#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.19 8:50 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 14 posts ] 
Author Message
PostPosted: Jul.16.10 12:12 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Ганс Христиан Андерсен

ХААНЫ ШИНЭ ХУВЦАС

Эрт урьдын цагт нэгэн хаан байжээ. Тэр хаан шинэ, сайхан хувцсанд их дуртай тул хамаг мөнгөө хувцсанд өгч сүйтгэдэг бөгөөд шинэ, сайхан хувцасны төлөө бол улс орныхоо санхүүг ч, хүн ардыг ч үл бодно. Тэр хаан бас театрт ч очдоггүй, ан ав ч сонирхдоггүй байжээ. Хаант улсынхаа хүн ардыг, ноёд түшмэдийг шинэ хувцсаа үзүүлэхэд л хэрэгтэй эд төдий бодно. Тэр хаан өдөр бүр, цаг тутамд сольж өмсдөг тусгай хувцаснуудтай. Бусад хаад вангуудыг хаана байгааг асуух юм бол их чуулганы танхимд бий гэдэг үг ихээхэн сонсогддог бол харин энэ хааныг хаана байгааг асуух юм бол хувцасны өрөөнд саатан морилж байгаа гэсэн үгийг л их сонсоно.
Хааны нийслэлд олон түмэн цөм жаргалтай суух бөгөөд хаант улсад нь гадаадын хүмүүс ч олноор ирнэ. Нэг өдөр хувцсанд дуртай хааны эзэнт улсад гадны хоёр луйварчин ирээд ийм цуу үгийг тараажээ: -Бид бол тансаг эд торго нэхдэг улс. Бидний нэхсэн торгонд хорвоод хосгүй нэг шид бий. Тэр нь юу вэ гэвэл, энэхүү торгоор хийсэн хувцсыг ухаан муутай тэнэг мулгуу, албан тушаалдаа тэнцэхгүй хүмүүс хардаггүй юм. Энэ цуу яриаг сонссон хаан: -Ямар сонин эрдэмтэй эд гээч тэр вэ. Ийм эдээр хувцас хийлгэвэл тэнэг хүнийг амархан ялгаж, албан тушаалдаа тэнцэхгүй түшмэлүүдийг мэдэж болох нь ээ. Тэр шидтэй эдээр нэг хувцас нэхүүлж авъя, - гэж шийджээ.
Ингээд нөгөө хоёр луйварчныг дуудуулж хаант улсынхаа сангаас өчнөөн төчнөөн мөнгө төлсөнд тэрхүү хоёр бачит луйварчин торго нэхэх суурийг өмнөө байрлуулан тавьж их л хичээнгүйлэн нэхэж байгаа дүр эсгэн хөдөлж тонголзох болов. Бас байн байн тэргүүн зэргийн торго мяндас авахад хэрэгтэй болов хэмээн хаант улсын сангаас нэмж мөнгө аван тулмандаа хийх бөгөөд энэ байдлаараа тэд харанхуй шөнө болтол "ажиллав". Хаан боджээ. Энэ хоёрын нэхэж байгаа ажил аль хэрдээ явж байгаа бол. Харагдахгүй юм, асуудаг юм билүү? Гэвч тэнэг мулгуу хүнд тэр сайхан эд нь харагддаггүй юм гэснийг дуулсан болохоор дотроо бас баахан эмээж байв. Тэгээд юутай ч гэсэн ажлын явцыг шалгах хүсэл нь дийлж тэрээр хоёр луйварчин руу байцаан шалгах түшмэл илгээхээр болжээ. Хаант улсын иргэд бүгд тэрхүү гайхамшигт хувцасны тухай сонсож дуулсан тул хүн бүр хэн нь тэнэг болохыг үзэх гэж их л яарцгаана.
Хаан боджээ. Шадар сайд өвгөнөө л тэр хоёр оёдолчин руу явуулъя. Тэр бол албан тушаалдаа тэнцэхээр, цэцэн шударгуу хүн тул энэ ажилд яг зохино гэж үзэв. Ингээд шадар сайд өвгөн нь тэрхүү хоёр луйварчны хувцсаа нэхэж буй байдлыг шалгахаар очоод, нүдэнд харагдах юм алга байгааг харав. Хоёр луйварчин ч өвгөн сайдыг ойртож ирээд үзэж шалга гэв. Хоёр луйварчин хоосон газар руу зааж хувцас нэхэж буй торгоны өнгө хээ, чанар сайн байгаа биз, хэмээн асуусанд хөөрхий өвгөн сайдад хэлэх үг олдсонгүй. Хичнээн нүдээ бүлтийлгэн харавч нүдэнд нь торох зүйл үзэгдсэнгүй. Дэмий л дотроо ингэж бодов: "Ай би тэнэг буюу. Түүнээс биш харагдах л ёстой баймаар". Үүнийг бусдад мэдэгдэж л хэрхэвч болохгүй. Тэгвэл би албан тушаалаа алдана. Тиймээс энэ эдийг үзсэнгүй, харсангүй л гэж хэлж хэрхэвч болохгүй. Харин энэ үед хоёр бачтаны нэг нь "Та яагаад дуугүй байна вэ" хэмээн асуусанд өвгөн сайд нүдэндээ шилээ зүүгээд ингэж өгүүлэв:
-Аяа, энэ их сайхан торго байна. Өнгө хээ нь ч тун сайхан зохиж. Та хоёрын нэхсэн эд миний санаанд их нийцэж байна. Энэ тухай би хаанд өөрийн биеэр уламжлан айлтгах болно, - гэжээ.
Хоёр нэхэгч өвгөн сайдад талархаад хорвоод хосгүй хувцасныхаа өнгөний зохицлын талаар дахин тайлбарлав. Өвгөн сайд буцаж очоод хаандаа энэ тухай айлтгав.
Өвгөн сайдыг буцсаны дараа хоёр луйварчин хөлс мөнгийг улам ихээр шаардан нэхэх нь нэмэгдэж авсан бүгдээ тулмандаа хийж байв. Хаан бас дахин өөр нэг түшмэлийг явуулж хоёр оёдолчны ажлыг шалгуулсанд тэр түшмэлийн нүд ч гэсэн өмнөх сайдын адил болж хувцас нэхэж буй гэх сууриас өөр юуг ч олж харж чадсангүй. Хоёр луйварчин ч өөрсдийн нэхэж буй хувцасны өнгө хээ, материалын сайныг магтаж сайхан эд байгаа биз хэмээн асуусанд тэрхүү түшмэл, би ямар тэнэг амьтан биш дээ. Юу ч олж харахгүй байна гэх юм бол энэ сайхан албан тушаалаа алдаж таарна гэж боджээ. Ингэж бодоод тэрээр хоёр луйварчны үгийг дагав. Тэгээд хаанд буцаж очоод үнэхээр тансаг сайхан эд байна гэж айлтгажээ. Хотын ард олон бүгд энэхүү тансаг сайхад эдээр хийсэн хааны шинэ хувцасны тухай ярилцана. Эцэст нь хаан өөрийн биеэр тэрхүү эдийг үзэхээр болж өмнө очиж ажил шалгасан хоёр түшмэлийн хамт бачит хоёр луйварчин дээр хүрч очлоо. Тэр хоёр ч хааныг үзээд хийж буй ажлаа улам илүү хийж, хамаг ур чадлаа гаргаж байгаа мэт дүрийг үзүүлэв. Хоёр шадар түшмэл ч урагш гарч хоосон суурийн зүг заан тэрхүү гайхамшигт эдийн өнгө гэгээ, зохицлыг анхааран үзнэ үү хэмээн хаанаа урив. Тэгээд хаанаасаа ингэж асуув:
-Үнэхээр гайхамшигтай байгаа биз? Үүнд хаан гайхаж: -Энэ ямар жиг байна вэ? Миний нүдэнд л юу ч харагдахгүй юм. Энэ юуны ёр вэ? Би тэнэг мулгуу юм болов ээ? Эсвэл хаан суудалдаа тэнцэхгүй байна уу? Энэ ямар хэцүү хэрэг вэ? - хэмээн бодов. Тэгээд өндөр дуугаар ингэж өгүүлэв:
-Аяа, үнэхээр сайхан эд байна. Миний санаанд яв цав нийцэж байна, хэмээн толгой дохиход олон дагагсад нь юу ч харагдахгүй байхад яаж байгаа юм бол хэмээн гайхацгаав. Дэмий л хааны үгийг даган "үнэхээр сайхан эд юм, гайхалтай сайхан" гэж би л хоцорчих вий гэсэн шиг бүгдээр шагшран магтаж баярлалдан хөөрөлдөцгөөв.
Дараагийн удаагийн их ёслолоор залрахдаа энэхүү шинэ хувцсаа өмсөх болно, хэмээн хаан айлдаад энэхүү гайхамшигтай хувцсыг хийж өгсөн хоёр луйварчныг одон тэмдгээр шагнаж "хааны шадар нэхмэлч" цолыг олгов. Их ёслолын урд өдөр тэр хоёр луйварчин нэхсэн эдээ гарган авч буй дүрийг үзүүлсний дараа том хайч барин хоосон загвар хайчилж, утасгүй зүүгээр их л нямбайлан оёж шидэж байгаа дүр гаргав. Эцэст нь нэг юм хааны шинэ хувцас бэлэн болсныг хоёр луйварчин зарлав.
Сайд түшмэл бараа бологчдоо цөмийг дагуулсаар хаантан өөрийн биеэр залран ирэв. Хоёр луйварчин ч тостой гараар баримгүй шинэ хувцсыг барьж буй дүр үзүүлэн гараа өргөж ингэж өгүүлэв:
-Харагтун. Энэ бол өмд, энэ бол цамц болой. Харин энэ бол нөмрөг. Энэ бол бусад дотоод хувцас. Бүгд аалзны шүлс мэт хөнгөн тул өмссөн хүнд огт мэдрэгдэхгүй. Хааныг дагалдан яваа олон түшмэл дэмий л шинэ хувцсыг шагшран магтаж хоосон газар руу цоо ширтэн зогсоцгооно. Хоёр луйварчин ч хаанд хандаж: -Хаантан, та одоо хуучин хувцсаа халах ажааму. Бид танд шинэ хувцсыг чинь өмсгөе, гэсэнд хаан ч хуучин хувцсаа тайлав. Хоёр бачтан хаанд шинэ хувцсыг нь өмсгөж байгаа дүр эсгэн хэсэг сүржигнэв. Ингээд шинэ хувцсаа өмсөж дуусаад хаан толины өмнө очиж нааш цааш эргэлдэн шинэ хувцсаа шинжив. Олон бүгдээр хааны шинэ хувцсыг магтан шагширч гайхан биширснээ дор дороо өгүүлэв. -Аяа энэ хувцасны өнгө гэрэл юутай сайхан бэ? Манай хаанд мөн сайхан зохиж байна шүү. Үнэхээр эрхэмсэг тансаг хувцас мөн дөө гэлцэв. Энэ үед хааныг хаант улсынхаа ард олонд гарч ёслох цаг болсныг дуулгав. Хаан ч "за би бэлэн боллоо" гээд шинэ хувцсаа дахин нэг засаж толины өмнө очин ганц хоёр эргэлдэв. Дараа нь ард олон руугаа гарахаар хааныг алхахад шинэ хувцасных нь нөмрөгийг барих хүмүүс ч даган ухасхийв. Учир нь тэрхүү гайхамшигт шинэ хувцсыг нь олж харахгүй тэнэг амьтан болж харагдахаас тэд айж байсан тул дэмий л гараа өргөн нөмрөг барьж яваа мэт дүрийг эсгэж байв. Хааныг төрийн их ёслолдоо ихэмсэг байдлаар залран явахад хурсан олон бүгдээр хааны шинэ хувцсыг шагшин магтана. -Ай, тэнгэр минь, манай хааны хувцас үнэхээр өгүүлшгүй сайхан ажээ. Хааны биед их зохистой сайхан таарч. Манай хаанд зохихгүй хувцас гэж ямар байх биш дээ, - гэлцэн байв. Тэнэг мангуу амьтан болж харагдах, албан тушаалдаа тэнцэхгүй амьтан гэж хэлэгдэхээс бүгд эмээх тул хааны шинэ хувцсыг харахгүй байгаа хэдий ч бие биенээсээ өрсөн магтаалын үгийг харамгүй урсгана. Хааны олон хувцаснуудаас үүн шиг олныг гайхуулан бишрүүлж үгийг нь барсан хувцас өмнө нь нэг ч байгаагүй билээ.
Ингэж байтал харин нэг бяцхан жаал "манай хаан шалдан байна" гэж хашгирсанд цугларсан олон тэр жаалын үгийг сонсоод: -Эзэн хаан нүцгэн явж байна, энэ жаал хааныг шалдан явж байна, гэж хэллээ хэмээн өвөр зуураа шивнэлдэн шуугилдав. Хаан энэ үгийг "үнэн үг" хэмээн ойлгож ихэд ичсэн боловч арга буюу нэгэнт гарснаас хойш хувцастай хүн шиг л явж байгаад дуусахаас өөр мэхгүй үлджээ. Ингэж бодоод харин ч улам ихэмсэг байдал гарган алхахад хааны нөмрөгийн хормойг баригч нар ч царайгаа төв болгон гараа намбатай нь аргагүй хий өргөж дээгүүр харан алхлав.

НУГАСНЫ МУУХАЙ ДЭГДЭЭХЭЙ
Хөдөө, тарианы газар зун цагт маш сайхан ажээ. Тариа будаа шарлаж, нохойн хошуу ногоорно. Өвс маш сахлаг ургаад өрөвтас шувуу урт улаан хөлөөр нааш цааш алхлан явж эхээс сурсан мисэр үгээр чал, чал чалчина. Нуга тариаланг их ой тойрон бүсэлж, ойн дунд маш гүн нуурууд байна. Аяа, тэр тариалангийн газар юутай сайхан билээ!
Тэнд гүн устай татаалаар хүрээлэгдсэн нэгэн хуучин гацаа нарны гэрэл доор орших ба хашаанаас татаалын ус хүртэл их далбагар навчтай хамхалз ургасан бөгөөд тэр хамхалз маш хөгшин тул зарим том навчин дор нь бяцхан хүүхэд босоогоороо нуугдаж болохоор.
Орчин тойрон нь аглаг гүн ойн доторхитой адил. Тэр татаалын ойр нэгэн газар нугас үүртээ өндгөө дарж хэвтээд удсан тул нилээд уйджээ.

Түүний уйтгарыг сэргээж ирэгчид их л ховор бусад олон нугас түүний дэргэд ирж хамхалзын навчин доор суун чалчихаас татаалын усанд самрахыг илүүд үзнэ. Ингэж суутал өнөөх нугасны дарсан өндөг дараа дараагаараа хагарч фифа фифа гэж дуугараад жижигхэн жижигхэн толгой өндөгний хальснаас булталзсанд нугас рафа, рафа шалав, шалав гэж шаардан байв. Дэгдээхэйнүүд чадах чинээгээрээ оролдож хальснаасаа гараад орчин тойрон дахь ногоон навчийг үзэхэд эх нь ногоон өнгө нүдэнд сайн тул хичнээн үзвэл төчнөөн үзтүгэй гэж зөвшөөрөв.
Олон зулзага битүү өндөгнөөс сая гарсан тул орчин тойрон дэлхий ертөнц юутай уужим бэ гэж гайхалдахад эх нь өгүүлрүүн:
-Та нар дэлхийг энэхэн гэнэ үү? Манай энэ дэлхий гэгч цэцэрлэгийн цаад захаас амбаагийн тариалан хүрнэ гэв.
-Би тэр хүртэл явж үзээгүй билээ. Та нар бүгд энд байна уу гээд өндийж үзтэл бас нэгэн том өндөгнөөс зулзага гарах өдий харагдав. Юутай удна вэ. Би үнэхээр залхав гээд дахин хэвттэл нэгэн хөгшин нугас түүн дээр ирээд,
-За юу болж байна гэхэд өндөг дарагч нугас:
-Нэг өндөг л их удаж байна. Одоо хүртэл ан цав ч гарсангүй.
Бусад дэгдээхэйг үзэгтүн. Би ер ийм сайхан дэгдээхэйг урьд үзсэнгүй. Цөм эцгээ дуурайсан нь гайхалтай. Тэгтэл тэр муу одоо хүртэл намайг эргэж ирсэнгүй гэхэд хөгшин нугас:
-Чи тэр хагардаггүй өндгийг надад үзүүл. Тэр лав нэгэн зүйл тахианы өндөг биз.
Би нэгэн удаа мэхлэгдэж их л зүдэрсэн билээ. Тэр тахианы цурвага уснаас айх тул усанд оруулах гэж их ядсан билээ гэв.
-Өндөг чинь аль вэ, надад үзүүл. Ай, энэ өндөг лав миний хэлснээс зайлахгүй. Үүнийг дараад яах вэ. Харин бусад ангаахайгаа самрахад сургахыг бод! гэсэнд өндөг дарагч нугас өгүүлрүүн,
-Би бас нэг жаахан хэвтээд үзье. Өдий удаан хэвтсэнээс хойш бас нэг жаахан дараад хэвтэхэд ядах юу байх вэ гэхэд - хөгшин,
-За тэгвэл өөрөө мэд гээд явав.Тэгж тэгж өнөөх том өндөг хагараад фифа, фифа гэсээр дэгдээхэй гарч ирэв.
Бие нь маш том бөгөөд үзэшгүй муухай тул эх нугас үзэж үзэж,
-Энэ яасан том хэлбэр галбиргүй муухай дэгдээхэй вэ? Бусдаас яасан ондоо амьтан гарав. Нугас биш юм болов уу. Мөн бишийг нь үзнэ дээ. Усанд түлхэж оруулъя гэж бодов.
Хойд өдөр нь сайхан дулаан өдөр болж, нар их л ээж байв. Нугас зулзагаа дагуулж татаалын зүг очоод, усанд пал хийтэл харайж ороод рафа рафа гэж дуудахад дэгдээхэйнүүд нь хойно хойноосоо цувран харайж ус руу шумбан орцгоов.
Нугас түүнийг үзээд өгүүлрүүн:
-Энэ миний хүүхэд болохоос гарахгүй. Түүний хөдлөх аашлахыг үзэгтүн. Хөлөөрөө сайхан сэлж байна. Энэ миний хүүхэд лав мөн рафа рафа, хүүхэд минь намайг дагаж явагтун. Би та нарт олныг таниулъя. Надаас битгий холдогтун. Мигуй гэж хэцүү дайсан бий шүү. Бас хааш хэрэг явбал хүний хөл дор гишгэгдэж магадгүй байдаг тул хичээж явагтун.
Би та нарыг нугасны газар аваачиж олон ах дүү нарт үзүүлье гээд нугасны газар дагуулан авчирсанд тэнд хоёр айл нугас могой загасны толгойг булаалдан хэрэлдэж байсан тул, их л дуу чимээ гарч байв.
Тэр шуугилдах самбаанд мигуй ирээд өнөөх хэрүүлтэй толгойг сэмхэн хулгайлан зугтсанд эх нугас тэр толгойд мөн санаархаж шүүрэхийг завдан амаа ангалзан өгүүлрүүн:
-Хүүхэд, энэ ертөнцийн явдал ийм байдаг шүү. Та нар тэр нэгэн хөгшин нугасны өмнө шаламгайлан очиж хөлөө хөдөлгөн хүзүүгээ бөхийлгөн ёслогтун. Энэ газар тэр нугас хамгийн их нэр хүндтэй нь бөгөөд Испани угсаатай тул бие маш бүдүүн болой.
Та нар түүний хөлд зүүсэн улаан бүчийг үзэгтүн, Тэр бол адилтгашгүй сайхан юм бөгөөд манай нугасны олох сайшаалын тэмдгийн дээд билээ. Түүнийг зүүлгэсэн нь хаанаас ч харагддаг. Хүн амьтанд шууд танигдана.
Сайн сургаалтай дэгдээхэй аав ээжээ дууриаж, алцайж гишгэдэг. За одоо толгойгоо бөхийж рафа гэж хэлэгтүн гэсэнд дэгдээхэйнүүд ээжийн заасныг дагатал бусад олон нугас үзээд, бид энд цөөдөөд байсан юм шиг энэ хэдэн муусайн юм бас энд юунд хүрч ирэв. Тай, тай! тэр нэг дэгдээхэй нь яасан муухай юм бэ.
Бид тэрнийг энд байлгахгүй гээд нэгэн нугас хүрч ирээд дэгдээхэйн шилэн хүзүүнзэс чимхээд авлаа.
Эх нугас үүнийг үзээд «Түүнийг битгий шоглогтун. Тэр та нарт муу юм хийгээгүй» гэхэд тэр чимхсэн нугас «тийм нь тийм. Гэхдээ даанч том, даанч хачин муухай тул түүнийг эндээс хөөвөл зохино» гэсэнд хөлдөө тэмдэгтэй хөгшин нугас өршөөн хөхүүлэх байдал үзүүлэн өгүүлрүүн:
-Юутай сайхан хүүхдүүд вэ. Ганц нь л санаанд баахан дутуу болжээ. Үүнийг дахиад нзг дарж үзэхгүй юу гэхэд эх нугас өчрүүн:
-Ахайтан, тэгж одоо болохгүй байна. Түүний байдал үзэсгэлэнгүй боловч санаа нь маш сайн. Бас самрахад бусдаас дутахгүй харин ч баахан илүү гэж болно. Би, санавал өсөж торнихдоо сайхан болох байх аа. Тэр үед бие нь тэгш бага болж ч магад. Энэ лав өндгөн дотор удаан хзвтсэнээс болсон байх аа. Бас эр төрсөн тул царай барагтай ч гайгүй биз ээ. Үүнд тамирлаг чадалтай байдал бий тул хойшид биеэ дааж явж чадах биз ээ гэсэнд хөгшин нугас «бусад дэгдээхэй цөм хөөрхөн байна. Та нар энд гэртээ байсан шиг байгтун, Могой загасны толгой олбол надад авчирч өгч болно» гэхэд нугасны дэгдээхэйнүүд гэртээ байгаа мэт тухалж байлаа.
Гагцхүү өндөгнөөс хамгийн сүүлд гарч царай муут болсон хөөрхий тэр нэгэн дэгдээхэй л нугас байтугай тахианд ч хүртэл түлхүүлж тоншуулан хөөгдөв.
Бүгдээр түүнийг чи том гэж хөөнө. Хөөрхий дэгдээхэй шингэх багтах газар олж ядан олон нугасны шоо доог болж шоовдорлогдов.
Анхандаа ийм байсан нь хойш улам лавширч амьтан бүхэн түүнийг хөөнө.
Ax нар эгч нар нь ч түүнд муухай аашлана: -муу золиг чамайг мигуй бариасай гэж зүхнэ. Эх нь бас түүнийг надаас холдож зайлаасай гэнэ.
Муухай дэгдээхэйг нугас чимхэн зодож, тахиа тоншин адлах бөгөөд түүнийг шувууг тэжээгч шивэгчин ч өшигчин хөөх тул үргэлж зугтаасаар хашаа нисэн давж гарав. Хашаанаас ингэж даван гарсанд ой шугуйд байсан олон бялзуухай ч түүнээс цочиж үргэн нисэв. Эд миний муухайгаас цочсон биз гэж нүдээ аньж гүйсээр зэрлэг нугас суух нэгэн их намагт хүрээд тэрхүү намагтаа хэвтэж хонов. Өглөө нь зэрлэг нугас босож түүнийг үзээд,
-Чи хаанаас ирэв - гэж асуухад дэгдээхэй түүн рүү чадах чинээгээрээ ёсолсонд
-Яасан муухай амьтан бэ - гээд гэхдээ манайхантай гэрлэхгүй бол чиний муухай хэнд хамаатай
гэв.
Хөөрхий дэгдээхэйд юун гэрлэх тухай бодол байсан аж. Хулсанд хэвтэж намгийн ус уухыг зөвшөөрвөл дээд заяа гэж бодсон тэрээр тэндээ хоёр өдөртөө хэвтэн өнжиж байтал хоёр зэрлэг галуу нисэж ирэв:
Тэр хоёр сая өндөгнөөс гарсан тул их л хөхилдөн «чи царай муутай нэг л сонин үзэгдэж бидний санаанд нийцэв, бидэнтэй нийлж нүүдлийн шувуу бол. Энүүхэн намагт хөөрхөн гэгч нь рафа рафа гэж чалчдаг хэдэн цэвэрхэн хүүхэн нугас бий. Чи хэдий муухай ч тэнд очвол нэгэн учир бий - гэтэл гэнэт буун дуу тасхийж хоёр галуу хулсан дунд үхлүүд унаж ус улаанаар эргэлдэв. Дахин буу тас хийж олон зэрлэг галуу хулсан дундаас дэгдэн ниссэнд дарийн хөх утаа усан дээгүүр униар татуулав. Гөрөөч ноход намгаар гүйлдэн, хулс зэгс зүг бүрт хөдлөн найгасанд дэгдээхэй айж тэргүүнээ жигүүрийн дор нуув. Гэтэл нэгэн аймшигтай нохой гарч ирэн урт улаан хэлээ унжуулан соёо шүдээ арзайлган дэгдээхэйд тулаад ирснээ гэнэт буцжээ. «Тэнгэр минь, миний бие маш муухай тул нохой ч халдаж зүрхлэхгүй байна» гэж бодон хулсан дотор хэвтэх нугаснай муухай дэгдээхэйн дээгүүр буун дуу зогсолтгүй дуугарч сум шун шун ниснэ.
Үдээс хойш бууны дуу чимээгүй болсонд хөөрхий дэгдээхэй ихэд айн цочсон тул бас нэг хэдэн цаг чимээгүй хэвтэж орчин тойрныг ширтэн үзээд хэвтэж буй намгаасаа яаран зугтааж өвс ногоог шувтлан гарахад их салхи хөдлөв. Үдэш нь нэгэн ядуу овоохойд тулж очжээ. Тэр муу овоохой маш хуучран өмхөрч ялзарсан боловч арайхан унах болоогүй байв.
Салхи улам ширүүн догшин болсонд дэгдээхэй айн хургаж арай гэж тогттол шуурга улам ширүүсэв. Гэтэл овоохойн үүдний нэгэн цүү мултарч дотогш шурган орж болмоор завсар гарсныг үзээд дэгдээхэй үг дуугүй шурган оров.
Овоохой дотор тахиа, мигуй хоёр бас нэг эмгэн байв. Тэр эмгэн мигуйгаа хүү гэж дуудна. Тэр мигуй нуруугаа гүдийлгэн хүрхэрч чадах бөгөөд үсийг нь эсрэг илбэл бас оч гаргаж чадна. Тахиа нь богинохон бяцхан хөлтэй тул "Богино шийрт" гэж нэрлэгдэнэ. Өндөглөхөд сайн тул эмгэн тэр тахиаг төрсөн хүүхэд мэт хайрлана. Гаднаас ирсэн дэгдээхэйг үзээд тахиа дуугарч, муур хүрхэрсэнд эмгэн юу болов гэж ийш тийш хартал нүд нь муу тул нугасны муухай дэгдээхэйг үзээд тарган эм нугас гэж андууран их л олзуурхав. Би одоо нугасны өндөгтэй болов. Одоо ганц эр нугастай болоотох юмсан гэж боджээ. Муур, тахиа хоёр биеэ биенээ энэ гэрийн эр, эм эзэн гэж үздэг байжээ. Нугасны дэгдээхэйд харин энэ талаар өөр санал бий боловч тэд түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй.
Нугасны дэгдээхэйд тахиа ингэж хэлжээ:
-Чи өндөглөж чадах уу? Чадахгүй бол амаа татаж байгаарай гэв. Нугасны муухай дэгдээхэйд бас муур нь ингэж хэлжээ:
-Чи нуруугаа гүдийлгэж байгаад хүрхэрч үсийг чинь эсрэг илбэхэд оч гаргаж чадах уу? Чадахгүй бол цэцэн мэргэдийн дэргэд чамд үг хэлэх эрх байхгүй шүү гэв.
Нугасны дэгдээхэй буланд шурган орж үг дуугүй суутал гэнэт усанд орж самрах хүсэл түүнд төржээ. Энэ тухайгаа тахианд хэлтэл, тахиа өгүүлрүүн:
-Чи юу болов! Хийх юмгүйдээ дэмийрч байна уу? Зүгээр дуугүй өндөглөвөл өндөглөөрэй, өндөглөхгүй бол ядаж муур шиг хүрхэр. Тэгвэл дэмий юм бодож суухгүй болно гэсэнд дэгдээхэй хэлэв.
-Аяа усанд самрах шумбах шиг сайхан юм хаана байна - гэсэнд тахиа донгодон өгүүлрүүн:
-Юу нь сайхан байна. Чи галзуурав уу, самрах шумбахад сайхан гэнэ шүү. Чи наадхаа муураас асуу. Миний мэддэгийн дотроос хамгийн цэцэн нь муур билээ. Чи түүнээс асуу. Бас миний эзэн эмгэнээс асуу. Дэлхий дээр түүн шиг цэцэн хүн байхгүй. Чи миний эзнийг усанд умбах шумбах дуртай гэж санана уу гэвэл дэгдээхэй:
-Чи миний санааг ойлгохгүй байна, - гэсэнд тахиа өгүүлрүүн:
-Бид чиний санааг мэдэхгүй бол хэн мэдэх билээ? Чи миний эзэн эмгэн, муур хоёроос илүү цэцэн байж чадна гэж санаа юу. Битгий илүү зан гарга. Чамд сайн байсныг санаж ач тусад минь бишир.
Чи дулаан гэр оронтой болж юм сурахтайгаа болсон биш үү. Би үүнийг чамд сайн санаанаас хэллээ. Чи эрхгүй өндөглөж сур. Эсхүл хүрхэрч сур, эсвэл оч гаргаж сур гэсэнд дэгдээхэй өгүүлрүүн:
-Би санавал дэлхийг хэсэж явах нь дээр болов уу гэжээ.
Тэгвэл чи явахгүй юу, хэмээн тахиа түүнд омогдов.
Дэгдээхэй ч гарч явав. Гараад усанд орж самарч шумбаж явахад нь олон амьтан түүнийг муухай гэж жигшин зайлж байв.
Намар болоход ой модны навч шарлаж салхинд хийсэн унаж хүйтэн жихүүн болж ирэхэд хөөрхий дэгдээхэй их л зүдрэв. Нэг үдэш бургасан дотроос маш сайхан том шувуудын сүрэг гарч ирэв. Үзвэл хүзүү урт бөгөөд уяхан цөм цасан адил цагаан өнгөтэй ажээ. Дэгдээхэй урьд тийм шувуудыг үзээгүй тул их л гайхав. Тэр бол хун шувуудын сүрэг байв.
Хун шувуудын сүрэг маш сониноор дуугарч сайхан том жигүүрээ дэлгэн дэвсээр гадаад далайн тэртээх дулаан орны зүг нисэн оджээ. Үүнийг үзээд нугасны муухай дэгдээхэйн дотор жигтэй сонин болж хунгийн сүргийн хойноос дуугарсан өөрийнхөө дууг сонсоод цочин гайхав. Тэр сайхан шувууд далд орсон тул дотроо тэднийг мартахыг хичээн усны ёроолд хүртэл шумбан орж дахин дээш хөвөн гарч байв. Тэрээр тэдгээр шувуудын сүрэгт өчүүхэн ч атаархсангүй.
-Өөрийн биеийг ийм сайхан болоосой гэж санав. Хөөрхий тэр муухай амьтан түүнийг олон нугас хүлцэн үзэж жигшихгүй бол баярын дээд гэж бодно.
Өвөл болж хүйтэн нэн чангарав. Дэгдээхэй усанд умбан шумбаж самран мөсөнд хадагдахгүйн тулд үргэлж хөдөлсөөр байсан боловч яалт ч үгүй мөсний доор орж царцав. Түүнийг хажуугаар нь өнгөрч явсан тариачин олж хараад дэргэд нь очиж модоор мөсийг нь хэмхчин дэгдээхэйг эхнэртээ аваачиж өгчээ. Дэгдээхэй ингэж дахин амьдрав.
Тариачны хүүхэд дэгдээхэйтэй тоглох гэж оролдов. Дэгдээхэй шоглон тамлуулахаас айж хүүгээс яаран сандран зугтаатал сүүтэй хөнөг дотор орчихов, гэрээр дүүрэн сүү асгарлаа. Гэрийн эзэгтэй гараа сарвалзуулан занаж дэгдээхэйг хөөлөө. Айн сандарсан дэгдээхэй тостой таваг дотор орчихоод гарах гэж ухасхийтэл гурилтай сав руу орчих нь тэр. Тэндээсээ бөөн гурил болсон муухай юм гарч ирэхэд гэрийн эзэгтэй хашгиран харааж галын хайчаар цохих гэж хөөв. Үүнийг хараад хүүхдүүд шуугилдан гүйлдэж их л хөөрөн баярлалдав. Завшаанаар хаалга нээлттэй байсан тул хөөрхий дэгдээхэй санд мэнд гүйн гарч шугуй руу ороод сая орсон цасан дээр хэсэг хэвтэв.
Өвлийн хатуу бэрх цагт хөөрхий нугасны дэгдээхэйд учирсан зовлон бүгдийг тоочин өгүүлбэл их л өрөвдөлтэй тул түүнийг энд үл өгүүлэн цааш өгүүлэхэд:
Хаврын сайхан цаг ирж нарны илч наашлан хөхөө шувууд жиргэх цагаар нугасны дэгдээхэй намаг дахь хулс зэгсний дунд амьдран сууж байв. Энэ үед гэнэт түүний жигүүр тэлэгдэн нээгдэж урьдахаасаа улам чадалтай шаламгайгаар хөдлөн нисэж эхлэв. Энэ эрчээрээ ниссээр дэгдээхэй маш сайхан цэцэрлэгт буужээ. Тэр цэцэрлэгт алмурадын модод, голт борын цэцэгс түргэн урсгалт гол мяралзан сайхан байв.
Гурван сайхан хун шувуу тэрхүү голын усанд хөвсөөр дэгдээхэйн емнөөс очив.
Дэгдээхэй ноднин харсан шувууд мөн болохыг таньж, баярлаад өмнөөс нь зоригтой нисэн очлоо. Намайг муухай амьтан ойртлоо гэж үзээд тоншвол тоншиж, албал алаг. Нугасанд чимхүүлж, тахианд тоншуулж, шивэгчинд өшиглүүлж ад шоо болж явснаас ингэсэн нь ч дээр биз гэж бодоод усан дээр нисэн бууж, тэр сайхан хун шувуудын өмнөөс самран очтол нөгөөдүүл нь далавчаа дэрвийлгэн сөхөж түүнийг уриалгахан угтан авав. Учир нь тэдгээр шувууд амьтан бүхэнд жигшигдэн ад шоо үзэгдэх үзэшгүй муухай дэгдээхэйг биш харин нэгэн сайхан хун шувууг угтан авсан нь тэр байв.
Өчнөөн олон зовлон туулсны эцэст дэгдээхэй өөрийн жинхэнэ дүр төрхийг олоод амт шимтийг нь сая бүрнээ мэдрэв.
Хун шувууд түүнийг тойрон ирж хошуугаараа илбэн таалж эрхлүүлэв, Бяцхан хүүхдүүд цэцэрлэгт орж ирээд усанд талх, тариа цацтал хамгийн бага нь хашгиран:
-Тэр нэг нь шинэ хун байна, - гэсэнд бусад нь баярлан хашгиралдаж - шинэ хун ирэв, шинэ хун ирэв гэж алгаа ташиж бүгдээр өгүүлрүүн:
-Шинэ хун хамгийн сайхан, хамгийн залуу нь байна. Хуучин хунгууд түүний өмнө толгойгоо бөхийлгөжээ гэлцэв.
Залуу хун үүнд ичингүйрч жигүүрийнхээ дор толгойгоо нуув. Нэг л хачин сонин мэдрэмж төрснөө өөрөө ч тайлбарлаж чадсангүй.
Сайхан сэтгэлтэн ихэрхэг омгорхог байж болохгүй. Залуу хун тэсгэлгүй өөрөөрөө бахдан баярлавч өчүүхэн төдий ч омгорхож ихэрхсэнгүй. Урьд хамаг бүхэнд ад шоо болж жигшигдэн хөөгдөж явсан бол одоо амьтан бүхэн түүнийг сайхан шувуудын дотроос хамгийн сайхан нь гэж шагшин магтдаг болсныг дотроо бодож байв.

Залуу хун өд жигүүрээ дэлгэн засаж ганган сайхан хүзүүгээ сунган эргэж сэтгэл зүрхний угаас би "нугасны муухай дэгдээхэй" байхдаа ийм сайхан жаргалыг зүүдлээ ч үгүй явсан шүү хэмээн хашгирчээ.


ӨВГӨН ЮУ ХИЙВЧ ЦӨМ САЙН

Урьд цагт нэгэн бяцхан байшинд тариачин өвгөн эмгэн хоёр аж төрөн суудаг байжээ. Гэр орон ядуу, ганц морьтой юм байж. Морь нь сувгийн хажууд бэлчдэг юм гэнэ. Өвгөн хааяа морио унаж хот ордог бөгөөд бусад цагт айлын ах дүү нар морийг нь хааяа гуйж хэрэглэнэ. Өвгөн эмгэн хоёрт морь байсны хэрэг бага тул худалдах юм уу эсвэл өөр хэрэгтэй зүйлээр арилжвал ч дээр юмуу хэмээн хааяа ярилцана. Гэвч юугаар арилжих билээ гэдэг байв. Эмгэн өгүүлрүүн:

-Энэ хэрэгт өвгөн чи надаас мэргэн байлгүй. Өнөөдөр хотод их худалдаа гарах юм гэдэг. Чи хот орж морио үнэ хүрвэл худалд. Эсвэл нэг юмаар арилж. Яасан ч чиний дур болтугай гээд өвгөнөө үнсээд зээлийн газар очиж худалдаа хий хэмээн явуулсанд өвгөн морио худалдвал ч худалдъя, арилжвал ч арилжъя гэж шийдээд морджээ.
Арилжаа наймаанд сүрхий ч өвгөн байж дээ. Тэр өдөр их хурц нар гарч, тэнгэрт нэг ч үүл үгүй байв. Хот орж худалдаа хийх хүн тэр өдөр их олон байсан тул морьтой нь морио унаж, тэрэгтэй нь тэргэндээ сууж, морьгүй нь явган алхаж их тоос босгон байв. Өдөр нь маш халуун байсны дээр замын хажууд сүүдэрлэх мод шугуй огт үгүй байжээ.
Өвгөнийг тэгж явж байтал нэг хүн сайхан үнээ тууж явав. Өвгөн үнээг хараад «Энэ сайн сүүтэй үнээ юм шиг байна мориороо солих юмсан» гэж бодоод
-Хүүе, тэр үнээ туусан хүн гуай! Хоёулаа наймаа хийе, морь үнээнээс үнэтэй боловч надад үнээ хэрэгтэй байна. Арилжвал арилжъя гэхэд үнээтэй хүн «Тэгье, тэгье» гэв. Үнээг мориороо арилжиж авсанд өвгөн хэргээ бүтээлээ гээд гэртээ харьж болох байсан боловч нэгэнт зах зээлийн газар очъё гэж зориглосон учраас юутай ч гэсэн зах орж үзье гээд үнээгээ хөтлөн цааш алхтал нэг хонь хөтөлсөн хүн явж байв. Түүнийг гүйцэн очвол хонь нь үс сахлаг тарган сайн хонь байжээ. Өвгөн тэр хонийг үзээд «ийм нэг сайн хоньтой болох юм сан, Манай тэр сувгийн хажуу дахь нугын өвс ч тэжээлд нь элбэг хүрнэ дээ. Өвөл болохоор гэртээ оруулсан ч болно. Манайх шиг айлд үнээнээс хонь нь ч дээр юм шиг. Арилжина байгаа» гэж бодоод хонины эзэнтэй хэлэлцэж наймаа тохироод хонио хөтлөн цааш явав. Тэгтэл нэг галуу сугавчилсан хүн тааралдахад өвгөн яасан тарган галуу вэ, өөх өд нь яасан их бол? Манай тэр усны хажууд аргамжихад ч бахтай эд юм санж дээ. Манай эмгэн нэг галуутай болох юм сан гэдэг. Хэрэв энэ галууг авбал хоолныхоо шавхрууг ч дэмий хаяхгүй болно гэж бодоод,
-Хүүе, галуутай хүн гуай. Арилжаа хийх үү? Би чамд энэ хонио өгөөд оронд нь галууг чинь авъя
гэв.
Нөгөө галуутай хүн ч хариуд нь,
-Тэгвэл даруй арилжъя гэснээр өвгөн галуутай болжээ. Хотод ойртсон тул замаар явах хүмүүс улам олшров. Замын хажууд нэг оодон сүүлтэй тахиаг хөлнөөс нь уясан харагдав. Тэр тахиа нүдээ анивчуулан газарт байгаа хоол тоншино.
Байдал нь маш цатгалан, тэнүүн. Өвгөн тахиаг үзээд энэ юутай сайхан тахиа билээ. Ийм тахиаг ер үзсэнгүй. Манай айлын тахианаас лав дээр бололтой. Үүнийг авъя, тахиа бол хэзээ ч идэх юмаа өөрөө олж чаддаг амьтан. Галуугаараа арилжваас алдахгүй болов уу гэж бодоод «Арилжаа хийх үү» гэж тахианы эзнээс асуув. «Тэгье тэгье гэж тахианы эзэн дуртайяа хариулав. Өвгөн галуугаа тахиагаар арилжаад хот орох замдаа нилээд наймаа хийж халуунд их ч эцэж ядаж өлсөж цангасан тул гуанз орж хоол идэхээр болов. Ингээд өвгөнийг гуанз руу орж явтал нь гуанзны эзэн хүн туламтай юм барьж гарахаар явж байгаад босгон дээр өвгөнтэй мөргөлджээ. Өвгөн,
-Чиний наадах чинь юу юм бэ? гэж асуувал гуанзны хүн,
-Гахай тэжээх зориулалттай ялзарсан алмурад жимс нэгэн тулам байгаа юм гэв.
Өвгөн «Ай юутай сайн хэрэг вэ. Миний хөгшин үзээсэй. Ноднин жил манай саравчны хажуугийн алмурадын хөгшин модонд цорын ганц алмурад ургасан байсныг эмгэн минь үзээд их сайхан юм гэж хэлж байсан. Одоо үүнийг авч очоод үзүүлбэл яах бол гэсэнд гуанзны хүн,
-Та энэ туламтай алмурад жимсийг аваад хариуд нь надад юу өгөх юм бэ? гэхэд өвгөн
-Энэ тахиагаа өгье, - гэжээ.
Тахиагаа өгч туламтай ялзарсан алмурад жимс аваад гуанзны лангуу руу очихдоо туламтайгаа зуух түшүүлэн тавив. Зууханд гал түлснийг өвгөн мэдсэнгүй. Галласан зууханд халсан жимснүүд нь час часхийн дуугарч хайрагдаж эхэлжээ.
Гэтэл тэр гуанзанд бас хоёр англи хүн сууж байжээ. Тэр хоёр зуухны хажууд час час гэсэн сонин чимээ гарахыг бас сонссон байна. Тэр бол туламтай алмурад ялзарсан жимснүүд нь халуун зууханд жигнэгдсэнээс гарсан дуу байж. Англи нар энэ юу болов гэж очоод учрыг нь өвгөнөөс мэдэв.
Өвгөнийг морио үнээгээр арилжиж, үнээгээ хониор, хонио галуугаар арилжиж яван явсаар ялзарсан алмурад болгосныг мэдээд «Өвгөн чи гэртээ буцвал хэцүүднэ байх даа. Эмгэн чинь үүнийг яавч зүгээр өнгөрүүлэхгүй» гэсэнд өвгөн өгүүлрүүн:
-Эмгэн маань намайг яах ч үгүй. Өвгөн юу хийсэн ч цөм сайн гээд үнсэх биз гэв.
Англи нар яасан ч тийм юм болохгүй гэж өвгөнтэй мэтгэлцээд зуун янчаанаар мөрий тавъя гэсэнд өвгөн саналыг нь хүлээж аваад тэр хоёр англитай гурвуул ялзарсан алмурад жимсээ гуанзны хүний тэргэнд ачиж гэртээ хамт хүрч очив.
-«Эмгэн минь сайн байна уу?» гэв.
-«Сайн байна» гэхэд өвгөн,
-Арилжаа наймаа хийгээд ирлээ гэжээ. Тэгтэл эмгэн «Тэгэлгүй яах вэ, чи минь наймааны эзэн шүү дээ» гээд өвгөнийг тэврэв.
-Би морио үнээгээр арилжсан гэж өвгөн хэлэв. Эмгэн,
-Юутай сайн, юутай сайн. Одоо бид сүүтэй цай, цагаан идээ, бяслагтай байх болж. Юутай сайн арилжаа вэ гэтэл өвгөн нь өгүүлрүүн:
-Тэр үнээгээ би хониор арилжсан гэсэнд эмгэн бас л,
-Сайн, сайн. Чи яасан цэцэн хүн бэ? Манай энд ургах ногоо хонинд элбэг хүрнэ шүү. Одоо бид хонины сүүтэй, хонины бяслагтай, бас ноосон цамцтай, ноосон оймстой болох нь. Үхрээс юуны ноос гарах билээ. Ай юутай цэцэн өвгөн бэ чи гэхэд;
-Тэр хонио би галуугаар арилжсан гэв. Тэгэхэд эмгэн,
-Тэгвэл бид сайн өдөр идэх галуутай болж дээ. Чи миний сэтгэлийг ямагт баясгаж байдаг юутай сайн өвгөн бэ? Ийм сайхан санааг яаж олов. Галууг аргамжвал болно. Бас өвөл болтол их таргална биз ээ гэхэд,
-Галуугаа би тахиагаар арилжчихсан гэв. Эмгэн бас л баярлан өгүүлрүүн:
-Тахиагаар арилжлаа гэв үү. Юутай сайн наймаа вэ? Тахиа өндөглөнө, өндгөө дарвал хашаа дүүрэн тахиатай болно. Энэ бол миний туйлын хүсэл шүү дээ гэхэд өвгөн бас л хэлэв. -Тэр тахиагаа би бас арилжиж нэг тулам ялзарсан алмурад жимс болгосон гэсэнд, -Юун сайн хэрэг вэ, би чамайгаа үнсье. Чи юутай сайн хүн бэ? гээд цааш өгүүлрүүн: -Надад бас хэлэх үг байна. Чиний явсан хойно чамд гогодтой, өндөгтэй сайн хоол хийж өгсүгэй гэж бодоод хоол хийтэл гогод дутав. Айлд гогод байгааг мэдээд гуйсан боловч тэр айлын эм харамч эм байж. Юун гогод вэ? Манайд гогод байхгүй. Гогод байтугай, ялзарсан алмурад ч манайд байхгүй гээд надад гогод өгсөнгүй. Гэтэл одоо бид ялзарсан алмурадтай болов. Гэтэл чи минь бүр тулмаар нь аваад ирж. Яасан сайн хэрэг вэ гээд өвгөнөө үнсэв. Англи нар өгүүлрүүн:
Энэ бас таатай хэрэг ээ. Улам доройтох тусмаа л улам баярлах юм. Ийм зүйлд мөнгө төлж мөрийгөө алдахад гомдох зүйл алга гээд мөрийцсөн янчаанаа тоо ёсоор нь өвгөнд өгөв. Өвгөн юу хийвч цөм сайн - гэж энэ дээ.

ЧҮДЭНЗ ХУДАЛДАГЧ ОХИН

Цас манаран шуурсан тэр нэгэн үдшийн хүйтнийг яана. Энэ бол шинэ жилийн босгон дээр жилд ганцхан удаа болдог битүүний үдэш байсан юм. Оройн харуй бүрий болж хүйтний эрч улам чангаран байсан энэ цагаар толгойдоо өмссөн малгайгүй, хөл нүцгэн бяцхан охин гудамжаар ядрангуй гэлдэрч явав. Үнэндээ тэрээр өглөө гэрээсээ гуталтай гарчээ. Гэвч хэтэрхий томдсон хуучин гутал нь хөөрхий охинд тийм их тус болж чадах байсан гэдэгт итгэхэд бэрх. Энэ шаахайг урьд нь охины ээж өмсөж байсан гээд бодохоор хэр зэрэг том юм байсан нь танд аяндаа төсөөлөгдөж байгаа биз ээ. Зам хөндлөн гарах үедээ хар хурдаараа давхиж явсан сүйх тэрэгнээс зайлах гэж байгаад өнөө муу томдсон гутлынхаа нэгийг гээчихжээ. Түүнийгээ дараа нь эрээд эрээд олсонгүй. Нөгөөг нь сахилгагүй хүүхэд булааж авчихаад "ирээдүйн хүүхдэд маань сайхан өлгий болох эд байна" хэмээн доромжилж тоглоом тохуу хийжээ. Ингээд л охин хөл нүцгэн гүйж яваа нь энэ юмсанж. Хоёр жаахан хөл нь даарснаас болж хөхрөн мэнчийж, улайжээ.
Хуучирсан муу хормогчных нь халаасанд хайрцаг чүдэнз байх аж. Энэхүү чүдэнзийг тэрээр зарахаар өглөө авч гарсан боловч бүхэл өдөржин яваад ганцыг зарж чадсангүй. Зарж чадаагүй болохоор гар дээр нь ганц зоос ирсэнгүй. Охины гэдэс маш их өлсөж байв, бас дээрээс нь даарч бээрэхийн зовлон нэмэгдэж дагжтал чичрэх нь даанч өрөвдөлтэй, даанч гаслантай.
Мөрийг нь бүрхэн намирах сайхан шаргал үсийг нь цасан ширхэг дарах боловч охины гоо үзэсгэлэнг дарж эс чадна. Хажуугаар өнгөрөх байшингийн гэгээвч бүрээс гэрэл цацарна, шарсан галууны махны сайхан үнэр ханхална. Шинэ он болж байгаа хойно арга байж уу дээ. Хөөрхий охинд юу эс бодогдох билээ. Гэртээ харих замд нь байдаг мөргөцөгт охин арай гэж нэг юм хүрч иржээ. Тэнд очоод охин хөлөө хучиж атиран суулаа. Хүйтний эрч улам чангарч байсан энэ үед охин гэртээ харих гэж яарсангүй. Ганц чүдэнз зараагүй, ганц зоос олоогүй болохоор ингээд харивал эцэг нь түүнийг зодно гэдгийг тэр мэдэж байв. Тэднийх хагархай хананыхаа зай завсрыг бөс даавууны тасархай, сүрэл өвс зэргээр чигжсэн, хаанаас бол хаанаас нь салхи нэвт сийгсэн хонгилд аж төрдөг тул гэртээ харьсан, эндээ байсан хоёр охинд үнэндээ ялгаагүй байлаа.
Охины гар бүр бээрч гүйцжээ. Ганц муу чүдэнзний гэрэл гарыг нь хэрхэн дулаацуулж барах билээ. Гэлээ ч гэсэн ганц чүдэнз зурж асаагаад гараа бүлээцүүлье, хэмээн тэрээр зориглов. Зүрх гарган нэг хайрцаг чүдэнз гаргаж ирээд нэг ширхэг модыг нь авч асаахад гарсан зурсхийсэн гэрэл нь охинд тун ч дулаан илчлэг санагдав. Жижигхэн оч мэт гэрэлтэн асах ширхэг чүдэнзний дөлөнд охин гараа ээлээ.
Энэ нь охинд гайхамшигтай сайхан санагдав. Халуу дүүгтэл галласан том пийшингийн өмнө суугаад гараа ээж байгаа юм шиг сэтгэгдэл охинд төржээ. Энэ сайхан халуун дулаан илчинд бээрч минчийсэн хөлөө ээх гээд ойртуултал гэнэт өнөө муу чүдэнзнийх нь гал бөхөн унтарч өнөө сайхан пийшин нь байхгүй болж шатсан чүдэнзний мод л гарт нь үлдэв.
Дахин нэг чүдэнз зуртал гэрэл нь ханан дээр тусаад тув тунгалагхан болоод иржээ. Цагаан бүтээлгээр бүтээгээд үнэт шаазан эдлэл өрсөн ширээ охины нүдэнд харагдав. Тэрхүү ширээн дээр арааны шүлс асгаруулам сайхан үнэр ханхлуулсан шарсан галуу, алим жимсийг дүүртэл хийсэн таваг тавьсан харагдана. Гэтэл бүр ч гайхалтай зүйл боллоо. Өнөө арааны шүлс асгаруулам шарсан галуу нь нуруундаа ****** хутга сэрээтэйгээ ухасхийн босож ширээнээс шал руу бууж охины зүг гүйх нь тэр. Гэтэл яг энэ мөчид гай болж асаасан ганц чүдэнз нь унтраад охины өмнө нэвтрэн гаршгүй зэгэл саарал хүйтэн хана гараад ирэх нь тэр.
Охин дахин нэг чүдэнз зурав. Харин энэ удаа христосийн мэндэлсний өдрөөр засдаг үзэсгэлэнтэй сайхан чимэглэлүүд нь гялалзсан сүлд модны өмнө охин сууж байлаа. Тэрхүү сүлд модны өнгө чимэглэл өмнө нь нэгэн баян худалдаачны байшингийн цонхоор шимтэн харж байсан сүлд модны чимэглэлээс ч илүү сүрлэг сайхан тансаг гоё байлаа. Гацуур модны ногоон мөчир дээр зүүлттэй байгаа өнгө өнгөөр анивчих гэрэл охиныг даллан дуудах мэт. Энэ үед нэг бяцхан жаалхүү охин руу хүрч ирэн гараас нь барьж авах яг тэр мөчид чүдэнз унтрах нь тэр. Саяхан нүднийх нь өмнө анивчин байсан сүлд модны гэрэл тэнгэр рүү өгсөн дээшилсээр анивчин гялалзах од болон хувирч, тэнгэрийн заадсаар сүүн зам татуулан гэрэлт мөр үлдээсээр харван одлоо.
Охин дахин нэг чүдэнз зуртал эргэн тойрныг нь мэлсхийтэл гийгүүлсэн тэрхүү ширхэг чүдэнзний гэрэл дундаас энэ хорвоо дээрх хамгийн эелдэг зөөлөн, хамгийн энэрэнгүй хүн болох энхрий хайртай эмэг эх нь гараад ирэв.
Охин тэр даруй ингэж хашгирав:
-Миний эмээ, хайртай эмээ минь дээ! Намайг аваач. Намайг ав л даа. Энэ чүдэнз л унтрах юм бол түрүүний халуу дүүгтэл галласан пийшин шиг, түрүүний амтат сайхан шарсан галуу шиг, түрүүний гайхамшигт сайхан сүлд мод шиг та минь замхран алга болно шүү дээ. Түүнээс өмнө намайгаа бушуухан аваач дээ, хэмээн сэтгэл дотроо орь дуу тавин хашгирчээ. Хайртай эмээгээ харж байхын тулд охин хайрцагт үлдсэн бүх чүдэнзээ хурдан хурдан зурж асаасаар байлаа. Чүдэнзнүүд ар араасаа дүрсхийн ассаар... тусах гэрэл нь улам илүү тодорсоор...
Эмэг эх нь охинд урьд урьдынхаасаа илүү сайхан зөөлөн дулаан, энэрэнгүй харагдсаар...
Эмэг эх нь охиныг гэрэл гэгээ, энэрэл хайр шингэсэн зөөлөн дулаан гараараа өргөн авч тэврэв. Тэгээд тэд хоёулаа газраас тасарч, өндрөөс өндөр рүү хөөрөн нисэж, өлсөж цангадаггүй, даарч хөрдөггүй энх амгалангийн оронд хүрэх нь тэр. Хүйтэн жавар тачигнасан тэр нэгэн өглөө гэртээ харих замд нь байдаг тэр нэгэн мөргөцөгөөс охины цогцсыг олов. Хацарт нь улаа бутарч, уруулд нь инээмсэглэл тодорсон байх боловч охин нэгэнт амьсгал хураасан байлаа.
Хуучин оны сүүлчийн өдөр чүдэнз худалдагч охин ийнхүү өөд болжээ. Шинэ оны анхны өдрийн наран чүдэнз худалдагч охины амгалан нойрссон цогцсыг гийгүүлнэ. Тэрээр бараг бүтэн хайрцаг чүдэнзийг зурж асаасан байв. Охин дулаацах л гэж дээ, хэмээн хүмүүс хэлэлцэнэ. Охин ямар гайхамшигтай зүйлсийг үзэж, ямар сайхан ертөнцөөр аялсаар хайртай эмээтэйгээ хамт шинэ оныг угтсаныг харин хэн ч мэдсэнгүй.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Feb.10.11 9:46 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.17.10 6:58 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
баярлалаа. нэг дор хэтэрхий олон янзын ном, зохиол оруулаад бие чинь дийлэхгүй шүү, биеэ бодоорой. хаха.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jul.17.10 8:05 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
Adonis сүүлийн нэг сар аймар идэвхитэй самбардаж байгаа шд

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Feb.10.11 6:21 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 5:30 pm
Posts: 1066
thanks, duudee unshij ugnuu

_________________
Адал явдалд дурлагч


Top
   
PostPosted: Feb.10.11 6:22 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: May.04.02 6:04 pm
Posts: 2310
Location: ...
Ханс гэж бичихгүй юм уу :xi:

_________________
Дунд хуруу


Top
   
PostPosted: Feb.10.11 6:33 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: May.04.02 6:04 pm
Posts: 2310
Location: ...
Гарри гэдэг байсан ааа орчин цагт Харри болчихсоншд

_________________
Дунд хуруу


Top
   
PostPosted: Feb.10.11 6:37 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: May.04.02 6:04 pm
Posts: 2310
Location: ...
Заавал оросыг дагж H ийг Г ээр оруулах нь тэгээд зөв гэжүү :P
Х зүгээр юм шиг

_________________
Дунд хуруу


Top
   
PostPosted: Feb.10.11 6:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6324
Location: Энд
Баярлалаа. Энэ өвгөний наймаатай үлгэрийг уншиж байгаагүйм байна шүү. Нээрээ ямар номноос оруулж байгаан?

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.10.11 6:45 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: May.04.02 6:04 pm
Posts: 2310
Location: ...
Quote:
Quote:
Заавал оросыг дагж H ийг Г ээр оруулах нь тэгээд зөв гэжүү :P
Х зүгээр юм шиг
Үсгээ Оросоос гусчихсан юм чинь дагах нь зөв байлгүй дээ.
За мэдэх юм маньд юу байхав дээ. :laugh5: 2лаа чинь нөгөө юу шдэ :laugh5:

_________________
Дунд хуруу


Top
   
PostPosted: Feb.10.11 9:48 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Quote:
Ханс гэж бичихгүй юм уу :xi:
Done

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: May.09.11 3:52 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
АЛТАН ГУРГАЛДАЙ.


Эрт урьдын цагт, дэлхий дээрхи хамгийн гайхамшигтайд тооцогддог хааны ордонтой Хятадын эзэн хаан амьдран суудаг байжээ. Түүний ордны бүх л зүйлс нь шил толь, шаазангаар баригдсан байх агаад ордонд хэний ч харааг булаахгүй байхын аргагүй хамгийн гайхамшигтай хамгийн үзэсгэлэнтэй цэцэгс ургадаг аж. Хааны ордны цэцэрлэгт хүрээлэн нь урлагийн бүтээл лугаа адил байх агаад энэ нь хэмжээлшгүй том учир хааны цэцэрлэгч хаанаас эхэлж хаана дуусахыг нь хүртэл мэдэхээргүй байдаг байжээ. Цэцэрлэгээр алхах тусам үзэсгэлэнт ой төгөл, гүн нуурын эрэгт хүрэх аж. Нуурын эргээс цааш алслан гүн цэнхэр далайд хүрэх ажээ... Далай дээгүүр загасчдын завьнууд хөвөн байх агаад далайн эрэг дэх ой модон дунд АЛТАН ГУРГАЛДАЙ амьдрах ажээ. ГУРГАЛДАЙ маш гоёмсгоор дуугаа дуулахад завгүй ядуу загасчин хүртэл зав гарган түүний дуулахыг сонсон суудаг аж. "Бурхан минь, тэр ямар уянгалаг сайхан дуулж байнаа" хэмээн уулгалаад буцаад л ажилдаа орж, шувуухайн тансаг дууг онхи мартаж орхих авч дараа өдөр нь гургалдай дахин дуулж эхлэхэд дахиад л ажлаа хаян " Бурхан минь, тэр ямар уягалаг сайхан дуулж байнаа" хэмээн уулгалдаг байжээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс аялагчид ирж Хааны ордныг, цэцэрлэгт хүрээлэнг нь гайхан шагшрах авч тэд нэгэн дуугаар хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл нь АЛТАН ГУРГАЛДАЙ хэмээн магтаж байлаа.

Ийнхүү аялагчид гэртээ харьмагцаа шувууны тухай ярьцгааж, хааны ордон болоод цэцэрлэгт хүрээлэнгийн талаар ном зохиолд бичицгээж гэнэ. Гэвч тэд хэзээ ч АЛТАН ГУРГАЛДАЙ-г мартаж чадсангүй. АЛТАН ГУРГАЛДАЙ дэлхий гайхамшгуудын нэн тэргүүнд орж, яруу найрагчид тэртээд орших гүн цэнхэр далайн эргийн ой модонд дуулах АЛТАН гургалдайн тухай хамгийн сайхан мөртүүдийг зохиож байлаа.
Гургалдайн тухай номнууд дэлхий тойрон аялаж, нэг л мэдэхнээ ЭЗЭН хаанд хүржээ. Тэрээр алтадмал хааны суудал дээрээ тухалж байгаад уншаад л байж уншаад л байж... Хаан унших зуураа үе үе толгойгоо дохих нь өөрийн ордон, цэцэрлэг болоод хотынх нь гайхамшигтайг магтсантай санал нийлж буйн дохио аж. Гэтэл номонд " Энэ бүгдээс хамгийн гайхамшигтай нь АЛТАН ГУРГАЛДАЙ юм." хэмээн бичсэн байлаа.

-"ЮУ??" хэмээн хаан уулгалаад, "АЛТАН ГУРГАЛДАЙ ий? Би ийм шувууны тухай ер юу ч дуулаагүй шүү дээ! Энэ шувуу миний эзэнт гүрэнд, тэр бүү хэл миний цэцэрлэг дотор байдаг гэнээ? Тэгээд би үүний талаар нэг ч зүйл сонсоогүй атлаа унших хэрэгтэй болдог гэнээ."
хэмээгээд аймхай шивэгчинээ дуудан,

- "Манай улсад АЛТАН ГУРГАЛДАЙ хэмээгддэг маш хосгүй ховор төрлийн шувуу байдагаар барахгүй энэ шувуу нь манай улс дахь хамгийн гоё сайхан зүйлс гэнэ. Яагаад хэн ч надад энэ тухай хэлээгүй байдаг билээ?" хэмээхэд,
- " Би энэ талаар дурдагдаж байхыг урьд нь ер дуулаагүй юм байна." хэмээн шивэгчин хариулахад хаан,
- " Би өнөө орой үүнийг миний өмнө ирж дуулаасай гэж хүсэж байна" " Бүх л дэлхий ертөнц шувуухайг минийх гэдгийг мэдэж байхад, ганцхан би л мэдэхгүй байж" хэмээв.

Шивэгчин,
- " Би шувууны талаар урьд нь юу ч дуулаагүй юмсан гэхдээ би яваад олоод ирьеээ." хэмээгээд Хаанаас олдог билээ? хэмээн толгойгоо барьсаар ордны хонгил, өрөө, шат нэг бүрчлэн дээш доош гүйсээр, тааралдсан хүн болгосноосоо АЛТАН гургалдайг сураг тавихад хэн ч мэдсэнгүй тул шивэгчин толгойгоо ганзгалсаар хаан луу буцаж очоод ийн хэлвэй.
- " Хаан минь, тэдгээр номонд бичсэн үлгэрийг зохиосон байхаас гарцаагүй. Эрхэмсэг дээдэстэн минь та тиймэрхүү бичигдсэн зүйлсд итгэнэ гэж үү дээ? Тэдгээрийн ихэнхи нь зохиогдсон байдаг ба үүнийг хар шид гэж нэрлэдэг юм." гэхэд хаан,

- " Миний уншсан номыг Японы эзэн хаан надад явуулсна юм шүү дээ. Тийм учир худал байх ёсгүй. Би АЛТАН ГУРГАЛДАЙН дуулахыг сонсмоор байна. Шувуу өнөө орой энд байх ёстой! Хэрвээ өнөө орой гэхэд АЛТАН ГУРГАЛДАЙ энд байхгүй юм бол та нар хүнд цохилтонд орно гэж мэдээрэй! хэмээн зандарахад, шивэгчин,

- " Цинг-пэй!" хэмээн дуу алдаад дахиад л ордны дээш доош гүйж, бүхий л хүмүүсийг сандаргалаа. Ордны бүхий л хүмүүс гайхалтай дууч шувууг сурагласан авч хэн ч юу ч олж мэдсэнгүй.
Гэтэл, ашгүй нэг эцэст нь гал тогоонд ажилладаг ядарсан бяцхан охин " АЛТАН ГУРГАЛДАЙ-г би мэднээ. Бурхан минь, тэр яаж сайхан дуулдаг гэж сананаа? Орой бүр би далайн эрэгт амьдардаг өвчтэй ээждээ хоолны үлдэгдэл аваачиж өгдөг юм. Нэгэн удаа, би ордон руу буцах замдаа их ядарсан тул модон дунд амрахаар суутал АЛТАН ГУРГАЛДАЙН дуулахыг сонссон юм. Түүний дууг сонсмогц, нүдэнд минь нулимс цийлэгнэж, яг л ээждээ үнсүүлэх мэт болсон сон." хэмээн ярих нь тэр.

Шивэгчин, охин өөд хандан,

"Бяцхан галт тогооны үйлчлэгч минь, хэрвээ чи бидэнд АЛТАН ГУРГАЛДАЙ-н хаана байгааг зааж өгвөл, би чамайг гал тогоонд ажил олгож, хааны хоолыг хариуцах ажилд томилох болно шүү. Хаан өнөө шөнө түүнийг өөрийн урдаа тоглуулахыг тушаасан юм." хэмээв.

Ингээд тэд бүгдээрээ АЛТАН ГУРГАЛДАЙ-н дуулдаг байсан газарт очив. Ордны хагас ажилчид тэнд очсон байлаа. Тэднийг тэнд очмогц, үхэр мөөрөх сонсогдов.

Ордны нэгэн тайж үхэр мөөрөх энэ дууг сонсоод, " Жижигхэн амьтан мөртлөө ямар гайхалтай хүчтэй дуутай юм бэ? Энэ дууг нь хаа нэгтээ урьд нь сонсож л байсан шиг санагдах юм даа." хэмээхэд

Гал тогооны охин, " Үгүй дээ, энэ чинь үхэр л мөөрч байна. Бид очих газраас арай л хол байх шиг байнадаа." хэмээв.

Тэгтэл нуурны мандлаас мэлхийнүүд гуаглах сонсогдоход,

Хятад ордны санваартан, " Гайхалтай! Яг л сүмийн хонхнууд жингэнэн дуугарах шиг дуулдаж байна." хэмээхэд,

Охин, " Үгүй дээ, энэ чинь мэлхийнүүд л байна шүүдээ. Бид одоохон тэр газарт дөхөж байна." хэмээв.

Тэгтэл АЛТАН ГУРГАЛДАЙ-н ч дуулдах сонсогдоод ирэв.

" Энэ байна!" хэмээн бяцхан охин хэлээд, " Сонсоцгоо! Тэнд байна шүү дээ!" хэмээн модны мөчир дээрхи жижигхэн саарал шувууг заан хэлэв.

Санваартан, -" Гүй, Ийм юм байж болох уудаа? Би шувуухайг ингэж харагдана гэж бодсонгүй. Ямар энгийн юм бэ? Олон хүмүүст харагдсаар байгаад хөөрхий минь өөрийнхөө гайхалтай олон гоёмсог өнгийн алдчихсан юм байхдаа." хэмэээ шовшров.

Гал тогооны бяцхан охин, АЛТАН ГУРГАЛДАЙ -д хандан,

-" Бяцхан АЛТАН ГУРГАЛДАЙ, манай хамгийн нигүүлсэнгүй ИХ ЭЗЭН ХААН чамайг өөрт нь дуулж өгөхийг маш ихээр хүсэж байна!" хэмээн өгүүлэв.

АЛТАН ГУРГАЛДАЙ хариуд нь, -" Таатайгаар дуулж өгөх байна!" хэмээгээд сонсоход маш тааламжтай сайханаар уянгалуулан дууллаа.


" Түүний дуулах нь яг л шилэн хонхнууд жингэнэх адил юм. Тэр нарийхан хоолойгоороо яаж дуулж буйг нь хараач! Ийм гайхалтай зүйлийг нь урьд нь олж үзээгүй юм байна. Хааны ордонд ч шувуухай шуугиан тарих нь ээ. " хэмээн санваартан гуай уулгаллаа.

" Би дахин нэг удаа ЭЗЭН хаанд зориулан дуулж өгөх үү?" хэмээн Алтан гургалдай эзэн хааныг тэдэнтэй цуг явж байна хэмээн андууран өгүүлэхэд,

Шивэгчин, " Гайхалтай бяцхан гургалдай минь, Би чамайг өнөө орой хааны ордонд болох үдэшлэгт урьж байна. Чи тэнд ИХ ЭЗЭН ХААНыг үлгэрийн юм шиг дуугаараа уяраах болноо!" хэмээв.

АЛТАН ГУРГАЛДАЙ хариуд нь эелдгээр, " Уг нь задгай агаарт дуулвал илүү сайхан сонсогддог юм. Гэхдээ эзэн хаан хүсэж байгаа бол би баяртайгаар хүслийг нь дагах болно." гэлээ.

Хааны ордонд бүхий л зүйлс гялалзан гялтагнаж байлаа. Шил толин хана туурганууд мянга мянган гэрлийн хугаралд гялтагнаж байв. Хонгилийн хоёр талаар хамгийн үзэсгэлэнтэй цэцгүүдийг эгнүүлэн өрж, хүмүүс хажуугаар нь өнгөрөх тоолон хонхнууд нь жингэнэн байв.

Эзэн хаан танхимын голд суух агаад түүний өмнө алтадсан суудал дээр Алтан Гургалдайг суулгасан байх аж. Бүхий л ордоныхон тэнд цугларчээ. Бяцхан гал тогооны охин ч бас тэнд байна. Тэд бүгдээрээ цайныхаа хувцасыг өмсцгөөж, хамаг байдгаараа гоёж иржээ. Ингээд толгойгоо дохиж, шувуухайг дуулахыг зөвшөөрөх хүртэл бяцхан саарал шувуунаас тэд нүд салгалгүй харцгааж байв.

Ийн гургалдай уянгалаг нь аргагүй дуулж эхлэхэд ЭЗЭН ХААН-ы нүдэнд нулимс бүрэлзэн тогтож, хацрыг нь даган урслаа. Гургалдай улам ч нарийн тансаг дуулсанд ордоныхоны сэтгэл зүрхийг хөдөлгөж орхив. ЭЗЭН хаан баярлахдаа гургалдайн хүзүүнд алтан шаахай зүүж өгье гэсэн авч гургалдай эзэн хаанд талархаад ийн өгүүлэв.

- " Би эзэн хааны нулимсыг үзлээ, энэ нь надад маш үнэтэй бэлэг юм. Эзэн хааны нулимсанд гайхамшигтай хүч бий. Бурхан намайг хангалттай шан харамж авсаныг мэдэж байгаа." хэмээн хариулаад талархсан өнгөөр дахин дуугаа дууллаа.

Ийнхүү гургалдай ордонд үлдэхээр болж, өөрийн гэсэн торонд амьдрах болж, өдөрт хоёр удаа, шөнөдөө нэг удаа гадагшаа гарч байх эрхтэй болов. Түүнийг гарах тоолон арван хоёр зарц нар гургалдайн хөлнөөс торгомсог туузаар уян дагалдан явж байдаг болжээ.

Бүхий л хот даяараа шувууны тухай л ярилцацгаах болж, хоёр хүн хотод тааралдаад үг солилцохоор болвол нэг нь АЛТАН гэж эхлүүлэхэд нөгөө нь ГУРГАЛДАЙ гэж хэлээд хоёулаа биесээ ойлгон, санаа алдацгаадаг болж. Арван нэгэн худалдагч Алтан гургалдайгаас хойш хүүхдүүддээ АЛТАН гургалдай гэдэг нэр өгсөн авч нэгэнд нь ч дуулах авьяас байсангүй.

Нэгэн өдөр хааны ордонд маш том хайрцагтай илгээмж ирлээ. Түүнийг нь задлан үзвээс Алтан гургалдайтай төсөвтөр шувуун баримал байх агаад жинхэнэ алтан гургалдайг дуурайлган хийлгэсэн аж. Уг барималыг бадмаараг, биндэръяа гэх зэрэг үнэт чулуунуудаар бүрсэн байжээ. Хиймэл гургалдайг сэрээмэгц, тэр яг л АЛТАН Гургалдай адил дуулж, сүүл нь алт мөнгөөр солонгорон дээш доош хөдлөх аж. Түүний хүзүүнд тууз байх агаад туузан дээрхи бичгийг үзвэл, " Японы хаант улсын АЛТАН ГУРГАЛДАЙ Хятадын эзэн хааны Алтан гургалдай- тай харьцуулагдахаар ирлээ" хэмээгдсэн байв.


Ордныхон Хиймэл гургалдайг талархан хүлээн авч хоёр гургалдайг хамтад нь дуулаасай гэж хүсэв. Ингээд тэд хамтдаа дуулах ёстой болсон авч болж өгсөнгүй. Жинхэнэ гургалдай өөрийнхөөрөө дуулж, хиймэл нь механикаар дуулах тул тэдний дуу зөрж байлаа. Ордны хөгжмийн зохиолч, хиймэл гургалдайг өмгөөлөн, "Түүний ч буруу биш л дээ. Манай хөгжмийн сургуульд аваачаад засчихвал яг л жинхэнэ гургалдай шиг дуулдаг болчихно." хэмээв. Тийн ХИЙМЭЛ гургалдай ганцаараа дуулах болж, түүний дуулах нь ч яг л жинхэнэ гургалдайнх шиг байх авай. Түүгээр ч барахгүй түүнийг харахад урамтай агаад гялалзаж гялтганасан чимэг зүүлт нь бүр ч дууг нь сайхан сонсогдуулах мэт болох аж. Гучин гурван удаа нэг л дуугаа дуулсан ч ядрахгүй байх нь хүмүүст таалагдаж байлаа. Гэтэл эзэн хаан энэ удаад Жинхэнэ гургалдайг жоохон ч атугай дуулахыг хүсэв. Гэвч ЖИНХЭНЭ ГУРГАЛДАЙ аль хэдийн ногоон ой руугаа зугтаан ниссэн байлаа.

-" Яалаа гэж энэ вэ?" хэмээн Эзэн хаан уйлж гарав. Харин ордныхон гургалдайг хараан зүхэж, ач тус мэддэггүй амьтан хэмээцгээж байлаа. Ордныхон хааныг ятгаж, "Бидэнд хамгийн сайн гургалдай одоо ч хүртэл байна шүү дээ." хэмээгээд гучин дөрөв дэх удаагаа түүнийг дуулуулав. Хөгжмийн удирдаач хиймэл гургалдайг гаднаас нь харахад үнэт эрдэнэстэй дотроосоо үнэт дуу дуулдаг хэмээн тэнгэр тултал магтан хааныг ятгав.
Мөн тэрээр,

" ХААНтан минь, ноёд хатагтай нараа, та нар харж байгаа биз? Жинхэнэ АЛТАН ГУРГАЛДАЙ-гаас юуг ч хүсэж хүлээгээд хэрэггүй. Харин хйимэл гургалдайнд найдаж болно. Хиймэл гургалдай анх ямар байсан түүгээрээ л байсаар байх болно. Та нар үүнийг задлаад үзэж болно, судалж болно. Энэ бол хүний гараар бүтээгдсэн механизм учраас бүх зүйл нь нүдэн дээр ил тод шүү дээ!" гэв.
"Би ч бас тэгж бодож байлаа." хэмээн бүгд шуугилдацгаав. Ингээд хөгжмийн удирдаач бүтэн сайн өдөр хиймэл шувуухайг олон нийтэд дуулуулж үзүүлэхийг зөвшөөрөв. Хотынхон бүгд хиймэл гургалдайн дуулахыг сонсон цайгаа ууцгаан, толгойгоо дохицгоон ихэд л тааламжтайгаар хүлээн авцгаана. Ганц хөгшин загасчин өвгөн л сэтгэл дундуур байв. Тэрээр, " Яахав, энэ хангалттай сайн, адилхан дуулах л юм. Гэвч нэг л юм дутуу байх шиг санагдаад байх юм. Юу гэдгийг нь мэдэхгүй юм даа." хэмээв.

Жинхэнэ гургалдай эзэнт гүрнээс хөөгдөн зайлжээ.

Хиймэл гургалдай Эзэн хааны орны баруун гар талд мөнгөлөг дэрэн дээр суун байх болж түүнд илгээгдсэн бэлэг сэлт, алт үнэт эрдэнэс түүнийг тойрон хүрээлэгдсэн байх ажээ.

Бүтэн жил өнгөрөхөд, бүх л хятад хүмүүс Хиймэл шувуухайн дууны бүхий л өнгө, донгодолт бүрийг мэддэг болжээ. Ингээд тэд гургалдайг даган дуулалдацгаах болж тэд улам л баяр жаргалтай байцгаах болов.

Гэтэл нэгэн орой, ХИЙМЭЛ гургалдай дуугаа дуулан, эзэн хаан хажууд нь сонсон хэвтэж байтал "сүүпп" хийтэл чимээ шувуун цээжин цаана дуугараад, гургалдайн механизмын дугуйнууд эргэлдэхээ болин, дуу зогсчихов.
ЭЗЭН ХААН орноосоо год хийтэл үсрэн босоод ордны физикчийг нэн даруй дуудуулав. Гэвч тэр юу хийж чадахсан билээ. Тэд цаг засагчийг дуудав. Цаг засагч их ч ярьж, их ч ийш тийш нь оронцоглосоны эцэст шувуухайг засав. Гэсэн ч тэрээр гургалдайг маш аригтай цөөн удаа хэрэглээрэй гэж зөвлөв. Учир нь гургалдайн механизмууд их муудаж, дахин шинийг хийж тавьбал дуулж чадахгүй болно гэж учирлажээ. Энэ бол үнэхээр харамсалтай явдал байлаа. Хиймэл шувуухай жилдээ ганцхан удаа дуулах болсон авч хөгжмийн удирдаач гургалдайг урьдын адил сайн байгаа хэмээн худал ярьсаар байв.

Ийн таван жил өнгөрч, эзэн хаан өвчин тусаж, удаан амьдарч чадахааргүй болсонд бүх л улс орон уй гунигт автав. Хүмүүс эзэн хаандаа ихэд дуртай байсан боловч шинэ эзэн хаан аль хэдийн тодорчээ.

Хүйтэн цагаан царайтай эзэн хаан өөрийн том гоёмсог орон дээрээ үхлүүт хэвтэнэ. Бүхий л ордныхон түүнийг үхчихсэнтэй адил бодон шинэ хаан руу гүйцгээж байв. Зарц шивэгчид хааны үхлийн тухай цуу дэгдээж, ордон хүйтэн чимээгүй өнгө төрхтэй болов.
Гэлээ ч хаан арай л үхчихээгүй байлаа. Өргөн том орон дээрээ хөшсөн цагаан царайтайгаар хэвтэж байв. Өндөр ханандахь онгорхой цонхоор сарны цацраг Эзэн хаан болон түүний хиймэл гургалдай дээр тусаж байв.
Хөөрхий эзэн хаан цээжин дээр нь ямар нэгэн зүйл суучихсан мэт арай хийж л амьсгалж байв. Хаан нүдээ нээн харахад Үхэл хажууд нь сууж байхыг харлаа. ҮХЭЛ хааны алтан титмыг толгойдоо зүүж, нэг гартаа алтан сэлмийг нь атгав. Харин нөгөө гартаа хосгүй тугийг нь барив. Түүнийг тойрон хөшигний наана цаанаас сонин хачин толгойнууд булталзан гарч ирэв. Зарим нь хачин муухай царайтай, зарим нь гэгээн зөөлөн байх агаад эдгээр нь хааны нүгэл буян аж. Хааны нүгэл буян түүнийг ажин, үхэл түүний цээжин дээр суун байх мөчид,

" Чи тэрийг санаж байнауу?" хэмээн нэг нь нөгөөгөөс өрсөн шивнэцгээж эхлэв, " Чи түүнийг санаж байна уу?" хэмээн эхлээд тэд Хааны духны хөлс чийхран дусалмаар их зүйлсийг ярьж эхлэх нь тэр.
"Би түүний талаар юу ч мэдэхгүй" " Хөгжим, хөгжим, ХЯТАД бөмбөр нүдээд алиач, тэгвэл би тэдний юу ярьж бгааг нь сонсохоо болино." хэмээн хаан үглэв.
Гэсэн ч тэд ярихыг зогссонгүй ҮХЭЛ тэдний ярьсан бүхнийг нотлон толгой дохино.
" ХӨГЖИМ, ХӨГЖИМ." хэмээн хаан уйлав. " Алив, гургалдай минь дуул, зүгээр дуул. Би чамд байгаа бүх л үнэт эрдэнэсээ өгсөн. Би чиний хүзүүнээс алтан шаахайгаа зүүж өгсөн. Дуул л даа. ДУУЛ!" хэмээн цөхрөн дуугарав.
Гэсэн ч шувуу байрандаа зогссоор л байв. Шувууг эргүүлэх хүн байсангүйд тэр дуулсангүй. Харин ҮХЭЛ-ийн хоёр хомхой нүднүүд хааныг тасралтгүй ширтсээр байх нь аймшигтай чимээгүй бүр л чимээгүй болгосоор байх аж.

Гэнэт салхивчаар уянгалаг сайхан дуу орж ирэх нь тэр. Гадаахь модны мөчир дээр амьд АЛТАН ГУРГАЛДАЙ дуугаа дуулан сууж байх аж. Гургалдай хааны тухай гуниг гашуудалыг сонсоод хаанд итгэл найдвар өгөхөөр ирж, түүнд зориулан дуулж байлаа. Түүнийг дуулах тусам, хааны царай цайрч, цус нь улам хүчтэй шахагдан байхад ҮХЭЛ,

" ДУУЛ, бяцхан шувуу минь дуулаад бай." хэмээв.

" Чи надад алтан илдээ өгөх үү?" " Чи надад үнэт тугаа өгөх үү?" " Чи надад хааныхаа титэмийг өгөх үү?" гэхэд

ҮХЭЛ дуу болгонд үнэт эрдэнээ өгүүлэн алтан гургалдайг үргэлжлүүлэн дуулуулав. Гургалдай чимээгүй сүмийн талбайн тухай дуулж, тэр талбайд цагаан сарнайс урган, мододын дор ногоон өвснүүд амьд үлдэгсдийн нулимсаар услагддаг тухай дуулав. Тэгтэл ч ҮХЭЛ гэнэт өөрийн цэцэрлэгтээ очихсон хэмээн асар их тэмүүлж, аажмаар хүйтэн цагаан манан болон хувираад цонхоор нисэн одвой.

" Баярлалаа, Баярлалаа" хэмээн хаан уулгалж, " Тэнгэрийн бяцхан шувуухай би чамайг мэдэх юм байна. Би чамайг нутгаасаа хөөсөн байтал чиний дуу чөтгөрийг орноос минь хөөж, зүрхнээс минь үхлийг арилгалаа. Би чамайг хэрхэн шагнах вэ?" хэмээхэд гургалдай,

" Та намайг аль хэдийнэ шагначихсаан." " Би анх удаа таньд дуулж өгөхөд таны нулимс надад шагнал болсон би үүнийг хэзээ ч мартахгүй. Тэр л нулимс чинь дуучны сэтгэл зүрхийг урамшуулах эрдэнэс юм шүү дээ. Одооноос эхлээд хүчтэй эрүүл байгаарай. Би таньд дуулж өгье" хэмээгээд дуулахад хаан гүн сайхан нойронд автан унтав.

Нар цонхоор түүн дээр тусахад тэр нойрноосоо сэрж хүчтэй эрүүл болсоноо мэдрэв. Хааны нэг ч үйлчлэгч шивэгчин түүн рүү ирсэнгүй учир нь тэд Хааныг хэдийнэ үхчихсэн гэж бодож байв. Харин АЛТАН ГУРГАЛДАЙ л түүний хажууд суун дуулсаар байх ажээ.

"Чи надтай үүрд үлдэж, хажууд минь байгаач." " Чи хүссэн үедээ л дуулж болно, би Хиймэл гургалдайг хэдэн мянган ширхэг болгоод хаячихъя." хэмээн гуйв.

"Битгий!" хэмээгээд гургалдай үргэлжлүүлэн " Наадах чинь өөрийнхөө чадах чинээгээрээ л хийхээ хйисэн. Үргэлж хадгалж явдаа. Би ордонд амьдарч чадахгүйээ, харин хүссэн үедээ ирж, оройд цонхон дээр чинь суун таныг жаргалтай байлгахын тулд дуулж өгч байхыг минь зөвшөөрөөч. Би таньд аз жаргалын тухай бас зовлон гунигт автагсдын тухай дуулж өгье. Би таньд дотор тань нуугдсан сайн үйлтэн ба чөтгөрийн тухай дуулж өгье. Таны дууч шувуухай холоос хол уудамаас уудамд нисье. Би таны зүрх сэтгэлд хааны титмээс тань илүү хайртай. Би эргээд ирнэ тэгээд таньд дуулж өгнө. Гэхдээ та надад нэг зүйлийг амла." гэв.
"Бүгдийг!" хэмээн хаан хариулав. Тэрээр хааны өмсгөлөө өмсөж гартаа алтан сэлмээ атган зүрхэн тушаанаа барьжээ.

"Би таниас нэг л зүйлийг гуйя. Хэнд ч таньд бүхнийг хэлдэг бяцхан шувуухай байдаг гэж хэлээрэй. Тэгвэл бүх зүйл сайхан байх болно." хэмээн хэлээд АЛТАН ГУРГАЛДАЙ нисэн одов.

Удалгүй хааны зарц нар үхсэн хааныг харахаар өрөөнд орж ирэхэд, эрүүл саруул ХААН тань тэдэнд хандан,

"ӨГЛӨӨНИЙ МЭНД!" хэмээв.


Image

Fairy Tales Hans Christian Anderson. BN 2005 номноос хөрвүүлэв.

бас эндээс уншиж болно. http://anirguin.blogspot.com/2011/05/blog-post.html :hi:

_________________
GREEN NATION!


Last edited by ЭГЭЛ_ on May.09.11 4:28 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.09.11 4:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6324
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.09.11 4:22 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: May.01.10 12:26 am
Posts: 487
mark

_________________
lonely...


Top
   
PostPosted: May.15.11 1:41 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
марк... хамгийн анх хааны шинэ хувцасыг уншаад баахан инээж үнэхээр их таалагдаж билээ... дахиж уншихад сайхан байлаа... баярлалаа Адонис, Эгэл хоёроо :wd:

_________________
always raining in my world


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 14 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited