#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.19 2:08 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 6 posts ] 
Author Message
PostPosted: Jul.08.10 11:31 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16635
Болор цом - 1983 он

Д. Пүрэвдорж - Хүн төрөлхтөнд өргөх үг

Анхаараарай!
Алтан нарны хүүхдүүд ээ
Аугаа их хүн ард аа
Анхаараарай!
Боллоо. Цаг боллоо
Бодох цаг гүйцлээ
Босох цаг боллоо
Боллоо. Цаг боллоо
Америкийн цагаан ордонд
Аюулын хар дайн амиллаа
Амьдралын чин халуун зүрхэнд
Атомын цэнэгт пуужин ониллоо
Өчигдөрхөн хагацлын нулимсанд
Өрлөг эх дэлхийд минь
Өнчрөлийн хар нөмрөг өмсгөсөн
Өнөөх гайхал дайн
Худалчийн дарьтай торхонд
Хулгайчийн дайзтай сумаар тоглож
Хувь заяагий чинь дахиад л
Хутганы ирэн дээр тавилаа.
Хагас зуун сая хүний
Хайрын дуу, ханийн жаргалаар
Хар цэцэг хэлхэж үхэлд бэлэглээд
Хаан санаа нь ханаагүй, цадаагүй
Өтөл империализмын алтан зоосноос
Өс, цус хоёроор амлаж
Өршөөлгүй гай гамшгийн дайн
Өнөөдөр галаар амьсгалж эхэллээ.
Амьдрал жаргалын гайхамшигт хувьтай
Алтан нарны ганц охин
Алаг дэлхий-ээжээ та бид
Атомын түймэрт шатаах гэж үү?Үгүй ээ!

Хувьсгал, хөгжил, эрх чөлөөний
Хугаршгүй ноён нурууг тулсан
Хувь заяагаа та бид
Хумхийн тоос болгох гэж үү?Үгүй ээ!

Хайр дурлал, айл гэр
Хаврын цэцэг, алаг үр
Хамаг сайхан бүхнээ та бид
Халуун цөмд хайлуулах гэж үү?Үгүй ээ!

Энэ дэлхийд анхны ээж
Энхрий үрдээ бүүвэй зохиохдоо
Эцсийн удаа чи дуул! Гэж
Эдүгээ үеийнхэнд захисан гэж үү?Үгүй ээ!

Гал олсон азтай хүн
Гараа халаан атгаж ирэхдээ
Газар дэлхийг хожим нь хуйхлах
Гайтан гарна гэж бодсон гэж үү?Үгүй ээ!

Хол ойрын эцэг дээдэс минь
Хойч үедээ бүрэлгүүлэхийн тулд
Хот барьж, тариа тарьж
Хорвоод өөрийгөө элээсэн гэж үү?Үгүй ээ!

Хvй удмаа, гал голомтоо тэд
Хvсэлтэйгээ, ухаантайгаа бидэнд евлехдее
Хvн терелхтний шинэ vед та нар
Хvргэж егеерэй гэсэн биз дээ?Vгvй ээ!

Сайны ереелийн цэнхэр хадаг
Сакура модны цэмцгэр цэцэг
Сарны сонат, нарны дуулалд
Сайхан сэтгэлээ орхисон биз дээ?Тийм ээ!

Эрх челеегvй америкчуудын шvтдэг
Эрх чепеений титэмд хешеенд
Энхийн бамбар ергvvлсэн болохоос
Эрлэгийн илд бариулаагvй шvv дээ?Тийм ээ!

Хатынь, Освенцим, Бухенваль Дын
Хстай авс, цустай мэс
Харангын түгшзэ, зүрхний лугшааг
Хараахан мартах болоогүй шүү дээ?Тийм ээ!

«Авралын хаан» өнөөдөр тэгтэл
Атомын бөмбөгтэй өлгийд мэндэлж
Америкийн ширээнд өөрөө тодорч
Амьтныг ачилж жаргуулах юм гэнэ.Худлаа!

Азид, Европт.Африкт Анголд, Никарагуад, Ливанд
Агаарт, усанд, газарт түүний
Ашиг сонирхол байгаа юм гэнэ.Худлаа!

Орчлонг тэр «коммунизмын аюул»
«Оросын аюул» гэгчээс аварч
Октябрийн хувьсгалаар «алдсан эрхийг» нь
«Орон дэлхийд авчирч өгөх юм» гэнэ.Худлаа!

Энэ муу санаандаа хvрэхийн тулд
Эхлээд бусдын гарыг хүлж
Эзэд нь үхэж эд нь үлдэж
«Энэрэнгүй» дайнд ялах юм гэнэ.Худлаа!

Үнэн ,манай талд байна
Үүрд дэлгэрэх алсын хувьтай
Үхлийн бус амьдралын хуультай
Үнэн, манай талд байна

Аливаа дайны мөсийг хагалагч
Ажилчин тариачны улаан Аврора
Аугаа их Зөвлөлт орон
Ард тумний ирээдүйг тушиж байна.Үнээн!

Үр үндсийг таслан хөнөөх
Үхлийн зэнөгийг цаазлан хурааж
Үүрд тогтоох энх тайвны
Үүд ганцхан тэнд л байна.Үнээн!

Хүйтэн халуун дайны төсвийг
Хүүхдийн цэцэрлэг, сургуульд гуйвуулж
Хүн төрөлхтөн дэлхий гэртээ
Хүрээлэн сууж амьдаръя гэж байна.Үнээн!

Атомын хүчээр ачаа зөөлгөж
Алсын гаригт хүлэг хөөргөж
Айл бүхний тансаг ширээнд
Амтат идээ таваглая гэж байна.Үнээн!

Москвагийн цаг
Эрин үеийг тоопж байна
Москвагийн зүг
Эвийн замыг зааж байна
Москвагийн үг
Эхийн санааг багтааж байна
Москвагийн туг
Энх тайвныг тогтоож байна
Анхаараарай!
Алтан нарны хүүхдүүд ээ
Аугаа их хүн ард аа
Анхаараарай!
Боллоо. Цаг боллоо
Бодох цаг гүйцлээ
Босох цаг боллоо
Боллоо. Цаг боллоо
Аажуурвал аюултай
Амь, нас байтугай
Амьтны гэрэлт ертөнцийг
Алдаж болох аюултай
Тэр жил Хиросима, Нагасакийг
Тэнгэртэй, газартай нь шатаасан
Тэнэг эздийн толгойгүй гар
Тэсрэх бөмбөгийн товчин дээр байна
Эрүүл саруул ухаанаар
Эвлэлдэн нэгдэцгээе!
Энх тайвангийн төлөө
Эцсийн тулалдаанд орцгооё!

Болор цом - 1984 он

Дөнгөтийн Цоодол - Нэр нь тодроогүй баатрууд

Нэр нь тодроогүй баатрууд минь Та нар
Нэлэнхүй энэ хорвоод яасан олон юм бэ
Бичих нэргүй, оноосон хөшөө ч үгүй
Биднээс чухам хичнээн нь үүрд буцсан юм бэ

Дорнод Монголын талын даруухан булшин дээр
Домогт эздийн нь нэр алга байлаа
Долгилох олны хөлтэй Кремлийн хөшөөн дээр
Дор хаяад ганц ч нэр үгүй байлаа

Ханагар дэлхийн энд тэнд
Хал үзсэн Европийн төгөл дунд
Дунд чинь босгосон хөшөөн дээр
Дуурсах нэрий чинь "Нэргүй" гэж бичсэн байлаа

Догшин ялалтын сүлд та нарыг дурсахдаа
Догдолж хөшөөний чинь өмнө очих бүрдээ
Нүд бүрхсэн нулимсаа нэвт
Нүүр царайгий чинь би сайн хардаг шүү

Исгэрэх сумнаас амьдыгаа хааж унаад
Ирээгүй цэрэг ирснээсээ лав доргүй
Үлдэх нэрээ биш үлдэгсэдээ гэсээр
Үрэгдсэний гавъяа яасан ч багагүй

Байлдаж байхдаа аль нэгэн нэртэй явснаа
Баатар болчихоод одоо нэргүй болцгоох гэж үү
Хэмжээгүй жаргалтай суухдаа бид
Хэн түүнийг нь өгснийг мэдэхгүй явцгаах гэж үү

Далай тэнгисээс гол горхи олон
Даруухан одод нар сарнаас олон
Дайчид та нар алдаршсанаасаа олон
Дархан алдарт чинь насан туршаа мэхийе

Та нарыг нэргүй гэж бид ярьж
Тавих цэцгээ дунд чинь өргөж байвч
Орчлонд та нар шиг нэртэй нь хэн бэ?
Он жилийг тоохгүй урт настай хэн байна

Энэ хорвоод ургах цэцэцг болгон
Энгэр дээр ярайх та нарын одон
Элж хотойхгүй ертөнцийн хамаг улс
Эгнэгт сүндэрлэх та нарын хөшөө

Тариа ханхалсан талын шар салхи
Тасарна гэж үгүй та нарын амьсгал
Бух чулуу гижигдэн уулын өндрөөс
Бууж ваа горхи та нарын догшин цус

Бум түмэн айлд шоволзох улаан гал
Булиглаж байгаа та нарын халуун зүрх
Өнө үүрд ингэж амьдрахыг чинь мэдээд
Өнөө хүртэл дайснууд та нараас айдаг

Аль эрт та нарт ялагдсаныхаа өшөөг
Амьд мэнд яваа надаас авах гэдэг
Нэргүй баатар гэж байхгүй баатар л гэж бий
Нэг хэсэгхэн нь ялаагүй олны гавъяа бий

Хэцүү тулаанд та нар түрүүлж орсон
Хэрэг гарвал би шилийг чинь дарж орно
Тулаанд та нар дахиад л ялна
Тугаа шороодоогүй үнэний цэргээрээ үлдэнэ.

Болор цом - 1985 он

Б. Лхагвасүрэн - Шагнал

Ээж минь намайг
Цагаан сүүгээрээ шагнаж
Эцэг минь намайг
Эсгий үнэгээр мялааж
Эх орон минь
Эрх чөлөөгөөр шагнасан.
Хувьсгал миний шагнал
Хувь заяа ч миний шагнал
Өрх татахад тооноор бялхсан нар
Өлгий дээр минь гэгээ мандуулж
Өндер босгоо давж, талын сэжүүр өлмийлөхөд
Өөлөн чулуу, халиун цэцгээ дэвссэн
Дэлхий миний шагнал.
Хайрыг даана гэдэг
Шагнуулахаас хэцүү
Ханаж сагасан байвал
Үхсэнээс дор
Салаан даргадаа ч
Сайшаалгаж яваагүй цэрэг эр
Сайхан эх орныхоо төлөө
Шагнал гэж хумсын чинээ ч бодолгүй
Шархныхаа цусыг хэгзэрсэн эх газартаа юүлж
Дотно амиараа эх орноо шагнаж
Дотоод хормойг нь нөхөж нөгцсөн.
Орчлонг хувьсгасан Ленин
Одонгүй байсан.
Ленин өөрөө
Дэлхийг шагнасан
Мөнхийн одон.
Алаг эрээнтэй ч
Амьдрал өөрөө шагнал
Амраг минь намайг үнсэх нь ч
Амьдын жаргалын шагнал.
Эгэлхэн шүлэг минь ч
Энэхэн бие минь ч
Эх орноо шагнасан шагнал.
Ирэх цаг
Ирээдүй миний шагнал
Элэн улирсан
Түүх ч миний шагнал.
Уртын дууны талд хоносон цуурай
Ураг улаан галын зуунаар цогшсон амь
Уулсын оройд хоносон нойрмон цагаан манан
Усны ногоон тохойгоос намайг ширтсэн жимс
Уйлж явсан эовлон
Ухаарсан алдаа минь хүртэл шагнал.
Надад байгаа бүхэн миний шагнал
Надад илүү шагнал хэрэггүй ээ!
Харин
Амраг ханийг минь
Ачдаа дуулах бүүвэйн дуугаар шагна
Дүн өвлийн нүдгүй шуурганаар малын захад
Дуугаа хөлдтөл гуугалж яваа эцгийг минь
Нараар шагна!
Дун цагаан үс нь
Намрын салхинд хийсэж
Дуутын шаргал хөтөл дээр
Намайг харуулдаж зогсоо
Ижийг минь
Мөнхийн усаар шагна!
Дайны айдсаар түгшиж яваа
Дэлхийг минь
Энх амгалангаар шагна!
Шагна!


Болор цом - 1986 он

Т. Очирхүү - Чулууны магтаал

Эргэн тойрон хадтай Балбархайн хаваржаанд би
Эхний дуугаа чулуунд хадааж терсен
Ээжээс анх тасарсан миний нялхын хvй
Энэ л бууцны чулуун дунд vлдсэн
Хvй, дуу хоёр минь чулуунд шингээстэй
Хvний орчлонд тэгэхээр би чулуунаас уяатай
Хелд орохоосоо емне би чулуун дээгvvр мєлхсєн
Хелд орохдоо би чулуун дээр боссон
Хашаа хороогоо ч чулуугаар барьж
Хатуу евлийг ч чулуугаар хаадаг
Хана хэрмийг ч чулуугаар ерж
Халуун галаа ч чулуугаар тулгалдаг
Арвай тариагаа ч чулуугаар татаж
Агг морьдоо ч чулуугаар аргамждаг
Уулын минь хех чулуу орсон юмыг нэрлэхээс
Уулын минь хех чулуу ороогvйг нэрлэсэн нь амар
Юугаараа баян билээ?Тvvгээрээ бахархана
Юм юмны тvрvvнд уулынхан чулуугаа л магтана
Эрдэнийн чулуу нь зам гудас хэвтдэг
Элбэг баян уулсаараа бахархана
Орд харш, зам, талбай, гvvр, далан бvгд чулуу
Охид, хvvхнvvдийн гоёл чимэг, ээмэг, бегж бvгд чулуу
Оргил ендрийн овоо тахилга бvгд чулуу
Он улирсан хешее, хиргэсvvр бvгд чулуу
Эх газрын алаг чулуу орсон юмыг нэрлэснээс
Энэ дэлхийд чулуугvй юмыг нэрлэсэн нь амар
Хелд орохоосоо ємнє би чулуун дээгvvр мелхсен
Хелд орохдоо би чулуун дээр боссон
Чулуун дунд есеж терсен уулынхан бид
Чулууны vнийг мэддэг улс
Эмээлт морио харж шинждэг шигээ
Эрдэнийн чулууг таньдаг улс
Манай нутгийн буурал евгед
Машины vнэтэй гаанс зуудаг
Айлчин гийчнийхээ амрыг эрж
Алаг манан хеергеер тамхилдаг
Чулуун дунд есеж терсен уулынхан бид
Чулууны идийг мэддэг улс
Болор шилийг зvсдэг алмааз ч болдог
Болд темрийг элээдэг билvv ч болдог
Зеелен, хатуугийн туйл
Зевхен чулуунд л шингэсэн байдаг
Чулуун дунд есеж терсен уулынхан бид
Чулууны бехийг мэддэг улс
Он цагийг тээсэн гvvрийн багана ч болдог
Орд харшийг ч даасан суурийн бие ч болдог
Ган шиг батын эрхэм чанар
Гагцхvv чулуунд л шингэсэн байдаг
Эр зориг, баатарлалын тухай
Энэ чулуугvйгээр сэтгэшгvй
Уул давж, чулуу ергеж
Урт замд сульдахгvй юм бол
Газрын чулуун беерен дээр
Ганц ч атугай халтирч, даарч хонохгvй юм бол
Гавьтай ямар эр хvн байх билээ?
Байгалийн сайхан, аян замын тухай
Бас л чулуугvйгээр санашгvй
Уудам дэлхий цулгуй тэгшхэн
Урал ч гэж байхгvй,Алтан ч гэж байхгvй бол
Ургахын нартай ядаж ганцхан удаа
Уулын хяр дээр золгоогvй бол
Угтаа ямар нvд тайлсан хvн байх билээ?
Алдар гавьяа, одонгийн тухай
Аанай л чулуугvйгээр ярьшгvй
Цагийг эззлсэн суутны алтаар сийлсэн нэр
Цагаан гантиг дээр суурилж байж менхерне
Эрэлхэг баатрын алтан таван хошуу одон
Эрдэнийн чулуу шигтгэж байж тодорно
Хелд орохоосоо емне би
чулуун дээгvvр мелхсен
Хелд орохдоо би чулуун дээр боссон
Хорвоог таниулсан багын минь тоглоом чулуу байсан
Хожим миний суусан байшин чулуу байсан
Унаган багын тоглоомын чулуун гэрээс
Улаанбаатарын енеегийн сууц хvртэл
Эр бие минь чулуун дунд есеж
Эх орноо чулуутай цуг дуулсан
Эхлээд би эх орноо бvхийлд нь бичсэн
Энэ надад ахадсан
Дараа нь би алтайгаа бичсэн
Дахиад л надад томдсон
Хожим сvvлд нь би
Хол хедее vлдсэн аргамжааны чулуугаа бичсэн
Уулын хvv миний чулууны магтаал
Угтаа чухам эндээс л эхэлсэн
θвдег тулж мелхсен
θлмий тулж боссон
Сэтгэл хvлэг хоёроо цуг аргамжсан
Сэрvvн алтайгийн минь ширхэг чулуу
θерийг минь элээх
θлгий дээр минь босгох
Эхний бегеед эцсийн чулуу
Энэ чулуу-миний чулуу.


Болор цом - 1987 он

П. Бадарч - Тэмээ

Тэмээ-таван хошуу малын минь нэг
Тэмээ- таван амьд эрдэнийн минь нэг
Тэмээ- таван тивийн улсаас манайд олон бий
Тэмээ- тал, хангай, говь гурван нутагт минь бий
Арслан, заантай цуг бэлчиж сая жилийн тэртээд ч байсан
Айл, хvн хоёртой ижилсэж таван мянган жилийг элээсэн
Амгалан, аварга хоёрын бэлгэдэл мэт биетэй заяасан
Алтан дэлхийд энэ тэмээ гэдэг сайхан амьтаан
Нээрээ би тийм ээ гэх шиг
Нэр нь хvртэл тэмээ
Туг ширээ бехнеес нь халуун илч дvvгээд
Тууж явахад хvртэл дулаахан гэж жигтэйхэн
Туульс vлгэрт баатар болон хэлцэгдсэн ч
Туулай элэнцтэйгийг нь бодохоор еревдем хеерхий.
Ус нэг уугаад гарвал гурван гурав ес хонодог
Уяж сойгоод эдлэхэд гучин хоног ел даадаг
Урт холын аянд эцэж цуцсан гэж дуулдаагvй
Унаган говио орлиж нутаг ердее шилээгvй
Найрсаг итгэмтгий зангийг нь домогт егvvлэхдээ
Найранд очих буганд эврээ егсен гэдэг юм
Надад эврийг минь авчирч явна уу хэмээн
Найдвар горь тасрахгvй одоо ч алсыг харуулдсаар
Туждаа vнэнчийн батлагаа хэрсэг гэдэг нь аргагvй
Тулганы vнсийг ч санаад хоньтой хотож ирдэг
Туурга нэвт шуургыг едержийн газраас мэдэрч
Тухалж нэг л хэвтвэл тэнгэр аястал тэсдэг
θрген орчлонд ургасан евс цэцгэн дундаас
θргест бут шаваг, аль л хатуу хvтvvд нь дурлах
θлгийтэй жаахан хvvгээ бехнеес нь зvvгээд нvvхэд
θежин хеделгех ээж шиг нь бvvвэй бvvвэй гэж алхлах
Авгай хvvхэд шаваад ноосы нь зулгааж байхад
Ав ав гэх шиг гув гув дуугарч зогсох
Ачаа бараа тэгнэж vйлий нь vзэх гэж байхад
Арай ендердеед байна уу гэх шиг еерее хэвтээд намсах
Орчлон эх дэлхий нараа бvтэн тойртол
Олдсон жаахан vрээ хэвлийдээ тээж єсгєдєг
Олон гvвээний цаана бутны цэцгэнд согтсон ч
Охин ботгоо гунганахад сэвхийтэл эргээд тэшvvлдэг
Агар зандан шугуй шиг хvрээнтэн сvрэглэж явахад нь ч тэмээ л гэдэг
Аясын салхи дагаж орь ганцаараа явахад нь ч тэмээ л гэдэг
Алаглах циркийн манежед аялгуут хегжмийн эгшгээр
Алдарт вальс бvжиглэхэд нь ч, жvжигчин гэдэггvй тэмээ л гэдэг
Санаа сэрэггvй тайвандаа vрээ голж мунгинахад нь
Саалийн vнэр ханхалсан бvсгvй хvн хееселж
Салхинд ч эгшиглэдэг хуураа учирлуулан татаад єгєхлєєр
Сайхан хvрэн нvднээсээ нулимс бемберvvлэн гэмшдэг
Нээрээ би тиим ээ гэх шиг
Нэр нь хvртэл тэмээ.
Яргуйт дэлхийн бэлчээрт цеехерч байх нь харамсалтай
Ялдамхан энэ орчлонд бусармаг зантай явснаас
Ядахдаа тэмээ шиг явахсан гэж би л ховиндоо бодном
Оньст хvрдэт машины минь гал тос дутаад
Очих газрын дунд саатаж юуны магад бий?
Олс дээсээр хетлеед хаа ч хvрсэн итгэлтэй
Оньст техникээс ялгаатай тэмээ-мєнхийн найдварт унаа
Тэмээ-таван хошуу малын минь нэг
Тэмээ-таван амьд эрдэнийн минь нэг
Тэмээ-таван тивийн улсаас манайд л илvvтэй бий
Тэмээ-тал, хангай, говь гурвал нутагт минь дvvрэн бэлчиж байг!


Болор цом - 1988 он

Т. Галсан - Жирмийн сүлжээ

"Жирмийн сvлжээ" хэмээх дєрвєн мєртийн цоморлигоос
1.Афган андын асуулт
Таны нутагт эрийн гурван наадам болдог юм гэв vv?
Таван зуун арван хоёр бехеес нь нэг нь vзvvрлэдэг юм гэв vv?
Нар тэр єдєр жаргахаа мартан наадамддаг юм гэв vv?
Мянган морь уралдаж гав ганц нь тvрvvлдэг юм гэв vv?

2.Уртын дуу
Уудам саруулхнаараа яг л Монголын дорнот тал
Утга гvнзгийгээрээ яг л гvн ухааны нэвтэрхий толь
Уяхан хеглегеерее яг л эх хvний сvvн сэтгэл
Уртын дуу монгол дуу удахгvй сансрын аялгуу!

3. Ухаант буурлын асуулт
Гол гатлаагvй хvнийг усчин гэдэг юм уу?
Тал туулаагvй морийг унаа гэдэг юм уу?
Гал асаагаагvй бvсгvйг бэр гэдэг юм уу?
Хил манаагvй хевгvvнийг эр гэдэг юм уу?

4.Хос дэрний дууль
Хоорондоо хоорондоо холдохгvй ээ хє! гэх шиг
Хоёр дэр зэрэгцэн хэвтэнэ
Vнэнч хосын дэр болохоосоо урьд
Vvр нэгтэй шувуу байсныг буу гэрчилнэ!

5.Vр ач єсч торнихын нууц
Идээ ундаа элбэгтэй айлд хvv тее есдег
Инээд баясап цалгиастай айлд хvv тохой есдег
Итгэл хайр тэгшрээстэй айлд хvv дэлэм есдег
Эрдэм - ажил хослоостой айлд хvv алд есдег.

6.Эх
Анаж занаж дайсан хvvгийг нь хороохоор иржээ
Ачтай эх нь vрээ нvднийхээ цэцгийд нуужээ
Хартай дайсан хvvгий нь хаана байгааг харчихжээ
Хайртай эх нь vрээ зvрхнийхээ тольдонд нуужээ


Болор цом - 1989 он

Ц. Чимэддорж - Малчин

Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж
Намрын дунд сарын арван тавны тэнгэр ажигласан
Цаг цагийн vерт терхее алдаж эвдрэлгvй
Цадиг туvх улбаапж евгедийнхее нутагт эзэн суусан
Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай
Ширмэл тойруулга дээрээ азын дервен бэрхтэй
Давхиад буухад цоожгvй айл малчин таных
Даянд ганцхан цуургагvй сэтгэл малчин таных
Ботгоо голсон ингээ хееслен хамт уйлна
Бороо орохгvй болохоор овоогоо тайж даллана
θентегч хорвоод гомдвол хуураа татаж тайтгарна
θерее еертэйгее ярьж орчлонгийн ээдрээг тайлна.
Хуруундаа бегж чихэндээ ээмэг зvvг гэхээсээ
Хурц тvргэн морьдоо цул менгеер хазаарласан
Мэдэл сvр албан тушаал хеецелдехийг
Мичин жилийн ааш зуднаас ч дорд бодсон
Ардынхаа дуу билгийг морин дэл дээр тогтооосон
Алтан гуутай зурганд нь тvмний эх янцгаасан
Сур хар элдэхдээ ч бодлоо цуг элддэгийг
Сургуульд vзсэнээ мартсан ч евгедийнхее vгийг мартаагvй
Хонь мал дэлэндэж хорвоог барах нь гэж гутардаггvй
Ховор бараа дагуулсан баярын бичгэнд хеердеггvй
Огт болохгvй юмыг ч болж л байна гэж боддог
Оройн дээд тєрийнхєє сvр сvлдэнд залбирдаг
Малгайн утаа сэргээж нэрмэлд жаахан халахаараа
Мал буянаа яаж адуулан маллахыг
Марксизмаар заалгахгvй ээ гээд хэлчихдэг
Эцэгтээ чедрийн морийг дехvvлж тусад орсон
Эхээс терехийн малчин амьдралын хар ухаан
Хишиг єдєр тааруулан хонины бэлчээрт уулзаж
Хэв хадаг шиг тэнгэр дор дерее гелем харшуулж
Ижий аавын минь нутаг гэж нэг баярлаж
Ивээл жилтэй юм бид хоёр гэж нэг уярч
Гаруул унаган мориныхоо жолоог сул орхиж
Ганзага ширэлдтэл тэврэлдэн эмээл дээрээ тvшилцсэн хайр
Нутгийнхаа чулуугаар тоглож ессен эгэл заяа нийтгэж
Нутгийнхаа л чулуугаар тулгалсан гал болж ассан
Дvvрэн хишиг нь дэлгэрсэн малаан нэг беецийлех
Дервен хананы дундах биднийгээ нэг беецийлех
Ганган хээнцэр хот руу бvгдээрээ нvvчихвэл
Галаа хэн нь манах байна даа гэж санаа зовох
Дээдсийн алтан хэрэгсvvр хvн чулуу
Дэргэд минь малын бэлчээрт байхад
Эднийгээ орхиод би хаачих юм бэ
Элэнцгээ хийж тев бараадах юм бэ? гэж уурлах
Их дэлтэй морьд эмээлтэйгээ байхад
Эзэн Чингэсийн голомт дvрэлзэнхэн байхад
Уулс дэрлэж хонь мал ноолсон бор гэртээ
Утаа vнэрлэж яваад л vхье дээ гэж учирлах
Цасан шуурга хэрж уулстайгаа хамт даарсан
Цагийн шуурга серж улстайгаа хамт зvдэрсэн
Чулуу ирлэн хурдлах салхин зэв хvлгээ
Цуутай наадмын тэнгэр дор нар зев гаргасан
Зцэг минь малчин, ижий минь малчин
Ингэхэд би чинь хаана унасан хэний хэн билээ
Хан орчлонд зартай нууц товчооны морьдыг
Хар тугийн дор сvргээсээ барьж эмээллэсэн
Чулуу ирлэн хурдлах салхин зэв хvлгээ
Цуутай наадмын тэнгэр дор нар зєв гаргасан
Арвин буянтай малаа бурхнаасаа илvv тахисан
Аугаа ихээ мэддэггvй аугаа их улс
Албаны тамгатай цаасыг униндаа хавчуулж мартавч
Адууныхаа тамгыг болохоор хадганд ороож залсан
Цууриа хадны сvгнээс ч буурал намтар нь арилахгуй
Чулуун зэвсгийн vеэс хэдхэн дvv малчин.

Болор цом - 1990 он

Б. Ичинхорлоо - Тэнгэр

Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харавдаггvй
Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм
Миний Монголын тэнгэрт еделсен шувуу
Бусдын тэнгэрт едее цацдаггvй
Миний Монголын тэнгэрт ессен бvргэд
Будант газар ясаа тавьдаггvй

Болор цом - 1991 он
Б. Ичинхорлоо - Эх нутаг

Цав цагаан навчис тэнгэрээс хагдарч
Хуучин гутлын уланд чахрана
Цас орж байна гэж намайг тэнэглэхэд
Хvмvvс аанай л толгой дохино
Тэс хелдvv моддын немерт
Даль хумин болжмор чичирч
Зовлонт эх нутгийнхаа тухай
Золгуй шvлэгч гиюvрэн дуулна
Энд би оршуулгын газар шигээ дасч
Элгээ емлен хоромхон чулууж-нам
Хуучин танил шиг элэгдмэл саран
Хувхай мечирт гэрлээ унагаж
Хилэгнэл харууслын дуу
Хэрээ мэт айсуй
Цеехен байгаасай гэмээр яг энэ орой л
Цємєврєв vргэчихлээ шvv, сэтгэлийн хун шувууд...

Намуун борооноор оддыг нэг ажихнаа
Намар л юм байлгvй дээ, навч хагдрах ч шиг...
Болдогсон бол яг л одоо
Бодлоо тээж эмээгийн цайны усанд явмаар
Цангасан чулуу дэвтээж бороо шиврэх нь
Чамайг vхэж гэж зvvдлээд сэрзх мэт
Шvлэг мэт Монголын тал дээгvvр
Шєнє мэт уянга хеглернем
Халуун залуу насыг чинь би алган дээрээ бемберvvлсээн
Хагацаж чадсан бол эргэж хараад хэрэггvй
Зенгеер амьдралын минь бурангуй едрvvд еерийн терхтэй болохоор л
Зvрх сэтгэл минь vгvй мэт хоосровч немер дулаан.


Болор цом - 1992 он

Б. Лхагвасүрэн - Хил дээр бичсэн шүлэг

Хvний нутагт явсан цулбуур эвхэж
Хилийнх нь боомтод ирлээ
Торгон хилийн эмзэг зурвасны цаана
Тортог суугаагvй эх орны минь сэжvvр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайг
Алтан харганатай толгод нь енделзенхен байна
Хилийн эрхэм тvшмэл
Хээмсэгхэн ширтэж хуудас тараана
Асуулт бvхэн нь хариулт нэхсэн тvvн дээр
Аль улсын иргэн болох ...гэж асуусан байна
" Монгол" гэж
Зургаан хана шиг vсгийг
Зурхайн хех тэнгэрээс доош нь урсгаж бичлээ
-Монголд хэдий хугацаагаар суу...гэж бас асууж байна
-Vхтлээ суунаа
-Vхсэн хойно ,сvнс нь хvртэл монголын харъяат гэж бичлээ
-Зарах юм байна уу? гэсэн хvмvvс
Завсраар нь бас гvйлдэнэ
Мохоо хутга шиг нvд нь
Монголоо зарах уу гэж асуух шиг сэрдхийлгэнэ
-Yгvй дээ
Yгvй!
Хардаг нуд гэмээнэ
Цавчихыг нь мартаж емгеелсен
Хальдаг амь гэмээнэ
Yхэхийг нь мартаж емеерсен
Нутгаа егснеес vхсэн минь дээр гэж цус нь буцалсан
Нумын хєвч, аагтай илдний vр садыг монгол гэдэг юм
Нуугаад байхад чинь цухалзаад байгаа санаагаа ав!
Нутаг руу минь унагасан
Нvдээ ав!
θвег дээдэс минь
Ясаа дор нь ивсэн
"θндєр" оронд минь санаархваас
Заяа чинь дутна.


Болор цом - 1993 он

Д. Цоодол - Миний муусайн найз нар

Толгойтой болгон менгенд vхэж
Торготой нэг нь
Хоргой зvvдлэх орчлонд
Шvлгээр евчилж
Ардын дуунд уярч
Шvдэнз шиг асч
Зул шиг унтарч явдаг аа
Миний муусайн найз нар
Цанхаалж
«Оны тэргvvн бvсгvй»-д сэвж
Цаадах нь тоохгvй бол бvр сайхан бичиж
Цагийн лантуун дор
Цавтаж явсан ч
Царцанги амьдралын гавал дээр
Цахиур болон хагарч
Цалгисан хувь заяа
Миний муусайн найз нар!
Тоонотой гэр нь тэнд
Ундуй сундуй хэвтлээ чиг
Тоотой насаа олны телее
Задгай менге шиг vрж
Цэрэг Шандорын унасан
Тулалдааны талбараас
Цэцэн Ли бай сар тэвэрч vйсэн
Мерний урсгал дундаас
Нацагдоржийн тарчилсан
Шоронгийн зэвvvн ерее
Нанчидаа Чойномын хентерсен
Дарсны ширээний дэргэдээс
Найрагчид
Найз нар минь vгээ хэлж
Нар хvн хоёрыг емеерч
Нажид худал хоёрыг
Навтаргын цаас шиг базаж хаядаг аа
Гашуун юмны донтой гэж атлаа
Гар дороос нь
Гайхамшигт бадаг терех л болно
Галзуу соггуу тvшмэдvvд хэлэг!
Гагцхvv
Миний муусайн найз нар л
Газар дэлхийн хамаг халууныг
Ганцхан биедээ авч дагжих болно
Сумнаас дор vгээ тэднээс онил!
Судсандаа нартай юм чинь дээ бид
Шатсаар л дуусна!
Шоргоолж шиг бужигнах энэ орчлон
Шорон гяндан, хуримын цагаан ергеетэй
Шоовдорловч гунихгvй хэдэн найрагчтай
Будда
Христо
Аллах
Бууж ирээд та нартай уулзталаа хол оо
Бурхнаас дор гэж биднийг битгий гол оо!
Будаг, Vнэн хоёрыг ялгуулъя гэвэл
Бусад нь нэмэргvй ээ
Наад хэдэн «салбагар»-ыгаа хайрла!
Миний муусайн найз нарыг хайрла!

Болор цом - 1994 он
Ц. Хулан - Ганцхан ээждээ унших шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай тєрсєн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын ємсгєл чимэглэж
Балчраас минь єдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж ємнє минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цєхєж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мєртлєє
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан ємгєєлєгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!


Болор цом - 1995 он

Б. Доржпалам - Хөөрлийн шүлэг

Тэр vнээн! би хөөрvv хvн
Тэнгэр дээр төрсөн гэж өөрийгөө
Харсаар байтал худлаа хэлж
Халуурч шvлэглэсэн хvн
Тэргэл цагаан сарыг нь чамайгаа гэж
Бvлээрч шvлэглэсэн хvн
Тэр ч бvv хэл
Будант тэнгэрийн танихгvй оддыг минийх гэж
Булааж шvлэглэсэн хvн ,хvлцэл ечмvv!
Өчсөн, өчөөгvй би дэхиад л
Онгирох нь
Өндөр тэнгэрийн vvлс ахиад л
Зангирах нь
Хvлэглэж давхисан морины ам ч
Халах нь
Хvрдэн их дэлхийг мендер цохьж алах нь
Минийх гэж хэлэх нь
Онгирох юм надад их бий
Хялмаалсан олон одод миний
Алаг нvднээс аргамжаатай
Хязгааргvй их тоо бvхэн миний
Арван хуруунаас торгомжоотой
Миний
Онгирох
Орон зай ийм!
Өөрчилж зогссон газар бvхэнд
Өөрөөс минь vvсдэг
Дөрвөн зvг vзvvргvй
ӨндрӨӨс минь дээшээ
Өсөж vргэлжилсэн
Босоо шулуун хязгааргvй
Миний
Хеерех
Хөх тэнгэр энэ!
Би онгирахдоо
Цэнхэр хорвоогийн уудамд
Шахцалдахгvй тонгочих гэсэн юм
Цэнгэг усныхаа мандлаас
Шартахгvй залгилах гэсэн юм
Онгирох юм надад их байна
Yгvйрлийн зуднаас
Тvрvvлж нvvгээд
Багширсан сvрэг байна
Yvлэн сvvдэрээс хоцорч нvvгээд
Бараадсан бууц байна
Галтай чулуу, устай чулуу, задын чулуу
Газар далай, тэнгэрийн гурван чулуу
Гурвуулаа надад байна
Аяа!Би наанадаж онгирьюу
Талын шуурганаас өрсөж босож
Буур хилэгнvvлэх нь
Таанын толгойноос шvvдэр тvvж
Шииээ уурлуулах нь
Аяа!Би цаанадаж онгирьюу
Лусын охинтой
Даалуудаж
Луутай тэнгэрт
Yvлvvдэх нь
Ардын дууныхаа
Хө хө нугалааг
Хөх алчуур шиг хийсгэж
Айраг дэмбээ намрынхаа
Алтан дэлбээ найран дээр
Агсан морьтой ханхалзаж
Аяа! Би дахиад л
Шvлэглэх нь
Анхилхан мод ахиад л
Гөлөглөх нь
Орчлон хорвоо бас л
Дунших нь
Онгодоор бичсэн шvлгээ би
Унших нь
Уншихгvй гэсэн чинь
Уурласан өвгөд
Удмаа залгуулахгvй гэж
Айлгасан юм
Уншихгvй гэсэн чинь
Уйлсан бvсгvй
Уруулаа өгөхгvй гэж
Туньсан юм
Оргирохгvй байя гэсэн чинь
Одтой тэнгэр хилэгнэж
Онгодоо өгөхгvй гэсэн юм
Оргирохгvй байя гэсэн чинь
Онгон лус дур vгvйцэж
Охиноо өгөхгvй гэсэн юм
Тэр vнээн,би хөөрvv хvн
Тэнгэр дээр төрсөн гэж харсаар байтал худлаа хэлж
Зvтгэж шvлэглэсэн хvн
Тэр ч бvv хэл огт танихгvй бvсгvйг миний гэж
Зvтгэж шvлэглэсэн хvн
Тэд бvхнээс хvлцэл эс өчмvv.


Болор цом - 1996 он
Д. Төрбат - Ижий шүлэг

Цугтаа амийг тусдаа болгож
Цусан хүйг тасдаж хайчлахад
Ижий минь сүү болон
Над руу, урсаж эхэлсэн
Ижийдээ би хүү болон
Нар руу ургаж эхэлсэн, Харин
Гарын минь сүүдэртэй цуг
Гал самардан
Хөлийн минь сүүдэртэй цуг
Хөө өшигчин
Yхэл надтай
Ихэр төрсөн
Yнэрлэх үртэй болсон ижийд
Харамлах зовлон хамт ирсээн!
Харуй бүрийгээс харамлахдаа
Хар халзан туулай болгон нууж
Ханиаж бүлээрэхээс харамлахдаа
Халууныг минь биедээ шингээж
Өлгийтэй надад амиа тавьсаар
Өлзийтэй ижий өөрийгөө мартсан !
Сүүн мөрөн минь гэнэт ширгэж
Сүүлчийн дусал нь нулимстай урсаж
Ижий уул өвөр дээр нурахад л
Илий орчлонд үхлийг анх үзсэн !
Алаг заяанаас
Ардаа нуух эхтэй явсан би
Элэг дэвтээж
Энгэрт асах үртэй болоод
Аминаасаа илүү үрээ хайрлах
Амьтны зөнг биеэрээ амссан !
Заяагүй хар нэхлийг бүүр таньсан !
Замгүй хар үхэлтэй нүүр тулсан !
Сүүдэр дагасан энэ үхлээс
Сүү үнэртсэн үрээ өмөөрч
Хаалган дээрээ
Жагарын найман тахил зуруулсан
Халз хоймороо
Жаргалын найман морь тахисан
Чагтага юугаар өлзий утас ороосон
Чандмань бумбаар өлгийн буян хураасан
Ширмэлээ хүртэл насан хээтэй хийсэн
Ширдэгээ хүртэл нар зөв тойруулсан
Бойтгондоо хонхтой
Бор халзан туулайгаа
Зүглээд ирэх элээн сүүдрээс харамлан
Зүүн хацартаа нааж,
Зүүдэнд хуурах үнэгэн гүйдлээс харамлан
Зүрхэн талдаа нууж
Хойморын нар дагуулан үрээ өсгөнө
Хийморийн сан тавиулан өсгөхдөө л өсгөнө
Yхлийг үхтэл нь хуурч чадахгүй ч
Yрээ өстөл нь үхлийг хуурч дөнгөнө!


Болор цом - 1997 он

Д. Цоодол - Хуучин дэр модны дууль

Терсен заяа минь хар мод билээ
Теерсен заяа минь
Темер замын дэр мод билээ
Хув хуучин дэр мод билээ
Цагтаа би жаргаж
Цармын хустай наргиж
Бийр шиг согсгор мечреерее нар едсен
Битvv хар шенеер тэргэл сар бодсон
Саруул дэлхийн чимэг сайхны нэгэн байлаа
Салж унахын тухай л зvvдэлсэнгvй явлаа
Цэцгэн дундаа ургуулсан эх орны дур юм чинь
Цэрэг шиг тушаалаа надад егсен юм
Цэлгэр талд замын дэр мод бол гэсэн юм
Сvvдэрт минь амрагууд болзохоо байв
Сvрэг шувууд мечир дээр минь буухаа байв
Хэрэм тоглуулсан мод гэдгээ мартав
Хээгvй, хуучин дэр мод болов оо
Саруул уйтан хорвоог би дэрлэж
Салаа ган зам намайг дэрлэж
Сар едрvvд шиг галт тэрэг дээгvvр минь цувж
Сая сая хvмvvс галт тэргээр цувж
Ган замыг теелеед хязгааргvй
Галт тэргийг тоолоод хязгааргvй
Хасахын олон тэмдэг шиг дэр мод би хуучин
Хаягдсан олон даалуу шиг хар мод би хуучин
Хал зовлонд ханасан буурал замчин шиг хуучин
Хараал, ереел, хан хорвоо шиг хуучин
Хатуу хэцvv ажил минь л дандаа шинэ ээ
Хаан харц хоёулаа ган замаар морилдог
Хатан болд замыг нь дэр мод мерледег
θдержин шенежин галт тэрэг давалгаа шиг нижгэнэдэг
θвген дэр мод доороос нь данхраад шиг тулж байдаг
Йишээ тийшээ яарахаас нь еер
Илvv чухал ажил хvмvvст байдаггvй
Дэмтэй дэмгvй холхих та нарын хелд
Дэлхий ядарч, дэр мод элэгддэгийг мэддэггvй ээ
Тэглээ гээд би хугарч нугарч болохгvй
Тэнхээ шавхсан ажлаасаа хуучин дэр мод халагдахгvй
Хэрвээ би л хотойх юм бол
Хэц ууланд, хэнз мод унах билээ
Хэцvv дэр модны албанд
Хэзээд нэг маань биеэ золих билээ
Алжааж, тэсэж,хатуужсан хуучин дэр мод би
Арай л vнс, тоос, шороо болж vзээгvй дайчин дэр мод би
Ачаатай ачаагvй, хvнтэй хvнгvй цуваа бvгдийг чинь даая
Дэлгээ хех тэнгэр,
Бурхад, четгер
Дэвэлзэж яарахын одонд терсен
Хvмvvс та нарыг цемийг чинь даая
Дээр нь бас юу байна, дааяа
Би бол
Хуучин дэр мод
Мод нэртэй темер
Эр мод оо!
Монголоо гэсээр дуусах
Дэр мод оо!


Болор цом - 1998 он

Б. Лхагвасүрэн - Ижийтэйгээ байхад

Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггvй шиг
Yнэнээ хэлье!
Нулимсаараа зуурч хэлье!
Хагацахын цагт vхэл давж уулздаггvй шиг
Yнэнээ хэлье!
Амьсгалаа эангидаж хэлье!
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бvгдээрээ миний нvдэн дотор л тvгдэг байсан...
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн дэлхийн наран над дээр л асгардаг байсан...
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Араг vvрсэн ижийнхээ ар еверт гvйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бертен бертен зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бvжин бор хелийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Судас нь лугшиж халуу дvvгсэн
Бурхны евер дээр тоглодог байсан
Сvнс зайлам харанхуйн дунд
Сvv немерч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Уул уулын орой уулздаггvй шиг
Vнэнээ хэлье!
Эсээ шатааж хэлье!
Урсгал усан эргэж урсдаггvй шиг
Vнэнээ хэлье!
Цусаа буцалгаж хэлье!
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогоос vхлээс бусдыг тоож гуйхгvй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан...


Болор цом - 1999 он

Ц. Чимэддорж - Элсэн тасархай

Хөх тэнгэр хэцэлсэн
Чингисийн морины уяаны мод
Хөгнөхан, Батхан
Хөглөрсөн их уулсын дунд
Нарлаг торлог халтар элс
Эмгэн харганатай бөхийсөн
Элсэн тасархай
Бөгтөр сэрвээ нь бөөрлөнө
Туулай хяр нь бүдэг хул зээ нь
Салхитай үймсэн газрын заадас шиг энэ элс
Тэнгэрийн каадал руу нурж буйлсан
Галав элээсэн алтан бүргэдэс
Тэмүжиний хөсөгтэй нүүж туусан
Морь болгон нь тамгатай
Монгол газрын тасархай
Гүрнийг зангидсан дэлхийн
Гүрвэлийн чинээхэн улаан элс
Унтарсан санаатай хүмүүний
Ухааны завсраар асгарсан
Зээрийн мөртэй шар нурлага
Дээгүүр нь ниссэн шувуу
Хийсч тасарна
Хоёр айл унь нь шажигнаж тасарна
Хонь мал нь майлалдан тасарна
Гүмхэн хонгор өвс нь орилолдон байж тасарна
Хазаарын наран үүрсч тасарна
Харсан хүний хөмсөг нумарч тасарна
Монгол өөртэйгөө оролдож тасарна
Эзэн тэнгэр тасарна.


Болор цом - 2000 он

Г. Мөнхцэцэг - Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг

Энгэрийн чинь дууг сонсож
Эвэршиж хатсан сэтгэлээ хөглөж
Эгшиглэнт эх таны өлмийн салхийг үргээж
Эрхэлж гуйх нэгэн шүлэг өргөмүү:
Гэрийн үүдийг угаах гэж эм амьтан бүхэн сүүтэй төрдөг юм гэнэ
Эгшиг дуу алдуулж ятга юугаа тоглож
Энгэр ялдам Янжинлхам тэнгэрээс хааяа бууж ирдэг юм гэнэ
Үгээ барж хэлье , үнэнээ дэлгэж хэлье
Цөхөрч мөргөсөн бүхнийг сүүдэртээ ч болов багтааж хайрлй
Авьяастай нь мөлхөж , азай нь хөлжиж
Шүлэглэдэг , эгшиглэдэг алин боловч
Шуналт эрвээхэйн үлгэр шиг
Шатаж үхэж байна энэ хорвоод чинь
Өөрийгөө хоосолж бусдыг жаргаадаг
Өөхөн денгийн гэрэл шиг нар сарыг нэвширтэл нь дуулчихаад
Намарждаггүй шувуу шиг хурдхан үдэлчихдэг
Нулимс ихтэй энэ урлагийнхний насыг нь жаахан нэмж хайрла
Хааны ордон хатдаар хахаж байхад
Харин л муусайн салбдай нар тэднийг инээлгэх гэж
Хагарсан шаазан эвлүүлж ядах шиг
Хар үс нь дотроосоо цайж байдаг юм
Олныг баясгасан нэг нь жаргадаг гэдэг худал байна
Овоо л амьдарсан даа гэж итгэсэн минь худал байна
Одод унаж иртэл ганган дуулдаг Дашням
Гартаа тулах таяггүй сөхөрсөн гэдэг
Гишгэж яваа энэ газрыг минь хаана нь од домнож байгаа юм бэ?
Нацагдорж , Ядамсүрэн , Чойном нарын урьдад жаргасан нь хаа байна бий тэд
Сэрүүн амьддаа зурж зурж асаагаагүй галыг нь
Сэмхэн хулгайлаад үлдчихсэн юм шиг одоо л бид өртөж байна шүү дээ
Элдэвлэж элдэвлэж энгэр цоолдог одон шагнал
Элээтлээ ямар эдэнтэйгээ цуг байх биш
Ихийн их авьяас харин эзнээ дагуулж буцдаггүй юм
Асгарсан дарс шиг үерлэж үерлэчихээд
Ардаа орхих үеэ согтоож үлдээдэг юм
Эгшиглэнт тэнгэр Янжинлхам минь сонсож хайрла
Ядарсан Монголын минь ахадсан ухааныг
Хярвасан дөнхөөс нь салгаж хайрла
Ямар хүнээс харамлаж наргих биш
Ямартаа баясгадаг авьяасыг нь өнгө оруулж хайрла Янжинлхам минь .


Болор цом - 2001 он

Ц. Бавуудорж - Хүрэл чоно

Хүрэл чоно улина
Тэнгэр газар тэмдэгрэх
Тэр Хүннү нутагт
Хүрэл чоно улина
Жавартай болоод уяралтай энэ улианд
Жаргах ч хэцүү , гуних ч хэцүү
Эрэмгий болоод зоримог энэ улианд
Энэлэх ч хэцүү , эргэлзэх ч хэцүү
Морин чинээ Хүрэл чоно
Монголоор дүүрэн улина
Хан Хэтий дайвж сонсоно
Хатан Хэрлэн цалгиж сонсоно
Захгүй Мэнэн алдалж сонсоно
Цаст Очирваань догширч сонсоно
Хүрэл чоно улина
Хөх совинт адуу , хүн хоёроос өөр
Хөрстөд нэн ч сонсохгүй , сонсогдохгүй
Хүрэл чоно улина
Их дайнч хар илд шиг
Чонын улианд
Энэ дэлхий дагжин чичирч
Бүсээ чангалж байсан санагдана
Бүүр түүр , тийм совин хааяа татна
Хүрэл чоно улина
Молцоглосон даахийг эвийлж улина
Модун Шаниюг мордуулж улина
Эсгий гүрнийг хурайлж улина
Их хар сүлдийг хуурдаж улина
Шинийн хоёрны саран дээр улина
Шихи хутагийн буурин дээр оуойж улина
Хүрэл чоно улина
Үр нь ээжээ мартахад улина
Үс залуугаараа бууралтахад улина
Арганд хүү суулгасан
Ачаа хөсгийг бараадаж улина
Амар амгалангийн хормойноос
Зүүгдэж улина
Хүрэл чоно улина
Цээжин дотор улина
Сэтгэл дотор улина
Нүдэнд хөх гал бутартал
Нүүрэнд ягаан дөл бадартал Чоно улина
Сүүлчийн болоод эхний энэ дэлхийд
Сүж энхрий улина
Сүүнд цус дусахад улина
Цусанд сүү дусахад улина
Хүрэл чоно улина
Их хайр цантахад улина
Эндсэн цадигаа мартахад улина
Хүрэл чоно улина
Хан орчлонг цууртал улив гэж эмээхэд
Харин үгүй
Хагархайг нь хөвөрдөж улина
Хагацалт орчлонг хувааж улив гэж эмээхэд
Харин үгүй
Сэмэрхийг нь хөвөрдөж улина
Хүрэл чоно улина
Хаан гүрний тэнгэрийг харамлаж улина
Архирч улина
Халтар өвстэй талаа эвхэж улина
Дэлгэж улина
Надтай хамт төрж улисан
Хүрэл чоно
Нартай хамт үлдэж улих
Хүрэл чоно
Нум шиг улина
Сум шиг улина
Морин чинээ Хүрэл чоно
Монголоор дүүрэн улина
Гурвэн зуун ясны мнь
Алтан заадал бүхэн
Салж сонсоно
Нийлж сонсоно
Гучин үеийн дээдэс минь
Сэрж сонсоно
Босч сонсоно
Хүрэл чоно улина
Хүннү чоно улина
Хөрст энэ орчлонд
Хөх тэнгэр улина
Хүрэл чоно тэнгэр улина
Улина ...

Болор цом - 2002

Зам - Арлааны Эрдэнэ-Очир


Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж
Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам
Үйлийн үрийн усанд эвдэгдсэн эхлэлтэй
Уулзахын баярт эгцэрч яараад
Хагацлын гунигт донсолсон донхолтой
Учир байдлын хорвоод гэнэн сэрэмжгүй төөрсөн
Униарт мушгиа хавцал дээр
Ухаантан тэнэг хоёр ээрсэн
Миний зам
Хажуу бургасанд гөрөөс янзагалж
Асга хаднаас янгир хальсан энэ замд
Хаврын толгод дунд ингэ гунганаж
Зээр зэрэглээ сүвлэн цахилсан энэ замд
Тал санаашрал намрын тэнгэр уйлагнаж
Тогоруу буцсан энэ замд
Тавилан заяаны харгуй дагаж
Ноход хуцсан энэ замд
Салаа гэзэгтэй охин амраг болон учирч
Үрийн баяр хотолж хамт алхая
Салхины буруу зүүдэнд аавыгаа алдаж
Нулимас хамт асгав
Сүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч
Сүү татуулан гэрэлтэх тодын тод зам
Энэ миний хувьхан заяаны зам аа

Болор цом - 2003 он
Д. Урианхай - Шөнийн онгоц

Гэнэт сэрэггүй цочин,
Гэгээн-харанхуй тэнгэр рүү нүд зүглэв
Гэрлэн мөрөн агаараар урсах шиг
Долоон бурхан газар руу уралдах шиг
Дотор загатнуулсан хурц туяан бороо харц урхдав
Онгоц!

Харанхуй шөний тэнгэрээс
Халим шиг аварга онгоц
Сансраас үг чирэн ирэх шиг
Салхиараа модод залбируулан шунгаж
Буудалд газардаж харагдав
Би ч ялгаагүй, хэзээ нэг
Гэгээн-харанхуй тэнгэрээс

Гэнэт,
Шөнийн онгоц шиг газардаж
Жигүүрээ хумина...
"Урианхай наснаас..." гэсэн
Уулс нүүх мэт үгс,
Харанхуй шөнийн тэнгэрээс бууж буй
Халим шиг том онгоцны
Улс улс асах гэрэл шиг
Тэнгэр цуулан тарна...
Жижигхэн зай бараагнуулах
Жирийн мэдээний үг бүр
Цагийн завсаргүй ургасан
Цагаан уул-амьдралын минь
Үнийг зарлаж "лацадсан"
Үнэний тамга дэрлэж үлдэнэ...

Би-
Хэмжээнд харгалздаг орон зайд
Хэт шөнөдөөд
Буудалд бууснаас биш
Тэнгэрт олсон зайгаа шахуулж
Тэнхээ, түлшээ замд барснаас
Газардаж буй бус шөний онгоц!
Түр буудаллаад эргэж ниснэ
Түлшний минь чанар нээгдээгүйгээс
Нэрлэж би эс чадна...
Хурдан морьдын эргээнд
Туурайнаас нь нисэх хайрга шиг амьдралыг
Хуй салхины алгадалт шиг зовлонг
Хүүхдийн хэл зайрмаг долоох шиг амтлан
Цаг нь түлхэгдээгүй
Дуу нь зохиогдоогүй
Ирээдүйн инээдэнд "хайлуулах""-аар ниснэ!
Суух гэж уралдагсдыг багтаах гэж
Суудлынхаа дотоод нягтыг чигжсээр
Хоосонд тэлж буй орчлонгийн
Хорох нь ховор зайнаас халиад
Ус, гал хилгүй сүлэгдэх
Учирзүйн хязгаар руу мултарч
Дэлхийгээсээ дэндүү алсад дэлбэрч
Харагдахгүй удаа ч магад!

Гэвч,
Гэгээн-харанхуйн зүйг нууцалсан
"Хар хайрцаг" минь бүтэн
Хайр, үнэнээ оршоосон шүлгүүдийг минь эгшиглүүлэн
Ижий мэлмийт эх орноос минь төөрөлгүй
Ишиг, хурганыхаа бэлчээрт
Бор шувуу шиг бууна аа!

Болор цом - 2004 он

Ж. Баяржаргал - Арга билгийн ертөнц

Хөхөмдөг манант ертөнцөд сэтгэхүйн тулааныг өдөө гэж
Хүн сүмбэ гүрнээс эзэн богдын зүг давалгаа хаясан
Хүрэн улаан тамлага цус ихтэй тэнгис
Булгилж түрхрэн байж намайг төрүүлсэн юм
Бурхад нь эзэнгүй юм шиг шивээ хялганатай тал нутаг
Өргөслөн тарчлааж тосч авсан
Түүхийг буцаах хүрдийг Архимед шиг хөшинө гэж
Төмөр хаан Бурашанинтай нийлж овоолсон хүний араг яс
Нурж шаргин байж намайг төрүүлсэн юм
Номын мэргэд нь эзэнгүй юм шиг
Шиминус чөтгөрийн тогоо хөмөрсөн гүйдэл дундуур өсөн торнисон
Амьд байгалийн цус нулимс хар хөлсийг мэдэр гэж
Ассурын орны цохилтын гэрэлт долгион уулзаж тэсэрнэ
Дорнын хээр талыг цөмлөхөд би төрсөн
Угаасаа эзэнгүй эх нутгийн
Хайлмаг нарны гэрэлд жихүүцэж амьдарна
Дэлхийн явдлыг гэрлийн жилтэй харьцуул гэж
Дайсуны бөмбөрцгөөс гадагш тийрэлтийн үзэгдэх зураа
Цацран соёрхож төв Азийн үүрийг мандуулахад би төрсөн
Тэнгэрийн сүүн зам эх барьсан эл өндөрлөгт
Тэнгисийн шуугиан хүрч иртэл эх нутагтаа би амьд явна


Болор цом - 2005 он

Ж. Мөнхбат - Бурхан хүсэл

Мэнэнгийн тал мэт тархсан их эвийг нэгтгэж
Сэлэнгийн урсгал мэт их хүчийг хурааж
Ерөөлийн хадагт хүслээ ес болгон зангидаж
Есөн тугтаа хүчээ нэг болгож залбирсан
Өвгөдийн минь өв
Өрлөгийн минь эв
Мандаж гандаж зовсон эх орноо
Маргааш хайрлана гэвэл орой биш үү элгэн түмээн
Төрийн сүлд өршөө гэж сүүгээ өргөдөг үрэстээ
Төмөр мэд хатуурхвал буруу биш үү эх ороон
Хадаг дэлгэсэн гарт чинь эв байна уу гэж
Хаан төрдөг гэрт чинь эе байна уу гэж
Хасбуу тамганы дардас бүтэн байна уу гэж
Хаан төрийн чинь сүлд босоо байна уу гэж
Бүтэн заяатай Монголын хаяа бүтэн байна уу гэж
Бүүвэйн дуутай гэрт чинь удам ариун байна уу гэж
Эх орныхоо дархан хилийг алтан шарилаараа зурсан
Эцэг өвгөдийн сүнс биднээс асууж байна
Эрхт төрийн сүлдэн биднээс асууж байна
Арга билэг зөрөлдсөн алтан соёнбо шиг
Арслан заан ноцолдсон аавын гэрийн хормой шиг
Ерөөл ерөөлийн нүд тааруулж хүслээ шивнэе
Есөн зоосны нүх таруулж хүслээ шивнэе.
Жадны үзүүрээр монгол гэдэг нэрийг
Хадны сүг зурагтай нь сийлж үлдээснийг амилуулж хайрла
Тургиж манддаг номхон улаан наран дор
Тулганы гал шиг бадарсан төрийг минь амилуулж хайрла
Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох
Бугтай нөхцөж ирвээс ширгэнд нь эхэлж орох
Булгилах энэ л зүрхнийхээ чин ганцхан хүслийг
Бурхан танд шивнэлээ шүү,
Бурхан чамайг бурхан өршөөг өө!

Болор цом - 2006 он

Б. Галсансүх - Англи хэлэнд итгэж зориулав

…Чихэнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл…
Б.Ринчен

Загас, сармагчин хоёртой хэлээ ололцолгүй
Зовж, хэлмэрч хайж 1600 үеийг туулахад
Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад, Арслан
Заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үе өнгөрлөө
Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ.

Өвөө, эмээ хоёрт минь үсэг нүдлүүлэх гэж 24 нь нойргүй хоноод
Өөрийн минь номыг хэвлэх гэж 22 үе минь хүлээхийн жаргал эдлээд
Нэг зуун мянган жилийн өмнөх их мөстлөгөөр бурхан цусыг минь хөлдөөхгүй гэж зовоод
Наранд итгэхгүй надад цахилгаан зуух өвлүүлэх гэсээр зургаан ч үе барагдлаа
Монголын ТВ солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ

Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод
Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар 10 тэрбум жил ганцаардаад
Шоргоолж юм уу, өтний өвөг сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр зургаан тэрбум жил наслахад
Шугуйн жимсийг зах дээр надад 10 жилийн өмнө худалдаж байлаа
Монголын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ.

Болор цом 2007 он

Ш. Лхамноржмаа - Газрын үг

Эх орондоо харьж урсдаг
Халхын гол сэтгэл минь билээ
Их л хол харьд суугаа миний төрлүүд элгэн минь дээ
Сэлэнгэ минь байгаль руу яарсан ч гэлээ
Сэвх нь ногоо болж ургадаг
Орчлонгийн хамаг амьтныг
Олсон гээсэн нүгэл буянтай нь
Хорол газар минь хотойж даасан юм

Жигүүртэн жигүүртэн гээд
Тэнгэрт өндөглөх биш
Жиргэж жиргэж газарт буудаг
Тал наргүй бүтэн дэлхийн
Татах хүч нь газар
Тэнүүн талын минь гар дэлхийн алд болно
Тэндээс хумсын чинээ бүү хороо
өндөлзөнхөн ургаа уулс бүхэн минь амьтай юм
үрсийг минь битгий зовоо
Давж ургадаг түүх минь ертөнцийх билээ
Давж заалдсан хорвоо минь дээ
Ханцуй наймаа омог огшуун байсан ч гэлээ
Халхын нутаг гэрэл болж зураг ээ
Гэрийн буйр, хонины бууц, хүйн чулуу
Ганцыг нь ч бүү хөнд дөө, ертөнц хөлсөнө
Хот балгадаар орчлонг дүүргэвэл
Хаана нь бид амьдрах юм бэ?
Юу ч үгүй ирсэн, юүдэнгүй цувгүй
Юндэн Балган нөхөр ч үгүй
Газартаа газар болох гэж
Ганцхан түүндээ эзэн байх гэж
Гавьяаг нь ардаа үлдээх гэж
Гавьж төрсөн юм, гийж төрсөн юм, бид
Элгийг нь эмтэлбэл элэг
Эмжээрийг нь ханзалбал элэг
Дотроос нь уудалбал элэг
Довыг нь сэндийлбэл элэг
Эмтэрнэ ээ эмтэрнэ
Эхлэл гэдэг төгсгөл байдаг шиг
Тэр цагт
Зөнөсөн хорвоо бүгдийг сэгсэрнэ
Зоосондоо дэлхий дарагдаж бөхнө
Газрын үг үнэн билээ
Гашуун ч гэсэн мэдтүгэй
Гаравын галавт дагасугай

Болор цом - 2008

Лхагвасүрэнгийн Хасар - Он цаг урсана

Он цаг урсана.
Он цаг...
Он цаг...
Он цаг...
Ид эрхлэх гэхэд минь
Эмээг минь надаас булаасан
Өссөнөө гайхуулах гэхэд минь
Өвөөг минь надаас булаасан
Өгсөнөө авдаг хатуу он цаг

Он цаг...
Он цаг...
Он цаг...
Эжий аавын минь залуу насыг
Хэцүүгээр солиод авчихсан
Эрх танхил насыг минь
Хэрсүүгэзр солиод авчихсан
Атаа хорсол, үзэн ядахуй
Үхэх төрөхтэй
Улаан нүүрээр минь тулгаж
Тархины сүүдрийг минь нэмсэн
Үзэсгэлэнт бүсгүйтэй намайг учруулж
Үхэн хатах хайрын зовлонд унагасан
Үр надад өгч, үнсэж үлгэх,
Хайрлахын зовлонд унагасан
Он цаг чи
Намайг тосож ирсэн
Он цаг чи
Намайг үдэж үлдэнэ.
Он цаг үл тасалдах амьсгал
Он цаг
Үхэлд хүртээлгүй
Эрх чөлөө
Он цаг
Өгсөнөө буцааж заавал авдаг
Үгүйсгэлгүй мөнхийн дарангуйлал
Он цаг

Болор цом - 2009

Хөөдөөгийн Эрдэнэбаатар

Цаг мөнхийн уулс цас мөсөөр дүүрэн
Цалгиа залуу насанд халгиа шүлгээ бичнэм
Асар тэнгэрийн амраг урианхайн хөх уулнаас
Архлаатай юм шиг мөнхийн манан холдохгүй
Айдас гэрэлтэх үдшийн цагаар ширтэхэд
Аяа мянган одны гэрэл адил тунгалаг сүмбэр
Уйдашгүй эрхээр өнө удаан ноёлог сүндэрлэж
Умрын уулс мөргөлчин адил араас нь хошуурна.
Үүлэн гол мөч бүрийд бэлээр нь xөвөн өнгөрч
Үлэмжийн ариун тэнгэрийн зайд оршино
Xөмүүл гишүүнэ соёлоод xөрсний чийг үнэртэхэд
Xөндүүр зүрхний угт ижий аав бодогдоно
Удган голын усыг цасны шимээр сэлбэнэ
Урианхайн xөx үүлс уйдашгүй сүндэрлэнэ
Асxаны нарны наагуур тунгалаг бороо шиврэх нь
Аятайхан охин гэзгээ сүлжин зогсох мэт
Зэлүүд xөx уулсын тэнгэрийн нүд мэт сайранд
Зогдроо дугдчих тогорууд дорнын нарнаас ирэхэд
Зүүн хойтын шилэнд эртэлж унасан шүүдэр
Зүрхэн тус газар xөнгөн гунигыг үүсгэнэ
Чимэг сайт улиралын алтан наран мандахад
Чиг зөв салхин бүлээн аяс эгшиглүүлнэ
Үдийн наранд сэмрэх зэрэглээ нимгэн мөс гантиглан
Үдшийн зэврүүг хүлээхгүй шилэн шуургаар цагирагтана
Урианхайн xөx уулс гэрлээр давалгаалж
Умрын салхиар xавар тэнүүчлэн
Тэрсэд мөнхийн гэрэл шидэгч ууланд
Тэрлэг гандам зуны сарууд ирэхгүй
Зэрвэс нүдийг зүүдний манантай xөвөрдөх
Зэрэглээ тэнд хаялага болж чадаxгүй
Амьтаны үрийгсэтгэлийн амрагаас илүү үймүүлэх
Ад гэрлийн хувилгаан Урианхайн xөx уулс минь
Товч харших чимээнээр жингэнэх дуун түгж
Товцог хадны шилээс хан таг ниснэ.








_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.11.10 12:43 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2971
Location: Холын хоооллл
Тэмдэглэв

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Aug.19.10 5:39 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
mark

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Top
   
PostPosted: Aug.23.10 12:14 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
ADONIS chi ystoi buyantai hun ymaa hehe, bayarlalaa. Buh nomiig chin tataad avchihlaa, ymar ih hodolmor ve :wd:

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Aug.29.10 10:40 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: May.26.10 12:33 am
Posts: 238
Location: УБ
Явуухулангын шүлэгнүүд бас гоё шүү

_________________
Sup.!


Top
   
PostPosted: Aug.29.10 10:50 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.29.10 6:15 pm
Posts: 1147
Location: no one is free until we all are
daraa jiliin bolor tsomoor bayasal oroltsono gsen shuum ih yvah bolloo suuliin ued ene talaar ta yu gej heleh u?

_________________
fear the beard


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 6 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited