#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.24.17 2:51 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 419 posts ]  Go to page Previous 111 12 13 14 1517 Next
Author Message
PostPosted: Jan.12.11 12:25 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
Заугель орж ирээд ширээн дээр шилтэй архи тавилаа. Миллер сэтгэл хангалттай тамшаалаад:
— За тэгвэл эхний хундагыг таны болзоот хүүхний төлөө өргөе. Генрих ээ! Бароны хатан болох тэр хүүхэн чинь хэн бэ? гэхэд,
— Лора Бертгольд! гэсэнд,
— Хошууч генерал Бертгольдын охин уу? Сайхан хос байна! гэж Заугель хэлэхдээ өөрөө л Бертгольдын охинтой бөгж солилцох болсон юм шиг цэнхэр нүд нь баясгалантай гялалзлаа.
Миллер ихэд хүндэтгэсэн төлөв төвшин байдлаар Генрихт баяр хүргээд:
— Бароны хатан болох Лорхен Фон Гольдрингийн эрүүл мэндийн төлөө! гэж хундага өргөв.
Гурвуулаа нэгэн зэрэг уулаа. Генрих тэр даруй дахин нэг нэг хундагалав.
— За одоо барон таныг манай ажилд шилжиж ирэх хэрэгтэй гэж дээд тэнгэр бөө зарлиг буулгалаа. Та генералтай давхар барилдлагатай болж байна. Таны төлөө генерал хэрэгтэй бүхнийг хийх болно. Үүнийг албан тушаал яаж ахих хэрэгтэйг бага сага гадарладаг таны найз, хашир тагнуулч би хэлж байна гэж Миллерийн өгүүлэхэд Заугел бас дэмжиж:
— Эрхэм Миллерийн хэлдэг үнэн. Бид гурвуулаа бол хичнээн сайхан ажиллах билээ! гэхэд нь,
— Ганс бид хоёр энэ тухай ярьж байсан юм ... Байзаарай дахиад нэг нэг хундагалая. Хундага хоосон байх нь тусгүй ... За тэгээд Ганс бид хоёр энэ тухай ярьж, би эргэлзэж байгаагаа хэлсэн юм. Миний авъяас хүрэхгүй болов уу гэж айж байна. Гестапод ажиллахад чадвар хэрэгтэй, би бол авъяас билэг хэрэгтэй гэж хэлэх нь байна гэсэнд Миллер дуртай зөвшөөрч:
— Таны хэлдэг үнэн. Гэсэн ч манай байгууллагад танаас илүү сайн хүн олдоно гэж бодохгүй байна. Түүнээс гадна таны хуурай эцэг, хадам болох хүн чинь танд олон талаар тусална. Харин ухаан нь ахмад Лютц бол дэндүү өрөвчхөн хүн болохоороо манай байгууллагад бараг л хүний хүн шиг байхсангэсэнд архинд баахан халамцсан Заугель өлгөж аваад,
— Барон танд эрхэм Миллер гайхалтай сайхан зөвлөлгөө өгч байна. Намайг аваад үз. Би Гестапод ердөө гурав дахь жилдээ ажиллаж байгаа атал одоо ажлаа өөрчлөх болбол чухам яаж амьдрахаа ч мэдэхгүй байна гэж үнэнээ хэллээ.
Шарзын нөлөө мэдэгдэж эхэллээ. Заугелийн булбарай хацрын ягаан нь улам тодорч, бараг хөх гэмээр цэнхэр нүд нь устжээ. Миллер илүү эрүүл байх боловч захныхаа товчийг тайлаад хөлөрсөн духаа байн байн арчиж:
— Заугел төрөлхийн байцаагч хүн юм. Өглөөнөөс орой болтол байцааж байгаад санасандаа хүрч чадах хүн. Үлгэрлэн хэлбэл байцаалтын яруу найрагч байгаа юм даа гэхэд нь
— Яруу найрагчид онгод хэрэгтэй байдаг биз. Гэтэл онгод нь өдөр болгон ордоггүй гэнэ бил ээ гэж Генрих өгүүлсэнд
— Өө тэгвэл та манай ажлын учир утга, амтыг мэддэггүй юм байна. Чухам ажлын дунд онгод ордог юм. Ажил маань намайг энэ шарзтай адил хөлчүүрүүлдэг. Үгүй, худлаа хэлж байна. Ерийн нэг хөлчүүрлийг хүнийг бүрэн эрхэндээ оруулаад байна гэж мэдрэх нарийн бах цэнгэлтэй яаж зүйрлүүлж болох вэ? Гэнэхэн өршөөнгүй байдал гаргаж байгаад байцаагдаж байгаа хүнийг хавханаас мултарлаа гэж бодохтой нь зэрэг ганцхан цохиод хоншоорын нь өмнө тас хааж орхино! Тактикаа эрс өөрчилж, баривчлагдсан хүнийг сэхээ авах чөлөө олгохгүй байцааж, өөрийн өмнө өвдөг сөгдөж, гуйж, хашгирч гараа үнсэхэд хүргэнэ шүү дээ! Ай тийм цагт өөрийгөө үнэнхүү хүнээс онцгой хүн гэдгээ мэдэрдэг юм! гэж Заугелийг рихад,
— Цайвар үстэй шулам! гэж Миллер хөлчүүгээр тас тас хөхөрсөнд:
— Аяа, Ницше бол миний тахьдаг шүтээн, Ницше германчууд бидний нусгай идеализмын өвчнийг эдгээж өгсөн юм. Хүнээс онцгой хүний төлөө бусад хүн зуу, мянга, саяараа үхэж үрэгдэж л байг! Барон та намайг юунд ингэж хараад байна вэ? Ха-ха-ха! Хүнийг ер бишийн хүнээс заагласан заагийг давахаас айж байна уу, та ... Нэг, хоёр хүн байцаагаад үз, тэгвэл өчүүхэн муу боол биш, санаа сэтгэлийн ёстой язгууртан мөн юм бол заагийг тэгж давахад төвөггүй гэдгийг биеэр үзэх болно! гэж Заугель ярив.
Заугель улам их согтож, алтлаг өнгийн үс нь сэгсийж, нүд нь улайж, мулцгар урт хуруутай гараа нэг зангидаж, нэг тавьж байв. Генрих, энэ «санаа сэтгэлийн язгууртны» толгой руу архины лонхоор буулгаад авмаар санагдавч биеэ барьж байлаа. Туслагчийнхаа согтуу үгнээс залхсан Миллер:
— Тэгээд та миний саналыг хүлээж авах уу, Генрих ээ? гэж асуухад нь
— Би эцэгтэйгээ зөвлөх хэрэгтэй байна. Тэгээд зөвшөөрвөл нь бид гурвуул элбэж хамжаад генерал Эверсийг ятгаж, намайг СС-т шилжүүлэхийг зөвшөөрүүлж болно гэж бодож байна гэсэнд
— Эрхэм Бертгольд зөвшөөрөхөөр барахгүй, ерөөж адислана гэдэгт бат итгэж байна! За тэгэхээр түүнийг зөвшөөрөх болтугай гэж хундага өргөе. Бас бид энд, Сен-Ремид бароны хатан Лорхен Бертгольдын ирэхийг аль болох хурдан үзэх болтугай гэж хундага өргөе! гэж Миллер хэлсэнд:
— Тийм хурдан бүтэхгүй болов уу гэж айж байна! Бид дайн дууссаны дараа гэрлэхээр шийдсэн юм. Сүй тавих ёслолыг хоёрдугаар сарын эхээр, миний болзоот хүүхний төрсөн өдөр хийнэ гэсэнд
— Та тэгээд энэ бүх хугацаанд сахилтай гэлэн шиг байна гэж надад батлан итгүүлэх санаа байна уу? гэж Миллерийг инээмсэглэн асуухад
— Тэнгэр минь, та миний хэлснийг буруу ойлгожээ! Нээрээ гэлэн хүн л сайхан хүүхэн хараад тэсэх юм биз дээ. Гэвч би нэгэнт болзоотой болохоор болгоомжтой байж, аминчлан хэлэхэд төрхгүй зангаа нууж байх хэрэгтэй байна! Чухмыг хэлбэл нуугаад баймаар юм ч хийсэнгүй. Би энэ Сен-Ремид хатуу журам сахиж байна ... гэж Генрих өгүүлэв.
Заугель дарга руугаа тонгойж, чихэнд нь нэг юм шивэгнэсэнд Миллер тас тас хөхрөөд:
— Сахилт гэлэн та жаахан зугаалж цэнгэхгүй юү! гэж асуухад нь
— Байдлыг харж байж болно доо ...
— Эрхэм Заугель та Бонвилоос ирсэн франц хүүхний байцаасан уу?
— Хоёр дахь шатандаа яваа гэж хариулаад хөх инээд алдахад нь Генрих гайхаж:
— Юун тухай ярьж байгааг нь ойлгохгүй байна гэсэнд:
— Эрхэм Заугель байцаалт хийх тусгай арга боловсруулсан юм. Тэр арга нь гурван шаттай. Нэгдүгээрт таны саяын сонссоноор дотоод боловсруулалт хийнэ. Хоёрдугаарт гадаад боловсруулалт хийнэ. Гуравдугаар шатан дээр нэг, хоёрдугаар аргыг хослуулан хэрэглэнэ гэж Миллер инээмсэглэн тайлбарлав.
— За тэгээд эрхэм Заугель таны ыоловсруулалт ямар үр дүн өгөв? Тэр хүүхэн үнэнээ хүлээв үү? гэж Генрих асуухдаа хоолой нь чичирч ханиалгах байдал үзүүлсэнд Заугель дүргүйцсэн янзтай ярвайгаад:
— Одоохондоо үгүй. Гэсэн ч би санаа зовохгүй байна. Бид хоёр дахь шатандаа дөнгөж эхэлж ороод байгаа. Өнөөдөр юу гэж хэлдэгсэн билээ дээ? Аа тийм. Өнөөдөр тэр хүүхэн цэцгийг нь үзсэн. Маргааш жимсийг нь амталж үзнэ дээ. Амтыг нь үзэхтэйгээ зэрэг хэн дээр яах гэж ирснээ даруй хэлнэ гэхэд нь,
— Тэр хүүхэн буруугүй ч байж болох биш үү? гэсэнд Миллер ярианд хажуунаас оролцож:
— Эрхэм Генрих ээ! Та манай ажилд шилжиж ирэх гэж байгаа хүний хувьд нэг зүйлийг мэдэж авах хэрэгтэй. Гестапод баригдсан хүнийг нэг бол хойт ертөнцөд явуулдаг, үгүй бол хорих лагерт явуулдаг юм шүү дээ. Ойр хавьд хорих лагерь байхгүй болохоор хойт ертөнцөд явуулах ганц зам үлдээд байна. Би Заугель сэн бол тэр хүүхэнтэй тэгж удаан зууралдахгүйсэн. Би францчууд цөөн болох тусам дайсан цөөн болно гэсэн зарчим баримталдаг хүн. Харин энэ хүүхний амтыг нь үзэхгүй алдахад их харамсалтай байна. Тун хөөрхөн хүүхэн гэхэд нь,
— Хөөрхөн хүүхэн байхад надад үзүүлдэггүй байна шүү! гэсэнд,
— Эрхэм Заугель ээ! Бароны хэлдэг зөв. Тушаал өгнө шүү! гэжээ. Заугель гуйвж дайвсаар тасалгаанаас гарч:
— Людвина Декокийг авчир! гэж тушаав.
Генрихийн сэтгэл догдлол дээд цэгтээ хүрлээ. Тархи нь түргэн ажиллав. Хүүхний гоо сайхныг гайхсан дүр үзүүлж, өөртэйгээ хоёулхныг үлдээхийг гуйгаад дараа нь тухайн байдлыг харж байж болъё ... Харин яах вэ? Эндээс зугтсан байдал үзүүлэх аргагүй. Баривчлагдсан хүүхнийг аваад машинаар хамт зугаалъя гэж энэ хоёрт хэлэх үү? Үүнээс өөр арга байхгүй шиг. Урьдаар энэ хоёрыг архи сайн уулгаж, чухам аль ертөнц дээр байгаагаа мэдэхгүй болгох хэрэгтэй. Заугель тийм болох ойртоод байна. Миллер нь ...
Генрих гуйвсан дүрэм үзүүлэн хундагатай архиа ширээн дээрээс түлхэж унагаад муухай хараал тавьж, шилэн аяга авчрахыг тушаав. Шар жавьжтай жаалууд л шарзыг хундагаар уудаг байх, ёстой эр хүн бол аягаар уух хэрэгтэй гэж Генрих хэлжээ. Хөл дээрээ сайн тогтохоо байсан Миллер, гурван аяга авчирч бялхтал нь архи хийв. Заугель аягатай архиа нэг мөсөн хөнтрөв. Миллер бас ёроолыг нь гартал сорох гээд чадсангүй, цацан ханиалгаж арайхийн амьсгаа аваад,
— Ай чөтгөр! Нүд эрээлжлээд байна! гээд толгойгоо барьж ёолоход нь
— Миний ч гэсэн нүдний өмнүүр дугуй юм эрээлжлээд байна гэж Генрих согтуу хүн болж инээд алдаад хэн ч ажиж мэдэхгүй гэж мэдээд аягатай архиндаа ам ч хүрсэнгүй.
Хүний хөлийн чимээ гарч, автомат буутай цэрэг тасалгаанд нэг залуу эмэгтэйг оруулж ирэв. Тэр эмэгтэй дан дотуур цамцтай тул даарсандаа дагжин чичирнэ. Зүүн мөрнөөс нь цээжин дагуу цусан зурвас зурайжээ. Баривчлагдсан эмэгтэй Заугелийг хараад хаалга руу ухарч, хамаг биеэ хураасан боловч чулуу мэт хөшсөн нүүрний нь нэг ч булчин хөдөлсөнгүй. Тэр эмэгтэй үхлийн босгыг нэгэнт давсан юм шиг тийнхүү хөшиж хөдөлгөөнгүй болсон нь этгээд хачин харагдана. Залуу эмэгтэй дүрлэгэр хүрэн нүдэнд үхээрийн амгалан байдал тогтжээ. Заугель өндийх гэж оролдоод чадсангүй, сандалдаа лаг хийтэл унаж, хөлчүү нүдээр Людвина Декокийг хэсэгхэн зуур гөлөрснөө гэнэт нүд нь гялалзаж,
— Авхай та сууж болно. Би таныг байцаах гэж дуудаагүй ... Бодийг чинь хөтлөх гэж дуудсан юм. Хатагтайг өөрийг нь бодийг нь хөтлөхөд урьж байлцуулна гэдэг маш эелдэг найртай, тун сонин хэрэг бус уу гэж хэлэв. Залуу эмэгтэй, Заугелийн хэлснийг дуулаагүй юм шиг, тасалгаанд байгаа хүмүүсийг хараагүй юм шиг, нэг ч хөдөлсөнгүй.
— Аа, та тоохгүй байна уу! гээд дэслэгч дахин өндийх гэж оролдоод урагшаа нэг алхаснаа баруун тийшээ хазайж, эрэгнэгийн шовх буланд тохойгоо өвдтөл цохиод
— Ёо ёо! гэж муухай дуугаран архинд халж улайсан царай нь юу юугүй ухаан алдах нь уу гэмээр зэвхий даагаад ирлээ. Миллер туслах тийшээ ухасхийж, мөрнөөс нь түшээд
— Үүнтэй зууралдахын хэрэггүй гэж би танд хэлээгүй бил юу! Ганга өөд өвөөч! гэж Миллер сурсан зангаар будах маяг үзүүлэн хуруугаа тас няс хийлгэн инчдэж дохисонд
— Тийм тийм, ганга өөд аваач, ганга өөд аваач! гэж Заугель хашгиран нударгаараа ширээ дэлдэв.
Миллер гуйвж найгасаар албан тасалгаанд орж, нэгэн дэвтэр барьсаар эргэж ирээд
— Энэ бүртгэлд гарын үсэг зурчих! гэсэнд Заугель шалавхан үзэг авч дэвтэрлүү тонгойлоо. Людвина Декокийн нэрний ард «Цаазаар авсан Заугель» гэж бичихийг Генрих харлаа. Генрих Миллерийн мөрнөөс барьж
— Ганс аа! Жаахан юм ярья гэсэнд Миллер Генрихтэй хамт ширээнээс баахан холдов.
— Танаас хүсэн өчүүхэн зүйл байна. Ганс аа! Надад цаазыг биелүүлэх зөвшөөрөл өгнө үү. Танай Заугель тэртэй тэргүй үүнийг гүйцэтгэж чадахгүй болсон байна. Энэ хүүхэн надад аятайхан санагдаад байна ... та миний хэлж байгааг ойлгож байгаа биз дээ? гэж Генрихийг хэлэхэд
— Аа, сахилт гэлэн гуай нисваанисыг тэвчиж чадсангүй юу! Бологүй яах вэ! Дураараа наргиарай! Энд үлдэх үү! Гэртээ аваачих уу? Нэг ч хүнд мэдэгдэж болохгүй шүү! гэж Миилер өгүүлэхэд
— Санаа зовох явдалгүй, надад арын хаалганы түлхүүр бий гэсэнд
— Өглөө бололоос нааш бүгдий нь амжуулахыг хичээгээрэй. Заугель аа! Үүнийг яаж хийдгийг баронд хэлээд өг. Түй, унтаад өгсөн байх чинь. За яах гэх вэ, би өөрөө ярья. Манай энэ гудамжнаас шууд голын эрэг дээрх байц хад хүрсэн зам бий. Чи энэ хүүхнийг ганганы ирмэг дээр зогсоож байгаад буудах юм уу, ьүлхэж орхиорой. Тэнд чухам хэнийг хороосныг нэг ч хүн мэдэхгүй. Хүүр нь голын түргэн урсгалд хол урсч очихдоо нүүр ам нь танигдахгүй болтлоо гэмтдэг юм ... гэхэд нь
— Ойлголоо, одоо энэ хүүхнийг нэг юмаар ороогоод миний машинд аваачиж хийхийг тушаана уу. Чи бид хоёрыг дахиад нэг нэг хундага уух хооронд автомат буутай цэрэг манаж байг. За хундагалаарай. Миний гар салгалаад байна ... Дасаагүй болохоор тэр бололтой гэсэнд:
— Өө эхлээд заавал тэгдэг юм. Сүүлдээ дасна! гэж Миллер хэлээд Генрихийн мөрөн дээр гараа тавьжээ.
Шөнийн гурван цаг болж, зочид буудлынхан бүгд унтацгаасан тул Генрих Людвина Декокийг тасалгаандаа хүнд мэдэгдэхгүй оруулав. Залуу эмэгтэй замын турш үг дуугарсангүй, шат өөд өгсөхдөө солиотой юм шиг хөл дорхио ч харсангүй, хайсыг ч түшсэнгүй. Гагцхүү тасалгаанд орж ирсэн хойноо сая сэрсэн юм шиг болж, энэ орой анх дуугарахыг нь сонслоо.
— Булай амьтан! Тэр гэмгүй царайлсан яргачнаас дор бузар новш! гэж Людвина Декок хашгираад үзэн ядах хилэн нь бадрахдаа багтарч тамирдан гуйвахад нь Генрих туслаж суулгахаар ойртож очтол санаанд оромгүй хүчтэй түлхээд:
— Битгий наашаа ойрт. Ямар ч гэсэн амьддаа ойртуулахгүй! гэв.
— За сайн, би ойртохоо байя. Гэсэн ч Людвина Декок та суучих. Би одоо мадемуазель моникаг дуудъя. Тэр ирээд ...
— Би тэр Моника гэдгийг чинь танихгүй.
— Моника ирээд танд учрыг хэлнэ.
— Тэр мадемуазель Моника гэдгийг чинь танихгүй гэж танд хэлээд байна шүү!
— Тэгвэл би танд сануулаад өгье. Тэр бол Бонвильд очиж танд галт тэрэгний тухай мэдээ өгсөн, өнөөдөр үеэл эгчээ галт тэрэгний буудал дээр угтсан бүсгүй юм.
— Энд надад нэг ч таних хүн байхгүй, намайг хэн ч угтаж аваагүй.
— За тийм байж, одоо бид шалгая ... гэж Генрих хэлээд утасны дэргэд очиж, зохих дугаарт залгалаа. Утасдахыг хүлээж байсан бололтой харилцуурыг даруй авахад нь
— Моника! ... манай өрөөнд одоохон хүрээд ирнэ үү гэж Генрихийн тайван дуугарахыг Людвина сонсоод нүдний нь өмнүүр манан бүрхэж, ёроолгүй нүхрүү ойчих шиг санагджээ.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jan.12.11 12:28 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
СҮЙ ТАВЬСАН НЬ ГАШУУДАЛ ШИГ БОЛОВ

«Нэгдүгээр сарын 25-наас арав хоногийн амралт авлаа. Хоёрдугаар сарын дөрвөнд Мюнхэнд ирсэн байгаарай. Үнсье. Эцэг чинь» гэсэн цахилгаан ирсэн байв.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jan.12.11 2:14 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.09.04 8:01 pm
Posts: 5185
ss7 минь энэ эрчээрээ яваад байгаарай


Top
   
PostPosted: Jan.12.11 3:11 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
өө, өршөөз үз намайгаа. энэ эрчээрээ явна гэдэг ч худал биз ээ.
псд - мм баярлалаа, гэхдээ учиргүй чат байхгүй юм чинь байж байсандаа ч яахав дээ. би харин энэ постуудыг унших дуртай. :хэлээгаргах:

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jan.14.11 6:09 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 1:57 am
Posts: 283
Location: Хvн юу ч ярьсан єєрийн замаар яв.
duusah bolj bny ene

_________________
My SSD is FAsTeR ThAN youR HDD


Top
   
PostPosted: Jan.15.11 4:13 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Sep.17.06 3:25 am
Posts: 7
ss7 naizaa urgeljluuleech tegehuu? hamgiin goe ue deeree zogschih uymaa.comment bichihgui bgaa ch gesen unshihiig husej, chamaig oruulahiig huleej bgaa hun mash olon bgaa shuu. Please.


Top
   
PostPosted: Jan.15.11 4:26 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jan.15.11 4:24 am
Posts: 5
hurldlaachee durakaa hvleeseer bgad hugshirluu


Top
   
PostPosted: Jan.18.11 9:49 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Sep.28.10 10:34 pm
Posts: 52
hi


Last edited by Barjil on Jan.19.11 7:55 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.18.11 11:50 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Sep.28.10 10:34 pm
Posts: 52
[center]SUI TAVISAN NI GASHUUDAL SHIG BOLOV


Top
   
PostPosted: Jan.22.11 7:03 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 10:44 am
Posts: 160
dndj_silver wrote:
hurldlaachee durakaa hvleeseer bgad hugshirluu

:wahaha: :wahaha: :wahaha:


Top
   
PostPosted: Jan.22.11 7:21 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
энэ Генрих гэдэг чинь хэн билээ, хүлээсэр байгаад эхний хэсгийг нь таг мартчиж :p


Top
   
PostPosted: Jan.24.11 12:27 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.09.04 8:01 pm
Posts: 5185
Тэгвэл эхнээс нь унш даа


Top
   
PostPosted: Jan.24.11 7:48 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 1:57 am
Posts: 283
Location: Хvн юу ч ярьсан єєрийн замаар яв.
unshaad duusgahcih yumsan heden jil bolchwoo 1 nom unshih gej

_________________
My SSD is FAsTeR ThAN youR HDD


Top
   
PostPosted: Jan.24.11 8:30 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1468
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
botman wrote:
unshaad duusgahcih yumsan heden jil bolchwoo 1 nom unshih gej

1 жил бол гайгүй шд
цаана чинь 4-5 жил болоод дуусаагүй зохиол зөндөө бна :razz:

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Jan.24.11 9:18 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
TemkaaZ wrote:
Тэгвэл эхнээс нь унш даа

Баярлалаа, тэгий дээ одоо


Top
   
PostPosted: Jan.25.11 12:13 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
СҮЙ ТАВЬСАН НЬ ГАШУУДАЛ ШИГ БОЛОВ

«Нэгдүгээр сарын 25-наас арав хоногийн амралт авлаа. Хоёрдугаар сарын дөрвөнд Мюнхенд ирсэн байгаарай. Үнсье. Эцэг чинь» гэсэн цахилгаан ирсэн байв.
Энэ нь урьсан биш тушаасантай адил болжээ. Генрих, Бертгольдийн цахилгааныг штабын хаяг дээр аваад тэр даруй генерал дээр оров. Генерал цахилгааныг нь уншиж үзсэн ч үгүй.
— Мэднээ, мэднэ! Уржигдар Бертгольдыг утасдахад би таныг явуулна гэж амласан. Танд тав хоногоос илүү чөлөө өгч чадахгүй. Бидний сууж байгаа нөхцөл байдлыг миний найзад мэдээлээрэй. Тэгэхгүй бол намайг офицерууддаа дэндүү хатуу байдаг юм байна гэж бодох магадгүй. Ер нь Бертгольд өөрөө энд юу болж байгааг биднээс дутуугүй мэдэж байгаа биз. Бусад цагт бол танд дуртайяа нэг сарын чөлөө олгохсон, гэтэл одоо ... гэхэд нь,
— Маш их баярлалаа, эрхэм генерал аа! гэв.
Ингээд дахин Мюнхен орох хэрэг болжээ.
Ямар хэргээр явах гэж байгааг ганц Миллер мэдэж байв. Генрих Бертгольдийн охинтой ямар харилцаатай байдгаа одоогоор Лютцэд ч хэлсний хэрэггүй гэж үзсэн байна. Ахмад аливаа нэгэн юмыг үзэх өөрийн үзэлтэй, тэр нь ихэнх офицерийн нийтээр зөвшөөрсөн үзэлтэй тэр болгон таардаггүй билээ. Лютц санаа алдаад:
— За Генрих ээ чи явах болж дээ. Чи эцгээсээ манай сонин хэвлэл, радиогийн огт дурсдаггүй юм дуулж ирэх биз гэж найдаж байна. Чухам юу болж байгааг бүгдийг мэдэхсэн гэж их хүсэх юм. Сохор номин шиг байж бүүр залхлаа. Энэ нүхэнд булагдаж орхиод юу ч мэдэхгүй, юу ч харахгүй юм гэжээ.
Үлдсэн хэдэн хоног нисэх мэт хурдан өнгөрөв. Энэ завсар шинээр барьсан удаан цагийн галын цэгийг хүлээн авахаар Понтейд дахин очиж Шамберид дугтуйтай бичиг хүргэж, өөр бусад жижиг боловч төвөгтэй хэдэн даалгавар биелүүллээ. Генрих ийм ажилтай байсан учир Моникатай ганцхан удаа уулзжээ. Бүсгүй Людвина Декокийг аюулгүй газар хүргэсэн гэж мэдэгдэхээр ирсэн байна. Моника Людвина, Генрих хоёрын төлөө сэтгэл нь зовсон байснаа одоо царайд нь баярын туяа гэрэлтэн байх тул Генрих Мюнхен явах гэж байгаагаа хэлж зүрхэлсэнгүй. Цаашдаа нуугаад байх аргагүй болсон тул Генрих явахынхаа урьд өдөр орой нь салах ёс гүйцэтгэхээр ирнэ гэж хэлэхээр зоогийн танхимд орсонд Тарваль авгай туньж,
— Ноён Гольдринг та манай зоогийн танхимын босгыг алхсангүй гурав хоночихлоо. Бид танд аргагүй их төвөг удсан улс даа гэвэл.
— Хаанаас даа, авгай! Би ерөөсөө танд илүү дараа болохгүйсэн гэж хичээсэн юм. Одоо чинь хүнсний зүйл урьд урьдийнхаасаа ховор байгаа шүү дээ. биднийг хооллодог газрын эзэн хүртэл хэрэгтэй зүйлээ түрүүн ээлжинд хэмжээ тогтоолгүй авдаг хир нь гомдол тавьж байна лээ.
— Гэсэн ч би одоохондоо зоогийн танхимаа хаагаагүй л байна. Хүнсний зүйл хичнээн ховор байлаа ч гэсэн ноён танд юухан хээхэн олоод өгнө гэхэд нь
— Авгай таны ингэж анхаарсанд баярлалаа. Би таны анхаарал халамжийг алхах гишгэх болгондоо мэдэрч байна, одоо ч гэсэн би мадемуазель Моника та хоёроос хол болсондоо их гунихарч байна гэсэнд хажуунаас нь Моника:
— Юу гэнэ ээ? Та дахиад юманд явах нь уу? Хэзээ, хаашаа явах нь вэ? гэж асуухдаа сэтгэл хөдлөлөө нуухыг оролдсон боловч царайд нь даруй уйтгарын шинж илэрчээ.
— Маргааш өглөө Мюнхен орно
— Өө, дахиад Мюнхен орох нь ээ!
— Энэ удаа ердөө тавхан хоноод ирнэ. Миний аз болоход генерал надад илүү удаан хугацааны чөлөө өгч чадахгүй гэнэ гэсэнд
— Та тэгээд иймэрхүү янзаар салах ёс хийх гэж гүйж ирсэн хэрэг үү? гэж Моникаг тунихад нь:
— Өнөө орой тан дээр түр ороод гарах зөвшөөрөл гуйх гэж ирсэн юм. Бид уулзаагүй их удлаа шүү гэв.
Генрих орой нь Моникатай дахин уулзаж чадсангүй, гэнэт Лютц хүрээд иржээ.
— Чи чинь тогтсон уламжлалыг зөрчих нь үү? Генрих? Явахын өмнөх оройг найз нөхдийнхөө дунд өнгөрүүлдэг учиртай гэж Лютцийг өгүүлэхэд,
— Уг нь үдэлтийн үдэшлэг хийвэл сайхансан гэтэл одоо цагаа олоогүй хэрэг болно. тэр ч байтугай эвгүй юм болно шүү, Карл аа! Фронт дээрх байдал төдий л өөдтэй биш байна ... гэв.
— Муу байна гэж шууд хэлээч.
— Илэн далангуй яривал маш муу байна.
— Би бүүр бүтэн сарын турш солиотой юм шиг явж байна. Би усан тэнэг юм шиг цаг үргэлж мэхлүүлж маллуулж байгаад одоо л нэг юм болгон ил болж байгаа юм шиг санагдаад байна. Миний итгэж байсан, чухамдаа гэвэл надад итгүүлэх гэж байсан юм бүхэн ердөө инээдэмтэй хачин зүүд зэрэглээ шиг байж дээ.
— Сталинградбн хэрэг явдал ёамд ингэж их нөлөөлөө юу даа?
— Тэр ч миний ухаан цоорохыг хурдатгахаас өөр зүйлгүй. Герман улс ертөнц дахиныг эрхэндээ оруулах ёстой гэлцдэг. Европыг өмнөө сөхрүүлсэн байтал одоо гурван зуун мянган шилдэг цэргээ аварч чадахгүй байна. Энэ чинь юу гэсэн үг вэ, чи ойлгож байна уу? Дампуурал гэсэн үг! Манай командлал бүслэгдсэн цэрэгт туслуулахаар галд түлээ хийж дараа дараагаар армиуд явуулж, явуулсан тэр армиуд үнэндээ ч галдд хийсэн түлээ шиг шатаж байна. Сайндаа л тэндээс эрэмдэг зэрэмдэг болж шархтаж, ухаан солиорсон хүмүүс ачсан урт цуваа буцаж ирж байна! Аяа, минй сэтгэл яасан их зовж шанална вэ!
Гольдринг, Лютц хоёр фронтын байдлын тухай олон удаа ярьдаг байсан боловч дотно нөхөр нь ийм гутруу байдалтай байхыг Генрих хэзээ ч үзээгүй юм.
— Ингэхэд байна шүү, Карл аа, өнөөдөр манайд хоноод яв. Хамт хоол идэж, дэмий ярья ... Би мадемуазель Моникатай салах ёс гүйцэтгээгүй байгаа, түүнийг ч урья.
— Би үлдвэл чамд саад болох юм биш биз? Би ганцаар элдвийн юм бодож суухаасаа бүүр айгаад байна шүү!
— Чамайг зөвшөөрвөл би мадемуазельд утасдаж нааш ирэхийг уриад, хэрэгтэй бүх зүйлийг захиалая гэж Генрих хэлээд утасны харилцуур автал яг энэ үеэр гэнэт ирсэн зочид хаалга тогшсон нь Миллер, Заугель хоёр байжээ. Миллер дөнгөж босго алхангуутаа:
— Тийм бий! Та найз нартайгаа салах ёс гүйцэтгэлгүй Мюнхен яваад өгөх санаатай байна уу? гэхэд нь
— Харж байгаа биз дээ, би утасны дэргэд зогсоод танайх руу утасдаж байсан юм гэж Генрих худал хэлсэнд
— Бид ингээд урилгагүйгээр яваад ирэхэд эвгүйрхэх юм юу ч байхгүй гэж Заугель таньд хэлээгүй юу! Аа, эрхэм Лютц та энд байгаа юм бий. Сайхан хэрэг байна. Дөрвүүлээ бол улам хөгжилтэй. Бас мадемуазельд утасдах юм биш үү? Эмэгтэй хүнтэй хамт байвал ... гэхэд нь Генрих Лютц өөд түргэн зуур харсанд цаадахь нь учрыг ойлгоод, би сая ахлах дэслэгчийг хувцсаа өмсөж байх хооронд түүний даалгавраар мадемуазелийг урьсан юм. Гэтэл бие нь муу байгаа гэнэ. Тэгэхлээр манай энэ үдэшлэгийг эхнэр хүүхэнгүй хийхээс биш дээ гэж хэллээ.
Генрих урилгагүй ирсэн зочдоо дагуулаад зоогийн танхимд орохоос өөр замгүй болов. Генрих Миллер, Заугель хоёроос аль болох хурдан салах гэж хичнээн хичээсэн боловч оройн зоог шөнө орой болтол унжирлаа. Тэгээд Моникатай уулзана гэж бодохын ч хэрэггүй боллоо. Генрих өглөө нь хэдэн минут чөлөөчилж бүсгүй дээр очсон боловч Генрихийн зочид санамсаргүй цугларсан гэдгийг Моника үнэмшсэнгүй. Тэгээд албархаг байдалтай салах ёс гүйцэтгэлээ.
Генрих болзоот хүүхэн дээрээ очихоор цээж давчуухан мордлоо. Явахынхаа өмнө ч тэр, галт тэргэнд анх суусан үедээ ч тэр, тэр хүүхний тухай бодохгүйг хичээж, яах гэж Мюнхен орж яваагаа мартахыг оролдов. Анхандаа тийм бодлыг зайлуулж чадаж байлаа. Моникагийн гомдсон царай нүдний өмнө барин тавин тодорч, орчин тойрны юм бүхнийг халхална. Моникагийн гомдох нь аргагүй билээ. Генрих хэлсэндээ хүрч салах ёс гүйцэтгэхээр ороогүй болоод ч тэр биш. Генрих Лоратай ямар янзын тоглоом хийх ёстой болж байгаагаа Моникад учирлаж хэлэлгүй, нуугдсан мэт явсандаа сэтгэл шанална.
Бертгольдын охинтой ийм харилцаатай байгаагаа юу гэж тайлбарлах вэ? моника үнэн учир шалтгааныг нь мэдээгүй цагт Генрихийн зан авирыг зөвтгөж чадахгүй шүү дээ. Гэтэл чухам тэр учир шалтгааныг хэлж болохгүй байна.
Хамаг явдал хичнээн нарийн төвөгтэй болов доо ... замд нь Моника дайралдаж, бүсгүйд ч, өөртөө ч учирч байгаа аюулыг цаг тухайд нь ажиглаж мэдээгүйгээс ийм хэрэг болов ... «Одоо өнгөрчээ ... Одоо өнгөрчээ ...» гэх шиг галт тэрэгний дугуй цохилно. Генрих өөрөө ч гэсэн, Лютцийн нэгэн адил элдвийг бодон ганцаар үлдэж болохгүй юм байна. Генрих сэтгэлийн их хүч гарган байж, өөр юм бодов.
Үүнд орвол Лорагийн тухай, түүний зодож занчдаг заяагүй бүсгүйчүүдийн тухай бодсон нь дээр. Үүнийг бодоход ядахдаа уур хилэн бадарна, хилэн бадрах нь хүний ямагт дайчилдаг билээ. Генрих болзоот бүсгүй, барон цолоо хаячихаж болдог бол яасан их дуртай хаях бол?! Гэтэл сэтгэлтэй болсон хүний дүрэм үзүүлж, Лораг эргүүлж байгаа байдал гаргаж, Бертгольдийн унжуу яриаг сонсож, фрау Эльзагийн гарыг үнсэх хэрэгтэй болж байна. Эцэст нь бас Лорагийн хуруунд сүйн бөгж зүүлгэх хэрэг болж байна. Олзлогдсон бүсгүйчүүдийг ташуурддаг гарт нь шүү дээ.
Үгүй, ер нь бодсоноос унтсан нь дээр. Үйлчлэгч хүнд өрөөндөө хүн бүү оруулаара гэж хэдэн цаас атгуулж орхиод өглөө болтол унтах хэрэгтэй байлаа.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Feb.16.11 10:01 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.09.04 8:01 pm
Posts: 5185
Энэ ганц ном ганцаардаад байна шүү


Top
   
PostPosted: Feb.16.11 2:27 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
хурдан хурдан оруулчихвал хурдхан уншаад дуусгачихмаар байх юм. эхэндээ их эрчтэй орж байж билээь одоо бараг мартах нь ээ :col:

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Feb.16.11 3:36 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
:razz: :cheerleader: оруулнаа хонгоруудаа

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Feb.22.11 12:22 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.24.10 9:18 pm
Posts: 60
Location: computeriin ard
Ta oruulval oruulaach!!!!! Bitgii iim uuriin baas shig yum hii l Dee!sunjiraad l uned orood l ........ Ih yum bolj bainaa! Esvel ene sedvee ustgaval taarna!!!!!! Oruulah busaddaa saad bolood baih yum!!! Buduuleg baisan bol uuchilaarai!!!!!!

_________________
Mongol ulsiinhaa toloo zutgie!


Top
   
PostPosted: Feb.22.11 10:57 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 1:57 am
Posts: 283
Location: Хvн юу ч ярьсан єєрийн замаар яв.
ss7 yagaad oruulahgui bgan bugdiin eswel orchuulad bgamy

_________________
My SSD is FAsTeR ThAN youR HDD


Top
   
PostPosted: Mar.07.11 9:30 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 10:44 am
Posts: 160
oruulnaa hongoruudaa taivan hulee buren orhoor ni neg mur unshaarai.


Top
   
PostPosted: Mar.07.11 10:02 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 10:44 am
Posts: 160
Нарийхан бичгийн дарга нь хэлж байна.


Top
   
PostPosted: Mar.17.11 6:10 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 1:57 am
Posts: 283
Location: Хvн юу ч ярьсан єєрийн замаар яв.
oooooooooo mg

_________________
My SSD is FAsTeR ThAN youR HDD


Top
   
PostPosted: Mar.17.11 8:08 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
oruulchihaasai, oruulahgui bol teriigee heleech ee :m3:

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Mar.18.11 12:12 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 10:44 am
Posts: 160
nariihan bichgiin darga ni oird gaduur yavaadaa. ss7 maani bie ni muu bgaa computeriin ard suuhaar nudnees ni nuuh, hamraas ni nus garaad bgaa. udahgui oruulna ter boltol uurlaj buhimdalgui huleej bgaarai ...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 419 posts ]  Go to page Previous 111 12 13 14 1517 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited