#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.22.18 1:29 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 85 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Sep.07.10 11:38 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: May.02.10 4:31 am
Posts: 276
Location: In the know. On the go.
Гэхдээ жирийн байдаг шигээ дуу чимээтэй ба зэвүүцмээр бус. Фрэд тэдэнд хэрхэн соёлтой байхыг сургасан бололтой.
Нөгөө талаар үгүй ч байж мэднэ. Заахаас илүүтэй уураа гаргасан байх. Би дотроо түүнийг саяны хамгаалалтаа хэзээд алдахгүй гэж найдаж байв.
Раяли шууд л Диэгогийн зүг чиглэн явахыг нь би ном руугаа ширтэж буй мэт нуруулдан суухдаа чих тавин сонсож байлаа. Нүдний үзүүрт Раоулын бүлэглэлийн тэнэгүүдийн тээнэгэлзэцгээснээ, өөрсдийн дуртай видео тоглоом сэлт зэрэг Фрэд тэднийг галзууруулж гаргаснаас өмнө хийж байсан юмнуудаа барьж аван сууцгаах нь харагдлаа. Кэвин тэдний нэг байсан хэдий ч тэрээр зугаа цэнгэлээс өөр, илүү нухацтай юм эрж байв. Тэрээр нэг бус удаа миний хаана сууж байсныг ажин, мэдэх гэж оролдсон боловч Фрэдийн аура түүнийг хөндийрүүлэн холдуулж байсан юм. Хэдэн минутын дараа бууж өгч, бага зэрэг эвгүйрхсэн байртай болсон харагдав.
“Чамайг мэнд гарсан гэж дууллаа,” хэмээн Раяли баяртайгаар хэллээ. “Чамд үргэлж итгэж болох юм байна, Диэго.”
“Мэдээж. Хэрэв бүтэн өдөржин амьсгалахыг минь хорьчихгүй бол шүү дээ.” гэж Диэго тайван дуугаар хэлэв.
Раяли инээгээд, “Дараачийн удаа цагийг нь битгий тулгаарай даа. Нялхууддаа үлгэр жишээ бол, айн.”
Диэго түүнтэй цуг инээлээ. Мөн нүдний үзүүрт Кэвингийн бага зэрэг тайвширч буй нь үзэгдлээ. Тэр үнэхээр Диэго өөрийг нь хэрэгт хийчих вий хэмээн айгаад байна уу? Магадгүй Раяли миний анзаарснаас илүүтэй Диэгог сонсдог байх. Надад Раоулын галзуураад байсан шалтгаан энэ юм болов уу гэж бодогдлоо.
Хэрэв Диэго Раялитай хамт гэвэл сайн уу, эсвэл бүр эсрэгээрээ ч юм болов уу? Раяли дажгүй залуу байж мэдэх л юм. Гэвч тэр хоёрын хоорондох харьцаанд Диэго бид хоёрт байсан итгэлцэл байхгүй байх, тийм үү?
Нар мандаснаас хойш цаг ер явж өгсөнгүй. Өдөр бүр байдаг шигээ гараж дотор тогтворгүй бөгөөд шуугиантай байлаа. Хэрэв цус сорогчдын хоолой сөөдөг байсан бол Раялигийн хоолой тэр их орилолтоос үүдээд хэдийн хошного болсон байх байсан биз. Хэсэг хүүхдүүд гар хөлгүй болчихсон байсан хэдий ч хэн нэгэн тэднийг тоож сүржигнэсэнгүй. Хэсэг нөхдийн орилуулсан хөгжим болон өнөө тэнэгүүдийн тоглоомны чимээ хоёр хоорондоо дайтах аятай давхцан чарлаж байсан ч гэсэн миний толгой өвдөөгүйд нь баярлаж байлаа. Би номнуудаа унших гэж оролдсон боловч нэгээс нөгөө хуудасны утгыг нь үл ойлгон эргүүлсээр нүд маань үгнүүд рүүгээ яг харсан эсэхийг ч анзааралгүй өнгөрчихөв. Тэгээд номнуудаа нямбай гэгч нь өрөөд Фрэдийн сууж байсан буйдангийн ард, түүний яг харалдаа үлдээлээ. Түүний уншдаг үгүйг мэддэггүй байсан ч гэсэн би байнга түүнд номнуудаа орхидог байсан юм. Ер нь яг юу хийж яаж суудаг байсныг нь би ойроос харж зүрхэлдэггүй байв. Ядаж Раоул миний зүг ахин харсангүй. Мөн Кэвин болон бусад нь ч адил. Миний нуугддаг газар хамгийн нөлөө бүхий хэсэг нь байсан юм. Би Диэгог огтоос тоолгүй өөр зүйлс хийхийг оролдож байлаа. Харин тэр миний энэ оролдлогыг ойлгоод хариу үл ойшоолт харуулахаар хэрсүү болов уу? Бид хоёрыг нэг тал гэж хэн ч сэжиглэхгүй байх. Гэхдээ магадгүй Фрэд гадарлаж байсан байж мэдэх юм. Намайг Диэгогийн талд орон тулалдах гэж байсныг тэр анзаарсан болов уу? Тийм байлаа ч гэсэн би үүнд нэг их санаагаа чилээрхээгүй юм. Үнэхээр тэр намайг ямар нэгэн эвгүй зүйл хийх гэж буйг мэдсэнсэн бол өнгөрсөн шөнө л цааш харуулчих байсан биз ээ. Хялбар ч байх байсан байх. Нар уулсын араар шингэн одоход чимээ шуугиан улам ч чангарав. Дээд давхрын өрөөнүүдийн бүх цонхны хөшгийг татсан, мөн бид газар доор байсан учир гадаа яг тас харанхуй болсон эсэхт ихэнхи нь эргэлцэзгээж байв. Харин миний хувьд олон хоногийн хүлээлт гэдэг намайг яг хэзээ юмс эхэлж дуусдаг талаар мэдрэмжтэй болгосон байв. Хүүхдүүд бүгд л гарахын хүслэн болцгоож Раялиг хоргоон, гарах зөвшөөрөл гуйж эхлэв.
“Кристи чи өчигдөр шөнө гарсан штээ,” гэхдээ тэрээр арай ядан хүлцэж байсан нь мэдрэгдэв.
“Хэйдэр, Жим, Лөүган-яв яв. Варрен чиний нүд нилээн бараантсан харагдана, чи ч бас тэднийг дагаад яв. Хөөе, Сара би сохор биш шүү, яг одоо буцаад ир.”
Хориглуулсан хэд уурлацгаан булан бараадаж байхад өөр нэг хэсэг нь Раялигийн явахыг хүлээцгээн, тэрний өнөөх дүрэмнүүдийг нь бяцхан сиймхий ашиглан зориуд зөрчих гэж байлаа.
“Мм, Фрэд, чиний ээлж болсон байх аа,” гэж хэлэхдээ Раяли түүний зүг харсангүй. Надад тэр босохдоо санаа алдах нь сонсогдлоо. Фрэдийг босоод өрөөний голд очиход бүгд, бүр Раяли хүртэл замаас нь далдичиж байв. Гэхдээ бусдыг бодвол Раяли мишээж байлаа. Түүнд өөрийнх нь авьяастай цус сорогч таалагддаг байсан юм.
Фрэдгүйгээр би нүцгэн болсон мэт санагдаж байв. Одоо намайг хэн хүссэн нь анхаарч чадна. Би аль болох бусдын нүдэнд өртчихгүйг хичээн байдгаараа дороо хийж байгаагаа удаан нэгэн хэмнэлээр хийхийг оролдож байлаа.
Аз болоход, Раяли өнөө шөнө яарч байж таарлаа. Тэр санд мэнд хаалга руу дөхөж байсан хэд рүү муухай харчихаад яарсаар гарч одов. Уг нь тэр явахаасаа өмнө болох болохгүйн талаар богино хэмжээний лекц тавидагсан. Бас Раяли ихэд санааширч мэгдсэн царайтай харагдсан. Өнөө улаан үсттэй уулзана гэдэгт барьсан ч алзахгүй. Энэ бодол миний үүрээр Диэготой цуг явах догдлолыг минь унтраачихав.
Би Кристи болон тэрний гурван найзыг гарахыг хүлээн..

_________________
The World is BEAUTIFUL


Top
   
 
PostPosted: Sep.12.10 11:02 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: May.02.10 4:31 am
Posts: 276
Location: In the know. On the go.
Бусад хэдийг сэрүүн байхад нь би юу ч болоогүй мэт нөгөө хэдийн нэг болж сэмхэн гарахыг хичээлээ. Би Раоул болон Диэгогийн хэн рүү нь ч харсангүй. Хэнд ч анзаарагдамгүй жирийн л нэгэн эмэгтэй цус сорогч болж харагдахыг оролдон би хамаг анхаарлаа төвлөрүүлж байлаа.
Байшингаас гаруутаа би Кристигээс үтэр холдож сурснаараа моддын зүг явлаа. Зөвхөн Диэгог миний үнэрээр дагаад ирэх байх гэж найдаж байлаа. Ойролцоох уулын тал хүртэл яваад би хэвтрээ бусдаасаа хэдэн метрийн зайтай, дангаар орших нэгэн том гацуурын дээд мөчирт засав. Намайг мөрдөх гэж оролдож магадгүй хэнийг ч сайн харж болохоор харагдацтай байсан юм.
Тэгэхээр би хэтэрхий их болгоомжилж байсан шиг байна. Ганцхан Диэго л намайг эрсээр араас ирсэн юм. Би түүнийг холоос хараад өөдөөс нь тосон очлоо.
“Урт өдөр байлаа шүү,” гээд намайг тэвэрлээ. “Чиний төлөвлөгөө чинь хэцүү юм аа.”
Би ч түүнийг буцаан тэврэн, энэ ямар гайхамшигтай болохыг эд эс бүхэндээ мэдэрч байлаа. “Магадгүй би тархины согогтой байх л даа.” “Раоулын тухайд уучлаарай. Үнэхээр ойрхон байсан шүү.”
Би толгойгоо дохиод “Фрэдийн шижиг хүрмээр нь сайн болж.’’ гэв.
“Раяли тэр хүүхдийн ямар хүч чадалтай болохыг мэддэг болов уу?”
“Эргэлзэж л байна. Би лав бараг байнга л тэрний хажууд байдаг хир нь урьд хожид тэгж байхыг нь ер хараагүй.”
“Тэр ч Фрэдийн л хэрэг. Бидэнд Раялид дуулгах өөрсдийн нууц байгаа шүү дээ.”
Миний дотор зарсхийв. “Наадахыг чинь сайхан санаа гэдэгт эргэлзсээр л байна.’’
“Хоёулаа Раялигийн иракцыг харан байж л тэрийг хэлж мэднэ штээ.”
“Яг таг найдвартай болохоос нааш надад энэ чинь таалагдахгүй байна аа.”
Диэгогийн нүд нь гүн бодолд автан онийлоо. “Чи адал явдлын талаар юу гэмээр байна?”
“Юу гэдгээс.”
“Зүгээр, би клубынхаа хөтөлбөрийн талаар бодож байсан юм л даа. Чи мэднэ штээ, хоёулаа чадлынхаа хирээр шинэ юмс мэдэж авахгүй юу. ”
“Тэгээд...?”
“Хоёулаа Раялиг араас нь дагах хэрэгтэй байх. Яг юу хийдгийг нь мэдэхгүй юу.”
Би түүнийг хэсэг ширтээд “Гэхдээ тэр бидний түүнийг араас мөшгиснийг тэдчихнэ штээ. Чи бид хоёрын үнэрээр.”
“Мэдэж байна аа. Тэгээд би ингэж бодсон юм. Би түүнийг үнэрээр нь мөшгинө. Харин чи надаас хэдэн яардын зай барьж миний чимээгээр араас дагана. Тэгээд Раяли зөвхөн намайг дагаж байгааг мэдэхээр нь би түүнд дуулгах чухал зүйл байгаагаа хэлнэ. Тэгэнгүүт би өнөө дисконы бөмбөлөг болсон нууцаа задалж харуулна. Тэгээд л түүний юу гэж хэлэхийг нь харая.” гээд тэр нүдээрээ намайг ажлаа. “Гэхдээ чи... тэр хүртэл ар хавьцаа л явж бай, за юу? Тэгээд Раяли энэ талаар санаа нэгтэй байвал би хэлье.”
“Хэрэв тэр явсан газраасаа эрт буцаад ирвэл яана? Үүр хаяарах дөхөхөөр явсан нь дээр биш үү, гялалздаг гэдгээ ч тэрэнд баталж харуулаад.”
“Тийм байна... наадах чинь ёстой магадлал өндөртэй байж магад. Ярианд ч нэмэр болон нөлөөлж мэднэ. Гэхдээ л надад хоёулаа эрсдэл хийсэн нь дээр байх гэж санагдаад байна. Раяли тун их яарч гарсныг анзаарсан биз дээ, тэгэхээр тэрэнд өнөө шөнөдөө амжуулж хийхээр чухал ажил байсан байх. Энэ чинь тэр оройтно гэсэн үг бус уу?”
“Магадгүй ээ. Эсвэл бас тэр өнөө улаан үстийг л харахын тулд яарсан ч байж болох шүү дээ. Тэгээд тэрэнтэй хамт байхад нь бас цочирдуулмааргүй л байна шүү.” Бид хоёул давхийв.
“Үнээн. Гэхдээ л...” гээд тэр царайгаа үрчийлгэлээ. “Чамд ирж яваа эсвэл болох гэж буй юу байдаг юм тэр нь ойрхон байгаа мэт санагдахгүй байна уу? Яг л энэ бүхний учрыг олоход үүрд байхгүй юм шиг?’’
Би ямар ч баясгалангүйгээр толгой дохив. “Тийм ээ, тэгж байна.”
“Тэгээд өөрсөддөө байгаа энэ боломжоо үзээд алдая л даа. Раяли надад итгэдэг, бас надад түүнтэй ярилцах сайхан шалтгаан байна.”
Би энэ төлөвлөгөөний талаар бодолхийлэв. Хэдий би түүнийг хэдхэн өдрийн туршид л мэдэх боловч тархиндаа юмтай гэх онош Диэгод огтхон ч нийцэхгүйг мэдэж байсан юм.
“Чиний энэ сонин төлөьлөгөө чинь...,” гэж би хэлэхэд
“Юу гэж?” хэмээн тэр асуув.
“Ганц хүнд л зориулсан юм шиг сонсогдлоо. Клубын адал явдал биш дэг ээ. Ядаж л аюултай зүйл боллоо гэхэд.”
Тэр над руу яг л би түүнийг барьчихсан юм шиг харц чулуудлаа.
“Энэ чинь миний санаа шүү дээ. Би л ганцхан..” гээд хэлэх үгээ сонгож ядан цааш “Раялигийн итгэлийг олсон нь шүү дээ. Мөн хэрэг бишидвэл би л зөвхөн гэмтэх ёстой нь.” гэв.
Хичнээн би аймхай ч гэсэн энэ удаа тэгсэнгүй. “Клуб хэзээ тийм зарчимаар ажилладаг байсан юм.”
Тэр толгой дохиод, “За яахав, хоёулаа энэ талаар явангаа шийдэе.”
Надад тэр хэлсэн шигээ амлаагүй санагдав.
“Мододоо ойр яваарай, тэгээд намайг дээрээс мөшгимз, за?” гэв.
“За.”
Тэр модон бүхээгний зүг эргэн давшив. Тэр хавийн моддын мөчирүүд нь өөр хоорондоо тун ойрхон ургасан байсан тул надад навчнаас навчисын хооронд явж буй мэт санагдав. Би хөдөлгөөнөө аль болох хөнгөн бөгөөд салаа гишүүнүүдийн дээгүүрх салхи мэт байлгахыг хичээж байлаа. Сэвшээ салхитай үдэш байсан нь нэмэртэй байлаа. Зун гэхэд сэрүүхэн байсан хэдий ч надад температур нөлөөлөх биш. Намайг түүний араас хэдэн яардын зайд, хойшоогоо ойролцоогоор зуугаад яардын налуутай явж байхад Диэго Раялигийн үнэрийг байшингийн гаднаас ямар ч асуудалгүйгээр шууд олж араас нь харайлаа. Модод өтгөрч их болох бүрийд тэр навчисыг шарчигнуулан сөрч улмаар би түүний барааг алдалгүй дагаж байлаа.

_________________
The World is BEAUTIFUL


Top
   
 
PostPosted: Sep.14.10 11:26 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: May.02.10 4:31 am
Posts: 276
Location: In the know. On the go.
Бид цааш явсаар, Диэгог дөнгөж 15 минут хиртэй хурдаллаад зогсох хүртэл би өөрийгөө нисдэг хэрэмний дүрд тоглуулан явав. Тэгэхээр бид нилээд ойртсон байх нь. Би байдлыг ажихын тулд өндөр мөчиртэй мод руу шилжлээ. Ойролцоох моддоосоо хамгийн өндөрт орших нэг рүү нь би авираад тэндэх дүр зургийг шинжив.
Хагас милээс ихгүй зайд моддын тоо цөөрсөөр цааш хэдэн акрын (акр=4047 метр квадрат) хэмжээтэй нүцгэн тал үзэгдэв. Хоосон талбайн төв хэсэгт болоод зүүн зүгийн ойн мододтой залган аварга жигнэмэгэн байшин шиг эд харагдлаа. Бүдэг ягаан, ногоон болон цагаанаар будагдсан бөгөөд тансаг хүрээ болон ирмэгүүд нь инээдтэй гэхэд дэндүү гоёмсог юм. Хэрэв би арай илүү тайван болоод хэвийн нөхцөлд байсан бол инээх байсан нь гарцаагүй байх аа.
Раяли хаана ч харагдахгүй байхад Диэго бүр мөсөн зогссон байсан тул би дотроо бид хоёрын ажиллагааны зорилго биелсэн юм байна гэж ойлголоо. Энэ магадгүй бид хэдийн одоо хоргодож байгаа модон бүхээгний сүйрэл ирвэл дараагийн байрлах сууц байх. Гэхдээ өмнө байсан оромжуудыг бодвол хамаагүй жижиг бөгөөд подвалгүй юм шиг харагдсав. Мөн энэ байшин нь Сеатлаас өнгөрсөн удаагийнхаас ч хол байв. Диэго над руу дээш харахад нь би надтай хамт байхыг хүсэж дохилоо. Тэр толгой дохиод явсан замаасаа бага зэрэг хазайн явав. Тэгээд тэрээр намайг чиглэн байсан газраасаа лут хол харайхад нь би хэдий шинэков залуу, хүчтэй ч гэсэн ингэж чадах болов уу хэмээн дотроо бодсоор хажуугийн модны бүдүүн мөчирөөс зууран үсэрлээ. Маш онцгой сонор соргог мэдрэмжтэй л биш бол хэн ч түүнийг явсан мөрөөсөө хазайсныг анзаарахгүйгээр байлаа. Гэсэн хэдий ч тэр шуудхан миний зам руу чиглэхгүйг хичээн модны орой хүрэв. Нэгэнт надтай нэгдэхэд аюулгүй гэж үзэнгүүтээ тэрээр шууд л миний гарыг шүүрэн атгалаа. Чимээгүйрхнээр, би өнөө жигнэмэгэн байшингийн зүг дохиход Диэго хөмхийгөө зуув.
Өндөрт моддын оройгоор бид нэгэн зэрэг байшингийн зүүн хэсгээр захлан явлаа. Бид чадах чинээгээрээ байшинд ойртон сонсохыг хичээн бас өөрсдийгөө баригдуулахгүйн тулд хэдэн модны зайтай аниргүй сууцгаав.
Сэвшээ салхи тун тогтвортой агаад бараг л аниргүй байсан нь тус болж байлаа. Ямар нэг юм шөргөөхийн сацуу цохилсон сонин чимээнүүд сонстов. Эхэндээ би яг юу дуугарсныг ойлгоогүй ч дараахан нь Диэго над руу инээмсэглээд, уруулаа цорвойлгон миний зүг хий үнсэв.
Цус сорогчид үнсэлцэхэд жирийн хүмүүсийнхээс өөр сонсогддог аж. Зөөлөн бус, бүдүүн бөгөөд шингэн эсүүд хоор хоорондоо хүрэлцээд л. Зүгээр л чулуун уруул, өөр зүйлгүй. Өнгөрсөн шөнө Диэготой үнсэлцсэнийг эс тооцвол урьд хожид цус сорогч үнсэлцэх чимээнийг дуулж байсангүй. Гэвч би хэзээ ч тэрхүү холбоог бий болгож чадахгүй байх байсан буй за. Уг явдал нь миний эндхийг бодож байснаас огт өөр төсөөлөмгүй зүйл байлаа.
Үүнийг мэдмэгц миний толгой орвонгоороо эргэчихэв. Уг нь би Раялиг улаан үстийг харах гэж-шинэковуудыг авч ирдэг ч юм уу эсвэл ямар нэгэн үүрэг авахаар явдаг гэж боддог байсан. Гэхдээ өмнө ийм учиртай байх юм гэж зүүдэлсэн ч үгүй. Ийм хайр дурлалын шинжтэй... Раяли тэрнийг яаж үнсдэг байна аа? Би дагжин чичрээд Диэгогийн зүг харвал тэр ч гэсэн айсан харагдсан боловч мөрөө хавчлаа.

_________________
The World is BEAUTIFUL


Top
   
 
PostPosted: Oct.03.10 1:56 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: May.02.10 4:31 am
Posts: 276
Location: In the know. On the go.
Би өнгөрдөг шөнийн энэрэнгүй бөгөөд нигүүлсэн явдлыг дурсан санатал гэнэтхэн мөнөөх хурц халуу шаталт бодогдож дотор зарсхийв. Чингэхдээ уг явдлаас өмнөх тэрхүү замбараагүй хагарч бутарсан байдлыг санахыг оролдож байлаа. Юуны өмнө тэнд ямар ч байсан хачин жигтэй бөгөөд айдас төрүүлэм мэдрэмж Раялиг байшин руу ороход мэдрэгдсэн. Би арагш ухран, ирмэг рүү тэмүүлж байхад, Диэго намайг төмөр бариулнаас ямар ч жин байхгүй хүүхэлдэй барьж буй мэт машинаас хөнгөхөөн угзран татав. Хаалганаас арван яардын зайтай харайхад нь миний дотор айх, үл итгэх 2 зэрэг төрж байлаа. Тас хар, харанхуй байшин руу намайг угзран татаж орохдоо гарыг минь хугалчих шахан байж тависан нь итгэж барахгүй байсан сэтгэлийг үгүй хийж дотрыг минь айдсаар дүүргэв. Тэгтэл нэгэн хоолой.
Анхаарлаа сайтар төвлөрүүлвэл надад дахин сонсогдож байлаа. Өндөр бөгөөд нарийхан, яг л бяцхан охиных шиг, гэхдээ наалинхай юм. Жаахан хүүхэд уураа гарган цухалдаж байгаа юм шиг.
Юу гэж хэлснийг нь санаж байна аа. “Яагаад энийг хүртэл аваад ирсэн юм? Хэтэрхий жаахан юм байна штээ.” Тэрэнтэй нэг л ойрхон юм байх нь гэж би дотроо бодов. Хэлснийг нь яг таг сайн санахгүй байгаа ч ерөнхийдөө иймэрхүү л утгатай юм хэлсэн санагдана.
Раяли хариулахдаа ундууцахаас эмээсэн болтой эелдгээр, “Гэхдээ энэ охин дахиад нэг бие шүү дээ, ядаж л сатааруулахад хэрэг болно.”
Үүнийг сонсчихоод би дараахан нь гонгиносон чимээ гаргачих шиг болов. Харин Диэго намайг өвтгөн байж дугтарсан мөртөө нэг ч үг хэлсэнгүй. Яг л намайг хүн биш, нохой мэт харьцсан юм.
“Энэ шөнө шал дэмий өнгөрчихсөн юм байна л даа,” гээд өнөөх хүүхдийн хоолой гомдоллож гарав. “Би тэднийг бүгдийг нь алчихсан штээ. Ахх!” гэсний дараахан нь яг л машины хүрээ хавьралдаж буй мэт байшин чичигнэн хөдөлснийг нь би тодхон санаж байна. Одоо бодоход улаан үст зүгээр л уурандаа юм хум хөшиглөсөн юм шиг байгаа юм.
“За яахав. Энэ чиний хийж чадах эцэс чинь юм бол оргүйгээс охинтой нь л юм даа. Бас би болих болтлоо ханачихсан юм шиг байна.”
Раялигийн хатуу гар алга болж миний чихэнд өнөө дуун л үлдэв. Би чимээ гаргаж ч чадахааргүйгээр цочролд орчихов. Хэдийн харахуйд юм үзэж чадахгүй байсан мөртөө би нүдээ анилаа. Хүчилд ирлэсэн хутганы ир миний хоолойд тулан зүсэх хүртэл би орь дуу тавьсангүй.
Дараачийн болсон явдлыг санах гэж оролдон ой санамж руугаа өнгийх төдийд л дотор минь дагжиж байлаа. Оронд нь би тухайн үед болсон богино ярианд анхаарлаа төвлөрүүлэв. Улаан үст Раялитай ярихдаа амраг хайрт юм уу ядаж найзтайгаа ч ярихааргүй хүйтэн хөндий аястай хэлэв. Яг л өөрийнхөө тун удахгүй халах гэж байгаа ажилтантайгаа харьцаж буй мэт. Гэтэл өнөөх цус сорогчдын үнсэлцэх чимээн үргэлжлэх нь тэр. Хэн нэгэн сэтгэл ханасан аятай хөнгөн санаа алдлаа. Би Диэго руу харж урвайв. Энэхүү чимээгүй ажиглалт бидэнд нэг их хэрэгтэй мэдээлэл өгч чадсангүй. Бид хоёр энд хэр удаан байх ёстой юм бол? Диэго улам ойр чихээ наагаад илүү анхааралтай сонссоор байлаа.
Тэгээд хэдэн хормын тэвчээртэй хүлээлтийн дараа мөнөөх уянгын халилтай зөөлхөн чимээн тасрав.
“Хэд байна?” Тэрхүү хоолой алсад уусан аниргүй болсон ч тод бөгөөд танигдсан хэвээр байв. Чанга, бараг чичирхийлэх дуу мэт. Яг л эрх нь дэндчихсэн жаахан охиных шиг.
“Хорин хоёр,” гэж Раяли бахархангуй хариулав. Диэго бид хоёр бие биетэйгээ хурц бөгөөд шийдэмгий харц солилцов. Тэгэхээр бид хорин хоёулаа байгаа байх нь. Бидний талаар ярьж байгаа нь дамжиггүй.
“Би уг нь хоёрыг наранд алдчихдаа гэж бодож байсан юм, гэхдээ манай том хүүхдүүдийн нэг нь их... дуулгавартай,” гээд Раяли яриагаа үргэлжлүүлэв.
Тэрний манай хүүхдүүд гээд Диэгогийн талаар ярьсан дууных нь өнгөнд цаанаа л нэг хайрласан сэтгэл мэдрэгдэж байлаа. “Тэрэнд газар доор хоргоддог байр байдаг гээд, шинэ нэгэнтэйгээ тэндээ нуугдаж өнжсөн гэсэн.”
“Чи тэгээд яг тэгсэн гэдэгт нь итгэлтэй байна уу?”
Энэ хооронд овоо хэдэн хором өнгөрөв. Гэвч энэ удаа ямар нэгэн уянгын халил энэ тэр байсангүй. Хэдий би алс зайтай байсан ч гэсэн ийм ярианы дараа ямар нэгэн түгшүүр мэдрэгдмээр юм.
“Аанха. Тэр их сайн жаал байгаа юм, тэгсэн гэдэгт нь итгэлтэй байна аа.”
Дахин хэсэг хугацааны пауз. Би тэрний асуусан асуултыг нь ойлгосонгүй. Чи яг тэгсэн гэдэгт нь итгэлтэй байна уу? гэхдээ тэр яг ямар утгаар хэлэв? Улаан үст тэр тухай Раялиг Диэгог хоёр нүдээрээ харсан бус өөр хэн нэгнээс дам сонссон гэж бодсон юм болов уу?
“Хорин хоёр гэдэг хангалттай сайн байна аа,” гэхдээ тэр нилээд бодлогошронгуй аястай хэлэв. “Тэгээд тэр хэдийн хүмүүжил хэр сайн төлөвшиж байна? Зарим нэг нь бүр жил ч болчихлоо. Тэд дэглэм болоод дүрэм журмаа мөрдсөн хэвээр үү?”
“Тийм ээ,” гэж Раяли хэлэв. “Чиний хэлсэн бүхнийг ямар ч өө сэвгүйгээр гүйцэтгэсэн. Тэд яг л юу хийж заншсан, тэрнийгээ л хийдэг. Цангахаар нь би чиглүүлж өгдөг юм, энэ нь тэд биеэ барьж өөрсдийгөө удирдахад нь тус болдог.”
Би Диэго руу харж урвайлаа. Раяли биднийг юм илүү юм бодуулж тунгаалгадаггүй юм байна. Яагаад тэр вэ?

_________________
The World is BEAUTIFUL


Top
   
 
PostPosted: Oct.03.10 1:57 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: May.02.10 4:31 am
Posts: 276
Location: In the know. On the go.
“Чи сайн хийжээ,” гэж магтаад дахин үнсэлцэх чимээн сонсогдов. “Хорин хоёр!”
“Цаг болчихсон уу?” гэж Раяли асуухад тэрээр сандчин үтэр түргэнээр “Үгүй ээ! Би яг хэзээ гэдгээ товлож амжаагүй байна.’’ гэв. “Би ойлгосонгүй.”
“Заавал бүгдийг нь ойлгох гэсний хэрэггүй дээ. Манай дайснууд маш сайн чадвартай гэдгийг мэдэж байхад л болно. Хэдүүлээ хэт их болгоомжлон эмээгээд байх учиргүй.” Түүний хоолой зөөлрөөд, илүү нялуун болов. “Гэхдээ бүхэл бүтэн хорин хоёул байгаа ч гэсэн тэд бидний эсрэг тэмцэх авьяас... хорин хоёрын эсрэг ямар амьтад нь дийлнэ гэж ер нь?’’ Тэр жингэнэх хонхний чимээ мэт хөнгөн инээвхийлэв. Диэго бид хоёр энэ бүх ярианы турш биенээсээ огт харц салгалгүй ширтсээр байсан юм. Мөн би түүний хоёр нүднээс нь өөрийн дотор төрсөн бодлын давхцлыг олж харлаа. Тийм ээ, бид хоёрын таамаглаж байсанчлан бид бүгд зорилготойгоор, санаатай бүтээгдсэн байх нь. Бидэнд дайсан байгаа юм байна. Эсвэл биднийг хувиргагчид дайсантай ч гэх юм уу. Ер нь энэ ялгаа байна, хэнд хамаатай гэж?
“Шийдвэр, бас дахин шийдвэр,” гэж тэр бувтналаа. “Хараахан болоогүй байна аа. Бүрэн төгс итгэлтэй байхын тулд дахин нэг нягталсан нь дээр байх.” гэж Раяли түүнийг уурлуулахгүйг хичээн бас анхааруулах маягтай хэлэв. “Шинэ юмс үргэлжид л эхэндээ тогтворгүй байдаг шүү дээ.’’
“Үнээн,” гэж улаан үст зөвшөөрөв. Тэгэхэд нь би, тэрнийг уурлаагүй учир Раялиг нэг юм амьсгаа аван тайвширч байгаа байх хэмээн таамаглав.
Гэнэтхэн Диэго надаас харцаа буруулан ойн цоорхой дох нуга руу тас ширтлээ. Байшин дотор ямар нэгэн үйл хөдлөл сонсогдоогүй боловч улаан үст гадаа гараад ирчихсэн ч юм шиг. Диэгогийн чухам юу харсан болоод тэгж үргэснийг өөрийн нүдээр үзэх агшинд бие минь бүхэлдээ зог тусан хөшөө мэт болчихов.
Байшингийн чанх урд байх талын хоосон хөндийг дөрвөн бие хөндөлсөн айсуй. Тэд бид хоёрын хоргодож байсан чиг болох баруун зүгээс наашлан ойртож байлаа. Бүгд тас хар, урт малгайтай нөмрөг мөрөн дээрээ тохсон байсныг нь эхлээд хараад би тэднийг хүмүүс байна гэж бодсон юм. Хачин жигтэй, нүдэнд өртмөөр махбодиуд ихэнхидээ л сул дорой хүмүүс байдаг, учир нь би урьд хожид Готик хувцасласан цус сорогчид харж байгаагүй юм байна. Гэхдээ хэн нь ч эд нар шиг ийм жигд бөгөөд тогтвортой хөдөлгөөнтэй, дээрээс нь тансаг болоод дэгжин харагдаж байсангүй. Дөнгөж дараахан нь би хүн хэзээ ч тэдэн шиг чимээ аниргүй, жигд ингэж хөдөлж чадахгүй шүү дээ гэдгийг анзаарлаа. Мөнөөх тансаг бараан нөмрөгүүд газар дах урт урт өвсийг ямар ч чимээ гаргалгүйгээр шүргэн хөвж байв. Яг л сүнс юм шиг. Гэвч тэд үнэхээр цус сорогч мөн бол, миний мэдэхгүй л вампирууд байх нь. Эсвэл улаан үстийн яриад байсан өнөө дайснууд ч юм бил үү. Хэрэв үнэхээр тийм бол, бид эндээс түргэхэн шиг зайлсан нь дээр байх. Учир нь энд цуг тулалдах ёстой “хорин хоёр”-ууд алга байна штээ.
Би алга болмоор байсан хэдий ч хар нөмрөгүүдийн анхаарлыг татахаас айж байлаа.
Тиймээс би тэдний хөвөхийг харахын сацуу тэдний өөр бусад талыг нь анхааралтай ажиж байв. Хөл доорхи нь өөрчлөгдсөөр байхад юу ч болоогүй мэт нэгэн жигд төгс гэхэд ч багадахаар тийм нэгэн гайхамшигт хэмнэлээр яаж хөдөлж байгаа юм бол гэж би дотроо бишрэх гайхахыг хослуулан байлаа. Дөрвүүл алмаз мэт гялалзах мөртөө бүгд өөр өөрийн онцлогтой байх аж. Ямар нэгэн үнэрээр ч юм уу жимээр явах бус, яг л энд уригдсан юм шиг замаа маш сайн мэдэж буй нь илт.
Тэд байшинг чиглэн явсаар урд хаалганы өмнө ирэн шатаар өгсөхөд нь надад ашгүй нэг амьсгаа авахад аюулгүй болох шиг санагдав. Ядаж л тэд шууд Диэго бид хоёрыг чиглэн ирсэнгүй. Тэд бид хоёрын хараанаас алга болонгуут нь дараачийн салхины сэвшээн дэх чимээнээр моддын зүг гүйж болно. Тэгээд хэн ч биднийг энд байсныг мэдэхгүй.
Би Диэго руу хараад ирсэн замынхаа зүг толгойгоо дохилоо. Тэрээр нүдээ онийлгоод нэг хуруугаа өргөлөө. Янзтай, тэгэхээр тэр энд үлдмээр байгаа байх нь. Хичнээн дотроо эмээж байсан хэдий ч би түүн рүү харж нүдээ тойруулан эргүүлчихээд, өөрийнхөө егөөдөх хэмжээнд зоригтой байгаад гайхлаа.
Бид хоёул байшин руу эргэж харав. Мөнөөх нөмрөгүүд байшин дотор чимээгүйхэн орсныг анзаарсны дараахан нь улаан үст болон Раяли хоёрын хэн нь ч хар нөмрөгтэй залуус ийшээ зүглэснээс хойш ямар ч авиа гаргаагүйг ухаарав. Тэр хоёр ямар нэгэн юм сонссон ч юм уу юутай ч аюул ойртож байгааг мэдсэн болж таарлаа.
“Бүү саад бол,’’ гэж тод бөгөөд аялгуулаг хоолой тушаав. Уг хоолой биднийг хувиргасан хоёрынх шиг дээд өнгөөр дуугараагүй хэдий ч надад охины хоолой шиг л дуулдав. “Та хоёрыг биднийг хэн болохыг сайн мэднэ гэж найдая. Тиймээс биднээс нуугдах, зугтах эсвэл гайхшруулах гэж оролдох болон тулалдах ямар ч арга байхгүй гэдгийг мэдэх ёстой.”
Гүн, заналхийлсэн аястай, эрэгтэй хүний гэхдээ Раялигийнх биш, инээд алдах чимээ байшин дотор сонсогдлоо.
“Тайвшир,” хэмээн эхний ямар ч хувиралгүй жигд хоолойтой эмэгтэй нэг нь хэлэв. Түүний хоолойнд нэг тийм цаанаа л өөр жингэнэсэн хонхны дуу шиг аяс байсан нь надад тэрнийг сүнс ч юм уу өөр ямар нэгэн миний мэдэхгүй хар дарсан зүүд биш харин цус сорогч мөн юм байна гэдгийг ойлгуулав.

_________________
The World is BEAUTIFUL


Top
   
 
PostPosted: Oct.06.10 11:44 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
[size=200]“Бид чамайг устгах гэж энд ирээгүй, ойлгов уу?”
Хэсэг чимээ аниргүй мөчүүд өнгөрсний дараа байрлалаа сольж байгаа чимээ тодорхой сонсогдлоо. Байрлал солигдох чимээ.
“Хэрэв та нар биднийг алах гээгүй юм бол... тэгээд юу гэж?” биднийг бүтээгч хүчилж исгэчсэн дуугаар асуув.
“Бид энд чиний ямар зорилготой байгааг мэдэхийг хүсч байна. Тухайлбал хэрэв тэднийг татан оролцуулбал... мэдээж орон нутгийнх гэдэг нь тодорхой” гэж нөмрөгтэй охин тайлбарлаад, “Чиний бүтээсэн тэд ямар нэг зүйл хийхдээ үймээн шуугиан дэгдээж байгаад бид гайхаж байна. Хууль бусаар бүтээгдэгсэд.”
Диего бид хоёр нэгэн зэрэг хөмсөг зангидав. Энэ нөхцөл байдалд утга алга, гэсэн ч сүүлийн хэсэг нь хачирхалтай байв. Цус сорогчдод юу хууль бус байж чадах юм бэ? Ямар цагдаа, ямар шүүх, ямар шорон биднээс илүү хүч чадалтай байж чадах вэ?
“Тийм ээ” хэмээн бүтээгч маань сийгүүлэн хэлэв. “Миний төлөвлөгөөнүүд маань тэд бүгд юм. Гэхдээ бид нүүж чадахгүй. Энэ төвөгтэй.” Мөнөөх эмэгтэйн тайлбарлан хэлэхэд тунирхсан өнгө сунжруулан сонсогдож байв.
“Надад итгээрэй, бид та нараас хамаагүй илүү арай өөр төрлийнхнийг мэднэ. Богино долгионгүйгээр энэ хол зайнд ч удирдаж, ярилцах нь маш гайхамшигтай. Надад хэл” гэж уянгалсан өнгөтэй хоолой сануулаад “Чи яаж үүнийг хийж байна?” гэж асуув.
Бүтээгч маань хэсэг эргэлзсэнээ дараа нь давшлангуй байдалд ярьж эхлэв. Бараг л чимээгүй сүрдүүлгэнд болсон байх. “Би шийдэж хийгээгүй” гэж нөгөө эмэгтэй дуугарав. Дараа нь маш удаан, дурамжханаар “Дайралт хийнэ. Би тэдэнтэй хамт юу хийхээ ерөөсөө ч тодорхой шийдээгүй байгаа” гэж нэмэв.
“Эмх журамгүй, гэхдээ үр дүнтэй” гэж нөмрөгтэй охин хэлэв. “Харамсалтай нь чиний бодож төлөвлөх хугацаа чинь маш ойрхон ирсэн байна. Чи өөрийнхөө жижигхэн армитайгаа яг одоо, юу хийхээ шийдэх ёстой.” Энэ үгэнд Диего бид хоёр хоёулаа нүдээ томруулав. “Өөрөөр хэлбэл, хуулийн шаардлагаар бид хүчээр та нарт ял шийтгэлийг чинь ногдуулна. Энэ бол түр зуурын хойшлуулж байгаа хугацаа. Хэдий тийм ч богинохон. Надад төвөг удаж байна. Энэ бидний зам биш. Би чамд юу хийж чадахаа амлахыг санал болгож байна... хурдал”
“Бид ганцхан удаа явах болно!” гэж Райли сайн дураараа сэтгэл зовнисондоо чангаар исгэчин хэлэв.
“Бид боломжоороо хурдан явах болно” гэж Бүтээгч маань хилэнтэйгээр засан хэллээ. “Хийх ажил маш их байна. Чамайг бидэнд амжилттай байхыг хүсч байгаа байх гэж бодож байна. Дараа нь тэднийг хүмүүжилтэй, зааварлагдсан, тэжээгдсэн болгох жаахан цаг хэрэгтэй.” Богинохон завсарлага авав.
“Таван өдөр. Дараа нь бид чам руу ирэх болно. Та нар газар доогуур нуугдах, эсвэл хэр хурдан зугатааж өөрсдийгөө хамгаалж чадахаас чинь хамаарахгүй. Хэрэв энэ цаг хугацаандаа дайралтаа хийж чадахгүй бол бид ирнэ. Тэгээд та нар шатаагдах болно.” Энэ нь бүрэн дүүрэн ойлгомжтойгоос арай өөр заналхийлэлгүй сонсогдож байв.
“Хэрэв бид дайралтаа хийвэл яах вэ?” гэж Бүтээгч маань гайхшран асуув.
“Бид харах болно” гэж нөмрөгтэй охин хариулахад өмнө нь байснаасаа илүү гэгээлэг, итгэлтэй өнгө сонсогдов. “Та нарын хэр амжилттай байхаас бүх зүйл шалтгаалах байх гэж би таамаглаж байна. Бидэнд таалагдах амаргүй.” Сүүлийн даалгавар нь тодорхойгой бөгөөд, би голдоо ортол хүйт даасан ойлгомжгүй зүйлийг мэдрэв.
“Тийм ээ” гэж бүтээгч маань архирахад, Райли ч мөн давтаж “Тийм” хэмээн шивнэлээ.
Нэг секундийн дараа нөмрөгтэй цус сорогчид байшингаас чимээгүйхэн гарч байв. Тэднийг явж одсоноос хойш таван минутын дараа л Диего бас над шиг амьсгаа авлаа. Байшин дотор Бүтээгч Райли хоёр чимээ гаргахгүй байцгааж байв. Дараагийн арван минут ч мөн энэ хэвээрээ өнгөрлөө.
Би Диегогийн гарт хүрэв. Энэ бол бидний эндээс холдох боломж байлаа. Энэ мөчид би Райлигийн бусад зүйлсээс тэгтлээ их айхгүй байв. Би зөвхөн тэдгээр бараан нөмрөгтнүүдээс л холын хол явахыг хүсч байсан. Модон овоохойд хүлээж байгаа бусдыгаа хамгаалахыг хүсч, бас биднийг Бүтээгчид яг ямаршуу байсныг төсөөлж үзлээ. Тэр яагаад анхны газраа биднийг бий болгосон юм бэ? Зарим зүйлс миний төсөөлж байснаас ч илүү аймшигтай байсан.
Диего тээнэгэлзэн одоо болтол чагнасаар л байсан ба секундын дараа түүний тэвчээртэй байдлын шагнал ирлээ.
[/size]

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
 
PostPosted: Oct.06.10 11:47 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
[size=150][size=200]“За яахав. Одоо тэд мэддэг боллоо” гэж байшин дотор эмэгтэй шивнэн хэллээ.
Тэр нөмрөгтнүүдийг хэлсэн үү, эсвэл нууц клубыг хэлэв үү? Тэр энэ жүжгийн өмнө хэнд тэгж өширхсөн байсан юм бэ?
“Тэр хамаагүй. Бид тоогоороо илүү...”
“Ямар ч байсан бүх зүйлд сэрэмжил!” тэр архиран Райлигийн яриаг тасаллаа. Хийх зүйл маш их байна. Зөвхөн таван өдөр!” гэж тэр гиншин хэлээд “Ойр хавьд хэн ч үймээн шуугиан тарих ёсгүй. Чи энэ шөнө эхэл.”
“Би чамайг сүйрүүлэхгүй” гэж Райли амлав.
Зугталт. Диего бид хоёр зэрэг байрнаасаа хөдлөн, сууж байсан газраасаа дараагийн модны дээгүүр үсэрч, ирсэн замаараа буцаад нислээ. Райли одоо яарч байгаа. Тэр хэрэв нөмрөгтнүүдийн энэ бүх зүйл болж өнгөрсний дараа явсан Диегогийн ул мөрийг олбол эцэст нь Диего байхгүй болно...
“Би эргэн очиж хүлээх хэрэгтэй” гэж Диего бидний явуут дунд шивнэлээ. “Азаар энэ байшингаас харагдахгүй. Намайг сонссоныг түүнийг мэдээсэй гэж хүсэхгүй байна.
“Бид хамтдаа түүнтэй ярилцах болно.”
“Нэгэнт хожимдсон. Бидний мөрнөөс чиний үнэр байхгүй байгааг тэр мэдэх болно. Энэ сэжигтэй харагдана.”
“Диего...” Тэр суугаад намайг зогсоов.
Бид нэгдэж байсан тэр газраа эргээд ирсэн байлаа. Тэр эрчимтэйгээр шивнэн ярьж байв.
“Төлөвлөгөө мухардсан, Брий. Би түүнд юу хэлэхээр төлөвлөж байснаа хэлнэ. Энэ унахад тийм ч ойрхон биш байна. Гэвч тэр нь ямар байх ёстой байснаар байна. Хэрэв тэр надад итгэхгүй бол...” гээд Диего мөрөө хавчлаа. “Түүнд миний идэвхийлэн төсөөлж байснаас ч том зүйл байна. Магадгүй тэр байж болох зүйлсийг сая л сонссон байх. Яг л бидэнд хэрэгтэй бүх зүйлийг бид хийж чаддаг шиг, тэр өдөр бэртэхгүйгээр зугатааж чадна гэж найдаж байгаа байх.”
“Диего...,” би дахин давтсан боловч юу хэлэхээ мэдэхгүй байлаа.
Тэр миний нүд рүү харлаа. Би түүний Нинжа нарын юмуу BFF-үүдийн тоглоом зохиосондоо уруул нь хөдөлж хурдхан инээмсэглэхийг хүлээв.
Тэр тэгсэнгүй. Оронд нь тэр удаанаар бөхийж, нүд нь минийхээс салахгүйгээр намайг үнслээ. Түүний зөөлөн уруул урт хормын турш бусад хүмүүс гайхан алмайрмаар минийх рүү түрж байв.
Дараа нь тэр доош тонгойн санаа алдав. “Гэр лүүгээ очоод Фрэдийн ард нуугд. Тэгээд арчаагүй дорой бай. Би ард чинь үлдэх болно.”
“Болгоомжтой байгаарай.”
Би түүний гарыг шүүрэн авч чангаар атгаад дараа нь явлаа. Райли Диегог хайрладгаа хэлж байсан. Би түүний тэр элэгсэг байдлыг үнэн байгаасай гэж найдлаа. Өөр ямар ч сонголт байсангүй.
Диего салхи сэрчигнэхээс ч чимээгүйгээр модон дээрээс алга боллоо. Би түүнийг дэмий харж суусангүй. Би байшинлуу буцаж явах шулуун замаар мөчир дамжин үсэрч явлаа. Би нүд маань өнгөрсөн шөнийн зоогондоо миний байхгүй байсныг тайлбарлахуйц сэргэлэн байгаа байх гэж найдлаа. Зүгээр л нэг яаралтай ангуучлал. Аз таарч ганцаараа явсан аялагч олдлоо. Ер бусын юмгүй.
Намайг бөглүү нүргэлсэн хөгжмийн чимээг чиглэн дөхөж очиход шатаж байгаа вампируудын нялуун, утаа үнэртсэн андашгүй байдал угтан авлаа. Миний мэгдсэн байдал эцэж ядарсан байдал болон өөрчлөгдөв. Би гадна байснаас байшингийн дотор илүү амархан үхэж чадна. Гэвч өөр зам байсангүй. Би удаан зогсолгүй, шатаар түргэхэн явж, Галзуу Фрэдийн суудаг газрын хойд талд арайхийж хүч гарган хүрч чадлаа. Зарим нь юу хийж байгааг харж байна уу? Суусандаа ядарсан уу? Надад түүний яасан талаар таамаглал байгаагүй бөгөөд би өөрөө ч санаа тавьсангүй. Би өөртөө Диего Райли хоёрыг иртэл нь тэндээ нэвтэршгүй байдлыг бий болголоо.
Шалны гол хавьцаа маш том хөл, гар гэх мэтийн бөөн овоолсон юмс шатааж байлаа. Райлигийн хорин хоёроос ч их.
Шатсан зүйлсийн үлдэгдэл хэнд ч аймшигтай санагдсангүй. Энэ үзэгдэл хэтэрхий энгийн байлаа. Нэг тийм ч хүчтэй биш ой гутам байдал бий болсоноос болж би Фрэд руу яаран ойртов. Харин түүний оронд хачирхалтай юм болов. Тэр намайг ойшоож үзсэнгүй, зүгээр л явж уншиж байсан номоо барьж авлаа. Хэдэн өдрийн өмнө түүнийг орхиж явсан шиг. Тэр суудалдаа эргэн ирээд бөхийж суух хүртэл түүний юу хийж байгааг нь харахад надад асуудал байсангүй. Би мөрөө хавчин яагаад тийм байсныг гайхлаа. Тэр хүссэн үедээ огиудас хүргэм байдлаа зогсоож чаддаг гэж үү? Бидний хэн хэн маань яг одоо ямар ч хамгаалалтгүй байгаа гэсэн үг үү?
Ядахдаа азаар Раул гэртээ байхгүй байлаа. Хэдий тийм ч Кэвин байгаа.
[/size][/size]

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
 
PostPosted: Oct.07.10 8:07 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
Би анх удаа Фрэдийг яг ямар харагдаж байгааг харлаа. Тэр өндөр, бараг зургаа хоёртой байх, тарган, миний өмнө харж байснаар буржгар шаргал үстэй. Бас өргөн мөртэй, булчинлаг юм. Тэр ахлах сургуулийн жаалууд болон коллежийн оюутнуудаас арай илүү хөгшин харагдаж байлаа. Ер нь намайг гайхшруулсан нэг зүйл нь түүний дажгүй харагдаж байгаа явдал байв. Хэн нэгнээс илүү царайлаг, магадгүй бүхнээс илүү өөгүй царайлаг байх. Тэр яагаад надад таавар шиг байгааг мэдэхгүй байлаа. Зүгээр л би түүнтэй үргэлж жигшиж, зэвүүцсэн байдлаараа холбогдож байснаас болсон гэж таамаглалаа.
Гэнэт би хэн нэгний хараад байгааг мэдэрлээ. Би өрөөг тойруулан зэрвэсхэн харж, хэн нэгэн энэ мөчид Фрэдийн энгийн бөгөөд үзэсгэлэнтэй байдлыг харж байгаа эсэхийг магадлав. Хэн ч биднийг хараагүй байлаа. Би Кэвин луу хулгайн нүдээр сэмхэн харж намайг хармагц харцаа өөрчилсөн байж магадгүй гэж шалгасан боловч тэр бидний сууж байгаагаас зүүн тийш нэг зүйлд хараагаа төвлөрүүлсэн байлаа. Тэр бага зэрэг хөмсгөө зангидсан харагдана. Би өөр тийш харахаас өмнө тэр харцаа намайг давуулан миний суудлын баруухан тал руу шижүүллээ. Хөмсөг нь илүү гүн зангидагдав. Яг л ... намайг харах гэж хичээсэн ч чадахгүй байгаа юм шиг. Би уруулаа хөдөлж чимээгүйхэн инээмсэглэхийг мэдрэв. Кэвиний харахыг үнэхээр хүсэхгүй байгаа байдал нь маш их санаа зовоох зүйл байв. Би Фрэд рүү эргэн харж, ичгүүргүй байдалдаа эргэн орсон эсэхийг гайхан хартал, зөвхөн надтай адил инээмсэглэсэн байхыг харлаа. Инээж байна. Тэр үнэхээр сонирхол татаж байв.
Хором өнгөрсний дараа Фрэд номруугаа эргэв. Би ямар нэгэн зүйл болохыг хүлээн хөдлөлгүй суулаа. Диегог хаалган дээр ирэхийг хүлээж. Эсвэл Райли Диеготой ирэхийг. Эсвэл Раул. Эсвэл огиудас цутгам цохилт ирэхийг, эсвэл Кэвин миний зүг рүү ширтэн харахыг, эсвэл завсарлага авахаар дараагийн тэмцэл болохыг хүлээж байлаа. Ямар нэг зүйл. Гэвч юу ч болсонгүй ба эцэст нь би өөрөө өөртэйгээ үлдэж, юу хийх ёстой байсан түүнийгээ л хийлээ. Ямар нэг хэвийн биш байдал гаргахгүйгээр дүр үзүүлж суув. Суудлынхаа баруун талд Фрэдийн хөлний ойролцоо овоолсон номнууд дундаас нэг ном шүүрч аваад уншиж байгаа дүр эсгэн суулаа. Энэ магадгүй өчигдөрийн миний уншсан дүр үзүүлж байсан ном байх, гэвч надад танил санагдсангүй. Би хуудаснуудаа эргүүлэхээс өөр юм хийсэнгүй. Миний ухаан санаанд хэдэн зүйлс эргэлдэж байлаа. Диего хаана байнаа? Райли Диегогийн ярьсан түүхэнд ямар хариу өгсөн бол? Нөмрөгтнүүдтэй ярилцахаас өмнө болон хойно ер нь юу болсон бэ?
Би буцаж эргүүлэн танил дүр зургийн хэсгүүдийг эвлүүлэхийг хичээн, үүгээр оролдож эхлэв. Цус сорогчдийн ертөнцөд цагдан сэргийлэх нэг хэсэг байдаг ба тэр нь маш аймшигтай. Хэдэн сараар ахмад энэ зэрлэг бүлэглэл нь нэг арми болох найдлагатай байсан, харин энэ армийн зарим зүйлс нь хууль бус байсан. Бидний бүтээгчид нэг өшөөтөн байсан. Тэмцэлдэж байгаа хоёр өшөөтөн. Бид тав хоногийн дотор тэдний нэгэн лүү дайрна, эсвэл нөгөө талаас хар нөмрөгтнүүд бидэн лүү юмуу Өнөөх эмэгтэйрүү дайрна, эсвэл өшөөтөн хоёрлуу аль аль руу нь дайрна. Бид энэ дайралтаас суралцах болно. Райлигийн эргэн ирэхийн хэрээр хурдан байх болно. Би хаалгаруу маш хурдан зэрвэс хараад, хүчлэн байж нүдээ өмнөх хуудасруугаа буцаалаа. Дараа нь гийчдийн өмнөх эд юмс руу харлаа. Өнөөх эмэгтэй ямар нэгэн шийтгэлд санаа зовж байсан. Тэр маш олон вампир буюу цэргүүдийн тусламжийг авсан. Райли Диего бид хоёрын амь гарсан явдалд баярлаж байсан. Тэр хэлэхдээ Хоёрыг нь наранд алдчихлаа гэж бодсон гэсэн, энэ нь вампирууд нарны гэрлээс үнэн хэрэгтээ ямар реакц хүлээж авдгийг мэдэхгүй байж таарна гэсэн үг. Гэвч өнөөх эмэгтэй түүнд юу гэж хэлсэн байх вэ? Тэр үнэхээр итгэхээр зүйлийг түүнд хариулсан байна. Диего үнэхээр амь гарч чадсан болов уу? Эсвэл Диегогийн түүхийг үнэн гэдэгт итгэсэн бол...?
Сүүлчийн бодол минь намайг хиртхийлгэв. Тэр эмэгтэй нарны гэрэл биднийг шатаадаггүй гэдгийг аль хэдийн мэддэг бол яах вэ? Хэрэв тэр мэддэг байсан бол яагаад Райли болон түүгээр дамжуулан бидэнд худал хэлсэн юм бэ?
Тэр яагаад биднийг харанхуйд энэ чигээр минь хадгалаад байлгахыг хүссэн юм бол? Бид нар мулгуу, юу ч мэдэхгүй чигээрээ үлдэх нь түүнд маш чухал байсан уу? Диегогийн түгшсэн нь хангалттай чухал байв уу? Би бат бөх, хөлдүү мөртлөө үнэндээ өөрийнхөө мэгдсэн байдалдаа тархиа ажиллуулсаар байв. Би өнөөдрийг хүртэл түгшсээр байсан ба одоо ч гэсэн түгшиж байна. Би харцаа дараагийн хуудасруу шилжүүлж, доошоо харж байлаа.
Райли биднийг мэхэлсэн байсан уу? Эсвэл өөрөө тэгтлээ мэхэнд унасан байсан уу? Хэзээ Райли хоёр хүнээ наранд алдчихлаа гэж бодсон бэ? Энэ нь үнэхээр нарны тухай байсан уу эсвэл нарны тухай худал хэлсэн үү?
Хэрэв хоёр дахь хувилбар нь зөв байсан бол, алдагдсан гэсний утгийг нь үнэнээр нь мэдэх хэрэгтэй. Мэгдсэн байдал миний бодлуудыг үргээв. Би үүний учир шалтгааныг тодруулахыг хичээлээ. Надад Диегогүйгээр хэцүү байсан. Хэн нэгэнтэй ярилцаж, бие биедээ шүргэлцэж, миний хир чадлыг хурцалж, төвлөрүүлнэ. Үүнгүйгээр миний бодлуудыг захаас нь эхлэн айдас хүйдэс сорон авч, үргэлж гарч ирдэг цангалт намайг ороож байлаа. Цаг ямагт цусны уруу таталт ойрхон илрэн гарч байсан юм.
Би өөртөө Тэр эмэгтэйн тухай бод, бас Райлигийн тухай бод гэж хэлж байв. Тэд үнэхээр хуурч байсан бол тэдний яагаад худал хэлэхийг хүссэнийг би ойлгож байлаа. Диего тэднийг нууцыг мэдэж байсан нь ямар учиртай болохыг би төсөөлөхийг хичээлээ. Хэрэв тэд худал хэлээгүй байсан бол, хэрэв тэд зүгээр л бидийг өдөр хамгаалах гэж харанхуйд нуудаг байснаа хэлсэн бол энэ нь юуг өөрчлөх байсан гэж?

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
 
PostPosted: Oct.08.10 8:22 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
Хэрэв бид өдөр бүр байшингийн хонгилд нуугдахыг тэсвэрлэж чадахгүй байсан бол, хэрэв бидний хорин нэг нь магадгүй одоо байгаа цөөхөн нь ангийн үдэшлэг хийж тэжээгдэхийн тулд хэзээ ч хамаагүй, хүссэн бүхнээ хийвэл яах байсан бол?
Бид ан хийхийг хүсэх байсан. Энэ бол оноогдсон тавилан.
Хэрэв бид эргэж ирэх ёсгүй байсан бол, хэрэв бид нуугдах ёсгүй байсан бол... за яахав. Бидний ихэнх нь тогтоосон цагтаа эргэж ирэхийг хүсэхгүй байх болно. Цангалтыг цэнэглэсэн үед эргээд хяналтдаа авахад маш хэцүү байх байсан. Гэвч Райли бид бүгдийг маш ул суурьтайгаар шатах аюулаар сүрдүүлэн хяналтдаа байлгаж байсан. Бүгд эргэн ирж нуугдах ёстойг нэг удаагийн туршилтаар л ойлгомжтой болгосон. Энэ нь бид өөрсдийгөө зогсоох ёстойгийн учир шалтгаан байлаа. Өөрсдийгөө хянаж зогсоох төрөлх зан чанар л ганцхан цангалтаас илүү хүчтэй. Биднийг хамтад нь сүрдүүлэг л хамгаалсан. Диегогийн агуй шиг өөр нуугдах газар байсан боловч хэн өөр зүйлсийн талаар бодсон юм бэ? Бидэнд явах газар байсан, ичгүүртэй нь бид тийшээ явсан. Эрүүл ухаан нь Вампирын онцлог шинж байгаагүй. Эсвэл багаар бодоход тэд шинэ цус сорогчдийн онцлог чанартай байгаагүй. Райли эрүүл ухаантай байсан. Диего миний ямар байснаас л илүү ухаалаг байсан. Тэр нөмрөгтэй цус сорогчид нэг л айдас хүрэм анхааралтай хандаж байсан. Би дагжлаа. Тогтсон дэг журам биднийг үүрд хянаж байж чадахгүй. Биднийг илүү хөгширч, эмх цэгтэй болохоор тэд юу хийх вэ? Хэн ч Райлигаас ахмад биш гэдэг нь намайг айлгав. Бүгд л энд шинэ шүү дээ. Бидний энэ бүлэг нь Тэр эмэгтэйн далд дайсанд шаардагдсан. Гэвч дараа нь яах болж байна?
Би тэр явдлын ойр орчимд байхыг үнэхээр хүсэхгүй байлаа. Гэнэт би маш ойлгомжтой нэг зүйлийг ухаарлаа. Диего бид хоёр энэ газар хүртэл цус сорогчдын сүрэгт байсан ба тэр үеийн миний өмнө нь дөнгөж мэдэрч байсан аз жаргалыг захаас нь эхлэн сарниулчихлаа.
Би тэр явдалтай орооцолдох ёсгүй байсан. Би нэг шөнөөс илүү байх ёсгүй байсан. Би энэ гайхалтай санааг олсондоо дахин хөшиж орхилоо.
Хэрэв Диего бид хоёр ийм тохирсон удирдагчтай бүлэглэл хаана байдгийг олж мэдээгүй байсан бол хэзээ нэг цагт тэднийг олох байсан уу? Үгүй л болов уу. Бас энэ том бүлэглэл нь их хэмжээний ул мөр үлдээх байсан. Хэрэв ганцаараа яваа цус сорогч бол газраар явахдаа харайж, модны хооронд дүүлж, эсвэл усаар явж ул мөр үлдээхгүй байж чадна. Зүгээр л нэг юмуу хоёр цус сорогч далайгаар хүссэн газар хүртлээ холоос хол сэлээд явчихаж чадна... Ямар ч газар байсан буцаад явж чадна... Канад, Калифорни, Чили, Хятад...
Та нар хэзээ ч энэ хоёр цус сорогчийг олж чадахгүй. Тэд явах болно. Тэд яг л шатаад үгүй болчихсон юм шиг л замхарч одно.
Бидэнд дахиад шөнө буцаж ирэх шаардлагагүй болно. Бид байх ёсгүй. Би яагаад дараа нь үүнийг ухаарсангүй вэ? Гэвч Диего зөвшөөрөх болов уу? Би өөртөө бүрэн итгэлгүй байдалдаа агзасхийн айлаа. Бүх зүйлийн эцэст Диего бүхнээс илүү Райлид үнэнч байх болов уу? Тэр Райлигийн талд үлдэх нь өөрийнх нь үүрэг хариуцлага гэж ойлгох юм болов уу? Тэр намайг ердөө ганцхан өдөр л мэддэгээсээ илүү урт хугацаанд Райлиг мэднэ шүү дээ.
Би энэ талаар эргэцүүлэн бодоод хөмсгөө зангидав.
За яахав. Нэг минут ганцаараа байхаас ч илүү хурднаар би олчихно. Дараа нь магадгүй бидний нууц клуб зарим зүйлийг тодорхой болгочвол манай Бүтээгчийн бидэнд зориулсан төлөвлөгөө юу ч болохгүй. Бид сурагггүй алга болж, Райли арван есөн вампиртай хийх ёстой ажлаа хийж, эсвэл өөр бусдыг хурдхан шиг бүтээчихнэ. Энэ ч бас арга зам, асуудал байхгүй.
Би Диегод төлөвлөгөөгөө хэлэх гэж хүлээж чадахгүй нь ээ. Түүнийг адилхан зүйлийг мэдэрнэ гэж дотоод мөн чанар минь хэлээд байлаа. Итгэлтэйгээр.
Гэнэт би ор сураггүй замхран одсон Шелли, Стийв гэх зэрэг хүүхдүүдэд үнэндээ юу тохиолдсон юм бол? гэж гайхлаа. Тэд ямар ч байсан наранд түлэгдчихээгүй гэдгийг мэдэж байв. Зүгээр л биднийг өөрт нь хамааралтай байлгаж, айдсаар хамгаалж байхын тулд тэдний үнс чандрууг харсан гэж нотлох арга олсон юм болов уу? Үүр цайх болгонд түүн рүү эргэж ирэхийн тулд уу? Магадгүй Шелли Стийв хоёр хоорондоо маргалдсан байх. Раулгүйгээр. Тэдний ойрын ирээдүйд ямар ч өштөн, ямар ч армийн сүрдүүлэг байхгүй.
Магадгүй энэ нь Райлигийн наранд алдах гэсний тайлбар байж болох юм. Оргосон байх. Диегогийн баттай мэдэж чадаагүй нэг зүйл түүнийг баярлуулсан. Тийм үү?
Хэрэв Диего бид хоёр учрыг тайлчихсан бол яах вэ? Бид Шелли, Стийв хоёр шиг л эрх чөлөөтэй болж чадна. Ямар ч хил хязгаар, ямар ч нарны гэрлийн айдасгүй.

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
 
PostPosted: Oct.13.10 11:43 am 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
Дахиад, бид бүгд сүргээрээ хөл хориогүйгээр алдуурч одвол яах вэ? гэж төсөөлж үзлээ. Диего бид хоёр нинжа шиг сүүдэр дагаад хөдлөөд явахыг харж байна. Гэвч Раул, Кевин болон бусад нь дисконы бөмбөлөг шиг мангаснууд зай завсаргүй хотын төвд гялалзаж байхыг бас харж байна. Бөөн цогцоснууд овоорч, бөөн орилоон чарлаан, нисдэг тэрэгнүүд хүржигнэж, шүд ч гэмтээж чадахгүй жижигхэн сумтай буутай арчаагүй сул дорой цагдаа нар, дэлхийн бөмбөрцөг даяар хэт хурдан шаламгай үсэрч харайсан дүр зургаас болж цочирдол газар авна. Цус сорогчид удаан хугацааны турш нууц байхыг хүсэхгүй. Раул ч бас үлгэрийг газар авахуулахгүйгээр хүмүүсийг хурдтай алж чадахгүй.
Тэр гинж нь энд байх учир шалтгааных байсан ба би дахин ухаан самуурахаасаа өмнө сэжүүрээс нь барьж авахыг хичээв.
Нэгт, хүмүүс цус сорогчдын тухай мэдэхгүй. Хоёрт, Райли бидний хүмүүсийн анхаарал татах баримт гаргахгүй, өөр бусад нь мэдээлэл олж авахгүй, үл мэдэгдэх байдлыг дэмжиж байсан. Гуравт, Диего бид хоёр бүх цус сорогчид удирдлага зааврыг дагах ёстой гэдгийг тодорхой болгож илрүүлсэн, өөрөөр хэлбэл дэлхий ертөнц биднийг мэддэг гэдгийг. Дөрөвт, тэд ямар нэг зүйл хийхдээ заавал учир шалтгаантай байх ёстой, мөн тэр нь хүн төрөлхтний жижигхэн тоглоомон буу гэх мэт зүйлсээр өдөөгддөггүй.
Тиймээ, учир шалтгаан нь бүх цус сорогчид газар доорх хонгилд бүхэл өдрийн турш нуугдах ёстой гэсэн маш чухал зүйл юм. Магадгүй тэр нь Райли Бүтээгч хоёрын бидэнд худал хэлж, наранд түлэгдэх гэх мэт зүйлсээр сүрдүүлэхэд хангалттай учир шалтгаан байсан байх. Магадгүй тэр шалтгаан нь Райли Диегод тайлбарлаж, энэ нь маш чухал зүйл байсан бөгөөд тэр үнэхээр ч хариуцлагатай хандаж, Диего тэрхүү нууцыг хадгалахаа амлаж, тиймдээ ч үүнд тэд тайван хандаж байсан байх. Тэгсэн нь тодорхой. Гэвч Шелли Стийв хоёр нарны туяа тусахад арьсан дээр харагдаж тэр зүйлийг нээж илрүүлээд зугтаагаагүй бол үнэндээ юу болох байсан бэ? Тэд Райли руу очсон бол юу гэж?
Харин тэд дараагийн алхамдаа миний эрүүл ухаанд явж байлаа. Гинж алдуурч, Диегогийн тухай асуудалд би дахин цочирдолд орж эхэллээ.
Би үүнээс болж нервтэж, тэгэхэд би юу бодож байснаа ухаарав. Би улам л дордож байгааг мэдэрч байв. Нэг цаг өнгөрөхөд юу ч болсонгүй. Диего хаана байна? Райли хаана байсан бэ?
Эдгээрийн бодож байтал хаалга онгойж Раул шатаар доош үсрэн буугаад өөрийнхөө хэдэн дагуулуудтай инээлдэцгээж байв. Би доош бөхийн, Фрэд рүү ойртож хазайлаа. Раул биднийг анхаарсангүй. Тэр өрөөний гол шатаж, үнс болсон цус сорогчийг хараад чангаар инээв. Түүний нүд нь улаан өнгөтэй алмааз шиг байлаа.
Раул шөнө ангуучлахаар явсан, ер нь тэр хэзээ ч ямар байх ёстойгоороо гэртээ ирдэггүй. Тэр хэр чадахынхаа хэрээр удаанаар хооллодог. Тэгээд миний бодсоноос ч илүү үүр цайх дөхдөг.
Райли Диегогийн баталж хэлэх үгэнд нотолгоо шаардах ёстой. Тэр бол зөвхөн тайлбар. Харин тэд үүр цайхыг хүлээсэн байх. Зөвхөн... энэ нь Райли үнэнийг мэдэхгүй ба улмаар бидний Бүтээгч түүнийг хуурч байсан гэсэн үг. Эсвэл тэгсэн үү? Миний бодлууд ахиад л мухардлаа.
Кристи хэдэн минутын дараа хамсаатнуудынхаа гуравтай нь хамт үзэгдлээ. Тэр овоорсон үнсийг хайхарч харсангүй. Өөр хоёр ангууч хаалгаар яаран орж ирэхэд би хоромхон зуур чимээгүй тооллоо. Хорин цус сорогч. Диего Райли хоёрыг тооцохгүйгээр бүгд байна. Хэдхэн хормын дараа нар мандах нь.
Хонгилын шатны дээр байдаг хаалга хэн нэгний онгойлгосноос чахран дугарав. Би хөл дээрээ үсрэн бослоо. Райли орж ирэв. Тэр ардах хаалгаа хаагаад шатаар уруудан алхав.
Хэн ч түүнийг дагасангүй.
Өмнө нь би Райлигийн араатан шинжтэй хилэнтэйгээр архирах үзэгдлийг харж байсан. Тэр өрөөний голд байгаа үнс нурамны үлдэгдэл рүү гөлийж, нүд нь ууртайгаар ширтэж байлаа. Бүгд чимээгүй, хөдөлгөөнгүй сууж байв. Бид бүгдээрээ түүнийг өөрийн гэсэн хэмнэлээ алдсаныг харж байлаа. Гэвч нэг зүйл нь өөр байв.
Райли хангинаж буй өсгөгч рүү гараа явуулан, хананаас хуу татаж аваад өрөөний эсрэг тал руу чулуудав. Тэр нь хананд ойн зад үсэрч, хананаас нь бөөн хуурай тоос пургилахад Жен Кристи хоёр амжиж бултлаа. Райли хөлөөрөө систем хөгжмийг дэвслэн, басс-ыг нь чимээгүй болгов. Тэгээд Раулын сууж байсан газар үсрэн очиж, багалзуураас нь шүүрч авав.

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
 
PostPosted: Oct.13.10 6:37 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
“Би энд тайван байгаагүй!” гэж Раул орилоход өмнө нь хэзээ ч үзэгдэж байгаагүйгээр айсан харагдаж байлаа. Райли аймшигтайгаар архираад өсгөгч шидсэн шигээ Раулыг шидэж орхив. Жен Кристи хоёр мөн л өмнөх шигээ бултлаа. Раулын бие нь хананд хүчтэй цохигдож унахдаа хананд маш том нүх үлдээлээ.
Райли Кэвиний мөрнөөс нь угз татахад, танил чимээ гарахтай зэрэгцэн баруун гар нь ханзарлаа. Кэвин өвдөлтөндөө болж хашгираад, Райлигийн гарнаас мултрахыг хичээж байлаа. Райли харин тийш нь хүчтэй цохив. Өөр нэгэн хахир хашгирах чимээ гараад, Райли түүний гарыг барин түр завсарлав. Тэр тохой хавиараа салгаад тэрүүгээрээ Раулын шаналсан нүүр лүү хүчтэй дэлсэж эхэлээ. Яг л алхаар чулуу цохиж байгаа юм шиг чимээ гарч байв.
“Та нарт юу нь буруу болчихоов?” гэж тэр бидэн лүү архирлаа. “Яагаад бүгдээрээ ийм тэнэг байдаг юм бэ?” Тэр шар үстэй Хүн-аалз жаалыг шүүрч авах гэтэл өнөөх нь түүний замаас үсрэн холдов. Түүний үсрэлт нь Фрэдтэй маш ойрхон ирсэнээ эргээд Райлигийн зүг огиулан буцав.
“Хэн нэгэнд чинь тархи байна уу?”
Райли Дин нэртэй хүүхдийг үзүүлбэрийн төв рүү цохиж, хэмхэлж орхиод дараа нь замдаа таарсан Сара гэдэг өөр нэг охины зүүн чихийг тасдаж, толгойноос нь үсийг нь зулгаав. Сара шаналангуй архирав.
Энэ бүх Райлигийн маш аюултай үйлдлүүд нь гэнэт л үүсч бий болсон юм. Энд бид олноороо байсан. Гэсэн хэдий ч Раул Жен Кристий нартай ихэвчлэн хонзонтой байдгаараа болгоомжлон эргэж нэгдлээ. Бусад хэд нь өрөөний эргэн тойрноос цугларан хамт болж бөөгнөв.
Би Райлигийн аюулын талаар мэдэж байна уу эсвэл төгсгөлд нь уран цэцэн үг хэлэх гэж байна уу гэдгийг сайн мэдэхгүй байв. Тэр гүзгий амьсгал аваад, Сарагийн чих үс хоёрыг нь шидчихлээ. Сара эмээсан байдалтай гэтэн очиж, чихээ шүүрэн аваад дахин залгахаар хорноосоо түрхэн ханзарсан арьсаар нь нийлүүлэв. Гэвч үсэнд тохирсон эм байхгүй болохоор тэр үсгүй халзан байх боллоо.
“Намайг сонс!” гэж Райлиг хэлэхэд аймшигт нам гүм бий боллоо. “Одоо миний юу хэлж, яаж бодохоос шалтгаалж бид бүхний амьдрал шийдэгдэх болно. Бид бүгдээрээ үхэх болно. Бидний хүн нэг бүр, чи бас би, хэрэв цөөхөн хэдэн хоног тархитай мэт ажиллаж чадахгүй бол үхэх болно!”
Үүнд бидэнд тавьдаг лекц болон хяналтандаа байлгахтай төстэй юу ч байхгүй байлаа. Тэр бүхний анхааралд байгаа нь тодорхой байв.
“Энэ бол та нар өсөж хөгжих болон өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх цаг юм. Одоогийн шигээ чөлөөтэй амьдрал олж авах талаар бодож байна уу? Тэр бүх цуснууд Сеатл-д ямар үнэгүй байдаг.

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
 
PostPosted: Oct.22.10 1:52 am 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
Цус сорогчдийн багавтар бөөгнөрөл заналхийлж байгаа харагддагаас урт биш байлаа. Бүгд гайхширан, зарим нэг нь тэвдсэн байдалтай болж өөрчлөгдсөн байв. Би Фрэдийн миний зүг толгойгоо эргүүлэн гадна байдлыг минь сонжихыг мэдсэн ч түүний харцтай тулгарсангүй. Миний анхаарал 2 зүйл дээр төвлөрч байсан нь: Райли дахиад дайралт хийж магадгүй нөхцөл байдал, бас ХААЛГА. Гэвч хаалга хаалттай хэвээрээ.
“Намайг та нар сонсож байна уу? Үнэнээсээ сонсож байна уу?” Райлиг азнан хүлээхэд хэн ч хөдөлсөнгүй. Өрөө маш нам гүм байв.
“Бид бүгдээрээ тодорхойгүй, найдваргүй нөхцөл байдалд байгааг би та нарт тайлбарлаж байна. Би хамгийн удаан нэгнийг нь хамгаалахыг хичээх болно. Раул, Кристи. Энд хүрээд ир.”
Тэгээд хоёр том бүлгийн ахлагч нар луу дохиж, маш ахархан хугацаанд түүний ойролцоо нэгдлээ. Бусад нь ч мөн түүний зүг хөдөлцгөөв. Тэд өөрсдөө хоёр эгнээ болж зогсоход, Кристи шүдээ ярзайлган ил гаргав.
Би Райлиг намжиж, бас хамгаалаасай гэж найдлаа. Тэднийг тайвшруулж, дараа нь юу хүсч байгаагаа хийлгэхийг ятгаасай. Гэвч энэ өөр Райли байлаа.
“Сайн байна” гэж тэр огцом эхлээд, “Хэрэв бид амьд гарч чадвал бидэнд удирдагчид хэрэгтэй. Мэдээж зорилгоо давж гарсан тохиолдолд. Би та нарт авъяас бий гэж бодож байсан. Миний буруу байж. Кэвин, Жин, энэ багийн толгойлогчид болж надтай нэгдээч.”
Кэвин ихэд гайхан түүн рүү харлаа. Тэр дөнгөж гараа буцааж наагаад дуусч байжээ. Хэдий тийм ч түүний төрх нь болгоомжилсон шинжтэй байх бөгөөд энэ нь яах ч аргагүй түүнийг өргөмжилсөн явдал байлаа. Тэр зугуухан хөдөлж хөл дээрээ босч зогсов. Жин Кристигээс зөвшөөрөл хүлээх мэт харж байв. Раул шүдээ хавирч зогсов.
Шатны дээдэх хаалга онгойсонгүй.
“Чи авъяастай биш гэж үү?” гэж Райли нэмж асуув.
Кэвин Райлигийн зүг нэг алхтал гэнэт Раул түүнийг хүчтэй түлхэн, хоёул урт өрөөгөөр хөндлөн үсрэв. Тэр Кэвинийг үг дуугүй хананы зүг шидчихээд дараа нь Райлигийн баруун мөрний тэнд ирж зогсов.
Райли өөрийг нь зөвшөөрөн үл мэдэг инээвхийлэв. Энэ ов мэх нь тийм сэргэлэн байгаагүй боловч амжилттай боллоо.
“Кристи эсвэл Жин, хэн биднийг удирдах вэ?” гэж Райли битүүхэн хөгжсөн дуугаар асуув.
Жин одоо болтол Кристигийн юу хийхийг нь хүлээж байлаа. Кристи энэ агшин зуурын байдлаас болж Жинд уурсан, алтлаг шаргал үсээ нүүрнээсээ холдуулан шидлээд, ухасхийн Райлигийн нөгөө талд гарч зогсов.
Райли чухалчилсан байртай “Энийг шийдвэрлэхэд их удаан хугацаа авлаа. Бидэнд хангалттай цаг байхгүй. Бид дахин хэзээ ч ойр орчимдоо дүрсгүйтэхгүй. Би та нарт бүгдэд чинь юу хүсч, юу хиймээр болсон бүхнээ хийх боломж өгсөн. Харин тэр нь энэ шөнө дуусч байна.”
Райли өрөөг тойруулан бүгдийнх нь нүдрүү харж, бүгд сонсож байгаа эсэхийг шалгав. Би эргэлт хоорондоо зөвхөн ганц л секунт түүний харцтай тулгарсан ба дараа нь яаран харцаа хаалга руу чиглүүлэв. Би агшин зуур алдаагаа зассан ба түүний харц нь өөр тийш шилжлээ. Би миний алдааг анзаарсан явдалд гайхав. Эсвэл тэр бүгдтэй нь намайг харж байсан юм уу? Эсвэл Фрэд энд байгаагаас болсон уу?
“Бидэнд дайсан бий” гэж Райли мэдэгдэв. Тэр нэг агшин дуугаа намсгав. Хонгилд байгаа цус сорогчдын ихэнхид нь энэ мэдээ цочирдуулсан гэж би хэлж чадна. Дайсан нь Раул бол-эсвэл чи Раултай хамт байвал түүний дайсан нь Кристи байх байсан. Дайсан нь энд байгаа, учир нь тэдний ертөнц нь энд байдаг юм. Энэ бодол нь гадна талд өөр хүчин байдаг тэр нь биднээс хангалттай хүчтэй гэх нь шинэ бөгөөд бидний балмагдуулсан явдал байлаа. Энэ нь өчигдөрийг хүртэл надад ч бас шинэ байсан юм.
“Та нарын цөөхөн нь хангалттай чадалтай бөгөөд хэрэв бид оршин тогтнож чадвал ухаантай байж, өөр вампируудыг бий болгох болно. Бусад вампируудын хамгийн ахмад, хамгийн онцгой, хамгийн авъяастай нь хэн болох... тэр бусад цус сорогчид бидний цусыг хүсдэг.”

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
 
PostPosted: Oct.22.10 1:54 am 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
Раул архирахад түүний дагалдагчдын ихэнх нь түүнийг дэмжин цуурай мэт давтлаа.
Райли “Тийм ээ” гэж хэлэхэд тэднийг маш анхааралтай ажиглаж байгаа юм шиг санагдлаа. “Сиатл нэг удаа тэднийх байсан. Гэвч тэд удаан хугацааны өмнө нүүцгээсэн. Одоо тэд бидний тухай мэднэ. Бас тэд хүссэнээрээ хялбархан авч болох цусанд атаархаж байна. Энэ нь бидэнд харъяалагдаж байгааг тэд мэдэж байгаа ч үүнийгээ эргүүлэн авахыг хүсч байна. Тэд хүссэн зүйлийнхээ хойноос ирж байна. Нэг нэгээр нь тэд биднийг ангуучлан унагана. Тэд найрлах үед бид шатаж байх болно.”
“Хэзээ ч үгүй” гэж Кристи архирлаа. Түүний бүлгээс болон Раулынхнаас бас хэд нь хүрхрэв.
“Бидэнд олон сонголт байхгүй. Хэрэв бид тэднийг энд үзэгдэхийг нь хүлээвэл тэд давуу талыг авна. Энэ бол тэдний газар, хойноос нь бүгд ирнэ. Тэд бидэнтэй нүүр тулгарахыг хүсэхгүй, учир нь бид тэднээс тоогоороо илүү бөгөөд илүү хүч чадалтай. Тэд биднийг тарааж урхинд оруулахыг хүсэх ба бидний хамгийн сул талыг барьж авахыг хүснэ. Та нарын хэн нэгэн онцгой чадвартай чинь тэр юу болохыг мэдэх үү? Тэр хуруугаараа хөлд нь наалдаж, хивсээр нэг тарсан үнсрүү заасан ба өмнө нь байсан бөгөөд хүлээж байсан цус сорогчийн танигдахааргүй хэлбэр дүрс рүү заалаа. Хэн ч хөдөлсөнгүй.
Райли зэвүүцсэн дуугаар “Нэгдмэл!” гэж хашгирав. “Бидэнд энэ байгаагүй. Өрөөл бусдыг алахаа зогсоохыг хүсээгүй үед ямар аймшигтай төрхтэй байж чадах вэ?” Тэр чандрууг өшиглөхөд багавтар хар утаа пургилав. “Тэд биднээр тохуурхана гэж төсөөлж чадах уу? Тэд биднээс хотыг хялбархан авчихна гэж бодож байна. Бид нар мунхаг сул дорой. Бид нар зүгээр л өөрсдийнхөө цусыг тэдэнд өгчихнө.”
Цус сорогчдын хагас нь одоо эсэргүүцэн өрвөлзөж эхэллээ.
“Та нар хамтарч ажиллах уу? Эсвэл бид бүгд үхцгээх үү?”
“Бид тэдний учрыг олж чадна, Босс оо” Раул архирав.
Райли түүн лүү уурсангуй эргэлээ. “Хэрэв чи өөрийгөө хянаж чадахгүй бол, хэрэв чи энэ өрөөнд байгаа бүх ганц хүмүүстэй нэгдэхгүй бол чи чадахгүй. Чи хэнийг ч дийлэхгүй”- өлмийгөөрөө үнсийг дахин түлхээд “магадгүй ганцаараа чамайг хамгаалсан хэн нэгнийг байж болох юм. Өөрсөддөө нэгдсэн хэн нэгийг ална гэдэг дайсандаа бэлэг өгч байгаатай ялгаагүй. Би энд байна, намайг ялан дийлээч! Гэж хэлж байна л гэсэн үг.”
Кристи Раул нар хоёр биенээ анх удаа харж байсан шигээ харц солилцов. Бусад нь ч адилхан. Нэгдсэн гэдэг үг тийм ч танил бус биш байв. Гэвч манай бүлгийн хэн нь ч үүнийг өмнө нь хэрэглэж байгаагүй. Бид нэгдсэн байсан.
“Бидний дайсны тухай миний хэлэхийг анхаар” гэж Райлиг хэлэхэд бүх харцнууд түүний нүүрэн дээр түгжигдэв. “Тэд биднээс хамаагүй эртний нэгдэл юм. Тэд зуу зуун жилийг өнгөрүүлсэн бөгөөд нэг учир шалтгааны улмаас энэ урт хугацаанд оршин тогтносон. Тэд маш зальтай бөгөөд авъяас чадвартай, тэд итгэлтэйгээр Сеатлийг буцааж авахаар ирж байгаа. Учир нь хэн нэг замбараагүй хүүхдүүдийн бүлэг тэдний ажлыг хуваалцаад байгаа бөгөөд тэдэнтэй зөвхөн тулалдах ёстой гэж сонссон байгаа.
Бүгд архирч байхад зарим нэг нь болгоомжлонгуй ууртай байдлаа харуулж байлаа. Дуугуй байсан цус сорогчдын цөөхөн хэд Райлигийн амьтан сургагч гэж дууддаг нэг нь эмээсэн байртай түүн лүү харж байв.
Райли бас анзаарчээ. “Энэ нь тэд биднийг хэрхэн үзэж байгаа байдал юм. Учир нь тэд биднийг хамтдаа байхыг харж чадаагүй. Хамтдаа, бид тэднийг тасчин хаяж чадна. Хэрэв тэд бидний бүгдийг нь харсан бол, тал талдаа хамтдаа тэмцэж байхыг харсан бол тэдний сүнс нь зайлах болно. Бас тэр нь биднийг хэрхэн харах явдал юм. Учир нь бид тэднийг энд үзэгдэж, бидэнд цохилт үзүүлж эхэлэхийг хүлээхгүй. Бид тэднийг отох болно. Дөрвөн өдөр.”
Дөрвөн өдөр гэнээ? Бидний Бүтээгч үхлийн шугамтай ийм ойрхон тасалбар болгохыг хүсээгүй байх гэж таамаглав. Би хаалга руу дахин харлаа. Диего хааччихваа?

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
 
PostPosted: Oct.22.10 1:55 am 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
Бусад нь үхлийн хязгаарын тухайд гайхшран, зарим нь айдастай байв.
“Энэ бол тэдний хамгийн сүүлчийн найдах зүйл” гэж бидэнд Райли нотлов. “Бид бүгд – хамтдаа – тэднийг хүлээх болно. Харин би сүүлийнхэд нь зориулж хамгийн шилдэг хэсгийг нь хадгалсан. Тэнд тэдний зөвхөн долоо нь байгаа.”
Хоромхон зуур үл итгэсэн байртай нам гүм бий болов.
Дараа нь Раул “Юу?” хэмээн дуу алдав.
Кристи бас үл итгэсэн төрхтэйгээр Райли руу гайхашран ширтэж байсан ба өрөөгөөр дүүрэн бувтнасан шивнээ сонсогдов.
“Долоо?”
“Чи надаар тоглоод байна уу?”
“Хөөе!” гэж Райли огцом дуугарлаа. “Би тэр бүлэглэлийн аюултай гэдгийг хэлэхдээ тоглоогүй шүү. Тэд маш ухаантай бас... зальтай. Нууцлагдмал. Бидний тал хүчтэй байна. Харин тэд ов мэхтэй байна. Хэрэв бид тэднийхээр тогловол, тэд ялах болно. Хэрэв бид тэдэнд өөрсдийн нөхцлөө тулгавал...” Райли үгээ дуусгалгүй зүгээр л инээмсэглэлээ.
“Одоо явцгаая” гэж Раул өдөөв. “Тэдэнд хурдхан шиг зургийг нь өгье” гэж Кэвин урам зоригтойгоор хүрхэрлээ.
“Аяар гэм маанаг аа. Зарим зүйлсийг үл ойшоож яаравчлах нь биднийг ялахад туслахгүй шүү” гэж Райли түүнийг зандарлаа.
“Тэдний талаар мэдэх хэрэгтэй бүх зүйлийг бидэнд хэлж өгөөч” гэж Кристи дэмжиж, Раул ахлагчийн дүртэй болов. Райли зарим зүйлсийг ямар үгээр хэлэхээ шийдэж ядсан байртай хэсэг тээнэгэлзэв. “За яахав. Хаанаас нь эхлэх үү? Би таамаглахдаа та нарын нэн түрүүнд мэдэх ёстой зүйл бол... та нар цус сорогчдын тухай мэдэх ёстой бүх зүйлийг мэдэхгүй явдал юм. Та нарыг эхэлцгээж байхад нь айлгахыг хүсээгүй юм.” Бүгд мэгдсэн шинжтэй харагдахад дахин нэг азналаа. “Та нарт бидний “авъяас” гэж хэлдэг жаахан туршлагатай талууд байдаг. Бидэнд Фрэд байна.”
Бүгд Фрэд рүү харлаа – эсвэл илүү сайн харахыг хичээсэн гэж хэлж болно. Би лав Райлигийн төрхөөс харахдаа Фрэд бусдаас ялгарах дургүй болохыг хэлж чадахаар байлаа. Райлигийн дуудсанаас нь болоод Фрэд “авъяасныхаа” хэмжээг эцэст нь тулгачихсан юм шиг харагдав. Райли дальдчин өөр тийшээ хурдхан шиг харав. Харин би одоо болтол юу ч мэдрэхгүй байлаа.
“Тиймээ, тэгэхээр тэнд байгаа зарим цус сорогчид нь хэвийг байдлаас илүү давсан супер хүч чадал, супер ой ухаан, мэдрэхүйн авъяас билигтэй. Та нар тийм нэгнийг... өөрийнхөө бүлгээс харсан.” Тэр болгоомжлон Фрэдийн нэрийг дахиж хэлсэнгүй. “Авъяасууд нь маш ховор, магадгүй тавьд нэг тохиолдох байх, гэвч бүгд өөр өөр. Тэр чадвар нь гадагшаа маш өргөн хүрээг хамарч чадах бөгөөд тэдний зарим нь бусдаасаа бүр ч илүүтэй хүчтэй.”
Би хүмүүсийн авъяас билигтэй эсэх талаар гайхан бөөн шивнэлдэн дүнгэнэлдэхийг ялган сонсож байлаа. Раул хэдийний л өөрийнхөө билиг авъяастайгаа шийдчихсэн юм шиг сайрхаж байлаа. Би ярианаас хол байж зөвхөн энэ хэсэгт л тэр онцгой зүйл холуур тойрч байв.
“Анхаарлаа хандуул!” гэж Райли тушаав. “Би энэ бол үзүүлбэрт зориулагдсан зүйл гэж хэлээгүй.”
“Энэ дайсны бүлэг,” гэж Кристи үг хавчуулаад, “Тэд их авъяас билэгтэй. Үнэн үү?” гэж лавлав.
Райли түүн лүү зөвшөөрсний баталгаа болгож дохиод, “Яг үнэндээ хэн нэгэн нь энд нэг цэгтэй холбоо тогтоож чаддаг байх гэж би баярлаж байна.”
Раулын уруул татвалзан шүдэн дээгүүрээ ярагдав.
“Энэ бүлэг бол аюултай авъяастай юм.” Райлигийн дуу нь шивнэлт болон намсав. “Тэд нэг бодол уншигчтай.” Тэр бидний нүүр лүү шинжин харж, бид энэ мэдэгдэлд нь хэр чухалчлан үзэхийг цэгнэсэн мэт харагдаж байв. Тэр дүгнэлтэндээ сэтгэл ханаагүй юм шиг санагдав.

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
 
PostPosted: Oct.23.10 9:09 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
“Бодоцгоо, залуус аа! Тэр чиний толгойд байгаа бүх зүйлийг мэдэж чадна. Хэрэв чи дайрвал, тэр чамайг мэдэж амжихаас өмнө яаж хөдлөхыг чинь мэдэх болно. Чи хоцорч, тэр хүлээх болно.” Үүнийг төсөөлөн бодсон бүх хүмүүсийн царай түгшсэн шинжтэй болж ирэв.
“Энэ бол яагаад би болон бидний Бүтээгчийн маш их болгоомжлоод байгаагийн учир юм.”
Кристи Мөнөөх эмэгтэйг дурдах үед Райлигаас ухран холдлоо. Раул ууртай харагдаж байв. Түгшилт бүгдийг нь хамарсан байлаа.
“Та нар тэр эмэгтэйн нэрийг мэдэхгүй. Бас тэр ямаршуу царайтайг мэдэхгүй. Энэ бол бид бүгдийн хамгаалалт юм. Хэрэв тэд та нарын хэн нэгнийг ганцааранг нь нээж олсон ч түүнтэй холбоотой байсан гэдгийг чинь ойлгож чадахгүй. Магадгүй тэгээд та нарыг орхих байх. Хэрэв тэд чамайг түүний бүлгийн нэг байсан гэдгийг мэдчихвэл тэд чиний цаазлах ялыг хойшлуулахгүй.”
Тэр надад нэг л ойлгомжгүй байлаа. Бид хэн нэгнийгээ хамгаалахаас илүү тэр эмэгтэйн хамгаалалт болж байгаа нь нууцгүй биш гэж үү? Бид түүний энэ мэдээллийг нь эргэцүүлэн удаан бодохоос өмнө тэр яарлаа.
“Мэдээж хэрэг, тэд Сеатл руу нүүхээр шийдлээ гэхэд юу ч болохгүй. Бид тэдний зам дээр нь өөрсдөд нь гэнэтийн бэлэг барьж, тэднийг газрын хөрснөөс арчих болно.” Тэр мэдэгдлээ шүдэн завсраа сийгүүлэн исгэрлээ. “Боллоо. Дараа нь зөвхөн хот биднийх байхаа болино, бусад бүлэглэлүүд биднээр оролдох ёсгүйг мэдэж авах болно. Бид бүлгийнхний ул мөрнөөсөө айн болгоомжлох шаардлагагүй болно. Хэчнээн л бол хэчнээн хүссэнээрээ цус бүгдэд хүрэлцээтэй болно. Ангуучлал шөнө бүр явагдана. Бид хотын баруун хэсэгрүү нүүх болно, бас бид үүнийг хаанчлах болно.”
Архиралт болон уухилан хүрхрэх нь сайшаан дэмжих мэт байлаа. Бүгд түүнтэй хамт байлаа. Намайг тооцохгүй бол шүү дээ. Би хөдлөлгүй, ямар ч авиа гаргалгүй зогсож байлаа. Фрэд ч бас тэгээгүй, яагаад гэдгийг хэн ч мэдсэнгүй.
Би Райлитай санал нэгдэхгүй байлаа. Учир нь Райлигийн амласан үг нь худал юм шиг санагдаж байв. Эсвэл миний эрүүл саруул ухаан маань буруу ажиллаж байсан байх. Райлигийн хэлснээр бол энэ нь бид зөвхөн тэр дайснуудаас ямар ч болгоомжлол хязгаарлалтгүйгээр ангуучлах явдлаа хамгаалахад чиглэж байгаа юм шиг байв. Гэвч бусад цу сорогчдын анхаарал хянамгай байдал болон хүмүүст тэдний тухай өмнө нь нилээд мэддэг байсан талаар ярихгүй байв.
Би гадагш гарч хийх ажил дээр төвлөрч чадахгүй байлаа. Учир нь шатны дээдэх хаалга хөдөлсөнгүй. Диего...
“Тиймээс бид үүнийг хамтдаа хийх ёстой. Өнөөдөр би та нарыг зарим нэг арга барилд сургах болно. Тулалдах арга. Тэнд хөлд орж байгаа хүүхдүүд шалан дээр ноцолдохоос ондоо. Харанхуй болоход бид гадагш гарч сургуулилах болно. Би та нарыг шаргуу сургуулилахыг хүсч байна, гэвч анхааралтай байдлаа хадгалах хэрэгтэй. Би энэ бүлгээс хэн нэг гишүүнийг алдаагүй байна. Бидний хүн нэг бүр бидэнд хэрэгтэй. Би ямар ч тэнэглэлийг тэвчихгүй шүү. Хэрэв та нар намайг сонсох шаардлагагүй гэж үзвэл та нар буруудах болно.” Тэр богинохон хором завсарлаад, шинэ зохион байгуулалтдаа төвлөрөн нүүр нь хөдөлгөөнгүй болов. “Бас би та нарыг Түүнд өгөхөөр авахад та нар хэрхэн буруудсанаа мэдэж авах болно.” Би цочин, өрөөнд байсан бүгд чичрэхийг мэдэрлээ. “Тэр хөлийг чинь ханзлан авч, дараа нь удаан удаанаар хуруунууд, чих, уруул, хэл, бүх биеийн чинь хэсэг бүрийг нэг нэгээр нь шатаахыг мэдрэх болно.”
Бид бүгдээрээ алдагдсан хурга байж, дор хаяж л бүгд цус сорогчдын амьдралд ирэхдээ шатаж үзсэн, тиймээс бид энэ яаж мэдрэгдэхийг амархан төсөөлж байлаа, гэсэн ч энэ нь жинхэнэ тарчлаадаг шигээ заналхийлэл биш байлаа. Яг үнэндээ хамгийн аймшигтай зүйл нь үүнийг хэлсэний дараах Райлигийн нүүрний хувирал байлаа.

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
 
PostPosted: Oct.23.10 9:10 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
Түүний нүүр нь ихэвчлэн уурласан үедээ мурийдаг шиг байсангүй, дөлгөөн бөгөөд хүйтэн, тайван бөгөөд үзэсгэлэнтэй, түүний уруул дээр нь бяцхан инээмсэглэл бүжиглэж байв. Гэнэт надад энэ нь цоо шинэ Райли болсон юм шиг сэтгэгдэл төрөв. Ямар нэг зүйл түүнийг өөрчилж, догшруулсан байв, гэвч надад ганц шөнийн дотор ямар хэрцгий бас гайхамшигтай инээмсэглэхээр зүйл болж өнгөрсөн талаар төсөөлөл байсангүй. Би бага зэрэг чичирсхийн бусдыгаа харвал Раул Райлиг даган инээх нь харагдлаа. Би бараг л Раулын толгой бүтэн эргэж байгааг харж чадах байв. Тэр хойшид хэлмэгдэгсэдээ тийм ч хурдан хөнөөчихгүй нь бололтой.
“Одоо, группээрээ ажиллаж чадах зарим нэг багийн зүйлсийг жишээ болгож гаргая,” гэж Райлиг хэлэхэд нүүр нь дахин хэвийн байдалдаа орсон байв. “Кристи, Раул та хоёр хүүхдүүдээ аваад тэнцүү хувааж, байрлуул. Тулалдахгүй! Үүнийг хэр ухаалаг хийхээ надад үзүүлээдэх. Өөрсдийгөө харуул.”
Тэр нөгөө хоёроос холдон алхаж, бусад нь бараг л шууд зодолдохоо мэдрэн өрөөний захаар арк бий болгон зогсоцгоохийг тоож үзсэнгүй. Тэр хажуугаар нь өнгөрөхдөө цөөн хэдэн цус сорогчийн мөрөнд хүрч, шинэ удирдагчийн нэг рүү нь эсвэл бусад руу нь түлхэж байв. Эхэндээ тэр миний зүгрүү чиглэж байгаа эсэхийг ойлгож чадсангүй, учир нь эргэн тойрон зөндөө л явах зам байв.
“Брий?” гэж тэр дуугараад миний зогсож байсан зүгрүү хялайж харав. Энэ нь жаахан мэрийсэн юм шиг харагдаж байв. Надад яг л мөсөн хайрцганд барьцалдан түгжигдсэн юм шиг сэтгэгдэл төрөв. Тэр миний ул мөрийг шиншилсэн байх ёстой. Би үхсэн байх аа.
“Брий,” гэж дахин дуудахад одоо арай л зөөлөн сонсогдлоо. Түүний дуу хоолой нь анх надтай ярилцаж байсан үеийг санагдуулав. Тэгэхэд надад маш их таалагдаж байсан. Дараа нь арай намдуухнаар “Би Диегод түүний илгээмжийг чамд дамжуулна гэж амалсан. Тэр энэ бол нинжагийн нэг явдал шүү гэж чамд хэлээрэй гэсэн. Чамд ямар нэгэн танил зүйл байна уу?”
Тэр одоо болтол над руу харахгүй байгаа ч надад ойрхон зогсож байв.
“Диего юу?” гэж би бувтнав. Би өөртөө тусалж чадсангүй.
Райли бяцхан инээвхийллээ. “Бид ярилцаж болох уу?” Тэр толгойгоо үүд рүү огцом эргүүллээ. “Би бүх цонхнуудыг давхар шалгасан. Нэгдүгээр давхар бүрэн харанхуй бөгөөд аюулгүй.”
Би ганц удаа л Фрэдээс холдох юм бол аюулгүй байж чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Гэвч Диего надад юу хэлэхийг хүссэнийг сонсох хэрэгтэй байв. Юу болсон юм бол оо? Би Райлитай ярилцахын тулд хамт үлдэхээр шийдэв.
Би Райлиг даган өрөөгөөр явахдаа толгойгоо унжуулсан хэвээр байлаа. Тэр Раулд хэдэн зааварчилгаа өгөн, Кристиг түлхэж, дараа нь шатруу гарлаа. Хэдэн хүмүүс чухалчилсан байртай түүний энэ байдлыг харж байгаа нь нүдний буланд үзэгдэв.
Райли эхлээд хаалгаар өнгөрөөд, хуучин хоолны өрөө байсан газар орвол түүний амалсанчлан битүү харанхуй байлаа. Тэр намайг дагуулан явсаар хэдэн унтлагын өрөөг өнгөрөн нэг том харанхуй заалаар явж, дараа нь цоож нь эвдэрсэн өөр нэг хаалга руу авчрав. Бид гражд зогсоцгоов.
“Чи зоригтой юм,” гэж тэр маш намдуу дуугаар дүгнэн хэлэв. “Эсвэл үнэхээр итгэж байна уу? Би үүнийг наранд гарахаас илүү том ажил болно гэж бодож байна.”
Хөөх. Би үнэнгээсээ цочлоо. Нэгэнт өнгөрчээ. Би мөрөө хавчлаа.
“Диего та хоёр сэтгэл татагдам холбоотой болжээ. Тиймүү?” гэж тэр асуухад зөвхөн амьсгалж байлаа. Магадгүй, хэн нэгэн нь хонгилд чимээгүй байсан бол энэ хүртэл түүний дууг нь сонсох байх, гэвч энэ нь яг одоо дур булаам дуу хоолой байлаа.
Би дахин мөрөө хавчив. “Тэр миний амийг аварсан” гэж шивнэлээ.
Тэр эрүүгээ өргөн толгой дохиж үнэлж үзэх шиг болов. Тэр надад итгэсэн болов уу? Намайг одоо болтол өдрийн нарнаас айдаг гэж бодсоор байгаа болов уу?
“Тэр бол хамгийн шилдэг. Надад байгаагаас хамгийн онцгой нь тэр.”
Би нэгэнтээ толгой дохив.

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
 
PostPosted: Oct.23.10 9:11 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: May.25.10 7:21 pm
Posts: 318
“Бид нөхцөл байдлын тухай жаахан ярилцсан юм. Зарим нэг ажиглалт хийх хэрэгтэй гэдэгт санал бид нэгдсэн. Сохроор явах нь маш аюултай. Эхэнд явах туршуул хийхэд ганцхан тэр л итгэлтэй хүн.” Тэр амьсгалаа ууртай маягтай гаргав. “Түүн шиг хоёр байгаасай гэж би хүсч байна. Раул хэтэрхий түргэн ууртай, харин Кристи том төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэтэрхий болгоомжлох хүн, гэхдээ л тэр хоёр хамгийн шилдгүүд нь, бас би бий болгох болно. Диего чамайг үнэхээр онцгой гэж байсан.”
Райли бидний түүхийг хэр зэрэг мэдэж байгааг сайн мэдэхгүй болохоор би хүлээзнэв.
“Фрэд та хоёрын туслалцаа надад хэрэгтэй байна. Хөөх, тэр залуу маш чадалтай! Би энэ шөнө түүн лүү харж чадахгүй байсан.”
Би хянамгайгаар дахин толгой дохив.
“Дайснууд маань хэрэв биднийг харж чадахгүй бол яах вэ гээд төсөөл дөө. Тэгвэл үнэхээр хялбар болох болно.”
Би Фрэдэд энэ санаа таалагдана гэж бодохгүй байлаа, гэвч магадгүй би алдсан байж болно. Тэр манай бүлэглэлийн төлөө ямар нэг зүйлээр анхаарч байгаа юм шиг санагдахгүй байна. Тэр биднийг хамгаалахыг хүсэх болов уу? Би Райлид хариу өгсөнгүй.
“Чи түүнтэй удаан хугацааг өнгөрүүлсэн.”
Би мөрөө хавчив. “Тэнд байхад надад хэн ч төвөг уддаггүй. Энэ амаргүй.”
Райли уруул нь өмөлзөн толгой дохив. “Онцгой, яг л Диего шиг.”
“Диего хаана байгаа вэ?
Би асуусандаа харамслаа. Үгнүүд маань тэдэнд л тохирсон аясаар урсан гарав. Би түгшингүй байдалтай хүлээж, дэмий л хайхрамжгүй царай гаргахыг хичээлээ.

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Top
   
 
PostPosted: Oct.29.10 8:59 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.25.08 6:32 pm
Posts: 4333
Location: энэ ертөнцийн хамгийн гэгээлэг жаргалтай газар
“Бидэнд цаг алга. Юу ирж байгааг мэдсэн даруйдаа би түүнийг өмнө зүгт явуулсан. Хэрэв бидний дайснууд эрт дайрахаар шийдвэл бидэнд анхааруулах дохио хэрэгтэй. Бид тэдний эсрэг хөдлөх үедээ Диеготой уулзана.”

Би Диего хаана байгааг төсөөлөх гэж үзлээ. Би түүнтэй тэнд нь хамт байсансан бол хэмээн хүсч байсан юм. Магадгүй би түүнийг өөрийгөө гал дунд оруулж, Рилигийн бооцоонд орохыг нь болиулан ятгаж чадах ч байсан юм билүү? Гэхдээ тэгээгүй нь дээр байх. Миний санаа зовж байснаар Диего Рилитэй дотно харилцаатай мэт санагдаж байна.

“Диего чамд нэг юм хэлээрэй гэсэн юм.”
Би шууд түүний царай руу харлаа. Дэндүү хурдан, бас ширүүн. Дахиад л амьсгаагаа гүн авав.
“Утгагүй санагдаад байна. Тэр хэлэхдээ ‘Брийд гар барилтаа шийдсэн гэж хэлээрэй. Бид 4 өдрийн дараа уулзахаараа би түүнд үзүүлнэ.’ Гэсэн. Юу гэж байгааг нь ойлгох ч арга алга. Чи ойлгож байна уу?”

Би нүүрэндээ хувирал гаргахгүй байхыг хичээлээ. “Магадгүй... тэр өмнө нь нэг нууц гар барилтын тухай яриад байсан. Усан доорх агуйндаа ч билүү. Нууц үг шиг. Гэхдээ тэр тоглож байсан л даа. Харин одоо бол юу гээд байгааг нь ойлгох ч үгүй байна.”
Рили инээв. “Хөөрхий Диего.”

“Яасан?”
“Тэр хүү чамд чи түүнд сайнаас ч илүү сайн байх аа.”
“Өө.” Гээд би сандран харцаа бурууллаа. Диегогийн энэ мессеж нь намайг Рилид итгэж болно гэсэн санааг агуулж байгаа юм байх даа? Гэвч тэр Рилид би нарны тухай мэднэ гэдгийг хэлээгүй. Тэр Рилид итгэн ийм их юм хэлэхдээ давхар өөрийгөө надад санаа тавьж байгааг харуулсан. Гэхдээ амаа хамхисан нь дээр байх. Дэндүү олон зүйлс өөрчлөгдсөн шүү дээ.

“Түүнийг үл тоох хэрэггүй шүү, Брий. Тэр хамгийн шилдэг нь. Түүнд боломж олго.”
Рили одоо надад хайр дурлалын зөвлөгөө өгөөд байгаа юм байх даа? Үүнээс хачин зүйл гэж юу байхав. Би толгойгоо дохиод “Тэгэлгүй яахав.” Гэж бувтналаа.

“Фрэдтэй ярилцах гээд үз. Түүнийг тавцан дээр байгаа эсэхийг шалгаарай.”
Би мөрөө хавчлаа. “Би чадах бүхнээ хийе ээ.”
Рили инээв. “Гайхалтай. Явахаасаа өмнө чамайг төлөвлөгөөнөөс гаргах хэрэгтэй. Гэхдээ үүнийг өнөө орой шиг санаатай биш, санамсаргүй байдлаар зохицуулна. Би өөрийг нь тагнуулдаад байна гэсэн бодол түүнд төрүүлмээргүй байна.”
“За.”
Рили надад өөрийг нь дагах дохио өгөөд хонгил руу эргэн явлаа.

_________________
намайг үзэн яд :finger:


Top
   
 
PostPosted: Oct.29.10 9:00 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.25.08 6:32 pm
Posts: 4333
Location: энэ ертөнцийн хамгийн гэгээлэг жаргалтай газар
Сургуулилт бүтэн өдөр үргэлжилсэн боловч би түүнд оролцоогүй юм. Рили багийн ахлагч нар луугаа эргэн явахад би Фрэдийн хажууд байраа авлаа. Бусад маань дөрөв дөрвөн хүнтэй дөрвөн баг болсон байсан ба Рауль болон Кристи нар удирдаж байв. Хэн ч Фрэдийг өөрийн талд авсангүй. Магадгүй тэр тэднийг үл тоосон эсвэл тэд Фрэдийг байсныг нь анзаараагүй байх. Би харин түүнийг харж байсан юм. Тэр ганцаар юунд ч оролцолгүй ялгарч байсан нь том цайвар үст заан шиг харагдаж байлаа.

Надад ч Кристигийн юм уу Раулийн багт орох хүсэл байгаагүй учраас зүгээр л харж зогссон юм. Хэн ч намайг Фрэдтэй цуг багт оролгүй сууж байгааг анзаарахгүй байх шиг. Авъястай Фрэдийн ачаар бид хэнд ч харагдахгүй байгаа ч надад бол аймшигтай ил тод санагдаж байсан юм. Би өөрөө үл үзэгдэгч болохыг хүслээ. Өөрийгөө хий биет байгааг харвал жаахан харагдахгүй байгаадаа итгэх байсан болов уу. Гэвч хэн ч биднийг анзаараагүй учир хэсэг хугацааны дараа би бараг л тайвшрав.

Би сургуулилтыг ойроос ажигласан юм. Юмыг яаж мэдэхэв гээд бүгдийг мэдэх хүсэл төрсөн хэрэг. Би тулалдах санаагүй байсан юм, миний санаа бол Диегог олон хамтдаа яаж ийгээд бултах байлаа. Гэвч хэрэв Диего тулалдана гэвэл би яах вэ? Эсвэл бид тулалдаж байгаад дундаас нь бултах хэрэгтэй болвол яах вэ? Анхаарлаа хандуулсан нь дээр юм байна.

Одоог хүртэл ганц л хүн Диегогийн тухйа асуусан нь Кевин байлаа. Гэвч надад бол Раул түүнээр хэлүүлсэн мэт санагдаж байв.
“Тэгэхээр, Диего шарагдаад дууссан хэрэг үү?” гэж Кевин тоглоом шоглоомоор шахуу хэлсэн юм.
“Диего тэр эмэгтэйтэй байгаа.” Гэж Рилиг хэлэхэд бүгд хэнийг хэлж байгааг нь мэдэж байлаа. “Зааварлагчтай.”
Хэдэн хүн дагжин чичрэв. Түүнээс хойш хэн ч Диегогийн талаар үг цухуйлгасангүй.

Тэр үнэхээр тэр эмэгтэйтэй байгаа гэж үү? Бодох төдийд бие арзайх шиг боллоо. Магадгүй Рили бусдын асуух олон асуултнаас дургүйцсэн байх. Магадгүй ийм чухал цаг үед хамгийн шилдгийн хийх ажилд өөрийг нь явуулаагүйд Раул атаархан өөрийгөө хоёрдогч мэтээр битгий бодоосой гэсэндээ Рили ийм арга сэдсэн болов уу. Гэхдээ би баттай итгэлтэй биш байсан ч асуух гэж оролдоогүй юм. Би сурсан зангаараа чимээгүй байж, сургуулилтыг үргэлжлүүлэн ажиглалаа.

Эцсийн эцэст зүгээр ажиглах нь уйтгартай, цангамаар ажил байсан юм. Рили өөрийн армидаа 3 өдөр, 2 шөнө дараалан ямар ч амралт өгсөнгүй. Өдрийн цагаар бусдаас ангид байх хавьгүй хэцүү байсан юм. Учир нь бид хонгилд маш шигүү чихэгдэн суудаг байв. Гэвч энэ нь Рилид төвөггүйгээр тулалдах боломж олгох ашигтай байлаа.

Шөнө гарах үед ажиллаж болохоор хангалттай тооны өрөө байсаар байсаар байтал Рили урагш хойш яван мөчир цуглуулан, улмаар түүнийгээ буцаан тавих зэргээр цагийг өнгөрүүлж байсан юм. Тэр биеэ сайн барьж байсан ба ухаалгаар бүх гэрлүүдийг олсон байв. Рили удалгүй хяналтаа алдан, Раул Кристи 2 мөргөлдөж байх хооронд бидний сүрэг ядаж тал цус сорогчдоо алдах байх гэж би бодож байсан ч миний бодсоноос хамаагүй чанга хяналттай байлаа.

_________________
намайг үзэн яд :finger:


Top
   
 
PostPosted: Oct.29.10 9:01 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.25.08 6:32 pm
Posts: 4333
Location: энэ ертөнцийн хамгийн гэгээлэг жаргалтай газар
Гэвч энэ бүгд ихэнхдээ давталт байсан юм. Рили нэг л зүйлээ дахин дахин хэлээд байгааг нь би анзаарсан юм.
“Хамтдаа ажилла, ар талаа хар, түүний толгой руу нь биш.”
“Хамтдаа ажилла, ар талаа хар, түүний толгой руу нь биш.”
“Хамтдаа ажилла, ар талаа хар, түүний толгой руу нь биш.”


Энэ нь хөгийн зүйл байсан ба бүхэл бүтэн сүргийг тэнэг амьтад мэтээр үзэж байгаа мэт байв. Гэвч тулааны дунд орж зэрлэгээр тулалдах нь хажуунаас нь тайвнаар Фрэдтэй хамт ажиглахаас тэнэг хэрэг байлаа.
Энэ нь Рили биднийг хэрхэн нарнаас айх айдастай болгосонтой адил санагдаж байв. Утгагүй давталт.

Дэндүү мулгуу санагдаж байснаас ч тэр үү, эхний өдөр 10 аад цагийн сургуулилт үргэлжилж байхад Фрэд хөзөр гаргаж ирэн Солитэйр тоглож эхэлсэн юм.\solitaire-хөзрийн тоглоом\ Нэг алдаагаа дахин дахин давтаж байгааг харснаас энэ нь илүү сонирхолтой байсан тул би ихэнхдээ тоглоомыг нь харж суулаа.

Харин дахиан 12 цаг өнгөрөхөд бид дотор орсон байсан ба би Фрэдийг тохойлдон, улаан тавыг сольж болохыг зааж өгсөн юм. Тэр толгой дохин солилоо. Дараагаар нь тэр хөзрөө надад тараан бид Рамми тоглож эхлэв. \rummy-бас нэг хөзрийн тоглоом бололтой\ Бид үг дуугараагүй боловч Фрэд хэд хэдэн удаа инээмсэглэсэн юм. Хэн ч биднийг сургуулилтанд орохыг сануулаагүйгээр барахгүй бидний байгаа зүг харсан ч үгүй.

_________________
намайг үзэн яд :finger:


Top
   
 
PostPosted: Dec.14.10 6:58 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Oct.05.10 11:43 am
Posts: 146
Nomiig tataj avakh kholboosiig tavilaa shuu

http://share.gogo.mn/XvJqQOGI7f88131292 ... tanner.pdf


Top
   
 
PostPosted: Dec.27.10 7:01 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
Ажлынхаа дундуур орчуулав. Зав гарвал өдөртөө жоохон жоохон нэмээд байна аа

Хэн ч ангуучлах завсарлага авсангүй тул цаг явах тусам надад үүнийг тэвчих нь улам хэцүү болж байлаа. Тулаан тогтмол явагдаж хэн нэгэн өдөөн хатгах нь улам багасаж байв. Раили тушаалуудаа өгөх бүртээ чарлах нь улам бүр нэмэгдэж, тэр өөрөө хоёр ч удаа нэг нэгний гарыг таслан хаяв. Би хоолой шатаан тарчлаах цангаагаа мартахыг чадлаараа хичээж байлаа. Эцсийн эцэст Раили ч бас цангаж таарах тул энэ тулаан үүрд үргэлжлэхгүй биз. Гэхдээ л цангалт миний тархийг бүрэн...бараг л бүрэн эзэмдэж байв. Фред хамаг биеэ хөвчилсөн харагдана.
Явахад ганц л шөнө дутуу, гурав дахь шөнийн эхээр би хоосон ходоодоо бодон сууж байхад Раили тулалдаж байсан бүгдийг түр амсхийхийг тушаав.
“Жаалуудаа, нэг дор цуглаарай” гэж Раили дуугарахад бүгд түүнийг хагас дугуйран тойрон зогслоо. Бүгд л нийлдэг нийлдгээрээ нэг дор зогссоныг үзвэл тулалдааны бэлтгэл ч тэр тэднийг салгаж чадсангүй бололтой. Фред хөзөрнүүдээ арын халаасандаа хийгээд босч зогсов. Би түүний ой гутмаар аура намайг халхлах байх гэж найдан түүнтэй ойрхон зогслоо.
“Та нар сайн байлаа” гэж Райли ярьж эхлэв. “Өнөө шөнө та бүхэн шагналаа хүртэцгээнэ. Сайн ундаалаад авцгаа. Учир нь маргааш та нар хүч чадлыг хүсэмжлэх болно”
Сэтгэл хангалуун архираан бараг толгойтой бүхний амнаас гарлаа.
“Би хэрэгтэй биш хүсч байна гэж хэлмээр байна” гэж Раили үргэлжлүүлэв. “Та нар миний хэлснийг ойлгосон байх гэж найдна. Та нар ухаантай байцгааж ихээхэн хөдөлмөрлөлөө. Бидний дайснууд тэднийг юу хүлээж байгаа мэдээ ч үгүй сууж байгаа!”
Кристи, Раул хоёр дэмжин архирахад тэдний бүлгийнхэн мөн дагалдлаа. Тэд энэ мөчид яг нэг армийнхан шиг харагдсанд нүдэндээ ч итгэсэнгүй. Нэгэн дуугаар архиралдсандаа ч биш, тэдний хариу үйлдэлд ямар нэгэн жигд зүйл байлаа. Яг л ямар нэг том бие махбодийн хэсгүүд шиг. Урьдын адил Фред бид хоёрт хэн ч анхаарал хандуулсангүй боловч зөвхөн Раили биднээс ямар нэгэн юм шиншлээд ч байх шиг, үе үе бидний зогсож байсан газрыг гүйлгэж харах нь Фредийн авъяас өөрт нь нөлөөлж буй эсэхийг шалгаж буй мэт байлаа. Мөн Раили бидний хэн нь ч бүлэгтэй нэгдээгүйд дургүйцсэнгүй бололтой. Ямартай ч одоохондоо.
“Хм, та маргааш шөнө гэсэн үү боссоо?” гэж Раул лавлав.
“Яг тийм” гэж Раили хачирхалтай инээмсэглэл үл мэдэг тодруулан батлав. Фредээс өөр хэн ч түүний жигтэй хариултыг анзаарсангүй бололтой. Тэр над руу нэг хөмсгөө өргөн харав. Би хариуд нь мөрөө хавчлаа.
“Та нар шагналаа хүртэхэд бэлэн үү” гэж Раили асуулаа.
Түүний бяцхан арми хариуд нь дэмжин архирав.
“Энэ шөнө та нар бидний ирээдүйн ертөнц ямар байхыг амтлан мэдрэх болно. Явцгаая!”
Раили цааш эргэн үсрэхэд Раул болон түүний багийнхан араас нь салалгүй дагалаа. Кристигийн багийнхан тэдний дунд бужигналдан, урд гарах гэж бие биенээ түлхэлцэж байв.
“Намайг бодлоо өөрчлөхөд битгий л хүргээрэй дээ” гэж Раили урдаас нь орилов. “Ингээд байвал цангасан чигээр чинь орхичихно шүү. Надад хамаагүй!”
Кристи багийнхан руугаа архиран тушаал өгөхөд тэд Раулийн багийн ард эмх журамтай орцгоолоо. Фред бид хоёр тэдний сүүлч нүднээс холдох хүртэл хүлээцгээв. Фред гараа занган “Хадагтай нар эхлээд” гэх маягийн хөдөлгөөн хийлээ. Энэ нь тэр над руу нуруугаа харуулан явахаас айсандаа биш зүгээр л эелдэг харилцааны илрэл байсан юм. Би армийнхны араас гүйж эхэллээ.
Залуус бүгд аль хэдийн сураггүй алга болсон байсан ч тэдний үнэрийг дагахад хялбархан байлаа. Фред бид хоёр чимээгүй боловч нөхөрсгөөр гүйцгээв. Би түүний юу бодож байгааг гайхлаа. Магадгүй тэр зүгээр л цангасан байх. Би тэчъяадан шатаж байсан тул тэр ч бас тэгж байгаа нь ойлгомжтой.
Бид бусдыгаа тав орчим минутын дараа гүйцсэн боловч тэднээс зайгаа барьсаар л байлаа. Арми гайхмаар чимээгүй гүйлдэцгээж байв. Тэд нэгэн зүйлд төвлөрсөн, гэхдээ түүнээс ч илүү...сахилга баттай явцгааж байлаа. Би Раилиг бэлтгэлээ арай илүү эрт эхэлсэн ч болоосой гэж дотроо хүслээ. Ийм дэг журамтай бүлгийн дунд байх нь мэдээж хамаагүй хялбар.
Бид нэг ч зорчигчгүй хурдны замыг хөндлөн дайрч нарийн зурвас ойгоор өнгөрөөд далайн эрэгт ирцгээлээ. Ус зөөлөн долгиолон урсаж, бид бараг эгц хойд зүг рүү явсан тул энэ ямар нэгэн хоолой байх. Бид замдаа хэнтэй ч тааралдаагүй болохоор би үүнийг цаанаас зохион байгуулсан байх гэж итгэв. Далайн эрэг дээр зогсох цангасан цус сорогчдод өвдсөн, айсандаа орилох хүмүүсийг чимээгүй болгоход тийм ч хэцүү биш.
Бид өмнө нь хэзээ ч хамтдаа ангуучилж байгаагүй бөгөөд яг одоо бол энэ тийм ч сайхан санаа биш гэдэгт би итгэлтэй байлаа. Би Диеготой анх ярилцсан шөнөө Кевин нэг хүн-аалз жаалтай хэрхэн машинд сууж байсан эмэгтэйн төлөө зодолдож байсныг санав. Раили бидэнд ахиухан шиг бие олж өгөхгүй бол бид ганц дусал цус илүү уухын төлөө хэдэн биенээ тасдаад хаячихна.
Раили усны хөвөөнд хүрээд түр зогсов.
“Биеэ бариад хэрэггүй. Би та нарыг ханатлаа ундаалж хүч чадал суухыг хүсч байна. Харин одоо...бүгдээрээ жаахан хөгжилдөцгөөе”
Тэр давалгаа руу чимээгүйхэн шумбав. Бусад нь түүний араас даган шумбахдаа баярласандаа бахирцгааж байлаа. Фред бид хоёр усан доогуур тэдний үнэрийг авч чадахгүй тул тэдэнд илүү дөхөцгөөлөө. Гэсэн ч би Фредийг энэ явдал ямар нэгэн хүссэнээ идэж болох буфет маягийн зугаалгаас өөр гэж мэдэх л юм бол шууд зугтана гэдгийг мэдрээд байв. Энэ бол тэр надаас ч илүү Раилид итгэдэггүй гэсэн үг.
Бид тийм ч удаан сэлсэнгүй, бусдыгаа дээшилж байхыг харав. Фред бид хоёр усны гадаргад хамгийн сүүлд гарсан боловч Раили биднийг л хүлээж байсан мэт яриагаа эхэллээ. Тэр бусдаас илүү Фредийг анзаарч байлаа.
“Тэнд байна” гэж тэр усан онгоц руу заав. Канадаас л ирж яваа болов уу гэмээр энэ онгоцны сүүлчийн аялал нь болох нь. “Ганц минут хүлээгээрэй. Би цахилгааныг тасалсны дараа онгоц та нарын мэдэлд”
Хөгжөөнтэй дүнгэнээн сонсогдлоо. Хэн нэгэн нь хөхрөв. Раили үрлэн сум мэт үсрэн алга болоод хэдэн секундын дараа онгоцон дээр гарсан байлаа. Тэр шууд усан онгоцны удирдлагын өрөө рүү чиглэв. Түүнийг радио холбоог унтраахаар явсан гэж мөрийцсөн ч болно. Тэр үүнийг дайснуудынхаа анхаарлыг татахаас сэргийлэн хийсэн гэж ам шүд алдсан ч би түүнд түүнээс илүү том шалтаг байгаа гэж мэдэж байлаа. Хүмүүс цус сорогчдын талаар мэдэх ёсгүй. Үгүй ядаж ойрын хугацаанд. Тэднийг алах хүртэл ойрын хугацаанд.
Раили хаалганы том шилийг хагалан зайлуулаад өрөө рүү орж алга болов. Таван секундын дараа гэрэл унтарлаа.
Би Раулыг аль хэдийн алга болоод өгснийг мэдэв. Тэр бодвол усан дор байсан болохоор бид түүнийг Раилигийн араас сэлснийг сонсоогүй байх. Бусад нь бүгд ус руу шумбан ороход ус сүрэг барракуда (халуун орны махчин загас) олз руугаа дайрч байгаа аятай хүчтэй долгиоллоо.

_________________
PEPPA PIG


Top
   
 
PostPosted: Dec.28.10 5:31 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
Фред бид хоёр тэднээс харьцангуй аажуухан хөдөлцгөөлөө. Хөгжилтэй нь гэвэл бид хоёр ямар нэгэн байдлаар яг л хөгшин хосууд шиг байлаа. Бид хоорондоо огт дуугараагүй боловч аливаа зүйлийг яг адилхан хийж байв.
Бид онгоцонд гурван секундын дараа очиход агаарт зөөлөн цусны үнэр, орилоон хашгираан тарсан байлаа. Цусны үнэр намайг хичнээн их цангасныг мэдрүүлсэн бөгөөд энэ мэдрэмжийг би сүүлд нь ухаарсан юм. Үнэр авангуутаа миний тархи ажиллахаа болилоо. Надад хоолой хорсгон шатах цангалт, тэр шаталтыг унтрааж чадах амттайхан цус, хаа сайгүй урсах цуснаас өөр юм бодогдсонгүй.
Энэ бүхэн дууссаны дараа онгоцон дээр судсаар нь цус гүйж буй нэг ч хүн үлдээгүй бөгөөд би хувьдаа хэдэн хүн цааш нь харуулснаа мэдсэнгүй. Ямар ч байсан өмнө нь агнаж байсан бүх хүмүүсээс гурав дахин их хавьцаа л байх. Би халуу шатаж, хэрвээ болдог бол улайсан байлаа. Би ундаалж ханаад араас нь зөвхөн цусны амтыг л мэдрэх гэж дахин ууж байв. Усан онгоцон дээр байсан ихэнх хүмүүсийн цус амтлаг, цэвэрхэн байлаа. Эдгээр хүмүүс захын хорооллын шаар шавхруунууд байгаагүй аж. Хэдийгээр би нэг их цэвэрхэн баатар шиг биеэ бариагүй боловч тийм ч олон аллага үйлдээгүй байлаа. Раул жижигхэн шиг толгод болчих хэмжээний зэрэмдэглэгдсэн цогцсоор хүрээлэгдсэн байв. Тэр үхэгсдээр босгосон овоон дээрээ суугаад өөртөө баясан чангаар инээж байлаа.
Тэр инээж буй ганц цус сорогч байсангүй. Гэрэлгүй харанхуй онгоцон дээр хаа сайгүй баясан хөгжих дуу гарах аж. Би Кристиг “Энэ үнэхээр гайхалтай байлаа. Раилид гурван давхар баяр хүргэе” гэхийг нь сонсов. Түүний багийнхны зарим нь хоолой нийлүүлэн бүдүүлгээр ура хашгирах нь яг л бөөн архичид шиг харагдана.
Жен, Кевин хоёр тавцан руу үсрэн гарахад биенээс нь ус дусалж байлаа. “Тэднийг бүгдийг нь барьчихлаа босс оо” гэж Жен Раилид дуулгав. Тэгэхээр зарим нэг нь ямар нэгэн өөр юмны төлөө сэлсэн байх нь. Би үүнийг яагаад анзаарсангүй вэ.
Би Фредийг хайн эргэн тойрноо харав. Түүнийг олоход бага зэрэг хугацаа зарцууллаа. Эцэст нь би арын буланд байх дамжуулах машины зүг рүү эгцлэн харж чадахгүй байгаагаа анзаараад шууд тийшээ чиглэв. Эхлээд би усан онгоцны давалгаанаас болж далайн өвчин туссан аятай байсан ч урагшлах тусам энэ мэдрэмж арилсаар эцэст нь Фредийг цонхны хажууд сууж байхад нь олов. Тэр над руу хурдхан шиг инээмсэглээд миний толгой дээгүүр харлаа. Би түүнийг дагуулан хараад түүнийг Раилиг харж байсныг ухаарав. Тэр түүнийг үе үе хардаг бололтой.
“За боллоо залуусаа. Та бүхэн ирээдүйн тансаг амьдралаас хэсэгхэн ч болов амталсан байх. Харин одоо бол бидэнд хийх ажил байна шүү!” гэж Раили чангаар хэллээ.
Тэд бүгд урам зоригтойгоор архирцгаав.
“Надад та нарт хэлэх сүүлчийн гурван зүйл байна. Тэдний нэг нь зууш болох сайхан зүйл агуулсан байгаа. Тиймээс энэ хөгийн завийг далайн ёроол руу нь илгээгээд гэртээ харьцгаая!”
Инээд хөөр архирах дуутай холилдон армийнхан онгоцыг задлахаар ханцуй шамлан оров. Фред бид хоёр цонхноос үсрэн холдоод холгүйхэн зайнаас тэднийг ажиглан зогсоцгоолоо. Усан онгоцны төмрийг чахруулан голоор нь хуниран хуваахад тийм ч их цаг орсонгүй. Голын хэсэг хамгийн түрүүнд живэхэд хөлгийн хитэг, хошуу нь тэнгэр рүү гозойн үлдэв. Тэр хэсгүүд нь ч бас удалгүй араас нь живэн одлоо. Сүрэг барракуда биднийг чиглэн ирж явна. Фред бид хоёр эрэг рүү яаран сэлэв.
Бид бүгд гэрийн зүг гүйсэн боловч бид хоёр урьдын адил зайгаа барьсаар байлаа. Хоёр ч удаа Фред надад ямар нэгэн юм хэлэхийг завдсан хэдий ч тухай бүр бодлоо өөрчилж байх шиг байв.
Гэртээ хүрээд Раили баяр хөөрийг намжаав. Аль хэдийн хэдэн цаг өнгөрсөн ч тэр толгойтой бүрийг асуудалд нухацтай хандуулж чадаж байлаа. Нэг удаа тэр байдлыг намжаах гэж биш зүгээр л хөөрсөн сэтгэлээр тулалдсан. Хэрэв миний бодсон шиг Раилигийн амлалт худлаа байвал тэр бидэнд энэ бүх отолт, нуугдалт хэнд хэрэгтэйг тайлбарлах хэрэг гарна. Харин одоо бол эдгээр цус сорогчид ханатлаа найрлаж, сэтгэл нь хөөрсөн бөгөөд хэн нь ч бодит байдлыг авч үзэх ухаангүй байна. Ямар ч энэ шөнө Раили бидний баатар.
Хэсэг хугацааны дараа бүгд чимээгүй болж түүн рүү анхаарлаа хандуулсан болохыг ойлгов. Тэдний царайнаас харахад түүнийг юу ч гэж хэлсэн сонсоход бэлэн байлаа.
Раили хэдэн шат дээшээ өгсөн чухал царай гарган зогсов.
“Тэдгээр гурван зүйл гэвэл: Эхлээд бид зөв нөхдүүдтэй тулгарсан эсэхдээ итгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв бид санаандгүй өөр овог руу дайрч тэднийг сүйтгэх юм бол бид гараа дэмий бузарлах болно. Бид дайснуудыгаа өөрсөддөө хэт эрэмшсэн, бэлтгэлгүй байгаасай гэж хүсч байна. Тэдэнд онцгойлох хоёр зүйл бий бөгөөд үүнийг мартаж огтхон ч болохгүй. Нэгдүгээрт тэд биднээс өөр, шар нүдтэй.”
Энд тэнд эргэлзсэн бувтнаан сонсогдов.
“Шар аа?” гэж Раул дургүйцсэн өнгөөр давтав.
“Энэ ертөнцөд та нарын өмнө нь хэзээ ч учирч байгаагүй тийм олон цус сорогчид бий. Би та нарт өмнө нь тэр цус сорогчид биднээс эрт үүссэн гэж хэлж байсан. Тэдний нүд он удаан жилийн турш сульдаж шар өнгөтэй болсон. Бидний бас нэг давуу тал юм шүү” Тэр өөрөө өөртөө ямар нэгэн юм хэлсэн мэт толгой дохилоо. “Гэхдээ өөр эртний цус сорогчид ч бий. Тиймээс бид тэднийг улам сайн мэдэх боломжтой болно гэсэн үг...энэ бол миний өмнө нь хэлсэн зууш юм шүү дээ” гээд Раили зальжнаар инээмсэглэн бусдыгаа уухайлан дэмжихийг хүлээв. “Үүнийг хийхэд хэцүү байх болно. Би үүнийг сайн ойлгоогүй ч өөрийн нүдээр харсан юм. Тэр хөгшин цус сорогчид өөрсдийн бүлгийн нэг болгосон зөөлхөн эд байдаг. Гэрийн тэжээвэр хүн”
Түүний энэ мэдэгдэл бүгдийг нам гүм болгов. Үнэмшмээргүй юм.
“Үнэмшихэд хэцүү гэдгийг би мэдэж байна. Гэхдээ энэ бол үнэн. Одоо бид тэднийг хэн нэгэн охин дагуулж явдаг цус сорогчдын бүлэг гэж танихаар боллоо.”
“Яг...яаж тэр вэ?” гэж Кристи асуув. “Тэд нар өөрсдийнхөө идшийг байнга авч явдаг гэх гээ юу?”
“Үгүй ээ, энэ бол нэг л охин. Дандаа хамт явж байдаг ганц охин. Тэгээд ч тэд нар түүнийг алах гэдэггүй. Би тэд үүнийг яаж хийдэг, эсвэл яах гэж хийдгийг мэдэхгүй. Магадгүй тэд нар зүгээр нь өвөрмөц байхыг хүсдэг байх. Магадгүй тэд өөрсдийн биеэ барих чадвараа гайхуулахыг хүсдэг биз. Магадгүй тэд өөрсдийгөө мундаг харагддаг гэж боддог байх. Надад бол ямар ч утгагүй санагдаж байна. Гэхдээ би тэр охиныг харсан. Харсан гэхээсээ илүү үнэрлэсэн.”
Тайзан дээр жүжиглэж буй мэт удаанаар Раили хүрэмнээсээ дотроо ямар нэг улаан даавуу бөөрөнхийлсэн жижигхэн цахилгаантай уут гаргаж ирэв.
“Би шар нүдтэнгүүдийг бидний газар руу ойртож буй эсэхийг мэдэх гэж өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш тагнуулд явсан юм. ” Тэр бидэн рүү эцгийн халамжит царай гарган түр зогслоо. “Би залуусынхаа төлөө болгоомжтой байсан юм. За ямартай ч би тэднийг бид нар руу ойртож байна гэдгийг мэдэх үедээ энийг авсан” гээд тэр бидэнд уутыг үзүүлэн “Тэднийг мөрдөх гэж. Би та нарыг бүгдийг чинь энэ үнэрийг мэдэж аваасай гэж хүсч байна” гэлээ.
Тэр уутыг Раулд өгөхөд Раул уутыг онгойлгоод гүнзгий амьсгал авлаа. Тэр Раили руу гайхшран харав.
“Тийм шүү, гайхамшигтай байгаа биз?”
Раул уутыг Кевинд өгөхөд тэд бодолд дарагдан нүдээ онийлоо.
Цус сорогч бүр нэг нэгээрээ уутыг үнэрлэж, үнэрлэсэн болгоны нүд томорч, үүнээс ч илүү ямар нэгэн юмыг мэдэрч байв. Би бүр Фредийн тойргоос холдотлоо сонирхолдоо хөтлөгдсөнөө огиудас хүрч дотор муухайрсаны дараа л мэдэв. Би дарааллын төгсгөлд зогсож байсан хүн-аалз жаалын ард очиж зогслоо. Тэр өөрийн ээлжинд уутны доторхыг үнэрлэж үзээд түүнд уутыг дамжуулсан жаал руу буцааж өгөхөөр сарвайхад нь би гараа сунгаж аяархан исгэрлээ. Тэр намайг өмнө нь хэзээ ч хараагүй юм шиг эргэлзсэнээ эцэст нь над руу сунгав.
Тэр улаан бөөрөнхий даавуу цамц бололтой. Би уутны онгорхой ам руу хамраа шургуулаад, юмыг яаж мэдэхэв гэж ойрхон зогссон цус сорогч руу харсан хэвээр гүнзгий амьсгалав.
Ай даа. Би бусдынхаа нүүрний хувирлыг одоо л ойлгож, миний ч бас нүүрэнд тийм зүйл тодорсон гэдэгт итгэлтэй байлаа. Энэ цамцыг өмсөж байсан хүн эргэлзээгүй тансаг цустай нэгэн байх нь. Раилигийн “зууш” гэж хэлсэн нь гарцаагүй зөв. Нөгөө талаас би хэзээ ч байгаагүйгээрээ цатгалан байлаа. Тиймээс миний нүд тааламжтайяа томрох үед би хоолойндоо халуу шатах тачаалыг мэдрэн ярвайсангүй. Энэ цусыг амтлах нь гарцаагүй сайхан хэрэг боловч яг одоо бол энэ нь намайг зовоохгүй байлаа.
Би дахин цангах хүртэл хэр удахыг гайхав. Ихэвчлэн ундаалснаас хэдэн цагийн дараа өвдөлт дахин ирж улам ихэссээр хэдэн өдрийн дараа гэхэд ганц хором ч тэвчишгүй болдог. Миний түрүүхэн уусан хэрэгцээнээс минь илүү их цус үүнийг хойшлуулж чадах болов уу? Би үүнийг удахгүй мэдэж авах байх.
Би эргэн тойрноо хараад хэн ч уутыг хүлээгээгүй эсэхийг шалгав. Учир нь Фред ч бас сонирхож байгаа байх. Раили надтай харц тулгараад бяцхан инээмсэглэнгээ Фредийн зогсож байсан булан руу толгой дохив. Энэ үйлдэл намайг яг хийх гэснээ яг эсрэгээр нь хийх хүсэл төрүүлсэн боловч би үл хэрэгслээ. Би Раилиг намайг хардаж эхлээсэй гэж хүсэхгүй байна.
Би Фред рүү дөхөн дотор муухайрах мэдрэмжээ тэвчсээр нэг мэдэхэд түүний дэргэд зогсож байв. Би түүнд уутыг өглөө. Түүнд би түүнийг оролцуулах талаар санасан нь таалагдсан бололтой над руу инээмсэглээд цамцыг үнэрлэв. Хормын дараа тэр бодлогшронгуй толгой дохилоо. Тэгснээ надад цамцыг өгөх үедээ гайхширсан төрхтэй болсон байв. Дараагийн удаа бид хоёр хоёулахдаа үлдвэл тэр өмнө нь хэлэх гээд чадаагүй зүйлээ юу ч байсан хамаагүй надад хэлэх байх гэж бодлоо.

_________________
PEPPA PIG


Top
   
 
PostPosted: Dec.29.10 8:30 pm 
Offline
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
User avatar

Joined: Feb.04.10 12:00 am
Posts: 415
Location: Нов ногоон зүлэгтэй цэв цэнхэр тэнгэртэй тэв тэгшхэн газрын хажууд сандал дээр...
Анх удаагаа л ингэж орчуулга хийж үзжийна алдаа нтр их байгаа бх засах юм байвал хэлээрэй.

Би цүнхийг хүн-аалзны зүг шидэхэд тэр яг л үүнийг тэнгэрээс унаж байгаа мэт харснаа газарт унахаас нь өмнө чимэгүйхэн барьж авлаа. Бүгд тэрхүү үнэрийн талаар хоорондоо ярилцацгааж байв. Райли 2 удаа алгаа ташаад:
-Зиа тэхээр миний яриад байсан зууш бол энэ. Охин шар нүдтэнгүүдтэй хамт байгаа. Хэн түрүүлж түүнд хүрсэн нь зуушийг авах болно. Амархан байгаа биз.
Талархсан бас өрсөлдсөн өнгө аястай архираан өрөөг дүүргэв.
Амархан, тиймээ, гэхдээ... буруу. Бид чинь шар нүдтэнгүүдийг устгах ёстой биш бил үү? Нэгдмэл байх л гол түлхүүр болохоос түрүүлж очсон цорын ганц цус сорогч шагналыг авах ёстой гэж бодсонгүй. Тэгэхээр цорын ганц баталгаажсан үр дүн нь нэг хүн үхэх ёстой байх нь. Би энэ армийг өдөөх илүү ашигтай арга зам маш ихийг олж чадахаар байлаа.
Хамгийн их шар нүдтэнгүүдийг алсан нь охиныг авах болно.
Хэн хамгийн сайн нэгдмэл байж чадсан нь охиныг авах болно.
Төлөвлөгөөг хамгийн сайн хэрэгжүүлсэн нь.
Тушаалийг хамгийн сайн дагасан нь гэх мэт...
Гол зорилго нь хэн нэгэн хүн дээр биш, жинхэнэ аюул дээр л байх ёстой. Би эргэн тойрноо харахад тэдний хэн нь ч ийм зүйл бодоогүй нь илт аж.
Рауль, Кристи 2 бие биенийгээ цоо ширтэцгээж байв. Би Сара, Жен 2 шагналыг хуваалцах боломийн талаар маргалдан шивнэлдэхийг сонслоо. Тэгэхээр, магадгүй Фред үүнийг авах байх. Тэр ч бас дургүй байсан.
“Тэгээд эцэст нь” гэж Райли хэллээ. Анх удаагаа түүний хоолойд жигшил зэвүүцэл тодорлоо. “Энэ магадгүй хүлээн зөвшөөрөхөд хэцүү байх, тиймээс би та нарт өөрөө үзүүлэх болно. Би хийхийг хүсээгүй зүйлээ тэ нараар хийлгэхгүй. Санаж ав-Би та нарын алхам бүрт цуг байх болно.” Цус сорогчид ахин чив чимээгүй болцгоов.
“Та нар цус сорогч байх талаар их зүйл сурцгаасан. Тэдний зарим нь бусдаасаа илүү ач холбогдолтой. Энэ бол тэдний нэг нь бөгөөд та нарт эхлээд сонсоход байж боломгүй санагдах байх. Гэхдээ би өөрөө туршиж үзсэн учир та нарт харуулах болно.” Тэр их удаан бодож зогсоод үргэлжлүүлэв. “Жилд 4н удаа нар шууд бус өнцгөөс тусдаг юм. Тэр өдрийн турш, жилд 4н удаа бид гэрэлд гарахад... аюулгүй байх болно” Өчүүхэн хөдөлгөөн, амьсгал бүхэн зогсслоо. Райли баахан хөшөөнүүдтэй ярьж байв.
“Эдгээр онцгой өдрүүдийн нэг нь одоо эхлэж байна. Гадаа мандаж байгаа нар бидний хэнийг ч гэмтээхгүй. Тэгээд бид энэ ховор хуулийг ашиглан дайснууддаа гэнэтийн бэлэг барих болно.”
Миний толгой эргэж гүйцэв. Тэхээр Райли биднийг наранд гарахад аюулгүй гэдгийг мэддэг байж. Эсвэл тэр мэдээгүй, түүнд бидний бүтээгч энэ “Жилд 4-н удаа” гэдэг үлгэрийг ярьж өгч. Эсвэл... Энэ үнэн тэгээд Диего бид 2т аз таарч тэр өдөр энэ 4-н өдрийн нэг байж. Гэхдээ Райли үүнийг нарны эрчимжилт, улирлын чанартай зүйл гэж хэлсэн байтал Диего бид 2 ердөө 4-н өдрийн өмнө гэрэлд аюулгүй явж байсан. Ингэхлээр Райли, бидний бүтээгч 2 биднийг энэ нарнаас айх айдсаар удирдахыг хүссэн байна. Одоо л ойлгомжтой боллоо. Гэхдээ яагаад үнэнийг ийм хязгаарлагдмал байдлаар одоо хэлэв? Би үүнийг тэр бараан нөмрөгтнүүдтэй хамт хийх ёстой гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байв. Тэр нөмрөгтэй хүн тэр эмэгтэйг бүх шар нүдтэнгүүдийг алвал амьд үлдээнэ гэж хэлээгүй. Би түүнийг энд бүх төлөвлөгөөгөө биелүүлж, шар нүдтэнгүүдийг алаад Австрали ч юм уу дэлхийн өөр хаа нэгтээ очиж урт хугацаанд амрах байх гэж бодож байна. Тэгээд тэр бидний хэнийг ч дахин харахыг хүсэхгүй.


Top
   
 
PostPosted: Dec.31.10 12:36 am 
Offline
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
User avatar

Joined: Feb.04.10 12:00 am
Posts: 415
Location: Нов ногоон зүлэгтэй цэв цэнхэр тэнгэртэй тэв тэгшхэн газрын хажууд сандал дээр...
Энэ богинохоон ярианд дэндүү их арга заль, ов мэх байсан бөгөөд би эднийг бүгдийг нь Тогтоож авсан гэдэгтээ итгэлгүй байлаа. Энд Диего байсан бол хамтдаа энэ бүхнийг дүгнэхэд илүү амар байхсан. Хэрвээ Райли энэ 4н өдрийн үлгэрийг зүгээр ë зохиосон бол би яагаад тэгсэнийг нь гадарлаж байна. Тэр биднийг өнөөдрийн тулаанд дагуулан явахыг хүссэн учир зүгээр л “Би та нарыг амьдралын чинь туршид хуурч байсан юм, одоо үнэнийг нь хэлж байна” гээд хэлчихэж чадахгүй. Учир нь ингэвэл тэр бидний итгэлийг алдах болно.

Райли хөшөөнүүдтэй үргэллүүлэн ярьж эхлэв. “Энэ бүхнээс айх нь та нарын зөв. Та нарын одоог хүртэл амьд байгаа учир нь та бүхэн миний болгоомжлол, сануулга бүрт анхааралтай ханддаг байсан. Үргэлж цагтаа буца ирэн, ямар ч алдаа гаргаж байгаагүй. Энэ бүх айдас та нарыг ухаантай бас болгоомжтой болгож байсан. Би та нарыг энэ бүх ухамсараа орхихыг, миний өртөнцөөс гарж явахыг хүсэхгүй байна. Гэхдээ...” Тэр өрөөг нэг удаа тойруулж харснаа "Би та нарыг намайг дагаж гараасай гэж хүсэж байна."Түүний харц өөрийг нь харж буй хүмүүсээс хэсэг зуур гулсан холдоход толгой дээгүүр минь хальт шүргэх мэт санагдав.

Райли үргэлжлүүлэн “Намайг хар. Намайг сонс. Надад итгэ. Энэ өдөр гарч байгаа нар бидний арьсанд бас нэгэн сонирхолтой үзэгдлийг бий болгох бөгөөд энэ бүхэн та нарыг гэмтээхгүй гэдгийг би өөр дээрээ үзүүлнэ. Залуусаа би та нарыг хэзээ ч ямар нэгэн аюул руу хөтлөхгүй гэдгийг та нар мэдэж байгаа.” Гээд тэр шатаар өгсөж эхлэв.

Кристи: “Райли, бид зүгээр л хүлээж болохгүй-“ гэж эхэлтэл Райли түүний яриаг таслан “Зүгээр л анхаарлаа хандуул” гээд үргэлжлүүлэн дээш өгслөө. “Энэ бидэнд маш том давуу тал болох болно. Шар нүдтэнгүүд бүгд энэ өдрийн тухай мэдэх боловч тэд биднийг ч бас мэдэж байгаа гэж бодохгүй байгаа.” Тэр ярьж байхдаа хаалга онгойлгон хонгилоос гараад гал тогооны өрөөнд орж ирлээ. Тэнд ямар ч гэрэл байгаагүй боловч бүгд онгорхой хаалга хүрэх замаас айн холдоцгоов. Түүний хоолой үргэлжилсээр урд хаалга руу хүрэв. “Маш олон залуу вампирууд үүнээс болж үхдэг. Учир нь тэд энэ гэрэл үргэлж байхгүй гэдгийг мэддэггүй юм.”

Би гэнэт Фредийн харц над дээр байгааг мэдрав. Би түргэхэн түүн рүү харахад тэр яг л зугтахыг хүсч байгаа авч хаачихаа мэдэхгүй байгаа мэт царайлан намайг бүлтийтлээ ширтэж байлаа.

Би аяархан “Энэ зүгээр ээ, нар биднийг гэмтээж чадахгүй.” Гэж шивнэлээ.
Тэгтэл тэр “Чи түүнд итгээд байгаа юм уу? Байж боломгүй юм” гэсэн мэт царайгаа хувирган хөмсгөө өргөөд дараа нь үл тоосон царайтай буцаан буулгав.

Би арагшаагаа сэм харлаа. Райли хаашаа хараад байсан юм бол оо. Юу ч өөрчлөгдөөгүй л байна-Байшингийн нас барсан эздийн хэдэн гэр бүлийн зураг, жижиг толь, хөхөөтэй цаг. Хммм,, тэр цаг харж байсан юм болов уу? Магадгүй бидний бүтээгч түүнд ч бас үхлийн хугацаа тогтоосон байх.

“За залуусаа би гарлаа. Та нар өнөөдөр айх шаардлагагүй ээ, би амлаж байна.” Гэж Райли хэллээ.

Гэрэл нээлттэй хаалгаар хонгилд нэвтрэн орж ирж, улам ихэссээр л байв. Үүнийг Райлигийн арьснаас ойж байгаа гэдгийг зөвхөн би л мэдэж байлаа. Би тэрхүү тод тусгал ханан дээр хэрхэн бүжиглэж байгааг харж чадаж байв.

Энд тэндгүй исгэрэх, архирах сонсогдож, би Фредийн эсрэг талын буланд шахагдлаа. Кристи хамгийн ард зогсож байсан нь өөрийнхөө бүлгийг нэг төрлийн бамбай болгон ашиглахыг оролдож байгаа мэт өрөвдөлтэй харагдаж байлаа.

“Бүгдээрээ тайвширцгаа. Би зүв зүгээр байна, ямар ч өвдөлт, шарх сорви байхгүй. Наашаа ирээд харцгаа, хүрээд ир” гэж Райли дуудлаа.

Хэн ч хаалга руу ойртсонгүй. Фред ар талын ханаа налан мэгдсэн харцаар гэрэлийг ширтэж байлаа. Би түүний анхаарлыг татахын тулд гараа бага зэрэг даллав. Тэр над руу хараад миний ийм тайван байгааг гайхан хэсэг харж зогссоноо удаанаар миний хажууд ирж зогсов. Би түүнийг урамшуулан инээмсэглэлээ.

Бусад бүх хүн шатаж эхлэхийг хүлээж байлаа. Би дотроо Диего энийг харсан бол түүнд энэ бүхэн ямар инээдтэй санагдах тухай төсөөлөн зогслоо.

_________________
Би сэтгэж байгаа учир оршдoг


Top
   
 
PostPosted: Feb.07.11 8:48 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.10.05 8:37 am
Posts: 139
Location: Утаанбаатартаа
"Та нарын хэн нь хамгийн зоригтой вэ? Би хармаар л байна шүү. Би энэ хаалгаар хамгийн түрүүнд гарч ирэх хүнийг дотроо төсөөлж байсан юм. Гэвч миний буруу байсан бололтой" гэж Рилли бодлогошронгуй хэллээ.
Би нүдээ анивчлаа. Рилли эргэлзэж байх шиг байсан боловч түүний үгс бүлэгт нөлөөлжээ. Раул бараг тэр даруй шат дөхөж байгаа нь харагдав. Харин Кристи энэ удаад Риллигийн урамшууллын төлөө түүнтэй өрсөлдөхгүйгээр шийдэв бололтой. Раул Кевин лүү хуруугаараа дохиход, Кевин хүн-аалз жаал хоёр дуртай дургүй хоёр талаас нь дагалаа.
"Та нар намайг сонсч байгаа биз дээ. Би шатчихаагүй л байна шүү дээ. Битгий нялх хүүхэд шиг байгаач. Та нар чинь цус сорогчид биз дээ? Тэгвэл цус сорогч шиг л байл даа" гэж Рилли хэлсэн боловч Раул дагуулуудынхаа хамт шатны гишгүүрээс цааш хөдөлсөнгүй. Бусад нь бүүр хөдөлсөнгүй. Рилли хэдэн минутын дараа буцаж ирэхдээ хаалганаас тусах гэрэлд үл ялиг гялалзаж байв.
Тэр "Намайг хараач. Би зүгээр л байгаа биз дээ. Та нараас бүр иччихлээ. За Раул хурдалж үз" гээд дөхөхөд Раул түүнээс зугтаж, Рилли ойр байснаар нь Кевинийг шүүрч аваад түүнийг хүчээр чирэн шатаар өгслөө.


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 85 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited