#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.17 11:17 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 419 posts ]  Go to page 1 2 3 4 517 Next
Author Message
PostPosted: May.25.10 1:26 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
Та бүхэндээ Украйны зохиолч Юрий Дольд-Михайликийн "И один в поле воин" хэмээх романыг МУСГЗ П. Чойжилын орчуулснаар хүргэж байна. 1960 -аад онд гарсан даруйдаа хүмүүсийн анхаарлыг гойд татаж асан энэ номыг монгол хэлнээ 1969 онд анх Чойжил гуайн орчуулгаар гаргаснаас хойш хүмүүсийн эрэл сурал болдог, олдохуйяа бэрх ном болоод байсаныг 1995 онд П. Чойжил гуай дахин засан орчуулж "Ганц дайчин ганцдахгүй" нэртэйгээр 3 дэвтэр болгон хуваан гаргаж байжээ. Гэвч өдгөө мөн л олдохгүйд хүрсэн тул нийтэд хүртээл болгохын тул Асуултсамбарт оруулахаар шийдлээ.

_________________
http://goo.gl/X9QQnM


Last edited by ss7 on Aug.23.10 1:08 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: May.25.10 1:30 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
юуны өмнө П.Чойжил гуайн нэгэн ярилцлагыг толилуулая.

Эрдэм мэдлэг үнэд орно

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Доржпаламын Чойжил (П.Чойжил) 1926 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт малчны гэр бүлд төржээ. Бага, дунд сургууль, Улаанбаатарын багшийн сургууль төгсөөд багшилж байхдаа хүнд өвчний улмаас сонсгол муудсан боловч хичээнгүй шаргуу хөдөлмөрөөрөө бие даан гадаад хэл сурч, манай нэрт орчуулагчдын нэгэн болсон юм. Түүнтэй сэтгүүлч Минжаахайн Гүрсэд ярилцжээ.

-Та манай нэрт орчуулагчдын нэг. Яаж орчуулагч болсноо ярьж өгөхгүй юу?
-Яаж орчуулагч болсноо ярина гэдэг бол миний хувьд амьдралаа ярина гэсэн үг. Урт намтар даа. Уншигчдыг чилээх болов уу. За яах вэ, надаас олон хүн ингэж асуудаг. Жаахан дэлгэрэнгүй хариулъя...
-Би 1944 онд багшийн сургууль төгсч, хоёр жил багшлаад таг дүлий болчихсон юм. Тохирох ажил олдохгүй. Гэгээрлийн яаманд машины бичээч хийж байлаа. Эмэгтэй хүний ажил шүү дээ. Тэнд байхдаа орос хэл оролдож эхэлсэн. Тэгэхдээ орчуулагч болох зорилго тавьсан юм биш. -Багаасаа ном унших дуртай байлаа. Дүлий болсноос хойш ном шиг сайн нөхөр бүр байхгүй болсон. Гэтэл тэр үед монголоор хэвлэгдсэн уран зохиолын ном тун цөөхөн байж. Цөөн хэдэн. номыг тав, арав тойруулж уншсан байх. Тэгээд орос хэл сурвал олон сайхан ном уншина гэж бодсоноос энэ хэлийг оролдож эхэлсэн юм. Дүлий болохоор хүнээр заалгах, туслуулах боломж бага, бие дааж хичээллэдэг байсан. Яаж хичээллэх арга ухаанаа олохгүй их будилж байлаа. Жишээ нь ном уншаад ойлгодог болбол бусад нь надад хэрэггүй гэж бодоод дуудлага, дүрэм огт үздэггүй байсан минь сүүлд мэдэхэд маш буруу байжээ. Ядахдаа тэр үед одооныхтой адил олон сурах бичиг байгаагүй. Тав, зургаан жил оролдсоны эцэст ойр зуурын юм ойлгохтой болсон. Түүнээс цааш дандаа "худлаа уншаад" явчихсан даа.

-Хэдийнээс эхлээд хэдэн жил орчуулгын ажил хийж байна вэ?
-1955 оны эхээр, тэр үед "Үнэн" сонины нэгдүгээр орлогч байсан Г.Дэлэг дуудаж, намайг орчуулагчаар авъя гэхэд нь би их айсан. Дэлэг гуай ятгаж байгаад үгэндээ оруулсан юм. Дөнгөж бүрэн бус дунд боловсролтой, юу ч мэдэхгүй, ядахдаа эрхтэн дутуу хүнийг нам, засгийн төв хэвлэлд авсан нь маш их итгэл, хүндэтгэл шүү! Тэр үеэс хойш орчуулгаар хоолоо олж идэж явна. Энэ ажлыг 40 жил хийж байна гэсэн үг. "Үнэн" сонинд очоод өдөр бүр орчуулга хийгээд ирэхээр хэл сурах явц нилээд хурдассан. Тэр үед тэнд Б.Ринчен, Б.Банзрагч, Д.Дашдорж, С.Бадраа, Ч.Чимид гэх мэтийн мундагчууд байлаа. Алтны дэргэд гууль шарлана гэдэг, тэднээс надад эрхбиш юм наалдсан байх.

-Та хаана хаана ямар ажил хийж байв?
-Дандаа орчуулагч хийж байлаа. "Үнэн" сонины дараа МОНЦАМЭ агентлаг, "Энх тайван, социализмын асуудал" сэтгүүл, Москвагийн радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн хэлтэс, Москвагийн "Прогресс" хэвлэлийн газар, МАХН-ын эрдэм шинжилгээний төвд орчуулагч байгаад 1991 оны аравдугаар сард тэтгэвэрт гарсан.

-Ажиллаж байсан газруудаасаа хаанахын хамт олныг илүү хүндэтгэдэг вэ?
-Бүгдийг нь хүндэтгэдэг. Таны энэ асуултыг хариулахын ялдамд орчуулгыг ид шидийн гайхамшигт ажил гэж итгэдэг болсон учраа хэлье. "Үнэн" сонин бол намайг орчуулгын моринд мордуулж, амьдралд минь эргэлт гаргаж өгсөн газар. Тэр үеийн "Үнэн" сонины хамт олны зургийг үзээд гайхаж бардаггүй юм. МОНЦАМЭ бол миний суудлыг засаж өгсөн. "Энх тайван, социализмын асуудал" сэтгүүлд хамгийн удаан, хорь гаруй жил болсон. Олон улсын коммунист, ажилчны намын онол, мэдээллийн төв хэвлэл гэдэг тийм ч наанын юм биш байлаа. Энэ бол намайг боловсролоор шат ахиулж өгсөн газар гэж боддог. Орчуулагч нар нь бүгдээрээ дээд боловсролтой хүн байсан. Анх очиход миний мэдлэг боловсрол дутах нь илт мэдэгдэж байлаа. Сүүлдээ нөхдөөсөө нэг их дутахгүй болсон юм. 1967-1971 онд Москвагийн радиогийн монгол нэвтрүүлгийн хэлтэст орчуулагч байлаа. Тэндхийн хамт олон намайг яаж өргөж дэмждэг байсныг санахад сэтгэл уярна. Тэнд ажилласан дөрвөн жил хагас бол миний амьдралын хамгийн жаргалтай сайхан үе байжээ. 1985-1988 онд Москвагийн "Прогресс" хэвлэлийн газар В.И.Лениний 12 боть түүвэр зохиол хэвлүүлэх ажилд оролцож, гурван жил суусан. Хамт байсан хүмүүсийн маань олонх нь дэд эрдэмтэн. Дараа нь МАХН-ын эрдэм шинжилгээний төвд доктор Б.Бирваа К.Марксын "Капиталыг" орчуулахад редакторлах ажилд оролцсон.

-Хэдэн онд Соёлын гавъяат зүтгэлтэн цол авсан билээ?
-1973 онд "Намын амьдрал" сэтгүүлийн 50 жилийн ойгоор Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртсэн. Үүнийг анх дуулаад баярлахаасаа илүү балмагдсан гэвэл үнэн болно. "Гавъяат" гэдэг бол над шиг өчүүхэн хүний хүршгүй өндөрлөг гэж бодож байсан. Харин 1981 оны намар Гадаад хэлний дээд сургууль дээр түргэн орчуулгын уралдаанд оролцож түрүүлээд гавъяат болсноосоо илүү баярлаж билээ. Хэдхэн мөр юм орчуулаад тэр шүү. Би жаахан тэнэг хүн юм даг уу даа.

-Та уран бүтээлээсээ яриач.
-Үндсэн ажил их байсан болохоор базаалтай юм хийгээгүй дээ. И.А.Гончаровын "Жирийн нэг явдал", В.Кетлинскаягийн "Эр зориг", Ю.Дольд-Михайликийн "Ганц дайчин ганцдахгүй", Ю.Семеновын "Хаврын арван долоон учрал", С.Михалковын "Хүн болох багаасаа", В.Пекелисийн "Хүний чадвар цаглашгүй!", И.Коны "Үерхэл" гэх мэт уран зохиол, нийтлэлийн дөчөөд ном орчуулсан. Зарим нь ч их зузаан ном байсан.

-Тэтгэвэрт гарснаасаа хойш юу хийж байна даа?
-Гурван жил гаруй хугацаанд хорь шахам ном орчууллаа. Ю.Семеновын "Амьд үлдэх тушаалтай", Марко Незегийн "Наймалж" (2 дэвтэр), барон Олшеврийн "Ороолон", Д.Зальцерийн "Муу ёр", де Сад бэйлийн "Жюстина", Ж.Чейзийн "Түүнийг олдог л юм бол", "Эм хүн яахаас ч буцахгүй", "Бас нэг мангар", "Гэртээ хоноогүй шөнө" гэх мэт 10 роман орчуулж, олонхи нь хэвлэгдэж гарсан. Сая Ю.Дольд-Михайликийн "Ганц дайчин ганцдахгүй" номын орчуулгыг засаж шинэчлэн нилээд хэсгийг шинээр орчуулаад хэвлэлд өгөв. Удахгүй гарна. Энэ бол оросын тагнуулчийн тухай жараад оны сүүлчээр олныг шуугиулсан маш сонин сайхан ном.

-Олон ном орчуулсан болохоор орлого ашиг гайгүй юу, орчуулгын шагнал ямархуу байна вэ?
-Тавь жараад оны үед энэ хэрийн орчуулга хийсэн бол бараг машинтай болсон байх. Одоо оюуны хөдөлмөрийн, тэр дундаа уран зохиол, орчуулгын үнэлгээ эрс буурчээ. Гэвч яах вэ, хоол залгах боломжтой л байна. "Илд бамбай" хэвлэлийн газар намайг их харж үздэг. АУИС-ийн хэвлэх үйлдвэр гурван номыг минь хэвлэж өглөө. Эд нарт баярлаж явдаг.

-Дандаа адал явдлын зохиол юм уу даа? Та сонгодог зохиол орчуулж чадмаарсан.
-Тийм ээ, цагийн байдалд нийцүүлээд гэх үү, уншигчдын эрэлт хүсэлтийг харгалзаад гэх үү, энүүхэндээ гэвэл идэх хоолоо бодоод голдуу адал явдлын зохиол орчуулж байна. Сонгодог зохиол орчуулах хүсэл байвч хэвлэх газар, авах хүн ховор бололтой. Хар даа, энэ "Францын сонгодог туурь" гэсэн жижиг номыг. Өнөөгийн уншигчид "сонгодог" гэхлээр айдаг болсон юм уу, ийм номыг гүйхгүй байна гэж номын худалдааныхан гомдол тавьж буй. Ганц мянган хувь хэвлэгдсэн юм шүү дээ. Би өөрөө бол энэ жижиг дэвтрийг орчуулахад Ж.Чейзийн 2-3 роман орчуулснаас илүү хүч хөдөлмөр гаргасан болохоор үүндээ хайртай. Ийм л байх юм. Гэвч манай залуучууд адал явдал, садар самууны элдэв дээдийн юмнаас удахгүй уйдаж залхана, сонгодог зохиолыг сонирхох сайн цаг эргэж ирнэ гэж найдаж байна.

-Таныг Цэдэнбал даргын шадар туслах, баруун гарын орчуулагч байсан гэлцэх юм. Тэр хүнтэй олон уулзаж байсан уу?
-Намайг арай хэт дөвийлгөжээ. Ер нь бол Цэдэнбал дарга бүх юмаа оросоор бичдэг байсныг хэн хүнгүй мэднэ. Түүнээс нилээдийг нь надаар орчуулгадаг байлаа. Надтай голдуу туслахуудаараа дамжуулан харилцдаг байсан. Өчүүхэн надад цөөдөхөөргүйгээр өөртэй нь уулзан ярилцаж байлаа. Тэр их хүний тухай нэг бяцхан дурсамж бичих бодолтой байдаг.

-Орчуулгыг зарим хүн "үдийн будаа" гэдэг. Орчуулагчид өөрснөө "хэн хүн бардаггүй хоол" гэдэг байх. Таны бодол?
-Сүүлийн үед орчуулагчид өөрснөө төдийгүй, ер нь юм мэддэг хүмүүс орчуулгыг нэгэн зүйл мэргэжил гэж зөвшөөрөх болжээ. Тийм болоод гадаад хэлний олон дээд сургууль, орчуулагчийн дээд сургууль байгуулж, орчуулгын онол, практикийн хичээл зааж байгаа болов уу.

-Та уран зохиол, улс төр, онолын ном зохиол аль алиныг тэгш орчуулж байсан хүн. Аль нь хэцүү вэ?
-Хэлж мэдэхгүй байна. Харьцангуй зүйл. Аль алины нь дотор амар юм ч байна, хэцүү юм ч байна. Би бол ерөнхиидөө уран зохиол орчуулахад арай хэцүү гэж боддог.

-Сүүлийн үеийн орчуулгын хэл найруулгын талаар хэлэх юм байна уу?
Өөрчлөлт шинэчлэлт эхэлснээс хойш юм бүхэн уруудаж, доройтоод байна уу. Эсвэл өөдөлж байгаа хэрэг үү? Ийм юм орчуулгыг бас тойрч гарсангүй шиг. Сонин хэвлэл ч олон, орчуулга ч олон болжээ. Тэр бүхнийг уншиж барах юм биш. Гарын дор дайралдсан ганц нэг юмыг үзэхэд чамламаар, бүр харамсмаар юм байж л байдаг даа. Орчуулгыг мэргэжлийн хэмжээнд үнэлж мэдэхгүй хүн ялангуяа томоохон ном барьж аваад орчуулж байгаа нь энэ гэж тамтаглаж орхиод түүхийгээр нь хэвлүүлчихнэ гэдэг чинь, уучлаарай, эмчийн мэргэжилгүй хүн өвчтөнийг эмчлэх гээд цааш харуулчихсанаас нэг их ялгаагүй санагдаад байдаг.

-Таныг гадаадад нилээд явдаг байсан гэж сонссон юм. Гадаадын ямар ямар улс оронд очиж байв?
-Орос (ЗХУ), Болгар, Герман, Польш, Унгарт очиж байсан. 1979 онд Болгарын Варнад, 1983 онд Италийн Сицили арлын Палермод Дэлхийн дүлий иргэдийн ҮIII, IX их хуралд оролцож байлаа.

-Аа тийм, та монголын хараагүй, дүлий иргэдийн нийгэмлэгийн орлогч даргын сонгуультай байсан. Нийгэмлэгийнхээ талаар юу хэлэх вэ?

-1994 онд манай нийгэмлэгийн IV их хурал болж, Монголын дүлий иргэдийн нийгэмлэг байгуулсан. Өөрчлөлт шинэчлэлтийн шуурганд хараагүй, дүлий, тахир дутуу иргэд хамгийн их өртсөн шүү. Урьд манай нийгэмлэгийг улсаас санхүүжүүлдэг байлаа. Одоо больсон. Тэгээд угийн материаллаг бааз муутай манай нийгэмлэг бүр хүнд байдалд ороод байгаа. Хандиваар л дөнгөзнөж байдаг. Олон нийтийн байгууллага үйлдвэрлэл эрхэлж болохгүй гэж хуульд заасан нь ялангуяа хараагүй, дүлий, тахир дутуу иргэдийн нийгэмлэгүүдийн хувьд шал утгагүй зүйл шиг байна. Ажилгүй дүлий залуучууд зөндөө. Тэд биднээс ажил нэхдэг. Бид юугаа өгөх билээ дээ? Дүлий гэдэг чинь нэгэн бүхэл ертөнц, дүлийн асуудал гэдэг чинь нэгэн бүхэл цогц асуудал юм. Энэ тухай жичид нь ярих шаардлагатай.

-Заримдаа таныг зохиол бичдэг байсан гэх юм?
-М.Чойжилтой андуурсан хэрэг. Аль эртний ганц хоёр өгүүллэг бичиж нийтлүүлсэн нүгэл бий. Тэр бол залуу насны саваагүй зан байжээ. Уран зохиолын авъяасгүйгээ эрт ойлгосон минь зол. Одоо харин өвгөрөөд муу оёг орж байгаа юм байх аа. Өнгөрсөн өвөл дүлий хүмүүсийн амьдралаас сэдэвлэн "Аниргүй хорвоо" гэдэг кино зохиолорхуу юм бичсэн. Ази, Номхон далайн бүс нутгийн тахир дутуу иргэдийн 10 жилийн ажилд зориулсан ухаантай. Зохиолч, найруулагч Ч.Гомбо үзээд үүнийг чинь юм болгож өгье, та ивээн тэтгэгч ол гэсэн. Нэг кино бүтээхэд наад зах нь 8-10 сая төгрөг ордог гэнэ ээ бурхан минь! Би ийм их мөнгө хаанаас олох билээ.

-Уншигчдад юу хэлэх вэ?
-Би оюун ухааны чадал боломжоор хүнээс гойд юмгүй, түүн дээр таг дүлий хүн. Гэвч биеэ жаахан баалсны хүчинд эрхбиш овоо үр дүнд хүрлээ. Уг нь хамаг чадлаа шавхан дайчилсан бол үүнээс ч илүү амжилт олж чадах байсныг өнгөрсөн амьдралаа эргэж хараад харамсах юм. Тэгээд залуучуудад хандаж над шиг ийм эрхтэн дутуу амьтан юм хийж болоод байхад эрүүл энх та нар үүнээс хэдэн арав, зуу дахин ихийг бүтээж чадна шүү, насны бага, нарны эртэд эрдэм номд шамд, эрдэм номын ханш буураад байгаа мэт харагдахад бүү хуурт, эрдэм мэдлэг хэзээд үнэд орно гэж захимаар байна.

Эх үүсвэр: Digital Archive of the Mongolian Newspapers 1990-1995

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.25.10 1:36 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
ГАНЦ ДАЙЧИН ГАНЦДАХГҮЙ
ТЭРГҮҮН ДЭВТЭР



ЮРИЙ ДОЛЬД МИХАЙЛИК

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.25.10 1:37 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
ГАНЦ ДАЙЧИН ГАНЦДАХГҮЙ
ТЭРГҮҮН ДЭВТЭР
ЮРИЙ ДОЛЬД МИХАЙЛИК






Засаж шинэчилсэн хоёрдахь хэвлэл
Ардын цэргийн хэвлэлийн
«Шувуун саарал» компани
Улаанбаатар 1995

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.25.10 1:38 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
ГАНЦ ДАЙЧИН ГАНЦДАХГҮЙ
ТЭРГҮҮН ДЭВТЭР
ЮРИЙ ДОЛЬД МИХАЙЛИК



ГАНЦ ДАЙЧИН ГАНЦДАХГҮЙ
Орчуулагч: П. Чойжил
Техник редактор: Ж. Оюунхүү
Хянагч: Б. Амарсайхан
Цаасны хэмжээ 60х84/16 Xx 11 Xнх 10,23
Ардын Цэргийн хэвлэлийн «Шувуун саарал» компанид хэвлэв.
Улаанбаатар, Партизаны гудамж - 2
Эмхэтгэн засаж, электрон хувилбарт хөрвүүлсэн: ss7

_________________
http://goo.gl/X9QQnM


Last edited by ss7 on Jul.07.10 3:19 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.25.10 1:39 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
ОРЧУУЛАГЧИЙН ӨЧИЛ

Фашизмын дэгдээсэн дэлхийн хоёрдугаар дайны хөлд хичнээн олон улс түмэн үрэгдэж, ямар их гамшиг зовлон үзэж өнгөрүүлснийг тоочивч баршгүй. Тэр аймшигт дайны үед өдий төдий хот балгад үнсэн товрог болж, соёл оюуны үлэмж их үнэт баялаг үрэгдэж сүйдсэн билээ. Ялангуяа цэргийн, энгийн нийлсэн үй олон сая хүний амь эрсдэж, тэдний эцэг эх, элгэн садан өчнөөн төчнөөн хүн өнчрөл хагацал үзсэн нь юугаар ч нөхөж болшгүй гарз болжээ.
Фашистууд дэлхий дахиныг байлдан дагуулж, бусад ард түмнийг боолчлох буюу хүйс тэмтрэх санаатай байсан болохоор хэрэв фашизм дийлж гарсан бол өнөөдөр дэлхий дахин чухамхүү зовлонгийн далайд живж байх байсныг санахаас дотор арзасхийнэ. Тийм учраас фашизмыг дарсан нь бүх дэвшилт хүн төрөлхтөний үлэмжийн их гавъяа билээ. Энэ ялалтад их, бага олон улс орон хувь нэмрээ оруулсан бөгөөд ялангуяа холбоотон гүрнүүд: Зөвлөлт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британн, Франц улс гол үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Тэр Дундаа зөвлөлтийн олон үндэстний ард түмэн дайны хамгийн хүнд бэрхийг үүрч, нийтнйн дайсныг дарахад шийдвэрлэх хувь нэмэр оруулсан нь мөнхөд дурсагдах түүхэн баримт мөн.
Дэлхийн хоёрдугаар дайн залуу үеийнхний хувьд нэгэнт түүх болон улирч өнгөрсөн боловч ахмад үеийнхний ой ухаанд хадагдаж үлдсэн бөгөөд ялангуяа дайны гамшгнйг нүдээрээ үзэж, биеэрээ туулсан хүмүүснйн сэтгэл оюунд өчигдрийн юм шиг тов тодхон санагдаж, зүрхийг нь зүүгээр шивэх мэт эмзэглүүлэн байгаа.
Учир иймд фашизмыг ялсны 50 жилийн ойг энэ жил дэлхий даяар өргөн тэмдэглэж байгаа нь зүйн доторхи хэрэг. Энэ түүхт ойд зориулан Ардын Цэргийн «Шувуун саарал» хэвлэлийн компани цуврал ном хэвлүүлж байгаагийн нэг нь эрхэм уншигч таны гар дээр очиж буй, Украины зохиолч Юрий Дольд Михайликийн энэхүү «Ганц дайчин ганцдахгүй» роман болой.
Энэ ном бол тухайн үедээ олныг шуугиулсан маш сонирхолтой зохиол билээ. Энэ ном анх 1969 оны эцсээр 15000 хувь хэвлэгдсэн нь бага биш тоо юм. Гэвч асар удалгүй номын худалдаанд байхгүй болжээ. Одоо тэгээд олон хүний эрж сурагладаг олдохуйяа чухаг ховор ном болсон байна. Тнйнхүү бид уншигчдын эрэлт хүсэлтийг харгалзан дахин хэвлүүлж байна. Үүнд нэгэнтээгүүр уншигчдын гарт түргэн хүргэхийн үүднээс, нөгөөтээгүүр үнэ нь арай хямд төсөр байхыг бодоод гурван дэвтэр болгосон юм.
Номын нэрийн тухай хэдэн үг хэлмээр санагдана, Орос хэлэнд «Один в поле не воин» гэсэн цэцэн үг байдаг нь дайн тулааны талбарт ганц цэрэг юм болохгүй гэсэн утгатай аж. Номын нэрийг оросоор «И один в поле воин» гэсэн нь дээрх цэцэн үгийн утгыг сөргөөж, зарим үед ганц дайчин баатар эр олон хүнээс дутахгүй гавъяа байгуулж болно гэсэн санааг илтгэжээ. Номынхоо агуулгад маш сайхан тохирсон энэ нэрийг орчуулахад хэцүү байсан. Бодож бодож «Ганц дайчин ганцдахгүй» гэж орчуулсан юм. Гэтэл хэвлэлийн ажиллагааны явцад хэн нэг нь «Ганц дайчин ганцаардахгүй» гэж утгыг урвуулан засаад тэр хэвээр хэвлэгдэн гарсан байв. Одоо дахин хэвлүүлэхдээ тэр алдааг эалруулж, анхны орчуулгыг сэргээв. Энэ мэтээр хуучин орчуулгыг засаж шинэчилсний дотор ялангуяа дэд хэсгийн «Анд нөхөд дахин учрав» бүлгээс гутгаар хэсгийн «Генрих дипломат» бүлгийг хүртэл нилээд янзалсан болно.
Генрих фон Гольдринг гэдэг зээлдмэл нэрээр дайсны гүн дунд нэвтрэн орж, үнэхээр ганц дайчин ганцдахгүйг гавьяат үйлсээрээ батлан харуулсан зөвлөлтийн тагнуулч Григорий Гончаренкогийн тухай энэ сэтгэл догдлом романыг манай залуу үеийн уншигчид таашаан хүлээж авах болов уу гэж найдна.

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн орчуулагч П. ЧОЙЖИЛ

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.25.10 1:42 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
ГАРЧИГ

Гэнэт ирсэн гийчин
Анхны аюул, анхны даалгавар
Подгорныйд болсон хэрэг явдал
Кубисийн урхи
Хошууч Шульцийн цомог
Замд төрсөн бодол
Моника буулт хийв
Генрихийг гестапо сонирхов
Хошууч Миллер Гольдрингтой найзлахыг хүсэв
Загасчин загас хоёр
Үхлийн даваан дээр
Моника Бонвиль оров

_________________
http://goo.gl/X9QQnM


Last edited by ss7 on Mar.21.11 5:14 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.25.10 1:45 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
ГЭНЭТ ИРСЭН ГИЙЧИН

Утасны хонх удтал жингэнэв.
Өөр үед бол 1—Ц хэлтсийн дарга хурандаа Бертгольд буйдан дээрээс босон харайж, утас руу ухасхийх байсан бизээ. Энэ удаа хөдлөх ч үгүй нүдээ аниад хэвтсээр байгааг нь харвал унтаж байна уу гэмээр.
Хурандаагийн туслах ахмад Коккенмюллер хэд хэд дахин хаалга тогшоод хариу дуугарахгүй болохоор хаалганы нь завсраар шагайж, даргыгаа буйдан дээр нүдээ анин хэвтэж байхыг хараад амрахад нь саад болохгүй гэж хаалгаа аяархан хаав.
Дарга нь урьд шөнө нойргүй хоносныг ахмад мэднэ. Бүүр үүрээр, Гиммлерийг өөрөө утасдсаны дараа хурандаа бага зэрэг амарчээ. Туслагч нь Бертгольдыг утсаар ярихад байлцаагүй боловч хурандааг утас авангуут биеэ эгцлэн зогсож, хүндэтгэлтэйеэ дуугарахыг сонсоод өлмийгөөрөө гэтэн тасалгаанаас гарахдаа бас хаалгыг сайн хаагаагүй билээ. Ахмадын ширээ байгаа зэргэлдээх өрөөнд дуулдсан ганц нэг үгнээс үзэхэд ч Гиммлертэй утсаар ярьсан явдал хурандаад санамсаргүй сайхан тохиол болсон нь тодорхой байлаа.
Хурандаа Бертгольд Гиммлерээс тийм сайхан үг сонссоны дараа элдвийг эргэцүүлэн санааширч хагас цаг хэвтэж болохтой байжээ. Ой мод ихтэй болохоор фюрерийн армид онцгой аюултай энэ Белорусс нутагт хурандаагийн гүйцэтгэсэн ажиллагааг дээд командлал маш өндөр үнэлж, Гиммлер өөрөө Бертгольдод одооныхоос илүү өргөн хүрээтэй шинэ үйл ажиллагаа зэхэж байгаа гэдгийг бараг нуулгүй цухуйлгасан байна.
Хурандаа цагийнхаа ердийн хуваарийг нилээд зөрчиж, жаахан санаашран мөрөөдөх учир шалтгаан байжээ.
Вильгельм Бертгольд уг нь хоосон санаашрагч хүн бишээ. Германы тагнуулын албанд хамаг насаа зориулсан ахмад офицер түүнд үргэлж албан тушаал ахиж, улмаар цөөн амтай гэр бүлийнхээ аж байдлыг өөд татах гэсэн ганц хүсэл бий. Өнөөдрийн яриа хурандаагийн сэтгэлийг баахан хөөргөжээ. Тэгэлгүй яах вэ дээ! Өмнө нь энэ ёозгүй нутгийг орхих аян шалтаг таарч байхад! Бертгольд өөрийгөө өөр газар шилжүүлж өгөөч гэж хүссэн өргөдөл хэзээ ч хэрхэвч өгөхгүйсэн. Ингэвэл Дээд командлалын хаа тушаалыт яаж биелүүлэх вэ гэж бодохоос биш, өөрийнхөө төлөө огт санаа зовдоггүй офицер гэсэн нэр алдарт нь хор хүргэж, албан тушаал ахихад нь саад болох байсан билээ. Одоо бол Гиммлер өөрөө ...
Утасны хонх дахин жингэнэж, сайхан бодлыг нь үргээв. «Ийм эрт хэн утасддаг билээ?» гэж Бертгольд хальт бодтол тэрхэн агшинд хаалгыг нь аяархан боловч шаардангуй тогшихыг сонслоо.
Хурандаа нүдээ ч нээлгүй:
— Орогтун! гэсэнд
— Арван хоёрдугаар дивизийн штабаас хоёр дахиад утасдаж байна гэж аяархан илтгэхэд нь
— Юу болоо вэ? гэж Бертгольд асуугаад урд нь цэх зогсож байгаа туслахаа дутуу аньсан зовхины завсраар харвал туслах нь нойргүй хоносон атал ядарсан шинж бараг байхгүй, шингэн үсээ урьдын адил толийтол самнаж, сахлаа мөлчийтөл хуссан байх агаад галгүй дүрлэгэр нүдэнд нь алжаасны шинж үл үзэгдэнэ.
— Өчигдөр орой арван хоёрдугаар дивизийн хэсэг дээр оросын нэг офицер манай талд дагаар орж ирсэн байна. Тэр офицер дивизийн штаб дээр ямар нэг өчиг мэдүүлэг өгөхийг татгалзаад шууд эрхэм хурандаа тантай уулзуулахыг шаардсан байна! гэж Коккенмюллерийг илтгэхэд
— Надтай юу? гэж лавлав.
— Тийм ээ! Тэр офицер, таны албан тушаал, нэр овгийг хүртэл хэлсэн байна! гэхэд нь
— Юу-уу?! гэж Бертгольд гайхан дал мөрөө хавчаад босов.
— Нээрээ хачин юм. Таны нэр овгийг орос офицер хаанаас олж мэдээ юм бол? гэж Коккенмюллерийг хэлэхэд
— Тэгэх тусмаа миний нэрийг шүү гэв
— Ямар ч атугай эрхэм хурандаа таныг болгоомжтой байж үзээрэй гэж зориглон сануулъя! Таныг хөнөөх зорилгоор зориуд тэр офицерыг илгээсэн байж болзошгүй юм шүү ...
— Ахмад та өчүүхэн намайг хэтэрхий дээгүүр бодож байна. Жирийн нэг офицер миний аминд халдах гэж үү? ...
— Гэсэн ч эрхэм хурандаа ... гэж туслах нь үг сөргөх гэсэн. Бертгольд түүний үгийг эс сонсон:
— Корпусын юм уу, армийн командлагчийн тухайд бол аминд халдах явдал байж болох юм биз гэсэнд Коккенмюллер ая тал засан:
— Жирийн нэг офицер биш, Гиммлерийн дотнын нөхөр болсон офицерын тухай ярьж байгааг эрхэм хурандаа болгоох биз. Энэ чинь большевикуудад зэгсэн сайн шалтаг шүү гэв.
— Та тэгж бодож байна уу?
— Бат итгэж банна!
— Тэгээд штабт юу гэж хэлэв?
— Тэр зугтаж ирсэн хүний бичиг баримтыг нааш нь хүргүүлж, өөрийг нь жич тушаал өгтөл тэнд нь байлгахыг таны нэрийн өмнөөс тушаасан.
— Тун зүйтэй. Бичиг баримт нь ирсэн үү?
— Ирсэн.
— Аваад ир.
Коккенмюллер даруй тасалгаанаас гарч, төдөлгүй балцгар тарган бага даргыг дагуулан эргэж ирлээ. Бага дарга том дугуйтай бичиг өгч:
— Эрхэм хурандаа танд биеэр гардуулж өгөхийг тушаасан юм гэж илтгэлээ.
Хурандаа дугтуйд хавсаргасан гонзгой цаасан дээр гарын үсэг зурж өгсөнд бага дарга тасалгаанаас гарч одлоо. Бертгольд дугтуйг нямбай хайчилж ирүүлсэн бичиг баримтыг гаргаж үзвэл: газар орны том байр зураг, офицерын үнэмлэх хоёр байлаа.
Хурандаа тэр зургийг зэрвэсхэн нэг хараад туслахдаа дуугүй өгөв. Ахмад зургийг жижиг ширээн дээр даруулгаар хадаж тогтоогоод ширээнээс галт шил гаргаж, тэр зургаас ямар нэг нууц тэмдэг эрж байгаа бололтой тонгойв. Ахмад газрын зураг судлах ажилдаа улайгаад Бертгольдыг дуугарахад цочжээ.
— Энэ дагаар ирсэн хүний царай орос маягийнх биш шиг санагдмаар юм уу даа? гэж хурандааг асуухад Коккенмюллер дэргэд нь очоод даргынхаа араас гэрэл зургийг харж:
— Ко-ма-роф ... гэж үеэр таслан уншаад зургийг дахин харж: Нээрээ тийм байна, эрхэм хурандаа. Европ хүний царай, тэр ч байтугай цэвэр герман хүний царай гэмээр байна. Та энэ өргөн магнай, жаахан хянгадуу шулуун хамрыг нь хараач гэсэнд
— Штабт залгаад тэр хүнийг нааш хүргүүл гэж хэл гэв.
Бертгольд зөөлөн сандлын түшлэг налж, нүдээ дутуу аниад Гиммлертэй өглөө ярьснаа нэгэд нэгэнгүй дахин санах гэж оролдтол амттайхан сайхан бодол ахин эргэж ирсэнгүй. Хажуугийн өрөөнөөс Коккенмюллерийн чанга чанга дуугарах нь юм бодоход саад болсон ч байж мэднэ. Ахмад шуурхай хэлтэстэй ярьж чадахгүй их будилжээ. Бас тэр зугтаж ирсэн офицер гэж нэг юм байдаг! Тэр хүн заавал хурандаатай өөртэй нь уулзах гэж зүтгээд байдаг нь хачин юм даа. Удахгүй учир нь мэдэгдэнэ биз. Хурандаа бяцхан дэвтрийг дахин нээж, одоо өөр дээр нь авч хүний дүрс зургийг анхааралтай ажиглав. Сонин царай байна! Ийм жимгэр жижигхэн уруултай чинь хэн сэн билээ? Коккенмюллер босго алхангуут:
— Эрхэм хурандаа таны тушаалыг биелүүллээ гэж илтгээд нэг сандал авч тасалгааны дунд тавив. Коккенмюллер нүдээ онийлгон тасалгааны дунд тавьсан сандал, өөр нэг зөөлөн сандал хоёрыг хэдэнтаа ээлжлэн хараад:
— Та тэр хүнийг энэ сандалд суу гэж хэлээрэй. Ширээний дэргэдэх энэ сандал дээр би сууна. Ингэхлээр дагаар ирсэн хүн та хоёрын дунд таныг хамгаалахад хэзээд бэлэн нэг хүн байх болно гэв.
Зөвлөлтийн Армийн дэслэгчийн дүрэмт хувцастай, дунд зэргийн нуруутай, хорь-хорин хоёр насны залууг штабын хамгаалалтын офицер тасалгаанд оруулж ирэв.
Бертгольд орж ирсэн залуугийн царайг ширээн дээр байгаа дэвтрийн зурагтай хурдан зуур харьцуудан харвал зураг дээрх хүн биеэрээ байгаа нь гарцаагүй ажээ. Харин зураг дээр үсээ гэдрэг самнасан байхад одоо тэгшхэн хагалан самнасан байв. Үүний улмаас туранхай бор царайн нь төрх бүр тодхон харагдана. Ялангуяа хамар, нягт жимийсэн нимгэн уруултай ам нь гоц тодрон үзэгдэнэ.
— Эрхэм хурандаа таны амрыг айлтгая! гэж ирсэн залуу германаар цэвэрхэн хэлээд өсгийгөө тов хийтэл товшин ёслов.
Нэг хэсэг дуугүй байцгаалаа. Бертгольд нүдээ онийлгон, орж ирсэн хүний төрх байдлыг нэгд нэгэнгүй шинжин ажигласанд дагаар ирсэн залуу тэр харцыг ажиггүй тайван даалаа. Харин түүний том тунгалаг хүрэн нүдэнд инээмсэглэл тодрох шиг Бертгольдод санагджээ.
— Сайн байна уу! Та энэ шөнө оросуудаас манай талд зугтаж ирсэн үү? гэж хурандаа эцэст нь дуугарсанд
— Яг тиймээ. Би өнөөдөр үүр цайхаас өмнө фронтын шугам давж ирээд хурандаа Бертгольдтой уулзуулахыг шаардсан юм гэж ирсэн залуу хариулав.
— Та өөрөө түүнийг таних юм уу? гэж хурандаа асуугаад туслах өөдөө ажиг бүү авахуул гэсэн янзтай харав.
— Тиймээ, би таныг танина гэж тэр залууг хэлэхэд Берьтгольд гайхсанаа нуухыг ч хичээсэнгүй.
— Яаж таних юм бэ? Бас заавал надтай уулзах гэсний учир юу билээ? гэж асуув.
Ирсэн залуу урагшаа нэг алхсанд Коккенмюллер хамаг биеэ хөвчилж, гар бууныхаа бариулыг чанга атгав.
— Би суух зөвшөөрөл гуйх гэсэн юм. Эрхэм ахмад санаа зовох явдалгүй. Надад буу зэвсэг байхгүйг та бэлхнээ мэдэж байгаа шүү дээ гэж залуу хэлээд инээмсэглэсэнд.
— Суугтүн гэж Бертгольд хэлээд тасалгааны дунд байгаа сандлыг заав.
Ирсэн залуу сууж, гутлынхаа өсгийг тайван эргэдэн авч эхэллээ. Коккенмюллер юмыг яаж мэдэх вэ гэж гар буугаа гэрнээс нь гарган өвдөг дээрээ тавив. Зугтаж ирсэн хүний гутлынхаа өсгий дороос гаргаж ирсэн бяцхан төмөр хайрцаг дотор юу байгааг хэн мэдэх билээ! Тэр завсар залуу нөгөө хайрцгаа онгойлгож алган дээрээ нэг цаасны өөдөс сэгсрэн унагаж байгааг ахмад хараад сая санаа амарчээ.
Зугтаж ирсэн залуу, Коккенмюллерт хандан
— Үүнийг хурандаад өгнө үү гэж хүслээ. Хурандаагийн туслах тэр цаасыг нь аваад гараа сарвайсаар даргынхаа ширээ тийш явах зуур тэр учир битүүлэг орос хүнийг нүд салгалгүй хардан ажиглана. Цаадахь нь тасалгааны доторхийг харж ажиггүй суухад Коккенмюллер бүрмөсөн тайвширчээ. Бас даргын нь царай гэнэт хачин хувьсхийхийг харж ахмадын анхаарал сарнисан байжээ.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.25.10 1:50 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
— Энэ чинь юу вэ! гэж Бертголъд дуу алдлаа. Ирсэн залуугийн царайд баярын инээмсэглэл үл мэдэг тодроод босон харайж ёслон:
— Яг тиймээ! Би Генрих фон Гольдринг мөн гэдгээ танилцуулах завшаан тохиолдлоо гэсэнд хурандаа сандлаа огцомхон түлхэж бас босоод
— Яагаад тэр билээ? Хаанаас гарч ирэв? гэж гайхан лавлав.
— Би одоохон танд учрыг хэлье. Харин тантай хоёулахнаа яримаар байна ... гэсэнд
— Бололгүй яах вэ ... гэж хурандаа хэлснээ туслахынхаа сэжиглэсэн харцтай тулгараад түгдэрч дуугүй болсноо:
— Ахмад Коккенмюллер бол миний туслах юм. Надад хэлэх гэсэн юм бүхнээ энэ хүний дэргэд ярьж болно ... Ингэхэд та тамхи татдаг уу? Тамхи тат гэж хурандаа хэлээд ороомол навчин янжууртай хайрцгаа ширээний зах руу ойртуулж өгөн. Ирсэн залуу дуугүй мэхийн ёсолж, навчин янжуурын үзүүрийг хазаж тастаад Коккенмюллерийн найр тавьж асаасан асаагуураас асааж, хэдэнтаа гүн сорлоо.
— Уучлаарай, тамхи татаагүй удлаа гэхэд нь
— Та яарахын хэрэггүй гэж Бертгольд бас найр тавин өгүүлэв.
— Эрхэм хурандаа тантай уулзах цагийг би даанч удаан хүлээсэн болохоор энэ яриаг ганц мөч ч хойш тавих арга алга ... Бичиг баримт ёсоор бол би Зөвлөлтийн Армийн дэслэгч Антон Степанович Комаров гэдэг хүн ... Миний бичиг баримтыг хурандаа та үзэж танилцсан бизээ. Үгүй, үгүй, хуурамч баримт биш. Энэ дэвтрийг нэгтгэлийн штабаас надад гардуулж өгсөн юм. Үнэндээ бол би Генрих фон Гольдринг байгаа юм. Завшаанаар эрхэм хурандаа тантай урьд маш ойр дотно харилцаатай байсан таны танил барон Зигфрид фон Гольдрингийн хүү юмаа гэж ирсэн залуу яриад хурандаагийн өргөн нүүр өөд ширтэв.
Бертгольд сэтгэл хөдөлснөө нууж чадсангүй. Туслах нь хүртэл болгоомжлохыг умартаж орхиод бууны бариулаас гараа өөрийн эрхгүй салгаж, энэ ер бишийн сонин ярианаас нэг ч үг гээлгүй сонсоё гзсэн шиг их биеэрээ урагш тонгойв.
— Барон фон Гольдрингийн хүү яагаад улаан армид орсон байдаг билээ? Та яагаад Комаров нэртэй болов? Та суу л даа. Болвол ядраа биз, бас сэтгэл чинь хөдлөөд байгаа биз, аргагүй гэж хурандааг өгүүлэхэд
— Нээрээ сэтгэл догдолж байгаа үнэнээ танд хэлье. Миний нас залуу боловч энэ завсар даанч их юм үзэж өнгөрүүллээ. Бас тантай ингэж уулзах цагийг даанч удаан хүлээлээ. Эрхэм хурандаа та үүнээс арай тодорхой ярихыг сонсох завтай байгаа бол ... Ай би, явж явж үнэн нэрээ хэлж чадах болсондоо туйлын их баяртай байгаад минь итгэж болно ... гэв,
— Таны нэрийг сонсоход надад ч гэсэн тааламжтай байна. Энэ нэрийг дуулаад миний сэтгэл яаж хөдөлснийг та мэдэхгүй байна. Идэр залуудаа үерхэж явсан хамгийн дотно найзынхаа ганц хүүтэй уулзана гэдэг! Үнэнч сайн ажилтны хүүтэй уулзана гэдэг! Бас тэгээд ийм нөхцөл байдалд шүү! Генрих фон Гольдринг! гэж хурандаа ярив.
— Би энэ нэрээ удтал мартах хэрэгтэй болсон юм. Одоо таны амнаас энэ нэрээ дуулаад аавын минь эелдэг сайхан дуу санаанд орж байна. Харин би ... би ... гээд Генрихийн нүдэнд нулимс гүйлгэнэв.
Үүнийг Коккенмюллер ажиглаад аягатай ус авч өгсөнд залуу ганц амьсгаагаар залгилж орхиод жаахан тайвширч, үргэлжлэн ярьсан нь:
— Миний эцэг Зигфрид фон Гольдринг дэлхийн нэгдүгээр дайн дууссаны дараахан тэр үед тантай хамт нэг газар ажиллаж байсныг эрхэм Бертгольд та бэлхнээ мэдэж байна. Таны мэдэх тэр газрын дарга хурандаа Александрын тушаалаар мянга есөн зуун хорин найман онд манай эцгийг Орос оронд томилон явуулсан юм. Бн тэгэхэд долоол настай байсан. Гэсэн ч зуны нэг орой нэг том өрөөнд таны дэргэд нэгэн гоо үзэсгэлэнт хатаггай сууж байсныг тодхон санаж байна. Тэр бол та манай эцгийг хүндэтгэн Вильгельмштрассын хорин наймдугаар байшинд байдаг байрандаа урьж, салах ёслолын үдэшлэг хийсэн нь тэр гэж манай эцэг хожим нь надад ярьж өгсөн юм. Эцэг маань Орос оронд очсон хойноо салах ёслолын үдэшлэгийн тухай ярихдаа энэ хаягийг хэлж өгсөн нь эндүүрээгүй биз? гэв, Бертгольд түүний яриаг тасалж,
— Та тун ой сайтай хүн юм байна. Танай эцэг тэр үед төргүй жаал байсан тантай хамт ирснийг саяхан өнгөрсөн явдал шиг тодхон санаж байна. Та одоо нэгэнт насанд хүрсэн ч гэсэн, тэр орой томчуул биднийг зугаацуулж баясгасан жаал хүүгийн төрх танд бас байна. Таны царай таньдаг хүнийх шиг санагдсан нь ийм учиртай байж л дээ. Таны уруул Зигфрндийнхтэй яг адил юм. Том царайдаа хэтэрхий багадсан жимгэр уруултайсан. Таны царайн төрх илүү нарийн, нүдний чинь харц эцгийгээ бодвол эхтэйээ илүү адил юм байна. Тийм болохоор таныг харсан даруй таньж чадсангүй ... За уучлаарай, би урьдын явдлыг дурсан санаж сэтгэл хөдлөөд таны яриаг тасалдуулчихлаа гэсэнд
— Миний сэтгэл эрхэм хурандаа таныхаас илүү догдлоод байна. Тийм болохоор хүүхэд байх цагийнхаа явдлыг дахин бага зэрэг дурсан ярихыг зөвшөөрнө үү. Ингэвэл танд ч гэсэн биднийг явахаас өмнөхөн үеийн зарим байдлыг сэргээн санахад тус болно биз. Бидэий эх нутгаасаа явсан цагийг та санаж байна уу? Мянга есөн зуун хорин найман онд эцэг маань Зөвлөлт Орос улсад гадаадын мэргэжилтэн гэж очсон шүү дээ, тиймээ? гэсэнд хурандаа толгой дохиж
— Тэр үед большевикууд гадаадын мэргэжилтнийг дуртай урьдаг байсан юм. Манай тагнуулын албанд алт шиг үе байж билээ! Даанч тэр үе хурдан өнгөрчихсөн юм гэв.
— Гэхдээ бүүр тэр үед ч гэсэн болгоомлжлох арга хэмжээ авах хэрэгтэй байсан юм билээ. Тийм учраас манан эцгийн диплом Бауэрийн пүүсийн тодорхойлолтод Залесский гэдэг нэр тавьсан байна. Польш гаралтай Станислав Залесский гэдэг хүн гэж бичсэн байсан. Миний нэрийг бас өөрчилсөн. Явахаас бүүр өмнө эцэг маань миний жинхэнэ нэр Генрих биш, Юзеф гэдэг гэж өдөр болгон чи одоо герман биш, польш хүн болсон хэмээн ятган хэлж байсныг одоо болтол санаж байна гэж залуу ярилаа.
— Тэр зэрлэг бүдүүлэг оронд таныг авч очсон нь тэнэг хэрэг болсон юм гэж Бертгольд хэлэв.
— Ээжийг нас барснаас хойш эцэг маань надаас салахаа больсныг та мартав уу. Ер нь манай эцэг Орос оронд тодорхой даалгавар авч очоогүй, тэнд аль болох удаан үлдэх үүрэгтэй очсон шүү дээ ...
— Би таныг манайд орхиод яв гэж Зигфридэд хэлж байсан юм ...
— Та болгоомж алдаж, энэ тухай миний дэргэд яриа үүсгэж билээ. Би дуу тавин уйлж, аавын ханцуйнаас зуурсныг та санаж байна уу?
— Яасан сайхан ойтой хүн бэ! гэж Бертгольд бахархан дуу алдав.
— Таны гэргий Эльза авгай аав та хоёрыг загнаж билээ. Фрау1 Эльза энх мэнд үү?
— Бидний уулзсаныг дуулаад баярлана даа.
— Фрау Эльзад миний өмнөөс чин сэтгэлийн мэнд хүргээрэй. Бас охиндоо мэнд хүргээрэй. Би танай охиныг гэзгээс нь угзарч залхаадаг байж билээ ... Алтан үстэй Лора гэдэг жаалхан охин байсансан ...
— Өө, одоо Лора маань эрд очих болсон том хүүхэн. Цаг гэдэг хичнээн хурдан өнгөрнө вэ!
Хурандаа Бертгольдын сэтгэл бүүр уярчээ. Хажууд нь Коккенмюллер байсан болохоор л Лора охиныхоо тухай дэлгэрэнгүй ярьж түвдсэнгүй, охиныхоо тухай ярих хорхойг сэтгэлийн их хүч гарган дарлаа. Тэгээд царай нь ердийнхөөрөө хэнэггүй тайван байдалтай болов. Хурандаа захирагдсан хүмүүсийнхээ дэргэд ийм төв царайтай байхыг мүндирийнхээ бүх товчийг товчилсон байх ёстойн адил албан ёсны үүрэг гэж үздэг билээ.
Хурандаагийн санаа сэтгэл өөрчлөгдөхийг Генрих ажиглаж мэдээд цааш нь сэтгэл уярам элдвийн үг оруулалгүй товчхон ярьсан нь:
— Би эрхэм хурандаа таны цагийг их авчихлаа. Тэгэхлээр одоо товчхон яриад танд өгөх илтгэх хуудсандаа юм бүхнийг тодорхой бичье, Манай эцэг эхлээд Донбасст цахилгааны мэргэжилтэн инженерээр ажиллаж байсан. Дараа нь түүнийг Уралд шилжүүлсэн юм. Тэгснээ мянга есөн зуун гучин онд том усан цахилгаан станцын барилга тийш оросуудын ярьдгаар «хаясан» юм. Чухам ямар газар гэдгийг ноён хурандаа та мэднэ. Яг тэр үеэс эхлэн манай эцэг тантай шууд радио холбоо барихын хамт манай тагнуулынхнаар дамжуулан шуудан харилцаатай байсан гэж эцэг маань хожим ярьж байсан юм гэжээ.
— Яг үнэн. Бид маш нягт холбоотой ажиллаж, бие биеийнхээ ажилд сэтгэл хангалттай байсан юм гэж хурандаа өгүүлэв.
— Мянга есөн зуун гучин дөрвөн онд эцэг маань дээд дарга нарынхаа тушаалын дагуу Алс Дорнодод шилжиж очихыг хичээх болсон юм. Тэр үед бүр Оросын харьяат болчихоод байсан юм.
— Түүнийг би мэднэ.
— Гэтэл Алс Дорнодод очсоны дараа тантай шууд холбоо тасарсан. Бүх холбоог таны мэдэх тусгай хүмүүсээр дамжуулдаг байсан ... гэхэд Бертгольд дуугүй толгой дохив.
— Мянга есөн зуун гучин долоон оноос бн эцэгтээ идэвхтэй тусалдаг болсон юм. Мэдээг нууц тулхүүрээр бичих, авсан зааврын нууц түлхүүр тайлахыг аав надад зааж өгсөн юм.
— Энэ ч Зигфрид шиг туршлагатай хашир тагнуулчид байж болшгүй хөнгөмсөг хэрэг ээ гэж хурандааг хэлэхэд
— Гэсэн ч манай эцэг дэндүү их ажилтай, даанч цөөн туслагчтай байсныг эрхэм хурандаа та зөвшөөрөх бизээ. Түүнээс гадна эцэг маань намайг Германы үнэнхүү эх оронч болгож хүмүүжүүлсэн болохоор ямар ч нөхцөл байдалд нууц задруулахгүй гэж итгэж байсан юм хэмээн Генрих эцгээ өмөөрөв.
— Цааш нь ярь, ярь гэж хурандаа урамшуулан хэллээ.
— Бүх ажил тун бүтэмжтэй явж байтал мянга есөн зуун гучин найман онд гай болж, чекистүүд манай нууц уулзалтын байранд хүрэх мөрийг илрүүлэн олж, тагнуулчдыг баривчилсны дотор аавыг илчилж магадгүй хүмүүс байсан. Инженер Залесскийн нэр зүүсэн манай эцэг зугтах аргагүй байсан боловч ямар ч атугай намайг аврахаар шийдээд өнчин хүүхэд асрах газар хүмүүжсэн Антон Степанович Комаров гэсэн нэртэй баримт бичиг, комсомолын гишүүний батлах олж өгөөд Одесс хотод явуулсан юм. Би тэнд очоод цэргийн сургуульд орж, дайны өмнөхөн төгссөн. Цэргийн сургуульд сурч байхдаа эцэгтэйгээ шуудангаар харилцах аргагүй байсан нь мэдээжийн хэрэг. Эцэг маань хааяа нэг агент тагнуулаар дамжуулан өөрийнхөө тухай товч мэдээ өгдөг байлаа. Хамгийн сүүлд эмгэнэлт мэдээ ирлээ. Аав надад энэ баримт бичгүүдийг явуулаад тусгай цаасан дээр хэдэн мөр юм бичиж явуулсан байв. Тэр зурвастаа нэгэнт илэрсэн учир баригдахаас өмнө хор идэж үхэхээс өөр аргагүй боллоо гэж бичээд большевикуудаас өшөөгөө аваарай гэж надад гэрээсэлсэн юм,
Генрих ингэж яриад хоолой нь зангирсанд Коккенмюллер дахин савтай ус руу ухасхийлээ. Бертгольд босож, толгойгоо гудайлган, хэсэг зуур зогсов. Генрих уснаас нэг балгаж, аягыг цааш түлхээд уруулаа зоримог жимийж:
— Эрхэм хурандаа танд маш их баярлалаа. Цааш нь ярихыг зөвшөөрнө үү ... Би хамаг амьдралаа Герман эх орныхоо төлөө зориулахаар тангарагласан боловч эцгийнхээ оронд ажиллах аргагүй байсныг та мэдэж байна. Аятай цагийг хүлээж суухаас өөр аргагүй байлаа. Гэтэл дайн эхэлж, аятай цаг ойртлоо. Намайг фронтод салаан даргаар томилсон. Би герман хэл мэддэгийгээ нуугаад байсан л даа ... Хэд хоногийн өмнө олзлогдсон герман офицерыг байцааж байх үед би санамсаргүй тааралдлаа. Тэгэхэд л би хүүхэд ахуй цагаас чихэнд дассан таны танил нэрийг сонссон юм. Бас таныг корпусын штабт ажиллаж байгааг олж мэдлээ. Тэгээд цааш юу болсныг та бэлхнээ мэдэж байна ... гэж ярив.

1 - Фрау - залуу, бүсгүйг хүндлэн дуудах үг, Авхай гэсэнтэй ойролцоо.

_________________
http://goo.gl/X9QQnM


Last edited by ss7 on May.26.10 12:36 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.25.10 1:52 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
— Та энэ тухай мэдээгүй бол яах байсан бэ? гэж хурандаа! асуухад
— Би герман цэрэгтээ ирж нийлэхээр аль эртний шийдсэн юм. Олзлогдсон герман бага даргыг байцааж байхад сонссон зүйл маань санасан хэргийг хурдатгасан даа. Бн ийм азтай сайхан завшааныг ашиглахгүй байж чадсангүй. Та бол манай эцгийн дотно найз, намайг хүүхэд байхын мэдэх болохоор намайг удаан хянаж шалгахын хэрэгцээ байхгүй болно шүү дээ!
— Зүйтэй л байна, хүү минь. Гэхдээ ... баахан осолтой ажил хийжээ. Чамайг алчихаж болох байсан шүү.
— Би тэгж бодоод их айж байсан. Тэгэхдээ би үхэхээс айгаагүй юм шүү, эрхэм хурандаа. Харин өөрийн цусан барилдалгаат герман цэргийн суманд үхэх болов уу, намайг дайсантай хамт булчих болов уу эцгийнхээ өшөөг авч чадалгүй зээлдмэл нэртэй үхэх болов уу гэж айсан юм ...
— Аа тэр аргагүй. Одоо чи өөрийнхнийхөө дунд ирсэн хойно ...
— Төрсөн гэр орондоо буцаж ирсэн юм шиг санагдаж байна.
— Тийм, тийм. Миний амь үрэгдсэн найзын хүү намайг хоёр дахь эцгээ гэж тооцож болно.
— Би ингэнэ гэж итгээгүй байсан юм ... Ай эрхэм хурандаа! Миний дотор одоо юу болж байгааг та мэддэг ч болоосой. Таны өмнө дэлгээстэй байгаа эцсийн захидалдаа эцэг маань надад таныг олж уулзаарай, юм бүхэн дээр таны үгэнд орж яваарай гэж гэрээсэлсэн юм ... Эцэг хүний үгэнд орж яв гэсэн үг байна шүү гэж би одоо хэлж чадах боллоо.
Генрих ингэж хэлээд босон харайж, урагшаа нэг алхсанаа тээнэгэлзэн зогссонд Бертгольд өөрөө дэргэд нь хүрч ирээд залуугийн хоёр гарыг чанга атган. Бертгольд суудалдаа буцан суугаад түрүүчийн бичгийг дахин үзсэнээ:
— Энэ бичигт өв хөрөнгө гэж дурдсан нь юу юм бэ? гэж асуув.
— Эцэг маань Орос руу явахдаа үл хөдлөх хөрөнгөө худалдсаныг та мэднэ. Тэгээд мөнгөнийхөө заримыг герман банкинд, гол хэсгийг нь Швейцарийн үндэсний банкинд хадгалуулсан юм.
— Бүгд хэдий хэр юм бэ?
— Хоёр сая жаахан гаруй марк гэсэнд
— Оо-ёо! гэж Коккенмюллер өөрийн эрхгүй уулга алдав.
— Аав чинь чамайг аз жаргалтай амьдралаар хангаж дээ, Генрих минь гэж Бертгольд хөөрөн өгүүлэв.
— Би амьдралаа Герман эх орондоо зориулах ёстой шүү дээ!
— Аа тэр тэгэлгүй яах вэ. Энэ тухай бид чамайг амарч, сэтгэл тайвширсан хойно маргааш ярья ... гэж Бертгольд хэлснээ Коккенмюллерт хандаж, Ахмад та бүх зүйлийг аялуул. Бароныг миний байрны дэргэд оруулаарай. Бас зохих хувцас хунар бэлтгэж өг. Ер нь ... гэсэнд
— Эрхэм хурандаа та санаа бүү зовогтун. Барон фон Гольдрингийг гомдоохгүй үйлчилнэ гэж ахмад хариулжээ.
— Барон фон Гольдринг гэж дуудах нь миний чихэнд хөгжмийн эгшиг шиг, бага байхдаа сонсоод мартсан хөгжмийн эгшиг шиг сонсдож байна шүү. Одоо энэ хувцсыг тайчаад хаячихвал би энэ дэлхий дээр дахин төрснөөс өөрцгүй санагдах бизээ гэж Генрих хэлсэнд
— За тэгвэл тэрнийгээ бушуухан амжуулж үз. Коккенмюллер чамд тусалж, юм болгоныг хангаж өгнө гэж хурандаа хэллээ. Генрих хурандаад ёслоод Коккенмюллерийг даган гадагш гарах гэснээ тээнэгэлзэн зогсож:
— Эрхэм хурандаа та уучлаарай. Бас нэг юм асууя. Тэр нэг орой миний унагааж орхисон ерөнхий сайд Бисмаркийн баримал бүрэн бүтэн үү? гэсэнд
— Бүтэн, бүтэн. Чи удахгүй өөрийнхөө нүдээр үзнэ гэж найдаж байна хэмээн хурандаа өгүүлжээ.
Генрихийг гарснаас хойш Бертгольд цонхны дэргэд очиж, цэлийтэл онгойлгоод алс тэнгэрийн хаяаг удтал ширтэв. Намрын лүглэгэр бараан үүлс дорно зүгээс газар дээгүүр намхан нүүгэлтэх нь моддын орой, 1—Ц хэлтсийн албан байрласан сургуулийн дээвэр, сургуулийн хашааны эсэргэн талд байгаа модон сүмийн хазайсан оронг шүргэн шүргэн алдана. Энэ бүхэн бүүр залхааж, ой гутмаар авч удахгүй өөрчлөгдөх нь магад! ...
Өнөөдөр үнэхээр азтай сайхан эхэллээ! Гиммлертэй ярьж, их учиртай уг дуулаад байтал барон фон Гольдрингийн хүүтэй бас учирлаа. Генрихийг Эльза, Лора хоёртойгоо заавал уулзуулах юм шүү. Энэ бүгд эцэстээ юу болж дуусахыг хэн мэдэх билээ гэж хурандаа бодолхийлнэ.
Хурандаа энэ өдөр сурсан зангаа хоёрдахь удаагаа орхиж, элдвийг мөрөөдөв. Хурандаа мундирээ дугтран засаж, нуруугаа цэх болгон царайгаа төв ихэмсэг дүртэй болгоод буйдангийн түшлэгт зоосон дөрвөлжин толь тийш ойртож очихыг харваас их л алсуур юм хүсэн мөрөөдсөн нь илт. Толь дотор жижигхэн бор нүдтэй, шаргал хөмсөгтэй, угаараа нарийхан атал үзүүр нь монцойсон хамартай, малийсан өргөн нүүртэй ихэрхэг дүр харагдав. Хурандаа «la Adolt»2 маятийн шаргал сахлаа сойздож засаал буйданд ойртож очлоо. Одоо толь дотор толгой нь үл харагдах боловч их бие нь харагдав. Хар захтай, төмрийн өнгөт мундир нь түүний чийрэг мөр, өргөн цээжийг эвтэйхэн барьж, цайвар өмд нь ганц ч үрчлээгүй гөлчийхийг хараад хурандаа сэтгэл хангалттай болжээ. Сайтар цэвэрлэсэн урт түрийтэй савхин гутал нь гялалзана. Цэргийн хүн аян дайнд яваа цагт ч гэсэн ийм л өөгүй цэвэрхэн байх ёстой гэж бодно. Үнэхээр хурандаа Бертгольд өнөөдөр ийм азтай эхэлсэнд сэтгэл өег байлаа.
— Юм болгон урагштай, юм болгон бүтэлтэй байна! гэж хурандаа ганцаар яриад алгаа үрж, ширээ рүүтээ очоод Генрихийн бичиг баримтыг дахин үзлээ.
Вильгельм Бертгольд германы тагнуулд он удаан жил алба хаасан болохоор ямарваа хүнд өчүүхэн төдий ч итгэхээ бүрмөсөн больжээ. Хүн бүхнийг эрт орой нэгэн цагт гестапогийн мөрдөн байцаагчид өчиг мэдүүлэг өгөх ёстой гэмт хэрэгтэн байж магадгүй гэж сэжиглэдэг, хүн болгон шунахай эрх ашгийг юу юуны өмнө урьтал болгоно гэж боддог байна. Бертгольд нэгэн цагийн сэтгэлийн хөөрөлд хөтлөгдөн урьдаас бодож боловсруулсан төлөвлөгөөгүйгээр Генрих фон Гольдрингийг халуун дотно байдалтай угтан авчээ.
Юу вэ гэвэл тийм төлөвлөгөө зохиож байх амжил болсонгүй, Гэвч сүүлд нь өөрийн зан байдлыг цэгнэж үзээд хөгшин Зигфридийн ариун цагаан сэтгэлтэй, уян зөөлөн найзын дүр үзүүлэн тийм чадварлаг жүжиглэсэндээ өөрөө өөртөө баярлаж, сэтгэл хангалттай үлджээ. Чухам ийм дүр үзүүлэх нь хурандаад хамгийн илүү ашигтай байв, Хэрэв дагаар орж ирсэн хүн өөрийгөө барон фон Гольдрингийн хүү гэсэн нь шалгалтаар нотлогдоод тэр хүү эх оронч сэтгэлдээ хөтлөгдөн хүрч ирсэн нь үнэн байвал Бертгольд энэ залууд ч гэсэн, командлалынхаа өмнө ч гэсэн сайн хүн болж үзэгдэх нь лав. Бертгольдын ийм буянт үйл бүтээснийг хүмүүс шагшин ярьж, ухаантай цэцнээр барахгүй, шударга журамт элгэмсэг хүн гэлцэх болно. Генрих фон Гольдрингийн тухайд гэвэл өөрийн нь ачийг насан турш санаж явах болно. Харин фон Гольдринг гэдэг нэрийн цаана дайсан этгээд нуугдаж байгаа бол Вильгельм Бнертгольд өөрөө дайсны сонор сэрэмжийг алдагдуулан түргэн зуур илчлэхийн тулд аятайхан аргадсан болж, мөн л туршлагатай хашир тагнуулч гэдэг алдар нь улам батжих болно.
Аль нь ч байсан Берьтгольдод хожоотой. Зугтаж ирсэн хүний бичиг баримт, эцэгтэйгээ төсөөтэй байдал, хамгийн гол нь хүүхэд байх цагаа мартаагүй санаж яваа жижиг сажиг зүйлс, энэ бүхэн нь Вильгельм Бертгольд үнэхээр багынхаа найзын хүүтэй хамгийн түрүүнд уулзсаныг гэрчилнэ, Гэвч шалгахад илүүдэхгүй, Ийм юман дээр өөрийн зөн билэгт ч итгэж болохгүй. Нэг удаа алдаж эндсэнээс гурав дахин шалгасан нь дээр.
Түүнээс гадна Генрих фон Гольдринг Зөвлөлт Холбоот Улсад шингэчихэж болох байсан атал Германы талд ирэх болсны учир нь хараахан тодорхойгүй байна. Уг нь хорин нэгэн настай залуу хүн эцгийнхээ өшөөг авах гэж хүссэн ч юм уу, эсвэл герман эх оронч сэтгэлтэй болж хүмүүжсэн бол эх орондоо буцаж ирэхийг хүссэн байж болох юм. Гэвч гол учир нь үүнд байгаа хэрэг биш дэг. Швейцарийн Үндэсний банкинд хадгалуулсан хоёр сая маркад хамаг учир нь бий дэг. Генрих фон Гольдринг цаашдаа ч Зөвлөлт Холбоот Улсад үлдэж, хүний нэр зээлдэн суусан бол энэ их өв хөрөнгийн барааг харж чадахгүй байсан. «Эсвэл энэ чинь өв хөрөнгөө авч орхиод Орос оронд буцаж очих л гэж ирсэн юм биш байгаа даа? Үүнийг манай тал руу зориуд илгээсэн байж ч магадгүй еэ?»
Бертгольд ингэж элдвийг эргэцүүлэн бодож тээнэгэлзсээр байгаад шөнөжин унтаж чадсангүй. Тэгээд өглөө эртлэн бослоо. Юм бүхнийг аль болох хурдан тодруулах хэрэгтэй болжээ. Хурандаа дотроо нэг сайхан юм бодож төлөвлөөд байгаа билээ. Залуу, цэвэрхэн сайхан барон бас ... хоёр сая марктай. Лоратайгаа суулгахад юу нь эс болох вэ? Үүнээс илүү нөхөр олдохгүй. Бертгольд хэрэг явдлыг түргэтгэхийн тулд өөрөө шууд гардан эрхлэхээр шийдлээ. Тагнан мэдээлэх хэлтсийн дарга ахмад Кубисийг дуудан ирүүлж, Одесса хотын явган цэргийн сургуулийн сонсогч Антон Степанович Комаровын тухай бүх мэдээ сэлтийг цуглуулах тушаал өгөв.
— Гүйцэтгэлийг надад өөрт минь илтгэ. Удаашруулж болохгүй аль болох хурдан гүйцэтгэх хэрэгтэй гэж хурандаа хатуу тушаажээ. Кубисийг агент тагнуултай холбоо барьж байх завсар Бертгольд өөрөө өөр шугамаар шалгалт хийлээ. Берлин дахь тагнуулын газрын архиваас Зигфрид фон Гольдрингийн хувийн хэргийг нэхэмжлэв.
Хэрэв Генрих эцэгтээ тусалж байсан нь үнэн бол үүнийг олж тогтооход хялбархан бөлгөө. Одоогоор Генрих фон Гольдрйнг тун даруу төлөв байлаа. Генрих хэзээ ч өөрийн дураар Бертгольд дээр орж ирдэггүй, бүхэл өдөржингөө сонин уншихаас өөр ямар ч юмыг онцлон сонирхдоггүй, хааяа хуучин архивын бичиг л үздэг байжээ. Олон жил хол хөндий байсан эх орон нь юугаар яаж амьдарч байгааг мэдэх гэж хорхойтож байгаа болохоор тэгэх нь хир бизээ.
Бертгольд анхны уулзалтаас хойш барагцаалбал долоо хоногийн дараа Генрихийг гэртээ дуудав.
Бертгольд хоёр хүний хоол бэлтгүүлж ширээн дээрээ архи дарс тавилаа. Гольдринг гоёмсог хэрэгслээр сайхан зассан ширээг харж сонирхоход нь сэтгэл ханасан хурандаа:
— Чи надтай хамт хоол идэхгүй юү? гэвэл
— Ай эрхэм хурандаа! Би гэр орны тохилог байдал, герман хэлээ хичнээн их санаж, ер нь соёлт боловсон байдлыг хичнээн их санасныг минь та мэдсэнсэн бол ингэж асуухгүй байсан болов уу гэсэнд
— За тэгвэл сайн байна. Суу. Юу уух вэ? Ер нь асуух ч юу байх вэ. Бодвол орос архинд дассан байлгүй дээ. Би ч гэсэн үнэнээ хэлэхэд орос архинд дуртай. Манай шпанстай зүйрлэх юмгүй шүү гэхэд нь,
— Таныг зөвшөөрвөл дарс ууя. Би ерөөсөө архи уудаггүй юм ... гэв. Энэ үг хурандаад баахан сэжиг төрүүлэв. Хурандаа өөрөө тагнуулчдад зан байдлын тухай заавар өгч, ялангуяа хөлчүүрүүлэх ундаан хэрэглэхгүй байх нь тагнуулч хүний нэг тэргүүний үүрэг гэдгийг бишгүй олон сургаж хэлдэг билээ.
— Ерөөсөө архи уудаггүй юм уу? гэж хурандааг лавлахад
— Нэг хундага коньяк, нэг аяга цэвэр дарснаас илүү уудаггүй юм гэсэнд
— Дарс байна. Коньяк одоо авчирна гэж Бертгольд хэлээд үйлчлэгч цэрэгт зохих тушаал өгөв.
Хоол идэж дуусах ойртож, Генрихийн хацар нь архи уусандаа улайгаад байсан үед Бертгольд огт санаандгүй байдлаар асуусан нь:
— Генрих ээ! Чи Нечаевын хэргийг санаж байна уу? гэсэнд
— Василий Васильевич уу? Аав бид хоёрын сууж байсан Алс Дорнодын тэр хотын улс төрийн газрын дарга байсан уу? гэж лавласанд
— Тийм, тийм гэж Бертгольд батлав.
— Саналгүй яах вэ! Би тэр хүний чинь тухай нэргүй захиа бичсэн юм шүү дээ.
— Тэр хэргийн гол утгыг ярьж өгнө үү.
— Нечаев ан хийж яваад манай эцэгтэй танилцсан юм. Хожим хоёулаа анд үе үе хамт явдаг болсон. Гэтэл мянга есөн зуун гучин долоон оны үед Нечаев манай аавыг сэжиглээд байх шиг санагдах болсон байна. Бидний ажлын тухай материал олж авсан байж магадгүй гэж аав айгаад тэр Нечаевыг дөнгөхөөр шийдсэн юм. Тэгээд аав нэргүй захиа зохиож, би хуулж бичээд улс төрийн ерөнхий газрын дээд байгууллагад явуулсан. Тэр захидалдаа Нечаевыг энэ районд ажиллаж байгаа японы тагнуултай холбоо барьж нууц мэдээ дамжуулахын тулд ойд ан хийх нэрийдлээр явж байна гэж бичсэн юм. Нэргүй захидалд бичсэнийг үнэмшээд Нечаевыг баривчилсан. Нечаев түүнээс хойш чухам яасныг аав огт мэдэж чадаагүй гэж Генрих ярив.
— Хүн удмаа дагадаг гэж үнэн юм байна шүү. Чи эцгийгээ дууриасан ой сайтай хүн байна. Тагнуулч бидэнд ой сайтай байна гэдэг хамгийн тэргүүн зэргийн зэвсэг байдаг юм, Чи эндээс очсон тушаалын нууц түлхүүрийг тайлах, мэдээг нууц түлхүүрт оруулахад эцэгтээ тусалдаг байсан гэж ярьж байсан. Би өчигдөр хуучин бичиг хараа үзэж суутал санамсаргүй нэг сонин бичиг дайралдлаа. Энэ байна. Үүнийг үзээд чиний санаанд юм орно уу? гэж Бертгольд хэлээд цаг удаж нэгэнт шарласан хуудас цаасыг Генрихт өгөв. Тэр хуудсан дээр дөрөв дөрвөөр нь янз янзаар хослуулан бичсэн гуравхан мөр тоо байжээ. Генрих тэр тоог анхааралтай үзэж суух зуур Бертгольд санаа амарлингуй тамхи татаж, зочныхоо бодлогоширсон царайг үе үе харж суулаа. Энэ бол ийм нууц түлхүүр дээр олон жил ажилласан хүн л гүйцэтгэж чадах их хүнд даалгавар гэж хурандаа лавтай мэдэж байжээ.
Нилээд удаан сууцгаав. Бертгольд арай дэндүү нарийн төвөгтэй аргаар шалгав уу даа гэж харамсаж суулаа. Үнэндээ дөрөв таван жилийн өмнө ердөө хэдхэн удаа хэрэглэсэн нууц түлхүүрийг мартахгүйн тулд хашир туршлагатай тагнуулч байх хэрэгтэй. Түүнээс биш, тагнуулчид тусалж байсан залуу хүн яаж таниж чадаа аж.
Эцэст нь Генрих толгойгоо өндийлгөж, гунигтайхан инээмсэглээд
— Энэ бичиг энд байсан юм бий. Аав энэ мэдээг их хүлээж, зөндөө зовсон юмсан. Хүлээж ядаад өөрөө бие даан шийдвэр гаргаж, өөрийнхөө санаснаар ажиллах болсон юм. Бүх ажлыг нэгэнт гүйцэтгэчихсэн хойно л түүнд талархсан товч мэдээ эндээс явуулсан байсан. Энэ чинь «Таубе» ажиллагааг явуулах заавар мөн байна шүү дээ. Оросууд тайгад нууц завод байгуулж байгаа тухай манай эцгийг мэдээлсний дараа эндээс «Барилгын эхлэлтийг бүхий л аргаар саатуулах хэрэгтэй» гэсэн хариу өгсөн юм. Тодорхой үүрэг өгнө гэсэн боловч түүнийг нь бид хүлээж ядсан билээ. Тэгээд аав өөрөө «Б—49» агентаар дамжуулан «Таубе» ажиллагааг гүйцэтгүүлсэн юм. Тэр тагнуулч ажилчдын суух саравчнуудыг шатааж, ажилчид нь тарж зугтсан ... Тэгээд түүнээс хойш таван жил өнгөрсөн хойно тэр үед бндний тэсэж ядан хүлээж байсан зааврыг би одоо гартаа бариад сууж байна гэж хэлээд гунигтайяа толгой сэгсэрч, юм бодож суулаа.
— Чамайг гунигт муу юм дурсахад хүргэснийг минь уучлаарай. Гэвч тагнуулч бид чулуун зүрхтэй, хатан болд сэтгэлтэй байх ёстой юм шүү гэж Бертгольд хэлэв.
Бертгольд Генрихээс Дорнодод ажиллаж байсан тухайг нь асууж, хүмүүсийн нэр овог, цаг хугацаа, баримт зэргийг сонирхон удтал ярилцлаа. Генрих ч дуртайяа хариулж, өнгөрсөн юмыг нэхэн дурсах нь сайхан санагдсан мэт байжээ.
Генрихийг шөнө орой болсон хойно явсны дараа Бертгольд соронзон хальсанд буулгаж авсан зүйлийг Берлинээс ирүүлсэн бичиг баримттай тулган шалгаж удтал суув. Зигфрид фон Гольдрингийн 1937 оны тайлан мэдээ нь 1941 оны намар Генрих фон Гольдрингийн ярьсныг бүрэн дүүрэн нотолж байлаа.
Ингэхлээр Бертгольд найзынхаа хүүг үрчлэхээр шийдсэн нь зөв болсон байжээ.

2 - «Гитлерийнхтэй адил» гэсэн санаа.

_________________
http://goo.gl/X9QQnM


Last edited by ss7 on May.26.10 12:37 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.25.10 1:52 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
өө ёстой их баярлалаа, үнэхээр сайхан ном шүү


Top
   
PostPosted: May.25.10 6:14 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4474
Location: Floating through moonlight...
тэмдэг.

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: May.25.10 7:06 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Apr.23.10 3:32 pm
Posts: 330
Location: *UB*
Hoo unshnaa (duusahaar ni :razz: )

_________________
:iloveu:


Top
   
PostPosted: May.26.10 12:38 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
АНХНЫ АЮУЛ, АНХНЫ ДААЛГАВАР

Генрих фон Гольдринг дороос нь шөвгөөр хатгасан юм шиг орноосоо огло үсрэн босов.
Генрих фронтын шугам давж ирснээс хойш өнгөрсөн хэдэн долоо хоногнйн дотор шинэ байдалд ер дасаж чадахгүй, айдгийгаа авдартаа хийсэн гэж нэг л итгэхгүй байжээ. Үнэндээ юм болгон өөрт нь, урагштай, тэр ч байтугай тун бүтэмжтэй байлаа. Чухам ийм урагштай байгаа нь аюултай хэрэг биш биз? Юм бүхэн санасанчилан бүтээд байхлаар хүний анхаарал суларч, хэлэх үг, хөдлөх аашаа цаг алгасалгүй хянаж цагдаж байдгийгаа болино. Наад зах нь хурандаа Бертгольд өөрт нь дэндүү элэгсэг найртай байгаа нь жигтэй юм биш биз? Генрихт офицер цол олгоогүй байхад ажил байдалтай танилцуулсан нь ямар учиртай юм болоо? Хурандаа Бертгольд корпусын дарга дэслэгч генерал Иорданы дэмжлэгийг авсан л даа. Тэр генерал залуу барон фон Гольдрингийн хувь заяаг ихэд сонирхож, Генрихт офицер цол олгох тухай ерөнхий командлалд өөрөө асуудал тавьж хөөцөлдсөн байна. Зөвлөлтийн офицерын сургууль германыхаас дутуугуй мэдлэг олгодог гэж генерал Иорданы хэлсэн нь зөв байжээ. Генрихийг штабт үлдээж, мөн 1—Ц хэлтэст Бертгольдын шууд удирдлагын дор ажиллуулахаар шийдэхдээ генералтай ярилцаж тохиролцсон байж таарна. Тэгэхээр энэ талаас онцын аюулгүй бизээ. Гэтэл яагаад сэтгэл битүү түгшээд өөртөө сэтгэл дундуурхан байна вэ? Генрих сүүлийн хэдэн хоногийн явдлыг нэгд нэгэнгүй эргэцүүлэн бодож үзлээ. Генрих штабын бүх офицертой найрсаг харилцаа тогтоохын оронд хэлтсийн ажлыг шууд судалж эхэлсэн нь алдаа болжээ. Өөрт нь атаархаж, өөрийг нь нүд үзүүрлэж, тэр ч байтугай баахан хардаж сэрдэж байгаа нь зүйн хэрэг.
Өглөөний найман цаг болсон атал тасалгаанд таг харанхуй хэвээр. Цонхны цаана бороо хөшиглөн шаагиж сааралтана. Генрих тамхи асааж аваад дахин орондоо орж, өчигдрийн бүх явдлыг өчүүхэн жижиг зүйл ч үлдээлгүй бүгдийг нарийн нягт сэргээн санав. Генрих өглөө болгон ийнхүү боддог нь өглөө босоод нүүр гар угаахтай адил заншил болжээ.
Өчигдөр их тэмдэглэлтэй өдөр боллоо. Юу вэ гэвэл Генрихт Германы армийн дэслэгч цол олгоход энэ учралыг тохиолдуулан Бертгольдын зөвлөснөөр 1—Ц хэлтсийн офицеруудад зориулж үдэшлэг хийлгэв. Генрих өөрөө үдэшлэгийн эзний хувьд офицеруудын гуанзны үүдэн дээр офицеруудыг тосон уулзахад тэд нар ямаршуу хайхрамжгүй ихэмсэг мэндэлж байсныг санав. Гэтэл Бертгольдыг хундага өргөсний дараа зочдын зан байдал хичнээн өөрчлөгдсөнийг яана!
Бертгольд үнэндээ их сайхан хундага өргөж, чухмыг хэлбэл товч оршил үг хэлсэн байна. Хурандааг тийм уран үгтэй хүн гэж Генрих огт санаагүй юмсанж. Бертгольд залуу бароны эх орныхоо өмнө байгуулсан гавьяаг эвтэйхэн цухуйлгаж дурдаад эх орондоо олон эрэлхэг тэмцэгч, байлдан дагуулагчдыг төрүүлж өгсөн фон Гольдрингийнхны удмын уламжлалын тухай ярьжээ. Бас хурандаа өөрийн найз Зигфид фон Гольдрингийн гавьяа зүттэлийн тухай хэдэн үг хэлэхийн ялдамд залуу бароны эцгийн нь оронд эцэг болохыг их нэр төртэй хэрэг хэмээн үзэж байгаагаа тэмдэглэв. Энэ сүүлчийн үг нь штабын офицеруудад их сэтгэгдэл төрүүллээ. Бүгд босоцгоон хундагаа дээр өргөж, Зигфрид фон Гольдрингийн гэгээн дурсгалыг хүндэтгэн уугаад дараа нь хурандаа Бертгольд, Генрих хоёрын төлөө хундага өргөв, Ингээд байдал даруй өөрчлөгдөж, офицерууд Гольдрингт хүйтэн хөндий, илт ихэмсэг дээрэлхүү хандах нь болилоо.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.26.10 12:53 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
Бас Зигфрид фон Гольдрингийг хүүдээ яруу алдарт нэрээ үлдээгээд зогсоогүй, хоёр сая гаруй маркийн өв хөрөнгө үлдээснийг хурандаа үгийн далимд дурссанаас хойш үдэшлэгт оролцогчдын нүднээ өөрт нь ая тал зассан байдал илэрхий байгааг Генрих ажиглав.
Генрихийн төлөө олон хундага өргөлөө. Үдэшлэгт оролцсон хүн бүр хамт ажиллах шинэ нөхрийнхөө дэргэд очиж, найзлах хүсэлтэйгээ илэрхийлэхийг өөрийн үүрэг гэж үзжээ.
Үдэшлэгийн төгсгөлд офицерууд бүгдээрээ халамцав. Ийм үед нийтийн яриа тасардаг болохоор цугласан хүмүүс хэсэг бүлгээрээ тасарч, хэсэг бүр аль дуртайгаараа наргиж, уух нэг нь ууж, алиа хошин үг ярилцах нэг нь ярилцаж, нөгөө зарим нь ямар нэг юмны тухай цэц булаалдан маргалдаж, бас зарим нь дэмий балай, завхай самуун үг хэлж хундага өргөхөөрөө уралдан архиралдацгааж байв. Генрих найрсаг зочломтгой эзний ёсоор хэсэг бүхнийг дамжин хэсэг бүрийн дэргэд хэдэн мннут саатан сууж байлаа. Тэгж байтал хошууч Шульц, ахмад Кубис гэдэг хоёр офицерын ярилцахыг санамсаргүй сонсов. Шульц нь их л атаархсан байдалтай:
— Манай хурандаа мөн азтай хүн юм даа. Энэ залуу бароны эцгийн оронд эцэг нь болох гэж улайж байхыг харав уу! Хурандаа энэ залууг охинтойгоо суулгаж аваад хоёр сая маркийг нь талхны хоёр заводтайгаа нийлүүлнэ гэж би мөрий тавих байна. Тэр цагт Кубис чи бид хоёрыг байтугай, алба тушаал ахихыг ч нулимж орхино доо! гэхэд нь Кубис инээд алдаж,
— Шульц чи охингүйдээ харамсаж байна уу?
— Өө яамай байнаа! Охин ч хэрэггүй, хоёр сая марк ч хэрэггүй, өндөр албан тушаал ч хэрэггүй. Би энэ хорвоо дээр нүцгэн төрсөн, хорвоогоос мөн нүцгэн чигтээ талийна. Ингэж байснаас архи уусан нь дээр. Энэ дайн бушуухан дуусаж, чи бид хоёр Орос оронд нэг нэг засаг захиргааны албан тушаалтай болох болтугай гэж ууя, Тэгвэл чи бид хоёр овоо хөлжинө шүү ... Харин саяын энэ «Төмөр нударга» шиг юм болоод байвал ч ... гэв.
Генрих улам чих тавин чагнаж байтал тэр хоёрын дэргэд хурандаа Бертгольд ирж, цаад хоёр нь дуугүй болсноос Генрих тэр «Төмөр нударга» гэдэг ажиллагааны дүнг олж мэдэж чадсангүй.
Энэ хурандаа даанч хэрэггүй цагаар хүрч ирлээ. За яах вэ, тэр ажиллагааны дүнгийн тухай мэдээ хэлтэст байгаа биз. Генрих сэжиг төрүүлэхгүйн тулд өөрөө мэдье гэж хэрэг болгон сонирхоогүй байж байтал «Төмөр нударга» ажиллагааны тухай санамсаргүй олж мэджээ. Генрихт Гитлерийн армийн дэслэгч цол олгохоос хэдэн хоногийн өмнө түүнийг Бертгольд дууджээ. Шөнө орой болсон хойно дуудсан болохоор үнэндээ Генрихийн сэтгэл их түгшээд элдвийг эргэцүүлэн бодож зориуд удаан хувцаслав. 1—Ц хэлтсийн дарга бас л эргэлзсээр байна гэж үү? Эсвэл эргэлзээгүй байтал нэг шинэ юм гарч ирэв үү? Чухам юу байдаг юм бол оо? Хурандаа бүр анхнаасаа үл итгэх байдал мэдэгдсэн бол дээр байжээ. Тэгвэл Генрих эрх ашгаа хамгаалан Бертгольдтой бүүр анх уулзахдаа үнэнээ хэлсэн гэдгийг нотолж, хууль ёсны эрхээ нэн даруй сэргээж өгөхийг шаардаж болох байсан. Ингээд юм бүхэн ёсоороо болж, хэрэг нэг тийшээ шийдэх байсан юм. Гэтэл одоо шөнө дунд босон харайж, элдэв хүнд бодлоор тархиа зовоож байхад хүрч байна. Коккенмюллер, даргыгаа шөнө орой болтол ажилтай байх үед ажил дээрээ байдаг заншилтай болохоор тэндээ баахан бичиг цаас онгичиж суулаа. Генрих гэнэт орноос нь дуудаж босгосны учир нилээд сэтгэл түгшиж гайхсан байдлаар:
— Намайг ноён хурандаа дуудав уу? гэж асуухдаа Коккенмюллерийн царайны байдал буюу хариу хэлэх дууны өнгөнөес Бертгольдын чухам юун тухай дуудсаныг тааварлах гэж найдсан байна. Хурандаагийн туслах ерийн зангаараа хүйтэн хөндий, дуу цөөтэй байлаа.
— Яаралтай хэрэг гарсан бололтой гэж ахмад хэлээд босож, автомат цоожны түлхүүрийг эргүүлэв. Бертгольд ширээ тохойлдон зогсоод газрын том зураг үзэж байлаа. Хурандаа нэг ажиллагааны төлөвлөгөе судалж байгаа нь харангуут илт байна. Тэгээд дээш бололгүй:
— Түр хүлээгээрэй гэж хэлэхэд нь
— Би жаахан хожимдсон бололтой. Уучлаарай. Коккенмюллер дээр хүлээж байх уу? гэж Генрих лавласанд
— Чи харин ч цагаас арай эрт ирсэн байна. Би одоохон завтай болно. Энд хүлээж байна биз. Ингэхэд өчигдөр орой надад авчирч өгсөн тэр шальгүй эдийг үзэхгүй юу гэж Бертгольд хэлээд тасалгааны булан руу заав. Тасалгааны баруун буланд байгаа сандал дээр үнэт чулуу шигтгэсэн сүмийн алтадмал тосгуур байхыг Генрих сая л ажиглаж харлаа. Сандлын дэргэд алгуурхан дөхөж очоод тосгуурыг болгоомжлон гартаа авч анхааралтай үзэхэд нь,
— Аятайхан эд байна уу? гэж Бертгольд асуух зуур газрын зургаа хуйлав.
— Ёстой л урлагийн бүтээл байна шүү. Таны энэ шальгүй эд гээд байгаа юмны үнийг ч багцаалж чадахгүй юм байна. Энэ чинь музейн үзмэр байна. Тэгэхээр үнэ тогтоох аргагүй. Хуучны эд юмс цуглуулагчийн хувьд таны нарийн мэдлэгтэйг шинээр олж авсан энэ зүйл чинь харуулж байна гэж Генрих хэллээ.
Хурандаа сэтгэл хангалуун инээмсэглэсэн боловч юу ч хариулсангүй.
Тэгээд тасалгаан дотуур элдэвт санаа зовсон хүний байдалтай нуруугаа үүрч нааш цааш нүсэр алхална. Хурандаагийн царай удах тусмаа улам улам барайж байгааг Генрих ажиглаад сэтгэл түгших нь бас нэмэгдлээ. Хурандаа Бертгольд энэ тосгуурыг үзүүлж гайхуулах гэж шөнө дунд болж байхад дуудаагүй нь лав шүү дээ. Үнэхээр ч 1—Ц хэлтсийн дарга цуглуулгаа яаж арвитгахыг бодоогүй, харин Генрихийг ашиглах алс хэтийн төлөвлөгөөгөө бодож байсан юмсанж. Хэд хоногийн дараа Генрихт офицер цол олгох тухай тушаал ирэх ёстой. Ингээд Генрих Райхын харьяатаар батлагдаж, Зигфрид фон Гольдрингийн хөрөнгийг залгамжлах ганц хүн гэсэн эрхээ сэргээн эдлэх болно. Бертгольд өөрөө туслаагүй бол энэ хэрэг ийм амархан, ийм түргэн бүтэхгүй л дээ, Энэ бол хурандаагийн сэдэж байгаа тоглоомд гол хөзөр болно!

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.26.10 1:30 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
Харин хурандаа ямар нэг юман дээр эндсэн байвал яана? Хоёр сая маркад толгой нь эргээд анхнаасаа буруу зүйлээс иш авч, буруу ташаа дүгнэлт хийсэн байвал яана? Тэгвэл сүйрчээ, бүүр сүйрч! Үгүй, тийм байх ёсгүй. Нарийн нягт шалгасан шүү дээ. Бас ярьсан бүхнийг нь соронзон хальсанд буулгаж авсан. Даанч Зигфрид фон Гольдрингийн хувийн хэрэгт Генрихийн хурууны хуаюур үлдээгүй нь харамсалтай. Тагнуулын ажиллагааны дүрэм ёсоор тагнуулчийн өөрийн нь хурууны хуаюурыг авахаар барахгүй, хамт явах гэр бүлийнхний нь хуаюурыг авах ёстой шүү дээ.
Нэг нь мартаж орхисон юм уу, эсвэл үрэгдүүлсэн бололтой. Энэ бол гэмт хэрэг хийснээс өөрцгүй салан задгай явдал болжээ.
Бертгольд ч өчигдөр Берлинд ингэж мэдэгдсэн байна. Одоо тэгээд маргашгүй баримт хэрэглэхийн оронд сэтгэхүйн бас нэг дайралт хийх төдийгөөр сэтгэл ханах хэрэгтэй болж байна, Генрих маш сайн ойтой хүн юм. Гэсэн ч энэ залуу бага балчир насныхаа юм бүхнийг тэр болгон санахгүй байж ч болно. Тэгэхлээр хурууны нь хуаюур архивт бий гэж итгүүлэх хэрэгтэй юм. Генрих ямаршуу байдалтай авирлах бол? Шөнө ингэж дуудсанд Генрих сэжиглэж байгаа нь лав. Хэрэв хурууны хуаюур өгөхөөс айх шалтгаан бий бол биеэ эзэмдэхэд тийм амаргүй л байх ёстой ...
Хурандаа ингэж бодож байснаа гэнэт Генрихийн өмнө очиж зогсоод:
— Чамайг шөнө орой болсон хонно дуудсанд гайхаж баигаа биз дээ? гэж асуув.
— Гайхахаар барахгүй, сэтгэл жаахан түгшиж байна, Чухам юу болоо вэ? гэж асуусанд
— Өө гойд юм байхгүй. Ёсыг дагуулах нэг ажил байна. Энэ жаахан эвгүй ч гэсэн чиний бүх бичиг баримтыг бүрмөсөн шийтгэж олгоход зайлшгүй хэрэгтэй юм гэв.
— Би ч хоёрын хооронд байдалтай байсаар бүүр залхаж гүйцлээ. Тэгэхээр хичнээн эвгүй байлаа ч гэсэн ёсыг дуртайяа дагах байна.
— Чиний юу бодож, яаж тэсэж ядаж байгааг ойлгож байна. Тийм болохоор төвөг чирэгдлээс бушуухан салж үзье ... Чи хурууны хуаюурын тухай мэдэх үү? Германаас явахын чинь өмнө чиний хурууны ... гэхэд нь
— Намайг явахын өмнө миний хурууны хуаюурыг авсан гэж та хэлж байна уу? Чухам яалаа, бодоодхоё ... гэж Генрих хэлээд магнайгаа илж байснаа, Үгүй, санахгүй байна гэлээ.
— Чи гойд ой сайтай ч гэсэн зарим юмыг мартах учир бас байдаг юм шив дээ гэж Бертгольдыг хэлэхэд
— Ай даа, хүүхэд байхад сонирхсон юмаа л тогтоодог юм. Би тэр явдлыг тоглоом гэж бодоод анхаараагүй өнгөрсөн байж болох юм. Хэрэв миний хурууны хуаюурыг авсан байгаад жаал хүүхдийн хуаюурыг сонирхох хүн байсан юм бол тэр биз дээ гэсэнд
— Үүнийг тагнуулын байгууллага л сонирхсон хэрэг юм. Аз болоход хуаюур нь үлдсэн байна гэв.
— Таны ямар ёс гүйцэтгэнэ гэж яриад байгааг одоо л ойлголоо гэж Генрих хэлээд дургүйцсэн байдалтай ярвайж, дал мөрөө хавчив.
— Үүнийг одоо ч гэсэн тоглоом гэж бод. Ер нь тоглоомноос өөрцгүй албан ёс юм даа. Надад ч гэсэн тун эвгүй, тун гомдмоор байна ... Энэ ажлыг гаднын хунд мэдэгдэхгүй гэж би өөрөө гүйцэтгэхээр болсон гэж Бертгольдыг хэлэхэд
— Эрхэм хурандаа тантай учирсан мннь яасан их аз вэ! гэж Гемрих хариулжээ.
Бертгольд ширээннй дэргэд очиж, шургуулга дотроос хэвлэлийн шинэхэн будаг гялалзсан төмөр ялтас, бяцхан хэсэг цаас гаргаж ирээд
— За хүү минь нааш ирээд баруун гараа надад аль. Эрхий хуруугаа сунгаад алга тийшээ дар.
Ингээд ... гэж хэлэх зуур сурамгай хөдөлж. Генрихийн хурууг ялтас дээр хажуугаар нь тавьж, аяархан дарсхийгээд эргүүлэв. Ингэхэд эрхий хурууны дотор талд хэвлэлийн будаг жигдхэн наалдлаа. Дараа нь Бертгольд Генрихийн хурууг цаасан дээр дарсанд тольгор цагаан цаасан дээр хурууны хуаюур тодхон гарлаа.
Бүх хурууны хуаюурыг авч дуусахад хурандаа сая нэг амарсан янзтай санаа алдав. Генрих энэ сорилтыг давсан болохоор Вильгельм Бертгодьд эндүүрээгүй байж!
Генрих ч гэсэн сэтгэл хангалуун байв. Энэ бүх үйлдлийг гүйцэтгэх завсар түүний урт нарийн хурууны нэг нь ч чичирсэнгүй. Газрын зураг дахин дэлгэж байгаа хурандаад хандаж:
— Би одоо явж болох уу? гэсэнд
— Явж болно. Надад багагүй ажил үлдээд байна. Манай штабт энэ ажиллагааг «Төмөр нударга» гэж сүржин нэрлэсэн юм. Тэгэхлээр дайсныг базах нударга маань нээрээ төмөр нударга гэсэн нэрэндээ таарахаар болтол ажиллах хэрэгтэй байна гэж хурандаа хэлэв.
Генрих тэр зургийг нь харсан ч үгүй, хурандаад өөрийгөө ажлаар ингэж их дарж байгаад нь харамслаа илэрхийлж, мэхийн ёслоод гадагш гарав.
Генрих хурдан зуур хувцаслаж, үйлчлэгч цэргийгээ орж ирэхэд бэлэн зэлэн болсон байлаа.
— Ноён дэслэгч ээ, цайгаа зооглох уу? гэж асуухад нь
— Аяга кофе, махтай зүсэм талх л хэрэгтэй байна гэв. Үйлчлэгч цэрэг нь зэмлэсэн янзтай толгой сэгсэрсэн боловч Генрихийн хүйтэн харцтай тулгараад олон үг ярилгүй цай бэлтгэж эхлэв,
Шинэ ажилтны мэдэлд Коккенмюллерийн явуулсан шар үстэй туранхай Эрвин Бреннер Генрихийн санаанд таарсангүй. Ялангуяа хүний өөдөөс эгц харахгүй ямагт дальдарч, ийш тийш гөлөлзөж байдаг, муурын нүд шиг жижигхэн шаравтар нүд нь эвгүй сэтгэгдэл төрүүлнэ.
«Үүнийг солих хэрэгтэй юм байна» гэж Генрих бодлоо. Генрих нэг аяга кофе хурдхан ууж орхиод штабт очив. Генрих онцгой даалгавар гүйцэтгэх офицерын хувьд хурандаагийн шууд мэдэлд байх бөгөөд өглөө бүр даргаасаа ямар нэг даалгавар авах гэж очдог билээ. Бертгольд одоо болтол ивгээлдээ байгаа залууг ажлаар нэг их дарсангүй. Түүний аар саар даалгаврыг штабаас гаралгүй гүйцэтгэж болох ажээ. Гэвч дээр өгүүлсэн үдэшлэгийн өмнөхөн Генрихт нилээд төвөгтэй, хариуцлагатай даалгавар удахгүй өгнө гэж сануулсан юм.
Бертгольд хэдийн албан тасалтаандаа сууж байв. Даргын нь сэтгэл нэг зүйлд догдолсон байхыг Генрих нэн даруйд ажиглав.
— Ирсэн чинь маш сайн банна. Чиний хойноос хүн явуулах гэж байсан юм гэж хурандааг хэлэхэд Генрих цагаа хараад:
— Одоо яг есөн цаг болж байна, ноён хурандаа. Тэгэхлээр би нэг ч минут хожимдсонгүй. Та өнөөдрийнхөө ажлыг их эрт эхэлж дээ гэсэнд
— Бас тийм ч аятай биш эхэллээ гэж хурандаа ууртайяа бавтнахад
— Фронтоос сэтгэд зовмоор мэдээ ирээ юү? гэж Генрих санаа зовнингүй асуув. Бертгольд хариу хэлэлгүй, тасалгаан дотуур алхалж байснаа Генрихийн урд ирж зогсоод түүний өөдөөс эгцлэн анхааралтай ширтэж:
— Чи «Төмөр нударга» гэж нэрийдсэн ажиллагааны төлөвлөгөөг мэдсэн үү? гэж асуухад нь,
— Тийм ажиллагаа явуулна гэж танаас сонссон. Гэсэн ч би штабт албан ёсоор батлагдаагүй, ерөөс манай армийн офицер цол ч аваагүй байсан болохоор түүнийг сонирхох эрхгүй гэж бодсон юм ... Манай штабын ажил хэргийг хайхрахгүй байгаагийнх гэж та битгий санаарай. Ердөө л ямарваа ажилд захирагдагч хүний давж болохгүй тодорхой зааг байх ёстой гэж би үздэг юм. Тэр заагийг мэдрэхгүй бол жинхэнэ сахилга бат байхгүй. Би бол багаасаа эцгийнхээ тагнуулын ажилд тусалсаар байгаад энэ зарчмыг баримталж сурсан юмаа гэсэнд хурандаа сэтгэл амарсан янзтай санаа алдаад,
— Тийм ч гэж мэдсэн юм! гэжээ.
— Чухам ямар хэрэг явдал болоо вэ, хэлж өгөөч! Өнөөдөр таны сэтгэлийг догдолгосон эвгүй явдал надаас боллоо гэж үү? гэсэнд хурандаа, Генрихийг сугадаж, хамтаар тасалгаан дотуур яваад
— Шууд чамаас болсон юм биш. Хүү минь, манай штабын офицеруудын дотор бусдыгаа урагштай өөдтэй явбал өөрийн аж байдал, алба тушаал, нийгмийн доторхи байдал, тэр ч байтугай эмэгтэйчүүдэд тоогдоход саад тотгор болсон хэрэг гэж боддог тийм хүн байдаг нь тоогүй. Өөр бусдад үргэлж атаархаж явдаг тиим хүн ойр дотныхондоо, төвөг гээр болох учрал тохиолдвол төвөг удаж байдаг байна. Тэгвэл өөрсний нь аз жаргал алдар нэр, хөрөнгө мөнгө нэмэгдэх юм шиг санадаг байна шүү гэлээ.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.26.10 11:43 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
уншаад л байгаа шүү, баярлалаа


Top
   
PostPosted: May.26.10 1:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Өө, баярлалаа. Дажгүй ном гэж сонссон :wd: .

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.26.10 2:18 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
marked

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: May.27.10 2:11 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
— Тэр ч тийм л дээ. Харин надад ямар хамаатай юм бол оо?
— Чамд атаархаад байгааг ойлгохгүй байна уу? Тэгээд чамайг хорлох гээд байгаа юм.
— Би одоо бүр юу ч ойлгохоо байлаа, эрхэм хурандаа. Хэн надад атаархаж, хэн намайг хорлох гээд байгаа юм бэ? Би энд ирээд хэдхэн долоо хоног болох энэ завсар хүнд гэм хийсэнгүй, гэм хийх санаа ч байсангүй. Нэг ч хүнийг гомдоогоогүй шиг санах юм. Бас энэ бүхэнд «Төмөр нударга» ажиллагаа ямар хамаатай юм бэ? Эрхэм хурандаа та надад бүх учрыг хэлж өгнө үү.
— Тайвшир! Чамд учрыг хэлж өгөлгүй яах вэ. Энэ бүх намтар чиний сэтгэл догдлоод баймаар ч юм биш. Харин чи хэлчих, хошууч Шульц та хоёр ямар харилцаатай байдаг вэ? гэхэд нь Генрих гайхаж,
— Хошууч Шульцтэй юу? Өндөр нуруутай, махлаг зузаан биетэй, жимгэр уруултай хүн үү? гэвэл
— Сүрхий онож байна гэхэд нь,
— Би түүнтэй өчигдөр үдэшлэг дээр л анх удаа ярилцсан. Тэгэхдээ хундага өргөсний нь хариуд талархаж хэдхэн үг сольсон юм. Урьд нь бид хоёр мэндтэй зөрөх төдий байсан. Тэгэхлээр сайн, муу харилцаатай байдаг гэж яриад байх юм огт алга гэлээ.
Хурандаа юм бодсон байдалтай, тайрмал сахлаа имэрч байснаа Генрихийн гарт хүрч, намайг дага гэж нүдээрээ дохиод ханын дэргэд очиж, цэргийн стратегийн ажиллагааны том газрын зураг халхалсан хөшгийг яраад их л нухацтайгаар өгүүлсэн нь:
— Ийм учиртай явдал болоод байна. Өчигдөр өглөөний дөрвөн цагт штабын «Төмөр нударга» гэж нэрлэсэн өнөөх ажиллагаа эхэлсэн юм. Чамд хэрэг явдлын учрыг ойлгуулахын тулд үзүүлж тайлбарлая гээд Бертгольд заах мод авч, Яг энэ хэсэг дээр танкийн хоёр бригадаар дэмжүүлсэн манай хоёр дивиз өчигдөр давшилт хийж эхэлсэн юм. Моторжуулсан хоёр хороо давшин цохилт өгөх бүлгийн бэлтгэл болж, энд байрласан юм. Манайхаас урагшаа байгаа хэсэг дээр генерал Корндорфын командалсан зэргэлдээх цэргийн бүлгийн нэг дивиз дайсны анхаарлыг сарниулж хүчийг нь бие тийшээ татах зорилгоор зургаан цагийн түрүүн давшилт хийж эхэлнэ гэж болзож тохироод байлаа Ер нь дайсны хүч тийм их биш, бас түрүүчийн тулалдаануудад суларсныг бид мэдэж байсан юм. Манай фронтын энэ хэсгийг оросууд одоо болтол хоёрдугаар зэрэгт үзэж байлаа. Энэ нутагт зам хүрэлцээгүй, нэлэнхийдээ их намаг бамбалзууртай. Зөвлөлтийн командлал чухам энэ хэсгээр манай цэргийг давших бололцоогүй гэж тооцож байгааг бид мэдлээ. Үүнийг бас шуурхай тагнуул, байнгын тагнуулын мэдээ ч гэрчилж байлаа. Дээр хэлсэн дивиз, танкийн бригадууд гэнэтийн цохилтоор энэ нутагт зөвлөлтийн цэргийн фронтыг сэтэлж, бүсэлж аваад цаашаа Калинин хот орох зам нээх ёстой байлаа. Манай командлал бүх тооцоогоо санамсаргүй байхад нь гэнэдүүлэн дайрахад үндэслэж зохиосон юм. Бэлтгэлийг нууцаар хурдан зуур хийсэн. Байлдааны ажиллагааны төлөвлөгөөг тоотой цөөхөн хүн мэдэж байсны дотор би бас мэдэж байсан билээ. Байлдааны ажиллагааны төлөвлөгөөтэй газрын зураг корпусын штабт нэг, цохих бүлгийн даргад нэг, надад нэг байсан юм гэж ярив.
Генрих заасан газар бүрийг сонирхон харлаа. Хурандаа үргэлжлүүлэн ярьсан нь:
— Өчигдөр орой манай цохих бүлгийн ангиуд давшилт эхлэхээс хэдэн цагийн өмнө энэ районд хүч хуралдсан юм. Энэ хотгорт хоёр дивиз, танкийн хоёр бригад байрлахад маш хэцүү байсныг бодолцох хэрэгтэй. Дэндүү нягт шигүү байрлахад хүрсэн боловч манай командлал ингэхээс өөр арга байсангүй. Гэтэл хэрэг явдал бидний санаснаас огт өөр тийшээ эргэж, давшилт эхлэхээс хоёр цагийн өмнө оросууд энэ хэсэг тийш их буугаар урьд үзэгдээгүй их хүчтэй гал нээж, тэр ч байтугай одоо хүртэл энд байгаагүй тийрэлтэт их буу хэрэглэвээ. Ердөө нэг мөчийн дотор дайсан этгээд манай давшилт хийхээр хүч хуралдсан цэргийг хиартал цохиж, их буугийн гал намдсаны дараа оросууд энэ хэсэг тийш дайрагч хүчний хэдэн арван нисэх онгоц явуулдаг байна. Тэгээд нисэх онгоц бүүр зүйл дуусгах нь тэрээ. Нисэх онгоц далд орж амжаагүй байтал манай бут цохигдсон ангиудын үлдэгдлийн урдаас оросын танк, моторжуулсан явган цэрэг гарч ирээд түрүүнд их буу, нисэх хүчин хоёрын цохилтын дараа амьд мэнд үлдсэнийг чухам л газрын хөрснөөс арчаад хаячихлаа. Аз болоход оросууд энэ ялалтаа ашигласангүй, хуучин байрлалдаа эргэж очсон. Корндорфын дивиз ч гэсэн бас л туйлын хүнд байдалд орсон байна. Учир нь оросууд манай цохих бүлгийг зүйл дуусгаж орхиод бүх бэлтгэл хүчээ тэр дивиз тийш хаясан байна. Тэр дивизийг, чухамдаа гэвэл үлдсэн цөөн хэдийг нь ерөнхий командлалын бэлтгэл хүчин очиж аварчээ гэж яриад хурандаа газрын зургийн дэргэдээс холдож, зөөлөн сандалд суув. Өчигдөр бид чамд офицер цол олгосны баяр гэж наргиж байх үед оросууд ажил явдлаа бүүр дуусгаж байжээ. Хэдэн офицерыг, түүний дотор намайг үдэшлэг дээрээс шууд штабт дуудаж аваачсаныг чи ажигласан байж магад гэж хурандааг хэлэхэд,
— Та нарын гарахыг ажигласан. Зүгээр л амрахаар гарсан юм байх гэж бодсон гэж Генрих хариулбал
— Аа тийм байсан ч болоосой! гэхэд нь,
— Эрхэм хурандаа таны харамсах нь хэр. Харин энэ «Төмөр нударга» надад ямар хамаатай юм бэ? гэж Генрих тэсгэлгүй асуув,
Хурандаа шууд хариулсангүй. Хэлэх үгээ урьдаар сайн бодох гэсэн шиг алчуур гаргаж нүүрээ удаан нягт нямбайлан арчсаныхаа эцэст
— Ийм юмаа. Оросууд энэ хэсэг дээр давшилт хайх гэж төлөвлөөгүй байсан байна. Тэгээгүй бол оросын цэрэг анхныхаа байрлалд буцаж очилгүй, цаашаа ахих байсан. Оросууд манай төлөвлөгөөг мэдэж аваад их буу, нисэх хүчин, моторжуулсан явган цэргийн хүч хуралдуулжээ гэдэг дүгнэлт аяндаа гараад ирнэ. Миний саяын чамд ярьсан газрын зурагнуудаас гадна ... зөвлөлтийн командлалд бас нэг зураг байсан бололтой гэж болгоомжтой ярьж эхлэхэд Генрих огцомхон тасалж,
— Уухай, тэгээд хошууч Шульц тэр дөрөв дэх зургийг Оросуудад намайг өгсөн гэж сэжиглэж байгаагаа хэлсэн юм шив дээ? Тийм үү? гээд сандлын түшлэгийг шажигматал чанга атгав.
— Хаанаас даа, тиймэрхүү үг цухуйлгах л гэж оролдсон юм хэмээм хурандааг хэлэхэд
— Би түүнийг ална! гэж Генрих хилэгнэн дуу алдав. Генрихийн царай нь зэвхийрч, уруулаа тас жимийгээд нүд нь улаанаар эргэлдэж, гар нь маузерымхаа гар тийш огцомхон хөдөллөө.
Генрихийг ухаан жолоогүй хаалга тийш ухасхийхэд нь хурандаа босгон дээр хүчээр зогсоогоогүй бол гараад гүйх байсан бизээ.
— Зогс! Чи цэрэгт байгаагаа мартав уу? гэж хурандаа Бертгольд сүртэй хашгираад Генрихийн гараас маузер бууг нь хүчээр салган авч гэрэнд нь буцаан хийж товчлоод,
— Тайвшир, Шульцийн цухуйлрасан битүү үгийг хэц ч тоож анхаараагүй гэж чамд хэлж байна шүү. Бүгдээрээ түүнийг учир утгагүй балай үг гэж үзээд штабын дарга хошууч генерал Даниель Шульцэд сануулга өгсөн. Би өөрийнхөө тухай бол хэлээд ч яах вэ. Шульц бүр энд, зөвлөлгөөн дээр олны нүүрэн дээр учраа хэлж, уучлал гуйхад хүрсэм юм гэлээ.
Генрих лаг хийтэл сууж, толгойгоо бариад шал гөлрөн уруу царайлав. Хурандаа үргэлжлэн ятгаж:
— Ингэсэн нь дээр! Жаахан сууж, юм бүхнийг тайван бодоод үз. Чи одоо яах гээ вэ? Чи хорин нэгэн настай залуудаа эх орондоо гавьяа байгуулсан, дэслэгч цолтой болсон, дориун их хөрөмгөний эзэн болчихсон байхад Шульц одоо болтол олигтойхон ёслолын дүрэмт хувцас олоод авах чадалгүй байна. Шульцийн мөнгөнд шуналтайг бүгдээрээ мэднэ. Тэгэхлээр өмнө нь алба тушаал ахих ийм сайхан зам нээлттэй байгаа баян залуу хүнд атаархалгүй яах вэ дээ. Түүнийг огт тоосны хэрэггүй. Би чамайг мэдэж аваг гэж энэ бүх намтрыг ярьсан юм. Маиай энд хов жив, нууц мэдүүлэг туйлдаа хүртэл дэлгэрээд баигаа юм. Чамд улс атаархаж байна. Хойшид хаана, юу хийж явсан ч атаархах болно гэхэд нь
— Би тэр Шульцтэй ярина даа! гэж Генрих шүд зуун өгүүлсэнд
— Даргын чинь хувьд тэгж болохгүй гэж тушааж, эцгийг чинь орлох гэж байгаа хүний хувьд зөвлөж байна. Чи түүнийг тоохгүй байж болно. Харин энэ тухай ярих хэрэггүй ... Юу ч мэдээгүй юм шиг байгаарай. За юу? гэхэд нь
— Харин ... гэсэнд
— «Харин» гэх юмгүй. Жаахан ч үг цухуйлгахгүй гэж надад офицер хүний ёсоор андгайл гэхэд нь Генрих дуугарсангүй.
— Чи андгайлах уу? гэхэд нь
— Эрхэм хурандаа ... гэсэнд
— Би чамайг офицер хүний ёсоор андгайлахыг шаардаж байна. Би чиний эцгийн найз төдий биш, чиний дарга гэдгийг дахин хэлье гэхэд нь Генрих дуртай дургүй:
— За яах вэ, энэ тухай яриа гаргахгүй гэж офицер хүний ёсоор андгайлъя. Харин учрал тааралдвал Шульцээс хариугаа авах эрхтэй үлдэнэ гэсэнд
— За тэгвэл ярьж тохирлоо. Одоо чи бид хоёр учраа ойлголцсон хойно өөр нэг зүйл ярья гэхэд нь,
— Та өчигдөр нэг даалгавар өгнө гэж ярьж байсан байхаа? гэвэл
— Чухам тэр тухай одоо чамтай ярилцах гэж байна. Анхааралтай сонсоорой. Шинэ ажиллагааны тухай, чухам нарийн хэлбэл ажиллагааны бэлтгэлийн тухай ярьж байгаа юм. Энэ ажиллагаа нөгөөх бүтэлгүй «Төмөр нударга» гэдгээс хэмжээгээр бага ч гэсэн өөрийн онцлог шинж, бэрхшээл бий. Яагаад вэ гэвэл партизаны томоохон отрядыг устгахтай холбоотой юм гэж хурандаа ярив.
— Ердөө энэ үү? гэж Генрнхийт урам хугарсан байдалтай дуугарахад
— «Ердөө энэ үү?» гэнэ шүү гэж хурандаа дооглон дууриаж хэлээд гэнэт уур нь буцалж, Чи энд саяхан ирсэн болохоор энэ газар ямаршуу түгшүүртэй байдгийг мэдээгүй байна. Фронт дээр бол үүнээс амар. Урд маань дайсан бий гэж мэднэ. Энд бол гудамжинд явсан ч, албан тасалгаанд сууж байсан ч, орондоо унтаж байсан ч минут бүр дайсан хаанаас гараад ирэх бол гэж сэтгэл зовж сууна ... гэхэд нь Генрих тоомсоргүй инээмсэглэж,
— Ойлгохгүй байна. Бүх Европоор ялгуусан аялал хийсэн Германы арми ар талдаа үлдсэн партизаны бүлэг дээрэмчдийг устгах хүч хүрэхгүй байна гэж үү? гэсэнд
Бертгольд эгдүүтэйгээр хөхөрч:
— Чи түймэр гарахыг үзсэн үү? гэж гэнэт асуув.
— Үзэлгүй яах вэ.
— За тэгвэл нэг байшин ч юм уу, тэр ч байтугай бүхэл бүтэн хороо түймэрт шатаж байхад түймэртэй тэмцэж болно. Гал команд хүрч ирээд түймэр гарсан газрыг хүрээлж, түймрийг хэсэг хэсгээр нь дарна. Гэтэл асар их ой модонд түймэр гарвал гал команд дарж дийлэхгүй. Тийм түймэр юм бүхнийг үнс чандруу болтол шатааж байж сая унтарна. Партизаны хөдөлгөөн бол хээр талд гарсан түймэр гэсэн үг ... Үгүй, хуурай модтой ойд гарсан түймэр гэвэл илүү ононо. Тэнд ерийн арга хэмжээ аваад нэмэргүй. Одоо энэ тусгайлан бэлтгэж байгаа шиг жижиг сажиг юм бүхнийг нь нэгд нэгэнгүй нарийн бодож боловсруулсан туйлын онцгой ажиллагаа хэрэгтэй. Чи инээд алдаад байна уу даа?
— Миний туршлагагүйг бодолцоод хүлцэхийг хүсье ...
— Чамд даалгаж байгаа зүйлийн бүхий л хариуцлагыг гүйцэд ухамсарлуулахын тулд нөхцөл байдлыг тоймлож, бидний авахаар завдаж байгаа арга хэмжээг товчхон танилцуулъя. Марьяновк тосгоноос баруун урагш оросын партизаны томоохон отряд байрлаж байна. Тэр отряд манай корпусын ар талд байгаа болохоор түүнийг устгах нь манай шууд үүрэг. Одоо үүнийг гүйцэтгэх хамгийн тохиромжтой цаг болоод байна. Юу вэ гэвэл бид нөгөө «Төмөр нударга» гэдэг бүтэлгүй ажиллагааны үед бут ниргүүлсэн дөчин дөрөв, арван хоёрдугаар дивизийн үлдэгдлийг өөрчлөн байгуулна. Партизаныг устгахад тэр ангиудыг ашиглаж болно гэж зөвшөөрсөн. Гэвч тэр хүч хүрэлцэхгүй, партизан отрядын хүн хүчний тооны талаар манайд эрс тэс зөрөөтэй мэдээ бий. Юу ч гэсэн тэр отряд нилээд том, зэвсэг сайтай, зөвлөлтийн командлалтай тогтмол харилцаа барьж байдаг нь тодорхон байгаа юм. Энэ бүх нөхцөл байдлын улмаас бид ажиллагаагаа аль болохуйц сайн бэлтгэх хэрэгтэй. Одоо түүний бэлтгэлд чи оролцох тухай ярья. Өөрчлөн байгуулах гэж байгаа зөвхөн тэр хүчинд найдаж болохгүй гэдгийг би хэлсэн. Түүнийг бололцоотой бүх аргаар хүч нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид янз бүрийн тосгонд байгаа цагдаа нараар тэгж хүч нэмэгдүүлэх гэж төлөвлөж байна. Бүх цагдаа нарыг дайчилбал бид хоёр батальон байгуулж болно. Түүнийт бас л партизан отрядыг устгахад явуулах юм.
— Ашгүй би ганц ч атугай партизаныг нүдээрээ үзэх нь байна!
— Партизанууд өрсөөд чамайг харчих вий, мэдээтэй яваарай. Тэд нар тун мэргэн бууддаг, эцсээ хүртэл тулалддаг юм шүү Ер нь хэрэг бүтэлтэй болж дуусах биз гэж найдаж байна. Чиний мэдэлд нэг хөнгөн тэрэг, хуягт машин, хоёр пулемёттой арван таван цэрэг өгнө гэхэд нь Генрих дал мөрөө хавчсан боловч хариу өчсөнгүй.
— Одоо чиний үүргийг хэлье. Чи тэр цагдаа нэртэй муусайн новшнуудын байгаа газруудаар явж, байлдааны чадварыг нь шалгах хэрэгтэй. Эргэж ирээд энэ тухай хүний тоо, зэвсэглэл зэргийг нарийн тодорхойлсон илтгэл бичиж өгнө. Одоохондоо «Ногоон зугаалга» гэж нэрлэсэн ажиллагааг бид хир зэргийн хүчээр эхэлж чадахаа мэдэхийн тулд туйлын оновчтой нарийн мэдээ цуглуулах хэрэгтэй. Ойлгов уу? гэхэд нь
— Ойлголоо! ... Эрхэм хурандаа танаас нэг зүйл асуухыг зөвшөөрнө үү ...
— Болно.
— Та цагдаа нарыг муусайн новш гэж байгаа болохоор тэдний тухай төдий л сайн биш бололтой байгаа юм шив дээ?
— Сайн биш гэв үү? Арай дутуу хэллээ, хүү минь.
— Тэгвэл тэдпийг зэвсэглэж зохион байгуулсны хэрэг юу байна? гэсэнд Бертгольд гунигтайхан инээмсэглэж,
— Манайд хот суурин газар бүр жинхэнэ цэргээ үлдээж байх хүч хүрэлцэхгүй байна. Нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт, хамгийн гол нь цагдаа болсон хүмүүс партизаны заналт дайсан болохоос өөр зам байхгүй. Цагдаа нар ядаж л амиа хоохойлохын тулд партизануудтай тэмцэх хэрэг болно. Цагдаа нарыг их төлөв хэрэг төвөг тарьсан, оросын цэргээс оргосон хүмүүсээс элсүүлдэг нь тоогүй. Цэргээс оргосон хүн бол юуны өмнө аймхай байдаг болохоор ямар цэргийн хувцас өмссөн ч аймхай хулчгар хэвээрээ үлдэнэ гэв.
— Тушаалыг хэзээнээс биелүүлж эхлэх вэ?
— Хэдэн цагийн дараа явахад юм бүхэн бэлэн болно. Чи өнөө маргааш хоёр шалган байцааж зааварлаад нөгөөдөр өглөө арван цагт илтгэлээ өг. «Ногоон зугаалга» ажиллагааг гэнэт эхлэх болж магадгүй. Цэргийн ангиудыг түгшүүрийн дохиогоор босгоно. Ингэхэд цагдаа нарын түгшүүрийн дохиогоор цугларах бэлтгэлийг хангавал зохино. Энэ нь ялангуяа Подгорный тосгоны районы Цагдаагийн отрядад онцгой холбогдоно. Тэр отрядад чи Подгорныйгоос Ивановка хүртэлх хэсгийн ойг бүслэн хаах тушаал өгөөрэй. Энэ хийх гэж байгаа ажиллагааны тухай хэн ч мэдэх байтугай, ажиг сэжиг авах ёсгүй юм шүү. Ойлгов уу?
— Ойлголоо. Явж болох уу?
— Явж болно. Сайн амарч авахыг бодоорой ... Байз, бас нэг юм мартах шахлаа. Өнөөдөр манай гэрээс захиа ирсэн. Энд чамд хамаатай хэдэн мөр байна. Энэ үз гэж Бертгольд хэлээд захидлын хэрэгтэй хэсгийг хумсаараа зурж, цаасны дээд талыг нь нугалаад Генрихт өгөв. Генрих тэр зурж тэмдэглэсэн хэсгийг гүйлгэж уншаад хурандааг уярсан нүдээр нэг харснаа дахин нэг удаа яаралгүй уншсаны эцэст
— Одоо даруйхан фрау Эльзад захиа бичье. Би одоо захиа бичихэд болно гэж бодож байна хэмээн сэтгэл догдлон дуу алдаад захиаг эргүүлж өгөв.
— Энэ ч чиний хүмүүжил сайтайг харуулж байна. Би одоо захиа явуулах гэж байна. Чи хүсвэл хэдэн мөр нэмээд биччих. Чиний тасалгаанд энд суугаад бичихэд болно гэж Бертгольд хэллээ.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.27.10 2:11 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
Генрихийн захиа хэдэн мөрт багтсангүй. Түүний бичсэн нь:
«Эрхэм хүндэт фрау Бертгольд оо! Дөнгөж саяхан ноён Бертгольдын ачаар би цаг зуур сэтгэл баясан жаргалаа. Таны захидлаас миний тухай бичсэн хэсгийг ноён Бертгольд надад уншуулав. Та миний хүүхэд байх үеийг марталгүй санаж, намайг орь ганцаар үлдсэнийг минь сонсоод эх хүний сэтгэлээр чин үнэнээсээ өрөвдөн хайрласныг тань мэдээд сэтгэл хязгааргүй догдоллоо.
Би дахиад гэр бүлтэй болж байгаагаа бодоход сайхан байна. Ноён Бертгольд, намайг хүүгээ гэж, би түүнийг эцгээ гэж үздэг болсон. Одоо таны соёрхлоор би ээжтэй хүн гэж бодож явах болно. Надад бас охин дүү бий гэж санаж явбал болох болов уу? Би тантай сүүлчийн удаа уулзах үед хэдийгээр бага балчир байсан боловч намайг сайн сэтгэлээр энхрийлэн хайрладаг байсныг тань мартаагүй, мартах ч үгүй. Танд олон зүйлийн тухай бичихийг хүсэх бөгөөд биеэр уулзахыг бүр их хүснэм. Тийнхүү тантай уулзана гэж бодохоос сэтгэл баярлах юм. Би тантай уулзахыг эрмэлзэн хичээж, түргэн уулзах өчүүхэн төдий бололцоог боловч ашиглана. Тэр болтол танаас бяцхан ч атугай захиа ирүүлэх болов уу гэж найдаж байна. Миний өмнөөс Лораг үнсээрэй.
Золтой л «бяцхап Лора» гэж бичсэнгүй. Юу вэ гэвэл миний санаанд бяцхан хүүхэд хэвээр санагддаг юм. Лора өөрөө өгөөмөр сэтгэлээр намайг төрсөн ахын адил үзэж захиа бичвэл би улам их баярлах билээ. Таны соёрхлоор таныг үнсэн ёсолъё.
Таны хүү барон фон Гольдринг»

гэжээ.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.27.10 2:13 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
Генрих бичсэн захидлаа хурандаад өгч,
— Эрхэм хурандаа та уншаад үзнэ үү. Би арай хэтэрхий зоримог бичээгүй бангаа даа гэж айж байна ... гэсэнд Бертгольд түүний үгийг таслан гар зангаад захидлаас нүд салгалгүй ширтэж,
— Чи эх эцгээ хайрлан хүндэтгэдэг хүүгийн ёсоор бичсэн байна гэж сэтгэл уяран өгүүлээд Генрихийг тэврэв.
— За одоо яв. Замд гарах боллоо. Автомат авч явахыгаа тун битгий мартаарай гэж хурандаа захилаа. Генрихийг бүр үүдэнд очоод байтал Бертгольд дахин дуудаж,
— Чамд нэг сонин мэдээ дуулгахаа мартжээ. Зөвлөлтийн цэргийн шүүх чамайг эх орноосоо урвасны учир эчнээ буудан алах ял заасан байна. Энэ тухай надад ахмад Кубис мэдээлсэн. Кубис байнгын тагнах албаны шугамаар ажилладаг юм. Манай тагнуулын алба тэнгэрийн өршөөлөөр одоо сайн сайн байнгын төлөөлөгчтэй байгаа юм гэхэд нь,
— Нээрээ сонин мэдээ байна гээд Генрих тас тас хөхөрснөө гэнэт инээхээ больж, царайгаа төв болгон нүд нь цогтой гялалзаж
— Би ямар ч нөхцөл байдалд амь үрэгдэж мэднэ. Харин хэзээ ч Эх орноосоо урван тэрслэхгүй гэдгийг баттай мэдэж байна! гэж хэлээд өсгийгөө тов хийтэл хавсран ёсолж, тасалгаанаас гарлаа.
Бертгольдтой ярилцсан нь Генрихийн сэтгэлийг догдлуулжээ. Бертгольдын штабт ажиллаж эхэлсэн анхны үед өчүүхэн ч сэжиг төрүүлэх ёсгүй. Гэтэл тийм хэрэгт сэрдэгдэж байдаг! Хурандааг хурууны нь хуаюур авч байх үед Генрих ширээн дээр байгаа зурагнаас зориуд нүүр буруулсан шүү дээ. «Зөвлөлтийн командлалд тэр ажиллагааны төлөвлөгөөг хэн өгсөн байж таарах вэ? Чухам хэн бэ?» гэж Генрих бодно.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.27.10 6:16 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 10:44 am
Posts: 160
tnx a lot


Top
   
PostPosted: May.27.10 12:16 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Joined: Jun.30.02 1:05 pm
Posts: 141
goy nom yum shig bna, ahiad oruulahiig chin huleej baigaa shuu


Top
   
PostPosted: May.27.10 1:49 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
thank you very much


Top
   
PostPosted: May.27.10 2:53 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.14.09 10:52 am
Posts: 1736
Location: євєл хавар зун намар
za oruulsan yavdald mash ih bayarlalaa. unshaad ehelj baina. oruulaad baigaarai.

_________________
za tebya


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 419 posts ]  Go to page 1 2 3 4 517 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited