#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.19.18 10:53 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 554 posts ]  Go to page Previous 114 15 16 17 1822 Next
Author Message
PostPosted: Sep.17.10 7:31 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Хувирал
тууж
1915

Энэ туужийн хэв маяг бидний мэдэх «Метаморфозууд»-тай үндэс нэгтэй. Кафка энэ зохиолоо 1912 оны эцсээр бичсэн бөгөөд 1915 онд анх Лайпцигт хэвлэгдсэн байна. Зохиолчийн хожмын агуу их туурвилуудын эх болсон уг зохиолын сэдвээр 1991 онд Холливудын нэрт найруулагч Стивен Содерберг «Кафка» хэмээх кино бүтээсэн юм.

«Нэгэн өглөө, маш эвгүй зүүднээсээ сэртэл Грегор Замза аймшигт муухай шавьж болон хувирчихсан орондоо хэвтэж байх нь тэр. .» гэсэн эхний өгүүлбэрт л зохиолын бүхий л явдал багтсан байдаг. Эл хачирхалтай хувирлын дараа өөр онцгой сонин явдал бараг өрнөдөггүй.
Грегор Замза бол айлын ганц хүү, гэр бүлийнхээ төлөө махран зүтгэдэг, ердийн л нэг залуу байлаа. Эцгийнх нь ажил хэрэг дампуурснаас хойш тэднийх өрөнд баригджээ. Эх нь ажил хийх чадваргүй. Грегор дүү охин Гретадаа маш их хайртай. Грета хийл муухан тоглочихдог тул эцгийнхээ өрийг барагдуулчихаад тэрээр дүүгээ хөгжмийн сургуульд оруулах бодолтой байв. Залуу хархүү үүргийн наймаа эрхэлдэг, хэдий ашиг нь гавьдаггүй ч гэлээ, тэдний гэр бүл байр хөлслөн амьдрахад хүрэлцдэг байна. Харин Грегор тусдаа өрөөнд суух бөлгөө.
Гэтэл ингээд нэг л өглөө үзэшгүй муухай жаран хөлт болоод хувирчихдаг...
Ээж нь үүд тогшиж, ажлаасаа хожимдож байгааг сануулав. Хариу хэлэх гэтэл Грегор хачин эвгүй, шүгэлдэх мэт авиа гаргах нь тэр. Санаа зовнисон аав, дүү хоёр нь мөн хаалганы цаанаас түүний биеийг асууна. Тэгтэл ч ажилдаа ирээгүйн учрыг асуухаар
дарга нь өөрөө тэднийд орж ирдэг. Грегор босч зогсох гээд чадалгүй лүсхийн унахад энэ чимээ үүдний өрөөнд ч дуулджээ Тэрээр хаалган завсраар ажлаас халахгүй байхыг гуйх боловч яриаг нь хэн ч ойлгосонгүй.
Даргынх нь «Энэ лав хүний дуу биш байна» гэж хэлэх сонсдох үед Грегор арайхийн түлхүүрээ эргүүлж хаалгаар эрүүгээ цухуйлгахад, ээж нь ухаан алдаж унав. Эцэг нь түүн руу нударга зангидан занаж, дарга нь эргэн эргэн харсаар бушуухан гарч оддог. Грегор олон хөлөө жирэлзүүлэн байж шатаар уруудан гүйх даргынхаа араас ухасхийв. Гэтэл эцэг нь зам хөндөлсөн зогсоод хүүгээ таягаараа балбаж гарлаа. Тал биеэ хаалганд дэлсүүлэн гэмтээснийхээ дараа Грегор арайхийн өрөө рүүгээ буцаж шургав.
Үүнээс хойш тэр гарах гэж оролдсонгүй. Тэрээр муухай голигор урт бие, олон тэмтруул хөлөндөө дасч, бүр хана адраар явдаг боллоо. Бүр тэндээс удтал дүүжлэгдэн байх дуртай ч болж ирэв. Тийн хоригдох зуураа гэрийнхнийхээ амь зуулгад байнга санаа зовних аж. Хамгийн дотно хүмүүс нь өөрийнх нь тухай ой гутсан маягаар жигшин ярилцахыг сонсох маш хэцүү байлаа. Эцэг эх хоёр нь түүний өрөө руу шагайхыг ч үл хүснэ. Гагцхүү охин дүү нь л идэх юмтай төмпөн тавих гэж, эсвэл хоосорсон савыг авах гэж бушуухан орж ирээд гарах бүлгээ. Дүү охиныхоо айсан цонхигор царайг хараад тэр орж ирэх бүрт нь дэвсгэр даавуун доогуураа шургаж нуугддаг болов. Яваандаа Грегорд хүний иддэг хоол тохирохоо больж, хэдийгээр өлсөж үхэх дөхөвч төмпөнд хошуу дүрэлгүй буцаах болжээ.
Нэг өдөр ээж, дүү хоёр нь түүний өрөөний тавилгыг зөөж гаргах болов. Өөрт нь мөлхөх ахиухан зай гаргахын тулд сэдсэн Гретагийн санаа байж л дээ. Тэгэхэд л эх нь анх удаа хүүгийнхээ өрөөнд айж дагжин байж хол тавив. Түүний нарийн ширийн зүйлсээ хадгалдаг авдрыг, хувцсаа хийдэг шүүгээг, багадаа сууж хичээлээ давтдаг байсан ширээг нь зөөж гаргажээ. Грегор сүүлдээ тэсч чадалгүй, сэтгүүлээс хайчлан авч жаазлаад ханандаа өлгөсөн эмэгтэйн зургийг ядахнаа авч үлдэхээр шийдлээ. Эмэгтэйчүүдийг эргэн орж ирэхэд тэр хана өөд авирч, зургийг хөлөөрөө зуурсан байв. Үүнийг олж харсан ээж нь муужран унажээ.Дүү нь зүрхний дусаалга авчрахаар гүйх зуур Грегор уучлал гуйх гэж араас нь гарав. Энэ үед эцэг нь жимс хийсэн ваарыг аваад жаран хөлтийн зүг алим шидэлж гарчээ. Нэг алим яг нуруун дээр нь хүчтэй онож, нялцгай биеийг нь яз цохисон байна.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.17.10 7:42 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Ийн шархадсны улмаас бие нь ихзд муудав. Дүү охин нь идэх юм шагайлгаж хаяхаа ч больж, өрөө нь аалзны шүлс, наалдамхай нялцгай зүйлсээр дүүрлээ. Грегор өвчиндөө зовиурлаж өлссөндөө нойргүй хөрвөөх зуур урьдын амьдралаа дурсана. Харин гэрийнхэн нь хаалыг нь сайтар хаачихаад зочны өрөөнд цай ууцгаах аж.
Нэгэн үдэш тэр дүүгээ хийл тоглохыг сонсчээ. Тэднийх мөнгөгүйдсэн тул нэг өрөөгөө гурван эрд түрээслүүлсэн байв. Тэгээд л өрөө хөлслөгчдөд Грета хөгжим тоглож өгч байсан юмсанж. Хөгжмийн дуунд сэтгэл нь хөдөлсөн Грегор олон хоног цэвэрлээгүй өрөөнөөсөө новш ноохой, тоос шороонд дарагдаж ноохирсон амьтан мөлхөж гарав. Бөөн хэрүүл шуугиан үүсэх нь тэр. Өрөө хөлслөгчид үзэшгүй муухай хорхойноос сэжиглэсэндээ мөнгөө буцааж нэхжээ. Хайртай дүү охин нь: «Хойшид ингэж амьдрах арга алга» хэмээхэд эцэг нь энэ үгийг дэмжив. Грегор арай хийж мөлхсөөр өрөө рүүгээ оржээ. Тэр их хүч гаргаснаас амьсгал нь бачуурах аж. Тоосонд дарагдсан өрөөндөө тухалсан хойноо л хөдлөх ч тэнхэлгүй болсноо ойлгоно. Өвчнөө мэдрэхээ больсон хойноо ч тэр гэр бүлийнхнийхээ тухай энхрий халуунаар хайрлан бодсоор байдаг.
Өглөө эрт зарц эмэгтэй Грегорыг үзэж «Хараач, нөгөөх чинь бүрмөсөн үхжээ» гэж баяр хөөртэй мэдэгдэнэ. Грегорын цогцос хуурай, бохир, сэвсгэр болчихсон байж. Зарц эмэгтэй түүнээс үлдсэн зүйлийг хаман авч, хог руу хаяв. Бүгд санаа амарчээ. Энэ бүхний сүүлд эцэг, эх, Грета гурав сая л нэг салхинд гарахаар явцгаалаа. Трамвайн дотор тэд бүх юм сайн сайхан болно хэмээн ярилцана. Аав ээж хоёр нь охиноо тун ч царайлаг бүсгүй болж буйд баяртай байх ажээ.

-"Хувирал" туужийг олон судлаач задлан шинжилсэн нь бий. Гэлээ ч Грегор Замза чухам ямар шавьж болон хувирсан тухайд эцэслэн нэг мөр шийдэж чадаагүй л байна. Нэрт зохиолч В,Набоков:
-Ихэнх хүмүүс жоом болон хувирсан мэтээр ойлгодог нь буруу юм... Цүдгэр том, судалтсан гэдэс, хатуу гүдгэр нурууны тухай бичснээс үзвэл цох хорхойд хувирсан бололтой. Энд маш нарийн далд бэлгэдэл байх шиг санагдана. Цохны нуруун дор
тунгалаг сиймгэр далавч байдаг. Түүнээ дэлгээд цох олон километр нисч чаддаг. Грегор харин энэ далавчаа анзаарсангүй...
Өндийж байгаад хаалгыг онгойлгож буйгаас ургуулан бодвол тэрээр нэг метр хэрийн урттай, нохойн чинээ биетэй цох болжээ... гэж бичсэн байдаг нь сонирхолтой.
Грегорт үл үзэгдэх далавч (тэнгэрлиг гэгээн шинж төрх) буй нь зохиолд нэг бус удаа анзаарагддаг. Үүнийг Та гэрийнхэндээ хандаж буй дулаан сэтгэлээс нь ойлгоо биз ээ. Ер нь энэ мэт нарийн бэлгэдэлт өгүүлэмж «Хувирал»-д маш олон бий.
Түүний үхсэн байгаа хэсгийг тун анхааралтай унших хэрэгтэй. Эндээс Грегор бол хорхой шавьжийн төрхөд хувилсан хүн, харин түүний төрөл төрөгсөд хүн төрхтэй хорхойнууд юм гэсэн санаа харагдаж байна.
«Хувирал» доторхи бас нэг сонирхолтой учир зуй бол гурвын тоо юм. Тууж гурван хэсэгтэй. Грегорын өрөө гурван хаалгатай (Зохиолын туршид хаалга нээгдэх болон хаагдах үйлдэл маш тод өгүүлэмж байсаар байдаг). Тэднийхэн гурвуулаа үлддэг. Зохиолд нийтдээ гурван зарц бүсгүй дурдагддаг. Өрөөг хөлслөгчид гурван хүн байдаг. Мөн баатрууд нь залуу, дунд, өтөл гурван насныхан байх жишээтэй. Энд ч магадгүй Кафкагийн сэтгэлгээний тайлагдашгүй нэгэн оньсого нуугдаж байж мэднэ. Эл утгаараа «Хувирал» бол хүн төрөлхтөний гурван цагийн гурамсан дур төрхийн илэрхийлэл, хүний мөн чанарын тухай гурвалжин өгүүлэмж юм.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.20.10 3:10 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Шүүх
роман 1925

Үндсэндээ 1914 онд бичигдсэн ч Кафка уг зохиолоо 1918 он хүртэл үргэлжлүүлэн зассаар дуусгалгүй орхижээ. Гэхдээ зарим судлаач үүнийг бүрэн гүйцэд бичигдсэн зохиол гэж дүгнэдэг. Анх 1925 онд, зохиолчийг нас барсан хойно хэвлэгдэн гарчээ.
А.Камюгийн алдарт эсээ «Үймээнч хүн»-д дэвшүүлэгдсэн санаа энэ роман дотор анх хөндөгдсөн юм.
Энэ зохиолын ерөнхий утга <'Хувирал»-ын нэгэн адил эхний өгүүлбэртээ зангидагджээ. Гучин нас хүрсэн өдрийнхөө өглөө сэрээд Йозеф К баривчлагдсанаа ойлгоно. Өглөөний ундыг нь барьсаар орж ирдэг үйлчлэгч бүсгүйн оронд хар хувцастай үл таних эр ороод ирэх нь тэр. Тэгээд гайхсан Йозефд: «Танд хэрэг үүсгэчихсэн, хэсэг хугацааны дараа бүх юм тодорхой болно» гэжээ. Хажуугийн нь өрөөнд гаднын хүмүүс хөлхөлдөнө. Йозеф ямар ч гэмт үйлдэл хийгээгүй тул гэр оронд нь ийн гаднын хүмүүс байгаад эвгүйцнэ. Эд чухам юун хүмүүс болох, ямар байгууллагад харьяалагддаг, өөрийг нь баривчлах зөвшөөрөл бий эсэхийг бухимдан шалгаасан ч олигтой хариулт олж сонссонгүй.
Харгалзагчид нь түүнд «Одоохондоо чиний хэрэг урьдчилсан мөрдлөгийн шатандаа яваа тул ажилдаа очиж болно» гэлээ. Иозеф К. банканд алба хашдаг. Тэр анхандаа өөрийг нь баривчлахаар ирэгсдийн дунд хамт ажилладаг гурван хүн нь байгааг анзаарсангүй. Таксинд суухад нь тэд үг дуугүй даган сууцгаажээ.
Өнөөг хүртэл К амьдралдаа сэтгэл хангалуун явсан хүн. Томоохон банкинд хариуцлагатай ажил эрхэлдэг, тусдаа өрөөнд суудаг, түүнийг ажилтнууд нь хүндэлдэг аж, Орой нь хариад тэр ийм хачирхалтай явдал болсныг өөрт нь гойд сайн ханддаг хатагтай Грубахд сэм хэлнэ. Хатагтай үүнийг мэдэж байсанд учиргүй гайхав. Грубах авгай К-д нэг их санаа зовохгүй байхыг зөвлөөд, түүнийг баривчилсны цаана «шинжлэх ухааны нарийн учир байх шиг» 1эжээ.
К. нэг л хачин байдалд орсон тул хөрш амьдардаг, залуухан бүсгүйн өрөөнд дайран орж, шууд барьж аваад шунамхайран үнсчээ Урьд нь бол тэр хэзээ ч ингэж зүрхлэхгүй сэн.
Хэд хоног өнгөрөв. К.банк руугаа явсаар л байв. Эртээдийн явдлыг бараг мартах шахжээ. Гэтэл гэнэт, ирэх ням гаригт түүний хэргийг шүүх хурал товлогдсоныг утсаар дуулгана. Энэ мэдээлэл ч мөн ойлгомжгүй, бүрхэг байлаа. Түүнд хэлэхдээ, нэг талаас бүх хүн энэ шүүх ажиллагааг бушуухан дуусгах сонирхолтой байгаа гэх боловч, нөгөө талаас энэ бол маш ярвигтай хэрэг гэх аж. Гайхсан К. харилцуураа барингаа бодлогоширч зогстол түүнд дургүй орлогч захирал ийн дэмий зогсоог нь олоод харчихна.
Ням гаригийн өглөө Йозеф К. эртлэн босч, нямбайлаи хувцаслаад, заасан хаягийн дагуу очно. Ажилчдын хорооллын эмх замбараагүй гудамжаар удтал будилж төөрсөөр, нэгэн ядуухан байранд оржээ. Дотуур хувцас угааж зогссон эмэгтэй түүнийг дагуулан явсаар хүн пиг дүүрсэн танхимд оруулав. Бүгд зүс танихгүй улс аж. Индэр дээр зогссон хүн бүтэн цаг таван минутаар хожигдож ирлээ хэмээн К-г зэмлэхэд, манай баатар: "Гэхдээ л ирлээ шүү дээ" гэж бувтнааад, өөрийг нь чирэгдүүлж байгаа энэ бүхнийг эцэслэхээр хатуу шийддэг. Тэрээр мөрдлөг хэмээн нэрийдэж байгаа энэ балай ажлыг нь шүүмжилж, нотлох баримт гээд байгаа навсархай дэвтрүүдийг нь элэглэн шоолно. Түүний уг цэгцтэй, ухаалаг байсан тул танхимд цугларагсад тун найрсгаар хүлээн авч, бүр алга ташицгаана. Ууртайгаар хэлсэн үгээ дуусмагц К. бүрх малгайгаа авч өмсөөд үүд зүглэв. Түүнийг хэн ч хориглож зогсоох гэж оролдсонгүй. Харин яг гарахын үед үүдэн дээр тааралдсан танил мөрдөгч «Байцаалтаас зугтвал танд л муу юм болно шүү» гэж анхааруулжээ. Хариуд нь К. зэвүүнээр инээчихээд замаа хөөв.
Ахин нэг долоо хоног өнгөрчээ. Ням гариг болуут К дуудахыг нь ч хүлээлгүй өөрөө нөгөө газар очлоо. Нөгөө эмэгтэй үүд нээж өгөхдөө, өнөөдөр шүүх хурал болохгүй гэв. Тэд ярилцах зуур, энэ эмэгтэй ч бас К-гийн хэргийг мэдэж байгааг таамаглана. Тэр бол шүүийн түшмэлийн эхнэр ажээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.20.10 3:12 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
gegeehend wrote:
Шүүх
роман 1925


ene yanztai shdee :) Bayarlalaa Gegeehend :imhappy: :wd:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Sep.20.10 5:07 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Гэнэтхэн эмэгтэйг тэсвэрлэшгүй ихээр хүсэв. Гэвч яг тэр үед гэрт нь ирсэн оюутан хархүүтэй нөгөө эмэгтэй унтлагынхаа өрөө рүү орчихно, Төдсөн ч үгүй эхнэрийнхээ хормой султайд цухалдаж явдаг гэрийн эзэн орж ирнэ. Мөнөөхөн ажиллагааны гол хүмүүсийн нэг болохын хувьд тэрээр К-д зөвлөгөө өгдөг. К.-г тэр сэжигтэн гэж нэрийдэх бөгөөд яараагүй бол хавтаст хэрэгтэйгээ танилцахыг санал болгоно. Ингээд тэд шатаар өгсөн урт харанхуй хонгилоор явсаар торон цаана суугаа түшмэд, энгийн хувцастай хэдээ хүнийг олж үзэв. Тэд цөм нуруугаа цэхлэлгүй, ёс мэт бөгтийж, өвдгөө нугаласхийн зогсоцгоох нь К.-гийн адил ямар нэгэн хэрэгт холбогдогчид аж.
Энэ ёрын газраас бушуухан гарахын түүс болсон К. шатаар уруудах зуураа гэнэт муужирна. Урьдын чөлөөтэй байдал нь түүнийг орхин одож, бие эрхтэнд нь шинэ хачин байдал үүссэн шиг түүнд санагджээ.
Үнэндээ гагцхүү бие нь ч бус түүний сэтгэлзүй, амъдралын хзв маяг хүртэл өөрчлөгдчихөөд байв. Эдгээр өөрчлөлт төдийлөн анзаарагдахгүй мэт боловч, К. өөрийн хүсэл эоргоор амьдрахаа нэгэнт больж, бүхий л алхам нь яг одоо бол Шүүх ажиллагаа гэгдэж буй юу нь үл мэдэгдэх тэр л зүйлээс шалтгаалж байлаа. Тзрхүү шүүх ажиллагаа нь манай баатарт ойлгогдомгүй үйл явц, учир шалтгаантай аж. Яваандаа К. энэхүү ажиллагааны талаар жаахан төсөөлөлтэй болж ирдэг. Тухайлбал, К өөрөө энэ явдлын талаар хэнд ч ам ангайгаагүй атал ойр тойрны нь бүх хүмүүс, тэр ч байтугай санамсаргүй тааралдсан хүмүүс ч сайн мэдэцгээж байв. Үүнээс болоод К. өөртөө итгэх итгэлээ алдаж эхэлнэ. Мөн Шүүх ажиллагаанд нь тун санаанд оромгүй хүмүүс оролцоод байх тул мань эр тохиолдсон хүн бүрийг хардаж сэрдэнэ.
Ер бусын гэмээр явдлууд ч тохиолддог. Нэг удаа К. ажил дээрээ нэлээд орой болтол сууж байгаад зоориноос хачин дуу авиа гарахыг сонсжээ. Хаалгыг нь нээгээд шагайвал, гурван эрэгтэй хүн бөгтийн зогсож байлаа Нэг нь цээрлүүлэгч, нөгөө хоёр нь цээрлүүлэгчид байв. Гэсхээгдэгсэд эхэр татангаа К. шүүх хурал дзэр үг хэлэхдээ тэднийг буруутгаснаас болоод ийн шийтгүүлж байна гэлцэнэ. Эвгүйцсэн К.-гийн нүдэн дээр
нь золгүй эрсийг ахиад л жанчиж гарчээ. Учир битүүлэг шүүх, мөрдлөгийг явуулж буй хүн бүхэн эелдэг сайхан харьцахын дээр хүн болгон дор бүрнээ зовлонг ярина. Харин тэднээр шүүх ажиллагааг хөтлүүлээд байгаа дээд удирдлага л К -д ер мэдэгддэггүүй ажээ Хэн түүний эсрэг энэ бүхнийг зохион байгуулж байгаа нь ч тодорхойгүй. К. өөрөө дотор нь багтаж буй асар том системийн зсрэг ямар ч үр дүнгүй тэмцэл явуулна
Ийнхүү эргэлдэх шүүх ажиллагааны үйл явц дунд биеэ хамгаалах гэсэн ороллдого бүр түүнд гай тарих аж. Нэг өдөр К-ийн ажил дээр тосгонд амьмардаг авга ах нь ирдэг. Ах нь
бас шүүхийн талаар дуулаад санаа нь зовчихсон яваа хэрэг. Ингээд К.-г дагуулан танил өмгөөлөгчийнд очив. Өмгөөлөгч өвчтэй байж таарчээ. Хэвтэрт байгаа өмгөөлөгч ч К.-гийн хэргийн талаар сонссон байдаг. Авгыгаа түүнтэй ярилцах зуур К. өрөөнөөс гарч өвчтөний асрагч бүсгүй Ленийг дагуулан өмгөөлөгчийн ажлын өрөөний хивсэн дээр энгэр зөрүүлдэг, Үүнийг мэдэх ямар ч боломжгүй байсап атал авга нь хэдийнэ мэдчихээд зээ дүүгээ зэмлэсэнд, К. бүр яах ч учраа олохоо болино. Тэр явдлаас хойш К. өмгөөлөгчийнд ирж Ленитэй үүлэн борооны ажил хийдэг болов. Хэдийгээр Лени түүнд энхрийлэл хайраа харамгүй зориулах боловч, манай баатар бүсгүйд нэг л дотносдоггүй.
К. сэтгэл санаагаар хямарч, ядарч цуцан, эцэст нь хатгаа тусчээ. Ажилдаа ч идзвхгүй болов. Нэгэн удаа тэр банкных нь түнш итали эрийг дагалдан явах үүрэг авна. Итали эртэй уулзах ёстой сүмийн дэргэд иртэл хэн ч байсангүй. Бороо орж байсан тул К. сүм рүү орно. Сүмийн адраас түүнийг нэрээр нь дуудах сонсогдож, өөрийг нь шүүх үйл явц ахицгүй байгаа тухай мэдээлнэ. Энэ үед хажууд нь зогсоо лам түүнд Дээд хуулийн тухай сургаал үлгэр ярина. К. ламын үгийг эсэргүүцэхэд адраас дуурсах хоолой: «Аливаа зүйлийн зайлшгүйг л зөвхөн ухамсарлах хэрэгтэй» гэж лүндзгнэнэ.
Роман эхэлсэн тэр өдрөөс хойш бүтэн жил өнгөрчээ. Дараагийн төрсөн өдрийнх нь урьд үдэш, есөн цагийн орчимд тэднийд хар хувцастай хоёр ноёнтон орж ирлээ. К. ч тэднийг хүлээж байсан мэт хаалганы хажуугийн сандал дээр бээлийгээ бариад сууж байв. Ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээд нэмэргүйг ойлгож байжээ.
Тэд үг дуугүйхэн гарцгааж, бүхий л хотыг нэвт шувт сүлжээд, аль эрт орхигдсон чулуу бутлуурын газарт ирцгээв. К.-гээс хүрэм. цамцыг нь тайлан аваад, чулуу дэрлүүлэн хэвтүүллээ. Энэ бүхнийг гүйцэтгэхдээ хар хувцастнууд маш нямбай байх аж. Тэгээд нэг нь хурц хутга гаргаж иржээ. Манай баатрын ухаан санаанд «Энэ хутгыг нь би өөрөө шүүрч аваад, гэдэс рүүгээ дүрэх ёстой» гэсэн бодол төрсөн ч, чадал нь хүрсэнгүй. Түүний хамгийн сүүлчийн санаа мөнөөх, хэзээ ч олж үзээгүй тэр шүүхийн тухайд чиглэсэн байлаа: «Тэр хаана байна аа? Дээд шүүх гэгч хаана байна. Арай намайг амьд үлдээх үндэслэл бүхий баримт ямар нэгэн өөр элдэв бичгийн хавтсанд мартагдаад орхигдчихсон юм биш байгаа...
Гэвч энэ үед хоолойд нь нэг ноёны гар хүрч, нөгөөдөх нь залуугийн зүрхэнд хутгаа шаламгай зоогоод хоёр удаа эргүүлжээ. Тэр хоёр хацраа нийлүүлэн зогсоод, өөрийг нь ажиглаж байгааг К. унтарч буй нүдээрээ сайн харав. Тэгээд «Хн, яг л нохой шиг» гэж өөрийг нь туучлан гарч буй энэ шившиг гутамшгийг зүхэж амжлаа.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.20.10 5:24 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Цайз
дуусаагүй роман 1926

Энэ романы анхны хувилбарыг 1914 оноос бичиж эхэлсэн бөгөөд зохиолч уг ажлаа 1920-иод оны эхэн хүртэл үргэлжлүүлжэз. Үйл явдал нь Австри-Унгарт, 1918 оны Арваннэгдүгээр сарын хувьсгалын өмнөхөн өрнөж байгаагаар дүрслэгджээ. Зохиолчийн анд нөхөр М.Брод анх хэвлүүлсэн байна.
«Цайз» бусад романуудынх нь нэгэн адил үлгэрийн хэлбэрээр бичигдсэн юм. Зохиолын үнэт чанар нь айсуй тоталитар дэглэмүүдийн эрин үеийг зөгнөн, шинж төрхийг нь тодорхойлсонд оршино.
Өвлийн үдэш нэгэн залуу эр Тосгонд ирж буурчийи газар хоноглоно. Уг тосгон болоод хажуугийн уулан дахь Цайз хоёр нэгэн гүнгийн мэдэлд байх бөгөөд залуу эр гүнгийн дуудсан ёсоор газар хэмжигчийн ажил эрхлэхээр ирсэн аж. (Түүнийг К. гэдэг ч өмнө давтагдсан үсгээр таныг дахин самууруулахгүйн тулд хойшид газар хэмжигч гэе)
Өглөө нь тэрээр уулан дахь Цайз руу явна. Зам нь маш урт бөгөөд яв явсаар арайхийн Цайзад дөхтөл эргээд л холдчихно. Тэр хичнээн ч оролдоод Цайз руу очих замыг олсонгүй.
Ингээд газар хэмжигч маань буурчийн газартаа эргэн иртэл, туслахууд нь гэгдэх хоёр танихгүй залуу түүнийг хүлээж байв, Тэд газар хэмжих тухайд юу ч мэдэхгүй атлаа өөрсдийгөө «Бид таны хуучин туслахууд байна» хэмээн танилцуулна. Цайзнаас томилсон ажиглагч байх нь гэж газар хэмжигч таамаглана. Тэр туслахуудтайгаа Цайз руу чаргаар явах санал гаргатал цаадуул нь «Зөвшөөрөлгүйгээр гаднын хүнийг тийш нэвтрүүлдэггүй гэлцжээ. Тэгэхээр нь газар хэмжигч мань хоёрыг Цайз руу утасдуулав.
Тэд татгалзсан хариу авна. Тэгмэгц газар хэмжигч туслахынхаа нэрээр тийш утасдвал өөрийг нь хэзээ ч Цайз руу оруулж болохгүй гэж хатуу тушаадаг.
Энэ зуур зарлага Варнава түүнд цайзаас ирсэн захидал авчирна. Захиргааны дарга түүнийг албанд авсан тухайгаа мэдэгдээд, үүнээс хойш Тосгоны ахлагчийн удирдлагад ажиллах ёстойг нь сануулсаи байх аж. Тэгсэн атлаа Тосгонд ердийн оршин суугч маягаар байж болохгүй гэж хатуу анхааруулжээ.
Газар хэмжигч маань Варнава, түүний эгч Ольга хоёроор дамжуулан Тосгонд ажлаар ирсэн Цайзын ноёдод үйлчилдэг зочид буудалд байрлах болов. Гэхдээ түүнд буфетийн нэг булан л оногдоно. Энэ удаа Тосгоны оршин суугчдын андахгүй сайн мэддэг эрхэм түшмэл Кламм уг буудалд хоноглож байв.
Ноёдод шар айраг зөөж өгдөг буфетийн эмэгтэй Фрида уг зочид буудалд нэлээд чухал хүн аж. Тууний харцнаас л газар хэмжигч өөрт нь маш олон асуудал тулгараад буйг ойлгоно.
Фридагийн санал болгосны дагуу газар хэмжигч маань буфеттэй нь залгаа өрөөнд буй Кламмыг нууц шагайвраар харна. Хацар нь унжсан бүдүүн энэ ноёнтны нууц амраг тул Фрида уг Тосгонд маш нөлөөтэй байдаг ажээ. Бүсгүй жирийн малчин байснаа буфетчин болсон гэнэ. Газар хэмжигч Фридагийн овсгоотойг биширч, Кламмыг хаяад өөрийнх нь нууц амраг болохыг гуйна. Фрида зөвшөөрсөн тул, тэд буфетийн лангуун дор шөнөжин янаглан жаргажээ. Өглөө болохын алдад хананы цаанаас Кламмын захирангуй хоолой гарч, Фридаг хоёр дахиж дуудахад бусгуй хоёуланд нь: «Газар хэмжигч бид хоёр завгүй" байна» гэж хариулна..
Дараагийн шөнийг тэр бүсгүйн хамт буурчийн газрын орон дээр өнгөрөөв. Туслахууд дэргэдээс нь алхам ч үл холдох тул бараг л дөрвүүлээ цуг унтжээ. Одоо газар хэмжигч Фридатай гэрлэхийг хүсэх бөгөөд түүгээр дамжуулан Кламмтай ярилцахыг бодно. Танилууд нь «Энэ ямар ч боломжгүй. Кламм бол Цайзын түшмэл, харин чи бол ядахнаа Тосгоны оршин суугч ч биш, ерөөсөө хэн ч биш. Тиймээс Кламм чамтай нэг ч үг солихгүй» гэлцэнэ. Буурчийн газрын эзэгтэй болохоор бүргэдийг орхиод, сохор номинтай холбогдсон Фридаг өрөвдөн халаглах аж.
Эзэгтэйг Кламм хорин хэдэн жилийн өмнө гурван удаа дуудан хамтдаа хоносон юмсанж. Харин дөрөв дэхээ дуудсангүй. Нэгэн цагт Кламмын бэлэглэсэн алчуур, анх өөрийг нь түүн руу дагуулан аваачсан зарлагын гэрэл зураг хоёрыг нандин шүтээн мэт хадгалдаг гэнэ. Эрд гарахдаа ч тэр Кламмын зааврыг дагасан бөгөөд нөхөртэйгөө шөнөжин түүний тухай ярилцдаг байжээ. Эндхийнх шиг алба, амины амьдрал нь ингэтлээ орооцолдсон газрыг газар хэмжигч өөр хаана ч үзсэнгүй

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.21.10 11:56 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Газар хэмжигч ирэх тухай сураг олон жилийн өмнөөс гарсан гэж Тосгоны ахлагч хэлэв. Тосгонд газар хэмжигч хэрэггүй гэсэ» мэдээллийг ахлагч тэр дорхноо л Цайз руу явуулжээ. Мэдээлэл буруу хэлтэст оччихсон ч юм уу, залруулаагүй өнгөрч. Ер нь иймэрхүү алдаа захиргаан дээр их гардаг гэнэ. Хяналтын албаныхан алдаа гарсныг илрүүлсэн ч, тэр үед нэг түшмэл өвдчихсөн байж. Ингэсээр газар хэмжигчийг ирэхийн өмнөхөн л олон жилийн өмнөх шийдвэрийг цуцалжээ. Гэтэл газар хэмжигч томилогдоод ирсэн нь тэр бүх ажлын үр дүнг үгүй хийж орхисон байна. Одоо бол яагаад газар хэмжигч шаардлагатай болсон тухай нэг ч баримт үлдээгүй байлаа.
Тэгэхээр нь тэр Фридатай зөвлөлдөөд газар хэмжигчийн ажилд биш, сургуулийн манаачийн ажилд авахыг Тосгоны ахлагчаас хүсэв. Хэдийгээр сургуульд манаачийн хэрэг байгаагүй ч, Фрида аль нэгэн сул ангид гал голомтоо бадраах арга сүвэгчилсэн нь тэр,
Газар хэмжигч зочид буудалд очиж Кламмтай уулзахыг оролдсон ч, цаадхи нь хэдийнээ Цайз руугаа буцчихсан байв. Кламмын нарийн бичгийн дарга түүнээс байцаалт шиг урт зүйл асуун тэмдэглэж авна. Гэпч Кламм нь энэ тэмдэглэлийг хэзээ ч уншихгүйг ойлгоод газар хэмжигч тэндээс зугтан гардаг.
Замдаа тэр зарлага Варнаватай тааралдана. Кламм түүнийг газар хэмжих ажилд амжилт ахиц гаргаж буйг нь сайшаасан захидал ирүүлсэн байлаа. Андуурал гарч гэдэгт эргэлзээгүй манай баатар Варнавагаас тайлбар шаардсан ч, цаадхид нь хэлэх үг байсангүй. Газар хэмжигч маань сургуулийн биеийн тамирын танхимд Фрида болон туслахуудтайгаа унтлаа. Өглөө нь багш эмэгтэй Гиза тэднийг босоогүй байхад орж ирээд, ширээн дээрээс оройн хоолны үлдэгдлийг авч цацан сурагчдынхаа өмнө шуугиан тарив.
Энэ маягаар дөрөв хоносны эцэст Фридагийн царай зүс гайхалтай өөрчлөгдөв. Кламмд эзэмдүүлэх нь түүнд эрч хүч өгдөг байсан бол одоо газар хэмжигчийн гарт гундаж ноомойж эхэлжээ. Газар хэмжигчийм хамаг бодол санаа Кламмтай уулзахад л чиглэснийг, хэрэв цаадхи нь шаардах л юм бол шинэхэн амраг нь түүнийг ер харамсалгүй Кламмд өгчихнө гэдгийг бүсгүй олж харлаа. Бас тэр нууц амрагаа Варнавагийн эгч Ольгатай хардаж байлаа.
Ольга бол ухаалаг, зоригтой бүсгүй. Дүү охин Амалия нь ч ялгаагуй. Гурван жилийн өмнө тосгоны баяр дээр түшмэл Сортини Амалиягаас харц салгаж чадахгүй гөлөрч л дээ. Маргааш өглөө нь зарлага ирж, Амалияд зочид буудал руу ирж Сортиниг зугаацуулахыг шаардсан захидал өгчээ. Эвгүйцсэн охин захидлыг урж зарлагын нүүр руу шидсэн байна. Зочид буудал руу нь ч очсонгүй. Урьд нь тосгоны нэг ч бүсгүй түшмэдийн үгнээс зөрж байсангүй. Ингээд тэднийхэн бусдад гадуурхагдах болов. Тосгоны хамгийн шилдэг гуталчин эцэгт нь захиалга ирэхээ больж, хөөрхий өвгөн ирсэн түшмэдээс өршөөл гуйвч үгийг нь сонсох хүн олдсонгүй. Цөхөрсөн эцэг, эх хоёр нь төдхөнөө хэвтэрт оржээ. Эл гунигт түүхийг Ольга газар хэмжигчид ярина. Тосгоныхон цөм Цайзныхнаас айдаг аж. Харьцангуй бага гэмтэй Варнаваг л ажилд авсан ч энэ нь ямар хэмжээний ажил болохыг хэн ч мэддэггүй. Варнава захиргаанд ордог нь үнэн, гэхдээ захиргаа бүр өөр захиргааныхаа нэг хэсэг байдаг аж. Тиймээс Варнава хөвгүүн өөрөө ч Цайзын ажилтан мөн эсэхээ мэддэггүй. Гэр бүлийнхний нь ирээдүй Цайзаас дүүгийнх нь ажлаас ихээхэн хамааралтайг мэдэх тул Ольга ямар нэгэн мэдээлэл олж сонсохын тулд түшмэдийн зарц нартай жүчээн дотор унтдаг байна.
Газар хэмжигчийг хардсаар цөхөрч гүйцсэн Фрида эргээд буфетдээ очихоор шийднэ. Тэгэхдээ туслахуудын нэг Иеремийг дагуулан явдаг. Энэ үед Кламмын нарийн бичгийн даргын дуудсанаар зочид буудал руу ирсэн газар хэмжигч Фридатай тааралдана. Ингээд Иеремийгээс хүүхнийг харамлан, буцаахыг оролдоход, Фрида: «Чи шившиглэгдсэн айлын охинтой унтсан» хэмээн буруутгаад, явж одно.
Кламмын нарийн бичгийн дарга Эрлангер: "Кламм зөвхөн Фридагийн гараас шар айраг авч заншсан тул сэтгэл дундуур байна" гэжээ. Газар хэмжигч ч хэрэв энэ хүний итгэлийг олчих юм бол, цаашдын ажилд нь тустай гэдэгт эргэлзэхгүй байсан тул Фридаг хуучии ажилд нь буцааж ирүүлэхээр амалдаг.
Зочид буудлын эзэн манай баатрыг нохой мэт хөөх боловч, Цайзаас ирсэн ноён Эрлангер зориуд түүнийг дуудан уулзсаныг мэдээд шар айрагны танхимд хонохыг зөвшөөрнө.
Газар хэмжигч зочид буудлын эзэгтэйтэй ойр зуурыг ярилцахдаа мэдрэмж сайтай, хувцас загварын талаар мэдлэгтэй гэдгээ харуулсан тул эзэгтэй түүнийг өөрийнхөө гадаад байдлыг хариуцсан зөвлөгч болгох санал хэлнэ. Тэгэхэд нь «Танд хувцас ирэх бүрт намайг дуудаж байгаарай л даа» гэдэг.
Адуучин Герстекер газар хэмжигчид жүчээнд ажиллахыг санал болгоно. Эрлангертай гайгүй харьцаа тогтоосныг нь гадарлачихаад, үүгээр дамжуулан ямар нэгэн том юм олж авах гэж ингэж байгааг манай баатар ч таамаглана. Герстекер түүнийг дагуулан гэртээ аваачиж хонуулна. Лааны гэрэлд ном уншиж суусан Герстекерийн эх газар хэмжигч руу чичигнэсэн гараа сунгаж мэндлээд, хажуудаа суулгадаг...
Харамсалтай нь, «Цайз» роман үүнээс цааш бичигдээгүй юм. Хэрэв гүйцэд бичигдсэн сэн бол ямархан сонирхолтой үйл явдлууд биднийг угтах байсан бол?
Хэдий бүрэн гүйцэд бичигдээгүй ч, бид уг романаас тоталитар дэглэмийн бүхий л бурангуй өнгө төрхийг бүрнээ олж харж байна. Үүгээрээ «Цайз» XX зууны гол романуудын нэгд багтсан билээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.21.10 12:14 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Томас Манн
1875-1955

Германы нэрт зохиолч, Нобелийн шагналт Томас Манны зохиолуудаас Монголд ер орчуулагдаж байгаагүй. Харин түүний төрсөн дүү Хайнрих Манны «Боол» хэмээх роман 1974 онд орчуулагдан хэвлэгдсэн байдаг.
Томас Манн «Будденброкийнхон», «Шидэт уул», «Иосиф ба түүний ах нар», «Доктор Фаустус" романуудаас гадна «Тристан», «Тонио Крёгер», «Венеция нас барсан нь» зэрэг богино хэлбэрийн сод бүтээлүүд туурвижээ.
Түүний романууд тус бүртээ онцлогтой. Анхны роман нь хамгийн их амжилт олсон бол (Нобелийн шагналыг чухамдаа «Будденброк»-д олгосон), удаахь нь («Шидэт уул» хэмээх энэ зохиолыг утга зохиол дахь философи сэтгэлгээний нэг оргил гэж үздэг) сэхээтний романы үндсийг тавьсан, сүүлчийнх нь урлагийн мөн чанарын нэг ёсны тунхаг болсон бүтээл (Бүтэн нэр нь «Доктор Фаустус: германы хөгжмийн зохиолч Адриан Леверкю-ны амьдрал. Дотно нөхрийнх нь ярьснаар») билээ.
Эдгээрийн алиныг ч энд онцгойлж үзэхэд нуршсан болохгүй. Гэвч бид сэдэв зүйн хувьд манай уншигчдад нэгэн өвөрмөц чухаг домгийг танилцуулах үүднэзс, бас Томас Манны хамгийн том хэмжээний зохиол болохын нь хувьд «Иосиф ба түүний ах нар» хэмээх дөрөмсөн романыг сонгон авлаа. Энэ бол хүний ухамсар дахь муу муухайг ариун сайн үйлс ямагт ялан дийлдэг гэсэн бэлгэдлийн санааг библийн зохиомж дээр үзүүлсэн бүтээл юм.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.21.10 1:33 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Иосиф ба түүний ах нар
дөрөмсөн роман 1933-1943 .
Зохиолын үндэс нь Израилын уг удмын тухай библийн домог болно. Исаак, Ребекка нар Исав, Иаков хэмээх ихэр хөвгүүдтэй байжээ. Үсэрхэг Исав эхэлж төрсөн аж. Харин Иаков төрөхдөө ширхэг ч үсгүй байсан бөгөөд түүнийг дүү нь гэж үздэг билээ. Эх нь түүнийг Исаваас илүү хайрладаг байлаа. Тэдний эцэг Исаак хөгшрөөд сохорчээ. Үхэхийн өмнө өвгөн ууган хүүгзэ дуудаж адислахаар болоход, Ребекка Иаковын биеийн ил хэсэгт ишигний арьс наагаад аав руу нь аваачжээ. Ийнхүү тэр эцгийнхээ адис ерөөлийг Исавын өмнөөсс хүртсэн байна.
Үүнийх нь төлөө Исав хилэгнэсэн тул Иаков зугтжээ. Араас нь нэхсэн Исакын хүү Елифаз авга ахынхаа амийг өршөөдөг ч, авч явсан бүх хөрөнгө хогшлыг нь булаажээ. Нөмрөг ч үгүй үлдсэн Иаков хээр даарч хонохдоо бурхныг олж үзсэн аж. Иаков арван долоон хоногийн урт зам туулж Харранд хүрээд, нагац ах Лавиныд суух болов. Тэр нагацынхаа отгон охин
Рахильд сэтгэл алдана. Гэвч Лаван залуу хархүүг өөрт нь долоон жил алба хаахаас өмнө Рахильтай гэрлүүлэхгүй гэсэн гэрээг бичгээр үйлддэг. Иаков түүнд долоон жил үнэнчээр зүтгэв. Тэр сайн малчин төдийгүй, Лаваны цөл нутагт ус олж булаг оргилуулсныхаа ачаар сайхан цэцэрлэг бий болгожээ. Гэвч Лаван урьдаар эгчийг нь нөхөрт гаргана гээд Рахилийн эгч Лияг ав гэдэг. Иаков царай муутай Лиягаас эрс татгалзана.
Арга буюу Лаван хуримыг нь зохион байгуулав. Гэхлээ Рахилийн гивлүүрийг Лияд өмсгөөд Иаковтой нэг оронд оруулсан байна. Өглөө нь мэхлэгдснээ мэдсэн Иаков байдгаараа уурласанд Лаван ахиад долоон жил тэднийд үлдвэл отгон охиноо ч бас эхнэр болгон өгнө гэжээ.Тэгэхэд нь Иаков өөрийнхөө болзлыг тавьж, тэгсэн нөхцөлд малаа хувааж авна гэв.
Тийнхүү он жил өнгөрсөөр, Лия жил дараалан хүү төрүүлж, Рахиль ер жирэмслэхгүй л байв. Иаков Рахилийн шивэгчин Валлаг татвар эм болгосонд түүнээс хоёр хүү төрсөн ч, Рахильд л үр заяасангүй. Дараа нь Лия хүүхэд төрүүлэхээ больж, нөхөртөө шивэгчнээ хэрэглүүлэх болов. Зелфа хэмээх тэр шивэгчин мөн хоёр хүү төрүүлжээ. Гэрлээд арван гурван жил өнгөрсөн хойно Рахиль сая нэг хөл хүнд болж, маш их зовж байж хайртай хүү Иосифыг төрүүлсэн байна.
Эхнэрүүдийнх нь ах дүү нар өтгөн сүрэгт нь атаархаж үгсэж хороохоор завдаж буйг Иаков олж сонсоод, гэр бүлээрээ малаа туун алсын нутгийг зорихоор шийджээ. Рахиль эцгийнхээ шавар бурхныг нууцаар авчихаж.
Лаван бурхнаа үгүйлэн тэднийг гүйцэн очиж бүгдийг нэгжтэл юу ч олсонгүй. Зальжин Рахилы шүтээнийг сүрлэн дотор нуугаад түүн дээрээ, бие өвдлөө хэмээн хэвтчихсэн юмсанж. Лаван Иаковоос охид болоод зээ нарыг нь хэзээ ч гомдоохгүй гэсэн ам өчиг аваад буцжээ.
Ийн цааш нүүдэллэж яваад тэр үсэрхэг Исав дөрвөн зуун морьт цэрэг удирдан явж буйтай тааралдав. Ах дүүс найрсгаар уулзалдсан ч, ахынхаа хамтдаа аж төрөх саналыг Иаков хүлээж авсангүй. Исав дүүгийнхээ бэлэглэсэн малыг туугаад харьж, дүү нь замаа хөөжээ.
Явсаар Шекем хотын орчим нутгийг түрээслэн суув. Тэнд дөрвөн жил амьдраад байтал нэгэн одер Йаковын ганц охин, арван гурван настай Динаг хааны хүү Сихем олж харжээ. Өвгөн хаан ураг барилдахаар ирэхэд, Иаков нас биед хүрсэн арван хөвгүүнээ дуудан зөвлөлдөв. Тэд ханхүүгээс эрхтнээ хозлохыг шаарджээ. Долоо хоногийн дараа Сихем ирж хозлуулснаа мэдэгдэхэд, залуус түүнийг ёс жаягийн дагуу хийсэнгүй гэж шалтаглав. Бухимдсан Сихем дөрөв хоногийн дараа Динаг хулгайлчихжээ. Төдөлгүй Сихемийн хүмүүс Иаковынд ирж, охиных нь төлөө асар их мөнгө төлье гэсэн санал тавив. Үүний хариуд ах нар нь тэдний товлосон өдөр хотын бүх эрчүү хозлох ёслол үйлдэхийг шаардлаа. Ингээд хотын эрчүүд шаардсан ёсоор гүйцэтгээд гэртээ зовиурлан хэвтэж байх үеэр ах нар нь Шекем руу довтолж Динаг чөлөөлсөн байна.
Иаков хүүхдүүдийнхээ болчимгүй алхамд уурлаж, бушуухан нүүхээр болов. Дина бие давхар болсон байжээ. Зам зуураа эрчүүд хүүхдийг нь дөнгөж төрмөгц хээр хаячихаж. Тэгэхэд мөн хол хүнд байсан Рахиль урт аян замд нярайлж, хүүгээ дөнгөж хараад л амьсгал хураажээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.21.10 9:47 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3626
Location: Өвөлд
well done


Top
   
PostPosted: Sep.21.10 10:09 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jul.01.09 10:46 pm
Posts: 6942
Location: Алхам тутам асуултын тэмдэг
saihan unshii daa

_________________
Алхам алхамаар ...


Top
   
PostPosted: Sep.22.10 9:14 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Эх нь түүнийг Бенона буюу Үхлийн хүү гэж нэрлэхийг гэрээслзсэнд, эцэг нь арай эерүүлэн Вениамин гэдэг нэр өгөв. Ийн явж байх зуур Лиягаас төрсөн хүү Рувим эцгийнхээ татвар эм Валлатай нүгэл үйлдчихжээ. Энэ тухай Иосифоос сонссон Иаков ууган хүүгээ хараав. Түүнээс хойш Рувим дүү Иосифоо үзэн ядах боллоо.
Арван долоо хүрэхдээ Иосиф бусдаасаа илүү царайлаг ухаалаг болжээ. Ах нар нь түүнд дургүй тул тэр бага дүү Бениаминтайгаа л дотно байв. Иаков Иосифд эхийнх нь хуримын нөмрөгийг бэлэглэсэн аж. Иосиф түүгэзр ах нартаа гайхуулж, уурыг нь хүргэдэг байлаа. Нэг удаа тариан талбай дээр ажиллаж байхдаа ах нартаа зүүдээ ярьжэо. Түүний боосон тариа голд нь, харин ах нарынх нь боосон тариа тойроод мэхийж байна гэж зүүдэлсэн юмсанж. Хэдэн өдрийн дараа өөрт нь нар, сар, арван нэгэн од ёсолж байна гэж зүүдэлнэ. Ах нар нь үүнд байдгаараа уурлаж, Иаков Иосифыг шийтгэхэд хүрчээ. Гэлээ ч ахмад хөвгүүд мал сүргээ аваад Шекемийн хөндий рүү явахаар шийджээ.
Дараахан нь Иаков хөвгүүдтэйгээ эвлэрэхээр шийдэж. Иосифыг тэдэн руу илгээв. Цаадхи нь эцгээсээ нуун байж Рахилийн нөмрөгийг авч гараад тэдэн дээр ганган амьтан очиж л дээ. Өнөөдүүл нь Иосифыг эгээтэй л алчихсангүй. Нүдэж нүдчихээд ширгэсэн худгийн ёроолд хүлээд хаячихжээ.
Гурав хоногийн дараа түүгээр өнгөрч явсан жинчид Иосифыг гаргаж авсан байна. Ах нар нь жинчидтэй тааралдаад Иосифыг өөрсдийн боол, буруу хэрэг тарьсны учир худагт хаяулж шийтгүүлсэн юм гэжээ. Тэгээд хямдавтар үнээр авъя гэхэд нь зарж орхив. Ингээд тэр эцэгтээ Рахилийн нөмрөгийг хонины цусаар будан явуулж, хайртай хүүтэйгээ уулзахгүй болсныг нь мэдэгджээ.
Иосиф торгоны цуваанд явах зуур уран үгээр олонтаа баясгасан тул эзэн нь түүнийг Египетэд очоод хиа болгоно гэж амласандаа хүрнэ. Иосиф бага багаар зэрэг ахисаар долоон жилийн дараа хааны шадар сайдын гэрийн даамал болжээ.
Сайдын хатан Иосифт сэтгэл алдан гурван жилийн турш элдвээр оролдож, хөнжилдөө оруулахыг чармайдаг. Иосиф үүнд нь автсангүй. Нэгэн удаа Тут-эм-энет гэгч тэр эм гэрийнхнийгээ хот руу баярт явчихсан хойгуур Иосифыг унтлагынхаа өрөөнд дуудаж, биеэ эзэмдүүлэхийг хүсчээ. Үгэнд нь ороогүйд хорссон эм өөрийг нь хүчирхийлэх гэсэн мэтээр Иосифыг нөхөртөө мэдүүлэв. Эсэргүүцэх үед эзэгтэйн даашинзнаас урагдсан бөсний өөдөс гарт нь байсан нь Иосифыг буруутгах үндэслэл болжээ.
Иосиф эзэндээ үнэн учрыг тайлбарласангүй, фараоны гянданд гурван жил хоригдов. Гяндангийн дарга түүнийг шударга төлөв хүн болохыг анзаарч харгалзагч болголоо. Нэг удаа шоронд дээд зиндааны хоёр эрхэм хоригджээ. Нэг нь фараоны гол дарсчин, нөгөө нь фараоны гарын талхчин аж. Эднийг төрд тэрсэлсэн хэрэгт буруутгасан ч ялын тогтоол гараагүй байлаа. Иосиф тэднийг харгалзав. Шийдвэр гарахаас тав хоногийн өмнө тэд Иосифт зүүдээ ярьжээ. Иосиф зүүдийг тайлахдаа талхчин мөд цаазлуулна, дарсчин харин өршөөгдөж ивгээл хүртэнэ гэсэн нь яг ёсоор боллоо. Суллагдахад нь Иосиф өөрийнхөө тухай фараонд дуулгаарай гэж дарсчнаас хүсчээ. Дарсчин ам өгсөн ч гарангуутаа л мартчихав. Төдөлгүй фараон нас нөгчиж, залуу Аменхотен ширээнд суулаа. Нэг удаа залуу фараон долоон тарган, долоон туранхай үнээ зүүдэлжээ. Дараа нь долоон бүтэн, долоон хоосон тариан түрүү зүүдэлсэн байна. Ерөнхий дарсчин хуучин харгалзагчаа санаах хүртэл ордныхон энэ зүүдний учрыг олох гэж бишгүй л цэцэрхэцгээжээ.
Иосиф фараоны зүүдийг Египетэд долоон жил ургац арвин, дараа нь долоон жил өлсгөлөн болох нь, тиймээс улс орон даяар үр тариагаа нөөцлөх хэрэгтэй гэж тайлна. Иосифын өөртөө иттэлтэй, ухаалаг байдал фараонд таашаагдаж, тэр шууд л газар тариалан, хүнсний асуудал эрхэлсэн шадар сайдаар томилогджээ. Иосиф шинэ албан тушаалдаа амжилт гаргаж, газар тариаланд ахицтай шинэчлэл хийв. Дараа нь египет бүсгүйтэй гэрлэж, Манассия, Ефрем хэмээх хоёр хүүтэй боллоо. Тэрээр тансаг ордонд, олон зарцтай амьдрах бөгөөд шоронгийн дарга, хуучин андаа гэрийн даамал болгожээ.
Хэдэн жил Египетед урьд үзэгдээгүй арвин ургац ургаж, дараа нь ган болжээ. Гэвч асар их будаа нөөцөлсөн Иосифын ачаар Египет хавь орчны улс орнуудыг тэжээгч цорын ганц гүрэн болж, улсын сан хөмрөг маш их баяжив.
Иосифын зарлигаар улс оронд ирж буй хүн бүхнииг эцэг өвгийнх нь нэртэй хамт бүртгэдэг журам тогтоолоо. Бүртгэлээс Иосиф ах наранхаа нэрийг л хайгаад байж. Их гангийн хоёр дахь тэд Египетэд иржээ. Цөм гэрлэцгээсэн тул өдгөө Израилийн овгийнхон дал гаруй болцгоожээ. Энэ олон хүнийг тэжээхийн эрхэнд Иаков өөрөө тэднийг ганц баян орон руу илгээсэн хэрэг. Харин Иосифоосоо хойш гойд эрхэмлэх болсон Бениаминаа л дэргэдээ үлдээжээ. Иаковын арван хүү Египетийн дээд сайдын өмнө ирэхэд тэр хэн болохоо нууж байгаад тэднийг тагнуулын хэрэгт сэрдсэн байдал үзүүлэн хатуу байцаав. Тзнгэрийн дор үйлдсэн нүгэл бий бол түүнээ хүлээхийг шаардаж, эцэстээ нэгийг нь барьцаалан үлдээгзэд бусдыг нь буцаж нугагтаа очоод Бениаминтай хамт эргэж ирэхийг даалгалаа. Иаков аргагүйдэн Бениаминийг тэдэнтэй цуг явуулна.
Иосиф ах нараа гэртээ урьж баян тансгаар дайлжээ Бениаминийг хажуудаа суулгаад, элдвийг асуунгаа тар хоёроос өөр хэн ч мэдэхгүй зүйлсийн тухай ярив. Дүү нь алга болсон ахыгаа биш байгаа хэмээн сэрдхийвч, Иосиф өөрийгөө таниулсангүй.
Иосифын зарлигаар тэдний бараанд төлсөн мөнгийг сэм сольчихсон байж л дээ. Үүнд гайхсан боловч тэд дээр үед үйлдсэн нүглийнх нь төлөөс ингэж бууж байна хэмээн бодоцгоожзэ. Ингээд хууран мэхлэх гэлэз хэмээн хилэгнэсэн Иосиф Бениаминийг барьцаанд үлдээ гэхэд, дөрөв дэх ах Иуда нь сөхрөн байж, олон жилийн өмнө тэд дүү Иосифоо үхтэл нь нүдээд, боол болгон худалдаж нүгэл үйлдснээ хүлээжээ. Уг наймаанд оролцоогүй Рувим, Вениамин хоёр хирдхийн цочицгоов.
Тэгэхэд л Иосиф өөрийгөө таниулж, ах нараа ээлжлэн тэвэрч өршөөснөө мэдэгдлээ. Израилынхныг Египетийн хязгаар нутгийн үржил шимт бэлчээрт суурьшуулахаар болов. Андынхаа баяр хөөртэй байгааг үзээд фараон ч сэтгэл тэнийжээ.
Өвгөн Иаков энэ баярт мэдээг дуулж, хайрт хүүтэйгээ нүүр учирч амжсан байна. Харин үхэхийн өмнө Иосифын хоёр хүүг адислахдаа хэн нь ахмад болохыг мэдэхгүйдээ андуурч будилдаг аж. Иосифын ах нараас ахмад хүүгийн эрх Иудад оногджээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.23.10 11:28 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Херман Хессе
1877-1962

1946 оны Нобелийн шагналыг утга зохиолын салбарт хүртсэн, Герман-Швейцарын нэрт зохиолч, яруу найрагч Херман Хессед дэлхий дахинаа алдаршсан хоёр роман бий.
«Талын чоно» романаа тэрээр психоаналитики Юнгийн хүний ухамсарт ба ухамсаргүй үйлдлүүдийг нэгтэгч сэтгэцийн архетилуудын тухай онол дээр тулгуурлан бичсэн гэдэг (Шинэ шинэ үеийн номын сан цувралын нэгэн боть болох «Орчин цагийн аугаа их сэтгэгчид» номоос үзэж бодно). Хессе төгс хувь хүний тухай ойлголтыг утга зохиолын хэлээр томьёолсон нь тэр.
«Шилэн эрихний наадаан» бол түүний хоёр дахь чухал, магадгүй, хамгийн гол туурвил нь. Өнгөц харахад, алс ирээдүйн явдлыг өгүүлэх гэж оролдсон зөгнөлт маягийн бүтээл боловч, үйл явдал нь 1930-1940 оны сэттэлгээиий хэв загварыг тольдсон, содон сэргэг үзэл санаа дэвшүүлсэн, философийн хүүрнэл зохиол юм. Уг роман хэвлэгдэн гарсан он бол Европ төдийгүй дэлхийн түүхэнд хүнд бэрх цаг үе байлаа. Гэлээ ч дэлхийн хоёрдугаар Дайны гал ид дүрэлзэж байхад лангуунд тавигдсан энэ ном зохиогчоо XX зууны хамгийн том зохиолчийн нэг болохыг эргэлтгүй зарласан байна.
Хессе нийтийн соёлыг үйлдвэрлэгч иргэншил, жинхэнэ урлаг хоёрыг хэрхэн нэгтгэх арга замыг хайж, урлагийг хүмүүст ойр хүртээмжтэй болгохоор зорьжээ. Тэр урлаг амьдралаас тасран гагцхүү урлагийнхаа төлөө л үйлчлэх ёсгүй гэсэн үзэл романдаа тунхаглажээ. Энэ үзэл нь хожим постмодернизмын түгээмэл зарчмуудын нэг болсон юм.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.23.10 1:01 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Шилэн эрихний наадаан
роман 1943

Зохиолын үйл явдал холхи ирээдүйд болно. Бүхий л байдлаараа төгс төгөлдөрт хүрсэн Касталийн орны баатар эр Иозеф Кнехт эрдэм мэдлэгийн оройд хүрчихсэндээ залхаж, амьдралд тэмүүлэх сонирхол нь буурснаас Касталиас явж, жирийн хүмүүсийн төлөө хүчин эүтгэхээр алсын хатуу ширүүн ертөннцийг зорино. Уг нь тэр Касталийн үнэнийг сахигч нийгэмлэгийн гишүүн юм. Эл нийгэмлэгийн гишүүд өөрсдийн нууцлаг «шилэн эрихний наадаан»-д амин хувийн явцуу сонирхлоороо нөлөөлөхгүйн тулд гэр бүл, эд хөрөнгө, улс төрийн эрх тушаалаас татгалздаг байжээ. Энэхүү «соёлын бүхий л утга учир, үнэт чанараар наадах» гээч нь үнэн мөний илэрхийлэл байлаа. Нийгэмлэгийн гишүүд цаг хугацааны зрхшзэлээс ангид Кастали хэмээх гайхалтай оронд аж төрдөг.
Роман ирээдүйн Касталийн түүхчийн нэрийн өмнөөс бичигдсэн бөгөөд харилцан адилгүй гурван хэсэгтэй, Эхний хэсэг Касталийн түүх ба шилэн эрихний наадааны тухай, дэд хэсэг гол баатрын амьдралын тухай, сүүлчийн хэсэг Клехтийн өөрийнх нь шүлэг зохиолоос бүрддэг.
Касталийн урьдын түүхэнд XX зууны нийгэм, соёлын байдлыг хурцаар шүүмжилжээ. Манай зууны соёлыг касталичууд фельетонч соёл хэмээсэн байна («фельетон» хэмээх герман үг
нь ямар нэг гүнзгий утга санаагүй, сонины, зугаатай хөнгөн өгүүлэл гэсэн утгатай). Тэдний тэмдэглэснээр бол, XX зууны соёл нь гүн гунзгий утгыг биш, олон нийтийн эрэлт хэрэгцээнд үйлчлэх аахар шаахар зүйлстэй л хөөцөлддөг байж. Тэдгээр фельетонуудын сэдэв хэдийчинээ тэнэг байна, тэр хэрээр амжилт олдог байжээ (Касталичуудын хувьд өнгөрсөн цаг шүү дээ).
Гэгээрээгүй ихэнх уншигч эдгээр балай бичвэрүүдийг үнэн гэж ойлгодог. Зарим нь хайран үнэт цагаа үгийн сүлжээ бөглөхөд зарцуулж суудаг. Ийнхүү фельетон уншиж, үгийн сүлжээ бөглөсөөр хүмүүс эргэн тойрондоо юу болж байгааг ч анзаархааргүй болтлоо ховсдуулдаг. Ингээд юуг ч сэтгэх чадваргүй болж, ердөө л ирээдүйд итгэн суухаас өөрцгүйд хүрнэ.
«Эрт дээр үеийн» XX зууны соёлын хэв маягийг ийн тодорхойлоод Касталийн түүхч ийм иргэншил мөхөл сүйрлийн ирмэг дээр очихоос өөр замгүй болсон гэж дүгнэнэ.
Тийм байдалд орсноо ойлгосон сэтгэгчид, оюуны дээд түвшний сэхээтнүүд соёлын жинхэнэ үнэ цэнийг хадгалах зорилгоор байгуулсан улс нь Кастали билээ. Тэр бол нийтийн дорд оюун санааны технократ нийгэмтэй зөвшилдөж зэрэгцэн оршдог бясалгал оюун санааны уурхай болсон орон юм. Шилэн эрихний наадааны дүнг радиогоор орон даяар нэвтрүүлдэг бөгөөд Касталийн байгалийн байдал өмнөд Германыг санагдуулна. Цаг хугацаа тэнд урсдаггүй, зогсопги. Тэндхийн хүмүүс морь унадаг аж. Улс орны гол ажил бол хэрэглээний сэтгэхүйгээс ангижирсан оюунлаг сэхээтнүүдийг хүмүүжүүлж боловсруулах явдал байв. Кастали бол гүн ухаантан хийгзэд сэтгэгчид нь төр барьдаг Платоны мөрөөдлийн улс биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Касталид эрдэмтэд, философичид харин ч сул чөлөөтэй, алив төр засгаас хараат бус байдаг. Гэхдээ тэнд эдийн засгийн ултай үндэс суурь үгүй тул, улс орны хувь заяа засгийн бодит эрхийг барьж буй генералуудаас ихээхэн хамааралтай.
Касталичууд Нийгэмлэгтээ харьяалагдах бөгөөд ердийн амьдралаас бүрэн тасарсан хүмүүс. Касталичуудын эгнээг өргөтгөх үүднээс улс орон даяар авьяаслаг хүүхдүүдийг эрэн сурвалжилж нээн илрүүлэх аж. Тэдний хөгжмийн, гүн ухааны, математикийн авьяасыг хөгжүүлж, их сургууль төгссөний дараа шинжлэх ухаан, урлаг, сурган хүмүүжүүлэх үйлст хүчин зүтгүүлнэ. Мөн онцгой хэмжээнд хүрэгсэд шилэн эрихний наадаанд оролцоно. Шилэн эрихний наадаан гэдэг нь шашин, гүн ухаан, урлагийн нэг ёсны цогц нэгдэл болсон оюуны тэмцээн юм. Нэгэн цагт Кальва хотын Перро гэгч нөхөр хөгжмийн хичээл дээрээ өөрийн зохиосон, хэлхээ шилээр хийсэн зэмсгийг хэрэглэдэг байж л дээ. Үүнд нь үндэслэсэн дээрх наадаан яваандаа эрихнүүдийн янз бүрийн байрлалаар төрөл бүрийн утга илэрхийлдэг тэмцээн болон хувирчээ.
2200 оны орчимд Иозеф Кнехт нийгэмлэгийн бүрэлдэхүүнд орсон байна. Тэрээр шилэн эрихний байрлал, гаадаан үнэндээ ямар ч барьцтай үр дүнгүйг, Касталийн хязгаарлагдмал оюун санаа амьдралд нзмэргүйг олж харна. Ингээд тэр өөр улс орныг зорив. Тэднийг дэмий тоглоомоороо наадаж суух зуур оюуны хувьд доогуур түвшнийх гэгдэж байсан орнууд маш их хөгжиж, Касталийг ямар ч ашиггүй гоёл чимэг төдийд үзэх болсныг Кнехт жинхэнэ амьдрал дунд ороод олж мэднэ. Залуусыг номын сангийн дөрвөн ханан дунд хаших бус, харин амьдрал дунд хүмүүжүүлэх ёстойг тэр ухаардаг. Тэрээр Касталийг орхиж өөрийн анд Дезишюрийн хүүгийн багш болно. Тэгээд хүүгийн хамт уулын нууранд шумбаж байгаад, хүйтэн уснаас хатгаа авч нас баржээ гэж Касталийн түүхч өгүүлж байна. Кнехт амжилтад хүрсэн эсэх нь тодорхойгүй, харин амьдралаас нуугдан, зөвхөн номын ертөнц руу шургаж болохгүй гэдэг нь л бусдад тодорхой болжээ.
Дээд оюун санаа гээчийг амьдралаас зааглавал тэр үнэгүй болдгийг Иозеф Кнехт хүмүүст ойлгуулжээ. Харин ийн ойлгуулахын тулд амь насаа зориулсан байна.
Хессегийи романд дэвшүүлсэн гол санаа, үйл явдлын ерөнхий баримжаа энэ болно.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.23.10 1:39 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
gegeehend wrote:
Цайз
дуусаагүй роман 1926


bi eniig duustal ni unshij chadaagui sonin zohiol

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Sep.23.10 3:07 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2016
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
Уйгагүй хөдөлмөрч Гэгээхэн байна шүү чи

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Sep.23.10 3:12 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Songodog wrote:
gegeehend wrote:
Цайз
дуусаагүй роман 1926


bi eniig duustal ni unshij chadaagui sonin zohiol

Угаасаа дуусаагүй роман юм байна лээ,,,
Уншиж байгаад баярлалаа хүмүүс ээ

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.26.10 3:59 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jan.02.10 5:39 pm
Posts: 1032
Location: the only way to find yourself is to yourself be...
gegeehend :wd: :wd: :wd: iim ih yum oruulj bgaad bayrallaa
oird johan zavgui bgaa zavtai bolhooroo sain unshnaa

_________________
only remember me


Top
   
PostPosted: Sep.26.10 11:23 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: May.26.09 5:57 pm
Posts: 142
:user: :wd:


Top
   
PostPosted: Sep.29.10 1:10 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Nov.17.09 6:51 pm
Posts: 59
Location: Zimbabwe-д Арслангаа унаад ан хийж явнадаа
хөөх уншаагүй удсан чинь зөндөө их нэмэгдцэн байншдэээ үргэлжлүүлээд байгаарай,уншаад байя

_________________
This is United...


Top
   
PostPosted: Sep.29.10 11:32 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Хайнрих Бёлль
1917-1985

Германы зохиолч Бёлльд 1972 оны Нобелийн шагналыг "герман хэлт уран зохиолын сэргэн мандалд оруулсан их хувь нэмрийг нь үнэлж" олгожээ.
Дэлхийн хоёрдугаар дайны туршид жирийн цэрэг явж, Дорнод, Өрнөд фронтын шугамд байлдсан тэрээр дайны төгсгөлд английн цэрэгт олзлогдсон байна. 1946 онд суллагдангуутаа л уран зохиолын ажилд шимтжээ.
Маш олон роман, тууж, өгүүлэг, эсээ бичсэнээс «9.30-ийн бильярд», «Алиалагчийн нүдээр», «Хүмүүс болоод хатагтайн хөрөг» гурав нъ их алдартай.
Бёлль 1971-1974 онд Олон улсын ПЕН-клубын ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Тэрээр XX зууны сүүл үеийн контемпорари урлагиин сод мастер Йозеф Бойзтой хамтран Олон улсын урлагиин чөлөөт коллежийг байгуулсан удаатай.
«9.30-ийн бильярд» бол XX зууны эхний хагасын Германы түүхийг уран сайхны дүрүүдээр дамжуулж харуулсан зохиол. Германы сэхээтнүүдийн нэлээд хэсэг нь (жишээ нь, Т.Манн) бүх германчууд буруутай гэж үзэж байв. Бёлль үүнтэй санал нийлэлгүй, Нюрнбергийн шүүхээс хойш дэгдсэн эл маргаанд зохиол бүтээлээрээ эрчимтэй оролцсон бөгөөд энэ «9 30-ийн бильярд» нь Германы ард түмнийг төийнх нь хэргээс зааглаж, хүн төрөлхтний өмнө цагаатгасан баримг юм. Гитлерийн үед германчууд үндсэндээ хоёр хэсэгт хуваагдсан, ард түмний дунд алуурчид байсан нь үнэн ч,түүнээс олон хүн нацизмын золиос болсон гэдгийг уг романд үзүүлжээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.29.10 12:03 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
9.30-ийн бильярд
роман 1959

1958 оны есдүгээр сарын 6.
Уран барилгач Хайнрих Фемель наян нас хүрч байна. Тэр өнгөрүүлсэн амьдралаа цэгнэн бодов. Тавь гаруй жилийн өмнө тэр энэ хотод ирж, Гэгээн Антонийн хийдийн барилгын загварын уралдаанд оролцож, хэний ч үл мэдэх цагаач бусад өрсөлдөгчөө ялж билээ. Танихгүй хотод дөнгөж хол тавиад байхдаа л Хайнрих ирээдүйн амьдралаа сайхнаар төсөөлж байлаа. Нэр хүндтэй айлын охинтой гэрлэнэ, тав, зургаа, бүр долоон хүүхэдтэй болно, маш олон ачтай болно гээд л. Өөрийгөө өнөр өтгөн өрх удмын тэргүүнээр төсөөлж, үй олон төрсөн өдөр, хурим, загалмай зүүлгэх ёслолыг сэтгэлдээ хардаг байжээ... Гэвч Хайнрих Фемелийн энэ бүх найдварыг амьдрал баллаж орхив. Одоо наян насны нь ойгоор цуглагсад гарын таван хуруунд тоологдохоор цөөхөн байна, Өвгөний хүү Роберт, ач нар нь болох Иозеф, Руг хоёр, тэгээд Хайнрихын урьсан нарийн бичиг бүсгүй Роберта Леонора, ингзэд л гүйцээ.
Хоёр дахь хүү Отто нь хар нялхаасаа л гэр бүлээсээ хөндийрч, нацистуудыг даган дэлхийг байлдан эзлэхээр яваад амь үрэгджээ. Хайнрихын эхнэр болохоор сэтгэц-мэдрэлийн эмнэлэгт бий. Иоханна ухаан солиорч, өнөөдрийн ертөнцөд тэр бүр дуулгамгүй эвгүй үгс ярьдаг тул цоожтой хаалган цаана суулгахаас өөрцгүй болжээ.
Харин Роберт гимназийн сурагч байхдаа л нацизмыг хүлээж авахгүй гэж тангарагласнаасаа ер ухраагүй аж. Өсвөр насандаа тэр үе тэнгийнхний хамт фашизмын эсрэг тэмцэж явжээ. Гимназид байх үед түүний хувьд фашизмын биелэл нь биеийн тамирын багш Бэн Уэкс байсан бөгөөд түүнтэй маргалдаад нэг найз нь амиараа төлөөс төлсөн юм.Фашизмыг эсэргүүцсэнийхээ төлөө Робертхэрцгий залхаалтад өртөж, сүүлдэз эх орноо орхин дүрвэж байлаа. Хэдэн жилийн дараа тэрээр Германд, эцэг эхдээ, Иозефа охиныг нь төрүүлсэн эхнэр Эдитдээ буцан иржээ. Ингээд цэрэгт алба хаав. Гэвч энэ алба нь түүний хувьд амь үрзгдсэн найзуудынхаа өшөөг авах ажил болон хувирчээ. Тэслэх бөмбөгийн мэргэжилтэн Роберт түүх соёлын дурсгалт барилгуудыг хайр найргЮй дзлбэлж, эцгийнх нь босгосон Гэгээн Антонийн сЮм ч дайн дуусахаас гуравхан хоногийн өмнө түүний булсан динамитад өртжээ. Энэ тухай сонсоод Хайнрих Фемель: «Эдитийг, Оттог, эсвэл тэр танихгүй жаалхүүг эргүүлэн авчрахын тулд би хоёр зуун тийм сүмийг ч золиослож чадах сан...» гэж хүүдээ хэлдэг. Робертын эхнэр Эдит нэгэн бөмбөгдөлтөд өртөн амь үрэгдсэн юмсанж.
Дайны дараа Роберт тоо бүртгэлийн конторт ажиллах болов. Түүний удирдлагад гурван архитектор ажиллах бөгөөд захиалгыг тэдэнд Леонора аваачиж өгнө. Роберт нарийн бичгийн даргадаа улаан карт өгчихөөд өглөө бүр ес хагасаас арван нэгэн цаг хүртэл «Ханхүү Хайнрих» хэмээх зочид буудлын танхимд тэндхийн үйлчлэгч жаал Гуготой бильярд тоглодог аж. Улаан карт нь: «Ээж, аав, охин, хүү, бас ноён Шреллаг харахдаа үргэлж баярлах болно. Харин өөр хэнийг ч хүлээн авахгүй» гэсэн утгыг илэрхийлдэг аж. Гуго бол талийгаач эхнэр Эдит шиг нь фашизмаас болж өнчирсөн нэгэн байжээ.
Шрелла гэдэг нь Гугогийн ах бөгөөд Роберт Фемелийн бас нэгэн найз юм. Тэр мөн л цаазлуулах ял сонсоод Германаас зугтан гарсан байна. Харин саяхан найз Роберт болон дүүтэйгээ уулзахаар эргэж ирээд буй аж.
1958 оны есдүгээр сарын 6.
Хайнрих Фемелийн ч, түүний хүүгийн ч амьдралд эргэлт гарна. Хайнрих өдөр бүр очиж суудаг кафедаа очихоо болихоор шийдэв. Энэ нь махны худалдаачин, урьдын фашист Грецийн өгсөн бэлгээс татгалзаж буй хэрэг юм. Тэгээд кафегаас ирүүлсэн Гэгээн Антонийн сүмийн хэлбэртэй бялууг хутаар сийчиж хаядаг. Роберт Фемель энэ өдөр цуг алба хааж байсан фашист үзэлтэй Неттлингерт өнгөрсөн явдал мартагдаагүй, өршөөгдөөгүй гэдгийг үзүүлдэг. Мөн Гугог үрчлэи авч, түүний талаархи бүх хариуцлагыг өөртөө авдаг. Робертын хүү залуу архитектор Иозеф өвөөгийнхөө босгосон сүмийг сэргээх тун ашигтай захиалга аваад байснаа сүмийн туурины ханан дээрх багаас танил бичгийг үзээд, Антонийг эцэг нь дэлбэлсэн болохыг мэдэж цочролд орно. Эцэст нь тэр нэр хүндтэй, ашигтай гэрээнээсээ татгалзана
Гэр бүлийн баярыг тохиолдуулан эмнэлгээсээ түр чөлөө авсан Иоханна Фемель мөн шийдвэрлэх алхам хийнэ. Тэр эртнээс зэхсэн гар буугаараа сайд М-ийг бууддаг. Тэр бол зүсээ нуусан фашист, ач хүүгийнх нь ирээдүйг хөнөөж мэдэх алуурчин байснаас тэр.
Өнгөрсөн амьдралыг цэгнэж гүйцлээ. Өвгөн архитекторын урланд цугласан хүмүүсийн хувьд (Тэнд гэрийн эзнээс гадна Роберт шинээр үрчилж авсан хүү Гуготойгоо, мөн Шрелла Иозеф найз бүсгүйтэйгээ, Рут, бас Леонора байжээ) шинэ өдөр есдүгээр сарын 7 эхэлж байна.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.29.10 12:09 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Гюнтер Грасс
1927

Германы орчин цагийн хүүрнэл зохиолын нэрт мастерууд гэвэл Гюнтер де Бройн, Зигфрид Лени, Криста Вольф, Улърих Пленшюр нарыг нэрлэж болно. Тэдний дунд онцгойд тавигддаг зохиолч Гюнтер Грасс 1972 онд анх Нобелийн шагналд нэр дэвшээд сүүлдээ
«Мвнхийн нэр дэвшигч» хэмээх хоч зүүж, тун саяхан 1999 онд л мөнөөх хүндэтгэлийг гардсан хүн. Түүнд алдар нэр авчирсан анхны чухал роман бол Хессегийн «9.30-ийн 6ильярд»-тай нэгэн зэрэг уншигчдын хүртээл болсон «Тугалган бөмбөр» билээ.
Грасс 1998 онд «Миний зуун» хэмээх өнөө цагийн баримтат хүүрнэл зохиолын сор болсон бүтээлээ хэвлүүлсэн бөгөөд 2002 онд гарсан «Хавчны мөр» ном нь өнөө цагт хамгийн их гүйлгзэтэй буй гэгддэг Харри Поттерын тухай зохиолуудаас ч хол давуу борлогдож байна.
«Тугалган бөмбөр» роман гарсан даруйдаа л шуугиан тарьжээ. Герман хэл дээр бичдэг зохиолч XX зууны Германы түүхийг (тэр тусмаа дайнд ялагдсан сэтгэл зүйн ул мөр арилаагүй байхад) ийм шулуухан, ийм онцгой маягаар, үндэсний үзлийн эсрэг байр сууринаас бичнэ гэж хэн ч хүлээгээгүй ажээ.
Романы үйл явдал 1899 оноос эхлээд 1950-иад он хүртэл Германы төрийн дэвсгэр болсон Кайзерын эзэнт , Веймарын бүгд найрамдах улс, Гуравдугаар рейх, барууны бүс, Холбооны Бугд Найрамдах Герман Улс зэрэг бүхий л тогтолцооны нүүрэн дээр нэгэн гэр бүлийн амьдрал хэрхэн хувирч өөрчлөгдөн буйг харуулсан эл зохиолыг нэг хэсэг сайшаан дэмжиж утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналуудад дэвшүүлж байхад, нөгөө хэсэг нь хараан зүхэж, бүр 1965 онд Дюссельдорфд нацистууд уг номыг шатааж байв.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Sep.29.10 12:42 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Тугалган бөмбөр
роман 1959

Үйл явлал XX зуунд, Данциг хавьд болно. Өгүүлэгч нь тусгай эмнэлгийн өвчтөн Оскар Мацерат хэмээх одой эр юм. Тэр бяцхан тугалган бөмбөр биеэсээ салгадаггүй бөгөөд харсан бүхнээ бөмбөрөндөө итгэн ярьдаг аж. Асрагч Вруно Мюнстерберг түүнд боодол цаас авчирч өгснөөр одой эр өөрийнхөө болоод гэр бүлийнхээ түүхийг бичнэ.
Түүний ээжийн талын эмэг эх, тариачин эмэгтэй Анна Бронски 1899 онд Оскарын өвөө болох Иозеф Коляйчекийг олон давхар өргөн банзал дороо нууж амийг нь аварчээ. Тэгээд тэр л дурсгалтай өдөр олон давхар банзал дор өгүүлэгчийн эх Агнес олдсон аж. Шөнө нь Анна, Йозеф хоёр гэрлэж, хүүхнийах Винцент тэднийг хот руу хүргэж өгсөн гэдэг. Коляйчек хэдэн сарын өмнө усанд живж үхсэн Йозеф Вранкийн нэрээр 1913 он хүртэл цагдаагийн нүдэнд өртөгүй амьдарчээ. Нэг удаа Йозеф Киевээс сал татах ёстой болжээ. Тэгээд тийшээ усан онгоцоор явж байтал урьд нь Коляйчектай хамт мод хийж байсан Дюкерхоф тааралдан таньж, цагдаад мэдэгджээ. Коляйчек ус руу усрэн зугтсан боловч замд нь асар урт сал таарч, тэрээр уг салан дор амиа алдсан байна. Гэхдээ цогцос нь олдоогуй тул Коляйчекийг яг тэр үед замд гарсан «Колумб» хөлөг онгоцонд сууж Америкт очоод, модны наймаагаар баяжиж, улмаар чүдэнзний үйлдвэрлэл, гал түймрийн даатгал эрхэлж саятан болсон гэж цуурхдаг байлаа.
Эмээ нь жилийн дараа талийгаач нөхрийнхөө ах Грегортой гэрлэжээ. Нөхөр нь олсон хэдээ цөмийг нь уучихдаг тул эмээ нь бяцхан ухлаг нээсэн байна.1917 онд Грегор томуугаар нас барчээ. Ингээд түүний өрөөнд эмээгийн нь өх Винцентийн хүү Ян Вронски суух болов. Ян Данцигийн шууданд ажилд орсон юм.
Агнесс тэр үеэлтэйгэо дотно харьцаатай байсан боловч, 1923 онд Альфред Мацераттай гэрлэжээ. Агнесс цэргийн эмнэлэгт сувилагч хийж байх үедээ шархадсан Альфредтай танилцсан аж. Гэлээ ч Ян, Агнесс хоёрын янаг дурлалын түүх зогссонгүй. Мацератаас илүү Яныг эцгээ гэж үздэг тухайгаа Оскар нэг бус удаа бичсэн байдаг.
Төдөлгүй Ян гэрлэж, Стефан хэмээх хүү, Марга хэмээх охинтой болжээ. Энхийн гэрээний дараа Чөлөөт хот Данциг төвтэй Висла мөрний адаг хавийн мужийг тунхаглаж, үр дүнд нь Польш улс далайн гарц олж авсан тул Ян польшийн шууданд алба хаах болж, улмаар Польшийн харьяат болов. Мацератын гэр бүл худалдаа эрхлэх болсон байна.
Энэ үед Оскар төржээ. Эцэг нь: «Манай мухлаг яваандаа түүнийх болно», эх нь: «Бяцхан Оскарыг гурав хүрэхэд нь тугалган бөмбөр бэлэглэнэ ээ» гэж хэлдэг байсныг ер бусын мэдрэмжтэй нялх жаал ойлгодог байлаа. Түүнд хамгийн анх сэтгэгдэл төрүүлсэн дурсамж бол асаатай дэнлүү руу нисэн ирэх удган эрвээхэй байсан бөгөөд манай баатар түүнийг «Оскарын багц» гэж нэрлэнэ.
Мухлагийн тухай ярианд тэр дургүй, харин бөмбөртэй болох сураг л дүрсгүй жаалыг дуулгавартай болгодог байжээ. Мацерат том болохоор нь мухлагаа өвлүүлнэ гэж улиг болтол ярих тул Оскар эхлээд өсч торнихоо болив. Бяцхан жаал хаалгүй орхисон зоорины шат руу уначихаж л дээ. Тэр өдөр л Оскар шил хагартал чанга хашгирдаг болохоо харуулжээ. Хожим нь бөмбөрөө авч үлдэх цорын ганц арга нь айхтар чанга чарлах явдал болсон юм. Мацерат нэг удаа урагдсан бөмбөрийг нь авах гэтэл хүү ширээний цагны нүүрний шилийг хагартал хашгирчээ. 1928 онд дөрөв хүрсэн өдрөө, бөмбөрийнх нь оронд өөр тоглоом өгөх гэхэд чийдэнгийн шилийг хагалж орхисон гэдэг.
Зургаан настайдаа Оскар хэлд ч орсонгүй, хөгжлөөр сул дорой хүүхэд байсан ч, ээж нь сургуульд оруулжээ. Анхандаа тэр багш эмэггэйн заасан дууг маш аятайхан бөмбөрдөж, сургуулийнханд таалагдсан байна. Гэвч бөмбөрийг нь аваад шүүгээнд хийх гэтэл чарлаж гарчээ. Эхлээд багшийнхаа нудний шилэид цав суутал ^ч, дараа нь улам чанга бархираад бүх цонхны шилийг нядаав. Багш хүүг саваагаар цохитол түүний дуунд нүдний шил нь бут үсэрч, нүүр нь зүсэгдэн цус шүүрчээ. Оскарын сургууль иймэрхүү маягтай л төгссөн байна. Томчуул эрэмдэг амьтанд эрдэм ном ямар хэрэгтэй юм бэ гээд ер тоосонгүй. Харин ээжийнх нь найз, хүүхэдгүй эмэгтэй Гретхен Шефлер л хүүд бичиг үсэг заахыг зөвшөөрсөн аж.Тэднийд олон ном байсангүй. Тиймээс Гётегийн нэг боть, «Распутин ба эмэгтэйчүүд» хэмээх хоёр номоор л хичээллэдэг байв. Оскар амархан уншиж сурсан боловч энэ амжилтаа томчуулаас нуух ёстой болжээ. Ийм маягаар гурав дөрвөн жил өнгөрөв. Тэрээр «Хорвоо дээр Распутин бүрийн эсрэг нэг Гёте зогсож байдаг» гэсэн ойлголттой болов. Мөн Распутины тухай номоос уншихыг нь сонсоод ээж, Гретхен хоёрын нүд ер бусаар гэрэлтэн хацар нь улайдаг явдал Оскарт их таалагддаг байлаа.
Анхандаа тэр хүүхдүүдийг ажиглан удтал суудаг байсан ч нэг удаа жаалууд Оскарыг нунтагласан тоосго, амьд мэлхий, шээс бүхий шөлөөр дайлснаас хойш ээжтэйгээ хөтлөлцөн аль болохуйц хол явахыг боддог болов. Пүрэв гариг бүрт ээж нь түүнийг дагуулан Сигизмунд Маркусын тоглоомын дэлгүүрээс ээлжит бөмбөрийг нь авч өгөхөөр хот руу явна. Дараа нь жаалхүүгийн ээж хүүгэз Маркусын дэргэд үлдээчихээд Ян Бронскигийн өөртэй нь уулзахын тулд хөлсөлдөг хямдхан тавилгатай өрөө рүү явдаг байжээ. Нэг удаа Оскар хоолойныхоо чадлыг Хотын театр дээр сорьж үзэхээр яваад эргэн иртэл Маркус ээжийнх нь өмнө сөхрөөд суучихсан, хамтдаа Лондон руу зугтахыг гуйж байв. Ээж нь Бронскийг бодоод татгалзжээ. Маркус засгийн эрхэнд фашистууд гарсан тухай баахан юм яриад хэрээслэн залбирч байлаа. Залбираад ч тус болсонгүй, хожим нь нэгэтн хядлагын үеэр Маркус тэдний гарт өртөхгүйн тулд амиа хорлосон юм.
1934 онд жаалхүү циркт очихдоо Бебра нэртэй одой хүнтэй тааралджээ. Бебра индрийн өмнүүр жагсаж яваа парадыг харангаа: «Ямагт индэр дээрх хүмүүсийн дунд суухыг хичээ, хэзэз ч тэдний өмнө босч бүү зогс... Бидэн шиг жижигхэн хүмүүст зайгүй чихэлдсэн танзан дээр ч зай олддог юм. Хэрэв дээр нь гарах бололцоо олдохгүй байвал, доогуур нь шургаж болно. Харин яасан ч индрийн өмнө гарч болохгүй» хэмээн ярина. Оскар энэ үгийг үүрд тогтоож авсан бөгөөд 1935 оны наймдугаар сард нацист намын гишүүн болсон Мацератыг нэгэн тунхаглалд оролцохоор явахад Оскар индрийн дор нуугдаад, бөмбөрөө нүдэн найрал хөгжмийн дууг будлиулж, бүх вальс бүжгийнх нь аяыг баллаж орхижээ.
1936/37 оны өвөл Оскар маш үнэтэй тансаг шилэн ханыг чанга дуугаараа хага нураагаад, хажуугаар өнгөрсөн хүмүүст дуртай зүйлээ авах боломж олгожэо. Тэндээс Ян Бронски бадмаарган зүүлт авч хайрт Агнессдаа авчирч өгсөн аж.
Бөмбөрөөрөө Оскар бурхан гэж үнэхээр байдаг эсэхийг шалгаж үзэхээр шийдэв. Жаалхүү сүмд ороод Христийн баримал дүрсийн гарт бөмбөрийнхее цохиурыг бариулаад тоглож эхлэхийг нь удтал хүлээсэн ч,тийм гайхамшигт явдал болсонгүй. Хэрэв ламтан Рашцейя орж ирээгүй бол тэр хуурмаг дүрс залсан сүмийн цонхыг хагалах байлаа.
Үүний дараахан Мацератынхан Яны хамтаар тзнгисийн эрэгт очив. Нэгэн эрэгтэй хүн морин толгойн чинээ мөрөг загас барихыг тэд харцгаажээ. Оскарын ээжид энэ явдал маш хурцаар нөлөөлж, загас маш ихээр идэх боллоо. Эцэстээ ээжид нь шар өвчин ба загасны махны хордлого хавсарч хотын эмнэлэгт нас барсан байна. Оршуулган дээр нь талийгаачтай салах ёс гүйцэтгэхэор еврей Маркус хүрч ирэхэд хөгжимчин Мейн түүнийг бүдүүлгээр хөөн явуулжээ. Оршуулгын газрын үүдэнд галзуу Лео эмгэнэлийн тэмдзг болгон Маркустай гар барьсан атлаа хөгжимчин эрийн гарыг атгахаас татгалзсан тул бачимдсан Мейн дөрвөн муураа алчихжээ. Түүнийг амьтанд харгис хандсан хэмээн торгууль ногдуулж, саяхан элсээд байсан СА-гаас хөөсөн байна, Нүглээ цайруулахын тулд Мейн еврейн сүмийг шатааж, худалдаачин еврейчүүдийн мухлагийг талсан аж. Энэ бүхний үр дүнд тоглоомын дэлгүүрийн эзэн амиа хорлосон билээ.
Галзуу Лео хөгжимчинтэй гар барихаас татгалзсан тэр өдөр Оскарын найз Херберт Тручинскийг бас оршуулсан юм. Тэр музейн харуул байжээ. Оскар түүний хувьд бараг л сахиус нь байсан бөгөөд нэг удаа Оскарыг музейд оруулаагүй өдөр Херберт учир нь олдошгүй аймшигт үхлээр үхсэн байв. Үүнийг дурсан санамагц Оскар бөмбөрөө маш хүчтэй нүдэхэд, эмнэлгийн асрагч Бруно түүнээс арай аяархан тоглохыг гуйна...

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.05.10 12:25 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
ФРАНЦЫН УРАН ЗОХИОЛ
Ромен Роллан
1866-1944

Францын зохиолч, Нобелийн шагналт Ромен Роллан «Жан -Кристоф» хэмээх 10 боть туульсын романдаа амьдралынхаа 20 жилийг зарцуулсан гэдэг. Түүнээс 10 шахам жилд нь «Зөвхөн хоол идэх гэж л ширээнээсээ хөндийрдөг байсан» тухайгаа хожим дурсан бичсэн билээ.
«Жан-Кристоф» роман жинхэнэ дуулиан тарьжээ. Хайр сэтгэл хийгээд урлаг, үхлийн тухай Ролланы дэвшүүлсэн үзэл санаа залуусыг илбэдэн татаж байлаа. Энэ бол Францын утга зохиолын түүхэн дэх хамгийн том хэмжээний, хамгийн олон хувиар хэвлэгдсэн зохиол юм. Уг романыг «Дэлхийн ном»-нд «бүх хэлэнд орчуулагдсан» хэмээн тэмдэглэсэн байна билээ (Харамсалтай нь, монгол хэлнээ орчуулагдаагүй).
Романы гол баатар болох суут хөгжмийн зохиолч Жан-Кристоф нь уг номыг зохиогчийн хайртай хөгжмийн зохиолч Бетховены төлөөлөл дүр ажээ.
Роллан бүх ард түмнийг нэгтгэх ёстой гэж үздэг байв. Түүнийхэзр бол Нэгдсэн Еврази хэмээх хүчирхэг гэр бүл оршиж тэнд нь ард түмэн бүр үндэсний онцлогоо хадгалж байх учиртай аж. Хүн төрөлхтнийг ийн нэгтгэж оюун санааг нь ойртуулахад хөгжим гол үүрэг гүйцэтгэнэ гэж Роллан үзсэн бөгөөд энэ санаа нь «Жан-Кристоф»-т гүнзгий тусчээ. Тиймээс ч уг зохиолыг симфони-роман гэж нэрлэсэн удаатай.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.05.10 2:35 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Oct.05.10 11:43 am
Posts: 146
msh ikh taalagdaj bainaa, urgeljluuleed baigaarai


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 554 posts ]  Go to page Previous 114 15 16 17 1822 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited