Энэ сэдэв эртний ба дундад зууны, бас ХХ зууны сод бүтээлүүдийг оруулъя гэж бодлоо.Шинэ үеийн номын сан цувралын дэлхийн уран зохиолын 85 сод бүтээл гэж байгаа. Уйдахгүй байх гэдэгт найдая. Дуустал нь уншаарай
[color=#BF0000]ЭРТНИЙ ГЕРЕГ, РОМЫН УРАН ЗОХИОЛ
1 .Хомер «Илионы түүх»
2. Хомер «Одиссейн үлгэр»
3. Эсхил «Орестын түүх»
4. Софокл «Эдип хаан»
5. Эврипид «Медея»
6. Аристофан «Үүлс»
7. Родосын Аполлоний «Аргонавтуудын түүх»
8. Овидий «Хувирлууд»
9. Сенека «Фиест»
ЭРТ БА ДУНДАД ҮЕИЙН ХЯТАД ТУУРИУД
10. Шэнь Цзицзи «Шидэт дэр»
11. Ли Фуянь «Зайгуул эр, шидтэн хоёр»
12. ЛэШи «Түм хагас зоос»
13. Нэр нь үл мэдэгдэх зохиогч
«Эр нөхрөө сэхээрүүлэхийн тулд нохойг алсан íь»
СОНГОДОГ ЗУУНУУДЫН ТЕАТР
14. Шекспир «Арван хоёр дахь шөнө»
15. Кальдерон «Амьдрал бол зүүд»
16. Мольер «Дон Жуан, буюу Чулуун гийчии»
17. Мольер «Хууран мэхлэгч Тартюф»
18. Расин «Федра»
19. Бомарше «Фигаро гэрлэсэн нь»
XIX ЗУУНЫ УРАН ЗОХИОЛ
20. Гёте «Фауст»
21. По «Мари Рожейн нууц»
22. Мелвилл «Цагаан халам Моби Дик»
23 Уайльд «Дориан Грейн хөрөг»
24. Теккереé «Амьдралын хоосон арилжаа»
25. Стендаль «Пармын хийд»
26. Сю «Парисын нууцууд»
27. Ибсен «Хий үзэгдлүүд»
28. Хамсун «Виктория»
29. Метерлинк «Сохрууд»
30. Метерлинк «Хөх шувуу>>
31. Достоевский «Ах дүү Карамазовынхан»
XX ЗУУНЫ УТГА ЗОХИОЛ
АНГЛИ ХЭЛТНИЙ УРАН ЗОХИОЛ
32. Фицжеральд «Уудам сэтгэлт Гэтсби»
33. Фолкнер «Шуугиан, цухалдаан»
34. Набоков «Лолита»
35. Набоков «Ада буюу Гал халуун хүсэл»
36. Сэлинжер «Хөх тариан талбай дунд»
37. Воннегут «Тав дахь нядалгааны цэг, буюу
Балчир жаалуудын загалмайтны аян»
38. Честертон «Пүрэв байсан хүн»
39. Хаксли «Контрапункт»[/color]
40. Оруэлл «1984»
41. Жойс «Улисс»
42. Бэшет «Годог хүлээхүй»
ГЕРМАН ХЭЛТНИЙ УРАН ЗОХИОЛ
43. Музиль «Дүр төрхгүй хүн»
44. Кафка «Хувирал»
45. Кафка «Шүүх»
46. Кафка «Цайз»
47. Мани « Иосиф ба түүний ах нар»
48. Хессе «Шилэн эрихний наадаан»
49. Бёлль «9.30-ийн бильярд»
50. Грасс «Тугалган бөмбөр»
ФРАНЦЫН УРАН ЗОХИОЛ
57 Роллам «Жан-Кристоф»
52. Жид «Хуурамч зоос цутгагчид»
53-59. Пруст «Алдагдсан цагийн эрэлд»
60. Моруа «Дурлалын элдэв ааш»
61. Сартр «Огиудас»
62. Вовуар «Хөөрхөн зураг»
63. Ионеско «Сандлууд»
64. Ионеско «Хирснүүд»65. Камю «Хөндлөнгийн хүн»
66. Камю «Тахал»
67. Саган «Сайн байна уу, гуниг минь»
68. Роб-Грийе «Төөрдөг хонгилд»
69. Дюрас «Нууц амраг»
ЛАТИН ХЭЛТНИЙ УРАН ЗОХИОЛ
70. Астуриас «Ноён Ерөнхийлөгч»
71. Борхес «Зохиомол цадиг»-аас
72. Кортасар «Анги дэвших тоглоом>>
73. Амаду «Дона Флор, түүний хоёр эр нөхөр»
74. Маркес «Мартагдсан хурандаа»
75. Делибес «Мариотой хүүрнэсэн таван цаг»
76. Бущати «Татаарын цөл»
77. Эко «Фукогийн дүүжинт цаг»
ЯПОНЫ УРАН ЗОХИОЛ
78. Танизаки «Сюнкиний намтар
79. Мишима «Алтан сүм»
8О. Абэ «Элсний эмэгтэй»
ОРОСЫН УРАН ЗОХИОЛ
81. Белый «Петербург»
82. Пастернак «Живаго эмч»
83. Платонов «Чевенгурын коммун»
84. Газданов «Александр Вольфын сүнс сүүдэр»
85. Соколов «Тэнэгүүдийн сургууль»
Эртний Грек Ромын уран зохиолХомер , ИЛИАДА
Газар дэлхий хүчирхэг баатруудыг даахгүй болохын үед бурхад тэднийг цөөлөхийн тулд хамгийн аугаа их тулааныг өдөөсөн нь Троя хотын дайн ажээ. "Илионы хананы ёроолд эрэлхэг баатрууд хядагдаж Зевсийн хүсэл биеллээ." Илион ба Троя гэдэг нь бага азийн хойгт, Дарданеллийн эрэг орчимд оршиж байсан нэгэн хүчирхэг хот улсын хоёр нэр билээ. Троягийн дайн арван жил үргэлжилсэн юм. Герегийн хэдэн арван хаад, голлох жанжаид мянга мянган цэрэг удирдан зуу зуун хөдөг онгоц хөдөлгөн Трояг дайлаар морддог. Цэргийн гол жанжин нь хамгийн хүчирхэг хаан болох Аргос хотын захирагч Агамемнон болно. Түүний дүү Менелей , дийлдэшгүй Аякс, овжин Диомед, арга сүйхээт Одиссей, мэргэн ухаант Нестор гээд Грекийн урдаа барьдаг баатрууд уг дйанд оролцох бөгөөд тэдэн дундаас хамгийн эрэлхэг дайчин нь тэнгисийн охин тэнгэр Фетида бурханаас төрсөн Ахилл хэмээх залуу баатар бөлгөө.Ахиллыг дотны анд Патрокл нь дагалджээ. Троячуудыг болохоор буурал хаан Приам захирч байсан бөгөөд цэргийн жанжин нь түүний хүү зоригт Гектор бөлгөө. Гекторын дэргэд дүү Парис нь, тэдний талд Азийн олон овог аймаг байлаа. Бүр бурхад хүртэл уг дайнд оролцсон бөгөөд троячуудад Аполлон бурхан тусалж, грекүүдийг хатан хаан Гера, охин тэнгэр Афина хоёр тэтгэж байв. Хамгийн дээд бурхан аянга эзэгнэгч Зевс Олимп уулын оройгоос тулалдааныг анхааран ажиглаж байжээ.