#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.22.17 11:51 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 554 posts ]  Go to page Previous 117 18 19 20 21 22 Next
Author Message
PostPosted: Nov.24.10 4:22 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Жоржи Амаду
1912-2001

Латин Америкийн зохиолчдыг үндсэндээ хоёр ангилалд хувааж заншжээ. Эхний ангилалд Борхес, Кортасар, Марксе гурав багтдаг. Эдэнгүйгээр XX зууны дэлхийн уран зохиолыг төсөөлшгүй юм. Дэд ангилалд Астуриасаас гадна энэ бүс нутгийн шинэ утга зохиолыг тэдэнгүйгээр баримжаалшгүй Пабло Неруда (Чили), Алехо Карпентьер (Куба), Марио Варгас Льоса (Перу), Карлос Фуэнтес, Хуан Рульфо (Мексик), Адольфо Бьой Касарес (Аргентин) нарыг нэрлэж болно. Эдгээр нэрсийн эхэнд Бразилийн зохиолч Амаду гарцаагүй бичигдэнэ. Бразилийи Баия мужийн какаоны тариалан дунд өсч өндийсөн энэ зохиолч бурангуй дэглэмийн эсрэг тэмцэж, хувьсгалд оролцож явсан, зогсолтгүй бүтээж туурвисаар энэ л төрөлх нутагтаа нас барсан хүн. Баия бол Бразиль дахь Португалийи анхны колони юм. Коммунист үзэл баримтлалтайн хувьд уран бүтээлийнхээ нэлээд хэсгийг колонийн ард түмний чөлөөлөх тэмцэлд зориулсан. тиймээс ч 1951 онд Олон улсын Лениний шагнал хүртсэн ажээ.
Гэвч уран бүтээлийнхээ дараагийн шинэ шатанд ардын домог үлгэрийн өгүүлэмжийг бодот амьдралтай нарийн сүлэлдүүлж, онцгой үнэ цэнэтэй зохиолууд туурвиж эхэлсний оргил нь «Дона Флор, түүний хоёр эр нөхөр» роман болно.
Португали хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг ромапуудын нэгд тооцогддог уг зохиолд нийт 304 дүр гардгаас 137 нь зохиолчийн танил дотнын хүмүүс бөгөөд яг өөрсдийнхөө жинхэнэ нэр устай гардаг аж. Үүнийгээ Амаду:
-Уншигчид явцуу, ирээдүйгүй, гуниг цөхрөл ноёлсон зохиолуудаас залхчихаад байна шүү дээ. Би амьдралтай, үнэн, эрч хүчтзй зохиол бичих гэж бодсон минь энэ гэж тайлбарлажээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.24.10 4:54 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 3:37 pm
Posts: 3977
Location: tooriin mod
Good work
Marked

_________________
Үргэлж минийх


Top
   
PostPosted: Nov.24.10 5:17 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Дона Флор, түүний хоёр эр нөхөр
роман

Баия мужийн Сальвадор хэмээх багашаархан хотын оршин суугч, «Амт ба урлаг» хэмээх тогооч бэлтгэх сургуулийн эзэгтэй дона Флор бэлэвсрэв. Түүний нөхөр Зайгуул хочит, архи, хөзөр, хүүхэн, найрын донтой Валдомиро ид залуу насандаа багт наадам дээр зүрх нь дэлбэрч үхжээ. Өнгөрсөн долоон жилд дона Флор эр нөхрийнхөө урвалт мэхлэлтээс болоод бишгүйдээ л зовж тарчилсан ч, Зайгуулаас өөр хэн ч түүнд тийм их хайр амсуулж, хүсэл тачаалыг нь тэгтэл их оргилуулж байсангүй. Үүний нь төлөө тэр нөхрийнхөө бүх гэмийг уучилдаг байв. Нөхрийнхөө араас гашуудан уйлж суухдаа дона Флор өөрийнхөө амьдрал, хайр дурлалыг дурсан санана. Түүний эх дона Розилда маш зөрүүд, хэний ч тэвчээрийг барж гүйцдэг адайр муухай ааштай эмэгтэй байсан бөгөөд нөхрөө нас барахад хоёр охин, нэг хүүгийнхээ хамт ямар ч хөрөнгөгүй хоцорчээ. Ажилсаг, царайлаг, даруу төлөв охид Розалия, Флор нарынхаа тусламжтайгаар нэр төрд дуртай Розилда амьдралаа өөд татаж, нийгэмд байр суурь эзэлчихнэ гэж найдаж байв. Гэтэл Розалия нь сайхан хунтайжтай биш, жирийн нэг механикчтай гэрлэж, цэвэр ичимхий Флор нь өдий төдий баян харчуулын гуйлтыг үл хэрэгссэн мөртлөө очиж очиж Зайгуулд сэтгэл алдчихсан аж.
Валдомиро ирээдүйн хадам эхдээ ирээдүйтэй алба хашдаг, хотын хамгийн нөлөөтэй хүмүүстэй найзалдаг хэмээн итгүүлжээ. Гэвч яваандаа Зайгуул өөрийг нь мэхэлсэн болохыг, тэр нь хөзөрчин, янхны газрын байнгын үйлчлүүлэгч гэдгийг олж мэдүүтээ охиндоо түүний тухай бодохыг ч хориглов.Гэвч Флор нэгэнт ухаангуй дурлачихаад байсан тул, Зайгуулын ядуу хоосныг нь үрэлгэн занг ч ер тоосонгүй. Ээж нь хичнээн занаж зүхээд, тэр ч байтугай зодож нудээд ч бүсгүй Зайгуултай сэм уулзсаар, түүнд охин биеэ өгснийхөө дараа гэрээсээ оргож, эхнэр нь болжээ. Хоол хийх тухай хичээл зааж олдог мөнгө нь ямар ч байсан бусдын хэмжээнд амь зуухад, тэр ч бүү хэл наргианч нөхрийнхөө өр ширийг дарахад ч хүрэлцдэг, тэгээд ч үр хүүхэд төрөөгүй болохоор бүсгүй мөнгөө хойш хийж хадгалах тухай ер санаж байсангүй.Флорын хувьд өдөржин ажилд дарагдаж, шөнөжин нөхрөө ирэх болов уу, үгүй болов уу гэж хүлээсээр л энэ он жилүүдийг баржээ. Зайгуул ихэнхдээ гэртээ харихаасаа зам зуур тааралдсан хүүхнийг тэврэхээ илүүд үзнэ. Гэвч нөхрөө гэртээ өнжих үед бүхий л гомдлоо мартчихдаг сан. Яагаад гэвэл нөхөр нь түүнд маш их хайртай гэдгийг мэдэрдэг байсан юм.Нэгэнт л тэр архи дарс, хөзөр, аальгүй хүүхнүүдгүйгээр амьдарч чадахааргүй зантай юм чинь. өөр яах билээ? Флор хардсандаа нулимсаа урсгаж суухдаа ч, Зайгуул л дэргэд нь байвал энэ хорвоогийн хамгийн жаргалтай эмэгтэй гэдгээ ойлгоно. Харин хүргэнээ үнэн голоос үзэн яддаг дона Розилда өөр хотод хүүгийндээ амьдардаг байжээ. Зайгуул нас барсныг дуулаад хол нь газар хүрэхгүй баярласан Розилда одоо л ухаан мөхөс охин нь аятайхан нөхөр олж авах болов уу гзж найдан Сальвадорт ирлээ. Гэвч нутгийн баячуул, дээгүүр зиндааныхантай сүй тавих гэсэн ээжийнхээ оролдлого бүрийг дона Флор няцаав. Тэрээр юу ч болоогүй юм шиг хоол хийх тухай хичээлээ заагаад л, хэнтэй ч сээтгэнэлгүй урд замаа л ширтэн явдаг тул, бэлэвсэн залуу хатагтай шөнөжин орондоо нууцхан хүсэлдээ шатчих шахан хөрвөөн тарчилж хонодог гэж хэн ч сэжиглэдэггүй байжээ. Бие, сэтгэл хоёрын энэ зовлонт тэмцэл мөнхөд үргэлжлзх аргагүй тул сүүлдээ Флор найз хүүхнүүдийнхээ ятгалгаар гашуудлын хар нөмрөгөө тайлж, зрчүүл өөрийг нь эргүүлэхэд дургүйцэхээ больжээ. Түүний сэтгэлд өөрт нь эртнээс дурлачихаад байсан, дөчин настай гоонь эр, эмийн санч Теодоро Мадурейра бусдаас илүү нийцэв. Эмийн санч гэрлэх санал тавьж, Зайгуулыг нас барснаас хойш гурван жил өнгөрөхөд бүсгүй Теодорогийн эхнэр боллоо.Флорын хоёр дахь нөхөр анхны нөхрийнх нь яг эсрэг шинжийн хүн байв. Ажил хэрэгч, ёс журамтай, сайхан сэтгэлтэй тэрээр «Юм бүхэн өөрийн байх газартай, өөрийн хийгдэх цаг хугацаатай» хэмээх зарчим баримталдаг бөгөөд эр нөхрийнхөө үүргийг нямбай, хайр халамжтайгаар гүйцэтгэх боловч Зайгуулын ичгүүргүй, түрэмгий знхрийлэлд дасчихсан Флорт эмийн санчийн дурлал хэтэрхий цэвэрхэн, сулхан санагдана Эцсийн эцэст бүсгүй дотроо дүрэлзэж буй гал халуун тачаалыг намжааж чаджээ. Нөхрөө үнэхээр хайрлаж хүндэлдэг хэдий ч сэтгэлийнх нь гүнд Зайгуултай хамт өнгөрөөсөн халуун янаг шөнүүд дурсагдаж, тодорхойгүй нүгэлт мөрөөдөл алхам бүрийг нь мөрдөж гэр бүлийн цэлмэг сайхан амьдралыг нь яльгүй бүүдийлгэх аж. Гэлээ ч Флор аз жаргалтай л байлаа. Нэг удаа, гэр бүлийн баярын дараа Флор унтлагынхаа өрөөнд Зайгуулыг олж харав. Тэр орон дотор нь чармай нүцгэн хэвтэж байх нь тэр. Түүнийг байнга боддог тул Флор ер гайхаж хачирхсангүй. Зайгуул: «Флор, би ганцхан чамд л үзэгдэнэ. Тийм болохоор надтай цуг байж байгаад бусдад харагдчих вий гэж санаа зовсны хэрэггүй» гэнгүүтээ шуудхан л хуучин эхнэрээ барьж аваад оролдож гарчээ. Флор олон өдөр олон шөнө эхнэр хүний нэр төрөө хамгаалан тэмцэв. Харин Зайгуул хуучин эхнэрээ өөрт нь зөвшөөрөхгүй болохоор хотын казинод очиж, хуучин андууддаа хожлын тоо шивнзн томоохон мөрий авахад нь туслан зугаацаж байлаа. Эцэстээ Флор урьд Зайгуулын нууц амраг байсан. өөрийн загалмайлсан эх Дионизияд талийгаач нөхөр нь үхсэн хойноо ч түүнийг амраахгүй байгаа тухай ярьжээ. Дионизия түүнд тусалж, бөө нарт хандахаа амална. Флор нэгэнт Дионизияд бүх байдлыг ярьчихсан тул, дотроо багтаж ядах хүсэл тачаалаа зоргонд нь тавьж, Зайгуулын галзуу энхрийлэлд бие цогцсоо тавьж өгчээ. Дурлалын амтанд согтуурсан тэрээр Дионизиягаас тусламж хүссэнээ таг мартчихсхан байв Хүсэл тачаал нь ид ивлэн оргилж байтал гэв гэнэтхэн Зайгуул нүдний нь өмнө хайлан сарних нь тэр ээ. Ид шид л ийм зүйл хийж чадна гэдгийг ухааруутаа Дионизияг санажээ. Зайгуул хувь заяаны эрхэнд автаж, хайртай бүсгүйнхээ төлөө иаашаа гарч ирсэн тэр газар руутаа буцахаар завдан, Флортой салах ёс хийлээ. Гэвч түүний тэврэлтэд ахин хүсэл нь бадарсан бүсгүйй ид шидийн шившлэгтэй тулалдан байж ялжээ Флороос өөр хэнд ч үл үзэгдэх Зайгуул ийнхүү энэ ертөнцөд үлдэж, бүсгүйн амьдралыг зугаа цэнгэл, дурлалын амтаар дүүргэх болов. Харин ажил хэрэгч Теодоро эхнэрээ хэрэгцээтэй эд зүйлс юугаар ч үл дутаах аж. Бүсгүйн хоорондоо даанч адилгүй хоёр эр нөхөр бие биеэ ингэж нөхдөгийн ачаар л аз жаргалаар дүүрэн яваа гэдгийг өчүүхэн төдий ч сэжиглээгүй Сальвадор хотынхон дона Флорыг шагшин бахдаж байлаа.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.28.10 1:29 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.03.10 7:33 pm
Posts: 2268
Location: Яг одоо л цаг нь, яг одоо л бүх зүйл өрнөж байна.
goy bga shu
tnx gegeehend

_________________
Энгийн.. [Дээш дээш ас ас]


Top
   
PostPosted: Nov.30.10 10:58 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн

Joined: May.09.07 4:32 pm
Posts: 1748
Location: Not found...
Үнэхээр сонирхолтой ямар ч хүн сонирхохоор адал явдалт зохиол байна уу?
Монгол руу орчуулагдаж байгаагүй...орчуулах гэсийн...

_________________
The maximum characters is 32.


Top
   
PostPosted: Dec.01.10 2:20 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Dec.01.10 1:12 pm
Posts: 75
Location: in my paradise
gegeehend bayarlalaa!
bi bainga unshij bga, id neegeegui ym bichdeggui bsnaas, odoonoos bichij bna


Top
   
PostPosted: Dec.15.10 2:19 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Габриэл Гарсиа Маркес
1928

1967 онд Колумбийн зохиолч Гарсиа Маркес дэлхий даяар шуугиан тарьсан роман, XX зуунд бичигдсэн хамгийн гайхамшигтай номуудын нэг «Зуун жилийн ганцаардал»-аа хэвлүүлжээ. Уг романыхаа санааг бараг гучин жил бодож, гурван жилийн турш толгой өөд таталгүй сууж бичсэн гэдэг. Макондо хэмээх зохиомол суурин болон түүнийг үндэслэгч Буэндиагийн гэр бүлийн түүхийг өгүүлдэг энэ романыг утга зохиол шүүмжлэгчид «Дон Кихот»-оос хойш испаии хэл дээр бичигдсэн хамгийн агуу туурвил хэмээн үнэлж, Маркесыг У.Фолкнер, Ф.Рабле нартай эн зэрэгцэх зохиолч гэсэн удаатай. «Зуун жилийн ганцаардал» роман монгол хэл дээр Г.Акимын орчуулгаар бий.
1982 онд Маркес Нобелийн шагналыг утга зохиолын салбарт хүртсэн бөгөөд 1996 онд «Дурлал хийгээд бусад чөтгөрийн тухай» хэмээх ээлжит бэстсэллер болсон романаа хэвлүүлсний дараа уран зохиолыг орхин, сэтгүүл зүйн нийтлэл руу эргэлтгүй орж буйгаа зарласан юм. Сүүлийн уед цусны өмөн үүгээр өвчилж, эрүүл мэндээр барагтайхан байх болсон Маркес 2002 онд гурван боть дурсамжийн номынхоо эхний дэвтрийг хэвлүүллээ.
Иигээд таны өмнө «Зуун жилийн ганцаардал» романы гол баатар хурандаа Аурелиано Буэндиа ч байж мэдэх Маркесын нэгэн баатрын амьдралын сүүлчийн өдрүүдийн түүхийг дэлгэе.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Dec.15.10 2:56 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Мартагдсан хурандаа
роман 1968

Үйл явдал нь 1956 онд Колумбид, тус оронд улс төрийн хүчнүүдийн хооронд ширүүн мөргөлдөөн гарсны дараахь хүнд хэцүү нөхцөл дунд өрнөж байна. Хөдөөгийн буйдхан хотын захад өвгөн хурандаагийнх тун ядуу аж төрөх аж. Хурандаа одоо далан таван настай. Хэзээ ч түүний бие аравдугаар сарын энэ бороотой өглөөнийх шиг ийм муу байсангүй. Толгой нь дүйнгэтэж, бие нь сулбайн, ходоодонд нь зэрлэг амьтад орчихсон юм шиг өвдөх аж. Бас урьд шөнө эхнэрийнх нь баттраа өвчин хөдөлж хоножээ. Сүмийн хонхон дуу хотод өнөөдөр оршуулга болж буйг зарлана. Тэдний хүү Агустинтэй нас чацуу ядуу хөгжимчнийг оршуулж байгаа юм. Хурандаа хуримнаасаа хойш зөвхөн онцгой тохиолдолд л өмссөөр ирсэн хар одончуу даавуун костюмаа, бүтэн үлдсэн цорын ганц гутал болох маажиндсан шаахайгаа өмслөө. "Үгүй ер, гойд явдал болчихсон юм шиг юун ч их гангалах билээ дээ" гэж эмгэн нь үглэнэ. «Гойд явдал байлгүй яахав. Энэ хэдэн жилд өөрийнхөө үхлээр үхэж байгаа анхны хүн шүү» гэж хурандаа үгийг нь сөргөв. Талийгаачийн гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэхээр хурандаа тэднийх руу алхжээ. Тэндээсээ бусад хүмүүсийн хамтаар шарилтай авсыг оршуулгын газар руу үдэн гаргалаа. Нас барсан хүүд нь загалмай зүүлгэсэн эцэг Дон Сабас хурандааг дуудаж "Шүхрийнхээ доор борооноос хоргод" гэжээ. Дон Сабас бол түүний түүний залуу цагийн хамтран зүтгэгчдийн нэг, улс төрийн мөрдлөгөөс нуугдан энэ бяцхан хотод бүгж суугаа, тэдний намын амьд үлдсэн ганц удирдагч билээ.Хотын захиргааны тагтан дээр хагас нүцгэн эр гарч ирснээ оршуулгын цувааг өөр гудамжаар явахыг шаардав. Тэдний чиглэн яваа цэргийн хуаран хориглолтын байдалд шилжсэн гэнэ.
Оршуулгын газраас буцаж ирээд хурандаа өвчнөө мартагнахын тулд азарган тахианы зодоонд дуртай хүүгээсээ үлдсэн ганц тахиаг арчлав. Есөн сарын өмнө тахиа зодолдуулж байх үед нь Агустиныг ухуулах хуудас тараасан гэж пулемётоор шүршчихсэн юмсанж. Одоо өөрсдөө ч хэлэн дээрээ тавих юмгүй байж энэ тахиаг юугаар хооллоно доо гэж өвгөн толгойгоо гашилгана. Уг нь яаж ийгээд нэгдүгээр сар хүртэл тэсчихвэл, тахианы зодоон эхэлнэ дээ. Энэ азарган тахиа бол амь үрэгдсэн хүүгийнх нь дурсгал ч төдийхөн биш, бас боломжийн бооцоо хожих найдвар нь байлаа. Ваасан гарагт хурандаа заншил ёсоороо боомт руу очиж, шуудангийн онгоц тосдог. Арван таван жилийн турш тэр ийн шуудан тосч байна. Ахиад л түүнд ямар ч захиа занаа алга. Шуудангаа авсан эмч түүнд сонины шинэ дугаар өгсөн боловч, цэнзүүрт арчигдалгүй үлдсэн мөрүүдийн завсраас ямар нэгэн юм олж унших аргагүй байлаа. Ахиад л хонх дүнгэнэв. Харин энэ удаагийнх бол кино хянагдаж гүйцсэнийг зарласан цэнзүүрийнхний дохио аж. Ламтан Анхелийн дэлдсэн хонхны дуугаар кинотеатрт гарч буй кинонуудын ёс зүйн түвшинг зарладаг бөгөөд ламтан дараа нь онцгой дохиогоор тэмдэглэгдсэн киног хэн хэн үзэж байна вэ гэдгийг тагнадаг байв.
Хөгшчүүлийн биеийг үзэх зуураа эмч сүүлийн үеийн байдлыг мэдээлсэн албан бус тойм бүхий хуудсуудыг хурандаад сэм өгчээ. Хурандаа хүүгийнхээ найз нарт хуудсуудыг дамжуулан өгөхийн тулд ажиллаж байсан оёдлын газар руу нь зүглэлээ. Энэ бол түүний хувьд цорын ганц хоргодох газар нь. Намын нөхөд нь алагдаж, гадагшаа дүрвэцгээснээс хойш тэр байнга л ганцаардах болжээ. Нойр хүрэхгүй олон шөнүүдэд түүнийг залуу насыг нь авч одсон, тавин зургаан жилийн өмнө дууссан иргэний дайны тухай дурсамжууд хүрээлдэг аж. Гэрт нь идэх юм байсангүй. Хүүгээ алагдсаны дараа хөгшчүүл оёдлын машинаа зарж хэсэг амьдарчээ. Харин эвдэрхий ханын цаг, жаазтай зураг хоёрыг авах хүн олдоогүй тул хоол хийх юу ч үгүй суугаагаа хөршүүддээ мэдэгдэхгүйн тулд эмгэн нь тогоондоо чулуу буцалгадаг байлаа. Хамгийн хэцүү нь тахиа л байна. Азарган тахианы зодоонд бооцоо болгон тавих гэж мөнгө хуримтлуулж байгаа Агустины найзуудыг гонсойлгож яасан ч болохгүй. Дараагийн баасан гарагт ахиад л хурандаад юу ч алга. Эмчийн өгсөн сонинг уншихаас ч уур нь хүрчээ. Цэнзүүрдэх болсноос хойш эд зөвхөн Европын тухай л бичих болж, өөрийн оронд юу болж буйг мэдэх ямар ч арга байсангүй.
Хурандаа маш муухай мэхлэгдсэнээ гэнэт мэдрэв. Арван есөн жилийн өмнө конгресс ахмад дайчдад тэтгэвэр олгох тухай хууль баталжээ. Тэгэхэд иргэний дайнд оролцож явсаны хувьд энэ хууль өөрт нь хамаарах ёстой гэж тэр нотлох гэж найман жил хөөцөлджээ. Дараа нь хурандааг ахмад дайчдын нэрсийн жагсаалтад бичихийн тулд ахиад зургаан жил шаардагдсан байна. Энэ тухай түүний хамгийн сүүлд авсан захидалд дурдсан байлаа. Түүнээс хойш ингээд л ямар ч сураг байдаггүй. Эхнэр нь түүнийг өмгөөлөгчөө соль гэнэ. Индианчуудыг үхчхээр авсанд нь эд зүйлс дагуулдаг шиг үхсэн хойно нь л тэтгэврийн асуудал шийдэгдэх юм бол ямар хэрэг байх билээ? Өмгөөлөгч найдвар бий гэх боловч, хүнд суртал хэдэн жилээр сунжрах аж. Энэ зуур долоон ерөнхийлөгч солигдож, нэг нь л гэхэд дор хаяж арван удаа сайд нарын танхимаа өөрчиллөө. Сайд бүр доод түшмэлүүдээ зуугаас доошгүй удаа солилоо. Харин ч түүнд аз таарсан гэхэд болно, тэр хорин настайдаа цол авчээ. Тэгэхэд түүний дайчин нөхөд шийдвэр гарахыг хүлээж амжилгүй нөгөө ертөнцөд очицгоосон юм даг. Гэвч хурандаа итгэж найдсаар л байна. Тэр ахиад зуун жил хүлээх хэрэг гарсан ч хамаагүй, өргөдөл маягтуудыг ахин нэг удаа бөглөж бүрдүүлээд үзэхээр шийднэ. Хуучин бичиг цаасан дотроос хоёр жилийн өмнө сониноос хайчилж авсан ахмад дайчдад тэтгэлэг олгоход зуучлах конторын хаягийг олоод тийш нь захидал илшээв. Ямар ч байсан хариу нь байшингийн түрээсийн хугацаа дуусахаас өмнө ирвэл боллоо. Тэр хүртэл одоо хоёр жилийн зай байна.
Арваннэгдүгээр сар хөгшчүүлд хүнд туслаа. Өвчин нь даамжирчээ. Харин хурандаад хэзээ мөдгүй л захиа ирэх юм шиг горьдлого төрнө. Эхнэр нь ядахнаа тахианаасаа салахыг шаардах боловч, өвгөн зодоон эхэлтэл тэснэ гэсэн байр суурин дээрээ зогсов. Хүүгийнх нь найзууд тахиаг тэжээхэд тусалж буй Эмгэн заримдаа өөртөө болоод нөхөртөө жаахан ч болохноо кааш чанах гэж тахианыхаа эрдэнэ шишээс сэм чимхэнэ. Аанай л нэгэн баасан гарагт хурандаа шуудангийн завь хүлээнгээ Дон Сабасын конторт орж борооноос хоргодов. Сабас түүнд тахиагаа зарахыг зөвлөөд, ямар ч байсан есөн зуун песо хүрнэ гэжээ. Ахиад гурван жил амь зууж хүрэхүйц мөнгөний тухай бодол хурандаагаас өдөржин салсангүй. Хуримын бөгжөө барьцаалаад ламтан Анхелиас мөнгө зээлэх гэж оролдоод бүтээгүй буцаж ирсэн эмгэн нь үүнийг сонсох юм бол уухайн тас л зөвшөөрнө дөө. Хурандаа хэдэн өдрийн турш Дон Сабастай юу гэж ярилцахаа дотроо төлөвлөжээ. Тахиагаа зарах нь хүүгийнхээ дурсгалыг арилжихтай л адил бусармаг явдал хэдий ч одоо яая гэхэв, олон хоног тээнэгэлзсэний эцэст Дон Сабас руу очив. Одоо харин наймаа нь ердөө л дөрвөн зуун песоны хэмжээнд яригдах нь тэр. «Дон Сабас бусдыг сорон мөлждөг хүн, захиргааныханд одоогийн дэглэмийг эсэргүүцэгчдийн тухай хов хүргээд, дараа нь цөлөгдсөн намын нөхдйинхөө эд зүйлсийг бараг үнэгүй шахам худалдан авч цааш нь дамладаг» гэж эмч ярина. Энэ үгийг сонсоод хурандаа тахиагаа яасан ч зарахгүй гэж шийджээ.
Бильярдын танхимд ороод хурандаа тоглогсдыг ажиглаж зогсов. Гэтэл цагдаагайн офицер орж ирэх бөгөөд халааснаас нь Агустины найзуудаас хурааж авсан хуудсууд цухуйх аж. Хурандаа хүүг нь алсан хүнтэй анх удаа улаан нуурээрээ тулгарч байгаа нь энэ. Гэвч биеэ барьж, тэдний дундаас гарч явлаа. Арван хоёрдугаар сарын турш хурандаа шөнө бүр дайчин залуу насаа дурсаж л бүлээцэж байв. Тэрээр удахгүй өөрт нь захидал ирнэ гэж найдсаар л. Бас тахиан зодооны бэлтгэл аль хэдийнэ эхэлчихсэн, дасгалжуулалт дээр өөрийнх нь тахиатай эгнэх тахиа үгүй байгаа нь түүнийг зоригжуулж байлаа. Цөхөрч гүйцсэн эмгэнээ хурандаа: «Одоо дөчин тавхан хоног л тэсэх үлдлээ. Гайгүй шүү дээ» гэж аргадна. Эмгэн нь: «Дөчин тав хоног тэсэхийн тулд тэгээд юугаа идэх болж байна аа?» гэж асуухад, хурандаа: «Баасаа л иднэ дээ» гэж шийдэмгий дуугарчээ.,,

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Dec.15.10 3:01 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Мигель Делибес
1920

XX зууны Испанийн утга зохиолын анхны томоохон төлөөлөгч бол их сэтгэгч Мигель де Унамуно байлаа. Тэгээд нэрт жүжгийн зохиолч Федерико Гарсиа Лорка, 1989 оны Нобелийн утга зохиолын шагналт Камило Хосе Села гэх мэт.эдгээр зохиолчдын хэнийх нь ч бүтээлийг онцгой гэж авч үзэж болно. Унамунотийн «Авель Санчес» роман, «Хутагт Мануэль, зовлонтон» туурь, «Дон Кихот, Санчо хоёрын амьдрал» зэрэг олон эсээ, Лоркагийи «Цуст хурим» жүжиг (1993 онд УЖАТ-т тоглогдсон), Селагийн «Зөгийн үүр», «Талийгаачдад зориулан тоглох мазурка», «Асар» романуудаас орчин цагийн испанийн хүүрнэл зохиолын төрх тодорхой харагддаг. Түүнээс гадна «Орчин цагийн аугаа их сэтгэгчид» ботид эшлэн өгүүлсэн, Хосе Ортега-и-Гассетын «Түмний түрэлт»-ийг ч XX зууны утга зохиол дахь философи сэтгэлгээний чухаг бүтээлд тооцдог билээ.
Энэ номд бид Испанийн утга зохиолыг төлөөлүүлэн зориуд өвөрмөц маягийн зохиолчийг сонгож авч байна. «Мариотой хүүрнэсэн таван цаг» романыг зохиогч XX зууны сонгодог гэгдэж дэлхий нийтээр алдар нь түгсэн зохиолч хараахан биш. Гэвч мэргэжлийн утга зохиолын хүрээнд нэгэнт өөрийн байр суурьтай Делибесийн эл романаас л өнөө цагийн дэлхийн хүүрнэл зохиол дахь сэтгэл зүйн нарийн мэдрэмж, амьдралыг хирдхийм нарийн ажигласнаа гайхалтай дүрсэлсэн өгүүлэмж нэвт xанxалдаг юм.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Dec.15.10 3:34 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Мариотой хүүрнэсэн
таван цаг

роман 1966
Марио Кальядо дөчин есөн настайдаа зүрхний шигдээсээр гэнэт нас барж, эхнэр Кармен нь таван хүүхэдтэй үлджээ. Эмгэнэл илэрхийлэхээр ирэгсдийг явуулсныхаа дараа Кармен нөхрийнхөө шарилын дэргэд шөнөжин нойргүй сууж, чимээгүйхэн ярилцана. Түүний энэ эцэс төгсгөлгүй дотоод монологоос Марио, Кармен хоёрын танилцсан хийгээд хамтын амьдралын намтар, тэдний эрс тэс зан араншин, олон жил нэг дээвэр дор аж төрсөн хэдий ч, ямагт бие биендээ ойлгомжгүй, холын байсан хоёр хүний тухай түүх тодрон гарна.
Кармен хангалуун тансаг амьдралтай, хэд хэдэн зарцтай, чинээлэг хөрөнгөтний гэр бүлд өсчээ. Эцэг нь хуучныг баримтлагч томоохон соиины зураг чимэглэлийн хэлтэст ажилладаг, эх нь гэрийнхээ аж ахуйг эрхэлдэг байлаа. Марио, Кармен хоёр дайн дууссаны дараахан танилцжээ. Танилцаж байсан үеийн нь дурсамж одоо ч яг шинэхнээрээ байна. Мариогийн хоёр ах бүгд найрамдахчуудын талд байлдан амь үрэгдсэн бол, Кармены гэрийнхэн Франкогийн талыг илэрхий дэмжигчид байлаа. Ураг барилдагчдынх нь улс төрийн үзэл баримтлал Кармены эцэг эхийг багагүй түгшээж байсан ч, Мариогийн авьяас билгийг дэнчин болгож, түүнийг их сургуулийн гялалзсан профессор болно гэж найдсандаа охиноо түүнтэй гэрлүүлэхээр шийднэ. Марио харин тэдний хүсч байсанчлан албан тушаалын шатаар өгсөхийг ер хүссэнгүй. Тэрээр жирийн багшийн ажилдаа дуртай бөгөөд «Эль коррео» хэмээх сонин эрхлэн гаргах боломжтой байгаадаа л сэтгэл ханачихжээ. Зав чөлөө гармагц өөр шигээ мөрөөдөмтгий найзуудтайтаа хорвоо ертөнцийг шударга ёсны үүднээс өөрчлөх тухай яриа маргаан өрнүүлж, «Элсэн дээрх шилтгээн» хэмээх гүн ухааны роман бичих бөлгөө. Уг ном нь Кармен болоод түүний эцэгт огт ойлгомжгүй, хадмынх нь бодлоор бол ямар ч мөнгөний ашиг олох найдваргүй зүйл байлаа. Марио ахуй амьдралаа өөд нь татахыг үл хайхарна. Тэрээр унадаг дугуйгаар ажилдаа явах бөгөөд Карменаас ялгаатай нь машингүй гэдгээсээ ер үл ичнэ. Хэнтэй ч хамаагүй танилцаж дотносох хэрнээ өөртөө хэрэг болох хүмүүсийг ер олж харахгүй, хувцас хунартаа огтхон ч санаа тавьдаггүй, тааруухан суралцдаг баян эцэг эхчүүд шалгалтын өмнө бэлэг өгөхөд авдаггүй, тэр ч байтугай орон нутгийн засаг захиргаанд депутатаар сонгогдох боломж гарахад эрс татгалзсан аж. Үүнийгээ Марио «Би тэдний байр суурийг дэмжих албагүй» гэж тайлбарлажээ.
Кармен бол нөхрийнхөө эсрэг хун байлаа. Тэр нөхцөл байдалдаа ямагт боолчлогдоно. Жишээлбэл, гэрт нь мөнгөн халбага сэрээ байхгүй болохоор зочдынхоо өмнө шившгээ дэлгэхгүйн тулд гагцхүү хүйтэн зууш л бэлддэг байв. Хүмүүсийн биеэ авч яваа байдал, аятайхан зангидсан зангиа, эвийг нь олж хэлсэн үг, нөхцөл байдалд тохируулан ам нээхгүй байх гэх мэт гадаад байдлыг л онцгойлон үзнэ. Албан тушаал эрчимтэй ахиж яваа хүмүүсийг тэр бахдан шагших бөгөөд ямар замаар ийм амжилтад хүрч байгаа нь түүнд ер хамаагүй. Марио өөрийнх нь шаардлагад огтхон ч нийцэхгүй хүн тул эхнэр нь түүнийг шоолон өрөвддөгбайлаа. Кармен нөхрийнхөө ил шулуухан зан, хэтэрхий шударга араншин, амьдралд овсгоогүйг хачирхаж, яагаад ч ойлгож чаддаггүй байсан юм. Эдгээрийг тэр маш том дутагдал гэж үздэг. Өнөө шөнө тэрээр нөхрийнхөө цогцосны хажууд суугаад, талийгаач амьдралдаа зэрэг тушаал ахих боломжийг хичнээн удаа алдаж, чухал хүмүүстэй аятайхан харьцаагүйг нь тоолон, хуурамч баримтад гарын үсэг зурахаас татгалзсаныхаа төлөө өөртөө дайснууд бий болгож, үүнийхээ улмаас байр ч үгүй үлдсэнийг нь зэмлэж байв. Бас Кармен талийгаачийгаа өөрийнх нь санааг ер хуваалцаж байгаагүйг, ядуу хүмүүсийн эрхийн төлөө дэндүү их санаа тавин зүтгэж байсных нь төлөө зэмлэв. Марио ядуучуудыг шоколадаар хуурах хэрэггүй, харин тэдэнд хууль эрхийнх нь хувьд оногдох ёстой тэр зүйлсийг л өгөх хэрэгтэй гэж ярьдаг бөгөөд өөрийнх нь эрхлэн гаргадаг, Кармены тэвчиж ч чаддаггүй «Эль коррео» сонин ямагт энэ тухай л бичдэг байжээ.
Ерөөсөө Карменд Мариогийн сонин ч, номууд ч, найз нөхөд нь ч хэзээд ойр дотно хүртээмжтэй байсангүй. Тиймээс ч тэр нөхрийнх нь уран бүтээл зогсонги уналтын байдалд орсны шалтгааныг ойлгоогүй бөгөөд түүнээс болж гутарч сэтгэл хямрахад нь эмчийн зөвлөгөөнөөс харин ч эсрэг байр суурь баримталж, дотроо энэ байдалд баярлаж байлаа. «Би мащ их ганцаардаж байна» гэж байнга үглэхэд нь Кармен нөхөртөө юу гэж хэлэхээ мэддэггүй сэн. Дотроо энэ үгнийх нь төлөө түүнийг буруушааж, Мариогийн өвчин шаналлыг өөр дээрээ л тусган авч гомддаг байв. Шарилын хажууд ганцаараа ярьж суухдаа Кармен нөхөртөө гомдоллож, хэрэв зээ амьд сэрүүн байсан сан бол хэзээ ч гаргаж хэлэхгүй тийм зүйлсийг сөхөн хүүрнэнэ. Тэдний төрөн гарсан гэр бүлүүд, нийгмийн орчин хүрээ хэтэрхий их ялгаатай байсан тул, цугтаа өнгөрөөсөн он жилүүд ч эдгээр ялгааг багасгаж чадсангүй. Кармены хувьд туйлын дээд хүн гэвэл урьдын адил эцэг нь л төсөөлөгдөх бөгөөд хэдийгээр эцэг нь ердийн дундаж сэтгүүлч байсан ч, түүнийг агуу их зохиолч гэж үзэх аж. Улиг домог болсон зүйлсийг зогсоо чөлөөгүй яншигч эхийгээ тэр ахуй амьдралын нарийн ухаанд нэвтэрхий эмэгтэй гэж тооцно. Харин нөхрийнхөө төрөл төрөгсөд, найз нөхдөд Кармен тун ч янзгүй. Тэднийхэн уламжлалт, эртний Испанийн хэв маягийг хадгалсан гэр бүл бол, Мариогийнхан бүгд найрамдахчуудыг хүндлэн дагана. Үүнээс нь Кармен маш их ичих бөлгөө. Нөхрийнх нь эгч Чаро ч, амь үрэгдсэн хоёр ахынх нь нэгний эхнэр Энкарна бэргэн ч түүний хувьд тэвчишгүй санагдана. Энкарна Мариогийн саа өвчин тусаад хэвтэрт орсон эцгийг байдгаараа асарч бөөцийлөхийг хараад хуурмаг дүр л үзүүлж байна гэж бодохоос, яг одоо өөрөө Мариогийн араас үнэн сэтгэлээсээ гашуудан уйлж байгаа шиг нь тийм үнэн сэтгэлээсээ ханддаг гэдгийг ер олж үл харна. Тэрчлэн эхийнхээ оршуулган дээр Марио ер бусын тайван төрхтэй байхыг хараад аливаа зүйлээс гадаад байдлыг нь илүү үнэлдэг Кармен их л хачирхсан аж. Тэр яагаад ч ойлгож чадахгүй байжээ. Харилцан адилгүй Кармен, Марио хоёр хүүхдүүдийнхээ хүмүүжилд ч өөр өөрийнхөөрөө хандана. Эхнэрт нь чухал санагдах зүйл нөхрийнх нь санааг ер зовоохгүй. Охин Менчу нь хичээлдээ тааруухан байгаад Марио маш их санаа зовж байхад, эмэгтэй хүний хувьд азтай гэрлэлт л гол зүйл, бусад дэмий юманд илүү анхаарал тавих хэрэггүй гэж үздэг Кармен үүнийг байдаг л зүйл гэж бодно. Эцгийнх нь нэрээр нэрлэсэн ууган хүүгийнхээ хичээлдээ махруу шаргуу занг Кармен үл сайшаана. Бага Марио яг л эцэг шигээ түүнд ойлгомжгүй хүн байв. Тухайлбал, одоо хүү нь эцгийнхээ шарилын дэргэд хар костюмтай биш, цэнхэр ноосон цамцтай зогсож байгаад тэр эмзэглэх аж. Хүүгийнхээр нь бол «Оршуулган дээр ямар хувцас өмсөх нь нэг их гол зүйл биш» гэнэ. Гэвч яг энэ мөчид Кармен «Одоо энэ гэрийг нэгэнт л би захиран үлдэж байгаа учир, энд амьдарч буй бүх хүн миний л саналыг дагах болно» гэж хатуу шийдэв. Хүүхдийн доторхи хувь хүнд халдахгүй байхад санаа тавьдаг нөхрийнх нь үзэл одоо тийм ч том асуудал биш болжээ.
Ийм дурдатгал, эргэцүүллийн дунд Кармен нөхрийнхөө шарилын дэргэд нэгэн шөнийг өнгөрүүлэв. Нүдний нь өмнүүр тэдний бүх амьдрал, өөр хоорондоо маш их ялгаатай, хамтдаа өнгөрүүлсэн урт удаан хугацаа нь ч тэднийг ойртуулж дөнгөлгүй харь хөндий хоёр хүний амьдрал жирэлзэн өнгөрнө. Өглөө болоход хүү Марио нь орж ирээд, ээжийгээ хүнд бодлоос ангижруулан тайвшруулахыг оролдов. Гэвч ээж нь яг л эцгийг нь ойлгодоггүй байсан шигээ хүүгээ ойлгосонгүй. «Чи унтав уу?» гэж Кармен хүүгээсээ асуугаад: «Үгүй ээ, унтаж чадсангүй. Унтах гэхээр л гудсан дотроо живчих гээд байгаа юм шиг санагдаад...» гэсэн хариулт сонсоно. Сэтгэлийн хямралд орж эхлэх үедээ нөхөр нь яг ингэж хэлдэг байсныг тэр гэнэтхэн саналаа. Түүнд нэг л аймшигтай санагдана. Гэвч оршуулганд оролцохоор ирэгсдийн дуу гарч энэ айдсыг үргээжээ. Нөхөртэйгөө салах ёс гүйцэтгэх сүүлчийн мөчүүдэд Кармен сүлжмэл хар цамц биеийг нь хэтэрхий бариад түүний галбирыг нь тодруулж, бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлж байгаа болов уу л гэдэгт санаа зовниж байв.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Dec.15.10 3:39 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Дино Буццати
1906-1972

Өнөө цагийн Италийн утга зохиолыг Нобелийн шагналт Луижи Пиранделло, нэрт зохиолч Альберто Моравиа, Итало Кальвино нараас ч илүүгээр төлөөлж чадахуйц хоёр эохиолчийг энд танилцуулж байна. Эхэнд нь танилцуулж буй Буццати бол орчин цагийн хүүрнэл зохиолд үнэхээр өвөрмөц, гайхалтай мастер. Тэрээр Итали-Австрийн хилийн ойролцоох эртний Беллуно хотод төрж, сонин сэтгүүлийн ажил эрхэлж явсаар, 1933 оноос утга зохиолд эргэлтгүй орж иржээ. Зохиолууд нь тэсвэрлэшгүй гуниг, ид шид нэвт шингэснээрээ онцлог. Буццатиг XX зууны Эдгар По ч голцдэг, бас Кафкатай ч жишдэг. Ерөнхийдөө аль алиныг нь залгамжлагч гэж үзэхэд ер буруудахгүй. Түүний онцгой туурвил «Татаарын цөл» романы тухай аугаа их Борхес:
-Зохиолын бүх үг өгүүлбэрээс удтал хүлээсэн, асар том тулалдааны аюул заналхийлэл үнэртдэг. Дино Буццати энэ романаа уран зохиолын эртний уг сурвалж болсон туульс руу хөтөлжээ. Цөл бол энд бодтой ч, бэлгэдлийн ч шинжийг агуулж байна. Тэр цөл хязгаар хярхаггүй тул, гол баатар тэндээс элсний ширхэг мэт тоо томшгүй цэрэг айсуйг сэтгэлдээ харж байна гэхчлэн бичсэн байдаг.
«Татаарын цөл»-өөр Италийн найруулагч Валерио Зурлини кино хийсэн нь амжилттай болж, ихээхэн дуулиан тарьсан юм.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Dec.15.10 4:00 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Татаарын цөл
роман 1940

Үйл явдал аль үед болж буй нь тодорхойгүй, ямар улсад вэ гэдэг нь заагдаагүй боловч XX зууны эхэн хагас болов уу гэмээр, газар орон нь Италитай нэлээд төстэй. Энэ бол амьдралыг идэж дуусгагч цаг хугацааны тухай роман юм. Цаг хугацааны зогсолтгүй чанар нь хүнд заяагдсан үйлийн үр бөгөөд хүний оршихуйн эмгэнэлийн дээд цэг илрэх үе бол шөнө байдаг гэсэн яруу санаанд зохиол зангилагджээ.Ирээдүйдээ итгэл төгс, залуу дэслэгч Жованни Дрого дайсан этгээдийн нутаг гэгдэх Татаарын их цөлийн наад захад байрладаг Бастианийн цайз руу томилогдоно. Офицер удтал төөрч будилсны эцэст Цайз хүрэх замыг олдог. Цайзын цулгуй шаргал ханыг хараад л, анх томилолт авч байхдаа хөөрч догдолсон сэтгэл нь үгүй болно. Залуу офицерын сэтгэлээр унасныг мэдсэн хощууч Матти хүсвэл өөр газар руу шилжүүлэх тухай дээш нь мэдэгдэж өгье гэжээ. Гэвч санаа нь зовсон Дрого ямар боловч энэ цайзад дөрвөн сарын хугацаагаар үлдэхээр шийднэ.
Дэслэгч Морель түүнийг хэрмийн хана руу дагуулан гарахад, хад байцаар хүрээлэгдсэн тэгш өндөрлөг үзэгдэв. Тэдгээр байц хаддын цаана умрын нууцлаг орон Татаарын цөл орших аж. Тэнд битүү нүцгэн чулуун сайр байдаг гэлцэнэ. Хэдийгээр тэр зүгт мөнхийн манан харанхуйлж байдаг ч, хааяа нэг цэлмэг өдөр цагаан цамхгууд, утаа оргилох галт уулс, юу нь үл танигдах нэлийсэн хар толбо үзэгддэг мэтээр баталцгаах нь ч бий... Хананых нь цаана ус цалгилах чимээ сонсогдоод Дрого тэр шөнөжин цурам хийж чадсангүй. Удалгүй Дрого анх удаа ээлжинд гарна. Цайзад хорин хоёр жил алба хааж буй түрүүч Тронк харуул солилцуулах аж. Тронк Цайзын нүх сүв бүрийг андахгүй мэдэх бөгөөд амралтынхаа үеэр ч тэр эндээс явдаггүй байжээ.
Шөнө нь Дрого ээждээ Цайзын дарамттай уур амьсгалын тухай нэгд нэгэнгүй бичихээр суух авч, эцсийн дүндээ бүх зүйл сайн сайхан байгаа тухай ердийн л захидал явуулна. Ханзан дээр хэвтээд тэр цагийн манаач нар бие биеэ дуудах бөглүү дууг чагналаа. «... Энэ шөнөөс эхлээд л тэр цаг хугацааг хуруу даран тооцож эхэлжээ». Өөрийнхөө ачаанд байгаагаас арай энгийн бор бааз шинель олж авахын тулд, Дрого энд арван таван жилийг өнгөрөөсө одоо хэзээ мөдгүй явахаар зэхэж буй оёдолчин Просдочимотой танилцав. Яваандаа Дрого цайзад аж төрдөг олои офицер умрын цөлөөс хэзээ нэгэн цагт ер бусын адал явдал дэгдэхийг олон жилийн турш, үнэн голоосоо хүлээж суугааг олж мэднэ. «Амьд явахад ганц л удаа тохиолдож болох тийм ер бусын адал явдлыг!». Тэгээд ч Цайз үл мэдэгдэх бүхний хил хязгаарт байгаа. Үл мэдэгдэх зүйлс гэдэг зөвхөн айдсыг ч биш, бас найдварыг агуулдаг шүү дээ. Гэхдээ хугацаагаа шалавхан дуусгаад, Цайзыг орхин зайлах бодолтой гүн Макс Лагорио шиг хүмүүс ч бий. Харин хамтдаа хоёр жилийг энд өнгөрөөсөн түүний найз, дэслэгч Ангустина яагаад ч юм бэ, эндээс явахыг хүсдэггүй гэнэ.Өвөл болж, Дрого явахаар зэхэж байлаа. Одоо зөвхөн эмнэлгийн үзлэгт ороод, ууланд алба хаахад тохирохгүй гэсэн магадлагаа аваад л гүйцээ. Гэвч Цайзын бөглүү ертөнцөд олж авсан зуршилдаа автаад Дрого өөрөө ч өөрийгөө сайн ойлголгүй гэнэтхэн үлдэх шийд гаргадаг. «Өмнө минь хангалттай их цаг хугацаа байна» гэж тэр бодох аж. Дрого Цайзаас явганаар дөчин минут алхах зайд оршдог яг Татаарын цөлийн дээрээс өнгийх уулын оргил дээрх бяцхан бэхлэлт рүү ээлжинд гарлаа. Гэнэтхэн цөлийн зүгээс цагаан морь давхин гарч ирэхийг үзэв. Хүн бүр л татаарын морьд цасан цагаан зүстэй гэлцдэг билээ! Гэвч ер бусын явдал болсонгүй. Мөнөөх нь цэрэг Лаццарийн алдчихсан морь байв. Лаццари бэхлэлтийн хананы цаад тал руу бууж морио барихаар явжээ. Цэргийг морио бариад буцан ирэхэд Цайзынхан нууц үгээ сольчихсон байж. Лаццари шинэ нууц үгийг мэдэхгүй ч, нөхөд нь түүнийг нэвтрүүлнэ хэмээн найджээ. Гэтэл журам ёсоор, Троикийн хатуу тушаалын дагуу хөөрхий цэргийг буудан алдаг. Дараахан н.ь Татаарын цөлийн тэртээ хаяанд бөөн хүн бараантан үзэгдэж, бүх гарнизон сандран үймэв. Гэвч энэ нь умар зүгийн улс хилийн шугамынхаа тэмдэглэгээг шинэчилж байсан хэрэг болохыг төдөлгүй мэдэцгээжээ. Хилийн шугам аль эртнээс тодорхой бөгөөд тэмдэглэлд хамрагдаагүй ганцхан уул л үлдсэн аж. Хэдийгээр мөнөөх уул стратегийн ямар ч ач холбогдолгүй боловч, умрын нутгаас ганц хоёр алхам газрыг өөрийн нутагт нэмүүлэхээр хурандаа тийш нь ахмад Монти, дэслэгч Ангустина нараар удирдуулсан баг цэрэг илгээв. Ямагт ганган хувцасладаг Ангустина ууланд аялж огт үзээгүй хун байсан бөгөөд гоёмсог өмсгөл нь хойд зүгийн хүйтэн жаврыг халхалж чадаагүйн улмаас салхинд цохиулж нас баржээ. Түүнийг баатрын ёсоор оршуулна. Нэлээд хэдэн жил өнгөрсний хойно Дрого амралтаараа хот руу явлаа. Гэвч тэнд мань эр харийн хүн болжээ. Найз нөхөд нь ажил хэрэгтээ түүртээд завгүй, дурлалт бүсгүй нь өөр хүнтой болж, ээж нь хэдийгээр түүнийг Цайзаасаа шилжин ирэхийг хүсэх боловч хүүгийнхээ эзгүй байгаад нэгэнт дасчихсан нь харваас илт. Дрого генералтай уулзаж, шилжүүлэхийг хүсэв. Гэтэл генерал: «Цайзын гарнизоныг цомхотгох гэж байгаа. Тиймээс эхний ээлжинд он удаан сууж, гавьяа байгуулсан ахмад офицеруудыг шилжүүлнэ» гээд хүсэлтийг нь хүлээж авсангүй. Дрого уйтгартайгаар Бастиани руугаа буцав. Очтол цэрэг офицерууд цайзыг орхин гарцгааж, бөөн үймээн болж байна. Уйдсан Дрогог дэслэгч Симеони дуудаж дурангаа өгөв. Татаарын цөлийн хаяанд баахан гал улалзах бөгөөд нэгэн үе тодорч, нэгэн үе алга болж байх аж. Симеони дайснууд зам тавьж байна гэж үзнэ. Урьд нь хэн ч ийм зүйл олж үзээгүй нь үнэн ч, өмнө нь бас л хэдэн зууны туршид тэнд тосгон ч юм уу, сүм оршиж байсныг үгүйсгэх аргагүй юм. Учир нь Симеонид байгаа шиг ийм хүчтэй дуран хэнд ч байгаагүй ажээ. Тэр даруй тушаал гарч, дүрэмд зааснаас өөр төрлийн дуран ашиглахыг хориглолоо. Симеони ч хүчирхэг дурангаа хураалгасан байна. Өвөл нь Дрого цаг хугацааны сүйтгэн бусниулагч хүчин чадлыг улам гүнзгий мэдэрчээ. Хавар болоход тэрээр өдөржин алсыг харуулдаж, яндан дурангийн шилэнд үзэгдэхтэй үгүйтэй дөл бүртэлзэхийг арайхийн ажигладаг байлаа. Төдөлгүй цөлийн гүнд хар цэгүүд бөртгөнөхийг энгийн нүдээр ч олж харж болохуйц болжээ. Нэгэн өдөр хэн нэгний амнаас болзошгүй дайны тухай яриа гарч, Цайзын ханан дотор ахиад л мөнөөх биелшгүй найдварын сураг дуулдах болов. Цайзаас нэг бээрийн зайд том багана босч, харийнхан тийш нь зам тавьцгаалаа. Энэ нүсэр ажил арван таван жил оволзож байж сая дуусчээ. «Ууланд бол арван таван жил гэдэг юу ч биш тэдгээр он цаг Цайзын ирмэг дээр өчүүхэн төдий ч ул мөр үлдээсэнгүй. Харин хүмүүсийн хувьд цаг хэрхэн өнгөрч буй нь бараг анзаарагдаагүй ч, энэ зам маш урт удаан байсан юм». Цайз эль хуль оргиж, гарнизоныг ахин цомхотгов. Уулан дахь энэ бэхлэлтэд жанжин штаб ямар ч ач холбогдол өгөхөөбольжээ. Умрынхны тавьсан зам генералуудад ямар ч хүртээлгүй байв. Тиймээс бэхлэлтийн амьдрал улам нэг хэмийн, хаягдмал болсон байна. Есдүгээр сарын нэгэн өглөө, одоо ахмад цолтой болсон Дрого Цайзын орой руу авирч явлаа. Тэр сарын чөлөө авсан боловч, амралтынхаа хагасыг ч хотод өнгөрөөж тэсэлгүй, буцаад ирсэн нь энэ. Тэр хотод амьдарч хэзээ ч чадахгүй болжээ. Он жилүүд улирсаар байвч, Дрого ер бусын үйл явдал өрнөхийг улам шимтэн хүлээх болов. Хэдийгээр жил өнгөрөх тусам найдвар нь суларсаар байгаа ч, тэр хүлээсээр л.
Эцсийн эцэст дайсны цэрэг ТДайзын ёроолд үнэхээр хүрч иржээ. Харин Дрого тэр үед өтөлж хөгшрөөд, өвчин эмгэгт баригдсан тул, өрөөг нь байлдааны чадвартай залуу офицеруудад сулалж өгөхийн тулд гэрт нь буцаав. Зам зуураа Дрого нас барлаа. Үхэл ирж байгааг мэдрэхдээ тэр амьдралынх нь хамгийн чухал үйл явдал ердөө л энэ байсныг ухаарна. Тэрээр шөнийн тэнгэр руу цоо ширтээд амьсгал хураажээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Dec.31.10 10:44 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
mark


Top
   
PostPosted: Jan.01.11 1:10 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Шинэ оны мэнд :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jan.05.11 9:16 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
pdf -r avch boloh bolu


Top
   
PostPosted: Jan.22.11 2:17 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Умберто Эко
1932
Италийн зохиолч, дундад зууны утга зохиол түүхч Эко бол постмодернизмын хамгийн онцгой нөлөө үзүүлсэн хүн юм. Түүний «Сарнайн нэр» (1980) романыг анхны постмодерн роман гэж тооцдог бөгөөд уг зохиолоороо дамжуулж XX зууны сүүл үеийн шинэ гоо зүйн талаархи үзэл баримтлалаа цэгцэлжээ.
Авангард, модернизмоос ялгарах постмодернизмын гол зарчмыг хамгийн товчоор тодорхойлъё гэвэл:өнгөрсөн үеийг устгах боломжийг хүлээн зөвшөөч, түүнийг шинэ утгаар эргэж харах явдал болно. Тийм ч учраас постмодерн утга зохиолд реализмыг ирреализмтай, формализмыг «агуулгыг шүтэх үзэлтэй» нэг дор авч үзэх, урлагийг зугаа цэнгэлээс зааглаж буй ханыг үгүй хийх оролдлого давамгайлдаг.
Эдгээр зарчмыг уран сайхны зохиомж (детектив үйл явдал) дээр харуулсанд «Сарнайн нэр»-ийн гол үнэ цэнэ оршиíо.
«Фукогийн дүүжинт цаг» дээрхээс ч дутуугүй алдартай бүтээл бөгөөд science fiction гэгдэж буй төрөл зүйлийн хамгийн гол зохиол. Утга зохиол дахь туршиц болсон энэ төрлийг шинжлэх ухааны уран, зохиол, сэхээтний түвшний уран бүтээл, урлаг дахь ёс зүйн хариуцлагын цогц нэгдэл гэж ойлгож болно. Эко өөрөө уг романыхаа тухайд:
-Дундад зууны үеэс өнөөдрийг хүртэл олон нийтийн
ухамсарт хортойгоор нөлөөлсөөр буй айдас, сэрдэлт, хуйвалдаан,
далд дайсагнал зэрэг сэтгэцийн аливаа дарамтуудыг би уран
сайхны задлан шинжилгээгээр ялан давахыг хичээсэн юм. Энэ
оролдлого бол яг л айсан хүүхдүүд өрөөнд гэрэл асааж
тайтгардагтай адилхан... гэж ярьсан ажээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.22.11 2:19 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Фукогийн дүүжинт цаг
роман 1988

1970-аад оны Италид залуучуудын үймээн маш их гарч байжээ. Харин уг романы баатар Миланы их сургуулийн оюутан Казобоны хувьд тэр үймээн самуунд оролцох явдал нь хэлний шинжлэлээр дамжин илэрдэг. Залуу судлаач маань «Гарамон» хэмээх хэвлэлийн газрын шинжлэх ухаан хариуцсан редактор Бельбо, ажилтан Диоталлеви нартай потносон нөхөрлөнө. Хүний оюун ухааны нууц болоод Дундад зууныг сонирхдог зэрэг нь тэднийг ийн ойртуулжээ. Казобон дундад зууны рыцариудын нийгэмлэгийн тухай эрдмийн зэрэг горилсон ажил бичиж, эдгээр баг нийгэмлэгийн зохион байгуулалт, загалмайтны аян дайнуудад оролцох хэлбэр, үйл ажиллагааг судална.Казобон нөхдийнхөө хамт Сүмийн рыцариудын нийгэмлэгийн сүйрэл мөхлийн нууцыг тайлах гэж оролдов. Яг тэр үед хэвлэлийн газраар нэгэн чөлөөнд гарсан хурандаа ирдэг бөгөөд тэрээр эртний рыцариудын нууц төлөвлөгөөг тайлж уншсан тухайгаа ярьдаг. Түүний өгүүлснээр бол, рыцариудын өш хонзон хэдэн зууны дараа ч нэхэгдэхээр төлөвлөгдсөн юм байж. Гэвч дараагийн өдөр нь хурандаа ул мөргүй алга болчихно. Лавтай алагдсан бололтой тул Казобон энэ явдлаас үүдсэн таагүй сэтгэгдлийнхээ улмаас найзуудаасаа холдоно. Тэрээр их сургуулиа төгсөж, диплом хамгаалаад Бразили руу итали хэлний багшаар явжээ.Залуу эр тэнд очоод Ампаро гэгч хөөрхөн эрлийз бүсгүйд дурлав. Казобон тус орны оньсого мэт нууцлаг уур амьсгалд автан ахиад л эртний зан заншил, хуучны сургаал номлолыг судлахаар оролдоно. Түүний сонирхлыг бас хар домын шид үзүүлэгчдийн нутаг болох Байя соронздон татжээ. Нууцлагдмал бүхний гүнд нэвтрэх гэсэн хүсэл нь түүнийг Ампарогийн хамт ид шидийн ёслолд оролцоход хөтлөдөг. Гэвч бүсгүй тэнд ховсдуулаад ухаан алдах бөгөөд сэргэснийхээ дараа ийм хачин явдалд оруулсныг нь хэзээ ч өршөөхгүй гэжээ. Бразилид ахин нэг жил болоод Казобон нутаг буцлаа.Миланд тэр ахин Бельботой тааралдаж, түүгээр дамжуулан «Гарамон» хэвлэлийн газарт ажиллахаар уригдав. Анхандаа төмөрлөг эд зүйлсийн тухай танин мэдэхүйн нэвтэрхий толь хэвлэлд бэлтгэх ажилд орсон боловч, сүүлдээ судалж сонирхох
хүрээ нь өргөссөөр аанай л нууцлаг, ер бусын зүйлсэд татагдлаа. Ерөөсөө ид шидийн ертөнцийг шинжлэх ухааны ертөнцөөс зааглаж ойлгох нь улам бүр л хэцүү болсоор буйг тэр ойлгоно. Хүн төрөлхтөний мухар сүсэгт автсан оюун ухаанд математик, физикийн гэрлийг тусгасан суут хүмүүс ч аугаа нээлтүүдээ хийхдээ нэг талаас судалгаа шиижилгээнд тулгуурлаж, нөгөө талаас ид шидийн тусламжтайгаар амжилт олсон байдаг. Энэ бүх жишээн дээр тулгуурласан «Хермес» гэдэг төслийг тус хэвлэлийн
газрын эзэн ноён Гарамон сэдэж, гүйцэтгэлд нь Казобон, Бельбо, Диоталлеви нарыгоролцуулах болов. Төслийн гол гогцоо нь ид шид, дом шившлэгийн сэдвээр цуврал гаргаж буурьтай зохиогчдыг ч, өөрийнхөө бичсэн зүйлийг хэвлүүлэхийн тулд мөнгө төлөхөд бэлэн галзуу солиотой амьтдыг ч хамруулан татахад оршино. Мөнөөхөн нэр төргүй, хэнээтнүүдийн зохиолыг «Мануцио» хэмээх хэвлэлийн газар хариуцах бөгөөд уг газар номоо гаргах сонирхолтой бүхний түрийвчийг сэгсрэхэд л зориулагдсан аж. Гэхдээ «Мануцио» нь «Гарамон»-той хүйн холбоотой гэдгийг ор тас нууцлах ёстой байлаа. Ийм замаар «Гарамон» сүнс хий судлал, дом шидийн салбарт дориухан ашиг олно гэж тооцжээ. «Гарамон»-д хэвлэх номуудад тодорхой шаардлага тавих бөгөөд Казобоны саналаар түүний Бразилийн танил ноён Аглиэг тус цувралын шинжлэх ухааны зөвлөхөөр урив. Тэр бол мащ баян, ухаалаг, ид шид, элдэв домын ухаанд гүнзгий мэдлэгтэй, илбэ жатгын эртний ёслолуудын талаар эгээ л өөрөө оролцож явсан юм шиг тодорхой ярьдаг хүн аж. Мөн элдвийн заль мэх, луйвард маш дургүй, аливаад бодит байдлаас л ханддаг нэгэн мэт санагдана. Нэгэн удаа сайхь этгээд алхимич маань Казобоныг урьж, шид домын тухай ярилцах зуураа:
-Би ид шидийп туршилтад цус, ус, Санчрын сүнс, сармис, Улаан нүдэн гаргийн гүргэм, төмрийн хайлмаг, гангийн шаар,хар тугалга юу эсийг ашиглаж үзээгүй гэх вэ. Бүгд шал дэмий юм билээ. Би мөнгөнөөс тос, ус гаргаж авах гэж оролдсон юм. Тэгээд мөнгөө тусгай жороор гаргаж авсан давстай ч, давсгүйгээр ч шатааж үзсэн. Тэр ч битгий хэл, архинд хайлуулаад, эцэстээ бага зэрэг эхүүн тос л гаргасан юм. Би сүү, дарс, ходоодны шүүс, газарт унасан солир, үрийн шингэнийг ч элдвийн туршилтад ашиглаж үзсэн. Би төмөрлөгүүдийг мөнгөн устай холин талст гарган авч байлаа. Бүр үнс нурамнаас ч бишгүй л зүйл хайсан... Тэгээд эцэст нь... . -Тэгээд эцэст нь яасан бэ?
-Энэ хорвоо дээр үнэнээс өөр юунд ч тэгтлээ болгоомжтой хандах хэрэггүйг ойлгосон. Үнэнийг олж харна гэдэг шууд зүрхнээс цус гаргахтай л ижил юм...
Үнэн бол хорвоог орвонгоор нь эргүүлж, эсвэл устган сөнөөж ч чадна. Түүнээс булзах арга үгүй. Гэвч өнөөг хүртэл үнэнийг хэн ч олж таниагүй. Тэгэхээр юунаас ч болгоомжлох хэрэггүй, бүхнийг ахиад л туршиж хайж үзэх хэрэгтэй. Онох, алдах нь ер хамаагүй. Алдаа бүхэнд агшин зуурьш төдийд ч боловч үнэний шинж төрх шингэсэн байдаг гэж Аглиэ ярина.Чухамхүү энэ л алдаатай үнэн хийгээд үнэнийт агуулсан алдаануудын эргүүлэг манай нөхдийг ахиад л мөнөөх рыцариудын нийгэмлэгийн төлөвлөгөөний эрэлд хөтөлжээ. Сураггүй алга болсон хурандаагаас үлдсэн нууцлаг баримт бичгийг ахин ултай судалцгааж, хэсэг зурлага бүхнээс нь түүхэн үндэслэл, түүхт хүмүүсийн гар хүрсэн байж болох тэмдэглэгээг хайлаа. Хэрэв зээ рыцариудын төлөвлөгөө гэж үнэхээр байдаг л юм бол, тэнд бүх зүйлийн тайлбар байж таарна. Тэр дагуу л дэлхийн түүх бичигддэг биз. Яваандаа тэдэнд дэлхийн хөдөлгөөний төлөвлөгөөг олчих ч шиг, тэдний төлөвлөгөөний дагуу л орчлон ертөнц эргэж байх шиг санагдах болов.
Зун дууслаа. Амралтаас буцаж ирэхдээ Диоталлеви хүнд өвчилсөн байсан бол, Бельбо мөнөөх төлөвлөгөөндөө улам гүнзгий автжээ. Харин Казобон эцэг болох гэж байв. Түүний шинэ найз бүсгүй Лия хөл хүнд ажээ. Энэ л үед мань гурав эцсийн гаргалгаанд хүрдэг. Төлөвлөгөөнд оролцогчдын хамгийн сүүлд уулзсан газар бол Фукогийн дүүжинт цаг байдаг, Сен-Мартен-де-Шаны хийд буюу одоогийн Парисын нэг музей байж таарна. Нөхцөл бүрдэхэд Ертөнцийи Эзний эзэмшилд нэвтрэн орох үүдийг уг дүүжинт цаг газрын зураг дээр заах болно гэж тэд тогтлоо. Яваандаа тэд нөхцөл бүрдэх өдөр цагийг олсон гэж өөрсдийгөө итгүүлдэг тул, одоо гагцхүү газрын зургийг олох л үлдэнэ. Гэтэл Диоталлевийн бие маш муудан эмнэлэгт хэвтсэн тул Казобои Лия, нялх хүүхэд хоёрынхоо хамт ууланд очиж суулаа. Ингээд Бельбо төлөвлөгөөний тухай мэдлэгээ Аглиэтэй хуваалцахаар шийдэв. Тэгэхдээ газрын зураг ерөөсөө байхгүй гэдгийг түүнд дуулгаагүй ажээ. Энэ үед Лия Казобонд тэдний төлөвлөгөөний хөтөлбөр гэж үзсэн хэсэг бусаг тэмдэглэл нь ердөө XIX зууны үеийн нэгэн цэцэг худалдагчийн тооцоо байсныг нотлон харуулна. Харин Диоталлеви хорт хавдар туссан нь илэрхий болж үхлээ хүлээж хэвтлээ. Бельбо Аглиэ болон түүний хамсаатнуудын гарт баригджээ. Тэд түүнийг дарамтлан сүрдүүлэх замаар газрын зургийн талаар олж мэдэхийг эрмэлзэж байв. Казобон Бельбог хайсаар бүх юм дууссан хойно л олдог. Аглиэгийн удирдсан хар дом, сүг сүнс, илбэ жатгын донтнууд Парист ирж нөгөө музейд нь цуглараад, тамлуулж тарчилсан Бельбогоос газрын зураг хаана байгааг олж мэдэж чадаагүйдээ хорсож, одоо өөрийгөө Сен-Жермен гүн хэмээн нэрийдэх болсон Аглиэ түүнийг Фукогийн дүүжинт цагнаас дүүжлэн алсан аж.
Хэдийгээр уг аллагын ул мөр музейд ер үлдээгүй ч, Казобон дараагийн ээлж өөр дээр нь ирнэ гэдэгт эргэлзсэнгүй. Тэр тусмаа Парисаас буцахынхаа өмнөхөн Диоталлеви үхсэнийг сонссоныг ч хэлэх үү. Хайртай бүсгүй, нялх хүү хоёртоо гай тарихыг хүсээгүй Казобон Бельбогийн гэрт ирж үүдийг нь бөхлөн түгжээд, өөрийг нь хороохоор ирэх ёстой хүмүүсийг хүлээнгээ ширээн дээр хөглөрөх бичиг цаасыг нэг бүрчлэн үзэж суулаа...

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.22.11 2:19 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
ЯПОНЫ УРАН ЗОХИОЛ
Танизаки Жюнитиро
1886-1965

Азийн утга зохиолыг XX зуунд дэлхий дахинаа хамгийн өргөн хүрээнд мэдүүлсэн хүмүүс бол япончууд билээ. Наран улсын бичтийн их хүмүүс Нацумэ Соосэки (1867-1916), Акутагава Рюноскэ (1892-1927) нарыг залгасан орчин цагийи алдарт зохиолчдоос Кавабата Ясунари (1899-1972) 1968 онд, Оэ Кэнзабуро (1935 онд төрсөн) 1994 онд тус тус Нобелийн утга зохиолын шагнал хүртэцгээсэн байна. Акутагавагийн «Рашёмоны хаалга», «Тамын зовлон» «Аалзны шүлс», «Шугуйд», «Адууны хөл», «Нанжины Христос» зэрэг алдартай тууриуд манайд орчуулагдсан. Тэрчлэн «Орчин үеийн Японы зохиолчдып өгүүллэгүүд» хэмээх тусгай түүвэр (1985)-ээс гадна Оэгийн «Хожимдсон залуус» роман, Кавабатагийн «Изугийн бүжигч бүсгүй» тууж, Нацумэгийн «Муур миний өчил» роман монгол хэл дээр хэвлэгдсэн бий. Энэхүү цувралын «Эзлэгдсэн байшин буюу Орчин үеийн дэлхийн шилдэг зохиолын чуулган» ботиос Кавабатагийн «Шөнө хаясан шоо», «Юмиура>> өгүүллэгүүдийг уншиж болно.
Бид знэ ботид хамгийн алдар хүндтэйг нь бус, хамгийн өвөрмөц онцлог бүхий зохиолчдыг Японы хүүрнэл зохиолын төлөөлөл болгон орууллаа. Танизаки бол Акутагавагийн багш гэгддэг XX зууны сонгодог зохиолч бөгөөд «Хялмаа цас» роман, олон өгүүллэг туужаараа дорно дахины хүүрнэл зохиолын өнгө аясыг Дэлхийн утга зохиолд шигтгэсэн уран сэтгэлгээний их мастер билээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.22.11 2:20 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Сюнкиний намтар
тууж 1933

Сюнкиний уг нэр Кото Мозуяа бөгөөд 1828 онд Осакад эмийн санчийн гэр бүлд төржээ Эмийн санчийн хүүхдүүд дотроос тэр л хамгийн хөөрхөн, хамгийн авьяаслаг, бас их хөгжилтэй, зан сайтай нь. Гэвч найман настайд нь золгүй явдал болж, охин сохорчээ. Тэр үеэс л бүжиглэхээ больж, өөрийгөө хөгжимд зориулсан байна. Багш нь кото болон шямисэнь хөгжмийн мастер Сюнеё байжээ. Сюнкин маш авьяаслаг төдийгүй тун хичээнгүй охин. Хэдийгээр тэр баян айлын хүүхэд, хөгжмийг зөвхөн зугаацаж сатаарахын тулд л сурч байгаа нь үнэн хэдий ч, багш нь түүнийг үргэлж үлгэр жишээ болгон бусад сурагчдад ярих ажээ.
Сюнкинийг эмийн санчийн зарц хүү Сасукэ хөтөлж хичээлд нь аваачдаг байв. Эцэг эх нь жаалхүүг яг Сюнкиний сохорсон тэр жил эмийн санчийнд суралцуулахаар өгсөн аж. Хөвгүүн охиныг хараатай байхад нь уулзаагүйдээ ихэд баярлапа. Учир нь тэрээр охиныг төгс гоо үзэсгэлэнтэй хэмээн биширдэг тул, хэрэв өөрийг нь харсан бол лавтайяа голох байсан биз гэж бодно. Тэр охиноос дөрөв ах бөгөөд аяыг нь ямагт дагах учир, Сюнкин зөвхөн жаалхүүгээр л хичээлдээ хүргүүлэхийг хүсдэг байлаа.
Сохорсноосоо хойш охин хачин цочир ууртай, ааш муутай болжээ. Сасукэ үргэлжид түүний эвийг олохыг хичээж, өөрт нь ямар ч муухай зан гаргасан үл гомдох бөгөөд энэ бүхэн бол харин ч охины дээгүүр онцгой байдлынх нь шинж гэж үзэх аж. Хөвгүүн нууцаар шямисэнь худалдан авч, шөнө дүлээр бүгдийг унтсан хойно түүн дээрээ тоглох гэж оролдоно. Гэвч нэг удаа энэ нууц нь илэрч, Сюнкин өөрөө хөвгүүнд хөгжим заах болов. Хөвгүүн охиныг «хатагтай багш» гэж дуудах бөгөөд маш хичээнгүйлэн суралцах атал цаадхи нь түүний эргүү мулгууг гайхан, загнаж зандран, тэр ч байтугай савааддаг байжээ. Ер нь тэр цагт багш нар сурагчдаа их зоддог байсан юм. Хааяа Сасукэ уйлах
боловч нулимс нь гомдсоных биш, баярлаж талархсаных авай Охин түүнтэй хичээллэхээсээ залхахгүй байна шүү дээ! Эцэг эх нь охиноо шавьтайгаа дэндүү хатуу харьцлаа гэж нэг удаа зэмлэтэл, Сюнкин хөвгүүн рүү: «Усан нудэт минь, чамаас болж би бусдад зэмлүүлж байна шүү» хэмээн уурлажээ. Түүнээс хойш Сасукэ юу ч болж байсан уйлахаа больжээ. Сюнкиний зан авир улам л тэвчишгүй болсоор. Түүний эцэг эх хоёр багшилснаас болж ааш нь эвдрээд байна гэж үзээд Сасукэг Сюнеё багштай хичээллүүлэх болжээ. Тэгээд ч Сюнкиний эцэг Сасукэгийн эцэгт хүүг нь сайн хөгжимчин болгоно гэж амласан юмсанж. Тэд бас сохор охиндоо санаа зовниж, ядуу ч гэсэн халамжтай, сайн хөвгүүн тул Сасукэтэй гэрлүүлье гэж тогтжээ. Гэвч арван таван нас хүрч байсан Сюнкин нөхөрт гарах тухай сонсохыг ч хүссэнгүй.
Гэвч төдөлгүй охин жирэмсэн болсныг эх нь анзаарлаа. Сюнкин хүүхдийн эцэг хэн болох тухай юу ч хэлсэнгүй. Эцэст нь Сасукэг байцааж байж үнэнийг олж мэдэцгээв. Хэргийн эзэн тэр ажээ. Гэлээ ч Сюнкин үүнийг үгүйсгэж, Сасукэтэй гэрлэхээс эрс татгалзлаа. Хүүхдийг төрмөгц асрагч хөлслөн харуулах болов. Сюнкин, Сасукэ хоёрын хувьд бусдаас нууцлах зүйл үгүй болсон ч, гэрлэлтийг хууль ёсоор баталгаажуулах тухай яриа гармагц л хэн хэн нь: «Бидний хооронд юу ч байхгүй» хэмээн нэгэн дуугаар зүтгэцгээдэг байлаа.
Сюнкин арван есөн нас хүрэхэд, Сюнсё багш нас барлаа. Тэрээр хайртай шавьдаа багшлах эрхээ гэрээслэн үлдээв. Ингээд л Кото Музуяа маань багшлах нэрээ болгож Сюнкин буюу Хаврын пийпаа хэмээх нэрийг сонгон авсан хэрэг. Сюнкин эцэг эхээсээ тусдаа суух болж, үнэнч Сасукэ сургуулийи байранд дагаж очив. Хэдийгээр хамтдаа унтдаг хэдий ч, «хатагтай багш» гэж дуудсан хэвээрээ. Сюнкин авьяасгүй хүмүүстэй хэтэрхий эвгүй, хатуу чанга харьцдаг учраас олон дайсантай болжээ. Өөрөө авьяастай ч гэсэн ааш муутай тул ямагт ганцаардана. Сюнкин цөөхөн шавьтай байсан юм. Багшийнхаа хараал, шийтгэлийг тэсэлгүй ихэнх нь явцгаачихжээ.
Гучин зургаан настайд нь Сюнкинд бас нэгэн таагүй явдал тохиолдов. Нэг шөнө нүүр рүү нь хэн нь ч юм бэ данхтай буцалсан ус цацчихаж. Хэн, яагаад ингэсэн нь тодорхойгүй үлдсэн юм. Магадгүй, урьд өдөр нь Сюнкинд шийтгүүлсэн бүдүүлэг зантай хөвгүүн Ритаро ч байж мэднэ. Эсвэл хичээл дээр Сюнкинд цохиулаад нүүрэндээ сорвитой болчихсон охины эцэг ч байж болох юм. Зарим хүн Сюнкиний өрсөлдөгч хөгжмийн багш нарын хийсэн хэрэг ч гэлцдэг л байсан. Юутай ч энэ хорон явуулга Сюнкиний ч, Сасукэгийи ч эсрэг хандсан нь тодорхой. Хэрвээ тэр агуу санаат хүн ганцхан бүсгүйг хорлох гэсэн бол өөр арга сэдэж болох байлаа. Хожим Сасукэ өвгөн болсон хойноо хэлж бичүүлсэн «Сюнкиний намтарт» өгүүлснээр бол, тэр шөнө унтлагынх нь өрөөнд дээрэмчин орж ирээд, хархүүг сэрэхийг мэдүүтээ юу ч авалгүй, ердөө л сохор хүүхэн рүү данхтай ус цацчихаад зугтсан аж. Хэдхэн дусал буцламгай ус л Сюнкиний толигор цагаан арьсанд хүрчээ. Түлэгдсэн шарх бараг анзаарагдахааргүй байсан хэдий ч, Сюнкин түүнээс хойш хүмүүст нүүрээ харуулахаас ичиж, нас барах хүртлээ торгон гивлүүр дор нуугдах болсон юм. Мөнхүү «Намтарт» өгүүлснээр бол, тун хачирхалтай тохиолдлоор, хэдэн долоо хоногийн хойно Сасукэгийн нүд өвчилж, удалгүй бүрмөсөн сохорчээ. Сюнкин сайхан царайгаа эрэмдэглэгдсэний дараа хэнд ч нүүрээ харуулахыг хүсээгүй хэрэг. Тиймээс Сасукэ өдрийн цагаар дэргэд нь очихдоо нүдээ тас аньдаг байж. Шарх эдгэрч, боолтыг нь авах болоход бүсгүй түүний нүүрэн дээрх сорвийг хайртай хүн нь харна гэхээс шаналж, байдгаараа уйлжээ. Тэгмэгц л хайртынхаа шархалсан нүүрийг харахыг мөн л хүсээгүй Сасукэ хоёр нүдээ сох хатгачихжээ. Бие махбодоороо нэгдэн нийлэх үед нь ч хосыг орхидоггүй, тэнцвэргүй байдлын мэдрэмж ийнхүү арилж зүрх сэтгэлээрээ тэд нэгэн цул болж нэгдсэн нь тэр.
Тэд урьд нь хэзээ ч мэдэрч үзээгүй тийм их аз жаргалыг амсах болжээ. Сасукэгийн сэтгэлд Сюнкин үүрд залуу, гоо сайхнаараа үлдэв. Сохорсон ч гэсэн тэр эхнэрээ асрамжилж бөөцийлсөөр л явлаа. Тэд үйлчлэгч хөлслөн авч, тэр охин гэрийнх нь ажилд туслахын зэрэгцээ Сасукэгээр хөгжим заалгадаг байсан юм.
Мэйжийн арав дахь жил буюу 1877 онд Сюнкин хүндээр өвчлөв. Үүнээс хэдэн өдрийн өмнө хосууд зугаалахаар гарсан бөгөө Сюнкин хайртай болжмороо торноос нь суллан тавьжээ. Болжмор тэднийг тойрон эргэлдэн жиргэж байснаа үүлэн зүг нисэн одов. Тэд шувуугаа хүлээж удтал гадаа зогсчээ. Түүнээс хойш Сюнкин ямагт уйтгарлаж, гуниглан суух болсон байна. Ингээд л өвдөж, хэдэн сарын дараа нас баржээ.
Сасукэ үргэлж түүний тухай бодлогошрон сууна. Тэрээр сүүлийн хэдэн жилд хайртай эмэгтэйгээ зөвхөн мөрөөдөл дотроо л олж хардаг байсан болохоор, түүний хувьд амьдрал, үхэл хоёрын зааг ялгаа гэж ер байгаагүй ч байж мэднэ. Сасукэ Сюнкинийг удтал үгүйлэн санаж, албан ёсоор мастер гэгдэж, «Киндай багш» хэмээн өргөмжлөгдсөн хойноо ч багш хатагтайгаа өөрөөсөө хавьгүй дээгүүрт тооцсоор л байсан юм.
Сасукэгийн булш Сюгкиний булшны зүүн талд байх бөгөөд өвгөний нэрийг бичсэн чулуун хавтан нөгөөдөхийнхөөсөө хоёр дахин бага хэмжээтэй. Булшнуудыг дал орчим насны эмгэн байнга эргэж тойрох нь талийгаач эздэдээ өнөө хэр үнэнч үлдсэн, мөнөөх гэрийн үйлчлэгч, сурагч охин аж...
«Сюнкиний намтар»-ыг урьд нь уншсан зохиолч тэр эмгэнтэй ярилцаж л эл түүхийг бодит байдлаар нь сонссон аж. Өөрөө нүдээ сохолсон тухай нь дуулаад, зохиолч Сасукэг «Зэнгийн замыг олж чадсан хүн ажээ» хэмээн биширдэг. Чухам Зэнгийн тусламжтайгаар л хүн ганцхан агшны төдийд хамаг амьдралаа өөрчилж, муу муухайг гоо сайхан болгон хувиргах төгс алхмыг хийж чадах билээ. Тийм алхмыг гэгээрэл тийшхи алхам гэвээс зохилтой хэмээн зохиолч уг зохиолын төгсгөлд бахдан тэмдэглэнэ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.22.11 2:21 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Мишима Юкио
1925-1970
1970 оны арваннэгдүгээр сарын 25-нд Японы нэрт зохиолч Мишима дундад зууны самуурай нарын ёсоор сэппуку хийж (гэдсээ хутгаар хүүлж) амиа хорлосон мм.
Тэрээр богинохон амьдралдаа санаанд багтамгүй ихийг бүтээж амжсан хүн. «Алтай сүм», «Багны наманчлал» зэрэг хэд хэдэн роман, «Эх оронч үзэл» (Д.Дашмөнх монгол хэлнээ орчуулсан), «Зуны дунд сарын үхэл», «Ариун хуврагийн дурлал», «Тэнгист шингэсэи наран» зэрэг маш олон тууж, өгүүллэг, «Миний анд Гитлер», «Маркизын хатан де Сад» зэрэг алдарт жүжгүүд, нэлээд тооны эсээг уран зохиолын өв болгож үлдээжээ.; Мишима бас театр, киноны найруулагч, жүжигчнээр ажиллаж байв. Мен карата болон кэндо, хүнд атлетикаар хичээллэж, өөрийнхөө хөрөнгөөр цэрэгжсэн нууц бүлгэм байгуулан удирдаж явсан юм.
«Ми-ши-ма» гэдэг нь түүний утга зохиолын нууц нэр бөгөөд Үхэлд дурласан чөтгөр гэсэн утгатай аж. Үхэлд дурласан чөтгөр маань хойноосоо Японы угайн урлагийн бас нэгэн том мастерыг дагуулжээ. Түүнийг амиа хорлосноос болоод сэтгэл санааны уналтад орсон багш нь хийн зуухаа зориуд нээн хорвоог орхисон юм. Мишимагийн багш бөгөөд дотнын нөхөр тэр эрхэм бол Кавабата бөлгөө.
«Алтан сүм» роман XX зууны аугаа их туурвилуудын нэг яах аргагүй мөн бөгөөд уг зохиолынхоо төлөө Мишима Нобелийн шагналд гурван удаа пэр дэвшиж байсан юм. Дэлхийн хэмжээгзэр хамгийн их уншигддаг япон зохиолуудын жагсаалтыг чухамхүү энэ роман л тэргүүлдэг юм билээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.22.11 2:23 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Алтан сүм
роман 1956

Мизогути бол хөдөөгийн нэгэн ядуу ламын хүү. Түүнийг бүр бага балчирт л эцэг нь Японы хуучин нийслэл Киотод байдаг Алтан Сүмийн тухай ярьдаг байжээ. Эцгийнх нь үгээр бол, энэ хорвоод мөнөөх Алтай Сүмээс илүү харууштай сайхан зүйл үгүй гэнэ. Ингээд Мизогути уг сүмийн тухай байнга бодох болж, мөрөөдөл сэтгэлд нь сүмийн дүр эгнэгт хадагджээ. Тэр сул дорой зантайгаас гадна байнга өвддөг, басхүү ээрүү жаал байсан нь үе тэнгийнхнээсээ хөндийрч, зожиг зантай болоход түлхжээ. Гэвч тэр дотроо нэг бол хүчирхэг эзэн ноён, эсвэл аугаа их зураач мэтээр өөрийгөө төсөөлдөг байлаа.
Мизогутийн амьдардаг Нариу хошууны сууринд сургууль байгаагүй тул, жаалхүү авга ахындаа суух болжээ. Тэдний хөрш Уико хэмээх сайхап хүүхэн байх. Нэгэн удаа Мизогути бүсгүйг харуулдаж байгаад өнөөх нь унадаг дугуйтайгаа ирж явахыг харжээ. Тэгмэгц босон харайж, зам дээр үсрэн гарчээ. Гэвч догдолсондоо болоод юу ч хэлж чадсангүй Бүсгүйн ээж охиныг нь ийн цочоосон тухай Мизогутийн авгад хэлчихэв. Авга ах нь уурлан, хөвгүүнийг хайр найргүй зүхжээ. Үүнд нь гомдсон Мизогути Уиког үхээсэй хэмээн хараав.Хэдэн сарын дараа сууринд эмгэнэлт явдал боллоо. Уикогийн дурлалт хархүү цэргээс оргон ирээд, ууланд бүгж байсан юмсанж. Нэгэн удаа бүсгүй хархүүдээ хоол аваачихаар явж байтал, цагдаа нар түүнийг отон., баривчлаад, оргодол цэргийн нуугдсан газрыг зааж өгөхийг шаарджээ. Уико тэднийг уулан дахь сүм рүү дагуулан очтол, дурлалт залуу нь бүсгүйг буудчихаад, дараа нь өөрийгөө хороожээ. Мизогутийн хараал ингэж биелсэн аж.Жилийн дараа эцэг нь түүнийг Киото руу хэд хоногоор аваачиж, Мизогути Алтан Сүмийг үзэв. Гэвч бодож төсөөлсөн шиг нь онцгой сэтгэгдэл төрсөнгүй. Алтан Сүм гээч нь хуучирч муудсан, ердийн л нэгэн гурван давхар байшин шиг санагджээ. Тэгээд «Арай, энэ сүм надаас жинхэнэ төрхөө нуугаад байгаа юм биш байгаа? Гоо сайхан гэдэг өөрийгөө хамгаалахын тулд жинхэнэ дүр төрхөө хүнд харуулдаггүй ч байж болно шүү дээ» гэж боджээ.
Сүмийн ширээт лам Досэн эцгийнх нь эртний анд байв. Нэгэн цагт тэд зэнгийн хийдэд гурван жилийн турш зэрэгцэн сууж шавилсан аж. Уушигны сүрьеэ туссан эцэг нь мөд үхэх болсон тул Досэнд хүүгээ даатган үлдээж буйгаа хэлсэн байна. Досэн ч багын анддаа ам өгөв. Киотогоос буцсаны дараа Мизогути ахиад л Алтан Сүмийн тухай бодох болов. Удалгүй эцэг нь нас барж, жаалхүү Киото руу очин, Алтан Сүмд амьдрах боллоо. Ширээт лам түүнийг шавиа болгожээ. Мизогути гимназиа орхин Рипайгийн шашны сургуульд элслээ. Ингээд мөнөөх гайхамшигт барилгад ойрхон амьдрах болсноор өдөр бүр Алтан Сумийг очиж хардаг боллоо. Сүмээс тэр өөрийг нь хайрлахыг, өөрт нь нууцаа нээхийг хүсэн залбирдаг байв.Мизогути тэнд өөр шигээ нэгэн шавь жаалтай найзлах болжээ. Түүнийг нь Цурукава гэнэ. Цурукава Алтан Сүмийг өөр шиг нь хайрладаггүйг Мизогути дотроо мэдрэх тул, Сүмд ийн бишрэлтэй ханддагаа өөрийнхөө сул дорой зангаас болж байгаа юм болов уу гэж ч бодно. Цурукава түүний ээрүүг ер анзаарч хайхарч байсангүй, учрыг асуувал цаадхи нь: «Би иймэрхүү зүйлсийг ерөөсөө анхаардаггүй юм» гэжээ. Мизогутид урьд нь өөрийнх нь ээрүүг хайхрахгүй байгаа хүн ерөөсөө түүний оршин буйг олж харахгүй байгаа мэт санагддагсан. Мизогутийг хүүхдүүд шоолж доромжлоход тэр гомддогч, өрөвдүүлэхийг бүр илүү үзэн яддаг байв. Гэтэл одоо цоо шинэ зүйл, өрөвч сайхан сэтгэлийг олж мэдэрчээ. Түүнээс гадна Цурукава Мизогутийн үйлдэл алхмаас ч, санаа бодлоос ч ямагт сайн сайхныг олж харахыг хичээдэг сэн. Иймээс тэр зарим үед манай баатрыг бүрэн ойлгож чаддаггүй байж. Энэ бол дөчин дөрвөн он л доо.
Тэр үед Токиогийн дараа Киотог бөмбөгдөж эхэлнэ гэж цөм л түгшицгээдэг байсан юм. Хэрэв тэгвэл Алтан Сүм дайны галд сүйдэх болно гэдгийг Мизогути гэнэт ухаарчээ. Урьд нь бол Алтан Сүм өнө мөнхийн, жаалхүү өөрөө мөнх бусын ертөнцөд хамаатай санагддаг байсан сан. Харин одоо бол шүтээн болсон Сүм нь ганц л амьдралтай бөгөөд бусад бүх эд зүйлийн нэгэн адил нурж сүйдэж, шатаж болох зүйл гэдгийг олж харав. Ингэж бодсоныхоо дараа Мизогути тун ч жаргалтай болчихсон бөгөөд хот хэрхэн түймэрт автахыг мөрөөдөлдөө үзэх болжээ.
Дайн дуусахаас өмнөхөн Мизогути, Цурукава хоёр Нанзэнзийн сүм руу явжээ. Сүмийн зарим өрөөг цайны ёслолд зориулан түрээслүүлдэг байж л дээ. Хөвгүүд тэнд нэгэн залуу сайхан бүсгүй өөр шигээ насны офицерт цай барьж байхыг тун санаандгүй үзчихжээ. Гэнэтхэн бүсгүй кимоногоо ярж, нүцгэн цээжээ гаргаж ирээд, хөхөө саатал сүү годгодон офицерын аягатай цай руу орох нь тэр. Бүсгүйг энгэрээ хумьсны дараа офицер мөнөөх хачин цайг уучихсан байна. Хөвгүүд мэл гайхсан бөгөөд мөнөөх бүсгүй Мизогутид амилсан Уико шиг санагджээ.
Дайн дуусч, Киотод заналхийлэх аюул үгүй болоход, Мизогутийг сүмтэй холбож байсан бүхэн оргүй болов: «Бүх юм урьдынх шигээ л үлдэх болно. Би энд, харин туйлын сайхан зүйл хаа нэгэн газар». Алтан Сүмд хөл хөдөлгөөн ихэслээ. Ялсан армийнхан орж ирэхэд Мизогути цэргүүдийг дагуулан хийдээр явж тайлбарлан үзүүлдэг байв. Сүмд амьдрагсдаас тэр англи хэлдээ хамгийн сайн нь байсан учраас тэр.
Нэг өглөө согтуу америк цэрэг янхан бүсгүйн хамт орж ирээд, өөр хоорондоо хэрэлдтэл хүүхэн нь цэргийг алгадчихжээ. Цэрэг уурласандаа хүүхнийг барьж авч газар унагаад, Мизогутийг дээрээс нь дэвс гэлээ. Мизогути ч үгийг нь дагав. Эмэгтэй хүний дээрээс гишгэж дэвслэх түүнд сайхан байлаа. Машиндаа суухдаа цэрэг түүнд хоёр хайрцаг янжуур өгсөнд жаалхүү ширээт ламд бэлэглэчихжээ. Ламтан янжуурт маш их баярлах бөгөөд ийм замаар сайхь хувраг Мизогутийн тарьсан нүгэлд хамтрагч болов. Жаалхүү сайн суралцдаг байсан тул, төгсөхөөр нь Отанийн их сургуульд оруулна гэж ширээт лам тэгэхэд хэлжээ. Энэ бол маш том завшаан тул, өөрийнхөө мөнгөөр Отанид суралцахаар болоод байсан Цурукава найзынхаа өмнөөс ихэд баярладаг. Долоо хоногийн дараа янхан хүүхэн сүмд хүрч ирээд, ширээт ламтай уулзаж, шавь нарынх нь нэг түүнийг газар унаган дэвссэнээс болж хүүхдээ зулбасан тухай дуулгажээ. Ширээт лам янханд шаардсан мөнгийг нь төлөөд, нэгэнт гэрч байгаагүй тул Мизогутид юу ч хэлэлгүй өнгөрчээ. Энэ талаар Мизогути санаандгүй олж сонсчээ. Харин найзыгаа ийм харгис зан гаргана гэж бодоогүй Цурукава маш их балмагдсан байна. Мизогути найзыгаа тайвшруулахын тулд ер тийм явдал болоогүй гэж итгүүлээд, үйлдсэн нүглийнхээ төлөө ямар ч шийтгэлгүй өнгөрсөндөө дотроо баярлана Дөчин долоон оны намар залуу хөвгүүн их сургуулийн
бэлтгэл ангид элсэв. Ширээт лам янхан бүсгүйтэй ярилцсаныхаа дараа юу ч хэлээгүй тул тэр бүхнийг мартжээ. Тэр үед ширээтийг хэн залгамжлах пь тодорхойгүй байсан юм. Мизогути багш ламынхаа суудлыг дотроо мөрөөдөх бөгөөд хөвгүүний ээж ч ийм бодол өвөрлөх аж.Их суруульд оруут тэр Касивагитай танилшв. Касиваги майга тул, ээрүү Мизогути түүнийг өөртөө жинхэнэ тохирох анд гэж үзжээ. Касивагийн хувьд майга байгаа нь түүний амьдралын гол учир утга гэнэ. Тэрээр Мизогутийн нүдэн дээр баян айлын царайлаг охинтой танилцаж, түүнтэй янаг амрагийн холбоотой болов. Цурукавад найзынх нь шинэ танил таалагдаагүй тул, нөхөртөө сэрэмжлүүлсэн ч, Мизогути Касивагийн хорон харцнаас мултрахгүй байлаа.Нэгэн бүрхэг салхитай өдөр Касиваги, найз бүсгүйнхээ хамт Мизогутиг болон хажуу айлынхаа хүүхнийг гэртээ урьжээ. Тэгэхэд Касивагийн хөрш хүүхэн танил хөгжмийн багш эмэггэйнхээ тухай ярьжээ. Дайны үед тэр багш нэгэн офицероос хүүхэд төрүүлсэн юм санж. Гэтэл хүүхэд нь төрөнгүүтээ нас барсан гэнэ. Офицер фронт руу явахдаа өөрийг нь үдэх ёслолын үеэр хайртай хүүхнээсээ хөхнийх нь сүүг ууя гэж гуйжээ. Эмэгтэй шууд аяга руу хөхөө саасан байна. Сарын дараа офицер алагдаж, тэр цагаас хойш эмэгтэй ганцаараа л амьдарч байгаа аж.
Энэ яриаг сонсуутаа Мизогуги Цурукавагийн хамтаар сүмд харсан цайны ёслолыг санажээ.Касиваги өөрийпх нь майга хөл хүүхнүүдэд маш их таалагддаг хэмээн сайрхаж, найз бүсгүй нь түүний хөлийг үнсэн таалж байв. Дараа нь тэд явахад, Мизогути хөрш хүүхэнтэй нь үнсэлцжээ. Гэвч хүүхний хормой доогуур гараа шургуулмагц л, нүдний нь өмнө Алтан Сүм тодрон үзэгдэх нь тэр. Сүмийн дүрс түүнд агшин зуурын зугаа цэнгэл гэдэг мөнхийн зүйлстэй харьцуулахад үр дүнгүй хоосон зүйл гэж хэлэх шиг болжээ. Мизогути хүүхнийг орхиод бослоо.
Яг тэр үдэш ширээт ламд Цурукава нас барсан тухай цахилгаан иржээ. Цурукава аав ээжтэйгээ уулзахаар Токио явсан юмсанж. Эцгийгээ нас барахад нэг ч дусал нулимс унагаагүй Мизогуги орь дуу тавин уйлав. Үүнээс хойш тэр бүтэн жилийн турш Цурукавагийн хойноос гашуудсан байна. Энэ зуур бараг хэнтэй ч уг солиогүй боловч жилийн дараа ахиад л Касивагитай нөхөрлөх болжээ. Цаадхи нь түүнийг шинэ нууц амрагтайгаа танилцуултал мөнөөх хөгжмийн багш эмэгтэй байх нь тэр.
Касиваги эмэгтэйгэос уйдчихаад байгаа тул ихэд бүдүүлэг, дээрэнгүй харьцана. Хөндлөнгийи хүний нүдэн дээр нууц амрагтаа доромжлуулсаи эмэгтэй Касивагийн гэрээс уйлан гүйж одоход, Мизогути араас нь гарчээ. Тэгээд түүнд хайртай хүнтэйгээ хэрхэн салах ёс гүйцэтгэж байхыг нь олон жилийн өмнө харснаа ярив. Эмэгтэй хөвгүүнд биеэ өгөхөд бэлэн байсан ч, дурлалын ажил эхлэхийн даваан дээр Мизогутийн нүдэнд Алтан Сум ахин тодорч үзэгджээ...
Тэндээс гарч Алтан Сүм руу очоод тэр: «Чи миний эрхэнд орохдоо л нэг орно доо. Би чамайг өөрийнхөө хүсэлд захируулж, чи хойшид надад гай тарихаа болино!» гэж хашгирчээ.Дөчин есөн оны эхээр Мизогути зугаалж яваад ширээт ламыг нэгэн гэйшатай байхыг санаандгүй харжээ. Тааралдахгүйн тулд бушуухан өөр тийш эргэсэн ч удалгүй яг улаан халз тулчихав. Сандарсан хөвгүүн хий л амандаа бувтнав. Харин ширээт лам түүнийг туршуул хийхээ боль хэмээн уурлахад, эхний удаад өөрийг нь мөн л олж харсныг ойлгоно. Ингээд хатуу зэмлэл сонсох вий гэж хүлээх боловч ширээт юу ч хэлсэнгүй. Үүнд нь залуу хүү улам ч түгшиж зовнижээ. Тэгээд Мизогути ширээт ламын хамт байсан гэйшагийн хөрөг бүхий ил захидал худалдаж аваад, сонины завсар хавчуулан Досэний өрөөнд аваачиж тавьлаа. Маргааш нь мөнөөх ил захидал өөрийнх нь ширээний нүдэнд байхыг олж үзжээ.
Үүнээс хойш, ширээт лам өөрт нь муу болжээ гэдэгт нэгэпт итгэлтэй болсон Мизогути хичээлдээ муудав. Байн байн хичээл таслаж, Сүмд түүний талаар гомдол ирэх болжээ. Ширээт лам нэг удаа түүнд тун хүйтнээр: «Чамайг би уг нь залгамжлагчаараа томилно гэж боддог байсан юм. Харамсалтай нь, одоо нэгэнт тэгж бодохоо больсон» гэжээ. Мизогутид түр зуур ч болохноо аль нэг тийшээ явчихмаар санагджээ.
Ингээд Касивагигаас хүүтэйгээр мөнгө зээлж аваад, мэргэ төлгийн хүснэгт өмнөө тавин сууж, хаашаа явахаа эргэцүүлэв. Хүснэгтэд түүнийг баруун хойд зүгт явж болохгүй гэсэн байлаа. Тэгэхээр нь яг л баруун хойд зүгт аян замд гарчээ.
Тийн явсаар тэнгисийн эрэгт хүрүүт түүнд гэнэт нэгэн этгээд хачин бодол төрөх нь тэр. Энэ бодол түүнд төрсөн юм биш, тэр өөрөө мөнөөх хачин бодолд автсан гэвэл илүү оновчтой болно. Тэр Алтан Сүмийг шагаахаар шийджээ.
Мизогутийн буусан зочид буудлын эзэгтэй хөвгүүнийг тэнд хэтэрхий удах төлөвлөгөөтэй байсанд нь сэжиглэн цагдаа дууджээ. Өнөөх цагдаа залуу хөвгүүнд эцэг хүний сургаал айлдаж, буцаагаад Киотод хүргэж өгөв.
1950 оны гуравдугаар сард Мизогути Отанийн их сургуулийи бэлтгэл ангийг дүүргэлээ. Одоо тэр хорин нэгэн нас хүрчээ. Касивагигаас зээлсэн мөнгөө буцааж өгөөгүй тул, цаадхи нь ширээт лам дээр очиж өрийн дансаа үзүүлсэн байна. Ламтан өрийг нь төлөөд, хойшид ийм байдал гаргах юм бол Сүмээс хөөхийг Мизогутид сануулна. Касиваги түүний этгээд хачин зүйл сэдсэнийг гадарлавч, юу болохыг нь мэдэхгүй байлаа. Ингээд тэр Мизогутид нас барахынхаа өмнө бичсэн Цурукавагийн захидлыг үзүүлнэ (Цурукава чухам яагаад Касивагид захидал үлдээснийт Мизогути ойлгосонгүй). Дотнын ганц найз нь нэг бүсгүйд дурласан аж. Харин эцэг эх нь уг бүсгүйтэй гэрлэхийг зөвшөөрөөгүйн улмаас амиа хорложээ. Уг захиаг үзүүлснээр Мизогутийг эвдэн бусниулах санаанаас нь буцаана гэж Касиваги найдсан ч, түүний санаагаар болсонгүй.
Хэдийгээр Мизогути муу сурч байсан ч, ширээт лам эхний хагас жилийн төлбөрийг нь өгчээ. Мөнгийг аваад Мизогути янхны газар руу явлаа. Тэрээр өөрийнхөө юу хүсээд байгааг ч мэдэхгүй байв. Алтан Сүмийг шатаахад гар нь чичрэхгүй байхын тулд эмэгтэй хүнтэй унтаж үзэх гэсэн юм уу, эсвэл эмэгтэйчүүдтэй сэтгэл зовохгүй ойртож байх гэсэндээ сүмийг шатаахаар шийдээ юу гэдгээ ер үл ойлгоно. Юутай ч энэ удаа биеэ үнэлэгч бүсгүйтэй шөнийг өнгөрөөхөд нь Алтан Сүм түүнд саад учруулсангүй.
Зургадугаар сарын 29-ний өдөр тайлбарлагч Алтан Сүмд гал түймрийи дохио ажиллахгүй байгаа тухай хэлнэ. Үүнийг Мизогути тэнгэр бурханаас илгээсэн дохио гэж ойлгов. Зургадугаар сарып 30-нд дохиоллыг засч амжсангүй, долдугаар сарын 1-нд засварчин ирсэнгүй. Мизогути эд юмсаа цөөрөм руу хаячихаад сүмд оржээ. Тэрээр Алтан Сүмийн дотор зогсоод салах ёс гүйцэтгэлээ. Сүм үнэхээр хорвоо дээрх бүхий л зүйлсээс гойд илүү сайхан байжээ. Тэрээр нэгэн судрын үгийг санав. Тэнд: «Буддатай тааралдах юм бол, чи Буддаг хөнөө. Хаантай тааралдах юм бол, чи хааныг хөнөө. Гэгээнтэнтэй учирваас гэгээнтнийг хөнөө. Эцэг эхтэйгээ тохиовол эцэг эхээ хөнөө! Тэгсэн цагт л чи гэгээрлийг олж, ахуйн балчгаас ангижрах болно» гэж бичсэн байжээ.
Тэрээр авчирсан сүрлүүдээ асаахдаа өөрт нь хутга, хүнцэл (хор) байгааг ч санана. Гэвч хор уухаасаа сүмтэй хамт шатахыг илүүд үзжээ. Тэгээд багана даган цоролзсон галанд оройгоосоо эхлэн шатаж буй сүмийн дээд хэсэг руу гарах гэтэл давхрын хаалга бат бөх хаалттай, тэр яагаад ч хүрч чадсангүй ээ. Туйлын гоо сайхан өөрийг нь хүлээн авахаас татгалзаж байна даа гэж тэр бодлоо. Тэгээд харсан зүг рүүгээ ум хумгүй харайлгав.
Нэг мэдэхнээ тэр холгүй байх уулан дээр гүйж явав. Эргэн харвал Алтан Сүм алга, гагцхүү галын улаан дөл л цоролзоно. Халаасандаа гараа шургуултал хутга, боодолтой хүнцэл. Авч газар хаяв. Үхэх хүсэл одоо алга болжээ. Нэг л их чухал үйлс бүтээчихсэн юм шиг, сэтгэл зүрх нь эгнэгт тайвширсан байлаа.


_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.22.11 2:24 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Абэ Кобо
1924-1993

Абэ бол орчин цагийн гойд өвөрмөц зохиолч. Түүний «Хана, буюу Ноён Карумын үйлдсэн хэрэг» (Энэ туужаараа Японы утга зохиолын дээд өргөмжлөл Акутагавагийн шагналыг хүртжээ), «Бусдын царай», «Шатаасан хөзөр», «Хүн-хайрцаг» романуудад гардаг өөрийнхөө нүүр царайг гээчихсэн баатар, нэрийн хуудас ч юм уу, ердийн л хайрцганд хувилчихсан хүн бол орчин үеийн нийгэм хүний мөн чанарт хэрхэн нөлөөлж буйг бэлгэдлийн нарийн утгатай харуулсан мөчлөг зохиолууд юм. Өнөөгийн иргэншил дунд хүн өөрөө өөрөөсөө ч Хана хэрмээр тусгаарлагдчихаад байгааг Абэгийн зохиолууд харуулдаг.
Энэ утгаараа Кафкагийн философи-уран сайхны сэтгэл-гээний, бүдүүвчилбэл экзистенциалист уран зохиолын хэв маягийг ихээхэн санагдуулна.«Элсний эмэгтэй» романд мөнөөх Хана маань элсний хэлбэрээр илэрхийлэгдэж байна. XX зууны олон онцгой романы нэгэн адил энд нийтийн нууцлагдмал дарангуйллын хэв шинж гол өгүүлэмж болжээ.
Абэгийн иймэрхүү зохиолуудад үндэспий хурц шинж төрх үзэгддэггүй. Тэнд япон хүн энэ зохиолыг бичжээ ч гэхээр өнгө аяс ажиглагддаггүй. Тэр ч байтутай (япон хэл дээр л бичигдсэнийг эс тооцвол) энэ өвөрмөц ахуй нөхцөл бүхий арльш утга зохиолын уламжлал үнэртдэг ч үгүй юм. Абэ өнөө цагт хэнд ч тохиолдож болох цөхрөл, ганцаардал, аргагүйдлийг л уншигчдад мэдрүүлэхийг хичээдэг. Тэрээр хүн төрөлхтөний хэмжээнд сэтгэдэг зохиолч билээ.
«Элсний эмэггэй» маш олон хэлнээ орчуулагдсан бөгөөд түүгээр япончууд кино хийсэн нь ч бий. Ер нь Абэ өөрөө ч тайз дэлгэцийн уран зохиольш томоохон мастер, жүжгийн нэртэй зохиолч байв.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.22.11 2:25 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Элсний эмэгтэй
үлгэр-роман 1963

Наймдугаар сарын дулаахан өдөр нэгэн хүн элсэн дунд байдаг ховор төрлийн хорхой шавьжаар цуглуулгаа баяжуулахаар гурван өдрийн чөлөө аваад аян замд гарчээ. Тэрээр галт тэргээр 8 хэмээх өртөөнд хүрч, дараа нь автобусанд суугаад эцсийн буудал дээр буув. Цаашаа явган алхаж тосгоны хажуугаар өнгөрөөд элсэрхэг зам даган тэнгисийн зүг явав. Зам улам л бүдгэрч баларсаар, яваандаа эргэн тойронд нь элснээс өөр юу ч үзэгдэхээ болилоо.Тэрээр элсний тухай олон талаас нь эргэцүүлэн бодож, тэнд байдаг хорхой шавьжнуудын талаар баримт цуглуулж, ном зохиол уншсаар элс гэдэг нь маш сонирхолтой үзэгдэл болохыг олж мэдсэн хүн ажээ. Манай баатар замаа хөөсөөр яваад гэнэт нэгэн нүхний аман дээр ирж, доош шагайгаад ёроолд нь овоохой байхыг олж үзэв. Овоохойгоос нэг өвгөн гарч ирэхэд тэрээр энэ хавьд хоноглочих газар бий эсэхийг асуулаа. Өвгөн түүнийг газрын албаны байцаагч биш, гадны хүн гэдгийг нь сайтар тодруулсны эцэст өөр нэг нүх рүү дагуулж очсонд манай баатар ч олсон шатаар доош буув.Түүнийг нүхний эзэгтэй, залуухан эмэгтэй найрсгаар угтан авлаа. Эмэгтэй зочиндоо хоол хийж өгч, дайлж цайлаад гар нүүрээ угааж болох эсэхийг сонирхоход нь «Нөгөөдөр л ус ирнэ» гэж хариуллаа. Манай баатар ч нөгөөдөр хүртэл энд байхгүй гэдэгтээ итгэлтэй байсан тул үүнийгээ хэлтэл «Тийм гэж үү?» хэмээн бүсгүй маш их гайхав.Нүхэн доторхи овоохой элсэнд булагдсан агаад элсний ширхэг адраас нь дусаал мэт гоожих аж. Зочноо хооллож байх зуур эмэгтэй таваг руу нь элс оруулчихгүйн тулд түүний толгой дээр маажиндсан шүхэр дэлгэж барьсан ч, шүдний нь завсар элс шажигнаж, сүүлдээ ходоодонд нь ч шороо бэржигнэж байлаа.
Өнгөрсөн жил болсон хар шуурганы үеэр нөхөр, охин хоёр нь элсэнд дарагдан сураггүй болсон тул гав ганцаар амьдардаг тухайгаа эмэгтэй ярьжээ. Шөнө нь элсэнд дарагдчихгүн тулд нуран орж ирэх элсийг савладаг аж. Тэднийд эр хүн ирснийг мэдэж байгаа тул дээрээс хүрз, сав хоёр буулгаж өгчээ. Харин манай баатар үүний учрыг ойлгосонгүй...
Эмэгтэй элсийг савлаж хажуу тийш тавихад үүнийг нь дээрээс уяагаар татан авна. Элсийг шөнийн цагт гадагш гаргах илүү амархан байдаг гэнэ. Учир нь чийгтэй байх тул өдрийнх шигээ хийсч төвөг уддаггүй ажээ. Мань эр ч эмэгтэйн ажилд туслалцлаа. Эмэгтэй түүнд: «Элс өөрөө амсхийдэггүй, тиймээс бидэнд ч амсхийх чөлөө гардаггүй юм» гэж тайлбарлана. Энэ хавийн оршин суугчид ердөө элсийг зөөж асгахын тулд л амьдардаг гээд бодохоор манай баатарт аймшигтай санагдана. Түүнийхээр бол ингэж амьдарна гэдэг ямар ч утга учиргүй мэт. Тэрээр элсний тухай бодон, эмэгтэй хэрхэн элс хамахыг сонссоор удтал унтаж чадсангүй. Сэртэл мөнөөх эмэгтэй зуухныхаа хажууд, элснээс халхлан нүүрэн дээрээ алчуур тавьчихаад чармай нүцгэн унтаж байлаа.
Манай баатар сэмээрхэн гараад явчихъя гэтэл олсон шат алга байв. Шөнө ирж элс авсан хүмүүс хураачихсан бололтой. Тэр өөрийгөө занганд орсон мэтээр төсөөлжээ.
Тэгээд элс малтаж гарав. Малтах тусам элс дээрээс нь нуран бууж ирэх аж. Сүүлдээ тэр нурангинд дарагдан ухаан алдлаа. Элсэнд дарагдсандаа ч биш, хурц наран дор удаан ажиллаад наранд цохиулсан бололтой. Эмэгтэйгээр асруулж сувилуулан, нүхний ёроолд лавтайяа долоо хоногийг өнгөрөөв. Одоо түүнийг мэдээж эрж сураглаж байгаа. Ажлынхан нь хаачсан гэж бодож байгаа бол? Түүнээс гадна энэ элснийхэн өөрөөс нь залхаж гадагш нь гаргаж хаях болов уу гэж найдна. Тэрээр өвчтэй хэвтэх зуураа эмэгтэйтэй ойр зуур үг сольжээ. Ярилцаад ярилцаад эмэгтэйн амьдралын утга учрыг ер ойлгосонгүй. «Зугаалах мөн ч сайхан даа» гэж тэрээр нүхний ёроолд хэвтэж залхсандаа санаа алдвал, эмэгтэй: «Ямар ч хийх юмгүй сэлгүүцнэ гэдэг дэмий хоосон ядрахаас өөр юун тус байх билээ» гэжээ.
Мань эр нүхнээс гарах оролдлого ч бас хийж үзэв. Нэг удаа хувинтай элс авах үеэр тэр олсноос зуурч, «Хэрэв та нар энэ эмэгтэйд л туслая гэж байгаа бол, намайг эндээс гарга. Би энд ердөө л дарамт болж байна>> гэж хашгирчээ. Түүний үгийг сонссон бололтой, нүхний дунд хэрд хүртэл татсанаа гэнэтхэн тавьчихлаа. Ингээд тэр нүхний ёроолд айхтар чанга унаж, дээр байсан хүмүүс олсыг татаж аваад яваад өгчээ.
Маргааш нь нүх рүү гурван хайрцаг янжуур, нэг лонх архи буулгав. Энэ бол суллагдахын өмнөх барьцаа биз гэж манай баатар найдна. Харин эмэгтэй: «Бүх эрчүүдэд долоо хоногт нэг удаа тамхи, архи өгдөг юм» гэж тайлбарлалаа. «Над шиг төөрч будилаад танай энд ирчихсэн хүн байдаг уу?» гэвэл, эмэгтэй: «Тийм хүмүүс бий. Нэг нь удалгүй нас барсан, нөгөө нь одоо болтол нүхэнд амьдарч байгаа. Оргож зугтсан хүн ерөөсөө гараагүй» гэжээ. «Тэгвэл би анхны оргодол болох юм байна л даа» гэж манай баатар шазруун өгүүлэв Савыг үзвэл ус дуусчээ. Эсэргүүцээд байгаа болохоор нь хашраах гэсэндээ ус өгсөнгүй ээ гэдгийг тэр ойлголоо. Эмэгтэй хүний цангаж тарчлах бол яахав, хэнд ч хамаагүй шүү дээ.
Тэрээр эмэгтэйг хүлж байгаад өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр гартаа хүрз барихгүй гэсэн ам өчиг авч байж сая суллав. Тэгээд өөрөө хүрз барьж ханыг нураан түүгээр дамжин гарах гарц бий болгох гэж оролдлоо. Эмэгтэй «Ингээд нэмэргүй ээ. Элс модыг илжрүүлчихдэг юм» гэж хэлсэн нь үнэн аж. Ялзарсан модон хана салмаран унав. Орон гэрээ булш болохоос айсан эмэгтэй гараас нь дүүжлэгдэж, хүрзийг булаацалджээ. Хүрзний төлөөх тэмцэл яваандаа эр эмийп ажил болон хувирлаа. Эмэгтэйн нүцгэн биеийг тэврэн хэвтэж байх зуураа тэр түүнтэй тэмцэлдээд нэмэргүйг, зөвхөн эвийг пь олж байж л ямар нэгэн арга сүвэгчилж болохыг сайн ойлгов.
Тэрээр эмэгтэйгээс ус авчирдаг хүмүүст хандан уух юм гуйхыг хүслээ. Хариуд нь эмэгтэй: «Хэрэв бид ажиллаад эхлэх л юм бол, дээр энэ тухай мэдээд ус авчирч өгнө. Харуулын цамхагаас нүх бүхнийг дурангаар ажиглаж байдаг юм» гэжээ. Манай баатар ч хүрз шүүрээд ажилдаа оров.Нүхний амсар дээр танил өвгөн үзэгдэж хувинтай ус
буулгахад, «Надтай цуг ажилладаг хүмүүс эрэл сурал болж, энд хүчээр хоригдож байгааг минь мэдэх юм бол, та нарт л муу юм болно доо» гэж сүрдүүллээ. Хариуд нь өвгөн: «Арав хоноход олоогүй юм чинь, одоо энд олоод хүрээд ирнэ гэдэг юу л бол?»
гэжээ. Тэгэхээр нь манай баатар арай зөөлөрч, «Би нөлөө бүхий хүмүүсийг танина. Эндхийн оршин суугчдын ахуй амьдралыг сайжруулах талаар хөөцөлдөн тусалж чадна шүү. Тэр ч байтугай, сонин хэвлэлд ч дуулиантай нийтлэлүүд бичүүлж болно» гэж
ярихад, энэ үг гаднах хүмүүс ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй бололтой, өвгөн гүйцэд ч сонсолгүй явж одов.
Элс малтахын завсар чөлөөнд манай баатар нууцаар дээс томж гарлаа. Бэлэн болмогц нэг үзүүрт нь дэгээний оронд хайч бэхлээд, хувинтай ус буулгахад худгийн хүрдпий оронд ашигладаг нүхний амсар дахь шуудайтай элс рүү дээсээ шидэв. Энэ үед эмэгтэй шөнийн ажлынхаа өмнө түр зуур дугхийж байсан юм. Хайч шуудайнд тээглэж, манай баатар дээшээ авиран гарч чаджээ. Нүхэнд хоригдсоноос хойш дөчин зургаан хоног өнгөрсөн байлаа. Харуулын цамхагийнханд үзэгдэхгүйн тулд тэндээ нам хэвтээд, үдэш болохыг хүлээв. Элс авахаар хүмүүс ирэхээс өмнө амжиж тосгоны хажуугаар өнгөрөх л чухал байлаа. Нар шингэснээс хойш нэлээд хол явж амжсан ч, төөрчихжээ. Явж явж хартал өмнө нь нөгөө л тосгон байх нь тэр.
Тэр айсандаа тосгон дундуур хар хурдаараа гүйв. Араас нь ноход боргон хуцалдсанд тэднийг үргээхийн тулд үзүүрт нь хайч уясан дээсээ толгой дээгүүрээ эргүүлэн гүйж байлаа. Энэ нь замд санаандгүй таарсан хүүхдүүдийг нэгэнд хүргэчихжээ.
Тосгоны оршин суугчид араас нь хөөв. Гэнэтхэн түүний хөл хүндэрч, тавхай нь элсэн хунгарт шигдэж эхэллээ. Сүүлдээ элсэн намаг гуяыг нь хүртэл сорон авсан тул, тэрээр мөрдөн хөөгчдөөсөө тусламж гуйн орилжээ. Гутлынхаа уланд нимгэн банз бэхэлсэн гурван эрэгтэй хүн хүрч ирээд, эргэн тойрны нь элсийг малтан түүнийг гаргаж авав. Дараа нь эмэгтэйн нүхэн оромжинд буцаан аваачжээ. Урьд өмнө нь түүнд тохиолдсон бүхэн одоо эрт дээр үеийн явдал мэт бүдэг бадагхан санагдана.
Аравдугаар сар гарлаа. Эмэгтэй сондор хэлхэж, радио хүлээн авагч захин авчруулах мөнгө хуримтлуулна. Манай баатар харин унтаж байх үед дээрээс элс гоожихоос сэргийлэхийн тулд гялгар уутан хөшиг хийж, халуун элсэнд загас чанахад зориулсан багаж зохион бүтээжээ. Нүх рүү авчирч шиддэг сонинуудыг тэр гарчиглахаа больж, төдөлгүй ерөөсөө хэвлэл гэж байдгийг ч мартав. Тосгоны оршин суугчид тэднээс авсан элсээ барилгачдад хямд үнээр зардаг тухай эмэгтэй ярьжээ. Манай баатар элсний наймаачдаас «Гадагш гаргаж жаахан салхилуулаач» гэж гуйхад, хариуд нь «Бидний нүдэн дээр наад эмэгтэйтэйгээ энгэр зөрүүл. Тэгвэл нүхнээс чинь гаргаж зугаалуулъя» гэжээ. Эмэгтэй хөндлөнгиин хүмүүсийн нүдэн дээр эр эмийн ажил хийхээс эрс татгалзсан тул манай баатар түүнийг хүчиндэхээр дайрав. Гадагш гарах хүсэл хичнээн их байсан ч, эмэгтэйг ер хүчирсэнгүй. Нүхний мухар руу тийрүүлэн унажээ.
Хүний дотоод сэтгэлд ч нэвчин орж чаддаг элсний аймшигт чанарын тухай эргэцүүлсээр л тэр бүтэн өвлийг барав.
Хатуу ширүүн өвөл дуусч, хавар боллоо. Тэдний гэрт хүлээн авагч бий болжээ. Гуравдугаар сарын эцсээр эмэгтэй жирэмсэн болсноо мэднэ. Гэвч ахин хоёр сар өнгөрөхөд зулбачихжээ. Эмэгтэйг татаж гаргаад эмнэлэгг аваачлаа. Түүнийг татан авсан олс нүхний амнаас дүүжлээстэй үлдсэн байна. Манай баатар түүнээс зулгаан дээш гарч, эмэгтэйг авч одсон машины араас удтал ажиглалаа. Дараа нь доош хартал түүний хийсэн ус нөөцлех торхны нэг банз уначихсан харагджээ. Тэрээр эвдрэлийг засахаар бушуухан доошоо буув. Нэгэнт тэр оргож зугтах гэж яарахгүй болсон тул, олсон шатыг түүний бүрэн мэдэлд үлдээсэн хэрэг.
Манай баатрыг алга болсноос хойш долоон жилийп дараа түүнийг эрэн сурвалжилж байгаа тухай зарлал энэ нутагт хүрч ирэв. Зарлалын дагуу хэн ч сураг чимээ дуулгаагүй тул, ахин хагас жил өнгөрөхөд шүүхийн тоггоол гарч, түүнийг нас барсанд тооцжээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.22.11 2:27 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
за 80 нь орчлоо, аль нь илүү таалагдсан бэ хүмүүс ээ. Одоо оросын зохиолчдынхийг оруулах л үлдлээ

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Jan.22.11 3:26 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Би энийг уншиж байсан мөртлөө заримыг нь ерөөсөө уншиж байснаа санахгүй байгаан тэгээд л ийм юм байл уу гээд л гайхаад уншаад байдаг шдээ :D

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jan.22.11 9:13 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
Songodog wrote:
Би энийг уншиж байсан мөртлөө заримыг нь ерөөсөө уншиж байснаа санахгүй байгаан тэгээд л ийм юм байл уу гээд л гайхаад уншаад байдаг шдээ :D

haltuurdajdee :p


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 554 posts ]  Go to page Previous 117 18 19 20 21 22 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: MGLNERD and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited