Би лав солиорсон нь тодорхой. Авсны таг дэмий ч нэг намайг шаналгаагүй. Жил хагасын өмнө Киртэй уулзсанаас хойш ийм болсон юм.
Кирийг бүгд мэднэ. Кир бол том хүн. Кир Лемзенко Ром хотод ажиллаж байсан, гэхдээ мэдээж тэр зөвхөн ганц Италид ажиллаагүй юм. Тэр хаа сайгүй амжилттай ажиллаж байсан. Ялангуяа Францад. Ром дахь ГРУ-гийн дипломат төлөөлөгчдийн газарт хошууч генерал Кир Гаврилович Лемзенко хэмжээгүй эрхтэй байсан билээ. Тийм ч учраас түүнийг Ромын пап гэж өргөмжилдөг байжээ. Одоо тэр хурандаа генерал. Одоо тэр Намын Төв Хорооны захиргааны хэлтэст ажилладаг бөгөөд намын нэрийн өмнөөс ГРУ ба КГБ хоёуланг нь хянадаг юм.
Жил хагасын өмнө намайг ГРУ-гийн хилийн цаана ажиллуулах комиссоор орсны дараа Кир намайг дуудсан юм. Таван минутын ярилцлага. Тэр ГРУ ба КГБ-гийн офицеруудыг бүгдийг нь хүлээж авч байлаа. Мэдээлэл цуглуулах ажилд явж байгаа офицеруудыг бүгдийг нь. Кир бүгдийнх нь явуулах эсэхийг нэг бол батална, үгүй бол татгалзана. Кир бол агуу хүн. Хэн Кирийг мэдэх вэ? Бүгд мэднэ. ГРУ ба КГБ-гийн ямар ч офицерын хувь заяа Кирийн гарт байдаг юм.
Хуучны талбай. Старая площадь. Цэргийн хөшөө. Эргэн тойрон сэргийлэгчид. Дүрэмт хувцастай хүмүүс. Бүлгээрээ. Саарал цувнууд. Ширүүн харцтай хүмүүс. Э 6 орц. Намын батлахаа үзүүлнэ үү. Суворов Виктор Андреевич гэж хөх хувцастай ахлагч дуудаад дуудагдсан хүмүүсийн жагсаалтад байна уу гэж өөр нэгнээс асуув. Байна гэж цаадах нь жагсаалтад миний нэр байгаа эсэхийг нягтлаад хариулав. Ороорой. Гурав дахь ахлагч нь намайг коридороор дагуулан явлаа.
Наашаа явна уу, Виктор Андреевич. Тэр харуул Виктор Андреевич Суворов гэж хэн болохыг мэдэхгүй. Тэр зөвхөн энэ Суворов Төв Хороонд ярилцлагад уригдсан гэдгийг л мэднэ. Тэрэнтэй долдугаар давхарт ярилцах болно. 788 дугаар өрөөнд. Харуул эелдэг ажээ. Ийшээ орно уу.
Нөгөө эрх мэдэлтнүүдийн коридор энэ байна. Доогуур нь Сталин, Хрущев явдаг байсан, одоо Брежнев явж байгаа өндөр хүнхэр адар. Төв Хороо бол хот. Төв Хороо бол Москвагийн төвд орших хот улс. Яг Ромын төвд орших Ватикан шиг.
Төв Хорооны барилга байнга л шинээр нэмэгдэн баригдаж байдаг юм. Хэдэн арван барилгууд бүгд хоорондоо холбоотой бөгөөд хашаан доторх барилга хоорондын сул зай нь шил шилээ даран шинээр баригдсан шил толь болсон өндөр өндөр цагаан барилгуудаар дүүрчээ. Хуучин талбай дээрээс энэхүү цасан цагаан барилгууд бараг харагддаггүй нь сонин. Үнэндээ бол тэд харагддаг ч нүдэнд тусдаггүй байх л даа. Хуучин талбай уруу хувьсгалаас өмнө баригдсан саарал барилгуудын цонх тал талаас нь өнгийн байдаг юм. Дотроо бол Төв Хорооны хороолол нь тийм ч уйтгартай, дүнсгэр биш. Тэнд уран барилгын бүх л урсгал чиглэл холилдон оршдог.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.14.11 7:47 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
Ийшээ орно уу. Нүд гялбам цэвэрхэн ажээ. Улаан хивснүүд. Хаалганы бариул нь өнгөлсөн хүрлээр хийгджээ. Ийм бариулаас гараараа барих ч аймшигтай. Аягүй бол халтартчихна. Цахилгаан шат нь огт чимээгүй юм.
Эндээ хүлээнэ үү. Миний өмнө асар том цонх байна. Цонхны цаана Замоскворечья орчмын нарийн гудамжууд, «Россия» зочид буудлын цагаан барилга, нураагаад дараа нь гадаадын жуулчдад үзүүлэх гэж шинээр барьсан сүмийн алтан ганжрууд харагдана. Цэргийн инженерийн академийн асар том барилга ч мөн харагдаж байна. Тэнд цонхны цаана дээврийн хөвөөн дээр суусан тагтаанууд дээр хурц нар тусаж харагдана. Харин намайг Кир хүлээж байна.
— Та орно уу.
Түүний өрөө уудам саруул аж. Нэг хана нь тэр чигээрээ шил. Төв Хорооны хотхоны шавааралдсан олон байшингийн ногоон төмөр дээврүүд харагдана. Шал нь зөөлөн саарал ноосон хивсээр битүү хучигджээ. Дээрээ ямар ч бичиг цаасгүй том ширээ. Том сейф. Өөр юу ч алга.
— Өглөөний мэнд,  — гэж эелдгээр мэндэлж байна.
— Өглөөний мэнд , Кир Гаврилович.
Тэр өөрийгөө генерал гэж дуудуулах дургүй. Дуртай ч байж магадгүй, гэхдээ үүнийгээ гаднаа лав харуулдаггүй юм. Юу ч болж байсан «нөхөр генерал» гэж биш харин «Кир Гаврилович» гэж хариулаарай гэж тушаасан юм. Энэ ямар учиртай нэр вэ? Овгоороо бол украин хүн, нэрээрээ бол ассирийн байлдан дагуулагч. Ийм нэртэй хүнийг Төв Хороонд хэрхэн байлгаж болоод байна вэ? Эсвэл түүний энэ нэр зөвлөлтийн эсрэг биш харин зөвлөлтийн нэр юм болов уу? Хувьсгалаас хойш үнэнч марксистууд өөрсдийн хүүхдүүдэд бодож олоогүй нэр ч гэж байхгүй, жишээ нь Владлен — Владимир Ленин, Сталин, Искра, Ким — Коммунистический Интернационал Молодежи. Өө нээрээ, Кир гэж Коммунист Интернационал гэсэн үг байх нь.
— Суу, Виктор Андреевич. Амьдрал ямар байна дээ?
— Баярлалаа, Кир Гаврилович. Амьдрал сайн байгаа.
Тэр маш намхан юм. Бага зэрэг бууралтжээ. Нүүр царайд нь гоц гойд ялгараад байх шинж алга. Гудамжинд тааралдвал эргэж харах ч үгүй, амьсгалаа ч түгжихгүй, зүрх ч дэлсэхгүй хажуугаар нь өнгөрөөд гарах юм байна. Хамгийн энгийн, судалтай саарал хослол өмсжээ. Мэдээж, уран үйлчин хүний гараар оёсон хослол байх. Гэхдээ ингээд болоогүй ээ. Тэр жирийн хүнтэй маш төстэй юм. Гэтэл энэ чинь Кир шүү дээ!
Би түүнийг «Төв Хороо ба ГРУ-гийн удирдлага танд асар их итгэл найдвар хүлээлгэлээ…» гээд л улиг болсон өгүүлбэр урсгаж эхлэхийг хүлээн зогсов. Гэвч капитализмтай хийж буй тэмцлийн тэргүүн эгнээний тухай, зөвлөлтийн тагнуулчийн үүргийн тухай, бүхнийг ялан дийлэгч үзэл суртлын тухай ярихад ийм өгүүлбэрээр эхэлдэггүй юм. Тэр зүгээр л миний нүүр рүү харав. Яг л эмч шиг чимээгүй бөгөөд анхааралтай ширтлээ.
— Виктор Андреевич, ГРУ ба КГБ-гээс Баруун уруу маш цөөхөн хүн зугтсан байдгийг та мэдэх үү?
Би толгой дохив.
— Тэд бүгдээрээ азгүй хүмүүс. Би сэнхрүүлж байгаа юм биш. ГРУ ба КГБ-д хилийн цаана үүрэг гүйцэтгэж байгаад эргэж ирээгүй хүмүүсийн жаран таван хувь нь гэмээ хүлээн эргэж ирдэг юм. Бид тэднийг буудчихдаг. Тэд үүнийг мэдэж байгаа хирнээ буцаад л ирдэг юм. Зөвлөлт Холбоот Улсад сайн дураараа эргэж ирээгүй үлдсэн хэсэг нь амиа хорлож, архинд орж, нийгмийн шаар шавхруу болдог. Яагаад тэр вэ?
— Тэд өөрийн социалист эх орноосоо урвасан. Тэднийг хүн чанар нь зовоодог. Тэд өөрийн найз нөхөд, төрөл төрөгсөд, хэл соёлоосоо хагацсан…
— энэ гол нь биш ээ, Виктор Андреевич. Үүнээс илүү ноцтой шалтгаанууд ч бий. Энд, Зөвлөлт Холбоот Улсад бид бүгд дээдсийн хүрээлэнгийнхэн. Бүгд, бүр ГРУ-гийн хамгийн шалихгүй офицер ч тэр, бусад энгийн хүмүүстэй харьцуулах юм бол дээд ангиллын хүн. Та манай системд харьяалагдаж байх үедээ манай орны бусад хүн амтай харьцуулшгүй их эрх дарх эдэлдэг. Залуу, эрүүл чийрэг, эрх мэдэлтэй байхдаа энэ бүхнийг мартчихдаг юм. Харин юуг ч буцааж нэгэнт болохгүй болсон тэр цагт л эргэж санадаг. Зарим нь чамин машин, усан сантай харш, их мөнгөтэй болох найдвар өвөрлөн Баруун уруу зугтдаг. Баруун ч тэдэнд үнэхээр ихийг төлдөг. Гэвч өөрийн «мерседес», өөрийн усан сантай болмогцоо нөгөө урвагч түүний эргэн тойронд буй хүмүүс бүгдээрээ сайхан машин, усан сантай болохыг гэнэт анзаарна. Тэр гэнэт өөрийгөө баян шоргоолжнуудын сүрэгт байгаа тэдний л нэг адил баян шоргоолж гэдгээ мэдэрнэ. Тэр гэнэт бусдаас илүү эрх дархтай, давуу байдлынхаа мэдрэмжийг алдана. Тэр бусадтай л адил жирийн нэгэн болж хувирдаг. Дайсны тагнуулын газар урвагчийг өөрийн албанд авсан ч тэр бусдаас илүү гэдэг алдагдсан мэдрэмжээ эргүүлэн олж чадахгүй. Учир нь Баруунд бол тагнуулч болно гэдэг хүндэтгэвэл зохих нэр төрийн хэрэг огт биш бөгөөд зүгээр л засгийн газрын түшмэл, өчүүхэн хорхой, тэгээд л тэр.
— Би энэ талаар хэзээ ч бодоогүй юм байна…
— энэ тухай бод. Үргэлж бодож яв. Эд баялаг бол харьцангуй ойлголт. Хэрэв чи «Лада» унаад Москвагаар явбал маш сайхан хүүхнүүд чам уруу харц унагах болно. Харин чи Парисын гудамжаар урт «ситроене» унаад явлаа ч чамайг хэн ч харахгүй. Бүх юм харьцангуй. Дэслэгч бол Алс Дорнодод хаан, бурхан, эзэн. Харин хурандаа бол Москвад зүгээр л шатрын хүү, яагаад гэвэл түүний дэргэд нь мянга мянган хурандаа нар байна. Урвах л юм бол бүхнээ алдана. Тэгээд чи хэзээ нэгэн цагт асар хүчирхэг байгууллагад зүтгэдэг, бусад сая сая хүмүүсийн дээр гарсан маш ер бусын хүн байсан гэдгээ санана. Урвабал өөрийгөө бусадтай л адил хэнд ч үл анзаарагдах нэгэн гэдгээ мэдрэх болно. Капитализм мөнгө өгдөг ч эрх мэдэл, нэр хүндийг өгдөггүй юм. Баруун уруу гаралгүй үлдээд бидний нууцыг сэм зардаг тийм онцгой зальхай хүмүүс ч бидний дундаас хааяа гардаг юм. Тэд капитализмын өгч буй мөнгө, социализмын өгч буй дээд зэргийн хүний эрх ямба аль алиныг нь авдаг. Гэвч бид тийм хүмүүсийг түргэн олоод устгадаг…
— Би мэднэ. Пеньковский…
— Ганц тэр ч биш. Пеньковскийг дэлхий нийтээрээ мэднэ. Мэдэгдээгүй олон хүн бий. Жишээ нь, Владимир Константинов байна. Тэр Москвад амрахаар ирээд шууд мөрдөн байцаалтад шилжсэн юм. Гарцаагүй эд мөрийн баримтууд байлаа. Алах ял.
— Түүнийг шатаасан уу?
— Үгүй ээ. Тэр битгий алаач гэж хүссэн юм.
— Тэгээд түүнийг алаагүй юм уу?
— Үгүй ээ, алсан. Гэхдээ тэр нэг удаа өөрийн камерт амтат нойрондоо автан унтаад авсанд сэрсэн юм. Газарт гүн булсан авсанд. Тэр битгий алаач гэж гуйсан, тэгээд л алаагүй юм. Гэхдээ авсанд хийж булах ёстой. Тийм ч заавартай. Яв, Виктор Андреевич. Чамд амжилт хүсье. Тэгээд, ГРУ-д урвагсдын төвшин КГБ-гийнхээс бага байдгийг санаж яваарай. Энэ сайхан уламжлалыг хадгалж яв.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.14.11 10:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
2

Мюнхенд цас орж байна. Хөх ягаан тэнгэр. Тугалган саарал үүлнээс цас бударсаар. Бюргерүүд (хотын иргэд) яарцгаана. Хамраа зах уруугаа шургуулжээ тэд. Гацуур модод. Эргэн тойрон гацуур модод. Гудамжны гэрлийн эргэн тойрон бүр илүү том цасан ширхгүүд, бүр өтгөн цас. Цас соёл иргэншлийн саарал хогийг хучин далдлах ажээ. Бүх юм цэв цэвэрхэн, бүгд, тэр ч бүү хэл Дойче Банкны дээвэр ч цэвэрхэн. Цас хаялж байх үед нам гүм бөгөөд дулаахан байдаг. Хэрэв чих тавин чагнавал зөөлөн цагаан талстууд хэрхэн сэржгэнэхийг сонсож болно. Хүмүүс ээ, цас хэрхэн орохыг чагнаач! Хөөе, бюргерүүд ээ, та нар хаашаа яарна вэ? Зогсооч. Цэвэрхэн бөгөөд нам гүм байна. Хавирга нэвт үлээх салхи ч алга, хархиран дуугарах тоормосны чимээ ч алга. Цавцайсан цагаан, чимээ аниргүй хот.
…Зөөлөн бүлээн цасан ширхгүүд миний нүүрэн дээр бууна. Би цасан ширхэгт дуртай. Би нүүрээ үл буруулна. Хатуу, ширүүн, хорсгодог цас байдаг. Харин өнөөдрийн цас тийм биш. Өнөөдөр зөөлөн дулаан цас орж байна, би ч түүнээс нүүрээ нуухгүй.
Вокзалаас Мариенплац уруу явж байна. Би мөрөө буруулж явна. Миний араас сүүл алга. Гэвч би мөрөө буруулан төөрүүлэх ёстой. Мөрөө буруулахад үүнээс илүү тохирох цаг агаар гэж үгүй биз ээ. ГРУ-гийн хошууч э173-В-41. Би өөрийн найз э173-В-41-706-тай уулзаад мөрөө буруулан яваа нь энэ. Уулзалт Гамбургт болсон юм. Тэнд Бонн дахь ГРУ-гийн дипломат төлөөлөгчдийн газрын нэг залуухан тайга нохой миний олж авсан нууц бичиг баримтыг хүлээн авсан.
Мюнхенд би зөвхөн ул мөрөө буруулж байгаа юм. Гудамж гудамжаар нь ардаа үлдээн бүр цааш цасан манан уруу. Заримдаа намайг маш олон хүн цугласан газар ч харж болно. Хэзээ нэгэн цагт Гитлерын нам үүсэн бий болж байсан толгой эргэм олон шар айргуудын газруудаар.
Энэ бол зүгээр нэг шар айргийн жижиг газар биш. Энэ бол гудамж, талбай бүхий жинхэнэ хот. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх олон ширээ. Зуу зуун хүмүүс. Энэ бол Ромын Ватикан шиг, Москвагийн Төв Хороо шиг бүхэл бүтэн тусгаар хот.
Ширээнүүдийн дундуур, булан тойроод, дахин нэг булан тойроод цаашаа, бүр цаашаа. Энэ шар айргийн газарт цонхоор жаахан харзная. Араас хэн дагаж байна вэ? Энэ газар, царс модоор хийсэн асар том түшлэгтэй сандал дээр өөр хэн ч биш нөгөө Геринг сууж байсан юм. Харин одоо би том аягатай шар айраг гартаа барин сууна. Энэ бол миний ажил. Хэн хажуугаар өнгөрөх нь вэ? Хэн миний мөрөөр ороо вэ? Миний саарал нурууг энэ олон хүний эргүүлэг дунд, энэ харуй бүрийд алдсан хэн нэгний харц намайг хайх нь уу үгүй юу? Хэн ч байхгүй юм шиг байна. Тэгвэл буцаад гаръя. Энэ нарийн гудамжууд уруу. Эрчлэн хуйлрах цасан шуурган дунд.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.15.11 11:45 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
3

Венад нөхөр Шелепин иржээ. Зам зуур. Тэр Женев уруу Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын чуулганы хуралдаанд оролцохоор явж байгаа юм.
Нөхөр Шелепин Улс төрийн Товчооны гишүүн. Нөхөр Шелепин бол маш том од. Гэхдээ мандаж байгаа биш жаргаж байгаа од. Нөхөр Шелепин КГБ-гийн орлогч дарга (нууцаар), мөн Олон Улсын Ардчилсан залуучуудын холбооны даргын (ил) албыг нэгэн зэрэг хашиж явсан үе бий. Нөхөр Шелепин улс түмний энх тайван, найрамдлын төлөө сүрт жагсаалууд зохион байгуулдаг байжээ. Тэр дэлхий даяар асар том сүрт жагсаалууд зохион байгуулдаг байсан юм. Сая сая тэнэгүүд нөхөр Шелепинийг дагадаг байсан юм. Энх тайвныг шаардаж, зэвсэглэлээр хөөцөлдөхийг эсэргүүцэж, шударга ёсыг нэхэж хашгирцгаадаг байжээ. Үүнийх нь төлөө түүнийг КГБ-гийн дарга болгосон юм. Тэр хатуу бөгөөд зангарагтайгаар удирдаж байлаа. Дэлхийн талыг, тэр дотроо энх тайвныг шаарддаг ардчилсан залуучуудыг тэр удирдаж байв. Гэвч тэр баларсан юм. Одоо нөхөр Шелепин зөвлөлтийн үйлдвэрчний эвлэлийг удирддаг. Манай үйлдвэрчний эвлэл бас л КГБ мөн хэдий ч түүний зөвхөн салбар төдий. Ийм учраас элчин сайдын яамныхан хүндтэй зочиндоо онцгой хүндэтгэлтэй хандсангүй. Женев явж байгаа юм байна, тэгээд тийшээгээ арилаад өг. Тухлан саатуулаад байх юм алга. Шелепин уруудаж яваа гэдэг нь бүгдэд тодорхой. КГБ-гийн дарга байсан, одоо ердөө үйлдвэрчний эвлэлийн удирдагч. Хэрэв нэгэнт уруудаад эхэлсэн бол юугаар ч зогсоох аргагүй.
Бүх элчингүүд Төмөр Шурик ухаанаа алдтал уудгийг мэднэ. Зөвлөлтийн пролетаруудын удирдагч аймшигтай хашгичин загнана. Тэр цэвэрлэгчдийг ч загнана. Тэр хүнд болор үнсний сав цонхоор шидээд кубын элчингийн лимузины дээврийг гэмтээж орхисон юм. Өөрийнх нь төгсгөл ирж байна гэдгийг тэр өөрөө ч мэднэ. КГБ-гийн хуучин дарга эрх мэдлээсээ салж байна. Агсарч байна.
Би түүнтэй коридорт тааралдлаа. Түүний архичин төрхтэй үрчгэр царай зураг дээрээс бидэнд инээмсэглэж байдгаасаа огт өөр юм. Согтуу хирнээ хамгаалагчид дагуулсан явж байгаагаар нь л би түүнийг таньсан юм. Хэн ч элчингийн байранд тэгж явж зүрхэлдэггүй юм, тэгээд бүр хамгаалагч нараа дагуулаад шүү. Өөр хэнийг таван бие хамгаалагч дагалдаж явах билээ? Бие хамгаалагчдынх царай чулуу шиг хүйтэн гөлгөр юм. Хэн инээж сураагүйг нь бие хамгаалагч болгодог байх л даа. Тэд маш чухал дүр гарган явцгаана. Эрх мэдлийн оргилд гарсан тариачин харчууд. Тэд мэдээж, нэгэнт уруудаад эхэлсэн бол зогсоох аргагүй гэдгийг ойлгохгүй.
Ганцхан ахлагчийнх нь уруул дээр үл мэдэг инээмсэглэл зурсхийгээд өнгөрөв. Уруул нь мэдэгдэх төдий хөдлөв. Ингэж жуумалзахыг би андахгүй, тэд нөхөр Шелепиныг ардын дайснуудаас хамгаалж буй хэрэг огт биш харин хамгийн хувьсгалт ангийг жолоодогч нөхөр Шелепин зугтчих бий гэж сэргийлж байгаа хэрэг. Хэрэв нөхөр Шелепин зугтаавал харуулын дарга гар буугаа хэрэглэнэ. Тийм ээ, яг дагзанд нь! Хоёр чихнийх нь дунд! Нөхөр Шелепиныг маш хол зугтаалгахгүйн тулд. Нөхөр Шелепин, уруудаж яваа маш том од өөрөө ч энэ хамгаалагчид бол бие хамгаалагчид биш харин харгалзагчид гэдгийг мэднэ. Харуулын даргад зохих зааварчилгаа өгсөн гэдгийг нөхөр Шелепин мэднэ. Би ч мэдэж байна.
Ээ дээ, надад тийм заавар өгсөн ч болоосой!

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.15.11 11:45 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529

— Хоёр нүүрт!
Удирдагч ширүүн байна. Би ч дуугарсангүй. Ийм үед юу хэлэх билээ? Түүний гарт нууц түлхүүрт мэдээ байна. Долоон Зуун Зургаа найз хоёр талд ажиллаж эхэлжээ. Түүнээс авсан бичиг баримтыг шинжилж үзлээ ч ГРУ-г хуурах гэсэн оролдлогыг нь илрүүлэх боломжгүй байлаа. Гэвч ямар ч бичиг баримт, ямар ч төхөөрөмж, ямар ч зэвсгийг ГРУ хэд хэдэн ширхгийг, дэлхийн янз бүрийн орон нутгаас худалдаж авдаг юм. «Жордж Вашингтон» загварын атомын шумбагч хөлгийн сэнсний чимээг хэрхэн багасгасан тухай мэдээллийг ГРУ Уругвай дахь дипломат төлөөлөгчдийн газраас, харин энэ төрлийн шумбагч завинуудын техникийн бүрэн хэмжээний мэдээллийг Бельги дэх нууц туршуулуудаасаа авчээ. Ижил төрлийн мэдээллүдийг харьцуулан шалгана. Ямар ч бичиг баримт, мэдээллийн эс ширхэг бүрийг үргэлж ингэж шалгадаг юм. Дунд нь нэмж оруулсан, дутсаныг мэдээллийн алба гаргаад ирнэ.
Миний нөгөө үзэсгэлэнгийн найз э173-В-41-706-ын хувьд одоо яг ийм зүйл болоод байна.
Эхлээд бүх зүйл хэвийн байсан юм. Гэвч сүүлд түүнээс авсан материалаас гурван хуудас дутаж байна. Чухал хуудсуудыг нь хэзээ нэгэн цагт тэнд байсан гэдгийг нь мэдэх боломжгүйгээр авсан байлаа.
Зөвхөн, магадгүй Алжир ч юмуу эсвэл Ирландаар дамжуулан авсан бусад бичиг баримттай харьцуулан үзсэний үндсэн дээр биднийг хуурах гэж оролдож байна гэдгийг нь тогтоох боломжтой болж байгаа юм. Дуураймлыг гаргууд сайн хийжээ. Нарийн мэргэжлийн хүмүүс хийж. Тэгэхлээр Долоон Зуун Зургаа бүрэн хяналтад байгаа гэсэн үг. Тэр өөрөө цагдаа нар дээр очсон уу эсвэл баригдсан уу гэдэг нь огт хамаагүй. Хагийн гол нь түүнийг хянаж байна.
— Долоон Зуун Зургааг зайлуулахыг тушаах уу?
Удирдагч түшлэгтэй сандлаасаа үсрэн бослоо:
— Сэрээч, хошууч аа! Хийрхэхээ боль! Бэртэгчдийн ном зохиол хэтэрхий их уншжээ та? Хэрэв чи урвах юм бол бид чамайг ална, энэ нь бусдад сургамж болно. Харин фирмийн эзэн, ёс журамтай жижиг хөрөнгөтнийг аллаа гээд хэнд сургамж болох вэ? Түүнийг бидэнтэй холбоотой байсан гэж хэн мэдэх юм бэ? Тэр бидэнд аюултай байсан бол би түүнийг алах байсан. Гэтэл тэр бидний тухай юу ч мэдэхгүй. Тэр КГБ-д үү эсвэл ГРУ-д ажиллаж байсан уу гэдгээ ч мэдэхгүй. Бид түүнд тийм мэдээлэл өгөөгүй. Түүний мэдэж байгаа ганц нууц гэвэл Виктор Суворов тагнуул гэдэг л байна. Гэтэл үүнийг чинь бүх дэлхий тэр чигээрээ мэднэ.
Алахын донтой юм шиг. Ихэнх тагнуулынхан ингэж ханддаг. Нууц дайнд татагдан орж, өөрийн гол даалгавар болох мэдээлэл олж авахыг мартдаг. Бидэнд чинь нууц мэдээллүүд хэрэгтэй. Эрүүл чийрэг эр хүнд бэлгийн харьцаа ямар чухал байдаг шиг л хэрэгтэй. Санаж ав, хошууч аа, зөвхөн сул дорой, тэнэг, өөртөө итгэлгүй эрчүүд л эмэгтэй хүнийг алж, хүчинддэг юм. Гудамжны сонингууд, хямдхан романуудад яг л ийм сул дорой, тэнэг болгож биднийг дүрсэлдэг. Ухаантай, хүчтэй, өөртөө итгэлтэй тагнуулчид элсүүлсэн туршуулуудынхаа хойноос эмэгтэй хүн эргүүлж байгаа юм шиг гүйгээд байдаггүй юм. Ухаантай эрчүүдийг эмэгтэйчүүд амар заяагий нь үзүүлэхгүй хүзүүнээс нь зүүгддэг. Хэдэн зуун бүсгүйтэй эр хүн ганц нэг хүүхэн араар нь тавьсан байлаа ч өшөөгөө авах гэж гүйдэггүй юм, учир нь түүнд зав байхгүй. Түүнд өөр өчнөөн олон хүүхэн бий. Ингэхэд чиний нөөцөд юм байна уу?
— Та шинэ найз нөхдийн тухай ярьж байна уу?
— Тийм ээ, тэгээд байна гэж тэр гэнэт дүрсхийв.
Долоон Зуун Зургаагаас өөр хэн ч надад байхгүй, өөр сонирхолтой хүмүүстэй танилцах шалтаг ч мөн байхгүй гэдгийг удирдагч сайн мэдэж байгаа. Намайг гарах газаргүй болгох гэж л тэр ийм асуулууд тавьж байгаа юм.
— Үгүй, нөхөр генерал, надад өөр хэн ч байхгүй.
— Ажиллагааны хангалтад яв!
— Гүйцэтгэе!

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.15.11 2:33 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
5

Долоон Зуун Зургаатай би ахиад нэг удаа уулзсан юм. Тэрний хяналтад байгааг ГРУ мэдсэн гэдгээ заавал харуулах шаардлага ер байхгүй.
Урдынхаараа уулзалтыг би зохион байгуулж төлбөрийг нь хийлээ. Одоогоор түүний материалууд бидэнд хэрэггүй гэж би түүнд хэлэв. Жилийн дараа уулзъя. Тэр үед бидэнд захиалга ирж магадгүй. Жилийн дараа бид ямар нэг шалтаг гаргаж түүнийг нөөц бэлтгэл бүлэгт шилжүүлэх болно. Хагас нойрсогчдын бүлэгт. Дохио хүлээгээд сууж байг. Ингээд түүнтэй ахиж холбогдохоо больж байгаа юм. Маш чухал тагнуул чамтай холбоо тогтоохыг хүлээгээд байж бай! Тэр ч тэр, цагдаа нар ч тэр хүлээж л байг.
Үүнийг «хүлээлгэж орхиод холбоогоо таслах» гэж нэрлэдэг юм. Түүнээс бид маш чухал төхөөрөмж авсан. Бид тэр төхөөрөмжөөр сая саяыг хэмнэсэн. Түүнийг дээд зэрэглэлийнх байх тэр үед түүнээс авсан материалаар бусдын материалыг шалгадаг байсан. Харин одоо баяртай. Дохио өгөхийг хүлээгээд сууж бай. Онцгой чухал уулзалт болохыг хүлээгээд байж бай.
Долоон Зуун зургаагийн хувьд ямар ч асуудал байхгүй. Харин би одоо юу хийх вэ? Дахиад л нохойн амьдрал эхэлж байна. Дахиад л тайга нохой болно. Дахиад л ямар ч найдах зүйлгүй хангалтын ажилд.
Харин, Виктор Андреевич, та өөр юу хүсээ вэ? Бие даан ажиллаж чадахгүй бол бусдын дор ажилла.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.15.11 4:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
6

Би дахиад л хангалтын хэсэгт. Дахиад л Бага эзний бүрэн мэдэлд орж, Удирдагчтай биечлэн уулзах эрхгүй боллоо. Над шиг хүнтэй уулзах цаг зав түүнд байхгүй. Үнэндээ амжилттай яваа хүмүүс ч мөн заримдаа ажиллагааны хангалтад ажилладаг юм. Гэхдээ энэ бол биднээс утга учрыг нь нуух шаардлагагүй ямар нэг ажиллагаа явуулах үед бүх төлөөлөгчдийн газрыг дайчлахад бөөнөөр нь халхлах үед л тэгдэг юм. Мөн ГРУ-гийн нууц тагнуулуудын ажиллагааг хангах үед ч бас тэгдэг. Энэ бол өөр хэрэг. Нууц тагнуулуудыг халхлах бол хүндтэй ажил. Нууц тагнуулуудын ажиллагааг хангах бол шал өөр хэрэг. Гэвч тайга ноход биднийг нууц тагнуулуудын ажиллагааны хангалтад бараг явуулдаггүй юм. Бидэнд эрсдэл ихтэй, өчнөөн цаг зав үрсэн, нэр хүндгүй, хүнд бөгөөд таагүй хар бор ажил оногддог юм. Үүнийг ажил хийлээ ч гэж тооцохгүй. Агуу зохиолчийн дэргэдэх бичгийн машины бичээч шиг л байдаг юм. Мөнгө ч үгүй, алдар нэр ч үгүй. Гэхдээ алдаа гаргаад үзээрэй!
Миний өнөөдрийн ажил ч мөн ийм л ажил. Би ууланд салхинд гарахаар явж байна. Салхинд гарахад огт тохирохгүй өдөр. Цаг агаар ч онцгүй. Гэвч би уул уруу гарах хэрэгтэй. Хэрэв намайг мөрдөж байгаа бол, хэрэв биднийг баривчилж хөөдөг байсан бол би илүү ухаалаг шалтаг бодож олох байсан. Гэвч бидэнд Их Британид хааяа, АНУ-д бараг хэзээ ч хүрдэггүй бол бусад орнуудад тагнуулуудад сайнаар ханддаг юм. Тйим учраас л үүнээс илүү бодитой шалтаг бодож олох хэрэг алга. Салхинд гарна. Энэ хангалттай. Салхин гарахаар ганцаараа явдаг хүн байдаг билүү? Гэхдээ зөвлөлтийн дипломатч ажлын бус цагаараа хаана, юу хийх нь хэнд сонин байх билээ?
Миний машины тээшний саванд танк эсэргүүцэх гранат харвагч РПГ-7, түүний таван гранат байгаа. Энэ бүхнийг нямбай боосон байгаа. Энэ бүхнийг би нууц газарт аваачих ёстой. Гранат харвагч 6 килограмм жинтэй. Гранат бүр 2кг 200гр. Бас хайрцаг нь байгаа. Нийтдээ 20 килограмм жинтэй нэг том саарал боодолтой зүйл. Энэ гранат харвагч хэнд хэрэг болсон юм бол? Би үүнийг мэдэхгүй. Би түүнийг ууланд аваачиж булна. Зургаан өдрийн турш хайж олсон нууц газраа аваачиж нууна. Хэн нэг нь, хэзээ нэгэн цагт, хэн нэгэнд тэрхүү нууц газрыг зааж өгч, хэрхэн олохыг нь хэлж өгөх байх. Дамжуулах материалыг нуусны дараа л авах ёстой эзэн нь түүний хаана нуусныг мэдэж авдаг юм. Тэр биднийг цагдаад барьж өгөхийг хүслээ ч чадахгүй. Тэр хүн нуусан газрын хаягийг аваад яаран очлоо ч хэдийн би тэнд байхгүй байх болно. Би, манай дипломат төлөөлөгчдийн газар, зөвлөлтийн цэргийн тагнуул, бүх ЗСБНХУ үүнд ямар ч хамаагүй. Гранат харвагч газар хэвтэж л байгаа биз, тэгээд л гүйцээ. Үргэлж тэндээ хэвтэж байсан ч байж магадгүй. Магадгүй газар дэлхий анх үүсэхэд л тэндээ хэвтэж байсан байх. Гэхдээ гранат харвагч нь зөвлөлтийнх байдаг нь гай яа? Магадгүй америкчууд Вьетнамаас олзолж аваад Альпын нуруунд нуусан юм болов уу?
Энэ гранат харвагч хэнд хэрэг болсон юм бол? Ална гэсэн ч мэдэх юм алга. Дайн болбол хэрэглэхээр нөөцөлж байгаа биш нь л тодорхой. Удаан хугацаагаар хадгалахад хүнд чингэлгүүд хэрэглэдэг бол энэ маш хөнгөн боодолтой юм. Тэгэхлээр ойрын өдрүүдэд хэн нэг нь ирж авах байх. Ойрын өдрүүдэд хэрэглэж ч магадгүй. Эс бөгөөс үүнийг удаан хадгалах хэрэг гарна. Энэ бол аюултай. Чөтгөр намайг аваг, би ямар гэгч түүхийг бүтээлцээд байна вэ? Энэ гранат харвагч хүн төрөлхтний түүхийг огт санамсаргүй зүгт эргүүлэх ч юм билүү? РПГ-7 бол энгийн, хөнгөхөн боловч хүчтэй зэвсэг. Барууны бүх удирдагчид сум үл нэвтрэх шилний цаана нуугддаг. Харин хэрвээ та нарыг, ноёд оо, ПГ-7В гранатаар харавбал яах бол? Нэг ч хуягласан лимузин тэсэхгүй. 300 метрийн зайнаас харваж болно. Бөөн үймээн, шуугиан дэгдэх болно.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Mar.04.13 10:58 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Feb.15.11 5:31 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
РПГ-7
Image


Top
   
PostPosted: Feb.15.11 9:46 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
ГРУ хэнийг хараалсан гэдэг нь сонирхолтой байна. Энэ таван гранат хэнд зориулагдсан юм бол? Төрийн тэргүүнийг үү? Генералыг уу? Ромын папыг уу? Гэхдээ хуягласан машинаас өөр бай ч буудаж болно. Хүрээлэн буй орчныг хамгаалагч өөрсдийн эсэргүүцлийн тэмдэг болгон хорт хий ачсан машин, эсвэл цөмийн реакторыг буудаж болно. Эсвэл энх тайвны хөдөлгөөний идэвхтэн америкийн цөмийн цэнэгт хошууг отож байгаад харваж ч болно. Мэдээж, цөмийн дэлбэрэлт үүсэхгүй ч сонин хэвлэлүүд Барууныг зэвсэглэлээ хураахыг шаардан шуугиан дэгдээнэ.
Би уулзварууд дээр эргэж, хурдаа үргэлж өөрчлөн, нэг болохоор хурдны зам уруу орон, нэг болохоор огт үл анзаарагдам хээрийн замаар давхина. Хэн миний хойноос дагаж байна вэ? Хэн ч дагаагүй юм шиг байна. Би хэнд хэрэгтэй юм бэ? Би бол хэн ч биш. Би ганцаараа. Нарийн замын дэргэдэх өтгөн ойд би түр зогсов. Толгой дээр ой шуугина. Машинаа би нарийн замын хажууд орхисон. Жуулчид заримдаа тэнд машинаа орхидог юм.
Би уулын бэлд гацуур моддын дунд суун өөрийн машинаа холоос ажиглав. Миний араас хэн ч дагаагүй байна. Би батална. Гэхдээ миний машинд байрлал тодорхойлох радио дохиолол суулгасан байж ч магадгүй. Тэд намайг ердийнхөөрөө яг дагалгүй холоос хянаж байж ч мэднэ. Хэрэв тийм бол удалгүй хэн нэг нь миний машины дэргэд гарч ирнэ. Эргэн тойрон модтой уул. Тэд миний араас нэг л замаар гарч ирж болно. Харин тэр замыг нь би харуулдаж байна. Тэд миний аль зүгт явсныг тогтоох гэж машины орчим эргэлдэх байх. Тэгвэл би боодолтой зүйлээ аваад ойгоор холуур тойрч очоод дэргэд нь хэн ч байхгүй бол машиндаа суугаад яваад өгнө. Хаалгаа дотроос нь түгжээд, модтой уулсын дундуур сүлжин алга болно. Дараа нь элчин сайдын яамандаа буцаж очоод маргааш дахин бүгдийг эхнээс нь эхлэх болно.
Би дахиад л цаг уруугаа хялам хийв. Гучин минут өнгөрчээ. Хэн ч миний машины дэргэд гарч ирсэнгүй. Зөвхөн нарс шуугина. Боодолтой гранат харвагчийг машиндаа орхиод хэн ч араас дагаагүй гэдэгт итгэлтэй болсон хойноо очиж ачааг аваад уул уруу явж болох л байсан. Гэвч энэ бидний арга барил биш.
Би ой шуугихыг чагнан ахиад хэдэн минут бутан дунд суулаа. Хэн ч алга. Би өөрийгөө жуулчин гэж бодогдуулахын тулд хөлдөө усны гутал өмсөж, британийн бодь сэтгэлт арслангийн зурагтай саравчтай малгай толгой дээрээ тавьж, нуруундаа урт үүргэвч үүрсэн юм. Гартаа ширхэг тамхи барин зогсоно. Би, мэдээж, тамхи татдаггүй. Олон жилийн өмнө тамхи татахыг минь хориглосон. Гэхдээ анхилуун үнэртэй тамхи үргэлж авч явдаг юм. Үзүүрийг нь тастаж, нунтаг тамхийг нь алган дээрээ үйрүүлэн асгаад тал тал тийш нь цацав. Танай нохдод хүргэж буй миний мэндчилгээ энэ. Би бут сөөг дамжин нааш цааш явж, горхины ус туулан урсгал сөрөн явлаа. Мөрдөлт алга. Гэхдээ тэд хэдэн цагийн дараа энд ирж нисдэг тэрэг, нохойгоор самнан хайж ч мэднэ. Гранат харвагчтай боодол маань маш сонин хэлбэртэй болсон нь харамсалтай. Хэрэв хэн нэг нь миний үүргэвч дотроос ийм ойлгомжгүй, резинд ороосон зүйл цухуйж байхыг харвал би ГРУ-гийн хар ажлыг хийж, өөрөө бие даан нууцад хүрэх замыг олж чадаагүйнхээ төлөө шийтгүүлэн энэ хогийн хангалтын ажилд яваа болохыг шууд ойлгох байсан биз.
Явах зам минь хол. Алхаад л байна, алхаад л байна. Яг Спецназд байсан шиг. Горхи даган улам бүр дээш өгсөнө. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа хувьсгалт отрядын дайчдын капиталист боолчлолыг түлхэн унагахын төлөө хийж буй тэмцэлд зэвсэг хэрэгтэй. Гранат харвагчийг италийн эсвэл германы тэмцэгч залуус аваад ялзарсан капитализмд дахин нэг цохилт өгөхдөө хэрэглэх байх.
Зам хол. Оюуны дасгал хийх цаг хангалттай байна. Бие даасан ажилд томилогдохын тулд юу хийвэл зохих вэ? Нэгдүгээр газрын тавдугаар хэлтсийн даргад рапорт бичиж ямар нэг онцгой зүйл санал болгодог юм билүү? Герман эсвэл итали залуус ерөнхийлөгчөө эсвэл батлан хамгаалахын сайдаа хулгайлаг л дээ. Энэ бол хувьсгалт үйл ажиллагааны зорилгод нийцэж, ард олны хувьсгалт ухамсрыг өргөх тул тэдний хувьд сайхан зүйл болно. Тэднийг барьж аваад өөрсдийн хувьсгалт цэргийн шүүхээрээ яллаг. Тэднийг цаазална л биз. Харин цаазлахын нь өмнө бид тэр ихэс дээдэстэй нь ярилцан шүдийг хуурайдаж хамаг нууцаа хэл новшоо, хурдал гэж тулгана!
Би ус туучин, өөрийн мөрөөдөлдөө инээд хүрэн алхана. Мэдээж би ийм зүйл хэзээ ч санал болгохгүй. Зөвлөгөө өгөх гэдэг тийм сайхан ч ажил биш. Санаа өгсөн хүмүүсийг хэзээ ч дурсдаггүй. Санаачлагчдыг биш, харин гүйцэтгэгчдийг шагнадаг юм. Тун хялбар санаа. Надтай надгүй хэн нэг нь бодчихсон л байгаа. Би өөрөө зөвхөн санаачлагч төдийгүй бас гүйцэтгэгч нь байх санаа надад хэрэгтэй. Санаа нь ерөнхий биш харин маш тодорхой байх хэрэгтэй. Захирагчтай ярилцахаас өмнө би хамаг нарийн ширийнийг нь ширхэгчлэн бодсон байх ёстой. Түүнд өөрийн санаагаа хэлэхээс өмнө ажиллагааг надад биш харин надаас илүү туршлагатай хүмүүст шилжүүлж болох бүх л үндэслэлүүдийг үгүйсгэж, бүхнийг тайлбарлахад бэлэн байх хэрэгтэй. Уулын цэнгэг ус миний хөл дор хоржигноно. Би заримдаа бяцхан хүрхрээг тойрохоор эрэг дээр гарна. Эрэгт гарах бүрдээ тамхи гартаа бяцлан үйрүүлж цацна. Би зөвхөн мөр үлдээхгүйн тулд чулуу дамжин явна.
Миний санал болгож, Бага эзэн сайшааж, ГРУ-гийн Нэгдүгээр газрын даргын баталсан нөгөө нууц газар энэ байна. Нууц газар гэдэг бол агуй ч биш, нууц зоорь ч биш. Огт үгүй. Нууц газар гэдэг олбол зохих хүмүүс нь хялбархан олдог, олох ёсгүй хүмүүс олоход туйлын хэцүү тийм газар байх ёстой. Нууц газар гэдэг бол бидний нуусан ачаа санаандгүй тохиолдлоор олдчихооргүй, гал усны аюулд өртчихөөргүй газар байх ёстой.
Миний олж сонгосон газар энэ бүх шаардлагуудыг хангаж байгаа юм. Хүний хөлөөс зайдуу ууланд байдаг хадан хясааны ар дээр өтгөн ургасан өргөст бутнуудын цаана байгаа. Ийшээ жуулчид ирэхгүй. Саваагүй хүүхдүүд энд ирж тоглохгүй. Энд хэзээ ч барилга барихгүй. Энд мөн үер, хөрсний нуралт ч болохгүй. Харин хаана, хэрхэн хайхаа мэддэг бол олоход амархан. Энд асар том тулгууруудтай өндөр хүчдэлийн шугам байна. 42 дугаартай тулгуураас 41 дугаартай тулгуурыг чиглэн явна. Дамжуулагч утас газарт хамгийн их ойртсон тэр газарт очоод зүүн эргэнэ. Тэндээсээ цахилгаан дамжуулах шугамтай чанх хөндлөн огтлолцсон чиглэлд гучин метр явна. Өргөст бут нүүр зурчих гээд байна уу? Энэ зүгээр ээ. Бутан дунд олон жилийн өмнө түүдэг асааж байсан, харласан буурь байгаа. Эндээс баруун тийш арав алхана. Нарийн хавцал уруу чихэлдэн орно. Тэнд овоолсон чулуу байгаа. Нөгөө нууц газар маань энэ дээ. Тун таагүй газар. Чийгтэй, харанхуй. Өргөст бут ихтэй. Өмнө нь энэ газрыг олж, энд ирэхдээ би хавь ойроос цуглуулсан янз бүрийн хог, зэвтэй лааз, хоосон шилэн лонх, орооцолдсон бөөн төмөр утас зэргийг би авчирч овоолсон бөгөөд хэн нэгнийх нь толгойд энд салхинд гарч зугаалга хийе гэсэн бодол битгий орж ирээсэй гэсэндээ би ингэсэн юм.
Би эргэн тойрноо дахин нягтлан харлаа. Намайг анх ирсэн тэр өдрөөс хойш юу ч өөрчлөгдөөгүй байна. Зэвтэй лаазнууд ч хөдлөөгүй байх аж. Би уулын оройд салхи шуугихыг чагнан удаан зогслоо. Хэн ч алга. Замын турш мөр нухаад байсан үүргэвчээ би газар буулгав. Би гранат харвагчийг газарт булъя гэж захирагчид санал болгосон боловч тэр татгалзаж, аль болох хүнд чулуу дээр нь овоолчих гэсэн билээ. Би мөн эзэнгүй муур барьж аваад энд авчран дэлхийн пролетаруудын эрх ашгийн төлөө золигт гаргаад орхичихъё гэж санал гаргасан юм. Түүний сэг түр саатах газар хайсан анчид, жуулчид, дурласан хосуудыг энэ газраас холуур байлгах болно. Энэ саналыг ч мөн дэмжсэнгүй. Захирагчийн нэгдүгээр орлогч «ЗРГ» шингэний дөрөвдүгээр хувилбарыг энд ашигла гэж тушаалаа. Шил нь жижигхэн ч үнэр нь удаан хадгалагдана. «ЗРГ» шингэний дөрөвдүгээр хувилбар гэдэг нь шатсан резиний үнэртэй бөгөөд хэдэн долоо хоногийн турш урилгагүй зочдыг үргээж ачаа хүлээн авагчийн тайван байдлыг урьдчилан хангаж үнэр нь хадгалагдсаар байх болно.
Би чимээ авсан зэрлэг амьтан мэт салхи шуугихыг чагнаархсаар хавцал уруу орлоо.



_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.16.11 1:02 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
7

Баруун Европыг би хэдийн сайн мэддэг болсон. Яг сайн анч нохой ойролцоох төглөө мэддэг шиг. Би Амстердам болон Гамбург хотуудад аяллын хөтчөөр ажилласан ч чадна. Венаг ч мөн сайн мэдэх боловч Цюрихийг мэддэгийг арай гүйцэхгүй. Энэ бол чоно үүрэндээ өлзийтэй гэдэг шиг л ойлгомжтой зүйл. Миний Ром, Бонн, Парис, Женевт ажилладаг алба нэгт нөхдүүд Вена хотыг надаас илүү мэддэг нь ойлгомжтой. Тэд энд «аялан тоглолт» хийхээр ирдэг юм. Би ч тэдний хотуудаар аялан тоглолт хийдэг юм. Бидний ажиллах зарчим хаа ч адилхан. Хэрэв хаа нэгтээ маш хол ажиллагаа явуулах л юм бол орон нутгийн засаг захиргаатай муудалцах хэрэггүй гэдэг зарчмыг бид барьдаг юм.
Өнөөдөр би Базельд ажиллаж байна. Яг өөрөө ч ажиллаагүй. Хангалтад явж байна. Базель бол Герман, Франц, Швейцар улсуудын хилийн бэлчир. Базель бол маш тохиромжтой газар. Хосгүй газар. Базель бол олон замын уулзвар. Базельд харагдаад л нэг тийшээ алга болсон гэж ярих нь элбэг. Базельд алга болох амархан. Тун амархан.
Би вокзалын өөдөөс харсан нэг жижиг ресторанд сууж байна. Ер нь бол энэ газрыг ресторан эсвэл шар айргийн газар гэж нэрлэхэд хэцүү юм. Танхимыг хоёр хуваажээ. Нэг тал нь бяцхан ресторан. Ширээнүүдийг нь улаан бүтээлгээр бүтээжээ. Харин нөгөө тал нь шар айргийн газар аж. Ямар ч бүтээлэггүй царсан ширээнүүд. Би тэр ширээнүүдийн нэгэн дээр нь сууж байна. Ганцаараа. Ширээний бараан тавцан дээр «1932» гэсэн тоог хээлэн сийлжээ. Тэгэхлээр энэ ширээнүүд Гитлерээс ч өмнө энд байсан байх нь. Швейцар хүн болж төрөх сайхан юм аа. Германы хил тэр харагдаж байна. Ердөө энүүхэн гудамжинд. Харин энд хэзээ ч дайн болж байгаагүй юм.
Намхан биетэй, нүдэнд дулаахан авгай миний өмнөх цэвэрхэн хатуу цаасан дийзэн дээр аягатай шар айраг авчирч тавилаа. Цээжээ түхийлгэсэн тэр авгай миний байлдааны даалгавар гүйцэтгэж явааг хаанаас мэдэх билээ. Би тэнд зориуд вокзалын барилгын ханан дээрх том цагийг харахаар сууж, миний тархинд цагийн цохилт лугшин буйг тэр үл мэднэ. Миний үл таних, бас хэзээ ч уулзахгүй өөр нэг хүн энэ цагаар баримжаалан ирж явааг ч тэр хаанаас мэдэх вэ. Миний хурууны өндөгүүд хэзээний ММП тосоор тослогдсон бөгөөд хурууны хээ үлдэхгүй гэдгийг ч тэр мэдэхгүй. Бие засах өрөөний татуургын гинжний үзүүрт унжиж байдаг жирийн шаазан бариул миний халаасанд байгааг ч тэр яаж мэдэх билээ. Татвал ус эргэлдэн шуугьж урсан алга болно. Энэ бариулыг Ардчилсан Герман дахь ГРУ-гийн өнгөлөн далдлалтын хүрээлэнд хийсэн юм. Дотор нь алт юм уу эсвэл мөнгө нуусан газрыг тодорхойлон бичсэн зураг ч байгаа юм билүү, чөтгөр л мэдэх байх. Энэ бортого дотор юу байгааг би мэдэхгүй. Гэхдээ яг долоон минутын дараа би бие засах газар орж гинжнээс нь бариулыг авч халаасандаа хийгээд оронд нь одоо миний халаасанд байгаа бариулыг хийх ёстой. Харин одоо мөн л вокзалын цагийг харан буй тэр хүн миний дараа тийш ороод нууц савтай бариулыг авч оронд нь энгийн бариул хийнэ. Одоо тэр бариул нь түүний халаасанд байгаа. Магадгүй тэр мөн л ММП тосоор тосолсон гараараа тэр бариулыг халаасан дотроо чанга атгаж байгаа байх. Гурван бариул яг адилхан. Хараад хэн ч ялгахгүй. Өнгөлөн далдлалтын хүрээлэн зүгээр ч нэг ажилладаггүй юм.
Том цагийн зүү бага зэрэг чичрэв. Дахиад зургаан минут. Вокзалын дэргэд их барилгын ажил өрнөж байна. Нэг бол вокзалыг өргөтгөж, эсвэл зочид буудал барьж байгаа биз ээ. Тэрхүү барилга моддын дундаас сүндэрлэсэн цамхгууд тун донжтой харагдах ажээ. Ханыг нь хүрэн өнгийн төмөрлөгөөр босгосон бөгөөд мөн өнгө дагуу бараан хүрэн өнгийн цонхнуудтай юм. Тэртээ өндөрт, улбар шар хамгаалалтын малгай өмссөн ажилчид угсралтын ажил хийх нь ган ширэнгэнд нааш цааш үсчин буй сармагчингууд шиг харагдана. Харин дээврийн хөвөөн дээр тагтаанууд сууж байна. Тэнд нэг тагтаа удаан бөгөөд шийдмэгээр өөрийн нөхрийг алж байна. Хошуугаараа дагз уруу нь тоншино. Жаахан хүлээж байгаад дахиад л тоншино. Тагтаа гэж дургүй хүрмээр шувуу юм. Харцага, чоно, матруудын аль нь ч нэгнийгээ зугаацахын тулд алдаггүй юм. Тагтаанууд зөвхөн зугаацах гэж нэгнээ ална. Өөрийн ах дүү нарыг зүгээр л цэнгэхийн төлөө алах гэж! Маш удаан, бах таваа ханган ална.
Ээ дээ, миний гарт Калашниковын автомат байсан бол шууд гал хамгаалагчийг нь доошлуулан автомат гал дээр тавих байсан. Замгийг нь огцом татаж цэнэглээд нойрмог Базелийн галт тэрэгний буудлын өмнөх талбайг нүргэтэл галлах байсан юм. Алуурчин тагтааг урт ээлжийн галаар шүрших байсан. Түүнийг тугалгаар сийчээд хаях байсан. Гэвч надад автомат алга. Би ч Спезназд биш төлөөлөгчдийн газар ажилладаг. Харамсалтай. Гэхдээ сул дорой тагтааг гарцаагүй үхлээс аврахдаа мөн л алуурчныг аварч байна гэдгээ бодохгүйгээр нөгөө тагтааг алах байсан гэж үү? Тэдний мөн чанар нь тийм юм. Тагтааны мөн чанар. Тайвширч, амьсгаагаа дарж байна. Өөр сул дорой тагтаа ахин тааралдвал дахиад л дагз уруу нь хошуугаараа тонших байх. Хаана нь тоншихоо мэддэг юм байна тэр новш. Яг НКВД-гийн алуурч шиг мэргэжлийн алуурч.
Тагтаа бол дургүй хүрмээр шувуу. Гэтэл энэ нинжин сэтгэлгүй алуурчин шувууг энх тайвны билэг тэмдэг гэж үздэг хүмүүс бас байдаг юм. Матар эсвэл аварга могойг тийм билэг тэмдэг болгочихгүй дээ. Зөвхөн хоол тэжээлээ олж идэх гэж л ална. Идчихээд тайван унтаад өгнө. Тарчлаан цэнгэх гэдгийг үл мэднэ. Ах дүү нараа ч алахгүй.
Нөгөө дорой тагтаа далавчаа бүр сул дэлгэжээ. Толгой нь бүр унжаад ирлээ. Наадах нь гүйцээж байна, тоншлоо, дахиад тоншлоо. Эвэрлэг хошуу нь цус болжээ. За чи ингээд өөрийнхөө ажлыг дуусгана биз, би ч явах боллоо. Бие засах газар уруу. Ажиллагааны нөхцөлийг хангах маш нууц ажилдаа явлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 220 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 9 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited