#AsuultSambar :
https://forum.asuult.net/

� Дорд үзэгдэгсэд. Ф.М.Достоевский
https://forum.asuult.net/viewtopic.php?f=84&t=167296
Page 1 of 1

Author:  Саруул [ Aug.19.10 2:26 am ]
Post subject:  � Дорд үзэгдэгсэд. Ф.М.Достоевский

ОРОСЫН НЭРТ ЗОХИОЛЧ ФЁДОР МИХАЙЛОВИЧ ДОСТОЕВСКИЙ
"Түүний суу билэг маргашгүй их. Амьдралыг үзүүлэх авьяас чадлаараа гагцхүү В.Шекспир л түүнтэй эгнэж магадгүй" гэж М.Горькийн үнэлж байсан, оросын алдарт зохиолч Ф.М.Достоевский ядуу эмчийн гэрт төржээ. Хүүхэд ахуй цагтаа уран зохиолын ном унших хорхойтой болж, Петербургийн цэргийн инженерийн сургуульд суралцаж байхдаа оросын болон дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлтэй гүнзгий танилцан улмаар бүтээл туурвилын ажлаа эхэлжээ. Тэр үед "Мария Стюарт", "Борис Годунов" гэдэг жүжиг бичсэн боловч төдий л сайн зохиол болсонгүй. Гэвч баян хоосны ялгаа, барлаг ядуусын уйтгарт амьдралыг харуулсан "Ядуу хүмүүс" гэдэг туужаа 1845 онд хэвлүүлсэн нь олны анхаарал татаж, В.Г.Белинскийн бичсэнээр энэ бүтээл нь "нийгмийн амьдралыг харуулсан оросын анхны роман" болжээ.
     1848 онд Францад хувьсгал гарч хэмжээгүй эрхт төрийг түлхэн унагасныг I Николай хаан сонсоод бачимдан сандарч юуны урьд Орос оронд Францын гүн ухаантан Ш.Фурьегийн сургаалийг баримтлагч М.Петрашевскийн дугуйлан байдгийг мэдээд тэднийг хатуу ширүүн залхаахаар шийджээ. Ийнхүү М.Петрашевскийн дугуйлангийн 21 залууг хувьсгалт ардчилсан үзэл сурталчилсан гэж баривчилсны дотор Ф.М.Достоевский орж, Петропавловын гянданд хоригджээ. Хэдийгээр харгис хааны цаазаар авах ялаас мултарсан боловч шоронд хоригдохын зэрэгцээ өвдгөө хүртэл мөс шиг хүйтэн усан дотор зогсож, чиргүүл завинаас ачаа буулгах зэрэг хар ажилд түүнийг зүтгүүлжээ. Шоронгийн дөрвөн жилийг арайхийн бартал хязгаар нутгийн Семипалатинск хотод цэрэгт явуулжээ. Цэрэгт байсан таван жил нь эх захгүй эрүү шүүлт шиг өнгөрсөн боловч Ф.М.Достоевский хаант засгийн дэглэмд нухчигдан дарлагдсан хүмүүсийн тухай "Үхмэл байшингаас хийсэн тэмдэглэл" гэдэг зохиолоо бичжээ. Энэ бүтээлийг нь И.С.Тургенев өндөр үнэлж, А.Дантегийн "Там" зохиолтой адилтгаж, А.И.Герцен, Микеланжелогийн урлан бүтээсэн "Аймшигт залхаалт" зурагтай жишсэн байдаг.
     Ф.М.Достоевский 10 гаруй жилээ шорон гяндан, цэргийн хүнд хүчир албанд үрээд, 1859 онд Петербургт буцаж иржээ. 1861 онд дүүтэйгээ хамтран "Время" (Цаг үе) сэтгүүл хэвлэн гаргаж эхэлсэн боловч аж амьдралаа өөд татахад нь төдийлөн тус болсонгүй, харин хаант засгийн хууль ёсыг эсэргүүцсэн утга санаа бүхий олон өгүүлэл нийтэлсэн учир удалгүй хаагджээ. Гэвч уг сэтгүүлд "Дорд үзэгдэгсэд" гэдэг романаа нийтэлсэн юм. Уг зохиол нь бурангуй нийгмийн хор хөнөөлийг олон түмний өмнө илчлэн харуулаад зогссонгүй дорд үзэгдэгсэд нэгдэн нягтрахыг уриалж эрх чөлөө, тэгш байдлыг олох эрмэлзлээр дүүрэн зохиол болжээ. Түүнээс хойш таван жилийн дараа дэлхийн уншигчдын сэтгэл санааг донсолгосон "Гэм, зэм" роман нь хэвлэгдэн гарчээ. Олонд нэртэй зохиолч болсон боловч гачигдал зовлон, ядуу зүдүү амьдралаас тэр гарч чадсангүй. Гэвч Ф.М.Достоевский гачигдал зовлонд бууж өгсөнгүй шамдан ажиллаж, "Хөзөрчин", "Мангуу", "Чөтгөр шулмас шиг амьтад", "Жаал хүү" гэдэг роман, тууж, өгүүллэгээ бичжээ. Өөрийн нэг насны үйл хэрэг гэж үзэж байсан туульсын романаа жаран насныхаа босгон дээр бичиж эхэлжээ. Энэ зохиолын анхны дэвтэр нь "Ах дүү Карамазовынхан" нэрээр 1880 онд хэвлэгдсэн боловч дараачийн дэвтрийг нь бичиж завдсангүй, гэнэт нас баржээ.
     Ф.М.Достоевский бол нийгмийн амьдралыг бие хүний амьдралаар маш нарийн дүрслэн харуулж чаддаг, сэтгэл зүйн роман, зохиолоороо дэлхийд нэрд гарсан онцгой авьяастан байсан гэж олон үеийн утга зохиол судлаачид нэгэн саналтай үнэлдэг юм.
     Монголын уншигчид Ф.М.Достоевскийн "Ядуу хүмүүс", "Цагаан шөнө", "Дорд үэгдэгсэд", "Гэм зэм" романыг төрөлх хэлээрээ амтархан уншиж байна.
Түүний бичсэн "Дорд үзэгдэгсэд" зохиолыг нь АС-ынхандаа хүргэж байгаадаа баяртай байна.

Author:  Саруул [ Aug.19.10 2:31 am ]
Post subject:  Re: � Дорд үзэгдэгсэд. Ф.М.Достоевский

Дорд үзэгдэгсэд номоо эндээс татаж аваарай.


DJVU форматаар тавьлаа. Хэрэв таны компьютерт DJVU plug in суугаагүй байгаа бол эндээс татаж суулгаад ном оо уншаарай.

Author:  insert_n [ Aug.19.10 3:27 am ]
Post subject:  Re: � Дорд үзэгдэгсэд. Ф.М.Достоевский

ямар гоё юм бэ
Баярлалаа

Author:  orgil09 [ Aug.19.10 3:45 am ]
Post subject:  Re: � Дорд үзэгдэгсэд. Ф.М.Достоевский

Миний дуртай зохиолч.

заавал ийм прог энэ тэр суулгахгүйгээр PDF энэ тэр байхгүй юу Адонис ?

Author:  gl1978 [ Jan.02.11 6:03 pm ]
Post subject:  Re: � Дорд үзэгдэгсэд. Ф.М.Достоевский

Баярлалаа татаад авлаа :hi:

Author:  checkmeplz [ Jan.02.11 6:10 pm ]
Post subject:  Re: � Дорд үзэгдэгсэд. Ф.М.Достоевский

aguu zoihiolch, manaihnii hamgiin sn mdeh n l dord uzedegsd, ushuu ollon goy shuleg zohioluud bdg shd ug n

Author:  Нипонь [ Feb.08.11 7:25 pm ]
Post subject:  Re: � Дорд үзэгдэгсэд. Ф.М.Достоевский

шоовдор хүмүүс гэж орчуулагдаад байдаг мөн үү. номы нь татаж уншсангүй асуучихлаа уучлаарай.

Author:  blahblah [ Feb.17.11 4:03 pm ]
Post subject:  Re: � Дорд үзэгдэгсэд. Ф.М.Достоевский

bayarlalaa
yamar ch gesen tataj avlaa
unshinaa

Author:  gaiety gaide [ Mar.18.11 11:36 pm ]
Post subject:  Re: � Дорд үзэгдэгсэд. Ф.М.Достоевский

.

Author:  gaiety gaide [ Mar.18.11 11:39 pm ]
Post subject:  Re: � Дорд үзэгдэгсэд. Ф.М.Достоевский

.

Author:  Rima [ Mar.23.11 1:42 am ]
Post subject:  Re: � Дорд үзэгдэгсэд. Ф.М.Достоевский

Goy zohiol..... :wd:

Author:  Саруул [ Aug.05.17 1:14 am ]
Post subject:  Re: � Дорд үзэгдэгсэд. Ф.М.Достоевский

Линк засав

Author:  Call [ Aug.05.17 1:16 am ]
Post subject:  Re: � Дорд үзэгдэгсэд. Ф.М.Достоевский

tatchixlaa, bayarlalaa. oor :frog:

Page 1 of 1 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/