#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jan.17.19 5:56 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 28 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jul.29.10 9:44 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Image

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Sep.04.10 8:25 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.29.10 9:47 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
СҮМД ТАНГАРАГ ӨРГӨСӨН НЬ
Шаолины сүмийн намхан чулуун хэрмийн цаанаас хонхны сунжирсан урт дуу тэрхэн зуураа агаарт тодхон жингэнэж, сүмийн ханыг даван бургасан шугуй, уулын бэлээр шатлан буусан тутаргын зурвасан талбай, уулын оройг уургалан уясан ааглаг ногоон дунд аажмаар уусан замхарна...
Оройн гүнцэг, үдшийн мөргөлийн цаг өнгөрсөн байв. Гэр гэрээсээ хэсэг бүлгээрээ гарч мөргөлийн дуган руу явах лам нар энэ гэнэтийн хонхны дуу ямар учиртай болохыг бие биеэсээ шивэгнэн асууна.
Хэдэн минутын дараа сүмийн хашаанд хөл хөдөлгөөн татрав. Хоёр дахь харуулын хонх жингэнэв. (Эртний хятадад үдэш, шөнийн цагийг хоёр хувааж харуул гэж нэрлэдэг байв. Эхний харуул оройн долоон цагт эхэлдэг байлаа) Яг энэ үеэр алсын нэг өрөөнөөс дөрвөн лам гарч ирлээ. Нэг нь эргэн тойрноо ажиглан хараад тэдний араас хэн ч дагаж, хараагүй гэдэгт итгэж, нөгөөдүүлдээ дөхөв, Тэгээд дөрвүүлээ хашаан дундуур түргэн өнгөрч, хаалгаар гаран одов,.
«Мэргэн. ухаан суух дацан» хэмээх пайз хадсан яйжийж ганхсан хаалгатай, шавар нь унасан, зарим газраар хана нь нурсан, хогийн ургамалд баригдсан цэцэрлэг, аль эртнээс будаж, янзлаагүй өнгө зүсээ алдсан, хүний гар хүрээгүй удсан оршуулгын газар, энэ бүхнээс үзэхэд энэхүү шүтээний ариун газрын, уруудах цаг болсныг гэрчилнэ.
Тухайн үедээ энд саахалт хот болон хавь орчмын Тосгодын язгууртан дээдэст зориулж, гайхмаар чамин ;үлээн авалт хийж, сүүдэр ший, дэнлүүний наадам хийж шуугиан ихтэй яармаг нээгддэг байлаа. Гэвч энэ бүхэн цаг үеэ өнгөрөөжээ 1644 онд Мин улс манжийн эзэнт улсын хурц сэлмийн үзүүрт мөхөв. Олон сайхан хот үнсэн товрог болж бүхэл бүтэн аймаг хоосрон сөнөлөө. Байлдан эзлэгчдийн мэсэнд хэлмэгдсэн олон хүний хохимой толгой энд тэндгүй хэвтэх болов. Харийн түрэмгийлэгчид талийгаачдын цогцсыг хүртэл доромжилжээ. Амьд байхдаа бууж өгөөгүй нас ; нөгчигсдийн булшийг малтан толгойгий нь авч, шатаадаг байлаа. Ялагдсан орны эрчүүдийг тохуурхаж басамжлахын тулд цаазаар авах ялаар далайлган манж ёсоор гэзэг тавьж. үлдсэн үсийг нь авах журам тогтоолоо. Байлдан дагуулагчид тосгон бүрд Хов мэдүүлэх, эрүү шүүлт тулгах, цаазаар авах явдал бурханд мөргөхийн адил тосгоны амьдралын хэвийн нэг үзэгдэл болов.
Манж нар сүм хийдийг самуун дэгдээх гол үүр гэж ихэд сэжиглэн сэрдэх болов. Олон зуун жилийн туршид шашин, соёлын төв болж байсан хятадын олон сүм хийд уналтанд орлоо. Шаолины сүм хийд ч үүний нэгэн адил эзгүйрч эхлэв. Алс холоос анхилуун үнэр нь ханхалдаг хятад зоог барьдаг уламжлал тасарчээ. Хүндэтгэн бахдаж сонсдог олон гийчний өмнө шүлэг бүтээлээ уншдаг яруу найрагчид үзэгдэхээ болив. Ард түмний дунд өргөн тархсан хулсан лимбэний уянгат дуу, утсан хөгжмийн уран эгшиг, чулуун харангын цуурай энэ сүмийн дотор дуулдахаа болиод уджээ. Хөл шуугиан ихтэй яармаг ч гарахаа болив. Урьд ядуу бадарчинд олддог байсан толгой хоргодох газар үгүй болжээ.
Манж нар олноор цугларахыг хорьж сэжигтэй харагдсан бүхнийг баривчилна.
Хятад улс манжийн үе уламжилсан Чин улсын дарлалд орж өөдлөхөө болив.
Манжийн эзэн хаан хятадын хаан ширээг эзэлсэн боловч ялалтаа баяр ёслолын байдлаар тэмдэглэж чадахгүй байв. Харийн түрэмгийлэгчид ирсэн өдрөөсөө эхлэн ард түмний гүн дургүйцэлтэй тулгарчээ. Хуанхэ мөрний орчмоор давшиж явсан манжийн морин Цэрэг ардын баатар Ши Кэфийн удирдсан бүлгийн ширүүн тэмцэлтэй учрав. Мөхсөн Мин улсын гурван жонон хятадын зүүн өмнөд, баруун өмнөд нутагт зэвсэгт тэмцэл эхлэхэд Ли Динго тэргүүтэй босогчид хүч нийлэв. Нутгийн өмнөд хэсэгт «харьяат гурван ноёны» бослого гарлаа. Эдгээр отряд тус бүр бие даасан байдалтай байсан тул Манж нар шинэ төрд харштай энэ аюул заналыг зайлуулахаар шийджээ. Ноёдын бүлгийг тараах зарлиг өгсөн боловч ноёд захирагдсангүй.
Сүм. хийд, тариачдын дунд «Ах нарын бүлгэм», «Цагаан сараана», «Газар, тэнгэрийн бүлгэм» зэрэг нууц бүлгэмүүд байгуулагдан ард түмний дунд нэр хүнд олж «Аугаа их Мин улс мандаж Чин улсын төр сөнөтүгэй» гэдэг лоозон дэвшүүлжээ. Шаолин сүмийн зуун найман лам мөргөл номоо уншиж. бурхандаа залбиран хомсхон хоол гүнцэг барьснаар сэтгэл ханаж, даруухан аж төрөн дацангаасаа бараг гардаггүй байлаа. Гэвч ийнхүү хүлцэнгүй байж, ертөнцийн үйл явдлаас хөндий, шүтээний газар даруухан суудаг нь хуурамч ажээ. Сүм хийдийн дотор өмнөд нутгийг эзлэн агсан харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэх төлөвлөгөөг хэлэлцэж байв. Лам нар нууц бүлгэм байгуулж, ертөнцийн гурван хүч болох тэнгэр, газар. хүн гурвын эртний хятадын уламжлалт сургаалын нэрээр «Гурвын холбоо» гэж нэрлэх болжээ.
...Зай муутай, бүгчим дуганы шалан дээр лам нар шахалдан суужээ. Зарим нь суух газар олдсонгүй тул хаалганы хагархай чулуун шатан дээр сууцгаажээ.
Шүтээний өмнө Конфуцийн (Эртний Хятадын гүн ухаантан (МТӨ 551—479 он) одоо ч Хятадад шүтсээр байгаа шашны нэг болох конфуцийн номлолыг үндэслэсэн хүн) хүрэл баримал дүрс, сангийн бойпор хоёр лаа асаалттай байв. Ханан дээр баялаг, дайн, уран зохиолыг тэтгэгч Гуань Юй бурхны хөрөг өлгөөстэй харагдана. Эзэн хааны малгай өмсөж, гараа зөрүүлэн хаан ширээнд заларчээ. Шингэн урт сахалтай Гуань Юй бурхныг түшмэл, урт иштэй сүх барьсан дайчин, яг ижилхэн зүс царайтай идэр хоёр залуу хүрээлжээ. Хоёр залуусын нэг нь цул мөнгө. нөгөө нь ном, сэлэм барин зогсоно. Бурхны хоёр талд «Гурвын холбооны» мөргөлийн сүмд, манжийн эсрэг утга бүхий шүлгийг алтан үсгээр бичсэн «хоёр улаан самбар байрлуулжээ. Буланд зүүсэн шар торгон дарцаг дээр «Чин сөнөтүгэй», «Мин улсаа буцааж авна!» гэж хар үсгээр бичсэн байв. Бурхан шүтээний өмнө хүж асаасан сангийн том бойпор тавьжээ.. Хүжийн нялуун үнэр өрөөгөөр дүүрэх ба эргэн тойронд олон лаа барьжээ. Лааны анивчсан улаавтар туяа лам нарын зэвхий цонхигор нүүрэнд тусан сүүмэлзэнэ.
— Анд нар аа! Чингийн зэрлэгүүд манай эх орныг эзэлж авлаа. Харийн түрэмгийлэгчдийг үзэн ядах жигшлийг зөвхөн цээжиндээ хадгалаад байж болно гэж үү? Дайснууд манай ургацыг сүйтгэж, сүм хийдийг бузарлаж, нутгийнхныг маань доромжлон басамжилж байна. Муу манж хулгай нарын эсрэг тэмцэх нь хятад хүн бүрийн ариун үүрэг юм. Тэнгэр газар хоёр ив ижил хүмүүсийг төрүүлдэггүй юм. Сайн санаатай, үнэнч шударга хүмүүс буянт хувь заяагаар төрдөг Муу санаатнууд муу үйлсээр төрдөг. Манай сүмд үнэн санаа, чин сэтгэл мөнх ноёрхож байв. Гэтэл хар санаа нарийн торгон утас мэт манай сүмд шүглэжээ. Бидний нэг тэр хорт могойн атганд орж, биднээс урваж. олон жил хамт ус ууж, будаа идсэн ах дүү нараасаа урважээ хэмээн галуун хүзүүтэй, шингэн сахалтай, үрчгэр нүүртэй, хатангир туранхай ширээт лам цугларсан олонд хандаж хэлэв.
Шалан дээр суусан олон хилэгнэн шуугилдахад өвгөн туранхай гараа өргөсөнд дахин нам чимээгүй болов.
— Саяхан болтол энэ этгээд биднээс шившигтэйгээр урваснаа нууж байв. Гэвч нуранги газар хагардаг, хүн өсгий дээрээ удаан зогсож чаддаггүйн адил/ урвасан хүн хэзээд уруугаа хардаг билээ. Өнөөдөр би дайсны байранд нэвтрэн орсон өөрийн хүнээс мэдээ авлаа. Бид бүгдийг хүйс тэмтрэхээр манж нар наашаа зүглэж яваа гэдгийг мэдэгдсэн. Бас урвагчийн нэрийг хэлэв...
Ширээт лам дуугүй болж, галгүй нүдээр зэрэгцэн суусан олон ламыг хэсэг ширтэв. Ширээт худал хэлж нүгэл үйлдэв. Хэн урвасныг мэдээгүй юм. Харин энэ шөнө манж нар Шаолин сүмийн бүх ламыг хүйс тэмтрэхээр завдаж байгаа нь ган болоход лавтай үнэн мэдээ ажээ. Зэргэлдээ тосгоны загасчин, тариачин Ли өвгөний сүмд үргэлж бараа авчирдаг ач хүү, энэ тухай мэдээлжээ. Яаран гуйж амьсгаадсан тэр хүү өдөр голын эрэг дээр үдэлсэн манжийн найман тугтай цэрэгтэй тулгарч, бутны цаана нуугдан тэдний яриаг сонссоноо ирж хэлжээ. Үймээн дэгдээгч лам нар «Өнөө шөнө бурхан» болбол сүмд юу хийх билээ гэж манж нар хэлэлцэж байв.
Манж нарт хуйвалдааны тухай хүн очиж хэлсэн нь мэдээж хэрэг. Гаднын хүмүүс нууцыг гадарлахгүй учраас лам нарын дотроос л урвасан байж таарна.
Загасчны ач хүү даанч, хожимдож ирснийг ширээт лам сайн ойлгож байв. Манж нар сүмд ирэх ганц замаар ирж яваа биз. Гурван талаас хад асгаар хүрээлэгдсэн учраас эндээс зугтана гэдэг бүтэмгүй хэрэг. «Харьяат гурван ноёнд» элч явуулж тусламж гуйгаад өөрсдөө тэднийг иртэл тэсч байхаас өөр замгүй болжээ.
Ширээт лам ритоддоо хамгийн үнэнч шударга дөрвөн шавиа дуудан ирүүлж, холын замд бэлтгэх зарлиг буулгав Бусад лам нарыг цуглуулж, ойртон айсуй аюул заналын тухай дуулгаж, урвагчийг илрүүлэхийг оролдъё гэж боджээ...
Ширээт лам үгээ үе үе таслан удаанаар өгүүлж, зэрэгцэн суусан лам нарыг анхааралтай ажиглана.
— Анд нөхөд минь! Бидний ариун үйлсийг дайсанд мэдээлсэн хүний нэрийг би мэдэж байна.. гэж ширээт лам хяхарган дуугаар сүртэй хэлэв.
Түгшүүр ихсэж, лам нар ширээт ламын амыг бүлтийтэл ширтжээ.
— Тэр муу урвагч та нарын дунд байна гэж ширээт лам чанга хашгиран сүмд ноёрхон байсан нам гүмийг эвдэв.
Ширээт лам мөргөлийн дуганы нээлттэй хаалга руу санаандгүй хартал үүдний довжоон дээр сууж байсан банди нарын нэг гэнэт босож харайж, сүмийн хаалга өөд харайсанд арын эгнээнээс хэдэн лам хойноос нь хөөв.
—  Байг! Урвагч холдохгүй! гэж ширээт лам гараа өргөв.
Үнэхээр хэдэн мөчийн дараа хүдэр биетэй гурван эр нөгөө урвагчийн гарыг ард нь мушгин чирч авчрав. Хашир өвгөн хаалганы гадна харуул тавьсан нь хэрэг болжээ.
Шалан дээр сууж байсан лам нар хоёр тийш ярагдан зай гаргахад урвагчийг тахилын ширээ рүү чирэн авчраад сөгдүүлэв. Лам нар хилэгнэн зөгий мэт шуугин дүнгэнэв Ширээт лам дохиж. дуугүй болохыг тушаагаад.—Урвагчийн биед хулчгар зүрх байдаг гэж ярьдаг нь үнэн юм гэв.
Ламтан сөхрөн суусан бандид хандаж,
—  Арван найман жилийн өмнө ангаж үхэх шахсан өлгийтэй хүүхэд хэвтэж байхад чинь замаас олж энд авчрахдаа бурхны ариун ордонд үхэр оготно оруулжээ гэдгээ даанч мэдсэнгүй гэж харамсан өгүүлээд,—Чамайг өсгөж торниулахдаа өөртөө үхэл бэлдэж байснаа мэдсэнгүй. Манж. нарт урвах болсон шалтгаанаа бидэнд тайлбарла! Бидний толгойг чи ямар үнэ цэнээр худалдав? А Цат, чи ярь гэж шаардав.
Тэр залуу сөгдөн сууж нэг тийш гөлөрнө. Хагас аньсан зовхины цаанаас нүд нь ч харагдахгүй онийж, уруулаа тас жимийжээ. Ширээт ламын хэлсэн үгийг дуулаагүй мэт. Нам гүм байдал хэдэн минут үргэлжлэв.
А Цат гэнэт сэрэх шиг болж цугларсан олныг тойруулан хараад жигшсэн янзтай ярвайж,
—  Та нар бүгдээрээ үхнэ, дуулав уу, бүгдээрээ! Энэ ертөнцөд та нарт нэгээс илүүгүй цаг амьдрах нас үлдсэн! Манж нар та бүгдийг хүйс тэмтэрнэ! Яасан ч надад пад алга! Өвгөн чи сонсов уу? Падгүй. Та нар намайг алж чадахгүй. Гэгээн багш та нарыг өршөөхгүй гэж хашгирав.
Ийнхүү хашгирч бачимдан, эхэр татсанаа сүүлдээ хоолой нь гарахаа больж таг дуугүй болов. Нүдээ дахин аньж хөмхийгөө зуулаа.
—  Урвасан этгээдийг шийтгэе гэж чимээ аниргүйн дундаас сая нэг дуу гарлаа.
Уур хилэн нь оргилсон лам нар сүмээр нэг шуугилдав.
—  Урвагчийг цаазалъя! Цаазалъя!
—  Толгойг нь ав!
—  Дөрвөн мөчийг нь огтол!
—  Дүүжил! гэж хашгиралдав.
Ширээт лам уурлаж догширсон лам нарыг тайтгаруулах гэж ихээхэн хүч чармайлт гаргаж арай гэж нэг тогтоож авав.
—  Нөхөд минь тайвширч үз. Гэгээн багш догшин ширүүн байхыг сургаагүй биз дээ! Сайн юмыг сайн болгож саар юмыг ч сайн болгоно гэж айлдсаныг санаж байна уу? Сайн санаатан хүн ингэж бойждог юм. Гэгээн багшийнхаа гэрээсийг дагацгаая! А Цат үхэх заяагүй хүн. Амьд үлдэг. Энэ бол түүний урван тэрсэлсний хариуд дээд зэргийн цээрлэл болог. Одоо гэгээн багшдаа мөргөж ариун үйлсэд нь ерөөл дэвшүүлье. Гэгээн багш олон шавь нараа мартахгүй, тусламж гуйхаар илгээсэн дөрвөн шавь минь зорьсондоо хүрч тусламж айсуй биз. Мин улсын тулгуур төр өөдрөг болж Чин овогтон сөнөтүгэй! гэж өвгөн их л хилэгнэн хашгирав»
Хоёр хоногийн дараа ширээт ламын илгээсэн дөрвөн элч Шаолины сүмд модны сүүдэр бараадан сэмхэн ойртож ирлээ. Лам нар сүмд ойртож яваа манж нарыг сэмхэн өнгөрч гарсан боловч энэ нь  дэмий хоосон оролдлого болжээ «Харьяат ноёд» тусламж үзүүлэхээс эмээсэн тул лам нар хоосон буцаж ирлээ.
Лам нар сүмийн нууц хаалгаар сэмхэн орж ирвэл айсандаа гэнэт зог туслаа. Энд тэндгүй толгой, гар хөлийг нь тас цавчиж. гэдсийг нь хагалсан хүүр хөглөрчээ. Мөргөлийн дуганд ширээт лам, бас хэдэн лам нарын цогцсыг танигдашгүй болтол цавчсан харагдав.
Бас тэсвэрлэшгүй муухай үнэр ханхална.   
Дөрвөн лам хоёр хоногийн өмнө орхиж гарсан ритоддоо очихоор сүмээс гарч одох яг тэр үеэр нэг хүн аяархан гинших шиг болов. Лам нар чих тавин сонстол ёолох дуун дахин дуулдсанд дөрвүүл хана руу гүйж очив. Азаар амьд үлдсэн нэг лам бөөн цус нөж болсон хэвтэж байгаа харагдана.
Шархадсан ламыг ритоддоо чирч оруулаад цусыг нь угааж боов. Гурван цаг орчим болсны дараа нөгөө лам ухаан орж шөнийн аймшигт явдлыг хэдхэн үгээр! хэллээ. Харсаар юу болсон нь тодорхой байгаа тул лам нар энэ талаар тодотгох гэсэнгүй. Дөрвөн ламын нэг, сүмд ширээт ламын удаах мяндагтан болох хижээлдүү Юн Си гэгч
—  Нөхөд минь! Муу урвагчаас болж бид гайд! учирлаа. Зуу гаруй хүнээс тавхан үлдэв. Гэвч гэгээн багш биднийг эхэлсэн үйл хэргээ үргэлжлүүлэхийг уриалж байна. «Гурвын холбооны» гол нь тасарч! байгаа үйлсийг үргэлжлүүлэх хувь заяаг тэнгэр би дэнд заяав. Та бүгд бэлэн биз дээ гэж асуув.
—  Бэлэн! гэж лам нар намуухан боловч шийдмэгээр нэг зэрэг хариулав.  
Харийн муу дайсан манж нарын эсрэг манай ариун шударга тэмцлийг эхлэхэд та бүгд бэлэн үү?
—  Бэлэн!
—  Шударга үйлсийн төлөө амь насаа өгөхөд бэлэн үү?
—  Бэлэн! .
—  Тэгвэл намайг сонсоцгоо! Цэлмэг тэнгэрийн хөвөн цагаан үүл бидэнд сайн билэгдэл болж байна. Хуучин төр улсыг мандуулах ёстой. Чин нарыг бут цохьё гэж тангараглая. Их Хуанхэ  мөрнийг  гаталж
Мин улсаа байгуулъя! Бид энэ луу жилд тангараг ергөлөө Ариун хүчирхэг луу биднийг мөнх ивээж манай ах дүүгийн их холбоог үеийн үед бат хамгаалж явах болтугай!
Юн Си гүн амьсгаа авч:
Нөхөд өө, намайг сонсоцгоо! Надад ямар ч авьяас билэг байхгүй. Гагцхүү санасан үйлсдээ хэзээд үнэнч байдаг. Би Мин улсыг дэмжиж, урвагч муу этгээдийг огт айж шантралгүй устгахад бэлэн байна. Миний хувь заяаг Тэнгэр мэднэ. Миний үнэнч зүрхийг харж, үгийг минь сонсоцгоо. Нар тэнгэрт оршдогийн нэгэн адил хүнд зүрх байдаг билээ. Хүний зүрх нар лугаа адил хурц бөгөөд халуун байх ёстой. Энэ үгийг мартсан хүний хохь болог! Тэнгэр, Газар, Хүн гурвын холбоо бидний амь үрэгдсэн анд нөхдийн цуснаас бүрдэн тогтнолоо. Бид хэтэрхий итгэмтгий, зөөлөн сэтгэл гаргаж дайсны саварт өртлөө. Энэ мөчөөс эхлэн дайсанд өршөөл үзүүлэхгүй байх нь «Гурвын холбооны» гол хууль болог. Би луудын дотроос хамгийн догшин Цзяогийн Шар лууг бидний ивээгч болтугай гэж ерөөж байна! Их Мин улсын төр бадарч Чин улс сөнөтүгэй! Хүн тэнгэр, Газар эх бидний өвөг дээдсийн гэгээн дүр миний хэлсэн үгэнд гэрч болог! гэв.  .  {
Юн Си бүснээсээ хутга гаргаж амандаа бариад,
—  Дуугүй байна гэдэг «Гурвын холбооны» хоёрдугаар хууль. Хэрэв би үг алдвал ах дүү нар миний хэлийг огтолж хаяг гэв.
Тэгээд амаа ангайж хутгийнхаа үзүүрээр хэлээ зүсэхэд төдхөн улаарч, эрүүг нь даган цус урсав. Үсээ авсан, цус болсон нүүр, сарталзсан хамар бүхий Юн Сиг харахад үнэхээр айдас хүрмээр сүртэй байв. Баруун гартаа хутгаа барьж дээш нь өргөснөө гэнэт доош нь буулгахад хурц хутганы үзүүр зүрхэнд нь очиж тулав
—  Их анд нөхдийн холбооноос би хэзээ нэгэн цагт урван тэрсэлбэл хурц мэсийн үзүүр миний зүрхийг зүсэх болтугай.
Юн Си хажуудаа зогсож байсан нэг ламд хутгаа өгч
=— Чи бас тангарагла гэв.
Гэтэл тангараг тавих энэ ёслол дөнгөж эхэлтэл мөргөлийн дуганы чулуун шалан дээр нэг хүнд юм унах шиг лүгхийсэн чимээ гарав. Лам нар нам гүм болов. Юу болсныг үзээд ир гэж Юн Си нэг ламд дохисонд чимээ аниргүй гарч харанхуйд бараа тасрав. Удалгүй чимээгүй алга болсон шигээ мөн л сэмхэн орж ирлээ.
—  А Цат байна гэж шивнэв.
—  Тэнд юу хийж байдаг билээ?
—  Шүтээний хавиар юм эрээд байх шиг байна. Юн Си зэвүүцэн инээмсэглэж
—  Дайсанд барьж өгсөн анд нөхрийнхөө хөрөнгө зоорийг эрж байгаа биз. Тэгэхээр зэрэг манж нар явсан байх нь. Бидэнд ч юм бий л дээ. Хөрөнгөө нуусан тэр нууц газрыг ширээт лам бид хоёроос өөр хүн мэдэхгүй учраас А Цат сохор зоос ч олохгүй. Алт ч бидэнд хэрэг болох вий гэв.
Юн Сигийн нүд их л хорсолтойгоор гялалзаж,
—  Гэгээн багш муу урвагчийг бидний гарт өгчээ. Тэгвэл бүр ч сайн! гэж өгүүлэв.
Лам нар хутгаа сугалав. Юн Си тэднийг саатуулан өгүүлсэн нь,
 — Хүлээж бай. А Цат энэ хорвоогоос хурдан тонилох ёстой хүн. Гэвч энэ урвагчийг бид хутгалж албал жирийн алуурчнаас юугаараа ялгаатай болох вэ? Ёс дэглэм сахидаггүй хүнийг ёс суртахуунгүй хүн гэж гэгээн багш сургаагүй билүү! Газар Тэнгэр нийцэж, Нар Сар хоёр хурцаар гийж, жилийн дөрвөн Улирал солигддог биш билүү? Тэнгэрийн зарлигийг дагах, өвөг дээдсээ хүндлэх, Захирагч багшаа эрхэмлэн үзэх, урамшуулж, шийтгүүлэх бүхэнд ёс журмыг сахих ёстой биш үү? Юу хийвэл зохихыг сонсоцгоо...
Юн Сиг ярьж дуусахад лам нар мөргөлийн дуган руу чимээгүйхэн зүглэв.
А Цат нөгөө л баялгийг эрсэн хэвээр, ширээний өмнөх чулуун шалны аль нэг хавтан сул ганхаж, нуусан алт мөнгө гарна гэсэн найдлага тасрахгүй дэмий л энд тэнд тэмтрэн үзнэ.
Манж нар сүмийн лам нарыг хядчихаад дөрвөн дамын хүсэлтээр тусламж үзүүлэхээр ирэх бүлгийг бүхэл өдөржин хүлээжээ. Маргааш орой нь манж нар буцахдаа «Самуун дэгдээгчдийг хүлээж «Харьяат ноёдын» цэрэг хаана байрлахыг тагнаж мэдэхийг даалгажээ. Манжийн сэлэмд цавчуулсан ширээт ламын сүнс байж магадгүй гэж А Цат учир зүггүй айж сүм рүү шагайхаасаа эмээж удтал дэмий тойрон алхлав. Гэвч ширээт лам Юн Си хоёрын яриаг санаандгүй сонсч, алт байдгийг мэдээд одоо тэр баялгийг олж авах гэж туйлгүй хүсчээ. Бүрэнхий болмогц сая нэг зориг орж мөргөлийн дуганд оржээ.
—  А Цат! Нөхөр минь! гэсэн танил дуу гарав. А Цат айсан боловч «Нөхөр» гэдэг үгийг сонсоод
тайвшрав. Дөрвөн лам тэр шөнө юу болсныг хэрхэн мэдэх билээ. Хөрөнгө зоорь олж амжсангүй дээ л баахан харамсав. Гайгүй тэр эрдэнэс хаана булаатай байгааг Юн Сигээс мэдэж болно. Тэгээд манж нарын амласан хишгийг хүртвэл баяжиж, тун их хөлжих вий.
 — Юн Си. би энд байна гэж А Цат шивэгнээд мөргөлийн өрөөнөөс гарч ирэв.
—  Нөхөр минь, сайн уу? гэж Юн Си мэндлэв.
—  Ах дүү нар минь, сайн уу? Муусайн манж нар манай ширээт лам багш, нөхдийг маань ингэж сүйтгэснийг харахаас аймшигтай байна гэж А Цат гунигтай дуугаар шивнэв.
Юн Си шүд зууж, нүүр буруулав.
—  Бидэнд маш их гарз тохиолдлоо. Ядаж чи амьд үлддэг чинь их юм. Чи бидний хайрт анд нөхдийн эцсийн цаг мөчийг ярьж өгнө биз дээ гэж Юн Си намуухан өгүүлэв.
—  Харамсалтай нь тэр аймшигтай цаг мөчид би хамт байгаагүйдээ тун их харамсаж байна. Би анд нөхөдтэйгөө хамт үхсэн ч болоосой.
«Гайгүй, чамд ертөнцийн тоос хөдөлгөх мөч цөөхөн үлдсэн дээ» гэж Юн Си хорсон бодлоо.
—  Та нарыг явсны дараа ламбугай намайг хажуугийн тосгонд очиж манж нарын цэргийн тоо, хэзээ наашаа хөдлөхийг мэдэж ир гэж явуулсан юм. Намайг тосгонд очтол манж нар алга байв. Өөр замаар явжээ Буцаж иртэл хамаг юм өнгөрсөн байв.
—  Сүмд орох өөр зам байдаг юм уу? гэж Юн Си А Цатыг анхааралтай ажиглан харж асуув,
—  Үгүй, үгүй. Манж нар тосгоны хойд талаар гарч, ойгоор яваад ууланд гардаг замд хүрч ирсэн байсан гэж А Цат яаран хариулав.
 — Нөхөр минь, бүү гутар. «Гурвын холбоо» мөхөөгүй байна. Бид холбоогоо сэргээж, тэмцлээ үргэлжлүүлэх болно. Чи бидэнтэй явахад бэлэн үү? Хайрт анд нөхдийнхөө аймшигт үхэл чиний хүсэл зоригийг мохоогоогүй биз? гэж Юн Си урвагчийн мөрөн дээр гараа тавин өгүүлэв..
—  Би бэлэн байна. Бид тэдний өшөөг авна! гэж А Цат өгүүлэв.
—  Тэгвэл хайран цагаа бараад яахав. Миний ритодод орцгооё. Чин үнэнч байх тангаргаа өргөөд энэ муухай газраас түргэн зайлъя. Анд нөхдийн минь доромжлуулсан цогцос өс хонзонгоо авахыг уриалж байна!
Лам нар Юн Сигийн ритодод орлоо. Урьдчилж тохиролцсон ёсоор лам нар шархадсан нөхрөө А Цатаас нууж өөр өрөөнд оруулж амжжээ. Эхлээд Юн Ситэй хамт ирсэн лам нар тангараг өргөв.
—  Одоо чиний ээлж гэж Юн Си А Цатад хандаж хэлэв.
А Цат толгой дохисон боловч айсандаа бантаж лам нарыг тангараг өргөх үед бие нь чичирч эхэлсэн нь одоо бүр ч мэдэгдэхүйц .хүчтэй болов.
Хоёр лам ритодоос гарч одов.
Юн Си хутгаа гаргаж А Цатын аманд тулгахад ээрч ядан хэдэн үг хэлэх аядлаа. Хутгын үзүүр цээжинд нь тулж ирэв.
—  Миний зүрхийг хурц мэс... гэж эхэлснээ гэнэт цочиж зог тусав.
Сүмийн ханын ёроолд үхсэн гэж бодож байсан нөгөө Лу Чжэнийг оруулж ирэхэд А Цатын нүд орой дээрээ гарав.
—  Тийм ээ! Чиний муу зүрхийг хурц мэс зүсэх болтугай! гэж Юн Си хашгирч урвагчийн зүрхэнд хутга шаалаа.
А Цат салганасан гараараа зүрхээ дарж хаалга руу гуйван хэд алхлахад Юн Си болон лам нар үг дуугүй харж зогсов. А Цат гуйвснаа шалан дээр унав.
—  Ламбугай хэтэрхий зөөлөн сэтгэлтэй байж. Гэгээн багшийн сургаалыг их хүндэтгэдэг хүн байсан юм. Харин хүмүүсийн дунд оготно шиг дотортой амьтад бас байдаг гэдгийг гэгээн багш яаж мэдэх билээ! гэж Юн Си амьсгаа хураасан урвагчийг жигшин харж, бөглүү дуугаар өгүүлэв.
Юн Си хэсэг дуугүй зогссоноо
—  Анд нөхөд өө! Бие биедээ болон Газар, Тэнгэр, Хүний ариун холбоонд үнэнч байхаа цусаараа андгайлъя гэв
Юн Си хутгаа гаргаж зүрхэн тушаа бага зэрэг зүсэж дуссан цусыг шаазанд тосч, бусад лам нарт өгөхөд тэд мөн л цээжээ ярж цусаа дусаав. Сүүлчийн лам цусаа дусаахад Юн Си аягатай цусыг авч багахан балгахад бусад нь мөн дууриав.
Андгай тавих ёслол ийнхүү дууслаа.
—  Энэ мөчөөс эхлэн ариун холбооны нууцыг нарийн чанд сахих ёстой. «Гурвын холбоо» гэдэг үгийг шаардлагагүй бол хэлэхийг хориглож байна Энэ үгийг хэлэхийн өмнө аагт цайгаар амаа зайлах хэрэгтэй. Одоо хүн бүр өөртөө шинэ нэр авцгаа.
—  Анд минь, чи ламбугайг залгамжлах эрхтэй хүн. Анд нөхдийн их холбоог удирдаж бидний хувь заяаг мэдтүгэй гэж чамд итгэл найдвар хүлээлгэе гэж Лу Чжэн өгүүлэв.
Юн Си хүндэтгэлтэй мэхийн
—  Анд чамд баярлалаа гэв.
—  Бид Цзяогийн Шар лууг «Гурвын холбоог» тэтгэн ивээгч болтугай гэв. .Учир иймд манай ариун холбооны толгойлогчийг үүнээс хойш Шар луу гэж нэрлэж байя. Энэ нэр заналт манж нартай хайр найргүй үзэлцэх билэг тэмдэг болог гэж Лу Чжэн цааш ярив. Тэгээд бусдадаа хандаж: 
—  Та нар зөвшөөрөх үү? гэхэд лам нар цөм толгой дохив.
—  Та нөхдөд дахин баярлалаа. Лу Чжэн чи бурхны гэгээн дүр, ариун шүтээнийг хайрлан хамгаалж ирсэн тул чамд Шүтээний Сахиул гэдэг нэр олгоё. Чи манай ариун холбооны ёс дэглэмийг энэ мөчөөс эхлэн хариуцах болно гэж Юн Си хэлээд дахин бөхөлзөв.
 Юн Си сүмийн буланд цаасан дэвүүр сэвэн дуугүй зогсож байсан нэг ламд хандаж:
—  Яо Лян чиний сайхан ярьж санасан бодсоноо нууж чаддаг урлагийг чинь бид сайн мэднэ. Цайсан дэвүүрийн цаана царайгаа чадмаг нууж чаддаг Чи Гэгээн багшийн сургаал, өвөг дээдсийн гэрээслэлийг тайлбарлан таниулж чадна. Иймд чи манай ариун холбооны үзэл санааг элдэв самуун, ёс журам алдаж төөрөлдөхөөс ямагт нүдний цөцгий мэт хамгаалж яв. Энэ мөчөөс эхэлж чамд Цагаан цаасан Дэвүүр гэдэг нэр өглөө
Яо Лян хариуд нь мэхийв.
Бусад лам нараас нэг толгой өндөр, хүдэр биетэй ламд хандаж,
—  Вэн Цзэфу чи «Гурвын холбооны» байцаан шийтгэгч мэс болтугай. Гартаа мэс, очир барьж газар, тэнгэр, хүн гурвын холбооны ариун үйлсэд тэрсэлсэн урвагч нарыг айлган шимшрүүлж бай. Ингээд чамд Улаан Очир гэдэг нэр өгье гэж Юн Си хэлэв
—  Шар Луу, чи энэ талаар сэтгэл зовохгүй байж болно. Манай үйл хэргээс урвасан аливаа этгээд энэ муу А Цатын адил тонилно гэж Ван Цзэфу бөхөлзөн өгүүлэв.
Юн Си эцэст нь хамгийн залуу ламын мөрөн дээр гараа тавьж
—  За, Дэн Юань чи бусдаас илүү хурдан билээ. Дайсны хажуугаар чам шиг хурдан, сэмхэн гардаг хүн бидний дунд үгүй. Чи бидний хооронд холбоо баригч утас бол Манж нарт алхаа гишгээгээ сонсдуулахгүйн тулд дэрсэн шаахай хийж өмс. Энэ мөчөөс эхлэн чамд Дэрсэн Шаахай гэдэг нэр өглөө гэлээ.
— Шар Луу, чиний зарлигийг даган тэмцэхэд бэлэн байна. Аугаа их Мин улсын төр мандаж Чин улс сөнөтүгэй! гэж залуу лам их л сэтгэл хөдлөн дуу алдав.
 — Чин сөнөж Мин улсаа мандуулъя! гэж лам нар нэг дуугаар хашгирав.
—  За одоо эндээс зайлъя! Ариун сүмийг энэ муу хар урвагч цусаараа бузарлажээ! гэж Юн Си хэллээ.
Лам нар Хашаанд гарав Хүдэр биет Ван Цзэфу шархадсан Лу Чжэнийг үүрчээ. Мөргөлийн дуганд ойртоод Юн Си гэнэт зог тусаад.
—  Анд нөхөр Цагаан Цаасан Дэвүүр ээ, ариун шүтээнээ манж нарын бузар гарт үлдээж болохгүй. Очоод сангийн бойпор очир, сэлэм, үнэн худлыг хардаг толь, шар халх аваад ир гэв.
Яо Лян үг дуугүй мөргөлийн Дуганыг чиглэв.
—  Ламбугайн нөмрөгийг аваарай. Лам багшийн цус өшөө хонзонгоо авах их үйлсийг бидэнд сануулж байг.
Юн Си бусдадаа цааш хөдлөх дохио өгөөд өөрөө муур адил хэд харайгаад сүмийн дэргэдэх оршуулгын газар хүрч очлоо.
Удалгүй лам нар нууц хаалгын дэргэд цугларав. Юн Си эрдэнэс бүхий жижигхэн модон хайрцаг барьсаар гарч ирэв Таван лам бургасан шугуйд орж уул зүглэн одлоо.
 
 
 
 

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.29.10 9:48 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
БЛАКАНГ—МАТИ
1
Үдшийн бүрэнхий болж дорноос үлээсэн ширүүн салхи эцсийн үүлийг хөөж, өглөөнөөс авахуулаад сунжран цутгасан ширүүн бороо сая нэг намдав. Тэнгэр ч цэлмэв. Харин тэнгэрийн өрнө хаяанд хэсэг бараан үүл үзэгдэх нь жаргах наранд зориулсан өдөн дэвсгэр мэт ажээ. Чийглэг шугуй нарны туяанд гялалзаж эхлэвч тун удахгүй аж. Газраас дэгдсэн өтгөн манан халуун орны аагт ногоон ургамлыг борооны дараа хучсан болор дуслыг бүрхэн авна.
Шинэхэн ухсан шуудууны хажууд хятад, энэтхэг, малай нийлсэн арван тав орчим ажилчин явган суугаад цай унд ууна. Тэд биесээ ч анхаарахгүй, хайхрамжгүй байдлаар авчирсан хоолоо чанга тамшаалан идэх ажээ. Хятадууд аяганы алтадсан амсар нь гандсан жижиг шаазангаас цагаан будаа авч иднэ. Тэд цуунд амталсан будааг урт нарийн савхаар сурмаг хурдан авч амандаа хийнэ. Харин малайчууд бас л цагаан будаа идэх боловч загастай хольж халбагадна. Хоёр энэтхэг ажилчин тэднээс арай зайдуу сууж бараг шил шиг нимгэн гурилд ороосон муртабу гэдэг хоолоо нэг нь алган дээрээ тавьсан дал модны навчин дээр асгасан каррийн хурц хүрэн цуунд дүрж идэцгээнэ.
Түрүүлж хооллосон нэг залуу эр илт сэтгэл сэргэж ирээд чанга гэгч зогьсуулж хэд суниаснаа хэнээр даажигная даа гэсэн байртай ийш тийш харав. Тэгснээ гандсан эрээн цамцтай, өвдгөө хүртэл шуусан уранхай өмдтэй туранхай хижээлдүү нэгэн эрийг хараад жуумганан инээж чанга гэгч дуугаар хажуудаа суугаа хүндээ хандаж,
—  Цзан ах аа, энэ арал дээр Цзяо гэдэг Луу байдаг юм гэж хүн амьтан ярих юм үнэн үү? гэж асуув. Нэг нүдэндээ цагаатай, үсээ мөлчийтөл хуссан өвгөн хятад Цзан нойтон газар аягаа яаралгүй тавьж хоёр савхаа дээр нь тавиад амаа яарсан янзгүй гараараа арчиж хуруугаараа шүдээ чигчийлснээ,
 — Үнэн ч байж магадгүй. Юмыг яаж мэдэх вэ гэж сая нэг дуугарав
Хоол идэж байсан хүмүүс тэдний зүг эргэн чих тавин сонсов.
—  Пенг, чи дуулав уу? Энд Луутай гэж Цзан ах ярьж байна хэмээн ярьсан зүйлийг сонсолгүй хоолондоо хошуугаа дүрсэн хэвээр суугаа эрээн цамцтай нэгэн ажилчнаас нөгөө залуу асуув. Пенг гэгч айсан байдалтай,
—  Аллах минь! Үнэн гэж үү? Би ч тэгж ярьдгийг, дуулаад худал байх гэж боддог байлаа гэв.
—  Үнэн үнэн! гэж нөгөө залуу урамшин өгүүлэв.
—  Аллах минь! гэж Пенг амандаа бувтнав. Цзан ахын үгэнд итгэхгүй байх аргагүй. Их юм
үзэж нүд тайлсан хүн юунд худал ярих билээ. Бас тэгээд Чжу ч баталж байнаа. Чжу бол юм мэддэг залуу, бичиг үсэгтэй ч гэлцдэг. Хажууханд нь луу байдаг гэж бодохоос хоол ч орохоо болиод дутуу идсэн загас, будаатай аягаа цааш түлхэв. Барилгын компанитай гэрээ хийж, энэ нүгэл шүгэлсэн аралд дэмий ирж дээ. Урьд өмнө энэ арлын тухай аймаар юм бишгүй л сонсч байлаа. Чухамхүү энэ арал дээр луу байдаг гэдгийг мартаж яаж чадах вэ? Ямар анх удаа сонсож байгаа биш. Сүсэг бишрэлтэй, аймхай малай хүн бүр балмагдаж орхив.
Сингапураас холгүй байдаг энэхүү арал үнэхээр Блаканг Мати гэдэг хачин нэртэй байлаа. Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, Япон улс бууж өгсний дараа энэ арал дээр гуч хүрэхгүй загасчин амь зуудаг байв, Дээр үед англичуудын босгосон эвдэрхий цайзын хажууд дал модны навчаар дээвэрлэсэн жижигхэн хулсан овоохойнууд шавааралдаж байжээ. Гэвч төдий л удалгүй Блаканг Матийн гүехэн намаг дотор «үхлийн цэцэрлэг» байдаг гэсэн цуурхал тарснаас хойш загасчид өөр газар нүүжээ,
Цуурхал улам газар авч айдас хүрмээр элдэв олон хачир нэмж, чимсээр ирэв. Арлаар хэрхэн тэнэдэг үхдэлүүд болон хагас нурсан цайзад тэд найрлаж цэнгэдэг тухай, хүн алж талдаг Цзяо луугийн тухай зэрэг есөн шидийн дэмий юм ярилцах болов. Ялангуяа домогт луугийн талаар гарсан цуурхал ихэд аймшигтай байлаа. Энэ бол зохиомол юм биш, Цзяо луу үнэхээр байдаг гэж гадна төрхийг нь хүртэл нарийн тодорхойлж ярьдаг байв. Энэ бүхнийг өгүүлэгчид хэзээ ч нүүр учраагүй гэрчийн нэрийг барин андгайлдаг байв.
Элдэв дээдийн ярианд, тэр тусмаа Цзяо луугийн тухайд итгэсэн итгээгүй ч хятадын домог үлгэрийн ховор номд эл луугийн талаар дуугүй өнгөрчээ. Гэлээ ч гэсэн энэ аралд очих зүрхтэй хүн олдохгүй уджээ. Загасчид нууцаар бүрхэгдсэн энэ бяцхан арлыг аль болох холуур тойрохыг хичээнэ. Ойр зэргэлдээ арлуудыг нь хэдийн гартаа оруулж авсан сингапурын баячуул нэр муутай энэ арлыг худалдаж авах гэж нэг их яарахгүй байв.
Гэвч сүсэг бишрэлийг шунал давжээ. Блаканг Матиг үйлдвэрийн хэдэн эзэн нэгдэж долларын татвар авч тохилог том клуб байгуулж усанд  сэлэх сан барьж олсон гүүртэй зам засаж Жуулчдын диваажингийн орон байгуулахаар шийджээ. Луутай хөрш зэргэлдээ байхаас огтхон ч айсангүй. Харин ч эдгээр цуурхал яггүй чамин зүйл агуулж байна гэж үзсэн аж Аймшгаар алдаршсан энэ арал адал явдалд дуртай хүмүүсийн анхаарлыг татах нь зайлшгүй.
Сингапураас шууд усан хоолой татахаар завдаж газар шорооны ажил эхэлжээ. Эхний хоёр өдөр дан чулуу Дайралдсан тул ажил нэлээд сунжрав. Харин гурав дахь хоногоос сул шороо гарав. Шуудууг намгийн хөвөөгөөр татах ёстой байжээ. Гэвч байн байн чулуу гарч газар ухагчдыг багагүй зовоов...
— Цзан ах аа, тэр Цзяо луу чинь ямар өнгөтэй юм бэ? гэж Чжу нөгөө л асуудлаа үргэлжлүүлж Пенгийн зүг хяламхийн асуув.
Чжу лууны тухай яриаг олон удаа сонссон боловч огт үнэмшдэггүй байв. Гэвч энэ харамч хулчгар Пенгийг сайн айлгах боломж гарсанд дотроо баярлаж өвгөн Цзаны ойлгоход бэрх муруй хазгай хэлээрээ энэ өвгөн хятадын эцэг эх Гуандун мужаас гаралтай гэлцэнэ. Луугийн тухай элдэв балай юм бувтнахыг дахин сонсохоос буцахгүй байв. *
Цзан өвгөн хорхойд идэгдсэн шүднийхээ завсар орсон будааг чигчлэн суух зуураа
—  Цзяо гэдэг чинь шав шар өнгөтэй. Яг "л нимбэг гэсэн үг. Утасны мод шиг өндөр гозгор амьтан. Уснаас гарч ирээд хоёр хөлөөрөө явдаг. Ус намаг дотор байдаг юм гэж хариулав.
Хоолоо идэж дууссан бусад ажилчин Цзаны дэмий яриаг айсан янзтай сонирхон сонсов. Чжу, Пенгийн хэрхэн айж чичрэхийг сэтгэл тавлан ажиглаж өвгөний үгийг зориуд чанга чанга давтана. — Тэр луу жижигхэн толгойтой. Галуун хүзүүтэй, хоёр бөөрөн дээрээ улаан толботой гэж өвгөн Цзан нэг бус удаа ярьсан зүйлээ залхуу нь хүрсэн маягтай өгүүлнэ.
1 — Толгой дээрээ эвэртэй юү? гэж Чжу нөгөө өвгөнийг шалж суух зуураа Пенгийн өвдөг нь лав чичирнэ гэдгийг мэдээд тодруулж асуув.
—  Эвэртэй лууг Цю гэдэг юм хэмээн өвгөн нухацтай хэлээд, Далавчтай лууг Ин, хайрстай лууг Цзяо гэдэг юм. Цзяо толгой дээрээ том амьд аалзтай. Аалзанд алагдсан хүмүүсийн толгойг хэлхээд хүзүүндээ зүүж явдаг юм гэв.
—  За дуулав уу? Амьд аалз байдаг гэнэ шүү. Бас гавлын яс зүүж явдаг гэнэ гэж Чжу Пенг рүү харан баярлан хэлэв.
Пенг Чжуг өрөвдөж, гуйсан маягаар харсан боловч Чжу огтхон ч тоосонгүй байдлаар,
Тэр аалз луугийн толгой дээрээс хүн рүү шууд дайрдаг юм гэнэ билээ гэж сүрдүүлэв.
—  Аллах тэнгэр минь! гэж хувхай цайсан Пенг аман дотроо үглэв.
—  Луугийн амнаас гарсан амьсгаа нь тэр дороо үүл болдог. Хар үүл нүүлгэж бороо ч оруулж чадна. Ширүүн бороо орвол луу хоорондоо зодолдож байгаа нь тэрТэд манай газар дэлхийг хувааж аваад өөрөө эзэн болсон газартаа бороо оруулдаг юм. Эрт урьд цагт Хань улсын үест Хэ Ди хаан төр барьж байх үед хааны ордон дээр Цзяо луу унаж олон хүний амь хороосон юм гэдэг. Хаан тэр лууг хортой сумаар харваж алсан боловч дараа нь өөрөө их зовж үхсэн гэдэг гэж өвгөн яриагаа нэгэн хэмээр үргэлжлүүлэв.
—  Дуулав уу? Ширүүн бороо орохоор луу газарт бууж ирдэг юм гэнэ. Одоо ч энэ хавиар байж юу магад.. цайзанд, эсвэл намагт байгаа биз._ Бүрэнхий болохоор л хараарай гэж эцэхийг мэддэггүй Чжу аймхай Пенгийг улам сүрдүүлэв.
Яг энэ үеэр мастер хүрч ирээгүйсэн бол Чжу нөгөө хулчгар Пенгээр хичнээн ч даажигнах байсан билээ. Мастер ирээд цайны цаг хэдийн дууссан байтал хүрзээ ч барихаас залхуурлаа гэж шүлсээ үсэргэн гараа занган хашгичиж эхлэв.
Ажилчид байр байрандаа яаралгүйхэн очиж, ажлаа эхлэв.
Пенг толгой дээрээ аалзтай Цзяо лууг бодон нойрмог юм шиг хөдөлнө. Гэрээ байгуулсан барилгын кампанийг аман дотроо дахин зүхэж хоёр зах нь унжиж навсайсан малгайгаар хөлсөө арчиж зээтүүгээ барьж авлаа. Арайхийж нэг том бул чулуу гаргаж хаяад амьсгаадаж чилсэн нуруугаа илэн хөлсөө арчлаа. Тэгснээ тэнгэрийг нэг ширтэхэд бүр ч аймаар санагдав
Хөвөн цагаан үүлийн ард халхлагдсан шингэх нарны туяа үүлэн дунд улаан дөл улалзуулж байгаа мэт санагдав Тэгснээ үүл өнгөө хувирган хүндэрч тэнгэрийн хаяанд аажмаар бүжиглэх мэт залхуутайяа нүүнэ. Замбараагүй нүүж байсан үүл төдхөн зуур лууны хэлбэртэй болж тэнгэрийн хаяанд морины дэл шиг арзайн харагдаж ой модны үзүүрт тээглэн зогсох шиг бодогдлоо.
Тэртэй тэргүй жигтэйхэн айчихсан Пенг үүнийг лав муу ёр боллоо гэж бодоод энэ арлыг «үхлийн орон» гэж нэрлэсэн ортой байх шүү гэж бодон аман дотроо маань мэгзэм уншин гөлрөв.
—  Хөөе, Пенг, чи яав аа, луу үзээ юу? Чамайг шүүрч аваад намагт орчих вий дээ гэж хажууд нь байсан Чжу дооглосон маягаар асуув.
— Тэр хараач гэж Пенг чичирсэн хуруугаар тэнгэр өөд заав.
—  Юу тэр вэ?
Чжу үүлийг тохуурхан сонирхсон янзтай хэсэг харав.
 — Яагаав. тэр байна. Харахгүй байна уу? гэж Пенг шивнэв.
  — Яагаав, нөгөө луу гээд Пенг арай л уйлсангүй.
—  Харалгүй яахав. Толгой дээрх аалз нь ч харагдаж байна гээд Чжу даапаалснаа хажуугийнхаа хүн рүү харж хуруугаараа мунхаг амьтан гэж заав.
 Пенг гомдсон байртай дуугүй болж дотроо аллах тэнгэрээс аврал эрэн залбирч нүхээ ухаж эхлэв.
Удалгүй нар жаргаж нөгөө луу бүр тас хар болж жижиг толгод, намаг, газар ухаж байгаа хүмүүс бүгд харанхуйн дунд үзэгдэхээ болив.
Жижиг хөдөлгүүр тарчигнан асч шуудуунд хөхөвтөр зөөлөн гэрэл тусгав. Намгийн ус мэлтэлзэн гялалзаж эхлэхэд үхлийн орон энэ намагт гал улалздаг гэж хэн нэгэн хүний ярьж байсныг гэнэт санажээ. Айсандаа дагжтал чичрэв. Энэ ертөнцийг, хамаг амьтныг, өөрийгөө ч ийм ажил хийхээр зөвшөөрсөнд хараан зүхэж, зээтүүгээ ууртай гэгч нь хол шидэж, сул шороо гаргахаар хүрз авав. Зөөлөн газар дайралдаж нэлээд гүн ухтал хүрзний үзүүр ямар нэгэн хатуу юманд тулав
«Золигийн чулуу» гэж дотроо харааж, хажуугаар нь сэндийлж эхлэв.
Энэ удаа бас л зөөлөн шороо дайралдахад Пенг нөгөө чулуу шиг санагдсан зүйлийг тойруулж сэндийлэв. Гэтэл гавлын яс гарч ирэхэд малай эр жигтэйхэн айжээ.
—  Үхлийн орон, үхлийн орон! гэж Пенг сандран орлихдоо хүрз, нөгөө гайтай гавлыг хамт аваад шидэж орхив.
Хохимой толгой гулсаж ирээд Пенгийн хөлд тулж зогсов.
—  Ээ энэ чинь амьтай юм байна! гэж  Пенг ухаан алдталаа айж хашгираад гүйж одлоо.
Цзаны дэмий ярианы дараа цөөнгүй хүн эвгүйрхсэн нь илт тул Пенгийг хашгирч зугтаахыг хараад ажилчид бутран гүйхэд бэлхэн анхааран зогсов.
—  Хохимой толгой! Амьд байна. Үнэхээр үхлийн орон юм! Цзяо луу байна! гэж Пенг дов дамжин хашгирч гарав.
Харин гайхалтай нь «хохимой толгой» гэж дуулаад ажилчид бага зэрэг тайвшрав. Айсан хүмүүс харин ч сониучирхах болов. Ямар ч ид шидэнд итгэдэггүй Чжу хохимой толгойд ойртож тал бүрээс нь сайтар үзэв.
—  Жирийн л нэг хохимой толгой байна шүү дээ гэж Чжу урам хугарсан хэнэггүй байдалтай өгүүлэв. Нүх ухаж байсан хүмүүс энэ үгийг сонсоод бүрэн тайвширчээ.
—  Түй, тэнэг амьтан! гэж Цзан өвгөн хараал тавьж эгдүүцэн шороо малтаж эхлэв.
Гэтэл төдий л удсангүй энд тэндгүй
—  Араг яс байна!
—  Энд бас байна!
—  Дахиад нэг гарлаа гэх нь дуулдав.
Хэдхэн мөчийн дотор намгийн захаас арваад араг яс гарав. Зарим нь бүр хачин байдалтай байрлажээ. Нүх шуудууны ажил зогсож бөөн шуугиан болох дуугаар мастер гүйж ирэв.
—  Та нар чинь яс үзээгүй улс уу! Дутуу гарсан хар мануухайнууд! Ноорхой гуйлгачид! Залхуурахаас өөр юм мэдэхгүй! Хүн оршуулдаг газар үзээгүй юм шиг. Түргэн ажилдаа орцгоо! Зүгээр сууж мөнгө олно гэж бодоо юу гэж мастер юу болсныг мэдээд хараал зүхэл болов.
Ажилчид дуртай дургүй хөдөлцгөөв. Энэ бол жирийн нэг оршуулгын газар биш гэдгийг хүн бүхэн мэдэж байвч ахиухан мөнгөтэй ажлаа алдахаас эмээж мастертай ам зөрөх хүн гарсангүй.
Пенг шуудуунаас тавиад метрийн цаана дагжин зогсоно. Царай нь хувхай цайж амьсгаа нь давхцана. Ажлаас хойш суугаа Пенгийг хараад мастерын уур улам буцлав.
—  Өмхий хар нохой! Залхуу хар үлд! Чи миний хэлснийг дуулахгүй байна уу? гэж мастер зандрав.
Пенг дуртай дургүй эргэж байрандаа очив.
—  Түргэн нааш ир гэм Хар залхуу амьтан! Газар шорооны ажил дахин эхлэв. Хүн бүхэн таг
дуугүй байв. Чулуу хавирсан хүрзний хяхрах дуу, зээтүүний бүгдхэн цохилтоос өөр чимээ анир гарсангүй.
Гэтэл нэг нь сандарсан байдлаар — Хараач! гэсэнд
— Бишгүй л харлаа гэж хариуд нь дуугарав. Гэтэл нөгөө хүн чичирсэн гараа сунгаж хэл ам нь орооцолдон,
— Үгүй, хар л даа гэв. — За юу байна?
—  Энэ чинь яс бищ, хүн байна. Ажилчид зог тусав.
—  Хүн булсан байиа гэж Чжу дуу алдав
Нүх ухаж байсан ажилчид шивэгнэлдэж нөгөө хүн булсан газар руу дөхөцгөөв. Шороон дороос хар саарал өмдтэй, гуталтай хөл цухуйж харагдав.
. — Пэ, хүн амины хэрэг! гэж Цзан өвгөн шивнэн анивчив.
— Мастерыг дуудаач!
—  Ажиллахаа больё!
— Цагдаагийн газраас дуудаг! гэж тал бүрээс .хашгирав.
Айсандаа Пенгийн хөл нугаран зогссон газраа тамирдан суулаа.
—  Би ийм болно гэж бүр мэдэж байсан юм! Тэр лууг би харсан. Аллах тэнгэр. минь! Бушуухан эндээс зайлъя! Аягүй бол бид ч амиа алдана шүү! Ёстой чөтгөр шүглэсэн газар байна! Аллах тэнгэр минь өршөөж үз! гэж Пенг дуу алдав.
—  За наад амаа тат! гэж түүнийг зандрав. Гэвч Пенг хэний ч үгийг үл сонсон эргэн тойронд
юу болж байгааг ч үл анхааран үглэнэ.
Ирж айсуй мастерыг хараад бүгд дуугүй болов. Ажилчдыг харааж загнахаар завдсанаа царайг нь хараад ер бусын явдал гарсныг ойлгов. Ажилчид зам тавьж мастер нүхний амсар дээр хүрч очлоо. Газраас хүний хөл цухуйж байгааг хараад мастер цааш явахыг зүрхэлсэнгүй зог тусав.
—  Цагдаа дуудаач гэж араас нь нэг хүн аяархан хэлэхэд,
—  Чамтай чамгүй юу хийхээ мэдэж байна гэж мастер уцаарлав.
Удалгүй арал дээр районы цагдаагийн хэсэг, дараа нь эрүүгийн хэргийг шүүх газрын хүмүүс хүрэлцэн ирэв.
Намхан нуруутай, ярвагар царайтай байцаагч тэр нүх уруу очиж шороон дороос цухуйсан хөлийг хараад өөрийнхөө хүмүүст дохив. Нэг нь гэрэл зургийн аппарат чиглүүлж хэд гялсхийлгэв. Үлдсэн хоёр нь хүүрийн орчны шороог шинжилж эхлэв. Эмнэлгийн магадлагч бололтой бас нэг хүн даргынхаа тушаалыг хүлээзнэн зогсоно.
Түрүүч цолтой нэг цагдаа нүхэн дээр хүрч ирлээ.
—  Ноён байцаагч аа, хагас цагийн өмнө бид районы цагдаагийн хэсгээс ирлээ.
—  Хэн нь ахлагч вэ? гэж цагдаагийн хэлсэн үгийг ер анзаарсангүй байдалтай нөгөө байцаагч бөөгнөн зогсох ажилчдын зүг хандан асуув.
—  Би байна, ноён байцаагч аа гэж мастер урагшаа алхав.
—  Ухаад гарга гэж байцаагч хуруугаараа нөгөө хөлийг заав
Мастер хүрз барьсан хоёр ажилчинг дуудахад тэд дуртай дургүй газраа ухаж эхлэв.
—  Хэд хоног ажиллаж байна? гэж байцаагч мастераас асуув.
—  Гурав хоног болж байна гэж мастер их л бэлэн хариулав.
—  Шөнө ажилчид энд хонодог уу, эсвэл явдаг юм УУ?
—  Бүгдийг нь аваад явдаг учраас нэг ч хүн үлддэггүй юм.
—  Манаач үлдэх үү? !  — Тийм ээ. манаач...
—  Чи тэгээд нэг ч хүн үлддэггүй гэх юм гэж байцаагч уцаарлан өгүүлэв.
Мастер гэмшсэн янзаар нүдээ чавчилна. — Манаач хаана байна?
— Одоохон ирэх ёстой. Шөнө болохоор авчирдаг юм.
—  Байцаагч аа, эндээс бас сул шороо гарч байна. Дахиад хүүр гарах бололтой гэж байцаагчийг дагаж ирсэн нэг мөрдөгч нөгөө нүхнээс хориод метрийн зайд газар шалган үзэх зуураа .хэлэв.
—  Та нар тэнд ухсан уу? гэж байцаагч мастераас лавлав.
—  Үгүй ухаагүй. Зураг ёсоор шуудуу арай баруунтайгуур гарах ёстой юм.
—  Чөтгөр! Хэдэн метр болоод л хүүр гараад байвал...
Байцаагч үгээ дуусгалгүй нөгөө ажилтан руугаа явахад ажилчид хойноос нь дагав.
—  Та нар юу гэж дагаад байгаа юм бэ? Түрүүч ээ, үүргээ биелүүлээч, чөтгөр авмар! гэж байцаагч ууртай гэгч нь зандрав.
—  За буц, цаашаа яв, хурдал, хурдал. Энд харах юм алга, хэрэгтэй бол дуудна. За түргэн зайлцгаа!
Аймтгай Пенгээс бусад нь хэрэгт дурлан сонирхож байсан тул тун ч дургүй буцлаа..
Байцаагч нөгөө хүүр гарсан газрыг дахин очин үзсэнээ мастерт хандаж:
—  Дахиад хэдэн хүн явуул! гэв. Чжу урагшаа тэмүүлж
—  Ноён байцаагч аа би ухалцъя! гэлээ.
— Хэн ухах нь надад хамаагүй. Харин түргэлж үз. Энэ новшийн арал дээр л хонохгүй юмсан!
Чжу хүрзээ шүүрэн авч байцаагч дээр очиход түүнийг бас хэдэн ажилчид дагалдав.
Энэ үед байцаагчийн мөрөнд байсан жижиг радио сулхан дуугарч нэг хүн уцаарлангуй маягтай,
—  Байцаагч аа, та хаана байна вэ, чөтгөр ав! гэв,
Байцаагч загнуулж байгаагаа хүмүүс дуулчих вий гэж зовохдоо нэлээд зайтай очиж зогсов.
—  Би сонсож байна, дарга аа!
—  Би таныг арал дээр очмогцоо холбоо бариарай гэж тушаасан шүү дээ Эсвэл танд миний тушаал хүчингүй юм уу?
—  Бид дөнгөж сая ирээд байна.
—  Хэзээ тэр арал дээр очсон нь сонин биш байна. Наана чинь юу болоод байна?
—  Арваад араг яс, бас тэгээд хоёр хүүр гарах шиг боллоо.
— Битгий толгой эргүүлээд бай! «Бололтой» гэдэг чинь юу гэсэн үг вэ?
—  Ажилчид нэг хүүр ухаж гаргалаа. Саяхан дахиад нэг хүүр булсан газар олдоод байна. Хэдэн минутын дараа би тантай холбоо барья...
—  Дахиад нэг хүүр гарлаа. Тэр гар нь гараад ир лээ! гэж энэ үед Чжу дуу алдав.
—  Дарга аа; . одоо хоёр хүүр гараад байна. Дахиад гарах бололтой. Бид бүгдийг нь шалгаж амжаагүй байна.
—  За... тийм үү. Ухах ажлаа зогсоо.
—  Ухахаа зогс! гэж байцаагч ажилчид. руу хашгираад, яагаад тэр вэ, дарга аа гэж аяархан асуув
—Аланг биднийг ажилд нь саад хийлээ гэж дахиад л хэлнэ, Хүүр булах нь нууц байгууллагын ажил биз. Би лавтай итгэж байна.
—  Тийм бололтой гэж байцаагч санал нийлэв. «Си Ай Ю» л наад хүүрийн учрыг олог. Яг тэдний хариуцдаг ажил. Харуул манаа тавиад шалавхан буц. Өглөө болтол юу ч болохгүй. Тэгээд өглөө Алангт мэдэгдье.
—  Мэдлээ дарга аа. Бид одоо явлаа. Байцаагч ухаж байгаа нүхэн дээр очив.
—  Түрүүч ээ, та хүмүүстэйгэ энд үлд. Энэ газарт хүн бүү ойртуул. Маргааш учрыг олъё.
—  Ноён байцаагч аа, бид жижүүрээс буух ёстой. Бид... гэж түрүүч итгэл муутай өгүүлтэл.
—  Би тэгээд энэ хэдэн хүүрийг манаж хонох хэрэг үү? Хэсэгтэйгээ холбоо барьж ээлжийнхээ хүмүүсийг дуудуулахгүй юу гэж байцаагч уцаарлав.
— Бид яахав вэ? гэж мастер асуув.
— Та нар уу? Эндээс бушуухан тонил... Харин хаягаа үлдээгээрэй. Гэрчийн өчиг авах шаардлага гарвал та нарыг дуудна. Энэ ажлаа түр зогсоо. Хэзээ ажил эхлэхийг танай компанид аяндаа мэдэгдэнэ.
Байцаагч шууд эргэж, завь руугаа одоход бусад нь ч даган явлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.29.10 9:49 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
2
Патрик Ло гар дамжин үнгэгдсэн зузаан судар хааж тамхиа асаагаад бодлогошрон хэсэг суув. Нүдээ аньж Шаолины сүм, түүний дотор манж нарын үйлдсэн яргалал, цусаар андгай тавьсан таван лам, эрдэнэ эрж чулуун шалаар мөлхөж явсан А Цатыг дүрслэн бодохыг оролдов....
«Гурвын холбоо» гэгчийн аймаар ёс журам, түүнийг үндэслэн байгуулагчид биедээ өгсөн ээдрээтэй. сүржин нэр, хачирхмаар хувцас хунар зэрэг нь арван долдугаар зуунаас хорьдугаар зуунд уламжлан. ирсэн гэдэгт итгэмээргүй юм. Орчин үеийн тэнгэр баганадсан өндөр барилга, шөнийн олон гэрэл, машины үргэлжилсэн цуваа, энэ зууны бүхий л үе давхарга ийм юмтай зууралдаж байна гэхэд итгэмгүй ч Патрик Ло арваад жилийн өмнө нууц бүлгүүдтэй тэмцэх сингапурын нууц алба буюу «Криминэл интеллиженс юнит буюу товчилбол «Си Ай Ю д» жирийн мөрдөгчөөр орж ажилласан билээ. Тэр үед хорин хоёр настай байж. Нүдэнд дулаан, жигтэйхэн ичимтгий (аяндаа энэ зан нь арилжээ) энэ залуу удалгүй «Си Ай Ю гийн» даргад, мөн хамгийн чухал нь уг байгууллагад даргаасаа дутахгүй нэр хүндтэй байдаг нэг хэлтсийн дарга Теон Алангийн сэтгэлд нийцсэн байна. Ло нэг жилийн дараа байцаагчийн тушаалд дэвшив.
Алангийн дэмжлэггүйгээр бүтэхгүй байсан хэдий боловч энэ залуу тийм хурдан дэвшсэн явдал зөвхөн Алангийн ивээлд багтсаных биш байв. Залуу байцаагч ухаантай, овжин, шийдмэг, баривал дуусгадаг зарчимтай хүн байв. Ло хэдийгээр өөр хэлтэст ажилладаг боловч Аланг түүний энэ сайн талыг зүй ёсоор үнэлжээ. Он удах тутам туршлага сууж, хашир догь болж, ухаан тэвчээр хоёрыг хослуулж суулаа. Хааяа залуу байцаагчийн яаруу тэвдүү занг хэлтсийн дарга дарж өгөх ч удаа гарч байв.
Патрик Ло удирдлагынхаа итгэл найдварыг хөсөрдүүлсэнгүй. Түүний оюун ухаан, тэвчээр хатуужлыг хамт ажилладаг нөхөд нь ч үнэлэх болов. «Си Ай Ю гийн» албан хаагчид хэн нэгнийгээ дэвшихэд дотроо атаархдаг боловч Логийн дэвшсэнийг зүй ёсны хэрэг гэж үзэх боллоо.
Янз бүрийн шалиг явдал, нэн ялангуяа эмс хүүхэнд дуртай хятад бус нэртэй энэ хөгжилтэй хятад залуу эрхэлсэн ажилдаа үнэхээр зүтгэлтэй байжээ. Ямар ч ажлыг гардан авч дуусгах, эсвэл цаашид үргэлжлүүлэх бүрэн нөхцөлгүй болохыг нь мэдэхээс нааш салдаггүй хүн байв. Ийм үед хүүхэн, амралт гэж бодохын ч завгүй болдог. Патрикийн удирдсан хэсгийнхэн сүүлийн үед Сингапурын хэд хэдэн нууц бүлгийг илрүүлж устгах талаар нэлээд шаргуу ажиллаж амжилтад хүрлээ.
Сингапурын хамгийн том нууц бүлгэмийн нэг болох «Гурвын холбооны» хэргийг мөрдөж байсан Алангийн хэлтсийн нэг байцаагч долоо хоногийн өмнө тэтгэвэрт гарахад оронд нь. хэнийг тавих талаар Аланг нэг их бодож цаг алдсангүй. Тэгээд ч Лог өөрийнхөө хэлтэст шилжүүлээч гэж «Си Ай Ю гийн» даргыг ятгажээ. Аланг Ло хоёрын дотно харилцааг хүн бүхэн мэддэг байсан тул хэн ч гайхсангүй.
Хятадын олон зуун мянган цагаачид хангалуун амьдрал мөрөөдөж харийн оронд нүүж ирсэн цагаас эхэлж Зүүн Өмнөд Азид нууц бүлгүүд өнгөрсөн зууны үеэс үүсчээ. Эхний үед энэ бүлгүүд харилцан бие биедээ туслах, хамгаалах маягаар хэсэг бүлэг болж гарч ирсэн байна. Хэдээрээ нийлсэн хүмүүс энэ бүлгээ «Гурвын холбоо»гэж нэрлэдэг болсон нь нэг талаас хятад хүний өвөг дээдсийнхээ заншлыг хүндлэх ёс, нөгөө талаас манжийн дарлалын эсрэг хоёр зуун тавь гаруй жил тэмцэж ирсэн нөгөө «Гурвын холбооны» ариун зорилгыг дагаж буйгаа харуулах гэсэнтэй холбоотой ажээ.
Гэтэл яваандаа энэ бүлгүүд чинээлэг цагаачид, эсвэл үл бүтэх этгээдүүдийн гарт орж тэдний хувиа хичээсэн санаа бодлыг хэрэгжүүлэхэд гар хөл нь болж хувирав. Ийнхүү «Гурвын холбооны» чанар өөрчлөгдөж гэмт хэргийн замд орж, дээрэм тонуул хийх, бусдаа сүрдүүлж золиосны мөнгө авах, хил давуулан дамын наймаа хийх явдал гол ажил нь болов.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ бүлгүүдийн үйл ажиллагаа улам идэвхжив. Хориод жилийн өмнө Сингапурт зуу гаруй нууц бүлэг ажиллаж байв. Сингапур шиг хот улсад «хятадын мафи» гэгч нууц бүлгүүд оршин суугчдын аюулгүй байдалд заналхийлж эдийн засагт нь хортой нөлөөлж эхлэв. Чөлөөт валют, алтны хар захад хятад гаралтай томоохон худалдаачид нууц бүлгүүдтэй сүлбээтэй болж ихээхэн идэвхжив. Хэдэн зуун сая доллар ээдрээтэй замаар Сингапураас гарч Гонконгийн банканд хуримтлагдах болов. Тэндээсээ Бээжингийн саварт орж, валютын хууль бус ажиллагааг өөгшүүлж, хөрш орнуудад хүрч зэргэлдээ улс орнуудын гааль, валютын Дэг журам, мөнгөний гүйлгээний горимыг алдагдуулах болов.
Удалгүй нууц бүлгүүд Бээжинтэй дотно харилцаатай болж, суугаа орны дэглэмийн эсрэг жагсаал хийж, Маогийн ном зохиолыг түгээж, Бээжинд таалагдаагүй улс төрийн зүтгэлтэн нарын амь насыг хороох, эрх нөлөө бүхий хүмүүсийг айлган сүрдүүлэх зэрэг бузар булай үйл явдалд орооцолдох болов. Энэ бүхнээс болж засгийн газар олон тооны яаралтай арга хэмжээ авахад хүрсний дотор тусгай нууц алба байгуулжээ.
Эхний жилүүдэд «Си Ай Ю» амжилттай ажиллаж хэдхэн жилийн дотор гэмт хэрэг өдүүлэгч олон нууц бүлгийн гишүүд, тэдний толгойлогч зэрэг долоон зуу орчим этгээдийг баривчилж гянданд хорив. Тэдний дундаас тус оронд нэр хүндтэй санхүүгийн гурван зүтгэлтэн ч хэрэгт холбогдов. Тооцооны үйлчилгээ хариуцсан Сингапур дахь Хятадын Бээжингийн ардын банкны салбар болж хувирсан хятадын банк гэгчийг «улсын хууль дүрэм зөрчсөн» учир хаах шийдвэр гаргах үедээ жаран есөн оны тавдугаар сард баригджээ. Тэд банкаар дамжуулж хятадад хэдэн зуун сая доллар гуйвуулсан хэрэгт холбогдов. Эхний үед банкны эздийн хэргийг Дотоод явдлын Яам мөрдөж байгаад «хар лянхуа» гэдэг нууц бүлэгтэй сүлбээтэй байсан холбоо илэрмэгц энэ хэрэгт «Си Ай Ю» оролцох болов.
Жараад оны эцсээр Сингапурт «Гурвын холбоо», «Сэргэн мандсан сарны холбоо», «Хар хөмсөгтний нийгэмлэг», «Хар лянхуа», «Нисдэг луу», «Урт хутгатан ах дүүс», «Цээрлүүлэгч тахир сэлэм» гэсэн зөвхөн долоон том нууц бүлэг үлдсэн байв.
Хамгийн олон хүнтэй, хамгийн аюултай нь «Гурвын холбоо» байв. Энэ нууц бүлэгт гэр оронгүй гуйлгачин, хөлсний унадаг дугуйн тээвэрчингээс өгсүүлээд баян чинээлэг хүмүүс хүртэл гишүүнээр элссэн байлаа. Цагдаа нар хүртэл элссэн байв. Гэмт хэргийн энэ уурхай сайтар нууцалсан дориун зохион байгуулалттай, өөрийн тусгай хуультай, өөрийн шүүхтэй, сахилга алдсан гишүүдийг ялладаг өөрийн ял гүйцэтгэгчтэй байлаа. Гишүүдийн эв нэгдлийг чанд сахихын тулд эртнээс уламжилж ирсэн. ёс дэглэмийг хатуу баримтална. Алт, гадаадын валют «амьд бараа», хар тамхины наймаанаас өгсүүлээд Өмнөд тэнгист дээрэм хийдэг маш өргөн хүрээтэй үйл ажиллагааг эрхэлнэ. Гонконг, Макао, Тайланд, Филиппин зэрэгт байдаг олон нууц бүлэгтэй зузаан хэлхээ холбоотой,.. Бээжингийн эрх баригчид «Гурвын холбоог» ашигладаг тухай мэр сэр мэдээ байдаг боловч энэ нь ч улс төрийн асуудал бөгөөд «Си Ай Ю»-д улс төр хамаагүй байв...
•. Патрик тамхиа унтрааж, урьд ажиллаж байсан хүнээсээ хүлээн авсан хавтаст хэргийг дахин анхааралтай уншиж эхлэв.
«Гурвын холбооны» зохион байгуулалтыг судалж суух зуураа «Бидний энэ зун дарсан «Во» гэдэг дээрмийн бүлгийг бодвол сүрхий амьтад юм» гэж дотроо бодов.
Хавсаргасан зургаас үзэхэд «Гурвын холбоо» таван хэлтэс буюу дээрэмчдийн хэлээр бол таван отгоос бүрдэл болдог байна. Отгийн яг үнэн зөв нэр байхгүй боловч цагдаагийн албаны хэлээр бол хүмүүжүүлэх, хамгаалах, мэдээлэх, элсүүлэх, холбоо барих хэлтсүүдээс бүрддэг байна. Хилийн дамын худалдаа, дээрэм, золиосны мөнгө авах зэрэг гол ажлыг бүх отог хийнэ.
Ло дараачийн хуудсыг эргүүлж толгойлогчдын нууц нэр, эрх ямбын дараалал, хариуцсан ажлын хуваарьтай танилцав. Хатуу цаасан дээр том үсгээр дор дурдсан зүйлийг хазгайдуу үсгээр бичсэн байв.
. «Шар луу» бол энэ бүлгийн толгойлогч «Гурвын холбооны» дүрэм ёсоор бүх отгийн тэргүүн нарын хурлаар асуудлыг шийдэх ёстой боловч Шар луу хязгааргүй эрх мэдэлтэй аж. Хурал хийдэг хуваарь тодорхой бус.
Шүтээн сахигч гэдэг нь «Гурвын холбооны» хоёр дахь эрх дархтан юм. Нэг үгээр хэлэхэд, нууц бүлгийн ламбугай гэсэн үг. Ёслолын цуглаан хийх үеэр хурал номын сургаал дуулгадаг учиртай. Захиргааны хувьд эрх тушаал бараг байхгүй боловч олсон олз омгоос нэлээдгүй хишиг хүртдэг.
Цагаан цаасан дэвүүр гэдэг бол «Гурвын холбооны» онолч ба хүмүүжүүлэгч хэлтэс гэгчийг толгойлно. Эрх мэдэл ихтэй. Бусад салбарт олон нууц мэдээлэгчтэй учраас нууц бүлгийн гишүүдийн санал бодол, хоорондын харилцааг сайн мэдэж байдаг. Шар луутай байнга уулздаг чухал шийдвэр гаргахад нөлөө бүхий хүн.
Улаан Очир гэдэг цол хамгаалах хэлтсийг толгойлно. Дайчин хэсэг болон дээрэмчдийг толгойлно. Дайчин хэсэг бол өрсөлдөгч бүлгийг устгах, тангараг няцсан хүмүүсийг хороох, дээрэм хийх үед бусдыгаа хамгаалах үүрэгтэй. Шар луугийн шадар хамгаалагч гэж нэрлэгдэх боловч зарим мэдээгээр Шар луу бусад толгойлогч нарын үл мэдэх хүмүүсээс бүрдсэн давхар сахиултай аж.
Дэрсэн шаахай гэдэг бол толгойлогч нарын хамгийн доод эрх тушаал бөгөөд холбооны хэлтсийг ахална. Бусад толгойлогч отгийн хооронд байнгын холбоо барихыг энэ хүн биеэр хариуцна. Захиргааны хувьд үндсэндээ эрх мэдэлгүй.
Мэдээллийн хэлтсийн толгойлогч нь тодорхой бус. Өрсөлдөгч бүлгүүдийг тагнан турших, үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог судлах үүрэгтэй. Зарим мэдээгээр үзвэл эрүүгийн цагдаагийн газар  болон районы цагдан сэргийлэхэд өөрийнхөө хүмүүсийг шургуулж «Гурвын холбооны» эсрэг явуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. «Гурвын холбоотой» цагдан сэргийлэхийнхэн сүлбээтэй болохыг 1977 онд эцсийн удаа бүртгэн авчээ.
Элсүүлэх хэлтсийн толгойлогчийг мөн тогтоож чадаагүй. Шинэ хүмүүсийг элсүүлэх асуудлыг хариуцдаг. Оюутан болон ахлах ангийн сурагчдын дунд идэвхтэй ажилладаг. «Гурвын холбооны» албан ёсны гишүүн бус боловч чухал мэдээ сэлт авахад голчлон ашигладаг гудамжны худалдаачид, хөлсний тэрэгчдийн талаар нэлээд их анхаарч ажилладаг.
«Гурвын холбооны» жирийн гишүүдийг «гэлэнгүүд» гэж нэрлэнэ. Мэргэжлийн дагуу хүн бүр хочтой.
Мэдээлэгч нарыг оролцуулан «Гурвын холбооны» нийт гишүүдийн тоо мянгаас мянга таван зуугийн дотор хэлбэлзэж байдаг. Отгуудын (хэлтэс) бүрэлдэхүүний тоо зуу орчим.
Хавтаст хэрэгт «Гурвын холбооны» өдүүлсэн гэж үздэг гэмт хэрэг, нууц үйл ажиллагааны талаар нэлээд мэдээлэл байв. Гэмт хэргийн ихэнхийг одоо болтол илрүүлж чадаагүй. Сүүлийн хорин жилийн дотор «Гурвын холбоотой» холбогдолтой байж болмоор нэг ч гэмт хэргийг цагдаагийн газар тодорхой бүртгэж аваагүй гэж хэлэхэд бараг болно. Баригддаггүй энэ хүчирхэг нууц байгууллагатай яахын аргагүй холбоотой баримт сэлт гарч ирэхэд түүнд өртөгдсөн хүмүүс дороо ор сураггүй алга болдог.
Ёслолын талаар бас ганц хоёр мэдээ байв. Тухайлбал, ёслол хийх үед «Гурвын холбооны» гишүүд баг өмсдөг тухай сонирхолтой мэдээ байв.
Ер нь хавтаст хэрэгт «Гурвын холбооны» тухай багагүй мэдээ сэлт байв. Гэвч энэ нууц бүлгийг анх хөл дээрээ боссон цагаас эхлэн илрүүлэн устгах талаар сүүлийн үед авч явуулсан арга хэмжээ (тавиад оны эцсээр хэд хэдэн нууц бүлэг нэгдэж орчин үеийн «Гурвын холбоо» үүссэн гэж үздэг) ямар ч үр дүн өгсөнгүй. Сүүлийн дөрвөн жилд «Гурвын холбооны» дөнгөж гурван гишүүнийг барьж гянданд хорьжээ. Тэдний хоёр нь  эрх  мэдэл багатай хүмүүс байсан
тул ямар ч мэдүүлэг өгч чадахгүй байв. Харин гурав дахь этгээд нэлээд зүйлийг ярьж эхлэв. Гэтэл тэр хүн маргааш өглөө нь эрүүгийн хэрэг хариуцсан сэргийлэхийн цагдаагийн газрын шоронд алагдсан байв. Харамсалтай нь «Си Ай Ю»-д өөрийн шорон байсангүй. Энэ хэргийг бүтэн хагас сар мөрдсөн боловч алсан этгээдийг илрүүлж чадсангүй өнгөрлөө.
Аланг радио хоолойгоор байцаагчийг өрөөндөө дуудав..
Патрикийг даргын албан тасалгаанд ороход ширээнийхээ ард нэг юм уншиж суулаа.
—  Теон, таны дуудсанаар ирлээ гэж Патрик бичгийн ширээний хажуугийн түшлэгтэй сандал дээр тухлан суухдаа хэлэв.
—  За, жаахан хүлээж бай гэж Аланг нөгөө бичгээсээ нүд салгах завгүй өгүүлэв.
Аланг сая нэг уншиж дуусаад толгой өндийлгөв. Бараг халзарсан, намхан сулдгар биетэй энэ малай хүн тоотой хэдэн үсээ ар тийш нь их л нямбайлан самнана. Алангийг сайн таньдаггүй хүмүүс түүнийг жижигхэн пүүст насаа элээсэн ажилтан, эсвэл банкны албан хаагч, жижиг худалдаачин гэж хэлмээр. Түүний гадаад төрх, тухайлбал, хоцрогдсон хийцтэй бараан хувцас, зангиа гутлыг нь хараад хэн ч түүний жинхэнэ ажлыг гадарлахгүй билээ. Харалган жийтгар нүдний нь дэвүүр мэт үрчлээсийг нь хараад хурц нарнаас нүдээ анивчин явдаг гэж хэлмээр, бас тэгээд гадаад төрх нь аминдаа арчаа муутай хүнийг санагдуулна. Үнэхээр ч нүдээ анийлган хараагаа тогтоож ядаж байгааг нь харахад тал зассан, эвлэрэнгүй байдалтай харагдана. Аланг ийм үедээ найрсаг сайхны биелэл мэт байдаг билээ. Гэвч хэлтсийн нь албан хаагчид Аланг дарга харалган учраас ийнхүү нүдээ анийлгаж хардаггүй болохыг сайтар мэдэх билээ. Гаднаа ийнхүү энгийн номхноор нүдээ анийлгадаг нь догшин уурын дохио болж төдхөн зуур аянга буухын тэмдэг юм.
Ер нь Алангийн гадаад төрх малайчуудын адил хуурамч юм. Энэ «намхан сулдгар малай хүн» «Криминэл интеллиженс юнитийн» Аланг байсан бөгөөд түүнийг хамгийн том хэлтсийг даргалахын өмнө эндхийн шилдэг, хамгийн үр бүтээлтэй байцаагч байжээ.
Нэг их хүч тэнхээгүй хэдий боловч каратэг төгс сайн сурсан хүн юм. Мэргэжлийн нь дагуу олонтаа тохиолддог амь өрссөн байдалд туйлын чухал болох цахилгаан мэт хурдан цохилтоороо алдаршжээ.
Аланг шүүгээнээсээ нэг бичиг аваад байцаагчид унш гэж өгөв.
Ло тэрхүү бичгийг гүйлгэн уншив. Эрүүгийн цагдан сэргийлэхийн газраас ирүүлсэн энэ мэдээнд:
«Нэгдүгээр сарын арван хоёронд. Блаканг Мати арал дээрээс хоёр эрэгтэй хүний хүүр. мөн хэд хэдэн араг яс олдов Учир битүүлэг үүссэн орщуулгын газар бололтой. Энэ гэмт хэрэгт нууц байгууллага оролцсон байж болох тул Блаканг Матийн хавтаст хэргийг «Криминэл интеллиженс юнитэд» шилжүүлэх нь зүйтэй гэж эрүүгийн цагдаагийн газар үзэж байна» гэжээ.
Энэ мэдээг үзээд Ло инээмсэглэв. Долоо хоногт хоёроос доошгүй удаа ирүүлдэг энэ амны уншлага болсон сүүлчийн хэдэн үг Алангийн уур хилэнг үнэхээр хүргэдэг байв. Гэвч . өнөөдрийн мэдээнд бас анхаарал татмаар чухал зүйл байлаа.
— Хомсхон мэдээ байна. Хүүрийн талаар тодруулж чадаагүй юм байх даа.
Аланг огцом босч ширээн дээр байсан хэдэн бичгийг ууртай зайлуулж шал шагайн өрөөн дотроо алхалж эхлэв. Уур нь өглөөнөөс аваад хүрч, одоо л гадагш дэлбэрэв бололтой. Тэгснээ гэнэт зогтусаж олон шөнө нойргүй хоносноос. болж бүлцийж үрчлээтсэн малай хүн гэхэд хэтэрхий жийтгар нүдээрээ Лог ширтэв.
— Дөнгөж саяхан эрүүгийн цагдаагийн газрын дарга утастлаа. Энэ явдлын тухай түүнд өчигдөр орой мэдүүлжээ. Блаканг Мати аралд хүн явуулсан байна. Юунд ч гар хүрээгүй мөртлөө нууц бүлгийнхний хийсэн хэрэг гэж мэдэгдэхээ тун яарчээ. Хэдэн манаа тавьснаар хязгаарлаж мөрдөн байцаах ажлыг бидэн рүү түлхэж өөрсдөө амарлингуй сууж байна. Ямар вэ дээ?
Ло даргынхаа уур хилэнг хуваалцаж байгаагаа харуулан уруулаа жимийн мушийлгав.
— Тэд хүүрэнд гар хүрээгүй гэж та саяхан. ярилаа. Тэгсэн атлаа яагаад гэмт хэрэг гэж үзээ вэ? Хэрэв энэ булш «Гурвын холбооны» үйлдсэн хэрэг мөн аваас урьд уламжлалаа бодож дээрмийн бүлгийн нэг„ хоёр хүнийг булснаас зайлшгүй боллоо. — Үгүй, хүн амины хэрэг бололтой Авсгүй, өмссөн хувцастай нь булснаас үзэхэд байдал өөр байна..
— «Гурвын холбоо» нас барагсдыг яаж оршуулдаг ёс горимыг бид сайн мэдэхгүй шүү дээ гэж Ло өөрийн хөөрөө зүтгэв.
— Тэрэнд хамаг хэргийн учир байгаа юм биш:. Өөдгүй амьтад! Эрүүгийн цагдаагийн дарга гэж ясан толгойтой хөгшин сармагчин энэ хэргийг мөрдөхөд бидэнд элдэв түвэг удахгүй гэж санаа тавьсан юм гэнэ. Шөнө ийм ажилтай зууралдахыг хүсээгүй гэнэ, чөтгөр аваасай. Гэтэл бидэнд даруй мэдэгдэх ёстой байсан юм. Тэр даруй! Шөнө юу ч болох юм билээ?
—  Арал дээр хэдэн цагдаа үлдээсэн гэсэн. Би тэднийг хаацайлж байгаа юм биш, гэхдээ... гэж Патрик. намуухан дуугаар хэлтэл,
—  Арав хорин цагдаа ч үлдээсэн байг! Хүүрийн учрыг өөрсдөө олсон бол мөрдөн байцаалтыг жилийн дараа ч эхэлж болно. Энэ гайтай арлын хэргийг бидэнд түлхчхээд сууж байдаг! Тэгээд энэ хэргийг манайд шилжүүлсэн гэж дээш илтгэж амжсан байна. Арал руу хүн явуулсан уу гэж надаас асуугаад байдаг. Би юу хийхээ мэдэхгүй юм шиг байх юм! Болдогсон бол энэ хэргийг буцаагаад шидчих юмсан гэж Аланг улам догшров.
Аланг дахин хараал тавьж ам нээх гэснээ больж гараа саваад ширээнийхээ ард суув.
—  За яахав, чөтгөр аваг. Патрик. та тэр арал дээр очиж мөрдлөгөө эхзл.
Ло дуугүй толгой дохиж даргынхаа ширээн дээрээс хавтаст хэргийг шүүрэн авч гараад өрөөндөө оронгуут жижүүртэй утсаар ярив.
—  Сонсч байна, байцаагч аа, .
—  Хорин минутын дараа мөрдлөгийн ажилд гарна. Хэсэг бэлтгээрэй.
— Мэдлээ.
— Бас нэг зүйл байна. Блаканг Мати аралд очих моторт завь хэрэг болох вий.
—  Байцаагч аа... бидний хүсэлтийг эрэг орчмын цагдаагийнхан хүлээж авах болов уу даа... гэж жижүүр төвөгшөөсөн байдалтай дуугарахад нь,
— За яахав Би өөрөө тэдэнтэй тохиролцъё гэж Ло жижүүрийн үгийг таслав.
«Си Ай Ю» усан тээврийн хэрэгсэл байхгүй учир тухай бүр эрэг орчмын цагдаагийн газар буюу Логийн хочилсноор «Мэлхийгээс» гуйж авдаг байв. Гэвч «Си Ай Ю» утастахад тэд нэг их баяр хөөр болдоггүй ажээ Энэ удаа завь олох гэж яршигтай удаан ярилцжээ.
«Дараа хариу бодохоор» арайхийж нэг завь олонгуут Ло өчигдөр Блаканг Мати арал дээр очсон цагдаа нарын аль нэгийг дагуулж очих зорилгоор эрүүгийн цагдаагийн газарт утастав. Хариуд нь одоохон нэг цагдаа гаргана гэж мэдэгдлээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.30.10 12:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
3
Завь арал  дээр хүрэлцэн ирэхэд эрэг дээр зургийн аппарат зүүсэн баахан хүмүүс байхыг Ло харав. Тэдгээрийн ойролцоо хоёр жижиг моторт завь элсэнд хошуугаар шааж зогссон байв. Патрик ярвайв. Ямар ч замаар юм өөрөөс нь түрүүлж ирж чадсан энэ сурвалжлагчдыг хараад уур нь хүрчээ. Сонин сурвалжлагчид юм бүхэнд хошуугаа дүрж, үргэлж ажилд садаа болдог тул Патрик тэдэнд дургүй байдаг. Харин сурвалжлагчдын дотроос «Наньяншанбао» сонины гэмт хэргийн мэдээлэл хариуцсан сурвалжлагчийг л Патрик таалдаг байлаа. Тэр хоёр эртнээс эхэлж бие биесээ сайн мэддэгээс гадна тэр зальтай сурвалжлагч үе үе чухал мэдээ сэлт өгдөг байв. Патрик ч гомдоохгүй хариу барьдаг тул хэн хэндээ сэтгэл хангалуун байх ажээ.
 Хүүр гарсан газар, эргийн хооронд дөрвөн цагдаа их л буурьтай алхална. Сүржин догшин нүүр царайгаар нь харвал тэд сурвалжлагчдын эхний довтолгоог няцааж, шинэ дайралтыг нь няцаахад бэлэн байна Гэвч сурвалжлагчид арал дээр ирэх дарга нарыг хүлээж хүүр оршуулсан газрыг довтлохоо больж хоорондоо эв найртай хүүрнэлдэн зогсоно.
Ло, шөнийн долгионы ус хатаж амжаагүй эргийн элсэн дээр хөл тавимагц сурвалжлагчид хариуцлагатай хүн ирлээ гэдгийг андалгүй тааварлаад төдхөн зуур хүрээлээд авав. Гагцхүү «Наньяншанбао» сонины сурвалжлагч л зайдуу тайван зогсоно. Патрикийг хараад лав хамгийн зөв, хамгийн оновчтой бүрэн бүтэн мэдээ авна гэдэгтээ бүрэн итгэл төгс байгаа бололтой.
—  Цагдаагийн газар юу гэж бодож байна? гэж сурвалжлагчдын нэг жижигхэн гялалзсан цагаан микрофоныг бараг Патрикийн аманд хийх шахан асуув.
— Бидэнд ажиллах боломж олгож тэнэг юм асуухгүй байх гэж бодож байна хэмээн Патрик түс тас хариулаад хүүр оршуулсан газар руу яаравчлан алхлав.
Шуудуунд дутуу ухаж гаргасан хүүр харагдана. Арай зайдуу газар хувхайрсан араг яс үзэгдэнэ.
—  Хоёр дахь хүүр нь хаа байна? гэж Патрик энгийн хувцастай нэг хүнийг эрүүгийн цагдан сэргийлэхийн мөрдөгч мөн байх гэж бодоод асуув.
Тэр нь шуудуунаас хориод метрийн зайнд байгаа сиймхий хөрстэй овгор шороог заав. Патрик заасан газарт очиход шороон дотроос лавын өнгөтэй хагас сарвайсан гарын хуруу цухуйж байхыг харав.
—  Биднийг энд ухаж эхэлтэл манай дарга та нарыг иртэл ажлаа зогсоо гэж тушаасан юм гэж нөгөө цагдаа өгүүлэв.
—  Та нар зургийг нь авсан биз дээ?
—  Тэгэлгүй яахав гэж цагдаа үл мэдэг инээмсэглэн хариулав.
—  Ухахаа больсны дараа зураг дахин авав уу?
—  Юунд авах билээ? Харуул манаа орхисон шүү дээ.
«Цагдаагийн газрын даргын мөрөн дээр байдаг бөндгөрийг манай Аланг ясан толгой гэж хочилсон нь яг нийцэж байна шүү. Доодох ажилтан нар нь хүртэл даргыгаа гайхмаар дуурайсан амьтад юм даа» гэж Патрик дотроо бодов.
—  Та нар ч авсан зургаа авчраагүй биз дээ? гэж Патрик асуухаасаа урьдчилж таасан байдлаар лавлав
—  Үгүй, бэлэн болоогүй.
—  Хүүр оршуулсан газрын тухай мэдээг ямар хүнээс олж мэдэв?
—  Бидэнд районы цагдан сэргийлэхийн хэсгээс утастсан юм. Тэдэнд барилгын компанийн хүмүүс мэдэгдсэн гэнэ.
—  Та нар хэдэн цагт эндээс явсан бэ?
—  Есөн цагаас хойш. Ес арван тавын үед.
—  Яагаад өчигдөр орой «Си Ай Ю»д утастаагүй юм бэ?
Цагдаа мөрөө хавчив.
—  Байцаагч юм уу эсвэл манай даргаас асуу. Би дарга нарын юу гэж боддогийг мэдэхгүй.
Патрик хүүр булсан хоёр газрыг сайтар үзэж эхлэв. Эргэн тойрон гишгэчиж туучсаны улмаас гадаад үзлэгээс онц үр дүн гарсангүй. Хүүр булсан байдлын зургийг ав гэж гэрэл зурагчинд даалгаад шуудууны дэргэд хэнэггүй зогсож байсан түрүүчтэй ярилцахаар очлоо. 
—  Шөнө ямар нэгэн юм болоогүй биз?
—  Мэдэхгүй. Бид өглөө зургаан цагт өмнөх ээлжийнхээ халааг авсан.
—  Хүмүүстээ хүүрийг ухаж гаргах үүрэг өгөөч. Түрүүч тушаал өгч хэдэн мөчийн дараа  нөгөө
хоёр хүүрийг ухаж гаргалаа
—  Сэтгүүлчид зураг аваад эндээс тонилог. Тэгэхгүй бол ажил хийлгэхгүй, надад ч гэсэн мэдэгдэх зүйл алга гэж . Патрик түрүүчид хэлэв.
Сэтгүүлчид өөрсдийнхөө тухай ярьж байгааг байцаагчийн толгой дохилтоос мэдэж хүүр оршуулсан газар руу яаран гүйх замдаа аппаратаа цэнэглэж бэлэн болгов. «НаньянШабао» сонины сурвалжлагч зураг авч дуусаад бусдаасаа түрүүлж Патрик дээр очлоо.
—  Хэн энэ хэргийг үйлдсэн гэж чи бодож байна? гэж лавлахад,
—  «Гурвын холбооны» оршуулгын газар бололтой. Гэхдээ одоохондоо нотолж чадахгүй гэж Ло хариулав.
—  Хэрэв ямар нэгэн мэдээ гарвал намайг .бүү мартаарай.
—  Фей, чи ч энэ талаар надад гомдохгүй байх шүү.
—  За, хаанаас даа! Танай дарга нар мөрдлөгийн явцын талаар сониноос унших тун дургүй шүү дээ. Хэрэв үнэхээр «Гурвын холбооны» тухай хэрэг бол бидний замыг бүрэн хаана шүү дээ...
— Одоогоор надад арга алга. Тэгээд ч манай дарга нарын зөв. Өнгөрсөн онд сонинд дэмий мэдээ гарснаас болж «Нисдэг луугийн» хэдэн дээрэмчдийг алдаж орхисон. Цаадуул чинь бидний хөзрийг сайн мэдсэн байна билээ.
 — Би тэр явдлыг сайн санаж байна. Нэг ч сонин онц сонирхолтой мэдээ нийтлээгүй. «Нисдэг луугийн» мөрийг зааж өгсөн хүний тухай бичиж байснаас биш, түүний нэрийг дурдаагүй өнгөрсөн.
—  Тэглээ ч гэсэн тэр хүнийг маргааш нь алсан байсан. Бид тэр хүний талаар сэжиг аваагүй гэж бодож байсан юм. Тэр хүн дээрэмчидтэй ямар ч холбоогүй байсан шүү дээ.
Тэдний яриаг Патрикийг хүрээлэн авсан сэтгүүлчид таслав.
— Байцаагч аа, та үүнийг нууц бүлгийн хэрэг гэж үзэж байна уу?
—  Үгүй гэх талгүй.
—  Гэмт хэрэгтнийг удахгүй илрүүлнэ гэж бодож байна уу?   .
—  Та нар намайг зүгээр орхивол гэмт этгээдийг олох явдал төдийчинээ түргэснэ.
—  Цагдан сэргийлэх нууц бүлгүүдийн үйл ажиллагааг тас цохиж чадах уу?
—  Энэ талаар Дотоод явдлын Яамнаас асуу. Та нарт хариу өгөх биз.
—  Байцаагч аа, та ямар бодолтой байгаагаа хэлнэ үү, тухайлбал:...
—  За дууслаа. Хэвлэлийн бага хурлыг хаалаа. Та нар авсан мэдээллээ хэвлэлийн редакцдаа цаг алдалгүй аваачиж өгөх сайхан бодомж алдаж байна гэж Патрик гараа савчин өгүүлэв.
Ло, хүрээлэн шавсан сурвалжлагчдын дундаас сугарч гараад эхний хүүрийг үзэж гайхсандаа өөрийн эрхгүй исгэрэв Өргөн хавтгай хамартай, дээд уруул дээрээ сорвитой энэ хүнийг байцаагч сайн таних билээ. .
—  Алагдсан хүний нэг нь «Хар лянхуа» гэдэг нууц бүлгийн толгойлогч Лим Бан Лим байна гэж нэмж бичээрэй хэмээн сэтгүүлч нарт хандаж өгүүлэв.
!  Сэтгүүлчид тэр дороо эргэж ирэв.
—  Хоёр дахь нь ямар хүн бэ? Хэн бэ?
—  Та нар их цаашилж байна шүү. Би бүх зэвсэгт дээрэмчид болон тэдэнд алагдсан бүхнийг танихгүй нь харамсалтай гээд Ло хоёр дахь нүх рүү очлоо.
—  Лим Бан Лимын талаар танд хэлэх юм байна уу? гэж сурвалжлагчид шуугилдав.
—  Миний мэдэгдсэн зүйл та нарт багадаад байна уу? гэж Патрик уцаарлав.
Тэгээд сэргийлэхийн түрүүчийг дуудаж:
—  Түрүүч ээ, ажилдаа түргэн очиход нь наад улсдаа туслаарай гэв.
Цагдаа нар нэг ч уг дуугаралгүй сэтгүүлчдийг эрэг рүү түрж эхлэв.
Патриктай хамт ирсэн эрүүлч, шинжээч нар нөгөө хоёр хүүрийг шинжлэх ажилдаа оров. Хэдэн минутын дараа тэдний нэг нь байцаагчид хөхөвтөр цаасны тасархай өгөв.
—  Лимын гадуур хувцаснаас оллоо. Хувцасны дотор талд нэлээд удсан бололтой.
Ло тэр ялзарч эхэлсэн, базаж үрчийлгэсэн цаасыг алган дээрээ нямбай дэлгэж үзэв. Үсэг нь баларч сайн харагдахгүй болсон боловч бичсэн зүйлийг уншиж чадав Гайхахдаа хөмсгөө зангидаж, нөгөө цаасыг дугтуйд нямбайлан хийв. Ачаа, хүн тээвэрлэдэг хувийн жижиг «Тумасик» гэдэг усан онгоцны арван хоёрдугаар" сарын хорин наймны өдрийн Гонконгоос Сингапур орох билет байв. Бангкокийн боомтоос гараад хоёр дахь хоног дээрээ хүчтэй шуурганд өртжээ «Тумасик» гай тохиолдсоноо мэдэгдсэн боловч аврагч онгоцнууд очиж амжсангүй. Тэр онгоц Дээр онгоцны багийн арван хоёр хүн, арван дөрвөн зорчигч байсан ба тэдний нэг нь ч амь гарсангүй.
Онгоц сүйрсэн газарт усан доогуур явагчид ирж шинжлээд зүг чиг заах хэрэгсэл эвдэрснээс болж усан онгоц замаасаа төөрч далайн шуургатай тулгарч хад мөргөн живжээ гэсэн нотолгоо гаргасан билээ.
Патрик дээр бас нэг эрүүлч ирж,
—  Байцаагч аа, нөгөө алагдсан хүнд өөр хүний хувцас өмсүүлсэн байна. Халаасанд нь юу ч алга гэв.
—  За яахав. Эргэн тойрныг нь сайн үзээрэй. Патрик мэргэжилтнүүдийн урьдчилсан  дүгнэлтийг
хүлээж суух зуураа нэг тамхи асаав. «Сонин юм даа, энд үнэхээр «Гурвын холбооны» оршуулгын газар байдаг юм гэж үзэхэд яагаад Лимын хүүр энд байдаг билээ? «Хар лянхуа» бүлгийнхэн хуучин ёсыг дагадаггүй учраас энэ лав тэдний газар биш боллоо. Лим «Тумасик» онгоцоор явсан атлаа, яагаад энэ арал дээр ирсэн байдаг байна. Тэр онгоц энэ арлаас бараг зуун бээрийн зайд живсэн байдаг» гэж Патрик бодож суув.
Шинжээч ажлаа дуусч багаж хэрэгслээ. хумиад нарийн бичгийн даргад үзлэгийн үр дүнг бичүүлж эхлэв.
—  Дээрх хоёр хүнийг багалзуурдаж алсан байна. Хүзүүнд хуруугаар дарсан мөр байгаагаас гадна хэлэн доорх яс, хоолойн мөгөөрсийг гэмтээжээ.
—  Үхээд удаж уу? гэж Патрик яаран асуув. Шинжээч, Патрикийг яасан тэвчээргүй нөхөр вэ
гэж зэмлэсэн янзтай харснаа нарийн бичгийн даргад үргэлжлүүлэн хэлж бичүүлэв.
—  ...эхний хүн арав, арван тав хоногийн өмнө, хоёр дахь нь гурваас зургаа хоногийн өмнө алагджээ.
«Лимыг бараг хоёр долоо хоногийн өмнө багалзуурдаж алжээ. Сонин юм даа» гэж Патрик «Тумасик» онгоцны живсэн сар, өдрийг харьцуулан бодов. < Патрик тэмдэглэлийнхээ дэвтрийг гаргаж, хамгийн түрүүнд Лим «Тумасик» онгоцоор явсан эсэхийг шал гаж, газар ухсан хүмүүстэй уулзах, яагаад гэвэл, хоёр дахь хохирогчийг арал дээр газар шорооны ажил эхэлсэн эхний шөнө алаад булсан байж магадгүй, эрэг орчмыг хяналтад авах, БлакангМати аралд ямар онгоц, завь ойр ирж болох буюу ирснийг мэдэхийг оролдоно гэж төлөвлөв. Ийнхүү санаснаа бичиж байснаа гэнэт больж дахин бодлогошров. «Гурвын холбооны» нэг ч гэмт хэргийг одоо болтол бүрэн илрүүлж чадахгүй байсны учир энэ байж! Тэдний гарт өртсөн хүмүүс ийнхүү ор сураггүй алга болдог байж! Алсан хүмүүсээ энэ арал Дээр авчирч булдаг байсан байх нь ээ! Логийн өмнө ажиллаж байсан хүмүүс «Гурвын холбоог» илрүүлэх гэж цагаа үрж, чулуу мөргөж байсны нууц гогцоо нь эндээс эхлэх тавилантай байж. «Гурвын холбоо» үл тайлагдах нууцаар өөрийгөө санаатайгаар хүрээлж, хэдийгээр төвөгтэй, осолтой ч гэсэн алсан хүмүүсийн хүүрийг энэ арал дээр авчирч булдаг болжээ. Үүнээс үзэхэд энэ зэвүүн га¬зар оршуулгын газар биш болж таарах нь ээ? Эсвэл «Гурвын холбооны» гишүүдийг бас энд оршуулдаг юм болов уу?
Патрик дэвтрээ далд хийж араг яснуудыг сайн шалгаж үзэхийг тушаав. Үнэнийг хэлэхэд Патрик араг яснуудыг биш, харин тэдгээрийг булсан нүхийг ихэд сонирхож байв Хуучин ном худалддаг хүнээс Патрик нэг жижиг товхимол авч уншихад «Гурвын холбооны гишүүдийг урьд цагт оршуулахдаа нүхэнд нь нууц бүлгийн гишүүн болохыг нотолсон сахиус хийдэг заншилтай болохыг мэдэж авсан билээ. Хэрэв тэр үнэн бол энэ нүхнээс заавал ямар нэгэн ул мөр олдохсон билээ
Хагас цаг гаруй болоход ямар ч үр дүн гарсангүй. Ло цагаа харж эрүүлчдэд,
—  Та нар энд үлдэцгээ. Нүх бүгдийг сайн үздэг юм шүү. Арал дээр нэг ч хүн бүү гарга. Би манаа явуулна. Шаардлага гарвал утастаарай Би ажил дээрээ байна гэв.
Эрүүлчид санал нэгтэй толгой дохив. Хэдэн цагдаа хүүр тавьсан дамнуургыг завь руу авч явахад нь зам тавин холдов.
—  Патрик аа, тэр «үхлийн цэцэрлэг» чинь ямар янзтай юм бэ? гэж Алангийн нарийн бичгийн дарга залуухан хүүхэн их л сээтэн хаяж Патрикийг хажуугаар өнгөрөх зуур сонирхов.
Патрик сав хийвэл тэр хөөрхөн бүсгүйтэй сээтгэнэхээс буцдаггүй байлаа. Алангийн өрөөнд орохын өмнө түүний хүлээх өрөөнд хэдэн минут саатдаг байв. Хүүхний чих рүү тонгойн бараг дуулдахгүй уруулаа хөдөлгөх төдий шивэгнэхийн зэрэгцээ цамцны нь энгэрийн завсрыг ичгүүргүй ширтдэг байв. Тэр хүүхний нүүр нь улайж зэвүүцэж байгаа дүр үзүүлдэг боловч байцаагч ийнхүү анхаарал тавьж сээтгэнэх нь таалагдаж байгаа нь илэрхий харагдана. Албан контор бол сээтгэнэх газар биш, харин өөр газар тохиромжтой тул ийм алхмаас буцахгүй гэдгээ тэр хүүхэн нэг бус удаа ойлгуулжээ. Тэвч Ло тэр далд санааг ойлгохгүй байгаа мэт дүр үзүүлдэг байлаа.
Өнөөдөр Патрик марзганаж, сээтгэнэх завгүй байгаа нь тод байв.
—  «Үхлийн цэцэрлэг» гэв үү? Тэнд чинь самрын оронд хохимой толгойтой дал мод ургадаг юм гэж их л хайнга байдалтай хариулав.
Тэгж хариулснаа даргынхаа өрөөнд шууд орж явчхав Хаалга хаах зуураа нарийн бичгийн дарга хүүхэн гоморхон тургихыг сонслоо.
Аланг гурван цаг орчим болоход нэг ч удаа хөдөлсөнгүй Лав л Патрикт тэгж санагдлаа. Бичиг баримтыг тун анхааралтай уншиж суугаа Аланг ширээний ард түрүүчийн л янзаараа сууж байлаа. Байцаагч суудлаа засч тухлан суугаад тамхи гаргаж асаав. Аланг угаас тамхины утаа үзэж чаддаггүй хүн. Гэвч Лог амандаа тамхи зуугаад унтдаг байж магадгүй гэж боддог тул энэ хайртай байцаагчийг өрөөндөө тамхи татахад нэг их дургүйцдэггүй байлаа. Харин бусад ажилтнаа эрхлүүлдэггүй билээ.
—  За, арал дээр юу болоо вэ? гэж Аланг сая л толгойгоо өндийлгөн асуув.
Ло даргынхаа ширээн дээр «Тумасик» онгоцны билетийг дуугүй тавив. Аланг тэр билетийг  харснаа асуусан байдлаар Патрикийн өөдөөс ширтэв.
—  Энэ билетийг Лим Бан Лимын хүүрээс оллоо гэж Патрик тодотгов.
— Лим БлакангМати арал дээр байгаа хэрэг үү? Сонин юмаа Шинжээч түүнийг яаж үхсэн гэж үзэж байна? гэж Аланг бодлогошрон лавлав.
—  Хоёр долоо хоногийн өмнө багалзуурдаж алсан байна.
—  Өнөөдөр .гучин байдаг. Тэгэхлээр)  нэгдүгээр сарын эхээр болсон байх нь ээ?
—  Тийм ээ. Лимын хувьд шинэ  жил ёр муутай эхэлжээ...
Аланг нэлээд ёжтой инээмсэглэв.
—  «Тумасик» онгоц живсэн тухай мэдээ хэдийд ирснийг та санаж байна уу?,  ,
—  Санаж байна. Арван хоёрдугаар сарын  гучин, гучин нэгний ,шөнө ирсэн.
—  Сонин юм даа гэж Аланг дахин өгүүлээд Хоёр дахь хүүрийн талаар мэдээ байна уу? гэж асуув.
—  Хэн болох нь тогтоогдоогүй байна. Бас л багалзуурдаж алжээ. Гэхдээ гурваас, зургаа хоногийн өмнө, өөр хүний хувцас өмсгөж булсан байна,
Аланг сурсан зангаараа алтан хүрээтэй шилээ сөхөж нүдээ арчив. Доод уруулынхаа  хоёр үзүүрийг ээлжлэн, дараа нь уруулаа хазлав. — Өөр юу байна?
—  Сүүлийн хэдэн жилийн учрыг нь олж чадаагүй хэргийг архиваас авч үздэг юм билүү гэж. бодож байна. Энэ байдлаас үзэхэд сураггүй алга болсон гэж бидний үзсэн хүмүүсийг тэр аралд булсан байж магадгүй юм. Булсан нүхийг тун сайн ухаж төнхөх хэрэгтэй байна. Би хоёр хүн үлдээгээд ирлээ. Гэхдээ цөөдөж байна. Тэр арал руу бүхэл бүтэн хэсэг явуулах шаардлагатай боллоо.
—  Тэр хүүрийн газрыг та «Гурвын  холбоотой» сүлбээтэй гэж үзэж байна уу?
Патрик мөрөө хавчаад,
—  Лав тийм байхаас зайлахгүй. Лимын хүүр олдсоноос их юм задарч магадгүй. «Хар лянхуа» бүлгийн толгойлогчийг хэн алж зүрхлэх вэ? «Хар лянхуяагаас» хүчтэй бүлэг «Гурвын холбооноос» өөр байхгүй гэв.
  — Энэ ч одоохондоо таны таамаглал болохоос хэтрэхгүй. Тодорхой нотолгоо хэрэгтэй..
—  Хэрэв оршуулгын газар бол заавал ул мөр олдох ёстой. Оршуулсан нүхэнд наад зах нь сахиус байх ёстой Энэ бол уламжлалт ёс.
—  За яахав, булш ухах хүмүүс гаргаж өгье. Та Лим «Тумасик», хоёр дахь хүүрийн учрыг олж бай.
Патрик харамссан байдалтай гаслав.
—  Би Лимыг «Тумасик» онгоцон дээр байсан гэж нэг л итгэхгүй байна. Байсан ч гэсэн хэргийн ээдрээ түргэн олдохгүй.
< — Тийм байж болно. Тэгэхдээ нотолгоо хэрэгтэй. Байцаагч гүн санаа алдлаа.
 Лимын зургийг өнөөдөр Бангкокт явуулъя. Хилийнхэн, эсвэл гаалийнхан түүнийг таньж юу магад. Уг нь нэг их хугацаа өнгөрөөгүй байна.
—  Тэгвэл хоёр дахь хүүрийн зургийг хамт явуулчих. Юмыг яаж мэдэх вэ?
—  Тэгэлгүй яахав.
Аланг ширээн дээрээсээ нэг бичиг авч Патрикт өгөв,
—  Урьд шөнө арал дээр жижүүр хийсэн цагдаагийн хэсгийн ахлагчийн илтгэх хуудас энэ байна. Саяхан эрүүгийн цагдаагийн газраас ирүүлэв. Шөнө орой болсон хойно «Наньян шанбао» сонины сурвалжлагч очиж гэнэ. Цагдаа нар ухсан нүхэнд ойртуулаагүй тул тэр даруй буцсан байна.
—  Хачин юм даа. Би тэр хүнийг сайн танина. Өнөө өглөө бусад сурвалжлагчийн хамт арал дээр очсон байсан. Тэгэхдээ урьд шөнө ирсэн гэж надад яриагүй гэж Патрик өгүүлэв.
—  Үүнээс өөр хачирхалтай юм байна. Та өнөөдрийн сонин уншив уу? гэж Аланг бодлогошрон асуув.
—  Үгүй, амжсангүй.
—  Цагдаа нарын нэг нь миний бодоход эрүүгийн цагдаагийн газрын нэг  нөхөр  хорь,  гучин  доллар олохын тулд «Наньян шанбао» сонинд арлаас олдсон. зүйлийн талаар ямар нэгэн мэдээ өгсөн бололтой.
—  Ийм мэдээ ч илүү үнэтэй дээ гэж Патрик хариулав.
—  Энэ бол өчүүхэн нэг хэсэг. Өнөөдөр сонин чимээгүй байгаа бол ямар юмаа хийж арал руу хүн явуулсан юм бол? Зураг авч чадаагүй нь яахав, нэг их гай биш. Харин сонин чухал мэдээнээс хоцорчээ. Маргааш бүх сонин оршуулгын газрын талаар цуурч гарна даа. Өнөөдөр оройн дугаарыг ч хэлээд яахав.
Ло утас авч «Наньян шанбао» сонины газарт залгав.
— Гэмт хэргийн мэдээллийн Фейтэй яриулж өгөөч гэж Патрик утасны нөгөө үзүүрт чимээ гарахыг сонсоод гуйв
Утас нэг тас гэж дуугараад хонхны  дуу  удаан хангинав.
—  Байна уу? Фей үү? Патрик Ло ярьж байна. Үгүй, үгүй, чамд одоогоор сонирхуулж хэлэх зүйл алга. Харин би чамаас л мэдээ авах гэж завдаж байна. Юу гэнээ? Тийм ээ. Чи өчигдөр орой БлакангМати арал дээр очсон уу? Үгүй ий? Тэгвэл танай сониноос хүн очсон байх нь ээ? Чамаас өөр хүн амины хэргийн талаар бичдэг хүн үгүйг би мэднэ, гэвч чи нөхдөөсөө асууж сурагла. За, би утсаа бариад хүлээж байя.
Хоёр минут орчим чимээ аниргүй болов.
—  Байна, байна. Хэн ч очоогүй хэрэг үү? Яг үнэн юм биз? Үгүй, хаанаас даа, би чамд итгэлгүй яахав. Би үүнийг л мэдэх гэсэн юм. За мэдлээ. Баяртай.
Патрик ярьж дуусаад даргаа гайхсан байдалтай харав.
—  Цагдаа нар сонины нэрийг андуурсан юм. биш биз дээ гэж бодлоо чанга хэлэв.
—  Үгүй байх, сурвалжлагч үнэмлэхээ үзүүлсэн гэж илтгэлд бичсэн байна. Юу ч гэсэн хэсгийн ахлагчтай уулзаж ярилц. Бусад сонины газраас арал дээрээс хүн очсон эсэхийг лавлахад илүүдэхгүй.
—  За мэдлээ, одоохон асуугаад орхиё. Маргааш өглөө нь Аланг Ло хоёр арал дээр шинжилгээ хийсэн шинжээчийн илтгэлийг сонсов.
—  Эхний хүүрээс эхэлье. Үүний учрыг олоход амархан гэж нэгэн хэмээр яриагаа тайван эхлэв.
—  Сонин юм даа гэж Аланг дуртай дургүй өгүүлэв.
—  Задлан шинжилгээ хийж үзэхэд миний өчигдрийн таавар нотлогдов. Арваас арван хоёр хоногийн өмнө багалзуурдаж алсан байна. Уушгины хальсанд нь...
—  За, түүгээр яах вэ, би багаасаа биеийн бүтэц зүйд дургүй гээд Аланг ярвайлаа.
Шинжээч мөрөө хавчсанаа дараачийн хуудсыг эргүүлэв.
—  Хоёр дахь нь тавь орчим насандаа элэгний хатуурлаар нас баржээ. Багалзуурдсан тэмдэг нас барсан хойно гарсан байна.
Хэлсэн үгийг минь яаж хүлээж авах бол гэсэн юм шиг жижигхэн толгойгоо өндийлгөв. Гэвч түүний бодсоноор болсонгүй.
Дээрэмчид тэр хүнийг өвчний улмаас нас барсан биш, алагдсан мэт үзүүлэхийг оролдсон явдал энгийн зүйл юм шиг Аланг «Сонин юм» гэж л дуугарчээ.
—  Тэр хүний үхсэн хугацаа таны хэлснээр хэвээрээ биз? гэж Ло сонирхов.
—  Гурав хоногоос хэтрэхгүй гэж шинжээч тэр хоёрын хэнэггүй байдалд илт урам хугарсан янзтай хариулав.
—  Хүзүүний сорви нь хэр зэрэг удсан байна?
—  Харамсалтай нь, түүнийг тогтоож чадсангүй. Онцгой тохиолдол учраас... Хурууны хээ л лав үлдээгүй гэхээс өөр нэмэх юм алга. Багалзуурдсан хүн бээлий юм уу өөр зүйлээр гараа ороосон бололтой.
—  Элэгний  хатууралтай хүн гэнэт үхэх үү?
—  Та арал дээр үхсэн байж болох уу гэж асууж байгаа хэрэг үү?
—  Яг тийм.
—  Би үгүй гэж бодож байна. Энэ өвчин эцсийнхээ шатанд орохдоо их хүндэрдэг юм. Голдуу хэвтэрт ордог юм даа.
—  Эхний хүүрэнд ноцолдож тэмцсэн мөр байв уу?
—  Та хоёр уушгины хальс гээд цааш сонсохоос дургүйцсэн шүү дээ гэж шинжээч ёжлоод,—Тэгээд би хоёр дахь хүүрээс шууд эхлэв. Гар, хөлөнд нь олсны ор байлаа. Үүнээс үзэхэд тэр хүн хэд хоног хүлэгтэй байсан бололтой гэв.
—  За танд баярлалаа. Танд асуух зүйл байна уу? гэж Аланг Патрикаас лавлав.
Патрик толгой сэгсрэв.
Шинжээч бичиг цаасаа хумьж аваад өрөөнөөс гарч одов.
—  Сүүлийн сард сураггүй алга болсон хүний тухай эрүүгийн цагдан сэргийлэхээс лавлав уу? гэж Аланг  хоёулхнаа үлдэхэд асуув.
—Арван хоёрдугаар сарын мэдээ ёсоороо ирсэн. Нэгдүгээр сарын эхний арван хоёр хоногийн мэдээ өгөхийг гуйсан. — Тэгээд юу болоов?
—  Арван хүн байгаа, бүгдээрээ дөчөөс доош настай.
—  Сайхан мэдээ ч биш байна даа. Мөрөөрөө нас барсан юм бол аль нэгэн газарт бүртгэгдсэн байх ёстой..
—Теон, тэр оршуулгын газрыг «Гурвын холбооны» уламжлалт газар мөн гэж үзэх юм бол тэр нас барсан хүн нууц бүлгийн гишүүн байж болно биз дээ.
—  За тийм байж. Бид «Гурвын холбоотой» учирлаа гэж бодъё. Арал дээр бүлгийнхээ нэг гишүүнийг оршуулжээ гэж үзье. Тэгтэл яагаад багалзуурдаж алсан дүр үзүүлдэг билээ? Хэнийг төөрөлдүүлэх гэсэн хэрэг болж байна?
—  Биднийг л хуурах гээ биз гэж Патрик хариулав.
— Та яагаад тэгж бодож байгаа юм бэ?
—  Тэд хүүрийг олохгүй гэж гүн итгэлтэй байсан бол юу гэж бээлийтэй гараар багалзуурдах билээ дээ? Тэгээд ч ер нь багалзуурдаж алсан дүр үзүүлэх шаардлагагүй байсан.
—  Таны зөв. БлакангМатид газар шорооны ажил эхлээгүй байсан бол тэр хүүрийг хэн ч олохгүй байсан. Тэгээд ч манай мэргэжилтний нотолж байгаагаар тэр хүн гурав хоногийн өмнө үхсэн байна.
—  Газар ухсан хүмүүстэй уулзах үүрэг өглөө.
—  За яахав, уулзаж л байг. Тэр газар шорооны ажилчид ямар ч холбоогүй гэж би бодож байна. Шөнө сахиж үлдсэн манаачтай л сайн ярих хэрэгтэй юм шиг санагдана.
—  Уулзаж ярилцана аа.
—  Үнэхээр хачирхалтай юм даа. Та тэр элэгний өвчнөөр нас барсан хүний нэр усыг яаж тогтоох гэж байна? гэж Аланг ширээ аяархан тонших зуур .асуув.
—  Энэ сард элэгний хатуурлаар нас барсан хүний тухай бүх эмнэлгээс асууя. Хаа нэгэн газарт заавал эмчлүүлж байсан байх ёстой гэж Патрик нэлээд итгэлтэй байдлаар хариулав.
—  Мөн... «Гурвын холбоо» хүн оршуулдаг газартай гэж таны хэлснээр бодоход тэд бас хувийн эмчтэй байж болно шүү дээ.
—  Өө, нээрэн тийм. Энэ талаар  санасангүй  шүү.
—  Ийм л байна даа. Эмнэлгүүдээс сураглана гэдэг чинь найдвар багатай хэрэг. Гэвч өөр зам алга.
Дотоод холбооны аппарат хэд хэдэн удаа жингэнэн дуугарав. Аланг харилцуурын товчийг дарав. — Би сонсож байна.
—  Дарга аа уучлаарай. Байцаагч Ло таны өрөөнд байна уу?
—  Тийм ээ, Юу болоо вэ?
—  Нэг цагдаа ирээд байна. Өчигдөр БлакангМати арал дээр очсон байцаагчийг асууж байна.
Аланг, Ло хоёр өөд өөдөөсөө харав..
—  Нааш нь явуулчих.
—  Мэдлээ, дарга аа.
Хэдэн мөчийн дараа даргын өрөөнд нэгэн цагдаа орж ирлээ. Урагш хэд алхсанаа өрөөний дунд хүрээд яахаа ч мэдэхгүй зогсов.
—  За, ор ор гэж Ло зоригжуулав.
Цагдаа даргын ширээнд тулж очоод дэмий л хөлөө сэлгэн зогсов.
—  Чамайг энд жижүүр хийлгэхээр явуулсан бол дэмий л юм хийж дээ. Манай энд тайван байгаа шүү гэж Патрик өгүүлэв.
Цагдаа хоёр гараа хааш хийхээ мэдэхгүй хэсэг харж байснаа сая нэг арга олж, цамцныхаа товчийг бүдүүн мойног хуруугаараа оролдож эхлэв.
—  Чи бидэнд ямар мэдээ өгөх гэж ирэв? гэж Аланг шууд тулгаж асуулаа.
Цагдаа том гэгч нь амьсгаа авч, үгээ цувуулан,
—  Би... бид.. өчигдөр шөнө БлакангМати арал дээр жижүүр хийсэн юм.
Цагдаагийн авсан амьсгаа нь дуусч таг дуугүй болов.
—За үргэлжлүүл гэж Патрик тушаангуй шаардав.
—  Биднийг тэр.. нөгөө араг ясыг манаж бай гэж үлдээсэн юм. Бүх хүмүүс явсны дараа нэг сурвалжлагч ирсэн. Сонин сурвалжлагч байна билээ.
. Цагдаа айсандаа ч юм уу, эсвэл тийм. ч зантай юм уу; бодлоо цэгцлэх гэж духаа үрчийлгэв.
—  Тэр сурвалжлагч манай түрүүчээс зураг авах зөвшөөрөл гуйсан гэж сая ухаан орсон юм шиг яриагаа үргэлжлүүлэв.
Байз, чи тэр хүнийг сэтгүүлч хүн гэж яаж мэдээ вэ? гэж Ло түүний үгийг таслав. ..— Үнэмлэхээ үзүүлсэн юм.
—  Чамд уу?
—  Үгүй, манай түрүүчид. Тэр хүн араг ясны зураг авна гэхээр нь түрүүч зөвшөөрөөгүй юм. Мөн ч их гуйсан даа. Манай дарга хөдөлж өгөөгүй. Тэгээд буцаад явсан.
 — Ямар унаагаар ирсэн бэ?
—  Моторт завиар.
—  Ганцаараа байсан уу?
—  Тийм байх аа, би эрэгт ойртож очоогүй. Харанхуй болоод хараагүй ч байж магадгүй. Ганцаараа байсан байх аа.
—  За тийм байж тэгээд цааш нь,
—  Тэгээд яваад өгсөн. Өө, би бүр мартаж орхиж. Тэр хүн биднийг тамхиар дайлсан юм. Тэгээд яваад өгсөн. Яагаад би янжуурыг дурсах болов гэвэл бид сууцгааж тамхиллаа.  Дараа нь Жеокийн нойр их хүрч эхэлсэн. — Жеок гэдэг чинь хэн юм бэ?
—  Бас цагдаа. Миний найз. Тэгтэл түүнийг унтвал унт, бид чамгүйгээр дөнгөнө гэж түрүүч хэллээ. Би их гайхсан юм. Дандаа загнаж зандардаг хүн гэнэт ингэж зөөлөн сэтгэлтэй болох гэж. Дараа нь Вэй гэдэг цагдаа удалгүй бас эвшээж эхлэв. Бид дөрвүүлээ байв. Түрүүч бид гурав. Би ч гэсэн ухаангүй үүрэглэж эхлэв. Яагаад тэр билээ гэж бодлоо. Жижүүрт гарахын өмнө өдөржингөө унтсан юмсан. Түрүүч биднийг хараад ингэж ангайж эвшээхийн оронд өдөр унтаж нойроо авч байхгүй юугаа хийсэн амьтад вэ гэлээ. Би жижүүрт гарахынхаа. өмнө тогтмол унтдаг байлаа. Манай авгай сайн мэднэ. Түрүүч, та нар унтвал унтацгаа, чөтгөр ав гэлээ. Би ганцаараа жижүүрлэж чадна. Харин маргааш өглөө хүн бүр аравт авчирч. өгөөрэй. Тэгэхгүй бол жижүүр хийж байхдаа унтсан гэж дарга нарт хэлнэ шүү гэв. Бид мэдээж, маргааш нь. авчирч өгсөн. Тэгэхгүй бол бидэнд амар заяа үзүүлэхгүй л дээ. Тэгээд унтахаар хэвтлээ. Жеок аль хэдийн унтаж Вэй хэвтэнгүүтээ хурхирч эхлэв. Эхлээд миний нойр хүрдэггүй. Эвгүй хэвтсэн юм байлгүй. Зүүрмэглэж байх зуураа нэг хүний яриа сонстож манай түрүүч «Унтацгааж байна» гэж , хэлэх шиг болсон. Дараа нь юу болсныг бүү мэд. Үхсэн мэт унтаж орхиж. Үүрээр түрүүч биднийг татаж сэрээв. Боссон чинь толгой хагарах шахаж байлаа. Жеок Вей хоёроос асуусан чинь мөн л толгой нь өвджээ. Өвдөөд л зүгээр болчих болов уу гэж би дотроо бодлоо. Түрүүчийг хүнтэй ярьж байна гэж лав зүүдэлсэн байлгүй. Гэтэл манай түрүүч та нар яаж унтав гэж шалгаагаад байхаар нь сэжиг төрлөө. Урьд өмнө ингэж шалгааж сонирхдоггүй байсан хүн чинь... Миний толгой амьдралдаа өвдөж үзээгүй, гэтэл сэрээд босоход нэг л биш байв. Тэгэхээр нь лав нэг юм болж гэж бодоод эрүүгийн цагдан сэргийлэхэд очтол та нартай уулз гэв.
Ирсэн чинь их сайн байна гэж Аланг түүнийг магтан Цагдаагийн газар энэ тухайгаа өөр хүнд хэлээгүй биз? гэж асуув.
—  Үгүй, Жеок, Вэй хоёрт хэлэх юм уу гэж бодсоноо дэмий юмаар яах билээ гэж бодлоо. Аягүй бол тоглоом тохуу хийгээд салахгүй. Тэгээд түрүүчийн сонорт хүрвэл миний махыг иднэ.
—  Түрүүчийн иэр хэн бэ?
—  Ко Ин.
—  Ажиллаад удаж байгаа юу?
—  Арваад жил болж байгаа.
—  Тэр сурвалжлагчийн нүүр царайг ажиглав уу?
—  Би ч сайн харж чадаагүй. Харанхуй байв. Тэгээд ч онцгой шаардлага гарсангүй.
—  Ямар янжуураар та нарыг дайлсан бэ?
—  Одоохон хэлье.
Цагдаа мартсанаа санах гэж дахин духаа үрчийлгэв.
—  Хүрэн улаан хайрцагтай, дөрвөлжин, алтан эмжээртэй, бас алтан үсэгтэй... ,
—  Дотроо хоёр боодолтой, нэг нь шар, нөгөө нь мөнгөн цаастай юу? гэж Патрик тодруулав.
—  Яг мөн гэж цагдаа нотлов. — «Данхилл» гэж байна уу?
—  Тийм, тийм. Жеок яг тэгж уншиж байсан. Тийм тамхи ерөөсөө татаж үзээгүй гэж байсан гэж цагдаа баярлан хариулав.
—  Тэр сурвалжлагч хэдэн цагийн үед арал дээр очсон бэ?
—  Сайн санахгүй байна. Арван нэгэн цагийн үед байх.
—  За явж болно. Харин хэнд ч хэлж болохгүй шүү, ойлгоо биз гэж Аланг хэлэв.
— Ойлголгүй яахав гээд цагдаа хаалга чиглэн одов.
—  Хүлээж бай! гэж Патрик зогсоов. Цагдаа эргэж харав.
—  Хүлээн авах өрөөнд сууж бай.
—  Мэдлээ.
—  Худал яриагүй бололтой гэж Патрик цагдааг гарсан хойно өгүүлэв.
— Би бас тэгж бодож байна. Аравтын дэвсгэр нь харамсалтай санагдаж ирээ байлгүй. Түрүүчийг дөнгөе гэж бодсон байх. Энэ ч яахав, онц юм биш — Шинжилгээнд явуулах уу? : Аланг хананд байгаа хуанлийг харав.
—  Нэг хоногоос илүү өнгөрсөн байна. Аланг дотоод харилцуурын товчийг дарав.
—  Шинжилгээний хэлтэс сонсож байна гэж нөгөө талд дуугарав.
—  Хүний биед нойрны эм хэдий хугацаатай үйлчлэх вэ?
—Эмээсээ л шалтгаална. Зарим эмийг хоёр, гурав хоногийн дараа ч илрүүлдэг явдал бий.
—  Өчигдөр орой нойрны эм хэрэглэсэн гэж байгаа нэг хүнийг явууллаа.
—  Олохыг бодъё, дарга,аа.
—  За ингээд эхний үр дүн гарч байна даа гэж Аланг харилцуураа салгаж Патрикт хэлэв.
Аланг хэлэх үгээ дуусгаагүй боловч Патрик даргынхаа юу хэлэх гэж байгааг ойлгов. Гэмт хэрэгтнүүд цагдаа нарын арчаагүй байдлыг ашиглаж ямар нэгэн чухал ул мөрөө устгах гэж оролдсон бололтой. Өчигдөр орой ямар ч сонины газраас арал дээр сурвалжлагч очоогүй болохыг байцаагч тодруулсан тул тэр «сурвалжлагч» гэгч урьд шөнийн хэрэг явдалтай шууд холбоотой байж таарлаа.
—  Теон, тэр элэгний өвчнөөр үхсэн хүнийг «Гурвын холбоо» өөрийн хүчин чадлыг үзүүлэх гэж арал дээр аваачиж булсан юм биш биз. Газар шорооны ажил эхэлсэн ч бидэнд падгүй хэрэг гэж үзүүлсэн байж болох юм гэж Патрик таавар тавив.
Аланг мөрөө хавчив.
—  Тэгээд юу гэж?
—  Тэгээд өглөө нь биднийг хүүр олоод «Гурвын холбоо» оршуулгын тусгай газартай юм байна гэж бодоод үхсэн хүний ойр дотнын хүмүүсийг эрж хайх болно гэж сэтгэсэн байлгүй... нэг хүнийг алсан юм байна гээд бид нэг их анхаарахгүй орхино гэж үзсэн байх. Аль олон хүний амь насыг хороохыг тэр гэхэв. Тэгээд тэд шөнө хүн амины хэрэг гаргасан дүр үзүүлжээ....
—  Таны санаа нотолгоо муутай ч гэсэн надад сөргүүлж хэлэх зүйл алга даа. Бид ердийн үхлийг, аллагаас ялгаж чадна гэдгийг тэд мэдэхгүй гэж та бодоо юу?
—  Яаж үхсэн нь тодорхой байхад цагдаа нар гэдэс дотрыг нь уудлахгүй гэж бидний хайхрамжгүй занд найдаа биз.
— Патрик! гээд Аланг ярвайв.
—  Уучлаарай, Теон
Аланг ширээнийхээ араас бослоо.
—  БлакангМатитай холбоо барь. «Данхилл» тамхины иш эрэг. Одоогоор бидний хийж чадах юм энэ л байна.
—  Бас Ко Ин байгаа шүү дээ гэж Патрик түрүүчээс үг алдуулах гээд нэг их амжилт олохгүй болов уу гэж бодоод итгэлгүйхэн хэлэв.
—  Ко Ин чинь шатрын л хүү гэсэн үг. Хэрэв тэр цагдаа үнэхээр зүүдлээгүй юм бол хэрэгтэн л дээ.
—  Хэрэв Ко Инд шахалт үзүүлбэл яах вэ? Цагдаатай нүүрэлдүүлж болох биш үү гэсэн нь Патрик олж авсан олсныхоо үзүүрийг улам чанга татах тэсэн эрмэлзэл байлаа.
Мултарч гараад өөрийгөө бас унтуулсан, эсвэл огт мэдэхгүй гэнэ. Түүний эсрэг баримт бидэнд бараг алга. Дэгээдэж авах гогцоо байхгүй учраас бид «Гурвын холбоог» л дэмий сэжиг авахуулах болно. Харин Ко Иныг нууцаар ажиглах Хэрэгтэй. Тэгээд хүлээх л үлдэж байна.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.30.10 12:57 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
4
БлакангМати арал дээр хүүр олдсоноос хойш дөрөв хоног өнгөрлөө. Газар шорооны ажлыг үргэлжлүүлэн малтахад энэ арал дээр хэд хэдэн оршуулгын газар байдаг нь тодров. Оршуулгын нийт талбай хоёр гаруй хавтгай дөрвөлжин километр байв. Шинжилгээний урьдчилсан дүнгээс үзэхэд ердийн оршуулгын газар биш болж хувирав. Хориод жилийн дотор янз бүрийн хугацаанд алагдсан хүмүүсийн хувхай яс олноор олдлоо.
Сэтгүүлчид болон Ло өөрийн хүмүүсийн хамт очсоны маргааш БлакангМатийн тухай газар сайгүй ярилцах болов. Бүх сонин эхнийхээ нүүрэнд арал дээрээс олдсон хүүр, араг ясны зургийг тавьж том үсгээр, хүний анхаарал татахаар
«БлакангМати—Үхлийн цэцэрлэг» гэдэг нь домог биш!»
«БлакангМати бол үхлийн намаг», «БлакангМати бол Алаан хядааны арал» гэсэн гарчигтай хэвлэжээ.
Оршуулгын газрын гарал үүслийн талаар янз бүрийн тайлбар нийтлэгдэх боллоо. Зарим нь хоёрдугаар дайны үед Японы түрэмгийлэгчдэд алагдсан хүмүүсийн араг яс гэнэ. Зарим нэг нь усанд живж үхсэн хүмүүсийн хүүр давлагаанд шидэгдсэн гэлцэнэ, Зарим сонин бичихдээ Азийн бусад орноос ажил хайж Сингапурт ирсэн хүмүүст аз жаргалтай амьдрал амлан хуурч алдаг алан хядагчдын нууц бүлгийнхний хийсэн ажил гэж нотлохыг оролдоно. Ажил хайж ирсэн хүмүүсийг мэхэлж БлакангМати аралд авчирч тонож дээрэмдэн алаад хүүрийг нь намагт булсан гэнэ. Цзяо луугийн тухай дуугүй өнгөрсөнгүй Нууц бүлгүүдийн тухай ч бичжээ. БлакангМати арлаас хүүр олдохын өмнө ням гаригийн дөрвөн дугаартаа Сингапурын. нууц бүлгүүдийн талаар «Нийгмийн цус сорогчид» гэсэн гарчигтай өгүүлэл хавсарган цувуулж нийтэлсэн «Нью нейшн» гэдэг сонин эл явдлыг тэдний хийсэн ажил гэж бичжээ.
Гэвч энэ бүхэн зөвхөн таавар байлаа. Сонин сурвалжлагч нарт мөрдөн байцаалтын талаар ямар нэгэн мэдээлэл хийхийг Аланг хорьсон тул сонин хэвлэл сурвалжлагчдынхаа цуглуулсан хот дотор гарсан цуурхлыг голдуу ашиглан бичих болов.
Патрик сүүлийн хэдэн жилд гарсан илрүүлж чадаагүй. хүн амины хэргийг архиваас ухъя гэж даргадаа зөвлөж байсан нь зөв алхам болжээ. Энэ хэргийг мөрдөн байцааж байгаа хэсгийнхэн хэд хэдэн алагдсан хүний ясыг шинжилж хэн болохыг тодорхойлох боломжтой боллоо. Энэ ажил «Гурвын холбооны» мөрөөр оруулна гэж Аланг бодож байгаагүй нь мэдээж хэрэг. Гэвч хүн амины хэрэг, арал дээрх оршуулгын газартай «Гурвын холбоо» ямар сүлбээтэй байсныг тодорхойлох нь чухал байв. Булш малтаж эхэлснээс хойш дөрвөн хоног өнгөрөхөд зарим нүхэнд байгаа хүүрийг авсанд оршуулсан байх ба аян дайн, баялаг, уран зохиолыг тэтгэгч бурхан Гуань Юяг дүрсэлсэн хүрэл пайз, «Гурвын холбоо» гэсэн бичиг хийж оршуулсан нүх олдлоо. Араг ясаар үхсэн хүний гарал үүслийг тогтоох нь цаг дэмий үрэх ажил гэдгийг Аланг дарга нартаа ойлгуулсан тул оршуулгын газрыг ухаж сэндийлэхээ зогсоов.
Зарим хүний талаар баталгаа авахаар «яаралтай» гэсэн тэмдэгтэй албан тоотыг Таиландын гэмт хэрэг эрхэлсэн цагдан сэргийлэхэд явуулсан боловч хариу өгсөнгүй. Элэгний хатуурлаар нас барсан хүмүүсийн тухай мэдээ хараахан бүрдэл болсонгүй. Газар шорооны ажил хийж байсан хүмүүсийг байцаан лавлахаар Логийн томилсон ажилтан нар дахин хоёр, гурав хоног ажлаа үргэлжлүүлэхийг гуйв.
Зэвсэгт дээрэмчидтэй сүлбээтэй байж болох цорын ганц гэрч бол нөгөө Ко Ин байлаа. «Си Ай Ю»д ирсэн цагдаагийн өчиг үнэн болох нь нотлогдов. Энэ нь түүний цусны шинжилгээ, арлаас олдсон «Данхилл» тамхины ишийг лабораторид шинжлэн нотлогдсон билээ. Цус болоод тамхины ишинд нойрны хүчтэй эм байгааг тогтоов.
Гэвч Ко Инг далдуур ажиглах хугацаанд ямар ч үр дүн гарсангүй. Түрүүчийн байдлыг ажиглахад нэгдүгээр сарын арван хоёрноос арван гурванд шилжих шөнө Блаканг Мати арал дээр юу болсныг огт мэдэхгүй дүр үзүүлж байв. Урьдын адил ажилдаа яг цагтаа ирж, доод хүмүүсээ аашлан загнасан хэвээр боловч ямар нэгэн сэжигтэй хүнтэй огт уулзахгүй, ажил тарангуут шууд гэртээ харьдаг байв.
Алангийн хэлснээр хүлээхээс өөр замгүй боллоо. Учир утгагүй ингэж хүлээх нь Патрикийн уур хилэнг хүргэнэ. Түүний бодол санаа БлакангМати, Лим, түүний хувцаснаас олдсон живсэн онгоцны билет, ямар учиртайг яавч ойлгож чадахгүй байгаа үл танигдах хүнийг багалзуурдуулж үхсэн мэт харагдуулахыг оролдсон зэрэгт хамаг бодол санаа нь автана.  Нууц түлхүүрийн тасгийн ажилтанг орж ирэхэд Патрик цонх руу гөлрөн ширтээд сууж байв.
.— Байцаагч аа, Бангкокоос цахилгаан ирлээ. . — Ашгүй нэг айлдах шив дээ гэж Патрик амандаа үглэх зуураа «нууц» гэсэн тэмдэгтэй бичгийг авч үзлээ.
Нөгөө ажилтан гарч одов. Ло ирсэн цахилгааныг гүйлгэж уншив. Бангкок хотын хилийн байцаан өнгөрүүлэхийн хүмүүс «Тумасик» хөлөг онгоцны зорчигчид дотроос Лим Бон Лимыг зургаар нь таньсан тухай Тайландын эрэн сурвалжлах цагдаагийн газар мэдээлжээ. Хоёр дахь хүүрийг таньж чадаагүйн гадна цагаачдын асуудал эрхэлсэн байгууллагын мэдээгээр тавь орчим насны эрэгтэй хүн зорчигчдын дунд байгаагүй гэсэн байна. Гэвч цагаачдын байгууллагын хүмүүс албан ёсны данс бүртгэлдээ зорчигчдын насыг тэмдэглэдэггүйг Патрик сайн мэдэх тул дотроо инээмсэглэв. Энэ мэдээг лав таамгаар өгсөн бололтой.
«Тэгэхээр онгоц живэхээс өмнө усан онгоцон, дээр «Гурвын холбоо», «Хар Лянхуа» хоёр хоорондоо мөргөлдсөн байж таарах нь ээ? Таиландын байцаан өнгөрүүлэхийнхэн андуураагүй бол Лим тэр онгоцонд үнэхээр сууж явсан байж таарлаа. Гэтэл яагаад БлакангМати арал дээр байдаг билээ? «Гурвын холбоо» онгоцнуудаараа тэр хөлөг онгоцыг дайрсан хэрэг үү.. Тэгвэл мөргөлдөөн болсон ул мөр заавал үлдээх ёстой..» гэж байцаагч бодлоо.
Патрик босч, сэтгүүлийн ширээний хажууд зөөлөн сандал дээр суув. Тэрээр ямар нэгэн юмыг сайн бодож лавшруулахдаа ийнхүү. тухлан суудаг заншилтай.
Лим тэр усан онгоцоор явсан байж таарна. «Гурвын холбооны» хүмүүс тэр онгоцонд нэвтрэн орж түүний амь насыг хороосон байж болох юм. Эхний дүгнэлт бол бодитой баримт, хоёр дахь нь таавар байлаа. Бодитой баримт тааврыг төрүүлсэн боловч хэдэн мөч амьдарч унтарлаа. Нэг үгээр хэлэхэд, «Тумасикийн» хамт живлээ. Далайн ёроолоос түүний гогцоог олно гэдэг тун хэцүү хэрэг...
Аланг орж ирээд байцаагчийн бодлыг таслав.
—  Сайн байна уу, Патрик аа! Дарга дээрээ хоёр өдөр орж ирэхгүй байгааг та хэвийн үзэгдэл гэж бодож байна уу? хэмээн их л хөгжилтэй дуугаар өрөөний нь босгон дээрээс асуулаа.
—  Сайн байна уу Теон? Уучлаарай, танд орж илтгэх зүйл үнэхээр алга. Бангкокоос ирсэн мэдээ л байна. Дөнгөж саяхан авлаа. Ко Ины талаар шинэ мэдээ алга. «Нөгөө сурвалжлагч» гэгчтэйгээ уулзаагүй л байна. Газар шорооны ажилчидтай уулзаад олигтой юм болсонгүй гэж Патрик нэлээд зовсон байдлаар өгүүлэв.
Аланг орж ирээд цүнхээ сандал дээр хаян хоёр гараа халаасандаа хийж байцаагчийн өмнө ирж зогсов.
—  Ёсыг дагаж даргынхаа эрүүл мэндийг лавлаж болох шүү дээ. Олонх хүмүүс тушаал ахихад үүнийг их зүгээр гэж үздэг юм. Та даргадаа нүүр тал засахгүй юм уу?
Патрик үгүй гэж толгой сэгсрэв.
—  Зөв, За Бангкок ямар сонин мэдээ ирүүлж вэ? — Хилчид Лим Бам Лимыг таньжээ.
—  Тэгэхээр Лим «Тумасик» онгоцоор БлакангМати аралд очсон байж таарав аа? Хоёр дахь хүний талаар мэдээ байна уу?
.— Юу ч алга.
—  Та одоо юу хийе гэж бодож байна? гэж Аланг сонирхов.
—  Сууж бодмоор байна. Тумасик Лим Блаканг Мати гурав хоорондоо нэг л тохирохгүй байна. Лим онгон живсэн газраас зуун бээр хол байдаг арал дээр яаж ирсэн нь ойлгогдохгүй байна.
   — Суугаад ч үр дүн гарахгүй байх аа. Мэдээ бага байна. Тэгж толгойгоо өвтгөөд юу хийхэв. Тэр тусмаа бямба гариг болж байхад шүү гэж хэлээд Аланг цүнхээ авлаа.
—  Нээрэн,  өнөөдөр чинь бямба гариг байна шүү дээ гэж Патрик гайхав.
—  Шинэ нээлт хийсэнд баяр хүргэе. Өнөө орой манайд уригдсанаа мартаагүй биз? гэж Аланг инээмсэглэв.
Патрик даргынхаа өөдөөс гэм хийсэн маягаар ширтэж:
—  Мартаж орхиж гэж үнэнээ хэлэв.
—  Та ч мөн хөнгөмсөг хүн юмаа. Таныг гэртээ жирийн хүн биш, дарга чинь урьж байгааг бодох хэрэгтэй. Ойлгов уу, дарга чинь, Хоёрт, манай авгай таны хувь заяаны төлөө их санаа тавьж байгаа шүү. Гэтэл та... Надад хэлэх үг даанч алга...
—  Хатагтай Лау энд ямар холбогдолтой билээ? гэж Патрик ойлгож ядан асуув
—  Та өнөөдөр амьдралынхаа хань болж магадгүй хүнтэй уулзана гэж би тааварлаж байна гэж Аланг гэмгүй байдлаар мэдэгдэв.
—  Аа, тийм учиртай юм бий. Би гэрлэх болоогүй гэж хатагтай Лауд олон удаа хэлсэн юмсан. Ямар миний үгийг тоох биш дээ.
—  Та манай авгайг өршөөж үз. Лау бид хоёр хүүхэдгүй учраас манай авгай таныг хүү шигээ үздэг юм шүү. "
Аланг байцаагчийг мөн нэгэн адил хайрладаг гэж хэлэх гэснээ болив. «Хөгширч зөөлөн сэтгэлтэй болж байгаа минь энэ биз» гэж дотроо боджээ.
—  Та тэгээд надтай явах уу, үлдэх үү?
—  Цуг явъя.
—  За сайн байна. Зочин,, үгүй зочид иртэл хоёулаа таны тааврыг хамт бодож сууя.
—  Байцаагч дахин инээмсэглэж баримт бичгээ шүүгээндээ далд хийв.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.30.10 12:58 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
5
Ло энэ сард элэгний хатуурлаар нас барсан эрэгтэйчүүдийн нэрсийн жагсаалтыг ширээн дээрээс авч үзэв. Дотрын өвчний тасаг бүхий улсын бүх нэгдсэн эмнэлэг, мөн хувийн эмнэлгээс эдгээр мэдээг ирүүлжээ Патрик тэрхүү жагсаалтаас насны хувьд тохирох хүмүүсийн нэрийг харандаагаар тэмдэглэв Тийм таван хүн байв. Ло шүүгээнээсээ үхдэлийн гэрэл зургийг гаргаж, нэгдүгээр сарын арван дөрөвний өдрийн сонинг авч нөгөө таван хүний эмчлүүлж байсан эмнэлгүүдийн хаягийг бичиж аваад тасалгаанаасаа гарч одов.
   Машинд суугаад хамгийн эхний эмнэлгийн хаягийг хэлэв «Плимут» машин алгуурхан хөдлөв.
Жолооч хотын төв хэсгийн нарийхан гудамжаар хэд сүлжиж сум шиг шулуун, өргөн БукитТимах роуд гудамжаар орж хурдаа нэмлээ. Ло толгойгоо сэргээх гэж_ цонхоор юу ч бодолгүй харж явлаа.
Улаан гэрэл асч уулзвар дээр машин зогсов. Тэгтэл арван хоёр орчим насны нэг жаал бөөн сонин бариад гүйж ирэв.
— Ноёнтон, сонин аваарай! «Үхлийн цэцэрлэгийн» тухай сонин мэдээ бий. Гэмт хэрэгтнүүдийг нэг загасчин олж харсан тухай,
   — Азтай улс юм даа гэж Патрик атаархав. Тэгээд хэдэн задгай мөнгө өгч сонин худалдан авлаа. Сонинд жигтэйхэн том гарчигтай жижгэвтэр мэдээ гарчээ. Нэг өвгөн загасчин хэд хоногийн өмнө арал дээр сэжигтэй мэт санагдсан дөрвөн хүн харсан тухайгаа «Берита хариан» сонины сурвалжлагчид ярьжээ. Тэд моторт завинд нэг том боодолтой юм ачаад арал руу явсан гэнэ. Хоёр цагийн дараа тэд дахин эрэг дээр үзэгдэхэд боодолтой юм нь алга байв. Тэр мэдээний зохиогч бийр нэгтэй нөхдийнхөө урьд өмнө бичиж байсан бүх тааврыг «Тэнэг солиорол» гэж нэрлээд «үхлийн цэцэрлэгийн» нууцын гогцоог бараг оллоо гэж бичжээ. Тэр зохиогч өөрийнхнөө өгүүллийг бүрхэг гашуун үгээр төгсгөж ер нь цагдан сэргийлэхэд ухаан муутай амьтад ажилладаггүйсзн бол өөр шиг, нь овжин сэргэлэн улс байдагсан бол гэмт хэрэгтнүүд аль хэдийнэ гянданд сууж байх ёстой юм гэсэн маягийн юм бичжээ.
Ло тэрхүү зохиогчийг биеэ тоосон новш, чалчаа амьтан байна дотроо хараагаад цааш нь гүйлгэж уншлаа. Өвгөн загасчин ямар нэгэн юм үзсэн нь үнэн бололтой. Гэхдээ тэр өвгөн эсвэл тэр жигтэйхэн сэргэлэн сурвалжлагч будлисан бололтой. Нойрны эмтэй тамхи татсан цагдаагийн мэдүүлсэн өчгөөс үзэхэд дээрэмчид арал дээр ямар нэгэн юм авчраагүй, харин арлаас нэг Юм авч явах гэж оролдсон билээ. Алангийн хэлснээр «Гурвын холбоо», Лимээс дээрэмдсэн хил давуулан дамлах их хэмжээний бараа ч байж болох талтай.
—  За ирлээ, байцаагч аа гэж жолооч Патрикийн бодлыг таслав.
Ло эмнэлэгт ирж хэрэгтэй тасгийг төвөггүй олж, хаалгыг нь тогшив.
— Ор ор гэж хаалганы цаанаас дуугарав.
Патрик хаалга онгойлгон ороход ширээний ард хижээл насны нэг хүн юм бичиж суугаа харагдав. Толгойгоо өндийлгөлгүй өвчтөний суудал руу заав.
—  Эмч_ ээ, би цагдаагийн газраас явж байна.
—  Аа... би танд ямар тус хүргэх болж байна.?
—  Хэрэв би андуураагүй бол та дотрын өвчний мэргэжилтэн байх аа?
 — Нэг үгээр. хэлэхэд дотрын эмч. Харин цагдан сэргийлэхэд ямар хамаа байна?
—  Шууд, хамаарах зүйл ч алга. Би зүгээр энэ хүн танайд эмчлүүлж байсан эсэхийг л мэдэх гэсэн юм.
Байцаагч халааснаасаа хоёр дахь хүүрийн зургийг гаргаж эмчид үзүүлэв. Эмч зургийг харснаа: .
— Сайн санахгүй байна. Үзсэн ч юм шиг... Аа, тийм энэ зураг хэд хоногийн өмнө сонинд хэвлэгдсэн байсан! БлакангМати мөн үү?
Ло толгой дохив.
—  Яагаад энэ хүн надаар эмчлүүлдэг билээ. Ямар өвчнөөр өвдөж байсан юм бэ?
—  Элэгний хатуурлаар. Арав хоногийн өмнө тавь орчим насандаа нас нөгчсөн Танаар эмчлүүлж байсан гэж би хэлж чадахгүй байна. Би зүгээр л лавлах гэж ирсэн юм...
 — Байз байз... Ийм насны нэг хүн элэгний өвчнөөр эмчлүүлж байсан юмсан гэж эмч хэлээд нөгөө зургийг дахин сайн үзсэнээ:
—  Саяхан өнгөрсөн юм. Яг мөн байна! Би яагаад таньсангүй вэ? Сонин уншиж байхад үзсэн хүн шиг санагдсан юм. Би андуурч гэж бодоод тоогоогүй л дээ. Тэр муухай арал дээр яахаараа очдог байна вэ? Алагдсан гэж сонинд бичиж байсан... огт худал зүйл. Хүнд алуулаагүй, өөрөө л үхсэн юм. Эсвэл... би өөр хүнтэй андуурч байна уу? гэв.
Эмч байцаагч өөд асуусан маягаар харж гэрэл зургийг дахин авч үзлээ.
—  Үгүй, тэр хүн мөн байна. Нүүрний төрх нь жаахан өөрчлөгдсөн учраас эхэндээ би таньсангүй. .
Тэгээд байцаагчийг \дахин ширтэж;
—  Би... сайн ойлгохгүй байна гэв.
—  Би ч бас одоохондоо ойлгохгүй байна гэж Ло хариулав.
—  Би энэ хүний талаар мэдээ авах гэсэн юм.
—  Танд энэ талаар хэлэх юм байна уу? Эмч шууд хариулахаас зайлсхийж,
—  Үгүй л дээ. Над дээр хоёр, гурван удаа ирж үзүүлсэн. Эхний үзлэгээр л бүр найдваргүй болсон нь мэдэгдсэн юм.
Танд өөрийнхөө тухай ярьсан юм  биш  биз? Өвчтөнүүд эмчдээ амьдралынхаа аар  саар  зүйлийг ярьж хуваалцах дуртай байдаг шүү дээ. Эмч "хэдэн мөч бодлогошров.
—  Үгүй ээ, Дуугүй хүн байсан юм. Өвчний нь тухай асуух гэж хэл амыг нь суга татах шахдагсан. Нэг эмэгтэй хамт ирж байсныг санаж байна. Бодвол зарц нь байх.
—  Та яагаад зарц нь гэж бодов? Эхнэр нь байж болно шүү дээ.
—  Гаднаас нь харахад тэр хоёрын хооронд их ялгаатай зүйл ажиглагдсан. Тэр эр сайхан хувцасласан, үнэтэй  бэлзэг зүүсэн байлаа. Харин эмэгтэйн хувцас тун даруухан байсан. Нэг гэр бүлийн хоёр дандаа адилхан хувцасладаг шүү дээ. Тийм учраас авгай нь биш юм гэсэн бодол надад төрсөн юм.
—  Хаягийг нь хаанаас мэдэж болох вэ? гэж Патрик босох зуураа асуув.
—  Картын тасаг нэгдүгээр давхарт бий.
— За баярлалаа, эмч ээ. Энэ яриа  зөвхөн  бид хоёрын дунд үлдэх Юм шүү. Баяртай.
—  Тэгэлгүй яахав. Баяртай. Танд  тус  хүргэхэд бэлэн байна гэж эмч суудлаасаа өндийв.
—  «Элэгний өвчтөнг би хэтэрхий амархан олов бололтой. Адал явдалтай тааруухан кинонд л ингэдэг» гэж Патрик машинаа Берримароуд гудамжны Шавар шохой нь унасан гурван давхар байшингийн өмнө тоормослоход бодож явлаа. Эл гадна байдал доожоогүй барилгыг харах зуураа Ло дотрын эмчээс тэр Самсун, Карим гэдэг хүн болон түүнийг дагаж явсан эмэгтэйн талаар сонин мэдээ сонслоо гэж дотроо бодов. Тэр баян хүн байсан байж таарах нь. Тэргүүнээс биш нэг удаа эмчид үзүүлэхэд сингапурын зуун дөчин доллар төлдөг ийм үнэтэй эмнэлэгт ирж эмчлүүлэхгүй. Тэгээд ийм царайгүй байшинд суудаг байсан нь хачин юм даа.   \
Патрик машинаа байшингийн буланд зогсоо гэж тушаагаад хоёрдугаар давхарт . гарч хонх дарахад хаалга дутуу онгойж хаалганы завсраар хижээл авгай цухуйж, айсан, үл итгэх янзтай ширтэв.
—  Уучлаарай, ноён Карим энд суудаг  уу?  гэж байцаагч эелдгээр лавлав.
—  Тэр эмэгтэй Лог сайтар  шинжин ажиглаад хариу өгөх гэж нэг их яарсангүй.
—  Та юун хүн бэ?
—  Би найзынх нь хүү. Бид одоо Малайзад суудаг юм. Ноён Карим, манай эцэг хоёр уулзаагүй уджээ. Би энд ажлаар ирсэн. Эцэг маань намайг ноён Каримын мэнд усыг мэдээд ирээрэй гэж захисан юм гэж Патрик зохиов.
Тэр авгай дотроо тээнэгэлзэж Патрикийг ширтэн зогссоноо  хаалгаа нээж үүдний өрөөнд оруулав.
—  Самсун нас барсан. Найманд таалал төгссөн Тийм хурдан... гэнэт үхнэ гэж даанч бодсонгүй гэж тэр эмэгтэй сулхан дуугаар өгүүлж буруу хараад халааснаасаа алчуур гаргав.
«Элэгний хатуурлаар гэнэт үхдэггүй» гэж Блаканг Мати » арал дээр болсон явдлын маргааш нь, тэдний нэг шинжээч хэлж байсан нь Патрикийн санаанд оров.
—  Намайг уучлаарай. Би мэдсэнгүй л дээ... Та авгай нь уу? гэж Ло асуухдаа их л зовж байгаа царай үзүүлэх гэсэн боловч олигтой жүжиглэж чадсангүйгээ ойлгов. Гэвч тэр~ эмэгтэй юу ч ажигласангүй, уйлж нүдээ арчиж нухсаар байв.
—  Тийм ээ, би авгай нь...
—  Эсвэл би дараа ирэх үү? Гэхдээ би маргааш явах учраас эцэгт юу гэж Хэлэх билээ гэж Патрик хаяагаа манав.
—  Зүгээр, зүгээр, та ор Миний нөхрийн талаар хэн нэгэн хүн санаа тавьж байгаад би баяртай байна. Найз нөхөд ч байсангүй.. Бид хоёр бүх насаараа хоёулхнаа байлаа... Нас барснаас нь хойш надад тун эвгүй байна.
Ло дотор өрөөнд орлоо. Цонхны дэргэд янз бүрийн юм зүүсэн, цаасан цэцэгтэй модон ор байхыг харав. Хажууд нь шилэн хаалгатай авдар байлаа. Дээр нь сав суулга, хэдэн таваг байгаагаас үзэхэд бас хоолны ширээний оронд хэрэглэдэг бололтой. Эсрэг талын ханын буланд гандаж хуучирсан жижиг хивсээр бүтээсэн намхан ор, түүний хажууд .сийрсэн савтай цэвэр даавуу байв. Яг энэ үеэр дотрын эмч Каримын гялалзсан том чулуутай бэлзгийн тухай ярьж байсныг гэнэт санав. Үнэтэй бэлзэг, энэ тааруухан байр хоёрын хооронд ч их зай байна даа. Хананд гашуудлын жаазанд хийсэн гэрэл зураг нөгөө БлакангМатид үхсэн хүний дүр яг мөн байв.
—  Та суухгүй юу, ноён... гэж Каримын бэлэвсэн авгай түгдрэн асуув.
—  Ло, Патрик Ло.
—  Ноён Ло та хоол идэх үү? Та шууд ирээ биз дээ?
— Зүгээр, зүгээр. Би саяхан хоол идсэн. Патрикт тэр өрөөнд өөр суудал  олдоогүй  учир орны дэргэдэх сандал дээр суув.
Тэр эмэгтэй юу хэлэхээ мэдэхгүй дэмий л ширтэнэ.   _
— Та нар Малайзад суугаад удаж байна уу? гэж сая нэг асуув.
—  Хорь орчим жил боллоо. Хатагтай Карим орон дээр суув.
—  Та эцгийнхээ тухай ярьж өгөхгүй юү? Самсуны нэг ч гэсэн найз гарч ирэхэд надад сайхан байна.
«Надаас эхлэх нь ээ? Яахав би ч буцахгүй шүү» гэж Патрик дотроо бодлоо.
Тэгээд зохиомол эцгийн түүхийг ярих далимдаа юу хийх алхмаа дотроо бодож эхлэв.
«Карим жирийн үхлээр нас барсан явдал дээрэмчдийн гарт үхсэн гэдэг таамаглалыг үгүйсгэж байна. Тэгэхээр Каримыг «Гурвын холбооны» гишүүний хувьд тэр арал дээр ёсыг дагаж оршуулсан болж таарах гэж байна. Карим дээрэмчидтэй холбоотой байсан гэдгийг авгай нь гадарладаг болов уу? Жүжиглэж байна уу? Арай ч үгүй юм шиг. Ер нь юу болдоо гэж жүжиглэх вэ дээ? Ямар ч атугай хань нөхрөө алдана гэдэг их гарз байгаа шүү дээ. Каримыг дээрэмчидтэй сүлбээтэй байсныг мэддэг гэж бодъё. Тэгвэл миний энэ зохиомол ярианд итгэх ёсгүй. Анх удаа харж байгаа нөхрийнхөө найзын хүүг юу гэж бодож байгаа бол? Гэнэн байна даа. Итгэж байгаа гэж би яагаад бодоо вэ. Цаг хожиж бодлоо төвлөрүүлэх гэж эцгийн тухай шалгааж байна уу? Байдлыг нь харахад үнэнээсээ асууж байгаа юм шиг. Цагдаагийн газрыг нэг их тоохгүй байна. Карим нэгэнт үхсэн хойно түүний нүглийг эхнэр нь хариуцахгүй нь мэдээж. Найз нөхөд байхгүй гэж авгай нь хэллээ. Амжиж хаяагаа манажээ. Нөхрийн нь хань хамсаатныг асууж эхэлбэл мэдэхгүй л гэх байх. Үнэхээр ч мэдэхгүй байж болох юм. Хэрэв би оршуулсан газрыг нь асууж орхивол яах бол? Зургийг нь үзүүлье. Лав энэ хатагтай сониноос үзээ биз. Тэгвэл яах бол? Нөхрөө хаана оршуулсныг сайн мэдэх ёстой. Эсвэл нөгөө хатагтай Вонг шиг хэнэггүй царай гаргадаг болов уу?
Ло гучин жилийн өмнө болж өнгөрсөн түүхийг Алангийн амнаас сонссоноо санав. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Чан кай шигийн засгийн газрын Вонг Кунгкит гэгч нэгэн түшмэд Өмнөд тэнгист дээрэм хийж байгаад мянга есөи зуун дөчин  зургаан  оны эцсээр цагдан сэргийлэхэд баригдаж зугтахыг оролдож хүндээр шархаджээ. Түүний үйл хэргийг тухайн үедээ бүжигчин байсан, хожим «хатагтай Вонг» гэж алдаршсан гэргий нь үргэлжлүүлэх болов. Дээрэмчдийн «хатан хаан» болохынхоо өмнө нөхрөө алагдсаны дараахан түүний хоёр хамсаатантай нь уулзжээ. Тэр хоёр эмэгтэй хүнд зохисон өөр  ажил олж хийхийг зөвлөж Кунгкитийн мөнгийг өгөхийг шаардахад хатагтай Вонг хоёр буугаар зэрэг буудан алаад тэд тийм эрхгүй болохыг нотлон үзүүлжээ.
Эл хижээл авгайг буу барьснаар төсөөлөн бодоод Ло инээмсэглэв. Гэвч энэ эмэгтэй нөхрийнхөө оршуулсан газрын талаар юу хэлэх нь илүү сонирхолтой байлаа. Дээрэмчид болгоомжлон нэг оршуулгын газарт овоо шороо овоолж бэлтгэсэн байж магадгүй. Тэгвэл энэ авгай би юу ч мэдэхгүй гэх байх... Булш ухах зөвшөөрөл авч бас энэ авгайгаас саналыг нь асуух хэрэгтэй болно...
Патрик яриагаа Каримын тухай сэдэв рүү эвтэйхэн оруулсанд авгай дахин гомдоллон уйлж эхлэв.
—  Ноён Каримын булшин дээр очихгүй харивал эцэг маань гомдоно байх даа. Эцэг таны нөхрийг их л магтаж дурсдаг юм. Би түүний гэгээн дүрийг хүндэтгэх ёстой гэж Патрик хэлэх зуураа авгайг анхааралтай ажиглав.
—  Тийм ээ, бололгүй яахав.. Та заавал булшин дээр нь очих ёстой гэж Каримын бэлбэсэн гэргий нулимсаа арчих зуур өгүүлэв.
—  Хаана оршуулсан бэ? гэж Патрик түргэн асуув.
—  Энд ойрхон. Вонгчинроуд гудамжинд. «Ярьсан Юмандаа өөрөө итгэж байх шиг, сонин юм
даа. Тэгэхээр урьдчилж арга хэмжээ авчээ. Нэг хүнийг хоёр өөр газар зэрэг оршуулна гэж толгойд оромгүй юм. Эхнэр нь Каримын нууц амьдралыг мэдэхгүй байж болох юм. Оршуулганд нь очсон байх ёстой. Эсвэл «Гурвын холбооныхон» хүүрийг нь сэм аваачиж тэр арал дээр булсан байж болох юм. Дээрэмчид хүн оршуулах ёс горимыг төдийлөн хүндэтгэдэг гэж үү? Яагаад үгүй байх билээ. «Гурвын холбоо» хүчтэй гэж Аланг ярьдаг нь зөв. Энэ авгай Каримын тухай бүхнийг мэддэг ч гэсэн булш ухаад үр дүн гарахгүй байх. Гайхаж, ухаан алдаж ч магадгүй, дараа нь юу ч мэдэхгүй гэх биз үнэхээр ч мэдэхгүй байвал дээрсэн. Тэгвэл сүлбээтнүүдэд нь хүрэх утасны үзүүрийг олж авахад хялбар болно. Энэ авгай ямар нэг сонин зүйл байвал санах биз» гэж Патрик дотроо бодлоо.
—  Хэрэв очвол би оршуулгын газрыг зааж өгье. Би өдөр болгон очдог юм.
Каримын бэлбэсэн авгай нөхрийнхөө зургийг гунигтайяа харж,
—  Хөөрхий Самсун минь! Чиний булшин дээр надаас өөр очих хүн алга: Найзынхаа хүүг очиход чи лав баярлах байлгүй гэв.
—  Ноён Каримын оршуулахад олон хүн очсон уу? гэж Ло сонирхов.
—  Гэрт хэдэн хүн ирсэн. Гэхдээ би тэднийг хөлсөлж авсан юм. Авс дагаж явах хүн байхгүй нь эвгүй шүү дээ. Оршуулгын газар дээр юу болсныг би мэдэхгүй. Олон хүн байсан ч байж магадгүй юм... Лалын бишрэлтэй хүнийг оршуулахад олон хүн цугладаг.
«Тэгэхээр энэ авгай оршуулгын газар очоогүй болж таарах гэж байна. Одоо л учир нь олдох гэж  байх шиг байна» гэж байцаагч бодлоо. — Та яагаад оршуулахад нь очоогүй юм бэ?
—  Кораны иомын ёсоор эмэгтэйчүүд оршуулгад очдоггүй юм гэж тэр бэлэвсэн авгай хариулав.
—  Өө, тийм үу? Би мэдэхгүй л дээ. Хамаатан садны хүн бий юу?   .
—  Ихрийн өрөөсөн нь бий. Хоёулаа хоорондоо таардаггүй юм. Тэр нь Малайзад очиж баяжсан юм байх аа. Уулзаагүй удлаа... ,  
Одоо юм бүхэн байр сууриндаа орох шиг боллоо. БлакангМатид Карим биш, түүний ихрийг оршуулсан болж таарах гэж байна. Энэ хөөрхий авгай нөхрийнхөө тухай үнэнийг ярив бололтой гэж бодтол бас өөр нэг бодол төрөв. Ихэр ах дүү хоёулаа ховор өвчнөөр яг нэг өдөр зэрэг өвчилж үхдэг нь хэтэрхий хачин зүйл бус уу. Тэгээд бэлэвсэн авгайгаас дахиад нэг юм асуух гэтэл амжсангүй. Үүдний хонх дуугарахад нөгөө авгайн нүдэнд сандарсан байдал үзэгдэв.
— Хэн байх билээ? Уучлаарай, Би онгойлгож өгье гэж тэр авгай гайхан өгүүлэв.
«Нээрэн ямар хүн зочилж ирэх билээ? Найз нөхөд байхгүй гэсэн биз дээ. Урьдаас товлосон уулзалт байх нь ээ? Энэ хонх ч авгайг сандаргасан шүү дээ гэж бодоод Патрик чих тавин сонсов.
Дадсан заншлаараа зүүн талдаа буугаа тэмтэрч үзтэл албан тасалгааныхаа шүүгээнд мартсандаа харамсав. Өнөөдрийн эрэлт ийм юманд хүргэнэ гэж даанч бодсонгүй.
Патрик хурдан эргэж харснаа босч хаалганы хажууд нуугдаж гэнэтийн ямар ч учралтай халз тулахад бэлэн зогсов. Үүдний өрөөнөөс шивнэлдэх нь сонсогдож, хэдэн мөчийн дараа нөгөө авгайн араас малай үндэсний хар хилэн тоорцог тавьсан нэгэн эр орж ирлээ.
Патрик тэр хүнийг хараад мэл гайхав. Гашуудлын жаазанд зураг нь өлгөөстэй байсан тэр хүн биеэрээ орж ирлээ. Нөгөө, БлакангМати аралд оршуулсан хүн байв. Хэрэв Каримын авгай нөхрийгөө ихэр байсан гэж хэлээгүйсэн бол Ло лав өөрийгөө солиорсон гэж бодох байсан биз. Тэгээд хананд өлгөөтэй байгаа зургийг нөгөө хүнтэй дахин зэрэгцүүлж харав. Гайхалтай адилхан байв!
—  Ноён Ло, та манай нөхрийн ахтай танилц гэж тэр авгай итгэлгүй дуугаар хэлснээ:— Энэ хүн манай Самсуны хуучин найзын хүү юм гэнэ. Эцэгтэйгээ хамт Малайзад суудаг гэнэ гэв.
Каримын ахын царай гэнэт цонхийж, сандал дээр лагхийтэл суув.
—  Би бүр ингэнэ гэж... ийм болно гэж мэдэж байсан юм... Совин татаад байсан юм. Хэрэггүй л ингэлээ! Чамаас л боллоо.. гэж амьсгаадаж ядан өгүүлэв.
—  Чи юу гээд чалчаад байна? Манай зочин юу гэж бодох юм? Энэ хүн очоод л биднийг бүгдээрээ солиотой улс гэнэ шүү дээ гэж авгай уурлан үгийг нь тасалж байцаагчид хандаж:
—  Ноён Ло, та бүү зов. Раззак дүүгийнхээ нас барсанд их шаналж байгаа хүн. Заримдаа солиордог болсон. Би бүр яахаа мэдэхээ болиод байна. Раззак аа, ноён Ло Самсуны хуучин найзын хүү юм гэнэ. Бас чам шиг Малайзад суудаг гэнэ... Би ер ойлгохгүй юм...
Нөгөө эр толгойгоо сэгсэрч,
—  Надад... надад Малайзад хэзээ ч найз байгаагүй. Энэ ноён... лав цагдаагийн газрын хүн биз гэв.
—  Надад? Та надад гэв үү? гэж Патрик өөрийн эрхгүй дуу алдав.
Тэр эр байцаагчийг царайчилсан байдлаар ширтэв.
—  Аллах тэнгэр бид буруугүй болохыг гэрчилнэ. Бид ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Хэрэв та... хэрэв тэр... үгүй тэр өөрөө үхсэн юм. Хүндээр өвчилж байгаад үхсэн. Булшин дээр юу гэж бичих нь ямар хамаатай юм бэ? Бид нас барсан хойно нь бүхнийг шийдсэн. Амьд байхад нь тийм юм бодоо ч үгүй... Ноён цагдаа, аллах тэнгэр гэрч болно гэж үгэндээ хахаж цацан арайхийж хэдэн үг хэлэв.
—  Та намайг цагдаагийн газраас яваа хүн гэж үнэхээр таажээ. Одоо тайвширч, хүн ойлгохоор ярьж үз гэж Ло хүйтнээр өгүүлэв.
—_Таныг цагдаагийн газраас яваа гэж бид хаанаас мэдэх юм? гэж гэрийн эзэгтэй муухай харж бараг хашгирах шахам асуув.
Ло инээмсэглэж, үнэмлэхээ гаргаж үзүүлэв.
—  Хатагтай Карим, та ч бас муугүй жүжигчин байна шүү.
—  Та ч бас «хуучин найзын хүү» минь, надаас дутахгүй жүжиглэх шив дээ. Ха ха ха гэж тэр авгай эгдүүцэн хөхрөв. Байцаагч нөгөө хүнд хандаж.
—  За, би таныг сонсож байна гэв. .
—  Энэ золигоос болж байгаа юм. Хэрэггүй гээд байхад болж өгөөгүй юм. Миний үгэнд ороогүй. Аллах тэнгэр уучлахгүй гээд байхад чинь гэж бүр арчаагүй дуугаар хариулав.
—  Муу новш, аллах бурхан намайг өршөөх болтугай гэж Тэр авгай хараал тавьснаа дээш харж залбирав.
—  Та хоёр хоорондоо ярьж амжина. Шууд ажилдаа орвол ямар вэ? гэж. Патрик яаруулав.
—  Би.... бид гэж нөгөө эр ээрэв.
—  За боль. Би өөрөө бүгдийг яриад өгнө. Чи чадах биш гэж Карим авгай уцаарлав. Тэгээд Патрикийг ууртайгаар зэвүүцэн харж,
—  Энэ миний нөхөр Самсун Карим , гэж сандал дээр суух нөгөө эрийг заан нэрийг нь жигшсэн байдлаар  хэлээд,—Үүний ах Раззак арван жилийн  өмнө Малайзад очиж суугаад овоо их хөрөнгө цуглуулсан юм. Авгай нь нас барж, бидэн дээр ирсэн. Тэгэхэд нь би түүнийг удахгүй гэдгийг ойлгосон. Эмч нар элэгний. хатууралтай гэсэн юм. Самсун нэг удаа өв хөрөнгийн тухай ам нээтэл Раззак бүх хөрөнгөө авгайнхаа нэг ядуу хамаатан эмэгтэйд үлдээсэн гэв. Тэр хамаатных нь зүсийг ч үзээгүй боловч авгай нь тэгж гэрээслэл үлдээсэн юм гэж ярилаа. Төрсөн дүүгээ мартаж, зүс үзээгүй хүнд өв хөрөнгөө өмчилдөг тийм шившгийн юм гэж байх уу? Түүнийг нас бармагц тэр мөнгийг яаж алдахгүй авах аргыг би сүвэгчилсэн юм. Тэгээд бид ингэж "шийдлээ... ихэр ах дүү хоёр хоорондоо тун адилхан учраас би ч гэсэн зовж ялгадаг байв. Бид баримт бичгийг сольж Самсуныг үхсэн болгоод Раззакийг амьд болгов. Энэ мунхаг амьтан жаахан өөдтэй байсан бол... бүх юм сайхан өнгөрөх байсан юм. Аллах бурхан намайг өршөөх болтугай! Бид ямар ч гэмт хэрэг хийгээгүй, тийм биз? Харин хүний үнэмлэх ашигласан хэрэгт л холбогдож магадгүй, яахав. Торгуулийг нь төлчихнө... гэвч өв хөрөнгө нь бидэнд үлдэнэ... бид шүүхээр заргалдана... зүсийг нь үзээгүй хүнд хөрөнгө мөнгө үлдээж байдаг хүн ер бий юү дээ...
Тэр авгай сандал дээр бөмбөгнөн чичирч суугаа нөхрөө жигшин ширэв татав.
—  Азгүй хар мунхаг толгой! Ямар нүглээр энэ амьтантай учрав аа! гээд дахин дээш айсан маягаар харж, Аллах бурхан өршөөж хайрла! гэж  залбирав.
— Та торгууль төлнө л дөө... хэрэв ярьж байгаа бүхэн чинь үнэн бол гэж Ло санал нийлэв.
— Бид өөр нүгэл хийгээгүй гэж Каримын авгай хэгжүүн өгүүлэв.
—  Бид шалгаж үзнэ. Би шал өөр хэргээр ирсэн юмсан.
Карим авгай хоёр гайхаж бие биесээ харав. Патрик Блаканг Мати арлаас олдсон хүүрийн гэрэл зурагтай сонинг өврөөсөө гаргаж:
—  Та нар энэ сонинг үзсэн үү? гэж асуув.
—  Бидэнд улс төр хамаагүй гэж авгай гараараа даллав.
—Тэр бол та нарын хэрэг. Гэвч үүнийг юу гэж тайлбарлах вэ?
—  Нөгөө хоёр сонины гарчгийг үзээд гэрэл зургийг сайн үзсэнээ:
—  Ай аллах! гэж хатагтай Каримын царай хувхай цайж—Раззад БлакангМати аралд яагаад очдог билээ! Үхлийн цэцэрлэгт! Ай, аллах яаж очив оо... аа гээд ам нь ангалзаж ухаан алдаж уналаа.
Карим ус өгөх гэж сандарч гүйв.  — «Жүжиглэж байна» гэж Патрик дотроо бодлоо. Гэвч тэр авгайн уруул таталдан хөхөрч, нүүр нь эрс зэвхийрснийг харахад  үнэхээр  ухаан  балартсан нь тодорхой болов.
Карим Патриктай хамжиж таван минутын дараа авгайгаа сэхээж намхан орон дээр суулгав. Карим зогсоо зайгүй аллах бурхнаа дуудаж бархирсаар байлаа. Тэр авгай Патрикийг гал нь буусан нүдээр ширтэж амандаа дэмий л үглэнэ.
—  Үхлийн цэцэрлэг... Чөтгөр шүглэжээ... Ай, аллах минь! Магомет хилэгнэж биднийг яллаж байна! Яалаа гэж тэр вэ? Бид юу хийсэн юм бэ? Бид... гагцхүү... баримт бичиг л сольсон.
—  Удалгүй тэр авгай овоо сэргэж нүдний нь харц хэвийн болохыг байцаагч . ажиглав.. Үнэхээр сүнсээ зайлтал айсан бололтой. Одоо сэргэж, эхэр татав.
—  Ноён цагдаа, бид буруугүй гэдгийг бурхны өмнө андгайлахад бэлэн байна. Бид юу ч мэдээгүй шүү. Аллах гэрчилнэ... тэр өөрөө үхсэн юм. Бид түүнийг лалын сүсэгтний ёсоор оруулсан. Би... би тэгээд тэр арал дээр яагаад очсоныг хэлж мэдэхгүй байна ...Ай, аллах! гээд жингэнэтэл уйлав.
—  Тийм ээ, бид яг ёсоор нь манай оршуулгын газарт оршуулсан Лам багш үүнийг нотолно. Манай хажуугийн айлууд ч мэднэ. Аллах бас гэрчилнэ шүү, ноён цагдаа гэж Карим сая л нэг дуу гарав.
Карим ширээн дээр байгаа сонинг дахин айсан маягтай харав.
—«Гэмт хэрэгтнүүдийн гарт бас нэг хүн амь үрэгдлээ» гэж гэрэл зургийн дээр бичсэнийг шивэгнэж уншаад эрүү нь чичрэв.
—Үгүй, үгүй, бид гэмт хэрэгтэн биш! Бид гэмт хэрэгтэн биш! Бид түүнийг алаагүй! Өөрөө үхсэн, өөрөө л үхсэн юм! Бид ёсоор нь оршуулсан. Хүн бүхэн гэрчилж чадна. Бүгдээрээ гэрчилнэ шүү! Ноён цагдаа, та бидэнд итгэж байна уу? Итгэж байна уу? гэж Карим хашгирав.
Ло эхнэр, нөхөр хоёрыг хараад ирж явах замдаа өнөөдрийг сонинд уншсан жижиг өгүүллийг санав. Тэгэхээр өвгөн загасчин андуурсангүй бололтой. Раззакийн хүүрийг хулгайлж, шенө арал дээр авчирсан байна. Нөгөө сурвалжлагчийн бичсэн том боодолтой юм гэдэг чинь ийм учиртай болох нь ээ. Карим, авгай хоёр энэ удаа чин үнэнээ ярих шиг боллоо. Харин ямар зорилгоор Раззакийн хүүрийг хулгайлж арал дээр авчрав? Эсвэл Раззак «Гурвын холбоотой» ямар нэгэн сүлбээтэй байна уу?
—  Хэзээ оршуулсан бэ? гэж Патрик асуув.
—  Өнгөрсөн лхагва гаригт гэж Каримын авгай хурдан хариулав.
—  Арван хоёрны өдөр үү? гэж юу ч болов байцаагч эхэлж тодруулав.
—  Тийм ээ, ноён цагдаа, арван хоёронд гэж Карим нотлов.
—За тийм байх гэж Патрик бодлогошрон өгүүлэв. Тэгэхээр газар шорооны ажил хийж байсан хүмүүс оршуулгын газрыг нээснээс хойш Раззакийн хүүрийг БлакангМати арал дээр аваачсан байж таарах гэж байна. Раззакийн хүүрийг булах шаардлагатай байсан тул арал дээр жижүүрлэж байсан цагдаа нарыг унтуулж амжсан байна. Бас яагаад гэдэг асуудал гарна. Ло эрүүгийн цагдан сэргийлэхээс ирүүлсэн мэдээг гэнэт санав. Тэр мэдээнд хоёр хүүрийн тухай бичсэн байсан, гэтэл тэр үед Раззакийн хүүр арал дээр аваачиж амжаагүй байсан. Энэ нь шал утгагүй санагдсан тул Патрик учрыг нь олох гэж ч оролдсонгүй. Патрик буунаас нь ялгаатай гэвэл хувцаснаасаа салгаж үзээгүй жижигхэн радиогоо авч товчийг нь дарав.
—  Байцаагч аа, би сонсож байна гэж жолоочийн дуу сонсдов.
—  Гучин нэгдүгээр хаалганд ороод ир.
—  Мэдлээ.
—  Карим, авгай хоёр Патрикийг гайхан сууж байгааг харахад тэдний гэрт Ло биш, харин БлакангМати арал, тэдний гэрийн хооронд учир битүүлэг жуулчлал хийсэн Раззак зогсож байгаа юм шиг санагдаж байгаа нь илт байлаа. Хонх дуугарав.
—  Онгойлго гэж Патрик Каримд хэлэв. Карим ухасхийн босоод үүдний өрөөнд очив.
—  Манайхныг иртэл чи энд байж бай. Би одоо холбоо барья. Би машин аваад явъя гэж байцаагч жолоочид үүрэг өглөө.
—  Мэдлээ,. байцаагч аа.
Жолооч Карим дуу огцом харснаа:
—  Орон дээр суу гэж тушаахад авгайнхаа дэргэд арга нь барсан байдалтай суув. Ло гарахаар завдаж хаалга руу дөхөж очив.
— Ноён цагдаа, ноён байцаагч аа гэж Каримын авгай гуйсан байдлаар дуудав.
—  Би учрыг нь олно гэж Патрик гарах замдаа өгүүлэв.
Патрик машиндаа сууж ажил руугаа радио холбоо барив.
—  Тав таныг сонсож байна.
—  Арван тав ярьж байна. Хэн нэгийг нь нааш, Берримароуд гудамжны арван дөрөвдүгээр байшингийн гучин нэгдүгээр хаалганд ирүүлээч.
..  Патрик болсон явдлыг товч танилцуулах зуураа:
—  Эрүүгийн цагдан сэргийлэхэд утастаарай. Энэ хэргийг тэд хөөцөлдөх ёстой гэж бодож байна. Тэгээд БлакангМатитай холбоо бариарай. Нөгөө нүхийг дахин сайн үзэх юм шүү гэв.
—  Юунд анхаарах вэ?
— Гурав дахь хүүр гарч магадгүй. Даргад илтгээрэй.
—  За, мэдлээ.
Ло радиогоо унтрааж машинаа асаав. Оршуулгын газрын манаач ямар нэг юм ажигласан, гэмт хэрэгтнүүдийг, гадаад төрхийг хэлээд өгч ч болох тул Ло тэр хүнтэй уулзахаар шийдэв.
Ло лалын шашинтан оршуулдаг газар ирж, машинаа хаалганы дэргэд тавиад хашаанд орлоо. Будаг шунх нь ховхорч хуучирсан жижиг сүмийн дэргэд гашуудлын хувцас өмссөн хэдэн эрчүүл нэг ламыг тойроод зогсож байгаа харагдав. Манаачтай яаж уулзахыг лавлаад Ло оршуулгын газрын гүнд орлоо.
Тавиад метрийн цаана нэг жижигхэн овоохой байх нь харагдана. Овоохой ч гэж дээ, хоёр талаараа банзан ханатай, дээр нь фанерь тавьсан нэгэн саравч байв. Жижигхэн вандан дээр хатсан мод шиг туранхай өвгөн явган сууж хоёр тийш ганхана. Ло өөрийгөө цагдаагийн газраас яваа гэхэд л сая нэг ганхахаа болив.
—  Арван хоёроос арван гурванд шилжих шөнө та ямар нэгэн сэжигтэй юм ажиглаагүй биз? гэж байцаагч асуув.
Өвгөний дух үрчийж бодлогошров.
— Өнгөрсөн долоо хоногт нэг хижээл насны малай хүнийг оршуулсан. Самсун Карим гэдэг хүнийг гэж Патрик тэр өвгөнд туслахаар завдах зуураа Малайн оршуулгын газарт настай хүмүүсийг олон оршуулдаг биз гэж дотроо бодлоо.
Өвгөн лав оршуулж байгаа хүмүүсийн нэрийг сонирхох ёстой гэж Патрикийн бодол нь үнэн болж таарав.
—  Тийм ээ, тийм хүнийг оршуулсан шүү, ноёнтон гэж өвгөн баярлаж толгой дохив.
—  Оршуулсны нъ дараа хүн ирээгүй биз?
—  Хоёр хүн ирсэн,. ноёнтоон. Хятадууд. Лалын шашинтны оршуулгын газар хятадууд юу хийж явдаг билээ гэж би дотроо бодож байсан юм. Лав нэг хүний булш хайж явсныг санаж байна. Таньдаг хүн гэсэн. Сайн хүмүүс байна билээ. Тамхиар дайлсан. Үнэтэй янжуур билээ... гэж тэр өвгөн сайн тамхины амтыг дурсан санаж өнгөргүй болсон зузаан уруулаа долоов.
—  Найзыгаа эрж яваа гэсэн. Нас барсан юм байхаа. Энд л оршуулсан юм гэнэ. Надаас юм асууж лавлаж байсан.
—  Юуны тухай? гэж Ло сонирхов Өвгөн. эцэнхий ёрдгор мөрөө хавчсанаа,
—  Янз бүрийн л юм асууж байсан. Өчигдөр хэнийг, өнөөдөр хэнийг оршуулав гээд л... Оршуулахад хүн их цуглардаг уу. Лалын шашинтны цогцсыг гүн булдаг уу гэж асууж байсан. Бид хятад хүмүүс болохоор лалын шашинтны ёс горим сонин байна гэж ярьсан. Дараа нь явцгаасан...
—  Дахиад эргэж ирсэн үү?
Нөгөө өвгөн дахиад л хоёр тийш ганхаж,
—  Мэдэхгүй, ноёнтон. унтаж орхисон.
—  Манаач хүн унтаж болдог юм уу?... гэж Патрик инээмсэглэв,
— Би өөрөө ч сайн мэдэхгүй юм. Их л нойр хүрч байсан. Хөгшрөөд ядарч байгаа юм болов уу даа....
—  Өглөө толгой чинь өвдсөн үү?
— Нээрэн өвдсөн шүү. Ноён та яаж мэдэв ээ? гэж өвгөн ихэд гайхав.
—  Тэр хятадууд ямар янзтай хүмүүс байв? — Хятадууд л байсан:
Патрик ийнхүү мухар хариу дуулаад гарч одлоо. «Гурвын холбооны» хүмүүс тэр өвгөний ярьж байгаагаас үзэхэд оршуулгын энэ газраас хэний хүүрийг ухаж авахаа мэдэхгүй ирсэн бололтой... Үүнээс үзэхэд Карим, авгай хоёр Раззакийн хүүрийг өөр газар зөөж аваачсаныг мэдэхгүй байгаа нь ортой бололтой. Раззак ч өөрөө энд холбогдолгүй бололтой...
«За яахав, баримт бичиг сольсны хэргийн учрыг эрүүгийн цагдан сэргийлэх олно биз... харин арал дээрх хүүрийг сольж тавьсан хэрэг л ээдрээтэй юм байна даа» гэж Патрик машиндаа суух зуураа бодов.
Патрик ажилдаа очих замдаа дээрэмчдийн үйлдлийн холбоог тунгаан бодох гэж яаралгүй явав! Гэвч учир шалтгаан нь олдсонгүй. Нэгэнт нас барсан гэрчийн этгээдийг алга болгоно гэдэг ховор үзэгдэл боловч хачирхалтай тохиолдол биш юм. Гэхдээ өөр хүний хүүрийг сольж тавьдаг ямар учир байна вэ? Патрик ийм явдалтай анх удаагаа тулгарч байгаа билээ. Үүнтэй ижил төстэй олон хэрэг явдлыг дурсан санахыг оролдовч олигтой тайлбар олдсонгүй. Гэмт хэрэгтнүүд тийнхүү амь өрссөнийг бодоход их л ноцтой шалтгаан байж таарсан гэдэг л эргэлзээгүй байв.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.30.10 12:58 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
6
Ло ажилдаа ирэнгүүт БлакангМати арлаас  мэдээ байгаа эсэхийг жижүүрээс сонирхов. Мэдээ байсангүй. Байцаагч өрөөндөө орлоо.
Машин дотор явахад, санаа сэтгэлээр унажээ. Үнэндээ нэг дээрэмчин, Ко Ин түүний гарт орлоо гэж хэлэхэд болохоор байв. Гэвч тэр этгээдийг баривчлахын өмнө сайн байцааж ямар зорилгоор, арал дээрээс хэний хүүрийг хулгайлж оронд нь өөр хүүр тавьсныг албадан яриулах хэрэгтэй болов. Энэхүү хэцүү бодлогыг аль талаас нь эхэлж шийдэх билээ гэж Ло бодол болон суув. Ко Инээс өөр хэн ч ам өчиг өгөхгүй гэдгийг Ло сайтар ойлгож байлаа. Гэтэл Аланг дарга одоогоор тэр түрүүчид гар хүрч болохгүй гээд байдаг. Даргын зөв ч байх. Ко Ин тодорхой баримтгүй бол юу ч хэлэхгүй, бас тэгээд түүнийг баривчилснаар бусад дээрэмчнийг үргээж болно. Тэгвэл мухардаж байгаа хэрэг уү? Үгүй, Ко Иныг яриулах арга сүвэгчлэх хэрэгтэй. Гэхдээ яаж яриулах вэ?
—  Чөтгөр ав! гэж Патрик хараал тавьж сандлаасаа ухасхийж босоод тамхи асаагаад чөтгөр ав! Ко Иныг урхилж авах ямар ч арга байхгүй гэж үү? Хэрэв дээрэмчид тэр этгээдийг жилд  нэг л удаа иймэрхүү ажилд оруулдаг бол яах вэ? Тэгээд бид дэмий л бүтэн жил сүүлийг нь харж хоосон хоцрох хэрэг үү? Хэрэв...
Патрик гэнэт нэг арга сүвэгчилсэндээ гайхаж баярлав. Яагаад болохгүй билээ? Патрик ширээний ард сууж цэвэр цаас аваад бичиж гарав. Бичсэнээ зурж хаяснаа дахин бичиж эхлэв. Бичиж дуусаад дахин уншиж. зарим газар засвар хийж машиндахаар суув.
Аланг зөвшөөрөхгүй бол яах вэ? Үүнээс өөр замгүй тул зөвшөөрч л таарна. Ло машиндсан зүйлээ авч нугалаад халаасандаа хийв. Яг энэ үеэр дотуур утас дуугарахад Ло товчийг нь дарав.
—  Би сонсож байна.
—  Байцаагч аа, БлакангМати арлаас нэг шинжээч буцаж ирээд өрөөндөө орлоо гэж жижүүр илтгэв.
—  За баярлалаа.
Ло шинжилгээний хэлтэс байрладаг нэгдүгээр давхарт бууж хонгилоор нь бараг гүйв.
Таасан болов уу, үгүй болов уу? Гурав дахь хүүр байсан гэдэг ямар нэгэн ул мөр гарах болов уу, эсвэл урам хугалсан хариу авах болов уу? Ул мөр ямар ч атугай үлдэх ёстой Заавал байх ёстой. Дээрэмчид шөнө тэр хүүрийг сольж тавьсан, гэхдээ ямар нэгэн мөр үлдээх ёстой. Гурав дахь хүүр гэдэг нь миний хоосон таавар бол яана? Хүүр сольж тавих гэдэг ямар ч утгагүй хэрэг шүү дээ. Үнэхээр хоосон яриа...
Ойролцоо нэг өрөөний хаалга онгорхой байлаа.
—  Ноён шинжээч, сайн байна уу? гэж Патрик тэсч ядан хүлээж байснаа хаацайлах гэж цагаан халаад өмссөн намхан нуруутай хүнтэй мэндлэхдээ тохуурхсан янзтай мэндлэв.
—  Ноён байцаагчийн амрыг эрье гэж  нөгөө хүн хариуд нь бас тохуурхав.
  — За юу байна?
Шинжээч инээмсэглэв.  — За, бүү сунжруул!
— Таны зөв байжээ, ноён байцаагч аа. Би мөр олсон шүү...
 Ло ийм л хариу өгнө гэж сэтгэлийнхээ гүнд бодож байсан нь ёсоор бүтсэн тул санаа амарч, санаа алдлаа.
  — Баярлалаа.   
 Зүгээр, зүгээр хоёр цусан толбо, хэдэн хар үс олдов. Болно биз?
—  Энэ ч бололгүй яахав. Үүнээс өөр яахав.
Хоёр дахь хүүрэнд шархны мөр байгаагүйгээс гадна малгайн хэв шиг мөлгөр халзан толгойтой хүн байсан билээ.
Нөгөө шинжээч том шилэн шүүгээнээс хуруу шилтэй шингэн авч томруулагч шилээр харахаар ширээндээ суув.
—  Энэ хэдий үеийн цус вэ?
— Та надаас дэндүү их юм шаардаж байна. Намайг дөнгөж саяхан ирснийг хараа биз дээ. Би ядаж томруулагчаар харъя л даа гэж шинжээч инээд алдан хэлэв.
—  Хариуг хэзээ авч болох вэ? — Хоёр хонохоос нааш гарахгүй.
—  Хүүр ухах өдөр цусны толбо яагаад олдоогүй юм бэ?
—  За боль доо! Та ч нэг хараад л бүх юмыг мэддэг хүн үү?Цусны толбо хатаж, удаад бараг харагдахгүй болж, Тэр хүүрэнд шархны мөр байгаагүйг та мэднэ биз дээ. Нүхэн дотроос цусан мөр олдоно гэж хэн бодох вэ дээ. Таныг тэр нүхэнд дахиад нэг хүүр байж магадгүй гэхээр өнөөдөр би нүхний ёроолыг дахин сайн шинжлэв. Зүгээр хараад юу ч олдохгүй, бензиндин хэрэглэж байж нэг юм оллоо. За ийм байна, байцаагч гуай. Надад саад болоод байвал долоо хоногийн дараа ч хариу нь гарахгүй байх шүү! гэж шинжээч уцаарлав.
—  Ло лабораториос гарч одлоо.
—  Дарга байна уу? гэж Ло нарийн бичгийн дарга эмэгтэйн хажуугаар өнгөрөхдөө лавлав.
—  Дөнгөж саяхан орж ирсэн.
Ло хүрэн хулдаасаар бүрсэн хаалга татаж оров.
—  Теон, орж болох уу?
—  За, ор ор, Патрик, Тэгэхдээ харин тамхи татахгүй гэсэн болзолтой шүү. Өнөөдөр толгой их өвдөж байна.
—  Хүнд нөхцөл байна даа. Гэвч хүлээж авахаас өөр арга алга. Тантай хэлэлцээ явуулах шаардлагатай боллоо.
— Таны байдлыг харахад их сонин мэдээ байгаа бололтой.
—  Танд илтгээгүй юм уу? ,
Үгүй. Дөнгөж сая яаман дээрээс ирээд сууж байна.
Байцаагч зөөлөн сандал дээр сууж санаа алдав.
—  Бүх юм арай найдваргүй болоогүй биз дээ? Би ч таныг ойлгохгүй байна шүү, Патрик аа гэж Аланг сонирхон асуув.
—  Нэг хүний хүүрийг хулгайлаад оронд нь өөр хүүр аваачиж булсиыг та юу гэж үзэх вэ?
—  Яахлаараа тэгдэг билээ? гэж Аланг ойлгож ядан асуув.
Ло өнөөдөр хүмүүстэй уулзсан тухайгаа тодорхой ярьж өглөө.
—  Сонин юм даа. Би амьдралдаа ийм юмтай тохиолдож үзээгүй юм байна гэж Аланг санаа алдав.
—  Би ч мөн адил. Нэг үгээр хэлэхэд тэр шөнө эрүүгийн цагдаагийн газрынхан бидэнд хөөрхөн бэлэг барьж дээ,,.
—  Эрүүгийн цагдаагийн газрыг яриад хэрэггүй. Миний толгой улам өвдөх болно гэж Аланг ярвайж толгойгоо барив.
—  Тэдний үйл явдлыг эрүүл саруул ухаанаар бодоод олохгүй юм. Биднийг зөв мөрөөр оруулах байсан учраас «Гурвын холбоо» тэр хүүрийг солих гэж яарчээ. Ингэж өөр хүүрээр сэм сольдог нь ямар учиртай байна вэ? Булсан хүүрийг ухаж, хот дундуур зөөж, шөнө арал дээр юу ч болоогүй гэдгийг бидэнд нотлох гэж өөрсдийгөө хүнд байдалд оруулах ямар шалтгаан байна?
— Таны хэлдэг зөв. «Гурвын холбооныхон» тэр шөнө БлакангМати арал дээр очоогүй гэдгээ бидэнд нотлохыг оролджээ. Хэрэв бид тэр арал дээрээс хоёр хүүр олоогүй бол тэд биднээс нуух гэсэн хүүрээ л хулгайлаад гүйцэх байсан Гэтэл эрүүгийн  цагдаагийнхны хийсэн протоколд хоёр дахь хүүрийн тухай хэдэн үг байсан гэж Аланг өгүүлэв.
—  Тийм байж болох юм. Тэгээд яагаад оршуулгын газраас хүүр эрж явах болов? Тэдэнд үнэхээр хүүр шаардлагатай байсан юм бол эрэг дээр яваа оройтсон нэг хүнийг нухчхаад арал дээр хүүрийг нь авчирч булвал болох байсан юм биш үү?  ,
—  Тэр ч болох хэрэг. Гэвч задлан шинжилгээ хийхэд алагдсан цагийг тодорхойлно шүү дээ. Тэгээд л өөр хүүр болохыг дор нь нотолно гэж Аланг толгой дохив.
—  Бид тэгээд ч нотолсон шүү дээ.
—  Санамсаргүй тохиолдлоор. Гэмт хэрэгтнүүд Каримыг элэгний өвчтэй гэж мэдэхгүй шүү дээ.
— Тэгвэл та Каримыг «Гурвын холбоотой» ямар ч холбоогүй гэж үзэж байна уу? гэж Патрик асуув.
—  Би тэгж бодож байсан юм. Гэвч Карим «Гурвын холбооны» гишүүн байсан эсэхийг—сайтар тодруулах хэрэгтэй юм.
—  Теон, нөгөө хоёр дахь хүн... үгүй гурав дахь хүн бас «Тумасик» онгоцоор явсан байж таарав аа?
—  Тэгвэл ч бидний явдал суудал муудна шүү. Гэвч хоосон таагаад яахав. Шинжилгээний үр дүнг харъя. Цусан толбо хатсан тул бидэнд  мэдэгдэх зүйл бага болох биз. Гэлээ ч гэсэн... Нөгөө Ко Ины талаар шинэ мэдээ байна уу?
—  Алга. Халааснаасаа тамхи гаргаснаа өгсөн амлалтаа санаж буцааж хийгээд — Харин надад нэг бодол төрлөө гэж Патрик хэлэв.
—  За алив..
—  Харин битгий тохуу хийгээрэй.
—  Хичээе.
—  Би тэр нөхрийг бидэнтэй ажиллахыг тулгах гэж бодож байна.
—  Тэр ч болох байлгүй. Ко Ин бидний саналыг дуртайяа хүлээн авна Тэр хүний бодож байгаа санаа бидэнтэй нийцнэ гэж Аланг тэссэнгүй хэлж орхив.
Ло даргынхаа тохуу хийж байгааг анхааралгүй, халааснаасаа нөгөө машиндсан бичгээ гаргаж Алангийн өмнө дэлгэж тавилаа. Бичгийг уншиж царай нь төв болов.
—  За яахав. Би зөвшөөрч байна. Оролдоод үзье л дээ.
Маргааш өглөө нь Ло нөгөө түрүүч Ко Инийн ажилладаг цагдаагийн хэсэгт утасдаж хаана уулзаж болохыг лавлав. Түрүүч одоо хариуцсан газартаа байгаа, цагийн дараа жижүүрт гарна гэж утасны нөгөө үзүүрээс хариулав. Патрик ширээн дээр дэлгэсэн бичгээ яаран хурааж машин олохоор доошоо буулаа.
Арваад минутын дараа Патрик районы цагдаагийн хэсгийн даргын өрөөнд орж ирлээ.
— Би «Си Ай Ю гаас явж байна гэж Патрик мэндлэхийн зуур үнэмлэхээ гаргаж үзүүлэв.
—  Би таныг сонсож байна, байцаагч аа гэж хэсгийн дарга үнэмлэхийг үзэж буцааж өгөхдөө өгүүлэв.
—  Би түрүүч Ко Интэй уулзаж ярилцах гэсэн юмсан.
—  БлакангМатийн талаар уу?
—  Тийм ээ.
—  Хоёулхнаа уулзвал зүгээр байна.
—  Би ойлгож байна Та миний өрөөнд уулзаж болно Би одоо яваад хоёр цаг болсны дараа буцаж ирнэ.
 Танд баярлалаа, дэслэгч ээ. . — Районы цагдаагийн хэсгийн даргыг өрөөнөөс гарсны дараахан жагсаалын хар хувцастай, цэнхэр цамцныхаа зүүн талд туузан мөрөвч зүүсэн дөч орчмын насны нэг хүн орж ирлээ. Саяхан америкийн цэргийн хувцасны хэв маягийг дуурайлгаж Сингапурын цагдаагийн газар хэрэглэх болсон жагсаалын хувцсыг .Ло хараад английн колоничлолын үед хэрэглэж байсан элсэн шар өнгөтэй богино өмд, цамцыг бодвол нүдэнд арай тааламжтай тусдагийг ажиглав.
Тэр түрүүч ууртай янзаар байцаагчийг ширтэж цөөхөн үстэй сахлаа хөдөлгөн, шүдээ зууж:
—  Би түрүүч Ко Ин байна гэв.
— Та суу л даа. Би танаас БлакангМати арлын талаар хэдэн зүйлийг тодруулах гэсэн юм гэж Патрик түүнийг цоо ширтэн нөхөрсөг байдлаар суудал заан хэлэв..
 Ко Ин байцаагчийн, анхааралтай харцыг ажиглаад үл мэдэг ширтэж ёжлон инээмсэглэх шиг болов.
—  «За гайгүй, чи тодруулж л бай. Хир зэрэг тодруулахыг чинь үзье» гэж дотроо лав бодож байгааг Патрик тааварлаад «За яахав, үзье л дээ» гэж дотроо зөвшөөрөв.
— Би бүгдийг илтгэх хуудсанд бичсэн. Эрүүгийн цагдаагийн газарт байгаа гэж Ко Ин Патрикийг ширтэж дуусаад өгүүлэв.
—  Чиний илтгэх хуудас  манайд,  «Си Ай Ю»д байгаа. Би уншсан. Тэгэхдээ бүх юмыг бичээгүй байна билээ
—  Яагаад тэр билээ. Надтай хамт гурван цагдаа байсан. Итгэхгүй бол асуухгүй юу гэж Ко Ин их дургүйцэн ярвайлаа.
—  Би асуусан.
Бүлгийн даргатай эхлээд уулзахын оронд доод хүмүүстэй нь яагаад уулздаг байна гэж дотроо уурлаг гэж бодоод Ло дуугүй болж түрүүчийг баахан ажиглан суулаа. Ко Ин буруу харж цонхоор ширтсэн боловч цагдаа нар юу гэж ярьсныг нь мэдэх гэсэн хүсэл байгааг нь Ло ойлгов. Гэвч байцаагч яарсангүй. Тэгээд албархуу маягаар тамхиа гаргаж зориуд алгуурхан асааж их л амтархан сорж, Ко Интэй ярьснаас утаа амьсгаалж суух нь илүү таатай байгаа дүр үзүүлэв. Ко Ин цонхоор харахаа больж тэсвэр алдаж: — Тэгээд юу гэж? гэв.
Ко Ин энэ асуудлыг тавихдаа их л хэнэггүй дүр гаргах гэсэн боловч чадсангүй. Түрүүчийн асуусан дууны өнгө их л сэрэмжилж байгааг илтгэнэ.
—  Арал дээр ирсэн нэг сурвалжлагч та нарыг янжуураар дайлсан гэсэн байх аа гэж байцаагч «цалам шидэв».
—  Өө тийм, мартаж орхиж. Үнэнийг хэлэхэд би үүнийг чинь чухал зүйл гэж санаагүй юм. Тамхилсан л биз. өөр юу байх вэ гэж түрүүч тайвшран, зэвүүнээр инээмсэглэн хэллээ.
—  Бидэнд бол энэ чинь их чухал баримт гэж Патрик зориуд зэмлэсэн байдлаар хариулав.
—  Миний буруу, байцаагч аа, Мартаж орхиж.
Ко Ин үнэхээр гэмшсэн мэт өнгөөр хэлж байгаа нь Патрикийн инээдийг хүргэв.
—  Ийм өчүүхэн баримтаас болж мөрдөн байцаалт шал өөр замаар ордог юм даа гэж Патрик өөртөө өгүүлэх мэт хэлэв.
Түрүүч харамссан маягтай толгой сэгсрэв.
—  Тийм ээ. уучлаарай, ноён байцаагч аа. Би дахин ийм юм хийхгүй.
—  Бид тэр тамхины ишийг олж авсан нь сайн болж гэж. бодлоо чанга хэлснээ — Та нарыг бүгдийг дайлсан уу? гэж гэнэт хурдан асуув.
Түрүүч байцаагч ер нь аль тийш хазайх нь вэ гэж дотроо тааж ядан баахан түдгэлзсэнээ,
—  Бүгдийг гэж шийдмэг хариулав.
—  Тэр тамхи чинь нойрны эмтэй юм байна билээ. Яагаад... гэж чи бодож байна?
—  Мэдэхгүй гэж Ко Ин түгдэрснээ гэнэт ухаан орсон юм шиг
—  Миний буруу, ноён байцаагч аа! Намайг унтсан гэж зэмлэх байх гээд би айсан юм. Тэгээд тамхины тухай мэдэгдэлдээ бичээгүй. Би ямар өөрийнхөө дураар унтсан биш. Унтахгүй гэж их л хичээсэн...
Ко Ин Патрикийн «урхинд» ингэж орохдоо энэ урхийн цаана гарвал аюулгүй болж юу магад гэж боджээ. Ажлын хариуцлага алдсаныхаа хариуцлагыг хүлээхэд бэлэн гэсэн ойлголт өгөх гэж гараа алдлав.
— Чи яагаад мэдэгдэлдээ тамхины тухай бичээгүй юм бэ? Нойрны эмтэй гэж мэдэж байсан юм уу?
Ко Ин алдаа гаргаснаа сая л ойлгож хүнд байдлаас гарах гэж оролдов.
—  Би сүүлд нь ойлгосон юм эс тэгвэл яагаад гэнэт унтдаг билээ дээ. Жижүүр хийх үедээ амьдралдаа унтаж байгаагүй юм. Тэгээд толгойгоо илүүлэхгүй гэж мэдээд айлаа. Дээрэмчид ул мөрөө нуух гэж... биднийг зориуд унтуулсан байх нь ээ? гэж түрүүч толгой сэгсрэв.
— Биднийг үхэр шиг унтаж байх хооронд нэлээд бужигнуулсан байлгүй. Ай яй яй! би ч одоо өнгөрчээ. Лав хөөгдөх байх даа...
—  Яг үнэн. Цаадуул чинь их бужигнуулсан шүү. Юу хийсэн гэж бодож байна!
Ко Ин сэтгэлээр унаж гаслахыг хараад Ло энэ хүн үнэхээр ч унтсан байж болох юм шүү гэж дотроо төдхөн зуур эргэлзжээ.
—  Чи яагаад цагдаа нарыг арав арван доллар авчир гэсэн юм бэ? Чи өөрөө унтсан гэсэн биз дээ гэж Ло Ко Иныг ороож эхлэв.
Түрүүч нүдээ анийлгаснаа, төдхөн гэмшсэн инээмсэглэл царайдаа тодруулж,
—  Танд хошуу хүргэж амжжээ. Нэгэнт болсон юмыг одоо яая гэхэв, ноён байцаагч аа! Сүүлчийн цагдаа унтахыг хүлээж байсан юм. Цалин хүрэхгүй байнаа.. тэгээд л ийм замд орлоо. Гэхдээ би мөнгийг нь буцааж өгнө. Нээрэн өгнө шүү. Ноён байцаагч аа. Мөнгө ч яахав. Өнөөдөр буцааж өгье. Та харин манай дарга нарт бүү дуулгаарай. Намайг хөөчихнө шүү дээ... би дөрвөн хүүхэдтэй.. гэж Патрикийг царайчилсан байдлаар харав.
—  За худал ярихаа боль. Чиний энэ бадар барьдаг хэрэг надад падгүй гэдгийг чи сайн ойлгож байгаа шүү дээ гэж Патрик том амьсгаа авч, шанаагаа тулан гэмгүй байдлаар өгүүлэв.
—  Би ямар өөрийнхөө дураар унтсан биш дээ! Нойрны эмтэй тамхи гэж би яаж мэдэх билээ? За, за!
гэж арга нь тасарсан байртай гараа саваад, — Олон юм яриад ч яахав. Халагдахаас хойш... гэж түрүүч гомдол тавив.
—  Үгүй, чи халагдаад зогсохгүй. Гэвч би чамд тусалж чадна шүү гэж байцаагч бодлогошрон ярив.
—  Яаж?
—  Арал дээр ирсэн тэр сурвалжлагчийг яаж олох вэ?
— Би яаж мэдэх юм бэ, ноён байцаагч аа. Би амьдралдаа анх удаа харсан юм чинь. Хүүрийн тухай бусдаасаа түрүүлж сонинд бичих гэсэн юм байлгүй. Сониныхон ийм мэдээний хойноос их хөөцөлддөг улс. Тэгээд л шөнө орой болсон хойно арал дээр ирсэн нь тэр. Тушаал ёсоор би дотогш нь оруулаагүй юм. Тамхинд юу байгааг би яаж мэдэх билээ...
—  Тэр сурвалжлагчийн дараа арал дээр ирсэн хүмүүсийг чи бас мэдэхгүй юү? гэж Ло түрүүчийн үгийг таслав.
—  Хаанаас даа, ноён байцаагч аа, юун хүмүүс вэ? гэж Ко Ин айснаа нуух гэж чимхсэн бууз шиг нарийхан нүдээрээ бүлтийтэл улам бүр айдас тодрох анигар зууван нүдээ гайхсан маягтай бүлтийлгэх гэж дэмий л оролдов.
—  Ко Ин, чи бүү жүжиглэ. Та нарыг унтах хооронд арал дээр хүн ирсэн гэдгийг та бид хоёр тодруулаад байна шүү дээ.
—  Би хараагүй! Би унтаж байсан гэж түрүүч бараг үнэнээсээ цухалдаж хашгирав.  .
Патрик ширээний араас босч, дахин нэг тамхи асаагаад өрөөн дундуур алхлахдаа Ко Ин түүнийг сүрхий харж байгааг мэдрэв. Тэгээд түрүүчид тулж очоод нүдийг нь эгц ширтэн байж үг нэг бүрээ зориуд сунжруулж:
— Чи ч сайн жүжиглэж байна. Хэрэв би чамайг нууц бүлэгтэй холбоотой хэргээр шоронд хийе гэж бодоход ташрамд хэлэхэд энэ бол хүрэлцээтэй, нотлох баримт бүрдээгүйгээс болж чадахгүй болж таарлаа. Надад одоогоор баримт бага байна. Чи тэр шөнө унтаж байсан гэсэн. Чамайг унтаагүй гэж хэлэх баримт алга гэв.
—  Би таны ярьж байгааг ойлгохгүй байна, ноён байцаагч аа! Би гэж Ко Ин гайхаж ээдрэхдээ Паттрикт нотлох баримт байхгүй гэдгийг сонсоод дотроо баярласан нь илт байв.
— Гэхдээ би чамайг эрүүгийн хэрэгт татахгүй гэж Патрик түрүүчийн үгийг сонсоогүй юм шиг завсраас нь өгүүлэв.
Тэгээд халааснаасаа нэг цаас гаргаж ирээд зориуд нямбайлан илснээ,
—  Би энэ өчүүхэн зүйлийг өнөөдөр бүх сонинд явуулна. Сониныхон хэрэгт дуртай гэдгийг чи өөрөө мэднэ шүү дээ. Маргааш бүх сонин энэ өгүүллийг «Түрүүч Ко Ин үхлийн цэцэрлэгийн нууцын хөшгийг сөхөж эхлэв» гэдэг гарчигтайгаар нийтлэх болно. Сайхан гарчиг байгаа биз? Би өөрөө зохиосон юм гэв.
Ло нөгөө түрүүчийн царайг ажиглахад судас нь гүрийж биеэ хураагаад амаа ангайж урагш тэмүүлсэн нь Патрик руу үсрэх гэж мяраасан юм шиг харагдлаа.
—  Ко Ин, сэтгэлээ барьж үз. Чи ч нэрд гарна. Гэхдээ удахгүй л дээ. Яагаад гэвэл тэр нэгэн хүнд тодорхой шалтгааны улмаас энэ гарчиг таалагдахгүй байж болох юм. Энэ өгүүлэлд юу бичсэнийг мэдэх гэж чи их яарч байгаа биз дээ. Чи намайг дэмий юм чалчиж байна гэж бодож байгаа байх Үгүй. би хоосон сүрдүүлээгүй. Энэ өгүүлэлд Ко Ин гэгч нэг хүн дээрэмчний нууц бүлэгтэй холбоогоо таслахаар шийдээд «Си Ай Ю»д сайн дураараа ирж нэгдүгээр сарын арван хоёрноос арван гурванд шилжих шөнө гэмт этгээдүүд цагдаа нарыг нойрны эмтэй «Данхилл» янжуураар унтуулсан гэж ярив гэж бичсэн.
Ло уншихаа больж,
— Ко Ин, тэнэглэх хэрэггүй шүү. Чи. одоо хаашаа ч зугтааж чадахгүй. Гудамжинд манай хүмүүс хүлээж байгаа гээд цааш үргэлжлүүлэн уншив.
—  Цагдаа нарыг унтуулчхаад БлакангМати арал дээр байсан нэг хүүрийг сольж булав. Арал дээр авчирсан хүүрийг Вонгчинроуд гудамжны лалын, шашинтны оршуулгын газраас хулгайлан авчээ. Чи үүнийг мэдэхгүй байж болно. гэхдээ ямар хамаа байх вэ. Тэгээд цааш нь... энэ ч яахав. бүр .нарийн зүйлс юм. Миний уншсан зүйлс л хангалттай. Чи ч нэрд гарна шүү. Сонин сурвалжлагчид чамтай уулзах гэж сүрэг сүргээрээ эрж хайх вий. Харин чи хэвлэлийн бага хурал болоход байхгүй нь харамсалтай. Энэ үеэр цаадуул чинь чамайг лав амьд үлдээхгүй дээ Чи ч найз нартаа юу болсныг тайлбарлаж амжихгүй. Нөхөд чинь чамтай тооцоо хийх үед бид саад болохгүй гэдгийг амлаж болох байна. Энэ бол та нарын дотоод хэрэг, тийм биз? Гэвч бид энэ жүжигт оролцоно. Бид чамайг сүлбээтнүүдийн чинь өшөө хонзонгоос аврах гэж байгаа дүр үзүүлнэ. Гэвч энэ бол үзэгдэл төдий болох юм шүү.
Ло түрүүчийг ойрын. өдрүүдэд ямар хувь заяа хүлээж байгаа тухай ийнхүү дэлгэрэнгүй тоочиход Ко Ин байцаагчийг мунхаг хүний дүрээр ширтэн суулаа. Ко Ин хатсан уруулаа долоох гэж хүсч байгаа нь харагдлаа.
—  Ко Ин, чи намайг ингэж муухай бүү хар. Ингээд хялайгаад байвал би айгаад зугтвал чи бид хоёр юу ч тохиролцохгүй сална гэж байцаагч их л эелдэг хэлэв.
Түрүүч. дуугүй суусаар л байв.
— За, чи намайг бүү бариад бай. Бүх сонины газраар орж амжихаа болино. За тэгээд шийд дээ.
Эсвэл бидэнтэй ажилла, эсвэл... их чалчаа хүнийг танай хамсаатнууд яадгийг чи сайн  мэднэ  шүү дээ.
Чамд ийм болзол лав таалагдахгүй байх, .За яах гэж байна? гэж Ло түүнийг ятгав
  Ло нөгөө бичгээ түрүүчийн өмнө сэгсрэв.
—  Би юу хийх ёстой вэ? гэж түрүүч дүнсгэр царайлж асуулаа.
—  Зүйтэй! Ухаантай залуу байна. Эхлээд чи надад ямар нэгэн сонин юм ярьж өг. Хүний нууцад би их дуртай: Жишээлбэл, чиний харьяалагддаг нууц байгууллага ямар нэртэй вэ?
Ко Ин энэ өрөөнд хоёулхнаа байгаа эсэхийг шалгах мэт ийш тийш харж,
—  «Шинэ сарны холбоо» гэдэг юм гэж шивнэв. Патрик санаа алдаж:
—  Тэгвэл би сонины газруудаар очихоос биш гэв.
—  Яагаад... очих гэж?
—  БлакангМати тэр «сарны» хувьд арай ахдаж байна «Сар» гэдэг чинь шал өөр юмаар хөөцөлддөг юм. Би ч танай ажлын талаар шинэ хүн биш шүү. Чи бид хоёр тохиролцоод байхад худал ярих ямар хэрэг байна вэ?
 Тамхи татаж болох уу? гэж түрүүч асуув. — Хэрэв миний асуултад хариулахад  хөнгөн болбол жаахан хойшлуул л даа гээд Патрик хайрцагтай тамхиа өгөв. Ко Ин тамхи авах гэж гар нь чичрэв.
— Чи ч бүр больж орхижээ. Ингэж яаж жижүүр хийх билээ дээ гэж Патрик их л найрсгаар өгүүлэв.
Патрик өөрөө тамхи гаргаж түрүүчид өглөө. Ко Ин тамхиа асааж шуналтайгаар хэд сорсноо дахин ийш тийшээ хялалзав. Патрик тэсвэртэй хүлээн сууна. Түрүүч юм хэлэхээр амаа нээсэн боловч нэг ч үг дуугарч чадсангүй. Хавчиг бор дух нь чийгтэй агуйд орсон юм шиг нойтон хөлс чийхрав.
—  За яахав, чи зүрхэлж хэлж чадахгүй бол би чамд тусалъя.
Надад байгаа лавтай мэдээг үнэмшүүлэхийн тулд чи цамцаа тайлаад цээжнийхээ зүүн талыг үзүүлчих гэж Ло өрөвдсөн маягаар өгүүлэв.
—  Эмэгтэй хүний хувцсыг албаар тайлах гэхэд хувцсаа зуурч авдгийн адил Ко Ин жагсаалынхаа хувцсыг базаж толгой нь чичрэв.
—  «Гурвын холбоо» юу? гэж Патрик хурдан асуув
Ко Ин цочиж хоёр гараа өвдөг дээрээ тавьсан гараа цайтал атган, шал ширтэв.
—  Чи дуулж байна уу? Эсвэл чанга хэлэх үү? гэж Ло шалав.
Түрүүч байцаагчийг царайчлан ширтэж,
—  Хэрэггүй... гэв.
—  Тийм үү, үгүй юү?
Ко Ин дуугүй л толгой дохилоо. Дохих ч гэж, толгой нь бараг мөрөн дээрээ унжих шиг. болов. Одоо буцах замгүй боллоо.
—  Ноён байцаагч аа. . Та намайг илчлэхгүй биз?... Түрүүч бүр шалдаа буужээ.
—  Бүх юм чамаас л шалтгаална даа. Тэдэнтэй сүлбээтэй болоод удаж байна уу? Гэвч энэ талаар ярих цаг олдоно. Харин арал дээр яаж жижүүр хийснээ ярьсан чинь дээр. Сэхээ авч, бүгдийг тодорхой яригтун.
Түрүүч тамхи татаж дуусаад тамхиныхаа ишийг үнсний саванд чичирсэн хуруугаараа нухаж суув. Тамхины иш унтарчихсан байхад Ко Ин нухсан хэвээр байлаа.
—  Би бүхэл өдөржингөө жижүүр хийгээд орой бууж явтал гудамжинд Фынтэй дайралдав гэж сая нэг аажуухан эхлэв.
—  «Сурвалжлагч» гэдэг үү?
—  Тийм ээ, тэр намайг ангидаа буцаж очоод шөнө жижүүр хийхээр гуй гэсэн юм Тэгээд биднийг арал дээр ирэхэд...
—  Бүү яар, хэдэн цагт та хоёр уулзсан бэ? гэж Патрик үгийг нь таслав.
—  Есөн цагт миний жижүүр дууссан, тэгээд би шууд гэртээ харих гэж байсан.
—  За тийм байж. Чамайг өдөржин жижүүр хийгээд бас шөнө жижүүрт гаръя гэхэд танай дарга нар гайхаагүй гэж үү? Тэгээд ч чамайг арал дээр биш. өөр газар явуулж болно шүү дээ.
—  Дэслэгчид би чөлөө авъя гэсэн юм. Манайхан бүгд л чөлөө авдаг. Тэр өдөр би Блаканг Матигаас өөр газарт очих боломжгүй байв. Шөнийн жижүүрт гарах хүмүүсийг урьдчилж томилдог учраас надад шуурхай группээс өөр жижүүрлэх газар олдохгүй байсан. Тэр хэсгийн даргатай дараачийн өдөрт жижүүрт гарахаар тохиролцсон юм. Өдөр жижүүр хийсэн бүлэг БлакангМати руу явсан гэдгийг манай ангийнхан мэдэж байсан. Фын намайг заавал арал дээр очих хэрэгтэй гэсэн. Бид аралд очсон группийн оронд жижүүрлэх ёстой байв.
 «Нарийн ажиллажээ. Арал дээрээс хүүр олдсон тухай мэдээ яаж тархсан сувгийг олж мэдэх хэрэгтэй» гэж байцаагч дэвтэртээ тэмдэглэл хийж байх зуураа бодов.
—  Тэгээд?
—  Арван хоёр цагийн үед Фын ирсэн. Оршуулгын газар сууж байгаад ямар завь ирж явааг үзэхээр би эрэг өөд явсан.
—  Фын арал дээр ирнэ гэж чамд хэлээгүй юм уу?
—  Үгүй. Цагдаагийн хэсгийн дэргэд уулзахдаа юу ч хэлээгүй. Арал дээр заавал жижүүрлэх хэрэгтэй л гэсэн. Тэгээд эрэг дээр очтол Фын ирсэн байлаа. Фын өөрийгөе сэтгүүлч болж ирсэн, хүүрийн зураг авах гэж яваа, харин чи намайг тэр нүхэнд очихыг тас хориод бусад цагдаагаа дуудаарай гэж шивнэв Тэгээд цагдаа нарыг нойрны эмтэй янжуураар дайлах тул чи татаж болохгүй шүү гэсэн. Цагдаа нарыг унтахаар дэнлүүгээр дохио өгөөрэй гэсэн. Тэгээд өөрийгөө сонины газраас зураг авахаар ирсэн сурвалжлагч гээд л чанга ярьж эхэлсэн... Ер нь бүх юм түүний хэлснээр болсон. Манай нөхдийг унтаж орхихоор би гэрлээр дохио өгөхөд Фын гурван хүний хамт завиар ирсэн...
—  Тэр гурван хүнийг чи таних уу? !  — Нэгийг нь л мэднэ...
—  Нэр нь хэн бэ? — Улаан Очир
«Дайчин бүлгийн толгойлогч» гэж Патрик бодов.
—  Дараа нь юу болсон бэ?
—  Завин дотор тааранд боосон хүүр байв. Бид түүнийг гаргаж,. булш руу аваачсан.
—  Та нарын ухаж гаргасан хүүр ямаршуу байсан бэ?
—  Би хараагүй.
—  Юу гэнээ?! Чи хажууд нь байсан биз дээ гэж байцаагч хашгирав.
  — Би хараагүй гэж Ко Ин зөрөн зүтгээд,
  — Хэн ч хараагүй.. Хүүрэн дээр бага зэрэг шороо үлдэхэд биднийг холдохыг  тушаагаад  Улаан
Очир өөрөө түүнийг таараар ороосон... гэв.
  — Эрэгтэй хүний хүүр байсан уу?
  — Тийм.   
Ло дахин тамхилав.
 — За тийм байж. Одоохондоо чамайг худлаа яриагүй гэж үзье. Улаан Очиртой ямар харьцаатай байдгаа яригтун.
—  Тэр миний дарга.
  — Би үүнийг тааварласан. Дандаа уулздаг уу?
—  Сүүлийн хагас жилд зөвхөн БлакангМати дээр л уулзлаа
—  Хаанаас олж уулзаж болохыг мэдэх үү?
—  Үгүй. Фынээр дамжуулж, хаана уулзахаа хэлдэг.
—  «Дээрээс» өөр хэнийг мэдэх вэ?
—  Хэнийг ч мэдэхгүй.
—  Ёслолд оролцдог уу?
—  Оролцдог. Гэхдээ бүгдээрээ багтай очдог. —Ёслол ямар хугацаатай болдог вэ?
— Мэдэхгүй. Би жилд нэг удаа оролцдог.
—  Хэчнээн хүн цугладаг вэ?
—  Зуугаад.
  — Хаана цугладаг вэ?
Мэдэхгүй гэж хариулаад, байцаагч дургүйлхэн хөмсгөө өргөхийг харснаа.
Би үнэндээ мэдэхгүй. ноён байцаагч аа. Бидэнд баг өмсгөн битүү машинаар аваачиж бас буцаадаг. Нэг харанхуй хашаанд аваачиж, доор хонгилд оруулдаг юм гэж түргэн нэмж хэлэв.
— Чиний дор хичнээн хүн байдаг вэ?
—  Арван хүн.
Патрик ширээн дээрээс цэвэрхэн цаас авав.
—  Надад тэдний овог нэр, хоч, суудаг газар нь хэрэгтэй байна.
Ко Ин халааснаасаа үзэг гаргав. Түүнийг бичиж байх зуур Патрик саяхан ярилцсан зүйлсийг тунгаан бодож суув.
Түрүүч үнэхээр айж үнэнээ хэлэх шиг боллоо. Тэр баригддаггүй «Гурвын холбооны» нэг гогцооноос одоо л олж авах шиг байна. Ко Ин шалихгүй хүн боловч өөрийнхөө хүнийг нууц бүлэгт нэвтрүүлнэ гэдэг багагүй олз. Логийн урьд өмнө ажиллаж байсан хүмүүс ийм амжилтад хүрч байгаагүй юм. Аланг ч лав баярлах биз.
Энэ бүхэн тун амархан бүтэх шиг Патрикт гэнэт бодогдлоо. Ко Ин хэтэрхий түргэн өчиг мэдүүлэв үү? Ло уг нь их шартай хүн. Тухайлбал, их ухаан зарцуулж тоглодог хөзрийг тун шохоорхож тэмцэл хийж байж ялах дуртай. Хожигдохдоо их л шар нь хөдөлдөг боловч ширээний ард сууж байхдаа тоглоомын үр дүн биш, харин нүүдлээс сэтгэл нь ихээхэн догдолж ханадаг билээ. Ийм тоглоомчны чанар албан ажилд нь ч илэрдэг. Ийм учраас зорьсондоо ингэж түргэн хүрсэнд жаахан урамгүй байлаа. «Гурвын холбооны» толгойлогчдын нэгийн ул мөрийг тун төвөггүй олж авлаа. Хүчирхэг нууц бүлэгтэй тухтай сууж мод бүрээ сайтар тооцож нөгөө талын явдал, заль мэхийг дотроо илрүүлж гэнэт хүний толгойд орж ирмээргүй, жигтэй, бүхнийг сандаргасан гайхал төрүүлэх том хөзөр гаргасангүй. Ло үргэлж бэлтгэлтэй байсан тоглоом нь одоо сайхан чанараа алджээ. Улаан Очирыг маргааш баривчлахгүй, тэр тусмаа энэ бол цаг мөчийн асуудал юм. Гагцхүү Ко Инийг л зөв удирдах хэрэгтэй юм.
«Байз гэж байцаагч бодлоо таслав. — Одоогоор өрсөлдөгч тал хүүр сольж тоглоомын нэг арга хийв. Тэгээд л хөзрийг нь таана гэдэг бас их урлаг. Өчигдөр чи их л итгэл муутай, өнөөдөр чи нэг муу хүү идчихээд «Гурвын холбоог» гартаа орууллаа гэж бодоогүй биз. Эхлээд Улаан Очирт хүрэх хэрэгтэй. Энэ түрүүч шиг ийм түргэн ярихгүй биз. Нууц сүлбээгээ ингэж сүрхий зохион байгуулж чаддаг «Гурвын холбоог» арай ч тэгж хоосон гараараа барьж чадахгүй нь лав. Их л хөлс гаргах болно доо. Чамаас өмнө ажиллаж байсан хүмүүс мэдээж тэнэг улс, биш байсан, гэхдээ л яаж ч чадаагүй юм даа».
Цагдааг бичиж дуусахад Патрик авч гүйлгэж уншаад буцааж өгөв.
—  Чи өөрийгөө мартсан байна. Ямар ч байсан энд Фын, нөгөө Улаан Очир хоёрыгоо нэмж бич. Тэгэхгүй бол би цаад хоёрыг чинь мартаж орхино. Гаднах төрхийг нь бичээрэй.
—  Тэдний гадаад төрхөд нэг их онцлог юм үгүй гэж түрүүч тээнэгэлзэв
—  Сайн бод, чи цагдаа шүү дээ.
Ко Ин үзгээ авч дахин бичиж эхлэв.
—  Энэ юун дугаар вэ? гэж Ло түрүүчийн бичсэн гурван мөрд хэдэн тоо байхыг хараад асуув.
—  Нууц нэр нь бас давхар тоотой. Нууц бүлгийн гишүүн бүхэн өөрийн дугаартай байдаг гэж Ко Ин тайлбарлав.
—  Чи ямар хочтой вэ?
—  «Гэлэн». Жирийн гишүүдийг бүгдийг нь «Гэлэн» гэдэг.
—  Жирийн гишүүн гэнээ. Чиний удирдлагад хүмүүс байдаг биз дээ?
—  Тэд энэ бүлэгт ороогүй. Тийм бүлэг байдаг гэж ч мэдэхгүй. Зөвхөн миний удирдлагаар ажилладаг. Надаас мөнгө авдаг. Нэг үгээр хэлэхэд нөөц юм
«Ёстой л хурц халдвар юм даа! Нэг газар нь огтолж хаяхад нөгөөд нь ургаж байдаг». гэж Патрик бодоод уур нь хүрэв.
—  Чи Фынтэй хоёр талын холбоотой биз? гэж дахин юм асуухыг хүлээж байсан түрүүчээс. асуулаа.
—  Тийм ээ. Тэгэхдээ чухал үед л холбоо барих даалгавартай.
—  Уулзахаа яаж тохирдог юм бэ?
—  Хавлокроуд гудамжны «Мирамар» зочид буудлын дэргэд «Түр зогсохыг хориглоно» нөгөө талд нь «Зогсоол хийхийг хориглоно» гэсэн тэмдэгт самбар бий. Би очоод тэр самбарыг эргүүлэхэд л цагийн дараа Фын буюу түүний хүмүүсийн нэг нь намайг эрж олно.
—  За тийм байж. Чиний жижүүрт гарах цаг боллоо. Дараа би удирдамж өгнө. Одоохондоо энэ хоёр утасны дугаар авч бай гээд цаасан дээр бичиж түрүүчид өгөв.
—  Фын ирвэл утастаарай. Энэ мөчөөс эхлэн чиний алхам бүрийг бид хяналтдаа авна гэдгийг мартаж болохгүй шүү.,
 

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.01.10 2:05 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
ДАЛД ЯВУУЛЛАГА
1
Ширүүн харцтай, арчилж тордсон нүүртэй, буурал үстэй, туранхай хятад хар хамба хилэнгээр бүрсэн том зөөлөн сандлаас босч хар ногоон үсэрхэг хивсэн дээгүүр нааш цаашаа алхална. Түүнтэй уулзахаар ирсэн хоёр хүн их л тал зассан байдалтай хөдлөх бүрийг нь дагаж харна.
Өрөөндөө зандан мебель тавьжээ. Арын түшлэгт нь сараана цэцэг сийлж урласан хоёр сандал, буйдан,  сэтгүүлийн ширээ, жижиг  шүүгээ, өндөр  бариултай чийдэн тавьсан нь, гэрийн эзэн нарийн чамин юманд дуртайг харуулна.
Хөлийг нь мушгиж угсарсан, сийлбэртэй урт ширээг тана шигтгэж хийжээ. Хивсний өнгөтэй ижил бүрхүүлтэй өндөр бариултай чийдэнгийн суурь шилтэй шүүгээнд мөн нэг маягийн хээ угалз сийлбэрлэсэн байв. Хананд хоёр зураг, үнэт чулуу шигтгэсэн Иран сэлэм, африкийн нэг баг өлгөөстэй байлаа. Бэхээр зурсан зураг дээр эзэн хааны ордонд хаантай уулзахаар хүлээж байгаа байдлыг дүрсэлжээ. Нөгөө нь цагирагласан хоёр лууг дүрсэлсэн чийдсэн зураг байлаа.
Цонхны зузаан ногоон хөшигний цаанаас өдрийн гэрэл муухан нэвтэрч байгаа нь энэ өрөөг харанхуй хонгил мэт санагдуулна.
Ногоон хивсэн дээгүүр холхиж яваа ягаан халаадтай энэ хүн энэ жижгэвтэр. ордны эзэн болохоос гадна нэлээд том худалдаачин, хэдэн хүүхдийн эцэг, олон түмэнд нэр хүндтэй хүн билээ.
Жар хүрсэн энэ өвгөнийг Сингапурын хамгийн хүчирхэг нууц бүлгийн толгойлогч гэж танилуудад нь хэлбэл хэн ч үнэмшихгүй бизээ.
Нууц бүлгийн бусад удирдагчдын адил энэ ягаан халаадтай хүн Шар Луу гэдэг нууц нэртэй ажээ.
Түүнтэй уулзахаар ирсэн улсын нэг нь албан ёсоор гурав дахь, үнэндээ энэ нууц бүлгийн доторх байр суурийн хувьд хоёр дахь эрх тушаалыг эзэлдэг байв. Түүнд Цагаан Цаасан Дэвүүр гэж их л сүрлэг нууц нэр өгчээ. «Гурвын холбооны» «Дэг журам» гэгчийн ёсоор бол Цагаан Цаасан Дэвүүр бол «ах дүүгийн их холбооны эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж Газар, Тэнгэр, Хүн гурвын ариун холбооны үндэс суурийг чангатган бататгаж ямар. нэгэн ялзрал, үл хүндэтгэх, тушаал үл дагах үзэгдлийг тас цохих» үүрэгтэй байлаа
Нэг үгээр хэлэхэд, Цагаан Цаасан Дэвүүр «Гурвын холбооны» гол номч байв. Шар Луу, толгойлогч нартаа ярьдагчлан Цагаан Цаасан Дэвүүрийн үүрэг бол «Нууц бүлгийн «Лам» нар гэгч жирийн гишүүднйг бага бодож, ихэнхдээ дуугүй байж» сургах үүрэгтэй ажээ.
Хүн юм их бодвол муу зуршилтай болдог юм. Муу зуршлаас ангижрахад хэцүү. Харин дуугүй суухад амархан байдаг. Дуугүй .байна гэдэг алтнаас илүү амь настай холбоотой гэдгийг санаж явах хэрэгтэй гэж Шар Луу ярих дуртай.
Их юм уншиж нүд тайлсан, боловсролтой Цагаан Цаасан Дэвүүр ажил төрлөө сайн мэднэ. Шинээр элссэн гишүүдэд «Ах дүүгийн их холбооны» үндсэн сургаалыг номчлохын тулд цаг, биеэ хайрладаггүй байв. Шинээр элссэн хүмүүсийг хэдэн долоо хоногоор аль нэгэн эзгүй арал дээр аваачаад Цагаан Цаасан Дэвүүр номлож гардаг байлаа. Нууц бүлгийн өнөөгийн шаардлагад тохируулж өөрчлөлт оруулсан конфуцийн сургаалыг шинэ шавь нартаа тун уйгагүй заан ухуулна. Энэ сургаалын үндэс нь дээдэс, доодсын харилцааны ялгаа, өвөг дээдсээ хүндэлж Тэнгэрт шүтэж «ах дүүгийн их холбоо» Тэнгэрийн зарлигийг гардан биелүүлдэг гэдэгт оршино. Түүний сургаалын гол номлол нь «хүн өөрөө төгс ариун ёс журамтай» болно гэдгийг ухуулахад оршдог байв. Цагаан Цаасан Дэвүүрийн олон тооны туслахууд бусад нууц толгойлогчдын хүмүүстэй мөн иймэрхүү төрлийн яриа таниулга хийхийн зэрэгцээ толгойлогчдоо шинэ нууц мэдээлэгч нарыг элсүүлдэг байлаа. Ийм ч учраас Цагаан Цаасан Дэвүүр нууц бүлгийн бусад салбарын уур амьсгалыг тун сайн мэдэх бөгөөд толгойлогчид түүнээс бараг л Шар Луугаас айх мэт эмээдэг ажээ.
«Дэг Журмын» төвөг багатай ёс горимыг муу дагаж мөрддөг хүмүүсийн хэргийг энэ өрөөнд суугаа гурав дахь хүн эрхэлдэг байв. Түүний нууц албан тушаал Улаан Очир. Хагас зуу орчим яргачид энэ даргынхаа тушаалаар бага ч болов дургүйцэх байдал гаргасан, ам султай гишүүд буюу эрх тушаал хөөцөлдсөн хүмүүсийг тэр дор нь хайр найргүй тонилгодог.
Улаан Очир өөрөө аль эртнээс эхэлж Цагаан Цаасан Дэвүүрийн байр суурьт санаархаж иржээ. Энэ эрх тушаал их эрх ямба олгохоос гадна мөн тэр хэмжээгээр орлого нь нэмэгдэнэ. Цагаан Цаасан Дэвүүр ихээхэн орлоготой өргөн нутаг дэвсгэрийг  хяналтандаа барьж байдаг. Улаан Очир «Ахыгаа» үзэн ядаж, түүнийг замаасаа зайлуулах аятайхан боломжийг үргэлж хүлээнэ.
Түүнээс гадна Улаан Очир «Гурвын холбооны» «Далайн отряд» гэгчийг толгойлдог байжээ. Энэ отряд жижиг боловч сайн зэвсэглэсэн арваад моторт завь гурав, дөрвөн хуучин усан цэрэг, чанкайшийн цэрэг, эрүүгийн гэмт хэрэгтнээс бүрддэг байлаа. Сингапурын зүүн талаас өмнө зүгт орших далайн уудамд болон Малаккийн хоолойгоор дайрч өнгөрсөн худалдааны усан онгоцыг дээрэмдэн тонодог.
Шар Луу, Цагаан Цаасан Дэвүүр, Улаан Очир болон «Гурвын холбооны» бусад толгойлогчтой тун ховор уулздаг. Хоёр сард нэг удаа болдог ёслолын чанартай арга хэмжээний үеэр л гол төлөв учирна. Нууц бүлгийн удирдагч нараас эрх тушаалын хувьд доод шатанд байдаг Дэрсэн Шаахайгаар дамжуулан холбоо барьдаг
Харин өнөөдөр Цагаан Цаасан Дэвүүр, Улаан Очир нар ийнхүү Шар Луутай уулзаж байгаа нь сүүлийн долоо хоногт энэ «ногоон өрөөнд» хоёр дахь удаагаа нүүр учирч байгаа уулзалт юм.
—  Эрхэм дээдсээ, Блаканг Мати аралд газар шорооны ажил эхэлснийг бид мэдэлгүй өнгөрснийг одоо хүртэл бодоод олохгүй юм гэж Улаан Очир өөрийгөө зөвтгөх гэж оролдов.
Англи хэл муу мэддэг Улаан Очир «Эрхэм дээдсээ» гэдэг үгийг арай ядан хэлэв. Улаан Очир «Гурвын холбооны толгойлогчийг ийнхүү гадаад үгээр дуудахад тун дургүй боловч гуравдугаар рейхийн ёс дэглэмийг шүтдэг Шар Луугийн хүсэл энэ ажээ.
—  Энэ ч дэмий яриа. Энд чиний буруу алга гэж Шар Луу ярвайв.
Шар Луу зөөлөн сандалдаа эргэн сууж чийдсэн зураг дээрх шиг эвхэрсэн луу дүрсэлсэн алтан бэлзгээ анхааралтай ширтэв.
Шар Луу товч тодорхой ярина. Ер нь юм ярихдаа хүч гаргаж арай ядан хэлж байгаа юм шиг тун удаан, зөөлөн дуугаар ярих ба цаадуул нь өөрийгөө гэнэт ямар нэг гэм буруутай сэтгэгдэл төрүүлэхээр өнгөтэй хүүрнэдэг ажээ.
Улаан Очир өөрийгөө ямар ч буруугүй гэдгийг сайн мэдэж байв. Тэр арал дээр газар шорооны ажил эхэлсэн гэдгийг Нарийн Хулс мэдээлэх ёстой байжээ. Олон мэдээлэгчдийг захирдаг Нарийн Хулс энэ нууц бүлгийн нүд, чих нь байлаа. Шар Луу ихэд уурласныг хараад толгойлогчийнхоо уур хилэнгийн хагасыг «дүүдээ» эвтэйхэн чиглүүлэхийг оролджээ. Гэтэл Шар Луу түүний тайлбарыг тасалж «Энд чамд буруу алга гэж цохон тэмдэглэснийг үзэхэд яриа нэлээд ширүүн болох төлөвтэй
—  Эрхэм дээдсээ, та  зөвшөөрвөл...  гэж Улаан  Очир яриагаа итгэлгүйхэн эхлэв.
—  За би сонсож байна.
—  «Хар Лянхуа» одоо бидэнд энд ч, Тайландад ч саад хийж чадахаасаа өнгөрсөн Энэ талын ажиллагаа дууслаа. Өчигдрөөс эхэлж «Хар Лянхуа» бүрмөсөн устсан. Түүний хүмүүс манай талд л ажиллана. Лим амь насаа өршөөхийг гуйж их мөнгө өгсөн. Гэвч... гээд Улаан Очир хөхрөв.
—  Одоо энэ  надад сонин биш байна гэж Шар Луу ширүүн дуугарав.
Шар Луу нарийхан цагаан хуруугаараа гоёмсог алтан чимэгтэй хар модон хайрцагнаас янжуур гаргаж авахад Улаан Очир халааснаасаа асаагуур яаран гаргаж ассан хий замхарсны дараа тал зассан маягаар бөхийж тамхийг нь асааж өглөө. Тэгээд нууц бүлгийн даргын нүүр өөд асуусан харцаар ширтэв.
—  Эрхэм дээдсээ тэр арал дээр юу болсныг нэг бүрчлэн сонсохыг соёрхож байна гэж Цагаан Цаасан Дэвүүр хажуунаас нь өгүүлэв
Шар Луу нэгэнт болж өнгөрсөн үйл явдлыг нэг бүрчлэн нарийн сонирхож байгаагүйг Улаан Очир сайн мэдэх билээ. Зөвхөн үр дүнг л Дэрсэн Шаахайд хэлэхэд болдог байв. Энэ удаа ч мөн ингэж өнгөрчээ. Гэтэл Шар Луу хоёр долоо хоногийн өмнө болж өнгөрсөн үйл явдлыг дахин тодруулах гэж байдаг.. Энэ ч лав Улаан Очирт итгээгүйн илрэл юм. Цаасан Цагаан Дэвүүр хошуу хүргэж амжсан бололтой "Улаан Очир «Ахыгаа» зэвүүрхэн харж,, ямар алдаа гаргалаа гэж дотроо бодов. Үгүй, бүх юм ёсоороо болсон.
— Эрхэм дээдсээ  ээ, би  бодохдоо Дэрсэн  Шаахай... гэж эхэлснээ Шар Луугийн үл цавчих харцнаас гэнэт дальдарч дуугүйхэн бөхөлзөөд болсон үйл  явдлыг нэгд нэгэнгүй тоочиж гарлаа.
—  Цагдаагийн газар юу ч мэдээгүй гэдэгт та итгэл төгс байна уу? гэж Улаан Очирыг илтгэж дуусмагц Шар Луу асуулаа.
—  Нойрны эм сайн ажилласан шүү.
—  Нөгөө... танай түрүүч ямар вэ?
—  Ко Ин үү?
—  Тийм.
—  Тэр ч найдвартай хүн шүү!
 —  Үүнд эргэлзэхгүй байна гэж Шар Луу инээмсэглэв.
—  Та “Си Ай Ю» ямар нэгэн сэжиг авсан гэж бодож байна уу?
—  Би тэгж бодоогүй. Гаргүй байснаас хуруугүй байсан нь дээр гэдэг миний зарчмыг мартаагүй биз?
 —  Түрүүч ямар ч сэжиг авахуулаагүй. Би бүр лавтай мэдэж байна. Ко Ин бол миний хамгийн найдвартай хүний нэг.
—  Би итгэлийг хэзээ ч буян гэж үзэж байгаагүй гэж Шар Луу номчирхов.
—  “Си Ай Ю» тэр арлын үйл явдлыг сонирхож эхэлсэн. Өчүүхэн ч гэсэн алдаа гарсан бол Аланг Ко Инийг нууцаар тагнаж эхэлсэн байж болох юм шүү гэж Цагаан Цаасан Дэвүүр бас л үг хавчуулав.
—  Алангийн албаныхан аль нэгэн хүнийг сонирхож эхэлсэн тухай мэдээ, шинж тэмдэг одоогоор алга гэж Улаан Очир хаяагаа манахыг оролдов.
—Харамсалтай нь би одоо болтол «Си Ай Ю д өөрийн хүнтэй болж чадаагүй. Дүү хүү та мөн л адилхан биз. Ийм учраас дахин шалгахад илүүдэхгүй байх гэж Цагаан Цаасан Дэвүүр зусардсан маягтай өгүүлэв.
Улаан Очир зөвшөөрч толгой дохив. Шар Луу зүүн гараа алгуурхан өргөж чамархайгаа илэв.
—  Лимийн хүүрнээс болж “Си Ай Ю» «Тумасик» онгоцны мөрийг олох юм биш биз? гэж «Гурвын холбооны» толгойлогч Улаан Очироос дахин асуув.
—  Үгүй, Эрхэм дээдсээ, Бангкокт Лимийн араас дагаж мөшгөсөн юм байгаагүй.
   Улаан Очир, та өнөөдөр хэтэрхий зоригтой шулуун байх чинь. Билет нь яасан бэ? .
—  Би онгоц дээр хамаг юмыг нь нэгжиж үзсэн шүү.
—  Тэгээд билет нь байсан уу?
Лимийн түрийвч дотор билет байгаагүйг Улаан Очир гэнэт тодорхой саналаа. Тэгэхэд нэг их тоогоогүй юм. Лимийн хувь заяаг нэгэнт шийдсэн байв. Лим амь насаа өршөөхийг гуйж их мөнгө өгсөн боловч тэр нь талаар өнгөрсөн тул Лимийг Блаканг Мати арал дээр аваачжээ. Энэ арал өөрийнхөө нууцыг сүүлийн хорин жил баттай хадгалж байгаа юм. Энэ бүхнийг яаж Шар Лууд тайлбарлах билээ!
«Тэр хэдэн золигийн ажилчид, энэ нэг гольф клуб ер нь энэ арлыг чөтгөр аваасай билээ» гэж Улаан Очир дотроо зүхээд «Билет үрэгдсэн байлгүй» гэж бодов.
—  Би тэр билетийг устгасан, Эрхэм дээдсээ ээ гэж аль болохоор үнэмшилтэй өгүүлэв.
—  Дүү хүү та бүх юм цэвэрхэн болсон гэдэг баталгаа өгч байгаа юм биз дээ? гэж Цагаан Цаасан Дэвүүр ёжтойхноор эелдэг лавлав.
—  Ах танд намайг болон миний хүмүүсийн талаар сэжиглэх ямар нэгэн баримт байна уу? гэж Улаан Очир хэрэг бишдэж байгааг мэдэж мөн л тийм маягаар эелдэгхэн сөргүүлэн асуулаа.
Цагаан Цаасан Дэвүүр үл мэдэг инээмсэглэв.
— За хаанаас даа, дүү хүү. Сунгайтай тохиолдсон явдлыг ч жинхэнэ санамсаргүй тохиолдол гэж би Эрхэм дээдсэд итгүүлсэн юм гэв.
Шар Луу яагаад уурласан байсан нь тодорхой боллоо! Улаан Очирын уур хилэн буцлавч яаж ч үл чадна. Цагаан Цаасан Дэвүүр хүнийг овжин цохидог, сэм чадах дуртай билээ. Гэвч Улаан Очирын уур хилэн бараг адгуусны айдсаар солигджээ. Хүйтэн хөлс нуруугаар нь гүйж арьс махны нь завсраар орж гэдэс ходоодонд нь хүрэх шиг болов. Улаан Очир, Шар Лууг хяламхийн ажиглав. Шар Луу ах дүү Ау нарын нэрд гарсан цуглуулгад байдаг хаш чулуугаар сийлсэн баримал шиг хөдлөхгүй сууна. Ингэж хөдөлгөөнгүй суух нь аймшигтай. Напс могой амьтан  барьж идэхдээ яг ингэж  хөдөлгөөнгүй болчихдог.
Улаан Очирыг бараа бологчдынхоо хамт моторт завиар ирж «Тумасик» онгоц дээр гарах үеэр, шуурга болохоос өмнө тэр гайтай Сунгай гэдэг механик ч алга болсон бололтой. Тэр индонез эрийг алга болсныг хэтэрхий орой мэдсэн юм. Шуурга болж байхад тэр механик ч зуун бээр зайд сэлж чадахгүй, лав үхнэ гэж бат итгэж байсан тул Улаан Очир нэг их тоогоогүй юм. Дэмий юманд Шар Луугийн уур хилэнг хүргэхээс айж энэ талаар юу ч дуугаралгүй өнгөрчээ.
—  «Золигийн индонез амьд гарсан хэрэг үү? Үгүй, тэгэх ёсгүй гэж Улаан Очир айсан боловч төдхөн зуур өөрийгөө тайвшруулаад —Сунгай далайд үсэрч орсон гэж энэ муу өмхий үхэр оготно хаанаас олж мэдэв?» гэж бодов.
—  Сунгайг боомтын хавиар явж байхад нь манай хүмүүс санамсаргүй дайралдсан байна гэж Цагаан Цаасан Дэвүүр Улаан Очирын бодлыг гадарласан юм шиг хэлэв.
«Боомтод дайралдсан... боомтод дайралдсан...» гэж Улаан Очирын толгой лугшиж эхлэв.
—  Сунгайг амьд гарсан гэж та яагаад хэлээгүй юм? гэж Шар Луу дуугарсан нь нэг л зэвүүн сонсогдлоо.
—  Би үхсэн гэж бодсон юм.
—  Усан Онгоцноос алга болсныг нь та мэдсэн үү? Эрхэм дээдсээ ээ, хүчтэй шуурга эхлээд... бае тэгээд зуун бээр газар... би танд дуулгах онцын юм биш гэж бодсон... гэж Улаан Очир сандарч тэвдэх дээ омголтсон уруулаа долоон ээрч эхлэв.
—  Алга болсныг та мэдсэн үү? гэж Шар Луу асуултаа давтав.
—  Тийм ээ, мэдсэн гэж Улаан Очир арайхийж дуугарав.
—  Миний сэтгэл их дундуур байна гэж Шар Луу ширээн дээрээсээ авсан тоглоомын жижигхэн самурайн сэлмээр гарын алгыг алгадах зуур намуухан дуугаар зэмлэв.
Улаан Очирын хөл суларч ирсэн тул Шар Луу бос гэж тушаасан ч  хөдөлж чадахгүй болов. «Гурвын холбооны» толгойлогчийн гэрт энэ тоглоомын сэлэм ямар учиртай орж ирдгийг Улаан Очир сайн мэдэх билээ. Хэрэв Шар Луу ярьж байгаа хүндээ дахин уулзах хэрэггүй гэдэг ойлголтыг өгч нөгөө сэлмээ байранд нь буцааж тавихгүй бол тэр хүний хувь заяаг нэгэнт шийдсэн гэж үзэх ёстой. Хананд байгаа нууц нүхээр Шар Луугийн нэг бие хамгаалагч шагайж .эзнийхээ гарын дохиог харж байгаа нь зайлшгүй. «Гурвын холбооны» бусад удирдагчтай Шар Луу ярилцах зуураа гартаа сэлэм хэзээ ч барьж байгаагүй билээ. «Дэг журмын» ёсоор толгойлогчдын дотроос гэм буруутан этгээдийг. шийтгэхдээ заавал ёслол хийх үед гүйцэтгэдэг байлаа. Гэвч одоо энэ бол Улаан Очирын хувьд горьдлого багатай тайтгарал байв. Улаан Очирын амь хутганы ирэн дээр ирж «Энэ ногоон өрөөнөөс» амьд гарч чадах эсэх нь зөвхөн Шар Луугийн мэдлийн хэрэг болжээ.
—  Эрхэм дээдсээ, Эрхэм дээдсээ, Сунгай мөд олдоно гэж Улаан Очир шүлсээ залгин сөөнгөтөн хэлэв
—  Би гурав хоног өгье. Хугацаа дуусвал.... гээд Шар Луу сэлмээ дахин харсан нь ойлгомжтой дохио боллоо.
:  — Мэдлээ, Эрхэм дээдсээ, баярлалаа, би...
—  Цагаан Цаасан Дэвүүрийн хүмүүс боомтыг хараандаа авсан. Гэхдээ хүний ажил хийх нь төвөгтэй байгаа биз, та тэднийг амрааж үз гэж Шар Луу өгүүлэв.
—  Мэдлээ.
Улаан Очир бөхөлзөв. Тоглоомын сэлмийг хуучин байранд нь буцааж тавив. Улаан Очир тэр сэлмийг удтал гөлрөн ширтлээ.
. — Цаашдаа бид иймэрхүү гэнэтийн тохиолдлоос ангижирна гэж найдаж байгаа шүү, тийм биз? гэж Шар Луугийн асуух нь тэр холоос цуурайтах шиг боллоо.
—  Та санаа зовох хэрэггүй, Эрхэм дээдсээ ээ.
—  Найдвартай хариу өгсөнд чинь баярлалаа гэж Шар Луу инээвхийлэв.
Тэгснээ Шар Луу, Цагаан Цаасан Дэвүүрт хандаж:
—  Нөгөө охины талаар ярья. Тэр филиппин хүнтэй уулзав уу гэж асуулаа.
—  Уулзсан, Эрхэм дээдсээ ээ. Тэр охинд хорин мянган доллар авна гэсэн гэж яаран хариулав.
—  Сингапурын уу?
—  Америк доллар, Эрхэм дээдсээ ээ.
—  Тэр охин таалагдаа юу? Тэр охин түүний газрын муугүй чимэг болох байлгүй. Мөнгө ч яахав. Түүнээс илүү өгөхгүй байх. Яахав, аваад яваг.
—  Мэдлээ,
— Та хэзээ уулзах билээ?
—  Нөгөөдөр.
—  Маргааш тэр охиныг над дээр аваад ир. Үдийн хоолны дараа. Тэгээд орой авна биз гэж Шар Луу баахан тэмдэглэл хийсэн хуанлийгаа харан хэлэв.
—  Цагаан Цаасан Дэвүүр ойлгосон харцаар харж,
—  Гүйцэтгэе, Эрхэм дээдсээ, та ч юм сонгохдоо сайн юмаа. Тэр охин... гэж инээтэл Шар Луу хэлэх үгийг нь сонсолгүй Улаан Очир руу дахин харж:
—  Ойрын өдрүүдэд бид нэг чухал ажилтай болно. Энэ тухай Дэрсэн Шаахайгаар дамжуулж танд мэдэгдэнэ. Тийм учраас Лимээс авсан «барааг» Цагаан Цаасан Дэвүүрт өгөх хэрэгтэй. Хэзээ, хаана өгч авалцахаа өөрсдөө тохиролц. Хичнээн түргэн бол төчнөөн сайн гэв.   .
—  Мэдлээ Эрхэм дээдсээ.
Шар Луу суудлынхаа түшлэгийг налж нүдээ аньсан нь яриа дууссан тэмдэг болов.. Цагаан Цаасан Дэвүүр, Улаан Очир хоёр суудлаасаа босч тал засан бөхөлзөөд тэр өрөөнөөс чимээгүй гарч одов.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.01.10 11:44 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
2
Нассим, Орчард, Танглинроуд гудамжны уулзвар дээр, ах дүү Аугийн хөвөн цагаан жижиг ордны дэргэд Сингапурт малай хэлээр вайянг гэж нэрлэдэг хятадын гудамжны дуурь тоглож байлаа. Яаруу босгосон банзан тайзны орчмоор их л хөл үймээнтэй байв. Жижиг тзрэг түрсэн доншуурын худалдаачид хүмүүсийн дундуур их л овжноор сүлжилдэн чихрийн хулс, самрын хөргөсөн шүүс, кока кола, жүржийн ундаа авахыг уриална.
Оройн бүрэнхийд гэрэл гэгээ цацарсан банзан тайз том хар даавууны дөрвөлжин цоорхой нүх шиг харагдана. Тайзны дээд талд хар, шар будгаар бичсэн хятад үсэгтэй, будаг шунх нь гандаж шарласан хэдэн улаан тууз давхарлан өлгөжээ Тайзны голд болон хоёр талд улаан, шар, ногоон өнгөөр будсан зузаан цаасан хана босгожээ. Гарын дүй муутай нэгэн зурагчны гараар эртний хятадын эзэн хаадын амьдрал, бурхан, луу, хятад үсэг, хээ угалз болсон зургийн төдий зүйл тавьсан байв.
Яаруу тэвдүү засаж чимэглэсэн үзэмж муутай тайзан дээр хэдэн жүжигчин хятадын дундад зууны үеийн нэг жүжиг тоглож байгаа харагдана. Жүжигчид нүүрээ танигдахгүй болтлоо улаан, цагаан,хөх будгаар зузаан гэгч нь нялж түрхсэн хурц үнэр нь үзэгчдэд хүртэл үнэртэж байв.
Жүжгийн хөдөлгөөн бүрт тохируулж, бөмбөр, уянгалсан хөгжмийн дуу хангинаж, хятадын уламжлалт дуурийн дохио тэмдгийг сайн мэддэг зарим хүмүүс тайзан дээр шинэ дүр гарч ирмэгц алга таших буюу урам нь хугарч гасална.
Жүжиг дуусах тийшээ хандаж байлаа. Жүжгийн гол баатар бололтой нэг өндөр хүнийг гарч ирэхэд бусад жүжигчин тэр хүнийг харж их л хүндэтгэсэн байдлаар бөхөлзөв. Тэрээр урт гэгчийн ханцуйтай час улаан эрээн халаад өмсч толгой дээрээ титэм тавьж гартаа сэлэм барьжээ. Нүүрээ эр чадвар, үнэнч шударгын билэг  тэмдэг  болсон  будгаар буджээ. Захаараа өргөн байснаа хөмсөгний ханшаар руу болохоор нарийсч ирсэн будаг түрхсэн нь жүжгийн гол баатрын сайн санаа, буянтай үйл явдлын билэг тэмдэг юм. Бүсэлхий хүрсэн шингэн сахал өндөр насалж мэргэн цэцэн ухаантай болсныг гэрчлэх ажээ.
Тэр жүжигчин тайзан дээр хэд том алхсанаа гэнэт зогсож сэлмээ гялалзуулж тайзан дээр зогсож байгаа хүмүүст хандаж хангинасан дуугаар:
— Ляньшаньбогийн баатрууд Сүн улсад дагаар орж хойд зүгт Ляогийн цэргийг бут цохиж, өмнөд нутагт ирэхэд үй түмэн бэрхшээлийг давсан билээ!... Миний бие гэр орондоо буцаж хоргой дээлээ өмсөж, гэргийдээ хэргэм цол хүртээж үр хүүхдэдээ үлдээхийг бодном. Харин нутагт минь намайг, алдар нэрээ цуурайтуулсан баатар намайг юу хүлээж байна?
Үр хүүхэд, ургац, авгайг минь булаан авсан миний эзэн намайг хүлээж суугаа болов уу? гэж үгээ эхлэв.
Тэгснээ үзэгчид рүү эргэн зогсоод тэдний толгой дээгүүр алсын харанхуйг ширтэн:
Усны  тэгш  мандал  амгалан
Урсгал голын ус тунгалаг
Найгах тариаг минь гэвч та тариагүй
Намрын хүчир ажлыг та үзээгүй
Алхайи сууж бусдын олсныг
Амандаа  чихэхээ  боливол тань
Ачлалт хүн гэж бид таныг өргөмжлөхсөн дөө
Захирсан газраа  өнөд дууриал  болно тэр
Жинхэнэ хүүгийн хайраар зүрх сэтгэл нь дүүрэн тэр
Зарчимт хүүгийн үлгэр жишээ болно
—  Бөмбөрийн дуу нижгэнэхэд үзэгчид алга ташин исгэрэлдэж их л таашаав. Ингээд жүжиг дууслаа.
Жүжгийн гол баатар хэд нахилзан өрөөндөө оров. Хөмсөг, сахал, титмээ авч халаадаа тайлж эхлэв. Их амьсгаадаж хамар нь сарталзан нүүрээ толинд харахад тоглосон жүжгийн сэтгэл бодол нь арилаагүй мэт бодлогоширсон нүдтэй харагдав. Толинд ойртож очоод уруулынхаа хоёр талаар гарсан үрчлээг хуруугаараа зөөлөн илэн анхааралтай ширтэв.
Нэг жүжигчин орж ирэн бөхөлзөн ёслоод ширээн дээр хүйтэн пиво, аяга авчирч тавилаа. Нөгөө, жүжгийн гол баатар пиво авчирсан залуу өөд аяархан ойртож очоод залхуу нь хүрсэн маягтай алгадаж орхив. Уруул нь унжиж ихэмсэг дүртэй болов.
—  Би пивыг биш, пиво намайг хүлээж байх ёстой гэж чамд хичнээн хэлдэг юм? гэж зөөлөн дуугаар лавлав.
—  Улаан Очир, намайг уучлаарай. Жүжиг уран зохиолын нийгэмлэгээс ирсэн нэг амьтан намайг хоргоогоод салдаггүй гэж нөгөө залуу буруугаа хүлээв.
—  Юу гэж ирээ вэ?
—  Чамтай уулзана гэнэ. 
Улаан Очир доод уруулаа дорвойлгон гайхаж:
—  Ямар хэргээр ирснийг нь чи асууж чадсангүй юу? гэв.
—  Асуусан. Заавал өөртэй чинь уулзана гээд байна. Улаан Очир хүйтэн пиво аягалж хэд  балгаснаа бодлогоширч хуруугаараа ширээ тогшив.
—  Гадаа тайван биз?
—  Тайван.
—  За тэгвэл түүнийг оруул. Чи хаалганы ард хүлээ.
Улаа« Очирыг хоёр хаалганы завсар орж зогстол төдхөн зуур цардсан цагаан цамц дээр өргөн эрээн зангиа зүүсэн, тун нарийн оёдолтой цэнхэр костюмтай, гуч, гучин нэгэн насны нэг хятад хүн орж ирлээ.
—  Би танай жүжгийг хоёр дахь удаагаа үзэж сайхан тоглосон та бүгдэд талархал илэрхийлэхгүй өнгөрч болохгүй байна... гэж орж ирэнгүүт хэлэв.
Улаан Очир хариу талархлаа илэрхийлж, дуугүй л толгой дохисноо нөгөө хүнийг асуусан байдалтай ширтэв.
—  Та үүнийг л хэлэх гэж ирээ юү?
—  Үгүй л дээ. Миний нэрийг Гун гэдэг. Би жүжиг уран зохиолын нийгэмлэгийн төлөөлөгчийн хувьд энэ жүжигчдийн дарга танд нэг ашигтай санал  хэлэх гэсэн юм гэж гийчин учраа тоочив.
—  Би сонсож байна. Гун жаахан түгдэрч,
—  Уучлаарай, би таны нэрийг мэдэхгүй юм.. гэхэд
—  Фан гэв.
Улаан Очир тэр гийчнийг доогтой харснаа хүйтэн пиво хэд балгав.
—Ноён Фан, та зөвшөөрвөл бид хоёр энэ яриагаа өөр нэг тохитой газар үргэлжлүүлбэл яасан юм бэ? Та ямар хоолонд дуртай билээ? Европ, хятад, япон хоолноос?
—  Хм, би ч таны энэ эелдэг урилгыг хүлээн авч чадахгүй байх гэж бодож байна. Энд ярилцсан нь дээр байх гэж Улаан Очир хүйтнээр хариулав.
—  Өө, үгүй. Та миний урилгыг хүлээн ав л даа. Ширээний ард ярилцахад тухтай байдаг юм Түүнээс гадна сайхан жүжиг тоглож сэтгэл зүрхийг минь догдлуулсан явдалд би бас танд талархлаа илэрхийлэх ёстой. Та очих ресторанаа хэлчих, би хоол захиалъя гэв.
—  За яахав. «Син Леон» гэдэг рестораныг л би их тоодог юм гэж Улаан Очир жаахан тээнэгэлзэн зөвшөөрөв.
—  Би андуураагүй бол тэр ресторан Мак Фереон Роуд гудамжинд байдаг, хаалган дээрээ улаан гулдантай мөн байхаа.
—  Яг тийм.
—  Та ч юм мэддэг хүн юмаа. Би тэр ресторанд орж үзээгүй ч гэсэн таньдаг хүмүүсээс ер нь зүгээр газар гэж дуулсан шүү. Кантон нутгийн сайхан тансаг хоолтой гэсэн. За тэгвэл тэнд уулзах шив дээ?...
—  Дөчин таван минутын дараа. Үгүй. Нэг цагийн дараа очъё.
—  Их сайн байна. Би таныг «Син Леонд» хүлээж байя.
Гун аятайхан нахилзаад гарч одов. Улаан Очир толинд харж будаг шунхаа арчиж эхлэв. Тэгснээ намуухан исгэрэхэд хаалганы цаанаас Гун ирлээ гэж мэдэгдсэн нөгөө жүжигчин гарч ирлээ.
—  Чи сонсов уу?
—  Сонссон.
—  Надад энэ этгээд ер таалагдахгүй байна. Тан руу утастаад саяын хүн хоол захиалахаар очно, намайг, есөн цагт очно гэж мэдэгд. Чи надтай хамт явна шүү.
—  Мэдлээ.   
Арван  минутын дараа  Улаан Очир  гудамжинд гарахад гудамжны нөгөө талд зогсож байсан хар саарал өнгийн «Тойота» машин ухарч ирэв. Машины хаалга онгойж, Улаан Очир хойд суудалд нь хөлөө жийж тухлан суулаа. Жүжиг тоглож ядарснаа одоо л нэг таатай амрах болов.
—  Чи Тан руу утасдаж амжив уу? гэж Улаан Очир жолоочоосоо асуулаа.
—  Утастсан. Таны ирэх нь тун сайн боллоо гэсэн, сонин мэдээ байгаа юм байх.
Улаан Очир суудлын түшлэг налж нүдээ анив. Тэр нь Шар Луугийн хамгийн дуртай байдал юм. Улаан Очир өөрийгөө хэсэг зуур «Гурвын холбооны» толгойлогч гэж бодов. Нууц бүлгийг толгойлно гэж хэзээ ч боддоггүй боловч Шар Луу болохыг мөрөөдөж яагаад болдоггүй билээ. «Ногоон өрөө», самурайн тоглоомын сэлэм эзэмшиж, хүн бүхэн бөхөлзөн захирагдана..,
«Тойота» машин хот дундуур үдшийн бүрэнхийд аажуухан явахад замын хоёр талаар гудамжны чимэглэлийн хурц гэрэл, улаан, ногоон, хөх өнгөөр солонгорон солигдож элдэв сайхан зүйл мөрөөдөн, үзэгдэнэ.
Зузаан. хар сандалд Улаан Очир өөрөө сууж, өмнө нь Цагаан Цаасан Дэвүүр зогсож байна. «Та одоо явж болно» гэж Улаан Очир хэлж, самурайн сэлэм барихад Цагаан Цаасан Дэвүүр үхтлээ айн Улаан Очирын гараас нүд салгаж чадахгүй ухарна. «Эрхэм дээдсээ, та намайг өршөөгөөч, хайрлаач» гэж сөөнгөтөн, сөхөрч унахад «Оройтжээ» гэж хүйтнээр өгүүлээд нүдээ анина.
Неон гэрэл дуусахад Улаан Очир цонхоор харвал банк, худалдааны пүүс, усан онгоцны компанийн баргар, нүсэр барилгууд үргэлжилсэн хотын хөл хөдөлгөөнтэй хэсгээр явж байв. Цагаан Цаасан Дэвүүрийг бодоод Улаан Очирын урам хугарлаа. Өчигдөр Шар Луугийн «Ногоон өрөөнд» болсон яриа санаанаас нь ер гарсангүй. Энэ муу нохой Цагаан Цаасан Дэвүүр хүний ажилд сав хийвэл бузар хоншоороо дүрнэ шүү. Хүний хооронд яс хаяж сурсан хүн. Гэхдээ бүр сүрхий авьяаслаг гээч. Гурван жилийн өмнө Шүтээн хамгаалагч Шар Луугийн ширээг эзлэх гэж байна гэж хошуу хүргэж амь насыг нь хороож чадсан юм. Могой шиг зальтай амьтан! Түүнийг Шүтээний хамгаалагчийн өндөр эрх тушаалд дэвшүүлье гэхэд өөрөө татгалзсан. «Ийм өндөр тушаал эзлэх гавьяагүй учир одоогийнхоо байр сууринд үлдэж, ах дүүгийн ариун холбоог бэхжүүлэхэд бүхий л хүчин чадлаа дайчилна» гээд байл уу? Үгүй, Улаан Очирыг тэгж амархан залилахгүй шүү! Цагаан Цаасан Дэвүүрт юу хэрэгтэй байгааг би бас гадарлана. Нууц бүлгийн салбаруудад болж байгаа бүхнийг нэгд нэгэнгүй мэдэж, бололцоо гарвал хамгийн дээд тушаалд гарахыг л үргэлж санаархаж явдаг хүн. Талийгаач Шүтээн хамгаалагч л энэ амьтанд саад хийж чадах хүн байсан юм. Одоогийн энэ амьтныг бодвол талийгаач их ухаантай хүн байсан юмсан. Энэ эрх тушаалыг эзэмшсэн хүн бусад хүмүүсийг хахуульдан авах хялбар байдаг учраас Цагаан Цаасан Дэвүүр ийнхүү эрх тушаалаасаа зууралдаж байгаа хэрэг. Шар Луугийн баруун гар болж дураараа загнадаг боллоо. Гайгүй, хэзээ нэгэн цагт бүдрэх байлгүй. Ая нь таарвал Улаан Очир туслаад өгч болно. Тэр Сунгайн хэрэг явдлаас мултрах хэрэгтэй байна. Золигийн тэр индонез яаж эрэг хүрээ бол? Хаанаас түргэн эрж олох билээ. Тэр механикчийг боомтод явж байхыг нь харсан гэж Цагаан Цаасан Дэвүүр хэлсэн боловч Улаан Очирын хүмүүс өчигдөр, өнөөдөржин самнаад юу ч олсонгүй. Гэтэл цаг яваад байдаг. Шар Луу ч их ууртай байсан, гурав хоногийн дараа... Шар Луу нөгөө самурайн сэлмийг барьж, муухай харсныг бодоод бие нь чичрэх шиг болов!
«Өнөөдрийн хоолонд очно гэж би юунд зөвшөөрөв өө? Уран зохиолын нийгэмлэг намайг сонирхоно гэж үү? Гун гэгч тэр нийгэмлэгтэй ямар ч холбоогүй болох нь мэдээж. Би гэртээ сууж болох л байж шүү дээ. Надаар яах гэсэн юм бол?» гэж Улаан Очир дотроо цухалдан явав.
Гунаас ер нь балагтай юм гарах болов уу гэдгийг зөгнөөд байв. Жүжиг үзээд сэтгэл нь их хөдөлсөн гэдэг нь даанч хуурамч байсан, харин яагаад хоолонд урих болов? Уран зохиолын нийгэмлэг, гудамжны дуурь хоёр ямар холбоотой байх билээ Энэ нь ч яахав. Яагаад энэ золиг Улаан Очиртой уулзах болов? Ашиг хонжоотой ажил өгвөл бодож болох юм. Гуныг Цагаан Цаасан Дэвүүр явуулсан байвал яах билээ? Ингэж бодоод Улаан Очир өөрийгөө зүхэв. Сүүлийн үед баахан бачимддаг болсон байна. Арай ч Цагаан Цаасан Дэвүүрийн урьханд орохгүй биз. Юу ч болсон дэгээнд нь орохгүйг бодно доо. Сунгайн тухай шинжилсний дараа тэр золигтой ер нь болгоомжтой байлгүй горьгүй шүү. Механикчийг боомтод явж байхад нь санаандгүй харсан уу, эсвэл Сунгай усан онгоц дээрээс алга болсныг Улаан Очирын хүмүүсээс олж мэдчихээд байгаа эсэх нь тодорхой бус байгаа шүү.
Машин Сележи-роуд гудамжинд орж ирэхэд Улаан Очир залхуурсан байдлаар цагаа харав. Гунтай уулзахад дахиад хагас цагийн зай байна. Сүүлийн хоёр хоногт  болж өнгөрсөн үйл явдал Улаан Очирын уур хилэнг хүргэсэн тул одоо хэн нэгэнд уураа гаргах шаардлагатай байв.
— Энд зогсоорой гэж «Тионг-Хоа» зочид буудалд ойртон ирэхэд жолоочдоо тушаав.
Жолооч нэлээд хурдтай явж байсан боловч дор нь баримжаагаа олж олон өнгийн дэнлүү зүүсэн нарийхан гудамжинд эвтэйхэн чадмаг орж, нэг хаалганы өмнө тулж зогсоход шагайгаа хүрсэн урт халаад өмсөж, зэс товхнууд хангинуулсан. зэс титэмтэй, гялалзсан хар гутал өиссөн хүдэр биетэй нэг энэтхэг хүн хаалга онгойлгож өгөхөөр төдхөн гүйн гарч ирлээ. Хувцсыг нь харахад дундад зууны үеийн рыцарь ч юм шиг, гал унтраагч ч юм шиг ажээ. Хотод үүдний ийм сахиултай зочид буудал цөөнгүй байдаг тул Улаан Очир мөч төдий ажигласнаа машинаасаа гарч хорин таван центийн зоос мөрөн дээгүүрээ шидэхэд тэр сахиул шүүрэн авлаа. Улаан Очирын өмнө өндөр шилэн хаалга өөрөө нээгдэж төдөлгүй хаагдав.
Зочид буудлын уудам өргөн талбайн захаар хувцас, гоёл, чимэглэл. хуучны ховор зүйлс, гутал худалддаг жижиг боловч үнэ нь хадсан олон жижиг дэлгүүр байрлажээ. Ийм дэлгүүрүүд, том, жижиг буудал бүрт шахам байдаг. Эд бараа сонирхсон хүн ч ховор орж ирэх боловч худалдаачид өглөө бүр нэг цаг минутад өргөн шилэн цонхныхоо төмөр хаалтыг дуу шуутай нээж, бараагаа засч янзлан тоос шороог нь арилгаж гэр бүлээрээ лангууны дэргэд хооллож, дахин эд бараагаа янзалж хоолоо идээд орой болохоор яг л цагтаа төмөр хаалга буулгаж цоожилно.
Улаан Очир «эмэгтэйчүүдийн хувцас» гэсэн бичигтэй гэрэл ассан баруун хаалгаар орлоо.
Хаалган дээр өлгөсөн хонх сулхан жингэнэхэд өнгө бүрийн хувцас тэвэрсээр нэгэн бүдүүн хятад тэр дороо гарч ирлээ. Саяхан хоолоо идээд их л сайхан зантай байгаа бололтой. Арзайсан шар шүд гаргаж, ус гүйлгэнэсэн онигор нүдээрээ инээмсэглэн байгааг харахад бараа авч магадгүй гэсэн хүнд их л тал засч байгаа бололтой.
Гэтэл тэр хятадын царай төдхөн зуур өөрчлөгдөж айж сандраад лангууны цаана орж ухартал Улаан Очир гөлийсөн царай гарган хойноос нь дагав. Нөгөө хятад ухарсаар хананд тулж зогсоод биеэ хамгаалан гараа аажуухан өргөв. Улаан Очир хэд алхаж очоод гэнэт гараа далайж гарынхаа ирмэгээр дэлгүүрийн эзний ханшаар дундуур цохиод автал дуу алдан хоёр гараараа нүүрээ дарахад хурууны нь завсраар цус урсав.
Ар талын өрөөнөөс хижээл насны тарган хятад авгай их л сандарч шагайв. Дэлгүүрт юу болсныг мэдээд тэр дорхноо гайхмаар хөнгөн шингэн гүйж очоод дэлгүүр хаалттай гэсэн (бичгийг эргүүлэн тавиад буцаж нөгөө өрөөндөө гүйгээд орчхов. Улаан Очир тэр авгайн зүг тоож харсангүй.
—  Чи манай хүмүүст хэд дэх өдөр мөнгө өгдгөө мартаа юу? гэж  дэлгүүрийн эзнээс намуухан  дуугаар шалгаав.
—  Өчигдөр би... гэж нөгөө хятад нүүрээ дарсан чигээрээ эхэлтэл үгийг нь гүйцэд хэлүүлсэнгүй.
Улаан Очир гутлынхаа өлмийгөөр нөгөө хятадын өвдөг рүү өшиглөв.
—  О-о-ы-ы гэж нөгөө хятад хашгираад шалан дээр унав.
Улаан Очир дахиад нэг ч үг дуугаралгүй гарахаар завдаж хаалганд тулж очоод шалан дээр ёолон хэвтэж байгаа хятадыг харалгүй,
  — Би дахиж ирвэл чи ч их мөнгөө алдана даа гэв.
Яг энэ үеэр дэлгүүрт арван зургаа орчим насны нэг цэвэрхэн бүсгүй орж ирлээ.
—  Аав аа, та яав?
—  Зүгээр, охин минь! Гэртээ ор гэж нөгөө хятад айж сандран гуйв.
Тэр бүсгүй Улаан Очирыг муухай харж,
—  Та юун хүн бэ? Юу хэрэгтэй вэ? гэв.
—  Чи миний хэлэхийг сонсов уу? Бушуухан гэртээ ор! гэж нөгөө  хятад цөхөрсөн дуугаар зандрав.
—  Чи яагаад охиноо хөөгөөд байгаа юм? гэж Улаан Очир их л зөөлөн асуув.
Улаан Очир тэр охинд ойртон очиж эрүүнээс нь барив.
—  Чи намайг хэн болох, юу хэрэгтэйг мэдэх гэв үү? Тэгвэл чи надад хэрэгтэй байна.
—  Зүгээр бай! гэж тэр охин Улаан Очирын гарыг огцом түлхэв, !
—  Охин  минь! гэж худалдаачин  гуйсан байдалтай шивнэв.
—  За бүсгүй минь, чи эцгийгээ амьд байлгая гэж бодож байвал надтай арай эелдэг харьцаарай гээд Улаан Очир дэлгүүрийн эзний охины мөрнөөс базан хэлэв.
Ар талын  өрөөнөөс хүүхэд уйлах нь  сонсдоход:
—  Энэ зулбадас ч бас гэж Улаан Очир сүрдүүлэв.
—  Эндээс түргэн зайл! Үгүй бол би цагдаа дуудлаа гэж охин уурлав.
—  Охин минь ээ! Би чамаас гуйж байна, Дуугүй байж үзээч гэж бүдүүн хятад гуйж гараа сарвайв.
Тэр охин эцгээ гайхан харснаа,
,  — Аав аа. яагаад... гэтэл, .
—  Гэртээ ор, гэртээ ор гэж эцэг нь гуйв. Улаан Очир цагаа харав.
—  За, надад одоо зав алга. Маргааш охиноо над руу явуулаарай гэж тушаал буулгав.
Бүдүүн хятадад ийнхүү тушаасан нь өчигдөр өөрөө Шар Луугаас мөн иймэрхүү дуу хоолойгоор тушаал авч байсан нь санагдав. Маргааш хүн ирж авна.
—  Ноён Фан, Ноён Фан, би танаас дотночлон гуйя. Манай охинд бүү гар хүрээч. Би танд байгаа бүгдээ өгөхөд бэлэн байна, ганцхан... гэж бүдүүн хятад элгээ тэврэн гуйж гарав.
—  Чи хүүхдээр дутаад байгаа юм уу? гэж Улаан Очир үнэхээр гайхаад, — Дахиад хийхгүй юү. Би нэг үгээ  давтаж сураагүй гэдгийг бүү  мартаарай.
Улаан Очир нөгөө охины хацрыг илж,  ,
—  За хонгор минь, маргааш хүртэл баяртай гэв.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.01.10 12:30 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
3
Агаар шүүгч цахилгаан сэнс алгуурхан жингэнэн, сэрүү татуулж, өрөө тасалгааны ялангуяа гудамжны чийгтэй аагим халуун агаар амьсгалсны дараа тун таатай ажээ. Ширээнүүдийн дунд тун сурмаг сүлжин гүйлдэж байгаа хоол зөөгчид хүмүүсийн  захиалгыг дуртайяа авч, зочдоос холгүй байгаа гал тогооны нээлттэй хаалгаар захиалсан хоолныхоо нэрийг чанга хашгиран хэлнэ. Ийм их хөл үймээнтэйд тогооч, хоол зөөгчид хүний захиалгыг .эндүүрдэггүй нь тун гайхалтай юм. Тав, арван минутын дараа Кантон маягаар мах, мөөг, ногоотой жигнэсэн будаа, хар боргоцойтой тахианы мах, түлсэн чихрийн уусмалд шингээсэн загас, зөөлрүүлсэн төмс мөөгөөр хачирласан сайхан үнэртэй хоолыг захиалагчдын хүссэнээр авчирч өгнө.
Улаан Очир том танхимыг хоромхон зуур ажиглахад Гун хөгжимчдийн хажуугийн ширээ налан сууж гараараа даллаж байгаа харагдав.
Улаан Очирыг очиж суухад,
—  Та жүжиг тоглоод ядраагүй биз? гэж нөгөө залуу их л уриалагхан асуув.
—  Үгүй, би сурчихсан юм гэж .Улаан Очир хайхрамжгүй хариулав.
Хоёр үйлчлэгч залуу тэр хоёрын зүг яаран айсуй.
—  Ноёнтон, гээд нэг залуу бүлээн алчуур нугалж хийсэн гялгар уут тавьсан таваг авч өглөө.
Улаан Очир тэр уутыг авч, нөгөө гарынхаа алган Дээр цохиход чанга дуу гарсны дараа бараг уур савссан бүлээн алчуур гаргаж ирээд нүүр, гараа арчаад таваг дээр чулуудчихав.
—  Харамсалтай нь, би танаас ямар хоолонд дуртайг асуулгүй кантоны хэдэн хоол захиалж орхилоо гэж Гун инээмсэглэв.
—  Энд сайхан хоолтой гэж Улаан Очир тоомсор муутайхан хариулав.
— Маотай архи захисан, зүгээр үү? Эсвэл...
—  Таны захиснаар л болгоё. Үнэнийг хэлэхэд хатуу ундааг би нэг их таалдаггүй гэж Улаан Очир тэр залуугийн яриаг яаран таслав.
—  За хамгийн сайн маотой архи дарс хоёр аваад ир гэж Гүн хоол зөөгчид захиалга өгөв
—  Ноёдод маотай сайн дарс өгөөрэй гэж хоол зөөгч архины лангуу өөд хашгираад тэг дундаа. хүртэл нахилзаад ухарч одов.
Гун Улаан Очирт хандаж,
—  Сайхан тоглож цэнгээсэн явдалд дахин талархлаа илэрхийлэх гэсэн юм гэхэд Улаан Очир дуугүй толгой дохилоо.
—«Голын тохой» гэдэг зохиол зуун хорин бүлэгтэй. Та өнөөдөр бүгдийг нь багтаагаагүй байх гэж найдна хэмээн Гун хошигноод — Харамсалтай нь би жүжигт хожигдож очсон гэв.
—  Үгүй, тэгвэл хэтэрхий уйтгартай болно гэж Улаан Очир инээмсэглэв.
—  Ноён Фан, та уучлаарай. Жүжгийн төгсгөлд тэгж нулимс асгаруулах шаардлагатай байсан уу? Төгсгөлийн сүүлийн гурван бадаг, бас тэр шүлэг «Голын тохойд» ямар ч холбогдолгүй юм шиг санагдах юм. Тэр шүлгийг «Ши Цзин»-аас авсан юм шиг бодогдлоо.
Улаан Очир тэр залууг их л анхааралтай харснаа:
—  Та ч сонгодог зохиол муугүй мэддэг хүн байна шүү гэлээ.
—  Би Няньяны их сургуулийн эртний болон дунд зууны үеийн утга зохиолын салбар төгссөн гэж Гун их л бардам тайлбарлав.
«Миний бодсон буруу байж. Энэ нөхөр чинь уран зохиолын бүлгэмийн үнэхээр сэтгэл нь хөөрсөн биеэ тоосон тэнэг амьтан болох нь. Миний тархи толгой сүүлийн үед ер болохоо байлаа. Энэ балчир жаалтай хамт хооллох нь дэмий цаг үрсэн хэрэг гэж үзэж болох нь. Гэхдээ ямар чөтгөр нь хэрэгтэй юм бол?. Намайг жүжиг тоглуулахаар урих гэсэн юм болов уу? Би тэгээд нууц бүлэг, уран зохиолын нийгэмлэгийн гишүүн нэг зэрэг болж яаж чадах билээ?» гэж Улаан Очир дотроо бодов. Энэ бодол нь Улаан Очирыг хөгжөөж, тэр ч байтугай Гунтай хуваалцаж чадахгүйдээ харамсчээ. Ер нь тэгээд эцсийн эцэст бүхнээс өөрийгөө чөлөөлөөд ганц орой яагаад амарч болдоггүй билээ? Муугүй Мэддэг урлагийн  талаар хэдэн үг сольж болох  юм.
Хүнтэй танилцах бас тэгээд зүгээр. Шинэ танилтай болоход илүүдэхгүй. Хэзээ нэгэн цагт энэ  Гун  хэрэг болж ч юу магад.
—  «Ши Цзия», «Голын тохой» хоёр ямар ялгаа байх вэ? Юм мэддэггүй уян сэтгэлтэй улсад юу хэрэгтэй вэ? Өвөг дээдсийн өмсч байсан эрээн мяраан хувцсыг л сонирхож, илд хангинахыг л сонсвол болно. Хөшигний цаана эхэр татан уйлахад үзэгчид бүр амтанд нь ордог юм. Яаж баяр хөөр болж байсныг нь та нүдээрээ үзсэн биз дээ! Тэд жинхэнэ урлагаас юу ойлгох вэ? гэж Улаан Очир ярвайлаа.
—  Тийм ээ, таны зөв. Жинхэнэ урлагийг  хүмүүс ойлгохгүй гэж Гун зөвшөөрөв.
Тэр хоёр яст мэлхийн хэрчсэн мах идэж байв
—  Ляогийн цэргийг бут цохисон тухай таны хэлснийг сонсоход Ляогийн аян дайны тухай үйл явдал романы анхны төлөвлөгөөнд орсон гэдэг үзлийг та баримталж байгаа юм аа даа? гэж Гун маотой архинаас шимэх зуураа лавлав.
Улаан Очир Гуныг дотроо харааж суув. «Голын тохой» романыг яаж зохиосон тухай бүхэл бүтэн маргаан явуулах ямар хэрэг байна вэ? Эцсийн эцэст дундад зуунд болж өнгөрсөн үймээн ямар пад байна? Энэ тэнэг, утгагүй яриаг сонсож хамаг цагаа дэмий өнгөрөөх болж байна уу?
—  Та тийм биш гэж бодож байгаа юм уу? гэж Улаан Очир энэ талаар муухан мэддэгээ нуух гэж асуултыг асуултаар хариуллаа.
Гуны шалгаан байцаах нь түүний уурыг хүргэв. Наньяны их сургууль төгссөн энэ балчир жаал мэдлэгээрээ их гайхуулах нь ээ!
«Энэ юу л бол доо? Боловсролтой хүний хоосон чалчаа яриа юу, эсвэл уран зохиолд ямар ч холбогдолгүй боловч нарийн учиртай ярианд дөхөж очиж байгаа хэрэг үү? гэж Улаан Очир сэжиглэв.
Улаан Очир өөрийнхөө нутгийн язгууртны нарийн ярианы учир утгыг сайн ойлгодог хүн байлаа. Сэхээтэн хоёр эсрэг тал ямар нэгэн асуудлыг яаралгүй, холоос тухтай эхэлдэг. Гэхдээ ярианы өнгийг өөрийн сайн мэддэг асуудалд хандуулахыг хичээдэг. Ингэснээрээ эсрэг талаа хүнд байдалд оруулж, сандаргаж өөрийнхөө давуу талыг нотолж гардаг. Ингэсний дараа гол асуудалдаа гэнэт орж сандарч байх үед нь гол цохилтоо өгнө. Ийм аргыг «хүнийг царайгүй болгох» гэж нэрлэдэг. Тэдний нутагт «царайгүй болсон хүн» удаан эсэргүүцдэггүй гэж ярилцдаг.
— Романыг дахиж хэвлэхдээ Ляод аян дайя хийсэн түүхийг нэмж оруулсан гэж би дуулсан юм. Энэ ч онц зүйл биш. Уран зохиолд аль өөрчлөлт нэмэлт оруулахыг тэр гэхэв. Эсвэл иш татаж хэрэглэх ч явдал бий. Өнөөгийн нөхцөлд зарим хүмүүс хүний юмыг өөрийн болгох хандлага ч бишгүй л гарах юм. Зөвхөн уран зохиолын хувьд ч биш... гэж Гун тоомсор муутайхан өгүүлэв.
Гун эцсийн энэ үгийг зориуд цохон тэмдэглэж байгаа мэт Улаан Очирт санагдав.
«Би алдсан байлаа ч гэсэн чи миний хайран цагийг үрэн таран хийж, даруу бус зан гаргасан хариуцлагаа хүлээнэ дээ гайгүй. Чиний аз харихад өнөөдөр би зан муутай байна» гэж Улаан Очир бодов.
— Та чинь нэг саналтай ирсэн гэлүү? гэж Улаан Очир нэлээд уцаарлангуй сануулсан нь ярьж байгаа хүн эхлээд саналаа хэлдэг хятадын уламжлалт ёсыг зөрчсөн хэрэг болов.
Гун ёжтой инээмсэглэж яст мэлхийн үмх мах савхдан авч амандаа хийж маотой архинаас  амсав.
Та уучлаарай. Элдэв юм ярьсаар байгаад хамгийн гол юмаа хэлэхээ мартаж орхиж. Сонин саналтай ирсэн юмсан. «Тумасик» онгоцон дээр Лим Бан Лим гэдэг хүнээс авсан зарим нэгэн сонирхолтой баримт бичгийг ашигтай үнээр борлуулахаас та татгалзахгүй болов уу гэж бодсон юм.
Тэр залуу энэ үгийг тун тайван хэлж дахиад нэг мах савхдаж авлаа.
Улаан Очир хундагатай архи авах гэснээ гараа ширээн дээр тавилаа. Энэ Гун эхнээсээ аваад таалагдахгүй байсан нь Улаан Очирын зөн зөв байжээ. Тун аюултай этгээд байна, даруй зайлуулахгүй бол болохгүй. Өнөөдрийн дотор одоохон «Тумасик» онгоцыг дайрсан гэдгийг мэдэж байгаа учраас тэр. Баримт бичиг байсан гэдгийг мэдэж байгаа нь хамгийн аюултай юм. Саяхан болтол Улаан Очир энэ бүхнийг өөрөөсөө бусад хүн мэдэхгүй гэдэгт лавтай итгэж байв. Лимийн атташе цүнхний давхар ёроолыг ханзлахыг хэн ч хараагүй. Овоо үнээр борлуулж болох хэдэн бичиг байсныг санаж байна. Малайзын нууц байгууллагын маш нууц заавар байсан юм. Бээжинд бэлтгэсэн нь тодорхой байсан тэр баримт бичигт Хятадын талд тагнуул хийж хорлон. сүйтгэх ажиллагаа явуулж байсан нууц байгууллагын холбогдолтой бичиг байсан. Тэнд улс төрийн нэгэн зүтгэлтэнг яаралтай устгаж, Малайзад ээлжит зэвсэг нийлүүлэх боломж бий болгож, одоогийн дэглэмийг түлхэн унагаах ажлыг идэвхжүүлэхийг шаардсан байв. Улаан Очир тэрхүү баримт бичгийг олзолж аваад түүнийг. америкийн тагнуулын алба, эсвэл Малайзын засгийн газарт ашигтай үнээр борлуулж болох юм гэж бодож байсан билээ.
Лимзэс дээрэмдэж авсан хар тамхийг л Шар Лууд өгөхөд болно гэж Улаан Очир бодсон учир түүнд баримт бичгийн талаар хэлээгүй өнгөрчээ. Эцсийн эцэст хар тамхи бол нийтийн олз байлаа. Хүчирхэг «Гурвын холбоотой» өрсөлдөх санаа гаргасан «Хар лянхуа» гэгч нусгай амьтдын хийж байсан үйл явдлыг аль хэдийн сэжиглэж, Нарийн Хулсны хүмүүс Лимийг Тайландад байхад нь мөрдөж мэдсэн юм. Улаан Очир өөрийн хүмүүсийн хамт «Хар лянхуан» эсрэг арга хэмжээ авч «Гурвын холбооны» гол худалдаачин Цагаан Цаасан Дэвүүр олзолсон барааг борлуулах хуваарьтай байв. Шүтээний хамгаалагч, Сүрлэн Шаахай гээд олз омогт дуртай хэдэн амьтан оногдох шангаа хүртэх байлгүй. Харин баримт бичгийн талаар хэн ч мэдээгүй учир Улаан Очирын бүрэн мэдэлд орох нь тэр.
Улаан Очир сая л Гуныг анхааралтай харав. Энэ залуугийн амнаас гарсан үг Улаан Очирын гайхлыг үнэхээр төрүүлэв. Энэ залуу хаанаас гарч ирэв? Хэний талд ажиллаж байгаа бол? «Тумасик» онгоцонд халдаж, баримт бичиг олж авсныг хаанаас мэдэв ээ? Яагаад ингэж хүн өдөж их зориг гаргаж байна? “Си Ай Ю»гийн туршуул юм болов уу? Эргэлзээтэй л юм даа. «Тумасикийг» дайрсан хүмүүсийн аль нэг нь баригдаж ам өчгөө өгсөн бол Алангийн туршуулууд юу гэж ийнхүү жүжиглэх билээ. Улаан Очирыг баривчлахад л болно биз. «Энэ Гун гэдэг Цагаан Цаасан Дэвүүрийн хүн байвал яана, Муу хөгшин чоно миний талын хэнийг ч болтугай худалдаад авч чадна шүү. Энэ нөхөр надаас юу олж мэдэх гээд байгаа бол? Баримт бичиг надад байгааг шиншилсэн юм болов уу? Гэвч үүнийг мэдэх ёсгүй. За байз! Лимийг Бангкокт байхад Нарийн Хулсны туршуулууд мөрдөж чухал баримт бичиг авч яваа гэдгийг мэдэв үү? Тэгээд Нарийн Хулс энэ талаар Цагаан Цаасан Дэвүүрт хошуу хүргэж, энэ баримт бичгийг олж авахаар шийдсэн хэрэг болох нь ээ? Тэгвэл ч би гэдэг хүн дууслаа. «Ногоон тасалгаанд» болсон яриа, тэр муу үхэр оготно ярзайтал инээж, Шар Луугийн барьсан бяцхан сэлэм... «Улаан Очирын санаанд орж ирэв.
Улаан Очир тэр Шар Луу ингэж мэхлэхийг өршөөдөггүй гэж бодохоос бие нь зарсхийв. Гэтэл тэр баримт бичгийн талаар хэн ч мэдэх ёсгүй. Ямар ч хүн мэдэхгүй! Лимийн өрөөнд хэн ч байгаагүй! . Тэгэхээр зэрэг Улаан Очирт бичиг байгаа гэдгийг хэн ч нотолж чадахгүй. Цүнхийг нь далайд шидсэн. Байз, байз, өрөөнд нь орхисон байх шүү. Яасан бүтэлгүй алдаа гаргав аа! Лим баримт бичиг авч яваа гэдгийг Цагаан Цаасан Дэвүүр мэдээд живсэн онгоцонд өөрийнхөө хүмүүсийг явуултал нөгөө цүнх нь алга байдаг... Чөтгөр ав! Одоо яана? Яах билээ?!  Улаан Очир биеэ барих гэж оролдон юуны өмнө
Гунг хэн явуулсан болохыг мэдэх нь чухал гэж сэтгэв.
Нөгөө залуу Улаан Очирын толгойд ямар бодол төрснийг мэдсэн бололтой.
— Би цагдаагийн газрын хүн биш. Ноён Фан, та өөрөө бодоод үз л дээ. Хэрэв би нууц цагдаа байгаад ийм баримттай байсан бол та бид хоёр шал өөр газар учрах байсан. Надад баримт байхгүй бол нүүр учирч уулзвал надад ямар ч ашиггүй. Магнитафон надад алга. Та өөрөө шалгаж болно. Хальсанд бичлээ ч гэсэн тэр чинь баримт болохгүй. Ямар ч прокурор таныг баривчлах зөвшөөрөл өгөхгүй. Цагдаагийн газартай  орооцолдох нь танд хэрэггүйн  адил надад ч хэрэггүй  гэж Гун их л  найрсаг  маягаар өгүүлэв.
« «Би яагаад ингэж урвайж орхив оо? Энэ бэлтрэгийн хэлж байгаа түмэн зөв. Цагаан Цаасан Дэвүүр ч ингэж оролдохгүй. Юуны түрүүнд л Шар Луу руу харайлгана. Тэгэхээр Гун гэдэг хэн болж таарах вэ? Яагаад ийм бардам байна?» гэж Улаан Очир бодов.
—  Та ч лав намайг хүнтэй андуурч байгаа бололтой гээд Улаан Очир ямар ч болсон нэг хэлж үзээд ширээний араас босов.
 Энэ ресторан цагдаад бүслэгдээгүй гэдгийг шалгаж үзсэний чинь дараа таван минутын дараа
дахин уулзаж ярилцана гэдэгт найдаж байна. Та ч гэсэн энэ яриаг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа биз гэж Гун их л найрсгаар өгүүлсэн боловч даапаалж байгаа шинж харагдав.
Тэгээд аварга загасны сэлүүрээр хийсэн шөлөө уухаар тухлан суув..
Улаан Очир танхимаас гарч одтол үсээ мөлийтөл хуссан том толгойтой рестораны эзэн хүлээж байгаа харагдав. Чийдэнгийн гэрэлд халзан толгой нь тос түрхсэн юм шиг гялайн харагдана. Улаан Очир түүнийг хажуу тийш нь дагуулж очоод сайн шалгах хэрэгтэй гэв.
—  Гудамжинд нам тайван. Юм гарвал миний хүмүүс дор нь мэднэ. Гэвч би дахин сайтар үз гэж хэлье гэж халзан эр аяархан хариулав.
Улаан Очир дараа нь юу хийхээ эргэцүүлэн бодож нүдээ онийлгов.
—  Би одоо танхимд буцаж орлоо. Хоол дууссаны дараа энэ мунхаг амьтныг манайд хүргэж өгөөрэй Арай зэлүүд газар тайван ярих хэрэг гарлаа.
—  Ёсоор гүйцэтгэе.
Улаан Очир ширээндээ буцаж очиж суув.
«Энэ нөхөр тэр бичиг баримтыг үнэхээр худал дан авах бодолтой юм болов уу? Тэглээ ч гэсэн их юм мэддэг худалдан авагчийг тэртэй тэргүй үгүй хийхгүй бол болохгүй. Энэ талаар өөр ямар хүмүүс мэдэж байгааг тандах хэрэгтэй. Албадаж яриулахад юу байхав дээ. Миний тэр зоориноос үг дуугарахгүй гарч байсан удаа байхгүй дээ» гэж Улаан Очир бодов. .
Улаан Очир сандалдаа сууж архи амсаж тамхиа гаргаж яаралгүйхэн татав. Хаалганы хавьд Тан гарч ирээд бүх юм тайван гэсэн дохио өгөв.
—  Дараа уулзъя. Надад цаг ч алга, бас тэгээд ажил хэрэг ярих хүсэл алга гэж Улаан Очир залхуу нь хүрсэн маягтай өгүүлэв.
—  Дараа уулзана гэдэг чинь хоолны дараа гэсэн үг биз? Зэлүүдхэн газар та миний гэдсийг хутгаар онгичиж миний саналыг тодруулахыг бодох уу? Энэ ч миний сэтгэлд огт нийцэхгүй шүү гэж Гун тодруулав.
«Чи ч бараг таалаа. Хутга хэрэглэх нь арай бүдүүлэг юм. Манай зооринд ч арай чамин юм бий шүү» гэж Улаан Очир дотроо бодлоо.
— Та надтай хамт хооллож миний ярихыг сонсоно гээд хэлсэн үгэндээ хүрэхгүй байна. Харин дараа нь надад цаг ч гарахгүй, бас тэгээд ажил хэрэг ярих ч хүслэн гарахгүй байж болох юм шүү гэж Гун яриагаа үргэлжлүүлэв.
Улаан Очир урьд өмнө хэн ч өөртэй нь ингэж зүрхэлж ярьж байгаагүйг бодоод гараа зангидав.
—  За яахав. Хэрэв чи товчхон шиг яривал би сонсъё гэж Улаан Очир «чи» гэж дуудаж эхлэв.
—  Тийм ээ, би таны сонсохыг л хүлээж өдий болов. Тэгээд би таны тэр саравч шиг юманд жүжиг тоглож байснаас арай тохитой газар учиръя гэж санал болгосон биз дээ. Санаснаа айлтгаж амжаагүй байтал нуруунд минь хутга зоох вий гэж би багагүй эмээж байлаа гэж Гун хариулав.
—  Чи энд өөртөө ямар ч аюул байхгүй гэж лавтай бодож байна уу?
—  «Син Леон» таны хараанд байдаг гэдгийг би тааж мэдсэн юм. Гэвч би өөрийнхөө санаа бодлыг эцсийг нь хүртэл ойлгуулах зориг төгөлдөр байна. Бас тэгээд... гэтэл,
—  За түргэлж үз гэж Улаан Очир үгийг нь таслав.
—  За яахав. Танд сонирхол татахаар баримт бичиг байгаа юм байна гэж бодъё. Манай дарга нар тэр бичгийг авах хүсэлтэй байна гэж үзье.
—  Танай дарга нарын сонирхож байгаа тэр баримт бичиг надад байгаа гэдэгт чи бүрэн итгэж байгаа юм уу?
—  Тэгэлгүй яахав. Та Лимийн цүнхэнд байсан баримт бичгийг авсан биз дээ. Санаандгүй авсан, эсвэл тийм бичигтэй явсныг мэдсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна.
—  Чи андуурч... би тэр,.. ямар нэртэй билээ? «Тумасик» гэл үү онгоцон дээр очоогүй гэж Улаан Очир мэлзлээ.
—  Ноён Фан, нуугдаж тоглосны хэрэггүй. Юу болсныг би танд хэлж өгөхөд бэлэн байна. «Тумасик» онгоцон дээр байсан хүмүүс таныг моторт завиар хүрч очиход тэр онгоцыг дайран эзэлж авсан. Ямар зорилгоор дайрсан нь бидэнд падгүй. Лим та хоёрын харилцаа бидэнд бас сонирхолгүй. Харин цүнхэнд байсан зүйл л бидний анхаарлыг татаж байгаа юм.
 «Энэ мунхаг золиг ийм их юм мэдэж байгаагаас үзэхэд цагдаагийн газар «Тумасик» онгоцон дээр юу болсныг мэдэхэд тун амархан болно шүү гэж Улаан Очир түгшин бодов. Тэр онгоцыг дайрч эзэлсэн гэдгийг хэн хэлэв ээ? Миний хүмүүсийн нэг л ам алдсан болох нь. Гайгүй, хэн болохыг нь би тодруулна. Надад бүгдийг нь ярьж таарна».
—  Танай эзэд ямар хүмүүс байдаг юм?   Гун инээд алдав.
  — Би танаас иймэрхүү юм асуугаагүй шүү дээ.
—  Гайгүй ээ чи! Энэ хоолны дараа юу болохыг чамд хэлээд өгөх үү? гэж Улаан Очир ухаангүй уурлаж. өндөлзөв.
—  Яах юм бэ? Би  өөрөө мэдэж байна:  «Несарын» хөөрхөн бүсгүй бий. Хүсвэл хоёулаа хамт явъя. Лав аятайхан найз бүсгүй нь байгаа биз. Юу  гээд зогслоо? Аа,  тийм. Манай дарга  тантай  тохироод ирээрэй гэсэн юм гээд Гун инээмсэглэсээр хэлэв.
Улаан Очирын уур буцалж нүүр нь зэвхийрэв.
—  Танай дарга хэдийг төлөх гэж байна?
—  Юунд төлөх гэж? хэмээн Гун бүр гайхсан байдалтай асуухад
—  Баримт бичигт гэж Улаан Очир үгээ таслан хэлэхдээ уурандаа болж дэлбэрэх шахав.
—  Тэр баримт бичиг чинь бидний юм шүү дээ. Тэгээд яагаад бид өөрсдийнхөө юманд мөнгө төлөх болж байна? Бага зэрэг шагнал бол өөр асуудал юм гэж нөгөө залуу хэлээд архинаас амсав.
Улаан Очир уур нь хүрч зэвүүцсэн маягаар инээмсэглэв, «Хар Лянхуяг» сөнөөсөн гэж Шар Лууд хэлсэн нь үнэхээр том алдаа болжээ. Амьд үлдсэн хэдэн зулбасгууд Улаан Очиртой уулзах гэж их зориг гаргажээ! Гайгүй, Лимийн тэр хэдэн бэлтрэгүүд амаа барих цаг ирэх байлгүй.
—  Эсвэл чи мунхаг амьтан, эсвэл намайг усан толгой болгох гэж чи оролдож байна. Юу ч л гэсэн энэ хоол чиний амьдралын эцсийн зоог болж таарна даа гэж Гуныг сүрдүүлэв.
—  Харамсалтай байна гэж Гун өгүүлэв.
—  Надад ч бас адил гэж Улаан Очир их л ёжтой хариу хэлээд ширээний араас босч явахыг завдав.
—  Үгүй, үгүй,. Би өөр юм хэлсэн юм. Таны төрөл төрөгсөд харамсалтай байна. Танд эх охин хоёр бий гэсэн байх аа. Тэдэнд их гай учирч болох юм шүү! Тэгэхлээр миний хэлсэн санаа танд таалагдаж болох юм шүү! Та бидний бичгийг өгвөл бид таны төрөл төрөгсдийг буцааж өгнө. Тохиролцох уу?
—  Аа тийм бий чи! Чи намайг сүрдүүлэх гэж бодож байна уу? Чи муу... намайг уу?.!
Улаан Очир хажуугийн ширээнд сууж байсан хүмүүсийг эргэж хартал чанга хөхрөв.
Улаан Очирын эх охины нь хамт Хятадад байгаа. Арван дөрвөн жилийн өмнө Улаан Очир Шанхайд жүжигчин байв. Тэр үед Улаан Очир биш, ердөө л Фан гэдэг байлаа. «Соёлын хувьсгал» эхлэхэд шуугиан дэгдээсэн балчир залуучууд театрт жүжиг тоглож байх үеэр дайран орж ирэхэд Фан арайхийж зугтаан гарч хамаатан садныдаа очиж нуугдав. Хятадаас оргож гарахыг завдаж байсан боловч авгай нь давхар биетэй байсан учир түр хүлээхээс өөр аргагүй болов. Авгай нь төрөлтийн хүндрэлээс болж нас барахад Фан нялх охиноо эх дээрээ орхиж Гонконгоор дамжиж Сингапурт ирж суусан юм.
Энэ хугацаанд Шанхайд тогтмол мөнгө явуулж байсан боловч мөнгөө нэг их үрэн таран хийсэнгүй. Хятадын эрх баригчид гадаадаас өөрийн иргэдийн нэр дээр гуйвж ирсэн мөнгөний арав, арван таван хувийг л зарцуулах зөвшөөрөл олгож, үлдсэн хэсгийг банкны хаалттай дансанд хийж, нэг үгээр хэлэхэд улсын хяналтад авдгийг Улаан Очир сайн мэдэх билээ. Олонхи тохиолдолд гадаадаас мөнгө гуйвж ирсэн тухай өөрийн иргэдэд мэдэгдэл өгөөд ирсэн мөнгийг банк авдгийг ч сайн мэднэ.
Улаан Очир мөнгөнд дэмий үрэхээргүй их дуртай. «Гурвын холбоонд» өндөр байр суурь эзэлж байгаа боловч гудамжны жижиг театр олон жил эрхэлжээ. Олсон орлогоороо худалдааны томоохон пүүс нээж чадах ажээ.
Гэвч Улаан Очир яарсангүй. Шанхайд мөнгө гуйвуулдгаас болж ийнхүү яарахгүй байлаа. Хятадын эрх баригчид гадаадаас мөнгөн тусламж авдаг хүмүүсийг жил бүр бүртгэдгийг Улаан Очир мэдэх билээ. Мөнгөн тэтгэвэр авдаг хүмүүс орон нутгийн засаг захиргааны байгууллагад өөрсдийн хамаатан садны эрхэлдэг ажил, орлогын ойролцоо хэмжээний талаар дэлгэрэнгүй илтгэх үүрэгтэй. Дараа нь тэр бүх мэдээг тун нарийн шалгана.
Мөнгөн тусламж авдаг хүмүүсийг баян, дунд зэргийн, ядуу гэсэн гурван ангилалд хуваана. Эхний хоёр зэрэгт багтдаг хүмүүсийн хамаатан саданг гуйвуулах мөнгөнийхөө хэмжээг их болгох талаар албадаж захидал бичүүлдэг ажээ. Татгалзсан хүмүүсийг хатуугаар залхаан шийтгэнэ. Зарим тохиолдолд орон нутгийн байгууллагууд гадаадад суугаа цагаачид, худалдаачид ямар хэмжээний мөнгө гуйвуулахыг хүртэл зааж, өгсөн үүргийг эс биелүүлбэл ойрын хамаатан саданг хүйс тэмтэрнэ гэж сүрдүүлдэг байлаа.
Учир иймд Улаан Очир олон жил нууцаар хуримтлуулсан мөнгөө эх, охин хоёроо хятадаас ирсэн цагт илээр ашиглахаар төлөвлөж байв. Гэтэл «Гурвын холбооны» хэн нэг нь Фаныг хятадаас оргож ирсэн гэдгийг дуулбал хамаг төлөвлөгөө нурах тул эх, охин хоёроо Сингапурт авчрахаасаа бас болгоомжилдог байлаа. Шар Луу яагаад Улаан Очир хятадаас оргосон, хятадын засаг захиргаатай ямар холбоо сүлбээтэй болохыг тодруулах гэж цаг алдахгүй хүн. «Төмөр хөшгийн» цаанаас ирсэн, тэгээд бас өнгөрсөн амьдралаа нуусан хүн... Шар Луу түүнийг лав коммунист тагнуул гэж үзэх байлгүй. Улаан Очир эх, охин хоёроо эхлээд Тайланд юм уу Малайзад авч ирээд дараа нь юу хийхээ сайтар бодохоор төлөвлөж байжээ. Таньдаг хүмүүсийн нэр барьж тойруу замаар эх, охин хоёроо хэд хэдэн удаа урьсан боловч хятадын засаг зөвшөөрөл өгсөнгүй. Энэ олон жил болоход гарал үүслээ нууж, овгоо сольж, Шанхай "хотоос ганц нэртэйгээ л үлджээ. Сингапурт яаж орж ирсэн, ах дүү нь хаана байдаг талаар хуурамч, намтар сайн боловсруулж чаджээ. Гонконгт «ах дүү» олж амжсан байна. Нууц байгууллагын удирдлагын хүрээнд орж магадгүйгээ мэдээд (ийм тушаалд дэвшүүлэхийн өмнө маш нарийн шалгадаг) Гонконгт хэд хэдэн удаа очиж өөрий нь «намтрын» талаар ямар нэгэн сэжиг аваагүй болохыг дахин дахин шалгаж багагүй мөнгө үржээ.
Улаан Очир Гун руу бөхийж сулхан дуугаар:
— Чиний гар миний хамаатан саданд хүрч чадахгүй. Гар чинь богинодно! Өнөө орой бүр ч богиносно гэв.
Тэгээд их л ёжтой, оновчтой үг олж хэлсэндээ учир зүггүй инээв.
Гун ер тоосон шинжгүй, халааснаасаа жижиг ногоон дугтуй гаргаж ширээн дээр тавив. Дугтуйн дээр Шанхайн шуудангийн тамга байхыг хараад Улаан Очир таг дуугүй болчихов. Гуныг үзэн ядах нүдээр хараад захидлыг авав. Дугтуйнаас хямд үнэтэй жижиг цаасан дээр бичсэн мурий сарий бичнг, эмэгтэй хүүхдийн зураг гарлаа. Улаан Очир арван дөрвөн жилийн өмнө орхиж явсан байшингийн дэргэд тэр охин зургаа авахуулжээ.
«Хар лянхуа» ийм юманд хүрэх чадваргүй. Тэгэхээр зэрэг энэ Гун гэгч Бээжингийн талд ажилладаг байх нь ээ» гэж Улаан Очир бодсоноо нөгөө захиаг уншиж эхлэв. Эх нь бага сага зүйл бичиж дурдсан байлаа. Мөнгө гуйвуулсан явдалд баярласнаа илэрхийлж захидлынхаа төгсгөлд энэ захиаг өгсөн хүний хэлсэн болгоныг ширхэгчлэн биелүүлэхийг хүүгээсээ эрхэмлэн гуйж үгэнд нь орохгүй бол эхийг чинь ачтай минь хамт цааш нь харуулна» гэжээ.
Улаан Очир захиаг дахин нэг гүйлгэж харав. Тэгээд нөгөө охины, зургийг авч харлаа. Арван дөрвөн жил гэрээсээ хөндийрч эх, охиныхоо дүрийг бараг алджээ. Болж өнгөрсөн бүхэн, өөртэй нь биш, өөр нэгэн хүний үйл явдал мэт бодогдоно. Гэвч зураг дээр байгаа охин Улаан Очиртой тун адилхан байсан нь түүний дотор, өөрт нь үл ойлгогдох нэгэн сэтгэгдлийг төрүүлэв. Олон жилийн өмнө орхиж явсан уул усаа ч санасан юм уу, эсвэл дасаагүй харийн нутагт өтөлсөн хойноо ганцаархнаа ясаа тавихаасаа зовсон ч байж болох юм. Үл таних охины танил царайг ажиглан нөгөө зургийг ширтсээр суулаа. Өчнөөн олон жилийн турш Улаан Очир өнөөдөр л анх удаа эргэлзжээ. Тэр бичиг баримтыг уг нь овоо мөнгөөр худалдаж болох л  юм.
Улаан Очир хүүхэд байхдаа цээжилсэн Конфуцийн сургаалын үг цагаа ололгүй толгойд нь орж ирэв. «Эцэг эхийнхээ амьд ахуйд ёс журмын дагуу тус хүргэ. Нас нөгчихөөр нь ёсын дагуу нутаглуулж, тахил өргө». Эх, эцгээ үл хүндэтгэвэл үргэлж гай зовлонд учирна гэж номлодог байсан багшийнх нь сургаалаас санаанд нь орж ирэв. Улаан Очир элгэн садангийн ёс горимыг төдийлөн чанд мөрддөггүй байсан авч хүүгийн хүндэтгэлийн ёсыг бараг хятад хүн бүрийн адил үг дуугүй сахидаг байжээ.
Гун Улаан Очир эргэлзэж байгааг мэдээд шууд довтолж эхлэв.
— Манай дарга нар болон танай ураг төрөгсөд нааштай хариу авна гэж найдаж байгаа шүү гэж зориуд зөөлөн өгүүлээд, — Эх чинь хүүгийнхээ барааг харах болов уу гэж найдлага багатай боловч горьдсоор байна. Ойр төрлийн хүмүүсээ дэмий зовоогоод юугаа хийх вэ? Танд «Ши Цзин» таалагддаг бол «у Ваны магтаал»ыг санаж байгаа биз дээ?
Захирсан газраа өнөд дууриал  болно тэр
Жинхэнэ хүүгийн хайраар зүрх сэттэл нь дүүрэн тэр
Зарчимт хүүгийн үлгэр жишээ  болно.
Гун энэ хэдэн мөрийг бага зэрэг алиалан уянгалуулж Улаан Очирт их л найр тавьсан маягаар ойртов.
—  Та бас манай дарга нарыг бодох хэрэгтэй. Лим Бан Лим энэ чухал баримт бичгийг овоо үнэ хүргэж чадна гэж найдсан байх. Лимд энэ бичгийг худалдсан хүн... амьд байхдаа муу юм хийсэндээ ихээхэн гэмшиж билээ. Лим бидний гарт бараг орох гэж байтал та хөндлөнгөөс орж ирлээ. Үнэнийг хэлэхэд тэр баримт бичиг өөр хүний гарт орчих вий гэдгээс л бид их эмээж байгаа юм. Та үүнийг үзсэн болохоор учрыг мэдэж байгаа. Нэг үгээр хэлэхэд найз нөхөд болж хагацвал яасан юм гэж бодох юм.
Гун ярилцсан зүйлээ бататгая гэсэн маягтай хундагатай архиа өргөв.
—  Тэгвэл та миний төрөл төрөгсдийг амьд үлдээж оронд нь тэр баримт бичгийг авах хүсэлтэй байгаа хэрэг үү? гэж Улаан Очир бараг нотолсон маягаар лавлав.
—  Яг тийм. Хатуу ширүүн арга хэмжээ авахад хүрч байгаадаа харамсаж байна. Гэвч асуудлыг ингэж шийдэхээс өөр замгүй боллоо. Гэхдээ би танаас нэг зүйлийг тодруулах гэсэн юм. Хүү болон эцгийн хайр сэтгэлийг бид танд байгаа баримт бичгээс арай илүү үнэлж байгаа шүү.
—  Хэдийг авах бэ? гэж Улаан Очир их л тоомжиргүй асуухдаа энэ Гун болон харваас эрх мэдэл ихтэй эздээс нь ихээхэн мөнгө өгөхөөс нааш салахгүй нь гэж дотроо бодов.
—  Уг нь бага юмаа. Хоёр зуун мянга лав болно гэж бодож байна... гээд Гун инээмсэглэв.
—  Муу өмхий оготно чи галзуурав уу? Хоёр хүний төлөө ийм их мөнгө нэхэж байх гэж Улаан Очир нүдээ онийлгож шүдээ зуув.
—  Ноён Фан, та хүний тухай яриад яахав. Та бид хоёр тохиролцож дуусаагүй байна. Нэр хугарахаас яс хугар гэдэг. Таны төрсөн эх, охин хоёрын чинь хайрыг бодож үнэнийг хэлэхэд арай бага тоо хэлж чадсангүй гээд Гун бууж өгсөнгүй.
—  Чи надаас сохор зоос ч авахгүй, ойлгов уу? Нэг ч зоос өгөхгүй! гэж Улаан Очир цухалдлаа.—  Ноён Фан, та хөнгөмсөг загнаад юугаа хийх вэ? Бидэнд таны талаар мэдээ байдгийг та мэдлээ шүү дээ. Бид таны гадарлаж байгаагаас ч илүү юм мэднэ. Их мэдээ бий. Тео Килай гэдэг нэгэн хүний нэр дээр банкинд нээсэн хэд хэдэн дансны дугаарыг цагдан сэргийлэх сонирхож болох юм шүү. Тэгээд тэр дансыг хаавал та юу ч үгүй үлдэнэ. Иймд ноён Фан та их даруу хүн болох гэж оролдсоны хэрэггүй. Хоёр зуун мянга гэдэг танд юу ч биш. Эх, охин хоёроо л бодох хэрэгтэй гэж Гун хүйтнээр тулгав.
Улаан Очир тэр залууг үзэн ядах харцаар ширтэв.
—  За яахав, би бодъё — гэж Улаан Очир дурамжхан дуугарлаа.
—  Би таныг энэ асуудалд ухаантай хандана гэж итгэж байсан юм. Миний бодоход хоёр хоног болно биз? Тэгвэл даваа гаригт... Барын тос гэдэг цэнгэлдэх хүрээлэнгийн хаалганы дэргэд уулзахаар болзъё. Тэгээд нэгмөсөн тохиръё. Та урьдчилгаанд хэдэн мөнгө аваад ирвэл сайн хэрэг болно. Тавин хувийг нь.
Гун гар угаахад зориулагдсан анхилам үнэртэй бүлээн цайнд хуруугаа дүрж гараа цэвэрлэв.
—  Ноён Фан, надад нэг бяцхан хүсэлт байна. Миний талаар та хүмүүстээ даалгавар өгөхгүй юү. Гадна үүдэнд намайг хүндэт харуул хүлээгээгүй байх гэж би бодож байна
Улаан Очир мөрөн дээгүүрээ хуруугаа инчдэхэд хоол зөөгч төдхөн зуур гарч ирлээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.04.10 1:43 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
4
Гуны явсны дараа Улаан Очир хундагаа жимсний дарсаар дүүргэсэн боловч уусангүй. Охиныхоо зургийг гартаа бодлогошрон эргүүлнэ. Нимгэн гялгар цаасан дээр буулгасан зураг Сингапурын амьдралын нь дурсамжийг сахлын хутга мэт зааглан зүслээ. Охин төрж, гэргий нь нас барсан тэр өдөр онцгой тод санагдав. Хүйтэн, зэвүүн шиврээ бороо орж байлаа. Эмнэлгээс шинэ төрсөн охиноо аван замаа ч харихгүй гуниглан явж билээ. Хоёулаа Хятадаас оргох гэж байсан бодол авгай нь нас барахтай хамт балран унасан мэт санагдаж байв. Тэр хоёр аль хэдийн өмнөдийн нэг оронд нүүн очиж, савхыг хүртэл нийгмийн өмчид тооцдог тэр айдас хүрмээр «ардын коммун» гэгчийг мартаж, театрт тоглож байхад нь шууд барьж «хөдөлмөрөөр дахин хүмүүжүүлнэ» гээд хагас цэргийн зохион байгуулалттай бригадад аваачсан тэр бузар булай газраас зайлахаар төлөвлөж байжээ. Фан бусад хүмүүсийн хамт үргэлж цутгаж байдаг бороонд дэвтсэн, улаан шороог өдөрт арван хоёр, гурван цаг ухдаг байв. Дахин хүмүүжих хугацаа дуусч гэртээ иртэл байдал бас тайван биш байлаа. Маогийн  зохиолын иш татсан хэсгийг сунаж унатлаа цээжилж  «харгис нохойн толгойг хага цохьё» гэж ийм амьдралд  дургүйцсэн хүмүүсийг шүүх хурлын үеэр хоолойгоо сөөтөл бархирч, миний «алдааг» хэзээ хэлэх бол гэж айн хүлээдэг байв.  
Фан эмнэлгээс гарч нойтон шалбааг дундуур явж байхдаа харийн нутагт очиж хар амиа бодсоноос энд хувь заяагаа үзье гэж шийджээ. Гэтэл гэрээсээ холгүй хуучин найзтайгаа тааралдаж, Фаны гэрт нэгжлэг хийж, түүнийг хувьсгалын эсэргүү гэж зарласныг олж дуулав. Фан ухаангүй айж эхний гудамжаар орон зам буруулав. Төрд ямар нүгэл хийснээ эргэцүүлэн бодовч олсонгүй. Тэгтэл өөрийн найз гэж итгэж байсан нэг хүнтэй ярьж байсан нь гэнэт толгойд нь орж ирэв. Нэг удаа түүнтэй учрахдаа «ардын коммуныг» шүүмжилжээ. Ингэж ярихад л эсэргүү болдог байв. Тэгээд ч чухам тэр найз нь ховлосон гэдгийг хожим олж сонсжээ.
 Тэр өдөр хэнд ч итгэж болохгүй, амьдрахын тулд шүд зуун тэмцэх хэрэгтэй, эсэн мэнд гарахын тулд бусдыг дэвслэх хэрэгтэй гэж ойлгосон ажээ. 1
Маргааш нь, дараагийн өдрүүдэд ч гэртээ харьсангүй. Хамаатныдаа ээжтэйгээ нууцаар уулзаж, манцуйтай охиноо үлдээжээ. Тэгээд хятадаас оргож гарахаар хатуу шийдэв.
Анчинд хөөгдсөн араатан шиг гурван долоо хоног өлсөж явсаар Кантон хотод ирэв. Хилийн харуулаас нуруундаа сум зоолгох аюулыг үл хайхран гол гаталж Гонконгт хүрэв. Хагас жил орчим гуйлгачин маягаар амьдарч байгаад эхлээд Японд, дараа нь Сингапур орох нэгэн усан онгоцонд орж ажиллав.
Далайд хөвөх зуураа олсон хэдхэн зоос нь төдхөн дуусав. Идэх хоолгүй болж, гудамжны театрт орох гэж хэд хэдэн удаа оролдоод бүтсэнгүй. Тэгээд хулгай хийж гянданд хоригдов. Тэр үед нь түүнийг «Гурвын холбооны» хүмүүс элсүүлж авчээ.
Эхний үед Фан энгийн нэг мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэж, ямар улстай нийлснээ огт мэдэхгүй байв. Хожим хэнтэй нийлснээ мэдэж, тэр аюултай ажлаас мултрах гэж шийдлээ. Гэтэл нууц бүлгийнхэн шинэ гишүүдийг аалзны торонд орсон ялаа мэт хааш нь ч гаргахгүй савартаа атгадаг ажээ. Үхэл л хүнийг «Гурвын холбооноос» мулталж чадах юм.
Фан хувь заяатайгаа эвлэрч байтал шинэ ажил харин ч ашигтай юм шиг санагдлаа. Гэхдээ шатрын хүү шиг хувь заяа горьдож суувал ч бүтэхгүй хэрэг. Угийн зальхай, шунахай, атаа жөтөөтэй Фан «Их ах дүүсийн» амьдралын хэв хэмжээг тогтоосон «журам» гэгч нь ухаантай мэргэд мунхаг хүмүүст зориулан зохиосон болохыг хурдан ухаарчээ. Фан ямар ч байсан «Гурвын холбооны» толгойлогч нарын хүрээнд орно гэж хатуу зорилт тавилаа. Тэгэхдээ бусдыгаа мэдээлж нэр төр олж авах энгийн ганц зам байлаа. Тэгээд Шанхайгаас оргосон тэр жүжигчин яаралгүй болгоомжтой ажиллаж эхлэв.
Фаны замд саад болж байсан хүмүүс нууц бүлэгт өндөр эрх ямбатай байжээ. Тэднийг замаасаа зайлуулахын тулд тэдний итгэлийг хүлээх шаардлагатай болов. Тэгээд Фан нууц бүлгийн жирийн гишүүдийг нууцаар тагнаж мөрдөн сонгож авсан этгээдээ даргадаа шууд аюултай хүн гэж хэлэхийн оронд холоос дусал дуслаар хошуу хүргэдэг байжээ. Эсвэл хэл амаа билүүдсэн, эсвэл алсын далдуур явуулгатай гэхэд л болох нь тэр. Нотлох ямар ч шаардлагагүй. Хэрэгт холбоход л гүйцнэ.
Удалгүй Фан даргынхаа баруун гар болж, өөрөөс нь дээд шатанд байгаа хүмүүстэй танилцах арга замыг аятайхан хайж олоод нөгөө шалгарсан аргаа хэрэглэж эхлэв. Фан ийнхүү алхам алхмаар «Гурвын холбооны» эрх барих шат ахисаар эцэст нь Улаан Очир гэдэг тушал олж авав. Энэ тушаалд хүрэхийн тулд бүтэн арван хоёр жил зарцуулжээ.
Эдүгээ хүртэл Фаны ажил явдал үргэлж тэнгэртэй явж ирснээ «Тумасик» онгоцны нэг механик Сунгай гэгч алга болсноос хойш хамаг гай үүслээ. Цагаан Цаасан Дэвүүр байгаагүйсэн бол бүх юм мэдэгдэхгүй өнгөрөх байв. Шар Луу ямар нэгэн алдааг өршөөдөггүйг Улаан Очир сайн мэдэх билээ.
Өнөөдөр энэ хоёр дахь гай учирлаа. Ямар ч болсон хүнд байдлаас даруй гарах хэрэгтэй. Улаан Очир энэ гунигтай бодлоо өглөө хүртэл хойшлуулахаар шийдэж ширээн дээр байсан захидал, зургийг авч халаасандаа хийж, Танын өрөөнд орохоор дээшээ гарав. Тан Улаан Очирт сандал тавин өгч, юу уухыг нь тал засан лавлав.
. — Юу ч хэрэггүй гэж Улаан Очир ядарсан маягтай татгалзав. 
—  Тэр... этгээдийг явуулчих хэрэгтэй байв уу? гэж Тан яриа эхлэхийг оролдов.
—  Чамд хамаагүй! Сунгайг олсон уу?
—  Өчигдөр бид бүх боомтыг шүүсэн, өнөөдөр манай хүмүүс онгоцны зогсоолыг шалгахаар явсан...
—  Тэгээд олсон юм уу, үгүй юм уу? гэж Улаан Очир Танын үгийг тэсвэр алдан таслав.
Тан гэмшсэн байдалтай толгой сэгсрэв.
—  Тэр цусын индонез хаашаа алга болчихсоныг бодоод олохгүй юм.~
—  Хэрэв хоёр хоногийн дотор механикийг олохгүй бол чихийг чинь тастаж, нүдийг чинь ухна. Сүүлийн үед чих чинь юм дуулахаа больж, хараа чинь муудсан бол тийм эрхтнээр юугаа хийх юм гэж Улаан Очир таны зүг харалгүй хэнэггүй хэлэв.
—  Улаан Очир оо, Сунгайг олноо, удахгүй олно... гэж Тан амандаа үглэнэ.
—  Хоёр хоногийн дотор, чи ойлгов уу? Тан мэхийн ёслов.
—  Мэдлээ.
—  Чи надад юм хэлэх гээд байна уу?
—  Ко Ин... гэж Тан эхэлснээ муу мэдээ дуулгахаас айсандаа түгдэрч эхлэв.
Блаканг Мати аралд нууц ажилд гарахын өмнө Шар Луу «Энэ талаар ямар ч хүн дуулах ёсгүй» гэж захиж байсныг Улаан Очир тов тодорхой саналаа. Тэр үед Шар Луу ширээнээсээ самурайн тоглоомын сэлэм гаргахад Улаан Очирын бие арзасхийж хоолойд нь хүйтэн мэс хүрэх шиг болж байсныг санав.
—  Ко Ин юу гэж? Цагдаагийн газрынхан сэжиг аваа юу?
—  Тэрнээс дор юм болж Ко Ин хэргээ хүлээсэн гэнэ.
.— Тэгэх ёсгүй! гэж Улаан Очир хашгирсан боловч нэгэнт юу хэлэхээ мэддэг Тан ингэж хэлж байгаагаас хойш үнэн болох нь гэж бодов.
—  Блаканг Матид хэрэг явдал болоод нэг хоносны дараа нэг «Сүүл» дагаад салдаггүй гэнэ. Гурав хоногийн дараа районы цагдаагийн хэсгийн даргын өрөөнд нэг хүнтэй уулзсан байна гэж Ко Ин цагдаагийн хараанд орсны төлөө буруудсан мэт гэмшсэн маягаар ярьж эхлэв.
—  Хэн уулзсан гэж? Чи урьд нь яагаад надад дуулгаагүй юм бэ? гэж Улаан Очир ширээгээ балбалаа.
—  Миний хүмүүс тэр хүнийг танихгүй. Гэхдээ Алангтай ажилладгийг нь мэднэ. Өөр дугаартай ч гэсэн машинаар нь таньсан. Би тэгээд яаж дуулгах билээ. Та гурав хоног байхгүй байсан.
Тэд ямар гогцоог нь олж аваа бол? Чөтгөр ав! Нойрны эм сайн үйлчилж, бид ямар нэгэн ул мөр үлдээгээгүй... Ко Ин хэргээ хүлээсэн гэдэгт чи үнэмшиж байна уу? Тэр хүн чинь байцаагаад юу ч олж мэдээгүй байж болно шүү дээ?
Улаан Очир, Таны царайд өчүүхэн төдий эргэлзээ байгаа эсэхийг олж харах гэж ширтэхэд Тан толгой сэгсрэв. .
—  Районы цагдаагийн хэсэгт миний нэг хүн бий...
—  Би мэднэ. Тэгээд юу гэж?
—  Тэр Ко Интэй нэг хүн ярилцаж байхыг хэтэрхий хожимдож мэджээ. Ярианы төгсгөлөөс нь хэдэн үг олж сонссон байна. Фын өөрий нь уулзахаар дуудсан гэж Ко Ин ярьсан байна. Тэр хүн явахынхаа өмнө Ко Инд утасны хоёр дугаар өгөөд Фын үзэгдвэл утастаарай гэсэн байна. Би Фынд сануулчихсан.
Улаан Очир өөрөө ямар аюулд орохоо төсөөлж нүдээ анивчив. “Си Ай Ю» бараг долоо хоногийн турш Ко Интэй зууралдаж байхад Улаан Очир юу ч мэдэхгүй сууж байдаг!
—  Намайг эзгүйд Ко Инийг яахаа чи мэдэхгүй байв уу? гэж Танаас бүгдхэн дуугаар асуув.
—  Та... та өөрөө хэрэг гарах бүрт өөртөө дуулгаж, таны зөвшөөрөлгүй ямар ч арга хэмжээ авч болохгүй гэж та тушаасан шүү дээ гэж Тан эсэргүүцэв.
Улаан Очир үнэхээр өөрийнхөө хүмүүсийн талаар ирсэн хов мэдээ бүрийг шалгахыг хичээдэг байлаа. Өөрөө урьд дарга нараа маллаж байсан адил бусад хүмүүст хууртахгүй юмсан гэж боддог байлаа. Нэгэнд нь арай илүү итгэж нөгөөд нь тааруухан байдаг боловч хэнд ч бүрэн итгэдэггүй байлаа. Бололцоо л гарвал түүний олон туршуулын хэн нэг нь Улаан Очирын тушаал хэргэмийг авах гэж оролдоно гэж үргэлж бодож явдаг. Таныг баруун гараа гэж боддог хэдий боловч мөн л сайн итгэдэггүй байв. Өөрөөс нь өөр хүнтэй сүлбээтэй болохыг тогтоохын өмнө «Син Леоны» эзний алхам бүрийг удаан хугацаанд шалгажээ.
—  Та өөрөө хэлсэн гээд л байх юм. Чи өөрөө толгойгүй амьтан уу? гэж ууртай гэгч нь ёжлов.
«Син Леоны» эзэн гэмшин доош харав.
—  Сүүлийн үед тохиолдсон гурав дахь, магадгүй хамгийн том золгүй хэрэг энэ байлаа. Ко Инийг яагаад тэд амархан урхиндаа оруулав аа? Улаан Очир хэрэг явдал ингэж эргэсэн гэж итгэхэд хэцүү байлаа. Блаканг Матид болж өнгөрсөн хэрэг явдлыг нэгд нэгэнгүй бодож эхэлснээ цаг дэмий нөхцөөж байгаагаа ойлгов. Түрүүчийг тодруулах шаардлага одоо алга. Аль болох богино хугацаанд түүнийг тонилгох хэрэгтэй. Тэгэхгүй бол.,. Улаан Очир нөгөө самурайн тоглоомын сэлмийг санаж дотор нь хүйт оргив. Блаканг Матийн дараа Ко Инийг Шар Луу мэдэх болжээ. Түүнийг бас Цагаан Цаасан Дэвүүр ажигласан байж болох юм. Хүний хэрэгт хөндлөнгөөс орохдоо тун сурамгай этгээд... Тэгэхээр түрүүч алга болсон тухай Шар Луугийн чихэнд сонсогдвол тэр лав учир шалтгааныг нь олох гэж оролдоно. Хүн үнэмшмээр найдвартай шалтгаан сүвэгчлэх хэрэгтэй боллоо.
Сунгай одоо болтол олдоогүй, Ко Ин хэргээ хүлээж, Гун өөрийг нь баримт бичгээр багалзуурдаж аваад байгаагаас болж Улаан Очир ангалын ирмэг дээр байгаа юм шиг бодогдлоо. Арван хоёр жилийн хүч чармайлт ингээд талаар болдог хэрэг үү?  Яаж их хөлс, хөдөлмөр гарган байж «дээшээ» гарч, хөл дээрээ арайхийж нэг зогстол хамаг юм ингээд нурж байдаг. Эрх ямба байтугай халуун амиа ч алдахад хүрч байна. Үгүй, ямар ч байсан энэ чөдрөөс мултрах хэрэгтэй. Ямар нэгэн арга сүвэгчлэх хэрэгтэй. Энэ аюултай зурааснаас хэтэрвэл гүн хавцалд унаж үхнэ гэсэн үг. Гэхдээ ямар арга хэрэглэх билээ? Чухам яаж гарах вэ?
Улаан Очир Таныг муухай харав. Тэр даргынхаа зан авирыг сайн мэдэх тул болгоомжгүй үг дуугарч уурыг нь хүргэхээс эмээж дуугүй зогсоно.
—  Өөр юу байна?
—  Цагаан Цаасан Дэвүүрийн нэг хүн ирсэн. Бараагаа өнөө шөнө ирж авна гэсэн.
 — Чи юугаа хийж хэлсэнгүй вэ? Хэзээ, хаана?
—  Нэг хагаст. Кеонг Сайяк гудамжны 14 тоот. Гадаа хаалганы дэргэд жимс худалдаж байгаа хүн дээр очоод өнөөдөр сайн болсон хоёр боодол жимс авахаар өнгөрсөн долоо хоногт захиалга өгсөн гэж хэлэх юм гэсэн. Тэр хүн Цагаан Цаасан Дэвүүр дээр хүргэж өгнө.
Улаан Очир цагаа харав. Есөн цагаас хорин минут өнгөрч байхыг бодоход гурван цагийн зай байна.
«Цагаан Цаасан Дэвүүр чи хүний гараар хар бор ажил хийлгүүлэх хулчгар нохой. Гайгүй чамтай тооцоо хийх цаг ирнэ» гэж Улаан Очир «ахыгаа» дотроо занав.
Гэтэл гэнэт нэг бодол төрөхөд бараг амьсгаа нь боогдох шиг болов.
< — За, чи жимсний дарс аваад ир гэж хэлээд Улаан Очир догдолсноос болж хатсан уруулаа долоов.
Тан тушаалыг биелүүлэхээр тэр дороо ухасхийв. Улаан Очир төдхөн олныг эргэцүүлэн бодож эхэллээ. Толгойд орж ирсэн янз бүрийн бодлоос аль нэгийг нь сонгон авч хамаг анхаарлаа төвлөрүүлэхийг хичээнэ. Энэнээс ч өөр азтай тохиолдол дахиад гарахгүй биз. Аюултай ч гэсэн үнэхээр бодууштай зүйл юм. Өөрт нь саад болсон Цагаан Цаасан Дэвүүр, Ко Ин хоёрыг нэгэн зэрэг тонилгоно. Гэвч бүхнийг нэгд нэгэнгүй нарийн тунгаах хэрэгтэй. Яарч байж алдаа гаргах вий. Ийм чухал үед нэг л халтирвал амь насаа алдана гэсэн. үг. Тун сүрхий санал толгойд нь орж ирснээс болж Улаан Очирын толгой дүүрч, хөлс нь бурзайв.
—  Тан! Хаашаа алга болчихдог хар новш вэ чи! гэж Улаан Очир ширээ алгадан хашгирав.
Рестораны эзэн тэр дороо өрөөнд үсрэн орж ирээд, чийдсэн гялгар тавиур дээр тавьсан жимсний дарс, хундага авчирч, Улаан Очирын өмнө тавилаа. Шилний бөглөөг тун сурамгай авч, тунгалаг шар ундааг төдхөн дүүргэхэд Улаан Очир шүүрэн авч тэр дор нь хөнтөрлөө.
—  За яв. Хэрэг болбол дуудна гэж Улаан Очир гараараа зангав.
—  Мэдлээ гээд Тан ухарсаар гарлаа.
Улаан Очир дахин дарс хундагалж, хэдэн удаа ховдоглон залгилав. Бие нь тайвширч шанааны нь судас лугших нь намдлаа. Бодол нь бүрэн гүйв. Гэнэт нэг юм орхичхоод балрах юм биш биз гэж айдас нь хүрэв. Гэвч өөрийгөө тайтгаруулж, «Бүгдийг цэвэрхэн хийнэ» гэж Цагаан Цаасан Дэвүүрийн дуртай давтдаг үг толгойд нь орж ирэв.
—  Тийм ээ, «Бүгдийг цэвэрхэн хийнэ дээ», «ах минь» гэж Улаан Очир чанга дуугаар давтав.
Хаалгаар Тан толгойгоо цухуйлган. .
—  Та намайг дуудав уу? гэв.
—  Үгүй. За байз. Наашаа хүрээд ир. Ко Иний ажилладаг цагдаагийн ангид утастаад гэртээ байна уу, эсвэл ажил дээрээ байна уу асуугаад тодруул! Хэрэв жижүүрт гарсан бол аль районд байгааг мэд.
Тан толгой дохин бөхөлзөөд төдхөн гарч одлоо. Тан хэдэн мөчийн дараа дахин орж ирээд,
—  Нью бриж роуд гудамжны хажуугийн галт тэрэгний төв буудалд жижүүрлэж байгаа гэнэ гэж мэдээлэв.
Улаан Очир босч, нэг ч үг дуугаралгүй хаалга зүглэн алхлав. Тан түрүүлэн гүйж очоод даргадаа хаалга дэлгэж өглөө. Улаан Очир босгон дээр зогссоноо Танд хандаж,
—  Хойд гүүрийн дэргэд нэг живсэн онгоц байдгийг мэдэх үү гэж асуув.
Тан толгой дохив. — Тэгвэл... за, за хэрэггүй.
—  Та өөрөө л мэдэгтүн.
—  Өөрийнхөө улсыг Ко Инээс холдуул. Одоохон. Би өөрөө тэр нөхөртэй ярина.
—  Мэдлээ.
Улаан Очир доошоо буухад рестораны үүдэнд зогсож байсан «Тойота» машины арын хаалга нээлттэй байв.
—  «Тропикан руу» гэж тушаагаад машиндаа оров. Тэгээд дахиад л  гүн бодолд орлоо. .
Улаан Очир Таны хүмүүсээр Ко Инийг зайлуулах гэж бодсоноо тэр дорхноо болив. Тан хэдийгээр найдвартай хүн боловч болгоомжтой байхад гэм болохгүй. Тэр түрүүчийг өөрий нь огт таньдаггүй хүмүүсээр нухуулсан нь дээр. Кон Ин үхэхийнхээ өмнө цагдаагийн гол анхаарлыг тэр муу өөдгүй үхэр оготно, Цагаан Цаасан Дэвүүрт хандуулах нь хүн бүхэнд таагдашгүй нууц болон үлдэг
«Тропиканд» хөл үймээн ихтэй хэвээр байв. Шөнийн клуб дөнгөж нээгдмэгц хүмүүс олигтой суудал олж авах гэж яарцгаана. Улаан Очир өдөр бүр хятад болон европын концерт тоглодог хоёрдугаар давхарт гарав. Том тайзанд тоглоход бэлэн болсон хөгжимчид байраа эзэлжээ. Улаан Очир хаалганы дэргэд очиж зогсов. Хөгжимчдийн нэг нь Улаан Очирыг хараад хөшигний ард зогсож байсан нэгэн хүнд нүдээрээ дохио өгөхөд алтан шаргал пиджактай, ягаан өмдтэй нэг залуу төдхөн гарч ирлээ.
—  Нэг ажил байна. Хойд гүүр рүү хоёр хүн явуул. Нэг цагт арван минут дутуу байхад живсэн онгоцны дэргэд цагдаагийн машин ирж зогсоно. Тэр машинаас нэг түрүүч гарч ирнэ. Тэр нөхрийг тонилгох хэрэгтэй. Гар буугаар гэж Улаан Очир Шивэгнэв.
—  Дарга аа, манай залуус хутгаар хөгжим тоглохоос илүү сайн тоглодог. Бас тэгээд шуугиан гарахгүй гэж нөгөө залуу зөрөв.  .
—  Би буугаар гэж хэлсэн шүү. Бага зэрэг буудалцах хэрэгтэй. Гар буугаар хоёр, гурван удаа буудахад болно. Тэр түрүүч дээрэмчидтэй тааралдаад барьж авах гэж оролдож буудалцсан дүр үзүүлэх хэрэгтэй гэж Улаан Очир ширүүн тулгав.
—  Мэдлээ, дарга аа.
Улаан Очир гарч машиндаа суулаа. Бүх юмыг зөв тооцоолох шиг боллоо. Шар Луу, Ко Ин гэж ямар хүн байсныг марттал бүх юмыг зохион байгуулах хэрэгтэй.
— «Феникс рүү очъё» гэж Улаан Очир бие хамгаалагчийн үүрэг давхар гүйцэтгэдэг жолоочид тушаав.
«Феникс» зочид буудлын хормойд, Орчард роуд гудамжнаа өглөөнөөс авахуулаад өчүүхэн жижиг талбай дээр «Форд», «Опель», «Мерседес», «Шевроле» зэрэг олон төрлийн машин цуглардаг байв. Орой болохын хамт эзэд нь машинаа авч явахад тэр өчүүхэн хэсэг талбай хоосорно. Гэхдээ удахгүй. Хотын тал бүрээс тэргэн дээр хоол тавьсан худалдаачид цугларах ба хүн бүр өөрийнхөө байр суурийг тогтсон заншлаараа эзэмшиж, хагас цагийн дотор зуугаад тэрэг эгнэн
зогсоно. Хятад, япон, индонез, малай, энэтхэгчүүд үндэснийхээ хоолыг зарах гэж хөл болно. Голдуу гэр бүлээрээ худалдаа хийнэ. Хүүхдүүд тэрэгнийхээ өмнө жижиг ширээ, сандал тавьж байх хооронд гэрийн эзэн авгайнхаа хамт жижиг шаазан зууханд гал түлж хоол хийж эхэлнэ. Хоолны эхний хэсэг болмогц тэрэгнийхээ саравчин дор хурц гэрэлтэй дэнлүү асааж хүмүүсийг хямд үнэтэй амттай хоол зооглохыг гэр бүлээрээ урьж эхэлнэ.
Худалдаачдын орлих дуу, халуун хайруул дээр шажигнах тос, халуун ногоо, жимсний хурц үнэр гадаадын жуулчдын анхаарлыг үнэхээр татна. Тэд зай муутай газраар чихэлдэж, юм бүхний зургийг авч, хоол бүхнээс амталж, сэтгэл нь ханаад цааш одож байраа тавьж өгнө.
Гудамжны явган хүний зам дээр ээмэг, бөгж, бугуйвч зэрэг хямд гялаан цалаан бараа худалддаг хэдэн хүмүүс энэ талбайн үзэсгэлэн чимэглэлийн нэгэн хэсэг болон сууцгаана. Тэд хажуугаараа өнгөрсөн жуулчин бүрийг гараас нь барьж аваад «үнэт эдлэлээс» ямар нэгэн зүйл худалдан авахыг ятгана. Хэн нэгэн хүн саатаж зогсвол нөгөө худалдаачин шал өөр болж бэл ихтэй болов уу гэсэн жуулчинд нүд ирмэх хиртэй гараа хажуудаа байгаа хар шуудайнд хийж, цуут «Их Моголыг» алмазыг гаргаж ирэх гэж байгаа юм шиг их л ёсорхуу хөдөлнө. Харин гарсан зүйл нь тун бараа муутай зүйл байв.
Улаан Очир машинаасаа бууж гудамжинд бараагаа дэлгэсэн худалдаачны «лангуу» дээгуүр алхалж олон эгнээний гүнийг шууд чиглэн явав. Тэгээд нэг түрдэг тэрэгний дэргэд очиж ширээний ард суутал арав орчим насны бүсгүй хүүхэд гарч ирээд,
—  Ноёнтонд юу хэрэгтэйсэн бол гэж асуув.
—  Аав чинь хаана байна? гэж Улаан Очир тэр охины хацрыг илэх зуураа асуув.
—  Нүүрсэнд явсан. Ноёнтон та хоол зооглох уу?
—  Үгүй, гэвч яахав, далайн хатаасан хорхой, шил пиво аваад ир гээд Улаан Очир тамхиа асаалаа.
Нөгөө охин урт хутга авч хатааж хананд өлгөсөн ягаан хөх өнгөтэй хэлхээтэй хорхойноос нэгийг огтолж авав. Тэгээд халсан, хуурай хайруул дээр тавиад пиво, ус зардаг эгнээнд гүйж очив. Удалгүй цантсан шилтэй пиво барьж гүйж ирээд Улаан Очирын өмнө тавиад урт хутгаар нөгөө хорхойг сурамгай гэгч нь эргүүлж тавиад дэлгэж хавтгайлав. Улаан Очир нэг хэсгийг тасдан авч амандаа хийж хүйтэн пивоноос залгилав.
Богино ханцуйтай цагаан цамц өмссөн, инээд алдсан бяцхан хятад, нүүрстэй хувин барьсаар хүрч ирлээ. Охин нь ханцуйнаас нь татаж Улаан Очирын зүг хуруугаараа заагаад нэг юм хэлэв. Түрдэг тэрэгний эзэн Улаан Очирын өөдөөс харж суугаад нүүрийг нь ширтэв.
—  Чжоу чи Кеонг Сайяк гудамжны байшинг мэдэх үү? гэж Улаан Очир сулхан дуугаар асуухад тэрээр толгой дохив.
—  Чамайг дуудаагүй байхад чи өөрөө тийшээ очиж чадах уу? гэхэд тэрэгний эзэн мөн л толгой дохив.
Улаан Очир гэнэт бодлогошров. Цагаан Цаасан Дэвүүрт дамжуулах ёстой хар тамхийг тэр нөхрийг баригдахаас өмнө цагдаад мэдэгдэхгүйгээр яаж аргалах билээ гэдэг бодол гэнэт төрөв. Арван килограмм хар тамхи гэдэг чинь учиргүй их мөнгө шүү! Ийм их бэлтэй болбол «Гурвын холбооны» толгойлогч болж чадна! Шар Лууны цол хүртэнэ шүү дээ! Ингэж зөгнөхөд Улаан Очирын амьсгаа давхацлаа.
—  Чи ажлаа хийж бай, надад жаал ухаан сийлэх зүйл байна гэхэд тэрээр дуулгавартай босч нугасны мах янзалж эхлэв.
Тэгээд Улаан Очир дахин бодлогошрон суулаа. Цагаан Цаасан Дэвүүрийг цагдаагийн газарт ам угтуулж өгөхөөр шийдсэн тэр цаг мөчөөс эхлэн Лимээс олзолж авсан тэрхүү хар тамхийг өөрийн болгож найдвартай газар хадгалах бодол амар заяагий нь үзүүлэхгүй байв. Ко Инд Цагаан Цаасан Дэвүүрийн хаягийг хэлж өгч “Си Ай Ю»д дамжуулах арга зохиох нь арай л утгагүй юм шиг. Нотлох баримтгүй бол “Си Ай Ю» баривчилсан хүнээ дор нь суллана. Шинэ хуулиар бол арван кило хар тамхи гарна гэдэг бараг цаазаар авахуулсантай адил гэсэн үг. Хамгийн заналт дайсан нь хавханд орно гэж бодохоос Улаан Очирын сэтгэл баяр хөөрөөр дүүрнэ. Нөгөө талаас гэнэт ихээхэн мөнгөтэй болно гэж бодохоос сэтгэл нь догдолно Эхний үед Улаан Очир нэг сумаар хоёр туулай зэрэг буудах арга сүвэгчлэхэд ихээхэн төвөгтэй мэт санагдав. Харин сая л нэг ухаарах шиг болов. Цагаан Цаасан Дэвүүрийг хэрэгт татах баримт олдох бөгөөд хар тамхи Улаан Очирт үлдэх болно. Энэ зорилгыг биелүүлэхэд Чжоу оролцож, хожим тонилох болно.
, — Хэдийгээр Чжоу Цагаан Цаасан Дэвүүрийн хүн байсан боловч Улаан Очир түүнийг мөнгөөр өөртөө элсүүлж чаджээ. Нэг тохиолдол гарсан юм. Улаан Очир «ахынхаа» хүрээний хүмүүсийн дотроос аль нэгийг нь урвуулах санааг аль эртнээс өвөрлөж явжээ. Тэгтэл Цагаан Цаасан Дэвүүр Чжоугийн том охиныг нүдэн дээр нь хүчиндсэнд Чжоу эзнээ үзэн ядах болсныг олж сонсжээ. Улаан Очир энэ боломжийг шүүрэн авсан тэр мөчөөс эхлэн Чжоу түүний талд ажиллах болов.
Ко Ин цагдаа Кеонг Сайякийн гудамжинд цагдаа аваачихаас өмнөхөн Чжоуг тийш нь илгээхээр шийдэв. Цагаан Цаасан Дэвүүр байрандаа байгаа эсэх, ер нь тэгээд санаснаа хэрэгжүүлэхэд саад болох зүйл байгаа .эсэхийг тодруулах хэрэгтэй болов. Сая л яг цаг үеэ олсон шинэ бодол толгойд нь орж ирлээ.
—  Суу гэж Улаан Очир түрдэг тэрэгний эзэнд тушаав.  
Чжоу буцалсан тосноос гахайн махны шимэлдэг шүүж байсан шүүрээ орхиж хиртэй алчуураар гараа арчаад дахин Улаан Очирын өөдөөс харж суув.
—  Чи шууд арав үгүй... хорин мянган доллар авахыг хүсч байна уу? гэж Улаан Очир лавлав.
Чжоу зогтусаж, нүдээ бүлтэлзүүлж, амаа ангайж, бөхийснөө толгой дохив.
—  Бас эзнээ үхсэн байхыг хармаар байна уу? Чжоугийн царай тэр дороо  өөрчлөгдөж,  нүдний
харц нь түүний дотоод бодлыг илчлэв.
—  Тэгвэл сонсож бай. Арван хоёр цагт Кеонг Сайякт оч. Очсон шалтгаанаа өөрөө бодож ол. Цагаан Цаасан Дэвүүр байрандаа байхгүй бол даруйхан зайлж надад мэдэгд. Хэрэв Цагаан Цаасан Дэвүүр тэндээ байгаа, эсвэл удахгүй ирэх бол чи өөрөө тэнд үлд. Гэхдээ арван хоёр цагт хорин таван минут болохоос өмнө зайлах хэрэгтэй. Арван хоёр хагаст цагдаа нар очно. Үүнээс хэдхэн минутын өмнө нэг хүн Цагаан Цаасан Дэвүүрт нэг цүнх авчирч өгнө. Түүн дотор арван кило хар тамхи байна. Ямар ч хүн асуулаа гэсэн энэ тухай маргааш чамайг лав байцаах байх, чи тэр цүнхэнд хар тамхины ургамал байсан гэж хэлдэг юм шүү. Чиний дэргэд Цагаан Цаасан Дэвүүр цүнхээ онгойлгож доторх зүйлийг нь шалгаж үзээд дээд зэргийн ургамал байна хэмээн магтаж байсан гэж хэлээрэй.
—  Шоронд ороод тэр нөхөр чинь цүнхэнд хар тамхи байсан гэж өчиг мэдүүлбэл яах вэ? гэж Чжоу эргэлзсэн маягтай асуув?
—  Тэр миний хэрэг. Бүх юм цэвэр болно.
—  Аюултай байна гэж Чжоу их л гэмшсэн байдалтай Улаан Очирыг харав.
Улаан Очир инээмсэглэж,
—  Надтай наймаа хийхээсээ айгаагүй биз? гэв.
—  Хаанаас даа. Би ч тэгж бодоогүй шүү гэж Чжоу амандаа үглэв.
 — За яахав, гэж гараараа дохиод их нүүрэмгий загнасанд чинь дахин арван мянгыг нэмье. Чи ч над таалагдаж байна. Би чамайг туслахаа болгоноо. Кеонг Сайякийн байшингаас гарах өөр хаалга бий юу? гэж Улаан Очир асуув.
—  Хоёр хаалга бий.,
—  Хаана?
—  Нэг нь хорьдугаар байшинд. Хонгилоор очно. Нөгөө нь... гэж Чжоу яаж ойлгомжтой тайлбарлахаа дотроо бодож нүдээ онийлгов.
—  Нью бриж роуд гудамжнаас явахад гурав дахь гудамжаар баруун тийш эргэхэд эхний хашаа гарч ирнэ. Хаалгаар нэг саравч дамжиж бас нэг хашаанд орно. Түүгээр Тек Лим гудамжны тавдугаар байшинд орно.
—  За, гүйцлээ.
Улаан Очир босч Чжоугийн охиныг харан,
—  Сайн охин байна даа гэв.
Отгон нь. Авгай бид хоёрын хамгийн хайртай нь... гэж Чжоу охиныхоо толгойг илснээ Улаан Очирын нүдийг хараад тэр дорхноо дуугүй болчхов.
—  Бүү ай, би муу юм хийхгүй. Би чамаас илүү түгшиж байгаа учир надад баталгаа хэрэгтэй байна. Миний хэлснээр бүх юмаа бүтээвэл охиныг чинь маргааш орой буцаана гээд нөгөө охинд хандаж,
—  Надад олон сайхан тоглоом бий. Чи очиж тоглох уу? гэж асуув.
Охин эцгийнхээ нүүр өөд асуусан шинжтэй харахад Чжоу:
—  Энэ ахтайгаа яв. Маргааш орой гэртээ ирээрэй гэв.
Улаан Очир нөгөө охиныг хөтөлсөөр машиндаа орж суув.
Зүүн талаар «Мажестик» буудал өнгөрөхөд Улаан Очир бие хамгаалагчдаа хурдаа хасахыг тушааж замын хоёр талыг их л анхааралтай ажиж эхлэв. «Мажестик» буудлаас төмөр замын гарц хүртэл гурав дахин нааш цаашаа явтал сая нэг Ко Интэй дайралдав. Тэрээр нэг цагдаатай тун яаралгүй хүүрнэж яваа нь харагдлаа.
—  Урагшаа зуун метр яваад зогс. Намайг хүлээгээд хэрэггүй. Би өөрөө яваад харина. Хойноос чинь «сүүл» дагана. “Си Ай Ю» гэж мэдээрэй гэж Улаан Очир Ко Инийг ажиглах зуураа бие хамгаалагчдаа хэлэв.
—  «Тойота» машин алгуурхан явсаар явган хүний замд тулж зогслоо. Улаан Очир машины буланд шигдсэн Чжоугийн охиныг нэг хараад машинаасаа яаралтай бууж цагдаа нарын өөдөөс алхлав. Ко Ин Улаан Очирыг алсаас хараад зог тусах шиг болов. Тан үнэн хэлсэн болохыг Улаан Очир сая ойлголоо... Ко Иний царай нь зэвхийж нүдэнд айдас тодорчээ. Улаан Очир тэр түрүүчид өөрийнхөө хойноос яв гэсэн үл мэдэгдэх шахам дохио өгч хажуугаар нь гарч одлоо.
—  Чамд өгөх нэг яаралтай ажил байна гэж Улаан Очир тэр цагдааг зэрэгцэн ирснийг нүднийхээ булангаар хараад эргэж харалгүй өгүүлэв.
—  Би бэлэн байна гэж түрүүч яаран хариуллаа.
—  Чамд машин бий юу?
—  Байлгүй яахав.
—  Наад цагдаагаа цаг хэртэй орхи. Шалтаг олдох биз.
—  Тэр ч болноо.
—  Арван хоёр хагасын үед Кеонг Сайякийн арван дөрөвдүгээр байшинд оч. Хаалганы дэргэд жимс худалдаж байгаа хүн дээр очоод өнгөрсөн долоо хоногт хоёр боодол жимс захисан гэж хэл. Тэр чамайг Цагаан Цаасан Дэвүүр дээр хүргэж өгнө. Цагаан Цаасан Дэвүүр гэдгийг бүү мартаарай. Аятайхан харьцана шүү. Цаадах чинь лут хүн шүү.
—  За, би ойлголоо.
—  Урьд гүүрний дэргэд арван хоёр арван тавд нэг цүнхтэй юм аваад түүнийг аваачиж өгөх хэрэгтэй. Хүн очно.
—  Би бүхнийг гүйцэтгэе гэж Ко Ин тун уриалагхан өгүүлэв.
—  Бүү яар, би ярьж дуусаагүй байна. Миний саяын хэлсэн хаягтай газарт жимсний худалдаачин байхгүй байж магадгүй. Гэхдээ тэр байшинд ордог хоёр хаалга бий. Аль нэгний нь дэргэд тэр худалдаачин зогсож байх ёстой.
Улаан Очир Цагаан Цаасан Дэвүүрийг яаж олж уулзах тухай. тодорхой тайлбарлаад:
—  Буцах замдаа Хойд гүүрийн орчмоор эрэг дагасан замаар эргээд живсэн онгоцны дэргэд зогсоорой. Ямар нэгэн сэжиг байхгүй бол хэдэн алхам түрүүлж яваарай.
—  А... гэж Ко Ин амаа нээгээд дуугүй болчхов.
Сэжиг гарвал буцаад яваарай. Чи миний хэлснийг ойлгов уу?
—  Ойлголоо.
—  Би чамд их найдаж байна. Арал дээр чи миний хэлсэн бүхнийг хийсэн. Маргааш арван нэгэн цагт ирж мөнгөө аваарай.
Тэр цагдаа Блаканг Матийн тухай сонсоод бие нь чичрэх шиг болов.
—  Тантай уулзах уу? гэж нэг л итгэлгүй дахин лавлав.
—  Тийм ээ.
 Тэгээд Улаан Очир санаандаа орсон нэг хаяг хэлж өглөө.
—  Одоо жаахан түрүүлээд яв. Тэгээд нөгөө цагдаа дээрээ эргэж оч.
Улаан Очир гудамж хөндлөн гарч нэг такси зогсоов. Машинд орсон хойно.. Ко Ин түүнийг ажиглаж байгааг мэдлээ. Буланд очоод зогс гэж хэлээд булан тойрмогц жолоочид таван доллар атгуулж шууд цаашаа яв гээд өөрөө хажуугийн хашаанд хурдан гэгч нь орж одов. Улаан Очир нуугдсан газраасаа сэм ажиглатал «Нью бриж роуд гудамжнаас нэгэн машин гарч ирээд нөгөө таксийг мөр даган өнгөрөхийг харав. “Си Ай Ю» байна гэж гадарлаад дотроо их л, баярлан ёжтой инээмсэглэв. Улаан Очир баахан хүлээж зогссоноо Ко Интэй уулзсан гудамжнаа хүрч ирэхэд нөгөө түрүүч гудамжны автомат утсаар ярьж байгаа нь харагдав.
—  «Ах» минь, бүх юм цэвэр бүтнэ гэж Улаан Очир аман дотроо үглээд хэдэн гудамж дамжсаар. мөрөө шалгаж «Мажестик» буудлыг зүглэв.
Улаан Очир өөрийг нь болон Ко Инийг «Син Леоны» эзэн Тан тун анхааралтай ажиглаж байгааг огт анзаарсангүй. Өөрийнхөө баруун гар гэж бодож байсан нөгөө Тан шүү.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.04.10 2:53 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
5
Патрик халуун усанд орж  тун тухалж хэвтэнэ. Долоо  хоног нэлээд махаа идэж одоо ажлын талаар бодох ч хүслэн алга. Теонынд маргаашийн ням гаригийн нэг оройг Жунтай нэг тал болж хөзөр тоглох хүслэн түүний хамаг санаа бодлыг эзэмдэнэ. Эхний орой Аланг Жуныг хөзрөөр тун сайн тоглодог гэдгийг дуулаад огтхон ч ойшоохгүй байлаа. Тоглоом эхлэхийн өмнө Патрик тэр бүсгүйг өрөвдөн тохуурхсан байдлаар ямар системээр нэг тал болохыг сонирхсон билээ.
—  Аль нь ч яахав. Та өөртөө таатай системээ сонгож ав даа гэсэн хариу хэлэв.
Тэгээд тоглож эхэлтэл Жун тун сүрхий тоглодог бүсгүй болохыг Ло ойлгожээ. Эхний гарааг Ло, Жун хоёр авлаа. Аланг, Лау хоёр тун сүрхий өрсөлдөгчид. Тэр хоёр олон жил тоглож гар нийлж сурчээ.
Жуны уртавтар зууван нүд, залуу дал модны дэвүүрт навч шиг зурайсан хөмсөг Патрикт дахин бодогдож маргаашийн ням гариг түргэн болоосой гэж дотроо яарна.
Байцаагчийн аятайхан бодлыг утасны хангинасан дуу таслав.
—  Чөтгөр ав! Бас юу болов?, гэж Патрик хараал тавилаа.
Патрик уснаас гарч зузаан халаадаа; цөмөрч шаахайгаа өмсөх зуур утсаа халуун усны өрөөнд оруулдаг байж гэж бодоод зочдын өрөөнд ороход шалан дээгүүр ус дусаж мөр гарав.
—  Байна уу? Би сонсож байна гэж Патрик нэлээд уцаарлангуй асуулаа.
Хэн ч дуугарсангүй.
—  Наад аман дахь усаа асгаач, Чөтгөр ав! Дахиад л  чимээ анир  гарсангүй.  Патрик  утсаа
шидэж усанд орохоор явж хаалганд хүрээгүй байтал дахин утас дуугарлаа.
—  Байна уу? Тэнэглэж тоглоом тохуу хийх цаг надад алга гэж Ло бархирав
—  Би байна, төв эмнэлгээс ярьж байна гэж нэг хүний сулхан дуу сонсдов.
—  Чамайг мэс заслын ширээн дээр хэвтүүлээгүй нь харамсалтай. Тэгвэл би усанд тавтай орохсон.
Нэг хүн буруу утсанд залгажээ гэж бодоод утсаа таслах гэснээ гэнэт дууг нь танив.
—  Ко Ин үү!
—  Тийм ээ.
—  Юу болов?
 
—  Би... би утсаар хэлж чадахгүй байна. Ирэхээс нь айж байна...
—  Тэгвэл өглөө уулзъя. Анги дээр чинь яваад очъё. Эсвэл өглөө хүртэл азнаж болохгүй юу?
—  Болохгүй.
—  За тэгвэл намайг гол хаалган дээр хүлээж бай. Би хорин минутын дараа очно.
Ло утсаа тавив. Ханын том цаг нь яг арван нэгэн цагийг цохиж байв.
Патрик хурдан хувцаслаж гудамжинд гарав. Тэр дороо нэг такси гарч ирээд тоормосоо хангинуулан зогсов. Шалаад, салдаггүй зарим таксины жолоочид байцаагч дургүй билээ. Тэд явган явж байгаа хүмүүс өөрсдий нь олох ёстой хөлс мөнгийг нь авч яваа гэж лав боддог бололтой. Гэтэл энэ такси яг л цаг үеэ олж хүрэлцэн ирлээ.
Лог төв эмнэлэгт хүрэлцэн очиход түрүүч нааш цаашаа холхиж цаг "ямагт хоёр тийшээ эргэж харсаар яваа нь харагдав.
«Чи ч бас" аймхай амьтан юмаа» гэж Патрик мөнгөө төлөх зуур бодов.
Тэрээр нөгөө цагдаад ойртож ирээд:
—  Ямар сонин, яаралтай зүйл гарав? гэж лавлав.
—  Өнөөдөр Нью бриж роуд гудамжинд жижүүр хийж явтал Улаан Очиртой гэнэт халз туллаа гэж Ко Ин шивнэв.
Тэгээд Улаан Очиртой ярьснаа байцаагчид хэлэв.
«Улаан Очир өөрөө Ко Ин дээр ирэхийг бодоход лав нэг сүрхий хэрэг гарсан бололтой. Хамгийн гол нь энэ түрүүчид их найджээ. Тэгээгүй бол юу гэж Цагаан Цаасан Дэвүүрийн тухай хэлэх билээ. Энэ нь ч харин сайн хэрэг боллоо» гэж Патрик дотроо бодов.
—  Хаягаа андуураагүй биз? Аль алиныг нь сайн тогтоосон биз? гэж Патрик юу ч атугай дахин сайн лавлав.
—  Үгүй, ноён байцаагч аа. Би бүгдийг сайн цээжилсэн.
—  Улаан Очир чамайг маргааш хэдэн цагт ирээрэй гэв?
—  Арван нэгд.
Патрик юуны өмнө ямар арга хэмжээ авч болох талаар бодож эхлэв.  ,
—  Би одоо яах вэ, ноён байцаагч аа гэж Ко Ин сулхан дуугаар асуулаа.
 — Чи юу, Эзнийхээ хэлснийг л хийх хэрэгтэй.
—  Зовох хэрэггүй, чамайг сэжиглэхгүй. Тэгэхдээ бодолтой байгаарай. Тэр нэг сайхан гарчигтай сонины мэдээг би одоо болтол устгаагүй байгаа шүү. Харин жаал зугаа юм нэмсэн. Юмыг яаж мэдэх вэ.
—  Үгүй, ноён байцаагч аа, яалаа гэж? Би бүхнийг ёсоор гүйцэтгэнэ.
—  За тэгвэл одоо яв. Урьд гүүрийн тэнд цүнх өгөх хүмүүсийн нүүр царайг сайн харж аваарай.
Ко Ин толгой дохиж булан тойрон алга болсны дараа Ло эмнэлэгт орлоо. Хаалганы дэргэдэх ширээний ард нэгэн сувилагч хүүхэн үүрэглэж суув. Хаалга онгойх чимээгээр нөгөө сувилагч цочиж нүдээ нухалж эхлэв.
—  Би цагдан сэргийлэхээс явж байна. Яаралтай утастах хэрэг гарлаа гээд Патрик үнэмлэхээ үзүүлэв.
—  Бололгүй яахав гэж нөгөө сувилагч сандарч өөрийнхөө хажууд байгаа утсыг заав.
—  Би өөр өрөөнөөс утастах гэсэн юм. Сувилагч  ширээнээсээ хэлхээтэй түлхүүр гаргаж
ирээд нэг ч үг дуугаралгүй коридороор түрүүлж алхав. Нэг хаалга нээж егөөд Патрикийг оруулж хаалгыг нь хаалаа. Байцаагч харилцуурыг шүүрэн авснаа тэр дор нь буцааж тавиад хаалгаа нээв. Сувилагч хаалга түшээд яриа сонсоход бэлдэж зогсжээ.
—Та ороод ир. Хаалганы цаанаас муу дуулдана гэж Патрик урьж тун эелдэг нахилзав
Сувилагчийн нүүр улайж амандаа үл мэдэг нэг юм үглэж хуучин байрандаа очихоор сажлав. Патрик харилцуураа авч жижүүрт утастлаа.
—  Ло ярьж байна. Шуурхай группийг одоохон бэлэн болго. Хоёр групп байх нь дээр. Даргад утастаад ирээч гэж дамжуулаарай.
—  Мэдлээ, байцаагч аа,
Арван таван минутын дараа Ло ажил дээрээ очоод арваад минут өнгөртөл Аланг орж ирэв.
—  Юу болоо вэ, Патрик?
—  Саяхан. би Ко Интэй уулзлаа. Манай гэр рүү утастаад уулзъя гэв. Төв эмнэлгийн тэнд уулзахад түүнийг жижүүр хийж байхад нь Улаан Очир олж уулзжээ Тэр Цагаан Цаасан Дэвүүрт нэг цүнх аваачиж өгөхийг тушаасан байна.
—  Цүнхийг өгч үү?  
—  Арван хоёр арван тавд урьд гүүрийн тэнд Ко Инд нэг хүн авчирч өгөх юм байна. Арван хоёр хагаст Ко Ин тэр цүнхээ аваад Кеонг Сайяк гудамжны 14 дүгээр байшинд очих ёстой.
— Хм.. Цагаан Цаасан Дэвүүр гэнээ... Энэ ч «Гурвын холбооны» том мяндаг тушаал биз?» гэж Аланг нүдний шилээ авч нүдээ нухав.
—  Толгойлогчийн дараа гурав дахь хүн. Улаан Очир нэг шат доогуур байдаг гэж Патрик хариулав
—  Бид барилаа гэж бодъё... Цагаан Цаасан Дэвүүрийг барихад Улаан Очир сэжиг. авч алга болж болох юм гэж Аланг хамар дороо үглэснээ Патрикийг онигор нүдээрээ ширтэж — Тэгээд дараа нь яах билээ? Тэднийг бариад бид тэр нууц байгууллагыг илрүүлж чадахгүй. Тэд ч тийм амархан бууж өгөх улс биш. Ко Инийг элсүүлсэн, харин энэ удаа тийм аз таарахгүй шүү
—  Өөр зам алга. Теон. Тэднийг сэм ажиглаад үр дүн гарахгүй. Дор нь мэдэж орхино, Гарцаагүй нотолгоо ч бий юм шүү гэж Патрик зөрөв.
—  Юу тэр билээ?
—  Тэр цүнхэнд алт, эсвэл хар тамхи, эсвэл хуурамч мөнгө байх ёстой. Цүнхэнд их юм багтаахгүй учраас алт, мөнгө хоёр биш. «Гурвын холбоо» тийм өчүүхэн юмаар хөөцөлдөхгүй. Гагцхүү хар тамхи байж болох юм. Тэгэхдээ тэдний хувьд бага юм. Миний бодоход хар тамхины ургамал байж болох юм. Бид Цагаан Цаасан Дэвүүрийг эд мөрийн баримттай нь баривчилбал алах ял заагдах аюул тулгарна. Тэгэхлээр зэрэг тэр этгээд бүх юмаа бидэнд дэлгэх болно.
Аланг нүднийхээ шилийг авч нүүрээ алгаараа дарж бодлогошров. Ло даргынхаа алга хоёр шанаагаа илэн доош буухыг тэсвэртэй хүлээв. Гэтэл гарын алга нь эрүүндээ хүрээд ширээн дээр тасхийтэл буув.
—  За яахав. Баривчилъя. Хүмүүс бэлэн үү?
—  Бэлэн.
 
Ло тэр ажлыг яаж гүйцэтгэх талаар нарийн бодож боловсруулсан тул даргадаа дэс дараатай тайлбарлаж эхлэв.
 — Ко Ин тэнд арван хоёр хагаст очно. Тэнд очиж жимсний худалдаачинтай тохирч Цагаан Цаасан Дэвүүрт хүрээд эргэтэл ойролцоогоор долоон минут өнгөрнө. Жимсний худалдаачин харуул учраас аюул гарсан үед дохио өгнө. Ко Ин явсны дараахан бидний ирж явааг мэдэгдэхийг нь саатуулах хэрэгтэй. Биднийг машинаар очтол дохио өгч амжиж болох юм. Ямар системийн дохио байгааг чөтгөр бүү мэд. Тийм учраас тэр худалдаачинг зайлуулах хэрэгтэй. Би түүнийг «аргалаад» хамт дотогшоо орж болно байх гэж бодох юм. Энэ бүхэн нэг цагт хорин минут дутуу байхын өмнө дуусах ёстой. Яг энэ үеэр нэгдүгээр шуурхай групп гудамжийг бүсэлнэ.
—  Зарчмын хувьд би санал нэгтэй байна. Тэгэхдээ тэр хорооллыг бүхлээр нь бүсэлбэл сайн. Байшин нэртэй тэр хайрцаг шиг юманд чөтгөр ч хөлөө хугалмаар юм байдаг. Байшин бүр оготнын нүх шиг хэд хэдэн хаалгатай гэж Аланг хэсэг бодсоноо өгүүлэв.
—  Би бас нэг юм мартаж орхиж. Энэ байшингаас гарах хоёр хаалга бий.
—  Тэгээд та ганцаараа явбал аюултай. Машин хоёр минут л саатвал таныг тэр нүхэнд нь далд оруулна шүү.
—  Теон, хэдэн хүн очвол нөгөө худалдаачин сэжиг аваад биднийг өөрийг нь янзлах хооронд дохио өгч болох юм шүү.
—  Бүгдээрээ зэрэг очих шаардлагагүй. Таны төлөвлөгөөнд бид тулгуурлая. Тэгэхдээ болгоомжлох нь илүүдэхгүй. Чайнатауны гудамж орой үдшийн цагаар яаж битүүрдгийг та мэднэ шүү дээ. Гудамжинд тэрэг түрсэн нэг амьтан зам бөглөөд зогсчихвол хамаг хэрэг нурах нь тэр. Түүнийг зайлуулж машин гаргах гэсээр байтал... Ерөнхийдөө танаас гадна дөрвөн хүн гудамжны тал бүрээс явган ирж нэг цаг гучин таван минутад арван дөрөвдүгээр байшинг бүрэн хяналтдаа авсан байх ёстой. Тэгвэл бид таныг найдвартай байлгаж чадна. За ингээд л гүйцэх шив дээ. Төлөвлөгөөнөөс зөрөх асуудлыг байдлаас нь шийдье.
Аланг суудлаасаа бослоо.
—  Шуурхай группийнхэн дор цуглараг. Би өрөөндөө ороод доошоо бууя гэж Аланг үүрэг өглөө
—  За тэгье. Энэ үеэр би хамгаалах дөрвөн хүн олъё гэж Патрик хариулав.
—  Гурван хүнийг, дөрөв дэх нь би болно гэж Аланг түүний хэлснийг тодруулав.
Бүх үүрэг даалгавар өгч хүмүүсийн хоорондох ажлын хуваарийг өгч дууссаны дараа Аланг, Ло нар гурван эрүүлчийн хамт байрнаасаа гарч Алангийн машинд сууцгаав. Шуурхай группийнхэн «Жип» машинд байраа эзэллээ. Замдаа нэг ч үг дуугарсангүй. Ло тамхи асааж цонхны дэргэд тухлан суугаад гудамж ажиглаж эхлэв. Аланг урьд суудал дээр түшлэг налж тухлаад нүдээ анив. Тэгээд хийх ажилдаа биеэ бэлтгэж эхлэв. Ийм зуршил олон жилийн өмнө бий болжээ. Зарим тохиолдолд үйл явдал дорхиноо эргэж өөр байдалтай болдог тул өчүүхэн жижиг зүйл ч гэсэн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдгийг олон жилийн практик харуулав. Ийм учраас туршлагатай сэргийлэгч хүний хурц оюун санаа тэр үйл явдал дуусан дуустал бүх мэдээг толгойдоо бэлэн хадгалж байх ёстой. Хэдийгээр энэ удаа үйл хэрэг нэг их ээдрээтэй биш ч гэсэн Аланг бололцоотой бүх вариантыг дотроо нарийвчлан бодлоо.
Машин Крайкроуд гудамж руу эргэхэд Аланг жолоочдоо зогсох тушаал өгөв.
—  Патрик, та энд буусан нь дээр. Дутуу бодсон зүйл байхгүй байгаа? гэж Аланг байцаагч руу эргэж хараад лавлав.
—  Үгүй л юм шиг байна
—  Тэгвэл амжилт хүсье.
Ло толгой дохиж, машинаас гарав. Ко Ин ирэхэд арван минут үлдэж байлаа. Кеонг Сайяк гудамж руу ордог нарийн гудамжаар Ло яаралгүй алхалж эхлэв.
Угаасан юм өлгөдөг нарийхан хулс жирийтэл нь босгосон, хоёр талаараа шавар шохой нь хуурч унасан жижигхэн гудамжинд хүн багтахгүй шахам байв. Чайнатауны шөнийн гудамжны худалдаа эхэлж хүн пиг дүүрэн боллоо. Хаалганаасаа шууд гаргаж тавьсан модон лангуу дээр хямд үнэтэй цэцэг навч болсон бараа таваар, хятад бурхны шаазан дүр, дал модоор сийлсэн сармагчны хоншоор, эмэгтэйчүүдийн маягаас гарсан цамц,  гутал, элдэв  хог новш овоолоостой
Түүний хажуугаар янз бүрийн жимс, загас, далайн хорхой, шавьж, хар өндөг,. нэг үгээр хэлэхэд хүний нүднээс бусдыг нь гаргаж тавьжээ. Чанасан, шарсан, түүхий, жигнэсэн идэш уушны зүйл энд тэндгүй харагдана. Хятад шөлний худалдаачдын орилох дуу гудамжны хүнгэнэсэн дуу дундаас илүү сонстоно Тэд жижигхэн тэргээ нааш цааш нь түлхэж хонх жингэнүүлж зам тавихыг гуйж худалдан авагчдыг уриалан дуудна.
. Алхам бүрт худалдаачид хоол идэхийг урьж, дугуй тэрэгтэй овжин этгээдүүд жижигхэн цээжтэй, будмал охидыг хямд үнээр санал болгож байгаа тэр шуугиан дундаас Патрик өмд, цамцнаас нь чангааж татсан олон гарыг зайлуулсаар арайхийж тэр шуугианаас гарч ирлээ.
Патрик сая л нэг Кеонг Сайяк гудамж дахь нөгөө хэрэгтэй байшингаасаа арай баруун талаар нь гарч ирэхдээ тэр байшингийн хаалган дээр <Нэхмэл эдлэлийн худалдаачин Хин» гэсэн, чанасан наймаалж шиг арзгар хятад үсгээр бичсэн хаягийг олж харлаа.
Патрик түр. зогсож дал модны нэг аяга сүү авч аажмаар сорж уух зуураа гудамжны нөгөө талд юу болж байгааг ажиглаж эхлэв.
Лангууны бүрхүүлгүй хурц гэрэлд хүмүүсийн нүүр Царай тод ялгагдаж байлаа. Цагаан майк өмссөн жимсний худалдаачин уйтгарласан байдалтай хаалга. манаж зогсоно. Харахад ямар ч ширүүн араншин зан байхгүй мэт. Их л сайн сэтгэлтэй хүн шиг бодогдоно. «Би ч лав энэ нөхөртэй хэл амаа ололцох бололтой» гэж Ло дотроо бодлоо.
Нөгөө байшинд цагдаагийн «Жип» машин тулж ирлээ. Жимсний худалдаачин машинаас бууж байгаа Ко Инийг хараад нэлээд тэвдэж байгаа бололтой. Түрүүч худалдагчийн лангуунд дөхөж очоод нэг юм шивэгнэх шиг болж уруул нь хөдлөхөд нөгөө худалдаачин тайвшрав. Тэгээд хажуугийн хайрцаг дээр сууж  байсан нэг жаалд юм хэлэхэд тэрээр год үсрээд хаалгаар орж явчхав Удалгүй цоохор нүүртэй намхан хятад гарч ирээд «Жип» машинаас цүнхтэй юм аваад дөрвөлжин нүхэнд ороод алга болчхов Түрүүч машиндаа суугаад яваад өглөө.
«Чөтгөр ав, бид үүнийг бодсонгүй. Ингээд байвал ч Дэвүүр алга болоод  өгнө шүү» гэж Патрик дотроо хараал тавьж Аланг болон өөртөө туслах ёстой хүмүүсээ нүдээрээ эрэв.
Тэд иртэл таван минутын зай байна. Удаж болохгүй. Патрик хурдан гэгч нь гудамж хөндлөн гараад жимсний худалдаачны хажууд тулж зогсоход нөгөө худалдагч байцаагчийг гайхаж харав.
—  Байшин бүслэгдсэн. Гараа бүү хөдөлгө, дуу шуугиан гаргаж болохгүй. Намайг Цагаан Цаасан Дэвүүр дээр оруулж өг. Энэ л чнний ганц горьдлого болно гэж Патрик буу тулгалаа.
Худалдаачин арга тасран ийш тийш хараад хажуугаараа яван лангуунаас гарахад Ло хажуу тийшээ болж нөгөө хятадыг гаргаад дахин наалдав. Тэр хоёр хаалгаар ортол хоёр талаараа олон хаалгатай, худагны хана шиг урт харанхуй хонгил гарлаа. Харин _метрийн цаана баруун тийшээ эргэдэг, буландаа цорын ганц чийдэнтэй тэр хонгилыг хараад «үнэхээр оготнын нүх» гэж Аланг даргын,хэлж байсан нь санаанд оров. Байцаагчийн нүд харанхуйд дасч олон жил будаагүй шавар шохой нь унасан хана ялгахтайгаа болов.
Тэр хоёр овоолсон хайрцаг сав, хог новшны хажуугаар өнгөрөхөд нэг хаалга онгорхой байв. Ло нүднийхээ булангаар харахад нэг цонхигор настай авгай, хэдэн хүүхэд хир болсон хулсан дэвсгэр дээр сууж аягатай будаа савхдаж суухыг харав.
Худалдаачин түргэн алхахаа болив.
—  Дэмий шүү гэж байцаагч нөгөө хятадыг бууныхаа амаар түлхэв.  _
Булан тойроод хоёр хаалганы дунд очтол хоёр хаалга гэнэт зэрэг нээгдэж хэн нэгэн хүн Патрикийн буутай гарыг цохиод хүчээр эсрэг хаалганд түлхэж оруулав. Ло хаалганы модноос барьж авч хөл дээрээ тогтох гэтэл шилэн хүзүү рүү нь хүчтэй цохиход гар нь сулрав: Ухаан алдах үед хаалга хааж байгаа мэт хахирсан чимээ сонсогдов.
...Патрик нүдээ нээгээд хэвтэж байгаагаа мэдрэв. Саяхан энд Аланг, Жун хоёр байсан шиг санагдав. Тэгээд хаашаа алга болчихдог улс вэ? Саяхан тэр хоёрын зургийг авах гээд фокусыг нь тааруулах гээд будлиад байлаа. Лав хүлээж ядаад явсан бололтой. Тэдний оронд энэ хэн ороод ирэв ээ? Танихгүй л хүмүүс байна. Патрик тэр хүмүүсийг  сайн харах гэж нүдээ онийлгож байх шиг еөрт нь санагдана. Нэгийг нь ч танихгүй юм байна. Эсвэл сайн харж чадахгүй байгаа хэрэг үү? Хэсэг хөвөн нүдний нь өмнө хөвөөд заримдаа нарийсч тунгалаг болоод Аланг, Жун хоёр түүнийг нэвтэлж Ло хараад ч байгаа юм шиг. Тэгснээ нөгөө хөвөн дахин зузаарч ойр байгаа бүхнийг халхална . Хөвөн шингэж алга болтол эргэн тойрон танихгүй хүмүүс бүсэлжээ. Нөгөө харагдаж байсан зүйл дахин өөрчлөгдөв. Юун хүмүүс вэ? Мартаж орхижээ! Тэр нэг таньдаг хүний царай харагдана. Энэ хүнийг би хаана үзлээ. Хэн нэгэн хүнтэй андуурч байна уу? Аль адилхан хүнийг тэр гэхэв. Үгүй, лав үзсэн хүн байна. Тэгэхдээ хаана үзлээ? Тэр юун таван хошуу вэ? Дээрээ бас бичигтэй юм. Сонин юм даа. Патрик энэ хүнийг хаана үзсэн тухай бичиг байна уу? Үсгийг нь тун гаргахгүй юм. Одоо л ойртож ирлээ. Одоохон уншъя. Үгүй, дахиад л холдож орхилоо. Ямар чөтгөр вэ? Яагаад нааш цаашаа харайгаад байнаа? Тэр, бас л ойртоод ирлээ. Ялимгүй дөхөөд ир, за!...
Нөгөө таван хошуу гэнэт Патрикийг чиглээд хөвж эхлэв. Том болсоор удалгүй бүдүүн хар бул чулуу болж нүдний нь емнө зогслоо. Чулуун дээр чанасан наймалж шиг том үсгээр «жимсний худалдаачин» гэж бичсэн улаан бичиг харагдана.
Байцаагч ухаан орлоо. Саяхан коридороор дагуулж явсан цагаан майктай нөгөө хятад өмнө зогсож байгаа харагдав. Харин царай нь урьдын адил сайн санааг үл илчилнэ. Хүйтэн, зэвүүн нүдтэй, машинаас цүнх авсан нөгөө цоохор хятад бас хажууд нь байна. Тэднээс гадна бас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байна. Байцаагч гараа хөдөлгөх гэсэн чадсангүй гарыг нь нийлүүлсэн байхыг мэдээд хүлсэн байна гэж ойлголоо.
—  Сэрлээ шүү гэж тэр цоохор хятад ханын дэргэд сууж байсан"нэг хүнд хэлэв.
—  Бие чинь ямар байна? Миний хүмүүс таныг нэг их гэмтээгээгүй биз? гэж тэр хүн их л сэтгэл зовсон янзтай асуув.
Ло нэг ч үг дуугарсангүй, толгойгоо аажмаар хөдөлгөж эргэн тойрныг ажив. Өндийх гэтэл шилэн хүзүүгээр хатгаад авах шиг гэнэт өвдөв. Тэгээд толгойгоо жинтүү дээр тавихаас өөр аргагүй боллоо.
Байцаагчийг хаалга цонхгүй, чулуу ханатай нэг жижиг өрөөнд оруулжээ. «Яаж энэ хүмүүс энд оров? гэж Ло гайхсанаа—Газар дор байна шүү!» гэж тааварлав. Чулуун таазыг ажиглахад нэг дөрвөлжин нух байгаа харагдана. «Яагаад Аланг, бусад хүмүүс ирэхгүй байна» гэж Патрик бодох тэр мөчид дээр шүгэл хангинаж дуу шуугиан болох нь сонсдов.
Ямар тэнэг юм болов оо! Гурав дөрвөн минут л хүлээдэг байж Дээд тал нь таван минут. Тэгвэл бүх юм журмаараа болох байв. Теон одоо бараг хажууд нь хэдхэн метрийн зайнд ирээд байна. Гэхдээ Ло өөрийгөө энд байгааг хэлж чадахгүй нь харамсалтай. Түүний хашгирах дуу хоолой энэ зузаан ханыг лав нэвтэлж чадахгүй. Тэгээд бас энэ дуу шуугиан дор хэн түүний дууг сонсох билээ. Гайгүй, Аланг чөтгөрийн энэ нүхийг олох байх. Тэрээр энэ байшинг ухаж төнхсөөр байгаад энэ үүрийг олох биз.
— Тэд .таныг олохгүй. Манай энэ их найдвартай газар байгаа юм гэж сандал дээр сууж байсан хүн Патрикийн бодол санааг тааж мэдсэн юм шиг өгүүлэв.
Ло модон ханз дээрээс босох гэтэл болсонгүй.
Ноён цагдаад туслаад  өгөөрэй гэж нөгөө хүн их л найр тавив.
Тэрээр тамхи асааж их л таатай утаа савсуулж сууна.
Худалдаачин, цоохор хятад хоёр байцаагчид дөхөж очоод ширүүн гэгч нь босгож суулгав.
. — Аятайхан хөдөл! Та нар сэхээтэн хүмүүстэй ер ажиллаж сураагүй улс юм._. Хүлээсийг нь тайлаад өг гэхэд нөгөө хоёр тушаал ёсоор гүйцэтгэв., Ло хөшсөн гар хуруугаа хөдөлгөж орчноо дахин сайн ажиглав. Тамхи зуугаад сууж байгаа эрэгтэй хүний сандлын хажууд нэг жижиг модон хайрцаг байна. Түүн дээр Ко Иний авчирсан цүнх, Патрикийн гар бууг тавьжээ. Цоохор хятад Патрикийн харыг ойлгоод нөгөө хайрцаг руу дөхөж очлоо.
Өөрийнхөө хүчинд найдаад ямар ч үр дүн гарахгүй нь. Гагцхүү Алангийг хүлээхээс өөр арга алга. Патрик дээр болж байгаа шуугианыг чих тавин сонсов. Өөрт нь тус болохоор дуу чимээ ер гарсангүй. Харин нөгөө шуугиан бүр ч дуулдахаа болив. Ло хатсан уруулаа долоов.
— Цян! Манай зочинд уух юм өг гэж нөгөө тамхи татаж суугаа хүн ханын дэргэд дуугүй зогсож байсан ягаан хөх өмд, цамцтай бүсгүйд хандаж хэлэв.
Тэр бүсгүй хуванцар аягаар төмөр савнаас ус утгаж аваад байцаагчид өгөв Ло муухай, бүлээн усыг шуналтайяа хэд залгилав. Ууж дуусаад байшингийн дээвэр өөд дахин ширтэв.
—  Би таныг бүрэн ойлгож байна. Гэвч тус хүргэж чадахгүй нь харамсалтай. Та ч лав найз нөхөдтэйгөө уулзахаас өнгөрөв бололтой. Ямар ч байсан хүн хүнээ багалзуурдах нь гол зорилт болсон энэ аймшигт ертөнцөд. Тамхи татах уу?
Ло толгой дохив. Тэр хүн худалдаачинд дохио өгөхөд тэр дор нь нэг хайрцаг «Данхилл» тамхи гаргаж Патрикт өгөв. Ийм тохиолдол байх гэж! Блаканг Мати арал дээрээс  мөн л ийм тамхи олдсон билээ
Байцаагч тамхиа асаагаад сандал дээр сууж байгаа хүнийг сайтар ажиглав.
—  Цагаан Цаасан Дэвүүр үү? гэж Патрик царайгаар нь танихгүй боловч гудамжинд уулзах ёстой хүнтэйгээ учирч байгаа мэт хэнэггүй асуув.
—  Өө! Та атаархмаар сүрхий мэдээлэлтэй хүн юм гэж нөгөө хүн үнэхээр гайхаад,—Өөр нөхцөлд бол би юм дуугарахгүй, даруухан өнгөрөөчих байсан юм, гэвч энэ яриа та бид хоёрын дундаас холдохгүй учраас таныг зөв таасан гэж хэлэхээс өөр нөхцөл алга. Тэгэхлээр би бас таны хэн болохыг мэдэж сонирхмоор байгааг та зөвшөөрнө биз? гэв.
— “Си Ай Ю»гийн байцаагч Патрик Ло байна. Та ч лав миний халаасыг ухаж амжаа биз.
—  Ноён Ло та бидний талаар их муу юм боддог хүн байна. Гэхдээ би гомдохгүй. Таны ажил таны оюун санааны хэлбэрт зохих хэмжээгээр нөлөөлжээ. Таныг буруу санаархлаас хамгаалах гэж буугий чинь л хурааж авлаа. Тэгэхлээр би танд хэрэгтэй болсон юм уу даа. Би таныг сонсож байна.   ,
—  Бидэнд танай бүх дээрэмчид хэрэгтэй байна гэж Патрик хөмсөг зангидав.
—  Ноён Ло, ийм үг яриад юугаа хийх вэ? Та чинь манай зочин гэдгийг бүү мартаарай гэж Цагаан Цаасан Дэвүүр ярвайв.
—  Та манайд хариу зочилно гэдэгт найдаж байна гэж байцаагч сэтгэл зүрхээ барьж хэлэхдээ өөрийнхөө байдлыг сайн ойлгож байв.
Цагаан Цаасан Дэвүүр инээмсэглэв.
—  Таны хошин яриаг гол нь өөдрөг занг би үнэлж байна. Ноён Ло. Гэхдээ таны сайхан урилгыг хүлээн авч ажил хэрэг болгож чадахгүй дээ би үнэхээр харамсаж байна. Шалтгааныг нь та ойлгож байгаа биз.
—  Юмыг яаж мэдэх вэ?... гэж Патрик өөрийнхөө арчаагүй байдлыг хүлээхийг үл хүсэн өгүүлэв.
Цагаан Цаасан Дэвүүр энэ үгийг сонсоогүй юм шиг дуугүй өнгөрөөв
—  Та бид хоёрт цаг их гарна. Танай найз нөхөд эндээс зайлах арай болоогүй Энэ хаалгыг тэд хэрхэвч олохгүй гэдгийг та сайн мэдэж байгаа биз дээ. Хэрэв би үүнд өчүүхэн төдий эргэлзсэн бол би өөрийгөө Цагаан Цаасан Дэвүүр гэж танд хэлэхгүй байсан. Тийм учраас надад айх үндэс алга. Эцсийн эцэст тэд л эндээс зайлж таарна. Тэгэхлээр бид хагацах болно. Ноён Ло, би таныг алахгүй. Бид таныг энд орхино. Хоорондоо ярьж тохирохгүй бол бид бүх насаар чинь үлдээнэ. Энэ ертөнцөд та найз нартайгаа дахин уулзахгүй гэдгийг би танд хэлсэн. Харин би хэлснээ эргэн бодож танд нэг бололцоо олгох юм уу гэж бодлоо. Таныг би ухаантай, ажилсаг хүн гэж бодож байна. Хэн хэндээ ашигтай юм хийвэл сайн бодох бий.
Байцаагч ганцаараа энэ чулуун хонгилд үлдэнэ гэж бодохоос нуруугий нь зүүгээр хатгах шиг болов. Миний дээр хүмүүс явж,. жимс авч, машинаар явж, инээж ханиаж явах бий... Би удаж байж гол тасрах байх даа. Надад хэн ч тусалж чадахгүй нь. Хэн ч ирэхгүй! Энэ нүхийг хэн ч олохгүй гэж энэ эелдэг инээмсэглэсэн дээрэмчний хэлсэн үг лав үнэн биз. Аланг байцаагчийг эрж хайх нь мэдээж хэрэг. Тэгээд эцсийн эцэст Цагаан Цаасан Дэвүүр Патрикийг барьж аваад хамт зугтаж гэж санах биз. Ингээд дуусах нь тэр үү? Ийм байдалд ороход хэдхэн минутын зөрөө л байсан юмсан. Одоо ч энэ тухай бодоод өнгөрчээ. Эндээс яаж гарах ухаан сийлэх хэрэгтэй. Цагаан Цаасан Дэвүүрийн саналыг хүлээж авахаас өөр арга зам үгүй... Гэвч Патрик энэ өөдгүй этгээдүүдийг ямагт жигшдэг билээ. Тэгээд одоо энэ үл бүтэх амьтдад захирагдах гэж үү? Хэлсэн бүгдийг нь биелүүлж айн чичирч суух гэж үү? Би яаж Аланг, Жун хоёрын нүүрийг харах вэ? Үгүй, хэзээ ч тийм булай юм хийхгүй. Тэгэхлээр... амь насаа алдах хэрэг үү? Эсвэл Цагаан Цаасан Дэвүүрт тэдний талд орж ажиллахдаа бэлэн байна гэж хэлэх юм билүү? Хамгийн гол нь эндээс гарах аргаа олбол хожим... Үгүй, Цагаан Цаасан Дэвүүр байцаагчийн үгэнд тэгж хялбар итгэх толгой биш. _Баталгаа шаардвал яана? Юу гэх бол?
— Энд зогсоход аюултай. Эндхийн хүмүүс намайг танина гэж Чжоу Улаан Очирын гараас татаж сулхан дуугаар өгүүлэв.
Улаан Очир юу ч хариулсангүй. Тэрээр энгийн хувцастай арваад хүн давхиж орсон хаалгыг арга тасран ширтэнэ. Хэдэн мөчийн дараа гартаа гав зүүсэн Цагаан Цаасан Дэвүүрийг авч гарна. Энэ муу үхэр оготно цагдаад баригдаад явж байхыг харна гэдэг ямар бахдал вэ... Хэдхэн минут, ердөө л хэдхэн минутын дараа шүү! Цаг ямар удаан явдаг юм бэ! Яасан удаан юм! «Биеэ барь, хэдхэн мөчийн дараа гарч ирнэ» гэж Улаан Очир өөрийгөө тайтгаруулав.
Гэтэл тав, арван. минут өнгөрөөд байхад цагдаа нар Цагаан Цаасан Дэвүүрийг туусаар гарч ирэхгүй л байлаа. Нүдний шилтэй нэг пагдгар эр гараад ирэхэд нэг хүн дөхөж очив. Гайхаж гараа сарвайлган ямар нэгэн юм тайлбарлаж байгаа бололтой. Чөтгөр ав! Цагаан Цаасан Дэвүүр алга болчих ёсгүй юмсан Бүх нүх сүвийг ухсан бололтой. Улаан Очирыг гэнэт айдас эзэмдэв. Тэнд Чжоугийн мэддэггүй бас нэг нууц хаалга байсан бол яана? Цагаан Цаасан Дэвүүр оргож гарсан бол чухам юу болохыг Улаан Очир бодохоос айдас нь хүрнэ. Цагаан Цаасан Дэвүүр амьд мултарч гарвал яана... Зугтаах хэрэгтэй. Даруй зугтаах хэрэгтэй! Одоохон шүү! Хар тамхиа аваад Сингапураас зайлах хэрэгтэй! Улаан Очирын мэдэлд моторт завинууд байдаг нь ямар аз вэ! Хэдэн үнэнч нөхдөө аваад... Өөр хүний нэр дээр банканд мөнгө хадгалуулснаа Улаан Очир гэнэт саналаа. Сая шахам байгаа. юмсан. Ийм их мөнгийг хаяад явах гэж үү? Тэгээд ер нь амь насаа алдах гэж байхад мөнгө ямар хамаа байсан юм бэ?
Улаан Очир зугтахаар завдтал гэнэт Чжоугийн чичирсэн дууг сонслоо.
—  Тэд... нуугджээ... Би хэлэхээ мартаж... Тэнд газар дор...
—  Юу гэнээ? гэж Улаан Очир огцом эргэж харав.
—  Тэд доод хонгилд нуугдсан... гэж Чжоу арайхийж дуугарав.
—  Муу хар зулбадас. Тэндээс гарах хоёр дахь хаалга бий юу? гэж Улаан Очир шивнэн асуув.
—  Байхгүй
Улаан Очир тайвширч санаа алдав. Энэ арван таван минут хэдэн жилийн нь амьдралтай тэнцэх шиг болжээ. Тэгэхлээр юм бүхэн хэвийн байна. Сандарч тэвдэхдээ хөлөрсөн духаа гараараа арчлаа.
Тэд ордог нүхийг олохгүй. Тун сайн далдалсан юм байна билээ гэж Чжоу дахин дуугарав.
—  Хар мунхаг, түүнийгээ эрт хэлэх нь яасан юм? Яаж тийшээ очихыг хэн тэдэнд хэлж өгөх юм? Би юу, эсвэл чи юү?
—  Улаан Очир дахиад л сандарч эхлэв. Цагдаа нар тэр нүхийг олохгүй бол яана? Хагас цаг, бүтэн цаг эрээд л олохгүй бол буцаад явцгаана. Байшинг тал бүрээс нь бүсэлсэн нөхцөлд тэр байшингаас хэн ч оргож гарч чадахгүйг тэд дор нь ойлгоно. Тэгэхлээр заавал эрж таарна. Хүлээх хэрэгтэй юм байна. Улаан Очир биеэ барив. Хүлээе. Юм бүхэн ёсоороо болно
Дахиад таван минут өнгөрлөө. Гэвч цааш наашаа холхиж байгаа энгийн хувцастай эрүүлчдийг хараад ямар ч үр. дүн гараагүй нь тодорхой боллоо. Цагдаа нар хаалганы дэргэд цугласан хүмүүсийг тараах гэж оролдоно.
—  Ямар хүнийг барьж байгаа юм бол? гэж Улаан Очирын ард нэг хүн сонирхов
—  Тавган дээрээс зугтаасан хоёр наймалж юм байхаа. Чанаж идэхээр захиалга өгсөн чинь нөгөөдүүл нь зугтаад алга болж гэнэ.
Эргэн тойронд ёжтой инээлдэв. Цугларсан хүмүүс хятадуудын районы тайван амьдралыг үймүүлсэн эрүүлчдэд дургүй байгаа нь тодорхой байлаа.
Шил зүүсэн намхан хүн их л уурлаж байгаа бололтой. Нааш цаашаа алхалж тушаал буулгасаар удахгүй өөрөө хаалгаар ороод алга болчхов «Олно, заавал олох ёстой» гэж Улаан Очир өөрийгөө тайвшруулна. Цаг өнгөрөөд байдаг, гэтэл Улаан Очир тэсч ядан хүлээж байгаа Цагаан Цаасан Дэвүүр гарч ирэхгүй хэвээр байлаа. Гэтэл хонгилд ямар нэгэн шуугиан гарах шиг болов. Улаан Очир тэр хаалганаас нүд салгахгүй. ширтэнэ. Цагдаа нар хир болсон майк, урт өмдтэй нэгэн өвгөнийг чирч гулдарсаар гарч ирэв. Өвгөн хүмүүсээс тусламж эрэн цөхрөн орилно. Цугларсан хүмүүс зэвүүцэж шуугилдав.
—  Танай хүн үү? гэж Улаан Очир Чжоугаас лавлав.
Чжоу толгой сэгсэрч:
—  Хүү нь манайд ажилладаг юм. Энэ өвгөн юу ч мэдэхгүй гэв.
Улаан Очир бүр тэсвэрээ алдаж шийдвэртэй арга хэмжээ авахаар шийдэв.
—  Тэр нүхэнд яаж ордгийг мэдэх үү? гэхэд Чжоу айсан маягтай өөдөөс нь харав.
—  Мэдэх үү, үгүй юү?
—  Мэднэ.
Чжоу тэр нүхэнд яаж орохыг хэдхэн үгээр тайлбарлаж өгөв. Улаан Очир эргэж хараад мууртай тоглож байгаа зургаа орчим  насны нэг жаалыг үзээд түүн дээр оч иж хайрцаг дээр суув. Арван долларын ажил хийх үү?
—  Угу гэж нөгөө жаал хүү мууртай тоглосон хэвээр хариулав.
—  Тэр ахыг харж байна уу? гэж Улаан Очир арван дөрөвдүгээр байшингийн хаалганы дэргэд зогсож буй цагдаа нарын нэгийг заав.
Жаал сая л толгойгоо өндийлгөж;
—  Угу гэв.
Улаан Очир халааснаасаа нэг цаас гаргаж ирээд Хятадаар хэдэн үг бичив.
—  Үүнийг аваачаад өг.
— Арван доллар яасан бэ? гэж нөгөө жаал шалгаав.
—  Ирээд аваарай.
—  Үгүй, эхлээд мөнгөө өг гэж нөгөө жаал бур том хүн шиг наймаалцав.
Улаан Очир халааснаасаа таван долларын дэвсгэрт гаргаж:
—  Үлдсэнийг нь дараа ав гэлээ.
Нөгөө жаал мөнгө, бичиг аваад их ажилтай хүн шиг гудамжны нөгөө талыг чиглэн алхлав. Улаан Очир Чжоу дээр ирээд,
—  Одоохон яв. Намайг Саго роуд гудамжны аманд хүлээж бай. Би хориод минутын дараа очно гэв.
Чжоу олон хүний дунд орж алга болохын тулд энэ үгийг л хүлээж байсан бололтой. Улаан Очир зогссон газраасаа түргэн зайлахдаа нөгөө жаалаас нүд үл салгана. Тэр жаал нэг эрүүлч дээр очоод ханцуйнаас нь татав. Эрүүлч огт тоохгүй гараа татаж авсан боловч тэр жаал үлдсэн таван доллараа олж авахыг үнэхээр хичээжээ. Тэгээд эрүүлчийн хувцаснаас татсаар байв. Эрүүлч сая нэг бөхийж Улаан Очирын бичсэн нөгөө цаасыг авч түргэн уншсанаа тэр жаалаас нэг юм асуув. Нөгөө жаал Улаан Очирын зогсож байсан газар руу хуруугаараа заагаад хүн байхгүй болохоор нэг юм тайлбарлаж эхлэв. Хаалганы цаанаас нүдний шилтэй нөгөө намхан хүн гарч ирлээ. Эрүүлч тэр хүн дээр гүйж очоод бичгээ үзүүлээд хоёулаа дотогшоогоо гүйгээд орчхов. «Ах» минь одоо л юм бүхэн ёсоороо болно доо» гэж Улаан Очир аман дотроо үглэхдээ зүрх нь тун хурдан цохилж байгааг мэдрэв. Цагаан Цаасан Дэвүүрийн хувь заяа тодорхой болсонд эргэлзэх хэрэггүй болов.
Байцаагчийн гунигтай бодлыг Цагаан Цаасан Дэвүүрийн нялуун дуу таслав.
—  Танд бодох цаг гарна шүү. Одоо яахав ярилцъя. Яриа залхааж байвал Цян бүсгүйтэй зугаацаж болно. Би эзний хувьд эхний ээлжийг танд зориулъя гэхэд Цян болон бусад хүмүүс инээлдэв.
—  Бидэнд ярих юм байна. Та лав манай байгууллагыг сонирхож байгаа биз. Таны сонирхсон зүйлд би бүрэн хариулт өгч чадахгүй гэж эртхэн уучлалт гуйя. Надад танаас нуух юм алга... Яагаад гэвэл би анх хэлснээ дахин бодож үзээд таныг ямар ч гэсэн энд үлдээхээр шийдлээ. Ноён Ло, та бидэнд хэрэггүй. Таны царайг харваас бидэнтэй ажиллах хүсэлгүй гэдгийг ойлголоо. Гайгүй өөр хүн олдоно. Энэ новшнууд гэж Цагаан Цаасан Дэвүүр нөгөөдүүл рүүгээ  дохиод
 юм бүхнийг сонсож байгаа учраас би танд их юм хэлж чадахгүй, ер нь хүн их юм мэдээд ямар хэрэг байна. Түүнээс болж хүмүүсийн даралт нь ихсэж хоолонд дургүй болно. Би ч бас танаас хэдэн зүйл тодруулмаар байна. Та сайн мэдээтэй байгаа явдалд би их зовж байгаагийн зэрэгцээ бас их сонирхож байна. Би их сониуч хүн. Блаканг Матийн хавтаст хэрэг хэр зэрэг урагшаа явж байгааг мэдмээр байна. Тэр аймшигтай оршуулгын газар хүн бүхнийг үймүүлээд байна, Гэвч цагдан сэргийлэх бүтэн долоо хоноход тодорхой амжилтад хүрээгүй гэж сонссон. Араг яс яагаад ч дуугарахгүй байна аа даа гэв.
— Цуурхалд бүү итгэ... гэж Ло түүнтэй адилхан өнгөтэй дуугарч, Тэр малай хүн, та нар оронд нь... гэж хэлтэл Цагаан Цаасан Дэвүүр ухасхийн босч ирээд Патрикийн нүүр рүү хүчтэй цохиж унагаав. Ло толгойгоороо хана цохиход шилэн хүзүү нь дахин өвдлөө.
—  Та ч их зочломтгой хүн биш юмаа гэж Патрик эрүүнийхээ цусыг арчих зуураа сулхан дуугаар өгүүлэв.
—  Ноён Ло, энд бас өөр хүмүүс байгаа гэж би танд сануулсан шүү дээ. Илүү юм ярих хэрэггүй.
Цагаан Цаасан Дэвүүр сандалдаа суув. Тэрээр урьдын адил их л эелдэг маягаар ярих гэж хичээсэн боловч нөгөө инээд нь бүр алга болжээ. Патрикийи хэлсэн үг их зовоосон бололтой. Цян байцаагчийг сайтар ажиглаж хараад нэг эм усаар даруулж уулаа.
—Ноён Ло, цаг алдаад яахав. Бид зарим зүйлийг тодруулах гэсэн юм. Нэгдүгээрт, хэн танд энэ. хаягийг зааж өгөв? Хоёрдугаарт, та миний нэрийг яаж мэдэв? Гуравдугаарт, арал дээр болсон хэргийг мөрдөн байцаах ажил ямар хэмжээнд явж байна?
—  Та бид хоёр энд хоёулхнаа байгаа биш учраас арлын талаар танд их юм хэлж чадахгүй нь. Бусад асуудлын талаар гэвэл... Та нар тэртэй тэргүй намайг энд орхино. Надад өөр сонгох зам алга, иймд илэн далангүй ярих үндэс үгүй гэж Патрик зоригтой өгүүлэв.
— Би таныг дуртайяа амьд үлдээхсэн. Гэхдээ шаардлагагүй болов уу гэж бодох юм. Найз нөхөд чинь таныг ямар ч шарх сорвигүй, манай эндээс зугтааж гарлаа гэдэгт итгэхгүй. Цаадуул чинь таныг урвасан гээд ажлаас чинь хална. Тийм учраас та бидэнд ямар ч үнэ цэнэгүй хүн болно. Бидэнд “Си Ай Ю»гээс хүн хэрэгтэй, бид танай хүмүүсийн аль нэгтэй нь арай аятайхан нөхцөлд ярилцахыг бодож байгаа. Тэр нь дээр. Таныг би үнэхээр өрөвдөж байна. Гэвч танд сонголт хийх боломж байна.
—  Ямар?
—  Би танд үхлийн хоёр зам зааж өгье гэж Цагаан Цаасан Дэвүүр мөрөөдөнгүй өгүүлээд,—Та миний бүх асуултад хариулбал, эхний зам нь өлсөж, цанган тайван, нам гүм нөхцөлд үхэх: өөрийг чинь энд орхино гэсэн үг. Энэ ч тийм сайхан зүйл биш, их зовууртай. Жаахан зовж байгаад ухаан алдаад л гүйцнэ. Хоёр дахь зам... Би таны оронд байсан бол эхний замыг сонгож авна. Хоёр дахь зам арай хэцүү. Та яаж ч зөрөөд байсан бид яриулж дөнгөнө. Хүн тамлах нь миний тархи толгойд нөлөөлдөг боловч надад одоо өөр арга алга, иймд та надад сэтгэл санааны гэмтэл учруулж байгаа хариуцлагаа өөрөө хүлээнэ дээ. Таныг энд ганцаараа үлдэхээр бид ханзны цаана байгаа хаалтыг нээнэ. Тэнд тавь орчим чоно оготно бий. Бид бараг хооллодоггүй юм... гэв.
Цагаан Цаасан Дэвүүр тун тааламжтай эвшээж, цоохор хятад руу харж ханзны зүг гараараа заагаад хуруугаа инчдэв. Цоохор хятад модон орыг хажуу тийш болгоод ширмэн хаалтыг хөлөөрөө өшиглөхөд тун удалгүй цаана нь шуугиан гарч оготно дуугарав.
Патрикийн толгойд цус харвах шиг болов. Чоно оготнотой нүхнээс муухай нялуун үнэр ханхлах шиг болов. Үхлийн үнэр. Байцаагч «Си Ай Юд» ажиллаж байхдаа зэрлэгээр зовоож алсан гэмт хэргийг нэг бус удаа харсан билээ. Гэвч Патрикийн хувьд энэ бүхэн өөр ертөнцөд, өөр газар оршин тогтнож байлаа. Одоо Патрик энэ ертөнцөд өөрөө хүрч ирэв. Энэ ертөнц санаанд оромгүй бодит байдлаараа Патрикийг хиртхийлгэв. Патрик өмнөө сууж байгаа Цагаан Цаасан Дэвүүрийг сайтар ажиглаж энэ хүн үү, эсвэл аймшгийн кинонд гардаг мангас уу гэдгийг тодруулах гэсэн юм шиг анхааралтай харлаа. «Үгүй, чи намайг өршөөл гуйсан, сэтгэлээр бүрэн унасан, бүр шалчийсан хүн болгож чадахгүй. Би хүн дүрээ алдаж чамайг тэгж баярлуулахгүй» гэж Патрик дотроо бодоод хамгийн муу юманд дотоод сэтгэлээ бэлдэж эхлэв. Гэвч үхлийн цагаа яаж хөнгөвчлөх вэ гэдэг түгшүүрт бодол түүнийг эзэмдсээр байлаа.
—  Та миний асуудалд хариулж үзээрэй, тэгэхгүй бол их өвдөнө шүү гэж Цагаан Цаасан Дэвүүр гэтсэн, бараг энхрийлсэн дуугаар хэлэхэд Патрикийн дотор арзасхийлээ.
Байцаагч ханын дэргэд зогсож байгаа дэрэмчдийг нүднийхээ булангаар харсныг Цагаан Цаасан Дэвүүр мэдэж ёжтой инээж:
—  Энэ хүмүүс яаж ажиллахаа тун сайн мэддэг улс юм шүү. Их бүдүүлэг, яаруу, ширүүн дориун улс. Үхсэн хүн харахдаа дуртай болсон нь бараг өвчин юм. Манай Цян хүүхэн хамгийн их урлагтай нь. Хоёр гарыг нь хараа. Үнэхээр авьяастай шүү. Олон хүнийг яриулж чадсан даа. Та ч мөн ярих болно. Энэ гичий юугаараа таалагддаг гээч? Наалинхай зангаараа. Таныг өвдүүлэхгүйн тулд тун болгоомжтой ажиллахдаа өөрийнхөө урлагийг бүрэн үзүүлж дуусахын өмнө амьсгаа хураачих бий гэдгээс л их айдаг юм.
«Энэ охин арай ийм бузар юм хийхгүй байлгүй гэж байцаагч айхаасаа гайхаж бодов. Цагаан Цаасан Дэвүүр ч яахав. Ийм тамлагчдыг би бишгүйдээ үзсэн. Гэтэл энэ охин...»
—  Цян!
Цян хана налж зогсохоо болиод халааснаасаа гараа гаргав. Хуруунуудын хооронд сахлын хурц хутганы ир гялалзана. Нүүрийг нь харвал түүний өмнө анх үзсэн хөөрхөн бүсгүйгээс шал еөр хүн зогсож байгаа харагдав. Анивчихгүй нүдний могойн харц үнэхээр аймшигтай. Хамар нь сартайж уруул нь инээснээс юм уу, эсвэл чичирснээс болж мурийжээ. Цонхир царай хэдхэн мөчийн дотор тун муухай болж хувирав, Цян чичирсэн хоолойгоор хэд хэдэн гүн амьсгаа авч байцаагч руу ойртлоо. Жимсний худалдаачин, цоохор хятад хоёр Патрикийн хоёр гарыг чанга гэгч нь зуурав.
«Энэ бүсгүй солиорчээ! Тэр уугаад байсан эм нь хүн тамлах сэтгэл санааг нь сэргээдэг байх нь ээ!» гэж бодохоос Патрикийн бие нь эвгүй болов. Айсандаа өөрий нь ямар тамлал хүлээж байгааг ч мартаж орхиж. Цяны нарийхан, хувхай цагаан гар нь Патрикт улам ойртсоор. Бүр дөхөв...
Тэр бүсгүй урагш нэг алхаж гараараа нэг огцом хөдөлгөөн хийв. Хэрэв Патрикийг барьсан хоёр хүн түүнийг гараас нь гэдрэг татаагүйсэн бол хутганы хурц ир нүүрийг нь лав зүсэх байлаа. Цян нөгөө хүн гарт нь өртөгдөөгүйг хараад тахиа шиг дуугарч хутгатай гараа дахин өргөв.
—  Одоо болно гэж Цагаан Цаасан Дэвүүр зогсоов.
Лог барьж байсан нэг дээрэмчин Цяны гарыг шүүрч аваад эсрэг талын хана руу ширүүн түлхэв. Цян сөөнгө дуугаар хараал тавьж дахин Патрик руу ойртов.
—  Түргэн шийдээрэй, ноён Ло. Манай Цяны онгод нь орвол бид зогсоож чадахгүй шүү. Та намайг бүү зовоож үзээч. Би ийм муухай юм үзэх дургүй гэдгээ танд хэлсэн шүү дээ.
Дээрэмчдийн гар бага зэрэг сулрахыг мэдээд Патрик гараа мулт татаж аваад нэг дээрэмчинг хоолой руу нь, нөгөөдөхийг нь тархин дундуур цохиж Цяныг дайрч унагаагаад буу тавьсан хайрцаг өөд ухасхийв. Гэтэл буундаа арай хүрч чадсангүй. Цагаан Цаасан Дэвүүр сандлын хоёр бариулаас зуурч өндийснөө хөлөөрөө байцаагчийн мөр рүү өшиглөв. Патрик хана руу үсэрч ойчиход Цагаан Цаасан Дэвүүр хайрцаг дээрээс буу авч байцаагч руу чиглүүлэв.
—  Ноён Ло, Та дэмий юм хийж байх юм. Би таныг арай ухаалаг хандах болов уу гэж бодож байлаа гээд бууны гохыг дарахад бэлэн болгоход Ло гөлөрч бууны амны жижигхэн хар нүхийг ширтэн зогслоо.
—  Үүнийг хүл! гэж Цагаан Цаасан Дэвүүр цохиулсан газраа барин шалан дээр ёолон хэвтэж байгаа «худалдаачин», цоохор хятад хоёрт тушаав.
Яг энэ үеэр дээд давхарт шуугиан дэгдэж нүхний таглаа гэнэт нээгдэж хэдэн автомат бууны ам цухуйв.
—  Бүү хөдөл гэж Алангийн тушаах сонсдов. Эгшин зуур бүгд  мэл гайхаж зогтусав. Патрик,
Цагаан Цаасан Дэвүүрийн гарыг гялсхийн өшиглөж, буугий нь унагаав. Шуурхай группийн хэдэн хүмүүс үсрээд ороод ирлээ.
—  Гараа толгой дээрээ барь! Хананд оч! Сандарсан дээрэмчид тушаалыг ёсоор гүйцэтгэхэд
тэднийг нэгжлээ, Цян галзуурсан мэт шалан дээр мушгиралдан хэвтэнэ. Дээрээс хулсан шат буулгав.
—  Та одоо манайд очиж хариу айлчлал хийх цаг болжээ гэж Ло Цагаан Цаасан Дэвүүрт хандаж их л эелдэг хэлэв.
Дэвүүр чухам юу болсныг сайтар ухаараагүй, итгээгүй юм шиг Патрикийг нэг харснаа шатаар аажмаар мацаж эхлэв. Патрик түүний хойноос дээш гарав. Аль болохоор тайван байхыг хичээж хошигнохыг оролдож тамхиа асааж хэд сорсон боловч гар нь чичирч байлаа. Аланг хүрч ирээд:
—  Машинд орцгоо гэж тушааснаа нэг эрүүлчид хандаж:
—  Байцаагчид хоёр хундага виски илүүдэхгүй шүү гэв.
Хэдэн минутын дараа Цагаан Цаасан Дэвүүр, түүний гар хөл бологсдыг гав зүүгээд гудамжинд авч гарав. Аланг тэр дээрэмчдийг «Жип» машинд түлхэж суулгахыг харж зогссоноо машиндаа сууж одлоо.
—  Та яг цагаа олж ирлээ. Нэг л минут өнгөрсөн бол би тун хэцүү байдалд орох байлаа. Энэ бүсгүй нэг эм уугаад галзуу юм шиг болж сахлын хутга бариад над руу дайрсан гэж Патрик ядарсан дорой дуугаар хэлэхэд:  
—  Үнэнийг хэлэхэд та ч мөн өрөвдөлтэй болжээ. Арав орчим жилийн өмнө би бас иймэрхүү юманд орж үзсэн юм. Гэвч би бултаж амжсан. Тэд манайхны хүмүүсийг барьж авахаараа галзуурах дөхдөг юм байна билээ. Тэгэхэд би дөнгөж “Си Ай Ю»д ирээд байсан юм. Нэг байцаагч байсан, одоо нэрийг нь бүр, мартаж орхиж. Түүнийг бид нууц байгууллагад шургуулах гэж оролдсон юм. «Өшөө авах тахир сэлэмд» байх аа. Тэгээд амжилт олоогүй юм. Дээрэмчид түүнийг барьж аваад шарж алсан гэв.
—  Шарсан гэнээ? хэмээн Патрик хайнга дуугаар лавлав.
. — Та энэ түүхийг сонсоогүй юм уу?
—  Үгүй.
—  Дээрэмчид түүнийг эргэдэг модонд хүлээд дороос нь гал тавьсан. Бид түүнийг байцаан тамлаж байсан нууц нүхийг олоход тэр голтойгоо байсан... За дэмий юм яриад юугаа хийх вэ? Ярих сэдэв мундсан биш.
—  Та ч намайг яг амжиж олсон байна. Та яаж энэ нүхийг олов оо? Цагаан Цаасан Дэвүүр өөрийгөө олохгүй гэдэгт зуун хувь итгэж байсан. Үнэнийг хэлэхэд намайг ч бас тэгж итгүүлсэн шүү.
—  Түүний зөв. Нүхний хаалгыг хананд тулсан багана шиг юмаар тагласан байв. Үнэн хэрэг дээрээ түүнийг авахад тун хялбар байж. Энэ ч яахав хоёр дахь асуудал. Хонгилоос мухарт багана байгаа газарт нэг гүйдэг хана байгаа юм. Бид тэр хананд тулчхаад хөдөлдөггүй. Зүүн талын нэг хаалга энэ байшингаас хөтлөөд оготнын нүх шиг юманд оруулчих юм. Ямар олон нүх савтай юм бэ дээ. Тэд зугтааж амжихдаа таныг хамт аваад явжээ гэж айж байлаа. Бид бол олохгүй байна билээ. — Тэгээд хэн туслав?
—  Нэг жаал гүйж ирээд манай нэг нөхөрт бичиг өгчээ. Яаж нүхэнд орохыг тэр бичигт заасан байлаа.
—  Өдөж л байгаа болов уу.
—  Магадгүй юм шүү. Цагаан Цаасан Дэвүүр аль нэг хүнд саад болж байсан бололтой.
—  Миний бодоход Улаан Очир үүнийг зохион байгуулсан байх гэж Ло нэг таавар хэлэв.
—  Та яагаад тэгж бодож байгаа юм?
— «Гурвын холбоонд» тэр Цагаан Цаасан Дэвүүрийг бодвол арай доогуур мяндаг тушаалтай хүн. Байр суурийг нь эзлэх гэж бодсон байж болох талтай.
—  Өөр хүн байж болохгүй юу...
 — Өөр өрсөлдөгч байхгүй. Ко Ин бол Улаан Очирын хүн. Яагаад Улаан Очир тэр түрүүчтэй биечлэн ярилцсан байна? Ко Инийг тэр цүнхийг Цагаан Цаасан Дэвүүрт шууд аваачиж өг гэсэн нь нэг л учиртай. «Гурвын холбооны» жирийн нэг гишүүн ямар хүнд юу хүргэж өгөх нь ямар хүртээл байх билээ?
Улаан Очир Ко Интэй уулзах үедээ «Ахынхаа» нэрийг хоёр дахин сануулж хэлсэн нь бас учиртай шүү!
Тэгэхээр Улаан Очир түрүүч бид хоёрын харилцааг мэдээд түүнийг өөрийнхөө зорилгод ашиглаад дараа нь устгахаар шийджээ.
—  Патрик, таны бодол зөв байна. Та ч ийм хэцүү юманд ороод үнэн зөв сэтгэх чадвараа бас алдаагүй байна шүү. Одоо Хойд гүүрийн зүг очиж таны тааврыг газар дээр нь очиж шалгах цаг болжээ хэмээн Аланг инээмсэглэв.
Аланг цагаа харав..
—  Нэг хагас болж байна. Та зөв таасан бол тэнд ямар нэгэн юм болсон байх ёстой.
Жолооч тушаал өгөхийг хүлээлгүй баруун гар тийшээ эргэв. Гүүрний дэргэдэх эрэг дээр хэдэн цагийн өмнө Патрикийн харсан нөгөө «Жип» машин зогсож байгаа харагдлаа.. Түүний хажууд цагдан сэргийлэхийн түрүүчийн хувцастай нэг хүн хэвтэж байв
Цаг орой болсон боловч «Жипийн» хажууд олон хүн цугларчээ.
—  Улаан Очирыг баривчлах явдал тодорхой бус хугацаагаар хойшлогдлоо. Тэр лав энэ түрүүчид өөр хаяг өгсөн байх гэж Патрик Алангт хэлэв.
—  Тэгэлгүй яахав. Ямар ч байсан би маргааш тийш нь хүн явуулъя. Цаг алдах харамсалтай боловч тэр өөрийнхөө аль нэг дайсны хаягийг өгсөн ч байж болох юм.
—  Тэр ч бас болох талтай. Ийм алхам хийж байгаа нь сонирхолтой юм. Тэд дотоод асуудлаа бидний оролцоогүйгээр шийдвэрлэхийг эрмэлздэг юмсан.
—  Тийм ээ, арай илүү сайн арга олоогүй бололтой. Ко  Иний авчирсан  цүнхэнд юу байсан бэ? гэж
Патрик Даргаасаа лавлав.
—  Арван кило орчим хар тамхи.
—  «Гурвын холбооны» хувьд бол бага л юм.
—Хагасыг нь нуусан байж болох юм. Хэрэв Улаан Очир бидний гараар Цагаан Цаасан Дэвүүрийг замаасаа зайлуулах гэж бодсон бол арван кило хар тамхиа золиосонд гаргаж, бидэнд ул мөр үлдээх гэж санаархсан хэрэг болох нь. Үлдсэнийг нь өөртөө шингээгээ биз.
—  Тэгвэл өөрт нь аюултай болно.
—  Яагаад?
—  Сонинд арван кило гэдэг тоо нийтлэгдэнэ. Улаан Очирын хамсаатан нар хагас нь хаашаа болсныг заавал сонирхох ёстой.
—  Заавал сонирхохгүй ч байж болно. Хар тамхиа бага багаар нь өгөх ёстой байж болох талтай. Болгоомжилсноос болж.
Аланг бодлогоширч духаа үрчийлгэв.
—  Патрик, надад бас нэг санаа төрлөө. Өнөөдрийн үйл явдлын тухай сонин хэвлэлд ямар ч мэдээ гарах ёсгүй. Өөрөөр хэлбэл, сонинд хар тамхины тухай ямар нэгэн зүйл гарах ёсгүй.
—  Яагаад?
—  Хэрэв Улаан Очир үнэхээр бүх хар тамхийг өгөх ёстой байсан боловч зальдсан байж болно. Хэрэв...
—  Хэрэв бид хэзээ нэгэн цагт түүнтэй учирвал бидний тус хүргэсний хариуг нэхнэ гэж байна уу? гэж Патрик даргынхаа бодлыг тааж хэлэв.
Яг зөв. Ко Интэй таны тогтоосон холбоо тун догь болсон. Дахиад оролдож яагаад болохгүй билээ?
— Тэгвэл Улаан Очирыг яаралтай олох хэрэгтэй гэж Ло инээмсэглэв.
—  Өнөөдөр эрж хайхаа больё. Нэг сайхан унтмаар байна гээд Аланг эвшээв. 
—  Би ч бас унтмаар байна. Теон, маргааш хөзөр тоглохоор тохирсноо хойшлуулаагүй биз? гэж байцаагч асуулаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.11.10 3:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
6
“Си Ай Ю»гийн машин Цагаан Цаасан Дэвүүр болон түүний хань хамсаатныг аваад явсны дараахан Улаан Очир Чжоу хүлээж байсан Сагороуд гудамжийг зүглэв. Маргааш өглөө Дэрсэн Шаахайд өнөөдрийн болсон үйл явдлыг хэлж «барааг» нэг дугуйн тэрэгтэй хүн авчирсан гэдэг үг оруулаарай гэж Улаан Очир Чжоуд үүрэг өгчээ.
Улаан Очир Чжоугаас салж гэртээ харьж, хурдан унтаж өнөөдрийн түгшүүрээс болж ядарсан биеэ амраахыг боджээ. Гэвч тавтай унтаж чадсангүй. Цагаан Цаасан Дэвүүр бүгдийг мэднэ, урвасны чинь хариуг авна гэж ёжтой инээмсэглэж байгаа дүр нүдэнд нь харагдаад болдоггүй. Бас Шар Луу гарч ирээд хар тамхи хааш нь нуусныг байцаагаад ч байх шиг. Тэгснээ Шар Луу алга болж Сунгай механикчтай тун адилхан Гун оронд нь гарч ирээд, эх, охин хоёрын чинь золионд дансанд байгаа бүх мөнгийг чинь авна гэж нэхээд ч байгаа юм шиг.
Үд дундын үед түүний хүлээсний дагуу Дэрсэн Шаахай ирж «Гурвын холбооны» толгойлогч яаралтай дуудсан тушаал хүргэж ирлээ. Дэрсэн Шаахай ирсэн нь гэнэтийн тохиолдол биш боловч сандрав. «Ногоон танхимд» хагас цаг орчим хүлээлгэхэд улам ч айж тэвдлээ. Улаан Очир зүүн дээр суусан юм шиг тэсч ядна. Цагаан Цаасан Дэвүүр одоохон ороод ирэх юм шиг санагдаад байв. Энэ новшийн бодол санааг орхих гэж оролдсон боловч хоолойд нь тээглээд амар заяаг нь үзүүлсэнгүй.
Шар Луу тэр өрөөнд чимээгүйхэн, гэнэт орж ирлээ Улаан Очир «Гурвын холбооны» толгойлогчийг бялдуучилсан маягаар ширтэж юу хэлэхийг нь хүлээн сууна. Даргынхаа сэтгэл санааг мэдэхийг хичээсэн боловч орж ирсэн толгойлогчийн нүүр царай огт өөрчлөгдсөнгүй. Шар Луу сэтгэлээ барьж чаддаг нарийн урлагтай хүн.
—  Тантай яаралтай уулзах гэсэн явдал тун гунигтай мэдээтэй холбоотой юм. Урьд шөнө Цагаан Цаа сан Дэвүүр баригдсан байна гэж Шар Луу сандалдаа суух зуураа юу ч болоогүй юм шиг янзтай дуугаар хэдэд
Улаан Очир жүжигчин байсандаа дотроо залбирч, харамссан дүр үзүүлэхэд нэг их хөдөлмөр зарцуулсангүй.
—  Түүний хамт  гурван хүн баригджээ. Шөнийн нэг цагийн орчим  баригдсан байна. Цагаан Цаасан Дэвүүрийн зугтаж  гарсан нэг хүн Дэрсэн Шаахайд очиж хэлжээ гэж хэлээд жаахан хүлээснээ,
—  Манай дүү болон таны дамжуулж өгсөн хар .тамхины ургамлын хувь заяа миний сэтгэлийг багагүй догдлуулж байна. Дэрсэн Шаахайн хэлснээр энэ гунигтай мэдээ хүргэж ирсэн тэр Чжоу гэгч уул «барааг» цагдаа ирэхээс өмнө найдвартай газар нуусан байсан гэжээ.. Гэвч би тэр хар тамхийг нүдээрээ үзэхээс нааш санаа амрахгүй гэв.
Гэвч Улаан Очир өглөөнөөс авахуулаад бүх юмыг сайтар эргэцүүлэн бодож, муухан чанартай тамхийг нөгөөгөөр сольсноо нуусан үйлдлээ хаацайлах найдвартай арга сүвэгчилсэн байна гэдэг дүгнэлтэд хүрэв. Зүй ёсоор бол Цагаан Цаасан Дэвүүр Ко Иний авчирсан хар тамхийг тэр дор нь нуух ёстой байлаа. Чжоу гийн хэлсэн үг ч үүнийг нотолж байгаа юм. «Си Ай Ю»гийн эрүүлчид орж ирээд хар  тамхи  илрүүлжээ. Тэгэхээр хэд хоногийн дараа сонин хэвлэл энэ тухай бичих ёстой. Чжоугийн хэлснээр Цагаан Цаасан Дэвүүр саяхан нууцаар арван кило  муу чанарын хар тамхи  худалдан авсан байх ёстой. Цагаан Цаасан Дэвүүр сайн чанарын тамхийг өөртөө үлдээж Улаа Очир ийм муу тамхи дамжуулж өгсөн гэдгийг шоронгоос дамжуулах санаатай  байсан  гэдгийг Шар Лууд аятайхан ойлгуулах нь чухал. «Гурвын холбооны» гишүүн болох шоронгийн хоёр хуяг Улаан Очирын хүмүүс болох тул Цагаан Цаасан Дэвүүр шоронгоос ямар ч мэдээ дамжуулж чадахгүй.
Улаан Очирын тооцоолсноор Шар Луу «бараа» хүргэж ирсэн тэр этгээд л «Си Ай Ю»гийн сүүл дагуулсан гэдэг ойлголттой байх шиг байна. Иймд Улаан Очир «Гурвын холбооны» удирдагчийг дахин ятгахаас болгоомжлов. Кеонг Сайяк гудамжнаас муу чанарын хар тамхи олдсон тухай сонин хэвлэлд шуугиан дэг дэхэд цагдаа дагуулж ирлээ ч гэсэн Цагаан Цаасан Дэвүүр тамхийг тэр хугацаанд сольж амжаагүй гэдгийг Шар Луу өөрөө ойлгоно. «Ойрын өдрүүдэд болох» Цагаан Цаасан Дэвүүрийн зугтах ажлыг зохион байгуулах хүртэл бүх байдлыг нарийвчлан шалгахыг түр хойшлуулахыг Улаан Очир даргадаа санал болгов. Шар Луу зөвшөөрч үл мэдэг толгой дохиод явж болно гэлээ. Улаан Очирыг нэг ажлаар Бангконг явж ирсний дараа арваад хоногийн дараа дахин уулзахаар тохиролцов. Улаан Очир «Гурвын холбооны» толгойлогчийн өргөөнөөс гарч санаа амарч нэг сайн амьсгаа авав. Нэг ажил ингээд бүтэх нь тэр...
Улаан Очир цагаа харлаа. Гунтай уулзах хүртэл зай байгаа тул болзсон газраа түрүүлж очихгүйн тулд нөгөө замаар тойрч очихоор  шийдэв. Амны нь салиа ургаагүй нэг муу бүдүүлэг этгээдэд буулт хийхээс өөр аргагүй болсондоо тун харамсаж өөрийгөө зэмлэнэ. Бямба гаригт уулзсан тэр мөчөөс эхэлж Гуныг бодохоос уушги зүрх нь амаараа гарахыг дөхнө Хоёр зуун мянга ч хайран л мөнгө юм. Гэвч одоо Шар Луугийн бие хамгаалагчдыг худалдан авах тийм их мөнгөтэй болсон. Өөрийнхөө санасан бодсонд гэнэт айж хоёр тийшээгээ эргэж харав. Шунахайраад юугаа хийхэв. Бодох ч хэрэггүй юм. Ийм санаархал сайн юманд хүргэхгүй шүү. Шар Луу чинь Улаан Очирыг мөнгөтэй нь хамт арчаад хаячих хүн шүү. Цагаан Цаасан Дэвүүртэй тооцоо дууссан нь их аз юм. «Ах» таныг оргуулах ажлыг би мэдээжээр зохион байгуулна. Гэхдээ оргох гээд нуруундаа буудуулбал миний буруу биш» гэж Улаан Очир дотроо Их л заналтай бодов. Цагаан Цаасан Дэвүүр яаж үхэхийг нь харж чадахгүйдээ дотроо харамсана. Үхэхийн өмнөхөн татвалзаж зовж байгааг нь харвал юутай сайхан байхсан билээ. Татвалзаж байгааг нь зүгээр л хараад зогсож байвал сайхан юм сан. Нууц байгууллагынхан нууц цуглаанаа хийж хэргийг нь шүүвэл бүр ч сайн болно. Ийм цуглаан болохгүйг мэдэж байсан боловч Улаан Очир гартаа илд бариад цонхийсон царайтай, хоёр гараа хүлүүлсэн Цагаан Цаасан Дэвүүрийн дэргэд өөрийгөө зогсож байгаа мэтээр дүрслэн бодов.... Чив чимээгүй болоход олны өмнө ялын тогтоол уншихсан...
Улаан Очир цуглааны үеэр гэмтэнг цаазлах ёслолыг харах дуртай. Үүний дотроос өөрөө ял ногдсон хүний толгой авах тун дуртай. Ийм үед бүх бие нь сульдаж тайвширдагсан. Гэвч өшөө авах ёслолд ямар нэгэн зүйл дутагдаж байгаа юм шиг үргэлж бодогдоно. Чухам юу болохыг өөрөө ч ойлгодоггүй. Цагаан Цаасан Дэвүүрийг хэрхэн цаазлах талаар зөгнөн бодож байхдаа тэр ёслолд сэтгэл зүрхийг бүхэлд нь донсолгосон тийм хөөргөн санаа огт байдаггүйг сая ойлголоо. Олон жилийн өмнө Улаан Очир биш, арван дөрвөн настай Фан байхдаа үзсэн нэг зүйлийг гэнэт тод санав...
Соёлын хувьсгал эхэлж байх үе юм даг. Хашаа, байшингийн хана,модонд энд тэндгүй «...Ардчиллыг бузар империалистуудаас хамгаалахын төлөө нэгдэгтүн!», «Ард түмний гэмт дайсан тагнуулчдыг дэвсэж хаягтун!», «Эсэргүү нарын нохойн толгойг хага цохьё» гэсэн уриа лоозон хаддаг байлаа. Цагаан хоолойгоор! Хувьсгалын эсэргүү нарыг өдөржин, шөнөжин хараан зүхнэ. Гудамжаар гартаа улаан даавуу зүүсэн улаан хамгаалагчид нэртэй бүлэг залуучууд нааш цааш холхилдож тагнуулыг илрүүлэн устгахыг ард түмэнд хандаж уриална.
Нэг өдөр Фан гэртээ харьж явтал нэг том ухуулах хуудас дээр айж сандрахдаа нүүр царай нь муухай болсон намхан ногоон хүнийг ажилчны хувцастай нэг хүн өлмий дороо хийж дүрсэлсэн байхыг үзжээ. Нэг намхан хүнийг гарыг нь хүлж олон түмэн дагуулан явахад хүүхдүүд үргэлж нулиман дагаж гүйлдэнэ. Гараа хүлүүлсэн тэр хүн үргэлж айж явдаг доголон оёдолчин бөгөөд Фаны хөрш айлын хүн байжээ.
Нөгөө олон хүн хэд хоногийн өмнө модон тавцан бэлтгэсэн төв цэнгэлдэх хүрээлэн рүү нөгөө хүнийг тууж явлаа. Ядуу оёдолчинг модон тавцан дээр гаргаж сөгдөн суулгав. Нэг хүн халааснаасаа дэвтэр гаргаад ялын тогтоол уншиж гарав. Фан түүний үгийг сайн сонссонгүй, нэг ч их сонсох гэж оролдсонгүй. Фан минут бүр хашгирч байгаа олон түмэнтэй дуу хоолойгоо нийлүүлж байв. Эхний эгнээний хэдэн хүн тавцан дээр хашгиран гүйж гараад нөгөө муу оёдолчинг нүүр нүдгүй балбаж эхлэв. Улаан хамгаалагчдын ахлагч бололтой нэг нөхөр гар буу гаргаж тэр оёдолчинг дөрвөн хөллүүлэхийг тушааж, энэ оёдолчин хүн биш нохой шиг амьдарч байсан тул нохойн үхлээр үхэх ёстой гэж мэдэгдэв. Нөгөө хэд дахин дайрах гэтэл хориглоод зогсоолоо. Хүмүүс тавцан дээр дайран гарч оёдолчинг цохиж өшиглөв. Оёдолчин унав. «Муу нохой», «Муу хувьсгалын эсэргүү», «хогийн нохой» гэж хашгиралдах нь л Фанд сонсогдов.
Тавцан дээр арайхийж гарч ирсэн нэг чавганцыг сайтар ажиглахад Фаны хөрш айлын эмгэн байлаа. Үргэлж тэр оёдолчинтой хэрэлдэж байсан бөгөөд одоо тооцоо хийх цаг нь лав болсныг ойлгосон биз. Тэр чавганц ясан хуруугаа сарвалзуулж нүдийг нь хатгах гэж оролдоно...
Фаны сэтгэл зүрх хөөрч тавцан дээр хашгирсаар гарч ирээд оёдолчинг нулимж өшигчиж эхлэв.
Удалгүй бүх юм дууслаа. Цугларсан хүмүүс тарж сарнихад цус нөж болсон оёдолчны хүүрээс өөр юу ч үлдсэнгүй.
Дараачийн өдөр Фан дахиад л төв цэнгэлдэх хүрээлэнд ирлээ. Арчаагүй хүмүүсийн амь насыг дур зоргоороо бүрэлгэх нь Фанд ихээхэн таалагдах болж, бараг өдөр бүр болдог ялын шийтгэлийн хэрэгт оролцох болжээ. Удалгүй хэдэн жил чимээ анир тасрав. Гэтэл нэг өдөр Фан өөрөө «Нохойн толгойг нь хага цохивол таарах муу нохдын» тоонд орсноо мэджээ. Тэр нь яг охиныг нь төрсөн өдөр тохиолджээ...
Бодолдоо дарагдаад нэг мэдэхэд Барын тос хүрээлэнгийн хаалганд хүрч ирснээ сая ухаарав.
Энд хэрэгтэй хүмүүстэй уулзахдаа оготнын нүх шиг олон нүх савыг нэг бус удаа ашиглаж ирсэн тул Улаан Очир энэхүү хүрээлэнг сайн мэдэх билээ. Олон нүх савны дотроос хийсэн нүглээсээ болж зовж байгаа нүгэлтнүүд, аймаар ярзайж инээсэн чөтгөр шуламс зэргээс бүрдсэн олон янзын дүрийг харуулсан олон жижиг агуйн дотроос Тамын орон гэгч Улаан Очирт илүү таалагддаг байлаа. Улаан Очир өөртэйгөө уул захаар ирсэн хүмүүсийг айдас хүрмээр эрүү шүүлт тулгаж байгааг дүрсэлсэн баримлуудын дэргэд зогсоож ярилцахдаа үе үе өөр сэдэвт шилжиж мөрдөн байцааж байгаа үйл явдлыг тун уран санаа гаргаж дүрсэлснийг зориуд сануулдаг заншилтай. Хоёр утгаар хэлсэн энэ далдуур санааг Улаан Очиртой уулзахаар ирсэн хүмүүс гэнэт ойлгож, бие нь эвгүйрхэн санаа сэтгэлээр унаж байгааг хараад дотроо тун баяртай байдаг байлаа.
Хүрээлэнгийн хаалганд ойртож иртэл удалгүй Гун гараад ирэв. Хуучны сайн танил адил сүрхий инээсээр ирээд их л ёсорхуу бөхөлзөв. Улаан Очир шүдээ зууж, хариуд нь толгойгоо дуугүй дохив. Хоёул хүрээлэнд орж, үдшийн цагаар бага зэрэг зугаалж, хоорондоо хүүрнэн ярилцаж яваа хүмүүс шиг яаралгүй алхацгаав.
• Нэг хэсэг дуугүй явцгаав. Нэг булан тойртол том шавар цамхаг байх нь харагдав. Бага зэрэг хазайж юу юугүй унах гэж байгаа юм шиг. Хазайсан хэсгээр нэг эмэгтэй хүний толгой цухуйна. Цамхгийн өмнө хурц ягаан хувцастай, мөн шавраар хийсэн залуухан эр мөргөл хийж байгааг дүрсэлжээ.
—           Та энэ домгийг мэдэх үү? гэж Гун Улаан Очироос асууснаа хариу хүлээлгүй: Эх, хүү хоёр байгаа юм. Эхийгээ өршөөхийг хүү нь бурхнаас гуйж байгаа нь энэ. Нүгэл хийсэн гээд эхийг нь энэ цамхагт хорьжээ... Чухам ямар нүгэл хийснийг бүү мэд. Гэхдээ болдоггүй гичий байсан бололтой. Гэвч бидний өвөг дээдэст ямар ч байсан бид буруу егөөд юугаа хийх вэ. Хамгийн гол нь тэдний төлөө сайн мөргөх хэрэгтэй тэгвэл хамаг юм ёсоороо болно. Та хараа биз дээ, бурхан багш энэ хүүгийн мөргөлийг сонссон байна. Нэлээд хугацаа өнгөрөхөд цамхаг нурж ойчоод Эх нь тэнгэрт гарна. Та эхтэйгээ ч мөн л... гэсэнд,
—За, дэмий донгосохоо боль гэж Улаан Очир Гуны үгийг бүдүүлгээр таслав.
—           Би таны хариуг хүлээж байна.
—           Би зөвшөөрч байна. Хэзээ би эх, охин хоёртойгоо уулзах вэ?
—           Танд боломж байвал долоо хоногийн дараа Бангкокт уулзъя.
—           Яагаад тэр хоёрыг энд авчирч болдоггүй юм? гэж Улаан Очир асуухдаа дахиад л уур хилэн нь оволзож байгааг мэдрэв.             
                 Тийз авахад мөнгө их гарна. Бидэнд тэгж сул хаях их мөнгө алга. Ирэх пүрэв гаригт Бангкокт... «Виктори» зочид буудалд уулзъя. Оройн долоон цагт. Би танай эх охин хоёртой хамт ирнэ. Та баримт бичгээ үлдсэн мөнгөтэйгөө аваад ирээрэй. Тогтоосон хугацаанд ямар нэгэн шалтгаанаар ирж чадахгүй бол энэ утсаар яриарай гээд тэр залуу нэрийн хуудсаа өгснийг үзэхэд ердөө л хэдхэн тоо тавьсан байв. Тэгээд ямар өдөр, хэдэн цагт уулзахаа надад дамжуулаарай. Би одоо мөнгөө аваад салах ёс гүйцэтгэмээр байна.
— Хоёулаа хамт нэлээд явж Тамын орны өмнөх сандлын дэргэд очиж зогслоо. Харанхуй агуйгаас шавраар хийсэн чөтгөр Улаан Очирыг харан эгдүүтэй гэгч инээж байна.
Эргэн тойронд нэг ч хүн алга, гэвч юу ч болтугай Улаан Очир гурван бие хамгаалагчаа чухал үед хүрч ирээрэй гэж тушаасан билээ. Бас Гун ганцаараа ирээгүй гэдгийг ойлгож байлаа. Улаан Очир цүнхээ онгойлгох гэж цоожийг нь удаахан оролдож, хоёр гарыг нь Гун тун анхааралтай ширтэн зогсоно.
Улаан Очир толгойгоо өндийлгөтөл нөгөө чөтгөрийн харцтай дахин тулгарав Шавраар хийсэн чөтгөр амьгүй нүдээрээ даажигнасан байдлаар инээмсэглэж байгаа юм шиг санагдав. Улаан Очир цүнхээ нээж эхний боодолтой мөнгийг өгөх гэснээ гэнэт хайран санагдав. Юу боллоо гэж энэ мөнгийг өгөх болж байна?. Ашигтай үнээр борлуулж болох энэ бичиг баримтыг ингээд алдчих гэж үү? Хоёр зуун мянга шүү! Юу боллоо гэж? Улаан Очир эгшин зуур захидал, гэрэл зураг болон гурван сая долларын эзэн болсноо мартав... Түүний мөнгийг хэн ингэж авахыг зүрхлэв? Түүний мөнгийг шүү! Мөнгө! Мөнгө!
Секундийг хэд хуваасны дотор, Гун яаж ч амжаа гүй байтал бүх зүйл болж өнгөрөв, Улаан Очир гэнэт баруун хөлөөрөө өвдөг дундуур нь цохиход нөгөө залуу ёолж доошоо суухад нь Улаан Очир халааснаас нь гар буугий нь авч толгой руу нь цохив. Гун өвсөн дээр унахад Улаан Очир өшигчиж эхлэв.
Замын хажуу талаас хоёр хүн гарч ирэхэд өөдөөс нь гурван сүүдэр гарч ирснийг Улаан Очир харсангүй. Зодолдож байгаа хүмүүсийн янцагласан дуу, ширүүн цохилтын чимээг огт сонссонгүй. Зөвхөн өөрийн нь мөнгийг авах гэсэн тэр этгээдийг ухаан жолоогүй өшиглөсөн хэвээр байлаа. Түүний нүдэнд шинэхэн дэвсгэртийн баглаа мөнгө, Шанхай хотын цус нөж болж сөхөрсөн хөрш айлын оёдолчин, гол нь тасрахаар татвалзаж байгаа Цагаан Цаасан Дэвүүр, доллар, олон доллар үзэгдсээр байлаа...
Бие хамгаалагчийн нэг нь ирж «Дарга аа явалгүй болохоо байлаа» гэж хэлэхэд л сая нэг ухаан оров.. Улаан Очир сандлын дэргэд хэвтэж байгаа Гун руу толгойгоороо дохиход бие хамгаалагч Гуныг тонгойж үзээд:
—           Энэ ч бэлэн болж гэв.
—           Бусад нь хаа байна?
—           Бас л бэлэн болсон.
Улаан Очир цүнхээ бариад хаалга руу гүйх шахам явав. Нэг бие хамгаалагч хойноос нь явахад нөгөө хоёр нь эсрэг зүг рүү зугтав. Улаан Очир хүлээж байгаа машиныхаа арын суудалд бараг ойчиж машин хөдлөхөд тайвширч нэг том санаа алдав. Гэтэл Гун эхийн нь захидлын талаар ярьж байсан зүйл гэнэт санаанд орж ирэв... Хэсэг зуур дотор нь эвгүй болох шиг боллоо. Хятад хүн бүрт бага балчир байхаас нь. авахуулаад өвөг дээдсийнхээ гэгээн дүрийг хүндэтгэж, эцэг эхийнхээ үгэнд орж хүндэлж байхыг сургасан сургаал түүний оюун санааг эзэмдсэн хэвээр байлаа, Улаан Очир өөрийгөө шүтлэгтэй хүн гэж боддоггүй байсан боловч энэ бүхэн түүний оюун санааг нэлээд үймүүлэв. Улаан Очир Гуныг ийнхүү зодож жанчсанаараа өөрөө өөртөө ял оноов. Эхийн нь дүр бүх насаар нь мөрдөх болно гэж үнэхээр айлаа. Улаан Очир өөрийгөө аль болохоор тайтгаруулахыг хичээнэ. Өөрийн нь өнгөрсөн үеийн түүх намтрыг хэн ч мэдэхгүй гэдэгт итгэлээ. Өнгөрсөн амьдрал ингээд дуусах нь тэр. Дахиад. хэзээд ч сөхөгдөхгүй. Чөлөөтэй хүн боллоо. Маргааш мөнгөө авч өөр дансанд шилжүүлээд театраа хааж нэрээ солино. Тэгээд Сингапурт очиж уусахад Гунын эзэд түүнийг хэзээ ч олохгүй.
Одоо тайвширч болсон үйл явдлыг мартах хэрэгтэй. Мөн ч их юм хийлээ. Одоо гагцхүү «Тумасик» онгоцны механикчийг олж далд оруулаад Цагаан Цаасан Дэвүүрийг шоронгоос бүтэл муутай оргуулах арга замыг сүвэгчлэх хэрэгтэй байна. Шоронгоос оргуулах ч амархан, тэр Сунгай золигийг заавал эрж олно. Юм бүхэн нааштай бүтэж байгаа цагт хамаг юм санаснаар болно.
Улаан Очир бие хамгаалагчдаа хандаж: — Одоо «Тионг Хао» зочид буудалд очоод тэр өчигдөр орой над дээр авчирсан охиныг авч ир. Би жаахан амрах хэрэгтэй байна гэв.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.11.10 3:57 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
ТУМАСИК

1
— Сайн байна уу? Ноён Чэн байгаа болов уу? Патрик толгойгоо яльгүй бөхийлгөж инээхдээ нарийн бичгийн дарга хүүхэнд таалагдаж байгаа гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүй байлаа.
«Си Ай Ю»гийн байцаагч хүнд хэн ч гэсэн хэлж сурснаараа «дарга завгүй байгаа» гэх зэргээр хойшлуулахыг оролдохгүй гэдгийг Патрик сайн мэдэх билээ. Ло өөрийгөө хүндэтгэн үздэг бусад эрчүүдийн адил бас өөрийгөө тоох бодлоос хагацаагүй ажээ. Патрик гадна төрхөөрөө хүмүүс, нэн ялангуяа залуухан, нарийн бичгийн дарга хүүхнүүдэд яаж таалагддагаа мэдэхийг их сонирхдог байв. Өөрөөр хэлбэл энэ хөөрхөн бөгөөд тун сүрхий хатуу улсад нааштай тал засаж ирсэн зорилгоо хэлэхээс өмнө ямар нэгэн амжилт олж чадах эсэхээ мэдэхийг боддог юм. Ихэнх тохиолдлоос үзэхэд болох юм шиг. Одоо ч гэсэн Патрик дахин нэг нотолгоо авлаа.
—           Ноён Чэн зөвхөн урьдчилж тохирсон нөхцөлд хүлээж авдаг. Хэрэв та...
—           Харамсалтай нь би түүнтэй утсаар ярьж чад сангүй.
Нарийн бичгийн дарга хүүхэн хиймэл сормуустай нүдээрээ харж инээснээ:
—Би юу ч гэсэн асуугаад үзье Таныг хэн гэж хэлэх вэ? гэв.
 — Үз л дээ. «Си Ай Ю»гийн байцаагч Ло гээд Патрик нэрийн хуудсаа гаргаж өглөө.
— Тэр бүсгүй Патрикийн үгэнд огт хариулсангүй. Нууц албаны төлөөлөгчид эндээс ер гардаггүй юм шиг. Нөгөө бүсгүй нэрийн хуудсыг барьсаар «Ерөнхий захирал» гэсэн хаягтай хаалгыг татаад орчхов.
«Си Ай Ю» гэж ямар байгууллага болохыг мэдэхгүй бас тэгээд нууц бүлгүүд байдаг талаар ямар ч ойлголтгүй байдаг их азтай хүүхэн юм даа. Зарим үед хүн алж, дээрэмддэг, хөөрхөн хүүхнүүдийг хулгайлж, янхны газар худалддагийг лав сонссон байх ёстой. Гэвч өөрт нь ийм юм тохиолдохгүй гэж лав бодож байгаа бололтой» гэж Патрик атаархан бодов.
Патрикийг цонхоор харахад  арван зургаан давхрын дор хүүхэлдэй шиг бяцхан хүмүүс нааш цааш холхиж, цох хорхой шиг олон машин, өт шиг автобус хойш урагш сүлжилдэнэ. Битүү цонхны цаанаас ямар ч шуугиан нэвтрэхгүй байгаа нь дуугүй киноны үзэгдэл шиг санагдана. Ло цонхоор харж гиюүрэн зогсож гүн бодолд автагджээ.
Цагаан Цаасан Дэвүүрийг баривчилснаас хойш ажил хэрэг ер нь урагшаа ахьсангүй. Дэвүүр болон түүний хань хамсаатнууд «Гурвын холбоотой» сүлбээтэй болохоо огт хүлээсэнгүй. Тэдэнд тулгах эд мөрийн баримт байхгүй учраас тэр нүхэнд ярьсан зүйлийг баталгаа болгож болохгүй байв. Цагаан Цаасан Дэвүүр ч сайн жүжиглэж байна. Эхний байцаалтын үед Патрик түүнийг энэ нэрээр нь дуудахад огт тоосонгүй, харин байцаагч шал өөр хүнд хандаж хэлж байгаа юм шиг огт хэнэггүй өнгөрөөв. Дараа нь бүр гайхаж Патрикийг бараг солиорч байгаа мэтээр хэлсэн билээ.
Арван килограмм хар тамхи муу чанартай учраас  Цагаан Цаасан Дэвүүр болон түүний гурван хань хамсаатанд цаазаар авах ял тулгаж болохгүй байв. Харин шоронд хорьж болох боловч Аланг тэр нууц байгууллагыг илрүүлэхээс нааш ийм арга хэмжээ огт хэрэггүй байлаа.
Ло Цагаан Цаасан Дэвүүрийг өдөр бүр байцаана. Патрик Блаканг Мати арлын талаар цуглуулсан баялаг мэдээ сэлтээр Дэвүүрийг буланд хашиж Ко Иний тусламжтайгаар «Си Ай Ю» хэзээ нэгэн цагт «Гурвын холбоонд» хүрнэ гэж сүрдүүлэхийг оролдов. Түрүүч алагдсан тухай Цагаан Цаасан Дэвүүр дуулаагүй байгаа тул Патрик энэ мэдээ түүнд ямар нэгэн хэмжээгээр үйлчилнэ гэж найдаж байлаа. Ко Ин түүний хоёр туслах болох жимсний худалдаачин болон цоохор хятадыг таньсан гэдгийг хүртэл Цагаан Цаасан Дэвүүрт хэлж үзэв.
Гэвч ажил хэрэг урагшаа ахисангүй. Байцаалтын үед тэр дээрэмчин юу ч болоогүй мэт тун тайван сууна. Харин нэг удаа, цүнхийг нээтэл өөр хар тамхи гарахад л Дэвүүрийн нүдэнд бага зэрэг гайхсан байдал тодроод өнгөрснөөс өөр юм болсонгүй. Гэвч Дэвүүр жүжиглэж байна гэж Патрик боджээ. Дөрөв дэх өдөх нь Цагаан Цаасан Дэвүүр арван кило хар тамхийг хилийн наймааны журмаар авснаа хүлээж эртхэн шүүхийн хурал хийхийг шаардав.
Тэгэхээр нь Патрик эцсийнхээ ганц нүүлт хийв. Патрик Улаан Очир урвасан гэдгийг хэлж, Цагаан Цаасан Дэвүүр өшөө хонзон санаж түүнийг илчлэх байх гэж найджээ. Харин урвасан тухай нь сонин хэвлэлд нийтэлнэ гэж Улаан Очирыг сүрдүүлж ашиглахаар бодож байв. Гэвч энэ нь тус болсонгүй. Цагаан Цаасан Дэвүүр хэлсэн үгний талаар огтхон ч хамаагүй мэт мэлзжээ.
Цагаан Цаасан Дэвүүрийн амнаас дахиж юу ч гарахгүйг Патрик ойлгоод эцсийн эцэст түүний хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдэв
Ло Блаканг Мати арлаас хулгайлагдсан хүүрийн нэр усыг тодруулахаар бүрэн шийдлээ. Арван хоёр дугаар сард сураггүй алга болсон хүмүүсийн үгүй болсон шалтгааныг илрүүлэх зорилгоор эрүүгийн хэргийн цагдан сэргийлэхээс бүх баримт бичгийг авчээ. Арал дээр оршуулгын газар олдсоноос хойших баримт бичгүүдийг хэдийнээ үзсэн билээ. Гэвч тэр үед тавиад насны хүнийг эрсээр өөрт нь хэрэг болоогүй Каримыг олсон билээ. Сүүлийн сард алга болсон хүний дотор гурван эрэгтэй, гурван эмэгтэй, дөрвөн хүүхэд бай лаа. Ко Ин тэр арал дээр эрэгтэй хүний хүүр авчирсан гэж мэдэгдсэн тул Патрик эмэгтэйчүүд, хүүхдүүдийг жагсаалаас хаслаа.
Хоёр дахь нүхнээс олдсон цусны шинжилгээний дүн хараахан гараагүй боловч Ло түүний эцсийн дүнг хүлээхгүйгээр шийдэв. Тэгээд гурван эрэгтэй хүний материалыг судалж суух зуур; тэдний гэрэл зургийг авч үзээд нэгийг нь хойш нь тавив. Арал дээрээс хар үс олдсон тул шар үстэй гадаадын иргэний хэргийг далд хийв.
Хоёр хүн үлдсэний нэг нь кампанийн ерөнхий захирал, том худалдаачны хүү оюутан, нөгөө нь хятад банкны мөнгөний нярав байв.
Оюутан тодорхой шалтгаангүй алга болжээ. Эцгээс нь мөнгө нэхэхээр хулгайлсан байх гэж бодож байв. Гэвч эцэгт нь хэн ч утасдаж захидал явуулсангүй. Ийм болохоор оюутныг дээрэмчид алаад хүүрийг нь нуусан гэдэг шинэ таамаглал гарч ирэв. Тэгээд эрүүгийн хэргийн цагдан сэргийлэхийнхэн тайвширчээ.
Мөнгөний нярвыг алга болсны дараа төмөр авдрыг нь нээж үзэхэд зуу орчим мянган доллар дутаж байлаа. Эрүүгийн цагдан сэргийлэх «энэ хоёр үйл явдлын хооронд шууд холбоо байж магадгүй» гэсэн дүгнэлт хийгээд амжилт муутай эрэлт хийжээ.
—           Ноён ерөнхий захирал таныг өрөөндөө урьж байна. Удаан хүлээлгэсэн явдалд уучлаарай. Дарга надад яаралтай бичиг хэлж бичүүлсэн юм гэж нөгөө бүсгүй инээмсэглэн Патрикийн бодлыг таслав.
Лог захирлын өрөөнд ороход ширээний цаана өндөр настай, туранхай, буурал өвгөн сууж байв. Гашуудлын тэмдэг болгож саарал пиджакныхаа заханд нарийхан хар даавуу хатгасан байв.
.— Ноён Ло, та суу. Та ямар хэргээр яваа билээ? гэж тэр өвгөн ширээнийхээ хажууд байгаа намхан сандлыг заав.
Ерөнхий захирал их л ядарсан янзтай Патрикийг ширтээд,
—           Таны уулзалтыг урьдчилж төлөвлөөгүй учир надад цаг их бага байна гэв.
—           Би ойлгож байна. Товч ярихыг бодъё. Танд гунигтай сэдвийг хөндөх учраас та намайг уучилж үзээрэй. Гэвч албан ажил... гээд Патрик түр дуугүй болсноо:
—           Ноён Чэн, танай хүү эрүүгийн цагдан сэргийлэхийн бүртгэлд ор сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн байх юм.
—           Ноён Ло, наадах чинь хуучирсан мэдээ байна. Миний хүү алга болоогүй, харин амь үрэгдсэн юм гэж ерөнхий захирал байцаагчийн үгийг хүйтнээр таслав.
—           Уучлаарай, тэгвэл намайг төөрөгдүүлсэн юм байна гэж байцаагч нэлээд зовсон шинжтэй өгүүлэв.
—           Хүүгийн тухай ярихад надад сэтгэлийн зовлон учруулдаг юм. Тэгээд намайг тайван байлгаж үз гэж би танаас гуймаар байна. Намайг энэ тухай гуйсан гэж ч бодож болно. Танай эрүүгийн цагдан сэргийлэх, эсвэл эрэг орчмын цагдан сэргийлэхийн чухам аль нь илүү замбараагүй ажилладаг тухай би дуугүй өнгөрье. Ийм утгагүй уулзалтыг хойшид хийж байхгүйн тулд юу болж өнгөрсөн тухай би тайлбарлаж өгье. Миний хүү Сенг арван хоёрдугаар сарын эцсээр үнэхээр алга болсон. Авгай бид хоёр эрүүгийн цагдан сэргийлэхэд мэдэгдсэн. Гэтэл гурав хоногийн дараа Бангкокоос ирүүлсэн захиандаа биднийг сандаргасан даа уучлалт гуйж, дараагийн долоо хоногт буцаж ирэхдээ бүгдийг тайлбарлана гэж бичсэн юм. Миний мэдэхэд Бангкокт нэг бүсгүйтэй холбоотой болсон байх. Тэгээд би тайвширлаа. Би тэр захидлын тухай эрүүгийн цагдан сэргийлэхэд мэдэгдэж эрж хайх аж лаа зогсоохыг хүссэн юм. Гэвч замбараа муутайгаас болж, миний хүсэлтийг бүртгэж аваагүй бололтой. Бид хүүгээ хүлээж байтал хүүтэйгээ уулзахын оронд эрэг орчмын цагдан сэргийлэхээс тэр гунигтай мэдээг авсан юм даа...
Ерөнхий захирал хоолой нь зангирч нэг хэсэг дуугүй болчхов.
—           Тэр бичигт живсэн онгоцонд сууж явсан хүмүүсийн нэрсийн дотор манай Сенгийн нэр байсан тухай мэдэгдсэн байна билээ.
—           «Тумасик» уу? гэж Патрик асуухдаа арай л илүү сонирхсоноо мэдэгдэж орхисон шиг болов.
—           Тийм ээ, гэж ерөнхий захирал санаа алдаад— Та юунд нь ингэж гайхав? гэж асуув.
Тэвчээр алдсанаа Патрик өөрийгөө дотроо зүхэж «Си Ай Ю» «Тумасик» онгоцны талаар сонирхож байгааг гаднын хүн мэдэх ёсгүй гэж бодсоноо дор нь нэг шалтаг олж,
—           Энэ онгоцоор миний нэг найз явж байсан юм... Би таныг ямар нэгэн хэмжээгээр ойлгож байна гэж хариулав.
Чэн цагаа харснаа гараа алдалж, ярилцах цаг дууслаа гэсэн ойлголт өгөв. Байцаагч суудлаасаа бослоо.
—           Ямар ч байсан танай хүү ямар нэгэн сэжигтэй этгээдтэй танил байсан эсэхийг сайтар бодохыг танаас хүсэх гэсэн юм. Би бас дахин ирж уулзаж магадгүй гэдгийг танд бас дуулгах гэсэн юм.
—           Ноён Ло, уулзалтын эхэнд намайг тайван байлгаж үзээрэй гэж би танаас гуйсан биз дээ. Онгоц живж, нас барсан бол миний хүүгийн сэжигтэй танилууд ямар хамаатай юм бэ! Ингэхэд ер нь танд юу хэрэгтэй байна?! гэж ерөнхий захирал уцаарлав.
Чан цамцныхаа захнаас шүүрч, хонхоо дарахад нарийн бичгийн дарга бүсгүй гүйн орж ирэв.
—           Ус гэж ерөнхий захирал шивнэв.
Нөгөө бүсгүй рашаан ус онгойлгох гэж сандрав.
Чэн аягатай уснаас хэд балгаснаа байцаагчийн зүг дохиод:
—           Ноён Лог гаргаж өг. Дахиж би цагдан сэргийлэхээс нэг ч хүн хүлээж авахгүй гэдгийг ойлгоорой гэв.
—           Мэдлээ гэж нөгөө бүсгүй хэлээд Патрикийг зэмлэсэн маягтай харав
—           Намайг уучлаарай гэж Ло хэлээд тэр өрөөнөөс хурдан гарч одов.
«Дахиад л нөгөө «Тумасик» онгоцны хэрэг гараад ирлээ. Яасан зовлонтой тохиолдол вэ? Энэ Чэн гэдэгтэй чинь дахин ярихгүй бол болохгүй нь. Надтай уулзахгүй л гэнэ биз. Одоо яахав. Хүү нь чухам яасан нь тодорхой бус байна. Гэрээсээ нууцаар алга болсон, дараа нь тэр захидал. «Тумасик» онгоц. Эсвэл би буруу бодож байна уу? Ухаан жолоогүй дурласан юм 6из дээ. Арван найман насанд тиймэрхүү юм заримдаа байдаг л даа. Охин дээр очих гэж ухаан жолоогүй давхихдаа эх эцэгтээ хэлэхээ мартжээ. Буцах замдаа далайгаар зугаалах гэж шийдсэн байна... Яагаад болохгүй байх билээ Би бас тэгж дурлаж болох шүү дээ. Тухайлбал «Жунд» гэж Патрик буцах замдаа бодож явлаа.
— Байцаагч аа, таныг дарга асууж байсан гэж жижүүр хажуугаар нь гарсан Патрикийг дуудав.
Патрик дуугүй явсаар даргын өрөөнд орлоо.
—           Та үгийн сүлжээ таадаггүй биз гэж Аланг байцаагчийг орж ирэнгүүт асуув.
—           Сүүлийн арван жилд дандаа л  ийм ажил хийсээр ирлээ гэж Патрик хариулав. .
—           Би ажлын тухай биш, ердийн үгийн сүлжээний тухай ярьж байна.
—           Үгүй шүү, юу гэж?
—           Та өнөө өглөө сэтгүүлд нийтлэгдсэн үгийн сүлжээг тааж зөв хариултын шагнал авахаар тувт сууж аман дээр гараад ирсэн ганц үгээ ол чадаагүй хүний дүртэй харагдаж байх чинь. Та ч бүр гомдсон юм шиг байна.
—           Таны зөв гэж байцаагч хэлэхдээ хүний сэтгэл санааг үнэхээр сайн мэддэг даргыгаа дотроо бахдав.
—           Аа, тийм үү, сонин юм даа.
Байцаагч ерөнхий захиралтай уулзсан тухайгаа Алангад ярив.             
—           Живсэн онгоцны бараан сүүдэр биднийг алхам бүрт мөрдөх боллоо. Гэвч хоосон шагналын төлөө дэмий цаг гарздаад юугаа хийх вэ. Тэр олдохгүй байгаа үгийн нүхийг та оюутны нэрээр бөглөж чадахгүй л дээ
—           Яагаад?
—           Таныг өрөөндөө байхгүй байхад цусны шинжилгээний дүнг авчирч танилцуулсан. Гуч орчим хоногийн өмнө үхсэн бололтой.
—           Өнөөдөр нэгдүгээр сарын хоёрон. Ерөнхий захирлын хүү «Тумасик» онгоцонд арван хоёрдугаар сарын хорин найманд суусан гэж Патрик бодлогоширч духаа үрчийлгэв.
—           Яахав. манай мэргэжилтэн нар нэг хоёр дээд тал нь гурав хоногоор алдаа биз. Гэхдээ долоо хоногоор биш. Сенг Чэнийг усан онгоцонд суухад гурав дахь хүүрийг арал дээр хэдийнээ авчирсан байлаа.
Ло гүн санаа алдав.
—           Бас нэг хүүр бий. Хятад банкны мөнгөний нярав. Арван хоёрдугаар сарын хоринд алга болсон. Мөнгөний авдрыг нээхэд зуун мянган доллар дутаж байв.
—           Би таны оронд байсан бол баярлахдаа бүжиглэх байсан. Хүүр болох бас нэг боломж байна. «Гурвын холбоо» ч зуун мянгаас буцахгүй шүү.
—           Би ч баярлаж байна .Харагдахгүй байна гэж үү? хэмээн Патрик баргар царайлан өгүүлэв.
—           За яахав. Та тэр мөнгөний нярвын учрыг ол. Зав гарвал эрэг орчмын сэргийлэхээр ороод гараарай. «Тумасик» онгоцонд нилээд тулж очих хэрэгтэй шүү гэж Аланг төв хэлэв.
—           «Тумасикаас» бид юу олж авах юм бэ? гэж байцаагч нэг л урамгүй асуув.
—           «Тумасик» онгоц уу? Их ч юм горьдоод хэрэггүй биз. Тумасикт ажиллаж байсан хүмүүсийн аль нэг нь «Гурвын холбоотой» сүлбээтэй байж болно шүү дээ. Тэр онгоц мөргөлдсөн гэж нотлох ямар ч ул баримт олдоогүй гэж та хэлсэн биз дээ. Тэгэхлээр зэрэг нэг этгээд тэр онгоц дээр «Гурвын холбоог» ямар нэг ул мөргүйгээр нэвтрэн оруулахад их анхаарсан байна.
—           Үүнийг зорчигчдоос ч нэг нь хийсэн байж болно шүү дээ
—Тийм ч байж болно. Зорчигчид ч, онгоцны ажилчид ч онгоц живэх үед бүгд үхсэн гэж бодоход тэдний ах дүү, танил талын хүмүүс бас үлдсэн байх ёстой. Жаахан хөөцөлдөхгүй бол болохгүй. Эцсийн эцэст тэр онгоцоор цөөхөн хүн явсан шүү дээ. Гуч орчим хүн. Тэдний холбоо сүлбээг «илрүүлэхэд нэг их цаг орохгүй байх.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.14.10 1:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
2
Ням гаригийн өглөө Патрик эрт сэрж орон дээрээсээ ухасхийж босоод цонхныхоо хөшгийг нээв. Шилнээс ойсон нарны туяа үүнийг л хүлээсэн мэт өрөөг эгшин зуур гэрэлтүүлж их л хөгжөөнтэй болгов.
Патрик кофе чанах ус тавиад халуун усанд орохоор явлаа. Өнөөдөр Жунтай хоёулаа өдөржин хамт байна. Өнөөдөр хоёулаа чулуун хайруул дээр ил галд малай тогооч нарын чанадаг амттай сайхан сатэ болон усанд орж биеэ шарах газраараа нэрд гарсан ёстой нэг жаргалын орон болох Сентозу аралд очихоор тохиролцсон билээ.
Патрик Жунтай ингэж дотно болно гэж бодоогүй билээ. Жун ч үнэхээр таалагджээ. Цаг нөгцөөхөд таатай байдаг бусад таньдаг хүүхнүүдийн нэг адил боловч сэтгэлийн гүнд нь Жун бусад хүүхнийг бодвол арай ялгаатай, өөрөө Жунд арай л өөр хандлагатай байгаагаа мэдэрч байв. Алангийн гэрт очиж, анх Жунтай тахилцсанаа Патрик санав. Тэгэхэд хатагтай Лау өөрийг нь гэрлэхэд хамгийн бололцоотой хархүү гэж танилцуулсныг бусад нь тоглоом наадам хийж байна хэмээн бодсон билээ.
— Үгүй, хатагтай Лау, та ч арай андуурч байгаа бололтой. Жун чинь тогоо барьж, хүүхдийн даавуу угаахад зориулагдаагүй хүн байна. Хүүхэд асрах, зарцлах хүн хөлслөхөд миний мөнгө хүрэхгүй шүү дээ гэж байцаагч хамар дороо бувтнажээ.
Цайгаа ууж дуустал найман цаг болчихсон байв. Жунтай есөн цагт уулзахаар болзсон учир Патрик салхинд явган алхахаар шийдэв.
Шива сүмийг тойрч хотын гол гудамж болох Орчард Роудад ирээд яаралгүй алхав. Гудамжаар энэтхэгчүүдийн баяр ёслолын цуваа Логийн яваа зүгийг чиглэн явна.
Жагсаалын өмнө нүцгэн шахуу хэдэн эр их л намбатай алхана. Нүүр биеэ цагаанаар буджээ. Хүн бүр мөрөн дээрээ хойно урьд нь хослуулан босгосон дөрвөн саваа бэхэлсэн ган хавчаар тавьсан зөөлөн шар жинтүү тавьжээ. Саваа тус бүр дээр хурц төмөр үзүүр нь тэр эрчүүдийн биеийг олон олон шархлуулан унжсан гучаад модон сумнууд нүхээр нь нэвт гаргасан нүсэр нум бэхэлсэн байв.
Эрчүүдийн араас олон өнгийн туузаар чимэглэсэн мөнгөлсөн сүйх тэрэг аажуухан явах бөгөөд жимс, самар зэрэг олон идээ будаа тэргүүтнээр дээж барин явах ба Ло бусдыг нь сайн харж чадсангүй. Түүний араас алт, мөнгөн утсаар нэхсэн хувцастай, хүзүүндээ цэцгийн баглаа зүүж гялалзсан эрээн хувцастай хүмүүс дагалдана. Тэд мөн л том самар, хонх, далайн асар том дун барьж явна. Зарим нь зүүгээр биеэ шивж явахад бас нэг хүмүүс дороос нь хадаас ****** шаахай өмсжээ. Жагсаалд яваа хүмүүс их л найр цэнгэл болж, дуулах нь дуулж, бүжиглэх нь бүжиглэж бөмбөр, зэс цан, дун бүрээний дуу хослон эгшиглэнэ.
Энэ чинь индустан шашны баярт зориулсан «Тай пусам» байна гэж Патрик хэн нэг хүний хэлж байсныг сая саналаа. Жил бүр Тай пусам болдог өдөр индус шүтлэгтнүүд баяр ёслолын жагсаал хийж Тэнк Роуд гудамжны Четтиар сүмд очдог гэж нэг танил нь ярьж байсныг саналаа. Шива бурхны их хүү Субра манийгийн дүрийн өмнө цугларсан олон хүн биеэ зүү хадаас, хурц сумаар биеэ шивээд дараа нь хугалж хаяад дал модны самар шатаадаг заншилтай. Субра манийн бурхан бол гуа үзэсгэлэн, залуу нас, эрэлхэг зориг, хүч чадал, сайн санааг төлөөлсөн гэгээн шүтээн учраас индус сүсэгтнүүд үнэнч сэтгэлээ илэрхийлдэг гол шүтээн нь болжээ. Четтиар сүмд ирж Субра манийд мөргөсөн хүн өвчин эмгэггүй энх тунх амьдарч, улам ч илүү хүч чадалтай болдог аж.
Байцаагч энэ сүрлэг жагсаалыг ихэд сонирхож байснаа Субра манийн бурхныг шүтдэг индусүүд байдаг чадлаараа дун бүрээ үлээж хэнгэрэг, цан балбаж, энд тэндгүй бөмбөр, хонхны дуу хүнгэнэн жингэнэх нь Патрикийн чихний хэнгэргийг хагалах шахаж уурыг нь хүргэсэн тул жагсаалаас хоцрохоор шийдэв.
— Ноён байцаагч, сайн байна уу? гэж нэг хүн чанга гэгч нь Патрикийн чихэн дээр бахирахад Шива бурхны хүү өөрт нь хандаж мэндлэх шиг санагдлаа.
Эргэж хартал нэг таньдаг энэтхэг хүн зогсож байв. Тэрээр эрэг орчмын цагдан сэргийлэхэд ажилладаг билээ. «Мэлхий» нэртэй цагдаагийн тэр ангид энэ долоо хоногт очиж амжаагүйгээ санаж маргааш Аланг ажилдаа ингэж хойрго хандаж байгааг лав шүүмжилнэ дээ» гэж бодохоос Патрикийн сэтгэл гутрав.
Хүдэр биетэй энэтхэг эр сүсэг бишрэл нэгтэй олны дунд их л баяр баясгалантай харайж явахыг бодоход бурхад багшийн итгэл хайрыг хүртэж, Четтиар сүмд дал модны самар хагална гэж лавтай бодож байгаа бололтой. Энэ цагдаа Субраманьи бурхнаас гуа сайхныг хүсч яваа нь дэмий хэрзг гэж бодоод инээд нь хүрэв. Морь шиг царайтай энэ энэтхэгийн нүүрийг өөрчлөх гэвэл Шивагийн хүү хэдий бурхан боловч юу хийж чадах вэ, их л цаг зарцуулах биз. Бүхнийг чаддаг сайн санаат Субраманьи бурхны хишиг хүртэх хүний тоо хэт олон учраас ээлж дугараагаа хүлээж их удах байлгүй.
Патрик нөгөө танилаа дахин сайн ажиглав. Цагдаа хувцсаа тайлаад бараг (нүцгэн болж нэг гартаа дал модны самар, барьж нөгөө гартаа барьсан, урт мөнгөн зүүгээр үе үе цээж, гуя, нуруугаа хатгаж явахыг нь харахад үнэхээр хачин ажээ.
— Сайн, сайн уу? гээд Патрик аль гудамжаар орж энэ нөхрөөс түргэн салах билээ гэж (бодож явлаа
Энэ цагдаа таних, танихгүй хүн бүрт гарт наалдсан гурил шиг наалдаж ням гаригийн зах дээр байдаг олон зуун худалдаачин авгай нар шиг их яриа хүн болохыг Патрик сайн мэднэ.
— Байцаагч аа, та хүн эрж явна уу?,
—           Тийм ээ гэж хэлэхдээ Патрик урьд нь байгаа нэг гудамж руу зугтахыг завдав.              
—           Таны бие сайн уу? гэж нөгөө сүсэгтэй энэтхэг найр, тавин асууж ханатлаа ярьж авах шалтаг эрсэн байдалтай асуулаа.
«Четтиар сүмд ийм хүнийг оруулж байхыг бодоход Субраманьи бурхан «их тэвчээртэй юмаа» гэж Патрик энгийн бодоод,
—           Миний бие сайн гэж товчхон хариулав.
Тэр хоёр хэсэг дуугүй явлаа.
—           Четтиар сүмд очиж Субраманьи бурхнаас аз жаргал хүсэхээр явж байна гэж дал модны самраа сэгсрэв.
—           Тус болдог юмуу даа? гэж Ло сонирхов.
— Бололгүй яахав. Миний нэг таньдаг залуу азаар амьд гарсан юм.
Субраманьи бурхан тус болоо юу? гээд Патрик тэсч чадалгүй инээмсэглэв.
—           Яг үнэн гэж цагдаа үнэнээ хэлэв.
—           Юмыг яаж мэдэх вэ? Субраманьи бурхан чамд ч ав жаргал хайрлах болтугай!
Патрик явган хүний замаас гарч гудамжны нөгөө талд гарахаар завдлаа.
—           Субраманьи тусалсан нь үнэн юм шүү. Усан онгоц живэхэд тэр залуу ганцаараа үлдсэн юм гэж нөгөө энэтхэг хойноос нь дагаж ирээд Шива бурхны их хүүгийн ид шидийг байцаагчид итгүүлж чадахгүйдээ айсан юм шиг чанга хашгирав.
—           Ямар онгоц?
Патрик огцом эргэж харахдаа сүүлийн хагас жил «Тумасикаас» өөр онгоц осолдоогүйг саналаа.
—           Юу ямар гэж? Яагаав, «Тумасик». Та сонсоогүй юм уу? гэж байцаагч энэ асуудлыг сонирхож байгааг мэдээд нөгөө Субраманьи бурхныг шүтдэг энэтхэг баярлав.
Патрик буцаж ирлээ. Нөгөө цагдаа Субраманьи бурхныг шүтэх бас нэг сүсэгтэн нэмэгдлээ, миний ухуулга ч лав үр дүнгээ өгөх шиг боллоо гэж дотроо боджээ.
— Юм гэдэг чинь ийм л байх юм. Усан онгоц далайд живэхэд манай залуу амьд үлдсэн байна билээ. Субраманьи бурхны ач. Бүхнийг чадна шүү. Зөвхөн түүнд залбирч байх хэрэгтэй. Четтиар сүмд дандаа очоод байвал... гэж нөгөө цагдаа урт яриагаа эхлэв.
—           Юун залуу юм бэ? гэж байцаагч яриаг нь таслан лавлав.      
—           Механикч Сунгай гэдэг юм. Өөр сүсэг бишрэлтэй индонез хүн. Четтиарт очиж мөргөөд манай шашинд орсноос хойш тун азтай болсон. Бүгдээрээ живж үхэхэд тэр ганцаараа үлдэж байдаг. Өөрт нь бол ямар ч бурханд мөргөсөн нь хүртээлгүй биз. Хамгийн гол нь бурхан багшаас хишиг хүртэх нь чухал..
—           Тэгээд аврагдсан хэрэг үү?
—           Аврагдах юу байсан юм? Тэр өдөр яваагүй хоцрохгүй юу. Таиландад явахын өмнө ажлаас нь халсан. Халагдаагүй бол аль хэдийн загасны хоол болсон. Ажилгүй ч гэсэн амьд байгаа нь ид юм. Ажил ч олох, байлгүй. Субрамаиьи бурхан тусална. Субраманьи бурханд шүтдэг хүн хоосон хоцрохгүй шүү. Тэр ч лав үнэн шүү! гэж тэр энэтхэг өөрөө Шива бурхны их хүү юм шиг их л бардам байдлаар үгээ дуусгаж Сунгайд амьд явъя гэж бодвол битгий балгаж бай гэж эөвлөснөө бас ярив.
Усан онгоц живж осолдсон талаарх судалгааны материалын хамт авчирч өгсөн нэрсийн жагсаалтад байсан онгоцны ажилчдын овог нэрийг санах гэж Ло оролдсон боловч тэр жагсаалтыг гүйлгэн харж байсан учраас нэг ч хүний нэр толгойд нь орж ирсэнгүй.
—Чи тэр Сунгайг харсан уу?
—           Тийм, тийм түүнийг Сунгай гэдэг юм. Би ч өөрөө хараагүй. Манай нөхөд дайралдсан гэсэн.
—           Хэзээ?
—           Уржигдар билүү, цаад өдөр нь ч билүү.
—           Хаана дайралдаа вэ?
—           Боомтод. Хэн, харсан гэлээ байз? Ерөөсөө санаанд орж ирдэггүй шүү. Согтуу явж байсан гэсэн. Амьд гарсандаа баярлаад балгасан биз. Юм чинь ийм байдаг юм. Бүгд живж үхсэн байхад тэр ганцаараа үлдэж байдаг. Хэн харлаа, байз гээд нөгөө энэтхэг гаслав
—           3а яахав... баяртай гэж Ло хэлэв.
—           Та яагаа вэ? Бидэнтэй хамт сүмд очихгүй юм уу? гэж нөгөө цагдаа урам нь хугарсан янзтай асуув
—           Дараа очъё гээд Ло инээмсэглэв.
«Маргааш тэр Сунгай гэгчийг эрж олох хэрэгтэй юм байна. Сүүлчийн ээлжид яваагүй ч гэсэн онгоцны ажилчдын талаар сонин юм хэлж юу магад» гэж байцаагч бодлоо.
—           Сунгай лав сүмд очиж Субраманьи бурханд мөргөх байх. Бурхан багш тусалж байхад ирэхгүй байж чадахгүй. Өнөөдөр бас баяр болж байна гээд нөгөө цагдаа салдаггүй.
—           За яахав. Яахав, дараа болъё гээд Патрик гудамжны нөгөө тал руу явав
Цагаа хармаар санагдсан тул хэд алхаад бугуйн цагаа харлаа. Толгойд нь анхаарал татмаар онцгой санаа орж ирээгүй хэдий боловч ямар нэг зүйл дутуу хийсэн мэт санагдлаа. Жунтай уулзахад хагас цаг орчмын хугацаа байвч замын нөгөө талд гарч такси дуудаж гараа өргөв.
Гар өргөхийн ч шаардлагагүй байлаа. Патрикийн дэргэд нэлээд хуучирсан эрээн зураастай «Пежо» машин хамраараа явган хүний замд тулаад бэлэн зогсож байв. Такси авах шаардлагатай хүнийг бараг үнэрээр нь таньж сурсан малай жолооч заавал унаа хэрэгтэй болсныг Патрик ойлгох цагийг тун тэсвэртэй хүлээн зогсоно.
Ло ажил дээрээ ирээд эрэг орчмын цагдан сэргийлэхээс авсан баримт бичгийг шүүгээнээсээ авч хурдан гэгч хэд эргүүлж үзээд «Тумасик» онгоцны ажилчдын нэрсийн жагсаалтыг олоод үзэв.
—           Чөтгөр ав! Ямар балай юм бэ? гэж төдөлгүй амандаа үглэв.
Нэрсийн жагсаалтын арав дахь хүн нь механикч Сунгай байжээ. Патрик жагсаалтаа барьсаар ширээн дээрээ суулаа. Гудамжинд бодлогошрон явж байхад нэг юм дутаж байсан нь энэ байжээ. Хүний нүдэнд үл үзэгдэх тархины гэрэл зургийн аппарат үзсэн зүйлийг зураглаад тархины бэлтгэл хайрцагт хадгалж бай даг байна шүү!
«Хаана алдаа гарав? Нэрсийн жагсаалтад уу, эсвэл энэтхэг цагдаагийн хэлсэн үгэнд үү? Хэрэв механикч үнэхээр тэр онгоцоор явсан бол аль хэдийн живж үхээд түүнтэй хэн ч уулзахгүй байсан. Тайландад явахаас нь өмнө халсан юм бол жагсаалтад нэр нь байхгүй байх ёстой. Сүүлчийн удаа аялалд гарсан тэр онгоцны ажилчдын нэрсийн жагсаалт гаргаж өгөхийг шаардсан шүү дээ. Усан онгоцны компанийнхан механикчийн нэрийг дарахаа мартсан юм уу? Онгоц хөдлөхийн өмнө механикч халагдсан гэж тэр энэтхэг яриад байдаг. Эсвэл энэ чалчаа нөхөр дэмий солиороод тэр индонез эр үлдсэн ч байж болох юм. Гэлээ ч гэсэн онгоц осолдсоны дараа тэр механикч яагаад Сингапурт эргээд ирдэг байна. Зуун бээр, бас тэгээд шуургатай байсан» гэж бодлогошров.
Ло бичгээ далд хийгээд унаа захиалж өрөөнөөсөө гарч одлоо. «Лидо» кинотеатрын дэргэд есөөс долоон минут өнгөрч байхад хүрч очтол Жун явган хүний замын хажуугаар тэсч ядан алхалж яваа харагдав. Нүүр царайгий нь харвал хүн удаан хүлээж сураагүй бололтой.
Патрикийг хараад их л гомдсон маягтай:
—           Патрик, бид яг есөн цагт гэж тохиролцсон биз дээ хэмээн гомдол мэдүүлэв.
—           Уучлаарай, Жун. Ажил дээрээ очих хэрэг гараад.
—           Бүтэн сайн өдөр үү?!
Ло яая гэхэв гэсэн маягтай гараа сэгсрэв.
—           Ажлаа хурдан дуусгаж болмоор юм За яахав, явъя. Өглөөний наранд шарах цаг өнгөрөх нь байна. Одоо хамгийн тохиромжтой цаг шүү дээ.
Жун мөрөндөө угласан шар цүнхээ засаад хэдэн метрийн цаана байгаа таксийг чиглэн явав. Байцаагчийн унаж ирсэн машин нөгөө л байрандаа зогссон хэвээр байгааг Жун харжээ.
—           Бид яах юм... энэ машинаар явах хэрэг үү? Дотроо сэрүүцүүлэгчтэй биз? Патрик, чи бас урьдаас сайн боджээ. Энэ балиар таксид суух би дургүй. Халуун, бас тэгээд зай муутай.. гэж бүсгүй шулганав.
Бүдэг ногоон, богино ханцуйтай цамцтай, цүнхний хээ өнгөтэй ижил шар өмд өмссөн, сайхан биетэй энэ бүсгүйг хараад Ло үнэнээсээ өрөвджээ.
—           Жун, чи намайг зөв ойлгоорой. Ажил гараад... гэж эхэлтэл:
—           Ойлгож байна. Амралтынхаа өдрийг ажилтайгаа сайхан  хослуулж амрахыг ерөөе гэж Жун тас ширвээд өтгөн үсээ сэгсрэн огцом эргэж цаашаа одлоо. Патрик хойноос нь гунихран харсаар хоцров.
Усан боомтын өргөгч цамхаг хяхтнан дуугарч, «Майна» сөөнгө дуугаар хашгирч, янз бүрийн хэл дээр хараал тавина. Далайн давлагаанд өнгө бүрийн далбаа татсан, эрээн мяраан болтол нь будсан хятадын олон завь, дээгүүрээ хулсан дээвэр татсан бөгөөд загасчдын гэр орон болдог урт завь, гаалийн албаны моторт завинууд хөвнө.
«Тумасик» онгоцны зогсоолыг Ло сураглаж олоод тийшээ зүглэв
Онгоц байрладаг зогсоолын дэргэд гандаж урагдсан цамц, нөхөөстэй богино өмдтэй, сахлаа хусаагүй нэг малай хүн зогсож байгаа харагдав. Богино өмд ч гэж дээ, бараг л дотуур өмд юм даа. Бараг дууссан нэг янжуур бариад ус харж сууна.
—           Хөөе, найз аа! гэж Ло тэр хүнийг дуудав.
—           Туан, сайн байна уу? гээд тэр малай хүн босч ирлээ.
—           Надад нэг механикч хэрэгтэй байна. Надад тус болохгүй юу? Чи ч энэ хавийн хүмүүсийг сайн танина биз дээ. Нэг хүний нэр зааж өгөхгүй юү?
Малай хүний толгой үл мэдэг салганахыг бодоход зөвшөөрч ч байгаа юм шиг. нэг бол бүгдийг танина ч гэж байгаа юм шиг. Эсвэл ямар нэг хүний нэр хэлж өгөх гэж байгаа юм шиг санагдлаа.
—           Манайд механикч олон бий гэж сөөнгө дуугаар хариулав.
—           Надад сайн механикч хэрэгтэй шүү!
—           Сайн механикч цөөхөн бий. Сайн механикч юу гэж ажилгүй суух билээ.
Тэр хүн тамхины үлдэгдлийг амандаа зажлаад их л дуу чимээтэй нулимлаа
—           Би ч бас дээхэн үед механикч байсан юм. Олон жилийн өмнө... гээд дээшээ харж, тэр цагийн үйл явдлыг санах гэж оролдов. Энэ нь Патрикт огт хэрэггүй байлаа.
—           Хөөе, найз аа.. «Тумасик» онгоцыг Тайландад явахын өмнө нэг сайн механикчийг халсан гэж би сонссон. Дуулсан уу? Япон гэлүү, эсвэл филиппин хүн гэв үү? Би ч учрыг нь сайн олоогүй. Сайн механикч байсан гэлцэх юм гэж байцаагч түүнийг дурсамждаа автаж амжихаас өмнө түргэн хэлэв.
—           Сонсолгүй Яахав, сонссон.
Малай хүн татаж дууссан тамхиныхаа ишийг гунигтай харсан нь Патрик сайн тамхиар дайлбал буцахгүй гэсэн дохио байв. Ло халааснаасаа хайрцаг «Мальборо» тамхиа гаргахад тэр хүний нүд гялалзаж баруун гараа цамцандаа арчсан нь гараа цэвэр болно гэж бодсон бололтой. Нэг янжуур болгоомжтой авч нэг хэсэг шохоорхон харснаа шүдгүй амандаа зуулаа. Патрик асаагуураар тамхийг нь асааж өгөв. Хоорондоо нийлэх дөхсөн хоёр хацар нь тамхи асаахад бүр ч хонхойж наалдах шахав. Толгой сэгсрэн хэд шуналтай сорсноо утаанд нь хахаж цацаж эхлэв. Ло тэсвэртэй хүлээн зогсоно.
—           Сонсолгүй яахав. Тумасик онгоцон дээр нэг механикч байсан юм. Япон биш. Японууд муу механикч байдаг. Харин боцманы ажилд сайн. Муу механикчид байгаа юм. Таны асуулгаад байгаа чинь индонез хүн. Тэд мотор сайн мэддэг улс. Энэ хүн ч гэсэн бас сайн мэддэг байсан. Бусдаасаа илүү, Сунгай гэдэг юм гэж нөгөө малай хүн ханиаж дуусаад өгүүлэв.
—           Хаанаас олж уулзах вэ?
—           Хаанаас ч олохгүй. Живээд үхчихсэн. «Тумасик» онгоц далайн ёроолд живэхэд хамт үрэгдсэн. Тайланд руу явж байсан юм...
—           Яагаад живсэн гэж? Явахын нь өмнө халсан гэж би дуулсан.
—           Халагдах нь халагдсан. Тэр үнэн.
Малай хүн тамхи дахин хэд сороод хайрцагны өнцөг дээр суун тамхины ишийг цемент дээр нандигнан унтрааж, аажуухан босоод энгэрийнхээ халаасанд хийв.
—           Яагаад түүнийг халах болов гэнээ? Яагаад гэвэл их архи уудаг байсан юм. Атигар, туранхай мөртлөө уухыг нь яана гээч. Онгоц хөдлөхөөс нэг, хоёр хоногийн өмнө халсан шиг санаж байна. «Тумасик» далайд гарах болтол механикч байдаггүй. Механикч олон боловч сайн механикч цөөн дөө. Тэгээд тэр өдөр нь дахиад ажилд авсан юм.
—           Чи будлиагүй биз?
—           Ха, ха, аллах тэнгэрийн ивээлээр миний нүд сайн хардаг хэвээрээ шүү.
—           Харамсалтай юм. Сайн механикч байсан гэлцэнэ. Тиймээ сайн механикч байсан нь үнэн шүү. Та үүгээр түүгээр жаахан яв л даа. Өөр хүн олдож юу магад.
—           Амьд гарч чадаагүй юм уу? гэж Патрик хурдан асуугаад царайны байдлыг ажиглав,
Нөгөө малай хүн толгой сэгсрэв.
—           Энд л хүрээд ирэх байсан. Онгоц засдаг газар ирж унтдаг байсан юм. Гэр орон гэж байхгүй.
Ло дахин нэг тамхи гаргаж өгөхөд:
—           Туан таныг бурхан өршөөх болтугай гэж нахилзав.
«Сентозу арал дээр л очдог байж. Нөгөө энэтхэг лав андуурсан бололтой» гэж харамсан бодоход Жуны гомдсон царай нүдэнд нь харагдах шиг болов.
Гэвч энэ өдөр нэгэнт өнгөрсөн тулд Ло эхэлсэн ажлаа дуусгахаар шийдэж онгоц засдаг газар очихоор явлаа.
Патрик засварын газар хүрч ирээд таньдаг нэг ачаа зөөгчийг олж уулзах гэж бараг бүтэн хагас цаг болов. Тэрээр энд арван тав орчим жил ажилласан тул хүн бүхнийг сайн мэдэх бөгөөд байцаагчид заримдаа тус болдог байлаа.
Каучуктай овоолсон шуудайны дэргэд хэдэн хүн хоорондоо маргаж зогсоно. Хүн бүр бие биеийнхээ үгийг сонсохгүй гар хуруугаа гозгонуулж шуугилдаж байснаас үзэхэд ямар ч үр дүнгүй энэ маргаан нилээд хугацаагаар үргэлжлэх шинжтэй байлаа. Тэдний дунд Логийн танил зогсож байх нь харагдав.
—           Хөөе, «Султан» гэж Патрик дуудав.
Хэн ч эргэж харсангүй. Маргаж байгаа хүмүүсийн дуу улам чангарна.
—           «Султан» гэж Патрик улам чанга хашгирав. Дахиад л хэн ч дуугарсангүй.
Ло засварчны дэргэд очоод нуруугий нь алгадаж,
—           «Султан» чи намайг дуулахгүй байна уу? гэж дурамжхан асуулаа.
Намхан нуруутай малай хүн эргэж хараад шанааны яс нь товойсон нүүрээ үрчийлгэж эелдгээр инээмсэглэж бусад хүмүүсээр зайдуу очиж зогсоход маргалдаж буй хүмүүс ажигласангүй. Тэд хоорондоо дэмий л маргаж шуугьсан хэвээр байв.
Тавь орчим насны энэ малай хүн дорно дахины хүмүүсийн адил арван насаар залуу харагдана. Ван Ахмад гэдэг орчин үеийн биш, нэлээд этгээд нэртэй. Өнгөрсөн зууны үед Малаккийн төрийн тэргүүнийг ийнхүү нэрлэдэг байсан гэж хэн нэгэн хүн хэлсэн билээ. Гудамжинд дайралдсан хүн бүрд хаантай нэр нэгтэй болохоо үргэлж ярьсаар байгаад өөрөө «султан» гэдэг хочтой болжээ. Сүүлдээ өөрийнхөө хочинд бүр дасч Ван Ахмад гэдэг нэр нь өөрт нь сонин санагдах болов.
—           Ноён байцаагч таныг аллах бурхан өршөөтүгэй. Бие чинь сайн уу ?
—           Баярлалаа, «Султан» Чи сайн уу?
— Аллах бурхны ачаар ажил байна. Эрүүл чийрэг байна. Амьдарч болно. Тантай уулзаагүй нэлээд удлаа шүү гэв.
—           Уйдаа юу? «Султан» би чамаас нэг туслалцаа авах гэсэн юм гэж байцаагч инээв.
—           Туан, надаар тоглоом хийж байна уу. Ноён байцаагч том хүн. «Султан» жаахан хүн. «Султан» гэдэг чинь будааны чинээ бяцхан хүн. Жаахан хүн том хүнд яаж тус болдог билээ гэж Ван Ахмад өөрийг нь анхаарсанд илт хөөрсөн бололтой өгүүлэв.
—           За, бүү даажигнаад бай. Нэг хүчийг эрж олох хэрэгтэй болоод байна. Саяхан үүгээр явж байсан гэж дууллаа.
Ван Ахмад нүдээ буруулав.
— Ноён байцаагч, хэнийг эрж сураглаж байгааг мэдэхгүй байна. Саяхан живсэн онгоцны индонез хүн биш биз?
—           Чи дайралдсан уу?
—           Үгүй, ноён байцаагч аа, гэж Ван Ахмад гэм гүй царайлан өгүүлэв.
—           Бүү худал ярь! Намайг яг тэр нөхрийг эрж яваа гэж чи хаанаас мэдээ вэ? Хэл! гэж Патрик дуу алдав.
—           «Султан» хэзээ ч худал хэлдэггүй. «Султан» бол үнэнч хүн гэж Ван Ахмад гомдлоо.
—           За, за яахав. Чи тэгээд мэдэх юм байвал хэл л дээ гэж Патрик зөөлрөв.
Ван Ахмад ташаагаа маажиж,
—           «Тумасик» живсэн гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэр индонезыг бас сураглаад л байсан. «Султан» бол жаахаан хүн учраас загас шиг жаахан толгойтой. Гэвч би хүн юуны тухай яагаад асууж байгааг ойлгоно. Далайд живээд үхлээ ч гэсэн асуугаад сураглаад байгаа нь нэг л учиртай гэв
—           Хэн түүнийг сурагласан бэ?
— Хоёр хүн ирсэн. Эхлээд хоёулаа манай үүгээр яваад л юм шиншлээд байсан. Гаднын хүмүүс гэдгийг нь хараад л мэдсэн. Гаднын хүн энд юу хийх юм бэ? Ажилтай яваа бол андашгүй. Харин тэр хоёр яваад л хүн бүрийг хараад байхаар нь хэн нэгэн хүнийг эрж яваа гэдгийг л ойлголоо. Тэгээд сураглаж эхэлсэн!
—           Чамаас уу?
—           Үгүй, Пунээс асуусан. Би сонирхоод хожим тэр хоёр хүн ямар хэргээр ирснийг асуулаа. «Тумасик» онгоцны ажилчин индонезийг сурагласан гэлээ. Цагдаагийн газраас яваа гэжээ. Пун саяхан энд ажилд орсон, хүн сайн танихгүй л дээ. Би тэгээд бодлоо. «Тумасик» живсэн байхад цагдан сэргийлэх юугаа эрэх билээ? Тэгэхээр тэд тэндхийн улс биш болж таарлаа.
— Чи зохих газарт нь яагаад мэдэгдээгүй юм бэ?
—           Ай—яа ноён байцаагч аа. Одоо чинь харснаас хараагүй, сонссоноос сонсоогүй нь дээр болжээ. Хятадуудын тухай янз бүрийн юм ярих юм. Уучлаарай, ноён байцаагч аа. Таны тухай ярьж байгаа юм биш шүү. Уржнан жил хоёр хятад манай боомтод ирээд л энд тэндгүй юм шиншлээд байхаар нь миний нэг найз хойноос нь дагаад байж. Гэтэл дараа нь найзыг минь багалзуурдаж алсан байна билээ. Би тэднийг нүүр царайгаар нь хожим таньж, хаана байдгийг нь хүртэл мэдсэн. Айгаад хэлээгүй юм. Аягүй бол нөгөө найзынхаа замаар орж магад гээд. Аллах бурхан намайг тэр улсаас аврах байлгүй.
—           Одоо айхгүй байна уу? гэж Патрик доогтой асуув.
—           Одоо ч гэсэн айж байна, ноён байцаагч аа. Танд л зөвхөн ярьж байгаа юм. Өөр хүнд бол хэлэхгүй. Та бид хоёр танилцаад удаж байна... Ноён байцаагч... сайн хүн шүү... Ноён байцаагч...
—           За болно. Хэзээ ирсэн юм?
—           Хятадууд уу? Долоо хонож байна. Уржигдар би тэдэнтэй бас дайралдсан. Дахиж ирээд шиншлээд л байсан. Нүүр царай нь аймаар муухай юм билээ. Тэгээд би таныг бас үүнийг сонирхож байгаа болов уу гэж таасан юм. Энд нэг л учир байна.
«Тэр индонезыг долоо хоног эрээд олохгүй байгаа юм байна. Тэгэхлээр тэр үнэхээр амьд гарч, бас жаал зугаа юм мэдэж таарлаа» гэж байцаагч бодлоо.
—           Чи түүнийг таньдаг байсан уу?
—           Сунгайг уу? Бага зэрэг мэднэ. Заримдаа энд хонодог байсан юм. Аар саар ажил хийдэг байв. Арван таван жил болоход ч олон танилтай болно шүү.
—           Ямар янзын хүн бэ?
—           Ноомой амьтан. Юм дуугарахгүй. Надад ч ярих юм алга байсан. Манай хэлээр муухан ярьдаг. Шулганаад байдаг. Их л аймхай хүн байсан. Нүд нь дандаа айж бүлтгэнэж явдаг. Гэр орон, авгай хүүхэд байхгүй... Энд хонодог байв.
—           Архи уудаг гэл үү?
Малай хүн хариуд нь исгэрэв.
—           Ай, ноён байцаагч аа. Архи уусан цагт нь аманд нь, шүдэнз асаавал лав гал гарах байсан. Манай сүсэгтэн биш байсан нь түүний аз юм. Мухамед бурхан лав аянга буулгах байсан.
Үнэнч лалын сүсэгтний хувьд архи амандаа балгадаггуй Ван Ахмад Мухамед бурхан архичин Сунгайг шийтгэж байх үед хажууд нь байгаа мэт айсандаа нүдээ анив.
—           «Тумасик» онгоцноос халаагүй юм уу?
— Зарим нь тэгж л чалчиж байсан. Би ч сайн ойлгоогүй. Зарим нь халагдсан, зарим нь үгүй л гэх юм. Мэдэхгүй юмыг яриад юу хийх вэ? Халагдсан бол манай энд хүрээд ирмээр юм. Энд нэг л юм байна...
—           Түүнийг яаж олохыг чи мэдэхгүй юу? гэж байцаагч Ван Ахмадын угийг тасалж асуухад «Султан» толгой сэгсрэв.
—           Сайн бод.
—           Аллах надад гэрч болно. «Султан» танд хэзээ нэгэн цагт худал хэлж байв уу? «Султан» чинь үнэнч хүн..
—           Эрээд үзвэл яах вэ?
Ван Ахмад шогшров
—           Манай энэ засварын газар их том. Тэр нөхөр дандаа энд тэнд хонож явдаг байсан. Одоо оготно шиг нэг газар тайван сууж байгаа биз. Өөрийг нь эрж байгаа гэдгийг эрхбиш мэдээ биз... Үгүй бол хүрээд ирэх байсан. Хаана байгааг нь аллах бурхан л мэдэх байх. Эрж хайж бололгүй яах вэ? Хэн тэгээд ажил хийх болж байна? Манай эзэн тэгж зүгээр мөнгө өгдөг хүн биш. Авгай хүүхдээ тэжээх хэрэгтэй. «Султан» танд туслалцаа үзүүлэхэд хэзээд бэлэн байдгийг ноён байцаагч та мэднэ шүү дээ. Харин...
Ло халааснаасаа хорин доллар гаргаж ирэхэд Ван Ахмад шуналтайгаар харав.
—           Жаахан явж шиншил л дээ. Юм мэдэгдвэл даруй утасд. Дугаарыг нь мартаагүй биз?
—           Хаанаас даа, яаж мартах вэ?
— Олбол дахиад мөнгө өгнө шүү. «Султан» мөнгийг хоёр гардан аваад нахилзаж гарав.
—           Ноён байцаагч сайн хүн гэдгийг би үргэлж хэлдэг шүү дээ. «Сулган» жаахан хүн боловч ноён байцаагчид хэзээд туслалцаа үзүүлэхэд бэлэн. Аллах таныг өршөөх болтугай!
—           За болно, одоо яв. Шууд утасдахаа мартав аа? Ойлгоо биз.
—           Ноён байцаагч минь, хаанаас мартах вэ. «Султан» юу ч мартдаггүй. Байцаагч та сайн хүн, тэгэхээр «Султан» танд туслахад хэзээд бэлэн байна.
Малай хүн талархсанаа амандаа шулганасаар хойшоо ухрав.
Ло эргэн хаалга чиглэн аажуухан алхав.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.14.10 2:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
3
Аланг даваа гаригт ажил даа үдээс хойш л ирлээ.
—           За, Сентоз арлын сатэ хоол ямар байна гэж Аланг байцаагчийн өрөөг шагайж асуулаа.
—           Урьдын адил сайхан амттай байсан байлгүй гээд Патрик даргынхаа тоглоом хийснийг анзааралгүй хариулав.
—           Өө, та ч өнөөдөр их дүнсгэр байх чинь. Жун таны санаа сэтгэлд юм оруулаагүй бив? Хэл амтай бүсгүй шүү. Таныг тэр бүсгүй гомдоосон бол гайхах зүйлгүй гэж Аланг тоглосон хэвээр хэлэв.
—           Үгүй, харин би гомдоосон юм.
—           Тийм үү? Та зөвшөөрвөл юунаас болсныг мэдэж болох уу? Хэрэв нууц биш бол шүү дээ.
—           Нууц биш ээ. Би Жунтай хамт тэр арал руу яваагүй юм. Одоо тэгээд бридж тоглох найзгүй боллоо гэж айж байна.
Хаалган дээр зогсож байсан Аланг өрөөнд орж, сандал дээр суув.
—           Муу л байна. Хамгийн сүүлд хөзөр тоглосон тэр өдөр миний санаанаас ер гардаггүй юм. Сайн хүмүүстэй тоглоход таатай байдаг. Тийм сайхан бүсгүйг дагуулаад далайд очиход чинь юу саад болов?
—           «Тумасик» онгоцны механикч Сунгай гэгчээс л боллоо.
Аланг гайхан хөмсгөө сөхөв.
—           Сунгай усан онгоц живэх үед амьд гарч, Сингапурт ирсэн, бас тэгээд түүнийг «Гурвын холбооныхон» эрж хайж байгаа гэдэг мэдээ сонслоо.
Патрик даргадаа энэтхэг цагдаатай уулзсанаа боомтод нэг малай хүн болон засварын газар Ван Ахмадтай ярилцсан тухайгаа ярихад Аланг доод уруулаа чимхэж эхлэв.
—           Сунгай Сингапурт байгаа гэдэгт та итгэж байна уу?
Ло мөрөө хавчив.
—           Чөтгөр бүү мэд. Үнэхээр ч байгаа юм билүү? Сүүдэр хөөгөөд ч байгаа юм билүү? Юу ч болсон, тэр индонез амьд, нэлээд юм мэддэг байж таарвал бид «Гурвын холбооноос» өмнө эрж олох ёстой.
—           Зөв санаа байна. Бид энд суусаар байгаад тэднээс урьтаж чадна гэж та бодож байна уу? гээд Аланг гараараа эрүүгээ тулан суугаад асуув.
—           Теон, засварын газрыг бид самнаад юу ч олохгүй. «Гурвын холбоо» бүтэн долоо хоног эрээд юу ч олохгүй байгаа юм чинь...
—           Надад тийм баталгааг няцаах арга алга гэж Аланг хоёр гараа алдалснаа дахиад л шөвгөр эрүүгээ тулж суулаа.
—           Сайн бодох зүйл шүү. Миний бодож байгаагаар бол тэр индонез хоргодох сайн байр олох ёстой болсон. Амь настай нь холбоотой асуудал шүү дээ. Харин манай «Султан» энэ үүргийг арван эрүүлчээс илүү гүйцэтгэнэ.
«Султан» гэнээ? хэмээн Аланг үл ойлгон лавлав.
—           Ван Ахмадын хоч.
—           Сунгай амь насанд үнэхээр аюул учирч байгаа юм бол засварын газарт нуугдвал тэнэг аюул болно. Олон хүн таних учраас хэзээ нэгэн цагт илэрч таарна.
—           Гэлээ ч гэсэн хүн харсан байна.
Аланг үл тоомсорлосон маягтай инээв.
—           Хүнтэй дайралдсан байхад хамгаас илүү хүчтэй «Гурвын холбоо» олж чадахгүй байдаг. Сонин юм. «Султан» утасдахыг хүлээвэл цаг их алдана. Цагаа дэмий үрж байгаа юм биш биз? «Гурвын холбоо» давшлаад байхад бид сүүлд нь хоцорч магадгүй шүү,
—           Теон, юу ч гэсэн нэг хоног хүлээе. Ван Ахмад нүх бүхнийг мэднэ. Би лав бүтнэ гэж итгэж байна.
—           «Гурвын холбооны» хүмүүс засварын газарт байхгүй гэж үү? Ямар ч байсан тэр индонезийг олно гэж байгаа бол тэд олон хүнийг дайчилж чадна. Бид ганцхан Ван Ахмадад найдвар тавиад сууж байдаг. Хүч тэнцвэргүй байна даа.
Аланг бослоо.
—           Та тэр Сунгай гэдэг хүнээрээ намайг бүр гайхуулчихлаа. Та намайг итгүүлж чадлаа гэж бодъё. Тэгэхдээ нэг өдрөөс илүү хугацаа өгч чадахгүй шүү. Нэг хоногийн дараа «Султан» утасдахгүй бол бид эрж хайх ажлаа эхэлье.
Аланг хаалга хүрээд эргэж харав.
—           Хятадын банкны кассны хүний талаар ямар нэгэн юм олов уу?
—           Үгүй. Одоохондоо юм алга. Манай хоёр хүн түүний танил талыг судалж байгаа.
— За яахав. Нөгөө индонезийг эрж олох талаар авсан арга хэмжээгээ маргааш өглөө надад мэдэгдээрэй.
Ло толгой дохив.
Орой болоход «Султан» утасдав. Харилцуур автал сөөнгөдүү бүгдхэн дуугаар,
—           Ноён байцаагч аа, би Ван Ахмад байна. Хурдан хүрээд ирээрэй. Би олсон шүү гэв.
—           Одоохон очлоо. Өчигдөр уулзсан гаараа намайг хүлээж бай.
—           За, ноён байцаагч аа, би хүлээж байя.
Замдаа Патрик даргынхаа өрөөнд гүйж оров.
—           Теон, «Султан» сая ярилаа. Тэр индонөзийг лав олсон бололтой. Би засварын газар руу явлаа. Тэндээсээ Четтиар сүмд очиж Шива бурхны их хүүгийн төлөө дал модны самар хагална. Ер нь тэгээд би Субраманьи бурханд сүжигтэй болж эхэлж байна.
—           Эхлээд та механикчаа дэгээдэж ав гэж Аланг юм бичиж суух зуураа өгүүлэв.
Бичиж дуусаад толгойгоо өндийлгөж:
—           Юмыг яаж мэдэх вэ, нэг, хоёр хүн дагуулаад явах юм биш үү?
—           Хэрэггүй, Теон, хүний анхаарал татаад юугаа хийх вэ? Жолооч байхад л болно.
— За өөрөө мэд. Амжилт хүсье.
Байцаагч доошоо харайлгав. Орцын дэргэд машин хүлээж байлаа.
Арван таван минутын дараа Ло усан онгоцны засварын газарт очиход Ван Ахмад болзсон газраа хүлээгээд сууж байв. Байцаагчийг хараад суудлаасаа босч өөдөөс нь алхлав
—           Хаана байгаагий нь би мэднэ. Таныг явсны дараа л би түүнийг эрж эхлэв. Өчигдөр оройжингоо явлаа. Өглөөнөөс авахуулаад эрсээр байв. Хаана нуугдаж байгааг нь Аллах бурхан мэднэ гэж бодож явлаа. Тэгтэл цагийн өмнө индонезийн нэг онгоцны хоёр усан цэрэг ийш тийш харж их л болгоомжилж байгаа харагдав. Яагаад ингэх болов гэж дотроо бодоод хойноос нь дагаад байв. Засварын газар юугаа хийдэг билээ? Усан цэрэгт энд хийх юм байхгүй...
—           За, заагаад өг гэж Патрик яриаг нь таслав.
—           Тэгээд хойноос нь сэмхэн дагаад байсан чинь байсхийгээд л эргэж харах юм. Хуучин агуулах руу явж байна шүү... Би хайрцаг дунд ороод нуугдтал тэр хоёрын нэг аяархан дуунаар «Сунгай, Сунгай» гэж дуудаж гарав. Сунгай цаанаас нь дуугарч өөрсдийнхөө хэлээр ярьж гарлаа. Би усан цэргүүдийн дунд байхдаа тэдний хэлийг бага зэрэг сурсан юм. Гэвч ойлгоход хэцүү байлаа. «Усан онгоц», «долоо» гэдэг хоёр үгийг л ойлголоо. Ярилцах хооронд нь би танд утасдах гэж гүйж гарч ирлээ.
«Сунгай индонезийн усан онгоцоор Сингапураас оргохоор завдаж байгаа хэрэг болох нь. «Султан» ч цагаа олж эржээ» гэж Патрик ч дотроо бодлоо.
—           Хол уу? гэж байцаагч асуув.
—           Одоо ойрхон, ноён байцаагч аа, тэр олон хайрцагны цаана...
Тэр хоёр жигд эгнээ болгон хураасан том том хайрцаг, замбараагүй овоолсон каучуктай шуудайны дундуур явсаар байтал бүрэнхий боллоо. Дунд бүсийн орнуудад үдшийн бүрэнхий аажмаар эхэлдэг бол халуун оронд хаалга нээгдэж байгаа мэт тэнгэрээс гэнэт үнэгэн харанхуй буудаг билээ. Эргэн тойрон анивчсан гэрлүүд асав.  ..
—           Энд гэж Ван Ахмад огцом зогсож шивнэв.
 Ван Ахмад зэв болсон ачааны хоёр машины зүг  толгой дохив. Нэг машины кабиныг шагайтал хоосон байв.
— Энд биш, тэр хоёр машины цаана, хайрцаг дунд байгаа. Тэндээс хоёр усан цэрэгтэй ярьж байсан. Би тэр үед яг энд зогсож байсан юм. Патрик машин тойрч үзлээ. Хэн ч алга.. Гайхахдаа Ван Ахмадыг эргэж харав. Ван Ахмад хүрч ирээд нилээд гайхсан байдалтай ийш тийш харлаа.
—           Яг л энд ярьж байсан юм даа. Хаашаа алга болчихдог юм бэ? Өөр газар нуугдсан юм болов уу? Цагийн өмнө яг энд байсан юм Аллах гэснээ «Султан» зогтусаж гаслав.
—           Юу болоов? гэж Ло гайхав.
— Ааа гэж Ван Ахмад дэмий л орилж байцаагчийн мөрөн дээгүүр хуруугаараа заав. Нүүрээ үрчийлгэн, доод уруул нь унжиж хэдхэн шар шүд гаргаж, онигор нүдний хүүхэн хараа нь улам ч бага болов. Ван Ахмад аажмаар сөхрөхдөө гараа сунгасан хэвээр байлаа.
Ло огцом эргэж харав. Яс өмнө нь тал бүрээс нь банзаар хадсан хоёр метр орчим өндөр хайрцаг харагдав. Гагцхүү нэг өргөн банзыг ялимгүй хажуу тийш нь түлхсэн байлаа. Ард талын ханын орчим цусанд хутгалдсан нэг хүн сууж байгаа харагдав. Нүүрний нь арьсыг хуулаад авсан аймшигтай зүйлийг хараад Патрик гэнэт цочив.
 «Хожигджээ» гэж бодлоо.
Ван Ахмадыг харвал тэрээр хамаг бие нь чичирч, шүд нь тачигнана.
 — Чи ойртож очоод хараач. Нөгөө хүн чинь мөн үү? «Султан» бүлтгэнэн толгой сэгсрээд:
— Би ча-чадахгүй, но-ноён бай-байцаагч аа. Ай, айж байна гэж ээрэв.
—           За, алив гэж Патрик хашгирав.
Ван Ахмад газраас өндийж нөгөө хайрцганд очихдоо дотор нь цус сордог амьд мангас байгаа юм шиг хамаг сүнс нь зайлчих шахав. Хажуу тийшээ үсэрч хайрцаг дээр суугаад нүүрээ дарж.             
—           А-ы-и-ы гэж дахин орлив.
—           Сунгай мөн үү? гэж Патрик асуулаа.
Ван Ахмадын толгой мөн гэсэн янзтай хэд дохин тонголзов.
—           Га-гар дээрээ сийлснийг хар.. Я-яг мөн байна гэж Ван Ахмад арайхийж нэг үг цухуйлгав.
—           Хожимджээ. Цорын ганц хэрэгтэй хүнийг устгалаа. Одоо ч өнгөрлөө. «Тумасик» онгоцыг чагтлахаас биш. Би л буруутлаа. Ганц «Султанд» найдаж болохгүй гэж Алангийн хэлсэн зөв байжээ. Усан боомтод нэг, хоёр хүн дагуулж ирсэн бол өөр байх байсан юм» гэж Патрик бодоод санаа алдлаа.
Ван Ахмад дээр очоод: — За яв, нэг ч хүнд ярьж болохгүй шүү. Би өөрөө цагдан сэргийлэх дуудна. Хэрэгтэй бол чамайг олно. Амласан мөнгөө чамд өгнө гэлээ.
Малай хүн энэ үгийг л хүлээж суусан мэт босч харайгаад учир нь мэдэгдэхгүй юм бувтнаж хэзээ, хаана уулзаж шагналаа авахыг ч асуулгүй зугтав.
Патрик өнгөрснийг эргэцүүлэн бодох зуураа нэг тамхи гаргаж асаав. Алсад боомтоос холдож яваа хөлөг онгоцны яндан хүнгэнэн дуугарна. «Усан онгоц», «долоо» гэж Ван Ахмадын хэлж байсан үгийг санаад цагаа харав. Долоон цагаас хоёр минут өнгөрч бай лаа. Ло тамхиа хаяад хайрцаг дундуур гарч гүйв.
Байцаагч сайн сургуультай учир тун түргэн, хөнгөхөн гүйнэ. Таван минутын дараа машиныхаа дэргэд очсон байв.
Урьд суудал дээрээ суун,
—           Усан боомт руу түргэн очъё. Шууд яваад ордог юм шүү. Хаалганы дэргэд зогсох хэрэггүй. Дараа учрыг нь олно. Захиргааны байшинг мэднэ биз. Дөрөв дэх зогсоолын дэргэдэх шар байшин гэж яаруулав.
Жолооч хурдаа хасалгүй давтихаар хаалганы цагдаагийн хажуугаар шууд давхиад орчихов. Шүгэл тасхийв. Машин захиргааны байшингийн дэргэд огцом зогсоход Патрик харвасан сум шиг гүйж оров.
—           Хаанахын онгоц гарав? гэж хилийн албаны өрөөнд гүйж оронгуут асуулаа.
—           Индонезийн онгоц. Та юун хүн бэ? гэж ахмадын ногоон погонтой офицер гайхан асув.
Ло үнэмлэхээ үзүүлэв.
—           Би энэ онгоц дээр яаралтай гарах хэрэгтэй байна.
— Харамсалтай нь танд тусалж чадахгүй нь. Бүх ажил дууссан. Гааль, хилийнхний завь буцаад ирлээ. Надад тэр онгоцыг зогсоох эрх байхгүй.
—           Би тэр онгоц дээр гарах хэрэгтэй. Маш чухал хэрэг гараад байна, Хариуцлагыг нь би хүлээнэ. Надад завь өгөөч гэж Патрик шаардав.
Офицер мөрөө хавчиж,
—           Туслахыг бодъё. Цаад индонезууд чинь хэл ам хийнэ шүү. Онгоц саатуулсан мөнгийг хэн төлөх юм?
—           Би хагас цагаас илүү болохгүй. Үүнээс болж хэн ч хэл ам гаргахгүй.
Офицер инээд алдав.
—           Хагас цагийн төлөө юү? Та ч ийм юмтай урьд өмнө учирч яваагүй хүн юм байна. Та тэр улсыг мэдэхгүй. Цаадуул чинь илүү гарсан минут бүрт мөнгө нэхдэг улс.
— Хариуцлагыг нь би хүлээнэ гэж хэлсэн шүү дээ гэж Патрик уцаарлан хэлэв.
Офицер босч,
— Тэгвэл явъя гэлээ.
Зогсоолын дэргэд нэг багавтар завь бэлэн зогсож байгаа харагдана. «Си Ай Югийн» энэ ноён бидэнтэй хамт тэр онгоцонд очно гэж завины хажууд яриад зогсож байсан хоёр хилчин, нэг гаалийн түшмэлд нөгөө офицер хэлэв.
—           Ахмад аа, бидэнд тийм эрх байхгүй... гэж хилчний нэг нь хэлэв.
—           Энэ хүн бүх хариуцлагыг нь хүлээнэ. Тэр онгоц хилийн зурвасаас гарч амжаагүй байна гэж ахмад Доод тушаалын офицерын үгийг тасалж Патрик руу заав.
—           Тэр хариуцлагыг бид мэднэ. Ирээд, яваад л өгнө. Бид л хамаг лайг нь хүлээнэ гэж өөр нэг хилчин үглээд ахмадад хандаж:
—           Ямар шалтгаанаар очих болсноо бүртгэлд тэмдэглэх ёстой гэв.
—           Энэ талаар бүү санаа зов. Яв гэж тушаал өгсөн бол явах л хэрэгтэй гэж ахмад зандрав.
Амандаа үглэж байсан хилчин зогсоолд очоод Патрик өөд харалгүй:
—           За суу гэлээ.
Ло завинд үсрэн орж, мотор тачигнан асав. Завь зогсоолоос холдож, тэр дороо хурд авч, ардаа цагаан хөөс цацруулж зогсоол, усан онгоц хоёрын хооронд ачаа бараа зөөдөг олон жижиг завь, сампаны хоорондуур сурамгай гэгч нь сүлжиж эргээс холдлоо. Индонезийн онгоцонд тавиад метр ойртож ирэхэд усан цэрэг: «Яаралтай хэрэг гарлаа. Танай онгоц дээр гарах хэрэгтэй байна» гэсэн дохио өгөв.
Усан онгоцны жижиг дарцгууд яралзаж, «Та нар онгоц зогсоолоо. Эсэргүүцэл илэрхийлж байна. Зардлыг та нар хариуцна» гэсэн дохиог нөгөө усан цэрэг орчуулав.
Завь онгоцны зүүн талаас дөхөж очлоо. Дээрээс олсон шат буулгахад хилчдийн нэг нь барьж аваад сунгав. Ло дээшээ авирч эхлэв.
Патрик угаас хөнгөн шингэн, боловч арайхийж дээшээ мацна. Гишгээд байхад ер нь ахихгүй бололтой. Дээр байгаа хүмүүс шоолж хөхрөлдөв. Ло амьсгаадсаар арайхийж нэг давж ирэхэд өмнө нь уур нь хүрсэн онгоцны ахмад зогсож байв.
— За юу болоов. Юу болоод нааш цаашаа холхиод байнаа. Надаас юу хүсээв гэж англи хэлээр мурий хазгай асуув.
Ло хамгийн хялбар үгнүүд холбож байгаад ямар тухай ирснээ тэр ахмадад тайлбарлав.
—           Гэмт хэрэгтэн манай онгоц дээр байна гэнээ? гээд амнаасаа гаансаа авч учиргүй хөхрөв.
Дараа нь гаансаа зуугаад нэг их утаа савсуулж:
—           Ёстой худлаа гэв.
—           Үгүй, ахмад аа. Би танай онгоц дээр гэмт хэрэгтэнг эрэхгүй. Энд байхгүй...
—           Тэгээд та юу гэж ирсэн юм? гэж хазгай англи хэлээр асуугаад цагаа байн байн харав.
—           Танай хүмүүс надад тэр хүмүүсийг олоход тусална. Гэмт хэрэгтнүүд... тэнд эрэг дээр үлдсэн. Ойлгов уу?
Ахмад Патрикийн үгийг тунгааж бодоод, нарийхан дуугаар
—           Надад цаг алга! Та миний цагийг аваад байна! Танай гэмт хэрэгтэнг барихад би яагаад туслах ёстой байна! Би гомдол мэдүүлнэ! Энэ миний худалдааны онгоц! Гэмт хэрэгтэн надад ямар ч хамаагүй. Би гадаадьш онгоц! Миний хүн эрэг дээр очихгүй гэж хашгирав.
— Ахмад та сонсож бай. Би хятадын нууц байгууллагын эсрэг тэмцэл хийж байна. Та заавал мэдэх ёстой. Тэд худалдаа хийх, усан онгоц явахад саад болоод байгаа юм. Тань шиг үнэнч хүмүүст саад болж  байна. Энэ ч таны сонирхолд нийцэх асуудал. Танай хүмүүс эрэг дээр гарах шаардлагагүй. Бид энд уулзаж ярья. Арван таван минутаас хэтрэхгүй...
Ло үг бүрээ удаан хэлж дахин давтаж, ахмад хэлсэн үгийг нь ойлгож байгаа эсэхийг ажиглана. Индоиезийн царай зөөлөрч инээмсэглэв.
—           Нууц байгууллага уу? Өө, би мэднэ, ёстой муу ноход байгаа юм. Өнгөрсөн онд миний онгоцыг дээрэмдсэн. Би их мөнгө алдсан. Гахай, заваан гахайнууд! Би бүгдийг нь дүүжлэх юмсан
Ахмад гаанснаасаа хэд дахин утаа савсуулж, цагаа харж хэсэг зуур бодсоноо: .
—           О' кей. Би танд тусална. Цаг их орохгүй бол та манай хүмүүсээс юу асуух гэсэн юм? гэж лавлав.
—           Баярлалаа, ахмад аа. Цаг их орохгүй... Танай хүмүүсийн нэг нь нутгийнхаа нэг хүнийг. онгоцонд авч явах гэсэн байна.
—           Тэр чинь гэмт хэрэгтэн мөн үү? Хэн гэмт хэрэг тэнг миний онгоцонд суулгахыг зөвшөөрөв. Хэн зориглов? гэж ахмадын царай нь хүрэнтэн уурлав.
—           Ахмад аа, тайвширч үз. Тэр хүн гэмт хэрэгтэн биш. Харин танай хүмүүс түүнийг аврах гэж оролдсон юм. Гэвч чадсангүй. Үхсэн.
—           Би... тэгвэл ойлгохгүй байна. Та юу хүссэн юм бэ? гэж ахмадын уур хилэн гайхшралаар солигдов.
—           Яагаав тэр залуу, нөгөө гэмт хэрэгтэнд алагдсан залуу танай хүмүүстэй ярьсан байна. Тэр тэдэнд гэмт хэрэгтний тухай ярьсан байж болно. Нүүр царайг нь мэдэж болох юм. Таньсан ч байж болох юм.
— О кей. Чухам хэн тэр ядуу хүнийг нуух гэж байсныг бид яаж мэдэх билээ? Манай хүмүүс чинь зальтай ноход. Юу ч хэлэхгүй. Онгоцны зангуу шиг дуугүй байх улс.
Түрүүхэн загнаж байсан өөрийнхөө туслахад нэг юм хэлснээ Патрикт хандаж;
—           Манай өрөөнд оръё. Хүйтэн пиво бий. Арван, минут байна гэв.
Удалгүй усан цэргийн хувцастай хорин тав орчим насны нэг залуу орж ирлээ. Хаалганы дэргэд ирж зогсоод их л айсан бололтой нүд нь бүлтэлзэж ахмадыг ширтэв. Ахмад өөрийнхөө хэлээр хэдэн юм хэлэхэд тэр усан цэрэг байцаагчийг харав.
—           Энэ залуу англиар ярьдаг уу? гэж Ло ахмадаас асуулаа.
Ахмад доод уруулаа басамжлан, цорвойлгоод тургив. Өөрийгөө англиар хамгийн сайн ярьдаг гэж боддог бололтой.
—           За яахав гэж байцаагч инээмсэглээд, — Та тэгвэл усан онгоцонд авч явах гэсэн хүний нэрийг энэ залуугаас асуугаад өгөөч гэв.
Ахмад орчуулав.
—           Сунгай гээд нөгөө усан цэрэг байцаагчийг их л итгэсэн маягаар ширтэн намуухан дуугаар хариулав.
Байцаагч энэ өрөөнд байгаагүйсэн бол ахмадаас лав жинтэй шан хүртэх байснаа ойлгосон бололтой. Гэвч ойрын ирээдүйн талаар сайн юм бодоогүй нь мэдээж хэрэг. Ахмадыг ярихад хамаг биеэ хураана. Лог явсны дараа юу болохыг сайн мэдэж байгаа бололтой.
— Сунгайн тухай мэддэг бүхнээ яриач гэж Патрик гуйлаа.
Нөгөө залуу орчуулсан үгийг сонсоод хариуд нь шулганаж эхлэв. Таван минутын дараа хүүрнэсэн яриагаа дуусгахад ахмад тухай бүр зогсоож, завсарт нь олон үг оруулна. Усан цэрэг лав үг холбож ярихдаа дулимаг байснаас юмуу, ахмад түүний ярианы учрыг олох гэж нэлээд хөдөлмөр зарцуулав бололтой. Дараа нь духаа үрчийлгэж үгээ зөөж ядан усан цэргийн ярьсан зүйлийг Патрикт орчуулж өглөө. Байцаагч ч гэсэн ойлгох гэж хамаг анхаарлаа төвлөрүүлэв.
«Тумасик» онгоц дээр үнэхээр санаанд оромгүй маш ээдрээтэй үйл явдал болж өнгөрсөн тул Ло эхлээд энэ усан цэрэг андуурч, зарим зүйлийг будилсан байж магадгүй гэж тээнэгэлзэв. Тэгээд ч тэр усан цэргийг Сунгайтай уулзахад хамт очсон найзыг нь дуудуулж ирээд механикчийи ярьсан зүйлийг лавлахад яг тохирч байлаа.
Ло ахмадад талархал илэрхийлээд гарч одов. Өрөөнөөс гарах зуур ахмад хараал тавьж, хэдэн удаа тас хийтэл алгадах чимээ сонсогдлоо....

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.14.10 3:30 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
4
Патрик Алангийн өмнөх зөөлөн сандалд суух зуураа өгүүлсэн нь,
— Энэ туух ерөнхийдөө ингэж эхэлсэн байна. «Тумасик» онгоц Бангкокоос гараад хоёр хонож байтал л орой болсон хойно мотортой хоёр завь ойртож ирээд мотор эвдэрч загасчид далайд тав хоног хоол ундгүй зовж, эрэг дээр гарч чадахгүй боллоо гэсэн дохио өгчээ. «Тумасикийн» ахмад хариуд нь өлсөж цангаж яваа хүмүүст бага зэрэг хүнсний зүйл, эвдэрсэн моторын сэлбэг байвал өгье гэжээ. Хэдэн «загасчин» онгоц дээр гарч иртэл бүгд автомат буу барьсан байв. Сунгайд юу ч байхгүй байсан учир дээрэмчдээс нэг их айсангүй. Дээрэмчид гол төлөв зорчигчдыг тоноод алга болдгийг Сунгай мэддэг. Гэвч юу боловч брезент дор ороод нуугджээ. Тэгтэл хажууд нь хоёр хүн ирээд ярьсныг сайн сонсоод түүний ямар байдалд орсныг одоо бид ойлгож байна. Тэр хоёрын нэг нь усан онгоц дээр болсон дээрмийн ул мөрийг үгүй хийхийн тулд бүх зорчигчдыг усанд живүүлж алаад жолоодлогын аппарат, зүг чиг заах тоног төхөөрөмжийг эвдээд усан онгоцыг хад мөргүүлж, дараа нь осол гарсан дохио өгөхийг тушаажээ. Шөнө ширүүссэн далайн шуурга дээрэмчдэд тэдний хорт санаагаа биелүүлэхэд нь тус болж, усан онгоц сүйрсэн болгож хувиргасан байна. Сунгайн аз дайрахад, хэдийнэ харанхуй болжээ. Нөгөө хоёр хүн холдоход Сунгай ус руу үсэрчээ. Цагийн дараа загасчны нэг завь дайралдаж түүнийг аварчээ. Синганурт очоод цагдан сэргийлэхэд очъё гэж бодож байтал «Тумасик» онгоцыг дээрэмдсэн нэг этгээдтэй халз тулсан байна. Тэр этгээд эрэг орчмын цагдан сэргийлэхэд ажилладаг гэнэ. Тэгэхээр онгоцонд халдсан тухай, мэдэгдэх тухай санахын ч хэрэггүй болов. Тэр этгээд ч Сунгайг бас таньсан бололтой. Механикч үхтэлээ айж засварын газар арав орчим хоног нуугдав. Засварын газарт Сунгай индонезийн усан цэргүүдтэй тааралдаад «Тумасик» онгоц дээр болсон үйл явдлыг ярьж Сингапураас зайлахад нь туслаач гэж гуйжээ. Сунгай тэр усан цэргүүдтэй хэд хэдэн удаа уулзаж, онгоц хөдлөхийн өмнө онгоцонд орох ёстой байв. Гэвч амжсангүй...
— Сунгай тэр онгоцыг дайрахад оролцсон эрэг орчмын цагдаагийн нэрийг нөгөө хоёр залууд хэлсэн болов уу? гэж Аланг сонирхов.
— Хэлсэн гэсэн. Гэхдээ тэд нэрийг нь тогтоосонгүй.
— Сонин юм даа. «Тумасик» онгоц ийм сонин түүхтэй болно гэж огтхон ч бодоогүй юмсан. Ямар саналтай байна?
Патрик хэсэг дуугүй болж бодсоноо:
— Нүдэнд тусч байгаа хамгийн наад захын жишээ бол Блаканг Мати, «Тумасик» онгоцонд болсон үйл явдал хоорондоо тун ижилхэн юм. Юм бүхэнд хамаа намаагүй дайрч ордог «Гурвын холбоо энэ удаа хэтэрхий их болгоомжилсон байна.
— Таны хэлдэг зөв бололтой гэж Аланг зөвшөөрөв.
— Үүнээс үндэслэж үзэхэд хүүрийг сольж тавьсан, онгоцны ослоос болж сөнөсний хооронд ямар нэгэн холбоо байна гэж байцаагч үргэлжлүүлэв.
— Ямар нэгэн биш, бүр тодорхой холбоо байна гэж үзэх талтай юм. «Гурвын холбоо» усан онгоцыг дайраад зогсоогүй. Лимагаас гадна бас нэг хүнийг авч явсан бололтой. «Гурвын холбооныхон» тодорхой шалтгааны үндсэн дээр тэр алга болсон хүний нэрийг нийтэд зарлуулахыг хүсээгүй учраас онгоцны сүйрэл болгож харагдуулсан байна. Тэр хүнийг Лимагийн хамт Блаканг Мати арал дээр аваачиж алсны дараа газар ухагчид тэрхүү булшийг олоход «Гурвын холбоо» тэр хүүрийг зайлуулах болжээ гэж Аланг байцаагчийн саналыг залгуулан төгсгөв.
— Теон, энэ ч сайхан нотолгоо байна. «Гурвын холбоо» чухам хэнийг агнасныг нэг явдал гараагүйсэн бол энэ мэтчилэн тогтоосон бол бидний ажил их ахих байсан гэж Ло даргынхаа яриаг таслав.
— Ямар явдал?
— Тэр үл танигдах хүн Лиматай хамт алагдаагүй, харин арван хоёрдугаар сарын хорины орчимд алагдсан. Цусны мөр...
— Өө, нээрэн тийм. Би яагаад мартаж орхив оо? гэж гасалснаа,
— Өтөлж байна даа гэв.
Ло дуугүй байв.
— Энэ үйл явдлуудын байрыг нь сольж тавиад бодвол яасан юм бэ? «Гурвын холбоо» нэг хүнийг алаад Блаканг Мати аралд аваачиж булаад түүний үнэмлэхийг авч нэг дээрэмчин «Тумасик» онгоцонд суусан байж болох юм. Тийм үү? хэмээн Патрик даргынхаа үгийг тэр дор нь ойлгож баярлан хэллээ.
Аланг толгой дохив.
— Тэгвэл хэргийн гол эзэн ерөнхий захирлын хүү болж байна. Сенг Чэнийг нэг хүн алж, паспортыг нь авч, Бангкокт очоод түүний нэрийн өмнөөс эх эцэгт нь үнэмшүүлэх захиа бичжээ. Тэгээд тэр этгээд «Тумасик» онгоцонд суужээ. Энэ санааг даруй шалгах юм шүү. Би өнөөдөр Чэнтэй очиж уулзаад дахин ярилцъя. Аланг нүднийхээ шилийг авч доошоо харан хэсэг зуур бодсоноо:
— Патрик минь хүлээзнэ, хүлээзнэ. Энэ саналыг шалгахын өмнө хэр зэрэг учир утгатай болохыг тодруулах хэрэгтэй юм. Өнгөцхөн бодоход үнэмшмээр зүйл байгаа боловч надад нэг л таалагдахгүй байна. Эхлээд энэ саналыг үгүйсгэж үзье. Энэ оролдлого бүтэмжгүй болбол би тун их баярлана... гээд суудлаасаа босч нааш цааш холхив.
— Нэг юм миний сэтгэлийг зовоогоод байна. За яахав, «Гурвын холбоо» нэг хүнийг алаад хүүрийг нь Блаканг Мати арал дээр нуусан юм гэж бодъё. Дээрэмчид тэр хүүрийг хэзээ ч олохгүй гэж итгэсэн бололтой. Хүүрийг санамсаргүй олсон шүү дээ. Яагаад дээрэмчид тэр хүн алагдаагүй, харин осол болох үед усан онгоц дээр байсан гэдгийг нотлох гээд зүтгээд байна? Алаад хүүрийг нь арал дээр булаад л дуусна биз. Тэр хүүрийг олох хүртэл «Гурвын холбоо» энэ хэрэгт холбоотой гэдгийг нотолж чадахгүй байлаа. Юмыг хооронд нь сайн зэрэгцүүлж бодоход энэ хүүрийг болсон явдалтай холбож үзэхэд дээрэмчид усан онгоцны талаар ийм алхам хийхгүй байсан.
— Гэвч энэ хоёр явдал бидэнд хоёулаа ямар ч утгагүй юм шиг санагдаж байна. Арал дээр хүүр сольсон усан онгоц осолд орсон мэт харуулсан явдлын учрыг уялдаа холбоотойгоор тайлбарлахад бидэнд үнэн дээ мэдээ сэлт бага байна. Та яагаад өөрийнхөө санааг ганц дүгнэлтээр няцаах гээд байгаа юм бэ? Бидэнд энэ саналыг няцаах ул мөрийн баримт алга байна шүү дээ. Чингэхээр бид өөрсдийнхөө санааг нотлохын тулд энэ санааг сайн шалгах хэрэгтэй байна шүү дээ.
— Бид «Гурвын холбоонд» сэжиг авахуулахгүйгээр цаашдынхаа алхмыг тун нарийн төлөвлөн бодох хэрэгтэйг мартаж болохгүй. Бид энэ саналаа нотлох гэж оролдоод байтал бүтэлгүй болбол яах вэ? Цаг алдаад бас тэгээд «Гурвын холбоо» биднийг усан онгоцонд хамаг анхаарлаа тавьж байгааг мэдвэл цаадуул чинь бидний очих ганц замыг хаачихвал яана? Учир иймд юм бүхнийг жигнэн цэгнэж, цаашид юу хийхээ бодоцгооё. Миний сэтгэлийг төөрөлдүүлээд байгаа хоёр дахь асуудал бол тэр алагдсан хүн чухам хэн гэгч байгаад л гол асуудал байгаа юм. Нэг үгээр хэлэхэд амьд байхдаа ямар байр суурь эзэлж байсан нь чухал байна. Хэнээс ч, юунаас ч айдаггүй хүчирхэг «Гурвын холбоо» ийм нарийн арга хэрэглэснийг үзэхэд тэр алагдсан хүн их чухал байсан бололтой. Онгоцны ажилчдын тухай би яриагүй байна. Зорчигчдын дотроос хэн нь золиосонд гарав? Лим болон «Гурвын холбоо», «Хар Лянхуагийн» хоорондын өрсөлдөөнийг би тооцохгүй байна. Лимийг алсан явдал энэ хэрэгт нэг их онц ач холбогдолгүй мэт санагдах юм.
— Зорчигч бүрийн түүх намтартай маш сайн танилцах хэрэгтэй юм байна гэж Патрик хэлэв.
— Зөв л санаа байна гэж Аланг инээмсэглэн хэлэв. Энэ санааг Сенг Чэнтэй сайн холбож үзэх хэрэгтэй юм. Алга болчихлоо гээд байсан чинь Бангкокд очоод «Тумасик» онгоцонд суудаг юм байна. Юм мэдэхгүй нэг оюутан хүүхэд. Энэ хөвгүүнээс болж «Гурвын холбоо» ингэж жүжиглэх гаж үү?
— Сенг Чэн ч хамаагүй байх.
— Яагаад?
— Эх, эцэг хоёр нь хүүгээ алга болсон тухай мэдүүлгийг арван хоёрдугаар сарын хорин дөрвөнд бичсэн байсан. Хорин хоёронд алга болсон гэж мэдүүлсэн. Манай мэргэжилтэн нар цусны шинжилгээний дагуу үзэж байгаагаар бол арван таванд алагдсан гэж нотолж байгаа. Хоёр хоног цааш нааш байж болох юм. Мэргэжилтнүүд бүтэн долоо хоногоор алдахгүй гэж тэр ярьсан биз дээ.
— Орчин үеийн криминалистикийн ухааны хөгжлийн үүднээс үзэхэд тийм их хол зайтай алдах ёсгүй. Нэг хүний асуудал ингээд аажмаар хасагдлаа. Хичнээн зорчигч байсан бэ?
— Арван дөрөв.
— Жагсаалтаа аваад ир. Хамт үзье.
Ло хавтастай хэрэг барьсаар даргынхаа өрөөнд орж ирэхэд Аланг таашаасан маягтай инээмсэглэв.
— Патрик, надад бас хоёр санал байна.
Теон, та ядаж нэгийг нь надад үлдээ л дээ гэж Патрик инээв.
Аланг инээж,
— Зүгээр, зүгээр, танд үлдэх юм бас бий. Танд их ирээдүй бий. Би ч удахгүй явна. Тэгэхээр арай ч өнгөрөх болоогүй гэж бодох баярыг нь муу өвгөнөөс бүү салгаж үз гэв.
— Теон, та юу ярьж байна? Та юуны нь өвгөн байх вэ дээ! Цагаан Цаасан Дэвүүрийн тэр нүхэнд таныг буу бариад ороод ирэхэд би өөрийгөө таны насан дээр ийм байж чадах болов уу гэж бодож байсан шүү
— Хараа биз дээ. Та ч бас намайг «Си Ай Ю»д ажиллах нас нь хэтэрч гэж бодсон байна шүү дээ гэж Аланг гунигтай өгүүлэв.
— Хаанаас даа, та намайг ойлгосонгүй. Би...
— За яахав. Энэ бол амьдралын асуудал. Ажил хэрэгтээ оръё. Цагаан Цаасан Дэвүүрийг авч үзье. Нэрийг нь дурдсан сайн болж. Бид өнөөдөр нэг сайн байцаая.
Ло толгой дохиж даргынхаа хамт нэрсийн жагсаалтыг судалж эхэллээ.
— Эрэг дээрээс хичнээн хүүр олдсон бэ? гэхэд Ло хавтастай бичгээ үзэж эхлэв.
— Арав. Зургаан зорчигч, үлдсэн нь онгоцны ажилчид.
— Гэр бүлийнхэн нь ирж таньсан уу?
— Бүгдээрээ ирсэн. Тэгэхээр Сенг Чэн болон энэ 4 дөрвөн хүнийг хасъя гээд Ло таван хүний нэрийн өмнө зураас татлаа.
— Есөн хүн үлдэж байна. Гурван хүүхнийг хасъя. Зургаа үлдэв. Хоёр тайланд хүн Сингапурын «Гурвын холбоонд» ямар ч холбогдолгүй байлгүй. Дөрвөн хүн үлдлээ. Ямар хүмүүс вэ?
Байцаагч хавтаст хэргээс бас нэг хуудас гаргаж ирэв.
— Өмгөөлөгч..
— Уучлаарай гээд Аланг дотуур харилцааны товч дарахад,
— Дарга аа, би сонсож байна гэх дуу сонсдов.
— 380 дугаар хүнийг байцаалтад бэлтгэ. Хагас цагийн дараа миний өрөөнд байх ёстой.
— Мэдлээ, дарга аа,
— За, үргэлжлүүл гэж Патрикт дарга нь хэлэв.
— Тэр өмгөөлөгч бол «Сингапур петролеум» пүүсийн төлөөлөгч, нэхмэлийн фабрикийн эзэн бөгөөд үйлдвэрчний эвлэлийн үндэсний хорооны удирдагчдын нэг нь болох хүн. Пүүсийн төлөөлөгч болон фабрикийн эзэн нь хятад, үйлдвэрчний дарга нь малай, өмгөөлөгч нь энэтхэг хүн.
— Энэ хүмүүсийн аль нь «Гурвын холбооны» анхаарлыг татаж чадахгүй байгааг харав уу? Гэвч... гэж Аланг нэг юм санаж духаа үрчийлгэснээ:
— Үйлдвэрчний даргыг хэн гэдэг юм бэ? гэж лав лав. I
Ло Нөгөө жагсаалтаа дахин харж,
— Шаари Латифф гэлээ.
— Латифф... Латифф... Энэ нэрийг их сонссон, эсвэл нэг юмнаас уншсан юм байна.
Аланг хонх дарахад нарийн бичгийн дарга хүүхэн тэр дороо орж ирээд Патрик руу ширэв татаж харснаа ширээнд ойртож ирээд гэмгүй царай гаргаж зогсов.
— Би таныг сонсож байна. Дарга аа!
— Дотоод явдлын Яамнаас үйлдвэрчний эвлэлийн үндэсний хорооны дарга Шаари Латиффын хавтаст хэргийг гуйж ав. Намтрыг нь товчхон, голыг нь бичиж ав, тухайлбал, түүний үзэл санаа, бусад удирдагч нар тайгаа хэрхэн харилцдаг, сүүлийн үед хэлсэн үг, өнгөрсөн оны эцсээр Бангкокт ямар хэргээр явсан, найз нөхөд, дайсан нь ямар хүмүүс байдгийг тодруул. За гүйцлээ.
Нарийн бичгийн дарга Алангийн өгсөн үүргийг жижигхэн дэвтэрт хурдан бичлэгээр тэмдэглэж дуусаад:
— Мэдлээ, дарга аа. Явж болох уу? гэхэд Аланг толгой дохив. Нарийн бичгийн дарга гарахаар хаалганд ойрттол,
— Энэ тухай мэдээг маргааш өглөө бэлэн болгоорой гэж Аланг хэлэхэд:
— Мэдлээ, дарга аа гэж Алангийн зүг эргэж хараад гарч одлоо.
— Та энэ асуудлыг улс төрийн тэмцэлтэй холбоотой гэж үзэж байна уу? хэмээн Патрик хоёулаа үлд сэн хойно асуув.
Аланг мөрөө хавчисхийж:
— Тийм ч байж болно. Хэрэв «Гурвын холбоо» Латиффын хойноос мөрдөж байсан бол дээрэмчдийн үйл ажиллагаа учир утгатай байж болох юм. Улс төрийн том зүтгэлтэн нарын нэг нь Латиффын амь насыг бусниулахыг бодож «Гурвын холбооноос» тусламж авсан байж болох юм. Илүү шуугиан дэгдээж, сэжиг төрүүлэхгүйн тулд гэнэтийн осол гаргахыг тэр этгээд «Гурвын холбоонд» зөвлөсөн байж бас болох.
— Арван хоёрдугаар сарын эцсээр Латифф сураг гуй алга болоогүй гэж Патрик тодруулав.
— Яг үнэн. Гэвч түүнийг Бангкокт явахын нь өмнө алаад түүний үнэмлэхээр өөр хүн явуулсан байж болох шүү дээ.
— Танай саналд бас сул тал байх шиг санагдана. Эргэлзэх зүйл олон байна. Түүнийг ах дүү нь үдэж мордуулсан байж болно. Нарийн учрыг тунгааж бодоход түүнийг Бангкокт байхад үгүй хийсэн нь арай аюулгүй, бас тэгээд хүний паспорттай яваа хүн дахин хил давахгүй баймаар юм. Латиффыг Бангкокт алжээ гэж бодоход түүний хүүрийг Блаканг Мати арал дээр авчирч чадахгүй. «Гурвын холбоо» Латиффыг заавал Бангкокт алах шаардлагагүй гэдэг бодол миний толгойд орж ирлээ. Латифф «Гурвын холбооны» оролцоо гүйгээр «Тумасик» онгоц дээр ирж болох юм. Яагаад гэвэл тэр онгоцыг устгахыг урьдаас төлөвлөсөн бай сан. Бас нэг эргэлзэх зүйл юу гэвэл: онгоц руу Лимийг алахаар дайрсан хүмүүс усан онгоц дээр Латиффтай гэнэт халз тулгарсан байж болох талтай Дээрэмчид түүнийг устгах даалгавар аваад онгоц осолд орсон болгохоор шийдсэн байж болох юм. Ийм нөхцөлд усан онгоц дээр болсон үйл явдал арал дээр хүүр сольж тавьсан нь хоорондоо холбоогүй болж байна. Миний бодоход маш олон янзын таавар байна. Тэгээд таны тэр хоёр саналыг нэмбэл.. гэж Патрик өгүүлбэл Аланг,
— Нэг саналыг минь та саяхан ярьчихлаа. «Гурвын холбоо» нэрд гарсан ямар нэгэн зүтгэлтнийг мөрдөж байсан байж магадгүй гэж би бодлоо. Заавал нэрд гарсан гэх ч юу байх вэ, ер нь нэг том хүнийг ч мөрдөж болно. Тэдний мөрдлөгийн зам усан онгоц дээр санамсаргүй, эсвэл урьдаж төлөвлөснөөр ч тохирсон байж болох. Эргэлзэх бусад санаа бодлыг хүндэт байцаагч та л учрыг нь олж дээ. Хэрэв та миний хэлснийг зөвшөөрч байгаа бол Латиффийн хэргийг сайн шүүж үз гэв.
— Зарчмын хувьд би санал нэгтэй байна гэж Ло тоглоомоор төв царайлан хэлэв.
— Танд тун их гялайлаа гэж Аланг хариуд нь мөн тохуурхан хэллээ.
Хоёулаа инээд алдав.
— Теон, та хоёр санал байгаа гэсэн шүү дээ.
Хоёр дахь нь барагтайхан юмаа. Барагтай гэдгийг нь би өөртөө нотлоод байна.
— Гэлээ ч гэсэн.
— Зорчигчид юмуу, эсвэл онгоцны ажилчдын нэг нь дээрэмчдийн хэн нэгийг Сингапурт байхад нь мэддэг байснаа таниад юу хийдэг болохыг нь онгоцоор явж байсан бусад хүмүүст хэлсэн байж болох юм. Гэрч болох хүн Сингапурт буцаж ирэх нь тэр дээрэмчнийг илчлэх аюулд учруулж болох байв. Нуугдахад хүрэх байсан боловч «Гурвын холбоонд» чухал албан тушаал эзэлдэг байх. Өөрөөр хэлбэл, эрэг орчмын цагдан сэргийлэхэд. Ойлгов уу?
Ло толгой дохилоо.
— Тэр дээрэмчинтэй Сунгай усан боомтод дайралдсан байж болох юм...
— Гэрчүүдийг устгахын тулд «Гурвын холбоо» он гоц осолдсон хэргийг зохиохын оронд бүгдийг нь далд оруулж чадах байлаа. Тэдэнд энэ бол их асуудал биш.
— Тийм учраас л би хоёр дахь саналаа барагтай хан юм байна гээд байгаа нь тэр. За яахав. Цагаан Цаасан Дэвүүрийг аваад ирсэн байлгүй. Дахиад нэг ярилцаад авъя. Харин та байцаана шүү. «Тумасик» онгоцны талаар хэд шүүрдээд үзье. Таны саналын хувьд гэвэл.. за яахав, байдлаасаа болъё.
Аланг дотуур харилцаагаа залгаад:
— Баривчилсан хүнийг авчрав уу? гэв.
— Авчирсан дарга аа.
— Нааш нь оруулаад ир. »
— Мэдлээ, дарга аа
Аланг ширээнийхээ араас босч Патрикт суудлаа өгөөд өөрөө сэтгүүлийн ширээний дэргэд очиж суув. Хаалга нээгдэж хоёр хуягаар харгалзуулсан Цагаан Цаасан Дэвүүр орж ирлээ.
— Та суу гэж Ло их л найрсгаар сандал руу заав.
Цагаан Цаасан Дэвүүр хүйтэн царайлсаар заасан сандалд суув. Байцаагч хоёр хуягийг гарсны дараа тамхи гаргаж Дэвүүрт өгөхөд толгой дохин талархал илэрхийлээд тамхи авц татав.
— Ноён Ву, таны хамсаатнууд таныг «Гурвын холбооны» гишүүн бөгөөд Цагаан Цаасан Дэвүүр гэдэг нэртэй гэдгийг хүлээсэн гэж Патрик тулгав.
Дээрэмчний нүүрний нэг ч булчин татавхийсэнгүй.
— Ноён Ло, гээд санаа алдаж, — Таныг би тэнэг хүн биш гэдгийг ойлгосон. Тэгтэл та надад буруу ойлголт төрүүлэх гэж юунд оролдоно вэ? Би хар тамхины бага зэргийн дамын худалдаа хийж байсан гэдгээ хүлээсэн. Үүнээс өөр ярих юм надад алга. Хуулиар ч,
байдлаас ч авч үзсэн та энэ хэргийг шүүхэд өгөх ёстой, ингэж дэмий цаг үрж байхын хэрэггүй шүү дээ. Сүүлчийн удаа та намайг байцаахдаа мөн иймэрхүү саналтай байсан биз дээ. Бүхнийг дахин давтах ямар хэрэг байна вэ?
— Тийм ээ, Таны хэргийг шүүхэд шилжүүлнэ. Гэхдээ би нэг жижиг ялимгүй зүйлийг тодруулах гэж таныг дуудсан юм. «Тумасик» онгоцыг яагаад осолдсон болгосон талаар таны саналыг дуулах гэсэн юм.
Цагаан Цаасан Дэвүүрийн нүдэнд их сандарсан байдал тодров. Гэвч тэр дороо биеэ барьсан боловч байцаагчийн харцнаас мултарсангүй.
— Биднээс нуух гэсэн олон үйл явдал мэдэгдэж байгааг та хараа биз дээ. Эхлээд Блаканг Мати аралд хүүр сольж булсан, дараа нь «Тумасик» онгоцыг осолд орсон мэтээр үзүүлэхийг оролдсон. Танай нууц байгууллагыг илрүүлэх судсыг бид олоод байна. Иймд ноён Ву та өөрийнхөө тухай бодох цаг болжээ. Таг дуугүй суугаад байвал танд яггүй хүнд болно шүү. «Гурвын холбооны» бусад толгойлогчийг бид өөрийн гараар барихаас нааш ганц хоёр үг дуугарсан нь танд ашиг болж, бид бас тооцно шүү. Ноён Ву, та сайн эргэцүүлж бодоорой.
Цагаан Цаасан Дэвүүр сэтгэлээ тун сайн барьж чаддаг юм даа гэж Патрик боджээ. Дэвүүр залхуу нь хүрсэн маягтай эвшээж ширээн дээрээс нэг юм эрснээ бичгийн хавчаар олж аваад хумсаа цэвэрлэж эхлэв.
— Ноён Ло, энэ чинь утгагүй яриа. Надаас юу хүсээд байгааг чинь би ойлгохгүй байна. Тэр гэмт хэрэг үйлддэг байгууллагатай би ямар ч холбоогүй гэдгээ танд хэлсэн шүү дээ.
— Шаари Латнффыг алаад «Гурвын холбоо» хэдэн мянгыг авсан бэ? гэж Аланг огцом асуухад Патрик Цагаан Цаасан Дэвүүрийн нүүрийг нүд цавчилгүй ширтэхэд уруу харсан хэвээр,
— Та ноён Логоос асууж байна уу? гэлээ
— Байцаагч бид хоёр тантай тангүй ярилцаж чадна гэж Аланг уцаарлав.
Цагаан Цаасан Дэвүүр далаа хавчиж,
— «Гурвын холбооныхноос» асуу л даа. Тэдний сан хүүгийн хэргийн.талаар та бидний мэдлэг адилхан байх гэв.
Аланг байцаалт дуусгах тухай дохио өглөө.
— Ноён Ву, за яахав. Та сайн бодож, бидний саналд ухаалаг хандаагүйд чинь их харамсаж байна. Дахиад сайн тунгааж бодох цаг бас бий.
Цагаан Цаасан Дэвүүр юу ч хариулсангүй. Патрик хонх дарахад хоёр хуяг орж ирлээ.
— Баривчлагдсан хүнийг аваад яв.
Цагаан Цаасан Дэвүүр дуугүй босоод хаалга чиглэн явлаа. Аланг байцаагчийн өөдөөс харав.
— Онгоц осолдсон тухай асуухад бага зэрэг тэвдлээ шүү.
— Миний асуултанд яав?
— Яагаа ч үгүй. Эхний тохиолдолд гэнэтийн асуулт үр дүнтэй болсон. Гэвч тэр дороо биеэ барьж дараагийн ямар ч асуултыг няцаахад бэлэн байсан.
Таны асуусан зүйлд тэвдсэн нь муугүй л юм болов. Тэд ул мөрөө бүрэн баллаж чадаагүй юм байна. Усан онгоцны ослын учир шалтгаан нууц хэвээрээ үлдэнэ гэж бодож байсан юм болов уу? Латиффын хэргийг сайн үзэх хэрэгтэй боллоо. Энэ талаас нь үзээд байвал «Гурвын холбоонд» дөхөж очиж юу магад. Цагаан Цаасан Дэвүүрийн хамгаалалтыг чангатгах хэрэгтэй. Өнөөдөр биднээс сонссон зүйлээ хань хамсаатандаа мэдэгдэх гэж оролдоно байх
— Шүүхэд хэргийг нь шилжүүлэх гэж яарах хэрэггүй биз дээ гэж Патрик эргэлзэнгүй асуув.
— Яагаад ч шилжүүлж болохгүй! Шүүхийн ил хурал дээр бидний өнөөдрийн ярьсан зүйлийг гуйвуулж «Си Ай Ю» өөрт нь өөр хүний үйлдсэн гэмт хэргийг нялзаахыг оролдсон гэж хэлж магадгүй. Сонин хэвлэл энэ мэдээг өлгөж авахаар зэрэг «Гурван холбоо» бидний бүх замыг хаахыг оролдоно. Шинээр буй болсон үйл явдлаас болж мөрдөн байцаах ажлыг үргэлжлүүлэх болсон тухай илтгэх хуудас бэлтгээрэй.
— Мэдлээ, Теон.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.14.10 4:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
5
Патрик наранд зүүрмэглэж байгаа харуул өвгөний мөрөнд гар хүртэл цочиж нүдээ нухалж гарав.
—           Ноён Исмаилийн байр хаана вэ? гэж байцаагч асуув.
—           Гуравдугаар орц. Хоёрдугаар давхарт, ноёнтон.
Байцаагч өвгөний зааснаар хоёрдугаар давхарт гарч ирэхэд «Азамах Исмаил, сэтгүүлч» гэсэн хаягийг олж хараад хонхыг нь дарав. Бичгийн машины тачигнах дуу зогсож хүний алхаа сонсдоод хаалга нээгдэхэд дөрвөлжин хээтэй өмд, гар оёдолтой, нарийн хөвөн даавуугаар хийсэн цэнхэр цамцтай өндөр сайхан эр гарч ирлээ.
—           Та ямар хэргээр явж байна? гэж байцаагчийг ширтэн эелдэг боловч хүйтнээр лавлав.
—          «Си Ай Ю»-гийн байцаагч Ло.
—           Ноён байцаагч, Блаканг Мати арлын талаар сонин мэдээ өгөх гэж байна уу? Миний санахад тэр арлын хэргийг «Си Ай Ю» мөрдөж байгаа байх аа? гэж найрсгаар ялимгүй ёжтойгоор инээд алдав.
Сэтгүүлч зам тавьж, гараа алдлан их л ёсорхуу урьсан нь бас хошигносон янзтай байв.
—           Тийм ээ, тэр арлын хэргийг «Си Ай Ю» байцаан мөрдөж байгаа. Манай ажил хэрэгт тавих сонирхол буурснаас болж, та биднийг өөрсдөө хэвлэлийн материал тараахаар гүйж явдаг болсон гэж бодож байна уу? хэмээн Патрик сэрүүцүүлсэн өрөөнд ороод асуув.
—           Тийм учраас л би таны ирсэн явдалд гайхаж байгаа юм. Миний мэдэхэд нууц албаныхан сонин хэвлэлийнхэнд нэг их дуртай биш байдаг. Та нар бүгчим өдрийн ялаа адил биднийг хөөж далд оруулж чаддаггүй дээ хачин их харамсдаг. Тийм биз?
Таны хэлдэг бараг зөв гэж Патрик их л хөгжилтэй хариулахад нөгөө сэтгүүлч үнэн сэтгэлээсээ хөхөрлөө.
—           Илэн далангүй ярьдаг хүмүүст дуртай гэж тэр сэтгүүлч огт гомдсонгүй өгүүлээд нэг өрөөнийхөө хаалгыг нээж байцаагчийг оруулав
Тэр өрөөнд нэг жижиг ор, ном сонингоор дүүрсэн шүүгээ, бичгийн машин тавьсан жижиг ширээ, түүний хажууд элэгдсэн нэг сандал харагдана. Эргэн тойронд, ор, ширээ, сандал дээр сонин сэтгүүл, сонины хайчил барууд эмх замбараагүй хэвтэнэ. Базаж хаясан олон цаасны дундаас хогийн сав бараг цухуйхтай, үгүйтэй харагдана. Гэрийн эзэн хогоо хаяагүй сар болсон бололтой.
Исмаил орон дээр байсан цаасыг авч хаяад байцаагчийг суу гэж урилаа.
—           Би таны яаралтай ажилд саад болоогүй биз? гэж Ло лавлав.
—           Үгүй, хаанаас. Би нэг том өгүүлэл бичих захиалга авсан. Гэхдээ долоо хоногийн дараа өгнө. Цаг байна.
—           Ямар сэдвээр бичиж байгаа вэ?
—           Янз бүрийн л материал байх юм. Би өөрөө эдийн засгийн сэдэвт дуртай. Дашрамд хэлэхэд, япончуудаас аж үйлдвэрээ хамгаалах тухай өгүүллэг бичиж байна.
—           Тийм үү? гэж Ло инээмсэглэн асуув.
— Тийм, тийм, япончууд манай эдийн засгийг сүйтгэж байна гэж би үздэг юм. Бид өглөө японы цагийн сэрүүлгээр босч, японы шилэн цонхоор харж, японы хийцтэй өмд өмсөж, японы цамц дээр япон зангиа зүүж, гартаа японы цаг зүүж ажилдаа японы машинаар явж, орой болохоор японы зурагт харах юм. Бүр толгой эргэж, энэ «Мицубиши», «Сони», «Мицуи» гэдэг нэр харахаар нүд эрээлжлэх юм! Япончууд биднийг бараагаараа дарчихаад бидний хийсэн юмыг авахгүй юм. Тэд Сингапураас манай мөнгийг булааж авчихаад биднийг бараг хоосруулж байна. Худалдаа хийж, харилцаагаа өргөжүүлэхийг би сайн ойлгож байна. Япон ашигтай түнш ч гэсэн дандаа хаалгаар оруулаад байж болохгүй! Бид япончуудтай харьцахдаа жаахан хатуухан байх хэрэгтэй. Ганц Япон ч биш, Хятад биднээс хичнээн их юм луйвардаж байна? Нэг дүгээрт, Бээжин хятадын цагаачдыг Хятадад үлдсэн ах дүүдээ мөнгө гуйвуулахыг албадаж байна. Шальгүй зүйл шиг санагдаж болно. Гэвч манай худалдаа үйлдвэрийн эзэд, хятадын эдийн засагт хөрөнгө оруулалт хийж хятадын барааг бараг албан шахалтаар авч байгааг тооцвол нэлээд мөнгө болно шүү. Жилд жаран сая орчим доллар. Би Хятадад хилийн дамын наймааны журмаар гарч байгаа бараа таваар, валют, алтыг тооцохгүй байна. Мөн иймэрхүү хэмжээний мөнгө гарч байгаа юм. Үүнээс ч их байж болох юм.
Исмаил энэ бүхнийг ярьж гараараа их инээдэмтэй хөдөлж зангахыг хараад Патрик инээд алдав. Энэ малай хүн байцаагчид аргагүй таалагджээ.
—           Уучлаарай, би танд өөр юм яриад байх шиг байна. Та лав өөр хэргээр ирсэн байх гэж сурвалжлагч гэнэт зовсон байдалтай үгээ таслав.
—           Үгүй, үгүй. Та үнэхээр сонирхолтой юм ярьж байна гэж Патрик тайвшрууллаа.
Ло танихгүй хүмүүстэй уулзах бүртээ тэдний ярьж хөдөлж байгаа, үг ярианаас нь үндэслэн тэр хүний талаар өөртөө дүгнэлт хийхийг ямагт оролддог байв. Тэд өөр юмны тухай яриад эхэлбэл байцаагч яриаг нь хэзээ ч тасалдаггүй. Алангаас их юм сурч, юманд тэвчээртэй ханддаг болж сурчээ. Гэвч нөгөө сэтгүүлч Патрикийн ярих зүйлийг сонсохоор яриагаа тасалж бэлтгэсэн байлаа.
—           Та ямар хэргээр яваа билээ?
—           Таныг талийгаач Шаари Латиффын дотнын найз гэж хэлж өгсөн юм.
—           Шаари юу? гээд сэтгүүлчийн царай уйтгартай болов. Тийм ээ, би найз нь байсан юм. Хайран хүн, зайлуул. Яг л ид насан дээрээ шүү. Үргэлж хөгжил баясгалантай, баяр бахдалтай явдаг шулуун, үнэнч хүн байсан юмсан... Их ч юм хийх байсан хүн дээ.
Тэгээд байцаагчийн нүүр өөд хараад:
—           Та... яагаад гэнэт энэ хүнийг сонирхох болов? Нас барсан хойно нь? Тэр нэг явдлаас хойш их хугацаа өнгөрчээ... гэв.
—           Ямар явдал?
—           Та мэддэггүй юм уу?... Хагас жилийн өмнө амь насыг нь хорлох гэж оролдсон юм. Цагдан сэргийлэх дээрэмчдийг эрээд бахь байдгаараа л олоогүй.
—           Та ч цагдан сэргийлэхийн талаар муу сэтгэгдэлтэй байдаг хүн юмаа.
Сэтгүүлч мөрөө хавчаад,
—           Үгүй, би зөвхөн болсон явдлыг нь тоочиж байна. Би таныг энэ асуудлаар ирлээ гэж бодсон юм. Гэхдээ «Си Ай Ю» энгийн гэмт хэргийн хойноос хөөцөлцдөггүй гэж би боддог юм... Би ч сайн мэдэхгүй гэв.
—           Ийм хэрэг болоод байна. Бидний мэдээгээр бол Латиффын амийг хорлох гэсэн бас нэг оролдлого бэлтгэж байсан боловч Бангкокоос түүний сууж явсан «Тумасик» онгоц осолд орж саад болсон байна. Нууц байгууллагын хүмүүс амь насыг нь хорлох гэж байж. Латиффын эсрэг талын нэг хүн нууц байгууллагаас тусламж авахаар шийдсэн гэж бид үзэж байгаа юм. Учир иймд таны найз болон түүнийг тойрон хүрээлж байгаа хүмүүсийн хоорондын харилцааны учир байдлыг ойлгоход таныг тусална байх гэж найдаж байна.
—           Одоо л тодорхой боллоо. Латиффыг хэзээ нэгэн цагт зайлуулахыг оролдоно гэдэгт би эргэлздэггүй байсан юм. Би энэ тухай өөрт нь ч олон удаа ярьж байсан. Гэвч тэр миний үгэнд итгээгүй, анх түүнд халдахад нь зөвхөн дээрмийн халдлага гэж үзсэн юм.
—           Латиффыг үгүй хийх сонирхолтой байсан тодорхой хүнийг та нэрлэж чадах уу?
—           Чадах, чадахгүйн хооронд байна.
—.Яагаад тэр билээ?
—           Би хэдэн хүний нэр хэлж чадна. Гэвч энэ бол зөвхөн гадна талын ердийн ажиглалт дээр үндэслэсэн зүйл. Тэднийг Латиффын амь насыг хорлох гэсэн яв далд шууд холбоотой гэдгийг нотлоход хэцүү. Тэд чинь их ухаантай, зальтай, нөлөө ихтэй улс.
—           Энэ бол өөр асуудал...
—           Тэгэлгүй яахав. Гэхдээ би танд... ерөнхий дүрийг нь гаргаад өгвөл... таны ажил нилээд хөнгөрөх юм. Шаарийн үзэл санаа, яагаад тэр бусад хүмүүст саад болох болсныг ярья. Танд таалагдах эсэхийг би сайн мэдэхгүй байна...
—           Хэрэв та завтай бол би сонсоход бэлэн байна.
—           Энэ талаар санаа зовсны хэрэггүй. Кофе уух уу?
—           Дуртайяа ууна.
—           Та тэгвэл ганцаараа жаахан сууж бай гээд Исмаил гал тогоондоо орлоо.
«Теон ч бас ухаантай хүн юмаа. Юмны учрыг олох доо авьяастай. Эндээс ч би лав хоосон буцахгүй бололтой» гэж Патрик даргыгаа бас нэг удаа магтан бодож суулаа. Сэтгүүлч буцаж ирээд:
—           Одоохон кофе бэлэн болно. Тамхи татах уу гэв.
—           Баярлалаа, надад тамхи бий.
Байцаагч хайрцаг «Кент» гаргаж Исмаилд өгөхөд хоёр алга хавсарч:
—           Баярлалаа, би татдаггүй. Зочдод зориулж тамхи байлгадаг юм гээд босч, ширээн дээр байсан үнсний савыг орон дээр тавив. Тэгээд нэгийг бодсон мэт Патрикийг харж байснаа,
— Энэ бүхэн хятадын асуудал гэгчтэй холбоотой юм. Гэвч та миний хэлсэн үгийг өөртөө тусгахгүй биз... Та нэгэнт Шаарийн талаар мэдэх гэж ирсэн болохоор... гэж шийдвэр муутайхан эхлэв.
—           Зүгээр, та сэтгэл зовох хэрэггүй. Би өөрийгөө юуны өмнө Сингапур хүн гэж боддог. Тэгээд бас та «Хятадын асуудлыг» хөндлөө.
—           Тэгвэл би шууд ярья. Холоос эхэлье л дээ. Бээжин сүүлийн үед гадаадад суугаа цагаачдынхаа дунд үйл ажиллагаагаа эрс идэвхжүүлснийг та лав мэдэж байгаа. Урьд өмнө ч гэсэн Хуацяо  нарыг ашиглахыг оролдож байсан бол одоо бүр мэдэгдэхүйц хүчтэй боллоо. Бээжингийн эрх баригчид цагаачдын эх оронч үзлийг уриалан дэвэргэж энэ их хүчийг өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн хэрэглэж болох юм гэж үзэж байна...
—           Би энэ тухай багагүй сонссон. Гэхдээ тэр бүхнийг ийм ноцтойгоор авч үзэх хэрэгтэй гэж бодоогүй шүү гэж Патрик сэтгүүлчийн яриаг таслав.
—           Та андуурч байна. Энэ ч их ноцтой асуудал шүү! гэж Исмаил улайран маргаж, Хятадууд өөрсдийгөө бусад ард түмнээс дээгүүр тавьж бүх хятад үндэстэн түүх, соёл, үндэсний нэг уг язгууртай гэж байнга номлодог. Нэг ард түмнийг бусад ард түмнээс илүү гээд дэвэргээд байх нь маш аюултай. Дөчөөд оны үед Германд хийсэн ийм ухуулга ямар үр дүнд хүргэснийг мэднэ шүү дээ. Фашизм хүн төрөлхтөнд ямар их гай гамшиг авчрав! Миний бодлоор бол Азид фашизмын хүрэн өнгийг шараар сольжээ. Зүүн Өмнөд Азид арван гурван сая, түүнээс ч олон хятад сууж байна. Бээжингийнхэн цагаачдынхаа суугаа орны улс төр, эдийн засгийн гол байр суурийг эзэлж авахыг байнга уриалсаар байна гэв.
— Таны ч зөв байж болох юм. Гэвч энэ бүхэн Латиффт ямар холбогдолтой билээ? гэж Патрик асуув.
Шууд холбоотой. Сингапурт бие даасан Сингапур иур үндэстэн бий болж байгааг Шаари үргэлж цохон тэмдэглэж байлаа., Сингапур бол хоёр дахь, гурав дахь хятад биш, тусгаар тогтносон улс гэдгийг үргэлж ярьдаг байсан. Нэг үгээр хэлэхэд, Шаари оппозиц бүлгийнхний эсрэг шууд эсэргүүцэн шүүмжилж байв. Оппозиц хүчний гол байр суурь бол хэт экстремизм,  парламентын үйл ажиллагааг боогдуулах, эх орондоо улс төр, эдийн засгийн эмх замбараагүй байдал үүсгэх бодлого баримталдгийг та лав мэднэ байх. Оппозиц хүчнийхэн Бээжингийн даалгавраар ажилладаг гэдэгт Шаари ер эргэлздэггүй байсан. Ер нь ч энэ нь хэн бүхэнд илэрхий, оппозиц хүч эх орны ашиг сонирхолд хохирол учруулж байгаа учраас Шаари түүний үйл ажиллагааг таслан зогсоох гэж оролдож байсан юм. Тэр ч байтугай энэ бүлгийнхэн Бээжингийн зүгээс  Сингапурт явуулж. байгаа нууц хорлон сүйтгэх ажиллагаатай шууд холбоотон гэдгийг нотлохыг оролдож байсан удаа бий. Сайн нөхөд нь энэ талаар мэдээ сэлт цуглуулж өгч байсан. Малайз болон манай улсын доторхи нууц маоист бүлгийн үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг нууц байгууллага Бээжинд байгуулагдсан гэдэг мэдээг жаран зургаан онд олж авсан анхны хүний нэг Шаари байлаа. Хорлон сүйтгэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор Гонконгийн нэг банканд 140 сая малай долларын данс байдаг тухай мэдээг сонинд өгсөн. Энэ нууц байгууллагын зарим нэгэн далд үйл ажиллагааг илрүүлсэн тун сонин баримт бичгийг хүртэл олж авсан байв. Тэр баримт бичгийн дотор засгийн эсрэг жагсаалд оролцохоор Хятадаас ирэх хүмүүст зориулсан заавар, маоист ном хэвлэл нууцаар тараах заавар, нууц байгууллагын идэвхтнүүдийг Хятадад сургууль хийлгэхээр явуулах заавар зэрэг нилээд зүйл байсан. 1971 онд «Наньян шанбаогийн» дөрвөн удирдагчид баригдаж их шуугиан дэгдсэнийг санаж байгаа биэ дээ?
—           Муухан санаж байна гэж Патрик үнэнээ хүлээгээд, — Бид улс төрийн асуудал эрхэлдэггүй юм шүү дээ гэв.
—           Хао гэгч нэг том худалдаачин Бээжингийн тагнуулын албанаас Гонконгт гурван сая доллар авч одоогийн дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөн үүсгэх даалгавраар «Истерн Сан» гэдэг сонин гаргахыг оролдсон. «Наньян шанбао» сонины эрхлэгчид арьстнуудын дунд
мөргөлдөөн. үүсгэх ажилд мэргэжсэн Хятадаас ирсэн  хүмүүсийг ажилд авч байв. Тэд илт ажиллаж ирсэн учир цагдан сэргийлэх оролцохоос өөр аргагүй болсон. Энэ талаар «Стрейтс таймс» сонинд том өгүүлэл гарсан, Шаари дахиад л материалууд олж авсан юм.
                Нэг үгээр хэлэхэд, Шаарид заналт дайсан бий болох шалтгаан хэтэрхий их байлаа.
—           Биед нь халдсан анхны оролдлогоос өмнө түүнийг зайлуулах гэж оролдож байсан уу? гэж Патрик лавлав.
—           Үгүй. Шаари их болгоомжтой ажилладаг байсан юм. Сонины өгүүллийг өөр нэрээр гаргадаг байв. Өөрийнхөө байр суурийг бэхжих хүртэл оппозиц хүчний эсрэг ил тэмцэхгүйг оролддог байсан юм. Сүүлийн үед болгоомжлох нь суларснаас болж амь насыг нь хорлох гэж оролдсон.
Гал тогоонд шаржигнах чимээ гарав.
—           Кофе! гэж уулга алдаад Исмаил босон харайв. Хэдэн мөчийн дараа Исмаил гэм хийсэн хүн шиг гараа алдлаад орж ирэв.
—           Дахиад жаахан хүлээх боллоо доо.
—           За яахав гэж Патрик инээмсэглэв.
Исмаил сандалдаа сууж яриагаа үргэлжлүүллээ. Үйлдвэрчний эвлэлийн үндэсний зөвлөлд олон хүн Шааритай санал зөрдөг байлаа. Хятад улс манай эх орны тусгаар тогтнолд заналхийлж байна гэж Шааригийн ярьж байсныг би зөв гэж үздэг. Тэр тавиад оны эцсээр Мао Зүүн өмнөд Азийг эрхшээлдээ авна гэж мэдэгдэж байсан нь дэмий уг биш юм. Энэ талаар Сингапурын сонин хэвлэлд бичиж эхлэхэд олон хүн нэг их ойшоож үзээгүй юм Харамсалтай. Маогийн үхсэний дараа ч гэсэн Бээжингээс эмээх үндэс одоо хүртэл байсаар байна.
—           Ноён Исмаил та, Латифф ямар зорилгоор Бангкок явсныг мэдэх үү?
—           Бангкокт уу? Шаари хамаг ажлаа орхиод гэнэт тийшээ явах болсон юм. Намайг эхлээд яах гэж явж байгааг нь лавлахад хариулахгүй бултаад байснаа нэг хүнийг бүрэн илчлэхээр явж байгаагаа хэлсэн юм.
—           Нэрий нь хэлсэн үү?
Исмаил толгой сэгсрэв.
—           Үгүй, тэр нөхөр дээр үед Тан Каки гэгчтэй сүлбээтэй байсан гэсэн.
—           Тан Каки гэгч юун хүн бэ?
—           Энэ бол хуучирсан түүх. Одоо лав нас барсан байх, сайн мэдэхгүй юм. Гучаад оны үед Тан Каки Малайзийн каучукийн худалдаа эрхэлсэн хамгийн том баячуулын нэг байлаа. Тавин сая долларын хөрөнгөтэй байсан гэж хүмүүс ярилцдаг юм. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө хоосорч, өр нэхсэн хүмүүсээс зугтааж Хятадад оргож гарсан гэж ярилцдаг Хожим зээл авсан бүх баталгаануудыг нь түүний найз саятан худалдаж авахад Тан Каки дахиад Малайзад очиж дараа нь Сингапурт ирсэн гэлцдэг. Харин ямар нэгэн хэлбэрээр Мао Зэдунтэй сүлбээтэй болжээ. Тан Каки Хятадад дахин буцаж очихдоо тийш нь их мөнгө гуйвуулсан гэж дуулсан. Маод санхүүгийн тусламж үзүүлэх болж дөчин есөн оны хувьсгалын дараа Чэнь Цзягэн гэдэг нэрээр гадаадад байгаа хятадын цагаачдыг парламентэд төлөөлөх болсон юм. Гадаадад суугаа хятад цагаачдын хувь заяаг Бээжин шийдвэрлэх ёстой гэж Мао үргэлж үздэг байна. Малайзад Тан Какийн ах дүү нар үлдсэн тул Бээжин тэр холбоо сүлбээг ашиглахыг оролдов.
—           Энд Бангкок ямар холбогдолтой байна? гэж Патрик асуулаа.
—           Би энэ талаар хэлж чадахгүй, Шаари яагаад Бангкок явах болсныг би өөрөө ч сайн ойлгохгүй байгаа юм За байзаарай... Үгүй, тодорхой юм алга...
—           Сайн бод л доо.
—           Нэг этгээдийг Бээжинтэй сүлбээтэй гэдгийг шууд нотолж гараас нь барьж авч чадахгүй байна гэж ярьж байсан. Бангкокт нэг хүнийг сураглаж очсон байх ёстой... Хар тамхи дамладаг наймаачин гэсэн. Нөгөө хүн Бээжинтэй ямар сүлбээтэй байдгийг мэдэхэд тэр хүн тусална гэж ярьж байсан...
—           Бээжин, хар тамхи хоёр хоорондоо холбоотой гэж үү? Үгүй байлгүй. Харин тамхины дамын худалдааг нууц байгууллагууд эрхэлдэг юм гэж Патрик үнэхээр гайхав.
—           Та андуурч байна. Их андуурч байна. Олон нууц байгууллага Бээжинтэй хамтарч хар тамхины дамын наймаа эрхэлдэг юм. Цагдан сэргийлэх л мэдэхгүй байгаа болохоос биш. Санаанд нь ордоггүй ч юмуу, зориуд ч тэгдэг юмуу, бүү мэд. Хувьсгалын өмнө Мао өөрийнхөө дотны нэг хүнд, би нэрий нь мартаж орхиж, Латифф энэ бүхнийг сайн мэднэ, хар тамхи тарьж мөнгө болгох үүрэг өгчээ. Хувьсгалын дараа Хятадад хар тамхи татахыг хориглосон. Гэхдээ үйлдвэрлэхийг хориогүй. 1951 онд Бээжин Макаод «Тэшу Чанпинь» гэдэг компани байгуулсан ба тэр нь хар тамхи үйлдвэрлэх, худалдах ажлыг эрхлэх болов. Компанийн захирагчийн нэг нь Макаогийн нууц байгууллагын нэг гишүүн байжээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагад энэ талаар их шуугиан дэгдэхэд Бээжин хар тамхины худалдааг нууцаар хийх болов. Тавин найман онд Уханьд болсон нууц зөвлөгөөн дээр Чжоу Энь Лай хар тамхи бол хувьсгалын хүчирхэг зэвсэг бөгөөд түүний тусламжтайгаар дайсныг дайн хийхгүйгээр ялж болно гэж мэдэгджээ. Үүний дараа Бээжин хар тамхийг Зүүн өмнөд Азиар дамжуулж Баруун Европ, Америкт хүргэх сүлжээг зохион байгуулсан. Бээжин өөрөө энэ ажлыг шууд хийж чадахгүй учраас нууц байгууллагын тусламжаар худалдаа хийх болов. Нэг килограмм хар тамхи ямар үнэтэй байдгийг та мэднэ шүү дээ. Хятад жилд гучин таван мянган тонн түүхий эд бэлтгэж түүнээс хоёр мянга орчим сайн чанарын хар тамхи гаргаж авдаг. Энэ ямар их тоо болохыг та ойлгож байна уу? Дэлхийн эмнэлгийн хэрэгцээнд жилд дөрвөн зуун тонн орчим хар тамхи, морфи, героин хэрэглэж байна Энэ дамын худалдаанаас Бээжин, нууц байгууллагууд хичнээн их мөнгө олж байгааг та бодоод үз л дээ. Та нэгэнт Латифф, нууц байгууллагуудын хэргийг шүүж байгаа болохоор эрт орой хэзээ нэгэн цагт Бээжингийн сүлбээг олж үзэх болно. Тэд таныг ч ойртуулахгүй дээ. Латифф тодорхой жишээ болж байна. Би таныг айлгах гэсэн юм биш... Тэгэхдээ л маш болгоомжлох хэрэгтэй.
Патрик Исмаилын хийсэн гэнэтийн дүгнэлтийг сонсоод инээд алдав. Патрикийн хувьд аюул осол жирийн зүйл болж, айж сандрахаа болиод уджээ.
Та Латиффыг хэнтэй уулзахаар Бангкок явсныг мэдэхгүй нь харамсалтай байна.
—           Одоо яах гэх вэ, Харин бэлбэсэн авгай нь ямар нэгэн юм мэдэж байж болох юм.
—           Яаж олж уулзах вэ?
—           Олоход амархан. Гэхдээ тантай ярихгүй байх. Нөхрөө алдаад сэтгэлээр их унасан, хэнтэй ч уулзахыг хүсэхгүй байгаа. Гэвч би таны сонирхсон зүйлийг тодруулахаар ярих гээд үзье.
—           Би үнэндээ таныг зовоохыг хүсэхгүй байна... гэж Патрик эхэлтэл,
—           Зүгээр гэж Исмаил гараа саваад — Би танд туслахад, тэгээд бас Шаарийн тухай хэрэгт туслахдаа би дуртай байна... гэв.
—           Баярлалаа гэж Патрик сэтгүүлчид үнэн сэтгэлээсээ хэлээд босов.
—           Кофе яах вэ?
—           Та гомдохгүй бол дараа ирж ууя. Би танд утасныхаа дугаарыг орхиё. Утасдаарай гээд Патрик нэрийнхээ хуудсыг өглөө.
—           Би ч бас өгье. Дуртай цагтаа утасдаж, орж гарч байгаарай. Тантай танилцахад тун таатай байна гээд сэтгүүлч ширээн дээрээс нэрийн хуудас авч өглөө.
— Би ч мөн адил.
Патрик хаалганд дөхөж очоод эргэж харснаа,
—           Ноён Исмаил та Латиффыг Бангкок явахад нь онгоцны буудалд гаргаж өгсөн үү?
—           Тийм ээ, би авгайтай нь хамт үдэн мордуулсан.
—           Сайхан мэдээ өгсөн явдалд дахин баярласнаа илэрхийлье. Таны утасдахыг хүлээнэ шүү.
Гурав хоногийн дараа Ло Тайландын эрүүгийн гэмт хэрэг эрхэлсэн цагдан сэргийлэхийн байцаагч, өөрийн сайн танил Наконд цахилгаан утас илгээж Бангкокт очих тул угтаж аваарай гэж мэдэгдэв.
Ло Бангкокт очилгүй дөрвөн жил болсон тул Након цагдан сэргийлэхэд ажиллаж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байлаа. Гэтэл маргааш өглөө Наконоос хариу цахилгаан ирсэнд Ло үнэхээр баярлав. Након Лог хүлээн авч, бүх төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна гэжээ. Патрик тэр оройгоо онгоцны билет авч жижиг чемоданаа бэлтгэв. Латиффын авгай Исмаилаар дамжуулж зарим нэг мэдээ өгсөн байлаа. Бага ч гэсэн, Латифф Бангкокт ямар хүмүүстэй уулзах байсныг Ло ерөнхийд нь төсөөлөлтэй болов.
Өлөө, онгоц нисэхийн өмнө Патрик Жун руу утасдсан боловч олигтой яриа болсонгүй. Жун бас л «ажил хэрэг» гарсан тул гаргаж өгч чадахгүй нь гэж хүйтнээр хариулжээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.14.10 5:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
6
Гурав хоногийн дараа Ло Наконы ажлын газарт хүрч ирлээ.
—           За ажил хэрэг ямар байна? Зарим зүйлийг тодруулж чадав уу? гэж Након сонирхов.
—           Эхлээд чамайг сонсмоор байна.
—           За яахав. Ийм байна. Энд үнэхээр Тан Какийн олон найз үлдсэн юм байна. Бараг бүгдээрээ Бээжинтэй сүлбээтэй. Гэвч энэ бол улс төрийн асуудал учраас нэг их шөргөөд ч хэрэггүй юм. Зарим нь Сингапуртай сүлбээтэй. Юуны өмнө «Цзянь Юань», «Ли Раббер кампани» гэдэг хоёр кампани Сингапурын пүүсээр дамжуулж каучук худалддаг.
—           Энэ чинь сонин мэдээ байна. Латифф «Ли Раббер кампанийн нэг хүнтэй уулзсан гэдгийг би олж мэдсэн юм. Тэр нэг найзындаа буусан байна. Надад зарим мэдээ өглөө. Тухайлбал, тэр хоёр кампани манай ямар пүүстэй холбоотой байна?
—           Ли Гунцзян, Тан Лайси, Куан Чений пүүстэй.
—           Сонин юм даа гэж Патрик амандаа үглээд дэвтэртээ тэмдэглэл хийв.
—           Чухам юу нь сонин айна?
—           «Тумасик» онгоцны талаар би Куан Чэнтэй уулзсан юм. Би тэр үед өөр нэг асуудал боловсруулж байгаад орхих хэрэгтэй болсон юм.
—           «Цзян Юань», «Ли Раббер кампани» хүмүүстэй зөвхөн цэвэр худалдааны үүднээс харилцаж байгаа. Хоорондоо өөр холбоотой байж болох юм, гэвч энэ бол улс төрийн асуудал учраас би оролцохыг бодохгүй байна, чамд ч мөн тэгж зөвлөмөөр байна.
—           Би ч мэдэж байна. Улс төрийн асуудал надад хүртээлгүй. Гагцхүү Латиффын дайснуудаас чухам хэн нь «Гурвын холбооноос» тусламж авсан нь сонин бай гаа юм.
—           Чэний нэр хоёр дахь удаагаа гарч ирээд байна. Тэр Латиффыг зайлуулахыг илүү сонирхож байсан гэж чи яагаад бодохгүй байна?
—           Нэг ээдрээтэй асуудал байгаа юм. «Тумасик» онгоцоор Чэний хүү нь явж байсан...
—           Тэгээд яагаав? «Гурвын холбоо» мэдэхгүй ч байсан байж болно. «Гурвын холбоо» тэр даалгаврыг яаж биелүүлэхийг Чэн мэдэхгүй байсан байж болох.
—           Чиний зөв байж болох юм. Чэн хүүгээ усан онгоцоор Бангкокоос гарсан гэдгийг мэдээгүй байсныг би мартаж орхиж. Надад өөрөө ярьж байсан юм.
—           За хараа биз дээ. Ерөнхий захирлаа л сайн эргүүлж үз Ямар нэг юм олдож юу магад.
—           Хэрэв Чэн энэ хэрэгт оролцсон бол Латиффын амийг их үнээр авч дээ гэж Патрик өгүүлэв.
—           Энэ бол түүний хэрэг. Гэвч юмыг яаж мэдэх вэ, чи «Ли Раббер кампанитай» холбоотой бусад хүмүүсийг бас шалга.
—           Тэгэлгүй яахав Би өнөөдөр даргадаа цахилгаан өгнө. Шалгаж эхлэг.
—           Чи ямар сонин мэдээ олов?
—           Нэгдүгээрт, Латифф «Ли Раббер Кампанийн» хэн нэгэн хүнтэй уулзсан байна. Хоёрдгаарт, Латифф Яварай — роуд гудамжинд суудаг нэг эмэгтэйг их сонирхсон. байна гэж Ло тай үгийг арайхийж хэлэв.
—           Хэддүгээр байшин бэ?
Ло мөрөө хавчив.
Латиффын танил мэдэхгүй байв.
—           Яварай — роуд гудамжны хүүхэн бүрээс асуух хэрэгтэй болж байна уу?
Хятад хүүхэн гэсэн.
—           Энэ ч овоо. Яварай — роуд чинь хятадуудын районд байдаг юм.
Патрик гайхсандаа хацраа маажлаа.
— За даа, олоход хэцүү юм даа.
—           Гайгүй, бид нэг юм бодъё. Өөр мэдсэн, сонссон юм байна уу? гэж Након түүнийг тайвшруулав.
—           Бараг үгүй. За байз. Ирснийхээ хоёр дахь өдөр би усан боомтод очсон... Танайд Прадерм гэдэг хүн бий юу?
—           Бий өөр хэлтэст ажилладаг. Юу гэж?
—           Уулзаж болох болов уу?
—           Бололгүй яахав
Након дотуур харилцааны товчийг дарахад  
— Би сонсож байна гэж хариулав.
Прадерм аа, би Након байна. Чи манайд нэг зочлооч.
—           Одоохон.
Хэдэн мөчийн дараа богино үстэй, навтгар тай хүн орж ирлээ.
—           Сингапурын «Си Ай Ю»гийн байцаагч Ло, бага байцаагч Прадерм гэж Након тэр хоёрыг танилцуулав.
Ло шууд ажлаа эхэллээ.
—           Ноён Прадерм аа, би танаас нэг юм асууя гэсэн юм. Гурван долоо хоногийн өмнө ямар шалтгаанаар та «Тумасик» онгоцны асуудлыг сонирхсон бэ?
—           Прадерм, үнэнээ хэл. Наад байцаагч чинь нэг бариад авбал салдаггүй хүн. Чамайг яаж хурдан олсныг хараа биз дээ. Чи «Гурвын холбооны» гишүүн үү хэл! гээд Након инээв.
 — Након, хүлээж бай! Би «Тумасик» онгоцны хэргийг шүүж байгаа юм. Яагаад гэвэл онгоцны ослыг урьдчилж төлөвлөсөн байсан. Та онгоц живсэн гэж сонссон биз дээ? гэж Патрик Прадермд хандаж тайлбарлав.
— Дуулсан, Сонинд бичсэн байсан. Яагаад би «Тумасик» онгоцыг сонирхох болов гэвэл гурван долоо хоногийн өмнө хүн амины хэргийг би хүлээж авлаа.
Эрүүгийн хэрэг эрхэлсэн цагдан сэргийлэх хэргийнхээ учрыг олж чадахгүй болохоор дандаа манай руу чихдэгийг та мэднэ шүү дээ...
—           Манайд ч мөн адил гэж Патрик инээмсэглэв.
—           Яварай — роуд гудамжинд гарсан хүн амины хэрэг үнэхээр жигтэй байв. Би...
—           Яварай-роуд гэнээ? гэж Патрик, Након хоёр зэрэг дуу алдав.
—           Тийм ээ, юу гэж?
—           Чамд ямар санагдаж байна? гэж Након Логоос асуув.
—           Сонин юм даа гээд Патрик Прадермд хандаж,
— Та цааш нь үргэлжлүүлнэ үү? гэв.
—           Би алагдсан эмэгтэйн хамаатан саданг эрж эхлэв. Охин нь тэр хэргээс өмнөхөн хадамд гараад Сингапур явжээ. Нөхөр нь танай улсын иргэн байсан.
—           Яагаад байсан гэж?
—           Хоёулаа Сингапур руу «Тумасик» онгоцоор явсан. Би усан онгоцны кампанийн бүртгэлээс үзсэн.
Хэрэв Латифф тэр эмэгтэйтэй уулзсан, эсвэл уулзах гэж оролдсон бол чамд ажиллах юм нилээд гарах нь.
—           Шалгах хэрэгтэй...
Ло Прадермд хандаж:
—           Тэр хүн амины хэргийг та яагаад жигтэй гэж хэлэв гэж Патрик асуув
—           Бараг сохор, ухаан мэдрэл муутай нэг эмэгтэй алагдсан юм. Нэгд ийм байна. Хоёрт, гэрээс нь юу ч аваагүй байв. Ирж алчихаад л яваад өгсөн. Чухам юунаас болж алсныг би одоо болтол мэдээгүй байна. Охин нь гэрлээд явсны дараа солиорсон юм.
—           Таавар ихтэй үйл явдал ч мундахгүй болжээ. Чи ч бараг зорилгодоо ойртож ирж гэж Након хуруу гаа гозойлгов.
—           Одоо ч хэлэхэд хэцүү байна. Гэхдээ баахан юм ухах хэрэгтэй болжээ.
—           За чи битгий даруу зан гаргаад бай. Нүд чинь гялалзаад нэг л өөр байна.
Након Прадермээс:
—           Энэ хэргийн хавтас чамд байна уу? гэлээ.
—           Үгүй, би хүлээлгэж өгсөн. Одоохон аваад ир гэж хэлье гээд Прадерм баримт бичиг хадгалдаг хэлтэст дотуур утсаар:
—           Бага байцаагч Прадерм ярьж байна. Над Лей Чжи гэдэг эмэгтэйг алсан тухай мөрдөн байцаалтын материал хэрэгтэй байна. Юу гэнэ ээ? Дугаар нь хоёр зуун ер байх аа. Баярлалаа Би байцаагч Нацоны өрөөнд байна гэв.
Хэдэн минутын дараа түрүүчийн хувцастай нэг за луу хавтаст хэрэг барьсаар орж ирлээ.
—           Лей Чжи гэдэг энэ эмэгтэй Сннгапураас ирсэн юм байна гэж Прадерм хавтаст хэргээ Патрикт өгөх зуураа тайлбарлав.
Након инээмсэглэж,
—           «Гурвын холбоо» чиний гарт оржээ гэж бод. Энэ авгайн хэргийг сайн шалгавал нууц байгууллагын судсыг нь олоод атгана даа гэв.
—           За яахав, үзье.
Прадерм цагаа харснаа:
—           Ноён Ло, та намайг уучлаарай. Би жаахан ажилтай байна. Хэрэв ямар нэгэн асуудал гарвал би хорин минутын дараа орж ирье гэлээ.
— За тэг.
Ло тухлан сууж, хавтаст хэргийг нээлээ. Яг энэ үеэр утас дуугарахад Након харилцуураа авч, «Бололцоотой бүхнийг хийнэ» гэж тун эелдэг амлаад утсаа шидэж орхив.
—           Чөтгөр ав! Энэ новшийн ажлаас нэг гарах юм сан гэж Након хараал тавилаа.
—           Яагаад? гэж Патрик хавтаст хэргээ судалж суух зуураа их л хайнгадуу асуув.
—           Нэг том худалдаачныг буудаж алжээ. Алсан этгээдийг түргэн ол гэж комиссар тав дахь удаагаа утасдаж байна. Гэтэл манай хэлтсийн эрхэлдэг асуудал биш. Бид зөвхөн нууц байгууллагын хэрэг шүүдэг юм гэж хичнээн удаа хэлэв ээ. Нэг л том хүн алагдвал манайх руу утасдаад салдаггүй.
Ло баримт бичигтээ гүн орж нэг ч үг хариу дуугарсангүй.
Алагдсан эмэгтэй тавин настай. Гучин жилийн өмнө Сингапураас Тайландад ирж суурьшжээ. Дөнгөж ирээд байтал нь дөрвөн настай хүүг нь хулгайлсан байна. Эрж сураглаад юу ч бүтсэнгүй. Хэдэн жилийн өмнө нөхөр нь нас баржээ. Сүүлийн хэдэн жил жижиг мухлагийн худалдаа хийж охин, зарц хоёртой амьдарч байв. Дөрвөн жилийн өмнө Индонезээс эмэгтэй дүү нь Бангкокт хүрч иржээ...
Патрик Лей Чжигийн товч намтрыг уншиж дуусаад дараачийн хуудсыг эргүүлэв. Гэрч этгээдийн өгсөн мэдүүлэг хөтөлсөн олон протокол гарлаа. Хөрш эмэгтэйн хэлснээр нэгдүгээр сарын хоринд Лей Чжигийн мухлагт үдийн орчим хоёр эрэгтэй хүн ороод арван таван минут хэртэй болоод гарсан байна. Хөрш авгай тэр хоёрыг наймаа хийж яваа улс гэж боджээ. Лей Чжигийн мухлагт ажиллаж байгаад тэр авгайг ухаан муудсаны дараа хамаг ажил хэргийг нь хөтөлдөг болсон бүсгүй зарц нь яг тэр үеэр гадуур юманд явсан байж. Сүүлд нь буцаж ирээд мухлагт орсноо манай хатагтай алуулсан байна гэж хашгирсаар ухасхийн гарчээ. Хөрш айлын авгай мухлагт гүйж ороход Лей Чжи арынхаа өрөөний шалан дээр хэвтэж байгаа харагдав. Цагдан сэргийлэх, эмчийн хамт ирж үзээд багалзуурдаж алсан байна гэсэн акт тогтоожээ. Ажилчин эмэгтэй болон Лей Чжигийн дүү нь энэ талаар олигтой юм хэлээгүй учир мөрдөн байцаалт мухардаж уул хэргийг эрүүгийн хэрэг эрхэлсэн цагдан сэргийлэхэд шилжүүлсэн байна. Тэгээд ч ажил урагшаа явсангүй. Алагдсан шалтгаан тодроогүй, гэрч этгээдүүдийн мэдүүлэг хангалтгүй байсан учир уул хэргийг хаахаас өөр замгүй болов.
Нимгэн хавтсанд байсан эцсийн баримт нь хүүрийг задлан шинжилсэн тухай мэдрэлийн эмчийн гарын үсэгтэй эмчийн магадалгаа байлаа. Лей Чжи сэтгэлийн гэнэтийн донсолгооноос болж солиорсон гэж мэдрэлийн эмч тодорхойлсон байна.
Ло хавтаст хэрэгтэй танилцаж дуусаад тамхиа асаав.
—           За ямар байна? гэж Након бичиг бичиж суух зуураа лавлав.
—           Энэ ч хол явахгүй баримт байна. Лей Чжигийн дүү хүүхэн, ажилчин эмэгтэйтэй дахин уулзах хэрэгтэй байна. Латифф ямар нэгэн зорилгоор тэр авгайг сураглаж байсан эсэхийг тодруулах шаардлагатай боллоо.
Ло хавтсаа хаагаад босч:            
—           Дүү хүүхнээс нь эхэлье гэв.
—           Чи Сингапурт даргадаа цахилгаан явуулна гэсэн байх аа?
—           Тийм ээ, одоо биччихье гээд цэвэр цаас авч хурдан гэгч нь хэдэн үг бичлээ.
—           Чи өөрийнхөө шугамаар явуулж чадах уу? гэж Наконоос асуухад:
—           Бололгүй яахав гэж уриалгахан хүлээж авлаа.
Прадерм орж ирээд Ло хаашаа явахаар завдаж байгааг мэдээд хамт явах болов.
Прадерм машинд орж суугаад:
—           Та Наконтой танилцаад удаж байна уу? гэж асуув.
—           Долоон жил болж байна. Нууц байгууллагаас болж бид хоёр бие биенээ сайн таних болсон юм.
—           Зүүн өмнөд Азийн нууц албаны хүмүүс хоорондоо яагаад танилцаж амжаагүйд би их гайхдаг юм.
—           Гайгүй, танилцах бололцоо олдоно.
—           Би ч эргэлзэхгүй байна. Энэ бузар амьтад хаана ч гэсэн өөрсдийгөө эзний адил бодож өдөр ирэх тутам бүр гаараад байгаа юм. Хамгийн харамсалтай нь тэдэнд дөхөж очиход тун бэрх. Бие биенээ барьж идэх нь холгүй боловч бидэнд баригдахаараа амандаа ус балгасан юм шиг таг дуугүй болчихдог. Бусад хань хамсаатнаасаа айхдаа хэл амгүй юм шиг болчих юм.
—           Заримдаа ч эсрэг байдаг юм.
—           Юу гэсэн үг вэ? гэж Прадерм ойлголгүй лавлав. Патрик Ко Инийг хэрхэн элсүүлснээ ярьж өгөхөд:
—           Бас ч муугүй юм болжээ гэж Прадерм зөвшөөрөв.
«Воксхолл» машин хятад цайны газрын дэргэд ирж зогсов. Ло, Прадерм хоёр шөнө болохоор төмөр тороор хаагддаг хаалга болсон нэг татуургын өргөн зайнд орж ирлээ. Урт дөрвөлжин өрөөний хоёр ханаар бүтээлэггүй эвхдэг ширээ эгнүүлэн тавьжээ. Сууж байгаа хэдэн хүн ч гэсэн ширээтэйгээ адил өнгө зүсээ алдсан аж.
Патрик, Прадерм хоёрыг дөнгөж суутал богино өмд, майктай арав орчим насны хөвгүүн ирлээ. Их л сурамгай янзтай цуу, халуун ногоо, давс тавьсан тавиур авчирч ширээн дээр тавиад тос болсон хоёр цэс авч өгөөд захиалга хүлээж номхон зогсов.
—           Хоёр пиво гэж Прадерм тай хэлээр хэлэхэд нөгөө жаал юу ч болоогүй юм шиг нөгөө тавиур, цэсээ аваад лангуу чиглэн явлаа.
—           Хөөе, ээж чинь гэртээ бий юү? гэж Прадерм асуув.
Нөгөө жаал ширээний дэргэд буцаж ирээд асуусан зүйлийг ойлголгүй хар нүдээ цавчин Прадермийг ширтэв. Тос болсон цэс л тай хэлний цорын ганц сурах бичиг болдог бололтой. Ло Прадерм юуны тухай асууж байгааг тааварлаад хятадаар асуув. Жаал хүү толгой дохиод арын өрөөнд гүйж орлоо Тэндээс хар сатин өмдтэй, хөх эрээн цамцтай тарган буурал авгай гарч ирэв.
—Ноёд юу сонирхсон юм бол? гэж авгай Патрикийг орчуулагч гэж бодсон бололтой асуув.
— Нэр нь Сюэ гэж Прадерм англиар хэлэв.
Эзэгтэй суух, зогсохоо мэдэхгүй тээнэгэлзэн дэмий л цамцныхаа захыг имрэн зогсоно.
—           Та бидэнтэй жаахан суу. Тайландад ирээд удаж байна уу? гэж Патрик түүнд туслав.
—           Гурван жил. Үгүй, дөрөв. Манай нөхөр машины ослоос болж нас барсны дараа би Индонезиос ирж суусан юм.
Сюэ авгай илт зовсон байдалтай, хоолой нь чичирлээ. Ло байдлыг өөрчлөх гэж шийдэв.
.— Энд ямар байна? гэж Патрик инээмсэглэв.
—           Энд зүгээр. Индонезид амь зуухад хэцүү байсан. Сюэ авгай овоо тайвширч, биеэ барихаа аяндаа болив.
—           Индонезид удсан уу?
— Би залуу байхдаа тэнд очсон юм. Хадамд гараад явсан. Нөхрөө алдаж ганцаараа суухад хэцүү болоод эгч дээрээ ирсэн юм. Эгчийн нөхөр нь бас нас барсан.
—           Хатагтай Сюэ та эгчтэйгээ ямар харьцаатай бай сан бэ?
Хатагтай тавьсан асуудлыг ойлгосонгүй бололтой духаа үрчийлгэв.
—           Та хоёр уулзаагүй байсан үеийнхээ амьдралын талаар танд илэн далангүй ярьдаг байсан уу?
—           Бид хоёр уулзаагүй удсан. Яаж тэр бүхнийг ярьж амжих билээ? гэж хатагтай Сюэ гунигтай инээв.
—           Бүгдийг үгүй ч гэсэн, зарим нэгэн зүйлийг.
Сюэ мөрөө хавчисхийв.
—           Леунгийн тухай л үргэлж дурсаж уйлдаг байсан.
— Хэний тухай гэнэ ээ?
—           Хулгайд алдсан хүү нь. Хулгай хийсэн тэр нэг үл бүтэх амьтнаас болж мөн их зовлон амссан.
—           Эгч чинь хүүгээ хэн хулгайлсныг мэдэж байсан юм уу?
— Мэднэ. Бүр Сингапурт байхад нь хөөцөлддөг байсан тэр үл бүтэх этгээд хулгайлсан юм.
—           Тэр хүний талаар сонссон зүйлээ бидэнд тодорхой ярьж чадах уу?
Сюэ санаа алдаж:
—           Лей тэр хүний талаар үргэлж ярьдаг байсан юм. Ярьсан бүгдийг нь би сайн санаж байна. Лей залуудаа их сайхан хүүхэн байсан. Нэг муу этгээд эргүүлж ихээхэн зовоож байлаа. Өөдгүй хүн байсан, үл бүтэх ажил хийдэг, дээрэмчний бүлэгт байсан. Их ч мөнгөтэй байсан. Лейг сүүдэр шиг дагадаг, их үнэтэй бэлэг өгдөг байв. Гэвч Лей түүнээс айж, үзэн яддаг байлаа. Нэг өдөр тэр үл бүтэх этгээд бүдүүлэг авирлахаар нь алгадаж орхижээ. Ядаж найз нар нь хамт байсан болохоор галзууртлаа уурласан. Олон хүн байсан тулдаа л Лей амьд гарсан юм. Тэгэхэд Лейд хожим харамсах вий гэж занажээ. Юу ч хийхээс буцахгүй тэр үл бүтэх эрээс Лей үхтлээ айсан. Тэр үед Лей өөр хүнд сэтгэлтэй байсан юм. Тэр нь малай хүн байсан учраас өөр үндэстэнтэй гэрлэхэд дургүйцдэг байлаа. Аль аль талын эцэг эх нь гэрлэхийг зөвшөөрөөгүй учраас! Лейг Сингапурт тэр дээрэмчнээс хэн ч хамгаалж чадахгүй байв. Нэг өдөр түүний хань хамсаатнууд Лейг арай ч алчихаагүй азаар мултарч гар сан. Үргэлж айж зовдог байлаа. Бангкокийн нэг худалдаачинтай танилцаж, сэтгэлгүй ч гэсэн гэрлэхийг шууд зөвшөөрчээ. Бангкокт очоод хүү Леунг төржээ. Лей тэгээд нөгөө үл бүтэх этгээдийг мартав. Гэтэл тэр муухай амьтан заналаа мартсангүй. Нэг өдөр Леунг алга болчихов. Тэгэхэд дөрөв, таван настан байж... Сэргийлэх эрээд олоогүй. Хэд хоногийн дараа Лей нөгөө үл бүтэх дээрэмчнээс нэг захиа авчээ. Бууж өгөөгүйн чинь хариу гэж бичсэн байсан.
—           Яагаад тэр захиаг авч сэргийлэхэд очоогүй юм бол?
—           Сэргийлэхэд мэдэгдвэл хүүгий нь ална гэж айлгажээ. Сэргийлэхэд хэлчихэж магадгүй гэж айхдаа нөхөртөө ч хэлээгүй юм. Хичнээн их зовлон туулсан гэж бодно! Аймшигтай. Эхлээд сэтгэлтэй хүнээсээ хагацлаа. Би ч гэсэн Лейд жаахан атаархдаг байсан Латифф сайхан эр байсан юм...
—           Хэн гэнэ ээ? гэж Патрик дуу алдав.
—           Лейгийн сэтгэлтэй байсан хүн.
—           Овог нь Латифф гэл үү?
—           Тийм ээ.
—           Нэр нь хэн бэ?
—           Мохамед. Мохамед Латифф. Би ч бас бага зэрэг сэтгэлтэй байсан юм. Гэвч Латифф Лейгээс өөр хэнийг ч тоож хардаггүй байсан. Хөөрхий муу Лей... Мөн ч их зовсон доо!
—           «Тэгэхээр Мохамед Латиффын хүү Лей Чжитэй уулзах гэж байжээ. Гол нь улс төрийн асуудалд биш. Харин хувийн харилцаатай холбоотой хэрэг болж таарлаа» гэж Патрик дотроо бодоод өнгөрсөн явдлыг дурсан ярьж байсан хатагтайн яриаг таслалгүй сонсож ярьсан зүйлийг нь мэдэгдэж байгаа зүйл болон Алангийн саналтай зүйрлүүлэн бодож суув.
—           Удалгүй Сукхит гэдэг охин төрж Лей аажмаар тайвширсан юм гэж хоолны газрын эзэн авгай яриагаа үргэлжлүүлэв.
—           Нөгөө үл бүтэх этгээд эгчийг чинь дахин зовоогоогүй юу?
—           Үгүй, өшөөгөө аваад ханасан бололтой.
Прадерм хатагтай Сюэ, Ло хоёр чухам юу ярьж байгааг ойлгохгүй байлаа ч гэсэн дууны нь өнгөөр байцаагчид энэ яриа их сонирхогдож байгааг тааж мэдлээ Тэднээс юм асууж саад бололгүй пивоо ууж хааяа нэг тэр хоёрыг харж сууна. Хоол идэж байсан хүмүүс аажмаар тарж дахиж хүн орж ирсэнгүй. Хатагтай Сюэ хүүдээ төмөр торон хаалга буулгах дохио өглөө.
—           Та тэр дээрэмчнийг үзсэн үү?
— Нэг л удаа хальт харсан.
—           Эгч чинь тэр хүний нэрийг хэлж байсан уу?
—           Хэлж байсан байх аа, би сайн санахгүй байна.
—           Хатагтай Сюэ. Эгч чинь юунаас болж солиорсон бэ? Та юу гэж бодож байна?
—           Хэлэхэд хэцүү юм. Тэр үед би хажууд нь байсангүй. Миний бодоход усан онгоц сүйрснээс болсон байх.
«Солиорсон тухай эмнэлгийн акт дээр нэгдүгээр сарын гурван гэж бичсэн байсан. Бангкокийн сонин тэр үед онгоцны ослын тухай мэдээлсэн гэж үү? Арай л эрт байна. Гэвч манай сонинууд ч хоёронд мэдээлсэн» гэдгийг Патрик гэнэт саналаа.             
Патрик Прадермд хандаж,
—           «Тумасик» живсэн тухай танай сонин хэвлэлд хэдийд мэдээлснийг та санахгүй биз? гэж асуув.
—           Санахгүй байна. Гэхдээ шалгахад амархан. За байз! Далайн эрэг дээр байхдаа би энэ мэдээг уншиж байсан юм. Шинэ жилийн дараах эхний өдөр жижүүр хийгээд тийшээ хоёр хоногоор явсан. Ням, даваа гариг байсан... Би Бангкокт буцаж ирэхийн өмнө усан онгоц осолдсон тухай уншиж байсан
Прадерм нүдээ онийлгож бодолхийлснээ:
—           Тэр өгүүлэл нэгдүгээр сарын гурванд, өөрөөр хэлбэл даваа гаригт нийтлэгдсэн юм байна гэлээ.
—           Танай эгч ямар гаригт солиорсон бэ?
—           Ням гаригт, нэгдүгээр сарын хоёронд. Айлынх нь авгай намайг тэр орой эрж олоод Лей нэг л хачин болчихлоо гэсэн юм. Намайг хүрч ирэхэд үс гэзэг нь задарчихсан, гүйж хашгираад л намайг цохиод авах  дөхсөн... Дараа нь шалан дээр унаад уйлж эхэлсэн... Би гайгүй болох болов уу гэж бодсон. Гэвч маргааш өглөө нь эмч дуудахаас өөр аргагүй болсон.
Хатагтай Сюэ тэр оройн гунигт үйл явдлыг зайлуулах гэсэн мэт толгой сэгсэрнэ.
Тайландын сонинд усан онгоцны ослын тухай мэдээ нийтлэгдээгүй байхад хэн нэгэн хүн Лей Чжид онгоц осолдох тухай зориуд хэлсэн гэдэгт Патрик эргэлзэхээ болив. Лей Чжиг залууд нь мөрдөн зовоож байсан тэр дээрэмчин тэр авгайг бас мартаагүй байж. Хүүгий нь хулгайлаад ханаагүй байна. Энэ олон жилийн турш хөөрхий эмэгтэйг хорлох санаагаа орхиогүй байна. Өдий олон жил яснаасаа үзэн ядах үзлээ орхидоггүй чулуун сэтгэлтэй энэ дээрэмчин Логийн гайхлыг үнэхээр төрүүлэв. Могой хүртэл амьтан баригдахгүй удаж хурц шүдээрээ нэвт хазаж чадахгүй бол хороо газар цацдаг гэж ярьдаг. Өөрт нь дургүй хүүхэнд дахин нэг хор хүргэхийн тулд ингэж өнө удаан жил хүлээх ямар шаардлага байв? Мөн ч их хугацаа өнгөрчээ! Яагаад гэнэт Лей Чжигийн охиныг нь бас булаах болов? Урьд өмнө хийж болох л байсан. Эсвэл Сукхит төрснийг мэдээгүй байсан юм уу?
—           Үнэхээр аймшигтай явдал. Хөөрхий Сукхит! Тийм залуугаараа өнгөрөх гэж! Шан ч гэсэн хайран залуу. Аятайхан залуу байсан юм.
—           Шан гэж хэн юм бэ?
—           Сукхитын нөхөр. Шан Чу гэдэг юм. «Тумасик» онгоцны зорчигчдын дотор тийм нэртэй
хүн байгаагүйг Патрик санав. Яасан ч болж бүтмээргүй нэг бодол Патрикийн толгойд гэнэт орж ирлээ.
—           Хатагтай Сюэ, та тэр хоёрыг усан онгоцонд суусан гэдэгт итгэж байна у?
—           Итгэлгүй яахав. Лей бил хоёр гаргаж өгсөн юм чинь. Усан онгоц яг хөдлөхнйн өмнө Шан нэг яаралтай ажил гарлаа гэсэн. Шан Сукхитыг онгоцонд орж баримт бичгээ үзүүлээд байр авч бай, намайг хүлээх хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд онгоц яг хөдлөх гэж байхад гүйж ирсэн. Сукхитын сэтгэл их л хөдөлж байсан. Бид ч ялгаагүй. Бүх зорчигч онгоц дээр гарсан болохоор Шаныг хожимдлоо гэж хилийнхэн уурлаж байсан...
—           Зүс царай нь ямар вэ?
—           Одоо... ямар хэрэгтэй юм бэ? Хайран залуу живж үхсэн. Сукхит ч мөн адил гэж хатагтай Сюэ тэр асуултад ихээхэн гайхав.
—           Та тайвширч үз гэж Патрик зөөлөн өгүүлээд
Бидэнд энэ асуудал маш чухал. Би дараа нь тайлбарлаж өгнө гэв.
Авгай нулимсаа арчиж хүүгээ ус аваад ирэхэд хэд балгаад санаа алдлаа.
—           Нэг тийм... өндөр... туранхай, Хүрэн туяатай нүдний шилтэй, жижигхэн сахалтай. Тун сайхан залуу. Би юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Хоёр хөмсөгнийхөө хооронд нэг жижиг сорвитой. Бага байхад нь мэс заслал хийгээд тийм сорвитой болсон гэсэн, Өөрөө ч сайн мэдэхгүй байсан..
—           Хурим хийхэд авсан зураг танд байна уу?
—           Үгүй. Шанын нэг таньдаг хүн аваад байсан. Тэд маргааш нь явах байсан тул нөгөө хүн дараа нь шуудангаар явуулна гэж байсан.
—           Тэр хүн бас усан онгоцоор явсан уу?
—           Үгүй. Шан, Сукхит хоёрыг үдэж өгөөд өөрөө онгоцоор ниснэ гэж байсан.
—           Тэд танилцаад удсан уу?
—           Хэн?
— Шан, Сукхит хоёр.
—           Хоёр, гурван сарын өмнө танилцсан. Шан Бангкокт нэг ажлаар ирсэн гэсэн. Гэхдээ Сукхит хурим хийхээс хэдхэн хоногийн өмнө тэр залууг бидэнтэй танилцуулсан. Лейгийн хувьд тэр бол гэнэтийн зүйл байлаа.
—           Хатагтай Сюэ, танай эгчийн нүдний хараа их муу байсан уу?
—           Тийм ээ, сүүлийн хоёр жил нүдний нь даралт болохгүй байсан.
—           Та нөхрийг нь мэдэх үү?
—           Үгүй. Лей намайг Индонез явсны яг долоо хоногийн дараа гэрлэсэн. Тэгэхэд нөхрийг нь үзээгүйдээ би их харамсаж байсан. Энд ирсэн хойно Лей надад зургийг нь үзүүлсэн. Биднийг Тайландад ирэхээс өмнөхөн нөхөр нь нас барсан юм.
—           Та надад зургийг нь үзүүлж чадах уу? Танд эгчийн чинь гэр бүлийн зургийн цомог үлдсэн биз дээ.
—           Тэгэлгүй яахав. Би одоохон аваад ирье гээд хатагтай Сюэ босч лангууны хажуугаар гарч ар талын өрөөнд оров.
—За юу болов? гэж Прадерм Патрикаас асуулаа.
—           Боомт хүрэх замдаа ярьж өгье. Тэнд заавал очих шаардлагатай боллоо. Нэг юмны судсыг л барьж авах байна гэж Патрик хариу хэлэв.
Хатагтай Сюэ гандаж элэгдсэн альбом барьсаар орж ирэв. Ихэнх гэр бүлийн цомгийн адил зургийн бараг тэн хагасыг нь наагаагүй байлаа. Бусад хуудасны завсарт он жил удаж шарласан олон зураг эмх замбараагүй хэвтэнэ.
— Би сая нэг юм саналаа. Намайг Лей дээр очиход солиордог орой очиход энэ цомог ширээн дээр нь хэвтэж байсан. Нээж хаяад энд тэндгүй зураг тарааж хаясан байлаа.
— Чухам ямар хуудас дэлгээстэй байсныг та санахгүй байна уу? гэж Патрик асууснаа шал утгагүй юм ярьснаа ойлгов.
—           Үгүй... Онгоцны осол гарсны дараа Лей охиныхоо зургийг үзсэн юм болов уу гэж дараа нь надад санагдсан.
Хатагтай Сюэ бөөн зураг дотроос Лей Чжигийн нөхрийн зургийг олоод Патрикт өглөө. Зураг дээр хоёр хөмсөгнийхөө хооронд мэнгэтэй, настай хүний хөөсөн нүүр харагдана. Цагаан будаа шиг жижиг мэнгэ харагдана.
—Арай эртнийх нь зураг алга уу?
—           Би мэдэхгүй. Энэ цомгийг урьд өмнө би үзээгүй юм.
Хатагтай Сюэ цомгийг хааснаа хуудсыг нь эргүүлж эхлэв.
—           Энэ бол манай эх эцэг... Энэ Лей бид хоёр сургуульд явж байх үеийн зураг байна..
Авгай зураг бүхнийг бодлогошрон үзэж, залуу насаа дурсан санаж байгаа бололтой. Үе үе өнгөрснөө дурссан гуниг царайд нь тодорно. Ло тэвчээртэй хүлээн сууна.
—           Лав энэ зураг мөн байх. Мөн байна. Духан дээрээ мэнгэтэй. Мөн их өөрчлөгджээ. Шал өөр байна. Ганц мэнгэ л үлдэж, Сонин юм даа. Энэ зургийг би өмнө нь үзсэн юм шиг санагдаад байх юм...
—           Хатагтай Сюэ, та энэ зургийг сайн хар даа. Хэн нэгэн хүнийг санагдуулахгүй байна уу?
Хатагтай Сюэ Патрикийн ингэж хэлсэн хэлээгүй нөгөө зургийг анхааралтай ширтэж духаа үрчийлгэв. Ангайсан амаа чичирсэн гараараа дарлаа. Гайхаж, балмагдсан харцаар Ло, Прадерм хоёроос тайлбар түшиг тулгуур эрсэн мэт ээлжлэн ширтэв. Тэгээд нөгөө зургийг дахин харж нүүрээ гараараа дарж амьсгаа нь давхцаж эвгүй дуугарав.
—           Хатагтай Сюэ, энэ зураг танд ямар хүнийг санагдуулж байна уу гэж Патрик асуултаа, давтлаа.
—           Үгүй, арай биш байлгүй гэж дуулдахгүй шахам шивнэж, — Усан боомтод Шан Чу шилээ арчих гэж авахад нь... би түүний царайг... тун ойрхноос харсан юм... Арай ч юу бол? Тэр чинь... Леунг, манай эгчийн хүү байсан.
Хатагтай Сюэ аягатай ус шүүрэн авч шуналтайгаар хэд том балгав.
—           Ямар муухай юм бэ? Хөөрхий муу Лей, их зовлон үзсэн шүү! Ийм юм үзэх гэж! Ийм юм болсныг эгч минь огт мэдээгүй байсан ч болоосой!
Хатагтай нулимс дүүрэн нүдээр Патрикийг харж:
—           Леунгийг төрсөн дүүтэй нь суулгуулах нь энэ муу чөтгөрийн амьтанд ямар хэрэгтэй байгаа вэ?! гэв.
—           Тэр дээрэмчин лав охидыг хулгайлж янхны газар худалддаг бүлэгт байдаг байлгүй гэж Патрик хариулав.
—           Би ойлгохгүй байна гэж хатагтай Сюэ эхэр татан уйлав.
—           Охид худалддаг дээрэмчид бас байдаг. Хүнийг хил гаргана гэдэг асуудал тийм ч амархан биш учраас залуучуудыг ашигладаг. Тэд ямар нэг оронд очиж охидын толгойг эргүүлж гэрлээд эх орондоо буцаж байгаа дүр үзүүлдэг. Тэгээд цаашаа юу болохыг... гээд Патрик гараараа ойлгомжтой зангалаа.
—           Яасан бузар, аймаар юм бэ? Тэр үл бүтэх этгээд Леунгийг баллажээ! Ийм бузар юм хийлгэх гэж! Төрсөн дүүгээ янхны газар худалдаж байдаг! Хар чөтгөр! Нүгэл хураасан новш! Яаж энэ орчлонд шороо хөдөлгөж явна вэ?
Ло зовлонд нэрвэгдсэн энэ авгайг хараад өөрөө буруутан мэт их л эвгүйрхэн дуугүй л харж суув.
—           Леунг, Сукхит хоёулаа амь үрэгдсэн нь дээр болж. Тийм өөдгүй явснаас янхан болсноос үхсэн нь дээр дээ гэж хатагтай Сюэ гасална.
«Би ч тэр хоёрыг үхсэн гэдэгт итгэхгүй байна» гэж Патрик дотроо бодож суулаа.
—           Та тэр үл бүтэх этгээдийг олно биз? Хэлээд өгөөч, олно биз? гэж хатагтай Сюэ Патрик, Прадерм хоёрыг гуйсан харцаар ээлжлэн харав.
—           Би энэ ажлаар л Сингапураас ирлээ. Энэ бол миний ажил гэж Патрик дурамжхан хариулаад бослоо.
—           Хатагтай Сюэ, та бидний ирж үймүүлснийг уучлаарай.
—           Та бидэнд тус хүргэсэн явдалд талархаж байна. Та энэ зургийг бидэнд өгнө үү? гэж Патрик Лей Чжи гийн залуу үеийн зургийг заалаа.
—           Бололгүй яахав. Хэрэгтэй л юм бол ав...
—           За баярлалаа.
Патрик усан боомт орох замдаа саяхан болсон ярианы утгыг Прадермд дэлгэрэнгүй ярьж өглөө.
—           Одоо «Тумасик» онгоц хөдлөхийн өмнө хамгийн сүүлд байцаан өнгөрүүлэхээр нэвтэрсэн хүний нэрийг тодруулах асуудал л үлдлээ гэж Патрик яриагаа дуус гав.
—           За тийм байж гэж Прадерм санаа алдан толгойгоо сэгсрэв.
..Боомтын байцаан өнгөрүүлэхийн офицер олон тооны нэрсийн жагсаалтыг эргүүлж тойруулан удаан үзсэнээ хайхрамжгүй байдлаар,
—           Сингапурын иргэн, ноён Сенг Чэн гэв.
— Онгоцонд ганцаараа нэг байр авсан уу? гэж Патрик лавлав.
— Би үүнийг мэдэхгүй Усан онгоцны кампаниас асуу.
Патрик, Прадерм хоёр усан онгоцны төлөөлөгчийг , олж уулзахад бас л удтал эрж байж, .
—           Ноён Сенг Чэн гэл үү? гэж дахин лавлав.
Тийм ээ, тийм гэж Патрик яаран нотлов.
— Гэргий Сукхит Чжигийн хамт тавдугаар өрөөнд орсон байна.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.15.10 1:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
ЁСЛОЛ
1
Шар Луу Бангкокт ирснийхээ маргааш өглөө өтгөн навчтай модны цаана өндөр ханын ард нуугд сан эртний нэг байшинд очлоо. Хар хөх хаалга хоёр тийшээ нээгдэж. ирсэн машиныг оруулаад зөөлөн хаагдав «Мерседес» машин ягаан цэцгийн мандлыг тойрч улаан чулуугаар хийсэн шатны дэргэд очиж зогсоход том эвэр хүрээтэй шил зүүсэн, алтан утсаар лууны хээлэн оёсон хятад ноёдын өмсдөг хөх халат өмссөн хижээл насны нэг эр Шар Лууг угтахаар гарч ирлээ. Өргөн ханцуй нь хурдан алхахад салхинд намирна.
—           Эрхэм хүндэт Жо, тантай би дахин учрахдаа тун их баяртай байна. Сүүлчийн удаа уулзсанаас хойш та ер нь өөрчлөгдөөгүй байна шүү хэмээн дуу алдав.
—           Сайн байна уу, Тук ээ. Та ч бас өөрчлөгдөөгүй байна. Та яагаад намайг хуучин нэрээр минь дуудаж байна вэ? Өдий олон жил өнгөрсөн байхад... гэж Шар Луу гар барих зуур асуулаа.
—           Жо минь Жо минь гэж гэрийн эзэн гараа жүжиглэн савчаад,
— Цаг өнгөрөөд л, бид өтлөөд л байна гэв.
Тук бол тайландын хамгийн том нууц байгууллагуудын нэгний толгойлогч байв. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Өмнөд тэнгист Малаккийн хоолойгоос өгсүүлээд Гилберт, Самао арлуудын хоорондох өргөн их зайд далайн дээрэм хийж, олз омгоо Тукийн концерн, Гонконг, Макаогийн нууц бүлгийнхэн хоорондоо хуваан авч, хувиараа тохиролцож байв. Шинэхэн боловч тэр үед хүчин чадал нь аажмаар чангарч байсан «Гурвын холбоо» далайд дээрэм хийх эрх олж авахын тулд багагүй цаг, хүч хөдөлмөр зарцуулжээ. Далайд Сингапурын өөр нэг хүчирхэг нууц бүлэг төлөөлж байсан боловч «Гурвын холбоо» түүнийг төдий л удалгүй залгив. Нэлээд цаг өнгөрсний дараа «Гурвын холбоо» болон Макао, Гонконг, Таиландын нууц бүлгүүдийн хооронд «Хамтран ажиллах тухай хэлэлцээр» гэгчийг байгуулсан цагаас хойш алт, мөнгө, хар тамхины томоохон үйл ажиллагааг хамтран явуулах болов. Далайн дээрэм хийх хил заагийг хүртэл тохирчээ
—Блаканг Матид байдаг булшийг цагдаагийн газар илрүүлсэн гэж би сониноос олж уншсан. Энэ танайд аюултай бус уу?
«Чи ч урьдын адил аливаа зүйлд хошуу дүрэх дуртай хэвээрээ шив дээ» гэж Шар луу бодоод.
—           Үгүй. Тэр булш бидэнд даанч хүртээлгүй шүү дээ гэж хайхрамжгүй хариулав.
— Тэгвэл танайхаас өөр нэг дорвитой байгууллага байдаг болж таарлаа гэж Тук уг сэдвийг орхихыг эс хүсэн өчив.
—           Тийм байлгүй дээ. Ер нь тэр талаар би ер сэтгэл түгшихгүй байна.
—           Ойлгож байна. Тэртэй тэргүй та нар зав муутай л даа. Тийм биз дээ?
 — Эрхэм Тук та яг зөв хэллээ. Бидэнд шийдвэрлэх зүйл толгойтой үснээс олон байна. Наад зах нь та нарын хамгийн сүүлд нийлүүлсэн эмс гэхэд л манайхныг бүр залхааж орхисон. Тэднийг арай ядаж борлуулсан шүү. Даанч тааруухан үнэ өгөөд байх юм...
— Тэгмээргүй л юм даа! гэж Тук гайхсан дүр үзүүлээд, — Тэд чинь эрхэм сайн бүтээгдэхүүн байсан. Зөвхөн таны хуучин танил авгайн охин гэхэд л чухам ямар үнэ цэнэ хүрснийг бодоод үз л дээ. Түүнийг хайж бараг бүтэн жил хөөцөлдсөн шүү дээ. Таныг хүндэтгэдгийн улмаас л тийм чармайлт гаргасан юм.
—           Тэр тухайд би танд талархлаа илэрхийлье. Харин бусад нь зөвхөн хоёрдугаар зэрэгт орох бүтээгдэхүүн байсан юм. Цаашдаа миний эрэлт саналыг харгалзаж байгаасай гэж эрхэм Тук танаас гуйх гэсэн юм. Энэтхэг хятадын засгийн эрх коммунистуудын эрхт орсноос хойш та онц эрхт бэлтгэн нийлүүлэгч болсныг би сайн ойлгож байна. Барааныхаа үнийг нэмэхэд чинь би дургүйцээгүй, гэхдээ нэг эмийг таван мянган доллароор авахын оронд арай чамбайхан загвар хайх нь ашигтайг зөвшөөрнө биз дээ.
—           Эрхэм Жо та арай ч хэлтрүүлж байна. Та бид хоёр эртний дотно түншүүд. Тийм ч учраас би танд зүрхлэн хэлэхэд гэтэл Шар луу Тукийн яриаг дахин тасалж,
—           Эрхэм Тук, миний үгийг зөв ойлгоорой. Үүнийг би зүгээр л ярьж байгаа юм шүү дээ гэв.
Тэд идээ зууш өрсөн дөрвөлжин ширээний ард жижиг дөрвөлжин вандан дээр сууцгаав. Таазнаас яг ширээний дээр унжсан зургаан талт хоёр эрээн дэнлүү тасалгааг тааламжтай бүдэг гэрэлтүүлжээ. Цайвар хөх өнгөтэй эртний гоё хийцтэй хоёр шаазан ваар дээр нүдэнд таатай улаавтар гэрэл туссан нь тэдний дотор бяцхан дэн асаж байгаа юм шиг сэтгэлийг төрүүлэх бөгөөд хүрэл бойпорын өргөвтөр гадаргуу дээр ногоон, саарал, хөх өнгө туяаран гэрэлтэнэ. Тук цэцэрхэн,
—           Уран үг хурц ухаан бол эмх замбараагүй болоход түлхэц болно. Утга зохиол, хөгжим бол зан суртахууныг эвдэж, сайн сэтгэл, энэрэнгүй ёс бол замбараагүй явдлын үндэс юм. Замбараагүй яв дал, ёс суртахууны доройтол болоход дээрх зүйлс дэлгэрдэг юм. Аливаа замбараагүй хэрэгт эх сурвалж байдаг бол тэр нь гэмт хэргийг хязгааргүй үржүүлж тэтгэх чадвартай юм. Эмх замбараагүй, ёс суртахуунгүй газар ард олон нь засаг захиргаанаас хүчтэй байдаг. Ингэхээр засаг захиргаа ард олноосоо хүчтэй байхын тулд юу хийвэл зохих вэ? Үүний тулд тэднийг чадварлаг удирдаж, эмх журам сахиулах хэрэгтэй. Үүнийг эмх замбараагүй болохын өмнө хийж, эмх замбарааг тогтоосон байх хэрэгтэй. Хэрэв үүнийг хожимдож эхэлбэл эмх замбараагүй байдал улам даамжрахаас хэтрэхгүй. Эмх журмыг сахиулахын тулд хүмүүсийг сайшаан хөхүүлэх замаар биш (ингэвэл тэд улам доройтно) харин үргэлж муучлах аргаар (ингэвэл тэд эмх журамд дурлах болно) удирдах хэрэгтэй... гэж өгүүлэн шөлөнд болгосон хараацайн үүрийн жижиг хэсгүүдийг авч амандаа хийж яаралгүй бурна.
Тук цагаан будааны халаасан архийг том дүрс үгийн хэлбэртэй хийсэн завьяанаас жижиг аяганд хийж шимэх завсраа,
—           Хэрэв хүмүүсийг сайшаан хөхүүлэх замаар удирдвал тэд бие биедээ улам дурлаж эхэлнэ. Тэгвэл гэмт хэрэг үл илрэн нууцлагдана. Хэрэв үргэлж муучлах аргаар удирдвал тэд замбараагүй явдлыг илчилж, бие биедээ хатуу цээрлэл үзүүлэх болно. Ийм л нөхцөлд үлгэр жишээч эмх дэглэм тогтоно. Үүнийг ял шийтгэлээр тогтоон барьж байх ёстой. Ял шийтгэлээс айн чичрэх явдал хичнээн их байвал хүмүүст өөрт нь төчнөөн сайн байдаг юм. Ингэвэл тэд дээд хүмүүсээ хүндэтгэнэ, энэ бол өөрийгөө хүндэтгэнэ гэсэн үг юм. Өөрсдийнхөө жолоодогчдыг хүндэтгэнэ гэдэг нь хүмүүс тэдний төлөө бүхнийг хий хэд, бур үхэхэд ч бэлэн байна гэсэн үг гэж үргэлжлүүлэн ярина.
—           Таны бодол санаа надад аятайхан санагдаж байна. Түүнд ямар нэг хөдөлбөргүй бат чанар мэдэгдэж байна. Чухамхүү үлгэр жишээч эмх дэглэм л манай ариун холбооны бат амьдрах чанар, халдашгүй байдалд тус болно.
Тук аягатай цагаан будааны архийг өргөж,
—           Эрхэмсэг Жо минь, би таныг сонгодог зохиолоор чилээж орхилоо доо. Энэ бол «Шан мужийн захирагчийн» номд байдаг юм. Энэ номыг олж намайг уншихыг хэн албадан шаардсан гэж бодно? Бээжин. Тэнд Конфуци, Линь Бяо нарыг шүүмжилж эхлэх үед л чухамхүү энэ зохиолоос иш татсан байж билээ. Би ч эх газрын хятадаас айдаг нь мэдээж. Тэр манай эрх чөлөөнд заналхийлдэг ч гэсэн энэ бол өөр асуудал юм.
Харшийн эзэн аягаа ширээн дээр Тавьж уруулаа алчуураар арчаад:
—           Өө. мартчих шахлаа. Би танаас нэг юм гуйх гэсэн юм.
—           Би таныг сонсож байна.
—           Энэ бол зөвхөн минийх төдийгүй манай нөхдийн хүсэлт юм. Та түүнд анхааралтай хандахыг гуйя.
—           Тук. энэ чинь юу гэсэн үг вэ. Би чадах хэрээрээ бүхнийг хийнэ шүү дээ.
—           Өө, би таны хүчинд эргэлзэхгүй байна гэж Тук инээмсэглэн усан гаансаа асааж пор пор дуугарган хэд сороод түүнийгээ хажуу тийш тавиад,
—           Би тантай илэн далангүй ярилцъя. Энэ маань Малайзад очих ёстой Бээжингийнхний нууц бичгийн тухай юм. Би түүний агуулгыг мэдэхгүй юм. Гэвч түүнийг маш чухал бичиг гэж манай нөхөд үзэж байгаа юм. Тэд маань түүнийг олж авахыг бодсон боловч бүтсэнгүй. Энэ бичгийг нэг хүн Бангкокоос гарсан «Тумасик» гэдэг жижиг хөлөг дээр авч явжээ. Тэр хөлөг нэгдүгээр сарын эхээр сүйрсэн гэв.
«Анхны өдөр чи Блаканг Матийн булшны газрын тухай сонирхоод байсны учир ийм байжээ. Тэр бичгийг Лим авч явсан юм биш байгаа даа? Энэ тухай Улаан Очир надад юу ч хэлээгүй нь хачин юм даа. Харин хар тамхийг ч чиний хамар дороос авсан байна» гэж Шар Луу бодов.
Хар тамхинд нэг ч улаан зоос Тукт төлсөнгүйдээ Шар Луу тавлан баярлана..
—           Хөлөг сүйрэхээс өмнө түүнийг довтолсон байх бөгөөд харин бичиг байсан хүний хүүр яагаад ч юм бэ Блаканг Матигаас олджээ. Тэгээд бид тэр бичгийг авсан хүнийг эрж оллоо. Түүнийг Шанхайгаас ирсэн жүжигчин Фан гэнэ. Тэр хүн Сингапурт хэсэг жүжигчдийг толгойлох бөгөөд ирээдүйд бидэнтэй өрсөлдөгч болж чадах ямар нэгэн томоохон нууц байгууллагыг толгойлж байгаа бололтой гэж Тук үргэлжлүүлнэ.
—           Сүйрэл болж, гэрчийн этгээд байхгүй байхад ингэж тодорхой мэдэж байгаагаас үзвэл танай нөхөд сүрхий сайн ажиглаж мэдээлдэг юм байна гэж Шар Луу хэлэв.
—           Санамсаргүй юм болжээ. Далбаат онгоц «Тумасик» хөлөгт довтолж баримт бичгийг олзлон авах ёстой байсан боловч тэр Фан урьтжээ. Гэсэн ч тэр далбаат онгоцны хүмүүс «Тумасикийн» нэг усан цэргийг тэнгисээс олж авчээ. Тэр хүн хөлөгт довтолсон
тухай болон дээрэмчдийн нэг нь Сингапурын эргийн цагдаагийн газарт ажилладаг тухай ярьжээ. Түүнийг эрж олоод дараа нь Фаныг олох ажил төвөгтэй биш байлаа. Гэтэл яг маргааш нь Фан хаашаа ч юм алга болжээ. Тэр бичгийн хойноос түүний эзэд хөөцөлдсөн нь маргаангүй. Тэд Фаныг үргээсэн ч байж болох юм. Хэрэв та түүнийг эрж олохыг оролдвол эрхэм Жо минь би танд их ачийг санах болно. Надад түүний гэрэл зураг байна. Манай найзууд үүний төлөө танд өгөөмрөөр хариулна гэдгийг би итгэлтэй хэлж чадна гэж Тук өгүүлэв.
«За яахав, Улаан Очир чи өнгөрсөн явдлаа, бас тэр бичгийг нуухыг оролджээ. Аливаа олз, омог гагцхүү миний мэдлийн юм гэдгийг чи мартжээ. Энэ чамд сайн юм болохгүй. Чи миний гараас гарахгүй. Чи нэрээ өөрчилж, өөрийн навсгаруудаа тараахаар шийдвэрлэсэн тодорхой учрыг би одоо олж мэдлээ. Харин тэр бичгийг эрхэм Тукийн нөхдөд эргүүлэн өгөх үү яахав гэдгийг сайн бодох хэрэгтэй. Тэр бичигт хэн нэг хүн их мөнгө төлж болох шүү дээ?» гэж Шар луу эргэцүүлэн бодож мишилзээд,
— Та нэлээд хүнд үүрэг гэж зөв хэллээ. Гэвч олохыг оролдож үзье гэв.
—           Энэ нь таны эрх ашигт ямар нэгэн хэмжээгээр тохирч байгаа болохоор бүхэл бүтэн байгууллагыг нэг хүн эрж олохоос амархан олж болно шүү дээ.
ч «Байгууллага гэнээ. Фан гэгч үнэн хэрэгтээ чухам хэн болохыг чи л мэдэхгүй байна гэнэ. Тэр ямар гаралтай, хэн болох, бас манай талын хүн гэдгийг мэдэхгүй байна гэдэгт чинь би итгэх ёстой юм биз дээ. Чи эхлээд тэр надаас баримт бичиг нуусныг мэдээд түүнийг элсүүлэх гэж оролдоод болохгүй болохоор нь надад хандахаар шийдэв үү» гэж Шар Луу ярилцагчаа шоглон бодно.
—           Цаг хугацаа нэлээд өнгөрсөн болохоор баримт бичиг түүнд байхгүй ч байж болно шүү дээ гэж Шар Луу хариулав.
—           Уг зүйл маш үнэтэй таваар болохоор түүнийг анх дайралдсан хүндээ өгчихнө гэхэд эргэлзмээр байна.
—           Бээжингийн бичгийг танай нөхөд олзолж авах гэж хичээн оролдсоноос үзвэл түүний эзэд нь америкчууд юмуу эсвэл националистууд биз. Ер нь америкчууд байх даа. Тийм үү?
— За тэгээд эрхэмсэг Жо минь надад танаас нуух юм ердөө ч алга. Тийм ээ энэ нь америкчууд мөн гэж Тук түгдрэн хэлэв.
Шар Луу бага зэрэг дуугүй байснаа
—           Хүндэт Тук, та зөв юманд найдаж байна гэдэгтээ итгэж байна уу? гэж асуув.
—           Би таныг сайн ойлгохгүй байна.
—           Таны америкчуудтай холбоотой байгаа тухай л би асууж байна.
—           Миний бодож байгаагаар энд хоёрдмол санаа байж болохгүй. Энд хятадууд ирэхийг би хувь даа хүсэхгүй байна. Вашингтон биднийг Бээжингээс хамгаалах чадвартай юм. Харин танд яагаад ийм асуудал гарч ирэх болов оо? Та эх газрын Хятадын тухай яриа болсон бүр тэр анхны өдөр ямар нэгэн санаа хэлнэ гэж амласан шүү дээ гэж харшийн эзэн гараа дэлгэн өгүүлэв.
—           Эрхэм Тук, тайлбарлаж өгөхийг оролдъё. Шар Луу яаралгүйхэн тамхи татав.
—           Дөрвөн сарын өмнө би Гонконг, Макаод очлоо.
—           Манай хань нөхөд ямаршуу сууж байна даа. I — Их сайн байна билээ.
—           Яана гэнэ? Үнэнийг хэлэхэд нэг сайхан өглөө талийгаач Маогийн ишлэлийг цээжлэхийг шаардаад дараа нь хөдөлмөрөөр дахин хүмүүжүүлэх гэж хөдөө хөөнө дөө.
Шар Луу чанга хөхрөөд, — Ялдамхан Тук минь, та цаг үеэсээ горьгүй их хоцорч, улс төрийн бодлогыг огт сонирхохоо больж дээ. Англичууд, португаличууд Гонконг, Макаогийн хувьд юу юм бэ? Юу ч биш. Тэдний үндсэн хот бол Бээжин шүү дээ гэв.
—           Тэгвэл тэдний байр суурь тун найдваргүй шүү гэж Тук өгүүлэв.
—           Харин ч тэд хөл дээрээ урьд өмнөхөөс илүү бат зогсож байна. Заримын хувьд гэвэл португаличууд, англичуудыг Гонконг, Макаогоос хорин дөрвөн цагийн дотор зайлуулахын тулд Кантоны захирагч ганц удаа утасдахад л хүрэлцээтэй юм. Гэхдээ Кантоны захирагч утасныхаа харилцуурыг залгахгүй байгаад л хамаг учир байгаа юм. Бээжин тэгж зохицуулдаг юм. Түүний хувьд Гонконг, Макао бол валют, дэлхийн зах зээлд гарах хаалга юм. Энэ бол ардын хятадын зэс хүрээнд шигтгэн суулгасан үнэт чулуу юм.
—           Эрхэмсэг Жо үнэнээ хэлэхэд, би ердөө ч ойлгохгүй байна шүү гэж Тук мөрөө хавчив.
—           Бээжинтэй хамтран ажиллах нь өөр оронд сууж байгаа эрүүл ухаантай хятад хүн бүхэнд ихээхэн ашигтай нь маргаангүй. Макаогийн тэргүүн зэргийн баячуудын нэг, таны хэлдгээр хятадын «улааны» парламентын гишүүн Хэ Инийг аваад үзье. Тэр тэнд хувь нийлүүлсэн ихээхэн үнэт цаастай хүн болно. Миний нэг танилын хүргэн Шанхай дахь түүний үйлдвэрийг удирддаг боловч соёлын хувьсгалын үеийн улаан хамгаалагчдын цуглаан дээр түүнийг гэмээ наманчлахыг хэн ч шаардаагүй бөгөөд одооч тайван амьдарсаар байна. Эх оронч үзэл санаа бүхий бүх хятадууд бол нэг гэр бүлийн гишүүд мөн. Одоогийн Бээжингийн лоозон ийм байна. Энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл бидэнд ашигтай гэрээ хэлэлцээ байгуулах, худалдаанд хөнгөлөлт олгох бусад эрх дарх Хятадад хангалттай байна гэсэн хэрэг. Хятадын засгийн газар олон хөрөнгөтөн баячуудад урьд хураасан хөрөнгө хогшлыг нь эргүүлэн олгож, хувийн үйлдвэрийн эздийг бүх талаар хөхүүлэн дэмжиж байна. Тэдний үйлдвэрт оруулсан хөрөнгөнд жил бүр найман хувийн хүү өгч байна. Хүндэт Тук минь! Энэ тоог хар л даа! Найман хувь шүү! Сая бүрээс наян мянга шүү! «Соёлын хувьсгалын» үед хятадад цагаачдын хувийн өмчийг улсын болгох гэж шаардсан этгээд гарсан боловч засгийн газар шууд татгалзсан юм. Мао ч ухаантай хүн байж шүү! Бидэнгүйгээр Хятадыг хүчирхэг гүрэн болгож чадахгүй гэдгийг тэр ойлгожээ. Холимог үйлдвэрийн газар байгуулахад оролцох боломжийг Бээжин бидэнд олгож байна. Би Шанхай болон Гуанжу дахь хэд хэдэн үйлдвэрийн газарт хөрөнгө оруулсан бөгөөд түүндээ зовохгүй байна. Орон нутгийн өлсгөлөн ядуучууд надад ажиллаж, би тэдэнд зоос өгч байхад харин засгийн газар миний эрхийг хамгаалж байна. Хүнд үед намайг дэмжих хүчтэй орон надад байна.
—           Тэнд ганцхан империализмтай тэмцэх тухай л ярьж байгаа үед Бээжингээс та ямар дэмжлэг хүлээж байна вэ? Эрхэмсэг Жо би таныг ойлгохгүй байна.
Шар Луу давамгай байдлаар инээмсэглэснээ.
—           Хүн бүхэн сул талтай байдаг. Ийм сул тал Маод ч, түүний залгамжлагчдад ч байсан юм. Тэд нийг ойлгож чадаад. анхаарахгүй байх хэрэгтэй. Хэн юу гэж ярьдаг нь бага хэрэг. Мао бол юуны өмнө хятад хүн. Энэ л гол нь юм. Би ч хятад, та бас л манай нутгийн хүн биз дээ. Бид бол эрт нэг цагт Тэнгэрийн доорх эзэнт улс гэж нэрлэгдэж байсан хүчирхэг орноос гаралтай хүмүүс. Манай өвөг дээдэс Малаккокийн хоолой (Зүүн өмнөд Азийн эх газрыг Индонезиэс тусгаарладаг хоолой) хүртэл, түүнээс ч цааш асар уудам нутаг дэвсгэрийг эзэмшин хүн ардыг нь жолоодож байв. Европчууд биднийг тэндээс зайлуулсан юм. Бид дэлхийг донсолгох ёстойгоо мартаад байна. Харин Мао энэ тухай сануулсан билээ. Хятад дахь хувьсгалын тухай юу бичиж, хэлж байгаа нь надад падгүй. Мянган жилийн түүхтэй үндэстэн ямар нэгэн уг удамгүй америкчууд буюу оросуудаас хүчтэй болох бололцоог бидэнд олгож байгаа үйл явцыг ямар үгээр нэрлэх нь ямар хамаа байна вэ? Энэ үйл явцыг эрх чөлөөний тэмцэл гэж нэрлэх нь Бээжинд байгаа хэн нэг хүнд таалагдаж байгаа бол нэрлэж л байг, дураараа болог. Би дургүйцэхгүй. Харин хүчтэй болохын тулд бид нэгдэн нягтрах ёстой. Хятадууд хаана ч байлаа гэсэн хамт байх ёстой. Тийм ээ, бид, чухамхүү бид л тэд нийг нэгтгэх ёстой. Бидэнд туршлага байна. Манай ариун холбоо бат найдвартай. Бид өөр хэн нэгнээс урьтаж төр жолоодох эрхийг өөрийн гарт авч амжих ёстой. Тэнгэрийн доорх улсад байгаа гадаадынхантай тэмцэхийн тулд «Гурвын холбоо» эрт урьд нэгэн цагт үүсчээ. Одоо үйл ажиллагааны хүрээ нь өргөжжээ. Ялдамхан Тук минь, бидний өмнө ямар ирээдүй нээгдэж байгааг та ойлгож байна уу? Та үндэстний цөөнх биш шүү дээ, тэд танд наймаа худалдаа хийх явдлыг зөвшөөрсөн байхын тулд засаг захиргааг аргадах ёсгүй. Та өөрөө засаг захиргаа юм.
Шар Луугийн сэтгэл хөөрч, нүүр нь улайжээ.
— Эрхэмсэг Жо минь ээ, танд ийм уран илтгэг чийн сайхан чадвар байгааг би огт мэдээгүй билээ. Гэвч танаас ийм үг сонсох нь надад гайхалтай санагдаж байна. Эх газрын Хятад намайг үргэлж айлгадаг байсан бөгөөд бурхны авралаар манай энд коммунистууд үл сонсогдон, үл харагдана. Хэрэв манай эндхийн засгийн эрхэнд Маогийн залгамжлагчид гарч ирвэл аюултай гэж би бодож байна. «Тэмцэл» «Хувьсгал» гэсэн үг намайг айлгаж байна гэж харшийн эзэн инээмсэглэн хэлэв.
— Хүндэт Тук, та намайг ердөө ч ойлгосонгүй. Хэн ч ямар нэгэн хувьсгал хийх гээгүй байна, ямар нэгэн өөр дэглэмээр солих гээгүй байна. Гэхдээ бид аугаа их хятад үндэстний төлөөлөгчид болохоор өөрийн орны үйл явцад нөлөө үзүүлж болох бөгөөд үзүүлэх ч ёстой. Энэ бол нарийн төвөгтэй үйл явдал, үүний тулд удаан хугацаа, нийтийн чармайлт хэрэгтэй юм. Гонконг болон Макаод би хамтран зүтгэгч нартайгаа уулзлаа. Бид энэ сэдвээр удаан, олон удаа ярилцаж, «төлөө» юу «эсрэг» үү гэж бүхнийг эргэцүүлэн бодоод дэлхийгээр хөвөн явах «Хятад» гэсэн нэртэй асар том хөлгийн гадна үлдэж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Ажлаа өөрчил хүндэт Тук минь, ажлаа өөрчил. Энэ амаргүй гэдгийг би ойлгож байна. Надад бас л эргэлзэх явдал төрж байсан юм. Цаг хугацаа битгий алдагтун. Ганцхан америкчуудад битгий их найд гэж зөвлөе. Тэд бол түр зуурын хань юм. Вашингтон таныг Бээжингээс хамгаалж байна гэж та хэлсэн. Дэмий хэрэг. Вашингтон, Бээжин хоёр найз болж байна. Хагас жилийн дараа тодорхой төлөвлөгөө боловсруулахаар бүр их өргөн бүрэлдэхүүнтэй бид цугларах болно. Тэр болтол та тодорхой чиглэлтэй болсон байх ёстой. Өөрийнхөө найз нөхөдтэй ярилцагтун. Хэрэв танаас санаачилга гаргавал та Тайланд дахь хятадын нийгэмлэгийг толгойлох болно. Таны гарт банк, үйлдвэрийн газар байх болно... Гэвч энэ бол ирээдүйн хэрэг юм. Харин би одоо танд анхны бөгөөд бүрэн тодорхой алхмаа хий гэж хэлэхийг хүсэж байна. Хятадад хар тамхины үрийг их хэмжээгээр тарьж байна,
— Та чинь намайг Бээжинтэй худалдааны хоршоо болгох гэж байгаа юм биш биз дээ?
— Тийм ээ, хүндэт Тук минь, Үүнийг л би танд санал болгож байна. Хятад дахь хар тамхи тариалах аж ахуйтай харьцуулахад танай «Алтан гурвалжин» юу ч биш. Тэд хар тамхи, морфи, героины үйлдвэрлэлээ байнга нэмэгдүүлж байна. Хар тамхины үрийн тариалалт бүр цагаан будааны талбайд шилжин орж байна. Хэрэв манай хүмүүс өөрсдөө түүнийг борлуулж чадаж байгаа бол танд ийм саналыг би хэлэхгүй байсан билээ. Хар тамхи борлуулах шинэ замыг Бээжин эрэн хайж байна гэж Гонконгод надад хэн нэгэн хүн хэлсэн билээ. Тэр нь эрт орой алин боловч Таиландад хүрч очно. Ингэхлээр та энэхүү ажлыг эрхлээсэй гэж би хүсэж байна. Ийм хамтын ажиллагаа нь гоминданчуудаас болон «Алтан гурвалжнаас» таны олж байгаа одоогийн орлогоос хавьгүй их орлого өгөх болно. Хагас сая илүү гектарын хар тамхи, энэ тоог би танд гэж хэлье. Энэхүү их олзтой зах зээлийг яагаад ч гэсэн хурдан эзэмших хэрэгтэй байна. Хар тамхи борлуулах найдвартай суваг одоохондоо Бээжинд дутагдаж байгааг харгалзан үз. Хар тамхины хэрэг Америкийн Нэгдсэн Улсад саяхан илэрсний дараа манай нөхөд өөрсдөө хийж чадахгүй болоод байна. Одоо л Бээжинд үйлчилье гэсэн саналаа хэлэх яг цаг болоод байна. Ингэхлээр та миний саналыг сайтар бодож, хурдан шийдэх хэрэгтэй. Бас нэг зүйлийг хэлэхэд Вьетнамын эсрэг явуулж байгаа Бээжингийн кампанийг дэмжих нь чухал. Энэтхэг хятад дахь хужаа нар болон дүрвэгсдийн тухай бидэнд ярьж байна шүү дээ. Энэ талаар дүрвэгсдийн асуудалд Бээжин, Вашингтон хоёр нэг фронтоор тэмцэж байгааг анхаарагтун. Сонин хэвлэлүүдэд Вьетнамын коммунистуудыг үргэлж зэмлэн буруушааж байвал сайн, энэ талаар анхаарах хэрэгтэй. Бээжингийн манай хань нөхөд их өгөөмөр байж чадах хүмүүс гэдгийг хүндэт Тук та бодож яваарай.
Зочдын өрөөний хаалга чимээгүй онгойж, Шар Лууг нисэх онгоцны буудал дээр угтаж авсан залуу орж ирээд харшийн эзэн тийш асуусан байртай харав.
—           Уучлаарай, эрхэмсэг Жо. Яг энэ цагт манай аугаа их барилдлагад холбогдолтой хамгийн чухал мэдээг надад илтгэдэг юм. Миний нарийн бичгийн дарга их хатуу, нягт нямбай хүн гэж Шар Лууд хандаж хэлээд, орж ирсэн хүн тийш дургүйцсэн байдалтай эргэн хараад,
—           Илтгэлээ хойшлуулж болохгүй юу? гэвэл, залуу мэхийгээд
—           Намайг уучилна уу. Энэ чинь таны зочинтой холбоотой юм гэж хэлээд шал ширтэв.
—           Юу гэнээ? Ямар хэрэг гарав? гэж Тук гайхан хөмсгөө өргөв. Шар Луу ч сонирхон залуу тийш харав.
—           Эрүүгийн цагдаагийн газарт Сингапураас эрүүлчин иржээ. Тэр эрүүлчин Яварай роудад болсон будлианы тухай тодорхой мэдэхийг хүсэж байна гэнэ.
—           Яварай роуд гэнэ ээ? гээд Шар Луу ойлгоогүй янзтай духаа атируулав.
—           Тэнд Лей Чжи сууж байсан юм гэж Тук хэлэв.
Шар Луу шүд зуув. Тук залуу тийш эргэж
—           Тэр юу мэдэж амжаа вэ?
—           Эрүүлчин тэр эмэгтэйг алсан хэргийг мөрдөн байцаасан хэргийн материалаас асууж танилцжээ.
—           Түүний нэрийг хэн гэдэг юм бэ?
—           Патрик Ло.
—           Тэр одоо Бангкокт байна уу?
—           Уржигдар нисчээ.
—           Энэ тухай мэдээ цуглуулж өдөр бүр надад илтгэж бай, явж болно.
Залуу мэхийн ёслоод гарч одов.
Энэ богинохон ярианы үед Шар Луу хөрхгөр царайлан
—           Си Ай Ю-гийнхэн Бангкокт яагаад ирэх болов. Энэ ой гутам байцаагч эндээс юу олж мэдэв гэдэгт бүх бодлоо төвлөрүүлсэн байв.
—           Танд тааламжгүй явдал болов уу? гэсэн харшийн эзний асуулт, Шар Луугийн бодлыг таслав.
—           Их ч биш ээ. Гэхдээ л би маргааш Сингапур руу нисэх ёстой болов гэж Шар Луу мөрөө хавчин хэлэв.
—           Танд билет авах захирамж өгье гэж Тук найрсгаар өчив.
—           Танд баярлалаа. Харин танай хүмүүс энэ хэргийг байнгын хяналтад байлгаж, уг хэргийг чадлын хаа хэрээр таслан зогсоохыг би бас гуймаар байна.
—           Тэгэлгүй яахав, эрхэмсэг Жо минь. Би бүхнийг хийнэ. Тэр Ло эндээс ямар мэдээ олж авсныг мэдмэгц л би танд өөрийнхөө хүнийг явуулж мэдэгдэнэ гэж Тук батлан хэлэв.
—           Эрхэмсэг Тук, та надад тун их тус болох юм даа гээд Шар Луу өндийн
—           За одоо та татгалзахгүй бол салах ёс хийе. Явахын өмнө надад хийвэл зохих бага сага ажил байна гэв.
—           Эрхэмсэг Жо минь, тэгэлгүй яахав. Би таныг ойлгож байна. Би маргааш таныг үдэхээр нисэх буудалд очно гэж Тук хэлээд хүрэл хонх авч дуу гаргав.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.15.10 2:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
2
Патрикийн ярьсан гунигтай түүхийг сонсон суусан Аланг,
— За, юу ч гэж хэлэх вэ дээ гээд толгойгоо сэгсрэв.
— Тэр хүн чухам хэн гэдгийг та олж тогтоогоогүй боловч миний таавар энэ байх шив дээ. За одоо бидэнд мэдэгдсэн бүх зүйлийг дүгнэж үзэхийг оролдъё. Ингэхээр өөрийн нь тоогоогүй эмэгтэйг дагаж мөшгөж байсан «икстэй» том Латифф зөрчил тэмцэлтэй байжээ. Өөрийнхөө түүхийг хүүдээ ярьсан ба нөгөө ертөнцөд амар тайван очжээ. Улс төрийн дайсан нь талийгаач эцгийнх нь өрсөлдөгч нэг хүн болохыг Шаари Латифф мэджээ. Эцэг Латифф нас барж, «иксийг» илчлэхэд тус болж болох гэрчийн этгээд Сингапурт олдоогүй болохоор Латифф Бангкокт Лей Чжид очих далимд «иксийн» ялт хэрэгтэй холбогдсон баримт сэлт цуглуулахаар шийдвэрлэжээ.
Тэр Лей ч Жижитэй уулзсан эсэхийг бид хэзээ ч мэдэж чадахгүй болжээ. Латифф «Тумасик» хөлөгт яагаад, суух болсныг бүү мэд. Тэр хүн Сингапурт ирэхийн хамт Шан Чуг баривчилж дараа нь Сукхитыг хулгайлсан хэрэгт «икс» шууд холбоотой болохыг нотлох гэж тооцоолсон ч байж болох юм. Хэрэв Бангкокт байхдаа энэ тухай мэдсэн бол тэр шүү дээ Гэхдээ «Гурвын холбоо» түүнийг мөрдөн хянаж, хувь заяаг нь нэгэнт шийдсэн болохыг үнэндээ мэдээгүй байжээ. «Иксийн» тухай бидэнд юу мэдэгдэж байна вэ? Нэгдүгээрт, Лей Жижийн дүүгийн хэлсэнчлэн тэр урьд дээрэмчин байсан хүн, хоёрдугаарт, Исмаилын хэлж байгаагаар одоо тэр улс төрийн хэргээр оролдож байна. Тэр урьдын явдлаа орхисон ч байж болох боловч үүнд би ихээхэн эргэлзэж байна. Чингэхээр тэр урьд ямар байсан тэр хэвээрээ үлдсэн нь лавтай «Тумасик» хөлгийг живүүлэх ажил «Гурвын холбооны» гараар хийгдсэн болохоор «икс» үүнд шууд холбогдолтой болох нь мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл, тэр хүн байгууллагын удирдагчдын нэг болох нь гарцаагүй.
—           Би Бангкокоос явуулсан цахилгаандаа тэдгээр нь энэ хэрэгт шууд холбогдолтой байж магадгүй гэсэн гурван хүний нэрийг бичсэн юм гэж Ло даргадаа хэлэв.
—           Би лавлаж сурвалжилсан. Ингээд хэрвээ тэр гурвын аль нэг байж таарвал «иксийг» сэжиг авахуулахгүйн тулд маш нягт нямбай ажилласан юм. Би одоо юу хэлж болох вэ гэвэл тэд «Ли раббер компанитай» зөвхөн каучукийн талаар холбоотой гэдгээс өөр холбоог одоогоор мэдэж чадсангүй. Үүнээс гадна тэр гурав улс төрийн бодлогоор оролддоггүй, урьд нь хэрэг төвөгт холбогдож явсангүй байна.
—           Энэ ч хамаагүй зүйл. Улс төрийн хэргээр сэмхэн оролдож болно шүү дээ. Харин урьдын явдлын тухайд гэвэл одоо үед хуучирсан хувцас сольдог шиг л намтраа өөрчилж болох болжээ гэж Патрик хэлэв.
Тэр ч тиймээ гэж Аланг зөвшөөрөөд,
— Гэвч тэр хүмүүст ойртох бололцоо одоохондоо бидэнд алга. Мэдээ сэлт бага байна, гэрчийн этгээд ч байхгүй байна гэж хэлэв.
—           Шан Чу, Сенг Чэний нэрээр «Тумасик» онгоцонд суусан шалтгааныг та юу гэж үзэж байна? гэж Патрик асуув.
Аланг инээд алдав.
—           Хүндэт байцаагч минь, та чинь ямар нэгэн сонины газар ажиллаж эхэлсэн юм биш биз? Бидний яриа сурвалжилгатай ихээхэн төсөөтэй болж эхэлж байна. Өөр янзын хувилбар дэвшүүлэх нь таны хууль ёсны эрх. Харин би бол таны хэлснийг зөвшөөрөх буюу үл зөвшөөрөх, заримдаа, заримдаа шүү гэж хэлээд Аланг долоовор хуруугаа дээш өргөн өөрийн санаа бодлыг л илэрхийлэх эрхтэй юм. Хэрэв би санаа бодлоо олон удаа хэлбэл надад захирагдсан хүмүүс юу хийх билээ? За ингэхлээр Сенг Чэнийн нэрээр Шан Чу «Тумасик» хөлөг онгоцонд суусан шалтгааны талаар та юу бодож байна? гэж эргүүлэн асуув.
Ло мөн инээснээ даруй царайгаа төв болгож,
—           Уг нь «икс» гэдгийг ерөнхий захирал болов уу гэж би сэжиглэж байна. Харин хүүгийн нь тухайд гэвэл ямар нэгэн бүтэлгүй явдал болбол юмыг яаж мэдэхэв гэж хийсэн булхай байх. Эцэг нь хөлөг онгоцны сүйрлийг зохиомлоор үйлдсэнийг цагдаагийн газар мэдвэл том шуугиан дэгдэнэ. Ингэвэл хөлгийн сүйрэлд холбогдолгүй болох нь нотлогдоно. Хүүгээ санаатайгаар живүүлсэн гэж хэн зүрхлэх вэ гэж бодсон байж болно.
—           Патрик минь, их л нарийн төвөгтэй зүйл байна. Энэ бодлыг чинь утгагүй зүйл гэж нотолж чадахгүй байна. Гэхдээ л туйлын их адармаатай бодол байна гэхэд Ло жүжигчин шиг бөхийн ёслоод,
—           Теон танд их баярлалаа гэв.
—           Патрик битгий гомдогтун. Таны таамаглалд тодорхой учир утга байна. Гэвч.. Сенг Чэн амьд байж болно. Эцэг нь түүнийг хаашаа алга болгох вэ? Сингапурт үлдээв үү? Энэ ч осолтой л юм. Өөр оронд явуулав уу? Ингэсэн бол бүх насан туршийн хэрэг болно.
Орчин үеийн дээрэмчдэд ямар нэг нинжин сэтгэл байна гэж хэлэхийг та хүсэж байна уу? Та үнэхээр тэгж бодож байна гэж үү дээ?
—           За больё. Сэтгэл хөдлөлийн тухай орхиж өөр зүйл авч үзье Чэний хэлж байгаагаар түүний хүү хорин хоёронд алга болжээ. Би эндүүрээгүй байх аа?
—           Эндүүрээгүй байна.
—           «Тумасик» Бангкокоос арван хоёрдугаар сарын хорин найманд гарчээ. Хэрэв «икс» Чэн юм бол болох үйл явцыг нэг долоо хоногийн өмнө урьдчилан харж чадна гэж үү дээ? Латифф өөр ямар нэгэн алхам хийлгүйгээр «Тумасикт» сууна гэдгийг тэр урьдаас мэдэж чадна гэж үү?
—           Таны зөв өө гэж Патрик зөвшөөрөв. Аланг ширээгээ зөөлөн падхийтэл алгадаад,
—           За боллоо. Та замдаа ядарсан биз, өнөөдөртөө амар. Харин маргааш нэгдүгээрт, залуу Чэнийн талаар, хоёрдугаарт, Латиффын танил нөхдийг эрж олох. Гуравдугаарт, Блаканг Матийн арлаас олдсон шарилын талаар судал. Хөлөг сүйрсэн байдал, шарилыг сольсон тухай хэргийг олох талаар хийсэн манай оролдлого бүтэлгүй болсон шүү дээ. Ингэхээр өөр арга зам хайх хэрэгтэй байна гэв.
Ло зөөлөн сандлаас босож үүд тийш алхав.
—           Мартах шахлаа. Жун хэдэн удаа утасдаж таныг ирсэн эсэхийг асуусан шүү.
—           Теон, гэж Патрик дуу алдаад, — Та хачин хүн юм даа! Яагаад надад шууд хэлсэнгүй вэ?!
—           Танаас ухаалаг үг дуулж чадахгүй болчих болов уу гэж айгаад гээд Аланг жуумалзав.
Ло даргынхаа өрөөнөөс гүйн гарч өрөөндөө оров. Зөөлөн сандалд лагхийн сууж, утсаа шүүрэн авч, тоог эргүүлж эхлэв. Хясахад утас залгагдсангүй. Патрик их л гонсойж дахин эргүүлэв Эцэстээ Жуны дуу сонсогдов.
—           Жун, би Патрик байна! Хариу дуугарсангүй.
—           Жун, чи намайг сонсож байна уу?
—           Сонсож байна гэж Жун аяархан хариулав.
—           Би хагас цагийн дараа гэртээ байна. Чи очих уу?
Дахиад л хариу дуугарсангүй
—           Жун. Чи ирвэл надад их чухал хэрэг байна.
Ойлгож байна уу? Тун чухал хэрэг байна! Чи ирэх үү?
—           За очъё.
Ло байшингийн хонгилд Алангийг арай л дайрчихсангүй.
—           Жун танд хөзрөөр тоглоход хожигддоггүй систем зааж өгнө гэж амлаа юу? гэж Аланг замаас нь зайлан асуув.
—           Та таалаа шүү! гэж Патрик явдал дундаа хөгжилтэй хэлээд шат уруудан гүйн одов.
Гэртээ харьж юмаа цэвэрлэв. Бангкокт явахын өмнө угаалганд өгөхөө мартсан цамцнуудаа шүүгээн дээ хийв. Ууж гүйцээгүй кофетой аяга тар нярхийн хагарч, хогийн саванд хаягдав. Патрик сэтгүүлийн ширээний тоосыг арчихдаа тамхины үнсний саваа унагаж, хараал тавиад хогийн шүүр авахаар гал тогооныхоо өрөө рүү гүйв. Энэ дашрамдаа сонин, сэтгүүлүүдийг орон доогуураа хийв. Эцэст нь ганц бие эрийн өрөө овоо аятайхан байдалтай болов. Ягаан лянхуа цэцгийн баглааг жижиг вааранд хийгээд замдаа худалдаж авсан амтат боорцгоо жижиг дугуй тосгуур дээр яаруу сандруу өрж тавив. Ло халуун усны өрөө рүүгээ гүйн  шүршүүрт орж, биеэ угаагаад кофены ус буцалгахаар тавиад янжуур асаан зөөлөн сандалд шигдэн суув.. Ханын том цагны зүү яг зогссон юм шиг, түүнийг хуга цохиод хаячихмаар Патрикт санагдана.
Ло үүдний хонх дуугарах хүртэл гурван янжуур татаж амжжээ. Хонхны дуу паржигнан муухай дуугарах болсон учир хонхоо солих хэрэгтэй гэж Ло аль хэдийнээс бодсон боловч энэ удаа ялдамхан сайхан чичирхийлсэн дуу гарах шиг санагджээ. Ло гүйн очиж хаалгаа нээв. Жун цүнхээ нухчин базалж, зовсон байдалтай босгон дээр зогсож байлаа. Патрик түүний гараас хөтлөн үг хэлэлгүй тасалгаандаа оруулж зөөлөн сандал дээр суулгав. Тэд нэг хэсэг үг дуугаралгүй бие биеэ ширтэв. Дараа нь.
—           Бангкокоор сонин сайхан юу байна вэ? Улсууд их сайхан хот гэж ярих юм... гэж Жун асуув. Энэ нь ямар нэг юм хэлэх хэрэгтэй байсан учраас л хэлсэн үг байлаа.
—           Бангкокийг чөтгөр аваг! Бүгдийг чөтгөр аваг! Би чамд хайртай шүү! гэж Патрик хэлэв.
Ийм үг өөрийн эрхгүй амнаас нь гарчээ. Патрик энэхүү үгийг нэг амьсгалаар хэлээд дараа нь Жунд үнэхээр хайр сэтгэлтэйгээ ойлгов. Үүгээр тэр өөр төө нээлт хийсэн боловч түүндээ итгэхээс бас л татгалзсан хэвээр байв. Гэвч маш их баяр баясгалан цээжинд нь оволзож амьсгал нь давхацсаар байлаа. Гэхдээ л бага зэрэг сөлөр энэ охин эгшин зуур Патрикийн бие махны нэгэн тасархай шиг санагдан, түүнийг алдчих вий гэсэн нэгэн бодол тархинд нь гялс хийж, баяр хөөр дээр нь ямар нэгэн шаналгасан айх сэтгэл нэмэгдэнэ.
—           Би чамд хайртай!
Жуны чичгэнэсэн урт сормуус дээр шүүдрийн дусал шиг хоёр хэлхээ нулимс гялтганан тодорч, түүний нэг нь хацрыг даган урсав.
—           Чи яав Жун минь, юу болов оо?..
—           Би... Би чамайг ийм үг хэзээ ч хэлэхгүй болов уу гэж айж байсан юм. Тэгвэл энэ хорвоо дээр би хэрхэн амьд явах билээ гэдгээ ч төсөөлөхөд ч хэцүү байсан юм гэв.
Патрик сандалд ойртон очиж Жуны сормуус ба хацар дээрх дусал нулимсыг арчихад хүүхэн түүний гарыг барин хацартаа наав.
—           Патрик, би чиний төлөө сэтгэл их зовж бай лаа. Ялангуяа Бангкокт байхад чинь бүр ч их зовж байлаа...
—           Тэнд аймаар юм ердөө байгаагүй. Тэгээд ч энэ чинь миний ажил шүү дээ. Миний ажил бол... бусад хүний л ажилтай адил.
—           Тийм биш ээ. Чиний ажил бол огт өөр ажил. Би чиний энэ ажилд дасахгүй байх даа! Чи намайг дандаа мартаад байх уу?
Патрик юу ч дуугарсангүй. «Мартахгүй» гэж хэлбэл үнэн байдалд тохирохгүй, «мартана» гэдэг үгийг өнөөдөр хэлмээргүй байжээ. Патрик сахлаг үстэй зөөлөн хивсэн дээр сууж, Жуны өвдгийг дэрлэв. Жун юу ч дуугаралгүй түүний үсийг илнэ. Патрик хөдлөхөөс айж байв. Энэ бүхэн түүнд зүүд зэрэглээ шиг бодогдож, жаахан л хөдөлбөл замхран алга болмоор санагдана. Патрик хорин настай залуу шиг байгаагаа мэдэрч, түүнээсээ ичив. Нас биед хүрсэн эр хүн сэтгэлийн хөдлөлд амархан автагдах ёсгүй гэж өөрийгөө зэмлэнэ. Гэвч ичих зовох төдөлгүй арилж, харин тайван сайхан баяр хөөр түүнийг эзэмдэв.
Бүрэнхий болж эхэлмэгц Патрик гэрлийн асаагуур тийш гар сунгахад Жун түүнийг зогсоож
—           Хэрэггүй гэж хэлэв.
—           Жун, хонгор минь гэж хэлээд нар салхинд борлосон чийрэг биед нь уруулаа хүрмэгц түүний бие тачаадан чангарахыг мэдрэв. Энэ тачаал түүнд дамжин дур хүслийн улайссан зүүгээр бүх биеийг нь хатгах шиг болов. Хүүхний бие чичирч байгааг Патрик мэдрэв. Шувууны дэгдээхэйг барьж аваад илэхэд чухамхүү тэгж чичирхийлэн амиа хаацайлан зугтаж ч чадахгүй, энхрийллийг яаж хүлээн авахаа ч мэдэхгүй хувь заяандаа найддаг биз. Жуны гэнэн хүлцэнгүй байдал Патрикт хязгааргүй их энхрийлэх сэтгэл төрүүлжээ.
—           Патрик... Хайрт минь...
Патрикийн гар, болгоомжтой боловч захирангуйгаар Жуныг хивсэн дээр хэвтүүлэв.
—           Патрик,.. Патрик... Патрик.. гэж хүүхэн жаргалтайгаар шивнэнэ.
... Дараа нь тэд харанхуйд зэрэгцэн удаан хэвтэв.
—           Патрик, би явлаа гэж Жун эргэлзэнгүй шивнэв.
—           Тэг дээ гэж Патрик хүүхнийг үнсээд.  
— Чи халуун усны өрөөнд орж, бие хувцсаа зас. Ийм байдалтай кофе ууж болохгүй шүү дээ. За тэгээд дараа нь гэр рүүгээ утасдаж өнөөдөр харьж чадахгүй гэдгээ хэл. Бас маргааш ч харьж чадахгүй гэдгээ хэл дээ.
—           Чи чинь галзуурав уу? гээд Жун түүний амыг гараараа таглав Ло түүний гарыг зайлуулаад,
—           Миний эхнэр болохоор шийдсэнээ хэл гэв.
—           Үгүй, Патрик, Үгүй. Ингэж болохгүй гэж Жун эсэргүүцэв. Миний төрөл төрөгсөд болон та нарын хоорондын харьцааг муутгахыг би хүсэхгүй байна. Хүн бүхэн яаж эр эм болдог ёстой вэ тэр ёсоор л болох хэрэгтэй. Чи манайд очиж, надтай гэрлэе гэдгээ хэлж, тэдний зөвшөөрлийг авах ёстой.
—           Ингэж яах юм бэ? Ямар зөвшөөрөл хэрэгтэй юм бэ! Ямар ёслол журам хэрэгтэй юм бэ? Чи надад хайртай биз дээ гэж Ло асуув.
—           Гэхдээ...
—           Чи надад хайртай юу?
—           Тийм ээ хайртай гэж Жун дуулдах төдий хэлэв.
—           Чи үлдэнэ биз дээ? гэж Ло гуйх маягтай дуугарав.
—           Тэгнэ гэж Жун хариулав.
Патрик гэрлээ асаав. Жун хувцсаа шүүрэн авч биеэ халхлан нүүр нь ув улаан болов.
—           Гэрлээ одоохон унтраа. Намайг халуун усны өрөөнд ортол битгий асаа гэж Жун шаардав.
—           Яагаад..
—           Би чамд дасах хэрэгтэй байна шүү дээ.
Патрик гэрлээ унтраав. Жун түүнийг үнсээд тасалгаанаас шурдхийн гарав.
Патрикийг гал зуухнаас эргэж ирэхэд Жун хөлөө нугалан зөөлөн сандал дээр сууж, орон дороос авсан сэтгүүл үзэж суув. Патрик түүний гараас сэтгүүлийг нь авч орон доогуур хийгээд Жуныг хөнгөхөн өргөн, тэврээд өөрөө сандал дээр суув. Жун толгойгоо Патрикийн цээжинд наахад хүзүүгээр нь тэврэв.
—           Би маргааш түүхийн шалгалт өгнө. Би ер бэлдээгүй. Цаашид сурах хүсэл ч алга гэж Жун хэлэв.
—           Энэ ч таны эцэг эхийн эрхлүүлсний гайдаа гэж Патрик гунигтай дүр үзүүлэн санаа алдаад,
—           За яахав би чамтай хичээллэнэ. Надад боловсролтой эхнэр хэрэгтэй гэдгийг мэдэж ав. Шалгалтын тухай ярьсан болохоор оюутны үеийн дур татагдаж байсан явдлын тухай ярьж байснаа чи санаж байна уу. Чи бид танилцахад Алангийн гэрт ярьснаа санаж байна уу? гэв
—           Ийм юм санаж байдаг. Өнгөрсөн зүйл боловч энэ эрчүүд та нар хардах санаатай байх юм. Өөрсдийнхөө явдлыг бага сонирхдог аж. Одоо ер нь ямар хамаатай юм бэ? Би ганцхан чамд л хайртай шүү дээ. Бусад нь дэмий хэрэг. Сенг сайн залуу л даа. Гэхдээ тэр чинь бүр хүүхэд шүү дээ. Түүнээс гадна би чамтай танилцахаас бараг сарын өмнөөс эхлэн бид уулзахаа больсон гэв.
—           Чи Сенг гэв үү?
—           Тийм ээ, юу гэж? хэмээн Жун гайхав.
—           Чи яагаад уулзахаа больсон юм бэ? Патрик хоромхон зуур байдлаа өөрчилж чадна.
Тэр одоо байцаагч Ло болсон байв.
—           Бурхан минь, би чамайг ийм их хартай гэж ер бодсонгүй. Бид уулзахаар тохиролцоод болзоондоо тэр ирээгүй юм. Би гомдоод утасдаагүй. Тэгээд ч чамтай танилцсан шүү дээ.
—           Түүний овгийг хэн гэдэг вэ?
—           Чэн гэж Жун хариулаад, Тэгээд... гэв.
—           Жун минь уучлаарай, Одоо цаг нь биш л дээ. Гэхдээ энэ хүний талаар юу мэддэгээ бүгдийг, надад хэлэх ёстой. Энэ бол маш чухал зүйл. Энэ хүн одоогийн миний мөрдөж байгаа хэрэгтэй холбогдолтой юм гэдгийг ойлго гэж Патрик түүний яриаг таслан хэлэв.
—           Сенг. зэвсэгт дээрэмчидтэй холбоотой гэнэ ээ? Ямар тэнэг хэрэг вэ! гэж Жун хөхөрснөө, тэр дороо больж, Аланг хатагтайн хэлдэг зөв байжээ гэж гунигтайгаар нэмж хэлэв.
—           Юу тэр вэ? Патрик ойлгосонгүй асуув.
—           Та ажил хийхээрээ бүхнийг л мартдаг гэсэн нь.
—           Би өөр яах билээ дээ, Жун минь! Миний ажил ийм юм шүү дээ гээд Патрик түүний хацрыг энхрийлэн илэв.
—           За тийм байж. Чи Сенгийн тухай юу мэдэх гээд байгаа юм бэ? Түүнд ямар нэг юм тохиолдоо юу?
—           Та хоёр чухам хэзээ уулзах байснаа яг санахыг бод доо гэхэд Жун мөрөө хавчаад
—           Би яг санахгүй байна. Арван хоёрдугаар сарын хорин хавьд л байх гэв.
—           Юманд явах гэж байсан уу?
—           Үгүй, Сенг дипломоо хамгаалахад бэлтгэн өдөржин шөнөжин сууж байсан юм. Тэгээд ч шалгалт эхэлчихсэн байсан. Тэр хаашаа явах билээ дээ.
—           Чи түүнийг яагаад ирээгүйг мэдэх гэж оролдсон уу?
—           Би түүнтэй утсаар ярих ч гэж оролдоогүй гэдгээ хэлсэн шүү дээ
—           Тэр чамд их таалагдаж байсан уу?
—           Эрхэм байцаагч минь, та албан тушаалаа хувийн эрх ашигт ашиглах гэж оролдож байгаа бололтой. Үүнийхээ төлөө шийтгэл хүлээнэ дээ. Тийм ээ надад маш их таалагдаж байсан юм гэж Патрикийг хуруугаараа чичин өгүүлэв.
—           Худал мэдүүлэг өгсний төлөө та хариуцлага хүлээнэ шүү гэж Жуныг дууриан тоглосон өнгөөр хариулаад
—           Тэр чинь ер нь ямархуу янзын хүн юм бэ дээ? гэж дахин нухацтай асуулаа.
—           Маш сайн залуу. Маш их дэг журамтай, хөгжилтэй. ухаалаг, зоригтой бодож шийддэг хүн дээ. Вьетнамын дайныг эсэргүүцсэн хүмүүсийн гарын үсэг цуглуулж байсан юм. Үүнээс өөр чи юу сонирхож байгааг мэдэхгүй юм...
—           Чи тэднийхээр орж байсан уу? гэж асуугаад Жуны эгдүүцэн хөмсгөө зангидахыг хараад, —           Надад түүний гэр орны байдал, эцэг эх нь хэн болохыг мэдэх хэрэгтэй байна гэж хурдан тодруулав.
—           Тэднийх их баян айлаа. Түүний эцэг ямар нэгэн том худалдаачин хүн байх. Ерийн гэмгүй өвгөн... Намайг эргүүлэх гэж ч оролдож байсан шүү. Эх нь нүдэнд дулаахан, сайхан авгай байсан. Эх нь Сенг бид хоёрыг суулгах гэж их хүсдэг байсан юм.
—           Харин чи?
—           Би яасан гэж?
—           Чи түүнтэй суух гэж хүсдэг байв уу?
—           Бас л нөгөө өөрийнхөөрөө зүтгэх нь шив дээ?
—           За за больё. Тэр чамайг найз нартайгаа танилцуулсан уу?
—           Олон найзтай, ялангуяа их сургууль дээр.
—           Их сургуулийн оюутнаас гадна найзууд бий юу?
—           Бий бий. Гэхдээ цөөхөн дөө гэж Жун бодол хийлэн хэлэв.
—           Тэр найзуудын дотор нь эндээ гэж хуруугаараа хоёр хөмсөгнийхөө хооронд заагаад, духан дээрээ сорвитой хүн бий юу? гэв
—           За байз. Тийм, тийм тэр хүнтэй намайг танилцуулсан юм.
—           Хаана тэр вэ?
—           Санахгүй байна. Би түүнийг нэг хоёр удаа л харсан.
—           Эрт үү?
—           Эрт ээ. Жил гаруйн өмнө.
—           Түүнийг хэн гэдэг, хаана ажилладаг байсан бэ?
—           Нэрээ хэлж л байсан, би мартчихжээ.
—           Энэ хүний тухай Сенг ямар нэг юм чамд хэлж байсан уу? Түүний ойрын найз уу, эсвэл зөвхөн танил юмуу, үгүй бол ямар нэг төрөл садангийн хүн юмуу?
—           Мэдэхгүй байна. Тэд эртний танилууд гэж Сенг хэлж байсан шиг санагдаж байна гээд — Патрик би залхаж гүйцлээ гэж Жун өөрийн сэвсгэр гоё үсээ сэгсрэн ууртайгаар хэлэв.
—           Сүүлчийн асуулт, хэдий хэр настай вэ?
—           Тэр Сенгээс жаахан ах болов уу? Хорин таван настай байж болно. Патрик, Жуныг үнсэж, зөөлөн сандлаасаа босон кофе авчрахаар гал зуух руугаа явав.
Жун түүний хойноос гал зууханд ороод,
—           Би юм идмээр байна гэж эрхлэнгүй хэлэв.
—           Үнэнийг хэлэхэд би ч гэсэн өлсөж байна гэж Патрик хэлээд хөргөгчөө ухаж эхлэв. Аз болоход тэнд нь Бангкок явахаасаа өмнө худалдаж авсан хэдэн лааз консерв байжээ.
—           Орой болчихжээ. Гэр рүүгээ утасд гэж Патрик хүүхний чихэнд шивгэнэв.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.15.10 2:48 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
3
Патрик маргааш өглөө нь нүд нээмэгц өчигдөр үдшийн болсон явдал зүүд биш байгаадаа гэж бодоод толгойгоо эргүүлэн харав. Тэгтэл Жун саглагар үстэй орны даавууг эрүүндээ хүртэл татаж нөмрөөд хүүхдийнх шиг пэмбэгэр уруулаа жаахан нээгээд унтаж байлаа. Патрик түүнийг сэрээхгүйг хичээн сэмээрхэн босож, өглөөний хоолонд өчигдрийн үлдээсэн амтат боорцгийг кофетой бэлтгэхээр гал зуухны өрөө рүү явав. Жуныг сэрэхэд эзгүй байхыг
хүсээгүй тул дэлгүүрт очихгүй гэж шийджээ. Шүршүүрт ороод ширээгээ засч, сэмээрхэн явж унтлагынхаа өрөөнд эргэж ирэв. Жун урьдын адил царай нь гэрэлтэн унтсаар байв. Их халууцсан бололтой, одоо орны даавуу нь зөвхөн түүний гэдэс ташааг бүрхжээ. Ло лянхуа цэцэг мэт хөөрхөн жаахан хөхийг хараад зогтусан нүд салгалгүй ширтэж үүдэндээ зогсов. Патрик нүцгэн эмэгтэйг анх удаа харж байгаа юм шиг гөлөрнө. Эмэгтэй хүний нүцгэн бие нүдийг баясган, сэтгэлийг хөдөлгөн дууддаг гэж санадаггүй явжээ. Патрик оронд ойртон очиж, сөхрөн суугаад даавууг зөөлөн сөхөж, Жунын цэвэр гуалиг сайхан биеийг энхрийлэн харав. Түүний жигд амьсгал тасалдаж, хүн нойрноос сэрэхдээ амьсгалдаг шиг гүнзгий урт амьсгалав. Жун нүдээ нээлгүйгээр.
—           Патрик, чи ичихгүй байна уу? гэж асуув.
—           Үгүй шүү, харин чи? гэж тэр сөргүүлэн асуув
Хүүхэн толгойгоо сэгсрээд нүдээ аньсан хэвээр Патрикийн хүзүүгээр тэврэн өөр рүүгээ татаад
—           Би чамайг мөн ч удаан эрлээ дээ гэж шивэгнэв...
Өглөөний цайны дараа Жун их сургууль руугаа явж, Патрик ерөнхий захирал Чэнтэй уулзахаар явав. Патрик өчигдөр Алангийн өрөөнөөс гарахдаа өнөөдрийг Латиффын найзуудыг эрэх, үүний тулд эхлээд Исмаилтай дахин уулзахад зориулахаар шийдсэн байжээ. Гэтэл Жунтай ярилцсаны дараа Ло уг бодлоо өөрчилж, том Чэнтэй ярилцахаар шийджээ. Шан Чу, Сенгтэй танил болохоор энэ тухай Сенгийн эцгээс мэдэж бүрэн болно гэж боджээ.
Патрик засаг захиргааны төв, албан байгууллага байрладаг хорооллын эргийн гудамжинд таксигаар хурдан хүрсэн боловч энд ирээд их хөдөлгөөнд орж саатав. Такси викторианы үеийн хэв маяг бүхий багануудтай нүсэр том асар хуучин загварын Виктори Холлын барилга, дундаа цагтай асар том тэгш өнцөгт цамхгийн өмнө арваад минут зогсов. Асрын нөгөө талд Сингапурыг үндэслэгч бүр тодруулж хэлбэл тэр хүн Английн дээд төрөлт хатан хаанд зориулан өнгөрсөн зуунд Сингапурыг Малайн Султанаас хямдхан үнээр худалдан авсан Стэмфорд Раффлзын сүр ихтэй хөшөө сүндэрлэн байна. Ихэрхэг, ихэмсэг энэ баримал хүн, хүрэл гараа, хүрэл цээжиндээ зөрүүлэн барьж хөлийнхөө өлмийд шаван цугларсан олон машиныг гунигтайяа ширтэнэ. Такси дотор сэнс байгаагүй учир хөшөөний гуниг Патрикт халдав. Ло тэсвэрээ алдах шахаж байтал жолооч нэгдүгээр араагаа залган хөдлөв. Машины хөдөлгүүр дотор төмөр хавирч байгаа шиг чимээ торчигноод машин цаашаа удаан явав.
Хэдэн минутын дараа Патрикийн хэзээний танил орчин үеийн хорин давхар байшингийн хавьд ирж зогсов. Ло таксины хөлсийг төлөөд байшинд орж сэтгэлд таатай сэрүүн агаараар амьсгалав.
Лифтийн хаалга онгорхой, дотор нь хэдэн хүн зогсож байв. Байцаагч хаалга хаагдахаас өмнө амжин лифтэнд гүйн орлоо.
—           Арван зургаан давхрын товчийг дараарай гэсэн эрэгтэй хүний дуу бараг чихэн дээр нь гарахад Ло өөрийн эрхгүй эргэн харав.
—           Духан дээрээ жижигхэн сорвитой залуу түүний өмнө зогсож байв. Патрик дөнгөж хармагц л тэр хүн хэн болохыг танив. Шан Чу эцгийнхээ залуу үеийнхтэй хачин адилхан байв. Тэр залуу гадуур цамцгүй, харин цагаан цамцтай, зангиа мөрөвч зүүсэн байх ба бичгийн хавтас гартаа барьжээ. «Энд Чэнийн контор байдаг давхарт ажилладаг юм байна» гэж Патрик бодлоо..
—           Аравдугаар давхрын товчийг дараарай гэж Ло санаандаа орсон тоог хэлэв. Байцаагч ерөнхий захирал дээр оролгүй ажил руугаа буцаж, цаашдынхаа ажлын талаар Алангтай зөвлөхөөр шийджээ.
Хэдэн минутын дараа даргынхаа өрөөнд давхин орж,
— Теон. Би түүнийг олсон шүү! гэж босгон дээрээс хашгирав. Аланг байцаагчаа нүднийхээ шилэн дээгүүр харж инээмсэглээд
—           Та юундаа ингэж их шуугиан дэгдээнэ вэ? Хэний тухай ярьж байна вэ? гэж асуув.
—           Шан Чуны л тухай байхгүй юу гэв.
—           Өө, тийм үү. Би таныг бүр Шар Лууг олчхоо юмуу гэж бодлоо л доо гэж Аланг хэлээд нүдний шилээ авч, ширээн дээр яаралгүйхэн тавиад шанаагаа тулж Патрикийг хайхрамжгүйхэн ширтэв. Ло тэвдэнгүй байдалтай тасалгааны голд зогсоно.
—           Суу, суу. Төлөв даруу зан танд зохихгүй байна. Далимд хэлэхэд сэтгэлийн их хөдөлгөөн ч бас зохихгүй. Бид Ко Инийг хурдан олж, Цагаан Цаасан Дэвүүрийг барьснаа санаж байна уу. Үнэнийг хэлэхэд түүнийг Улаан Очир л бидэнд бэлэглэсэн шүү! дээ За энэ ч онц биш. Бид «Гурвын холбоог» илрүүлэн барьж чадав уу? Би дээрэмчдийн ганц нэг гишүүд буюу удирдагчдын тухай биш, харин бүхэл бүтэн байгууллагын тухай ярьж байна. Үгүй. Шан Чу ч гэсэн Цагаан Цаасан Дэвүүрийн нэгэн адил юу ч хэлэхгүй. Хэллээ ч гэсэн Ко Ин шиг болно гэв. —           Хэлүүлэхийн тулд бид аюулгүй байдлыг нь хангана гэж амлаж болно биз дээ гэж байцаагч зөрөв
—           Тийм ээ чухам амлахдаа л байгаа юм. Та үүнийг сайн хэллээ. Амлахаас цаашгүй. Тэд түүнийг шоронд ч хорлож чадна. Ийм тохиолдол олон байсан шүү дээ...
—           Тэгвэл бүр гадаадад явуулъя.
—           Үүнийгээ орхи гэж Аланг гараа сэгсрээд, ингэж ч үзсэн. Орон нутгийн дээрэмчдээр эрүүлж олно. Тэрсэлсэн этгээдийг олж, шийтгэхийн тулд тэд цаг хугацаа, мөнгө хөрөнгө ер хайрладаггүй. Тэдний хөл дээрээ зогсож байгаа нэг гишгүүр нь энэ шүү дээ Хэрэв л мэдүүлэг өгч эхэлбэл үхэл зайлшгүй хүлээнэ гэдгийг нууц нийгэмлэгийн гишүүн бүр мэддэг юм. Ингэдгийг бас хүн бүр мэднэ Үйл хэрэг маань зөвхөн бидний бололцоонд байгаа юм биш шүү дээ. Бид түүний ирээдүйн аюулгүй байдлыг хангаж болох л юм. Гэхдээ энэ ч зөвхөн онол шүү дээ. Гэвч тэр бидэнд итгэхгүй. Айна гэдэг сэтгэл зүйн лут хаалт саадыг давж чадахгүй. Ко Ин ч бас л айсандаа ярьсан шүү дээ.
Тэд худгийн усыг шавхахыг л оролдож байна гэж хэлж байсан Наконы адил Алангийн зөв юм. Энэ бол үр дүнгүй утгагүй хоосон хөдөлмөр болно. Тэгэхээр юу хийх вэ? Худаг ухах уу? Хэр зэрэг гүн ухахыг хэн мэдэх вэ? Хордсон устай булаг шанд чухам хаана байгааг хэн хэлж чадах вэ? Усны өнгөрсөн газар бүгдээрээ хордсон байж болох уу? Тэгвэл ухах ямар хэрэгтэй юм бэ? Мөн л тийм хордсон горхи өөр газраар нэвтрэн гарч ирнэ. Ингэхээр юу хийх вэ? гэж Патрик бодон толгойгоо унжуулав.
—           Ээ хүндэт байцаагч минь. Ийм бодол санаа таныг хэтэрхий хол явуулна шүү гэж Аланг хэлээд инээв. Патрик өөрийнхөө бодож байгаа зүйлээ чанга хэлснээ мэдсэнгүй юмсанжээ.
—           Гүн ухаан бол та бидний эрхлэх ажил биш ээ. Хэрэв шинж төлөв хийсвэр ай танд тааламжтай байгаа бол манай хэрэг зөвхөн хогийн ургамал хадах ажил болно гэж хэлж болох байна. Харин өөр салбарын ажлыг бусад хүн хийг. Би «Си Ай Ю»г татан буулгах хэрэгтэй гэдгийн үүднээс хэлж байгаа юм биш ээ. Бид эрж хайх хэрэгтэй. Ингэхдээ илүү үр ашигтай арга, илүү зөв зам хайх хэрэгтэй юм. Шан Чуг барилаа гэхэд бидэнд юу өгөх билээ дээ «Гурвын холбоонд» өөрийн хүнгүйгээр, гаднаас оруулсан хүнгүйгээр тэдний нэг гишүүн, энэ байгууллагыг илрүүлж чадахгүй болно. Бүх байдлаас үзвэл Шан Чу нь уг байгууллагын нэг удирдагчийн хүмүүжүүлсэн хүн байж таарна. Тэр хүн бол шилж сонгож авсан хүний нэг бөгөөд бидэнд хамгийн ашигтай хүн байж болох юм гэж Аланг хэлэв
—           Эрт урьдын «Гурвын холбооны» жишээгээр үзвэл Шан Чу бол хос цэцэг юм. Энэ нь хүндтэй цол хэргэм бөгөөд түүнийг Шар Луугийн хүмүүжүүлсэн хүн л хүртдэг гэж би танд ярьж байсныг санаж байна уу? гэж Патрик хэлэв.
—           Санаж байна. Тэгэхлээр Шан Чу бол бидэнд их л хэрэгтэй хүн юм даа гэж Аланг хэлэв.
—           За тэгээд түүнийг яаж манай талд оруулах вэ?
—           Урьд өмнө болж өнгөрсөн хэрэг явдлыг түүнд хэлж сэнхрүүлэх замаар л үзэж болох юм. Гэнэн хүүхнүүдийг мэхэлдэг дээрэмчин Шан Чуд биш, харин төрсөн дүүгээ янхны газар худалдаж, төрсөн эхээ галзууруулсан Леун гэгч залууд хэлж сэнхрүүлэх хэрэгтэй юм.
—           Шан Чу чухам хэнтэй «гэрлэснээ» өөрөө мэдээгүй гэж та бодож байна уу?
—           Би тийм гэдэгт бараг итгэл төгс байна. Шан Чуг Бангкокт явуулсан хүн бол хүний адгийн шаар бөгөөд тэр залууг өөрийн үзэл санаагаар хүмүүжүүлсэн байж бүрэн болно. Тэгсэн ч байх.. Тэр шулмын төлөвлөгөөндөө алдаа эндэгдэл гарсныг мэдэлгүй өнгөрч, Шан Чуд юу ч хэлээгүй байж болно. Чухам үнэнийг мэдсэн Шан Чу яахыг тэр тааварлаж мэдэхгүй шүү дээ.
—           Шан Чугийн сэтгэл заавал хөдөлнө гэсэн баталгаа хаана байна? гэж Патрик бодол болон асуув.
—           Та энэ талаар надаас хариу авахыг арай бодоогүй биз? гэж Аланг ёжлон асуугаад,
— Жишээлбэл, ойрын хүмүүстээ ямар их хүнд гай зовлон учруулсан үнэнээ мэдсэн хүн тайван байж чадах уу, гэхдээ мэдээж, эрээгээ алдсан этгээд биш бол шүү дээ. Гэхдээ энэ бол миний бодол юм шүү. Харин Шан Чугийн бодлыг та таана биз. Хэрэв түүнд үнэнийг өгүүлбэл тэр хүн гэнэтийн эсэргүүцэл үзүүлж болох юм. Дашрамд хэлэхэд, та түүнийг олсон, түүний жинхэнэ нэр хэн болохыг надад хэлээгүй байгаа шүү дээ гэв.
Би өнөө өглөө Сенг Чэний эцэг дээр очиж Шан Чуг таньдаг эсэхийг асуух гээд явж байсан юм. Тэгтэл түүнтэй дайралдчихлаа. Шан Чу эцгийнхээ залуу үеийнхтэй үнэхээр адилхан юм. Лей Чжигийн хараа арай сайн байсан бол таних байжээ. Тэр шившигт этгээд түүний харалганыг ашигласан байж. Үнэндээ Шан Чу Бангкокт сахалтай, нүдний шилтэй явжээ...
—           Тэгвэл одоо?
—           Одоо шил ч үгүй, сахал ч үгүй байна гээд Патрик гэнэт бодлогошров.
—           За. Тэгээд цааш нь гэж Аланг тэсэж ядан асуув.
—           Цааш нь уу? гэж Ло өөр зүйл бодон,
—           Би Чэн дээр ороогүй гэв.
—           Өөрийнхөө байрлалын хаягийг өгнө үү гэж та Шан Чугаас гуйсан байх гэж найдаж байна гэж Аланг дооглон асуув.
—           Тэр хүн, Чэнийн контор байдаг давхарт ажилладаг юм байна. Ямар нэгэн баримт бичиг авч явсан... Пиджакгүй, мөрөвч бүхий өмдтэй явж байсан л даа. Эцэг Чэнийг уг хэрэгт сэжиглэж байсан маань дэмий байж гэдэг нь одоо надад ойлгомжтой боллоо. Шан Чу Сенгийг таньдаг байсан болохоор баримт бичгийг нь ашиглажээ. Харин ямар зорилгоор тэгээ вэ? Теон минь, Шан Чутай холбоо тогтоох аргыг би олсон шиг санагдаж байна гээд байцаагч инээмсэглэв
—           Үнэн үү? Бүр үү?..
—           Тийм ээ, Жун.
—           Юу?!!
—           Жун, Сенгийг танина. Үүнийг надад өчигдөр орой ярьсан юм. Сенг танилцуулжээ. Хэрэв Жун түүнтэй гудамжинд санаандгүй уулзвал ямар нэгэн сэжиг төрүүлэхгүй юм. Тэгээд...
—           Та чинь юу хэлж байгаагаа ойлгож байна уу? гэж Аланг зангидсан гараар ширээгээ хүчтэй цохиж асуув. Тэгээд,. суудлаасаа босон харайж, тасалгаан дотуураа ууртай алхлав.
—           Үгүй, та ер нь галзуурсан байх! Ийм юм бодох гэж дээ. Надад хэлэх үг олдохгүй байна. Ердөө л үг алга! гэж хэлээд Аланг Патрикийн өмнө очиж зогсоод.
—           Та үнэн хэлж байна уу? Би ойлгохгүй байна гэв.
—           Теон, гэж байцаагч эхэлтэл
—           Юун Теон, юун Теон?! Ийм ноцтой хэрэгт хөндлөнгийн хүнийг оролцуулахыг хэн зөвшөөрөх юм бэ?
—           Та.
—           Би юу даа?! гээд Аланг хоёр гараа цээжиндээ авч дараа нь дээш өргөөд ёжтойгоор хөхрөв. Тэгснээ огцом больж, байцаагч руу тонгойн, шилээ авч, нүдээ онийлгон ширтэв. Энэ нь уур хилэн нь багтаж ядаж байгаагийн тэмдэг юм.
—           Та ёстой галзуурчээ! Энэ тухай бүү яригтун гэж ууртай чанга хэлээд тасалгаан дотуураа дахин алхаж эхлэв.
—           Жун бол хүүхэд шүү дээ. Тэр юу хийж чадах юм бэ? Тэр дээрэмчнийг «Си Ай Ю»-д ажиллах ёстой гэж ятгах хэрэгтэй болж байна уу? Тэгвэл үг цухуйлгамагц л түүнийг хутгаар бүлж орхино. Үгүй, та ердөө л галзуурчихжээ! Бид юун тухай ярина вэ? Би ямар ч үед түүний амь насаар тоглохыг зөвшөөрөхгүй. Жун бол миний хуучин андын охин, ямар нэг юм болбол би түүний нүүрийг яаж харах юм бэ? Үгүй, энэ бол балай тэнэг явдал мөн,
Аланг ширээ рүүгээ очиж, нүднийхээ шилийг эрж эхлэв.
—           Хаачив аа золиг чинь!
—           Юу тэр вэ?
—           Нүдний шил.
—           Та барьж байна шүү дээ. Патрик даргаа духдан ширтэж,
—           Теон, миний үгийг сонсооч. Жун бол миний хувьд.. Би үргэлж хажууд нь байж, анхны аюул тохиолдмогц тусална. Би батална...
—           Боль, боль! Тохиолдох аюулаас хэн ч мултарч чадахгүй. Таны хувьд Жун юу юм бэ? Нэг хоёр сар болоод л гүйцээ. Би таныг сайн мэднэ. Энэ бол зэмлэл биш гэдгийг ойлго. Би, эр хүний хувьд бүгдийг ойлгож байна...
—           Та намайг тийм сайн мэдэхгүй байна. Жун бид хоёр таныг сарын дараа болох хуримдаа урина.
Нэг хүн өрөөнд нь орж ирээд «Би Шар Луу байна» гэж хэлсэн бол Аланг лав ингэтэл гайхахгүй байсан биз? Аланг зогтусан Патрикийг гайхан ширтэв.
—           Би буруу дуулаагүй байгаа даа?
—           Үгүй, буруу дуулаагүй гэж байцаагч нотлов. Аланг ширээнийхээ ард очиж суугаад толгойгоо сэгсэрнэ.
—           Үгүй, та өнөөдөр намайг залхаахаар шийджээ. Та бие биедээ харш зүйлс ярьж байна. Патрик Ло гэрлэнэ гэнэ. Үгүй, би ийм юманд итгэж чадахгүй байна. Юу ч гэсэн Лау өөрийнхөө хүслийг биелүүлжээ. Тэр утсаа авч, тоо эргүүлж эхлэв.
—           Байна, Лау юу? Би байна. Тийм ээ. Хэрэг гараад байна. Хэрэггүй, таах гэж бүү оролд, яагаад ч таахгүй. Патрик гэрлэх гэнэ. Юу? Хэнтэй ий? Жунтай! Юу?!
Аланг харилцуураа гараараа таглаж, — Жуны эх манайд байна гэж байцаагчид шивнэв
Патрик нэг нүдээ аньж нимбэг үмхсэн юм шиг ярвайв.
—           Яагаад мэдэхгүй гэж? Патрик бол... томоотой маш сайн хүн гэж түүнд тайлбарлав.
Патрик инээдэмтэй төв царайлан гудайлгасан толгойгоо өргөж, сайхан зантай нь аргагүй толгойгоо хөдөлгөнө.
— Баярлах хэрэгтэй, ямар нэг дусал аманд нь хий. Тэднийг баясгалантай болго. За гүйцлээ. Надад зав алга. Орой очоод ярья гээд Аланг харилцуураа тавьж байцаагч тийш учиртайхан харав.
—           Баярлалаа гэж Патрик дуугарав.
—           За Патрик минь, хэн ингэнэ гэж санах вэ дээ гэж гэмшингүй мушийж хэлэв.
—           Хэн ч мэдээгүй гэж байцаагч дуулгавартай өчив.
—           Та ч мөн сайн хүн юм даа. Хэнд ч, юу ч хэлдэггүй. Мөн ч хачин хүн юм даа. Хэзээ шийдчих нь энэ вэ? Та Бангкокоос дөнгөж өчигдөр ирсэн шүү дээ гэж Аланг асууна.
—           Өчигдөр л шийдчихсэн юм.
—           Та хүүхэд биш, нас тогтсон хүн шүү дээ. Уламжлалт заншил ёсоор эцэг эхтэй нь эхлээд ярилцах ёстой байсан даа. Жуны эгч нь хадамд гараагүй шүү дээ.
—           Хоёулантай нь гэрлэ гэж тушааж байна уу? Ингэхэд танай шашин олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг байх аа. Үүнийг ч над мэтийн хөрөнгө чинээ багатай хүн давдаггүй хэрэг ээ.
—           Хэргийн учир үүнд байгаа юм биш Дүү нь эгчээсээ түрүүлж гэрлэхэд малайчууд дургүйцдэг юм. Тэгээд ч...
—           Мэднэ мэднэ гэж даргынхаа үгийг таслан хоёр гараа алдлаад,
—           Ийм тохиолдолд хувцасны цуглуулгаас бүрдсэн бэлгийг эгчид нь барьдаг юм. Жун надад хэлсэн.  Миний сүүлчийн амрагийн дөрвөн палааж надад үлдсэн юм. Тэр маань нөхөртэй болж Гонконг явчихсан. Ингэхлээр танай гайхалтай зан заншил миний төсөвт нэг их хохирол учруулахгүй гэв.
—           Патрик! гэж Аланг зэмлэх маягтай хэлэв.
—           Теон, миний цалинг нэмээч. Тэгвэл би хадмуудаа үг дуугүй хувцаслах болно гэж байцаагч гэмгүй царайлан хэлэв.
—           Үгүй. Та ч тэсвэрлэшгүй бэрх хүн юм.. Харин хуримаа яаж хийх гэж байна? Малайчууд өөр шашинтантай суухыг дуулдаагүй муухай хэрэг гэж үздэг юм. Манай үед байдал арай гайгүй болжээ. Гэвч Жуны эцэг эхийг би мэднэ. Тэд уламжлалаа л баримтална даа...
—           Хэрэв энэ тухай ярьж байгаа бол та найзуудаа тайтгаруулж болно. Би хуримаа онгод тахих ёслолоор ч хийхэд бэлэн байна. Надад эцэг, эх, төрөл төрөгсөд байхгүй болохоор миний бурхан шүтлэгийн тухай ярихын ч хэрэггүй юм. Тэр тусмаа би..
Патрик эрхий хуруугаараа тааз өөд заагаад, — байдаг гэдэгт нэг их итгэдэггүй гэв.
—           Жун ч ийм саналтай байгаа юм. Бид хоёр бух амьдралын турш үүрд гэр бүл болох тухайгаа дараагийн бүтэн сайн өдрөөс эхлэн сонинд зарлуулна. Ингэж гэр бүл болох нь орчин үеийн маяг болж байна. Гэтэл та ямар нэгэн уламжлал заншлын тухай яриад байх юм даа.
—           Би өвгөд дээдсийнхээ уламжлалыг хүндэтгэдэг юм шүү гэж Аланг буурьтайхан хэлэв.
—           Малайчуудын ёсонд бол гэрлэх охиноо нэг газар нуучхаад төрөл төрөгсдөд нь тулган шаардалт тавьдаг юм уу? Лау хатагтай ярьсан юм л даа...
—           Бууж өгье гээд Аланг гараа өргөв.
—           Миний саналыг дахин ярилцъя гэж байцаагч шалгаав.
—           Тэр санал чинь надад таалагдахгүй байна. Айж байна.
—           Теон аюул ослыг би сайн ойлгож байна. Шан Чутай холбоо тогтоох нь «Гурвын холбоог» болгоомжлуулж болно. Гэхдээ бид Жуныг үүнд оролцуулснаар ихээхэн давуу байдалтай болно.
—           Энэ ч маш их аюултай юм даа. Дахин сайн бодъё гэж Аланг толгой сэгсрэн хэлэв.
—           Тэгье гэж Ло зөвшөөрлөө.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.15.10 4:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
4
— Хос Цэцэг минь, та түр явах хэрэгтэй боллоо доо гэж Шар Лууг хэлэхэд:
—           Экселенц ээ яагаад? гэж Шан Чу асуув.
Шар Луугийн чанга жимийсэн хөхөвтөр уруул үл мэдэг чичирхийлэв.
—           Би тайлбарлах болж байна уу? гэж асуув.
—           Экселенц минь, уучлаарай гээд Шар Луугийн өөдөөс харан сууж байгаа цагаан өмд, мөн тийм богино ханцуй бүхий цамцтай залуу нүдээ буруулав.
«Гурвын холбооны» гишүүд Хос Цэцгийг бүр жижигхэн, өлсөж үхэх гэж байхад нь Шар Луу аварч өсгөн хүмүүжүүлсэн гэж үздэг байв. Шар Луу багад нь түүнийг Шан гэж нэрлэдэг байв. Хос Цэцэг ч мөн тэгж үздэг байв «Гурвын холбоонд» зөвхөн ганц хоёр хүн л Шаны жинхэнэ нэр Леунг гэдгийг мэддэг байсан бөгөөд Шар Луугийн тушаалаар түүнийг нялх байхад нь эхээс нь хулгайлсныг мэднэ.
Шаныг хүмүүжүүлэх ажлыг «Гурвын холбооны» толгойлогчийн хамгийн дотнын хүн гүйцэтгэдэг байсан бөгөөд харин Шар Луу хүүхдийг «Аугаа их барилдлагааны» үзлээр хэр зэрэг хүмүүжүүлж байгааг хааяа нэг эргэж шалгадаг байжээ. Шар Луугийн сэтгэлд ивээлийг алдсан хүмүүжүүлэгчээ цаазлах ажилд оролцох хүсэлтэйгээ арван дөрвөн настай Шан илэрхийлэхэд Шар Луу түүнийг «Аугаа их барилдлагын» үзэл санааг муугүй эзэмшсэн гэж үзжээ.
Шан хориод настайгаасаа Хос Цэцэг гэдэг цолыг хүртэж, янхны газар «бараа» олох ажлаар Зүүн өмнөд Азийн орнуудаар явдаг болжээ. Тэр үүргээ их хялбар, мэргэжилтэй биелүүлдэг байжээ. Шан энэ ажлаа «сайхан будлиан» гэж нэрлэн бахаддаг байжээ. Ингэхдээ өөрөөсөө нэг ч мөнгө гаргалгүй зугаа цэнгэлээр жарган их мөнгө олж авдаг нь түүнд бүр ч сайхан байжээ. Ойр орчныхондоо хатуу ширүүн хандаж, хэнээс айж эмээдэггүй, ганцхан Шар Луугийн дэргэд аймхай болно.
—           Уучлаарай, экселенц минь. Би зөвхөн удах юмуу гэж асуух гэсэн юм гэж Хос Цэцэг дуулдах төдий давтав.
—           Жил ч байж магад, бүр ч удаан байж магадгүй. Мэдэхгүй байна.
—           Би таны сэтгэлд нийцэхгүй болж, та намайг хөөж байгаа юм уу? Би таны тушаалыг үг дуугүй биелүүлж байв. Бангкокт байхдаа таны бодсоноос илүү зүйл бүтээв гэж та өөрөө хэлж байсан шүү дээ гэж хэлсэн залуугийн дуунд гуйх аялгуу тодров
—           Таныг энд ямар нэг юм татаад байна уу? гээд ширүүн харцаар нэвт ширтэв.
—           Экселенц минь, үгүй шүү. Гэвч. .
—           Гэвч» гэнээ?
Хос Цэцэг дуугарсангүй.
—           Илэн далангүй бай гэсэн манай «Аугаа их барилдлагын» зарчмыг мартаж, үгээ гүйцээж хэлэхгүй байх шив дээ гэж Шар Луу ширүүн хэлэв.
—           Экселенц минь, тийм биш ээ. Би ингэж зориглохгүй сэн...
—           Хэлэх үг байхгүй гэдэг чинь үнэн юм уу?
Хос Цэцэг бүр сүрдэж орхив, Шар Луугийн цухалдсан шалтгаан чухам юу болохыг мэдэхийг оролдож байгаа нь түүний царайд ил байв. Тэгээд тэр толгойгоо өргөн.
—           Үнэн шүү, экселенц минь гэв.
—           Хос Цэцэг чи их зориг гаргаж байх шив дээ. Манай дагаж мөрддөг Дүрэм гуримыг санаж байгаа биз? Түүнд хэрэг хийхээс нь өмнө шийтгэж бай. Тэгвэл хүнд гэмт хэрэг үгүй болж, журам дэглэм бэхжинэ гэж байдаг. Үүний дээ өөрийнхөө ах дүү нарыг хуурсан хүнийг тэр дор нь хайр найргүй устга гэж байдаг шүү дээ.
Хос Цэцгийн нүүр цайран зэвхийрч
—           Экселенц минь, гэхдээ... гэхэд түүний үгийг таслан
—           Дүрэм гуримыг санаж байна уу? Миний асуултанд шууд хариул! гэж Шар Луу дуугаа өндөр болголгүй хэлэв.
—           За тийм ээ, санаж байна.
—           Тэгвэл чи өөрийнхөө хүүхэн эргүүлдэг тухайгаа яагаад ярихгүй байна вэ?
Хос Цэцэг сая сэтгэл амарсан бололтой санаа алдаж, жуумалзав.
—           Экселенц минь, энэ нь таны анхаарлыг татах зүйл биш гэж би бодсон юм.
—           Уухай яана гэнээ. Та хэзээнээс эхлээд миний анхаарлыг татах буюу татахгүй зүйл гэж үзэж зүрхлэх болов оо? гээд Шар Луу хөмсөг зангидан асуув.
Экселенц минь, би таны сэтгэлд тохируулахыг хүссэн юм. Тэр охины төлөөнөө их мөнгө олж болно... Тэр тун...
—           Та тэр охинтой хэзээ танилцсан бэ? Хэдэн удаа уулзсан бэ? гэж Шар Луу түүний үгийг таслан асуув.
— Би түүнийг нэлээд эртнээс таньдаг юм экселенц минь. Харин саяхан гудамжинд санамсаргүй дайралдлаа.
Та яаж түүнийг мэдэх болсон юм бэ?
—           Өнгөрсөн зун.. Сенг намайг танилцуулсан юм.
—           Та түүнтэй хэдэн удаа уулзсан бэ? гэж Шар Луу хөмсөг зангидан асуув.
—           Дөрөв байх аа.
—           Чухам хэд вэ?  
—           Дөрвөн удаа экселенц минь.
Шар Луу тамхи татан бодолхийлэв. «Си Ай Ю»-гийнхэн хорхой хүрэм илбээс бүхий дэгээгээр Шаныг дэгээдэхээр шиджээ. Энэ хүүхэд тэдний хараанд яагаад орчихов? Яагаад? Хаана ямар алдаа гаргав? Энд үү, эсвэл Бангкокт алдаа хийв үү? Гайтай байцаагч ямар нэгэн үнэр авсан бололтой гээд Шар Луу сүүлчийн хэрэг явдлыг санахыг оролдов. Ха гас жилийн өмнө Лей Чжи авгайг гэнэт санажээ. Санаж хадгалж явсан өс хонзон нь дахин оргилж иржээ. Түүний гуйснаар Тукийн хүмүүс Лей Чжи хаана байгааг эрэн олжээ. Леунг буюу Шанд нас бие гүйцсэн, сэтгэл булаам сайхан охин Дүү байдгийг мэджээ. Ингээд хүмүүжүүлсэн хүнээ Бангкокт явуулахаар шийджээ. Ингэж явуулахад ямар нэгэн саад аюул байсангүй. Учир нь түүний эх Лей Чжи харал ган юм гэж Шар Лууд хүн хэлжээ. Тэгээд хорин жил өнгөрсөн байхад хүүгээ таних нь юу л бол. Ин гэснийг тэр авгай мэдмэгц их зовлон амсаж эдэлнэ гэж бодоход Шар Луу үнэхээр бах нь ханаж жаргал эдлэх шиг болов. Үнэнийг хэлэхэд олон зохисгүй Сенгтэй болсон явдал, яаж ч гарч ирснийг мэдэхгүй, тэр Латиффын хүү гэгч зулбасга бас гэнэт нэг доор гарсан билээ. Тэр бүхэнд ганц цохилт өгөх хэрэгтэй болов. Эцсийн эцэст Лимыг «Тумасик» хөлөгт суулгаж чадсан нь тун сайн хэрэг болсон юм. Энэ нь Бангкокт илүү хүн явуулахгүй байх бололцоотой болгожээ.
Бүгд зүй ёсоор болж өнгөрсөн боловч «Си Ай Ю» гийнхэн гэнэт үнэр авчээ. Тэд яаж мөр гаргаж чадав? Яаж? Тэд юу мэдэж чадав? Тэд их зүйл мэдэж чадаа юу үгүй юү гэдгийг нэн даруй тодотгох хэрэгтэй байна. Түүний эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Алангийн талын хүмүүс Шаныг сонирхож эхэлсэн нь маш аягүй явдал даа гэж бодов
—           Түүнтэй хэзээ уулзах вэ?
—           Өнөө орой. Зургаан цагт гэж Хос Цэцэг хариулав.
—           Та, танд таагүй өөр үгээр эс хэлбэл сүрхий алдаа хийж дээ Хос Цэцэг минь. Залуугийн царайд ойлгоогүй байдал дахин илрэв.
—           Тэр хүүхэн чинь «Си Ай Ю»гийн хүн байгаа юм. Түүнийг тэдний хүнтэй цуг байхыг харжээ.
—           Экселенц минь! Би үүнийг мэдээгүйг манай аугаа их барилдлагыг барьж тангараглая. Би мэдээгүй. Надад итгэ экселенц минь! Би.. гэхэд дуу нь чичрэв.
—           Та алдаагаа засах хэрэгтэй болж дээ, Хос Цэцэг минь.
—           Би бэлэн байна. Экселенц минь. Та надад итгэж болно. Таны тушаасан бүхнийг...
—           Үүнд би итгэж байна. Та одоо явж болно. Юу хийхийг танд хэлж өгнө гэж Шар Луу мушилзан хэлэв.
—           Мэдлээ экселенц минь гээд Хос Цэцэг бөхийн ёсолж гарч одов.
Шар Луу нүдээ аньсан хэвээр хэсэг суусны дараа зөөлөн сандлын бариулын доор зоосон хонхны товчийг дарав. Тэр даруй «зочны ногоон өрөөнд» хэлтгий духтай, хялар нүдтэй, атигар хүн орж ирээд хэд алхан өрөөний дунд ирж зогсов.
Тэр сониуч байцаагч хэтэрч байна. Энэ явдлыг эцэс болгох хэрэгтэй байна гэж Шар Луу нүдээ аньсан хэвээр хэлэв.
—           Мэдлээ, экселенц ээ.
Хос Цэцгийг дэгээдэх гэж хаясан тэр илбээсийг сайн гэгч бариад тэр увайгүй амьтны хамар дор нь сайн эргүүл. «Си Ай Ю» юу мэдэж байгааг урьдчилан тодотгоод түүнийг устга. Харин охиныг... Охиныг худалдаж авах хүн олдоно.
—           Ло ганцаараа биш байх.                                             
Энэ надад падгүй. Бүгдийг барь. Түүнтэй хамт байгаа бүхнийг зайлуул.., Юу хийвэл зохихыг сайн бод. Өнөөдөр зургаан цагт Хос Цэцэг тэр охинтой уулзах ёстой. Түүнд зохих заавар өг.
— Мэдлээ экселенц минь. Бүгдийг гүйцэтгэе. Бас Аланг гэдэг хүн их зүйл мэдэж байгааг та мартжээ. Байцаагчийг устгаснаар бүх асуудлыг бид шийдвэрлэж чадахгүй шүү дээ.
—           Түүнийг ч бас цааш нь харуул. Байз, байз. Түүнийг хэрэггүй. Түүний оронд өөр хүн томилно. Тэр нь түрүүчийнхээсээ доргүй ухаантай хүн байж болно. Түүний банкны дансны дугаарыг мэд, тэгээд... эхлээд хорин мянгыг шилжүүл. Энэ хугацаанд би цаашдын мөрдлөгийг зогсоох тушаал өгөх талаар бодъё.
—           Хэрэв мөнгө авахаас татгалзвал яах вэ экселенц ээ?
—           Мөнгөнөөс дургүйцэх гэж үү? Түүнтэй уулзах арга олж мөнгийг авахгүй бол ямар гай уршиг тохиолдохыг тайлбарлаж өг. Дашрамд нь байцаагчид ч ухаалаг байх санал хэл. Бидэнд «Си Ай Ю»-д хүн хэрэгтэй байна. Бид дангаараа өрсөлдөгчтэйгөө тулалдах хүч хүрэхгүй шүү дээ.
—           Экселенц минь, бүгдийг гүйцэтгэе гээд атигар хүн гарч явсангүйд Шар Луу
—           Өөр юу байна? гэж асуув.
—           Тан ирсэн... гэв.
Тан, хатсан уруулаа хурдан хурдан долоосоор, сандлын өнцөг дээр сууна. Тун ч цангаж байв. Түү ний баруун хацар загатнаж, маажсаар улаан болгосон боловч загатнах нь улам ихэджээ. Одоохон үүд нээгдэж, Шар Луу орж ирэх юм шиг үргэлж санагдана. Гэтэл үүд ч нээгдэхгүй, өөрөө адгуус мэт айн дагждаг дарга нь ч орж ирэхгүй байв. Тан өөрийгөө тайвшруулах гэж оролдоно. Энд Улаан Очиртой уулзахгүй нь лавтай гэж итгүүлэхийг оролдоно. Шар Луу Улаан Очирын эсрэг байгаа учир, түүний дэргэд Тантай ярилцахгүй нь мэдээж. Улаан Очир Шар Луугийн ивээлийг алдсан гэдэгт Тан бараг эргэлзэх гүй байв. Үүнийг тэр зүрх сэтгэлээрээ мэдэрч байв. Тиймгүй бол Шар Луу өөрт нь тусгай элч явуулалгүй, Улаан Очироор дамжуулан уулзах байсан юм. Гэсэн ч Тан айн чичирсээр байв. Аягүй муухай чичрэл зүрхэнд нь мэдэгдэн, гэдэс дотор нь хатгачин, гар хуруу нь чимчгэнэсээр байв. Нуруу өвдөг нь хөшин салганана. Энд сууж Шар Лууг хүлээж байснаас өнцөг булан бүрт нь арван цагдаа зогсож бай хад хэн хүний ар нуруу руу хутга ****** нь хавьгүй дээр мэт санагдана. Гэтэл тэнд Улаан Очир сууж байвал яана? Болдогсон бол Тан энэхүү аймшигт орд харшийг яаралтай орхиж явах байсан биз.
Таныг Шар Луу хүлээж байна гэсэн намуухан дуу түүний бодлыг таслав. Энэ дуу түүнд их аймшигтай, үхлийн авснаас, тамын орноос сонсогдож байгаа юм шиг дуулдав.
«Син Леонны» эзэн цочин эргэн тойрноо харсан боловч хэн ч байсангүй. Тэр сандлаасаа босож, хиймэл хөлтэй юм шиг тэнтэр тунтар алхсаар хаалга зүглэв.
Түүний орсон тасалгаа ногоовтор бүдэг гэрэлтэй байв. Шар Луу зөөлөн хар сандал дээр лаваар цутгасан баримал шиг нүдээ анин хөдөлгөөнгүй сууна. Түүнийг харахын хамт «Гурвын Холбооны» толгойлогчид хандан хэлдэг үг Таны толгойноос агшин зуур гарчихжээ. Талархан хүндэтгэх шаардлагын дагуу их биеэрээ бөхийн шаланд хүртэл мөргөн ёслоод чимээгүй болов.
«Аугаа их барилдлагын» их залуурч, Мин гүрний одонд төрсөн таныг бурхан тэнгэр ивээх болтугай гэж Тан дөнгөж дуугарав.
Цаг бол мөнгө гэж нотолдог хуучны сургаалыг зөвшөөрдөг Шар Луу ойрын шадар улсаа өршөөн чөлөөлсөн айлтгалын урт үг үргэлжлэв. Нуруугаа тэнийлгэх зөвшөөрөл хэдийд өгөхийг хүлээн Тан дуугүй болов. Шар Луу гараа залхуутай нь аргагүй дохиход «Син Леонны» эзэн цэх зогсов.
—           Тэнгэртээ сүсэглэн үнэнчээр зүтгэвэл чамд аугаа их хайр хишиг хүртээх болно гэж Шар Луу хэлээд
—           Чиний гол үүрэг юу вэ? гэж асуув.
—           Манай аугаа их барилдлагын тухай үргэлж санаа тавих явдал мөн гэж өөрийн дуунаас айсан Тан дуулдах төдий хариулав. Дараа нь гэнэт санасан юм шиг
—           Экселенц минь гэв.
—           Түүнд хязгааргүй үнэнч, шударга зүтгэвэл сайнаар шагнах болно. Үнэнч байхад манай хүч оршино. Тэнгэр, газар, хүн гурвын хүчирхэг холбоо гурван зуун жил оршин тогтнож байна. Дахиад арван мянган жил байх болно. Учир нь тэрслэгчид, жөтөөчид болон үл дагагчдыг хатуу ширүүн, хайр найргүй залхаан цээрлүүлдэгт оршино. Хэрэв чиний нэр төр цэвэр бол яригтун, барилдлага чамайг сайшаах болно. Гэвч чамайг хар санаа эзэмдэж байгаа бол сэрэмжил гэж Шар Луу яаралгүй хэлээд;
—           Манай ариун холбооны өмнө чиний ах Улаан Очир үнэнч хэвээр байгаа эсэхийг хариул гэв.
Энэ үгээс болж Таны толгой эргэв. Тэр юу хэлэхээ мэдэхгүй байв. Мэдэж байгаа юмаа хэлэх үү байх уу? Улаан Очир Шар Луугийн ивээлийг алдаагүй харин Шар Луу одоо Таныг шалгаж байгаа бол яах вэ? Тийм бол ч амь насаа алдаж болох юм. Үгүй бол яах вэ? Тэгвэл Улаан Очиртой сүлбэлдсэн гэж буруутгаж болно гэж бодов.
—           Хариул! гэв.
Тан бүгдийг хэлэхээр шийдээд хагас дутуу ухаантайгаар Цагаан Цаасан Дэвүүрийг шөнө баривчилсныг харсан, Ко Инийн урвасныг Улаан Очирт өөрөө хэлсэн, гэсэн ч Улаан Очир тэр түрүүчийг Цагаан Цаасан дэвүүр рүү явуулсан мөн Кеонг Сайяктад түүнийг харсан, цагдаад бичиг өгөхийг нь үзсэн, Цагаан Цаасан Дэвүүрийг баривчилсны дараа Улаан Очир ямар нэгэн хүнтэй уулзсан тухай ээрэн түгдрэн байж «Гурвын холбооны» удирдагчид нэг амьсгалаар ярив. Тан утга авцалдаагүй үгээ хэлж дуусаад тун их хүч гаргасан учир гарынх нь алга хөлөрснийг мэдрэв. Тэр Шар Луу тийш сэмхэн харвал «Гурвын холбооны» толгойлогчийн царай огт өөрчлөгдсөнгүй. Чимээгүй нэг минут өнгөрөв. Бас дахин нэг минут өнгөрөв. Энэ нь түүнд хэдэн өдөр энд зогссон юм шиг санагдана.
—           Чи яагаад Кеонг Сайяктад очсон юм бэ? Чи яагаад Улаан Очирын хойноос дагаж мөрдөв? Тэр юу хийх гэж байгааг чи мэдээгүй гэж үү? гэж Шар Луу нүдээ нээлгүй асуув.
Таны хөл чичрэн нугарч шалан дээр сөхрөн унаад
—           Би... би... тэр... гэв.
—           Ахдаа итгэхгүй байна гэдэг бол түүнийг хүндэтгэхгүй байна гэсэн үг. Хүндэтгэхгүй байх явдал бол захирагдахгүй байхын эх үндэс мөн. Эрт урьд төрийн эзэн, үл хүндэтгэгчийнхнээр явж, тэдний толгойг хяргаж, түүгээр нэгэн довцог толгой босгосон тухай «Дүрэм гуримд» бичжээ. Үл хүндэтгэгчдийн довцог бас нэг толгойгоор нэмэгдэж болох юм гэж Шар Луу хэлэв.
Тан үг хэлэх гэсэн боловч чадсангүй, харин бүх бие нь татганан ямар нэгэн бүдэг чимээ сонсогдов. Шар Луу чимээгүй болж, хар хайрцгаас янжуур авч татан, ухаан алдталаа айсан Таныг харж бах нь ханана. Иймэрхүү юм харах дуртай, өөрийн нь хэлдгээр «хүнийг жинхэнэ байдлаар нь» харах дуртай байв.
Гэвч эцэг эхээ үл хүндлэгч ахтайгаа дүү нь ч мөн тэгж л харьцах ёстой гэж манай өвгөд дээдэс хэлдэг байсан юм гэж Шар Луу Танд жаахан дуугарах бололцоо өгөн хэлээд,
—           Ингэхээр чинийх зөв. Чи манай «Аугаа их барилдлага»-ыю гишүүн байх цэвэр арнун хүн юм гэв.
Шар Луугийн хэлж байгаа үг Танд нэг их холоос сонсогдоно. Тэр үгийн утгыг Тан муу ойлгож байсан боловч Шар Луу сэтгэл хангалуун байгааг, мөн Улаан Очир ивээлээс гарсан гэж бодсон нь зөв болохыг ойлгожээ. Шар Луу өөр ямар нэг юм ярьсан боловч түүнийг сонсох тэнхэл Танд байсангүй. Ямар замаар ч юм энэ өндөр их тушаалд хүрсэн нэг муу жигшүүрт жүжигчин, бут дарагдан няц цохиуллаа. Одоо «Син Леоннд»» увайгүй, бие тоосон түүний царай дахин үзэгдэхгүй болов. Тэр өчүүхэн адгийн амьтанд үүнээс хойш ядуу дорой хоол зөөгч шиг үйлчлэхгүй бөгөөд түүний адармаатай ажлыг биелүүлэхгүй, одоо аашилж загнаж чадахгүй болов. Бүх хөшиг бууж, хүчит гэрэл унтарчээ. Тэр зусарч этгээд ингэж хэлэх дуртай байсан байх аа гэж бодно.
Улаан Очир оо, би танаас асууж байна гэсэн Шар Луугийн дууг Тан тодоос тод сонсов.
Тэр эргэн тойрноо хулгай нүдээр харсан боловч тасалгаанд Шар Луугаас өөр хэн ч байхгүй байв. Тан «Гурвын холбооны» толгойлогчийг үг дуугүй харан гөлрөв.
— Улаан Очир, би танаас асууж байна. Тэр хүний юмаа нуудаг газрыг та мэдэх үү? гэж Шар Луу Тан тийш харж давтан асуув.
Хэлсэн үгийн утгыг Тан сая ойлгов. Улаан Очир гэдэг нь одоо өөрөө, харин «тэр хүн» гэдэг түүний дарга байсан хүн гэдэг нь ойлгогдлоо. Ийм юм болно гэж Тан огт санасангүй. Улаан Очир болохыг их мөрөөддөг байсан боловч энэ нь түүнд биелэгдэшгүй бөгөөд хуйвалдаан хийхгүйгээр бүтэхгүй зүйл мэт санагддаг байв. Энэ бодлоос зайлсхийхийг бодож, Улаан Очир түүнийг царайнаас нь мэдчих вий гэж айдаг байв. Одоо тийм сайхан үг сонссон чихэндээ итгэж ядан байв. Энэ явдал үнэхээр болж байна уу? Шар Луу түүнийг үнэхээр Улаан Очир гэж нэрлэв үү? гэж бодно.
—           Улаан Очир минь, надад хариулж соёрхоно уу? Эсвэл баярлаад хэлгүй болчхов уу? гэж Шар Луу дурамжхан дуугарав.
Улаан Очир... Би чинь Улаан Очир байна шүү дээ гэж бодоод Тан ухаан алдтал баярлаж Шар Луу тийш мөлхөж очоод, үрчгэр туранхай гарыг нь, шүүрэн авч шүлстэй уруулдаа наав. «Гурвын холбооны» толгойлогч ой гутсан байртай гараа шувт татан авч, халааснаасаа алчуур гарган сайтар арчаад,
—           Ирээдүйд ийм хэлбэрээр талархал илэрхийлэхээс намайг чөлөөлж үзээрэй гэв.
—           Экселенц минь, өршөөж хайрла. Би... Би түүний юмаа хадгалдаг нууц газрыг мэднэ. Би түүнийг олж чадна... Хэрэв та зөвшөөрвөл би одоо...
—           Юуны түрүүнд надад түүнд байгаа баримт бичиг, хар тамхи хэрэгтэй байна. Та одоо тийшээ яв. Ёслол эхлэх үед тэр бүгдийг Үнэнч, Шударгын тэнхимд авчирсан бай. Үүний дараа та Улаан Очрын цээрлүүлэгч илдийг авагтун гэв.
Шар Луу зөөлөн сандлаас босож, сэтгүүлийн ширээний дэргэд сөхрөн суусаар байгаа Таныг дахин анхааралгүй «зочны ногоон өрөөнөөс» гарч одов.
Ло даргынхаа өрөөнд урьдын адил зөвшөөрөл авалгүй оров.
—           Та намайг дуудаа юу? гэж босгон дээрээс асуув. Аланг нэг зүг гөлрөн ширтэж, нүүрээ гараараа даран сууж байв. Түүний харцанд юм бодсон шинж огт үгүй байв.
—           Теон яагаав? Ямар нэг юм болоо юу? гэж байцаагч асуув.
Аланг хариу хэлэлгүй, харцаа Патрик тийш хандуулсан боловч хаалганы дэргэд хэн ч байхгүй юм шиг доош харав.
—           Юу болов оо Теон минь?! Лау хатагтайд ямар нэг муу юм тохиолдоо юу? гэж асуув.
—           Патрик суу гэж Аланг их хөшүүн хэлэв.
Ло даргаа гайхан харсаар суув. Дарга нь шилээ өргөж, нүдээ арчив.
—           Патрик минь, энэ яриаг эхлэхэд надад хүнд байна. Гэхдээ л мөрдөн байцаах ажлаа... зогсоохоос өөр аргагүй болж байна.
—           Юу гэнэ ээ?
—           Бид цагаа дэмий үрж байна. «Тумасик» хөлгийг далайн дээрэмчид сүйтгэжээ. Энэ бол бидний мэдэх хэрэг биш. Тэр хөлөг сүйдсэн явдал. Блаканг Мати аралтай ямар ч холбоогүй хэрэг байна. Ингэхээр булшны тухай материалыг архивт шилжүүлэх хэрэгтэй. Бидэнд баримт материал тун бага байгаа учир алсан хүнийг эрэх шаардлагагүй байна.
—           Теон, би таныг ойлгохгүй байна. Та үүнийг үнэхээр хэлж байна уу? Би...
—           Дарга нар ингэ гэж тушаасан. Тэд мөрдөн байцаах ажил мухардсан, цаашид үргэлжлүүлэх нь ашиггүй гэж үзжээ гэж Аланг хэлэв.
—           Харин та... Та тэгж үзээгүй биз дээ! Бид уг хэргийг бараг илрүүлчхээд байгааг та мэднэ шүү дээ. Ийм болчихоод байгаа хэргийг одоо яаж зогсоож болох вэ?! Та яаманд очиж, мэддэг хүнд нь хэлж итгүүл л дээ! Та ингэж чадна шүү дээ! Би... би таныг ойлгохгүй байна. Теон минь! Юу таныг тэмцэлгүй буун өгөхөд хүргээ вэ? Мөрдөж байгаа ажил ирээдүйгүй гэж тэдний үздэг нь анх удаа биш шүү дээ. Тухай бүрт нь учир шалтгааныг хэлж, учрыг нь олдог байсан шүү дээ...
Аланг байцаагч тийш дахин харсанд тэр харцанд Патрикийн урьд өмнө хараагүй юм илэрснийг олж харав. Даргын нь онигор нүд шилний цаанаас гэмшингүй ширтэнэ.
—           Патрик, намайг сонс, ойлгохыг хичээ гээд Аланг шилээ дахин өргөж, нүдээ арчив.
—           Ямар нэгэн хэргийг зогсоохыг дарга нараас шаардахад түүнийг зогсоохгүй байлгах баталгаа би үргэлж олдог байсан нь үнэн. Гэхдээ урьдын мөрдөж байсан хэрэг маань одоогийнхтой адилгүй шүү дээ. Бид урьд нь жижиг дээрэмчдийн эрэг буюу «Гурвын холбоог» бодвол хүч чадал багатай нууц байгууллагуудын хэргийг мөрддөг байсан. Бид түүний өрсөлдөгчдийг бараг зайлуулсан шүү дээ.
—           Та «Гурвын холбоо» гэж...
—           Чухам л «Гурвын холбоо» ямар нэг товч дарсан учраас л би мөрдөн байцаах ажлаа зогсоох тушаал авав. Манай үйл ажиллагаа тэдэнд аюул учруулж байгаа юм байх аа гэж хэлээд Аланг гунигтай мишилзэв.
—           Өө, тийм юмуу! гэж Патрик дуу алдаад,
—           Энэ ч гайгүй хэрэг. «Гурвын холбооны» дээрэнгүй зан бидний сэтгэлийг түгшүүлэх ёсгүй бөгөөд харин дарга нар биднийг албадвал уг хэргийг сонинд нийтлүүлнэ гэж сануулж болох юм. Дарга нар биднийг халж зүрхлэхгүй, ингэхэд хүрвэл их шуугиан дэгдэх болно.
—           Үгүй Патрик, энэ бол бололцоогүй юм гээд Аланг толгойгоо сэгсрэв.
—           Теон, яагаад тэр вэ?! Бид тэднийг дийлнэ шүү дээ, би танд баталъя. Ингэхдээ яамтай харьцаагаа хурцатгах хэрэггүй. Та мөрдөн байцаах ажлаа зогсоохыг албан ёсоор зөвшөөр. Харин уг хэргийг нууцхан шиг мөрдье, болох уу?
—           Үгүй, Патрик. Аль ч хувилбарыг нь би зөвшөөрч чадахгүй. Адал явдал үйлдэхэд миний нас дээр гарчээ.
—           Албан тушаалаа алдахаас та айж байна уу? гэж байцаагч ууртай асуув.
—           Патрик!
— Тийм ээ, тийм албан тушаалаа алдахаас та айж байна! Та ч аймхай хүн юм даа. Теон минь, үнэнээ шууд хэл л дээ. Бидний хооронд үл итгэлцэх явдал хэзээ ч байгаагүй шүү дээ. Таныг «Си Ай Ю»-гийн хамгийн сайн ажилтан гэж ойр орчны чинь хүмүүс бахдаж байдаг шүү дээ. Би Аланг Теоныг бурхан шиг шүтэж явдаг хүн. Үгүй Теон минь, би одоо таныг ойлгохоо болилоо!
—           Миний нэр хүндийг хөндөхийг битгий оролд, Патрик минь. Мөрдлөгийг зогсоох болно. Энэ бол миний эцсийн шийдвэр. Энэ зүй бус, аюултай үйл хэрэгт Жуныг оруулахгүй байх гэж би найдаж байна гэж Аланг ядарсан маягтай хэлэв.
—           Түүнийг оролцуулахгүй гэж Патрик худал хэлээд,
—           Харамсалтай байна гэж нэмж хэлэв.
—           За сайн байна. Ингээд асуудлыг шийдлээ гэж үзье.
Ло хөдлөлгүй суусаар байлаа.
—           Надтай ярих өөр зүйл байна уу? гэж Аланг асуув.
—           За би таныхыг сонслоо. Одоо минийхийг сонсоно уу. Та хүссэн, хүсээгүй хамаагүй. Би мөрдөн байцаах ажлаа зогсоохыг бодохгүй байна. Харин бүрэн дуусгахыг бодож байна. Дарга нартаа юу гэж хэлбэл хэл. Хэрэв та энэ хэргийг дуусгахад саад хийхийг оролдвол «Гурвын холбоо» нь дээд албан тушаалын хүмүүсийн тусламжтайгаар уг хэргийн явцад нөлөө үзүүлэхийг оролдож байна гэж сонинд нийтлүулэх болно. Би тэдний нэрийг мэдээд «Гурвын холбоотой» сүлбээтэйг нотлон үзүүлнэ. Ийм мэдээг сонинууд дуртайяа хүлээн авч хэвлэнэ гэж бодож байна.
—           «Гурвын холбооны» хэргийн талаар ямар нэгэн алхам хийхийг би хориглож байна. Би одоохондоо хэлтсийн дарга байгаа болохоор та надад захирагдах ёстой. Би таныг энэ мөрдөн байцаах ажлаас албан ёсоор чөлөөлж, өөр хэрэг мөрдөхийг даалгаж байна гэж Аланг дуугаа өндөрсгөн хэлэв.
—           Захирагдахаас татгалзвал яах вэ?
—           Тэгвэл би аргагүй эрхэнд таныг...
—           Халах уу?
—           Тэгнэ.
—           Сайн байна.
Ло ширээн дээрээс цэвэр цаас авч хэдэн үг хурдан бичээд Алангд өгөөд
—           Намайг хадна уу гэсэн миний өргөдөл энэ бай на. Үүгээр бүхэл бүтэн асуудал шийдвэрлэгдэв. Одоо мөрдөн байцаах ажлаа үргэлжлүүлэхийг миць хэн ч хориглож чадахгүй болов. Энэ минутаас эхлээд би жирийн хүн боллоо гээд эргэж үүд рүү явав.
—           Патрик зогс! гэж Аланг хашгирав.
Ло үүдний хавьд зогсон эргэж хараад
—           За юу вэ?
—           Эргэж ирээд суу.
—           Миний өргөдөл танд захирагдах явдлаас намайг чөлөөлж байна гэж Патрик хэлэв.
—           Таныг халсан тухай тушаал одоохондоо гараагүй байгаа учир та «Си Ай Ю»-гийн байцаагч хэвээр байна. Патрик та суугаач, би танд маш чухал зүйл хэлэх гэсэн юм.
Ло дуртай дургүй эргэж суув.
—           Патрик би таны уурласныг, мөрдөж байгаа хэргээ дуусгах гэсэн таны тэмүүллийг би ойлгож байна. Энэ хэрэг их төвөгтэй нарийн зүйл юм. Энэ хэргээ цаашид үргэлжлүүлбэл та бид хоёрын амь нас төдийгүй Лау, Жун нарын хувь заяанд ч аюултай юм гэдгийг би танд хэлэх гэсэн юм.
—           Тийм юм уу? «Гурвын холбоо» тун их хүчтэй учир сүйд болно... гэж та бодож байна уу? гэж Патрик ёжтой инээмсэглэв.
—           Тийм ээ, Патрик минь. Үүнийг би өчигдөр орой олж мэдлээ. Намайг гэртээ харихад манайд хоёр хүн сууж байв. Манай Лаугийн царай цав цагаан болчих сон, үг ч дуугарч чадахгүй сууж байв. Тэдний нэг нь Лау руу гар буу чиглүүлэн мөрдөх ажлаа зогсоох тухай дарга нарынхаа тушаалыг биелүүлэхийг надаас шаардав. Уг хэргийг зогсоо гэж өчигдөр өглөө надад хэлсэн юм. Би ямар нэгэн юм бодож олохыг оролдох санаатай танд хэлээгүй өнгөрсөн юм. Бидний хүч чармайлт ямар ч ашиггүй гэдгийг өчигдрийн уулзалт л надад хэлж өгсөн юм. Бид «Гурвын холбооны» үйл ажиллагаанд хэтэрхий гүн орсон учир тэд цаашид ухаж төнхөхийг зөвшөөрөхгүй байна. Томчуулын нэр хүндэд аюул учирч байгаа бололтой. Тэдний зөвлөгөөг дагахгүй буюу мөрдөн байцаалтаа зогсоохгүй бол Лауг ална гэж манайд ирсэн нөгөө хоёр хүн хэлсэн билээ. Тантай ч гэсэн ийм үг ярилцана байх гэхээс айж байна. Ингэхээр одоо байдал их эгзэгтэй байгааг анхаарч, болчимгүй алхам хийхгүй байх гэж найдаж байна. Бид «Гурвын холбоо»-г бодвол хүчгүй байна.
Ло бодлогошрон тамхи татаад даргыгаа хараад Алангад урьдах байдлаас нь юу ч үлдсэнгүй гэж ойлгов. Түүний өмнө санаа сэтгэлээр унасан жирийн нэг хөөрхий настай хүн сууж байв.
—           Теон, таны байшингийн дэргэд харуул гаргавал яасан юм бэ? гэж Патрик хэлэв.
—           Надад хэн хүн өгөх юм бэ?
Өөрийнхөө хүчээр хийе л дээ. Та хамгийн том хэлтсийг толгойлж байгаа шүү дээ. Манайд албан хаагчид хүрэлцээтэй шүү дээ.
—           Үгүй Патрик минь. Утгагүй ёслол гэгч энэ биз, Хэрэв чи мөрдөн байцаалтаа үргэлжлүүлбэл намайг халах болно. Би үүнээс гарах аргаа олохгүй байна гэв.
Ло бослоо.
—           Та өргөдлөө буцааж авах уу? гэж Аланг асуув Үгүй Теон, Миний шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
—           Патрик! Жуныг бодогтун. Та түүний амь насыг аюулд оруулах эрхгүй шүү дээ.
—           Энэ бол одоо зөвхөн Жун бид хоёрт л хамаарагдана гэж байцаагч урамгүйхэн хэлээд гарч одов.
Ганцаараа үлдсэн Аланг хүндээр санаа алдаж толгойгоо хоёр гар дээрээ дэрлэв. Энэхүү ганцаардмал гуниглал бүхий аргалж болшгүй энэ мухардмал байдал нь бүх юмыг хөмрүүлэн ямар ч хүчгүй болсноо мэдэрч, зүрх нь базална. Энэ мухардал, арчаагүй байдлын дээр биедээ зэвүүцэх сэтгэл нэмэгдэнэ. Насандаа анх удаа гарах замгүй болж шахагдсандаа, эсэргүүцэх хүч олж чадахгүй байгаадаа, өчигдрийн «зочны» нь үлдээсэн мөнгө ширээн дээр нь хэвтэж байгаа учраас тэр билээ. Түүнд гар хүрээгүй нь үнэн боловч гаргаад шидчихээгүй шүү дээ. Мөнгө өгснийг Патрикт хэлээгүйдээ, Патрикийг «Гурвын холбооны» эсрэг цор ганцааранг үлдээсэндээ өөртөө зэвүүцэж байв. Иймэрхүү уулзалт болбол Ло хэрсүү ухаан гаргаж болох юм гэсэн муухан найдлага түүний толгойд орж ирэв. Тэдний саналыг Патрик ч бас зөвшөөрөөсэй гэсэн хүсэл төрнө. Энэ нь зөвхөн түүний болон Жуны аюулгүй байдлын үүднээс төдийгүй хүч чанараа худалдсан өөдгүй зүйлийг ганцаараа үйлдээгүй гэж сэтгэлээ хөнгөлөн хулчгар зан гаргаснаа даван туулах гэсэн хүсэл байлаа.
Эдгээр бодлоос тун эвгүйрхэж, аманд нь гашуун юм амтагдах шиг болов. Үүнийг гагцхүү гэргийнхээ амь насны төлөө хийсэн бөгөөд үүнээс өөр аргагүй байсан гэж өөрийгөө зөвтгөхийг оролдоно. Энэ бүхэн нь муухан тайтгаруулал байв. Их муухай хэрэг, юуны өмнө Патрикийн хувьд өөдгүй хэрэг хийж, Патрикаас урваснаа даанч сайн ойлгож байв. Яагаад гэвэл Ло ажлаа цаашид үргэлжлүүлнэ гэдэгт Аланг эргэлзэхгүй байлаа. Мөрдөн байцаах ажлаа цаашид ганцаараа үргэлжлүүлэх нь өөрийгөө цаазаар санаатай хороолгох гэсэн хэрэг юм. Үүнийг өчигдөр орой «Гурвын холбооны» хүмүүстэй ярилцахдаа ойлгосон билээ. Тэд юуны ч өмнө зогсохгүй, Патрик, Жун нарыг хамгаалахыг оролдох хэрэгтэй гэж бодов. Аланг радио холбооныхоо товчийг дарж
—           Байцаагч Ло ажил дээрээ байна уу? гэж асуув.
—           Байхгүй дарга аа. Явчихсан гэж жижүүрийн үг сонсогдов.
Ингэхлээр Жунтай ярилцах хэрэгтэй юм байна. Түүний дэмжлэгтэйгээр Патрикийг үгэндээ оруулж магадгүй. Үүнийг маргааш, үгүй өнөөдөр хийх хэрэгтэй. Аланг Патрикийн гэр рүү утасдсан боловч хариу өгсөнгүй. Тэр дахин радио холбооныхоо товчийг дарав.
—           Сонсож байна, дарга аа.
—           Чеонг над дээр
—           Гүйцэтгэе.
Хэдэн минутын дараа_хорин тав орчим настай за луу Алангийн өрөөнд орж ирэв. Тэр дөнгөж долоо хоногийн өмнө «Си Ай Юд» орсон бөгөөд түүнээс өмнө эргийн цагдаагийн газар ажиллаж байжээ,
—           Чи байцаагч Лог таних уу? гэж Аланг асуув.
—           Хоёр, гурван удаа харсан гэж залуу хариулав.
—           Маргааш өглөөнөөс түүнийг дага. Энэ бол шалгалт болно. Хэрэв байцаагч юу ч мэдээгүй байвал чи манай хэлтэст тэнцэж үлдэх болно. Залуу гайхан хөмсгөө өргөв.
—           Байцаагч Ло одоо чухал даалгавар биелүүлж байгаа юм. Харин чи түүнийг хамгаална. Хэрэв чиний дэмжлэг хэрэгтэй болбол үг дуугүй хурдан тусал. Хэргийн байдлыг надад үргэлж мэдэгдэж бай. Гүйцлээ, ойлгов уу? гэж Аланг өгүүлэв.
—           Ойлголоо дарга аа.
—           Явж болно. За байз. Ажлаа өнөөдрөөс эхэл. Одоо гэр рүү нь яв. Хараанаасаа нэг ч минут алдаж болохгүй шүү. Энэ талаар өөрт нь юу ч мэдэгдэж болохгүй гэдгийг дахин сануулъя гэв.
—           Дарга аа шөнө яах вэ?
—           Энэ чиний хэрэг гэхэд залуу гарч одов.
Ганцаараа үлдсэн Аланг тасалгаан дотуураа яаралгүй холхиж, Патрикт ямар нэг тус хүргэлээ гэж өөрийгөө тайтгаруулна. Харин сэтгэлийнхээ гүнд бадаг бүдэг бүрэлзэж байгаа бодлыг хөөн зайлуулахыг хичээнэ. Энэ алхмыг тэр Ло байцаагчийн төлөө биш, өөрийнхөө төлөө хийсэн юм. Гурвын холбооныхон» мөрдөн байцаалтаа яагаад зогсоохгүй байна гэх нь лавтай. Тэгвэл байцаагч Ло одоо «Си Ай Ю»-д ажиллахаа больсон, харин түүний ажиллагааг «Гурвын холбоонд» цаг тухайд нь мэдэгдэхийн тулд хойноос нь мөрдөн дагагч тавьсан гэж Аланг хариулж болох байв. «Гурвын холбоонд» яагаад ингэж туслах болов? Өөрөөсөө Патрикаас яагаад урвах болов? Энэ асуудал ингээд өнгөрөөгүй байж магад бус уу? Гэртээ хурдан харьж, нөгөө гайтай мөнгийг гаргаж хаях уу? Тэгээд цаашдаа яах вэ? «Гурвын холбоо» Лаугийн талаар хэлснээ биелүүлэх нь лавтай. Аланг хамгаалж чадахгүй шүү дээ. Зөвхөн Лау төдийгүй өөрийгөө ч хамгаалж чадахгүй. «Гурвын холбоо» төгс хүчтэй байна. Түүнтэй тэмцээд ашиггүй юм. Өөрийн итгэл, зарчмаа хамгаалаад ямар тус байна? Мөрдөн байцаалтаа зогсоохгүй бол түүнийг халж, өөр хүн томилно. Тэр ч бас «Гурвын холбоотой» тэмцэж чадахгүй. Тэгэхээр толгойгоо зовоолгүй шиг тайван амьдарч, тэтгэвэртээ хүрэх нь дээр юм биш үү дээ. Харин гэрт байгаа мөнгийг яах вэ? Их мөнгө шүү дээ. Тэр мөнгийг авахгүй бол өөр нэг хүн авна. Нууц байгууллага «Си Ай Ю»-г бодвол их мөнгөтэй гэж Лаугийн хэлдэг үнэн байж шүү. Салхины өөдөөс нулимаад ямар хэрэг байн вэ? гэж Аланг хөмсөг зангидан бодно.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.15.10 5:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
5
— Патрик аа би, чадахгүй нь. Надад аймшигтай байна. Тэр бүгдийг тааварлаж байх шиг санагдаад байна гэж Жун хамт алхаж яваа Логийн нүүрийг ширтэн гуйсан байдалтай хэлэв.
—           Жун, хонгор минь, жаахан тэсэж үз. Чи бол ухаантай бүсгүй шүү дээ. Тэр чухам ямаршуу хүн бэ гэдгийг л мэдэхийг хичээ. Тэдгээр дээрэмчдийн дотроос тэр хүн л бидэнд маш хэрэгтэй гэдгийг би чамд хэлсэн шүү дээ. Ингэхгүйгээр бид тэдэнтэй тэмцэж чадахгүй. Ингэхээр бүх найдлага чамд байгаа юм. Чи надад туслах ёстой. Хэрэв хүний нинжин сэтгэлээс өчүүхэн төдий юм түүнд үлдсэн л бол чи түүнийг үзэх ёстой. Чи үүнийг ойлго. Чамаас их зүйл шалтгаална. Бидний хооронд хэлэлцээ хийгдэх эсэх нь чамаас л шалтгаалах болно гэж байцаагч эхнэрээ сугадан булчинг нь зөөлөн атгаж хэлэв.
—           Үгүй, би юу ч хийж чадахгүй байх. Би хүмүүсийг таньж мэдэж чадахгүй бололтой. Тэр хүн ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөн болоод юу ч хийж чадах хүн гэж надад заримдаа санагддаг юм. Түрүүчийн уулзалтаар тэр өөрийнхөө ганцаардмал байдал, амьдрал хангалттай биш байгаагаа их л улайран ярьсан билээ... Гэхдээ тэр хүн хэн болохыг би мэдэх учраас тэр жүжиглээд байна даа гэсэн сэтгэгдэл надад төрсөн юм.
—           Намайг хэн болохыг мэдэхийн тулд чамд тун бага хугацаа хэрэгтэй юм байна даа гэж Патрик Жуны сэтгэлийг засахыг оролдов. Өчигдөр Алангтай ярилцсанаас хойш Патрикийн сэтгэл тайвангүй болжээ.
Жун муухан мушилзав.
—           Тэр хүн бусадтайгаа адил... өөдгүй амьтан бол... яах вэ?
—           Тэгвэл «Гурвын холбоонд» сэжиг авахуулахгүйн тулд түүнд гар хүрэлгүй үлдээж өөр арга зам хайна даа гэв.
—           Ээ Патрик минь, би тун ч их айж байна. Би түүнээс айж байна. Бас таныг хөөдөх байх гэж айж байна. Би түүнтэй ярилцаж болох байх гэж гэнэт боддог.
Гэтэл үнэндээ үгүй бол яах вэ?
—           Жун минь биеэ барь. Өнөөдөр сэтгэл чинь хэтэрхий их хөдөлсөн байна гэж Патрик хэлэв.
—           Тэр хүн нэг л тааварлаад байх шиг санагдах юм.
—           Дэмий хэрэг. Яагаад сэжиглэх ёстой юм бэ? Чи зохих ёсоор бүхнийг хийж байгаа шүү дээ. Би чиний дэргэд үргэлж байгаа гэдгийг бүү март. Өчүүхэн төдий л юм болбол би чамд туслахаар очно. За гүйцлээ. Тэр чамайг байшингийн буланд хүлээж байна. Сэргэлэн цовоо бай. Би чиний дэргэд байна гэдгийг сана. За амжилт хүсье гээд Жуны хацар дээр үнсээд гудамжны нөгөө талд гарав.
Жун сэвсгэр үсээ ар тийш нь сэгсрээд айхгүй байхыг хичээн, хором хэр алхаагаа удаашруулснаа зориг орж Орчард Роуд гудамж руу эргэв.
Шан цагаа харан уулзах гэсэн газартаа зогсож байв. Тэр Жуныг хармагц өмнөөс нь хурдлан угтав.
—           Та намайг бүтэн арван минут хүлээлгэж зовоолоо шүү. Би таныг бүр ирэхгүй юм байх гэж бодлоо гэж шоглосон ч юм шиг, гомдсон юм шиг хэлэв.
Жун сээтгэнэн мөрөө хавчисхийв.
—           Хүлээлт хэнд ч хор болоогүй харин ч...
—           Та ч аюултай эмэгтэй юм даа. Туршлагагүй за залуучуудын дурыг татаж чаддаг хүн байна шүү гээд Шан хөхрөв.
Түүний харцанд ёжтой дооглосон буюу шохоорхол илэрч байгааг Жун олж мэдэв. «Энэ хүн намайг ямар хачин жигтэй харна вэ. Урьдын уулзалтаар түүний нүдэнд тэвчээргүй хүслэнг л илэрхийлсэн харц байсан шүү дээ» гээд айх сэтгэл дахин төрөв.
—           Одоо бид хаачих вэ? гэж Жун хэнэггүй царай гаргахыг хичээн асуув.
—           Та татгалзахгүй бол жаахан зугаалъя. Би Сингапураар үдэш орой тэнэх дуртай шүү. Тэгээд дараа нь ямар нэг юм бодъё.
Жун хөөрхөн хамраа үрчийлгэж,
—           Ий. Тэгээд явган явах хэрэг үү. Энэ ч уйтгар, ядаргаанаас өөр юу байх вэ. Би хүйтэн юм уумаар байна. Өнөөдөр их халуун байна шүү. Тэгээд дараа нь «Гонконгт» очиж бүжиглэх юм биш үү. Тэндэхийн хөгжим сайхан даа гэв.
—           Та үнэхээр сайхан хөгжим сонсъё гэж байгаа бол «Гонконгт» очих хэрэггүй.
—           Тэгээд хаашаа очих гэж?
—           Та үүнийг надад даалга. Энэ үдэш та сэтгэл ханамжтай байх болно.
—           Би «Гонконгт» л очмоор байна гэж Жун татгалзан хэлэв.
—           За яахав тэгье л дээ. Таны хүсэл бол надад хууль гэж Шан зөвшөөрөв.
Ингэж хэлэхдээ тэр дуугүй болсны дараа хэлсэн бөгөөд тэр хооронд толгойдоо ямар нэг юм бодсоныг Жун нүдний нь харцаас олж харав. «Үгүй, үгүй. Зөвхөн надад л тэгж санагдсан байх. Чиний сэтгэл өнөөдөр их хөдөлсөн байна гэж Патрик зөв хэлжээ» гэж тэр өөрийгөө тайтгаруулахыг оролдов. Тэд гудамж уруудан аажим урагшлан алхана. Энэ хүн бүгдийг мэдэж байгаа учир намайг хаа нэг газар аваачих гэж байна гэсэн бодол Жунд гэнэт төрөв. Жун хамт яваа хүнээ хулгай нүдээр харав. Шан гараа хөдөлгөн ямар нэгэн дэмий юм бурсаар явж байв.
«Мэдэж байна уу үгүй юу? Одоо би юу хийх вэ? Зугтах уу? Үгүй. Энэ хүн гудамжинд яаж ч чадахгүй... Тэгээд бас Патрик ойрхон байгаа шүү дээ» гэж Жун бодно.
Өөрийн эрхгүй эргэж харвал Патрикийн нүүр тав арван метрийн цаана дэнгийн гэрэлд сүүмэлзэн харагдаж, Жуны сэтгэл бага зэрэг амрав. Шан гудамжинд эргэн тойрон ийм олон хүн байхад яах ч үгүй нь эргэлзээгүй. Бас «Гонконгт» ч гэсэн чадахгүй. Өөр тийшээ бол би явахгүй. Жун өөрийнхөө бодлыг гэнэт гайхав. Юунд айгаад байна вэ? Шан түүнийг заавал «ална» гэж яагаад бодох болов оо? «Ална» гэдэг ямар хачин үг вэ. Энэ үг ийм ёрын муухай үг гэж Жун хэзээ ч бодож байгаагүй билээ. Алсан, хядсан тухай сониноос олон удаа уншсан боловч энэ нь хийсвэр, бодит биш зүйл шиг санагддаг байв. Өөрийг нь алаагүй учраас тийм байсан байж болох юм. Түүнийг алаагүй шүү дээ. Хүн нэг удаа л үхнэ. Алагдахаар хүн гэж байхаа болино. «Хүн гэж байхаа болино» гэдэг хачин үг үл ойлгогдох зүйл юм. Өөрөө байхгүй болно гэж байж болох уу даа. Яагаад байхгүй болох юм бэ? Хэрэв үхчихвэл улс амьтан гудамжаар холхилдон, инээж хөхрөн тоглож наадан, бие биедээ дурлаж байхад харин Жун энэ бүгдийг харахгүй болно. Патрик намайг тэвэрч, үнсэхгүй болно. Би байхгүй болно, байхгүй болно! Ямар аймшигтай үг вэ! Үгүй, зугтаах хэрэгтэй. Шанаас зайлан зугтааж Патриктаа очиж, түүний хамгаалалтад орох хэрэгтэй. Хождоогүй байгаа дээрээ зугтъя. Би үхэхийг үл хүснэм. Энэ Шанд намайг алах эрх байхгүй! Хүмүүс яагаад бие биеэ ална вэ? Энэ утгагүй хэрцгий явдал юунд хэрэгтэй юм бэ? Үхэхийг хүсэхгүй байхад яагаад алдаг юм бэ? Жун эргээд зугтаахад бэлэн байлаа. Гэтэл «Чи ч ухаантай бүсгүй шүү дээ... Чамаас их зүйл шалтгаална... Би чиний хажууд үргэлж байна гэдгийг битгий март» гэсэн Патрикийн үг санаанд нь оров. Жун биеэ барьж, хүнд муухай бодлоосоо хагацахыг хичээнэ. Эцсийн эцэст Шан яагаад түүнийг алах ёстой юм бэ? Хэрэв Жун түүнтэй уулздагийн учир шалтгааныг мэдэж байгаа юм бол нуугдаж зайлахаас өөр юу түүнд хэрэгтэй юм бэ?
—           Та ч миний үгийг сонсохгүй байх шив дээ. Та ямар нэг юм бодоо юу? Юу бодоо вэ? гэж асууж байгаа Шаны гар тохойд нь хүрэхийг мэдэрч давхийн цочив.
—           Үгүй... Бага байхад болсон нэг явдал санаанд ороод...
—           Ямар явдал вэ?
—           Намайг эхээс минь хулгайлж байна, би их гашуудан уйлж байна гэж нэг удаа зүүдэлсэн билээ. Мөн ч аймшигтай зүүд байсан шүү. Тэгээд ч би зүүд маань биелэх вий гэхээс цаг үргэлж айдаг юм. Харин та тийм зүүд зүүдэлж байсан уу? Та эцэг, эхээс минь хулгайлчих вий гэж айж байсан уу?
—           Үгүй гэж Шан товч хариулав.
—           Ингэхэд та өөрийнхөө эцэг эхийн тухай надад юу ч яриагүй байх аа..
—           Та энэ талаар их сонирхож байна уу? гэж Шан асуултыг асуултаар хариулсанд Жун түүний дуунд ямар нэгэн онцгой аялга байхыг олж мэдэв.
«Энэ тамлалт хурдан төгсөөсэй Аллах минь» гэж Жун бодоод
—           Ийм ярианд зарим хүн дуртай байдаг. Эцэг эхтэй нь олон зүйл, бүх амьдрал холбоотой байдаг биз дээ. Багын дурсамж үргэлж сайхан байдаг бөгөөд түр зуур бага насандаа очсон юм шиг санагддаг шүү дээ.
—           Намайг бүр нялх байхад манай эцэг эх хаясан юм гэнэ билээ. Харин намайг нэг хүн хүмүүжүүлж эцгийн минь оронд эцэг, эхийн минь оронд эх болсон юм гэж цаанаа л нэг баярлангуй хэлэв.
—           Тэр хүнийг чинь хэн гэдэг юм бэ?
—           Тэр үү? гэж Шан давтан асуугаад алхаагаа удаашруулав.
Тэр хүнийг зогсоход Жун ч түүний хамт зогсов.
Дараагийн үйл явдал маш хурдан хугацаанд болов. Нэг машин яг дэргэд нь тооромсоглон зогсож хаалга нь нээгдмэгц Шан Жуныг огцом түлхэн машинд оруулж суулгав. Машинд ормогц хүчтэй чанга гар түүнийг барьж авав. Хэдэн эгшний дараа машин цааш давхиж, харин Жун хоёр талаасаа шахагдан арын суудал дээр сууж явав. Нэг талд нь Шан, нөгөө талд нь хямд үнэтэй янжуурын нялуун муухай үнэр ханхлуулсан халзан толгойтой хижээл насны хятад сууж байв.
—           Та нарт юу хэрэгтэй юм бэ? Намайг хааш нь аваачих гэж байна вэ?
Хажууд нь байгаа дээрэмчнээс ханхлах нялуун муухай үнэр шиг аймшиг Жуныг эзэмдэв.
—           Явж жаахан зугаацъя! Чи хөгжим сонсохыг хүссэн биз дээ. Одоо бид түүний чинь сонсгоё гээд
Шан, Жунын хөх ягаан цамцны доогуур гараа хийж хөхрөв.
Ой нь гутаж уурласан Жун түүнээс салахыг оролдон баруун талын хүнээ нудрав.
—           Наад охиноо зүгээр байлга. Цагаа олж дээ гэж нөгөө хятад бувтнав. Шан гараа дургүй татаж авав.
—           Чи.. чи.. өөдгүй амьтан! Чи хүмүүжүүлэгч шигээ адил хүний шаар. Та нар бүгдээрээ хүн төрөлхтний шаарууд, алуурчид! Эцэг эх чинь чамайг хаясан гэж бодож байна уу? Үгүй шүү. Чамайг хүмүүжүүлсэн тэр хүн чамайг бүр багад эхээс чинь хулгайлан авчээ. Чи өөрийнхөө дүүтэй гэрлээд дараа нь түүнийгээ янхны газар худалдсан шүү дээ! Эх чинь галзуурсан, дараа нь та нар түүнийг алсан шүү дээ. Чи бол хүний адгийн шаар, шаар! Чамаар л тоглож байна! гээд Жун гараа зангидан уйлав. Шан бүр ч чангаар хөхрөв.
—           Ярь, ярь, Чи удахгүй өөрөөр ярих болно. Намайг өрөвдөх зав чамд гарахгүй. Эх, эгч гэнээ? Та нарын наад үлгэрийг нулимж хаявал таарна. За үнэн байлаа ч гэсэн юу болох юм бэ? Танай муу цагдаагийн газар гүйн очиж бүгдийг хэлнэ гэж бодоо юу? Тэгэхгүй шүү! Тэгнэ гэж бодохын ч хэрэггүй гэв.
Жун Патрикийг дахин бодож эргэж харав.
—           Найз хонгор оо хараа юу? Битгий сандар, тэр чинь бидний хойноос явж байгаа. Тэр ч бас бидэнд хэрэгтэй. Сенг яасныг мэдэхийг хүсэж байгаа биз дээ? Мэдэх л байх даа. Арал дээр хамаг юм ухаж төнхсөн нь харамсалтай. Тэгээгүй бол түүний чинь учрыг бас тэр намагт олох байсан юм. За яахав, өөр газар ч гэсэн олдох л биз
—           Амаа хамхи гэж халзан хятад Шанд хэлээд Понггол руу эргэ гэж жолоочид хандаж хэлэв.
Жолооч дуугүй толгой дохив.
—           Зүгээр. Энэ бүсгүй одоо хэнд ч юу ч хэлж чадахгүй гэж Шан хариулав.
Жун энэ үгийг сонсоод маш их айдас төрж үг хэлж ч хөдөлж ч чадахгүй болой.
Хэрэг явдал ийм болно гэж Ло ердөө ч бодсонгүй. Байцаагч зогсоо зайгүй дохио өгч байгаа машинд дайруулах шахан гүйж гудамжны нөгөө талд гарав. Бүх явдал дээрэмчдэд яагаад мэдэгдсэнийг бодож ч амжсангүй.
Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг ойр хавьд нэг ч цагдаа байсангүй. Патрик одоогийнх шиг ийм арчаагүй байдалд орж байснаа санахгүй байв. Цагаан Цаасан Дэвүүрийн газар доорх байранд гартаа хутга барьсан ухаан солиотой бүсгүй түүнд ойртож байсан үед ч ийм байсангүй. Ло амьдралдаа анх удаа үнэхээр айжээ. Дотныхоо хүний төлөө айж, олон зүү шаах мэт зүрх нь шимширнэ.
Патрикаас хоёр метр зайтай нэг такси ирж зогсов. Байцаагч гүйн очиж урд талын хаалгыг онгойлгон суугаад,
—           Баруун тийш. Хурдан! гэв.
Таксины жолооч түүнийг сэжиглэнгүй харахад Ло хураалгаж амжаагүй явсан үнэмлэхээ гаргаж үзүүлэв.
—           Цагдаагийн газраас!
Мотор дүнгэнэж, машин ташуу эргэн Бенкулен-Рауд тийш хурдлав. Алсад цайвар шар «Хонда» машин сүүмэлзэнэ.
—           Хурдаа нэм! гэж байцаагч жолоочид тушаав.
Жолооч дуулгавартай хурдаа нэмнэ. Хурдны хэмжүүр нь эвдэрсэн хуучин муу «королла» хурдалснаас болж чичрэн доргино. Гэвч «Хонда», «королла» хоёрын хоорондын зай үл багасна. «Намайг мөрдөж байгааг би яагаад мэдсэнгүй вэ гэж өөрийгөө зэмлэн, гараа өвдтөл зангидан Жуныг авч одсон машинаас хараагаа үл салгана. «Хонда» гудамж тойрон дахин далд оров.
— Зүүн тийшээ эргээд. Хурдал хурдал гэж Патрик шаардана.
Таксины жолооч хурдаа хасалгүйгээр жолоогоо огцом эргүүлэв. Засмал зам дээр эргэж байгаа машины дугуйнаас хорт могой исгэрэх шиг дуу гарна.
Ло цухалдан нэг янжуур гаргав. Жуныг энэ хэрэгт битгий оруул гэсэн нь Алангийн зөв байжээ. Патрик улайрсандаа болж жингийн тавагт дэндүү их юм тавьжээ. Тэр асаагүй янжуураа базаж цонхоор шидэв. Жуныг ийм аюултай байдалд оруулах ямар эрх түүнд байв? Амьдралын ханиа сая л дөнгөж олж авчхаад одоо... Энэ бодлоо хөөж сарниулахыг хичээнэ. Тэд энэ хэрэг явдлыг яаж тааварлаж мэдээ вэ? Санамсаргүй Юу? Эсвэл үнэхээр гүн орсон учраас «Гурвын холбоо» сэрэмжлэв үү? Жун тэдэнд яагаад хэрэгтэй болов? «Си Ай Югийн» юу мэдэж байгааг олохыг бодов уу? Тэгвэл одоо тэд байцааж эхлээ биз. Энэ адгийн амьтад юу ч хийхээсээ будахгүй шүү гэж бодоод Патрикийн бие зарсхийв. Жун тэсэхгүй дээ. Энэ ч ямар ач холбогдолтой юм бэ, чөтгөр ав? Тэд юу хэрэгтэйгээ мэдэг л дээ. Тэд бүгдийг сүйтгэг, дараа нь хүчирхийлэг, дээрэмдэг, устгаг, ганцхан Жунд л битгий гар хүрээсэй.
Түүний халаасанд авсаархан радио дамжуулагч байгааг Ло сая л саналаа. Ийм нөхцөлд тэр дамжуулагч нь их ч хэрэг болохгүй, өөрийнхөө хүчинд л найдаж болох юм. Гэвч Алангад мэдэгдвэл амжиж тусалж ч магадгүй гээд Патрик халааснаасаа дамжуулагч гаргаж товчийг нь даран «Си Ай Ю» -г дуудаж эхлэв. Хариу авсангүй. Дамжуулагчийн чадал хязгаарлагдмал байжээ. Тэгэхээр нь байцаагч хамгийн ойр байгаа цагдаагийн хэсгийг дуудах долгионд залгав.
—           Гучдугаар сонсож байна гэх дуу гарав.
Патрик түгшүүр зарлах нууцалсан хэдэн тоо хэлж, дараа нь түүнийгээ хэд дахин давтав.
—           Понгголын чиглэл рүү машин түргэн явуул. «Альфа-15-д» мэдэгд. Энэ долгионоор өөр зүйд ярихыг зогсоо. Миний мэдээг хүлээж бай.
Гэнэт дамжуулагч нь тор гээд, дуудлага хүлээж авсан хүн хариу өгөх гэсэн нь долгионы тас няс хийх чимээнд дарагдан алга болов.
—           Та намайг ойлгов уу? Хариул! хариул! гэж байцаагч дамжуулагчаа бүр амандаа тулган хашгирав.
—           Таныг ойлголоо гэсэн алсын бүдэг дуу сонсдов.
Машин хотоос гарч дал мод хоёр талаар нь битүү нягт ургасан засмал замаар давхив. «Хондаг» гүйцэх шахав. Одоо машинуудын хоорондын зай тавин метрээс ч илүүгүй үлджээ. Ло машины гэрэлд Жуны гоёмсог үстэй толгойг харав. Жун эргэж харахад тусламж гуйж байгааг түүний нүднээс олж харах шиг болов. Жуныг тавибал, Патрик буугаа хаяж түүнтэй хамт машинд сууна гэж хашгирахыг хүсэв. Ло шүдээ зуун машин дотор юу болж байгааг харахыг оролдон «Хонда» машины арын цонхноос хараа үл салгана. Машинд Жун, Шан хоёроос гадна хоёр хүн байв.
Нэг нь жолооны ард, нөгөө нь Жуны баруун гар талд сууна. «Хондагийн» дугуй руу буудах уу? Үгүй, болохгүй. Тэд зугтахдаа Жуныг алчхаж болно. Дээрэмчдийг буудсан ч бас л аюултай. Патрик мэргэн бууддаг боловч тэд Жунд тун ойрхон сууж байлаа.
«Хонда» дахин булан тойрч далд оров. Такси бас дөрвөн зуугаад метр явж, Патрик нөгөө машиныг дахин харав. Гэтэл тэр «Хонда» машин замын хажууд хоосон зогсож байв.
Байцаагч явдал дундаа машины хаалгыг онгойлгон гар буугаа гарган
—           Зогс! гэж хашгирав. —Би бууна, чи цагдаагийн байр руу давхи. Цагдаагийн газар эндээс гурав, дөрвөн км зайд байгаа байх. Очоод энд дээрэмчид байна гэж хэл гэв.
Жолооч толгой дохин машинаа зогсоов. Ло машинаас бууж, засмал зам дээр зогсон, дээрэмчид Жуныг хааш нь авч явсныг мэдэхийг хичээн зүг бүр ажиглан харав. Патрик шуудуу дээгүүр харайн гараад өтгөн шигүү ургасан сөөгийг гатлан гуйв. Ло хориод метр гүйгээд ойн жижиг цоорхойд гарч очив, Үүлэн чөлөөний сар ойн цоорхойг гэрэлтүүлэв. Байцаагч Жуныг олж харлаа. Нүцгэн гялгар дал модны дэргэд Жун ам нь боолттой, нүд нь маш их айсан шинжтэй таг чиг зогсоно. Түүний ард нөгөө халзан хижээл дээрэмчин нэг гараар Жуныг, нөгөө хутгатай гараа хүүхний хүзүүнд нь тулган барьжээ,
—           Хэрэв хүүхнийг амьд байлгахыг хүсэж байгаа бол буугаа хая! гэж тэр хятад сөөнгө дуугаар Патрикт хэлэв. .
Ло баруун, зүүн тийшээ харав. Хоёр талд нь баргар царайтай хоёр хүн түүнийг ажиглан байв. Ард нь мөчир хугарч тасхийх чимээ гарав, Байцаагч эргэж харав. Хотоос түүнийг авчирсан таксины жолооч хоёр гараа халаасандаа шургуулчихсан ойн цоорхойд гарч ирэв.
—           Энэ өөрийнхөндөө мэдэгдсэн!. Хурдан зайлах хэрэгтэй гэж жолооч халзан хятадад аяархан хэлэв.
«Тэдэнд би хэрэгтэй байжээ! Цэвэрхэн сайн ажиллажээ. Хэлэх юм алга» гэж бодоод Патрик өөрийн эрхгүй инээмсэглэв.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.15.10 5:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
6
Шар Луу ёслолдоо бэлтгэж байв. Энэ ёслол нь «Шар навч шатаах» гэсэн нэртэй бөгөөд үүний дараа ямар нэгэн ул мөр үлдэх ёсгүй гэсэн утгатай ажээ. Шалгарагчдыг зэрэг дэвшүүлэх, «Гурвын холбооны» гишүүнд шинээр элсэгчдэд зориулах, гэмтнийг шүүн цээрлүүлэх тодорхой хэрэгт ийм ёслолыг хоёр сард гурван удаа явуулна. Бүх «гэлэнгүүд» нууц нийгэмлэгийн хатуу хууль хичнээн хүчтэй болохыг байнга мэдэрч байхын тулд цаазлах болон бусад шийтгэлийг гүйцэтгэх ёс журмыг үе үе харж үзэж байх ёстой учир энэ ёслолд «Гурвын холбооны» янз бүрийн гишүүд оролцдог ажээ.
Шар Луу ёслолд ерөөс дургүй. Учир нь тэр ёслолын үеэр хуран цугларагсдыг өөрийг нь хэлснээр үл бүтэх амьтдыг «ах дүү нар» гэж дуудах ёстой бөгөөд ингэх нь үнэнхүү жигшил зэвүүцэл төрүүлдэг аж.
Гэвч ёслол хийх зайлшгүй чухал зүйл байжээ, Үүнийг тэр хүн сайн ойлгодог байжээ. Үзэсгэлэнтэй гоё тавилга, үл ухагдах нууцаар дүүрэн, айдас хүрэм байдлын дунд шинэ гишүүдийг элсүүлэн авах; тэрсэлсэн этгээдийг цаазлах зэрэг нь түүнд оролцсон бүх хүнд санаанаас нь гаршгүй айдсыг төрүүлдэг аж. Бурхан шүтээн болон «Гурвын холбооны» тугийг тахин мөргөх явдал бол олон жилийн турш нягт нямбай гүйцэтгэж, хайрлан хадгалж байдаг ёс суртахууны нь хэвшил юм. Энэ нь жолоодогчиддоо сохроор захирагдах, «хутган» сахилга, хэрцгийлэл, нийтээр дагах, дуугүй байх гэсэн үг юм. Үнэнийг хэлэхэд энэ бүх зүйлийг ёслолын үед нэлээд өөрөөр, ахмадаа хүндлэх, урвагсдад хайр найргүй байх, мөнхийн барилдлага «Гурвын холбооны» туйлын зорилгод үнэнч байх гэж нэрлэн гүйцэтгэнэ.
Ёслол болоход арваад минут үлдээд байлаа. Шар Луу нүүрээ будаж дуусав. «Гурвын холбооны» жирийн гишүүд бие биеэ мэдэхгүй байх болон баригдаж, илрэхээс зайлсхийхийн тулд ёслолын үед багтай цугларна. Өөрийн хүч чадлаа үзүүлэхийн тулд удирдагчид нь баг өмсдөггүй байна. Гэлэнгүүд» удирдагчдынхаа үл ялагдах чанарт ариунаар итгэх ёстой. Энэ учраас Шар уруу болон «Гурвын холбооны» бусад толгойлогчид таних аргагүй болтлоо нүүрээ будна.
Шар Луу нүүрээ будаад хувцсаа сольж эхлэв. Түүнд хоёр бие хамгаалагч нь тусална. Энгэрт нь аалзны хар шүлс зурсан өсгийгөө хүрсэн тод шар өнгийн жанч өмсжээ. Асар том хоёр цусан толбо дээр дүрс үсгийг хараар бичсэн өргөн ханцуй унжина. Эртний хятад хэл дээр бичсэн вэньяне гэдэг үсэг нь гурван зуун жилийн өмнө бичсэн «Гурвын холбооны» нэрийг хуулбарлан буулгажээ. Шар Луу хар торгоор бүрсэн аалзны хэлбэртэй төмөр титэм толгой дээрээ тавьжээ. Мундаг том шавьжийн амьгүй ногоон хаш нүд аймшигтай нэвт ширтэнэ. Үеэрээ нугарсан хөлнүүд нь Шар Луугийн зузаан оодсон цагаан духан дээр тод ялгарна. Энэ бэлгэдэл тайлбарлалтгүй байв. Нууц нийгэмлэгийн аймшигт торд хамрагдсан бүх зүйл аалзны шүлсний бүрэн эрхт хэрцгий эзэн Шар Луугийн хязгааргүй мэдэлд байх ёстой аж.
Шар Луу хувцаслаж гүйцээд тасалгаанаас гарч, богино нарийн хонгилоор явж нүсэр том төмөр хаалганд тулж очив. Хаалганы дэргэд зогсож байгаа хоёр хамгаалагч, тэтгэгчийнхээ өмнөх хаалгыг түргэн нээхэд шаахайгаа тайлж, ёслол явуулах өрөөнд орлоо. Энэ өрөөг Үнэнч шударгын танхим гэж нэрлэнэ.
Энэ танхим байшингийн суурийн хонгилд байдаг болохоор цонхгүй, том биш, тэг дөрвөлжин тасалгаа байв. Хана, туургыг хар даавуугаар бүрж, улаан дэнгээр гэрэлтүүлсэн нь тасалгааг аймаар бүрэнхий болгоно. Шүтээний дөрвөлжин ширээ байрлуулж, тугаа өлгөн өндөрлөсөн тавцан дээр толгойлогчид суужээ. Харин тэнд шалан дээр бүдэг улаан дэнлүү асаасан нь бусдаас бага зэрэг гэгээтэй аж. Дороос нь гэрэлтүүлсэн жолоодогчдын нүүр нь хохимой толгойтой төстэй харагдана.
Шар даавуугаар бүтээсэн шүтээний дөрвөлжин нь өндөр ширээн дээр хүж хатгасан хүрэл бойпор байна. Хүж удаан асаж, түүнээс нарийн саарал утаа дээвэр суунаглан хөөрч, нялуун үнэр ханхална. Бойпорын дэргэд тангараг өргөхөд хэрэглэх цус хийх ёслолын алтан аяга, баялгийн бэлэг тэмдэг болсон мөнгөн ембүү байна. Хар дүрс үсэгтэй гурван шар даавуун жаазанд хийсэн «Гурвын холбооны» уламжлалт сахиусны хөрөг болой. Баялгийн бурхны хөрөг шүтээний ширээний дээд талд өлгөөтэй байна. «Гурвын холбооны» одоогийн гишүүд нь сахиусан тэнгэр сахиулчийг Гуань Юй биш, харин Цай Шэнь, Цай Шэнь гэж үздэгээрээ өөрийн өмнөх гишүүдээс ялгаатай юм. Шар Лууг ёслолын байранд орж ирэхэд хуран цугларсан зуу орчим хүн доош бөхийн ёслов. «Гурвын холбооны» толгойлогч өндөр тавцан дээр гарч ширээний захад хүрч очив. Үхдэлийн цусгүй нүүрийг улаан дэнлүү доороос нь гэрэлтүүлнэ. Тэр хүн нам чимээгүйн дунд хэдэн хором зогссоны дараа алгаа доош харуулан урагш хоёр гараа сунгаад сарвайлгасан хуруунуудаа яаралгүй атгаж зангидан цээжиндээ зөрүүлэн барив. Ард нь зогсож байсан аалзан титэмгүй Шүтээний Сахиулч (Шар Луугийн адил хувцасласан, тэгэхдээ хувцасны өнгө нь хөх ягаан аж) эвдэрхий модон савыг дохиураар зөөлөн цохиход зөөлөн богино дуу цуурайтав. Шар Луу шүтээн тийш эргэж, түүний өмнө түрүүлгээ харан унав. Шүтээний Сахиулчаас бусад нь бүгдээр түүний адил мөргөв. Тэр хөрхгөр царайлан дохиураар эхлээд удаан, дараа нь түргэн түргэн цохиход тасалгаанд нижгэнэсэн чимээ түгэв.
Энэ нижгэнэсэн чимээ дүнгэнэсэн хүчтэй цохилтоор төгсөв Хоёр хүн тэлчигнэж дэрвэсэн цагаан тахиаг тасалгаанд авчирч өндөрлөн зассан тавцан тийш очив, Шүтээний Сахиулч шалан дээр хэвтэж байсан махир сэлэм авч тахианы толгойг тас цавчив. Татганан тэлчилж байгаа шувууны хүзүүг доош унжуулахад бүлээн цус аяганд гоожиж эхлэв. Аяга дүүрэх шахахад үхсэн тахиаг авч гарав.
Шүтээний сахиулч мөргөлийн уншлагыг вэньянаар уншив. Тэр хүн уншлагаа арван минут уншсан бөгөөд энэ хугацаанд сөхрөн мөргөсөн «гэлэнгүүд» нэг ч үг ойлгоогүй боловч түүнийг амьсгаа даран сонссоор байв.
—           Хан тэнгэр, Хатан дэлхий, эцэг өвгөдийн минь ариун сүнс манай ариун барилдлагыг хамгаалаг! гэж Шүтээний Сахиулч төгсгөлд нь хэлэв.
Дараа нь тэр хүн номлож эхлэв.
—           Ёслол гурван үндэстэй, Тэнгэр, Газар бол амьдрахын үндэс. Эцэг өвөг бол удам угсааны үндэс. Захирагч багш бол дэг журмын үндэс мөн. Тэнгэр, Газар байгаагүйсэн бол амьдрал байх уу? Эцэг өвөг байгаагүйсэн бол хүн гарал үүслээ хаанаас эхлэхсэн билээ? Захирагч багш байгаагүйсэн бол тэнгэрийн доорх ертөнцөд дэг журмыг хэн тогтоохсон билээ? Дээд Тэнгэр, доод Газрыг тахин шүтэх, эцэг өвгөө бишрэх, Захирагч багшаа хүндэтгэхэд ёслолын утга
учир оршино. Хүмүүсийн амьдрал ёслолыг тодорхойлно. Ёслол өөрийнхөө хуулиар хүмүүсийг хувааж, хүн бүхэн ихэс, доодос,том, бага, баян, ядуу гэсэн өөрийнхөө хувь заяанд тохирч байх ёстой. Хэрэв ёслолыг гүйцэтгэхгүй бол эцэг өвгөдийн зан заншлыг дагахгүйд хүрч, өрсөлдөөн тэмцээн бий болж, үймээн самуунд хүрч, үймээн самуун нь хоосон гуйланчлалд хүргэнэ. Манай эцэг өвгөд үймээн самууныг үзэн яддаг байсан учир хүмүүсийг ялгаатайгаар хийх ёслолыг бий болгожээ. Хэн ёслолыг гүйцэтгэн дагана тэр нь сайн үйлстэн, хэн ёслолыг гүйцэтгэхгүй бол тэр хүн адгийн муу хүн болно. Сайн үйлстэнг өгөөмөр шагнаж, үл гүйцэтгэгчийг хатуу цаазална. Хаан Тэнгэр, хатан Газар манай эцэг өвгөдийн гэрэлт Сүнс миний үгийн үнэний гэрч болох болтугай! гээд Шүтээний Сахиулч хоёр хуруугаа аягатай цусанд дүрээд уруулаа будав.
Шар Луу босож, зөөлөн сандалд очиж суув. Түүний хойноос бусад удирдагч дэс дараалан суудлаа эзлэв. Ганцхан Цагаан Цаасан Дэвүүрийн суудал хоосон хоцров.
Шар цаас, зомгол бүхий хүрэл хоовонг Шар Лууд авчирч барив. Зомголыг авч цаасанд хүргээд хоовонд дөл улалзав.
Шүтээний Сахиулч дохиураар савыг цохиж,'
—           Авшиг хүрт! гэж тунхаглав.
Нарийн Хулс