#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.18.18 9:36 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 249 posts ]  Go to page 1 2 3 4 510 Next
Author Message
PostPosted: May.15.10 3:15 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
Image

Э.Распэ
МЯНГУУЖИНД ТОХИОЛДСОН ЯВДЛУУД


Санаанаасаа зохиосон адал явдал дээр үндэслэгдсэн «Барон Мянгуужинд (Мюнхаузен) тохиолдсон явдал» гэдэг ном нь дэлхийн олон улсад ихэд тархан алдаршжээ.
XVIII зууны үед Мянгуужин Германд сууж, цэрэгт алба хааж байсан бөгөөд Оросод хэдэн жил байснаас гадна Туркүүдтэй байлдаж ч явжээ.
Мянгуужин герман нутагтаа ирээд адал явдалтай сонин сайхан үлгэр бичдэг болжээ.
Эдгээр улгэрийг еөрөө бичсэн юм уу, эсхүл өөр хүн бичсэн нь тодорхойгүй боловч 1781 онд энэ үлгэрийн зарим нь хэвлэгджээ.
1785 онд Германы зохиолч Э. Распэ энэ үлгэрүүдийг засамжлан хэвлүүлсэн юм.
Үүний дараа Мянгуужинтай тохиолдсон адал явдлын тухай, бусад зохиолчдын санаанаасаа зохион бичсэн үлгэрийг нийлүүлэн хэвлэжээ. Гэсэн ч номын зохиогчийг Э. Распэ гэж үздэг юм.
Энэ зохиол Германы баронуудын бүдүүлэг, юм мэддэггүй, биеэ тоосон байдлыг харуулна. Нэрд гарсан энэ номд гардаг Мянгуужины нэрээр хоосон сагсуурагч хүнийг ч нэрлэдэг болжээ.
«Мянгуужинд тохиолдсон явдал» гэдэг энэ номыг анх 1935 онд «Мянгуужины үлгэрүүд» 1956 онд «Мянгуужинд тохиолдсон явдлууд» гэдэг нэртэйгээр монгол хэлээр хоёр удаа хэвлэснийг монгол уншигч нар сонирхон уншсан юм.
Энэ удаа урьдахь монгол орчуулгыг 1955 онд Ленинград хотноо хэвлэсэн орос хэвлэлтэй Б.Мягмаржавын нийлүүлэн засамжилснаар уншигч олны хүсэлтээр Улсын Хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлэв.


Image


ДЭЛХИЙ ДЭЭР ХАМГИЙН ҮНЭНЧ ХҮН

Том хамартай, бяцхан биетэй өвгөн галын дэргэд сууж, өөртөө тохиолдсон явдлаа ярина.
Түүний яриаг сонсогчид шууд нүдний нь өмнө инээлдэн:
– Ай Мянгуужин гуай, Барон гуай тийм юм бий! гэлцэнэ. Гэсэн ч тэр тэдэн рүү харах ч үгүй, саранд яаж ниссэн, гурван хөлт хүмүүсийн дунд хэрхэн суусан, түүнийг аврага загас хэрхэн залгисан, түүний толгой хэрхэн тасарч явсан зэргийг аажмаар үргэлжлүүлэн ярина.
Түүний яриаг сонсож суусан нэг хүн гэнэт:
– Үүний чинь цөмийг зохиожээ. Үүн дотор чинь үнэн явдал ер алга, чи юу яриад байна вэ гэж хашгирахад өвгөн хөмсгөө атируулан ихэмсгээр:
– Миний сайн нөхөд, ван, гүн, ноёд намайг дэлхий дээр хамгийн үнэнч хүн гэж нэрлэдэг юм гэхэд тойрон зогсож байсан хүмүүс нирхийтэл чанга инээцгээн:
– Мянгуужин үнэнч хүн гэнээ! Ха-ха-ха! Ха-ха-ха ! Ха-ха-ха! гэцгээнэ.
Мянгуужин эдгээрийн инээж шоолохыг ер хайхрахгүй бугын толгой дээр гайхамшигт мод ургасан тухай жишим ч үгүй ярина.
– Бугын толгой дээр мод ургана гэнээ? гэж асуухад:
– Тиймээ. Инторын мод ургаж, модон дээр амт шимттэй сайхан жимс ургажээ ... гэж хариулжээ.
Энэ номд энэ бүх үлгэрийг хэвлэсэн юм. Та бүхэн уншицгаагаад дэлхий дээр барон Мянгуужинаас өөр үнэнч хүн байсан эсэхийг өөрсдөө шүүмжлээрэй.

_________________
http://erdeni.blogspot.com/


Last edited by pcd on Sep.24.10 3:02 pm, edited 4 times in total.
тэмдэгт нэмэв


Top
   
PostPosted: May.16.10 9:46 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ДЭЭВЭР ДЭЭРХ МОРЬ

Би морь унаж Орос улсыг зүглэн гарлаа. Өвөл цаг бөгөөд цас орж байсан учир морь минь эцээд бүдрэх боллоо. Миний нойр хүрч ядраад эмээлээсээ арай л уначихсангүй дөнгөж гэлдэрнэ. Хонох газрыг эрж хайсан боловч зам зуур надтай нэг ч гацаа, хүн тохиолдсонгүй.
Яая даа гэж бодоод аргагүй эзгүй хээр унтах боллоо.
Миний эргэн тойрон мод сөөг ч байсангүй, зөвхөн цасан дороос бяцхан шон ёрдойн цухуйж байсныг би даруй үзэж, даарч чичирсэн морио арай гэж уяад дэргэд нь цасан дээр хэвтээд унтлаа.
Нилээн ч удаан унтаад сэрсэн чинь хээр талд хэвтэж байгаа бус бяцхан хотын дотор хэвтэж байлаа. Миний эргэн тойрон байшин барилга зөндөө байв.
Энэ чинь юу болох нь энэ вэ? Би хаана байна вэ? Ганцхан шөнө энэ байшин барилга бий болчихов уу? Миний морь хаачив? гэж бодов.
Юу болсныг би удтал ойлгосонгүй. Тэгтэл морины янцгаах танил дуу сонсогдлоо. Энэ бол миний морь янцгааж байна гэж мэдлээ. Чухам хаана байгааг мэдсэнгүй.
Морины янцгаах нь дээрээс сонсогдсон учир толгойгоо ендийлгэн дээшээ харсан чинь морь маань сүмийн шовгор оройгоос дүүжлэгдчихсэн байлаа.
Image

Би хоромхон зуур учрыг ухамсарлан мэдлээ. Өчигдөр орой энэ хотын хүмүүс, байшин, орон сууц цөм гүн цасанд дарагдаж, ганцхан сүмийн шовгор орой цухуйж байсан хэрэг байжээ. Би түүнийг шон гэж бодоод морио уяад унтаж байхад шөнө гэнэт дулаарч цас хайлж, би ч өөрөө мэдэлгүй газарт буусан байжээ.
Хөөрхий морь минь сүмийн шовгор оройгоос уяатай байсан учир газар буух аргагүй тийнхүү дээвэрт үлдэж дүүжлэгджээ.
Яах билээ?
Би ерөөсөө мэргэн буудагч болохоороо удаан бодсонгүй, гар буугаа шүүрэн авч сайн шагайж байгаад буудсанд цулбуурыг онож тасалсанд морь минь газар түргэн бууж ирэхэд мориндоо үсрэн мордоод салхи шиг давхин одлоо.

ЧАРГАНД ОРСОН ЧОНО

Өвөл цаг морь унаж явах нь бэрхтэй бөгөөд зохисгүй. Харин чарганд сууж явбал нэн тохиромжтой болохыг мэдээд би маш сайн чарга нэгийг худалдан аваад зөөлөн мөсөн дээгүүр довтлон явлаа.
Үдэш орой болоход ой модон дотор орлоо. Би зүүрмэглэн унтаж явтал морь үргээд янцгаах чимээ гэнэт сонсогдов. Гэдэргээ эргэж харвал сарны тунгалаг гэрэлд аймшигтай амаа ангайлган, шүдээ ярзайлгасан нэг чоно миний чарганы хойноос хөөж явааг харлаа.
Түүнээс мултарч гарах найдваргүй учир айхдаа нүдээ аньж, чарганыхаа ёроолд хяран хэвтлээ.
Морь минь галзуурсан юм шиг давхина. Чонын шүдний хавирах чимээ тод сонсогдоно.
Зол заяагаар чоно намайг ер хайхарсангүй толгой дээгүүр харайн үсэрч мориноос минь зуурлаа.
Ганцхан минутанд л морины минь бөгсийг идчихэв.
Морины цээжин тал айх өвдөхөөс болж, давхисаар л байлаа.
Чоно морий минь цааш улам гүнзгийлэн идсээр байв. Би ухаан ормогц ташуураа шүүрч аваад цадаж ханахыг мэдэхгүй араатныг ташуурдаж гарлаа.
Чоно улин хуцаад тэмүүлэн зүтгэнэ. Чононд арай идэгдээгүй морины цээжин тал тоногоос мултран гарч цасан дээр уналаа. Чоно чарганы арал дотор, тоногт ороод гарах аргагүй болж чарганд морь шиг хөллөгдөв.
Би ч бүх тэнхээгээрээ чоныг ташуурдсан учир чаргыг минь чирч урагш ум хумгүй тэмүүлэн давхина.
Хоёр гурван цагийн дараа Петербург хотноо ирлээ. Морины оронд чаргандаа зэрлэг догшин чоно хөллөсөн баатрыг үзэхээр тус хотын хүмүүс гэрээс гүйн гарцгааж, гайхалцан харж байв.

НҮДНЭЭС 0Ч ГАРНА

Би Петербург хотод их л аятай дохитой сууж байсан бөгөөд бараг өдөр бүр гөрөөнд явдаг байв. Тэр зугаатай цагийг одоо санаж байна. Тэгэхэд надтай едөр бүр нэг сонин явдал тохиолддог байсансан. Нэг өдөр надтай нэгэн инээдтэй явдал тохиолдлоо. Янз бүрийн олон шувуутай өргөн том нуур миний унтлагын тасалгаанаас харагдана.
Нэг өглөө цонхны дэргэд очоод харвал нуурт зэрлэг нугас сууж байлаа.
Би буугаа бушуухан аваад гэрээс ум хумгүй гүйн гарав. Шатнаас санд мэнд гүйж буухдаа тотгонд толгойгоороо мөргөсөнд нүднээс оч бутарсан боловч би зогссонгүй. Гүйсээр тогтмол усны захад хүрээд хамгийн тарган нугасыг буудахаар шагаймагц бууны цахиур байхгүй байгааг мэдлээ. Цахиургүй буудах аргагүй билээ.
Цахиур авахаар гэр рүүгээ буцаад гүйх үү? Яах вэ? Тэр хооронд нугаснууд нисэж одно. Буугаа доош буулгаж, зол заяандаа гомдож байтал гэнэт мэргэн бодол төрлөө.
Гараа зангидаж байгаад байдаг хүчээрээ баруун нүдээ цохисонд оч үсрэн гарч дарь авалцлаа.
Дарь шатаад буу буудсаны дараа үзвэл нэг буудалтаар арван сайн тарган нугас алжээ.
Хэрвээ та нар гал ноцоох гэвэл тухай бүр энэ аргыг хэрэглэж болохыг сануулан зөвлөе.

ГАЙХАЛТАЙ ГӨРӨӨ

Надтай үүнээс ч илүү сонин зүйл учирч байлаа. Нэг өдөр гөрөөлөн яваад үдэш болоход харанхуй ой дотор зэрлэг нугас бүрхсэн нэг нуур үзлээ.
Гэтэл надад нэг ч сум үлдээгүй байв.
Өнөө орой манайд олон зочин ирэх учраас тэднийг шувууны махаар зочлох юмсан гэж хүсэж байлаа. Ер нь би зочин хүлээж авах дуртай. Тэднийг хайр харамгүй зочилдог юм. Миний хийдэг хоол Петербург хотод алдаршсан байлаа. Гэртээ нугас алж аваачилгүй яаж буцах вэ гэж бодоод зогсож байтал миний гөрөөний сав дотор жаахан өөх үлдсэнийг гэнэт саналаа.
Ээ гялай! энэ өөх нугас барихад сайн хэрэглүүр болно.
Савнаас өөхийг гаргаад нарийн олсонд уяж усанд хаялаа.
Нугаснууд идэх юм үзээд өөхөнд ойртож ирлээ.
Нэг нь шунамгайгаар өөхийг залгив. Өөх гулгамтгай учир удсан ч үгүй нугасны гэдэс дотроор нэвтрэн бөгсөөр нь гарч уналаа. Ингээд нугас олсонд сүвлэгдэв.
Дараа нь бас нэг нугас урьдахийн адил залгиад өөхийг гаргахад мөн л бас нэг нугас залгив. Энэ мэтээр удсангүй олсонд маань олон нугас эрэх мэт хэлхэгдэв. Тийм баялаг сайхан олзыг харахад баясгалантай байлгүй яахав.
Баригдсан нугасуудыг татаж гаргаад гал зуухандаа аваачиж тогоочдоо өгөх ажил л үлдээд байлаа. Тэгээд л нөхдөө зочлох болно доо!
Олон нугасыг татаж чангаана гэдэг тийм хялбар бус байв. Би хэдэн алхам чирч яваад маш их ядарлаа. Гэнэт нугаснууд агаарт нисээд, намайг үүлэнд хүртэл хөөргөсөнд миний гайхсаныг хэлж баршгүй.
Image

Надаас өөр хүн байсан сан бол сандарч тэвдээд юу ч бодохгүй байсан байх даа. Би баатар зоригтой, самбаатай хүн байсан тулдаа дээлийнхээ хормойгоор залуур хийж, нугаснуудын нисэлтийг залсаар удаж төдсөнгүй гэртээ хүрлээ.
Газарт яаж буух билээ? Энэ ч хялбар хэрэг. Миний самбаатай байдал тус болж, хэдэн нугасны хүзүүг хуга мушгисанд аажмаар газарт буулаа.
Би гал зуухныхаа яндангаар ороод зуухны амаар гарч ирсэнд тогооч маань гайхаж гөлөрсөнтэй адил та нар ч үзсэн бол гайхах л байсан даа.
Аз болоход тогооч маань зуухандаа галлаагүй байлаа.

БУУНЫ СҮМБЭЭР ЯТУУ ХЭЛХСЭН НЬ

Арга заль гэдэг ч сүрхий юм даа. Би ганцхан буудаад долоон ятуу аллаа. Үүнээс хойш миний дайснууд ч намайг дэлхий дээр тэргүүн зэргийн буудагч Мянгуужин шиг буудагч ер байхгүй гэлцэх боллоо.
Гөрөөлж явсаар хамаг сумаа бараад буцаж явтал хөл дороос долоон ятуу нислээ. Тийм олзыг гараасаа алдаж яаж болох вэ.
Би буугаа сүмбээр цэнэглэлээ. Энэ бол буу цэвэрлэхэд хэрэглэдэг бөөрөнхий урт төмөр шүү дээ.
Тэгээд ятуунуудын дэргэд гүйж очоод үргээн нисгээд нь хойноос нь буудлаа. Ятуунууд нэг нэгээр цуван ниссэнд миний сүмбэнд долуулаа сүлбэгдэж цөм хөлд минь уналаа.
Би ятуунуудыг аваад үзтэл шарагдсан байхыг үзээд гайхлаа. Үнэхээр ч шарагдаад болчихсон байв.
Миний сүмбэ буудахад их халсан учир ятуунууд сүлбэгдээд шарагдах нь аргагүй шүү дээ.
Би тэр даруй ногоон зүлгэн дээр суугаад амтархан идэж гарлаа.

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: May.16.10 9:59 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Yaasan goyo yum be :) neg unshih yumtai bolchihloo :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: May.16.10 10:53 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
ЗҮҮГЭЭР ҮНЭГ АГНАСАН НЬ

Ухаан гэгч хүний амьдралд хамгийн чухал юм. Барон Мянгуужинаас илүү зальтай хүн ертөнцөд байхгүй байх аа.
Нэг өдөр Орос нутгийн хөвчид явж байтал хар буурал үнэгтэй дайралдлаа.
Үнэгний үс тун сайхан байсан учир арьсыг нь сумаар нүхэлж муухай болгоход харамсалтай байв.
Би бууныхаа сумыг даруй аваад гуталчны урт зүүгээр цэнэглээд тэр үнэгийг буудлаа. Үнэг модны дор зогсож байсан учир сүүлийг нь модтой бат хадлаа.
Би яаралгүй ойртоод үнэгийг ташуурдаж гарлаа.
Үнэг өвдөхдөө тэсэж ядан арьснаасаа мултарч гараад, нүцгэн зугадлаа. Ингэж арьс нь суманд гэмтэж цоорсонгүй бүтнээр үлдлээ.

СОХОР ГАХАЙ

Элдэв гайхалтай сонин явдал надтай олон л тохиолдож байлаа.
Нэг өдөр өтгөн шугуйд явж байтал зэрлэг гахайн нэг бяцхан тоорой гүйж, түүний хойноос бүр том гахай даган явж байв.
Би буудсан боловч оносонгүй.
Бууны сум гахай, тоорой хоёрын хоорондуур шунгинан өнгөрлөө.
Гахайн тоорой хашгираад ой руу шурган орж, том гахай, газарт ****** юм шиг таг зогсов.
Тэр яагаад надаас зугадахгүй байна вэ? гэж би гайхсан боловч ойртож очоод учры нь оллоо.
Том гахай сохор, зам үздэггүй учир ой дотор явахдаа тооройн сүүлээс зууж явдаг байсан юм санжээ.
Би тэр сүүлий нь тас бууджээ. Гахайн тоорой зугадан алга болж, том гахай нь хаашаа явахаа мздэхгүй, шүдэндээ сүүлний тасархай зууж, аргаа бараад зогсож байв. Энэ үед надад маш сонин санаа төрлөө.
Би энэхүү сүүлний тасархай үзүүрээс нь барьж, гал зуухандаа хөтлөн авчрав. Хөөрхий сохор гахай тоорой маань хөтөлж явна гэж санаад намайг дагаж гэлдрэн явав.
Ухаан гэгч маш их хэрэгтэй юм гэдгийг би давтан хэлье.

БИ ЗЭРЛЭГ ГАХАЙГ ЯАЖ БАРИВ АА

Бас нэг өдөр ойд явж байтал зэрлэг гахай дайралдлаа. Би буу авч яваагүй учир түүнийг дийлэх нь нэн бэрх байв.
Тэгээд зугадаж гүйсэнд тэр гахай миний хойноос галзуурсан мэт нэхэн хөөв. Хэрвээ би замд тохиолдсон царс модны цаана нуугдаагүй бол тэр гахай лав намайг хурц соёогоороо хадрах байсан байх даа.
Зэрлэг гахай хамаг хүчээрээ царс модыг мөргөж соёогоо их л гүнзгий зоосон учир түүнийгээ гаргаж чадсангүй.
– За хонгор минь баригдаа биз дээ? гээд би царс модны цаанаас гарч
– Хүлээж бай! Чи ч одоо миний гараас гарахгүй биз гэв.
Зэрлэг гахайг соёогоо сугалан авч чадахгүй болгохын тулд би чулуу авч түүний хурц соёог модонд улам лав ортол шаагаад дараа нь бат бэх олсоор чанга хүлээд тэргэн дээр хаяж баяртайгаар гэртээ ирлээ.
Бусад гөреөчдийн гайхсаныг хэлээд яана! Нэг ч сумны гарзгүй ийм догшин араатныг амьдаар нь барьж болно гэдэг бодол тэдний санаанд ер орсонгүй.

ГАЙХАЛТАЙ БУГА

Ер нь надтай үүнээс ч илүү гайхалтай сонин зүйл тохиолдож байсан юм.
Би худалдан авсан амт шимттэй интороо идээд ой дотор явж байтал гэнэт тэгш сайхан, асар олон салаа эвэртэй бугатай дайралдлаа.
Гай болж надад нэг ч сум байсангүй! Миний буу сумгүй байгааг мэдсэн юм шиг өнөөх буга намайг хараад ажиг ч үгүй зогсож байв.
Идэж явсан интороос завшаан болоход хэдхэн үлдсэн байсан тул би тэр инторын ясыг авч сумын оронд буугаа цэнэглэв. Зүгээр л инторын яс юм шүү.
Намайг буудсаны дараа буга ганцхүү толгойг сэжиж хөдөлгөв. Инторын ясан сум духыг нь оносон боловч ямар ч хор хүргэсэнгүй. Буга ч хоромхон зуур балар ойд орж алга боллоо.
Тийм сайхан амьтныг алж чадалгүй алдсандаа маш их харамсав.
Image

Нэг жилийн дараа өнөөх ойд гөрөөлөхөөр явж байлаа. Урьд инторын ясаар буга буудаж байснаа бүр мартчихсан байлаа.
Гэнэт ой дотроос эврийн нь хооронд өндөр сэрийсэн мөчиртэй инторын мод ургасан буга миний эгц урдаас үсрэн гарч ирсэнд би хичнээн их гайхсаныг хэлээд барна уу? Энэ нь маш сайхан байлаа. Гоё сайхан бугын толгой дээр гоолиг мод ургасан нь үнэхээрийн сайхан харагдав. Өнгөрсөн жил сум болгож буудсан инторын яснаас тийнхүү мод ургасныг би тэр даруй мэдлээ. Би энэ удаа сумаар хангалттай явж байсан учир буугаа аваад хараалж хараалж байгаад буудсанд буга тэр дороо уналаа. Ингэж нэг сумаар мах, бугын толгой дээр ургасан модонд байгаа ургаж гүйцсэн интортой боллоо.
Бугын толгой дээр ургасан интороос амттай интор энэ насандаа ер идэж үзсэнгүй билээ.

ЧОНЫН ГЭДЭС ГАРГАСАН НЬ

Буу зэвсэггүй гар хоосон явж байхдаа аль догшин бөгөөд аюултай амьтадтай олон удаа тохиолдож явсан боловч учры нь мэдэхгүй юм.
Нэг өдөр ойд явж байтал миний урьдаас маш том чоно гарч ирээд амаа ангайлгаж намайг шууд чиглээд ирэв. Надад буу байтугай, хутга ч байсангүй.
Яах билээ? Зугатаах уу? гэж бодож байтал чоно хэдийн намайг гэдрэг унагааж, миний хоолойг тас хазахыг завдав. Өөр хүн бол сандрах л байсан биз. Та нар барон Мянгуужиныг мэдэхгүй биш! Би эрс шийдвэртэй, аргатай бөгөөд зоригтой байв. Би даруй зангидсан гараа чонын ангайсан аманд шургуулаад тас хазаж чадахааргүй болгохын тулд гараа улам улам гүнзгий шургуулан оруулав. Чоно над руу сүрхий догшин харж, уурласнаас болоод түүний нүд гялтаганана. Хэрвээ гараа сугалж авбал намайг хэсэг хэсэг тасчина гэдгийг мэдэх тул зангидсан гараа улам цааш оруулав. Би чонын гэдсийг базаж бариад чангаар гэдрэг татаж бээлий мэт эргүүлбэл чоно лав үхнэ гэдэг мэргэн бодол төрөв.
Энэ бодлоо ёсоор гүйцэтгэсэнд чоно үхэж миний хөлд унав.
Би түүний арьсаар сайхан хүрэм хийж өмсөв. Хэрвээ та нар үнэмшихгүй бол та нарт дуртайяа үзүүлж болно.

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: May.16.10 11:35 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
гоё шүү :wd:

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: May.16.10 11:48 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.04 3:51 pm
Posts: 1013
Location: Байх дуртай газартаа
:wd: :wd: :wd: :wd: :wd:
багадаа уншиж байсан юм байна. үнэхээр хөөрхөн түүхүүд шүү.

_________________
би гАл100 хүн_НАДААС ХОЛ БАЙ!!!!


Top
   
PostPosted: May.16.10 11:56 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
ГАЛЗУУРСАН ДЭЭЛ

Миний амьдралд чонотой учирснаас илүү аюултай явдал тохиолдож байлаа.
Нэг удаа намайг галзуу нохой дайрсанд би хөлийнхөө бүх хурдыг гарган зугадсан билээ.
Би хүнд дээл өмсөж явсан учир гүйхэд саад болоод байхаар нь дээлээ явангуут тайлж хаяад зугадсаар гэртээ орж хаалгаа хаалаа. Дээл маань гудамжинд хаягдав.
Галзуу нохой дээл рүү үсэрч очоод хазлаа.
Дараа нь миний зарц гадагш гарч дээлий минь авчирч хувцас өлгөдөг шүүгээнд өлгөсөн билээ.
Маргааш өглөө эрт зарц маань миний унтлагын өрөөнд орж ирээд айж сандарсан дуугаар:
– Босоорой! босоорой! таны дээл галзуурчихжээ гэж хашгирлаа.
Би ч орноосоо үсрэн босоод шүүгээг нээж үзвэл миний хамаг хувцаснуудыг урж тасчсан байв!
Зарц үнэн хэлжээ. Өчигдөр галзуу нохойд хазуулсан хөөрхий дээл минь галзуурчээ.
Image

Тэр миний шинэ хувцас руу үсэрч хэгдэс болтол тасчиж хаяжээ.
Би гар буугаа авч буудлаа.
Галзуурсан дээл даруй номхорсонд би зарц нартаа түүнийг хүлж тусгай шүүгээнд өлгө гэж тушаав.
Тэр дээл түүнээс хойш бусдыг ер хазаагүй ба би ч айхгүйгээр өмсөх боллоо.

НАЙМАН ХӨЛТЭЙ ТУУЛАЙ

Орос нутагт надтай цөөн бус гайхалтай сонин явдал учирч байсан юм.
Би нэг өдөр ер бусын нэгэн туулайг хөөж гарлаа. Туулай маш хурдан, минут ч амсхийхгүй улам улам хурдан дэгдэнэ.
Би мориноосоо ч буулгүй хоёр өдөр хөөсөн боловч гүйцсэнгүй.
Миний сайн нохой Дианка түүнээс алхам ч хоцрохгүй хөөж явсан боловч би буудахаар ойртож чадсангүй.
Гурав дахь өдөр нь тэр золигийн туулайг арай гэж буудаж унагалаа.
Туулайг ногоон дээр унамагц мориноосоо үсрэн бууж үзвэл тэр туулай ерийн хөлтэйгээс гадна бас бэлтгэл дөрвөн хөлтэй байсныг үзээд миний гайхсаныг хэлж барна уу. Тэр туулай гэдсэндээ дөрвөн хөлтэй, нуруундаа дөрвөн хөлтэй байлаа.
Нуруундаа үнэхээр бэх, сайн дөрвөн хөлтэй байв! Гэдсэн дэх хөл нь ядрахаар л гэдсээ өөд харуулан хөрвөж нуруун дахь бэлтгэл дөрвөн хөлөөрөө зугатдаг байжээ.
Ийм болохоор би түүнийг гурван өдөр галзуурсан юм шиг хөөсөн нь аргагүй шүү дээ!

ШИДЭТ ХҮРЭМ

Найман хөлт туулайг гурван өдрийн турш нэхэн хөөснөөс болж ядраад миний итгэлт нохой газар унаад, цагийн дараа үхлээ.
Би гашуудахдаа арай уйлсангүй. Хайртай түүнийхээ дурсгалыг хадгалахын тулд арьсы нь өвчиж, ан гөрөөний хүрэм хий гэж өөртөө тушаалаа.
Үүнээс хойш надад буу, нохой хэрэггүй болсон юм. Ой дотор явж байхад миний хүрэм чоно туулайн хоргодсон зүг рүү татна.
Намайг ан руу буудаж болохуйц ойртож очихоор хүрэмнээс нэг товч тасарч сум мэт шууд араатны зүг нисэж одно! Араатан энэ гайхалтай товчинд алагдаж тэр дороо унана.
Энэ хүрмийг би одоо ч өмсөж байна.
Та намайг итгэхгүй инээмсэглэж байна уу?
Одоо миний хүрэмд хоёрхон товч үлдсэнийг та харж байгаа биз ээ. Үүнийг хараад л та миний ярьж байгааг үнэмшинэ л дээ. Би дахин гөрөөлөхөөр явахдаа хорин нэгээс доошгүй товч хадна.
Бусад гөрөөчид надад атаархаж ч болох юм!

ШИРЭЭН ДЭЭРХ МОРЬ

Би та нарт өөрийнхөв морины тухай юу ч яриагүй шиг байна. Гэтэл надтай олон гайхалтай явдал тохиолдож байлаа,
Литвад суудаг байсан, моринд дуртай найз нөхрийндөө би айлчлан очлоо.
Тэр онц магтдаг хамгийн сайн морио зочдод үзүүлж байтал тэр морь хазаараа мулталж, дөрвөн адуучинг дайрч унагаад хашаан дотуур галзуурсан юм шиг давхиж гарлаа. Бүгдээрээ айхдаа тал тал тийшээ зугадав.
Догширсон адгуусанд ойртох зүрх зоригтой хүн нэг ч гарсангүй.
Гагцхүү би хар бага наснаасаа догшин зэрлэг морьдыг номхтгож чаддаг гайхамшигтай баатар учир айж сандарсангүй.
Би ганцхан үсрээд морин дээр мордож, түүнийг тэр даруй номхтгов. Морь миний чийрэг хүчтэй гарт ормогц хонь шиг номхрон миний эрхэнд орлоо.
Би баясгалантайгаар хашаан дотуур түүнийг унаж яваад ширээний дэргэд цай ууж суугаа хатагтай нарт өөрийн уран чадварыг үзүүлье гэж гэнэт бодогдов.
Энэ чадвараа яаж үзүүлэх вэ? Маш амархан л даа. Би морио цонхны зүг хандуулан салхи шиг давхин хоолны өрөөнд орлоо.
Хатагтай нар анхандаа их л айлаа. Би морио цай уух ширээн дээгүүр харайлган гаргаад хундага, аягануудын дундуур явуулахдаа ганц ч хундага, ганц ч жижиг таваг хагалуулсангүй.
Image

Энэ байдал хатагтай нарын таалалд тохирч тэд инээлдэн алга ташиж, баяр хүргэн, миний уран арга, миний морийг үзээд ихэд магтан энэ сайхан морио бэлэг болгон өгье гэцгээв.
Би байлдаанд явахыг завдан, сайн морь эрж байсан учир тэрхүү бэлэгт маш их баярлалаа.
Цагийн дараа гэхэд өнөөх морио унаад, тэр үед ширүүн байлдаан болж байсан Турк руу довтлон одлоо.

ТАЛ МОРЬ

Би байлдаанд орохдоо хамгийн түрүүнд зоригтой давхиж ордог байв.
Нэг өдөр бид туркуудтэй ширүүн тулалдсаны дараа дайсны цайзыг эзлэн авлаа. Би хамгийн урьдаар тэдэн рүү давхин орж цайзнаас бүх туркийг хөөн гаргаад цангасан морио услахаар худгийн зүг давхилаа. Морь минь хэдэн цагийн турш ханахыг мэдэхгүй ус ууж худгаас холдохгүй байлаа. Юу болох нь энэ вэ гэж их л гайхлаа.
Гэнэт миний ард аймшигтай чимээ сонсогдлоо!
Би эргэж хараад гайхан цочихдоо мориноосоо арай л ойчсонгүй.
Харин миний морины бөгсөн тал тас чавчигдсан тул уусан ус гэдсэндээ тогтохгүй гадагш асгарч ард өргөн нуур тогтсонд тун их гайхлаа.
Ямар хачин хэрэг билээ?
Гэвч над руу миний нэг цэрэг ирэхэд л сая учры нь оллоо.
Би дайсан этгээдийг хөөж, боомтод нь орох үед туркүүд боомтын хаалгыг хааж миний морины бөгсийг хавчиж тасалснаас хоёр хэсэг болон хуваагджээ. Тэгээд бөгсөн хэсэг нь хаалганы дэргэд туркүүдийг тангарч байгаад ойролцоох ногоон зүлгэн дээр очжээ.
– Морины чинь тал тэнд бэлчиж явна! гэж цэрэг надад хэлэхэд
– Бэлчиж явнаа? Байж боломгүй юм даа гэсэнд
– Тэгвэл та өөрөө хар л даа гэв.
Би мориныхоо цээжийг унасаар ногоон зүлгэн дээр очиж мориныхоо хойт биеийг оллоо. Морины бөгс ногоон зүлгэн дээр явж байв.
Image

Би тэр даруй цэргийн эмчийг дуудан ирүүлсэнд түүний гарт утас байсангүй учир модны нарийхан мөчир авч хоёр хэсгийг нийлүүлэн оёлоо.
Хоёр хэсэг нь сайн наалдаж эдгэсэн бөгөөд ногоон мөчир нь морины биенд үндэслээд сарын дараа миний эмээл дээр модны мөчир халхавч ургалаа.
Би энэ халхавчин дор сууж, цөөн бус гайхамшигт үйлийг бүтээсэн юм даа.

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: May.16.10 11:59 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
СУМ УНАЖ ЯВСАН НЬ

Би байлдаанд морь унаж яваад зогсохгүй их бууны сум ч унаж явсан удаа бий.
Бид Туркийн нэг хотыг хааж бүслээд байсан үед манай дарга дайсны хотод хичнээн их буу байгааг мэдэхийг хүссэн боловч манай цэргийн дотроос дайсан этгээдийн хуаран дотор нэвтрэх зүрхтэй баатар гарсангүй.
Би л бусдаас илүү баатар нь байлаа.
Туркийн хотыг буудаж байсан асар том их бууны дэргэд би зогсож, их бууг буудангуут сум дээр үсрэн мордоод урагш довтлон одлоо.
– Барон Мянгуужин сайн сайн гэж тэд нэг зэрэг хашгиралдлаа.
Би эхлээд маш сайхан нисэж явсан бөгөөд дайсны хот үзэгдэхийн хамт сандран тэвдлээ.
«Хэн! Чи нисэж очлоо ч гэсэн буцаж ирж чадна гэж үү дээ. Дайсан чамайг хайрлахгүй, тэр дор нь барьж аваад тагнуул гэж хүн өлгөдөг ойрхи модонд өлгөнө шүү дээ.
Хөөрхий Мянгуужин гуай чи хожимдоогүй дээрээ буцах хэрэгтэй» гэж өөрөө өөртөө хэлтэл, энэ үед дайсны их бууны сум манай хуарангийн зүг нисэж явсанд би удаан бодсонгүй даруй түүн дээр шилжин сууж буцан нислээ.
Ингэж нисэж явахдаа Туркийн их буунуудыг нэгд нэгэнгүй сайтар тоолж бүртгээд даргадаа дайсны их бууны тухай хамгийн тодорхой үнэн мэдээг авчирч өгсөн билээ.

ГЭЗЭГНЭЭСЭЭ ТАТАЖ АМЬ ГАРСАН НЬ

Ер нь энэ байлдааны үед надад олон зүйлийн хачин сонин явдал тохиолдлоо.
Нэг өдөр Туркүүдээс зугадаж яваад замд дайралдсан намгийг мориороо харайлган гарах гээд харайлгасанд морь маань намгийн цаад захад хүрсэнгүй, намаг дотор пялхийтэл унаад хөхөгдөж амь аврах аргагүй боллоо.
Намайг улам улам хурдан сорж лав суулгав. Үмхий шавар дотор морины бие далд ортол шигдлээ. Миний толгой далд ороод зөвхөн хиймэл гэзэг маань л цухуйв.
Image

Яадаг билээ? Гарын минь чадал тэнхээ гайхамшигтай их байгаагүй сан бол лав үхэх байсан. Би ер нь сүрхий их бяртай хүн байсан юм. Би морио хоёр хөлөөрөө бахь шиг чанга хавчин гэзэгнээсээ бариад байдаг чадлаараа дзэш татсанд өөрийгөө ба морио түвэггүй гаргалаа.

ЗӨГИЙН МАНААЧ БА БААВГАЙ

Хүч чадал, баатар зориг намайг аюулт зовлонгоос ангижруулж чадсангүй.
Нэг өдөр туркүүдтэй тулалдаж байх үед дайсан намайг бүсэлж би хэдий барс мэт байлдсан боловч аргагүй тэдэнд баригдлаа.
Тэд намайг хүлээд боол болгон бусдад худалдлаа.
Түүнээс хойш зовлонтой хар өдрүүд эхлэв. Намайг тийм бэрх бус боловч уйтгартай, ядаргаатай зөгий манах ажилд томилов. Би өглөө бүр Султан хааны зөгийг зүлэг ногоон дээр гарган бэлчээрлүүлж, өдөр турш хариулан харгалзаж үдэш болохоор байранд нь авчрах хэрэгтэй боллоо.
Анхандаа ажил хэрэг ч зүгээр сайн байлаа. Гэвч нэг өдөр зөгийгөө тоолж бүртгэвэл харин нэг зөгий дутуу байв.
Би тэр зөгийг эрсээр яваад арай гэж олбол түүний амттай балыг хувааж идэх гэж асар том хоёр баавгай дайран хоёр хэсэг болгон тас татах гэж байв.
Надад жижигхэн мөнгөн сүхээс өөр зэвсэг байсангүй. Би хөөрхий муу зөгийн амийг аврахын тулд ховдог шунахай араатны зүг сүхээ чулуудахад баавгай зугадаж, зөгийн амийг аврав. Би тэнхээтэй гарынхаа хүчийг тэнцүүлээгүй учир сүхийг саранд гартал чулуудчихлаа. Тиймээ, саранд хүртэл шидчихсэн юм. Та нар толгойгоо сэжиж инээж байнаа, тэр цагт чинь би инээхээсээ хол байсан юм.
Тэгээд би яах билээ? гэж бодлоо. Саранд хүрэхүйц тийм урт шат хаанаас ольё гэж бодол боллоо.

САРАНД АНХ ЖУУЛЧИЛСАН НЬ

Турк улсад маш түргэн бөгөөд заримдаа тэнгэрт тултал өндөр ургадаг тийм таримал мод байдгийг би, завшаан болоход саналаа.
Энэ бол Туркийн далдуу юм. Би тэр даруйдаа ийм нэг далдууг газарт тарьсанд тэр маань дорхноо ургаж эхлэв.
Ургасаар, ургасаар удсангүй саранд хүртэл өндөр ургалаа.
Би ура хашгиран түүний ишнээс барьж дээшээ авирч цагийн дараа саранд хүрлээ.
Саран дээр гараад мөнгөн сүхээ олоход их л бэрх байлаа. Сар мөнгөн өнгөтэй, сүх мөнгө учир мөнгө нь мөнгөн дээрээ үзэгдэхгүй байв. Гэвч сүүлдээ нэг хэсэг ялзарсан сүрэл дээр хэвтэж байсан сүхээ оллоо,
Би сүхээ олсондоо баярлан бүсэндээ хавчуулж, газарт буухыг завдсанд миний далдуугийн иш хэдийн наранд хатаж жижиг жижиг хэсэг болон унажээ!
Би үүнийг үзээд гашуудахдаа уйлах шахлаа!
Яах билээ? Яах билээ! Би хэзээ ч газарт эргэж буцахгүй гэж үү дээ. Нэг насаараа саран дээр байх гэж үү. Үгүй! Юу ч болсон тэгэхгүй! Би тэр даруй сүрэл рүү гүйж очоод түүгээр олс томлоо. Олс тийм ч урт болоогүй боловч яая гэх вэ!
Би зүүн гараараа олсноос барьж, баруун гартаа сүхээ барьж доошоо бууж эхэллээ.
Удалгүй олс дуусаж би газар тэнгэрийн завсар агаарт дүүжлэгдлээ. Энэ нь аймшигтай боловч сандарсангүй. Би удтал бодол болсонгүй, олсны доод үзүүрээс чанга барьж сүхээрээ дээд үзүүрийг цавчин таслаад доод үзүүрт нь залгасанд газарт бууж болохуйц болголоо.
Гэвч газарт хүрэхэд хол байсан юм. Олон удаа олсны дээд үзүүрийг цавчиж, доод үзүүрт залгасаар хотын орд харш, байшин барилгууд үзэгдэх болтол доошилсоор газарт хүрэхэд гурваас дөрвөн модоос холгүй болов.
Гэнэт олс тасарч аюул тохиолдлоо! Чанга унасны харгайгаар хагас мод хиртэй гүн нүх гарган унав. Би ухаан ороод энэ нүхнээс яаж гарахаа мэдэхгүй удтал суув. Бүхэл өдөржин юу ч ууж идсэнгүй, бодол бодсоор өнгөрүүллээ. Эцэст нь хумсаараа шат малтаж тэр шатаараа дамжиж, газар дээр гаръя гэдэг арга бодож оллоо.
Мянгуужин гуай хаа ч алзахгүй л дээ.

ЗАЛХЛЫГ ОЛСОН ХОВДОГ

Энэ мэт бэрхшээлт ажлаар олсон туршлага нь хүнийг ухаантай болгодог.
Саранд гарсны дараа би зөгийнүүдээ баавгайнаас хамгаалах их аятай арга олсон юм.
Үдэш орой болохоор би тэрэгний арлын гуянд бал бурам түрхэж өөрөө түүнээсээ арай холхон нуугддаг байв.
Харанхуй болохоор нэг асар том баавгай тэрэгний дэргэд сэм гэтэж ирээд арлын гуянд түрхсэн бал бурмыг шуналтайгаар долоож гарлаа. Ховдог шунахай амьтан балны амтанд болоод тэрэгний гуя аманд нь орж, улмаар гэдсээр нь дамжин бөгсөөр нь гарсныг мэдсэнгүй.
Би гагцхүү үүнийг л хүлээж байсан юм.
Би даруй гүйн очиж баавгайн хойгуур гарсан тэрэгний гуянд том урт хадаас шаав. Баавгай ингэж тэрэгний гуянд хадагдлаа. Одоо тэр хаашаа ч гарч чадахгүй болов. Тэгээд түүнийг тэр хэвээр нь өглөө болтол орхив.
Өглөө нь энэ явдлыг Туркийн Султан хаан сонсоод тэр гайхамшигт залиар барьсан баавгайг үзэхээр ирлээ. Хаан түүнийг удтал харж элгээ хөштөл инээв.

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: May.17.10 12:02 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
МОРИО СУГАНДАА ХАВЧУУЛЖ, СҮҮХ ТЭРЭГ МӨРӨН ДЭЭРЭЭ
ТАВЬЖ ЯВСАН НЬ

Удсангүй туркүүд намайг ба баригдсан бусад хүмүүсийг сулласан учир би тэдний хамт Петербургийн зүг мордлоо.
Гэвч би оросоос өөрийн төрсөн нутагтаа буцах гэж сүүх тэргэнд сууж мордсон бөгөөд тэр жилийн өвөл их л хүйтэн байсан учир нар хүртэл салхинд цохиулж, ханиад хүрээд, хацар нь хөлдсөн байв. Нар ханиад хүрсэн цагт халуун элчийн оронд хүйтэн элч гаргана. Би сүүх тэргэн дотор хичнээн их даарсныг та нар бод!
Зам нарийн бөгөөд хоёр хажуугаараа хашаатай. Би жолоочдоо бүрээ үлээж өмнөөс ирэх тэрэг биднийг өнгөртөл хүлээ! гэсэн дохио өг гэж тушаав. Яагаад гэвэл, ийм нарийхан замаар хоёр тэрэг зөрж чадахгүй байв.
Жолооч миний тушаалыг дагаж, бүрээг авч хичнээн үлээвч ер чимээ гарсангүй. Гэтэл бидний өмнөөс том тэрэг ирж яваа айсуй харагдав.
Яах ч аргагүй болсон тул би тэрэгнээс бууж морио гаргав. Дараа нь сүүх тэргийг нэг мөрөн дээрээ тавьж үсэрсзнд хашааг давлаа. Тэр сүүх тэрэг их л хүнд байлаа.
Бас дахин харайж, сүүх тэргийг өмнөөс ирсэн тэрэгний ард гаргаж тавилаа.
Энэ нь тийм ч амархан хэрэг бус шүү дээ. Та нар миний ямаршуухан бяр тэнхээтэй болохыг мэдэхгүй биш дээ.
Image

Би жаахан амраад дахин эргэж морин дээрээ очоод түүнийг сугандаа хавчуулж урьдийн адил хоёр дахиж үсрэн сүүх тэрэгнийхээ дэргэд авчрав. Ингэж үсэрч харайхад миний морь хамраа дуугарган үргэж байсан нь их л эвгүй байсан учир хойт хөлийг нь дээлийнхээ өвөрт хийсэнд морь маань ч номхорлоо.
Ингээд би сүүхээ хөллөж буудлын газар амар сайхан явж хүрсэн билээ.
Тийм тэсгим хүйтэнд даараад дулаацах, тийм хүнд хүчир ажлын дараа амрах нь их л аятай байлаа.

ГЭССЭН БҮРЭЭНИЙ ДУУ

Жолооч маань бүрээгээ зуухны дэргэд өлгөөд миний дэргэд сууж, бид тайвнаар ярилцаж суутал бүрээ:
«Тру-туту! Тра-тата! Ра-рара! гэж дуугарав.
Бид их л гайхсан боловч учрыг даруй мэдэв. Бүрээ хүйтэнд дуугарсангүй, харин дулаанд гэсэхээрээ өөрөө дуугарч байлаа.
Хүйтэнд дуу нь бүрээн дотор хөлдөөд, одоо зуухны дэргэд халахаараа гэсээд өөрөө дуугарч байжээ.
Бид нэг үдшийн турш энэ сайхан хөгжмийг сонсож жаргалаа.

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: May.17.10 12:04 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
уншиж амжаагүй байхад л шинээр ороод байх юм :)
Баярлалаа :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: May.17.10 12:08 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
Аав номын сангаа янзалж байгаад нилээд хуучирч шарласан, нэг л танил ном гаргаж өглөө.
Багадаа номын сангаа мөн ч их ухдаг байлаа шүү, ихэнхи нь орос ном, зургийг нь чээжилтлээ үзээд л, цөөхөн хэдхэн монгол номыг урагдтал нь л үздэг байлаа хэхэ.
Тэр номыг та бүхэнтэй хуваалцахыг хүслээ, зураг хөргийг нь ч залхууралгүй сканнердлаа :razz:

Зарим нь багадаа уншиж байснаа дурсана биз, уншаагүй нь уншина биз :mrgreen:

Хоёрдугаар хэсгийг дараагийн бүтэн сайнд, зав гарвал өмнө нь оруулая, хүлээж байгаарай :razz:

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: May.17.10 12:13 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6437
Мөн ч донгосдог амьтан шүү :hihi: .


Энийг одоо хэддүгээр ангид байхдаа уншиж байсан юм дээ. Лав хоёр гурвын хавьцаа л байх.


Buru thanks :wd:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.17.10 8:23 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Dec.01.07 7:38 pm
Posts: 1094
Location: Төв аймаг, Баяндэлгэр сум, Гүн Галуут Их Нацагдоржийн нутаг
Намайг уншиж чаддаггүй бүр жаахан байхад л их бууны суман дээр суугаад нисдэгийг нь манай ах уншиж өгдөг байсан юм. Тэгээд зургийг нь л хардаг. Уншдаг болоод уншъя гэж бодсон ч алга болсон байсан. Хаашаа ч алга болсон юм бүү мэд.

За тэгээд энэ номыг зөндөө л сонсож байсан даа. "Цэцэг" хамтлагийн "Миний ном" дуун дээр "Мянгуужингийн үлгэр шиг санагдаад" гээд дуулдаг даа. Гэвч харамсалтай нь уншсан тохиолдол үгүй.

Ёстой их баярлалаа. Ажлаа хойш тавин, нэг амьсгаагаар бүгдийг нь уншиж сайхан инээв. Баярлалаа "Buru"/гэснээс яасан сонин нэр вэ? ямар учиртай юм болоо?/
Дараагийнхийг нь тэсэн ядан хүлээж байна.

_________________
In II with Self-Awareness


Top
   
PostPosted: May.18.10 1:05 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
Уншиж байгаа хүмүүстээ баярлалаа

Тэр үснээсээ татаад шавраас гардагийг нь ерөөсөө мартдаггүй, бүр нүдэнд харагдаад байдаг юм хэхэ

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: May.18.10 3:00 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Oct.08.09 7:29 pm
Posts: 272
yostoi bayarlalaa goy nom shu


Top
   
PostPosted: May.23.10 12:29 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: May.04.10 10:38 pm
Posts: 264
Location: Зүүдэндээ....
huurhun nom shuu..... joohon bhdaa l unshj bsn yum bn... zarimiig n sanaj l bn, zarimiig n sanakuu bn sht.... dahij unshihad sonirholtoi bn bhaa..
buru amjilt...

_________________
:wd:


Top
   
PostPosted: May.24.10 11:38 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
ХОЁРДУГААР БҮЛЭГ

ШУУРГА

Намайг гагцхүү ой мод хээр талаар жуулчилж явсан гэж бүү санаарай. Би далай тэнгис гатлан олон удаа явсан бөгөөд ингэж явж байхад бусад хүмүүст ер тохиолдоогүй сонин зүйл надтай тохиолдож л байлаа.
Би нэг удаа Энэтхэг орохоор их хөлөг онгоцтой гарлаа. Цаг агаарын байдлын сайхан гэдэг нь ч яах аргагүй байснаа биднийг нэг арлын эрэг дээр зогсож байтал их салхи хөдөллөө.
Их салхи хөдөлж арал дээр ургасан хэдэн мянган (нилээд л олон мянга юм даг!) асар том, хүнд модыг үндсээр нь булгалан суга татаж үүлэнд хийсгэн аваачихыг, дороос харахад шувууны өд шиг л үзэгдэнэ. Их салхи намдсан даруй өнөөх моднууд хуучин ургаж байсан нүхнүүддээ унаж дахин үндэслээд их салхи болсны ул мөр ч мэдэгдэхээргүй ургалаа. Мөн ч гайхалтай моднууд байж билээ. Нэг модны мөчир дээр нэг ядуу тариачин, эхнэртэйгээ хамт гарсан байсан учир ганцхан мод л нүхэндээ буцаж ирсэнгүй. Тэр нутгийн модонд өргөст хэмх ургадаг байсан учир тэд өргөст хэмх түүж авахаар модонд авиран гарсан юм байжээ. Аралд оршин суугчид өргөст хэмхэд их дуртай, түүнээс өөр зүйлийг ер иддэггүй, энэ нь тэдний ганцхан хоол байжээ.
Ядуу тариачид ийнхүү их салхинд модны хамт хийсэж үүлний доогуур агаараар аргагүй нисэж явахад хүрчээ. Салхи намдахаар мод газарт бууж эхэллээ.
Тэр эм эр хоёр тариачин бүдүүн том биетэй учир тэдний хүндээс болж мод урьд байсан газраа унасангүй хазайж унасан бөгөөд, азаар тэр орны хааныг хорхой шавьж мэт дарж алжээ.
Та нар азаар гэнээ? гэж асууна биз дээ.
Юунд азаар гэв? Тэр орны хаан их хэрцгий догшин, арлынхныг араатан мэт зовоодог байсан учир азаар гэжээ.
Арлынхан хаанаа алагдсанд их баярлацгааж, хааны титмийг надад өргөж:
– Эрхэм Мянгуужин минь, та манай хаан бол. Өршөөж биднийг захирагтун. Та бол мэргэн бөгөөд зоригтой хүн гэв.
Би өргөст хэмхэд дургүй тул шууд л чадахгүй гэлээ.

ГҮРВЭЛ АРСЛАН ХОЁРЫН ДУНД

Их салхи намдсаны дараа бид онгоцоо хөдөлгөж хоёр долоо хоног яваад Цейлон аралд эсэн мэнд хүрлээ.
Цейлон арлын захирагчийн их хүү намайг анд хамт явъя гэж гуйлаа. Би ч дуртай зөвшөөрөөд, бид ойролцоох ой дотор орж явлаа. Маш их халуун байсан учир би тэссэнгүй, удалгүй ядарчихлаа.
Харин хүү залуу, тэнхээтэй, Цейлон арал дээр хар багаасаа оршин суусан болохоор халууныг огт тоохгүй байв.
Цейлоны наранд тэр ажрах ч үгүй, наранд шарагдаж улайссан элсэн дээгүүр алхлан явна.
Би удсангүй түүнээс төөрч үл мэдэх шугуй дотор явж байтал хойно чимээ гарлаа. Эргээд харвал арслан амаа ангайж намайг тасчин идэхийг завдаж байлаа. Яах билээ? Буугаа жижиг сумаар сумласан тул арслан байтугай ятуу ч алж чадахгүй л дээ. Би буудсанд жижиг сум тэр догшин арслангийн уур хилэнг улам бадруулж над руу ухасхийн үсэрлээ.
Энэ догшин амьтан нэг үсрэлтээр намайг гүйцэхийг мэдсэн боловч би айсандаа зугадлаа. Зугадаад зугадаад хайчих вэ? Гэтэл миний урьд талд амаа ангайсан маш том гүрвэл намайг залгихад бэлэн байв.
Яах билээ? Яаж амь гарах вэ?
Араас арслан, урьдаас гүрвэл, зүүн талаас нуур, баруун талаас хорт могойгоор хүрээлэгджээ.
Би үхтэл айхдаа зүлэг ногоон дээр нүдээ анин унаад зайлшгүй үхлийг хүлээж хэвтэв. Гэнэт миний толгой дээгүүр ямар нэгэн юм өнгөрч унах шиг болохоор нүдээ нээж харвал намайг газар унах цагт над руу үсэрсэн арслан гүмбэр матрын аманд шууд чихэгдэн орж байгаа баярлалтай зүйл болж байв.
Image

Нэг аюулт араатны толгой нөгөөгийнхөө хоолойд гацаад хоёулаа бүх хүчээ гарган, бие биеэсээ салахыг оролдож байв.
Би босон харайж, ангийнхаа хутгыг авч арслангиин толгойг цавчиж салгасанд, түүний бие миний хөлд уналаа.
Тэгээд би цагийг дэмий өнгөрүүлэхгүйн тулд буугаа шүүрч аваад арслангийн толгойг гүмбэр матрын аманд улам чихэж оруулсанд гүмбэр матар ч үхлээ.
Арлыг захирсан ноёны хүү буцаж ирээд ойн хоёр их амьтныг ялсанд надад баяр хүргэлээ.

АВАРГА ЗАГАСТАЙ УЧИРСАН НЬ

Түүнээс хойш би Цейлонд ер нь л дургүй болсныг та нар мэдэж байгаа бизээ.
Би цэргийн хөлөг онгоцонд сууж, гүрвэл арслангийн аль алин нь байхгүй Америкийн зүг явлаа.
Онцын зүйл тохиолдсонгүй арван өдөр амар мэнд явж байтал гэнэт Америкаас холгүй далайн ёроолын хад мөргөж аюулд учирлаа.
Онгоцны оройн шорог модон дээр сууж явсан усан цэрэг далайд гурван миль хол хаягдсанаас үзэхэд хичнээн хүчтэй мөргөсөн нь ил байна.
Тэр цэрэг усанд унахдаа хажуугаараа нисэж явсан улаан хошуут цан тогорууны хошуунаас зуурч, биднийг очтол усан дээр амьд байв.
Хад чулуу гэнэт хүчтэй мөргөсөн учир би ч хөл дээрээ тогтож чадсангүй, дээш үсэрч толгойгоороо онгоцны тасалгааны тааз мөргөв.
Ингэж мөргөснөөс толгой гэдсэн дотор орж, хэдэн сарын турш үснээс нь чангаасаар байж арай гэж гаргасан юм.
Бидний мөргөсөн хад хад биш харин унтаж байсан асар том аврага загас байлаа.
Түүнийг мөргөсөнд уур хилэн нь бадарч, бидний онгоцны зангуунаас шүдээрээ зууж өглөөнөөс үдэш болтол өдөржин далай дотор ийш тийш хөтөлж явлаа.
Завшаан болоход зангууны гинж тасарсанд аврага загасны амнаас мултарсан юм.
Америкаас буцаж явах замдаа мөн тэр аврага загастай дахин дайралдсан бөгөөд усан дотор үхсэн хүүр нь арвин их газар эзлэн хэвтэж байв. Тийм том амьтныг онгоцон дээр гаргана гэдэг санашгүй учир бид аврага загасны ганцхан толгойг тас цавчаад онгоцон дээр гаргаж маш их баярласан бөгөөд түүний аман дотроос манай зангуу, дөчин алд урт гинжийг ялзарсан нэг шүдний нүхнээс оллоо.
Манай онгоцонд асар том нүх гараад онгоцон дотор ус бялхаж, бид удтал баярлаж чадсангүй.
Хөлөг онгоц живж эхэллээ!
Бүгдээрээ сандарч, бархиралдан уйлалдав. Гэвч би даруй нэг арга олж өмдөө ч тайлсан үгүй, шууд нүхэн дээр суугаад түүнийг бөгсөөрөө таглалаа.
Ус орох нь зогсож хөлөг онгоц аюулаас аврагдлаа.

ЗАГАСНЫ ГЭДСЭН ДОТОР

Бид нэг долоо хоног яваад Италид хүрлээ.
Нартай, цэлмэг сайхан өдөр байсан тул би Газрын дундад далайн хөвөөн дээр усанд орох гэж явлаа. Ус ч бүлээхэн аятайхан байв. Сайн сэлдэг байсан учир хөвөөнөөс хол газар сэлж одов.
Гэнэт харсан чинь миний урьдаас маш том загас амаа ангайж айсуйг хараад яах билээ? гэж бодлоо. Зугадах аргагүй байсан учир би биеэ хурааж, түүний ангайсан аманд шургаж хурц шүднээс нь өнгөрөн гэдсэнд нь оръё гэж бодлоо.
Ийм хурц, мэргэн зоригтой арга хэн хүний толгойд орж ирэхгүй бизээ. Гэсэн ч би хурц ухаантай зоригтой болохыг та нар мэднэ шүү дээ.
Загасны гэдсэн дотор харанхуй боловч дулаахан, аятай байв.
Би загасны гэдсэн дотор нааш цааш сэлгүүцэн алхалж яваад ингэж явах нь загасанд маш аягүй байгааг мэдлээ. Тэгээд ч сайн зовоохын тул галзуурсан мэт дэвхцэж, харайж, бүжиглэв.
Загас өвдөхдөө бархирч том хоншоороо уснаас гаргасанд түүний ойролцоо өнгөрч явсан Италийн хөлөг онгоцныхон харжээ.
Би ганцхан үүнийг хүссэн юм! Далайчид түүнийг жадалж алаад онгоцон дээрээ гаргаж, ийм том загасыг яаж хэсэг хэсэг болгохоо ярилцав.
Би загасны гэдсэн дотор энэ хүмүүс намайг загасны хамт цавчих вий дээ гэж үнэндээ их л айж дагжин чичирч суулаа.
Энэ ч аймаар явдал байлаа!
Завшаан болоход тэдний сүх надад хүрсэнгүй. Дөнгөж гэрэл гарангуут би цэвэр итали хэлээр (би итали хэл маш сайн мэднэ) намайг харанхуй хорионоос чөлөөлсөн сайн хүмүүст баярлаж байна гэж чангаар хашгирлаа.
Image

Загасны гэдсэн дотор хүний дуу гарахыг сонссон далайчид айж хөдлөхгүй зогсов.
Би загасны амнаас харайн гарч ирээд эелдэг зангаар мэхийн ёсолсонд тэд бүр гайхав.

МИНИЙ ГАЙХАМШИГТ ЗАРЦ НАР

Миний амийг аварсан онгоц Туркийн нийслэл рүү явж байжээ.
Надтай уулзсан итали хүмүүс намайг гоц хүн болохыг үзээд өөрсөдтэйгөө хамт явна уу гэснийг би зөвшөөрч долоо хоног яваад Туркийн эрэгт очлоо.
Туркийн Султан хаан миний ирснийг сонсоод дайллага хийхээр намайг урилаа. Тэр намайг ордны үүдзнд угтаж аваад:
– Миний хуучин нийслэлд танд баяр хүргэсэндээ би баяртай байна. Таны лагшин тунгалаг уу? Би таны их үйл явдлыг мэднэ. Би танд нэг хэцүү бэрх ажил даалгах гэсэн юм. Та дэлхий дээр хамгийн ухаантай бөгөөд аргатай хүн учраас үүнийг та л гүйцэтгэж чадахаас бус өөр хэн ч гүйцэтгэж чадахгүй билээ. Та даруйхан Египет рүү явна уу? гэсэнд
– Би явахад баяртай байна! Тэнэж явахад их л дуртай учир одоо дэлхийн зах хүртэл ч явахад бэлэн байна гэж хариулав.
Султан хаанд миний хариу их л тааламжтай болж түүний даалгасан зүйл ч үеийн үед нууц хэвээр байв. Би дэлхий дээр хамгийн итгэлтэй хүн болох учир Султан хаан тэгж итгэж чухал нууц ажлаа даалгасанд мэхийн ёслоод аян замдаа гарлаа.
Туркийн нийслэлээс холдсоны дараахан гайхалтай хурдан гүйдэг нэг жижигхэн хүнтэй уулзлаа. Түүний хоёр хөлд хоёр том бөөрөнхий ширэм зүүсэн боловч тэр хүн сум шиг хурдан гүйж явав.
– Чи хаачих нь вэ? Юунд хөлдөө ийм ширэм зүүсэн юм бэ? Энэ чинь гүйхэд саад болохгүй юу? гэж асуухад:
– Би гурван минутын урьд Вена хотод байсан. Одоо Константинополь хотод очиж ямар нэгэн ажил олохоор явж байна. Би яараагүй учир хөлдөө бөөрөнхий ширэм зүүсэн юм гэв.
Энэ хачин хурдан явдаг хүн миний сэтгэлд таалагдсан учир би түүнийг албандаа авсанд тэр ч намайг дуртай дагаж явлаа.
Маргааш нь замын хажууд чихээ газарт наан хэвтсэн хүнийг хараад:
– Чи юунд энд хэвтэж байгаа юм бэ? гэж асуусанд:
– Хөдөө хээр ногоо яаж ургаж байгааг сонсон байна гэв.
– Сонсож байна уу? гэхэд
– Маш сайн сонсож байна. Энэ ч надад хэрэгтэй зүйл биш гэв.
– Хэдий тийм боловч чи миний албанд ор. Надад сонор чихтэй хүн хэрэг болж магад гэв.
Тэр хүн ч зөвшөөрч цааш хамт явав.
Цааш явж байтал буу барьсан гөрөөчин зогсож байгааг би үзээд:
– Араатан жигүүртэн ер үзэгдэхгүй байхад чи юу буудаж байна вэ? гэж тэр хүнээс асуухад:
– Берлин хотын сүмийн шовгор дээр сууж байсан бор шувууг яг нүдий нь онолоо гэв.
Би анд хичнээн их дуртай болохыг та нар мэднэ шүү дээ. Тэр мэргэн буудагчийг тэвэрч миний албанд ор гэсэнд мэргэн буудагч баяртай зөвшөөрч бидэнтэй хамт явлаа.
Олон орон газар, хотыг өнгөрөн явсаар өргөн ойд ойртон очтол замын хажууд асар өндөр нуруутай том хүн олсоор бүх ойг тойруулан ороогоод үзүүрээс нь бариад зогсож байв.
– Чи юу чирч яваа юм бэ? гэж асуухад
– Би түлээ түүх гээд ирсэн чинь сүхээ гэртээ орхисон учир сүх хэрэглэхгүйгээр түлээ түүх гэж байна гэжээ.
Тэр хүн олсныхоо үзүүрээс таттал маш том царс моднууд агаарт үсэрч, газарт унана.
Би мөнгө хайрласангүй, энэ хүчтэй хүнийг албандаа авлаа.
Би Египетэд хүрсний дараа аймшигтай их салхи хөдөлсөнд манай сүүх тэрэг, морьд цөм зам дагуу хийсэв.
Би галзуу юм шиг эргэлдэж байгаа долоон салхин тээрмийг алсаас үзлээ. Товцог толгой дээр нэг хүн зогсож, эрхий хуруугаараа хамрынхаа баруун нүхийг таглаж байв. Тэр хүн биднийг үзмэгц малгайгаа авч ёсолсонд салхи даруй намдлаа.
Image

– Чи энд юу хийж байгаа юм бэ? гэж асуусанд
– Би эзнийхээ салхин тээрмийг эргүүлж байна. Тэр салхин тээрмүүд эвдэрчих бий гэж бодоод би хамрынхаа ганцхан нүхээр үлээж байна гэв.
«Энэ хүн надад хэрэгтэй хүн байна» гэж бодоод би түүнийг бидэнтэй хамт яв гэв.

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: May.25.10 6:07 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
хнн, жинхэнэээсээ мянгуужийн зохиолд байсан байшд,
:angel: :angel:

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: May.28.10 9:50 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer

ХЯТАД АРХИ

Би Египетэд очоод Султан хааны даалгаврыг түргэн гүйцэтгэв. Миний арга заль надад тус боллоо. Долоо хоногийн дараа би зарц нарынхаа хамт Туркийн нийслэлд буцаж ирлээ.
Султан хаан намайг эргэж ирсэнд их л баярлаж Египетэд явуулсан явууллага амжилттай болсонд намайг маш ихээр, магтав.
Тэр миний гарыг чанга атгаж:
– Чи миний сайдуудын дотроос хамгийн ухаантай нь юм. Мянгуужин минь, чи өнөөдөр манайд очиж хоол ид! гэж урилаа.
Хоол нь амттай байсан боловч туркүүдийг архи уухыг хуулиар хориглосон учир ширээн дээр архи байхгүй байв. Би их л дургүй байсанд Султан намайг зугаацуулахын тулд хоолны дараа өрөөндөө оруулж, нууц шүүгээ дотроос нэг лонх архи гаргалаа.
– Ийм сайн архины бөглөөг найз Мянгуужин минь авч байгаагүй биз дээ! гэж хэлээд шилэн аягаар дүүрэн хийгээд надад өглөө.
Үнэхээр сайн архи байлаа! Би нэг балгаад Хятадын богд хаан Фу Чаны архи үүнээс илүү сайн гэлээ.
– Миний найз Мянгуужин минь! Та дэлхий дээр хамгийн үнэнч хүн учир би таны үгийг цөмийг итгэж дассан билээ. Харин та одоо худал хэлж байна. Энэ архинаас сайн архи байдаггүй юм.
– Би байдаг болохыг танд үзүүлье!
– Мянгуужин та дэмий балай чалчиж байна.
– Үгүй, би үнэн юм ярьж байна. Нэг цагийн дотор Богд хааны архи хадгалах сангаас лонх архи авчиръя. Таны архи түүний дэргэд энгийн гашуун архи болно!
– Мянгуужин та дэмийрч байна! Би таныг дэлхий дээр хамгийн үнэнч хүмүүсийн нэг гэж санадаг байсан, одоо үзвэл та сүнсгүй худалч хүн байна.
– Хэрвээ тийм бол миний ярьж байгаа үнэн эсэхийг даруй үзэж итгүүлэхийг хүсэж байна гэхэд Султан хаан:
– Тэгье! Хэрэв та дөрвөн цагиин дотор дэлхий дээрх хамгийн сайн хятад архинаас нэг лонхыг авчирахгүй бол таны толгойг авна шүү гэж тохиров.
– Болноо болно. Би таны болзсон зүйлийг зөвшөөрч байна. Хэрвээ дөрвөн цагийн дотор таны ширээн дээр архи авчирч тавивал та өөрийн сангаас нэг хүний дааж чадах алт өг гэж би хэллээ.
– Султан ч зөвшөөрлөө. Би Хятадын Богд хаанд гурван жилийн өмнө дайлсан тэр архинаас нэг лонхыг өгөөч гэж хүссэн захиа бичээд «Хэрвээ та миний гуйсныг бүтээхгүй бол таны нөхөр Мянгуужин зандалчны гарт алагдах нь» гэж бичлээ.
– Намайг захиагаа бичиж дуусах үед гурван цагт таван минут дутуу байв.
– Би түргэн явагчаа дуудаж хятадын нийслэл рүү явууллаа. Тэр хөлдөө зүүсэн ширмийг авч хаяад захиаг авч нүд ирмэхийн зуур л алга болов.
– Би Султаны өрөөнд ороод түргэн явагчийн эргэж ирэхийг хүлээн сууж урьд задалсан лонх архиа ууж дуусгав.
– Гурван цаг арван таван минут боллоо. Гурван цаг гучин минут боллоо. Гурван цаг дөчин таван минут болсонд миний хурдан явагч үзэгдэхгүй л байлаа.
– Надад аягүй байсан бөгөөд ялангуяа Султан хаан зандалчин нараа дуудахаар гартаа хонх барьсаныг үзээд улам ч эвгүй боллоо.
– Цэцэрлэгт очиж цэвэр агаараар амьсгалж болох болов уу? гэж Султан хаанаас асуусанд
– Болно! гэж инээмсэглэн хэлэв.
– Цэцэрлэгт ороод ажиглавал миний хойноос ямар нэгэн хүмүүс мөрдөж алхмын төдий ч хоцрохгүй дагалдан явахыг би үзлээ.
– Энэ хүмүүс Султан хааны зандалчид мөн бөгөөд хөөрхий миний толгойг тас цавчихад бэлэн байлаа.
– Арга барагдаж цаг харвал дөрвөн цагт таван минут дутуу байлаа! Таван минут амьд байх гэж үү дээ? Маш аймшигтай байна! Хөдөө хээр ногоо ургаж байгааг сонсдог өнөөх сонорч зарцаа дуудаж авчраад хурдан явагчийн хөлийн чимээ сонсдож байгаа эсэхийг асуусанд тэр чихээ газарт тавьж хурдан явагч унтаж байна! гэв.
– Унтаж байна гэнээ?! гэсэнд
– Тиймээ унтаж байна. Тэр холын хол газар хэвтээд унтаж байхыг би сонсож байна гэв.
Айхдаа өвдөг нугасхийв. Дахиад нэг минут болбол би гавьяагүй үхлээр үхэх болно.
Бор шувуу буудсан нөгөө зарцаа дуудлаа.
Тэр хамгийн өндөр цамхаг дээр гарч өлмийгөөрөө зогсож алсыг харахад:
– За юу харагдаж байна? гэж ууртай асуусанд
– Харагдаж байна! Харагдаж байна! Тэр Бээжин хотоос хол бус нэг царс модны дор зүлэг ногоон дээр хэвтээд хухирч байна. Түүний дэргэд лонх ... За хүлээж бай, би сэрээгээтэхье гзэд хурдан явагчийн унтаж байсан царс модны үзүүрийг буудсанд модны мөчир, навч түүний дээр унаж сэрээв.
Хурдан явагч босон харайж нүдээ арчин ум хумгүй гүйв.
Дөрвөн цагт хагас минут дутуу байхад тэр хятадын Богд хааны лонх архийг барьж ордонд нь нисэх мэт гүйж ирлээ.
Намайг хичнээн их баярласныг гаргаж хэлэхэд бэрх байна! Султан хаан архийг амсаад баярлаж:
– Анд нөхөр Мянгуужин! Би энэ лонх архийг ганцаараа уухыг хүсэж байгаа учир танаас нуухыг зөвшөөрнө үү. Дэлхий дээр ийм амттай шимттэй архи байдаг гэж бодсонгүй билээ гэв.
Султан хаан лонхтой архийг шүүгээндээ хийж түлхүүрийг хармаалаад няравыг даруй дуудаж:
– Миний найз Мянгуужинд миний сангаас нэг хүн дааж чадахаар алт авахыг би зөвшөөрч байна гэж хэллээ.
Нярав мэхийн ёслоод ордны дор байгаа элдэв эрдэнээр дүүрсэн санд намайг дагуулж орлоо.
Би ч бяр чадалт зарцаа дуудаж авчирлаа. Тэр маань Султан хааны санд байсан бүх алтыг үүрч бид далайн зүг гүйлээ. Би тэндээс маш том хөлөг онгоц хөлслөн авч түүнийг дүүртэл алтаа ачлаа.
Далбаагаа босгож Султан хаан учрыг мэдэж надаас эрдзнэсээ булаан авахаас урьд далайд холдон явахыг яаравчлав.

ХӨӨГДСӨН НЬ

Миний айсан нь ёсоороо болов. Биднийг дөнгөж далайн хөвөөгөөс холдож одсон даруй нярав хаандаа бараалхаж түүний сан хадгалах газрыг сулласан болохыг айлтгасанд Султан ихэд уурлаж, өөрийн бүх усан цэргийг миний хойноос нэхүүлэн явуулжээ.
Цэргийн олон хөлөг онгоцыг үзээд би их л айлаа.
«За Мянгуужин чиний эцсийн цаг ирлээ. Одоо чамд аврал байхгүй, чиний арга заль чамд тус болохгүй» гэж өөрөө өөртөө хэлэв.
Саявтар мөрөн дээр батжилыг олсон миний толгой салчих шиг санагдлаа.
Гэнэт хамрын нүх томтой миний зарц хүрч ирээд:
– Битгий ай. Тэд биднийг гүйцэж чадахгүй гэж инээн өгүүлээд хөлөг онгоцныхоо өмнөх өнцөгт гүйж очоод хамрын нэг нүхийг Туркийн онгоц руу, нөгөө нүхийг өөрийнхөө онгоцны далавч руу хандуулан хүчтэй салхи дэгдээсэнд Туркийн онгоцнууд тэр даруй гэдрэг зогсоол руугаа буцлаа.
Далавч руугаа үлээлгэсэн манай хөлөг онгоц урагш довтолсоор хоногийн дараа Итали улсад хүрч билээ.

МЭРГЭН БУУДЛАГА

Би Италид баян чинээлэг амьдарч байсан боловч нам тайван амьдрал над тохирохгүй байв.
Би шинэ шинэ адал, гавьяат явдлыг хүссэн юм. Ийм учраас Италиас хол бус орших Англи-Испани хоёрын хооронд шинэ дайн үүссэнийг сонсоод өчүүхэн төдий цагийг ч хоосон өнгөрүүлсэнгүй, морь унаж байлдааны газар руу довтлон одлоо.
Тэгэхэд испаничууд Английн Гибралтар гэдэг боомтыг бүслэн байсанд би даруй бүслэгдсэн боомтонд орлоо.
Боомтыг захирсан генерал миний сайн нөхөр байжээ. Тэр намайг тэврэн аваад, би түүнд хэрэгтэй, тустай санал өгнө гэдгийг мэдэж байв.
Испаничууд бид хоёрын зогсож байсан газар руу их бууны амыг чиглүүлэн байхыг дурангаар үзээд одоо даруйхан энд их буу тавь гэж тушаасанд:
– Яах нь вэ? гэж генерал асуухад нь:
– Харж байна уу? гэж би хариулав.
Их бууг дөнгөж миний дэргэд түрж ирэхэд би бууны амыг дайсны зүг чиглүүлж, испани буудагч өөрийн их буунд гар хүрсэн төдийд би чанга дуугаар:
– Буудаад! гэж командлахад хоёр их буу нэг зэрэг дуугарлаа.
Миний төлөвлөж бодсон газар манай сум, дайсны сум хоёр сүрхий хүчтэй мөргөлдсөнд дайсны сум гэдрэг буцаж нислээ.
Тэр сум гэдрэг испаничууд руу явсныг та нар мэдзж байна уу.
Тэр сум испанийн буудагч ба бас испанийн арван зургаан цэргийн толгойг тасалж, усан онгоцны зогсоол дээр байсан испанийн гурван онгоцны дээрх хэрэгслүүдийг эвдлээд шууд африк тивийн зүг нислээ.
Хоёр зуун арван дөрвөн мод газар яваад тэр сум ядуу тариачин өвгөн эмгэн хоёрын гэрийн дээвэр дээр унажээ. Тэр үед эмгэн дээшээ харж хэвтээд амаа ангайлган унтаж байсан бөгөөд их бууны сум гэрийн дээврийг нүхлээд унтсан эмгэний аманд шууд орж, түүний үлдсэн шүдийг цөмлөөд хоолойд нь наашаа ч үгүй цаашаа ч үгүй тээглэжээ.
Гэрт эмгэний догшин, аргатай өвгөн орж ирээд гараа эмгэнийхээ хоолойд шургуулж, сумыг гаргахыг оролдсон боловч хааш нь ч хөдөлгөсөнгүй.
Тэгэхээр нь тэр даруй эмгэний хамарт сайн чимх хамрын тамхи хүргэхэд эмгэн сайн найтаасанд сум хоолойноос нь үсрэн цонхоор гарчээ.
Миний буцааж явуулсан испаничуудын сум хичнээн их зовлон учруулсан байна вэ дээ.
Манай сум ч зүгээр байсангүй, дайсны цэргийн онгоцыг онож далайд живүүлсэн бөгөөд тэр онгоцонд хоёр зуун испани цэрэг байжээ.
Энэ байлдаанд англичууд миний хүч, аргаар ялсан юм.
– Хайрт Мянгуужин минь, чамд баярлалаа. Хэрвээ чи байгаагүй бол бид дуусах байсан юм. Бид чиний хүчээр яллаа гэж генерал миний гарыг чанга атгаж хэлэв.
– Ялимгүй хэрэг, ялимгүй хэрэг! Би нөхдөдөө хэзээ ч тусална гэж би хэллээ.
Миний байгуулсан гавьяаг тэмдэглэхийн тулд генерал надад хурандаа цол шагнах гэсэн боловч би даруу зантай хүн болохоор тийм өндөр гавьяа шагналыг хүлээж аваагүй юм даа.

ГАНЦААРАА МЯНГЫГ ЭСЭРГҮҮЦСЭН НЬ

– Надад зэрэг цол, одон хэрэггүй! Би англичуудад маш их хайртай учир та нартаа нөхрийн ёсоор тусалсан юм! гэж генералд хэлэхэд:
– Хайрт нөхөр Мянгуужин чамд баярлалаа. Цаашид ч бидэнд тусалж байгаарай! гэж генерал миний гарыг дахин барив.
– Би дуртай тусална. Английн ард түмэнд дуртай зүтгэнэ гэж би өвгөний мөрийг алгадаж хэлэв.
Удсан ч үгүй миний нөхөд ангиличуудад туслах хэрэг гарлаа.
Би испани ламын хувцас өмсөөд шөнө болсон хойно дайсны лагерийг нэвтрэн оров.
Испаничууд унтаж, миний орохыг мэдсэн ч үгүй.
Би аймшигт их буунуудыг нэг нэгээр нь түргэн түргэн далай дотор, эргээс холовтор хаялж, чимээгүй ажиллаж эхлэв.
Гурван зуу гаруй их буу байсан учир бүгдийг далайд хаялах нь хялбар бус байлаа.
Их буунуудыг хаяж дуусаад лагерийн дотор байсан модон тэрэг, тоног зэрэг зүйлийг овоолж байгаад шатаалаа.
Энэ юм ч дарь шиг дүрсхийн шатаж сүрхий түймэр гарлаа. Испаничууд унтаж байснаа сэрж, лагерийн дотор үймэлдэн гүйлдэв.
Тэд айхдаа лагерь дотроо английн долоо, найман хороо цэрэг нэвтэрч оржээ гэж санажээ. Тэд ийм их хорлон сүйтгэх ажлыг ганцхан хүн хийнэ гэж ер бодсонгүй.
Испанийн бүх цэргийн жанжин айн, Мадрид хот хүртэл хоёр долоо хоног ер зогссонгүй зугадав. Цэргүүд нь эргэж харахаасаа ч айн, түүний хойноос дагалдан явжээ.
Ингэж миний ачаар Англичууд дайсан этгээдийг бүрмөсөн бут цохилоо.
– Мянгуужин үгүй бол бид яах байсан болоо гэж тэд миний гарыг барьж намайг Английн цэргийн аврагч гэж нэрлэв.
Англичууд миний тусламжинд их л талархан намайг Лондонд морилон очно уу гэж урилаа.
Энэ оронд намайг ямар адал явдал хүлээж байгааг мэдэлгүй Англид дуртайяа шилжин суусан билээ.

ХҮН–СУМ

Энэ адал явдал их л аймшигтай байлаа. Би Лондон хотын орчноор зугаалж яваад маш их ядарч амрах боллоо.
Зуны өдөр байсан учир нар хайр найргүй шарж, сүүдэртэй модны дорхи сэрүүхэн газар олъё гэж бодлоо. Гэвч ойр орчим мод байгаагүйгээс сэрүүхэн газрыг эрсээр яваад хуучин их бууны аманд орж бөх гэгч унтлаа.
Дотор нь ороод унтаж байсан их буун дээр буудагч нь ирээд буудлаа.
Би их буун дотроос сум шиг үсрэн гарч голын тэртээх эрэгт байгаа нэг тариачны хашаанд унав. Аз болоход хашаан дотор зөөлөн өвс хураасан байжээ. Би өвсөнд толгойгоороо шургаж том бухалны дунд ортол шургалаа. Энэ нь миний амийг аварсан боловч ухаан алдсан байв.
Image

Ингэж өвсөн дотор ухаангүй гурван сар хэвтлээ. Намар өвс үнэд орсон учир эзэн нь өвсөө худалдах гэж, ажилчид өвсийг тойрон зогсож, түүнийг ац барьж хөдөлгөж гарлаа шүү. Тэд чанга чанга дуугаралцсанаас би сэрж бухал өвсний орой дээрээс нойрмоглон, арай гэж доош эзэн хүний толгой дээр унаж, хүзүүгий нь хугалсанд тэр даруй үхлээ.
Тэр эзэн их харамч, ажилчдадаа хөлс мөнгий нь ч өгдөггүй, ховдог, өвсөө хурааж байгаад үнэтэй болсон хойно худалдахыг боддог, шунахай өөдгүй худалдаачин байсан учир түүний хойноос хэн ч гашуудсангүй.

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: May.28.10 10:04 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
дуусчихсан уу? дуусаагүй биздээ о.О

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: May.28.10 10:07 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
Одоо сүүлийн тав, тэгээд дууслаа

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: May.28.10 10:14 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer

ЦАГААН БААВГАЙНУУДЫН ДУНД

Намайг амьд байхыг нөхөд маань мэдээд баярлалдлаа.
Ер нь би олон найзтай байсан бөгөөд тэд цөм надад их л сайн байсан юм. Намайг үхээгүй байгааг сонсоод хичнээн их баярласан гээч! Тэд намайг хэдийн үхчихсэн гэж санажээ.
Ялангуяа алдарт жуулчин Фиппс их баярласан бөгөөд тэр энэ үед хойт туйл руу жуулчлахаар бэлтгэж байж.
– Хайрт Мянгуужин минь, би чамайгаа тэвэрсэндээ баярлаж байна. Чи миний шадар нөхөр болж, одоо надтай хамт явах хэрэгтэй. Таны мэргэн зөвлөлгөөнгүйгээр миний хэрэг амжилттай болохгүйг би мэдэж байна гэж Фиппс намайг өрөөнийхөө босгоор алхмагц надад хандан хэллээ.
Би даруй зөвшөөрч, нэг сарын дараа гэхэд хойт туйлд ойртож очив.
Нэг өдөр онгоцон дээр зогсож, холоо өндөр мөсөн уулан дээр хоёр баавгай ноцолдож байхыг үзлээ. Би буугаа ухасхийн шүүрэн авч хөвж явсан мөсөн дээр шууд дэвхрэн буув.
Толь мэт гөлгөр мөсөн хадан хавцал өөд авиран асаж гарахад надад түвэгтэй байсан бөгөөд доош унаж, ёроолгүй гүн мөсөн хавцал руу унахад бэлэн байсан боловч бэрхшээл саатлыг давж уулын ноён нуруунд хүрч баавгайнуудтай бараг тулгарав.
Би буудах гэж байгаад мөсөнд хальтарч унахдаа толгойгоор мөс цохиж ухаан алдаад аюулд учирлаа.
Хагас цаг хиртэй болоод ухаан ортол асар том баавгай намайг дороо хийж нухаад амаа ангайж идэх гэж байгааг мэдэж, айхдаа хашгирах шахлаа.
Буу маань ч надаас нилээд хол цасан дээр хэвтэж байв. Гэвч буу хэрэг болохооргүй байв. Яагаад гэвэл баавгай бүх хүчээрээ миний нуруун дээр дараад ер хөдөлгөхгүй байлаа. Би өврөөсөө арай гэж тонгорог гаргаад удаан бодсон ч үгүй, баавгайн хойт хөлийн гурван хурууг огтлов.
Баавгай өвдөхдөө бархираад намайг чанга тэвэрч байснаа тавив. Түүнийг нь самбаачлан ашиглаж, өөрийн баатарлагийг гарган буундаа хүрч буугаа аваад догшин араатныг буудсанд тэр араатан цасан дээр хөсөр уналаа.
Үүгээр миний зовлонт явдал төгсөөгүй юм. Бууны дуугаар надаас хол унтаж байсан олон мянган баавгай сэржээ.
Хэдэн мянган баавгай байсныг та нар бод л доо! Тэр олон баавгай намайг чиглэн ирлээ. Яах билээ? Нэг минут болоод л энэ олон араатан намайг тасчиж хаяна. Гэсэн ч надад маш сайхан бодол төрлөө. Би хутгаа авч алагдсан баавгайн дэргэд гүйж очоод түүний арьсыг өвчиж аваад нөмөрлөө. Би үнэхээр баавгайн арьсыг нөмөрсөн юм шүү. Баавгайнууд намайг хүрээлэн бүслэв. Намайг арьсан дотроос гаргаж лав хэсэг болгон тас татах бий гэж бодсон юм. Гэтэл баавгайнууд намайг үнэрлээд баавгай гэж санаад гэмгүй цуварсаар надаас холдож явлаа!
Би удалгүй баавгай шиг архирахыг сурч, хөлөө баавгай шиг хөхөх болсон юм.
Араатнууд надад үнэхээр итгэсэн учир түүний нь ашиглахаар шийдлээ.
Нэг эмч надад араатны шил шархалбал даруй үхдэг юм гэж ярьсан юм. Ойр байсан баавгайн дэргэд очиж, түүний шилэнд хутгаа шаалаа. Хэрвээ тэр араатан үхэхгүй бол намайг тасчин иднэ гэдгийг мэдсэн юм. Аз болоход миний туршлага амжилттай болж баавгай бархирах завдалгүй үхэв.
Ингээд энэ аргаа хэрэглэн бусад баавгайнуудыг алахаар шийдзв. Үүнийг амархан л хийчихлээ. Баавгайнууд нөхдөө унаж байхыг үзсэн боловч намайг баавгай гэж санасан учир өөрсдөөс нь хороож байна гэж ер санасангүй.
Нэг цагийн дотор хэдэн мянган баавгай алчихав. Энэ ажлаа гүйцээгээд би онгоцон дээрээ буцаж ирээд анд нөхөр Фиппст энэ бүх явдлаа ярилаа.
Тэр надад чадал тэнхээтэй зуун усан цэрэг өгч би тэднийг дагуулан явж, алсан баавгайнуудын арьсыг өвчиж махы нь онгоцондоо аваачив.
Олон баавгайн мах ачсан учир онгоц цааш явж чадахааргүй болж, бид хүрэх гэсэн газраа хүрсэнгүй, гэр рүүгээ буцахаар шийдлээ.
Ийм л учраас ахмад Фиппс хойт туйлыг нээж чадаагүй юм.
Бид энэ тухай харамсаж гашуудсан ч үгүй, бидний авчирсан мах маш сайхан амттай байпаа.

САРАНД ХОЁР ДАХЬ УДААГАА ЖУУЛЧИЛСАН НЬ

Англид буцаж ирээд би дахиад ийш тийш ер явахгүй гэсэн боловч долоо хоног болсонгүй дахин жуулчлах боллоо.
Миний төрөл нэг хөгшин, баян том хүмүүс суудаг орон бий гэж боддог байв.
Тэр хөгшин намайг заавал энэ орныг олж өгөөч гэж гуйж, шанд нь их хөрөнгө үлдээхээр амлав. Би ч тэр аврага хүмүүсийг үзье гэж бодлоо.
Би зөвшөөрч хөлөг онгоц бэлтгээд бид өмнөд далай руу одов.
Бидэнд зам зуур агаарт эрвээхэй шиг нисэх хэдэн эхнэр нисэж явахаас өөр хачин гайхалтай зүйл тохиолдсонгүй.
Арван найм дахь өдөр маш их салхи боллоо. Хүчтэй салхи бидний онгоцыг усан дээр өргөн гаргаж агаарт өд шиг хийсгэн улам улам хөөргөв. Тэгээд бид дөчин хоёр хоног хамгийн өндөр үүлэн дээгүүр нислээ. Сүүлдээ гялалзаж байгаа дугариг арлыг үзлээ.
Энэ бол сар байжээ.
Бид онгоц зогсох аятай газар олж, сарны зах дээр гарлаа. Дор, холын холд хот тосгон, ой мод, уул, далай мөрөн бүхий өөр ертөнцийг бид үзлээ. Энэ нь бидний гарч ирсэн газар мөн гэж тааварлалаа.
Саран дээр гурван толгойт бүргэд унасан асар том амьтад биднийг хүрээлэв. Сарны хүмүүс энэ шувууг морины оронд хэрэглэдэг байж.
Энэ үед сарны хаан нарны хаантай байлдаж байсан учир тэд намайг түүний цэргийн командлагч болж байлдаанд яв гэснийг би зөвшөөрсөнгүй.
Саран дээрх юм манай дэлхий дээрхээс их том юм. Тэндхийн ялаа нь хонь шиг том, алим нь тарваснаас багагүй байв.
Сарны хүмүүс зэвсгийн оронд сармаг хэрэглэнэ. Энэ нь тэдэнд жадны ороор хэрэглэгдэж, сармаг байхгүй бол тагтааны өндгөөр байлдана. Бамбайны оронд мөөг хэрэглэнэ.
Бид тэнд нэг хол газар суудаг хэдэн хүнийг үзлээ. Тэд саран дээр худалдаа хийхээр иржээ. Тэдний нүүр нохойн хоншоортой адил, нүд нь хамрынхаа үзүүр дээр байх буюу эсвэл хамрын нүхний нь дор байлаа. Тэдэнд сормуус байхгүй унтахдаа нүдээ хэлээрээ таглана.
Сарны хүмүүс хоол идэх гэж цагаа үрдэггүй. Тэдний гэдэсний зүүн талд тусгай хаалга байх бөгөөд түүнийгээ нээж хоол хийгээд дараагийн хоол хүртэл хаалгыг хаадаг, сард ганцхан удаа хооллож, жилдээ арван хоёрхон удаа хооллоно!
Энэ нь маш эвтэй боловч газрын ховдгууд ингэж цөөн удаа хоол идэхийг зөвшөөрнө гэж үү дээ.
Сарны хүмүүс модноос ургадаг ажээ. Энэ мод нь маш сайхан, улаан ягаан мөчиртэй юм. Энэ мөчирт нь бат бэх хальстай маш том хушга ургана.
Энэ хушгыг боловсрохоор болгоомжтой авч зооринд хадгална.
Сарны хаан шинэ хүмүүс хэрэгтэй болохоор тэр хушгыг буцалж байгаа усанд хийх тушаал гаргана. Нэг цагийн дараа түүний дотроос сарны хүмүүс цувран гарангуутаа тус тусынхаа хийх ажлыг мэднэ. Нэг хушганаас яндан цэвэрлэгч, нөгөөхөөс хуурч, гурав дахиас мөхөөлдөс бэлтгэгч, дөрөв дэхээс цэрэг, тав дахиас тогооч, зургаа дахиас оёдолчин гарна.
Ингээд л цөмөөрөө хийх ажилдаа орж эхэлнэ. Яндан цэвэрлэгч дээвэр дээр гарна, хуурч хуурдана, мөхөөлдөс бэлтгэгч «халуун сүү ав» гэж хашгирна. Саран дээр мөс галаас ч илүү халуун байх агаад тогооч гал зуух руу гүйж, цэрэг дайсныг буудна.
Сарны хүмүүс хөгширч үхэхгүй, харин утаа, уур шиг агаарт замхарна. Сарны хүмүүс гартаа ганцхан хуруутай боловч таван хуруутай юм шиг шаламгай ажиллана.
Тэд толгойгоо сугандаа авч явдаг бөгөөд хол газар явахдаа толгойгоо гэмтчихэж магадгүй гэж гэртээ орхино.
Тэд толгойгүй боловч зөвлөж чадна. Энэ нь их л эвтэйхэн юм.
Хэрвээ хаан нь харяат ард түмний саналыг мэдэх гэвэл бие нь гэртээ зөөлөн сандал дээр хэвтээд толгой нь айлуудаар сэм орж тэдний ярилцаж байгааг сонсоно.
Сарны усан үзэм манай мөндрөөс ер ялгаагүй, хааяа газар унадаг мөндөр бол салхинд хийсэж унасан усан үзэм байна.
Хэрэв та нар сарны архийг амталж үзье гэвэл хэдэн мөндөр цуглуулж сайн хайлуул.
Сарны хүмүүс авдар хайрцагны оронд гэдэс хэрэглэнэ. Тэд дуртай цагтаа гэдсээ онгойлгож дуртай зүйлээ хийнэ. Тэдний гэдсэнд ходоод, элэг, зүрх огт байхгүй, хөндий байна.
Нүдээ гаргаж авах ба буцаагаад ч хийж болно. Нүдийг гартаа барьсан ч толгойд байсантайгаа адилхан сайн үзнэ.
Хэрвээ нүд нь муудах буюу алдвал зах зээлээс шинэ нүд худалдан авна. Иймээс саран дээр нүд худалдах хүн олон байдаг. Тэнд «Нүдийг хямд үнээр худалдана. Улбар шар, улаан, хүрэн ягаан, хөх нүд байна» гэсэн зарлал энд тэндгүй байна.
Жил бүр сарны хүмүүст хачин сонин өнгийн нүд гаргадаг. Миний очсон тэр жил ногоон шар нүд хачин сонин гэж тоологдож байв.
Та нар юунд инээгээд байгаа юм бэ? Та нар намайг худал яриад байна гэж бодож байна уу? Тийм бишээ, миний үг бүр ариун үнэн, хэрэв та нар надад итгэхгүй байвал өөрснөө саранд очицгоо л доо. Энэ ярьсан цөм үнэн болохыг та нар өөрснөө үз л дээ, үүнд худал юм юу ч үгүй шүү.

БЯСЛАГ АРАЛ

Бусад хүмүүстэй тохиолдоогүй энэ мэтийн гайхалтай явдал надад тохиолдох нь миний буруу биш л дээ.
Энэ нь миний аялан жуулчлах дуртай, үргэлж адал явдлыг эрж байдгаас болсон хэрэг бөгөөд та нар бол тасалгааныхаа дөрвөн хананаас өөр юм үзэлгүй сууж байна л даа.
Би нэг удаа Голланд улсын том хөлөг онгоцонд сууж аялан явтал гэнэт зах хязгааргүй их далайд хүчтэй салхи дэгдэж, хоромхон зуур манай онгоцны далавч, шорог модыг эвдэллзэ.
Нэг шорог мод луужин дээр унаж эвдэллээ. Луужингүйгээр хөлөг онгоцыг жолоодно гэдэг хичнээн хэцүү болохыг та бүхэн мэднэ шүү дээ. Бид замаа алдаж, хаашаа явж байгаагаа ч мэдэхээ байлаа.
Гурван сар биднийг далайн давалгаа зүг бүр тийш хаялж, эцзст нь хаашаа ч бүү мэд, нэг зүг рүү урсгаж аваачсан бөгөөд нэг өглөө үзвэл юм бүр өөр болсон байлаа. Ногоон өнгөтэй байсан далай цагаан өнгөтэй болжээ. Салхи аятай сайхан үнэр үнэртүүлнэ. Энэ нь бидэнд маш аятай зугаатай байв.
Удалгүй онгоц зогсох газар үзэгдэж, нэг цаг болоод онгоц зогсох өргөн, гүн устай газар орлоо. Энэ нь ус биш, сүү байлаа!
Бид ядран эрэг дээр гарч сүүн далайгаас шуналтайгаар уув.
Бидний дотор бяслагны үнэр үнэртэж чаддаггүй усан цэрэг байсан бөгөөд тэр бяслаг үзмэгц л бөөлжис нь цутгана. Биднийг дөнгөж эрэг дээр гармагц түүний бие муудаж:
– Хөл дороос бяслагийг зайлуулаач! Би бяслаг дээгүүр явах дургүй, явж чадах ч үгүй гэж хашгирлаа.
Би бөхийж газар үзээд учрыг мэдлээ. Бидний зогссон арал бол Голландын сайн бяслагаас бүтсэн байжээ.
Тийм, тийм. Битгий шоол л доо. Би чухам үнэний нь ярья. Бидний хөл дор шаврын оронд бяслаг байсан юм.
Ийм учраас энэ арлынхан ганцхан бяслаг идэж амьдардагт гайхах юу байх вэ? Өдөр нь идсэн бяслаг, шөнө нь ургачихдаг учир бяслаг нь ер хорогдож багасдаггүй байв.
Энэ арал усан үзмийн модоор бүрхэгдсэн боловч онцгүй, үзмийг гартаа атгавал шим шүүсний оронд сүү гарна.
Аралын хүмүүс өндөр гоолиг, хүн бүр гурван хөлтэй учир сүүн далай дээгүүр чөлөөтэй явна.
Талх нь жигнээд идэхэд бэлэн ургадаг тул энэ арлынхан тариа тарих, газар хагалахыг мэддэгтүй. Би амттай бал бурам унжуулсан олон модыг үзсэн.
Бяслаг арлаар зугаацан явахдаа бид сүүн урсгалт долоон гол, гүнзгий, амттай пиво урссан хоёр голыг олсон юм.
Энэ пивон гол надад сүүний голоос илүү аятайхан санагдлаа.
Ер нь арал дээгүүр зугаалж явахдаа олон ч гайхалтай юм үзлээ. Ялангуяа шувууны үүр их гайхалтай байв. Энэ үүр маш том юм. Жишээлбэл: Нэг бүргэдийн үүр хамгийн өндөр байшингаас ч өндөр бөгөөд модоор сүлжиж хийсэн байв. Бид түүний дотроос таван зуун өндөг олсон бөгөөд өндөг бүр нь ган хувингийн дайтай юм.
Бид нэгэн өндөг хагалсан чинь том бүргэдээс хорин хувь илүү том дэгдээхэй гарлаа.
Image

Дэгдээхэй дуугарсанд эм бүргэд нисэж ирээд манай онгоцны даргыг шүүрэн авч үүлэнд хүртэл өндөр өргөж далайд хаялаа.
Аз болоход тэр сайн сэлдэг учир хэдэн цаг болоод бяслаг аралд хүрч ирэв.
Нэгэн ойн дотор хүнийг цаазаар аваачихыг би үзлээ. Арлын хүмүүс модноос гурван хүнийг хөлөөс нь дүүжилжээ. Хөөрхий тэр хүмүүс уйлан гасалж байв.
Бид тэднээс яачихаад ингэж хатуу шийтгүүлж байгааг асуусанд тэд алс хол аялан яваад ирсэн бөгөөд өөрсөддөө тохиолдсон адал явдлаа худал ярьсан юм гэлээ.
Мэхлэгч нарыг ингэж мэргэнээр шийтгэдгийг би мэдлээ. Яагаад вэ гэвэл би худал хуурмаг явдлыг ер тэвчдэггүй бөгөөд хэзээ ч үнэн ярьдаг билээ.
Гэвч миний өгүүллэгүүдэд нэг ч худал үг байхгүй болохыг та нар өөрснөө ажигласан шүү дээ. Би худал хуурмаг явдалд дургүй, үзэж ч чаддаггүй. Миний нөхөд намайг дэлхий дээр хамгийн үнэнч хүн гэдэг юм.
Бид хөлөг онгоцон дээрээ буцаж ирээд зангуугаа босгож, гайхамшигт арлаас хөдөлж одлоо.
Эрэгт ургасан модод цөм бусдын зааврыг дагасан юм шиг хоёр ч удаа бүслэхийгээ хүртэл мэхийж ёслоод дахин хуучин хэвээр болов.
Тэдний тэгж ёсолсонд миний сэтгэл хөдөлж, би малгайгаа авч салах ёс гүйцэтгэв.
Хачин сайхан зантай модод байгаа биз дээ?

ЗАГАСАНД ЗАЛГИГДСАН ХӨЛӨГ ОНГОЦНУУД

Бидэнд луужин байгаагүй учир үл таних далайгаар удтал тэнэлээ. Манай хөлөг онгоцыг аврага загас, халим ба далайн бусад аймшигт амьтад хүрээлсээр байжээ.
Бид эцэс сүүлдээ толгойд нь зогсоход сүүл нь үзэгдэхгүй тийм загастай тулгаран мөргөлдөв.
Тэр загас ус уух гэж амаа ангайсанд ус хоолойгоор нь гол мэт урсан ороход манай онгоц ч түүний аманд орлоо. Би хичнээн их айсныг хэлж барах уу даа! Зоригт баатар би ч айсандаа чичирч билээ.
Гэсэн ч загасны гэдсэн дотор онгоц зогсдог газар шиг нам тайван байв. Загасны гэдэс залгисан онгоцоор дүүрчээ. Тэнд ямар их харанхуй болохыг та нар яаж мэдэх вэ? Бид нар, сар, од ч үзсэнгүй.
Тэр загас өдөрт хоёр удаа ус уудаг бөгөөд ус уух бүрд миний онгоц давалгаанд өргөгддөг байлаа. Бусад цагт түүний гэдсэн дотор хуурай болно.
Ус гарч үгүй болсны дараа онгоцны дарга бид хоёр зугаацахаар онгоцноос буулаа. Энд бид Швед, Англи, Португали ... зэрэг дэлхийн өнцөг бүрийн далайчидтай уулзсан бөгөөд загасны гэдсэнд арван мянган далайчид байв. Тэдний олонхи нь энд хэд хэдэн жил суужээ. Бүгдээрээ хуралдаад энэ харанхуй гяндангаас яаж гарах вэ гэдэг төлөвлөгөө хэлэлцье гэж би санал гаргав.
Намайг хурлын даргад сонголоо. Би хурлыг нээтэл золигийн загас дахин ус ууж эхлэв. Бид ч өөр өөрсдийн онгоц руу гүйж оров.
Маргааш нь дахин хуралдаж, хамгийн урт хоёр шорог мод залгаж уяад загас дөнгөж ус уухаар амаа ангайхад дэвхдэж, эрүүгээ хамхиж чадахааргүй болговол бид гадагшаа чөлөөтэй гарч чадна гэдэг саналыг би орууллаа.
Миний энэ саналыг нэг дуугаар зөвшөөрлөө.
Хоёр зуун чадалтай далайчин аварга загасны аманд хамгийн урт гэгчийн мод дэвхдэж, амы нь хамхиж чадахгүй болголоо. Онгоц ч түүний гэдсэн дотроос далайд цувралдан гарлаа. Энэ аврага амьтны гэдсэн дотор далан таван онгоц байснаас үзэхэд хичнээн том биетэй амьтан байсныг мэдэж болно биз ээ.
Шорог модыг түүний аманд дэвхэдсэн хэвээр үлдээж дахин юу ч залгиж чадахгүй болгов.
Загасанд олзлогдоод арай гэж чөлөөлөгдөж хаана байгаагаа мэдсэн чинь Каспийн тэнгист байсан юм санж.
Каспийн далай бол бусад далайнуудтай нийлээгүй далай учир бид маш их гайхлаа.
Бяслаг арлаас авч гарсан гурван хөлт эрдэмтэн тэр загас Каспийн далайд ямар нэг газар дорхи сувгаар явж орсон биз ээ гэв.
Бид ч эргийн зүг хөдөлж, би урьд өнгөрүүлсэн зүйлээрээ хязгаарлаж, одоо амрахыг хүсэж байгаа тул хаашаа ч явахгүй хуурай газарт даруй очъё гэж хамт явсан нөхдөдөө хэлэв.
Надтай тохиолдсон адал явдлууд намайг их л ядраасан тул би нам тайвнаар амьдрахыг хүслээ.

БААВГАЙТАЙ ТУЛАЛДСАН НЬ

Намайг завинаас дөнгөж буумагц миний өмнөөс асар том баавгай үсрэн дайрлаа.
Энэ бол гайхалтай ер бусын араатан байв.
Тэр баавгай намайг даруй тас татчих байв.
Гэвч би урд хоёр хөлий нь чанга барьсанд өвдөхдөө бархирлаа. Хэрвээ түүний сарвууг тавивал намайг даруй тас татна гэдгийг би мэдсэн учир өлсөж үхтэл нь гурван өдөр гурван шөнө сарвууг нь барьсанд үнэхээр ч өлсөж үхсэн билээ. Баавгай гагцхүү сарвуугаа хөхөж амьдардаг учирсарвуугаа хөхөж чадахгүй болсон учир өлсгөлөнгөөр үхсэн юм.
Түүнээс ч хойш над руу нэг ч баавгай эрсэлж халдаагүй билээ.
Орчуулсан ЖАДАМБА
Image


_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: May.28.10 10:17 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
Жаргалаа, хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа :razz:

Саранд хоёрдахиа очдог нь их инээдтэй юм аа, яг нэг жоохон хүүхэд худлаа яриж байгаа юм шиг хэхэ

Удахгүй pdf болгоод тавина аа

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Jun.06.10 2:06 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
pdf болгоод доор орууллаа, дүү нартаа уншуулаарай :razz:
http://www.4shared.com/document/YJoicTmm/Myangujin.html

Songodog гишүүний хүсэлтээр удахгүй Шидэт хүүрийн үлгэрийг оруулж эхлэнэ ээ

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Jun.06.10 2:19 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
Image


ШИДЭТ ХҮҮРИЙН ҮЛГЭР
ТЭРГҮҮН ДЭВТЭР
Монгол бичгээс буулгасан А.Дашдэмбэрэл


Өмнөх үг

«Шидэт хүүрийн үлгэр» нь угийн энэтхэг гаралтай эохиол юм. Энэ үлгэр Энэтхэгийн санскрит болон бусад хэлээр «Виталийн хорин таван үлгэр» нэртэй байдаг ажээ. Энэтхэгийн ямар нэг хэлээс төвдөд орчуулсан бололтой. «Шидэт хүүрийн үлгэр» Монголд аль хэдийн дэлгэрч зарим бүлэг нь ардын аман зохиол болж хувирсан байна. Үүнд: «Цэцэн туулайн үлгэр»-ийг дурдаж болно. Энэ үлгэрийг Дорж мэйрэн найруулан засаад «Туулай, төлөг, чоно гурвын үлгэр» нэртэй бичгийн зохиол болгосныг бид бэлхнээ мэдэх билээ. Түүгээр үл барам монгол аман зохиолын түүвэрт Шидэт хүүрийн үлгэр»-ээс авсан бололтой зүйл олон байдаг.
Монгол шидэт хүүрийн 26 үлгэрийг 1928 онд Улаанбаатарт хэвлүүлжээ. Мөн энэ 26 үлгэрийг 1957 онд хуулан Хөх хотод хэвлэсэн байна. Бас манайд шидэт хүүрийн үлгэрийг орос хэлээр хоёр удаа (1923 онд Жамсраны Цэвээн, 1959 онд Бямбын Ринчен) хэвлүүлжээ.
Бээжингийн монгол бичгийн хорооноос Харчины Тэмээт «Шидэт хүүрийн цадиг» хэмээх нэрээр 14 үлгэр хэвлүүлсэн нь бий.
Орос болон Европт «Шидэт хүүрийн үлгэр»-ийг сонирхон орчуулж судлах хэвлэх ажил мөн л эрт эхэлжээ. Академич профессор Ц.Дамдинсүрэнгийн судалгаанаас иш татвал 1802–1803 оны үед В. Бергман «Шидэт хүүрийн үлгэр»-ийг халимагаас германд 1860 онд профессор Голстунский мөн үлгэрийг халимаг хэлээр тод үсгээр, 1866 онд Б. Юльг халимаг герман хэлээр, 1865–1868 онд Буриад лам Гомбын Галсан орос хэлээр орчуулж хэвлэсэн. 1868 онд Б.Юльг мөн үлгэрийн 9 бүлгийг герман хэлээр дахин хэвлэсэн ажээ. Эдгээр орчуулга болон хэвлэл бүрэн сайн болж чадаагүй олон дутагдалтай байжээ.
Харин 1923 онд алдарт эрдэмтэн Владимирцов Халимагаас орост орчуулж судалгааны оршил бичиж хэвлүүлсэн «Шидэт хүүрийн үлгэр» нь бүрэн сайн эхээс хамгийн нягт хийсэн орчуулга болжээ. Энэ орчуулга 1958 онд Москвад дахин хэвлэгдсэн байна. Энэ номд эрдэмтэн Г.Кара товч сонирхолтой шүүмж бичиж Мажарын эрдэм шинжилгээний хэвлэлд нийтлүүлжээ. Эдгээрээс гадна европын аль нэг оронд энэтхэгийн шинэ хуучин хэлний шидэт хүүрийн үлгэрийг уламжлуулан орчуулсан нь олон ажээ.
Энэтхэгт санскрит хэлээр «Шидэт хүүрийн» 25 үлгэрийн таван хувилбар байдаг гэнэ. Түүний хоёр хувилбарыг О.Шор 1939, И. Серебрякова 1959 онд Зөвлөлтөд орос хэлээр гаргажээ.
Академич профессор Цэндийн Дамдинсүрэн дээрх хоёр орчуулгыг монгол төвд шидэт хүүрийн үлгэртэй харьцуулан үзэж судалсан. Энэ тухай «...харьцуулан үзэхэд уг зохиолын хэлхээ хэлбэр төстэй боловч үлгэрүүд огт өөр байна» гэж тэмдэглээд Халимагийн эрдэмтэн Б. Бадма Шидэт хүүрийн 12 үлгэрийг хүнээр яриулан бичиж аваад Элст хотод хэвлүүлсэн. Энэ 12 үлгэр нь Шидэт хүүрийн үлгэрээс гаралтай боловч ард олны амаар дамжсаар яваад ардын зан суртахууныг шингээж жинхэнэ халимаг үлгэр болж хувирчээ» гэж бичжээ.
Манай улсын номын санд «Шидэт хүүрийн үлгэр»-ийн гурван өөр монгол хувилбар бий. Мөн Гандантэгчинлин хийдийн номын сан болон хүмүүсийн хувийн цуглуулгад монгол төвд хэлээр бичсэн олон хувилбар байж болох ажээ.
Энд хэвлэж байгаа 26 бүлэг төвд Шидэт хүүрийн үлгэр Булган аймгийн Шагжсэнгэ гэдэг хүнд байжээ. Эхний 13 бүлэг нь манай оронд төвд монголоор элбэг байдаг бөгөөд сүүлийн 13 бүлэг нь монголоос төвдөд орчуулсан үлгэрүүд юм. «Түүнийг 1924–30 оны үед Лувсанцэрэн гэгч лам заримыг монголоос төвд хэлэнд орчуулж зарим бүлгийг хянасан бололтой» гэж Ц. Дамдинсүрэн баримт дурдан иш татсан нь бий.
Эл номын 27 дугаар бүлэг буюу «Шатны арван гурван гишгүүрийн үлгэр»-ийг гүүш Цоржийн орчуулсан «Хөвгүүн ном»-оос авч бидний хэрэглэсэн эхэд оруулсныг буулгасан болно.
Энэ бүхнийг эс өгүүлэн өгүүлэх нь:
Уншигч танаа толилуулж байгаа энэ ном нь шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн ажилтан төвдөч Цэдэнбалжнр Алтангэрэл нарын орчуулж 1963 онд хэвлэсэн төвд монгол үсгийн номоос кирилл бичигт хөрвүүлсэн нь болно.
Монгол бичгээ сэргээн хэрэглэх сайхан эхлэл нэгэнт бий болсон боловч өвгөд дээдсийнхээ үлдээсэн үнэ цэнтэй өв их соёл ном судрыг энэхэн хооронд уншиж чадахгүй хоцрохоос нь болгоомжлон кирилл бичигт буулгахдаа төвд хэлээс монголд буулгасан эртний тансаг яруу найруулгыг алдагдуулахгүйг хичээхийн гадна, уншигч танаа ойлгомжтой болгон хүргэх гэж бага зэрэг найруулсан болохыг өчсү. Алдаа эндэл буй аваас уучлахыг эгээрмү.
Олон зүйл нуршин уншигч таныг чилээсэнд хүлцэл өчиж «Шидэт хүүрийн 27 үлгэрийг» уншигч танаа өргөн баръя. Таалан соёрхогтун.
А. ДАШДЭМБЭРЭЛ

_________________
http://erdeni.blogspot.com/


Last edited by Buru on Jun.06.10 2:46 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.06.10 2:22 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Би даанч уншаад дуусчихсан тийм болохоор татаж авахгүй хэхэ баярласан шүү :)

Пөөх яанаа нээрээ оруулах гэж байгаа юм уу? яанаа одоо догдлоод хүлээгээд унтахгүй нь ээ :Д би яг уул нь орондоо оръё гэж бодож байсийн

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 249 posts ]  Go to page 1 2 3 4 510 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited