#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.17 7:40 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 554 posts ]  Go to page Previous 118 19 20 21 22 Next
Author Message
PostPosted: Jan.22.11 9:23 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
дуусах нэлээн дөхцөн байгаан байна даа дуусаад татахаар тавиад өгөөрэй. баярлалаа гэгээхэнд

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Jan.23.11 1:56 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
manara wrote:
дуусах нэлээн дөхцөн байгаан байна даа дуусаад татахаар тавиад өгөөрэй. баярлалаа гэгээхэнд

+1


Top
   
PostPosted: Jan.29.11 3:26 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
ОРОСЫН УРАН ЗОХИОЛ
Андрей Белый
1880-1934

Оросын үгийн урлагийн ихэнх гарамгай төлөөлөгч XX зуунд коммунизмын балгаар хяхагдан хавчигдаж байсан ч, манай эриний олон сод зохиол оросоор бичигдэн мөнхөрсөн юм.
Энэ үеэс Александр Куприн, Иван Бунин, Леонид Андреев, Михаил Пришвин, Иван Шмелев, Евгений Замятин, Михаил Булгаков, Константин Паустовский, Исаак Бабель, Юрий Олеша, Михаил Шолохов, Виктор Астафьев, Юрий Казаков, Чингис Айтматов, Фазиль Искандер, Андрей Битов, Валентин Распутин, Руслан Киреев гээд маш олон нэр дурдаж болох бөгөөд нэлээд нь манайд орчуулагдсан. Өнгөрсөн зууны яруу найргийн Блок, Ахматова, Мандельштам, Цветаева, Есенин, Маяковский зэрэг онцгой төлөөлөгчдийн бүтээлүүд монгол хэлнээ тодорхой хэмжээгээр бий.
Мөнгөн зууны нэрт яруу найрагч Андрей Белый (жинхэнэ нэр нь Борис Николаевич Бугаев) Оросын уран зохиолын хамгийн агуу романы нэгийг туурвисан ч, тухайн цагт нь төдийлөн ойлгож үнэлээгүй өнгөрсөн юм.
Саяхан Чеховын «Интоорын цэцэрлэг», Булгаковын «Мастер, Маргарита хоёр», Замятины «Бид», Бабелийн «Морьт арми», Платоновын «Чевенгур», Набоковын «Авьяас», Горькийн «Эх», Зошенкогийн «Сентименталь туужис», Фадеевын «Ниргэлт» зэргийг XX зуунд орос хэл дээр бичигдсэн онцгой түвшний 10 зохиол хэмээн нэрлэснээс «Петербург»-ийг утга зохиол шинэчлэлийн хамгийн хосгүй бүтээл гэсэн байна билээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.29.11 3:29 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Петербург
роман 1913

Хүндэт сенатч Аполлон Аполлонович Аблеуховын элэнц эцэг бол хиргис-хасаг удмын сурвалжтан Аб-Лай гэгч байсан бөгөөд, хатан. хаан Анна Иоанновнагийн төр барьж байх үед оросын албанаа орж, Андрей хэмээх загалмайлсан нэр зүүжээ. Түүнийг Ухов гэж хочилдог байсан тул Аблеухов хэмээх овогтон болчихож.
Аполлон Аполлонович бүх Орос даяар томилон илгээдэг цэргийн зааварлагчдыг удирддаг байлаа. Тэрээр хариуцлагатай ажлын зав чөлөөгөөр нас барсан хойно нь хэвлэгдэж таарах «өдрийн тэмдэглэл»-дээ толгойд орж ирсэн үгсийг бичнэ. Өнөө өглөө ээлжит тэмдэглэлээ тэрлэснийхээ дараа хүү Николай Аполлонович юу хийж буйг зарцаасаа асуугаад, босоогүй байгааг нь дуулмагцаа үрчийв. Ер нь тэр өглөө бүр хүүгийнхээ талаар асуусныхаа дараа үрчийдэг аж. Ингээд бичиг хэргээ цэгцэлж, эхнэр Анна Петровнагийнхаа Испаниас явуулсан захидлыг задалж ч үзэлгүй хойш тавив. Тэд хоёр жил гаруйн өмнө салсан бөгөөд Анна Петровна итали дуучин даган одсон юм.
Хар бортгон бүрх, саарал пальтотой Аполлон Аполлонович сүйх тэргэнд суун Невийн өргөн чөлөөгөөр явлаа. Сүйхний цонхоор харагдах дөрвөлжин дөрвөлжин байшингууд түүнд таалагдана. Еөөсөө мань эр уудам орон зайд дургүй, эгц дөрвөлжин бус хэлбэр дүрсийг таашаадаггүй ажээ. Геометрийн хувьд зөв шоо дөрвөлжин, пирамид, Петербургийн тэгш шугамдсан мэт өргөн чөлөөнд л дуртай. Манан дотроос гэнэт шовх үзүүр мэт тодрох арлуудаас тэр айдаг. Арлынхан бол үйлдвэрийн ажилчид, эмх замбараагүй хүмүүс, Петербургт заналхийлж буй аюул гэж сенатч үзнэ.
Васильевын арлын арвам долдугаар шугам дахь аварга том саарал байшингаас хар живэр сахалтай, үл таних хүн хар шат даган уруудсаар гарч ирэв. Тэрээр нэгэн боодолтой зүйлийг тун нямбайхан барьж явна. Ингээл Николаевын гүүрээр гарч, сайхь. үл таних эрийн сүүдэр саарал өглөөний бүүдгэр манан дунд, олон түмэн хөлхөлдөх Петербургийн гүнд уусан алга болжээ. Ийм л Петербургийг Аполлон Аполлонович үзэн ядах болоод удаж байна.
Сүйх тэрэг замын уулзварт түр зогсов... Гэнэтхэн... Аполлон Аполлонович бээлийтэй гараа сапдрангуй өргөж, сүйхний мухарт шигдэхэд, бортгон бүрх нь хана шүргүүтээ холбирон унаж, дэлдэн чихтэй халзан толгойг пь ил гаргалаа. Сүйхний цонхоор түүн руу өрөмдөх мэт цоргисон харц цоо ширтэж байх нь тэр.
Сүйх цааш хөдөлж, зэвүүн харцтай танихгүй эр ч хүн зоны дунд бараа тасарчээ.
Невийн өргөн чөлөөгөөр ганц нэгээрээ үгс хийсэлдэж, мөнөөх салангид үгс аажмаар өгүүлбэрт хувилж, «Тэгэх нь ээ...», «Шидэх юм байх...», «Хэн рүү тэр вэ?», «Яагаав, Абл...» гэх мэт хов жив дэгдэж эхэллээ. Невийн чөлөөгөөр нисэлдэх тэр үгсийн учир үл таних эрд буй бололтой. Түүний ар талд «Хараач, ямар зоригтой юм бэ? Баригдашгүй!» гэлцэхийг үл таних эр сонсчээ. Үл таних эр намрын жихүүн салхи татуулсаар нэгэн зоогийи газарт орлоо. Аполлон Аполлонович энэ өдөр нэг л гойд ажигч болчихжээ. Уураг тархинд нь янз бүрийн бодал сэрхийн орж ирнэ. Төсөөлөл нь тийм бодтой мэт байснаас мөнөөх үл таних эр бодлоос нь биежин, жинхэнээсээ тэдний гэрт ороод ирчихсэн харагджээ. Үл таних эр зоогийн газрын үүдээр гарахаар хаалга онгойх тэрүүхэн чөлөөнд нэг нь өндөр, биерхүү, бүдүүн, нөгөө нь нүүрээрээ битүү сахалтай давжаа жижигхэн хоёр хүн үзэгдлээ. Тэд хоорондоо «Сенатч Аблеуховт заавар өгөх...», «Баригдашгүй л гүйцэтгэнэ...», «Николай Аполлонович ч бас...», «Ажил хэрэг яг л цагийн механизм шиг хийгдсэн...», «Шан харамж гэж өгөх байлгүй дээ» гэхчлэн хэлэлцэх салангид үгс нисэлдэн орж ирэв.
Яг үүдэнд хачин тарган хүн тааралдахад, үл таних эр гарахаа больж эргээд орчихлоо. Цаадхи нь түүн рүү муурын арьсан малгайгаа нэн найрсгаар дохин мэндлэх аж: «Александр Иванович...», «Липпанченко». Тарган эр ширээний ард суув. Тэгээд ширээн дээрх сониныг тохойлдох гэхэд нь, үл таних эр: «Болгоомжтой» гэж анхаарууллаа. Сонины доор нөгөө боодолтой зүйл байгаа хэрэг. Липпанченкогийн уруул чичирнэ. Энэ
аюултай боодлыг тэр Николай Апполлонович Аблеуховт хадгалуулахаар хүргэн өгч, бас захидал дамжуулахыг хүслээ. Николай Аполлонович үд дундаас өмнө босдоггүй тул, сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд эцэгтэйгээ өглөөний цайн дээр ер тааралдаж байсангүй. Ер нь тэр бол Кантыг уншиж, элдвийн эргэцүүлэлд л умбаж явдаг хүн. Өнөөдөр оёдолчноос багт наадмын улаан торгон нөмрөг хүлээн авсан бөгөөд түүн дээрээ хүрмээ хэдрээд гадагш гарав. Сэтгэлд нь бүтэлгүй дурлалын дурсамж зангирч, мөнөөх дурлалдаа болоод золтой л гүүрэн дээрээс үсэрчихээгүй тэр нэгэн манантай шөнө бодогдоно.
Явсаар Мойка гудамжин дахь нэгэн байшин руу оров. Үүд нээсэн зарц эмэгтэй цочсондоо чарлалаа. Харанхуй орцонд хаалганаас туссан зурвас гэрэлд тас хар багтай, час улаан нөмрөг аймшигтай зэвүүн үзэгдэж л дээ. Өөдөөс нь цусан улаан ханцуйгаа сунгахад, эмэгтэй хаалгаа огцом хаав Дараа нь тэдний үүдэнд нэрийн хуудас орхисныг эзэгтэй нь анзаарсан бөгөөд тайж язгууртны сүлдний оронд хохимой толгой чөмөгний яс зурж, «Тэдний өдөр, тэндхийн багт наадам дээр хүлээж байя. Улаан чөтгөр» гэсэн үгсийг уран гоёмсгоор таталжээ.
Мойка гудамжны эл байшинд бага дарга Сергей Сергеевич Лихутин эхнэр Софья Петровнагийн хамт суудаг аж. Николай Аполлонович тэдний хуримын гэрч болж байжээ. Эднийд Николай Аполлонович, хөхөл (украинчуудыг ийн хочилдог) Липпанченко, мөн Аблеуховт нууцхан дурласан Варвара Евграфовна нар байсхийгээд л зочилдог байж. Анхандаа Софья Петровна Николай Аполлоновичд талтай байсан ч, яваандаа төлөв төвшин төрхний нь цаана ямар нэгэн мэлхийрхүү шинж нуугдсан мэт санагдснаас жигших болжээ. Ингээд уулзахаас зайлсхийх болов. Уурандаа түүнийг нэг удаа хөөж, «Улаан чөтгөр» гэчихсэн удаатай.
Бидний мэдэх нөгөө живэр сахалт маргааш нь Николай Аполлонович дээр ирж, боодолтой зүйлээ хадгалуулахаар өгчээ. Нойргүйдэх өвчин тусч, маш их ганцаардаж буйгаа илэн далангүй ярьж удаан суусан энэ эрийг Орос орон даяараа Баригдашгүй гэдэг нэрээр нь андахгүй. Тэрээр Васильевын арал дээрх байрнаасаа хамраа ч цухуйлгадаггүй нэгэн. Якутын цөллөгөөс буцаж ирснээсээ хойш тэр нэг эмэгтэйтэй учиртай болсон бөгөөд
одоо гагцхүү түүнийхээ аяыг л дагадаг аж. Өдөр нь Аполлон Аполлонович харьж ирээд өчигдөр гудамжинд тааралдсан эвгүй харцтыг харлаа. Хүү нь түүнийг их сургуулийн оюутан Александр Иванович Дудкин гэж танилцуулна.
Петербург даяар ямар нэгэн цуглааны тухай хов цуурхал таржээ. Уг цуурхлыг дуулгахаар, бас Цукатовынд болох багт наадам дээр Николай Аполлоновичид захиа дамжуулж өгөхийг гуйхаар Софья Петровнагийид ирсэн Варвара Евграфовна бол элдвийн цуглаануудад бусдыг уруу татан дагуулж ирдэг зантай хүн л дээ. Үүнийг андахгүй мэдэх Николай Аполлонович улаан нөмрөг дээрээ хүрмээ өмсөөд Петербургийн үдшийн бүрэнхийд уусав. Цуглаан дээр илтгэгчид юуг ч юм бэ уриалцгааж, энд тэндгүй «Ажил хаялт! Ажил хаялт!» хэмээн хашгиралдана. Танхимд маш их бүгчим байсан тул Софья Петровна харихын түүс болжээ. Гүүрэн дээр халз өөдөөс нь хар багтай, улаан нөмрөг айсуй явав. Гэвч Софья Петровнагаас яг хоёр алхмын зайд хальтран унахад нөмрөг дороос нь тод ногоон өмд цухалзаж эзнээ баригдууллаа. Цочсон эмэгтэй уурандаа «Тэнэг, марзан мэлхий, улаан чөтгөр» гэж дуу алдаад, сайтар өгчилгөж орхив. Гэртээ ирээд энэ явдлыг нөхөртөө ярьсанд Сергей Сергеевич учиргүй цухалдаж, Цукатовынд болох багт наадамд очихыг нь хоригложээ. Нөхөртөө болон Аблеуховд уурласандаа Софья Петровна Варвара Евграфовнагийн дамжуулж өгсөн захидлыг задлан уншина. Тэгээд хариугаа авахаар шийджээ.
Ингээд Софья Петровна нөхрийнхөө үгнээс зөрөн үдэшлэгт очно. Тэгээд улаан нөмрөг бүхий Николай Аполлоновичид захидлыг гардуулжээ. Хатагтай Помпадурын багийг өмссөн Софья Петровнаг Аблеухов танъсангүй. Тэрээр өөр өрөөнд ороод захидлыг уншихаар багаа сөхөхөд нь ганц нэг хүн харчихаж. Тэгээд үдэшлэг дээр байсан Аполлон Аполоновичид энэ тухай дуулгав. Өндөр албаны түшмэлийн хүү ингэж марзаганаж явна гэдэг шившигтэй хэрэг л дээ.
Николай Аполлонович тэндээс гарч, гудамжны дэнлүүний гэрэлд захидлыг дахин уншлаа. Нүдэндээ ч итгэж чадахгүй байжээ. Түүнээс амласандаа хүрч, гэрт нь боодолтой зүйл байдлаар хадгалагдан буй цагийн механизм бүхий бөмбөгөөр төрсөн эцгийгээ дэлбэлэхийг шаардсан аж. Гэнэтхэн нэг намхан хүн гарч ирэх бөгөөд анхандаа өөрийгөө Аполлон Аполлоновичийн нуудгай хүү гэх боловч төдхөнөө хамгаалах хэлтсийн төлөөлөгч Павел Яковлевич Морковин гэж танилцуулах бөгөөд хэрэв захидалд дурдсан шаардлагыг биелүүлэхээс татгалзвал Николай Аполлоновичийг баривчилна гэж сүрдүүлэв.
Хориглосоор байтал эхнэр нь үдэшлэгт явсны дараа Лихутин амиа хорлохоор шийднэ. Сахлаа хусч, олсонд саван нялж дүүжлүүр зэхээд, чийдэнгийн бүрхүүлээс уяж, сандал дээр гарч зогсон хүзүүндээ углаж үзжээ. Яг энэ үед хонх дуугарахад тэр санаандгүй ухасхийгээд сандлаасаа холбирон уналаа. Юуных нь амиа хорлох байх вэ дээ. Софья Петровна түүнийг ийм арчаагүй, өрөвдөлтэй байдалтай хэвтэхэд нь олж уйлав.
Алоллон Аполлонович хуучин эхнэр Анна Петровна нь гэнэт ирэх болсон тухай сонсуут хүүдээ уурлахын оронд энэ мэдээг энгүүн маягаар дуулгалаа. Болж буй бүх толгой эргэм явдлыг эцэгтээ дуулгахаар Николай Аполлонович хөлд нь сөхрөн суугаад ярьж эхэлтэл, цочир ууртай Аполлон Аполлонович түүнийг гэрээсээ хөөж, «Хойшид чи миний хүү биш» гэж зандчина.
Николай Аполлонович өрөөндөө орж, мөнөөх аймшигт хайрцгийг үзэв. Түүнийг Нева мөрөн рүү л шидэж орхиё гэж шийдэхийн зэрэгцээ гайтай явдлыг бушуухан дуусгахын тулд цагийн механизмын түлхүүрийг хэд хэд эргүүлчихжээ.
Маргааш нь Александр Иванович Дудкин түүнтэй тааралдаад, захидлын талаар сонсуут ямар нэгэн эндүүрэл самуурал болсныг ойлгоод, хайрцгийг бушуухан голд хаяхыг ятгана. Сүүлийи хэдэн өдөр Дудкины толгойд «енфраншиш>> хэмээх нэгэн хачин үг орж ирээд болсонгүй. Тэрээр Зоя Захаровна Флэйш гэгч танил бүсгүйнхээ зуслангийн байшинд очоод Шишнарфиев гэгч перс хүн тэднийд ирснийг мэддэг. Тэнд мөн Липпанченко, өөр нэг франц хүн байх аж. Түүний бүх үйлдэл бүрэн хамаараад байдаг нөгөө эмэгтэй бол Зоя Захаровна юм л даа. Үүндээ Дудкин шаналж гүйцэв. Орой харьтал гэрийнх нь үүдэн дээр хачин сүүдэр тусч үзэгдэх бөгөөд өөрийг нь мөнөөх перс эр хүлээж суув. Зочин нь Петербург бол намаг дээр баригдсан хот учраас үхэгсдийн хаант улс юм, тиймээс ч өнөөдө Христос шүтлэгийн оронд буг чөтгөрийн суртал дэлгэрч байна гэхчлэн ярив. «Енфраншиш!» гэж Дудкин дуу алдав. «Чи намайг дуудлаа. Тэгээд л би ирсэн хэрэг» гэх дуун гармагц перс эр замхран сарнихад л, Дудкин энэ бүх нууцлаг хүчний биелэл бол үнэндээ Липпаченко байсныг ойлгоно. Гадаа гудамжинд тачигнасан чимээ гарч, өрөөнд нь Зэс морьтой хүн (Петербургт байх I Петр хааны морьтой хөшөө) орж ирээд, мөрөн дээр нь гараа тавин: «Зүгээр. Үх, тэвчиж гар» хэмээн хэлээд судсан дотуур нь хайлмал төмөрлөг болон нэвчжээ. Өглөө нь Дудкин дэлгүүрт очиж хайч худалдан авав.
Николай Аполлонович гудамжинд Лихутинтай таарлаа. Сахлаа мөлчийтөл хусч, энгийн хувцас өмссөн тэрээр Николай Аполлоновичийг гэртээ дагуулан ирээд, мухрын өрөөнд түлхэн оруулав. Сергей Сергеевич одоохон Аблеуховыг зодох нь уу гэлтэй нааш цааш холхино. Николай Аполлонович хөөрхийлөлтэйгөөр тайлбар тавина...
Аполлон Аполлонович гэр орноо сайтар шалгаж, хүүгийнхээ өрөөнд ороод, бичгийн ширээний шургуулганд байсан ойлгомжгүй хачин зүйлийг аваад гарчээ. Ингээд ажлын өрөөндөө оруулж тавиад таг мартчихаж Николай Аполлонович энэ үед Лихутины гараас мултрах гэж дэмий л оролдсоор. «Би таныг алах гээгүй ээ» гэж Сергей Сергеевич хэлэв. Түүнийг нааш авчирсны учир гэвэл, Софья Петровна нөхөртөө захидлын талаар ярьчихсанд оршино. Лихутин Аблеуховыг гэртээ түгжээд, гэр руу нь очиж бөмбөгийг олоод Невад хаяхаар шийдсэн юм санж. Төрсөн эцгийгээ алчихаар хүн гэж бодоцгоосонд нь Николай Аполлонович маш их эмзэглэнэ.
Зоя Захаровнагийн зуслангийн байшингийн цонхнууд тэнгис руу хандсан бөгөөд цонхон доогуур нь өтгөн бут ургажээ. Липпанченког эзэгтэйтэй цайлан суух үес тэдгээр бутан дунд хэн нэгэн хүн нуугдах шиг болжээ... Дараа нь гадаа чимээ гарахад Липпанченко лаа барин байшинг тойрч үзсэн боловч юу ч байсангүй. Харин барьсан лаанаас нь элдвийн жигтэй сүүдэр л ханан дээр тусах аж. Липпанченко хаалгаа түгжээд бөх унтав. Нөгөө хачин сүүдэр ханан дээрээс наашилж түүн руу дөхлөө. Липпанченко ухасхийн босч хаалга руу огло харайх зуураа, нуруу руу нь час халуун усаар шалзлах шит болохыг мэдрэв. Дараа нь буцламгай ус гэдэс руу нь үсчлээ... Өглөө нь тэнд Липпанченко
байсангүй. Үхсэн цогцос дээр нь хувхай цагааи царайндаа инээмсэглэл тодруулсан эрэгтэй хүн мордон суух бөгөөд гартаа хайч барьжээ.
Аполлон Аполлонович Анна Петровнагийн буусан зочид буудал руу очоод, дараа нь түүнийг дагуулан гэртээ ирэв. Николай Аполлонович тэсрэх бөмбөгөө хайж гэрээ буулгахаа шахжээ. Хаана ч алга. Зарц нь Анна Петровна ирснийг дуулган, зочны өрөөд орохыг хүслээ. Ийнхүү хоёр жил гаруйн дараа Аблеуховынхан ахиад л халуун ам бүлээрээ хооллоцгоов. Эзгүйд нь бөмбөгийг Лихутин авчихаж гэж бодоод Николай Алоллонович ч тайвширчээ. Ээжийгээ зочид буудалд хүргэж өгчихөө, буцахдаа Лихутиныд очвол, тэд гэртээ байсангүй. Шөнө нь түүний нойр хулжжээ. Тэгээд хонгилоор шал чахруулан удтал холхисны эпэст сая нэг зүүрмэглэж. Гэнэтхэн
нурхийсэн их чимээ гарлаа. Николай Аполлонович чимээ гарсан зүг руу гүйв. Эцгийнх нь ажлын өрөөний хаалга алга болчихож. Том нүх л харлана. Унтлагынхаа өрөөний орон дээр Аполлон Аполлонович өвдгөө тэврэн чичирч суух агаад хүүгээ хармагц ухасхийн босч, хонгилоор зугтсаар жорлонд ороод түгжчих нь тэр. Энэ явдлаас хойш Аполлон Аполлоиович чөлөөнд гарч, тосгонд амьдрахаар явжээ. Анна Петровна түүнтэй цуг байх болов, өвгөн дурсамжийн номоо бичсэн нь яг түүнийг нас барсан жил хэвлэгдсэн байна.
Мөрдөн байцаалтын туршид солиорлын байдалтай байсан Николай Аполлонович эцэст нь гадаадад, Египет руу гарчээ. Эцгийгээ нас барсны дараа л тэр Орост буцаж ирсэн юм.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.29.11 3:30 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Борис Леонидович Пастернак
1890-1960

1958 оны Нобелийн утга зохиолын шагналыг яруу найрагч Б.Пастернак «Оросын аугаа их хүүрнэл зохиолын уламжлалт хөрсөн дээр орчин үеийн уянгын яруу найрагт бүтээсэн ололтуудынхаа төлөө» хүртсэн ч, тухайн үеийн Зөвлөлтийн Зохиолчдын эвлэл, эрх баригч коммунист намын хавчилга, хүйтэн дайны үзэл сурталжсан уур амьсгалын улмаас нэр хүндтэй шагналаасаа арга буюу татгалзжээ. Ингэхээс өөр замгүй байдалд ороход «Живаго эмч» хэмээх дуулиант романаа барууны ертөнцөд хэвлүүлсэн явдал хамгийн их нөлөөлсөн гэдэг. Пастернак шагналаас татгалзсан хэдий ч, төр засагт нүд үзүүрлэгдэн гоочлогдож явсаар нас барсан юм. Социалист систем оюун сэтгэлгээний аливаа эрх чөлөөг хэрхэн боомилон хаадаг байсныг бид ч зах зухаас нь мэднэ.
1955 онд бичигдсэн энэ роман анх 1957 онд итали хэлээр, дараа нь 1958 онд Миланд оросоор хэвлэгдсэн байна. Шинэчилж сайжруулсан хэвлэл нь 1978 онд мөн л баруунд гарсан бөгөөд, Орос эх оронд нь 1988 онд л сая хорио цээрээс гарч уншигчдад хүрчээ.
Пастернак бол Мөнгөн зууны шилдэг яруу найрагч төдийгүй авьяаслаг орчуулагч билээ. Тэрээр «Живаго эмч»-ийг бичихээсээ өмнөхөн Гётегийн «Фауст»-ыг орчуулсан нь уг зохиолын гүн утга агуулга бүрэлдэхэд илэрхий нөлөөлсөн гэдэг. Романыг гол баатар нь болох эмч Юрий Живагогийп бичсэн шүлгүүдгүйгээр төсөөлшгүй бөгөөд эдгээр 25 шүлэг 1954 онд «Знамя» сэтгүүлд тусдаа мөчлөг маягаар хэвлэгдсэн юм.
«Живаго эмч»-ийн талаар 1980-аад оныг хүртэл баруунд 1500 гаруй өгүүлэл нийтлэгдсэи гэсэн тооцоо бий. Философи-яруу найргийн чиглэлийн энэ романыг бэлгэдлийнх нь үүднээс судлаад «Библийн Ахуйн номын өвөрмөц хувилбар» ч гэж тайлбарласан байдаг.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.29.11 3:31 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Живаго эмч (Доктор Живаго)
роман 1955

Юрагийн авга ах Николай Николаевичийг Петербург руу шилжсэний дараа, арван настайдаа өнчирсөн хүүг Громекогийнхон асрамжлах болжээ. Энэхүү, их сургуулийн профессорын гэрт олон сонирхолтой хүн цугладаг байсан нь жаалхүүгийн авьяас хөгжихөд их тус болсон юм. Александр Александрович, Анна Ивановна нарын охин Тоня Громеко, гимназийн нэг ангийн анд Миша Гордон нарын ачаар Юра ганцаардахын зовлон үзсэнгүй. Нэг удаа Александр Александровичийн сайн танил эмэгтэй Амалия Карловна Гишар амиа хорлох гэж оролдож л дээ. Профессорыг тэднийх руу явахад Юра, Миша хоёр гуйсаар байгаад дагаж очжээ. Хөвгүүд үүдний хонгилд зогсоцгоон, мадам Гишар яагаад ийм алхам хийхэд хүрсэн тухайгаа тайлбарлахыг сэм чагнацгаах зуур хажуугийн өрөөнөөс дунд насны эрэгтэй хүн гарч ирээд, буйдан дээр унтаж байсан бүсгүйг сэрээв Жаал бүсгүй түүн рүү нүд ирмэх нь тэдний хооронд ямар нэгэн нууц байгаа шинжтэй. Яагаад ч юм бэ, тэрхүү жаал бүсгүй мөнөөх эрийн гарын аясаар байдаг хүүхэлдэй мэт сэтгэгдэл төрнө. Юра үүнийг мэдрүүтээ сэтгэл нь өвджээ. Гарсан хойноо тэр Мишад энэ эрэгтэйг хэдэн жилийн өмнө аавтайгаа хамт галт тэргээр явж байхдаа харснаа ярив. Мань эрэгтэй аавд нь архи уулгасан бөгөөд дараахан нь Юрагийн эцэг галт тэрэгнээс үсэрчихсэн аж. Тэдний харсан бүсгүй бол мадам Гишарын охин, гимназийн сурагч Лара байлаа. Хэдий арван зургаан настай ч нас биед хүрсэн мэт харагддаг, ихэнх найз охидынхоо нэгэн адил өөртэй нь хүүхэд шиг харьцдагт дургүйцдэг байв. Тэдний гэр бүлийн анд Виктор Ипполитович Комаронский охиныг эргүүлдэг нь энэ мэдрэмжийг бүр ч ихэсгэнэ. Нэг л мэдэхэд охин тэр хүнээс айх болж, улмаар нэгмөсөн эрхшээлд нь орчихжээ. Хэдэн жилийн дараа, анагаахын сургуулийн оюутан болсон хойноо Юрий Живаго тун сонин тохиолдлоор Ларатай ахин учирдаг. Тоня тэр хоёр Зул сарын өмнөхөн зугаалж явлаа. Удтал хүндээр өвдсөн Анна Ивановна саяхан тэдэнд үргэлж цугтаа байгаарай гэж гараас нь барьж байгаад захисан юмсанж. Тоня ч үнэхээр хамгийн дотно найз нь, түүнийг хамгаас сайн ойлгодог цорын ганц хүн байжээ. Нэгэн байшингийн цонхон дээр харанхуйд лаа асаахыг үзээд Юрий «Ширээн дээр лаа аслаа, лаа аслаа...» хэмээн анхныхаа шүлгийн мөрүүдийг дотроо бодно.
Харин яг тэр цонхны цаана Лара Гишар өөрт нь хар багаасаа хайртай гэж хэлдэг байсан Паша Актиповтой гэрлэхээр зөвшөөрч байсныг тэр яаж ч мэдэх билээ. Энэ ярианыхаа дараа Лара гадагш гарч, Комаровскийн хөзөр тоглож суугаа уушны газар руу явжээ. Харин тэнд Юра, Тоня нар байсан юм. Шөнийн хоёр цагийн үед, цэнгээний газар гэнэтхэн буу тас хийх дуулдав. Комаровский руу Лара буудсан нь тэр. Харин алдаж буудснаас сум Москва хотын шүүхийн прокурорыг шархдуулчихжээ. Лараг баривчлаад танхим дотуур авч явахад, Юра хөшиж орхив. Нөгөө охин байна шүү дээ! Бас нөгөө, эцгийнх нь үхэлтэй нууцлаг байдлаар холбоотой буурал үст! Юра, Тоня хоёр тэндээс гараад харьтал Анна Ивановна амьсгал хураасан байлаа.
Комаровский хөөцөлдөж байж Лараг суллуулжээ. Гэвч бүсгүй нэлээд удаан өвчилж хэвтэв. Өдий хүртэл бүсгүй сэтгэл санааны хүнд нөхцөлд аж төрж ирсэн бөгөөд улсын мөнгөөр мөрийтэй тоглоод алдчихсан ах нь амиа хорлох гэхэд хүнээс мөнгө зээлж, энэ бүхнийхээ эцэст арга буюу Комаровскийн гарыг л хардаг байв. Бүсгүй түүний дарамтанд байсан тул ахаасаа авсан бууг хэрэглэхэд хүрсэн хэрэг.
Лараг хэвийн байдалдаа орох үед Паша тэр хоёр гэрлэж, Урал руу явлаа. Хуримынхаа дараа бүсгүй нөхөртөө бүх үнэнийг ярьжээ. Шинэ газар суурьшаад Лариса гимназид багшилж, гурван настай охин Катя болон бүх гэр бүлийнхээ төлөө махран зүтгэхдээ аз жаргалтай байв. Паша латин хэл, эртний түүх заадаг байжээ.
Тэр үед Юра ч Тонятайгаа гэрлэж, төдөлгүй Дэлхийн I дайн эхэлсэн байна. Юрий Андреевич мөд төрөх хүүгээ ч харж амжилгүй фронтод явлаа.
Павел Павлович Антипов эхнэрээ өөрт нь хайртай гэдэгт огт итгэдэггүй байв. Тиймээс ч гэр бүлийп энэ хуурмаг уур амьсгалаас зугтсандаа офицерийн дамжаа төгсөөд, сайн дураараа дайнд явж, нэгэн тулалдааны үеэр олзлогджээ. Лариса Федоровна сувилагч болж, эр нөхрөө хайн фронт руу явна. Пашаг багаас нь мэдэх бага дарга Галиулин тааралдаж, Антиповын амь үрэгдэхийг харсан гэж батлан ярина.
Энэ зуур хувьсгал гарав. Живаго арми дахь эмх замбараагүй, бусармаг явдлуудыг нүдээр үзээд, Москвад эргэн ирмэгцээ бүр ч эх адгаа алдсан байдлыг харжээ. Тиймээс хувьсгалын талаар өөрийн гэсэн үзэл бодолтой болсон байна. Тэднийх хөл үймээнээс дайжиж, Урал дахь Анна Петровнагийн эцэг өвгийн эдлэн руу очив. Зам зуур нь зэвсэгт дээрэмчид, бослого самуун олноороо таарах бөгөөд одоо хурандаа болсон Галиулины удирдаж буй цагаантны хүчийг шахаж буй Стрельников гэгчийн тухай хүмүүс айдас хүйдэстэйгээр ярьцгаах аж.
Юрятии хотын ойролцоох Варикяно эдлэнд Живагогийнх байшингаа сэргээн янзалж, ногооныхоо талбайд төмс, байцаа тариалан, хааяа өвчтөн үзэх ч болов. Аж ахуйгаа цэгцлэхэд нь гэнэт гараад ирсэн эцэг нэгтэй дүү нь гэх Евграф тусалсан байна. Тоня ахиад хөл хүнд болжээ.
Юрий Андреевич сүүлдээ Юрятины номын санд суух бололцоотой болж, тэнд Лариса Федоронна Антиповатай тааралдана. Лариса түүнд Стрельников бол өөрийнх нь нөхөр Павел Антипов болохыг хэлнэ. Антипов хотыг аймшигтайгаар бөмбөгдөн эзэлж авах бөгөөд энэ үедээ эхнэр хүүхдийнхээ талаар ер үл асууж сонирхох аж.
Юрий, Лариса хоёр нууц амрагууд болжээ. Гэвч төдөлгүй Живаго бүх үнэнийг эхнэртээ хэлж, ахин Ларисатай уулзахгүй гэж хэлэхээр шийдэж байна. Яг ингэж шийдээд Варыкино руугаа явж байтал, зам дээр гэнэт зэвсэглэсэн гурван эр гарч ирээд, улаан армид дайчлан татаж байна гэж мэдэгдэнэ. Шархдагсад маш их, элдвийн халдварт өвчин тасрахгүй тул хүзүүгээр татсан их ажилтай боллоо. Живаго Октябрийн хувьсгалыг талархан үздэггүйгээ отрядынхаа даргаас нуусангүй. Гэвч эмч дайны цагт чухал хүн байсан тул энэ үзэл нь гай тарьсангүй. Хоёр жил ингэж явсны эцэст цэргээс оргожээ.
Хотоос цагаантнууд явж, улаантнууд эзлэн авсан яг тэр үед эмч Юрятинд ирэв. Лариса Федоровна түүнийг асарч тэнхрүүлж, улмаар тэд мужийн байгуулагад алба хаших боллоо. Юрий Москва руу буцах тухай ер бодсонгүй. Гэвч Живагог улс төрийн хувьд өөр үзэлтэй хүн хэмээн чекистууд ад үзэж эхэлжээ. Стрельниковын байр суурь ч улааныхан дотроо ганхаж эхэлсэн байлаа.
Энэ үед Тонягаас захидал ирэв. Тэд Москад буй гэнэ. Гэвч профессор Громеко, түүний хамтаар гэр бүлийнхэн нь гадаадад дүрвэхээс өөр аргагүй байдалд орж буй ажээ. Одоо Живагогийнх хүү, охин хоёртой болсон хэрэг шүү дээ. Тоня нөхрөө урьдын адил хайрласаар л; харин Юрий үгүй.
Гэнэтхэн л Комаровский гараад ирлээ. Тэр Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын засгийн газарт ажиллахаар болсон, тэднийг ивээлдээ авч явахад бэлэн гэжээ. Лариса, Юрий хэн хэнд нь үхэх аюул тулгараад байсан цаг. Юрий Андреевич шууд л татгалзав. Ларагийн амьдрал, хувь заяанд энэ хүн ямар үүрэг гүйцэтгэснийг, эцгийнх нь амиа хорлоход чухам хэн түлхэц өгснийг сайн мэдэх хойно. Ингээд тэд хүнгүй зэлүүд газар болон хувирсан Варыкинод бүгэхээр шийдэв. Түүнээс гадна Лариса бие давхар болсон байж. Тэдэн дээр Комаровский ахин ирээд, Стрельниковыг цаазаар аваачих болсон тул Лара өөрийгөө биш гэхэд Катя охиноо бодох хэрэгтэй гэж ятгав. Ингээд Живаго Ларисад Комаровскийтай цуг явахыг зөвлөжээ.
Чононоос өөр эзэнгүй болсон, цасанд дарагдсан, ойн сууринд Юрий Андреевич аажмаар ухаан самуурчээ. Тэр архи ууж, Ларад зориулан шүлэг бичиж өдрийг өнгөрөөнө. Хайртай бүсгүйгээ санагалзсан эмзэглэл нь яваандаа түүх, хувьсгал, хүний мөн чанарын тухай эргэцүүлэл болон хувирсаар.
Нэгэн үдэш цас нужигнан, үүдээр нь эрэгтэй хүн орж ирлээ. Стрельниковыг Юрий Андреевич шууд л танив. Гэтэл, Комаровский Лараг дагуулж явахын тулд л тэднийг хуурч мэхэлсэн байх нь тэр! Хоёр эр шөнөжингөө хувьсгалын тухай, Ларагийн тухай, Москвагийн гудамжипд өнгөрөөсөн бага насныхаа тухай ярилцжээ. Өглөө нь Юрий Андреевич сэрээд ус авахаар гартал ярилцагч нь өөрийгөө буудчихсан байлаа.
...Шинэ эргэлтийн бодлогын эхэн үед Живаго Москвад очив. Ихэнх замаа тэр явган туулж иржээ. Ингээд дараахь найм есөн жилд эмчийн ажлаа ч, шүлэг зохиолоо ч бараг л мартчихав. Гэхдээ цаас үзэг барьж бага сага юм бичдэг нь хэвээрээ. Сонирхогчийн түвшинд бол овоо ч үнэлэгджээ.Гэр орны ажилд нь урьд тэдний манаач байсан хүний охин Марина тусална. Тэр шуудан холбооны газарт ажилладаг. Яваандаа бүсгүй эмчийн эхнэр болж, хоёр охин төрүүлжээ. Гэвч зуны нэгэн өдөр Юрий Андреевич гэнэт алга болчихов. Марина дараахан нь нэг захидал авсан бөгөөд Юрий Андреевич түр зуур ганцаараа байхыг хүссэн тул эрж хайхын хэрэггүй гэж бичсэн байлаа. Суралгүй алга болсон дүү Евграф нь мөн л урьдынх шигээ гэнэт гарч ирээд байр хөлсөлж, мөнгө төгрөгөөр тэтгэсэн тухай харин юу ч бичсэнгүй.
Төдий л удалгүй, наймдугаар сарын нэгэн бүгчим халуун өдөр Юрий Андреевич зүрхний шигдээсээр нас барав. Санаанд оромгүй олон хүн оршуулганд нь иржээ. Тэдний дунд Лариса Федоровна ч байв. Тэрээр санаандгүй, хуучин зуршлаараа л ийшээ ороод ирсэн нь уг явдал дээр таарчихаж Энэ бол түүний анхны нөхөр Павел Антиповын сууж байсан байр л даа. Оршуулгын дараа Лариса гэнэт алга болчихсон юм. Бодвол, баривчлагдаа биз ээ. Бүр хожим, дөчин нэгэн онд, фронт дээр хошууч генерал Евграф Андреевич Живаго аж ахуйн албаны Таня Безочсредова гэгч бүсгүйтэй ярилцах зуураа түүнийг Лариса, Юра ах хоёрынх нь дундаас төрсөн охин болохыг мэджээ. Приморийн хязгаарыг улаан арми эзлэх үед Комаровсхийн хамтаар Монгол руу дүрвэсэн Лариса нялх охиноо төмөр замын өртөөний сахиул Марфа эмгэнд орхижээ. Мөнөөх эмгэн сүүлд нь галзуугийн эмнэлэгт насаа элээсэн гэнэ. Энэ мэт олон үйл явдал ширэлдэж орооцолджээ.
Евграф Андреевич зөвхөн Татьянаг асарч халамжлаад зогссонгүй, ахынхаа бичсэн бүхнийг эмхэлж хэвлүүлсэн юм. Тэдгээрийн дунд:
Шинэ цас газар дэлхийг хучлаа,
Хаяа хярхаггуй хучлаа.
Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа...
гэсэн мөрүүд бүхий «өвлийн шөнө» хэмээх шүлэг нь ч байсан билээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.29.11 3:33 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Андрей Платонопич Платонов
1899-1951

XX зууны үгийн урлагийн сод мастер Платонов (жинхэнэ нэр нь Климентов)-ыг 1980-аад оны сүүлч хүртэл эх оронд нь зохиолч гэж бараг л мэддэггүй байлаа. Коммунист намд элсэж, Иргэний болон Эх орны дайнуудад оролцож явсан энэ зохиолч маш олои шилдэг бүтээл туурвиснаас «Чевенгур» онцгой.
Чевенгур гэдэг нь Платоновын төдийгүй 1920-иод оны Оросын утга зохиолын хамгийн том, хамгийн өвөрмөц романы гол үйл явдал өрнөдөг хотын нэр юм. Харин бид хотын нэр үндсэн утгаараа юуг зааж буйг уишигчдад тодруулж өгөх үүднээс яльгүй өөрчлөн «Чевенгүүрийн коммун» гэж буулгалаа. Зохиолч энэ романаа 1926-1929 онд, Орос орон социалист хувьсгалын үзэл санаагаар ид өвчилж байх үеэр бичжээ. Харин амьддаа хэвлүүлэх гэж хэдэнтээ оролдоод санасандаа хүрээгүй юм. Хоёрхон сэтгүүл л гэм халгүйхэн хэсгээс нь жаахан жаахныг авч нийтэлсэн байна. Анх 1972 онд Парист бүрнээрээ хэвлэгдсэн бөгөөд энэ хувилбар Орос оронд хэвлэгдэх гэсээр байтал 1988 он болчихсон түүхтэй. «Чевенгүүрийн коммун» бол Платоновын бичлэгийн давтагдашгүй сюрреалист өнгө аясыг хамгийн хурцаар тусгасан бүтээл. Зохиолд Х1Х-ХХ зууны зааг үеийн Оросын философи сэтгэлгээний нөлөө гүнзгий нэвчсэн төдийгүй «Тэнгэрлиг туульс», «Хамлет», «Наран хот» дахь онцлог санаанууд, домог зүй ч ажиглагдлаг.
Эцсийн дүнд Чевенгүүрийн коммун төдийлөн шалихгүй зэвсэгт отрядын хөлд сүйрэи баларч буй нь утга учиргүй, буух эзэнгүй утопи нийгмийг ямар ирээдүй хүлээж буйг зөгнөөд зогсохгүй, энэ бүхэн эмгэнэлт төөрөгдөл болохыг ёгтлон хэлсэн хэрэг. Чухам ийм санаа цухалзсан дээрээс л социализмын үзэл сурталчид үгийн урлагийн эиэ аугаа туурвилыг бүтэн жарны турш ард түмнээс нуун дарагдуулж байлаа.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.29.11 3:34 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Чевенгүүрийн коммун (Чевенгур)
роман 1929

«Ил цагаан сэтгэлээр аялахуй» хэмээх давхар нэртэй уг романы үйл явдал 1920-иод онд Орос оронд нүүрлэсэн их өлсгөлөнгийн жилүүдэд өрнөж байна. Дөрвөн жилийн их өлсгөлөнгийн дараа мөн л ургац авах найдваргүй тав дахь он залгахад, оршин суугчдын нэг хэсэг хот руу, нөгөө хэсэг нь ой руу дүрвэцгээж, Захар Павлович тосгондоо ганцаар үлджээ. Тэрээр гарын дуйтэй, чадварлаг хүн боловч эхнэр хүүхэд ч үгүй, орон гэр ч үгүй нэгэн. Эцэстээ тэрээр эзгүйрсэн тосгоноо арга буюу орхин хотод ирж, усан боомтод ажиллах болов.
...Двановын гэр бүлд арван зургаан хүүхэд төрсөн ч, долоо нь л амьд мэнд үлджээ. Найм дахь нь өргөмөл бөгөөд загасчны хүү Саша байлаа. Эцэг нь үхлийн дараа юу учирдгийг үзэх гэж зориуд усанд живээд хүүгээ өнчрүүлсэн аж. Дванонын хүү Прошкатай насаар Саша чацуу юмсанж. Ингээд өлсгөлөн нэрвэсэн жил тэднийд ахиад ихэр жаалууд төрсөн тул, Прохор Абрамович Дванов өргөмөл хүүдээ гуйлгын уут оёулж өгөө тосгоноос явуулж орхижээ. Буцаж ирээд Прохор Абрамович эхнэр, хүүхдүүддээ «Бид цөмөөрөө л хүн чанаргүй, адгийн амътад хойно!» гэж хэлэв. Хөөрхий Саша зам зуураа оршуулгын газраар дайрч эцэгтэйгээ салах ёс хийлээ. Тэгээд цүнхээ талхаар дүүргэх эхний боломж гармагц л энд, эцгийнхээ булшны хажууд газар гэр ухаж аваад амь зууна гэж шийддэг.
Захар Павлович энэ үед Прошка Двановт нэг рубль өгөөд, Сашаг хайлгажээ. Тэгээд үрчлэн авсан байна. Захар Павловичийг өтөл насныхаа бүхий л хайр энэрлийг Сашад зориулж, жаалхүү алсдаа слесарь болох бодолтойгоор усан боомтыг дагалдан сурах болжээ. Арван долоон нас хүрч байсан хөвгүүн оройн цагаар ном уншиж, сэтгэгдлээ тэмдэглэн бичдэг, тэр ч байтугай дууны үг хэлхэх гэж махран оролддог байв. Харин Захар Павлович: «Саш, дэмий дээ, ийм сулбагар байж ингэж биеэ зовоогоод яана...» гэж зөвлөнө.
Төдөлгүй дайн эхэлж, хувьсгал гарлаа. Нэгэн шөнө, хотод гарч буй буудалцааны чимээг чагнангаа Захар Павлович: «Тэнд ч тэнэгүүд л засгийн эрхэнд гарцгаана вий, гэхдээ амьдрал арай дээрдэх байгаа?» хэмээн Сашад хэлж билээ. Маргааш нь тэд хот руу явж, хамгийн буурь суурьтай намд элсэхээр шийдэв. Намууд нэг л байшинд контоорлоцгоох тул, Захар Павлович өрөө өрөөний үүд татан нэлээд явжээ. Хамгийн мухрын хаалган цаана гав ганцаархнаа сууж буй хүнээс тэр: «Энэ бүхэн мөд дуусах уу?» гэж асуулаа. «Социализмыг асууж байна уу? Жилийн дараа бүх юм номондоо орно. Өнөөдөр бол дөнгөж байгуулж эхэлж л байна» гэсэн хариултыг сонсуут баярласан Захар Павлович: «За, тэгвэл биднийг бүртгээд авчих» гэж яаран өгүүлэв. Харьсан хойноо тэр хүүдээ: «Большевик хүнд хамгийн чухал зүйл бол бүхнийг багтааж шингээчих зайтай, болж өгвөл хоосон зүрх юм...» хэмээн большевизмын тухайд юу ойлгосноо тайлбарлажээ.
Хагас жилийн дараа Саша төмөр замын дамжаанд орж, дараа нь техникумд элсэв. Гэвч иргэний дайны фронт руу намаас томилсон тул, Новохопёрск хэмээх талын хот руу явав. Захар Павлович өргөмөл хүүгээ үдэн гаргаж ирээд, сэтгэлээ хуурахын тулд ямар ч ойлгомжгүй алгебрийп сурах бичиг баахан уншжээ.
Александр Дванов (мань Саша) талын хотод хувьсгалыг бадраахын төлөө бишгүй л зүтгэж. Гэвч мужаас түүнийг эргүүлэн татжээ. Буцах замдаа оргосон машинчийн оронд галт тэргийг жолоодов. Гэтэл ганц замтай хэсэгт өөдөөс нь өөр цуваа гарч ирээд мөргөлдчихөж. Саша сохор азаар л амьд гарчээ.
Мөрдөгдөж байцаагдсаар арай л гэж гэртээ харив. Дараа нь хижгээр өвдөн, найман сар хэвтжээ. Захар Павлович уй гашууд автан, хүүдээ зориулан авс хүртэл бэлдсэн ч Саша зун тийшээ хөл дээрээ босов. Тэднийхээр хөршийн охин Соня орж гарах болсонд, Захар Павлович мөнөөх авсаараа хүүхдийн ор урлахаар шийднэ. Хэдийгээр Соня жаахан охин ч, «том болоод манай Сашагийн хүүхдийг төрүүлж магадгүй» гэж тооцоолж л дээ.
Мужийн намын хороо Двановыг тосгон гацаануудаар явуулж, коммунизмын тухай ухуулга хийлгэх болжээ. Ингэж явахдаа Саша анархистуудын гарт орсон ч, Степан Копенкины удирдсан баг цэрэг түүнийг чөлөөлдөг. Энэ Копенкин бол Роза Люксембургт дурласныхаа төлөө л хувьсгалд оролцож яваа хүн аж. Тэд хамтдаа нэгэн сууринд иртэл, тэндхнйн багш сургуульд Соня багшилж байдаг. Ковенкины хамт энд тэндгүй аялж яваад Дванов Чевенгүүр хэмээх хөдөөгийн хотын хувьсгалт хорооны дарга Чепурный гэгчтэй танилцана. Чевенгүүр гэдэг үг түүнд ямар байх нь тодорхойгүй, ирээдүйн сонин амьдрал өрнөсөн коммунизмын орон шиг сэтгэгдэл төрүүлжээ. Чепурный ч өөрийнхөө хотыг үнэн мөн цогцолсон газар гэж сурталчилна. Уг нь Дванов буцаж хариад техникумдаа суралцмаар байвч, Чевенгүүрийи социализмын тухай уг ярианд татагдана. Копенкин ч: «Алив, Чевенгүүр руу явцгаая! Нүдээрээ харцгаая!» гэж уухайлаад өөрөө түрүүлэн хотод очлоо. Чевенгүүр ер бусын цаанай, налгар газар аж. Хотын гудамжаар холхох ер бусыи цонхигор царайт хүмүүсийг хараад: «Тэд юу хийцгээдэг юм бэ?» гэж Чепурныйгээс асуув. Цаадхи нь: «Хүний сэтгэл бол манай хот дахь үндсэн мэргэжил юм. Уг мэргэжлэзс гарах үр дүн гэвэл нөхөр журмын ёс» гэж хариулдаг. Копенким: «Хэтэрхий сайхан байх ч тусгүй биш үү? Коммунизм яльгүй ч атугай гашуун байх ёстой. Тэгэхээр Чевенгүүрт жаахан гай зовлон өдөөвөл яасан юм бэ?>> хэмээнэ. Ингээд тэд хувьсгалаар сүйрч хэлмэгдээгүй баячуудын нэрсийн жагсаалт гаргаж, чекистүүд тэднийг нь бууджээ. «Одоо л манай ажил журмандаа орлоо!» гэж Чепурный олзуурхаж, чекистүүд алагдсан баячуудын эхнэрүүдэд «Уйлж гашуудацгаа!» хэмээн зөвлөөд, ядарсандаа харьж унтахаар явцгаав. Энэ ажлын дараа ч Копенкин коммунизмын бүрэн шинжийг Чевнгүүрээс олж харсангүй. Тиймээс чекистүүд нутгийн чинээлэг иргэдийг ангуучлан, тэднийг олноор нь цуглуулаад хотоос гадагшаа туун одов. Пролетаричууд энэ үед тэдний хүнсийг цөлмөж бүх тахиаг нь нядлаад, сүүлдээ гагцхүү ургамлын гаралтай зүйлсээр л хооллоцгооход хүрчээ.
Дванов Чевенгүүрт ирлээ. Гэвч тэр хүн бүрийн дотоод сэтгэлд нуугдчихсан коммунизмыг олж харж чадсангүй. Тэрээр нарны гэрлийг цахилгаан эрчим хүчинд хувиргагч багаж зохиог бүтээхийн тулд, хотын бүх толийг цуглуулжээ. Гэлээ ч мөнөөх багаж нь ажилласангүй. Дараа нь коммунизмд хүрэхийг хүсэгчдэд зам заах зорилгоор хотын хамгийн өндөр цамхаг дээр бамбар асаав. Харин хэн ч түүгээр нь баримжаалж замаа олсонгүй. Москвагаас шалгалтаар ирсэн байцаагч Сербинов ажлынхаа тайланд: «Чевенгүүрт гоёмсог зүйл олон ч, хэрэгтэй зүйл алга» гэж бичжээ. Коммуны амьдралыг үргэлжлүүлэхийп тулд Чевенгүүрт эмэгтэйчүүдийг авчрах болов. Намрын жихүүн салхинд жиндсэн залуус тэдний илчинд дулаацах аж. Сербинов Москвад Софья Александровнатай тааралдсанаа Двановт ярина. Нөгөө Соня тэр шүү дээ. Бүсгүй Сашаг бахдан ярьдаг гэнэ. Харин Сонятай хайр дурлалын холбоотой гэдгээ Сербинов ярьсангүй.
Төдөлгүй цагаан казакуудын морьт баг Чевенгүүр руу айсуй гэлцэв. Ингээд тулалдаан боллоо. Бие давхар үлдсэн Софьягийн тухай бодсоор Сербинов амь эрсдэнэ. Чепурный ч, ер нь большевикууд цөмөөрөө амь үрэгдэж, хотыг казакууд эзэлжээ. Үхлүүт шархдсан Копенкиныг сахиад Дванов талд үлдэнэ. Андыгаа үхсний дараа морийг нь унан их талын хаяа руу явжээ. Удаан ч явж, эцэст нь төрөлх тосгондоо хүрэв. Тэгээд эцгийнхээ живж үхсэн нуур руу очлоо. Тэнд багадаа мартчихсан загасны уурга нь хэвтэж байх аж. Тэрээр морио давирсаар нуурын тэхий голд очоод, эмээл дээрээсээ үсэрчээ. Нэгэн цагт сониуч зандаа хөтлөгдөн орсон эцгийнхээ тэр л замаар хүү нь явж одох нь тэр...' Захар Павлович Сашаг хайн Чевенгүүрт ирнэ. Хотод хүн амьтан ер үгүй. Тоосгон байшингийн нөмөрт Прошка л суугаад уйлж байв. «Хөөе, би чамд ахиад нэг рубль өгье. Чи Сашаг олоод ирэхгүй юу?!» гэж Захар Павлович гуйсанд, «Тэрэн шит амархан юм хаа байна?» гээд Прошка үсрэн бослоо....

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.29.11 3:34 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Гайто Газданов
1903-1971

Орос оронд 1917 онд дэгдсэн Октябрийн хувьсгалын дараа сэхээтнүүдийн дийлэнх хэсэг эх нутгаасаа дүрвэн гарч эхэлсэн юм. Дүрвэгсдийн анхны давалгаа 1918-1920-иод оны иргэний дайны үед хамрагдана.
Осетины ард түмнээс төрсөн авьяаслаг зохиолч Георгий Иванович Газданов хувьсгалын үеэр цагаантны генерал Врангелийн армийн офицер явсан тул Крымд ялагдсан армийнхаа хамтаар Константинополь руу цагаачлахаас өөр замгүй болжээ. Туркд суралцаж, улмаар Фраицад суурьшиж, Сорбоннын их сургуулийн боловсрол олсон ч, эх оронгүй хүний хувь заяатай эвлэрэн, хар бор ажил хийж, хатуу хөтүү амьдрал туулсан хүн. Өөрийнхөө болои цагаач оросуудын харьд өнгөрөөж буй өдөр хоногуудыг харуулсан «Клэрийнд өнгөрүүлсэн үдэш», шөнийн таксины жолоочийн тухай «Шөнийн замууд» зэрэг намтарчилсан романуудаар уран бүтээлийнхээ замыг эхэлсэн юм. Эдгээр нь тэр дорхноо л 1930-аад оны Оросын цагаачдын дунд өндрөөр үнэлэгдсэн байна.
1935 онд Газданов М.Горькийд захидал бичиж, Орос оронд эргэн очих хүсэлт гаргасан байдаг. Учир нь Владикавказд орь ганцаар үлдсэн ээжийнх нь бие тун дор орсон хэрэг л дээ. Асуудал хэлэлцэгдэж байх зуур ээж нь нас баржээ. Хэрэв Газданов ЗХУ-д ирсэн бол большевикуудыг эсэргүүцэн үздэг тул мөдхөн цаазлагдах байсан нь лавтай.
Газданов 1953 оноос хойш нас бартлаа Мюнхенд сууж, америкийн «Эрх чөлөө» радиостанцид ажилласан юм.
Зохиолч 37 өгүүллэг, 9 роман, маш олон шүүмж, эсээ хэвлүүлснээс «Александр Вольфын сүнс сүүдэр» бол Оросын цагаачдын хамгийн авьяаслаг зохиолч гэгддэг энэ эрийн онцгой өвөрмөц туурвил бөгөөд XX зууны үгийн урлагт хэв шинж болтлоо төлөвшсөн ухамсрын урсгалын нэгэн парадокс үзэгдэл хэмээн тооцогддог.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.29.11 3:35 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
А
лександр Вольфын
сүнс сүүдэр
роман 1947-48

Роман «Би» баатрын байр сууринаас бичигдсэн тул, Парист суугаа Оросын цагаач, нэр усгүй залуу сэтгүүлчийг хойшид зүгээр л баатар гэе.
Баатар маань иргэний дайны уеэр Орос орны өмнөд нутагт зуны халуунд үүргэлэн явж байжээ. Цөлийн замд морь нь эцээд гэнэтхэн л годройтон унасан тул явгарчихаж. Гэтэл маш өндөр цагаан морь унасаи хүн түүн руу айсуй гэнэ. Мөрөндөө винтоовтой юм. Манай баатарт зөвхөн гар буу л байсан тул шинэ хатуу хуйнаас нь түүнээ арай ядан сугалаад буудаж орхиж. Морьтой хүн ч өнхрөөд ойчив. Дөхөн үзвэл 22-23 насны, цайвар үстэй залуу байх бөгөөд амнаас нь цустай хөөс сахрахыг үзвэл үхэж буй нь илт. Тэрээр нүдээ нээж нэг харчихаад дахин аньжээ. Алсад морьдын төвөргөөн сонсогдсон тул, баатар маань мөнөөх цагаан азаргыг унаад давхичихав. Хэд хоногийн дараа сайхь азаргаа зарж, гар буугаа тэнгис руу шидэж орхиод, Орос орноос үүрд явсан байна. Харин энэ аллага өнөө хэр сэтгэлд нь маш тод хоцорсон аж.
Парист ирсэн хойноо тэрээр Александр Вольф хэмээх англи зохиолчийн номноос «Тал дахь адал явдал» өгүүллэгийг уншаад бүр гайхширч гүйцэв. Тэнд эхлээд цагаан азарганыхаа тухай шагшин бичсэн байх бөгөөд цааш нь яг л нөгөө, өөртэй нь тохиолдсон явдлыг цаад талаас нь харж бичсэн байлаа. «Би нүдээ нээгээд үхлийг хартал, тэр ердөө л арван тав орчим насны ядарч цуцсан, нойрмог нүдтэй жаалхүү байсан юм. Дараа нь жаалхүү явж, би олон хоногийн дараа эмнэлэгг сая ухаан орж билээ» гэж бичсэн мөнөөх зохиолчийг манай баатар өөрт нь буудуулсан тэр хүн байна гэдгийг ойлгоно.
Харин яахаараа англи зохиолч болчихдог билээ гэдгийн учрыг л ер олсонгүй. Тэрээр өгүүллэгийн зохиогчтой уулзахын тулд Лондонд очно. Харин номыг хэвлэсэн хэвлэлийн газрын захирал Вольфыг Англид байхгүй гэжээ.Парист манай баатар боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сурвалжлага хийж яваад, нэгэн залуу бүсгүйтэй танилцана. Бүсгүй орос хүн байж таарав. Түүнийг Елена Николаевна гэх бөгөөд саяхан бэлэвсэрчээ. Нөхөр нь америк хүн байсан, өөрөө Лондонд хэсэг хугацаагаар амьдарч асан гэнэ. Тэд янаг амрагууд болж, манай баатрын хувьд хорвоо ертөнц борооны дараахь ой мэт тийм саруул харагдах болов. Елена Лондонд байхдаа нэг хүнтэй нууц амрагийн холбоотой байсаи тухайгаа ярина. Ухаантай, боловсролтой тэр хүнд автаад бүсгүй юунд ч догдлохоо больжээ. Улмаар нөгөө хүнийхээ нөлөөгөөр xар тамхи ч татаж үзсэн байна. Азаар нэг их орчихсонгүй. Сүүлдээ бүхий л орчлон утга учиргүй санагдах болсон тул Елена нууц амрагаасаа холдохыи тулд Парис руу зугтсан гэнэ. Явахынх нь өмнө тэр эр Еленад «Чи хэзээ ч урьдынх шигээ болохгүй. Чи хэвийн хүний нүдээр амьдралыг харахаасаа өнгөрсөн» гэж хэлсэн байна. Тэр үг нь үнэн байсныг Елена мэдрээд одоо ахиад л гутрах болжээ.
Энэ ярианы дараахан, манай баатрыг Владимир Петрович Вознесенский хэмээх танил нь нэгэн орос зоогийн газарт Александр Вольфтой танилцуулна. Тэд дараа нь ахин уулзалдаж, баатар маань ч нөгөө түүхээ ярьжээ. Вольф Парист сэтгэл зүйн нэг хэцүү асуудал шийдэхээр ирсэн гэж ярина. Манай баатар түүнийг үхэл рүүгээ яваа ч юм уу, үхлийн уур амьсгал тээж явааг мэдэрнэ.
Ингээд Парисын нэгэн гэмт хэрэгтний үхлийн талаар өгүүлэл бичиж сонинд өгчихөөд, Еленатай уулзахаар явлаа. Тэдний уулзахаар тохиролцсон цаг уг нь арай болоогүй байсан юм санж. Дотроос нь чанга чанга хашгиралдах дуу гарсан тул, өөрийнхөө түлхүүрээр хаалгыг онгойлгон оров. «Хэзээ ч үгүй, дуулж байна уу, хэзээ ч!» гэж Елена аймшигтайгаар чарласны дараа шил хагарах, буу дуугарах чимээ гарчээ. Манай баатар гар буугаа зэхэж үсрэн ороод Елена руу буу чиглүүлэн зогсох эрийг хараалсан ч үгүй буудчихлаа. Цагаан даашинз цус болсон байх агаад бүсгүй зүүн мөрөндөө шарх авсан байв. Дараа нь хөсөр хэвтээ хүн рүү тонгойтол Александр Вольфын үхмэл нүд үзэгджээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.29.11 3:36 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Саша Соколов
1943

Хойд хөршийн маань сүүлийн үед нэрд гарсан зохиолчдоос нэлээд нь АНУ болон барууны орнуудад социализмын яльгүй дулаарлын үеэр цагаачилсан байдаг. Нобелийн шагналт Александр Солженицын, Иосиф Бродскийгээс эхлээд Абрам Терц, Василий Аксенов, Владимир Войнович, Сергей Довлатов, Эдуард Лимонов гээд олон ч нэр бий. Тэд бараг бүгдээрээ дэлхийн уран зохиолын томоохон нэвтэрхий толиудад бичигдсэн байгаа.
Оросын цагаачдын гурав дахь давалгаанд хамрагдах зохиолч Саша Соколов Канадын нийслэл Оттавад төржээ. Эцэг нь ЗХУ-аас тэнд суугаа ЭСЯ-нд цэргийн атгашегийн туслахаар ажилладаг байж.Москвагийн Их сургуулийн сэтгүүл зүйн анги төгсөөд сонин хэвлэлд ажиллаж байгаад, дараа нь энэ ажлаа орхиж Ижил мөрний дархан газарт мэргэжлийн анчин болсон гэнэ. Чухам тэр үедээ бичсэн «Тэнэгүүдийн сургууль» романыг нь В.Набоков ихэд үнэлж, АНУ-д анх хэвлүүлжээ. Соколов 1975 онд ЗХУ-г орхин гарч, Австри, Грек, Франц, Герман, АНУ гээд л бишгүй хэрэн тэнэж, эцэст нь Канадын иргэн болсон аж. Галч, манаач, шарил хадгалах газрын лаборантаар хүртэл ажиллаж амиа зогоодог байсан гэлцдэг. «Тэнэгүүдийн сургууль», «Чоно, нохойн хооронд» бэсрэг
романууд нь хэд хэдэн хэл дээр орчуулагдсэн бөгөөд зохиолч маань Германы Урлагийн академиас А.С.Пушкины нэрэмжит шагнал хүртсэн юм. Өдгөө Соколов АНУ-д, Вермонтод аж төрдөг.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.29.11 3:37 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Тэнэгүүдийн сургууль (Школа для дураков)
роман 1976

Зохиолын гол баатар оюун ухааны хомсдолтой хүүхдүүдийн тусгай сургуульд сурдаг аж. Гэвч түүний өвчин ангийнхаа бусад хүүхдүүдийг бодвол нэлээд өөр, тэр хэзээ ч нөгөөдүүл шигээ түймрийн шатнаас муур дүүжилдэггүй, завсарлагаанаар хэний ч нүүр рүү нулимдаггүй, бусдын халаас руу шээдэггүй, зэрлэг мулгуу авир гаргадаггүй аж. Уран зохиолын багшийн үгээр бол, тэр өөртөө ер бусын сэтгэгдэл төрүүлсэн зүйлийг л цээжилдэг, бусдын хүслийг дагаж бус, бүхнийг өөрийнхөө хүссэнээр л хийдэг жаал байв. Тэр аливааг бодтойгоор нь хардаггүй, бодит байдал гэдэг нь хаашаа ч холбирч мэдэх юм шиг санагдана. Өөрийнхөө энэ өвчнийг тэрээр талийгаач эмээгээс нь өвлөгдсөн, удам дамжсан эмгэг гэж үзнэ. Эмээ нь ямар нэгэн гоё сайхан юм харахаараа ой ухаан нь самуурчихдаг байж л дээ, Манай баатар эцэг эхийнхээ хамтаар зуслангийн байшинд суудаг тул байгалийн сайханд автамхай. Хөвгүүнийг үздэг эмч Заузе өвчнийг нь хүндрүүлчихгүйн тулд хотод аваачиж яасан ч болохгүй гэж байнга зөвлөнө. Тэрээр байгалийн сайхныг харахгүйгээр байж тэсэхгүй сэтгэлтэй нэгэн хэмээнэ.
Өвчнийх нь хамгийн хүнд илрэл бол өөрөөсөө гадуур бас нэг өөрийгөө олж хардаг явдал байлаа. Түүнээс гадна цаг хугацааны мэдрэмжээ алдаж, «өчигдөр», «өнөөдөр». «маргааш»-ийг ялгаж мэддэггүй байв. Заримдаа тэр өөрийгөө ч хүрээлэн буй орчноосоо тусдаа биш юм шигээр, бүхий л орчиндоо уусчихсан мэтээр үзэх бөгөө Заузе эмч үүнийг нь ч мөн л өвчний илрэл гэж тайлбарладаг юм. Тусгай сургуулийн захирал Перилло улавчны систем гээч доромж аргачлал нэвтрүүлсэп байлаа. Сурагч бүр оюуны хомсдолтой хүүхдүүдийн сургуульд суралцдаг болохыг нь том үсгээр бичсэн уутанд мөнөөх улавчаа хийж авчрах ёстой. Харин тэдний зуслангийн байшингаас холгүйхэн амьдардаг, манай баатрын хайртай багш Павел Петрович Норвегов улавч мулавчийг ер ойшоохгүй, зуслан дотуураа ямагт хөл нүцгэн явна. Ерөөсөө Норвеговт албан ёсны, буурьтай хувцас биеийг нь бариад байх шиг эвгү й санагддагаж. Заримдаа тэр цахилгаан галт тэрэгний буудал дээр хөл нүцгэн зогсч байх нь ч энүүхэнд.
Гол баатар маань яг л Норвегов шиг өөрийнх нь хэлдгээр Савл (Павел гэхийг л ингэж дуудсан бололтой) шиг байхыг хүснэ. Норвегов хөвгүүнийг залуу нөхөр гэж нэрлэх бөгөөд прокурор эцгийнх нь өгсөн зөвлөлтийн сонгодог зохиолчийн номыг элэглэн шоолдог байв. «Оронд нь үүнийг унш» гэж өгсөн номноос нь манай баатар: «Бидний гэрэл гэгээ болсон Христийн тусын тулд зовж шанална гэдэг бидний хувьд дээдийн хайр юм» гэсэн үгийг шууд л цээжилчихжээ. Норвегов бол юм бүхэнд, ардын гашуун ёгт үгэнд ч айдас хүйдэсд ч, уран яруу үгсэд ч, дайн хийгээд энх тайванд ч, ичгүүр хийгээд зовлонд ч, гэрэл ба харанхуйд ч, үзэн ядалт болоод өрөвдөхүйд ч, амьдралд хийгээд түүнээс гадна ч, бага боловч ямар нэгэн утга учир бий гэж ярьдаг хүн. Хөвгүүний эцэг прокурор ийм суртал нэвтрүүлгийн тухай сонсоод дэлбэртлээ уурласан удаатай.
Манай баатар ургамал судлалын багш, гучин настай Вета Акатовад дурладаг байлаа. Бүсгүйн эцэг академич Акатов биологийн салбарт этгээд үзэл баримтлал дэвшүүлснийхээ төлөө баривчлагдан хоригджээ. Удтал эрүүдүүлсний эцэст суллагдсан, одоо мөн л зуслангийн дүүрэгт суудаг юм. Хөвгүүн бушуухан сургуулиа төгсөөд, инженер болж, Ветатай гэрлэхийг мөрөөдөх боловч, энэ мөрөөдлийнхөө бүтэшгүйг ухамсарлана. Ер нь Вета эмэгтэй хүнийхээ хувьд оньсого мэт нууцлаг хэвээрээ л үлджээ. Харин Норвегов «анд» нь эмэгтэй хүнтэй харьцана гэдэг сургуулийн бие засах газрын ханан дээрх балиар бичээсүүдээс хавьгүй өөр зүйл гэж хэлдэг.
Хичээлийи эрхлэгч Шейна Трахтенберг-Тинберген авгай ховон хошуу өргөсний улмаас захирал Норвеговыг сурагчдад буруу нөлөө үзүүлдэг хэмээгээд ажлаас нь халав. Манай баатар үүнийг эсэргүүцэх гэж оролдох боловч Перилло сэтгэцийн эмнэлэгт хүргүүлнэ хэмээн заналхийлжээ. Хамгийн сүүлчийн удаа хичээллэж, сурагчидтайгаа салах ёс гүйцэтгэх үедээ Норвегов халагдахаас айхгүй байгаагаа, гагцхүү шударга ёсны их бүтээн байгуулалтьш эзэд болох учиртай сайхь хөвгүүд, охидоос хагацах л хэцүү байна хэмээнэ. Ингээд тэдэнд цөлд хаягдсан мужааны тухай түүхийг ярьж өглөө
Тэр мужаан байшин, завь, эргэлддэг тоглоом, дүүжин хийхийг маш их хүсч байжээ. Гэвч цөлд ганц банз ч, ширхэг хадаас ч байсангүй. Тэгтэл хэсэг хүн хүрч ирээд шийтгэгдсэн нэгний гарыг загалмай модонд хадахад туслах юм бол, хэрэгтэй бүхнээр хангая гэж л дээ. Мужаан удтал бодсоны эцэст, дуртай ажлаа хийхийн тулд, дэмий суухгүйн тулд зөвшөөрчээ. Дараа нь хэрэгтэй бүхнээ ч авч. Цовдлогдсон хүн үхэхийнхээ өмнөхөн түүнийг дуудаад, «Би ч бас мужаан байсан. Бас л чамтай адил бусдын гарыг хадахыг зөвшөөрсөн... Ингэхэд чи бидний хооронд огг ялгаа байхгүйг ойлгохгүй байна гэж үү? Би бол чи, чи бол би. Чиний гарын урыг шаардсан модонд өөрийг чинь цовдолж байна. Чи өөрийнхөө гарыг хадаж байна гэдгээ ойлгохгүй байна уу?» гэж хэлсэн байна.
Төд удалгүй Норвегив нас баржээ. Агуулахаас авсан эвгүй, буурьтай хувцсыг хөрсөн цогцост нь өмсгөөд авсанд хийцгээв.
Манай баатар сургуулиа төгсч, үй олон ухаант хүмүүн эрх мэдэл, эхнэр хүүхэн, машин тэрэг, инженерийн дипломын төлөө тэмцэлдэж буй их эргүүлэгт хөл тавьлаа. Анхандаа эцгийнхээ дэргэд прокурорын газар харандаа үзүүрлэж, дараа нь Аюулаас хамгаалах яамны хашааг цэвэрлэж, хожим нь Миланы цайзанд Леонардогийн урланд суралцаж ч үзэв. Леонардо түүнээс хөрөг дээр эмэгтэй хүний царай ямар байх ёстой вэ гэж асуужээ. Манай баатар «Вета Акатовагийн царай шиг л байх ёстой» гэж хариулсан гэдэг. Дараа нь тасалбар шалгагч, багаж угсрагч, голын бярвааз дээр гатлагачин ч хийсэн байна... Хаана ч тэр өөрийгөө Савлын залгамжлагч, үнэнийг эрэлхийлэгч хэмээн мэдэрч явлаа.
Энэ хүртэл бичээд л зохиогчийн цаас барагдчихжээ. «Өөр хоорондоо зугаатай юм ярилцаад л, халаасан дахь задгай мөнгөө дахин дахин тоолоод л, бие биенийхээ мөрийг алгадаад л, тэнэг дуу исгэрээд л, бид түмэн хөлийн амьтан үймсэи гудамж руу гарч, гайхалтай тохиолдлоор ердийн л зөрж өнгөрөн одогчид болон хувирцгаах юм даа» гэсэн үгээр эл бэсрэг роман өндөрлөнө..

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.29.11 3:39 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
За дууслаа даа, ном оруулна гэдэг ч бас амархан юм байна шүү хэхэ. Би скайнердаад оруулах гэж ингэж байхад орчуулаад оруулдаг хүмүүс үнэхээр хөдөлмөрч хүмүүс юм аа. Уншсанд баярлалаа, хамгийн ,,, хамгийн ,,, нь аль зохиол талаар саналаа үлдээвэл баярлана шүү

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.29.11 6:51 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
eniig pdf bolgood emhelchuulch
bayarlalaa


Top
   
PostPosted: Jan.29.11 7:40 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
баярлалаа, сайн банйа гэж магтая. уншнаа. :инээх:

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jan.29.11 8:26 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
ss7 wrote:
баярлалаа, сайн банйа гэж магтая. уншнаа. :инээх:

emhelkumu


Top
   
PostPosted: Jan.29.11 10:00 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
нэлээн урт хугацааны туршид шантралгүй оруулж байсан гэгээхэндээ баярлалаа
pdf ч юмуу эсвэл docx-оор тавьчих дэхүү татаж үлдсэн хэсгээ унший

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Jan.30.11 12:14 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jun.09.09 12:31 am
Posts: 1332
bluebird wrote:
ss7 wrote:
баярлалаа, сайн банйа гэж магтая. уншнаа. :инээх:

emhelkumu

_________________
Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: Feb.07.11 11:21 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
bi daanch pdf bolgoj tav'j medehgui ymaa :oops: , meddeg hun n' busaddaa tatahaar taviad ogch tusalna uu

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Feb.07.11 12:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
тэгүүл гэгээхэнд word дээр бичцэн байгаагаа л тавьчих л даа тэхүү

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Feb.07.11 2:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
сс7 сайхан эмхлээд өгөх байлгүй дээ. Самбар дээрх бүрэн зохиолуудыг сайн дураараа эмхэлж цэгцлэн, электрон номын сан үүсгэж байгаа буянтай хүү гэж ойлгоод, талархаж явдаг шд. Тодорхой хугацааны дараа блог ч юмуу нээгээд хуваалцах байлгүй.


Top
   
PostPosted: Feb.07.11 3:14 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
:инээх: масгү та арай хэтрүүлж байна аа, эмхлж амжкү л болов уу, юун энэнтэй манатай оруулж эхэлсэн номоо дуусга гээд хүмүүс намайг загнаад сүйд цаана чинь. :хэлээгаргаад,инээх:

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Feb.07.11 3:33 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
Мэдээж цаг хугацааны асуудал байлгүй л яахав. Даруу загнах хэрэггүй дээ.


Top
   
PostPosted: Feb.28.11 9:46 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.14.09 10:52 am
Posts: 1736
Location: євєл хавар зун намар
bayarlalaa. :wd:

_________________
za tebya


Top
   
PostPosted: Feb.28.11 10:36 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Nov.23.10 10:37 am
Posts: 1035
Location: SunBeauty - гийн өрөөнд...
Ийм сэдэв байдгийг сая л мэдлээ :hi:
Их хэрэгтэй сэдэв байнаа. Уншиж байхын тулд тэмдэг тавилаа :mrgreen:
"Зуун жилийн ганцаардал" гээд зохиолыг тавьж өгч чадах уу?

_________________
SunBeauty


Top
   
PostPosted: Feb.28.11 10:40 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
зуун жилийн ганцаардал гэдэг ном хаа сайгүй пдф-ээр байгаа
гэгээхэнд ... татахаар тавихгүймүү ... word ч байсан хамаагүй

_________________
always raining in my world


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 554 posts ]  Go to page Previous 118 19 20 21 22 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited