#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.18 1:56 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 249 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 10 Next
Author Message
PostPosted: Jul.25.10 12:29 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
УРЬД НАСАНД БУЯН ХУРААСНААР БАРС ХОРТ МОГОЙ, ХҮН ИДДЭГ ҮНЭГ, ХЯТАД ЦЭРГИЙГ НОМХТГОЖ ХАН ТӨРИЙГ ЭЗЭЛСНИЙ БҮЛЭГ ОРШВОЙ

Хан хөвгүүн хутгаар модыг нэг цавчаад
– Лам минь Наганжуна Зүрхэн мөн. Би Сайн амгалан явдалт хаан мөн. Тор минь есөн нүхт төмөр мөн. Тогшуур минь хүрэн сэндэн мөн. Хүлэг минь мэхт гинж мөн. Хутга минь чулуу огтлогч иртэй мөн. Тостой гурил минь барагдашгүй идээ мөн. Хүүр чи буухгүйюу? Модыг чинь унагалаа гэсэнд хүүр бууж ирлээ. Түүнийг дээд оройгоос нь хөлийн улыг хүртэл тогшуураар балчиг болтол дэлдэж «Амаа зууран зуур» хэмээн «хутгаар зүсэж хоёр нүдийг чинь уйланхай мах болгоно» гээд хутга шааж мөчүүдийг мөлтөртөл нь торын дотор чихэж хүлгээр хүлээд зорьсон газар руугаа явж долоо найман алхам хэр болоход тэр хүүрийн амнаас
– Хан хөвгүүн. Хан хөвгүүн. Юу ярих вэ? Юу ярих вэ? гэв. Хан хөвгүүн дуугүй байсанд
Үйлээ барсан хан хөвгүүн чиний мэтийн амнаас үг эс гарах ажгуу. Би нэг үлгэр ярья. Сонс гээд ийн өгүүлрүүн:
«Нэгэн голд нэг их хаан байжээ. Тэр голын эхэнд хүн барьж иддэг барс байсан бөгөөд голын хүмүүсээс жил бүр гурван хүн барьж иддэг байжээ. Тэр голын эхэнд нэхмэлчин ганц бие эр байдаг ба адагт эх, хүү, хүүхэн гурвуул амьдарч байсан үүнд хүн иддэг барс нь тэр гурвыг идэх ээлж болсон байжээ. Ганц хүү нь урьдах эхийн хүү мөн бөгөөд эд таваар төгс эдлэл сайтай байв. Тэр эх, хүү,
охин гурвын гэрийн гадна барс ирээд шатаар өөд авирч очоод
– Идэх юм хүнс юу байгаа бол хэмээн бодоод хэвтэж байлаа. Хойд эх хүүгээ урьдах эхийн хүүхэд мөн тул
– Одоо түүнийг барс иднэ. Иймд түүний эд юм үлдэх болно гэж бодоод муу санаа агуулж эх охин хоёр, өөрсдийн идэх мах гурилын дотор тос хийж, хүүгийн идэх гурил дотор мөс хийгээд гал түлж түүнд ээгээд дэмий юм ярьж суув. Тэгтэл эх хүүхэн хоёрын тэр гурил нь галд бүлээтээд тос нь нэвтэртэл гарч байхад нөгөө хүүгийн гурил нь галд халахдаа налчийж балбайгаад мөс нь цухалзан гарсанд хүү
– Урьтаж юу хийсэн ч энэ шөнө үхэх тул хоол хувцсыг эх эзэмших боломж гарахгүй хэмээн үнэн зүрхнээс бодоод эхдээ
– Бид нарыг барс идэх гэж буй тул бид хоёр айж байна гэв. Эх нь түүнд дургүйцэн:
– Хааны албатуудыг идэж дуустал бид гуравт айх явдалгүй. Зүгээр сууж байя. Харин түүнээс илүү аймшигтай нэг юм бий гэхэд хойд эхийн охин өгүүлрүүн
– Биднийг барс идэхээс илүү аюултай юм хаана байх вэ? гэхэд эх
– Барснаас үлэмж аюултай Сог хэмээх нэгэн том амьтан бий. Бас Согоос ч илүү аймшигтай Сурушабо хэмээх амьтан бий. Түүнээс аюултай Даллэ ожа хэмээгч бас нэгэн амьтан бий хэмээн хэлэв. Үүнийг сонсоод барс
– Надаас аймшигтай Сог, Согоос аймшигтай Сурушабо, Сурушабогоос аймшигтай Даллэ Ожа байдаг ажгуу. Бусад хоёроос ч айх юмгүй. Гагцхүү тэр Сурушабо энд ирвээс хэрэггүй юм болох буй за. Энэ шөнө хашааны дотор байгаа энэ үхрийг идээд тагнан туршиж харваас юу болохыг олж мэдэх буй за хэмээн санаад, хашаан дотор орж хөгшин алаг үхрийг идээд хэвтэж байв.
Тэр голын эхний нэхмэлчин ганц бие эр
– Арван тавны саран тэртээ хол мэлтийж байна. Барс хүн идэхдээ үдэш идэх биз. Би эх, охин хөвгүүн гурвын үхрийг хулгайлж аваад идье хэмээн шувууны мөрийг зохиож, баруун гартаа тогшуур бариад, зүүн гартаа дээс аваад эх охин хөвгүүн гурвын үхрийг хулгайлахаар тэдний үүдний дэргэд хүрсэнд хүний чимээ нэг ч үгүй, арван тавны шөнө дунд болжээ. Барс хашааны завсар харагдахуйц мухарт илхэн эрээнтээд хэвтэж байлаа. Нэхмэлчин ганц эр хүн нохойн дуу ер үгүй тул өөдөө явж очоод, үхэр мөн хэмээн бодож баясаад өнөөх барс дээр харайн мордсонд тэр барс
– Нөгөө Сурушабо гэгч нь энэ болов уу? хэмээн бодоод гэнэт босон дутаав. Нэхмэлчин сэтгэрүүн:
«Одоо яавал сайн бол» гээд барсын чихний хоёр уг дээрээс атгаваас арван найман гол хөтлийг давтал харайж одов. Гол хөтөл олныг давж очсон газарт наран цухалзахад харваас нэг их зандан мод байв. Түүнд гарди шувуу үүрээ зассан байв. Арван тавны шөнө гарьдын зулзага нэвчсэн буй. Тэр модны ёроолд байсан нэг том хорт могой арван тавны үдээс өмнө дээшээ авирч, гардийн зулзагыг идсэн байжээ. Нэхмэлчин ганц эр
– Тэр том модноос дээсээрээ урхидаад тогтьё хэмээн сэтгээд мөнхүү модны дэргэдүүр гарах үед дээсээ хаясанд хорт могойн сүүлээс оосорлосон учир тэр могой эргээд барсын эүрхийг хатгамагц барс ч могойг алав. Ингээд барс могой хоёр тэндээ үхэв. Тэр голын олон малчид нэхмэлчин ганц эрийг урьд барс унаад явж байсан ба дараа нь хорт могойд урхи хаяж барс могой хоёрыг ноцолдуулах зэргийг харсан тул хурдан гүйцгээж энэ голын адгийн хаанд айлтгав. Хаан нэг сайн түшмэлийг явуулав. Түшмэл нь барсын арьсыг өчиж байгаа эрийг хараад дэргэд нь очиж түүний амрыг ирж
– Манай хаан таныг урьж байна хэмээн өгүүлсэнд тэрхүү барсын арьсыг өвчиж гүйцээд хааны зүг одлоо. Тэр хааны дэргэд хүрсэнд, охиноо өнөө ганц эрд өгч түүний нэрийг «Манай араатан барсын хөлөгт аварга могойн цаламт» хэмээн цол өгөв. Нэг хэсэг байж байтал тэр голын нэг архины газар түүнийг урьжээ. Тэнд очиж архинд согтоод гэртээ ирж
– Гэргий минь надад ор засагтун, хэвтье гэв. Охин ор зассанд тэр эр бахархан хөөрөөд
– Гэргий ээ, голын эхний нэхмэлчин ганц бие эр би, эх хөвгүүн охин гурвын алаг үхрийг хулгайлахаар очиж явтал хүн идэгч барстай тулгарч түүнийг үхэр байна хэмээн баясаад дээр нь харайн мордсонд барс гол даваагүй аваад давхив. Зандан модны салаанаас барья гээд цалмаа хаятал хорт могойн сүүл тааралдсанд тэр могой буцаж эргээд барсын зүрх руу ноцож барс үл тэсэн хорт могойн тархийг хэмх хазсан амой. Ингээд би барсын арьсыг өвчиж суусанд түшмэл ирж намайг урив. Хааны дэргэд одсонд хаан охиноо өгөв. Голын эхний нэхмэлчин ганц бие эр, хатагтай чиний эр. Аяа, дэндэхийг үл мэдэх тул голын эхний нэхмэлчин гараар өргөж даахын чинээгээр идэж байгаадаа аяа баясаж байна гэсэнд охин уурлаад, хаанд очиж уйлан зарга мэдүүлэв:
– Эцэг хааны охин ганц надаас өөр байхгүй. Хэнд ч соёрхож болох буй за, Түүнийг масан гэсэн нь ямар масан байх вээ. Голын эхний нэхмэлчин ганц бие эр байна гэсэнд хаан эцэг нь
– Охин чи олон санаа бүү бодогтун. Масан мөн бусыг одоо ч мэдэж болно гээд нэг ухаант түшмэлийг дуудан ирүүлж ийн зарлиг болруун
– Тэр голын эхэнд хүн барьдаг нэг үнэг бий. Түүнд жил бүр нэг хүнийг очуулах хэрэгтэй тул түүнийг номхтгохоор өнөөх халамжит хүргэнийг очуулья. Харин ямар багаж хэрэглэхийг асуу гэв. Ухаант түшмэл сав дүүрэн сайн архи авч өнөөх ганц бие эрийг нэгэн жижигхэн байшинд дагуулж ороод, архи өгч түүнээс
– Бидний байгаа энэ голын эхэнд хүн иддэг нэг үнэг бий. Жил бүр нэг хүнийг түүнд өгдөг болсон юм. Түүнийг номхтгоход ямар багаж хэрэгтэй вэ? Надад хэлж өгөгтүн гэсэнд ганц бие эр
– Миний ажил нь юм нэхдэг, нэхмэлийн ширээнээс өөр юм надад байхгүй тул хэрхвээс сайн болох билээ хэмээн бодож, нэг баганын нуруу өөд бүлтийтэл ширтээд
– Юм бодьё гэвч санаанд минь юу ч орохгүй байна. Сур хүлгээр ороосон лугаа адил бүдүүн бөөрөнхий багана, гарди шувууны далавч тэлсэн лүгээ адил баганын сайхан нуруу. нум сайн бөгөөд урт, хорт могой мурилзан явах лугаа адил хэмээн дэмий балай өгүүлсэнд тэр түшмэл «Би мэдлээ» гээд буцаж явлаа. Нэхмэлчинд ч хэлэх юмгүй тул сэтгэл уужрав. Хааны дэргэд тэр түшмэл очоод
– Нэхмэлчинд баганын чинээ сум, нурууны чинээ нум хэрэгтэй хэмээн хэлж байна хэмээн айлтгав. Үүнд хааны цэцэрлэгийн хүрээнээс бургасан нурууг огтлоод нум хийж, бүдүүн ширийг тойруулж зүсээд хөвч урлаж, бүдүүн хуйд нэгэн гуалингаар сум урлаж, дархчуудыг цуглуулж олон зүйлийн төмрийг нийлүүлэн зэв үйлдээд тэрхүү нум сумыг олон хүмүүс дамнан хүргэж өгөөд буцав. Тэр эр очоод үнэг нүхэндээ буй эсэх хэдийд ирж идэх болдоо хэмээн сэтгэн хэвтэж байсанд өнөө үнэг нүхэн дотор байсангүй. Гадна гараад буцаж ирэх замд мөнхүү үнэг нумын хөвчийг үзээд өлсөж байсандаа бас хомхой санаагаар түүнийг тас хазтал тэр нум тийрч үнэгний хоншоорыг цохиж алав. Ганц бие эр
– Өнөөх үнэг нүхэн дотроо байхгүй аж. Хааш явсан бол? хэмээн бодоод харваас үнэг үхсэн хэвтэж байв. Ганц бие эр гүйж олоод сумаа үнэгний дэргэд чирч аваачаад хутгаар хавиргыг нь хадаж сумаа өвчүүнд нь шааж орхив. Чингээд хааны дэргэд очиж,
– Тэр хүн иддэг үнэгийг чинь би алав. Түүнийг очиж автугай гэсэнд үнэгний хүүрийг авахаар түшмэл зарц олноороо явав. Тэгээд тэр үнэгний арьсыг өвчиж, нум сумыг авчирч хаанд өргөв. Хаан, охиноо дуудаж ирүүлээд
– Тэр нэхмэлчин ганц бие эр, масан хувилгаан мөн эсэхийг чи тэр үнэгний арьс хараад мэдтүгэй гэсэнд баясаад тэр хоёр ханилан суужээ. Бас нэгэн үе болоход, хаанд хурим айлтгаад хурим хийж байх үед тэр ганц бие эр архинд согтож
– Голын эхний нэхмэлчин ганц бие эр би үнэгэнд идүүлнэ гээд хэвтэж байтал үнэг нумны хөвчийг тас хазаж хоншоороо тийрүүлж үхсэн байлаа. Би гүнж чиний эр билээ. Хай мэдэхгүй, дэндэж байгаа буй заа. Голын эхний нэхмэлчин гараар өргөж даахын чинээгээр идэж байгаадаа баясаж байна хэмээн хэлснийг охин, хаан эцэгтээ уламжлан
– Хаан эцэг минь танд ганц охин надаас өөр үргүй тул хэнд ч соёрхоход болох буй за. Энэ нэхмэлчин эрд бүү соёрхогтун гэсэнд эцэг нь:
– Охин оо, энэ ганц бие эр чинь их хувилгаантай хүн. Чи энэ эртэй байгтун. Энэ хүн бол голын эхний нэхмэлчин ганц бие эр мөн ч биш ч хамаагүй өнөө маргаашгүй хятад цэрэг ирэх гэж байгаа тул цэргийн ноёнд халамжит хүргэн түүнийг явуулах хэрэгтэй болов. Харин багаж зэвсэг юу хэрэгтэй болохыг ухаант түшмэлд хэлж асуулгах хэрэгтэй хэмээн өгүүллээ. Ухаант түшмэл сав дүүрэн сайн архи аваад нэг ногооны хашаан дотор орж, ганц бие эрд мөнхүү архиа өгөөд
– Өнөө маргаашгүй бидний зүг хятад цэрэг ирж явна. Хятад цэргийг дарах цэргийн ноёнд халамжит хүргэн таны бие явах хэрэгтэй. Ямар багаж зэвсэг хэрэглэхийг надад хариу хайрлана уу гэсэнд ногооны хашааны шарласан сармисгийн ёзоорыг ухахад, тохирох жадны үзүүр байсныг хараад
Миний ажил бол юм нэхэх ажил. Гарын багаж минь нэхмэлийн ширээнээс бус юу ч үгүй хэмээн сэтгэж ногооны хашаа руу дэмий харж бодовч санаанд нь юм орохгүй гайхахдаа
– Үндэс нь шимгүй боловч аманд халуун, үзүүр нь хортой жад гурвалжин үзүүртэй. Олон хань хамсалдсан байна хэмээн өгүүлэв. Ухаант түшмэл «Би мэдлээ» хэмээн буцаад хаанд
– Халамжит хүргэний уналгад ам хатуу нэг агсам морь хэрэгтэй байна. Гартаа барих гурвалжин үзүүртэй хорт жад нэг хэрэгтэйгээс гадна ар хойноос нь хань хамсаатан олон хэрэгтэй байна. Нөгөөдөр өглөө цэрэг мордоно гэсэн билээ гэв. Ганц бие эрд ам хатуу агсам морь унуулж биед нь баттай хөө хуяг өмсгөөд, гарт нь гурван үзүүртэй хорт жадыг бариулж, хааны удирдсан цэргийн өөдөөс явуулав. Чингэтэл тэрхүү хятад цэргүүд
– Халамжит хүргэн гэдэг нь барс унадаг эрэмгий нэг эр байдаг гэж бидний сонссон, тэр мөн буй эа хэмээн ихэд айцгааж нааш цааш үймэлдэж байтал мөнхүү эрийн морины ам нь халаад хятад цэргийн дундуур давхин оров. Тэр юм сэтгэх гэвч санаанд нь юу ч орсонгүй тул
– Эцэг минь би орлоо хэмээн бархирав. Тэр үг хааны сонорт
– Эр над шиг ортугай хэмээн сонстсоноор хаан
Эр над шиг давшин ор гэж байна гэж хэлээд цэргүүдээ бүгдийг давшин оруулав. Тэр эр мориныхоо амыг дийлэлгүй цааш нааш давхисан учир, хорт жадад өртөж олон хүн үхэв. Хятад цэргүүдийн бодолд
Нөгөө аймшигт эрэмгий хүн нь энэ ирсэн ажгуу гэлцэж бүгдээр үймэлдэн ухраад хятад цэргүүд, хааны цэрэгт ялагдан бут цохигджээ.
Тэр ялсан цэргүүд хойш буцахдаа
Голын эхний нэхмэлчин ганц бие эр тэр мөн ажгуу. Хүүхэн хүн эртэй бол ядрахгүй. Гүү хээлгүй бол амрахгүй гэдэг тэр үнэн байна гэлцэн ганц бие эрд хааны охин ба хаан түшмэл цөмөөр баясаж итгэв. Тэр хаан нь хөвгүүнгүй тул охин ба нэхмэлчин ганц бие эр хоёулд хан төрөө өгч өөрөө номыг үйлдэв. Тэр охин гурван хүү, хоёр охин бүгд таван хүүхэд төрүүлж, хан төр нь урьдынхаас улам дэлгэрэн мандсан билээ хэмээн өгүүлсэнд хан хөвгүүний амнаас
– Эх охин хөвгүүн гурав буян ихтэй байна. Нэхмэлчин ганц бие гуйранч эр түүнээс илүү буян ихтэй байна хэмээн үг алдав.
– Хүүрт үг хэлэв гээд төмөр торыг гал бадартал гурав дэлдэн харцага мэт хүр хэмээн араас алдуурав.
Хан хөвгүүний сэтгэлд
– Хүүр олон үг ярьсан тул миний сэтгэл алгассаны уршгаар ийм болов. Би хүүргүй одвоос лам зэмлэх буй за хэмээн урьдын адил тэр хүүр рүү одож «Хала, хала» гэсэн хүүрүүдийг тогшуураар цохиж «Хүлү, хүлү» гэснүүдийг алхаж гишгэлсээр яваад урьдах модны дэргэд хүрэв.
Нэхмэлчин ганц бие эр урьд төрөлдөө буян хурааснаар идэгч барсны амнаас гэтэлсэн ба хорт могой, хүн идэгчийг номхтгоод хан төрийг эзэлсний арван тавдугаар бүлэг болой.

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Jul.25.10 12:32 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 12:50 pm
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
Энэ аймшгийн зохиол юм уу

_________________
but i'm a creep


Top
   
PostPosted: Jul.25.10 1:03 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
Үлгэр байхаддаа

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Jul.25.10 1:29 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
ОХИН САЛЭНАГИЙГ АВЧИРСАН БҮЛЭГ ОРШВОЙ

Хан хөвгүүн тэр модыг хутгаар цавчиж
– Лам минь Наганжуна Зүрхэн мөн. Би өөрөө Сайн амгалан явдалт хаан мөн. Тор минь есөн нүхт төмөр мөн. Тогшуур минь хүрэн сэндэн мөн. Хүлэг минь мэхт гинж мөн. Хутга минь чулуу тастагч ирт мөн. Тост гурил минь идэж барагдашгүй идээ мөн. Хүүр чи буух уу? Үгүй юу? Буухгүй бол модыг чинь унагалаа гэсэнд бууж ирэв. Түүнийг тогшуураар дэлдэн хүлгээр хүлээд үүрэн явав. Долоо найман алхам төдий болохын хэрд
– Хан хөвгүүн, Хан хөвгүүн ээ. Зам хол энэлгээтэй тул нэгэн үлгэрийг ярьтугай гэсэнд хан хөвгүүн дуун эс гарсанд
Үйлээ барсан хан хөвгүүн чиний амнаас дуун эс гарах ахул би нэг үлгэрийг ярья. Сонсогтун хэмээн өгүүлрүүн:
– Нэгэн их голд их хаан байв. Түүний албат түлээ ба алт мэтийг эрэгч эх хүү хоёр байв. Нэгэн үе болоход тэр хүү нэг өдөр тоглоомд алгасаад үүрэх түлээ олсонгүй, нэг чулууны нөмөрт хэвтэж байсанд их ус урсаж ирэхээр тэнд байлгүй босоод явав. Түүний маргааш даах чинээгээрээ түлээ үүрч буцахын замд амарч суув. Гэтэл, түүнээс дээшхэн «Эй эй» гэх дуун сонстов. Тэр газрын дундаас чандмань эрдэнийг олж түүнийг аваад буцаж харьсанд эх
– Хөвгүүн чи урьд шөнө ирсэнгүй юу болов? гэсэнд
– Өчигдөр тоглоомд алгасаад түлээ олж чадсангүй учир ээжийг, зэмлэхээс айж суув гэв.
Түүнээс нэгэн үе болоход чандманийн эрдмээр урьдын адил түлээ эрэх хэрэггүй жаргалтай болсонд хаан нь
– Эх хөвгүүнд эрдэнэ буй хэмээн сонсоод тэр чандманийг надад өгөх хэрэгтэй. Эх хөвгүүн та нарыг би гэртээ тэжээж байя гээд түшмэлийг зарж явуулав. Тэр түшмэл эх хөвгүүн хоёрт чандманийг үүрүүлээд авч ирээд хаанд өргөв. Тэр эх хөвгүүн хоёр хаанд мөргөж чандманиа өргөөд
– Бид эх хөвгүүний жаргах зовохыг хаан та мэдтүгэй хэмээн айлтгасанд хаан
– Эх хөвгүүн та хоёрыг яавч жаргуулахыг даана гээд хөвгүүнийг зоог баригч болгож эхийг нэг аглаг газар аж төрөх юмыг өгч явуулав.
Нэгэн үе болоход тэр хөвгүүн гаднах хувцсаар бүтэн, доторх хоолоор цатгалан учраас гайхамшиг сайхан тунгалаг царайтай болов. Хааны хатан түүнд
– Чи ажлаа гүйцээгээд миний нойрсдог жижиг байшинд очоорой гэсэнд тэр хөвгүүн хаанд зэмлэгдэхээс сэжигдээд очиж эс чадав. Тэр хатан уур нь хүрээд
– Би өвдлөө. Элэй халаг хэмээн худал өвдөв. Тэр хаан
Чиний өвчинд юу тустай вэ гэсэнд
Миний өвчинд тус болох арга бий. Бидэнд зоог баригч хөвгүүнийг алаад зүрхийг сугалж надад өгвөөс тус болно гэв. Хаан
– Үхэх боловч түүнийг алж болохгүй. Нүдэнд үл үзэгдэх нэг зүгт цөлөх хэрэгтэй гэсэнд хатан өгүүлрүүн
Цөлөхийн ёс, баруун зүгийн мангасын оронд Салэнаг гэгч ланкийн хүссэн бүхнийг өгөгч нэгэн охин бий. Түүнийг авчиртугай хэмээн хэлэгтүн. Түүнийг эс авчирваас алахаас бус аргагүй хэмээн айлтгав. Тэр хаан хэрэглэлийг том заанд ачиж өгөөд
– Баруун зүгийн мангасын оронд ланк мангасуудад хүссэн бүхнийг өгөгч охин Салэнаг гэгч бий. Түүнийг авчир. Эс авчирваас чи өөрөө аминаасаа хагацна гэв.
Тэр хөвгүүн хаанд гурав мөргөөд баруун зүгийн мангасын орны чиг явсаар мангасын оронд хүрэв. Мангасын сахиул гайхамшгийн тунгалаг царайтай охин хараад
Өнөөдөр их буяны өдөр тул энд надаас бусад мангасууд ба эх эцэг бүгд байхгүй. Салэнаг авхай бол манай мангасын авхай бөгөөд дагинасын эрхэм охин мөн. Тэр номд итгэмжтэй, Өнөөдөр албат мангас бүгдээрээ санваарыг сахидаг довцог дээр бий. Тэндээ гурван хоног болно. Тэр довцог дээр хүрвээс мангасууд хүнийг идэхгүй, Салэнаг авхай номд итгэмжтэйн эрдмээр ямар нэг хэргийг бүтээх гэхэд бүтээж чадна. Маргаашаас мангасууд санваараа тайлах болно. Би чамайг хойд сарын арван тавныг хүртэл энд нууж байгаад гаргая. Чингээд хэргээ бүтээ. Ямар хэрэг байгаагаа надад хэлэгтүн гэв. Хүү
– Хэрэг нь, намайг хүний оронд байх цагт хатан дэргэдээ ир гэхэд би очсонгүй. Чингээд хатан хуурмагаар өвдснийг хаан сонсоод
– Мангасын охин Салэнагийг авч ирвээс сайн. Эс авч ирвээс эрдэнийн аминаасаа хагацна гэсэн тул би түүнийг аваачихаар ирсэн юм гэв. Охин
– Салэнаг бол таван аймаг дагинасын эрхэм мөн. Эгэл хүмүүсийн эдлэхүүн бус. Хурмаст тэргүүтэн хүсэгч нар олон ирэвч одоо хүртэл ажраагүй байгаа юм. Чи буян ихтэй хүн байна. Чиний хэвтсэн газарт алд хэртэй гэрэл дүгрэглэж байна. Чи эгэл хүн бус тул урин залах төдийгөөр болох буй за. Урин залваас хааны авхайтай уулзах хэрэггүй. Хаан албат нарыг эрхэндээ оруулж тэр авхайг өөрийн хатан болгож болох буйза. Харин урин залахгүй бол төвөг их бий гэв. Тэр хөвгүүн
– Охин намайг мангаст идүүлэхгүй ба тэр авхайтай уулзуулж туслах буй за хэмээн ихэд найдав. Тэр охин өөрийн хэвтдэг нэг тусгай байшинд хөвгүүнийг оруулж үүдийг хааж түтжив. Шөнө дунд болоход тэр охин хоол ундыг дутагдуулахгүй авчирч өгч байв.
Нэгэн үед арван тавны буяны өдөр болоод Салэнаг авхай заларч ирээд
Бүгдээр цуглагтун гэсэнд, өнөөх охин эцэгтээ очиж
– Та очвоос болно. Одоо явах гэж байна. Та ээж эгч нартай хамт түрүү очигтун хэмээн хэлэлцэж тохирсон тул бусад нь цөм өдөр явлаа. Охин өдөр нууж байсан өнөөх хүүг шөнө дагуулан очив. Мангасын таван зүйлийн эрдэнээр бүтсэн харшийн үүдний гадна бул хар том чулуу цус болсон байв. Түүн дээр хөвгүүнийг суулгаж өөрөө харшийн дотор оров. Мангас цөм сууцгааж тэдний гол дунд, таван зүйлийн эрдэнээр бүтсэн ширээний дээр охин Салэнаг сууж байв.
Тэр охин сөгдөж мөргөөд адистид айлтгав. Салэнаг авхай тэр охиныг ирэхэд цаглашгүй маш баясгалантай болж санаа нь амрав. Тэр шөнө байн байн сайхан зүүд зүүдлэв.
Тэр охин Салэнаг авхайд айлдруун:
– Маш гайхамшиг нэгэн хөвгүүн нь охин тантай уулзах гээд хүний орноос ирээд одоо миний хамт гадна ирлээ гэсэнд
– Охин чи түргэн яваад нэг гэрт оруулж хорлол хөнөөлөөс хамгаалагтун. Өнөө шөнө уулзана гэсэнд тэр охин түргэн гарч
– Салэнаг авхайтай уулзаж болох болсон. Санаа амар суугтун гээд нэг айлд байлгав. Тэр шөнийн санваар гүйцээгээд үүр шахахын үе Салэнаг авхай
Өчигдрийн тэр хөвгүүнийг дагуулаад ирэгтүн гэсэнд тэр охин Салэнагтай уулзуулахаар хөвгүүнийг хөтлөөд дэргэд нь хүрмэгц хөвгүүн мөргөхийг завдсанд
– Чи агуу их төрөлхтөн мөн. Төрөл тутамд надтай ханилсан учир, чиний мөргөлийг би үл дагана гээд тэр хүний гараас шүүрэн барив. Хөвгүүн охин Салэнагт
– Би урьд насанд буян хурааснаар эрдэнэт хүний биеийг олов. Урьд төрөлд өглөг үл өгснөөр хоосон хүний хөвгүүн болон төрөв. Нэг үйлтэй эм шулам хааны хатан болсон ба би урьд насанд хүлцэнгүйг бясалгаснаар дүрс царай тэнгэрийн бие мэт болж шулмасын нүдэнд тохирсон боловч тэр эхнэрийн хүндлэлийг үл бүтээсэн учир хязгаарт цөлөгдөв. Чингээд урьд насны ерөөлтэй үйлийн охин тэнгэр чамтай уулзав гэсэнд охин тэнгэр
– Надтай их төрөлхтөн та урьд насандаа ханилсан юм. Эцгээс намайг гуйгтун. Түргэн ханилаад явья. Эм шулмасыг номхтгоход би хань болно гээд тэр авхай таван зүйлийн эрдэнээр бүтсэн өөрийн харш дотор түүнийг урин залав.
Тэр авхай түүнд
– Буяны өдөр мөн учир, маргааш эцэгтээ би айлтгая гэв. Маргааш нь тэр авхай, арван толгойт мангас хааны дэргэд бараалхаад
Эцэг хаан минь ээ. Охиныхоо үгийг сонсохыг айлтгая. Миний урьд насны ханилсан их төрөлхтөн, хүний оронд төрөл авсныг хилэнцэт нэг хаан мангасын оронд цөлсөн байна. Урьд насанд ерөөл тавьснаар надтай уулзав. Тэр хааныг номхтгоход туслах хэрэгтэй гэсэнд хаан
– Салэнаг авхай намайг сонс. Хурмаст тэргүүтэн чамайг хүсэгчид олон байлаа. Хурмастаас үлэмж хүний язгуур буянт хаан мөн боловч, хурмастаас үлэмж байх учир байхгүй. Хоёр хөлт эгэл хүмүүст үл өгнө гэсэнд авхай
– Миний дэргэд ирвээс эгэл хүн аяндаа өөд давшина. Бүрэн төгс эдлэлтэй болвоос хаан аяндаа болно хэмээн айлтгасанд эцэг
– Зарцын тоонд багтааж болно. Нөхөр болгож үл болно. Урьд насны ерөөлийн хүч мөн боловч зарц болгоход зохистой болой. Гэвч түүнийг маргааш ажиглан шинжилж байж болно гэхэд тэр авхай айлдруун
Буяны өдөр болохыг хүртэл уулзаж болох ба мах цусны тахилга үйлдэхгүйг андгайлах хэрэгтэй гэхэд
– Охины урьд насны ерөөлтэй нөхөр мөн аваас мах цусны тахилга яаж үйлдэх вэ? Мах цусны тахилга ба төгс эдлэл одоо хүрэлцэхээр байгаа тул одоо андгай хэрэггүй гэсэнд тэр авхай буяны сайн өдөр эцэг хааны дэргэд очоод «Эцэг хаан нь хилэнцийн сэтгэл ихтэй учир айлтгалын цагт талаар болж ч мэдэшгүй» хэмээн санаад
– Аяа, их хаан аа. Миний урьд насны ханилсан тэр эр таны өмнө ирэх тул андгайг хийх хэрэгтэй гэсэнд хаан
– Миний тахилгын өглөг буюу, бэрх ажлыг бүтээлгүйгээр миний дэргэд ирж болохгүй гэсэнд
Тэр бэрх үйлийг яавч бүтээнэ хэмээн айлтгасанд
– Бэрх үйл олон. Цаст уулын дундаас арсланг эрэх ба далайн дундаас чандманийг эрэх тэргүүтэн олон зүйл байна. Урьдаар тэр хоёрыг бүтээгтүн хэмээн айлдав. Охин
Цаст ууланд явдаг дайчин биш. Далайд шумбадаг матар биш. Надтай урьд насны ханилсан хань мөн тул тэр бид хоёр амь нэг байхаас аргагүй. Тэр мэтийн бэрх ажлыг хэн ч чадахгүй хэмээн айлтгасанд
– Та хоёр хагацаж чадахгүй бол надад байгаа гурван зуун илжгээр нэгг өдөр зүлэг шавар авчиртугай гэв. Тэр охин
– Зарлигийг дагаж бүтээе гээд харшдаа буцаж ирээд охин хөвгүүнд сургасан нь
Эдгээр цөм илжиг бус, илжигний арьс нөмөрсөн мангас мөн. Чи миний энэ морийг хөтлөөд тэнд оч. Гурван зуун илжгэнд зургаан зуун хүлэг, гурван зуун тогшуур бэлтгээд тостой гурил гурван зуун хэсгийг өгөөд зүлэг шавар ухах газарт хүрэхийн сацуу илжиг бүрийг тогшуураар дэлдэж «хоолоо идээд ажлаа хийгтүн» хэмээн өгүүлэгтүн. Чи өөрөө даваан дээр гарч суу. Тэнд өөрсдөө зүлэг шаврын ачааг ачаад янцагласаар тар, тар явах болно. Тэд бүгдийг гүйцсэний даруй тогшуураар дэлдэж «сүйрсэн мангасын илжгүүд явахгүй юу. Гутамшигт мангасын илжгүүд явахгүй юу» хэмээн туусаар гүүрэн дээр гартал туугтун. Тэднийг гүүрнээс өнгөрөхийн сацуу, намайг нүдэндээ илхэн бясалгаж энэ морийг унаад харшид дутааж ир хэмээн сургав. Тэр хөвгүүн Салэнагийн хэлсэн ёсоор илжгүүдийг тууж зүлэг шавар авахаар очоод, урьдын сургасан мэтээр үйлдэж даваан дээр суусанд илжиг бүрийн арьсан доороос нэжгээд мангас гараад зүлэг шавар ухав. Ухаж гүйцээд илжигний арьсыг нөмрөөд зүлгэн ачмаг нэжгээдийг ачаад янцаглан тар тар явсаар гурван зуу болоход хөвгүүн морио хөтөлж, тогшуурт өртсөн бүхнийг нүдсээр одов. Гүүрийг хүртэл дэлдсээр гүүр өнгөрөхийг шахахад охиныг орой дээрээ бясалгаж морио унаад, харш руугаа дутаав. Тэд нар илжигний арьснуудаа мулталж хаяад гурван зуун мангас болоод түүнийг элдэв. Тэр хөвгүүн охины харшид ороод гэтлэв. Түүний маргааш хаан
Миний дэргэд тэр хоёрыг авч ирэгтүн гэсэн ёсоор харшид ороход түүнд нэг жижигхэн ширээг бэлтгээд, охинд оюу ширээ нэгийг тавьсан байв. Тэр хаанд хөвгүүн мөргөхийг завдсанд хаан ширээн дээрээсээ унав. Хаан угтаж ирээд
өөрийнхтэйгээ адил нэг ширээг засаж бүрэн төгс өргөл хүндлэлийг үйлдэв. Номтой зохилдох зарлиг яриаг олонтаа үйлдэж хаан
Миний Салэнаг авхайг хурмаст тэргүүтэн хүсэгч олон боловч одоо хүртэл хэнд ч өгөөгүй билээ. Энэ охин та хоёр төрөл төрөлдөө хагацаж чадахгүй байсан учир чамд өгөх болов. Би мах цусан тахилга үйлддэг хаан боловч мангасыг номхтгох хэргээс гадуур арван таван, битүүн, шинийн найман гуравт мацаг барьж ном буяныг үйлддэг. Үүнээс хойшид болох арван таван, битүүнд зургаан цаг санваар сахиж өдөр шөнөгүй номын ёсоор явна. Эд таваар, төгс эдлэл, хан төргүй гэж зовох хэрэггүй. Өөрт хорлол юу боловч хилэнц болголгүй номын ёсоор тусалж дэмжихийг хөвгүүн зохиотугай хэмээн хаан зарлиг захиаг хайрлав. Хөвгүүн хаанд
– Урьд насандаа өглөг эс өгснөөр гуйранч болон төрж. буян хурааснаар номч хаан тантай уулзаж, үйлийн залгамжаа байснаас энэ охин тэнгэртэй учрав. Эцэг хааны зарлигийг яавч сонсоно хэмээн айлтгав.
Түүнд эд таваар, алт мөнгө, зэс төмөр, үхэр адуу, хонь гурвын алиныг ч өгсөнгүй. Хөвгүүн охинд
– Бага зэрэг хоол хүнс хэлж авч явья. Эндээс гадагш гарсан хойно идэх юм байхгүй шүү гэхэд охин
– Хаа хүрсэн газарт эд идээний хур байх буй за гэж, тэр охин нэг хүрэн морийг унаад бас нэг сайн моринд хөвгүүнийг мордуулав. Түүнд эцэг хаан, нөхөр сэлт гурван бээрийн газарт үдэж, гурван хоног болоход ном лугаа зохилдсон зарлиг захиаг эр эм хоёрт сургав. Охин эцэгт сануулга дуртгал болох үгээ захив. Эцэг хаан, түшмэд буцав.
Охин тэр хоёр Төвдийн оронд ирэв. Тэд хааны нутагт арай хүрээгүй байхад хатан Салэнаг нэг эзгүй их газарт хүрээд ерөөл тавьсанд урьдын хатуу ширүүн газар тэргүүтэн хорт мод навчнууд огт үгүй болж зандан мод, тэнгэрийн цэцэг, мандарваа тэргүүтэн ургаж, найман гишүүн төгөлдөр ус урсаж элдэв зүйлийн үр тэргүүтэн цэцэг дэлгэрч, таван зүйлийн эрдэнээр бүтсэн хот гарч түүний дотор алт, мөнгө, зэс төмөр тэргүүтэн хүү сан санаж гүйцэшгүй буй болов. Албат нөхөр зарц гурван зуу төдий болж амгалан жаргалан төгсөв. Урьд өөрийг нь явуулсан хааны малчид хоньчид түүнийг үзээд
– Бидний эзгүй газарт урьд байгаагүй эрдэнийн харш, бүрэн төгс гүйцсэн сэтгэшгүй хот байна хэмээн айлтгасанд хаан
– Бидний халамжит нэг хөвгүүн эрт цагт мангасын орноос Салэнагийг авчрахаар явсан тэр хүн ирсэн буюу? Үзэхээр түүний эхийг явуулья гэв. Түүний эхэд
Чиний хүү ирсэн байна уу? Очиж үзэгтүн. Манай нутгийн тэр хоосон газарт урьд үзэгдээгүй харш, нөхөр сэлт байна. Үзэгтүн гээд явуулав. Тэр эмгэн аажим явсаар ойртож, харшийг нүдэнд үзэгдэх төдий болоход хатан Салэнаг хан хөвгүүнд
– Их төрөлхтөн чиний эх, далдын дагина тэр ирж явна. Тэр хаан морио эмээллээд угтаж морилоод ээжтэйгээ уулзаж ээжийгээ мориндоо унуулж, өөрөө хөтөлсөөр харшдаа ирэв. Харш дотор хүрээд хатан. Салэнагт ээж нь мөргөв. Түүнд хан хөвгүүн
– Намайг мөргөх гэхэд бүү мөргөтүгэй гэсэн боловч ээжийг мөргөх цагт бүү мөргөтүгэй хэмээн эс өгүүлдгийн учир юу вэ? гэсэнд хатан
– Би бол бурхан дагина мөн. Дагинас бүхнээс эрх ихтэй бөгөөд оройн чандмань мөн. Төрөлхтөн чи бол төрөл төрөлдөө надтай ханилсан их төрөлхтөн мөн учир мөргөж үл болно гэсэнд ээжид идээ ундааг бүрэн төгс өргөв.
Түүний маргааш өглөө ээждээ чандмань эрдэнэ, задь ба үндсээр нь авсан арүрийн мод тэргүүтэн хаанд өргөх юмсыг өгч нэг морь унуулаад илгээв. Тэр ээж нь хааны харшид хүрээд бэлэг ба айлтгалыг хаанд өргөж
– Миний тэр хөвгүүн, бэрх үйлийг бүтээгээд хүрч ирсэн байна хэмээн айлтгасанд хаан түшмэд албат нөхдийг цуглуулаад
– Урьд манай нэг хүн мангасын оронд очиж Салэнагийг авч ирэхээр явсан тэр Салэнагийг авчраад манай нэг эзгүй нутагт сууж орд харш, нөхөр сэлтээр надтай тэнцүү болсон байна. Яавал сайн бэ? гэсэнд дотоод түшмэдийн дотроос нэг нь
– Салэнагийг авчрахаар манай эндээс явуулсан тэр хүн урьд хааны зоогийг үйлдэж байхын цагт гал ба гэгээгүй боловч түүнээс алд дүүрэн гэрэл гарч байдаг хүн байсан. Тэр буян ихтэй тул бид нар цэрэг мордуулах тэргүүтнийг үйлдэвч алагдах болно. Хаан нь хөвгүүнгүй тул түүнийг хөвгүүнээ болгож, хан төрийг тэр хоёрт өгч хаан өөрөө номыг үйлдвээс зохистой болов уу хэмээн айлтгав.
Бас нэг түшмэл босоод
– Манай тэр хүн хаашаа ч явсангүй сууж байгаа ба бид хатан болгон өргөмжилсөнгүй. Өөрөө ирсэн хүүхэн байна хэмээн хаанд айлтгав.
Тэр хаан нэжгээд заан унасан арван түшмэл дагуулж тэдэнтэй уулзахаар очихыг шийдвэрлэв. Түшмэдийн дотроос нэг нь
– Түүнд өгөх эрдэнэ тэргүүтнийг авч очихгүй юу? Хэрвээ тэр омогшиж хөшүүрхвээс өргөлийг өгөх хэрэгтэй. Дээрэнгүй омог эс гаргаваас хишиг болгон хайрлаваас болно хэмээн айлтгасанд хаан
– Тэр зөв байна гээд гурвалжин чандманийг авч одов. Түүний харшийн дэргэд хааныг хүрэхэд тэр хүн
Анх албат байсан тул би угтахаар явна гэсэнд хатан
– Чи бол их төрөлхтөн мөн. Тэр бол өглөг өгсөн хаан мөн гэв. Хаанд алтан ширээ зассанд
– Алтан ширээ үл таарна гээд хаанд лавай ширээ засав.
Чингээд алтан ширээн дээр тэр хүн сууж хатан оюу ширээн дээр сууж байв. Тэр хааныг угтуулахаар түшмэдийг илгээв. Тэр хаан харш дотор ирэв. Тэр хаан охины сүр жавхланд тэсэлгүй сандран мэгдэж хан хөвгүүн хатан хоёрт мөргөв. Тэр хүн анх албат байсны учир хариу мөргөл үйлдсэнд хааны хамар хөлийн үзүүр хоёр нийлээд хаан босож үл чадав.
– Юу болов гэсэнд хатан Салэнаг ийн айлтгав.
– Хаан урьд төрлийн өглөгч хаан мөн. Их төрөлхтөн чи галав турш буян чуулганыг хураасан дээдэс мөн. Одооноос хойш мөргөлийн хариуг бүү үйлд гэж танд захиж айлтгая хэмээн хэлсэнд тэр хүн
– Ширээнээсээ буух буюу? Хэрхвээс сайн буй гэсэнд
Их төрөлхтөн чи алтан ширээн дээр сууж бай. Түшмэд хааныг төлөөлж буй гээд, зуу зуу мөргөвөөс хаан босох болно гэв. Дэргэд байгаа түшмэд, тэр хүнд зэрэг зэргээр мөргөсөнд хаан гэнэт босов. Түүнээс хааныг лавай ширээнд суулгаж, өргөл хүндлэлийг бүрэн төгс үйлдэв. Хаан нь мөргөлийн харамжинд чандманиа өргөв. Тэндээ зарлиг яриа зөвшилдөж хатан Салэнаг хаанд
– Үйлтэй эм шулмасыг аминдаа хор хийхээс өмнө дэргэдээ авчирч их төрөлхтнийг өргөн хүндлүүлэх юм сан. Гэтэл тэр амиа хорлож дуусав хэмээн хэлэв. Нэг түшмэл босож мөргөөд хатан Салэнагт
– Тэр амиа хорлож үхээд бүгдээс хоцрогдов уу? гэсэнд Салэнаг
– Тэр хүүхэн огт байгаагүй бол энэ албатууд бүрэлгэгдэж балрах байсан учир, тэр өөрөө албат нарт ач тус их болсон гэв. Тэр түшмэл
– Тэр хэдийн үхсэн болбоос өөр нэг хатан аваад хааны үндэс тасрахгүй. Албат иргэд дэлгэрэн жаргах байсан биш гэсэнд хатан өгүүлрүүн
– Энэ их төрөлхтөн надтай урьд насны ханилсан нөхөр мөн учир, би буман мангасыг дагуулж ирвээс хааны энэ албатууд ганц ч хоног болохгүй бүгдээрээ бүрэлгэгдэж сүйднэ. Сүйдлэгдээгүй мэнд үлдсэн нь энэ хүүхний ач хэмээн мэдэх хэрэгтэй. Хаан чи ч одоо хэрсүү ухаантай байна. Цэрэг татах тэргүүтнээр угтсан аваас өөрөө сүйдэж бодтой хилэнц болох байсан билээ гэсэнд тэр хаан Салэнагт
– Би урьд төрөлдөө буян хураасан минь хөвгүүн ба охин та хоёроос үлэмж болох өөр юм байхгүй тул маргаашнаас би өөрөө номын хүрээнд сууя. Албатыг та хоёрт өргөе гээд тэр хаан хаан төрөө хатан Салэнаг, хан хөвгүүн хоёрт өгөв.
Тэр голын эхэнд үлэмж номын газрыг байгуулж хан төрийг тэр буянт хоёр барьснаас арван таван, битүүний зургаан цаг тэргүүтэнд мацаг барихын ёсыг мөн дэлгэрүүлж хан төрийг номчлон тэтгэв гэсэнд Сайн амгалан явдалт
хаан
– Тэр хүн буян ихтэй еэ хэмээн үг алдсан тул
Хүүрт үг хэлэв хэмээн төмөр торыг гал бадартал гурав дэлдээд харцага адил хүр хэмээн араас алдруулав. Тэр,
Хийдэд очвоос ламын зарлигийн зэмлэл ирэх болно хэмээн сэтгээд, хүүрийн газарт буцаж явав. «Хала, Хала» гэсэн хүүрийг тогшуураар дэлдэж, «Хүлү, Хүлү» гэснийг алхаж гишгэлсээр урьдын модны дэргэд очив.
Үржинбадам Ишчойжил хоёрын урьд төрөлдөө буянтан болж мэндэлсний арван зургадугаар бүлэг болой.

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Jul.25.10 1:41 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Bayarlalaa Buru :)
unshaad l yavaad baina ... suuliin hed ni bol yeroosoo medehgui ed bn :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.25.10 2:00 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 12:50 pm
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
Buru wrote:
Үлгэр байхаддаа

Аан аймшгийн үлгэр юм уу

_________________
but i'm a creep


Top
   
PostPosted: Jul.28.10 12:25 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
ГАХАЙ ТӨЛГӨЧ ЭР, ЭМ МАНГАСЫГ НОМХТГОСОН БҮЛЭГ ОРШВОЙ

Бас хан хөвгүүн тэр модыг хутгаар цавчаад
– Лам минь Наганжуна Зүрхэн мөн. Би өөрөө Сайн амгалан явдалт хаан мөн. Тор минь есөн нүхт төмөр мөн. Тогшуур минь хүрэн сэндэн мод мөн. Хүлэг минь мэхт гинж мөн. Хутга минь чулуу огтлогч иртэй мөн. Тостой гурил минь барагдашгүй идээ мөн. Хүүр чи буухгүй буюу? Модыг чинь унагана гэсэнд тэр хүүр бууж ирэв. Түүнийг тогшуураар цохиод торонд чихээд хүлгээр хүлж үүрээд долоо найман алхам явтал хүүр
– Хан хөвгүүн, Хан хөвгүүн. Эсбөгөөс хан хөвгүүн нэг түүхийг ярьтугай. Эсбөгөөс би нэгэн үлгэрийг ярина. Сонсогтун гэхэд хаан үл зөвшөөрсөн байдлаар толгойгоо нааш цааш сэгсчсэнд хүүр өгүүлрүүн
– Нэг их голд хаан ах дүү долуул байжээ. Бас нэг оронд хэдэн цөөхөн айл байв. Тэдгээр айлын дотор хэрсүү хүүхэн байв. Түүний эр нь бараг дуун гарч ярьдаггүй, бүсээ ч бүсэлдэггүй, зүв зүгээр сууж байдаг ажгуу. Хожим нэгэн үед цас орж байхад тэр эр ганц удаа гадагш явжээ. Малчин айл нүүсэн нутаг дээрээс нэг хэрээ бяцхан цагаан тосыг олж авч яваад түүний дэргэд унагасанд тэр эр хэсэг тосыг гэртээ авчирч эхнэртээ өгүүлрүүн
– Эр хүн гэдэг чинь хэвтэж баймааргүй юм байна. Гадуур хэсэж яваад энэ цагаан тосыг олж ирэв гэсэнд эхнэр
– Хэвтээд байвал бүтэх юмгүй. Эр хүн хэвтвээс сумны толгойг алдана. Сумны толгойг алдваас дайсны толгой хөшүүрнэ. Бүсгүй хүн хэвтвээс ээрүүлийн толгойг алдана. Ээрүүлийн толгой алдваас хувцас тамтаг болно гэдэг билээ. Эр нөхөр хэсэж явбаас аз заяа нэмэгдэж, аливаа эдээр элбэг болно гэхэд тэр эр эхнэртээ
– Надад чи нэг сайн морь, эмээл, хувцас, мөч мах, түүн дээр нэг тэрмэн дээл, толгойд өмсөх нэг цагаан малгай, нум сум, саадгийн хамт годил тэргүүтэн өвч бүрэн нэг сайн нохой уяаны хамт бэлдэгтүн гэв. Эхнэр нь түүний юу хэлснийг ёсоор бэлтгэв.
– Гэр, хувцас хэрэглэлүүдээ өмсөж зүүгээд нохойгоо хөтөлж, морио унаж одов. Эзгүй голд хүрэхэд нэг үнэг явж байгаа харагдав.
– Урьд учирсан олзны дээд үүгээр үнэгэн малгай хийнэ. Элбэг хангалуун больё гэвэл эдийг нягтлан эс хурааваас үл болно хэмээн мориныхоо түрүүнд нохойгоо гаргаад үнэгэнд турхирсанд тэр нохой маш хурдан хөөхөд үнэг нүхэнд шургав. Тэр эр очиж мориноосоо буугаад нохойг морины цулбуураас уяж, нум сум, эсгий дээлээ тайлаад эмээлийн урд хойд ганзаганд ганзагалав. Цагаан малгайгаар үнэгний нүхийг бөглөж нэгэн том чулууг аваад үнэгний нүхийг түншсээр нүхний мухарт хүрэхэд цагаан малгай дээш хөдлөв. Түүний дээрээс нь нэг чулууг хаямагц үнэг гарч дутаасан ба нохой түүний хойноос хөөв. Нохойн уяаг морины цулбуураас уясан учир, түүний хойноос морь ч давхисанд өөрөө чармай нүцгэн хоцров. Санааширч
– Юу ч үгүй гэртээ хариваас эхнэр зэмлэх болно хэмээн санаж нэг даваа өөд авирч гарав. Тэр даваан дээрээс харсанд хааны нэг их харш байв. Тэр даваанаас бууж очиход шөнө дунд болоод гадна хүнгүй байв. Тэрбээр морь мал тэжээдэг овоолсон өвстэй газар хүрч өвсөөр биеэ олон давхар хучаад дөнгөж нүдээ харж болох төдий болгож хүнд үзэгдэлгүй хэвтэж байв.
– Чингэтэл хааны авхай гарч ирэв. Харшдаа тогтож суудаггүй тэнүүлч эр авсан тэр авхай, түүний дэргэд ирж шээгээд босоход нь түүнд байсан хааны сүлдний том оюуны оосор нь тасраад унав. Түүнийг өнөөх эр харсаар байсанд нэг үнээ ирээд оюуны дээр баас алдав. Бас хэвтэж байсанд нэг зарц хүүхэн ирээд тэр баасыг авч хашааны завсарт нааж орхиод явав. Түүний маргааш өглөө наран ургах үеэр хааны хотод байгаа улсыг цугларуулан
– Хааны авхайн хүзүүн дэх сүлдний оюуны оосор тасраад гээгджээ. Үүнийг албат эр хүн олвоос түшмэлийн шадар болгоно. Эм хүн олвоос хатны шадарлагч болгоно хэмээн тунхаг тараав. Түүнд шоочин, төлөгчин, толь буулгачин ба бусад цөм эрж сураглав. Дараа тэр эр өвсөн дундаас тал биеэ цухуйлган сууж, бас босож зогссонд олон хүн түүнийг үзэхээр цугларч бүчив. Тэр
– Та нар цуглаад юу үйлдэж буй гэсэнд хааны нэг түшмэл түүний дэргэд очоод
– Ийм хүнд илт мэдэл байх магадгүй гээд
– Хааны охины хүзүүнээс нэгэн оюуг алдсан тул эрж сурж явна хэмээн өгүүлэв. Надад хэрэглэлийг бэлтгэвээс би илт мэдэж болно гэв.
Юу хэрэглэх вэ? хэмээн асуухад
– Нэг цагаан шийдэм, таван өнгийн хивээр чимсэн нэг гахайн толгой, оготор эсгий хэвнэг дээл, малгай гутлыг авч ирвээс илт мэдээд хэлж өгнө хэмээн өгүүлсэнд тэр түшмэл түргэн гүйж яваад
– Хувцасгүй нэгэн галзуу мэт хүн мэргэлж болно хэмээн өгүүлж байна гээд түүний захисан юмыг хүргэж ирэв.
Тэр дээл гутлыг өмсөж гахайн толгойг гартаа бариад хүмүүсийг дараалан
– Энд байна уу? хэмээн гахайн толгойгоороо заасаар явав. Тэр эрийн гахайн толгойгоор заагдаагүй бусад хүмүүс нь
Бидний хэн дээр тохогдож ирэх бол доо хэмээн бодоцгоож байв. Тэр эр хүн бүгдийг зааж гүйцээд өчигдрийн оюутай баасыг заан
– Энд байна гэв. Баасыг сөхсөнд оюу гарав. Тэр хүнийг дотогш урин залж өргөл хүндлэлийг бүрэн төгс үйлдэв.
Түүнд сайныг үйлдсэний хариуд юу хэрэгтэй вэ? гэсэнд
– Их хэрэгтэй юу хайрлахаа та болгооно буй за.
Та сайн илт мэдсэн тул үл таарах юм өгч болохгүй. Таны өөрийн сэтгэлд юу таалагдаж буй. Түүнийг чинь өгье гэв.
Чингэвэл та надад бүрэн хэрэглэлтэй морь, түүний дээр монгол маягийн хувцас, нум саадгийг ганзагалж, морины цулбуураас төмөр гинжтэй нохой уяж, далан дээрээ цагаан малгай тавьсан үнэгийг урд нь явуулж, түүний хойноос нохой морь хоёр явж буй тийм нэг юм хэрэгтэй гэсэнд хаан баясаад түүнд өргөл хүндлэлийг бүрэн төгс үйлдэж, үнэгийг тусгайлан барьж авч ирэв. Үнэгэнд цагаан малгай өмсүүлэн хүзүүгээр оосорлоод ганцааранг нь явуулж, морь, эмээл, дээл, нум саадаг тэргүүтнийг түүний хэлсэн ёсоор өгсөнд баясав. Түүнд бус бас юмыг ч өргөв. Хаан түүнд
Төөрөлтгүй илт мэдэгч, гахай төлгөч багш хэмээх алдрыг өргөмжлөн өгсөн тул илт мэдэгчийн алдар маш их болов.
Түүнийг хүргэхэд бэлтгэсэн мах, тос зэрэг үүрэх юм бүгдийг ачиж эхнэрийн байгаа газарт хүргэж явуулав.
Үүдний гадна хүрэхэд түүний өөрийн нохой морь хоёр хүрч ирсэн байжээ. Эхнэр ч тэднийг ирэхэд маш баясан дотогш урин залаад, хүргэж ирсэн хүмүүст идээ ундаа бүрэн төгс өгөв. Хүргэж ирсэн хүмүүс буцаж харив. Эхнэр нь
– Ээ эрийг минь тэнгэр чөтгөр авав гэж бодоод шоо төлгө тавиулж, гүрэм хийлгэв. Энэ хэрэглэлүүдийг хаанаас авч ирэв? гэхэд, тэр урьдын учир шалтгааныг нягт ярьж
Хааны сүлдний оюуг олсны хөлс мөн. Их эд биш буюу? гэсэнд эхнэр
– Бидний энэ морь, нохой, хэрэглэл юм ирсний сүүлд чи өөрөө ч ирсэн тул их эд юмтай болов. Сүлдний оюуг олсны шангийн эд нь даанч өчүүхэн байна. Би айлтгал бичиг өргөх хэрэгтэй болов гээд тэр эм нь эрээ бичсэн болгон айлтгал хийж хаанд хүргүүлсэн бичигт
– Төгөлдөр хааны биед их гай байснаас сүлдний оюуг гээсэн тул, ёгтлон бэлгэдэж хувцас хэрэглэлүүдийг танаас айлтгаж авсан билээ. Одоо надад сүлдний оюуны төлөө аль хэрэгтэйг өгнө гэж амласнаа таалалдаа анхаарна уу хэмээн бичзэд өргөжээ. Хаан түшмэдтэйгээ хэлэлцсэн нь
– Түүнийх зөв. Гээгдсэн сүлдний оюуг энэчлэн мэдсэнд тийм бага юм өгч яаж болох вэ гээд алт, мөнгө, зэс төмөр, эд агуурс, үхэр адуу, хонь тэргүүтэн барж дуусашгүй их юмыг тэр хоёрт хайрлан өгөв. Чингээд тэр хоёр жаргалтай сууж илт мэдэгчийн нэр их алдаршив.
Тэр цагт тэндээс олон даваа голын чанад Номч хаан ах дүү долуул хан төрийг номчлон тэтгэж байжээ. Нэг хатныг авах гэвч тэдэнтэй тэнцэх нь эс олджээ. Нэгэн үед ах дүү долуул ой цэцэрлэгийн дунд зугаацан явахад тэнд гоо үзэсгэлэнт охин нэг эр хайнагтай явж байв.
– Та хоёр юу хийж буй? Хаанаас ирсэн бэ? гэсэнд охин
– Би урд зүгийн хааны охин. Энэ хайнагийн хойноос дагаад энд ирлээ гэв.
Чингэвээс бид ах дүү долуул эхнэргүй учир, гэргий маань болох уу? гэсэнд «Больё» гэжээ. Охин хайнаг хоёр мангасын орноос ирсэн учир нь «Төвдийн оронд буй Номч хаан ах дүү долуул хан төрийг номчлон тэтгэж байна. Тэд нар улам өрнөн ялваас бидэнд цэрэг ирүүлэх учир очиж номхтгох хэрэгтэй. Цэрэг мордуулавч дийлэх эсэхийг мэдэхгүй. Аргаар номхтгох гэвээс хэнийг илгээвээс сайн бэ? гэсэнд тэдний дотроос их хувилгаантай мангас эр, эм хоёр «явья» гэж андгайлсан учир номтхгох ажилд тэр хоёрыг илгээв. Эр мангас нь мухар хүрэн хайнаг болон хувилж, алт мөнгө, зэс төмөр олныг тээж ирэв. Эм мангас гайхамшигт тунгалаг царайтай, үзэсгэлэн гоо охин болон хувирч ирэв. Хааны гадна ирээд хааны хотын хэрмийн ёроолд сууж алт, мөнгө тэргүүтний худалдаа хийж, олон зүйлийн эрдэнийг байн байн цухалзуулж байхад
– Өлөг эд бараа бүрдсэн их юмтай гайхамшгийн охин байна хэмээн их алдар цуурайтав.
Тэр үг, хааны сонорт хүрэв. Хаан нь харшийн орой дээрээс болгоов. Охин ч чандмань эрдэнэ тэргүүтэн чимэг хувцас зүүж өмсөж худалдаа хийсээр сууж байхад хаан охиныг үзээд сэтгэл автав. Хаан язгуур үндэс сайн мууг асуулгаж хүн илгээсэнд охин
– Би Энэтхэгийн зүүн зүгийн нэг хааны угсаа мөн. Өлөг эдлэл эрдэнэ худалдах ба орон нутгийг үзэж одоо буцаж явна гэв. Хаанд түүний учрыг айлтгасанд хаан баясаж хааны угсаа болбоос өөрийн хатан болгон авья. Нааш ирүүлэгтүн хэмээн айлтгав. Түүнийг дотор дуудаж, хан төрийн хатан болгож бүгдийг дааттав.
Нэг хоёр жил өнгөрөхөд хаан хүчир өвчин тусаж халив. Бусад ах дүү нь дараа дараагаар хаан сууж, түүнийг хатан болгосоор байгаад удалгүй үхдэг байв. Тэр охин нь гоо бөгөөд хоол архийг амтлан болгодог, газар тарианы үйлдвэрт мэргэний учир охиныг тэвчиж чадахгүй хатан болгосоор байжээ. Ардууд ярихдаа
– Энэ хатан ер нь тохиромжгүй байна гэлцэх болов. Хамгийн бага дүү нь ширээнд суусанд
– Эмийг ч тусгай нэгэн байшинд байлгаваас тохиромжтой гээд унтлагын жижиг сайхан байшинг хотын өнцөгт барив. Охин ч нойрсох байшиндаа асрагчийг байлгав.
– Хан хөвгүүн одоо халих бололтой. Хэрхвээс сайн болох буй хэмээн түшмэд албат нар зөвлөлдөхөд
– Өөр нэгэн оронд төөрөлгүй илт мэдэгч гахай төлгөч буй. Түүнийг урин залах буюу үзүүлэхээр очих аваас сайн гэв. Гурван шадар түшмэд, олон ард түүнийг эрж олох ба урин авчрахын тулд явсаар тэдний үүдэнд хүрэв.
– Та нар юунд ирэв гэсэнд саяын учир шалтгааныг нягтлан хэлээд
– Их төлгөч таныг урин залахаар ирэв гэв. Тэр эхнэрийнхээ дэргэд очоод
– Ноднин их сайн болсон бөгөөд одоо урьд жилийн адил болох болов уу? гэсэнд эхнэр
– Одоо эс очвоос энэ морьтой хүмүүс буцаад явчих болно. Урьд жилийнхээс илүү сайн болох буй за. Очвоос сайн. Урьд мэт их буян ирэх нь гарцаагүй. Айж чичрэх хэрэггүй. Сэтгэлээ бататгах хэрэгтэй. Бид нэг юм нэхэх гэхэд оосор шөрх олддоггүй шүү. Хэрвээ хааны өвчин эдгэрвээс ташрамд шөрх олж ир гээд тэд нартай цуг явуулав.
Тэр хааны харшид хүрч, хааны нойрсох бяцхан байшинд дэрний дэргэд гахайн толгойг тавьж, гүр рагша эрхийг барьж бясалгал хийж суув. Тэнд хатан ирээд илт мэдэгчид зоог барьж архийг ч дахин дахин хундага дүүргэн барьж
– Хааны өвчнийг арилгахыг та мэдтүгэй хэмээн хэлээд буцаж одов. Тэр шөнө сайн тахилыг үйлдэж хаан ч сэргэж амар болов. Хаан зарлиг болруун
– Мэргэн төлгөч ирсэн учир, миний өвчин намжлаа хэмээн айлдав. Төлгөчийн харах цагт хаан уужирч амраад дув дуугүй болсон байв.
– Энэ нь муудаж доройтоод үхэж байгаа буюу хэмээн санаж, төлгөч айгаад шөнө дунд
– Дутааж очих газар байваас дутаая хэмээн бодов. Чингээд балинд хатгасан гахайн толгойг сугалан авч хааныг нойрсон амарч байх үед нойрсох байшингаас гарч яваад морины хашаанд хүрсэнд адуучин «Хүүе хаая» хэмээн хашхирав. Дутаах газар олдсонгүй. Хонины хашаанд очсонд хүмүүс урьд адил хашхирав. Бас тэр хавьд байгаа малын том хашаанд очиход мал энд тэнд тархай хэвтэцгээж, хаалганы дэргэд том цээжтэй хүрэн хайнаг хэвтэж байв. Тэнд саатаж болохгүй хэмээн бодож түүний сэрвээн дээрээс нь бариад мордохыг завдсанд тэр хайнаг гэнэт боссон учир, төлгөч өнхөрч унав. Төлгөч хашааны хажуунаас тэр хайнагийг хаа очсон газар хөөж занчив.
Хайнаг мэгдэн сандарч үүд нээгээд дутааж явав.
– Адгуус хаалга нээхийг мэддэг байжээ гээд түргэн харах гэж гараад хойноос нь элдэхэд хатан үүдийг нээж өгөөд хайнаг шат өөд авирч оров. Тэнд төлгөч нууцгай чагнасанд охин
– Юу болов? хэмээн асуусанд
– Илт мэдэгч тэр төлгөч намайг мэдэж эрж олж очоод сэрвээнээс зуурав. Дутааж чадахгүй байтал чулуугаар нүдэж алах шахав гэсэнд хатан айгаад
– Яавал сайн бэ? Бид хоёрыг тэр яаж үгүй хийх бол гэсэнд
– Одоо бид хоёр үхэхийн муугаар үхэх болно.
– Дутааваас сайнгүй юу? гэхэд
– Дутаагаад гэтэлж гарахын горьдлогогүй. Илт мэдэлт тэр арга ридитэй тул маргааш биднийг ингэж устгах нь бололтой. Маргааш наран ургахад албат ардуудад
– Хүн бүр нэжгээд багаж авч ир гээд түлээ авахуулахаар голын эхэн өөд явуулна. Над руу зааж
– Энэ мухар хайнагийг эмээллэгтүн гэнэ. Илт мэдэгч намайг унаж ташуураар занчиж голын эхэнд очиж түлээний ажил хийлгэнэ. Тэнхээ тасарч арай чарай уруудаж ирэхэд «Галын мандал үйлдэнэ» гээд гадна энэ хавьд түлээ зэрэглэж бид хоёрыг хүлж галын дотор хийнэ хэмээн өгүүлж бие биеэн тэврэн
– Бид хоёрыг мангасын хаан ийм юманд хүргэв гэлцэж хошуугаа нийлүүлэн уйлалдаж байв.
Чингэхэд төлгөч маш баярлаж, нойрсолгын байшин өөд буцаж очив. Хаан сайн унтаж амарсан тул дуу нь тод тунгалаг гарч байв. Төлгөч гүр рагша эрхиэр хааныг адислаад
– Хааны бие сайжирч байгаа юу? Юу болж байна? хэмээн асуусанд
– Лам ирснээс хойш дотор уужирч өвчний эвэршилгэ нугарч бие амсхийж сэргэлээ гэв. Тэр бясалгалыг үйлдэж байгаа маяг гаргаж суух цагт хатан сайн архийг дахин дахин согттол барьж, ламын дэргэд нэгэнтээ мөргөж
– Хааны өвчин магад арилж сайн болох болов уу хэмээн айлтгасанд төлгөч
– Хааны өвчин бол асар их хүчтэй адын хорлолоос үүссэн байна. Гал мандлыг үйлдэх хэрэгтэй тул хайлах тос, нүнжиг тостой идээний зүйлийг бэлдэгтүн гэв. Тэр хатан хааны дэргэд очоод
– Урьд шөнө бие лагшин чинь аль хэр тунгалаг байв? гэсэнд
– Ламыг ирснээс хойш бузгай сайн болж байна. Ламын захиж айлтгасан хэрэглэлүүдийг түргэн бүтээгтүн хэмээн зарлиг захиа хайрлав. Чингэхэд хатан айгаад хаалгаар год харайн гарч одов.
Өглөө болж шадар түшмэд ба орны эрхэм настай хуучид
– Гахай төлгөч ирснээс хойш хааны бие лагшин тунгалаг болж буй болов уу? гээд бүгдээрээ тэнд цугларч шивнэлдэн ярьцгааж байв. Хаантай уулзуулж болох эсэх тухай айлтгалыг Шимбун (Нойрсолгын ноён)-аар уламжлав. Хаан
– Бие нэлээд сайжирч байна. Орж болох эсэхийг ламд айлтгагтун гэв. Ламын зарлиг
– Аднуудыг бясалгалаар эрхэндээ оруулсан тул хааны бие сайжирч тунгалаг болж байна. Тэд бүгдийг дотогш дуудагтун гээд бүгдийг дуудаж оруулсанд тэд нар баясаж ламд мөргөж, бас хаанд ч мөргөж бие лагшины мэндийг асууж айлтгав. Чингэхэд нойрсолгын өрөөний үүдийг хаагаад лам зарлиг захиаг хайрласан нь
– Хааны өвчнийг язгуураар нь арилгахыг хүсэх үү? гэсэнд
– Яавч хүснэ. Энэ хаан халиваас Номч хааны үндэс тасрах болно хэмээн айлтгав.
Чингэвэл танай хатан эртэйгээ хоёул хааны үндсийг таслахаар мангасын орноос томилогдон энд хүрч иржээ. Энэ хоёрыг галд түлвээс хааны үндэс үл тасрах бөгөөд хан төр ч дэлгэрэн мандах буй эа гэв. Лам хаанд
– Үүнийг түлж чадах уу? гэсэнд хаан зарлиг болруун
– Манай ах нарын эхнэр нь болж, бид ах дүү бүгд эхнэрээ болгож байсан тул үүнийг түлэхэд өрөвдөлтэй. Үүний эрийг түлвээс ялгаваргүй их үйл болно. Тэр эр нь хаана байгаа вэ? гэсэнд
– Эр нь энэ эмтэй ханилж байдаг мухар хайнаг тэр мөн. Миний үгийг сонсвоос хоёулыг түлэх хэрэгтэй гэсэнд түшмэд босоод
– Лам илт мэдлийг эрхшээсэн тул ламын юу айлтгаснаар болгож хоёулыг шатааваас сайн. Тэр хоёр ирээд хааны үндэс угсаанд тотгор хийсэн тул бид ламын зарлигийн ёсоор бүтээвээс зохино гэв.
Хаан ч ламын зарлигийг зөрчихгүй учир ламын өлмийд сөгдөв. Тэдний тухай гадагш үл ярихыг андгайлав.
Харьяат албат нөхөр зарц нар, ачаа зэргийг авч голын эхэнд галын мандал үйлдэх мод бэлтгэхээр очив. Лам ч «Явья» хэмээн
– Мухар хайнагийг эмээллэгтүн хэмээн айлдаж гахайн толгойг ишлэн барьж түр рагша эрхийг мухар хайнагийн сэрвээ руу унжуулж мордоод голын эхэн өөд явав. Зарц, цэргийн хамт, мод огтолж байхад
– Та нар ядарч зүдэрч байгаа буй за. Мухар хайнагийн эмээлийг хуулж ав. Түүнд сүх өгөөд мод огтлуул. Тэр урьд үүд нээж шат өөд авирч байсан тул мод огтолж чадна хэмээн айлдав. Сүхийг гарт нь бариулж мод огтлуулсанд хүн бүхэн итгэмжилж модыг унагаалгаад бүгдийг мухар хайнагт ачиж хааны харшид хүргэв.
Төлгөч түшмэд албатуудад зарлиг буулгаж, моднуудыг дөрвөлжин зэргэцүүлээд төлгөч хааны дэргэд очиход хатан амиа арчлахыг бодож хааны дэргэд очсон байв.
– Тэнд би, тэдний дүрсийг түлэх зуухыг бэлхэн болгов. Та түшмэд, хатад тос нүнжигтэй идээний зүйлийг цуглуулж гүйцсэн буй за. Одоо түргэн авч ирэгтүн гэсэнд тэр хатан хүү санд очиж нүнжиг тос идээний зүйлийг үүрч авч ирэв. Хаан, төлгөчид
– Ялах арга ба сахиулсныг үйлдвээс хатан минь амьд үлдэж чадах болов уу? гэсэнд
– Гаднын Ядам сахиулсуудын зоог болох хэргийг эмийн эрээр үйлдсэн юм. Урьдын хаадыг ч хатан идсэн болой. Би ирсэнгүй бол чамайг ч идэх л байсан. Хаан чи өөрөө байшин дээрээс болгоож байгтун гээд тэндээс төлгөч морилов. Тэр цэргийн хүмүүсийн дундаас аль их хүчтэнээр
– Энэ хоёрыг хүлэгтүн гэсэнд тэр хоёрыг маханд нь шигдтэл хүлгээр чанга хүлэв.
– Мангасын орноо байдаг жинхэнэ өөрийн дүрсийг гаргах уу, үгүй юу? хэмээн өгүүлж толгой бөгсгүй тогшуураар нүдэж занчсанд хатан
Ичгүүртэй боловч өөрийн дүрсийг үзүүлвээс зохистой бөгөөд зовлонгийн түргэн нь дээр гээд тэр, гадас адил соёотой хоёр толгойтой мангас болсонд түүнийг хүлэв. Хүлмэгц тэр хатан, гадас адил соёогоо ярзайсан, хөхөө мөрөн дээрээ хаясан эм мангас болов. Тэр мангасыг галд хийсэнд эм мангас
– Мангасын хаан бид хоёрыг энэ мэтийн зовлонд хүргэв хэмээн маш их гашуудан цурхирав. Их бархирсан ба өөрийн дүрсийг үзүүлсэн тул хаан итгэмжлэв. Түшмэд, албат ч цөм итгэмжлэв. Нүнжиг тоснуудыг түүний толгой руу цутгасан учир, агшин зуур түлэгдэв.
Тэр ламыг дотогш нь залж хаан түшмэд ламыг бурхан хэмээн үзэж мөргөөд
– Ламд нэг өргөл өргөхийг таалалдаа анхаарах болов уу хэмээн айлтгасанд
– Аяа хаантан минь. Бэлтгэж чадах уу? Надад хэрэглэгдэх юм маш олон буй гэсэнд
– Лам танаас өөр ач ихтэй нь үгүй тул манай албатад буй буюу санд байх аваас өргөнө гэв. Төлгөч ийн айлдав.
– Надад арван хоёр оосор, арван гурван шөрх хэрэгтэй тул бэлтгэж чадах болов уу? гэв. Хаан
– Тийм юм хялбар гээд хүлэг дээс шөрхүүдийг өргөж хэвнэг дээл, малгай тэргүүтэн ба их том нөмрөг, бас хэрэгсэл, зааны ачаануудыг өргөв. Хааяа хааяа урин залж, насны авшиг тэргүүтнийг айлтгаж байх соёрхлыг гуйв. Чингээд лам бэлгээ аваад морилоход хаан түшмэд гурав дөрвөн бээрийн газарт хүртэл үдэж гаргав.
Чингээд төлгөч эхнэрийнхээ дэргэд очсонд тэр эхнэр мөргөж угтаад
– Хааны лагшин тунгалаг болов уу? гэсэнд
Хааны лагшин тунгалаг болсон. Чиний хэргийг бүтээсэн гэв. Тэнд хүрч ирсэн шөнө хүмүүсийг
– Түр хүлээж байгтун гээд эхнэр түшмэдэд сургаж захисан нь
– Одоо энэ хүлгүүдийг ёгт бэлэгт хэрэглэн авсан байна. Арван хоёр хүлэг нь хааны үндэс арван хоёр үе болтол дэлгэрэн мандахын бэлгэдэл, арван гурван шөрх нь таны хамт арван гурав байгаагийн шинж мөн. Хааны бие амины тотгорыг арилгасны их өглөг юу хайрлахаа хаан өөрөө мэдтүгэй гэсэн айлтгал бичгийг хамт ирсэн хүмүүсээр өргүүлэв. Тэр хүмүүс буцаж очоод хаанд ламын зарлигийн бичгийг өргөсөнд хаан түшмэд бүгдээр түүнийг зөвшөөрч чандмань эрдэнээр толгойлуулсан алт, мөнгө, зэс, төмөр, морь, заан үхэр тэргүүтэн ба нутаг, хувцас торго лугаа сэлтийг өргөв. Чингээд хаан, улс орноо урьдаас илүү өрнөн дэлгэрүүлж номчлон тэтгэх болов. Төлгөч ч урьдаас мэдлэг нь агуу их болж номын суурь төгөлдөр болжээ гэсэнд хаан,
– Энэ хүн буянтан болсон ба эхнэр нь түүнийг өөд татсан байна хэмээн үг алдсанд
Хүүрт үг хэлэв хэмээн төмөр торыг гал бадартал гурав дэлдэж, харцага мэт хүр хэмээн хүүр алдуурав. Бас хааны бодолд Миний лам захихдаа: «Хүүрт үг бүү хэлэгтүн гэсэн бөгөөтөл түүний олон ярианд сэтгэл алгасаж үг алдав. Хүүргүй очвоос зэмлэл ирнэ» хэмээн санаж, бас тэр хүүрийн газар өөд буцаж одов. «Хала» гэсэн хүүрүүдийг тогшуураар дэлдэж, «Хүлү» гэсэн хүүрүүдийг алхаж гишгэсээр тэр модны дэргэд хүрэв.
Хүндэт гахай төлгөч хааны амь биеийг зольж, үндсийг таслахад хүргэсэн эр, эм хоёр мангасыг номхтгосны арван долдугаар бүлэг болой.

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Jul.28.10 1:10 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
БУЯНТ ОХИН ТӨРСНИЙ БҮЛЭГ ОРШВОЙ

Хан хөвгүүн хутгаар тэр модыг цавчиж
– Лам минь Наганжуна Зүрхэн мөн. Би өөрөө Сайн амгалан явдалт хаан мөн. Тор минь есөн нүхт төмөр мөн. Тогшуур минь хүрэн сэндэн мод мөн. Хүлэг минь мэхт гинж мөн. Хутга минь чулуу огтлогч иртэй мөн. Тостой гурил минь барагдашгүй идээ мөн. Хүүр чи буухгүй буюу? Модыг чинь унагалаа гэсэнд тэр хүүр бууж ирэв. Түүнийг тогшуураар дэлдэж торны дотор чихэж, хүлгээр хүлж үүрээд явав. Долоо, найман алхам явтал хүүр
Хан хөвгүүн. Хан хөвгүүн. Эс бөгөөс та нэг үлгэрийг яригтун. Эс бөгөөс би нэг үлгэрийг ярья. Сонсогтун гээд ийн өгүүлрүүн:
Нэгэн их голын хаан хатан хоёр нас хөгшрөхөд хамаг албат ард
Манай хаан хатан хоёроос хөвгүүн охин хоёрын нэг эс төрвөөс хааны үндэс тасрах болно хэмээн сэтгэцгээж байв. Нэгэн үе болоход хөвгүүн тогтоод есөн сар гүйцээд арван сарын нүүр үзэж гурван бүтэн хоног, үдийн хагас дөрөв тав мөч болохын үед цэцгийн хур бууж, муу санаатай хүн сайн санаатай болсон зэрэг шинж тэмдэг үзэгдэхүй лүгээ номын хан хөвгүүн мэндлэв.
Тэр хан хөвгүүн мэндлээд найман нас хүрэхэд хаан эцэг хатан эх хоёр нь хальж одов. Чингэхэд тэр найман настай хан хөвгүүн хаан ширээнд суужээ.
Өөр газарт байсан нэг их хаан түүний эх эцэг хальсан ба бяцхан хан хөвгүүнээс өөр эзэнгүй хэмээн сонсож гурван буман цэрэг татаж хааны нутгийг булааж авахаар ирэв. Гэвч хан хөвгүүний их буянаар тэр голд урьд үзэгдээгүй их ус урсав. Цэргүүд тэр усыг туулж гатлая хэмээн санаж захад ортол усны урсгал улам хүчтэй болж нэг буман цэрэг ба хошуунд нь хутган хүрд зүүлттэй их заан ч усанд автагдав. Урьд энэ голд, усгүй байсан тухайг хаанд айлтгасанд
– Энэ хан хөвгүүн их буянтай байна. Бид огт дийлэхгүй бололтой гэхэд бүгд нийтээр сэжиг төрж буцав.
Тэр голын адагт эх охин хоёр суудаг ажгуу. Байгаа юм нь ганц суулга будаа бөгөөд түүнийгээ
– Хаврын урт Жо Жо гэдэг ирнэ. Тэр үед иднэ гэж эх нь хэлдэг байв. Хожим нэгэн үед ээж нь түлээ түүх гэж явсны хойгуур тэр үед ертөнцөд заларч байсан орчлонг эвдэгч хэмээх бурхан Зоонаг нэртэй хотод бигвад идээнд ажрахдаа эх охин хоёрын гэрийн үүдэнд хүрч ирээд эхийг нь бэлгэ билгийн дагина мөн хэмээн үзээд
– Охин оо. Одоохон гэртээ дэвсгэр засагтун хэмээн айлдаад, номт дэвсгэр ба бадар аяга, дулдуйгаа бариад залран суув. Охин бурханд
– Эх бид хоёр өдөр эрж олсныг шөнө иддэг бөгөөд дэвсгэр бэлтгэвч зооглуулах юм байхгүй хэмээн айлтган өчсөнд бурхан
Ганц суулга будаагаа чанаж өг гэсэнд
– Ээж хаврын урт Жо Жо-г ирэхээр идэх хэрэгтэй гэж байсан хэмээн өчсөнд
Хаврын урт Жо Жо гэдэг нь би мөн. Тэр будаагаа чанаж өгөгтүн хэмээн айлдав. Тэр охин, үрийг цэвэрлэж сайн чийглэж дэвтээгээд жигнэж болгосонд өнгө нь цайж, идэхэд дээдийн амт төгөлдөр болов. Бурханд
Цадталаа зооглогтун хэмээн айлтгаж, охин өөрөө идэв. Гэвч будаа нь хорохгүй байв. Чингээд бурхан морилохдоо охинд
– Эх чинь ирээд зэмлэх аваас тэр цагаан замаар ороод, тэр давааны ард байгаа хийдэд оч хэмээн айлдаад залрав. Түүний дараа ээж нь хүрч ирээд
– Охин оо, үүдээ нээ гээд дотогш орж
– Охин минь гал түлсэн үү? гэв. Охин
– Таны төлдрийн ярьж байсан хаврын өдрийн урт Жо Жо ирсэн. Цагаан будаа чанаж түүнд өгөөд ээждээ цадаж хүрэх хувь үлдээсэн гэв.
Ээж нь охиныг савж
– Гуйранч эм минь, хаврын өдрийн урт Жо Жо гэдэг чинь нэг хүн ирнэ гэсэн үг бус. Хаврын сар өдөр урт болно. Тэр цагт идэх хэрэгтэй байсан юм. Чи гарч зайл гээд хөөж гаргав.
Охин өчигдрийн тойны зааж өгсөн цагаан замаар ороод явж очив. Тэртээ хадны завсарт байгаа нүх рүү тавьсан урт шат өөд авирч очоод
«Жо Жо оо» хэмээн дуудсанд, нэг сайхан хөвгүүн гарч ирээд «Ээ» хэмээн дуугарав.
– Жо Жо минь, өчигдрийн тэр охин чинь байна. Ивээж авагтун гэсэнд нүхний аман дээр нэг тахиа гарч ирээд
– Охин оо, өөдөө очтугай гэв. Охин өөдөө авирч орсонд тэнд бурхан заларч байв. Охин мөргөж адистадыг айлтгасанд
– Ээж чинь чамайг зэмлэв үү хэмээн айлдав.
– Зэмлэхээр барахгүй, гөвшин хөөж гаргалаа гэв.
Чиний ээж чамайг донгодож хөөсөн учраас хоёр хоногоос гутаж зовох болно. Бас урт наслахгүй. Охин чи энд суугаад миний хоол хийж өгч байгтун. Их бага ямар ч хоол хийснээ энэ хөвгүүн ба тахиа та гурвуул ав адил хувааж идэж байтугай хэмээн айлдав. Чингээд охин гэрт сууж хоол хийж, бурханд өргөж, бас нөгөө хоёрт өөртэйгөө адилхан хувааж өгөв. Охинд Дар эхийн авшиг эш тэргүүтнийг хайрлаад бясалгалд суулгав.
Нэгэн үе болоход үдээс өмнө хоол болгож барихад тулга хөдөлж болсон нэгэн үр гарахад түүнийг охин аваад идчихэв. Тахиа, хөвгүүн хоёр ирээд
– Эгч юу идсэн бэ? гэсэнд
– Би юу ч идээгүй гэхэд тэр хоёр үг хэл гарган маргаж, болсон ганц үр гарсныг бид хоёрт өгөлцөлгүй эгч ганцаараа иджээ гээд тэр хоёр галыг унтраав. Чингэхэд охин
Бурханд айлтгаваас зэмлэл ирнэ хэмээн сэтгэж гал гуйхаар одож тэр тэндээс эргэн тойронд ажиглаваас хааны түшмэлийн нэг хот харагдав. Тэндээс гал гуйхаар явав. Тэнд үдээс урьд цас оржээ. Охин гал аваад буцаж харив. Охины гишгэсэн мөрт лянхуа цэцэг илхэн гарав. Түшмэл морио барихаар явахдаа тэр цэцэгт мөрийг үзээд шадар хүмүүсээсээ
– Өнөө өглөө манай гэрийн үүдэнд гаднаас хэн ирэв? гэсэнд сахиулч авгай
– Тэр хадны нүхэнд урьд хүн суудаггүй сан. Лам гал гуйлгаж явуулав гэсээр нэг охин тэндээс саяхан ирээд буцсан. Өөр хэн ч ирсэнгүй хэмээн өчив. Тэр түшмэл их хааны ордонд хүрч хаанд мөргөж хүндлээд
Манай өмнө зүгт байгаа тэр уулнаа урьд цагт хоёр гурван сайн бүтээлч сууж байсан бөлгөө. Түүнээс хойш хэн ч байгаагүй билээ. Харин энэ өглөө морио эмээллэж гадагш явах гэтэл хүний хөлийн мөрийг дагаж ургасан лянхуа цэцэг харагдав. Түүнийг өөрийн хүмүүсээс сураглаваас
– Лам гал гуйлгаж илгээв хэмээн нэг охин ирсэн гэж хэлж байна. Гишгэсэн мөрт лянхуа цэцэг ургасан учир бурхан дагина ба гурван цагийн бурхан болохоос өөр гарцаагүй. Би урьд шөнө сайхан зүүд зүүдэлсэн. Энэ голын эхэнд цаст уул тогтож, цасан дээр арслан цухуйж байхыг зүүдлэв. Арсланы оюу зогдор дэлгэрэн цаст уулын бэлээр далай эргэлдэж байхыг зүүдлэв. Номч хаан танд билгийн дагина хатан болох буй за хэмээн өчив. Бусад түшмэд ч мөргөж
– Бид ч бас сайхан зүүд зүүдлэв гэв. Тэр түшмэл бусад түшмэлтэй зөвлөлдөж
– Одоо манай энэ хаан хатан таалах насанд хүрсэн учир тэр охин байваас хатан болгоё гэлцээд тэр түшмэлтэй хамт явах гурван түшмэлийг томилж, охины байгаа эсэхийг мэдэхээр илгээв.
Тэр охин гал гуйж авчраад хоол болгож гүйцмэгц бурханд зоог барив.
– Охин оо, өнөөдөр яагаад хоол хожимдов гэсэнд
Энэ өдрийн хоол хожимдуулсан нь тэр хоёр гал унтрааснаас болов гэсэнд
Тэр хоёрыг дуудтугай гэв. Тэр хоёр ирсэнд
– Та хоёр энэ өдөр охины галыг яагаад унтраав хэмээн айлдсанд тэр хоёр
Болсон идээг бид хоёрт өгөлцөлгүй, тэр өөрөө идсэн учраас болов? хэмээн өчив. Бурхан
– Бурхан байгаа газарт сууж болох байсан боловч охинд саад ирсэн байна. Одоо охин чамайг тэр их хаанд өгөх хэрэгтэй болов. Их хаан охин та хоёр энэ галавыг юүлэх хүртэл амьтныг тусалсаар байж чадах болно хэмээн айлдав. Хэсэгхэн зуур өнгөрөхөд түшмэд хадны нүхний аман дээр хүрч ирээд ламаас соёрхол гуйсанд бурхан соёрхол хайрлав. Түшмэл
– Танай энд нэг охин буй гэнэ. Тэр охиныг хааны хатан болгон соёрхох хэрэгтэй байна гэсэнд лам
Энд буй хэмээн хэн хэлэв. Аглаг газар сууж буй даяанчид охин хаанаас ирэх вэ гэсэнд
Охин буйг манай хаалгач хэлсэн билээ. Тэр охин гал гуйхаар очсон юм. Түүний гишгэсэн мөрөөр лянхуа цэцэг ургасан тул энд буй хэмээн мэдэв. Охиныг хаанд өргөвөөс зохино хэмээн өчив. Чингэхэд лам түшмэдийг дотогш дуудаж
Хэлээ тосогтун хэмээн айлдаж хэлэн дээр нь нэжгээд дусал шүлс өгсөнд түүнийг амсваас тэнгэрийн рашаан мэт дээдийн зуун амт төгөлдөр учраас долоо хоног хүртэл идээ идэх хэрэггүй болов. Чингээд
– Маргааш өглөө та дөрвүүл хаантайгаа ирж угтаж авагтун хэмээн айлдав. Түшмэл ламд
– Охиныг угтахын тулд хаан нааш ингэж морилж ирэх хэрэгтэй юу? гэв.
– Охин хэрэгтэй бол тэр өөрөө ирж автугай хэмээн айлдав. Чингэхэд түшмэд хааны өмнө хүрч
– Тэр охиныг лам соёрхох болов гэж өчив. Охиныг үзэв үү гэхэд
– Охиныг үзээгүй. Охиныг угтаж авахад хаан өөрөө морилох хэрэгтэй байна хэмээн айлтгав.
– Харьяат нутгийн хүн ирэхэд эзэн нь угтахаар явж үл болно хэмээн айлдсанд
– Хаан өөрөө эс очвоос охиныг эс соёрхох ажгуу хэмээн өчсөнд тэр хаан түшмэд цөм явахаар бэлтгэв. Хаан даяанчийн охинд зүүх чимэг, өмсөх хувцас байгаа эсэхийг үл мэдэх тул авч явах хэрэгтэй гэж бодоод тэд нарт өгүүлсэнд
– Өчигдөр бид ламын дэргэд очиход бидний хэлэн дээр дусааж өгсөн нэжгээд дусал шүлс нь дээд зуун амт төгөлдөр учир бид өдгөө ч идээ идэх хэрэггүй байна. Тэр лам эгэл хүн бус чимэг хэрэглэл магадтай буй за хэмээн айлтгав.
Чингээд хаан урьдын агуйтай хад өөд морилж очив. Хаан түшмэд цөм ламын гадна очиход хоёр тойн хадны агуйн үүдэнд гарч угтав. Мянган хигээс төгөлдөр биндэрьяа ширээн дээр номт дэвсгэр дэвсэж ламыг залжээ. Хаанд алтан ширээ, охинд оюу ширээ тус тус засжээ. Охины зүүсэн чимэг, өмссөн хувцас сэтгэшгүй гоё байв. Охин босож хааныг угтаж үүдэнд гарав. Урьд насны хаягдлын эрхээр бие биеэ үзээд эх хүү хоёр учирсан мэт болж бие биеийн гараас барилцан дотогш морилов. Чингээд хаан ламд мөргөөд, алтан ширээнд заларч охин оюу ширээнд суув. Хоёр тойн хаан түшмэд, зарц нарт өргөл хүндлэлийг бүрэн төгс үйлдэв. Лам тэр хоёрт цэцэг цацаж
– Цөвийн цагт амьтанд туслах болтугай хэмээн айлдаж тэр охиныг хаанд соёрхов. Лам охинд
— Чи гэнэдэж нэг удаа үг алдана. Тэр цагт энд ирж зөвшигтүн Нэг жил болтол би сууж байна хэмээн айлдав. Чингээд хаан хатан нар ордондоо харьцгаав. Хаан хатан хоёр бие биедээ туслан дэмжсэн тул урьд цэргээр довтолж байсан хаан ч харьяат болов.
Нэгэн үе болоход тэр хатан нэг зарцыг дагуулаад харшийн хэрмийг тойрон морилж явав. Чингэхэд харшийн хаалган дээр хөгшин ээж нь баруун гартаа хуниастай тулам барьж, зүүн гартаа таяг бариад явж байв. Зарцдаа
– Чи урьдаар харьж бай. Би тэр эмгэнийг хаанаас ирснийг асууж ирье хэмээн ээжийн дэргэд очсонд гоё ганган, царай зүс сайхантай тэр охиныг ээж нь эс таньж мөргөв. Охин
– Ээж минь би байна шүү хэмээн хэлээд толгойноос нь өргөж өндийлгөсөнд
– Эвий минь. Миний охин хаанаас ирэх вэ? Ганц суулга үрийн төлөө зэмлэсэн учир гомдоод алга болсон билээ гэв. Охин урьд болсон учир явдлыг ээждээ ярьсанд ээж нь сая танив. Чингээд ээж охин хоёр ханилаад харш дотуур өөдөө явав. Охин нь нойрсолгын бяцхан байшинд ээжээ дагуулж ороод ээждээ чимэг гутал хувцсыг өгч хоол ундаар хангаж жаргалтай байлгав. Охин хаанаас сэтгэл зовж ичээд ээж буй хэмээн эс айлтгажээ.
Нэгэн үе болоход, тэр ээж нь шатан дээрээс өнхөрч нугас нь тасарч үхэв. Тэр охин
Урьд амьд байхад нь хаанд айлтгасан бол сайн байжээ. Одоо хэрхвээс сайн болох вэ? хэмээн сандран мэгдэж нойрсолгын байшингийн буланд байгаа бурхан шүтээнийг түшүүлж тавиад, зэгсэн хөшгөөр халхалж өдөр шөнө тасралтгүй зул өргөж Дар эхэд залбирсанд ээжийн хүүрээс нэг сайхан оюу хумх гарав. Хумхны дотроос үлэмж сайхан Дар эх гарав.
Нэгэн үед хаан охинд
Охин чи үдэш бүр тосон зул авч явдаг байна. Чамд байгаа Ядам бурхныг чинь очиж үзье гээд охины унтах өрөөнд орж оюу хумхыг үзэж охинд
– Чамд энэ хумхыг хэн өгсөн бэ? Урьд ирэхэд байгаагүй хэмээн айлдахад охин сандран босож
Ээж өгсөн хэмээн өчив.
Охин чиний ээж эд юм ихтэй байна. Очиж уулзья. Явахын бэлтгэлийг хийгтүн хэмээн айлдав. Охин маргааш өглөө хаанд мөргөж
– Би ээжийг бэлтгэж бай гэж хэлэхийн тулд одоо явья хэмээн одож ламын дэргэд очоод ийн өчрүүн
– Ээжийг хаалган дээр байхад нь дотогш оруулж байлгасанд, ээж үхээд, түүний яснаас нэг оюу хумх гарав. Хаан оюу хумхыг үзэж
Үүнийг хэн өгсөн бэ? хэмээн асуухад би
– Ээж өгсөн хэмээн үг алдсан тул
– Чиний ээж эд юм ихтэй байна. Очиж уулзья хэмээн айлдав. Энд ирсэн шалтгаан минь хэрхвээс сайн болохыг зөвшин лавлах гэж ирсэн юм хэмээн айлтгав.
– Чамд ноднин хэрэггүй байсан юм хэрэгтэй болох цаг байна. Би нэг жил хүлээнэ гэж хэлсэн тэр ёсоор болж буй. Маргааш чи хаан, түшмэл, зарц нарыг морилж ирнэ үү гэж уригтун. Давааны цаад талд их ордон харштай хот буй. Тэнд нүдэнд дулаахан нэг эмгэн бий. «Охин хүрч ирэв үү» гэнэ. «Хүрч ирлээ» гээрэй. Оюу ээмэгтэй нэг залуу буй. «Охин ирэв үү» гэнэ. «Ирлээ» гээрэй. Албат зарц нөхөд бүгд мөргөх гэж ирнэ. «Та бүхний бие амгалан сайн уу?» гээрэй. Түүний дараа өргөл хүндлэл, хотол чуулган бүрдэнэ. Тэд бүгдээрээ тус болно. Хожим болтол ээжээ дурсалгүй энэ шил архийг аваачаад хадгалагтун. Даваан дээр очоод энэ хийд рүү эргэж нэг удаа харагтун хэмээн айлдав.
Чингэхэд охин хааныг гэртээ морилж ирэх заллага айлтгав. Хаан албат нөхдийн хамт морилон очив. Тэнд хүрэхэд нүдэнд дулаан нэг эмгэн гарч ирээд
Охин хүрээд ирэв үү? гэв.
– Хүрч ирлээ. Ээжийн бие амгалан сайн байна уу? гэв. Бас оюу ээмэгтэй нэг залуу ирээд
– Охин ирэв үү? гэв.
Ирсэн. Таны бие мэнд сайн уу? гэв. Албат нөхөд зарц нар
– Хатан морилж ирэв үү хэмээн мөргөсөнд
Би ирлээ. Та нар мэнд амгалан байна уу? гэв. Тэд нар хаанд алт мөнгөн суулга тэргүүтнийг өргөв. Охинд бас алт мөнгө өдий төдийг өргөв. Түшмэдэд ч шилдэг сайн бэлгүүдийг өгөв. Чингээд хаан хатан, харшид буцах замдаа хийдийг үзээд охин нэг удаа эргэж харсанд агуйн тэр чигт огторгуйгаас цагаан туяа цайрч хойноос нь нэг дагина торго эвхэж хумьсаар огторгуйд дэгдэн одов. Хаан хатан, түшмэд албат сэлт харшдаа ирэв. Тэр шил архийг хадгалсны эрдмээр нэг хөвгүүн мэндлэв. Хан төрийг номын ёсоор тэтгэж албатууд ч агуу их өрнөн дэлгэрэв хэмээн өгүүлсэнд хан хөвгүүн
– Тэр охин ганц суулга будааг бурханд өргөснөөр тэр охины буян заяа дэлгэрсэн ажгуу хэмээн үг алдсанд
– Хүүрт үг хэлэв хэмээн төмөр торыг гал манасхийтэл гурав дэлдээд харцага нисэх адил хүр гээд араас алдуурав.
«Миний лам захихдаа хүүрт үг бүү хэлэгтүн гэсэн бөлгөө. Түүний олон үг ярианд сэтгэл минь алгасан гэнэдэж үг алдав. Одоо хүүргүй очвоос зэмлэгдэнэ» хэмээн сэтгээд буцаж хүүрийн газарт хүрч очив. «Хала» гэсэн хүүрийг тогшуураар дэлдэж «Хүлү» гэсэн хүүрийг алхаж гишгэлсээр модны дэргэд очив. Буянт охин төрсний арван наймдугаар бүлэг болой.

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Jul.28.10 2:05 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
ЗҮҮДЭЭРЭЭ ХООЛ ОЛДОГ ЗҮҮДЛЭГЧИЙН БҮЛЭГ ОРШВОЙ

Бас хутгаа гаргаж модыг цавчив.
Лам минь Наганжуна Зүрхэн мөн. Би өөрөө хан хөвгүүн Сайн амгалан явдалт мөн. Тогшуур минь хүрэн сэндэн мод мөн. Тор минь есөн нүхт төмөр мөн. Хүлэг минь мэхт гинж мөн. Тостой гурил минь барагдашгүй идээ мөн. Үхдэл хүүр чи буухгүй буюу? Модыг чинь тас огтолно гэсэнд тэр хүүр бууж ирэв. Түүнийг тогшуураар нэг дэлдэж, торны дотор чихэж, хүлгээр хүлж үүрээд арав алхтал
– Хан хөвгүүн ээ, Эсбөгөөс хан хөвгүүн чи нэгэн хууль яригтун, эсбөгөөс би нэг хууль ярья гэхэд хан хөвгүүн огт дуугарсангүй тул
Үйлээ барсан чиний мэтийн хан хөвгүүний амнаас үг эс гарах ажгуу. Хүүр би хулганын хумс төдийхөн нэг үлгэрийг ярья. Сонсогтун.
Нэгэн их голд нэг их хаан байжээ. Түүний албатад зүүд сайн шинжиж мэддэг нэг хүн байв. Тэр нь гагцхүү ээжтэйгээ байдаг бөлгөө. Юу зүүдэлсэн бүхнийг хаанд айлтгадаг, хаан хоол хувцсыг өгдөг байжээ. Чингээд нэгэн үе болоход дуг нойрон дундаа «Ха» хэмээн инээд алджээ. Түүнд ээж нь
– Чамд нэгэн зүүд зүүдлэгдсэн ажгуу. Надад хэлэгтүн гэв. Тэр
– Надад өөр юм зүүдлэгдсэн бус. Бөөс бөөсөө унаад явж байна гэж зүүдлээд инээд алдсан гэв.
– Чи зүүдээ надаас нууж байна. Би явж хаанд айлтгана гээд тэр хоёул хааны дэргэд очив.
– Энэ надад зүүдээ хэлэхгүй байна. Нэг сайн зүүд зүүдэлсэн буй за. Түүнийгээ хэлэгтүн гэсэнд тэр
Миний зүүдэнд бөөс биеэ унаж яваа үзэгдсэн тул инээд алдсан билээ. Түүнээс өөр юм зүүдлээгүй хэмээн өчив. Энэ гуйранч худал хэлж байна гээд түүнийг өтөт зооринд хийлгэв.
Нэгэн үе болоход түүний байгаа зоорины амсар дээр эр эм хоёр хэрээ ирээд эр нь
– Эмгэн ээ. энэ оронд хүнгүй бололтой гэв. Эм хэрээ
– Өвгөн өө, энэ оронд хүн байхгүй байна. Аар саар юм хэлж өгвөөс зоорин дахь энэ хүнд тус болох тул яригтун гэхэд эр нь
Зоорин доторх энэ хүн бусдаар дамжуулж хаанд би зүүдэлснээ эрэхээр явья хэмээн айлтгуулж, хааны мутарт буй саран гэрлийн шидэт гинжтэй наран гэрлийн шидэт цалмыг гуйж аваад эндээс алс тэртээ одвоос нэг их даваа бий. Тэр давааны чанад нэг их далай бий. Тэр далайн захад хонины чинээ цагаан чулуу бий. Арван тавны үдэш тэр чулууны дэргэд цалмыг барьж сууваас зургаан бум зургаан түмэн тэнгэрийн охин ирнэ. Тэдний дунд хөх өнгийн хив торгон дээлтэй цавчуурын үзүүрийг чирсэн нэг охин ирж урьдаар угаалга үйлдэж цэвэрлээд дараа нь цэцэг. түүх бөлгөө. Цэцэг түүж толгойгоо бөхийсөөр ирэхэд нь цагаан чулууны завсраас тэр цалмыг охинд хаяж бариваас чиний зүүдэнд үзэгдсэн бүхэн бүтнэ гээд хоёр хэрээ нисэж одов.
Маргаашийн наран ургахад хааны охин тоглож наадсаар түүний байгаа зоорины амсар дээр хүрч ирэв.
Хааны охин оо хэмээн дуудсанд охин
– Зүүдээ отогч эртний тэр хүн мөн буй за. Та одоо хүртэл амьд буй буюу? гэсэнд
– Би одоо хүртэл амьд байна. Намайг зүүдээ эрж олохоор явья гэж гуйж байна гэж эцэг хаандаа айлтгаж тус хүргэнэ үү хэмээн айлтгалыг уламжлав. Тэр охин эцэг хааны дэргэд очоод
– Зүүдээр хоол олж идэгч манай эртний тэр хүн одоо үхээгүй бөгөөд зүүдээ эрэхээр явья хэмээн гуйж айлтгал өргөж байна хэмээн өчсөнд хаан
– Тэр одоо амьд бол та хоёр түшмэл очиж түүнийг гаргагтун хэмээн айлдав. Хоёр түшмэл түргэн очиж зоорины аман дээрээс харахад тэр хүн өтийг идэж, арьсыг хуулж өмсөөд урьдаас сайн амьдарч, сайхан царайтай болоод байв. Түүнийг зоориноос гаргасанд хааны дэргэд хүрч гэхэлзэн гурав мөргөж бөхөлзөн гурав мөргөөд нурманд оруулсан уйтан бургас мэт гулзалзаж хошуугаа цорвойж тугалаа хөхүүлж буй үнээ тарианд тэмүүлэх адил гүлдийж
– Аяа их хаан минь ээ. Саран гэрэлт гинжтэй, наран гэрэлт цалмаа надад түр хайрлана уу. Би зүүдээ эрэхээр явья хэмээн өчив.
Хаан цалам ба хагас сарын хүнс өгч, зүүдэлснийг эрэхийн тулд илгээв. Хүнс, цалмаа үүрч явсаар их даваа давсны чанад хүрэхэд их далай байв. Түүний захад буй хонин чинээ цагаан чулууны дэргэд сууж байв. Арван тавны саран алсад цухуйж ургах үеэр зургаан буман зургаан түмэн тэнгэрийн охин хүрч ирээд угаал үйлдэж, цэцэг түүж дуулж бүжиглэсээр огторгуй өөд нисэн одов. Түүний дараа лусын зургаан бум зургаан түмэн охин ирж бүжиг наадам үйлдэж, цэцэг түүж байв. Төлдрийн хэрээний хэлсэн ёсоор хөх торгон дээл өмссөн, цавчуурын үзүүрийг чирч яваа нэгэн охин ирэхэд цаламдаж бариад нааш татахад охин
Чамд хэн эш үзүүлсэн бэ? гэхэд
– Намайг хааны зоорин дотор байх цагт эр эм хоёр хэрээ ирж надад эш үзүүлсэн гэв.
Чамд эш үзүүлсэн учир, намайг барьсан бариагүй хоёр ялгалгүй. Хатан намайг цэцэг түүгтүн хэмээн явуулсан болой. Тэр эр хэрээ бол их нигүүлсэгч бөгөөд эм хэрээ нь Дар эх мөн. Одоо би таныг үүрнэ. Нүдээ анигтун. Эндээс усны дунд доош ороход таван зүйлийн эрдэнээр бүтсэн лусын ордон бий. Түүний дотор алтан ширээн дээр лусын охин Соцоман гэгч сууж буй. Түүнд би мөргөж цэцэг өргөнө. Чингэхэд «Эгч яагаад ингэж удав» хэмээн надаас асууна. Энэ завсар надад нуугдаж очоод хатны нуруу өөд нэг сайн ёврогтун. Чингэхэд би «Надад хүн саад болов» хэмээн өгүүлнэ. Чингэтэл эгч хэмээн дуудаж «Би өвдлөө. Халаг хоохой гээд «Их ловон ламыг залж авчрагтун» гэх болно. «Шог шог» хэмээх нэрт эмгэн сахиулс ирнэ. Тэнд ловон морилж ирээд «Хум хум пад пад» хэмээн өгүүлнэ. Шог Шогийн хамрын нүхийг шаараар бөглөөд гүвшиж алагтун.
– Ийм чөтгөрийг би үл дийлнэ хэмээн ловон буцаж одох болно. Чингэхэд
– Их оюутныг залж авчрагтун гэнэ. Их оюутан Туулай хэмээх нэрт сахиулс ирнэ. Ловон хум хум пад пад хэмээн өгүүлнэ. Тэр туулай цээжээ гэхэлзүүлж, хамраа дахин дахин шуухитнуулна. Түүний хамрыг нясалж цохивоос үхнэ.
«Одоо ийм чөтгөрийг хэн ч дийлэхгүй» хэмээн өгүүлэн ловон дутаана. «Цэцэн эрдэнийг залж авчрагтун» гэнэ. Тэр эрдэнэ барс ирвэс нэрт сахиулс ирнэ. Бүү хөдлөгтүн. Хөдөлвөөс барсын идэш болно. Чингээд лам ширээг тавина.
Түүний дээр чи харайж гарагтун. Өрөөсөн нүдээ аньж өрөөсөн нүдээ харагтун. Өрөөсөн хөлөө бохирч, өрөөсөн хөлөө жийж суу. «Чи хаанаас яваа вэ? Нэр чинь хэн бэ? гэж асууна.
Би Гаадан тэнгэрийн орноос ирсэн. Ганц нүдэт бэлгэ билгийн тэнгэр мөн хэмээн хэлэгтүн. Чингэхээр
Ганц нүдэт бэлгэ билгийн тэнгэр та юуны учир ирсэн бэ? Ямар хэрэгтэй буй? хэмээн асуух болно. «Надад лусын охин Сацоман хэрэгтэй» гээрэй. Тэнд гурав хоногт цэцэг ба зоогийн усыг өргөнө. Тэндээс харигтун. Эс хариваас өлсөж үхэх болно. Чингээд явья гэж хэлэхээр лусын охин Сацоманыг өгнө. Тэндээс хэрээний үзүүлсэн эш бүтнэ» хэмээн өгүүлэв.
Чингээд охин үүрч
– Нүдээ ань гэсэнд аниваас таван зүйлийн эрдэнээр бүтсэн уудам сайхан лусын ордонд хүрэв. Сацоман авхай алтан ширээн дээр сууж байв. Гайхам сайхан тунгалаг царайтай, зөв талаас нь харваас гэхэлзэж буй мэт, буруу талаас нь харваас бөхөлзөж байгаа мэт, далайн ус адил мэлтэгнэсэн, солонго адил дурайсан сэрүүн сүүдэрт байлгаваас хөлдмөөр, бүлээн наранд байлгаваас хайлмаар нэгэн охин байв. Тэр охин
– Эгч замдаа яагаад удав хэмээн асуув.
Надад нэгэн саад тохиолдов хэмээн айлтгаж тэр охинд цэцэг өргөхийн завсар сүүдрийг дагаж нуугдаж ард нь очоод цээж рүү нь нэг сайн ёвров.
– Би өвдлөө. Халаг. Ламыг дуудаж авчрагтун гэв. Шог шог нэрт сахиулс ирж
– Цааш шог, нааш шог гэж байхад хамрыг хэсэг шаараар бөглөж нүдсэнд тэр сахиулс үхэв. Лам
– Ийм чөтгөрийг би үл дийлнэ хэмээн өгүүлээд дутаав.
Чингэхэд
– Их ловонг залж авчрагтун гэв. Туулай хэмээх нэрт сахиулс нь «Хум хум пад пад» гэсээр ирэв. Туулайн хоншоорыг нясалж алсанд
– Ийм чөтгөрийг би үл дийлнэ гээд лам дутаав. Дараа нь Цэцэн эрдэнийг залж авчрав. Барс ирвэс хүрхрэх дууныг нижгэнүүлсэзр ирэв. Түүнд нэг хайрцаг адил ширээ тавив. Чингэхэд зүүд эрэгч тэр ширээн дээр харайж гараад өрөөсөн нүдээ аньж, өрөөсөн нүдээ харсаар суун байхад
Чи хэн бэ? гэв.
Би Дээд тэнгэрийн орноос ирсэн бэлгэ билгийн ганц нүдэт тэнгэр мөн гэсэнд «Бэлгэ билгийн ганц нүдэт тэнгэр та юун тухай ирсэн бэ? Юу хэрэгтэй вэ?» гэв. Надад лусын охин Сацоман хэрэгтэй хэмээн өгүүлэв. Бэлгэ билгийн ганц нүдэт тэнгэр морилж ирсэн байна. Охиноо яавч өгсүгэй хэмээн өгүүлэв. Түүнээс гурав хоногийг хүртэл зоогийн ус ба цэцгийг өргөв. Дөрөв дэх өдрийн өглөө наран ургахад
– Одоо би охиноо аваад явья гзсэнд улаан бэлхэнцгээр оосортой ув улаан нохойг хөтөлж авчраад өргөв. Чингээд
– Гинжийг хөтөлж, нүдээ аньтугай хэмээн айлтгав. Нүдээ аньсанд далайн эрэг дээр гичийтэй хоёул гарсан байв. Чингээд хоол идэлгүй гурав хоног явсан тул гэдэс нь өлсөв.
– Лусын охин Сацоманыг авна гэсэн юмсан, энэ гичийгээр юу хийнэ хэмээн санаж тэндэх модноос нэг бургас хугалж аваад тэр гичийн бэлхүүсэн дундуур нэг ороолгов.
Лусын охин Сацоманыг авна гээд энэ гичийгээр юу хийх вэ хэмээн санааширч байтал тэр гичий «Аа» хэмээн гаслаад тэргүүлэн давхив. Чингэхэд түүний өмнө хадан дээр халуун хоол тавиастай байв. Гичий савраа долоосоор хэвтзж байв. Зүүдээ эрэгч тэр хоолыг идээд
– Энэ нохой сайн нохой байна. Энэ болгосон бэлхэн хоолыг идээгүй байна хэмээн бодов. Бас тэр гичийтэй хамт дорно зүг хэрэн одов. Чингэхэд үд хэвийх үед даваа өөд авирч гарсанд гэдэс нь өлсөв. Бас тэр гичийн бэлхүүсэн дундуур нэг ороолгов. Тэр гичий «Аа» хэмээн урагш бултаж одов. Маш сайхан их хоол чулуун дээр тавиастай байв. Гичий савраа долоосоор байв.
– Энэ гичийг бургасаар цохимогц идэх хоол ирдэг байна хэмээн санаж, тэр хоолыг идэж гүйцээд гэнэт босон харайхад гичий
– Чи бэлгэ билгийн ганц нүдэт тэнгэр хэмээн хэлэвч өлбөрч үхэх шахсан хүн байна. Хүний оронд надаас чи илүү номхтгууныг хэрэглэх буй за. Учир нь чи хүн шүү дээ. Чи жирийн хүмүүсийн дотроос өлсөхдөө тунирхдаг хүн байна. Чи босон харайвч хааш одох чиггүй байна. Чи энэ хоёр нохойг хөтлөөд явж тэртээ тэнд гөрөөс байгаа эсэхийг үзээд үдэш болоход энд буцаж иртүгэй хэмээн өгүүлээд хоёр нохой өгөв. Чингээд нохдыг дагуулж гөрөөс агнахаар явав. Чингэж байтал өдөр түргэн өнгөрч, оройхон болоход гичий байгаа тэр голд буцаж ирэв. Түрүүхэнд байгаагүй нэг байшингийн дээврийг тавьж байв.
Өчигдөр юу ч үгүй байсан. Одоо юу буй болоод байна хэмээн санасаар хүрч ирэв. Нөгөө гичий нь сүүлээ сөхсөөр угтаж ирэв. Гэрийн дотор элдэв төхөөрөмж олон янзын юм дүүрэн байв. Болгосон халуун хоол уур нь савсаж, түүний дээр нэг хөл мах тавиастай байв. Түүнийг идээд бэлхэн байгаа ор дэвсгэр дээр унтав. Маргааш наран ургахын үеэр нохой дэрэн дээр нь ирж,
– Одоо босож хоолоо идэхийг айлтгая. Энэ өдөр бас авд морилвоос сайн хэмээн өгүүлэв. Босоход болгосон хоол, нэг хөл мах байв. Бас шар тостой гурил дээр хагас хөл мах тавьсан байв. Чанасан хоол шар тостой гурилыг үүрээд авд одов. —
Ингээд зүүд эрэгч явчихсан хүн болж хуураад, далд газар нуугдан сууж байхад тзр барилга нь улам өндөр болж гол байшин нь есөн давхар хүрч, хэрэмлэн тойрсон байшин ч гурван давхар баригдаж байв. Чингэхэд зүүд эрэгч нарнаас далдалж нэг эргэнд очив. Тэнд нэг шоргоолж ирээд
– Надаас өөр нарийхан бэлхүүстэй амьтан байдаггүй нь гайхалтай гэхэд олон хөлт өт
– Надаас илүү олон хөлтэй амьтан байхгүй нь гайхалтай гэв. Мэлхий өгүүлрүүн
– Надаас өөр өргөн магнайтай амьтан байхгүй гэв. Халиу өгүүлрүүн
– Том хумстан надаас өөр байхгүй нь гайхалтай гэлцсээр байв. Бас бус амьтан шороог даах чинээгээр авч хот барилцаж байв. Тэр гичий нохой арьсаа тайлж орхисон байв. Тэр хүн, их гал түлж тэр арьсыг галын дунд чулуудав. Нойрсолгын байшингийн оньсны нүхнээс бусдыг гүйцээсэн байжээ. Охин
– Тэр нохойн арьсыг устгалгүй хоёр хоног байлгасан аваас сайн байсан. Чи огцомхон учир уршиг болов хэмээн өгүүлэв. Одоо арга байхгүй буюу? гэсэнд
Арга ч маш өчүүхэн төдий байна гэв. Хүү сангийн дотор алт мөнгө, эд таваар, зэс төмөр тэргүүтэн дүүрэн байв. Гадна хашаанд адуу үхэр хайнаг тэргүүтэн мал дүүрэн, хэрмэн дотогш хоёр зуу илүү шаттай ажгуу.
Тэнд нэлээд удаж байтал дээр үед зүүд эрэгчийг хааны дэргэд байх үеийн таних хоньчин бэлчээрийн газрыг харсаар тэнд хүрч очив. Зүүд эрэгч охинд өгүүлрүүн
– Миний танил нөхөр ирсэн байна. Гэртээ урин оруулья гэв.
– Чи дэмий балай олон үг чалчихгүй аваас дуудаж оруулж болно гэв. Охины бүх гэрлийг хаалганы эгнээнд далдлав. Охин нь бяцхан хар биетэй охин болон хувилаад сууж байв. Зүүд эрэгч хоньчны дэргэд очиж
– Манайд орох буюу гэхэд
– Оо сайн болой. Чи эдний зарц буюу гэсэнд
– Би эндхийн эзэн нь мөн. Миний эхнэр бол үлгэрлэшгүй сайхан лусын охин болой гэж үг алдав. Чингээд гэртээ оруулж цай хоолоор зочлон гүйцэтгэв.
– Чиний эхнэр Ман нэрт тэр чинь хаа байна? гэсэнд «Чи түр хүлээгтүн» гээд хэсэг зуурт гүйж очиж хаалганы эгнээг нээхэд эгнэгийн гэрэл охинд тусаж, охины гэрэл харш дотор түгж бүх юм эрээнтэн мэлмэрч илхэн торойж байв. Хоньчин
– Амттайхан хоол байна даа хэмээн өгүүлээд буцаж хоньдоо бужигнатал элдээд хааны дэргэд хүрч очив. Чингэхэд хааны түшмэд түүнийг
– Юу гэж яваа вэ? гэж асуухад
Үгийн хариу өгнө гээд хааны өмнө шулуухан хүрч хаанд мөргөн
Манай эндээс дээр үед зүүдээ эрэхээр явсан тэр хүн, тусгай нэг газар эзлээд төмөр хайрцаг адил нэг хот барин сууж, лусын үлэмж сайхан нэг охиныг эхнэр болгон аваад сууж байна хэмээн айлтгасанд хаан
– Тэр гуйранчид би цалмаа өгч зүүдээ эртүгэй хэмээн илгээсэн юм. Маргааш бид очиж үзнэ хэмээн айлдаж хаан нь хоньчноор газарчлуулж таван зуун нөхөд дагуулан морилов.
Чингээд хаан түүний хотын ойролцоо хүрэв. Зүүд эрэгч, хаан ирж буйг байшин дээрээс хараад эхнэртээ
– Манай орны хаан тэр ирж явна. Урьж авчрах хэрэгтэй гэсэнд эхнэр
Тэр нохойн арьсыг эс түлсэн аваас хэрэг болох байсан. Түүнийг түлсэн билээ. Бас хоньчинд гэрлийг бүү үзүүлэгтүн гэснийг үзүүлсэн учир уршиг болов. Одоо энэ зүйлээс төвөг бэрхтэй их ажил гарч ирнэ. Хааныг уриваас сайн гэв. Хааныг урьж залахын тулд очоод хаанд мөргөл хүндлэл гүйцэтгэж, гэртээ урин авчраад алтан ширээн дээр суулгаж, түшмэд зарц нарыг бэлдсэн дэвсгэр дээр дэс дараагаар суулгав. Хаан тэргүүлэн хамаг түшмэд зарцад лусын идээ зэргийн өргөл хүндлэл, хотол чуулганыг бүрэн төгс үйлдэв. Хаан хоньчинд
Ман нэрт тэр эхнэр хаа байна? хэмээн айлдсанд, хоньчин хурднаа очиж хаалганы эгнэгийн тагийг нээв. Эгнэгийн гэрэл охинд тусаж, охины гэрэл харшид туссан учир харш дүүрэн гэрэл гялбалзав. Тэр хаан таалалдаа Энэ эхнэрийг булааж авбаас албат нөхөд нь цөм сэтгэл гансрах болно. Уран аргаар эхнэртэй нь хамт гартаа оруулж булаах хэрэгтэй хэмээн бодоод хаан
– Би хэрэгслээ өгч чамайг явуулсан бөлгөө. Харин чи миний дэргэд ч очихгүй, мэдээ ч хүргэхгүй байна. Маргааш чи бид хоёрын хэн нь их торготой байгаагаа үзэлцэн тэмцэнэ. Миний торго их байваас чиний албат нөхөд зарц. эхнэр бүгдийг нь эзлэх болно. Чиний торго их байваас би орь ганц охинтой билээ Түүнийгээ чамд өгнө хэмээн айлтгав. Чингээд хаан түшмэд цөм буцаж одов. Охин Сацоман
– Хаан юу айлдаж байна? хэмээн асуув.
Хаанд торгоны тэжээмэл хүр хорхойтой учир торго ихтэй буй за. Бид нар торгоны утас ч үгүй шүү. Хэн торго ихтэйгээ тэмцэж үзэх тул торгоор хаан дийлвээс орон суурь, албат эхнэр сэлтийг хаан эзэлнэ гэж байна. Хэрхвээс сайн бэ? гэв.
Төлдөр нохойн арьс түлээгүй аваас болох байсан боловч түүнийг түлсэн, хоньчинд гэрлийг бүү үзүүл гэхэд үзүүлсэн учир уршиг тарив. Одоо энэ ажил бэрх төвөгтэй юмгүй хялбар хэрэг. Чи энэ хайрцгийг аваад эртний тэр далайн захад очиж
– Нагац лусын эрхт хаан аа хэмээн дуудаж хот барих ажлын хайрцгийг доош ав. Хив торгон нэхмэлийн хайрцгийг дээш гаргаж өгтүгэй хэмээн өгүүл. Түүнийг дээш нь аваад амыг нээлгүй авчрагтүн хэмээн хэлсэнд тэр эр хотын үйлийн хайрцгийг үүрээд далайн захад хүрэв.
– Нагац лусын эрхт хаан аа! Хотын үйлийн хайрцгийг доош авч, хив торго нэхмэлийн хайрцгийг дээш гаргаж өгнө үү? гэсэнд нэгэн хайрцгийг үүрч авчраад, хотын үйлийн хайрцгийг доош аваад одов. Тэр эр хайрцгийг үүрсээр даваан дээр гарч очоод ийн сэтгэрүүн: «Хаанд торго зөндөөн их бий. Үүний доторх хэдийхэн чинээ буй аж» хэмээн бодож хайрцгийн амыг нээсэн даруй таван өнгийн торго гарч тэр эрийг далдартал ороосныг эхнэр нь хараад хурдан гүйж ирээд «Хумигд, хумигд» хэмээн хэлэхэд таван өнгийн торго нь буцаж хайрцаг дотор орсон учир, тэр эр үхэлгүй, амьдын төдий гарав. Чингээд тэр хоёр ханилан харшдаа хүрэв.
Маргааш өглөө наран мандахад хаан, өмнө талд байдаг нэг уулыг торгоор битүү бүрсэн байв. Өглөө тэр эрийн байшингийн үүднээ хааны шадар түшмэл хүрч ирээд
– Чиний торго хаа байна? Бид уулыг торгоор битүү бүрхэж гүйцсэн гэв. Чингэхэд охин хайрцгаан авч байшин дээр гараад хайрцгийн амыг нээсэнд таван өнгийн торго гарч, тэр нутгийн уул тал бүхнийг торгоор хучив. Чингэтэл хаан түшмэд ирж
– Манай хүн мал бүгд торгонд боогдож үхэх гэж байна. Торгоо одоохон хумин авч тус болно уу? гэв. Чингэхэд охин
– Торго цөм хумигд хумигд гэхэд тэр торго хайрцаг дотор багтав. Чингэхэд хаан тэдний харшийн дэргэд ирж
Чиний торго их илүү ч үгүй, дутуу ч үгүй болов. Маргааш өдөр чи бид хоёрын хэний хайнаг чадалтай байгааг тэмцэлдүүлэн үзнэ. Чиний хайнаг дийлвээс урьд ярьсан мэт болох ба миний хайнаг дийлвээс урьдын адил мөрийцөх хэрэгтэй хэмээн хэлээд хаан ажрав. Охин
Хаан юу гэж айлдаж байна? гэсэнд
– Хаанд тэнгэрийн хайнаг, уулын чинээ том хайнагууд маш олон бий. Бидэнд ганц ишиг ч байхгүй билээ. Маргааш хэний хайнаг дийлэхийг тэмцэлдүүлнэ хэмээн айлдаж байна гэв.
– Түүнээс илүү төвөгтэй үйл гарахгүй аваас энэ ажилд тийм бэрх төвөгтэй юм үгүй. Чи далайн захад очиж нагац лусын хаанд торго нэхмэлийн энэ хайрцгийг доош авч газрын хүрэн хайнагийг дээш гаргаж өгнө үү хэмээн хэл гэсэнд тэр эр очиж өгүүлсэнд лус гарч ирээд газрын хүрэн хайнагийг авчирч, хив торгоны хайрцгийг авч одов. Тэр эр хайнагтаа үмх гурил өгч, хооллосоор ирэх зуур «Хаанд уулаас том өдий төдий хайнаг бий» Манай энэ юухан байх вэ?» хэмээн бодсоор гэртээ хүрч ирээд
– Энэ юутай адил вэ? гэсэнд охин
Хааны хайнагийг чадагч буй амой гэв. Маргааш наран мандахад хаан хайнагуудаа хөөж хаалган дээр ирэв. Чингэхэд нөгөө эр айж
– Хааны хайнагууд хүрээд ирэв. Гаргаач! Манай энэ хайнаг гэдэг аль вэ? гэсэнд эхнэр
Түүнд айхын хэрэггүй. Түүнээс аймшигтай гарьд нэрт бух гөрөөс бий хэмээн өгүүлэв.
Бас хааны нэг түшмэл хаалган дээр ирж
– Чи хайнагаа гаргагтун гэв. Чингэхэд охин газрын хүрэн хайнагийн дэргэд очиж үсийг самнаж үмх гурил өгөөд хүрэн хайнагийг гаргаж
– Тэдний зарим хайнагийг гишгэж ал. Заримыг сүлбэж алагтун. Цөмийг нэг доор овоолж орхигтун хэмээн өгүүлээд тавьсанд босго алхмагц хааны бүх хайнаг нэг доор нийлэвч охины тэр хайнагийн ганц толгойн чинээнд хүрэхгүй тийм том хайнаг, болсонд, түшмэл сүрэгчин нар охины тэр хайнагийг хараад эргэж харан харан дутаав. Чингэтэл тэр хайнаг өрөөсөн хамраа шуухитнуулахад их хүчтэй нь унаж ойчив. Унасныг туурайгаар гишгэлж унаагүй байгааг эврээр өлгөн авч алаад давхар давхар овоолов. Тийнхүү алж гүйцэхэд тэр хайнагийг охин татан авав.
Бас хаан түшмэд хаалганы дэргэд хүрч ирэв:
– Энэ өдөр чиний хайнаг дийлэхээр илүү дутуугүй болов. Маргааш хэний морь хурдан байхыг тэмцэлдэнэ. Чиний морь түрүүлвээс урьд ам алдсан ёсоор үйлдэнэ гэв. Эрийг дотогш ороход охин өгүүлрүүн
– Хаан юу айлдав гэхэд
– Хэний морь хурдан байхыг тэмцэлдэнэ гэж хаан айлдаж байна. Хаанд олон сайн морь бий. Бидэнд морь байхгүй тул хэрхвээс сайн бэ? гэсэнд
– Дахин далайн захад оч. Нагац лусын эрхт хаан аа, Газрын энэ хүрэн хайнагийг аваад газрын бяцхан хөх морь Сирайг дээш гаргана уу хэмээн хэлээд түүнийг богинохон хөтөлж ирэгтүн. Ийм үйл хялбар бөлгөө. Түүнээс илүү бэрх үйл одоо тохиолдоно гэв. Тэр эр бас далайн захад очоод
Нагац лусын эрхт хаан аа. Газрын энэ хүрэн хайнагийг аваад газрын бяцхан хөх морь Сирай нэртийг дээш гаргаж өгнө үү гэсэнд морины цулбууртай бяцхан хөх юм дагуулж авчирч өгөөд хүрэн хайнагийг хөтлөөд буцаж одов. Тэр эр цулбуурт морийг богинохон хөтөлж ирэв. Эр «Үсийг нь охин самнах аваас ариухан сайхан морь болох буй за» хэмээн бодож баярласаар, гэртээ ирэв.
– Маргааш нь, наран ургахад хааны хүлэг Нарны гэрлийг тоосоороо халхлагч нэрт ажнай морийг хүлэглэн
– Морио уралдуулахаар ирэв хэмээн нэг түшмэл хүрч ирэв. Чингэхэд охин, өнөөх хөх морины үсийг самнаж сайхан болгов. Оюу тоногтой алтан эмээлийг мориндоо тохож, цээжин талаар нь сайн цагийн мянган бурхантай, адаг талаар нь алтан номын үсгийг алаглуулан бичсэн, дунд талаар дөрвөн Махаранзын зураг дурайсан, баруун зүүн хоёр мөрөн дээр нь наран сарны зурагтай үлэмж гоё дээлийг эрдээ өмсгөж, морио унуулан
– Морь уралдах газрын хэмжээг тэр даваа гэж зааж өгөх аваас давааны хормойд хааныг хүрэхийн хооронд сүүлдэж хоцор. Хааныг давааны хормойд хүрэх үед гурвантаа ташуурдаж бяцхан хөх морь Сирай минь одоохон харайлгаж урд нь гартугай хэмээн хэлээд эмээлийн урд бүүргэнээс барьж яв. Бүү бэрт. Бүү омогш хэмээн сургав.
– Тэр эр хааны дэргэд очив. Хаан түүний морийг дэл сүүпгүй ажиглахад хөх морь, дөрвөн хар туурайтай, төмөр дөрвөн хумстай байв. Сэрвээ нь өндөр, цээж бөгс нэлэнхийдээ цэвцийж гэрэлтэн цайж байв. Хаан түүнд
– Бид хоёрын уралдах хязгаар хэмжээ нь тэр даваа болно гээд хаан давхив. Тэр эр хааныг давааны дэргэд хүрэхийн өмнө амыг татан татсаар хоцров. Хаан даваанд хүрэх дөхөж явав. Хааныг даваанд хүрэхэд тэр эр морио гурав ташуурдаж
– Одоо харайгтун хэмээн хэлсэнд гуравхан харайгаад даваан дээр гарав. Чингээд гэдрэг харсанд хаан тэртээ хойноос ирж яваа харагдав. Тэр эр мориноос бууж «Хачин гайхам» хэмээн өгүүлж байхад хаан хүрч ирээд түүнд ийн айлдав.
– Чиний морь уралдаанд илүү гарсан юмгүй, дутуу ч үгүй байна. «Хачим гайхам» хэмээн юуг хэлж буй? Бид хот барьж буй бус, морь уралдуулахад хачин гайхам гэдэг учрыг хэл. Тэр юмаа маргааш авчрагтун гээд эргэж явахад шилний хонхор нь холоос бараантан харагдав. Тэрээр ч гэртээ харихад охин угтан ирж
– За хүрээд ирэв үү? Морь түрүүлсэн биз гэв.
– Морь хурдаа авсан. Би ч хүрэх газартаа хүрсэн. Би «хачин гайхам» гэж үг алдсанд хаан, бид энэ өдөр хотын ажилд цуглаад байгаа бус, хачин гайхам гэдэг учир шалтгаантай, түүнийг авчрагтун гэж байна. Юу гэж айлдавч эрх дураар тул алс хэтдээ би алдах ажгуу гэсэнд охин
– Хаан хачин гайхмыг хэрэгтэй гэж айлдаж байна гэж үү? гэв. Хачин гайхам гэдэг нь хэрэгтэй байна. Эс авчирваас мөрийгөө алдах болно гэсэнд
Хачин гайхмыг авчрахад хялбар боловч хаанд муу болно гэж айлтгал илгээх хэрэгтэй. Бас чи далайн захад очиж «нагац лусын хаан аа! Газрын бяцхан хөх морь Сирай үүнийг аваад хачин гайхмын тэр хайрцгийг авч ирнэ үү гэж хэл. Тагийг нээлгүй авчрагтун» хэмээн захив.
Энэ өдөр эртний дотно нөхөр хоньчин нь морио идээшлүүлэхээр хүрч ирэхэд түүнд охины хэлсэн нь
– Урьд болж өнгөрсөн уршигт хамаг ажлыг үүсгэгч эзэн нь чи мөн. Хаан одоо хачин гайхам гэдгийг авчир гэж айлдсан байна. Хачин гайхам тэр нь эзэн зарц хоёуланг нэн их гомтгоно гэж айлтгаж, хаан юу айлдах аваас чи хариу аваад ир хэмээн хэлсэнд хоньчин
«Хачин гайхам» тэр тийм чухаг ирэх буюу гэв.
«Хачин гайхам» тэр төвөг удах чухаг юм мөн гэсэнд
Би айлтгаж, хариуг мэдэгдье хэмээн хэлээд явав.
Охины эр нь далайн захад очиж
– Нагац лусын хаан аа. Газрын энэ бяцхан хөх Сирай нэрт морийг доош авч, хачин гайхмын хайрцгийг дээш гаргаж ирнэ үү гэсэнд бяцхан хөх Сирай морийг авч яваад нэг дөрвөлжин хайрцгийг гаргаж ирэв. Түүнийг ардаа үүрсэнд хамраа газар хүргэх шахам бөгтийж явахаас өөр аргагүй хүнд юм байв. Тэр
Хачин гайхам гэдэг нь ямар юм бэ? Ийм их хүнд жинтэй байхыг үзвээс энэ хачин гайхмыг гэртээ авч очиж болох болов уу гэж бодсоор охины дэргэд очихын өмнөхөн түүний амыг нээж харсанд охин
– Тэнд сууж байх нь нэг учиртай хэмээн санаж гүйж очсонд хайрцаг дотроос гартаа твмөр алх барьсан тохойн чинээ төмөр хүн гарч ирээд «Хачин гайхам» хэмээн хэлсээр тэр эрийн овойсон яс бүхнийг нүдэж байв. Тэр охин
– Хумигд, хумигд хэмээн хэлэхэд хайрцаг дотор оров. Түүний амыг түгжиж, охин эрдээ
– Би чамд амыг нь бүү нээ гэж захисан атал нээж уршиг удсаар өөрөө өөртөө зовлон гаргаж байна гэв. Тэд зэрэгцсээр гэртээ очив.
Хаанд мэдээ хүргэсэн хоньчин морио хатируулан давхисаар ирж
– Хурдан явлаа шүү гэхэд
– Чи сууж бай. Би анхаарья гээд охин анхааран чагнав. Би эндээс хүргүүлсэн мэдээнээс илүү дэлгэрүүлэн айлтгав. Энэ мэдээг хайхрахгүй байна. «Хот орон хагачаад бас аминаасаа ч салах буй за» хэмээн өгүүлж байна. Одоохон гэр орон, газар нутгийг гэргийтэйгээ хамт өргөвөөс аминд чинь эс хүрэх болно хэмээн хэлэхэд охин хоньчинд
– Мөрийг бид авах ёстой байтал орон сууриныг хаан авна гэдэг нь хааны эрх хэтэрч байна. Хааны омог хэтэрвээс алсдаа ялагдахын муу зөн болно гэж айлтга. Хаан цэрэг татах аваас чи захиаг түргэн өгөх хэрэгтэй учир явтугай гэв. Тэр буцаж яваад хаанд
– Тэр хот орныг хамгаалах учир, өчүүхэн хүмүүсийг зэмлэх аваас зэмлэтүгэй хэмээн айлтгуулсан гэж өчив. Хаан хилэгнэж харьяат түшмэдэд зарлиг буулгаж, хааны түмэн цэргийг жагсааж явуулав. Хаан хатан гэртээ хоцров. Цэргээс урьдаар хоньчин хүрч ирээд гасалсаар хэлсэн үгийг уламжилсан нь
– Би хаанд эд таваар, эрдэнэ зэргийг өргөе. Цэрэг бүү тат гэж айлтгасанд
Надад хүрэлцэхүйц байна. Цэрэг татна гээд түмэн цэргийг ирүүлж буй. Энэ хотоо өгөвч үл буцах, учир аминдаа хүргэхгүйг гуйж айлтгаваас сайн гэсэнд
– Би эмээсээ асууна гэв.
– Гэргий минь хэрхэвч тусгүй. Хааны хатан болох байна гэхэд
– Хамаг гэмийн хаалгыг чи нээжээ гэхэд тэр эр гэргийдээ
– Цэрэг гадна дүүрэн болов гэсэнд
– Эрэг хэдий том ч газрын ангал мөн. Цэрэг хэдий түм хүрэвч хүний хүүр мөн. Анд нөхөр хоньчин тэр дэргэд байна уу? гэв. Анд нөхөр үүдэнд өдгөө хариу хүлээж байна гэсэнд
– За шийдэв. Тэр хэрэгтэй аваас үүдээ нээвээс зохино гээд чи харш дээрээс нүд алгасалгүй харж бай. Сонин юм үзтүгэй хэмээн өгүүлээд гэргий хайрцгийн амыг онгойлгож
Магад дайсан гэж танигдсан хоньчинг ал. Хамаг цэргийг хүүр болтол цохь. Хааны харшид ороод, хаан хатныг ч үхтэл нь балба хэмээн хэлж хайрцгийн амыг нээж эм амандаа «Дайсны толгойг цохь» хэмээн урьж байв.
Чингэтэл дөрвөн төмөр хүн гарч, урьдаар хоньчинг алж, дараа нь түмэн цэргийг хүүр болгов. Хааны харшид очиж, шатнаас эхлэн өөд «Хачин гайхам, хачин гайхам» гэлцэж авиран гарав. Хаан сэтгэлдээ
– Би эрх ихтэй. Лусын хатан охин рид хувилгаан ихтэй. Хачин гайхам тэр илт ирж байна хэмээн бодож, нүдээ бүлтэлзүүлэн харсанд алх барьсан дөрвөн жижиг төмөр хүн ирээд «Хачин гайхам» гэсээр хааныг ширээн дээрээс өнхрүүлж занчив. Чингэхэд лусын охин хааны дэргэд очиж
Энэ хачин гайхмаарт ханав уу. Өдгөө хэрэгтэй юу? гэж өчсөнд хаан
– Лусын охин чи хувилгаан ихтэй ба зүүдээр хоол олж идэгч тэр ч буян ихтэй байна. Би цэргээр дайлья гэвч та хоёрын хувилгаан мухардахгүй байна. Би ганц энэ тэнгэрийн охиноо түүнд өгье. Бид эмгэн өвгөн ном үйлдэнэ. Энэ хан төрөө та хоёрт өгье. Биднийг алавч хилэнц болохоос өөр юмгүй. Чи хувилгаануудаа хурааж ав. Биднийг бүү алуулагтун гэв. Чингэхэд эм хайрцгийн амыг нээж
Хумигд хумигд гэсэнд тэр дөрвөн төмөр хүн хайрцаг дотор оров. Эм хайрцгаа цоожилж үүрээд харшдаа буцав. Цэргүүд хөө хуягаа хол орхиж нэг нэг таяг тулж бие биедээ баярлаж ирэв. Тэд гэр гэртээ харьжээ.
Хаан охиноо бараа бологч түшмэдтэй хамт чимэг хэрэглэлтэй нь соёрхов. Тэр эр цаад наад хоёр хан төрийг хоёулыг барив. Лусын охин урьдаар ирсэн боловч хааны охин нь хүний охин мөн тул их хатан болов. Лусын охин бага хатан болов. Тэр хоёроос нэжгээд хөвгүүн төрөв. Хан төрийг номын ёсоор тэтгэж, албат харьяат нар өрнөн дэлгэрэв. Хүн ба лус хоёр нэг нь нэгэндээ их ач тустай болсон бөлгөө. Хүн ч найман лусын сангийн бумбыг бүтээсэн тул лус нь барагдашгүй санг эдлэх болов.
Бас нэгэн үе болоход тэр эр
– Миний ноднин зүүдэлсэн зүүд өдгөө бүтэж буй эсэхийг мэдье хэмээн сэтгэж баруун завжиндаа улаан будаг хийж, зүүн завжиндаа хөх будаг хийж хөх улаанаар бөөлжиж
– Би халуурч өвдлөө хэмээн өгүүлж байв. Есөн давхар байшингийн оройд наран тусаж бүлээцүүлэхэд доор нь магнаг зөөлөн дэвсгэр дэвсэж толгойг хааны охин өвөр дээрээ дэрлүүлж, хөлийг лусын охин өвөр дээрээ тавиад
– Хэрхэвч таны энэ өвчин эдгэх буй гэлцэн, хоёр хөвгүүн
Аав аа, аав аа хэмээн нааш цааш гүйлдэж байсанд, тэр инээд алдав.
– Одоо ингэж чилж байхдаа инээд алддагийн учир юу вэ гэсэнд
Дээр үед миний зүүдэнд орж зүүдлэгдсэн нь: Нарны эрт оройн байдал энэ хэртэй байхад би есөн давхар байшингийн орой дээр дэвсгэр дэвсэн сууж байв. Хааны охин ба лусын охин хоёр миний эхнэр болсон байна хэмээн зүүдэлсэн. Бас хааны охины өвөр дээр толгойгоо тавьж, лусын охины өвөр дээр хөлөө тавиад «Би хуурч өвдлөө» гэж байсан ба надад хааны охины хүүхэд лусын охины хүүхэд хоёул байна. Тэр хоёр «Аав аа, аав аа» гээд нааш цааш гүйцгээж байсныг зүүдэлсэн тул одоо инээд хүрсэн бөлгөө. Миний тэр зүүд яг таарч байна» гэсэнд Сайн амгалан явдалт хааны амнаас
– Тэр хүн зүүдээ шинжлээд их буянтан болжээ гэсэнд
Хүүрт үг хэлэв хэмээн төмөр торыг гал бадартал гурав дэлдээд харцага нисэх адил хүр хэмээн араас алдуурав.
Ламын зарлиг: Хүүрт үг бүү хэл гэсэн билээ. Энэ гурван үгээс зөрчсөн тул уршиг удав. Ламын дэргэд очвоос зэмлэл хүлээнэ хэмээн сэтгэж дахин тэр хүүрийн газар очиж «Хала» гэснийг тогшуураар дэлдэж «Хүлү» гэснийг алхаж гишгэлсээр тэр модны дэргэд хүрэв.
Зүүдээр хоол олж идэгч нь зүүдэлснээ олж хан төрийг барьсны арван есдүгээр бүлэг болой.

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Jul.28.10 7:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
iim ulger zohij chaddag bol yanztai daa :)
Bayarlalaa Buru :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.30.10 11:08 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
НАГАНЖУНАГИЙН ШАСТИРААС ОЧИРВААНЬ, ОДСЭРЖМАА ХОЁР УРЬД НЭГЭН ТӨРӨЛДӨӨ ЗАМБАТИВИЙНХНИЙГ АМГАЛАН БОЛГОСОН БҮЛЭГ ОРШВОЙ

Бас хан хөвгүүн хутгаа сугалж, тэр модыг нэгэнтээ цавчиж
– Лам минь Наганжуна Зүрхэн мөн. Би өөрөө Сайн амгалан явдалт хаан мөн. Тор минь есөн нүхт төмөр мөн. Тогшуур минь хүрэн сэндэн мөн. Тостой гурил минь барагдашгүй идээ мөн. Хүүр буухгүй буюу, модыг чинь унагалаа гээд тэр модны тэг дунд хүртэл цовхрон үсэрч харайсанд хүүр айн цочоод бууж ирэв. Түүнийг тогшуураар нүдэж, хутгаар нэг шааж, торны дотор хийж хүлгээр хүлээд үүрч зорьсон газар чиглэн одохоор зургаа долоон алхам өнгөрмөгц
– Хан хөвгүүн, хан хөвгүүн. Эсбөгөөс хан хөвгүүн нэг үлгэрийг ярь. Эсбөгөөс би нэг үлгэрийг ярина гэсэнд тэр хан хөвгүүн «Үг өдөж буй» хэмээн санаж эс дуугарав.
– Үйлээ барсан хаан чиний амнаас үг үл гарах буюу?
Би өчүүхэн нэг үлгэрийг ярья. Сонсогтун
Нэгэн их голд нэг их хаан байжээ. Тэр хааны хатан үлэмжийн гоё цэвэрхэн хүн байв. Тэр хатнаас үлэмж сайхан нэг хөвгүүн мэндлэв. Хөвгүүнийг мэндлэх цагт сайн бэлгэ, элдэв шинж үзэгдэв. Шинжигч бярманд үзүүлсэнд
– Энэ бурхны хувилгаан үлэмж хүн мэндэлсэн байна. Энэ лавтай чадагч мөн буй за. Чадагчийн ёсоор бол эх нь урьд нярваан болно гэдэг билээ гэв. Тэр хөвгүүнийг мэндэлснээс хойш хан төр номын ёсоор дэлгэрч байв.
Чингээд хан хөвгүүн арван таван нас хүрэв. Хоёр гурван зарц дагуулж тэр голын эхэнд буй эр эм хоёр шулмас оршдог хилэнт эм мангас нэртэй уулын ойд очив. Түүнийг урьд тахиж байсан бөгөөд хан хөвгүүнийг мэндэлснээс хойш номын үйлдлийг дагаж явсан учир, тэр уулыг тайж тахиагүй тул шулмас хилэгнэж
– Хан хөвгүүнийг яаж хорловоос таарах буй хэмээн сэтгэж байх үед хан хөвгүүн, эзэн зарц нар ойн дотор хүрч очив.
– Энэ хан хөвгүүн төрснөөс хойш надад тахилгыг эс үйлдсэн тул үүнийг үгүй хийх хэрэгтэй гэж сэтгээд тэр эр эм хоёр шулмас том төмөр гахай болон хувилж, хан хөвгүүн зарц нарын дэргэд гүйж очсонд зарц нар доороо муужирч унав. Хан хөвгүүн айсангүй. Ийнхүү
– Миний гарт байгаа энэ хулсан нум төмөр нум болтугай. Энэ сум төмөр сум болтугай. Би хаан төрөө эзэлж үл чадах ба энэ л хан төр өрнөх ёсонгүй бол энэ хоёр гахайд идэгдэх болтугай хэмээн ерөөл тавьсанд хулсан нум нь төмөр нум болж, хулсан сум нь төмөр сум болоход түүнийг өөрөө эвхэртэл нь татаад
– Миний энэ сум тэр гахайн магнайн гол дунд оноод сүүлний үзүүрээр гарах болтугай. Миний санаа асар ариухны хүчээр тэр үхэх болтугай. Үхээд тэнгэрт төрөх болтугай. Шулмасын шашин баларч, бурхны шашин улмаар тодрох болтугай хэмээн харвасанд тэр гахай үхэж гучин гурван тэнгэрийн оронд төрөв.
Чингээд эм шулмас алаг гахай солонго завхарсан мэт хааш явсан чиггүй алга болжээ. Хан хөвгүүн нь муужирч унасан зарц нараа дал модны сэрүүн сүүдэрт тавьж, зандны салааны усаар сүрчиж сэргээгээд эзэн зарц нар ханилаад харшдаа буцав.
Нэгэн үе болоход тэр хааны хатны сэтгэлийг эм шулмас удирдсан учир хааны хатан
– Энэ өдөр тэртээ уулын энгэрт очиж уйтгараа сэргээе хэмээн айлдав. Явах төхөөрөмж хэрэглэлийг зарц нар хүргэж ирсэнд уулын энгэрт очоод
– Өнөөдөр энэ уулын хажуунаас энэ энгэр нь аятай байна хэмээн айлдаж суув. Тэр энгэрт байсаар халууцсан учир, эргийн сүүдэрт очиж сэрүүцэн суув. Төлдрийн алагдсан гахайн эхнэр эм шулмас тэр эргийг нураасан тул хатан халив. Зарц нар буцаж ирээд хаанд шууд айлтгаж эс чадан түшмэлээр дамжуулан айлтгасанд хаан сэтгэл зовниж, хаан түшмэд очиж үзэхээр явав. Хатны шарилыг үзээд хаан ч мууран унав. Хааныг зандны нунтагтай усаар сүрчиж, бурмын шүүстэй усыг аманд нь цутгаж чихэнд нь үг хэлсэн тул төдхөн сэргэв. Тэндээс хаан харшдаа очоод хатны шарилыг торгоор ороож оршуулав. Хатны хойдын буянд зориулж харьяат ардуудад түгээл түгээж, орон хийдийн хуврагуудад олон дахин хоол цав өргөв.
Тэр эм шулмас элдэв зүйлийн эрдэнээр чимсэн тунгалаг царайтай гоо охин болон хувилж хааны ордны дэргэд очив.
Олон хүн
– Чи хаанаас ирсэн бэ? хэмээн асуусанд «Би тэнгэрийн охин мөн. Тэнгэрийн орноос ирлээ гэв. Тэр хүмүүс түшмэдэд
– Манай хаан эцэг хөвгүүн хоёрт хатан хэрэгтэй бөлгөө. Өнөө маргаашдаа эрээд олохгүй, урьдын адил хатныг хаанаас ч олоогүй байна. Бусад орноос ававч урьдахтай адил болохыг үл мэднэ. Хаан эцэг хөвгүүн хоёрын аль нь ч авсан энэ хатан тохирно. Тэнгэрээс бууж ирсэн тул язгуур сайтай, үүнийг таалж хатан болговоос зохистой буй за хэмээн албат бүгд ам нийлж айлтгасныг хааны сонорт түшмэл уламжлав.
– Миний урьдын хатан шиг хатан үгүй. Одоо авгай авах хэрэггүй. Авч болохгүй. Энэ хан хөвгүүнээс асуугтун хэмээн айлдсанд түшмэд хан хөвгүүнд
– Манай энэ харшийн дэргэд тэнгэрээс бууж ирсэн үлэмж сайхан охин байна. Тэнгэрээс буусан хатан хаанаас ч үл олдох тул хан хөвгүүн гэргий болгон таалваас сайн биш үү? гэж өчсөнд түшмэлийн тэр үгийг сонсоод хан хөвгүүний махбод хямарч
– Би эхнэр авахгүй. Би хан төр барихгүй. Би ном үйлдэнэ хэмээн айлдсаныг тэр түшмэл эцэг хаанд
– Хан хөвгүүн хан төрийг барихгүй, хатныг ч авахгүй номыг үйлдэнэ хэмээн айлдаж байна хэмээн өчсөнд
Түүнийг дуудаж авчир гэв. Хан хөвгүүний дэргэд нэг түшмэл ирээд
– Хаан дуудуулж байна. Морилж очихыг айлтгая гэсэнд хан хөвгүүн эцгийн дэргэд очиж мөргөж хүндлээд суув. Хаан хан хөвгүүнд
– Манай хотын дэргэд тэнгэрээс буусан нэг охин буй гэнэ. Надад эхнэр болгоё гэсэнд би чиний эхийг үгүй болсноос хойш шунал хурьцлыг угаас тасалсан билээ. Чи номыг үйлдвээс хааны үндзс тасарна. Чи түүнийг яавч гэргий болгож авбаас зохистой хэмээн зарлиг болсонд, хан хөвгүүн хаанд
– Урьдах хаадын үндсэнд эцэг хааны зарлигийг зөрчих эрхгүй боловч би энэ охиныг харсан төдийд сэтгэл минь угаасаа үймж, түшмэдийн дамжуулсан сургамжлалыг сонсож махбод хямарч байна. Тэр охин тэнгэрийн охиноос илүү их дагина мөн боловч, би өдгөө хааны зарлигийг зөрчинө. Эцэг таны өөр ямар зарлиг хайрлавч үхэх хүртлээ шууд хүлээж авна хэмээн айлтгав.
Хааны сэтгэлд охин шулмас оршсон учир
– Чи түүнийг гэргий болгон авахгүй гэнэ. Одооноос хойш юу хэлснийг минь дагана гэв үү? гэж айлдаад
– Тэр охиныг чи эс авбаас би авна гэв. Чингэхэд хан хөвгүүн хаанд
– Үүнээс ангид ямар зарлиг хайрлавч шууд хүлээнэ хэмээн айлтгав. Хаан «Энэ охины бие гоо үзэсгэлэнтэй гэнэ. Анхилам сайхан үнэртэй охиныг аль нэгэн цагт түүн лүгээ ханьцуулан нөхөрлүүлж болох буй за. Одоохондоо нас залуу ба хүмүүс юу хэлэвч үл мэдэх балчир аж хэмээн сэтгээд хаан тэр охиныг гэргий болгон таалав. Тэр охин хан хөвгүүний тааллыг элдвээр аргадавч хан хөвгүүн хүч ихтэй 6а урьд насны буян их тул охин хуурч эс чадав. Эм шулмас Энэ хан хөвгүүнийг би үл чадах ажгуу. Энэ насанд үүнтэй нөхөрлөх учир үгүй болвоос хязгаар газарт цөлүүлэх аргыг хийе хэмээн бодов.
Чингээд охин нэгэн үе болоход баруун завжиндаа улаан будаг хийж, зүүн завжиндаа хөх будаг хийгээд хар хүрнээр нилийтэл бөөлжиж, би өвдөв гэж байхад, хаан урьдахь хатан өвдөж хальсны зовуурь сэтгэлд орж
– Одоо чиний өвчинд юу тустай вэ? хэмээн асуув.
– Миний өвчинд тус болох ганц юм бий. Баруун зүгийн мангасын оронд миний танил нөхөр мангасын хаан Есөн толгойт ягчисын охин Алтанзул цэцэг нэрт байдаг. Эм засалд тэр охиноос илүү мэргэд үгүй бөлгөө. Хүний эмч нар намайг эдгээж чадахгүй гэв. Хаан
– Тэр оронд зорчсон хүн буй буюу? Газар мэдэх хүн үгүй. Хэрхвээс сайн бэ? гэсэнд
Бусдыг явуулахыг хүсэвч үл явна. Явж ч үл чадна. Манай энэ хан хөвгүүн буяны хүч ба арга мэх ихтэй учир өөртөө гэм зэм халдаалгүй, охин тэнгэртэй ханилаад ирэх буй за. Түүнээс өөр аргаар авчирч үл чадна гэв.
Хаан нэг түшмэлд
– Хан хөвгүүн Сайн номыг үзүүлэгчийг түргэн ирүүлсүгэй хэмээн айлдав. Түшмэд хан хөвгүүний өмнө очиж
– Эцэг хааны дэргэд морилж очно уу хэмээн өчив. Хан хөвгүүн урьд очихдоо үнэн зүрхнээсээ дургүй байдаг сан. «Өдгөө түшмэл үг хэлж гүйцмэгц сэтгэл нь маш баясан нэн их дурлаж, хааны дэргэд очоод мөргөж ёслон айлтгав. Хаан зарлиг буулгасан нь
– Сайн номыг үзүүлэгч чи буяны хүчин чадлаар өрнө зүгийн мангасын оронд очоод Алтанзул цэцэг нэрт авхайг авчирч энэ хатны өвчнийг арилгатугай. Эцэг хөвгүүн уулзахын ерөөлийг тавья гэсэнд Хан хөвгүүний сэтгэл догдолж маш баясаж
– Би Алтанзулыг авчирч хатны өвчнийг амарилуулж эцгийн зарлигийг гүйцээн бүтээгээд түргэн уулзахын ерөөлийг тавья. Сайн буяны цаг мөн тул маргааш явахыг айлтгая хэмээн өчив. Эцэг
– Албат нөхөр, зарц хэрэглэлүүдийг аваад эргэж ир гэж зарлиг болов.
– Хэрэглэл зарц надад хэрэггүй хэмээн айлтгав. Хааны таалалд
– Миний энэ хөвгүүн нас залуу ба юм үзэж хаширжаагүй тул аминдаа хор хийх ба хязгаар газар тэнэх гэж сэтгэсэн бус буюу хэмээн бодоод
– Үл бүтэх явдал хийх гэж байгаа бус биз? хэмээн айлдсанд хан хөвгүүн
– Үл бүтэх явдал хийвээс эцгийн зарлигийг зөрчсөн болно. Өдгөө амиа хорлох үйлийг үл чадна. Тэр охиныг авчирч түргэн таны дэргэд ирнэ хэмээн өчсөнд хаан баясав. Тэр охин шулмас сэтгэлдээ «Би амийг нь хорлуулж чадахаар болов» хэмээн бодов.
Хан хөвгүүн цаглашгүй баясаж өрнө зүгийн мангасын орон тийш одов. Чингээд эзгүй газар хүрэхэд түүний лагшин чилсэн тул түр хэвтэж амсхийв. Түүний сууж байсан газрын адагт хар далай байв. Эхэнд нь нэг их цагаан далай байв. Хар далай дотроос нэг хар могой гарч ирэв. Цагаан далай дотроос нэг цагаан могой гарч, тэр хоёр могой хоорондоо ноцолдож хар могойноос чийг дааж хөлс гарав. Цагаан могойноос хар хөлс хурын ус адил урсаж гарав. Хан хөвгүүн: «Ийм хоёр адгуус таарахгүй ажгуу. Энэ хоёр юундаа ингэж таарахгүй байна?» хэмээн гайхаад сууж байтал хар могойн хэнхдэг дотор цагаан могой тэн хагас хүртлээ залгигдав. Хан хөвгүүн «Би энд харсаар суугаад залгиулж байгаа цагаан могойд туслах эрдэм байхгүй буюу?» хэмээн бодож очоод хар могойн нуруун дээр гишгээд
– Ууртны уур амарлих болтугай гэж хэлээд дэвхэцсэнд цагаан могойг бөөлжиж гаргав. Хар могой хар далайдаа, цагаан могой цагаан далайдаа үсрэн оров.
Тэр шөнө тэндээ байтал цагаан далайн дундаас алтан үс сэгсийлгэсэн нэг хүүхэн гарч ирээд
– Цэцэн ухаантан миний амийг аварсан тул харшид минь морилж очихыг айлтгая гэв.
Чи хэн бэ? гэсэнд
Би лусын хаан гэв. Тэр хар могой хэн бэ гэхэд
Усны их эзэн Баруна мөн гэв.
Би лусын оронд доошоо явж чадахгүй гэсэнд
Лусын хаан элдэв хувилгаантай хэмээн хэлэлцдэг юм.
Мэлмийгээ аниад миний рид хувилгаанаар очиж болно гэхэд тэр хан хөвгүүн мэлмийгээ аньсан төдийд таван зүйлийн эрдэнээр бүтсэн лусын их харшийн дунд очив. Харшид эрдэнийн ширээ засаж, түүний дээр хан хөвгүүнийг залж номын зарим үгийг хэлэлцэв.
Их хаан та ямар хэргээр морилон ирсэн бэ? гэв.
Би мангасын орноо буй есөн толгойт ягчисын охин Алтанзул цэцгийг авахаар ирлээ гэв.
Та их номын хаан мөн тул түүнийг авах ерөөлийн хүч ихтэй байна. Тийм бус болбоос хэн ч авахад бэрх. Эсэрүн хурмаст тэргүүтэн хүсэн гуйж ирсэн олон боловч урьд хэнд нь ч өгсөнгүй. Их хаан чи тэр бурхан дагинатай урьд насны үйлийн барилдлагатай тул одоо авчирч болох буй за гэв.
– Лусын хаан чамд зөн билэг байгаа буюу гэсэнд
Хүнээс лусын төрөл дорой боловч зөн билэг морины сүүлийн хялгасны төдий үргэлжид тасралтгүй байдаг гэхэд
– Одоо би тэр охиныг авчирч чадах болов уу? хэмээн асуусанд тэр лус хаанд
Номч их хаан чи урьд насны буянаар эрдэнэт хүний биеийг олжээ. Урьд өглөг өгснөөр хааны хөвгүүн болон төрж, урьд насны үйлийн залгамж байгаа учир тэр хатантай уулзах больюу. Номч хаан чамд одоо хэрэггүй боловч хэрэг болох нэг цаг ирэх тул үүнийг өргөе гээд эрдэнийн шанагыг хив торгонд боож өгсөнд
Үүнийг чи наанаа түр аваад хадгалж байтугай. Одоо би явья хэмээн айлдав.
Чингээд бас хаан мэлмийгээ аньж лусын рид хувилгаанаар далайн мандал дээр гараад далайн эрэгт ирэв. Тэр лус хаанд
Эндээс өгсөж явбаас үдийн газарт мангасын харш харагдах нэгэн хөвөө бий. Тэндээс харахад Номч хааны урьд насанд тавьсан ерөөлийн хүчээр тэр охин сэтгэлдээ таалаад хүрч ирэх болно. Тэр охин тэнгэрийн юу айлдсаныг чухалчлан сонсох маш хэрэгтэй. Түүний үгийг сонсон дагаваас охин тэнгэрийн хамт хааны харшид очиж болно. Номын их хаан чи хэрэг бүхнээ бүтээгээд түргэн морилж ирэх болно гээд уг замыг зааж өгөв. Чингээд лусын хааны ямар мэт хэлсэн ёсоор үдийн газарт хүрэхэд лавайн булаг, сайхан жимстэй нэгэн газар байсны тэнд очив. Урьд насны ерөөлийн хүчээр Алтанзул цэцэг нойроос сэрсэн мэт урьд насны цаглашгүй төрлийг дурдаад, хан хөвгүүний тэнд ирснийг мэдэж, хурдан сайн морио эмээллэж унаад гав ганцаар морилов. Тэр охин тэнгэр, хан хөвгүүний дэргэд ирээд өөрийн эрхгүй мөргөв. Хан хөвгүүн тэр охин тэнгэрт
– Чамайг мангас хэмээн өөрийгөө хүн хэмээн ялгаж мэдэхээс өөр юм мэдэхгүй байна гэсэнд охин тэнгэр хан хөвгүүнд
Миний урьдах төрөл тутамд ханилж явсан нөхөр мөн буй за гэсэнд хан хөвгүүн
– Алтанзул цэцэг мөн буюу? гэхэд
Мөн хэмээн айлтгав.
– Одоо эндээс тэнд очиход чинь мангасууд цөм дараахь өглөөний наран ургахыг хүртэл мацгийн санваар сахиж байна. Харшийн өмнө угаалгын их цөөрөм бий. Түүний хөвөөн дээр тэнгэр тулсан ридийн нэг их мод буй. Тэнд таван зүйлийн эрдэнээр бүтээсэн агуу их уудам ширээн дээр би сууж байна. Зургаан толгойтоос доош хоёр толгойтой мангасуудыг гадуур захаар суулгаж мангасуудад мацгийн санваар өгч байх болно. Чи өөрөө цөөрмийн хажууд очвоос болно. Айхын хэрэггүй морилж очоорой. Тэр цөөрмийн дэргэд Алтанзул буй буюу хэмээн асуутугай. Чингэхэд би зургаан толгойт нэгэн мангасыг таны дэргэд явуулна. Айж сандрахын хэрэггүй. Түүний дэргэд хүрээд ийн хэмээн айлтгаарай. «Зургаан толгойт мангас чи миний үгийг сонс. Би урьд насанд буян хурааснаар их эрдэнэт хүний биеийг олов. Алагчлалгүй өглөг өгснөөр эрдэнийн үндэс арвидав. Урьд насны төрөл тутамд ханилсан Алтанзул цэцэг их эрдэнийн ширээн дээр сууж буй тэр охин мөн байна. Намайг цээрлэлгүй түргэн хайхарч хэлсэн үгний хариуг өгөгтүн» гэж айлтга. Чингэхэд би «эцгээс асуухгүйгээр үл болно. Тэр урьд насны ханилсан хань мөн байна» гэж хэлнэ. Тэр мангас гадаад түшмэл мөн тул түүнийг эцэгт айлтгал хүргүүлэхээр илгээнэ. «Миний төрөл тутмын ханилсан хань тэр хүний дотроос хааны ариун үндсэнд мэндэлжээ. Намайг энэрч уулзахаар нааш явж ирсэн байна. Тэр номын хаантай уулзахаар явж болох уу?» хэмээн айлтгуулна. Тантай уулзахыг эс зөвшөөрнө. Би шөнө ирнэ. Эцэг хаан захисан бэрх үйлсийг би өөрөө чамд сургамжилна гээд тэр охин мангасын харшид буцав.
Чингээд хан хөвгүүн мангасын харшид очсонд тэр харш нь үзэж ханашгүй олон буман хотоор хүрээлэгдсэн байв. Тэр харшийн дэргэд таван зүйлийн эрдэнээр хүрээлсэн угаалгын нэг цөөрөм байв. Түүний хөвөөн дээр тэнгэр тулсан задийн мод байв. Түүний сүүдэрт байгаа агуу уудам эрдэнийн ширээн дээр охин Алтанзул өчигдрийн хэлсэн янзаар мангасуудад ном номлож байв. Цөөрмийн дэргэдээс
– Алтанзул цэцэг сууж байна уу? хэмээн асуусанд тэр охин
Миний төрөл тутмын ханилсан хань тэнд явж байна. Хурдан очигтун хэмээн айлдаад мангасын гадаад түшмэл зургаан толгойт нэг мангасыг илгээв. Тэр мангас хан хөвгүүний дэргэд очоод хан хөвгүүний сүрд тэсэлгүй мөргөж
– Номч хаан зарлиг юуг хайрлах вэ? гэсэнд
– Чи сэтгэлдээ сайтар тогтоож ав. Би урьд насанд буян хурааснаар эрдэнэт хүний биеийг олж, алагчлахгүй өглөг өгснөөр төгс эдлэл бүрдсэн хаан угсааны хөвгүүн болон төрөв. Миний төрөл тутамд ханилсан Алтанзул, тэр өдгөө их эрдэнийн ширээн дээр сууж байна. Намайг цээрлэлгүй түргэн харгалзана уу хэмээн айлтга гэв. Тэрхүү түшмэл Алтанзулын дэргэд хүрээд гурав мөргөж
– Бие нь дөрвөн хуруу төдий боловч хязгааргүй сүр жавхлантай бөгөөд язгуур нь Номч их хааны хөвгүүн болон мэндэлсэн хэмээж буй ба охин тэнгэр таныг урьд насны төрөл тутамд ханилсан хань мөн гээд цээрлэлгүй түргэн уулзана уу? гэж байна хэмээн айлтгасанд
Эцэгт айлтгая. Урьд насны ханилсан хань мөн боловч эцгийн зарлигтай харшваас хүссэн хэрэг үл бүтэх тул чи эцэг хааны дэргэд очиж, Их номч хааны айлдсан зарлиг ба надтай нас тутмын ханилсан хань мөн болох хийгээд төрлийн үндсийг түргэн айлтгаж ирэгтүн хэмээн айлдав.
Чингээд тэр мангас хааны дэргэд очиж, охин ба хан хөвгүүн хоёрын айлтгалыг өчсөнд
– Охины төрөл тутмын ханилсан хань мөн боловч миний хүүгээс үлэмж Алтанзул цэцэг чамайг Эсэрүн хурмаст тэргүүтэн гуйн хүсэгчин олон боловч миний хүүгээс үлэмж тул өдгөө хүртэл хэнд ч эс өгсөн бөлгөө. Энд суугаад зарц хийвээс учирч болно гэв. Тэр зарлиг захиануудыг хэлэхэд охин
– Одоо чи явж очоод, урьд насны ханилсан хань минь уулзахаар ирээд байгаа тул уулзуулахыг таалалдаа соёрхоно уу хэмээн айлтгаад ир гэж айлдсанд тэр мангас явж хаанд
Алтанзул цэцэг авхайн нас тутамд ханилан учирч байсан нөхөр нь мөн учир уулзаж болох зарлиг бусдыг яавч хайрлан соёрх хэмээн айлтгуулав гэсэнд хаан
– Бэрх үйлийг бүтээх ба энд сууж зарц хийвээс уулзаж болно. Бусаар үл болно гэв. Түшмэл Алтанзул цэцэг охинд зарлигийг ёсоор дамжуулсанд
– Би гучин гурван тэнгэрээс цааш газарт таван зүйлийн эрдэнийн охиныг дагуулж солонго гэрлээр бүрхүүлж явна. Ямар бэрх үйл өгөхөө хаан мэдэх буй за хэмээн хэлээд, охин түшмэдэд зарлиг захиа өгөөд, мянган хигээс төгөлдөр лавай иштэй Алтанзул болов. Хигээс нь биндэрьяа, алт, мөнгө, шил таван зүйлийн эрдэнээр бүтсэн таван охин гарч тэр цэцгийг гартаан авч таван өнгийн торгоор зам тавьж гэнэт дээш өргөв. Чингэхэд мангас нь хааны дэргэд очоод
– Хан хөвгүүнд ямар бэрх үйл хайрлахыг эцэг хаан мэдтүгэй гээд охин чимэг хувцас өмсөж зүүгээд огторгуй өөд ажрав хэмээн айлтгасанд
– Охинтой тэр хүн уулзаагүй буюу? хэмээн айлдав.
– Эрхэм авхай тэр хүнтэй уулзаагүй хэмээн өчив.
– Чингэвэл чи миний урдуур долоон давхар хөшиг тат. Тэр хүн намайг үзвээс үхэх болно. Тэр охин ч дуурайгаад үхэх болно хэмээн айлдав.
– Долоон давхар хөшиг татах хэрэггүй бололтой. Дөрвөн хуруу бие нь цаглашгүй сүр жавхлантай байна. Би түүний дэргэд очиж мөргөхөд миний бие бүр жижигхэн болчихсон мэт санагдаж байсан шүү хэмээн өчсөнд
– Тийм боловч хөшиг тат. Тэр миний сүрд тэсэхгүй үхэх ёстой хэмээн айлдаад хөшиг татуулав. Чингээд хан хөвгүүнийг урин залсанд хааны өмнө ирэв. Зоог бүрэн төгс өгсний дараа хаан хөшигний цаанаас
– Миний охин Алтанзул, надад хүүгээс минь үлэмж бөгөөд мангасыг номхотгох хүчин чадал ихтэй юм. Ийм охиноо чамд өгч хэрхэн болох вэ? гэв. Хан хөвгүүн
– Би урьд насанд буян хураасан тул эрдэнэт хүний биеийг олсон. Алагчлахгүй өглөг өгснөөр эрдэнээр баялаг хааны үндсэнд төрөв. Төрөл тутамд ханилсан Алтанзул цэцэг надтай хагацахын аргагүй учрыг айлтгахаар ирсэн билээ хэмээн өчсөнд
Миний дууны сүрд тэсэж чадсан нь үлгэрлэшгүй гайхамшигтай байна хэмээн таалаад маш их баясаж байв.
Өнөө шөнө түүнийг нэг оронд хүргэгтүн. Маргааш дорнын сайхан цэцэрлэгт уйтгар сэргээхээр үдээс өмнө очоод үдэш болтол байх болно. Сайн хоол хэрэглэлийг өгөгтүн хэмээн айлдав.
Чингээд хан хөвгүүнийг залж аваад Алтанзул цэцгийн нойрсолгын таван зүйлийн эрдэнээр бүтээсэн бяцхан ордонд аваачив. Дорно зүгт нэгэн сайхан цэцэрлэг буй тул тэнд зугаалж, явах хэрэглэлийг бэлтгэж аваад
Зугаацаар морилохыг айлтгая гэв. Тэр өдөр ёслол хүндлэлийг бүрэн төгс дэвшүүлэв. Шөнө дунд Алтанзул цэцэг, сайн морийг унаад морилж ирэв.
Өнөөдөр юу айлдаж байна? хэмээн асуусанд
– Өнөөдөр шамдаж уулзуулахаар болсон билээ. Маргааш дорно зүгийн сайхан цэцэрлэгт хүнс хэрэглэл аваад тэр сонин үзмэрт оч гэж айлдсан бөлгөө хэмээн өчсөнд охин
– Тэр цэцэрлэг дотор гишгэмэгц дорно зүгийн үзэл урвуулагч цэцэрлэг гэгчид үзэл урваж зарим нь тариа тарьж, зарим нь шуудуу татаж, зарим нь тариагаа талхалж гүйцэд өвөл болсон байна. Түүнд сэтгэл урваад үүдээ түгжүүлчих болуузай. Нарны улаан гэгээ тасрахаас урьд охин надад ингэнэ хэмээн хэлсэн шүү гэж сэтгээд таалалдаа хоногшуулан бодож түргэн морилж гартугай, алгасаж алмайрваас бид хоёр уулзахад бэрх болно хэмээн айлдаад охин буцав.
Маргааш өглөө болсонд тэр түшмэл хоол өгөөд нэг түлхүүр бариад
– Одоо үзмэр болгоохоор морилохыг айлтгая гэсэнд тэр хоёр ханилаад одов. Цэцэрлэгийн хашааны дэргэд хүрээд тэр түшмэл үүд нээн хоол хэрэглэлийг хан хөвгүүний мутарт өгч
Хаан та цэцэрлэгийн хүрээлэнгийн дотор ирлээ гээд тэр буцахыг завдсанд
Түшмэл та энэ өдөр үзмэр үзэхгүй буюу? гэхэд
Би хааны дэргэд суух хэрэгтэй гээд буцаж одов. Түүний босгыг давж ортол хан хөвгүүний үзэл урвасан байв. Дорно зүгт тариа тарьж, өмнө зүгт шуудуу татаж, өрнө зүгт өвсөөр тариа талхалж байсан ба умард зүгт өвөл болж хөлдөж байтал улаан наран шингэж одов. Үүд хаах шахахад охин тэнгэр ирэв.
– Би урьд тэр мэтийг хэлсэн шүү. Одоо түргэн морилогтун гэхэд босго даван гарч ирэв
– Тэнд энэ өдөр их сонин байв. Маргааш зарлиг захиа юу хайрлах вэ? гэсэн айлтгалыг хүргүүлэгтүн. Чингэхэд
одоо өмнө зүгийн цэцэрлэгийн сонин юмыг үз хэмээн зарлиг буулгана. Өмнө зүгийн цэцэрлэгийн үүдээр ормогц өмнө зүгийн ороолонгийн цэцэрлэг гэдэг байв. Тэнд зарим хүүр нь заримыгаа унаад ташуурдаж байх ба зарим нь нэгийгээ идэж байх зэрэг цаглашгүй олон хүүр бий. Тэр цагт нь энэ толийг тэдний нүүр өөд чулуудаж орхи. Энэ толь нэг их том далай болно. Зарим хүүр захаар тойрох ба зарим нь хүргэж өгье гээд чиний хойноос дагаж ирнэ. Наран шингэхийг хүртэл чиний дэргэд хүрч ирэхгүй. Дараа хаалга хаах гэж явцгаах тул умарталгүй гарч ирээрэй гээд тэр охин тэнгэр ажрав. Чингээд түшмэл
– Өнөө шөнө та хааны дэргэд очих уу? хэмээн айлтгав. Энэ шөнө эндээ сууна. Маргааш юу үйлдэх вэ? Зарлиг захиаг айлтгуулна уу гэсэнд, тэр түшмэл хаанд очиж
– Тэр тэндээ сууж байна. Ямар зарлиг захиа хайрлах вэ гэж байна, хэмээн айлтгав. Маргааш хоол хүнс өгөөд өмнө зүгийн цэцэрлэгт явуул хэмээн айлдав. Тэнд өргөл хүндлэл бүрэн төгс үйлдэв.
Маргааш өмнө зүгийн цэцэрлэгийг болгоохыг айлтгая гээд маргааш нь түшмэл удирдаж цэцэрлэгийн үүдийг нээж өгөөд буцаж одов.
Хан хөвгүүн дотогш морилсонд зарим хүүр заримыгаа унаад ташуурдаж байхыг үзэв. Зарим нь заримыгаа идэж байхыг үзэв. Хан хөвгүүний дэргэд хүүрүүд ирсэнд хан хөвгүүн тэр толийг чулуудсанд нэг их далай тогтов. Зарим хүүр далайн захаар тойрч яваа харагдаж зарим нь тулам унаад ирж байгаа харагдсан боловч наран шингэхийг хүртэл хааны дэргэд ирсэнгүй. «А ха ха, тэр үүдийг хаах шахаж байгаа буюу» хэмээн бодож хурдан морилсонд охин тэнгэр ирээд
– Одоо үүд хаахыг шахаж буй тул түргэн морилохыг айлтгая. Түүнээс урьд гарахгүй буюу. Маргаашийн цэцэрлэг бол хутган хүрдний ой шугуй нэртэй буй. Хаалганы дотор орсон даруйд сэтгэл урвана. Хөхөрсөн зүлэг байна. Тэр зүлэгнээс салхи хөдлөөд зүлэг нь ой шугуй болно. Ой шугуй нь хутган хүрд болно. Мах цусыг хэсэг бусаг болгох тул миний энэ лавай иштэй алтан хутгыг сугалж гаргаад далайж
– Гарсан салхи намжтугай. Гарсан салхи амарилтугай. Салхин хутган хүрд хоёул амарлигтун хэмээн өгүүлвээс салхи ба хутган хүрд амарлиад сайхан зүлэг болно. Тэнд барс ирвэс, баавгай тэргүүтэн өөр өөрийн хүүхэдтэй наадан тоглоно.
Нарны гэгээ тасрахаас өмнө намайг дурдан санаж гарч ирэхийг айлтгая гээд охин одов. Бас тэр түшмэл
Та хааны дэргэд очих уу? гэсэнд
– Өнөө шөнө байгаа газраа очьё. Маргааш юу үйлдэхийн зарлиг захиаг айлтгуулья гэв. Тэр түшмэл хааны дэргэд хүрч
– Зарлиг захиа юу хайрлах вэ? хэмээн айлтгасанд
Маргааш баруун зүгийн цэцэрлэгийн үзмэрт явуулагтун гэж айлдав.
– Бас түшмэл хан хөвгүүн хоёр, хоол аваад баруун зүгийн цэцэрлэгийн үүдийг нээж хан хөвгүүнийг дотогш оруулж түшмэл буцав. Түүний дотор хан хөвгүүн ороод оюу тэвш мэтийн зүлэг дээр очив. Санаанд оромгүй салхин хөдлөөд, зүлэг нь ойн цэцэрлэг болж, ой цэцэрлэг нь хутган хүрд болж салхины дуун «Ха ха, цохь цохь, ал ал» гэх дуун болж хувирав. Охиныг илт бясалгаж, тэр хутгыг далайсанд хутган хүрд, хан хөвгүүнийг нэг эргээд салхи ч намдав. Тэнд урьдын зүлгэн дээр барс, ирвэс, баавгай, үхэр тэргүүтэн өөр өөрийн хүүхэдтэй хамт наадаж тоглосонд хан хөвгүүний сэтгэл алгасаж байтал наран шингэж одов. Чингэхэд «А ха, өдгөө үүд хаагаагүй болов уу?» хэмээн бодож түргэн очсонд тэр үүдний тэн хагас нь хаагдсанд охин тэнгэр
– Эртнээс би захисан шүү. Одоо багтахгүй хэмээн бодолгүй багтана хэмээн бодоод миний хойноос морилогтун гэсэнд тэр ёсоор бодсон учир арай ядан гэтлэв. Тэр охин хан хөвгүүнд
– Маргааш чамайг хаан дэргэдээ урьж аваачна. Мөргөөд таалалдаа асрахыг айлтгагтун. Би хан төрийг барих хэрэгтэй буй за. Маргааш умар зүгийн цэцэрлэгт ном лугаа зохилдсон үг ярина. Алжааж зүдрэхгүй буй за. Үүний дараа нь намайг өгөх болно гээд явж одов.
– Маргааш нь түшмэл ирж хан хөвгүүнийг урин залав. Их эрдэнийн харшийн дунд биндэрьяагийн ширээ сайтар засжээ. Түүний дээр мангасын хаан Есөн толгойт рагшас сууж байв. Түүний баруун талд жижигхэн алтан ширээ засаж, түүний зүүн баруун талд цувраад найман толгойт мангас ба мөн зургаа долоо, хоёр толгойт мангасууд хойноосоо дараалан сууж байв. Хан хөвгүүн мангасын хааны дэргэд хүрээд мөргөхийг завдсанд мангас ширээнээсээ унав. Бусад мангасууд, хан хөвгүүний сүрд тэсэлгүй мөргөцгөөв. Чингэтэл есөн толгойт мангас, тэр түшмэлд тушаалыг өгч тэр өөрийн ширээтэй адилхан биндэрьяа ширээг засуулав. Тэр ширээн дээр хан хөвгүүнийг суулгаж есөн толгойт хаан өөрөө ширээн дээр суув. Мангасын есөн толгойт бэлгэ чанар нь нэгд тасын толгой, хоёрт гардийн толгой, гуравт морины, дөрөвт барсын, тавд арслангийн, зургаад матрын, долоод эрлэгийн, наймд найман аймгийн чуулганы эзний толгой, есөд үхрийн толгойтой байна. Үг ярих цагт хоолой нь бүгдээрээ хүнгэнэж луугийн дуун ба Эсэрүгийн дуун адил байна. Ном лугаа зохилдох зарлиг үгийг ярилцав.
– Хаан чи маш буян ихтэй тул хүний дотроос манлай болсон сүр жавхлан хүчин төгөлдөр байна. Тэр дорно зүгийн цэцэрлэгт морилохын цагт чинь үүд хаасан буюу? хэмээн зарлиг болоход
– Би Дорнодын цэцэрлэгт очоод мөнх бусыг бясалгаж байгаад наран шингэх шахсан үед явж ирэхэд хаалга хаагдах шахаж түүний завсарт барс арслан чихэлдэж байв. Өмнийн цэцэрлэгт хүрэхийн цагт зарим ороолон заримыгаа унаж ташуурдан дагаж байв. Цаглашгүй арслангийн Самадийн бясалгалд суув. Нарны улаан гэгээ тасрах шахахад үүдний завсар есөн амтай Дигваранз байв. Намайг ирэхэд тэр гараад явав. Өрнө зүгийн цэцэрлэгт очихын цагт оюу тэвш адил зүлэг найлзуур хувиран зузаан ой цэцэрлэг болов. Чингээд салхин хөдлөхөд хутган хүрд болов. Тэнд мөнх бусыг нэгэн зуур бясалгаж байтал наран шингэсэн байв. Хаагдаж байгаа үүдний завсар нэг том чийрэг төмөр гахай байв. Намайг гарах үед босож одов. Түүний мөрөөр би гэтэлж гарав хэмээн айлтгасанд хаан
– Хан хөвгүүн хүч чадалтай байна. Миний Алтанзул цэцэгтэй төрөл тутам ханилсан хань байна. Урьд мэдсэнгүй нь миний махбод доройгоос болов. Одоо Алтанзулыг танд өргөе гэв ээ.
Умрын цэцэрлэгт ном лугаа зохиолдсон яриа ярилцаж, хоол зооглоцгоосны дараа умар зүгийн цэцэрлэгт хаан ба хан хөвгүүн нөхөр лүгээ сэлт морилж хүрээд биндэрьяа ширээн дээр хаан ба хан хөвгүүн хоёул заларч, гадуур нь мангасууд тойрон суув. Чингээд мангасын хаан
Дөрвөн зүгийн дагинас, өргөл хүндлэлийг бүрэн төгс үйлдэж буй тул бага багаар эс зоогловоос сүүл сүүлийнх нь нэмэрлэсээр багтаахгүй чилээрхэхийн гэм болох тул үдээс урьдын хоолыг тааруулан зооглох хэрэгтэй гэв. Тэнд түр байзнаж байтал дорно зүгээс гайхамшигт гоо сайхан тунгалаг царайтай лавайн охин, цул лавайгаар хийсэн таван зүйлийн эрдэнийн чимгээр чимсэн нэгэн саван дотор зуун амт төгөлдөр тэнгэрийн идээг хийж өрген барив. Цадталаа зооглов. Өдөр дундад оюу охин эрдэнийн чимгээр чимсэн оюу савыг барьж зуун амт төгсгөсөн идээг өргөв. Наран шингэхийн үед баруун зүгээс шүрэн охин
гартаа шүрэн саванд зуун амтат идээнүүдийг авчирч өгснийг зооглов. Үдэш болоход алтан охин, их эрдэнийн чимгээр чимсэн алтан саванд тэнгэрийн идээ авчирч барьсныг зооглов.
Тэр мангасын хаан
– Та энэ өглөө дэвсгэр засаж өгснөөс хойш одоо хүртэл босохгүй сууж байгаагийн учир юу вэ? гэсэнд хан хөвгүүн
– Би анх тэнгэрийн орноо байх үед тэнгэрийн төгс эдлэл, хотол чуулган болоход дэвсгэр дэвссэнээс эхлээд төгс эдлэл гүйцэж, дуусахыг хүртэл суудаг байсны эрдэм мөн. Тзр цагт бас Алтанзул цэцэг миний нөхөр болж байсан хэмээн айлдав. Мангасын хаан
– Чи одоогийн энэ биеэс тэр цагт аймаар байсан буй за. Миний энэ охин гучин гурван тэнгэрийн орноос цааш газарт солонго гэрлийн хөндийд байсан бөлгөө. Одоогийн биеэс үлэмж сайхан байв гэхэд хан хөвгүүн
– Тэнгэрийн оронд бурхан болж болдоггүй. Урьдын бурхад хүний төрөлд шүтэж бурхан болсон. Би ч бурхны үрийг олохыг бодсон юм хэмээн өчив. Мангасын хаан тэргүүтэй мангасын цуглаан бүгд хан хөвгүүний тэр зарлигт их хүчтэй сүсэг төрж
– Хааны охины үг хүндтэй, хан хөвгүүн хүч чадалтай байна хэмээн магтаад оточ бурхны сүмийн мөргөл адил мөргөцгөөв. Мангасууд мах цусыг нэг жил тэвчих тангараг өргөв. Чингэхэд мангасын хаан баясаад
– Охиноо өгье гэж ам алдав.
Хааны хүлэг нь хүн иддэг, арслан толгойтой, оюу зогдортой лавайн далавчтай хүлэг байв. Түүнд алтан эмээл тохож, алтан хазаар хазаарлаж есөн толгойт мангас хүлгийн жолоог барьж байв. Маргааш нь үдээс өмнө хүлгийн дэргэд хаан ирээд, хан хөвгүүнд хэлрүүн
– Одоо эндээс хэдэн бээрийн газар өнгөрвөөс лавайн охин зургаан бум зургаан түм бий. Зарим нь лавайн нэхмэл нэхэж, зарим нь лавайн унгас томж буй. Сайн байна. Сайн байна. Их төрөлхтөн сайн байна. Суугтун. Их төрөлхтөн өө гэлцэх болно.
Надад сайны хэрэг үгүй. Надад суух газар орон ч үгүй. Би Алтанзул байгаа газарт одно гээрэй. Түүнээс бас хэдэн бээрийн газар өнгөрөхөд оюу охин зургаан түм бий. Зарим нь оюу нэхмэл нэхэж, зарим нь оюу унгасыг томж,
Сайн байна. Сайн байна. Их төрөлхтөн сайн байна. Суугтун. Суугтун. Их төрөлхтөн өө гэлцэх болно.
Надад сайны хэрэг ч үгүй. Надад суухын хэрэг ч үгүй. Би Алтанзулын байгаа газарт одно гээрэй. Тэндээс хэдэн бээр өнгөрөхөд шүрэн охин зургаан бум зургаан түм бий. Зарим нь шүрэн нэхмэлийг нэхэж, зарим нь шүрэн унгас
томж
Сайн байна. Сайн байна. Их төрөлхтөн. Сайн суугтун, суугтун. Их төрөлхтөн өө гэлцэх болно.
Надад сайны хэрэг ч үгүй. Надад суухын хэрэг ч үгүй. Би Алтанзулын байгаа газарт одно хэмээн хэлэгтүн. Тэндээс хэдэн бээр өнгөрөхөд алтан охин зургаан бум зургаан түм бий. Зарим нь алтан нэхмэл нэхэж, зарим нь алтан унгасыг томж
Сайн байна. Сайн байна. Их төрөлхтөн өө. Суугтун, суугтун. Их төрөлхтөн өө гэлцэнэ.
Надад сайны хэрэг ч үгүй. Надад суухын хэрэг ч үгүй. Би Алтанзулын байгаа тэнд одно гээрэй. Түүнээс хэдэн бээр өнгөрөхөд уудам том биндэрьяагийн ширээн дээр буй чадагч арсланд хүрнэ. Тэндээс нүдэнд харагдах газарт огторгуйн солонго гэрлийн хөндийд мянган хигээс төгөлдөр хүрд сэлттэй алтан цэцэг байх бөгөөд түүний сэрүүн сүүдэрт миний охин Алтанзул тэр морилон сууж байна. Сувд охин зургаан бум зургаан түмээр эргэн хүрээлсний гол дунд охин минь байна. Та хоёр төрөл тутмын ханилсан эр эм мөн тул тэр охин ширээн дээрээс бууж ирнэ. Одоо тэр Чадагчаас цааш явах газар байхгүй хэмээн айлдав.
Тэр зүгт хан хөвгүүн морилсонд мангасын хааны ямар мэт хэлсэн ёсоор байв. Хан хөвгүүн их эрдэнийн ширээн дээр хүрэхэд охин нөхөр лүгээ сэлттэй доош бууж мөргөв.
– Номч их хаан та бэрх үйлсэд алжаасангүй буюу? Намайг энэрч бодоод энэ зүгт ирэв үү? гэсэнд хан хөвгүүн
– Эцэг хааны зарлигийг сайтар бүтээж охин тэнгэр чамтай учрахаар ирсэн билээ. Одоо яаралтай буцах тул явахыг бэлтгэгтүн гэсэнд
– Өнөөдөр бидний дуу бүжиг тоглоом наадмыг болгоож суу. Маргааш буяны сайн цаг мөн учир маргааш явахыг айлтгая гэв. Тэр өдөр дуу бүжиг тоглоом наадам тэргүүтэн олныг үйлдэж, ном лугаа зохилдсон зарлиг захиаг үнэхээр зохиов.
Түүний маргааш эцгийн дэргэд тэр хоёр эр эм бараалхаж хааны харшид ирэв. Нэгэн сарыг хүртэл дуу бүжиг тоглоом наадам тэргүүтэн ном лугаа зохилдсон зарлиг залиаг үнэхээр зохиов. Тэр хан хөвгүүн хаанд
– Аяа, их хаан аа. Би хаан ширээнд суух ганц хүү мөн тул нутаг орондоо явбаас зохих учир явуулахыг айлтгая гэсэнд хаан
– Миний нүд лүгээ адил энэ Алтанзул цэцэг охинтой адил охин байхгүй. Байхын арга ч үгүй. Чандманиас ч үлэмж билээ. Урьд насны үйлийн барилдлагатай эр эм мөн тул охиныг номын хаан мөн тул чамд өргөсөн болой. Энэ хан төр ба тэр хан төр хоёрыг адилхан тэтгэж, сайн номыг үзүүлэх болно. Мангасын чуулган бүгдээр миний үгийг сонс. «Энэ номч хан хөвгүүн надаас үлэмж байна. Надтай тэнцүүхэн өргөн хүндлэгтүн. Мангасын чуулган аа. Миний зүрх лүгээ адил энэ Алтанзул цзцэг охин, миний хөвгүүнээс үлэмж тул төрөл тутмын хань энэ их номч хааныг оройгоороо хүндлэгтүн. Мангасын чуулган аа хэмээн айлтгасанд тэр мангасын шадар түшмэл мангасын хаан хатан хөвгүүн лүгээ сэлтэд
– Алтанзул цэцэг авхай мангаст ирсний учир нь тэнгэр лус найман аймгийн чуулганы эрхэм охин болон мэндэлсэн ба тухайлваас бүх мангасын чуулганд арван таван, битүүн, шинийн найманд мацгийн санваарыг хайрладаг сан. Номч хаан таны гэгээн баяны буянаар нас ахихад эгч дүү хоёр гарах буй за. Хүн хийгээд хамаг мангасын чуулган бүхнийг ба тэнцэшгүйг нэгтгэн тэтгэхийг их номын хаан мэдтүгэй хэмээн айлтгав. Эцэг хааны удирдсан мангасын чуулган, хан хөвгүүн ба хатан хийгээд таван охиныг хэдэн бээрийн газрыг өнгөртөл үдэв. Хаан мангасын чуулганд
– Урьд насанд буян хураасан тул эрдэнэт хүний биеийг олов. Алагчлахгүй өглөг өгснөөр хаа ч очсон төгс эдлэл ихтэй болов. Төрөл тутам ханилсан энэ охин тэнгэрийг авчрав. Урьд насны тавьсан ерөөлөөр мангасыг боол болгов. Хаан чамтай дахин дахин учирч номтой зохилдсон зарлиг захиаг дахин дахин үйлдэнэ хэмээн ном лугаа зохилдсон зарлиг захиа олонтаа ярилцав. Хан хөвгүүн, хатан дагинасын чуулган лугаа сэлттэй одож мангасын хаан чуулган гэдрэг буцав.
Чингээд хан хөвгүүн, хатан, дагинасын чуулган, улсын харшид хүрэх ойртмогц Алтанзул хийгээд дагинас
– Өөртөө ногдсон зарлигт үйл бүтээхэд лусын охин Гардийг дагуулж очвоос сайн гэсэнд хаан
– Энэ далайн дотор лусын хааны надад өгсөн эрдэнийн шанага бий хэмээн айлдсанд охин
– Гарди нь тэр эрдэнийн шанага мөн гэж тэр лусыг дуудсанд лусын хаан хан лугаа сэлттэй лусын харшид урин залав. Хэд хоног ном лугаа зохилдох зарлиг яриа зохиож, өргөл хүндлэлийг бүрэн төгс үйлдэв. Түүний дараа лусын хаанд
– Одоо явья хэмээн айлдав. Лусын хаан таван өнгийн торгоор боосон эрдэнийн шанага тэргүүтэй элдэв зүйлийн эрдэнийг өргөв.
Чингээд хаан хатан харшдаа хүрч очив. Тэр харшийн дэргэд хүрэхэд Алтанзул авхай таван зүйл эрдэнийн шигтгээтэй лавай иштэй Замбативийн цэцэг бүгд түүнд эргэдэг мянган хигээс төгөлдөр алтан цэцгийг гартаа барьж, тэр эрдэнийг хажуугаасаа зүүж ордны үүдэнд хүрсэнд түшмэл албат нөхөр зарц нар нэн ихэд баясаж уйлж мөргөв. Тэр ордны шат өөд дээшээ өгсөж, хаан хатан хоёрын дэргэд очсонд түшмэл албат нөхөр зарц нар баясав. Хатан урьд мөргөдөггүй байсан боловч гэнэт босож
– Номын хаан хүрч ирлээ гээд оточ бурхны ордон дахь мөргөлийн ёсоор мөргөв. Хаан зарлиг болруун
– Хан хөвгүүн сайн номыг үзүүлэгч чи мөргөлийн завсар цэцгээн барьсугай хэмээн айлдсанд
Үүнийг барих хэрэггүй хэмээн өчиж цэцгийг хөөргөн тавихад тооноос дээш нэгэн бээр илүү газарт нөмрөн цацарч байв. Чингээд хаанд мөргөл ба хүндлэлийг үйлдэв. Хан хөвгүүн хаанд
– Мангасын орны Алтанзул цэцэг гэдэг энэ мөн гэв. Хан хөвгүүн эцэгт
– Таван зүйлийн эрдэнийн цэцэг өнгө өнгөөрөө үзэгдэж байна. Алтаар бүтээсэн үндэстэй, таван зүйлийн эрдэнийн өнгөөр солонголон дурайсан, лавай иштэй цэцэг үүнээс өөр байхгүй. Хааны цэцгийн хүрээнд үүний үнэр нь халдаад өнө удсан билээ. Одоо болоход үүний үнэр анхилуулаагүй цэцэг ойр хавь байхгүй болов гзв. Хаан
– Үнэхээр сайн байна. Эцэг хөвгүүн бидэнд эрдэнэ хэдий элбэг боловч ийм эрдэнэ байхгүй билээ. Бэрх явдлыг туулсаар явж авчирсан чинь сайн болов гэв. Тэр үдэш цэцгээн бариад таван зүйлийн эрдэнээр бүтсэн харшдаа морилов.
Тэр шөнө эм шулмас, хаанд
– Манай хан хөвгүүн Сайн номыг үзүүлэгч надад төдий сайнгүй муу байна. Энэ хөвгүүн одоохондоо нас залуу тул хааны зарлигийг дуулгавартай сонсож байна. Өдгөө хатантай боллоо. Бид хоёр хөгшнийг жаргаахгүй буй за. Хилэнт эм мангас нэртэй манай энэ ой шугуйт уулыг тэртээ өрнө талд зөөж түүний оронд эргэн тойрон хайсан хөвөөт есөн давхар хэрэм барьж, хотын дээвэртэй чацуу өндөр хоёр уулыг зэрэгцүүлж босгоод түүний хоорондуур усаар дүүргэж хэрэм өөд өгсүүлэн урт шат тавин уул ба харш хоёрын хооронд үүлэн гүүр тавьж энэ гүүрийг хурааж авч болдог тийм хотыг байгуулагтун. Бид тийм хотод эс сууваас хан хөвгүүн рид хувилгаан ихтэй ба Алтанзул цэцэг нь ерийн хүн мөн буй за. Одоо энэ цэцгийг охиноор хувилгасан байна. Бид хоёр тэр хотод хоргодвоос зохистой байна хэмээн айлтгасанд хаан
– Тийм юм бүтэх болов уу? гэсэнд
– Хаан соёрхвоос бүтэх нь лавтай хэмээн айлтгав. Тэр хаан
– Хан хөвгүүнийг иртүгэй хэмээн дуудаж ирүүлэв. Хан хөвгүүн мөргөсөнд
– Бидний энэ зүүн талд буй хилэнт эм мангас нэрт ой шугуйт энэ уулыг баруун тийш зөөж түүний орон дээр харш барь хэмээн барих харшийг шулмас охины урьд сургасны дагуу бэлтгүүлэхээр айлдав.
Эцэг хааны зарлигийг зөрчихийн аргагүй билээ хэмээн айлтгав. Чингээд Алтанзул цэцэг авхайн дэргэд хүрч ирэхэд охин
– Эцэг хаан ямар зарлиг захиаг хайрлав? хэмээн өчсөнд, эцэг хааны ямар мэт айлдсаныг хэлсэн учир
– Эцгийн зарлигийг зөрчихийн аргагүй тул бүтээх хэрэгтэй гээд эрдэнийн зургаан охинд зарлиг болсон нь
– Хааны ямар мэт хэлсэн ёсоор уулыг зөөж, харшийг бүтээж дуусгагтун гэсэнд тэр зүүн уулыг баруун талд зөөж хааны зарлиг мэтээр харш хзрэм асар лугаа сэлттэй бүтээв. Алтанзул цэцэг, хан хөвгүүнд
– Эцэг хааны дэргэд очиж энэ хатан их эм шулмас мөн, үүнийг эм шулмас мөн бусыг сорихын тул дээд цонхны дэргэд ороо застугай. Сарын шинэ мөн тул саран голлох үед орон дээрээ нойрссон янзтай болж худал унтахад чинь тэр эм дун цагаан араагаа гаргаж гэдсэн чинээ соёогоо ярзайлгасан төмөр гахай болж хааны гүрээг хага татах гэж ард чинь ирнэ хэмээн айлтгаггтун. Маргааш буяны өдөр тул хатныг байхгүй цагт айлтгагтун хэмээн сургав. Чингээд хан хөвгүүн эцгийн дэргэд очиход тэр эм шулмас хан хөвгүүнд мөргөөд зоог авчрахаар явсан хооронд охин тэнгэрийн ямар мэт хэлсэн учир шалтгааныг өчсөнд
Тэр ч даан ч худал байгаа даа гэв.
Үнэн худлыг энэ шөнө дундын үед үзэгтүн хэмээн айлтгав. Тэр шулмас хүрч ирээд хан хөвгүүнд зоог өргөсөнд түүнийг эс таалав. Хан хөвгүүн
– Маргааш буяны сайн өдөр мөн тул эцэг хаан морилж очно уу хэмээн айлтгав. Тэр шулмас
Тэр хотод хоргодох учир тэд нар чөлөө харж хорлох нөхцөлгүй болно хэмээн бодов. Чингээд хаан нойрссон мэт байсанд хан хөвгүүний хэлсэн нь үнэн болсонд хаан айж
– Өглөө түргэн болоосой. Босох юм сан хэмээн бодож байв. Маргааш наран ургахад хааны морилох зам бүгдэд таван зүйлийн эрдэнээр бүтсэн шүхэр дүаз ба газар бүхэнд хөгжимт тахил үйлдэж, огторгуйд хив торгон тахил үйлдсэн байв. Урдахь цэцгээс ч нэн илүү сайхан цэцэг төмөр хотын оройд сагсайж багшран байв. Тэд
– Хаан хатныг морилж ирэхийг айлтгая гээд хан хөвгүүн морилж очив. Хааныг урьд шөнө айлгасандаа баярлаж, мөн хоргодох газар буй хэмээн сэтгэл баясаж байсан эм шулмас
– Тэнд хоол унд хэрэглэл хэрэгтэй гэж айлдаж байсан шүү гэхэд хан хөвгүүн
– Тэр харш дотор хоол унд хэрэгсэл барагдашгүй их бий гэв. Чингээд тэр шулмас хэрмийн үүдэнд эргэлдэж байгаад шат өөд өгсье хэмээн сэтгэж очтол эрдэнийн цэцэг Алтанзул шатан дээр тэгнээд сууж байв. Тэнд хаан эцэг хөвгүүнийг ирмэгц Алтанзул эм шулмаст
– Чи хэн бэ? гэсэнд эм шулмас
– Би тэнгэрийн охин мөн гэсэнд тэнгэрийн зургаан бум зургаан түмэн охиныг дуудаж авчраад
– Энэ нь тэнгэрийн охин мөн үү? Харагтун гэсэнд манай тэнгэрийн оронд зарцын зарцад ч ийм охин байхгүй гэсэнд эм чичрээд
– Би лусын охин мөн гэв. Лусын охин Гарди, усны эзэн Барунагийн охиныг дуудаж ирүүлээд
Танай лусын оронд ийм охин бий юу? гэсэнд лусын зургаан бум зургаан түмэн охин
– Манай лусын оронд зарцын зарцад ч ийм охин байхгүй хэмээн айлтгасанд бас охин чичирч мөргөөд
– Би Асурийн охин мөн гэв. Асурийн зургаан бум зургаан түмэн охиныг дуудаж ирүүлээд
– Танай Асурийн оронд ийм охин бий юу? гэсэнд
– Манай Асурийн оронд зарцын зарцад ч ийм охин байхгүй гэв. Бас «Би найман аймгийн охин мөн гэв. Чуулганы эзэн заан хошуутын охиныг ирүүлээд
– Энэ найман аймгийн охин мөн үү? харагтун гэсэнд чуулганы эзний хурсан хоёр түм нэг мянган охин хүрч
– Манай найман аймгийн зарцын зарцад ч ийм охин байхгүй гэсэнд
– Чи хэний ч хань байж үл зохицох байна. Одоо чи үнэн дүрсээ үзүүлэх үү? үгүй юу? гэсэнд охин бөөн хар юм болж араа нь дун цагаан араа соёогоо ярзайлгасан цагаан эм гахай болов. Чингэхэд
– Эм шулмас аа, эм мангас чамайг одоо номхтгох цаг боллоо хэмээн айлдсанд хэрмийн уст суваг дотроос орой дээрээ ганц эвэртэй нэг улаан үхэр гарч ирээд шулмасын бөгснөөс мөргөж оройгоор нь ганц эврээ цухуйлгаж усан дотор аваад одов. Чингэхэд эцэг хаан хөвгүүний хамт баясан
– Эцэг хаан номыг зохиож цагаан төмөр хотын дотор суув. Хан хөвгүүн Сайн номыг үзүүлэгч ба охин Алтанзул хоёр хан төрийг барив. Таван аймгийн дагинас бээр дөрвөн зүгийг захирч, бурхны шашныг сахихаар андгайлав. Тэнгэр, ягчис, найман аймгууд ч шажныг сахихаар андгайлав. Чингээд хан төр нь дэлгэрч замбативийг эрхэндээн оруулав. Мангасын орныхон хааны албат нэгэн зүгт хамтарсан болой. Мангасууд мах идэж цус уухыг тэвчиж, номын ёсоор амьдрахыг олонтаа тангараглав.
– Тэр хаан Сайн номыг үзүүлэгч нь цогт Очирваань мөн. Тэр цагийн охин Алтанзул нь охин тэнгэр Одсэржмаа мөн гэсэнд хан хөвгүүн Сайн амгалан явдалтын амнаас
– Номч хаан хатан урьд насанд ерөөл тавьснаар төрөл тутамд эр эм бололцсон нь маш гайхамшигтай хэмээн үг алдсанд
– Хүүрт үг хэлэв хэмээн хүүр нь төмөр торыг гал бадартал гурав дэлдээд араас харцага хүр хэмээн нисэх адил болж алдуурав.
– Хан хөвгүүн сэтгэрүүн: «Лам захиж айлдсан нь: «Тэр хүүр юу яривч үгний хариу бүү гаргагтун» гэсэн боловч миний сэтгэл алгасаж амнаас гурван үг алдсан тул тэр хүүр алдууран одов. Хүүргүй очвоос ламын зэм ирэх болно» хэмээн бодож, бас тэр хүүрийн газарт очиж «Хала» гэсэн хүүрийг тогшуураар нүдэж «Хүлү» гэснийг өшиглөж гишгэлсээр урьдын тэр модны дэргэд хүрэв.
Очирваань хийгээд Одсэржмаагийн мэндэлсний үед тэнгэр ягчис найман аймгийг боол болгон зарцалж, Замбативийг амгалан болгосон хорьдугаар бүлэг болой.

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Jul.31.10 2:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Neeree scanner-r oruulahar bichihees hamaagui hurdan yumaa te :)
gehde bas hundee bolj baigaa l daa :)
Buru-daa bayarlalaa :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.31.10 11:14 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
Анха хурдан хурдан, гэхдээ бас нэг бүрчлэн уншиж алдааг нь засах энэ тэр ажилтай хэхэ

Одоо ганцхан урт үлгэр үлдсэн шүү

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Jul.31.10 11:16 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Timu :) yaasan goyo yum :) barag sarin dotor 4n devterig ni oruulad duuschihlaa shde te :)
daraa ni yu oruulah gej baina geed l shunaltaad baihgui yu :D

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Aug.01.10 1:30 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
НАГАНЖУНАГИЙН ШАСТИРААС ХАН ХӨВГҮҮН ДОНДОВЫГ СУРГАСАН ТҮҮХ, САЙН АМГАЛАН ЯВДАЛТ ХАТУУЖИЛ ҮЙЛДСЭН БҮЛЭГ ОРШВОЙ

Бас хан хөвгүүн модны дэргэд хүрч
Лам минь Наганжуна Зүрхэн мөн. Би хан хөвгүүн Сайн амгалан явдалт мөн. Тор минь есөн нүхт төмөр мөн. Тогшуур минь хүрэн сэндэн мөн. Хүлэг минь мэхт гинж мөн. Хутга минь чулууг огтлогч ирт мөн. Тостой гурил идэвч барагдашгүй идээ мөн. Хүүр чи буухгүй буюу? Модыг огтолно гээд тэр модыг шууд тастахаар цавчсанд тэр хүүр бууж ирэв. Түүнийг тогшуураар нүдэж амыг зааж, нүд рүү нь хутгаар хатгаж, мөч мөчөөр нь мөлтөлтөл торондоо чихээд хүлгээр чанга хүлж үүрээд арван алхам хэр явахын цагт
Хан хөвгүүн, хан хөвгүүн хэмээн дуудав. Дуугарахгүй байсанд
Үйлээ барсан хан хөвгүүн чиний мэтийн амнаас үг гарахгүй байна. Би нэг үлгэрийг хэлнэ. Сонсогтун.
Нэгэн их голд Сайн туст нэрт нэг номч хаан байжээ. Түүний хатан нь Энэтхэгийн өрнө зүгийн нэгэн хааны авхай бөлгөө. Хэдэн жил болсонд хатнаас хөвгүүн төрсөнгүй. Шоочноор шодуулж, төлгөчнөөр төлгөдүүлсэнд
Гадаад их далайд очиж, тэнгэр лусыг тайж тахиваас хөвгүүнтэй болно гэсэнд тэр хаан хатан, албат нөхөр бүгдээр охин тэнгэрийг тахих хэрэглэлийг олон их заанд ачиж ачаа хэрэглэл сэлтийг авч хувцас чимгийг өмсөж зүүсэн
ардуудын хамт их далай тийш одов. Завь онгоцоор явж тэнгэр, лус газрын эзэн оршсон ариухан тэр газарт очиж долоо хоног хүртэл чухаг дээдэд залбиран ном сахиулсанд чуулганы бэлгийг өргөж, найман аймагт бэлэг өгөв. Долоо хоногийн дараа хөвгүүн төрөхийн сайн бэлгэ үзэгдсэнд нутагтаа буцаж ирэв.
Нутагтаа ирээд арван сарын нүүр болоход үлэмж сайхан нэгэн хөвгүүн мэндлэв. Шинжигч бярманд үзүүлвээс
Хөвгүүн нь бэлгэ чанар лугаа төгсгөсөн бөгөөд бурхны хувилгаан мөн байна. Тал бүрдээ нэг алд дүүрэн гэрэл цацарсан байгаа тул чадагч бурхан мөн болов уу? гэхэд тэр хаан хатан хоёр баясаж, албат нөхөр зарц бүгдээрээ баярлан хиур хийсгэж, лавай үлээж хан хөвгүүнд «Дондов» хэмээн нэр өгөв. Чингээд хан төр нь номчлон дэлгэрэн мандаж байсаар хан хөвгүүн Дондов дөрвөн нас хүрч гайхамшгийн гуа тунгалаг сайхан царайтай хөвгүүн болов.
Түүний эх нь хүчир өвчин тусаж халив. Чингэхэд албат нар ч их гаслалдаж
– Түүнийг хальснаас хойш орон нутаг дахь газрын шим ч доройтож муудав хэмээн ярилцах болов.
– Одоо тийм хатныг эрэхэд олдохгүй боловч нэг хатан хэрэгтэй байгаа хэмээн бүгдээрээ ярилцаж, хаан ширээнд зохицох хатан олоогүй учир зохисгүй нэг хатныг олж авав. Чингээд нэг үе болоход түүнээс гайхамшиг гоо сайхан царайтай нэг хөвгүүн мэндлэв. Тэр хөвгүүний алдрыг «Донид» хэмээн нэрийдэв. Ах дүү хоорондоо цаглашгүй их амраглан байв. Зоогийг нэг аяганаас идэж уудаг, нэг ор дэрэн дээр өвөртөө орж нойрсоцгоодог байв.
Нэгэн үе болоход хатан нь харшийн орой дээрээс үгмэрийг болгоогоод явж тэртээх дорно зүгийн зүлэгний дунд хүрч сонирхон чагнаж байсанд тэр дорно зүгт тоглоом наадагчид найман түм дөрвөн мянга орчим хүмүүс дуулан цоордож байв. Тоглоом наадамд холхин тойрогч бүхэн бэр эрэх зэрэг дэмий яриа ярьцгааж тэдний дундаас зөвлөгөөнийг удирдагч голлон ярьж буй зарим нь
– Манай энэ хаанд хоёр хөвгүүн мэндэлсэн билээ. Хаан ширээнд их хөвгүүн нь сууваас зохистой. Эхийн талаас энэ бага хөвгүүнд хаан ширээг эзлүүлэх гэх биз хэмээн тэнд байгаа бүгдээр ам нийлж
– Энэ хан хөвгүүн Дондовын эх нь хаан язгууртайгаар үл барам, Дондовыг өөрийг нь тэнгэр нарт залбирч олсон тул бурхны сайхан бэлгэ тэмдэгтэй хөвгүүн буй. Хаан ширээнд тэр л суухаас өөр хүн суух зохисгүй. Энэ хан хөвгүүн Донид бол дүү болохоос гадна, эх нь ч зохисгүй хүн тул хаан ширээг эзлэх учиргүй хэмээн ярилцаж байв. Тийм үгийг сонссон тэр хатны сэтгэл гунигг автагдав.
Чингээд өмнө зүг тийш харах цагт өмнөдөд буй нэгэн том хөндий талд эрчүүд цөм сум харвагчид, харайгчид, дүүгүүрдэгчид тэргүүтэн цугларч байв. Тэд наадмын завсарлагаагаар мөрийн архийг ууцгааж бүгд нийлэлдэн яриандаа ид орж дэмий балай юм хүүрнэж байгаа хүмүүсийн дунд очсонд хан хөвгүүн ах дүү хоёрын тухай урьд мэт яриаг ярьж байв.
Хаан ширээнд хан хөвгүүн Дондов сууваас зохистой. Хан хөвгүүн Донид дүү бөгөөд ээж нь зохисгүй хүн тул хан ширээг үл эзэлнэ хэмээн урьд мэт ярилцаж байв. Чингэхэд хатан Миний энэ хүүгээр хаан ширээг эзлүүлэхгүй ажгуу хэмээн сэтгэн гунив.
Бас баруун зүгт доошоо болгох цагт охид унгас ээрэн, нэхмэл нэхэж, утас томох зэрэг ажлыг хийж тэнд цугларсан байв. Үдээс өмнө нэхмэлээ нэхэж оройхон болоход бүгдээр хошуу холбож янз бүрийн үг ярилцаж байв. Үдэш болоход хаа ч адил хан хөвгүүн Дондовын эх нь хан төр сайтай учир тэр яавч хан болох буй заа. Хан хөвгүүн Донид нь дүү бөгөөд эх нь ч зохисгүйн учир хан төрийг үл олно хэмээн учир түүхийг ярьцгааж байв. Чингэхэд хатны сэтгэл агшин төдий ч амрахгүй болов.
Бас харшийн хойд зүг өөд харсанд хүүхдүүд тоглож наадаж, найман түм дөрвөн мянгаад хүүхэд цугларсан байв. Зарим нь ширээ засаад нэгийгээ хан хөвгүүн Дондов байна хэмээн хаан ширээн дээр гаргаж байв. Зарим нь
– Хан хөвгүүн Дондовын бараа бологч бид байна хэмээн мөргөлийн харамж авч явахдаа булаалдсаар байв. Нэг нь
– Би хан хөвгүүн Донид мөн. Хан ширээнд би суух учиртай гэхэд бүгдээрээ хэлсэн нь
Хан хөвгүүн Дондов ахмад бөгөөд ээж нь сайн учир хаан ширээг эзэлвээс болно гээд хан хөвгүүн Дондовыг хаан ширээнд суулгахаар шийдэж бүгдээрээ ханилаад явцгаав. Чингэхэд хатан «Хаан ширээг хан хөвгүүн Дондов эзлэх бололтой. Миний хөвгүүн хаан ширээнд сууж чадахгүй бололтой. Хөвгүүн минь хаан ширээг эс эзлэвээс эхийг ч үл тоомсорлох больюу» хэмээн сэтгэж муу санаа төрөв. Хан хөвгүүн Дондовыг үгүй болгох нэг арга үйлдье» хэмээн сэтгэж баруун завжиндаа улаан будаг хийж, зүүн завжиндаа хөх будаг хийгээд хар хүрэнгээр бөөлжиж, тэр шатаар бууж яваад хотын саравчинд байгаа бие зарлиг тааллын шүтээнийг эргэж явсан Сайн туст номч хааны мөр дээр очиж хялайн харж, өнхөрч унан хар хүрэнгээр бөөлжиж, нүүр амандаа цус улайртал нялаад
– Би өвдлөө хэмээн унан тусан хэвтэж байхад хаан
– Чиний энэ ямар өвчин бэ? Юу өвдсөн бэ? Хэмээн айлдаад
– Юу туслах вэ? хэмээн бодож хааны сэтгэлд урьдын хатан хальсан нь гэнэт бодогдож
Одоо хэрхвээс сайн бэ? Юу туслах бол? хэмээн сэтгэл нь тэвдэж бачимдав. Чингээд шоочингоор шоо тавиулж, төлгөчнөөр төлгө тавиулавч тус огт болсонгүй. Гүрэм дором хийж чухаг дээдийг тахих тэргүүтэй хэчнээн их юм
үйлдэвч эс туслав. Хаан сэтгэл гансарч өвчтэй болоход хүрчээ.
Чингээд хэд хоног болсонд хатан
– Надад туслах ганцхан арга бий. Тийм юмыг үйлдэх нь үл зохих тул би өөрөө үхэхээс өөр арга байхгүй гэв.
– Чамайг туслахын арга байваас заавал үйлдэнэ. Тус болох юу байна? гэсэнд хатан
– Манай хан хөвгүүн Дондов бол хүн бус шулмасын хувилгаан байна. Үүнийг нярайлсан даруйд эх нь ч хальсан. Одоо надад ч үхлийн хорлол тусаад байна. Тэр бид хоёр ч яамай. Хаан таны амь биед гэм хор ирэх муу ёрын төлгө хийгээд эш гарч байна. Үүнийг алаад надад зүрхийг нь өгвөөс тус болно гэж байна. Хааны бие аминд түүнээс илүү гэм болох юм байхгүй. Тэр мэтийг хийж эс болох тул гадаад далайн өөр нэг тивд түүнийг анх гуйж авсан газар хүргэх ахул бүгдэд хорлолгүй болно. Чингэж үйлдвээс гаднын хүмүүс хочлох болно. Тиймийн тулд намайг зоргонд нь орхивоос зохино хэмээн өчив. Хаан түр бодол бодов.
– Миний үлэмж сайхан тэр эхнэр байх цагтаа чухаг дээдэд залбирсан учир энэ хөвгүүн төрсөн бөлгөө. Үүний эх нь үхэв. Шинжээчин бярман ч намайг үхээгүй байхад хан төр барих хүн ирнэ гэсэн. Өөр хүн ирж хан төрийг эзлэхгүй буй за. Амины ганц цуврал минь энэ байна. Төлгөнд гарсан эш ба зүүд цөм үнэн тохирч буй ажгуу хэмээн бодоод хаан хатандаа
– Чамд тус болно гээд алах болбоос эрхэм хатанд бузар болно. Манай энэ хан төрийн ёсонд амьтныг хөнөөн хорлохыг тэвчсэн тул хөвгүүнийг алваас тамд төрөх буй за. Тийм хилэнцэт үйлийг юунд тулавч үл хийнэ. Чиний хэлсэн мэтээр хязгаарт цөлөх нь хэрэгтэй болох буй за хэмээн үг алдав. Чингэхэд хатан ч хааны үг алдсанаас хойш өвчин гайгүй гэдэг болов. Хаан нь албат нарыг цуглуулж
– Манай хан хөвгүүн Дондов шулмасын хувилгаан мөн байна. Түүнийг анх тэнгэрээс гуйж авсан учир одоо нутаг газарт нь цөлөх болно. Түүний бэлэг хэрэгсэл, хоол, эд таваарыг төхөөрөгтүн хэмээн хаан зарлиг болов. Хааны хэлэх нь ганцхан тул няцаан айлтгах аргагүй болж, хааныг далдуур цаглашгүй хочлов.
Хан хөвгүүн Дондовт сайн хүмүүс өөрт нь
– Манай энэ хатан хан хөвгүүнд хар буруу санаж хаанд сонсгол мэдээ хүргэж, хан хөвгүүнийг хөөлгөх болсон байна хэмээн айлтгав. Чингэхэд хан хөвгүүн «Алуулснаас яавч дээр дутаан одьё хэмээн бодоод дүүтэйгээ хоёул унтдаг нэг хөндий өрөө байсан тэндээ хоёул идээний үлдэц бүхнийг хураадаг байжээ. Чингээд хаан хатан хоёр хан хөвгүүн Донидыг дуудуулж
– Хөөрхөн бяцхан дээл гутал, бяцхан нум сум хийсэн бөлгөө. Хэр таарахыг үзэгтүн хэмээн урамшуулав. Ах дүү тэр хоёр дэндүү амраг тул хаан хатан хоёрын дэргэд ч салсангүй. Тэр хан хөвгүүн Донидод хүмүүс
– Энэ ахыг чинь хязгаар газар цөлөх гэж байна. Чи энэ ахаа бараадаж байх нь сайн бус гэв. Чингэхэд дүү
– Ах аа, Та хязгаарт цөлөгдөх гэж байна. Ахдаа хань болно. Намайг дагуулж яваарай гээд ахынхаа хүзүүгээр тэврэв. Түүнд ах нь
– Хязгаарт цөлвөөс идэж уух юм огоот үгүй. Гадаад их далайд орхигдох болно. Чи чингэснээс хоол хувцасны эзэн болж хааны энэ үндсийг бариваас зохино. Эхээс төрсөн бусад хөвгүүн үгүй. Бид хоёул усанд орхигдвоос эцэг хааны үндэс ч тасарч одно. Чингэснээс харшийн дотор гүйж байтугай. Намайг тэр эцэг эх гарзанд үл бодсон тул өр төлөөсөөр алагдавч үл хайхарна гэсэнд дүү нь
– Ахад ийм зовлонтой үйл ирсэн тул хааны үндэс тасравч тасартугай. Үхэвч амьдравч ах дүүтэйгээ заавал ханилж явна хэмээн ахын дэргэдээс нэг ч алхам холдох дургүй болов. Хаан хатан хоёр
– Маргааш ахыг нь гадагш цөлөхийн үеэр түшмэлүүд тэр дүүг барьж хоцрогтун хэмээн айлдав.
Чингээд өдөр хоног тооцож хан хөвгүүнийг хязгаарт цөлөхийг бэлтгэв. Тэр хан хөвгүүн Дондов: «Энэ дүүгээсээ би хагацахын арга байхгүй. Бид хоёр ханилаад явавч дүүг байхгүй болбоос эцэг хааны таалал гансарч зовох болно. Бид хоёул хамт явбаас хааны үндэс ч тасрах болно хэмээн бодоод шөнө дунд гэнэт боссонд дүү мэдээд ахын хүзүүнээс тэврээд унтав.
– Ах явбаас би ч явна гэж хэлээд дүү нь ахыгаа явах зав гаргасангүй.
– Өдгөө одод ч түгж байна. Шөнө тахил бэлтгэж байгаад явах хэрэгтэй хэмээн бодож дэрний дэргэд цуглуулсан идээний үлдцийг бугын арьсан тулам дотор чихэж тавив. Шөнө хэдэн удаа дутаах гэвч дүү нь мэдэж гаргасангүй.
– Би энд юу үйлдвэрч энэ дүү хоцрохгүй байнам хэмээн сэтгэж, хүн нохой хэвтсэн хойгуур туламтай хүнсээ мөрөн дээрээ тохоод гарч явсанд ахыгаа явахаас сэжигдэж гутлаа тайлалгүй хэвтэж байсан дүү нь мэдэж босоод
– Ах хааш явсан ч мөрөөр би ч явна гэсээр хүрч ирсэнд
– Хүү жаргалаа зовлонгоос арилжина гэдэг чамд иржээ. Ахыгаа зовохын ташрамд дүү минь ч зовох байна гэж хэлээд дагуулан явав. Аль өөд явна гэхийн байр чиггүй, зам мөр гараагүй нэг их элстэй тал газарт цаашлан явав.
Хан хөвгүүнийг хязгаарт цөлөх бэлтгэлийг гүйцэтгээд хан хөвгүүнийг урин авчрахаар хүн явуулсанд
– Хан хөвгүүн ах дүү хоёул ойр хавьд байхгүй болжээ хэмээн хаанд айлтгав.
– Тийнхүү байхгүй болбоос манай албат ардууд нуусан буй за, эрэгтүн гэв. Албат нарын дотор эрээд эс олов. Морьтой элчийг дөрвөн зүгт гаргавч хан хөвгүүн ах дүү хоёрыг олж эс чадав. Чингэхэд тэр хаан хатан хоёр таалал алжааж тэр хатан ч хуурмаг бус үнэн өвчтэй янз гаргаж байснаа болив. Албатууд
– Тэр хааны алжаан зүдэрсэн нь хатанд тус болов хэмээн ярилцав,
Түүнээс хан хөвгүүн ах дүү хоёр жаргал үзэлгүй, эзгүй тал газар явахад буг чөтгөр, хортон араатан хорлолгүй мөргөн угтаж өчүүхэн төдий ч хөнөөл хүргэсэнгүй. Хэдэн сарын турш эзгүй цөл талд тэнэж ах нь хатсан бөөн гурилыг идээд дүүдээ бөөн гурил өгдөг байв. Замын хоног олон тул идэх юм барагдаад тулмаа урж идэв. Тэр туламд давстай хоол байсны учраас ам цангах нь улам нэмэгдэв. Хээр талд өнө удаан болсон ба хоол ч өчүүхэн тул биеийн чадал доройтов. Чингэж явсаар усгүй хөндийд хүрэв. Дүү нь балчирдаад цангаж үхэх шахаж гишгэж явж чадахгүй болсонд түүнийг үүрч явдаг болов. Ус эрэхэд ус олдсонгүй. «Уулын нэг хошууны ард ус бий» хэмээн сэтгээд
– Чи эндээ сууж байгтун. Ах нь хурдан яваад ус эрээд ирье. Ах чинь хурдан явна. Чи орхино гэж бүү сэжиглэ. Ус эс олдвоос бид хоёул үхэх болно шүү гээд ах нь явав. Ах нь ус эрэвч олсонгүй. Бас нэг уулын хошууны ард ус бий болов уу хэмээн сэтгээд цааш явав. Тэр дүү нь ахыгаа харсаар бүлтийгээд сууж байснаа ахыгаа холдож цааш явахаар дүү нь «Ах аа» хэмээн дуун алдаж түрүүлгээ хараад унав. Ах нь эргэж харсанд дүүгээ унахыг үзээд буцаж гүйж ирэв. Дүүгийн дэргэд ирсэнд дүү нь нэгэнт үхсэн байв. Түүнийг өвөр дээрээ аваад бүсээ тайлж элгэндээ авч аманд нь шүлсээ хийж, чихэнд нь дуудсан болой. Дуудавч тэр сэргэсэнгүй. Ах нь «Би дүүгээ оршуулдаг болжээ» хэмээн гайхаад хоцров. Тэр дүүгийнхээ хүүрт ерөөл тавьж
– Бид хоёр нэг ч хагацдаггүй байсан. Одоо би гав ганцаараа явах хэрэгтэй болов. Эцэг эх хан төрийн дотроос тосны дундаас гарсан өд мэт гав ганцаараа эзгүй талд хоцров. Таньж мэдэх нь тэнгэр газар хоёроос өөр юмгүй. Би урьд насандаа ямар үйл үйлдсэн бол доо. Би өөрөө үхээд дүү минь үлдсэн бол сайн сан. Гэвч тусгүй. Үхэх, мөнх бус гэгч үүнийг хэлдэг. Бөглүү хол ч байдаггүй. Надад урьд насны Ядам бурхан байдаг бол энэ насанд бид хоёрыг уулзуулаад улмаар эх эцэгтэй ч уулзуулах болтугай. Хилэнцэт үйлсийг тэвчих болтугай. Энэ үлгэрийг бодоод хоол унд өөрт аль байснаа өглөгт өгөн чадах болтугай. Үхэх, мөнх бус энэ бөглүү холгүй бөгөөд бүхэнд ирдгийг дахин дахин дурдах болтугай. Алс сүүлд бодийн үрийг олох болтугай хэмээн ерөөл тавьж түр нэгэн Самадид оршив. Даяаныг тайлж үүгээр ч үл туслах байна! Чингээд тэр дүүгийн хүүрийг эвлүүлэн үүрээд арван найман хөтөл голыг давж өнгөрөв. Тэнд байгаа нэг их нөмөртэй хадны хавьд том бут мод байв. Тэнд оршуулж болох гэвч «доор газар төрнө» хэмээн сэтгэж тэр том бут модны дээр авирч гараад түүн дээрээс харваас Алхат уул ба цаст уулаас бууж ирсэн урсгал устай нэг газар байв. Тэнд модны сэрүүн сүүдэрт сайхан хавтгай чулуун хайрцаг засаж амьтны хорлол хөнөөл хүргэхгүй болгож оршуулав. Хайрцаг далдрахыг хүртэл хагацаж ядан буцаж харан харсаар одов. «Түүнд хоргодовч амьжрахын аргагүй байна» хэмээн сэтгэж олон гол хөтөл давж одов.
– Тэнд хүн нохойн чимээ анир огоот үгүй байтал чихэнд Диншагийн дуун жингэнэж дуулдсанд «Энэ голд нэг хийд байгаа бололтой хэмээн бодож сайтар ажиглан харсанд замаар явсан нэг хүний мөр байв. Түүнийг дагаад явсанд нэг булгийн дэргэд бясалгагч тойн балин өргөх уншлага уншиж байв. Түүний дэргэд очвоос балингийн гурил ба мөхлөг балин нэн элбэг овоолоотой байв. Өлссөн учир түүнээс идсэнд тэр лам түр нэгэн удаа ширтэж хан хөвгүүнийг ажиглав. Хан хөвгүүн эзгүй талд өнө удаж дотроо хоолгүй тул мариа нь барагдаж ясан хэлхээ болсон ба талын их дэрсэнд дээл нь навсартал элэгджээ. Үлэмж сайхан дүүгээ үхүүлснээс болж толгойн үс нь өөдөө өрвийн, дүрс царай алдсан түүнийг лам ажиглан гайхаж суув.
– Би бүтээлийг шүд цагаан залуу цагаас хөгширч үсээ цайтал үйлдэж балинг жил сараар бүтээж бясалгал үргэлжлүүлэн хийв. Зорилгогүй юм байхгүй билээ. Үүнээс урьд бирдийг илт үзсэн удаа огт үгүй гээд эрихээрээ нэг шавхарч хатуу тарни ч тоолов. Хан хөвгүүн сэтгэрүүн: «Өдгөө дотор гэдсэндээ хоолгүй, гадна орогнох орон байргүй байна. Хүний насны эхэн адаг бүхэнд жаргах зовох дэлгэрэх буурах жам ёс нь минийхтэй адил байна. Өөрт юм байгаа цагт юу байгааг хоолоос тусгайлж өглөгийг алагчлахгүй үл өгсөн минь гансралтай. Нойр хоолоо орхиж зургаан зүйлийн амьтныг буянд дуртгая» хэмээн сэтгэж, бат тангаргийг тэр үед тавив. Тэр ламын өмнө гурав мөргөөд
– Би бирд бус, хоосон хүн. Дэлгэрэх буурахыг үзсэн хүн хэмээн айлтгасанд
– Хаа очихоор яваа буй? хэмээн айлдав. Хан хөвгүүн
– Ламын яруу алдарт шүтэж, ус авах ба хоол бэлтгэх зарц болохоор ирсэн хэмээн айлдав. Тэр хан хөвгүүний үсийг хусаж дээлийг нь сольж амьдарлагыг үнэхээр өөд татав.
Лам нарийн ажигласанд хөвгүүн нь бэлгэ чанар төгөлдөр бөгөөд эргэн тойрондоо гэрлийн хүрээ цацруулсан байв. Лам баясаж
– Хааны тахилын лам өвгөрөхөд миний ор болох хөвгүүнийг номын сахиус өгсөн буй за хэмээн бодоод ламын хоол хийх ба ус авахыг захиж таалав. Маргааш нь тэр голын эхэнд дэрс хадахаар явуулж түүнээс хойш өдөр дэрс хадахаар явуулдаг болов. Дэрс маш элбэг тул хоёр үүргийг нэгэн бөөн болгон авч ирж нэг үүргийг ламын орон дээр дэвсэж, нөгөө үүргийг өөрөө дэвсэж өдөр бүр сольдог байв. Чингээд голын эхэнд очоод тэр уулын орой дээрээс харахад тэр голын адагт хааны харш тэнгэр тулсан мэт сүндэрлэж, бас нэг их далай, тэнгэртэй зах нийлэм харагдана. Хааны албатын хязгаар нь үнэхээр үл мэдэгдэнэ. Тэндээс уруудаж буцахдаа их багаар түрүү түрүүчийн авч байсны хэр дэрсийг хадаж аваад ламын нойрсох дэвсгэрт өвсийг тавихад урьд дэвссэн өвс нь бүлээн бөгөөд даршиж тогтсон байв. Түүний өөрийн доор дэвссэн өвс огт тогтдоггүй байв. Чингэхэд лам
– Чиний ор дэвсгэр чинь огт тогтдоггүй, шөнө нойр муу хүрдгийн учир юу вэ? Чамд сэтгэлийн зовлон их байна. Надад хэлэгтүн гэхэд
Ламд эс айлтгаваас бус хэнд айлтгах вэ? Миний санааширч явдаг нь нэг их төр улсын эзэн эцэг хаан Сайн туст гэгчийн хөвгүүн мөн. Хойд эх ирж намайг хязгаарт цөлүүлэв гэх зэргээр урьдын шалтгааныг дэлгэрэнгүй өчиж бас
– Миний зүрх лүгээ адил дүү минь үхсэн учир толгой дэрэн дээр тавивч нойр огт хүрдэггүй. Ламын ачийг санаж явсаар ийм болов гэсэнд Лам
– Чи эгэл хүн бус байна. Овог яс ч хаан мөн байна.
– Эцэг эх хоёр чинь ийм хөвгүүнээ цөлж орхих гэж дээ! Одоо дүүгийн чинь ясыг авахаар маргааш явья. Хөвгүүн Дондов чи замыг удирдагтун хэмээн айлдав. Хэд хоногийн хоол хүнс аваад яс байгаа газар тийш явсаар хоёул тэнд хүрэв. Сэрүүн халхавчтай бутны дэргэд очиход хавтгай чулуун хайрцгийг онгойлгож гараад алга болжээ. Зүг бүхэнд харавч бутарсан яс үс ч үл үзэгдэнэ.
– Хөвгүүн Донид нь ахын ерөөл тавьсан ба зуны дунд сар болоход хур бутан дээр бууж, бутнаас унасан дуслын ус хан хөвгүүний аманд орсон учир өнөд удаан цангасан тэр сэргэж, хан хөвгүүний бие сэтгэл салаагүй байсан учраас босож гараад эзгүй талд тэнээд явчихсан тул тэр хоёртой эс тааралдав. Лам шавь хоёр ч хийддээ буцаж ирэв.
– Хот мандлын хумхын зан үйл тэргүүтнийг хан хөвгүүний хойдын тусын тулд үйлдэв.
– Хан хөвгүүн өдөр бүр голын зхэнд түлээ түүхээр очдог байв. Зарим хүүхэд «ах Дондов» гэнэ. 3арим хүүхэд «Бяцхан дүү Дондов» гэнэ. Бяцхан хөвгүүнийг үнэхээр хайрлаж сайн хэлэлцдэг болов. Чингээд хүүхдүүдтэй үерхэж наадалцах ба ноцолдох болов. Тэр хөвгүүн луу жилтэй учир өөрөөсөө том ахмадуудыг ч доороо захирч чаддаг болов.
– Энд луу жилтэй хэн ч байхгүй. Би луу жилтзй учир алдар минь луунаас их болов. Би дээд талыг эзэлдэг нь түүний учраас болжээ хэмээн нэг удаа ам барджээ. Чингээд ламын дэргэд буцаж харив.
– Тэр голын хаанд гайхамшигт гоо тунгалаг царайтай нэг охин буй. Өөр хөвгүүн байхгүй бөлгөө. Буяны сайн цагт тэндхийн далайд оюу хөх луу дуугарсаар огторгуйгаас тэр далайн гол дунд бууж ордог байжээ. Хаан түшмэд ч үзмэр, наадам хурим тэргүүтнийг тэр өдөр хийдэг байжээ. Наадам хурим үйлдэхэд хаан гүрэнд хур бороо цаг үесдээ бууж, жилийн тариа сайжирч, хүн малын өвчин арилдаг байжээ. Гадаад их далайд юу санасныг сэтгэлчлэн бүтээдэг чандмань эрдэнэ байх тул ерөөл тавьж бүх юмаа бүтээж гардаг байжээ. Сүүлийн үед хувь заяа хомстсон учраас тэр амьд луу далайд буухгүй болсон тул луутай арван хоёр нас хүрсэн хүнийг амьдаар нь далайд хийдэг заншилтай болсон бөгөөд хаан түшмэд ч чимэг хувцас өмсөж залбирлыг тавиваас урьд мэт санасан бүгдийг бүтээдэг байв. Чингээд тэр голоос жил нас таарах нэг хүнийг эрж явсанд
– Эр бөгөөд арван хоёр настай нь энэ хөвгүүн Дондов байна хэмээн сонсоод түүнийг авчрах элч даяанч ламын дэргэд очив. Чингээд
Манай хаан зарлиг болсон нь ламын энд арван хоёр нас хүрсэн нэг хүүхэд байна гэнэ. Сайн бэлгэтэнд хэрэгтэй болсон тул түргэн өгөгтүн хэмээн хэлээд хаалгыг дэлдэв. Ламын таалалд «урьд далайд хийдэг нэг учир бий тул сайнгүй болов» хэмээн бодоод хөвгүүний дээрээс тогоо хөмрөн нуугдуулж
– Ямар яриа гаравч надад муу үл болно. Чамайг далайд хийх гэж байна. Бүү дуугараарай хэмээн захив. Лам
– Би жил сараар бүтээл хийдэг хүн тул хөвгүүн ач хаанаас байх вэ. Намайг алах аваас зүрхийг минь сугалж алтугай гэв. Лам аргаа бартал тэдэнд шахагдан, шаардуулж байв. Тэд бүгдээр агуйд чихэлдсээр ороод агуйг нэгжиж ламд хутга гарган алах гэж бачимдуулж шаардсанд хан хөвгүүн тогооны нүхнээс гараад ламыг алчих байх гэж сэтгээд
– Би энд байна. Миний ачит ламыг чингэж болохгүй хэмээн тогоогоо өргөж хаяад босов.
Нөгөө хөвгүүн чинь тэр байна хэмээн баясаж
– Гайхамшгийн сайхан хөвгүүн байна гэлцээд гараас нь шүүрэн авч хөтлөхөд лам бас шүүрэн баривч дийлсэнгүй. Ламыг гэдрэг түлхэж унагаад алдуулав. Тэр лам гасланд дарагдаж зоогоо ч зооглолгүй бүр нярваан болоход шахав.
Тэр хан хөвгүүн хааны дэргэд очсонд хан хөвгүүнийг үзээд
– Гайхамшигт хөвгүүн байна гэж хаан ч баясав. Хоёр гурван хоног хааны нойрсолгын байшинд байв. Хааны арван хоёр настай гайхамшигт сайхан тунгалаг царайтай охин нь хан хөвгүүнд сэтгэл татагдав. Тэр хоёр бие биеэсээ салж чадахгүй хамт байх болов. Гадаад их далайг тахих цаг тулж ирэв.
Энэ хоёр салж чадахгүй болжээ. Хэрхвээс сайн? гэлцэхэд хан хөвгүүн
– Охин намайг зуураад тавихгүй байна. Эрдэнэ авдаг онгоц дотор чадалтай түшмэлийг бид хоёртой хамт суулгаж явуулагтун. Чингээд охиныг унтаж байхад нь баригтун. Би та бүхний тус ба зургаан зүйлийн амьтны тусын тулд сэтгэл татгалзахгүй шийдвэрлэн явна хэмээн айлдсанд түшмэд хаанд тэр ёсоор айлтгав. Хаан баясаж
– Хөвгүүний тэр хэлдэг үг зөв хэмээн айлдав. Нөхөд түшмэд хамтаар тэр хоёртой ханилж яваад хөлөг онгоцонд сууж цаашлан одов. Охин хан хөвгүүнээс олон хоног зуурсан тул гар нь суларсан байв. Хан хөвгүүн түшмэдэд
– Баригтун хэмээн нүдээр дохио өгөөд хан хөвгүүн өрөвдөх сэтгэлээр далайд харайн оров. Огторгуйд солонгын гэрэл шүхэрлэж, газар дэлхийд луугийн дуун дуурсаж цахилгаан цахилав. Тэр түшмэл охиныг барьж хааны харшид буцаж ирэв. Тэр их далайн гол дунд, лус гавуу зогбуу хоёроор удирдуулсан лусын охид маш олон байв. Хан хөвгүүн бөөгнөн цугларсан тэд бүгдийн дэргэд хүрсэнд лусууд хан хөвгүүнийг угтаж өргөл хүндлэлийг бүрэн төгс өргөж
– Урьд бол бидэнд нэг хүнийг өгдөг байсан. Далайд хүргэсэн хэдэн нөхөд уйлан цурхирах ба хөгжмийн яруу дуун сэртгэшгүй болдог байсан. Өдгөө номч их хаан та энд ирснээр манай лусын орныхон шим төгөлдөр болоод нас уртсаж амьтан бүгдийг сэрүүн хур амирлав. Үхвээс ч тэнгэрийн оронд төрөх болно гэлцээд маш их баясав.
– Одоо та дээшээ морилохгүй буюу? Манай лусын оронд амьтны тусын тулд суутугай хэмээн өчсөнд хан хөвгүүн
– Би хаа суусан ч ялгаагүй. Миний нэг сайн лам бий. Таалал гансран чилж хоцорсон. Нэг дүү байсан нь дэвэн дэлхийгээр тэнэж байгаа буй за гэв. Чингэхэд лусууд
Чингэвээс өөдөө морилохыг айлтгая гэв.
– Таны ачаар одооноос хойш далайд хүн хаяулахгүй болгоё. Чандмань эрдэнэ ба газрын хамаг шимийг урьд урьдаасаа илүү үлэмж болгоё хэмээн тангаргийг өргөв. Хан хөвгүүний хормойд өдий төдий үлэмжийн эрдэнийг дүүрэн хийж өргөөд мөргөж ерөөл тавьцгаав.
Хан хөвгүүн нүдээ аньж «Тэр ламын дэргэд хүрье» хэмээн бодсон даруй ламын дэргэд хан хөвгүүн хүрсэн байв. Тэр лам хан хөвгүүний хойноос гасланд дарагдаж хоол ундаа ч эс зооглодог тул нярваан болох шахсан байв. Нүдийг нь зовхины нь арьс халхалж, хүн танихгүй болжээ. Ламын хүзүүнээс тэвэрч
– Миний лам аа. Ийм болчих гэж дээ. Би ирээд байна шүү. Лам тааллаан бүү чилээтүгэй хэмээн айлтгасанд
– Миний хан хөвгүүн, их далайд хийгдсэн тул үхсэн буй за. Үхээд буцаж ирэхийн ёс хэрхэвч байхгүй гэдэг. Чи намайг тавлаж байна уу? гээд лам муужран унав. Чингэхэд нь борцны зутан өгч биеийг тосоор илж сэргээв. Ламын нуухыг арилгаж зовхийг өөд сөхөж хүзүүнээс нь тэвэрч
– Би хан хөвгүүн байна шүү гэсэнд лам хан хөвгүүнийг ажиглаад баясаж хан хөвгүүний хүзүүнээс тэвэрч чанд тэврэлдэв.
– Үхсэн амьд хоёр ингэж учрах байдаг аж. Чи яагаад буцаж ирж чадав? гэсэнд хан хөвгүүн урьдын учир шалтгааныг ярьж эрдэнүүдийг ламд өргөв. Лам баясаж
– Чиний мэтийн хан хөвгүүн ертөнцөд чухаг буй. Би хийгээд амьтан бүхэнд өлзий болох ба энэ насанд хагацалгүй хойд төрөлд чононуудын тэргүүтэнд төрөх болтугай хэмээн ерөөл тавив.
– Чингээд лам ба хан хөвгүүн хоёул нойрсохдоо нэг дэртэй, зооглохдоо нэг хоолтой, явбаас гар гараас хөтлөлцөж явахаар барахгүй агшин зуур ч хагацаж чадахгүй болов. Нэгэн үе болоход тэр голын хаан
– Бид ламыг урин залж өргөн хүндэлж их өргөлийг өгөх хэрэгтэй. Бяцхан хөвгүүнийг усанд хийсэн тул урьд урьдынхаас цаг илүү сайжирч, чандмань эрдэнэ арвижиж, хүн малын өвчин тасарч, хурын ус цагтаа бууж амгалан жаргалан хотол төгс болов гээд ламыг урин залахаар хүн илгээв. Ламын үүдний дэргэд хүрээд ламд түшмэл
– Хаан таны ачийг хариулахын тулд урин залахыг айлтгуулав гэв. Лам очьё гэж ам алдав.
Чингэхдээ хан хөвгүүн бид хоёр холдож чадахгүй учир хоёул хамт явна. Гэвч хаан чамайг булаах магадгүй. Явахад арга хэрэглэвээс болно хэмээн айлдаад, нэг том бүдүүн дээлийн хормойг уртасгаж шинэ хормой хийж дээлээ өмсөөд, хан хөвгүүнийг лам ардаа дээлийн дотуур аваад морилов. Түшмэд хүлэг авч ирэхэд
– Би унаа унахыг тэвчсэн тул унахгүй хэмээн айлдаад
– Та нар түрүүлж яв. Би хойноос чинь явья гэв. Түшмэд урд нь явж лам явган морилж хүрэхэд хаан охин хоёр угтаж ламд өргөл хүндлэлийг бүрэн төгс үйлдэв. Тэр хааны охин үхсэн хан хөвгүүний хойноос гаслан шаналж турсан байв. Өндөр ширээн дээр ламыг залрахыг айлтгасанд лам суухгүй хэмээн айлдавч суухаас өөр аргагүй болж лам ширээн дээр авиран гартал ламын хормойноос хан хөвгүүн мултарч ширээний өнцөгт сугаран хоцров. Чингэхэд хаан ба хааны охин нөхөд хан хөвгүүнийг хараад хааны охин хан, хөвгүүнээс зуурч тэр хоёр бие биеэ тэврэлдэв. Тэр хаан түшмэд маш их гайхаж
– Яагаад ингэж хүрч ирсэн бэ? хэмээн ламд өчсөнд лам урьдын учир шалтгааныг хаан түшмэл охин сэлтэд айлтгасан ба бус бас хааны угсаа мөн хэмээн дэлгэрэнгүй айлдав. Түүний эрдэнийг авч хаанд бодитой өргөсөн тул хаан баясаад
– Чамайг их номч хаан мөн байсныг эс танив хэмээн айлдаж хан хөвгүүнд алтан ширээ засаж хаан түшмэд өөр өөрийн сууринд сууцгаав. Охинд оюу ширээг засав. Өөр өөрийн суудал дээр хэлэлцэн морилцгооход өргөл хүндлэлийг бүрэн төгс дэвшүүлсэн ба номын зарлиг үгийг ярилцав. Тэр хаан
– Энэ хан хөвгүүн Дондов урьд эртний хааны угсаа мөн ажгуу. Ялангуяа тэр бодит дүрээрээ номч хаан мөн тул түүний зохиол үйлс бүгд рид хувилгаан мэт байна. Бусдаас эрээд явсан ч ийм хаан үл олно. Надад хөвгүүн байхгүй бөлгөө. Миний хаан суурийг энэ хөвгүүн орлон барих учиртай. Энэ охин ч үйлийн барилдлагатай мэт хагацаж чадахгүй байна. Одоо энэ өдөр гариг одон сайнтай өдөр тул хан хөвгүүн Дондовыг хаан ширээнд суулгая. Би тойн болж лам бид хоёр өвс ус түлээ гурав бүрдсэн нэг ууланд хийд байгуулж тэнд сууна хэмээн айлдаад албат ардуудыг цуглуулж тэр өөрийн мутарт байдаг чандмань эрдэнэ ба гайхамшгийн сайн шүтээн хийгээд алтан судруудыг залж, огторгуйд хив торгон тахилыг үйлдэж, газар бүхэнд дуу бүжиг, тоглоом наадмыг түгээмэл дэлгэрүүлж, сайн морь ба заан хийгээд хан хөвгүүнд амины оршлыг соёрхож охин хан хөвгүүн хоёрыг хаан хатан болгон төрийг бариулав. Их хаан голын эхэнд нэг хийдийг байгуулж, ном буян үйлдэж ламтай хамт аяга тахимлаг бурхан хувраг лугаа сэлттэй номын ёсыг дэлгэрүүлж байв. Тэр албат цөм баяр баясгалантай хотол төгс энх амгалан урьдаас нэн их өрнөн мандав.
Нэгэн үед хан хөвгүүн Дондов
Би хан төрийг номчлон дэлгэрүүлсэн боловч нөгөө дүү минь хаана төрсөн ба хаа байгааг нэг ч удаа эрж сурагласангүй. Над мэт муу хүн юунд үлдэв хэмээн сэтгэж өөрөө өөртөө их гансрал төрүүлэв. Албат ардуудаа дагуулаад хагас сарын хүнс авч
– Бид ноён зарц бүгдээр дэлгэрэн хөгжиж байгаа үестээ уйтгараа сэргээхээр явах ба эзгүй хээр тал газар бүхэнд бид энх жаргаж эрхээ эдэлнэ хэмээн айлдахад ноён зарц нар урамтай одов. Хаан өөрийн урьдын аялан явж байсан газруудаар цаашлан одов. Хоосон эзгүй талд оронгүй хүмүүс түр орон бэлтгэж, тариагүй газар тариа засаж, усгүй газарт ус гаргаж, үгээгүй ядуу албатуудад тариа өгсөөр одов. Тэр хан хөвгүүний хальсан газарт хүрэхэд бутны дунд бүрд тогтсон байв. Тэнд хийд байгуулж, буяныг үргэлжлүүлэн цагийн тахил лугаа сэлттэй байгуулав. Чингээд дүүг цаадах уул хавиар эрэвч сураг эс гарав. Нааш явах замд цагийн тахилыг өргөхөөр ирсэн үед хийдийн модчин
– Манай энэ хийд байгаа газрын эхэнд урьд үзэгдээгүй үс нь ургасан хүн дүрстэй аймаар амьтан, чанга чанга дуугарсаар ил явдаг. Тэр олон голын цаад талд буй хэмээн айлтгасанд хан хөвгүүний сэтгэлд дүүтэйгээ уулзаж буй мэт өрөвдөх сэтгэл төрөв. Хаан
– Нөхөд та нар тэр дээр газарт аль зохистой хотыг баригтун. Нэг нь нэгэндээ хорлолгүйгээр ажлаа хийгтүн хэмээн айлдаад тэр ноён зарц арван тавуул, тэр амьтан буй гэдэг давааны ар өөд одов. Хан хөвгүүний хальсан тэр газарт хүрээд тэр өдөр дүүтэйгээ уулзсан мэт маш их баясгалантай болов. Гэвч тэр газарт урьд зовлон үзэж байсан учир нулимсыг ч асгаруулав.
Нэг уулын оройд очихын цагт тэр голын завсарт юм сэржигнэж байв. Сэмээрхэн гэтэж очсонд хүний биетэй үс нь ургасан мангас мэт нэг амьтан байв. Зүр алаад махыг нь үүрч ахаа нэрээр нь дуудаад
– Ах Дондов хаана байгаа боловч хувь мах нь энэ байна гэж хэлээд шөнө болохоор хэвтэж, өдөр болохоор босоод явдаг байв. Түүний мөрөөр мөшгөж очсонд овоолон тавьсан шинэ хуучин ба хатсан мах том байшингийн чинээтэй байв. Тэнд асар их нулимс асгаруулан «Тэр үхэж байсан дүү минь надад ийм юм бэлдэж байх болбоос, надаас арчаагүй дорой хүнгүй байна» хэмээн санаж маш их гашуудав. Чингээд бараа бологсдыг буцаав. Тэднийг явсны дараа дүү нь махны хувийг авч
– Ах Дондов хаана байгаа боловч хувины мах энэ байна хэмээн хэлсээр ирж явав. Нөгөө ах нь
– Донидоо. Би энд байна хэмээн дуудсан нь дүүгийн чихэнд сонстов. Бас
– Ах чинь энд байна хэмээн хэлсээр дэргэд нь очихоор явав. Чингэхэд хөвгүүн Донид «Миний ахын дуутай адилхан байна» хэмээн сэтгээд гүйж ирээд мөргөв. Тэнд ах, дүү хоёр уулзав. Ах нь дүүгээ «ийм болчих гэж дээ» хэмээн сэтгэж ихэд уйлав. Дүү нь
– Ахтайгаа уулздаг учир байжээ хэмээн өгүүлж маш их баясав. Тэр хоёр түр зуур муужирч унаад сэргэж босов. Ах нь хутгаа гаргаж үсийг нь хусав. Уйтгар сэргээхээр явж байсан урьдын тэр газарт очив. Хан хөвгүүн ах дүү амьд үхсэн хоёрын уулзаж уйтгараа сэргээсэн хэмээн хэлэлцдэгийн шалтгаан нь үүнээс гарсан ажгуу.
Дүүгийн биеийн үсийг хусаж таван рашааныг уулгасанд сүр жавхлангаар ах лугаа адил болов. Чингээд урьдын хальсан газрын хийдэд одож буяныг үргэлж тасралтгүйгээр үйлдэв. Нааш ирэх зам бүгдэд их хийдийг байгуулж харшдаа хүрч ирэв.
Хан хөвгүүний сэтгэлд «Өдгөө би дүүтэйгээ учрав. Миний тавьсан ерөөл бүхэн бүтэж буй тул эцэг хаантайгаа уулзахаар явах хэрэгтэй» хэмээн таалаад харшаасаа чандмань эрдэнэ тэргүүтэй долоон зүйлийн эрдэнэ ба юу дуртай бүхнийг авч хаан хатан дүү гурвуул албатаа дагуулаад эцгийн дэргэд хүрэхээр одов. Эцгийн газар нутгийн цаад ард хот барьж буй хүмүүс дээр хүрч ирэв. Тэндээс хаан эцэг эхэд хүргүүлэх айлтгалыг нэг шадар түшмэлээр удирдуулж олон харцсыг илгээв. Урьд өөрийн албат байсан тэр хүмүүс хотын үйл хийлцэж байв. Тэр хүн
– Хязгаар нутгийн нэг номч хааны тэнд хаан Дондов ах дүү хамт байна гэж сураг сонсов. Тэр сургаар эцэг эх хоёр нь хан хөвгүүн ах дүүгийн хойноос гасланд дарагдаж байв. Айлтгалыг хүргэхээр яваа морьтон хүмүүсийг хараад «Одоо цэрэг ирэв» гэлцэн харшдаа дутаав. Чингэхэд нь
– Хаан Дондов ах дүү нь эцэг эхтэйгээ уулзахын тулд айлтгал мэдээ хүргэж ирж явна хэмээн өчсөнд
– Яагаад тийм байх вэ. Одоо хаан ширээг булаах буй за хэмээн айж байв. Гэтэл
– Хаан аа, энд морилж ирээд байна гэсэн айлтгалыг өргөсөнд хаан түшмэд маш баясаж, огторгуй дүүрэн хив торгон тахил, дэлхий дүүрэн дуу бүжиг, хөгжмийн тахилаар хан хөвгүүн ах дүүг угтаж айлтгалыг явуулав.
Хан эцэг урьд харшийн босго алхаж гараагүй боловч
– Одоо хөвгүүн ба хатан бэрийг угтахаар явья хэмээн айлдаад нүднийхээ зовхийг шилээр тэвхдэж мутартаа оюу таягийг тулаад хаан хатан хоёр угтаж морилов. Тэр хотоос нааш угтаж морилохдоо өлзий хутгийн найман эд тахилтай ирэв. Хаан эцэг эх ба хан хөвгүүн ах дүү бэр лүгээ сэлт тэнд уулзав. Баясах нь хэтэрхий тул нэг нэгэндээ зууралдав. Ээж нь
– Номч хаан Дондов чамайг бурхны хувилгаан мөн гэдгийг би эс мэдсэн тул чалчаа үг хэлсэн ба муу сэтгэл үүсгэснийг илчлэн наманчилья. Хүлцэн өршөө. Одоо өвгөн эмгэн бид хоёрын жаргах зовохыг ах дүү та хоёр мэд гээд унасан мэт олон мянгантаа мөргөв. Хан хөвгүүн Дондов
– Би зургаан зүйлийн амьтныг эх эцэгтэй адил сэтгэсэн тул өшөө барих муу санаа огоот үгүй. Ээж юу үйлдсэн нь над тусламж нөхөр болсон хэмээн айлдаж номын зарлиг яриаг яруу тодорхой зохиов. Хан хөвгүүн Донид эцэг хааны ширээнд суув. Хатан, ах дүү хоёрыг нэгэнд зохицуулан байлгав. Цаад наад хоёр хан төрийг ялгаваргүй тэтгэв. Аугаа хүчээр Замбативийг эрхшээсэн хааны албат нар энх тайван, өдөр шөнө үргэлжид номыг эдэлж байв гэсэнд
Сайн амгалан явдалт хан хөвгүүн: «Би урьд модны дэргэд очоод намайг бүү ав» гэж байсан энэ хүүрийг анх үүрснээс хойш номын учир түүх олон домгийг надад яривч би мэдэл онолыг эс олов. Ардаа хүүр үүрэвч дургүйцэх ба хашрах явдал надад байсангүй. Өнөөдрийн ярьсан түүхээс дээш хорин нэгэн үлгэр болов. Зовлонг эдэлж үүрсээр яваа тул би алсдаа хан төрийг номын ёсоор тэтгэгч болох буй за. Бүхний хан хөвгүүн Дондов ирэх явах суух алиныг үйлдэвч түүнд ламаас бусад юм санагдсангүй. Аминд үхэл ирэвч далайн ёроолоос ламыг дурдаж байжээ. Ламыг дурдсаар алсдаа ламтай уулзсан байна. Чингээд хан хөвгүүн Дондов хязгаараар тэнэвч эцэг эхтэйгээ уулзаж Замбативийг эрхэндээ багтаасан тийм номч хаан болжээ. Энэ хүүр намайг зовлонд шаналгаж заяагаа барсан хан хөвгүүн хэмээн өгүүлэвч заяа барагдаагүй байгаа буюу. Чиний мэтийн гуйранчин Даваадагва ийм байна хэмээн сэтгэж нулимсаа
хамар дээгүүрээ урсгаж, ламаа дурдан маш их сүсэг бишрэл төрсний хүчээр ламын лавринд хүүрийг үүрсээр хүрч ирэв.
Тэр лам чанд бясалгалд орсон байвч мөргөж эргэн эргэсээр адистидыг айлтган
– Өнөөх Даваадагва чинь ирэв. Эндээс гарсны даруйд хүчтэй сүсэг үүсэж үнэн чин зориг төрж ламын айлдсан зарлигийг бүтээж байна хэмээн өчсөнд лам
– Чи урьд насанд өглөг их өгөөгүйгээс энэ насанд хоосон болсон байна. Урьд насандаа лам ба шашинд сэтгэл асар ариухан байсан тул энэ насанд ном лугаа уулзсан байна хэмээн айлдаад, надад судар дандар шастирт мэргэжсэн дөрвөн шавь бий. Түүний дотор дамжиглалтай нэг байсан нь чи мөн буй за хэмээн айлдав.
Тэрсүүдийн багшийн энэ цогцын толгойноос бусад нь алт болоогүй тул энэ үлдсэн биеийг өмнө зүгийн Цогт уулын сүмийн босгонд булж дарагтун. Тэрсүүдийн энэ шажин өндөр болох шалтгааныг үгүйсгэнэ. Бурхны нигүүлсэхүй бээр Замбативд дээдийн ном дэлгэрч болно хэмээн номлов. Хан хөвгүүн
– Алт болсон энэ толгойгоор суварга буюу бурхны бие, юуг босговоос зохих вэ? хэмээн айлтгасанд Наганжуна
– Ганц үмхээс илүү идээ юм байхгүй боловч түүнээс тусгайлан авч өглөг өгөх хэрэгтэй. Энэ насанд санаа асар ариухныг баривч өмнө зүгийн Цогт ууланд алтыг бүтээж чадаагүй нь түүний учраас ажгуу. Сайн амгалан явдалт аа! Дотор бурхны биеийг босгонд агуулавч тусгүй. Сайн амгалан явдалт минь Очирт суурь тэргүүтэй хийдэд алтыг түгээж болохоор байгаа буюу хэмээн айлдаж алт болсон энэ толгойг бутаргаж Энэтхэгийн хийдийн энгийн хүмүүст нэжгээд цэнг түгээв. Хуучин Увадини ба өвгөн даяанч нарт алтыг лангаар өргөв. Очирт суурийн Наландарийн хийдэд алтан цөгцийг тавиуртай хамт өргөх нөхцөлтэй болов. Толгойн дундаас алтангол зэс, зүү мэт юм гарсан бөгөөд үүнийг бид хоёр залбирлыг тавихын шүтээн болгоно. Шунал хурьцал нэн дэндвээс орчлонд хүлэгдэхийн уг болохоос өөр юмгүй хэмээн айлдав.
Тэр алтны голыг бурхан шүтээний дэргэд тавьж нэг сар болтол багш шавь хоёр бүтээлийг зохиож залбирал тавьсанд нэг тохой Майдарын бие бүтэв. Энэ нь сайн буяны цаг болох бүр Наганжунад зарлиг зөвлөгөөн өгдөг болов. Тэрсүүдийн багшийн цогцонд бясалгал хийсний эрдмээр Наганжуна оршин байх үедээ номын дуазыг сайтар байгуулж тэрсүүд буруу үзэлтнийг гэсгээж зургаан зуун сүүдэр дээрээ нярваан болохын дүрийг үзүүлж цөвийн цагт ирнэ гэж ам авав.
Шажныг баригч дээд төрөлхтөн таны хойноос би ч дагах болтугай. Ачит лам дээдэс та нар ухааныг баригч насны шидийг хайрлаж намайг номын номхтгуун болгон боловсруулах болтугай гэсэн ерөөлийг Сайн амгалан явдалт
хан хөвгүүн Майдар ба Наганжуна зүрхэн хоёрын өмнө тавив.
– Сайн амгалан явдалт хан хөвгүүн хүүрийг алт болгосны энэ хорин нэгэн үлгэрийг уншваас барагдашгүй шидийг олох болно хэмээн багш Наганжуна айлдсан байна. Лам Наганжунагийн зүрхний ерөөл эцэс туйлд хүрч Сайн амгалан явдалт хан хөвгүүн, бэрх хатуужлыг эдлэсний хорин нэгдүгээр бүлэг болой.
Энэ шашинд хоёрдугаар багш хэмээн алдаршсан амьтны итгэл Наганжуна эцэг хөвгүүн бээр үйлийн уг үрд итгэж, авах гээхийг ёсчлон үйлдэх хүний ертөнцийн алсын гол шижмийг уртасгасны учир сайн үр гарч, санасан хэрэг нь бүтсэн болой. Гайхамшигт буян гарах шастирын эрихийг зохиов. Үүнийг үзэж уншсанаар ерөнхий шид бүтээл гарна хэмээн Наганжуна айлдсан буй.
Сайн бэлгийн их баясгалангийн хуримаар тврөлхтөн бүгд чингэж энэ өргөн уудам улс гүрэнд маш баясгалан бөгөөд Сайн амгалан гарах болтугай.
Өлзий хутаг орштугай. Өлзий хутгийн цог дэлгэрч Замбативийн чимэг болтугай.
Мангалам

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.01.10 1:32 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Буру ч сайн оруулж байна шүү баярлалаа уншаагүй удцан чинь зөндөө нэмэгдчихэж :hoho:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.02.10 12:37 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
Хамт байсан хүмүүстээ баярлалаа
Ингээд дуусчихлаа

Татаж авах хүнүүс байвал татаарай :razz:
http://www.4shared.com/document/I9l5Y7U3/SHidetKHuur.html

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.02.10 12:44 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Duuschihaj baigaa yumu Buru ...... bayarlalaaaaaaaaaaaaaaaaaaa :)
odoo yamariig oruulah gej bainas gesen :D

Image

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Aug.02.10 1:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Pooh Buru lag ih 500n huudas yum bn shdee tee... :)
talarhasanaa yaaj l ilerhiilmeer yum :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Aug.02.10 10:31 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
баярлалаа, маш их.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Aug.02.10 3:30 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
Одоо надад нээх ховор ном алга оо, хэхэ
Санал болгох ном байна уу
Алтан цох энэ тэрийг дахиад хэвлэчихсэн байсан тэ
Заан залуудайг ч хүн бүр уншчихсан байх

Ном оруулахад уул нь их кайфтай юм аа, номоо маш сайн уншаад ойлгоод :razz:
Ганц гэм нь над шиг хараа муутай хүнд нүд жоохон өвдөх юм

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.02.10 3:37 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
oo nud eter ni ovdoj baigaa bol muu shdee O.O
bi yag shunaltaad baijiilaa ... za yu ch unshival goyo yum be dee geeluu ... aimar davarchihsan :D
odoo humuus unshih yum oruulval te ... tghgui bol hedhen hun l unshaad baihaar ontsgui baina uu :)

nere Twilight uulzalt deer irehgui yasiin :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Aug.02.10 3:44 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
хариж харж байгаад номын нэр оруулна аа, сонгоорой
энэ үг ямар сонин болчвоо кк, нээх олон ч ном байхгүй ээ, ядаж байхад :mrgreen:

харин тийн жоохон хүн их уншихаар юм оруулна аа, үлгэр оруулахгүй ээ
надаа нээрээ нэг нүүр нь шар өнгөтэй үлгэрүүд гээд биччихсэн ном байгаа шдээ,
уншиж байсан уу, лааг гоё гоё үлгэртэй

твайлайтыг уншдаг байсан юм уу, би ч сүүлийн үед нэг ч очоогүй ээ :razz:

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.02.10 3:48 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
тийм үү о.О дотор нь ямар үлгэр байдаг юм бол. Би ч уншиж байгаагүй бололтой :)
тийм шар хавтастай ямар үлгэрийн ном байдаг юм болдоо о.О
харин тийн үлгэр оруулахаар мань шиг л гар унших юм дөө :Д би ч дуртай гэж жигтэйхэн :Д

үгүй би ч уншдаггүй л дээ ... зүгээр уран зохиолынхны барг 80% нь тэнд байдаг болохоор ... тэгээд бас уран зохиолын уулзалт болдоггүй болохоор очсийн :Д

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Aug.02.10 3:50 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
Орой нүүрийг нь харуулая :razz:

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.02.10 3:50 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18905
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
нэг ухаантай бэрийн тухай бас урт үлгэр байдышд уншиж байсан хүн байна уу? нөхөр нь зуун бодын малыг наймааркаад явсан хойгуур нь эхнэр нь хадам аавтайгаа үлдээд. тэгээд нөхрийнхөө хойноос нь явдаг ч бил үү? үгүй ч билүү. нэлээд урт үлгэр. улаан хавтастай ном ?

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 249 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 10 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited