Offline |
Олны Танил Гишvvн |
 |
 |
Joined: Apr.20.10 5:28 pm Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
|
Алтан сүм роман 1956 Мизогути бол хөдөөгийн нэгэн ядуу ламын хүү. Түүнийг бүр бага балчирт л эцэг нь Японы хуучин нийслэл Киотод байдаг Алтан Сүмийн тухай ярьдаг байжээ. Эцгийнх нь үгээр бол, энэ хорвоод мөнөөх Алтай Сүмээс илүү харууштай сайхан зүйл үгүй гэнэ. Ингээд Мизогути уг сүмийн тухай байнга бодох болж, мөрөөдөл сэтгэлд нь сүмийн дүр эгнэгт хадагджээ. Тэр сул дорой зантайгаас гадна байнга өвддөг, басхүү ээрүү жаал байсан нь үе тэнгийнхнээсээ хөндийрч, зожиг зантай болоход түлхжээ. Гэвч тэр дотроо нэг бол хүчирхэг эзэн ноён, эсвэл аугаа их зураач мэтээр өөрийгөө төсөөлдөг байлаа. Мизогутийн амьдардаг Нариу хошууны сууринд сургууль байгаагүй тул, жаалхүү авга ахындаа суух болжээ. Тэдний хөрш Уико хэмээх сайхап хүүхэн байх. Нэгэн удаа Мизогути бүсгүйг харуулдаж байгаад өнөөх нь унадаг дугуйтайгаа ирж явахыг харжээ. Тэгмэгц босон харайж, зам дээр үсрэн гарчээ. Гэвч догдолсондоо болоод юу ч хэлж чадсангүй Бүсгүйн ээж охиныг нь ийн цочоосон тухай Мизогутийн авгад хэлчихэв. Авга ах нь уурлан, хөвгүүнийг хайр найргүй зүхжээ. Үүнд нь гомдсон Мизогути Уиког үхээсэй хэмээн хараав.Хэдэн сарын дараа сууринд эмгэнэлт явдал боллоо. Уикогийн дурлалт хархүү цэргээс оргон ирээд, ууланд бүгж байсан юмсанж. Нэгэн удаа бүсгүй хархүүдээ хоол аваачихаар явж байтал, цагдаа нар түүнийг отон., баривчлаад, оргодол цэргийн нуугдсан газрыг зааж өгөхийг шаарджээ. Уико тэднийг уулан дахь сүм рүү дагуулан очтол, дурлалт залуу нь бүсгүйг буудчихаад, дараа нь өөрийгөө хороожээ. Мизогутийн хараал ингэж биелсэн аж.Жилийн дараа эцэг нь түүнийг Киото руу хэд хоногоор аваачиж, Мизогути Алтан Сүмийг үзэв. Гэвч бодож төсөөлсөн шиг нь онцгой сэтгэгдэл төрсөнгүй. Алтан Сүм гээч нь хуучирч муудсан, ердийн л нэгэн гурван давхар байшин шиг санагджээ. Тэгээд «Арай, энэ сүм надаас жинхэнэ төрхөө нуугаад байгаа юм биш байгаа? Гоо сайхан гэдэг өөрийгөө хамгаалахын тулд жинхэнэ дүр төрхөө хүнд харуулдаггүй ч байж болно шүү дээ» гэж боджээ. Сүмийн ширээт лам Досэн эцгийнх нь эртний анд байв. Нэгэн цагт тэд зэнгийн хийдэд гурван жилийн турш зэрэгцэн сууж шавилсан аж. Уушигны сүрьеэ туссан эцэг нь мөд үхэх болсон тул Досэнд хүүгээ даатган үлдээж буйгаа хэлсэн байна. Досэн ч багын анддаа ам өгөв. Киотогоос буцсаны дараа Мизогути ахиад л Алтан Сүмийн тухай бодох болов. Удалгүй эцэг нь нас барж, жаалхүү Киото руу очин, Алтан Сүмд амьдрах боллоо. Ширээт лам түүнийг шавиа болгожээ. Мизогути гимназиа орхин Рипайгийн шашны сургуульд элслээ. Ингээд мөнөөх гайхамшигт барилгад ойрхон амьдрах болсноор өдөр бүр Алтан Сумийг очиж хардаг боллоо. Сүмээс тэр өөрийг нь хайрлахыг, өөрт нь нууцаа нээхийг хүсэн залбирдаг байв.Мизогути тэнд өөр шигээ нэгэн шавь жаалтай найзлах болжээ. Түүнийг нь Цурукава гэнэ. Цурукава Алтан Сүмийг өөр шиг нь хайрладаггүйг Мизогути дотроо мэдрэх тул, Сүмд ийн бишрэлтэй ханддагаа өөрийнхөө сул дорой зангаас болж байгаа юм болов уу гэж ч бодно. Цурукава түүний ээрүүг ер анзаарч хайхарч байсангүй, учрыг асуувал цаадхи нь: «Би иймэрхүү зүйлсийг ерөөсөө анхаардаггүй юм» гэжээ. Мизогутид урьд нь өөрийнх нь ээрүүг хайхрахгүй байгаа хүн ерөөсөө түүний оршин буйг олж харахгүй байгаа мэт санагддагсан. Мизогутийг хүүхдүүд шоолж доромжлоход тэр гомддогч, өрөвдүүлэхийг бүр илүү үзэн яддаг байв. Гэтэл одоо цоо шинэ зүйл, өрөвч сайхан сэтгэлийг олж мэдэрчээ. Түүнээс гадна Цурукава Мизогутийн үйлдэл алхмаас ч, санаа бодлоос ч ямагт сайн сайхныг олж харахыг хичээдэг сэн. Иймээс тэр зарим үед манай баатрыг бүрэн ойлгож чаддаггүй байж. Энэ бол дөчин дөрвөн он л доо. Тэр үед Токиогийн дараа Киотог бөмбөгдөж эхэлнэ гэж цөм л түгшицгээдэг байсан юм. Хэрэв тэгвэл Алтан Сүм дайны галд сүйдэх болно гэдгийг Мизогути гэнэт ухаарчээ. Урьд нь бол Алтан Сүм өнө мөнхийн, жаалхүү өөрөө мөнх бусын ертөнцөд хамаатай санагддаг байсан сан. Харин одоо бол шүтээн болсон Сүм нь ганц л амьдралтай бөгөөд бусад бүх эд зүйлийн нэгэн адил нурж сүйдэж, шатаж болох зүйл гэдгийг олж харав. Ингэж бодсоныхоо дараа Мизогути тун ч жаргалтай болчихсон бөгөөд хот хэрхэн түймэрт автахыг мөрөөдөлдөө үзэх болжээ. Дайн дуусахаас өмнөхөн Мизогути, Цурукава хоёр Нанзэнзийн сүм руу явжээ. Сүмийн зарим өрөөг цайны ёслолд зориулан түрээслүүлдэг байж л дээ. Хөвгүүд тэнд нэгэн залуу сайхан бүсгүй өөр шигээ насны офицерт цай барьж байхыг тун санаандгүй үзчихжээ. Гэнэтхэн бүсгүй кимоногоо ярж, нүцгэн цээжээ гаргаж ирээд, хөхөө саатал сүү годгодон офицерын аягатай цай руу орох нь тэр. Бүсгүйг энгэрээ хумьсны дараа офицер мөнөөх хачин цайг уучихсан байна. Хөвгүүд мэл гайхсан бөгөөд мөнөөх бүсгүй Мизогутид амилсан Уико шиг санагджээ. Дайн дуусч, Киотод заналхийлэх аюул үгүй болоход, Мизогутийг сүмтэй холбож байсан бүхэн оргүй болов: «Бүх юм урьдынх шигээ л үлдэх болно. Би энд, харин туйлын сайхан зүйл хаа нэгэн газар». Алтан Сүмд хөл хөдөлгөөн ихэслээ. Ялсан армийнхан орж ирэхэд Мизогути цэргүүдийг дагуулан хийдээр явж тайлбарлан үзүүлдэг байв. Сүмд амьдрагсдаас тэр англи хэлдээ хамгийн сайн нь байсан учраас тэр. Нэг өглөө согтуу америк цэрэг янхан бүсгүйн хамт орж ирээд, өөр хоорондоо хэрэлдтэл хүүхэн нь цэргийг алгадчихжээ. Цэрэг уурласандаа хүүхнийг барьж авч газар унагаад, Мизогутийг дээрээс нь дэвс гэлээ. Мизогути ч үгийг нь дагав. Эмэгтэй хүний дээрээс гишгэж дэвслэх түүнд сайхан байлаа. Машиндаа суухдаа цэрэг түүнд хоёр хайрцаг янжуур өгсөнд жаалхүү ширээт ламд бэлэглэчихжээ. Ламтан янжуурт маш их баярлах бөгөөд ийм замаар сайхь хувраг Мизогутийн тарьсан нүгэлд хамтрагч болов. Жаалхүү сайн суралцдаг байсан тул, төгсөхөөр нь Отанийн их сургуульд оруулна гэж ширээт лам тэгэхэд хэлжээ. Энэ бол маш том завшаан тул, өөрийнхөө мөнгөөр Отанид суралцахаар болоод байсан Цурукава найзынхаа өмнөөс ихэд баярладаг. Долоо хоногийн дараа янхан хүүхэн сүмд хүрч ирээд, ширээт ламтай уулзаж, шавь нарынх нь нэг түүнийг газар унаган дэвссэнээс болж хүүхдээ зулбасан тухай дуулгажээ. Ширээт лам янханд шаардсан мөнгийг нь төлөөд, нэгэнт гэрч байгаагүй тул Мизогутид юу ч хэлэлгүй өнгөрчээ. Энэ талаар Мизогути санаандгүй олж сонсчээ. Харин найзыгаа ийм харгис зан гаргана гэж бодоогүй Цурукава маш их балмагдсан байна. Мизогути найзыгаа тайвшруулахын тулд ер тийм явдал болоогүй гэж итгүүлээд, үйлдсэн нүглийнхээ төлөө ямар ч шийтгэлгүй өнгөрсөндөө дотроо баярлана Дөчин долоон оны намар залуу хөвгүүн их сургуулийн бэлтгэл ангид элсэв. Ширээт лам янхан бүсгүйтэй ярилцсаныхаа дараа юу ч хэлээгүй тул тэр бүхнийг мартжээ. Тэр үед ширээтийг хэн залгамжлах пь тодорхойгүй байсан юм. Мизогути багш ламынхаа суудлыг дотроо мөрөөдөх бөгөөд хөвгүүний ээж ч ийм бодол өвөрлөх аж.Их суруульд оруут тэр Касивагитай танилшв. Касиваги майга тул, ээрүү Мизогути түүнийг өөртөө жинхэнэ тохирох анд гэж үзжээ. Касивагийн хувьд майга байгаа нь түүний амьдралын гол учир утга гэнэ. Тэрээр Мизогутийн нүдэн дээр баян айлын царайлаг охинтой танилцаж, түүнтэй янаг амрагийн холбоотой болов. Цурукавад найзынх нь шинэ танил таалагдаагүй тул, нөхөртөө сэрэмжлүүлсэн ч, Мизогути Касивагийн хорон харцнаас мултрахгүй байлаа.Нэгэн бүрхэг салхитай өдөр Касиваги, найз бүсгүйнхээ хамт Мизогутиг болон хажуу айлынхаа хүүхнийг гэртээ урьжээ. Тэгэхэд Касивагийн хөрш хүүхэн танил хөгжмийн багш эмэггэйнхээ тухай ярьжээ. Дайны үед тэр багш нэгэн офицероос хүүхэд төрүүлсэн юм санж. Гэтэл хүүхэд нь төрөнгүүтээ нас барсан гэнэ. Офицер фронт руу явахдаа өөрийг нь үдэх ёслолын үеэр хайртай хүүхнээсээ хөхнийх нь сүүг ууя гэж гуйжээ. Эмэгтэй шууд аяга руу хөхөө саасан байна. Сарын дараа офицер алагдаж, тэр цагаас хойш эмэгтэй ганцаараа л амьдарч байгаа аж. Энэ яриаг сонсуутаа Мизогуги Цурукавагийн хамтаар сүмд харсан цайны ёслолыг санажээ.Касиваги өөрийпх нь майга хөл хүүхнүүдэд маш их таалагддаг хэмээн сайрхаж, найз бүсгүй нь түүний хөлийг үнсэн таалж байв. Дараа нь тэд явахад, Мизогути хөрш хүүхэнтэй нь үнсэлцжээ. Гэвч хүүхний хормой доогуур гараа шургуулмагц л, нүдний нь өмнө Алтан Сүм тодрон үзэгдэх нь тэр. Сүмийн дүрс түүнд агшин зуурын зугаа цэнгэл гэдэг мөнхийн зүйлстэй харьцуулахад үр дүнгүй хоосон зүйл гэж хэлэх шиг болжээ. Мизогути хүүхнийг орхиод бослоо. Яг тэр үдэш ширээт ламд Цурукава нас барсан тухай цахилгаан иржээ. Цурукава аав ээжтэйгээ уулзахаар Токио явсан юмсанж. Эцгийгээ нас барахад нэг ч дусал нулимс унагаагүй Мизогуги орь дуу тавин уйлав. Үүнээс хойш тэр бүтэн жилийн турш Цурукавагийн хойноос гашуудсан байна. Энэ зуур бараг хэнтэй ч уг солиогүй боловч жилийн дараа ахиад л Касивагитай нөхөрлөх болжээ. Цаадхи нь түүнийг шинэ нууц амрагтайгаа танилцуултал мөнөөх хөгжмийн багш эмэгтэй байх нь тэр. Касиваги эмэгтэйгэос уйдчихаад байгаа тул ихэд бүдүүлэг, дээрэнгүй харьцана. Хөндлөнгийи хүний нүдэн дээр нууц амрагтаа доромжлуулсаи эмэгтэй Касивагийн гэрээс уйлан гүйж одоход, Мизогути араас нь гарчээ. Тэгээд түүнд хайртай хүнтэйгээ хэрхэн салах ёс гүйцэтгэж байхыг нь олон жилийн өмнө харснаа ярив. Эмэгтэй хөвгүүнд биеэ өгөхөд бэлэн байсан ч, дурлалын ажил эхлэхийн даваан дээр Мизогутийн нүдэнд Алтан Сум ахин тодорч үзэгджээ... Тэндээс гарч Алтан Сүм руу очоод тэр: «Чи миний эрхэнд орохдоо л нэг орно доо. Би чамайг өөрийнхөө хүсэлд захируулж, чи хойшид надад гай тарихаа болино!» гэж хашгирчээ.Дөчин есөн оны эхээр Мизогути зугаалж яваад ширээт ламыг нэгэн гэйшатай байхыг санаандгүй харжээ. Тааралдахгүйн тулд бушуухан өөр тийш эргэсэн ч удалгүй яг улаан халз тулчихав. Сандарсан хөвгүүн хий л амандаа бувтнав. Харин ширээт лам түүнийг туршуул хийхээ боль хэмээн уурлахад, эхний удаад өөрийг нь мөн л олж харсныг ойлгоно. Ингээд хатуу зэмлэл сонсох вий гэж хүлээх боловч ширээт юу ч хэлсэнгүй. Үүнд нь залуу хүү улам ч түгшиж зовнижээ. Тэгээд Мизогути ширээт ламын хамт байсан гэйшагийн хөрөг бүхий ил захидал худалдаж аваад, сонины завсар хавчуулан Досэний өрөөнд аваачиж тавьлаа. Маргааш нь мөнөөх ил захидал өөрийнх нь ширээний нүдэнд байхыг олж үзжээ. Үүнээс хойш, ширээт лам өөрт нь муу болжээ гэдэгт нэгэпт итгэлтэй болсон Мизогути хичээлдээ муудав. Байн байн хичээл таслаж, Сүмд түүний талаар гомдол ирэх болжээ. Ширээт лам нэг удаа түүнд тун хүйтнээр: «Чамайг би уг нь залгамжлагчаараа томилно гэж боддог байсан юм. Харамсалтай нь, одоо нэгэнт тэгж бодохоо больсон» гэжээ. Мизогутид түр зуур ч болохноо аль нэг тийшээ явчихмаар санагджээ. Ингээд Касивагигаас хүүтэйгээр мөнгө зээлж аваад, мэргэ төлгийн хүснэгт өмнөө тавин сууж, хаашаа явахаа эргэцүүлэв. Хүснэгтэд түүнийг баруун хойд зүгт явж болохгүй гэсэн байлаа. Тэгэхээр нь яг л баруун хойд зүгт аян замд гарчээ. Тийн явсаар тэнгисийн эрэгт хүрүүт түүнд гэнэт нэгэн этгээд хачин бодол төрөх нь тэр. Энэ бодол түүнд төрсөн юм биш, тэр өөрөө мөнөөх хачин бодолд автсан гэвэл илүү оновчтой болно. Тэр Алтан Сүмийг шагаахаар шийджээ. Мизогутийн буусан зочид буудлын эзэгтэй хөвгүүнийг тэнд хэтэрхий удах төлөвлөгөөтэй байсанд нь сэжиглэн цагдаа дууджээ. Өнөөх цагдаа залуу хөвгүүнд эцэг хүний сургаал айлдаж, буцаагаад Киотод хүргэж өгөв. 1950 оны гуравдугаар сард Мизогути Отанийн их сургуулийи бэлтгэл ангийг дүүргэлээ. Одоо тэр хорин нэгэн нас хүрчээ. Касивагигаас зээлсэн мөнгөө буцааж өгөөгүй тул, цаадхи нь ширээт лам дээр очиж өрийн дансаа үзүүлсэн байна. Ламтан өрийг нь төлөөд, хойшид ийм байдал гаргах юм бол Сүмээс хөөхийг Мизогутид сануулна. Касиваги түүний этгээд хачин зүйл сэдсэнийг гадарлавч, юу болохыг нь мэдэхгүй байлаа. Ингээд тэр Мизогутид нас барахынхаа өмнө бичсэн Цурукавагийн захидлыг үзүүлнэ (Цурукава чухам яагаад Касивагид захидал үлдээснийт Мизогути ойлгосонгүй). Дотнын ганц найз нь нэг бүсгүйд дурласан аж. Харин эцэг эх нь уг бүсгүйтэй гэрлэхийг зөвшөөрөөгүйн улмаас амиа хорложээ. Уг захиаг үзүүлснээр Мизогутийг эвдэн бусниулах санаанаас нь буцаана гэж Касиваги найдсан ч, түүний санаагаар болсонгүй. Хэдийгээр Мизогути муу сурч байсан ч, ширээт лам эхний хагас жилийн төлбөрийг нь өгчээ. Мөнгийг аваад Мизогути янхны газар руу явлаа. Тэрээр өөрийнхөө юу хүсээд байгааг ч мэдэхгүй байв. Алтан Сүмийг шатаахад гар нь чичрэхгүй байхын тулд эмэгтэй хүнтэй унтаж үзэх гэсэн юм уу, эсвэл эмэгтэйчүүдтэй сэтгэл зовохгүй ойртож байх гэсэндээ сүмийг шатаахаар шийдээ юу гэдгээ ер үл ойлгоно. Юутай ч энэ удаа биеэ үнэлэгч бүсгүйтэй шөнийг өнгөрөөхөд нь Алтан Сүм түүнд саад учруулсангүй. Зургадугаар сарын 29-ний өдөр тайлбарлагч Алтан Сүмд гал түймрийи дохио ажиллахгүй байгаа тухай хэлнэ. Үүнийг Мизогути тэнгэр бурханаас илгээсэн дохио гэж ойлгов. Зургадугаар сарып 30-нд дохиоллыг засч амжсангүй, долдугаар сарын 1-нд засварчин ирсэнгүй. Мизогути эд юмсаа цөөрөм руу хаячихаад сүмд оржээ. Тэрээр Алтан Сүмийн дотор зогсоод салах ёс гүйцэтгэлээ. Сүм үнэхээр хорвоо дээрх бүхий л зүйлсээс гойд илүү сайхан байжээ. Тэрээр нэгэн судрын үгийг санав. Тэнд: «Буддатай тааралдах юм бол, чи Буддаг хөнөө. Хаантай тааралдах юм бол, чи хааныг хөнөө. Гэгээнтэнтэй учирваас гэгээнтнийг хөнөө. Эцэг эхтэйгээ тохиовол эцэг эхээ хөнөө! Тэгсэн цагт л чи гэгээрлийг олж, ахуйн балчгаас ангижрах болно» гэж бичсэн байжээ. Тэрээр авчирсан сүрлүүдээ асаахдаа өөрт нь хутга, хүнцэл (хор) байгааг ч санана. Гэвч хор уухаасаа сүмтэй хамт шатахыг илүүд үзжээ. Тэгээд багана даган цоролзсон галанд оройгоосоо эхлэн шатаж буй сүмийн дээд хэсэг руу гарах гэтэл давхрын хаалга бат бөх хаалттай, тэр яагаад ч хүрч чадсангүй ээ. Туйлын гоо сайхан өөрийг нь хүлээн авахаас татгалзаж байна даа гэж тэр бодлоо. Тэгээд харсан зүг рүүгээ ум хумгүй харайлгав. Нэг мэдэхнээ тэр холгүй байх уулан дээр гүйж явав. Эргэн харвал Алтан Сүм алга, гагцхүү галын улаан дөл л цоролзоно. Халаасандаа гараа шургуултал хутга, боодолтой хүнцэл. Авч газар хаяв. Үхэх хүсэл одоо алга болжээ. Нэг л их чухал үйлс бүтээчихсэн юм шиг, сэтгэл зүрх нь эгнэгт тайвширсан байлаа.
_________________ Аз жаргал дэргэд байдаг,,,
|
|