#AsuultSambar :
http://forum.asuult.net/

� Жирийн нэгэн явдал. И.А.Гончаров
http://forum.asuult.net/viewtopic.php?f=84&t=167295
Page 1 of 1

Author:  Саруул [ Aug.19.10 1:57 am ]
Post subject:  � Жирийн нэгэн явдал. И.А.Гончаров

Жирийн нэг явдал
Оросын их зохиолч И. В. Гончаровын «Жирийн нэг явдал» хэмээх зохиолыг нь толилуулж байна. «Жирийн нэгэн явдал» гэдэг энэ роман бол өнгөрсөн зууны дөчөөд оны оросын реалист утга зохиолын сор дээжсийн нэг бөгөөд Гончаров зохиолчийн нэрийг ихэд алдаршуулсан ном билээ. Энэ роман хэвлэгдмэгц Питерт бөөн шуугиан дэгдэж Гончаровын зохиол урьд өмнө үзэгдээгүй их амжилт оллоо... Энэ зохиол улс нийгэмд юутай их тус хүргэх бол! Хоосон тэмүүлэл, дэмий санаашрал, нялуун уярал, буйд бөглүү хөдөөний ёс суртахуунд энэ зохиол юутай аймшигтай цохилт болох бол!» гэж Виссарион Белинский бичжээ.
Гончаров энэ романыхаа тухай бичихдээ «Адуев авга ахынхаа ажил хэрэгч цэцэн үгэнд орж, алба хааж сэтгүүлд юм бичиж бага залуугийнхаа сэтгэл хөөрөн догдлох үеийг нэгэнт өнгөрөөгөөд ихэнх улстай адил хөрөнгөжиж албан ажилдаа буурь суурьтай болж баян хүүхэнтэй сууж ер нь тэгээд ажил явдлаа цэгцлэн шулуутгаж байна. «Жирийн нэгэн явдлын» учир үүнд оршино» гэжээ.
Александр амьдрал дурлалын тухай гэнэн бөгөөд дэрс дэврүүн ойлголттой, сүржин гоё үг яриатай ариун сайхан хүсэл эрмэлзэлтэй байснаа авга ахынхаа цэцэн бөгөөд гашуун үгэнд автагдаж ахуй амьдралын ээдрээтэй энэрэлгүй хуульд захирагдаж яван явсаар ааг омог нь дарагдаж бор зүрх нь булиглахаан больж, хорвоогийн гоо сайхныг мэдрэх чадвараа алдаж гагцхүү олз ашгийг бодсон, юм бүхэнд тооцоотой, сэтгэл хангалуун хүн болон хувирч байна.
Гончаров энэ зохиолдоо өнгөрсөн зууны гуч дөчөөд оны оросын амьдралыг өргөн хүрээтэй харуулж хамжлагат ёсны үеийн хөдөө тосгоны байдал, Петербургийн нийгмийн янз бүрийн давхраа, ихэс дээдэс, хөрөнгөтөн, түшмэд хотын иргэдийн амьдралыг дурайтал дүрсэлсэн байна. Энэ романд оросын помещик-Адуевын ээж, Настенька Любецская, Юлия Тафаева эзний дуулгавартай зарц Евсей, Аграфена зэрэг хэв шинжит дүрүүдийг бүтээжээ.

Author:  Саруул [ Aug.19.10 2:04 am ]
Post subject:  Re: � Жирийн нэгэн явдал. И.АГончаров

Гончаров. Жирийн нэг явдал номоо эндээс татаж аваарай.
DJVU форматаар тавьлаа. Хэрэв таны компьютерт DJVU plug in суугаагүй байгаа бол эндээс татаж суулгаад ном оо уншаарай.

Author:  insert_n [ Aug.19.10 3:28 am ]
Post subject:  Re: � Жирийн нэгэн явдал. И.АГончаров

татнаа :wd:

Author:  Саруул [ Aug.05.17 1:16 am ]
Post subject:  Re: � Жирийн нэгэн явдал. И.А.Гончаров

Линк засав

Author:  Call [ Aug.05.17 1:19 am ]
Post subject:  Re: � Жирийн нэгэн явдал. И.А.Гончаров

Tatav..

Page 1 of 1 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/