#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Feb.18.18 4:17 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 70 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Jul.17.10 11:59 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
Image


http://www.4shared.com/document/2eHaE-CI/Shadar_3.html Win1251
http://www.4shared.com/document/ET2rgPq ... s_Mon.html Unicode


Татаж аваад уншвал эндээс татаарай

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Aug.09.10 12:28 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.17.10 2:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
Д' АРТАНЬЯН ЭЦГИИН ГУРВАН БЭЛЭГ
1625 оны дөрөвдүгээр сарыч эхний нэгэн даваа гаригт билээ. Дээр цагт «Саргай цэцгийн тухай роман бичсэн хүний мэндэлсэн бяцхан Менг хотод хугенотууд1 Ларошелийн2» явдлыг дахин гаргахаар завдан байгаа юм уу гэмээр тэр хотын хүн ард үймэлдэн сандарч байв. Бусгүйчүүд төв гудамж өөд гүйлдэж, хүүхэд босгон дээрээ уйлалдахыг үзсэн хотын зарим иргэд хуяг дуулгаа яаран өмсч сүр бадруулах гэж зарим нь цахиур буу, зарим нь алман сүх бариад «чөлөөт тээрэмчид» гэгч зочид буудал өөд тэмүүлцгээв.
Буудлын өмнө хэрэгт дуртай баахан хүн цугларчихсан минут тутам олширсоор байлаа. Юм л бол ингэж үймээн дэгддэг цаг билээ. Аль нэг хот түүх судартаа ийм явдал тэмдэглэхгүй өнгөрөх өдөр ховорхон байдаг сан.
Ихэс дээдсээс хоорондоо арцалдаж, ван эзэн өөрөө их хамбатай тэмцэлдэж, Испанчууд вантай байлдаж байсан цаг Ил Д1лд, илэрхий нууцаар болж байсан тэр тэмцлийн хажуугаар бүгдтэй дайсагнасан гуйлгачин, хугенот тэнүүлчин зарц нар гэж бас байсан юмаа.
Хулгайч тэнүүлч, зарц нараас сэргийлж хотыч иргэд зэвсэг барин байн байн язгууртан ихсийн өөдөөс, хааяа заримдаа вангийн өөдөөс эсэргүүцдэг боловч, хамба лам испанчууд хоёрын өөдөөс хэзээ ч rap хөдөлдөггүй байв. Тэр 1625 окы дөрөвдүгээр сарын эхний даваа гаригт нэг их чимээ шуугиан сонссон хотын иргэд улаан шар тэмдэг, Ришелье герцогийн* зарц нарын хувцас аль алиныг олж харалгүй нөгөө л дадал болсон заншлаараа «чөлөөт тээрэмчиы» буудал өөд гүйлджээ. Хөл үймээний учир тэнд очсон хойно л сая хүмүүст ил боллоо.
Залуу эр... төрх байры нь гаргаж хэлэхийг хичээвээс: ердөө арван наймтай Дон Кихот2 хуяг дуулга халхавч сэлтгүй, тунгалаг цэнхэр, шаргал хоёрын хооронд болж гандсан хөх ноосон цамцтай явж байна л гэж бод. Гонзгойдуу бор царайтай, товгор шанаатайгий нь харваас лав зальтай байж таармаар ажээ. Гаскон мужийн хүнийг уул нь нутгийн мухар малгайгаа өмсөөгүй байлаа ч гэсэн, айхтар чийрзгжсэн эрүүний булчингаар нь андалгүй таньж болох авч, залуу эр өдөрхүү юмаар гоёсон мухар малгай бас тавьжээ. Харц нь шулуун ухаалаг монхордуу гэлээ ч дэгжин хянга хамартай, бага хүү гэвэл хэт горзгор, том хүн гэхэд арай намхан нуруутай...
Явган явахад хөлий нь гуядаж, мордсон хойно морины нь үсийг сөргөөх суран тоногтой урт, хатгуур илд зүүгээгүйсэн болж гэм, туршлага муутайхан хүн түүнийг нэг тариачин эзний хүу юманд явж байгаа байх гэж санамаар.
Юу гэвэл, мань залуу морьтой, тэхдээ бүр хүн бүхэн сониучирхмаар гойд содон морь унажээ.Залуугийн хонгор шарга морь уул нь Беари нутгийн унага, арван хоёр, арван дөрөв ч хүрсэн байж мэдэхээр хөгшин, сүүл нь шодон болоод сагагаараа хавдар суужээ. Шарга морь.толгойгоо өвдөгнөөсеө доош унжуулаад, эзэндээ жолоо татуулж тээр бололгүй шогшихдоо бас яг ч үгүй, өдөрт долоон мод явчихдаг гэнээ. Гай болоход шаргал морины тэр чанар нь ёозгүй зүс сүр жавхаа муутайдаа дарагджээ. Хүн бүр морь мэддэг байсан тэр цагт беари нутгийн тэр морь Менг хотын хаалгаар орж ирээд мөч хир болохдоо хүн амьтны нүдэнд базаалтгүй харагдаж, эзнийхээ сүрийг хүртэл дарж байлаа.
Залуу Артаньян (шинэ Росинант унасан шинэ Дон Кихотын алдар нь юмсанжээ) моринд хэдий сайн гэлээ ч, ийм унаатай явахдаа инээдтэй харагдах ёстойг өөрөө сайн мэдэж, улам ч сүрхий зовж явав. Эцэг Артаньяны энэ бэлгийг авахдаа хүү өөрийн эрхгүй санаа алдсан нь ч бас аргагүй шүү. Тийм морины үнэ дээр хаяад хорин ливраас хэтрэхгүйг тэр хүү сайн мэдэж байв. Гэхдээ энэ бэлгийг өхөд хэлсэн үгийн үнэтэйг бас үгүйсгэхийн эрх байхгүй.
— За хүү минь, энэ морь арван гурван жилийн өмнө манайд гарснаасаа хойш энэ завсар тусаа өгсөөр ирсэн унаа шүү. Тэхлээр ч морио хайрлах биз, юу ч болсон чи морио битгий зараарай, зөнд нь асарч байгаад үхүүлчээрэй, энэ морьтойгоо аян дайнд явах болбол хүн хөгшин зарцаа өрөвддөг шиг үүнийгээ хайрлаж яваарай гэж ёстой беари аялгуугаар ярьдаг тэр гаскон нутгийн тайж хүүдээ захив. IV Генрих хүртэл бас нутгийнхаа аялгуунаас насан туршаа салж чадаагүй юм гэдэг. д'Артаньян эцэг үгээ залган,—чи эртний язгуур сурвалжтай хүн болохоор ордонд ойр шадар болж болох л ёстой.
Тэхлээр ордонд ойр шадар болбол өөрийгөө, ойр дотно хүмүүсээ бодож эцэг дээдэс маань таван зуун жилийн турш нэр төртэй авч ирсэн тайж алдраа өргөж яваарай. Ойр дотно хүмүүс гэж би төрөл садан, сайн нөхдий чинь хэлж байгаа юм. Ван, их хамба хоёроос өөр хэнд ч бүү захирагд.
Манай үед тайж хүн ердөө эр зоригоор л дуулж байгаа биз, ганцхан зоригоор л замаа олж байгаа юм. Хүн эгшин зуур дальдрахад л тэр эгшинд заяаж байсан хишгийг алдаад тавьчихаж мэдэх юм шүү. Чи идэр залуу байна. Нэгд чи гаскон хүн. хоёрт миний хүү болохоороо, энэ хоёр шалтгаанаар чи эр зоригтой байх ёстой. Цаг зуурдын юмнаас айлгүй, төвөгтэй хэрэг эрж л яв. Би чамд сэлэм барьж сурах боломж өгсөн. Чи гартаа бүлтэй сэлмэнд гарамгай болсон. Алив шалтгаар л хүнтэй тулалдаж, эрүүл тулалдаан хийж яв. Эрүүл тулалдаан хориотой, тэх тусам тулалдахад хоёр дахин их зориг хэрэгтэй болох нь байна шүү дээ. Би чамд хүү минь бэлэн мэнгө гэвэл ердөө арван таван экю, морь, бас сая өөрийн чинь дуулсан зөвлөлгөө, эднийг л өгыө дөө. Ээж чинь үүн дээр зүрхнийхээс бусад алив шарх эдгээх гайхамшигт чадалтай нэг тосны жор хэлж өгнө. Эд бүгдийг хэрэглэ, урт удаан, жаргалтай сайхан амьдраарай. За над одоо хэлмээр ганц л юм байна.Юу гэвэл дууриал болох хүн чамд зааж өгөх хэрэгтэй. Би өөрийгөө зааж чадахгүй, үнэн шажны төлөө дайнд сайн дураараа явж байснаас биш би ордонд шадар явсангүй. Дээр цагт манай хөрш байсан Де Тревиль гуайг би зааж өгье гэж байгаа юм. Бурхан минь багадаа тэр манай талийгаач XIII Людовик вантай тоглож байсан хүн. Тоглоом нь шоглоом болж зодоо гарах удаа ч байдаг, зодолдохдоо ван тэр болгон дийлдэггүй байсандаг. Ван ингэж цохиулсандаа де Тревиль гуайд нөхөрсөг сайн болж их л хүндэтгэдэг болсон юм. Де Трезиль гуай хожим Парис хотод анх очих замдаа таван удаа бусадтай тулалдсан. Талийгаач ван нас бараад, залуу ванг насанд хүртэл, аян дайныг оролцуулахгүйгээр долоон удаа, ванг насанд хүрснээс хойш одоо хүртэл лав зуу дахин тулалдсан хүн дээ! Тэгээд л алив горим журам, тушаал, тогтоолыг харгалзалгүйгээр де Тревиль гуай одоо шадар цэргийн, ухаандаа цезарийн торгон цэргийн захирагч болоод байна. Ванд ихээ үнэтэй, их хамбыг ч зүрхшүүлдэг хүн дээ. Өөрөө бол юмнаас айх нь бараг байдаггүйг хэн хүн андахгүй. За түүнээс гадна де Тревиль гуай жилдээ арван мянган экюгийн цалин авдаг юм. Тэхлээр яриагүй л ихэс дээдсийн нэг дээ.
Эхлэхдээ бол тэр чам шиг л эхэлсэн хүн. Энэ захиаг аваад өөр дээр нь оч, түүнээс дууриал авч түүн шиг яв гэлээ.
Ингэж хэлээд эцэг д' Артаньян гуай хүүдээ өөрийнхөө илдийг хайрлаж,. хоёр хацры нь энхрийлэн үнсээд, сайн сайхан явахыг ерөөв. Залууг эцгийнхээ өрөөнөөс гартал нөгөө сүртэй эмний жор хэлж өгөхөөр хүлээж байсан эхтэйгээ дайралдав. Дээр эцгийн өгсөн .зөвлөлгөөгөөр явах болж гэм, тэр эмийг хэрэглэх цаг олон л гарах бололтой. Эцгийг бодвол эх хүү хоёр хагацахдаа ихээ удаж энхрий уян байсан нь чухамдаа эцэг нь ганц хүүдээ хайргүйгээс ч болсон хэрэг бишээ. д' Артаньян гуай сэтгэлээ дураар нь тавихыг эр хүнд зохихгүй зүйл гэж санадаг байсан гэхэд д' Артаньяны авгай бол эх хүн, бүсгүй хүн байлаа. Авгай гашуун нулимс асгаруулна. Бага д' Артаньян гуай ч гэлээ хөөрхии алсдаа шадар цэрэг болох хүн гэж биеэ барихыг хэдий хичээвч сэтгэл нь дийлээд зөндөө уйлж, нулимсныхаа хагасыг арай чарай гэж нуусан билээ. Залуу эр эцгийнхээ өгсөн арван таван экю, морь, де Тревиль гуайд өгөх захиа ийм гурван бэлэг аваад алс замдаа мордов. Зөвлөлгөө мэдээжээр бэлгийн тоонд орохгүй шүү дээ.
Бид намтарч хүний хувиар залуугийн дүрийг гаргаж дээр хэлэхдээ нөгөө Сервантесийн баатартай сүрхий оновчтой зүйрлүүлсэн шүү дээ. Замдаа иймэрхүү сургаал аваад мордсон д' Артаньяны төрх байр, сэтгэл санаа аль алинаараа Дон Кихотоос ялгарах юмгүй байлаа. Дон Кихот салхин тээрмийг үлэмж биет, хонин сүргийг их цэрэг гэж эндүүрдэг байсан. д' Артаньян инээмсэглэл бүрийг доромжлол, харц бүрийг өдөлт гэж үзэн явлаа. Тэхлээр Тарбаас Менг хүрэх зам зуураа зангидсан гараа тайлсангүй, илднийхээ ишийг арваас цөөнгүй шүүрч явлаа. Гэхдээ залуу эр нудрагаараа хүний эрүү зад цохисонгүй, илдээ хуйнаас нь сугалаагүй билээ. Ясан хэдрэг болсон золгүй морьтой дайралдсан хүний инээд хүрэх нь хүрэх боловч, уртын урт илд морины хавирга гуядаж, дээшлээд бас эзний нүд бардам ихэмсгээсээ илүү омог хилэнгийн очоор гялалзаж байгааг хараад нөгөө улс инээдээ барина.Даанч хөгийн санагдаж болгоомжлоод, болгоомжлоод инээдээ барьж дийлэхгүйд хүрсэн хүн эртний баг шиг ядаж өрөөсөн талаараа инээхийг хичээнэ. д' Артаньян ихэмсэг дүрээ хадгалж дүрэлзсэн түргэн омгоо гаргалгуй явсаар гайтай Мент хотноо хүрч ирлээ.
д' Артаньян «чөлөөт тээрэмчний» үүдэнд тулж ирээд, гийчний дөрөө түшиж өгөх буудлын эзэн зарц юм уу морь маллагч аль нэг хүний тусламжгүй өөрөө буув. Тэнд хоёрдугаар давхарт нээлттэй байгаа нэг цонхны цаана өндөр нуруутай ихэмсэг дүрт тайж хүн байхыг харлаа. Яравгар хүйтэн царайтай тэр тайж, хажуудаа байгаа хоёр хүнд нэг юм ярьж нөгөөдүүл нь хичээнгүйлзн сонсож байх бололтой.
д' Артаньян болсон хойно, дороо л өөрийнхөө тухай ярьж байгаа бий гэж хардаад чих тавин чагнаваас энэ удаа оночихсон, бараг оночихсон байв. Чухамдаа өөрий нь тухай ч биш, морины нь тухай яриа болж байжээ. Тэр хүн янз нь морины хамаг эгзгийг тоочиж байгаа бололтой. Цаадуул нь минии түруүн хэлснээр түүнийг маш хичээнгүйлэн сонсож, үг дуугарах бүрд тачигнатал хөхрөлдөж байв. Инээмсэглэх төдийд л манай баатрын шар хөөрөөд ирдгээр жишээд бодоход ингэж бөөн инээдэм, хөөр болж байгааг хараад чухам яасны нь таахад хялбар билээ.
д' Артаньян юуны өмнө өөрийгөө шоолж зүрхэлсэн сонжуургүй этгээдийн царайг харах гэлээ. Тэр хүний эгц өөдөөс зоримог харцаар ширтвэл хурц хар нүд, цонхигор царай, том хамартай, сүрхий нямбай зассан хар сахалтай, дөч эргэм насны хүн байлаа. Тэр хүний өмссөн ягаавтар өнгийн өмд цамц мөн тийм өнгийн бүчтэй, ердийн онооноос өөр элдэв янзгүй, онооны нь завсраар дотуур цамц цухуйж харагдана. Цамц өмд хоёул хэдий шинэ боловч авдранд удтал дарагдсан аян замын хувцас аятай сүрхий үнгэгджээ. д' Артаньян нарийн ажигч хүний хувьд, амьдралдаа тэр хүнтэй сүрхий харгалдах тавилантайг зөнгөөр гадарласан ч байж магадгүй, эгшин зуур эд бүгдийг ажиж амжив.
За тэгээд, ягаан цамцтай хүн рүү д' Артаньяныг харах үед цаадах нь Беари морины тухай хамгийн давстай, хорон үгнийхээ нэгийг хэлэв. Чагнаж байсан хоёр тачигнатал хөхөрч өөрий нь лав ховорхон баясдаг болтой царай хүртэл инээмсэглэх аятай болов. д' Артаньяныг ёстой доромжилсон нь одоо ч бүр эргэлзэх юмгүй боллоо. Мань залуу тэрний нь сайн мэдээд, мухар малгайгаа дарж духдуулав. Гаскон нутгаар явсан язгууртан ихсээс харж авсан ордны зан заншлыг дууриах санаатай нэг гараа илднийхээ ишнээс барьж нөгөөгөөрөө ташаа тулан урагшаа алхав. Гай болоход уурандаа өөрөө улам улам автсаар бардам ихэмсэг үгээр тулалдах дуудлага хийх бодолтой байснаа эцэстээ, зүгээр учир зүггүй занган, хэдэн ширүүн үг хэлэхээс өөр чадалгүй болжээ.
— Хүүе эрхэм ээ! Та. Цонхны цаана нуугдаад байгаа тэр хүн та! Юу ингэтэл шоолоод байгаагаа хэлж хайрлаач, цуг инээе!—гэж хашгирав.
Зам яваа сурвалжит хүн мориноос хараагаа алгуурхан эзэн рүү нь шилжүүлэв. Өөрийгөө ийм хачин хүн зэмлэж байна гэдгийг тэр хүн даруйдаа ойлгосонгүй бололтой. Эцэстээ эргэлзэх газар нэгэнт үгүй болсон хойно, хөмсгөө үл мэдэг зангидав. Нилээд удаан дуугүй байснаа зүйрлэн хэлэхийн эрхгүй егөөтэй дээрэнгүй өнгөөр:
— Өршөөлт эрхэм ээ, би тантай яриагүй байна санж—гэж хариулав.
Сонжуургүй байдал, ёсорхуу зан, хүндэтгэл басамжлал, холилдсон тэр үгэнд залуу д' Артаньяны хилэн бадарч:
— Тэгвэл би тантай ярьж байна! гэж дуу алдав.
Цаад хүн хэсэг зуур д' Артаньяныг нүд салгалгүй ширтэж байснаа цонхноос холдож буудлаас алгуурхан гарч ирээд, залуугаас хэдэн алхам газар, морины нь халз өөдөөс харж зогсов. Нөгөө хүний ёжуун амгалан царай, цонхны дэргэд зогсож үлдсэн нөхдөө бүр ч хөгжөөлөө.
Түүнийг ойртож ирэхэд, д' Артаньян илдээ сайн тохой сугалав.
д' Артаньян хэдийгээр тэр хүн морь хоёрын дунд зогсож байсан боловч, цаадах нь гаскон залуугийн зэвүүцэж байгааг үзээгүй аятай нөгөөдүүл рүүгээ хандаж яриагаа залган, нээрээ, энэ морь шав шар зустэй, үгүй, нарийн яривал урьд тийм зүстэй байж шүү. Ургамлын аймагт өргөн дэлгэрсэн энэ өнгө шиг морины зүс ийм байх нь өнөө хүртэл тун ховор үзэгдсэн юм гэлээ. Де Тревилийг дуурайгч залуугийн омог бадарч
— Эзний нь дооглох зүрхгүй этгээд л мориор оролддог юм! гэж хашгирав.
Цаад хүн хариуд нь,
— Эрхэм минь, би ховорхон инээдэг хүн. Миний царайг хараад та тааварлаж байгаа байхаа. Гэхдээ би дуртай цагтаа инээх эрхтэй байх санаатай юм шүү гэв.
Тэгвэл би таныг дуртай цагтаа инээлгэхгүй гэж д' Артаньян сөргөв.
— Нээрэн тийм үү, эрхэм ээ? гэж цаад хүн амгалан гэгч нь лавлаад, — Яая гэх вэ, аргагүй л зөв дөө гэлээ. Тэгээд өсгий дээрээ эргэж буудлын хаалга руу алхав. д' Артаньян сая орж ирэхдээ, тэнд эмээлтэй морь байхыг харсан ажээ.
д' Артаньян гэдэг тэгж өөрийгөө дооглож зүрхэлсэн хүнийг зүгээр, явуулчихаар хүн биш байв. Илдээ хуйнаас нь суга татаж аваад доромжлогч этгээдийн хойноос ухас хийж:
— Эргээрэй араас чинь цохих нь байна шүү. Эргэж үзээрэй! гэж хашгирав.
— Надыг цохих гэж үү? гэж нөгөө хүн дуу алдаад өсгий дээрээ цочмог эргэн залууг гайхсан, басамжилсан байртай хараад, хонгор минь, яаж байгаа нь тэр билээ. Та лав солиорсон дог шүү гэлээ.
Цааш нь ганцаараа байгаа юм шиг аяархнаар залган:
— Бас гайяа! Тэгээд ч буучдынхаа тоог нөхөх гэж зоригтой эрс газар сайгүй эрж байдаг их эзэнтэнд л сайхан олз байна...
Энэ үг хэлж дуусаагүй байтал нь д' Артаньян уулгалан дайрсанд мань эр амжиж зайлаагүйсэн бол энэ хошигнол лав түүний эцсийн үг болохсон бизээ. Хэрэг биш болж байгааг цаад хүн ойлгож, илдээ суга татаад, довтлогч руу мэхийн, үнэнээсээ хариуцахаар зэхэв. Гэтэл яг энэ үеэр нөгөө ярилцаж байсан хоёр нь буудлын эзэнтэй хүч хавсран саваа, хүрз, галын шилээвэр барьсаар д'Артаньян руу дайрч учир зүггүй нүдэв. Гэнэт ингэж дайрсан нь тулалдааны явцыг эрс өөрчилж д' Артаньян зайгүй бууж байгаа цохилтоос биеэ хамгаалахаар эргэснийг цаадах нь ашиглаж илдээ тайван гэгч нь хуйлчихав. Гарсан хэрэг төвөгт өөрөө биеэрээ оролцох алдсанаа, хөндлөнгийн хүн болчихоод ердийнхөө хэнэггүй байдлаар харж байлаа. Гэлээ ч мань эр,
— Энэ гаскончуудыг ер чөтгөр алгадмаар улс шүү гэж үглээд
— Наадахаа тэр шар морин дээр нь мордуулчих.Мөрөөрөө арилаг цаашаа гэв.
д' Артаньян гурван дайсныхаа өөдөөс халз зогсоод зай завсаргүй буусаар байгаа цохилтыг чадах хирээрээ няцааж:
— Хулчгар минь чамайг алахаас нааш явахгүй гэж хашгирав.
— Гасконы сайрхалт байна! Нээрээ энэ гаскончууд засаршгүй улс шүү, та минь! За яахав, өөрөө дурлаад байгаа юм бол сайн нүдээд өг! Тэсэхээ байгаад ирэхээрээ өөрөө хэлнэ биз, гэж тэр хүн үглэв.
Гэтэл хаашаа зөрүүд хүнтэй учирснаа тэр мэдсэнгүй. д' Артаньян өршөөл гуйхаар эр биш аж. Иймээс тулалдаан бас хэдэн секунд үргэлжлэв. Эцэстээ залуу хүн тэнхээ тасарч шийдмэнд хуга цохиулсан илдээ алдчихлаа. Дараачийн цохилт духы нь хага цохиж, мань хүү цусаа савируулсаар бараг ухаан алдан ойчив.
Яг энэ үеэр ард иргэд хэрэг гарсан газар руу тал талаас гүйж ирэв. Буудлын эзэн элдэв үг ярианаас айж, зарцтайгаа хамжин шархадсан залууг гал зуух руу дамжилж ороод аар саархан тусламж үзүүлжээ.
Харин цаад хүн нөгөө цонхныхоо дэргэд буцаж ирээд, дугларсан олныг сүрхий зэвүүцсэн байртай илт дургүйцэн хялалзаж байв.
Үүд онгойх чимээгээр тэр хүн эргэж, сэтгэл тавтай эсэхий нь лавлахаар ирсэн буудлын эзнээс,
— Цаад хэнээт чинь яаж байна! гэж асуув.
— Эрхэм та өөрөө гэмтэж бэртсэн юмгүй биз дээ? гэж буудлын эзэн асуув.
— Эв эрүүл, эелдэг эзэн минь. Гэхдээ манай залуу эр яасныг би мэдмээр байна.
— Тэр засарч байна. Бүр ухаан алдчихсан гэж буудлын эзэн хариулав.
— Нээрээ юу? гэж нөгөө хүн лавлав.
— Гэхдээ ухаантай байхдаа хамаг хүчээ шавхаад таныг дуудаж, харааж, тулалдахыг шаардаж байсан.
— Ёстой чөтгөр юм даа! гэж цаадах нь дуу алдав. Буудлын эзэн элэг барьж ярвайгаад хариу маргаж,
— Ердөө тийм бишээ, эрхэм минь ухаангүй хэвтэх зуур нь бид түүнийг нэгжээд үзсэн, боодолтой юманд нь ердөө ганцхан цамц, хэтэвчинд нь арван нэгэн экю байна билээ. Тэгсэн мөртлөө тэр залуу ухаан алдахдаа энэ явдал Парист болсон болж гэм таныг дороо гэмшихэд хүрэх байсан, хожим гэмших л болно доо гэж үглэсээр байсан.
— Тэгвэл, вангийн угсаат тайж хувцсаа сольчихоод яваа юм байгаа биз гэж нөгөө хүн хүйтнээр дуугарав.
— Эрхэм таныг мэдэж аваг, сэргийлэх нь зүйтэй гэж би бодлоо шүү гэж буудлын эзэн дуулгав.
— Цаадах чинь уурандаа хүний нэр дурсаагүй биз!
— Дурсахаар барах уу! Хармаагаа алгадаж «Де Тревиль гуай өмөгтөө байгаа хүнийг ингэж доромжилсныг мэдээд юу гэхий нь үзье» гээд л байна билээ.
Цаад хүн сэрт гэж,
— Де Тревиль гуай гэнээ? Хармаагаа алгадаж, Де Тревиль гуайн нэр дурсаад байлаа гэнээ?... За тэгээд яав хүндэт эзэн гуай? Мань залууг ухаангүй байх зуур та лав хармаа руу нь хараад аваа шүү дээ. Тэнд тэгээд юу байх юм?
— Шадар цэргийн даамал де Тревиль гуайд гэж хаягласан захиа байна.
— Тийм бий?
— Яг л эрхэм танд миний айлтгаж байгаа ёсоор юм. Энэ үгийг дуулаад цаад хүний царай хаашаа өөр болсныг онц ажигч биш буудлын эзэн харсангүй. Тэр хүн, сая болтол яс моды нь түшээд зогсож байсан цонхноосоо зайлж, сэтгэл тавгүй болж хөмсгөө зангидаж, шүдээ зуун;
— Шулам гэж хараал тавив. Энэ гаскон залууг над руу Тревиль явууллаа гэж үү дээ! Даанч балчир юм даа. Гэсэн ч илдээр бүлэх л юм шүү дээ, бүлээд орхиход хүний нас юун хамаатай вэ.Тэр дундаа жаал хүү бүр ч сэжиг төрүүлэхгүй юм байгаа биз. Ер нь хэтийн их зорилгонд шалигүй саад хөндөлдчих явдал байдаг —гээд хэсэг зуур бодолд автлаа. Эцэстээ тэр ам нээж буудлын эзэнд
— Та байна шүү. Цаад хэнхэг эрээсээ надыг нэг ангижруулаад өгөхгүй юу? Ална гэхэд арай сэтгэл төвдөхгүй байна. Гэхдээ...гээд царай нь хүйтэн харгис болж,—цаадах чинь над тээр болоод байна. Одоо хаа байгаа вэ?
— Хоёрдугаар давхарт, манай эхнэрийн өрөөнд байна. Шархы нь боож байгаа юм.
— Юм хүмээ өөрөө авч яваа юу? Гадуур цамцаа тайлаагүй биз!
— Авч яваа юм, цамц аль аль нь доор галзууханд үлдсэн нэгэнт энэ хэнээтэй жаал танд тээр болоод байгаа хойно...
— Тээр болохгүй яахав дээ. Цаадах чинь танай буудалд үймээн тарьж, тохитой томоотой улсын тав алдуулж байна... Та явж миний тооцоог бодоод, манай зарцад дуулгачих.
— Юу? Эрхэм та манайхаас бүр явах болчихов уу?
— Та үүнийг түрүүн дуулсан шүү дээ. Би морио эмээллэ гэж танд тушаасан, миний хэлснийг хийгээгүй гэж үү?
— Хийсэн. Морь эмээлтэй, үүдэнд зогсож байгааг эрхэм та хараад үнэмшиж болно.
— Сайн, за тэгээд миний хэлснээр хийчих.
«Хачин юмаа бас! арай л хүүхдээс айсан юм биш байгаа даа» гэж буудлын эзэн бодов.
Гэвч цаад хүний тушаангуй харц эзний бодлыг замхруулж, мань хүн хичээнгүйлэн мэхэсхийгээд гарч одов.
«Энэ новш эрхэм хатагтайг л харчих бий дээ. Юу юугүй л үүгээр өнгөрөх ёстой. Тэр ч байтугай хожигдож байна гээч. Ер нь би мориор өөдөөс нь тосвол дээр дэг... Тэр де Тревильд гэсэн захианд юу байгааг би мэдээд авч чадвал!..» гэж нөгөө хүн дотроо бодсоор байв.
Тэр хүн амандаа юм үглэсээр гал зуухны өрөө рүү явлаа.
Буудлын эзэн ч яахав залуу эрийг байгаа болохоор л нөгөө хүн буудлаас явахад хүрч байна гэж лавтай бодсоор эхнэрийнхээ өрөөнд оров. д' Артаньян бүр сэхээ оржээ. Буудлын эзэн өөрөө цаадахыг язгууртан их хүн гэдэгт эргэлзээгүй болохоороо, язгууртан ихэстэй муудалцлаа гэж цагдаагийн газар танаас өө сэв эрэх магадгүй гэж д' Артаньянд цухуйлгаад, түүний ядарсны нь хайхралгүй ятгаж байгаад мордуулахыг хичээв. д' Артаньян дүйрсээр байгаа толгойгоо алчуураар боожээ. Босч, эзнээр аяархан түшүүлсээр шатаар бууж эхлэв. д' Артаньян гал зуухны босгыг алхаад санамсаргүй цонхоор хартал, өөрий нь доромжлогч этгээд, норманд үүлдрийн том хос морь хөллөсөн замын сүйхний гишгүүр дээр зогсож, нэг хүнтэй тайван ярилцаж байгаа харагдав. Сүйх тэрэгний цонхоор ярьж байгаа хүний толгой харагдах нь хорь, хорин хоёр насны залуу эмэгтэй байв. д' Артаньян хүний нүүр царайны онцлогийг эгшин зуур тусгаж нүдлэх чадвартайг бид дээр дурссан билээ. д' Артаньянд гуа сайхан залуу эмэгтэй харагдлаа. Өнөө хүртэл д' Артаньяны сууж байсан өмнөт Францад тун ховор үзэгдэх гуа үзэсгэлэн байсан болохоор залууд бүр ч гайхалтай санагдав.
Мөреө хүрсэн урт, цайвар үс усгал цэнхэр нүд, ягаан уруултай, цав цагаан гар, цонхигордуу нүүртэй эмэгтэй байлаа. Эмэгтэй нөгөө хүнтэй нэг юм шохоорхон ярьж харагдав. Бүсгүй: — За тэхлээр их гэгээнтний тушааснаар би... гэхэд,
— Даруй Англид буцаж очоод, герцогийг Лондоноос мордох юм бол шууд мэдээ ирүүлэх юм.
— Бусад даалгавар нь?...
— Бусад нь энэ хайрцагт бий. Үүнийг та Ламаншийн хоолой гаталсан хойноо л нээх юм шүү.
— Сайн байна. За, та өөрөө яах бодолтой байна даа?
— Би Парис руу буцлаа.
— Тэр эдгүй жаалыг сургаж өгөлгүй юү?
Нөгөө хүн хариулах гээд ам нээж амжаагүй байтал яриаг цөм сонссон д'Артаньян үүдэн дээр гарч ирэв.
— Эдгүй жаал өөрөө зохих этгээдийг залхааж өгнө! 3алхаах санаатай байгаа хүн ч гэлээ энэ удаа зайлж чадахгүй биз гэж найдна гэж д' Артаньян дуу алдав.
Нөгөө хүн хөмсгөө зангидаад, — Зайлахгүй биз гэнээ гэв.
— Таныг бүсгүй хүн харсаар байтал арай зугатаачиж зүрхлэхгүй байх л гэж санаж байна шүү дээ.
Нөгөө хүн илдийнхээ ишийг шүүрч байгааг харсан эрхэм хатагтай.
— Ялихгүй саатвал хамаг хэрэг нурааж болохыг санаач, санаж үзээч! гэж дуу алдав
— Таны зөвөө гэж нөгөө хүн хурдан өчив.
— Та замаараа яв. Би ч замаараа явлаа.
Тэгээд эмэгтэйд мэхийн ёслоод мориндоо үсрэн мордов, Сүйхний улаач ч гэсэн мориныхоо нуруу руу ташуураар хэдэнтээ буулгав. Танихгүй хүн бүсгүй хоёр, тал тал тийшээ давхин одлоо.
Зочин хөлсөө төлөлгүй яваад өгөхий нь хараад буудлын эзний найрсаг нь гүн зэвүүцэл болж, хойноос нь, — Тооцоо, тооцоо хэн төлөх юм бэ?...гэж хашгарав.
Нөгөө хүн мориныхоо амыг таталгүй, — урагшгүй золиг, чи төлөөч! гэж зарцаа зандарсанд, цаадах нь буудлын эзний хөл руү мөнгөн зоос хэдийг чулуудаад эзнийхээ хойноос давхилаа.
д' Артаньян ч гэсэн бас зарцын хойноос ухас гэж
— Хулчгар новш, тайж нэр зээлдэгч! гэж хашгичив. Даанч мань залуу ийм ширүүн хөдөлж чадахааргүй тамирдсан болохоор арван алхам газар гүйж амжилгүй чих нь шуугиж, толгой эргэн, цусан үүл нүд бүрхэх шиг болж: — Хулчгар! Хулчгар! Хулчгар! гэж үглэсээр гудамжин дунд уначихав. Үлгэрт гардаг эмгэн хумсыг цахлай дөнгөх шиг буудлын эзэн хөөрхий залууг хуурч манж үгээр итгэл олохыг хичээн д' Артаньян руу ойртоод
— Нээрээ, арчаагүй хулчгар этгээд байна! гэв.
— Тиймээ, муухай хулчгар амьтан. Харин эмэгтэй нь яасан гуа сайхан хүн бэ гэж д' Артаньян шивнэнэ.
— Юун эмэгтэй вэ? гэж буудлын эзэн лавлав.
д' Артаньян, эрхэм хатагтай гэж дуугараад дахин ухаан алдлаа.
— Яая гэхэв дээ. Хоёр зочин алдчихлаа. Энэ нь хэд хоног лав байх болно. Юу ч гэсэн арван нэгэн экю олох л юм бизээ гэж эзэн хэлэв.
Арван нэгэн экю гэдэг маань д' Артаньяны хэтэвчинд үлдсэн хамаг мөнгө гэдгийг бид мэднэ.
Зочноо арван нэг хоног хэвтэж, хоногт нэг экю төлнө гэж буудлын эзэн боджээ. Гэхдээ зочноо ямар шүү хүн болохыг тэр мэдсэнгүй. Дараа өдөр д' Артаньян өглөө таван цагт босоод өөрөө гал зуух руу очиж, жаал зугаа эмийн зүйл захив. Чухам юу юу захисан жагсаалт нь бидэнд үлдээгуй юм. Бас дарс, тос, далайн саргай цэцэг, аваад ээжийнхээ өгсөн жорыг гартаа барьсаар эмнэх тос найруулж. Өдий төдий бэртэнгэ шархандаа тэр тосоо түрхэж, ямар ч эмч биендээ хавьтуулалгүй байсаар өөрөө боолтоо солив.
Лав сайн тосны ачаар, магадгүй эмч байгаагүйн ачаар ч юм уу, д' Артаньян тэр оройдоо босоод маргааш нь эв эрүүл болчихжээ.
Мань залуу энэ хугацаанд хоол ундаа хатуу хэмжиж байсан болохоор ердөө л энэ зуур хэрэглэсэн дарс, тос, далайн саргай цэцгийн үнээ төлөхөд, хонгор морь буудлын эзний мэтгэж байгаагаар биеий нь хэмжээтэй нь жишээд бодоход гурав дахин их өвс идчихсэн гэнэ. д' Артаньян хармаагаа уудалтал арван нэгэн экютэй элэгдмэл хилэн хэтэвчээс өөр юм байсангүй. Де Тревиль гуайд гэсэн захиа алга болчихжээ.
Залуу эхлээд захидлаа уйгагүй сайн эрэв. Цамц өмднийхөө хармааг хорь гаруй удаа эргүүлж, богцоо дахин дахин тэмтэрнэ. Гэвч захиа үгүй болсныг лав мэдээд мань залуугын уур хилэн дүрэлзэн. бадарч золтой л дарс, үнэрт тосны хэрэгцээ дахин гарахад, хүрсэнгүй. Залуу зочин айхтар хилэгнэж. захиагаа олдоггүй юм болж гэм энэ буудлын бүх юмыг яйртал цохино гэж сүрдүүлэхийг үзээд эзэн өөрөө шийдэм, эхнэр нь шүүр, зарц нар нөгөө хоёр хоногийн өмнө хэрэглэсэн саваагаараа зэвсэглэжээ.
д' Артаньян,—захидал, танилцуулах захидал! хар чөтгөрүүд захиагий минь аль! Үгүй бол та нарыг өт хорхой шиг шорлож орхиё! гэж хашгачна.
Залууг занаснаараа шорлоход нь гай болж саад болох нэг юм байлаа. Эхлээд тулалдахад залуугийн илд дундуураа хуга үсэрсэн гэж бид яриагүй юу. Өөрөө үүнийг таг мартчихсан байжээ. Тэгээд илдэз суга татаад авах гэсэн чинь хэдхэн сөөм хугархай гараад ирж дээ. Буудлын эзэн үүний нь аятайхан хуйлчихаад, үзүүрээр нь юм шарах шор хийх санаатай нуучихсан юм байжээ.
Хэрэв буудлын эзэн өөрөө зочныг захиагаа нэхсэний нь зүйтэй шаардлага гэж эцэстээ бодоогүйсэн бол мань түргэн залуу илд хугарсан төдийд хоригдохгүй байсан бизээ. 1
Буудлын эзэн шийдмээ тавьж, үгүй нээрээ тэр захиа хаашаа орчихов? гэсэнд д' Артаньян харин захиа яачихваа? Нэгд тэр чинь де Тревиль гуайд очих захиа, олох ёстой захиа гэдгийг та нарт анхааруулъя олддоггүй юм бол де Тревиль гуай та нараар лав олуулна бий! гэж зандчив.
Буудлын эзэн энэ үгнээс бүр айчихлаа.Ван их хамба гуай хоёрын дараа нь де Тревиль гуайн нэрийг ер нь цэргийнхэн төдийгүй хотын иргэд ч гэлээ их дурсдаг байжээ. Бас «Жозеер ламтан» гэж байх нь байсан...Гэхдээ түүний нэрийг хэлэх юм бол заавал шивнэдэг байж. Их хамба Ришельегийн найз «бор хувилгаанаас» хүмүүс тэгтлээ их сүрддэг байжээ.
Буудлын эзэн шийдмээ хаяад эхнэрээ шүүр, зарц нарыг саваагаа хая гэж дохив. Өөрөө сайн үлгэр үзүүлэн захиа эрж гарлаа.
Дэмий баахан эрсний дараа буудлын эзэн,
— Үгүй тэгээд, үнэ цэнэтэй юм захиан дотор хийсэн хэрэг үү гэж асуув.
Тэр захианы ачаар замаа олохыг горьдож явсан гаскон залуу,
— Хэлээд яахав! Миний хамаг хөрөнгө түүн дотор явсан юм гэж дуу алдав. Сэтгэл зовсон эзэн,
— Испани мөнгөний баталгаа юу гэж асуув.
— Их эзэнтний сангаас мөнгөө авах баталгаа гэж хариулав. д' Артаньян тэр захианы ачаар вангийн цэрэгт орохыг горьдож явсан болохоор ийм нэг жаахан болчимгүй хариу хэлчих эрхтэй гэж өөрийгөө боджээ.
Буудлын эзэн бүр цөхрөөд,
— Чөтгөр алгад! гэж дуу алдана.
д' Артаньян гаскон нутгийнхны зангаар
— Мөнгө ч яахав гайгүй хэрэг. Яамай хамаг чухал юм л тэр захиа өөрөө байгаа юм. Тэр захидлаа алдсанаас, алтан зоос мянгыг хаясан нь дээр гэж жишим ч үгүй ярив.
Идэр залуу насны даруу зандаа баригдаагүйсэн бол мань хүн ер нь «хорин мянгыг» гээд хэлчихэж болох байсан даа.
Буудлын эзэн хамаг байраа дэмий онгичиж явснаа гэнэт санаа авч:
— Захиа ерөөсөө хаягдаагүй юм байна гэсэнд д' Артаньян сэрт гэж
— Юу гэсэнд
— Үгүй захиаг хулгайлчихаж, — гэлээ.
— Хэн хулгайлчихаа вэ?
— Өчигдрийн танихгүй тайж. Таны цамц гал зуухны өрөөнд байхад тэр тийшээ ороод, ганцаараа тэнд үлдсэн. Лав тэр хүний хийсэн хэрэг мөн гэж мөрийцье.
— Та тэгж санаж байна уу? гэж Артаньян эргэлзэв. Чухамдаа ганц өөрт нь л хэрэгтэй, захиа байсныг д' Артаньян хэнээс ч илүү мэдэх юм чинь, хэн нэг хүн түүнд шунах юм гэж санагдахгүй байлаа. Буудалд буусан хүн, зарц нарын алин ч гэлээ тэр захиаг аваад ашиггүй байлаа,
— Та тэгээд тэр сонжуургүй тайжийг сэжиглэж байна гэв үү? гэж д' Артаньян лавлав.
—Яриагүй мөн гэж би танд хэллээ шүү дээ.Эрхэм таныг де Тревиль гуайн өршөөлд багтсан хүн, тэр эрхэмсэг язгууртанд очих захиа танаар явна гэдгийг би тэр хүнд нь дуулгахад сэтгэл нь илт тавгүй болоод явчихсан. Захиа хаа байгааг надаас асуугаад даруй гал зуух руу очсон юм даг. Таны цамц тэнд байсныг өөрөө мэдэж байсан юм гэж буудлын эзнийг хэлсэнд.
— Тэгвэл хулгайлсан этгээд тэр мөн! Де Тревиль гуайд би гомдол мэдуүлж, де Тревиль гуай ванд мэдүүлнэ дээ! гэж д' Артаньян дуу алдсанаа хармаанаасаа ихэмсэг байртай хоёр экю гаргаж эзэнд өгөв. Цаадах нь малгайгаа авч зочноо хаалга хуртэл үдэж өглөө. Мань залуу улбар шар морин дээрээ үсэрч мордоод Парис хотын Сет-Антуан хаалга хүртэл элдэв учрал тохиолдолгүй явж ирэв. Тэнд д' Артаньян морио гурван экюгээр зарчихлаа. Аян зам дуусахын даваан дээр эзэн морио сүрхий доройтуулсныг бодоход зэгсэн үнэ хүрлээ. Иймд морийг саяны хэлдгээр авсан дамчин ер бусын хачин зүсэнд нь болоод л ийм дуулаагүй өндөр үнээр авчихлаа шүү дээ гэсэн байрын үг залууд цухуйлгажээ.
Ингээд д' Артаньян Парис руу жаал зугаа юмаа сугавчилсаар явган орж ядуухан хирдээ тохирсон өрөө хөлсөлтлөө гудамжаар баахан тэнэлээ. Дээврийн хонгилтой төстэй тэр өрөө люксембургийн хавьцаа авсчны гудамжинд байлаа.
д' Артаньян урьдчилгаа төлөөд даруй өрөөндөө оров.. Тэр өдөртөө сууж, эцэг д' Артаньян гуайн бараг цоо шинэ цамцнаас эх нь хуу татаад сэм хүүдээ өгсөн чимгийг цамц өмдөндөө хадлаа. Дараа нь Төмөр царил гэгч газар очиж илдэндээ шинэ төмөр хийлгэхээр өглөө. Тэгээд мань залуу вангийн орд руу очиж анх дайралдсан шадар цэргээс де Тревиль гуайнхыг сураглав. Тэгсэн чинь тэднийх Тагтааны хуучны үүр гудамжид д' Артаньяны буусан газрын хажууханд байгаа юмсанжээ. Үүнийг мань хүн амжилтын билэг тэмдэг гэж олзуурхав.
Менг хотонд өөрийгөө эр хүн шиг байсан гэж , д' Артаньян сэтгэл хангалуун өнгөрсөнд гэмших юмгүй, орчин цагтаа итгэж, ирээдүйн сайн сайханд төгс найдаж, орондоо орж амар сайхан унтав.
Жинхэнэ хөдөө нутгийн эр болохоор өглөө есөн цаг хүртэл унтаад босч, эцэг д' Артаньян гуайн боддогчлон улсын дотор гуравдах их хүн, эрхэмсэг де Тревиль гуайд бараалхахаар явлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Aug.08.10 3:21 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.17.10 11:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
II
ДЕ ТРЕВИЛЬ ГУАЙН ХҮЛЭЭХ ӨРӨӨ
Де Тревиль гуайн нэрээр түүний ураг сад Гасконд өнөө хүртэл нэршсээр явна. Хожим өөрөө Парист ирээд де Тревиль гэх болсон тэр хүн амьдралынхаа замыг нээрээ л д' Артаньян шиг эхэлсэн юм гэнээ. Өөрөөр хэлбэл өвөртөө сохор зоосгүй л байснаас биш сүрхий зоримог, хурц ухаалаг, авхаалжтай эр байжээ. Үүнийхээ ачаар, гасконы хамгийн ядуу өчүүхэн тайж нар, эцгийнхээ хэтийн бэрх хүслэнг биелүүлж өвлөж авсан үнэн сайхан нөхцөл дээр тулгуурласан перигор Беари нутгийн лут баян тайж нараас илүү их амжилт олдог удаа олон билээ.
Де Тревиль гуай булай зүрхтэй, илдний ир мөндөр шиг буух цагт бүр илүү хийморьтой байдгаараа «ордонд дэвших» гэж нэртэй шатны ноён оройд гурав гурван гишгүүр алгассаар өргөгдөн гарсан юм байжээ.
Ван, өөрийн эцэг IV Генрнхийн дурсгалыг гүнээ хүндэлдэг байсныг хэн бухэн мэднэ. Ван, де Тревиль гуайд сайн байлаа. Генрихийг лигийн эсрэг дайтахад де Тревиль гуайн эцэг түүний цэрэгт явж шудрага сайн зүтгэжээ. Ван Парисыг эзэлж авсны даpaa мөнгө дутагдалтайн эрхээр болж эцэг де Тревиль гуайд сүлдэн дээрээ үнэнч бөгөөд хүчтэй гэсэн бичигтэй гал улаан дэвсгэрт арслан нэмж сийлэхийг зөвшөөрчээ. Энэ нь их өргөмжлөл боловч олз ашиг бага байв. Беари нутгаас гаралтай тэр ван насан туршаа бэлэн мөнгөөр дyтarдаж, бүх өрөө ганц бэлэн байдаг цэцэн үгээрээ л төлж явсан хүн гэнээ. Их Генрихийн цуут тэр шадар хүн нас барахдаа хүүдээ үлдээсэн юм гэвэл сүлд, илд хоёр л гэнээ: Энэ өв, тэгээд бас өөрийнхөө цэвэр нэр төрийн ачаар хүү де Тревиль гуай залуу хун тайжийн ордонд алба хаах болжээ. Де Тревиль гуай үнэнч, хүчтэй гэсэн нэр төрөө сайн хадгалж, илдээ цог золбоотой хэрэглэж явлаа. Улсдаа илдэнд гарамгай хүмүүсийн нэгд ордог XIII Людовик хэрэв миний нөхдөөс хүнтэй тулалдах боллоо гэвэл, гэрчээр нэгд өөрийгөө хоёрт де Тревиль гуайг урь гэж зөвлөхсөн, магадгүй, үгүй ер нь л де Тревилийг өөрөөсөө дээрд тоолох ёстой гэж хэлдэг байсан гэнээ.
XIII Людовик, де Тревиль гуайд үнэхээр сайн, сайндаа яахав дээ ван хүний дээрэнгүй сэтгэлийн үүднээс, гэлээ ч сайн л байжээ.
Юу вэ гэхэд, тэр бэрх цагт ихэс дээдэс ер нь де Тревиль маягийн хүмүүсээр хүрээлүүлэхийг эрхэмлэдэг байв. Де Тревиль гуайн сүлдэн дээрх бичигний хоёрдахь үг «хүчтэй» гэдэгт нэр орохоор тайж нар олон байсан боловч, нэгдэх тодорхойлолт «үнэнч» гэдгийг сүлдэндээ сийлье гэх нүүртэй тайж ховорхон байв. Де Тревиль гуай энэ тухайд нүүр бардам байв. Өөрөө илүү дутуу үгүй, сайн нохой шиг coxpoop захирагдаж чаддаг ховор хүмүүсийн нэг байсны дээр гоц авхаалжтай, эрдүү чадмаг хүн байлаа. Ванг хилэгнүүлсэн хүнийг андахгүй олох хурц нүдтэй: хилэгнүүлсэн Бема ч юм уу Моревер, Больтро, де Мере, Витри аль нэг этгээдийг ниргэж чадах лут гартай. Де Тревиль гуайд чадал чанараа үзүүлэх аятай учрал тэр болтол дайралдаагүй, түүнийг хүлээж, тохиолдол гарахын хамт л шүүрч авахаар зэхээстэй байгаа хүн билээ. III Генрихийн орон тооны бие хамгаалагчид, XI Людовикийн шотланд торгон цэрэг шиг чухал үүрэг гүйцэтгэдэг шадар цэргийнхээ даамлаар XIII Людовик де Тревилийг тавьсан нь учиртай км.
Их хамба ч гэлээ энэ талаар вангаас хрцорсонгүй. XIII Людовик өөрийгөө шилдэг эрчүүлээр ингэж бат хүрээлүүлснийг үзээд францын дэд эзэн, чухамдаа гэвэл тэргүүн эзэн Хамба өөртөө бас торгон цэрэгтэй болохыг хүсчээ. Ингээд XIII Людовикийн жишээгээр их хамба өөрийн торгон цэрэгтэй боллоо. Эрх дархтай хоёр өрсөлдөгч цэрэг эрийн гавьяа алдартай хүмүүсийг францын бүх муж төдийгүй харь орноос хүртэл шилж авах болжээ. Ришелье, XIII Людовик хоёр оройдоо шатар тавьж суухдаа цэргүүдийнхээ чадал чанарын тухай маргалдах удаа гардаг байсан гэнээ. Хэн хэн нь л цэрэг эрсийнхээ сургуультай, зүрхтэйг гайхуулж, хагаралдах, тулалдахыг аман дээрээ буруушаах мөртөө бие хамгаалагчдаа далдуур тулалдуулахаар өдөөдөг байлаа. Өөрийнхөө шадар цэргийн дийлж, дийлэгдсэн тухайд үнэн голоосоо баярлаж, үгүй бол үнэхээр гонсойдог байв. Юу ч гэсэн өдий төдий ийм ялалт, цөөхөн тооны ялагдалд биеэрээ оролцож явсан хүн дурдатгалд л ингэж бичсэн байгаа юм.
Тууштай нөхөрлөдөг гэсэн нэр олж чадаагүй ванг Тревиль өөртөө удтал сайн байлгасны учир гэвэл, эзнийхээ сул талыг тааж авсанд байв. Арман Дюплеси Ришелье их хамбын өмнүүр түүнийг шадар цэргээ ёслолын жагсаалаар хэгжүүн дүртэй өнгөрөөхөд нь их гэгээнтний хорыг буцалган буурал сахлы нь өрөвсхийлгэдэг байв. Нэг бол дайсны хөрөнгөөр эсвэл өөрийн нутгийнхны хөрөнгөөр амьдрахаас өөр замгүй байсан тэр цагийн дайны уран чадварыг де Тревиль нарийн мэддэг хүн байв. Түүний торгон цэрэг ганц өөрт нь захирагддаг ёстой юунаас ч буцдаггүй, танхайчууд байлаа;
Вангийн, чухамдаа гэвэл де Тревиль гуайн шадар цэрэг гэж хайш яйш хувцасласан шалбарсан нүүр царайтай хүмүүс наргиан, зугаалганы газар, мухлагаар халамцуухан хэсэж сахал ирмэж, илд хангинуулан үймээн шуугиан тарин их хамбын бие хамгаалагчдаас замдаа дайралдвал дуртай өдөж хатгана. Тэгээд гашуун шог үг урсгасаар илдээ хуйнаас нь суга татдаг билээ. Өөрсдөө алагдах удаа ч бас гардаг, тэгвэл өөрийнхөө хойноос нөхдийгөө харамсаж гашуудаад, өшөө авна гэдэгт бат итгэж тайвнаар амьсгаа хураадаг, голдуу л де Тревиль гуай өөрсдий нь шоронд хатаалгахгүй, лав тавиулна гэдэгт найдан, өөрсдөө алдаг байв. Эд де Тревиль гуайг чадлаараа шагшин магтаж, биширдэг, өөрсдөө танхай нь хэтэрсэн улс мөртөө, даамлынхаа өмнө сургуулийн хүүхэд багшаасаа сүрдэх шиг чичирч, үгнээс нь өчүүхэн гажилгүй, үл ялих зэмлэлий нь цагаатгахын төлөө үхэхэд бэлэн явдаг хүмүүс байв.
Тэр лут хөшүүргийг де Тревиль гуай эхний үед ван, түүний шадар хүмуүсийн эрх ашигт нийцүүлэн ашиглаж байснаа, хожим хувийнхаа, нөхдийнхөө эрх ашигт зориулах болжээ. Гэхдээ өдий төдий дурьдатгал үлдээсэн тэр цагийн аль ч дурьдатгал бичигт тэр хүндэт хүнийг үнэнч итгэлтэй цэргээрээ тусламж үзүүлсний шан авдаг гэсэн үг дайсан хүмүүс хүртэл хэлээгүй байгаа юм. Гэтэл де Тревиль гуайд үзэг барьдаг, илд барьдаг улсын аль алины нь дунд дайсан цөөнгүй байсан билээ. Будлиан хутгахдаа аль ч чадмаг хүнээс дооргүй авьяастай мөртлөө де Тревиль гуай шулуун шудрага хэвээр үлджээ. Тэр ч байтугай де Тревиль гуай хүнд аян дайн, цэргийн ядаргаатай амьдралд дарагдалгүй зугаатай хэрэг төвөг цөхрөлтгүй эрж явдзг, цагтаа бас бүсгүй хүнд таалагдах нарийн аргатай, хэрэг болбол яруу шүлэг дуугаар ч билээ гайхуулж чадах хүн байсан гэнэ. Де Тревиль гуай энэ тэр бүсгүйн дурыг булааж чадсан тухай.. хориод жилийн өмнө энэ талаар Бассомпьерийн тухай шуугидаг байснаас багагүй яриа болдог нь бас учиртай байлаа.
Шадар цэргийн даамал бусдыг бишрүүлэх, сүрдүүлэх, дурлуулах болж өөрөөр хэлбэл аз жаргалын дээжийг амсжээ.
XIV Людовик өөрийн бадарсан их сүрээр ордныхоо хамаг шадар хүмүүсийг дарж авсан бол, эцэг нь, тэр болгон надтай адилшихгүй гээд шадар дотно хүмүүсээ хувьдаа сүр жавхаатай яваг гэдэг байлаа: Ван, их хамба хоёрт өглөө хүмүүс бараалхахаас гадна Парис хотонд бас хоёр зуу гаруй айлын ийм «өглөөний хүлээн авалт» сүрхий нэр хүндтэй байжээ. Тэдний дунд де Тревиль гуайн өглөөний хүлээк авалтанд хамгийн олон хүн ирдэг байв.
Тагтааны хуучин үүр гэгч гудамжинд байгаа тэдний байшин зуны цагт өглөө зургаан цагаас, өвөл бол найман цагаас аваад хуаран шиг болчихдог байв. Өвч зэвсэглэсэн, юунаас ч буцахааргүй тавь, жаран шадар цэргүүд хашаандотуур байнга холхино. Тэдний тоог үргэлж ахиухан байлгахаар цаг цагт сэлж байдаг бололтой. Одоо цагийн барилгачин оронд нь бүхэл бүтэн байшин барьчихаар өргөн шатаар өршөөл энэрэл эрсэн хүмүүс, зах мужаас ирээд шадар цэрэг болохыг эрмэлзсэн тайж эздийнхээ зараалаар ирсэн олон өнгийн хувцастай зарц нар дээш доош сүлжилдэнэ. Хүлээх өрөөний хана дагасан урт вандан сандал дээр сайчуул, өөрөөр хэлбэл, гэрийн эзэн өөрөө урьсан хүмүүс сууна. Хүлээх өрөөнд өглөөнөөс орой хүртэл шуугиан тасрахгүй. деТревиль гуай өөрөө залгаа өрөөнд сууж, ирсэн хүн хүлээж аваад гомдол саналы нь сонсоно, тушаал заавар өгнө. Ван ордныхоо жавдан дээр гардаг шиг цонх руугаа очоод, шадар цэргийн зэвсэг сэлтэд үзлэг хийж бас чадах ажээ.
д' Артаньяныг анх тэнд очсон өдөр цугларсан улс ялангуяа хөдөө нутгийн хүнд онц сүртэй харагджээ.
Гэвч мань хүн хөдөөдөө гаскон нутгийн хүн байлаа. Тэдний нутгийнхан ямар ч юмыг амархан гайхах улс биш гэж тэр цагт алдартай байжээ. Гаднаас ирсэн хүн, дөрвөлжин тавтай лут хадаасаар бөхөлсөн хүнд хаалгаар ороод баахан зэвсэгтэй хүмүүс дунд орчихдог аж. Тэр хүмүүс хашаан дотуур сэлгүүцэж бие биенээ дуудаж нэг бол маргаж, үгүй бол тоглоом наадам болцгооно. Үймэрч шуугилдсан тэр хүмүүсийн дундуур дарга даамал ихэс дээдэс юм уу хөөрхөн хүүхнээс өөр хүн нэвтэрч гарахын эрхгүй аж.
Мань залуу, хэт урт илдээ чөргөр хөлөндөө хавчиж, аягүйрхэж зогссоноо нуухыг хичээсэн хөдөө нутгийн хүний зангаар эвгүй инэзмсэглэсээр, малгайныхаа өргөн хүрээнээс нэг гараа салгалгүй явж тэр шахцалдан үймсэн хүмүүсийн дундуур арай чарай урагшаа дөхнө. Нэг бөөн улс өнгөрөхөд д' Артаньяны дотор жаал уужран санаа алдана. Гэхдээ хажуугийн хүмүүс хойноос нь харж байгааг сайн мэдэрч, амьдрал турш өөрийгөө овоод бодож явсан мань хүн энэ удаа болхи, инээдтэй харагдж байгаа гэж саналаа.
Яг шатанд тулж очоод байдал бүр ч зовлонтой боллоо. Шатны доод гишгүүр дээр, дөрвөн шадар цэрэг сайхан тоглож арав, арван хоёр орчим нөхөд нь довжоон дээр, тоглоомд оролцох ээлжээ хүлээж зогсоно. Дөрвийн нэг нь бусдаас нэг гишгүүр дээгүүр зогсоод, цаад гурвыгаа дээш гаргахгүйг оролдож байв. Нөгөө гурав илдээ чадмаг хэрэглэж довтолж байв.
д' Артаньян анхандаа тэднийг сургуулийн, үзүүртээ хамгаалалттай илдээр наадаж байгаа юм болгосон чинь, удалгүй тоглож байгаа улсын нүүр царай эсгэгдсэнийг хараад, хурцлахын хирээр хурцалсан илд барьцгаасныг ойлгов. Илдний үзүүрт дахин эсгэгдсэн тухайд, харж байгаа хүмүүс төдийгүй, эсгүүлсэн хүн өөрөө хүртэл бөөн инээд хөөр болох аж. Энэ удаа дээд гишгүүр дээр зогссон бууч цаадуулаасаа гайхалтай сайн хамгаалж байв. Тэднийг тойрч хүн цугларав. Илдний үзүүрт эсгүүлсэн хүн даруй тоглоомноос гарч, түүний дотогшоо орохоор хүлээж байгаа ээлжинд дийлсэн хүн ордог тийм болзолтой тоглоом байжээ. Тавхан минутын хирд, гурав нь илдэнд эсгэгдсэн байв. Тэдний нэг гар дээрээ, нөгөө нь эрүүн доороо, гуравдахийн чих эсгэгджээ. Гэхдээ шат хамгаалсан хүн ганц ч эсгүүлсэнгүй.Тоглоомын журмаар ингэж гарамгай тоглосон хүний ээлж гурван хүний урьд ордог ажээ.
Холоос ирсэн мань залууд гайхагдах, чухамдаа гайхсан байдлы нь гаргахад хэдий бэрх боловч, энэ тоглоом хачин гайхалтай санагджээ. Эдний нутагт түргэн зантай улс хэдий олон гэлээ ч тулалдахад эрхбиш нэг шалтаг шаардагддаг билээ. Гаскон нутагт хүртэл урьд хожид түуний дуулсан юман дотроос хамгийн гайхалтай нь дөрвөн шадар цэргийн тулалдаан санагдав. Нөгөө Гулливерийн аялж яваад очиж айж үхэхэд дөхсөн аврага том хүнтэй үлгэрийн хачин оронд хүрээд ирсэн юм шиг д' Артаньянд санагджээ. Гэтэл бас хүрэх газар өдий, шатны дээд тавцан хүлээх өрөө хоёр үлдээд байв.
Тавцан дээр тоглохоо нэгэнт болиод, хүүхний тухай яриа дэлгэж, хулээх өрөөнд вангийн ордны тухай хов жив ярилцах ажээ. д' Артаньян тавцан дээр царай нь улайснаа хүлээх өрөөнд орж ирээд айж хэлмэгдэв. д' Артаньян зоримог хурц ухаанаараа Гаскон нутгийнхаа залуу шивэгчин, хааяа залуу эзэгтэй нарт нь ч гэлээ халтай хүн юмсанжээ. Гэхдээ хүслэнгийн далайд хэдий умблаа ч гэлээ энд ярьж байгаа урагш бүтэмжтэй дурлалын тоймгүй олон, амт шүлтний тэн хагас байтугай нэг мөч нь ч мань эрийн ой тойнд багтмааргүй байжээ. Тэхдээ их хүний нэр гарч, хамаг нарийн нууцы нь эрээ бараагүй тоочих нь бүр ч гойд сонирхолтой ажээ. Тавцан дээр ирээд д' Артаньян их хамбын сайн үйл явдалтайд эргэлзэх болсон гэвэл хүлээх өрөөнд ороод хүндэлж үзэх сэтгэл нь тээнэгэлзжээ. Бүх европыг чичрүүлж байгаа улс төрийн бодлогыг шүүмжлэн хэлэлцэхийг д' Артаньян сонсоод хачин их гайхлаа. Их хамбын хувийн амьдралыг сөхөж харахыг оролдсон өдий төдий ихэс дээдэс хөөрхий болсныг д' Артаньян мэдэж байлаа. Гэтэл энд хамбын хувийн амьдралыг бас муучлах ажээ.
Эцэг д' Артаньян гуайн гүнээ хүндэлдэг тэр их хүн энд де Тревиль гуайн шадар цэргүүдийн доог тохуу болдог аж. Тэд хамбыг майга хөлтэй бөгтөр нуруутай гэж доог тохуу болгоно.
Хамбын сэтгэлтэй болсон д' Эжльон авгай, хамбын зээ охин де Комбалэ авгай хоёрын тухай шог дуу аялж, бусад нь хамбын хиа, бие хамгаалагчдыг өдөж даажигнах тухай тохиролцож байх нь д' Артаньянд санаанд багтамгүй зэрлэг явдал санагдлаа. Хамбыг ингэж хорноор даажигнасан ярианд вангийн нэр санамсаргүй оролцоод орхивол энэ шогч улсын амыг нэг далдын гараар түр таглаад авах шиг болох ажээ. Шуугилдаж байсан хүмүүс де Тревиль гуайн өрөөнд дуугаа дуулдчих бий гэж айсан байдалтай зовж эргэж харна.
Гэтэл ялимгүй нэг цухуйлгаад орхихын хамт дахиад л их гэгээнтний тухай яриа болж, хүмүүсийн дуу чангарна. Суут их гэгээнтний хэрэг явдлаас сөхөгдөлгүй өнгөрөх юм ганц ч үгүй аж.
д' Артаньян хэлмэгдэж. эднийг лав цөмий нь Бастили шоронд хийгээд дүүжилнэ бий. Би ч гэсэн нэгэнт эдний яриаг чагнаж, дуулсан болохоор бас хуйвалдсанд тооцогдож хоморгонд нь орох биз. Хамбыг хүндэлж яваарай гэж өчнөөн чухалчлан захисан эцэг маань намайг ийм задгай зоргоороо улсын дунд орчихоод байгааг мэдвэл юү гэх бол! гэж бодлоо.
Тэхлээр д' Артаньян гэр ярианд оролцоогүйг тааварлахад юмгүй шүү дээ. Гэхдээ тэр ганц ч үг үлдээхгүй санаатай хамаг анхаарлаа тавин бүлтийгээд, хичээнгүйлэн чагнаж байв. Мань хүн эцгийнхээ сургамжийг хэдий хүндлэх боловч зан төрхөө дагаж, энд болж байгаа бүхнийг буруушаахаасаа сайшаах төлөвтэй байлаа.
д' Артаньян чухамдаа де Тревиль гуайнхан дотор гаднын хүн болохоос гадна энд анх үзэгдэж байгаа болохоор хүн ирж хэрэг учры нь асуув. Асууж ирсэн зарцад д' Артаньян нэр усаа төв байдлаар хэлж, өөрийгөө де Тревиль гуайн нутгийн хүн гэдгийг дуулгаад хэдэн минут бараалхах зөвшөөрөл авч өгөхийг зарцаас гуйлаа.Зарц цагий нь болохоор таны хүсэлтийг дамжуулъя гэж өршөөнгүй дуугарав.
д' Артаньян эхлээд бишүүрхэн байснаа жаал дасч дэмий байхаар, тойрсон улсын нүүр царай, хувцас сэлтийг ажиж чадахтай болов.
Сүрхий их шуугилдаж байгаа нэг бөөн хүний голлогч нь бусдын анхаарал татмаар янзтай хувцалсан ихэмсэг царайтай өндөр хүн байлаа. Эрх чөлөөгөөр багавтар гэлээ ч их зоргоороо тэр цагт цэрэг цамцаа заавал өмсөх албагүй байсан билээ. Тэр хүн сүрхий гандаж элэгдсэн цэнхэр хөх өнгийн камзол цамц өмсч, дээр нь цэлмэг өдөр үдийн нарны туяа усанд тусч зурайх мэт гялбасан алтан хатгамалтай ганган мөрөвч зүүжээ. Гал улаан хамба хилэнгээр хийсэн урт нөмрөг шадар цэргийн мөрнөөс дэгжин намирсан нь нөгөө нүд гялбам мөрөвчийг зөвхөн урьд талаас нь үзэгдэх болгожээ. Мөрөвчинд мундаг урт илд зүүлттэй байв.Энэ цэрэг дөнгөж сая харуулаас буусан юм байж, салхи цохиулчихав гээд зориуд ханиаж, ингээд л нөмрөг нөмрөхөөс өөр аргагүй боллоо гэж сахлаа имрэн хайхрамжгүй дуугарахад тойрсон улс тэр дундаа Д' Артаньян алтан хатгамалт мөрөвчийг шагшин магтана.
— Яая гэх вэ дээ. Улс одоо мөрөвч зүүдэг болоод байна. Энэ ч их үрлэг, өөрөө мэдээд л байна. Цагийн аяс, яая гэх вэ ер нь гэрээс ирүүлж байгаа мөнгий чинь яаж ч гэлээ нэг үрэхээс биш яахав дзэ гэж нөхөддеө ярилаа.
Цуг байсан нэг хүн дуу алдаж,
— Ээ Портос чи өглөгч эцгийнхээ ачаар мөрөвчтэй болсон гэж бидэнд үнэмшүүлэхийг хичээгээд дэмий.Ням гаригт Сент-Онорэ хаалганы тэнд чи нэг нүүрээ битүүлсэн авхайтай цуг явж байгаад надтай дайралдсан. Тэр чинь бэлэглэсэн юм биш биз дээ гэв. Цаад Портос гэгч нь:
Үгүй нэр төрөө барьж ам алдъя. Тайж хүний үнэн үг, нээрээ энэ мөрөвчий чинь би өөрийнхөө мөнгөөр авсан гэж хариулав. Шадар цэргүүдийн нэг нь үг хавчуулж,
— Миний энэ шинэ хэтэвч авсан шиг болж л дээ. Хуучин хэтэвчинд, хайртынхаа хийсэн мөнгөөр шинийг авчихсан юм гэсэнд Портос маргаж—Үгүй нээрээ шүү. Үүний чинь арван хоёр алтан зоосоор авснаа би гэрчилж чадна гэлээ.
Шагшин магтсан дуу нэмэгдэвч. эргэлзээ бас үлдлээ. Портос өөр нэг шадар цэргээс
— Тийм биз дээ Арамисаа? гэж асуув.
Арамис гэж дуудсан тэр цэрэг өөрөөс нь шал ондоо хүн байлаа. Хорин хоёр, гурав насны хар нүдтэй залуу эрийн улаа бутарсан хацар,намрын интор аятай зөөлөн шар үстэй, цайлган царай нь ялихгүй нялуувтар байртай аж. Дээд уруул дээр нь нарийхан сахал эв эгцхэн зурайжээ. Арамис гараа буулгахдаа шөрөмсөө чинэхээс айж байх шиг санагдана. Чихнийхээ үзүүрийг аятай цайвар байлгахыг хичээж байн байн чимхэнэ. Арамис үг цөөтэй алгуур ярьдаг, найр тавин бөхөлзөх дуртай сайхан шүдээ цухуйлган дуугүй инээнэ. Ер нь биеэ айхтар арчилдагчлан, шүдээ бас нямбай сайн цэвэрлэдэг болтой. Найзынхаа асуусан юмыг баталж Арамис толгой дохив.
Энэ хүний баталснаар, гайхалтай сайхан мөрөвчний тухайд алив эргэлзээ арилав болтой. Мөрөвчийг улс шохоорхсоор боловч, тэр тухай ярихаа болиод, яриа аяндаа өөр шинэ сонин юм руу орлоо.
Шадар цэргийн нэг нь хүн онцлолгүй нийтийн дунд,
— Де Шаль гуайн агтач ярьсан юмыг та юу гэж санаж байна? гэж асуусанд Портос ихэмсгээр
— Тэр юу яриа вэ? гэлээ.
— Их хамбын үнэнч зарц Рошфортой Брюссельд дайралдсан гэж тэр ярьжээ. Рошфор капуцик гэлэн хувцастай байж. Тэр хараал хүрмэр чинь тэгж зүсээ буруулсны ачаар де Лэг гуайг муухай малласан гэнээ.
— Муухай маллаж гэнээ?
Үнэн юм биз дээ гэж Пopтoc лавшруулав.
Үүнийг би Арамисаас дуулсан юм гэж цаад цэрэг хэллээ.
— Тийм гэж үү? Арамис ам нээж,
— Портос, та үүнийг сайн мэднэ шүү дээ. Өчигдөр би өөрт чинь яриагүй юү даа. Дахин яриад байх хэрэг алга гэсэнд Портос дуу алдаж:
— Дахин ярих хэрэг алга гэнэ шүү?—Та тэгж санаж байна уу? Дахин хэрэг алга гэлээ! Чөтгөр алгад! Та бас амархан шийдчихэв ээ! Тийм бий! Тайж хүнийг хамба мөрдөн тагнаж, урвагч луйварчин, алуурчин этгээдийн тусламжтайгаар захиагий нь хулгайлж аваад, мөн л нөгөө тагнуулаа ашиглан, захианы нь үндсэн дээр бас Шале, ванг олж, Орлеаний герцогийг вангийн хатантай суулгах гэсэн гэдэг санаанд багтахгүй муухай шалтгаар Шалейг цаазаар авахуулах гэж байдаг! Үүний гогцоог хэн ч олж чадахгүй байтал, та өчигдөр, ашгүй бидэнд дуулгалаа. Тэгээд биднийг сэхээ авч амжаагүй байхад өнөөдөр, «Түүнийг дахин яриад байх хэрэг алга» гэнэ шүү!
За та тэгж дурлаад байгаа юм бол дахиад яръя л даа, гэж Арамис хүлцэнгүй зөвшөөрөв.
— Би л де Шале гуайн агтач байсан бол тэр Рошфорыг ганц хашраах байсандаа! гэж Портос дуу алдахад, Арамис амгаланаар,
— Өөрий тань улаан герцог хашраахсан гэж үг хаяв. Портос сайшааж толгой тохин алга ташиж:
— Улаан герцог гэнэ шүү! Мөн дөө хөө!
— Улаан герцог гэдэг чинь догь байна.
— Энэ хурц үгий чинь би тараахыг хичээнээ гайгүй. Энэ Арамис бас хурц үгтэй хүн шүү! Өвгөн минь чи авьяастай юмаа. Хөөх боломжгүй нь харамсалтай. Ямар айхтар хувраг гарах байсан бол!

— Энэ цаг зуурын саад л даа,—нэг цагт би хувраг болохоо л болно. Үүнийгээ мэдээд би бурхны ном үзсээр байгааг Портос та мэднэ гэж Арамисыг ярихад Портос,
— Эрт орой хэдийд ч гэлээ мань хүн санасандаа хүрнэ гэв.
— Эрт нь л дөхөх бий! гэж Арамис хариулав.
— Энэ ердөө шүүгээн дотроо цэрэг хувцасны ард өлгөөтэй байдаг хувраг хувцсаа дахиад өмсөх цагийг л хүлээж явдаг хүн гэж нэг цэрэг хэлэв.
— Тэгвэл Арамис юугаа хүлээсэн юм бэ! гэж бас нэг нь асуув.
— Вангийн хатныг улсдаа угсаа залгамжлах хүү төрүүлэхийг л хүлээж байгаа хүн.
— Портос өгүүлрүүн; Эрхмүүд ээ, энэ талаар тоглоом хийх хэрэг ер алга. Вангийн хатан бурхны өршөөлөөр хүү төрүүлбэл төрүүлэх л насан дээрээ байна гэв.
— Бекингэм Лорд Францад байгаа гэнэ шүү! гэж Арамис дуу алдаад, энэ гэмгүй үгээ нэг далд учиртай хэлсэн янзтай учиртайхан инээв. Портос үгий нь таслан Арамис анд минь энэ удаа чиний буруу шүү. Уран үгэнд дуртайдаа болоод хэрээс хэтрэхэд хүрч байна. Де Тревиль гуай энэ үгий чинь дуулчихвал та хэцүүднэ бий гэв.
Арамисын дөлгөөн харцанд гэнэт хилэгнэл бадраад,
— Портос, та арай намайг сургамжлах гээгүй биз? гэж асуув. Портос хариуд нь
— Наиз минь шадар цэрэг хувраг хоёрыг зэрэг эрлийзлээд байлгүй аль нэг нь байж үз. Атос хэд хоногийн урьд өөрийг чинь тавиур бүхнээс зооглодог гэснийг сана. Үгүй үгүй, хоёулаа муудалцаад юу хийх вэ, хэрэг алга. Атос та бид гурав хэлцэж тохирсон юмаа өөрөө санаж бзйгаа шүү дээ. Tа д'Эжльон авгайнхаар эргэж тойрдог де Шеврез авгайн үеэл де БуаТраси авгайнд бас очдог, тэгээд ч авгайд их нүүр талтай гэж ярилцдаг шүү дээ. Ээ бурхан минь танд энэ азтай явдлаа тоочих хэрэг алга.Танаас нүглээ наминчлахыг шаардсан хүн ер алга. Даруу зангий чинь хэн эс мэдэх билээ. Нэгэнт та амаа барьж чадах авъяастайгаас хойш, их эзэгтэйн тухай ярихдаа түүнийгээ бас бүү март л даа. Ван хамба хоёрын тухай хэн дуртай нь юу дуртайгаа донгосч л байг, харин вангийн хатан халдашгүй ариун, түүний тухай ярих юм болж гэм, ердөө сайн л хэлэг гэв.
— Арамис ам нээж, Портос та Нарцисс аятай их биеэ тоодог хүн баина шүү, өөрөө мэдэж ав. Миний сургамжлуулах дургүйг ганц Атосын үгийг л дуулахад бэлэн байдгийг өөрөө мэднэ шүү дээ, өөрийн чинь хувь гэвэл хонгор минь хэт ганган мөрөвчөөр чинь таныг нандин сайхан сэтгэлтэй хүн. гэх гойд итгэл төрөхгүй л байна даа.Хэрэгтэй гэсэн цагтаа би хувраг болно. Шадар цэрэг байгаа цагтаа би юу дуртай юмаа ярьж байна. Одоохондоо гэвэл танд дургүй хүрч байгааг хэлчихье.

— Арамис!
— Портос!
— Эрхмүүд ээ! Эрхмүүд ээ! гэж тал талаас улс хориглов.
Зарц дотор өрөөний үүд нээж, д' Артаньян гуайг де Тревиль гуай хүлээж байна! гэхэд тэдний дуу намдав.
Энэ зуур өрөөний үүд нээлттэй байсан болохоор цөм дуугүй боллоо. Гаскон залуу ингэж нам гүм байх зуур, хачин хэрүүл нэг тийш болоход байлцалгүй, цагаа олж холдох болсонд голоосоо баярласаар хүлээх өрөө өнгөрч бууч цэргийн даамал дээр оров.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.17.10 11:33 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
III
НҮҮР УЧРАВ
Де Тревиль гуай тун ааш муутай байсан гэлээ ч Гаскон залуу газар хүртэл шахуу мэхийгээд амар мэндий нь асуухад эелдгээр уулзаж, үгий нь инээмсэглэн сонслоо. Залуугийн Беари аялгуу де Тревиль гуайд залуу цаг, төрсөн нутгий нь санагдуулав. Төрсөн нутгаа дурсахад хөгшин залуу алив хүнд аятайхан байдаг билээ. Гэвч де Тревиль гуай даруй хүлээх өрөөний үүд рүү очоод, эхлээд бусад ажил хэргээ дуусгаж, дараа өөртэй нь ярилцах зөвшөөрөл д' Артаньянаас гуйж байгаа дохио болгон гараа өргөөд, гурван удаа.
— Атос! Портос! Арамис! гэж хашгарав. Тэхдээ тухай бүр дуугаа чангаруулан захирахаас өгсүүлээд, хилэгнэх хүртэлх өнгө оруулан хашгарав. Бидний өнөө танилцаж амжсан саяны нэртэй хоёр хүн даруй нөхдөөсөө тасран өрөөнд оров. Тэднийг босго алхмагц хойноос нь үүд хаагдлза. Энэ хүмүүсийг бараг бурхан, даамлы нь ниргэхээр зэхсэн аянга цахилгааны бурхан аятай санаж байсан д' Артаньян, хоёр шадар цэргийн сэтгэл төдий л тавгүй ч гэлээ чамбай номхон төлөвийг зэрэг илчилсэн жирийн байдал төрхөөр байгаад нь бахдав.
Хоёр цэрэг орж ирээд үүд хаагдаж, хүлээх өрөөнд шадар цэргүүдийн тухай шинэ яриа дэгдсэн болтой, хүмүүсийн шуугиан улам ихсэж, де Тревиль гуай хөмсгөө зангидан өрөө дотуур хэд хэдэн удаа Портос, Арамис хоёрын хажуугаар дуугүй холхиж, цаад хоёр ч жагсаалын үзлэг болж байгаа аятай номхон дуугүй зогсож байтал даамал гэнэт тэдний өмнө зогсож хөлөөс нь толгой хүртэл ууртай хараад ам нээж;
— Өчигдөр оройхон ван над юу гэснийг та эрхмүүд дуулсан уу? дуулсан уу, үгүй юү? гэсэнд хоёр цэрэг хэсэг дуугүй байснаа,
— Үгүй, ноёнтоон, бид юу ч дуулаагүй—гэж зэрэг хариулав. Арамис намбатайяа мэхэсгээд маш эелдгээр цааш нь нэмж;
— Таныг дуулгаж гялайлгах байлгүй гэж санаж байна гэв.
— Ван цаашдаа хамба гуайн торгон цэргээс шилж өөрийнхөө шадар цэрэгт авч байя гэж над хэлсэн.
— Хамба гуайн торгон цэргээс гэнэ? Яаж байгаа нь тэр вэ! гэж Портос дуу алдав.
— Эсэглэн муу дарсаа, сайн дарсаар сэлбэх хэрэгтэй болж гэж ван дүгнэсэн байна.
Хоёр шадар цэргийн царай хувьс гэв. д' Артаньян орох газраа олохгүй, газрын гаваар ч болов орчиход бэлэн байв. Де Тревиль гуай улам шатаж:
— Тиймээ. тийм. Яриагүй их эзэнтний зөв, юу гэвэл, эрхэм шадруудад ордонд тун шалихгүй үүрэгтэй байгаа юм. Хамба гуай өчигдөр орой шатар тавих зуур над, танай хараал идсэн буучид, хэргийн эзэд,—энэ үгээ эгдүүтэй хэлсний нь яана,—орой Феру гудамжны нэг мухлагт хориотой цаг болсон хойно сууж байсан гэнэ гэж мануулан нүдээрээ өөдөөс минь ширтэн айхтар өрөвдсөн дүрээр хэлэхэд миний зэвуү хүрснийг хэлээд яахав. Улаан нүүрэн дээр, дооглож инээд алдчих гэж бзйгаа юм шиг, —Эргүүл хийж явсан манай торгон цэргүүд шөнийн амгалан байдал алдагдуулсан тэднийг барихаас өөр аргагүй болж дээ гэлээ шүү. Чөтгөр алгад, ямар учиртайг та нар мэдэж байна уу? Шадар цэргүүдийг баривчлах шүү! Тэр бүлэгт та нар... тиймээ, бүү марга, та нар биеэрээ байсан гэнэ. Битгий мэтэг. Та нарыг таньсан байна. Хамба нэрээр чинь цохоод хэлж байна. Миний буруу, би өөрөө хүнээ шилж авдаг болохоор өөрий минь хохь! За ингэхэд Арамис танд хувраг их зохидог байтал юунд надаас шадар цэргийн хувцас гуйсан юм бэ? Портос та ч... сүрэл илд зүүх санаатай ийм дэгжин алтан мөрөвч зүүгээ биз дээ? Би Атос.Атос үзэгдэхгүй байх чинь... .хайчаав гэлээ.
— Эрхэм ноёнтоон, Атос өвчтэй, хүнд өвджээ,—гэж Арамис гунигтай дуугарав.
— Өвчтэй гэнэ? Хүнд өвдөж гэв үү та? Ямар өвчин тусчихаа юм бол?
Үг хэлэхийг хичээж байсан Портос өгүүлрүүн:
— Цэцэг өвчин биш байгаа гэж айж байна, ноёнтоон тун тоогүй хэргээ. Энэ өвчин царайгий нь гутааж мэднэ гэлээ.
— Цэцэг ий? Портос та бас хачин юм ярьдаг хүнээ! Атосын насан дээр цэцгээр өвдөх гэж үү! Яасан ч үгүй! Тэр лав шархадсан уу... аль алагдсан... Мэдэж болдогсон ч болоосой... Чөтгөр алгад! Эрхэм шадар цэргүүд ээ! Манайхан олхио муутай газраар хэсэж, гудамжинд хэрүүл маргаан тарьж харанхуй буланд илдээр хатгалцаж яваасай гэж хүсэхгүй байна. Тэгээд ч манайхан хамба гуайн торгон цэргийн доог болоосой гэж би ер хүсэхгүй. Тэр торгон цэргүүд ер нь журамтай номхон, овжин эрс юм гээч. Тэд баривчлагдах хэрэг өдүүлэхгүй, тэгээд ч бас баривчлагдаж явахаар эрс биш л дээ.
Би сайн мэдэж байна? Тэд чинь ганц алхам ч гэсэн ухарсанд орохноо доороо үхвэл дээр гэж үзэх улс. Амь зулбах, зугатаах, буруулах гэдэг чинь вангийн шадар цэргүудийн ганц чаддаг ажил даа!
Портос, Арамис хоёрын хилэн бадарч, чичирнэ. Де Тревиль гуай өөрсдөд нь голоосоо хайртай болоод л ийм үг ярьж байгааг тэр хоёр дотроо мэдрээгүйсэн болж гэм багалзуурдаад авахад бэлэн байв. Хоёр цэрэг өсгийгөөрөө хивс дэвслэж, уруулаа цус шүүртэл хазлан, илднийхээ ишийг чадлаараа атгана.
Атос, Портос, Арамис гурвыг дуудахыг хүлээх өрөөнд сонсож, де Тревиль гуайн дуугаар сүрхий хилэгнэсний нь мэджээ. Хэрэгт дурласан арваад хүн үг унагаахгүй санаатай үүдэнд наалдаж чагнав. Үүдний завсраар чих тавиад цөмийг сонсож даамлын хэлж байгаа эгдүүтэй үгийг давган нийтэд дуулгаж байхдаа тэдний царай уурласандаа зэвхийрч байв. Эгшин зуур өрөөний үуднээс аваад, шатны доод довжоо хүртзл бүх байшин буцалсан тогоо шиг болчихлоо.
Де Тревиль гуай дотроо цэргүүдээсээ багагүй шатаж, сонсож байгаа улсын цээжинд хутга шаах мэт үг бүрээ нухацтай хэлэн,
— Ийм л байдаг юм байж! Вангийн шадар цэргүүд хамбын торгон цэрэгт баривчлагдаж явдаг 6aйж! Хамбын зургаан торгон цэрэг их эзэнтний зургаан шадар цэргийг баривчилдаг юм байна хөөш! Чөтгөр алгад! Би ч хувьдаа шийдлээ! Одоо гараад л шуудхан Лувр руу очиж халагдъя, Вангиин шадар цэргийн даамал цолоо буулгая, тэгээд хамбын торгон цэрэгт дэслэгч болохыг гуйя. Болохгүй гэвэл, чөтгөр алгад, би хувраг болно гэв.
Энэ үгииг дуулаад өреөний гадаах улсын дургүйцсэн яриа бөөн шуугиан болчихлоо. «Чөтгөр алгад!» гэх шиг янз янзын хараал тасрахгүй дуулдана. д' Дртаньян араар нь ороод нуугдчихмаар нэг хөшиг хайж ширээн доогуур шургачмаар санагдаад болж өхгүй байлаа.
Портос бүр биеэ барьж чадахаа болиод,
— Ийм юм, даамал гуай, бид нээрээ зургуулаа, тэд ялгаагүй зургуул байсан үнээн. Тэхдээ биднийг булангийн цаанаас гэнэт дайрч, илдээ сугалж амжихаас өмнө хоёр маань доороо алагдсан байлаа. Атос хүнд шархдаад, алагдсанаас өөрцгүй ойчлоо. Атос хоёр дахин босох гэж оролдоод хоёуланд нь чадалгүй уначихсан. Тэгсэн ч гэсэн бид бууж өгөөгүй. Үгүй биднийг хүчээр чирээд явсан. Замдаа бид зугатаачихсан. Атосын хувьд бол, түүнийг үхсэнд тоолоод оролдохын хэрэггүй гэж санаад дайрсан газраа зөнд нь орхисон юм. Ийм л хэрэг болсон юм даа. Чөтгөр алгад, Даамал минь! Тулалдаан бүхэнд дийлж болохгүй шүү дээ.
Их Помпей хүртэл фарсалийн тулалдаанд дийлдсэн, овоо эр гэж миний дуулсан нэгдүгээр францис ван ч гэсэн Павийн дэргэдэх тулалдаанд дийлдсэн гэдэг гэв.
Арамис өгүүлрүүн:
— Танд хичээнгүйлэн илтгэхэд дайрсан хүмүүсийн нэгийг би өөрий нь илдээр дүрчихсэн гэх юм уу алчихсан ч гэсэн ялгаагүй. Миний өөрийн илд эхлээд л дороо хугарчихсан юм, алсан гэнэ үү, бүлсэн гэнэ үү, тааллаараа үз гэв.
Де Тревиль гуай жаал зөөлөрч.
— Би үүнийг мэдээгүй шүү. Хамба гуай янз нь жаал нэмүүлсэн болтой гэв.
Де Тревиль гуай жаал зөөлөрснийг Арамис үзээд юм гуйхаар зүрхлэн.
— Эрхэм ноёнтоон танаас хичээнгүйлэн гуйя. Атосыг шархадсан гэж хэнд ч бүү ярьж үзээрэй, Ванд энэ дуулдчих юм бол Атос өөрөө зовж сүйд болно. Шарх тун хүнд, илдний үзүүр мөрий нь шувт гараад, цээж рүү нь орчихсон болохоор, айхад учир...
Яг энэ үеэр үүдний хөшиг сөхөгдөж, нүдэнд дулаахан, сайхан боловч, хариугүй цонхигор царайтай шадар цэрэг босгон дээр зогсож харагдлаа. Хоёр шадар цэрэг.
— Атос! гэж зэрэг дуу алдав. Де Тревиль гуай мөн дагалдан.
— Aтос! гэв. Атос де Тревиль гуай өөд харж, дорой боловч амгалан дуугаар,
— Даамал гуай та намайг дуудаа юу.Таныг дуудлаа гэж над нөхөд хэллээ. Тэгээд би яарч ирлээ. Тушаалыг сонсъё эрхэм ээ гэж хэллээ.
Ингэж хэлээд, хэзээнийхээ зангаар төв аятай хувцасласан, тэр шадар цэрэг, цэх алхан өрөөнд орж ирэв. Ингэж эр зориг гаргасанд сэтгэл нь гүнээ уярсан де Тревиль гуай өөдөөс нь тосч очоод,
— Дөнгөж сая энэ эрхмүүдэд, шадар цэргүүд хэрэгцээгүй цагт амь насаа дуйж явахыг хориглоно гэж хэлсэн юм. Эр зоригтой эрчүүд ванд үнэтэй, та нар хорвоо дээр хамгийн зоригтой улс гэдгийг ван мэдэж байгаа юм. Атос таны гарыг барья! гэлээ.
Де Тревиль гуай нөхөрсөг сэтгэлээ ингэж илчлээд, суүлд орж ирсэн хүний хариу "хэлэхийг хүлээлгүй баруун гары нь шүүрч аваад чадлаараа атгахдаа Атос хэдий биеэ барьж чаддаг боловч, өвдсөндөө бие нь загзас хийгээд, царай нь цаашаа цайрах нөхцөлгуй мэт харагдавч, улам зэвхийснийг анзаарсангүй.
Үүд жаахан нээлттэй хэвээрээ. Уул хэрэг нууц байсан мөртлөө Атосын шархтсаныг олонхи хүн мэдэж байсан болохоор өөрөө хүрээд ирсэнд улс мэл гайхжээ. Даамлын саяны үгийг дуулаад гаднах улсын сэтгэл онгойж магнай тэнийсэн болтой бөөн шуугиан дэгдэж, хөөрсөн хоёр гурван хүний толгой үүдний хөшгөн завсраар цухуйв. Де Тревиль. гуай ингэж горим журам алдсанд ширүүн үг хэлэх л байсан биз. Гэтэл өөрий нь барьж байсан Атосын гар гэнэт огцом чичирсхийхийг мэдэж шадар цэрэг өөд хартал цаадах нь юу юугүй ухаан алдах гэж байв. Ингэтэл, өвдсөнөө даах гэж хамаг чадлаа шавхаж байсаи Атос, өөрийн эрхгүй дийлдэж. шалан дээр үхсэн хүн шиг уначихав. Де Тревиль гуай,
— Эмч! Миний юм уу, вангийн тэргүүн эмчийг дууд! Эмч дуудахгүй бол миний зоригт Атос үхэж мэднэ. Чөтгөр алгад гэж хашгарав.
Де Тревиль гуайг хашгарахад хүлээх өрөөнд цугларсан улс цөм өрөө рүү чихэж орлоо. Де Тревиль гуай үүдээ хаая ч гэж санасангүй. Цөм шархтанг тойрч үймнэ. Эмч де Тревиль гуайнд байгаагүйсэн бол яаж ч оролдоод дэмий байхсаан. Эмч улсын дундуур шахцалдсаар ухаангүй хэвтсээр байгаа Атост ойртож, үймээн шуугиан саадтай байсан болохоор юуны өмнө шархтанг зэргэлдээ өрөөнд аваачихыг шаардав. Де Тревиль гуай өөрөө үүд нээж түрүүлэн, нөхрөө өргөж явсан Портос, Арамис хоёрт зам заалаа, хойноос нь эмч дагаж эмчийн араас үүд хаагдлаа.
Тэгээд орсон хүнд aйдас төрүүлдэг де Тревиль гуайн нөгөө өрөө даруй хүлээх өрөөний нэг хэсэг болчихов.
Хүн бүр чанга дуугаар яриа дэлгэн, болох болохгүй үг гэж айхгүй, хараал ерөөл тавьж хамбыг чөтгөр шулам руу тонилоосой гэж зүхнэ.
Жаал азнаад Портос, Арамис хоёр гарч ирлээ. Шархтны дэргэд де Тревиль гуай, эмч хсёр л үлдэв.
Тэгж тэгж, де Тревиль гуай гарч ирээд, шархтан ухаан орсныг дуулгав. Ганцхан цус их алдсанаас болж шархтны бие тамир алдарснаас өөр нөхдөд нь сэттэл зовохоор юм огт алга гэж эмч үзжээ.
Тэгээд Де Тревиль гуайг гараа дохисонд д' Артаньянаас бусад нь цөм гарч одов. Мань хүн уулзах завшаан олдсоноо марталгүй гаскон хүний шургуу зангаар дороо үлджээ.
Улс цөм гараад үүд хаагдсан хойно де Тревиль гуай эргэтэл маань залуутай нүүр тулгарав. Саяны явдлаас болоод де Тревиль гуай мартчихсан байжээ. Тэр шургуу хүн өөрөөс нь юү хүсэж явааг де Тревиль гуай сонирхов.
д' Артаньян нэрээ хэлэхэд де Тревиль гуай өнгөрсөн, одооны явдлуудыг сая санав. Де Тревиль гуай инээмсэглээд
— Нэг нутгийн залуу минь уучилж үзээрэй, Би таны тухай бүр мартчихжээ. Яая гэхэв дээ, даамал гэдэг чинь өрхийн тэргүүлэгч эцэг л гэсэн үг, ялгаатай нь л ерийн эцэг хүнээс илүү их хариуцлагатай юм. Цэрэг гэдэг чинь насанд хүрсэн хүүхдүүд, тэгээд ч би ван болоод ялангуяа хамба гуайн тушаал биелүүлж байхыг шаарддаг болохоор... гэж ярихад нь д' Артаньян тэссэнгүй инээмеэглэв. Энэ инээмсэглэлээс де Тревил гуай өмнөө тэнэг биш хүн байгааг мэдээд шууд ажил төрлийн ярианд оров.
— Би танай эцэгт тун сайн байсан юм. Хүүд нь би юугаар тус хүргэж болмоор байна? Түргэхэн ярьчих. Би заваар тун муухан байна гэж де Тревиль гуай хэлэв. д' Артаньян:
— Тарбаас Парис орохоор мордохдоо таны мартаагүй байгаа энэ нөхөрлөлд долдойдон танаас шадар цэргийн хувцас гуйх санаатай байсан юм. Гэвч энэ хоёр цагийн дотор үзэж өнгөрсөн бүрдийг бодоход энэ тун өндөр хишиг юм байна, би үүнийг хүртэж чадахгүй болов уу гэж айх боллоо гэж хэлэв.
Де Тревиль гуай хариуд нь
— Энэ чиг үнэхзэр хишиг шүү залуу минь. Гэвч таны хувьд гэвэл, өөрийн чинь бодож байгаа юм уу аль бодсон дүр үзүүлж байгаа шиг тийм болшгүй зүйл биш байж болох юм. Гэхдээ их эзэнтний нэг захирамжинд, иймэрхүү учралын тухай урьдчилан заасан зүйл бий. Тэгээд хэнч гэсэн хэд хэдэн тулалдаанд шалгарч, ямар нэг гялалзсан гавьяа байгуулахаас нааш юм уу, арай доор бусад хороонд хоёр жил алба хаахаас нааш шадар цэрэгт авдаггүйг би аргагүй л өөрт чинь дуулгах болж байна гэв.
д' Артаньян дуугүй мэхэсхийв. Хүссэндээ хүрэхэд хэдий бэрхийг дуулах тусмаа шадар цэргийн хувцас өмсөх хүсэл улам хүчтэй төрнө.
Де Тревиль гуай нутгийнхаа залуугийн нарийн бодлыг таах гэсэн юм шиг өөдөөс нь хянуур гэгч хараад,
Гэхдээ, түрүүнийхээ хэлсэнчлэн, таны эцэг хуучин андаа хүндлэх сэтгэлийн үүднээс залуу танд эрхбиш тус болохыг хүсч байна. Манай беари нутгийн залуус баян байх нь ховорсон. Намайг төрсөн нутгаасаа гарснаас хойш байдал нэг их өөр болчихоогүй байлгүй. Бодвол таны авчирсан мөнгө амь зуухад хүрэлцээгүй л байгаа биз гэлээ.
д' Артаньян хэнээс ч юм горьдоогүйгээ төрх байдлаараа харуулан толгойгоо бардам өргөсөнд де Тревиль гуай:
— За боль, боль залуу минь, наад зангий чинь би андахгүй. Парист би өвөртөө дөрвөн экютэй ирсэн хүн. Гэхдээ намайг Лувр орд худалдаад авч дийлэхгүй гэж хэлж зүрхэлсэн хүнийг ирүүл тулалдаанд дуудах байсандаа гэв
д'Артаньян толгойгоо улам өргөв. Морио зарсны ачаар де Тревиль гуайд эхлээд байснаас д'Артаньян дөрвөн экюгээр илүү мөнгөтэй байв.
— Ингэхлээр, та мөнгө ихтэй ирсэн гэлээ ч түүнийгээ гамнах хэрэгтэй, цаашлаад зэвсэг барихад улам төгс мэрэгжих хэрэгтэй, тайж хүнд энэ зайлшгүй чухал. Би өнөөдөртөө вангийн цэргийн дээд сургуулийн захиралд захиа бичье, маргаашаас аваад тэр таныг ямар ч хөлсгүй сургаж эхэлнэ. Үүнээс бүү татгалз. Манай залуу тайж нар, хамгийн сурвалжтай, баян тайж нар ч гэлээ тэнд орох гэж зөндөө хөөцөлддөг л юм. Та морин, илдний, бүжгийн сургуультай болно. Та тэнд хэрэгтэй сайн улстай танилцана, хааяа наашаа ирж хир урагштай яваагаа дуулгаад, туслуулмаар юм байвал хэлнэ биз гэж даамал хэлэв.
Ордны өнгөц зан д' Артаньянд хэдий шингээгүй 6aйсан гэлээ ч нэг л хүйтнээр хүлээн авч байгааг тэр аргагүй мэдэрчээ.
— Ээ харла! гэж д' Артаньян дуу алдаад,— Эцгий минь өгсөн танилцуулах захидал хир их үгүйлэгдэж байгааг би сайн ойлгож байна даа гэв.
Де Тревиль гуай,
— Үгүй нээрээ, та ийм хол замд гарахдаа манай беари хүний ганц амин чухал түлхүүр болсон захиа аваагүйд би гайхаж байна гэж хариулав.
— Над захиа байсан юм, ноёнтон эрхзм ээ, бурхны авралаар, бичих ёсоор л бичигдсэн захиа байсан. Гэтэл хорон санаагаар түүний минь хулгайлчихсан юм гэж д' Артаньян дуу алдав.
Тэгээд мань хүн Менг хотонд болсон явдлыг нэгд нэггүй ярьж, үл таних тайжийн төрх галбирыг гаргаж хэлэв. Залуугийн шамдангуй голч итгэмжтэй яриа де Тревиль гуайд таалагдав. Шадар цэргийн даамал бодолд автан;
— Хачин явдал байна. Та тэгээд миний нэрийг чангад дурссан юм биз дээ? гэв.
— Тэгэлгүй яахав. Би тийм л болгоомжгүй байж дээ. Өөр яах вэ дээ. Таных шиг ийм нэр над замын халх болох ёстой байлаа. Та өөрөө бодоод үз. Би олон л удаа түүгээр түрээ барьж яваа шүү дээ.
Тэхэд зусар, явцтай байсан цаг. Де Тревиль гуай бусад алив ван хамба нарын адил сайшаал магтаалд автамтгай байжээ. Де Тревиль гуай өөрийн эрхгүй таатай инээмсэглэснээ, доороо больчихоод, Менгд болсон явдлыг өөрөө дахин сонирхож.
— Тэр тайжийн чамархайн дээр бүдэгхэн сорви байгаагүй биз хэлээч? —гэв.
— Байсаан. Сумны ором шиг сорви байсан.
— Сүрхий буйртай эр байсан уу?
— Тийм ээ.
— Өндөр нуруутай юу?
— Тийм.
— Хар үстэй, цонхигор царайтай юу?
— Тийм, тийм, яг тийм хүн. Ноёнтоон, та тэр хүнийг яаж таньдаг юм бэ? ээ дээ, Нэг цагт би түүнийт олж чадвал уу, танд ам алдъя. Тамаас ч болсон, заавал эрж олноо би түүнийг...
— Тэр нэг эмэгтэйг хүлээж байсан уу?
— Тэр хүн юу ч гэсэн, хүлээж байсан эмэгтэйтэйгээ хэдэн үг сольсон хойноо л явсан даа.
— Юу ярьсны нь та мэдэхгүй биз?
— Тэр хүн эмэгтэйд нэг хайрцаг өгөөд, дотор нь зохих захирамж бий, Лондон орсон хойноо л нээгээрэй гэсэн.
— Тэр эмэгтэй Англи хун байсан уу?
— Наадах нь тэр эмэгтэйг Миледи эрхэм хатагтай гэж байна билээ.
— Тэр мөн гэж де Тревиль гуай шивнэв. Тэр мөн. Би: түүний чинь Брюссельд байгаа юм бодсон юм.
д' Артаньян дуу алдаж,
— Ээ ноёнтоон! Тэр хүний хаанахын хэн болохыг хэлж егч үз. Би танаас юу ч гуйхаа больё. Шадар цэрэг болгож өхийг ч гуйхаа больё! Юуны емнө би түүнтэй тооцоо хийх ёстой хүн гэв.
Де Тревиль гуай мөн дуу тавьж,
—Бурхан таныг түүнээс авраг,залуу минь! Та түүнтэй гудамжинд дайралдвал бушуухан нөгөө талд нь гарч бай. Тэр байц цохиотой бүү мөргөлд, шил шиг бут үсрэх бий, гэсэнд д' Артаньян,
— Тэгсэн ч гэсэн би түүнтэй уулздаг л юм бол... гэж дуугарав.
— Юу ч гэсэн одоохондоо түүнийг эрээд юу хийхэв гэж зөвлөмөөр байна, гэж де Тревиль гуай хэлэв.
Де Тревильд гэнэт хачин сэжиг төрөөд дуугүй болчихов. Эцгийнхээ захиаг хулгайлсан гэж байгаа хүнд залуу хүү ингэж учиргүй их өшсөн байх...Энэ өшөөний цаана ямар нэгэн хорт санаа бүгж байхыг хэн байг гэх вэ? Их гэгээнтэн знэ залууг над руу явуулсан юм биш байгаа? Де Тревиль намайг гэнэдүүлэх санаатай ирсэн хүн биш биз дээ? Өөрийгөө д' Артаньян гэж байгаа энэ хүн манайд шургалж итгэл олсон хойноо намайг хөнөөх гэсэн тагнуул этгээд биш байгаа? Бусдыг тэгээд л хөнөөж байсан шүү дээ гэж бодох зуур де Тревиль залуу хүүг улам ч хянуур ажив. д' Артаньяны залирхуу, ухаалаг хуурмагхан даруу төлөв үзүүлсэн хувирамтгай царай даамлын сэтгэлийг нэг их тайвшруулсангүй. «Үнэндээ гаскон нутгийн хүн нь андашгүй байна. Гэхдээ энэ залуу авхаалж чадвараа хамба бид хоёрын алинд ч нэг адил өгч болох юм шүү дээ. Туршаад үзье...» гэж Де Тревиль бодлоо. Де Тревиль алгуурхан яриа үүсгэж.
— За, хуучин найзынхаа хүүг өөрт чинь даруй мэдэгдтэл хүйтэн угтаж авсан гэмээ би цагаатгаж манай улс төрийн бсдлогын нууцыг чамд тайлж өгье. Тэр захианы талаар ярьсан бүгдэд би итгэж байгаа болоод тэр шүү дээ. Ван хамба хсёр дотно анд улс. Тэд ганцхан тэнэгүүдийг хуурахын тулд хоорондоо эв муутай дүр үзүүлдэг юм. Нэг нутгийн минь, урагштай явахаар хиймортой төрсөн жавхаатай сайхан залуу энэ илбэнд хууртаад төөрөлдөж, бусад олон хүний нэг адил үүнд хүзүүгээ хугалаасай гэж би хүсэхгүй байна. Энэ хоёр хүчирхэг дээдэст би үнэнч зүтгэдэг хүн гэдгийг санаж яв. Би алхах бүрдээ Ван, францад урьд хожид төрөөгүй суут ухаантны нэг хамба гуай хоёрын төлөө зүтгэхийг эрхэмлэдэг юм. Залуу та үүнийг одоогоос эхлээд ухаарч ав. Ер нь тэгээд гэр бүл, нөхдийн талыг татаж юм уу, өөрийнхөө дур эрмэлзлэлд автан олонх тайж нарын адил хамбад дайсагнах сэтгэл та өвөрлөж явдаг бол ингээд салцгаая. Би алив нөхцөл байдалд өөрт чинь тусална. Гэхдээ өөртөө шадар дотно болгохгүй. Юу ч болсон миний ингэж харамгүй хэлсэн үг та бид хоёрыг нөхөд болгох биз гэж найдна. Юу гэвэл миний урьд хожид ингэж илэн далангүй ярьсан залуу ганц та л байна гэлээ.
Де Тревиль дотроо «Энэ үнэгийг хамба гуай над руу явуулсан бол, өөртөө миний хир дургүйг тэр мэдэх болохоор над итгэл олж шургалахад өөрийнхөө тухай элдэв муу юм хэлэхийг сайн арга гэж тагнуул этгээдээ захиа байлгүй. Тэгээд энэ зальт этгээд, миний үгийг хайхралгүй даруй их гэгээнтэнд дургүйгээ гайхаж гарах биз» гэж бодлоо. Гэтэл хэрэг Де Тревилийн санаснаас шал ондоо боллоо. д' Артаньян эрс шулуухан хариулсан нь
— Ноёнтоон би Парист яг тийм санаатай ирсэн юм. Миний эцэг над ван хамба та гурваас өөр хэнд ч бүү захирагд гэж захисан юм. Энэ гурван хүнийг зцэг минь францын ихэс дээдэс гэж үздэг юм гэж төлөвхөн хэллээ.
Ажвал д' Артаньян эхний хоёр нэрэн дээр, Де Тревиль гуайн нэрийг өөрөө нэмжээ. Өерийн нь бодлоор ингэж нэмэхэд хэрэг буруудахааргүй байжээ. д' Артаньян цааш өгүүлрүүн
— Иймд би хамба гуайг гүнээ хүндэлж, үйл ажлы нь биширдэг юм... Хэрэв та үнэхээр хэлж байгаагаараа харамгүй ярьж байгаа бол над сайн л байна. Тэгвэл бидний үзэл нийлж байгааг та над харуулж итгүүллээ. Харин та надыг бүрэн итгэхгүй байж болох юм. Тэгээд намайг туршсан бол, миний энэ үг мэдээжээр намайг танд үнэ цэнэгүй болгох хэрэг. Гэсэн ч хамаагүй, та миний шулуун шудрагыг үнэлж үзэх бизээ. Танд овоо хүн гэж санагдах нь хорвоо дээр над юунаас ч үнэтэй юм гэлээ.
Де Тревиль гуай маш гайхав. Ийм хурц ухаан, эршүүд үнэн үг бахдал төрүүлэвч эргэлзээ бүрэн арилахгүй байв. Бусад залуу хүний дэргэд энэ залуугиин давуу тал хэдий тодрох тусам. Де Тревильд, түүнд итгэх нь зөв үү? буруу юу? гэдгийг эрэгцүүлэн бодож болгоомжлох үндэс улам их аж. Де Тревиль гуай д'Артаньякы гарыг атгаад,
— Та голч шудрага хүн юм. Гэхдээ би хэлснээсээ илүү тус хүргэж чадахгүй. Манайд та дуртай цагтаа орж гарч байгаарай. Аль ч үед надтай уулзаж, чухамдаа зохистой уеийг ашиглах боломжтой болохоор цаашдаа та лав эрмэлзсэн зүйлдээ хүрэх бизээ гэв.
— Чухамдаа гээд яривал, та надыг тийм хишиг хүртээж болохоор хүн мөнөө үзүүлэхийг хулээж байх шив дээ, гэж д' Артаньян дуугараад, гаскон хүний хэнэггүй байраар За яахав. Та удаан хүлээхгүй биз гэв.
— Тэгээд ч цаашдын хамаг хэргийг ганц өөрөө даах юм аштай мэхийж ёслоод явахаар завдлаа.
Де Тревиль түүнийг дуудаад.
— Үгүй байз л даа. Цэргийн дээд сургуулийн даргад захиа бичиж өгье гэж би амласан шүү дээ. Үгүй бол залуу минь та надаас тийм захиа авахааргүй их сэхүүн зантай хүн уү? гэсэнд д' Артаньян хариуд нь.
— Үгүй ноёнтоон, түүнийг би эцгийнхээ захидал шиг хүний гарт оруулахгүйг амлая. Захидлы тань лав хүрэх газартаа очихоор нандигнан хадгална. Надаас түүнийг хулгайлах гэж оролдсон хүний хохь болог! гэлээ.
Де Тревиль гуай энэ бардам үгийг дуулаад инээмсэглэв. Сая ярилцаад зогсож байсан цонхны дэргэд залуу хүүг үлдээгээд, Де Тревиль амласан захиагаа бичихээр ширээнд суулаа. Хийх юмгүй үлдсэн д' Артаньян энэ зуур цонхны шил тоншин нэг дууны аялгуу оруулна.
Ганц нэгээрээ цуварсаар явж байгаа шадар цэргийг ажиглаж, гудамж тойртол хойноос нь харж байлаа.
Де Тревиль гуай захиагаа бичиж дуусч, дугтуйлаад босч залууд өхөөр очив.
д' Артаньян захиа авах гэзд гараа сарвайтал гэнэт зог тусч, дүрсхийж уурлаад, өрөөнөөс.
— Үгүй, чөтгөр алгад! Одоо чи надаас зайлахгүй бий! — гэж хашгачин гүйж гарсанд Де Тревиль их гайхлаа. Де Тревиль,
— Хэн бэ, хэн тэр вэ? гэж хэд асуухад.
— Нөгөө, нөгөө хулгайч! муу хар новш! —гэж Артаньян явуут хэлээд гарч одлоо.
— Солиотой эрээ! гэж Де Тревиль үглээд, алгуурхнаар —харин, хуурч чадаагүйдээ, зугтаах гэсэн арга л биш бол гэж дуугарав.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.18.10 8:30 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
IV
АТОСЫН МӨР, ПОРТОСЫН МӨРӨВЧ, АРАМИСЫН АЛЧУУР
Хүлээх өрөөгөөр д' Артаньян галзуу хүн шиг харайж гараад, шатны тавцан дээр гүйж гарлаа. Шатаар дэгдээд буучих санаатай яваад мань хүн гэнэт де Тревиль гуайнхаас хажуугийн хаалгаар гарч явсан шадар цэрэгтэй мөргөлдчихөв. Шадар цэрэг дуу тавьж, онож хэлбэл өвдсөндөө ёоллоо. д' Артаньян цаашаа явах санаатай;
— Уучлаарай, Би баахан яараад.. Уучлаарай, гэв.
Залуу хүү дараагийн тавцанд хүрч амжаагүй явтал мөрөвчнөөс нь төмөр мэт хүчтэй гар шүүрч аваад зогсоов. Үхдэл шиг зэвхийрсэн шадар цэрэг,
— Та яарч явдаг. Тэр шалтгаар намайг мөргөчихөөд «уучлаарай» гэсэн төдийгөөр хэрэг шувтарлаа гэж үзэж байна уу? Арай тийм бишээ, залуу минь. Де Тревиль гуай өнөөдөр бидэнтэй ширүүн ярьсан болохоор биднийг басамжлан үзэж болох юм гэж та арай санаагүй биз? Андуурч байна, залуу минь та чинь Де Тревиль гуай биш шүү гэж дуу алдав.
Боолгочоод буцаж яваа Атосыг д' Артаньян сая таньж,
— Нээрэн би санамсаргүй мөргөчихлөө. Санамсаргүй мөргөчихөөд би уучлаарай гэсэн шүү дээ. Миний санахад ингээд болмоор юм. Би яарч яваагаа, танд яахав дахиад хэлье. Энэ ч илүү юм шив дээ. Тэхлээр та надыг одоо тавь даа, битгий садаа болж үзээч гэв.
Атос мөрөвчий нь тавиад,—эрхэм ээ та бүдүүлэг эр байна. Холоос ирсэн гэдэг чинь ил байна—гэлээ.
Доошоо гурван гишгүүр буучихаад байсан д' Артаньян, Атосын үгийг сонсоод доороо зогсов.
— Чөтгөр алгад! Би алсаас ирсэн үнэн боловч, танаар горим ёс заалгахгүй гэдгийг сануулъя. Эрхэмээ!—гэж хэлэв. Атос хариуд нь хэн мэдхэв дээ! гэчихэв.
— Ээ, ингэж их яараагүйсэн болдоо! Нэг хүний хойноос хөөгөөгүйсэн болж гэм гэж д' Артаньян гаслав.
— Сандруу эрхзм минь та надыг хөөцөлдөлгүй олж болно шүү, дуулав уу?
— Хаа тэр вэ хэлчихгүй юу?
— Дешо хийдийн ойролцоо.
— Хэдэн цагт?
— Арван хоёрын үед.
— Арван хоёрын үед гэнээ? За, тэнд очоод байж байя

— Намайг хүлээлгэхгүйг хичээгээрэй. Ганц мөчийн дотор чихий чинь огтлоод өгөмц.
— За арван хоёр цагт арван минут дутуу байхад очно гэж д' Артаньян доороос хашгарав.
Нөгөө хүн түрүүн аажуу явж байсан болохоор холдож чадаагүй баймаар.
д' Артаньян гүйцэх санаатай хар эрчээрээ гүйлээ.
Хаалганы дэргэд Портос манааны хүнтэй ярилцаад зогсож байгаа харагдав. Тэр хоёрын хоорондуур нэг хүн гүйгээд гарчихмаар зай байв. д' Артаньян энэ зайг боломжтой гэж үзээд, тэдний хорондуур сүм шиг харайгаад гарчих санаатай чигээрээ гүйлээ. Тэхдээ мань хүн салхийг бодолцсонгүй. Ярилцаж зогсох хоёрын дундуур д' Артаньян яг гарах үеэр Портосын өргөн нөмрөгийг салхи дэрвүүлж, мань хүн өргөн хуниас дотор нь орооцолдож орхив. Портост тэр хувцаснаасаа салахгүй байх чухаг учир байсан болтой, зориуд Портос гараараа барьж байсан хормойгоо тавихын оронд өөр рүүгээ татсаны гайгаар д' Артаньян хормой дотор эргэлдээд хилэн нөмрөгөнд бүр орооцолдчихлоо.
Цзргийн хараал урсгаж байх зуур д' Артаньян хуниасыг сохроор тэмтрэн нөмрөгнөөс мултрахыг оролдов. Нөгөө хээнцэр алтан мөрөвчий нь гэмтээгээд орхих бий гэж мань хүн их зовж байв. Гэтэл нудээ сэм нээж харвал нүүр нь Портосын яг хоёр далны хооронд, өөрөөр хэлбэл мөрөвчинд тулсан ажээ.
Гай дайрахад,манай хорвоо дээр зөвхөн өнгөндөө гял цал болсон юм бишгүй байдагчлан Портосын мөрөвч зөвхөн урдаасаа алтан хатгамлаар гялалзаж, ардаа зүгээр үхрийн шир байсан юмсанж. Портос аргагүй их гайхуулах дуртай хүн болохоор, бүхлээрээ алтан хатгамалтай мөрөвч, олж авах тэнхээгүйн эрхээр ядаж өмнөө хатгамалтайг олж авчээ. Тэгээд л хуурмаг ханиад хүрч, нөмрөгний хэрэгцээ гарсан юм байж.
Портос ардаа мунгинаж байгаа д' Артаньянаас салах санаатай чадлаараа оролдон.
— Шулам! хүн рүү ингэж дайрдаг чинь галзуураа юу? гэж орилно.
д' Артаньян лут эрийн тохой доороос цухуйж,
— Уучлаарай, би тун их яарч яваа юм. Би нэг хүний хойноос хөөж яваад... гэж дуугарав.
— Хүний хойноос хөөх болохоороо та нүдээ гэртээ мартчихдаг хүн үү?—гэж Портос хашгачна.
Артаньяны дургүй хүрч,
— Үгүй, үгүй, миний нүд чинь бусдын үзээгүй юмыг хүртэл үздэг юм гэж хэлчихэв.
Портос ойлгосон, үгүйг бүү мэд, юу ч гэсэн байдгаараа шаралхаж,
— Эрхэм ээ, та шадар цэргүүдийг өдөөд байвал, баларч дуусна гэдгийг сануулъя—гэж занав.
— Баларч гэнээ. Та арай дэндүүлээгүй байгаа? гэж д' Артаньян лавлав.
— Дайсныхаа өөдөөс нүд дальдралгүй харж заншсан хүний л хэлсэн үг дээ.
— Хэлээд яахав! Та хэнд ч араа үзүүлэхгүйг би сайн мэдэж байна, гээд залуу хүү хошин шог үг хэлсэндээ тачигнатал хөхөрсөөр цаашаа явлаа.
Уур хорсол нь бадарсан Портос доромжлогч этгээд рүү ухасхийхийг завдтал, д' Артаньян өөдөөс нь:
— Дараа, дараа, таныг нөмрөгөө тайлсан хойно болъё гэж хашгарав.
— Тэгвэл Люксембургийн ордны ард, нэг цагт уулзъя.
— За тэгье. Нэг цагт—гэж д' Артаньян хариулаад, гудадмж тойров. Гэтэл д' Артаньяны гүйж яваа, ойр хавийн нүдэнд ил гудамжны алинд ч нөгөө хүний бараа байдаггүй. Тэр хүн хэдий алгуур явж байсан гэлээ ч бараагүй болсон юм уу, нэг тийшээ орж амжжээ. д'Артаньян дайралдсан хүн бүрээс нөгөө хүнийг сураглаж, гарам руу бууснаа, эргэж Сений гудамжаар яваад, бас улаан загалмайн гудамжаар оров. Ерөөсөө юу ч байдаггүй. Гэлээ ч энэ эрэл түүнд тус болов. Духан дээр хөлс бурзайж ирэх тутам дотор уужирч явлаа.
Мань хүн сая болсон явдлын тухай эрэгцүүлэн бодов. Мундахгүй юм болсноос бүгд ая муутай санагдана. Дөнгөж өглөөний арван нэгэн цаг болж байв. Гэтэл энэ өглөө де Тревиль гуайн дургүйг хүргэж амжлаа. Өөрий нь тэгж юу хийгээд алга болсныг де Тревиль гуай хайш хэрэг танхай зан гаргалаа гэхээс өөрөөр яаж үзэх вэ,
Нэмэр дээр нь бас хоёр хүнтэй тулалдах болчихдог. Тэдний аль аль нь д'Артаньяны дайтай гурвыг дөнгөчихөөр улс байдаг, чухамдаа гэвэл өөрөө гүнээ хүндэлж, дотроо ер хүн бүхнээс давууд үзэж биширдэг хоёр шадар цэрэгтэй шүү тэгээд.
Хүндхэн л юм боллоо. д' Артаньян өөрөө Атост алуулна гэж лавтай бодож байсан болохоор, Портостой тулалдах тухайдаа мэдээжээр нэг их санаа зовохгүй байлаа. Гэхдээ итгэл найдвар ер хүнд хамгийн сүүлд тасардаг болохоор мань хүн лут шархдах нь лав боловч, амьд үлдэж юу магад гээд, цаашдынхаа амьдралын замыг бодон хийсэн алдаагаа өөрөө буруушааж байв.
«Би ер ямар бүдүүлэг тэнэг амьтан бэ!» Зоригт Атос хөөрхий яг миний толгойгоороо мөргөчихсөн мөрөндөө шархадсан юм шүү дээ. Тэр доороо л намайг цааш харуулчаагүй нь хачин юм.Тэхэд буруудах газаргүй. Ямар их айхтар өвдөө бол, Портосын хувьд ч нээрээ инээдтэй юм болсои шүү...
Мань залуу тэгээд гунигтай юм бодож явсан мөртөн инээдээ барьж чадсангүй, гэхдээ ингэж учир шалтаггүй инээхэд, бас нэг хүн гомдоод орхих бии гэж ийш тийшээ харлаа.
«Портосын хувьд гэвэл инээдтэй хэрэг. Гэхдээ л би гэж тэнэг амьтан. Хүн тэгж мөргөж яаж болох вэ. Үгүй ер бас хүний доогуур ороод нууцы нь үзчихдэг. Тэр намайг уучлах байсан, би тэр хараал хүрсэн муу мөрөвчний талаар дайраагүйсан бол уучлалгүй яахав. Би үнэндээ үг цухуйлгаад л орхисон гэхдээ догь цухуйлгасандаа харин ч. Ээ би гаскон чөтгөр болохоороо тамын хайруул дээр шарагдаж байлаа ч хошигнож байх хүн дэг шүү!» гэж мань хүн өөртөө аргагүй ихээ нөхөрсөг хандан, «3а д' Артаньян найз минь чи хэдий горьдлого бага боловч амьд үлддэг юм болж гэм хойшид догь эелдэг хүн болж уз. Одоогоос аваад л хүн бур чамайг бахдаж, цөм чамаас дууриал авахаар болог. Эелдэг, нийцтэй байх гэдэг чинь аймхай хулчгар гэсэн үг арай бишээ.Арамисыг хар л даа. Хонь шиг номхон тэр аяараа хээнцэр дэгжин эр байна шүү дээ. Арамис тэгээд Арамисыг хулчгар гэж хэлэх санаа ер хүнд төрөх үү дээ.
Мэдээжээр үгүй. Одоогоос аваад Арамисаас л бүх талаар үлгэр авъя, үгүй ер, өөрөө бас энд байж байдаг байна шүү!»
д' Артаньян ингэж ганцаараа ярьсаар яваад д' Эгильоны байшингийн зэргэлдээ ирээд, яг байшингийн өмнө вангийн хоёр торгон цэрэгтэй ярилцаад зогсож байсан Арамисыг харжээ. Арамис ч бас д' Артаньяныг харав. Энэ залуугийн дэргэд өглөө де Тревиль гуай тэгж айхтар шатсаныг Арамис мартаагүй байв. Шадар цэргүүдийн муугаар хараалгаж байгааг сонссон хүн өөрт нь аягүй санагдсан болохоор Арамис, д' Артаньяныг хараагуй байр үзүүлэв. Гэтэл д' Артаньян нөгөө эелдэг нийцэрхгийн дууриал болох гэсэн санаандаа автсаны зрхээр, тэр залуусын өөдөөс очиж маш найрсаг инээмсэглэн дэгжнээр мэхийн хүндэтгэв. Арамис үл мэдэг мэхэсхийсэн боловч инээмсэглэсэнтүй. Тэр гурав яриагаа даруй тасалчихав.
д' Артаньян өөрөө тээр шаагдаж байгаагаа ухаарахаар сэргэлэн хүн мөртөө, сайн танихгүй хүмүус дээр очоод тэдний өөртөө хамаарахгүй ярианд саад болчихсон хүний эвгүй байдлаас аятайхан гарчихаар, ихэс дээдсийн нарийн арганд төгс боловсроогүй байжээ. Мань хүн эндээс эвий нь олоод, нэрээ авч холдохыг мэрийж байтал, Арамис алчуураа унагаад, янз нь анзааралгүй дээр нь гишигчив. д' Артаньянд эвгүй байдлаас гарах аятай шалтаг олдох шиг санагдлаа. Мань хүн бөхийж буучийг чадлаараа чанга гишгээд байгаа хөл доороос алчууры нь эелдэг байраар суга татаж авлаа.
д' Артаньян туйлын найрсгаар,
— Эрхмээ таны алчуур энэ байна. Хаячихвал танд лав хайран байхсан бизээ гэж дуугарав.
Үнэхээр ч гуа сайхан хатгамалтай, өрөөсөн үзүүрт нь сүлд, титэм хоёр товойлгосон алчуур ажээ.
— Мөөн, мөн, гэж нэг торгон цэрэг дуу алдаад,—Буа Траси авхайтан үүнд алчуураа хайрласан болохоор, мань Арамис хэдий юмаа нуух дуртай гэлээ ч одоо авхайтантай муу байдаг гэж бидэнд мэтгэхээ болино биз гэв.
д' Артаньяны өөдөөс Арамис зэрэвхийн харсандаа голоосоо өшит дайсантай болсныг харцаараа тодорхой ойлгуулжээ. Гэвч даруй эргэж ердийн нялуувтар дуугаар:
— Та эрхмүүд андуурчээ, энэ алчуур ерөөсөө минийх биш, харин яагаад алчуурыг та нарын нэгэнд өгөлгүй, тухайлан над өгмөөр энэ эрхэмд санагдсан юм бол, бүү мэд, миний үгний унэнийг яриагүй батлах зүйл гэвэл алчуур минь хармаанд байна.

Ингэж хэлээд Арамис хармаанаасаа өөрий нь нэрний толгой үсэгнээс өөр элдэв хатгамал сэлтгүй боловч мөн л дэгжин, нимгэн торгон алчуур гаргав. Тэр цагт ийм алчуур их үнэтэй байж билээ.
Энэ удаа д' Артаньян алдаа гаргаснаа ойлгоод дуугүй өнгөрөв. Гэтэл Арамисын ингэж мэтгэн ярилцахад нөхөд нь амар итгэсэнгүй. Тэдний нэг нь зориуд төв дүр үзүүлэн, шадар цэргээс.
— Хэргийн байдал нээрээ чиний мэтгэн байгаа шиг юм бол Арамис найз минь, би наад алчууры чинь нэхэж авахаас өөр аргагүй нээ. Буа Трас миний сайн найз гэдгийг өөрөө мэднэ. Тэхлээр эхнэрий нь эд юмаар өөр нэгэн хүн гайхуулж яваасай гэж хүсэхгүй байна гэсэнд Арамис:
— Чи зохих ёсоор гуйхгуй байна. Чиний шаардлагын зөвийг хүлээвч, гаргаж хэлсэн хэлбэрий нь бодоод би татгалзана гэж хариулав.
д' Артаньян:
—Үнэндээ би алчуур яг Арамис гуайн хармаанаас ойчихыг хараагүй шүү. Арамис гуайг гишигчихээр л бн өөрий нь алчуур юм байх гэж бодсон юм, гэж хулгасхийн дуугарав.
д' Артаньяны гэмээ цагаатгах санаатай мэрийж байгааг Арамис хараагүй юм шиг хүйтнээр,
— Тэгээд андуурч дээ гэв.
Буа Траситай нөхөрлөдөг гээд байсан нөгөө торгон цэрэгт Арамис;
— Одоо санавал би ч гэлээ БуаТраси гүнтэй танаас дутуугүй дотно холбоотой сайн нөхөд юм. Тэхлээр,..алчуур мөн чиний ч хармаанаас ойчсон байж болох юм гэж хэлэв.
— Үгүй ам алдъя нээрээ! гэж их эзэнтний торгон цэрэг дуу алдав.
— Чи ам алдэад, би үнэнийг барьж батлаад нэг маань л лав худалч болов болтой. Тэхээр, Монтарон, уүний чинь зүгээр хуваачихъя.
— Алчуурыг уу?
— Тийм
Торгон цэргийн хоёр найз,
— Естой догь! Соломон хаан шиг шүү дээ!
Арамис чи үнэхээр гойд цэцэн хүн юм байна шүү! гэж зэрэг дуу алдав.
Залуус хөхрөлдөөд, хэрэг явдал яахав мэдээжээр тэгээд л зогслоо. Хэдхэн минут болоод яриа дуусч, тэд элэгсгээр гар барилцаад салав. Торгон цэргүуд нэг тийшээ, Арамис нөгөө тийшээ алхлаа.
«Энэ сайн хүнтэй эвлэрэх аятайхан цаг ирлээ» гэж энэ яриа болох зуур холхон зогсож байсан д' Артаньян бодлоо. Тэгээд мань хүн сайхан сэтгэлэгт автан, өөрийгөө огт хайхралгүй алхаж байсан шадар цэргийг яаравчлан гүйцэв.
д' Артаньян, шадар цэргийг гүйцзж очоод,
— Эрхэм ээ, би таныг уучлах биз гэж найдна, гэсэнд Арамис үгий нь таслан,
— Өршөөлт эрхэм ээ, та сая шудрага журамт хүний хиймээргүй юм хийснийг өөрт чинь дуулгая гэв.
— Юу гэсэн үг вэ, Өршөөлт эрхэм ээ?
Үгүй та юу гэж саналаа гэж үү...гэж Артаньян дуу алдав.
— Би таныг тэнэг хүн биш байх гэж санаж байна. Та хэдийгээр Гаскон нутгаас ирсэн боловч, шалтгаангүйгээр нусны алчуур дээр гишигдэггүйг эрхбиш мэдмээр юм. Чөтгөр алгад, Парист торго дэвсээтэй биш ээ.
д' Артаньяны найрсаг сэтгэлийг түргэн зан нь дийлж эхлээд,—эрхэмсэг, та намайг дайрах гэж хичээгээд яах вэ. Би нээрээ Гасконоос ирснээ өөрөө ч мэднэ, та ч мэдэж байна. Тэгээд Гаскон нутгийнхан онцын хүлцэнгүй хүмүүс биш, гэдгийг сануулахын ч хэрэггүй биз. Өөрөө тэнэг юм хийчихээд ч гэлээ нэгэнт уучлал гуйвал, түүнийгээ бүр болохын ихээр боллоо гэж боддог улс шүү.
— Эрхэм ээ, би үүнийг тантай хэрүүл маргаан эрж хэлсэн юм биш. Бурхны авралаар би нэг хэрүүл маргааны түүс болсон этгээд биш, түр шадар цэрэг байгаа хүн. Аргагүйн эрхээр тулалддаг тэхдээ тун дургүй шүү. Энэ удаа бол уул хэрэг тоглоом биш, та бусгүй хүний нэр төрд хор хүргэлээ.
— Бид хоёр хор хүргэж гээч гэж! Артаньян дуу алдав.
— Та яагаад энэ алчуурыг над өгсөн юм бэ?
— Та яагаад энэ алчуурыг ойчуулсан юм бэ?
— Энэ алчуур миний хармаанаас унаагүй гэдгийг би танд хэлсэн, давтаад хэлж байна.
— Ингэхлээр эрхэм та давхар худал хэлчихлээ. Би хармаанаас чинь унахыг өөрөө харсан.юм.
— Ухай, гаскон эрхэм та ингэж хамаагүй донгосч зүрхэлдэг бий...яаж зөв явахыг танд сургаад өгье!
— Аа би таныг мөргөл үйлддэг газарт чинь буцаагаад явуулчихъя, гэлэн гуай. Илдээ гаргаж үз, гуйя танаас, алив бушуухан.
— Үгүй үгүй, хонгор минь, юу ч гэсэн энд болохгүй хамбын талынхнаар дүүрсэн д' Эгильоны байшингийн халз өмнө бид байж байгааг та харж байгаа биз. Их гэгээнтэн, миний толгойг аваад ир гэж танд даалгаагүйг хэн над нотлох юм бэ!» Би толгойндоо горьгүй их хайртай юм, миний толгой биендээ яггүй аятайхан зохисон аятай өөрт санагддаг. Би таныг алахад татгалзах юм алга, бүү санаа зов. Гэхдээ өөрий чинь хэнд ч үхлээрээ гайхуулж чадахааргүй зайдуухан газар их сүр бололгүй аламц.
— За тэгье яахав. Ганцхан биеэ хэтэрхий их тоогоод дэмий энэ алчуураа, таных мөн ч бай, биш ч бай аваад очоорой, хэрэг болж мэдэх бий.
— Эрхэм та гаскон хүн үү? гэж Арамис ёжилж асуув.
— Тиймээ. Гаскон хүн ер тулалдахаа болгоомжлоод хойшлуулдаггүй юм шүү.
— Болгоомжлох гэдэг шадар цэрэгт илүү зан гэдгийг эрхэм минь би мэднэ. Харин сүм хийдийн хувраг хүнд болгоомж заавал хэрэгтэй. Тэгээд би цаг зуурдын цэрэг болохоороо болгоомжтой байх нь дээр гэж санадаг юм. Хоёр цагт би де Тревиль гуайнд тантай уулзах завшаан гарах буйзаа. Тэхдээ тулалдах аятай газар танд зааж өгье.
Хоёр залуу ингээд салж, Арамис Люксембургийн ордон өөд чиглэсэн гудмаар явж, д' Артаньян цаг сүрхий оройтсоныг үзээд Дешо сүм рүү чиглэн алхав.
«Яая гэх вэ дээ. Засаж залруулах арга нэгэнт алга. Алагдвал шадар цэрэгт алагдана гэж сэтгэл засах юм биз дээ» гэж дотроо бодож явлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.18.10 10:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
V
ВАНГИЙН ШАДАР ЦЭРГҮҮД, ХАМБА ГУАЙН ТОРГОН ЦЭРГҮҮД
д' Артаньян Парист таних хүн ганц ч үгүй болохоор Атостой тулалдахаар гэрчгүй очиж цаад талын гэрч хүмүүсээр л болгоё гэж шийдэв. Гэхдээ д' Артаньян зоригт шадар цэргийн өмнө мятрах байдал гаргалгүй хирэнд нь тааруулсгээд уучлал гуйхаар хатуу шийдэв. Эр чадал төгс залуу хүнд шархдаж суларсан хүнтэй иймэрхүү байдлаар тулалдсаны хойт уршгаас болгоомжлон уучлал гуйхаар шийдсэн аж. Цаад хүн дийлбэл, ялсан хүн давхар бахдах болно.
д' Артаньян өөрөө дийлчихвэл итгэл алдаж шархтай хүнийг төвөггүй дийлсэн гэх биз.
Мань төвөгтэй явдал эрэгчийн зан төрхийг бид л муу дүрсэлж гаргаагүй бол д' Артаньян жаал хачин хүн болохыг уншигч өөрөө ажих ёстой доо. Иймд, д' Артаньян үхэх цаг ирсэн гэж өөрөө үглэсээр боловч арай зориг муутай, дотор давчтай хүмүүсийн нэг адилаар зайлшгүй үнэн гэдэг бодолд автан хүлцэнгүйгээр эвлэрч чадахгүй байв. Тулалдах болсон улсын зан төрхийг хооронд нь жишиж, тунгаан бодоод д' Артаньян байдлаа тод сайн ухаж авлаа. Атосын төв царай, төвшин аятай галбир д' Артаньянд их таалагдсан болохоор, уучлал гуйгаад цаашдаа нөхөрлөх сэтгэл төрүүлэхийг горилжээ. Мөрөвчний тухай яриагаар Портосыг айлгаж, дороо л алагдчихгүй юм болж гэм тэр мөрөвчний тухай аяыг нь олоод ярьж тараахаар сүрдүүлнэ гэж сэтгэлээ хуурч явлаа. Тэгж тараавал Портосыг найз нөхдийн нь элэг доог болгож чадахгүй яахав. Нөгөө овжин Арамисын хувьд гэвэл тэр д' Артаньянд нэг их аймаар хүн санагдахгүй байв. Арамисын ээлж болдог юмаа гэвэл д'Артаньян түүнийг нэг бол доор нь үгүй хийх, эсвэл Помпейн цэргүүдийг Цезарь нүүр рүү нь цохь гэж зөвлөсөнчлөн мөн нүүр өөд нь хатган илтэд бахдаж явдаг царайгий нь гутаахаар хатуу шийджээ.
Үүнээс гадна д' Артаньян эцгийнхээ «Ван, хамба, де Тревиль гуайгаас өөр хэнд ч бүү захирагд» гэж захисныг баримтлан хэлбэршгүй зоримог байв.
д' Артаньян Дешо сүмийн зүг алхсангүй хар хурдаараа харайсны учир энэ билээ. Хагарч гүйцсэн цонхтой тэр хаягдмал сүмийн эргэн тойрон хов хоосон. Сен-Жермен де Пре сүмийн өмнө оюутнуудын зугаалдаг, тулалддаг зүлэг шиг тэр хоосон талбайд мөн цаг багатай хүмүүс ирж тулалддаг газар ажээ.
Сүмийн тэр хоосон талбайд д' Артаньяныг хүрч ирэхэд үдийн арван хоёр цаг цохив. Атос түүнийг дөнгөж таван минут төдий хүлээсэн болохоор мань хүн цагаа нарийн баримталж чадсан. Тулалдааны горимонд хэдий чанга шүүгч ч гэлээ түүнд хэлэх үггүй байхсаан.
Атосын шархыг де Тревиль гуайн эмч шинээр боож өгсөн боловч сүрхий шаналаасан хэвээр, чулуун дээр суугаад, тулалдах этгээдээ ердийн амгалан, төлөв тохитой байдлаар хүлээж суув. д' Артаньяныг хараад босч, ёс бодож өөдөөс нь хэд алхав. д' Артаньян мөн малгайгаа гартаа, өдий нь газар шүүртэл доор барин тулалдах хүн рүүгээ дөхөж ирэх нь хүндэтгэн ёс бодсоны тэмдэг билээ.
— Эрхэм ээ би гэрч болох хоёр нөхдийнхөө хойноос хүн явуулсан нөхөд маань ирээгүй байна.Тэднийг хожимдож байгаад би гайхаж байна. Тэгдэг зантай улс биш л юмсан гэж Атос хэлэв.
— Над гэрч гэх хүн байхгүй. Би дөнтөж өчигдөр Парист ирсэн, энд над де Тревиль гуайгаас өөр таних хүн ганц ч байхгүй. Манай эцэг урьд де Тревиль гуайтай үерхэж байсан юм гэнэ, тэгээд намайг өөр рүү нь явуулсан юм гэж д' Артаньяныг өгүүлэхэд,
Атос түр зуур бодол болж, байгаад;
— Та ердэө де Тревиль гуайтай л танил гэнээ? гэж асуув.
— Тиймээ, эрхэм ээ. Би ганц түүнийг л танина.
Атос хажуудах хүндээ дуулгах гэхээс илүү өөрөө өөртөө,
— Хэцүү хэрэг ээ бас! Үгүй бас хэцүү еэ! Би таныг алчих юм бол хүүхэд залгигч нэр авна даа, гэж дуугарав.
д' Артаньян аятайхан нь аргагүй мэхэсхийж, хариу марган,
— Арай тийм биш эрхэм ээ, та яриагүй их тээртэй байгаа шархаа хайхралгүйгээр надыг тоож тулалдах болсон хойно тийм биш шүү дээ гэв.
— Нээрээ их тээртэй байна үнэндээ гэхэд та намайг эолиг шиг их өвтгөсөн шүү.
Би илдээ солгой гартаа барина. Иймэрхүү үед тэгдэг заншилтай юм. Өөрийгөө хожоотой болно гэж бүү бодоорой. Би хоёр гараараа адилхан чөлөөтэй ажилладаг хүн. Харин ч танд жаал эвгүй л болох бий. Хүн дасаагүй болохоороо солгой хүнтэй тулалдахад зовлонтой байдаг юм. Би үүнийг танд урьдаас дуулгаагүйдээ харамсаж байна.
— Та, тун эелдэг хүн юм эрхэм ээ. Би гүнээ талархаж байна гэж д' Артаньян дуугарав.
Атос маш эелдгээр:
— Би нээрээ таны яриаг дуулаад зовох шиг. Та дургүйцэхгүй бол хоёулаа өөр юмны тухай ярья. Ээ золиг гэж! Та надыг ямар их өвтгөвөө. Мөр халуу оргиод л байна! гэв.
Та зөвшөөрдөгсөн бол...гэж д' Артаньян хулгасхийж дуугарав.
— Юу тэр вэ, эрхэм ээ?
— Над шарх эдгээдэг гайхалтай сайн тос бий. Тэр эмийг над ээж өгсөн юм. Биеэрээ хэрэглэж үзсэндэг.
— Тэгээд юү гэж?
— Яахав дээ, та гурав хонолгүй эдгэрч орхино. Би лав мэдэж байна. Гуравхан хоног өнгөрсний эцэст, таныг эрүүл саруул болсон хойно тантай илдээ зөрүүлэхийг би их завшаан гэж үзнэ.
Энэ үгийг д' Артаньян магтууштай эелдэг энгийнээр, тэхдээ өөрий нь эр зоригт эргэлзэхийн эрхгүй эрсхэн хэлэв.
— Бурхны нэр барьж амлахад, таны үг над таатай дуулдаж байна.
— Би үүнийг зөвшөөрөхгүй гэхдээ, тайж хүний шудрага сайн чанар барааны холоос илэрч байгаад тэр шүү. Их Карлын үед цэрэг эрсийн уг хэл, ажиллагаа иймэрхүү байсан юм. Тайж хүн бүр тэднээс үлгэр авах ёстой. Гай болоход бид суут их эзэн хааны үед амьдарч байгаа бишээ, хүндэт хамба гуайн үед амьдарч байна. Гурав хоногийн дотор бид нууцаа хэдий чанд хадгаллаа ч гэсэн бидний тулалдах гэж байгааг заавал мэдээд, санасандаа хүрэхэд маань саад тотгор хийнэ. Үгүй өнөө хоёр чинь бүр алга болж гүйцээ шивээ хөөш!
д' Артаньян сая минутын өмнөхөн Атост тулалдаанаа гурав хоног хойшлуул гэсэн шиг л хэвийн эршүүд байдлаар
— Эрхэм ээ та яараад, надтай хэрэг явдлаа түргэхэн дуусгачихмаар байвал, зовоод юу хийх вэ одоо эхэлье гэв.
д' Артаньян өөд найрсгаар толгой дохиод,
— Энэ үг ч билээ над таатай л санагдаж байна. Энэ лав шудрага журамтай, тэнэг биш хүний үгээ. Эрхэм ээ, би тан шиг зан төрхтэй хүнд дуртай юм. Бид нэг нэгээ алчихгүй бол хожим тантай яриа хөөрөө аятайхан нийлэх байх. Миний нөхдийг хүлээж үзье. Надад яарах юм огт алга, хүлээвэл таарна байх. Ашгүй нэг нь тэр ирэв болтой? гэв.
— Нээрээ ч Вожирар гудамжны үзүүрт аврага том Портосын бараа харагдсанд д' Артаньян дуу алдаж;
— Юу? таны нэг гэрч Портос гуай юм уу?
Тиймээ, танд аль нэгэн шалтгаар эвгүй юм биш биз ээ?
— Үгүй, үгүй!
— Хоёр дахь нь энэ ирлээ.
Атосын заасан зүг рүу д' Артаньян эргэж хараад Арамисыг таньж, мань хүн түрүүчийнхээсээ илүү гайхсан дуугаар;
— Юу?
Таны бас нэг гэрч Арамис гуай юм уу?
— Тэгэлгүй яахав. Бид ер хоорондоо салдаггүй, шадар цэргийн дунд ч гэлээ, торгон цэргүүд ч ялгаагүй, ордон хот хааяагүй биднийг Атос, Портос, Арамис юм уу, салдаггүй гурав гэдэг юм Гэлээ ч та Дакса юм шүү По...
— Тарбаас ирсэн
— ...Тэхлээр та ийм нарийн юмыг мэдэхгуй байж болох юмаа.
— Нээрээ та нарын энэ чинь нууц нэрэндээ хөөрхөн нэр байна шүү өршөөлт эрхмүүд минь. Надтай болсон энэ хэрэг явдал олонд дуулдвал та нарын нөхөрлөл зан төрхийн ялгаатайд биш, төстэйд түшиглэсний гэрч боллоо гэж д'Артаньян хэлэв.
Энэ зуур дөхөж ирсэн Портос гараа өргөж Атостой мэндлээд эргэж д' Артаньяныг танихтайгаа зэрэг мэлрэн зогсов.
Энэ зуур Портос мөрөвчөө тайлж, нөмрөгөө орхиж амжсаныг далимаар хэлчихье.
— За. энэ чинь юу гэсэн үг вэ?гэж Портос уянгалуулан асуув.
Атос гараа талархах маягаар зангаад,
— Би энэ эрхэмтэй тулалдах юм гэв.
— Үгуй би бас яг үүнтэй чинь л тулалдах хүн дээ. — гэж Портос дуулгав.
д' Артаньян түүнийг тайвшруулж,
— Гэхдээ нэг цагт шүү гэв. Арамис мөн дөхөж ирээд:
— Би ч мөн энэ эрхэмтэй тулалдах юм —гэж хэлсэнд д' Артаньян алгуур тайван хэвээрээ,
Тэхдээ хоёр цагт шүү, гэж дуугарав.
— Атос чи ямар шалтгаар тулалдах болоо вэ? гэж Арамис асуув.
— Чухам, хариулахад хэцүү л байна шүү, гэж Атос хэлэв.Энэ намайг мөр рүү өвдтөл түлхчихсэн юм.
— Портос чи?
— Би яахав, зүгээр тулалдмаар болоод л тулалдаж байгаа юм, гэж хариүлаад Портос царай нь улайв.
Гаскон залуутийн урууланд үл мэдэг инээмсзглэл тодроод өнгөрөхийг нарийн ажигч Атос андсангүй. Залуу хуу
— Бид хувцас хунараас болж маргасан юм гэлээ.
— Тэгвэл чи Арамис?
— Арамис тулалдах болсон үнэн учрыг нуух дохио д'Артаньянд өгөөд,
— Бид хоёр шашны нэг асуудлаар зөрсөн юм. Тэгээд л тулалдах боллоо гэв.
Гаскон залуугийн уруул дээгүүр үл мэдэг инээмсэглэл дахин тодроод өнгөрөхийг Атос ажлаа.
— Нээрээ гэж үү? гэж Атос лавлав.
— Августийн гэгээний нэг номлолоос бид хоёр санал зөрсөн юм гэж д' Артаньян дуугарав. «Маргаангүй ухаантай хүн юм» гэж Атос бодов.
— За одоо өршөөлт эрхмүүд минь, та бүгд цугларсан хойно уучлал гуйхыг зөвшөөрнө үү—гэж д' Артаньян үгүүлэв.
«Уучлал» гэдэг үгийг дуулаад, Атосын царай барайж, Портос элэг барьсан янзтай мөшийж, Арамис толгой сэгсрэв.
д' Артаньян толгойгоо өргөхөд нарны элч тусч зоримог цэвэрхэн царайгий нь гийгүүлэв.
— Эрхмүүд миний үгийг ойлгосонгүй. Би та гурвын цөмийн хүслийг хангаж чадахгүй байх юу магад гэсэндээ уучлал гуйсан юм. Атос гуай эхлээд намайг алчих эрхтэй болохоор, үүгээр Портос танд би нэр төрийн өрөө төлөх боломжгүй болох юу магад. Арамис танд өгсөн ам бүр хоосон шахуу юм болж байна шүү дээ. Зa одоо дахиад хэлэхэд өршөөлт эрхмүүд минь энэ талаар л уучилж үзээрэй... Одоо эхлэх үү дээ?
Гаскон залуу ингэж хэлээд илдээ зоримог суга татав.
Зориг нь бадарчээ. Энэ минутанд мань хүн Атос, Портос, Арамисын өөдөөс илд сугалсан шигээ улсын бүх шадар цэргийн өөдөөс илд суга татахад бэлэн байв.
Арван хоёр цаг арван таван минут болжээ. Үдийн нар голлоод, тулалдах газрыг төөнөж байв.
Атос мөн илдээ сугалж, Халуун байна. Гэтэл гадуур цамц тайлж болдоггүй. Миний шархнаас лав цус шүүрч байгаа болтой. Өөрий нь асгаруулаагүй цусаар тулалдах хүнийхээ сэтгэлийг зовоохоос айж байна гэсэнд д' Артаньян хариуд нь,
— Тиймээ, эрхэм ээ. Таны цусыг би ч асгаруулсан бай, өөр хүн ч асгаруулсан бай ер нь ийм зоригт тайжийн цус харахад над хэзээд аягүй байна. Би бас адилхан гадуур цамцаа тайлалгүй тулалдъя гэв.
— Эд бүгд ч сайн л юм, одоо нялуурч дуусвал таарна. Бид бас ээлжээ хүлээж байгааг бүү мартаарай гэж Портоснг хэлэхэд үгий нь таслан: Арамис;
— Иймэрхүү тэнэг юм Портос хувиасаа л хэлж байж үз. Энэ хоёр эрхмийн хэлсэн бүхэн миний хувьд бол шудрага жүрамтан тайж нарын л хэлүүштэй сайхан үг санагдлаа.
Атос байрандаа зогсоод,
— Би бэлэн боллоо. Эрхэм ээ,— гэхэд д' Артаньян өөдөөс нь илдээ зөрүүлэн:
— Би таны үгийг л хүлээж байна гэв. Зөрсөн илд хангинаж амжихын зуургүй хамбын бүлэг торгон цэргүуд де Жюссак гуайгаар толгойлуулан сүмийн булангаас гарч ирэв.
Портос, Арамис хоёр нэг зэрэг:
— Хамбын торгон цэргүүд! гэж дуу алдаад,—Эрхмүүдээ илдээ бушуухан хуйлаарай, Илдээ хуйлаарай! гэв.
Гэвч нэгэнт оройтжээ. Хоёр этгээд ямар санаатай байгааг эргэлзэхийн эрхгүй байраа эзлэн зогсож байгаад харагдчихлаа.
Де Жюссак захирсан улсдаа хойноосоо дагах дохио өгөөд, урагшаа дөхөж,
— Хөөе! Шадар цэргүүдээ! Та нар энд тулалдахаар цуглаад байнаа? Горим журмыг яах билээ? гэж хашгарав.
Де Жюссак хоёр өдрийн өмнө болсон нөгөө шөнийн лайралтанд оролцсон болохоор Атос ондууцаж,
— Эрхэм торгон цэргүүд та нар айхтар эелдэг улс юмаа. Бид та нарыг тулалдаж байхад дайралдвал лав саад болохгүй байхсан. Нээрээ шүү. Биднийг зөнд маань орхи. Тэгээд та нар төвөг ургуулалгүй, ханатлаа харж болно гэв.
— Өршөөлт ноёд минь,гүнээ харамсавч тэхийн аргагүйг та нарт дуулгахаас өөр зам алга. Юуны өмнө бид үүргээ биелүүлэх ёстой. Илдээ хуйлаад, бидний хойноос дагаж үз гэж де Жюссак хэлэв.
Де Жюссакийг Арамис шоолж,
— Эрхэм ноёнтоон, бидний дураар болдогсон бол ч бид таны эелдэг саналыг маш дуртайяа зөвшөөрөхсөн.Гай болоход тэхийн эрх алга, де Тревиль гуай бидэнд үүнийг хориглосон юм. Замаараа л явж үз. Та нарт түүнээс дээр юм үгүй дээ гэж, даажигнасанд де Жюссакийн шар хөөрч,
— Та нар үг дагахгүй бол бид дайрлаа, шүү—гэж сүрдүүлэв.
— Эд тавуулаа, бид дөнгөж гурвуул байна. Бид дахиад л дийлэгдэнэ, үгүй бол доороо үхэхээс өөр аргагүй, дийлэгдэх юм бол даамлын нүдэнд би үзэгдэж чадахгүй гэдгээ та нарт дуулгая гэж Атос шивэгнэв.
Атос, Портос, Арамис гурав даруй хоорондоо ойртож. де Жюссак мөн доороо нөхдөө эрэмбэ замбараатай болгов.
Тэрхэн зуур д' Артаньян амжаад шийдлээ. Хүний хувь заяаг тодорхойлж өгдөг чухал үйл явдлын нэг тохиолджээ. д' Артаньян одоо ван, хамба хоёрын нэгийг шилж түшиглэх, нэгий нь шилж аваад, тэр талаа тууштай барих ёстой болжээ. Тулалдаанд оролцох гэдэг хуулинд үл захирагдан, толгойдоо халтай хэрэг хийж, вангаас илүү хүчирхэг caйдын өштөн болох гэсэн үг байлаа. Энэ бүгдийг залуу хүу эгшин зуур ойлгов. Тэгээд залууг магтаж хэлэхэд. мань хүн эгшин зуур ч эргэлзсэнгүй.
Атос, түүний нөхөд рүү эргэж,
— Эрхмүүд ээ, та нарын хэлснийг би залруулбал яана, Та нар өөрсдийгөө гурвуул гэх шиг, миний санахад бид дөрвүүл байх шиг байх юм, гэж д' Артаньян хзллээ. Портос маргаж,
— Та шадар цэрэг биш шүү дээ, гэсэнд д' Артаньян хүлээж:
— Тэр үнэн, Би бууч хувцасгүй болохоос сэтгэл санаагаараа бол шадар цгрэг. Миний зүрх шадар цэргийн зүрх, би үүнийгээ мэдээд шадар цэргийн ёсоор явах хүн гэлээ.
д' Артаньян нүүр царайны байдал, дохио сэлтээр де Жюссак санаагий нь тааварласан болтөй:
— Залуу чи холд! Чи холдож болно. Бидэнд дургүйцэх юм алга. Амиа зулбаж үз! Бушуул! гэв.
д' Артаньян байрнаасаа хөдөлсөнгүй. Атос залуугийи гарыг бариад,
— Та нээрээ сайн залуу байна гэв. Де Жюссак,
Алив бушуул, шийд! гэж хашгарлаа. Портос. Арамис хоёр ам нээж,
— Бушуухан, нэг тийшээ болох хэрэгтэй гэлээ.
— Энэ залуу өгөөмөр сайхан сэтгэлтэй хүн юм гэж Атос дуугарав.
Гэхдээ д' Артаньян даанч залуу, туршлага үгүйд гурвуулаа зовж байв.
— Бид дөнгөж гурвуулаа, тэр дундаа нэг маань шархтай нэг залуу бараг хүүхэд нэмэртэй, тэгээд дөрвүүлээ байсан гэх болно доо.
— Үгүй тэгээд ухралтай биш дээ! гэж Портос дуу алдав.
— Тэх арга байхгүй, гэж Атос дуугарав.
Тэдний тээнэгэлзээд байгаа учрыг д' Артаньян ойлгож:
— Өршөөлт эрхмүүд минь, намайг туршаад үз. Бид ялагддаг юм болж гэм би эндээс хөдлөхгүй, шудрага нэрээ барьж андгайлъя гэв.
— Зоригт залуу, таны нэр хэн билээ? гэж Атос асуулаа. д' Артаньян гэдгээ, эрхэм.
— За тэгвэл, Атос, Портос, Арамис, Артаньян нар! Урагшаа! гэж Атос хашгарав.
— За яав эрхмүүд ээ, шийдэж үзэх нь уу. тэгээд ер гэж де Жюссак асуулаа.
Нэгэнт шийдсээн, эрхмээ! гзж Атос хэлэв.
— Яахаар шийдэв дээ?
Арамис нэг гартаа илд нөгөө гартаа малгайгаа өргөөд бид та нарыг дайрнаа гэв.
— Үгүй ер эсэргүүцэх юм бий! гэж де Жюссак дуу алдав.
— Чөтгөр алгад! Та бас гайхаж байна уу? Ингээд тулалдах есөн хүн өөд өөдөөсөө улайран дайрахдаа бас тийм ч бодлогогүй биш байв.
Хамбын шадар, Каюзак гэгч хүнтэй Атос тулалдаж, Портос Бикаратай дайралджээ. Арамис хоёр хүнтэй халз тулгарлаа.
д' Артаньяны хувьд гэвэл де Жюссактай өөртэй нь тулалдах болж дээ.
Гаскон залуугийн зүрх цээжиндээ багтаж ядан оволзов. Бурхан мэднэ, айсандаа тэр биш, хумсын төдий ч айх сэтгэл төрсөнгүй, хөөрсөндөө оволзжээ. Догширсон барс аятай тулалдаж дайснаа тойрон, байр, арга хоёроо хорь дахин солино. Де Жюссак тэр цагт ярьдагчлан «илдний эзэн» байсны дээр лут туршлагатай хүн байлаа. Гэсэн мөртөө де Жюссак тэр бултамхай, шалмаг хүнээс арай ядан өөрийгөө хамгаалж байв. Цаадах нь нийтийн баримталдаг аргыг үл хэрэгсэж, минут тутам элдэв арга зэрэг хэрэглэн довтлох мөртөө арьсаа сүрхий хайрлаж байгаа хүн аятай дайсны илдийг алдалгүй хааж байлаа.
Сүүл сүүлдээ де Жюссак ингэж тулалдсаар тэсвэр алдаж эхлэв. Бараг хүүхдэрхүү юм санасан нөгөө этгээдээ өдий болтол дийлж чадахгүй дээ де Жюссак шар нь хөөрч, дараа дараагаар эндэх боллоо. д' Артаньян туршлагаар их биш мөртөө онол сайн санаж байгаа болохоор хөдөлгөөнөө хоёр дахин хурдасгав. Жюссак дайсан этгээдээ даруй хөнөөх санаатай айхтар сайн бүлээд авахыг завдан ухас хийв, д' Артаньян илдий нь чадмаг цохиж зайлуулаад, де Жюссакийг дээшээ болох зуур гар доогуур нь могой шиг гулган орж илдээрээ шувт бүлэв. Жюссак хадуурт өртсөн өвс аятай ойчоод өгөв. Дайсан этгээдээ дарж авсан д' Артаньян тулалдааны талыг яаравчлан эрэгцүүлж харав:
Арамис хоёрынхоо нэгийг нэгэнт дарж аваад хоёрдахь нь Арамисыг сүрхий тэвдүүлж харагдана. Гэсэн ч Арамисын байдал муу биш, хамгаалж чадахаар байжээ.
Бикара Портос хоёр илдээр чадмаг тулалдаж, Портос нь мөрөндөө, Бикара гуяндаа шарх олсон, гэлээ ч аль алины нь аминд аюултай юмгүй аж. Хоёулаа илдний сургуульд гарамгайгаа үзүүлэхийг мэрийж авцалдсаар байлаа.
Атос дахин Каюзакийн гараас шарх олоод царай нь улам улам зэвхийрэх мөртөө алхам ч ухрахгүй байна. Илдээ зүүн гартаа сольж бариад, солгой гараараа тулалдана. Тэр цагийн тулалдах горимын ёсоор, д' Артаньян тулалдаж байгаа нөхдийнхөө аль нэгийг дэмжих эрхтэй байв. Хэнд нь тусламж илүү хэрэгтэй байгааг мэдэхгүй эргэлзэн зогстол гэнэт Атосын харцтай тулгарав. Зүрх шимшрэм, илт ойлгогдохоор харав. Атос ер туслаач гэж хашгарахаасаа, үхсэн дээр гэж үзэх хүн. Гэхдээ нөхөр рүүгээ харж, харцаараа тусламж гуйж болох юм. д' Артаньян ойлгоод, ухас гэж, Каюзакийн хажуугаас дайрав.
—Наашаа эргээрэй, торгон цэрэг гуай! би таныг аллаа шүү! Каюзак эргэж ирлээ. д' Артаньян эшгүй амжиж тусалжээ, чулуу шиг лут зүрхтэйдээ тэсч байсан Атос өрөөсөн өвдөг дээрээ сөхрөөд!
— Хараал хүрэг! Залуу минь наадахаа битгий алаарай.
Би эдгэрч сайжирсан хойноо наадахтай чинь хуучин тооцоогоо гаргах ёстой хүн. Зэвсэггүй болго. илдий нь мулт цохь. Ухай даа! үгүй бас сайн байна.
Каюзакийн илд хорин алхам хол үсрээд явчихыг хараад Атос ингэж дуу алдав. д' Артаньян Каюзак хоёр нэг нь олзолж авах, нөгөө нь эргүүлж авах санаатай илдний хойноос зэрэг ухас хийв. д'Артаньян илүү шаламгайгаараа түрүүлж очоод үзүүр дээр нь гишгиж орхив.
Каюзак нөгөө Арамист алагдсан торгон цэрэг өөд гүйж очоод илдий нь авч д'Артаньян руу ирж явтал замдаа Атостай тулгарав. Энэ ахар хугацаанд амс хийсэн Атос дайсан этгээдээ д' Артаньянд алуулчих бий гэж айсандаа өөрөө тулалдахаар шийджээ.
Саад хийх гэвэл Атосыг гомдооно гэж д' Артаньян ойлгов. Нээрээ ч хэдхэн секунд бололгүй Каюзак унаад өглөө. Атосын илд гүрээгий нь шувт бүлжээ.
Мөн энэ үеэр Арамис цаад этгээдээ унагаагаад илдээ цээжинд нь тулган дийлдсэний нь хүлээлгэв.
Одоо Портос Бикара хоёр үлдэв. Портос маяглаж, Бикараас хэдэн цаг болж байгааг асууна. Бикарын ах Наваррийн хороонд суман командлах болсонд баяр хүргэнэ. Гэтэл ингэж элэг доог барьснаар юу ч олохгүй аж. Бикара үхэхээс нааш салдаггүй хатан зүрхт эрсийн нэг байв,
Гэтэл дуусгах цаг болоод байлаа. Харуулынхан хүрч нрээд тулалдсан бүх хүнийг эрүүл өвчтэй, аль аль талынхныг баривчилж болох байв. Атос, Арамис, д' Артаньян нар Бикараг тойроод бууж өхийг шаардав. Өдий олон хүний нөдөөс ганцаараа, тэгээд бас гуяндаа шархтай мөртөө Бикара бууж өхгүй билээ. Гэтэл Жюссак тохой дээрээ өндийгөөд Бикараг бууж өг гэж хашгарав. Цаадах нь д' Артаньян шиг бас Гаскон нутгийн хүн юмсанж. Үг ер дуулах шинжгүй, хариуд нь хүйтнээр инээв. Тулалдах зуураа мань хүн илднийхээ үзуүрээр газар зааж судар бичгээс иш татан,—сая хамт байсан нөхдийн нэг Бикара энд үхнэ гэв.
— Ганц чиний өөдөөс наадуул чинь дөрвүүл байна шүү дээ, Бууж өг, чамд тушазж байна!
— Чи тушааж байгаа бол өөр хэрэг. Чи миний дарга, би захирагдахаас өөр яах вэ гэж Бикара хэлэв.
Бикара гэнэт хойшоо усэрч гараад, илдээ дайсанд олзлуулахгүй гэж хуга цохиод сүмийн хэрэм давуулан чулуудаж, гараа элгэн дээрээ зөрүүлэн хамбын нэг дуу исгэрч зогсов.
Эр зориг, дайсны эр зориг ч гэлээ хэзээд аятяйхан санагддаг билээ. Шадар цэргүүд эр зоригт илдээ өргөж ёслоод хуйлав. д' Артаньян мөн тэднийг дууриагаад, дараа нь эсэн мэнд үлдсэн ганц торгон цэрэг Бикаратай хамжиж Жюссак, Каюзак. мөн Арамисын нөгөө шархдуулсан хүн гурвыг сүмийн довжоо руу зөөж аваачив. Дөрөвдөх хүн бүр алагдсаныг бид дээр ярьсан шүү дээ. За тэгээд үүдний хонхыг цохичихоод дийлэгдсэн тавын дөрвөн илдийг авч мань хүмүүс баяр хөөр болон де Тревиль гуайн гэр өөд алхав.
Тэд нар хөтөлцөн гудамжны зайг бүхэлд нь эзэлж, дайралдсан шадар цэрэг бүхэнтэй ярилцсаар явахад сүүлдээ бүр нэг ёсны ялгуусан баярын жагсаал болчихов. д' Артаньяны баярлаж хөөрснийг хэлээд яахав. Атос, Портос хоёрын дунд, найзархаг тэврэлдээд алхаж явлаа.
Де Тревиль гуайн босгон дээр ирээд, шинэ нөхөддөө д' Артаньян:
— Би шадар цэрэг арай биш юмаа гэхэд сурагч нь болсон гэж болох байхаа, Тийм биз? гэж хэлжээ.


_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.19.10 1:01 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
VI
ИХ ЭЗЭНТЭН АРВАН ГУРАВДУГААР ЛЮДОВИК ВАН
Энэ хэрэг бөөн шуугиан дэгдээв. Де Тревиль гуай цэргүүдээ өнгөн дээрээ хараах боловч сэм сайшааж байв. Гэхдээ цаг дэмий үрж болохгүй, ванд даруй дуулгаж болгоомжлох хэрэгтэй тул де Тревиль гуай Лувр ордон руу яарав. Гэсэн чинь хожигдоод орхижээ. Ван хамба хоёр хаалгаа түгжиж аваад суучихсан байв. Де Тревильд одоо ажилтай байгаа болохоор хэнтэй ч уулзахгүй гэж хэлүүлжээ. Орой ванг хөзөр тоглож байх үеэр де, Тревиль дахин очлоо. Ван уулын яггүй харамч хүн болохоор хожиж байгаадаа ааш сайхантай байлаа.
Де Тревилийн барааг хармагцаа,
— Даамал гуай та нааш ир ээ. Таныг сайн аашлаад өгье. Ойртоод ир. Их гэгээнтэн танай шадар цэргийн талаар гомдол гаргаж ирээд, их догдолж, тэр ч байтугай ярьж дуусаад хэвтчихсэнийг та дуулсан уу? Танай тэр цэргүүд чинь хүний толгой авдаг золигнууд уу?
Ван ам нээсэн даруй хэрэг хаашаа хазайж байгааг де Тревиль ойлгож,
— Үгүй шүү, их эзэнтэн минь, үгүй, харин манай тэр бурхан шиг номхон зөөлөн сэтгэлт цэргүүдийн санаж явдаг ганц юм гэвэл, илдээ зөвхөн их эзэнтэн таны үйл хэрэгт л зориулан сугалж байхсан гэж эрмэлздэг юм. Тэгээд одоо яая гэхэв дээ, хамбын торгон цэргүүд тэднийг газар сайгүй өдөөд явуулахгүй болохоор хөөрхий тэр залуус хорооныхоо нэр төрийг бодсон ч гэсэн биеэ хамгаалахаас өөр аргагуй болдог юм байна гэж хариулсанд Ван дуу алдаж,
— Де Тревиль гуай та дуулж бай! Зүгээр нэг бүсгүйчүудийн хийдийн тухай яриа аятай л байх болж. Нээрээ зүгээр эрхэм даамал минь, таны даамал цолыг аваад, Де Шемро авхайд өгчмөөр ч санагдах юм. Авхайгби хийдийн тэргүүн болгох ам өгсөн юм. Өөрнйн чинь үгэнд зүгээр л итгэчихнэ гэж ер бүү бодоорой. Намайг шудрага Людовик гэдэг юм шүү. Де Тревиль гуай, одоо хоёулаа үзэмз...
— Чухам таны шудрагад найдаж их эзэнтэн таны шийдвэрийг сэтгэл тэнэгэр, тайван хулээж байна.
— Хүлээж бай, хүлээж л бай. Би гайгүй таныг нэг их удаан хүлээлгэхгүй бий,—гэж ван хэлэв.
Энэ үеэр хөзөрт вангийн аз баахан хариад ирсэн болохоор зугатаахад бэлэн байв. Ингээд хэлчихсэний маань уучлах болтугай. Хэсэгхэн зуур болоод ван босч өмнөө байсан голдуу хожиж авсан баахан мөнгийг хармаалаад:
—Ле Васвиль миний оронд суу. Де Тревиль гуайтай чухал хэрэг ярих болоод байна. Аа тийм наана чинь миний наян луй байсан юм. Хожигдсон улсыг хохироохгүйн тулд мөн төдий хирийг тавиарай. Юуны өмнө шудрага явдал чухал гээд Де Тревильтэй эргэж,
—За тэгээд эрхэм та тухайлан их гэгээнтний торгон цэрэг танай шадар цэргүүдийг өдсөн гэж байх шив? гэж хоёулаа нэг цонх руу явах зуураа асуув.
— Тэгсэн, ер нь л тэгдэг шүү дээ их эзэнтэн.
— Яагаад тийм хэрэг гарсан юм бэ дээ? Яриач! Шүүгч хүн хоёр талын аль алины өчиг сонсох ёстойг эрхэм даамал та мэднэ шуү дээ.
— Тэнгэр бурхан минь! Зүгээр л нэг ийм хэрэг гарч л дээ. Их эзэнтний нэрий нь сайн мэдэх, таны албанд чин сэтгэлээсээ зүтгэж үнэнчээ танд удаа дараа үнэлүүлж явсан манай гурван шилдэг цэрэг Атос, Портос, Арамис нар нэг гаскон залуу нөхөртэйгөө хэдүүл зугаалж явж л дээ. Тэр залууг би өнөө өглөөхөн цаадуулд нь захиж өгсөн юм. Тэд Сен-Жерменд шиг билээ дээ, очихоор тохирч Дешо сүмийн дэргэд уулзахаар болзсон юм байж. Гэнэтхэн хаанаас ч юм бэ, де Жюссак гуай Каюзак гуай, Бикара, бас хоёр торгон цэрэг дагуулсаар гараад иржээ. Тэр эрхмүүд ийшээ төдий олуул ирснийг бодвол лав л зарлиг зөрчих санаатай байсан бололтой.
— Тийм бий. Би сая л ойлголоо. Тэд нар өөрсдөө энд тулалдах санаатай иржээ дээ? гэж ван хэлэв.
— Тэднийг би лав тэгсэн гээгүй байна их эзэнтэн минь. Гэхдээ их эзэнтэн өөреө бодоод үз дээ, тэр зэлүүд сүм рүу таван хүн зэвсэглээд өөр юу хийхээр ч очно ажээ дээ?
— Яриа алгаа Тревиль, чиний зөв.
_ Миний шадар цэргүүдийг хараад тэдний өөр хоорондын дайсагнал намдаж хороодын хоорондын дайсагнал дийлээд мань эрс санаагаа өөрчилж л дээ. Ванд, ганц ванд үнэнч байдаг шадрууд хамба гуайд үнэнч, торгон цэрэгтэй эвлэршгүй дайсагнадгийг их эзэнтэн мэднэ шүү дээ.
Baн гутарсан дуугаар,
— Тиймээ, Тревиль тийм байгаа юм. Франц ингэж хоёр тал болсныг үзэхэд хар буудаг юм. Нэг улсад хоёр толгой байдаг ч бас тоогүй хэрэг. Үүнд эцэс болох цаг ирнэ. Дуусгавар болноо. Тревиль. За тэхлээр торгон цэргүүд шадар цэргүүдийг эхэлж өдсөн гэж та хэлж байх шив дээ?
Лав тийм хэрэг болж таарсан байх гэж би хэлж байна. Баталж чадаагүй үнэнийг олоход хир хэцүү байдгийг та мэднэ. Үүний тулд ХIII Людовик шиг нэвтэрхий хурц ухаантай байх ёстой юм. Тэгээд ч та шудрага Людовик гэж алдаршаа шүү дээ.
— Тревиль чиний зөв, гэхдээ танай шадар цэргүүдтэй хамт бараг хүүхэд шахуу бас нэг хүн цуг явсан юм биш үү?
— Тнймээ, их эзэнтэн минь. Тэгээд бас нэг нь шархтай, байсныг яана. Вангийн гурван шадаp цэрийн нэг нь шархтай, нэг хүүхэдтэй хамт хамба гуайн торгон цэргээс хамгийн цуутай таван хүний өөдөөс тэссэнээр барахгүй, дөрвий нь унагаажээ. ,
Вангийн царай гийж,
— Үгүй энэ чинь ялалт болжээ! гэж дуу алдав.
— Тиймээ, их эзэнтэн, Сэгийн тэндэх шиг л төгс ялалт болсон.
— Дөрвөн хүнээс нэг нь шархтай, нөгөө нь бараг хүүхэд шахуу гэсэн байхаа та?
— Түүнийг ер эрийн цээнд хүрсэн залуу гэж хэлэхийв эрхгүй дэгээ. Гэхдээ тэр тулалдааны үед унэхээр эр зоригтой байсан гэнээ, тэхлээр тэр залууг албандаа аваач гэж танд хэлж зүрхэлмээр байна.
— Хэн гэдэг юм бэ?
— д' Артаньян гэдэг юм, их эзэнтэн. Миний хуучин нөхдийн нэгний хуү л дээ. Их эзэнтэн таны эцгийн төлөө дайнд сайн дураараа явж байсан хүний хүү юм.
— Тэгээд тэр залуу эр хүн шиг байсан гэвүү та? Тэр тухай нэг сайн яриад орхиоч. Дайн тулалдааны тухай ярианд миний дуртайг чи мэднэ шүү дээ Тервиль, гээд ХШ Людовик ихэмсгээр хойшоо налайгаад сахлаа имрэв.
Де Тревиль үгээ залган, — Их эзэнтэн, д' Артаньяныг бараг хүүхэд гэж би түрүүн ярьсан, тэгээд ч шадар цэрэг байх завшаан олдоогүй хүү болохоор иргэний хувцастай байж л дээ. Хамба гуайн торгон цэргүүд хүүгийн даанч залуу бага, тэгээд ч цэрэг биший нь бодоод довтлохоосоо өмнө зайл гэж туүнд хэлсэн гэнэ.
Ван хажуугаас нь:
— Харж байгаа биз дээ. Тревиль, эхлээд тэд нар дайрсан байна шүү гэв.
— Яриа алга, их эзэнтэн эргэлзэх газаргүй байгаа юм. За тэгээд торгон цэргүүд залуу хүүг явж үз гэж л дээ. Цаадах нь өөрийгөө сэтгэлээрээ шадар цэрэг их эзэнтэн танд голоосоо үнэнч зүтгэх хүн болохоор шадар цэргүүдтэй үлдэнэ гэж хариулжээ.
— Сайн залуу! гэж ван амандаа дуугарав.
— Нээрээ ч шадар цэргүүдтэй үлдэж тэгээд их эзэнтэн та лут сайн цэрэгтэй болж дээ. Илдээр де Жюссакийг тэгтэл айхтар хатгачихаад хамба гуайн шарыг хөөргөөд байгаа хүн чинь тэр бага хүү шуү дээ.
— Жюссакийг тэр хүү шархдуулсан юм гэж үү?
— Тэр үү? Хүүхэд тэр үү? яалаа гэж дээ Тревиль гэж ван дуу алдав.
— Их эзэнтэн танд миний айлтгаснаар л болсон гэнэ дээ.
— Жюссак чинь бүх францын хэмжээгээр шилдэг илдчин хүн шүү дээ!
Яахав дээ, их эзэнтэн минь. Тэр чинь давуу чадмаг хүнтэй тулгарч дээ.
— Би тэр залууг үзмээр байна, Тревиль. Би уулзмаар байна, тэгээд бас тус хүргэж болмоор бол бодъё.
— Туүнийг хэзээ их эзэнтэн танд бараалхуулах вэ?
— Маргааш үдийн үеэр болъё, Тревиль. Ганцаарангий нь авчрах уу?
— Үгүй, дөрвүүлий нь аваад ир. Би цөмд нь зэрэг ач хариулах санаатай байна. Үнэнч хүмүүс ямар нэг их элбэг байдаг биш дээ. Тревиль үнэнч зүтгэлд шагнал хүртээх ёстой юм.
— Үдээр бид ордонд ирээд байнаа, их эзэнтэн минь.
— Хажуугийн үүдээр ирээрэй Тревиль, хажуугийн үүдээр ирээрэй. Хамбад юм мэдүүлэхийн хэрэг алга.
— Дууллаа их эзэнтэн минь.
— Зарлиг гэдэг бол зарлиг гэж та мэднэ. Тревиль, чухамдаа гэхэд тулалдахыг хорьсон шүү дээ ер нь:
— Гэхдээ тэр тулалдаан ерийн нэг ирүүл тулалдаантай адилших юм алга шүү дээ, их эзэнтэн минь. Ёстой мөргөлдөөн болж хамба гуайн таван торгон цэрэг миний гурван цэрэг д' Артаньян гуайн,эсрэг дайрсныг харахгүй юу даа.
— Тиймээ гэхдээ арын хаалгаар ирээрэй дээ, Тревиль, гэж ван дуугарав.
Цаадах нь инээмсэглэв. Багшдаа дургүйцэх сэтгэл энэ балчир хүүд төрүүлж чадсан нь Тревильд их юм байлаа. Ванг хүндлэн мэхийгээд, зөвшөөрөл гуйж гадагшаа гарав.
Хишиг хуртэх болсон тухайгаа гурван шадар цэрэг тэр оройдоо дуулжээ. Тэд ванг эртний таньж мэдэх болохоор төдий л их хөөрсөнгүй. Харин гаскон хүний хэтрүүлэмтгий зантай д' Артаньян энэ явдлыг цаашдын урагш, хийморийн бэлэг тзмдэг болгож үзээд шөнөжингөө элдэв сайхан юм санааширсаар хонолоо. Өглөөний найман цаг болоход мань хүн хэдийнээ Атосынд яваад ирлээ. Ванд үдийн үеэр бараалхах учиртай болохоор Атос өөрөө Люксембургийн хавь дахь морины саравчны ойролцоо нэг зуушны газар очиж, бөмбөг чулуудаж тоглохоор Портос, Арамис хоёртой болзсон ажээ. Тэгээд д' Артаньяныг цуг явъя гэж ярьсанд цаадах нь уул тоглоомы нь мэддэггуй хир нь дагаж зөвшөөрөв. Дөнгөж өглөөний есөн цаг болж байсан болохоор д' Артаньян цаг яаж нөхцөөхөө мэдэхгүй байсан билээ.
Портос Арамис хоёр хэдийнээ хүрээд ирчихсэн, илд шидэлцэн зугаагаа гаргаж байв. Алив хөдөлгөөнт дасгал сэлтэд гойд сайн Атос нэг талд нь д' Артаньянтай зогсож, цаадуултайгаа үзэлцье гэв. Атос зүүн гараараа тоглох гэсэн боловч тоглож эхлэхийн хамт л шархаа ийм хөдөлгөөнтэй дасгал хийхээр эдгэрэх яагаа ч үгүй байгааг мэдлээ. Ингээд д' Артаньян ганцаараа үлдэж, дүрэм ёсоор тоглоё гэхэд даанч гар дасаагүй байгаа учраа хэлсэн болохоор хоёр шадар цэрэг зүгээр л тоогүйгээр илд чулуудалцаж байв. Портосын лут гараараа чулуудсан нэг илд д' Артаньяны хацрыг золтой л шүргэлгүй өнгөрсөнд, хажуугаар өнгөрөлгүй, нүүр рүү цохичихсон бол би ордонд очих сэхээгүй болж Ванд бараалхах маань лав өнгөрөх байсандаг шүү гэж залуугийн дотор бодогдов. Гэтэл гаскон зантай д' Артаньянд хамаг ирээдүй нь тэр бараалхалтаас шалтгаалах юм шиг санагдаж байж. Портос Арамис хоёрт эелдгээр мэхэсхийгээд, өөрсөдтэй нь үзэлцэх чадалтай болсон хойноо энэ тоглоомоо үргэлжлүүлье гэлээ. Ингэж хэлээд д' Артаньян хүрээлж татсан олсны цаана гарч үзэгч улсын дунд орж суув.
д' Артаньяны гайгаар их гэгээнтний нэг торгон цэрэг үзэгчдийн дунд байжээ. Саяхан нөхдөө тэгтэл айхтар дийлдсэнд хор нь буцалсан тэр торгон цэрэг тэднийхээ өшөө авахаар дотроо андгайлсан юмсанж. Одоо тэгээд тохиромжтой цаг болсон шиг түүнд санагдав.
Энэ залуу илднээс айсанд гайхах юм алга. Энэ лав шадар цэргийн шавь биз гэж тэр торгон цэрэг хажуугийнхаа хүнд хэллээ.
д' Артаньян могойд хатгуулчих шиг цочмог эргэж ийм тэрсүүд үг хэлсэн торгон цэргийг эгцлэн ширтэв.
Торгон цэрэг сахлаа имрэнхэн дооглонгуй байртай:
— Юу болоод орхив? хонгор минь над өөд хичнээн л бол хичнээн хар, би хэлэх юмаа хэлчихсэн гэв.
— Таны хэлчихсэн юмны учир хэтэрхий илхэн, тайлбар хэрэггүй байгаа болохоор миний хойноос гарч үзнэ үү,—гэж Д' Артаньян хариулав
Торгон цэрэг мөн л дооглонгуй байртай
— Хэзээ тэр вэ? гэж асуулаа.
— Одоохон, гуйя танаас.
— Бодвол та миний хэн болохыг мэдэж байгаа биз?
— Би огтхон ч мэдэхгүй, тэгээд мэдсэн мэдээгүй хамаа алга.
— Дэмий дээ! Миний нэрийг мэдээд орхихоороо та ингэтэл их яарахгүй ч болж мэднэ.
— Таныг тэгээд хэн гэдэг юм бэ?
— Танд зарцлагдахад бэлхэн Бернажу гэгч байна.
— За Бернажу гуай таныг би гарах хаалган дээр хүлээе, гэж д' Артаньян тайван хариулав.
— Явж бай, эрхэм ээ. Би таны хойноос гарна. Бидний цуг гарахыг хэнд ч ажиг авахуулахгүйн тулд та дэндүү бүү яараарай. Бидний хийх гэж байгаа хэрэгт илүү гэрч хэрэггүй.
Өөрийн нь нэр зохих сэтгэлэг төрүүлсэнгуйд гайхсан торгон цэрэг
— За сайн, —гэж санал нийлэв.
Үнэхээр ч Бернажугийн нэрийг ганцхан д' Артаньян гэхээс, бусад хүн цөм мэддэг байжээ. Юу гэвэл ван хамба хоёрын хориглосон зарлигийг хайхралгүйгээр өдөр бүр болж байдаг тулалдаан, мөргөлдөөн болгонд шахуу оролцож явдаг хүний нэр байсан юм.
Портос, Арамис хоёр тоглоомондоо айхтар улайж Атос тэднийг их шохоорхон ажиж байсан болохоор залуу хүүг гадагшаа гарч, торгон цэрэгт хэлсэнчлэнгээ босгон дээр очиж зогсохыг тэдний аль нь ч харсангүй. Торгон цэрэг түр азнасгээд цаадхынхаа xoйноос дагаж гарав. д' Артаньян үдийн үед ванд бараалхахаасаа хожимдох бий гэхээс айж яарна. Эрэгцүулээд хартал гудамжинд хүнгүй байв.
д' Артаньян дайсагнагч хүндээ хандаж:
— Та Бернажу гэгч гэх боловч чухамдаа танд их аз дайрлаа шүү нээрээ! Та ердөө л шадар цэргийн шавьтай тулгарлаа. Гэхдээ санаа зовох явдалгүй би чадах бүхнээ хийнэ. За биеэ хаацайлж үз! гэлээ.
д' Артаньяны дуудлага хаясан цаад торгон цэрэг нь,
— Газраа л муухан сонгож авсан юм шиг над санагдах юм.
Уул нь Сен-Жерменийн хийд юм уу Бре-о Клеркээс цаахна гарвал бидэнд тохиромжтой байхсан гэв.
— Таны үг аргагүй л зөв зүйтэй ч над зав байхгүй нь л харамсалтай. Яг арван хоёр цагт би хүнтэй уулзах болзоотой юм. Ингэхлээр биеэ хамгаалж үз дээ эрхэм ээ, хамгаалж үз! гэж д'Артаньян хэлэв.
Бернажу өөрөө ийм үгийг хоёр дахин хэлүүлж байхаар хүн биш байв. Эгшин зуур гарт нь хатгуур илд гялсхийж, хайс өөдөө ухас гэхдээ цаадхыгаа бага залуу болохоор айлгачих горьдлоготой байжээ.
Гэвч д' Артаньян үүний өмнөхөн сайн дасгал хийж авсан, дийлэхсэн гэхээс хөөрөн бахдаж дээд өршөөл хүлээж байгаадаа бардан, алхам ч ухрахгүй зориг шийдмэг байв. Илд зөрөн хангинав.
д' Артаньян бат зогсох тул цаадах нь алхам ухрахаас өөр эрхгүй боллоо. Ингэж хөдлөхдөө Бернажугийн хатгуур илд ялихгүй хажуу тийшээ болсныг д' Артаньян самбаачилж илдээ чөлөөтэй болгон урагшаа үсэрч илднийхээ үзүүрээр дайсны мөрийг хатгав. Тэгсэн дороо хойш болж илдээ зүгээр өргөв. Гэтэл Бернажү энэ чинь юу ч биш гэж хашгараад урагшаа зоригтойёо ухас гэснээр д'Артаньяны илдний үзүүрт өөрөө бүлэгдчихэв. Гэсэн хир нь Бернажу унасангүй өөрийгөө дийлэгдсэнд тооцохгүй, зөвхөн л язгууртан Тремуль гуайн байшингийн зүгт ухарч байлаа. Тэднийд өөрий нь садангийн нэг хүн алба хаадаг юмсанж. Дайснаа сүүлчийн удаа хир хүнд шархдуулснаа д'Артаньян мэдэх аргагүй болохоор шаламгайлан зазгадуулсаар алчихаж ч мэдэх байсан билээ. Гэвч гудамжинд гарсан шуугиан бөмбөг тоглож байсан өрөөнд дуулдлаа. Торгон цэргийн хоёр найз нь нөхрийнхөө д' Артаньянтай хэдэн үг солиод, дараа нь түүний хойноос дагаж гарахыг харсан болохоор илдээ сута татан авч гүйж гараад дийлэгч рүү довтлов. Яг тэр үеэр Атос Портос, Арамис гурав босгон дээр гарч ирээд, залуу найз өөдөө довтолсон хоёр торгон цэрэг өөд дайрч өөрсөд рүүгээ эргүүлэв. Ингэх хооронд Бернажу ойчоод, дөрвийн эсрэг хоёулхнаа болсон торгон цэргүүд дуу тавьж:
— Де Тремуль гуайнхан наашаа! гэж хашгарав. Тэхийн хамт де Тремуль гуайнд байсан улс цөм гүйж гараад дөрвөн шадар цэрэг өөд дайрлаа. Шадар цэргүүд ч мөн ээлжиндээ «шадар цэргүүдээ туслаарай» гэдэг дайчин дуудлагаа дуудав.
Энэ дуудлагыг тосч авах хүмүүс хэзээд ч олддог аж. Шадар цэргүүд их гэгээнтний өстөн гэдгийг хүн бүхэн мэддэг болохоор хамбатай ингэж дайсагнадгаараа олонд хайрлагддаг аж. Иймд Арамисын улаан Герцог гэж хочилсон хамбад алба хаадаггүй бусад торгон цэргийн хорооныхон тийм тулалдаан гарсан тухайд вангийн шадар цэргийн талд ордог билээ. Дезэссар гуайн хорооны гурван торгон цэрэг яг хажуугаар явж тааралдсанаа, хоёр нь дөрвөн нөхдөд тусдахаар ухасхийгээд, нэг нь де Тревиль гуайн гэр өөд хурдаараа гүйж шадар цэргүүдээ туслаарай!туслаарай гэж хашгарав. Ер нь де Тревиль гуайн хашаагаар хорооны нь цэргүүд хэзээд дүүрэн байдаг болохоороо тэд нар нөхөддөө туслахаар гүйлдэв. Бөөн их тулаан болсон гэвч шадар цэргүүд хүчээр давуутай байлаа. Хамбын торгон цэрэг де Тремуль гүайнхан гэрийнхээ хашаа руу ухарч ороод цаадуулыгаа золтой л нэг юм хойноосоо оруулчихалгүй, хаалгаа хааж амжив. Шархдаад сүрхий муудсан Бернажуг үүнээс аль өмнө гэрт оруулсан юм байж.
Шадар цэрэг тэдний найз нарын хорсол ихэд хөдөлсөн болохоор, Де Тремуль гуайнхныг вангийн шадар цэргүүдэд халдаж зүрхэлсний өшөөнд байшингий нь шатаачих уу гэдэг санал ч гарч байв. Нэг хүний амнаас гарсан энэ саналыг баяр хөөр болцгоон дэмжих гэтэл ашгүй арван нэгэн цаг цохилоо. д' Артаньян нөхөдтэйгөө ванд бараалхах учиртайгаа санаад ийм догь явдлыг өөрсдий нь үгүйд хийчих бий гэж айсандаа зоримог нөхдөө тайвшруулахыг хичээв. Гэхдээ л хашааны үүд рүү хэд хэдэн чулуу шидэцгээлээ. Харин хаалга нь бат бэх аж. Үүнд хөөрсөн улсын сэтгэл жаал дарагдсанаас гадна, толгойлсон улс нь олноосоо нэгэнт тасраад Де Тревиль гуайнх өөд явж байлаа. Де Тревиль гуай болсон явдлыг хэдийн дуулчихаад өөрсдий нь хүлээж байлаа.
— Бушуухан л ордон руу очъё!
— Ганц ч минут алдалгүй ордонд очиж, хамбыг дуулгачихаас өмнө вантай уулзахыг хичээе. Энэ хэргийг бид ванд өчигдрийн явдлын үргэлжлэл юм шиг айлтгая, хоёулаа нэгэн хэрэг болоод өнгөрөх бий гэж де Тревиль гуай хэлэв.
Де Тревиль гуай дөрвөн найзыг дагуулсаар ордон руу яаран одов. Очсон чинь буга намнахаар Сен-жермений ой руу явчихсан гэхийг дуулаад шадар цэргийн даамал ихэд гайхав. Де Тревиль гуай энэ үгийг хоёр дахин хэлүүлээд, тухай бүр царай нь улам барайж:
— Их эзэнтэн анд явахаар бүр өчигдөр шийдсэн хэрэг үү? гэж асуув.
— Үгүй, эрхэмсэг ноёнтон, өөрт нь тухайлан буга хашлаа гэж ахлах анчин өнөө өглөө айлтгасан юм. Ван эхлээд явахгүй гэснээ сүүлдээ тийм сайхан цэнгэлээс татгалзаж чадалгүй, яваад өгсөн л дөө гэж хиа хариулав.
Де Тревиль, ван явахынхаа өмнө хамбатай уулзсан болов уу?—гэж асуусанд хиа,
— Лав тэгсэн байхаа, их гэгээнтний сүйх өнөө өглөө үүдэн дээр хөллөөтэй зогсож байх харагдсандаг. Түүнийг хаашаа морилох гэж байгаагийг нь намайг асуухад «Сен-жермен өөд» гэж хариулсан гэв.
— Биднээс өрсчихжээ эрхмүүдээ, өнөө орой би вантай уулзана. Та нарын тухайд гэвэл вангийн нүдэнд бүү үзэгдээрэй гэж зөвлөе, гэж Де Тревиль гуай хэлэв.
Уул зөвлөлгөө учир ухаантайн дээр гол нь ванг тэгтлээ сайн мэдэх хүн түүнийг өгсөн болохоор дөрвөн нөхдөд мaprax санаа төрсөнгүй. Тэднийг гэр гэртээ хариад, цаашдаа өөрөөсөө юм дуулахыг хүлээ гэж де Тревиль гуай хэлэв.
Де Тревиль гуай гэртээ ирсэн хойноо, шалмаг хөдөлж, өөрөө эхлэн гомдол мэдүүлбэл зүйтэй гэж бодлоо.
Де Тревиль гуай нэгэн зарцаа де Тремуль гуайн руу явуулж захиа хүргүүлэв. Захидалдаа хамбын албанд байдаг тэр торгон цэргийг гэрээсээ хөөж явуулаад, шадар цэрэг рүү довтолж зүрхэлсэн өөрийнхөө хүмүүсийг аашилж үзнэ үү гэж бичжээ. Де Тремуль гуай өөрөө Бернажугийн садан болох агтчаасаа тэр хэргийн тухай нэгэнт дуулчихсан болохоороо, де Тревиль гуай өөрөө, мөн шадар цэргүүд ч гэсэн гомдол мэдүүлэхээр юм юу ч үгүй, харин гомдол мэдүүлүүштэй хүн гэвэл өөрөө л байна, юу гэвэл шадар цэргүүд зарц нары маань дайрч гэр орны минь түймэрдэхээр завдаж байсан гэж хариулжээ. Тэр хоёр ихсийн маргаан удтал үргэлжилж, хэн хэн нь өөрийнхөөрөө зүтгэх байсан биз, Гэвч де Тревиль гуай бүх юмны учрыг олох арга сүвэгчилжээ. Де Тремуль гуайтай биеэрээ очиж уулзахаар шийдэв.
Де Тремуль гуайнд ирээд, ирсэн тухайгаа гэрийн эзэнд дуулгахыг гуйв.
Хоёр ихэс ёсорхог мэндлэв. Хэдийгээр сайн нөхдийн барилдалгаагүй боловч эд бие биеэ хүндэлдэг улс билээ. Хоёулаа хэн хэн нь цэх шудрага, уудам сэтгэлтэй хүмүүс юм. Де Тремуль гуай уул нь протестант шашны хүн болохоороо ордонд бараалхах нь ховор учраас алив намд элсээгүй бусад хүний тухайд урьдаас тийм ийм хүн гэж өөртөө бодчихсон юм ихэвчлэн байдаггүй хүн билээ. Хэдий тийм гэлээ ч де Тревильтэй энэ удаа эелдэг боловч ердийнхөөсөө хүйтэвтэр уулзлаа.
— Эрхэм ээ, бид хэн хэн маань өөрийгөө гомдсонд тооцож байна, тэхлээр би тантай хамт хэргийн хамаг үнэн учрыг олъё гэж ирлээ, — гэж шадар цэргийн даамал хэллээ.
Де Тремуль гуай үүнд:
— Учрыг нь дуртайяа ололцъё, ганцхан энэ тухай ихээ лавтай сайн дуулсан, хамаг буруу танай шадар цэргийн талд бийг би урьдаас хэлчихье гэв.
— Эрхэм та өөрөө миний хэлэх гэж ирсэн саналаас татгалзахааргүй их ухаалаг шудрага хүн билээ.
— Хэлж үз дээ түүнийгээ, гуйя эрхэм ээ.
— Танай агтчийн садан болох Бернажу гуайн бие ямар шүү байна даа?
— Тэр хүн тун хариугүй байнаа, эрхэм ээ. Онц айгаад байхаар юмгүй мөрнийх нь шархнаас гадна дахиад бас уушгий нь хөндсөн сүрхий шарх олсон юм байна. Эмч ер нь эдгэрнэ гэж горьдохгүй байх болтой.
— Шархтан ухаантай байгаа юу?
— Ухаан санаа нь ч зүгээрээ.
— Юм ярьж чадах уу?
— Ярих нь ч яринаа, зовж л ярих юм.
— Тэгвэл, эрхэм ээ, Бернажу дээр очоод, хамаг үнэнээ хэлэхийг бурхны нэрээр андгайлж гуйя. Мөдхөн тэр өөрөө эрлэгийн өмнө очиж мэдэх болсон хүн шүү дээ. Яахав тэр өөрөө өөрийнхөө хэрэгт шүүгч нь болог, би хувьдаа юу гэсэнд нь итгэнээ, эрхэм ээ.
Де Тремуль хэсэгхэн зуур бодсоноо, илүү ухаалаг санал гаргахад бэрхтэйг мэдээд, даруй зөвшөөрөв.
Хоёулаа доошоо, шархтны хэвтэж байгаа өрөө рүү бууж очлоо. Өөрий нь эргэж ирсэн тэр ихсийг хараад шархадсан Бернажу орон дээрээ. өндийхийг хичээсэн боловч тун дорой байсан болохоор хүч гаргасандаа тамирдан буцаад бараг ухаан тавин ойччихлоо.
Де Тремуль гуай шархадсан хүн рүү ойртож, давстай хөөрөг нуүрэнд нь ойртуулсанд цаадах нь ухаан оров. Шархадсан хүнийг албадсан гэж буруушаагдахаас болгоомжилсон де Тревиль гуай Тремуль гуайг дорой байгаа хүнээс өөрөө үг асууна уу гэлээ.
Бүх хэрэг де Тревиль гуайн санаснаар боллоо. Үхлийн даваан дээр гарчихаад байсан Бернажу үнэнийг нууж чадсангүй, хэрэг явдлаа чухам болсон байраар нь ярьж өглөө.
Ингүүлэхийг л де Тревиль гуай эрмэлзсэн билээ. Бернажуд даруйхан эдгээрэй гэж ерөөгөөд, де Тремуль гуайгаас салж гэртээ буцаж ирсэн дороо дөрвөн нөхдийг үдийн хоолон дээр хүлээнэ гэдгээ хэлж хүн явууллаа.
Де Тревиль гуайнд хамгийн өөгүй шилдэг далиманд нь хэлэхэд цөм хамбын эсрэг хүмуүс цугладаг билээ. Тийм болохоор хоолны үеийн бух яриа хөөрөө их гэгээнтний торгон цэргүүдийг хоёр дахин дийлсэн явдлын тухай болсон нь мэдээж хэрэг. Хоёр тулалдааны баатар нь д' Артаньян байсан болохоор цөм түүнийг л ам нийлэн магтахад Атос, Портос, Арамис гурав, зөвхөн сайн нөхдийн хувьд ч төдийгүй, мөн өчнөө төчнөө магтуулж явсны хувьд энэ удаа өөрсдийнхөө хувиас татгалзаж болохоор тул үүнд дуртай байлаа.
Зургаан цагийн хирд де Тревиль гуай ордон руу явах цаг болсныг дуулгав. Бараалхуулахаар тогтоож өгсөн цаг нэгэнт өнгөрсөн болохоор де Тревиль гуай жижиг хаалгаар орох зөвшөөрөл нэгэнт гуйсангүй дагуулж ирсэн дөрвөн хүнтэйгээ хүлээх өрөөнд оров.
Ван ангаас хараахан буцаж ирээгүй.
Манай залуу нөхөд хагас цаг хиртэй хүлээчихээд байтал гэнэт үүд хаалга цэлийтэл онгойлгон их эзэнтний ирснийг дуулгав.
Д' Артаньяны бие зарсхийгээд явчихлаа. Энэхэн минутанд туүний цаашдын хамаг хувь заяа лав шийдвэрлэгдэх бизээ. Вангийн морилж ирэх хаалга pvy амьсгаа даран ширтэнэ.
XIII Людовик үүдээр ороод ирлээ. Хамт явсан улсаасаа түрүүлжээ. Ван тоосонд дарагдаж орхисон ангийн хувцас, гутал өмсч, гартаа ташуур барьжээ. д' Артаньян хармагцаа л загнуулахаас зайлахгүй болсныг мэдэв.
Baн муухай ааштай байгаа нь хэдий илт байвч, ордныхон цөм замын нь дагуу эгнэн зогсов. Вангийн хүлээх өрөөнд байгсад, вангийн нүдэнд огт үзэгдээгүй явснаас ууртай харцанд өртөж явсан нь дээр гэж үздэг аж.
Ийм болохоор гурван шадар цэрэг эргэлзэлгүй урагшаа дөхөж алхахад, д' Артаньян харин тэдний ард нуугдахыг хичээв. Атос, Портос, Арамисыг ван өөрөө таньдаг мөртөө өөдөөс нь харсан ч үгүй, дуугарсан ч үгүй. Огт үзээтүй хүн шиг хажуугаар нь өнгөрөөд явчихлаа.
Де Тревиль гуайн хувьд гэвэл вангийн харц өөр дээрээ тусахад өчүүхэн ч үл дальдарсанд ван өөрийн эрхгүй өөр тийшээ харав. Үүний дараа, их эзэнтэн нэг юм дуугараад өрөө рүүгээ орчихов.
Атос инээмсэглээд,
— Хэрэг ажил базаахгүй дэг, өнөөдөртөө л бидэнд одон зүүлгэхгүй нь шив, —гэлээ.
— Энд арван минут хүлээ, тэр хооронд намайг эргэж ирэхгүй бол манай руу очоорой. Илүү хүлээгээд тусгүй, —гэж де Тревиль гуай хэлэв.
Дөрвөн нөхөд арван минут, нэг мөч, хорин минут хүлээлээ. Де Тревиль гуай гарч ирэхгүйд мань хүмүүс сэтгэл зовсоор гарч явлаа.
Тэр зуур де Тревиль гуай вангийн өрөөнд зоригтой орж, их эзэнтний аль муухай ааштай цагаар тааралдав. Ван зөөлөн сандал дээр сууж, ташуурын үзүүрээр түрийгээ ороолгоно. Де Тревиль зовж шантралгүй, эзэнтний лагшин тунгалаг эсэхийг тайван асуулаа.
— Муу, эрхэм ээ, миний бие тавгүй байна. Би уйдаад байна гэж ван хариулав.
Үнэхээр ч XIII Людовик вантны хамгийн хүнд өвчний нэг нь уйтгар байсан юм. Заримдаа бараа бологчдынхоо нэгийг дагуулж аваачаад цонх руу очиж «уйдаж байна эрхэм ээ, хоёулаа цуг уйтгарлая» гэдэгсэн.
— Юу! гэж де Тревиль дуу алдав. Их эзэнтэн та уйдлаа гэнээ? Их эзэнтэн та өнөөдөр ан агнаж цэнгээгүй гэж үү?
— Цэнгэл л юм даа, юу ч гэх вэ! Юм бүхэн өөр болоод байнаа, нээрээ шүү. Ан амьтан ингэж ул мөрөө үлдээхийг больчихсон юм уy, ноход үнэрлэж чадахаа болио юмсанж уу бүү мэд. Бид нэг том буга хөөж, зургаан цаг турш элдээд юу юугүй гүйцэх болж, Сен Симон нэгэнт дийлсэн бүрээ үлээхээр завдаж байтал хамаг нохой харин нэг янзага хөөж хажуу тийшээ давхиулчихлаа. Би бүргэдээр агнахаа больчихсон шиг нохой тавьж агнахаа нэг больчихно бий дээ, хараад байгаарай. Ээ, де Тревиль гуай, би ч мөн золгүй ван юм даа. Над ганц том шонхор байсан тэр маань уржигдар үхчихлээ.
— Нээрээ их эзэнтэн таны цөхрөөд байгааг би ойлгож байна. Бөөн гай дайрч. Гэхдээ танд харцага, шонхор гэх шиг анч шувуу зэгсэн олон үлдээ биз дээ?
— Тэдний чинь сургах хүн ганц ч байхгуй. Шонхор сургадаг улс үхээд дууслаа. Шонхроор агнах аргыг ганц би л мэдэж байна.
Миний дараа тэгээд цөм өнгөрнө. Хавх, занга, хуурамч нүх гэх мэтийн л юмаар ан хийдэг болох бий. Би уул нь хүн сургаадхаж амждагсан бол ч. Гэтэл болох зам алгаа, хамба гуай над Испани, Австри, Английн тухай цаг ямагт үглээд ганц ч минут амар заяа үзүүлэхгүй юм! За ингэхэд, хамба гэснээс, де Тревиль гуай танд би дургүй хүрээд байна.
Ийм ч юм болно гэж де Тревиль хүлээгээд байсан билээ. Вангийн занг тэр өөрөө сайн мэддэг болохоор энэ их гомдол чухамдаа зөвхөн үгийн далим, үгээ хэлэхийн дэвсгэр мөнийг ойлгож байсан аж. Одоо вантан нэг ярих гэсэн юмныхаа тухай ярина даа.
Де Тревиль мэл гайхчихсан царай гарган.
— Их эзэнтэн таны өмнө би юугаар буруут болов? — гэж асуув.
Ван, Де Тревилийн үгэнд шууд хариулахаас нөөж:
— Үүргээ та ингэж биелүүлдэг хүн юм бий дээ, эрхэм ээ. Таны захиргаанд байгаа улс, хүн амьтан алж, хотын бүхэл бүтэн нэг хэсэгт бөөн үймээн тарьж, Парис хотыг л золтой бүхлээр нь түймэрдэж орхих шахаж байг гэж таныг би шадар цэргийн ахлагчаар тавьсан юм уу? Тэр тухай та ядаж ганц үг цухуйлгадаггүй байна шүү! Би дэмий ч таныг зэмлэж байж болох юм. Гэмтэн хүмүүсийг бодвол нэгэнт баривчилчихсан, тэднийг гэсгээн цээрлүүлчихсэн тухайгаа та над дуулгахаар ирсэн байлгүй гэв.
Де Тревиль үүнд,
— Үгүй их эзэнтэн, харин ч шүүж ялгаж өгөхийг танаас л гуйх гэж би ирээд байна гэж тайван хариуллаа.
— Хэнийг залхаалгах гэж тэр билээ? гэж ван дуу алдав.
— Гүтгэгч нарыг гэж де Тревиль хэлэв.
— Энэ чинь хачин юм байна!
— Танай тэр гурван хараал идсэн шадар цэрэг Атос, Портос, Арамис, Беари нутгаас ирсэн тэр гайхалтай хамт, золгүй муу Бернажу өөд галзуу юм шиг дайрч ороод сэгчиж одоо хөөрхий амьтан амьсгал хураахад ойрхон болчихоод байгааг та арай мэлзэх гээгүй биз? Тэгснийхээ дараа тэд нар де ла Тремуль герцог гуайн байшинг бүсэлж аваад шатаахаар завдаж байсныг арай үгүйсгэх үгүй биз? Дайны үед бол бас ч яахав тэднийх чинь ёстой нэг хугенотуудын уүр болсон айл, харин энх амгалан цагт тийм хэрэг бусдад тун ч үлгэр жишээгүй муухай юм болох билээ. За хэлчих дээ та эд бүгдийг арай үгүйсгэх гээгүй байгаа? Де Тревиль мөн л биеэ барьсан хэвээрээ,
— Их эзэнтэн танд хэн ингэтлээ худлаа залж орхио вэ? гэж дуугарав.
— Хэн хэлээв гэнээ, эрхэм ээ? Намайг унтаж байхад сэрүүн байж зугаа цэнгэл хийж байхад ажилдаа зүтгэн, улс орны дотоод гадаад франц, европод бүх хэргийг хөтөлж байдаг хүнээс өөр хэн над дуулгах билээ?
— Их эзэнтэн та лав бурхан тэнгэрийг өгүүлж байх болтой. Юу гэвэл бурхан л их эзэнтэн танаас өдий өндөр дээгүүр байж болох юм шиг над санагддаг гэж де Тревиль хэлэв.
— Үгүй, эрхэм ээ. Вант улсын маань түшиг тулгуур, миний ганц зарц, ганц анд хамба гуайг би хэлж байна.
— Хамба гуай бол их богд хараахан биш билээ.
— Та юу хэлэх гээд байна, эрхэм ээ?
— Богд ламтан л хилэнцээс тайлагдсан, хамба мяндагтан хилэнцээс тайлагдаагүй гэдгийг.
— Та тэгвэл хамба намайг хуурч, надаас урваж байна гэх санаатай байх шив. Тэхлээр та түүнд ял тулгаж байна? За шуудхан хэлчих, ял тулгаж байгаагаа хүлээгээд орхи.
— Үгүй, их эзэнтэн харин тэр өөрөө хууртжээ гэж би хэлэх гэсэн юм. Түүнд худлаа юм дуулгажээ гэж би хэлж байна. Их эзэнтэн таны шадар цэргүүдэд тэр өөрөө муухан байдаг болохоороо ял тулгах гэж яарчээ. Муу хүнээс үг дуулжээ гэж би хэлэх гэсэн юм.
— Ял тулгалт нь де Тремуль гуай, герцогоос өөрөөс нь гарсан юм.
— Энэ хэрэг Герцогт өөрт нь ойрхон хамаарах болохоор өөгүй шудрага байна гэж түүнд итгэхүйеэ бэрх гэж би хариулж болохсон, их эзэнтэн минь. Гэвч над тэгж хэлэх санаа огт алгаа, их эзэнтэн Герцог гуай өөрөө шулуун шудрага, сайн хүн гэдгийт би мэднэ, түүний үгэнд би итгэхэд бэлэн байна. Тэхдээ ганцхан л болзол...
— Ямар болзол вэ? тэр чинь?
Их эзэнтэн та түүнийг дуудаж ирүүлээд, өөрөө, гаднын хүнгүйгээр нүүр нүүрээ учран байцааж үзээсэй. Герцогийг явмагц л их эзэнтэн та шууд надтай уулзаасай гэж би гуйх гэсэн юм.
— Үгүй ер! Тэгээд та де ла Тремуль гуайн юу л гэсэнд бүрэн итгэх юм бий дзэ? гэж ван лавлав.
— Тиймээ их эзэнтэн.
— Түүний гаргасан саналыг та дагах юм биз?
— Тиймээ.
— Түүний юу л гэж шаардсаны дагуу, эрэлт хүсэлтий нь хангаж өгөх үү?
— Тэгнээ, их эзэнтэн.
— Ла Шене! Ла Шене! гэж Ван дуудав, XIII Людовик вангийн үүдний дэргэд ямагт байдаг, итгэмжилсэн хиа нь өрөөнд орж ирэв.
— Ла Шене, Де ла Тремуль гуай руу одоохон хүн явуулаач. Өнөө оройдоо түүнтэй ярилцах хэрэг над байна гэж ван айлдав.
— Де ла Тремуль гуай, бид хоёрын хооронд өөр хүн бараалхуулахгүй гэж их эзэнтэн над ам өгөх үу? гэж де Тревиль асуусанд
— Хэнийг ч оруулахгүй гэж ван хариуллаа.
— Тийм бол маргааш болтол баяртай, их эзэнтзн.
— Маргааш болтол, эрхэм ээ.
— Их эзэнтэн хэдэн цагт намайг ир гэхсэн бол?
— Дуртай цагтаа ирээрэй.
— Дэндүү эрт ирээд их эзэнтнийг сэрээчих бий гэж би зовсон юм.
— Намайг сэрээх ий? Би унтдаг болох нээ? Би унтахаа больсон шүү эрхэм ээ. Хаа нэг зүүрмэглэдэг, ердөө л тэр дээ. Хэдий ч эрт хамаагүй, дуртай цагтаа л ир. Долоон цагт ч гэсэн хамаагүй. Харин танай шадар цэргүүд буруутай болж гэм сайхан мэдээрэй.
— Миний шадар цэргүүдийн буруутай байвал гэмтэй нэгий нь их эзэнтний гарт өгнөө. Та тэднийг яахаа тааллаараа болох биз. Их эзэнтэн танд өөр соёрхох ямар нэг юм үгүйсэн болов уу? Би сонсож, дагаж гүйцэтгэхэд бэлэн байна.
— Үгүй эрхэм ээ, юм үгүй. Намайг шудрага Людовик гэдэг нь дэмий ч юм биш. Маргааш болтол баяртай эрхэм ээ. Маргааш болтол,
— Их эзэнтэн таныг бурхан өршөөх болтугай.
Вантангийн нойр хэдий муу ч гэлээ, де Тревиль энэ шөнийг улам ч тавгүй өнгөрүүлэв. Гурван шадар цэргээ нөхрийнхөө хамт өглөө зургаан цаг хагаст өөрийндөө яг ирээд байгаарай гэдгийг хэлүүлж тэр оройдоо хүн илгээсэн билээ. Де Тревиль тэднийг ордон руу дагуулан явахдаа юу ч амласангүй, ямар ч баттай юм хэлсэнгүй тэдний болон өөрий нь хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг ч хэлсэнгүй.
Бага хаалгаар ороод де Тревиль цаадуулыгаа хүлээлгэв. Ван тэдэнд хилэгнэсэн хэвээрээ байгаа бол тэд сэм яваад өгчиж болох, ван тэднийг бараалхуулъя гэвэл дуудах юм аж. Де Тревиль вангийн хүлээн авах дотоод өрөөнд ла Шенетэй уулзсанд, цаадах нь, де ла Тремуль герцогтой өчигдөр орой гэрт нь дайралдаж амжаагүй, ордонд бараалхуулахын эрхгүй даанч орой гэртээ буцаж ирсэн болохоор Герцог сая ирсэн. одоо вантай уулзаж байна гэж дуулгав.
Де Тревильд энэ явдал их аятай санагдлаа. Де Ла Тремуль, ванд бараалхаад гарах, өөрий нь бараалхах хоёрын завcap гаднын ямар ч харш нөлөө орж амжихгүйд баттай итгэж болохтой боллоо.
Үнэхээр ч арван минут болоогүй байтал үүд нээгдэж де ла Тремуль гуай гарч ирж яваа харагдлаа. Герцог шуудхан де Тревиль руу хүрч ирээд,
— Де Тревиль гуай, манай гэрийн дэргэд болсон хэргийн тухай тодорхой дуулах гэж их эзэнтэн намайг дууджээ. Би үнэний нь тухайлбал манай хүмүүс өөрсдөө буруутай байсныг айлтгаад, таны өмнө уучлал гуйхад бэлэн байгаагаа хэлсээн. Би тантай, нэгэнт энд дайралдсан хойно, одоо танаас уучлал гуйя мөн намайг хэзээд нөхдийнхөө нэгэнд тооцож явна уу—гэж Герцог хэллээ.
Де Тревиль өгүүлрүүн:
— Герцог гуай, таны хэлбэршгүй шудрага журамтайд би гүнээ итгэдэг болохоор вангийн өмнө танаас өөр хүнээр өмгөөлүүлэхийг хүсээгүй юм. Үүндээ би хууртагдсангүй. Таны тухай хэлсэн үгээ эндэлгүйгээр хэлчихэж болох тийм эрчүүд франц оронд бас үлджзэ. Танд би их талархаж байна гэлээ.
Үүдэн дээр зогсож байгаад энэ яриаг цөмийг дуулсан ван
— Сайн. Их сайн. Ганцхан л де ла Тремуль гуай өөрийгөө таны нөхөр гэж байгаа болохоор, намайг ч мөн нөхдий нь тоонд багтахсан гэж хүсдэгийг де Тревиль та хэлчихээрэй. Наадах чинь надыг хайхардаггүй юм. Өөрий нь барааг хараагүй одоо бүтэн гурван жил болчихоод сая л хойноос нь хүн явуулж байж нэг юм уулзлаа. Миний өмнөөс үүнийг хэлээрэй. Юу гэвэл энэ чинь ван өөрөө хэлчихэж болохооргүй зүйл билээ гэв.
— Гялайлаа, их эзэнтэн минь, гялайлаа. Гэхдээ их эзэнтэн танд өдөр бүр дуртай цагт нүдэнд чинь үзэгдэж байдаг бүхэн өөрт тань илүү үнэнч биш гэдгийг айлтгая. Энэ үг харин де Тревиль гуайд хамаарахгүй нь мэдээж хэрэг билээ.
— Ингэхлээр миний юу гэснийг герцог та дуулаа шив? Тэх тусмаа сайн гэж ван дуугараад өрөөнд ороод
Аа! Энэ чинь Тревиль та шив? Танай нөгөө шадар цэргүүд чинь хаа байна? Үгүй тэднийг аваад ирээрэй гэж би уржигдрын хэлээгүй билүү? Та яагаад гүйцэтгэсэнгүй вэ?
— Тэд доор ирчихээд байгаа их эзэнтэн. Та соёрхвол: Ла Шене тэднийг одоо дуудна.
— Тэгэг ээ тэгэг, тэд даруйхан бараалхаг. Мөдхөн найман цаг болох нь, есөн цагт би нэг хүнтэй уулзах юм. Герцог та явж болно, тэгээд ордонд заавал ирж байгаарай... Тревиль op ор.
Герцог мэхийн ёслоод үүд рүү явлаа. Түүнийг шатны дээд тавцан дээрх үүдээр яг гарч байхад гурван шадар цэрэг д' Артаньяны хамт орж ирлзэ. Тэднийг Ла Шене дагуулан авчирчээ.
За зоригт эрчүүл наашаа ойрт, ойрт. Та нарыг нэг сайн загнаад орхиё, гэж ван өгүүлэв.
Шадзр цэргүүд мэхийн өөдөөс нь дөхөж, д' Артаньян араас нь дагав.
— Мянган чөтгөр! Үгүй та нар чинь яаж хоёрхон өдрийн дотор дөрвүүлхнээ хамбын долоон торгон цэргийг жагсаалаас гаргачихав аа? Энэ чинь олон, дэндүү олдож байна. Цаашдаа иймэрхүү янзтай үргэлжлэх юм бол гурван долоо хоноод их гэгээнтэн сумангийнхаа бүрэлдэхүүнийг шинэчлэхэд хүрэх нь байна. Тэгээд би тун ч чанд зарлиг гаргахад хүрэх нь. Нэгийг бол ч одоо яая гэх вэ, би нэг л их татгалзашгүй. Гэтэл долоон хүнийг хоёр өдөрт гэдэг дахиад хэлэхэд олон, дэндүу олдож байна гэж XIII Людовик ван хэллээ,
— Тэгээд л наадуул чинь зовж гүйцээд, голоосоо гэмшиж өршөөл гуйж байхыг их эзэнтэн та харж байгаа биз ээ.
— Зовон үнэн голоосоо гэмшиж гэнээ? Хн—гэж вантан үл итгэх байртай лавлаад, эдний энэ залирхуу царайд би итгэхгүй байна. Ялангуяа тээр нэг гаскон маягийн царайтайд нь.
Алив наашаа дөхөөд ир, эрхзм ээ!
Энэ үгийг өөрт нь хэлсэн болохыг д' Артаньян мэдээд тун ч номой байртай дөхөж очив.
— Үгүй ер! Та юу гэж над нэг залуу хүн гэж яриад байсан юм бэ? энэ чинь хүүхэд, шал балчраараа хүүхэд байна шүү дээ! Жюссакийг энэ хүү тэгж айхтар хатгачихсан юм гэж үү?
— Мөн Бернажуг илдээрээ хоёр дахин лут хатгасныг бас яана.
— Нээрээ юу?
— Каюзакийн гараас энэ намайг авраагүйсэн бол их эзэнтэн танд би гүн хүндэтгэлээ энэ минутанд дэвшүүлж байх завшаангүй байхсан гэдгийг бас оролцуулаагүй байна шүү гэж Атос үг хавчуулав.

— Тэгвэл танай энэ беари залуу чинь ёстой шулам юмаа. Манай талийгаач эцэг лав, мянган чөтгөр гэх байсан байх. Хэрэг байдал иймд амархан олон цамц хүүлж, цөөнгүй илд хугачна даа. Ингэхзд гаскончууд аанай л ядуу хэвээрээ биз.
— Их эзэнтэн минь, үнэнийг хэлэхэд, эдний нутгийн ууланд алтны уурхай хараахан олдоогүй л байна, уул нь ч тэднийхэн таны эцгийг ван ширээнийхээ төлөө тэмцэж байх үед халуун дэмжсэний шагналд бурхан тийм шид үзүүлж таарах байсан юм гэж де Тревиль хэллээ. — Ингээд бодохоор, би эцгийнхээ хүү болохоор гаскончууд намайг ван болгосон үгээ дээ, үнэн биз, Тревиль ээ? Яах вэ? сайхан хэрэг, энэ чинь над таатай байна... Ла Шене яваад миний бүх хармаануудыг уудлаад үзээч, дөчин алтан зоос гарах нь уу, үгүй юү, гарвал нааш нь аваад ир. Одоохондоо залуу минь болсон бүх хэргийг чин үнэнээр нь над нэг яриад орхи.
Өчигдрийн болсон явдлыг д, Артаньян нарийн дэлгэрэнгуй ярив. Их эзэнтнийг үзнэ гэхээс баярласандаа нойр хүрч өгөхгүй болохоор бараалхах цагаас гурван цаг дутуу байхад нөхөд дээрээ ирсэн, цөмөөрөө цуг зуушны газар руу явсан, мөн өөрийн бөмбөг нүүр рүугээ оночихоос айхыг Бернажу үзээд тохуурхаж гарсан, түүнийхээ төлөө Бернажу амиа алдах дөхөж ор мөртөө байсан де Тремуль гуай гэрээ сүйтгүүлэхэд шахсан зэргийг ярилаа.
— Тиймээ!. Цөм л яг Герцогийн хэлсэнчлэн болсон юм байна. Хөөрхий хамба! Хоёр өдрийн дотор долоон хүнээ, тэр мөртөө хамаг дотно сайн улсаа алдаж гэдэг! За одоо болноо, эрхмүүд ээ, дуулав уу? Боллоо! Феру гудамжинд болсон хэргийн хариуг та нар авлаа, авахдаа бүр хэтрүүлж авлаа. Та нарын сэтгэл одоо ханаж болно.
— Их эзэнтэн таны сэтгэл ханасан болж гэм биднийх мөн ханасан, гэж де Тревиль өчив.
— Тэгсээн, би одоо ханалаа, гэж ван хэлээд Ла Шенегийн гараас атга алтан зоос авч д' Артаньяны гар дээр тавьж цааш нь:
— За тэгээд миний сэтгэл ханасны гэрч энэ байна гэв. Одоо манай үед дэлгэрчихээд байгаа бардам сэтгэлийн тухай ойлголт тэр цагт жам болчихоогүй байв. Тайж хүн вангийн гараас мөнгө авдаг тэхдээ өөрийгөө дордод үзэгдлээ гэх сэтгэл өчүүхэн ч төрдөггүй агсан билээ. Тэхээр д'Артаньян дөчин зоосоо зовох юмгүй хармаандаа хийчихээд их эзэнтэнд талархлын үг урсгаж гарав. Ван ханын цаг өөд харснаа:
— За их сайн, одоо найман цаг хагас болчихоод байна та нар явж болно. Есөн цагт нэг хүн ирэхийг хүлээж байгаагаа би дуулгасан шүү дээ. Эрхмүүд та бүхний үнэнч зүтгэлтэйд гялайлаа. Би үүнээс хойш ч энэ үнэнч зүтгэлийг баттайд санаж явах болно, тийм биз? гэв.
Дөрвөн нөхөд нэг дуугаар,
— Их эзэнтэн Вангийнхаа төлөө бид биесээ хэсэгчин огтчуулахаас буцахгүй,—гэв.
— Сайн, сайн! огтчуулалгүй байцгаавал дээр. Тэгвэл над ашигтай—гээд, Залуучуулыг гарч явах зуур ван аяархан дуугаар, —Тревиль,манай хороонд сул орон тоо байхгүй, тэгээд ч бид хороондоо, шалгаваргүйгээр хүн авахгүй гэж ярилцсан болохоор, энэ залууг өөрийнхөө хүргэн Дезессар гуайн торгон цэргийн суманд оруулчих... Аа чөтгөр алгад! Хамба гуай яаж ярвайх бол гэж бодоход бүр одооноос баяр хүрээд байна. Тэр бас нэг шатаж гарнаа, гэвч над падгүй би шудрага үнэнийг бодож хийсээн гэв.
Тэгээд Ван, де Тревилийг яв гэж элэгсгээр дохисонд, цаадах нь, шадар цэргүүд дээрээ ирэв. Де Тревилийг ирэхэд дөрвөн нөхөд д' Артаньяны авсан дөчин зоосыг хувааж байв.
Вангийн таасанчлан хамба үнэхээр их хорсож бүхэл долоо хоногтоо шатар тавихаар орой ирэхгүй байлаа. Хэдий тиим боловч ван түүнтэй уулзах тухайдаа дур татам инээмсэглэж эелдэг нь аргагүй дуугаар, —таны үнэнч бие хамгаалагч, хөөрхий тэр Бернажу, Жюссак нарын бие ямар байна?—гэж асуудаг байлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.19.10 11:28 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
VII
ШАДАР ЦЭРГҮҮД ГЭРТЭЭ
Лувр ордноос гараад, д' Артаньян дөчин зоосноос авсан хувиа яаж зарвал дээрийг нөхдөөсөө асуусанд, Атос «Нарсны боргоцой» буудалд сайхан хоол захиал, Портос зарц хөлсөл, Арамис таарсан сайн амрагтай бол гэж зөвлөцгөөв.
Тэр өдөртөө нийлцгээж хоол идэх болоод, шинэ зарц хоолон дээр үйлчилж байв. Хоолы нь Атос захиалж, зарцы нь Портос олжзэ. Пикард нутгийн хүн, тэр Планше гэдэг шинэ зарц Турнель гүүрэн дээр зогсож ус руу нулимаад, тарж байгаа дугуй долгиог ажиглан зогсож байхад нь мань шадар цэрэг дайралдаад мөн энэ хоолон дээрээ үйлчлүүлэхээр хөлслөн авчирчээ. Зарцын тэгж зогссон нь яриангүй юм бясалган, эргэцүүлэн бодох дуртайн гэрч мөн гэж Портос мэтгэнэ, тэгээд ч элдэв юм асууж шалгаалгүй дагуулаад ирсэн юм байж. Энэ хүний л зарц болох юм байх гэж санасан, тайж гуайн ихэмсэг байр 11ланшетийн сэтгэлд таатай санагдсан боловч Мушкетон гэгч нэг хүн нэгэнт уул ажил хийдгийг үзээд баахан урам хугарав. Портос, өөрийнхийгөө хэдий дорвилог айл боловч нэг л зарцын хэрэгцээтэй байдаг, тийм болохоор өөрий нь д' Артаньян гуайнд ажил хийх болно гэж Планшед дуулгав. Гэвч эзэн болсон хүнийхээ хийж буй найран дээр үйлчилж байгаад, тооцоо хийхийн цагт цаадах нь бөөн алтан зоос өврөөсөө гаргахыг үзмэгцээ Планше жаргал нэгэнт ирж гэж бодоод, ийм баян тарган хүнтэй дайралдсандаа тэнгэрт залбирав. Бүр хоол идэж дуусаад, үлдэгдлээр нь удтал мацаг барьсан гэдсээ дүүргэж авах хүртлээ Планше итгэсээр л байлаа. Гэтэл орой, эзнийхээ орыг засахын цагт сайхан горьдол нь замхраад явчхав. Үүдний, унтах хоёрхон өрөөтэй байранд нь ердөө л ганцхан ортой аж. Планше үүдний өрөөнд, д' Артаньяны орноос хуулж авсан бүтээлгэн дээр хэвтэж цаадах нь энэ цагаас аван нөмрөх юмгүй аргацаахад хүрлээ.
Атос мөн онцгой барилаар хүмүүжүүлсэн нэг зарцтай аж. Зарцын нэр Гримо. Энэ сайн эрхэм, мэдээжээр бид Атосыг хэлж байна, их дуу цөөтэй хүн. Портос, Арамис хоёртой дотно нөхөрлөн амьдарсаар одоо тав зургаан жилийн нүүр үзэж энэ зуур Атосын инэзмсэглэж байхыг түүний нөхөд харах нь харсан боловч хөхөрч   байхыг нь ер дуулсан¬гүй, үг хэл нь товч, ухамжтай, хэзээд хэлье гэсэн юмнаасаа илүү юм дуугардаггүй элдвээр гоёж чимж барих гэж үгүй зөвхөн гол чухал юмны тухай ярихаас дэлгэрүүлж үл нуршина.
Атосын нас гучаас хэтрээгүй, өөрөө бие сэтгэлээр гуа сайхан хэдий боловч түүнийг амрагтай байлаа гэж дуулсан хүн ер үгүй. Атос өөрөө бүсгүйчүүлийн тухай ярих нь ер үгүй, бусдын ярихад тэр саад үл хийнэ, гэхдээ иймэрхүү ярианд өөрөө хааяа нэг гашуун үг, тааруухан юм хэлж ут нэмэрлэдэг өөрт нь тун ч аягүй байх нь илт аж. Атосын биеэ барьсан, зожиг, дуугүй зан нь түүний байрыг өвгөжрүүлэх аятай. Иймд Атос энэ заншлаа өөрчлөх дургүй болохоор зориуд алив хүслэнгээ жирийн нэг дохио уруулын хөдөлгөөн сэлтээр тааж гүйцэлдүүлдэг болгон сургажээ. Зарцтайгаа Атос тун нэг онцгой юм учирвал сая ярилцах билээ. Эзэндээ их хайн болж дассан саруул ухаанд нь биширдэг хэдий боловч ухаан жолоогүй айдаг Гримо, Атосын хүслэнг таалаа гэж бодоод ухас хийтэл яг хүссэний эсрэг юм хийчих удаа байдагсан. Тэгвэл Атос мөрөө хавчис гээд зарцаа ямар ч уур хилэнгүйгээр зүгээр нүдчихдэг билээ. Тийм учрал болсон өдөрт Атос арай үг   олонтой  байх жишээтэй.
Портос бол бидний нэгэнт ажиж амжсанчлан Атосоос тэс ондоо хүн билээ. Портос. их яриагаар барахгүй ярихдаа чанга ярина. Гэхдээ хүнийг бас дэгстүүлээд яахав, үгий нь хүн чагнаж байгаа үгүйг харин Портос үл хайхарна. Хувийнхаа цэнгэлийн үүднээс, өөрөө өөрийгөө таатайяа чагнахын үүднээс Портос юм ярьдаг билээ. Портос шинжлэх ухаанаас л өөр юм бүхний тухай үг дэлгэдэг, гэхдээ эрдэмтэд хар багаас нь аван гүнээ жигших сэтгэл төрүүлдэг байсан. гэх билээ. Төрх байдал нь Атосынх шиг эрхэмсэг биш, тэгээд танилцаж байх эхний үед Атосын давуу байдлыг ухамсарлан дургүй хүрэх удаа цөөнгүй байжээ. Тэхлээр Атосоос ядаж дэгжин хээнцэр хувцаслахаараа илүү гарахыг хамаг чадлаараа мэрийнэ. Гэтэл хуучны жирийн хувцастай Атос дээхнүүр харсгээд ганцхан алхахын төдийд зохих буурь суурь нь тодорч, гоёж гоодсон Портосын сүрийг дарчих билээ.
Портос сэтгэлээ зогоох санаатай де Тревиль гуайн хүлээх өрөө, Лувр ордны харуулын байранд бүсгүйчүүдийн сэтгэлийг булаасан тухайгаа чанга чанга ярьж гардаг. Атос бол хэзээ ч тэгдэггүй билээ. Сүүлийн үед, мань хүн нэртэй төртэй шүүгч нарын эхнэрээс аваад алдар цуут дайчин эрсийн гэргий, түшмэл нарын эхнэрүүдээс аваад барон хэргэмтний гэргийчүүлийг дайруулж гараад өөртөө мөн сэтгэл татагдсан харь газрын нэг хатан ахайн тухай бас тодоос тод үг цухуйлгах болжээ.
Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж хуучны үг байдаг. Тэхлээр Атосын зарцаас, Портосын зарц руу, Гримогоос Мушкетон руу орж ярья.
Мушкетон уул нь норманд гаралтай хүн, Бонифаций гэдэг дөлгөөн аятай нэрийг нь Портос чихэнд яриагүй чимэгтэй Мушкетон гэдэг нэрээр сольсон юм байна. Портост зарцаар орохдоо хоол хувцсаа даалгах, тэхдээ сайн хооллуулж аятайхан хувцаслуулах болзол тавьжээ. Түүнээс гадна, бусад бүх зардалдаа зарах юм олохын тулд тавьсан болзлууд Портосын сэтгэлд таатай, тохиром санагдсанд түүний нь зөвшөөрчээ. Портос өөрийн хуучин, илүү хувцас сэлтээс Мушкетонд хасуулж аргалуулж юм хийлгэдэг аж. Хуучин юмы нь эргүүлж барьж аргалдаг нэг чадмаг оёдолчны ачаар, эзнээ дагалдаад явж байхдаа Мушкетон сүрхий буурьтай харагддаг болжээ. Оёдолчны эхнэр, Портосыг язгууртны хээнцэр зангаас нь ангижруулахыг илтэд хичээдэг билээ.
Арамисын хувьд гэвэл зан төлөвий нь бид нилээд сайн гаргаж бичсэн, гэхдээ түүний, мөн нөхдийн нь зан төлөвийг цаашдаа нарийн ажиглаж үзлээ. Зарцын нь нэр Базен.
Эзэн нь нэгэн цагт хувраг болох горьдлоготой хүн болохоор Базен хувраг хүний зарцад зохих хар өнгийн хувцаснаас үл салах билээ. Базены уул нутаг Берри, гучин тав дөчөөд настай, өөрөө намхан, бүдүүн, амарлингуй зантай хүн билээ. Эзнийхээ гаргаж өгдөг чөлөө цагт Базен шашны ном уншина. Хэрэгтэй болоод ирвэл хэдхэн янзын боловч сүрхий сайхан хоол хийж чадна. Бусад юмны хувьд тэр чухам нэг сохор, дүлий, хэлгүй хүн мэт, эзэндээ хэлбэршгүй үнэнч сайн ажээ.
Эзэд болон зарц нартай хальт боловч нэгэнт танилцсан хойно, одоо орон байры нь авч ярья.
Атос феру гудамжинд, Люксембургээс хэдхэн алхам газар сууна. Атос хоёр жижгэвтэр, тов хийсэн хэрэгсэлтэй өрөө, байшингийнхаа эзэгтэйгээс хөлслөн суудаг. Эзэгтэй өөрөө хөгширчхөөгүй, гуа сайхан хэвээрээ байгаа эмэгтэй, Атос руу хэдий энхрийлэн харц чулуудавч талаар өнгөрдөг аж. Жирийн нэг төвхөн тэр сууцны хананд хуучин баян хээнцэр агсны зарим үлдэгдэл бас үзэгдэнээ. Ухаан нь, баян сайхан хийц чимэгтэй, аль нэгдүгээр франциск вангийн үеийн байж таарах сайхан илд. Энэ илдний үнэт чулуугаар иший нь чимэглэсэн ганц бариул лав хоёр зуун алтан зоосноос нааш байхгүйсэн билээ. Гэвч хамгийн гачигдалтай цагт хүртэл Атос тэр илдийг зарах юм уу ганц ч удаа барьцаанд өгөхийг үл зөвшөөрөх билээ. Удаан болтол энэ илд Портосын хүслэн болж байлаа. Тэр илдийг эзэгнэхийн тулд арван жилийнхээ амьдралыг ч   билээ өгөхөөс  татгалзахааргүй байв.
Нэг герцогийн хатагтайтай хийсэн болзоондоо очихоор зэхэж байхдаа Атосын илдийг Портос түр зүүгээд өгье гэжээ. Атос юм дуугаралгүй хамаг хармаагаа эргүүлж, байсан хамаг үнэ цэнэтэй, хэтэвч, алтан оосор, сэлтээ цөмийг хамаад Портост өгөх гэжээ. Илдийн хувьд гэвэл хананд хадаастай юм эзнээ энэ байрнаас гарахын цагт л хамт гарах юм гэж Атос хэлжээ. Илднээс гадна, III Генрих вангийн үеийн ихэс дээдэс болох гойд хээнцэр сайхан хувцасласан гэгээн бурхны одон энгэртээ зүүсэн нэг эрхмийн зураг мөн нүдэнд туслаа. Тэр зураг Атостой жаал төстэй, төрх байранд нь адил гэхээр юм бий болохоор вангийн одон зүүсэн тэр сурвалжит дээд эрхэм өөрий нь өвөг удам байсныг харуулна.
Энэ бүгдээс гадна илд, зураг хоёр дээр байгаа тэр сүлдэн чимэгтэй, инжээний гайхам уран хийц бүхий сайхан хайрцаг зуухны дээд тавцан дээр тавиастай, орчны бүх юмнаасаа уран нарийнаараа гойд ялгарч байв. Тэр хайрцгийн түлхүүрийг Атос үргэлж биендээ авч явна. Гэвч нэг удаа тэр хайрцгаа Портосын дэргэд уудалсанд дотор нь янаг амрагийн захиа, гэр бүлийн бичиг баримт сэлт болов уу гэмээр дан цаас, захиа байдгийг нүдээрээ үзсэн аж.
Хуучин Тагтаат гудамжнаа, гаднаасаа баян хээнцэр харагдах нэг томоо байранд Портос сууна. Нөхдийнхөө хэн нэгтэй цуг цонхныхоо дэргэдүүр өнгөрөх бүрд Портос гараараа зангаж «миний орон 6aйр маань энэ дээ» гэдэгсээн. Цонхны нэгэн дээр Мушкетон ямагт зарц хүний гоёлын хувцастай зогсож байдаг аж, гэтэл Портосыг гэртээ байхад нь хэн ч дайралдаж чаддаггүй, өөрөө. хэнийг ч хэзээ ч гэртээ орохыг урьдаггүй болохоор, ингэж баян хээнцэр харагддагийн цаана чухам ямар баялаг байдгийг тухайлж чадах хүн ер үгүй билээ.
Арамисын   хувьд гэвэл, зочдын унтах, хоол идэх гурван , өрөө бүхий жижиг байртай аж.  Унтах өрөө нь бусад өрөөнийхөө нэг адил доод давхарт сайхан ургаж бий сахлаг жижигхэн цэцэрлэг рүү харсан   цонхтой, цэцэрлэгийн   өтгөн ногоон навчис өрөөг сониучхан улсын харцнаас бат халхална.
д' Артаньян яаж шүү суурьшсаныг бид мэднэ, мөн зарц Планшетэй нь ч билээ танилцаж амжсан шүү дээ.
д' Артаньян уулаасаа хэрэгт дуртай, ер нь овжин улс бүхний олонход байдаг зан хойно. Атос, Портос Арамис гурав чухам юун улс болохыг мэдэх гэж д1 Артаньян байдаг хүчээ шавхана. Юу гэвэл энэ нэрээр тэд цөм жинхэнэ тайж нэрээ нууж байв. Тухайлахад Атосын жинхэнэ сурвалжит хүн болох нь бүтэн мод газрын тэртээгээс танигддаг билээ. Атос, Арамис хоёрын тухай юм дуулах санаатай мань хүн Портосоос асуулаа. Портосын тухай Арамисаас дуулах гэж оролдлоо.
Гай болоход, дуу цөөнтэй нөхрийнхөө тухай Портос улсын дам ярилцдаг юмсыг мэдэхээс цаашгүй аж. Атосыг их зовлон үзэж өнгөрүүлсэн, түүний шалтаг хайр дурлал,байсан, хэн нэгний хорон муухай урвалт хувиралтаас болж энэ сайнаас сайн хүний амьдрал бусничихсан юм гэлцдэг байх.
Тэхдээ тэр урвалтын нөхцөл байдлыг мэдэх хүн нэг ч үгүй билээ.
Портосын жинхэнэ нэрнээс бусад, амьдралын нь хамаг байр төлөвийг мэдэж ядаад байх юмгүй, нэрий нь, хоёр нөхрий нь нэрийг мөн ялгаагүй ганцхан л де Тревиль гуай мэддэг юм байж. Сайрхуу, ам задгай хүн болохоор, өөрөө усан болор мэт нэвт шувт харагдана. Ганцхан өөрөө өөрийнхөө тухай сайрхан ярьсан бүхэнд нь итгэж орхивол, түүний тухай ташаарчхаж болохсоон.
Гэтэл Арамист ямар ч нууц сэлтгүй, илхэн цагаан хүн мэт харагдах мөртөө ёстой нууцын хөрөнгө ажээ. Бусдад хамаарах, асуудалд там тумхан хариулаад, өөртөө хамаарах юм бүхнээс хичээнгүйлэн тойрно. Нэг өдөр д' Артаньян удтал шалгаасны эцэст тэд бүхний найз Портос нэг герцог хүний хатагтайн сэтгэлийг татаж чадсан гэнэ гэж Арамисаас дуулаад, дуулгаж байгаа хүнийхээ янаг амрагийн явдлын нууцыг мэдэх санаатай оролдов.
—           Аа эелдэг найз та өөрөө, барон гүн, герцог улсын хатагтай нартай бусдын нөгцсөн тухай сайхан ярьж суудаг та өөрөө, яадаг вэ дээ?... гэж д' Артаньян хэлсэнд Арамис үгий нь таслан:
—           Уучлаарай.
Портос өөрөө энэ бүгдийг чалчаад явдаг, энэ аятайхан явдлаа миний дэргэд чанга ярьсан болохоор л би энэ тухай дуулгаж байгаа юм. Гэхдээ, энэ тухай би хөндлөнгийн хүнээс дуулсан байх юм уу, аль Портос өөрөө үүнийгээ над нууцлан, итгэмжлээд ярьсан бол би хүний наминчлал сонссон хувраг хүнээс ч даруу байхсан, итгэж үз, эелдэг д' Артаньян гуай минь гэв.
—           Үүнд би эргэлзэхгүй байна, гэхдээ, зарим нэг гэрийн сүлдийг та ч гэлээ сайнаас сайн мэддэг шиг над санагдах юм. Бидний танилцахын завшаан болж өгсөн нэг хатгамалтай алчуур үүнийг гэрчилсээн гэж д' Артаньян хэллээ.
Энэ удаа Арамис уурласангүй маш даруу царайлан,эелдгээр хариу болгон:
—           Би хийдэд орж суухаар зэхэж байгаа болохоор хорвоогийн алив цэнгэлээс хөндий байдгийг найз минь бүү мартаарай. Таны үзсэн алчуурыг хүн надад бэлэглэсэн юм биш, миний нөхдийн нэгний салнаас болж манайд мартагдчихсан байсан юм. Миний найз, түүний сайн байдаг цаад хүүхэн тэр хоёрын нэрийг бодоод алчууры нь би нуухад хүрсэн юм... Өөрийн минь хувьд гэвэл амраг гэж үгүй надтай мөн нэг адил зүрхний амраг гэж байдаггүй. Атосын мэргэн дуурайлыг баримталж байлгахыг ч хүсдэггүй юм гэв.
. — Үгүй, та нэгэнт л шадар цэрэг хойно, гэлэн арай биш юм байгаа биз дээ, чөтгөр алгад!
—Ердөө л зуурдын шадар цэрэг хамбын хэлсэнчлэн өөрийн эрхгүй шадар цэрэг болж яваа хүн дээ, сайн найз минь.
Гэвч сэтгэл дотроороо би нээрээ шажны хүн. Намайг эрхэлсэн нэг ажил төрөлтэй байлгах л гэж Атос, Портос хоёр намайг нааш нь оруулчихсан юм байхгүй юу. Миний яг сахил хүртэх ёстой болсон тэр цагт нэг... юутай жаахан будлиан болчихсон юм. Ер эд бүгд танд юу нь сонин байх ажээ. Би хайран цагий чинь дэмий үрж байна.
—Огтхон ч үгүй, эд бүхэн над хачин сонин байна. Тэгээд над одоо хийх юм юу ч алга гэж д' Артаньян дуу алдсанд     ,
— Миний залбирал унших цаг болчихлоо, дараа нь д'Эгильон авхайтны бичиж өгөөч гэж гуйсан шүлгийг бичих ёстой. Дараа нь Сент Онорэ гудамж орж де, Шеврез авхайтны гуйсан энгэсэг авна. Ингэхлээр, найз минь, танд яараад байх юм үгүй гэхэд миний их яарах ёстойг харж байгаа биз дээ гэж Арамис хэлээд залуу найзтайгаа эелдгээр гар барилцаад салав.
д'Артаньян чармайгаад, чармайгаад гурван шинэ нөхдийнхөө тухай өөр юм мэдэж амжсангүй. Одоохондоо нөхдийнхөө өнгөрсний тухай улсын ярилцдагт итгэдэг, арай тодорхой уг үндэстэй юм цаашдаа дуулдана биз гэж найдах болов. Одоохондоо Атос өөрт нь адил л биеэрээ, Портос Аякс, харин Арамис, Иосиф мөн аятай санагдах билээ.
Ерөнхийдөө тэр залуусын амьдрал зугаатай, Атос мөрийтэй тоглож, голдуу хожигдоно. Атос байгаагаа| нөхөдтэйгөө хуваахад ямагт бэлэн байх мөртөө өөрөө тэднээс ганц ч зоос зээлдэггүй билээ. Хүнд өгнө гэж нэг амласан байвал маргааш өглөө нь л зургаан цаг болмогц өртэй хүнээ сэрээлгэж мөнгий   нь гардуулна.
Портос хаа нэг тоглоно. Хожоод азтай байх цагтаа зоримог зан, ааш сайтай нь аргагүй хожигдож орхивол хэдэн өдрөөр сураггүй алга болчихсоноо царай алдаж цонхийчихсон, гэлээч хэтэвчиндээ мөнгөтэй буцаж ирдэг билээ.
Арамис ерөөсөө тоглодоггүй. Шадар цэргийн зан заншилд сайн нийлэлцэж чаддаггүйд хамт байхад хамгаас уйтгартай хүн л Арамис аж. Ямагт ийм тийм ажил гарав гэж үглэдэг байв. Найр наргиан ид дундаа, дарсанд халж, яриандаа хөөрсөн улс дахиад хоёр, магадгүй гурван ч цаг сууж наргих юм бодож байтал Арамис цагаа нэг харснаа босож, эелдэг инээмсэглэсээр нөхдөөсөө салаад, уулзахаар тохирсон номтой ламтан дээр очно гэчхээд яаран одох удаа байдагсан. Дараа нэг өдөр нь Арамис гэртээ харьж, мяндаг ахиулах ёстой юм бичихдээ яараад садаа оруулахгүй байхыг нөхдөөсөө гуйна.
Тэх тухайд Атос нүдэнд дулаан, сайхан царайнд нь гойд сайхан зохидог, сэтгэл татаж аятайхан байраар инээмсэглэнэ. Портос дарс уусаар, Арамис сайндаа л нэг хөдөө тосгоны лам болох бий гэж ам алдана.
д' Артаньяны зарц Планще өөртөө ингэж аз дайрсныг зүй ёс шиг үзэж байв. Өдөрт гучин мөнгө авч, бүхэл сарын турш гэртээ ирэхдээ ааш зан сайхан нь аргагүй, эзэндээ эелдэг, анхаарангуй л байлаа. Авсчины гудамжин дахь байранд муу цаг ирж өөрөөр хэлбэл, XIII Людовик вантны хайрласан дөчин алтан зоос бараг урсаад өнгөрөхийн үед Планще гомдож үглээд горьгүй болов. Атос үүний нь олхиогүй. Портос ая зохисгүй, Арамис ердөө л инээдтэй зүйл гэж үзжээ. Атос энэ муу золгио халаад явуулчих гэж д' Артаньянд зөвлөнө. Портос урьтаад сайн саваад гэнэ. Арамис бол эзэн хүн өөрийнхөө чихэнд чимэгтэйгээс биш юм ер дуулах ёсгүй гэв.
д'Артаньян үүнд,—Та нарт ярих ч амархан л байна. Атос та Гримотой таг дуугүй суудаг, үг ярихы нь хориглодог болохоор хэзээ ч муу үг дуулдаггүй Портос та баян хээнцэр амьдардаг болохоор Мушкетондоо шүтээн юм чинь,
Арамис та бол ямагт бурхан ном, буянд шохоорхдогоороо уулын номхон сүжигтэй зарц Базендаа гүнээ хүндлэгдэж чадах юм. Гэтэл би дороо тулах суурь амьжралга сэлтгүй, шадар цэрэг биш, ядаж торгон цэрэг ч биш болохоор Планшед юугаараа хүндлэгдэж, өөртөө сайн байлгах сэтгэл яаж төрүүлэх билээ? гэв.
—Чухаг л асуудал. Энэ чинь айл гэрийн дотоод асуудал. Зарцаа, бүсгүйчүүлийн нэг адил ямар шүү байлгахсан гэсэн байраараа эхлээд л байлгах ёстой юм. Үүнийг өөрөө жаал эргэцүүлээд үз, —гэж гурван нөхөд нь хариуллаа.
д' Артаньян эргэцүүлж үзээд юу ч болсон Планшег зодохоор шийдэж, ер нь юмыг ултай сайн хийдэгчлэн сайнаас сайн зодлоо. Планщег болтол нь сайн зодож орхиод, гэр, албаа өөрийнхөө зөвшөөрөлгүйгээр орхиж явахыг хориглов.
Миний ирээдүй лав аятай сайхан болно гэдгийг бодоорой чи. Сайн цаг ирнэ. Тэгээд надтай үлдэх юм бол би аж амьжирлагатай болно. Би уул нь сайн санаатай, өөрийн чинь гуйж байгаачлан чамайг явуулчихаад, замы чинь алдуулчихааргүй сайн эзэн болохоор явахыг зөвшөөрөхгүй гэж д' Артаньян ухуулав.
Ингэж аргалсныг дуулаад д'Артаньяны юмны ая олох их чадвартайд шадар цэргүүд бишрэв. Планше мөн эзэндээ бишрэх болоод халагдаж явах тухай үг дуугарахаа нэгэнт больжээ.
Залуу нөхдийн амьдрал аяндаа зузаан барилдлагаатай болж ирэв. Хөдөө нутгаас ирж эрс, өвөрмөц орчинд орсон д' Артаньян өөрийн гэх дадал заншилгүй болохоор нөхдийнхөө дадал заншилд дасав.
Өвлийн цагт өглөө найм, зун бол зургаан цагт босоод, харуулын нууц дохиог мэдэж авах, гадуур шинэ сонин юу дуулдаж байгааг сонсох санаатай Де Тревиль гуайн руу очно. д'Артаньян өөрөө шадар цэрэг биш, гэлээ ч албанд мэрийн зүтгэх нь сэтгэл уяруулам. Нөхдөөсөө харуулд гарах болсон нэгий нь заавал дагаж явдаг болохоор ямагт харуулын алба гүйцэтгэнэ. Шадар цэргүүдийн байранд д'Артаньяныг цөм танина. Цөм сайн нөхөр гэж үздэг аж. Анх харсан цагаасаа аван үнэлж чадаад, өөрт нь үнэхээр сайн байдаг Де Тревиль гуай д'Артаньяныг ванд ямагт магтана.
Мань гурван шадар цэрэг бас залуу нөхөртөө тун сайн байдаг. Дөрвөн нөхөд хоорондоо бат сайн үерхдэг, тэрчлэн ямар нэгэн хүнтэй тулалдах болсон хэрэг юм уу, цэнгэж наргих, өөр нэг хэргийн учир өдөртөө хэд дахин уулзалдах хэрэгцээ гараад, бүхэл өдөржин бие биеэ эрж гүйдэг аж. Люксембургээс Сен Сюльписийн талбай юм уу, хуучин тагтаат гудамжнаас Люксембург хүрэх зам зуур нэг нэгнээ эрээд гүйж яваа салшгүй дөрөвтэй ямагт тааралдаж болохсоон.
Тэр зуур де Тревиль гуай өгсөн амандаа алгуур хүрч л байлаа. Нэг өдөр бараа бологч Дезессарт торгон цэргийн сумандаа д' Артаньяныг ав гэж ван зарлиг болов. д' Артаньян санаа алдаад торгон цэргийн жагсаалын хувцас өмслөө. Үүнийгээ шадар цэргүүдийн нөмрөгөөр солихын тулд арван насаа өгөхөөс ч буцахгүй аж. Гэтэл деТревиль гуай д'Артаньяныг хоёр жилээс доошгүй сорьж байж тийм өршөөл үзүүлнэ. гэхдээ ванд тус болох учрал д' Артаньянд дайралдах юм уу өөр нэг янзаар тодрох юм бол уул хугацааг сааж болох юм гэжээ. д' Артаньян тийм ам аваад даруй явж маргаашаас нь эхлэн алба хаах боллоо.
д' Артаньяныг харуулд гарахын цагт хамт явж байх ээлж одоо Атос. Портос,Арамис гуравт ирлээ. Иймд, д' Артаньяныг ирснээр, Дезессар гуайн суман нэг хүнээр биш дөрвөн хүнээр нэмэгджээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.19.10 11:32 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
VIII
ОРДНЫ ЭЛДЭВ БУДЛИАН
Тэр зуур, хорвоо дээр эхэлсэн юм бүхэнд дуусах цаг байдаг жамтай юм болохоор ХШ Людовик вангийн хайрласан дөчин зоос дуусчихлаа. Тэр цагаас аваад дөрвөн нөхдөд хүнд цаг ирлээ. Эхний үед Атос бүгдийгээ аргацааж жаал байснаа Портос нэг удаа алга болдгоороо алга болсны ачаар залгаж авлаа. Портосын ийнхүү алга болоод өгдөгт нөхөд нь нэгэнт дасчихсан билээ. Хоёр долоо хоног хирдээ Портос бүгдийнхээ чухаг хэрэгцээг аргацаагаад байхтай байв. Явж явж Арамисын ээлж ирсэнд бурхан шашны номоосоо зараад хэдэн зоос олов гэжээ. Дараа нь ердийнхөөрөө де Тревиль гуайгаас тусламж эрэхэд хүрлээ. Цаадах нь гурван шадар цэргүүдийн авбал зохих цалингаас цөөнийг урьдчилан олгосон боловч, багагүй өр ширтэй болчихсон гурван шадар цэрэг мөн өр ширтэй болж хараахан амжаагүй нэг торгон цэрэг үүгээр төдий удаан аргацааж яахан чадах билээ.
Тэгж тэгж, аргагүй хэрэгцээтэй юмаар гачигдах цаг тулаад ирж байгаа нь илт болохын цагт мань нөхөд арай ядан байж найм юм уу, арван алтан зоос гаргаад, Портос түүний нь авч мөрийцөхөөр явлаа. Гай болж Портос энэ удаа аз муутай байснаа юу ч үгүй алдчихсанаар барахгүй хорин таван зоос дараа өгөхөөр ам гарч нэмээд алдчихжээ.
Тэгэхийн хамт ховор живэр байснаа нэгэнт гачигдаад явчихлаа. Өлсөж орхисон шадар цэргүүд зарцаа дагуулсаар нөхдийн хэн нэг урьж хооллуулах бий гэсэндээ гудамж, байруудаар тэнүүчилж яваа нь харагдах боллоо. Юу гэвэл Арамисын хэлдгээр ийм үедээ өөрсдөө уригдаж болохтой байхын тулд явах үедээ хэн тохиолдсон хүнийг урьж хооллуулаад байх хэрэгтэй байдаг аж.
Атос дөрвөн удаа урилга авч, дөрвүүлэн дээр нь нөхдөө. зарц нары нь хамт дагуулж аваачив. Портос зургаан удаа уригдаж, мөн энэ завшаанаа нөхдөдөө ашиглуулав. Арамис найман удаа уригдлаа. Энэ хүн сүр бадруулах нь бага мөртөө их юм хийдгийг бид нэгэнт ажсан хойно.
Нийслэл хотноо танил тал гэх юм ер үгүй, д' Артаньяны хувьд гэвэл, уул нь Гасконь нутгийн, нэг хувраг айлынд ганц удаа өглөөний цай чихэртэй ууж, мөн торгон цэргийн даргын гэрт хоолонд уригдсан төдий л билээ Хуврагийнд нөхдөө дагуулж ирээд, хоёр сарын нь нөөцийг бүхэлд нь устгачихсан гэнэ Харин даргынх яриагүй их элбэг дэлбэг дайлсан, гэхдээ Планщегийн хэлсэнчлэн «идээд идээд юу барав. ганцхан л удаа идэх юм чинь».
Атос, Портос, Арамис нарын ачаар өдий их наргичхаад өөрөө тэднийг дөнгөж бүтэн хагас удаа хооллуулсандаа д' Артаньян зовж байлаа. Юу гэвэл хуврагийнд өглөө цай уусан нь хагас хоолны дайтай л байх уу үгүй юу. Залуу хүний цагаан цайлган зангаар хамаг нөхдөө бүтэн сарын турш хооллож байснаа мартчихаад, бусдадаа тээр болж байх шиг өөрт нь санагдана. Сэтгэл зовсон залуугийн ухаан элдэв арга сүвэгчилнэ. Авхаалж шийдмэг зоригтой, дөрвөн залуус нийлсэн хойно, хөлчүүрэхийн зугаа цэнгэл хөөцөлдөх, илдний сургууль хийх, яахав овоо чадмагаар ч гэлээ дүрсгүйтэхээс өөр эцээхэн юманд зорих ёстой гэж д' Артаньян бодлоо.
Нээрээ үнэхээр ч эдэн шиг нэг нь нөгөөгийнхөө төлөө хэтэвчнээсээ аваад амиа хүртэл өгөхүйц бэлхэн, шийдсэн юмаа нийлээд юм уу, нэг нэгээрээ хийхэд бие биеэ ямагт дэмжин хэзээ ч буцаж няцдаггүй ийм дөрвөн эрчүүл алив дайсанд дөрвөн зэрэг юм уу тус тусдаа ч гэлээ хүч нийлэн заналхийлэх дөрвөн нударга, эд тавьсан зорилгодоо хэдий хол, хэдий хүрэхүйеэ бэрх байвч ил юм уу далд шууд юм уу тойруу зам, арга заль юм уу хүч чадал алинаар боловч заавал хүрч чадахаар байлтай, Ганцхан энэ санаа яагаад аль хэдийнээ төрөөгүйд гайхна.
д'Артаньян энэ тухай ихээ гүнзгий бодол болж, энэ ер бишийн, дөрөв дахин нэмэгдсэн хүчийг аль замаар чиглүүлбэл таарахыг эргэцүүлж байв. Энэ хүчинд, Архимедын хөшүүрэг мэт тулгуурлан ертөнцийг эргүүлж болноо гэдэгт эргэлзэхгүй байв. Ингэж суутал гэнэт үүд аяархан тогшив. д' Артаньян даруй Планшег сэрээж үүд нээж өг гэв.
«Планшег сэрээж» гэхлээр уншигч та шөнө болчихсон юм уу, үүр цайгаагүй байгаа юм гэж бүү бодоорой, огтхон ч тийм биш. Дөнгөж сая дөрвөн цаг цохисон билээ. Хоёр цагийн өмнө Планше эзэн дээрээ ирээд хоол өгөхийг гуйсанд, цаадах нь «унтах, хоол идэх хоёр адилхан» гэж хариулсан юм байж.
Планше тэгээд хоолыг нойроор орлуулж байсан нь энэ аж.
Даруухан' хувцалсан, үзвэл хот газрын бололтой хүнийг Планше өрөөнд орууллаа.
Юун тухай яриа болохыг сонсож, хоолны дараах амттан зуушаа оруулах санаа Планшед их байсан боловч, ирсэн хүн нууцыг хадгалбал зохих чухаг юмны тухай ярилцах хэрэг байна гэж д' Артаньянд дуулгав,
д'Артаньян Планшег явуулаад, ирсэн хүнийг сууна уу гэв.
Жаал дуугүй байцгааж, зочин, эзэн хоёр бие биенийхээ тухай юм гадарлах санаатай өөд өөдөөс харна. Эцэстээ, д' Артаньян мэхэс гэж зочны үгийг сонсоход бэлхэн байгаагаа илтгэв.
—           д' Артаньян гуайг зоригтой залуу эр гэж би дуулсан юм, нээрээ та ийм алдар олохуйц сайн хүн болохоор нууцаа танд итгэмжлэх сэтгэл над төрлөө гэж ирсэн хүн дуугарав.
Энэ хэргээс эрхбиш ашиг гарах төлөвтэйг зөгнөж таасан д' Артаньян үүнд,
—Ярь ярь, эрхэм ээ гэв.
Ирсэн хүн дахин хэсэг зуур дуугүй байснаа:
Манай эхнэр вангийн хатантны нэг бараа бологч юм, эрхэм ээ. Уул нь царайлаг ухаантай бүсгүй. Намайг тэр хүнтэй суулгаснаас хойш одоо гурван жил бэлж байна. Инж гээд байхаар их юм байгаагүй ч гэсэн хатантны шадар бараа бологч де Порт гуай эхнэрийн хамаатан болох хун, өмөг түшигтээ багтааж байдаг юм... гэв.
д' Артаньян яаруулж:
—За тэгээд цаашаа?...
—           Цаашаа юу болоо вэ? гэнээ.
Цаашаа юу... цаашаа байнаа, өчигдөр манай эхнэрийг цагаан хэрэгслийн агуулахаас гарах үед хулгайлж аваад явчихжээ, гэж ирсэн хүн өчив.
—Танай эхнэрийг хэн тэгж хулгайлж орхив?
—           Би ч мэдээжээр товтой юу хэлж чадах вэ. Гэхдээ би нэг сэжиг төрөөд байнаа.
—Танд сэжиг төрүүлсэн тэр хүн чинь хэн бэ? —Аль эртнээс эхнэрийг мөрдөөд байсан нэг хүн —Ээ золиг, чөтгөр алгад!
—Гэхдээ зүрхэлж дуулгахад байнаа, эрхэм ээ, энэ явдалд дурлал гэхээсээ улс төрийн бодлого, дийлэнх бололтой санагдах юм.
 
—           Дурлал гэхээсээ, улс төрийн бодлого гэнээ,— гэж д'Артаньян бодол болон давтаад,—Та тэгээд чухам юу гэж төсөөлж байгаа юм дээ?
—           Мэдэхгүй, төсөөлж байгаа юмаа би тэгээд танд хэлж. болох болов уу даа...
—Эрхэм ээ, би танаас юу ч асуугаагүй гэдгийг бодоорой.. Та өөрөө над дээр ирсэн. Нууцаа над итгэмжлэх санаатай байна гэж та өөрөө хэлсэн шүү. Тааллаараа л болж үз. Та одоохондоо над юу ч хэлэлгүйгээр яваад өгч болохоор байна.
—Үгүй үгүй! эрхэм ээ, та шударга сайн залуу шиг над санагдаж байна. Тэгээд нууцаа би танд илчилье. Миний санахад энэ хэргийн шалтаг гэвэл манай эхнэрийн өөрий нь янаг амрагийн хэрэг биш, харин өөрөөс нь их өндөр дээд нэг хатагтайн янаг амрагийн хэрэг бололтой.
Ирсэн хүний өмнө ордны амьдралын тухай сайн дуулсан хүн болж харагдахыг хичээсэн д' Артаньян,—
—           Уухай Арай Де Буа Траси гуайн хатагтайн янаг амрагийн хэрэг биш биз гэж дуу алдав.
—Үгүй эрхэм ээ, түүнээс их өндөр дээд хүнийх —д' Эгильон гуайн авгайн уу? —Үгүй, дээгүүр
—де Шеврез гуайн хатагтайн уу?
—           Дээгүүр их дээгүүр —Үгүй, арай...
—Тиймээ, эрхэм ээ, чухам тийм гэж ирсэн хүн айж сүрдэн, дөнгөж дуулдахтай шивэгнэв. —Хэнтэй?
—           Хэнтэй гэж, герцогоос... өөр хэн байх билээ.
—           Герцогтой? гэнээ?...
—Тиймээ, эрхэм ээ, —гэж ирсэн хүн улам ч бүдэг дуугарав
—Үгүй эд бүгдийг та хаанаас дуулсан юм бэ? —Ээ...хаанаас дуулсан гэж санана!
—Тиймээ, хаанаас мэдсэн юм? Итгэвэл, итгэсэн   шиг  итгэх хэрэгтэй... үгүй болж гэм...та өөрөө мэднэ хойно!..
—Энэ бүхнийг би эхнэрээсээ, өөрийнхөө, эхнэрээс дуулсан юм эрхэм ээ.
—Эхнэр чинь өөрөө хаанаас дуулаа вэ?
—де Ла Порт гуайгаас. Де Ла Порт гуай бол манай эхнэрт сахиус зүүлгэсэн хүн гэдгийг би танд дуулгаагүй гэж үү ?3а тэгээд их эзэгтэйг дэргэдээ итгэмжилж болох хүнтэй байг гэж де Порт гуай манай эхнэрийг хатагтайн дэргэд албанд оруулсан юм. Хөөрхий хатагтайг ван хайхрахаа больчихсон, хамба мөрдөөд амраадаггүй, хүн бүхэн урваж байдаг юм.
—За тийм байж Байдал тодорхой болж байна.
—Эрхэм ээ, манай эхнэр дөрвөн өдрийн өмнө над дээр ирсэн юм. Эхнэрийн албанд орохдоо тавьсан нэг болзол гэвэл долоо хоногт надтай хоёр удаа уулзах зөвшөөрөлтэй юм.
Манай эхнэр над их сайн юм "гэдгийг танд би завшаанаар нэгэнт дуулгасан, тэгээд над дээр ирээд, хатагтайн сэтгэл одоо их түгшүүртэй байгааг аминчлан дуулгасан юм.
—Нээрээ тийм үү?
—Тиймээ манай эхнэрийн үгээр бол хамба гуай одоо хатагтайг урьд урьдынхаасаа илүү их мөрдөн хавчиж байгаа гэнээ. Нөгөө Испани бүжигний үед болсон явдлын улмаас хамба одоо хатагтайд өшөөрхөөд байгаа юм. Тэр бүжгийн үед болсон явдлыг дуулаа биз дээ?
—Дуулалгүй яахав. Би болоод түүнийг дуулалгүй байх уу? гэж юу ч дуулаагүй мөртлөө бүхнийг мэддэг хүн болох гэсэн д' Артаньян хариулав.
—Тэхлээр одоо хамба үзэн ядахаар барахгүй өшилж байгаа
хэрэг
—           Нээрээ юү?
—           Тэгээд хатагтайн төсөөлж байгаагаар ... —Хатагтай юу гэж төсөөлөв өө?
—Бекингем герцогт өөрийнхөө нэрийг зээлдэж захиа явуулсан болов уу гэж   хатагтай төсөөлөөд байгаа гэнэ.
—           Хатагтайн нэрийг зээлдэж үү?
—Тиймээ, герцогийг Парис руу хуурч авчраад нэг занганд оруулах санаатай тэр байхгүй юү.
—Ээ золиг чөтгөр алгад! Ингэхэд эрхэм ээ танай эхнэр энэ бүгдэд ямар хамаатай байдагсан билээ.
—Эхнэрийн хатагтайд үнэнч байдгийг бүгдээр мэднэ. Нэг бол түүнийг эзэгтэйгээс нь холдуулах гэж, эсвэл айлгаж сүрдүүлээд их эзэгтэйн нууцыг хэлүүлж авах, үгүй бол мөнгөөр татаж тагнуул туршуулаа болгох гээ биз.
—           Магадгүй, эхнэрийг чинь хулгайлсан хүнийг та мэдэх үү гэж д' Артаньян хэлэв.
—           Мэдэх юм шиг санагдаад байна гэдгээ танд түрүүн хэлсэн билээ. —Нэр нь?
—           Нэрий нь би мэдээгүй юм. Хамба гуайд нохой шиг үнэнч зүтгэдэг шадар хүн нь мөнийг л мэднэ.
—Тэр хүнийг та үзсэн удаа байна уу?
—Үзсээн, эхнэр нэг удаа над тэр хүнийг зааж өгсөн юм.
—Танигдахаар содон тэмдэг тэр хүнд үгүй юу?
—Байлгүй яахав! Хар үстэй, царай нь боровтор, айхтар хурц харцтай цагаан шүдтэй, зэгсэн ихэмсэг байрын эрхэм. Санчиг дээрээ бас сорвитой, гэсэнд д' Артаньян дуу алдаж,
—           Санчиг дээрээ сорвитой гэнээ?
—           Тэгээд бас цагаан шүдтэй, хурц харцтай, бор царайтай хар үстэй ихэмсэг байрын гэнээ. Тэр чинь Менгэд дайралдсан нөгөө хүн мөн дөө!
—           Менгэд дайралдсан нөгөө хүн мөн гэв үү та?
—           Тиймээ тийм. Энэ ч ажил төрөлд хамаагүй юм. Үгүй би эндүүрч байна. Энэ чинь уул хэргийг ихээ хялбарчилж байна, Таны дайсан хүн бас миний дайсан болохоор би хоёулангийнхаа өмнөөс өшөө авна. Ердөө л энэ дээ. Харин тэр хүнийг би хаанаас олох билээ?
—Үүнийг би мэдэхгүй юм даа.
—Тэр хүний суудаг газрын талаар дуулсан юм танд тун үгүй биз?
—           Огт үгүй. Нэг өдөр эхнэрээ би Лувр ордон руу хүргэж өгтөл эхнэрийг орсон дорхон тэр хүн цаанаас нь гараад ирсэн тэгээд л эхнэр над зааж өгсөн юм.
—Ороолон! Ороолон! юм даа тэр чинь? Энэ бүгд тун учир бүрхэг "'юм даа. Танай эхнэрийн хулгайлагдсаныг хэн танд дуулгав.
—           де Ла Порт гуай
—Танд тэр тэгээд ямар нэг тодорхой юм хэлэв үү? Өөрт нь мэдэх юм байсангүй.
—Өөр газраас дуулж мэдсэн юм танд бас үгүй юү?
—           Жаал зугаа юм мэдсээн ...   Би юу авсан   ... —Юу авсан гэж?
—Миний хувьд энэ их болгоомжгүй явдал байж мэдэх юм даа. бүү мэд..
—           Та дахиад эргэлзэж байх шив. Буцна гэвэл нэгэнт оройтож орхисныг танд хэлүүштэй байна.
—Үгүй би буцах гээгүй байна. Мянган чөтгөр гэж ирсэн хүн хараалын хүчээр зориг орох санаатай дуу алдаад Бонасьегийн нэр төрийг барьж ам өгье .... гэв.
—           Таны нэр Бонасье юу?
—           Тиймээ, энэ миний нэр.
—           Ингээд та Банасьегийн нэр төрөөр ам өгье... гэсэн байхаа. Таны үгийг тасалсанд та уучлаарай. Ингэхэд таны нэрийг би нэг газар дуулсан шиг над санагдах юм.
—           Магадгүй ээ эрхэм ээ. Би энэ байшингийн эзэн юм.
—Аа тийм бий! Та энэ гэрийн эзэн юм бий?гэж д'Артаньян өндөс гэж мэхийн дуугарав.
—Тийм тийм эрхэм ээ. Та манай байшинд суугаад гурван сар болчхож байгаа, тэгээд олон чухал ажил төрлийн хажуугаар байрныхаа хөлс төлөхийг мартчихсан бололтой, Би хувьдаа таныг зовоож байгаагүй, тэхлээр миний санахад та ингэж эелдэг байсны минь харгалзаж үзээд.
—           Тэгэлгүй яахав,тэгэлгүй яахав,Бонасье гуай! Ингэж эелдэг байсны ачийг би чухагт санаж танд алив юмаар тус болж болохтой байвал туслахыг өөрийн үүрэг гэж үзнэ... гэж д'Артаньян хэлэв.
—           Би танд итгэж байна. Итгэж байна, эрхэм ээ үүнийгээ л би танд хэлэх гэсэн юм. Бонасьегийн нэр төрөөр амлая,би танд бүрэн итгэж байна.
—Тийм бол үгээ үргэлжлүүл, дуустал нь ярьж аль. Ирсэн хүн хармаанаасаа нэг цаас гаргаад д'Артаньян өөд сарвайсанд
—Захидал уу? гэж мань залуу дуу алдав. . — Өнөө өглөө авсан захидал.
д' Артаньян. захидлыг задлаад бүрэнхий болж байсан цаг болохоор цонх руу очив. Зочин араас нь дагана.
д' Артаньян уншвал: «та эхнэрээ бүү эрээрэй, хэрэгцээ нь өнгөрсөн хойно эхнэрий чинь буцааж өгнө. Та эхнэрээ эрж олох арга сүвэгчлэх юм бэл баларна шүү» гэжээ.
—Юу ч гэсэн энэ чинь шууд тодорхой юм байна, үгүй явж явж энэ маань ч ердөө л сүрдүүлэг байна шүү дээ гэж д' Артаньян хэлэв.
—Тиймээ, гэхдээ энэ сүрдүүлэг миний үсийг өрвийлгөөд байна. Эрхэм минь, би эр цэргийн хүн биш Бастили гяндангаас айх юм.
—           Хээ! Бастилид би ч гэлээ танаас илүү их дуртай хүн биш. Харин илд далайх хэрэгтэй цаг тохиолдлоо гэх юм бол өөр хэрэг.
—Аа эрхэм минь энэ хэргийн хувьд  миний тэгээд танд найдсаныг яана!
—           Нээрээ юү?
—Таныг хэзээд л догь сайхан шадар цэргүүдтэй нийлдэг, тэд нар де Тревиль гуайн шадар цэргүүд тэхлээр хамба гуайд дайсагнагч улс гэдгийг мэдээд, таны нөхөд, та нарыг хөөр . хий хатны талд. орж, дашрамд нь гэгээнтнийг нэг сайн хорлохоос дургүйцэхгүй байх л гэж бодсон юмсан.
—           Мэдээж хэрэг.
—           Цааш нь мөн та над байрны хөлс гурван cap төлөөгүй өртэй би тэр тухай ер сануулж төвөг удаагүй болохоор . •
—Тиймээ, тийм, та энэ үгээ түрүүн хэлж байсан, би ч мөн зөв гэж үзэж байна.
—Цаашдаа, манай гэрт та хэдий удаан суулаа ч гэсэн мөн хөлс энэ тэр гэж төвөг удахгүй санаатай байдаг, үүнийгээ бодоод...
—Сайн, сайн.
—Үүнээс гадна, юмыг яаж мэдэх вэ, хэрэв таныг өнөөгөөр мөнгө муутайхан байгаа бол бас тавин алтан зоос авах үгүй юу гэх гэсэн юм...
—Аа их сайн! Ингэхлээр Бонасье гуай та баян хүн байх нээ''' —Үнэний нь хэлбэл, би амжирлагатай хүн. Би аар саар юмны наймаа хийж жаал хөрөнгө хураасан юм, тэр маань жилдээ хоёр гурван мянган экю хиртэй орлого өгдөг юм. Түүнээс гадна нэрт далайчин Жан Макийн сүүлчийн аялалд би жаал зугаа хөрөнгө оруулсан. Ингэхлээр эрхэм та өөрөө ойлгоно шүү дээ, үгүй энэ чинь юү вэ хөөш! гэж Бонасье гуай гэнэт дуу тавьсанд, д' Артаньян
—           Юу вэ? гэж асуулаа.
 
—           Тэнд тэнд ... —Хаана?
—Манай гудамжны нөгөө талын гудамжинд хаалган дээр! Нөмрөгөөр биеэ ороочихсон хүн зогсож байнаа.
д' Артаньян, Бонасье хоёр хэн хэн нь дайснаа таниад нөгөөдөх чинь байна! гэж нэг зэрэг дуу алдав..
—           Аа хаа! Одоо ч чи надаас мултрахгүй бий гэж Артаньян зүхээд, илдээ шүүрэн авч гүйж гарлаа. Өөрийнд нь ирж явсан "Атос, Портос хоёртой шатан дээр тулгараад цаад хоёрыгоо зай тавиад өхөд д' Артаньян хоорондуур нь сум шиг харайгаад гарлаа.
Хоёр шадар цэрэг араас нь,—чи хаашаа гүйгээ вэ? гэж хашгарав.
Нөгөө Менгэд дайралдсан хүн! гэж д' Артаньян хариу хашгараад далд оров.
Тэр хүнтэй учирсан, мөн аяллаар явсан сайхан бүсгүйн гарч ирсэн, тэр бүсгүйд цаад хүн нэг чухаг бичиг итгэмжилж өгсөн тухай д' Артаньян нөхдөдөө удаа дараа ярьж өгсөн билээ.
Эцгийнхээ захиаг д'Артаньян үймээн дунд хаячихжээ гэж Атос боддог аж. д' Артаньяныг дүрслэн ярьж, бий төрх байраар үзэхэд цаадах нь лав тайж хүн байж таарна тэхлээр Атосын бодлоор тайж хүн хүний захиа хулгайлах тийм булай юм хийж явахааргүй билээ.
Портос бол энэ бүх хэргийг бүсгүй хүнээс эрэгтэй хүндээ юм уу, эрэгтэй нь бүсгүйдээ болзоо хийж уулзаад байхад нь д' Артаньян, шаргал морьтойгоо саад хийснээс болсон гэж үздэг аж.
Арамис бол энэ явдалд нэг нууц далд юм байна, тиймэрхүү юмны учрыг тайлах гэж оролдоогүй нь дээр гэж—хэлжээ.
Тэхлээр д' Артаньяны амнаас тэр үг гармагц юун тухай хэлсний нь даруй ойлгов. д' Артаньяны цаад хүнээ гүйцээд ч юм уу  бараагий нь алдчихаад ч юм уу, буцаж ирнэ биз гэж бодоод тэр хоёр дээшээ өгсөв.
Тэр хоёрыг ороход д' Артаньяны өрөө хоосон байв. Байшингийн эзэн, гэртээ, суусан хүн, цаад хүн хоёрын хооронд заавал болох тулалдааны хойчоос айж, мөн д' Артаньяны саяхан өөрөө гаргаад хэлж байсан тэр ааш зангий нь бодоод, холдсон нь дээр гэж үзжээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.19.10 11:32 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
IX
д' АРТАНЬЯНЫ АВИР ТӨРХ ТОДОРЧ ИРЭВ
Атос, Портос хоёрын бодсончлон, хагас цаг өнгөрөөд д'Артаньян гэртээ буцаж ирэв. Энэ удаа мөн л ид шидтэй юм шиг алга болоод өгсөн нөгөө хүнээ олж чадсангүй. д' Артаньян гартаа илд барьсаар ойр хавийн гудамжаар гүйж үзсэн боловч эрсэн хүнтэй нь төстэй хүн тун ч харагдаж өгсөнгүй_
Эцсийн эцэст нөгөө хүний налаад зогсож байсан үүдийг очиж цохив, уул нь эхлээд л тэгэх ёстой байсан байж болох юм. Үүдий нь алхаар арав, арван хоёр гурав цохиод, цохиод хүн гарч ирсэнгүй. Гарсан чимээнээр айл зэргэлдээх улс зарим нь үүдэн дээр гарч, зарим нь цонхоороо цухуйгаад, энэ байрын бух үүд хаалга түгжээтэй, хүн амьтан суулгүй одоо лав зургаан cap болж байна гэлцэв.
д' Артаньяныг гудамжаар гүйж, үүд хаалга цохиж байх зуур Арамис хоёр нөхөр дээрээ ирж амжсан болохоор д'Артаньяныг  буцаад ирэхэд хамаг нөхөд нь цуглачихаад байв.
Хамаг хөлс нь цувж уурласандаа царай нь үрчийж ярвайчихсан   д' Артаньяны орж ирэхийг гурван шадар цэрэг үзээд.
—           За яахав гэж нэгэн дуугаар асуув. Залуу хүү малгайгаа орон дээр чулуудаад.
—           Яахав дээ. Тэр хүн ёстой нөгөө шулам нь мөн дөг. Сүүдэр хий юм, чөтгөр шиг алга болоод орхилоо гэж дуу алдав.
—           Хий юманд та итгэдэг үү? гэж Атос Портосоос асуув.
—           Би үзсэн юмандаа л итгэдэг хүн. Хий юм гэгчийг нэг ч үзээгүй болохоор итгэдэггүй шүү гэж Портос хариулав.
Хий юм байдаг гэж бурхны номд айлдсан байдаг. Самуилийн сүнс Саул дээр ирж байжээ гэдэг шашны энэ баримтлалыг би эргэлзэшгүй зүйлд үзнээ гэж, Арамис дуугарав.
—           Юу ч гэсэн тэр, энэ ер хүн ч бай шулам ч бай, биетэй бодитой ч гэсэн хий сүүдэр ч гэсэн хоосон зэрэглээ ч гэлээ үнэн бодит юм ч гэлээ энэ хүн намайг хөнөөх тавилантай төрсөн дөгөө. Тэр этгээд зугтаачихсанаар, зуу, илүү ч их алтан зоос олж болох хэрэг миний гараас мултраад явчихлаа.
—           Яаж тэр вэ, хөөш? гэж Портос, Арамис хоёр зэрэг дуу алдав.
Илүү үгэнд уулын дургүй Атос залуу өөд ердөө л асуух байртай харав.
Ярианы сэжмийг ч гэлээ сонсоод авах санаатай үүд ялихгүй онгойлгоод, завсраар нь толгойгоо цухуйлгаж байсан зарцдаа д' Артаньян,
—           Планше доошоо бууж, энэ байшингийн эзэн Бонасье гуай дээр очоод тав зургаан лонх Божанси дарс бидэнд явуулна уу гэж хэл. Энэ дарс над бусдаасаа илүү дээр санагдаад байдаг юм
—           Портос дуу алдаж,
—Энэ бас догио! та янз нь эзнийхээ гэрээс юу дуртайгаа дураараа хэрэглэх эрхтэй хүн   юмаа?   гэсэнд   д' Артаньян
—           Тийм ээ, өнөөдрөөс эхлээд тэр, Бүү санаа зов, дарс нь муу байж таарвал бид сайн дарс авчруулна.
—           Хэрэглэх хэрэгтэй, гэхдээ хэтрүүлж болохгүй гэж Арамис сургамжлангуй дуугарав.
 
—           Бид дөрөв дундаас хамгийн ухаалаг нь д' Артаньян гэж би эс хэлдэг билүү, — гэж Атос дуугараад, ердийнхөөрөө дуугүй болчихов.. д' Артаньян үгэнд нь хариу мэхэсгэв..
—           За тэгээд, чухам юу болсон юм дээ? гэж Портос асуусанд Арамис тосч аваад,
—           Нээрээ энэ нууцаа бидэнд тайлж өгөөч найз минь. Гэхдээ энэ явдалд бүсгүй хүний нэр төрийн хэрэг оролцоогүй л юм бол тэр шүү. Оролцсон юм бол та нууцаа дотроо хадгалж явсан нь дээр.
—           Бүү сэтгэл зов, миний. Та бүхэнд дуулгах юмнаас болж хэний ч нэр төр гутчихгүй гэж Артаньян хэлэв.
Тэгээд гэрийн эзэнтэй ярилцсан бүхнээ нөхдөдөө нэгд нэгэнгүй ярьж, мөн гэрийн эзний эхнэрийг хулгайлсан хүн нөгөө«чөлөөт тээрэмчин» гэгч буудалд будлиан гаргасан нөгөө танихгүй хүн дүрээрээ гэдгийг нэмж дуулгав.
Атос дарснаасаа сайн муугий нь мэдэх хүний байртай балгаж,   сайн дарс болохы нь толгой дохиж гэрчлээд,—
—           Муугүй хэрэг ээ, энэ сайн санаат хүнээс тавь жаран зоос гаргуулаад авчиж болох л юм. Ганцхан жаран зоосноос болж дөрвөн толгойгоо аюултай юманд оруулахын хэрэг байна уу? үгүй юу гэдгийг л эргэцүүлж үзье гэв.     .
—           Энэ хэрэг чухамдаа бүсгүй хүний тухай, эзэгтэйдээ үнэнч шударга байлаа гэж хулгайлагдаад элдэв сүрдүүлэг, магадгүй эрүү шүүлт үзэж бий бүсгүй хүний тухай гэдгийг бүү мартаарай гэж д' Артаньян дуу алдав.
—           Болгоомжтой, д' Артаньян минь, болгоомжтой байж үз! Миний бодоход Бонасьегийн гэргийн хувь заяаг та хэтэрхий өөриймсөг үзээд байх бололтой. Эм хүн биднийг хөнөөхөөр төрсөн улс, ер нь бидний хамаг гай зовлонгийн уг сурвалж нь эм хүн юм шүү гэж Арамис хэлэв.
Арамисын энэ үгийг Атос дуулаад, царай нь барайж,. хөмхийгөө зуув.
—           Бонасье гуайн гэргийн төлөө л би санаа зовоод байгаа юм биш ээ. Гянданд хаягдаж орхиод хамбад хавчигдаж ойр дотно хүмүүсий нь толгой дараа дараагаар унасаар байгааг харж бий хөөрхий хатагтайн тухай зовж байгаа юм гэж д' Артаньян хэлэв.
—           Бидний  хамгийн өштэй дургүй улс, Англи, Испанийнханд хатан юунд тэгтлээ хайртай байдаг юм бэ?
—           Испани бол хатагтайн эх орон, төрсөн нутгийнхаа испаничуудад сайн байдаг нь арга байж уу. Таны хоёрдох зэмлэлийн тухайд гэвэл, миний дуулснаар хатагтай англичуудад хайртай байдаггүй ганц англи хүнд хайртай юм гэнэ билээ
—           Үнэнийг хэлэхэд тэр англи хүн арга ч үгүй хайр булаахуйц хүн. Герцогоос илүү нүдэнд дулаан царайтай хүн би ер үзээгүй гэж Атос өчсөнд
—           Хүн хүнээс гойд хувцасладгий   нь бас дурсаад яахав„

Герцогийг Лувр ордонд сувдаа цацаж байхад нь би тааралдсан юм, хоёрыг олж аваад, сүүлд тус бүр арван алтан зоосоор өгсөөн. Арамис чи тэр хүнийг мэдэх үү?
—           Та нарын мэдэж байгаа шиг л сайн мэднээ, эрхмүүдээ. Герцогийг амены цэцэрлэгт барьсан хүмүүсийн нэг нь би байсан юм даг. Намайг хатны агтач де Пютанж гуай тийш нь дагуулж аваачсан юм. Миний нөгөө шашны сургуульд байх үед юмсан. Тэр явдал вангийн хувьд гутамшигтай юм мэт над санагддаг гэж Арамис хэлэв..
—           Тэглээ ч гэсэн Бекингем герцог гуайн хаа байгааг би мэддэгсэн бол ядахдаа хамбын хорыг маажих гэж герцогийг гараас нь хөтлөөд хатан дээр аваачихсан.
Манай хамгийн хэрцгий дайсан гэвэл хамба мөн, тэгээд түүнийг хорон муугаар чадаж болох завшаан гарвал би толгойдоо халтай байлаа ч буцахгүйсээн гэж д' Артаньян ярив.
—           Бекингэмийг нааш нь хуурмаг захиагаар ирүүлэх гэж дуудсан болов уу гэж хатан зовж байгаа болтой сэдвийг аар саар юмны худалдаачны үгнээс та мэдээ юү. д' Артаньян?  гэж Атос асуув.
—           Хатагтай тэгж айж байна.
—           Байзнаарай гэж Арамис дуугарахад
—           Юу болов? гэж Портос асуулаа.
—           Үгүй зүгээр ярь ярь. Зарим нөхцөл байдлын талаар би юм санах гэж оролдсон юмаа.
—           Энэ бүсгүйг хулгайлсан явдал бидний сая ярилцсан хэрэг явдалтай уялдаатай гэж би одоо бат итгэж байна. Магадгүй Бекингем герцогийн Парис хотноо ирчихсэнтэй уялдаж байж мэдэх бий гэж д' Артаньян хэлэв.
—           Гасконь нутгийн энэ хүн тун их ухаалаг юмаа ер! гэж Портос бишрэн дуу алдсанд Атос
—           Би үүний юм ярихыг чагнах дуртай, дуудлага нь над хөгтэй санагддаг юм гэв.
—           Өршөөлт эрхмүүд минь миний үгийг дуулж үзээч! гэж Арамис дуугарахад
—           Арамисын  үгийг   дуулъя   гэж нөхөд нь  зөвшөөрөв.
—           Өчигдөр би хотын нэг буйд хэсэгт нэг номтой ламынд очсон юм.
Бичиж байгаа номынхоо талаар зөвлөгөө авах хэрэгцээ гарахаар би хааяа очдог юм л даа... гэсэнд Атос инээмсэглэв. Арамис яриагаа залган.
—           Тэр хүн эрхэлдэг ажлынхаа байдал, зан төлөвтөө тохируулан буйдхан хол суудаг юм. За тэгээд намайг тэднийхээс яг гарч иртэл... гээд түгдрэв.
—           За тэгээд? Таныг тэднийхээс яг гарч иртэл яагаав? гэтэл Арамис нэг ухасхийснээ гэв гэнэт саадтай тулгарсан хүн шиг хүчилж чармайв. Тэгээд сонсож байсан улсын^нүд өөдөөс нь ширтэж, ярианы нь үргэлжлэлийг хичээнгүйлэн хүлээх тул нэгэнт буцахын эрхгүй болжээ.
—           Тэр номч хүний нэг зээ охин байдаг юм, гэж Арамис ярив.
—           Аа тийм бий! Тэднийд охин бий юм бий! гэж Портос үгий нь таслав.
—           Ихээ тохитой сайн авхай гэж Арамис тайлбарласанд гурван нөхөд инээлдлээ.
—           Та нар инээлдэж, миний үгэнд эргэлзэж байгаа бол өөр юу ч дуулахгүй гэж Арамис хэлэв.
—           Бид танд бурхан шиг итгэж загас мэт дуугүй байя гэж Атос амласанд Арамис дахин яриандаа орж,
—           За тийм бол би цааш ярья. Тэр зээ охин нь хааяа авга дээрээ очдог юм байж. Өчигдөр орой мөн тэнд намайг байх үеэр очиж таараад, би тэр бүсгүйг сүйхэнд нь хүргэж өгөх боллоо... гэсэнд Портос амаа барьж чаддаггүй нэг их муу зантай хүн болохоор мөн хажуугаас нь орж
—           Уухай, тийм бий! Номч хүний зээ охинд сүйх байсан байх нээ? Догь хүнтэй танилцаж дээ. Найз минь гэв.
—           Портос та ер жаал даруу биш зантай, энэ чинь л бүсгүйчүүлийн нүдэнд таныг хөөдөөд байх юм гэж нэг удаа өөрт   чинь сануулсан билээ гэж Арамис хэлэв.
Хэрэг явдлын үнэн голыг ойлгож эхэлсэн д' Артаньян дуу алдаж.
—           Эрхмүүд ээ, эрхмүүд ээ, энэ их чухаг хэрэг болноо. Болж өгвөл тоглоом тохуу хийхээ болъё. Арамис ярьж үз, ярьж үз гэв.
—           Гэнэт өндөр нуруутай хар үстэй, тайж байрын д'Артаньян таны нөгөө дайралдсан хүнтэй төстэй...
—           Дүрээрээ мөн байсан байж мэдэх бий, гэж д1 Артаньян дуугарав.
—           Тав зургаан хун хойноосоо арваад алхмын хир зайтай дагуулсаар над дээр ирээд: «Герцог гуай» гэснээ миний гарыг түшиж явсан бүсгүй рүү хандаж «хатагтай та» гэсэн...
—           Номч хүний зээ охиныг тэр биз?
—           Үгүй Портос та амаа татаач, аргалах аргагүй хүн байна шүү та, гэж Атос зандрав.
—           «Сүйхэнд сууж хайрла эсэргүүцэх юм уу, өчүүхэн ч болов чимээ шуугиан гаргах гэж бүү оролдоорой» гэж тэр хүн хэлсэн.
—           Тэр чинь таныг Бекингем гэж эндүүрчээ, —гэж д'Артаньян дуу алдав.
—           Би мөн тэгж тааж байгаа юм,гэж Арамис хэлэв.
—           Аа авхайг? гэж Портос асуулаа.
—           Авхайг яахав, вангийн хатан гэж боджээ гэж Артаньян хариулав.
—           Түмэн зөв гэж Арамис хэлсэнд
—           Энэ Гасконь нутгийн эр ер нь ёстой шулам байна шүү гэж Атос дуу алдав.
—           Юу ч андахгүй юм?
 
—           Нээрээ Арамисын нуруу, явах хөдлөх байр нь гуалиг герцогтой төстэй гэж Портос хэлсэнд үгүй тэхдээ Арамисын шадар  цэргийн хувцас...
—           Би урт нөмрөгтэй явсан юм,—гэж Арамис хэлэв.
—           Зуны дунд сард шүү та минь! Чиний тэр номтой лам чинь чамайг хүн таниад орхихоос айдаг юм уу? гэж Портос дуу алдаж
—           Тагнагч этгээд нуруугий чинь хараад хууртаж болох л юм гэтэл царай...
—           Би өргөн хүрээтэй малгай өмсч явсан юм, — гэж Арамис тайлбарлав.
—           Ээ тэнтэр минь! Буян ном судлахад ер хэчнээн ч их болгоомжлох юм билээ гэж Портос дуу алдав.
д' Артаньян хажуугаас нь
—           Эрхмүүд ээ, эрхмүүд ээ! тоглоом тохуу хийж цаг үрэхээ больё. Цөм тал тал тийшээ тараад. энэ аар саар юмны худалдаачны эхнэрийг эрж эхэлье. Хамаг хэрэг явдлын оньсого тэнд л лав байна, гэв.
—           Тийм дорд угсааны бүсгүй юу? д' Артаньян та тэгж бодож байна гэж үү? гэж Портос дорд уруулаа басамжлангуй унжуулан дуугарав.
—           Тэр бүсгүй хатагтайн итгэмжлэгдсэн бараа бологч де Порт гуайн садан юм. Эрхмүүд та бүхэнд би үүнийг дуулгаагүй билүү? Түүнээс гадна, их эзэгтэйд энэ удаа ийм доорд хүнээс түшиг дэмжлэг ирэх хэрэгцээ гарсан ч байж болох юм. Ихсийн толгой алсаас бараатай байдаг, тэр тусмаа хамба гуайн хараа хурц хойно доо.
 
—           За яахав,. цаад наймаачинтайгаа ярилцаж тохир, олигтойхон   шан авахыг бодоорой,   гэж Портос хэлэв.
—           Тэхийн хэрэггүй ээ, энэ хүн бидэнд ач хариулдаггүй юмаа гэхэд сайнаас сайнаар хариулах өөр хүн олдох юм шиг над санагдах юм, гэж д' Артаньян хариулав.
Энэ үеэр шатаар яарсан хүний хөлийн чимээ гараад үүд сүрхийн нээгдэж, нөхдийн зөвлөж суусан өрөө рүү золгүй наймаачин орж ирээд дуу тавьж,
—           Эрхмүүд ээ! Буян бодож намайг аварч үзээч! Доор дөрвөн цэрэг ирчихээд намайг барих гэж байна, аварч үзээч! Аварч өг гэв
Портос Арамис хоёр суудлаасаа босов.
—           Азнаарай гэж д' Артаньян дуу алдаад, хоёр нөхөртөө дутуу сугалсан илдээ буцааж хуйл гэж дохиж.—Энд эр зориг биш, арга заль хэрэгтэй болоод байна.
Портос маргаж, — үгүй бид харсаар байгаад яаж... гэтэл Атос хажуугаас нь:
—           д'Артаньяид дураараа болох боломж олгоё. Дахиад хэлэхэд д'Артаньян бидэн дотроо хамгийн ухаалаг маань юм. Юу ч гэсэн би л хувьдаа д' Артаньянд захирагдаж байгаагаа дуулгая. д' Артаньян та өөрийнхөө санаснаар л, бол гэлээ.
Энэ минутад үүдний өрөөнд дөрвөн цэрэг ороод ирснээ илд зүүсэн дөрвөн шадар цэргийг хараад дотогшоо орж зүрхлэлгүй зогсчихлоо, д' Артаньян өөдөөс нь:
—           Орцгоо, эрхмүүдээ, орцгоо!
Та   бүхэн манайд   ирээд байна,  бид бүгдээрээ   л   ван, хамба гуай хоёрын үнэнч зарц нар шүү дээ гэв. — Тийм бол, биднийг авсан тушаалаа биелүүлэхэд өршөөлт эрхмүүд саад тотгор хийхгүйсэн бол уу? гэж багийн дарга бололтой нэг нь хэллээ.
—           Яалаа гэж эрхмүүд ээ, хэрэгтэй бол та нарт бид туслахнаа ч бэлэн.
—           Үгүй, энэ чинь хаашаа юм яриад байнаа? гэж Портос үглэнэ.
—           Чи .тэнэг байна, дуугүй бай! гэж Атос шивнэв.
—           Үгүй та над ам өгсөн шүү дээ... гэж золгүй наймаачин дуулдахтай үгүйтэй дуугарсанд
д' Артаньян
—           Бид өөрсдөө чөлөөтэй сул байж гэмээнэ л таныг аварч чадна. Одоо бид таныг өмгөөлөх гэх юм бол тантай цуг баригдчихна шүү дээ гэж Бонасьед хурдхан шивнэлээ.
—           Миний санахад... д' Артаньян чангаар:
—           Тэгж үз, эрхмүүд ээ, тэгж үз. Энэ хүнийг өмөөрч байх шалтаг над ер үгүй. Өнөөдөр л энэ хүнтэй би анх учирсан, тэхдээ ямар шүү хэргээр учирсан гэж санана. Энэ өөрөө та бүхэнд хэлж өгөх бий. Надаас байрны үнэ нэхэх гэж ирсэн юм. Би үнэн юм ярьж байгаа биз, Бонасье гуай?
—           Аргагүй үнэн гэж гэхдээ шадар цэрэг гуай... гэж наймаачин аман дотроо бувтнав.
—           Миний тухай, нөхдийн тухай ганц ч үг бүү дуугар, ялангуяа хатны тухай бүү үг дуугар, эсвэл та бүгдийг хөнөөнө шүү! гэж д' Артаньян шивнээд хөдөлж үз, эрхмүүд, хөдөлж үз! Энэ хүнээ барьж аваад яв гэж чанга хэлэв.
Хэлмэгдэж гүйцсэн наймаачныг д' Артаньян цэргүүдийн өөдөөс түлхэж орхив.
—           Хонгор минь та ёс үл мэдэх бүдүүлэг хүн. Мөнгө нэхэж ирнэ гэнээ, тэхдээ бүр надаас шүү! шадар цэргээс тэр шүү та минь! Гянданд хий! Дахиад хэлэхэд эрхмүүдээ, энэ хүнийг шоронд аваачиж хийгээд намайг байрын хөлс төлөх мөнгө цуглуултал удаахан байлгаж үзээрэй.
Хуягууд талархлын  үг урсгасаар олзны хүнээ авч одлоо. Тэднийг шатаар нэгэнт бууж явтал д' Артаньян   гэнэт даргын нь мөрөн дээр алгадаад.
—           Та миний, би таны эрүүл энхийн төлөө нэг нэг уучих юм биш үү? гээд Бонасьегаас авсан божанси дарсаар хоёр хундага дүүргэв.
—           Над тун өндөр хишиг байна, их гялайлаа гэж хуягуудын дарга дуугарлаа.
—           За тэхлээр таны эрүүл энхийн төлөө хэн гуай, таны нэр хэн билээ? '
 
—           Буаренар!
—           Буаренар гуайн төлөө.
—           Өршөөлт эрхэм таны эрүүл энхийн төлөө! Таны гэгээн алдар хэнсэн бол? Одоо асуухыг соёрхоно уу?
—           д' Артаньян
—           д' Артаньян гуай таны эрүүл энхийн төлөө!
—           Гол нь, хэний эрүүл энхийн төлөө вэ гэхээр, вантны эрүүл энх, хамбын эрүүл энхийн төлөө! гэж д' Артаньян хөөрөн дуу алдав.
Муухан дарс байсан бол хуягуудын ахлагч д' Артаньяны үгийн үнэнд эргэлзэх байсан байж мэднэ, *гэтэл сайн дарс байсан болохоор тэр хүн итгэлээ.
Нөгөө хуягуудын даргыг дорд хүмүүсийнхээ хойноос гарч, дөрвөн нөхөд  хэдүүлхнээ үлдсэн хойно Портос:
—           Та ямар булай юм хийчихэв ээ? Яасан ичдэггүй юм бэ! Дөрөв дөрвөн шадар цэргүүд байж өөрсдөөсөө аврал эрж ирсэн хөөрхий хүнийг бариулчихаж байдаг! Тайж хүн байж муу туршуултай дарс уух гэж! гэж ундууцав.
—           Портос оо, чамайг тэнэг байна гэж Атос хэлсэн шүү дээ, би ч мөн санал нийлэхээс горьгүй нээ, д' Артаньян чи их хүн юм. Чамайг де Тревиль гуайн байрыг эзлэхийн цагт өөрөөс чинь би өмөг түшиг гуйж сүмийн даа лам болохдоо дэмжүүлнэ гэж Арамис хэлсэнд.
—           Юу болж байгаа юм, бүү мэд, д' Артаньяны хийснийг га нар сайшааж байх шив? гэж Портос дуу алдана.
—           Тэгэлгүй яахав, чөтгөр алгад! Үүний хийсэн юмыг сайшаах байтугай, баяр хүргэж байна гэж Арамис хэллээ.
д' Артаньян тэгж авирласныхаа учрыг Портост тайлбарлаж өгөхийг ч завдсангүй.
—           За эрхмүүд минь одоо нэг нь бүгдийнхээ төлөө .бүг" дээрээ нэгнийхээ төлөө, манай уриа одоо энэ болж байна, тийм биз? гэв.
—           Үгүй... гэж Портос ам нээтэл, Атос Арамис хоёр;
—           Гараа сунгаад андгайл гэж нэгэн зэрэг дуу алдав. Портос тэднийг эрхгүй дууриаж, амандаа нэг юм үглэсэн хэдий боловч гараа сунгалаа Тэгээд дөрвөн нөхөд, д'Артаньяны хэлсэн «нэг нь бүгдийнхээ төлөө бүгдээрээ нэгнийхээ төлөө» гэдэг үгийг дуу нийлүүлэн давтлаа. д' Артаньян бүхэл насан туршаа хүн захирсаар ирсэн хүн шиг:
—           За сайн. Одоо цөм гэр гэртээ харьцгаая. Болгоомжтой байж үзээрэй юу гэвэл энэ цагаас аваад бид хамбатай тэмцэлдэж эхэлсэн шүү гэжээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.19.10 11:33 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
Х
АРВАН ДОЛДУГААР ЗУУНЫ ҮЕИЙН ОТЛОГО ГЭГЧ НЬ
 
Отон баривчлах гэгч өнөө цагт сэдэвлэж олсон зүйл бишээ. Нийгэм тогтнож, цагдах газар бий болохын хамт л цагдан сэргийлэхээс отон баривчлах арга сүвэгчилжээ.
Манай уншигч нар Парис хотын цагдаагийнхны өвөрмөц хэл ярианд дасаагүй, мөн бид өөрсдөө арван таван жил гаруй юм бичиж байхдаа энэ үгийг анх удаа хэрэглэж байгаа сэлтийг харгалзан дээрх үгийн учрыг тайлах гэж оролдъё.
Ямар ч ялгаагүй нэг айлд гэмт хэрэгт сэжиглэгдсэн нэг хүнийг баривчлаад, түүнийгээ нууц байлгана. Үүдний өрөөнд дөрөв таван цагдаа сэм нуугдан суугаад, үүд тогшсон бүхэнд тайлж өгнө, ороод ирмэгц хаалгаа хаачихаад баривчилж авах жишээтэй. Иймэрхүү янзаар хоёр гурав хонолгүй л тэр айлд байнга орж гардаг улс бүхнийг баривчлаад орхидог юм байна. Отлого хийх гэгч энэ дээ.
Бонасье гуайн гэрт яг тийм отлого хийгээд, ирсэн хүн бүхнийг баривчлан, хамба гуайн хүмүүс байцааж байлаа.
д' Артаньяны суудаг хоёрдугаар давхарт тусгай хаалгаар ордог болохоор тэднийд ирэх хүмүүст ямар ч гай тотгор болохгүй аж.
Гэхдээ д' Артаньян дээр ердөө гурван нөхөд нь л ирнэ. Гурвуулаа тус тусынхаа аргаар хөөрхий бүсгүйг эрэвч, одоохондоо олж, илрүүлсэн юм юу ч үгүй хэвээр. Атос тэр байтугай бүр де Тревиль гуайгаас хэдэн юм асуучихсанд, шадар цэргийнхээ уулын дуу цөөтэйг мэдэх даамал нь үүнд их гайхжээ. Гэвч де Тревиль гуай ван, хатан, хамба л гуравтай сүүлчийн удаа уулзахад, хамба нэг зовсон ч юм шиг, вангийн сэтгэл түгшүүртэй ч байх аятай, хатагтайн нүд. улайчихсаныг үзвэл нэг уйлсан, эсхүл нойргүй хоносон хоёроос гарахгүй гэхээс өөр юм мэдэхгүй байлаа. Хатагтайн нүд улайсанд де Тревиль их гайхсангүй, нөхөрт гарснаасаа хойш хатагтай олон удаа уйлж, олон шөнө нойргүй хонодог байжээ.
Де Тревиль гуай юу ч болсон вантанд, ялангуяа хатанд үнэнч зүтгэх ёстойг Атост сануулаад, үүнийг нөхдөдөө мөн хэлээрэй гэв.
д' Артаньяны хувьд гэвэл, мань хүн гэрээс гарахгүй сууж, өөрийнхөө өрөөг хянах байр болгов. Отлогонд ирж, баригдаж байгаа хүн бүрийг цонхоороо харж байлаа. Дараа нь зүймэл шалныхаа хэдэн модыг авч, хар шалаа мөн аргацаагаад, байцаалт явуулж бий дорд давхар өрөө хоёрынхоо хооронд ганцхан нимгэн адар л үлдээснээр, байцаагч болон байцаалгаж буй улсын юу ярьсан бүхнийг дуулах боломжтой болов. Баривчилсан хүнийг урьдчилан нэгжсэний дараа эхэлдэг байцаалт нь ерөнхийдөө иймэрхүү л аж:
—           Бонасьегийн гэргий танаар нөхөртөө юм уу, өөр хүнд юм өгүүлээгүй, хэлүүлээгүй биз?
—           Бонасье гуай өөрөө танаар эхнэртээ юм уу, өөр хүнд юм өгүүлээгүй, хэлүүлээгүй биз?
—           Тэд нар танд ямар нэгэн нууц итгэмжилж дуулгаагүй биз?
«Эд ямар нэгэн юм мэдэж байгаасан бол ийм юм асуухгүй дэг Одоо мэдүүштэй юм гэвэл эд чухам юу мэдэхийг хичээгээд байгаа юм бол? Янз нь Бекингем Парист ирсэн эсэх, хатантай уулзаа юу уулзах нь уу гэдгийг мэдэх гэсэн болтой» гэж д' Артаньян  бодлоо.
Артаньян энэ таавраа л голлосон нь, алив бух байдлыг харгалзаад үзэхэд ортой байж болохтой билээ.
Одоохондоо отох газар отсон хэвээр, д' Артаньян мөн анхаарлаа сулруулахгүй л байв.
Золгүй муу Бонасье гуайг баригдсаны маргааш орой Атосыг де Тревиль гуайн руу яваад өгчихсөний дараа, цаг дөнгөж ес болоод, унтахаар ор засаагүй байсан Планше сая л засахаар завдаж байтал гудамжинд нэг хүн орох хаалга тогшиж. Үүд даруй онгойж, тэр хүн отлогонд орж баригдаад орхилоо.
д' Артаньян нөгөө шалаа авсан газар руу ухас гэж, түрүүлгээ харан хэвтээд чих тавилаа.
Удалгүй хүн дуу алдаад, төдхөн ёолоход амы нь барив бололтой, байцаах төлөв ер үгүй.
«Шулам! энэ янз нь бүсгүй хүн болтой, цаадуул нь нэгжиж, наадах нь ноцолдож байх шиг санагдах юм.. Эд муусайн хүч хэрэглэж байна... Новшнууд!...» гэж, Артаньян бодлоо.
Доор болж байгаа хэрэгт оролцохгүйн тулд д'Артаньян арай чарай л биеэ барьж байв.
—           Би энэ гэрийн эзэгтэй, Бонасье авхай мөн гэдгээ эрхмүүд та нарт би хэлж байна шүү, би хатагтайн дэргэд алба хаадаг хүн гэж хөөрхий бүсгүй гоншгононо
Бонасье авгай! гэж д' Артаньян шивнэлээ,над  ийм аз дайрлаа гэж үү? Бүх нийтээрээ эрээд байгаа хүнийг би олов
00?
—           Тавыг л бид хүлээгээд байсан юм гэж хариулах дуулдлаа.
Хүмүүсийн дуу улам бүдгэрнэ. Ноцолдох чимээ гарлаа. Бүсгүй хүн хирээрээ дөрвөн эрчүүлтэй ноцолдон цааргалж байх бололтой.
—           Тавь намайг... тавь гэж бүсгүй хүний дуу гарав. Үүнээс цаашаа дуулдахаар юмгүй болчихлоо.
—           Тэд нар бүсгүйн аманд юм чихэж байна, одоо аваад явах нь гэж д' Артаньян дуу   алдаад, огло үсрэн   босов.
—           Алив илд! Аа зүүлттэй байнаа... Планше
—           Юу гээ вэ?
—           Атос, Портос, Арамис гурвын хойноос гүй. Тэр гурвын нэг нь ядаж гэртээ лав байх биз. Гурвуулаа ч гэртээ ирчихсэн байж магад. Зэр зэвсгээ аваад наашаа шалавхан гүйж ир гээ...
Аа тийм, Атос, де Тревиль гуайнд бий.
—           Үгүй та хайчих нь вэ, эрхэм ээ, та өөрөө хайчих юм?
—           Би цонхоор доошоо буулаа. Тэгвэл хурдан, чи шалаа буцааж хийтээд шүүрдэж орхи тэгээд үүдээрээ гараад миний хэлсэн газар өөд гүй гэж д' Артаньян хашгарав.
—           Еэ эрхэм ээ, та бяц ойччихно доо! гэж Планше дуу алдав.
—           Дуугүй бай, мангуу минь! гэж д' Артаньян зандраад, цонхны тавиураас барьж унжсанаа аз болоход төдий өндөр биш хоёрдугаар давхраас үсрэн буухдаа өвдсөн ч үгүй.
Тэгээд даруй орох хаалга руу очоод аяархан тогшихдоо;
Би одоо мөн отлогонд чинь ороод орхиё, иймэрхүү амьтан барих гэж оролдсон отогчийн хохь болох бий гэж шивэгнэв.
Үүд цохиод орхихын хамт доторх чимээ нам гүм болоод орхилоо. Хүний хөлийн чимээ гарч үүд нээгдэв. д'Артаньян илдээ сугалж бариад, Бонасье гуайн гэрт дайран оров. Янз нь пүрштэй болтой үүд өөрөө хаагдчихлаа.
Тэгтэл, хэлмэгдэн хашгарах, хүн гүйлдэх, илд хангинах гэрийн юм хүмийг хөдөлгөж бөөн шуугиан дэгдэхийг энэ золгүй байшинд суудаг бусад улс, ойр айл хөршийнхөн хүртэл дуулав. Төдхөн, гарсан шуугианд хиртхийсэн, мөн хэрэгт дурлаж цонхоороо цухуйж байсан улсыг харж байтал үүд дахин нээгдэж, хар хувцастай дөрвөн хүн түүгээр шулуухан, цочсон хар хэрээ аятай огло харайн гарцгаав. Далавчнаас нь суга татагдсан өд шиг хувцас, нөмрөгнөөс нь огло татагдсан тасархайнууд шал, ширээний өнцөг сэлтээр хэвтэнэ.
д' Артаньян дийллээ, байцаагч нарын нэг нь л зэвсэгтэй байсан, тэгээд ч дүр үзүүлж л түүнийгээ хэрэглэсэн төдий болсон болохоор яд 1ж цөхөлгүй дийлснийг хэлэх хэрэгтэй. Бусад нь бас ч сандал, мухар сандал, цэцгийн ваараар хүртэл залууг чулуудаж цохих гэсэн. Гэвч Гасконь залуу илдээ тэдэнд хэд хөнгөхөн хүргээд орхихын хамт сүнс нь зайлчихлаа. Тэднийг бүрэн дийлэхэд арван минутаас илүү цаг орсонгүй, тэгээд д'Артаньян тулалдааны талбар дээр дийлж үлдэв.
Элдэв бослого, зэвсэгт тулалдаан юм л бол гарч байдаг агсан тэр цагийн Парис дахь хүмүүсийн заншлаар цонхоо сэжээргүй онгойлгосон айл хөршийнхөн хар хувцастай дөрвийг зугтаагаад орхихын хамт цонхоо хаачихлаа. Одоохондоо энэ явдал үүгээр дууссаныг тэд тааварлажээ.
Түүнээс гадна мөн нилээд орой болчихсон байсан цаг, тэхэд Люксембург ордонтой залгасан хэсэгт одоогийн •шигээ л эрт унтдаг байсан юм.
д' Артаньян ганцаараа Бонасье авгайтай үлдээд өөдөөс нь эргэж харав. Хөөрхий эмэгтэй бараг ухаан алдчихаад зөөлөн сандал дээр хэвтэнэ. д'Артаньян бүсгүйг хурдхан ажив.
Хорин тав, зургаа орчим насны хар үстэй, монтгордуу хамартай, шүдний нь сайхан гэж гойд, цэнхэр нүдэн, гуа бүсгүй аж. Цасан цагаан царай нь ул бутран гэрэлтэнэ. Тэр эмэгтэйг ихэс дээдэс гэж болмоор шинж ердөө энэ төдий аж. Гар нь цав цагаан мөртөө хэлбэр барагтайхан, хөл нь ч гэлээ өндөр язгууртных гэгдмээргүй аж. д' Артаньяны аз болоход иймэрхүү юм сэтгэлийг нь үймүүлэхээр болчхоогүй байв.
Бонасье авгайг эргэцүүлж хараад, хөлийг нь ажиж байтал нарийн торгон алчуур шалан дээр уначихсан байхыг хараад сурсан заншлаараа газраас авлаа. Алчуурын булан дээр урьд нэг үзсэн, түүнээс болж Арамистай хоёул золтой л хоолойгоо огтлолцчихоогүй нөгөө сүлд харагдлаа. Тэр цагаас аваад д' Артаньян сүлдтэй алчуурыг хараад аягүйцдэг болсон юм байж. Тийм болохоор мань хүн юм ч дуугарсангүй, газраас авсан алчуураа Бонасье авгайн халаасанд хийчихлээ. Энэ үеэр залуу эмэгтэй сэргэж ирж. Нүдээ нээгээд, орчноо хэлмэгдэн харснаа гэрт хүнгүй, аврагч хүнтэйгээ хоёулхнаа байхыг үзээд хүүхэн даруй инээмсэглэн залуу өөд гараа сунгав.
Бонасье авгайн инээмсэглэх нь үнэнхүү дур булаам аж.
—           Ээ, эрхэм ээ, та намайг аварлаа. Танд гүнээ ач санаж явъя гэж бүсгүй дуугарав.
—           Миний оронд алив тайж хүн нэг бүрийн хийхүйц юмыг л би хийсэн авхайтан. Тэхлээр та над ач санах юм ер үгүй гэж д' Артаньян хариулав.
—           Үгүй, хаанаас хүний ачийг хариулж чаддагаа танд үзүүлж чадна байх гэж би горьдоно Үгүй, эхлээд миний тэр хулгайч гэж бодсон улс надаар яах гэсэн юм бол? бас Бонасье гуай яагаад гэртээ үгүй байгаа юм бэ?
—           Тэд нар, хулгайгаас хавьгүй илүү аюултай хүмүүс байлаа авхайтан. Тэд чинь хам5а гуайн хүмүүс. Танай нөхрийн хувьд гэвэл, өчигдөр түүнийг барьж аваад Бастили гянданд хорьчихсон болохоор энд үгүй байгаагийн учир тэр.
—           Миний хар хүн Бастили гянданд орчихлоо гэнээ!Бурхан минь ээ, бурхан, тэр маань ямар хэрэг хийчихсэн юм бол. Үгүй тэр чинь ёстой л нэг мөрөөрөө амьтан юмсан.
Тэгээд залуу бүсгүйн айж хэлмэгдсэн хэвээр байх царайд нэг инээмсэглэлэрхүү юм тодрох мэт болов.
—           Түүнийг авгатайн та ямар хэрэг хийж орхисон юм бол гэв үү? Түүний хийсэн ганц гэмт хэрэг л гэвэл таны нөхөр болох тэр хүнд аз, гай хоёр зэрэг учирсных болов уу гэж над санагдана.
—           Тэгвэл эрхэм та юуг... мэдэх юм...
—           Таны хулгайлагдсаныг би мэднэ.
—           Тэхдээ чухам хэнд хулгайлагдсаныг та мэдэх үү? Та мэдсэн юм бол над хэлээд өг.
—           Дөч дөчин тав орчим насны хар үстэй, зүүн шанаан дээрээ сорвитой, бор царайт  хүн...
—           Зөв, зөв, түүний нэр нь?
—           Нэрий нь үү? Харин түүнийг мэдэхгүй.
—           Миний хулгайлагдсаныг миний нөхөр мэдэж байсан уу?
—           Үүнийг хулгайлагч этгээдийн өөрөө бичсэн захианаас танай нөхөр мэдсэн.
Бонасье авгай жаахан  овсхийгээд
—           Тэр тэгээд хулгайлсан шалтгийг гадарлаж байна уу? гэж асуув.
—           Танай нөхөр энэ хэрэгт улс төрийн бодлого оролцжээ гэж таамаглаж байсан шиг санаж   байна.
—           Эхний үед би өөрөө энэ талаар эргэлзэж байсан юм. Одоо мөн тэгж санах болсон. За тэгвэл миний сайн санаат нөхөр намайг өчүүхэн ч хардаж байсангүй...
—           Еэ өчүүхэн ч үгүй! Таны ухаалаг өөрт нь хайр сэтгэлтэйд ихэд бахдаж явдаг хүн байна.
Залуу сайхан бүсгүйн улбархан уруул дээгүүр дахин нэг мишээх байдал тодорс гэв.
—           Ингэхэд та яаж оргож амжив аа? гэж д' Артаньян шалгаана.
—           Ганцаараа үлдсэн зайг ашиглачихсан. Намайг ямар шалтгаар хулгайлсан нь өнөөдөр над илт болсон болохоор цагаан даавуугаа ашиглаад цонхоор буучихсан. Нөхөр маань гэртээ байгаа юм бодоод наашаа гүйж ирсэн юм.
—           Нөхрөөсөө өмөг түшиг эрэх гэж үү?
—           Тэр ч үгүй! хөөрхий хонгор нөхөр минь! Тэр маань намайг өмгөөлж чадах хүн биш гэдгийг би мэднэ. Гэвч тэр маань бидэнд өөр юмаар тус болж болох байсан болохоор би дуулгах санаатай ирсэн юм.
—           Юун тухай тэр вэ?
—           Үгүй, энэ ч миний өөрийн нууц биш юм! Тэхлээр би задалж чадахгүй.
—           Ингэхэд авгатайн, уучилж үзээрэй. Би өөрөө торгон цэргийн хүн хэдий боловч, таныг болгоомжтой байгаасай гэмээр байна. Алив нэгэн нууцыг итгэмжилнэ гэхэд энэ газар тун зохимжгүй мэт над санагдах юм. Сая миний Хөөгөөд явуулчихсан мөрдөгчид, одоо хүч сэлбэж аваад буцаж ирнэ. Биднийг энд байж байтал маань ороод ирвэл бид дүүрлээ гэсэн үг. Би гурван нөхөд рүүгээ хүн явуулах нь явуулсан Тэд гэртээ байсан ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдэх билээ гэж д, Артаньян дуугарав.
, — Нээрээ тийм шүү, таны хэлдэг зөв зугтаая, бушуухан эндээс далд оръё гэж Бонасье авгай хэлмэгдэн дуу   тавив.
Ингэж хэлээд бүсгүй д' Артаньяны гарыг шүүрэн авч үүд рүү хөтлөв.
—           Үгүй тэгээд, хаашаа зугтаах вэ?хаана нуугддаг билээ? гэж д' Артаньян самгардав.
—           Одоо даруй энэ байшингаас холдъё. Тэгж байгаад болъё.
Тэр хоёр байшингаас гараад үүдээ ч хаалгүй авсны гудамжаар гүйж, вангийн шуудуу гэгч өөд эргээд, бүр Сен — Сюльпис талбай дээр ирж байж сая зогсов.
— За одоо бид яах ёстой болж байна? Таныг би хааш нь хүргэж өгөх вэ? гэж  д' Артаньяныг асуусанд:
—           Танд юу гэхээ би нээрээ мэдэхгүй байна шүү. — Би нөхрөө явуулж де Порт гуайтай уулзуулаад, сүүлийн гурван өдрийн дотор Лувр ордонд юу болсон, мөн тийшээ очвол над аюултай болов уу гэдгийг мэдэх гэсэн юмсан гэж Бонасье авгай хэлэв.
—           Үгүй тэгвэл би яваад, де Порт гуайг дуудчихаж болно шүү дээ гэж   д' Артаньян хэлэв.
—           Тийм л дээ. Даанч Бонасье гуайг ордонд таньдаг болохоор оруулчихна, таныг бол танихгүй болохоор оруулахгүй байх даа, энэ л гай байна.
—           Энэ гайгүй Лувр ордны нэг хаалган дээр таны итгэлтэй сайн хаалгач бий л биз. Тийм хүн, нууц болзоот үг сонсоод гэж д' Артаньяныг хэлэхэд Бонасье авгай залуугийн өөдөөс хянуур ажиглаад,
Би танд тэр нууц болзоот угийг хэлээд өгчихвөл та түүнийг ашиглаад өнгөрсөн доороо мартчиж чадах уу—гэж бүсгүй шивнэв.
—           Тайж хүний хувьд ам өгье!  гэж д' Артаньян эргэлзэхийн эрхгүй шударга байртай дуугарав.
—           За сайн. Танд би итгэж байна. Та янз нь сайнаас сайн залуу бололтой. Таны үнэнч зүтгэлээс таны ирээдүй шалтгаалах байж ч мэдэх юмаа.
—           Танаас би амлалт шаардалгүй, зүгээр ванд хүчин зүтгэж, хатантанд таалагдахын тулд би сайн санааны үүднээс хүч хүрэх бүхнээ хийнээ. Намайг нөхрөө гэж итгээд зарж үз гэж д' Артаньян   өчив.
—           Гэтэл энэ зуур та намайг хаана нууж байлгах вэ?
—           Та өөрөө түр хоргодож байгаад, де Порт гуай тань дээр ирж болохоор тийм айл өөрт чинь үгүй юу?
 
—           Үгүй, энэ хэрэгт би хэнийг' ч оролцуулахыг хүсэхгүй байна.
—           За байз. Бид Атосын байрны дэргэд ирчихээд байна. Тиймээ, яриагүй,
 
—           Атос гэж хэн бэ?.
—           Миний нэг нөхөр.
 
—           Үгүй тэр хүн гэртээ байж байгаад намайг харчихвал яана?
—           Тэр одоо гэртээ байхгүй. Тэднийд таныг оруулчхаад түлхүүрийг нь би биендээ аваад явчихнаа.
—           Аа эзэн   өөрөө хүрээд ирвэл яах вэ?
—           Тэр одоо эргэж ирэхгүй. Яахав ирдэг юмаа гэвэл, намайг бүсгүй хүн дагуулж ирсэн. Тэр бүсгүй өөрийнд нь байгаа гэж хэлнэ биз.
—           Үгүй энэ чинь миний нэрэнд тун их хор болж болно шүү та ойлгож байна уу?
—           Танд ямар ялгаа байгаа юм бэ?
Тэнд таныг таних хүн ганц ч байхгүй. Тэгээд ч бид одоо ихэс дээдсийн ёс горимыг дагахтай мантай байдалд орчхоод; байна шүү дээ.
—           За тэгье Танай найзынд оръё. Тэр чинь хаа суудаг юм дээ?
—           Феру гудамжинд, эндээс хэдхэн алхам газарт.
—           За явъя.
Тэгээд тэр хоёр цаашаа яаран гүйлээ. д' Артаньяны таасанчлан Атос гэртээ байсангүй. д'Артаньяныг Атосын нөхөр болохоор түлхүүрийг нь үг дуугүй өгдөг юм байж Тэд шатаар дээшээ гарч бидний дээр ярьж байсан нөгөө жижиг байранд Бонасье авгайг оруулав.
—           Гэртээ л байгаа км шиг байгаарай, байзнаа, үүдээ дотроос нь түгжиж орхи, ингэж гурав тогшихоос нааш хэнд ч бүү тайлж өгөөрэй, гээд д'Артаньян гурав дахин тогшихдоо хоёр дахин даруй даруй зэгсэн чанга тогшсоноо жаахан азнасхийгээд нэг сулавтар тогшиж үзүүлэв.
—           За тэгье,  Одоо миний танд чинь юм захих ээлж боллоо гэж Бонасье авгай хэлэв.
—           Таны үгийг сонсож байна.
Лувр руу очоод Эжель гудамж руу харсан хаалгыг цохиод Жермен гэгч хүнийг асуу.
—           За Тэгээд цаашаа?
—           Жермен гарч ирээд таны юу гэж явааг асууна бий. Тэхлээр хариу хэлэхийн оронд «Тур ба Брюссель» гэдэг хоёр үг хэлээрэй. Тэхийн хамт Жермен таны хэлсэн бүхнийг бүтээж өгнө.
—           Би түүнд юу гэж хэлэх юм дээ?
—           Хатантны шадар бараа бологч де ла Порт гуайг дуудаж аль гээрэй.
—           Жермен очиж дуудаад, де Ла Порт гарч ирэхээр?
—           Гараад ирэхээр нь наашаа явуулчхаарай.
—           Их сайн. Харин тантай өөртэй чинь би хаана хэзээ дахин уулзах вэ?
—           Танд надтай дахиад уулзмаар байна уу?
—           Тэгэлгүй яахав?
—           Тэгвэл би энэ тухай бодож үзье. Санаа бүү зовоорой.
—           Би таны үгэнд найдлаа.
—           Найдаж болноо.
Бонасье авгай өөд д' Артаньян гүнээ хайрласан харцаар жижигхэн биеий нь хамран хараад, мэхийн ёслов. Тэгээд шатаар доошоо бууж явахад нь хаалга хаагдаж цоожинд түлхүүр xoёp дахин эргэх чимээ гарлаа. д'Артаньян нүд ирмэхийн зуур Лувр руу гүйж хүрээд, ордны Эжель гудамж руу харсан хаалган дээр очиход арван цаг цохиж байх дуулдав. Сая бидний тодорхойлж бичсэн энэ бүх явдал ердөө хагас цагийн дотор болж өнгөрсөн ажээ.
Юм бүхэн, Бонасье авгайн хэлсэнчлэн боллоо. Нууц болзоот үгийг дуулаад Жермен мэхийн ёслов. Арван минут болоогүй байхад де ла Порт, хаалгачны өрөөнд орж ирэв. Болсон явдлыг д'Артаньян түүнд хэдхэн үгээр хэлж өгөөд, Бонасье авгайн байгаа газрыг зааж өгөв. Ла Порт гуай хаягийг сайн цээжилж аваад яаран одов. Тэгснээ хоёр алхалгүй даруй буцаж ирээд,
—           Залуу хүн танд би нэг зөвлөгөө өгөх үү гэж д' Артаньянд хэлэв.
—           Ямар зөвлөгөө вэ?
—           Энэ хэрэг танд гай чирч магад юм.
—           Та тэгж санаж байна уу?
—           Тиймээ. Цаг нь хожимдож яваа найз хүн танд үгүй биз?
—           Тэгээд юу гэж?
—           Хожим есөн цаг хагаст тэднийд таныг байсан гэж гэрчлүүлэхийн тулд тэр, хуулийн хүмүүс үүнийг «алиби» гэдэг юм.
д'Артаньян энэ зөвлөгөөг зохистойд үзээд де Тревиль гуайн руу хар хурдаараа гүйв. Гэхдээ хэзээд олон хүнтэй байдаг зочдын өрөөнд оролгүйгээр даамлын ажлын өрөөнд орох зөвшөөрөл гуйв. д' Артаньян энд байн байн ирдэг болохоор зарц, түүнийг даруй тийш нь оруулаад, нутгий нь залуу ирж, өөрт нь нэг чухаг юм дуулгахын тулд уулзъя гэж байгааг де Тревиль гуайд айлтгахаар явлаа. Таван минут хир болоод де Тревиль гуай өрөөнд орж ирээд д' Артаньянд юугаар дус болж чадах, юу гэж өдий орой болсон хойно ирсэн учры нь асуув.
Ганцаараа үлдсэн үеэ ашиглаад, цагны зүүг гурван мөч ухрааж амжсан д' Артаньян үүнд,
—           Уучлаарай эрхэм ээ, есөн цаг хорин таван минут сая болж байхад танд дээр ирэхэд тийм ч орой биш байх гэж би санасан юм гэв.
—           Есөн цаг, хорин таван минут гэнээ? гэж де Тревиль гуай дуу алдаад ханын цаг өөд эргэж харав. Үгүй арай ийм байлтай гүйсэн гэв.
—           Та өөрөө хар л даа. Тийм л байна гэж д' Артаньян хэлэв.
—           Нээрээ тийм байна, арай орой болчихсон л гэж би бодоод байсан шүү. За тэгээд танд юу хэрэгтэй   болоо   вэ?
 
Тэхлээр нь д'Артаньян хатагтайн тухай яриа урсгаж гарлаа. Хатны одооны байдалд сэтгэл зовж байгаагаа хэлээд, Бекингэмийг эсрэг хамбын зохиосон арга залины талаар дуулсан юмаа ярилаа. Энэ юмаа хүн аргагүй үнэмшихүйц тайван ярьсанд де Тревиль үнэмшихээс өөр яах билээ. Тэгээд, ван хамба хатан гурвын харилцаа сүүлийн үед нэг жигтэй болчихоод байгааг де Тревиль гуай ажаад байсныг бид дээр цухуйлгасан шүүдээ.
Арван цаг цохихоор д' Артаньян де Тревиль гуайнхаас явах болж цаадах нь ийм юм дуулгасанд нь талархаад, ван хатан хоёрын төлөө ямагт үнэнч шударга зүтгэж явахыг зөвлөөд зочдынхоо өрөөнд эргэж ордоо.
д'Артаньян шатаар бууж явтал таягаа мартсанаа гэнэт санасан хүн болж эргэж дээш гараад, цагийн буруу явааг маргааш нь хүн мэдүүзэй гэж зүүгий нь бушуухан ухраав. Ингээд өөрий нь гэмийг лав гэрчлэх хүнтэй боллоо гэж, доош бууж, гадагш гарлаа.
 

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.20.10 9:30 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
ХI
ХЭРЭГ БУДЛИАН ЛАВШИРЛАА
Де Тревиль гуайнаас гараад д.Артаньян бодолд автан хамгийн тойруу замаар гэр өөдөө харьж явлаа.
Гаскон нутгийн залуу, замаасаа өдий хазайчихаад од  мичид өөд нэг харж нэг инээвхийлж нэг санаа алдсаар юу бодож явсан юм бол?
Мань хүн Бонасье авгайг бодож явлаа. Шадар цэргийн сурагч залууд энэ бүсгүй бараг л янаг сэтгэл булаах  гуа сайхан дээд шиг санагдана. Царайлаг, бөөн нууц дотроо агуулсан, ордны бараг хамаг л хэрэг будлианыг мэдэж  байдгийн улмаас хөөрхөн царайнд нь  сэтгэл зовонгуйрсны  нэг онцлог шинж илэрсэн тэр бүсгүй нэг их халгаахгүй хүн ч биш шиг санагдана. Янаг дурлалын хэрэгт туршлага багатай хүний нүдэнд энэ нь бүсгүй хүнийг улам ч дур булаам  болгодог билээ. Үүнээс гадна нэгжих аягүй  бол  тамлахаар завдаж байсан шуламнуудын гараас д.Артаньян булааж гаргасан болохоор мартагдашгүй энэ тус бүсгүй дотор цаашаа гүнзгийрхүйеэ  маш хялбархан, талархлын сэтгэлэг төрүүлсэн билээ.
Хүний хүслэн, мөрөөдлийн жигүүр цаглашгүй хурдан байдаг болохоор залуу бүсгүй явуулсан хүн өөдөөс гараад ирж яваа, хүрч ирээд уулзаж учрах болзсон зурвас өгөөд  алтан гинж юм уу доржпалам шигтгэсэн бөгж  бас явуулсныг өгч байх нь д.Артаньянд дүрслэгдэн бодогдох аж. Тэр  цагийн залуус эзэн вангаасаа бэлэг хүлээж авахдаа зовдоггүй байсныг бид дээр ярьсан. Хэтэрхий хатуу биш зан суртахуунтай тэр цагт залуус мөн амрагуудаасаа тэгтэл их нэрэлхдэггүй байсныг бас нэмээд дуулгачихъя. Тэдний амраг бүсгүйчүүл хийсвэр сэтгэлий нь бөх бат билгээр уяж тогтоохыг эрмэлзсэн юм шиг үнэт, урт удаан эдлэгдэх юм дурсган өгцгөөдөг байсан аж.
Тэр цагт бүсгүйчүүлийн тусламжтайгаар замаа засаад түүндээ зовдоггүй байсан юм. Ердөө л гуа сайхан төрсөн бүсгүйчүүл гуа сайхнаа л амрагтаа өгнө “хамгийн гуа сайхан  охин ч гэлээ, байгаагаас илүү юу өгөх вэ” гэдэг үг эндээс  гарсан байж болох. Баян бүсгүйчүүд мөнгө хөрөнгөөсөө  амрагтаа өгдөг байв. Адал явдал элбэг байсан тэр цагийн  баатрууд дундаас амрагийнхаа ганзагалуулж  өгсөн дүүрэн дунд  хавтгагүйсэн болж  гэм тулалдааны талбар дээр ч дийлж явахааргүй, хэргэм ямба ч  олохооргүй хүн олон байсан гэж болноо. Д.Артаньян ядуу хүн байлаа. Хөдөө нутгийн хүний зоримог биш зан уулын бөх бат биш арилхуйяа хялбархан зүйл болохоор гурван шадар цэргээс нөхөртөө өгдөг зан суртахууны хувьд их өндөр гэгдэхээргүй өдий төдий зөвлөлгөөний ачаар даруй ор мөргүй болчихсон аж. Тэр цагийнхаа хачин  заншлыг дагаж д.Артаньян Парис хотноо байхдаа өөрийгөө бараг байлдан дагуулчихсан хотноо байгаа хүн шиг санах аж. Ухаан нь фландрийд байгаа юм шиг,тэнд болж гэм Испаничууд байх юм биз, энд болж гэм бүсгүйчүүл байна гэх жишээтэй. Тэнд ч гэлээ, энд ч гэлээ ялгаагүй тэмцэлдвэл зохих, дийлсэн хойноо татвар төлөөс ноогдуулбал зохих дайсан байх аж.
Хэдий тийм гэлээ  ч д.Артаньянд одоо илүү сайхан өгөөмөр сэтгэл төрж байгааг хэлэх хэрэгтэй. Наймаачин өөрийгөө хөрөнгөтэй гэж байсан үнэн. Бонасье гуай шиг  тийм цагаахан нөхөртэй айлд мөнгө сэлт эхнэрийн гартбайж таарахыг д.Артаньян тааварлахад  бэрхтэй байв. Гэвч  эд бүгд цөм  Бонасье авгайг үзээд д.Артаньянд төрсөн сэтгэлд нь ер нөлөөлсөнгүй, залуугийн зүрхнээ дүрэлзэн байгаа хайр дурлалд элдэв ашиг завшаан хичээх муу бодол бараг харш аж. Би “бараг” гэлээ, юу гэвэл юутай сайхан,  эелдэг найрсаг цэцэн цэлмэг, тэгээд ч бас баян бүсгүй тухай мөрөөдөхөд сэтгэл татагдахад саад болно гэж үгүй, харин ч улам ихэсгэх билээ.
Гуа үзэсгэлэндээ аятайхан зохицдог язгууртны элдэв аар саар юмс баян чинээлгээс хамаардаг юм.
Өнгө үзэмж төгс нарийн сайхан оймс, сүлжмэл зах хээнцэр дэгжин гутал, үсэнд зүүсэн гоё тууз  сэлт нийлээд муухай бүсгүйг хөөрхөн болгочих нь үгүй л биз. Тэгэхдээ царайлаг  бүсгүйг гуа сайхан болгоно. Тэгээд ч бас чинээлэг байдлаас болж бүсгүй хүний гар сайхан байдгийг яриагүй байна шүү. Бүсгүй хүний гар сайхнаараа байна гэдэг чинь ажил хийхгүй байна гэсэн үг.
Үүнээс гадна д.Артаньяны мөнгө хөрөнгөний байдлыг бид уншигчдаас нуугаагүй болохоор д.Артаньян цаглашгүй  баян чинээлэг хүн биш гэдгийг мэднэ. Өөрөө нэгэн цагт баян болно гэж горьддог нь үнэнтэй боловч, тийм аятай  өөрчлөлт ирэх цагийг өөрөө холоос холд тооцдог билээ.  Одоохондоо бол хайртай бүсгүй маань өчнөө төчнөөн аар саар юмтай байхсан гэж мөрөөддөг байхы нь үзсээр байж, тэр өдий төдий аар саархан юмы нь аваад өгчих боломжгүй байх гэдэг мөн ч шаналгаатайяа. Бүсгүй өөрөө баян бол бүстэйгийнхээ  бэлэглэж болох, өөртөө хэрэгцээтэй юмыг ядаж өөрөө худалдаад авчина шүү дээ.
Тэр аар саар юмыг бүсгүйчүүл нөхрийнхөө мөнгөөр  ихэвчлэн авах боловч, тэглээ гээд нөхөртөө баярлах нь ховор
Бүсгүйн халуун дотно янаг нь болохыг мөрөөдөж яваа д.Артаньян үнэнч сайн нөхөр хэвээр аж. Хамаг сэтгэл санаа нь гуа Бонасье авгай дээр явчихаад байгаа хэдий боловч  мань хүн  нөхдөө мартсангүй. Атос, Портос, Арамис гурвыг дагуулчихаад Сен-Денийн талбар юм уу Сен-Жерменийн захаар Бонасье авгайтай цуг зугаалбал эр хүнд аятайхан л байх бүсгүй. Ийм бүсгүй  сэтгэлийг татаж чадсанаараа мань хүнд цаадуулынхаа өмнө гайхуулсхийхээс буцахгүй аж. Цаашаа удтал зугаалбал хоол идэх дур хүрнэ. Сүүлийн үед д.Артаньян  үүнийг ажих болов. Тэгвэл цаг цагт сайхан наргиан хийж, нөхдийнхөө гартай гар нийлэн, амрагийнхаа хөлтэй хөлөө нийлүүлэн сууж, хоол  иднэ. Эцэст нь аргацаах нөхцөлгүй болсон хүнд цагт д.Артаньян өөрөө нөхдөө бэрхшээлээс гаргаж байх болно.
Үгүй, өнөөх Бонасье гуай яах вэ? д.Артаньян өөрөө  ил муулж хуягуудын гарт барьж өгөөд аварч тусална гэж өөрийн нь шивэгнэсэн тэр хүний яахав? Бид уншигчиддаа үнэнийг хэлэхээс өөр яахав, д.Артаньян тэр хүний тухай бүр марчихжээ, хааяа санахдаа ч гэсэн тэр хүнийг хаа байгаа тэр газраа л байх болтугай гэж бодно. Хүний элдэв шунал  дотроо хамгийн хар амиа хичээхэд хүргэдэг нь дурлал даг.
Гэхдээ манай уншигч вагай нар бүү санаа зов, д.Артаньян  байрныхаа эзнийг мартчихсан, аль хаашаа аваад явчихсаны мэдэхгүй гэдэг нэрийдлээр мартчихсан дүр үзүүлж байгаа юм гэхэд бид түүнийг мартаагүй хаа байгаагий нь  мэдэж байгаа. Гэхдээ одоохондоо дурлалд автсан гаскон залуу дууриаж, эрхэмсэг наймаачны  тухай хожим эргэж яръя.
Дурлалын санаашралд автсан д.Артаньян шөнийн тэнгэртэй ярилцаж, од мичид өөд инээмсэглэсээр Шеүш-Миди буюу  тэр цагт Шасс-Миди гэдэг байсан гудамжаар өгсөн явлаа.  Арамисын гэрийн зэрэгцээ хүрч ирчихээд  отлого хийсэн газраар яаран ирж гэж нөхөртөө хэлүүлсний учрыг хэлж өгье гэж бодов. Планшег ирэхэд Арамис гэртээ байсан л бол авсчны гудамж руу яарсан нь магад тэгээд хоёр нөхөртэйгээ дайралдаагүй бол өөр хэнтэй ч дайралдаагүй болохоор эд бүгд ямар учиртайг ойлгоогүй нь лав тэгэхээр юу гэж дуудсан учраа найздаа хэлэх хэрэгтэй гэж д. Артаньян амандаа үглэж явжээ. Сэтгэлийнхээ гүнд бол д.Артаньян үүнийг зүрх сэтгэлий нь биш юмаа гэхэд ухаан санаагий нь бүрэн эзэмдчихээд байгаа Бонасье авгайн тухай ярих аятайхан шалтаг гэж үзжээ.  Анх дурлаж байгаа хүнээс амаа барьж чаддаг байхыг шаардахын хэрэггүй билээ. Анхны дурлал хүнд багтаж ядсан их баяр баясгалан авчирдаг болохоор гадагш гаргаж ярихгүй юм бол дотроо багтаж шингэдэггүй билээ.
Парис хотноо харанхуй болохоор нэгэнт арван хоёр цаг хир өнгөрчихсөн гудамжаар хүн амьтан бараг үзэгдэхгүй болж байв. Сен-жермений хавийн цагууд цөм арван нэг цохичихлоо.  Нам гүм, дулаан аятай ажээ.
Д.Артаньян одоогийн Ассаа гудамж байгаа тэр газраар явж байлаа. Вожирар гудамжин дахь цэцэрлэг оройн хяруу шөнийн сэрүүнд  сэргэн анхилах сайхан үнэрий нь салхин  агаараар түгээжээ. Нэгэнт гуанзны газар наргиж байгаа хүмүүсийн дуулах нь цонхны хаалтан цаанаас бүдэг боловч дуулдсаар байна. Гудамжны  булан хүрээд д.Артаньян зүүн тийшээ эргэв.
Арамисын суудаг байшин, Кассет, Сервандони хоёр гудамжны дунд байдаг юм байна.
Д.Артаньяны нэгэнт Кассет гудамж өнгөрөөд, найзынхаа гэрийн үүдний бараа харахтай боллоо. Үүдний өмнүүр ургасан агч модны мөчрийг зэрлэг усан үзэм өтгөнөөр ороон ургаж ногоон хөшиг болсон билээ. Гэнэт Сервандони  гудамжны зүгээс  нэг сүүдэр сүүмэлзээд гарч ирэх шиг д.Артаньянд санагдлаа. Тэр хүн нөмрөгтэй байсан болохоор эхлээд эрэгтэй хүн шиг санагдсанаа, гэвч намхан нуруу, цэмцгэр алхаа хөдөлгөөн сэлт нь бүсгүй хүн болохыг даруй илчлээд өгөв. Өөрийн нь эрж байгаа байшин мөн эсэхийг эргэлзэн байх шиг хаа байгаагаа эргэцүүлж  дээшээ хараад зогсосхийж хэдэн алхам ухарснаа дахин урагшаа явлаа. Д.Артаньян үүнд шохоорхов.
“Энэ бүсгүйд тус болъё гэх юм бил үү? Алхаж гишгэхий нь харвал залуу бүсгүй болтой, царайлаг ч байж мэднэ. Бололгүй яахав. Гэтэл өдий орой гудамжаар ганцаараа гүйж явдаг бүсгүй ганцхан л болзоот амрагтайгаар уулзахаар яваа байж таарна. Чөтгөр алгад! “хүний болзоонд саад болно гэдэг чинь хүнтэй танилцах адгийн арга даа"”гэж д. Артаньян бодов.
Энэ зуур залуу бүсгүй байшин цонхыг тоолсоор урагшаа явна. Гэхдээ үүнд төдий их цаг орж, төвөг удаад байх юмгүй аж. Гудамжны тэртээ талд дөнгөж гурван байшин байгаагаас, хоёрхон цонх наашаа харна. Хоёр цонхны нэг нь Арамисын суудаг байшинтай залгаж барьсан жижиг дайвар барилганы цонх, нөгөөх нь Арамисын өрөөний цонх билээ.
Номч хүний зээ бүсгүйн тухай гэнэт санаанд нь орсон д.Артаньян “Бурхан минь, энэ оройтсон хонгор, манай найзын гэрийг эрж байгаа бол бас их хөгтэй байх юмсан, тийм болж таарна гэж толгойгоо тавьж мөрийцмөөр байна. За Арамис найз минь энэ удаа би үнэн мөнийг олж мэднээ гэж одов.
Тэгээд д.Артаньян аль болох бараагүй болохыг хичээж нэгэн доголд тавьсан чулуун сандлын хажуудах хамгийн харанхуй буланд нуугдав.
Залуу бүсгүйн наашаа ойртсоор. Залуу юм гэдэг нь одоо нэгэнт эргэлзээгүй боллоо. Залуу хүн болохы нь бараг илчлээд өгч байгаа алхаанаас нь гадна дуу нь бас бариад өглөө. Юу гэвэл бүсгүй ханиалгаад орхисонд цангинасан  залуу дуутай хүн болохы нь д.Артаньян мэдээд авлаа. Мөн энэ ханиад урьдаас болзсон дохио байх гэж түүнд бодогдов.
Тэр дохионд нь мөн тэгж хариулсан юм уу аль ирэх ёстой газраа ирснийг бүсгүй өөрөө гаднын тусламжгүйгээр эцэстээ мэдсэн юмуу, юу ч гэсэн Арамисын цонх руу шийдмэг дөхөж очоод цонхны тавиурыг хуруугаараа гурав дахин жигд  зайтай тогшив.
За тэгнээ тэр, энэ бүсгүй Арамисын цонхыг тогшиж байна гээч.
Тийм байдаг бий мэхчин эрхэм. Та буяны ном яаж судалдгий тань би одоо мэддэг боллоо гэж д. Артаньян шивэгнэв.
Бүсгүй тогшоод орхихын хамт дотоод цонх нээгдэж гэрэл гялсхийв.
-Уухай, бүсгүйн ирэхийг хүлээж байж гээч. Цонхны хаалт одоо нээгдээд бүсгүйг дотогш нь өргөөд авна даа. Догь оо гэж үүдний дэргэд биш ч гэсэн хонхны дэргэд  сэм чагнаж байсан мань хүн дуугарав.
Гэтэл цонхны онгойхгүй хэвээр байхыг үзээд д.Артаньян маш гайхав. Гялсхийсэн гэрэлгүй болчихоод дахин  хав харанхуй болчихлоо. Энэ чигээрээ удахгүй гэж бодсон д.Артаньян нүд чих тависаар зогсоно.
Түүний санасан зөв болжээ. Төдхөн цонхны дотор талаас хоёр удаа огцом цохих дуулдлаа.
Гудамжинд зогсож байсан залуу бүсгүй хариуд нь  нэг удаа цохисонд хаалт нээгдэв.
Д.Артаньяны хир их шуналтай харж чагнаж зогссоныг  хэлээд яах вэ.
Гай болоход гэрлээ өөр өрөөнд оруулчихсан аж. Гэвч залуугийн нүд харанхуйд дасчихсан тэгээд одоо ч бас  гаскон хүний нүд муурынхтай адил харанхуйд сайн хардаг гэлцдэг билээ. 
Залуу бүсгүй халааснаасаа боодолтой цагаан юм гаргаад даруй задлахыг д.Артаньян харлаа. Тэр нь алчуур байв.
Алчуураа дэлгээд, ярилцаж байгаа цаад хүндээ өнцгий нь үзүүлэв.
Бонасье авгайн хөлийн дэргэдээс олоход, Арамисын унагасан нөгөө алчуурыг санагдуулсан тэр алчуур д.Артаньяны санаанд ороод орхив.
-Энэ алчуур ер нь ямар учиртай юм бэ  чөтгөр алгад. Гаскон залуугийн зогсож байсан тэр газраас Арамисын царай харагдаж өгөхгүй цонхны дор зогсож байгаа бүсгүйтэй  Арамис ярьж байгаа гэдэгт мань хүн огтхон ч эргэлзсэнгүй. Хэрэгт дурлах нь болгоомжлох сэтгэлээ дийлээд, хоёр  хүний алчуур  үзэж байх  зайг ашиглан мань хүн нуугдсан газраасаа гараад эгшин  зуур гудамжийг чимээгүй гүйж  гараад, Арамисын өрөөний гүнийг харж болохтой газар очиж хананд наалдан зогсов.
Шөнө оройтож ирсэн бүсгүйтэй Арамис биш өөр нэг  бүсгүй ярилцаж байхыг д.Артаньян цонхоор хараад гайхсандаа золтой л дуу алдчихсангүй. Мань хүн харанхуйд бүсгүй хүний бие байрыг харж чадахтай боловч, царайгий нь харж чадсангүй нь харамсалтай.
Энэ үеэр өрөөнд байсан бүсгүй хармаанаасаа өөр алчуур гаргаад авсан алчуурныхоо оронд өгөв. Ингээд хоёр бүсгүй хэдэн үг солилцсоноо салж явлаа. Сүүлд нь цонхны хаалт хаагдав. Гудамжинд зогсож байсан бүсгүй эргээд д. Артаньянаас гурав дөрвөн алхмын зайтай өнгөрөхдөө нөмрөгнийхөө юүдэнгээр нүүрээ халхаллаа.Гэвч ингэж болгоомжилсон нь хожимдож д.Артаньян Бонасье авгай байхыг таньчихав.
Бонасье авгай байнаа! Түрүүн хармаанаасаа алчуур гаргаад ирэхийн хамт мөн байх гэдэг хар төрж байсан. Гэхдээ де Порт гуайн хойноос явуулсан, түүнтэй цуг Лувр ордонд буцаж очих ёстой Бонасье авгай шөнийн арван нэгэн цаг хагаст дахин хулгайлагдахаас айхгүй гудамжаар гүйж явах гэгч даанч санаанд баггмааргүйеэ.
Ингэхлээр лав нэг их чухаг юмны тулд ингэж яваа байх нээ. Хорин таван настай бүсгүйд  дурлалаас өөр чухаг юм байдаг билээ. 
Гэхдээ өөрийнхөө  төлөө юу, өөр бусад хүний төлөө ийм аюултай юманд яваа нь энэ үү? Д.Артаньян ийм юм өөрөөсөө асууж явлаа. Хэзээ язааны янаг сэтгэлийн холбоотой  хүн шиг хардах муу сэтгэл зүрхий нь базална.
Гэхдээ Бонасье авгайн хаашаа ингэтэл яарч байгааг мэдэж болох амархаан арга байв. Хойноос нь мөрдөх хэрэгтэй байлаа. Энэ уул нь энгийн хялбар арга болохоор д.Артаньян  олон ч юм бодолгүй мөрдөхөөр шийдэв.
Хананы завсраас  хөшөө гараад ирж байгаа юм шиг гараад ирсэн залуугийн барааг харж, хөлий нь чимээг сонсмогцоо  Бонасье авгай дуу тавиад зугатаачихав.
Д.Артаньянэ хойноос нь хөөлөө. Урт өргөн хувцсандаа орооцолдож яваа бүсгүйг гүйцэх  гэдэг д.Артаньянд юухан  байхав. Тэр бүсгүйг эргэж зугатаасан гудамжныхаа гуравны  нэгэн хувийг өнгөрч амжаагүй байтал нь гүйцэж авлаа. Хөөрхий бүсгүй цуцсандаа биш, айсандаа бүр тэнхээ нь тасраад д.Артаньяныг мөрөн дээр нь гараа тавихын үед өрөөсөн  өвдөг дээрхээ сөхрөн ойчоод  бөглөрсөн дуугаар:
-Намайг албал ал? яасан ч би юм хэлэхгүй хүн гэж дуу алдав.
Д.Артаньян бүсгүйг өргөж тэврэв. Гэвч бүсгүйг гар дээрээ тэгнэж байхыг үзээд ухаан алдахад холгүй байгаагий нь ойлгож өөрт нь үнэнч сайнаа хэлж даруй тайвшруулахыг яарлаа. Гэвч үнэнч сайн гэх төдийгөөр Бонасье авгайг тайтгаруулах аргагүй байлаа, юу гэвэл хамгийн муухай хар санаа өвөрлөөд ийм юм ярьж болох билээ. Гэхдээ энэ үгийг  ярьж байгаа дуу тэр дуу л их чухаг учигртай болов. Энэ  дуу нэг танил юм шиг залуу бүсгүйд санагдаад, нүдээ нээж өөрийгөө тэгтэл их айлгасан хүний өөдөөс харвал д.Артаньян  мөнийг таниад баярласандаа дуу алдан:
-Ээ энэ чинь та юу? Бурханы  ач аврал гэхэд нь
-Тиймээ, би байна.
Таныг харж хамгаал гэж бурхны илгээсэн хүн би байна гэж д.Артаньян хэлэв.
-Тэгээд л та миний хойноос дагаа юм бий дээ? гэж зугаатай хошин зан нь нэгэнт хөдөлж ирсэн залуу бүсгүй  залирхуу инээмсэглэн асуув. Дайсан гэж санасан хүнийг  нөхрөө  байхы нь таниад айхаа бүр болилоо.
-Үгүй, Үгүй танд  үнэнээ хэлье, хар аяндаа би таны зам дээр дайралдчихлаа.
-Манай нэг нөхрийн цонхыг бүсгүй хүн ирж цохихыг би хараад…. Гэж д.Артаньяныг ярьтал Бонасье авгай үгий нь таслав,-таны нөхөр гэнээ гэв.
-Тэгэлгүй яахав. Арамис чинь миний хамгийн дотно  нөхдийн нэг байхгүй юу
-Арамис гэнээ? Тэр чинь хэн бэ?
-За боль доо. Та над Арамисыг танихгүй гэж мэтгэх нь үү?
-Энэ нэрийг би одоо л сонсож байна.
-Тэгвэл та энэ байшинд анх удаа ирж байгаа байх нь ээ
-Тэгэлгүй яахав
-Энэ байшинд нэг залуу хүн суудгийг та тэгээд мэдэхгүй байх нь ээ?
-Үгүй
-Шадар цэргийг үү?
-Үгүй гэм, үгүй
-Тэгэхээр та түүнийг эрж ирээгүй байх нээ?
-Үгүй байлгүй яахав. Намайг бүсгүй хүнтэй ярилцаж байхыг та өөрөө хараа биз дээ
-Тэр үнээн. Тэр бүсгүй тэгэхээр Арамисын найз байх нь ээ?
-Мэдэхгүй
-Тэднийд л байдаг хойно?
-Тэр над хамаагүй хэрэг
-Үгүй тэр бүсгүй тэгээд хэн юм бэ?
-Өө, энэ чинь миний хувийн нууц биш
-Хонгор Бонасье авгай та дур булаам сайхан бүсгүй мөртөө бөөн нууц агуулсан…
-Үүнээс болж би доордлоо гэж үү?
Үгүй та харин ч улам дур  булаам байх юм
-Тэгвэл би таны гар дээр тулъя
-Дуртай. За одоо?…
-Одоо намайг хүргэж өг
-Хааш нь?
-Миний очиж яваа газар өөд
-Үгүй та хаашаа явж байгаа юм дээ?
-Та намайг үүдэнд нь хүргэж өгөх болохоор өөрөө үзнээ
-Таны хүлээх хэрэг байх уу?
-Тэр дэмий.
-Тэгвэл та ганцаараа буцахгүй байх нээ?
-Тийм ч байж болно. Үгүй ч байж болно.
-Гэхдээ таныг хүргэж өгөх тэр хүн эрэгтэй хүн байх уу, бүсгүй хүн байх уу?
-Одоогоор мэдэхгүй байна
-Тэгвэл би мэднэ
-Яаж тэр вэ?
-Би хүлээж байгаад хэнтэй гарахы чинь үзнэ
-Тийм боломж гэм одоо хагацъя
-Яаж байгаа нь тэр билээ?
-Та над хэрэггүй.
-Үгүй та өөрөө гуйхдаа…
-Тайж хүний тусламж гуйсан болохоос туршуул муу этгээдийг мөрдөөд өгөөч гээгүй юм.
-Энэ үг чинь дэндүү хатуу байна.
-Хүнийг өөрийн нь хүслийн эсрэг мөрддөг хүнийг юу гэж нэрлэдэг юм.
-Даруу биш хүн гэдэг юм.
-Энэ үг чинь дэндүү зөөлдөж байнаа.
-Яая гэх вэ, авгайтан. Таны бүх хүслэнг биелүүлэхээс өөр замгүй юм байна.
Энэ хүслэнг шууд биелүүлсэн гэгдэх гавъяагаа та юунд баллав.
-Гэмших гэгч мөн гавъяагүй хэрэг юм уу?
-Та нээрээн гэмшиж байна уу?
-Өөрөө ч мэдэхгүй байна. Очих тэр газар чинь хүргэж өгөхийг зөвшөөрөх юм бол хүссэн бүхнийг чинь хийхэд бэлхэн байгаагаа би мэдэж байна. 
-Дараа та намайг тэгээд орхино биз?
-Тэгнээ.
-Миний хойноос мөрдөхгүй биз?
-Үгүй.
-Ам өгч байна уу?
-Тайж хүний ёсоор амлаж байна
-За тэгвэл гараа алив. Явцгаая.
Д.Артаньян гараа өгч Бонасье авгайг түшээд  авгай чичирсээр хэдий боловч инээвэл инээхтэйгээ боллоо. Хоёулаа тэгж явсаар Лагерп гудамжны адаг хүрлээ. Энд ирчихээд залуу бүсгүй түрүүн Божирар гудамжинд очоод эргэлзэж байсан шигээ эргэлзэн байх шиг болов. Тэгснээ зарим юмны баримжаагаар хэрэгтэй хаалгаа таних шиг бололтой. Бонасье авгай тэр үүд рүүгээ очоод:
-За одоо,-би ийшээ орноо. Таны өгөөмөр тусалсанд  цаглашгүй баярлалаа. Би  ганцаараа явсан бол учирч болохтой бүх аюулаас та аварч хамгааллаа. Таны өгсөн амандаа хүрэх цаг аргагүй боллоо доо. Би хэрэгтэй газраа нэгэнт хүрээд ирчихлээ гэв.
-Буцах замдаа танд айх юм ер үгүй юу?
-Хулгайчаас л айх юм биз
-Энэ чинь тэгээд юм биш үү?
-Надаас хулгайч юу авах юм бэ? Би биендээ сохор ч зоосгүй яваа.
-Сүлд хатгамалсан сайхан алчуураа та мартчихаа юу?
-Ямар алчуур?
--Таны хөлийн дор уначихсан байхаар нь би аваад хармаанд чинь хийчихдэг тэр алчуур яагаав.
-Амаа тат, дуугүй байж үз, таминь: аль та намайг хөнөөх гээ юу гэж бүсгүй дуу алдав.
-За тэр шүү. Танд аюул учрахад холгүй хэвээрээ байгаа юм байна. Ганцхан үг хэлээд орхихын хамт л та хэлмэгдэж, энэ үгийг хэн хүн дуулчих юм болж гэм өөрийгөө дүүрлээ гэж байна.
Миний үгийг дуулж үздээ авгайтан гэж, д.Артаньян  бүсгүйн гарыг шүүрэн авч янагийн халуун харцаар өөдөөс нь ширтэн байж дуу алдаад –Миний үгийг дуул даа, зоволтгүйгээр над итгэж орхи. Зүрх сэтгэл минь өөрт чинь татагдаж орхисныг та миний харцаар мэдсэнгүй гэж үү дээ гэв.
-Над тийм юм шиг санагдана. Миний хувийн нууцын тухай та надаас юм асууж лавлаж болноо, харин бусдын нууцыг бол өөр хэрэг.
-За яахав, тэдний чинь би өөрөө олж мэднээ. Тэр нууцууд таны амьдралд  нөлөөлж болохоос хойш би тэднийг мэдэх ёстой гэж д.Артаньян зөрөв.
-Тийм юм хийхээс бурхан  таныг авраг-гэж залуу бүсгүйн дуу алдахад, голоосоо хэлмэгдэн түгшсэн дуу гарсан болохоор д.Артаньяны бие эрхгүй зарсхийв. Надад хамаатай юунд ч үл оролцож, өөрийн минь ноогдсон үүргийг биелүүлэхэд тус болох гэж бүү оролд гэдгийг чухалчлан гуйя.
Таны над сайн байдаг тэр сэтгэл, өөрт минь үзүүлсэн, амьд явахын цагт хэзээ ч үл мартагдах их тусы чинь бодож би танаас гуйя.
Миний үгэнд итгэж үз дээ. Миний тухай хойшид бүү бодож яв, намайг ор байхгүй , ерөөсөө уулзаагүй юм шиг л санаж яв.
Бүсгүйн үгэнд эгдүү нь хүрсэн д.Артаньян
-Арамис мөн над шиг тэгж мартах ёстой байх уу, үгүй юу гэж асуув.
-Эрхэм та энэ нэрийг хоёр, гурван удаа дурслаа. Гэтэл танихгүй  юм гэдгээ би өөрт чинь хэлсэн биш билүү.
-Мөөн цонхы нь очиж тогшдог айлынхаа эзнийг та таньдаггүй байнаа. Та намайг дэндүү хийсвэр хүнд тооцож байна.
-Надаас үг дуулах л гэж ийм юм зохиож бас тэр Арамисыг худлаа гаргаж ирсэн биз дээ, үнэнээ хэлчих.
-Би юу ч туршиж, юу ч зохиогоогүй байнаа авгайтан. Би яахын эрхгүй үнэн л юм ярьж байна.
-Танай нэг нөхөр тэр байшинд суудаг гэж та хэлсэн байхаа тэгээд.
-Би тэгж хэлсэн, одоо гуравдахаа хэлж байна. Тэр байшин чинь миний найзын суудаг байшин, тэр найзы маань Арамис гэдэг юм.
-Эд бүгд цаашдаа учир нь олдоно, одоохондоо дуугүй байж үз дээ- Эрхэм минь гэж бүсгүй шивнэв.
-Таны өмнө нээлттэй байгаа зүрх сэтгэлий минь та мэддэгсэн бол энэ хэргийг хир их сонирхож байгаа минь, мөн өөрт чинь яаж цаглашгүй халуун хайртай байгааг минь үзээд  хэргийн учрыг над даруй тайлж өгөхсөн дөө. Өөрт чинь ингэтэл хайрлан байгаа хүнээс айж болгоомжлох хэрэг үгүй юм даа.
-Хайр сэтгэлийн тухай та мөн хурдах ярих боллоо-гэж залуу бүсгүй дуугараад, толгой сэгсрэв.
-Хайр сэтгэл над анх төрж байгаа нь энэ. Яах ийхийн  зуургүй л төрөх юм байна. Ингэхэд би чинь хорин нас ч хүрээгүй яваа хүн шүү дээ.
Бонасье авгай өөдөөс нь хяламхийв.
-Та миний үгийг  дуул даа, би одоо зах зухы нь мэдлээ.
-Гурван сарын өмнө би яг таны сая Арамисынд байсан бүсгүйд үзүүлсэнтэй чинь ижилхэн мөн тийм сүлдтэй алчуураас болж Арамистай өөртэй нь золтой л тулалдах дөхсөн билээ гэж д.Артаньян хэллээ.
-Та шалгаасаар байгаад намайг бүр залхааж байна шүү эрхэм ээ,-гэж залуу бүсгүй дуугарав.
-Үгүй авгайтан, та ийм болгоомжтой хүн. Таныг барьчихаад ийм алчуур биенээс чинь гарвал таныг бариад өгчихгүй гэж үү.
-Яагаад тэр вэ. Миний өөрийн нэрний толгой  биш гэж үү “К.Б” гэдэг чинь Констанция Бонасье байхгүй юү.
-Эсвэл, Камилла де Буа-Траси ч гэж байж болноо.
-Амаа тат, эрхэм ээ, дуугүй байж үз.
Над учирч  байгаа аюулыг юманд боддоггүй юм гэхэд өөртөө тулгарч байгаа гай уршгийн тухай бодож үзээч.
-Над уу.
-Тиймээ танд. Надтай танилцсанаас болж та шорон гянданд орж, амиа алдаж ч мэднээ.
-Тийм юм бол би одоо танаас ер холдохгүй.
-Эрхэм ээ, эр цэргийн хүний цэх шударга, тайж хүний өгөөмөр, сайхан сэтгэлээ гаргаж үзээч, явж үз дээ. Дуулж байна уу. Шөнийн арван хоёр цаг цохиж байна. Энэ үеэр намайг энд хүлээж байгаа юм гэж залуу бүсгүй гуа гараа базална. 
Д.Артаньян мэхэсхийгээд
-Надаас ийм янзаар гутсан юманд би үгүй гэж чаддаггүй хүн юм, авгайтан минь, тайвширч үз, би явлаа гэв.
-Та миний хойноос дагахгүй, намайг мөрдөхгүй биз.
-Би даруйхан гэртээ харилаа.
-Ээ, таныг шударга сайн залуу гэж би мэдэж байсан юмаа гэж Бонасье авгай дуу алдаад нэг гараа залуу өөд сунгах зуур нөгөө гараар чулуун ханад гаргасан жижигхэн үүдний цуургыг авлаа.
Д.Артаньян сунгасан гары нь шүүрч аваад халуунаас үнсэв.
-Тантай ер уулзаагүй нь дээр юмсанж гэж мань залуу алдав.
Ингэж түс тас хэлчихсэн үгнээс хүний сэтгэлийн цаана наанахыг  мэдэж болдог, хайр сэтгэл нь оюун  ухаанаасаа давж байгаа нь харагддаг болохоор бүсгүйчүүлд энэ нь эелдэг нандин үгнээс илүү таалагдах нь олонтой байдаг.
Бонасье  авгай өөрий нь гарыг ч тавилгүй байсаар байсан д.Артаньяны гарыг атгаад бараг энхрийлсэн дуугаар үгүй би тэгж хэлж чадахгүй. Өнөөдөр бүтээгүй юм хожим бүтэж мэднэ.
-Нэгэн цагт би чөлөөтэй болчихоод таны сонирхож байгаа хэргийн учрыг тайлж өгч болохтой болохыг хэн мэдэх вэ…гэлээ.
-Миний хайр сэтгэл мөн тийм цаг ирэхийг горилон  хүлээж болох тэгээд?-гэж баярлаж хөөрсөн залуу дуу алдаад
-Еэ, энэ талаар ч би ам өгөхийг хүсэхгүй байна. Таны  надад төрүүлж чадах сэтгэлээс л энэ чинь хамаарах юм. 
-Тэгвэл одоохондоо авгайтан…
-Одоохондоо эрхэм минь над зөвхөн л ач санах сэтгэлэг төрөөд байна. 
-Та даанч хөөрхөн хонгор юм даа миний хайр сэтгэлтэйг та ашиглан хөөрхийдүүлж байна гэж д.Артаньян уйтгарлангуй дуугарав.
-Үгүй, эрхэм минь ердөө л таны шударга журамтайг би ашиглаж байна. Гэхдээ, амласан юмаа марталгүй байж  чаддагр хүн бас байдаг юм шүү нээрээ.
-Еэ та намайг үхэх үйлтний дундаас хамгийн жаргалтай нь болголоо. Энэ оройг, сая өгсөн амаа бүү мартаж үзээрэй.
-Бүү зов. Цагий нь ирэхээр би бүгдийг санана. Одоо явж үз, буян бодоод явж үз дээ. Намайг бүр яг арван хоёр  цагт хүлээж байгаа би бүр хождоод байна.
-Ердөө л таван минут
-Тодорхой  нөхцөл байдалд таван минут гэгч  таван зуун жилтэй дүйцэж байдаг.
-Хайрлаж дурлаж байгаа цагт уу.
-Үүнийг тэгээд. Хайрлаж, дурлаж байгаа хүний хэрэг явдал биш гэж хэн танд хэлчихэв.
-Таныг эрэгтэй хүн хүлээж байгаа юм байна. Лав  эрэгтэй хүн гэж
д.Артаньян дуу алдав.
-За тэр, бидний маргаан дахиад л эхнээсээ аваад гарч ирлээ гэж дуугараад Бонасье авгай инээвхийлэхэд, тэсч ядсан байдал бас илэрхий.
-Үгүй, үгүй, би явлаа, явлаа, үнэнч сайн байдагт минь таныг итгээсэй гэж би хүсэх юм, үнэнч сайн байх гээд бараг тэнэг юм хийх гэж байгаа хэдий гэлээ ч тэр. Баяртай авгайтан баяртай.
Бүсгүйн гарыг мань хүн албаар л эс бол тавих чадалгүй болчихсон юм шиг гэнэт цаашаа ухасхийн зугатаачихлаа. Энэ зуур Бонасье авгай үүдний тогшуурыг авч түрүүн цонх тогшсон шигээ гурав дахин жигд  алгуурхан тогшив.
Д.Артаньян гудамжны булан гүйж хүрээд эргэж харахд үүд онгойгоод, хаагдаж амжаад жижиг барааны наймаачны  хөөрхөн эхнэр нэгэнт үгүй болчихжээ.
Д.Артаньян цаашаа явлаа. Бонасье авгайн хойноос мөрдөхгүй гэж амласан, тэгэхээр авгайн чухам хаашаа явсныг мэдэх юм уу, хэнтэй цуг явахы нь мэдсэнээс амь нас нь шалтгаацах байлаа ч гэсэн ялгаагүй, гэртээ харина л гэж ам өгснөөс хойш харих хүн байлаа.
Таван минут ч болоогүй байхад мань хүн авсчны гудамжинд хүрч ирлээ.
-“Хөөрхий Атос! Эд бүгд юун учиртайг тэр лав мэдэхгүй дээ. Мань хүн намайг хүлээж хүлээж нойрсож байгаа юу,  аль гэррүүгээ очоод гэрт нь бүсгүй хүн байсныг мэдсэн болов уу. Атосынд бүсгүй хүн байсан гэдэг догио! Үгүй  ингэхэд Арамисынд бүсгүй хүн байж л байсан шүү дээ. Эд  бүгд тун жигтэй, эд бүгд яаж дуусдаг бол, мэдэх юмсан”
-Муу байнаа, эрхэм ээ муу байна гэх дуу гарахад Планшегийн дуу гэж д.Артаньян танив. Юманд хэт их санаа зовсон улсын зангаар д.Артаньян ганцаараа яанга ярьсаар яваад өөрийн рүүгээ өгсдөг шатны өмнөх үүдээр ороод ирчихсэн байжээ.
-Юу муу гэж! Чи юу хэлэх гээ вэ, тэнэг минь? Энд юу болчихоо вэ гэж д.Артаньян асуув.
-Элдэв гай болоод байна.
-Ямар
-Нэгд, Атос гуайг барьж аваад явчихсан.
-Барьж авсаан. Атосыг барьсан гэнээ? Яалаа гэж?
-Манайд байхад нь тааралдаад таныг гэж андуурсан.
-Хэн түүнийг баривчилсан бэ?
-Хуягууд. Таны нөгөө хөөгөөд явуулчихдаг хар хувцастай улс тэр хуягуудыг дуудсан байна билээ.
-Үгүй, Атос юунд нэрээ хэлсэнгүй вэ, тэр хэрэгт ямар ч хамаагүйгээ юунд хэлж өгсөнгүй вэ?
-Тэр ер  яасан ч тэгэхгүй байсан дагаа, эрхэм ээ. Тэгэхийн оронд Атос гуай над руу дөхөж ирээд “Одоо би сул байснаас, танай эзэн  сул байх нь чухаг байгаа юм. Тэр чинь бүгдийг мэдэж байхад би юу ч мэдэхгүй. Яахав. Түүнийг бариад авчихсан гэж бодож байг, энэ түүнд юмаа хийх завшаан олгоно. Хоёр гурав хоноод би эдэнд хэн болохоо хэлнэ, тэгээд намайг суллахаас өөр эд яахав”  гэж шивэгнэсэн.
-Сайн байна, Атос өгөөмөр сайхан сэтгэлт хүн гэж д.Артаньян шивэгнээд тэр чинь чухам л  ийм юм хийхээр хүн дээ. Хуягууд  тэгээд яав? Гэвэл,
-Дөрөв нь Атос гуайг аваад, Бастили гяндан юм уу, Фор-Левек гяндан хоёрын алин руу явсныг бүү мэд. Хоёр нь нөгөө хар хувцастай  улсуудтай үлдээд, тэд нар хамаг бичиг цаасыг чинь онгичиж, цөмий нь аваад явчихсан. Бас хоёр нь энэ үеэр гадаа үүд манаж байсан, дараа нь байры маань  цөлмөж  дууссан хойноо үүд дэлгэж хаяад цөм явчихсан. 
-Портос, Арамис хоёр?
-Намайг очиход байгаагүй, наашаа ч ирээгүй.
-Үгүй тэд чинь юу юугүй наашаа хүрээд ирж мэднэ. Миний хэлснийг хэлээрэй гэж захисан биз.
-Тэгсээн эрхэм ээ.
-За сайн. Тэгвэл энд, байсандаа байж бай. тэднийг ирвэл юу юу болсныг ярьж өгөөрэй. Тэд намайг “нарсны боргоцой шогшгой” гэгч гуанзанд очиж хүлээг. Энд байх гэдэг тэдэнд халтай болж мэднэ. Манайхыг одоо тагнаж байж болох юм. Би гүйж де Тревиль гуайнд очиж ямар хэрэг гарсныг дуулгаад  тэдний хойноос тэр гуанз өөд очъё, гэлээ.
-Сонслоо, эрхэм ээ гэж Планше өчив
-д.Артаньян эргэж ирээд, тэгэхдээ чи энд байх уу? Хулчийхгүй биз? гэж зарцаа жаал зориг оруулах санаатай асуулаа.
Планше өөдөөс нь бүү зов эрхэм ээ. Та намайг бас сайн мэдэхгүй байнаа даа. Дураа хүрвэл би зоригтой ч байж чаддаг хүн, нээр шүү. Дур хүрэх гэдэг л хамаг учир байгаа юм. Түүнээс гадна би Пикарди нутгийн хүн.
-За тэгвэл, шийдлээ шив.
Чи байраа хаяад явснаас алагдсан нь дээр гэх юм байгаа биз, гэж д.Артаньян хэлэв.
-Тэгнээ, эрхэм ээ. Эзэндээ хир их үнэнч сайнаа үзүүлэхийн тулд над хийж үл чадах тийм юм гэж ер үгүй.
“Догио! Энэ хүүгийн хувьд миний хэрэглэсэн арга тохиров бололтой. Энэ аргы чинь  хэрэгтэй цагт хэрэглэх байх юм байна” гэж д.Артаньян бодов.
Тэгээд  д.Артаньян өдөржин гүйж зэгсэн их ядарсан хөлнийхөө чадлын хирээр хуучин Тагтаат гэгч гудамж өөд яарав.
Де Тревиль гуай гэртээ байсангүй. Суман нь луврт харуулд гараад даамал өөрөө сумантайгаа цуг ордонд байгаа аж.
Юу боловч Тревиль гуайтай уулзаж, болсон хэрэг явдлын тухай  түүнд дуулгах хэрэгтэй байв.
Д.Артаньян лувр ордноо нэвтрэх арга сүвэгчилж үзэхээр шийдлээ. Дезассар гуайн сумангийн торгон цэргийн жагсаал, хувцас, ороход тус болох ёстой байв.
Д.Артаньян гараад Пти-Огюстен гудамжаар орж цаашаа  шинэ гүүрээр гарах санаатай голын эрэг  даган явлаа. Ус гатлагч завийг ашиглах санаа төрөөд эрэг рүү нэгэнт буучихсан хойноо гараа санамсаргүй халаасандаа хийтэл завьчинд төлчихөөр юм юу ч үгүй байв.
Цаашаагаа Генего гудамж хүрч явтал гэнэт Дофина  гудамжны булангаар тойроод гарч ирж яваа хүмүүс харагдлаа. Гарч ирсэн эрэгтэй эмэгтэй хоёр хүн д.Артаньянд нэг л хачин санагдлаа.
Бүсгүйн бие байдал Бонасье авгайг санагдуулж, эрэгтэй нь Арамистай тун адилхан харагдаад болж өгөхгүй.
Тэгээд ч бүсгүй нь бас хар нөмрөгтэй тэр нь нөгөө Вожирар гудамжин дахь цонхны наана  мөн Лагарп гэгч гудамжин дахь үүдний өмнө Бонасье авгайн мөрөн дээр байж нүдэнд хоногшсон өнөө нөмрөгтэй яг адил аж. 
Эрэгтэй хүн нь шадар цэргийн хувцастай юм.
Бүсгүй нөмрөгнийхөө юүдэнгээр нүүрээ халхалж эрэгтэй нь алчуураар нүүрээ таглажээ. Ийнхүү болгоомжилсныг үзвэл энэ хоёр хүн танигдахгүйг хичээсэн нь илт.
Тэр хоёр хүн гүүрээр гарлаа. Д.Артаньян ч лувр очих гэж явсан болохоор тэдний хойноос тийшээ явалгүй яахав.
Цаашаа арав ч алхаагүй байтал бүсгүй нь Бонасье авгай, эрэгтэй нь Арамис мөн гэдэгт д.Артаньян эргэлзэх боллоо.
Тэгэхийн хамт жөтөөрхөх сэтгэлийн харгайгаар төрж байсан бүх сэжиг дотор нь даруй сэргээд ирэв.
Нөхөртөө хууртаж, мөн нэгэнт амрагаа гэж үзэж явсан бүсгүйдээ хууртжээ.
Бонасье авгай бурхан шүтээн барьж ирээд л Арамисыг мэддэггүй гэж андгайлаад байсан. Гэтэл мөч өнгөрөөгүй шахуу байхад Арамистай хөтөлцчихөөд яваа тааралдаж байдаг.
Наймаачин хүний хөөрхөн эхнэртэй дөнгөж гуравхан цагийн өмнө танилцсан, авгай өөрий нь нөгөө отож, хулгайлахаар завдаж байсан улсын гараас гаргаж авсанд ач санахаас өөр хамаарах талгүй, амалж хэлсэн юм юу ч үгүй  гэдгийг  д.Артаньян эргэцүүлж чадсан ч үгүй. Өөрийгөө хууртан доромжлогдож, элэг доог бариулсан амрагт тооцлоо. Уур хилэн нь буцлан, нүүр нь халуу оргиод ирэв. Мань хүн үнэн мөнийг олж мэдэхээр шийдэв.
 Залуу бүсгүй, тэр хүн хоёр араасаа нэг хүн дагаж, мөрдөж явахыг мэдээд алхаагаа хурдасгав. Д.Артаньян бараг гүйх шахам явж тэднээс түрүүлж гарснаа, нэг баримлын дэргэд асаатай, гүүрний тэрхэн хавиа гэрэлтүүлэх дэнгийн хажуугаар тэр хоёрыг өнгөрөх үед эргэж өөдөөс нь тулгарав.
Д.Артаньян тэдний замыг хөндөлсөн зогссонд цаад хоёр нь аргагүй зогсов.
-Та яах гээ вэ эрхэм ээ? гэж бүсгүйтэй цуг явсан  шадар цэрэг гэдрэг алхам ухрангаа асуув. Тэр хүний харийн аялгуугаар ярихыг сонсоод д.Артаньян нэг таавар нь худал болсныг мэдээд,
-Арамис биш байна! гэж дуу алдав.
-Үгүй, эрхэм ээ Арамис биш. Таны дуу алдахыг үзвэл та намайг өөр хүнтэй андуурсан бололтой, тийм болохоор би уучилъя.
-Та намайг уучиллаа гэнээ?
-Тиймээ. Надад тухайлсан хэрэг танд үгүйгээс  хойш бид одоо явъя даа гэж тэр хүн хэлэв.
Д.Артаньян үүнд,-Таны зөвөө, эрхэм ээ. Танд тухайлсан хэрэг над байхгүй. Гэхдээ тантай цуг яваа бүсгүйн  хувьд над бас хэрэг байна гэлээ.
-Миний цуг яваа бүсгүйд үү? Та энэ бүсгүйг  танихгүй гэж тэр хүн гайхан дуугарав.
-Эрхэм та эндүүрч байна. Энэ бүсгүйг би таньдаг юм. Бонасье авгайн үүнд зэмлэх байртай,-Үгүй та над эр цэргийн хүн, тайж хүний хувиар ам өгсөн биш билүү. Таны үнэнч шударгад би итгэж болохтой  хүн гэж миний бодсоныг  яана гэж хэллээ.
-Аа та өөрөө…та…та өөрөө над ам өгсөн шүү дээ…гэж д.Артаньян зовсхийн дуугарлаа.
-Авгайтан миний гарыг түш. Цаашаа явъяа гэж харийн хүн хэллээ.
Самгардаж  алмайрсан д.Артаньян гараа элгэндээ зөрүүлээд Бонасье авгай хамт яваа хүн хоёры өмнө зогссон хэвээр.
Шадар цэрэг урагшаа алхаж, д.Артаньяныг түлхэн зайлуулчихлаа.
Д.Артаньян гэдрэгээ үсрээд суга татсанд, харийн хүн мөн илдээ гялсхийн суга татлаа.
Бонасье авгай тэдний хоорондуур гүйж орон илднээс шүүрч аваад –Буян бодож больж үз. Милорд гуай  гэж дуу тавилаа.
Эгшин зуур санаа авсан д.Артаньян мөн,
-Милорд гэнээ! гэж дуу алдаад,-Милорд ..уучилна уу эрхмээ…үгүй тэгээд та ингэж…
-Милорд, Бекингэм герцог гэж Бонасье авгай залууд шивнээд,-та одоо биднийг цөм хөнөөж болох нь дзээ гэв.
-Милорд, авгайтан та ч гэсэн намайг уучилж үз дээ. Би авгайтанд сэтгэлтэй болохоор жөтөөрхөөд энэ хайр сэтгэл гэгч ямар байдгийг Милорд та өөрөө мэднэ газар. Намайг уучилж үз, тэгээд таны төлөө над амиа өгч болохоор хэрэг байхгүй юу, хэлж өгөөч.
Герцог үүнд д.Артаньяны өөдөө гараа сунгасанд цаадах нь хүндэтгэнгүйгээр гар барилцав. Та шударга сайн залуу байна. Над тус болъё гэж та хэллээ. Тэгж үз. Биднийг лувр хүргэж өг, бидний хойноос мөрдөж яваа хүн харагдвал тийм хүнийг үгүй хийгээрэй.
Илдээ сугалж барьсан д.Артаньян, Бонасье авгайг хамт  яваа хүнтэй нь хориод алхам хиртэй түрүүлүүлээд, араас нь дагаж, нэгдүгээр Карл вангийн шударга журам, хээнцэр сайдын тушаалыг ёсчлон дагахад бэлэн явлаа.
Аз болоход, үнэнч зүтгэлээ хэрэг дээр илчлэх учрал энэ  орой залуу баатарт маань тохиолдсонгүй, залуу бүсгүй бараа  сүртэй шадар цэрэгтэй цуг гай түгшүүр дайралдалгүй явсаар лувр ордон хүрч, Эшель гудамж руу харсан хаалгаар  орж явчихлаа. Д.Артаньян ч яахав. “Нарсны боргоцой” гэгч гуанзны газар хүлээж байгаа Портос, Арамис хоёр өөд яарлаа.
Ямар тухай тэдэнд төвөг удсанаа тайлбарлалгүйгээр, зөвхөн өөрсдийн нь тусламж шаардаж болмоор санагдсан тэр хэргээ өөрөө хийчиж чадлаа л гэж нөхөддөө дуулгав.
Манай яриаг сонирхож байгаа уншигчид маань гурван нөхөд одоо гэр гэртээ харьцгаана л биз, бид Бекингэм  герцог залуу бүсгүй хоёрын хойноос ордны гудмаар дагацгаая.
Милорд гэж Английн хэргэмтнийг өргөмжлөн дуудах үг. Ноёнтон гэсэн утгатай.
ХП
ДЖОРЖ ВИЛЛЬЕРС БЕКИНГЭМ ГЕРЦОГИЙН ТУХАЙ
Бонасье авгай, герцог хоёр онцын төвөггүй  ордонд нэвтэрлээ. 
Бонасье авгайг вангийн хатны бараа бологч хүн гэж улс танина, герцог өөрөө, тэр өдөр ордонд харуултай байсан гэж бидний дээр дурссан де Тревиль гуайн сумангийн цэргийн хувцастай байлаа. Ер нь Жермен бол хатантанд сохроор  итгэж, үнэнч сайн байдаг болохоор ямар нэг юм боллоо ч  гэсэн Бонасье авгайг л амрагаа  луврт  дагуулж ирлээ гэж зэмлээд өнгөрөхсөн билээ. Бонасье  авгай яахав гэм бурууг хүлээгээд өнгөрнө. Бүсгүй сайн нэрээ алдах нь мэдээж боловч, энэ хорвоогийн эрхтэн дархтны нүдэнд өчүүхэн нэг наймаачин хүний эхнэрийн нэр яахин юман чинээ санагдах билээ. Бонасье авгай, герцог хоёр ордонд орсон хойно чулуун хашаа дагаж жаал явлаа. Тэгснээ Бонасье авгай өдөр онгорхой, шөнө голдуу цоожтой байдаг, ажилтай улсын орж гарах жижиг хаалгыг түлхэв. Үүд онгойж, тэр хоёр  орлоо. Тэнд лав  харанхуй байсан боловч ордонд ажил хийдэг улсад гаргаж өгсөн, ордны тэр хэсгийн ордог гардаг бүх газрыг Бонасье авгай  андахгүй аж. Орсон үүдээ сайн хаачихаад, герцогийн гараас хөтөлж харанхуйд тэмтэрсээр хэд алхсанаа шатны бариул олж бариад, хөлөөрөө  гишгүүрий нь  тэмтрээд дээшээ өгсөж гарлаа. Герцог, бүсгүйн араас дагана. Өгссөөр гуравдугаар давхар хүрлээ. Тэндээс Бонасье авгай баруун тийшээ эргэж хамт яваа хүнээ урт гудмаар дагуулж гараад, дахин нэг давхар доошоо буулаа. Цаашаа хэд алхаад нэг өрөөний цоожийг тайлж шөнийн дэнгийн  бүдэг гэрэлтэй нэг өрөөнд герцогийг оруулчихаад,
-Милорд, герцог та энд хүлээзнэж үз. Одоохон морилж ирнээ, гэж бүсгүй шивнэв.
Ингэж хэлээд орж ирсэн хаалгаараа, гарч, гаднаас нь цоожилчихсонд герцог гуай ёстой л нэг баригдчихсан хүн гэгч боллоо.
Бекингэм герцог хэдий цор ганцаараа үлдчихсэн боловч айх сэтгэл төрөөгүйг хэлүүштэй. Тэр хүний зан авирын нэг гойд тал гэвэл алив явдал эрж,  романтик юм бүхэнд дурладаг билээ. Эр зориг авхаалж самбаатай эн хүн иймэрхүү байдалд аминдаа халтай юм хийж байгаа нь ганц энэ бишээ. Өөрийн нь Парис руу яаран ирэхэд хүргэсэн Австрийн Анна хатны захидал хуурмаг, өөрий нь занганд оруулах зорилгоор бичигдсэн болохыг нэгэнт мэдчихсэн байлаа. Гэтэл даруй Лондондоо буцахын оронд, учирсан энэ завшааныг ашиглаж хатагтайтай уулзахаас нааш Лондондоо буцахгүй гэж хэлүүлсэн аж. Хатагтай эхний үед эрс татгалзаж байснаа эцэстээ тэгж татгалзсанд герцог цөхөрч, бухимдахдаа ямар нэг болчимгүй хэрэг төвөг гаргачих бий гэж болгоомжлоод, даруй буцаж харь гэж өөрөөс нь гуйхын тулд бараалхуулахаар болсон юм байж. Ингэж шийдсэн орой нь герцог руу очоод дагуулж ирэх даалгавартай байсан Бонасье авгайг хулгайлаад явчихсан байлаа. Бүсгүй юунд өртсөнийг хоёр өдрийн туршид мэдсэн хүн гэж ер үгүй, түр түдгэлзэсхийгээд байж байлаа. Бонасье авгай дөнгөж мултарч гараад, де ла Порт гуайтай уулзахын хамт ажил хэрэг дахин хөдөлж хулгайлагдаагүйсэн бол гурав хоногийн өмнө бүтээх байсан аюулт даалгавраа  тэр бүсгүй гүйцэтгэж амжлаа.
Герцог ганцаараа үлдээд толь руу очиж үзвэл шадар цэргийн хувцас өөрт нь их зохисон аж.
Гучин таван настай энэ хүн англи, Франц хоёрын аль алины ихэс дундаас хамгийн царайлаг сайхан, дэгжин хээнцэр гэгддэг нь аргагүй юмаа.
Хоёр ванд талтай, цаглашгүй баян чинээлэг, өөрийнхөө л дураар нэг үймээн дэгдээж, нэг тайвршуулж байдаг улс орондоо хэмжээгүй их эрх мэдэлтэй, Бекингэм герцог Джорже  Вилльерс үлгэр туужинд гардгийн адил, зуун жил өнгөрсний дараа ч билээ хойч үеийнхэнд гайхагдахаар сайхан амьдарч байлаа.
Өөртөө итгэж, эрх мэдэлдээ эрдсэн, бусдыг захиран дагуулагч хууль ёсон өөрт нь үл хамаарах зүйл гэж лавтай үздэг тэр хүн санасандаа хүрэх гэж, бусад хүн бол санаж ч үл зүрхлэх тийм өндөр, хүрч гүйцэлдэшгүй санаандаа ч гэлээ хүрэхийг л шууд эрмэлздэг аж. Эд бүгд мөн нийлээд хүрч ойртохын эрхгүй өндөр дээд, гуа үзэсгэлэнт Австрийн Анна хатагтайтай уулзах, уулзаад өөрийнхөө өнгө  үзэмжээр хатагтайн сэтгэлийг татан хайр сэтгэлтэй болгох зориг хүслэн герцогт төрүүлсэн юм байж.
За тэгээд Джорже Вилльерс толины өмнө очиж зогссоныг бид дурссан,
Шадар цэргийн бүрх малгайнд ялимгүй  дарагдчихсан сайхан шаргал үсээ засаж, сахлаа имрээд, удтал хүлээсэн минут ойртож байгаад сэтгэж ханаж, баярлан тэнийсэн герцог толинд байгаа дүрс өөдөө бахдал, найдвар төгс инээмсэглэсээр зогсоно.
Яг энэ үеэр, хананы гоёлоор нууцлагдсан үүд нээгдэж, бүсгүй хүн ороод ирэхийг герцог толинд хартал, хатагтай мөнийг үзээд дуу алдав.
Австрийн Анна хатан тэр цагт хорин зургаа, долоон настай , гуа үзэсгэлэн ид бүрдэж явсан цаг нь .
Алхах гишгэх нь хүртэл аргагүй хатан хүн дагина шиг гуа сайхны туйл болсон маргад эрдэнийн өнгөт нүд нь усгал зөөлөн мөртөө ихэмсэг сүртэй.
Жижиг шүрэн улаан уруулны үзэмж сайхныг, ялихгүй цорвойсон доод уруул нь хүртэл бууруулж чадахаагүй, инээмсэглэхдээ дур булаам сайхнаас гадна гүнээ басамжлангуй ярьвайж бас чадах аж.  Ер нь Австри вюангийн угсааныхан ийм доод уруул нь цорвогордуу байдаг билээ.
Анна хатны  бие  булбарай, зөөлнөөрөө цуутай, гар, мөр, сэлтний нь гуалиг сайхныг гаргаж хэлэхүйеэ бэрх, тэр цагийн хамаг шүлэг дуучдын магтаал бахдал болж байжээ. Бас залуу багад нь цайвар байгаад яваандаа харлаж яваа дэгжин засаж, яоихгүй тавьж янзалсан үс хатагтайн царайнд зохисныг хэлээд яана. Хичнээн ч жархай нүдтэй, өөч хүн  байлаа гэсэн хатагтайн царай ийм хэтэрхий өнгөлөг биш, хамар нь арай нарийн гуа л байгаасай гэх байсан уу гэхээс өөр юу ч хэл чадахааргүй гуа юмаа.
Гялбаж орхисон  Бекингэм герцог эгшин зуур алмайрчихав. Урьд найр цэнгэл, баяр наргианы цагт Анна хатагтай одоо жирийн цагаан торгон хувцастай орж ирээд байгаа шигээ ерийн гуа сайхан санагдаж байгаагүй аж. Хатагтайг Эстефани авгай дагалдаж явлаа. Хатагтай бараа бологч испани авхайчуул дундааж вангийн жөтөөрхөл, Ришелье хамбын хар арга  явуулгын золиос болоогүй үлдсэн ганц хүн энэ бүсгүй юм байна.
Анна хатагтай герцогийн өөдөөс нэг алхам дөхлөө.  Бекингэм , хатагтайн хөлөнд сөхрөн ойчоод, харж амжихаас нь өмнө хатагтайн хувцасны хормойг авч үнсэв.
-Герцог оо тэр захидлыг би хэлж бичүүлээгүй гэдгийг  та мэдсэн шүү дээ.
-Тэгсэн хатагтай, тэгсэн их эзэгтэй минь гэж герцог дуу алдав. Цас мөснөөс илч гарч , гантиг чулууг амилах юм шиг санасан би нээрээ тэнэг мангуу хүн юмаа. Яая гэх вэ?, хайр сэтгэлтэй болохоор, хүний хариу хайр сэтгэлд даанч амархан итгэх юм байна шүү. Тэгээд ч таныг л  нүдэндээ нэгэнт олж харснаас хойш би наашаа дэмий явсангүй. 
-Тиймээ, гэхдээ яагаад тантай уулзахыг зөвшөөрсний учрыг та мэднэ биз. та чухам миний элдэв зовлонг хайхардаггүй хүн болохоороо энэ хотноос явж өгөхгүй зөрөөд байлаа. Энд байгаад байх гэдэг, таны аминд халтай, миний шударга нэр төрд халтай билээ. Бид хоёрыг гүн далай, хоёр  гүрний дайсагнал, өргөсөн ариун тангараг, юм бүхэн тусгаарлаж байна. Үүнийг өөрт чинь хэлье гэж уулзахыг би зөвшөөрсөн юм. Эд бүгдийн эсрэг тэмцэнэ гэгч нүглээ. Милорд, цаашаа бид дахин уулзалдах ёсгүй гэдгийг танд хэлэх гэж би  өөртэй чинь уулзъя гэсэн юм.
-Яриад байгаач, юм яриач хатагтай, таны уяхан сайхан дуу хэлсэн үгний чинь хатуу ширүүнийг зөөлрүүлэх юм. Нүгэл гэж та  ярилаа. Бурхнаас нэг нөгөөд нь заяаж төрүүлсэн хоёр сэтгэлийг хагацаах гэдэг мөн нүгэл шүү гэж Бекингэм дуугарав. 
-Милорд! Таны хайр сэтгэлтэй гэж би ер дуугараагүйг та мартчихсан бололтой,-гэж хатан дуу алдав.
-Үгүй над  дур сэтгэлгүй ч гэсэн та ер хэлээгүй шүү. Нээрээ тэгж хэлэх гэдэг нь эзэгтэй таны зүгээс үнэхээр хүний мөсгүй хэрэг байхсаан. Хагацаж холдоод цаг улираад,  итгэж горьдох юмгүй мөртөө үл буурч буцдаггүй, минийх шиг  ийм хайр сэтгэл та хаанаас олох вэ, хэл л дээ. Таны амнаас санамсаргүй гарсан үгийг дуулаад унагаачихсан туузыг тань  олж авадаа, бодол болсон  харцы чинь харахын төдийгөөр ханаж баясаж явдаг ийм сэтгэл хаана байх вэ? Хатагтай таныг анх харсан цагаас одоо гурван жил болоод байна, танд өдий халуун хайр сэтгэлтэй болсоор одоо дүнхийсэн гурван жил  болж байна. Анх таныг үзэхэд ямар хувцастай явсныг тань одоо хэлэх үү? Тэр ч байтугай таны өмсч байсан  хувцасны эмжээр, гоёлт сэлтийг би нэгд нэггүй санаад хэлэх үү? Таны тэхэд байсан чинь миний санаанд ив илхэн ургаж байна. Та испани  нутгийн заншлаар олбогон дээр сууж байсан, та ногоон пүүсүүгээр хийсэн, алт мөнгөн хатгамалтай, бошинз өмссөн, урт өргөн ханцуйгаа тохойноосоо дээш шамлаж, гуа сайхан гараа ил гаргаад байсан. Таны энэ гайхам сайхан гар  ил гарчихсан, ханцуй чинь том алмас чулуун  товчоор торгоостой байсан. Хүзүүгээрээ нэхмэл алчуур боосон, толгой дээрээ та даашинзныхаа өнгөтэй жижиг малгай өмсч, малгай дээр чинь цахлай шувууны өд хатгаатай байсан, үгүй  нээрээ шүү, нүдээ анихад л таны тэхэд байсан дүр байдал ургаад ирэх юм. Нүдээ нээхээр одоогийн чинь байгаа шиг, үгүй одоо та улам ч зуу дахин гуа сайхан байна.
Өөрий нь уул байдлыг зүрхэндээ өдий нандин хадгалж  явдаг герцогт Анна хатагтай уурлаж чадсангүй.
-Юун дэмий тэнэг юм бэ! гэж шивнэв. Ийм юм санан  санан сэтгэлээ тэжээх гэдэг  юун тэнэг хэрэг вэ? гэв.
-Өөр юугаар би сэтгэлээ тэжээж амьд явах юм бэ? Ингэж дурлахаас өөр юм гэж над байхгүй юм чинь! Миний хамаг жаргал, хамаг баялаг, хамаг итгэл найдвар ганц энэ л юм чинь. Тантай учирсан, уулзсан бүр маань миний сэтгэлийнхээ гүнд хадгалдаг эрдэнэ юм.  Өнөөдрийн энэ уулзалт бол таныг унагаачихаар тань миний түүж авч байгаа дөрөв дэх эрдэнэ юм. Гурван жил болоход хатагтай таныг би ердөө л дөрөвхөн удаа олж харж байгаа юм. Анх дайралдсан тухайгаа би танд ярьсан, дараа нь Шеврез гуайн гэргийнд, гурав дахь удаа Амьений цэцэрлэгт уулзсан билээ.
Хатагтайн царай улайсхийгээд,
-Тэр үдшийн юмыг герцог та бүү дурсаарай! гэв.
-Үгүй харин түүнийг дахин нэг дурсъя хатагтай! Миний амьдралын ганц баяр, жаргалтай орой тэр юм. Ямар  шүү шөнө байсныг та санаж байна уу? Тэнгэр дөлгөөн, аятай сайхан үнэр анхилаад тэнгэрт од түгж гялалзсан, сайхан шөнө байсан. Тэгэхэд тэрхэн зуур хатагтай тантай хоёулханаа үлдэх их завшаан над олдож билээ. Тэгэхэд та өөрийнхөө ганцаардмал байдал, сэтгэл санааны зовлонг над  цөмийг ярихад бэлэн байж билээ. Та миний гарыг, яг энэ гарыг түшээд явж…. Доошихноо бөхийх бүрдээ таны сайхан үс хахцарт минь хүрч, хүрэх бүрийд миний хамаг бие зарсхийж байсан. Хатагтай хатагтай минь! Тийм нэг агшинд хичнээн их өнөдийн жаргал, диваажингийн цэнгэл  агуулагддагийг та мэдэхгүй!…Тийм нэг шөнө, тийм нэг эгшний төлөө би хамаг эрх мэдэл, эд хөрөнгө, нэр төр, цаашдаа амьд явах үлдсэн өдөр хоногоо цөмийг өгөхсөөн. Юу гэвэл тэр шөнө, тэр шөнө та над сайн байсан вмаа, нээр шүү хатагтай.
-Тийм байж болох юмаа, Милорд. Газар орны үзэмж, тэр оройн цаглашгүй сайхан таны харцны нөлөө, ер нь бүсгүй хүнийг хөнөөхийн тулд юм л болбол нийлээд орхидог элдэв  бүх нөхцөл тэр орой миний эсрэг нэгдчихээд байсан юм. Гэхдээ Милорд, дийлдэж байсан бүсгүйд хатны хүнд эрх хэргэм тусалж, таныг ердөө л үг цухуйлгаж зүрхэлмэгц таныг ялихгүй задгай зан гаргаж, хариулах хэрэгтэй  болохын хамт би бараа бологчдоо дуудсаныг санаж байгаа биз.
-Өөр тэр үнээн. Минийхээс өөр алив хайр сэтгэл байсансан болж гэм ийм шалгаврыг лав даахгүй байхсан. Харин миний хайр сэтгэл үүнийг даваад улам хүчтэй болох, зүрхэнд минь үүд хадагдлаа. Та Парисдаа буцаж ирээд надаас холдож чадсан гэж бодсон байх. Миний эзэн надаад хадгалуулсан тэр их баялгаас надыг салаад ирж чадахгүй юм бодсон байх. Гэхдээ эд баялаг, хорвоогийн хаад, вангууд над ямар  пад байх билээ? Долоо ч хоноогүй байхад хатагтай минь, би эргээд ирлээ. Энэ удаа намайг зэмлэх юм  юу ч байсангүй. Вангийнхаа хайр ивээлийг алдаж, амь насаа үрж болох  аюулаас няцалгүй, таныг эгшин зуурч билээ харах л гэж ирсэн, тэгээд би таны гарт ч хүрсэнгүй. Харин миний гэмшиж байгаа хүлцэнгүйг  үзээд та уучлав бололтой.
-Гэвч хов живэнд дуртай улс миний гэм буруу оролцоогүй энэ болчимгүй явдлуудыг ашиглаж байна. Миний гэм буруугүйг Герцог та мэднэ шүү дээ. Хамба гуайн өдлөг хатгалгаар ван айхтар хилэгнэсэнд –д.Верне авгайг эндээс холдуулсан, Пютанжийг хөөж орхисон, де Шеврез авгай үүнээс болж дээдсийн хайр ивээлийг алдсан. Таныг Францад  элчин сайдаар эргэж ирэх гэхэд ван өөрөө татгалзаад болоогүйг та санаж байгаа бил, Милорд,
-Вангийн тэгж татгалзсаны хариуд франц улс манайтай дайтахад хүрнэ дээ. Хатагтай тантай  уулзаж учрах арга над алга, яахаа өдөр бүр миний тухай танд дуулдаж байга, Ре арал дээр цэрэг явуулсан, Ларошель хотын тэрслүүдүүдтэй  миний холбоо тогтоох гээд байгаагийн үнэн зорилго чухам юу байх гэж та бодож байна… Таныг үзэх горьдлого юм. Парис хотыг дайраад эзэлчихэж чадаагүйгээр би мэдэж байна. Гэвч энэ байлдааны дараа найрамдал тогтох хэрэг болно. Найрамдал тогтооход хэлэлцээ хийх хэрэг гарна, хэлэлцээг  манай талаас би хийх болно. Тэгвэл намайг Парис хотноо ирэхэд дургүйцэж  чадахгүй, тэгэхээр тантай хурамхан зуур ч болов уулзлаа гэвэл над их жаргал. Миний тэр  жаргалын тулд мянга мянган хүний амь үрэгдэх биз. Тантай л  уулзвал энэ надад огтхон ч хамаагүй зүйл. Эд бүгд магадгүй цөм болчимгүйдсэн хэрэг байж мэднэ, гэхдээ  хайртай бүсгүйдээ над шиг ийм голгүй сайн хүн хаа байнаа, хэлдээ та ямар вангийн хатагтайд надаас илүү үэнэнч сайн зарц байна уу?
-Милорд, таны өөрийгөө зөвтгөх гэсэн үг, өөрий чинь  харин буруутгаж байна. Таны хайр сэтгэлтэйгээ үзүүлэх гэж байгаа арга чинь чухамдаа гэмт хэрэг байна, Милорд,
-Ганцхан та өөрөө над хайр сэтгэлгүй болохоор л тэгж санагдаж байгаа юм. Та өөрөө над сайн байсан бол эд бүгд  танд өөрөөр санагдах байсансан. Гэхдээ та над сайн… хайртай байсансан болж гэм миний жаргал хэтрээд, би солиорчих байсан биз. Де Шеврез авгай, таны дөнгөж сая  дурсаж  байсан де Шеврез авгай илүү зөөлөн сэтгэлтэй хүн байж, гол нь тэр авгайд хайртай,  авгай мөн хариу сэтгэлтэй байсан.Ийм  гүнзгий хайр сэтгэлийг үзээд биеэ барьж дийлэхгүйд хүрсэн Анна хатан,
-Де Шеврез авгай чинь вангийн хатан биш шүү дээ гэж шивнэв.
-Хатагтай та тэгэхээр вангийн хатан байгаагүйсэн болж гэм над сайн байх байжээ. Хэл  дээ, сайн байх байсан уу?  Таныг зөвхөн хатан нэр төрд баригдан ийм хатуу сэтгэлтэй байгаа юм гэж итгэж болохсон болов уу? Та уул нь де Шеврез авгай байсан бол хөөрхийн Бкнигэм бас горьдлоготой байж болохсон гэж би бодож болох уу? Энэ сайхан үгэнд  чинь гялайлаа хатагтай-түм дахин гялайлаа, гуа хатагтай минь!
-Милорд, та миний үгийг арай эндүү ойлгож, гажуу тайлбарлаж байна. Би уул нь хэлэхдээ…
-Больдоо битгий юм хэлж үз эндүүрлээр ийм жаргал над иржээ гэвэл бүү хатуу сэтгэл гаргаж түүнийг залруул даа. Намайг хуурч данганд оруулахаар дуудсан гэж та  хэлсэн. Энэ явдал миний аминд халж болж ч мэднээ… сүүлийн үед би нэг хачин л , мөдхөн үхэхээ  зөгнөөд байх болж… гэж Герцог  хэлээд уйтгарлангуй хир нь сэтгэл татам сайхан инээмсэглэв.
-Өө бурхан минь! гэж Анна хатан дуу алдахад, түүний  хэлмэгдэн цочсон байдал өөрөө герцогт гаднаа харуулах гэж оролддогоосоо дотроо хир их сайныг нь илчлээд өгчихлөө.
-Таныг айлгая гэж би үүнийг хэлээгүй юмаа, хатагтай. Огт үгүй! Миний саяны хэлдэг нээрээ зүгээр инээдтэй зүйл. Тийм юм зөгнөгдлөө гээд би өчүүхэн ч санаа зовохгүй  хүн. Таны амнаас сая гарсан үг, над бараг горьдлого  төрүүлсэн энэ зүйл хожимдоо над ямар ч гай дайрлаа гэсэн, түүнтэй тэнцэхүйц их жаргал юмаа.
-Одоо би ч гэсэн  танд үнэнээ хэлье герцог. Би бас муу дагнаж зүүдлээд байх болсон. Би таныг шархтай, цусаа гоожуулсаар газар хэвтэж байна гэж зүүдэлсэн гэж Анна дуугарав.
-Зүүн тал руугаа хутгалуулчихсан байгаа биз гэж герцог хажуугаас нь хэлэв.
-Харин тийм, зүүн тал руугаа хутгалуулчихсан.  Намайг тийм  юм зүүдэллээ гэдгийг хэн танд хэлчихдэг билээ? Бурханд залбирахаасаа өөр цагт үүнийг би дурссан удаа ер үгүйсэн.
-Ингээд боллоо, хатагтай. Та над хайртай сайн юм байна. Яриагүй тийм байна.
-Би танд  сайн гэж үү? Би юу?
-Тиймээ, та, та, над  хайртай сайн байгаагүйсэн болж гэм бурхан та бид хоёрт ижил зүүд өгнө гэж үү?  Бидний амьдралыг зүрх сэтгэл минь холбоогүйсэн болж гэм, бидний зөн нэг адил байхсан гэж үү? Хатагтай минь, та над хайртай сайн юмаа. Миний хойноос та харамсаж гашуудах уу?
-Ээ, бурхан минь бурхан минь! гэж Анна хатан дуу алдаад,- үүний чинь би тэсвэрлэж чадашгүй юм байна. Герцог , та буян бодож, намайг орхиод яваач! Танд хайртай сайн юм уу, үгүй юу гэдгээ би мэдэхгүй, ганцхан өргөсөн тангаргаа няцахгүй гэдгээ л би хатуу мэдэж байна. Намайг өрөвдөөд, нутаг орондоо харьж үз дээ! Таныг францад байхад  чинь шархдуулчих юм уу,  аль та францад байж байгаад амь  алдчих юм болж гэм, та над хайртай сайн байснаасаа болоод амиа алдлаа гэдэг өчүүхэн ч сэжиг над төрөхөөр л байх юм бол би тэсвэрлэж чадахгүй солиорчихно шүү. Нутаг орондоо буцаж үз, гуйя, та явж үз!
-Үгүй та одоо юутай гуа сайхан харагдана вэ? Танд би ер хичнээн хайртай юм бэ! гэж Бекингэм дуу алдав.
-Явж үз! Явж үз, гуйя таныг! Хожим та эргээд ирнэ биз. Шадар сайд, элчин сайдын хувиар таныг өмгөөлж хамгаалах үүрэгтэй бараа бологч бие хамгаалагчдаа дагуулаад буцаж ирээрэй. Тэгвэл би таны амь насны төлөө айж бэмбэгнэхгүй, өөрий чинь үзэхдээ баяртай байх болноо. 
-Таны хэлж байгаа үг үнэн гэж үү?
-Тиймээ..
-Тэгвэл та намайг уучилж байгаагаа үзүүлж, эд бүгдийг зүгээр зүүдлээд өнгөрөөгүй юм гэдгийг үнэмшүүлж байхуйц өөрийнхөө эдэлж хэрэглэж байсан нэг юм дурсгаж хайрлаач. Өөрийнхөө зүүж явсан, би мөн зүүж  явж болохоор нэг бөгж, хүзүүний чимэг гинж…. Тиймэрхүү юм хайрлаач….
-Таны хүсэж байгаа юмыг би өгвөл та нутагтаа харих уу?
-Тэгнэ.
-Даруй юу?
-Тийм
-Францаас явж, Англидаа очно биз?
-Тэгнээ би амлаж байна
-За тэгвэл, азнаж бай.
Анна хатан өрөө рүүгээ орсноо дорхноо өөрийн нь нэрийн толгойг сийлсэн алтан тоногтой улбар модон хайрцаг барьсаар орж ирэв.
-Үүнийг ав, Милорд, аваад намайг дурсан хадгалж яв гэж хатан хэлэв.
Бекингэм герцог хайрцгийг аваад дахин хатагтайн хөлд сөхрөн ойчив.
-Та явна гэж над ам өгсөн шүү, гэж хатан дуугарав.
-Би хэлсэн үгэндээ хүрнээ. Над гараа өг дөө хатагтай, гараа нэг өгчих, тэгээд би явлаа…
Анна хатан гараа сунгахдаа тэнхээ тасрах шахсанаа мэдээд нүдээ аньж нөгөө гараараа Эстефанийг түшив. 
Хатны сайхан гарыг Бекингэм шүүрч аваад шуналтайяа озов.
Бекингэм босохдоо,-газар тэнгэрийг нураахад хүрлээ ч гэсэн тэр, хагас жилээс хэтрэхгүй би дахин хатагтайдаа ирж уулзана гэж дуугарав.
Тэгээд хэлсэн үгэндээ хүрдэг Бекингэм өрөөнөөс яаран гарч одов.
Гудманд түүндтэй Бонасье авгай дайралдаад, түрүүчийнх шигээ болгоомжтой. Чадмагаар лувр ордноос дагуул гаргав.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.20.10 9:38 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
ХШ
БОНАСЬЕ ГУАЙ
Энэ бүх хэрэг явдлын үед хүндээс хүнд байдалд нэг хүнийг хайхарсан хүн үгүйг ер уншигчид ажсан байхаа. Сайн эрчүүлийн гавъяа зүтгэл, янаг амрагийн явдлаар элбэг агсан тэр цагт улс төр, янаг амрагийн хэрэг нягт ээдрэлдэж  хутгалдсан дайсагналын золиосонд гарсан эрхэм Бонасье гуайг ийнхүү үл хайхарчээ.
Аз болоход, түүнийг марталгүй хараандаа байлгахыг бид амласныг уншигчид чухам санаж байгаа юу үгүй юу.
Түүнийг баривчилсан цагдаа нар шууд Бастили гяндан  руу аваачиж, тэнд буугаа цэнэглэж зогсоон бүтэн санаа цэргийн өмнүүр бэмбэгнүүлсээр тууж өнгөрөв.
Цаашаа газарт суулгаж барьсан давхрын урт гудамжаар туугдаж явахад нь нөгөө цагдаа нар их муухай аашлан элдвээр хараан зүхсэн гэнэ. Баригдсан хүн тайж угсаатан бишийг цагдаа нар мэдээд, түүнийг адгийг гуйлгачингээс дээргүй үзнэ.
Хагас цаг хир болсны дараа нэг бичээч ирж Бонасье гуайг байцаах өрөөнд аваач гэснээр энэ зовлонгоос гаргасан боловч сэтгэлий нь амраасангүй. Баригдсан улсыг голдуу өрөөнд нь ирж байцаадаг боловч, Бонасье гуайтай ёсорхоод байхын хэрэггүй гэж  үзжээ.  Золгүй муу наймаачныг хоёр хуяг тууж хашаан дотуур гаргаад, нэг үүдээр  оруулсанд, гудманд нь гурван манаач зогсож байв. Тэнд мөн нэг  үүд онгойлгоод бөмбөгөр оройтой нэг өрөөнд түлхэн оруулбал, тэнд ширээ сандал хоёроос өөр юу ч үгүй нэг байцаагч сандал дээр суугаадюм бичиж байв.
Хүргэж ирсэн хуягууд гэмтнийг ширээ рүү ойртуул авчраад байцаагчийн  зангаснаар цаашаа холдон тэдний үгийг  дуулж чадахаагүй зайтай газар очлоо. Байцаагч тэр болтол бичиг шагайн тонгойж сууснаа хэнийг оруулаад ирснийг харах гэж толгойгоо өргөв. Байцаагчийн царай онц эелдэг биш, шонтгор хамартай, шанаа нь айхтар овойсон, нүд нь  онигор боловч, хянуур хурц аж. Энэ хүний царай зоримог мөртөө залирхуу шинжтэй. Шүүгчийн хар жанчийн захны цаанаас цухуйсан хүзүү нь урт, толгой нь яст мэлхийн  толгой хуяган дороосоо цухуйж байгаатай төстэй ийм тийшээ найгалзана.
Бонасье гуайн нэг овог, эрхэлсэн, ажил газар сэлтийг байцаагч юуны өмнө асуув.
Байцаагдаж  байгаа хүн үүнд, нэрээ Жак-Мишель Бонасье гэдэг, тавин нэгэн настай, хуучин жижиг барааны мухлаг гаргаж байгаад одоо больчихсон, Авсчны гудамжинд арван нэгдүгээр байшинд суудаг гэж хариулав.
Үүний дараа байцаагч байцаалтаа үргэлжлүүлэхийн оронд улс төрийн явдалд оролцох гэдэг өчүүхэн хүнд учрах аюул гай гамшгийн тухай баахан яриа дэлгэв. Цаашаа мөн хамба гуайн эрх мэдэл хүч чадлын тухай урьдын бүх сайд  агсан улсаас ялгаран товойж, хойшид сайд суух улсад үлгэр дууриал болсон тэр хосгүй сайн их сайдын ажил төрөл, эр зоригийг эсэргүүцсэн хэн боловч муугаа үзэх тухай мөн баахан юм ярилаа.
Ийнхүү  сэнхрүүлж дуусаад, байцаагч гуай Бонасьегийн өөдөөс бүргэд харцаар ширтэж байж, ямар байдалд орсноо эргэцүүлэн бодохыг сануулав.
Наймаачинд бодож ядаад байх төвөгтэй юм ч байхгүй. Де Порт гуайн садан бүсгүйгээ өөртэй нь суулгая гэж санасан тэр өдөр, ялангуяа эхнэр нь хатны дотуур хувцас сэлтийг хариуцахаар албанаа орсон тэр өдөр цагийг л дотроо харааж байлаа.
Бонасье гуай гол зан чанар гэвэл хар амиа үхтэл хичээж, эд хөрөнгөө нарийлахын дээдээр нарийлдаг, тэгээд ч бас аймхай хулчгар юм байжээ. Залуу гэргийдээ  сэтгэлтэй сайн боловч тэр нь саяны дурласан энэ төрөлх чанаруудтай эн зэрэгцэхээргүй дэдэд орох зүйл аж. 
Өөртөө хэлсэн юмыг Бонасье нарийвчлан бодож үзлээ. 
-Ингэхэд эрхэм байцаагч гуай, манай төрийн жолоог барьж бид бүхнээ гийгүүлж  байгаа сод их гэгээнтний хамаг саныг нь би хэн хэнээс ч илүү ухаарч, үнэлж явдаг хүн билээ, гэж Бонасье гуай тайваан гэгч өчив.
-Тийм гэж үү? За энэ чинь нээрээ тийм юм бол та яагаад Бастилид орчихсон байдаг билээ? гэж байцаагч гуай  итгэлгүйхэн асуув.
-Яагаад, чухам юуны төлөө энд орох болсноо өөрөө  мэдэхгүй байгаа хүн чинь танд юу ч гэж хэлэхийн арга алга.
-Юу ч  гэсэн хамба гуайд л үл таалагдахаар хэгргийн учир лав биш байх.
-Таныг улс төрд тэрсэлсэн хэрэгт ял тулгаж байгаа болохоор та заавал нэг хэрэг өдүүлсэн байж таарна даа
-Улс төрд тэрсэлсэн гэнээ? гэж Бонасье айж хэлмэгдсэн дээ хашгираад, улс төрд тэрсэлсэн гэнээ?… үгүй, тэрслүү номтонд дургүй, испанийхныг үзэж чаддаггүй, хөөрхий наймаачин би яаж  улс төрд харшилсан байх билээ.
Байцаагч гуай та өөрөө бодоод үз л дээ. Энэ чинь ерөөсөө хүний санаанд багтмааргүй  зүйл байна шүү!
Байцаагч  онигор нүдээрээ, гэмт хүний дотоод санааг нэвт харж чаддаг юм аятай эгц ширтсээр,
-Бонасье гуай, та эхнэртэй биз дээ? гэж асуув.
Төвөгтэй  юм одоо л гарч ирнэ гэдгийг гадарласан наймаачин.
-Тийм ээ эрхэм ээ. Над… би эхнэртэй байсан гэж чичирхийлсэн дуугаар хариулав.
-Юу “байсан” гэж? Танд эхнэр байсан л юм бол та тэгээр эхнэрээ яачихсан хүн бэ?
-Эхнэрий минь хүн хулгайлаад авчихсан.
-Хулгайлаад авчихсан гэнээ? гэж байцаагч лавлаад,
-Тийм бий!
“Тийм бий” гэж байцаагчийн дуугарсан байрнаас, өөрийнхөө хэрэг улам яршигтай болж байгааг Бонасье гадарлалаа.
Байцаагч үгээ залган
-За тэгээд эхнэрий тань хүн хулгайлаад авчихсан байж. Аа чухам ямар хүн авчихсаны нь та өөрөө мэдэх үү?
-Мэдэх юм шиг санагдах юм
-Ямар хүн бэ?
-Би юу ч лавтай хэлж чадахгүй, зүгээр л сэжиглэж  байгаа гэдгийг байцаагч гуай та анхаарч үзээрэй.
-Та ямар хүнийг сэжиглэж байгаа юм дээ? За илэн далангүй хариулаарай.
Ер  юм мэдэхгүй хүн болоод мэлздэг байж уу, аль байдаг бүхнээ тоочоод тавьчих уу, Бонасье гуай тэвдэж орхилоо. Хэрэв таг мэлзээд байвал, өөрий нь зөндөө их юм мэддэг мөртлөө үнэнээ хэлж зүрхлэхгүй байна гэж хардах бий. Үнэнээ хэлчихвэл  өөрийнхө санаа зөвтэй хүн болохыг  харуулчих болно. Ингээд бүх юмаа хэлье гэж Бонасье шийдлээ.
-Би нэг хар үстэй, бор царайтай, ихэмсэг байрын харвас ихэс дээдэс хүн бололтой өндөр хүнийг сэжиглээд байгаа юм.
Байцаагч нэг сэрдхийгээд явчих бололтой.
-Тэр хүний нэр?
-Үгүй, нэрий нь би мэдэхгүй юм. Гэхдээ тэр хүнтэй би нүүр учирдаг юмаа гэвэл, мянган хүний дундаас ч гэлээ түүнийг лав танина. Нээрээ шүү.
Байцаагч хөмсгөө зангидав.
-Тэр хүнийг та мянган хүн дундаас ч билээ танин гэв үү.. гэж давтан асуулаа. Эс таалагдах юм хэлчихсэнээ Бонасье даруй мэдээд.
-Би уул нь юу… юу л гэх гэсэн юм гэж бувтнав.
-Та түүнийг үзвэл танина гэж хариулсан. За сайн сайна.  Өнөөдөртөө ингээд боллоо.
Энэ яриагаа цааш үргэлжлүүлэхээс өмнө, таны, эхнэрээ хулгайлсан хүнийг мэдэж байгаагий чинь зохих хүнд дуулгах хэрэгтэй байна гэж байцаагч хэллээ.
-Хулгайлсан хүний мэдэж байна гэж танд би хэлээгүй шүү дээ. Би бүр шал ондоо юм хэлж байхад….. гэж  Бонасье сандран хашгична.
Хоёр хуягт,
-Хэрэгтнийг аваад яв гэж байцаагч тушаав.
-Хааш нь аваачих вэ, үүнийг? гэж бичээч асуув.
-Хорих өрөөнд
-Ямар?
-Үгүй, ямар ч яахав дээ бурхан минь. Бөхөөхөн цоожтой л байвал барлаа гэж байцаагчийн хайш хэрэг дуугарахад,  Бонасьегийн үс өрвөсхийгээд явчихлаа.
“Бурхан минь ! Надад бөөн гай дайрлаа! Манай авгай нэг айхтар муухай хэрэг үйлдсэн байх. Намайг хуйвалдсан  хүнд тооцож, хамт цээрлүүлэх нь байна. Авгай лав хэргээ хүлээгээд, над хамаг юмаа нуулгүй ярьсан гэж хэлсэн дэгээ. Бүсгүйчүүл гэдэг чинь хулчгар дорой амьтад хойно! Аль дайралдсан  өрөөнд хорь гэнэ шүү, та минь! гарцаа байхгүй. Шөнө богино хойно… Маргааш болмогц тэлдэг юм уу, дүүжилдэг ч юм уу! Ээ бурхан минь,  намайгаа өрөвдөж  үзээч” гэж Бонасье бодно. Ерөөс үглэж гомдлохыг үзэж дөжирсөн  хуягууд Бонасье гуайн гомдолж үглэхийг огтхон ч хайхралгүй, хоёр талаас нь сугадаж аваад нэг өрөөнд аваачиж хорьчихлоо.
Байцаагч доороо нэг юм яаран бичиж гарлаа. Бичээч хажууд нь хүлээж зогсоно.
Тэр шөнө Бонасье нүд аньсангүй. Хоригдсон өрөө дэндүү тохигүйд ч тэр биш сэтгэл их түгшин зовсондоо Бонасье цурам хийж чадсангүй. Шөнөжингөө модон вандан дээр сууж өчүүхэн чимээ гарах бүрийд давхийнэ. Тэгсээр цонхны  сараалжаар нар тусч ирэхэд, нар хүртэл нэг баргар болчихсон юм шиг санагджээ.
Гэнэт үүдний түгжээ тайлагдаж байх чимээ сонсоод айсандаа огло харайгаад, өөрийгөө авч цаазны газар хүргэхээр ирсэн байх гэж бодлоо. Тэгсэн чинь, алуурчны оронд өчигдөр байцаагч бичээчтэй хоёулахнаа орж ирэхийг үзээд мань  хүн тэднийг хүзүүдэж авах нь холгүй баярлав.
-Хонгор минь, таны хэрэг явдал өчигдрөөс хойш бүр будилж орхилоо. Үнэнээ хэлэхийг л танд зөвлөе. Гэм буруугаа чин үнэнээр хүлээж, гэмшиж гэмээн л та хамба угйан хилэнг намжааж болох юм гэж байцаагч хэлэв.
-Үгүй би бүх юмаа хэлэхэд бэлэн байна шүү. Яахав, юу мэдэж байгаагаа л тэр шүү дээ. Та надаас асууж үз гэж  Бонасье дуу алдав.
-Юуны өмнө, эхнэрийнхээ байгаа газрыг хэлчих
-Эхнэрийн маань хүн хулгайлсан гэж би танд хэлсэн биш билүү.
-Тэгсэн. Гэтэл өчигдөр үдээс хойш, эхнэр чинь таны тусламжтайгаар оргочихсон байна.
-Манай эхнэр оргосон гэнээ! гэж Бонасье дуу алдаад,  Харласан амьтан! Гэхдээ тэр чинь оргосон нь үнэн болж гэм эрхэм ээ, үнэхээр минхий буруу биш шүү танд тангараглаж хэлье!
-Өчигдөр өдөр та байшиндаа суусан д.Артаньян дээр  юунд орж, юун тухай тэгж удтал ярилцаа вэ?
-Тэр чиг үнээн, байцаагч гуай. Би буруугаа хүлээе. Миний алдаа болж. Би гэмшиж байна. Би нээрээ д.Артаньян гуай дээр орсон.
-Яах санаатай та тэднийд орсон юм бэ?
-Миний эхнэрийг эрж олж өгөхийг гуйх гэж. Би уул нь  эхнэрээ олж авах эрхтэй юм санасан юм. Янз нь би андуурсан бололтой, тэгэхээр өршөөлийг гуйя.
-д.Артаньян танд юу гэсэн бэ?
-д.Артаньян гуай над тусалж өгье л гэсэн. Гэвч миний эсрэг хорон муу санаа агуулж байсан нь дороо мэдэгдсэн.
-Та шүүж мөрдөх газрыг төөрөлдүүлэх санаатай байна. д.Артаньян тантай ярилцаж тохирсон, тэгж тохирсноороо, тэр хүн чинь танай эхнэрийг баривчилж байсан  цагдаагийн газрын улсыг хөөж явуулчихаад, эхнэрий чинь аваад зайлчихсан байна.
-д.Артаньян гуай миний эхнэрийг хулгайллаа гэж үү? Та юун дэмий юм яриад байнаа?
-Аз болохд д.Артаньян гуай бидний гарт байгаа таныг түүнтэй нүүрэлдүүлнэ дээ.
-Яахав би түүндп чинь үнэндаа баярлаж байна! гэж Бонасье гуай дуу алдаад,-ганц ч билээ таньдаг хүний нүүр үзэхсэн.
-Харуулын улсад гэв.
-д.Артаньян гуайг оруул! гэж байцаагчийг тушаасанд харуулын улс Атосыг оруулж ирэв.
Байцаагч Атос өөд хандаж,
-д.Артаньян гуай, энэ хүн та хоёрын хооронд юу болсныг  над ярьж өгөөч гэв.
-Үгүй энэ чинь д.Артаньян гуай ерөөсөө биш байна шүү гэж Бонасье  хашгирав.
Байцаагч мөн хашгичин:
-Юу, Артаньян биш гэж? хэлэв.
-Биш байлгүй яахав, гэж Бонасье өчив.
-Энэ эрхмийг хэн гэдэг юм бэ? гэж байцаагч асуулаа.
-Танд хэлж өгч би чадахгүй. Энэ эрхмийг би танихгүй.
-Та энэ хүнийг танихгүй гэнээ?
-Тийм
-Та энэ хүнийг ер үзээгүй юу?
-Үзэж байсаан. Гэхдээ нэрий нь мэдэхгүй
-Таны нэр? гэж байцаагч асуулаа.
-Атос гэж шадар цэрэг хариулав.
-Үгүй энэ чинь хүний нэр биш нэг уулын нэр байна шүү дээ гэж толгой нь эргэсэн хөөрхий байцаагч дуу алдав.
-Миний нэр ийм юм даа  гэж Атос тайван хэлэв.
-Та өөрийгөө д.Артаньян гэдэг гэсэн шүү дээ.
-Би тэгж хэлсэн гэж үү?
-Тиймээ та !
-Болиорой. Надаас: “д.Артаньян гэгч та юу?” гэсэн. Үүнд би: “та тэгж санаж байна уу?” гэсэн. Хуягууд яахын аргагүй д.Артаньян мөн гээд л хашгиралдахаар нь би маргалдаагүй. Түүнээс гадна би бас андуурсан байж болох юм аа.
-Эрхэм ээ, та шүүхийг элэг барьж байна.
Атос үүнд тайвнаар ердөө ч үгүй гэж хариулав.
-Та д.Артаньян гуай мөөн
-Харж байгаа биз, та бас л мөн гэж зүтгээд байна шүү дээ.
-Үгүй байцаагч гуай, энд чинь эргэлзээд байх юм ер алга, нээрээ гэм. д.Артаньян гуай манай байшинд суудаг  тэгэхээр хөлсөө төлдөггүй ч гэсэн эсвэл чухам хөлсөө төлдөггүй болохоор нь би түүнийг сайн таних учиртай. Д.Артаньян гуай сайндаа арван ес, хорьтой залуу хүн, энэ эрхэм  доор хаяад  гуч хүрчихсэн хүн байна. д.Артаньян гуай Дезассар гуайн сумангийн тойргийн цэрэг, энэ эрхэм чинь де Тревиль гуайн сумангийн шадар цэрэг хувцсы нь хар л даа, байцаагч гуай, хувцсы нь хар гэж Бонасье хашгичав.
-Нээрээ тийм юмаа. Чөтгөр алгад энэ чинь нээрээ тийм байна шүү! гэж байцаагч үглэв.
Энэ үеэр үүд нээгдэж Бастили гяндангийн нэг харгалзагч нэг элч  оруулж ирсэнд, тэр хүн байцаагчид нэг бичиг  гардуулав.
-Аа муу эм! гэж байцаагч дуу алдав.
-Юу? Та юу гэв ээ? Та хэнийг хэлж байна? Арай манай эхнэрийн тухай биш байгаа?
-Тиймээ, яг танай эхнэрийн тухай. Танай хэрэг ч мөн урагштай байнаа, юу гэхэв!
Бүрмөсөн цөхөрс орхисон наймаачин дуу алдаж,
--Энэ чинь  юу болж байнаа? Намайг энд сууж байх зуур манай эхнэрийн аль нэг юм хийснээр, энд гянданд сууж байгаа миний хэрэг яаж урагшгүй болдгийн учрыг байцаагч гуай та над нэг хэлээд өгч үзээч.
-Танай эхнэрийн хийж байгаа юм бүхэн  та хоёрын хамт бодож боловсруулсан төлөвлөгөөгөөр муухай төлөвлөгөөгөөр хийгдэж байгаа хэрэг болохоор тэрээ.
-Танд бүр андгайлъя, та сүрхий эндүүрч байна, манай эхнэр юу ч хийх гээд байсан хүн юм бүү мэд. Түүний хийсэн хэрэгт би өчүүхэн  ч хамаа байхгүй. Хэрвээ манай эхнэр  өөдгүй юм хийсэн бол тэр миний эхнэр биш, би түүнтэй дамцаглаж байна  гэв. Атос гэнэт хажуугаас оролцон
-За тэгэхээр, байцаагч гуай, танд би одоо хэрэггүй бол  нэг тийшээ аваачуулаач. Танай энэ Бонасье гуайгаас чинь залхмаар болж байна гэв.
-Баригдсан улсыг өрөө өрөөнд нь аваачиж хий. Эднийг аль болох сайн харж манаж байг,-гэж Бонасье, Атос хоёр  өөд ижилхэн дохив.
-Та бүхэн д.Артаньян гуайтай хэрэг учиртай юм бол, би юугаараа тэр хүнийг орлож чадахаа нэг л мэдэхгүй юм  гэж Атос ердийнхөө тайван зангаар үгүүлэв.
-Алив, тушаасан ёсоор хий та нар! Гэж байцаагч хашгирав. Гаднын алив  улстай  ер битгий уулзуулаарай. Дуулаа биз!
Атос мөрөө хавчаад харуулын хүмүүсийн хойноос дагав. Бонасье гуай туугдан явах зуураа, барын сэтгэлийг боловч уяруулмаар их уйлж хайлан сүйд болно.
Наймаачныг урьд шөнийн өрөөнд авчирч хориод өдөржингөө байлгав. Бонасье гуай өөрөө эр зоригийн зай ч байхгүй гэдгийг өөрөө хүлээж байсанчлан өдөржингөө толгой өөд таталгүй уйлав. Аргагүй л нэг наймаачин даа.
Орой есөн цагийн үед, нэгэнт унтахаар завдаж байтал нь  хүний хөлийн чимээ дуулдлаа. Хөлийн чимээ Бонасьегийн өрөөний үүд рүү ойртсоор ирж үүд нээгдэн харуулын цэргүүд орж ирлээ. Цэргүүдтэй цуг орж ирсэн цагдан сэргийлэхийн түшмэл,
-Намайг дагаад яв гэлээ.
-таныг дагаж яв гэнээ! гэж Бонасье гуай дуу алдаад, Өдий орой болчихсон хойно таныг дагаж явах гэнээ? Хаашаа тэр вэ бурхан минь?
-Таныг аваач гэж бидэнд тушаасан тэр газар руу.
-Үгүй, энэ чинь хариулт биш байна шүү дээ.
-Бидний танд хэлж чадах ганц юм энэ байна.
-Ээ бурхан минь! одоо ч бүр дүүрлээ гэж хөөрхий наймаачин шивнэв.
Тэгээд сэтгэлээр бүр унаж гүйцсэн Бонасье харуулын цэргүүдийн хойноос дагаж гарахдаа эсэргүүцэж барьсан ч үгүй.
Бонасьегийн түрүүн авчирсан гудмаар тууж,  хашаан дотуур өнгөрөөд өөр нэг байшинг нэвт гараад гадаа хашааны хаалга хүрлээ. Тэнд дөрвөн морьтой хүн дагалдсан сүйх зэхээстэй байлаа. Бонасьег сүйхэнд суулгаад цагдаагийн түшмэл хажууд нь орж суугаад хаалгы нь цоожилж орхисонд  тэр хоёр нэг ёсондоо сүйхэн шоронд орчих мэт болов.  Сүйх  гашуудлын тэрэг шиг алгуур хөдлөв. Цонхыг халхалсан сараалжаар гэмтэн хүнд зөвхөн байшин, гудамжны цаад зах нь харагдах аж. Гэвч Бонасье гуай уулын Парис хотын хүн болохоор гудамж бүрийг байшингийн өмнөх хаяг, дэнлүү, энэ тэрхнээр  гудамж бүрийг  таньж байв. Сүйх тэрэг Павел  гэгээнтний  сүм рүү ойртож ирэхэд Бонасье золтой л ухаан тавьчихсангүй тэр сүмийн дэргэд Бастили гянданд хоригдож байсаар цаазлуулах болсон гэмтэнгүүдийг цаазалдаг билээ. Сүйх юу юугүй л зогсоод  орхих байх гэж Бонасье бодож явтал зогссон ч үгүй хажуугаар нь гараад явчихлаа.
Жаахан цаашаа яваад Бонасье гуай дахин айж хэлмэгдэв. Тэд, улс төрийн хэрэгтний яс тавьдаг, Яков гэгээний оруулах газрын хажуугаар өнгөрч явжээ. Хэрэгтнийг энд оруулахын өмнө голдуу тэднийг толгойг хяргадаг. Гэвч Бонасье  гуайн толгой одоо хирдээ мөрөн дээрээ байсаар байгаад сэтгэл нь жаахан тайвширч явлаа. Тэгтэл сүйх тэрэг Гревийн талбай руу эргэж, хотын захиргааны байшингийн шовх орой харагдаж ирээд, хаалган доогуур нь орж явчихын хамт  Бонасье гуай ёстой дүүрлээ гэж бодоод цагдаагийн  түшмэлийн өмнө нүглээ наминчлахыг  оролдож үзлээ. Цагдаагийн түшмэг үгий нь дуулахаас татгалзсанд  Бонасье өрөвдмөөр муухай хашгичиж гарвал цаад хүн аманд нь юм чихнэ гэж сүрдүүлэв.
Ингэж сүрдүүлсэнд Бонасьегийн дотор жаахан онгойх шиг Гревийн талбайд тэд нэгэнт хүрээд ирчихсэн болохоор энд өөрий нь цаазлах гэж байгаа бол ам таглаж байх хэрэг үгүй байхсан биз. Одоо айвал зохих газар Трауарскийн загалмай гэгч газар байлаа. Тэгтэл сүйх яг л тийшээ эргэлээ шүү.
Одоо ч эргэлзэх юм алгаа. Трауарскийн загалмай гэгч газарт дорд язгуурын хүмүүсийг цаазалдаг билээ. Бонасье  өөрийгөө, Павел гэгээний юм уу, Гревийн талбайд цаазлагдахаар их хүнд тооцож байсан нь дэмий байж. Түүний явах зам амьдрах хоногийн тоо Трауарскийн загалмай гэгч газарт  очиж дуусах тавилантай юм байж дээ. Гайтай эр загалмайн бараа хараахан харагдахгүй хэдий гэлээ ч тэр загалмайл улам улам дөхсөөр байгаа нь Бонасьед мэдэгдээд байх шиг. Тэр гайтай газарт хориод алхам хиртэй ойртоод очиход, цугларсан  олон  хүний шуугилдах чимээ дуулдаж сүйх зогсож орхилоо. 
Түрүүнд нь өдий төдий сэтгэлийн зовлон  үзэж  давсан хөөрхийн Бонасье үүнийг үзээд үнэхээр тэссэнгүй. Амьсгаа хурааж байгаа хүн эцсийн удаа ёолох адил сулхан дуу  тавиад ухаан алдчихав.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.20.10 9:40 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
ХIҮ
МЕНГ-Д ДАЙРАЛДСАН ХҮН
Талбай дээрх улс, дүүжлэх хүн хүлээгээгүй нэгэнт   дүүжлүүлсэн хүнийг үзэхээр цугларсан юм байж.
Иймд сүйх тэрэг түр саатаж зогсосгээд хөдөлж, улсын дундуур гараад, Сент-Онорэ гэгч гудамжаар өнгөрч, Сайн хүүхдийн гудамжаар эргэж намхавтар хаалганы өмнө очиж зогсов.
Сүйхний үүд нээгдэж, цагдаагийн түшиж байгаа Бонасьег  хоёр торгон цэрэг тосч авлаа. Бонасьег доод давхрын уудам өрөөнд түлхэж оруулснаа, нэг шатаар дээш гаргаж, хүлээх өрөөнд оруулаав орхив.
Бонасье гуай хөдөлж явж байгаагаа ч сайн ухаарахгүй явлаа.
Зүүдэлж байгаа юм шиг явж, орчин тойрон манан дотор бүрэлзэх мэт. Гаднын алив чимээ авиаг дуулах авч ухааран тунгааж үл чадна. Яг энэ үеэр Бонасье цаазаллаа гэвэл өөрөө биеэ хамгаалах гэж өчүүхэн ч хөдлөхгүй, өршөөл ивээл гуйж ганц ч үг дуугарахаагүй аж.
Бонасье харуулын хүмүүсийн суулгаж орхисон тэр газарт, гараа унжуулж, хана налсан хэвээрээ, гөлийн суусаар аажимдаа орчин тойрны юм Бонасьегийн нүднээ тусч, хүний аминд харштай, айж сүрдэхүйц энд огт үгүй.
Ханыг зөөлөн сайн эдээр бүрж, том том улаан торгон  хөшгүүдийг алтан туузаар хумьж татсан өөрийн нь сууж байгаа вандан ч гэлээ зөөлөн аятай нь аргагүйг үзээд дэмий айж сүрдсэнээ мэдлээ. Тэгээд өрөөний байдлыг дээгүүр доогуургүй эргэцүүлж харав.
Хөдөлж байхад саад хориг хийсэн хүнгүй болохоор Бонасье жаахан зориг орох мэт болж, эхлээд нэг хөлөө нугалж  зүрхэлснээ бас нөгөө хөлөө нугалчихав. Бүр сүүлдээ хоёр гараараа олбогт вандан дээрээ тулаад өндийж босчихлоо шүү.
Энэ үеэр нэг ихээ буурь суурьтай байрын дарга, үүдний наадах хөшгийг сөхөж зэргэлдээ өрөөнд байгаа нэг хүнтэй юм ярилцаж байснаа хэрэгтэн өөд эргэж:
-Бонасье гэж та юу гэв.
-Тиймээ, дарга гуай. Тэр чинь би, танд хүчин зүтгэхүйд бэлхэн,-гэж үхтлээ айж мэгдсэн наймаачин өчив.
Дарга үүнд,
-Ийшээ ор гээд хажуу тийшээ болж хэрэгтнийг оруулав. Бонасье тушаалыг үг дуугүй дагаж, өөрийн нь хүлээж байгаа бололтой өрөө рүү орлоо.
Тийшээ орвол ажлын уудам өрөө аж.
Ханаар нь элдэв янз маягийн зэр зэмсэг дүүжилсэн, гаднаас ганц ч дуу чимээ нэвтэрч ирэхээргүй өрөө байв.
Дөнгөж намрын эхэн сар шувтарч байсан гэвч задгай зуухнаа гал дүрэлзэнэ. Өрөөний голд тавьсан томоо дөрвөлжин ширээ эзэлсний дээр нос цаас овоолоостой, Ларошель хотын зураг мөн дэлгээстэй харагдана.  Ил галын дэргэд ихэмсэг дээрэнгүй царайтай, хянуур хурц  харцтай, өргөн магнайтай дунд хир нуруутай хүн зогсож байлаа.
Эцэнхий царайгий нь  ямаан сахал улам урт болгож харагдуулахын гадна, урууландаа мөн шөрөвгөр сахалтай аж. Тэр хүн ер гучин зургаа, долоон наснаас яасан ч хэтрээгүй мөртөө, үс сахланд нь буурал орох шинж харагдана. Илд  зүүгээгүй хэдий боловч, цэргийн хүний байртай, гутал дээрх өлөн тоосыг харвал өнөөдөр лам мориор явжээ. Арман Жан Дю Плесси, де Ришелье Хамба ламтан гэгч энэ хүн юм байж. Энэ хүнийг манайхан хүнд өвчинд нэрвэгдэн зовюж, дуу  нь суларчихсан, амьдаараа авсанд орчихоод байгаа юм  аятай зөөлөн сандалд шигдэн суусан өндөр настай өвгөн, зөвхөн ганц оюун ухаанаараа амь голоо тэжээж, бүхэл  бүтэн европ тивтэй тэмцэж байсан юм шиг дүрсэлдэг нь ташаа билээ. Тэр цагт чухамдаа хамбын бие сулавтар   байсан гэдэг хэдий үнэн боловч, шалмаг авхаалжтай, эелдэг сайхан ааштай овжин эр, оюун ухаан, эршүүд шуудхан сэтгэлтэйн ачаар  цаг үедээ  хамгийн сод хүмүүсийн нэг байж билээ. Неверийн герцогоос өөрийнхөө Шантуан дахь эдлэн газарт байгаа Ним, Кастр, Юзеес зэрэг газрыг эзлэхэд нь хамба ламтан дэмжлэг үзүүлээд, одоо Ре арлаас Англичуудыг хөөн гаргаж  Ларошелийг бүслэхээр зэхэж байгаа ажээ.
Иймд  анх түүнийг харахад хамба ламтан болохын шинжтэй юм ер үгүй, нүүр царайгий нь үл таних хүн бол хэнтэй уулзаж байгаагаа мэдэхийн эрхгүй аж.
Золгүй муу наймаачин үүдэнд хулган зогсоход саяны хүн түүнийг нэвт шувт харж, хамаг түүх намтрыг нь мэдье  гэх аятай.
Тэр хүн хэсэг зуур дуугүй байснаа
-Нөгөө Бонасье чинь энэ үү? гэж дуугарав.
-Тиймээ, гэгээнтэн,-гэж дарга өчив
-За, тэр бичиг цаасы нь цааш өгөөд, бид хоёрыг орхи. Дарга, ширээн дээрээс хэлсэн бичиг цаасыг авч өгөөд,  хүндэтгэн мэхийгээд гарч одов.
Тэр бичиг цаас, Бастилид өөрий нь байцаасан асуулт хариулт мөнийг Бонасье танилаа. Ил галын дэргэд зогсож байгаа хүн үе үе толгойгоо өргөж өөдөөс нь харахад хоёр хурц хутга өр зүрх хүү нь чиглээд ирэх шиг Бонасьед санагдлаа.
Арван минут байцаалты нь уншиж, арван секунд ажсаны дараа хамба, ламтан учрыг бүрэн ойлгов.
-Энэ хөөрхий амьтан хуйвалдаанд ер оролцож яваагүй дэгээ. За яахав туршаад үзье гэж амандаа шивэгнэлээ.
-Та, улс төрд тэрсэлсэн хэрэгт ял тулгагдаж байна гэж хамба ламтан алгуурхан дуугарав.
-Гэгээнтэн минь над энэ тухай нэгэнт дуулгасан. Гэхдээ танд амлаж хэлэхэд би өөрөө тэр тухай юу ч мэдэхгүй юм гэж Бонасье асууж байгаа хүнийг даргын  өргөмжилж дуудсанчлан хариулав. Хамба инээдээ барьж,
-Та, өөрийнхөө эхнэр, де Шеврез авхай, Бекингэм Герцог нартай хуйвалдаж байжээ.
-Нээрээ  ч гэгээнтэн минь, манай эхнэр тэр нэрсийг миний дэргэд дурсаж байсан шүү гэж Бонасье өчив.
-Юун тухай тэднийг дурсаж байсан бэ?
-Да Ришелье хамба өөрөө Бекингэм герцогийг Парис руу нааш нь хуурж ирүүлээд, түүнийг хөнөөж, хамтад нь хатныг хөнөөхөөр завдаж байна гэж байсан.
-Бүр тэгж хэлж байсан уу? гэж хамба хилэгнэн хашгирав.
-Тэгж байсаан гэгээнтэн. Гэхдээ би өөрт нь тийм юм ярьж болохгүй, их гэгээнтэн уулаасаа тиймэрхүү юм хийхээргүй… гэтэл хамба хажуугаас нь,-амаа тат, тэнэг минь гэв.
-Гэгээнтэн минь, манай эхнэр ч гэсэн яг л тань шиг ингэж намайг зандарсан.
-Танай эхнэрийг хулгайлсан хүнийг өөрөө мэдэх үү?
-Үгүй, гэгээнтэн
-Үгүй, та нэг хүн сэжиглэсэн биш бил үү?
-Уул нь тэгсээн, гэгээнтэн. Гэтэл тэр сэжиглэсэн маань байцаагч гуайд нэг таалагдсангүй бололтой байхаар нь би түүнээсээ няцсан.
-Танай эхнэр оргосон, үүнийг та мэдэх үү?
-Үгүй, гэгээнтэн. Энэ тухай би шоронд байхдаа л байцаагч гуайгаас дуулсан. Тэр их эелдэг сайн хүн билээ.
Хамба дахиад л инээдээ барьж,
-Танай эхнэр оргоод, хаашаа явчихсаныг та мэдэхгүй  юм шив дээ?
-Юу ч мэдэхгүй дээ, гэгээнтэн минь. Бодвол лувр ордонд буцаж очсон байлтай.
-Өнөө шөнийн нэг цаг болж байхад л тэр бүсгүй лав  ордонд ирээгүй байсан.
-Бурхан минь! тэр ер яаж орхио юм бол доо?
-Яасны нь учир нь олдноо, бүү сэтгэл зов. Хамба бүгдийг олж мэднээ, хамбын хараанаас юу ч нуугдаж чадахгүй.
-Тэгвэл манай эхнэрийн хайчсаныг хамба ламтан над дуулгахаас татгалзах болов уу, гэгээнтэн та юу бодож байна.
-Магадгүй. Гэхдээ танай эхнэр, де Шеврез авгай хоёрын харьцааны тухай та юу мэдсэн бүхнээ урьдчилан ярьж өгөх хэрэгтэй.
-Үгүй, гэгээнтэн минь би даанч юм мэдэхгүй юм даа. Тэр авгайтныг би ерөөсөө үзээгүй.
-Таныг эхнэрийгээ лувраас тосч авахад цаадах чинь гэртээ шулуухан харьдаг уу?
-Бараг үгүй. Нэг бөс бараа худалддаг улстай уулзах хэрэгтэй болдог, би тийш нь хүргэж өгдөг байсан.
-Тийм  худалдаачин хэд байсан бэ?
-Хоёр байсаан, гэгээнтэн.
-Тэр худалдаачид хаа суудаг вэ?
-Нэг нь вожирар гудамжинд, нөгөө нь лагарп  гудамжинд
-Тэднийхэнд, та авгайтайгаа цуг ордог байсан уу?
-Ер үгүй. Авгайг би гадна хүлээдэг байсан.
-Ганцаараа орох гэдгээ юугаар тайлбарладаг байсан бэ?
-Юу ч гэдэггүй байсан. Намайг хүлээж бай гэхээр нь л би хүлээдэг байсан юм.
-Та мөн ч номхон сайн нөхөр байна даа, эелдэг ааштай Бонасье гуай минь! гэж хамба лам хэллээ.
“Энэ хүн намайг “эелдэг Бонасье гуай” гэж байна шүү гээч” гэж наймаачин бодов.
-Авгайнхаа орж байсан үүдийг та заагаад өгч чадах уу?
-Чаднаа
-Хэддүгээр хаалга болохыг нь санаж байна уу?
-Санаж байна…
-Хэлээд орхи.
-Вожирар гудамжны хорин тавдугаар хаалга, Лагарп гудамжин дахь нь далан тавдугаар хаалга.
-За  сайн гэж хамба хэлээд ширээн дээрээс мөнгөн хонх авч цохив. Нөгөө офицер орж ирлээ.
-Рошфорийн хойноос хүн  явуул. Эргэж ирсэн дороо наашаа ир гээ, гэж Ришелье аяархан тушаав.
-Гүн өөрөө энд ирчихээд, их гэгээнтэн тантай уулзах чухаг хэрэгтэй гээд л байна,-гэж дарга хариуллаа.
-Орог, орог. Гүнг оруул, гэж хамба баярлалаа. Хамба ламтны бараа бологчид, эзнийхээ тушаалыг гүйцэтгэх гэж яардаг заншлын дагуу дарга өрөөнөөс яаран гүйж гарав.
-Яанаа “Их гэгээнтэн” гэвээ! –гэж Бонасье шивэгнээд, нүд нь бүлтийчихэв.
Даргыг гараад таван секунд ч болоогүй байтал үүд нээгдэж, шинэ хүн орж ирлээ.
-Энэ мөн байна гэж Бонасье хашгирав.
-Хэн мөн байна гэж? гэж хамба асуув.
-Энэ миний эхнэрийг хулгайлсан хүн. Хамба дахин хонх цохисонд дарга орж ирэв.
-Энэ хүнийг аваачаад, нөгөө тууж ирсэн цэргүүдэд нь тушаа. Намайг дахин дуудтал хүлээж байг гэж хамба тушаав.
-Үгүй, гэгээнтэн, энэ хүн биш байна. Энэ яах аргагүй биш байна. Би эндүүрчээ! Энэ хүнтэй ер адилгүй өөр нэг хүн манай эхнэрийг хулгайлсан юм. Энэ эрхэм бол шударга сайн хүн гэж Бонасье хашгирав.
-Наад золигоо аваад яв! гэж хамба эгдүүцэв.
Дарга, Бонасьегийн тохойноос барьж, үүдний өрөөнд оруулбал, харуулын цэргүүд хүлээж байв.
Хамбын өрөөнд сая орж ирсэн хүн Бонасьегийн гарахыг хүлээж ядах аятай харж байснаа  үүд хаагдахын хамт даруй Ришелье өөд дөхөж очоод,
-Тэр хоёр уулзаж амжжээ,-гэв.
-Хэн тэр вэ? гэж хамба асуув.
-Тэр хоёр
-Хатан, Бекингэм Герцог хоёр уу? гэж хамба дуу алдав.
-Тиймээ
-Хаана тэр вэ?
-Лувр ордонд
-Та лавтай мэдэж байна уу?
-Лавтай мэдэж байна.
-Танд хэн дуулгаа вэ?
-Их гэгээнтэн танд чин үнэнч, сайн байдаг де Ланнуа авхай.
-Үүнийгээ тэр яагаад түрүүний дуулгаагүй юм?
-Зүгээр тэгж таарсан юм санж үү, аль сэжиг төрсөн  юм уу, хатан өөрөө де Сюржи авгайг өөртэйгээ цуг хоно гэж тушаагаад, маргааш өдөржингөө салж өгсөнгүй.
-За…Бид хожигдож орхиж. Даагаа нэхэхийг бодож үзье дээ.
-Гэгээнтэн танд тус болохын тулд би хамаг чадлаа шавхана.
Над итгэж байж болно.
-Яаж уулзсан юм бол?
-Шөнө дунд хэлбийж байх үед хатан, бараа бологч бүсгүйчүүлтэйгээ сууж байжээ…
-Хаана тэр вэ?
-Унтдаг өрөөндөө.
-За тэгээл
-Тэгтэл хатанд явуулсан нэг алчуурыг хүн авчирч өгчээ…
-Цаашаа!
-Хатан дороо их сандрах байртай болж, хацартаа энгэсэн тавиал байсан мөртөө царай нь цайраад явчих нь мэдэгдсэн гэнэ.
-Цаашаа!…Цаашаа тэгээд!
-Хатан суудлаасаа босоод “намайг эндээ арваад минут хүлээж бай, би мөд ирнэ” гэхдээ дуу нь хачин болчихсон байж гэж. Тэгээд л гараад явчихсан гэнэ.
-Де Ланнуа авхай юунд тэр доор нь танд тэр тухай дуулгасан үгүй вэ?
-Авхай өөрөө сайн үнэмшээгүй байж. Тэгээд ч хатан өөрөө “намайг хүлээж бай” гэсэн хойно, үгнээс нь зөрж зүрхэлсэнгүй.
-Хатан гараад хэдий хир удаа вэ?
-Гурван мөч хиртэй
-Бараа бологч бүсгүйчүүлээс хатантай цуг гарсан хүн ер үгүй юу?
-Ганцхан л Эстефания авхайтан.
-Дараа нь хатан эргэж ирсэн үү?
-Тэгжээ. Гэхдээ, өөрийнхөө нэрний толгойн үсгийг сийлж чимсэн зандан хайрцгийг авахаар орж ирсэн, аваад дахин гарсан гэнээ.
-Хатантан буцаж ирэхдээ хайрцгаа авч ирээ юу?
-Авчирсангүй.
-Хайрцган дотор юу байсныг де Ланнуа авгай мэдэхгүй юм уу?
-Мэдэх юмаа. Их эзэнтнээс хатанд бэлэглэсэн алмаасан унжуурга байсан гэнэ.
-Тэгээд хатан буцаж ирэхдээ  хайрцгаа авч ирээгүй гэнээ?
-Тийм гэнэ.
-Тэгэхээр хайрцгийг хатантан Бекингэм герцогт өгчээ гэж де Ланнуа авхай тааж байгаа хэрэг үү?
-Тэгснээс зайлахгүй гэж авхай бодож байна.
-Яагаад тэр вэ?
-Өдөр Ланнуа авгай хатны өрөө байрыг даасан хүний хувьд хайрцгийг газар сайгүй эрж алга болсонд нь сэтгэл зовсон царай үзүүлсээр эцэстээ хатнаас, ийш тийшээ хийсэн эсэхийг асуужээ.
-Тэгэхэд нь хатан?
-Хатны царай час улайж өчигдөр нэг унжуурга эвдчихээд, инжээнд засуулахаар өгсөн гэж гэнэ.
-Вангийн инжээнд дээр очиж, үнэн худлыг мэдэх хэрэгтэй.
Би тийшээ очсон.
-Тэгээд яав? Инжээн юу гэж байна?
-Инжээнд дуулсан юм ер алга.
-Сайн Рошфор минь, их сайн. Хэрэг явдал арай ч бүрмөсөн урагшгүйтэж орхисонгүй. Ингэсэн нь сайн ч болж болохыг хэн мэдэх вэ.
-Их гэгээнтэн таны суут ухаан… юу яана гэдэгт би өчүүхэн төдий ч эргэлзээгүй байсан юмаа.
-Миний ухаан тагнуул туршуулуудынхаа алдааг залруулна гэж хэлэх гэв үү?
-Их эзэнтэн та над санаагаа бүрэн илчлэх боломж өгсөнсөн бол би яг л тэгж хэлэх санаатай байсан юм.
-Аа одоо…Бекингэм герцог, де Шеврез авгай хоёр хаа нуугдаж байсныг та мэдэж байна уу?
-Үгүй, гэгээнтэн, миний тагнуул туршуулууд энэ талаар нарийн тодорхой юм ер дуулгаж өгдөггүй.
-Тэгвэл би мэднэ.
-Та юу гэгээнтэн?
-Тиймээ, юу ч гэсэн гадарлаж байна.
-Их эзэнтэн та, тэр хоёрыг надаад баривчлуулахсан гэж байна уу?
-Оройтсоон. Тэд лав яваад өгч амжаа биз.
-Юу ч болсон магадлаад үзэж болох юмаа даа
-Миний торгон цэргүүдээс арвыг дагуулж очоод тэр хоёр байшинг нэгжээд үз.
-Сонслоо, их гэгээнтэн гээд Рошфор яаран гарч одов.
Хамба ганцаараа үлдэж минут хир бодол болсноо гуравдахь удаа хонх дуугаргасанд нөгөө л дарга орж ирлээ.
-Гэмтэн хүнийг аваад ир! гэж хамба тушаалаа. Бонасье гуайг дахин өрөөнд оруулж ирээд, дарга өөрөө хамбын зангасан ёсоор  гарч одлоо.
-Та намайг  хуурсан байна гэж хамба ширүүн дуугарав.
-Би юу? Өндөр их гэгэнэтэн таныг би хуурлаа гэж үү? Гэж Бонасье хашгирав.
-Танай эхнэр Вожирар гудамж, лагарп гудамжруу очихдоо бөс бараа худалддаг улстай уулздаг нь худал байна.
-Өршөөл бурхан минь, тэр чинь тэгээд хэнтэй уулздаг байгаа вэ, та минь?
-Танай эхнэр, Бекингэм герцог, де Шеврез авгайтай уулздаг байжээ.
-Тэгнээ, тэр гэж Бонасье нэг юм санаж  ядан байх бололтой байснаа-тэгнээ тэр. Их гэгээнтэн таны зөв. Бас эд худалддаг улс тийм байшинд, гаднаа хаяггүй байшинд суудаг нь хачин юм гэж  би эхнэрт хэд хэд дахин хэлж байсан. Хэлэх бүрд манай эхнэр хөхрөөд л байсан, ээ,  гэгээнтэн минь,-гэж Бонасье их гэгээнтний хөлд сөхрөн унаад,- Та чухамдаа чухам нэг их хамба, хүн бүхнийг бишрүүлсэн суут их хамба мөн юмаа гэв…
Өдий адгийн амьтныг ингэтэо бишрүүлэх гэдэг хэдий өчүүхэн зүйл боловч хамбын сэтгэл түрхэн зуур аятайхан л байлаа.
Тэгснээ , гэнэт санаа хамбад төрөв бололтой, инээвхийлээд, наймаачин өөд гараа сунгав.
-Босож үз, нөхөр минь. Та шударга сайн хүн юм гэлээ.
-Хамба ламтан миний гарт хүрч би суут их хүний гарт хүрлээ шүү та минь! Их хүн намайг нөхрөө гэж хэллээ… гэж Бонасье дуу алдав.
-Тиймээ, та миний нөхөр! гэж хамба энэрэнгүй сайхан дуугарлаа. Ришельег сайн мэдэхгүй улс л энэ дуунд хууртах билээ. Танд дэмий ял тулгасан байна, тэгэхээр өөрийг чинь бас хохироолгүй өнгөрөөх ёстой, энэ хэтэвчий минь авч үз, энд зуун алтан зоос бий, тэгээд миний бурууг уучлаарай.
Бонасье хэтэвчтэй мөнгөнд гар хүрч зүрхлэхгүй, эд бүгд ердөө янз үзсэн сорилт байж таарна гэж айгаад…
-Гэгээнтэн таныг би уучлах гэнэ шүү та минь! Та намайг баривчларх гэвэл баривчилж, эрүүдвэл эрүүдэж дүүжилж хороовол хороох билээ, та бидний эзэн мөн юм хойно, би үг ч дуугарч чадахгүй байхсан. Гэгээнтэн таныг уучилна гэдэг! Санахаас ч айдас хүрэх шиг! гэв.
-Үгүй Бонасье гуай та ер гайхалтай сайхан өгөөмөр сэтгэлт хүн юмаа. үүний чинь үзээд танд баярлаж байна. За тэгэхээр та энэ хэтэвчийг аваад явахдаа над онц их гомдохоо болино бизээ.
-Би танд чухам гүнээ биширч байна.
-За тэгвэл ингээд салцгаая. Баяртай, ингэхэд бид дахиад уулзах бий гэж би горьдоно гэж хамба хэлэв.
-Таны таалал болсон цагт уулзъя, их гэгээнтэн. Би ч хэзээд л их гэгээнтэн танд хүчин зүтгэхэд бэлэн.
-Бид цаг цагт уулзаж байх болноо гайгүй, бүү зов.
Тантай ярилцахад над тун таатайхан байлаа.
-Ээ, их гэгээнтэн минь…
-За баяртай Бонасье гуай, баяртай.
Хамбыг гараараа зангахад Бонасье  хариуд эргэн мэхийн ёслов. Бонасье ухарсаар яваад гармагцаа үүдний өрөөнд хар чадлаараа “манай гэгээнтэн мандтугай!” Суут их хамба мандтугай! гэж хашгирах нь хамбад дуулдав.
Бонасье хөөрч биширсэн сэтгэлээ ийнхүү илчлэн дуу тавихыг хамба инээвхийлэн сонсож зогслоо.
Наймаачны дуу холдсоор намжисны дараа,-Энэ цагаас аваад миний төлөө амиа өгөх хүн  энэ байна даа,- гэж тэр  дуугарав.
Тэгээд хамба нөгөө ширээн дээр дэлгээстэй байсан гэж бидний ярьсан Ларошель хотын зургийг маш хянамгай үзэж, бүтэн хагас жил өнгөрөөд хотоос далайн ам хүрэх замыг хаасан алдарт далангийн зургийг дээр нь тэмдэглэн эхлэв.  Хамбын санаа бодол энэ ажилдаа автаж гүйцээд байтал гэнэт үүд нээгдэн Рошфор орж ирлээ.
-За яав? гэж хамба шохоорхон асуугаад, хамбын яаран өндийхийг үзвэл, гүнд даалгасан зүйлээ, ихээ чухагт үзэж байсан нь илт.
-Ийм юм болжээ. Их гэгээнтэн таны зааж өгсөн байшингуудад үнэхээр ч хорин зургаа, долоон насны бүсгүй, гучин тав, дөч эргэм насны хар хүн хоёр түр сууж байсан. Эрэгтэй нь дөрвөн өдөр, эмэгтэй нь таван өдөр тэнд байжээ. Бүсгүй нь урьд шөнө, бүстэй нь өглөө яваад өгчихсөн гэж гүн өчив.
-Яахын эрхгүй тэд мөн байж! гэж хамба дуу алдсанаа ханын цаг өөд хараад, тэдний араас улс явуулж нэхнэ гэхэд нэгэнт оройтож, герцогийн авгай өдийд Тур хотонд, Бекингэм аль хэдийн Булони хүрчихсэн байгаа. Лондон хотонд нь л очиж гүйцэхээс биш дээ, гэв.
-Их гэгээнтэн таны тушаах юм юу байхсан бол?
-Болсон хэрэг явдлын тухай ганц ч үг бүү алд. Хатан юм гадарлахгүй, нууцаа бидэнд алдсанаа мэдэхгүй байж байг. Яахав биднийг нэг хуйвалдаан илрүүлэхээр ажиллаж байгаа юм гэж санаж байг… Тэр Сегье захирагчийг нааш нь дууд.
-Тэр хүнийг их гэгээнтэн яасан бэ?
-Ямар хүнийг?
-Тэр Бонасьег
-Яах ёстой байсан бэ, түүнийг л хийсэн дээ. Тэр хүнийг би тагнуул туршуулаа хийсэн, тэр хүн эхнэрээ тагнаж байх болно.
Гүн Рошфор эзнийхээ хавьгүй давуу ухаанд бишрэх байртай мэхэсгээд гарч одлоо.
Хамба ганцаар үлдмэгц дахин суудалда сууж нэг захиа татлаад дугтуйлж, тамгаа дараад хонх дуугаргалаа. Нөгөө л үүд харсан дарга дөрөвдөх удаагаа орж ирэв.
-Битрег наашаа ир гээ. Хол явахад бэлтэг гэж бас хэлээрэй, гэж хамба дуугарлаа.
Хэдхэн минутын дараа тэр дуудсан хүн нь замд гарахуйц бэлхэн урт түрийтэй гутал өмч давируул зүүгээд хамбынд  зогсож байлаа.
Ришелье түүнд,
-Битрег, та даруй Лондон руу давхиж үз. Замдаа хаа ч өчүүхэн ч бүү саатаарай. Энэ захиаг та Миледийд өөрт нь гардуулж өг. Май, энэ хоёр зуун алтан зоос авах гарын үсэг.
Миний сангийн няравт очиж үзүүлээд бэлэн мөнгөөр ав. Миний даалгасан юмыг сайн гүйцэтгээд, зургаа хоногийн дараа эргэж ирэх юм бол танд дахиад хоёр зуун алтан зоос өгнө гэв.
Илч хариу ганц үг дуугарсангүй, захидал, гарын үсэг хоёрыг аваад гарч одлоо.
Тэд захидалд бичсэн нь:
Миледи гэж Английн язгууртан бүсгүйчүүлийг өргөмжлөн дуудах, хатагтай гэсэн ойролцоо үг /ред/ !
”Миледи! Бекингэм герцогийн очих эхний найр наадам дээр оч. Түүний цамцан дээр арван хоёр алмас чулуун жнжуурга зүүлттэй байх бий. Ойртож байгаад, унжуурганаас хоёрыг нь хайчилж ав.
Унжуургыг гартаа ормогц над дуулга” гэжээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.20.10 9:41 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
ХҮ
ЦЭРГИЙНХЭН БА ШҮҮХИЙНХЭН
Энэ бүхэн  хэрэг явдал болж өнгөрсний маргааш  өдөр д.Артаньян, Портос хоёр Атосыг ирэхгүй болохоор түүний үгүй болчихсон тухай де Тревиль гуайд дуулгав.
Арамис ч яахав таван өдрийн  чөлөө аваад, өөрий нь хэлснээр бол гэр орныхоо хэргээр Руан орохоор явсан гэнэ.
Де Тревиль гуай цэргүүдийнхээ ёстой л эцэг болсон хүн шадар цэргийн л хувцас өмссөнөөс хойш хамгийн нэр цуугүй эгэл  нэгэн цэрэг  хүртэл де Тревиль гуайг өөрийн төрсөн ах дүү мэт үзэн өмөг түшигт нь найдаж болох билээ.
Де Тревиль ийм хүн тул даруй эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч дээр очлоо. Улаан загалмайн дэргэд харуулыг захирч байсан даргыг дуудаж уулзав. Ингээд мэдсэн, дуулсан юмаа харгуулан бодож үзээд, Атос Фор-Левик гянданаа байгааг мэдэж авлаа.
Бонасьегийн үзэж өнгөрсөн шалгавар бүхнийг Атос үзэж өнгөрөөлөө.
Хоёр хэрэгтнийг нүүрэлдүүлж байсан тухай бид дээр ярьсан. Д.Артаньяныг мөрдөж ажил төрлөө чөлөөтэй хийх боломж өгөхгүй болуузай гэж айгаад тэр болтол юм дуугарч өгөхгүй байсан. Атос өөрийгөө д.Артаньян биш Атос  мөн болохыг нотолж гарав.
Бонасье гуай, Бонасье авгай хоёрын ал алиныг ер танихгүй,  нэг ч удаа сольж үзээгүйгээ хэллээ. Оройн арван цагийн хирд өөрийн сайн нөхөр д.Артаньяныдаа очсон, түүнээс өмнө де Тревиль гуайнд хоол идэж, тэнд байж байсан. үүнээс хориос доошгүй хүн гэрчилж чаднаа, гээд Атос хэд хэдэн хүндтэй улсын нэрсийг дурьдсаны дотор де ла Тремуль герцог оржээ.
Энэ шадар цэргийн цэх шулуун хариултыг сонсоод эхлээд байцаасан хүний нэг адил дахин байцааж байгаа хоёрдахь байцаагч мөн жаал мухардлаа. Гэхдээ шүүхийнхэн ер нь  цэргийн хүнийг дийлээд гарах санаатай байдагчлан Атосыг дийлчихсэн гэж тэр хүн бодоод байж. Гэсэн мөртөө де Тревиль, де Тремуль герцогтны нэрийг дуулаад байцаагч тээнэгэлзэж орхив.
Атосын мөн хамба ламынд аваачсан боловч гай болоход хамба лувр ордонд вантай уулзахаар явчихсан байжээ.
Яг энэ үеэр де Тревиль гуай эрүүгийн хэргийн ерөнхий шүүгчийнхээс  гарч, Фор-Левик гяндангийн даамалтай уулзаад, Атостой уулзаж чадалгүй ванд бараалхахаар очжээ.
Де Тревиль гуай шадар цэргийн даамлын хувиар вантай дуртай цагтаа уулзах эрхтэй юм.
Ван хатнаа хир их харддаг, тэрнийг нь хамба ламтан хичнээн чадмаг даамжруулдаг байсныг бид дурссан. Ийм хэрэг будлианы талаар хамба өөрөө бүстэйчүүлд орхноо бүсгүйчүүлээс их айж болгоомжилдог хүн байсан. Вангийн ингэж хардаад болдоггүйн нэг гол шалтаг гэвэл, Анна хатан  өөрөө де Шеврез авгайтай үерхдэгт байлаа. Испанитай байлдаж магад. Англи улстай эв муудлаа, улсын сан хоосорч будлиантлаа гэж ван санаа зовохоос илүү тэр хоёр эмэгтэйд  их зовдог байлаа. Вангийн санадаг, бат итгэдгээр бол де Шеврез авгай хатны улс төрийн явуулганд төдийгүй  янаг амрагийн хэрэгт тус болж өгдөг байлаа.
Тур хотноо цөлөгдөөд, тэнд сууж байсан де Шеврез авгай, нууцаар Парис хотноо ирж, цагдаа тагнуулуудыг мэхэлж чадаад тав хоносон тухай хамбыг үг цухуйлгахын хамт  вангийн уур хилэн бадраад явчихлаа. Ааш муутай, хувирамтгай ван өөрийгөө “шударга Людовик”,”ариун журамт Людовик” гэж нэрлүүлэх дуртай. Тэр вангийн ааш занг харуулах  гэж оүүхэнд олоон жишээ дурдсанаас биш, тогтоож хэлсэн юмгүй хожмын улс учры нь олоход бэрхтэй байх бизээ.
Хамба ламтан цаашаа де Шеврез авгай Парис хотноо, ирсэн төдийгүй, хатагтай мөн нууц арга хэрэглэж авгайтай холбоо барьсныг дуулгав. Тэгээд цаашаа энэ хэрэг явдлын нарийн учрыг олж, хатан болон цөлөгдмөл бүсгүй хоёрын дунд хэл залгаж явсан нэг бүсгүйг гэмт хэргийн хамаг  баримт нотолгоотойгоор газар дээр нь барихыг завдаж байтал уул хэргийг зөв шударгаар шүүн үзээд ванд айлтгахын тулд албаа хийж байсан шүүхийн дөрвөн түшмэл рүү нэг шадар цэрэг илд сугалан дайрч ороод хамаг хэргийг бусниулаад  хаячихлаа гэж хамбыг айлтгахад ХШ Людовик ван бүрч биеэ эзэмдэж чадахаа болив. Дотроо ингэтэл буцалсан уур хорсол нь гадагшаа дэлбэрэн гарахын үед, хамгийн харгис хатуу үйл үйлддэг энэ эзэрхэн захирагч вангийн царай  зэвхийрээд, хатны  өрөө байр руу ордог хаалга өөд алхав. Гэтэл Бекингэмийн нэрийг хамба лам бас дурсаагүй байхад тэр шүү.
Яг энэ үеэр орж ирсэн де Тревилийн царай төлөв, эелдэг байдал нь өөгүй төв харагдлаа. Хамба энд ирчихээд байгаа, вангийн царай хувирсаныг хараад, энд юу болсныг гадарласан де Тревиль өөртөө мунхгуудтай тэмцэлдэх ухаантан мэргэд мэт хүч чадалтай хүн санагдлаа.
Хаалганы бариулаас атгачихаад байсан ХШ Людовик ван, хүний хөлийн чимээ дуулаад эргэж харав.
Уур хилэнгээ  дураар нь тавьчихсан ван нэгэнт юм хүм нууж далдалж чадахгүй болчихоод,
-Ашгүй та яг хэрэгтэй цагт орж ирлээ. Танай шадар цэргүүдийн тухай овоо юм дуулдаж байх шив, гэжээ.
Де Тревиль үүнд,-их эзэнтэн таны шүүгч нарын тухай хэлмээр овлоо юм ч мөн над байнаа гэж хүйтнээр егөв.
-Таны юу гэх гээд байгааг би ойлгохгүй байна гэж Ван дээрэнгүй дуугарлаа.
Де Тревиль мөн нөгөө амгалангуй байраараа,
-Их эзэнтэн танаа завшаанаар дуулгахад, миний шадар цэргүүдийн нэг, чухам гэвэл их эзэнтэн таны нэг шадар цэрэг аль сайн талаас нь таныг ч билээ мэднэ гээд хэлчиж зүрхэлсэн болохуйц, шударга журам хшн, нэрд гарсан Атос гуайг эрх сүртэй боловч, цэргийнхэнд айхтар өштэй, бүлэг, түшмэд, байцаагч, цагдаагийнхан нэг айлаас баривчилж аваад гудамжаар ил  туусаар явж Фор-Левик гянданд аваачиж хорьсон байна. Эд бүгдийг нэгэн тушаал зааврын дагуу хийсэн гэх боловч, надад үзүүлэхгүй юм гэнэ,-гэлээ.
-Атос гэнээ гэж ван бараг өөрийн эрхгүй давтаж хэлчихээд нээрээ ч энэ нэрийг би дуулсан юм шиг… гэв.
-Их эзэнтэн та санаж үз. Атос гуай, нөгөө таны мэдэх гайтай нэг тулалдаан дээр де Каюзак гуайг хүнд шархдуулж харлаагүй юу гэж де Тревиль хэлснээ эргэж хамбаас үгүй ингэхэд Каюзак гуайн бие бүр сайжраа биз, их гэгээнтэн гуай? гэв.
Хамба уур нь бадарч, хөмхийгөө зуугаад
-Засарч байгаа, гялайлаа танд гэж дуугарлаа.
Де Тревиль үгээ залган,
-Атос уул нь нэг нөхрийндөө очиж л дээ. Цаад хүн нь их эзэнтний торгон цэрэг, Дезассар гуайн суманд бүртгэгдсэн беари нутгийн нэг залуу. Тэр залуу гэртээ байсангүй. Атос гуай нөхрөө хүлээх санаатай, нэг ном аваад  сандал дээр суутал бөөн цагдаа, цэргүүднийлэн дайрч ирээд л тэднийхийг бүсэлж, үүд хаалга хэмхчиж…
“Сая танд миний дуулгаж байсан хэрэг” гэж хамба дохиогоор ванд тайлбарлав.
-Бид үүнийг чинь цөмийг мэдэж байна, юу гэвэл бидний ашиг сонирхлын үүднээс хийсэн юм гэж ван айлдав.
Де Тревиль тос аваад,
-Тэгвэл таны ашиг сонирхлын үүднээс миний ямар ч гэм хийгээгүй нэг шадар цэргийг баривчилжээ. Таны ашиг сонирхлын  үүднээс тэр хүнийг адгий муу этгээд мэт  хотын гудамжаар өдий төдий хүмүүс дундуур хоёр цэрэг  тууж шударга  журамт тэр хүнийг элдвээр доромжлуулсан юм байж. Атос гуай  их эзэнтэн таны төлөө хэдэн арав дахин цусаа урсгасан, одоо ч хэдий хэрэгтэй цагт дахин урсгахад бэлэн байгаа хүн гэлээ.
Ван үүнийг сонсоод тээнэгэлзэж,
-Үгүй та юу гэнээ? үнэхээр өөрийн чинь ярьж байгаа шиг тийм юм болсон гэж үү? гэв.
Хамба ламтан мөн төгс амгалан хэвээр
-Тэр гэм зэмгүй шадар цэрэг, шударга журамт хүн баривчлагдахаасаа нэг цагийн өмнө, нэн чухаг хэргийг шүүж учры нь олуулахаар миний явуулсан дөрвөн байцаагч нар руу илд барин довтолсныг де Тревиль гуай танд хэлэхээ мартчихлаа гэв.
-Их гэгээнтэн та тэгвэл хэлсэн үгээ нотлоод орхи! гэж де Тревиль гаскон нутгийнхны цайлган цэрэг хүний гүдэсхэн зангаар дуу алдаад,-Юу гэвэл тэр хэрэг болохоос нэг цагийн өмнө, их эзэнтэнд зүрхлэн айлтгахад, өндөр дээд угсаатай Атос гуай манайд хоол идэлцэж соёрхоод,  манай зочдын өрөөнд, де Тремуль герцог  гуай, де Шалю гүн гуай нартай юм ярьж суусан билээ.
Ван, хамба лам өөд харав.
Вангийн ингэж харцаараа асуусанд хамба хариу болгон,
-Миний сая хэлсэн бүхэн, тэр довтлуулсан хүмүүсийн хийсэн баримт бичигт бий. Их эзэнтэн танд би тэр бичиг баримтыг үзүүлье гэж хэлэв.
-Шүүхийн түшмэлүүдийн бичсэн бичиг  цэрэг хүний амласан амнаас үнэтэй байдаг юм гэж үү? Гэж де Тревиль  бардангуй асуув.
-За, за Тревиль амаа тат, гэж ван дуугарлаа.
-Хэрэв их гэгээнтэн, миний шадар цэргүүдийн хэн нэгийг сэжиглэж байгаа юм бол хэргин учрыг хянаж үзэхийг гуйя. Хамба, ламтны үнэнч шударгыг хүн бүхэн мэдэх юм хойно гэж де Тревиль өчив.
Хамба аанай амгалан хэвээрээ, тэр нэгжилгээ болсон айлд би андуураагүй бол тэр шадар цэргийн нөхөрлөдөг беари нутгийн нэг залуу суудаг байхаа? гэж дуугарлаа.
-Их гэгээнтний янз нь д.Артаньяныг хэлж байнаа?
-Де Тревиль гуай таны өмөг түшигтээ багтааж байдаг залуу хүний тухай би ярьж байна.
-Яриагүй үнэн, их гэгээнтэн минь.
-Тэр залуу…хэнд  муу нөлөө үзүүлсэн байж болохгүй гэж та санаж байна уу?
-Ерөөсөө хоёр дахин ахмад хүн Атос гуайд тэр үү? гэж де Тревиль хажуугаас нь хэлэв. Үгүй гэгээнтэн, болшгүй зүйл гэж үзэж байна. Түүнээс гадна д.Артаньян мөн манайд тэр орой байсан юм даг.
-Хачин хэрэг болох нээ! гэж хамба дуу алдав. Янз нь тэр орой хүн болгон л танайд байсан болох нь шив?
Уурласандаа де Тревилийн царай улайгаад,
-Их гэгээнтэн та миний үгний үнэн худалд арай эргэлзэж байгаа юм биш биз? гэж асуулаа.
-Яалаа гэж, бурхан өршөө! гэж хамба дуугарав, үгүй д.Артаньян ингэхэд хэдэн цагийн үед танайд байсан юм бэ?
-Үүнийг ч би их эзэнтэн танд бүр яг хэлээд өгчиж чадна. Түүнийг орж ирэхэд, уул нь над орой л болчихсон юм шиг санагдсан, гэтэл цаг хартал есөн цаг хагас болж байсан.
-Хэдэн цагийн үед д.Артаньян танайхаас явсан бэ?
-Арван цаг хагасын үед. Тэр хэрэг явдал болж өнгөрснөөс хойш цаг хир болоод доо.
Де Тревилийн үгэнд өчүүхэн ч эргэлзэх хамба  оамтан  дийлдэж таарах тийшээ хандаж байгааг мэдэв.
-Үгүй гэлээ гэхдээ, Атосыг Авсчны гудамжинд байдаг тэр байшинд байхад нь баривчилсан шүү дээ гэж хамба хэллээ.
-Нөхөд улс нэг нэгнийдээ орж гарах хоригтой юм гэж үү? Манай сумангийн шадар цэргүүд, Дезассар гуайн сумангийн торгон цэргүүдтэй ах дүү шиг дотно сайн байцгаах хориотой юм уу?
-Атосын нөхөртэй очиж уулздаг тэр байшин сэжигтэй байсан байвал яах вэж? гэхэд,
Ван хажуугаас нь үг оруулж, тэр байшин чинь  сэжигтэй юм, үүнд л хамаг учир байна. Та өөрөө үүнийг мэдээгүй байж болох юмаа гэв.
-Тиймээ, их эзэнтэн, би үүнийг үнэхээр мэдээгүй. Гэхдээ лавтай хэлэхэд л тэр айлын д.Артаньян гуай суудаг хэсэг л яасан ч сэжигтэй байж тохирохгүй. Юу гэвэл  их эзэнтэн танд түүнээс илүү үнэнч зарц гэж байхгүй, тэр өөрөө хамба ламтныг гүнээ хүндлэн биширдэг хүн үүний би баталж байна.
Ондууцаж царай нь улайчихсан хамба лам өөд вантан харснаа Кармелистон сүмийн дэргэд болсон золгүй тулалдааны үед де Жюссакийг шархдуулсан хүн чинь  д. Артаньян биш биз? гэж асуув.
Де Тревиль яаран  тосч аваад,-маргааш өдөр нь Бернажуг  дийлээгүй юү. Тиймээ их эзэнтэн тэр хүн мөн л дөө, та их ойтой хүн юм гэв.
-За тэгээд бид юу  гэж шийдэх вэ? гэж ван асуулаа.
Хамба үүнд,
-Энэ чиг одоо миний шийднэ гэхээсээ, таны л шийдэх хэрэг дээ, их эзэнтэн. Тэр Атосыг би гэмтэй л гэж үзээд байна гэв.
-Тэгвэл би үгүй гэж байна гэж Де Тревиль дуу алдав. Гэвч их эзэнтэнд шүүгч нар гэж байдаг, тэгэхээр энэ хэргийг тэд л шүүж олог.
-Яриагүй зөв, гэж ван зөвшөөрөв. Энэ хэргийг шүүгч нарт шилжүүлье. Тэд ер нь шүүж учир олох ёстой улс хойно.
Де Тревиль дахин ам нээж,
-Одооных шиг ийм… зэвүүн цагт хүн хамгийн цэвэр сайнаар амьдарч, өөгүй сайн явлаа ч гэсэн шившиглэгдэж, хавчигдахаас зайлж чаддаггүй нь харамсалтай юм. Та бүхэнд  баттайяа хэлэхэд цагдаагийн элдэв аар саархан хэрэг будлианаас болж хатуугаар хавчигдэж мөрдөгдөх болсондоо цэргийнхэн тийм нэг их дуртай байхгүй л байх даа гэчихлээ.
Үг ч яриагүй болгоомжгүй үг. Де Тревиль үгнийхээ үнэ цэнийг мэдэж байгаад хэлж. Тэсрэлт гаргавал, түүнтэй уялдан гарах гэрэл гэгээнд орчин тойрон нь гийдэг болохоор Тревиль тэсрэлт гаргахыг хичээсэн юм байж.
-Цагдаагийн аар саар хэрэг төвөг гэнээ! гэж Тревилийн үгийг ван өлгөж дуу алдав. Цагдаагийн аар саар хэрэг төвөг гэнээ?
Энэ бүх хэргийн талаар эрхэм та ер юу  мэдэж байгаа хүн бэ? Цаад шадар цэргүүдээ л даргалаад байж үз, биднийг бүү үймүүл. Таны хэлж байгаагаар  бол нэг шадар цэргийг баривчлаад орхихын хамт Франц улс аюулд  орчих юм шив. нэг шадар  цэргээс болж юун их шуугиан бэ? Хэдэн арваар  нь баривчил гэж би тушаанаа! Зуугий нь бүхэл сумангаар нь баривчилъя даа байз! Тэгээд хэний чинь ч үг дуугарахыг хүлээхгүй.
-Хэрэв шадар цэргүүд, их эзэн танд сэжигтэй санагдаж байгаа болж гэм тэд гэмтэй гэсэн үг. Тэгэхээр их эзэнтэн танд би илдээ хураалгахад бэлэн. Юу гэвэл, хамба ламтан миний цэргүүдэд ял тулгаж байгаагаараа эцсийн эцэст  над ял тулгаж байгаа гэдэг эргэлзээгүй хэрэг. Тэгэхээр би өөрийгөө нэгэнт баривчлагдаад байгаа Атос гуай, мөн лав л мөдхөн баривчлагдах д.Артаньян гуай нартай цуг баривчлагдсанд тооцвол дээр бизээ гэж де Тревиль хариулав.
-Гасконий зөрүүд хар чи ер дуугүй байна уу?, үгүй юу! гэж ван зандарлаа.
-Их эзэнтэн, нэг бол миний шадар цэргийг эгүүлж аль, үгүй бол хэрэг явдлы нь шүүж аль гэж де Тревиль дуугаа ер л үл намсган шаардав.
-Түүнийг шүүнээ гэж хамба хэллээ.
-Тийм бол бүр ч сайн. Тэгвэл түүнийг өмгөөлөх зөвшөөрөл надад хайрла их эзэнтэн минь.
Ван бөөн хэрэг дэгдэхээс айв.
-Хэрэв  их гэгээнтэнд, хувийн чанартай юм байхгүйсэн болж гэм гэж ван хэлэв.
Ван юу хэлэх гэж байгааг хамба тааж мэдээд сэрэмжиллээ.
-Өршөөгөөрэй. Их эзэнтэн та намайг энэ хэргийн хувийн сонирхлын үүднээс үзэх үндэстэй гэж үзэж байгаа бол би шүүхийн ажилд оролцохоос татгалзаж байна, гэж хамба дуугарав.
-За тэгэхээр, энэ хэрэг явдлын үеэр Атос танайд байсан, үүнд оролцоогүй гэдгийг миний эцсийн нэр барьж ам алд гэж ван айлдлаа.
-Танай алдарт эцэг болон хорвоо дээр бүхнээс илүү хүндэтгэн хайрладаг таны нэрийг барьж андгайлъя.
-Эргэцүүлж үз дээ их эзэнтэн! Барьсан хүнээ бид таньчих юм болж гэм хэргийн үнэн учрыг өөрсдөө хэзээч олж мэдэхгүйд хүрнэ шүү дээ гэж хамба хэллээ.
-Шүүхийн эрхмүүдийг байцаах хэрэгтэй гэж үзсэн тухайд Атос хэзээд гар доор байх болноо.
Атос хаашаа ч далд орчихгүй, хамба гуай та бүү санаа зов. Түүнийг би өөрөө дааж авъяа гэж де Тревиль хэлсэнд Ван зөвшөөрч,
-Нээрээ ч Атос алга болчих  юм биш, де Тревиль гуайн хэлж байгаачлан хэзээ ч түүнийг олж болно. Түүнээс гадна гээд Ван дуугаа намсгаж хамба өөд царайчлах байртай харж, эдний дургүйг хүргээд яахав. Энэ чинь сайн бодлого юм шүү гэв.
ХШ Людовик Вангийн энэ бодлогыг дуулаад Ришельегийн инээд хүрч,
-Их эзэнтэн та зарлиг бол доо. Та л өршөөж хэлтрүүлэх эрхтэй шүү дээ.
Мөчөөгөө өгөхгүй санаатай байсан де Тревиль үүнд,
-Гэм хийсэн хүнийг л өршөөж болох юм биз. Миний шадар цэрэгт хийсэн гэх байхгүй, тэгэхээр их эзэн та түүнд өршөөл үзүүлэхгүй, шударга ёсыг  гүйцэтгэх юм гэлээ.
-Атос тэгээд Фор-Левик гянданд байгаа юм уу? гэж ван асуулаа.
-Тиймээи их эзэнтэн, ганцаараа нэг өрөөнд, гаднын алив хүнтэй уулзах эрх байхгүй, хамгийн адгийн ялтан шиг чанд хоригдож байна.
-Чөтгөр алгад! Яалтай юм дээ? гэж Ван амандаа үглэнэ.
-Суллах тушаал бичээд л энэ хэрэг дуусах юм биш үү гэж хамба хэлэв. Их эзэн тантай би санал нийлж байна. Мөн де Тревиль гуайн даалтыг энээс цаашгүй сайн баталгаа гэж үзэж байна гэлээ.
Тревиль маш баярлаж, мэхийн ёслоход, сэтгэлд нь бас хар орж ирлээ. Хамба ламтан ингэж гэв гэнэт буулт  хийсэнд орохноо, зөрж тэмцээд байсан нь Тревильд дээр санагдахсан билээ.
Суллах тушаал, Ван гарын үсэг зурсанд, де Тревиль түүний нь авч яаран одов.
-Их эзэнтэн таны шадар цэргүүдийн дарга цэрэг хоорондоо мөн ч санаа нэгтэй сайхан юм. Ажил албанд энэ их тустай, бүхэл сумангийн нэр төрөнд сайн зүйл байна гэж хамба хэлэв.
“Хамба ламтан мөдхөн надыг нэг лут чадна  гэдэг ч лавтай хэрэг. Ийм хүний дотроо юу бодож байгааг таахын эрх тун ч үгүй. За яаралгүй горьгүй. Ван яах ийхийн зуургүй шийдвэрээ өөрчилж мэднэ, дөнгөж сая сулласан хүнээ Бастили юмуу, Фор-Левик гянданаа эргүүлэх хорих гэдэг нэгэнт гянданд байгаа хүнийг гаргахгүй үлдээхээс ямар ч гэсэн төвөгтэй шүү дээ” гэж де Тревиль бодлоо.
Де Тревиль гуай Фор-Левикт ихэмсгээр явж очоод амарлангуй  хайшраг дүртэй байсаар агсан Атосыг суллаж авлаа. 
Де Тревиль гуай д.Артаньянтай уулзсан даруйгаа хэлсэн нь:
-Энэ удаа таны аз дайрчээ. Де Жюссакийг  шархдуулсан төлөөсийг  өөрөөс чинь авсан, Бернажугийн шархны төлөөс бас үлдээд байгаа тэгэхээр сэрэмжтэй байж үзээрэй гэв.
Хамба ламтанд үл итгэн, хэрэг явдал бүрэн дуусаагүй гэж үздэг Де Тревилийн зөв байлаа. Шадар цэргийн даамлыг дөнгөж гараад хаалга хааж гүйцээгүй байхад их гэгээнтэн Ван өөд эргэж:
-Одоо бид хоёулахнаа үлдсэн хойно, их эзэнтэн та таалбал чухал ажил төрлийн тухай ярилцъя. Их эзэнтээн! Бекингэм герцог Парис хотноо тав хоноод дөнгөж өнөө өглөө мордсон байна гэж дуулгалаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.20.10 10:05 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Анх бага балчир байхдаа Оросын хийсэн киног үзэж ойлголт авж байлаа.
Боярский ах маань ихэд сэтгэл хөдөлгөдөг байж билээ



Top
   
PostPosted: Jul.20.10 10:13 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219


:rock: :clap:
Пара пара парадуемса на своем веку.... :guitarchin:


Top
   
PostPosted: Jul.22.10 2:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
XVI
ЗАХИРАГЧ СЕГЬЕ СУРСАН ЗАНШЛААРАА ХОНХНЫ СЭЖИМНЭЭС УГЗЧИХ ГЭЭД   ОЛООГҮЙ ТУХАЙ
XIII Людовик ванд энэ үг чухам ямар сэтгэгдэл төрүүлснийг гаргаж өгүүлхүйеэ бэрх. Ван улс хийгээд явчихсанаа, царай нь дорхноо царцчихлаа. Ингээд хамба алдсан байраа ганц цохилтоор эргүүлэн авч чадсанаа даруй ойлголоо.
—           Бакингем герцог Парис хотноо ирсэн гэнээ! Тэр юугаа хийж наашаа ирсэн юм бэ? гэж ван дуу алдав.
—           Бодвол, танай дайсан Испаничууд, буруу номтон нартай хуйвалдаан хийхээр ирээ биз.
—           Үгүй! үгүй гэдгийг би андгайлъя! Де Шеврез авгай, де Лонгвиль авгай, ер нь Кондагийхантай хуйвалдаж миний нэр төрийг бузарлахаар иржээ.
—           Их эзэнтэн минь! Таны толгойд яаж ийм тусгүй санаа төрнө вэ. Хатан өдий ухаалаг, тэгээд ч гол нь их эзэнтэн танд тийм их сайн юм чинь
—           Хамба гуай, бүсгүй хүн гэгч сул дорой амьтан, сайн, хайртайгийн, хувьд гэвэл, би энэ талаар өөр саналтай байдаг юм
—           Тийм гэлээ ч, Бекингем герцог наашаа дан улс төрийн хэргээр ирсэн гэж би лавтай хэлж байна.
—           Аа шал ондоо хэргээр ирсэн гэж би лавтай мэдэж байна. За гайгүй, хатан буруутай бол хохь нь дээ!
—           Үнэхээр ч, тийм байж болно гэж санах хүртэл над хунд хэдий боловч... Их эзэнтэн та над нэг зүйлийг санууллаа. Их эзэнтэн таны даалгасан ёсоор де Ланнуа авгайг 6и хэд хэд дахин байцаасны эцэст их эзэгтэйг уржигдар шөнө орой болтол унтаагүй, өнөө өглөө хатагтай их уйлсан, өдөржингөө нэг юм бичээд л байсан юм гэж өнөөдөр над дуулгасан, гэж хамба айлтгав.
—           Бүгдийг нь ойлголоо!мэдээжээр түүнд л бичиж. Хамбаа та над хатагтайн хамаг бичиг захидал сэлтийг аваад аль.
—           Үгүй, яаж авах юм бэ, их эзэнтэн?
Миний санахад их эзэнтэн та, бид хоёрын аль алин нь үүнийг өөрсдөө хийж болохгүй мэт над санагдах юм.
Багтарч ядсан уур хилэнгээ барьж чадахгүй болсон ван дуу алдаж,
—           д' Анкра Маршалын эхнэрийг яалаа даа? Хамаг шүүгээ шургуулгыг нь нэгжсэний эцэст, өөрийг нь нэгжсэн шүү дээ гэв.
—           д' Анкра Маршалын эхнэр бол ердөө л Маршалын эхнэр, Флоренцаас ирсэн элдэвт дуртай нэг бүсгүй байсан. Гэтэл их эзэнтний гэргий, өндөр сурвалжит Австрийн Анна хатан бол франц улсын вангийн хатан, өөрөөр хэлбэл хорвоо дээрх дээд их эрх сүрт хүмүүсийн нэг билээ.
—           Тэх тусмаа хатны үйлдсэн гэм их хүнд юмаа. Герцог хүндэт их эрх хэргэмээ тэр хэдий хялбархан мартсан тусмаа, өөрөө төдий их гүн гутамшиг болжээ. Ер нь тэгээд ч энэ янаг амраг, улс төрийн элдэв хэрэг будлианыг тас цохъё гэж би аль эртний шийдээд байгаа юм. Хатны дэргэд би эндүүрээгүй бол де Порт гэж нэг хүн бий байхаа?
—           Үнэнээ хэлэхэд тэр хүнийг ч би энэ бүх хэрэг будлианы гол оньс гэж тооцдог юмаа гэж хамба үг нэмэрлэв.
—           Тэгвэл та миний нэг адил хатанг надад үнэнч биш байна гэж санадаг юм шив?
—           Хатагтайг вангийн төрийн эсрэг хуйвалдаан хийж байна гэж би хэлсэн, хэлж ч байна, гэхдээ вангийн нэр төрд харшлаа  гэж хэлээгүйсэн билээ.
—           Тэгвэл аль алины нь эсрэг хуйвалдаж байна гэдгийг би хэлж байна. Хатан над хайр дургүй, өөр хүнд сайн юм гэж би хэлж байна. Тэр муу Бекингемд хатныг сайн юм гэж би хэлж байна. Түүнийг энд Парис хотонд байж байхад нь та яагаад баривчлаагүй юм бэ?
—           Герцогийг баривчлах гэнээ? Нэгдүгээр Карл вангийн тэргүүн сайдыг баривчлах гэж үү! Яаж болох вэ, их эзэнтэн минь! Ямар их шуугиан дэгдэх байсансан болоо! Хэрвээ тэгээд их эзэнтэн таны сэжиг их бага ч болов ор мөртэй болчихвол үүнд би одоо ч гэсэн эргэлзсээр л байна. Ямар их хэл ам, ямар айхтар үзэгдэж дуулдаагүй их шившиг болохсон болоо!
—           Тэр өөрөө л нэг муу, тэнүүлчин, хулгайч шиг биеэ аюулд учруулж явсан юм хойно, уул нь... гэснээ,
XIII Людовик ван амнаасаа гарчих шахсан үгнээс өөрөө айгаад луугүй болчихлоо. Тэгээд вангийн аман дээр гарч ирсэн тэр үгийг дуулчих гэж Ришелье дэмий хүзүүгээ сунган чих тавилаа.
—           Уул нь юу гэж?
—           Үгүй зүгээр, юу ч гээгүй...
—           Гэхдээ Бекингэмийг Парис хотноо байх энэ хугацаанд та эрхбиш нүд салгалгүй мөрдөж байсан биз?
—           Тэгсээн их эзэнтэн.
—           Тэр хаа сууж байсан бэ?
Лагарп гудамжны далан тавдугаар байшинд.
—           Тэр чинь хаа юм бэ?
—           Люксенбург ордны хавьд.
—           Бекимгэмийг, та тэгээд, хатантан уулзаагүй гэж лавтай мэдэж байна уу?
—           Хатанг би зохих үүргээ шударга үнэнч   гүйцэтгэдэг хүн гэж үздэг.
—           Гэхдээ, тэд нар бичгээр харилцдаг юм байна. Хатан бүхэл өдөржингөө түүнд л захиа бичээ шүү дээ. Герцог! Тэр захидлыг би заавал авч үзэх ёстой.
Их эзэнтэн минь ингэхэд...
—           Герцогоо, Юу боллоо ч гэсэн би тэр захиаг олж авах
хүсэлтэй байна.
—           Гэсэн ч би их эзэнтэн танд нэг юм айлтгамаар...
—           Хамба гуай та бас надаас уравчихлаа гэж үү, юунд миний хүссэн юм бүхнийг сөрөөд байх болчихоо вэ? Та хүртэл мөн Испаничууд,Англичууд Де, Шеврез авгай, хатан, эд бүгдтэй хуйвалдаад байгаа юм гэж үү?
Хамба санаа алдаад,
—           Их эзэнтэн минь, ийм сэжигнээс өөрийгөө би гадуур юм бодож байсан юмсан гэлээ.
—           Тэр захидлуудыг олж авахсан гэж миний хэлснийг хамба гуай та дуулсан уу.
—           Авах ганцхан л арга байнаа...
—           Ямар?
—           Энэ хэргийг захирагч Сегье гуайд л даалгая, энэ чинь түүний хийвэл зохих ажил яриагүй мөн.
—           Тэгвэл, Сегьегийн хойноос даруй хүн явуулъя.
—           Тэр одоо манайд байх ёстой. Түүнийг би дуудсан юм. Тэгээд наашаа ирэхдээ хүлээлгэж байгаарай гэсэн юм даг.
—           Хойноос нь даруй хүн яваг.
—           Их эзэнтэн, таны тааллаар болъё, гэвч...
—           За бас юун «гэвч» вэ?
—           Үгүй хатан тэр зарлигийг дагахаас татгалзаж мэдэх юм шүү дээ.
—           Миний зарлигаас даврах гэж үү?
—           Тийм ээ. Энэ зарлигийг ван өөрөө өгсөн гэж лавтай итгэхгүй бол тэгж болох юм.
—           За тэгвэл, хатны эргэлзээг таслахын тулд би өөрөө очиж үүнийг урьдаас дуулгая.
 
—           Хагарал гаргуулахгүйн тулд миний чадах хирээрээ» чармайсныг их эзэнтэн мартахгүй байгаа гэж горьдоно.
—           Мартахгүй, герцог, хатагтайд таны гойд өршөөнгүй байдгийг би мэднэ. Дэндүү ч өршөөнгүй байдаг байж. Танд бүр урьдаас сануулчихъя, бид энэ тухай сүүлд дахин ярилцана.
Их эзэнтний таалсан цагт ярилцъя. Гэхдээ, Францын ван вангийн хатан, та хоёрыг эвтэй найртай байлгахын тулд би биеэ гаргуунд гаргахад хэзээд ч сэтгэл бардам, сайхан байх болно.
—           За сайн, сайн хамба гуай. Одоохондоо захирагчийн, хойноос хүн явуулж үз. Би хатан дээр очлоо.
Ингээд XIII Людовик ван үүд нээж, ордны өөрий нь суух хэсгийг Австрийн Анна хатны өргөөтэй холбосон гудамж руу орлоо.
Хатан бараа бологч бүсгүйчүүл, де Гито авгай, де Сабле авгай, де Монбазон авгай, де Гемене авгай нартай цуг сууж байв. Өрөөний буланд, Мадридаас хатантай цуг ирсэн Эстефания авхай сууна.
Де Гемене авгай юм уншиж, хатнаас бусад нь уншиж байгаа юмыг анхааран сонсоно. Хатагтай чагнах дүр үзүүлэн суугаад элдэв юм эргэцүүлж бодож сэтгэлээ дураар нь тавих боломжтой байх гэж юм уншуулъя гэсэн байж.
Хатагтайн сэтгэлд, хожуу төрсөн дурлал нөлөөлж чимэгтэй байх хэдий боловч санаа бодол ер нь гунигаар дүүрэн. Эр нөхрийнхөө итгэлийг алдаж хамбын янаг сэтгэлийг үл ойшоосноор өс хонзон өвөрлүүлж хяхагдан хавчигдах болсон Австрийн Анна, вангийн эхийн явдлаас санамж авч, болох байлаа. Мөн хамбын янаг сэтгэл, өс хонзон, вангийн эх, Мария Медичи хатныг насан турш шаналган зовоосон билээ. Гэтэл тэр цагийн хүмүүсийн дурдатгал бичигт итгэх юм бол Хамба ламтны хүсэл сэтгэлийг Мария Медичи эхний үед хүлээн, гийгүүлж байсан юм байх аа. Анна хатан үүнээс эрс дургүйцсээр байгаа билээ. Өөрийнхөө хамгийн үнэнч зарц нар, итгэлт нөхөд, дотно хайртай хүмүүсээ хөнөөгдсөөр байгааг Австрийн Анна хатан нүдээрээ үзэж байлаа. Золгүй хувьтай төрсөн улсын нэгэн адилаар хатагтай хавьтаж ойртсон бүхэндээ гай болдог байв. Үерхэж нөхөрлөсөн хүндээ хатан хөө болж, хавчлага мөрдлөгт оруулна. Де Шеврез авгай, де Верне авгай нарыг цөлчихсөн, де Порт хүртэл хэдийд л баривчлагдах бол гэж хүлээж байгаагаа өөрийн эзэгтэйгээс нуухгүй болжээ.
Хатан ийм гунигт бодолд автан сууж байтал үүд гэнэт нээгдэж, ван орж ирэв
Юм уншиж байсан хүн ч дороо таг болоод, бүсгүйчүүл: суудлаас босч, нам гүм болов. Ван мэндэлсэн ч үгүй, урагшаа хэд алхаад хатны өмнө очиж:
—           Хатагтай, захирагч гуай одоо тань дээр орж ирнэ. Тэр хүн, танд өөрт чинь дуулга гэж миний даалгасан нэг юмыг дуулгах байх гэж зэвүүн дуугарав.
Хөөрхий хатагтайг баривчилна, цөлнө, шүүхэд ч билээ өгнө гэж сүрдүүлдэг болохоор, энгэсэг тавиад байсан мөртлөө царай нь цайраад явчихлаа.
Хатагтай биеэ барьж чадалгүй,
—           Юу болоод тэр хүн ирэх гэж байгаа юм бэ, их эзэнтэн? Таны өөрөө над дуулгаж үл болохуйц ямар юм, захирагч гуай над дуулгадагсан билээ? гэж лавлав.
Ван юм хариулалгүй, өсгий дээрээ огцом эргэлээ, яг энэ үеэр харуул харж байсан торгон цэргийн даамал Гито, захирагч ирснийг дуулгав.
Захирагчийг орж ирэхэд ван өрөөнд байхгүй, нөгөө үүдээр гарч амжсан байлаа.
Зовж хулгасандаа захирагчийн царай улайсан боловч, инээмсэглэсээр орж ирлээ.
Цаашаа яриан дундаа, энэ хүнтэй бид лав дахин уулзах байлгүй, тэхлээр одоо даруй ойр танилцаад авахад илүүдэх юмгүй.
Захирагч гэж сониноос сонин хүн юмсанж. Эх дагинын сүмийн гэсгүй де Рош Маль гэгч урьд цагт хамбын хиа явсан  нэг хүн  де Сегье гуайг их гэгээнтэнд шударга сайн хүн гэж танилцуулж өгсөн юм байж. Хамба тэр үгэнд итгэсэн, итгэсэн нь ч зөв болжээ.
де Сегье гуайн тухай элдвийн яриа явдгийн дотор, нэг сонин юм ярилцдаг билээ.
Залуу насаа цалгиж өнгөрөөсний эцэст, мань хүн залуу цагийнхаа болчимгүй явсан нүглийг наманчлахаар түр зуур хийдэд суухаар шийдэж гэнэ.
Гэтэл тэр ариун сүмд орохдоо хөөрхий нүгэлт хүн хойноосоо хаалга сайн хааж амжсангүй, нөгөө амар заяа үзүүлдэггүй шунал тачаал мөн араас нь цуг дагаад орчхож дээ. Сегье гуай цаг ямагт шунал тачаалд автан зовоод болдоггүй тэгээд хийдийн ширээт ламд учир зовлонгоо гаргаж хэлсэнд шуналд автагдсан цагт, тачаалын шулмыг хөөхийн тулд, хонхны сэжмээс шүүрч аваад байдаг чадлаараа угзарч бай гэж зөвлөж гэнэ. Хонхны чимээг гэлэнгүүд дуулаад, өөрсдийнхөө нэг нөхөр тачаалд автан зовж байгааг мэдэж цөм мөргөл үйлдэх болно гэжээ.
Энэ үг, хожим захирагч болох тавилантай байсан Сегье гуайн санаанд таалагдаж гэнэ. Муу шулмыг Сегье гуай өдий төдий санваартны үйлдсэн бөөн их мөргөл уншлагаар хөөгөөд байж, гэтэл нэг нөгцсөн шулам тийм ч амархан тонилдоггүй юмсанж: Мөргөл уншлага олдоод байхын зэрэгцээ шулам хөөрхий хүнийг улам ч их тачаадуулах болж нүглээ наманчилж байгаа хүний шунал тачаалаа дарах гэсэн хүслийг хонхны дуу тасралгүй илтгэн жингэнэх болжээ.
Санваартнуудад амар заяа үзэх ганц ч минут байдаггүй. Өдөржингөө мөргөлийн өргөө рүү шатаар дээш доошоо холхидог санваартнууд шөнийн цагт зохих залбирал мөргөлөөсөө гадна лав хорь гуч дахин босон харайж, өөрийнхөө шалан дээр сунан мөргөөд залбирал уншихад хүрдэг байжээ.
Эцэстээ шулам тонилж таарсан юм уу, санваартнууд залхаж халсан юм уу, бүү мэд, юу ч болсон гурван сарын дараа нүглээ гэмшиж байсан хүн хийдээ орхиод ирчихсэн, улсын дунд, хорвоо дээр урьд хожид үзэгдээгүй их дэггүй хүн гэдэг цуутай л болчихсон юм гэнэ.
Хийдээс гарч ирээд мань хүн шүүгч цолтой болж, цаашаа авга ахынхаа оронд Парламентын дарга болсон, хамба ламтны талд орж захирагчийн тушаалд томилогдсон юм байж. Хамбын талд орсноор Сегье гуайн алсын хараатай нь мэдэгдэж байгаа хэрэг. Хамба ламтнаас вангийн эх, хатагтайг өсөлж мөрдөн хавчихад тусалдаг байсан ба Австрийн Анна хатны эсрэг арга явуулгаа хийхэд үнэнч туслагч болж байгаа юм гэнэ. Шалегийн хэрэг гэгчийг шүүж байхад шүүгч нарыг өдөөн хатгаж байсан, эдийн засгийн их ухаантан Лафемагийн сэдсэн хэрэг бүхнийг дэмжиж байсан, тэг тэгсээр хамбын итгэлийг арга буюу бүрэн хүлээх болсон хүн юм. Тэгээд одоо ер бусын хачин даалгавар авсныгаа гүйцэтгэе гэж хатан дээр ирээд байгаа нь энэ билээ.
Захирагчийг орж ирэхэд хатан зогссон хэвээр байснаа, түүнийг хармагцаа даруй суудалдаа сууж, бараа бологчдоо мөн сандал, олбогон дээрээ суу гэж дохив. Тэгээд орж ирсэн хүн өөд ихэмсгээр   эргэж:
—           Та яах гээ вэ, эрхмээ? Ямар хэрэгтэй та наашаа ирэв? гэж асуулаа.
—           Их эзэгтэй таныг би хэдий гүнээ хүндлэн үздэг боловч, вангийн зарлигаар, таны бүх бичиг сэлтийг нарийвчлан нэгжихээр ирлээ гэсэнд хатан дуу   алдаж,
—           Юу гэнээ, эрхэм ээ? Намайг нэгжинэ гэнээ?... намайг уу? ямар дуулдаагүй, булай муухай хэрэг вэ!
Намайг өршөөж үз, их эзэгтэй, Одоо би зөвхөн вангийн тааллыг дагаж байна. Их эзэнтэн сая өөрөө энд ирж, намайг ирэхэд бэлэн байхыг танд захиагүй гэж үү?
—           Нэгжиж үз эрхэм ээ. Бодвол би гэмт хэрэгтэн хүн юм байлгүй. Эстефания миний бүх ширээ, шүүгээний түлхүүрийг энэ хүнд өг.
Өдөр бичсэн чухаг захидлаа хатагтай ширээ, шүүгээнд хадгалаагүйг захирагч гуай хэдий сайн мэдэж байсан боловч, ёс болгож онгичив.
Шүүгээ, ширээний нүднүүдийг хорь дахин уудалж онгичсоныхоо дараа захирагч гуай хулчганасхийх сэтгэлээ барьж, энэ хэргээ шувтлах, өөрөөр хэлбэл хатныг нэгжихэд хүрлээ.
Захирагч гуай Австрийн  Анна хатан өөд эргэж хараад
—           Одоо, би нэгжих гол юм уруугаа орохоос өөр замгүй боллоо гэж Сегье гуай хэлэхэд дууны нь өнгөнд зовж, тэвдсэн байдал илэрхий.
Захирагчийн санааг ойлгоогүй юм уу, ойлгохыг зүрхшээсэн хатан.
—           Ямар? гэж асуув.
—           Хатагтайн өнөөдөр захиа бичсэнийг их эзэнтэн баттай мэдэж байна. Тэр захиаг явуулах хүнд нь явуулж амжаагүйг их эзэнтэн бас мэдэж байна. Таны ширээ шүүгээ аль алинд тэр захидал алга. Гэтэл тэр захиаг энд нэг газар нуусан байх ёстой.
—           Та арай хатан эзэгтэйдээ гар хүрч зүрхлэх гээгүй биз! гээд Австрийн Анна босч, захирагчийн өөдөөс, заналхийлсэн харцаар ширтэв.
—           Би вангийн. үнэнч зарц их эзэнтний тушаасан бүхнийг гүйцэтгэдэг хүн.
—           Яахав ээ. тэр чинь үнэн. Хамба ламтны тагнуул туршуул этгээд үнэнчээр мэрийж. Би нээрээ өнөөдөр захиа бичсэн, тэр захидлаа илгээгээгүй, энд байна гэж хатан хэлэв.
Ингээд хатан сайхан гараа элгэн дээрээ тавилаа.
—           Тийм бол их эзэгтэй, та тэр захидлаа надад өгч, үз, гэж захирагч гуйв.
—           Үүнийг би ганцхан ванд л өөрт нь өгнөө, эрхэм ээ гэж хатан хариуллаа.
—           Ван өөрөө энэ захидлыг танаас авъя гэсэн бол өөрөө танаас гуйхсан бизээ. Тэхээр, ван энэ захидлыг шаардаж ав гэдгийг над даалгасан гэдгийг дахин өчье.
Таныг дагахгүй болж гэм.. Тэгээд!
—           Намайг аваарай л гэж ван даалгасан.
—           Юу? Та юу гэх гээд байна?
—           Надад их эрх олгосон, тэр захидлыг олохын тулд, их эзэгтэй таны биеийг хүртэл нэгжих эрх олгосныг дуулгая.
—           Ямар муухай шившиг вэ гэж хатан дуу тавилаа.
—           Мм, хатагтай та аяыг дагаж үз дээ.
—           Та даанч хэрцгий балмад загнаж байна. Та үүнийгээ ойлгож байна уу, эрхэм ээ?
—           Вангийн зарлиг, их эзэгтэй минь. Намайг өршөөж үз.
—           Үүнийг би тэсвэрлэж чадахгүй, зүгээр үхсэн нь үүнээс дээр? гэж хатан дуу тавилаа. Испани, Австри орнуудын эзэд дээдэс угсаатай  хатны бардам зан хөдөлжээ.
Захирагч гүнээ мэхийн ёслов. Дараа нь даалгасан зүйлийг гүйцэтгэхээс, өчүүхэн ч үл ухрах шинжтэй, нэгэнт сүхээ далайсан яргачин мэт шийдмэгээр Австрийн Анна өөд дөхөж, ирэхэд, хатны нүднээс хорссондоо нулимс асгаран гарлаа.
Хатан үнэхээр гуа сайхан хүн байсныг бид дээр дурсаж байсан. Тэхээр хэн нэг хүнд ийм юм даалгах гэгч халтай байсан гэвч Бекингэм герцогт жөтөөрхөх сэтгэлдээ автсан ван хатнаа өөр хэнтэй ч жөтөөрхөх сэхээгүй байж.
Сегье захирагч энэ минутад бодвол нөгөө хонхныхоо сэжмийг хавьдаа лав хайсан байх, тэгээд сэжим олдохгүй болохоор хатны өөрт нь захиа байгаа гэж хэлсэн тэр газар өөд гараа сунгалаа.
Австрийн Анна хатан гэдрэгээ алхам ухраад, амь тавихын даваан дээр байгаа мэт зэвхий царайлаад явчихлаа. Унахгүйн тулд хатагтай ардаа байсан ширээг нэг гараараа тулаад, нөгөө гараараа цээжиндээ нуусан захидлыг авч захирагчид өгөв.
— Энэ захиаг авч үз, эрхэм ээ гэж хатан догдолсондоо тасалдсан дуугаар хэлээд наадахаа аваад, миний нүдэнд булай болохгүй тонилж аль гэв.
Захирагч, яахав арга буюу сэтгэл догдолсондоо чичирсзэр захидлыг авч, доор мэхийн ёслоод гарч одов.
Түүнийг гарч үүд хаав уу. үгүй юу, хатагтай, бараа бологч бүсгүйчүүлийнхээ гар  дээр бараг  ухаангүй ойчоод өглөө.
Захирагч захидлыг үзсэн ч үгүй ванд аваачиж өгөв. Захидал авахаар сарвайсан вангийн гар чичирнэ. Гаднах хаягийг нь эрээд олсонгүй, вангийн царай аягүй зэвхий даагаад явчихлаа.
Захидлыг алгуур тэнийлгээд, эхний нь мэрийг унштал Испанийн ванд бичсэн захидал байхыг үзээд хурдхан гүйлгэж уншив.
Энэ захиа чухамдаа Хамба руу довтлох бүхэл бүтэн төлөвлөгөө аж.
Австрийн вангийн угсааг доромжлон дайрахыг ямагт эрмэлзэгч Ришельегийн явуулж байгаа бодлогыг өөрсдийгөө доромжилсон хэрэгт тооцдог ахыгаа болон, Австрийн ванг Францад дайн зарлахаар сүрдүүлээд, харин хамба ламтныг тушаалаас нь огцорвол харилцан найрамдалтай байж болох юм гэсэн болзол тавиач гэж Анна хатан гуйжээ.
Янаг дурлалын тухай энэ захианд ганц ч үг байсангүй.
Вангийн санаа даруй амраад, хамба ламтан ордонд байгаа эсэхийг мэдэхээр хүн явуулав. Их гэгээнтэн ажлын өрөөнд вангийн зарлигийг хүлээж сууна гэж дуулгалаа.
Ван даруй хамба дээр орлоо.
— Үгүй, ингэхэд, герцог таны зөв, миний буруу байж таарчээ. Бух явуулга цөм улс төрийн чанартай, тэгээд, энэ захианд хайр сэтгэлийн тухай ганц ч үг алга. Гэхдээ таны тухай энд их бичиж дээ гэж ван хэллээ.
Хамба захидлыг авч маш хянуур уншиж үзсэнээ, эцсийг нь хүрээд дахин нэг эргэж уншив.
Яая гэх вэ, их эзэнтэн. Миний өстнүүд яах дээр тулж байгааг өөрөө үзэж байгаа биз. Намайг халахгүй юм бол танд хоёр зэрэг дайн зарлахаар сүрдүүлж байна. Би л та сан бол өдий хүчтэй шахалтын дор аргагүй л буулт хийх байсандаа. Нээрээ шүү. Би ч хувьдаа ажил албанаас холдвол их жаргахсаан гэж хамба өчлөө.
—           Та юу гэвээ, герцог!
Энэ эх захгүй хүнд ажил чадал, оюун шавхсан хурц тэмцлээс болж миний эрүүл мэнд сүйдэж байгааг айлтгаж байнаа, их эзэнтэн. Ларошель хотыг бүсэлж авах үеэр ядрах туйлдахыг би янз нь дийлэхгүй дээ гэж байнаа. Тэгээд та дайн дажны хэргийг жинхэнэ эрхэлж явуулбал зохих де Конде гуайд тэр хэргийг даалгаж үз.
Сүм хийдийн ажил төрөл эрхлэх ёстой намайг уул авьяас тавилантай юманд минь зүтгүүлэхгүй, огт дур хүсэлгүй өөр юм албаар хийлгээд яах билээ. Ингэвэл та гэр бүлийн хувьд ч улам жаргалтай сайхан болно, гадаад улсад ч билээ, таны нэр төр улам дээшилнэ гэдэгт би лав итгэж байна.
Ван үүнд хариу болгож,
—           Герцог та бүү санаа зов. Би өөрөө бүх учрыг ойлгож байна. Энэ захидалд нэр гарсан хүн бүхэн зохих цээрлэлээ хүлээнэ. Хатагтай ч мөн түүнээс зайлахгүй гэлээ.
—           Ээ. их эзэнтэн та юү гэвээ! Бурхан өршөө та минь, надаас болж хатагтай өчүүхэн ч болов аягүй юм үзвэл ч дүүрчээ! Их эзэнтэн таны өмнө би хатагтайг ямагт өмгөөлдгийг та өөрөө гэрчилж болох хэдий боловч, хатан намайг дайснаа гэж үзсээр ирсэн юм. Харин хатагтай санаагаа буруулж их эзэнтэн таны нэрийг шившиглэсэн бол би л хүнээс түрүүн: «гэмтэнд өршөөл гэж байхгүй» гэх байсан. Аз болоход энэ тухай яриа ч алга. их эзэнтэн та үүнд дахин үнэмшлээ шүү дээ:
—           Энэ ч зөв өө, хамба гуай. Та ер нь дандаа зөв байдаг хүн хойно. Гэлээ гэхдээ, хатагтайд миний уур хүрч байна.
—           Их эзэнтэн, та өөрөө хатны өмнө буруутай. Хатан танд уурлах юм бол буруу гэх газар огт үгүй. Их эзэнтэн та, хатагтайд хэт ширүүдсэн.
—           Өөрийнхөө болон таны өстнүүдтэй би яг л ингэж хатуу ширүүн үзэх болно, тэд хэдий өндөр эрх хэргэмтэй байлаа ч гэсэн тэр, ингэж хатуулснаар өөрт минь хэдий халтай байсан ч тэр.
—           Хатан миний өстөн хэдий боловч их эзэнтэн таны өстөн бишээ. Харин ч өөлөх өөгүй үнэнч дуулгавартай сайн гэргий билээ. Их эзэнтэн таны өмнө хатагтайг өмөөрье.
—           За тэгвэл яахав хатан өөрөө зөөлөрч, эвлэрэхийн сэжмийг хатан өөрөө гаргаг.
—           Үгүй харин их эзэнтэн та сайхан үлгэр дууриал болж үз. Ингэхэд хатанг харддаг таны буруу байсан шүү дээ.
—           Би эхэлж эвлэрэхийн арга хийх гэж уу? — Яасан ч үгүй гэж ван дуу алдав.
—           Тэгж үз, их эзэнтэн гуйя танаас,
—           Үгүй тэгээд, ямар аятай шалтаг олох  юм билээ? — Хатагтайд таалагдахуйц нэг юм хийхгүй юу.
—           Юу тэр вэ?
—           Бүжиг наадам зохио. Хатагтайн бүжигт дуртайг та мэднэ хойно Ингэж анхаарал өршөөл үзүүлбэл хатагтайн уур эрхгүй тавигдана, би баталъя.
—           Ийм элдэв цэнгэлд миний дургүйг хамба гуай та мэдэхсэн биш билүү.
—           Тиймэрхүү цэнгэлд таны дургүйг хатан мэддэг тусмаа, танд улам ч баярлана. Тэгээд ч бас нөгөө төрсөн өдрийн нь ойгоор таны бэлэглэсэн, сайхан алмазан унжуургаа зүүж харуулах завшаан хатагтайд гарч байна Түүнийгээ зүүж гоёх учрал ер тохиолдоогүй байгаа шүү дээ.
Хатныг өөрт нь нэг их юман чинээ санагдахгүй хэрэгт гэмтэй болж, айж зовж байсан хэрэгт нь цагаан гарсанд сэтгэл тэнийсэн ван, хатантай эвлэрэхэд дуртай байсан болохоор:
—           За яахав үзье хамба гуай. Үзэж байж больё. Чухам гэхэд та ер хатанд дэндүү өршөөнгүй байна шүү.
Хамба үүнд, — Их эзэнтэн, хатуу ширүүн аашлах ажлыг сайд нарт ноогдуулчих, сайн үйл, нигүүлсэнгүй занг ван өөртөө ноогдуулж, түүнийг мөрдөөд үз, лав тус болох бий. гэж хариулав.
Ингээд, арван нэгэн цаг цохихыг хамба ламтан сонсоод доор мэхийн ёсолж, явж амрах зөвшөөрөл ирэв. Хатантай эвлэрэхийг вангаас дахин гуйгаад, харьж одлоо.
Захидлыг нь булааж авснаас хойш, зэмлэл сонсохыг хүлээж байсан Австрийн Анна хатан, маргааш өдөр нь ванг эвлэрэх аян шалтаг эрээд байхыг үзэж гайхлаа. Эхний үед
хатагтай эвлэрэхээс татгалзахад бэлэн байв. Бүсгүй хүний бардам сэтгэл, хатан хаан хэргэмийг хэтэрхий хүнд доромжилсон тул гомдлоо даруй мартаж чадахгүй байлаа. Гэхдээ бараа бологч бүсгүйчүүлийн ятгалгад орж, эцсийн эцэст болсон явдлыг мартаж байгаа дүр үзүүлэх боллоо. Хатны ааш ийнхүү зөөлөрч байгааг ван ашиглаж, ойрын өдрүүдэд том бүжиг наадам зохиох санаатай байгаагаа дуулгав.
Хөөрхий Австрийн Анна хатанд бүжиг наадам гэгч гойд ховор цэнгэл болохоор үүнийг дуулмагцаа хамба ламтны гадарлаж байсанчлан гоморхохын шинж, зүрх сэтгэлээс нь гэхээ байя, царайнд нь л лав үгүй боллоо. Тэр баяр наадам ямар өдөр болохоор тогтоосныг хатан асуусанд, энэ талаар хамбатай урьдчилан ярьж тохирох хэрэгтэй гэж ван хариуллаа.
Үнэхээр ч тэр баяр наадмаа хэдий хийхийг ван өдөр бүр хамбаас асуухад, цаадах нь ямар нэг шалтгаар өдрийг Я1 тогтоохоос булзсаар байлаа.
Бүтэн долоо хоног өнгөрлөө.
Сая биднийг ярьсан хэрэг явдал болж өнгөрснөөс найм хоногийн дараа хамба Лондон хотоос бичсэн нэг захидал авсанд ердөө ийм хэдхэн мөр бичсэн нь:
«Би түүнийг олж авлаа. Мөнгө дутагдаад, Лондонгоос гарч чадахгүй байна Над таван зуун алтан зоос явуулна уу, мөнгө авснаас хойш би дөрөв, тав хоноод Парист очсон байх болно» гэжээ.
Хамбыг энэ захидал хүлээн авсан тэр өдөр ван түүнээс нөгөө л хугацааг асуув.
Ришелье хуруу даран тоолж үзээд, дотроо:
«Мөнгө аваад дөрөв юм уу тав хоноод ирнэ гэж авгай бичсэн байна. Мөнгө Лондонд очтол тав хононо, өөрөө иртэл мөн тав хоног, зуурдын алив саад, далай гатлахад сөрөх салхи гарах, ядрах сэлтийг оролцуулж бодоод арван хоёр хоног ...» гэж бодлоо.
—           За яав, герцог, та бодож гүйцэв үү? гэж Ван асуув.
—           Тэглээ, их эзэнтэн. Өнөөдөр намрын эхэн сарын хорин. Хотын ахлагч нар дунд сарын гурванд баяр хийх юм. Ингээд сайхан аяс гарч байна. Таныг хатанд ая засаж байна гэж тэхлээр хэний ч толгойд орохгүй.
Хамба Ламтан жаал дуугүй байснаа ам нээж:
—           Ингэхэд байнаа, хатагтайд нөгөө алмазан унжуурга нь зохих эсэхийг үзэхсэн гэж байгаагаа сануулахыг та бүү мартаарай гэв.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.22.10 2:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563

XVII
БОНАСЬЕ ГУАЙ, БОНАСЬН АВГАЙ ХОЁР
Энэ алмазан унжуургын тухай хамба ламтан яриандаа хоёр дахин дурсаж байгаа болохоор, энэ зөвлөгөөний цаана нэг нууц юм байна гэж XIII Людовик ван бодлоо.
Хамба лам, хэдий өнөө цагийн нарийнаар тагнан мөрдөгч цагдаагийн газарт хүрэхгүй гэлээ ч сайнаас сайн тагнуул туршуулуудтай болохоороо вангийн гэр бүлийн хэргийг вангаас өөрөөс нь илүү сайн мэдэж байдагт аягүйцэх удаа ванд олон учирч байжээ. Энэ удаа Австрийн Анна хатантай ярилцвал үл ойлгогдох энэ хэргийн сэжим нэг мэдэгдэх юм магад гэж ван бодлоо. Ингээд их гэгээнтний мэдэж ч байж болох үгүй ч байж мэдэх нэг нууц юмны учрыг олж мэдчихээд хамбатай эргэж уулзахаар горьдож байв Аль ч байлаа гэсэн ингэвэл ван өөрөө сайдынхаа нүдэнд өргөмжлөгдөхсөн билээ.
XIII Людовик ван хатан дээрээ очоод, ердийнхөө заншлаар, ойр дотнын нөхдийг нь хөнөөхөөрөө сүрдүүлж яриа үүсгэв. Энэ бөөн зэмлэлийг Анна хатан нэг л дуусах байлгүй гэж горьдоод доошоо харан чагнаж суулаа. Гэтэл Ван яриагаа тэгж дуусгахыг хүссэнгүй. Ван хэрүүл гаргаж хэрүүлэндээ улайрахын үед энэ хэргийн учир, ямраар ч хамаагүй илэрч болох юм гэж бодлоо. Хамба ламын дотор нэг юм байна. Хүний санаанд багтахгүй нэг айхавтар юм гэнэт гаргаж ирэхээр бэлтгэж байна гэдгийг ван лавтай мэдэж байв. Хамба тийм юм хийхдээ уулын гарамгай хүн. Ван буцалтгүй зэмлэсээр байгаад, хатны дургүйг хүргэж чадлаа.
Битүүлэг үг цухуйлгаж зэмлээд салахгүй байхаар Анна хатан тэсэж чадалгүй унтууцаж,
—           Их эзэн та дотроо бодсон юмыг шуудхан гаргаад хэлчхэд яасан юм бэ? Би юу хийчхээ вэ?Ямар гэмт хэрэг үйлдэж орхив? Энэ бүх үг яриаг, их эзэн та лав л миний ахад бичсэн захидлаас болж дэгдээгээгүй баймаар юм гэлээ.
Ингэж эрс шууд асуусанд, ван хэлэх үгээ даруй олсонгүй. Баяр наадмын өмнөхөн хэлбэл зохих байсан тэр угийг хэлэх хамгийн тохиромжтой цаг гэж ван шийдээд,
Ихэмсгээр.
—           Хатагтай, ойрын өдрүүдэд хотын яамны байранд бүжиг наадам болноо. Тэхлээр манай сайн ахлагч нарыг хүндэтгэж та бүжиг наадам дээр гоёлын хувцастай мөн төрсөн өдрийг тань тохиолдуулж миний бэлэглэсэн алмазан унжуургыг   заавал зүүж очоорой. Миний хариу энэ дээ гэв.
Хариу ч аймшигтай хариу байлаа. Ван хамаг хэргийн учрыг мэдчихсэн, зөвхөн хамбын хатгалгаар л энэ бүх бүтэн долоо хоногийн турш биеэ барьж явсан юм байх гэж Австрийн Анна хатан бодлоо. Ер нь ч ванд юмаа нуугаад байдаг тийм зан байдаг юм байж. Хатны царай хачин зэвхийрээд, цагаан лаваар барьсан юм аятай харагдах гуа сайхан гараараа жижиг ширээ түшиж авлаа. Вангийн өөдөөс айж хиртхийсэн харцаар ширтээд, ганц ч уг дуугарсангүй
—           Хатагтай та дуулав уу? гэж хатны ийнхүү тэвдэж байгааг үзээд, хэдий учрыг нь олоогүй боловч, бах нь ханасан ван асуулаа.
—           Дууллаа, эрхэм ээ гэж хатан шивнэлээ.
—           Тэр бүжиг наадамд та очих уу?
—           Очноо.
—           Та тэгээд, алмазан унжуургаа зүүх үү?
—           Зүүнээ.
Хатны царай улам зэвхийрэв. Ван үүнийг ажлаа. Тэгээд хатны мухардаж байгаад бах нь ханаж, өөрийнхөө зан төрхийн хамгийн аягүй тал болох цэвдэг хүйтэн зангаараа ажиг ч үгүй хэлсэн нь:
—           За тэгвэл, шийдлээ шив. Миний дуулгах гэсэн юм ердөө л энэ дээ гэв.
—           Үгүй ингэхэд, бүжиг наадмаа хэдэнд хийхээр тохирсон юм бэ? гэж Австрийн Анна хатан асуулаа.
Хатны дуу чухам нэг амьсгаа хурааж бий хүний дуу шиг байсанд, ван энэ асуудалд нь хариулахын хэрэггүй юм гэж мэдээд,
—           Асар удахгүй дээ,хатагтай, гэхдээ би өдрийг нь яг санахгүй байна. Хамба гуайгаас асуух юм байна гэж ван дуугарлаа.
—           Тэгвэл их гэгээнтэн бүжиг наадам зохиохыг танд зөвлөж ээ? гэж хатан дуу алдав.
—           Тэгсээн, авгайтан. Та юунд үүнийг асуугаа вэ? гэж ван гайхав.
—           Алмас эрдэнийн унжуурганы тухай над сануулахыг мөн хамба хэлээ юу?
 
—           Танд юу ч гэх юм дээ...
—           Тэр тэгжээ, их эзэнтэн, лав тэр тэгсэн байна шүү!
—           Тэр ч тэгсэн юм уу, би ч хэлсэн юм уу адилхан юм биш үү? Энэ гуйлтыг та арай  буруутайд үзээгүй биз?
—           Үгүй эрхэм ээ?
—           Тэгвэл та очих юм шив?
—           Очноо.
—           За сайн. Таныг хэлсэн амандаа хүрэх биз гэж би горьдоно гэж ван гарч явахдаа хэлэв.
Хатан ёсыг дагалаа гэхээсээ, өвдөг иь нугарчих гээд байсан тул нахисхийн ёслов.
—           Ван ихээ сэтгэл ханамжтай гарч одлоо.
Би дүүрлээ, дүүрлээ. Хамба бүгдийг мэджээ. Ван одоогоор юу ч мэдэхгүй байгаа, гэхдээ мөдхөн бүгдийг мэдэх болноо. Хамба л ванг миний өөдөөс турхираад байгаа хэрэг. Би ч дүүрчээ. Бурхан минь! Бурхан минь гэж хатан шивгэнэв.
Хатан сөхрөн суугаад, чичирхийлсэн гараар нүүрээ таглан, залбирал уншиж гарав.
Байдал үнэхээр хүнд болжээ. Бекингэм герцог Лондонд буцаад харьчихсан, де Шеврез авгай Тур хот руу буцчихсан байлаа Өөрийгөө урьд урьдынхаас илүү чанд мөрдөн хянаж байгааг хатан мэдэж, бараа бологч шивэгчдийн нэг нь өөрий нь туршин ховлож байгааг бүдэг бадаг гадарлавч. чухам хэн болохыг мэдэхгүй байлаа. Ла Порт гуай ордноос гадагшаа гарах боломж байдаггүй, хатагтайд итгэж найдчихаар хүн даанч гэгээн ертөнцөд алга байлаа.
Өөртөө тулгарч байгаа аюул хир их болоод, өөрөө ийнхүү ганцаардаж байгаагаа бодоод хатагтай тэсэж чадсангүй эхэр татан уйллаа.
Гэнэт, нэг бусгүй хүний гүнээ өрөвдсөн, усгал дуу гарч,
—           Их эзэнтэн танд би ямар нэг юмаар тус болж чадахгүйсэн болов уу? гэлээ.
Хатан цочмог эргэж харлаа. Ийм дууг сонсоод эндүүрхүүеэ бэрх, зөвхөн нөхөр хүнээс л ийм дуу гарч чадах билээ.
Үнэхээр ч хатны өрөө рүү орох хаалгануудын нэгэн дээр хөөрхөн Бонасье авгай зогсож байв.
Бонасье авгай зэргэлдээ бяцхан өрөөнд хатны бошинз, дотуур хувцсыг янзалж байгаад, ванг орж ирэх үед явж амжаагүй байжээ. Тэгээд хамаг яриаг сонссон юмсанж.
Хатан өрөөндөө өөр хүн байсныг мэдээд чанга дуу
алдав. 
Айж сандарчхаад байсан хатан Ла Порт гуайн олж өгсөн залуу бүсгүйг даруйдаа таньсангүй.
Эзэгтэйнхээ ийнхүү цөхөрч ядсаныг үзээд залуу бүсгүй өөрөө мөн нулимс урсган, гараа базалсаар,
—           Их эзэгтэй та бүү зов. Би чухам бие сэтгэлээрээ их. эзэгтэй танд үнэнч хүн. Та бид хоёрын хооронд хэдий их зайтай, таны дэргэд би хэдий өчүүхэн хүн боловч их эзэгтэй таныг гай зовлонгоос гэтэлгэх арга сүвэгчилж чадсан шиг надад санагдах юм гэв.
—           Та юу? Ээ бурхан минь! та юу? гэж хатан дуу алдаад,. Алив наашаа эгц хар, биеэ худалдсан муу улс намайг хүрээлж байдаг юм. Танд тэгээд би итгэчих болох юм yyl
Залуу бүсгүй хатны өмнө сөхрөөд,
—           Их эзэгтэй! Таны төлөө би амиа өгөхөд бэлхэн гэдгээ тангараглаж байна! гэж дуу алдав.
Залуу бүсгүйн сэтгэлийн гүнээс гарсан энэ дууны үнэн эсэхэд эргэлзэхийн эрхгүй байв.
Бонасье авгай үгээ залган, таны хэлдэг үнэн, урвасан муу хүн энд бий. Гэвч, гэгээн дар эхийн нэрийг барьж андгайлахад их эзэгтэй танд надаас илүү үнэнч сайн хүн ер. үгүй. Вангийн асуугаад байгаа тэр унжуургыг та Бекингэм? герцогт өгсөн. Тийм биз дээ? Түүний аваад явчихсан зандан. хайрцган дотор тэр унжуурга байсан биз? Миний хэлж байгаа үнэн биз, аль би эндүүрч байгаа болов уу?'
Айсандаа шүд нь тачигнатал чичирч байгаа хатагтай,
—           Бурхан минь! бурхан минь!  гэж шивнэнэ.
—           Тэхлээр тэр унжуургыг одоо эгүүлж авчрах хэрэгтэй болж байх шив гэж Бонасье авгай хэллээ.
—           Тиймээ, эгүүлж авчрах хэрэгтэй байлгүй яахав. Үгүй. тэгээд яаж түүнийг авчирдаг билээ та минь? гэж хатан луу тавилаа.
Герцог руу нэг хүн явуулах хэрэгтэй.
—           Хэнийг тэр вэ? Хэнийг? Итгэж болох хүн хэн байна.
—           Их эзэнтэн та надад итгэ. Надад тийм их өршөөл; үзүүлбэл, явах хүн би олъё.
—           Үгүй тэхлээр юм бичиж таарнаа!....
. — Тэгэлгүй горьгүй. Таны гараар бичсэн ганц хоёр ч билээ үг, мөн таны өөрийн тамга хэрэгтэй.
—           Үгүй тэр хоёр үг чинь, миний ялын баримт, нөхрөөсөө салж, цөлөгдөх   гэрч шүү дээ,
—           Үл бүтэх этгээдийн гэрт орвол тэгнээ. Гэвч тэр зурвас хүргэх хүндээ хүрнэ гэж би танд амлаж байна.
 
—           Бурхан минь! Амьдарлаа, шударга сайн нэр төрөө би танд л итгэж бариулах болж байна.
—           Тиймээ хатагтай. Гэхдээ би таныг аварч чаднаа.
—           За яаж тэр вэ? ядаж над нэг сайн хэлээд өгөөч.
—           Миний нөхрийг хоёр гурван хоногийн өмнө сулласан байна билээ. Би түүнтэй уулзаж амжаагүй яваа, манай нөхөр хайрлаж дурлах, үзэн ядахын аль алиныг үл мэдэх, жирийн нэг, цагаан санаат хүн, миний юу хүссэн болгоныг тэр хийж өгнө. Манай нөхөр юун захидал авч яваагаа мэдэлгүй Лондон өөл явж, таны захиа гэдгийг гадарлалгүй хүргэх хүнд нь хүргэж өгнөө гэж Бонасье авгай ярив.
Хатан сэтгэл хөөрч баярлахын эрхэнд, бүсгүйн гарыг шүүрч чанга атгаад, сэтгэлийн нь гүнд байгаа бүхнийг нэвт харах гэсэн янзтай эгцлэн ширтэв.
Бүсгүйн сайхан харцанд үйлгүй үнэнч сайны байр илрэхийг мэдээд энхрийлэн үнсэв.
—           За тэгж үз! Тэгвэл чи миний амь амьдрал нэр төрийг аварнаа гэж хатан дуу алдав.
. — Аз болж танд тус хүргэх завшаан над учирсныг та бүү хэтрүүлж үнэл. Над авраад байх юм байхгүй. Их эзэгтэй та чинь хорт бузар явуулгын золиос болж байгаа хүн шүү дээ.
—           Энэ үнээн хүү минь чи эндүүрсэнгүй, гэж хатан дуу' арлаа.
—           За тэгвэл, их эзэнтэн та над тэр зурвасаа өг. Цаг хугацаа давчуу шүү дээ.
Хатан, дээр нь үзэг цаас, бэх байсан жижиг ширээ рүү яаран очоод хоёр мөр юм таталж, тамга дараад Бонасье авгай   өөд сарвайлаа.
—           Үгүй, бид нэг онц чухаг юмны тухай мартчихжээ. гэж хатан санаа авлаа.
—           Юуны тухай?
—           Мөнгөний тухай.
Бонасье  авгайн царай улайчхаад,
—           Нээрээ ч, манай нөхөр, үнэнийг хэлэхэд... гэж бүсгүй дуугарахад хатан тосч аваад:
—           Танай нөхөрт мөнгө байхгүй. Та тэгж хэлэх гээ биз дээ?
—           Үгүй, мөнгө ч түүнд бий. Гэхдээ тэр их харамч, хамаг муу нүгэл нь эндээ л байдаг хүн. Гэхдээ их эзэгтэй та бүү санаа зов. Би арга олж....
—           Над мөнгө байдаггүй харласан юм л даа... (Де Моттвиль авгайн Дурдатгал бичгийг уншиж үзсэн хүн, энэ хариултыг сонсоод гайхахгүйсэн билээ) За байз... гээд.
Австрийн Анна хатан шүүгээ рүүгээ очлоо.
—           Май энэ бөгжийг ав. Үүнийг их үнэтэй эд гэлцдэг юм. Үүнийг над миний ах, Испанийн ван бэлэглэсэн юм энэ чухам миний өөрийн юм болохоор үүнийг би өөрөө мэдээд
 
зарж болох зүйл. Энэ бөгжийг аваад мөнгө болго, тэгээд танай нөхөр бушуу явж үзэг.
—           Цагийн дараа таны тааллаар болноо.
Хаягийг нь чи үзэж байгаа биз, Лондон хот Милорд Бекингэм герцогт шүү гэж  хатан дуулдахын төдий шивэгнэв..
—           Захидлыг түүний гарт хүргэж өгнөө. Сайн санаат охин, гэж хатан дуугарав.
Бонасье авгай хатны гарыг үнсээд захидлыг цээжиндээ нууж өрөөнөөс шувуу шиг хөнгөхөн гарч одов.
Арван минутын дараа Бонасье авгай гэртээ хүрээд ирчлээ. Нээрээ ч хатанд ярьж байсанчлангаа нөхрийгөө тавигдсанаас хойш нөхөртэйгөө уулзаагүй яваа юм байж. Мөн хамбыг нөхөр нь урьдынхаасаа өөрөөр үзэх болж, ялангуяа Бонасье гуайн сайн нөхөр болсон Рошфор гүн эднийд хоёр гурав дахин ирсэн явдал мөн энэ талаар их дөхөм болсныг залуу бүсгүй мэдэхгүй байлаа.
Эхнэрийг нь хулгайлсан явдалд ямар ч муу санаа зорилго байгаагүй, зөвхөн улс төрийн урьдчилан сэргийлэх чухаг арга хэмжээ байсан юм гэж Бонасьед гүн гойд төвөггүй итгүүлж чаджээ.
Гэргийгээ ирэхэд Бонасье гуай ганцаараа байлаа. Хөөрхий хун гэр орноо арай ядан нэг төвхнүүлж байгаа аж. Хамаг хогшил эвдэрч сүйдсэн, шүүгээнүүд бараг хоосон болсон ажээ.. Шүүх гэгч янз нь Соломон хааны ул мөр ул үлдээх гурван зүйл гэж нэрлэсэн юмны нэгэнд ордоггүй бололтой. Зарц охин ч яахав, эзнийгээ баривчлагдсан доор л зугтаагаад явчихжээ, Хөөрхий бүсгүй их айснаасаа болоод, өөрийн төрсөн нутаг Бургунд гэгч газарт хүртэл Парисаас гараад зогсолтгүй явчихжээ.
Хүндэт наймаачин гуай гэртээ ирсэн дороо эсэн мэнд гарч ирснээ эхнэртээ даруй мэдэгдсэнд эхнэр нь дуулаад баярлалаа, ажил төрлөөсөө зав зайтай болмогц нөхөртэйгөө уулзахаар харинаа гэж хариу хэлүүлсэн юм байж.
Зав гарахыг бүтэн таван өдөр турш хүлээхэд хүрсэн нь. өөр цагт Бонасье гуайд удаан санагдах байсан биз. Гэвч хамбатай учирсан, Рошфор гүн ирэх болсон зэргээс болж бодох. юм мундахгүй гарчээ. Юм бодоод байхад цаг хурдан өнгөрдөг хойно доо.
Тэгээд ч, Бонасье гуайн бодол баяртай сайхан гэж аргагүй. Рошфор өөрий нь сайн нөхрөө, эелдэг найзаа гэж нэрлэдэг, мөн хамбыг Бонасьег тун сайн хунд тооцог гэж үнэмшүүлнэ. Наймаачин өөрийгөө баян тарган, нэр хүндтэй болох замд орлоо гэж санаж байлаа.
Бонасье авгай мөн энэ зуур ихээ юм бодож өнгөрч, гэхдээ авгайн бодолд нэр төр эрэлхийлсэн юм ер байсангүй. Өөрт нь төдий их сайн болчихсон бололтой зоригт сайхан залуу өөрийн эрхгүй байн байн санагдаад байдаг байв. Бонасье гуайтай арван наймтайдаа сууснаас хойш, өдий дорд язгуурын хүнд баймааргүй ариун сайхан сэтгэлтэй залуу бүсгүйн хайрыг
158
татаж чадахааргүй, нөхрийнхөө болон бусад элдэв улсын дунд байсаар байгаад, хүнд сайн болж явсангүй юм байжээ. Мөн тайж язгууртан тэр үед хотын сул иргэдэд хэзээ хэзээнийхээс их сэтгэлэг төрүүлдэг байсан цаг, тэгтэл д' Артаньян бол тайж хүн байлаа. Түүнээс гадна д' Артаньяны өмссөн торгон цэргийн хувцас шадар цэргийн хувцасны удаа бүсгүйчүүлд ихээ тоогддог байлаа. Дахиад хэлэхэд д'Артаньян залуу, царайлаг, авхаалж хийморьтой хүн байв. Хайр сэтгэлийн тухай ярихдаа мөн үнэхээр хайр сэтгэлд автаад. хүний хайр сэтгэлийг буцаахсан гэж мэрийж байгаа хүн шиг ярьж байсан. Эд бүгд нийлээд хорь гарч яваа залуу бүсгүйн толгойг эргүүлэхээ л эргүүлэхтэй зүйл. Гэтэл Бонасье авгай дөнгөж   хорин гуравтай ид залуугаараа хүн байв.
Иймд эр эм хоёр бүтэн долоо хоног уулзаагүй, энэ долоо хоногийн дотор өөрсдөд нь чухаг хэрэг учрал тохиолдсон хэдий боловч уулзахын цагт хэн хэн нь хувийнхаа бодолд автан байлаа. Гэхдээ Бонасье гуай чин сэтгэлээсээ баярлаж. гэргийнхээ өөдөөс гараа сунгасаар угтав.
Бонасье авгай нөхөртөө духаа өгч үнсуулээд,
—           Бидэнд ярих юм байна гэж хэллээ Бонасье гуай гайхан
—           Юун тухай тэр билээ гэв.
—           Танд би нэг онц чухаг юм хэлэх ёстой гэж Бонасье авгай үгээ эхлэв.
Бонасье үгийг нь таслан,
—           За, ингэхэд, би ч мөн өөрөөс чинь хэд хэдэн чухаг юм асуух ёстой байна. Таныг яагаад хулгайлсан юм бэ, над хэлж өгөөч гэв.
—           Одоо энэ тухай би ярих гээгүй байна гэж бүсгүй хариулав.
—           Аа тэгээд юун тухай ярих билээ? миний хоригдож байсан тухай юу?
—           Тэр тухай би өдөрт нь мэдсэн. Гэхдээ танд хийсэн хэрэг огт байгаагүй, ямар ч хэрэг будлианд та оролцсон явдалгүй мөн өөртөө ч, бусдад ч хор болохоор ямар нэг үг алдъя гэхнээ мэдэх юм танд байгаагүй болохоор би энэ хэрэгт зохих хирээр л сэтгэл зовж байсан.
Гэргийгээ ийнхүү хааш хэрэг хандсанд Бонасье   гомдож.
—           Танд ч хэлэхэд амархан л байгаа. Намайг бүтэн өдөр шөнө хоёр Бастили гянданд өнгөрөөснийг та мэдэх үү? гэлээ.
• Өдөр. шөнө юу байхав, дороо л өнгөрнө. Таны хоригдож байсан тухай одоо ярихаа больё, одоо миний наашаа ирсэн хэргийн тухай ярилцъя.
—           Юу «наашаа ирсэн хэрэг» гэж? бүтэн долоо хоног уулзаагүй нөхөртэйгөө уулзъя гэж та наашаа ирээгүй юм гэж үү? гэж дургүй .нь хүрсэн наймаачин асуулаа.
—           Мэдээжээр юуны өмнө тэгж ирэлгүй яахав. Гэхдээ. өөр бас юм байна.
—           За ярь;
 
—           Энэ маш чухал хэрэг. Та бидний хамаг ирээдүй үүнээс шалтгаацаж байж мэдэх юм.
—           Бонасье авгай тантай уулзаагүй байсан энэ хугацаанд бидний байдал их өөр болсон ингээд хэдэн сарын дараа, олоон хүн биднийг хараад атаархмаар болчихлоо гэхэд би гайхахааргүй   болсон.
—           Ялангуяа, миний хэлэх юмыг та яв цав гүйцэтгэвэл заавал тийм болноо.
—           Би юу?
—           Тиймээ та, Нэгэн чухаг, ариун сайн үйл бүтээх хэрэгтэй байна. Тэгвэл асар их мөнгө олж болох юмаа.
Мөнгөний тухай дурсвал нөхрийнхөө сайн аашийг хөдөлгөж болно гэдгийг авгай мэдэж байлаа.
Гэхдээ аливаа хүн, наймаачин хүртэл,   Ришелье хамбатай арван минут яриад орхихын хамт өөр хүн болчихдог  билээ. Бонасье гуай доод уруулаа цорвойлгон:
—           Их мөнгө гэнээ? гэж сөргөж асуув.
—           Тиймээ их мөнгө
—           Ухаан нь хэдий Хир мөнгө тэр вэ?
—           Бүхэл мянган алтан зоос ч байж мэдиээ.
—           Тэгвэл таны надаас гуйх гэж байгаа юм тун чухаг байж таарах нээ?
—           Тиймээ.
—           Юу хийх хэрэгтэй юм дээ?
—           Та даруйхан юманд явна. Танд би нэг захиа өгнө, та түүнийг хар нүднийхээ цөцгий шиг хадгалж яваад хүргэвэл зохих хүнд нь гардуулж   өгнөө:
—           Хаашаа явах~ юм бэ дээ, Би тэгээд?
—           Лондон руу,
—           Би юу? Лондон руу гэнээ? Та бүү тоглоом хий. Надад Лондон орох хэрэг байхгүй.
Үгүй таныг Лондон оруулах хэрэг өөр хүнд   байна шүү дээ.
—           Өөр хүн гэдэг чинь хэн тэр вэ? Би таамгаар юу ч хийхгүй, юуны тулд амь дүйж байгаа, хэний төлөө амь дүйж байгаагаа би заавал мэдэхийг хүснэ гэдгээ танд эрт. хэн дуулгачихъя,
—           Нэг язгууртан бүсгүй таныг явуулж байгаа юм, язгууртан бүсгүй таныг хүлээх болно, Таны санаанд багташгүй их хишиг шан хүртээнэ, Үүнээс өөр юм би танд хэлж чадахгүй.
—           Дахиад л хэрэг будлиан! Дандаа л хэрэг будлиан. Больё доо! Одоо ч намайг тэгж амархан хуурчихгүй бий, хамба   гуай над юмны зах зухыг тайлбарлаж өгсөөн гэсэнд
— Хамба аа? гэж Бонасье авгай дуу алдан, та хамбатай уулзаа юу? гэв.
—           Тийм. Хамба ламтан намайг дуудсан юм, гэж наймаачин бардам дуугарав
Та тэгээд дуудсанаар нь очоо юу. Мөн ч гэнэн хүнээ дээ та.
—           Үнэнийг хэлэхэд, очих уу байх уу гэж сонгож байх боломж над байгаагүй, намайг хоёр хуяг тууж аваачсан. Мөн үнэнээ хэлэхэд их гэгээнтнийг би тэр цагт сайн мэддэггүй байсан болохоор, уулзахаас зайлсхийх боломж байсан бол дуртайяа л зайлсхийх байсан,
—           Таныг хамба тэгээд их аашилж сүрдүүлсэн үү?
—           Хамба надтай гар бариад намайг сайн нөхрөө гэсэн сайн нөхөр гэсэн шүү! дуулав уу та?Би чинь суут их хамба ламтны сайн нөхөр шүү?
—           Суут их хамба лам ий?
—           Та түүний энэ алдар цууг арай булаалдах гээгүй биз,
—           Би юу ч булаалдах гээгүй харин сайд гуайн өршөөл баттай биш, зөвхөн солиорсон улс ч сайдтай хувь заяагаа холбодог байх гэж байна. Сайдын эрх хүчнээс дээгүүр хүний дур зориг юм уу, аль нэг хэрэг явдал үр дүнгээс болдоггүй, үнэн эрх мэдэлтэй, хүч чадалтай улс бий Тэдэнд л зүтгэх ёстой юм гэж хэлж байна.
—           Миний хүчээ өгч зүтгэх завшаан олдсон их хүнийхээс өөр эрх засаг гэж надад үгүй нь харамсалтай байна авгай минь.
—           Та хамба ламд зүтгэж байгаа хүн үү?
—           Тиймээ авгайтан. Тэгээд хамбын зарц хүний хувиар би таныг улсын аюулгүй тайван байдлын эсрэг хуйвалдаанд оролцож, уулаасаа франц хүн биш болохоор ямагт Испанийг бодогч бүсгүйн элдэв хэрэг будлианд та нарт туслахыг би зөвшөөрч чадахгүй. Манайд их хамба лам байгаа нь аз, түүний үл зүүрмэглэгч хурц хараа бүхнийг ажиж хүний доторхыг хүртэл нэвт харж байдаг юм.
Рошфор гүнгээс дуулсан үгээ Бонасье үгчлэн давтсан нь энэ ажээ. Үгийг цээжилж аваад, хэлж гайхуулах тохиромжтой цагийг л хүлээж байсан хүн. Нөхөртөө найдаж, үүндээ болон их хатанд ам өгч орхисон хөөрхий бүсгүй өөртөө гай зовлон чирэх дөхөж өөрөө арчаагүй байдалд орсноо бодож үзээд зүрхшээж ирэв. Хэдий тийм боловч нөхрийнхөө сул тал ялангуяа ховдог шунахайг сайн мэддэг болохоор зорьсон юмаа, шахаж хийлгэх горьдлого хараахан тасраагүй байв. Бүсгүй:
—           Мөөн, тэхлээр эрхэм та чинь хамбын талын хүн шив! Тэхлээр та чинь вангийн хатныг доромжилж, таны гэргийг чинь тарчилгадаг улсын талд байгаа хүн шив.
—           Бүх нийтийн эрх ашгийг бодвол ганц хүний эрх ашиг юухан ч биш. Би хувьдаа улс орноо аврагч хүмүүсийн талыг барьдаг хүн! гэж Бонасье сүржин дуугарав.
Энэ бас л Рошфор гүнгийн хэлсэн үг, мань хүн цээжилж аваад үгний завсар хавчуулах учрал олсон нь энэ байж.
—           Та наад улс гэж яриад байгаа юмныхаа учрыг мэдэж байгаа юм уу даа гээд гэргий нь мөрөө хавчисхийв, Элдвээр арвилалгүй, жирийн нэг хүн хэвээрээ л байж үз. Тэгээд өөрт чинь илүү ашиг өгч байгаа хүний талд л орж яв.
—           Харин ээдээд Бонасье хажуудаа байсан дүүрэн уутыг алгадахад мөнгө хангинан дуугарлаа. Та үүнийг юу гэх вэ,. сайхан ятгагч авгай
 —           Энэ юун мөнгө вэ?
—           Та гадарлахгүй байна уу?
—           Хамба өгөө юу?
 —           Хамба, мөн миний нөхөр Рошфор гүнгийн хайрласан хишиг.
—           Рошфор гүн гэнээ? үгүй «тэр чинь намайг хулгайлсан» хүн шүү дээ.
 —           Тэгсэн байж болноо.
—           Та тэгээд тэр хүнээс мөнгө авч байдаг хэрэг үү? I
 —           Ганцхан л улс төрийн зорилгоор таныг хулгайлсан гэж та яриагүйсэн билүү?
—           Гэхдээ, надад эрүү шүүлт тулгаж байгаад үг хэлүүлж, эзэгтэйн алив нууцыг хэлүүлэх, түүгээр өндөр угсаат дээд эзэгтэйгийн нэр төр, аягүй бол амьдралд нь. хор хөнөөл учруулах гэсэн юм шүү дээ.
—           Авгатайн, таны тэр дээд угсаат эзэгтэй чинь итгэл эвдэгч Испани бүсгүй, Хамба лам чухам хийвэл зохих юмыг хийж байгаа юм гэж Бонасье  хэлэв.
Залуу бүсгүй ундууцаж,
—           Эрхэм ээ, таны аймхай, шунаг тэнэг гэдгийг би мэдэж л байсан, Харин таныг ийм адгийн амьтан гэж би мэдэхгүй явсан юм шүү! гэж дуу алдав.
Эхнэрээ ингэтэл хилэгнэхийг анх үзэж, гэр дотрын хэрүүл маргаанаас айж төвөгшөөсөн Бонасье,
—           Авгатайн, үгүй та юу гээд байнаа? гэв. Нөхрийгөө  няцаж эхэлж байгааг  үзсэн   Бонасье авгай үүнд
—           Яахав таныг адгийн амьтан юм байна л гэж байна. Ингэхлээр, та улс төрийн. хэрэгт оролцох болж, тэр мөртөө бүр хамбын талын хүн болчихоо юм биз дээ. Ингэхлээр та бие сэтгэлээ шуламд өгч, өгөх өгөхдөө бүр мөнгөөр худалдаа шив? гэлээ.
—           Шуламд биш, хамба ламтанд
—           Ялгаагүй гэсэн үгээ! «Ришелье» гэж байгаа хүн ер нь «Шулам» л гэж байгаатай адил гэж залуу бүсгүй дуу алдав.
—           Амаа татаж үз, авгайтан, амаа тат! Таны үгийг хүн дуулчхаж мэднэ шүү.
—           Тиймээ, таны зөв. Таны ийм хулчгарыг хүн мэдчихвэл над өөрт минь ичгэвтэр байхсан.
—           Үгүй, та ингэхэд, чухам яалгах гээд байгаа хүн бэ?
—           Би танд түрүүний хэлсэн билээ. Та нэн даруй мордоод миний өөрт чинь даалгаж өгч байгаа ажлыг шударга сайн биелүүлээд ир. Энэ ажлыг бүтээвэл тань саяны бүх байдлыг би мартаад, уучлахад бэлхэн байна. Тэр ч байтугай би танд хуучин шигээ сайн байх болноо, гээд залуу бүсгүй өөдөөс нь гараа сунгав.
Бонасье аймхай шунаг хүн боловч эхнэртээ сайн юм болохоор сэтгэл уярав. Тавин настай нөхөр хорин гуравтай эхнэртэйгээ удтал муудалцах гэдэг амаргүй. Эргэлзэж эхэлж байгаагий нь Бонасье авгай ажаад
—           За яав? Та шийдэв үү? гэв.
—           Үгүй, хонгор минь, намайг яалгах гэж байгаагаа өөрөө бодоод үз? Лондон гэдэг чинь Парисаас хол, даанч хол, түүнээс гадна, таны даалгаж байгаа зүйл аюултай ч юм байж болно.
—           Аюулаас та тойроод л гарчхаас хойш, хамаатай юу даа!
Наймаачин үүнд,
—           За ер нь Бонасье авгай, би эрс татгалзаж байна. Хэрэг будлианаас би айж байна. Бастили гэгчийг • чинь үзлээ шүү дээ. Ий! Бастили гэдэг мөн ч аймаар! Санахын хамт л нуруу руу хүйт даагаад ирэх юм. Намайг эрүү тулгана гэж занасан. Эрүү шүүлт гэж юу байдгийг та мэдэх үү? хөл гарын хурууны завсраар модон хадаас хийгээд, ясыг нь цав гартал шаадаг юм..„ Үгүй, яасан ч үгүй. Би явахгүй. Чөтгөр алгад, та өөрөө яагаад явж болдоггүй юм бэ? Таны тухайд би өнөө хүртэл эндүүрч явсан бололтой, та эр хүн, тэхдээ бүр хамгийн зоримог  эрчүүлийн нэг аятай над санагдах боллоо гэв.
—           Аа та өөрөө аргагүй эм хүн, тэнэг мунхаг, дорой муу эм. Тийм бий! Та айгаад байна уу! Сайн даа. Тэгвэл, одоо даруй таныг би хатагтайн нэрээр баривчлуулаад, тэр их айгаад байдаг Бастилид чинь хийл! энэ дээ.
Бонасье гүн бодол болов Хамба, хатан хоёрын хэн нь илүү их аюултай вэ гэдгийг мань хүн дотроо нарийн цэгнэж үзэв. Хамбыг хилэгнүүлчихвэл, хавьгүй их аймшигтай билээ. Сүүлд нь:
—           Хатны нэрээр намайг баривчлуулна гэнзэ? тэгвэл би их гэгээнтний нэрийг барина даа гэж тэр дуугарлаа.
Хэрэггүй юм хэлж ам алдсанаа Бонасье авгай сая мэдэж хиртхийв Айж хэлмэгдэхийн эрхээр буцалгүй шийдсэн байдал илэрхий байгаа нөхрийнхөө тэнэг царай өөд залуу бүсгүй сэтгэл зовон ширтсэнээ;
—           За яахав. Явж явж, таны зөв ч байж магад. Эрэгтэйчүүл улс төрийн бодлогын учрыг илүү олдог. Тэр дундаа Бонасье гуай та, нэгэнт ^хамбатай уулзсанаас хойш, үүнийг сайн мэдэж байгаа биз.
Гэлээ ч миний нөхөр хайр, сэтгэлд нь итгэж болохтой юм шиг над санагдаж байсан хүн маань миний нэг дүрсгүйтээд гуйчихсан юмыг гүйцэтгээд өгөхгүй байгаад их гомдож байна, гэж бүсгүй хэллээ.
Бонасье үүнд өршөөнгүй дуугаар,
—           Таны тэр дүрсгүй чинь дэндэж байж мэднэ. Үүнээс би айгаад байгаа юм гэлээ. Залуу бүсгүй санаа алдав.
—           Сэдэвлэсэн юмаа орхихоос биш яахав за тийм болог. Энэ тухай дахин яриад юу хийхэв.
Бонасье хэсэг зуур дуугүй байснаа, эхнэрийнхээ нууцыг мэдэж бай гэж Рошфорын захисныг баахан  хожуу санаад.
—           Лондонд очоод миний юу хийх ёстойг та олигтойхон хэлж өгөхсөн ч болоосой гэв.
—           Үүнийг мэдэх хэрэг танд ер үгүй. Заримдаа бүсгүйчүүлийн үхэлдээд байдаг нэг аар саархан юм худалдаж авчрах хэрэг байсан юм. Тэгвэл овоо юм өөрөө олж болох байсан юм даа гэж нэгэнт итгэхээ больсон залуу бүсгүй хариулав.
Залуу бүсгүй санаагаа нуух гэж их оролдохын хамт өөрт нь итгэж хэлэхгүй байгаа тэр нууц их чухаг юмаа гэдгийг Бонасье улам ч лавтай үнэмшив, Иймд мань хүн даруй Рошфор дээр яаран очиж, хатан Лондон руу явуулах хүн эрж байгааг дуулгахаар шийдэв.
—           Уучлаарай, хонгор минь би таныг орхиод явах хэрэгтэй байна. Таны өнөөдөр ирэхийг мэдэлгүй би нэг нөхөртэйгөө уулзахаар болзож орхисон юм. Би ер удахгүй, та намайг жаахан хүлээж байвал, би нөхөртэйгөө ярих юмаа ярьчхаж ирээд таныг ордон руу хүргэж өгье. Одоо нэгэнт бүрэнхий болж байна гэж Бонасье заль зохиов.
Залуу бүсгүй үүнд,
—           Гялайлаа. Эрхэм ээ, та надад ямар нэгэн тус үзүүлж чадахаар эр зориггүй хүн. Ордон руу би ганцаараа явчхаж чадна гэв.
—           Бонасье авгай та тааллаараа бол бид мөд дөө дахин уулзах уу? Гэж наймаачин эр асуулаа.
—           Дараагийн долоо хоногт нэг жаахан чөлөө цаг над гарах байх, тэхлээр ирж гэр орныхоо энэ эмх замбараагүй болчихсон юмыг янзалъя.
—           За сайн, би таныг хүлээнэ. Та надад уурлаагүй биз.
—           Би юу огт үгүй.
—           За тийм бол, мөдхөн уулзъя, Баяртай.
—           Баяртай.
Бонасье  эхнэрийнхээ  гарыг   үнсээд, яаран гарч одов. Нөхрийгөө гарч, үүд хаагдаад, ганцаараа үлдэхийн хамт Бонасье авгай,
—           Энэ муу тэнэг бас хамбын талд орох нь дутаж дээ. Үгүй би тэхэд, хатны өмнө баттай үг хэлж, хөөрхий золгүй эзэгтэйдээ ам өгснийг яана... Бурхан минь! Хатан намайг одоо өөрий нь тагнаж туршихаар; тавьсан, ордноор дүүрэн байдаг бузар амьтдын нэг гэж тооцно доо. Ээ Бонасье гуай гэж! Хэзээний танд би төдий их сайн байгаагүй, одоо бүр ч болилоо. Өөрийг чинь би үзэн яддаг боллоо, гайгүй нэг хариугаа авна даа гэж ганцаараа үглэв.
Дөнгөж, үүнийг   хэлж дуустал адрыг  хүн тогших чимээ гарч, залуу бүсгүй дээшээ  харав.
—           Хонгор Бонасье авгай, шатан дээрх жижиг хаалгаа онгойлго, би одоо бууж очлоо, гэж нэг хүний дуу дээрээс гарлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.22.10 2:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563

XVIII
НӨХӨР АМРАГ ХСЁР
Залуу бүсгүйн нээж өгсөн хаалгаар д' Артаньян орж ирээд
—           За даа, танд гэж хэлэхэд авгайтан, танай нөхөр ч мөн хөөрхий амьтан юм даа гэв.
Бонасье авгай сэтгэл зовсон байртай д' Артаньяны өөдөөс хараад,
—           Та чинь бидний яриаг чагнасан байх нээ? гэв.
—           Эхнээс нь аваад дуустал.
—           Яаж тэр вэ, бурхан минь?
—           Хамбын туршуулууд та нарын нөгөө үүнээс арай илүү хөгжөөнтэй яриаг сонсож чадсан тэр аргаараа.
—           Манай ярианаас та, тэгээд юу мэдэж авав?
—           Өдий төдий олон юм. Нэгд, танай нөхөр чинь аз болоход, тэнэг мохоо хүн юм. Цаашаа, та одоо төвөгтэй байдалд ороод байгаа юм байна. Үүнд би хагартлаа баярлаж байна, юу гэвэл өөрт чинь тус болох боломж гарч байна. Таны төлөө би гал руу ч орохоосоо буцахгүй байгааг бурхан мэдэж байна. Цаашаа Лондон орж, даалгавар биелүүлээд ирэх үнэнч зоримог, авхаалж хийморьтой хүн хатантанд хэрэгтэй болж байгаа юм байна. Шаардагдах энэ чанарын ядаж зарим нь над бий, тэхээр би одоо таны зааврыг хүлээж байна.
Бонасье авгай даруй хариу дуугарсангүй, гэвч баярласандаа зүрх нь цохилж горьдлого төрөн нүд нь галтай болоод ирлээ.
—           Энэ үүргийг би танд итгэмжлэхээр шийдлээ гэхэд, над юу барьцаа болж өгөх вэ? гэж бүсгүй асуув.
—           Миний өөрт чинь сайн хайр сэтгэл үүнд барьцаа болог. За, хэлж үз, тушааж үз, би юу хийх ёстой байнаа?
—           Бурхан минь, ийм чухаг нууцыг би танд итгэж болох уу, үгүй юу! Та чинь чухамдаа бараг хүүхэд байна шүү дээ гэж залуу бүсгүй шивэгнэв.
—           Янз нь, над итгэж болох, үгүй хоёрыг танд өөр нэг хүн зааж хэлж өгвөл сайн байх шиг байнаа!
—           Тэгж болдогсон бол миний сэтгэл их л амрахсан.
—           Атосыг та таних уу?
—           Үгүй.
—           Портосыг?
—           Үгүй
—           Арамисыг?
—           Үгүй, Энэ эрхмүүд чинь юун улс вэ?
 
—           Их эзэнтний шадар цэргүүд. Шадар цэргүүдийн даамал, де Тревиль гуайг та таних уу?
—           Танинаа. Тэр хүнийг би нүүр танихгүй, гэхдээ дуулсан юм. Тэр хүнийг шударга, ариун журамт явдалт тайж хүн гэж хатагтай олон удаа ярьж байсан.
—           Тэр хүнийг хамбад сайн хүн болж, өөрий чинь хөнөөнө гэж та арай сэжиглэхгүй биз?
—           Үгүй байлгүй яахав.
—           Тэгвэл де Тревиль гуайд та тэр нууцаа илчилж өгөөд, хэдий чухаг, нандин, аймшигтай нууц зүйл байлаа ч гэсэн надад итгэмжилж болох эсэхийг асуу.
—           Үгүй, энэ чинь миний нууц биш, би үүнийг задруулж байж таарахгүй шүү дээ....
—           Үгүй та, Бонасье гуайд түүнийгээ итгэмжлэх гэж байсан шүү дээ гэж д' Артаньян гоморхож дуугарав.
—           Захидлыг модны хонгил, тагтааны далавч, нохойны хүзүүнд итгэмжилдэг шиг л итгэх гэсэн юм.
—           Өөрт чинь миний хир сайн, хайртайг та харж байна шүү дээ.
—           Тиймээ, та тэгж хэлж л байгаа.
—           Би шударга хүн!
—           Би ч мөн тэгж санаж байгаа.
—           Би зоригтой
—           Үүнийг ч би нүдээрээ үзэж үнэмшсэн.
—           Тэгвэл намайг туршаад үз л дээ.
Бонасье авгайн доторх эцсийн эргэлзээ арилж ядан залуу өөд харлаа. Залуугийн харц гал шиг гялалзаж, дуу нь үнэхээр итгэл төрүүлэх тул бүсгүй залууд итгэмжилмээр дур хүрлээ. Тэгээд ч өөр зам байсангүй. Туршаад үзэхээс өөр аргагүй байлаа.
Хэт болгоомжлох нь хэтэрхий итгэхийн адил хатагтайд аюултай байв. Тэгээд ч үнэнийг хэлэхэд энэ залууд өөрийн эрхгүй сайн болж байгаа сэтгэл нь бас дийллээ.
—           За дуулж бай. Таны гуйгаад байгаа үгэнд би орж, танд итгэв. Гэхдээ, бидний үгийг дуулж байгаа бурхны нэрийг барьж андгайлъя. Та намайг мэхэлдэг юм бол, манай өстнүүд намайг өршөөлөө ч гэсэн, миний үхэлд таныг ялтай гэж бодож, би амиа тэвчиж орхино, шүү  гэж бүсгүй хэлэв.
д' Артаньян,
..—, Би мөн бурхны нэрийг барьж андгайлахад, би таны даалгаврыг биелүүлж яваад, баригдчихлаа гэхэд, аль нэгэн хүний нэр төрд харш болох юм хийх юм уу, хэлсэнд орохноо, амиа өгнөө гэлээ.
Ингээд залуу бүсгүй, нөгөө гүүрэн дээр зах зух нь залууд мэдэгдсэн чухаг нууцыг залууд хэлж өглөө.
Тэр хоёрын хайр сэтгэлийн   үгээ илчилсэн нь энэ боллоо.
д' Артаньян бахдал, жаргалд автан гийж байлаа. Мэдэж авсан чухаг нууц, хайрлаж байгаа гуа бүсгүй хоёр нь залууд баатрын их чадал хүч сэлбэх шиг.
—           Би явлаа. Одоохон явлаа  гэж д' Артаньян хэлэв.
—           Та юу явлаа гэж? Дарга чинь, алба чинь яах юм бэ? гэж бүсгүй дуу алдав.
—           Хайрт Констанция танаас болоод би хамаг юмаа мартчихаж шүү нээрээ. Таны зөвөө, над чөлөө авах хэрэг байна.
 —           Дахиад л саад! гэж Бонасье авгай цөхрөн дуугарав. д' Артаньян хоромхон зуур юм бодоод,
—           Энэ саадыг ч би амархан давна бүү сэтгэл зов гэлээ.
—           Яаж тэр вэ?
 —           Би өнөө оройдоо де Тревиль гуай дээр очоод та өөрийнхөө хүргэн, Дезэссар гуайгаас чөлөө авч өгөхийг гуйя.
—           Ингээд бас гүйцэхгүй шүү...
—           Бонасье авгай үгээ гүйцээж чадахгүй түдгэлзээд байгааг үзэж д' Артаньян
—           Та юунд бас зовоод байнаа? гэж асуув.
—           Танд мөнгө байхгүй юм биш биз
—           Асуугаад ч яахав дээ гэж д' Артаньян инээмсэглэн хариулав.
—           Тийм бол гээд Бонасье авгай шүүгээ онгойлгож, хагас цагийн өмнө нөхрийнхөө энхрийлэн илбэж байсан уутыг гаргаж ирээд,
—           Май энэ уутыг авч үз гэлээ. Бидний мэдэж байгаачлан, шалаа ховхолж авсны ачаар нөхөр гэргий хоёрын үгийг нэгд нэггүй сонссон д' Артаньян
—           Хамбын ууттай мөнгө үү! гээд инээд алдав.
—           Тиймээ, хамбын ууттай мөнгө гаднаасаа харахад сүрхий бараатай юм байна шүү дээ гэж Бонасье авгай нотлов.
—           Чөтгөр алгад, Хамбын мөнгөөр хатныг аврах гэдэг чинь давхар давхар сонин хэрэг болж байна гэж залуу хэллээ.
Бонасье авгай үүнд,
—           Та эелдэг, аятайхан залуу юм. Их эзэгтэй ачийг чинь лав хариулна гэсэнд д' Артаньян дуу алдаж
Ээ, би хайр шагналд бүрэн ханаад байна! Би танд хайртай, үүний минь та сонсохоо дургүйцэхгүй байна. Ийм их  жаргал   над   ирнэ гэж би горьдоо ч   үгүй явсан хүн.
—           Чимээгүй! гэж Бонасье авгай гэнэт шивэгнээд хамаг бие нь арзас хийв.
—           Юу болов?
—           Гудамжинд хүн юм яриад байна...
—           Хэний дуу вэ?
—           Манай нөхрийн. Тиймээ, би лав таньж байна. Артаньян үүд рүү гүйж очоод түгжиж орхисноо:
—           Намайг явахаас нааш түүнийг оруулж болохгүй, намайг явчхаар та түүнд тайлж өгнө биз.
—           Үгүй би ч мөн явах ёстой шүү дээ.
Би энд байж байх юм бол, мөнгө яагаад алга болсон гэж хэлэх вэ?
—           Таны зөв, эндээс гаралгүй горьгүй.
—           Гарах аа? яаж тэр вэ? Биднийг гараад явбал, цаадах чинь харчихна шүү дээ.
—           Тэгвэл дээшээ, миний өрөө рүү орох хэрэгтэй байна.
—           Пээ, таныг ингэж хэлэхийг дуулахад аймаар байна, гэж Бонасье авгай дуугарав.
Үүнийг хэлэхдээ, бүсгүйн нүдэнд нулимс гүйлэгнэж харагдлаа. д' Артаньян тэр нулимсыг үзээд, уярч, ичингүйрсхийсэндээ бүсгүйн хөлд сөхрөн,
—           Манайд та, сүм хийдэд орсонтой адил айх юмгүй, амар байна. Тайж хүний хувьд ам өгье, гэж тэр хэллээ.
—           За явъя, сайн нөхөр минь, танд би биеэ итгэн даатгаж байна, гэж бүсгүй хариулав.
д' Артаньян үүдний түгжээг аяархан тайлчхаад, хоёулаа дотор хаалгаар сэмээрхэн шатны довжоон дээр гарч, цаашаа д' Артаньяны өрөөнд оров.
Өрөөндөө орж ирсэн хойноо, мань залуу хэрэг төвгөөс болгоомжлон үүдээ сайн бэхлэв. Дараа нь тэд цонх руу очтол Бонасье гуай, нэг нөмрөгөөр биеэ ороосон хүнтэй ярилцаж зогсох харагдав.
Тэр нөмрөгтэй хүнийг үзмэгцээ д' Артаньяны бие зарсхийж илдээ бараг суга татан үүд рүү ухасхийв.
Тэр нөгөө Менг хотноо учирсан хүн мөн аж.
—           Та юу хийх гэж байнаа? Та бид бүгдийг хөнөөх нээ! гэж Бонасье авгай дуу алдав.
—           Үгүй, энэ хүнийг би алахаар андгайлсан юм гэж д' Артаньян өчив.
—           Та одоо авсан даалгавраа биелүүлэхэд амь биеэ зориулах ёстой, Дураараа аяглаж болохоо байсан. Зам зуур чинь учрахаас өөр аюулд амь биеэ дүйж болохгүй гэдгийг хатны нэрийн өмнөөс захирч байна.
—           Та өөрийнхөө нэрээр над юу ч тушаахгүй юу? гэсэнд Бонасье авгайн сэтгэл ихэд хөдлөөд,
—           Өөрийнхөө нэрээр би мөн л үүнийг танаас гуйж байна. Алив. Наадуулын чинь үгийг сонсъё, янз нь миний тухай ярьж байх бололтой.
д' Артаньян  цонх руу эргэж очоод чагналаа.
Бонасье гуай хаалгаа онгойлгож, гэртээ хүнгүй байхыг үзээд, түр ганцаараа үлдээсэн нөмрөгт хүн дээр буцаж ирэв.
—           Манай эхнэр яваад өгчээ, бодвол Лувр руу буцсан байх гэж Бонасье хэлэв.
—           Таны яах гэж гарсныг авгай чинь сэжиг аваагүй гэж та лав мэдэж байна уу? гэж нөмрөгтэй хүн асуулаа:
Бонасье үүнд биеэ тоосон дуугаар:
—           Үгүй. Манай тэр чинь ийм юм сэжиглэхээргүй, хөнгөмсөг бүсгүй гэлээ.
—           Залуу торгон цэрэг гэртээ бий юу?
—           Үгүй дэгээ. Цонхны хаалт нь хаалттай, завсраар нь гэрэл харагдахгүй байна шүү дээ.
—           Юу ч гэсэн үзэхэд илүүдэхгүй.
—           Яаж үзэх гэж?
—           Очиж үүдий нь тогшихгүй юу.
—           Би очиж, зарцаас нь асуугаад орхиё:
—           Тэг, тэг.
Бонасье дотогшоо үгүй болсноо, нөгөө хоёрын түрүүн оргож ирсэн тэр хаалгаар дээшээ гарч, д' Артаньяны үүдний өмнөх довжоон дээр хүрч ирээд үүд тогшив.
Хэн ч хариу юм дуугарсангүй. Портос тэр орой, сүр бадруулах гэж Планшег гуйж аваачсан байж. д' Артаньян ч өөрөө яахав амьд амьтан байгаа шинж мэдэгдэхгүйг хичээж байлаа.
Бонасье үүд тогшиж гарахад хоёр залуугийн  зүрх шимшрэн, түгшиж байв.
—           Энд хүн алгаа гэж Бонасье дуугарав.
—           Юу ч гэсэн тэр, танайд оръё. Гудамжинд зогсож байснаас л дээр байх, гэж цаад хүн дуугарав.
—           Ээ харла! Одоо бидэнд юм дуулдахаа боллоо гэж бүсгүй дуу алдав.
—           Үгүй, харин ч одоо бидэнд илүү сайн дуулдана гэж д' Артаньян сэтгэлийг нь амраалаа.
д' Артаньян зүймэл шалныхаа хэдэн дөрвөлж модыг сугалж авснаар өрөөнөөсөө юм чагнах боломжтой болж шалан дээр нэг хивс хаяад, сөхрөн сууж, Бонасье авгайг мөн тэр нүх рүү бөхийж чагна гэж зангав.
—           Таны гэрт, хүн байхгүй нь лав юм биз? гэж нөгөө хүн асуув.
—           Үүнийг ч би бүр дааж байна гэж Бонасье хариуллаа.
—           Таны бодоход, эхнэр чинь...
—           Ордон руу буцаж очсон дог оо.
 
—           Хэнтэй ч юм ярьж барилгүйгээр үү?
—           Лав тэгсээн.
—           Үүнийг яг мэдэх нь их чухаг юм, ойлгож байна уу?
—           Тэгвэл, танд миний дуулгасан зүйлийг онц чухагт үзэж
болох юм шив?
—           Онц чухаг гэдгийг, хонгор Бонасье танаас нуухгүй
байна.
—           Тэгвэл хамба ламтан над баярлах байхдаа?
—           Лав тэгнээ.
—           Суут их хамба ламтан!
—           Танай эхнэр өөртэй чинь ярилцахдаа энэ тэр хүний нэр дурсаагүйг та сайн санаж байна уу?
—           Үгүй шиг санагдах юм...
—           Де Шеврез авгай, Бекингэм герцог, де Верне авгай нарын нэрийг дурсаагүй биз?
—           Үгүй, зүгээр л, ихээ өндөр дээд хүнд тус болохын тулд намайг Лондон явуулах санаатай байна гэсэн.
—           Урвасан муу новш! гэж Бонасье авгай шивнэв.
Аяархан, гэж д'  Артаньян   шивнээд бүсгүйн гарыг барьсанд цаадах нь бодол болсоор гараа авсан ч үгүй. Нөмрөгтэй хүн үгээ залган,
—           Гэсэн ч та зөвшөөрч байгаа дүр үзүүлдэггүй, бас тэнэг хүн. Тэгсэн бол захиа одоо таны гарт орчихсон, аюулд тулгарч байгаа улс орон маань аврагдсан, аа та өөрөө...
—           Аа би?..
—           Та... өдийд тайж язгуурт өргөмжлөгдсөн байх байсан.
—           Өөрөө танд хэлж байсан уу?
—           Тиймээ, таныг хамба гэнэт тэгж баярлуулах санаатай байсныг би мэднээ.
—           Бүү сэтгэл зов, манай эхнэр над ухаангүй сайн юм. Бас ч хождоогүй байна гэж Бонасье хэллээ.
—           Бонасье авгай   үүнд, Тэнэг хар! гэж шивнэсэнд
—           Аяархан гэж д ' Артаньян сонстох төдий хэлээд бүсгүйн гарыг улам чанга атгав.
—           Юу нь «хождоогүй гэж?»гэж нөгөө нөмрөгт хүн асуулаа.
—           Би Лувр ордон руу очиж, Бонасье авгайг дуудаад, явахаар шийдлээ гэж хэлээд, захидлыг нь авч, хамбад аваачаад өгье.
—           За сайн. Түргэлээрэй. Таны юу хийж амжсаныг мэдэхээр би төдхөн эргээд ирнээ гээд нөгөө хүн гарч одов.
—           Муу новш! гэж Бонасье авгай нөхрөө хараалаа.
—           Аяархан! гэж д' Артаньян дахин шивнээд, бүсгүйн гарыг улам чанга атгалаа.
Гэнэт муухай хашгарах дуу гарч, д' Артаньян, бүсгүй хоёрын бодлыг замхраав. Нөхөр нь ууттай мөнгө үгүй болчихсоныг үгүйлээд амьтан хүн дуудаж байгаа нь энэ аж:
Бонасье авгай дуу алдан
—           Бурхан минь, яанаа! Энэ хавийн хамаг амьтныг энэ чинь үймүүлж орхих нь гэв.
Бонасье удтал хашгарлаа, гэвч Авсчдын гудамжинд ингэж хашгарах олон дуулддаг болохоор, ялангуяа наймаачны гэр ойрдоо сэжигтэй муу нэртэй болж байгаа болохоор хэн ч ирж барьсангүй. Ирэх хүн амьтан үгүйг Бонасье үзээд орилсоор гэрээсээ гүйн гарч, Добак гэгч гудамж руу чиглэхэд, муухай дуу нь удтал тасрахгүй байлаа.
—           За одоо тэр хүн яваад өгснөөс хойш, таны явах ээлж боллоо. Эр зоригтой, ялангуяа хянуур болгоомжтой яв. Таны амь бие хатагтайд зориулагдсаныг бүү мартаарай гэж Бонасье авгай хэллээ.
—           Хатагтай, та хоёрт шүү! Гуа сайхан Констанция та бүү санаа зов. Би хатны талархлыг хүлээж чадахаар урагштай яваад ирнэ, гэхдээ таны хайр сэтгэлийг мөн татаж чадахсан болов уу?
Үүний хариуд. залуу бүсгүйн царай час улайгаад явчихлаа. Хэдхэн минутын дараа д' Артаньян мөн нөмрөгөөр биеэ ороосоор гудамжинд гарахад, хормойг нь урт илд сүртэйеэ дэрвийлгэж харагдана.
Бонасье авгай залуугийн хойноос удтал эелдэг харцаар ширтэн зогсов. Бүсгүйчүүл сэтгэл татагдсан хүнээ л тэгж хардаг билээ.
Залууг гудамжны булан ороож далд орохын хамт Бонасье авгай сөхрөн ойчоод,
— Бурхан минь, хатныг өршөөж  үз, намайг өршөө! гэж залбирлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.22.10 2:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563

XIX
АЯН ЗАМЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
д' Артаньян юуны өмнө де Тревиль гуайнх руу очив. Их гэгээнтний шадар бараа бологч болохоос зайлахгүй, нөгөө хараал идсэн хар хүнээс энэ бүх хэрэг явдлыг хамба төдхөн дуулчихна гэдгийг мань залуу сайн мэдэж байлаа. Тэхлээр ганц ч мөч саатаж болохгүй гэж бодсон нь аргагүй зөв байв.
Мань залуу дотроо бөөн баяр хөөр болж явлаа. Алдар нэр, мөнгө аль алины нь зэрэг олж авах учрал түүнд дайралдлаа, хамгийн гол нь санаа сэтгэлийг нь эзлээд байсан бүсгүйтэй энэ явдал өөрийг нь ойртуулж өгөв. Хувь зохиолоор урьд хожид, мань хүн өөрөө санааширч явсан их юм гарт орж ирлээ.
Де Тревиль гуай зочдынхоо өрөөнд, өндөр сурвалжит хуучин нөхдийнхөө дунд байж байлаа. Энэ гэрийнхнийг цөмийг нь таних д' Артаньян, гэрийн эзний ажлын өрөөнд явж •ороод, даамалтай чухал хэргийн учир уулзах гэснээ зарцаар хэлүүлэв.
Таван минут ч хүлээгээгүй байтал де Тревиль гуай орж ирлээ. Мань залуугийн баярлаж гялалзсан царай өөд нэг харахтайгаа зэрэг, нэг шинэ чухаг юм болсныг хүндэт даамал даруй гадарлав.
Де Тревиль гуайд нууцаа итгэмжлэх үү, аль нэгэн чухаг «ууц хэргийн учир дураараа ажиллах боломж өгөөч гэж гуйх уу гэдгийг д' Артаньян зам зуураа эргэлзсээр явж иржээ. Гэвч де Тревиль гуай д' Артаньяны хувьд ямагт хүн мөстэй хандаж, байдаг, ван хатан хоёрт үйлийн үргүй үнэнч сайн. хамба ламтанд голоосоо дургүй нь үнэн болохоор бүгдийг түүнд ярьж өгөхөөр шийдлээ.
— Миний залуу нөхөр, надтай уулзахсан гэж гуйгаа юу? гэж де Тревиль гуан хэллээ.
 
д' Артаньян үүнд,
—           Тиймээ эрхэм ээ, ямар шүү чухаг хэргийн учир уулзах гэснийг дуулаад, төвөг удсаны минь та уучлах биз гэж хариуллаа.
—           За тэгвэл ярь, би сонсъё.
—           Энэ ердөө хатны нэр төр, аягүйдвэл амь амьдралтай холбогдсон хэрэг юм,гэж д' Артаньян дуугаа намсган хэлэв.
—           Юу гэнээ та хөөш! гэж де Тревиль дуу алдаад хүн амьтан чагнаж байх бий гэж эргэн той рон харснаа, дахин залуугийн  өөдөөс асуух байртай ширтэв.
—           Эрхэм ээ. Нэгэн чухаг нууцыг би зүг учралаар олж мэдлээ... гэж д' Артаньян хариулав.
—           Тэр нууцыг залуу та тэгээд амь наснаасаа хагацахад хүрлээ ч гэсэн чанд хадгалах юм байгаа биз.
—           Тэхдээ үүнийг би танд илчлэх ёстой болоод байна, юу гэвэл, их эзэгтэйгээс над даалгасан зүйлийг гүйцэтгэхэд, ганц та л над тус болж чадах билээ:
—           Тэр нууц чинь, таны хувийн нууц уу?
—           Үгүй, эрхэм ээ. Хатантны нууц.               /
—           Энэ нууцаа над илчлэхийг их эзэгтэй танд зөвшөөрсөн юм уу?
—           Үгүй, эрхэм ээ, тэр ч байтугай чанд хадгалж явахыг надад тушаасан юм.
—           Та тэгээд юунд үүнийг над илчлэх гэж байгаа юм бэ?
—           Яагаад гэвэл, таны тусламжгүйгээр би юу ч бүтээж чадахгүй юм гэдгийг танд дуулгасан билээ. Мөн юуны төлөө намайг өөрөөсөө тусламж гуйж байгааг мэдэхгүй бол таныг над тус өршөөл үзүүлэхээсээ татгалзах болов уу гэж айсан юмаа.
—           Өөртөө итгэмжилсэн нууцыг дотроо хадгалж яв, залуу минь тэгээд юу хүсэж байгаагаа хэл.
—           Дезэссээр гуайгаас та над хоёр долоо хоногийн чөлөө авч өгвөл сайн байна.
—           Хэзээ?
—           Өнөө шөнөөс эхлээд.
—           Та Парис хотоос явах болоо юу?
—           Даалгаврыг гүйцэтгэхээр явах болж байна
—           Хаашаа явж байгаагаа та над хэлж болох уу?
—           Лондон орно.
—           Таны хүрэх газраа бүү хүрээсэй гэж хүсэхээр хүн байх уу?
—           Намайг саатуулахын тулд, хамба ламтан юу байдгаа өгсөн байх гэж санагдана.
—           Та тэгээд ганцаараа явж байтаа юм уу?
—           Би ганцаараа явж байна.
—           Тэгвэл та Бонди гэгч газраас цааш холдож чадахгүй, де Тревиль би танд хэлж байна.
—           Яагаад?
 
—           Замд чинь хүн явуулаад алуулчихнаа
—           Яахав, би үүргээ гүйцэтгэж яваад л амь алдана.
—           Гэтэл танд даалгасан юм биелэхгүй хоцорно шүү дээ.
—           д' Артаньян энэ үнэн... гэв.
—           Миний үгийг итгэж хүрэх газраа нэг нь явж хүрье гэвэл иймэрхүү ажилд чинь дөрвүүлээ явах хэрэгтэй юм, гэж де Тревиль хэллээ.
—           Таны хэлдэг зөвөө, эрхэм ээ, гэж д, Артаньян зөвшөөрөөд, тэгвэл та Атос, Портос, Арамис гурвыг мэднэ, мөн би тэднийг дагуулаад явж болохыг та бас мэднэ шүү дээ.
—           Миний мэдэхийг хүсээгүй   нууцыг илчилж өгөлгүйгээр үү?
—           Бид нэгэндээ сохроор итгэж, үүрт үнэнч сайн явахаар андгайлсан юм. Түүнээс гадна над бүрэн итгэж байгаа та тэр нөхдөд маань хэлчих юм бол тэд таны нэг адил над итгэх болно гэв.
—           Тэдэнд, би хоёр хоёр долоо хоногийн чөлөө олгож болно. Атосын шарх эмзэглээд байгаа болохоор Форжийн Рашаанд очиж орно биз. Портос Арамис хоёр тийм муу байгаа нөхрөө ганцааранг нь орхилттой биш, хамт явна гэнэ биз. Чөлөө олгосон бичиг нь та нарыг миний зөвшөөрөлтэйгөөр явж байгаагийн гэрч болно биз.
—           Танд гялайлаа, эрхэм ээ та туйлгүй сайн хүн юм.
—           Даруй цаадуул дээрээ оч. Өнөө шөнөдөө л явсан байх хэрэгтэй... Аа тийм, одоо Дезессар гуайд өргөдөл бич. Магадгүй таны алхам бүрийг одоо тагнуул туршуул хүмүүс ажиж байж мэднэ. Тэгвэл манайд орж ирсний учир шалтаг нь ойлгомжтой болноо Үүний чинь хамба дуулж таарна шүү дээ.
д" Артаньян өргөдөл бичлээ. Гасконь залуугийн гараас Де Тревиль гуай өргөдөл хүлээж авахдаа, чөлөө олгосон дөрвөн бичгийг, явах дөрвөн хүний тус тусын байранд хоёр цагт багтааж хүргэсэн байна гэж амлав.
—           Миний бичгийг Атосынх руу явуулж өгөөрэй, гэж д' Артаньян гуйгаад,Гэртээ харивал ямар нэг олиггүй муу явдалтай тааралдаж мэднэ гэж би чухамдаа айж байгаа юм.
■— Бүү санаа зов. Баяртай, замдаа сайн яваарай... гэснээ Де Тревиль гуай, байз, жаахан азнаа гэж хашхирсанд д'Артаньян буцаж ирэв.
—           Танд мөнгө бий юу?
д' Артаньян халаасандаа байгаа ууттай мөнгийг алгадав. Хүрэх юм уу гэж де, Тревиль асуув.
—           Гурван зуун алтан зоос.
—           Элбэг, ийм мөнгөтэй улс хорвоо тойрсон   ч хүрнэ. За тэгвэл явж үз.
д' Артаньян, де Тревиль гуайд мэхийн ёсолсонд цаадах нь гараа сунгав. Гасконь залуу баярлаж, гарыг нь хүндэтгэн барив. Парис хотноо ирсэн цагаасаа  аваад д' Артаньян,
 
ямагт хүн мөстэй, өгөөмөр, шулуун шударга байдаг энэ сайхан хүнийг бахдаад ханахгүй байдаг билээ.
д'Артаньян эхлээд Арамисынд очив. Бонасье авгайн хойноос ажиж байсан тэр нэг өдрөөс хойш мань хүн нөхрийндөө ирээгүй юм байжээ. Тэр ч байтугай сүүлийн үед залуу шадар цэрэгтэй төдий л олон дайралдаагүй, дайралдах бүрд нөхрийн царай гүн их гунигтай байх шиг санагддаг байлаа.
Тэр орой Арамис унтахаар хэвтээгүй, бодолд автаж, ааш муухантай байлаа. Нөхрийнхөө юунд уйтгарласныг д' Артаньян мэдэх гэж оролдлоо. Арамис үүнд, Августын гэгээний номын арван найм дугаар бүлгийг дараачийн долоо хоног хүртэл латины хэлээр бичнэ, үүндээ сэтгэл зовоод байгаа аятай  юм  ярилаа.
Хоёр нөхөр нэлээд хэдэн минут юм ярьж суутал де Тревиль гуайн нэг зарц ирээд Арамист дугтуйтай бичиг өгөв.
—           Энэ юу вэ? гэж шадар цэрэг асуув.
—           Эрхэм таны чөлөө  гуйсныг  зөвшөөрсөн бичиг   гэж зарц хариулав.
—           Үгүй би ер чөлөө гуйгаагүй  юмсан! гэж  Арамис гайхав.
—           Дуугүй ав гэж д' Артаньян Арамист шивгэнээд зарцад,
—           За май авчирсны шан, тал зоос ав. Арамис гуайг гү нээ талархаж байна гэж де Тревиль гуайд хэлээрэй гэв.
—           Зарц, доор мэхийн ёслоод гарч одов.
—           Энэ чинь.юу гэсэн үг вэ?   гэж Арамис лавлав.
—           Хоёр долоо хоног хир юманд яваад ирэхэд хэрэг болох хамаг юмаа аваад миний хойноос яв.
—           Үгүй би одоо, Парисаас явна гэхэд... гээд
Арамис дуугүй болчхоор д' Артаньян, Арамисын үгийг залгаж аваад
—           ... Тэр бүсгүйн яасныг мэдэлгүйгээр гэж  үү, гэв.
—           Хэнийг тэр вэ? гэж Арамис сөргөөж  асуув.
—           Энд байсан бүсгүй, хатгамалтай алчуурт бүсгүйн   яасныг,
—           Энд бүсгүй хүн байсан  гэж хэн танд  хэлээ вэ?   гэж Арамис дуу алдаад, царай нь хувхай цагаан болчхов.
—           Би өөрөө харсан юм.
—           Тэгээд хэн гэдгийг нь таньсан уу?
—           Юу ч болсон гадарлаж байна.
—           Үгүй та элдэв юм ингэж их мэддэг юм бол тэр бүсгүйн яасныг мэдэхгүй биз? гэж Арамис асуув.
—           Бодвол Тур хотод эргэж харьсан байх.
—           Тур хотонд ий? За  магадгүй. Та түүнийг мэддэг юм байна. Тэгвэл,  яагаад надад  ганц ч үг   хэлэлгүй.   Тур рүү буцаад явчихсан юм бол?
—           Баригдахаас айсан юм.
 
—           Надад яагаад юм бичсэнгүй вэ?
—           Танд гай чирэхээсээ айсан байхгүй юу?
—           д' Артаньян, чи намайг дахиад амилуулах гэж байна!гэж Арамис дуу алдав. Намайг ойшоохгүй, мэхэлж байгаа юм байх гэж би бодсон юм. Дахиад түүнтэй уулзахдаа миний баярласныг яана. Миний төлөө баривчлагдахаас айлгүй наашаа иржээ гэж би бодоогүй юм. Нөгөө талаас өөр ямар эргээр тэр наашаа Парист ирсэн байдаг билээ?
—           Мөн тэр хэргээр өнөөдөр бид  Англи орохоор явах болж байна
Арамис үүнд,
—           Тэр чинь юун хэрэг юм бэ? гэж асуув.
—           Нэгэн цагт Арамис та үүнийг олж мэднээ. Одоохондоо, би номтой хүний ач охиныг санаж илүү үгнээс болгоомжилъё.
Нөхдөдөө нэг тийм юм зохиож ярьснаа Арамис санаад инээмсэглэв.
—           За яахав, тэр нэгэнт Парис хотоос яваад өгсөн, та тэгж бат итгэж байгаагаас хойш, өөр энд над хоргодоод байхаар хэрэг байхгүй болохоор тантай цуг явахад бэлэн байна. Та хэлэхдээ бид...
—           Юуны өмнө   Атосынд очно. Та   надтай  цуг явах гэж байгаа бол  түргэлээрэй бид тун их цаг үрчихлээ.
—           Базен бас бидэнтэй цуг явах хэрэг үү?
—           Магадгүй.  Юу ч болсон, тэр бас Атосынх руу очсон нь дээр.
Арамис, Базенийг дуудаад өөрийнхөө хойноос даруй Атосынх руу оч гэж тушаав.
—           За тэгвэл явъя гэж Арамис хэлээд, нөмрөг, илдээ авч, гурван гар буугаа бүсэндээ хавчуулав. Тэгснээ энд тэнд ганц нэг зоос үлдсэн байж магад гэж хэд хэдэн шүүгээ татаж үзсэнээ дэмий болохоор, д' Артаньяны хойноос хаалга руу алхав. Энд өөрийнд нь бүсгүй хүн сэм айлчилж байсныг залуу торгон цэрэг хаанаас ингэж сайн мэдэв, мөн тэр бүсгүйн хаачсаныг яаж надаас илүү мэдэж байдаг билээ гэж гайхав. Бүр гэрээс гарч явахдаа Арамис, д' Артаньяны мөрөн дээр гараа тавиад:
—           Тэр бүсгүйн тухай та хэнд ч юм ярихгүй биз? ^ гэж асуув.
—           Хорвоо дээр, нэг ч хүнд үг   дурсаагүй.
—           Атос Портос хоёрт ч гэсэн тэр үү?
—           Ганц ч үг цухуйлгаагүй
—           Ашгүй дээ
Ингээд энэ талаар санаа амарсан Арамис цаашаа д' Артаньянтай цуг явсаар,  удалгүй хоёулаа Атосынд ирлээ.
Тэднийг ороход Атос нэг гартаа чөлөө олгосон зурвас нөгөө гартаа де Тревиль  гуайн  захидлыг  бариад зогсож. байв.
 
—           Дөнгөж сая миний авсан энэ чөлөөний зөвшөөрөл захидал хоёрын учрыг та бүхэн хэлж өгч чадахгүй биз? гэж гайхан асуув.
«Эрхэм Атос. таны эрүүл мэндэд аргагүй хэрэгтэй байгаа юм бол танд хоёр долоо хоногийн чөлөө олгохыг би зөвшөөрч байна. Форжийн рашаан юм уу, өөр дуртай газраа явж болноо, хурдан эдгээрэй».
Ёсолсон «Тревиль» гэсэн захиа байв.
—           Энэ захидал, эрх чөлөө олгосны учир гэвэл, Атос та надтай цуг явах ёстой гэсэн үг.
—           Форжийн рашаанд тэр үү?
—           Тийшээ юм уу, өөр нэг тийшээ.
—           Вангийн албаар тэр үү?
—           Ван, хатан хоёрын хэргээр. Бид чинь их эзэнтэн нарын албатууд биз дээ.
Яг энэ  үеэр Портос орж ирэхдээ,
—           Чөтгөр алгад гэж дуу тавиад,
—           Хэдийнээс эхлээд, шадар цэргүүдийн гуйгаагүй байхад чөлөө олгоод байдаг болчихоо вэ?
—           Орноос нь чөлөө гуйчихдаг нөхөртэй болсон цагаас хойшоо,
—           Мөөн! Янз нь нэг сонин юм болоо шив гэж Портос дуугарав.
Арамис хариуд нь, — тийм ээ, бид юманд явах болоод байна гэлээ.
—           Хаашаа тэр билээ гэж Портос асуулаа.
—           Үнэндээ сайн мэдэхгүй байна шүү, гэж Атос хариулаад, д, Артаньянаас асуу гэлээ.
д' Артаньян  тосч аваад,
—           Бид Лондон орох болж байна эрхмүүдээ, гэж хэллээ.
—           Лондонд гэнээ, Лондонд бид юу хийх хэрэг вэ? гэж Портос гайхав.
—           Үүнийг эрхмүүд та бүхэн, хэлж өгөх эрх над алга. Та бүхэн над итгэхээс өөр арга үгүй дээ.
—           Үгүй Лондон ортол явахад мөнгө хэрэгтэй гэтэл над юу ч байхгүй гэж Портос дуугарав.
 
—           Надад ч юм байхгүй.
—           Над ч гэсэн.
д' Артаньян халааснаасаа мөнгөтэй уут гаргаж ширээн дээр хаяад,
—           Над мөнгө байна, энэ уутанд гурван зуун алтан зоос бий. Хүн бүр үүнээс далан тав, тавыг авъя. Лондон ороод ирэхэд энэ элбэг хүрэлцэх мөнгө. Гэхдээ, бид цөмөөрөө Лондонд хүрч чадахгүй, бүү санаа зов.
—           Яагаад тэр билээ.
—           Яагаад гэвэл зарим маань замд хоцрох   хэрэг   болох
 
—           Энэ чинь юу вэ та минь, бид дайнд мордож  байгаа хэрэг болох нээ?
—           Тэх мөртөө, онц аюултай хэрэг шүү, Эртхэн хэлье.
—           Чөтгөр алгад! гэж Портос дуу тавиад. бид амь алдаж ■1 мэдэхээр юманд явж байгаа болохоор, Ядаж юуны төлөө тэр вэ гэдгээ мэдмээр байна.
—           Мэдсэнээрээ, чамд   хөнгөн болох уу? гэж Атос асуулаа. Арамис мөн.
—           Үнэнээ хэлэхэд, би  Портостой санал нийлж байх юм гэлээ.
—           Ван ер нь бидэнд тайлан тавьдаг заншилтай билүү? Үгүй. Ван зүгээр л эрхэм үү дээ, Гасконь ч юм уу, фландри мужид дайтаж байгаа, явж дайтацгаа л гэдэг шүү дээ. Тэгээд л бид явдаг. Юуны төлөө тэр вэ?Энэ тухай бид санаанд ч ордоггүй биш билүү гэсэнд Атос:
д' Артаньяны зөвөө, де Тревиль гуайн ирүүлсэн бид гурвын чөлөөний хуудас энэ байна. Мөн хэн өгсөн нь мэдэгдэхгүй гурван зуун зоос энэ байна. Явуулж байгаа зүгт нь явж амь дүйцгээе. Амьдрал гэдэг чинь ингэтэл олон юм шалаад байхаар эд үү? д' Артаньян би чамайг дагаад явахад бэлэн байна.
—           Би ч мөн бэлэн гэж Портос хэллээ.
              Би мөн бэлэн. Ер нь ч  одоо би Парисаас  гарч  явахад дуртай, сэтгэлээ сэргээмээр байна гэж Арамис хэлэв.
—           Зугаа гаргах юм мундахгүй, эрхмүүдээ,   сэтгэлээ   бүү зовцгоо   гэж д' Артаньян  өчив.
—           За сайн. Бид хэдийд явах вэ, тэгээд? гэж Атос асуулаа.
—           Одоо ингээд ганц ч минут алдаж болохгүй  юм   гэж д'  Артаньян  хариуллаа.
—           Хөөе, Гримо, Планше, Мушкетон, Базен, бидний гутлыг тослоод, морьдыг маань авч ир гэж дөрвөн нөхөд зарц нартаа тушаав.
Тэр цагт шадар цэрэг болгон нийтийн байранд, өөрсдийнхөө морьдыг зарцынхаа морьтой адуулж байдаг заншилтай байсан юм. Дөрвөн зарц эздийнхээ тушаалыг гүйцэтгэхээр гүйлээ.
—           За одоо аян замын төлөвлөгөөгөө хийе. Эхлээд бид хаашаа явах вэ? гэж   Портос   хэлэв.
—           Кале руу Лондон орох хамгийн ойр зам тэр шүү дээ гэж д' Артаньян хариулав.
—Портос эхлэн за тэгвэл миний санахад...
              Ярь.
Дөрвөн хүн нэг чигт явж байгаад сэжиг төрүүлж болох юм. д' Артаньян бид бүгдэд зохих заавар өгнө биз. Би түрүүлээд замаа тагнахаар Булонь өөд явлаа. Үүнээс хоёр цагийн дараа Атос Амьен хаалгаар гарч явна биз. Арамис хойноос нь Нуайноор гараад яваг. д' Артаньян яахав дуртай
замаараа явна биз тэхдээ Планшегийн хувцсыг өмсөөд, Планше торгон цэргийн хувцастай д' Артаньян болоод яваг.

—           Эрхмүүд ээ, Миний бодоход ийм. хэрэгт зарц нарыг оролцуулаад хэрэггүй байх.
Тайж хүн нууцыг санамсаргүй алдаж болно гэхэд зарц хүн барагтай л бол худалдаж орхино шүү гэж Атос   татгалзав.
д' Артаньян үүнд. Портосын төлөвлөгөө надад оновчтой биш санагдаж байна. Юуны урьд та нарт ямар заавар өгөхөө би мэдэхгүй. Би захиа авч яваа ердөө л энэ. Тэр захиа битүүмжлэгдсэн дугтуйтай учир би гурван хувь хуулж чадахгүй, тэхлээр бид цуг л явцгаах хэрэгтэй шиг санагдана. Захиа энэ халаасанд байгаа шүү. Намайг алуулчихвал та нарын нэг нь энэ захиаг аваад цаашаа явцгаана. Тэр хүн алуулчихвал дараачийн хүний ээлж ирнэ. Тэгсээр яваад нэг маань л хүрвэл болох хэрэг.
—           д' Артаньян чи цэцэн байна. Би мөн чамтай санал нийлж байна, ер нь ч тэгээд юманд дэс дараатай байх ёстой. Би рашаанд орохоор яваа юм гэлээ, та нар намайг дагаж яваа улс бол, Форжийн рашааны оронд би далай руу явж байна. Хаашаа ч явсан миний дур юм хойно биднийг баривчлах гэвэл би де Тревиль гуайн захидлыг та нар чөлөөний хуудсаа гаргаж үзүүлнэ биз. Хүн довтолбол бид биеэ хамгаална. Биднийг шүүхэд өгөх юм бол далайн усанд нэг хоёр умбах гэснээс өөр юм бидэнд үгүй л гээд байя. Ганц ганцаараа явж байгаа дөрвөн хүнийг дийлж дөхөх юмгүй, гэтэл дөрвөн хүн хамт явбал нэг баг шүү . дээ. Дөрвөн зарцаа бид урт буу, гар буугаар зэвсэглэж орхиё. Бидний өөдөөс бүхэл арми явууллаа ч гэсэн тулалдаад үлдсэн нэг маань д' Артаньяны хэлснээр  захидлыг хүргэж өгнө  биз гэж Атос хэлэв.
—           Атос чи дуу цөөнтэй хүн, гэхдээ нэг яривал уран үгт Иоанне гэгээнээс дутах юмгүй. Атосын төлөвлөгөөг би зөвшөөрөв.
Портос чи яахав? гэж Арамис хэлэв.
—           д' Артаньян зөвшөөрвөл,би ч мөн зөвшөөрнөө, захидлыг итгэмжилж өгсөн д' Артаньян мэдээжээр манай энэ явалтын ахлагч нь болно яахав, д' Артаньян өөрөө шийдэг, бид зааврыг нь биелүүлье.
—           За тэхлээр би шийдлээ. Атосын төлөвлөгөөг хүлээж аваад хагас цагийн дараа мордъё гэж д' Артаньян хариулав.
—           За тэгье гэж гурван шадар цэрэг зэрэг дуугарав. Тэгээд ууттай мөнгөнөөс тус   бур   далан таван зоос тоолж аваад, хагас цагийн дараа мордоход бэлтгэж   гарав.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.22.10 2:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563

 
XX
ЗАМДАА ОРСОН НЬ
Манай адал явдал эрэгч дөрөв Парис хотоос шөнийн хоёр цагт Сен—Денийн хаалгаар гарч одлоо. Орчиндоо харанхуй байх үед минь хүмүүс чимээ аниргүй явлаа. Шөнийн харанхуй өөрийн' эрхгүй тэдний сэтгэхүйд нөлөөлж, газар сайгүй л отоод байх шиг санагдана.
Нарны туяа дөнгөж мандмагц мань улс дуу шуутай болж нартай хамт ердийн наргиантай зан авир нь гарч ирлээ. Тулалдаанд орохоор зэхээд байгаа юм шиг зүрх догдлон царай инээмсэглэнэ. Амьдралаас хагацах болж мэдэх юм даа гэтэл амьдрал гэдэг чухамдаа тийм муугүй зүйл санж гэж бодогдоод ч байх шиг.
Цувран яваа эдний бараа ихээ сүртэй. Шадар цэргүүдийн харц, морьд,   цэрэг эрсийн сайн нөхөр болсон энэ  морьдын жагсаалд явж заншсан, жигд чийрэг алхааг харахад л   ихээ нарийн юмыг гадарлан мэдэж болууштай.
Дөрвөн нөхдийн ард, шүдээ хүртэл зэвсэглэсэн зарц нар нь дагаж явлаа. Өглөөний найман цагт мань нөхөд Шантиль гэгч газар хүрч иртэл хэрэг төвөг учирсангүй. Цай уух хэрэгтэй байв. Үүдэн дээрээ, Мартин гэгээн нөмрөгнийхөө талыг гуйлгачин хүнтэй хуваалцаж байгаа зурагтай буудлын газрын өмнө тэд мориноосоо буув. Зарц нарыг мориныхоо эмээлийг авалгүй, даруй цаашаа хөдлөхөд бэлхэн бай гэж захилаа.
Дөрвөн нөхөд, нийтийн өрөөнд орж ширээний ард суув. Дөнгөж сая Даммаржепын замаар ирсэн нэг тайж хүн мөн тэр ширээний ард суугаад хоол идэж байлаа. Тэр хүн цаг агаарын байдлын тухай яриа үүсгэв. Мань хүмүүс үүнд хариуллаа. Цаад хүн өөрсдийн эрүүл мэндийн төлөө хундага өргөсөнд, мань хүмүүс мөн эрүүл мэндийн төлөө хундага өргөв,
Мушкетоныг морьд бэлэн боллоо гэж дуулгахаар орж ирээд, дөрвөн нөхдийг ширээний араас босох үед нөгөө хүн Портост хамбын эрүүл мэндийн төлөө хундага өргөе гэж хэллээ. Портос үүнд тэр хүнийг мөн вангийн эрүүл энхийн төлөө хундага өргөвөл татгалзах юм алга гэж хэллээ. Цаад хүн үүнд их гэгээнтнээс өөр ван гэж байдгийг мэдэхгүй гэж дуу алдав. Портос түүнийг согтуу хар гэж хэлчихсэн чинь, цаадах нь илдээ суга татаж авлаа.
—           Та тэнэг юм хийлээ гэж Атос хэлэв. За яая гэх вэ, одоо нэгэнт өөр аргагүй болж. Наад хүнээ алж орхиод бушуухан бидний хойноос гүйцэж оч.
Гурван нөхөд мориндоо мордоод хар хурдаараа давхин одох тэр зуур Портос цаад хүнээ илдийн ухаанд байдаг бүх аргаар сийчнэ гэж амлаж байв.
Тэндээс таван зуугаад алхам холдсоны дараа Атос, за нэгдэх нь энэ боллоо шив гэлээ..
—           Үгүй, тэр яагаад бидний нэгийг өдөлгүй заавал Портосыг өдөв өө? гэж Арамис асуусанд, д' Артаньян:
—           Портосыг бүхнээс чанга дуутай болохоор тэр хүн бидний ахлагч гэж санажээ гэв.
—           Энэ Гасконь залууг би гойд цэцэн цэлмэг хүн гэдэг гүйсэн билүү гэж Атос тэндээ дуугарав.
Ингээд тэд цаашаа явсандаа л явлаа.
Бове гэдэг газарт мань хүмүүс хоёр цаг зогсож морьдоо амраахдаа, Портосыг гүйгээд ирэх болов уу гэж бас горьдож байлаа. Хоёр цаг өнгөрөөд Портос үзэгдэхгүй, хэл чимээгүй болохоор тэд цаашаа явлаа.
Бовегаас цаашаа нэг мод хир яваад, зам хоёр талаасаа шахагдаж явцуурсан нэг газар найм, арав орчим хүн тэндхийн зам засагдаагүйг далимдуулан засаж байгаа дүр үзүүлэн байгаа дайралдав. Чухамдаа тэд нүх ухаж, шавартай ховилыг хичээнгүйлэн гүнзгийлж байлаа.
Арамис тэр зориуд зуурсан шаварт гутлаа будахаас болгоомжлон тэр улсыг ширүүхэн зандарчхав Атос түүний! хорих гэж оролдсон нь хожигджээ. Ажилчид зам яваа хүмүүсийг элдвээр дооглож, даварсан хэгжүүн байдлаараа уулын амгалан Атосын уурыг хүргэсэнд, Атос тэдний нэг өөд мориороо тулж очлоо.
Тэгвэл тэр улс цөм суваг руу гүйж ороод, тэнд нууж тавьсан буугаа авлаа. Манай хэд шууд л суман дундуур дайрч гарахад хүрлээ. Арамис мөрөндөө шархдаж, Мушкетоны өгзөг рүү бас сум орчихжээ. Гэхдээ ганц Мушкетон л шархаа харах аргагүй тул түүнийгээ их хунд юм бодсон бололтой. Мориноосоо унаж хоцров
—           Эд биднийг отож байж Буудалцах явдалгүй, цаашаа явцгаа   гэж д' Артаньян хэлэв.
Арамис шархадсан боловч мориныхоо дэлээс зуурч, морь нь бусдын хойноос дагаж давхилаа. Мушкетоны морь сул давхиж ирээд мөн тэдэнтэй нийлэв.
—           Бид нэг хөтөлгөө морьтой боллоо гэж Атос дуугарлаа.
!    — Илүү малгай байсан бол над дээр байхсан, миний малгайг сум аваад хаячихсан. Авч яваа захидлаа, малгайд нуугаагүй маань бөөн аз болжээ гэж  д' Артаньян хариулав. Арамис үүнд,
—           Тэр ч ТИРМ. Харин энэ улс хөөрхий Портосыг үүгээр «өнгөрөхөд нь алчихна  даа, гэсэнд Атос:
—           Портос босох сөгөөтэй байсан бэл аль хэдийн биднийг гүйцээд ирэх ёстой. Миний бодоход, тэр согтуу хүн. тулалдах болохоороо эрүүл болчихсон догоо гэв.
Морьд тун их цуцаж цаашаа явж чадахаа байчих бий гэж зовмоор болж ирсэн боловч тэд цаашаа хоёр цаг хиртэй давхилаа.
Зам яваа хэд элдэв учралаас зайлсхийх санаатай зөрөг замаар орлоо. Гэвч Кревкере гэдэг газар хүрч ирээд Арамис цаашаа явах чадалгүй боллоо гэв. Нээрээ ч Арамис гадаад хээнцэр байдал, дэгжин байр төрөхөөрөө нууж байдаг болохоос лут, их зоригтой хүн тулдаа л энэ хүртэл тэсэж иржээ. Явах тутмаа   Арамисын царай   улам зэвхийрч эмээл дээр нь тушиж явахад хүрч байлаа. Арамисыг нэг буудлархуу газрын дэргэд буулгаад, Базенийг дэргэд нь үлдээв. Базен чухамдаа зэвсэг бариад тулалдахын цагт нэрмээс болно уу? гэхээс нэмэр болохгүй хүн билээ. Ингээд Амьен гэгч газар   хүрч хонох санаатай цаашаа хөдлөв.
Тэгээд хоёр эзэн хоёр зарц дөрвөн хүнтэй жижиг   баг цаашаа замаар давхих үед Атос,
.— Чөтгөр, одоо дахиад би эдний гох дэгээнд яасан ч өртөхгүй. Эндээс аваад бүр Калэ хүртэл тэд намайг үг дуугаргаж чадахгүй, андгайлъя гэв.
д' Артаньян хажуугаас нь;
Бүү андгайл, морьд бахардаж орхихгүй бол жаал хурдхан явбал дээр юмсан гэлээ.
Ингээд зам яваа улс морьдоо давирахад, морьд хүч сэлбэх  шиг улам хурдална.
Амьен гэгч газарт тэд шөнө дунд хүрч, «алтан линхуа» гэгч буудлын өмнө мориноосоо буулаа.
Буудлын эзэн гэж хорвоо дээр ховорхон эелдэг хүн аж, Эзэн нэг гартаа лаа, нөгөө гартаа шөнийнхөө овоодойг барьсаар зочдоо угтав. Хоёр зочиндоо, нэг нэг сайхан өрөө өгье, ганцхан харамсалтай нь хоёр өөрөө байшингийн хоёр үзүүрт байдаг юм гэсэнд д' Артаньян Атос хоёр үгүй гэв. Эрхмүүдэд тэнцэм өөр өөрөө байхгүй гэж эзэн хариулсанд зам яваа улс нийтийн өрөөнд шалан дээр дэвсгэр дэвсээд унтана гэлээ. Эзэн жаал гуйх гэтэл, зочид зөрөөд болж өгсөнгүйд,   тэдний хүслийг дагахаас өөр замгүй болов.
Мань хоёр дэвсгэрээ дэвсэж, үүдээ хааж амжаагүй шахуу байтал, цонхны хаалтыг хүн тогшлоо. Хэн бэ гэж асуутал зарц нарын нь танил дуу гарав.
Үнэхээр ч Планше, Гримо хоёр байлаа.
—           Морьдыг ганц Гримо л харвал боллоо. Эзэд зөвшөөрвөл би энд үүд хөндлөн унтъя. Тэхлээр эзэд санаа зовох юмгүй амарч болно гэж Планше хэлсэнд д' Артаньян;
—           Чи тэгээд юун дээр хэвтэх юм бэ? гэв.
—           Миний дэвсгэр энэ байна гэж Планше нэг тэвэр сүрэл үзүүллээ.
' — Чиний зөв, наашаа ороод ир, гэж д' Артаньян хэллээ. Буудлын эзний царай надад нэг л аягүй санагдсан, тун нялуун оргиод.
—           Надад ч бас нэг аягүй санагдсан гэж Атос үг нэмэрлэв, Планше цонхоор орж ирээд үүд хөндөлсөн хэвтлээ. Гримо харин морины саравчинд очиж унтахаар явахдаа маргааш өглөө таван цагт дөрвөн морь бэлэн байна гэж амлав.
Шөнө овоо тайван өнгөрлөө. Хоёр цагийн үед нэг хүн үүд онгойлгох гэж оролдсон хэдий боловч, Планше сэрээд «Хэн бэ» гэж хашгирсанд, үүд андуурчээ гэж хэлээд холдов,
Дөрвөн цагийн үед морины саравчнаас бөөн их шуугиан дэгдэв. Тэгсэн чинь, Гримо, агтач нарыг сэрээх гэж үзсэнд цаадуул нь түүнийг занчжээ. Цонх онгойлгоод хартал хөөрхий Гримо хашаан дотор ухаангүй хэвтэж байв. Гримогийн толгойг сэрээний ишээр хага цохижээ.
Планше морьдоо эмээллэх гэж хашаа руу гарлаа. Гэтэл морьдын хөлд цус буучихжээ. Урьд өдөр нь тав зургаан, цаг сул явсан Мушкетоны морь л ганцаараа зам явж болмоор аж. Гэтэл буудлын эзний морьдын нэгний хөлийг хануулах гэж дуудсан гэж малын эмч яагаад ч юм эндүүрч Мушкетоны морийг ханачихсан байв.
Байдал төлөв санаа зовууштай болж ирлээ. Дараа дараалсан энэ гай, цөм тохиолдлын хэрэг байж болох авч мөн хуйвалдааны үр дүн байж болох байв.
Атос, д' Артаньян хоёр гадагшаа гарлаа. Орчин тойронд гурван морь, худалдаад авчиж болохтой газар бий эсэхийг мэдэх гэж Планше явлаа. Буудлын үүдэн дээр эмээл хазаартай ядарч эцээгүй хоёр морь зогсож байлаа. Энэ бол мань улсад яг хэрэгтэй юм нь байв. Морьдын эзэд хаа байгааг Планше асуусанд, эзэд нь энд буудалд хоносон одоо эзэнтэй тооцоогоо хийж байгаа гэж хариулав. Атос, тооцоогоо бодох гэж доошоо буугаад, д' Артаньян Планше хоёр хаалган дээр зогсож үлдэв.
Буудлын эзэн байшингийн алс нэг намхан адартай өрөөнд байжээ. Атосыг мөн тийшээ орохгүй юу гэж гуйлаа. Өрөөнд ороод, ажиг сэжиггүй байсан Атос хоёр алтан зоос авч буудлын эзэнд өглөө. Буудлын эзэн нэг шүүгээний цаана, нэг нүдээ онийлгочихоод сууж байлаа. Тэр; хүн зоосыг авч эргэцүүлэн үзэж байснаа, гэнэт хуурамч зоос байна. Атосыг нөхдийн нь хамт хуурамч зоос хийдэг улс гэж баривчлуулна гэж хашхичив.
—           Муу хар новш! чихийг чинь огтлоод орхиё чамайг гэж Атос дуу алдаад, өөдөөс нь давшлав.
Яг энэ үеэр шүдээ хүртэл зэвсэглэсэн дөрвөн хар хүн хажуугийн хаалгаар орж ирээд Атос руу дайрлаа.
—           Би занганд орлоо! д' Артаньян мордоод давхиарай! хурдлаарай! гэж Атос байдаг чадлаараа хашгараад хоёр гар буугаараа буудав!
д' Артаньян, Планше хоёр дахин гуйхыг хүлээсэнгүй, үүдэн дээр уяатай байсан хоёр морийг тайлж аваад давирч, замаар ороод давхилаа.
д'Артаньян хар хурдаараа давхих зуур,
—           Атосыг яасныг чи хараагүй биз? гэж Планшегаас асуусанд:
—           Өө эрхэм минь, хоёр буудаад дайрч ирсэн дөрвөн хүний хоёрыг унагаад орхино билээ. Тэгээд үүдний шилний цаана бусадтай нь илдээрээ үзэлцэж байх шиг над харагдсан шүү гэв.  
—           Сайн эрээ! Атос, гэж д' Артаньян шивнэнэ, түүнийг тэгээд. орхиход хүрлээ гэдэг бас хэцүүеэ.  Ер нь бид ч хэдхэн алхаад тийм болж магад. Давхиарай, Планше, давхиарай чи лут эр юм байна гэв.
—           Пикард нутгийн хүнийг аажимдаа л мэднэ гэж танд би хэлээгүй билүү, эрхэм ээ. Тэгээд ч би энд төрсөн нутагтаа яваа маань над зориг оруулж байна гэж Планше хариуллаа.
Тэгээд хоёулаа морьдоо улам давирч, зогсолгүй давхисаар Сент Омера гэгч газар хүрч ирлээ. Сент Омерт ирээд морьдоо амраахдаа, элдэв гэнэтийн учралаас болгоомжилж цулбуураа тавилгүй байж гудамжинд жаахан юм яарч үмхээд цаашаа давхилаа.
Калэ хотын хаалганаас зуугаад алхмын наана д' Артаньяны морь бахардаж ойчоод, яагаад ч босч чадахгүй, хамрын нүх, нүднээс нь цус гарлаа. Планшегийн морь үлдсэн боловч хөдөлж өгсөнгүй.
Аз болоход бидний хэлсэнчлэн тэд хотын хаалганаас зуугаадхан алхам газар ирчихсэн тул морьдоо зам дээр орхиод хөлөг онгоцны зогсоол руу явгаар гүйлээ. Дөнгөж сая ирсэн бололтой нэг тайж хүн зарцынхаа хамт тэднээс тавиадхан алхмын өмнө мөн зогсоол руу явж байгааг Планше үзээд   д' Артаньянд анхааруулав.
Хартал мөн нэг тийшээ яарч яваа бололтой тэр хүнийг мань хоёр гүйцэхээр шийдлээ. Тэр хүний гутал тоосонд дарагдаж гүйцсэн, өөрөө даруй Англи руу явж болох эсэхийг сураглаж байв.
Хөдлөхөд бэлхэн байгаа нэг жижигхэн хөлөг онгоцны эзэн тэр хүнд,
—           Уул нь түүнээс амархан юу байх билээ, гэтэл өнөө өглөө, хамбын тусгай зөвшөөрөлгүйгээр хэнийг ч явуулж болохгүй гэсэн тушаал гарсан л даа, гэж хариулав.
Нөгөө тайж халааснаасаа нэг Цаас гаргаад,
—           Надад тийм зөвшөөрөл бий, энэ байна, гэв.
—           Үүнийг чинь боомтын дарга тэмдэглэж орхиг. Тэгээд минийхээс өөр онгоц та бүү эрээрэй гэж, хөлөг онгоцны эзэн хэлэв.
—           Дарга нь одоо хаа байгаа вэ?
 
—           Зуслангийн байшиндаа бий дээ
—           Тэр байшин нь тэгээд?...
—           Хотоос дөрвөн мод хир газар байдаг юм. Тээр нэг гүвээний бэлд. Эндээс одоо харагдаж байна даа.
Ирсэн хүн,
—           За сайн гээд зарцаа дагуулж, даргын гэр өөд алхав. Тэднийг    таван  зуугаад  алхам  явуулаад д' Артаньян
Планше хоёр араас нь дагалаа.
Хотын захад гараад д' Артаньян алхаагаа нэмж, саяны тайжийг нэгэн бяцхан төглийн цоорхой дээр гүйцэж ирэв.
д' Артаньян яриа үүсгэж,
—           Эрхэм ээ, та янз нь их яарч байх шив гэв.
—           Их яарч байна, эрхэм ээ, д" Артаньян үгээ залган,
—           Их тоогүй дээ, би ч мөн их яарч байгаа болохоор. Танаас нэг тус үзүүлэхийг гуймаар байна гэв.
—           Юу тэр вэ.
—           Та намайг урдаа   оруулж үз,
—           Тун арга байхгүй, эрхэм ээ жаран мод газрыг би дөчин дөрвөн цаг явж ирээд байгаа хүн, тэгээд маргааш үд болоход заавал Лондон орсон байх учиртай юм гэж нөгөө тайж хариулав.
—           Мөн энэ замыг би дөчин цаг явж ирсэн хүн, тэгээд маргааш өглөө арван цагт би Лондонд байх учиртай   юм.
—           Тун тоогүй байна эрхэм ээ, гэхдээ би түрүүлж ирчхээд, сүүлд чинь орж чадашгүй.
—           Тоогүй дээ, эрхмээ, би сүүлдэж ирсэн хэдий боловч, түрүүлж явна даа.
—           Вангийн тушаалаар тэр үү гэж нөгөө тайж зандрав,
—           Өөрийнхөө дураар тэр ээ   гэж д' Артаньян дуугарав.
—           Үгүй та чинь, хэрүүл өдөөд байх шив.
—           Өөр яана байгаа гэж та бодоов.
—           Танд юу хэрэгтэй юм бэ.
—           Та мэдэхсэн гэж хүсээд байна уу.
—           Тэгэлгүй яахав.
—           Тэгвэл танд байгаа тэр зөвшөөрөл над хэдий чухаг хэрэгтэй боловч байхгүй, тэхлээр тэр чинь л хэрэгтэй байна.
—           Бодвол, та тоглож байгаа биз.
—           Би уулаасаа тоглодоггүй хүн.
—           Алив, би явъя.
—           Таныг явуулахгүй.
 
—           Зоригт залуу минь, би тархийг чинь хага буудна даа. Любен! Буу өгөөд орхи!
—           Планше зарцыг нь чи дөнгө, би эзний нь дөнгөе гэж д' Артаньян хэлэв.
Анхныхаа гавьяанд зоригжоод явсан Планше, Любен руу дайрч ороод, уулын чадалтай, овжингийн ачаар цадахыгаа гэдрэг  нь   харуулж  унагаад  цээжин дээр нь өвдөглөж,
—           Эрхэм та хийх юмаа хий, би хийхээ хийчихлээ гэж хашгарав.
Нөгөө тайж үүнийг үзээд, илдээ суга татан, д' Артаньян өөд дайрав. Гэвч тэр хүн сүрхий дайсантай тулгарсанд гурван агшин зуур, д' Артаньян өөрий нь гурав дахин шархдуулж тухай бүр.
—           Май Атосын хариу энэ, Май Портосын хариу энэ май Арамисын    хариу энэ гэж байлаа.
Гурвантаа бүлүүлчихээд тэр хүн нам уначхав.
Түүнийг үхчихсэн юм уу, юу ч болсон ухаан алдсан байх гэж д' Артаньян бодоод нөгөө зөвшөөрлий нь авахаар ойртож очив. Тэгээд нэгжих санаатай гараа сунгатал шархдаад илдээ гараасаа салгаагүй байсан наад хүн д' Артаньяны цээж руу бүлээд ,
—           Май таны өөрийн хувь энэ гэж хэлэв.
—           Май энэ миний хариу! Хамгийн эцсийнх, тогтоож үз! гэж д'Артаньян дөрөвдөх удаагаа тэр хүний гэдэс рүү бүлж, газартай хадахдаа уурсан хашгарав.
Энэ удаа тэр тайж нүдээ аниад ухаан  тавилаа.
Ирсэн хүний зөвшөөрлөө хийсэн халаасыг дарж үзээд д' Артаньян түүний нь өөртөө авлаа. Зөвшөөрлийг де Вард гүнгийн нэрэн дээр бичжээ.
Энд ухаангүй, магадгүй алчхаад үлдээж байгаа, хорин таваас яасан ч хэтрээгүй, залуу сайхан хүн рүү д' Артаньян сүүлчийн удаа хялам хийж хараад, хүмүүс ер нь өөрсдийнхөө байдаг үгүйг ч мэдэх нь ховор, өөрсдөдөө огт хамаагүй гурав дахь хүмүүсийн ашиг сонирхлын үүднээс ийнхүү нэг нь нөгөөгөө хөнөөж байдаг хачин хувь тавилантайг бодоод санаа алдав.
Гэтэл Любен байдаг чадлаараа аварч туслахыг гуйж хашгараад энэ бодлыг нь даруй замхраалаа.
Планше тэр зарцын хоолойг байдаг чадлаараа базаад,
—           Эрхэм ээ, намайг ингээд базаж байх зуур энэ чинь дуугүй байна, тавиад орхихын хамт л дахиад орилно доо. Энэ чинь Норманд хүн байна, эд чинь бүр болдоггүй зөрүүд улс юм шүү гэж Планше   хэллээ.
Үнэхээр ч Планшег хоолойгий нь төдий чанга базаад байхад хүртэл Любен дуугарах гэж мэрийгээд байлаа. Тэхлээр нь д' Артаньян,
—           За байз гэж алчуураа гаргаж ирээд, зөрүүд эрийн аманд чихчихэв.
—           За одоо үүнийг модтой бариад хүлчихье, гэж Планше
санал гаргав.
Хоёулаа Любенг дангинатал хүлж хаячхаад, де Вард гүнг зарцын нь хажууд авчирч тавив. Шөнө болж байв. Шархадсан хүн, гар хөл хүлээстэй зарц хоёр замаас зайдуу, бутан дотор байсан болохоор лав л өглөө болтол тэндээ байх төлөвтэй байлаа.
—           За одоо, боомтын дарга дээр очъё гэж д' Артаньяныг хэлэхэд Планше.
—           Үгүй та чинь шархадсан байна шүү дээ гэв.
—           Ялихгүй юм эхлээд аль болох яаралтай юмаа хийж аваад, миний шархыг сүүлд үзнэ биз. Янз нь энэ тэгээд тийм ч аюултай биш дэг.
Ингээд хоёулаа хүндэт түшмэлийн гэр өөд түргэн алхав. Граф де Вард ирлээ гэж даргад илтгэсэнд,   д' Артаньяныг өрөөнд ор гэв.
—           Танд хамбын гарын үсэгтэй зөвшөөрөл бий юу гэж дарга асуулаа.
д' Артаньян хариуд нь
—           Тиймээ, эрхэм ээ, энэ байна гээд өгөв.
—За, бичиг баримт чинь ёсоороо байна. Тэр ч байтугай танд тусал гэсэн заавар бий.
—           Тэгэлгүй яахав. Би өөрөө гэгээнтний шадар хүний нэг юм гэж д' Артаньян хэлэв.
—           Их гэгээнтэн янз нь нэг хүний Англи ороход саад хийх гэж байгаа юмаа даа,
—           Тиймээ, д' Артаньян гэж нэг хүнд, Беари нутгийн тэр тайж, Парисаас гурван нөхрөө дагуулж гараад, Лондон орох санаатай яваа гэж гэнэ билээ.
—           Та үүнийг таних уу?
—           Хэнийг?
—           Тэр д' Артаньяныг?
—           Сайн танина.
—           Тэгвэл над байр төрхийг нь нэг сайн хэлээд өгөөч.
—           Ядах юу байх вэ, гээд, д' Артаньян тэр даргад де Вард гүнгийн төрх  байрыг нарийн сайн хэлж өгөв.
—           Ямар хүн дагуулж яваа вэ?
—           Любен гэдэг зарцаа дагуулж яваа.
—           Тэдний чинь хараад байя, бидний гарт нэг ордог юм бол их гэгээнтэнд санаа зовох юм байхгүй, сайн манаа харуултайгаар Парис руу буцаагаад хүргэчихнэ ээ.
—           Түүгээр та хамбын хайр ивээлийг хүртэнэ, гэж д' Артаньян дуугарав.
—           Хариад та хамбатай уулзана биз гүн гуай?
—           Яриа юу байхав.
—           Намайг хамбад үнэнч сайн хүн гэдгийг дуулгаж үзээрэй.
—           Заавал хэлнэ.
Энэ үгэнд урамшсан боомтын дарга зөвшөөрөл дээр цохолт хийгээд д' Артаньянд эгүүлж өгөв.
д' Артаньян хэт их эелдэг аашилж цаг үрсэнгүй, даргад мэхийн ёслоод талархсанаа дуулган гарч одов.
Зам руу гарсан хойноо Планше тэр хоёр хоёул алхаагаа нэмж, модны нөгөө талаар тойрч, хотын өөр хаалгаар оров.
Жижиг хөлөг онгоц, түрүүчийнхээрээ хөдлөхөд бэлэн эзэн нь эрэг дээр зогсоод хүлээж байв.
д' Артаньяныг хараад,3а яав?. гэж тэр хүн асуулаа.
—Боомтын даргын цохсон, миний явах зөвшөөрөл энэ байна.
—Нөгөө эрхэм яах юм бол?
—Тэр хүн өнөөдөр явахгүй юм байна гэж д' Артаньян хэлэв. Гэхдээ та бүү санаа зов. Би хоёр хүний хөлс төлнө.
—За тийм бол замдаа оръё гэж хөлөг онгоцны эзэн хэлэв.
Явах    гэж д' Артаньян мөн шамдана.
Планше тэр хоёр завинд ирж суугаад, хэдхэн минутын дараа хөлгөн дээр гарч суув.
Золтой л амжжээ. Эргээс нэг хагас мод хиртэй холдоод байх үед эрэг дээр. гал улс гэхийг д'Артаньян хартал. Их буу дуугарав.
Боомт хаасныг мэдэгдэн, дохио өгч байгаа нь тэр байжээ.
Шархаа үзэх цаг боллоо. Аз болоход д' Артаньяны тааж байснаар шарх төдий л аюултай биш аж.
Илдийн үзүүр хавирганд тулаад хажуу тийшээ халтирчээ. Дотуур цамц тэр дороо шарханд наалдаад ердөө хэдхэн дусал цус гарсан байв.
д' Артаньян хариугүй ядэрчээ. Онгоцны тавцан дээр дэвсгэр засаж өгсөнд, д' Артаньян хэвтээд даруй унтчихлаа.
Маргааш нь үүрээр мань улс Английн эргээс дөнгөж гурав дөрөвхөн мод газар ирчихсэн байлаа. Шөнө турш зөөлөн салхи сэвэлзэж онгоц овоо хурдан явсан юм байж.
Арван цагт, хөлөг онгоц Дуврийн боомтод зогсов.
Арван цаг хагаст д' Артаньян Английн газар дээр хөл тавиа д,
—Арай гэж нэг зорьсондоо дөхөж ирлээ гэж хашхирав.
Цаашаа бас явдал их, Лондон хүрэх хэрэгтэй байлаа. Англи улсад шуудан жигд сайн ажилладаг юм. д' Артаньян, Планше хоёр нэг нэг морь хөлслөв. Улаач өмнө нь давхина. Ингээд дөрвөн цаг яваад тэд нийслэл хотын хаалган дээр хүрч ирэв.
д' Артаньян Лондон хотыг мэддэггүй, Англи хэлээр ганц ч үг мэдэхгүй байсан боловч, цаасны тасархай дээр Бекингэм герцогийн нэрийг бичсэнд, даруй түүний ордонг зааж өгөв.
Герцог өөрөө Винтерийн ой гэгч газар вантай цуг авлаж яваа аж.
д' Артаньян герцогийн ийш тийшээ явах бүрдээ дагуулж явдаг, франц хэлэнд сайн шадар хиаг дуудуулав. Гасконь залуу тэр хиад дөнгөж сая Лондон хотноо; ирлээ, тун чухаг хэргийн учир герцогтой юм ярих хэрэгтэй байгаагаа хэлэв.
д' Артаньяны ярьж байгаа байр байдал сайдын тэр хиа Патрик гэгчийг үнэмшүүлж чаджээ. Хоёр морь эмээллэ гэж хүнд тушаагаад, залуу торгон цэргийг өөрөө газарчилж аваачих боллоо. Планшегийн хувьд гэвэл, мориноос түүнийг буулгаж авахын үед мань хүн бүр хөшиж орхиод, ядрахын туйлд хүрчихсэн байв. д' Артаньян чухам төмөр шиг биетэй хүн аж.
Виндзорын шилтгээнд хүрч ирээд, герцог хаа байгааг тэд сураглав. Тэндээс хоёр гурван мод хиртээ газарт ван, Бекингэм герцог хоёр шонхортой ан хийж байгаа гэв.
Хорин минутын дотор д' Артаньян газартайгаа зааж өгсөн газарт давхиж хүрлээ. Удаа ч үгүй шонхроо дуудаж байгаа эзнийхээ дууг Патрик дуулав.
— Милорд герцогт таныг хэн гэж айлтгах вэ? гэж Патрик асуув.
—Лувр ордны хажуу дахь шинэ гүүрэн дээр, тантай хэрүүл өдсөн залуу хүн гэж хэл. —Айлтгахад хачин үгээ.
—Энэ үг, өөр ямар ч үгнээс дутдаггүйг та үзнэ ээ.
\
Патрик цаашаа цогиулж герцогийг гүйцээд, элч ирээд хүлээж байгаа учрыг, д' Артаньяны үгээр илтгэв.
д' Артаньян юм байна гэдгийг герцог даруй мэдээд, өөрт нь дуулгавал зохино гэж үзэхүйц нэг юм Францад болжээ гэдгийг ойлгов. Тэгээд тэр мэдээг авчирсан залуу хаа байгааг асуулаа. Торгон цэргийн жагсаал хувцсыг өөрөө холоос таниад ухасхийж, шууд д' Артаньян дээр давхиж очив.
—           Хатагтайд элдэв муу юм болоогүй биз? гэж герцог дуу тавьсанд хамаг хайр сэтгэл, санаа зовж явдаг бүхэн нь үүгээр илэрч харагдав.
—           Үгүй байхаа, гэхдээ, хатагтайд их аюул тулгарч байна, түүнээс эрхэм та л хатныг хаацайлж чадах юм шиг санагдана.
—           Би юу? нээрээ хатанд ямар нэг юмаар тус хүргэх завшаан над тохиолдлоо гэж үү? Яриач тэгээд бушуухан хэлээч!
 
—           Май энэ захиа гэж д' Артаньян өгөв. —Захиа гэнэз? Хэнээс тэр вэ?
—           Бодвол их эзэгтэйгээс байхдаа.
—           Их эзэгтэйгээс ий? гэж герцог лавлан асуугаад, царай нь аягүй цайраад явчихсанд, герцогийн дотор муухай болоогүй байгаа гэж д' Артаньян бодов.
Герцог захидлыг авч задлав,
Захианы нэг нэвт цоорсон газрыг зааж энэ чинь юу вэ? гэж д' Артаньянаас асуулаа.
—Ээ, би харсангүй шүү. Янз нь де Вард гүнгийн илд, миний цээж рүү орохдоо ингэж цоолчихсон байх нээ, гэж д' Артаньян хариуллаа.
Герцог захидлыг задлах зуураа, та шархдаа юу? гэсэнд д' Артаньян:
—           Үгүй жаахан шалбарсан юм гэв.
—           О, бурхан минь! Энэ чинь юу вэ таминь!гэж герцог дуу алдаад, Патрик чи эндээ үлд... үгүй зүгээр ванг хаа байгаа газар нь гүйцэж очоод намайг их эзэнтнээс уучлал гуйж байна, онц чухаг хэргийн учир Лондон руу буцлаа гэж байна гээ. Явъя эрхэм ээ явъя.
Ингээд хоёулаа нийслэлийн зүг   хар хурдаараа давхилаа

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.22.10 2:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563

 
XXI
ВИНТЕР ГҮНГИЙН ГЭРГИЙ
Герцог зам зуураа д' Артаньянаас, болж өнгөрсөн юм бүхний тухай эс гэхнээ, юу ч болсон мэдэж байгаа бүхний нь асууж лавлав. Залуугаас дуулсан| юмыг өөрийнхөө санаанд байгаатай, Бекингэм герцог харьцуулж үзээд, үнэн байдлын тоймыг төсөөлж болох байсны дээр хатны захиа хэдий товч, тодорхойгүй байсан боловч, хүнд байдалд орсныг цухуйлгажээ. Гэхдээ, хамба ламтан энэ залууг Англи руу ирүүлэхгүйг мэрийх ёстой байтлаа саад болж чадаагүйд герцог онц гайхаж байлаа. Герцогийг ийнхүү гайхсаны хариуд, хэрхэн хамба ламтан саатуулах арга хэрэглэсэн, яаж шархдаж цусаа цувуулж байгаа нөхдөө замд зөнд нь хаяад эцэст нь өөрөө, тэр хатны захиаг цоолдог илдээр нэг бүлүүлж салаад, де Вард гуайгаас хариулт авч, ирсэн тухайгаа д' Артаньян ;ярьж өгөв. Эд бүгдийг жирийн нэг ярьж явсан д" Артаньяны яриаг дуулахдаа герцог байн байн залуугийн царай өөд харж, өдий их хянуур ухаан, эр зориг, үнэнч зүтгэл ийм балчир дөнгөж хорь хүрсэн үү, үгүй юу хүнд байна гэдэгт итгэж ядаж байх аятай.
Морьд салхи шиг хурдалж, хэдхэн минут болоод тэр хоёр Лондонгийн хаалга хүрэв. Хотод орж ирээд, герцогийг мориныхоо амыг татах юм байх гэж д' Артаньян бодож явсан чинь герцог мөн хар хурдаараа л давхиж, зарим болгоомжгүй явсан улсыг дайраад ойчуулчихсандаа санаа зовох ч үгүй аж. Хотын төвөөр явж өнгөрөхөд тиймэрхүү юм хэд хэд тохиолдоход хөөрхий улс яагаа бол гэж Бекингем эргэж ч харсангүй. Эргэн тойронд улс хашхиралдах нь хараал зүхэлтэй тун төстэй байсан боловч д' Артаньян хойноос нь даган давхиж байлаа.
Ордныхоо хашаанд орж ирээд, герцог мориноосоо үсрэн бууж, морио зөнд нь сул хаячхаад довжоо өөд гүйн гарав. Түүний хойноос д' Артаньян дагаж явахдаа эрмэг чадлыг нь сая туршиж үзсэн сайхан морьдод бас сэтгэл зовж л явлаа. Ашгүй гал зуухны газар, морины саравчнаас хэд хэдэн зарц гүйж гараад, морьдыг хөтлөн аваачихыг харж мань хүний сэтгэл амрав.
Герцог тун шалмаг алхах тул, д' Артаньян арай л гүйцэж явлаа. Бекингэм хэд хэдэн зочлох өрөөгөөр өнгөрсөнд Францын ихэс дээдсийн санаанд ч багтахааргүй хээнцэр сайхан засаж янзалсан байлаа. Цаашаа явсаар унтах өрөөнд ороод ирвэл, элбэг баян, хээнцэр дэгжний туйл гэгч энэ мөн ажээ. Өрөөний гүнд, ханыг гадарласны дээр нууцалсан нэг хаалга харагдана. Герцог хүзүүндээ, алтан оосроор зүүсэн түлхүүр   гаргаж тэр хаалгыг онгойлгов.
Даруу сэтгэлийн үүднээс д' Артаньян холхон зогсож үлдтэл, нандин өрөөнийхөө босгон дээрээс залуугийн тэвдэхгүй байгааг харсан Бекингэм эргэж:
—Оръё, их эзэгтэйд бараалхах аз танд гарвал, энд үзсэн бүхнээ цөмийг ярьж өгөөрэй гэв.
Ингэж урьсанд урамшсан д' Артаньян герцогийн араас дагаж ороод, үүд хаав,
Үзтэл ханы нь Перс газрын алтан хатгамалт торгоор бүрж өдий төдий лаа хурц гэрэлтсэн жижиг цамхаг аж.
Бурхны ширээ маягийн юман дээр цэнхэр хамба хилэнгээр бүрэн, улаан, цагаан өнгийн үнэт өдөөр чимсэн суурин дээр Австрийн Анна хатны хүний өндрийн хэмжээгээр зурсан хөрөг байв. Хатагтайтай даанч эгэлгүй адилхан, юу юугүй үг хэлэх гэж байх шиг. д' Артаньянд . санагдсанд мань хүн дуу алдчихав.
Ширээн дээр, хөрөгний дэргэд нөгөө алмазан унжуургатай хайрцаг байгаа харагдана.
Бекингэм ширээний өмнө ойртож очоод шүтээндээ мөргөх гэж байгаа лам шиг өвдөг дээрээ сөхрөв. Тэгээд хайрцгийг нээлээ.
Хайрцаг дотроос, цул алмас эрдэнэ гялалзсан ,томоо цэнхэр тууз гаргаж ирээд,
—Май ав. Тэр чухаг унжуурга чинь энэ дээ, намайг үүнтэй хамт оршуулах болно гэж би амалсан юмсан. Хатан үүнийг над өгсөн юм хатан эгүүлээд авч байна. Юун дээр ч гэсэн. хатны хүсэл надад ямагт бурхны зарлиг шиг байх юмаа гэв.
Тэгээд эгүүлж өгөх болж байгаа тзр унжуургыг гегцог нэг нэгээр нь үнсэж гарлаа. Гэнэт Бекингзм муухай хашгарчихав.
—Юу болов оо? Милорд та яав аа? гэж д' Артаньян сандран асуув.
—Хамаг хэрэг баларчээ! гэж дуу алдаад, герцогийн царай зэвхий дааж хоёр унжуурга байдаггүй. Энд дөнгөж арван унжуурга үлдээд байна.
—Милорд, тэр унжуургыг хаячихаа юм болов уу. аль хулгайд алдсан байх гэж санаж байна уу?
—           Унжуургыг хулгайлжээ, хамбын явуулгаар үүнийг хулгайлсан хэрэг. Хараач, зүүлттэй байсан туузийг тас хайчилсан байхгүй юу.
—           Хэн хулгайлсан байж болохыг та гадарлавал, унжуурга одоохондоо тэр этгээдийн гарт байж мэдэх юм даа.
—Байз, байз! гэж герцог дуу алдав. Унжуургыг би ганцхан удаа зүүсэн. Нэг долоо хоногийн өмнө, Виндзорын шилтгээнд болсон вангийн бүжиг наадам дээр юм даг. Урьд надтай эв муутай байсан, Винтер гүнгийн гэргий тэхэд надтай эвлэрэх гэж илтэд оролдоод байсан юм. Тэр бол чухамдаа, жөтөөрхөг бүсгүйн хорон санаа байх нь. Тэр өдрөөс хойш гүнгийн авгай миний нүдэнд ер үзэгдээгүй. Тэр бүсгүй, хамбын тагнуул этгээд лав мөн
д' Артаньян үүнд,
—Үгүй хамбын тагнуул этгээдүүд гэдэг чинь хорвоогоор нэг болчихсон хэрэг үү? гэв.
—           Ээ тэр ч тийм, тэр чинь аймшигтай дайсан. Үгүй тэр бүжиг наадам чинь хэдийд болох юм бэ? гэж Бекиигэм цухалдаж хорсон, хөмхий зуун дуугарав.
—           Дараачийн даваа гаригт.
—           Дараачийн даваа гаригт ий! Дахиад тав хоног цаг ч элбэг амжихаар юм байна. Патрик. нааш ир! гэж герцог хашгарав.
Герцогийн хиа хүрч ирлээ.
—           Миний инжээн нарийн бичгийн дарга хоёрыг бушуул!:
Хиа, эзэндээ үг дуугүй сөхрөөд үйлчилж сурсан байртай бушуухан дуугүй гарч одов.
Хэдийгээр инжээнийг түрүүлж дуудсан боловч, нарийн бичгийн дарга ордон дотор байдаг болохоор аргагүй түрүүлээд орж ирэв. Нарийн бичгийн даргыг орж ирэхэд Бекингэм унтах өрөөндөө, ширээний ард суугаад, нэг тушаал өөрөө бичиж суув.
Герцог, орж ирсэн хүнд,
—           Жексон гуай та даруй ерөнхий захирагч гуай руу очоод, миний энэ тушаалыг гүйцэтгэх ажлыг намайг өөрт нь даалгаж байна гэж хэл. Энэ тушаал нэн даруй нийтлэгдсэн байх ёстой юм шүү гэв.
Нарийн бичгийн дарга, бичсэн юмыг хурдхан гүйлгэж уншаад,
—Гэгээн сайдаа ийм чухаг арга хэмжээ авч байгаагийн учрыг ерөнхий захирагч гуай надаас асуувал би юу гэх вэ? гэж асуув.
—Миний таалал л тэр, юу хийж байгаа тухайгаа би хэнд ч тайлагнах ёсгүй гэсэн гэж хариул.
Англи улсын боомтуудаас нэг ч хөлөг онгоц гадагшаа гарч болохгүй болсны учрыг их эзэнтэн яагаад ч юм мэдэхсэн гэвэл ерөнхий захирагч гуай мөн ийм хариу дуулгах уу? гэж нарийн бичгийн дарга инээмсэглэж асуув.
—           Үүнд Бекингэм, таны зөвөө, эрхэм ээ, Тэгвэл намайг дайн зарлахаар шийдсэн, Францын эсрэг явуулж байгаа миний анхны дайсагнах бодлого энэ юм гэж ерөнхий  захирагчид хэлнэ биз гэв.
Нарийн бичгийн дарга мэхийн ёслоод гарч одов. Герцог, д' Артаньян өөд эргэж:
—Бид энэ талаар санаа зоволтгүй боллоо. Тэр унжуургыг Францад явуулж амжаагүй бол таныг буцаж харьснаас хойш л тэнд хүрнэ.
—Яагаад тэр вэ?
—Их эзэнтний аль нэгэн боомтод байгаа алив хөлөг онгоц хөдөлж явахыг би сая хориглож орхилоо. Тэхлээр тусгай зөвшөөрөлгүйгээр нэг ч хөлөг онгоц хөдөлж чадахгүй болсон.
Вангийн итгэж хайрласан хэмжээгүй эрх мэдлээ, хайр дурлалынхаа хэрэгт ашиглаж чадаж байгаа энэ хүнийг д'Артаньян гайхаж харна. Гасконь залуугийн царайгаар дотор нь юу бодогдсоныг Бекингэм гадарлаад,
—Үнэндээ, Австрийн Анна хатан миний жинхэнэ хатан. Хатны нэг уг дуугарвал би эх орон, ван эзэн, бурхан шүтээнээсээ ч урвахад бэлхэн хүн. Ларошель хотын тэрслүү номтонд бүү дэмжлэг үзүүлээч гэж хатан надаас гуйхаар нь би туслахаар амлачихсан байсан мөртөө больж л орхисон. Тэнд хэлсэн амандаа би хүрээгүй, гэхдээ хатны тааллыг л дагасан хойно над ямар хамаа байх вэ. Та тэгээд бодоод үз л дээ. тэгж дуулгавартай байсандаа би хир сайхан шан хүртэх вэ?
 
Номхон хүлцэнгүйн шанд энэ хөргийг над хайрласан юмаа гэж Бекингэм ярилаа.
Ард түмний хувь заяа, олон хүний амь нас заримдаа чухам ямар өчүүхэн, үл ажиглагдах юман дээр торж байдгийг д' Артаньян гайхан бодов.
Мань залууг ийм бодолд автаж байтал инжээн хүрч ирэв. Энэ Ирланд үндэсний инжээн гойд уран хүн юм байж. Энэ инжээн Бекингэм герцогийн захиалгыг хийгээд жилд зуун мянган фунт стерлинг олдгоо өөрөө ч билээ ярьдаг гэнэ.
Герцог тэр хүнийг цамхагт дагуулж ороод,
—Рейли гуай та энэ алмазан унжуургыг үз. Тэгээд тус бүр ямар үнэтэй байхыг над хэлж өг гэв.
Алмасыг уран сайхан засаж хийсний нь инжээн хармагц мэдэж, тус бүрий нь үнийг бодоод:
—           Унжуурга бүр нэг мянга таван зуун алтан зоос болно гэж шуудхан хэлэв.
Ийм хоёр унжуурга хийхэд, хэдэн өдөр орох вэ? Хоёр нь алга байгааг та харж байтаа биз?
—           Нэг долоо хоног болно, Милорд гуай.
— Би унжуурга бүрд гурван мянган алтан зоос өгнөө. Надад одоохон л хэрэгтэй байна. —Милордод хийж өгье.
—Та чухам цаглашгүй чухаг хүн юмаа, Рейли гуай. Гэхдээ үүгээр зогсохгүй, энэ унжуургыг хэнд ч гэж итгээд өгч болох зүйл биш. Эднийг энд, ордон дотор   хийх хэрэгтэй.
—Арга байхгүй дээ, Милорд, ганцхан би өөрөө л шинэ хуучин хоёрын ялгааг мэдэгдэхээргүй хийж чадна.
—           Ингэхэд байнаа Рейли гуай та над шууд л олзлогдсон хүн гэж мэд. Ухаан нь та одоо манай ордноос гараад яв гэсэн ч чадахгүй. Тэхлээр үүнтэй эвлэрч үз. Туслагч нар дотроосоо хэрэг болох нэгий нь дуудуулаад, ямар ямар багаж авчрахыг хэлж өг.
Инжээн өөрөө Бекингэмийн занг сайн мэдэх болохоор, маргаад тусгүйг ойлгож, аргагүй болсон хэрэгт даруй дагав.
—           Эхнэртээ дуулгахыг надад зөвшөөрөхсөн болов уу?гэж тэр хүн асуулаа.
—           Өө, Рейли гуай минь, танд эхнэртэйгээ уулзахыг хүртэл зөвшөөрнө. Бүү санаа зов, таныг тэгж чанд хорихгүй. Гэхдээ хүнд төвөг нэгэнт удсан хойно, шагнах ёстой. Май; унжуурга бүрийн тохиролцсон үнэнээс гадна, танд бас нэг мянган алтан зоос шагнав. Үүнийг аваад өөртөө төвөг удсаны минь мартаж үз.
Эд баялаг, хүнийг ийнхүү зоргоороо зарж байдаг сайдыг үзээд д' Артаньян  гайхаж барахгүй  байв.
Энэ зуур инжээн гэргийдээ захиа бичиж мянган алтан зоос авах баримтыг мөн явуулав. Туслагч нарынхаа хамгийн чадмаг нэгийг нь, баахан алмас, хэрэг болох багаж хэрэгслийн хамт ирүүлэхийг гуйжээ. Мөн авчруулах алмазны жин чанар, байдлыг нарийн тодорхойлж бичив.
Инжээнийг, нэг хагас цагийн дотор ажлын өрөө болгож амжсан, ажил хийх өрөөнд нь дагуулж авчирлаа. Ингээд хаалга болгон дээр харуул зогсоож, өөрийнхөө хиа Патрикаас өөр хэнийг ч оруулж гаргахгүй чанд тушаал өгөв. Инжээн болон туслагч хоёрыг алив нэг шалтгаар өрөөнөөс гарахыг чанд хориглосон тухай дурсаад яах вэ. Герцог ийм тушаал заавар өгчхөөд д' Артаньян дээр эргэж ирээд:
—           За залуу нөхөр минь, Англи улс одоо та бид хоёрын мэдэлд байна. Танд юу хэрэгтэй байна, ямар юм хүсэхсэн бол? гэв.
Үүнд д' Артаньян,
—Ор дэр хэрэгтэй үнэнийг хэлэхэд, одоогоор над үүнээс чухаг юм алга санж гэв.
д' Артаньяныг өөрийнхөө унтах өрөөний хажуугийн өрөөнд оруул гэж герцог тушаав. Итгэсэнгүйдээ ч залууг өөрийнхөө ойр байлгая гэж герцог санасангүй, ганцхан хатны тухай цаг ямагт ярилцаж болох хүнтэй ойр байхыг хүсжэз.
Франц өөд ачаа бараа, элдвийг тээвэрлэх хөлөг онгоц боомтоос хөдлөхийг хориглосон зарлиг цаг болоод нийтлэгдэв. Шуудангийн хөнгөн онгоцыг хүртэл явуулахгүй болжээ. Хоёр улсын хооронд дайн зарлалаа гэсэн үг боллоо гэж улс амьтан боджээ.
Нөгөөдөр өглөө нь арван нэгэн цагт унжуурга бэлэн боллоо. Даанч уран эгэлгүй адилхан хийж чадсан тул Герцог өөрөө шинэ хуучны нь ялгаж чадахгүй байв. Тэр ч байтугай ийм юманд ихээ мэргэшсэн хүмүүс хүртэл нэг адил ялгаж чадахааргүй байжээ.
Герцог даруй д! Артаньяныг дуудаад;
—За. таны авах гэж ирсэн алмазан унжуурга энэ байна,
хүний хуч хүрэх бүгдийг л хийсний минь гэрч болж үзээрэй
гэв.       
—           Милорд та бат итгэ, үзсэн харсан бүхнээ би ярина. Гэхдээ, эрхэм та, унжуургыг над хайрцаггүй өгч байна.
—Хайрцаг таны замд тээр болно. Тэгээд ч над ганц тэр хайрцаг л үлдэж байгаа болохоор нандин чухаг юмаа. Намайг аваад үлдсэн гэж та хэлээрэй.
—           Милорд, таны хэлснийг би дутаахгүй дамжуулна.
—           За одоо, би яаж таны ачийг жаахан ч билээ хариулдаг юм билээ гэж герцог залуу өөд эгц харж өгүүлэв.
д' Артаньяны царай улс хийгээд явчихлаа. Герцог өөрөөсөө ямар нэг юм бэлгэнд авахуулах арга эрж байгааг залуу ойлгоод өөрийн нь болоод нөхдийн нь асгаруулсан цусны хариуг английн алтаар төлөх гэж байна гэж санахаас гүнээ зэвүүцэн сэжиглэв.
Тэгээд д' Артаньян: Милорд, Ний нуугүй ярилцах, учраа ололцохын тулд бүгдийг цэгнэж үзье. Би өөрөө Дезессар гуайн суманд торгон цэргийн алба хааж, Францын ван эзэн, хатан хоёрт хүчээ өгдөг хүн. Манай дарга өөрөө де' Тревиль гуайн хүргэн, их эзэнтэн нарт чин үнэнч сайн хүн. Үүнээс гадна, таны сэтгэлд их эзэгтэй чухгийн адил мөн надад чухаг нэг бүсгүй байгаагүйсэн бол би энэ ажилд явахгүй ч байсан байж мэдэх билээ гэв.
—Тиймээ, тэр бүсгүйг би таних байх, тэр чинь...гэж герцогийг инээмсэглэтэл, залуу торгон цэрэг. хажуугаас нь яаран:
—           Эрхэм ээ, тэр хүний нэрийг би дурсаагүй билээ гэв.
—Зөвөө тэхлээр зүй нь би тэр бүсгүйд ач санах ёстой болж байна, гэж герцог дуугарлаа.
—Яриагүй үнээн, гэгээн сайдаа. Юу гэвэл одоо дайн юу юугүй эхлэх гэж байхад үнэнийг хэлэхэд, гэгээн сайд таныг ердөө л Англи хүн, тэхлээр дайсан гэж үзэж байна. Дайсантай би Виндзорын ойд юм уу, Лувр ордны гудамжинд дайралдахаасаа дайны талбар дээр дуртайяа учрахсаан. Гэхдээ би авсан даалгавраа мэрийн гүйцэтгэх хэрэгтэй болбол амиа өхөд энэ зүйл саад болохгүй юм. Дахиад хэлэхэд гэгээн сайд тантай би анх учрахдаа төдий л тус болоогүйчлэн, дахин уулзахдаа ч их тус болоогүй, надад ач санаад байх юм танд үгүй билээ.
Герцог манайхан, шотланд хүн шиг бардам зантай юм гэж хүнийг хэлдэг гэж аман дотроо дуугарав.
—Манайхан «Гасконь хүн шиг бардам зантай» гэж хүнийг хэлдэг Гасконыхан гэдэг чинь францын шотландчууд нь юм шүү дээ гэж д' Артаньян хэлээд, герцогт мэхэсхийж хүндэтгээд гарч одохоор завдав.
—           Юу? Та яваад өгөх гэж байна уу?
Үгүй та ямар замаар явах санаатай байна? Англиас та яаж гарах юм бэ?
—Үгүй, нээрээ...
—Үгүй бас хачнаа! Энэ францууд ер юманд цочоогүй улс шүү та минь!
—Англи гэдэг чинь нэг арал, түүний эзэн нь та юм гэдгийг би мартаад орхиж,
—Боомт руу очоод «Зунд» гэсэн хөлөг онгоцыг асууж олоод, энэ захидлыг даамалд нь өг. Тэр хүн таныг фракцын загасчдаас өөр улс бараг буудаггүй нэг жижиг зогсоолд аваачиж буулгана.
—Тэр чинь ямар зогсоол бэ?
—Сен Валери, үгүй азнаж бай л даа. Тэнд очоод та, ёстой л нэг далайчдын орогнож байхад таарсан, нэр усгүй нэг муу буудлын газарт ороорой. Та эндүүрэх юмгүй, тэнд ганцхан л тийм, газар бий. —Тэгээд?..
—           Эзний нь дуудаж; уулзаад «Forward» гэдэг ганц үг хэлээрэй.
—Юу гэсэн үг вэ?
—           «Урагшаа» гэсэн үг, дохио юм. Тэхийн хамт буудлын эзэн тэнд эмээлтэй морь өгөөд, явах замыг чинь зааж өгнөө. Таны зам дээр дөрвөн солио морь бий. Та хүсвэл, зогссон газартаа Парист суудаг хаягаа хэлээд өгчихвөл, дөрвөн морьдыг таны хойноос явуулах болно. Тэдний хоёрыг та мэднэ. бидний нөгөө Виндзорын ойгоос давхиж ирдэг хоёр морь, та морь мэддэг хүний хувьд өөрөө үзсэн дээ. Бусад нь, миний үгэнд итгэ, дутахгүй морьд. Тэр дөрвөн морьдыг аян дайны байдлаар тоноглосон байгаа. Та хэдий бардам зантай хүн боловч, тэдний нэгийг өөрөө аваад, нөхдөдөө   нэг нэгий нь ав гэхээс татгалзахгүй биз. Ер нь тэр морьд чннь бидэнтэй дайтахад тус болно шүү. Танай нутагт  зорилгодоо хүрэхэд ямар чарга хэрэглэж болно, гэдэг юм:
—За яахав, би зөвшөөрье, Милорд бурхан гэрч болох бий. таны бэлгийг бид, ашиглаж чаднаа гайгүй, гэж д'Артаньян хэлэв.
—За залуу минь гар бариад салъя. Мөдхөн бид дайны талбар дээр уулзаж байж мэднэ. Гэвч, одоодоо бид сайн нөхдийн ёсоор салж байгаа байхаа?
—           Тиймээ, Милорд. Гэхдээ, мөдхөн дайсан бололцох горьдлого байна.
—           Бүү санаа зов. Лав тэгнэ гэж танд амалъя.
д' Артаньян герцогт мэхийн ёслоод даруй гарч   одлоо Лондоны цамхгийн   тушаа нөгөө хэлсэн онгоцы  нь олж. аваад, герцогийн захидлыг даамалд нь өгсөнд, тэр хүн боомтын даргад очиж, тэмдэглүүлээд, даруй хөдлөв.
Хөдлөхөд бэлэн болсон тавиад хөлөг онгоц зогсоолд хүлээж байв.
«Зунд» гэдэг хөлөг онгоц тэдний хажуухнаар бараг шүргэн өнгөрөхөд, нөгөө Менг хотноо дайралдсан хүний Миледи гээд байсан өөрт нь их гуа сайхан санагдсан бүсгүй зэрвэсхэн харагдаад орхих шиг д'Артаньянд   санагдав.
Гэвч хүчтэй урсгал, аясын салхи хоёрт жижиг онгоц хурдан явж байсан болохоор зогсоолд байсан онгоц төдхөн бараагүй боллоо.
Маргааш өглөө нь есөн цагийн үед жижиг онгоц Сен Валерид ирж зогсов.
д' Артаньян даруй нөгөө буудлын газрыг хайж, тэнд бөөн улс шуугилдаж байгаагаар нь таньж олов. Англи, франц хоёр дайн хийх нь гарцаагүй болсон хэрэг мэт ярьцгаан, далайчид хөлтэй гэгч наргиж байв.
д' Артаньян хүмүүсийн дундуур явж, буудлын эзэн дээр очоод, «Forward» гэж хэлэв. Буудлын эзэн, даруй хойноосоо яв гэж дохиод, хашаа руу орох хаалгаар гарч, мань залууг морины саравчинд дагуулж ирэв. Тэнд эмээлтэй морь зэхээстэй байв, өөр хэрэгтэй юм бий эсэхийг асуув. Аль замаар явахаа би мэдэх ёстой гэж д'   Артаньян    хэлэв.
—Эндээсээ Бланжи хүртэл яваад, Бланжигээс цаашаа Нефшатель хуртэл яв, Нефшательд очоод «алтан хадуур» гэдэг буудалд бууж, эзэнд нь дохио үгээ хэлээрэй. Тэнд мөн, эмээлтэй морь байх бий.
—Танд би хэчнээн юм өгөх ёстой вэ?гэж д'Артаньян асуув.
Бүгдийн үнийг төлчихсөөн төлөхдөө хангалтай их юм хайрласан. Явж үз дээ бурхан таныг өршөөх болтугай, гэж эзэн хариулав.
—За болтугай гээд залуу мордож давхилаа.
Дөрвөн цаг болоод д'Артаньян Нефшатель гэдэг газар хүрч ирлээ.
Мань залуу авсан заавраа чанд баримталлаа. Энд Сен Валерийн нэг адил, эмээлтэй морь бэлэн байв. Түрүүчийн морины эмээлд байсан гар бууг авч, шинэ морины эмээлд хийх гэтэл тэнд мөн ижил гар буу байлаа.
—           Хотод суудаг газраа та зааж өгөөч гэж буудлын эзэн гуйв.
—           Дезессар гуайн сумангийн торгон цэргийн байр гэвэл болноо.
 
—           За сайн гэж буудлын эзэн дуугарав.
—           Би аль замаар явах вэ?
—           Руан хот орох замаар явж үз. Гэхдээ та хотоо зүүн талаар нь тойроод Экуи гэгч жижиг тосгонд очиж буугаарай. Тэнд «Францын бамбай» гэгч, ердөө ганц буудлын газар бий. Гадна байдлаар нь түүнийг бүү голоорой, тэндхийн саравчинд, мөн энүүнээс дутахгүй сайн хөлөг морь хүлээж баагаа.
—           Мөн нөгөө л үгээ хэлнэ биз гэж д' Артаньян   асуув.
—           Мөн тэр үгээ хэлнээ,
—           За баяртай хэн гуай гэж д' Артаньяныг хэлэхэд,
Баяртай торгон цэрэг гуай. Биднээс хэрэглэмээр юм өөрт тань үгүй юу? гэж буудлын эзэн асуулаа.
д' Артаньян толгой сэгсрээд, цаашаа ухас хийв. Экуи хотонд мөн үүний адил, эелдэг зантай буудлын эзэн, эмээлтэй бэлэн морь тааралдлаа. д' Артаньян энд мөн өөрийнхөө хаягийг үлдээгээд, цаашаа Понтуаз гэгч газар руу давхилаа. Понтуазад мань хүн сүүлчийн удаа морио сольж унаад есөн цагийн уед де.Тревиль гуайн хаалта руу цогиогоороо орж  ирэв.
Арван хоёр цагийн дотор, д' Артаньян жар гаруй мод газар давхиад иржээ.
Де Тревиль гуай түүнтэй ердөө л өнөө өглөө уулзаад салсан хүн шиг тосч авлаа. Залуугийн гарыг ердийнхөөсөө арай чанга атгаад, Дезессар гуайн суман Лувр ордонд харуултай байгаа болохоор харуулынхаа байр руу даруй явж болно гэлээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.22.10 2:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563

XXII
МЕРЛЕЗОНИЙН БҮЖИГ НААДАМ
Хотын ахлагчдаас Ван эзэн, хатан хоёрт зориулж, бүжиг наадам зохиох болсон, түүн дээр ван эзний дуртай, Мерлезоний алдарт бүжгийг их эзэнд тоглох тухай, үүний маргааш, бүх Парисаар нэг ярна болж байв.
Үнэхээр ч хотын яаман дээр энэ чухаг баярын бэлтгэлийг бүхэл долоо хоногийн өмнөөс эхлэн элдвийг зэхэж хийж гүйцээсэн аж. Хотын мужаан, уригдсан бүсгүйчүүлийн суух тавцан барьж, хотын наймаачид тэнхимд хоёр зуун цагаан лаа асаасан нь тэр цагтаа үзэгдэж дуулдаагүй их элбэг, хээнцэр явдал ажээ. Үүнээс гадна хийл хөгжим барьдаг хорин хүн уриад, тэдэнд ерийнхээсээ хоёр нугалж илүү шан өгөхөөр тогтоожээ. Юу гэвэл, тайланд бичсэн ёсоор, тэд шөнө дөлөн тоглох ёстой байжээ.
Өглөөний арван цагт вангийн торгон цэргийн дэслэгч де Ла Кост гуай цагдаагийн газрын хоёр дарга, хэдэн цэрэг дагуулсаар хотын нарийн бичгийн дарга Клеман дээр ирээд хотын яамны бүх байр, хашаа өрөө тасалгааны түлхүүрийг аль гэж шаардав. Түлхүүрийг даруй гардуулан өгсөнд, тус бүрд нь дугаар, таних тэмдэгтэй пайз зүүжээ. Энэ цагаас аваад де Ла Кост гуайд яам руу очих бүх гудамж, хаалга үүд сэлтийг манах үүрэг ногдлоо.
Арван нэгэн цагт торгон цэргийн ахмад Дюалье тавин цэрэгтэй хүрч ирээд, яамны зохих хаалгууд дээр тэднийг хувиарлан зогсоов.
Гурван цагт торгон цэргийн хоёр суман хүрэлцэн ирсэнд нэг нь франц, нөгөө нь швейцар суман байлаа. Франц сумангийн хагас нь Дюалье гуайн, хагас нь Дезессар гуайн цэргүүд байлаа.
Оройн зургаан цагаас аваад, уригдсан хүмүүс ирж эхлэв. Тэднийг ирэхэд, тусгай бэлтгэсэн  тавцан дээр байрлууллаа.
Есөн цагт вангийн бэргэн морилж ирсэнд, хатны удаах тэр өндөр дээд зочныг хотын ахлагч нар өөрсдөө тосон аваад, хатны суух байрны өөдөөс харуулсан байранд оруулав.
Арван цагийн үед Иоанн гэгээний сүмийн нэг талд цай хоолны мөнгөн хэрэглэлтэй, дөрвөн цэргээр мануулсан, жижиг өрөөнд ванд зориулсан хөнгөн зууш зэхэв.
Шөнө дундын алдад улс хашгаралдаж, баяр хүргэж бөөн шуугиан дэгдлээ. Лувр ордноос   хотын яам хүрэх,  өнгийн дэнлүүгээр гийгүулсэн гудамжаар ван морилон ирж яваа нь энэ аж.
Хотын ахлагч нар ёслолын одончуу хувцас өмсөж, бамбар барьсан зургаан бага дарга дагуулсаар ван эзэнг гадаа шатны довжоон дээр угтаж авлаа. Ван оройтсондоо уучлал гуйгаад, хамба ламтай арван нэгэн цаг болтол улсын ажил ярьж байгаад ийм боллоо гэв.
Ван баяр ёслолын хувцастай, өндөр дээд ван угсаат Орлеаний герцог, де Суассон гүн, де Лонгевиль герцог, де, Эльбеф герцог, д, Аркур гүн, Рошфор гүн, де Крамлйль де Лианкур, де Барада, де Сувре гуай нар, ванд бараа болж явлаа.
Ван эзэн нэг л юманд сэтгэл зовж, уйтгарлангуй байгааг улс ажив.
Ван эзэнд нэг өрөө мөн вангийн дүү, Орлеаний герцогт нэг өрөө засаж аль алинд нь багт наадмын хувцас зэхжээ. Мөн вангийн хатан, бэр хоёрт мөн тэгж зэхсэн байлаа. Их эзэнтэн нарын бараа бологч, эрхмүүд болон бүсгүйчүүл мөн зэхэж бэлдсэн өрөөнд хоёр хоёроороо орж хувцаслах ёстой байв.
— Ван өрөөндөө орохын өмнө, хамбыг ирмэгц өөртөө дуулгаарай гэж тушаав.
Ванг ирснээс хагас цагийн дараа мөн бөөн шуугиан дэгдсэн нь хатан морилон ::ржээ. Ахлагч нар мөн нөгөө бага дарга нараа дагуулсаар хатныг түрүүчийнх шигээ хүндлэн угтаж авав.
Хатан тэнхимд орж ирлээ. Вангийн нэг адил жаахан уйтгарлангуй, гол нь ядарсан байртай байхыг улс ажив.
Энэ үеэр, хөшиг нь өнөө болтол хаалттай байсан жижиг өрөөний хөшиг дутуу онгойж, Испанийн язгууртан болж хувцасласан хамбын цонхигор царай цухуйв. Хатны өөдөөс эгцлэн ширтээд бах нь ханах бололтой зэвүүн инээмсэглэв. юу гэвэл хатагтай алмазан унжуурга зүүгээгүй байлаа.
Хатан тур саатан зогсож хотын ахлагч нарын баяр хүргэхийг сонсон, язгууртан бүсгүйчүүлийн мэндчилэн мэхэлзэхэд хариулж байв. Гэнэт тэнхимийн нэг хаалган дээр ван эзэн хамба ламтай цуг гарч ирэв. Хамба лам нэг юм шивнэж вангийн дарай зэвхийдүү болжээ.
.''"Ван эзэн нүүрэндээ баггүй, цамцныхаа бүчийг хайнгуут уячихсан, улсын дундуур, хатан руу дөхөж ирэв.
Хатагтай ингэхэд та ер яагаад алмазан унжуургаа зүүсэнгүй вэ? Зүүгээд ирсэнсэн бол над аятайхан байхсан гэдгийг та мэдэж байсан шүү дээ гэж ван хэлэхэд сэтгэл догдолсондоо дуу нь хачин болчихсон байлга.
Хатныг эргэж харахад хамба лам ард нь зогсоод хортойео жуумалзаж байв.
Хатны сэтгэл мөн   хөдөлж, их эзэнтэн энэ хөл   үймээн дунд юм болуузай гэж бодоод би зүүсэнгүй гэв.
—           Та алдаа хийжээ. Таныг зүүж байгаасай гэж би тэр чимгийг танд бэлэглэсэн билээ. Дахиад хэлэхэд, хатагтай та алдаа хийжээ.
Уур хилэн нь шатсан вангийн хоолой чичирч, улс амьтан юу болж байгааг ойлгохгүй чих тавин чагнана.
—           Ван эзэнтээн унжуурга Луврт байж л байгаа. Би хойноос нь хүн явуулчихъя тэхлээр таны таалалд нийцүүлж болноо гэж хатан өчив.
Үүнд ван:
—           Явуулж үз, хатагтай, явуулж үз, аль болох хурдан явуулж үз, нэг цагийн дараа бүжиг эхэлнэ шүү дээ гэв.
Хатан үг дуулж байгаагийн тэмдэг болгон толгой дохиод өрөөндөө дагуулж аваачих бүсгүйчүүлтэй цуг явлаа. Ван мөн өрөөндөө орлоо.
Тэнхимд байсан улс түр зуур хиртхийн нам гүм болов.
Ван эзэн, хатан хоёрын хооронд нэг эвгүй юм болсон гэдэг ч ил харагдаж байлаа, гэхдээ хоёулаа тун аяархан ярилцаж, хүмүүс ч мөн тэднийг хүндэтгэн зайдуу зогссон, хөгжимчид чадлаараа тоглож байсан болохоор хэн ч юм олж дуулсангүй.
Түрүүлээд ван анчны дэгжин хувцастай тэнхимд орж ирэв. Өндөр язгуурт Орлеаны герцог, болон бусад сурвалжит ихэс мөн ийм хувцас өмсжээ. Өмссөн хувцас нь ванд үнэхээр зохиж, ингэж хувцаслаж байхдаа ван аргагүй л улс гүрэнд тэргүүн сайхан хүн шиг харагдах аж.
Хамба лам, ванд ойртож ирээд, жижиг хайрцаг барив. Түүний нь ван аваад нээж үзвэл хоёр алмазан унжуурга байлаа.
—           Ван эзэн энэ чинь юу юм бэ? гэж хамбаас асуув.
—           Гойд ч юм биш, гэхдээ хатагтай унжуургаа зүүхгүй л байхаа даа, зүүвэл та тоолж үзээрэй, тоолтол дөнгөж арав байвал энэ хоёр унжуургыг их эзэгтэйгээс хэн хулгайлсан байж болохыг асуугаарай гэж хамба хариуллаа.
Хамба өөд ван асуусан байртай хараад, юм асууж амжаагүй байтал, хүн бүхний амнаас гайхан шагших дуу гарав. Ван эзэн улс гүрэндээ төв сайхан тайж шиг харагдсан гэвэл хатагтай францын хамгийн гуа сайхан бүсгүй гэдэг ч дамжиггүй ажээ.
Анчны хувцас хатанд бас гайхалтай сайхан зохиж хатан цэнхэр өдтэй бүрх малгай, алмас эрдэнийн товчтой сувдан саарал өнгийн хамба хилэн цамц, мөнгөөр хатгамлаласан хээтэй, цэнхэр торгон банзал өмсжээ. Зүүн мөрөн дээр нь өд банзал хоёртой нь өнгө нийлсэн цэнхэр өнгийн туузад тогтоосон алмазан унжуурга гялалзаж харагдана,
Ван баярласандаа, хамба уурласандаа аль алины нь зүрх нь ёг хийгээд явчихлаа. Гэхдээ тэр хоёр, хатны унжуургыг тоолъё гэхэд нэлээд зайтай байлаа, хатан унжуургаа зүүх нь зүүж гэхдээ хэд байгаа бол, арав уу, арван хоёр уу?
Энэ үеэр хийл хөгжим жингэнэж, бүжиг наадам эхэлснийг мэдэгдэв. Ван эзэн цуг бүжиг хийх ёстой бэргэн рүүгээ өндөр язгуурт Орлеаны герцогтан хатан руу очив. Цөм байраа эзлэн зогсоод бүжиг наадам эхлэв.
Ван эзэн хатны өөдөөс харж бүжиг хийх зуур, хажуугаар нь өнгөрөх бүрдээ, тэр унжуургыг чадлаараа ширтэвч. тоолж тун амжихгүй байлаа. Хамбын магнайгаар хүйтэн хөлс дааварлажээ.
Арван зургаан  гаралттай  бүжиг нэг цаг хир   үргэлжлэв. Бүжиг дуусмагц тэнхимээр нэг  алга нижгэнэж,   эрэгтэйчүүл, бүсгүйчүүлээ суудалд нь хүргэж өгцгөөнө, Ван л өргөмжлөлт эрхээ ашиглан цуг бүжиглэсэн   хүнээ орхиод хатан руу яарав.
Ван эзэн, хатан дээр очоод,
—           Миний хүслийг ийнхүү анхааран гийгүүлсэнд, хатагтай танд баярлалаа гэхдээ таны унжуурганаас, хоёр дутуу байх шив, тэхлээр май танд би эргүүлж өгье гэв.
—           Юу гэнээ эзэнтэн? гэж залуу хатан гайхсан хүн болж дуу алдав. Та надад дахиад хоёрыг бэлэглэж байгаа юм уу? үгүй, тэгвэл би арван дөрвөн унжуургатай болно шүү дээ.
Ван тоолоод үзвэл, арван хоёр унжуурга цөм их хатагтайн мөрөн дээр байлаа.
Ван эзэн, хамба ламыг дуудлаа.
—           За хамба гуай энэ чинь юу гэсэн уг вэ? гэж ван ширүүн дуугарав.
Хамба үүнд,
—           Уул нь энэ хоёр унжуургыг би хатагтайд бэлэглэх гэснээ, хэлж зориглолгүй ийм арга зохиосон км гэв.
Хамбын самбаатай эелдэгт хатан огт хууртаагүй нь илтээр инээмсэглээд,
—           Их гэгээнтэн танд энэ хоёр унжуурга бодвол их эзэнтэнд арван хоёрыг цөмийг хийлгэхээс хүнд байсан байлгүй тэхлээр өөрт чинь би улам ч илүү талархаж байна гэв.
Ингээд хатан түрүүн хувцсаа сольж өмссөн өрөөндөө дахин өөрийнхөө хувцсыг өмсөхөөр ван эзэн хамба хоёрт мэхийж ёслоод цааш одлоо.
Манай ярианд гарч байгаа ихэс дээдэст анхаарал тавьж байгаад Артаньяныг түр орхиход хүрсэн билээ. Австрийн Анна хатан хамбыг ийнхүү лут чадаж гарах нөхцөлийг хийж өгсөн мань хүн олны ард нэгэн үүдний дэргэд зогсоод ван эзэн, хатан их гэгээнтэн өөрөө энэ дөрөвхөн хүн л учры нь мэдэж байгаа явдлыг ажиглаж, харж эргэлзэсхийн хэнд ч үл хайхрагдан зогсож байлаа.
Хатан өрөөндөө орчихлоо.
д' Артаньян нэгэнт явахаар завдтал, гэнэт нэг хүн мөрөнд нь аяархан хүрэх шиг эргээд хартал нэг залуу бүсгүй хойноосоо дагаад гэж дохив. Залуу бүсгүй нүүрэндээ хар хилэн баг өмсжээ. Чухамдаа өөрөөс нь ч биш,   өрөөл бусдаас болгоомжлон ийнхүү зүс царайгаа нуусан байсан гэлээ ч, д'Артаньян үүний өмнө хүргэж, хүргэлцэж байсан, ухаалаг сэргэлэн Бонасье авгайг даруй танилаа.    
Үүний өмнө тэр хоёр, хаалгачин Жермений байранд д' Артаньян бүсгүйг дуудаад хальт уулзсан билээ. Хатагтайд урагштай явж ирсэн баярт мэдээг сонсгох гэж залуу бүсгүй яараад болж өгөөгүй сэтгэлтэй болсон хоёр дөнгөж хэдхэн үг сольж амжсан юм. Иймд мань залуу бүсгүйн араас дагаж явахдаа хайрлаж дурлах, сонирхох хоёр сэтгэлд автан явлаа.
Замдаа, гудманд хүн улам цөөрөөд ирэхийн үед, д' Артаньян залуу бүсгүйг зогсоох гарыг нь шүүрч авах, ядаж ганд агшин ч билээ сайхан царайгий нь харах сэтгэлээ баясгах гэхэд, овжин бүсгүй тухай бүр түүнээс шувуухай шиг бултан мултарч амжина. Цаашаа мань хүнийг юм ярих гэтэл бүсгүй жижигхэн хуруугаа өхөөрдмөөр хөөрхөн мөртөө захирангуй байраар уруулдаа хүргэн зангахад, дагаж захирагдахаас өөр замгүй өчүүхэн ч гомдол гаргаж үл болох гаднын нэгэн хүн бий гэж д' Артаньян санав. Явж, явж өдий төдий гудам, хаалга нэвтэрсээр Бонасье авгай нэг үүд онгойлгоод мань залууг нэг тас харанхуй өрөөнд оруулчихлаа. Энд мөн дуугүй бай гэж бүсгүй түүнд зангаад, хөшигний цаана далд байгаа үүдийг онгойлгоод гарчихлаа. Үүдэн завсраар хурц гэрэл наашаа тусна.
д' Артаньян хором хиртэй дуугүй зогсоод хаана байгаагаа гайхан эргэцүүллээ, гэвч хажуу өрөөнөөс тусч байгаа гэрэл, анхилан орж ирэх дулаан сайхан агаар, мөн тэр өрөөнд хоёр гурван бүсгүйчүүдийн дуу гарч, хүндэтгэсэн байдалтай болж ирээд ёсорхуу хээнцэр үг ярилцах, хэд хэдэн удаа их эзэгтэй гэж өргөмжлөн дуудахыг үзвэл, хатны өрөгтэй зэрэгцээ өрөөнд байгаа нь дамжиггүй мэдэгдлээ.
Мань залуу сүүдэрт нуугдаад хүлээж гарав.
Хатагтай сайхан ааштай сэтгэл хангалуун байгаа, үүнд ямагт сэтгэл санаа төвшингүй, уйтгарлаж байдагт нь дасаж орхисон бараа бологч бүсгүйчүүл жаал гайхаж байгаа бололтой. Хатан ингэж сайхан ааштай байгаагаа бүжиг наадам сайхан болсон, бүжиг хийж цэнгэснээр тайлбарлалаа. Хатныг уйлж байлаа ч инээж байлаа ч нэгэнт үг зөрөх ёсгүй болохоор бүсгүйчүүл цөм Парис хотын ахлагч нарын эелдэг сайныг шагшин магтлаа.
д' Артаньян хатныг үл таних боловч, удалгүй дуугий нь нэгд үл мэдэг харийн аялгуу, хоёрт өндөр хэргэмтэй улсын үг бүрд аргагүй харагддаг захирангуй өнгөөр нь бусдынхаас ялгадаг боллоо.
Энэ нээлттэй үүд рүү хатагтай нэг ойртож, нэг холдон холхиж байгааг д' Артаньян дуулж байв, мөн хоёр гурван ч удаа нэг хүний сүүдэр үүдэн завсраар орох гэрлийг халхлав.
Тэгтэл нэг хүний гайхам гуа сайхан цагаан гар хөшигний завсраар гэнэт цухуйгаад ирлээ. д' Артаньян үүнийг өөрийнхөө шагнал мөн гэж ойлгоод сөхрөн ойчиж, гарыг шүүрэн ■аваад хүндэтгэнгүй зөөлөн үнсэв. Тэгтэл нөгөө гар алган дээр нь нэг юм тавьчхаад алга боллоо, үзвэл бөгж ажээ.
Үүд төдхөн хаагдаад, д' Артаньяны байсан өрөө таг харанхуй болчихов.
д' Артаньян бөгжийг авч зүүчхээд дахин хүлээж гарлаа. Үнэнч зүтгэлийг шагнасны дараа хайр сэтгэлийн хариу ирнэ гэж бат итгэж байв.
Үүнээс гадна, бүжиг наадам төгссөн хэдий боловч, найр наргиан дөнгөж л сая эхэлж байлаа. Оройн хоол гурван цагт идэхээр тогтсон. Гэтэл Иоанна гэгээний дуганын цамхгийн цаг дөнгөж сая хоёр цаг дөчин таван минут болж байв.
Үнэхээр ч зэргэлдээ өрөөний яриа чимээ, аажмаар холдсоор намдаад үүд дахин нээгдэж Бонасье авгай гүйн орж ирэв.
— Та юу? Ашгүй нэг ирэв үү, гэж д' Артаньян дуу тавилаа.
Залуу бүсгүй амы нь гараараа таглаад,
—           Дуугүй бай, дуугүй, сая ирсэн замаараа гараад яв гэхэд ' Артаньян дуу алдан,
—           Үгүй тэгээд би хаана хэзээ тантай уулзах юм бэ. энэ чинь! гэв.
—           Үүнийг та гэрт чинь байгаа зурвасаар олж мэднээ, яв даа явж үз, гэж залуу бүсгүй хэлээд, гудам руу гарах үүдийг нээж, д' Артаньяныг гаргав.
д' Артаньян өөрөө ганц ч үг маргаж өчүүхэн ч зөрөлгүй хүүхэд шиг үгэнд нь ороод гарч одсоныг үзвэл мань хүн үнэхээр дур сэтгэлтэй болсны гэрч билээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.22.10 5:57 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
XXIII
БОЛЗОО
д' Артаньян гэртээ гүйж ирэв. Хэдийгээр шөнийн гурван цаг болж байгаа, өөрөө Парис хотын хамгийн аюултай хэсгээр явж өнгөрөх ёстой байсан боловч, ганц ч аягүй учрал дайралдсангүй. Согтуу хүн, дурласан хүн хоёрт харж үзэх тэнгэр байдгийг бүхнээрээ мэддэг билээ. Гадаа хаалга нь дутуу хаалттай байсанд д' Артаньян орж дээшээ шатаар гараад зарцынхаа л мэдэх тусгай маягаар үүлээ тогшив. Хоёр цагийн өмнө, хотын яаман дээрээс, гэртээ хариад хүлээж бай гэж явуулсан Планше үүд тайлж өглөө.
д1 Артаньян. даруй,
—           Над захиа авчирч өгсөн үү? гэж асуув.
—           Үгүй, эрхэм ээ захиа авчирч өгсөн хүн ер үгүй, харин өөрөө хүрзэд ирчихсэн нэг захидал бий гэж Планше хариулав.
—           Юу гэсэн үг вэ энэ чинь, тэнэг минь? гэж эзнээ асуусанд, зарц нь.
—           Юу гэсэн үг вэ гэвэл, намайг гэртээ хүрч ирэх үед таны унтдаг өрөөний ширээн дээр нэг захидал байна билээ, гэтэл манай түлхүүр миний халаасанд байсан, би ер түлхүүрээ биенээсээ салгаагүй билээ гэв.
—           Тэр захидал чинь тэгээд хаа байна?
—           Эрхэм ээ, тэр байсан газраас нь би хөдөлгөөгүй. Айлд захиа тийм янзаар орж ирнэ гэсэн чинь ер үзэгдэж, харагдсан хэрэг үү, та минь! За яахав, цонх нээлттэй юм уу, ядаж дутуу хаалттай байсан гэвэл өөр хэрэг, тэгвэл би юм хэлэхгүйсэн, гэтэл үгүй шүү, Цонх бүр таг хаалттай байсан. Эрхэм ээ, та болгоомжилж үзээрэй гай муу ёроор л ирсэн захидал даг гэж Планше ярив.
д' Артаньян түүний үгийг цааш сонсолгүй өрөөндөө гүйж ороод, захидлыг даруй задлав, Бонасье авгайгаас бичсэн, ийм хэдэн мөр байлаа.
«Өөрийнхөө болон өөр хүний өмнөөс таны ачийг халуунаар хариулах гэж байна. Өнөө оройн арван цагт, Сен Клу гудамжинд, д' Эстре гуайн байшинтай залгасан жижиг байшингийн дэргэд байгаарай.».
«К.Б» гэж ээ.
Энэ захидлыг уншиж суухдаа,хайр дурлалд автсан хүмүүсийн зүрхийг нэг шаналгаж, нэг уяруулдаг амттай сайхан сэтгэл д' Артаньяны зүрх нэг тэлж, нэг базах шиг өөрт нь санагдаж байв.
Энэ залуугийн авч байгаа анхны зурвас, өөртэй нь  хийж байгаа анхны  болзоо энэ юм байна. д' Артаньяны   зүрх нь хайр сэтгэл гэдэг хорвоогийн диваажингийн босгон дээр зогсчихыг шахан байв. Эзнийхээ царай нэг улайж нэг цайхыг ажсан Планше ам нээж,
—           За яав, эрхэм ээ. Би лав тааж орхио биз, нэг өөдгүй хэрэг гарч уу?гэсэнд д' Артаньян,
—           Планше чи эндүүрчээ, үүний баталгаа болгож, ай чамд нэг зоос өгчихье дарс аваад миний эрүүл мэндийн төлөө уучих гэв.
—           Зоос хайрласанд их гялайлаа, эрхэм ээ, таны хэлснийг «ёсчлон гүйцэтгэнээ, гэхдээ! л хаалга үүд нь цоожтой айлд иймэрхүү янзаар орж ирдэг захидал чухамДаа...
—           Хонгор минь чухамдаа тэнгэрээс   бууж ирдэг юм гэж д' Артаньяныг тосч хэлсэнд, Планше.
—           Тэгвэл эрхэм танд таалалтай байгаа юм шив гэнэ.
—           Планше хонгор минь хорвоо дээр би чинь хамгийн .жаргалтай хүн.
—           Тэгээд таны жаргалтай   сайхан байгааг би   ашиглаад хэвтэж унтвал яахсан бол?
—           Тэг тэг унтаж үз.
—           Эрхэм минь, тэнгэрийн ивээл танд  хүртэх болтугай,. гэлээ гэхлээ, захиа тэгж...
Ингээд Планше толгой сэгсэрсээр цаашаа гарахыг үзвэл д' Артаньяны зоос хайрласнаар эргэлзээ бүрэн тасарсангүй бололтой.
д' Артаньян ганцаараа үлдээд зурвасыг дахин давтан уншиж, гуа сайхан хайртынхаа бичсэн үг бүрийг үнсэж үнсэж орхив. Эцэстээ мань хүн нэг юм хэвтээд, амар сайхан нойрслоо.
Өглөөний долоон цагт д' Артаньян босоод, Планшег дуудлаа. Хоёр дахь удаа дуудахад Планше үүдээр шагайсан боловч, өчигдрийн хэлмэгдэж гайхсаны ул мөр царайд нь бас л илт.
—           Планше би явлаа. Бүхэл өдөржингөө ирэхгүй байж магад. Тэхээр чи оройн долоон цаг хүртэл чөлөөтэй, харин долоон цагт хоёр морьтой бэлэн байгаарай гэж д' Артаньяныг хэлсэнд Планше:
—           Уухай тийм бий! Янз нь бид дахиад л арьсаа хүүчүүлэхээр явах нь ээ гэв.
—           Урт богино буугаа аваарай, гэхэд Планше дуу алдаад:
—           За тэр би хэлээгүй юү? Тэгж бүр мэдсэн юмаа, гайтай муу захидал гэлээ.
—           За тайвширч үз, тэнэг минь ердөө л нэг зугаалах гэсэн юм.
—           Харин тийм ээ, нөгөө нэг бууны суман бороо орж, газар дороос занга ургаж ирээд байдаг зугаатай аялал шиг л юм байгаа биз.
д' Артаньян үүнд,
—           Ингэхэд Планше гуай та айгаад байгаа бол би ганцаараа явнаа. Айж дагжиж байгаа хүнтэй ханилж явсан дорохноо, ганцаараа явсан нь дээр гэвэл, Планше.       ,
—           Эрхэм ээ та намайг гомдоож байна, миний яаж байхыг та өөрөө үзээгүй билүү гэв.
—           Тэр үнээн, гэхдээ чи хамаг эр зоригоо нэгмөсөн шавхчихсан юм шиг над санагдлаа.
—           Надад бас жаал зугаа юм үлдсэнийг эрхэм та хэрэг болоход үзэх бий. Миний эр зоригийг удаан хугацаанд хүрэлцээтэй байгаасай гэх юм бол та битгий хэт өгөөмөр зарцуулаарай харин.
—           Аа өнөө  оройны явдалд тэр  эр зориг чинь хүрэхсэн болов уу, чи юу гэж бодож байна?
—           Хүрэх байх гэж горьдож байна.
—           За сайн. Тэгвэл би чамд найдаж байна.
—           Болзсон цагт би бэлэн байна. Гэхдээ торгон цэргийн морины саравчинд, таны ганц л морь бий шиг   санасан юм.,
 
—           Одоо ганцхан байж болноо. Орой тийшээ дөрөвтэй болно.
—           Тэгвэл бид чинь морь худалдаж авахаар явсан . улс байх нээ? гэж Планшег асуухад, Д' Артаньян:
—           Яриагүй зөв гээд, гарахдаа Планше өөд долоовор хуруугаараа тоглож занав.
Гадаа үүдэн дээр Бонасье гуай зогсож байв. д'Артаньян хүндэт наймаачинтай үг дуугаралгүй өнгөрөөд явах гэсэн боловч цаадах нь тун эелдэг сайхан ааштай мэхийн мэндэлсэнд айлд хөлсөөр суусан хүн хариу мэхийхээр барахгүй юм ярихад хүрэв.
Тэгээд ч эхнэр нь өөртэй чинь энэ оройдоо, Сен Клуд Эстре гуайн байшингийн хавьд болзоо хийсэн байхад хар хүнтэй нь яаж ч жаал өршөөлгүй эс байх юм билээ. д' Артаньян наймаачин руу  чадах хирээрээ  эелдэг байртай дөхөж очив.
Хөөрхий Бонасье гуайн шоронд байсан тухай ярилцсан нь мэдээж. Бонасье гуай, Менг хотод учирсан нөгөө хүнтэй ярилцсан юмыг нь д' Артаньян дуулчихсан гэдгийг гадарлаагүй болохоор Лафема гэгч гайхал хамбын яргачны хатуу харгисын тухай ярин түүнийг яриандаа яргачин гэхээс өөрөөр нэрлэхгүй байв, мөн Бастили гяндан гийн тухай, үүд хаалганы түгжээ, гэгээвч, салхивч, сараалж, эрүү шүүлт тулгадаг багаж хэрэгслийн   тухай дэлгэрэнгүй ярьж гарлаа.
д' Артаньян түүний үгийг чих тавин чагнана.
Цадахыгаа ярьж дууссаны дараа д' Артаньян Бонасье авгайг тэхэд хэн хулгайлсныг та мэдсэн үү? Тэр нэг харамсалтай хэргийн учир, өөртэй чинь танилцах завшаан над тохиолдсоныг би мартаагүй шүү, гэлээ.
—           Аах гэж Бонасье гуай санаа  алдаад,
—           Түүнийг мэдээж хэрэг яаж надад хэлэх билээ, манай эхнэр ч мөн мэдэхгүй гэж андгайлсан. Аа та ингэхэд гэж Бонасье гуай тун цагаан цайлган дүрээр яриа дэлгэж сүүлийн хэдэн өдөр үзэгдэхгүй энэ чинь хайчаа вэ? Таныг ч тэр, танай нөхдийг гэлээ би ер үзээгүй, тэгээд өчигдөр Планшегийн таны гутлаас гөвж цэвэрлэсэн тэр их тоосонд та лав Парисын   гудмаар   явж дарагдаагүй дэгээ гэв.
—           Бонасье гуай таны зөвөө, би нөхөдтэйгөө жаахан аялал хийгээд ээ
Хол тэр үү?
—           Үгүй нэг дөчөөдхөн мод хирийн газар, Атос гуайг бид форжийн рашаан хүргэж өгөөд нөхөд маань тэнд үлдсэн
Бонасье гуайн царай айхавтар залирхаг байртай болоод.
—           Та ч яахав мэдээж хэрэг буцаад ирээ биз. Тань шиг сайхан эрийг амраг бүсгүйчүүд удаан хугацаагаар холдуулдаггүй Парист таныг хүн хүлээж ядаж байсан биз гэв.
Мань залуу инээд алдаад,
—           Үнэндээ ч хонгор Бонасье гуай минь танд үнэнээ хэлэхээс биш, тэгээд өөрөөс чинь юм нууж ер  болшгүй   хүн бололтой. Тиймээ намайг хүлээж байсан аргагүй л тэсч ядан хүлээж  байсан даа гэв.
Бонасье гуайн царай д' Артаньянд ажиглагдахааргүй жаахан   барсхийгээд явчихлаа.
Бид тэгээд, таны шалмаг түргэний шагналыг хүртэх юм бий дээ? гэхдээ наймаачны дуу жаахан хувирчхыг д'Артаньян, түрүүн эрхэм хүний царай барсхийхийг ажаагүй шигээ эс ажив.
—           Аяа! таны зөн бэлэг биелэх л болтугай гэж залуу инээв.
— Таныг ирэх эсэхийг мэдзхийн тулд л би танаас үүнийг асууж байгаа юм гэж наймаачин хариулав.
—           Энэ чинь юу гэсэн үг вэ, Эрхэм ээ? Та арай намайг хүлээх гээгүй биз дээ? гэж д' Артаньян гайхав.
—           Үгүй гэхдээ өөрөө баривчлагдаж гэрт маань хулгай орсноос хойш, хаалга дуугарах бүрд, ялангуяа шөнө дуугарахад би айгаад байх болсон юм. Яая гэх вэ, би чинь эр цэргийн хүн биш хойно.
—           За тэгвэл, намайг шөнийн нэг хоёр юм уу, гурван цагт буцаж ирэх юм уу, ерөөсөө ирэхгүй байлаа ч гэсэн та бүү айж үзээрэй гэж д' Артаньян хэлэв.
Энэ удаа Бонасье гуайн царай айхавтар зэвхийрээд явчихсанд д' Артаньян ажаад, юу болсныг асуув.
—           Зүгээр, зүгээр надад гай зовлон учирснаас хойш үе үе бие аягүй болдог муу зантай болчхоод байгаа юм, дөнгөж сая миний нуруугаар хүйт даагаад явчихлаа. Надыг бүү хайхар, танд жаргалаа хөөх, өөр ажил бий шүү дээ, гэж Бонасье гуай хариулав.
—           За тэгвэл надад үнэхээр зав чөлөө байхгүй байх нээ, Юу гэвэл би үнэхээр жаргалтай сайхан байна.
—           Одоохондоо үгүй шүү, та өөрөө орой болно гэж хэлсэн шүү дээ.
—           Яахав дээ, бурхны авралаар, орой болоод орхино. Магадгүй та өөрөө миний нэг адил жаргалаа тэсэж ядан хүлээж байж мэднэ Бонасье авгай өнөөдөр нөхөр дээрээ ирж болноо доо гэж д5 Артаньяныг хэлэхэд бүсгүйн нөхөр ихэмсгээр хариу марган:
—           Бонасье авгай өнөө орой ажилтай байна. Авгайн алба ажил түүнийг ордноос гаргадаггүй юм гэв.
—           Эелдэг зантай Бонасье гуай мннь танд л тоогүй юм даа. Өөрт минь жаргалтай сайхан байвал хавь ойрын маань улс мөн тийм байгаасай гэж би боддог юм. Янз нь энэ бүтэшгүй зүйл бололтой гэж д' Артаньян хэлэв.
Ингээд даажигнасан үгнийхээ учрыг ганцхан өөрөө л мэдэж байгаа гэж санасан мань залуу тачигнатал инээсээр цаашаа одов.
Бонасье араас нь, сайхан зугаацаарай гэж дорой дуугарав.
Гэтэл д' Артаньян энэ үгийг дуулахааргүй хол явчихсан байлаа. За тэгээд дууллаа ч гэсэн сэтгэл санаа нь ингэтэл хөөрчихөөд байсан  болохоор анхааралгүй өнгөрөхсөн биз.
д' Артаньян ингээд де Тревиль гуаинд очнхоор явлаа. Өчигдөр нэг түрхэн ороод гарах зуур юуны ч тухай олигтой ярилцах зав олдоогүйг бид санаж байгаа.
Түүнийг ирэхэд де Тревиль гуай бөөн баяр болчихсон байв. Бүжиг наадам дээр ван эзэн, хатан хоёр өөрт нь тун эелдэг сайн байсан, харин хамба сүрхий хүйтэн царайлаад байсан гэнээ.
Де Тревиль гуай бие муудлаа гэж шалтаглаад шөнийн нэг цагийн хирд гэртээ иржээ... Харин их эзэнтэн нар өглөөний зургаан цаг болгож байж Луврт буцаж харьсан гэнэ.
—           За одоо, гээд де Тревиль гуай дуугаа намсгаж, үнэхээр хоёулхнаа байгаагаа баттай мэдэх гэж өрөөгөө хянуур зэрэгцүүлэн харж одоо залуу нөхөр минь, хоёулаа өөрийн чинь тухай ярилцъя. Юу гэвэл ван эзэн баяртай байгаа, хатан дийлж бахадсан болон их гэгээнтний давагдсан эд бүгдийн шалтаг чухамдаа өөрийн чинь' урагштай яваад ирсэнтэй аль нэг талаар холбоотой гэдэг .хартал илт байна. Тэхлээр одоо соргог байлгүй горьгүй гэсэнд д' Артаньян өөдөөс нь:
—           Их эзэнтэн нарт аятай харагдах завшаантай байгаа цагтаа би юунаас айж болгоомжилж явбал таарах хэрэг вэ? гэлээ.
—           Миний үгийг итгэж юм бүхнээс болгоомжлоорой. Xaмба өөрийгөө муугаар даажигнасан хүнтэй тооцоо бодолгуй орхичих хүн огт биш, гэтэл миний танил нэг гаскон хүн ингэж даажигнажээ гэж надад санагдаад тун болж өгөхгуй байна гэж де Тревиль гуайг хэлэхэд.
—           Хамба ламтан, тантай адил юм болгоныг сайн мэдсэн тухайлан намайг л . Лондон ороод ирсэн гэж та санаж байна уу? гэж д' Артаньян гайхав.
—           Чөтгөр алгад! Ингэхлээр та Лондон ороод ирсэн хэрэг үү? Наад хуруун дээрээ гялалзаж байгаа сайхан алмазан бөгжийг арай Лондонгоос олоод ирсэн юм биш биз? д' Артаньян, дайсны өгсөн бэлэг гэгч сайн зүйл биш юм шүү болгоомжлоорой. Энэ тухай чинь нэг латин шүлэг хүртэл байдаг юм даг, гэж де Тревиль гуай хэллээ.
Латин хэлний зах зухаас чиг цээжилж ер чаддаггүй, даанч муу болохоор багшаа хүртэл цөхрөөдөг байсан д' Артаньян үүнд,
— Тэр ч тийм байлгүй нэг шүлэг байж таараа бий... гэтэл уран зохиолд дуртай де Тревиль гуай.
—           Тийм шүлэг ч бүр бий, саяхаан де Бенсерад гуай надад уншиж өгч л байсан юмсан... Байзаарай... Аа тийм санаанд, орлоо.
 
...Timeo Danaos et Dona terentes энэ чинь бэлэг өргөж байгаа дайснаас сэрэмжил гэсэн үг юм гэв.
Энэ алмасыг дайсан биш, хатан эзэн надад бэлэглэсэн юм гэж д' Артаньян хариулав.
—           Хатан гэнээ! Оёо гэж де Тревиль гуай дуугарав. Нээрээ энэ чинь хатан хүний бэлэг байнаа. Энэ бөгж лав, мянган алтан зоосноос багагүй үнэтэй. Хатан танд үүнийг хэнээр дамжуулж өгөө вэ?
—           "Хатан өөрөө надад өгсөн юм гэж д' Артаньян хэлэв.
—           Хаана тэр вэ?
—           Хатны хувцсаа сольж байсан өрөөтэй зэргэлдээ өрөөнд.
—           Ямар шүү янзаар тэр вэ?
Надад гараа үнсүүлэхээр сунгаж өгөөд, гэсэнд де Тревиль гуай д' Артаньян өөд гайхаж хараад,
—           Хатны гарыг та үнсээ юу?  гэж дуу алдав.
—           Их эзэгтэй надад тийм хишиг хүртээсэн юмаа, гэж залууг хэлэхэд,
—           Хүний дэргэд тэр үү? Ээдээ бас болгоомжгүй, даанч болгоомжгүй хүнээ дээ, гэж де Тревиль гуай хэлэв,
—           Үүнд д' Артаньян,
—           Үгүй эрхэм ээ, тайвширч үз. Үүнийг харсан хүн ер үгүй гээд болсон бүх явдлыг де Тревиль гуайд ярьж өгөв.
—           Ээдээ бүсгүй улс уу! гэж хашир цэрэг дуу алдаад, хийсвэр сэтгэлээрээ даруй танигддаг улс. Нууц, далд юм бүхэн л тэдэнд аятай сайхан...Ингэхэд та гар л үзсэн, өөр юмгүй юм шив. Хатантай өөрөө тааралдвал та түүнийг танихгүй, хатан тантай мөн тааралдаад хэн болохы чинь танихгүй юм шив.
 
—           Үгүй, энэ алмас бөгжөөр танина шүү дээ гэж залуу маргав.
—           Ингэхэд байнаа, танд нэг зөвлөгөө, нөхөр хүний сайн зөвлөгөө өгөх үү? гэж де Тревиль гуай хэлэхэд д' Артаньян:
—           Тэгвэл та надыг их гийгүүлэх сэн эрхэм ээ гэв.
—           За тэгвэл яваад, эхлээд дайралдсан инжээнд л энэ бөгжөө инжээний өгсөн үнээр өгч орхи. Хэдий шулаачин муу хүнтэй дайралдлаа ч гэсэн танд лав найман зуун алтан зоос өгнөө. Зоосонд чинь нэр гэж байхгүй, наад бөгжинд чинь зүүж яваа хүнээ хөнөөж болох айхавтар нэр байна шүү дээ залуу минь, гэсэнд д' Артаньян дуу алдаж:
—           Энэ бөгжийг худалдах гэж үү? Эзэн хатны хайрласан ■бөгжийг   худалдах гэж үү. Яасан ч үгүй! гэлээ.
—           Тэгвэл мунхаг минь, наад чулууг нь эргүүлээд зүүчих, юу гэвэл, Гасконийн ядуу тайжид ийм үнэт зүйл эх нь хайрцагнаасаа гаргаад бэлэглэдэггүйг хэн хүн андахгүй гэхэд:
—           Ингэхэд цаашдаа айж сэргийлбэл зохих юм надад байна л гэж бодоод байнаа? гэж д' Артаньян асуув.
 
Данайчуудыг бэлэг бариад ирсэн ч айна.
208
—           Залуу минь, уугьж байгаа утас залгасан дарьтай авдар дээр нойрсож байгаа хүн хүртэл өөрийг чинь бодвол айх юм огт үгүйтэй адил гэж би хэлж байна шүү.
Де Тревиль гуайн ярианы өнгөнд үнэмшиж, сэтгэл зовж эхэлсэн д' Артаньян,
—           Чөтгөр алгад! Би тэгээд яамаар байнаа? гэв.
—           Хаа ч явсан, хэдийд ч гэлээ сэрэмжтэй бай. Хамба юмыг мартдаггүй, урт гартай хүн шүү. Миний үгийг үнэмшиж үз, цаадах чинь нэг сайн чадах бий гэж де Тревиль гуай хэлэхэд:
—           Яаж тэр вэ? гэв.
—           Хээ би яаж мэдэх вэ. Шулмын бүх муу арга заль хамбын эрхшээлд байдаггүй гэж үү? Хамгийн наад захын муу юм гэвэл өөрийг чинь баривчилж мэднэ.
—           Юу? их гэгээнтний албанд байгаа цэргийн хүнийг зүрхэлж барих хүн бий гэж үү?
—           Чөтгөр алгад! Үгүй тэд чинь Атосыг баривчлахдаа зовоогүй шүү дээ. Нэг үгээр хэлэхэд л, гучин жил ордонд бараа болж байгаа хүний үгийг үнэмшиж үз, сэрэмжтэй л байхгүй бол та дүүрлээ Ер нь газар сайгүй л өстөн бий гэж хардаж яв Би үүнийг өөрт чинь хэлж байна. Аль нэг хүн арван настай хүүхэд ч гэсэн хэрүүл маргаан өдвөл зайлсхий, өдөр шөнө хэдийд ч ялгаагүй өөрт чинь хүн дайрвал ичих юмгүй шууд зугтаа, гүүрээр гарах юмаа гэхэд гишгэх газраа сайн туршиж үз, юу гэвэл гишгэсэн банз чинь цөм үсрээд орхиж мэднэ, шинэ барьж байгаа байшингийн хажуугаар өнгөрөх болбол дээшээ сайн харж яв, толгой дээр чинь чулуу унаж мэднэ, шөнө орой гэртээ ирэх хэрэг тохиолдвол зарц чинь итгэлтэй хүн бол сайн зэвсэглүүлээд дагуулж . яв. Хун бүрээс, нөхдөөсөө, ах дүүгээсээ, амрагаасаа...ялангуяа амраг бүсгүйгээс сэрэмжилж бай, гэлээ.
д' Артаньяны царай  улайчхаад
—           Амраг бүсгүйгээс гэнээ гэж давтан хэлээд, аа яагаад би тэгж амраг бүсгүйг бусдаас илүү их сэжиглэж байх ёстой юм бэ?
—           Хамбын хэрэглэдэг, бусдаасаа илүү, түргэн арга нь амраг бүсгүйчүүдийг ашиглах юм.
Бүсгүй хүн өөрийг чинь арван зоосоор худалдаж орхино шүү. санаж яв, д' Артаньян та ариун юм мэдэх үү? гэж де Тревиль гуай хэлэв.
Энэ оройдоо, Бонасье авгайтай болзсон нь д' Артаньяны санаанд орлоо. Гэхдээ шударгаар хэлэхэд ер нь бүсгүйчүүлийг де, Тревиль гуайн ингэж муугаар санаж явдаг нь д' Артаньянд хөөрхөн амрагаа өчүүхэн ч сэжиглэх сэтгэл төрүүлсэнгүй.
Де Тревиль гуай яриагаа залган,
—           Ингэхэд, танай цуг явсан гурав хаачсан бэ гэсэнд д' Артаньян?
—           Танаас би бас асуух санаатай байсан юм. Та ер сураг чимээ сонсоогүй биз? ГЭВ.
—           Ер үгүй
—           Аа би тэднийг замд орхисон л доо. Шантилы гэгч газар Портос юу юугүй хүнтэй тулалдах болоод үлдсэн. Кревкере гэгч газар Арамис мөрөндөө шархтай, Амьен гэгч газар Атос хуурамч мөнгө үйлдэн борлуулсан ялд унах болоод үлдсэн,
—           Тийм бий! Үгүй, та өөрөө тэгээд яаж мултраад явчихсан хүн бэ? гэж де Тревиль гуан асуув.
—           Үнэнээ хэлэхэд эрхэм зэ, азаар мултарсан, де Вард гуайн илдээр дээж рүүгээ хатгуулаад, азаар өөрийг нь Калэгийн зам дээр, эрвээхэйг ханатай хадаж байгаа юм шиг газартай хадаж байгаад мултарч хүрсэн дээ.
—           Энэ чинь л дутаад байж! Хамбын шадар хүн, Рошфорын садан де Вардийг шүү та минь, чиний хэлэхийг сонсоод надад, нэг санаа төрлөө, нөхөр мннь, гэж де Тревиль гуай хэлэв.       .    .
—           Ямар санаа вэ, эрхэм ээ?
—           Таны оронд би байсан бол нэг юм хийгүүштэй байна,
—           Чухам юу тэр вэ?
—           Их гэгээнтэн Парис хотоор намайг эрж байх зуур би бол дахин сэм Пикарди нутаг орж, цуг явсан нөхдөө яасныг мэдэх байсан даа. Та, ер нь тэр нөхөддөө, ийм анхаарал санаачлага тавихад болохтой дэг гэж де, Тревиль гуай хэлэв.
—           Таны энэ сайн зөвлөгөө байна би маргааш мордноо,
—           Маргааш гэнэ шүү! Өнөө оройдоо явахад яагаад болдоггүй юм бэ?
—           Өнөөдөр, хойшлуулшгүй чухаг хэргийн учир би Парист байлгүй горьгүй.
—           Ээдээ, залуу минь, зуурдын сэтгэлд автаа юу? бүсгүйчүүд биднийг урьд өмнө хөнөөсөөр ирсэн, цаашид Щ хөнөөх юм шүү дахиад хэлье. Миний үгэнд ороод, өнөө оройдоо мордож үз гэж де Тревиль гуай хэлэв.
—           Эрхэм ээ, энэ чинь болшгүй.
—           Тэхлээр, та амлачихсан юмаа?
—           Тиймээ, эрхэм ээ.
—           За, тэгвэл өөр хэрэг, харин өнөө шөнө өөрий чинь алчихдаггүй юм бол маргааш тийшээ явна гэж надад, амлачих гэж де Тревиль гуайг хэлэхэд д' Артаньян:
—           Амлая гэв.
—           Танд мөнгө хэрэггүй биз?
—           Надад тавин зоос бий. Энэ надад хүрэх байхаа,
—           Танай нөхдөд юм бий юу?
—           Бодоход, тэд .мөнгөтэй байхаа. Парисаас мордохдоо хүн тус бүр далан алтан зоостой байсан юмсан,
—           Мордохоосоо өмнө надтай уулзах уу?
ч — Гойд шинэ юм болохгүй бол уулзахгүй л байхаа даа, эрхэм ээ.
—           За тэгвэл, замдаа сайн яваарай гэхэд,
—           Гялайлаа эрхэм ээ гэж д' Артаньян дуугараад, шадар цэргүүдийнхээ төлөө Тревиль гуайн ингэж эцэг ёсоор санаа тавьдагт нь   сэтгэл уярсаар гарч одов.
Ингэхэд Атос, Портос, Арамис гурвын байраар орвол нэг нь ч эргэж ирсэнгүй. Зарц нар нь бас байхгүй, аль алины нь тухай сураггүй аж.
Залуу нөхдийнхөө татвар эмсийг д' Артаньян мэддэг байсан бол тэднээс сураглах байсан, гэтэл Портос, Арамис хоёрын амрагуудыг мэдэхгүй байлаа. Атос ч яахав, ерөөсөө амраг бүсгүй гэж үгүй   байлаа.
Торгон цэргийн хуарангийн хажуугаар өнгөрөхдөө, д' Артаньян морины саравч руу шагайтал, дөрвөн морьдын гурав нь ирчихсэн харагдав.
Гайхаж хоцорсон Планше, морьдыг хусаж, хоёрыг нь цэвэрлэж гүйцчихээд   байлаа.
Планше  д' Артаньяныг үзээд баярлаж,
—           Ээ та надтай амар мэнд уулзсан нь болж дээ, эрхэм ээ гэв.
Юу болоов гэв. Планше? гэж залууг асуухад,
—           Манай байрны эзэн, Бонасье гуайд та итгэдэг үү?
гэв.
—           Би юу? Огтхон  ч үгүй,
—           За энэ чинь зөв дөө,  эрхэм ээ.
—           Үгүй, чи юунд үүнийг асууж   байгаа юм бэ?
—           Яахав таныг түүнтэй ярилцаж байхад, юу ярьж байгааг чинь би дуулаагүй, гэхдээ хажуугаас нь ажиглаж байсан. Тэгтэл байна шүү, эрхэм ээ Бонасьегийн царай хэд хэд дахин хувираад явчихна билээ,
—           Нээрээ юу?
—           Та нөгөө авсан захидлынхаа тухай бодсоор байгаад түүнийг ажаагүй Тэхэд би захидал манайд хачин янзаар ороод ирсэнд сэтгэл зовж явсан болохоор түүний царайнаас нүд салгаагүй юм гэж Планше хэлэв.
—           За тэгээд, түүний царай чамд  ямар санагдав.
—           Мэхчин дайсны царай шиг санагдсан. Нээрээ юу?
—           Тэгээд ч s6ac, та түүнээс салж булан тойрохын хамт Бонасье малгайгаа бушуухан авч үүдээ цоожлоод, гудамжаар нөгөө тийшээ гүйсэн шүү гэв.
Нээрээ ч, Планше чиний зөв. Эд бүгд цөм над их сэжигтэй санагдаад байна. Гэхдээ чи бүү зов, энэ бүгдийн учир нарийн тодорхой болохоос нааш бид байрны хөлс түүнд ер төлөхгүй.
—           Эрхэм та мөн, төглоом тохуу хийсээр байна, за яахав, азнаж байгаад өөрөө үзэх бий.
 
Яая гэх вэ, Планше үйлтэй юмнаас зайлж болохгүй шүү
ДЭЭ.
—           Та тэгээд, оройн зугаалгаа хийхээ болихгүй л юм биз дээ эрхэм ээ?
—           Яалаа гэж Планше минь. Бонасьед хэдий их дургүй хүрэх тусмаа чиний сэтгэлийг зовоогоод байгаа, тэр захидалд дурдсан болзоонд би улам ч дуртай явах юм.
—           Үгүй эрхэм ээ, таны шийдвэр чинь хэрэв...
—           Хөдөлбөргүй шийдсэн, юм найз минь. Ингэхлээр, есөн цагт энд хуаран дээр бэлэн байж бай, би наашаа ирнэ, гэж д' Артаньян хэлэв.
Эзнийхээ хийх гэсэн юмыг хориглох ямар ч найдвар үгүйг Планше үзээд, их санаа алдаж гурав дахь морийг цэвэрлэж гарав. д' Артаньян чухамдаа туйлын болгоомжтой залуу болохоор гэртээ харихын оронд, нөгөө бэрх цагт дөрвүүлээ чихэртэй цай уусан Гасконь нутгийн хуврагийнд очиж хоол идэхээр явлаа.
XXIV АСАР
Есөн цагт д' Артаньян торгон цэргийн хуаранд иртэл Планше бэлэн хүлээж байв. Дөрөв дэх морь ирчихжээ.
Планше урт богино буугаа авсан, д' Артаньян илдтэй, бүсэндээ хоёр богино буу хавчуулжээ. Хоёулаа мордоод аяархан цаашаа хөдлөхөд таг харанхуй байсан болохоор тэдний яваад өгөхийг хун харсангүй. Планше эзнийхээ хойноос арваад алхмын  газар дагаж явна
д' Артаньян голын эрэг барьж явснаа Конферансын хаалга гэгчээр гарч, тэр цагт одоогийнхоосоо үзэмж сайнтай байсан Сен Клу орох замаар язлаа. Хотоор явж байх зуураа Планше өөрөө тогтоосон зайгаа барьж эзнээсээ хүндэтгэнгүй хоцорч явснаа замд хүн улам улам цөөрөн, харанхуй болж ирэхэд эзэндээ ойртсоор Булонийн ой руу орохын үед эзэнтэй зүгээр зэрэгцээд ирлээ. Өндөр мод найгалзан, өтгөн шугуйн завсраар сарны гэрэл гялалзсан энэ газарт Планше сүрхий айж явсныг бид нуугаад ч яахав. Зарц нь нэг л болохоо болчхоод байгааг д' Артаньян ажаад:
—           За Планше гуай, та чинь юу болоод байна? гэв.
—           Ой мод ер, сүм дугантай адил юм шиг танд санагдахгүй  юм уу, Эрхэм ээ?
—           Юугаараа тэр вэ, Планше?
—           Сүмд ч тэр, ойд ч гэлээ чанга ярьж зүрхэлмээргүй юм. Планше чи яагаад чанга ярьж айгаад
тэр биз?
—           Тиймээ эрхэм ээ, хүн бидний угийг сонсчих бий гэж айх юм.
—           Хүн сонсчих бий шүү! Бид тийм булай муухай юм яриагүй, хэн ч үүнийг зохисгүйд үзэж чадахгүй байхаа хонгор Планше минь,
Планше санаж явсан гол юм руугаа орж,
Үгүй эрхэм ээ! Тэр Бонасьегийн хөмсөг нэг л муухай залирхаг байртай, тэгээд уруулаа бас хачин татвалзуулах юм билээ гэв.
Чи ямар чөтгөрөө хийж, тэр  Бонасьег одоо  дурсаа вэ?
—           Хүний санаанд чинь, эрхэм ээ, юу орж ирсэн нь л орж ирэхээс биш, хүний өөрийн дураар   болдоггүй шүү дээ.
Энэ чинь, Планше чи өөрөө аймхай болохоор л тэгж байгаа юм.
—           Болгоомжтойг аймхайтай хутгаж болохгүй шүү. Эрхэм ээ болгоомжлох чинь сайн үйл.
—           Планше чи тэгээд, сайн үйлтэй хүн, тийм биз? гэтэл Планше:
—           Эрхэм ээ тэнд гялалзаад байгаа чинь юу вэ, бууны ам шиг оргиод, юу ч гэсэн бид доошоо бөхийвөл яасан юм гэв.
Де Тревиль гуайн сурган хэлсэн үг д' Артаньяны санаанд орж ирсэнд аман дотроо
—           Үгүй нээрээ ч, нээрэн энэ муу мал явж явж намайг ч бас айлгачих нь байна гэж үглэв.
Тэгээд д' Артаньян ухасхийж хашгарав. Планше чухам нэг эзнийхээ сүүдэр аятай хөдөлгөөн бүрий нь дуурайгаад, даруй зэрэгцлээ.
—           Яах юм бэ, эрхэм ээ, бид шөнөжин явах уу? гэж Планше асуув.
—           Үгүй, Планше чи ирэх  газраа нэгэнт ирчихээд байна.
—           Юу би идчихээр гэж?   та өөрөө яах юм бэ, эрхэм ээ?
—           Аа би цаашаа нэг жаахан явнаа.
—           Намайг тэгээд ганцааранг минь энд үлдээх нь үү?
—           Планше чи айгаад байна уу?   .
—           Үгүй, эрхэм ээ. Ганцхан танд хэлэхэд байнаа, шөнө хүйтэн болно, хүйтрэхээр үе мөчний өвчин тусдаг, үе мөчний өвчинтэй зарц бол ялангуяа тань шиг шалмаг хүнд муу хань болно шүү дээ гэв.
—           За тэгвэл, Планше чи даараад байвал тэр харагдаж байгаа гуанзархуу юманд оч. Маргааш өглөө зургаан цагт намайг үүдэн дээр нь хүлээж байгаарай.
—           Эрхэм ээ, таны өнөө өглөө хайрласан мөнгийг би ууж идчихсэн, тэхээр бээрээд ирлээ гэхэд надад ганц ч зоос байхгүй гэж Планше өчив.
—           Май хагас алтан зоос ав. Баяртай. д' Артаньян мориноос бууж, Планшед цулбуураа бариулаад нөмрөгөөр биеэ ороон даруй цаашаа одов.
—           Эзнийхээ дөнгөж бараа тасрахын   хамт Планше,
—           Бурхан минь, үгүй би мөн их даарч байна! гэж дуу алдав. Тэгээд даруй дулаацахыг   яаран гадаад бүх байдлаараа хотын зах хавийн гуанз мөн бололтой  нэг байшингийн үүдийг цохив.
Энэ зуур, нарийн зөрөг рүү эргэж орсон д, Артаньян явсаар Сен Клуд ирээд, энд мөн гол гудамжаар явалгүй шилтгээнийг тойрч, хөл цөөтэй нарийн гудамж хүрч удалгүй цаашаа, нөгөө захидалд дурссан асрын өмнө хүрч ирэв. Тэр асар тун бөглүү зэлүүд газар байх ажээ. Гудамжны нэг талд өндөр хэрэмтэй, түүний хажууд нөгөө асар байгаа, нөгөө талд нь хайстай жаахан цэцэрлэг, түүний гүнд нэг ядуухан сууц харагдана.
д' Артаньян болзсон газартаа ирээд, ирсэн тухайгаа ингэж тэгж мэдэгдээрэй гээгүй болохоор хүлээж эхлэв.
Энд нийслэл хотоос зуун мод алс байгаа гэж бодмоор нам гүм аж. д' Артаньян эргэн тойрон жаал , ажиглаад, хайс түшиж зогсов. Энэ хайс, цэцэрлэгээс цааш эх захгүй уудам газар өтгөн мананд нуугдаж, тэнд харанхуйлж харагдах ёроолгүй гүн хавцал болсон хуурамч хоосон Парис хот,үүний гэрэлт цэг болох хэдэн бүдэг одтой Парис гэгч там нойрсож байтаа.
Харин д' Артаньяны нүдэнд юм бүхэн аятай сайхан харагдаж, сэтгэл санаа нь хөөрч хөгжөөд, харанхуй газар ч гэлээ гэгээтэй саруул юм шиг санагдаж байв. Уулзах цаг юу юугүй болно.
Үнэхээр ч Сен Клугийн цамхаг дээрх цаг төдхөн арав дахин цохих дуулдав. Шөнийн харанхуйд ёолж байгаа энэ хүрлэн дуу нэг л ёрын.
Гэвч энэ цохилт бүр удтал хүлээсэн чухаг цагийн нэг
агшин болохоор залуугийн чихэнд чимэгтэй уянгатай нь аргагүй.    ,
д' Артаньян хэрэмний дэргэдэх асрын хоёр дахь давхар хаалтгүй орхисон нэг цонхноос нүд салахгүй байлаа. Тэр цонхоор бүдэгхэн гэрэл гарч хайсны цаана бөөгнөрөн ургасан модны найгасан навчсыг мөнгөлөг өнгөөр гийгүүлнэ. Ингэж таатайхан гийсэн цонхны цаана хөөрхөн Бонасье авгай түүнийг хүлээж суугаа нь илт.
Ийм амттай бодолд автсаар д' Артаньян жижиг хөөрхөн байшингаас нүд салгалгүй байж хагас цаг хүлээхдээ нэг их тэсэж ядсангүй. Байшингийн алтадсан чимэгтэй адрын тал нь гаднаас харагдаж, байшингийн бусад тавьц сэлт хээнцэр сайхан байх ёстойг харуулна.
Сен Клугийн цамхгийн цаг арав хагас болсныг мэдэгдэв.
Энэ удаа д' Артаньяны бие нэг л арзас хийгээд явчих шиг болсны тэр учрыг өөрөө хэлж мэдэхгүй билээ. Өөрөө жихүүцэж эхэлж байсан болохоороо зүгээр бие махбодтой холбогдсон юмыг сэтгэл санаашрахтай эндүүрч байж болох юмаа. Тэгснээ л арван цагт болзоогүй, арван нэгэн цагт гэснийг өөрөө буруу уншаа байлгүй гэж   санав.
Цонх уруу ойртож, гэрэлд гараад, зурвасыг дахин уншиж үзтэл андуураагүй, үнэхээр л арван цагт гэж болзоо тавьсан байв.
д' Артаньян түрүүн зогсож байсан байрандаа эргэж ирээд зогстол хүн амьтангүй, хав харанхуй хоёр, сэтгэлд нь жаахан эвгүй санагдах болж ирэв.
Арван нэгэн цаг цохичихлоо.
Бонасье авгайд гай зовлон дайраагүй байгаа гэж д' Артаньяны сэтгэл зовж эхлэв. Амрагуудын ердийн дохиогоор д' Артаньян гурвантаа алга ташлаа. Гэтэл хариу юм юу ч үгүй, ядаж цуурай ч үгүй байв. Тэгээд залуу бүсгүй өөрийг нь хүлээж байгаад унтчихаа юм уу гэж жаахан урам хугарч бодов.
Хэрэм рүү очоод авирах гэж үзсэн чинь хэрмийг шинээр шавардаж зассан, болохоор д' Артаньян дэмий хумсаа хугалахаас өөр юм болсонгүй.
Тэгтэл нөгөө навчинд нь мөнгөлөг туяа туссан мод нүдэнд нь өртөөд тэдний нэг гудамж руу бөхийж ургасан болохоор мөчир дамжиж гараад өрөөний дотор талыг харж болох юм гэж санав.
Модон дээр гарах ч амархан аж. Тэгээд ч д' Артаньян дөнгөж хорин настай болохоор багынхаа дасгалыг мартаж амжаагүй байсан хэрэг. Агшин зуур мөчир дамжиж дээшээ гараад өрөөн доторхыг харав.
д' Артаньяны нүдэнд аймшигтай юм харагдаж, нуруу руу нь хүйт даагаад явчихлаа. Тэр таатай аятайхан гэрэлд айхавтар муухай эвдэж сүйтгэсэн өрөө харагдав. Цонхны нэг шил хага үсэрсэн, өрөөний үүдийг эвдлээд хаячихсан, нугас нь санжганаж байв. Дээр нь нандин сайхан зууш тавиастай байсан бололтой ширээг унагаад, бяц гишгэгдсэн жимс, лонхны хагархай сэлт шалан дээгүүр хэвтэнэ. Өрөөний бүх юмыг харахад, энд цөхрөнгөө бартал ноцолдож тэмцэлдсэн байр илэрхий. Ингэж бөөн нурж сүйдсэн юман дотор хувцасны тасархай, мөн ширээний бүтээлэг, цонхон дээр хэд хэдэн цусан толбо байх шиг д' Артаньянд санагдав.
д' Артаньяны дотор муухай болоод гудамжинд мөн хүчирхийллийн ул мөр байгаа эсэхийг ажих гэж яаран доошоо буув.
Нам гүм шөнийн харанхуйд аятайхан бүдэг гэрэл гийсэн хэвээрээ. Ингэтэл, үүний өмнө нарийн сайн ажих санаа төрөөгүй байсан д'Артаньян одоо түрүүн ажаагүй юм олж харлаа. Зарим газраа дагтаршсан, мөн онгичиж зөөллөсөн хөрсөн дээр хүний мөр, морин туурайн мөр үзэгдлээ. Мөн Парис хотоос ирсэн бололтой тэрэгний хоёр дугуй зөөлөн хөрсөнд гүнзгий мөр үлдээж, асарт хүрээд, дахин хотын зүг эргэжээ.
д' Артаньян цаашаа ажиглаж явтал хананы хажууд бүсгүй хүний бээлий   урагдчихсан   хэвтэж   байлаа. Тэр бээлий шороонд хүрээгүй газраа шив шинэхэн, бүсгүйчүүлийн хөөрхөн гараас дурласан эрэгтэйчүүл хуу татахдаа дуртай байдаг анхилуун сайхан бээлий байв.
Цаашаа ажиглах тусмаа д' Артаньяны духанд хүйтэн хөлс улам улам дааварлаж, сэтгэл шимшрэн зовоод, амьсгаа давхацна. Гэвч өөрөө сэтгэлээ зогоож энэ асар Бонасье авгайд хамаагүй, залуу бүсгүй энэ асрын ойролцоо гэж болзсоноос, дотор нь гээгүй, тэгээд ажил төрөл нь болж өгөөгүй юм уу, нөхөр нь хардаад Парист үлдсэн байж болох юм гэж бодно.
Гэтэл зарим үед, цаглашгүй их гай гамшигт орлоо гэж дотор бодогдоод, дотор харанхуйлж зовоох сэтгэлд автдагчлан д'Артаньян мөн үүнд автаад дээрх бодол цөм оргүй арилна.
д' Артаньян тэгээд, солиорсон хүн шиг болж, их зам руу даруй ороод, саяныхаа ирсэн чиг рүү гүйсээр, усан гарам дээр очиж, гаталгагчийг шалж  эхлэв,
Орой долоон цагийн үед тэр завьчин, нэг хар ууж өмссөн, зүс, царайгаа хүнээс илтэд нууж байгаа бүсгүйг голоор наашаа гаргаж өгсөн гэнэ. Тэхдээ тухайлан тэгж танигдахгүйг хичээгээд байгаа нь завьчны анхаарлыг татаж, сайн харвал залуу сайхан бүсгүй байжээ.
Тэр үед, одоогийнхтой мөн ялгаагүй, царай зүсээ нуусан залуу сайхан бүсгүйчүүл Сен Клу өөд их л очдог байсан гэлээ гэхдээ завьчны үзсэн бүсгүй Бонасье авгай мөн гэдэгт д' Артаньян огт эргэлзсэнгүй.
Завьчны овоохойд байсан дэнг ашиглаж д' Артаньян Бонасье авгайн захидлыг дахин уншиж үзвэл Сен Клуд Эстре гуайн асрын ойролцоо, тэр гудамжинд уулзахаар яах аргагүй зөв, өөр газарт биш байв.
Юм бүхнийг харьцуулан үзвэл, Артаньяны зөн зөвдөж, их гай зовлон учирсан гэдэг үнэнтэй болж байгаа нь илт.
Энд байж байх зуур нь асарт ямар нэг өөрчлөлт гарч.шинэ юм дуулдах юм шиг д' Артаньянд санагдаад буцаж гүйв. Гудамж нөгөө л хүн амьтангүй хэвээр бүдэгхэн зөөлөн гэрэл гийсээр аж.
Тэгтэл нөгөө цэцэрлэг дотор байсан харанхуй жижиг урц д' Артаньяны санаанд орж, лав юм үзэж харсан байх магадгүй ярилцсан ч байж болно гэж бодогдов.
Явган хаалга хаалттай байсанд д' Артаньян сараалжин, дээгүүр харайж ороод уяатай нохойн хуцахыг хайхралгүй явсаар урц руу очив.
Үүд тогшиход, эхлээд хүн дуугарахгүй, нөгөө асар шиг нам гүм, гэвч д' Артаньяны эцсийн найдвар энэ урц л болохоор, тогшоод байлаа. Удалгүй муу урцын дотор аяархан хөдлөх чимээ гарч, энэ чимээгээ дуулаад чимээ гаргасан хүн өөрөө айж байх бололтой санагдана.
Тэхлээр д' Артаньян үүд тогшихоо болиод гуйж гарсанд дуу нь аргагүй сэтгэл түгшсэн, айсан, гуйж царайчилж, сайныг амласан байртай болохоор хэдий аймхай хүнийг боловч тайвшруулмаар аж. Эцсийн эцэст цонхны өмхөрч ойчиход хүрсэн муу хаалт дутуу нээгдсэнээ, урцын булан дахь дэнгийн гэрэлд, д' Артаняны мөрөвч; илд болон, богино бууны бариул харагдаад орхихын хамт л даруй дахин хаагдаж орхив. Энэ хэдий агшин зуурын хэрэг боловч, д' Артаньян өвгөний толгойг хальт харж амжив.
—           Буян бодож та миний үгийг сонс доо. Би нэг хүн хүлээсэн юм, тэгсэн чинь алга. Миний сэтгэл тун их шаналж байна. Ойр хавьд элдэв гай зовлон болоогүй биз хэлж өгөөч дээ гэж д' Артаньян гуйв.
Цонх дахин алгуур нээгдэж, өвгөний царай үзэгдсэнд, түрүүчийнхээсээ ч улам зэвхийрсэн харагдлаа.
д ' Артаньян өвгөнд, бүх явдлаа зөвхөн хүний нэр ус дурсалгүйгээр үнэн ярьж, энд нэг залуу бүсгүйтэй уулзахаар болзсон, хүлээж ядаад модон дээр гараад харсан чинь өрөөн дотор хамаг юмыг сүйтгэж түйвээсэн харагдлаа гэж хэлэв.
Өвгөн түүний үгийг анхааралтай сонсож, толгой дохиж байснаа, яриад дуусахаар толгой сэгсрэх нь тун олигтой юмны шинж биш бололтой.
—           Та юу хэлэх гэв ээ? Энэ чинь юу гэсэн үг вэ, бурхан минь хэлж өгөөч! гэж д'Артаньян дуу алдав.
Үүнд өвгөн эрхэм минь, надаас юу ч бүү асуугаарай, би үзсэн юмаа танд хэлээд өгчих юм болж гэм надад эргээд бөөн гай болно, гэж хариулав.
—           Тэгвэл танд үзсэн юм байх нээ? гэж д' Артаньян асуугаад өвгөнд нэг алтан зоос хаяж, үзэж харсан юмаа буян бодоод надад ярьж аль, таны үг бүрийг чанд хадгална гэж би тайж хүний хувиар амлая гэлээ.
д'Артаньяны царай өвгөнд үнэхээр голч шударга гуньж гутсан байртай харагдсанд,—дуулж бай гэж дохиод аяархан ярьж эхлэв.
—           Орой есөн цагийн үед гадаа гудамжинд нэг чимээ гарч дуулдсан. Юу юм бол гээд гарах гэж үүд рүү ойртож явтал нэг хүн манай цэцэрлэг рүү орох гэж байгаа харагдав. Би ядуу болохоороо хулгайчаас айдаггүй хүн тэгээд хаалгаа нээгээд гартал гурван хүн над руу бүр дөхөөд ирлээ. Цаана харанхуйд морьд хөллөсөн сүйх тэрэг, эмээлтэй морьд харагдсан. Тэр морьд янз нь тайж маягаар хувцасласан энэ улсынх бололтой байв.
«Эрхмүүдэд юу хэрэгтэй вэ? гэж би асуулаа. Дарга бололтой над санагдсан нэг нь» —Чамд шат бий юу? гэж асуусан.
«Бий дээ эрхэм ээ, миний жимсээ хураахад хэрэглэдэг шат л байна гэсэн».
«Түүнийгээ бидэнд өгөөд гэртээ ор. Май чамд хэрэг төвөг удсаны шан, энэ зоос ав. Чамд би юу ч гэсэн тэр, чи заавал харж бидний үгийг чагнах болно, тэхээр үзсэн дуулсан юмаа хүнд цухуйлгалаа л юм бол дүүрлээ гэж мэдээрэй» гэж тэр хүн  хэлэв.
Ингэж хэлээд нэг зоос хаяж өгсөнд би түүнийг олж авсан тэд шат аваад явсан.
« Би тэдний хойноос очиж хаалга хаагаад, буцаж гэртээ ирсэн дүр үзүүлснээ, даруй арын хаалгаар гарч, тэр харагдаж байгаа бут руу гэтэж очоод бүгдийг харж, бүгдийг дуулсан.
«Ирсэн гурван хүн сүйхээ чимээгүй хөдөлгөж ойртуулаад нэг ахимагдуу намхан бүдүүн хүн буулгасан. Элэгдсэн хар хувцас өмссөн тэр хүн шатаар хулчганасаар дээш гарч, өрөө рүү болгоомжтой гэгч харж үзсэнээ доош бууж ирээд:
—           Мөн байна гэж шивнэсэн.
«Надтай юм ярьсан нөгөө хүн хармаанаасаа түлхүүр гаргаж асрын үүдийг даруй онгойлгоод далд орж, хоёр нь шатаар авирсан. Өвгөн сүйхний үүдэнд үлдэж, сүйхний морьдыг хөтөч, эмээлтэй морьдыг зарц барьж байлаа».
«Гэнэт байшин дотроос муухай хашхирах дуулдаж нэг бүсгүй хүн цонхоор харайж гарах гэсэн байртай гүйгээд иртэл нөгөө хоёр хүнийг үзээд гэдрэгээ болсонд, тэр хоёр өрөө рүү үсэрч орлоо».
Цаашаа надад харагдсан юмгүй, Харин гэрийн хогшил могшлыг эвдэлж, бүсгүй хүн тусалж аврахыг гуйн орилж байснаа, төдхөн дуугүй болчихсон. Гурван хар хүн цонх руу хүрч ирээд хоёр нь бүсгүйг дамжлан буугаад сүйхэнд суулгаж хөгшин бас сүйхэнд орж суусан. Өрөөнд үлдсэн нэг нь цонх хаачхаад үүдээр гарч ирсэн. Цуг явсан хоёр нь мориндоо мордож орхиод хүлээж байлаа. Бүсгүйг сүйхэн дотор байгаа эсэхийг тэр хүн шалгаж үзээд мөн мордсон зарц хөтөчтэй зэрэгцэн суугаад, гурван хүнээр хамгаалуулсан сүйх яваад өгчихсөн дөө. Өөр үзэж дуулсан юм надад үгүй» гэж ярив.
Энэ аюулт мэдээг дуулаад гол харласан д' Артаньяны сэтгэлд уур хар буцлан шаналж, хөшөө чулуу шиг таг зогсоно.
Ийнхүү дотроо цөхрөн шаналж байгаа нь өвгөний сэтгэлийг уйлж бархирснаас илүү хөдөлгөсөн бололтой.
—           Эрхэм минь, ингэж гутраад яах вэ. Тэд чинь таны тэр сайн хүнийг алчхаагүй, энэ чинь гол зүйл шүү дээ гэв.
—           Энэ бузар хэргийг толгойлсон хүнийг та гадарлаж, байна уу? гэж д' Артаньян асуусанд.
—           Үгүй, би түүнийг танихгүй юм гэв.
—           Та тэр хүнтэй юм ярьсан болохоороо түүний царайг хараа шүү дээ.
—           Аа, та байр төрхийг нь асууж байгаа юм уу?
—           Тийм.
—           Өндөр туранхай бор царайтай үс, сахал нь хар, гадаад байдлаараа тайж хүн дээ.
д' Артаньян дуу алдан,
—           Тэр шүү, нөгөөх мөн байна. Бас л тэр хүн. Тэр янз нь миний хувьд учирсан шулам бололтой. Аа, цаад хүн нь?
—           Аль цаад хүн? гэж?
—           Намхан хүн гэдэг чинь
—           Еэ тэр ч лав язгууртан хүн биш. Тэр хүн илд зүүгээгүй, бусад нь түүнтэй ярих барихдаа тун тоомсоргүй байж билээ.
•— За тэгвэл нэг зарц энэ тэрхэн л байж хөөрхий амьтан, тэд түүний минь ер яагаа бол гэж д' Артаньян үглэнэ. Өвгөн үүнд,
—           Намайг илчилж өгөхгүй гэж та амласан шүү дээ гэвч гэсэнд д' Артаньян.
—           Дахиад ам өгье. Би тайж хүн, тайж хүн нэг үгтэй байдаг юм, тэр үгээ би нэгэнт хэлчихсэн та санаа бүү зов гэв.
Гарам руу дахин буцаж явахдаа д' Артаньяны зүрх базална. Өвгөний ярьсан тэр хүүхэн Бонасье авгай биш болох уу гэж заримдаа бодогдоод маргааш Луврт дайралдах биз гэж горьдоно. өөр нэг хүнтэй бас учир явдалтай байгаад жөтөөрхөг янаг нь мэдчихээд хулгайлчхаа юм уу гэж бас бодогдоно. Элдэв юм тааж бодон зүрх шимширч дотор харлан гутарна.
—           Нөхөд минь надтай цуг байсан болоосой, тэгсэн бол түүнийгээ олох найдлага надад ядаж байхсан. Гэвч нөхөд маань яасныг хэн мэдэх билээ гэж д' Артаньян үглэв.
Шөнө дунд хир болчихсон, Планшег эрж олох хэрэгтэй байлаа. Гэрэл харагдсан гуанз бүрийн үүдийг цохиж үзсэнд Планше ер байсангүй. Зургаа дахь гуанзанд орсон хойноо д' Артаньянд ингэж эрээд ер нэмэргүй гэж санагдав. Зарцыгаа өглөөний зургаан цагт хүлээ гэсэн болохоор, тэр одоо хаа ч байсан хамаагүй хэрэг билээ.
Тэгээд ч энэ нууц хэрэг явдал гарсан газрын ойролцоо байвал шинэ юм дуулдах юу магад гэж залууд мөн санагджээ. Ингээд зургаа дахь гуанзанд д' Артаньян саатаж сайн дарс нэг шилийг залгиад, өглөө болохыг хүлээхээр хамгийн харанхуй буланд очиж суув. Гэвч, түүний горьдлого бүтсэнгүй энд наргиж байгаа зарц, уран дархан, хөтөч зэрэг, хүндэт хүмүүсийн хараал, наргиан наадмын үг сэлтэд хулгайлагдсан хөөрхий бусгүйн ул мөрийг гаргах үг, чагнаад чагнаад ер дуулдсангүй. Тэхлээр яахав,. бусдад сэжиг төрүүлэхгүйн тулд шилтэй дарсаа ууж дуусаад буландаа аль болох эвтэйгээр сууж унтахыг оролдохоос өөр зам байсангүй. д' Артаньян хорин настай байсан энэ насан дээр хамгийн их гуньж гутарсан хүн ч гэлээ нойронд  автдаг юмаа.
Өглөөний зургаан цагт д' Артаньян сзрвэл, шөнийг муу өнгөрөөгөөд сэрэхэд байдагчлан дотор эвгүй байлаа. Бэлтгэж цөхөөд байх юмгүй унтаж байхад хүн юмы нь авчихаагүй байгаа гэж бөгж хэтэвч, буу зэвсгээ тэмтэрч үзээд, босч дарсныхаа үнийг төлөөд гарлаа. Зарцаа эрэхэд, шөнийг. бодвол өглөө дээр байх болов уу гэж горьдоно. Үнэхээр ч, шөнө хажуугаар нь огт үзэлгүй өнгөрсөн жижигхэн гуанзны өмнө шударга журамт Планше, хоёр морио бариад хүлээж байгаа харагдав.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.23.10 1:55 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16563
XXV
ПОРТОС
д' Артаньян шулуухан гэртээ харихын оронд де Тревиль гуайн гадаа мориноосоо буугаад, шатаар яаран дээшээ гарлаа. Энэ болсон бүх явдлыг де Тревиль гуайд ярьж өгөхөөр шийджээ. Энэ бүх хэргийн талаар де Тревиль гуай сайн юм зөвлөж чадах нь дамжиггүйгээс гадна, хатантай өдөр бүр уулздаг хүн болохоор, эзэгтэйдээ үнэнч сайн байсныхаа төлөө зовлонд орсон хөөрхий бүсгүйн тухай тэндээс юм дуулж болохтой билээ.
Де Тревиль гуай залуугийн яриаг төлөв, хянуур чагнахыг үзвэл, энэ хэргийг ерийн нэг янаг амрагийн явдлаас чухагт үзэж байгаа нь илт.
д' Артаньяныг ярьж дуусмагц, харин энэ хэрэгт их гэгээнтний гар хуруу орсон нь илт байна гэлээ.
—           Одоо тэгээд яах вэ? гэж д' Артаньян асуув.
—           Яах ч хэрэг алга, миний өөрт чинь хэлж байсанчлан, Парисаас аль болох түргэн явахаас өөр яах ч хэрэг алга. Би хатантай уулзаад, хөөрхий бүсгүйн яаж алга болсон тухай тодорхой ярьж өгнө, хатан лав мэдээгүй байж таараа бий. Нарийн тодорхой юм дуулахаар хатагтайд нэг сэжим гарч магад, тэгээд таныг эргэж ирэхийн цагт би сайн юм дуулгах болоод байж юу магад. Надад найд гэж де Тревиль гуай хэлэв.
Де Тревиль гуай хэдийгээр гаскон нутгийн хүн боловч хоосон ам өгдөг заншилгүй, хэрвээ нэг юм амлалаа гэвэл, хэлснээс илүү их юм хийдгийг д' Артаньян мэддэг билээ. Ингээд, д' Артаньян, түүний тус болсон, тус болох гэж байгаад нь гүнээ талархан мэхийж, мөн энэ зоримог, эр зоригт залууд үнэхээр сайн байдаг хүндэт даамал бас түүнтэй нөхөрсгөөр гар бариад, замдаа сайн явахыг ерөөв.
Де Тревиль гуайн зөвлөснөөр даруй мордох гэсэн д' Артаньян юмаа зэхэж байгааг харахаар Авсчны гудамж уруу явлаа. Гэртээ ойртож иртэл Бонасье гуай гэрийн тэрлэгтэй үүдэн дээрээ зогсож байгаа харагдав. Байрныхаа хар санаат эзний тухай хянуур зантай Планшегийн хэлж байсан бүхэн одоо д' Артаньяны санаанд орж, түүнийг  түрүүчийнхээсээ ихээ хянуур ажиж харав.. Үнэхээр ч энэ хүн шаналснаас магадгүй өөр ч шалтгаар юм уу шарлангуй цайвар царайтайгаас гадна царай нүүрий нь үрчлээ нэг хачин муухай овжин байдалтай аж. Мэхчин этгээд инээхдээ шулуун шударга хүнтэй адилгүй худлаа уйлж байгаа нулимс үнэн нулимснаас ялгаатай билээ. Худал хуурмаг бүхэн хүний өмссөн баг адил, тэр багийг хэдий сайн хийсэн байлаа ч гэсэн сайн харах юм бол үнэн царайнаас ялгаж болохтой билээ.
Ингээд Бонасье баг багдаа бүр хамгийн олхиогүй муухай баг өмссөн юм шиг д' Артаньянд санагдлаа.
Энэ хүнийг уулаас жигшдэг болохоороо д' Артаньян үг дуугаралгүй хажуугаар нь өнгөрөх гэтэл Бонасье гуай өчигдрийн шигээ өөрөө яриа үүсгэв.
—           Ингэхлээр залуу минь, бид чинь шөнө сайхан өнгөрөөж байх шив! Чөтгөр алгад, одоо чинь өглөөний долоон цаг болчхоод байна. Янз нь та ёс горимыг жаал өөрчилж, бусдыг гэрээсээ гардаг цагт буцаж ирдэг болчхоо шив гэлээ.  .
—           Эрхэм Бонасье таныг харин ингэж зэмлэхийн эрхгүй, та төлөв томоотойн дуурайл болсон хүн. Тэгээд ч залуу сайхан эхнэртэй хойно жаргал эрж давхих хэрэг юу байхав, жаргал өөрөө гэртээ хүрээд ирэх юм хойно. Тийм биз дээ, Бонасье гуай? гэж залуу асуув.
Бонасье гуайн царай хувхай цайгаад, худлаа инээмсэглэсэн байр үзүүлж.
—           Ха ха та бас наргиантай хүнээ, үгүй ингэхэд, залуу нөхөр минь, та чинь энэ шөнө хаагуур тэнүүчлээ вэ? Хөдөөний зам зугаалахад их таатай биш бололтой юмаа гэв.
д'Артаньян тоосонд пиг дарагдсан гутлаа хартал наймаачны оймс шаахай хоёр нүдэнд санамсаргүй туслаа. Үзвэл өөрийн нь гуталтай яг нэг адил шавраар туучсан юм шиг, будагдсан шавар нь тун ижилхэн аж.
Тэгтэл д' Артаньянд нэг санаа орж, хиртхийв. Нөгөө сүйх тэргэнд сууж явсан намхан, бүдүүн хижээл хүн, зэвсэг зүүж, морь унасан хүмүүсийн тэгтэл үл тоомсорлож байсан зарц аятай өвгөн гэдэг Бонасье өөрөө байж таарлаа. Эхнэрээ хулгайлах ажлыг нөхөр өөрөө удирдаж шүү.
д' Артаньянд наймаачныг багалзуурдаж алчихмаар бодол хүчтэй төрсөн хэдий боловч, бид дээр дурдсанчлан хянуур болгоомжтой залуу болохоор уураа дарлаа. Гэхдээ түүний царай мэдэгдэм хувирсанд Бонасье айж гэдрэг ухрах гэтэл, хаалганы яг хаалттай самбарын өмнө зогсож байсан болохоор түүнд тулаад дороо зогсож байхад хүрэв.
Тэгээд д' Артаньян,
—           Эрхэм та надаар даажигнаж байна, гэхдээ миний гутлыг цэвэрлэмээр байна гэхэд, таны оймс шаахай хоёрт мөн сойз хүргэмээр юм шиг надад санагдах юм. Эрхэм Бонасье гуай та хүртэл нэг газарт адал явдал эрэлхийлж явсан гэж үү? Тэгвэл ч таны  хир насны, тэгээд бас өдий залуу сайхан эхнэртэй хүнд энэ чинь уучилшгүй хэрэг шүү гэж хэлэв.
Бонасье үүнд  хариулан,
—           Оо, яалаа гэж бурхан минь. Өчигдөр би нэг чухал хэрэгтэй зарц бүсгүйн тухай сураглаж Сен Манде гэгч газар очсон юм. Одоо зам муухай байгаа болохоор тэгээд ингэж шавар шавхай болчхоод цэвэрлэж амжаагүй байгаа юм гэлээ.
Бонасьегийн очлоо гэж тэр газрын нэрийг хэлсэн нь д' Артаньяны сэжгийг нэг талаар бас баталлаа. Юу гэвэл Бонасьегийн хэлсэн Сен Манде гэгч, Сен Клугийн эсрэг зүгт байх газар билээ.
Энэ таавар д' Артаньяны сэтгэлийг нэг жаал тайвшрууллаа. Эхнэрийнхээ хаа байгааг Бонасье мэдэж байгаа бол, ийн тийм арга хэрэглэж байгаад, наймаачныг үг алдуулан, нууцыг нь дуулж болно. Ганцхан энэ таамаглалыг лавшруулах л хэрэг байлаа.
—           Эрхэм Бонасье гуай, миний эрээгүй занг та уучилж үзээрэй, гэхдээ нойргүй хоноход чинь чухам ам хатчих шахах юм. Танайхаас ганц аяга ус уухыг зөвшөөрнө үү, айл хөршийн улс ийм өчүүхэн юманд дургүйцэхгүй биз гэж д' Артаньян гуйв.
Тэгээд гэрийн эзний зөвшөөрөхийг хүлээлгүй, бушуухан дотогшоо ороод ор уруу хальт харвал, дэвсгэр сэлт нь огт хөдлөөгүй, ингэхлээр Бонасье урьд шөнө унтаж хэвтээгүй аж. Тэгвэл энэ хүн саяхан, нэг хоёр цагийн өмнө гэртээ эргэж ирж, тэхээр эхнэрийгээ хүргэх газарт нь, үгүй ядаж анхны өртөө хүртэл хүрэлцсэн байх нээ. д' Артаньян аяга ус ууж дуусаад,
—           Гялайлаа эрхэм Бонасье, надад энэ л хэрэгтэй байсан юм. Одоо би өрөөндөө орж Планшегаар гутлаа цэвэрлүүлье. тэгээд хэрэгтэй бол, дуусахаар нь таныхыг цэвэрлүүлэхээр явуулъя.
Ингээд наймаачныг үлдээхэд, цаадах нь энэ хачин үгэнд эргэж орхиод, өөрөө өөрийнхөө худлаа хэлсэн үгэнд орооцолдож орхисон юм биш байгаа гэж гайхсаар хоцров.
Шатны дээд тавцан дээр д' Артаньян айж мэгдсэн Планшетзй  уулзав.
Эзнийгээ үзмэгц Планше дуу алдаж ээ, эрхэм ээ, бас сонинтой, таныг бүр хүлээж ядлаа гэв.
Үүнд д' Артаньян юу болоо вэ? гэж асуулаа.
—           Таныг үгүй хоорондуур хэн энд ирснийг та мөрийцөвч таахгүй дээ, эрхэм ээ,
—           Хэдийд вэ тэр чинь?
—           Хагас цагийн өмнө, таныг де  Тревиль гуайнд байхад
—           Үгүй тэгээд хэн ирсэн юм бэ? бушуу хэл.
—           Де Кавуа гуай,
—           Де Кавуа гуай гэнээ?
—           Биеэрээ морилж ирсэн.
—           Их гэгээнтний торгон цэргийн даамал уу?
—           Тэр хүн.
—           Тэр хүн тэгээд намайг баривчлахаар ирээ юу?
—           Өөрөө хэдий их нялуун ааштай байсан ч гэсэн надад тэгж л санагдсан.
—           Тэгвэл тэр хүн их сайхан. ааштай байсан байх нээ?
—           Үгүй эрхэм ээ, зүгээр сүйд болоод л байсан шүү.
—           Нээрээ юу?
—           Их гэгээнтэн танд сайн байдаг, тэгээд Пале Рояль ордондоо морилж очихыг урьж байна гэж байсан.
—           Планше чи өөрөө түүнд юу гэж хариулав.
—           Таныг гэртээ үгүй болохоор яаж очих билээ, үгүй байгааг та өөрөө харж байна шүү дээ гэсэн.
—           Тэхээр чинь тэр хүн юу гэв?
—           Таныг өнөөдрийн дотор их гэгээнтнийд заавал оч гээрэй гэсэн. Тэгээд надад «их гэгээнтэн танай эзэнд тун сайн байдаг, магадгүй энэ уулзалтаас түүний цаашдын хувь заяа шийдвэрлэгдэж болох юм гэж эзэндээ хэлээрэй» гэж шивнэсэн.
д'Артаньян инээвхийлж, энэ арга хамба ламтных гэхэд их л болхи юм гэв.
—           Тийм учраас л би мөн ажиж аваад, таныг буцаж ирээд их харамсана байх гэж хэлсэн. «Хаашаа явсан юм бэ?» гэж де Кавуа гуайг асуухад «Труа шампань гэдэг газар очихоор явсан» гэж би хариулсан. «Хэзээ явсан юм бэ?» гэхэд «өчигдөр орой» гэсэн.
—           Планше, найз минь, чи үнэхээр чухаг сайн хүн юм гэж д' Артаньян үгийг нь таслав.
—           Ингэхэд эрхэм ээ, та хэрэв Кавуа гуайтай уулзахсан гэвэл, дуртай цагтаа миний үгийг няцааж, ерөөсөө хаашаа ч яваагүй л гэнэ биз гэж би бодсон юм. Тэгвэл яахав би худлаа хэлсэн болно биз, тайж хүн биш болохоор би худлаа хэлж болно шүү дээ.
—           Санаа амарч үз, Планше чи шударга сайн нэрээ алдахгүй, бид үнэхээр нэг мөч болоод мордлоо.
—           Би дөнгөж сая танд үүнийг зөвлөх санаатай байсан юм. Ингэхэд, нууц биш бол бид хаашаа явахыг хэлээч?
—           Мэдээжээр, де Кавуа гуайд чиний хэлж өгсөн чигээс эсрэг зүгт л явж таарна. Тэгээд ч, Атос, Портос, Арамис гурвын тухай миний юм дуулахсан гэж яарч байгаатай адил чи мөн Гримо Мушкетон, Базен гурвын тухай дуулахсан гэж яарч байгаа биз? гэж д' Артаньян асуув.
—           Тэгэлгүй яахав, эрхмээ би одоо ингээд ч мордсон бэлэн байна. Миний санахад одоохондоо танд Парисийн агаараас хөдөө нутгийн агаар тохиромжтой байх тэхлээр...гэж Планшег яриа дэлгэх   гэтэл  д' Артаньян хажуугаас нь:
— Тэхлээр, Планше, юмаа бэлд, тэгээд явъя. Эхлээд би,алив нэг сэжиг төрүүлэхгүйн тулд гар хоосон явлаа. Хоёулаа
 
торгон цэргийн хуаранд уулзъя. Мартсан, манай байрны эзний хувьд, Планше чиний хэлдэг зөв юм байна,цаадах чинь их гарын   новш байна шүү гэв.
—           Тэгнээ! хэн нэг хүний тухай миний хэлсэнд, эрхэм та зүгээр итгэж бай, хүнийг би царайгаар нь  шинждэг юм.
Ярилцаж тохирсон ёсоор д' Артаньян түрүүлж доош буув. Мөн хашир байхын тулд гурван нөхдийнхөө байраар бас нэг орж үзлээ. Тэдний тухай сураг чимээ ер үгүй, ганцхан Арамисын байранд, жижиг дэгжин бичгээр хаягласан, сайхан үнэр анхилсан нэг захиа ирсэн байв. д' Артаньян түүнийг эзэнд нь хүргэж өгөхөөр ав/.аа. Арван минутын дараа Планше хойноос нь торгон цэргийн хуарангийн морины саравчинд хүрч ирэв. Цаг дэмий үрэх дургүй, д' Артаньян өөрөө морио эмээллэв.
Планше хайрцгаа даруулж боосны дараа, за сайн. Одоо
үлдсэн гурван морьдыг эмээллэ, тэгээд явъя гэж д' Артаньян
хэлэв.   ,
Планше залирхуу байр гаргаж,
Бид хүн тус   бүр   хос   морьтой явбал түргэн байна гэж та бодож байна уу? гэж асуулаа. д' Артаньян үүнд,
—           Үгүй наргианы эзэн минь, дөрвөн морьтой явбал нь бид, гурван нөхдөө эсэн мэнд байдаг юм бол аваад ирж болох юм гэсэнд Планше:
—           Тэгвэл их азтай хэрэг болохсон. Гэхдээ бурхны хайр ивээлд хэзээ ч цөхрөхийн хэрэггүй гэв.
—           Болтугай гэж д' Артаньян дуугараад мордов. Ингээд торгон  цэргийн хуарангаас гарч  хоёр тийшээ салаад, нэг нь Парисаас Лавильтийн хаалгаар нөгөө нь Монмартрын хаалгаар гарч, Сен Денид уулзахаар болов. Энэ арга заль хоёулаа нарийн гүйцэтгэсэн болохоор урагштай бүтэж Пьерт гэгч газар хоёулаа зэрэг хүрч ирэв.
Өдрийн цагт Планше шөнийнхөөсөө зоригтой байсныг хэлэх хэрэгтэй.
Гэхдээ төрөлхийн хянуур зангаа тэр хоромхон зуур ч орхисонгүй, анх явахад дайралдсан муу явдлуудаас нэгийг ч мартсангүй, замд дайралдсан бүхнийг дайсанд тооцож явлаа. Үүний улмаас Планше юм л бол малгайгаа аваад байсанд, д' Артаньян түүнийг хэтэрхий эелдэг зан гаргаснаар нэг өчүүхэн хүний зарц шиг харагдуузай гэж санаад, сайн гэгч зандарчихлаа.
Гэхдээ, замд дайралдсан улс үнэхээр Планшегийн эелдэгт сэтгэл уярсан юм уу, аль энэ удаа д' Артаньяны замд саад хийхээр явуулсан хүн үгүй байсан юмсан уу, юу ч гэсэн мань хоёрт алив хэрэг төвөг учралгүй явсаар Шантильид ирж анх удаа явахдаа буусан нөгөө Гран Сен Мартен гэгч буудлын гадаа ирж буув.
Араасаа хоёр морь хөтөлсөн зарц дагуулсан залууг үзээд, буудлын эзэн үүдэн дээрээ хүндэтгэн тосож авлаа. Арван нэгэн мод хир явчихсан д' Артаньян, Портосыг энд байсан байгаагүй хамаагүй буух хэрэгтэй гэж үзлээ. Үүнээс гадна, шадар цэргийн тухай даруй асууж сураглах гэдэг бас болчимгүй хэрэг. Ингэж бодоод д' Артаньян хэний ч тухай юм асуулгүйгээр мориноос бууж, цулбуураа зарцад өгөөд, нийтийн өрөөнд орохыг үл хүссэн зочдын ордог жижиг өрөөнд оров. Ингээд нэг шил хамгийн сайн дарс, аль болох сайн хоол захиалаад, зочныг анх хараад хүндэтгэх сэтгэл төрсөн эзэнд бүр ч буурьтай санагдлаа.
Ингээд д' Артаньяны захисан юмыг агшин зуур авчирч өглөө.
Торгон цэргийн хороонд улсын шилдэг тайж нараас шилж авдгийн дээр, дөрвөн лут морьтой, зарц дагуулсан д' Артаньян, хэдий энгийн нэг хувцастай гэвч, энд сүрхий буурьтай харагдах ёстой билээ.
Буудлын эзэн өөрөө түүнд үйлчлэх гэв. д' Артаньян үүнийг үзээд хоёр аяга авчруулаад яриа үүсгэв.
д' Артаньян хоёр аяганд дарс дүүргээд, ам нээж,
—           За буудлын эелдэг эзэн гуай, танаас би хамгийн сайн дарс өгөхийг гуйсан. Тэгээд та намайг хуурсан бол чухамдаа өөрийгөө шийтгэх чинь энэ дээ. Юу гэвэл би ганцаараа юм уух тун дургүй хүн, тэхээр та надтай цуг уух болно. За ингээд хэн хэнийгээ гомдоохгүйн тулд юуны төлөө хундага •өргөх билээ? За танай буудлын урагш бүтэмжийн төлөө уучихъя гэв.
—           Эрхэм минь, тун их өршөөл сайхан ерөөл хэлсэнд их гялайлаа гэж эзнийг хэлэхэд, д' Артаньян маргаж:
 
—           Ганцхан миний үгэнд бүү хууртаарай, үүнд чинь, таны бодож байгаагаас илүү их хувиа хичээсэн юм байгаа хэрэг. Зөвхөн ажил төрөл нь урагшаа бүтэмжтэй байгаа буудалд л хүнийг сайн зочилдог. доройтож яваа буудалд, зам яваа хүн буугаад буудлын газрын хомсхон муу байдлаас болон тохь алдахад хүрдэг юм. Би өөрөө нааш цааш их явдаг, голдуу энэ замаар их явдаг хүн болохоор энэ зам дагуу бүх буудлын газрыг урагш бүтэмжтэй байгаасай гэж боддог хүн гэв.
—           Тэгнээ тэр тантай үүний өмнө нүүр учрах завшаан надад тохиолдсон юм шиг санагдаад байсан юм гэж буудлын эзэн хэлэв.
—           Тэхгүй яахав. Шантилаар би лав арав шахуу удаа явж өнгөрч байна. Үүнээс хоёр гурван удаа танай үүгээр дайрч байсан даа. Үгүй, энд би дөнгөж арав, арван хоёр хоногийн урьд буусан" шүү дээ. Би өөрийн нөхөд шадар цэргүүдээ гаргаж өгч явсан, яахав танд сануулаад өгч болно, тэдний нэг нь, эхлээд түүнийг өдсөн нэг хүнтэй муудалцаагүй юу.
—           Тийм, тийм тэр явдлыг би сайн санаж байна. Эрхэм. та янз нь Портос гуайн тухай ярьж байх шив дээ? гэж буудлын эзэн хариулав.
—           Тиймээ, миний цуг явсан хүн тийм нэртэй юм. Бурхан өршөө, түүнд золгүй муу юм дайралдаагүй биз дээ, эелдэг. аашт эзэн минь.
—           Тэхдээ цаанаа явж чадаагүйг эрхэм та өөрөө мэдээ шүү дээ.
—           Тэр үнээн, биднийг гүйцэж очно л гэсэн юм. Тэр цагаас хойш бид уулзаагүй шүү.
—           Портос гуай энд үлдэж биднийг гийгүүлсэн юм.
—           Юу? энд үлдсэн гэнээ?
—           Тиймээ эрхмээ энэ буудалд. Тэгээд үнэнийг хэлэхэд бид баахан зовууртай байгаа.
—           Юунд тэр вэ?
—           Түүний зарим зарлаганд.
—           Зовоод байх юу байгаа юм бэ? Хэрэглэсэн юмныхаа үнийг Портос төлнө биз.
—           Өө, эрхэм минь та, чухам нэг миний шарханд эм түрхэж байна, бид түүнд их юм зээлдүүлчихээд байгаа, өнөө өглөө хүртэл түүнийг мөнгөө төлөхгүй юм бол залилснаар нь надаас мөнгөө авна гэж эмч  гуай сүрдүүлсэн
—           Портос тэгээд шархадсан юм гэж үү?
—           Эрхэм ээ, үүнийг би танд дуулгаж чадахгүй.
—           Юу дуулгаж чадахгүй гэж. Түүний тухай, та чинь бусдаас илүү сайн мэдэж байх ёстой шүү дээ?
—           Тэр ч үнэн л дээ, эрхмээ. Бидний хирийн улс мэдсэн бүхнээ, тэхдээ бүр ам алдах юм бол чихээ огтлуулна гэж сануулга авсны хойно мэдсэн бүхнээ ярьж болдоггүй юм.
—           За тэгвэл, Портостой би уулзаж болох уу?
—           Бололгүй яахав, эрхмээ, шатаар дээшээ гараад, нэгдүгээр хаалгыг тогшоорой. Гэхдээ нэрээ урьдаас хэлэлгүй. болохгүй гэлүү.
—           Нэрээ урьдаас хэлэх гэнээ?
—           Тиймээ, тэхгүй бол танд муу юм учирч магадгүй.
—           Таны бодлоор надад ямар муу юм болж мэдэх юм бэ?
—           Портос гуай таныг манай гэрийнхний нэг гэж үзээд уурласандаа илдээр бүлчих юм уу, толгойгий чинь хага буудчих магад^үй.
—           Та нар түүнийг яасан юм бэ?
—           Бид түүнээс мөнгө гуйчихсан юм.
—           Аа, чөтгөр алгад, одоо би ойлголоо. Энэ үгийг Портос мөнгөгүй цагтаа дуулах тун дургүй хүн, гэхдээ бидний мэдэж байгаагаар, түүнд мөнгө байх л учиртай юм сан.
—           Бид мөн тэгж л бодсон юм эрхмээ манай буудал уулын нарийн журамтай болохоор долоо хоног бүрийн эцэст бид тооцоогоо гаргадаг юм. Тэгээд л долоо хоногийн эцсээр тооцоогоо хийе гэсэн юм. Бид янз нь зохисгүй цагт дурсчихсан юм байлгүй, мөнгө гэж дурсаж амжаагүй шахуу байтал биднийг харааж загнаад гарсан. Харин түүний өмнө мөрийтэй тоглосон хүн дэг.
—           Портос тоглосон гэнээ? Хэнтэй тэр вэ?
—           Пээ бурхан минь, хэн мэдэх вэ? Нэг явуулын эрхэмтэй хоёулаа тоглоё гэж өөрөө гуйсан байх.
—           Хамаг хэргийн учир янз нь үүнд байгаа даг. Хөөрхий Портос хуу хожигдож орхиж л дээ.
—           Морио хүртэл алдсан даг, эрхмээ, юу гэвэл, тэр хүнийг явах болоход зарц нь Портос гуайн морийг эмээллэж байгаа харагдсан. Энэ тухай тэр хүнд сануулсан чинь биднийг хүний хэрэгт хөндлөнгөөс оролцлоо, энэ морь минийх гэсэн. Бид тэр дороо энэ тухай Портос гуайд мэдэгдвэл, тайж хүний үгэнд та нар эргэлзэж байгаа бол өчүүхэн муу улс, тэр хүн морийг өөрийнх л гэж байгаа бол, тийм байж таарна гэж Портос гуай хэлсэн гэв.
—           Аргагүй л Портос мөн дөө гэж д' Артаньян хэлэв. Буудлын эзэн яриагаа үргэлжлүүлэн,
—           Тэхээр нь үнэ цэнийн талаар бид ер тохиролцохгүй улс бололтой, тэхээр, ядаж «Алтан бүргэд» гэдэг өөр буудалд шилжиж суух сан болов уу гэж түүнд би хэлсэн чинь, миний буудлыг дээр юм, эндээ үлдэнэ гэлээ. Энэ хариу миний сэтгэлд аятай санагдсан болохоор би зөрөөд байж чадсангүй. Иймд, өөрийнхөө сууж байгаа буудлын ганц олигтой өрөөг суллаад дөрвөн давхарт байгаа аятайхан өрөөнд орж үзэхгүй юу гэлээ. Тэгсэн өөрийнхөө амраг, ордны бараа бологч, өндөр хэргэмтэй бүсгүйн юү юугүй ирэхийг хүлээж байгаа болохоор, одоо сууж гийгүүлж байгаа өрөө нь ч гэлээ үүнд маш буурай болохыг би ойлгох ёстой гэнээ. Гэхдээ өөрийн нь үг аргагүй зөвтэйг би зөвшөөрөх хэдий боловч би аргагүй өөрийнхөөрөө зүтгэх хэрэгтэй болсонд, Портос гуай надтай маргалдаж төвөг удахыг хүссэн ч үгүй, богино буугаа гаргаж жижиг ширээн дээр тавиад, өөр өрөө юм уу, өөр буудалд шилжиж орох тухай яриа үүсгэж өөрийн нь хэрэгт болгоомжгүйгээр оролцсон хүний толгойг хага буудна гэлээ. Тэр цагаас аваад, өөрийн нь зарцаас өөр хэн ч түүний өрөөнд орж зүрхэлдэггүй юм.
—           Тэгвэл Мушкетон энд бий юмаа?
—           Энд бий. Та нарыг явснаас хойш тав хоног хиртэй болоод бас л их зан муутай эргэж ирсэн. Замд нь нэг аягүй юм болсон бололтой доо. Гай болоход, тэр хүн эзнээсээ илүү их овжин юм. Эзэндээ хэрэгтэй юмыг өгөхгүй нь гэж мэдээд, түүнийхээ төлөө юунаас ч буцахгүй, одоо хаа байгаа газраас нь дураараа авдаг болсон.
—           Тиймээ, Мушкетон ер эзэндээ ховор их үнэнч сайн авхаалжлаг хүн шиг надад харагдаад байдаг юм гэж д' Артаньян дуугарав.
 
—           Тун ч магадгүй юм эрхмээ. Гэхдээ ийм үнэнч зүтгэлтэй, авхаалжлаг хүн манайд жилдээ дөрөв дахин учирлаа гэвэл бид хоосорч гүйцэх нь тэр.
—           Үгүй, тэр тийм биш, юу гэвэл Портос, танай юмыг төлж өгнө.
Буудлын эзэн итгэмж муутайхан.
—           Хээн...гэж дуугарав.
—           Портост нэг өндөр язгууртан бүсгүй талтай сайн байдаг юм, тэгээд түүний танайд тавьсан өр мэт өчүүхэн юмнаас болоод тэр бүсгүй яалаа гэж сайн хүнээ хүнд байдалд орхих билээ гэж д' Артаньян хэлэв.
—           Энэ тухай юу бодож байгаагаа би танд дуулгаж зүрхэлдэгсэн болж гэм...
 
—           Та юу бодож байгаа юм бэ?
—           Бодож байгаагаар ч барахгүй, мэдэж  байгаа  юм шүү!
—           Юу мэдэж байгаа юм бэ?
 —           Мэдэж байгаагаар ч барахгүй, лавтай үнэмшсэн зүйл... Юунд та үнэмшиж орхио вэ, ярь л даа.
—           Тэр язгууртан бүсгүй чухам хэн болохыг би мэднэ.
—           Та юу?
—           Тиймээ, би.
—           Үүнийг та ямар янзаар мэдээ вэ?
 
—           Хэрэв таны даруу зантайд би итгэж болохтойсон болж гэм..
—           Тайж хүний хувьд амлая надад итгэсэндээ харамсах явдал өөрт чинь тохиолдохгүй.
—           Сэтгэл зовоод ирэхээр элдэв юм хийхэд хүрдгийг эрхэм та ойлгож байгаа шүү дээ,
—           Та тэгээд юу хийчихсэн юм дээ?
—           Авцаатай хүний эрхээс хэтэрсэн тийм юм би ер хийгээгүй.
—           Тэгээд?
—           Портос гуай тэр Герцогтны авгайд захидал бичээд шууданд өг гэж бидэнд өгсөн юм. Тэхэд өөрийг нь зарц ирээгүй байсан цаг. Өөрөө өрөөнөөсөө гарч чадахгүй байсан болохоор арга буюу биднээс гуйхад хүрсэн юм.
—           Тэгээд  цаашаа? гэж д' Артаньян асуув.
—           Захидлыг зарим үед итгэл муутай болдог шуудангаар явуулахын оронд манай нэг зарц Парис хот руу явах байсныг би ашиглаад, захидлыг өндөр язгуурт авхайтанд биеэрээ хүргэж өг гэлээ. Тэр захидлын төлөө их санаа зовоод байсан Портос гуайн хүсэлд л нийцүүлсэн хэрэг шүү дээ, энэ чинь тийм биз.
—           Бараг тийм юм биз.
—           За тэгээд тэр язгууртан бүсгүй чухам хэн болохыг та мэдэх үү?
—           Үгүй, тэр тухай би Портосоос өөрөөс нь л дуулснаас цаашгүй.
 
—           Тэр хуурмаг их язгууртан бүсгүй чухам хэн болохыг та мэдэхгүй юм биз дээ? гэж буудлын эзнийг асуухад, д' Артаньян:
—           Би танихгүй гэдгээ, дахин дуулгая гэлээ.
—           Тэр чинь Шатле хавийн хөгшин прокурорын, наана хэлэхэд тавиас доошгүй настай, тэр мөртлөө жөтөөрхөг бүсгүйн маяг үзүүлдэг Кокнар авгай юмаа. Өндөр язгууртан бүсгүй мөртөө, баавгайн гудамжинд суудаг гэхэд нь би ч гэсэн эргэлзээд байсан юм.
—           Эд бүгдийг та яаж мэдсэн юм бэ?
—           Яахав захидлыг аваад авгай их уурлаж, Портос гуайг тогтворгүй амьтан лав бүсгүйн төлөө илдээр бүлүүлээ биз гэж аашилсан гэнэ билээ.
—           Тэгвэл,  Портос илдээр бүлүүлсэн юм шив?
—           Оо бурхан минь,   энэ чинь, би юу хэлчхэв ээ?
—           Портосыг та илдээр бүлүүлсэн гэж хэлсэн.
—           Тийм нь ч тийм, гэхдээ энэ тухай ярихыг тэр өөрөө чанд хориглосон юм.
—           Яагаад тэр билээ?  
—           Яагаад гэнээ! Яахав та нарыг явахын үед нөгөө хэрүүл өдсөн хүнээ нэвт бүлнэ гэж амлаад байсан, гэтэл Портос гуай хэдий сайрхсан боловч цаад хүн өөрийг нь харин бүлээд унагаачихгүй юу. Тэхээр адал явдлаа ярьж сэтгэлийг нь уяраахыг оролддог нөгөө язгууртан бүсгүйгээсээ бусад бүх юмны хувьд тун бардам зантай Портос гуай илдээр бүлүүлснээ хэнд ч  мэдэгдэх дургүй байгаа юмаа.
—           За тэгвэл ингэж бүлүүлсэн дээ л Портос хэвтээд байгаа юм бий.
—           Тиймээ, танд гэж хэлэхэд, лут бүлүүлсэн шүү. Танай нөхрийн амийг биетэй нь лав хадаасаар  бөхөлсөн юм даг шүү.
—           Тэгвэл, тулалдах үед та харж байсан байх нээ?
—           Хэрэгт дурлаж, тэдний хойноос дагаж очоод өөрсдөд нь үзэгдэхээргүй газраас харсан юм.
—           За тэгээд яаж шүү тулалдав даа?
—           Тийм нэг их удаан ч юм болсонгүй. Тэд байраа эзлэн зогстол цаад хүн хурдан гэгч ухас хийлээ, Портос гуай хамгаалах гэтэл цээжинд нь уртын урт төмөр нэгэнт бүлээстэй байж байхгүй юу? Портос гуай, гэдрэгээ хараад ойчсон, цаад хүн даруй илдийнхээ үзүүрийг цээжин дээр нь тавьсанд Портос гуай хүний гарт бүрэн орсноо мэдээд дийлдсэнээ хүлээсэн. Тэхлээр цаад хүн нэрий нь асууж, түүнийг д' Артаньян биш, Портос гэдгийг дуулаад, буудалд түшиж    авчраад мориндоо мордож  алга болж өгсөн.
—           Тэгвэл тэр хүн д' Артаньянтай хэрүүл өдөх санаатай байсан хүн юмаа?
—           Тийм л бололтой.
—           Тэгээд тэр хүний яасныг та ер мэдэхгүй гэж үү? гэж д' Артаньян асуулаа.
—           Үгүй, түүний өмнө түүнээс хойш ч гэсэн тэр хүнтэй ер дайралдаагүй.
—           За сайн. Дуулах гэсэн юмаа би цөмийг дууллаа. Тэхлээр Портосыг хоёрдугаар давхрын нэгдүгээр өрөөнд байгаа гэсэн байхаа?
—           Тиймээ эрхмээ манай хамгийн сайн, энэ зуур арав дахин хүн оруулж болох өрөөнд сууж байгаа хүн.
—           д' Артаньян үүнд инээд алдаад,
—           За боль сэтгэл бүү зов, Портос танд Кокнар Герцог гуайн гэргийн мөнгөөр өрөө төлнө биз гэлээ.
—           Өө эрхэм минь, тэр бүсгүй Герцог хүний ч гэргий бай, Прокурор хүний ч гэргий бай, ганцхан хэтэвчнийхээ амыг онгойлгоо л бол барав. Гэтэл үгүй шүү. Портос гуайн мөнгө нэхэх, мөн бусдыг илүүд үзэх хоёрт хаширч гүйцлээ, ганц ч сохор зоос явуулахгүй гэсэн байна билээ.
—           Та тэгээд авгайн хариуг, өөрт нь дуулгасан уу?
—           Үгүй шүү. Тэх юм болж гэм биднийг даалгасан зүйлийг нь хэрхэн биелүүлснийг өөрөө гадарлачих байлгүй яахав.
—           Тэгвэл тэр мөнгөө хүлээсээр л байгаа хүн юм биз дээ?
—           Хүлээгээд байгаа даа л хамаг учир байгаа юм. Дөнгөж өчигдөр Портос гуай тэр авгайд дахин нэг захиа бичсэн, харин энэ удаа түүний зарц шууданд аваачиж өгсөн дөө.
—           Та тэгээд, прокурорын авгайг хөгшин, царай зүс муутай гэсэн байхаа?
—           Наад зах нь тавин настай, Патогийн хэлж байгаагаар болж гэм царай зүс тун дорой даг.
—           Тэгвэл бүү санаа зов, тэгж тэгж авгай заавал зөөлөрч таарна. Тэгээд ч Портос танд тийм их өр тавьсан байж таарахгүй дээ.
—           Юу таарахгүй гэж? Эмчийг оролцуулалгүйгээр, хориод алтан зоос болсон. Ер юу дуртайгаа хэрэглэдэг, элбэг дэлбэг амьдарч сурсан нь бүр илт байна.
—           За яахав, амраг бүсгүй түүнийг хаячихдаг юмаа гэхэд Портост нөхөд бий гэдгийг би лавтай хэлж чадна. Тэхлээр сайн буудлын сайхан ааштай эзэн та язгуурт хүн түүний хир хэмжээнд тэнцэх сайнаар үйлчилж л бай, гэж д: Артаньян хэлэв.
—           Эрхэм ээ, та прокурорын эхнэрт шархны тухай үг цухуйлгахгүй гэж амласан шүү дээ гэж буудлын эзэн сануулав.
—           Үүнийг надад сануулах  явдалгүй, би амласан шүү дээ.
—           Мэдэх л юм бол  Портос гуай намайг алчихна шүү.
Бүү ай, тэр чинь чухамдаа гадаад сүр шигээ тийм их аймшигтай хүн биш гайгүй.
д Артаньян ингэж хэлснээр амь мөнгө хоёртоо сэтгэл их зовж байсан буудлын эзнийг жаал тайвшруулж орхиод шатаар дээш гарав.
Дээд давхрын гудманд бусдаасаа арай аятайхан харагдах нэг хаалган дээр хар бэхээр «I» гэж томоос том бичжээ. д' Артаньян үүд цохиод дотроос замаараа яв гэхийг дуулж, үүд, нээгээд өрөөнд оров.
Портос гараа дасгах гэж орон дээрээ хэвтээд Мушкетонтой тоглож байна. Мөн ил гал түлэх пийшин дотор ятууны мах шорлон шарж том пийшингийн хоёр талын ширмэн дээр хоёр савтай юм буцалж дарсаар амталсан загас, туулайн махаар чанасан шөлний хорхой хүргэсэн сайхан үнэр гарах аж. Ширээ, шүүгээний гантиг өр сэлтэн дээгүүр дарсны хоосон лонх дүүрэн өрөөстэй харагдав.
Нөхрөө үзээд, Портос баярлан дуу алдав. Мушкетон хүндэтгэн босож, д' Артаньянд суудлаа тавьж өгөөд, өөрийнхөө хяналтад байгаа бололтой савтай хоолоо үзэхээр очив.
—           Портос баярлан, ээ чөтгөр алгад, та хүрээд ирээ юм бий. Тун сайн байна. Намайг босохгүй байгаад бүү муу юм санаарай, үгүй ингэхэд миний яасныг та мэдсэн үү? гэж д'Артаньянаас жаахан зовсон байртай асуув.
—           Үгүй шүү гэж д' Артаньян хэллээ.
—           Буудлын эзэн танд юм ярьсангүй юу?
—           Таны хаа байгааг би түүнээс асуугаад, шуудхан наашаа хүрч ирлээ гэсэнд Портосын дотор жаал онгойв бололтой.
—           За тэгээд Портос та чинь яачихсан бэ? гэж д' Артаньян асуув.
—           Үгүй яахав би нөгөө хүнийг илдээрээ гурав бүлчихээд, бүрмөсөн дуусгах санаатай дөрөв дөх удаагаа бүлэх гэж байгаад чулуунд бүдэрч унаад өвдгөө булгалчихгүй юу
—           Үгүй, ерөө хөөш.
—           Үнэхээр тэгсэн шүү. Тэр муугийн зол болж тэр байхгүй юу, үгүйсэн бол би тонилгочих   байсан шүү, нээрээ,
—           Тэр хүн тэгээд хайчсан бэ?
—           Үнэндээ мэдэхгүй шүү. Тэр надаас сайн гэгч хишиг хүртээд, хариугий нь өгөх гэж оролдолгүй яваад өгсөн. Ингэхэд д' Артаньян минь та нар юу болов доо?
—           Тэгвэл тэр өвдгөө булгалснаасаа болоод л хэвтээд байгаа хэрэг үү, Портос? гэж д'Артаньян бас асуулаа.
—           Харин тийм дэмий юм байх юм л даа. Гэвч хэд хоноод би босноо.
—           Үгүй, та яагаад өөрийгөө Парис уруу аваачуулсангүй вэ, энд уйтгартай гэж жигтэйхэн байгаа биз дээ?
—           Уул нь би тэх л санаатай байсан юм, гэхдээ найз минь, танд л гэж хэлэх юм бас бий.
—           Юу тэр вэ?
 
—           Ийм хэрэг боллоо. Намайг үнэхээр өөрийн чинь хэлснээр уйдаад хэцүүдэж гүйцээд, мөн өөрөөс чинь авсан далан таван зоос хармаанд байсан болохоор би энд буусан нэг явуулын тайж хүнийг жаахан зугаа гаргах санаатай ирж шоо хаяж тоглохгүй юу гэлээ. Тэр хүн зөвшөөрөөд тоглосон чинь, миний далан таван зоос тэр хүний хармаанд орчих нь тэр. Морийг минь нэмэр болгож хөтлөөд явчихсаныг ч бүр хэлээд яахав. За тэгээд д' Артаньян та яасан бэ ингэхэд?
—           Яая гэх вэ, Портос минь, юм бүхэнд урагштай байж ямар болох биш «тоглоомд азгүй хүн дурлалд азтай байдаг» гэж зүйр уг бий шүү дээ. Дурлалд та дэндүү их азтай байдаг хүн тэхээр гай болж тоглоомд азгүй байгаа нь тэр. Аз харьсан ч танд тэгээд юухан байхав дээ. Та ер золиг шиг азтай хүн хойно, таны нөгөө герцогийн гэргий өөрт чинь даруй туслахгүй гэж үү?
—           Харин, тоглоомд тийм аз муутай болохоороо би түүнд одоогийн минь байдалд аргагүй хэрэгтэй байгаа том алтан зоос тавийг ирүүлээч гэж захиа бичсэн л дээ, гэж Портос хэнэггүй хариулав.
—           Тэгээд яасан бэ?
—           Яахав,  нэг эдлэндээ яваа бололтой, би хариу авсангүй
—           Үгүй ер өө?
—           Тийм, хариу байдаггүй, өчигдөр би тэгээд, түрүүчийнхээсээ итгэмжтэй нэг захиа бичээд явуулсан. Үгүй ингэхэд сайн найз минь та ирчхээд байна, таны тухай ярилцъя. Үнэнээ хэлэхэд та нарын тухай би жаал зовж эхэлж байлаа шүү.
д' Артаньян хоолтой сав хоосон лонхнуудыг зааж,
—           Эд бүгдийг үзэхэд, буудлын эзэн танд их муугүй юм шив дээ гэсэнд, Портос:
—           Хаанаас тэх вэ! Гурав, дөрвөн хоногийн өмнө тэр ичгүүргүй золиг надад тооцоогоо .барьж ирэхээр нь би тооцоотой нь хамт хөөгөөд гаргачихсан. Тэхлээр энд одоо би дийлсэн хүн, нэг ёсондоо түрэмгийлэгчийн байртай сууж байгаа болохоор довтолгооноос айж, зэвсэглэхийн сайнаар зэвсэглэж орхиод байхгүй юу.
д' Артаньян сав лонх уруу хуруугаараа зааж, Үгүй та нар тэгээд, үе үе гарч дайралт хийдэг юм шив дээ? гэж инээд алдав.
—           Гай болоход би биш л дээ. Золигийн муу хөл булгарчхаад босож чадахгүй хэвээр байна. Мушкетон л газар орны байдлыг хараад, идэж уух юм олдог юм гэж Портос хариулснаа, Мушкетон минь, бидэнд хүч нэмэгдэж ирсэн байна, тэхээр  нөөцөө арвижуулах хэрэгтэй болжээ гэв.
—           Мушкетон чи надад нэг тус үзүүлэх хэрэгтэй байна гэж д' Артаньян хэллээ.
—           Ямар тус вэ, эрхмээ?
—           Энэ аргаа Планшед зааж өг. Би мөн бүслэгдсэн байдалд орж болно, тэхийн цагт чиний эзнээ ингэж аятай тохитой байлгаж байгаа шиг Планше намайг байлгаж сурвал муугүй санж.
Мушкетон үүнд даруу байдлаар,
—           Эрхэм ээ, үүнээс амархан юу байхав. Жаахан авхаалжаас өөр юу ч хэрэггүй. Би хөдөө тосгонд өссөн хүн, манай эцэг чөлөө цагтаа, бусдын эдлэнд жаахан ан хийдэг хүн байсан юм.
—           Бусад цагтаа юу хийдэг хүн байсан юм бэ?
—           Надад их ашигтай юм шиг санагддаг нэг ажил эрхэлдэг байсан.
—           Ямар ажил тэр вэ?
—           Католик шашинтан хугенотуудтай тэмцэл хийдэг байсан цаг юм. Католикууд хугенотынхныг, хугенотынхан католик шажны талынхныг шашин номын төлөөнөө хөнөөсөөр байгааг үзээд манай эцэг католик, хугенот хоёр шажны аль алины талыг барьж болдог холимог шажинтай болжээ. Тэгээд манай эцэг замын хажуугийн таримал бутны цаагуур буу үүрээд сэлгүүцэж явснаа, ганц нэгээрээ явж байгаа католик шажны талын хүн үзэхтэйгээ зэрэг даруй нөгөө талын шажинд сүжиг орчхоод, цаад хүн рүү буу шагайж арваад алхам ойртоод ирэхээр нь яриа үүсгэхэд хүмүүс голдуу хэтэвчтэй мөнгөө өгч салдаг байсан. Гугенотын талын хүнтэй дайралдаад орхихын хамт манай эцэг мэдээжээр католик шажинд халуун их сүжиг ороод