#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.19 8:52 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 230 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next
Author Message
PostPosted: Jun.20.10 4:42 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
Alice Sebold "The Lovely Bones"
Image

_________________
always raining in my world


Last edited by pcd on Jul.05.10 6:44 pm, edited 1 time in total.
Сэдвийн нэрний урд тэмдэг тавив.


Top
   
PostPosted: Jun.20.10 5:03 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
Hi guys :hi:
Alice Sebold-ийн "Lovely bones" гээд зохиолыг орчуулж оруулхаар боллоо. 2009 онд дэлгэцнээ кино болон гарсан. Saoirse Ronan гээд Холливудын авъяаслаг жүжигчин охин гол дүрийг нь бүтээсэн. 23 бүлэгтэй зохиол байгаа.

_________________
always raining in my world


Last edited by manara on Jan.20.11 9:55 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Jun.22.10 2:48 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
Аавын минь ширээн дээр байдаг цасан бөмбөлөг...Түүн дотор улаан цагаан судалтай ороолт зүүсэн пингвин байдаг байж билээ. Намайг бага байхад аав минь түүнийг доош нь харуулаад бүх цасан ширхэгнүүд оройд нь тунамагц хурдхан буцаан харуулдаг байлаа.Бид 2 цасан ширхэгнүүд пингвинийг тойрон аажуухан унахыг хардаг байсан. Пингвин тэнд ганцаархнаа байдаг байсан болохоор аавд би түүнд санаа зовдгоо хэлэхэд аав минь ингэж хэлсэн.”Битгий санаа зовдоо Сюзи,тэр сайхан амьдралтай. Тэр төгс төгөлдөр ертөнцөд xоригдсон”...

_________________
i'm in love...


Top
   
PostPosted: Jun.22.10 3:04 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
1-р бүлэг

Миний овгыг Сэлмон гэдэг байсан,яг загас шиг.Нэрийг минь Сюзи. Би 14насандаа 1973оны12-р сарын 6нд алуулсан юм.70-аад оны сонин дээрхи алагдсан охидын ихэнхи нь над шиг харагддаг байв(хулгана шиг бор үстэй цагаан охид). Энэ нь бүх тивийн бүх хүйсийн алдагдсан хүүхдүүдийн зураг сүүний картон цаасан дээр хэвлэгдэж,өдөр тутмын мэйл-д гардаг болсноос өмнө л дөө. Энэ үед хүмүүс ийм зүйл болдоггүй гэдэгт итгэдэг байсан.Миний дунд сургуулийн монтажинд би Juan Ramón Jiménez гэдэг испани зохиолчийн шүлгээс иш татаж бичсэн( монтажинд хүүхдүүд өөрсдийн дурсгалын үгээ бичдэг.орч)Үүний утга нь: Хэрвээ чамд хөндлөн шугамтай цаас өгвөл чи эсрэг зүгрүү нь бич(босоогоор).Надад энэ ишлэлийг авсан 2 шалтгаан байгаа. Нэг нь эмх замбараатай зүйлс миний бухимдалийг хүргэдэг, тэгээд ч энэ нь ямар нэгэн рок хамтлагийн сонинд өгсөн ярилцлага биш болохоор, 2дахь нь энэ ишлэлийг авбал хүмүүс намайг уран зохиолын мэдрэмжтэй гэж ойлгоно гэж бодсон юм.Би химийн болон шатарын клубт явдаг байсан.Гэсэн ч би хатагтай Дэлминико-н өгсөн гэрийн даалгаврыг буруу хийгээд бүгдийг нь дэлбэлчихсэн юм.Миний хамгийн дуртай багшийг ноён Бөүтт гэдэг байсан.Тэр надад биологи зааж, үхсэн мэлхий,загасаар бяцхан жүжиг тавьж тоглодог байсан.Би ноён Бөүтт-д алагдаагүй шүү.Нээрээ, энд гарах бүх хүнийг миний алуурчин гэж битгий сэжиглээрэй. Энэ бол асуудал.Та хэзээ ч мэдэхгүй. Ноён Бөүтт миний оршуулганд ирээд(нэмж хэлэхэд,би дунд сургуульд байхдаа хэзээ ч алдартай байгаагүй шүү)бага зэрэг уйлсан. Тэр өвчтэй хүүхэдтэй байсан.Бид үүнийг мэддэг байсан болохоор,тэр өөрийн хуучирсан онигоог бидэнд ярьж инээхэд бид түүнийг баярлуулахын тулд худлаа инээдэг байлаа. Түүний охин цус багадах өвчтэй байсан. Түүний охин намайг үхсэнээс жил хагасын дараа нас барсан юм. Гэвч би түүнийг ерөөсөө өөрийн тэнгэртээ олж хараагүй. Миний алуурчин манай хөрш байсан юм. Миний ээж түүний хашаанд ургадаг цэцэгст дуртай байж билээ. Бас аав минь түүнтэй нэг удаа бордооний талаар ярилцаж байсан.Миний алуурчин өндөгний хальсийг кофений шавхруутай хольж бордоо хийх зэрэг хуучинсаг узэлд итгэдэг байсан.Тэр ээжид минь үүнийг хэрэглэж үзэх талаар зөвлөж байсан.Аав минь харин гэртээ байxад-тэр залуугийн цэцэрлэг үзэсгэлэнтэй харагддаг ч салхигүй үед өмхий үнэртдэг байхдаа гэж тоглоом хийж байсан.Харин 1973оны12-р сарын 6нд, гадаа цас орж байв. Би сургуулиа тараад гэрлүүгээ эрдэнэ шишийн талбайгаар товчилж явж байсан.Энэ үед гадаа харанхуй байсан. Учир н өвөл гадаа эрт харанхуй болдог шүүдээ.Бас би хатаж хугарсан эрдэнэ шишийн сүрэлнүүд намайг явахад хүндрүүлж байсныг санаж байна.

_________________
i'm in love...


Last edited by TWILIGHT NEW MOON on Jun.26.10 7:20 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jun.22.10 3:12 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
Цас яг л бяцхан одод шиг гялтганан орж байв.Би эхлээд хамраараа амьсгалж байсан ч их гүйснээс болж амаараа амьсгалж эхэллээ. 6 фийтийн цаана ноён Xаарви зогсож байхад би хэлээрээ цасан ширхэгийг амтлахаар хичээж явав.
-Би чамайг цочоогоогүй биз? тэр хэллээ.Мэдээж шүүдээ. Эрдэнэ шишийн талбайд, харанхуй шөнө, би цочсон.Үхсэнийхээ дараа би тэр үед агаарт эрэгтэй хүний сүрчиг үнэртэж байсныг анзаарсан ч нэг их анхаараагүйгээ саналаа.
-Ноён Xаарви. би хэллээ
-Чи Сэлмоний том охин тиймүү?
-Тийм
-Ээж аав чинь сайнуу?
Би гэрийнхэн дундаа шинжлэх ухааний сүлжээ бөглөхдөө сайн байсан ч насанд хүрэгчидтэй байхдаа хэзээ ч тухтай байдаггүй байсан.
-Сайн. би хариуллаа. Би их даарч байсан ч түүний насыг хүндлээд, дээр нь тэр манай хөрш болохоор, бас тэр аавтай минь бордооны талаар ярилцаж байсан болохоор би газартай бэхлэгдсэн юм шиг л зогсож байлаа.
-Би хойно нэг юм барьсан. Чи харахийг хүсч байна уу? тэр хэлэв.
-Ноён Хаарви, би бага зэрэг даараад байна л даа, бас ээж минь намайг харанхуй болохоос өмнө гэртээ ирэхэд дуртай байдаг юм. гэж би хэллээ.
-Аль хэдийн харанхуй болсон байна, Сюзи. тэр хэлэв
Би энэ бүхэн нэг л сэжигтэй байгааг эрт гадарлах ёстой байсан юм. Би түүнд хэзээ ч нэрээ хэлж байгаагүй. Би бодохдоо миний аав л түүнд бидний ичмээр онигоог ярьсан юм байх гэж бодсон. Миний аав их сайхан сэтгэлтэй хүн байсан. Тэр зочин ирэх үед манай охин дүү Линдси-н 3 настай байхдаа доод давхарын угаалгын өрөөнд шалдан зогсож буй зургийг зочдод үзүүлдэг байсан.Тэр үүнийг наад зах нь огтхон ч ичмээр гэж боддоггүй байсан юм.Түүний ярих дуртай түүхийн нэг нь : Линдсиг төрсний дараа би түүнд их атаархдаг байсан. Тэгээд нэг удаа аав утсаар ярихаар өөр өрөөрүү явсан хойно би буйдан дээрээс буугаад Линдсигийн нүүрэн дээр шээхийг оролдсон. Тэр үүнийг ярих болгонд би үхтлээ ичдэг байв. Үүнийг сонсох дуртай хүний нэг нь манай хөрш Ноён Стийд. Тэр мэдрэлийн эмч байсан. Хүн бүгд "Сюзи их шартай" гэдэг байв.
-Шартай! Надаа шартай гэж юу гэж байгааг аав хэлээд үүнийг дор нь "Сюзи Линдси дээр шээсэн түүх" гэж нэрлэв. Гэвч энэ бүхний дараа аав ноён Хаарви-д Сюзи Линдси дээр шээсэн түүхийг ярьна гэж бодохгүй байлаа.

_________________
i'm in love...


Top
   
PostPosted: Jun.22.10 4:03 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
Энэ бүхний дараа ноён Хаарви ээжтэй минь гудамжинд таараад ингэж хэлэв: Би их аймшигтай,үнэхээр эмгэнэлтэй зүйлийн талаар сонслоо.Танай охины нэрийг хэн гэдэг байлаа?
-Сюзи-ээж минь хэллээ. Ээж минь энэ бүх зовлон шаналал хэзээ нэг өдөр арилна гэдэгт игтэж байв. Гэвч цаашид энэ бүхэн ээжийг минь ямар их зовоохыг тэр мэдэхгүй. Ноён Хаарви тэрэнд ихэвчлэн хэлдэг үгийг л хэлсэн. Тэр нь:
-Би тэр новшийг цагдаа нар барина гэдэгт итгэлтэй байна.Хатагтай Сэлмон,охиний тань тухай их харамсаж байна.
Би энэ үед тэнгэрээс түүнийг харж байлаа. Би түүний увайгүй занг хараад итгэж чадахгүй байв.
-Энэ эрэгтэй үнэхээр ичгүүргүй байгаа биз? би Фрэнни-д хэлэв. Xарин тэр:
-Яг тийм! гэж их товчхон хариу хэллээ. Миний тэнгэрт ийм бусармаг явдал байдаггүй байсан юм.
Ноён Хаарви энэ хэдхэн минут л авна гэсэн болохоор би түүнийг дагаж явлаа. Тийм ч олон хүн эрдэнэ шишийн талбайгаар товчилж явдаггүй болохоор хэдхэн бут л хугарсан байлаа.Ээж минь эдгээр эрдэнэ шишүүд хүмүүс идэхэд зориулагдаагүй гэдгийн миний хамгийн бага эрэгтэй дүү Бакли-д тайлбарлаж энэ нь морьдод зориулсаныг хэллээ.
-Нохойд ч гэсэн зориулаагүй гэжүү? Бакли асуув.
-Үгүй дээ. ээж минь хариуллаа.
-Динозаврт ч гэсэн үү?
-Тиймээ. динозаврт ч зориулаагүй.....
-Би нэг жижигхэн нууц газар барисан. гэж ноён Харви хэлээд надруу харав.
-Би юу ч харахгүй байна. гэж би хэлээд түүний надруу нэг л хачин харж байгааг анзаарлаа. Би хэдэн хүмүүс надруу тэгж харж байсныг мэднэ. Гэвч тэд харахаас хэтэрдэггүй байсан юм.Гэхдээ л намайг цэнхэр куртка, шар өмдтэй байхад хардаггүй байсан. Ноён Харви жижигхэн,бөөрөнхий, тэгээд алтан хүрээтэй шилнийхээ араас надруу өнгийж байв.

_________________
i'm in love...


Top
   
PostPosted: Jun.22.10 5:04 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
-Чи илүү гярхай байх хэрэгтэй,Сюзи. Ноён харви хэлэв. Би илүү анхааралтай байж ийшээ орохгүй байх ёстой байсан юм. Би ягаад тэгээгүй юм болоо???
-Чи тэгээгүй. Тэгээд л болоо за юу!Чи үхсэн, үүнтэйгээ эвлэрэх хэрэгтэй. гэж Фрэнни хэллээ.
-Дахиад оролдоод үздээ. ноён Харви хэлээд доош явган сууж газар тогшив.
-Энэ юу вэ? би асуув. Миний чих хөлдөх шахаж байв. Учир нь би ээжийн надад зориулж зул сарын баяраар хийж өгсөн олон өнгийн ноосон малгайг өмсөхийг хүсээгүй. Үүний оронд би малгайгаа куртканыхаа халаасанд чихчихсэн. Би ноён Харвигийн хажууд очоод хөлөөрөө товшиж үзсэн. Энэ нь газрын хөрснөөс илүү хатуу байсныг санаж байна.
-Энэ бол мод. Энэ мод дээрээс шороо нурахаас хамгаалдаг юм гэж тэр хэлэв.
-Энэ тэгээд юу юм? би асуув. Би хэтэрхий даарснаа, бас тэр надруу яаж харж байсныг тоохоо болиод шинжлэх ухааны клуб-ийн гишүүний сониуч зан минь хөдөлсөн байв.
-Ирээд хар л даа. Бид тэр зоорь луу орсны дараа
-Ийшээ ороход жаахан эвгүй лдээ. гэж тэр хүлээн зөвшөөрөв.
Гэхдээ би түүнийг яаж энэ зоорьд гал түлэхэд утаа нь дээш гарах яндан хийсэн юм бол? гэж биширч байлаа. Чи хэрвээ энд нүхэнд орсон бол би эндээс зугтах ямар ч боломжгүй болохыг мэдэх байсан. Оршуулгын товчооны эзний хүү, их хачин харагддаг Арти-гаас зугтах гэсэн оролдлого минь хамгийн муу нь байсан.

_________________
i'm in love...


Last edited by TWILIGHT NEW MOON on Jun.23.10 9:10 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.22.10 6:46 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
Янзтай газар байна!! гэж би Харви-д хэллээ.Би гэрийнхэнтэйгээ Нью Иоркийн байгалийн музей руу явж байхад миний дүү Бакли тэнд байдаг аварга том араг ясанд дуралсан. Би *янзтай* гэдэг үгийг бараг тэр үеэс хойш нийтийн газар хэрэглээгүй юм байна.
Би тэр нүхэнд байснаа өчигдөрхөн юм шиг санаж байна. Амьдрал бол бидний хувьд дуусашгүй өчигдөр юм. Тэр нүх яг манайд байдаг нэг жижиг өрөөтэй адил хэмжээтэй байсан. Ээж бидний шавхай болсон гутал болон цувыг тэр өрөөнд байдаг угаалгын машинд угаадаг байсан. Би тэр нүхэнд зогсоод, харин Ноён харви бага зэрэг бөгтийгөөд зогсож байлаа. Тэр хэсэгхэн газар вандан байрлуулсан байв. Тэр шуудхан түүн дээр суугаад
-Эргэн тойрноо хараач. гэж хэлсэн. Би зайгаар ажилладаг өдрийн гэрэлд өрөөн доторхийг алмайран харж суув. Тольны өмнөх тавиур дээр сахлын хутга ба сахлын хөөс байсан. Би хараад ямар хачин юм бэ гэж бодсон. Тэр гэртээ сахлаа хусдаггүй юм байхдаа? Би тэрнийг ийм газар доорх өрөө барисанд нь биширсэн ч гэлээ 00-н өрөө нь тусдаа байх хэрэгтэй байсан юм байна гэж бодов. Манай аав тэрэн шиг хүмүүсийг
-Энэ бол эрчүүдийн зан, тэгээд л боллоо. гэж хэлэх байсан байх.
Би энд тухтай байсан. Энд дулаахан, бас гэрэлтэй. Тэгээд би тэр энэ нуувчийг хэрхэн барьсан тухай,бас хаанаас нэг иймэрхүү юм хийж сурсан тухай нь мэдэхийг хүсч байв. Гэхдээ үүний дараа ноён Харви маш нарийн ул мөрөө баллахыг оролдсон ч Гилбертийн нохой 3 өдөрийн дараа миний тохойг эрдэнэ шишийн хальстай хамт зууж ирсэн юм. Би тэр үед аль хэдийн нөдөө ертөнцөд байсан.Би тэр бэхжсэн модыг буцааж сугалахын тулд хамаг хөлсөө шавхаж байсан ноён Харвиг, бас миний тохойноос бусад биеийн хэсгүүдээр дүүрсэн цүнхийг харахаар очоогүй. Одоо бол би дэлхийг дээрээс хангалттай харж чадна. Ялангуяа гэр бүлийхнийгээ юунаас ч илүүгээр хардаг байв.

_________________
i'm in love...


Last edited by TWILIGHT NEW MOON on Jun.23.10 5:03 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jun.22.10 8:42 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
Ээж минь хаалганы хажуу дахъ хатуу сандал дээр суусан байв. Түүний цагаан царай миний өмнө нь харж байснаас ч илүү цагаан болсон байв. Бас түүний цэнхэр нүд нь гөлийсөн байлаа. Аав минь харин сэтгэлээ барьж байсан юм. Тэр болсон явдлыг мэдэхийг мөн цагдаа нартай хамт эрдэнэ шишийн талбайг самнахыг хүсч байв. Би одоо ч Лэн Фэнэрмэн гэх мөрдөгчийн төлөө бурханд баярладаг. Тэр аавтай цуг 2 цагдааг явуулаад хотод миний найзуудтайгаа цуг байсан бүх газаруудыг заалгуулсан. Цагдаа нар аавыг минь бүтэн өдөрийн турш завгүй байлгасан. Хэн ч энэ талаар хангалттай ойлгож чадах 13тай Линдси-д, эсвэл 4н нас хүрэх гэж байгаа хонгорхон Бакли-д бүрэн ойлготол нь хэлээгүй юм.
Ноён Харви надаас ямар нэгэн юм идэх эсэхийг асуусан. Харин би түүнд гэртээ харих хэрэгтэй байгаагаа хэллээ.
-Эелдэг бай л даа, надад кола байгаа. Бусад хүүхдүүд ч дуртай байсан шд. гэж тэр хэлсэн.
-Ямар бусад хүүхдүүд? би асуулаа.
-Би энэ газрыг хөрш хүүхдүүддээ зориулж барьсан, энэ бидний бяцхан нууц юм л даа. гэж тэр хариулав.
Би энэ бүхэнд итгэсэн гэж бодохгүй байна. Мэдээж би түүнийг худлаа ярьж байна гэж бодож байсан. Хөөрхийлөлтэй худал. Тэр өөрийгөө ганцаардмал гэж төсөөлдөг байсан. Бид эрүүл мэндийн хичээлийн цаг дээр тэрэн шиг хүний тухай уншиж байсан л даа. Хэзээ ч гэрлэж байгаагүй бас шөнө бүр хөлдөөсөн бэлэн хоол идэж, мөн гэрийн тэжээмэл амьтантай болохоос үргэлж дургүйцдэг хүний тухай... Би түүний төлөө харамссан. -
-За за, кола уу.
Тэр хэсэг азнаснаа,
-Чи халууцахгүй байнуу, Сюзи? Яагаад куртикээ тайлахгүй байгаан?
Тэгээд би тайлсан.
Дараа нь тэр
-Чи үнэхээр хөөрхөн юм, Сюзи. гэж хэлсэн.
-Баярлалаа.
Тэгээд яг манай найз Кларисса надаас асуусан шиг асуусан
-Чи найз хөвгүүнтэй юу?
-Байхгүй ээ ноён Харви. гэж би хариулсан. Би кола-наасаа нилээн том балгаад,
-Би явлаа, ноён Харви. Энэ үнэхээр гайхалтай газар байна, гэхдээ би харихгүй бол болохгүй нь.
Тэр босоод, -Чамайг яагаад явах гээд байгааг би ойлгохгүй байна. гэж хэлээд гарах хаалга түгжихэд надад эвгүй бас түгшүүртэй мэдрэмж төрж эхэллээ.

_________________
i'm in love...


Last edited by TWILIGHT NEW MOON on Jun.23.10 9:15 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.22.10 10:32 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
-Ноён Харви, би үнэхээр гэртээ харих хэрэгтэй байна ш дээ
-Хувцасаа тайл.
-Юу?
-Хувцасаа тайл, чи одоо хүртэл онгон эсэхийг чинь би шалгамаар байна. гэж ноён Харви шаардсан.
-Би онгон. гэж би хэллээ.
-Би итгэлтэй байхыг хүсч байна, аав ээж чинь надад талархах болно. тэр хэлэв.
-Манай аав ээж??!?!?!?!?!?
-Тэд зөвхөн сайн охинтой байхыг хүснэ.
-Ноён Харви, гуйя намайг явуулаач дээ.
-Чи явахгүй ээ Сюзи, чи одоо минийх.
Тэр үед биеийн тамир чухал зуйл байгаагүй, Аэробикийг бараг үг гэж тоодоггүй байсан.
Би ширүүн тэмцсэн. Би өөрийгөө өвтгөхгүйн тулд чадах ядахаараа тэмцэж байсан, гэхдээ энэ тийм ч хангалттай байж чадсангүй, дараа нь бид хоёр газар унасан, тэр миний дээр ноцолдохдоо нүднийхээ шилийг унагачихсан, амьсгаадсан, бас хөлөрсөн байв..
Тэр үед ч би амьд байсан. Би эрэгтэй хүн миний дээр бас би нуруугаараа газар хүчтэй унасныгаа дэлхий дээрхи хамгийн муухай зүйл гэж бодож байв. Би энд гацчихсан байхад, хэн ч намайг энд ингэж байгааг мэдэхгүй байлаа.
Би ээжийгээ бодсон.
Ээж зуухны цагны нүүрийг хардаг байсан, тэр шинэ зуух нь цагтай болхоор ээжид маш их таалагддаг байсан. -Би бүх юмыг минутаар тааруулж чаддаг болсон гэж өөрийнхөө ээжид ярьдаг байсан, зууханд ямар ч сонирхолгүй ээждээ. Ээжийн санаа нь зовохоосоо илүү намайг оройтоход илүү уурладаг байсан. Аав маань гаражинд машинаа тавичихаад ирэхэд тэр яараад аавд нэг коктэйл бэлдэж өгөөд, чи дунд сургуулийг мэднэ шүүдээ, гэж хэлсэн. -Магадгүй энэ хаварын шохоорхол байх л даа.
-Яаж цас орж байхад хаварын шохоорхол байх вэ дэ? гэж аав хэллээ. Үүний дараа ээж Бакли-г хурдхан шиг өрөөнд нь оруулаад, -аавтайгаа тогло гэж хэлээд, өөртөө коктэйл бэлдлээ.
Ноён Харви уруулаа минийхд хүргэхийг оролдож эхэлсэн. тэрний уруул нь хавдсан бас чийглэг байлаа. Би хашгирахыг хүссэн ч би маш их айсан бас хэтрхий ноцолдсоноос болоод их тамирдсан байлаа. Би өмнө нь өөрийнхөө сайн нэг хүнийг нэг удаа үнсэж байсан. Түүнийг Рэй гэдэг бөгөөд тэр Энэтхэг хөвгүүн. Тэр аялгатай ярьдаг бас бор арьстай байсан. Би түүнийг байна гэж төсөөлөхөөс өөр аргагүй болсон. Кларисса түүнийг том нүдэт гэж дууддаг байсан.

_________________
i'm in love...


Last edited by TWILIGHT NEW MOON on Jun.23.10 9:17 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.22.10 10:49 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
Гэхдээ тэр дажгүй бас ухаантай, алгебрын шалгалтан дээр өөрийнхийгөө хийгээгүй байж надад тусалдаг байсан. Тэр монтажны зураг авахуулахын өмнөх өдөр намайг үнссэн. Хичээл амарсны дараа би сургууль дээр ирээд монтажаа хартал тэрний зурагны доор Миний зүрх үүрд Сюзи Сэлмонтой хамт гэж бичсэн байсныг харсан. Түүний уруул нь омголтсон байсныг санаж байна...
-Битгий л дээ ноён Харви, би гуйлаа. Би битгий, гуйж байна гэдэг үгийг олон удаа хэлсэн. Фрэнни надад
-Хүмүүс үхэхээсээ өмнө бүгд гуйя гэж хэлдэг. гэж хэлсэн.
-Би чамайг хүсч байна, Сюзи. гэж тэр хэллээ.
-Гуйж байна, битгий л дээ. би уйлж байв. Заримдаа би -Гуйя битгий, эсвэл -Битгий, гуйя гэж үгнүүдээ нэгтгэж байсан....
-Гуйя битгий...
Гэхдээ тэр намайг сонсохоос залхаж эхэлсэн. Тэр миний куртыг авч халаасанд нь байсан ээжийн минь хийж өгсөн ноосон малгайг ам руу минь чихсэн!

_________________
i'm in love...


Top
   
PostPosted: Jun.23.10 12:27 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
Тэр нойтон уруулаараа намайг үнсэж байснаа уруул нь нүүрнээс минь доошилж хүзүүрүү минь явж түүний гар миний цамцан дотуур орсон байв.Би уйлж байсан.Би өөрийн биеээ орхиж эхэлж байлаа.Би нам гүмрүү одож байв.Би уйлж байгаагаа ч мэдэрхээ болиж байлаа.Тэр амьсгаадан миний өмдний цахилгааныг тайлж эхлэв.
-Том цагаан дотоож. тэр хэллээ.Би их хүнд өвдөлт мэдэрч байв.Тэр яг л галзуурсан мэт харагдаж байлаа. Тэр миний дээр ажиллаж эхлэв.
-Сюзи,Сюзи. би ээжийхээ хоолойг сонслоо.
-Хоол бэлэн боллоо.Ээж нь хурганы мах шоштой шарсан...
Хаарвигийн зүрх хачин цохилж байв. Минийх ч ялгаагүй. Бидний бие хүрэлцэж,бас би шок-нд орсн байв.Тэр энийг хийж дуусахад би амьд байсан. Би хашгирч чадахгүй байв. Тэр намайг ална гэдгийг би мэдэж байсан.Би энд яг л амьтан шиг алуулна гэдэгтээ итгэж чадахгүй байлаа.
-Чи яагаад босохгүй байгаа юм бэ? Ноён Xарви хэлээд миний дээрээс өнхөрч хажууд хэвтэв. Түүний хоолой тайван, гоочилсон, яг л хайрт хосууд шөнийг хамт өнгрүүлсний дараа нэг нэгэнрүүгээ хардаг шиг надруу харж байв. Тэр ердөөсөө тушаагаагүй. Би босох нь байтугай хөдөлж ч чадахгүй байлаа. Тэр хутга авчираад хуйнаасаа түүнийг гаргаж байхдаа надруу шүдээ ярзайлган инээж байв. Тэгээд тэр амнаас минь малгайг аваад
-Надад хайртай гэж хэлээч гэж хэллээ.
Би тайвнаар түүнд хэлсэн.
Эцэст нь төгсгөл ирлээ.....

_________________
i'm in love...


Top
   
PostPosted: Jun.24.10 11:11 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
2-р бүлэг
Намайг анх тэнгэрт нэвтрэхэд би хүн бүр үхсэний дараа миний харж байгааг хардаг байхдаа гэж бодлоо. Хүн бүрийн тэнгэрт зайд буудах тоглоом ба жад шидэх гуалин,хөл бөмбөгийн хаалганы баганууд байсан. Бүх барилгууд нь жараад оны тосгоны сургуулийн байшинтай төстэй харагдаж байлаа. Өргөн пагдгар байшингууд уйтгартай, элсэрхэг харагдаж байсан ч товгор хээнүүд нь орчин үеийн шинж оруулж байв. Миний хамгийн гайхсан хэсэг нь яаж тэдгээр тоосгонууд оюу ногоон болон улбар шар өнгийн байгаа юм бол гэдэг байв. Тэдгээр нь яг л төгс өнгөний бүрдэл шиг харагдаж байлаа. Заримдаа би аавтайгаа хамт дэлхий дээр тэдгээр төгс өнгөнүүдийн дунд явж байгаагаар төсөөлдөг байлаа. Дунд сургуулийн 7,8,9-р ангийг төгсөж байхад миний хувьд их сургууль шинэ эхлэл байх байсан юм. Хэрэв би Fairfax ахлах сургуульд орсон бол намайг заавал Сюзанн гэж дуудахийг шаардах байсан. Миний бие эрэгтэй хүүхдүүдийн дуртай, охидуудын атаархдаг тийм сайхан байх байсан. Би их сайхан болох үед бүгд намайг анхааралтай харж бяцхан шүтэх байсан л байх. Би өөрийгөө сүр жавхлантай, нэр хүндтэй болсон байсан бол гэж бодох дуртай байв. Хэрэв хэн нэгэн Клив Саундэрс-ийг охин шиг алхдаг гэж шоолох юм бол би тэр хүнийг занаж байгаад зайлуулах байсан. Хэрэв хөвгүүд Пөүби Хэрт-н том хөхийг дооглох юм бол би тэдэнд хөхөөр тоглоом хийх чинь огт хөгжилтэй биш байна! гэж хэлэх байсан.Би ч гэсэн Фөүб-ин тухай дэвтрийхээ зайд шоолж бичиж байснаа мартах хэрэгтэй. Би миний хамт амьдардаг болсон Холли-той тэнд очсон 3дах өдрөө тааралдсан. Тэр савлуур дээр сууж байлаа.(би тэнд дүүжин байсанд нээх их гайхаагүй. Ягаад гэвэл энэ чинь тэнгэр л юм чинь.Тэхдээ тэр савлуур хавтгай биш хар резинэн дугуй.) Тэр тэнд суугаад нэг хачин үсэгтэй ном уншиж байсан. Тэр нь аавийн Hop Fat гэдэг хоолний газраас авчирдаг шарсан гахайний мах. агшаасан будаатай хоолны саван дээр байсан бичигтэй адилхан харагдсан. Манай дүү Бакли тэр хоолны газрын нэрэнд их дуртай байсан. Тэр дандаа Hop Fat гэж орилоод гүйдэг байж билээ . Би одоо Витнам хэл мэддэг болсон. Тэр хоолны газрын эзэн Хэрман Жэйд-г витнам биш гэдгийг мэдсэн. Бас түүний нэр нь Хэрман биш, Хятадаас Америкт нүүж ирэхдээ нэрээ сольсоныг нь мэдсэн. Энэ бүхнийг Холли надад зааж өгсөн.
-Сайнуу. Намайг Сюзи гэдэг. гэж би хэллээ.Дараа нь тэр англи нэрээ Тифанигийн өглөөний цай гэдэг киноноос сонгосноо хэлсэн. Гэхдээ тэр өдөр би Холлигоор бараг юу ч яриулаагүй.
-Намайг Холли гэдэг. Тэр тэнгэрт ямарч аялгагүй болохыг хүссэн болохоор ямарч аялгагүй болсон. Би тэрний хар үсийг гөлөрч байлаа. Тэрний үс яг л сэтгүүл дээрх реклам шиг гялалзаж байв.
-Чи энд хэр удаж байна? би асуулаа.
-3 Өдөр. тэр хариулав.
-Би ч бас.Би тэрний хажуу талын савлуур дээр суугаад гинжээр нь өөрийхөө биеийг ороож суув. Тэгээд би эргэх боломжгүй болтлоо эргэв.
-Чамд энд байх таалагдаж байна уу? тэр асуув.
-Үгүй.
-Надад ч бас. Тэгээд энэ бүхэн эхлэв. Бид 2 өөрсдийн тэнгэртээ хялбархан мөрөөдлүүдээ биелүүлж эхэлсэн. Тэнд нэг ч багш байхгүй байв. Надад урлагийн дугуйланд явах, Холли-д жааз хөгжмийн сонгонд явах ямар ч хэрэггүй болсон байв. Хөвгүүд бидний өгзөгийг цохиж,эсвэл үнэрлэсэн гэж бидэнд хэлж чадахгүй. Энд бидний уншдаг сэтгүүлүүд нь Seventeen,Glamour, бас Vogue байлаа. Бидний тэнгэр олон шинэ сонирхолтой байдлаар өргөжин хөгжиж байлаа. Бид өшөө бас хэдэн ижил зүйлсийг хүсч байв. Фрэнни бидний замыг удирдаж чиглүүлж өгч байв. Фрэнни бол бидний ээжээс хангалттай хөгшин, 40 гарсан. Тийм болохоор тэр бид 2ийн хүсч байсан хэн нэгэнийг санагдуулж байлаа. Тэр нь.....Бидний ээжүүд. Тэр биднийг урам,талархалаар шагнаж,дэмжиж байв. Тэр амьд байхдаа орон гэргүй хүүхдүүдийг асрамжлах нийгмийн ажилтан байсан. Тэр Saint Mary-н сүмд ажиллахаас гадна, эмэгтэйчүүд,хүүхдүүдийг хооллох,асрах газар ажилладаг байсан гэсэн. Тэр тэнд жоом устгахаас эхлээд бүх зүйлийг хийсэн. Тэр эхнэрээ хайж яваа эрэгтэй хүнд буудуулсан. Холли тав дахь өдөр нь бидэн дээр ирсэн. тэр бидэнд 2 аяга лимоны шүүс өгж бид уулаа.
-Би энд туслахаар байж байх болноо. гэж Фрэнни хэллээ. Би түүний жижиг цэнхэр нүдрүү хараад инээмсэглэн түүнд үнэнийг хэллээ.
-Бид уйдаж байна.
Холли тэгэхэд хэлээ гаргаад хэлээ ногоон болсон эсэхийг харахаар хичээж байв.
-Чи юу хүсч байна? Фрэнни асуулаа.
-Мэдэхгүй байна... Би хариулав.
-Энэ чиний хүсч байсан бүх зүйл. Чи хэрвээ энэнээс илүүг хүсч, бас ягаад гэдгийг мэдэхийг хүсвэл мэдээж энэ бүгд ирэх болно. Энд юм бүхэн хүссэнээр болдог. Тийм ч болохоор Холли бид 2 давхар байшинтай болсон.



_________________
i'm in love...


Top
   
PostPosted: Jun.25.10 12:12 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
Би дэлхий дээрх янз бүрийн нийгмийн давхаргыг үзэн яддаг байсан. Бас аав ээжийнхээ тавилгануудад дургүй байсан. Манай байшин бусад байшуунгуудтай л адилхан байсан яг цуурай шиг. Цонхоор парк харагдаж тийм хол биш зайнаас байшингуудын гэрэл харагддаг байлаа. Цаг хугацаа өнгөрсөөр би илүү ихийг хүсч эхэлсэн. Би дэлхийд хийж үзээгүй юмаа энд маш их хүссэн нь сонин санагдаж байв. Би том болохыг хүссэн.
-Хүмүүс амьдрахаараа л өсдөг. Би амьдрахыг хүсч байна. гэж би Фрэннид хэллээ.
-Одоо өнгөрсөөн, тэр хариулав.
-Бид тэгвэл ядаж амьдарч байгаа хүмүүсийг харж болохуу? гэж Холли асуулаа.
-Та 2 аль хэдийн харж байгаа. Фрэнни хэлсэн.
-Би Холлиг бүтэн амьдралын тухай ярьж байна гэж бодож байна. Эхнээс нь дуустал, тэднийг яаж амьдарсныг харах хэрэгтэй. Тэгээд бид нар илүү сайн дуурайж чадна.
-Та нар тэгсэн ч туршлагагүй. Фрэнни тодрууллаа.
-Зөвлөгөө өгсөнд баярлалаа. би хэллээ. Гэхдээ бидний тэнгэр хөгжиж байв.
Тэнд ахлах Fairfax сургууль байж л байна, гэхдээ одоо тэр хавиар зам гаргаж байгаа.
-Жимээр алх, тэгээд чи хүссэнээ олно. Фрэнни хэллээ.
Тэгээд Холли бид хоёр замд гарлаа. Хэрвээ чи зайрмаг хүсвэл бидний тэнгэрт зайрмагны дэлгүүр гараад л ирнэ. Хэн ч ''Энэ бол улирлын шинжтэй'' гэж хэлэхгүй.
Бид хоёр сонингийн эхний нүүрүүд дээр маш их гарсан. Энэ нь биднийг алдартай харагдуулдаг. Тэнд чухал залуучууд, хөөрхөн бүсгүйчүүд ч гардаг учир нь Холи бид 2 Загварын сэтгүүлд зориулагдсан.

_________________
i'm in love...


Top
   
PostPosted: Jun.26.10 7:53 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
Заримдаа Холли өөрт нь санаа тавихад дургүй байсан. Би түүнд анхаарал тавих гэж оролдох үед тэр зүгээр л надаас холддог байв. Тэр тэнгэрийн өөр нэг тийшээ явахдаа надад хэлдэггүй байсан. Тэгэхэд би түүнийг их санадаг байв. Миний хийж чадахгүй ч хамгийн ихээр хүсч буй зүйл бол: Ноён Хаарви үхэж, би амьдрах. Тэнгэрт төгс биш байв. Би дэлхий тэнгэр 2ийн нэгийг сонгох бол дэлхийг сонгох байсан....
Миний аав 12р сарын 8нд утас авав.Энэ бол төгсгөлийн эхлэл байв. Тэр цагдаад миний цусны бүлгийг хэлж, царайны өнгийг тайлбарлаж байв. Цагдаа нар ааваас миний онцлог шинж тэмдгүүдийг асууж байлаа. Аав тэдэнд миний тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгөв. Мөрдөгч Фэнэрмэн аавд минь аймшигтай мэдээг төгдрэн хэлж өгсөн. Тэгээд тэр: Ноён Сэлмон,би ганцхан биеийн хэсэг оллоо. Аав минь цөхөрсөндөө чичэрч зогсов. Тэр яаж үүнийг эхнэртээ хэлэх вэ?
-Та үнэхээр миний охинийг үхсэн гэдэгт итгэлтэй байна гэжүү? аав асуув.
-Итгэлтэй биш л дээ... Фэнэрмэн хэллээ. Аав ч гэсэн ээжид
-Энэ бүгд тодорхой биш. гэж хэлсэн. 3 өдрийн турш аав ээжид энэ тухай яг яаж хэлэхээ мэдэхгүй байлаа. Харин эн бүхний өмнө тэр 2 намайг олно гэдэгтээ итгэж байсан юм. Тэд энэ удаад аймшигтай гэдэг үгний утгатай эвлэрч чадахгүй байв.

_________________
i'm in love...


Top
   
PostPosted: Jun.26.10 8:56 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
Би бугуйвчаа хаанас олсон яагаад дуртай байдаг талаар мэддэг хүн бол ээж минь.Тэр миний юу бариж юу өмсөж байгааг маш нарийн нямбай жагсааж бичдэг байсан.Би амьдралын сайн муу дунд ээжийгээ харан санаагар унасан. Миний хайрладаг, санаа зовдог байсан бүх зүйл дэмий өнгөрсөн мэт болоход тэр үед... Фэнэрмэнийг ярьсаны дараа аав минь орон дээр гараа унжуулан суугаад хана гөлөрлөө.
Тэнгэрт зарим газар бороо орж эхэллээ.Би тэднийг ууж байгаа мэт л мэдэрч байв. Энэ үед би хаа нэгтээгээс гарч ирэхэд бороо орж байлаа. Хаа нэгтээ хуурай,халуун газраас... Үхлийг мэдэрсэн хэн ч бай : тэдний яс маш зовлонтойгоор өвдөж, тэд аажуухнаар үхэж, тэгээд ижил хугацаанд гэмшингүй сэрнэ. Температур буурахад хэд хэдэн удаа өөрчлөгдсөн бороо одоо мөндөр болж, мөндөрийн жижигхэн чулуунууд дээвэр мөргөж буй чимээ нь тэднийг хамтад нь сэрээдэг.Тэд бие биенийгээ өрөөг нэвт туссан бүдэгхэн гэрэлд олж харцгаасан. Ээж минь уйлж эхэлхэд, аав ээжийг тэврээд, хурууныхаа өндөгөөр түүний хацарыг даган урсаж байсан нулимсийг арчаад, нүдэн дээр нь маш удаан үнссэн.Тэднийг хүрэлцэхэд би тэднээс харцаа холдуулж эрдэнэшишийн талбай руу цагдаа нар намайг олсон байж магадгүй гэж бодон харав. Би сүрэлний жижиг нүхнүүдрүү шавьжнууд сүрэглэн орохыг сонирхон харав. Тийм ч гүнзгий биш нүхэнд шоргоолжнууд амьдарч, ойд миний хайртай бүжингүүд ногоо цэцэг идэж заримдаа манай хашаанд ороод ирдэг байж билээ. Тэгээд, шавжний хорыг цэцэрлэгт хүрээлэнд цацсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс маш хол дэлхийд, туулайнуудын бүхэл гэр бүл өөрсдийгөө боомилж, тэгээд л үхнэ. 10 дахь өглөө аав гал тогооны гоожуурлуу вискигээ асгаж байв. Линдси ааваас яaгаад гэж асуув.
-Би энийг уухаас айж байна. аав хэллээ.
- Та аль дээр хэнтэй утсаар ярьсан бэ?
-Ямар утасны дуудлага?
-Би таны хүнтэй Сюзигийн инээмсэглэлийн талаар л үргэлж яриад байсныг сонссон.
-Би тэгсэн гэжүү?
-Та сайхан сэтгэлтэй ч тэнэг болж байна. Энэ цагдаа байсан тийм биздээ? Надад хэлээчдээ.
-Ямар ч худал зүйлгүйгээр үү?
-Яг тийм
-Цагдаа нар биеийн хэсгийг олсон.Тэр Сюзигийх байж магадгүй.
-Юу гэнээ?
-Гэхдээ яг ч итгэлтэй биш байна гэсэн. аав минь хичээлээ.Линдси гал тогооны ширээн дээр суугаад
-Би маш их шархалж байна. гэж хэлэв
-Хонгор минь?
-Ааваа,Би танд надад бүгдийг хэлээч гэж хүссэн. Ямар биеийн хэсэг байсан гэж? Би тодорхой мэдмээр байна.
-За надад хэлчихлдээ. Линдси гуйлаа.
-Энэ тохой байсан гэсэн.Гилбэртийн нохой үүнийг олсон байна.аав минь гунигтай шивнэлээ..

_________________
i'm in love...


Last edited by TWILIGHT NEW MOON on Jun.27.10 2:43 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.26.10 11:49 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
Энэ өглөөний дараа гадаа цаг агаар цэвэр сайхан, гэрээс тийм ч хол биш цагдаа нар бүчиж эрдэнэшишийн талбайгаар эрлээ эхэлсэн байлаа. Цас,бороо,мөндөр аажмаар хайлан газрыг норгон, одоо хэрнэ газар дэлхий шинэхэн болсоор байв. Цагдаа нар малтлагаа эхлэсэн байв. Талбайд цагдаа нар эрэлтээ үргэлжлүүлсээр...Гэсэн ч тэд энэ хөлдүү нойтон газраас намайг олно гэдэгтээ бараг л найдвар тасарч эхэлж байлаа.

_________________
i'm in love...


Top
   
PostPosted: Jun.27.10 3:35 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
Аав ээж минь гэртээ хоцорч, Линдси өрөөндөө үлдэв. Бакли ойролцоо амьдардаг найз Нэйтийхрүүгээ явсан байлаа. Тэр тэнд олон цагыг өнгрөөсөн юм. Би өөрийнхөө биеийг хаана байгааг мэдэж байсан ч хэлж чадахгүй байв. Тэгээд тэднийг олно гэж л найдаад харж байсан юм. Үдээс хойш цагдаагын ажилтан гараа даллан хашгирав.
-Энэ дээр!! гэж орилоход бусад цагдаа нар түүнийг тойрон гүйн ирэв. Хатагтай Стийдээс гадна бусад хөршүүд бүгд гарж ирсэн байлаа. Цагдаа нар олсон зүйлийнхээ талаар зөвлөлдөж, Фэнэрмэн цуглаанаас гарч ирэн хатагтай Стийдрүү ойрлоо.
-Хатагтай Стийд?
-Тийм байна.
-Танд сургуульд явдаг хүүхэд байдаг уу?
-Байдаг.
-Та надтай хамт явж чадахуу?
Залуу офицер Лэн Хатагтайг цагдаагын туузны доогуур гаргав.
-Хатагтай Стийд, Танд энэ зүйл танил харагдаж байна уу? Фэнэрмэн асуув. Тэр гартаа *Худалч шувууг ал* гэдэг номны цаасыг барьсан байв.
-Тэд үүнийг сургууль дээрээ үздэг үү?
-Тиймээ үздэг. тэр хэлэв.
Хэрэв танаас би үүнийг асуувал... Фэнэрмэн эхэлтэл
-9р анги тэр Фэнэрмэний албархаг нүдрүү харж байгаад хэлэв.
-Сюзигийн анги.
Тэр уг нь өөрийн эмчлэх чадвараараа өөрийгөө тайвшруулж чадна гэж бодсон ч бүгдийг хараад тэр гуйван Фэнэрмэнийг түшив. Хатагтай Стийд гэртээ харихийг хүсч бусад хөршүүд үлдлээ. Тэр гэртээ ирээд хүгээсээ холдон нөхөртэйгээ ярилцав.
-Хэн тэдний ангид ордог билээ?
-Хатагтай Дэвитт. Хүүхдүүд үүнийг Отэлло-н дараа гарцаагүй олно. Хатагтай Стийд хэлэв.
-Отэлло?
-Тиймээ тэр хэлэв. Түүний сургуулийн мэдлэг одоо маш чухал болсон байв. Бүх цагдаа нар түүнийг сонсож байв. Хатагтай Дэвитт Шекспир-г зул сарын өмнө урнаар унших их дуртай байсан.

_________________
i'm in love...


Last edited by TWILIGHT NEW MOON on Jun.28.10 7:54 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.27.10 5:10 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
Цагдаа нар залгав. Хатагтай Дэвитт-д миний цаас байв. Эцсийн эцэст тэр үүнийг аав ээжрүү минь мэйлээр явууллаа. Тэр бас тэндээ
-Намайг үнэхээр, үнэхээр их уучлаарай. гэж бичсэн байв. Линдси үүнийг ээжид уншиж өгж байхдаа үнэхээр их шаналж байcан юм.Мөрдөгч Фэнэрмэн ээж аавруу минь залгав. Тэд сургуулийн ном олсон гэдгээ хэлээд, магадгүй энэ нь надад өмнөх өдөр багш өгсөн ном байх гэж хэллээ.
-Энэ гэхдээ хэнийх ч байж болно шдээ. аав минь ээжид сандран хэллээ.
-Эсвэл тэр хаячихсан ч байж болно. нэмж хэлэв. Нотлох баримтууд нэмэгдэж байв. Гэвч тэд итгэхийг хүсэхгүй байлаа. 2өдрийн дараа, 12р сарын 12нд цагдаагын ажилтан миний тэмдэглэлыг ноён Бөүтт-н ангиас олсон. Тэрэн дээр хааш яайш бичсэн хэдэн онол гэх мэт зүйлс байв. Түүн дээр нэг сараачсан бичиг байв. Тэр нь минийх биш надад зориулж Рэй-н бичсэн бичиг байв. Ээжийнхээ цагаан будааны цаасан дээр надан зориулж миний хэзээ ч уншиж чадаагүй хайрын тэмдэглэл бичсэн байв. Тэр бидний лхагва гарагын лабарторын ажлын үеэр тэр дэвтэрт цэвэрхэн бичсэн байв. Түүний гар бусдаас онцгой байсан. Цагдаа нарын 2 нь миний дэвтэрний өөдөсийг Рэй-н хайрын тэмдэглэлтэй хамт авч ирлээ.
-Рэй ийм сэтгэл хөдлөлтэй биш.гэж түүний ээж мөрдөгчийг залгаж Рэй-н тухай асуухад хэлэв. Рэй түүнрүү олон удаагын хүүгийнх нь тухай суултад толгой дохив.
-Тиймээ тэр Сюзи Сэлмон-д хайрын захиа бичсэн. Тиймээ, тэр Ноён Бөүттийн ангид энийг Сюзи-н дэвтэр дэр бичсэн байна. Тэгээд Рэй үүнд хамгийн эхний сэжигтэн болж эхлэв.

_________________
i'm in love...


Last edited by TWILIGHT NEW MOON on Jun.28.10 7:57 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.27.10 6:45 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
-Энэ хөөрхөн алуурчин залуу гэжүү? ээж аавд хэлэв.
-Рэй бол сайн залуу. Линдси тэдэнд нэгэн хэвийн оройн хоолон дээр хэллээ. Би гэр бүлийхнийгээ хараад тэдний мэдэж байгааг мэдэж байлаа. Энэ бол Рэй Синг биш. Цагдаа нар ч үүнд нэг их итгэхгүй байсан юм. Цагдаа нар Рэй-г Цагдаагын хэлтэс дээр дуудаж гэмт хэрэгт сэжиглэгдэж байгааг нь түүний бор царайруу нь хараад хэлэв. Тэр үзэсгэлэнтэй царайгаараа ээжрүүгээ гайхан харж байв. Гэвч Рэй-д хэрэгт холбогдоогүйн баталгаа байсан. Дэн буудлын эзэн утасдаж ирж мэдүүлэг өгсөн юм. Тэр Рэй-г тэр өдөр илтгэх урлагын лекцинд сууж байсныг хэлсэн. Рэй энэ бүх мэдүүлгийн дараа шууд гэртээ харив. Энэ бүхнийг хараад би галзуурах дөхөж байв. Би тэдэнд алуурчин аав ээжтэй минь маш ойрхон гэртээ аймшигтай хүүхэлдэйн байшингаа барьж суугааг яж хэлэхээ мэдэхгүй байлаа. Тэр өөрийгөө гэмгүй харахгдуулахаар аятайхан хуучирсан хувцсаа өмссөн байв. Тэр гэмт хэрэг хийсэн ч гэсэн тайван сууж байсан юм. Тэр нохойтойгоо амралтын өдрүүдээр илүү тайван байж байв. Би энэ хүнийг аав ээжээс, дүү нараасаа илүү мэднэ.
Дэлхий дээр дэндүү их цус байна. 12сарын15нд хэн нэгэн хаалга болхи тогшин орж ирлээ. эцэст нь аав минь итгэсэн юм. Энэ хүн бол Фэнэрмэн байв.
-Бид Сюзигийх гэмээр нэг хувийн зүйлс олсон. Лэн хэлэв. Тэр үгнүүдээ их нарийн нямбай хэлж байв. Тэд үүнийг их зөөлнөөр хэлэв.Тэд миний биеийг олсон байв. Гарцаагүй би бөгөөд үхсэнээр.
-Юу гэнээ?Ээж минь тэвчээр алдан хэллээ. Тэр үүнд итгэхгүй байв. Тэр охиныхоо тухай нотлох баримтуудад итгэхгүй байв.Тэр охиныгоо гаргүй ч гэсэн амьд байгаа байх гэж бодож байв.Маш их, дэндүү их цус байсан. Энэ бол бие биш байсан.
-Баталгаатай зүйл нэг ч алга.Жэк тэдэнд хэлэв. Тэдний олсон нотлох баримтын нэг бол нэг цүнх. Түүн дотор миний малгай байв.
-Помпом малгай байна. Линдси хэлэв. Тэр зочны өрөөрүү гэтэн ирлээ. Хэн ч түүнийг хараагүй.Надаас бусад нь....

_________________
i'm in love...


Last edited by TWILIGHT NEW MOON on Jun.28.10 8:00 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.27.10 7:53 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
-Бид шинжилгээ хийж үзсэн.Сюзи гэмт хэрэгт өртсөн гэдэгт итгэлтэй байна. Лэн хэлэв.
-Юу гэнээ? Аав минь асуув.Түүний хүч барагдаж байв. Тэр учрыг олох гэж хэдэн юм амандаа бувтнаж байлаа. Би линдсиг хаалганы хажууд хөшсөн байхыг харав. Аав ээж минь түүнд бүх зүйл танигдахааргүй байсан. гэж хэлсэн.
-Ноён Сэлмон.Бид их хэмжээний цус олсон. Тэгээд бид таны охин хүчиндүүлсэн байх гэж айж байна. Тэгээд дараа нь алуулсан гэж таамаглаж байна. Фэнэрмэн хэлэв. Линдси энэ бүхнийг нууцаар сонсож аль хэдийн мэдсэн байв. Аав түүнд миний тохойны талаар ярихаас эхлээд л тэр энэ үнэн гэж бодож байсан. Ээж минь цурхиран уйлж эхлэв.
-Бид алуурчинг барихаар мөрдөх болно. Фэнэрмэн нэмж хэллээ.
-Гэхдээ тэнд хэнч байхгүй байсан шүүдээ.... аав минь хичээлээ.
-Бүх нотлох баримтууд таны охиныг үхсэн гэж баталж байна. Намайг үнэхээр уучлаарай. Фэнэрмэн хэллээ. Офицер аавын минь гуйсан нүдрүү гөлөрч байв.
-Би дахин шалгаад мэдэгдэх болноо. тэр хэллээ. Аав өрөөндөө буцаж ороод хивсэн дээр сууж байгаа ээж, дүү 2луу хоосон нүдээр харлаа. Тэр өглөө тэр 3 чив чимээгүй байв. Хааяа нэг хөлийн чимээ сонсогдоно. Нэйт-н ээж Бакли хүргэж ирэн хаалга тогшлоо. Хэн ч онгойлгосонгүй. Тэр тэгээд Бакли болон түүний найзад зайрмаг авч өгөхөөр явав. Аав ээж 2 өөр өрөөнд зогсож байлаа. Ээж гэнэт аавд
-ЭЭж гэж хэлтэл аав толгой дохив. Аав миний цорын ганц эмээ болох ээжийн ээж миний эмээ Линн-руу залгав. Би дүүгээ ганцаараа өрөөнд байгаад нь их санаа зовж байлаа.Тэр ямар нэгэн ухаангүй юм хийчих вий гэж бодов. Тэр өрөөндөө аав ээжийн авж өгсөн хуучин орон дээрээ сууж байв.....

_________________
i'm in love...


Last edited by TWILIGHT NEW MOON on Jun.28.10 8:03 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.27.10 8:34 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
Даваа гарагт Линдсиг анги дээрээ очиход бүгд түүнлүү ширтэж байв. Хатагтай Дэвиттийг ярьж байхад Линдси түүнлүү харсангүй. Хүн бүгд юу гэж шивнэлдэж байгааг тэр сонсож байв. Тэр Danny Clarke ямар нэг зүйлийг Sylvia Henley-тэй шивнэлдэж байхыг сонсов. Тэр хөршийх нь хүүхдүүд үхсэн охины дүүгийн тухай ярьж байхыг сонсов. Тэр энэ бүгдээс зугтахаар ангиас гарав. Би тэрэнтэй хамт алхаж тэрнийг аргадахыг хүсч байлаа. Би тэрнийг сэргэлэн цовоо байлгахын тулд чихрүү нь хашгирах байсан. Тэр нарийн бичгийн өрөө рүү явлаа.
-Линдси. Би өнөө өглөө цагдаагын ажилтантай ярьлаа.Надад их харамсалтай байна. гэж Захирал Каден хэллээ. Линдси түүнлүү харж байв.
-Юуны тухай уучлаарай гэж? Линдси асуув. Ноён Каден буйдан дээр сууж хажууд нь дүү минь сууж байв.
-Бид ямар ч зүйл байсан туслахад бэлэн байгаа шүү.
-Би зүгээрээ. Линдси хэлэв.
-Чи үүний талаар ярилцмаар байна уу?
-Юуны талаар?
-Чиний алдагдлын талаар. Кадэн гараа түүний өвдөг дээр тавиад хэлэв.
-Би юу алдсанаа мэдэхгүй байна! Тэр хэлэв. Ноён Каден юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Линдси их авьяастай байсан. Тэр мужын авьяаслаг 20сурагчдын зөвлөлийн гишүүн байсан юм.
-Тэрнийг инээлгээчдээ. Би Каден-д хэлэхийг хүсч байв. Гэвч хэн ч намайг сонсож чадахгүй...

_________________
i'm in love...


Last edited by TWILIGHT NEW MOON on Jun.28.10 8:05 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.27.10 9:09 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
Линдси бид 2 2ула шаргал үстэй төрсөн. Гэвч минийх аажимдаа бордуу болж эхэлсэн юм. Тэгээд тэр манай гэрийн ганцхан шаргал үстэй нь болсон юм. Тэр унтлаганы өрөөндөө их олон ном уншдаг байсан. Маш зузаан номнуудыг. Тэднээс нь би *Бурхан минь та энд байна уу? Энэ би байна, Маргарет*г гэдэг номыг уншиж байсан.
-Энэ мэдээж Сюзигийн талаар гэдгийг бид быгд мэдэж байгаа. Ноён Каден хэллээ. Линдси хариу хэлсэнгүй.
-Тэр үнэхээр ухаантай байсан. Каден аргадлаа. Линдси түүнлүү ямар ч сонирхолгүй ширтэв.
-Одоо энэ бүхэн чамд хэцүү байгаа. Тэр юу хэлэхээ ч мэдэхгүй байв.
-Чи одоо Сэлмоны ганцхан охин болсон. тэр нэмлээ.

_________________
i'm in love...


Last edited by TWILIGHT NEW MOON on Jun.28.10 8:07 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.27.10 9:41 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
Би байшин дээрхи цамхаг дээр суугаад дүүгээ харж байв. Би үхэхээс цагын өмнө ээж хөргөгчин дээр Бакли-н зурсан зургийг өлгөв. Тэр зурган дээр газар тэнгэрийг зааглан зурсан байлаа. Өдөр бүхэн миний тэнгэрт өрөөний цонхоор харагдах парк-д жижиг нохой, том нохойнууд ч зугаалж байдаг байв. Би хаалгаа онгойлгоод тэднийг харахад бүдүүн бас туранхай, яс арьс болсон бас үсэрхэг, бүр ямар ч үсгүй нохойнууд хүртэл байдаг байв. Би гадаа гараад Холли араас гарч ирэн дуу дуулж бид нохойнуудтай нар жаргатал бужиглэнэ. Тэдэнтэй хөөцөлдөн тоглоно. Бид эргэлдэн гүйлддэг байв. Бид2 толботой даашинз, цэцгээр чимэглэгдсэн даашинз, судалтай даашинз өмсөнө. Сар дээр хөөрөхөд хөгжим зогсоно. Бид ч бүжиглэхээ болино.Тэнгэрт оршин суудаг Хатагтай Bethel Utemeyer хийл тоглодог байв. Холли тэр аянд бүжиглэнэ. Бүгд удаанаар бүжиглэсээр дотогшоо орцгооно. Хөгжмийн ая нам гүмийг эвдэн цуурайтдаг байв. Бүх хүмүүс хөгжмийн аянд унтсан байна. Энэ бол миний залбиралын цаг...

_________________
i'm in love...


Last edited by TWILIGHT NEW MOON on Jun.27.10 9:47 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.27.10 9:44 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.09 3:27 pm
Posts: 947
Location: ulanbator
hursh bol adgiin amitn kinon deeree daraa ni uhdeg kk, Image Susie salmon
Image mr.harvey Image susie with lindsey
Image ray and susie
Image holly with susie
Image dear susie

_________________
i'm in love...


Last edited by TWILIGHT NEW MOON on Jun.27.10 9:55 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jun.27.10 9:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
3-р бүлэг

Бид доошоо харахдаа дэлхий дээрх хачин жигтэй зүйлсийг олж хардаг.
Нөгөөтэйгүүр тэнгэр баганадсан өндөр байшин дээрээс харахад төрсөн анхны сэтгэгдэл гэвэл дэлхий даяар шоргоолж адил маш олон биеэ орхисон сүнснүүд байдаг.
Холли бид 2 дэлхийг ажиглаж энэ дэлхий дээрх хамгийн санаандгүй мөчийг хайж нэг эсвэл 2 өөр үзэгдэл дээр зэрэг бууж ирж чаддаг. Бас сүнс амьд хүмүүсийн амьдралын хажуугаар өнгөрч тэдний мөр эсвэл хацарт нь зөөлнөөр хүрч, диваажин хүрэх замаа үргэлжлүүлдэг. Үхэгсэд хэзээ ч яг өрнөж буй амьдралыг хардаггүй ч тэднийг харах үед маш олон хүмүүст тэдний эргэн тойронд ямар нэгэн юм өөрчлөгдөж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Нас барсан хүмүүсийн заяаны хосууд зүүднээсээ сэрээд орны хажууд, хаалганы дэргэд, нийтийн унаанд эсвэл хажуугаар нь өнгөрч байгаагаар сүнстэй төстэй хий биетийг хардаг.
Би дэлхийгээс гарч явах замдаа Рүт гэдэг охинд хүрсэн. Тэр манай сургуульд явдаг байсан гэхдээ бид хэзээ ч дотно байгаагүй. Түүнийг миний зам дээр зогсож байсан тэр шөнө би дэлхийгээс гарахдаа маш чангаар орилсон. Би яаж ч чадалгүйгээр түүнийг шүргэсэн. Амьдралаас чөлөөлөгдөхөд би уур хилэнгээ бүрэн алдсан, би алхаагаа ч тоолж чадахгүй байсан. Надад бодох \бясалгах\ хугацаа байсангүй. Уур хилэн хүнээс төвлөрөх чадварыг нь авдаг юм билээ. Чамайг хөвөөг гаталж эхлэхэд, амьдрал чамаас холдож яг л завь далайн эргээс холдож байгаатай адил, чи үхлийг тууштай хүлээнэ, яг олс чамайг нэг тийш дамжуулхыг хүлээж буй мэт, ямар ч сонголтгүй.
Яг л шоронгоос утсаар залгаж байгаа юм шиг, би буруу дугаар луу залгаж байгаа мэт Рүт Коннорсыг шүргэсэн. Би түүнийг ноён Боттегын улаан зэвэрсэн Фиатын дэргэд зогсож байхыг нь харсан. Түүний хажуугаар гялалзаад өнгөрөх үед миний гар түүнд өөрийн мэдэлгүйгээр хүрсэн, сүүлийн удаа хүний нүүрэнд хүрсэн, хэргийн гол учир нь өсвөр насны байсан гэдэгт биш дэлхийтэй холбогдсон сүүлчийн мөч гэдгийг минь надад мэдрүүлсэнд байгаа юм.
12 сарын 7-ны өглөө Рүт ээждээ зүүдэлсэн яг л жинхэнэ мэт зүүднийхээ тухай тайлбарлаж байлаа. Ээж нь яг юу зүүдэлснийг нь асуухад Рүт “Би сургуулийн машины зогсоолыг хөндлөн гарч явж байхад гэнэтхэн хөл бөмбөгийн талбайгаас нэг цайвар сүнс шууд надруу чиглээд гүйж байхыг харсан.”

_________________
always raining in my world


Last edited by manara on Jun.27.10 10:12 pm, edited 1 time in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 230 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited