#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.19.18 2:33 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 39 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Oct.28.14 3:15 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 906
Францын зохиолч Леон Кунегийн «Хөх монголын хөх туг» түүхэн романыг уншигч танаа өргөн барьж байна. Эл романыт гучаад онд Жамсраны Цэвээн авугай орчуулснаас хойш монгол бичгээр гурван удаа хэвлэсэн гэх боловч эл ном ихэд ховорджээ. Бидний гарт тэр орчуулгаас хоёр янзын хагас дутуу ном олдсон бөгөөд франц, орос эх нь олдсонгүй. Харин 1981 онд Өвөр монголд хэвлэсэн нэгэн ном олдов. Ийнхүү гурван номыг тулган кирилл бичигт буулгасан нь энэ.

Өвөр монгол номын оршилд «Жамсраны Цэвээн гуайн орчуулгыг Дэмчигдонровын ордны дармалын газраас 1945 онд хэвлүүлэн тараасан хоёрдугаар хэвлэлийн дэвтрээр суурь болгож, мөн... Хайлу хот дахь монгол утгын сургаалын хурлаас 1938 онд хэвлүүлэн тараасан хоёрдугаар хэвлэлийн дэвтрийг лавлалт болгон харьцуулж засвар оруулж гаргасан. Бас Петербургт хэвлүүлсэн орос хэлний дэвтрийн ...зарим чухал чухал хүний буюу газар орон, хот балгадын нэрийг мөн орос дэвтрийг лавлалт болгон үзлээ» гэжээ.

Тэнд бас уншигчдад дөхөм болгохын тулд одоогийн хэрэглэж байгаа цэг тэмдгийг нэмэн оруулсан; илт алдаатай үг үсэг ташаарсан газрыг агуулгад нь нөлөө болохгүйгээр залруулсан; зохиол доторх хүн, улс орон ба хот балгасын нэрийн олонхийг хэвээр үлдээж түүхэнд нөлөө ихтэй баатрын нэрийг «Хөх судар» зэрэг холбогдох баримттай тулган засав гэжээ.

Эл номыг монголоос кирилл бичигт буулгахдаа бид ч гэсэн дээрх арга зарчимыг харгалзан үзлээ. Гэхдээ нэрт орчуулагч Ж. Цэвээн авугайн найруулгыг аль болохоор орхигдуулахгүйг хичээсний дээр кирил бичгээр уншигчдын таалалд нийцүүлэхийг бас нэгэн гол зорилго болгов. Романд гарч байгаа янз бүрийн газар нутаг, хот балгад, хүн ба тэдний албан тушаалыг аль болохоор зөв гаргахын тулд багагүй эрэл хийсэн боловч тэр бүхэн нь дундад эртний олон овог аймгийн хэл, соёл, аж амьдрал, зан заншилтай холбоотой, эсэхүл тухайн үед үндэстэн ястан, овог аймаг бүр янз янзаар хэлж заншсан болохоор ихэнхдээ учир битүүлэг байх тул уг номын үг үсгийг яг баримтлан буулгав. Үүнд эндүү ташаа зүйл олон байх нь магад буй заа.

Бид XIII зууны үеийн Монголын тухай эл романыг уншигч таны арвисын санд тань хандив өргөсү хэмээн зорьсон билээ.

Эл байдлыг харгалзан мэдлэг мөчид, туршлага мөхөс, чадвар дорой хөрвүүлэгч, шүүн тунгаагч биднийгээ уншигч та уучлах ажааму.

Манай уншигчид тавиад оны дундуур Зөвлөлтийн зохиолч В. Яны «Чингэс хаан» «Бат хаан» романыг эх хэлээрээ уншсан. Түүнээс хойш энэ хоёр романыг дахин хэвлэсэнгүй. Хэвлэхийг ч зөвшөөрөхгүй байсан байх. Наяад оны дундуур Зөвлөлтийн зохиолч И. Калашниковын «Цөвүүн цаг» роман гарч зарим хүмүүс оросоор уншсан буй заа. Тэр номыг орчуулж, хэвлээгүй. В. Ян, И. Калаш-ников нарын ном «Нууц товчоо», «Алтан товч», «Хөх судар» зэрэг тулгуур зохиолоос үндэслэн нэрт хүмүүсийн түүхэн явдлыг уран сайхнаар боловсруулан бичсэн болно. Энэхүү «Хөх Монголын хөх туг» роман нь Зана, Жүж, Хутаг, Зэв зэрэг нэрд гараагүй хүмүүсийг дүрслэн бичсэнээрээ илүү сонирхолтой ч байж магадгүй. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь Ж. Цэвээн авугай орчуулгынхаа төгсгөлд зохиолчийн бичсэнийг иш татаж «XIII зууны үеийн явдлын түүхэнд онц чухал нь Монголын дэлхий дахиныг байлдан дагуулсан нь буюу. Түүнээс шууд уламжлан үүдсэн ба дагалдан дамжиж гарсан үр шим нь агуу их бөгөөд тэдгээрийн дотроос төдөлгүй тэмдэглэвээс болох нь, дараагийн 200 жилд Европын нэгэн хэсгийг далайн аян эрэлд хатган түлхэж эцэст нь Васко де Гама, Христофор Колумбын их аян жуулчлалд хүргүүлсэн их хөдөлгөөн болно... XIII зууны үед Монголын эрэлхэг хүчирхгээс уламлан гарсан тэр их өргөн хөдөлгөөнийг хийгээд Европын олон хан бүхэнд ба их хурал чуулган бүхэнд очин олны емнө загалмайлан наманчлагч хүндэт ёслолт монгол элч нарыг хийгээд улс төрийн хэрэт, шашин суртахууны бишрэл, арилжаа маймаамы ашиг, дайн байлдааны тохиол хийгээд хэрэгт дуртайн зэрэг түмэн зүйлийн элдэв шалтгаанаар газар бүхний олон хүн хуран чуулснаар дундад Азийн нэгэн хэсэг газрыг Ази, Европ дахины харилцан уулзуур нийлэн ойртох газар болгосон анхны нийслэлсэн Хархорин ба хойно нийслэлсэн Хан балаг (Бээжин) дахь хаадын нийслэл хийгээд шашны ашиг тусын учир хэлцэл байгуулж Христосын суртахууныг дэлгэрүүлэхээр ирсэн нэгэн гэлэн, Монголын талан хураасан олзоор Персийн нэгэн алтны дархны бүтээж үйлдсэн үлэмж их бөгөөд урлаг мөнгөн эдлэлийг гайхан үзэж Менц дэх эмэгтэй, Руван дахь залуугийн зэрэг төчнөөн алсалсан хол газрын хүмүүс лүгээ золгон учирсан энэхүү Мөнх хааны ордыг хийгээд христос, мосе, лал, бурхан шашныг өчнөөн төчнөөн хүн шүтэж Венецийн худалдааны хүн Марко Поло дөрвөлжин үсгийг зохиосон төвдийн гэлэн Пагва ламтай золгон уулзсан ба их авыг Германы нэгэн хүн удирдсан Хубилай сэцэн хааны орд өргөө тэргүүтнийг уншигч хүн сэтгэл оюундаа тодорхой ургуулан мэдэхийн тулд энэ эрдэмтнээс XIII зууны үеийн Монгол улсын байдлыг дүрслэн илтгэсэн зүйлээс энд иш татан үзүүлэхийг зөвшөөсэй.

...Үзтэл Азид их улс хурднаа мандаад хурднаа мөхөх тул монгол хаадын сүр гэгээн удтал бадран эс чадсан боловч гэнэт үүсэн гарсан эдгээр ер бишийн гайхамшигт харьцаа нэгмөсөн баларлаа гэж бодвол их л ташаарал болно. Дундад эртний үеийн нийгмийг ийнхүү дэнсэлгэн хөдөлгөсөн нь загалмайтан цэргийн аян явдлын зэрэг их хөдөлгөөнд уламжилж гарсан үр боловсрол маш хүнд эрхэм. Олсон мэдлэгийг хувьсгаж олон улсыг үл хөдлөхүйн байдлаас ангижруулан сэтгэл нүдийг шинэ шинэ улсад ба ялангуяа Азид хандуулахыг таниулан сургажээ. Ийм болгогч шалтгаан нь хойно тасравч олон аялал жуулчлал, дараа дараагаар үүсэн гарсаар агсан бөгөөд цөм монгол хаадын үед уламжилсан дурсгалын эрхшээлээс үүсжээ. Шингэх зүгийн олон улсын хэл бүхэнд орчуулагдсан Марко Пологийн бичиг олны асуулгыг нээгдүүлэн сонирхол хүслийг өдөөн хөдөлгөснөөр түүнийг хангасугай хэмээхүл гагцхүү биеэр үзэхүй хүртэхүйн эрхтнээр хангаж болох бөлгөө...

Монголын тэр цагийн дэлхий дахиныг байлдан дагуулсан нь мөн үед ийнхүү түмэн зүйлийн эх сэдэв болж, бас чухал баримт зүйлийг нэгэн адил илтгэнэ гэх мэтээр өгүүлснийг дурдан уншигч таны мэлмийд энэ номыг толилуулав.

Таны юу санасан есөн хүсэл сэтгэлчлэн бүтэх болтугай.

Хэвлэн нийтлэгчид


Top
   
PostPosted: Oct.28.14 3:15 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 906
ХӨХ МОНГОЛЫН ХӨХ ТУГ ХЭМЭЭХ ЧИНГИСИЙН ҮЕИЙН ТҮҮХ ТЭВ ТЭНГЭР ХЭМЭЭН АЛДАРШСАН ИХ АРШИЙН НЭГДҮГЭЭРБҮЛЭГ

Нэг мянга нэг зуун ерэн дөрвөн онд Ази хэмээх тивийн алдарт их оронд өвөл нь хүйтэн, цас их Хотонгийн нутаг дун цагаан болж нүд гялбана. Тяньшань гэдэг Тэнгэр уулын олон өндрүүд хөх огторгуй лугаа сацуу үзэгдээд бэлээс доош харанхуй манан будан үүл мэт татаж орчин тойрон чимзэ аниргүй байтал дорно зүгийн уулсын орой дээгүүр цагаан туяа дайж өндрүүдийг давсаар наран мандахад хэтэрхий уудам цагаан талд энд тэндээс утаа бур бур оргилон гараад манааны адуунууд янцгаах сонстоно. Энэ олон сүрэг хэнийх вэ? гэж асуухад лалын мөргөлтэй Уйгар аймаг нүүж ирээд Иссык куль нуурын хөвөө, Алма-Ата хотын орчим өвөлжин нутаглана. Энэхүү Уйгар аймгийн эзэн Игтүлмигийн бие өглөө эрт босоод морьдын хашааны үүдэнд хүрч очоод сайхан цагаан морио үгүй болсныг үзэж ихэд цочин амаа ангайгаад царай нь улайн хатангир хуруугаа дэмий л мушгилан гайхан зогсжээ. Морины байсан газрыг хянаж үзвэл уяагаа таслаад явжээ.

Тэндээс хурднаа хээр газар гарч хайртай морио исгэрэн дуудаж гараа чихэндээ барин чагнавал төвөргөөн үл сонстон ямар ч чимээ анир гарсангүй ажээ. Харин дэргэд нь боолчууд тойрон элгээ тэвэрч эзний зарлигийг хүлээн зогсжээ. Эзэн сая ам нээж:

— Морьдоо эмээллэн мордож миний цагаан азаргыг олж ир гэх үг дуусахын урьд бие нь гоо үзэсгэлэнтэй, үс нь зөөлхөн бөгөөд хар тэвэг гэзэгтэй, нүд нь хурд зоримгой нэгэн залуухан хөвгүүн дэргэд нь ирж:

— Аав минь ээ! Би эдэнтэй хамт явъя гэсэнд Игтүлмиг эзэн урьхан нүдээр хөвгүүнээ харж, мөрөн дээр нь гараа тавин хөвгүүний гялалзсан баатар зоримог ахуйг мэдээд өөрийн идэр залуу явсныг санаж инээмсэглэн толгойгоо дохиж зөвшөөрөв. Тэр хөвгүүн баярлан хөөрч аав, зэж, ах хөвгүүн, охин дүү дөрвүүлэнтэй явахын мэндийг мэдэлцэхэд арван гурван настай охин дүү нь багаасаа ижилдэн наадаж дассан ба хожим сайн баатар болж, аймгийн тэргүүн магад болно гэж санадаг тул ахаа чанга тэвэрч арайхан хагадав. Тэр хөвгүүн хэдэн нөхдийн хамт мориндоо мордож нисэх мэт давхилдан, морьдын туурайгаар цасыг хуй мэт бужигнуулсаар далд оров.

Тэндээс цааш явсан эрэлчин нарын замд зарим үед гуранхадсан чононууд сүрэг сүргээр өмнүүр нь хөндөлдөн бугуйл хаямаар ойртоно. Толгойн дээгүүр бүргэд шувууд хар хэрээ дуугарна. Тэд нар цастай говь тал ба уулын хавцал хийгээд ойн зузаанд явж зүг бүхнээ эрэвч, завхарсан цагаан азарга морийг ч үзэлгүй гурван хоног эрээд олсонгүй боловч гар хоосноор гэртээ харихыг төвдсөнгүй маш цагаан талын дундуур эцэж зүдсэн морьдоо гуядан хатируулж явтал гэнэт морины төвөр-гөөн сонстоход харвал нэг морьтой хүн морины ам мэдэн давхдаж хойноос нь олон морьтой хүмүүс зэвсгээ далайн хөөжээ.

Давхисан хүн хүрч ирэхийг үзвэл харин манай эрлийн хүмүүсээс урд тагнуулаар явуулсан хүн аж. Морь нь усанд орсон хулгана мэт болжээ. Тэр хүн маш их айн галзуу мэт зугтсандаа амь тэмцэж арайхнаар «Тэнгэрсүүд» гэж өгүүлээд мориноос үхэтхийн унаж амины шарх олсон тул даруй үхэв. Дараагаар Уйгар аймагтай өшөөтэй Тэх иргэн гэгч Тэнгэрсүүд хур дэлтэй бяцхан морьдоо унаж давхисаар ойр болоход тэдний баригдах цаг ирсэн боловч боолчууд биеэ баригдахыг хайхарсангүй гагцхүү ззний арван таван настай бага хөвгүүний баригдахаас айж, тэр хөвгүүндээ их хайртай, багаас нь гартаа өргөж өсгөсөн өвгөн боол нь өгүүлрүүн:

— Зана хөвгүүн чиний морь сайн тул чи амь гарахыг бодол энэ голыг уруудан зугт! Чамайг бид биесээр хамгаалъя гэхэд Зана хөвгуүн морио ташуурдан салхи мэт одоход аавын нь шударга боолчууд хойноос сайн ерөөлөө хэлэхийг басхүү тэнгэрсүүдийн догшин хашхирахыг сонсов.

Тэндээс харагдах бараа, сонстох чимээ огт үгүй болоод Зана хөвгүүний морь зцсэн тул аажмаар явж гацуур модны ойд хүрээд толгойгоо ганхуулж цасан чимэг болсон модны мөчрийг гайхан явсаар ой дотор зэвсэгтэй хэдэн хүн явсныг харсангүй ажээ. Гэтэл хэдэн Тэнгэрсүүд модны цаанаас гарч зам хөндөлдөн хоёр цэргийн хүн морины хоёр хажуугаас ирээд Зана хөвгүүнийг мориноос ховхлон буулгаж хоёр гарыг ард нь хүлсэнд Зана хөвгүүн айн цочсондоо огт үг хэлсэнгүй байтал нэгэн Тэнгэрс өөрийн хэлээр нөхөртөө хэдэн үг хэлж, бүсэндээ байсан хутгыг сугалан авч Зана хөвгүүний хүлээсийг огтлоод моринд нь унуулж жолооноос нь хөтлөн ой дотор өөрийн гал дээр аваачив.
Хүрч очвол хэдэн гал нодож түүнийг тойрон хэд хэдэн Тэнгэрсүүд мах шорлон шарж, дэргэдээ жаднуудаа цасанд хатган, морьдоо модноос уяжээ. Ер байдал төлөвийг ажиглавал их л зэвүүхэн бөгөөд аргагүй галын дэргэд очяж суусан дараа тэдний нэгэн хүн өөрийн шарсан махыг Зана хөвгүүнд өгөхөд Зана хөвгүүн гараа тосож аваад өлссөндөө үмхлэн идэж байтал Тэнгэрс асууруун:
— Чи аль аймгийн, хэн гэгчийн хөвгүүн бэ? гэсэнд махаа зажлахын завсарт хариуг хэлээд Зана хөвгүүн элгээ гал тийш хандуулж бяцхан дээлээ хөнжиллөж, тэдний үл мэдэгдэх үгийг чагнасаар унтаад өөрийн эцэг эх, хар нүдтэй охин дүү нартайгаа учран бүхийг зүүдлэв. Өглөө босмогц хөвгүүний бяцхан мөнгөн товчнуудыг огтлон авч, сайн морийг нь нэгэн муу мориор сольж бас нум сум ба нэг дулаан хөнжил өглөө. Үүнээс хойш Зана хөвгүүн төрсөн орон нутаг, эцэг эх, ах дүүгэзс хагацаж бөө мөргөлтэй танигдаагүй, монгол аймгийн харьяат болохын цаг иржээ. Ийн боловч өөр!ийн лалын ёсыг огоорохыг үл дурлах тул,
— Их тэнгэр минь авар! гэж залбирлаа.
Тэндээс Тэнгэрсүүд олзолсон залуу хөвгүүнээ аваад хойд зүгт хорин найман хоног явж Эрчис мөриий хөвөөнд бүхий өвөлжсөн нутагтаа хүрэв. Зана хөвгүүн өөрийн биеийг энэ мэт амраар авч явахыг үзээд магад алахгүйг мэдэвч алсдаа юу болохыг мэдэхгүй зовнин явжээ, Чингэж хорь илүү хоног хамт явахдаа Тэнгэрсүүдийн хэлийг бага сага төсөөлөх болсон тул нэгэн өдөр тэдний хуралдан цуглахад очиж үзвэл бүгдээр хүрээлэн сууж байтал кэгэн цал буурал толгойтой өндөр өвгөн тэдний дотор орж ирээд ийн өгүүлрүүн:
— Манай их apш хэдийнээс Түрэгийн хэл бичиг мэдэх нэгэн бяцхан хөвгүүн олж авсугай гэсээр нэлээд удсан тул энэ бяцхан хөвгүүнийг багшид өгвөл ямар вэ? гэвэл бүгдээр нэгэн дуугаар зөвшөөрөөд үдэш болмогц тэдний таван хүн Зана хөвгүүн ба хүнс хоолыг авч өвөлжөөний газраас дорно зүг чиглэн хэсэн цөл говь газраар зургаан долоо дөчин хоёр хоног аялан явж зорьсон газартаа хүрээд нэгэн өндөр хад чулуу, гуу болсон их уулын хормойд буудаллав. Мориноос бууж морьдоо модноос уяад их л бишрэнгүйгээр хөсөр сөгдөн мөргөв өө. Энэ газрын юм бүгд үхсэн адил огт чимээ аниргүй, уул өөд гарсан нарийхан зөргөөр явахад зам улам дээшлэх тутам эгц хад чулуу, гуу жалга улам сүртэй. Энд тэнд цасан доороос гацуур модны ногоон мөчир цухуйжээ. Уулын бэлд нэгэн харанхуй агуй сүүмэлзэж байна. Түүний үүдэнд хүрээд өнөөх таван Тэнгэрс есөн удаа сөгдөн мөргөхөд манай Зана хевгүүн лалын ёсоо хүндэтгэж бөөгийн ёсыг үл ойшоон тэднийг дуурайсангүй зүгээр зогсож байв. Тэдгээр Тэнгэрсүүдийг мөргөх цагт орчин тойрон ер чимээ анир огт гарсангуй билээ. Тэнгэрсүүдийн нэг нь хевгүүний чихэнд сэмхнээр шивнэн өгүүлрүүн:
— Энэ агуй дотор их богд оршино. Энэ хэр огторгуйд дэгдэж хүчит тэнгэр лүгээ зөвлөж байгаа. Эсвэл манай алтан дэлхий дээгүүр цагаан говь талыг хэсэн явж байгаа. Алиныг ч мэдэж үл болно. Түүний нүцгэн хөлийг цасны хүйтэн, хадны ирмэг хорлон үл чадах болой. Гэтэл бөө мөргөлтний гайхамшигт их багш газар доороос гарсан мэт өмнө нь зогсож байхыг ажиглавал байдал төлөв нь эрхгүй сүсэглэмээр бөгөөд урт хар үс нь залуухан нүүрний хоёр хажуугаар нүцгэн мөрөн дээр буужээ. Бүдүүлэг хөнгөн нөмрөг нь нүцгэн гар хөлийг үл халхална. Хэдий баатар боловч түүнийг үзвэл сүрдэн дарагдахын тул тэрхүү цэргүүд цөм газарт сөгдөж, Зана хөвгүүн өөрийн эрхгүй сөгдөн: «Их Богд тэнгэр авар» гэж шивнэж зориг ороод гайхамшигт аршийн өмнөөс ширтэн харвал тэр усгал зөөлөн нүдээp хөвгүүний зүг ширтэн харж цэргүүдээ:
— Энэ ямар хөвгүүн бэ? Надад юунд авчрав? гэхэд цэргийн дарга нь газраас нүүрээ өөд өндийлгөлгүй:
— Их Богд минь ээ! Энэ хөвгүүн нь түрэг язгуурын бөгөөд бичиг мэднэ. Та ийм нэгэн хөвгүүнийг хэрэглэнэ гэсэн тул авчрав гэсэнд арш тэр хөвгүүнийг дэргэдээ дуудан авчраад мөрөн дээр нь гараа тавьж эелдэг зөөлнөөр:
— Чй аль аймгийн хэн гэгч нэртэй хүн бэ? гэж асуухад хөвгүүн зориг орж сэтгэлээ агуу тавин:
— Миний нэр Зана. Эцгийн нэр Игтулмиг. Уйгар аймгийн эзэн билээ гэсэнд арши:
— Зана чи лалын мөргөлтэй юу? гэвэл Зана:
— Дээд тэнгэрийн авралаар лалын мөргөлтөн мөн гэхэд арши:
— Ээ, хөвгүүн минь тэнгэр бурхан гэгч газар орны бүгдэд түгээмэл байдаг тул лал хийгээд манай үндэстэнд нэгэн адил буй. Жич ургаж бүхий гацуур модны мөчир шилбэ ба цасны ширхэг хүртэл саран, наран, одод цөм бүрнээ бурхны мөн чанар хүртжээ. Игтулмигийн хөвгүүн Зана чи нааш ир! Чамайг чухамхүү тэнгэр надад илгээсэн байна. Энэ өдрөөс хойш би чиний эцэг эх. Чи миний хөвгүүн боол болно гэж уярангуй сэтгэлээ гарган хэлж гараар цэргүүдийг буцагтун гэж дохисонд цэргүүдийн дарга нь сүрдэн биширсээр арайхан өндийж:
— Ард бидэнд сайн зарлигаа өршөөхгүй болов уу?
Энэ харийн хөвгүүнд үг хэлсэн биш үү? гэж гомдол гарган өчсөнд арши цэргүүдийн дэргэд хүрч хоёр гараа адис тавих мэт сунгахад бие нь Риди хувилгааны хүчээр улам улам их болж цэргүүд машид сүрдэн айж хөсөр хэвтэхэд арши зарлиг болруун:
— Бүхнээ түгээмэл ертөнцийн ургамал бодис, хүн хийгээд ан гөрөөс бүгдийг айлдагч бурхан чамд залбирна. Хамгийг айлдагч бурхан өршөөж ард боолчуудын амь нас, аж төрөх ба адуу малыг ивгээж аливаа тотгор зовлонгоос гэтэлгэн айлд. Хамгийг айлдагч бурхам чамдаа залбирна гэж гараа сунгасаар байтал саях цэргүүд их л баясан үг дуугүй сэмхнээр босоод гэдрэг харалгүй доош бууж одов. Зана хөвгүүн ганцаар аршийн хамт үлдээд гэнэт айж бархиран нүүрээ бяцхаи хормойгоор дарж нэлээд уйлаад дотор нь агуу болон өндийж үзвэл хэн ч үгүй гав ганцаар ажээ. Дэргэд нь жалгын ёроолд бүдүүн гацуур модны үндэс доороос ундарсан тунгалаг булгийн ус шор шор урсахыг сонсон тэнд очиж нүүр гараа угаагаад тэнгэртээ их л залбнрсаар тэнхээ тасарч нүдээ аньж, унтаад уул нутагтаа оджээ. Зүүдэнд өөрийн багш нар нь хуралдан ирээд хэлсэн нь:
— Сэтгэлээ агуу тавь. Чиний хаа явсан газарт салалгүй тэнгэр сахина. Уйтгар гашуу ирвэл тэнгэртээ залбир! Магад чамд тусална. Эр зоригтой явагтун! гэж ив илт зарлиг болохыг соисоод цочин сэрвэл дэргэд нь мөнөөх их арши ширтэн зогсож:
— Ямар сайхан зүүд зүүдлэв? гэвэл Зана хөвгүүн:
— Чи миний зүүдэлснийг хэрхэн мэдэв гэвэл арши:
— Би цөмийг мэдэж байна. Чи өөрийн нутгийн багш нарыг үзэж зүүдэлсэн. Одоо дотор чинь уужим, сэтгэл чинь сэргэж зориг орсон бус уу? гэхэд Зана хөвгүүн гайхаж:
— Үнэн үнэн, Чи энэ мэт бүгдийг мэддэг, бүхнийг чаддаг бол намайг даруйхан нутагт минь хүргэж эцэг эхтзй минь учруулахгүй юу гэвэл их арши хөвгүүний зүг ширтзн харж:
— Зана хөвгүүн чи тэсвэрлэх хэрэгтэй. Ч'иний заяа бол удаан явж их баатар гавьяа байгуулна гэхэд залуу хөвгүүн их л хөөрч
— Ээ, намайг тэнгэр өршөөж гавьяатай хүн болговол эдэг өвгөдийн нэрийг алдаршуулъя. Би уйгар хүн. Манай уйгар аймаг бол хуучин баатар нэртэй гэж өгүүлбэл:
— Хөвгүүн чиний үг юутай сайхан вэ. Баатар зоригтой эрчүүдэд бид дуртай. Одоо чи нааш ир! Миний суух орныг үзтүгэй гавьяа байгуулахад огоорч үл болох юмыг чамд өгсүгэй, хэмээн хоёулаа ханилан өөд авирч агуйд орвол их бөөгийн суугаа агуйн дотор хоосон бөгөөд харанхуй. Гагцхүү нэгэн их зул бадарч байв. Нэг буланд хуучин авдар, галын дэргэд хоёр сандал чулуу, галын дээр зэвэрсэн бяцхан гуулин тогоо бас нэг буланд уранхай тасархай эд, гөрөөсний хэдэн арьс байна. Агуйн үүдний дэргэд өчүүхэн модон хороон дотор толгой нь сайхан, хөл нь тэгш нэг үзэсгэлэнтэй буурал морь арши хөвгүүн хоёрыг ороход өмнөөс нь янцгаан угтвал эзэн нь эрхлүүүлэн сайхан морины нурууг гарын алгаар тогшиж өгүүлрүүн
— Энэ цагаас эхлэн Зана хөвгүүн чиний морь энэ болно. Энэ үрээ морины нэрийг «Сайн буурал» гэдэг гэвэл Зана хөвгүүн их л гайхан баярлаж хэдэн баярын үг дутуу зэмдэг хэлээд морины дэргэд очиж морийг эрхлүүлэн хайрлавал язгуур сайт адгуус хөвгүүний нөхөрлөх саналыг мэдэж ихэд баярлан янцгаагаад толгойгоо өлийж хөвгүүний мөрөн дээр тавин үүрсэв. Дараа нэгэн буланд агуйн эзэн гөрөөсний арьсыг дэвсэж хөвгүүнд хэвтэш засаж өгөв. Удалгүй хав харанхуй болж их арши шинэ бамбар гэрэл ноцоож хаданд хатгаад хуруугаар үүдний хажуу дахь хадны дэвсгийг заахад очиж үзвэл хонины мах, гургуул, туулай, сүү, бяслаг, тос, хэдэн аяга айраг байх бөгеөд зарим нь шинэхэн авчирсан байлтай, зарим нь хуучирсан, хатсан амой. Арши:
— Зана хөвгүүн чи гал түлж тэр хоолноос чанаж дуртайгаа цадтал ид! Үлдсэнийг огторгуйн шувууд, ан гөрөөсөнд цацан өг! Надад хоол хэрэггүй гэв. Зана хөв-гүүн аршиас айхыг байж гал ноцоон хоол чанав. Арши аягандаа айраг хийж дэргэдээ тавиад авдарнаасаа нэгэн гаж буруу үсэгтэй дэвтэр гаргаж аваад гэрлийн дэргэд ирж уншин сууна. Түүний бамбарын гэрэл туссан нүүрийг ажиглавал царай нь мэргэдийн шинжтэй. Хав хар үснээс нэгэн жигд гэрэл цацарна. Зана хөвгүүн түүнийг хараад нүдээ салгаж чадсангүй гөлөрч нэлээд удаан сууж байтал нойр үлэмж хүрэхэд зөөлөн хэвтшин дээр очиж залуу хүний, унтлагаар нойрсжээ.
Энэ мэтээр хоног өнгөрүүлсээр хавар болж бас зун ирвэл Зана хөвгүүний байдал ер хувилсан зүйлгүй. Идэх уух ба үлдсэн хоолыг огторгуйн шувуу, дэлхийн ан гөрөөсөнд хаяж өгөөд уул ойд хэсэж морио эрхлүүлэн дагийг енгөрүүляэ. Нэгэн өглөө босоод Сайн буурал морио унаж голд орох гэтэл их бөө дэргэд нь ирж өгүүлрүүн:
— Чи миний хөвгүүн тул хуучирсан хувцастай, зэвсэггүй олон хүний дунд үзэгдэж үл болно гэж агуйдаа хөтөлж оруулаад нэгэн буланд хэвтсэн боодлыг задалж их үнэтэй сайхан хувцас ба уран хээтэй саадаг хоромсого мөнгөн хуйтай хутга гаргаж,
— Энэ бүгд чиний юм гэж хэлж өгөв. Зава хөвгүүн их л баярлаж өвдөгт чинь мөргөе гэтэл арши буцан явжээ. Зана их л баясан тэсэж ядахдаа Сайн буурал морио тэвэрч хүзүүдэн таалан баярласнаа хэлж морин дээрээ харайн гараад уулнаас гол хүртэл цогиулан ороход монгол язгуурын арулад аймгийн хэдэн айл нутаглах ажээ. Занын насны залуучууд нөхөрлөн ханилдаг бөгөөд эдгээрийн дотроос аймгийн эзний хөвгүүн Алаг гэдэг бие том, баатар шинжтэй нэгэн хөвгүүнтэй янаглан нөхөрлөв. Алаг хөвгүүн Хөгчү бөөгийн шавь Занад их л эелдэг, хайртай ажгуу. Манай Зана хөвгүүн янаг нөхөр Алагийн гэрт хүрье гэж явтал харин санамсаргүй өмнөөс Алаг хөвгүүн хур дэлтэй бяцхан морио унаж исгэрсээр хүрч ирээд Зана хөвгүүнийг гайхаж нэгэн хоёр тойрон хараад дэргэд нь ирж нумыг нь авч үзэв. Бас хоромсого саадгийг гайхан нарийвчилж үзээд гэдрэг нь буцааж бас бүсэнд байсан хутгыг сугалан авч үзэв. Хэдүй үзэвч бас л гайхан ханахгүй нэгэн үе нумыг тамшаалгаж үзэн нэгэн үе саадаг хоромсогыг гар дээрээ өргөн үзнэ. Нэгэн үе сайхан хутгыг хуйнаас сугалан аваад наранд гялалзуулан наадна. Ийнхүү байсаар нэлээд удсаны хойно ийн өгүүлрүүн:
— Зана чиний зүүсэн зэр зэвсэг бол хан хүнтэй адил. Чи ийм сайхан зэвсгийг хаанаас олов? гэсэнд
— Их арши Хөгчү бөө надад бэлэг болгон өгөв гэвэл Алаг хөвгүүн өгүүлрүүн:
— Чамайг ийм сайхан зэвсэгтэйд ихэд баясав. Одоо үе чи бид хоёрт унах морь, агнах зэвсэг гүйцэлджээ. Санавал бидэнд удалгүй сэлэм жад өгнө өө. Тэр гүйцэлдвэл бид нар их хаан Тэмүүжиний тугийн доор явж зүтгэсүгэй гэхэд
— Тэмүүжинийг чи энэ мэт өргөмжилдөг буюу хэмээн асуухад Алаг хевгүүн шимтэн хөөрч өгүүлрүүн:
— Их хаан Тэмүүжин гэгч хамаг баатруудын эзэн тэргүүлэгч нь мөн. Түүний хүч арслантай адил, зориг нь бүргэд мэт. Эцэг нь нэртэй баатар боловч хөвгүүн нь баатар зоригоор эцгээсээ илүү гэх ч байтугай хөх тэнгэрээс доош хөрст алтан дэлхий дээрх өнгөрсөн ба одоогийн олон баатрууд алинаас ч илүү бөлгөө. Чи энэ хүнийг үзээгүй тул олж мэдэхгүй байна. Үүний нүд нь хурц бөгөөд сүртэй. Нүүр нь уужим бөгөөд зоригтой. Энэ бол Онон мөрний хөвөөн дээр маргааш өглөө хуралдааи зарлаж олон нөхдөө хуримлуулах тул удалгүй Тэмүүжинийг үзнэ гээд хоёр хөвгүүн сайхан ургаж байгаа нялх ногооны дэргэд морьдоо тавьж өөрсдөө довон дээр суугаад авч явсан хонины махаа идэхийн зуур Алаг Тэмүүжиний баатрыг их л магтан өгүүлэх нь: «Анхандаа энэ Тэмүүжин бол нэгэн хэдэн бага отгуудын тэргүүн байлаа. Хожим байлдсаар олон аймгуудыг дагуулж энэ хэр ноёд, арулад, мангуд, тэнгэрс олхонуд зэргийн монгол язгуурын олон аймгуудыг бүгд эзэлж буй. Одоо Онон мөрний хөвөөн дээр морины хөхлөөр хийсэн есен хөлт цагаан сүлдээ хатгаж бүх Монголын аймгуудыг нэгэн гэр болгосугай хэмээнэ. Мөнхүү хэргээр Ононы хөвөөнд хуралдаан зарлаж Тэмүүжин өөрөө иржээ. Хуралдаан зарласны учир хуралдааны хүн бүгд Хөгчү бөөг үзэх гэсний тул болай. Энэ их бөөгийн үгийг баатрууд их л ойшоодог» гэж өгүүлбэл Зана хөвгүүн өөрийн биеийг үрчилсэн эцгийн нэрийг сонсоод зүрх нь ихэд хөдлев. Алагийн үгнээс «их аршийг бүгдээр, хүндлэх нь баатар Тэмүүжинээс илүү гэхийг мэдэж энэ саналаа Алагт хэлбэл тэр их л айсан байдлаар орчин тойрноо эргэцүүлэн хараад шивнэж өгүүлрүүн.
— Тэмүүжин хэдий хүн төрөлхтний ухаан зоригоор илүү боловч бас л үхэлт хүн ажгуу. Хөгчү бол магад хүн бус билээ гэхэд Зана асууруун:
— Миний биеийг тэжээсэн эцэг чи бид хоёртой адил хүн бус буюу гэвэл Алаг дахин айсан мэт эргэж хараад өгүүлрүүн:
— Дуугүй дуугүй. Их аршийг чанга дурдаж болохгүй. Тэр хэдий хүний дүртэй боловч чухамдаа хүн бус магад дээд төрөлхтөн бөгөөд тэнгэр буюу хувилгаан биетэй байх. Түүний хоол идэх, унд уухыг чи үзсэн үү? Мөстэй уул, цастай талаар хөл нүцгэн ажиггүй явахыг чи үзсэнгүй юү? Нэгэн цагт энд тэнд олон газарт үзэгддэг нь үнэн бус уу? гэхэд Зана дуугүй суужээ. Ийнхүү өгүүлэлдсээр байтал үдэш болж шөнө ирэх лүгээ Алаг гэнэт яаран мэгдэн:
— Орой болов. Аав надад цухалдана. Мал хөдөө бэлчиж буй тул харанхуйгаар хурааж гэртээ авчрахад амаргүй болно гэвэл Зана өгүүлрүүн:
— Би чамд тусалъя. Чи шилбүүртэй тул унага даагаа цуглуул! Би бусдыг нь хураая гэлцэж хоёул адууны дэргэд нисэх мэт давхилдан хүрээд исгэрэлцэн адууг хураан цуглуулаад Алагийн гэр өөд тууж морины ам мэдэн давхилдсаар хүрээд бүртгэн тоолж хүрээнд (хашаанд) нь хаагаад шилбүүр, бугуйлуудаа үүдэнд тавин Алагийн эцэг Байсунгурын (Байшонхор) гэрт оров. Дараа нь юу болохыг хойд бүлэгт үзтүгэй.


Top
   
PostPosted: Oct.31.14 12:52 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 906
ОЛОН УЛС НҮҮХИЙН ХОЁРДУГААР БҮЛЭГ

Тэндээс хоёр хөвгүүн гэртээ орвол галын дээр тогооны дотор юм буцалж, Байсунгурын гэрийнхэн галаа тойрон сууж Байсунгурын гэгч нүдэндээ галтай нүүрэндээ цогтой ид дунд насны хүн хоймор сууж, хоёр хөвгүүнийг орж ирэхэд толгойгоо бага өлийж хараад хөвгүүндээ:
— Юунд ийм орой ирэв? гэхэд Алаг хөвгүүн эцгийн өмнөөс үг дуу гаралгүй Занатай хоёул бусад гал тойрогчидтой зэрэгцэн суув. Байсунгур сая залуу зочин ирснийг үзээд:-
— Ээ, сайн байна уу? Их бөө Хөгчүгийн шавь нааш ирж энд суу гэж баруун гарын дэргэд суулгаж:
— Миний гэрт чи орж ирсэн нь их л зол заяа тохиожээ. Их багшийн ерөөл нь үнэн шавь чиний хойноос салалгүй магад ирдэг билээ гээд Зана хөвгүүний шинэ зэвсгийг үзэн баярласан царайг нь таниад:
— Энэ сайхан зэр зэвсгийг багш чинь магад өгсөн буй заа? Бас гадна Сайн буурлын янцгаах нь сонстоно. Үүнийг бас Хөгчү бөө өгсөн буй заа? Хөгчү бөө туйлын сайн хүн болай хэмээн дув дуугүй нэлээд суусны хойно бас дахин өгуүлруүн:
-— Манай их бөө бага хөвгүүнийг ёстой цэрэгтэй адил зэвсэглэхийг үзвээс одоо их цаг иржээ гэмэгц гаднаас «Их цаг иржээ» гэсээр нэгэн хүн үүд өргөж, босго алхан орохыг үзвээс цээж өргөн, бие өндөр, арслангийн дэл мэт өтген хар үстэй, нүүр нь шар, шүд нь дун цагаан, өндөр малгайн оройд гургуул шувууны өд хатгасан нэгэн хүнийг Байсунгур үзээд өмнөөс нь тосож, их л баярлан:
— Зоригт Боорчи чи минь сайн уу? гэвээс чанга бүдүүн дуугаар Боорчи:
— Нөхөр чи ба чиний эхнэр хүүхэд, зарц боол нар бас танихгүй залуу хөвгүүн та бүгдээр амар сайн уу? хэмээн мэндийг асуулцан суухад Байсунгур:
— Их Хөгчүгийн тэжээсэн хөвгүүн Зана гэдэг энэ бүлгээ гэвээс Боорчи толгойгоо дохиж:
— Их аршид залбирна гэж өгүүлээд галын захад суув. Байсунгурын эхнэр нь айраг, хонины мах авчирч тавьсныг бүгдээр тус тусдаа идэж байтал Боорчи:
— Та нар энд амгалан сууна. Гадна харанхуй шөнө болж зүг бүрээс манай улсын хүн амьтан цугларан ирж гол дүүрэн бий. Онон мөрний хөвөөнд зэр зэвсэг дахин хангинах чимээ сонстоно. Маргааш өглөө Тэмүүжин эзний дэргэд гавьяат баатрууд ба говийн эрчүүд цугласны олныг гайхах хийгээд их хэргийг үүдэх болсныг та бүгдэд сонстоно бизээ гэхэд гэнэт нохой их л хуцаж гэр тойрон гүйлдээд адуу янцгаалдан, үхэр мөөрөлдөн, хонь ямаа майлалдаж, тэмээд таврах сонстоно. Эдгээр олон амьтан сандрахьгг сонсоод учрыг олж үл мэдэх тул бүгдээр цочин гайхаж сууринаасаа босоцгоож зогсон байтал Байсунгур сая ухаан олж хөвгүүндээ:
— Чи юу хийж энд сууна. Хурдан гарч малаа үз хэмээн зандран хэлэхэд хоёр хөвгүүн гүйлдэн гарвал Онон гол дүүрэн манан унасан боловч сарны гэрэл мананг нэвтлэн гийгүүлээд юм бүгд маш том болон үзэгднэ. Үүнд Алаг хевгүүн адууны зүг одов.
Тэндээс Зана хөвгүүн малын хорооны үүдэнд хэвтсэн шилбүүрийг авч хэдэн удаа цохиж дуугаргахад дагаж явсан хоточ нохой чанга чанга хуцалдан гүйлдэж малаа эргэн тойрон хорьж сүрэг нам гүм чимзэгүй болсонд Зана хөвгүүн нөхрийн хойноос очвол адууны дунд дуу гарна. Адуугаа тогтоосны хойно хоёр хөвгүүн мориндоо мордож гэртээ харья гэж морины амыг залах гэтэл Алаг хөвгүүн Занын гараас бариад гэдрэг зргзж өгүүлрүүн:
— Нөхөр өөрөө! Хараач. Дэлүүн Болдог товойж байна гэсэнд Зана хөвгүүн заасан зүг хараад машид гайхан бас айн сайн буурлын толгойд шурган тонгойжээ. Энэ юу болов гэвэл Дэлүүн Болдогийн оройд мананы дундаас нэгэн дүгрэг гялгар гэрэл гараад улам ихэдсээр цусан улаан өнгөтэй болж гадагшаа маш хурц таван өнгийн гэрэл цацруулна. Дэлүүн Болдогийн оройд бүрхсэн үүл буданг хага туссаны цоорхой дотор нэгэн морь унасан аймаар их биетэй хүн хөдлөлгүй зогсож, түүний биед саях гайхамшигтай туяа тусжзэ. Манай хоёр хөвгүүн их л айн эмээвч нүдээ салгалгүй соронзонд татагдсан мэт харж гайхан байтал хэдэн хувь өнгөрөхөд урьдаар их хүн үгүй болон дараагаар нь туяа намхарсаар манан будан дотор шингэхэд хар үүлний цаанаас саран мандаж цусан улаан өнгөт дүгрэг гзрэл огт үзэг-дэхгүй болоод орчин тойрон хуучин хэвээр бүрэг шөнө болжээ. Залуу хөвгүүд сая мэдээ орж Зана:.
— Ай, нөхөр минь сонс! Энэ бүгд гайхамшгуудыг ажиглавал нэгэн их цаг ойртжээ. Манай Хөгчү бөөгийн үгээр бол Дэлүүн Болдог дээр ер бусын үзэгдэл гарахад их гайхамшигтай өдрүүд ирнэ гэж хэлдэг билээ гэвэл Алаг хөвгүүн нөхрийн зүг зэвүүрхэн харж «Их аршийн хамаг нуудыг Зана мэддэг байх нь ээ» гэж санаад биширсээр хоёр хөвгүүн дуугүй нисэх мэт гэртээ хүрвэл Боорчи сая мэндээ асуулцан мордож морио ташуурдан манан дотор далд оров. Гэртээ орвол Байсунгур ихэд бодлого тавин гэр дотор урагш хойшоо алхална. Хөвгүүдийн орж ирэхийг үзвэл өөрийн хөвгүүн Алагийн царай нь цав цагаан болсныг үзээд хөвгүүнээ тэвэрч юунаас айв гэж асуухад энэ хоёр хөвгүүн үзсэн бүгдийг нэгд нэгээр тоочин хэлэхэд Монголын жанжин сэтгэл хөдөлсөн боловч ил гаргалгүй санаа алдаж өгүүлрүүн:
— Хүүхэд минь хэвтэж унтацгаа. Үзэгдлийн учир нь хожим мэдэгдэнэ. Зана хөвгүүн чи манай гэрт унт. Ийм төвөгтэй шөнө ууланд харьж болохгүй. Юу ч болов манай илтийн дайсанд хүчит Тэмүүжин байлдана. Далдын дайсанд Хөгчү бөө туслалцана. Амар унтагтун гэхэд хоёр хөвгүүн эсгий дэвсэж зэрэгцэн унтав. Байсунгур зэр зэвсгээ нэгэн удаа үзээд өөрийн толгойн дэргэд тавин унтсанд удалгүй гэр доторх хүмүүс цөм унтацгаав. Ганц Зана хөвгүүний сэтгэл хөдлөн нойр хулжиж хэвтшиндээ дэмий л хөлбөрсөөр үүр цайлгаж сэмхнээр гараад үүрсэж байсан Сайн буурал морио тайлж аван хүзүүг цохиж эрхлүүлэн унаад гэрийн зүг явав. Зана хөвгүүн морио алхлуулан явахын завсар ийн сэтгэрүүн: «Энэ өдөр их хуралдаан болж Онон мөрний хөвөөн дээр Монголын олон мянган цэрэг цугларах нь. Тэд бүгдээрээ бөөгийн мөргөлтэй. Ганц би лалын мөргөлтэй. Эд бүгд зүрхтэй бөгөөд сурамгай цэргүүд магад мөн. Би ганцаараа нас бага, зэвсгээ хэрэглэж чадахгүй мэт байнам. Одоо яана» гэж гуниглан сэтгэхэд саадаг доторх сумнууд сэмхнээр жннгэнэн «Намайг авч үзнэ үү?» гэх мэт чимээ гарахыг сонсоод сайхан зэр зэвсгээ үзье гэх сэтгэл ихэд төржээ. Энэхүү явж байгаа газар нь хоёр хажуугаар богино нарс модоор бүрхсэн бага бага уултай гол бөгөөд энд тэнд хонины чинээ бул чулуу хэвтэнэ. Зана хөвгүүн мориноосоо бууж ногоонд тавиад өөрөө чулуун дээр сууж сая саадаг хоромсгоо нээж үзвэл саадаг дотор хорин хэдэн сум, зарим нь их зэвтэй, алалдаанд барих хүнд. Зарим нь авд барих хөнгөн онь бүгд сайхаи янзаар хийсэн, бас зарим сумны мөс дээр элдвээр хайрч хээлсэн зурагтай ажгуу. Манан тархаж зүүн зүгээс нар мандаж уулын оройгоос нарны гэрэл тусаж гийгүүлэн ирвээс Зана хөвгүүн сумнуудынхаа гайхамшигтай сайхныг сая нарийвчлан үзэж их л баярлан нумаа авч онилон татъя гэвэл их цэргүүд барих нум тул Зана хөвгүүн арайхан хатаж хөвчийг хагасад хүргээд алдчйхжээ. Хөвч нь тэвхний дээрээ хангинан буухад Зана хөвгүүн хоёр гурван удаа татаж оролдовч ер хүч хүрсэнгүй тул хүнс хоолны хэтэвчийн дотроос нэгэн бөөн тос аваад нумаа зөөлөн болох болов уу гэж тосолж дахин туршвал сумны булцуунд арайхан ойртуулаад бас л алдав. Нумны хөвч бас л хангинан буужээ.
Тэндээс Зана хөвгүүн урам хугаран гуньж цэрэг болъё гэх санал байвч зэвсэг хэрэглэж үл чадна гэж чулуун дээр сууж нүүрээ хоёр гapaap дараад цурхиртал уйлан гаслав. Уйлахын ихэд өөрийн дэргэд маш үзэсгэлэнт сайхан морь унасан нэг хүн ирснийг мэдсэнгүй ажээ. Энэ хүн богинохон илгэн дээлтэй, хар үнэгэн малгайтай, алтан од шигтгэсэн гархин үстэй, богино сэлэм зүүсэн, ардаа нум саадаг агссан хүн Занын дэргэд ирж морио татаад морины хүзүүг тогшсонд тэр морь нь баярлан янцгаахад Зана хөвгүүн толгойгоо өндийж харвал нэгэн их биетэй хүн морин дээрээ зогсож буй байдал төлөвийг ажиглавал саях шөнийн үзэгдэл санаанд ургана. Энэ хүний нүүрийг нэгэнт харсан хүн насандаа мартмаар бус, эрхгүй бишрэн аймаар шинжтэй тул Зана хөвгүүн хараад нүдээ салгаж чадсангүй, Энэ хүн өргөн агуу магнайн доороос аюумшигтай хурц нүдээр ширтэн харах нь бүргэд буюу арслангийн иүдтэй адил бөгөөд хүний зүрхний угт хүрэн, хамаг санасан санааг нэвт шувт харах мэт. Хамар нь бүргэдийн хошуу мэт өндөр, өтгөн хар сахал нь амны жавжинд хүрсэнгүй тул үлэмж зориг сэдлэг ихтэй хүний шинжтэй. Хөдлөх байхын төлөвийг үзвээс удаан бөгөөд тайван, хүчин лүгээ төгөлдөр огторгуйд хальж байсан бүргэд шувуун лугаа адил болай. Зана хөвгүүн уйгур улсын ёсоор хоёр гарыг солбицон цээжиндээ барьж бөхийвөл тэр хүн асууруун:
— Хөвгүүн минь ямар учраас уйлав.
— Эцэг минь ээ, би энэ нумыг татаж үл дийлэх тул ийнхүү уйлав гэвэл өнөөх хүн:
— Чадал гэдэг зүрхнээс гараад гарт орно. Нумаа авч сумаа онил гэсэид Зана хөвгүүн тэр хүний үгийг дагаж нум сумаа авахад тэр танихгүй хүн хол агаарт элин хальж явсан бүргэд шувууны зүг зааж өгүүлрүүн:
— Энэ шувууг шагайж харва! Эрхгүй ононо гэсэнд
— Миний хүчин бага тул нумын хөвчийг тэлж үл чадна гэвэл тэр хүн Заныг аймшигтайгаар ширтэн харахад Зана цочин арзасхийж, мөн түүний далимд цээж нь хүлхийж, хоёр гарт нэгэн жигтэйхэн хүчин урсан ирэх мэт болов. Саях хүн «Нумаа тат!» гэвээс манай залуу хүн энэ үгийг сонсмогц гэнэт гарын булчингууд дүүрч нумын хөвчийг ажиггүй татан булцууд тулгаад тавив. Тэр сум нь исгэрэн одох лугаа шувуудын хаан омогт бүргэд хоёр далавчаа дэлгэж Зана тэр хүн хоёрын дэргэд хоёр алхмын газарт унан иржээ. Саях хүн нэг ч үг хэлэлгүй хөлөө өчүүхэн хөдөлгөмөгц язгуур сайт морь харвасан сум мэт давхин үзэгдэхгүй болов. Зана хөвгүүк нумыг өөрөө хэдэн удаа татаж оролдож огт чадсангүй байтал тэр хүний ширтэн харахад хүч хүрч татсаныг их л гайхаж «Энэ чадал надад үргэлж байх болов уу? Басхүү би зүүдэлж байна уу, үгүй юү?» гэх зэргийг бодоод дахин нумаа татаж чадсанд цаглашгүй баярлаж саях хүнд сэтгэлийн баяр хүргэж бас энэ гайхамшигтай учрыг дуртгал болгон бүргэдийн хоёр өдийг авч малгайдаа хатгаад Сайн буурал морь юугаа исгэрвээс баярлан янцгаасаар эзэндээ ирэхэд Зана хөвгүүн мориндоо үсрэн мордож Байсунгурын гэрийн зүг, явав. Тийнхүү явахын замд бага насандаа сонссон Түрэг аймгуудын нэгэн түүх нь: «Дорно зүгээс нэгэн баатар эр гарч нүүдэл (нүүдэлчин) аймгуудыг тугийн доор цуглуулан дэлхий дахиныг цөм эзэрхмуй» гэсэн зүйлийг санаж: «Түүх доторх баатар эр гэгч энэ хүн мөн болов уу» гэж боджээ.
Тэндээс сэтгэл зүрх нь их баатар зориг орж, Онон мөрний хөвөөнд цугларсан баатар гавьяатны дунд орвол аймаар бус мэт санагдана. Энэ цагаас эхлэн манай Зана хөвгүүн байшин балгасгүй говь талын хүүхэд хот балгадын жаргалдаа ташуурсан улстай байлдахад явалцах цэргийн хүн болжээ. Ийнхүү явж өдөр болсонд хөх манхан тэнгэр, хөрст алтан дэлхийг бүрхэхийн адил халхалж хол ойр, орчин тойрон их чимээ сонстоно. Зана хөвгүүн морины амыг тавин явуулж их удалгүй нэг далан дээр гарч ирвэл нүд алдмаар олон юм үзэгджээ. Голоор дүүрэн зэр зэвсгээ агссан, туг хиуруудыг хийсгэсэн морьтой хүмүүс явна. Олон мал сүрэг сүргээр бас үхэр хөллөсөн хасаг, мухлаг тэрэгнүүд багшран явна. Энд тэнд унагануудын хүзүүн дэх хонх хангинан, үнээд мөөрөлдөн, хонь ямаа майлалдаж, хоточ нохойнууд сүргээ тойрон хуцалдан гүйлдэнэ. Бас эхнэрүүд чанга чанга зандралдан, нялх хүүхэд уйлалдаж, мал адуулагчдын шилбүүр энд тэнд тас няс цохилдон малаа хураана. Бас эдгээрийн дунд эсгий гэр ачсан тэмээд үзэгдэнэ. Зарим тэмээнд адууны хялгасан гөрмөл уут ачиж дотроос нь бага хүүхдүүдийн толгой цухуйна. Эхнэрийн зарим нь эмээлтэй гүүгээр яван, зарим нь хүүхдээ тэвэрч тэргэн дээр суух ба зарим нь хүүхдээ үүрч явган явна. Баахан өссөн охид нь саамгай гүү даага унаж давхилдан, идэр залуу охид нь агсам агсам морьд унадгаан ардаа нум сум агсаж, гартаа ташуур барин явна. Зарим охид тэмээн дээр засал чимгээ цэвэрлэн арчиж,уянгалан дуулан аймаг язгуур ба өөрийн баатар цэргүүдийг магтана. Зарим нь хуур татаж, ятга цохих ба зарим цэргүүд нь бүрээ хэнгэргийн хөгжим дагуулан урагшаа нэг жигд явна. Цэргүүдийн хойноос саях олон хөрөнгө хогшил, гзр бүл нь өт шоргоолжны адил арзганан тэнэнэ. Энэ бүгдийг үзвээс чухамхүү олон улс нүүж буй нь болой. Зана хөвгүүний зүрх их л догдолж давхин дэргэд нь хүрч очвол зоригт Боорчи, Алагийн аав Байсунгур хоёрыг танив. Өмнөөс Алаг давхиж холоос дуудан өгүүлрүүн:
— Чи миний гэрээс юун эрт явчихав гэхэд,
— Миний сэтгэл хөдөлсөн тул нойр эс хүрэв. Бас сайхан өглөөний хонгор жаварт зугаацъя гэсэн билээ. Харин санамсаргүй нэгэн гайхамшигтай хүнтэй учирсныг нас дуустал марташгүй гээд цааш өгүүлэлдсүгэй гэтэл нэгэн үл таних морин цэргийн анги цувран гарч ирэхэд Алаг өгүүлрүүн:
— Эд бүгдээр нүүдэл (нүүдэлчин) аймгуудын баатрууд болой. Чи энэ нэгэн хэсэг цэргийн удирдагчийг үзэв үү? Бор морь унаж, зүүн гартаа тугаа барьсан энэ хүн хэн хэмээвээс Тэмүүжиний хань, барсуудыг дарагч Зэлнэ (Зэлмэ?)* баатар мөн гэв. Зэлнэ баатар өөрийн цэргүүдтэй хамт өнгөрсний дараа бас нэгэн сайхан улаан морь унасан, өргөн цээжтэй баргар хар царайтай баатар улаан туг барьж явахад Алаг өгүүлрүүн:
— Энэ хүн бол Хятадын гурван вангуудыг (ванг) дийлсэн Чинсан тайж гэдэг баатар. Үүний суух орон нь хүн явж үл болох зузаан ой тайга дотор хар өтөг** лүгээ улаан нударгаар тулалдан алж суув. Үүний дараа явагч нь зоригт Боорчийн нөхөр, анд Мухули (Мухулай) сэцэн хэмээнэ. Тэргүүдийн (тэргүүлэгчдийн) хуралдааны дотор энэ Мухули сэцний эрх их л хүнд, бүгдээр ойшооно хэмээн өгүүлтэл нэгэн маш үзэсгэлэнт сайхан морь унасан найман хүн дагуулсан залуу баатар ойртон иржээ. Үүний биедээ өмссөн оготор арьсан дээлтэй, толгойдоо чонын арьсан малгай тавьжээ. Зэвсэг нь нум сум агсаж, сэлэм зүүж, баруун гартаа урт жадны үзүүрт хөх туг өлгөжээ. Энэ хүний байдал төлөвийг ажиглавал хэмжээгүй баатар ажгуу.
Зана хөвгүүн Алагийн зүг хандан нүдний үзүүрээр асууваас Алаг даруй магтаж өгүүлрүүн:
— Энэ баатрыг би танихгүй. Байз хэн бололтой билээ? хэмээи санаж ядан байтал Алаглйн дэргэдэх дагалт өвгөн өгүүлрүүн:
— Энэ хүлэг сайхан морьдын бэлчдэг Хөх нуурын хөвөөнөөс ирсэн Басуд аймгийн Зэв чоно гэдэг. Үүний насан хэдий залуу боловч нөхөд нь тоомжилдог, дайсан нь айдаг болай. Үүний аймаг олон бус тул манай энэ газарт цөөхөн хүн дагуулж ирсэн бололтой гэв. Энэ мэтчилэн хоёр хөвгүүдийн өмнүүр хэд хэдэн, ангийн цэрэг яван өнгөрч, дараагаар нь хасаг ба мухлаг тэрэг, сүрэг мал тасаршгүй явахыг үзэхүл эд бүгдээр ганц нэгэн аймаг ч бус нэгэн бүхэл аугаа хүчин төгөлдөр улс энэ уул нурууны хормойд удирдагч эзнээ хүлээн ажгуу.
Энэ тоолшгүй олон цэргийг хараад Алагийн дотор «Би ч мөн энэ олон улсын нэгэн үндэс гишүү нь мөн» хэмээх омог сэтгэл төржээ. Зана хөвгүүн эдгээр олон баатар цэргүүдийг харж нүдээ салгаж ядан «Би ч мөн нүүдлийн аймгийн хүн тул эдгээр баатруудтай нийлбээс болно» хэмээн бас л омог төрж нүдээ гялбалзуулан өндөр дуугаар өгүүлрүүн:
— Дээд тэнгэр их болай. Ертөнцийг ерөнхийлөгч бүгдийг мэдэгч аугаа хүчит тэнгэр чамайг юун магтана гэтэл Байсунгур дэргэд хүрэн ирж:
— Чи сая юу өгүүлэв хэмээн асууваас Зана:
— Манай эзний алдрыг дурдан ялагдашгүй Тэмүүжиний сүр хүчнийг магтав. Манай улс өдий хүчтэй болсон нь гагцхүү энэ Тэмүүжин эзний харьяа болай гэвээс Байсунгур гараа Занын мөрөн дээр тавьж өгүүлрүүн:
— Хөвгүүд минь сайн сайн. Аугаа хүчит тэнгэр амийг чинь сахих болтугай. Аюумшигт дайсанд үл ялагдах эрийн хүчин өгөх болтугай гээд өөрийн хөвгүүн Алагийн морийг гараар цохиж эргүүлэн, «Миний хойноос явагтун» хэмээн хоёуланг дагуулж үймэлдсэн олон ардын дундуур хага зүсэн явж, нэгэн болдог толгойн хажууд олон баатар цугласны дэргэд хүрч очвоос саях Зана хөвгүүний өглөө эрт үзсэн гайхамшигт хүн сайхан морь унаж, нүдээ цахилгаан мэт гялбалзуулан тэр болдог толгой дээр зогсон бүхийг Зана хөвгүүн их л гайхаж нөхрийн зүг хандан үг хэлэн гэтэл Алаг:
— Тэмүүжин хааны алдар мандтугай хэмээн бархирваас Тэмүүжиний алдар, Тэмүүжиний алдар! хэмээлдэн зүг бүрээс нэгэн жигд түмэн түмэн хүн хашхиралдан тэнгэр дүнгэнэх мэт уул хад хонгинон цуурайтав. Занд хөвгүүн сая Тэмүүжин гэдэг ийм сүртэй ажгуу хэмээн зүрхэндээ хүртэл мэдэв. Тэмүүжин морины дээр хөдлөлгүй зогсож цугласан олон цэргүүдээ харж нэлээд удсаны хойно баруун гараа өргөж зангахтай нэгмөсөн (зэрэг) чимээгүй болж тэнгэрийн дуу мэт өндөр дуугаар Тэмүүжмн өгүүлрүүн:
— Говийн олон баатрууд амар сайн уу? Энэ баясгалант сайн өдөр Онон мөрний хөвөөн дээр танууд бүгдийн амрыг эрье. Хожим хожмын ач үрүүд энэ сайхан манай улсын мандсан сайн өдрийг үл мартана биз ээ. Энэ өдрөөс хойш манай улсын нэр мохошгүй зоригт
монгол хэмээн нэрийдэж, бүгд ертөнцийг өвдгийн тойг доороо оруулна. Та бүгд сайтар сонс. Энэ өдрөөс эхлэн үүрд дагаж явах цааз, айх мэт удирдагч ноёдын үгийг огт зөрчилгүй шууд дагагтун. Урвагсдыг өшөөлөн дальдирагсдыг ал! Бие биеэ хас хад мэт явж өмгөөл! Эхнэр хүмүнийг бүү хөлөглө. Зэр зэвсгийн сургуулийг тасралтгүй хийгтүн. Биеэ бага наснаас аливаа хатуу зөөлөн явдлаар хатуужил сурга. Дээд тэнгэрт бишрэн бусдын ёсыг адил хүндэл! Мохошгүй зоригт монголчууд миний энэ засгийг журамлан дагаваас бүх ертөнц таны доор унаж өгнө хэмээх лүгээ, түмэн түмэн ам нэгэн зэрэг ангайж тэнгэрийн дуу адил «Тэмүүжиний алдар, Тэмүүжиний алдар, Монгол улс мандтугай мандтугай!» хэмээн бархиралдан цэргийн хэнгэрэг дэлдэж, цан цохиж, их бага бүрээгээ татан зэр зэвсэг юүгээ хангинуулж их далай ёроолоос хөдөлсөн мэт олон цэргүүдэд тунхагласугай. Манай өмнөөс эсэргүүцсэн улсыг хүйс тэмтрэн алагтун, манийг дагасан улсыг өршөөгтүн хэмээн эзэн хаан ярилцан байтал гэнэт дув дуугүй болжээ. Учир юу гэвэл, толгой дээр Тэмүүжиний хажууд газар доороос гарсан мэт Тэв тэнгэр Хөгчү бөө цагаан цамц өмссөн, хөл нүцгэн, үсээ задруулан унжуулсан гарч ирэн зогсоход бүгд хүн их багш юугаа таниад цөм хөсөр сөгдөж Тэмүүжин ганцаараа морин дээрээ хөдлөлгүй зогсож, их бөө ганцаар газар хүнгэнэх мэт бөгөөд ив илэрхий хол ойр бүгдэд нэгэн адил сонстмоор дуугаар өгүүлрүүн:
— Энэ хүнтэй явбаас дэлхий ертөнц таны болно. Харийн олон улсууд үүнийг «Тэнгэрийн ташуур» хэмээн нэрийднэ. Үүний монгол аймгууд нь орон газар эл бүгдийг хязгаар хүртэл явна. Чи «Их Чингис хаан» хэ-мээх цолтой болж, хэнд ч үл ялагдах болай. Дээд тэн-гэрийн зарлигаар Чингис хаан цолыг үүрд алдаршихын тул би чамдаа өгсүгэй. Сүлд туг юугаан дээш өргөж их цэргээ удирдан дагуулж дэлхий ертөнцийг байлдаар яв. Энэ дэлхий ертөнц болбоос цөм чиний болай хэмээхэд Тэмүүжин хатуу дуугаар өгүүлрүүн:
— Дэлхий чухамхүү миний болно хэмээвээс тэнгэр хагарсан адил «Чингис хааны алдар ялагдашгүй. Тэмүүжиний алдар!» хэмээлдэх их дуун зүг бүрээс ниргэлэн сонстоно. Мөн тэр даруй Тив Тэнгэр хэмээх Хөгчү бөө гэнэт гарч ирсэнтэйгээ адил гэнэт үзэгдэхгүй болов.
Удалгүй цан хэнгэрэг дэлдэж, бүгдээр тэр гал дээрээ бууж, эхнэр хүүхдүүд нь бүдүүлэг хоолоо хийв. Тэмүүжин эзэн одож харагдахгүй болов. Үүнээс хойш юу болохыг хойд бүлэгт үзтүгэй.
* Үүнийг Өвөр монголын хэвлэлд Илү гэж бичжээ.
** Өтөг - баавгай


Top
   
PostPosted: Oct.31.14 12:54 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 906
ТЭНГЭРЭЭС ЗАЯАТ ТЭМҮҮЖИН ЭЗЭН БАРУУН ТИВИЙГ ДАЙЛААР МОРДСОН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Онон мөрний дүүрэн их л үймэлцэж зүг бүрээс цэргүүдийн дуу дуулах сонстоно. Өнгө бүрийн туг хиур намилзуулан морьтой улс ийн тийн давхилдан амой.
Тэндээс Зана хөвгүүн Алаг хоёр олны дундуур зүтгэн явж Байсунгурын гэрт одъё гэтэл өмнөөс залуу Зэв зорйгт баатар цөөхөн цэргүүдээ удирдан ирэхэд Алаг:
— Ай зоригт Зэв алдар чинь мандах болтугай гэвээс залуу жанжин нэрээ дурдсанд гайхаж баярлан, толгой юугаан тонгосхийн өгүүлрүүн:
— Аруладын хүүхэд ээ! Их Риди хувилгаант ариун явдалт Хөгчү бөөд очих замыг надад зааж өгөгтүн. Зана өгүүлрүүн:
— Би зам мэднэ. Чамд газарчилж өгье гэхэд Зэв баярлан:
— Сайн хүү минь, бй тэр бөөтэй хздэн үг хэлэлцэх хэрэгтэй. Чи намайг дагуулан яв! гэж зэрэгцэн давхилдахад Зана хөвгүүн их л урамтай явахын зуур залуу жанжин Занын зүг нэг хоёр удаа ширтэн хараад ийн асууруун:
— Чаиний морь юун сайхан морь вэ? Зэвсзг чинь хэтэрхий сайхан. Санаваас чи нэгэн жанжны хөвгүүн бололтой. Зана хөвгүүн баахан гуньж толгой сэжин:
— Миний нөхөр Алаг хэмэзх нэртэй, зоригт баатар Байсунгурын хевгүүн болай. Надад эцэг эх, нутаг аймаг байдаггүй. Энэ газарт би харийн ганц өнчин билээ хэмээн өгүүлээд тэсгэлгүй нулимс нуднээс асгарахаар завдахад аргагүй гарын алгаар нүдзэ халхалбаас Зэв морио татаж, Зана хөвгүүний мөрөн дээр гараа тавьж зөөлхнөөр,
—- Чи ямар аймгийн хүн бэ? гэвэл Зана өгүүлрүүн:
— Миний терсөн гэр, улс баруун зүгт Иссык куль нуурын хөвөөнд Түрэг язгуурын Уйпар аймгийн хүн би~лээ гэхэд Зэв өгүүлрүүн:
— Алтан дэлхий уужим бөгөөд их тул таны аймгийг би үл мэднэ. Таны аймаг нүүдэлчин үү хэмээн асуувал Зана:
— Манай аймгийн зарим хагас нь нүүж аж төрнө. Зарим хагас нь суурьшсан. Би өөрөө нүүдлийн хүн хэмээн хэлэхэд Зэв:
— Би чамайг морь унаж явахыг чинь үзээд мэдсэн билээ. Суурьшсан хүн морь унахдаа мануухай мэт оцойдог. Нүүдлийн хүн морин дээр эмээлийн хавтастай хамт төрсөн мэт яв тав наалдана. Суурилсан улсын заяа нь газар тариалж, гap хөлөөр аж үйлдвэрлэн манай нүүдэл аймгуудыг тэжээнэ. Тэдний сүр сүнс нь боолын чанартай бөгөөд аймхай нохойнууд биш үү хэмээн хоёулаа өгүүлэлдсээр замд явж уул өөд очсон их л хавчил бартаа замын хоёр хажуугаар гуу жалга, түүнээс дааш нүцгэн өндөр уулууд энд тэнд нарсан модтой, дээш авирах тутам нарийн болсоор хоёр хүн зэрэгцэн явж багтах аргагүй болж 3ана удирдан Зэв хойноос нь дагаж явахад
— Чи төөрсөн хүн бөгөөс бас нэгэн гэр эрж олохгүй буюу хэмээвээс Зана гайхаж, нүдээ бүлтийлгэж:
— Би өөр гэр хаанаас эрэх вэ? Намайг хэн өөрийнчлөн авах вэ? Би ийн гав ганцаар тул Алаг нөхөртөө атаархана. Миний нөхөр Алаг болбоос өөрийн гэртэй, эцэг эх, аймаг садантай. Өөрийн аймгийн цэргийн урай сонсмогц тугийн доор одож байлдан явна. Би бол хэнд хамаагүй. Хэн ч надаар дутахгүй. Энэ их Монгол улс үүрд сонстох алдар нэр юүгээ мандуулсугай хэмээн хуяг дуулга өмсөж хоромсого саадаг агсаж дайлаар мордоход би явахсан гэж их л дурлах тул зүрх хагарах мэт өвдөнө гэхэд Зэв дув дуугүй явж, залуу Занын эмгэнэн гаслахыг нарийвчлан тогтоож авав. Гэнэт замын хавцалд морио татаж өгүүлрүүн:
— Энэ нарийхан замын нэгэн тал нь хавцгай, нөгөө этгээд аюумшигтай гуу жалга биш үү? Энэ замын үзүүрт ургаж байгаа ганц нарс тэр байна. Зана чи тэр нарс хүртэл морины тэнхээгээр үсрэн давхиж чадах уу гэх лүгээ Зана хөвгүүн Сайн буурлын хүзүүн дээр тонгойж хоёр хөлөөр морины гэдсийг хавчин нарийхан замаар харвасан сум буюу нисэх мэт одов. Үүнийг үзвээс чухамхүү амиа алдаж болмоор аймшигтай боловч Зана хөвгүүн жалгын хөвөөний дээр тонгойж ургасан
нарсанд ажиггүй хүрээд морио ганцхан эргүүлэн Зэвийн дэргэд давхин ирж зэрэгцэн зогсвол залуу жанжин их л баярлан өгүүлрүүн:
— Ай хөвгүүн минь сайн сайн. Хүлэг мориндоо хүрэх хөвгүүн чи мөн байна. Аль, нумыг чинь үзсүгэй хэмээн нумыг нь авч гурван удаа илээд, гурван удаа наадмын юм мэт онинд тултал татаж үзээд нумыг буцаан өгч,
— Чи энэ нумаар харваж чадах уу гэвэл залуу хөвгүүн үггүй нумаа авч сумаа онилон татмагц эгшин дотор хөвч хангинах сонстож ганц нарсны мөчрүүд авиа гаргаад харвасан сум нь хар нарсны биед хаджээ. Тэндээс цааш үг дуугүй явж байтал Зэв Занын гарын булчинг барьж үзээд үл мэдэг инээмсэглэж байснаа гэнэт Заныг бүх хүчээр түлхвэл Зана хөвгүүн эмээлээс арайхан ховхорч унасангүй. Нүүр нь цус мэт улайж, хутгаа шүүрэн гэтэл Зэв учиргүй «хн хн» хэмээн нүднээс нулимс гартал элгээ хөштел зшээж, бас морин дээрээ байхын аргагүй газарт бууж инээхэд манай Зана хөвгүүн адил мориноос буугаад ихэд гайхан харж байтал Зэв сая өөрийн эрхтай болж өгүүлрүүн:
— Хүү минь, хэцүү сайн эр ажээ. Нэрээ гутаахад хүрэхээр хутгаа шүүрдэгт чинь би их л баясна. Одоо хутгаа миний цээжинд шаахыг зогс! Чиний байдал миний санаанд үнэхээр зохилдоно. Чам мэтийн хүнд би их л дуртай. Чи моринд сайн. Харвалгад мэргэн, гарын булчиндаа чадал ихтэй байтлаа чамайг хүн тоохгүй гэдэг чинь юу вэ? Эрхэм хүү минь, чиний аав би болъё хэмээн чанга тэвэрч өгүүлрүүн:
— Ийм сайн эрийг Чингис хаан ч хөвгүүнчлэхээс үл ичнэ. Чамд туггүй гэх худал. Дээд тэнгэр мэдтүгэй. Чамд туг ч олдоно, аймаг ч олдоно. Үүнээс хойш миний аймаг чиний аймаг болж, миний гэр чиний гэр болно. Хэрэв чамайг ямар тугийн доор байлддаг вэ гэж асууваас Басудын Зэв чонын хөх тугийн доор явдаг гэж хэл. Хэрэв чиний тугийг үл хүндлэх бөгөөс тэр хүний хавиргыг нь хугалж, тархийг нь хагалаарай. Мэдэв үү, хөвгүүн минь ээ гэх лүгээ Зана маш их баясан өгүүлрүүн:
— Хөх тугийн доор явж амиа алдтал байлдсугай хэмээвэл Зэв бас дахин тэвэрч өгүүлрүүн:
Миний доор явахад сайн. Намайг Зугаатай чоно гэдэг нь дэмий бус биш үү! Надад эхнэр хүүхэд байхгүй. Эндээс хойш харин чи миний хөвгүүн болон тугийг өргөмүй. Чи туг барьж миний өмнө Басудын дайны хашхираа «Хөх туг мэд» гэх үгийг хашхиран явж, бидэнд зам нээмүй. Надаас урд битгий дайсанд ор Би чамайг мориноосоо дутуугүй энхрийлнэ хэмээгээд:
— Чиний энэ сайхан морь ямар нэртэй вэ? хэмээн асуувал,
— Сайн буурал гэхэд:
— Ай, сайхан нэр байна. Миний морины нэр Хашха гэдэг. Энэ морь бол дайсны хөлийг нэг барааны газраас эндүүрэлгүй мэднэ. Байлдааны үед (иттэлтэй нөхөр ганц энэ морь. Үүнээс хойш харин чи үүнчлэн үнэн нөхөр хань минь болно гэхэд Зана өгүүлрүүн:
— Намайг Хөгчү бөө тавих болов уу гэвээс Зэв ташуураа тасхийлгэж өгүүлрүүн:
— Хөгчү бөө гэдэг чинь юу вэ? Хөгчү бөөд юуны хамаа. Би Хөгчү бөөгийн харьяат бус. Хөгчү бөө хэдий их богд, хэдий их шидтэн боловч надад хамаагүй. Манай Төвд оронд түүний хэрийн шидтэн талын тарваганы мэт олон. Тздгээрээс ер би айдаггүй. Би Хөгчү бөөтэй уулзаж нэг хэдэн үг асуусугай гэхээс гадна богд хүнтэй учрахад хэзээ ч илүү бус гэдэг биш үү? Ай, тэнгэр-минь гээд, — Чиний нэр хэн билээ? хэмээвээс,
— 3ана хэмээн өгүүлсэнд,
— Зэвийн хөвгүүн, хөх тугийн цэрэг Зана хэмээн сонсоход чихнээ уран хэмээн гэнэт аажуу хошууч царайгаа хувьсган дөрөөн дээрээ босож хэлсэн нь:
— Ай! хүү минь, сайн сонсож, зүрхэндээ хадгал. «Хөх туг мэд» Энэхэн гурван үгийи уггыг чанга тогтоо! хэмээн хүнгэнэтэл хашгиран өгүүлэхэд Заява дуурайн хэдэн удаа «Хөх туг мэд. Хөх туг мэд» хэмээн бархирав. Бас Ззв өгүүлрүүн:
— Манай Басуд аймгийн дансанд opох уриа нь мөн Энэ xашхирaar сонсмогц чамайг өөрийн хүн дуудна хэмээн санаарай. Сэлнин* цохиж, сайхан бүрээ татаад «Хөх туг мэд» -гэх хашхирааг сонсвоос бид чиний дэргэд буй хэмээн мэд. Байлдааны чимээ, сумын шуугих ба сэлэм хангиханыг сонсвоос Басудын баатар чи минь «Урагш довтолгон ор!» хэмээхэд Зана их л баясаж,
«Хөх туг мэд. Довтол, довтол!» хэмээн хашхиран байв.
Тэндээс цааш Зэв дахин Заныг тзврээд давхилдсаар агуйн үүдэнд хүрч, морьдоос буун Зэв морио уяхын зуур Зана сэмхнээр агуйн дтор орж их богд бий болов уу хэмээн харвал Хөгчү бөө агуйн ёроолд сунан хэвтэж, хоёр гараа наминчлаад мөргөж буйд Зана айн цочоод гэдрэг буцаж:
— Тэнгэр лүгээ үг хэлэлцэж байиа. Орж үл болно хэмээн шивнэн өгүүлбэл Зэв харин чанга чанга алхалсаар агуйн дотор ороход их богд нүдээ нээж залуу хошуучийг цахилгаан мэт аймшигтай гүн хар нүдээрээ ширтэн хармагц Зэв үл дасан нүдээ дорогш харж байхад Хөгчү бөө сулханаар:
— Миний энэ тэнгэр нар чуулсан оронд орж ирээд тэнгэр нартай үг хэлэлцэхийг саатуулсан хүн хэн билээ? гэвэл Зана хөвгүүн хөсөр сөгдөн айлтгаруун:
— Эцэг минь ээ! Уучлан айлд. Энэ Зэв чоно гэдэг хүн танд мөргөхөөр иржээ. Үүнийг би дагуулан авч ирсэн тул хүлцэн айлд гэхэд бөө урьхан нүдээр тэжээвэр хүүгээ хараад:
— Бостугай хэмээн босговол Зэв дэргэд нь зогсож, нэгэн үе инээж, нэгэн үе айн эмээж байв. Дув дуугуй нэг хэсэг болсны хойно Зэв гэнэт ухаан орж, толгойгоо гэдэсхийж ам алдан өгүүлрүүн:
— Тэнгэр хартугай. Чи богд хүн бус ахул чиний хүзүүг булгалах байсан билээ гэхэд залуу хошуучийн хэлж болшгүй үгийг сонсмогц Зана их л айж байхад бөө үл мэдэг мушийж, нүүр нь уужим сайхан болоод асуув.
— Чи надаас айхгүй буюу? гэвэл,
— Би хэнээс ч айдаггүй. Гагцхүү үл үзэгдэх албинаас айна гэхэд бөө Зэвийн зүг хандаж, нэг жигтэйхнээр мишмэлзсээр алгуурхан алхаж ирэхэд Зэв өөрийн эрхгүй нууц увдисын хүчинд ялагдаж гэдрэг алгуурхнаар ухран явахад
— Аймхайгүй баатар чи юунаас ийнхүү ухрав? хэмээн асуувал Зэв их л самгардсан сулхан хоолойгоор:
— Надад юу байсныг би мэдэхгүй, нүдэнд үл үзэгдэх, ухаанд үл оногдох хүчээр түлхэж байх тул би өөрийн эрхгүй ухрав гэжээ. Их бөө аймшигт нүдээр бас Зэвийг ширтэн харахад Зэв эрхгүй зөөлхөн бөгөөд гүн хар нүдний чадлыг тааж ядан улам бөхийсөөр эцэст
гайхамшигт хүний хөлийн доор сөгдөн унав. Агуйн дотор чив ,чимээгүй болсон хойно бөө зөөлнөөр:
— Чи бодтугай. Надад ирсэн хэргээ хэл! гэвэл Зэв өндийж хөлс лавшсан магнайгаа арчиж бав бараан царайгаар:

— Үүнээс хойш миний бие шидтэнтэй тэмцэлдвэл гавалт модон морь унаж явах болтугай. Чи үнэхээр их богд хүн ажээ. Ридийн хүлээсээ тайлах ажаамуу хэмээвээс,
— Би хэдийнэ тайлсан тул чамд юу хэрэгтэй вэ? Өгүүл! хэмээвээс залуу хошууч биеэс хүнд үүрэг хаясан мэт сэгсрээд айлтгасан нь:
— Би Тэмүүжний доор явж Баягууд Татар мэтийн муу нохойнуудтай байлдсугай гэнэ. Манай нэг хүн дөрвөн дайсантай тулалдах тул гайгүй чанга тулалцаан гарна хэмээвэл бөө хатуугаар:
— Тийм бөгөөс гэртээ буц гэвээс Зэв царай юугаа хувиргаж цочин:
— Буцах гэж юу вэ? Би энэ газарт байлдахаар ирснээс бус гэртээ харих тул ирсэнгүй. Гагцхүү миний хүн цөөхөн, найман эр болой. Айх минь, Тэмүүжин намайг ойшоолгүй эхнэр хүүхэд, ачаа бараа харуулах болов уу? Чиний Риди хувилгаан их тул намайг хамгийн магнайд гаргаж, дайсны жадны үзүүрт явуулах болгон соёрх гэвээс,
— Чиний дурласан ёсоор болтугай хэмээн зарлиг болбоос Зэв
— Үүнээс гадна чамаас гуйх нэгэн хэрэг бий. Миний морь Хашха хэмээх цолтой ийм хүлгийг олохуйяа маш бэрх. Морь минь миний нөхөр хань тул үүнийг дайсны мэсэнд үл хорлогдох болгон хайрла. Би өөрийн биеийг жадны үзүүр, илдний ир зэвийн хурцад итгэж хамгаалан чадна. Миний Хашха морь хөөрхий юугаар биеэ арчилна. Тайчууд ч мэдсээр хүний морийг урьдаар хорлодог тул миний морийг сахих увдис өгөн соёрх гэвэл их арши:
— Чиний Хашха морь дайсанд үл хорлогдоно. Бус (өөр) хэрэг байна уу? гэхэд залуу хошууч евдгөөр сөгдөн унаж,
— Ай яа, их шидтэн, сайн ерөөлөө хайрла. Зэв миний бие цэргүүд ба тугч Зана миний хөвгүүн бүгдийг сайхан ерөөлөө тавьж, хамгаалан айлд гэвээс их арши бөө баярласандаа хацраа улайлгаж байсан Зана хөвгүүний зүг хандаж, урьдтай адилгүй чанга тэвэрч,
— Ай хүү минь, чи энэ их дайнд явах гэв үү? Сайн, сайн. Миний санасан ёсоор болов. Чи энэ шөнө миний дэргэд хоноод маргааш Зэвийн хойноос од гэхэд, Зана хөвгүүн Зэвийн дэргэд мөн сөгдөн унаж их арши хоёулангийн толгой дээр хоёр мутраа сунган тавьж ерөөлийг айлтгаж, тэнгэр бурхдад даатгаж өгөв. Тэндээс Зэв мориндоо мордоод Занад,
— Маргааш өглөө учиръя гээд уулын уруу дэвэлзүүлэн хатирсаар ойн дотор далд оров. Тэндээс шөнө болж гол дүүрэн нүүдлийн гал улалзана. Зана хөвгүүн хэвтээд унтъя гэвч нойр шилжиж, тийчлэн хэвтэхэд бөө галын өмнө сууж, уншлагаа шивнэн уншиж байтал гэнэт холоос морин төвөргөөн сонстон улам улам ойртсоор агуйн үүдэнд тулж, нэгэн цэргийн хүн орж ирээд шулуухан бөөгийн дэргэд хүрвэл бөө дээш босож, харваас галын гэрэлд шинэ хүний нүүр нь бүрнээ үзэгдэж, цахилгаан мэт хоёр нүд гялбалзах харагдана. Энэ хүн хэн билээ? гэвэл Чингис хаан Тэмүүжин ажгуу. Унтахаа мартаад хөдлөлгүй нүд аньж, амьсгалаа дараад хоёр их эрчүүдийн өгүүлэлдэхийг чагнан хэвтвээс анхандаа сулхнаар хэлэлцсээр дуу нь улам улам чангадан ирэх лүгээ бөө өгүүлрүүн:
- Чи энэ бүгдийг тэнцүүлэн сайтар хянан бодсон уу? Чи насандаа нэгэн амаргүй болохоос гадна дэлхий дахины олон улсыг цустах ташуур нь болно. Чи манай эндэх нүүдэлчин олон аймгуудыг хураамжлан авснаа бага хэмээн олон амьтанд энх амгаланг өгөхгүй буюу гэхэд нөгөө хүн царайгаа барайлгаж, өндөр дуугаар:
— Чи юу хэлнэм? Миний зүрхийг чи хөдөлгөн, гал мэт бадруулсан биш үү? Энэ өдөр хурсан олон цэргүүдийн өмнө чи намайг ертөнуийн эзэн хэмээн тунхаглаж, нүүр таниулсан бус уу? Би хэрхэвч чиний өгсөн нэрийг гүйцэтгэн эзэмдсүгэй. Энэ дэлхий ертөнцийг дарангуйлан эзэрхэж эс чадваас миний нэр үүрд доройтох болтугай. Манай хар хээр морьдын хөхлөөр хийсэн хар сүлдийн доор дэлхий дээрх олон улсууд сөгдөн байхыг чиний нүдний өмнө үзүүлсугэй. Миний цааз ёсыг дагахын янар газар дээр амаргүй болно хэмээвээс бөө шүүрс алдаж,
— Алтан дэлхий нь уудам бөгөөд их, манай улсын туг цөөхөн. Чи бол нэгэн хэдхэн хоосон малчдын тэргүүн мөн. Баруун хязгаарт нэгэн их улс бий. Эзэн нь Ромын империатор цолтой. Үүний доорх цэргүүдийн тоог саяар хэлэлцэнэ. Алтан улс хэмээгч Хятадын эзэн долоон улсыг захирна. Түрэг ба Энэтхэгийн хаад чиний өмнөөс хэд хэдэн мянпан заантай цэргүүдээр тосно. Дэлхий дээрх улсуудын тоо чиний доорх албатуудын тооноос олон гэхэд Тэмүүжин өндөр дуугаар:
— Хэдий тийм боловч би хураамжлан авна хэмээн толгойгоо өргөж дуу нь агуйн дотор хүнгэнэн сонстоно. Хөгчү сууринаас босон харайж Тэмүүжиний хүзүүгээр тэврэн,
— Чамайг би сайн эр гэж мэдсэн билээ. Үнэхээр чамайг ертөнцийг эзэлмээр дайчин тэнгэр хэмээвээс зохино. Чингис хаан хэмээх. алдар чинь галав дуустал сонстох болтугай хэмээвээс Тэмүүжин ер хөдлөлгүй
байж:
— Манай аймгуудын дотор намайг тусалсан чинь их. Энэ гавьяанд надаас чи юу хүснэ хэмээвээс бөө:
— Энэ явдлыг хожимд болъё. Энэхэн дараа гуйх минь. Басуд аймгийн Зэв хэмээх нэгэн зоригт баатар хүн чиний тугийн доор явна. Түүнийг цэргүүдийн өмнө явуул хэмээвээс,
— Чиний хүссэн ёсоор болгоё. Маргаашийн мандах нарнаар би Дэлүүн Болдог дээр гарч өөрийн улсыг таниулан цусан зам нээсүгэй хэмээгээд хоёр эр гар гараа барилцан мэндийг мэдэлцээд Тэмүүжин гадагш гарч удалгүй морины төвөргөөн сонстон одов. Зана хөвгүүн үүр гийхэд сая унтав. Үүр гийж еглөө болж манан будан унажээ. Онон голын зүгээс бүрээ үлээх, сэлнин дэлдэх сонстож Зана сэрээд харвал бөө агуйн дотор газар тэврээд уншлагаа уншиж хэвттэл Занын явах болсныг мэдэж агуйгаас хамт гарахад Сайн буурал морь нь үүрсэж байв. Бөө өгүүлрүүн:
— Янаг хүү минь, их аянд мордохоос чинь өмнө би чамдаа сайхан ерөөлөө тавьж өгсүгэй гэхэд Зана хөсөр сөгдөж богд хүний өлмийгөөс адис аваад морин дээрээ үсрэн гарч гэдрэг харалгүй хад уруу түргэлэн одов. Голд бууж ирвэл нэгэн их үймэлцээи, тоос огторгуйд татуулан үерийн ус өнгөрөх адил олон амьтан улсын аянд зорьж бүхийг үзээд хожимдохоос айж, морио ташуурдан давхиж явтал өмнөөс нэгэн зэр зэвсэг болсон хүн ирж явахыг үзвээс Алаг ажгуу. Холоос Алаг дуудан,
— Одоо сая дайнд мордов. Би зоригт хүлэг Боорчитой явна гэхэд Зана өгүүлрүүн:
— Би Зэв чонотой явна. Манай дайсанд тэргүүлэн орох хашхираа нь «Хөх туг мэд» гэнэ, гэвээс,
— Ээ, сайн, сайн. Тийм бөгөөс бид хожим уулзая гээд Алаг цааш нисэх мэт одоход Зана хевгүүн Зэвийн галыг эрж, олон морьт цэргийн дундуур олон сүрэг малын завсраар явсаар эцэг болсон Зэв чоно юугаан найман хүн дагалдуулан хөх тугаа газарт хатган зогсож байхыг үзэж, дэргэд нь хүрч очвол сүүлээс хөсөг нь хэдэн тэмээ ачаа, хэдэн тэрэг дагажээ. Зэв:
— Аяа, хүү минь, Зана аа! Нааш ир! Саях бөө маань үгэндээ хүрч бид Тэмүүжиний цэргийн өмнө удирдан явах болов. Үтэр (түргэн) энэ хөхүүр дотор айраг ус хоёрыг дүүргэ! Бас энэ жадыг дөрөөндөө хатга. Хожим хэрэгтэй болно. Бид нэг бөгөөс дийлж, нэг бөгөөс сайн эрийн ёсоор байлдсаар унахаас өөр замгүй биш үү гээд Зэв хөх тугаа дээр, өргөөд найман хүнээ дагуулан «Давш давш» хэмээн урагш хөдлөн явахад Зана дэргэд нь их л баярлан хөөрч «Хөх туг давш! Хөх туг давш!» хэмээн явахад олон цэргүүд хана бутран зай тавьж өгөв. Тэмүүжиний дэргэд хүрээд хойноос даган явахад Тэмүүжин эзэн ах дүүгээ дагуулан гайхамшигтай сайн морь бүхий цэргүүдээ манлайлж явна. Манай Зэвтэн дэргэд хүрч очиход Тэмүүжин эзэн Боорчитой үг хэлэлцэж бараад, Зэвийн зүг хандаж, урьхан нүдээр харж, мэндийг мэдэж,
— Ирсэн чинь сайн хэмээн өгүүлэв. Тэндээс Тэмүүжин эзэн баруун гараар нар мандах зүг зангаж, цэргээ хөдөлгөн нар зөв эргүүлэн баруун тивийг дайлаар мордов. Гарах наран үүлний завсраар бултайж, цэргүүдийн нүдний өмнөөс гялбалзана. Ийнхүү хөсрийн тоос хөх огторгуйд тулж, ура ихт бүрээ татаж, сэлнин дэлдэж, ертөнцийг дагуулахаар их аянд зорчсоны тэргүүн нь энэ. Дараа юу болохыг хойд бүлэгт үзтүгэй.
* Сэлнин - цан мэт нэгэн зүйл хөгжим (ред)


Top
   
PostPosted: Nov.16.14 3:37 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Үргэлжлүүлж оруулахгүй юм уу


Top
   
PostPosted: Nov.16.14 3:40 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.14.14 9:11 pm
Posts: 123
mark


Top
   
PostPosted: Nov.18.14 7:59 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Bayarlalaa. Sonirholtoi yumaa. Xvleej bgaa shvv.


Top
   
PostPosted: Nov.18.14 2:05 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 906
ДАЙСНЫГ ИХЭД ДАРЖ, ЦУСАН ЗАМ НЭЭСЭН ДӨРӨВДҮГЭЭРБҮЛЭГ

Тэмүүжин эзний цэрэг нэг ч зогсолгүй дөрвөн өдөр, дөрвөн шөнө явж, Сэлэнгэ мөрний хөвөөнд хүрч ирвээс Тайчууд аймгийн цэрэг тосож байлдав. Зэв цэргүүдтэй хамт Сэлэнгэ мөрний дээр усны урсахыг чагнаж суув. Морьдоо зүлэг ногоонд тавьж, идэшлүүлэзд тунгалаг уснаас усалж, өөрсдөө мөн уснаас ундалж, бүдүүлэг хоолоо идээд хулс зэгсний ёроолоор унтацгаагаад маргааш өглөө болж, алтан шар нар мандаж гарахад:
— Одоо алтан нарны гэрэл бүгдийг гийгүүлж байна. Үдэш болбол магад цусаар урсана гэх Зэвийн үгийг Зана сонсоод бие дагжигнаж (дагжиж) дайны хөлийг зөгнөж, дотор их л багтран бие хэдий ядарсан боловч аргагүй сэтгэлээ чангатган зориг орж, хөдөө тийшээ гайхан харвал ногооны оройд шүүдрийн дусал хэлхсэн сувд мэт гялалзаж, өнгө бүрийн дэдэг найган ганхаж, амрыг эрсэн мэт үзэгдэнэ. Алс уулын оройд манан тунажээ. Зэв ташуурын үзүүрээр хэдэн давхар ухаа гүвээ зааж:
— Эднай цаана магад Тайчууд буй гэв. Тэндээс монголын цэргийн байдлыг ажиглан харвал голын хөвөө дагаж гал галаар ялгаран бууж, үхэр, морь, тэмээ маш олон. Хүн ч бас их олон боловч чимээ анир огтгүй, дэргүүд анги ангиар ялгаран жагсаж, бас нэг зарим нь мал тэрэг, эхнэр хүүхдээ сахиж байна. Гэнэт хэдэн ухаа гүвээний цаанаас хэдхэн хүн гарч ирэхэд Зэв хөх тугаа өргөж илдээ сугалан байтал Боорчи довтлон хүрч ирэхэд Зэв
— Байлдаан эхлэх болов уу хэмээн асуувал
— Болоогүй. Тайчууд аймгийн тэргүүлэгч Бөхчилгэр манай Тэмүүжин эзэнтэй учирсугай хэмээснийг зөвшөөрсөн тул ирж явна гэвэл залуу хошууч баахан гомдсон байдал гаргаж,
— Этгээд хулгайчийг нэг хялгасны төдий итгэж үл болно. Тэнгэр мэднэ биз ээ гэхэд Боорчи зэмлэн:
— Манай хаан явдлын зөв бурууг өөрөө мэднэ. Бид цэргийн доорд тушаалын түшмэл. Шүүмжлэх хэрэггүй гээд гараа зангаж Зэвийг дагуулан одов. Саях хэдэн хүн уулнаас бууж ирэхэд Тэмүүжин эзэн цөөхөн цэрэг дагуулан өмнөөс тосож гараад Зэвээс хоёр зуун алхам газарт мориноос бууж Тэмүүжин Бөхчилгэр хоёр гараа барилдан мэнд мэдэлцэж үг хэлэлцэн бүхийд харвал Тэмүүжний бие бусдаас том бөгөөд харцагаараа нарийн, Бөхчилгэрийн бие бас их л үзэмжтэй сайхан бөгөөд сайн баатрын шинжтэй. Зэв дотроо их л зовниж, алдалгүй харж байтал гэнэт нэгэн Тайчууд хааны морины дэргэд очоод нарийхан хүзүүг нь илж үзээд бас эмээлийн дөрөвг шинжлэн байхыг Зэв хармагц цочиж Боорчиос:
— Энэ хүн юу хийж байна вэ? гэвэл Боорчи дөрөөний дээр босон хараад, царайгаа нэгмөсөн хувьсгаж, бачимдан:
— Аяа хичээгтүн. Нум сумаа бэлдэгтүн! гэх агшинд цэргүүд цөм бэлэн болж залуу хөвгүүн Занын зүрх их л түг түг дохилж, нумаа аваад дөрвөн чамчаалт зэвээ гаргаж онилон байтал Тэмүүжин гараа зангаж, хоёр тийш салгаад морин дээрээ очиж Тэмүүжин эзэн мордъё гэтэл дөрөө огтлогдсон тул морин доор унав. Боорчи зандран:
— Хурдал хурдал! гэхэд манай хэдэн цэрэг дэргэд нисэн хүрвэл хэдийн монгол тайчууд хоёр алалдан ажгуу. Тайчууд өөрийн муухай занг мартсангүй. Урьдаар Монголын морьдыг хорлохыг хичээнэ. Бэлгэтэйн морины өвдгийг цавчсан тул Бэлгэтэй морины толгой уруу өнхрөн унажээ. Зэв цэргүүдээ дагуулан тайчуудыг даруй буцаавал Тэмүүжин мориндоо мордоод үг хэлэхийн урьд хулс зэгс, шугуй, бургасны дотроос нэг их учиргүй исгэрэн, хашхиралдан тайчууд, татаарын цэргүүд тоос бужигнуулан гарч ирэхэд монголын адил хөлөн цэргийн уухайлах нь тэнгэрт хүрч морин туурайнаас газар хөдлөн хоёр цэрэг тулалцан нэгмөсөн байлдахад Зана нэгэн тайчуудыг харваж алаад жадаа өргөж, дайсны дунд харайж орвол хажуугаар нь морины дэл, хаврын агаар, цэргүүдийн сүрхий сүрхий нүд, ярзайсан шүд тэргүүтэн үймэлдэн үзэгдэж, энд чиг, тэнд чиг зэв хангинаж, илд жадны хавирах сонстоно. Айсны ихэд тэнгэртээ залбирсугай гэвч үг ер олдсонгүй самгардан байтал гэнэт галзуурсан адил «Хөх туг мэд» хэмээх гурван үгийг хашхиран цээжнээс гармагц Зэв залгамжлан авч «Хөх туг мэд», «хөх туг мэд» хэмээлдэн улам бүр идэвхдэн улайж байлдсаар байтал гэнэт Зана хөвгүүний жадны үзүүр дайсны толь хуягт туссанаас хугарч Зана эмээлээс арайхан ховхрон унасангүй, гэнэт нэгэн тайчууд гялгар цагаан сэлэм гаргаж Зана хөвгүүний хүзүүг зүглүүлэн чавчихад Зана ухаан алдаж Сайн буурал морины хүзүүг тэврэн тонгойх эгшинд нэгэм сум хангинан ирж сэлэм далайсан тайчуудын магнайд шааж алав. Удалгүй «Хөх туг мэд» хэмээх үг сонстон өөрсдийн цэрэг Заныг тойрон иржээ. Тайчууд цөм зугтаав. Зэв тачигнатал инээн:
— Энэ мэт нохос тайчууд цөм зугтаав. Зана чи эрхэм сайнаар алалдав хэмэхүл Зана алагдсан тайчуудын жадыг хураан авч бүгдээр нийлэн Боорчийн тугийн дэртэд одов. Тайчууд хадны өөд авирч одовч үе үе морио татаж монголын зүг мөндөр орсон мэт харвав. Нэг сум ирж Занын хүзүүг баахан шархтуулав. Гэнэт баруун талаас их л чимээ гарч харваас тайчуудын нуусан цэргүүд хэд хэдэн хороогоор гарч ирээд монголын зүгт мөндөр адил сум буулган ороход монголын цэрэг нэгмөсөн гар хөдөлж тосон байлдав. Зэв Зана хоёр сум гүйцсэн (дууссан) тул сэлэм авч чавчилдан байтал Боорчи шороо тоосонд дарагдаж, цус хөлс гаргасаар нисэн ирж:
— Сум жадаа хурааж, гараар байлд! гэхэд Зэв эмээл дээрээ өндийж,
— Басудууд минь довтол довтол! Зана нааш ир! Хөх туг мэд гээд дайсны гол дунд чавчилдан ороод Зэв галзуурсан адил сэлмээ зүүн баруун тийш тавьсаар зам гаргаж Зана хойноос даган дайсны толгойг өвс хадсан мэт хярган явахад Зана бамбай хуягаа барьж хэдэн баатрын сэлмийг тосон халтируулав. «Хөх туг мэд» гэсэн гурван үгийг зогсолгүй дуудан явжээ. Байлдаан улам чангарч байхын завсар ажиглавал тайчуудын дунд нэг сүрхий баатар хүмүүсээ удирдан явахыг үзээд Зэв буй чадлаа гаргаж чавчилдсаар ирж тэр баатартай тулж хоёулангийн нь сэлэм хөдлөх маш түргэн тул нүдэнд үл оногдоно. Удалгүй тайчуудын баатар морин дээрээ найгалзмагц тайчуудын цэргүүд халаг хухай болон ирж элбэлцье гэтэл Зэв хэдийний алж дуусгав. Нэгэн агшин учиргүй огтлолдон чавчилдан морь ба хүн огт үзэгдэхгүй харанхуй тоос дэгдэж нэлээд алалдсанаа тайчууд үл дасан зугтаасны хойно тоос замхарч Зэв чоно үхсэн баатрын дэргэд морин дээрээ зогсож нэг монгол нэг тайчуудын шилэн хүзүүн дээрээс бариад,
— Энэ миний алсан хэн гэдэг нэртэй бэ? Чи нохой түргэн хэл! хэмээн асууваас баригдсан тайчууд цурхиран уйлж, өгүүлрүүн:
— Энэ бол манай баатруудын манлай. Манай аймгийн ноён Бөхчилгэр хан белгөө гэхэд Зэв царайгаа хувьсган өгүүлрүүн:
— Энэ үнэхээр сайн баатар мөн ажгуу. Үнэн дайнд учирч үүнийг дийлсэн хүн бас л баатар цол олбол зохино хэмээгээд мориноос үсрэн бууж тур зуур үхсэн баатрын цав цагаан нүүрийг ширтэн хараад сэлмээ далайж толгойг огтлон авахад сая баригдсан тайчууд эзнээ харамсаж хэвтсэн хүүрийг тэврэн уйлан уиахад Зэв:
— Чи үнэн шударга боол тул эзэнтэйгээ хамт үхвэл зохино хэмээвээс тайчууд ер хөдөлсөнгүй. Зэвийн нэг цэрэг жадаа авч тайчуудын улаан сугыг ёврон алахад тэр хөөрхий тайчууд нь нэг ч авиа гаралгүй ноёныхоо үхсэн биеийг өөрийн биеэр халхалсаар амь алдав. Тэндээс Зэв Бөхчилгэрийн толгойг ганзагалаад мориндоо мордож гэдрэг эгэж явахад байлдсан газар цус урсахаас бус юу ч үгүй, чимээ анир ч үгүй. Сэлэнгэ мөрөн хуучин хэвээр элбэг усаа урсган, шингэж байгаа нарны гэрэл усанд тусаж толь мэт гялалзаад байхыг үзвэл хэдэн мянган сайн баатруудын алалдсаныг ер мэдсэнгүй мэт ажгуу. Тэмүүжин эзэн нөхдөөр хүрээлүүлж дайнд гарсан хошууч тэргүүд нараа бүртгэн үзвэл цөм эсэн мэнд ажгуу. Зэв түүний дундаас гарч ирэн Бөхчилгэрийн толгойг хаанд өргөвөл эзэн Чингисийн царай баахан өрөвдсөн байдал гаргаж өгүүлрүүн:
— Манай улсын үүрд дурсагдах сайхан нэр алдар олох замд чи тэргүүлэн учрав. Баатар зориг, умарташгүй (марташгүй) сайхан нэрийг чинь магтъя. Чиний баатрын ёсоор үхсэнийг чинь хүндэлье. Чамайг дарсан баатар гарт эрийг мөн магтъя. Дайсныг дарсан Зэв чамайг ноён цол шагнаж мянган цэргийг удирдах хошууч болгоё. Мянганы ноёны туг өгөгтүн! гэхэд залуу хошуучид туг авчирч өгснийг Занад дэм өгч, «Туг барь!» гэж тушаав. Зана туг хатгаж дэргэд зогсон бүхийд Зэв өгүүлрүүн:
— Ээ, хөх Монголын туг чамайг хүчит дайсны цусаар тахисугай. Чиний түрүүчийн тахилга энэ болтугай! гээд тавьж бүхий тугийн доор Бөхчилгэрийн толгойг хаявал цэргүуд цөм баярлан уухайлж нэг басуд толгойг үснээс өргөж тугийн орой дахь жацанд өлгөж Зэв тугаа дээр өргөөд Сэлэнгэ мөрний гол дүүртэл «Хөх туг мэд» хэмээх үгийг түрхэртэл дуурсгав. Шөнө болж байлдааны уужим тал нам гүм, хааяа шарх олсон ба үхэж байсан цэргүүдийн бархирах сокстоно. Саран мандал Сэлэнгийн тунгалаг ус ба байлдаж ядраад унтаж буй цэргүүдийг нэгэн адил гийнэ. Зана хөвгүүн байлдаж ядарсан тул үхширтэл унтаад сэрвэл нар мандаж цэргийн хөгжим сонстоно. Цэргүүд цөм босоод урьд өдрийн олзыг цэргийн цаазны ёсоор хуваагаад үд болоход цэргийн хөсөг хөдлөв. Тэмүүжиний хүчин энэ дайнаас хойш нэлээд нэмэгджээ. Учир юун хэмээвээс тайчуудын аймгаас дөрвөн шилдэг цэрэг дагуулан авснаас гадна тэрэг, ачаа, мал их л олныг олз олсон тул болой. Тэмүүжин цэргээ дагуулан дайсны нутгаар хоёр cap явж Сэлэнгэд нийлсэн Хар гол хэмээх усанд хүрч ирэхэд цэргийн тоо хоёр хувь нэмэгдэв. Тайчууд, баягууд мэргэд, татаар зэргийн олон аймгуудыг хурааснаас хойш Монгол улс урьдын буурайтай адилгүй тоо олон, хүчин их нэгэн улс болжээ.
Тэмүүжин эзэн байлдан явсаар Хэрэйдийн газар хүрч ирэв. Хэрэйд улсын эзэн нь Ван хаан хэмээх, нийслэл хот Хархорумд сууна. Энэ Хэрэйд улсад хоёр зуун оны тэртээ христос ёсны лам нар ирж суртлаа дэлгэсэн цагаас хойш Алтан улс хэмээх Хятадын хамгаалалд шүтэж, их баялаг хүчирхэг улс болж чадсан ажгуу. Үүнээс хойш юу болохыг хойд бүлэгт үзтүгэй.


Top
   
PostPosted: Nov.18.14 11:17 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 906
ТӨМӨР ВАН ХЭМЭЭХ ТАВДУГААР БҮЛЭГ

Ван хаан Тэмүүжин хоёрын гэр анхнаас хоорондоо найрамдал зузаан, одоо ч гайгүй тул олон монголчууд энэ өвөл Хэрэйдийн нутгийн захад хар Туул голоор нутаглан өвөлжихөд найрамдал эвдэрсэн газаргүй. Хар Туул нэлээд гүнзгий боловч энд тэнд олмоор гарах тул Хэрэйд Монголын залуучууд бие биедээ нааш цааш явалцаж буй. Бас Тэмүүжин хэдэн удаа энэ голыг гаталж ван хааны авд явж гөрөөлөн ван хааны наадамд хэдэн удаа зугаацан цэнгэсэн боловч ван хаан өөрийн биеэр монголчуудын гэрт ирж гийчилсэн газар огтгүй. Гадуур дотуур хэлэлцэх нь ван хаан Тэмүүжинг тоодоггүй хэмээлцмүй. Бас далдуур сонсвоос ван хааны хөвгүүн Сэнгүн Монголын идэрхэг явдалд атаархаж өвгөн эцэг юүгээ хатгаж Монголыг байлдсугай хэмээх санал өвөрлөж буй хэмээхээс гадна Хархорумын эзний хүүхнийг (охин) Тэмүүжин их хөвгүүн Зүчдээ гуйсан боловч ван хаан хүүхнийг нас нь бага хэмээн шалтгаацан арван найман нас хүрсэн Алтаншагай хэмээх мэргэн хүүхнээ өгсөнгүй дээрээс Тэмүүжин эзэн гомдох сэтгэл дотроо зангидаж, түргэн Зэв саналаа илт гарган их л цухалддаг ажгуу. Энэ хар Туул голоор өвөлжих зуур Хэрэйдийн Маркус хэмээх нэгзн залуу хөвгүүн монгол цэргийн хүрээнд ирж Зана Алаг хоёртой ханилан явж нэгэн цагт гөрөөлөхөд Занын амийг аварснаар үүнээс хойш гурван хөвгүүд насан турш анд болжээ. Энэ гурвын мөргөл гурван өөр. Зана мухамед буюу лалын мөргөлтэй. Маркус христосын ёсыг дагамуй. Алаг монголын хуучин ёсыг дагана. Хэрэйд аймагтай нэг язгуурт Жүрьеэд хэмээх аймаг монголчуудад төдий үгүй тул Зэвд нэг мянга хоёр зуун морьт цэрэг өгч «Довтол» гэж тушаасныг Зэв их л баярлан хүлээж аваад удаан болтол амар суусандаа их уйдаж бухимдсан тул тушаал сонсоон шөнөдөө мордож хөдлөхөд цэргээ арван тав таван хүнээр хэсэглэн салгаж хар Туул голын эхэнд нутаглаж буй Жүрьеэд аймгуудын дээрээс гэнэт өнхрөн унагах санаа агуулж, харанхуй шөнө зам нэгээхэн явахад цас зөөлөн тул цэрэг явсны чимээ үл сонстоно. Цэргүүдийн зэвсэг цөм сайн. Жагсаал чанга, хүн хаширшсан тул бүгд нарийн хянаж явна. Зана Алаг хоёр арваад арваад хүн дагуулан явсаар хоёр хоноод хар Туулыг гэтэлж мөн хар Туулын хамар нуруу дагаж нэгэн уужим талд орж ирвэл харин уулын аманд бас нэг хүрээ цэрэг хүлээн байгааг таньж нийлээд хамт буудаллаж, өвлийн хөлдөж хоцорсон газар дээр цас малтаж, гал түлээд хэдэн хонины мах шорлон шарж гарган хоёр өдөр хоолгүй явсан тул их л амтархаж идээд дээрээс нь айраг ууж амрав. Өвлийн шөнө хүйтэн ба урт нь хэмжээгүй, уулын оройд нар үзэгдэхэд их цэрэг хөдлөн явахад цас ихээр оровч зогсолгүй явж дараа шөнө Жүрьеэдийн нутагт хүрч Зэвтэй нийлбэл харин сүв, боомт бүгдийг эзэлжээ. биеэ үл мэдэгдэхийг хичээж гал огт түлсэнгүй хав харанхуйгаар хоноод зүг бүрд туршуул явуулбаас хойд өдөр буцаж ирээд хэлсэн нь:

— Цасан дээр олон мөр үзэгдэхээс гадна хол хязгаарт нэг хэсэг утаа харагдана хэмээн хэлжээ. Даруй монголын цэрэг цөм зэр зэвсгээ үзэцгээж байлдахад бэлтгэв. Хэдэн бага бага салаа нийлж яваад тойрон дүгрэглэн жагсаж Зэв төв дунд нь Алаг Зана хоёр баруун жигүүрт зогсож үг дуугүй дайсны зүг явцгааж байтал айлын утаа хараад Зэв дохио өгмөгц бүгдээр довтлон орж, хамгийн анханд мал адуулсан малчдыг сандруулан дайрч «Хөх туг мэд» хэмээн хашхиралдсаар айлуудад хүрч орвол харин Жүрьеэдүүд бэлэн зэвсгээ барьж нэг хоёр хүн гарч ирэн алалдав. Цөөхөн цөөхнөөр нийлсээр улам олон болж тулалдан хатгалдан байтал гэнэт Зана харвал Жүрьеэдийн нэг салаа монголын гэзгийг хударгалан буцаж, гэнэдүүлэн орох санаатай явахыг хараад дэргэд байсан хорин хэдэн цэргийг дагуулан сэлмээ эргүүлэн дайсны зүг зааж тосон довтолбоос Жүрьеэдүүд Монголын гэнэдэхгүйг мэдээд даруй гэдрэг эргэж нэгэн толгойн ард орохыг харж Зана хойноос хөөн толгой дээр гарвал харин саях цэргүүд хэвээр жагсаад угтан байлдахыг завджээ. Тэдний дунд нэгэн их биетэй, хуяг дуулга өмссөн сайхан хүн байхыг үзээд Зана түүний зүг шагайж унагасугай хэмээн харвавал харин төмөр хуягаас сум халтиран унажээ. Тэндээс үүсгэн алалдан буцалж Зана гэнэт хармагц гав гандаар зургаан монголтой, Жүрьеэдүүд таван хувь илүү тул хэрхэвч үл тэсэхэд хүрч алалдсаар байтал санамсаргүй Занын цээжинд лүсхийтэл цохиж, бас толгойг тонхийтэл буулгахад манаран мориноос унав. Дэргэдүүр нь илд гялалзан муухайгаар хашхиралдан бүхийг сонсож, магад үхэв хэмээн санаж, аль буй хүчээ хураан өвдөг дээрээ сөгдөж, түрэг хэлээр дуудан өгүүлрүүн:

— Аллах их тэнгэр минь авар! Тэнгэрийн арслан Мухамед багш минь наашаа хэмээн дуудахад Дэргэд нь нэгэн чанга дуу гарч мөн түрэг хэлээр өгүүлрүүн:

— Хүү минь, тэсэж үз. Би дэргэд чинь байна гэх үгийг сонсоод дотор гэрэл гаран онгойж тэр хүний зүг харваас нэгэн сайхан биетэй сүрхий баатар баруун зүүн хоёр тийш чавчлан тариа хадсан адил зам гаргасаар даруй Занын дэргэд алагдсан шархатсан улсын дунд гав ганцаар зогсож байхыг хараад Зана хөвгүүн босон харайн морины дөрөөг тэврэн хөсөр сөгдөж,

— Риди хувилгаанаа үзүүлсэн бурхан чамайг магтъя, Миний амийг аварсан ачит тэнгэрийн арслан чиний нэрийг магтъя хэмээвээс,

— Би тэнгэрийн арслан бус Ай мусулман чи бос бос! хэмээн тэр залуу баатар өгүүлэхэд Зана сая энэ хүний нүүр өөд харваас улаан хацартай, идэр залуу урьд зүс танихгүй нэгэн хүн ажгуу. Дээр өмссөн нь ногоон хамба хилэн дээлтэй, алтаар оёсон гуталтай, толгой дээрээ хамба хилэн оройтой булган малгай өмссөн, алтан дуулга ганзагалсныг хараад Зана асууруун:

— Чи тэнгэрийн арслан бус бөгөөс хэн гэгч вэ? хэмээхэд тэр хүн өгүүлрүүн:

— Би баруун Турэгстан хэмээх газрын нэгэн дархан баатар хүн. Миний нэр Худан тугч, цол минь Төмөр мэлиг буюу төмөр ван гэдэг. Миний эзэн Хорезмын султан Дэгши гэдэгтэй муудалцсаны тул орон нутгаас зайлж элдэв аюулыг эрж явсан хүн мөн бөгөөд би нутгаас гарсаар Кашгар Комул зэргийн газраар явж хэдэн зэрэг нэртэй баатруудыг дийлээд; биетэй тэнцэх сайн эрийг эрж яван явсаар санамсаргүй танай энэ газарт хүрч ирээд гэнэт байлдааны чимээ сонсмогц дагалт хүмүүс, хөсөг бүгдийг тэр толгойн цаана орхиж миний бие ганцаар довтлон ирвэл харин Мусулман хүн амь авар хэмээн гуйхыг сонслоо. Түүнээс цааш юу болсныг чи өөрөө мэднэ гэхэд Зана их л баярлаж амин дээр байсан ачит хүнийг тэврэн баяртай сэтгэлээ илтгээд морин дээр үсрэн гарч тэр хүнтэй хамт зэвсэг хадгалагч ба хөтчүүдийг дуудахаар одох замдаа нэгэн толгой дээр гарч харвал байлдаан хэдийн зогсжээ.

Хэдэн айлын өмнө хөх тугийг гаргаж тугийн дэргэд зогсоод Жүрьеэдүүдийг сүйтгэх ажгуу. Айл хотыг цөмийг дээрэмдэн зарим гэрийг шатааж, орхисон тул энд тэнд хөх унс бужигнан баг баг оргилмуй. Гэнэт харваас Алаг хэдэн хүн дагуулж алалдааны газарт Зана хөвгүүний биеийг эрж бачимдан явтал нөхрөө нэгэн танихгүй хүнтэй ирж явахыг хармагц довтлон хүрч ирээд Занатай мэнд мэдэлцэн Төмөр вантай их л дуртай танилцан сураг алдрыг нь бага наснаас сонссоор тул баярлаж ханахгүй. Тэндээс гурвуул морины ам мэдэн тавиулсаар айлын дэргэд хүрч Зэвийн өмнө зогсвол Зэв харийн хүнийг ширтэн харж баатар цогтой нүдний харцыг гайхан байв. Зэв дотроо омог сэтгэл төрж сэтгэрүүн: «Би өдий түрэмгий цэрэг, удирдагч байтал бас миний дэргэд баатар зоригоороо надаас дооргүй хүн байдаг билээ!» хэмээн сэтгэж толгойгоо гэдийлгэн энэ хүний дээгүүр алсыг харж хүйтнээр асууруун:

— Чи хэн гэгч хүн бэ? Энд ямар хэргээр ирэв? гэвэл тэр хүн өгүүлрүүн:

— Би олон орныг хэсэж орчлонгийн элдвийг эрж явдаг хүн. Миний нэр Төмөр ван гэхэд Зэв дотроо гал ноцсон мэт улайж өгүүлрүүн:

— Элдвийг эрвэл энэ манай говьд дутуугүй олно хэмээх ч байтугай чиний хүссэн арай илүүдэх болов уу гэвэл Төмөр ван мишээгээд хариу өгүүлрүүн:

— Хаанаас тийм элбэг юм танай энэ газарт байх билээ гэвэл Зэв шүдээ зууж асууруун:

— Чи эндээс хаашаа зорьж явна гэхэд тэр хүн өгүүлрүүн:

— Би сонсвоос зүүн хойд зүгт баатар зүрхт хэмээн алдаршсан нэгэн хүн бий. Энэ улсын нэг баатар нь эдүгээ хүртэл дарагдаж үзээгүй гэнэ. Би очиж түүнтэй хүч тэнссүгэй хэмээн зорьж явна хэмээвээс Зэв нүдээ гялалзуулан их л урамшиж асууруун:

— Энэ улсын нэр ямар буй? Баатар нь хэн гэгч буй хэмээн асууваас Төмөр мэлиг өгуүлрүүн:

— Улсын нэр Хэрэйд. Ялагдашгүй баатар нь хэн бэ гэвэл Хэрэйд аймгийн эзний хүү хөвгүүн нь Сэнгүн баатар гэнэ гэвэл Зэв их л урам хугарч уруулаа цорвойлгон Төмөр вангаас энгүүнээр асууруун:

— Чи энд тэнд явахад Хөх монгол хэмээгчийг сонсов уу, үгүй юу? гэвэл Төмөр мэлиг санаандгүй өгүүлрүүн:

— ер тийм улсыг сонссонгүй. Зэв бас асууруун:

— Тэмүүжин гэгчийг сонсов уу? Дайсанд дарагдашгүй баатар хэмээхийг сонсов уу хэмээвэл:

— Би ийм нэртэй баатрыг чихэндээ сонсоонгүй, нүдэндээ ч үзсэнгүй гэв.

— Ээ, тийм бөгөөс зоригт Боорчи Мухули сэцэн, зүрхт Байсунгур гэдэг эрчүүдийг сонссонгүй буй за гэхэд дэргэд нь байсан Алаг тосож хөвсөргөн өгүүлрүүн:

— Ай миний аав гайхамшигтай баатар. Үүнтэй тэнцэх эр хаана ч үгүй. Энэ үнэн гэж толгой барин тавина гэхэд Зэв уурлаж,

— Дуугүй бай! Эхийн хөх хөхсөөр яваа чамайг ямар чөтгөр хатгав. Зэв илэрхийеэ үл дасан нүүр нь улайж, цээж нь дэлбэлзэн нөгөө түрэг ясны Төмөр ван бүр ажиггүй, морин дээрээ сууж инээмсэглэн байв. Энэ хоёрын цааш нааш хэлэлдэхийг сонсоод олон цэргүүд тойрон цугларвал түрэгийн хэлээр хэлэлцэх тул монголчууд юу хэлэлцсэнийг мэдсэнгүй. Дэмий л харцгааж байв. Зэв Алаг хоёр Зана хөвгүүнээр багшлуулж түрэг хэл сурсан нь харин хэрэгтэй болжээ. Тэндэс Зэв улам бүр амаргүй болж хоолой нь чичрэн өгүүлрүүн:

— Чи эдгээр их алдартай баатар цэргүүдийг мэдэхгүй хүн хөх тугийн эзэн Зэв чоно буюу зугаатай Зэв гэгчийг чи хаанаас мэднэ гэвэл Төмөр ван өгүүлрүүн:

— Зэв хэмээх нэрийг би ердөө сонссонгүй. Санаваас энэ нэгэн ихээхэн хүн болов уу, эсвэл зугаатай хэмээснийг бодвоос ноёдын ордны дотор инээдэм гаргадаг зугаач хүн мөн болов уу хэмээн санана гэхэд Зэв өгүүлрүүн:

— Тэнгэр минь хартугай. Зэв хэмээх чухамхүү сайхан нааддаг эр ээ. Би сайхан нааддаг тул чи сонс. Саяхан дайсны цэрэг Зэвийн эзнийг бүслэн байтал Зэв дайснуудыг дарж эзэн юүгээ гаргаад дайсны тэргүүн Бөхчилгэр гэгчийн толгойг тас цавчиж эмэлдээ ганзагалав. Энэ Бөхчилгэр гэгч өөрийн улс дотор алалдах дайсанд «буцдаггүй баатар» хэмээн алдаршсан билээ. Чиний атаархсан Сэнгүн баатар гэдгийг чинь Ззв чоно элэг барина. Хэрэйд улс гэдгийг чинь удалгүй Ззв хөлийн доор хөсөр сөгдүүлэн дагуулна гзв. Төмөр ван өгүүлрүүн:

— Үзвээс чиний сайрхах даанч өнгөрүү болов. Дайсанд дарагдашгүй Тэмүүжин бас Зэв гэдэг энэ хоёр хүн ямар янзын улс вэ? Чи надад сайтар хэлж өг! Хожим уулзваас танихад амар гэвээс Ззв өгүүлрүүн:

— Тэмүүжинийг тийм тийм хэмээн би хэлж үл чадмуй. Учирвал чи өөрөө эндэхгүй танина. Харин Зэв хэмээгчийг би сайн хэлж өгье. Зэвийн малгай дээл нь миний дээлтэй ялгалгуй. Морь нь миний морьтой яг адил, туг нь хөх тэнгэрийн өнгөтэй адилхан. Чи үзье гэвээс хөх туг минь энэ байна хэмээн «Хөх тугд зам тавь» хэмээн хашхиран ороход Төмөр мэлиг даруй дөрөөн дээрээ өндийж сэлэм юүгээ сугалан тосон байлдахыг завдмагц гэнэт монгол цэргүүд үймэлдэн бутран өгөхийг харвал нэгэн толгой нүцгэн, шороо тоос, цус нөж болсон хүн довтлон ирээд амьсгал авч ядан өгүүлрүүн:

— Зэвсгээ бэлдэгтүн! Манай үзүүрийн цэргийг Жүрьеэдүүд хэмхчээд миний хойноос айсуй хэмээн өгүүлээд мориноос унаж үхэв. Тэндээс монгол цэрэг үймэлцэн Төмөр мэлиг монгол хэл хэдийгээр мэдэхгүй боловч нэгэн юм болов хэмээн мэдэж морины амыг татан сэлэм юүгээ дорогш тавьж, мөн Зэв бас урамгүй илдээ тавьж өгүүлрүүн:

— Ай, Төмөр ван сонсогтун! Манай дээрээс дайсан довтлон ирж айсуй. Байлдаж дууссан хойно чи бид хоёр хүч чадлаа үзье гэвээс Төмөр мэлиг өгүүлрүүн:

— Чи зөвшөөрвөл би чамтай хамт явж байлдъя гэхэд Зэв мөрөө хавчиж дургүй янз гарган өгүүлрүүн:

Дуртай бол чи өөрөө мэд гэжээ. Даруй Зэв монгол үгээр цэргүүдээ захирахыг харж, цэргийн анги, суман маш хурдан жагсан дайсныг угтан байлдахаар бэлдэхийг их л гайхан биширч байв. Удалгүй Жүрьеэдийн цэргүүд тугаа намилзуулан дөрвөн хүн удирдан орж ирэхэд Төмөр ван дуулгаа өмсөн саадаг доторх сум юугаа тоолж үзэн нумаа тамшаалгаж Зэвийн хойноос асууруун:

— Намайг хаана зогс хэмээнэ гэвэл Зэв монголоор бүрэг бараг,

— Ай чамайг чөтгөр аваасай гээд дахиж түрэгийн хэлээр онц найртай боловч хүйтнээр өгүүлрүүн:

— Та аль дуртай газраа зогсогтун гэхэд Төмөр ван мэхэсхийж найр тавиад баруун тийш хэдэн алхам газарт урагш давшин зогоов. Зэв үүнийг хармагц зүүн гарын цэргийг Жүрьеэдийн өмнөөс гэнэтхэн маш түргэн явуулахад Темөр ван учрыг эргэцүүлэн бодож мэдэлгүй байсаар байлдааны гадна талд ганцаар хоцров. Тэр зуур Монголчууд дайсны тугийг булаан, Жүрьеэдийн зэрэглэсэн жагсаалыг сэтэлжээ. Төмөр ван нэг хэдэн хувь алалдахыг хараад сэлмээ далайж дайсны дунд харайлгаж орон хоёр тийш чавчилсаар зам нээж Зэвийн дэргэд хүрээд зэрэглэн явж алалдахыг үзвээс эрт цагийн Иран Туран хоёр орны Уристам (Рустам) Исфандар хэмээх хоёр баатартай адилхан байв, Гэнэт Жүрьеэдийн жанжин Төмөр вангийн морийг цөм хатгаад унагаж Төмөр ван олны дунд үл үзэгдэх болсныг Зана хөвгүүн холоос хараад амь аварсан ачит хүнийг хамгаалъя хэмээн буй чадал юугаа гаргаж чавчлан иртэл хэдийн Зэв илдээ сунгаж, зам нээн Төмөр мэлигийн дэргэд хүрч ирэхэд Төмөр мэлиг ч өөрөө босон Жүрьеэдийн нэгэн баатрын морийг унажээ. Жүрьеэдүүд их л зориг гарган газраа алдахгүй хэмээн байлдавч сайн сайн алалдагчид нь унацгааж, бусад нь зэрлэг гөрөөс мэт самгардан зугтаав. Үдэш орой болж монголын цэрэг Жүрьеэдийн эвдэрхий хэдэн хот айлуудыг эзлэн авбаас гэр хашаа бүгд түлэгдэж, энд тэнд утаа манаран байв. Шөнөдөө Төмөр мэлиг, Зэв, Алаг, Занатай мэндийг мэдэлцэн хагацахад Зэв дайснаас олзолсон морьдын дотроос нэгэн сайныг шилж Төмөр мэлигт унуулан явуулахдаа асууруун:

— Чи элдвийг эрж, бас Сэнгүнтэй байлдсугай гэсэн билүү? гэхэд «Тийм» гэв. Бас асууруун:

— Чи тугаар (саяхан) надтай хүч чадал үзэлцье гэсэн билүү гэхэд, — Бас «Тийм» гэжээ. Зэв өгүүлрүүн:

— Чи урьдаар Сэнгүнтэй үзэлцсүгэй. Сэнгүнийг дийлэх болтугай! Хэрэв Сэнгүн чамайг алж эс чадваас чи миний гараас зайлахгүй гэж мэдээрэй! Чи бид хоёр энэ дэлхий дээр амьд хамт явж зохихгүй гэвэл Төмөр ван морин дээрээ үсрэн гарч өгүүлрүүн:

— Хөх тугийн ноён Зэв чоно чи сонс! Чи бид хоёр өөр өөрийн тугийн доор харьяат улсаа тэргүүлэн уулзалдах өдөр хожим нэгэн цагт ирнэ биш үү? Одоо зугаач Зэв сайн яв. Баяртай учиръя гээд яван одоход Зэв хойноос нь өгүүлрүүн:

Төмөр мэлиг ээ! Даруй баяртай учиръя гэв. Зана хөвгүүн Түрэг баатрын хойноос давхиж гүйдээд гараас нь барьж, үнэсэн ачит баярыг мэдүүлээд дув дуугүй цэргийн дунд орж зогсов. Шөнө болж унтахад Зана хөвгүүн сэтгэл гуньж, хоёр гурван удаа бурхандаа залбираад унтав. Дараа юу болохыг хойд бүлэгт үзтүгэй.


Top
   
PostPosted: Nov.20.14 8:19 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Bayarlalaa. Estoi sonirholtoi bna.


Top
   
PostPosted: Nov.20.14 12:08 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Jul.18.14 5:51 pm
Posts: 84
Гоё ном шүү үргэлжлүүлээд байгаарай :wd:

_________________
Тэнгэр өөд...


Top
   
PostPosted: Nov.20.14 2:34 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 906
ТҮРЭГСТАН ХЭМЭЭХ САРТУУЛ УЛСЫГ БАЙЛДАХААР МОРДОВ ХЭМЭЭХ ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Тэндээс монголчууд цаазын ёсоор цэргийн олзыг хувь тавин хуваагаад барьж авсан Жүрьеэдүүдийг дагуулан Зэв, Алаг, Зана гурвуул цэргээ дагуулан нутагтаа буцахын замд хэд хэдэн татаар язгуурын бүлэг цөлөг аймгуудыг байлдан дагуулан авав. Өвлийн хүйтэн их, зүүн хойд зүгээс салхилах нь чанга тул даарч, дулаан хувцас энд тэндээс олж өмсөн явж билээ. Нэгэн хүнийг барьж аваад асууваас хэлсэн нь: «Тэмүүжин эзэн Ойрадын хэдэн аймгийг байлдаж дагуулахаас гадна татаарын хэдэн их аймгуудыг дагуулсан» гэжээ. Зана цэргийн нэг суманг тэргүүлэн манлайд явсан бөгөөд нутагт гүн орж өөрийн харьяат улсуудын гэр утаа оргилохыг хараад дотроо их л баярлан алалдсан тулалдсан явдлаа дурсан санаж Сайн буурлаа дэглүүлэн тоглуулан явж байгаад гэнэт харвал хэдэн монгол цэрэг дөрвөн хүнийг хүлээд авч явна. Эдгээрийн гурав нь явган, нэг нь морьтой. Бүгдээрээ дээлгүй тул хүйтэнд хөхөрч их л ядарсан ажээ. Морин дээр хүлэгдсэн нь ажиглан харвал Занын нөхөр Хэрэйдийн Маркус явахыг таниад үг хэлэхийн урьд Маркус туйлын гомдсон дуугаар бархиран өгүүлрүүн:

— Ай нөхөр минь Зана сонс! Хөх монголын цэрэг манай Хэрэйдтэй тангаргаар найрамдсан байтал энэ мэт ёсгүй барих хүлэх нь даанч буруу гэхэд Зана хэдийнэ ичингүйрч нөхрийн дэргэд хүрмэгц хутгаар хүлээсийг огтчин Маркусыг тавьж тэврэн:

— Янаг нөхөр минь бүү уурла. Миний цэргүүд чамайг танилгүй хүлжээ хэмээн Маркус нөхөртөө зэвсэг, морь, дээлийг цөм буцааж өгүүлэв. Энэ тэр сул үг хэлэлцсээр байтал Зэв ирээд,

— Ээ, чи муу (бичин) мич сайн байна уу? хэмээвээс Маркус хүнд доромжлогддоггүй, зоригтой эр тул мич гэсэнд эгшин дотор улайж, бас уужим тул уураа дарж, Зэв хэнийг ч ялгалгүй хошигнон өгүүлдгийг тосож Хөхийн ноён танаа амрыг эрье. Өчүүхэн би мэнд байна хэмээвээс Зэв:

— Танай ван ханы их зоригтой, сайн болгоомжтой Сэнгүн гэгч юу хийцгээж байна гэвэл,

— Амгалан сайн байна гэхэд Зэв: — Түүнийг одоо болтол чөтгөр аваачдаггүй чинь даанч гомдолтой хэмээжээ. Маркус энэ үгийг сонсоод,

— Манай Сэнгүн мэнд явсанд эрхэм жанжин гомдсон нь ямар учиртай вэ? хэмээв асуувал Зэв:

— Чи бяцхан зулзага тэнэг тул учрыг үл мэдмүй. Танай Хэрэйд улсад би сайныг хүсэхээс бус мууг үл хүснэ. Сэнгүн болбоос. Танай өстэй хортон дайсан мөн. Энэ Сэнгүний уршгаар танай улсын шар эсгий гэрүүдмйг түймэрдэхэд хүрнэ хэмээн алалдах дур нь хүрч гараа зодолдуулан байхад Маркус өгүүлрүүн:

— Та юунд манай улсад ийм хортой вэ? Бид ямар гэм хийв? гэхэд Зэв хариуд нь:

— Би танай улсад дургүй бус. Танай улс ван ханаа Сэнгүний хамт чөтгөрийн оронд хөөж орхиод Хөх монголын сүлдэнд дагавал би улам танай улсад дуртай болно. Гагцхүү цаг хүрээгүй тул хүлэзхээс бус аргагүй гэвч ус бүгд урссаар адагтаа их далайд юүлнэ гээд Зэв хуучин цэргийн дуу аялгуулан татсаар давхин одов. Удалгүй цэрэг буудаллаж Зана, Маркус, Алаг гурвуулаа хэвтэхийн завсар,

— Маркус чи юун дээрээс гэр бүл, нутаг орноо хаяад манай цэрэгт баригдав хэмээн асууваас Маркус удаан гэгч санаа алдаж өгүүлрүүн:

— Би энэ орноос үүрд зайлж, наран шингэх зүгт маш хол оронд зорив. Үүнээс хойш хайран нутаг юугаа огт үзэхгуй болов. Учрыг өгүүлбэл би Сэнгүний тангаргаар найралдсан монгол улсад хор сэтгэснийг мэдээд чи урвасан хүн гэвэл,

— Сэнгүн намайг алъя гэхэд миний аав надад ухаан зааж дутаалгав. Одоо би аврагч Ийсус христос бурхны шарилд хүрч мөргөсүгэй хэмэзн ам аваад явж байна гээд христосын ёсоор мөргөвөл хоёр нөхөд нь сэтгэл гуньж, зүрх өвдөн үг дуугүй суув. Нэг хэдий суугаад Зана асууруун:

— Ийм бөгөөс Маркус чи Ирусилим балгадад хүрч христосын шарилд мөргөө хэмээн зоривол чи аль замаар одох вэ? гэвээс Маркус:

— Би аль замаар явахыг тогтоогоогүй. Зорьсон газар маш хол. Надад хүн хэлсэн нь: Эндээс Кашгар хүрээд тэндэх лам нараар зам заалгаж цааш явбал сайн гэж билээ. Тиймийн тул би эндээс чиг замаар явж Комул хот хүрзэд тэндээс Алма-Ата хот хүрч тэндээс цааш Кашгар хүрнэ хэмээхэд Зана гэнэт бага насандаа хагацсан эх нутаг юугаа санаж, зүрх түжигнэн өгүүлрүүн:

— Сайн нөхөр минь, чи надад нэгэн марташгүй тус хийж өгмү. Миний уул нутаг Алма-Ата хотык орчим Баян хэмээх нэгэн нутаг буй. Чи Алма-Ата хот хүрмэгц гарч миний эцэг эхтэй учирч, миний мэндийг хүргэмэ үү? Хөөрхий өтөлсөн аав ээж хоёр минь төрсөн хөвгүүнээ алдсаар он жил удавч одоо хүртэл мөрөөдөн хүлээсээр хингинэн дурссаар буй заа. Чи янаг нөхрийн сэтгэлийг тэвчилгүй миний гуйсныг бүтээнэ гэвэл Маркус уярч, нөхрийн гарыг барьж, «бүтээсүгэй» хэмээн тангараглав. Зана би эцэг эхдээ бяцхан захидал бичье. Чи эрхбиш миний гэрийнхнийг олж, намайг сайн мэнд бөгөөд гэрээ санаж, үргэлж дурсдаг хэмээн өгүүлээрэй гээд тэр шөнөдөө Зана бичгээ бичиж битүүмжлэн маргааш өглөө болмогц Маркусын гарт өгөв. Маркус явахаар завдахад Зана Алаг хоёул нүднээс нулимс гаргаж Маркусын гарыг барьж салж ядан байв. Энэ гурван хөвгүүн үе насны ба гурвуулаа нүүдэлчин боловч мөргөл нь гурван өөр. Зана бол лалын шашинтай. Маркус христосын шашинтай. Алаг бол монголын хуучин суртал дагамуй. Гурвуулангийн үйл заяа ямархнаар эргэхийг урьдаар мэдэх аргагүй тул алсдаа өөр өөрийн харьяат улсын эрхэд орж харилцан байлдах цаг ирэх нь болзошгүй учир сэтгэл их л гуньж, биө биөэсээ салж ядна. Зана хөвгүүн Тэмүүжин Хөгчү бөө хоёрын алсын их саналыг сонссон тул Маркусын харьяат Хэрэйд ба Маркусын одох гэсэн баруун хязгаарын олонтой байлдахыг мэдээд үлэмж зовж өгүүлрүүн:

— Нөхөд минь, та хоёр сонс! Бид гурвуулаа тангараг хийж үүрд эвдэршгүй анд үхтэл үтгэрхэшгүй нөхөр явсугай. Хаана ч атугай хэзээ ч болов бид хоёрын хэн хэн нь ч бие биедээ сум бүү тавьсугай. Илд бүү далайсугай хэмээн андгайлъя хэмээвээс Маркус христосын ёсоор баруун гарын гурван хурууг ёдойлгож өндөр дуугаар:
— Би тэнгэр эцэг, тэнгэр хөвгүүн туулсан сэтгэлийн мөн чанарт энэ гурвын нэрийг барьж андгайлъя гэв. Зана ганц хуруугаа ёдойлгож:
— Би Аллах тэнгэр ба түүний шавь Мухамедын ,нэр барьж андгайлъя гэв. Алаг үг дуугүй нэгэн модон тагш авч тагшны дотор айраг хийж зүүн гарын ханцуйг шамлаад хутгаар гарын цусаа тагштай айраг дзэр дусаан хутгаа нөхдөдөө өгвөөс тэд нар мөн цус юугаа ханаж нийлүүлсний хойно гурвуул тагштайг хуваан ууж, тагшны ёроолд үлдсэнийг Алаг дээш цацаж:
— Бид гурвын цусан барилдлага хийсний баталгаа болгож андгайлъя гэв. Тэндээс гурван нөхөд гар гараа барилцан нэг хэсэг тэврэлдэн байснаа салж, Маркус мориндоо мордон баруун хязгаар зорьж одоход хойноос гурван дагалт тэмээний ачаатай явав, Алтан наран ургаж уулын оройг туяатуулан ирэхэд Зэв цэргүүдээ дагуулж Тэмүүжин эзэн Чингис хааны их цэрэгтэй нийлэхээр явав. Хүрч үзвээс Чингис хаан Жүрьеэдтэй зоригтой байлдан зол заяаг минь сэтгэлчлэн бүтээсэн цэргүүд маныг мэнд явж ирэв хэмээн магтан бүх улсдаа баярын хуримыг элбэг дэлбэгээр хийжээ.
Монголчууд өвөлжөөндөөн суухад залхуурч зөв зүгээр суусан нь бус. Өдрөөс өдөр бүхэн буцлан хөдөлж, цэргийн зарим анги татаар аймгийг байлдахаар одох ба зарим анги Олхунудын аймгийг дагуулаад их өлзийтэй буцаж буй. Дайнд яваагүй цэргүүд нь үргэлж цэргийн сургууль хийж, довтолж, хэрэм боомтыг авахыг сурна. Зарим нь дүүлэн орж дайсны хүрээг эвдэнэ. Заримууд нь харвах, дүүгүүрдэх, чавчилдах, хатгалдах эрдмийг сурна. Зарим нь зэв илдүүдийг хурцатган бэлдэнэ. Бас хэдэн анги улсууд морины эмээл хазаар, олом хударга, тохом мааюуз зэргийг хэд хэдээр нь бэлтгэнэ. Зарим нь цэргийн хэрэглэх мах борцлон богцонд хийх ба зуны цагт хураасан ааруул хурууд хэд хэдэн тэрэг байсныг тулам дотор хийх тэргүүтэн хүн бүр тус тусдаа даалгасан үйлдвэрийг хичээн, өдөр шөнөгүй оролдов. Үүний дунд Зана хөвгүүн мөн адил хичээж хавар цаг ирэхэд их дайнд мордохыг төхөөрөв. Нэгэн өдөр Зана майхан дотор сууж зэвсгээ зүлгэн, сэтгэл нь Маркусын хойноос даган одож, орон нутаг, эх эцэг, охин дүү юүгээ санаж, гуниглан суутал гэнэт Тэмүүжин эзний дэргэдэх нэгэн засуул хүрч ирээд дуудваас Зана их л цочин өндийж харахад тэр засуул:
— Их хаан чамайг иртүгэй гэнэ гэхэд Зана босож хойноос нь даган одов. Ордонд хүрч орвол Чингис хаан эсгий ширдэг дээр хоймор сууж дэргэд нь Мухули сэцэн хоёр өрлөгтэй бүгд дөрвөн хүн сууж байхад ажиглан харвал Чингмс толгойгоо барьж, уруу харан их л бодлого тавьсан мэт өмнө нь урт гэзэгтэй, өргөн ханцуйтай хятад янзтай нэг хүн зогсож буй. Гэрийн нэг буланд бичиг бичих цаас үзэгдэнэ. Бас нэг газарт нэг модон тэвшний дотор хоолноос үлдсэн хонины мах, яс бас гүүний айраг байхыг үзэв. Хэдийгээр эзний ордон гэвч энгийн монголын гэр доторхоос ялгалгүй бүдүүлэг ажгуу. Зана ормогц Тэмүүжиний зүг харж тэр цагийн журмаар нэг удаа баруун өвдгийг сөгдөөд зарлиг хүлээн зогсов. Зана дотроо магад нэгэн их хэрэг зөвлөж байгаа хэмээн санаж байтал Тэмүүжин толгойгоо өргөж цог мэт хурц нүдээр ширтэн харахад Зана тэсэлгүй дальдарч уруу харан зогсвоос усгалаар харж үл мэдэг мишээсэнд сая Занын дотор агуу болов. Тэмүүжин эзэн асууруун:
— Зэв чонын тугч Зана гэдэг чи мөн үү гэвэл Зана:
— Би мөн хэмээн айлтгаваас Тэмүүжин өгүүлрүүн:
— Сэлэнгийн эрэг дээр байлдахад би харваас чи их л сайнаар алалдаж билээ. Одоо Зана чи надад хэрэгтэй болов хэмээвээс Занын хацар нэгмөсөн улайж, зүрх нь түг түг цохилж, Тэмүүжин эзний өмнөөс харвал эзэн мөн баярласан янзтай тул Зана омог төрөн, сэтгэл уяран, үлэмж бишрэн байв. Тэндээс Чингис хаан өгүүлрүүн:
— Зана чи миний хэлснийг сайтар монс! Надад нэгэн зориг ухаан төгөлдөр хүнийг элч болгож зарах хэрэгтэй бөгөөд олны дундаас сонгож миний олсон нь чи болов. Чи эндээс даруй мордож Бухарын улсад хүрч тэнд Махамуд Илвади хэмээх хүнтэй учирч үүнийг таних тэмдэг болгон өгөх хэрэгтэй хэмээн хөрөөгөөр уран нарийн догол гарган хөрөөдөж хуваасан зоосны хагасыг өгч, нөгөө хагас нь тэр Махамуд Илвади хэмээх хүнд буй. Энэ хоёр этгээдэд буй зоосны хагас хоорондоо явхийтэл нийлбээс сая итгэмж болгоно хэмээн Занад тушаахад Зана хааны зүг дохиж, зарлиг сургаал хүлээд зогсоход Чингис өгүүлрүүн:
— Чи Махамудтай учирч биеэ таниулж миний илгээсэн элч мөн хэмээн итгэгдсэний хойно Махамудад ийн өгүүлтүгэй. «Бид чамаас хэл хүлээсээр хагас жил өнгөрөв. Миний энэ явуулсан хүнийг чи дураар хэрэглэ. Манай урьд хэлэлцсэн хэрэгт зарж болно. Бүү сэжиглэ. Энэ хүнийг Тэмүүжин би баталъя. Бас Махамуд Илвади чиний биеийг бид удалгүй хэрэглэнэ» гэж хэлээрэй. Энэ миний захисныг сайтар тогтоов уу? гэхэд
— Сайтар тогтоов гэв, Тийм бөгөөс Зана чи хурдан яв. Манай Монгол улсын их хэрэг үүнд бий тул чи хичээж захисныг гүйцдээр бүтээтүгэй. Би чамайг итгэе хэмээн айлдваас Зана сөгдөж, Чингис хааны мутраас адис авсугай хэмээн завдахад Чингис Заньш гарыг чанга барьж, өгүүлрүүн:
— Хүү минь чи цэргийн агт дотроос сайн хүлгүүдийг шилж аваад хоёр сайн итгэлтэй хүн дагуулан цөл говь газарт идэх хоол хүнс төхөөрч мордогтун! Замд зарах хэрэг олон гарах магадгүй тул энэ тулам дотор хийсэн Түрэгийн алтан зоос авч яв хэмээн нэгэн ботгоны хүзүүн тулам дүүрэн алтан зоос өгөв. Тэндээс гадагш гарч сэрүүн салхи салхилан хөлсийг нь хатааж, майхандаа гүйн одох замдаа сэтгэл их л хөдлөн нэгэн удаа баярлан, нэгэн удаа гуниглан явав. Гунигласан нь юу билээ хэмээвээс ялагдашгүй Тэмүүжин эзний сүлдэнд шүтэж, Алаг Зэв хоёртой яван байлдах аргагүй болов хэмээн гунина. Баярласан нь энэ мэт их хэрэгт хаан эзнээс итгэмжлэгдэн зарагдаж, Лалын мөргөлтний гол болж их алдаршсан Бухар, Самарканд зэргийн хот балгадыг үзэхээс гадна Алма-Атаар гарахдаа эх эцэгтэй учирна хэмээн баярлана. Замын хэрэглэлийг төхөөрч гүйцээд Алаг Зэв хоёртой салж ядан Зэв хэдийгээр сэтгэл хөдлөвч хошин үгээр далдлан, Алаг нүднээс нулимс гаргаж янаг нөхрөө хүзүүдэн тэвэрч нэгэн хэсэг салж ядан байв. Зэв өөрийн биөэр явж дагалдах хүн хоёрыг сонгож олсны нэг нь цөл говийг хэдэн удаа туулан гарсан Жүж хэмээх бөгөөд үг багатай хүн ажгуу. Цол нь Хэрэмү гэнэ. Нөгөө нь Хутаг хэмээх сэргэлэн, зугаатай хүн бөгөөд цол нь Сүлд гэнэ. Зана хөвгүүн Тэмүүжиний өгсөн зоосыг нүхэлж оосорлоод хүзүүнээс зүүв. Маргааш өглөө болмогц Зана нөхөд сэлт, хоёр тэмээн ачаатай баруун зүг барьж мордоход манан будан татаж байсан тул удалгүй монголын хүрээнээс далд орж, үзэгдэхгүй болов. Гурван хүн морин дээр зэрэгцэн явахад Зана нөхдөө ажиглавал өрдөө үг хэлэлдэх дургүй гэлтэй. Жүжээс юм асуухад нэг хоёр үг хэлээд зогсоно. Хутагаас үг асууваас амаа чихэндээ хүртэл жийхайлгаж, жартгар нүдээр хөлөө харна. Зана хэдэн удаа оролдож цөхөөд тун хэрэгтэйхэн зүйлийг асуухаас бус үг хэлэлцэхээ зогоож, дотроо элдвийг бодож, сэтгэлээ өөрийн дураар хол ойр тавин явав. Яван явсаар арван хоёр хоногт Жүж газарчлан цөл говийг туулан Түрэг аймгийн нутагт эсэн мэнд хүрч хэдэн өдөр уналга мал юугаа идэшлүүлээд, өөрсдийн биеийг амраагаад бас цааш хөдөлж Алтайн нуруу давж, Алимлагийн уужим голд орохоор явав. Арван гурав хоногт Алтайн нурууг давж доош харваас тэр доор өвс ногоо элбэг, уудам газар бөгөөд ой цэцэрлэгийн дунд зүү мэт зурайж нэг гол урсана. Тэндээс өсөн хоног явж лалын их христосын мөргөлтэй Харлиг улсыг өнгөрөөд Алтайн нурууны бэлээр суусан бурхан Буддагийн шашинтаа Харлиг аймаг улсад хүрээд бас цааш долоон хоногт нэгэн бэрх уулыг давж Алимлагийн голыг гарав. Энэ гол бол жилдэм уужим бөгөөд нарсны зузаан ой ургасан нэгэн сайхан гол ажгуу. Зана хөвгүүн төрсөн нутгаа үзэж, нутгаа санасны ихэд дасаж ядан, нөхдөө яаруулан хэдийгээр шамдавч наран шингэж, аргагүй уулын бэлд хонох болов. Занын зүрх их л хөдөлж, эх эцэг, сүрэг мал, ах дүү, айл саахалтууд минь энэхэн харлаж үзэгдэгч ойн цаана байгаа. Шувуу мэт далавчтай бол даруйхнаа нисэн хүрэх билээ хэмээн гуниглан суув. Гол уруу доош харвал голын манан дотор энд тэнд гал улалзах нь огторгуйн од газар дээр буусан мэт үзэгдэнэ. Гурвуулаа сайн ажиглаж, харан байх зуур Жүж хэдэн алхам урагшаа яваад нэгэн атга өвс тас татан авч хамраар үнэрлэж үзээд,
— Жигтэйхэн хэмээн гартаа алгадаж үзвээс хэдэн үр унасныг амандаа хийж хүлхэж, өгүүлрүүн:
— Энэ манай говь газрын дэрс хялганатай адилгүй ямар жигтэйхэн өвс вэ гэвэл Хутаг хэдэн удаа хамраар салхи унхилж (үнэртэж) үзээд өгүүлрүүн:
— Энэ бол говь газрын үнэр бус. Энд нүүдэл улсын шинж огтгүй мэт гэжээ. Зана хөвгүүний зүрх түс түс цохилон сууж байтал гэнэт мэдвэл дэргэд нь ойрхон нэг хэсэг өндөр иштэй жигд ургасан өвс найган ганхан байхыг үзээд нэг хэдийг авч галын гэрэлд барьж үзвээс шодойлсон (соёолсон) тариа ажгуу. Урьд Хэрэйдийн газарт энэ мэт тариа хэмээх нэртэй ногоо үзсэнээ санаж, эргэцүүлэн бодоод магад суурьшсан байдалтай, тарианы ажилтай улсад хүрч ирэв. Нүүдлийн мал ажилтай говийн аймаг бус гээд өөрийн уул нутагт одов хэмээн их л сэтгэл хөдлөн хоноод үүр цайхад гурвуулаа сэрвэл нэг жигтэйхэн сайхан дуутай хонх цохих сонстоно. Зана Маркусын христосын сүмд хонх буй. Мөргөлийн цагт хонх цохих дохио өгдөг гэснийг санаж хоёр нөхөртөө өгүүлрүүн:
— Энэ хонх цохихыг үзвээс бид христосын мөргөлтэй газарт хүрч ирсэн бололтой гэвээс Жүж өрөөсөн хуруугаа ёдойлгож, толгойгоо тонгойлгон их л сонирхон чагнаж, Хутаг амаа ангайлган хонхны дуу залгиж байгаа мэт зогсов. Зана асуув. Энэ дууг та хоёр танив уу? Хонх мөн буй заа? Жүж мөн гэв. Зана дахин та нар энэ хонхны дуунд дуртай юу хэмээн асуувал,
— Дуртай гэв. Та хоёр Монголын хуучны ёс дагагчид мөн биш билүү? Хонх гэгч ганцхан христосын мөргөлд хэрэглэдэг биш үү гэвэл Жүж өгүүлрүүн:
— Бурхан буддагийн сүмд мөн адил хонх хэрэглэнэ гэв. Энэ мэтээр өгүүлэлдсээр байтал удалгүй нар мандаж, гол уруу нэг уужим тал дунд их бага байшин орой нь гялалзсан бүгд цав цагаан өнгөтэй хэдэн үе зэрэглэн тавьсан, эдний дундаас хааяа бусдаас үлэмж их цагаан байшингууд их майхны маягтай дээрээ нарийхан зурвас асартай. Энд тэнд утаа баг баг гарах үзэгдэнэ. Магад нэг хот хэмээн мэдэж Зана сэтгэл амаргүй болж өөрөө нүүдэлчин хүн тул суурьшсан хот балгад байгуулсан улсын чанар нь этгээд хэмээн уйтгарлан байтал нэгэн сүрэг хонийг тал дунд хүн бэлчээж явахыг харвал уужим дээлтэй, өргөн бүстэй, толгойгоо цагаан алчуураар ороон боосон, гартаа жад барьсан нэгнийг үзмэгц Зана мориндоо үсрэн мордоод өмнөөс давхин очиход хоньчин хүн жадаа тулж, хүлээн зогсов. Зана өгүүлрүүн:
— Ай нөхөр чи аль овгийн хүн бэ? Хаанаас зорьж явна хэмээн асууваас, тэр хүн — Чамд ямар хэрэг (хэрэгтэй вэ) гэвээс Зана түрэг хэлээр хэлэхийг сонсоод хоньчны үгийн ширүүнийг хайхарсан ч үгүй өөрийн уул нутаг, эцэг эхийг дотроо дурдаж өгүүлрүүн:
— Би бол Түрэг язгуурын овогтой хүн билээ. Бага насанд минь дайсан намайг барьж хол газарт аваачсан бөлгөө. Одоо би хувь заяа тохиолдож төрөлхийн гэр, нутаг юугаа үзэх цаг иржээ. Чи нөхөр минь зааж аль. Миний харьяат уйгур овогтны айл хаана байна? хэмээн асуувал тэр хоньчин хүн доромжлох байдал гаргаж, өгүүлрүүн:
— Чи харьяат нутгаа асууж байна уу? Манай энэ Алма-Ата хотын орчим тийм нэртэй зайгуул тэнэмэл ард байдаггүй. Манай их хааны сүр сүлдээр нүүдэл хулгайчийг арилган цэвэрлэсэн тул чиний асуудаг муусайн амьтан энэ оронд сураг ч үгүй болсон гэвэл Зана царайгаа улайлган цухалдаж, энэ муу малчид хэдийгээр хүний тоо арван хоёр боловч Зэвийн тугч Зана миний биөийг доромжлон энэ мэт муу үг хэлж, шоглох нь даанч түрэмгий хэмээн ташуураа далайж, тэр хоньчин хүний толгойг нэг удаа цохивол тэр нь мануухай мэт хөсөр унав. Зана жадаа барьж, дөрөөн дээрээ босож, бусад малчны зүг хандаж зандран өгүүлрүүн:
— Хэн чинь миний энэ ташуурын амт үзэх дуртай вэ? гэхэд малчид айн эмээж, хол зогсон байв. Занын хоёр нөхөр дэргэд хүрч ирвээс саях нэг малчин Занын өмнө сөгдөн, Зана их л уурлаж суурьшсан хар газартаа хадагдсан нохой чи хэлтэй болбол хэл! Үгтэй болбоос өгүүл! Баян хэмээх сайн овогтон хаашаа одов хэмээн асуувал тэр малч сөгдөн өгүүлрүүн:
— Манай их хаан нүүдэл иргэнийг цөм хядан арилгаад үлдсэн заримуудыг Кашгарт аваачиж, бусад зарим нь зугтаан зайлсан буй заа. Аль зүгт зугтаасныг би мэдэхгүй гэвэл Зана хөвгүүний дотор хар манан татсан мэт Мэнэнгийн талд төөрсөн мэт их л уйдал болж эх эцэг, аймаг язгуур алагдсан, баригдсан, зугтаасан нь магадгүй. Аль нь ч атугай энэ насандаа учрах цаг үгүй болов хэмээн өөрийн эрхгүй нүднээсээ нулимс асгаруулан тэнгэрээ дурдаж, өгүүлрүүн:
— Аяа, бид их тэнгэрийн авралаар амьд бөгөөд заяагаа төөрвөөс мөн тэнгэрийн ивгээлд багтана хэмээн ихэд санаа алдаж, хоёр нөхөртөө явъя гэвэл Жүж нэгэн тарган хонийг ширтэн хараад хөдөлсөнгүй. Хутаг нэг хуруугаар хонины зүг зааж, нэг гарын хуруугаар жарвагар ам уруугаа заан зогсохыг харж Зана учрыг мэдээд толгойгоо дохимогц Хутаг ухасхийж нэг тарган иргэн хонийг морин дээрээс шүүрэн аваад эмээл дээрээ бөгтрөхөд малчид булаасугай хэмээн ухасхийхэд Зана жадаа сунгаж,
— Суурьшсан муу нохос зогс! Манай их Монгол улсын хүн танай муусайн хонийг хулгахгүй (хулгайлахгүй) үнийг өгч авъя. Хэдэн зоос хэрэгтэй вэ гэвэл хоньчин барагтайхан үнэ хэлбээс Зана Түрэгийн алтан зоос өгсөн нь уул нэрлэснээс арван хувь илүү болжээ. Малчид их л баярлан зогсов. Зана асууруун:
— Танай энэ хотод лалын мөргөлтөн байдаг уу? гэвэл малчин өгүүлрүүн:
— Манай энэ хотод лалын мөргөлтөн үгүй боловч Алма-Ата хэмээх хотод цөөхөнгүй байна гэвэл Зана асууж, Алма-Атад очих зам заалгаад хонио аван дааш одов. Түүнээс хойш юу болохыг дараах бүлэгт үзэгтүн.


Top
   
PostPosted: Nov.29.14 12:08 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jan.09.03 8:41 pm
Posts: 160
Location: оюун санаандаа
Urgeljlel ni hezee oroh be unshij bgaa shuu


Top
   
PostPosted: Nov.29.14 10:56 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 906
НҮҮДЭЛ АЙМАГ СУУРЬШСАН АЙМАГ ХОЁРЫН СУРТАЛ НЬ АДИЛГҮЙ ХЭМЭЭХ ДОЛДУГААР БҮЛЭГ

Алма-Ата хотод явах зам маш сайхан уужим бөгөөд замын хоёр этгээдэд хайлаас, улиас тарьсан нь хотод хүрэхэд хэрмийн гадуур үзэсгэлэнтэйеэ ургажээ. Манай элч нар малчдаар замаа заалгаж, явсаар өглөөний тунгалаг нарны гэрлээр гийгүүлсэн цагаан цагаан байшин барилга болсон хотод ойртвол сүмүүдийн хонх цохих нь улам бүр тодорхой сонстон замд хүн хэсэг хэсэг учирладвал манай гурван хүнийг их л гайхан харна. Алма-Ата хотын сайхныг гайхалдан хөөрөлдсөөр хажуугаар тойрон нэгэн хүнгүй их замаар явж, харь улсын хотыг саадгүй өнгөрөв хэмээн Зана хөвгүүн дотроо их л баярлан явтал гэнэт зам хөндлөн бүдүүн мод тавьж, замын хоёр тийш баганад модны үзүүрийг бэхэлж яг хаасан ажгуу. Манай гурав энэ мэт зам хаах ёсыг огт үзээгүй тул их л гайхалцаж ийн тийн харцгааж замд ойр байсан нэг бяцхан цагаан байшин дотроос хүн ирж энэ хөндлөн модыг авч өгөх болов уу хэмээн нэг хэсэг хүлээгээд хүн үзэгдэхгүй тул хөндлөн модыг авч хажуу тийш зайлуулмагц байшингийн цаанаас нэгэн хуяг дуулга өмссөн, саадаг хоромсог агссан, сэлэм барьсан морьтой цэрэг давхиж ирээд морио татаж зандран:
— Байз, байз. Та нар ямар улс вэ? хэмээвэл Зана шууд нумаа авч сумаа саадгаас сугалан,
— Бид гадаад улсын харьяат. Алма-Ата хотноо зорьж явтал харин ямар ёсгүй хүн манай замыг ийнхүү хаав хэмээн хэлж барахад тэр цэрэг царайгаа барайлгаж:
— Та нар магад нохой хулгайчид мөн. Ямар аймшиггүй энэ хаалтыг эвдэв? Хурдан хэл! Та нар манай султан хаанд гааль өгөхгүй саналтай юу гэхэд Зана зам хаасангүй, гааль өгөх гэсэн үгийг огт ухаж мэдэхгүй тул магад сайнгүй хүн байна хэмээн сэмхэн исгэрч хоёр нөхөртөө дохио өгөөд өөрөө сэмхнээр сумаа гаргаж онилохыг завдтал тэр хүн зандран өгүүлрүүн:
— Хурдан мориноос бууцгааж, юмаа үзүүл. Урьдаар замын татвар барааны гааль хоёрыг өгөөд цааш замаар одвол барав хэмээхэд Зана нүдээ бүлтийлгэж, замд явсан хүмүүсээс замын татвар авах гэдэг ямар жигтэй билээ? Магад биднийг хардаж, ов гарган амьдаар барьж авах гэсэн хортой санал агуулсан хүн хэмээн бодоод тэр цэргийг алдалгүй харж, Жүж Хутаг хоёрт, — Урагш гар хөдөл гэхэд тэр хүн хэдийн нь Занын саналыг мэдээд,,
— Нагана хэмээн дуудаж, өөрөө зам тосон зогсоход байшингаас гурван морьтой, таван явган цэрэг зэв барин гүйлдэж ирэхэд Зана их л бачимдан, айж хот балгад газарт нүүдэл аймгийн хүмүүсийг газар доор амьдаар нь хаадаг ба гянданд хэдэн жилээр хорьж, үхэр огдой, хорхой, могой тэргүүтнээр идүүлж, хатгуулж зовоодог хэмээн үргэлж сонссон тул энэ бүгд нэгмөсөн санагдаж, ухаан алдан,
— Зам тавь! Эсвэл би өөрөө зам нээсүгэй хэмээн бархирахад нэгэн цэрэг нумаа татаж, Заныг шагайн харваваас Зана Сайн буурлын дал дээр толгойгоо тонгойж, харвасан сум толгой дээгүүр хангинан өнгөрөхдөө Занын чихийг сэт онож гарав. Зана шууд сумаа тавимагц дайсны зузаан бэгтэр хуягийг цөм тусан цээжинд хаджээ. Тэр хүн хоёр гараа сарвасхийж мориноос алдлан унав. Тэр завсар Жүж нэгэн явган цэргийг шувт харваж, Хутаг нэгэн морьтой цэргийн гарыг шархдуулжээ. Сум дахин хангинахад удаа дараа хоёр морьтой цэрэг унацгааж, бусад нь зугтаав. Манай нүүдлийн гурав дийлсэн тул өөрсдийн заншлаар алагдсан дэргүүдийн зэвсэг, морьдыг аваад байшинд орж, байсан идээ хоолыг их л амтархан идэцгээгээд гарахад суурьшсан бүгдэд язгуураас дургүй тул байшинд гал тавьж, утаа багсартал түлээд гурвуулаа цааш давхилдан одов. Явсаар нэг уулын нуруунд шөнө болохоос урьд хүрч хоноод цааш гурван хоног явж сая уужмм тал газар үзэгдэж, суурьшсан хүний үнэр танар ч үгүй, нүүдлийн иргэнд их л сайхан уужим нутаг болсонд гурвуулаа дотроо ихэд баярлан явж байтал гэнэт бодож үзвээс энэ зах хязгааргүй жилдэм говийг туулахад хүнс хүрэлцэхгүй нь магад тул Зана сэтгэл зовниж, түргэн зантайгаас явдлаа гутаав хэмээн халаглан гэмшивч тусгүй. Тэндээс баруун өмнө зүг барьж арав хоносон хойно нэгэн өглөөгүүр өндөр нурууны оройд гарвал доор нь нэгэн зах хязгааргүй уужим цастай тал нүд сэргэмээр гялалзана. Даваа айх мэт эгц өндөр тул арайхан чарайхан доор бууж амарваас хүнс хэдийн барагдаж, хов хоосон болж ядрахын туйлд хүрчээ. Тэндээс хөдөлж нэгэн хэдэн цаг явж байтал нэг сайхан гол урсаж, газар бүр ой цэцэрлэг дүүрэн, энд тэнд утаа гарахыг хараад үхлийн аюулаас магад гэтлэв хэмээн Зана хөвгүүн магнай хагартал баярлан мориноос үсрэн бууж, бурхандаа их л сүсэглэн залбирч, хойшид болгоомжтой явсугай хэмээн ам авав. Доош буух тутам улам бүр газар нь өн эелдэг, үзэсгэлэнтэй сайхан болж, голын хоёр этгээдээр сайхан тариалан ба жимстэй мод, таримал цэцэрлэг, олон сүрэг хонь сайхан биетэй, өнгө зүс гайхамшигтай адуу бэлчиж явахыг үзэв. Замаар элдэв эд таваар ачсан ачаа ийн тийн явна. Гол дээгүүр сайхан гүүр тавьжээ. Таримал модны дотор цэвэрхэн цагаан байшингууд үзэсгэлэнтэйеэ үзэгдэнэ, Зана энэ мэтийг урьд огт үзээгүй тул их л гайхан бурхны орон гэдэг ийм болов уу хэмээн санаж явав. Жүж Хутаг хоёр мөн адил гайхалдан явсаар гол дотор орж ирэхэд замд учирсан хүн бүгд амрыг эрж, түрэгийн хэлээр ёсолно. Зана хөвгүүн нэгэн язгууртан нэгэн мөргөлтний дунд оров хэмээн сэв өдүүлэхийг их л болгоомжлон явтал замд нэг торгон хувцастай, толгойгоо алчуураар ороосон, морьтой хүн учирч, энэ хүнийг ажиглаваас эрхгүй хүндэлмээр, томоотой хүн ажгуу. Зана энэ магад чадал ихтэй тушаал бүхий хүн хэмээн санаад морниоос бууж найр тавин ёслоод хэтэвчээ гаргаж, энэ газрын ёсыг алдах болов уу хэмээн өгүүлрүүн:
— Эрхэм түшмэл, манай ачаа үзэх ажаамуу. Би гааль татварыг дуртайяа барьсугай гэхэд тэр хүн хариу найр тавин ёслоод монголчуудыг нэг хэсэг гайхан харж,
— Та нар хаанаас ирэв хэмээн асуувал Зана ирсэн замаа гараар заахад тэр хүн улам бүр гайхаж, өгүүлрүүн:
— Та нар хэрэв энэ аймшигтай цаст нурууг туулан давж гарсан болбоос одоо сайн амарвал зохино. Энэ цөл газрыг ямар аймшиггүй давав гэхэд Зана уул хэргээ нууж өгүүлрүүн:
— Бид Түрэг язгуурын Уйгур аймгийн хүмүүс. Манай сүрэг Комул хотын орчим нутаглана. Бид Бухар, Самарканд зэргийн их балгадад хүрч мөргөхөөр явж байна (билээ). Харин санамсаргүй энэ уулын дэргэд дээрэмчинд дайрагдаж, арайхийн зугтаан гараад ууланд орж, зам төөрч явсаар цөл газар ядарсан боловч Аллах тэнгэрийн авралаар эсэн мэнд энэ сайхан оронд хүрч ирэв хэмээвээс тэр хүн өгүүлрүүн:
— Хамгийн дээд тэнгэрийн аврал цаглашгүйн тул та нар дээрэмчдийн гараас мултарчээ. Алма-Ата хотын гаалийн үүдийг саяхан дээрэмдэв гэхийг би сонслоо. Одоо та нар айх хэрэггүй. Бид болбоос лалын мөргөлтэй тажиг аймгийн улс. Газрын ажил хийж амьдарна. Манай эндээс Кашгар хүртэл хоёр бээр болно. Та нар замд ядарсан тул миний гэрийг тоож, надтай хамт очиж амрагтун. Таны мөрд тэнгэрийн ивээл буй хэмээхэд Зана их л цочин айж «Манай Алма-Атагийн хэргийг хэдийн нь мэдсэн ажгуу. Энэ сайхан янзтай хүн арга хийж манийг хавханд оруулах гэв үү хэмээн татгалзан байхад тэр хүн дахин урихад аргагүй болж хамт явав. Замдаа үг хэлэлцэхийн далимд Алма-Атагийн гаалийн албаны улсыг алсны учир довтлон ирсэн элч Самаркандад одов гэв. Удалгүй нэгэн их хаалга өнгөрөөд бяцхан цэцэрлэгийн дундуур явсаар нэг сайхан ордонд хүрэхэд олон хүн гүйлдэн гарч ирээд эзний өмнө сөгдөн манай гурвын морь тэмээний ачаа буулгацгаав. Гэрийн эзэн зочдоо үнэтэй хивс дэвссэн алтан торгоор бүрхсэн, вандан ширээ тавьсан уужим тасалгааны дотор оруулав. Дөрвөн их цонх цэцэрлэгийн зүг хандсан тул гаднаас олон цэцгийн сайхан үнэр анхилна. Байшингийн нурууны дээр хөх улаанаар бичсэн нь: «Унтсан нүдний дэргэд харсан нүд байваас амгалангийн дээд мөн болой» гэсэн үгийг Зана хөвгүүн хөсөр сөгдөн ёслов. Жүж Хутаг хоёр энэ мэт оронд орж ер үзээгүй тул их л гайхалцан гөлөрчээ. Жүж нүдээ бүлтийлгэн яг зогсов. Хутаг амаа ангайж ийн тийн гайхан харж байв. Гэрийн эзэн боолуудаа дуудаж эдгээр зочдыг дапуулан аваачихтун гэхэд боолчууд манай гурвыг нэгэн өндөр, уужим бөгөөд үнэтэй хивс олбог дэвссэн тасалгаанд оруулж суулган нэг хүн хүйтэн бүлээн хоёр ус жигтэйхэн савны дотор хийж авчран бас хэдэн зүйл гурил шиг ба тос шиг зүйлүүдийг тавьж барсан хойно дахин хүрч ирэхэд нэг модон дар дээр зүйл бүрийн үзэм, чавга, алим зэрэг жимсүүд ба аяга, хундага халбага, сэрээ, хутгуудыг жагсааж тавихад манай гурав учир үл мэдэх тул гайхалдан харж байв. Зарц хүнийг гармагц Занын хоёр нөхөр бие биеэ харалцан байхын завсар Хутаг ширээний зүг хуруугаар зааж өгүүлрүүн:
—- Энэ магад хор тавьсан буй заа гэж хоёр монгол ноёны царайг харж дув дуугуй хариу хүлээн суухад Зана өгүүлрүүн:
— Манийг хор идүүлэн алах хэрэг юу билээ? Бид эдний гарт орж гүйцсэн тул хэрэв манийг алъя гэвэл шууд барилан алах буй заа. Эдний хүний тоо олон. Бид гуравхан хүн. Санавал энэ тавьсан нь хоол бололтой. Ус тавьсан нь хөл гараа угаахын тулд тавьсан буй заа. Сууршисан улсууд угаах, цэвэрлэхийг эрхэмлэдэг хэмээн би урьд сонссон. Тиймийн тул бид гурав хөл гараа угаасугай хэмээн хүн тус бүрийн өмнө тавьсан төмпөн дотор хөлөө тавьж домботой уснаас угаахад Зана лалын мөргөлтнуүд ер угаахыг эрхэмлэдэг тул гайхсангүй, дуртайяа угаав. Харин хоёр монгол угаахыг огт үзээгүй тул бархигар гар хөлөө төмпөнтэй усан дотор тавиад Хутаг шүдээ арзайлган амаа чихэнд хүртэл ангайн суув. Жүж их л бодлого тавин хөлөө угаав. Удалгүй Зана дэргэд тавьсан хоёр модон шаахайг өмсөөд тасалгаан дотор хас тасхийтэл явахыг хоёр монгол үзэж их л гайхалцан бие биеэ хараад их л элгээ хөштөл инээлдэв. Энэ гэрийн эзний бэлтгэсэн хувцсууд доороос манай монголчуудын илгэн дээл, сэлэм, хутга бултайна.Хоол идэхэд манай хоёр саадаг хоромсгоо зүүсүгэй гэвэл Зана гэрийн эзэнд итгэсэнгүй мэт болох болов уу хэмээн ятгаж зогсоов. Гурвуулан хивсэн дээр суутаад урьд идэж үзээгүй жимс, боорцог, цагаан талхны зүйлийг өрөвссөн мэт үмхлэн идэцгээв. Хэдэн домбын дундаас Зана нэгийг шилж аваад айраг болов уу хэмээн үзвээс нэгэн жигтэйхэн шар өнгөтэй сайхан үнэр анхилсан ус байхыг уусаар домбыг хоослоход Жүж Хутаг хоёр нэгэн адил гар хөдөлж домбонуудыг цөмийг ууж бараад бас л гэдсэн дотор зай байх тул ширээн дээгүүр эрцгээж нэгэн хатуу бөгөөд гөлийсөн юмыг үзэж бяслаг хэмээн санаж. Хутаг амандаа хийж, Жүж нэгэн бяцхан савтай тосыг олоод хуруугаа дүрж амтлан үзээд,
— Энэ ямар жигтэйхэн тос вэ хэмээн өгүүлэхэд Хутаг царайгаа үрчийлгэж их л ой гутсан байдал гаргаж байхад Зана мөн нэгэн тосыг идсүгэй хэмээн гараа сарвайх гэтэл тогооч хүн сав хураахаар орж ирээд Жүж Хутаг хоёрын ой гутсан нүүрийг хараад үл тэсэн инээхэд Зана уурлаж, хацар улайн:
— Чи муу боол манийг элэг барьдаг уу? хэмээн зандран асууваас тэр хүн арайхийн инээдээ татаж, өгүүлрүүн:
— Танай энэ их амтай хүн саван иджзэ. Нөгөөх нь толгойн тос иджээ. Энэ мэтийг би үзээд инээв гэсэнд Зана гайхан:
— Саван гэдэг хүн идэж болохгүй юу гэгчийн хоол вэ? Танай суурьшсан улсын заншил даанч этгээд. Та нар нэгэнт зочилно гэж хоол тавиад харин идэхээс элэг барина хэмээвэл тэр боол инээдээ барьж өгүүлрүүн:
— Та нар ямар инээдтэй зочид вэ? Саван гэдгийг бие угаахын тулд тавив. Тосыг толгойн үсээ зөөлхөн бөгөөд сайхан үнэртэй болгох гэж түрхэнэ гэхэд Жүж Хутаг хоёр түрэг хэл үл мэдэх тул саван тос хоёрыг оролдсоор хэдийнэ иджээ. Боол үлдсэн аяга тавгуудыг аваад гарч үүд хаасан хойно тачигнатал инээх нь сонстож, Зана дотроо их л цухалдан зовж байв. Гэнэт мэдвэл «Бид Түрэг язгуурын хүмүүс гэсэн бөгөөд хоёр нөхөр нь дан монголоор хэлэлцэж лалын мөртөлийн уншлага ба мөргөх ёс журмыг огт мэдэхгүй тул хуурмагаар мэдэгдвэл аюул их» хэмээн мэдэж Зана хоёр нөхөртөө лалын мөргөлийн тэгбир хэмээх цөөхөн үг залбирал цээжлүүлэн нэгэнд Абдалан, нөгөөд Үриддан хэмээн нэр өгч өөрөө Төмөр хэмээх болж, хэрэв хүн нутаг асуувал түрэг хэлээ мартсан, хар хятадаас гарсан хүн гэж хэлье гээд гэрийн дэргэд одох замд саравчинд морьд нь элбэг тэжээл идэж сул байхыг үзэж дотор уужим болоод гэрийн эзний тасалгаанд ороход тэр хүн их л баяртай тосон авч Занын гараас хөтөлж, өндөр зузаан олбог дээр суув. Удалгүй манай гурвын өмнө олон таваг, аяга, хундага зэргийн олон савнуудыг тавьж, Хятадын үнэтэй шаазангаар хийсэн домбо бумбанууд дотроос сайхан үнэртэй утаа гарна. Хивс дээгүүр энд тэнд сайхан цэцэг тавьсан тасалгааны дунд нэгэн найман талтай чулуун дотроос сэрүүн тунгалаг ус тургиж мөн сав дотор орж байна. Ар талд нэг найман талтай үүд алтан торгон хөшигтэй, хөшигний өрөөсөн тал нь сөхсөн тул тэр тасалгааны хагас нь гайхамшигтай сайхан үзэгдмүй. Байшингийн туурга цөм сайхан зураг 6а алтан бичгээр чимсэн бүхнийг үзээд Зана дотроо «энэ гэрийн эзэн магад их сайд буюу эсэхүл Улсын эзэн султан болов уу? хэмээн бишрэл төрж өгүүлрүүн:
— Их төрөлтийн нас урт, үлэмж бат, төгс амгалан болтугай хэмээхэд тэр хүн инээмсэглэн:
— Ай, залуу нөхөр минь, намайг сайд буюу султан хэмээн эндүүрсэн бололтой. Би нэгэн тайж хүн бөгөөд нэг хэдэн газартай. Тэнгэр ивгээж миний газар үржил ихтэй. Мал сүрэг олон болжээ. Миний нэр Нияс. Олон хүн намайг баян хэмээн дуудна. Чи намайг үлэмж хүндэлж болохгүй. Харин миний үнэн сүсгээр зочилсныг сэтгэл агуу тавьж хүлээх ажааму гэхэд Зана хариу ёслоод лалын ёсоор бяцхан залбирал шивнэн уншаад тавьсан амттай хоолуудыг идэцгээж барсны хойно баян Нияс Занад хоолны залбирал унш гэсэнд Зана сайхан хоолойгоор залбирал уншсанд Нияс их л баярлан өгүүлруүн:
— Тэнгэрийн элч багшийн санал мэдтүгэй. Чиний мэт сайхан уншлагат хүн Кашгар байтугай Самаркандад ч үгүй. Ийм сайхан хоолойтой хүн нэг ч үгүй гээд алгаа гурван удаа ташмагц нэгэн боол орж ирсэнд,
— Хурдан манай тэнгэрийн ном авчир! Энэ залуу баатар нэгэн шүлэг уншсугай гэсэнд Зана ичингүйрэн улайж, зөрчих аргагүй хүлээн авав. Удалгүй нэг боол гайхамшигтай сайн алтан хавтастай мөнгөн чагттай дэвтэр авч ирснийг Зана лалын ёсоор уруулаараа хүрч адис аваад аялгуулан унщихад Нияс их л баярлан үг хэлэхийн урьд сахлаа илж, толгойгоо дохилон байв. Нэг шүлэг уншиж гүйцээд дэвтрээ хурааж боолд өгөхөд Нняс босон харайн Заныг тэвэрч агүүлрүүн:
— Ай чи үнэхээр мулла мэт эрдэмтэй ажгуу. Чи энэ цагийн зул мэт орчлонгийн гайхал хүн ажгуу. Чи энэ мэтээр цэнгүүлсний хариуд би чамд гайхамшигтай цэнгэл үзүүлье. Чи магад үзээгүй буй за гээд алгаа ташихад торгон хөшиг бууж, хөшигний цаанаас нэгэн маш яруу хөгжим сонстож, удалгүй тунгалаг сайхан хонгор эгшгээр охин хүний дуулах сонстов. Зана хэдийгээр Иран хэл мэдэхгүй боловч дууны ярууд шунаж, зүрх хөдлөв. Гэрийн эзэн дахин алгаа ташмагц улаан хувдас өмссөн гурван боол хоёр нь том лонхнуудыг барьж нэг нь мөнгөн цар дээр дөрвөн хундага тавьж авчирч тавиад гарав. Дөрвөн хундаганы нэг нь алтан, бусад нь мөнгөн ажгуу. Нияс Занын зүг хандаж, — Нөхөр дүү минь, чи миний гэрт орж ирсэн өлзийтэй сайн өдөр учирсны баяр мэдүүлж Шарз газрын сайхан архи нэг хундага барья хэмээвээс их л айж өгүүлрүүн:
— Ай, гэрийн эзэн сюнс. Чи лалын ёсны хүн бөгөед намайг архи уулгах гэдэг чинь юун буй. Манай ёсонд архи ууваас нүгэл хэмээн тэвчдэгийг чи мартав уу? хэмээхэд Нияс урт сахлаа илж, инээмсэглэн өгүүлрүүн:
— Залуу нөхөр минь битгий буц. Чи баатар цэрэг бөгөөтөл нэг хундага архи ууж чадахгүй гэдэг юун билээ? Иран орны баатар Туран орны эзэн Исфиндейр сархад зооглож зугаацдаг асан. Ной багш үзэм дарж, үзмийн архи зооглоод толгой манарч, сүүдэрт унасныг мартав уу? Аглагт оршигч Дэрвиш сархад зооглодог биш үү? Энэ зуур саях үзэсгэлэнт дуу хөшигний цаа-аас зүүд мэт жингэнэсээр ажгуу. Нияс иран хэлээр нэг хэдэн үг хэлмэгд хөгжмийн дуу тасарч, хуучин цагийн Түрэгийн аялгуу цохиж, даруй залуу эхнэр хүний хоолойгоор гайхамшигтай сайхнаар уянгалан дуулах нь сонстож, Зана урагшаа өндийн чагнаж, түрэг хэлээр дуулсан тул хуучныг мартаж, одоогийн жаргал эдэлсүгэй гэсэн утгыг мэдэж, их л зүрх хөдлөн хундагаа авч шарзын улаавтар алтан өнгөтэй архийг нэгмөсөн уухад архи гал мэт судас шөрмөс бүхэнд тархаж, хоёр дахь, гурав дахь хундагыг ууцгаав. Толгой нь гал бадарсан мэт болж, зүрх нь дэлдэн байв. Тэр хүүхэн түрэгийн дууг бараад хоёр гурван удаа ятгаа чангаар цохиж дохио өгөөд үзэсгэлэнтэй мөнгөн хонх мэт сайхнаар гуниглан, өөрийн гасланг дурдаж чөлөө олохыг мөрөөдөн аврахыг гуйж дуулмагц Нияс хилэгнэн, ширээн дээрээс үсрэн босоод нүд нь гялалзан, нүүрээ барайлгаж, нударга зангидан хөшигний зүг хандаж иран хэлээр зандрахад гаслан гунигласан дуу тасалдаж, чимээгүй болжээ. Зана мөн адил суудлаас үсрэн босоод биеэ арайхан барьж, хөшиг Нияс хоёрын хооронд хөндөлдөн зөрүү янзаар зогсоход Жүж Хутаг хоёр хэдийн нь сэлмээ барьж, дохио хулээн зогсов. Зана түрэг хэлээр аравын цэргийн дуу чангаар аялгуулан, гунигласны хариуд дуулж өгөв. Даруй гэнэт хөшиг нээгдэж нэгэн мяндас мэт зөөлөн хонгор үстэй, өндөр дагаан магнайтай, сайхан агуу нүднээс нулимс гарсан, толгой дээрээ эрдэнийн унжилга тавьсан, цаглашгүй гоо үзэсгэлэнт охин хүн бултайж, их л гашуудсан нүдээр харахыг үзмэгц Зана өөрийн эрхгүй урагшаа ухасхийхэд хешиг буусныг сөхөж үзвээс тасалгааны дотор нэг ч хүнгүй, сайхан зүүдний үзэгдэл мэт замхарчээ. Дараа юу болохыг хойд бүлэгт үзтүгэй.


Top
   
PostPosted: Nov.30.14 3:11 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jan.09.03 8:41 pm
Posts: 160
Location: оюун санаандаа
Bayarlalaa


Top
   
PostPosted: Jan.13.15 12:26 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Dec.15.14 2:17 am
Posts: 1
Андаа хүлээгээд л байгаа шүү


Top
   
PostPosted: Jan.22.15 7:05 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Jul.18.14 5:51 pm
Posts: 84
Энэ зохиол орохоо больчлоо уг нь гоё зохиол шүү дээ
Үргэлжлүүлэхгүй юм уу?

_________________
Тэнгэр өөд...


Top
   
PostPosted: Jan.22.15 10:07 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 906
НУУЦ ХЯДААНЫ ХҮЧ ИХ ХЭМЭЭН МЭДТҮГЭЙ ХЭМЭЭСЭН НАЙМДУГААР БҮЛЭГ

Өгүүлэх нь: Зана хөвгүүн баян Ниясыг магад энгийн хүн бус илбэчин болов уу хэмээн сэлэм юүгээн сугалан авч Ниясийн багалзуурыг атгаж, өгүүлрүүн:
— Аугаа хүчит тэнгэрийн өмнө сүсэглэж, тэнгэрт бишрэн, эсэхүл хувхай тархийг чинь хага цохино хэмээвэл харин Нияс ер эсэргүүцсэнгүй хэвээр амгалан дүр барьж, лалын ёсны аюултай цагт уншдаг хэмээх залбирал уншихыг Зана үзээд их л гайхаж, багалзуурыг эрхгүй тавьж,
— Архи ууснаас сэтгэл хөдлөв хэмээн гэмшиж, буруугаа мэдүүлэн гуйвал Нияс ажиггүй Занын мөрөн дээр гараа тавьж, чанга дарваас Зана сая «Энэ их тэнхээтэй ажгуу» хэмээн дахин зэвсэг авахыг завдмагц Нияс Занын зүг ширтэн харж,
— Чи Игтүлмигийн хөвгүүн Зана мөн биш үү? гэв. Зана их л цочин судас шөрмөс гүйхээ зогсож,
— «Энэ миний нэр, язгуурыг яаж мэдэв» хэмээн гайхан, эмээн байтал Нияс өгүүлрүүн:
— Чи бол Басудын Зэв чонын тугч цэргийн хүн. Чиний хоёр нөхөр шашингүй. Чи чухамдаа Монголын туршуул мөн. Алма-Атагийн гаалийн боомтны цагдаа нарыг довтлон орж хорлодог хүн чи мөн бөлгөө хэмээн хэлж бармагц, манай хөвгүүн тэнгэрийн аянга буусан мэт айн эмээж, энэ танихгүй хүнийг алсугай хэмээн гар хөдлөх гэтэл тэр хүн зогссон хэвээр өгүүлрүүн:
— Зана хөвгүүн чи зогс! Чиний зэвсэг надад хор хийж чадахгүй. Миний чадал хүчин нууд бөгөөд маш их хэмээн мэдээрэй. Би юу дурласнаа цөмийг мэдэж чадна хэмээгээд
— Чи битгий асуу! Одоо чи миний эрхэнд нэгэнт орж, миний дур болж дуусжээ хэмээн хөлөөр хөсөр дэвсмэгц илбэ зүүд мэт зүг бүрээс бамбай, хуяг, дуулга гялалзтал өмссөн, илд барьсан цэргүүд нэгмөсөн гарч ирэхэд Зана араа хананд тулгаж, хоёр хажууд Жүж Хутаг хоёр зогсоод гурвуул алалдсугай хэмээн ширтэж, Зана ганц зориг орон нүднээс гал цахилуулан сэлмээ салхи хөдөлтөл эргүүлж, Жүж их цухалдан монголоор өгүүлрүүн:
— «Ноход хүрч ир!» хэмээж Хутаг их л санаа алдан, өгүүлрүүн:
— Ай халаг, гуталтай болоосой. Хөл нүцгэнээр яаж байлдъя гэжээ. Хоёр этгээд тулалдахаар бэлтгэж, хараахан гар хөдлөхийн өмнө Нияс мөн хуучин хэвээр усгал уран царай гаргаж, хоёрын хооронд уран зөөлнөөр инээмсэглэн өгүүлрүүн:
— Хүү минь, Зана чи энэ мэтээр бие сэтгэлийг чинь аль бүхийгээр хангасугай хэмээж би чамд их өршөөлтэй байхыг үл мэдмү? Чиний түргэн зантайгаас Алма-Ата хотын хэрэг гарчээ. Энэ хэрэг чинь аминд аюултай хэрэг мөн хэмээвч чи хүсвэл би энэ хэргийг унтруулж чадна, Бас чи янаг нөхрөөс хагацсан ажгуу. Дуртай бөгөөс Маркустай учирч болно гэхэд Зана далайсан сэлмээ урагш тавьж,
— Маркус? хэмээн асууж, Маркусыг надад үзүүл. Түүнээс хойш би нүдээ аньж, чамайг дагана гэхэд Нияс өчүүхэн инээж,
— Бас чи нэг хүнийг үзэхийг хүснэ ээ? Би чиний саналыг мэдэж байна. Тэр сайхан нүдтэй хүүхэн чамайг их л гайхуулсан буй заа? Тэр охин бол ван хүний үр, энд баригдаж ирээд гаслан уйлж байдаг тул чи энэ язгууртны үзэсгэлэнтэй охиныг барианаас гаргасугай гэнэ үү хэмээн асуувал манай Зана хөвгүүний зүрх хөдлөн өгүүлрүүн:
— Би юу гэвэл зохихыг чи сурга! Манай лалын их багшийн цаазалсан эл бус явдлуудыг би дуртайяа явж, энэ охиныг гаргасугай. Манай явдлыг үтэр зааж өг! гэхэд Нияс:
— Чи эндээс Самарканд хотноо одно гэвэл Зана хариу тавихаар баахан маргаж байтал гэрийн эзний нүдийг хараад зөвшөрөв. Нияс бүснээсээ алтан иштэй, эрдэнийн чулуугаар шигтгэсэн хуйтай чинжаал хутга авч Занад:
— Энэ хутгыг авч яв. Бүү ай. Энэ хутганд жилбэ хараал байхгүй хэмээн өгөхөд Зана авч эрдэнийн чулуун хуйнаас чинжаалыг сугалж аваад үзвээс хутганы өрөөсөн талд алтан үсгээр бичсэн нь: «Аугаа хүчит тэнгэрийн төлөө» гэжээ. Нөгөө талд нь арабын эфтэ хэмээх үсэг бичжээ. Энэ эфтэ гэсэн үсгийг орчуулбаас «Нээгтүн» гэсэн үг бөгөөд утга нь «энхжингийн орны үүд нээгтүн» гэсэн утгатай ажгуу. Зана хөвгүүн үүнийг дув дуугүй харж байхад Нияс асууруун:
— Энэ мэт зэвсгийг мусулман хүн хэрэглэж болох уу? хэмээн асуувал Зана өгүүлрүүн:
— Ийм сайхан зэвсгийг чухамхүү хэрэглэвэл зохино гэвэл Нияс өгүүлрүүн:
— Тийм бөгөөс энэ чинжаал хутгыг бүсэндээ хавчуулж яв. Эрхбиш хүн үзмээр бултайлгаж хавчуулах хэрэгтэй. Энэ хутга Нияс сахиулсан мэт. Чи үүнтэй хаана ч атугай аюумшиггүй орж чадна. Чи Самарканд хот хүрмэгц торгоны худалдаач Хуссейн хэмээх хүнийг олж энэ хутгыг үзүүл! Энэ хутгыг хэн өгөв? хэмээн асууна. Чи «Уулын өвгөн» өгсөн гэж хэлээрэй. Энэ үгийг бусад нэг ч хүнд хэлж болохгүй. Худалдаачин Хуссейн бүрнээ итгэж, түүний заасныг дагавал чи янаг нөхөр Хэрэйдийн Маркус ба хар нүдтэй авхайг үзэхээс гадна тэр авхайг хэрхэж авах аргыг олно. Хотын хүн бүгд энэ худалдаачны суух орныг (газрыг) асуувал зааж өгнө гэсэнд Зана өндөр дуугаар өгүүлрүүн:
— Тэнгэрийн авралаар чиний захисныг бүрнээ дагая гэж чинжаал хутгыг авч бүсэндээ хавчуулав. Даруй Нияс хөлөөр хөсөр дэвсмэгц зэвсэг барьсан цэргүүд гаран одоход Зана хойноос нь ширтэн харж байтал гэнэт ханан дээр Маркус Агши хоёр гэсэн үг байхыг үзэж:
— Ай охин дүү минь Маркустай хамт явжээ. Энэ бас ямар жигтэй нууц билээ. Энэ ямар учиртай билээ? хэмээн асуувал Нияс өгүүлрүүн:
— Учрыг чи Самаркандад мэднэ. Чи явахдаа сайн яв! гэвэл Зана:
— Би одоо явъя гэсэнд,
— Сайн сайн. Чиний өмнө зам бүгд нээлттэй тул энэ өдөртөө чи яв гээд Нияс гаран одсоны хойно Зана сая морь юугаа санаж дэргэд үзвээс хөөрхий сайхан аргамаг хүлгүүд нь өмнөөс нь их л баярлан үүрсэж байв. Зана Ниясийн үгийг дагая хэмээн нэгд, Самарканд хотыг үзэх, хоёрт, Нияснии үгийг сонирхон ямар сайхан учрал тохиолдох бол хэмээн их л санаа тавин морьдоо хазаарлаж, ачаа хөсгөө төхөөрч мордоход Нияс биеэр гарч үдэхдээ Занад өгүүлрүүн:
Чи эндээс явахдаа Кашгар хотод битгий ойрт. Улаан голоор явж нэгэн өндөр газрыг өнгөрсөн гол уруудаж Меден хэмээх хотод хүрч тэндэхийн лалын их сүмийн Шейх лэмээх их ламтай учирч «Уулын өвгөн намайг илгээв гэж хэлээрэй мэдэв үү гэсэнд Зана гүйцэд мэдэв гэвэл Нияйс бас өгүүлрүүн:
Чамайг зүүсэн хутгаар чинь таньж, зам зааж өгнө. Аян зам хол тул миний энэ хэдэн морь, хүнс зэргийг авч яв. Магад хэрэглэх цаг хүрнэ гэсэнд Зана:
— Би нүүдлийн хүн тул элдэвт тэсвэртэй, цөл говь газраас дэмий айхгүй гэхэд:
— Ээ тийм болбол сайн. Тэнгэр чамайг дээрээс чинь сахина. Алтан дэлхий доороос чинь өргөнө хэмээн өрөөл тавьж тэндээс Зана нөхөд сэлттэй хашаанаас гарахад үүдэнд гурван эр хүн зогсон хүлээж бүхийг ажиглан харваас хоёр нь урьд үзсэн царайтай ажгуу, Энэ хоёрын нэг нь гараа боосон, нөгөө нь монгол хүний байдалтай. Зана эдгээрийн хажуугаар гарахад тэд нар нүүрээ буруу ханджээ (харуулжээ). Зана баахан сэжиг төрж, эдгээрийг хэзээ үзсэн билээ? хэмээн эргэцүүлэн хянан санаж ядан явтал гэнэт санаваас гараа боосон нь Алма-Атагийн боомтод байсан цагдаа мөн хэмээн таньж, нөгөөг Төмөр вангийн бараа бологчдын дотор үзсэн мэт санаж, Зана одоо сая Ниясийн зүйл бүгдийг мэдсэн учрыг ухаж хэдийгээр ухсан боловч бас л Нияст битүүлэг далд явдал олон тул эрхбиш түүний заншсан ёсоор явалгүй болохгүй хэмээн Улаан голыг уруудан явсаар амгалан сайн явж нэг их мөс цас болсон өндөр нурууг давж арван зургаа хоноод тариалан хадлан дүүрэн ногоорсон уужим голд орж Зерившан хэмээх алтан элстэй голын зрэг дээр тогтоон Меден хэмээх хотод хүрэв. Усан дээгүүр тавьсан гүүрийг үзэж гайхалцан мөн гүүрний дээгүүр явж, манай гурван хүн нэгэн сайхан багануудаар тулсан үүдээр нэвтэрч хотын дотор ороход яг үд болж лалын сүмүүд дээр мөргөлийн хэдэн Муйз хэмээх уриачид өндөр дуугаар «Тэнгэр» гэвээс тэнгэр юм «Мухамед» хэмээвээс мэргэн багш юм. Мусулманууд бүгдээр сонсогтун. Мөргөл хийх цаг хүрэв» хэмээлдэх сонстоно. Зана нөхөд лүгээ хот балгад гэгчийг ер үзээгүй тул байшин орон сүмүүд ба зээл гудамжинд ийн тийн хэмээн зөрөлцөн явсан явган, морьтой, тэмээтэй, тэрэгтэй олон хүнийг гайхан харж явав. Манай гурвын өмнө зээл дэлгүүрт элдэв ангийн эд таваар хураасан нь үзэж ханашгүй. Хүн үймэлцэх нь бас гайхалтай. Энд тэнд эрээн цоохор хувцастай боол шивэгчнүүд сиймгэр бүтээлгээр толгой нүүрээ бүтээсэн эхнэрүүдийг дамнан явах үзэгдэнэ. Тэдний дундуур торго хоргой өмссөн, эрдэнийн чулуугаар чимсэн баян иран алгуурхнаар хэснэ. Бас олон улсын дунд хөл нүцгэн, хав хар нүдтэй, бараан царайтай аравын хүн их л шорноор ийн тийн сүлжихийг үзэж, манай гурван туршуулын нүд нь гөлөрч, сэтгэл нь бэлчиж, гайхан гөлрөн явав. Зана нөхөд сэлттэй лалын ёсны сүмийг үзээд тэнд очъё хэмээн явав. Тэр сүмийн цамхаг нь бусад байшингийн барьснаас үзэмж өндөр бөгөөд арван дөрвөн оройтой, маш уран хэлбэртэй ажгуу. Хотын их гудамжаар яван явсаар нэгэн уужим чөлөөтэй газар болж, их сүмийн дэргэд хүрч ирвээс хэсэг хэсэг сайхан шаазан ухаж бүтээсэн бөгөөд гадуур босгосон хайсын дээгүүр нь бяцхан бөгөөд орой нь үзүүртэй цамхгуудыг зэрэгцүүлжээ. Сүмийн үүдний дээр шар өнгөөр товойлгон бичсэн нь «Сүм дотор үсэггүй хүн орвоос доторх загас лугаа адил» хэмээн бичжээ. Зана хөвгүүн нэгэн явдлын хүнээс морь уях газрыг асууваас лалын ёсны сургуулийн их байшин бөгөөд мөргөлчдийн буудаг ордонд дагуулан аваачиж манай гурав мориноос бууж, хашааны дотор орж, чулуун хананд хадсан төмөр гархинаас морьдоо уяж, сүм дотор орвол мөргөл саяхан эхэлж байсанд Зана өөрийн ёсоор гутлаа тайлан ороход Жүж Хутаг хоёр нэг хэсэг гайхаж байснаа аргагүй гутлаа тайлж, Хутаг хөл нүцгэнээр саях Ниясийн ордонд байлдахад сайхангүй билээ хэмээн гэмшсээр нөхдийн хойноос дуртай дургүй одов. Сүмийн дотор орвол цөм ногоон гантаг чулуугаар бүтээсэн багануудын дунд үүдэнд зогсов. Сүм дотор бүрэг бараг гэгээтэй хэдэн зул шатна. Мөргөл үйлдсэн шейх лам пь гол ширээний доор сууж, өндөр дуугаар залбирал унщина. Дэргэд нь лалын ёсны Куран хэмээх номыг өвдөг дээрээ тавьж хэдэн хүн эгшиглэн уншина.
Бас хэдэн сургуулийн шавь инар хүүхэд нэгэн буланд зогсож дуу нийлүүлэн бурхны магтаал сайхан аялгуугаар татна. Мөргөхөөр ирсэн олон хүн аниргүй сөгдөн сууж, залбирч Зана эдгээр бүгдийг урьд үзээгүй тул их бишрэн сүсэглэж, «Би ийм сайхан шашинтай ажгуу» хэмээн нүднээс нулимс гаргаж, уяран залбиран байв. Мөргөлийн улс бүгдээр өндөр дуугаар лалын ёсны итгэл уншихад Занын зүрх тэсгэлгүй хөдөлж, мөн адил өндөр аялга эгшгээр итгэл даган дуурайлцаж бас зориг орж, бисмал хэмээх залбирлыг их л идэвхийлж, гайхамшигтай сайхан хоолойгоор эгшиглэхэд мөргөлийн олон хүн байтугай шейх лам ч бүгдээр Занын зүг хандаж, «Энэ залуу, цэргийн хүн ямар сайхан хоолойтой буй» хэмээн гайхалдан ширтэн байв. Шейх лам зүрхтэй сайн эр боловч гэнэт Занын бүсэнд хавчуулсан чинжаал хутгыг хармагц царайгаа хувьсгаж, нэг хүн явуулж хивс дэвсэж өгөв. Тэр хүн хэлсэн нь:
— Манай шейх ламаас эрхэм цэрэг чамд хивс илгээв. Морилж сууму гэсэнд Зана тэр хивсний дээр зогсож нэг хэсэг мөргөөд амарч ийн тийн харан байв. Удалгүй хурал уншигчид номоо хурааж шейх лам номоо үнэсээд мөргөл төгсөж мөргөлийн олон хүн гадагшаа гарахад нэгэн хаалгач Занын дэргэд ирж,
— Чамайг шейх лам хүлээж байна. Явъя гэсэнд Зана хойноос нь даган явав. Хоёр монгол их л сэжиглэсэн янзтай хойноос нь сэмхэн явахын зуур Жүж санаа зовнин өгүүлрүүн:
— Манай морьдыг хулгай бүү аваасай гэвэл Зана сэтгэлийг засаж, хэдэн үг хэлсээр хэдэн хаалга өнгөрч нэгэн тэг дөрвөлжин нарны гэрэл дүүрсэн бөгөөд доторх сав хэрэглэл нь цомхон боловч сайхан уран хэлбэртэй тасалгааны дотор орвол шейх лам өндөр ширээн дээр сууж байна. Энэ хүнийг ажиглан харвал нас тавь шахам, бие өндөр, нүүр цав цагаан бөгөөд маш жавхлантай, нүд нь агуу бөгөөд хав хар, сахал нь өвчүүнд хүрнэ. Дээл нь хар торго бөгөөд толгой юугаа хар торгоор ороожээ. Цав цагаан гараа зөөлөн жинтүүн дээр тавьжээ. Хурууны бөлзөг нь ховор эрдэнийн чулууд тул наранд машид гялалзана. Тэр гараар дохио өгмөгц зарц хүн гарч шейх өгүүлрүүн:
— Хүү минь нааш ир. Энд суу гэхэд Зана тэр шейхтэй зэрэгцэн сууж, Жүж Хутаг хоёр үүдний дэргэд зогсов. Хутаг мөргөлийн үед гутлаа тасралтгүй санаж байсан тул одоо ч бас санаж, нөхөртөө өгүүлрүүн:
— Манай гутлуудыг хүн хулгайлах болов уу гэсэнд Зана гараа зангидаж сая Хутаг үггүй (дуугүй) болов. Шейх тунгалаг сайхан дуугаар өгүүлрүүн:
— Хүү минь чиний үнэн сүсгээр мөргөж байхыг би үзэж дотроо тэмдэглэн ийм халуун сүсэгтэй мусулмануудыг хааяа үздэг. Энэ ч чухам сэтгэл баярламаар тул манай бурхны төлөө Мухамед багшийг магтсугай хэмээсэнд Зана толгойгоо дохив. Шейх бас өгүүлрүүн:
— Чиний шороо тоосонд дарагдсан хувцсыг үзвэл чи хол газраас ирсэн бололтой. Сүсэгтэйг үзвээс ертөнцийг огоорсон Дервиштэй адил бөлгөө. Гагцхүү сэтгэлийг хөдөлгөсөн нь чамайг үзвэл хоосон ядуу цэргийн хүний байдалтай бөгөөтөл чиний бүсэн дэх чинжаал хутгыг үзвээс султан хүн хэрэглэвэл зохистой тул чи миний сэжгийг тасалж энэхүү эрдэнийн хутганы тухай хэдэн үг тайлбарлаж өгүүлмү хэмээвээс Зана өгүүлрүүн:
— Намайг Уулын өвгөн илгээв. Би Самарканд хотын торго худалдагч Хуссейн хэмээх худалдаачинд очиж явна гэвээс шейхын царай огт хөдөлсөнгүй амгалан байж гараа Занын гар дээр тавьж, өгүүлрүүн:
— Чи Игтүлмигийн хөвгүүн Зана мөн. Би чамайг хүлээж бөлгөө гэсэнд Зана цочиж, «Намайг эд бас мэджээ. Ниясийн нууц чадал нь ямар жигтэй» хэмээн үггүй шейхийн өмнөөс харж юу хэлэхийг хүлээмүй. Шейх өгүүлрүүн:
Энэ өдөр баасан гариг. Чи даваа гариг хүртэл амар. Уул давааны бэрхийг туулж гарсан тул чи чадал тэнхээ олж энд амарвал зохино. Би суух орон гаргаж өгөн зочилсугай. Бурханд мөргөтүгэй гэвээс энэ номыг ав. Үүнийг ариун орон Микке балгадаас залсан бөлгөө хэмээн Занад гайхамшигтай сайхан хавтастай дэвтэр өгснийг Зана үнэсээд шеихламаас хонгойж адис хүртэв. Даруй шеих алгаа ташмагд зарц хүн ирэхэд перс хэлээр хэдэн үг хэлж, Занад,
— Энэ хүн та нарыг газарчилна. Дагагтун гэсэнд гурвуул гадагш гарч гутлуудаа өмсөн Жүж Хутаг хоёр гуталтай болсондоо их л урамтай тэр зарцын хойноос дагаж, сургуулийн хашаанд орж, морьдоо үзээд нэгэн их таримал цэцэрлэгийн дотор орж өтгөн гишүү навч болсон хэдэн модны дунд байгуулсан гурван сайхан асарт хүрээд Персийн асрыг өнгөрч Хятадын асарт хүрвэл нэгэн их дөрвөн хүрдтэй шил цонхтой тэргэнд дөрвөн цагаан шар хөллөснийг арван хоёр зэр зэвсэг зүүсэн морьтой цэргүүд тойрчээ. Зана ажиглавал морьтой цэргүүдийн нэг нь мөнөөхөн Алма-Атагийн цагдааг таньж, дотор хүйтэн оргиж эмээв. Асрын дотор орвол дөрвөн хананууд нь элдвийн ороомол үсгүүдээр бичсэн зүйл бүрийн хээ гарган чимэглэсэн үзүүрт маш гайхамшигтай уран, доор дэвссэн нь маш нарийн хивс ажгуу. Хоол унд хийхдээ хятадын үзэсгэлэнтэй нарийн шаазан догор хийж ихэд зочилбол манай говьд өссөн гурвын санаанд дэмий сайн бус мэт. Дутсан нь юу билээ гэвэл аглаг тал, алтан гургалдай шувуу, амттайхан айраг, тал газрын сайхан үнэр анхилсан олон өнгийн цэцэг ногоо дутах мэт санагдана. Манай гурвыг энэхэн тэрхэн хэмээн шалтгаацаж гурав хоногт гадагш гаргалгүй зочилсонд их л уйтгарлаж, үүнээс цааш хэдхэн хоног удвал өвчин олох хол бус болжээ. Дөрөв хоноод байхад саях шеих лам ирж зам гудаст хүрч амрах дөрвөн газар зааж өгөв.
— Би Зана хэмээн хэлбээс хүн бүгд сайнаар хүлээн зочилно. Урьд хүн, зарц та гурвын тухай хэл тавьсан бөлгөө гээд,
—Замд сайн явагтун! гэж ерөөл тавин амрыг эрсэн хойно манай гурав сая хөдөлж баруун зүг Самарканд хот зорьж, яван явсаар хэдэн олон тариалангийн газруудыг өнгөрч, дайрсан газар бүхэнд хэтэрхий зочлуулсаар дөрөв хоногийн үдэш Самарканд хотод хүрэв. Самарканд хотын тоо томшгүй олон цамхаг асар хийгээд хоёр зуун тавин сүмийг үзэж, Занын сэтгэл их л хөдлөв. Шингэх нарны туяанд олон орд харшуудын асрууд өндөр хашаа хайс өргөн бөгөөд маш өндөр хэрэм ба дүгрэг цамхгууд их л сайхнаар гэрэлтэнэ. Зана хөвгүүн сэтгэл дасаж ядаж яаравч дотроо айсаар үдэш бүрэг бараг болоход хотод ойртож, бүр хав харанхуй болсон хойно хэрэмд тулж, төмөр үүд түрэгийн үүд хоёрын хооронд нэг зузаан дэвсэг дээр байгуулсан хар, ногоон, цагаан, улаан өнгийн найман гантиг баганаар тулсан, гялалзсан тугалган оройтой сүмийн дэргэд зогсов. Энэ сүм бол эрт цагт Самарканд хотыг байлдаж авахад хилсээр алагдсан хүний хөвгүүн Хасшим хэмээхийн биөийн оршуулсан сүм ажгуу. Зана энд хонохоор шийдэж Жүж Хутаг хоёр морьдоо модноос уяад сайхан үнэр анхилсан зүлэг ногооны дээр хэвтэж амрав. Зана сүм дотор орж Хасшимын шарилын дэргэд очвол мөргөл хийж бүхий Дервиш нар нүдний өнцгөөр хараад нэг нь хивс дэвсэж өгөхөд Зана лалын ёсоор гутлаа тайлж, хөлөө угаагаад шарилын дэргэд мөргөж гүйцсэм хойно ариун явдалтай Хасшимын ивгээлд итгэж нэгэн баганын ёроолд санаандгүй унтав. Щөнө дөлд нойрын завсар бүүр түүр морины төвөргөөн сонстож, удалгүй сүмийн дэргэд хүрч зогсоод нэгэн дэвсгийн шатаар алхалсаар сүмийн дотор ороход зулын гэрэл тэр хүний нүүр ба хувцастай өвч хуягийг гийгүүлжээ. Зана ажиглан харваас зүрхт Төмөр мэлиг, өөр нэр нь Төмөр ван биеэр байхыг таниад босон харайн гүйж өмнөөс нь тосвол Төмөр ван эгшин дотор сэлэмнийхээ ишийг барьж, сугалах гэснээ Заныг таниад гараа өгч мэндийг мэдэлцэн Занын дэргэд хивсэн дээр суув. Мөргөлийн Дервиш нарт саад хийхгүйг бодож, хоёул шивнэлдэн хөөрөлдөж, хагацсанаас хойш юу юу болсныг хэлэлцэв. Төмөр ван өгүүлрүүн:
— Би хэдэн дайсантай эвлэрэх болсон тул Самаркандад одож Султан хаангай золгохоор явна. Нөхөр минь чи энэ хязгаарт ямар хэргээр орж ирэв? хэмээн асууваас Зана Чингисийн тушаасныг хэлэх эрхгүй тул
— Лалын олон арилсан хотод хүрч мөргөл хийхээр явна гэсэнд Төмөр ван санаа алдаж, өгүүлрүүн:
— Дүү минь, Зана чи миний төлөө мөргөөрэй. Чиний залбирал надад хэрэгтэй болов гэвээс Зана айн эмээн асууруун:
— Ямар хэрэг болов? Чиний баатар ид нэр алдар хэлбийв үү? гэвэл
— Их бурхны ивээлээр юу ч болсонгүй. Хэрэв миний заяа доройтвол чи намайг амьдаар үзэхгүй билээ. Би харин Сэнгүнийг дийлсэн биш үү? гэвэл Зана их л цочин айж, цусаа дотогш татан царай нь цаас мэт цайж өгүүлрүүн:
— Тийн бөгөөс Зэвийг бас л хэмээн асуутал Төмөр ван Занын гарыг барьж, мушилзам, өгүүлрүүн:
— Чи өөрийн туг, өөрийн ноёндоо үнэхээр шударга, итгэлтэй боол мөн ажгуу. Чи сэтгэлээ агуу тавь, бүү зов. Би Зэвтэй байлдаагүй гэхэд Зана сая дотор уужим болж, Зэв ноён, хөх туг, монгол нутаг гуравт итгэх зүрхнээсээ дуртайгаа гэнэт мэджээ. Төмөр ван өгүүлрүүн:
— Би Сэнгүнийг их явдалт Тэмүүжин, зоригт Боорчи, сайн язгуурт Байсунгур, Мухули сэцэн, Зэв ноён нарын нүдний өмнө алсан билээ гэвэл Зана асууруун:
— Аа тийм бөгөөс чи одоо бүгдээрийг таних болжээ гэхэд Төмөр ван:
— Би одоо хүртэл энэ мэт зоригт баатар цэргүүдийг үзээгүй билээ. Тэмүүжин болбол надтай тэнцэм хүчин чадалтай эр ажгуу гэв. Төдий Зана асуув.
— Зэв юм хэлэв үү? хэмээн асуувал Төмөр ван өгүүлрүүн:
— Зэвийн надад хэлсэн үг нь «Одоо цэргүүдээ удирдан явж уулзсугай. Өөр янзаар уулзвал бидний ид хавтай үл зохилдоно» гэсэн гэв.
— Тийн бөгөөс чиний гуних гашуудах учир тусгаар буюу хэмээн асуувал Төмөр ван өгүүлрүүн:
— Тэр мөн. Миний биө эзгүйд нэгэн их зовлон тохиолджээ гэхэд Зана хар нүдэт авхайг санаж, санаа алдан өгүүлрүүн:
— Би бас чиний залбирлыг хүснэм; Миний өмнө нэгэн бэрх хэрэг бий гэвэл Төмөр ван их л санаа тавин, үнэн зүрхнээс өгүүлрүүн:
— Би чиний төлөө мөргөл залбирал хийх байтугай чамайг бэлээхэн аюулаас хамгаална гэв. Өглөө үүр цайхад Төмөр ван мордоё хэмээн төхөөрөв. Зана хөвгүүн Төмөр ванг түр зогооож, — Чиний гуних гаслах учир юу вэ? Надад хэлж өг гэвэл Төмөр ван өгүүлрүүн:
— Хэлж болохгүй боловч их төлөвийг би хэлж өгье. Чи мэдвэл зохино. Надад нэг далд дайсан буй. Үүний нэрийг сонссон хүн бүгд айн сүрдэнэ. Энэ бол манай шашны ёсноос урваж буруу үзэлд ороод харьяат улсдаа эрлэг нь болжээ. Түүнийг нүүр таних хүн нэг ч үгүй. Түүнийг дагалдсан шавь нар нь ч атугай нэрийг үл мэднэ. Энэхүү далд дайсны уг учрыг өгүүлбэл: «Нэг зуун тавин оны өмнө Хасшан хэмээх Исамын язгуурын хүн тусгай шинэ үзэл гаргаж нам нийлээд угсааны хааныг ширээнээс шилжүүлж оронд нь Мухамедын хүргэн Алийн угсааг хаан ширээнд суулгасугай гэсэн бөлгөө. Хасшан элдэв арга хөдөлгөж улсын доторх сайн сайн идэр настай хүмүүсийг биедээ татаж дурыг нь аваад шашинд, учир утгагүй сохор сүсгийг гал мэт бадруулах өөрийн эрхгүй болоод Хасшан өөрийн дураар эдгээр залуусыг аль зорьсон үйл хэрэгт явуулж, аливаа муу муухай үйлсийг бүтээлгэнэ. Удалгүй энэхүү тэрслүү намын хүмүүсийг зарж намьн тэргүүлэгч багшийн талд үл нийлэлцэх улсыг шударга сайныг бодохгүй алан зайлуулдаг болсноор чухамхүү эрлэгийн элчүүд мэт болжээ. Энэхүү Хасшан оршсон (байсан) газар Алма-Ата хэмээх хэцүү бэрх хэрэм цамхаг байгуулжээ. Хасшаныг үхсэн хойно үүний үүсгэсэн тэрслүү нам улам улмаар гүйцэд чадал бүрдэж Ази тивийн газар бүр тархжээ. Олон газарт ялангуяа Сири хэмээх газарт бэхлэн байгуулсан хэцүү цамхгууд найм бий. Эдгээр цамхгуудын дотор тэргүүлэгчид багш нар сууна. Эдгээр багш нарыг уулын өвгөд гэнэ. Энэхүү тэрслүү намын хүмүүсийг Ассашин хэмээн нэрлэнэ. Төмөр ван миний Сири газраас Монголын газарт зорьж явах замд хоёр Ассашин бариад алах цаазын ёсоор аваачиж сүйтгэсэн билээ. Түүнээс хойш хэдхэн хономогц миний дэрний дээр нэгэн бичиг сэм тавьсныг үзвээс уулын өвгөн намайг их л занаж хэрхэвч өшөөгөө авна гэж бичжээ. үүнээс өр айхгүй боловч миний зовлоигийн шалтгаан Уулын өвгөнөөс болов хэмээн магад мэднэ. Тэр цагаас хойш далдын дайснууд миний биеийг үргэлжид тойрч салалгүй дагалдан явна хэмээн хэлж үг барахын сацуу нэгэн чулуу дээрээс буудаж Төмөр вангийн өмнө чулуун довжоон дээр хангинатал унасныг үзвээс нэгэн цаасаар ороосон ажгуу. Зана хөвгүүн тэр бичгийг аваад үзвэл бичгийн үг нь: «Уулын өвгөнөөс Төмөр мэлиг баатрын амгаланг эрмүй. Миний гуравдугаар бичгийг чинжаал хутганы үзүүрээр чиний зүрхэнд хадмуй» хэмээн бичжээ. Зана үүнийг үзээд айн цочиж цусаа дотогш хураан царай нь цав цагаан болжээ. Бичгийг Төмөр ванд баривал Төмөр ван сэтгэл огт хөдөлсөнгүй маш самбаатай өгүүлрүүн:
— Энэ бичиг бол хоёрдугаар бичиг. Юу бол оо гэж сүмийн үүдэнд гаргаж үүрийн бүрэг барагт бие нь их л сүртэй үзэгдэж хайсны захад зогсоод их л зоримог, өндөр дуугаар: — Би гуравдугаар бичгийг хүлээнэ хэмээн өгүүлэхэд Төмөр вангийн дуу нь үүрийн чив чимээгүйд аймшигтай цуурайтан сонстоно. Үүнийг сонсмогц Зана хөвгүүн сэлмээ шүүрэн барьж, Төмөр вангийн дэргэд гүйн одвол хэн ч үгүй ажгуу. Лалын сүмийн үүдэнд морьд нь хэвээр зогсож, Жүж Хутаг хоёр нь үүрэглэн сууна. Төмөр мэлигийн дуунаас сэрж, эвшээлдэн, нүдээ нухлан байв. Төмөр ван мориндоо үсрэн мордоод:
— Ай Зана минь баяртай учиръя. Тэнгэр чамайг ивээх болтугай гээд үзэгдэхгүй болон одов. Тэр зуур үүр гийж, өглөөний униар манан дотор Самарканд балгадын хэрэм орд харш, сүм сэлтийн дүрс нь илэрхийгээр үзэгдэв. Дараа юу болохыг хойд бүлэгт үзтүгэй.


Top
   
PostPosted: Jan.22.15 10:11 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 906
САМАРКАНД БАЛГАД ХЭМЭЭХ ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Лалын ёсны дервиш лам нар мөргөлөө үйлдсээр ажгуу. Зана хөвгүүн ариун явдалт Хассимын шарилд мөргөж адис аваад дервиш нарт өргөл ихээхэн өгснийг дув дуугүй залбиран суусан боловч баярласан найртай царайгаар хураан авчээ. Төдий нар мандаж, хот балгадыг гүйцдээр гийж Зерившан мөрний ус болор толь мэт гялалзана. Манай гурван аянчин хотын их хаалгаар яван орвол нэгэн их урт бөгөөд шулуун сайхан гудамж өдөр болоход унтсан нойрноос сэрж, олон хүн ийн тийн явах нь үзэгдэнэ. Үзэм,тарвас, абирикос, талх, мах,загас зэргийн зүйл бүрийн хоолны дэлгүүр зэргээр нээгдэв. Их гудамжны хоёр этгээдээс зөрчилдсөн гудамж маш олон бөгөөд гудамж бүгдэд амьтан дүүрэн, ажил явдлаа үйлдэнэ. Манай монголчууд балгадын их хүний олныг гайхаж, усны үер мэт цуван явсан гудамжны олон амьтны ая дагаж, өөрийн эрхгүй хаана хүрэхийг мэдэхгүй дэмий л таамгаар явна. Хотын зах, хязгааргүй мэт санагдана. Тийнхүү яван явсаар хэдэн хөндлөн гудамж өнгөрч нэгэн чөлөө халзан дээр гарч ирвээс ногоон гантиг чулуугаар хийсэн савны дунд ус дээшээ маш өндөр тургиж, таван өнгийн солонго болон гэдрэг чулуун саванд унана. Үдийн наран болж халуун цаглашгүй тул гурвуул мориноос бууж, тургисан усны дэргэд хүрч үзвээс хэдэн аяга өлгөөтэй байсныг авч сэрүүн тунгалаг уснаас ууж, амны ундаассаныг (цангасныг) гаргав. Усны ойр таримал модны сүүдрээр хоол зуушийн зүйлийг худалдах дэлгүүр олон бөгөөд дэлгүүр бүрийн өмнө аятайхан гэгчийн сандал вандангууд дээр зөөлхөн хивс дэвсжээ. Зана нөхдийн хамтаар тэдгээр дэлгүүрийн зүгт очиж, морьдоо нэг баганаас уяад нэг вандан дээр сууж, элдэв зүйлийн зууш авч идэн суув. Гэнэт Зака харваас Алма-Ата хотын цагдаа гудамжинд явж байхыг таниад их л цочин эмээж, энэхүү цагдааг харахын хамт дотор сэжиг төрж, үл мэдэгдэх далдын дайснуудад хурээлэгдсэн мэт санагдаж, Төмөр мэлиг, Маркус, охин дүү Агши нар санаанд орж, тэрхүү гаж буруу цагдаагийн хойноос их л ажиглан харав. Цагдаагийн хувцас нь их л өнгөтэй бөгөөд гоёмсог, хөтлөн явах луусан дээр толгойгоо бүтээсэн нэг эхнэр суухыг Зана хөвгүүн хараад суусан газраас үсрэн босож, дотор аягүй болон ширтэн харвал эхнэрийн бүтээлэг үргэлж тул энэхүү эхнэрийг таних байтугай насыг бараглах аргагүй ажээ. Эд нарыг бараг далд ороход гэнэт Зана хөвгүүний зүрхэнд хүн шивнэн хэлсэн мэт тэр эхнэр чинь охин дүү Агши яваа биш үү гэхэд Төмөр мэлигийн машид болгоомжил хэмээн захисныг мартаад мэгдэн сэгдэн тэрхүү эхнэрийн хойноос гүйн одвол гудамжинд явах улс их тул энэ тэр хүнд зам боогдож мөнөөхөн эхнэрийн бие бараа туруугүй болж, Зана хөвгүүн өдий олон үймэлдсэний дунд огт явж сураагүй тул арга мохож их л урамгүй хоёр нөхөр дээрээ буцаж ирэхэд хоёр нөхөр нь их л айж түрэгийн хэл мэдэхгүй тул хэрэв Занаас хагацвал яах ч аргагуй хоцрох болов уу хэмээлцэн хүлээж байв. Зана хөвгүүн зуушны үнийг төлөөд Хуссейний суух газрыг заалгаж явахад дотроо муу зөгнөж аливаа аюулаас аврах фада хэмээх залбирлыг сэмхэн уншин явсаар нэгэн үзэсгэлэнтэй асар хаалтан доогуур шургаж, гудамжны нөгөө этгээдэд гарвал торго мяндасны зүйл худалддаг нэгэн олон гоо баялаг пүүсүүд гудамжны хоёр хажуугаар зэрэглэж байв. Энэхүү гудамжинд орж ирэхийн хамт нэг хар боол Занын дэргэд ирж доор гэгч сөгдөөд дөрөөг нь үнэсэхэд Зана хавгүүн энэ мэтийн хав хар хүн ер үзээгүй тул их л цочиж, гайхан зогсов. Энэ хав хар хүн болбоос Африк хэмээх үхэр эдлэгч тивийн негр хэмээх ясны хүн ажгуу. Энэ хүн сайхан түрэг хэлээр Занын зүг хандаж, өгүүлрүүн:
— Миний эзэн Хуссейн худалдаачнаас уулын өвгөний баатар таны амгаланг эрэв гэвэл Зана хөвгүүн их л цочиж, ямар аюулын нууц хүчтэн намайг хүрээлж буй хэмээн эмээн гайхан харсаар байтал даруй хар боолын эзэн, бололтой бие өндөр бөгөөд гоо сайхан
өмссөн дээл нь Багада (Багадад) балгадын маш нарийн торго, түүний дээр үнэтэй сайн булгаар эмжсэн алтан товчтой хар ногоон өнгөтэй хамба хилэн хүрэм өмсжээ. Толгой дээрээ үзэсгэлэнтэй цагаан чалам тавьжээ. Энэхүү чалам бол толгойн ороолтны нэр бөлгөө. Тэр хүний нүүр нь нар салхинд түлэгдсэн боловч урт сайхан сахалтай. Биеийн байдлыг үзвэл сайд хүний төлөвтэй, ер ажиглавал олон хүн үзсэн ихэсүүдтэй нөхөрлөлтэй, ийм янзын хүн ажгуу. Энэ хүн Занын зүг харж:
— Мусулман чиний амрыг эрье. Намайг хэрэгсэж, миний муу гэрт морилж, өршөөх ажааму гэсэнд Зана хөвгүүний зүрх хэдий долгилон хөдлөвч арайхан гэж биеэ барьж
— Чи худалдаачин Хуссейн гэдэг хүн мөн үү, биш үү хэмээн асуувал:
— Мөн, би Хуссейн гэдэг. Чи бол уулын өвгөний элч Зана гэдэг байна гэсэнд мориноос бууж, Жүж Хутаг хоёр мөн адил мориноос бууцгаан Хуссейнийг дагаж пүүсэнд орвол Хуссейн алгаа ташихад хэдэн боол гарч ирээд манай гурван монголын морьдыг авч хөтлөн одов. Нэг боол ирж Занад зөөлхөн торгон олбог, түшлэг тавьж өгсөн хойно Хуссейн хуучин танил нөхөр мэт зоримгоор Занын хоёр гарыг барьж:
— Чиний бие намайг хэрэгсэж, миний гэрт морилж ирсэн нь тэнгэр өршөөсөн болой. Чиний төрөх цагт сайн заяаны од ихэд гийжээ. Чиний заяаг бодвоос эрхбиш их үйлс бүтээж алдар нэр жаму цол олмуй. Миний хэлсэн үнэнийг чи энэ өдөр мэдмүй. Харанхуй шөнө болж, огторгуйд одод гялалзан гарахад манай их сүмд одогтун! Тэнд манай ариун явдалт лам Нидимиддан ном номлоно. Мөн тэнд манай Бухарын хааны хатан заларна. Энэ хатан болбоос Туран газрын эхнэр дотроос туйлын сайхан бөгөөд эрхтэй нь юм. Үүний нүд нь Зерившан голын ус мэт тунгалаг, нарийхан сайхан бие нь уулын оройд ургасан хуш мэт үзэсгэлэнтэй бөлгөө. Энэ хатан болбоос манай Самарканд хотод зугаацахаар морилж ирээд олон түмэн амьтан тэсгэлгүй баярлаж, туйлын их хүндэтгэлтэй ёсоор зочлох гэж буй. Энэ хатан чиний баатрыг сонсоод чамайг үзэх дуртай гэж мэдээрэй хэмээн өгүүлсэнд Зана хөвгүүн элдэвт биеэ бэлтгэсэн боловч Хуссейний үгийг ихэд гайхаж:
— Mиний биеийг хэн ч танихгүй байтал их xaтан яаж сонсов? хэмээн асуусанд Хуссейн өгүүлрүүн:
— Энэ учрыг гагцхүү бурхан мэднэ гэхээс гадна би сонсохул ямар нэгун Маркус хэмээх хүн их аюулд учирчээ гэсэнд Зана их бачимдан:
— Хаана байна? хэмээн асууваас Хуссейн хүйтнээр хариу өгүүлрүүн:
— Маркус хэмээх хүн хаана буйг би үл мэднэ. Бас ямар хоёр охид Занын туслан аврахыг эрж буй хэмээн сонслоо. Нэг охины нэр Агши гэнэ. Нөгөө охин нь хар нүдтэй гүнж авхай гэнэ гээд Занын нүүрийг ажиглан харж суухад Зана хөвгүүн Төмөр мэлигийн сургасныг санаад өгүүлрүүн:
— Эзэн хатан өршөөж, намайг тольдох болтугай. Би Бухарын хааны хатны өмнө сөгдье. Би хэзээ бараалхах вэ? хэмээн асууваас Хуссейн:
— Энэ явдлыг энэ өдрийн үдэш сүм дотор чамд хүн хэлнэ. Одоо чи амарч хүч тэнхээгээ засагтун! Чамайг чухам бурхан онцгой эзэлжээ. Чиний заяа хүн атаархмаар сайхан заяа ажгуу. Амттай хоол цадтал идээд манай гурав Самарканд хотыг үзэхээр одоход Хуссейн нэг боолоо өгч газарчлуулав. Хэдэн их орон сумүүд, орд харш, дэлгүүр пүүс тэргүүтнийг ханатал үзээд хотын гадуур байсан христос ёсны сүмүүдийг үзвэл гоёмсоггүй, нэлээд бүдүүлэг борхноор байгуулсан ажгуу. Самаркаид хотноо грег ба несториан ёсны христосын мөргөлтөн суудаг боловч Самарканд хот нь лалын мөргөлтний хот болох тул христос ёсны сүмүүдэд хонх тавиулдаггүй ба элдэвчлэн харшилдаг бөлгөө. Эдгээр сүмүүдийг үзэн явсаар несториан ёсны агуу бөгөөд багахан оройтой баазхан хэлбэртэй сүмийн дэргэд хүрч очвол үүдний дээр христосын багш Ева хонины арьсыг мөрөн дээгүүрээ хаясан, гартаа барьсан таягны оройд тоонолжин тэвхтэй. Ийм нэгэн зураг зурсныг үзмэгц Зана хөвгүүн дотроо миний анд нөхөр Маркус ийм мөргөлтэй бөлгөө хэмээн санаж, энэ сүмийн дотор орохыг дурлаж Жүж Хутаг хоёроо дагуулсаар сүмийн үүдэнд тулж очвол нэгэн өндөр биетэй, өтөлсөн настай лам гарч ирэв. Түүний сахал нь цав цагаан бөгөөд бүсэндээ хүрчээ. Бүдүүлэг ноосоор нэхсэн дээлэн дээр суран бүс бүсэлж, бүснээс тоонолжин толгойтой эрихээ өлгөжээ. Нүцгэн хөлд модон улавч уяжээ. Энэ өвгөний нүд нь
усгал бөгөөд зөөлөн, магнай нь aгyy бөгөөд чухам богд хүний шинжтэйг Зана хөвгүүн даруй мэдээд өөрийн өргөсөн эцэг Хөгчү бөө хэмээх их арши юугаа санаад энэхүү өвгөнд өөрийн эрхгүй сөгдөн мөргөв. Өвгөн лам өмнөө гурван нүүдлийн хүмүүс малгайгаа авч, бөхийж мөргөп ёслон байхыг үзээд их л гайхаж, «Манай энэ газар христосын лам нарыг үргэлжид доромжлон доор үзэх байтал энэ ямар гурван хүн муу надад мөргөдөг билээ» гэж сэтгээд Занын зүг хандаж,
— Залуухан баатар чи Мусулман бус уу? хэмээн асуувал Зана өгүүлрүүн:
— Бурхны хайраар мусулман мөргөлтэй хүн байна гэхэд өвгөн асууруун:
— Намайг христосын мөргөлтэй хэмээн чи мэдэж байна уу? гэвэл Зана өгүүлрүүн:
— Энэ сүмийн үүдэнд чиний зогсон байхыг үзээд христосын мөргөлтэй хэмээн магад танив гэсэнд өвгөн лам өгүүлрүүн:
— Ай тийм бөгөөс, чи магад хол газраас ирсэн хүн ажгуу. Хэрэв энэ газрын хүн бөгөөс хэрхэвч энэ Самарканд хотод христосын ламд сөгдөхгүй бөлгөө гэхэд Зana хөвгүүн өгүүлрүүн:
— Би үнэхээрийн Хятадтай хил залгасан хол газраас ирсэн хүн. Манай аймагтай зах нийлсэн Хэрэйдийн лам нар нь мөн тантай адил томоотой өвгөд тул би бас тэдэнд мөргөдөг бүлгээ хэмээвээс тэр өвгөи ламын хатуужилд хатсан нүүр нь их л баяссан байдалтай өгүүлрүүн:
— Чи Хэрэйдүүдийг мэдэх үү? Чамтай уулзсан ямар сайхан завшаан. Чи миний гэрт ор. Би чамд нэгэн хэрэйдийн тухай чухал мэдээ хэлье гэхэд Зана хөвгүүн ламын гараас барьж, сулхан дуугаар:
— Маркус уу? хэмээн асууж, хоёр нүдээр өвгөн ламын өмнөөс харж, хариу юу хэлэхийг хүлээн зогсоход өвгөн хуруугаа ороолдуулан барьж. маш айсан байдалтай шпвнэн өгүүлрүүн:
— Бид хоёулангийн мөргөдөг бурхан тэнгэрийг санаж чи үнэн нэрээ нуулгүй хэл гэвэл залуу Зана сэтгэл хөдөлсөн дуугаар:
— Миний нэр Зана. Хэрэйдийн Маркус бол миний янаг нөхөр билээ гэхэд өвгөп лам өгүүлрүүн:
—- Mөн Маркус байлдааны цусан дундуур чиний охин дүүгийн амийг аварч гаргав. Энэхүү байлдаанд чиний харьяат аймаг цөм алагджээ. Чиний охин дүүг авраад хоёул хамт явж энэ газарт хүрч ирэхэд харгис хатан хааны намын хүмүүс Маркусыг барьж аваад гянданд хорьж, чиний дүүг бусад ямар нэгэн газарт аваачсаныг би мэдэхгүй гэвэл Зана хөвгүүн ихэд цухалдаж, шүдээ тачигнатал зууж, өндөр дуугаар өгүүлрүүн:
— Аллах тэнгэр мэдтүгэй. Хэрэв намайг нөхөд садантай хамт энд тэндээс тор хүлсэн мэт хорлогч энэхүү далд дайсны арга башрыг эс эдэлж, өшөөгөө эс авбал миний биеийг хэдэн хэсэг хэрчин огтолбол огтолтугай! Би хэрхэвч айхгүй хэмээн хэлж барахын өмнө өвгөн нь их л айж мэгдэн:
— Ай хөвгүүн минь дуугүй, дуугүй. Энэ газарт хэцүү биш үү хэмээн гуйвал Зана хөвгүүн дуугаа улмаар чангатгаж:
— Дуугүй гэдэг чинь юу буй? Би юунд дуугүй байх билээ? Би бол Хөх тугийн цэрэг. Миний хаан эзэн бол дайсанд үл ялагдах дайчин тэнгэрийн заяатТэмүүжин билээ. Ноён минь бол Зэв чоно бөлгөө. Хэн энэ мэтээр намайг шоглож байх билээ? Би мэдтүгэй хэмээхэд өвгөн лам улмаар айж:
— Ай хөвгүүн минь, чи бурхныг санаж, охин дүү ба анд нөхөр Маркусын тусыг бодож дуугүй бай! хэмээн ятган гуйв. Зана хөвгүүн гэнэт мэдвэл замын хүмүүс ажиглах байдалтай үзэгдэнэ. Эрхбиш орлихгүй байж үл болох тул Зана хөвгүүн дуугаа татаж, сулхнаар өгүүлрүүн:
— Бид хэрхэвч тэр хоёрыг аварвал зохино гэхийн хамт ойр дахь лалын сүм дээрээс нэгэн уриач хүн дөрвөн зүг хандаж, үнэн номтой мусулманууд мөргөлд ирэгтүн хэмээн дуудав. Үүнийг сонсоод Зана хөвгүүн мэгдэн сандран шивнэж өвгөн ламд:
— Би энэ үдэш чамтай учирч хэдэн үг хэлэлцсүгэй. Чи хаана суудаг вэ хэмээн асуувал лам сүмийн дэргэдэх арайхан үзэгдэж байгаа бяцхан үүд заагаад:
— Би чамайг энд хүлээе гэсэнд Зана хөвгүүн салахын ёсоор өвгөн лам баяртай учиръя. Миний төлөө бурхандаа залбир гээд нөхдийн зүг одов. Өвгөн лам далд оржээ. Зана хөвгүүн нөхдийн дэргэд ирэхэд Жүж:
— Маркус ямар гартай учрав? хэмээн асууваас:
— Маркус минь гянданд оржээ гэсэнд Жүж өгүүлрүүн:
— Ай халаг. Зэв энд удахгүй ирнэ гэсэнд Зана хөвгүүн бас өгүүлрүүн:
— Үнэхээр ч монголчууд энд хүрч ирэх цаг ирнэ. Энэхүү балгадын гудамжуудаар манай хөх туг намилзан далбан (хийсэж) явна. Тэнгэрийн хүчин их тул монголчуудыг энэ газарт илгээж хот балгадын хүмүүсийн нүгэл хилэнц нэн хэтэрсэн тул залхаан гэсгээнэ хэмээв. Тэндээс гурван нөхөр үг дуугүйгээр яван явсаар их сүмийн дэргэд хүрвэл нэгэн цаглашгүй сайхан бөгөөд их сүм ажгуу. Зана нөхөдтэйгөө хамт сүмийг гайхаж, бишрэн зогсов. Энд тэндээс олон ихэс сайд ноёд, Самарканд хотын ноёд, баяд, худалдаачин цөм халиу, булга мэтээр чимэглэсэн торгон дээлтэй. Бас хамба торгон, үслэг хилэнгээр хийсэн чалам оройвч ба тоорцог малгайтан ирэн ирсээр их сүмийн дотор цугларна. Хэдэн мянган зул ноцоож энэхүү сүмийг гэрэлтүүлжээ. Үзэсгэлэнтэйеэ гийсэн бойпрууд дотор нарийн үнэртнүүдийг шатаах, энэхүү аугаа их сүмийн дотор цаглашгуй сайхнаар анхилна. Манай цөл говийн үгээгүй ядуухан төрсөн гурван монгол ийш тийш харалдан нүд нь тогтож үл чадна. Удалгүй сайхан биетэй, цагаан хувцастай, ногоон чаламтай номын эгшиг татах жаран тоотой албаны хүмүүс ирээд гол ширээний дэргэд зэрэглэв. Эдгээрийн дэргэд нэгэн музаллан өндөр болгож зассан довжоо мэтийн дээр лалын ёсны шейх ба музаллан хэмээх лам нар сууж, эдгээрийн хоёр этгээдэд Куран хэмээх номыг унших хоёр хүн өмнөөсөө харалцан зогсов. Даруй Үргэнчи хотоос залсан Нидимиддан хэмээх лам лалын ёсны номыг тайлбарлан номлох гэсэн тул гол ширээний дээр гарч, бас Бухар хотын шейх Мэжидтэн лам хатан хааны амраг хүн нь болой. Мөргөл үйлдэх цаг хүрсэн (болсон) боловч бүгдээр хүлээсэн төлөвтэй зогсжээ. Зана хөвгүүн нэгэн чулуун баганыг түшиж, хоёр нөхөр нь дэргэд нь зогсов. Гэнэт дээш харваас үүдний давхар дотоод саравчны асар дээр их л олон эхнэр цуглажзэ. Эдгээр бүгд араб, персийн ёсыг дагаж толгойгоо бүтээж гагцхүү ордонд бараалхах шадар хатад нүүрээ бүтээсэнгүй ажгуу. Эдгээр эхнэр бүгд саравчны хоёр үзүүрт ялгаран зогсоно. Удалгүй дөрвөн уриачин бишгүүр барьсаар орж ирснийг ажиглавал малгай нь өндөр бөгөөд сэгсгэр цагаан залаатай, хувцас нь их үзэсгэлэнтэй, зэвсэг нь эрдэнэсээр чимсний байдал төлөв нь сайд хүмүүс бололтой ажгуу. Төдий гаднаас их чимээ сонстож, цан хэнгэрэг дэлдэж, бишгүүр, лимбэ үлээн их хүний огторгуй лугаа хөшиг нээж, мөнөөхөн уриачид бишгүүрээ үзэсгэлэнтэй яруугаар татаж, нэг хэсэг болоод гэнэт зогсож, уриачдын дарга өөрийн биеэр асрын хайсны дэргэд зогсож, өидөр дуугаар өгүүлрүүн:
— Самарканд хотын ард иргэд бүгдээр сонсогтун! Эдүгээ дэлхий дахиныг эрхэндээ хураан барьсан манай шашны сахиус болсон дэлхий дээрх амьтан бүхний хаан болсон: Бухар улсын алдар төгс эзэн хатан хаантан өөрийн биеэр танай хотод заларч энэхүү сүмд гийгүүлэн ирсэн нь их л хэрэгсэж хишиг хүртээсэн нь болой. Самарканд хотын хүмүүс үтэр босон сөгдөгтүн! гэхэд олон түмэн хүний толгой нь салхинд хийссэн хялгана өвс мэт нэгмөсөн тонгойж, гагцхүү Зана хөвгүүн хоёр нөхөртэйгөө үл хөдлөв. Даруй хатан хаантан хар зандан модоор хийсэн асрын дээр орж ирэхэд мөнөөхөн Нидимиддан лам хөмсгөө атируулж, царайгаа барайлган харна. Хатан хааны биеийн байдал нь ихэмсэг бөгөөд жавхлантай. Биеийн гоо сайхан нь хүн бүгдийн дур хөдөлмөөр ажгуу. Тунгалаг сайхан магнайн дээр үзэсгэлэнтэйеэ тавьсан титмийн чимэг эрдэнийн чулуудаас таван өнгийн солонгын гэрэл цацарна. Хатны хоёр хажуугаар хоёр, их биетэй баатрууд илдээ барьж, амийг сахина. Эдгээр хоёр баатар цагаан мөнгөн дуулгатай, гялалзсан болдоор хийсэн өвч хуяг өмсжээ. Хойноос нь олон шадар хатад дагажээ. Бүгдээрээ Иран газрын хувцас өмсжээ. Хатан ширээний дээр заларч, өөрийн амраг Бухарын шейхын зүг харж, уран царайгаар ёслоод суумагц мөргөл эхэлж тэнгэрээс сонстох мэт маш яруугаар аялгуулан залбирал уншихад Зана хөвгүүн толгойгоо тонгойж, машид бишрэн, ариун номын эгшгийг чагнан зогсов.
Өөрийн биеийг хумхийн тоос мэт өөдгүй хэмээн мэдэж, хамгийг чадагч бурхны аугаа хүчээр үнэнхүү зүрхнээс сүсэглэн залбирч байхын нэгэн завсарт толгойгоо өргөж асрын зүг харвал хатан хаан маш саваагүй байдалтай эрдэнийн дэвүүрээр тоглож, бараа бологчидтой хөхрөлдөж, заримаас нь айлтгалыг сонсож, заримд нь зарлиг буулган огт сүсэглэсэн, залбирсан янзгүй номын үгийг хайхрахгүй сууна. Үүнийг Зана хөвгүүн хараад тэнгэрээс газарт унасан мэт сүсэг нь нэгмөсөн алдарч, гомдох сэтгэл төрж, энэхүү их сүмээс гадагш гарч, олон оддын шатаасан тунгалаг бөгөөд өндөр хөх огторгуйн доор гандаар зогсож, бурханд залбирсугай хэмээн сэтгэв. Ийнхүү жигшин гомдож, ийш тийш харахын зуур Зана хөвгүүний нүд нь Нидммидданд тусаж, сэтгэл нь тогтож, энэхүү Нидимидданы царай нь бараавтар бөгөөд араб газрын хүний шинжтэй. Битүү хар сахалтай, зориг чанга бөгөөд ухаан сэргэлэн хүн бололтой. Их хар нүдтэй, өндөр магнайтай,, уруулаа жимийж, хилэгнэсэн байдалтай, олсоор нэхсэн хувцастай бөгөөд толгой дээрээ өндөр цэмбэн малгай тавьжээ. Ширээний өмнөх хайсан дээр номоо тавьж толгойгоо дээш өргөж, фада хэмээх залбирал уншаад баруун гараа асрын зүг сунгаж, өндөр дуугаар куран ном дотроос нэгэн бадаг уншсан нь: «Цаг хүрч ирвээс саруул ухаан сохорму» хэмээн уншаад энэхүү бадгыг тайлбарлан номлов. Нидимиддан дээрх бадаг уншихдаа хоёр нүднээс жигтэйхэн цог мэт гэрэл гарч хатан хаанд туссанд энгийн үг ярьж суусан ихэмсэг хатны зүс царай нь эгшин зуур хувирч, цав цагаан болоод гар нь чичирч, эрдэнийн дэвүүрээ атгалан суув. Шейх лам номоо номлож эхлэхэд алгуур аажим бөгөөд утга гүн хэлсэн үгийн чанар хүндийг үлгэрлэвээс болд илд дээрээс буухтай адил ажгуу. Хуурамч сүсгийг үзүүлж бялдуучлан гоёч зангаар явагч ихэс багас нийтийг шүүмжлэн гамгүй эрс тэс хэлж Бухарын шейх Мижидтэний зүгт их л хилэгнэсэн царайгаар харан байж номлов. Тэндээс номын үгэнд идэвхийлж, үнэтэй сайхан хивсэн дээр зогсоод мөргөж байсан Мижидтэний зүг хуруугаар зааж, өндөр дуугаар өгүүлрүүн:
— Ноён, сүсэгтэн бүгдээр энэхүү сүсэггүй, гоёч хуурамч хүнтэй тулалдагтун! Бүү үүний эрхэнд орогтун! гэхэд Бухарын шейх машид ичингүйрч, нүдээ доош харан зогсов. Хатан хаан маш хилэгнэж, эрдэнийн дэвүүрээр асрын хайс цохиж, гаран явмаар аяс гаргавч лам огт хайхарсангүй тул ширээндээ дахин суув. Нидимиддан ном сургаалыг улам улам номлож, эдүгээ цагийн дэлхий дээрх эрхтнүүдийг муулж, ёсгүй явагчдыг буруушаан номлов. Үнэн сүсэгт Мусулмануудын түших тулгуур багана хэмээн биеэ нэрийдээд эзний эрхэд эрэмшиж, ард түмнийг зоргоор талхидан харгислаж, огт сүсэггүй бөгөөд Мухамед багшийн зарлигийг бүрмөсөн огоорч, Уулын өвгөн мэт бузар зальхай явдалтантай нөхөрлөж, энэхүү Уулын өвгөний зарлага муу хүмүүсийг хэрэглэж, шударга сайн улсыг битүүгээр алуулж, өөрийн эрх хүчийг бат болгосугай гэдэг нь тэнгэрт цаазтай тул хэдийгээр аугаа хүчин төгөлдөр хаад хатад боловч эрдэнийн ширээний дээр үүрд сууна хэмээж үл болно. Эдүгээ бат нот мэт боловч заяаны хэмжээ төдий л холгүй. Хэрэв гэнэт аймшигт цагийн хэмжээ ирвэл саруул ухаан нь сохорно хэмээн номложээ. Зана хөвгүүн ийм гайхамшигт идэвхт бөгөөд зориг чанга үгийг огт сонсоогүй тул сэтгэл машид хөдөлж, гайхан биширч өөрийн биеийг Самарканд хотод ирсэн нууц хэргийг санаад дотор нь түсхийтэл цочиж, хатны зүг харваас байдал нь ихэмсэг, дээрэнгүй бөгөөд их л омогтой, ширээний дээрээ ажиггүй сууна. Гагцхүү царай хилгэнэж, цав цагаан болоод зүрхтэй, номчийн зүг ширтэн харж, ихэд хорсон сууна. Энэхүү номч хатны бүтээлийг сөхөж, олон түмэнд нүгэлт, хуурамч биеийг нь нүцгэлүүлэн үзүүлсэн мэт ичгүүр болжээ. Төдий Нидммиддан лам фада уншаад мөргөлийн олон хүнд адис тавьж, байтал хатны хилэгнэн хорсон суухыг мэдээд куран ном дотроос нэгэн бадаг уншсан нь: «Та нар сонсогтун! Нэгэн бөгөөс бид ялгамуй. Эс бөгөөс үнэний тулд зовлонгоор үхмүй. Энэ хоёрын аль нь ч атугай би айхгүй. Харин нэгэн сайн боловсролыг амсана. Та нар үүнийг мэдэж, хүлээгтүн!» хэмээн уншаад толгойгоо дээш өргөж, их самбаатайгаар номын ширээнээс буувал мөргөлийн олон хүмүүс их л биширсээр зам тавьж өгөв. Зана зүрхийг далд юм хөдөлгөсөн мэт өөрийн эрхгүй энэхүү гайхамшигтай ламаас нүүр тулж, адис авсугай хэмээн сэтгээд хоёр тохойгоо хөдөлгөж, энэ тэрийг түлхлэн зам гаргаж шейх ламын өмнө өвдгөөр сөгдөж баринтгийн хормойноос үнэсэж авахад Нидимиддан урьхан нүдээр Заныг харж, мутраа Занын толгой дээр тавьж адислаад алгуураар алхлан явж сүмээс гарав. Хойноос мөргөлийн олон хүн цуван одовч Зана хөвгүүн зогссон газраас хөдлөлгүй их ламын хойноос салалгүй харан байтал гэнэт нэгэн хүн Занын мөрөн дээр гap тавихад харваас хатан хааны амь сахих хүн ажгуу.
— Миний хатан эзэн чамайг дуудав гэсэнд Зана цочиж аргагүй хоёр салшгүй нөхрөө авч тэр хүнийг дагacaap сүмийн гадна гарвал огторгуйд гялалзан байх олон түмэн оддын гэгээ нь их сүм ба Самарканд хотыг бүрэг бараг гэрэлтүүлжээ. Дараа юу болохыг хойд бүлэгт үзтүгэй.


Top
   
PostPosted: Jan.27.15 12:31 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Jul.18.14 5:51 pm
Posts: 84
Орцон байна шд баярлалаа
Уншиж байгаа шүү :hi:

_________________
Тэнгэр өөд...


Top
   
PostPosted: Feb.26.15 7:20 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.24.10 9:18 pm
Posts: 60
Location: computeriin ard
Хулээгээд л байгаа шуу! Ургэлжилэлийг нь оруулаарай!

_________________
Mongol ulsiinhaa toloo zutgie!


Top
   
PostPosted: Mar.16.15 11:04 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.24.10 9:18 pm
Posts: 60
Location: computeriin ard
Ургэлжилэлийг нь оруулахгуй бм уу? (^_^)

_________________
Mongol ulsiinhaa toloo zutgie!


Top
   
PostPosted: Mar.16.15 11:44 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 906
оруулна оруулна, удаж байгаад үнэхээр уучлаарай, тодорхой шалтгаанаар амжихгүй байна.


Top
   
PostPosted: Mar.19.15 9:55 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.24.10 9:18 pm
Posts: 60
Location: computeriin ard
Ok! Хулээнээ!

_________________
Mongol ulsiinhaa toloo zutgie!


Top
   
PostPosted: Mar.26.15 3:30 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: May.25.14 4:02 pm
Posts: 4
huleeseer


Top
   
PostPosted: Mar.28.15 12:04 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.24.10 9:18 pm
Posts: 60
Location: computeriin ard
Хулээсээр!

_________________
Mongol ulsiinhaa toloo zutgie!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 39 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited