#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.18.18 3:44 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 12 posts ] 
Author Message
 Post subject: Har sumiin nuuts
PostPosted: Dec.06.10 5:48 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: May.30.10 2:35 pm
Posts: 128
Ургах наран Уд-Шань ууланд тусхад Наран наашлах хэмээх нэртэй том асрын ємнєх

талбайд олон лам нар ургах нартай уралдан тулааны дасгал болох Шань-Хын мэхийг давтан гарны хvчит олон цохиултуудыг зэрэг хийхэд нир нир хийсэн чимээ сонсогдох нь сvртэй ажээ. Асрын ємнєх чулуун арслангийн дэргэд ургах нарыг харан зогсож буй туранхай хєгшин ламтан харцаа єєрчлєлгvйгээр, тиймээ Ар Монголд тэр судар байгаа сураг гарлаа. Тэр бол Монгол зодоочдын vе дамжиж ирсэн Тамын Дэвхцэл хэмээх нууц судар юм. Ар Монголын Хар Сvм гэгчид байгаа тэр судрыг заавал олж ирэх хэрэгтэй гэхэд тvvний хэлсэн энэ vгийг газарт унагалгvй тархиндаа шингээн зогсож буй гурван лам нэгийг бодон, хоёрыг санан зогслоо.

Энэ ламтан бол Шойлефут нударгалцах ёсыг vндэслэгч шао-юй байлаа.
Тэрээр залуудаа мєрєн голын сайн эрсийн зvрхийг чичрvvлж, цєсийг хайлуулж явсан бєгєєд Шэ-Цюань буюу Могойн ёсны нударгалзааны их хvн Тай Баяг тэнгэрт халиасан тvvхтэй хvн ажгуу. Тvvний энэ мєрєн голыг шуугиулсан домог, яриаг мэдэхгvй хvн гэж vгvй билээ.
Гэвч энэ домог яриан дотор нэгэн хар толбо буйг єєрєєс нь єєр хэн ч vл мэдэх бєлгєє.
Олон жилийн ємнє Тvвдэд Ар Монголоос ирсэн бадарчинд дийлдэж, хэмхэртлээ бэртсэнээ тэр хэзээ ч vл мартана.

Олон жил тvvний дотор зангирсаар ирсэн єш хорсол гэвэл энэ л байлаа.
Цагаан Нугын дээд аманд На ноёны мал сvрэг байх агаад зусланд гарсан айлуудын гэрvvд борооны дараах мєєг шиг бємбийн харагдана. Ноёны адуун сvрэг Доод дэрстэйн хєндийд тархан тааваараа идээшлэнэ.
Саалийн олон гэрvvд зээглэж, хажууханд нь нялх, тугалууд тонгочин тоголж, vхэр мєєрєлдєн, хувин хєнєгєє барьсан бvсгvйчvvд саалиндаа гарч яваа нь харагдана.
Тээр цаана Анударь бvсгvй хэдэн тугал гилж нааш цааш гvйж байгаад харсан ахимаг бvсгvй- ноён хvний vр гэхэд тусархаг, доорд биднийг ялгадаггvй, хєєрхєн ааштай хvvхэд шvv гэж хэлснээ єxєєрдєнгvй харав.

Гэтэл vхэр мал vргэн, нохой хуцалдаж хvмvvс хашгиралдах нь сонсогдов.
Доод айлуудын зэлнээс том эр vхэр айлын хvvхэд мєргєн унагаагаад, саалийн хєнєг сав дайран хонь ямаа гишгэлэн бєєн бужигнаан болгов.

Хvмvvс галзуурсан vхэр галзуурсан vхэр гэцгээж гэр гэр уруугаа гvйцгээлээ. Галзуурсан vхэр нvдээ улаанаар эргэлдvvлж, шороо цацлан урамдсанаа тэртэй голын эрэг дээр тугал гилж явсан Анударь бvсгvй дээр аймшигт нvдээ тогтоон харснаа ухашийн харайлаа.

Хvмvvс хашгирах чимээнээр Анударь бvсгvй эргэн хархад улаан хэлээ унжуулсан том эр vхэр тоос манарган ирж явааг хараад бvсгvй цочирдон бараг хєшиж орхилоо.
Хvмvvс хий л сандран хашгиралдахаас єєрийг хийж vл чадна. Гэтэл газрын гаваас гараад ирэв vv гэлтэй нэгэн хvн бухны улаан зам дээр зогслоо. Одоо бvх хvмvvсийн анхаарал тэр хvн дээр тусав. Хавчиг vvрэг vvрч, дулдуй малгай тавьсаныг нь харвал лам хvн бололтой. Бvх бvсгvйг биш тэр ламыг чиглэн улам хурдлав. Хэд харайгаад л хийстэл мєргєхєєр толгойгоо сэжлэн орж ирэв. Бух сэжихэд лам зєрєнгvvт гар нь гялсхийн тvг хийх битvv чимээ гархад эрчээрээ ирсэн бух шороо манарган харуулдаж унахдаа єрєєсєн эвэр нь хугарч унаад татваганаж буй нь харагдав. Бvсгvй сая л єєрєєс нь зайлах шахсан сvнс нь эргэж биенд нь амилах шиг болход єєдєєс нь ирж яваа хvнийг харлаа. Лам дэргэд нь ирсэнээ та ч золтой л гарлаа шvv гээд инээмсэглэхэд Анударь vг хэлж чадахгvй ам нь ангалзав.
Тvvний ємнє идэрхэн насны нэгэн лам зогсож буйг бvсгvй сая л тогтоож харав. Тэр ламын царай тунгалаг, инээмсэглэх нь нэгэн сайхан хєг аялгууг санагдуулам байлаа. Бvсгvй ийм сэтгэл булаам харц уул шиг ханхар эр хvнийг анд удаа харж байгаа нь энэ байлаа. Та юун хvн ..... гэтэл лам би холоос яваа хvн харин таны алдар хэн билээ гэхэд бvсгvйн амнаас Анударь гэдэг vг єєрийн эрхгvй урсан гарлаа.
Энэ vед явган, морьтой олон хvмvvс гvйлдэн ирцгээж ахайтныг эсэн мэнд байгааг харж баяр хєєр болцгоов.
Тооноор оч хаялан гэрийн дотор дулаахан агаад тулган дотор зvггvй улаан гал дvрэлзэнхэн сєрвєлзєнхєн асна. Тулганы, дэргэд хоёр хvн аминчлан ярих бєгєєд нэг нь єнєєдєр Анударь ахайтанг галзуу vхэрээс аварсан залуу ламтан харин нєгєєх нь голын гарман дээр айхтар зодолддог vрчгэр бор євгєн байх ажээ.
Залуу лам, багш минь тантай нэгэн чухаг хэргийн учир уулзахаар би ирлээ.
Хvрээнд Тvвдийн Сангрогоос нэг лам ирсэн бєгєєд дамжаа барихаар ирсэн гэлцэнэ.
Гэтэл тэр ламтан Цастын орны тэргvvн зодоонч, Азар-Довдогын зодооны манлай нь юм гэнэ. Тэгээд Ар Монголд сайн зодоонч байдаг бол биеийн чилээгээ гаргах юмсан гэж ярьсан нь хvрээгээр нэг тарж их яриа дэгдээд байна.
Модон бумба-Даргиа, Сэрчиг-Гомбо нарыг зодолдох байх гэж шуугих боловч тэд vvрэндээ байгаа vнэг шиг таг чимээгvй байцгаана гэхэд євгєн тулганд мод хийнгээ Тvвдvvд манай євєг дээдсийн євдєгнєєс дээш гарч байгаагvй хvмvvс шvv!
Захын нэг шалдан банди ч Халхын довцог дээр тэгж ч дуугарч болохгvй байхаа гэж хэлхэд хємсєг нь зангирч байлаа.

Голын ногоон дэвцэг дээр олон хvмvvс бужигнах ажээ. Ихэнх нь орхимж намируулсан, лам, банди нар мєн нилээд хар хvмvvс ч харагдана. Монгол, Тvвдийн манлай зодоодчын нударгалцаан ч ёстой vзvvштэй юм бєлєхнээ гэж хоёр хєгшин лам хvvрнээд суудлаа засан сууцгаав.
Лам нар хvрээ хvрээгээрээ ялгаран харагдана.
Єндєр цагаан лам олны ємнє гарч ирэн хоёр ламтаныг дуудан гаргаж ирхэд тэд хоорондоо хєєргєє солилцон тамхилцгаав.
Тvвд ламтай хvч vзэхээр гарч ирсэн хvн бол голын гарман дээр сvрхий зодолддог vрчгэр бор євгєн байлаа.
Тvвд лам бол нас дєчєєс хэтрээгvй идэрхэн хvн харагдана.
Тvвд лам эхлэн ам нээж нударгалзахаас ємнє дvvгvvрийн эрдэмээр хvчээ vзвэл ямар вэ? гэхэд бор євгєн надад аль нь ч ялгаагvй гэж хэгжvvн дуугарв.
Хоёр зуун алд газраас ээлжлэн бие биенээ дvvгэрдэх бєгєєд халирч зугатахгvй дvрэмтэй билээ.
Хуран цугларсан лам нар сурын харваа vзэх мэт хоёр талаар гудамжлан зогсжээ.
Тvвд лам, дараа нь гомдолохгvйн тулд та эхэлдээ гэж ихэмсэг хэлээд цааш алхав.
Хоёр зуун алдын цаана Тvвд лам завилан сууж бясалгал хийж эхэллээ. Бор євгєн, шунгинадаг шар, хэмээх хонины арьсийг зvсч хийсэн дvvгvvрэндээ чулуу хавчуулан хэд эргэлдvvлсэнээ чvv гээд чулууг тавихад чулуу агаар зvсэн шунгинасаар завилан суугаа тvвд ламын толгойд таг гэж оноод газарт ойчиход Тvвд лам ёо ч гэсэнгvй, толгой нь ч хагарсангvй юу ч болоогvй юм шиг сууна.

Хурсан олон дуу алдацгаан аргагvй л ойгvй номын чадалтай хvн юм даа гэж шагшицгаав.
Хэсэг хугацааны дараа Тvвд лам босч ирхэд бор євгєн чангаар би дvvгvvрээр тєдийлєн сайнгvй юм, ахиж нэг удаа дvvгvvрдвэл та болгоохсон болов уу гэхэд Тvвд лам ярвайн толгой дохисноо буцаж сууж бясалгалаа эхлэв.
Бор євгєн аман дотроо чи тэгнэ байгаа гээд дvvгvvрээ сольж , Даргай хар, хэмээх vхрийн ширийг зvсч хийсэн хар дvvгvvрээ гаргаж ирлээ. Дотуур хийгээ сайн гvйлгэж, босоо сvлжээнд нэн сайн оруулж байх шив, яахавээ надад бас эрдэм бий гэж бор євгєн бодсоноо бэлдэж тавьсан чулуунуудаас арай томхоныг дvvгvvрэндээ хийж хавчуулав.
Євгєн дvvгvvрт сэнс мэт эргэлдvvлэхэд хvр хvр дуугарна. Дvvгvvйин хар сур тас гэж дуугархад чулуу сум мэт нислээ.
Олон лам нар шуугилдацгаана. Чулуу шунгинсаар Тvвд ламын толгойруу улам ойртлоо. Лам нар хэзээ ахиад л тас хийтэл цохихыг хvлээж байтал нисэн ирж байсан чулуу хоёр алд хиртэй ирсэнээ буцан эргэлдэн газарт уначихав.
Энэ мєчид Тvвд лам муухай орилон гэдрэгээ харан уналаа. Лам нар гvйлдэн очиход Тvвд ламын зулайгаас цус шvvрэн байлаа.
Тєдєлгvй хэдэн удаа татвага гээд Тvвд лам ч амьсгаа хураав. Хундан ягаан цус шанаа, нvvрийг нь даган урсана.

Нэгэн хєгшин лам по нь задраад гарчихлаа даа хєєрхий ум мани бад мэхvм гээд ханцуйндаа залбирахад хажууд нь байсан залуу лам ламтан гуай тэр чинь юу гэсэн vг вэ? гэхэд хєгшин лам дотоод хvчээ нэг дор маш ихээр хуримтлуулсан бєгєєд тэр газарт нь чулуу ирж цохилгvй хуурсан тил хамаг хий нь тархийг нь задалж по буюу сvнсийг дээш нь гаргачихлаа гэв. Мєн цаахна суусан данхар толгойтой лам хєгшин ламаас энэ бор євгєн чинь тэгээд хэн гэгч вэ? гэж асуухад Энэ хvн бол Банди Зодоонд нэвтэрсэн нэгэн цагт Цастын орон Тvвдийн 56-н дацанг нударгаараа дарж номхотгож явсан, Ар Монголоос ирсэн гай ч гэж адлагдсан Дэгжээ ламтан билээ, зарим хvмvvс тvvнийг 50-н бандийн зодоонтой ч гэж ярьдаг. Залуу байхдаа нэг дор 50-н бандитай зодолдоод дийлж байсан ойгvй хурдан хєдєлгєєнтэй, нударганы эрдэмд хосгvй хvн юм гэнэлээ хэмээн хуучилжээ.


Top
   
 Post subject: Re: Har sumiin nuuts
PostPosted: Dec.06.10 5:48 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: May.30.10 2:35 pm
Posts: 128
Майдар хурсаны дараахан На ноёны хашаанд хоёр том асар барьж


хєлгvй том найр хийжээ. Хошууны мяндагтан лам нар, ноёд баячуул, хэдэн данжаадууд уригдан ирж эрэмбэ дараагаараа сууцгаан идээ будаа боллоо. Найрын ширээний дээд талд На ноён, хатан, охин хоёртойгоо суусан байх агаад цаахан талд нь Цоохор данжаад суусан харагдана. Цоохор Пу-Фу, Ноён хатан хоёрын ар талаар хулгайн харц сэм гvйлгэн Анударийг харна. Хєгц идсэн дорсгор шар шvдээ гарган худлаа инээхэд нь тачаангуйн гал нvдэнд нь дvрэлзэн авай.

Найр ид дундаа жигдэрч хар архи, арз хорз толгойд гарч хvмvvсийн дуу чангаран байх vед Цоохор данжаад хєєрч онгирсон шинжтэй гурвантай алга ташихад хоёр хятад гарч ирэн хоорондоо хятадын зодооны мэхийг vзvvлэн нударгалцан наадахдаа агаарт vсрэн єшиглєж, угсран цохиж гайхалтай наадхад нь хvн болгон мэл гайхан цэл хєхєрчээ.
Энэ vед цоохор данжаад их л маадгар жvнзтэй архиа шимэж На ноён, Анударь хоёр уруу донжтой нь аргагvй инээх нь зэвvv хvрмээр. Цоохорыг На ноён зэвvvцэн харах боловч хатанд нь єгсєн хоргой торго, єєрт нь єгсєн дотор газрын чулуун соруул, хєєрєг зэрэг нvдэнд нь vзэгдэх шиг болход єєрийн эрхгvй инээмсэглэх аядлаа.

Хоёр хятадын нударгалцах наадаан дуусах vед Цоохор Данжаад На ноён уруу танай Монголд ийм зодооны эрдэм бий болов уу? хэмээн ёжтой асуухад На ноён цочмог халуун зантай нэгэн тул хємсгєє атируулсанаа алгаан ташиж Жамбаал...гэж дуудхад бєх байрын залуу босч ирлээ. Цоохор данжаадыг ирмэнгvvт туранхай хятад эр урьд нь єрєн зогслоо.
Бєх эр шаламгайлан барьж авахаар ухас хийхэд хятад эр сєрж салтаанд нь єшиглєнгvvт угсруулан бєєр хулхинд нь хэд хэд буулгаж зайгаа авч зогслоо.
Жамбалын дотор нь муухайрч тэнтэр тунтар алхтал хятад эр толгойд нь шарван єшиглєж унагаав.
На ноён уурсаж, заяа нь хаясан гэдэг нь энэ чєргєр хужааг дийлчих аавын хvv та нар дотор байхгvй юу? гэж зандархад нэгэн залуу босч ирэн зодолдоод мєн элгэндээ хvчтэй єшиглvvлээд хєсєр уналаа. Мєн хоёр ч залуу босч ирсэн боловч дийлдэн унацгаалаа.

Цоохор данжаадын баярласан На ноёны гонсойсон ижил билээ.Найр найр биш болж нанчилдаан болох нь тэр.
Бvх хvмvvс хятад зодоочдын сvр хvчинд дарагдаад ч гэх vv, хэн ч юу ч дуугарсангvй хэсэг хугацаа єнгєрлєє.
Гэнэт энэ чимээгvй байдлыг эвдэн жа-аа ноёнтоон би нэг vзээдэхвэл....гээд нэг хvн босход хурсан олон сэртхийн харвал vрчгэр бор євгєн зогсож байхыг харлаа.
Инээд хvрмээр энэ євгєнийг ясаа яариулах нь дээ гэж хvн бvр бодоцгоолоо. На ноён ширвэж харсанаа хэцэс гээд тамхиа нэрэн буруу харлаа. Євгєн бєгтгєнєн алхаж єнєєх хятадын ємнє очоод навтас болсон дээлнийхээ хормойг шуун єрєн зогслоо.
Хятад эр басамжилсан янзтай ярвайснаа аажуухан дєхлєє.Ийм єгєр болсон євгєн єєртэй нь хvч vзэхээр зогсож буй нь нэг ёсны доромжлол болох учир нударгаа нужигнатал атгаж хашгиран дайрлаа. Хvмvvс ширвээтэж буруу харцгаав. Хятад зодооч гарын хvчтэй цохилтоор євгєнийг тонилгохоор довтолход тэр єєртєє байшгvйгээр хурдан хєдєлж, намсхийснээ тvvний єрц элгэнд нь угсруулан цахилгаан гялбах мэт цохиход хятад зодоочын толгой эргэж цээжинд нь цус амтагдав.

Євгєн хашир зодоочын хувьд vргэлжлvvлэн дайрч хоёр хvнд нударганы цохилтыг хулхинд нь буулгахын хамт хоёр хєл нь євдєг, ташаанд нь пид пид хийтэл єшиглєн гуйвуулж улмаар уранхай Монгол гуталтай хєлєєрєє хятад зодоочын эрvvнд тангаран єшиглєхєд тэрбээр ам хамраас нь цус садран унаж ухаан тавьлаа.Монголын тэргvvн зодоочдын хийдэг “Цагаан Азарганы тангараа” хэмээх цуутай єшиглєлтийг тэвэг єшиглєх шиг хєнгєхєн хийсэн нь vнэхээр гайхаад баршгvй байлаа.
Одоо На Ноён наг наг инээж Цоохор данжаад гонсойх ээлж иржээ. Vрчгэр бор євгєн юу ч болоогvй юм шиг хээв нэг нуруугаа vvрсээр хаалгаар гарч одлоо.
Хvрээний шавар шавхай болсон гудамжуудыг vдшийн бvрэнхий нємєрхєд айл бvр хаалга vvдээ тvгжиж оройн хоолоо базаах ажээ. Гудамжны мухарт хааяа нэг золбин нохой хуцах нь нэн уйтгартай гуниг гаслантай. Хятадуудын шавар навтгар байшингууд vдшийн vнсэн саарал єнгєнєєс ч ялгарахгvй сvvмэлзэж харагдана.
Аврага гvрвэлийн араг ясыг санагдуулам сэрийж сарайсан шургааган єндєр хашаан дотор залгаж барьсан шавар байшингууд байх агаад цонхоор нь ёлтойсон гэрэл сvvмэлзэнэ.
Гинжээ харжигнуулах бяруу шиг том хар нохойг хараад энд амьдардаг хvн ямар хамгаалалттай болохыг хэн ч хараад ойлгох бизээ.
Гэвч цонхоор ёлтойх тэр гэрлийн цаана ямар ёрын санаа сэдэгдэж байгааг хэн яахан мэдэх билээ.
Энэ бол баян данжаад Цоохор, Пу-фугийнх бєлгєє. Хар шаахай, бараан зєєлєн эдээр хийсэн хувцас ємссєн Цоохор нуруугаа vvрэн цааш нааш алхахдаа ямар нэг зvйлд зовнисон нь илт байлаа. Цоохор царайт хєгшин луухааныг vзэхээс бусдыг vзсэн хєгшин чоно гэлцэнэ. Цагаан бурхан євчинд идэгдсэн цоохор ёозгvй царай, дорсгор шар шvд, далдаас мяраах мэт харц нь vнэхээр хэцvv чоно юм даа гэж бодогдмоор.

Алтан хvрээтэй шилний доогуур харцаа тогтоон хархад тvvний ємнє 5-н хятад иргэн бєхєлзєн газар ширтэж эзнийхээ vгийг газарт гээлгvй хичээнгvйлэн сонсоx ажээ. Цоохорын алтан шvдний завсараар сийгэн гарах хэдэн vгс тэр таван эрсийн нvдэнд шуналын галыг асаан асаан авай. Тєдєлгvй тэд ч харанхуй гудамжинд уусах мэт алга боллоо.
Голын давжаахан гарамны орчим улиас улиангарын навч цэцэгс алаглаж, бяцхан шувуудын жиргээн, тунгалаг уснаа єєрийнхєє гуалиг биеийг тольдох хус моддын єнгє vзэмж vнэхээр л сэтгэлийг баясгагч хєг аялгуу гэлтэй.

Гарам чиглэсэн морин харгуйгаар нэгэн жууз тэрэг аажуухан гэлдрэх бєгєєд хээ хуартай алтан хvрээ нь наранд гялбалзана.
Сахлаг євс ургасан голын vзэсгэлэнт энэ хєндийд хvн мал аль нь ч яарсангvй тааваараа гэлдэрvvлэн явцгаана. Жууз тэргийг хоёр хиа дагалдаж, нэг буурал хєтєч цулбуур барин хааяа мориндоо чимээ єгєн гэлдэрvvлнэ. Гэтэл жууз тэрэгний хєшиг ярагдaхад 18 орчим насны нэгэн бvсгvй орчны сайханыг бахадсан нvдээр харах нь байгаль дэлхийг уяруулан дагуулмаар энхрийхэн байлаа. Энэ бол На ноёны ганц охин Анударь билээ.
Нимгэхэн ягаан уруул хєєрхєн хар нvд, хацар дээр нь vе vе хонхойх хонхорхой зэрэг нь ёстой л байгаль эх бvх гоо сайханыг харамгvй хайрлаж дээ гэлтэй. Сувдан сондор зvvлт сэлт зvvсэн боловч сайхан царай нь гоёлоосоо илvv ялгарах ажээ. Жуузны хєшгийг ярах булбарай гар нь юутай энхрий уян хєдєлгєєнтэй харагдсаныг vгvvлж баршгvй.
Жууз тэрэг гэлдэрсээр гарманд ойртон иртэл морьд vргэн хамар амаа тачигнууллаа. Хєтєч сандран хvvе, хаая болтол зэргэлдэх бургасны араас нvvр амаа далдалсан таван хар хувцастай хvмvvс vсрэн гарч ирэх нь тэр. Бvх хvн айн цочиж ширвээтхэд хар хувцастангууд орилолдон дайрлаа. Хоёр хиа морин дээрээсээ бууж ч амжаагvй байгаад урт хутганд бvvргэндээ хvртэл нэвт сvлбvvлэн цусандаа хутгалдан уналаа.

Хар хувцастаны нэг нь хєтєч євгєнийг vсрэн єшиглєхєд євгєн цаас мэт хийсэн унахдаа ам хамраас нь цус садран харагдана.
Xap хувцастангууд жууз тэргийг эзлэн авч хоёр нь Анударийн хоёр талд суулаа. Бvсгvй туйлын ихээр айн сандарч хашгирсан болов ч хэн ч тvvнийг тоосонгvй. Огцом зуур зvvд зэрэглээ шиг болоод єнгєрсєн энэ аймшигт явдал эхэлсэн шигээ намжим боллоо. Хар хувцастангууд жууз тэргийг баасны ялаа мэт энд тэнд нь шавж морины жолоог эргvvлэн хєдєллєє. Санасан санаа, Зорисон зорилгоо биелvvлсэн бололтой бvгд их л маадгар байх ажээ. Гэвч баярлах цаг болоогvй байлаа. Гарамнаас холдож амжаагvй байтал тэдний зам дээр навтас болсон дээлтэй, ширэлдэж арзайсан шодон гэзэгтэй, vрчгэр бор євгєн хєндєлдєн зогсож харагдлаа. Жолоо барьж байсан хар хувцастан хаая гэж хашгираад морьдыг ташуурдсан боловч євгєнєєс vргэсэн морьд хамраа тачигнуулаад ойртсонгvй.

Тэд хараал тавьсаар хоёр нь жуузнаас vсрэн бууж євгєн уруу дайрцгаалаа. Хоёул хєлєєрєє маш хурдтай ширвэн єшиглєж буй нь эдгээр хvмvvсийг хятадын нударгалцааны ёс болох у-шу буюу дайчин эрдмийн чадалтангууд болохыг илтгэх ажээ. Євгєн єєрт нь байшгvйгээр хурдан хєдєлж огцом зайлангуут єврєєсєє алд хирийн суранд уясан бод малын шагайг шувт татан гаргаж эргэлдvvлэхэд тэрбээр аюулт зэвсэг болон хувирч тас няс дуугарч хоёр хар хувцастангын эрvv, цохонд онолдон цохиход дуу алдан унацгаалаа. Vvнийг харсан бусад гурав нь ч орилолдон дайрцгаав. Євгєн навтас болсон дээлнийхээ хормойг шуунгуут эхний довтлогчийн єрцєнд огцом єльж єшиглєєд тэнцвэр алдангуут шагайг нь хавиран бяц єшиглєж унагаалаа. Баруун талаас дайрагчийн гар нь гялалзан євгєний цээжинд цохиход євгєн холбирон гарны цохилтыг зайлуулангуут єрцєнд нь єшиглєж улмаар гарын хийтэй цохилтоор ширэвхэд тэрбээр тас гэдэргээ харан уналаа. Гуравдагч этгээд хєлєєрєє ээлжлэн ширвэж єшиглєж довтолсон боловч амжилт олсонгvй. Євгєн хажуу тийш бултахдаа зvvн хєлийн єсгийгєєр шvргvvлэн єшиглєхєд тэр суун туслаа. Яаран босохыг завдтал ар дагзанд нь нэгэн зvйл хvчтэйгээр дэлсэн унагав. Энэ нь євгєний даалинтай хєєрєг ийм vед vхлийн зэвсэг болдогийг хэн мэдхэв. Энэ аймшигт vйл явдалыг харсан бvсгvй айх баярлах хослон байтал хажууханд нь ёолох євгєн хєтчийн дуу гарлаа. Євгєнийг дэмнэн босгож жуузан дээр гаргаад буцаж гарам уруу хєдєллєє. Аймшигт энэ газраас хvн малгvй холдохын тvvс болцгоожээ. Бvсгvй эргэн харж аврагчаа олж харах гэсэн боловч тэрээр гэнэт гарч ирсэн шигээ, алга болсон байлаа. Анударь энэ vрчгэр євгєнийг хаана харсанаа сая л санав....


Top
   
 Post subject: Re: Har sumiin nuuts
PostPosted: Dec.06.10 5:51 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: May.30.10 2:35 pm
Posts: 128
"Har sumiin nuuts" tuujiig P.Batzorig gedeg hun bichsen yum baina. Urgeljleliig ni oldoggui ee...
Bugdeeree unshaad uzeerei. Taalagdana gedegt itgeltei baina. Urgeljleliig ni olson hun end taviaarai...


Top
   
 Post subject: Re: Har sumiin nuuts
PostPosted: Dec.07.10 12:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
дажгүй л юм.


Top
   
 Post subject: Re: Har sumiin nuuts
PostPosted: Dec.07.10 2:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Жаахан судлаад үзсэн чинь энэ зохиогч нь 95 онд бадарчин аялалаар явж байсан Батзориг юм шиг байна шдэ. Монголд житкундогийн холбоо байгуулан "Литл драгон" клубыг удирдан ажиллуулж байсан хүн. Тэр хүн яг мөн бол надад бараг бүтнээрээ олдох байх аа. Хэрвээ бүрэн бичиж дуусгасан бол шүү дээ.


Top
   
 Post subject: Re: Har sumiin nuuts
PostPosted: Dec.08.10 2:43 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 483
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
Masgu tegwel end tawiarai zondoo hun unshihaar huleej bga shuu..

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
 Post subject: Re: Har sumiin nuuts
PostPosted: Dec.11.10 12:25 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: May.30.10 2:35 pm
Posts: 128
Naad hun chin munuus mun. Tegvel tsaash ni unshij chadahnee. huleej baigaa shuu...


Top
   
 Post subject: Re: Har sumiin nuuts
PostPosted: Dec.11.10 1:12 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jan.09.03 8:41 pm
Posts: 160
Location: оюун санаандаа
huleej baigaa shuu ih sonirholtoi yum bn aa


Top
   
 Post subject: Re: Har sumiin nuuts
PostPosted: Dec.12.10 10:00 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: May.30.10 2:35 pm
Posts: 128
:wd:


Top
   
 Post subject: Re: Har sumiin nuuts
PostPosted: Jun.01.13 9:12 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 483
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
Энэ юу болсон бэ? Masgu.... олдоогүй юу?

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
 Post subject: Re: Har sumiin nuuts
PostPosted: Jun.01.13 9:56 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Олдоогүйэ хэхэ.


Top
   
 Post subject: Re: Har sumiin nuuts
PostPosted: Jun.01.13 10:05 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 483
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
өө тийм үү... Энэ ч олдохгүй юм байна л да. Гүүгл ахаас асуусан чинь... бас хэд хэдэн сайт (Хар сүмийн нууц туужийн хэсгээс) гэснээ энэ хэсгийг тавьчихаж баахан хүн доор нь хайж асуусан байх юм хэхэ.__

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 12 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited