Тэгээд залуу бүсгүйн дээгүүр өдөр бүр ташуур тас няс хийж, мөр, нуруу, өвчтэй гар дээр нь ташуур буух болжээ. Дааж давшгүй ажил, өвчин, үргэлжийн зодуур нүдүүрт шаналж туйлдсан бүсгүй бараг солиорох шахав. Тэр бүсгүй машины сигнал удаан дуугарахыг дуулмагцаа хамаг бие нь халуун хумхаатай юм шиг дагжин чичирч, бусад эмэгтэйчүүдийн араар нуугдаж, эзэгтэйн нүдэнд өртөхгүйг хичээх болов. Гэтэл цаадах нь заавал олж хардаг байлаа. Зовлонт бүсгүйг анаж отох нь Лорад нэг ёсондоо өөрийн санасанд яавч хүрэх гэсэн хорон сэтгэл, нөгөө талаас хөөрхий зовлонт найз бүсгүйнхээ амийг яаж ийгээд аврах гэсэн бусад бүх бүсгүйчүүдийн үг дуугүй эсэргүүцэл хоёр мөрийтэй тоглоом шиг болжээ. Нэг өглөө Марина бүр өндийж чадахаа больсон учир найз бүсгүйчүүд нь залуу эзэгтэйг ирэх үед Маринаг нуухаар шийджээ. Тэжээл бэлтгэдэг байранд ус буцалгадаг асар том зуухны араар бөөн гишүү овоолж өвчтэй бүсгүйн атиран таталдан байгаа биеийг бүтээж нуужээ. Лора хорсож занадаг хүнээ харагдахгүй болохоор эрэхээр яваад овоолгоотой гишүүн дор нэг хүн байгааг даруй мэдсэн байна. Энэ нь тушаалыг үл даган үймээн гаргаж, үзэгдээгүй дуулдаагүй зөрүүд загнасан шиг санагдав. Лора тэгээд энэ удаа бүгдээр өөрийн нь бүрэн эрхэнд байгааг үзүүлээд өгөхөөр шийдлээ. Ажил бага хийх гэж гараа санаатайгаар түлж гэмтээсэн залхуу амьтныг үхтэл нанчисан ч яадаг юм гэж боджээ. Лора овоолгоотой гишүүг хөлөөрөө ярж тараагаад ташуураа хар тэнхээгээрээ далайтал ташуур нь энэ удаа ганц бүсгүйн нуруун дээр буусангүй өнгөрөв. Юу гэвэл зууханд бусдаас ойр зогсож байсан хижээл насны олзлогдсон авгай хөөрхий Маринаг өрөвдсөндөө өөрийн ухаангүй болж, залуу эзэгтэйг түлхэн унагааж, зуухан дээрээс хувинтай ус шүүрч аваад Лорагийн дээрээс буцламгай халуун ус цацаж орхижээ. Нэг цагийн дараа Бертгольдийг ферм дээр ирэхэд охины нь амь биед халдсан буруутай этгээдүүдийг хуягууд дангинатал хүлээд овоолгоотой гишүүн дээр хаясан байлаа. Бас дэргэд нь шахам энэ дэлхий дээо санаж сарвайх хайртай ганц охин Лора нь шороон шалан дээр тэсэхүйеэ бэрх өвчинд шаналан тийчилж байлаа. Буруутай этгээдүүдийг цээрлүүлэхэд хоёр сум оров. Бертгольдод тэдэнтэй төвөг удаж байх зав ч байсангүй. Юуны өмнө Лораг гэртээ яаж аваачихыг бодох хэрэгтэй байлаа. Тэд нар Мюнхенд хувийнхаа машинаар эргэж ирсэнгүй эмнэлгийн тэргээр ирсэн учир замын овон товон болгонд Лорагийн бие хөндөгдөн тэсвэрлэшгүй өвдөнө. Бертгольд охиныхоо ёолон дуу тавихыг сонсоод зам зуур золтой л үс нь бууралтсангүй. Савхин цамц, савхин гутал нь бүсгүйн биеийг халуун усанд шалз түлэгдэхээс хамгаалаагүй бол үүнээс эмгэнэлтэй хэрэг болох байсан гэж докторууд сэтгэл засах үг хэлэвч нэмэр болсонгүй. Бүслэхүйгээс өвдөг хүртэлх биеийн зөвхөн доод хэсэг түлэгджээ. Тэгээд Лора зогсож ч болохгүй, сууж ч болохгүй, гагцхүү түрүүлгээ хараад хэвтэж байх хэрэгтэй болжээ. Удтал хүлээсэн сүй таьих явдал болохоос хоёрхон хоногийн өмнө ийм хэрэг болсон байна. Бертгольдийнхон энэ санамсаргүй гай тохиолдсонд ихэд гутарцгаав. Дор бүрдээ янз янзаар шаналан зовж, Лора өглөөнөөс орой болтол өвдсөн, ичсэндээ уйлна. Болзоот хархүүдээ яаж иймэрхүү байдалтай үзэгдэнэ гэж гасална. Бертгольд бол гэр бүлийн нь энэ намтар зарим хүнд инээдэмтэй хөгийн юмшигсанагдаж магадгүй гэхэээс дотор нв арзалзана. Фрау Эльза бол өөрийг нь охиноо харж хандаж байсангүй гэж зэмлэн буруушаах болов уу гэж айн ширвэгдэнэ. Одоо сүй тавих ёслолыг урьд санаж байсан шигээ сүртэй хөлтэй хийх аргагүй болжээ. Ингээд гэр бүлийн их баяр ёслолын өмнөхөн Бертгольдийнхон баяр баясгалантай байсан гэж хэрхэвч хэлэх аргагүй байлаа. Генрих өглөөний дөрвөн цаг хагаст ирэв. Түүний ирэхийг хүлээж байсан болохоор гол хаалганы дэргэдэх манаач цэрэг утасдаж завдахын хооронд үүдний өрөөнд Бертгольд өөрөө, хойноос нь фрау Эльза гарч ирлээ. Лораг харагдахгүй болохоор нь Генрих баахан гайхсанд Бертгольд илүү дутуу олон үг хэлэлгүй, Лорагийн бие барагтайхан, одоо унтаж байгаа гэж аргацаан өнгөрүүлээд, — За бүгдийг дараа ягримз. Одоо замынхаа тоосыг арилгаж, хувцсаа солиод жаахан амар. Би цэрэг хүний ёсоор өглөөнийхөө цайг эрт уудаг юм. Татгалзахгүй бол хоёр цагийн дараа хоолны өрөөнд уулзъя гэж хэлжээ. Генрих энэ саналыг дуртайяа хүлээн авав. Офицерүүд пиг дүүрэн вагонд шөнө нойргүй хоносны дараа хамаг бие нь нозоороод байжээ. Халуун усанд орсны дараа бие нь тавигдаж, нойр нь сэргэв. Цаг хиртэй хэвтсэнээ босож хувцаслаад яг долоон цагт хоолны өрөөнд орлоо. Өглөөний хоолыг ширээн дээр нэгэнт бэлтгэн тавьжээ. Бертгольд фрау Эльза хоёр суудаг байрандаа сууж, Лорагийн сандал эзэнгүй байлаа. — Лора унтаж л байна уу? гэж Генрих гайхан асуусанд — Би чамд гэнэт муу юм дуулгаж цочроохыг түвдсэнгүй, Лора өвчтэй, бие нь тун муу байгаа гэсэнд — Та юунд намайг айлгаад байна вэ, их хүнд өвчин тусаа юу? гэж асуухдаа Генрих сүй тавих ёслолыг хойшлуулж магадгүй гэж баярлан хоолой нь чичирчээ. Фрау Эльза, Бертгольд хоёр үүнийг өөр янзаар ойлгожээ. Бертгольд өгүүлрүүн: — Бүү их санаа зов. Амь насанд аюултай юм байхгүй. Харин Лора азаар амьд мэнд гарсан байна. Лора хоёр хоногийн өмнө Эльза, бид хоёрын та нарт бэлэглэх гэж байгаа ферм дээр очсон байна. Нэг ажилчин хүүхэн салан задгай байхлаар нь Лора нарийн дэг журамд дуртай охин болохоор гартаа дайралдсан ташуураар далайсан юм байж л дээ. Тэгтэл хичнээн аймар юм болсон гэж санана? Нэг зэрлэг хүүхэн лораг түлхэж унагаагаад дээрээс нь бараг бүтэн тогоо шахам буцламгай халуун ус цацсан байна. Намайг очиход хөөрхий охин минь ямаршуу байдалтай байсныг чи үзсэн ч болоосой! гэжээ. Лорагийн гарт ташуур тас няс хийж байсныг санаснаас тэр гэжүү, эсвэл нойргүй хоносон нь нөлөөлсөн юм уу, ямар ч гэсэн Генрих биеэ барьж тэссэнгүй, суудлаасаа босон харайж, Бертгольд түүний эхнэр хоёрыг хачин муухай харж, Лорагийн сандлыг өшиглөж орхиод, гэв гэнэт хэний ч санаанд ороогүй байтал, өөрөө ч яаснаа мэдэхгүй шахам өөр тасалгаанд гүйн орж, зөөлөн сандал дээр ойчлоо.
|