#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.17.17 10:28 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 554 posts ]  Go to page Previous 116 17 18 19 2022 Next
Author Message
PostPosted: Oct.21.10 11:58 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Альбер Камю
1913-1960

1957 оны НобелиЙн утга зохиолын шагналт, Францын зохиолч Камюгийн энд утгыг толилуулан буй хоёр зохиол нь уран зохиолд хийсэн түүний гол туурвилууд болно.
«Хөндлөнгийн хүн» романыг экзистенциалист утга зохиолын хамгийн шилдэг бүтээл гэж судлаачид дүгнэдэг. Философийн үлгэрийн хэлбэрээр бичигдсэн энэ бэсрэг роман маш олон давхар өгүүлэмжтэй. Гол баатар Мерсогийн нэр нь Меур (үхэл)-саулт (нар) гэсэн утгатай. Тэр үхэл бол зайлшгүй, зүй ёсны; харин амьдрал тохиолдлын, абсурд зүйл гэсэн үзлийг бэлгэдсэн дүр юм. Мерсо өөрийнхөө төдийгүй нийт хүн төрөлхтөний хувь тавиланг өргөн утгаар нь ухаарч таньж байна. 2001 онд Францын хэд хэдэн нөлөө бүхий байгуулагаас уншигчдын дунд асуулга зарлаж дүгнэхэд, XX зууны ТОП-50 номын жагсаалтыг «Хөндлөнгийн хүн» тэргүүлсэн байв.«Тахал» бол өмнөх роман шигээ анархи үймээнч байр сууринаас бус, хүн төрөлхтөний үнэ цэнтэй бүхнийг хамгаалах үзэл санаагаар бичигдсэн зохиол. Камюгийн өөрийнх нь тодорхойлсноор бол, уг романы гол агуулга фашизмыг эсэргүүцсэн Европын ард түмнүүдийн тэмцэл юм. Тахал нь асар олон утгыг илтгэж буй, бэлгэдлийн шинжтэй. Энэ нь зөвхөн үхэл, гамшиг, хүчирхийлэл, харгислал ч биш, харин муу муухай зүйл хорвоогийн зайлшгүй нэгэн хүчин зүйл болохыг илтгэж буй хэрэг. Сонголт хийх эрх чөлөөг хүний муу муухайн эсрэг тэмцэх нэр төрийн хэрэг болгож үзүүлсний нь учир уг романыг «XX зууны евангали» хэмээсэн нь ч бий.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.25.10 3:15 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: May.26.09 5:57 pm
Posts: 142
:)


Top
   
PostPosted: Oct.29.10 1:55 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 10:44 am
Posts: 160
ene sedviig unshij bgaa hun bna uu ?


Top
   
PostPosted: Oct.29.10 3:19 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2012
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
bi baingiin unshigch

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Oct.29.10 11:53 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Oct.29.10 11:41 pm
Posts: 1
уншсаар л... уншсаар л... уншсаар л... уншсаар л... ямар их зохиол оруулаа вэ? баярлалаа гэгээхэнд :wd: :wd: :wd: :wd:


Top
   
PostPosted: Oct.30.10 12:20 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.03.10 8:43 pm
Posts: 1428
Location: Oyun sanaand bagtaj baigaa ter oron zairuu ochihiig temuuln,
yasan goy yumbe, iim ertnii Greece, Rome, France zohioluudad durtai,
Bayarlalaa Gegeehnee

_________________
Be yourself better, think better


Top
   
PostPosted: Nov.03.10 11:03 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Хөндлөнгийн хүн
роман
1942

Алжирт амьдардаг, францын албан хаагч Мерсод ээж нь нас барсан тухай хэл ирэв. Цалин нь хоёр хүнд хүрэлцдэггүй тул тэр гурван жилийн өмнө ээжийгээ асрамжийн газар хүргэж өгчээ. Ингээд Мерсо хоёр долоо хоногийн чөлөө аваад оршуулганд оролцохоор явна.
Асрамжийн газрын захиралтай ойр зуурыг ярилцаад Мерсо ээжийнхээ шарилын дэргэд хонохоор болов. Гэвч тэр талийгаачийн царайг харахаас татгалзаж, тэндхийн манаачтай ярилцангаа кофе ууж, тамхи татаад унтжээ. Сэрэхэд, ээжийнх нь найз болох асрамжийн газрын хэдэн хөгшин цугласан байв. Хөгшид түүнийг шүүхээр цугласан мэт санагдана. Дараагийн өдөр нь нуд гялбам хурц наран дор тэр ээжийгээ оршуулаад, Алжир руугаа буцжээ.Жаахан унтсаныхаа дараа Мерсо далай руу очлоо. Эргийн элсэн дээр тэр тэдний конторт бичээчээр ажиллаж байсан бүсгүйтэй тааралдана. Энэ л орой Мари Кардона түүний амраг болжээ. Маргааш нь өдөржингөө цонхны дэргэд зогсохдоо, Мерсо амьдралд нь юу ч өөрчлөгдөөгүйг мэдэрнэ.
Дараагийн одор ажлаасаа харьж яваад өөрийн хөрш, янхан зуучлагч гэгддэг Раймон Смитестэй тааралдана. Раймон өөрөөс нь урвасан араб бүсгүйг хашраахаар шийдсэн аж Тэгээд Мерсог хүүхэнд зориулан уран үгтэй захидал бичиж өгөхийг гуйна. Захидалд хууртан эргэж ирсэн бүсгүйг Раймон аймшигтай зодож, үүнд нь цагдаагийнхан оролцож байж салгажээ. Дарга нь Мерсод Парист ажиллах томилолтыг санал болгоход тэр татгалзана. Хаана ч байсан амьдрал өөрчлөгдөхгүй шүү дээ. Орой нь Мари түүнийг өөртэй нь гэрлэх үү? гэж асуудаг. Мерсод энэ огтоос чухал биш бөгөөд хэрэв хүүхэн өөрөө хүсч
байвал гэрлэсэн ч болно гэв. Ням гарагт тэр Мари, зуучлагч хоёрын хамт Раймоны найз
дээр зочилно. Автобусны буудал дээр түүнтэй хоёр араб эр тааралдах бөгөөд нэг нь Раймонд зодуулсан бүсгүйн төрсөн ах аж. Мерсо, Раймон хоёр арабуудыг ямар нэгэн юм сэдсэн болов уу гэж хардана.
Усанд сэлж, сайхан хооллосныхоо дараа тэд далайн эргээр зугаалав. Наран шарлагын талбайн захад мөнөөх хоёр араб мөн л сууж байх аж. Арабууд тэднийг мөрдөөд байгаа мэт санагджээ. Тэд хэрэлдэн зодолдож, нэг араб нь Раймоныг хутгалж шархдуулна. Үүнийхээ дараа мөнөөх хоёр зугтчихжээ. Жаахаи азнаж байгаад Мерсо найзуудын хамт ахин эргийн элсэн дээр ирэхдээ хадан цохионы ард нөгөө арабууд байхыг ажигладаг. Хэдийгээр хэрэлдзх шалтаг байгаагүй ч, Раймон Мерсод гар буу өгнө. Удалгүй найзууд нь Мерсог ганцааранг орхиод түр явцгаана. Наранд цохиулсаи Мерсогийн толгой манаран, нүд нь эрээлжлэх аж. Тэгээд горхи руу очихдоо Раймоныг хутгалсан араб хадны цаанаас цухалзахыг анзаардаг. Халуунд бүгчимдэж цухалдсан Мерсо түүнийг буудчихав. Мерсог баривчилж, хэд хэдэн удаа байцаав. Тэр өөрийнхөө хэргийг тун энгийн гэх боловч мөрдөн байцаагч, өмгөөлөгч хоёр нь тийм биш гэж үзэх ажээ. Мөрдөн байцаагч нь дажгүй ухаалаг залуу боловч ийм хэрэг үйлдзх болсон шалтгааныг нь яагаад ч ойлгохгүй байлаа. Тэрээр Мерсотой бурхны тухай ярих гэж оролдсон ч, манай баатар шүтлэггүйгээ хэлнэ. Хийсэн хэрэгтээ ч тэр гутарч байлаа. Мөрдөн байцаалт арван нэгэн сар үргэлжилжээ. Шоронгийн өрөө Мерсогийн гэр болж, амьдрал нь зогсчихоод буйг тэр мэдэрнэ. Хоригдон суухдаа тэр өнгөрсөн бүхнийг эргэцүүлэн бодоод, хүн ганцхан хоног амьдарсан байлаа ч гэсэн шоронд зуун жил суухад хангалттай их дурсамжийг хуримтлуулдаг юм байна гэдгийг ойлгожээ. Яваандаа Мерсо цаг хугацааны тухай төсөөллөө алддаг. Мерсогийн хэргийг тангаргийн шүүгчдийн эцсийн хуралдаан дээр сонсох болов. Давчуухан танхимд маш олон хүн цуглажээ. Гэвч Мерсо нэг ч хүний царайг ялгаж таньсангүй. Тэр энд илүүдэл, урилгагүй зочин юм шиг сэтгэгдэл төрөх аж. Асрамжийн газрын захирал, манаач, Раймон, Массой, Мари нарыг гэрчээр татаж байцаасны эцэст прокурор маш ууртай дүгнэлт уншжээ. Мерсо төрсөн эхийнхээ оршуулган дээр дусал ч нулимс унагаагүй, талийгаачийн царайг суулчийн удаа харахыг хүсээгүй, оршуулгын маргааш л хүүхэн эргүүлж эр эмийн ажил хийсэн, мэргэжлийн янхан зуучлагчтай нөхөрлөдөг, хэрүүл төдий шалтгаанаар л гэмгүй хүний амийг бүрэлгэсэн гэж дурдаад, эдгээр нь түүнийг сэтгэл зүрх, хүн ёсны мэдрэмж, зан суртахууиы зарчим үгүйг илэрхий нотолж байгаа юм гэжээ. Ингээд гэмт хэрэгтэнд цаазлан хороох ял оноохыг шаарджээ. Мерсогийн өмгөөлөгч болохоор түүнийг хамгаалсан илтгэлдээ нэр төртэй ажилтан, өөрийнхөө бололцоог барагдах хүртэл ээжийгээ халамжлан асарч байсан сайн хүү гэж магтаад. гэмт хэрэг үйлдсэний учир нь эгшин зуурын сэтгэцийн хямралын нөлөө гэж дүгнэдэг.
Хуралдаан эапсарласны дараа шүүх хурлыг даргалагч Францын ард түмний нэрийн өмнөөс хэрэгтний толгойг нийтийн өмнө хотын талбай дээр цавчин цааэлах ялын тогтоол уншив. Мари л ганцаараа орь дуу тавин уйлахсонсогджээ. Мерсо ийм явдал болох нь зайлшгүй байсан гэдэгтэй эвлэрч чадахгүй байв, Гэвч төдөлгүй үхлийн тухай тайвнаар эргэцүүлж, амьдрал бол үлдэх гэж зууралдаад байхаар үнэтзй зүйл биш, нэгэнт л үхэх нь гарцаагүй юм чинь чухам хэзээ вэ гэдэгг ач холбогдол өгөөд байх хэрэггүй юм гэж санаа амран боджээ. Цаазлахын нь өмнө Мерсогийн өрөөнд лам орж ирэв. Гэвч түүнийг Бурханд хандуулан наманчлуулж чадсангүй. Мерсогийн хувьд хойд насны мөнх амьдрал ямар ч утгагү зүйл бөгөөд үлдэж буй ахархан цагаа Бурханыг бодож дэмий үрэхийг хүсэхгүй байлаа. Яг үхлийн босгон дээр тэр ирээдүйн хоосон орон зайнаас өөр руу нь айсуй түнэр харанхуйн амьсгалыг мэдэрнэ. Түүнд оногдсон цорын ганц хувь заяа л тэр. Мерсо бүхнийг ахиад эхнээс нь туулж амсахад бэлэн байх бөгөөд энэ хорвоогийн юуг ч үл тоомсорлох хайнга араншингийн өмнө сэтгэл зүрхээ нээлээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.03.10 11:03 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Тахал
үлгэр-роман 1947

1940-өед оны үед Алжирын эрэгт орших францын Оран хэмээх хотод дэгдсэн тахлын гамшгийг биеэр үзсэн хүний дурсамж маягаар уг роман бичигдсэн юм. Өгүүлэгч болох Бернар Риэ эмч нь халдвар тархсан хотод тахлын эсрэг арга хэмжээг удирдаж байсан хүн ажээ. Өвс ургамал, шувуудын жиргээнээс төсөөрсөн энз хотод гэнэтхэн л тахал нүүрлэчихжээ. Гудамжнаас, байшингуудаас үхсэн харх олдох болсноор бүх зүйл эхэлсэн байна. Яваандаа тэдгээр хархны сэгийг өдөр бүр хэдэн мянгаар нь цуглуулахад хүрчээ. Энэ үед заналхийлж буй аюулын талаар ер сэжиг аваагүй Риэ эмч үл мэдэгдэх өвчинд шаналаад удаж буй эхнэрээ сувилалд илгээж, гэр орныхоо ажилд туслуулахаар ээжийгээ авчирна. Хамгийн түрүүнд эмчийн гэрийн хаалгач тахлаар нас баржээ. Гэвч хотод гараад буй өвчин нь тахал болохыг хэн ч мэдээгүй байлаа. Өвчлөгсдийн тоо өдөр ирэх тусам олширно. Риэ эмч өвчтнүүдэд тус болох ийлдсийг Парис руу захисан боловч төдхөн ийлдсийн нөөц шавхагджээ. Хөл хорихоос өөр аргагүй болов. Оран ийнхүү хаалттай хот боллоо. Нэгэн орой хотын захиргааны албан хаагч Гран хэмээх эр эмчийг дуудуулжээ. Тэдний хөрш Коттар амиа хорлохыг оролдсон байлаа. Энэ явдлаас хойш хөрш нь нэг л хачин болчихсныг Гран эмчид дуулгана. Коттар урьд нь хажиг хүн байсан ч гэнэтхэн ер бусын эелдэг нэгэн болон хувирсан гэнэ. Гран бол хижээл насны, туранхай, аймхайдуу хүн бөгөөд ээрч ярьдаг аж. Хожим нь түүнийг ажлын бус цагаараа зохиол бичдэг, жинхэнэ сод бүтээл туурвихыг мөрөөддөг болохыг олж мэднэ. Олон жилийн туршид тэрээр гол зохиолынхоо хамгийн анхны, цорын ганц өгүүлбэрийг л дахин дахин засч нягталж буй аж.
Тахал дөнгөж дэгдээд байх үед Риэ эмч Францанс ирсэн сэтгүүлч Раймон Рамбер болоод Жан Тарру хэмээгч залуустай танилцжээ. Тарру хотод ирсэн цагаасаа эхлэн болж буй явдлын талаар тэмдэглэл хөтөлж, түүндээ Оран хотынхны аж байдал, тахлын тархах явцын тухай мат тодорхой бичдэг байв. Хожим нь тэрээр эмчийн дотнын анд, хамтран зүтгэгч болж, тахалтай тэмцэх сайн дурынхны ариутгалын багийг зохион байгуулдаг билээ.
Хөл хорио тогтоосон мөчөөс эхлэн хотынхон өөрсдийгөө шоронд хоригдсон мэтээр төсөөлөх болов. Захидал бичих, тэнгисийн усанд орох, зэвсэглэсэн харуул хамгаалалт бүхий хотоос гадагш гарахыг хориглосон байлаа. Улмаар хүнсний хомсдол үүсч, Коттар мэтийн хүмүүс үүнийг ашиглан дамын наймаа эрхлэн баяжих болов. Ораны оршин суугчдын дотор аж тарах хэв маягийн ялгаа үлэмж өсчээ. Ядуус өлсгөлөнд автаж, баячууд нь хүссэн бүхнээ гурав нугалсан үнээр хар захаас худалдан аваад, тансаг зоогийн газруудад тухалж, наргиан цэнгүүн хөөцөлдөх аж. Энэ аймшиг хэр удаан үргэлжлэхийг хэн ч үл мэднэ. Хүмүүс зөвхөн өнөөдрөөрөө л амьдарч байлаа. Рамбер Оранд ганцаардаж, Парис руу эхнэр рүүгээ буцахыг оролдов. Албан ёсоор зөвшөөрөл хайгаад биелээгүй тул, Коттар болон дамын наймаачдын тусламжтайгаар хотоос гарах гэж оролджээ. Энэ зуур Риэ эмч хүргэгдэн ирсэн өвчтөнүүдийг асран, хоногт хорин цагаар ажиллаж байлаа. Эцсийн эцэст Рамберт хотоос явах бололцоо олддог ч, тэрээр эмч, Жан Тарру хоёрын амь насаа үл хайхран зүтгэхийг хараад зугтах шийдвэрээсээ татгалзаж, сайн дурын багт нэгдэнэ.
Тахлын улмаас маш олон хүний амь үрэгдэж, гамшиг нъ дээд цэгтээ тулахад үүнд сэтгэл хангалуун байсан цорын ганц хүн бол Коттар. Зовлонг ашиглан хөлжиж байгаа тэрээр цагдаагийн газраас ч айх явдалгүй болж, шүүх засаглалыг ч үл хэрэгсэх нөхцөл ийн өөрөө бүрдчихсэнд баярлана. Ойр дотнын хүмүүсээ тахалд алдсан хүмүүс эрүүл саруулаар сэтгэн бодож ч чадахгүйд хүрч, аймшигт өвчнийг зогсоохын тулд орон гэрээ түймэрдээд гудамжинд хоног төөрүүлцгээж байжээ. Ашиг завшаан хайгсад тэр үед эздийнх нь нүдэн дээр шатаж буй байшин руу гүйлдэн орцгоож, хэрэг болох юмсыг үүрэн гарч ирдэг байв.
Оршуулах ёслол анхандаа бүхий л дэг жаягийн дагуу хийгддэг байжээ. Гэвч тахлын тархац нэмэгдэхийн хэрээр үхэгсдийн цогцсыг зүгээр л гуу ганганд булах болов. Оршуулгын газар ямар ч зайгүй болсон байлаа. Сүүлдээ хүүр булах ч газаргүйдэж, хотын захад аваачин овоолоод шатаадаг болсон байна. Хавар нь тахал бүр ч газар авчээ. Булчирхайн хэлбэрийн тахал яваандаа уушгины хэлбэрт орж, амьсгалын замаар тархах боллоо. Өөр ямар ч аргагүй болсон тул, эмч нар хотод тархсан тахлын вирусээс эргэлзээтэй орчин нөхцөлд гаргаж авсан ийлдсээ турших болов. Мөрдөн байцаагч Отоны нялх хүү дээр ийлдсээ туршжээ. Риэ эмч нөхдийнхөө хамт нялх хүүхдийн байдлыг хэдэн цагийн турш ажиглав. Нэмэр болсонгүй. Тэрхүү, ямар ч нүгэл хилэнцгүй нялх амьтны үхэл тэдэнд сэтгэлийн хүнд цохилт болдог. Ийн ямар ч аргагүй байдалд орчихоод байтал өвөл болохын үес зарим өвчтөнүүд, тэдний дотор Гран эдгэрнэ. Ийлдэс тун аажмаар нөлөөлж, тахлын эрч суларч эхэлсэн нь тэр аж. Аймшигт өвчнийг дарж авах найдвар бий боллоо.
Хотынхон энэ явдлыг маш зөрчилтэйгөөр хүлээн авчээ. Хэт баярласандаа бүгд гутралд автацгаав. Тэд аврагдсандаа итгэж чадахгүй байлаа. Коттар энэ үед Риэ эмч, Тарру хоёртой байнга уулзах болжээ. Цаад хоёр нь түүнд тахлын үе дуусахад хүмүүс Коттараас нүүр буруулах болно гэдгийг ил шуудхан хэлдэг байв. Гэнэтхэн Тарру өвчилжээ. Тэрээр тахлын хоёр хэлбэрийн хоёулангаар нь халдварласан тул Риэ найзыгаа аварч чадсангүй.
Хоёрдугаар сарын нэгэн өглөө хорио цээрийг цуцалж, аймшигт үе өнгөрснийг хот даяараа баярлан тэмдэглэжээ. Харин тэгэхэд л олон хүн хэзээ ч урьдынх шигээ байж чадахгүйгээ мэдэрчээ. Тахал тэдний ааш араншинд янз бүрээр л нөлөөлж зарим зангаас нь ч ангижруулжээ. Нэг удаа Риэ эмч Граныд очиж яваад ухаан нь самуурсан Коттар гудамжаар өнгөрч буй хүмүүс руу цонхоороо буудаж байхыг хардаг. Цагдаагийнхан багагүй хүч зарж байж түүнийг аюулгүй болгожээ. Гран тахлын үеэр шатаачихсан номынхоо гар бичмэлийг сэргээхээр шийдсэн байна.Тэднийхээс хариад Риэ эмч эхнэр нь нас барсан тухай мэдэгдсэн цахилгаан авав. Тэрээр үнэн голоосоо маш их гашуудна. Энэ уй гашуу нь түүнийг дараагийн хэдэн сарын туршид орхисонгүй. Гадаа гудамжнаас дуулдах баяр хөөртэй орилоон хашгирааныг чагнах зуураа ямарваа баяр жаргал гэдэг хэзээ ямагт аюул заналын дор байдгийг эргэцүүлнэ. Тахлын нян хэзээ ч үхдэггүй, хэдэн арван жилийн туршид идэвхгүй унтаа байдалтайгаар оршоод, дараа нь нэг л өдөр харх хулгануудыг сэрээж аз жаргал бялхсан хотын гудамжууд тийш илгээдгийг Бернар Риэ эмч сайн мэдэх юм хойно доо.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.03.10 11:33 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Франсуаза Саган
1935

Сорбонны их сургуулийи шалгалтад унасыыхаа дараа арван найман настай бүсгүй Франсуаза Куарез утга зохиолд хүчээ сорихоор шийджээ. Ингээд Прустийн зохиолд гардаг нэгэн эмэгтэйн овгийг нууц нэрээ болгон сонгоод «Сайн байна уу, гуниг минь» хэмээх роман бичиж хэвлүүлсэн байна. Уг роман гарсан цагаасаа хойш бэстсэллерүүдийн жагсаалтыг тэргүүлж, их сургуульд тэнцээгүй бүсгүй уран зохиолын од болжээ. 1954 оноос хойш мөнхүү роман Францад нийтдээ гурван сая хол илүү хувиар хэвлэгдсэн гэдэг. 1960-аад онд Саганы нэр театр, киноны оддоос ч илүү алдартай байв. Зохиолч эмэгтэй дараа нь «Та Брамсд хайртай юу?», «Хүйтэн усан доторхи бяцхан нар» зэрэг хайр дурлалын сэдэвтэй сэтгэл зүйн романууд туурвиж, «Валентинагийн ягаан даашинз» зэрэг жүжгээрээ дахин алдаршсан юм. Өнөө үе хүртэл Францын уран зохиолын чухал туурвил гэгддэг Сайн байна уу, гуниг минь романыг бичихэд Сартр, дө Бовуар нарын бүтээлүүд илэрхий нөлөөлсөн гэж зохиогч өөрөө ярьдаг Судлаачид бидний мэдэх Фитцжеральдын бинлэгийн аястай ойролцоо гэж үзжээ. Роман залуу охидыг цэвэр ариун, сайн бэлгэдэл болгон үзүүлдэг байсан уламжлалт бичигдээгүй хуулийг эвдсэн юм. Хуучинсаг үзэлтнүүд уг зохиолоос ихэд цочирдсон бөгөөд Саганыг тэр үеийн бүх л сонин ёс зүйгүй зохиол бичлээ хэмээн дайрч давшилж байжээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.03.10 11:51 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Сайн байна уу, гуниг минь
роман 1954

Зохиолын үйл явдал 1950-иод оны Францад болж байна. Гол баатар Сесиль чинээлэг хөрөнгөтний охин бөгөөд католик пансионд дунд боловсрол олжээ. Эх нь нас барсан тул эцэг Реймоны хамт Парист амьдардаг аж. Дөчин настай, бэлэвсэн эцэг нь байсхийгээд л сольдог амраг бүсгүйчүүдээ охиноосоо ер үл нууна. Тэр зун Сесиль арван долоон нас хүрч, эцэг нь охиноо ээлжит найз бүсгүй болох залуухан, сээтэгнүүр Эльзагийн хамт аваад Номин эрэг руу амрахаар явжээ. Реймон бас талийгаач эхнэрийнхээ найз Анна Ларсеныг урьсан байлаа. Реймон, Эльза хоёр өөрийг нь угтахаар галт тэрэгний буудал руу явсан хойгуур Анна хүрээд ирнэ. Энэ ухаалаг, дэгжин, сайхан эмэгтэй өөрийнхөө машинаар яваад ирсэн юмсанж. Анна тэдний байшингийн нэг өрөөнд суув. Сесиль далайн эрэг дээр Сирил хэмээх оюутан залуутай танилцаад, түүнтэй уулзаж хамтдаа усанд сэлж, наранд шарж, далбаат завиар зугаалдаг болов. Энэ үед гэрт нь Анна, Эльза хоёрын дунд чимээгуй өрсөлдөөн эхлээд байлаа. Газрын дундад тэнгисийн халуун нар Эльзад муугаар нөлөөлж арьс нь улайж үрэвсэх болжээ. Харин Аннад тэндхийн нар салхи зохиж улам ч гоолиг сайхан харагдах болов. Эльза мунхаг хүүхэн тул сүүлдээ Реймоныг залхааж гүйцжээ. Анна хэдийгээр Эльзаг дор нь л байвал зохих газар руу нь илгээчихэж чадах боловч, залуу бүсгүйн тэнэг яриаг тайвнаар сонсдог байв. Нэгэн үдэш Реймон охиноо Эльзагийн хамт казинод зугаацуулахаар үлдээгээд Аннатай хамт харьжээ. Маргааш нь тэд Сесильд гэрлэхээр шийдсэнээ дуулгана. Хүүхнүүдийг байнга сольдог, зугаа наргианд дуртай эцэг нь гэв гэнэтхэн дөлгөөн, ухаалаг, журамтай эмэгтэйтэй гэрлэхээр шийдсэнд Сесиль маш гайхжээ.Түүнээс гадна эцэг нь Аннатай гэрлэчих юм бол түүний амьдрал
ямаршуу дэг журамд орохыг эргэцүүлэн бодов. Сесиль уг нь Аннад сайн байдаг. Гэлээ ч ийм намбалаг зарчимч хүн тэдний гэр бүлийн гишүүн болно гэхээс айжээ. Эцэг нь Аниатай гэрлэчихвэл Парист тэдний дураараа дургидаг хөг өнгөрнө гэсэн үг.Тэрхэн үедээ зуны сайхап өдрүүд түгшүүрийг мартагнуулж байв. Сесиль Сирилтэй уулзсаар л. Бүсгүй түүнд биеэ өгөхөд бэлэн болчихоод байлаа. Нэгэн удаа тэднийг далайн зэлүүд эрэгт нүцгэн шахам хэвтэж байхыг харсан Анна залуу хархүүг хатуу зэмэлж, Сесилийг намар нь давтан өгөх ёстой философийн шалгалтдаа бэлд хэмээн ном бариулан суулгажээ. Сесиль Аннагийн зөв гэдгийг мэдэж байсан ч, ийнхүү загнасанд нь дүргүйцэн хорон төлөвлөгөө бодож олдог. Тэгээд эд зүйлсээ авахаар ирсэн Эльзад; «Аав үнэндээ чамд л хайртай. Ийм зан гаргах болсон нь зальтай, туршлагатай Аннагаас л болж байгаа юм, Одоо аавтай гэрлэхийн тулд юу ч хийхэд бэлэн болоод байгаа Аннагаас түүнийг аврах хэрэгтэй» гэхчлэн ятгажээ. Үүнд итгэсэн Сесил хэд хоног үлдэхээр болов. Тэдний төлөвлөгөө ёсоор бол, Эльза, Сирил хоёр Реймоны нүдэнд байсхийгээд л нууц амраг болж харагдах ёстой аж. Өөрийг нь ийм хурдан мартсанд шаралхсан бардам Реймон хүүхнийг бупааж өөртөө татахаар эрмэлзэнэ гэж охин тооцжээ. Ингээд л залуу бүсгүйтэй ахин орооцолдохыг нь Анна тэвчиж чадалгүй явах болно гзж Сесиль Эльза, Сирил хоёрт ойлгуулна. Төлөвлөгөө нь хэрзгжинэ гэхээс сэтгэл дүүрэн байсан ч, Аннад ингэж хандах нь буруу гэдгийг тэр ойлгож байв. Анна эцэгт нь хайртай, эцэг нь ч Аннагийн төлөө амьдралаа өөрчлөхөд бэлэн байсан хэрэг. Сесиль ийм явуулга зохион байдуулснаар хүмүүсийн учрыг хэр олдгоо, тэдний сул талыг аль зэрэг мэдэрдгээ сорьж үзэх гэсэн ажээ. Эцэстээ бүх зүйл санаснаар нь болж, Эльзаг эцэг нь болзоонд урив. Дараахан нь Сесиль байж ядсан Аннаг гараж руу гүйн орохыг харжээ. Реймон, Эльза хоёрын цугтаа байхыг хараад Анна агшин зуур эргэлтгүй шийдвэр гаргаж, явахаар болсон нь тэр. Сесиль түүний араас гүйн очиж, явахгүй байхыг гуйж, бүх учрыг тайлбарлах гэтэл Анна юу ч сонсохыг хүссэнгүй.Орой нь Реймон охинтойгоо xоёулxнаа хооллов. Хэн хэн нь Аннаг буцаан авчрах ёстойгоо мэдрэх аж. Тэд хамтдаа суугаад чин сэтгэлээсээ өршөөл эрсэн, хайр харамсал дүүрэн захидал бичиж эхэллээ. Яг энэ үед утас дуугарчээ. Тэдэнд Анна зам зуураа
осолд орсныг дуулгасан байна. Машин ньтавин метрийн өндрөөсунажээ. Уй гашуудаа галзуурах шахсан тэд ослын газарт очив Тэндээс буцаж явахдаа Сесиль уг явдлыг амиа хорлолт биш харин золгүй тохиолдол мэт харагдуулахаар бодсон Аннад сэтгэлийнхээ гүнд талархаж байжээ. Дараагийн өдөр Сесиль эцгийн хамт буцахдаа машины цонхоор Эльза, Сирил хоёрыг тэврэлдэн явахыг харжээ. Тэр мөчид л Сесиль мөнөөх залууд ерөөсөө хайртай байгаагүйгээ ойлгодог. Аннаг оршуулсны дараа Реймон, Сесиль хоёр бүтэн сарын турш бэлэвсэрсэн нөхөр, өнчирсөн охин шиг хаашаа ч гаралгүй таг чиг сууцгаажээ. Яваандаа тэд Аннад үнэхээр л золгүй явдал тохиолдсон гэдэгт өөрсдийгөө итгүүлцгээв. Ингээд урьдын хялбар, зугаа цэнгэл хөөсөн амьдралдаа орцгоолоо. Эцэг охин хоёр уулзах бүртээ өөрсдийнхөө дурлалын адал явдлыг инээд наргиан болгон хэн хэндээ хуучилцгаана.Тэд ахиад л аз жаргалтай болчихсон юм шиг байх ажээ. Гэвч зарим өглөө Сесиль орондоо хэвтээд Парисын гудамжин дахь машинуудын чимээг чагнахдаа өнгөрсөн зуныг гэнэтхэн дурсаж, өөрийг нь ямагт мөшгисөөр байх нэг л этгээд хачин мэдрэмжид автдаг байв. Тэр бол гуниг, гунигийн мэдрэмж бөлгөө.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.03.10 12:09 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Ален Роб-Грийе
1922

Аливаа шинэчлэл жам ёсныхоо дагуу, улам эрчимжигч хөгжил дэвшлийг дагасан цаг үеийн шаардлагаар л гарч ирдэг. Үүний тодорхой жишээ болсон XX зууны утга зохиолын авангард чиглэлийг францчуудгуйгээр төсөөлшгүй билээ. Раймон Русселъ, Антонен Арто, Жорж Батай, Морис Бланшо, Жюльен Грак зэрэг нэрсийн дунд Ален Роб-Грийе нэн чухал байр эзэлнэ. XIX зууны сонгодог роман бичлэгийн ноёрхлыг түлхэн унагаах хамгийн сүүлийн үеийн оролдлого болсон «шинэ роман» хэмээх төрөл зүйлийн гол тунхагч, «эшлэлийн уран зохиолыг» үндэслэгч түүний «Үзэгч», «Хархнуудын түүх», «Баллуур» зэрэг романуудыг постмодернизмын онцгой туурвилд тооцдог юм. Роб-Грийе бас кино зохиолч-найруулагч бөгөөд үзэгчдэд хэвшил болсон тодорхой өгүүлэмжээс зайлсхийсэн дэлгэцийн бүтээлүүдийг нь мэргэжилтнүүд «ямар ч өө сэвгүй» гзж үнэлсэн байдаг. Тэдгээрээс хамгийн алдартай нь «Ноднин, Маринабадад», "Мөнх настай эмэгтэй", «Болзооны байшин» болно. Дэлхий дахинаа хамгийн их алдаршсаи зохиол нь «Төөрдөг
хонгилд». Уг романыг сонгодог зохиол уншиж хэвшсэн маягаар уншиж болдоггүй. Энд өгүүлэгдэж буй бүхэн байгаа ч юм шиг, огт байхгүй ч юм шиг санагдана. Төөрүүлэгч орон зайд зөвхөн зохиолын баатар ч биш, уншигч өөрөө будилж гүйцдэг. Гарч буй бусад дүрүүд нь эгээ л харандаагаар зурсан таталбар шиг гэнэт гарч ирснээ, эгээ л баллуурдчих шиг гэнэт алга болчихдог. Энэ бүхэн нь зохиолчийн цэцэн санааны хоосон ертөнц яг цаасаи дээр бичигдсэн цагт сая жинхэнэ зохиол бий болох ёстой гэсэн «шинэ Роман>>-ы зарчимд ү йлчилжбайна.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.03.10 12:25 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Төөрдөг хонгилд
роман 1959

. . Үйл явдал нэгэн бяцхан хотод, тэндхийг дайсны тал эзлэн авахаас өмнөхөн өрнөдөг Даарч бзэрсэн ыэгэц цэрэг цасан шамарган дор гудамжны дэнлүү бухий шонгийн хажууд зогсоод хэн нэгнийг хүлээнэ. Гартаа хайрцагтай зүйл барьжээ. Уг зүйлийг хүлээж байгаа хүндээ өгөх ёстой аж. Гэвч тэр уулзах хүнийхээ нэр хаягийг ч, чухам хаана уулзах ёстойгоо ч мэдэхгүй байлаа. Хүлээж цөхөрсөндөө өөр гудамжиид очиж, мөн л тийм дэнлүүний дор зогсоно. Дараа нь ахин өөр гудамжинд очно. Ийнхүү цааш нааш явсаар төөрдөг хонгилд орчихсон юм шиг бүр будилж гүйцээд, сүүлдээ яах гэж энд байгаа, хэр удаан ийн зогссоноо ч мартчихсаи байлаа. Мань цэрэг аяга дарс уухаар нэгэн кафед ордог. Бас нэгэн хар үстэй эмэгтэй, түүний нөхөр тахир дутуу хүн хоёр цэргийг гэртээ оруулж нэг өрөөндөө амруулдаг. Мөн манай баатар цэргийн хуучин агуулах руу шагайдаг бөгөөд тус газрыг эмнэлэг болгон ашиглах болсон тул тэнд шархадсан цэргүүд хэвтэцгээнэ. Эдгээр зураглал романы туршид өмнө хойноо орон солигдоод л байдаг. Аль үйл явдал нь эхлээд болж буй, аль нь сүүлд өрнөж байгааг ялгах аргагүй. Учир нь уг романд ерөөсөө өнгөрсөн, одоо, ирээдүйн ойлголт үгүй юм.
Цэрэг нэг тийшээ очихоор яваад огт өөр газар гарч ирэх жишээтэй. Энэ бүх толгой эргүүлсэн өөрчлөлтийн зэрэгцээ 10 орчим насны жаахан хүү цэрэгтэй байнга тааралдана. Тэр жаалхүү түүн руу дөхөн ирээд яриа үүсгэнэ, заримдаа эргэн зугтана, зарим үед зүгээр л гэнэт алга болчих аж. Нэг бүлэгт нь тэр жаалхүү цэргийг кафе руу дагуулан орно. Тэнд суугсад ерөөсөө чимээ гаргахгүй байна. Цэрэг үйлчлэгч бүсгүйгээс нэрийг нь саиахгуй байгаа өнгөө гудамжаа асууна. Өөр бүлэгт цэрэг жаалхүүг дагасаар яваад олон хаалга бүхий урт харанхуй хонгилд орчихно. Нэг хаалга нээгдэж, хар даашинзтай, хар үстэй эмэгтэй гарч ирнэ. Эмэгтэй цэргийг урин оруулж, хулдаасан бүтээлэгтэй ширээнд суулгаад аяга дарс, булан талхаар дайлдаг. Дараа нь түүний нөхөр болох тахир дутуу эр цэргийн хайж яваа гудамжны тухай удтал яриа үүсгээд, тэр бол Бувар гудамж байна гэсэн гаргалгаанд хүрнэ. Гэхдээ ийн дүгнэх ямар ч үндэслэл байсангүй.
Жаалхүү цэргийг замчлан Бувар гудамж руу явдаг. Тэгээд нэгэн байшин руу очсон нь шархадсан цэргүүдэд.эмнэлгийн тусламж үзүүлэх байр байв. Цэрэгт ямар ч бичиг баримт байгаагүй хэдий ч, дотогш нэвтрүүлнэ. Олон ор эгнүүлэн байрлуулсаны дээр өвчтөнүүд хэвтэнэ. Мань цэрэг ч нэг орон дээр гарч аваад, нэвт норчихсон шинелиэ ч тайлалгүй, бүхлээрээ унтав. Нөгөө хайрцгаа хулгайд алдчихгүйн тулд дэрлэнэ. Шөнө нь түүний ам цангахад угаагуурын цоргоноос ус уух сан гэж бодох боловч, тийшээ очих чадал байсангүй. Тэр шөнөжингөө хар дарж зүүдлэнэ. Өглөө нь бага эмч түүнийг маш их халуурч байна гээд, эм өгч, шинелийг нь сольж өгөв. Хуурай шинель өмеч аваад бусдын нүдийг хариулан тэндээс гарна. Замд нь өчигдрийн тахир дутуу хүн тааралдаж, хайрцаг дотор юу байгааг сонирхон асууна. Гудамжинд нөгөө жаалхүү зогсч байх бөгөөд шинелийн халаасанд байсан шилэн бөмбөгийг цэрэг түүнд өгнө. Тэгээд мөнөөх чимээ аниргүй кафедаа орж дарс уудаг. Дараа нь нэгэн нэхий дээлтэй хүнтэй тааралдахад, хайж яваа хүнээ гэж бодсондоо түүнд өөрийгөө танилцуулна. Гэвч түүний хайж яваа хүн биш байлаа.
Дараа нь ахиад л жаалхүү гарч ирнэ. Гэнэтхэн мотоциклийн дуу хүржигнэсэнд жаалхүү, цэрэг хоёр байшингийн буланд нуугдана. Дайсны цэргүүд хотод орж ирж буй нь тэр. Айсан жаал гэр рүүгээ гүйхэд, цэрэг араас нь гүйжээ. Мотоциклчид тэднийг анзаараад буцан ирж, автоматаар галлана. Тэдний суманд цэрэг шархаджээ. Арайхийж нэгэн хаалгыг татан орж, байшинд нуугдана. Хөөн ирэгсэд хаалгыг гаднаас нь онгойлгож чадалгуй буцацгаана. Шархандаа болоод цэрэг ухаан алддаг. Тэр хар үстэй эмэгтэйн өрөөнд ухаан орно. Эмэгтэй, мөнөөх нэхий дээлтэй эрийн хамтаар түүнийг нааш авчирчээ. Нэхий дээлтэй ноёнтон эмч аж. Эмч өвчин намдаах тариа хийнэ. Цэрэг хайрцагныхаа тухай эмэгтэйд ярина. Мөнөөхөн хайрцаг бол түүний амь үрэгдсэн найзынх бөгөөд нас барахынхаа өмнө үүнийг эцэгтээ дамжуулан өгөхийг гуйсан юмсанж. Хайрцаг дотор талийгаачийн зарим эд зүйлс, сүйт бүсгүйдээ бичсэн захидал буй гэнэ. Гэвч тэр уулзах газраа андуурсан ч юм уу, эсвэл хожимдсон тул найзынхаа эцэгтэй ер тааралдсангүй.
Цэрэг нас барав. Эмэгтэй одоо хайрцгийг яах тухайгаа эргэцүүлэн гайхширч байна.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.03.10 1:19 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Маргерит Дюрас
1914-1995

Дюрас бол Францын утга зохиолын шинэ үед хамрагдах зохиолч. Нэрт романч Робер Мерль, Клод. Симон, Ромен Гари, Морис Дрюон, Борис Виан, Мишель Бютор, мөн бидний өмнө танилцсан Ален Роб-Грийе, Франсуаза Саган нар энэ үед баггана. Хэдийгээр шинэ хэмээж байгаа ч, эд бол XX зууны эхний хагаст төрсөн хүмүүс билээ. Эднийг залган гарч ирсэн, өнөөдөр Францын хүүрнэл зохиолд онцгойгоор яригдаж буй Мишель Уэльбек (1958 онд төрсөн), Жан-Филипп Туссен (1957 онд төрсөн), Фредерик Бегбедер (1965 онд төрсөн), Филипп Делерм (1950 онд төрсөн) нарыг нэн шинэ үеийн зохиолчид гэж үзэж байна.
Зохиолч эмэгтэй Дюрасын «Нууц амраг» бол 1980-аад оны дундуур чамгуй дуулиан тарьсан, зохиогчоо саятан болгосон, мэргэжлийн дээд түвшинд ч өндрөөр үнэлэгдэж Гонкурын шагнал хүртсэн бүтээл. Романы гол баатар охин бол зохиогч өөрөө бөгөөд шилжилтийн насандаа Вьетнамд үзэжтуулсан бүхнээ ний нуугүй бичсэн аж. Өөрийн намтраар зохиол бичих чиглэлийг өрнөдийн утга зохиолд тод оруулж ирсэн зохиолч бол Дюрас билээ. Тэрээр: -Амьдралаа зохиол болгож бичихийн тулд 40 нас хүрэхээ тэсч ядан хүлээсэн... гэж ярьсан байдаг. Дюрас мен гитлерчүүдийн түрэмгийллийн үед өнгөрүүлсэн залуу насныхаа тухай «Өвчин» хэмээх баримтат хүүрнэл зохиол бичсэнээ 1985 онд хэвлүүлж, мөн л олны анхаарлыг татсан юм.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.03.10 1:45 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Нууц амраг
роман
1984

1932-1934 онд Сайгонд өнгөрөөсөн орь залуу насныхаа тухай өгүүлэгч эмэгтэй дурсан ярьж байна. Арван таван настай франц охин Сайгон дахь охидын лицейд сурдаг. Ээж нь түүнийг багш болгохоор шийдсэн аж. Охин хоёр ахтай. Том ах нь эцэг эхээсээ мөнгө хулгайлдаг, дүү нараа зоддог, танхай балмад нэгэн. Тэдний эцэг Энэтхэг-Хятадын хойгт алба хааж байгаад өвчний улмаас нас баржээ. Гурван хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх бэрх ажил ганцхан ээжийн нь нуруун дээр буусан байлаа. Амралтаа гэртээ өнгөрүүлээд тэр Сайгон руу сургуульдаа буцаж явлаа. Замдаа Меконг мөрнийг бирваазаар гаталдаг аж. Гатлага дэзр тэр автобуснаасаа буугаад ус руу харж зогсов. Охин хуучивтар торгон даашинзан дээр суран бүс бүсэлж, өндөр өсгийтэй туфль өмссөн байлаа. Эрэгтэй хүний өргөн хүрээтэй эсгий бүрх малгай нь тун содон харагдуулна. Хэдийгээр охин дөнгөж арван таван настай ч будаг шунх хэрэглэдэг аж. Уруулаа хүрэн өнгөөр будсан байв.Бирвааз дээр автобустай зэрэгцээд том хар лимузин зогсоно. Дотор нь Сайгоны банкны эздийн өмсдөг шиг хөнгөн цайвар костюмтай, ганган хятад залуу суух аж. Тэр охин руу тун сүрхий харжээ. Ер нь эрчүүл түүнийг ингэж харсаар бүр дөжрөөчихөж л дээ. Хятад залуу түүн руу дөхөн ирж, яриа өдөөд, сургуулийнх нь дотуур байр руу лимузнээрээ хүргэж өгье гэжээ. Охин ч зөвшөөрөв. Үүнээс хойш хэзээ ч ахин автобусаар явахгүй гэж хатуу шийдлээ. Одоо тэр жаахан хүүхэд биш, юмны учрыг олдог хүн. Тэр өөрийгөө царайлаг биш гэдгийг мэддэг байлаа. Түүнээс гадна эмэгтэй хүн царайлаг байснаараа, ганган хувцасласнаараа бусдын хүслийг татдаггүйг ойлгодог байв. Эмэгтэй хүн нэг бол хүсэл татам, нэг бол огт тийм биш байдаг. Тэр нь харахад л илт, тодорхой байдаг шүү дээ.
Машин дотор тэд охины ээжийн тухай ярилцав. Шадекийн эмэгтэйчүүдийн сургуулийн захирал ээжийг нь мөнөөх хятад залуу таньдаг аж. Охин ээждээ маш их хайртай ч, ядуу амьдралдаа сэтгэл дундуур явдаг байжээ. Ээж нь ядуу байдлаасаа гарах гэж маш их хүч зардаг. Магадгүй, тийм болоод ч охиндоо бяцхан янхан шиг хувцаслахыг зөвшөөрдөг байсан биз. Охин олон зүйлийг мэддэг, өөр рүү нь хандсан бусдын анхаарлыг ашиглаж чаддаг байлаа. Ээж нь ч үүнийг мэднэ. Охин нь мөнгө олохыг хүслээ гэхэд, эх хүн түүнд нь саад болох хэрэггүй. Хүүхэд насныхаа тухай цэгнэхдээ өгүүлэгч маань ээжийгээ хайрлахын зэрэгцээ үзэн ядаж байдаг. Тэдний гэр бүлийн үнэн түүх манай баатарт олон жилийн хойно ч ойлгогдоогүй хэвээр л байжээ.
Хятад хархүү өөртэй нь ярилцаж эхлээгүй байхад л, мөнөөх эр хүн өөрөөс нь айж байгааг охин мэдэрчээ. Уг сольж эхлэх үедээ хархүү охины бүрэн эрхшээлд орсон байв. Хэзээ нэгэн цагт зайлшгүй хийж л таарах тэр зүйлийг хийх цаг ирж буйг охин сэтгэлдээ мэдэрч байсан юм. Харин энэ тухай ээж нь, ах нар нь мэдэх албагүй. Хар лимузиний хаалга тасхийн хаагдахдаа охиныг гэр бүлээс нь бүрмөсөн салгажээ.Энэ уулзалтаас хойш, нэг их удалгүй хархүү дотуур байраар нь ирэв. Тэд хамтдаа Энэтхэг-Хятадын хойгийн хятад нийслэл Шолон руу явжээ. Ганц бие эр хүний гэрт оруутаа л охин байх ёстой газраа ирснээ ойлгодог. Хархүү түүнд галзууртлаа дурлачихаад байгаагаа хэлнэ. Хариуд нь охин: «Намайг хайрлахгүй байвал дээрсэн. Надтай чи бусад эмэгтэй нартай харьцдаг шигээ л харьцвал зүгээр» гэж хэлдэг. Энэ үгс хархүүгийн сэтгэлийг эмзэглүүлж буйг тэр анзаарна. Залуу хархүү тун зөөлхөн арьстай аж. Бие нь туранхай, ямар ч булчингүй хархүү тэвчиж тэсвэрлэхийн аргагүй дурлалаа амтлахдаа дуу алдаж, эхэр татаж байлаа. Энэ бүхэн охинд юутай ч харьцуулшгүй таашаал эдлүүлж байв. «Яагаад чи намайг дагаж наашаа ирсэн юм бэ?» гэж хархүү асууна. Охин: «Тэгэх хэрэгтэй байсан юм» гэнэ. Охин түүнд гэр бүлийнхээ талаар, ядуу хоосон амьдралынхаа талаар ярьжээ. Тэр залуу эрийг мөнгөнийх нь хамтаар хүсч байлаа. Хархүү түүнийг аваад хаа нэг тийш явахыг хүсчээ. Гэвч охин ээжийгээ орхиж явахыг хүссэнгүй. Түүнийг зугтчихвал ээж нь маш их зовж
шаналах болпо. Хархүү түүнд мөнгө өгнө гэж амалдаг. Үдэш болохын хэрд залуу эр: «Чи энэ өдрийг насан туршдаа санах болно. Намайг чи мартсан хойно ч, миний царай зүс, нэрийг санахаа болъсон хойно ч, дурдатгал арилж үгүй болоогүй л байна» гэж хэлдэг.
Тэд гадагш гарав. Охин илэрхий хөгширснөө мэдэрчээ. Тэд томоохон хятад ресторанд орлоо... Тэд юу ч ярилаа гэсэн өөрсдийнхөө тухай хэзээ ч ярилцаж байсангүй. Ийнхүү тэд өдөр өнжихгүй уулзсаар жил гаруй болжээ. Залуугийн эцэг болох Шолоны хамгийн баян хятад ганд хүүгээ Жадскийн цагаан арьстан, жижигхэн янхантай гэрлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй хүн байлаа. Хүү нь ч эцгийнхээ үгийг хэзээд сөрж зүрхлэхгүй нэгэн байсан юм. Охин нууц амрагаа гэрийнхэнтэйгээ танилцууллаа. Тэд тансаг зоогийн газруудад уулзацгаах бөгөөд хоёр ах нь дайлж буй хүндээ хандаж нэг ч үг хэлэлгүй, өмнөх тавагтайгаа л ухаан сэхээгүй сэрээдэж үмхэлдэг байв. Хархүү охиныг шөнө болсон хойно лимузинээрээ дотуур байранд нь хүргэж өгнө. Заримдаа охин дотуур байрандаа ч очиж хонодоггүй байлаа. Энэ талаар ээжид нь дуулгасанд, тэр эмэгтэй дотуур байрны захирлаас охиныг дураар ньбайлгахыг хүссэн аж. Дараахан нь охины ядам хуруунд доржпалам шигтгээ бүхий, асар үнэтэй бөгж гэрэлтэх болсноос хойш харгалзагч авгайчуул түүнд юу ч хэлэхээ больжээ. Нэгэн удаа нууц амраг нь хүндээр өвчилсөн эцэг дээрээ очив. Цагаан арьст охинтой гэрлэх сүүлчийн найдвар нь тэгэхэд л үгүй болжээ. Эцэг нь хүүгээ франц охинтой гэрлүүлснээс үхсэн байхыг нь харахаа илүүд үзсэн аж. Тэгээд охиныг даруйхан тэндээс явуулахыг шаарджээ. Хархүү ч дурлалт бүсгүйгээсээ нэгэн цагт хагацан сална гэдгээ зөгнөж байв. Охин бол хэнд ч, хэзээ ч үнэнч байж чадахааргүй хүн билээ. Төдөлгүй охин гэрийнхнийхээ хамт Франц руу явах хөлөг онгоцонд суужээ. Тэрээр хөлгийн хашлага түшин зогсоод эрэг дээр зогсоо хархүүг, түүний хар лимузинийг далд орон ортол нь ширтсээр байлаа. Хэдийгээр уйлмаар байсан ч, хятад хүнд хайртай болсноо гэрийнхэндээ харуулахыг хүссэнгүй.
Францад ирүүтээ ээж нь ойн захын хэсэгхэн газар, байшин худалдаж авчээ. Харин том ах нь энэ бүхнийг ганцхан шөнийн дотор л мөрийтэй тоглоомд алдчихав. Дайны үеэр тэр дүү охиныхоо сүүлчийн мөнгийг шавхан хоосолжээ. Тэрээр нэгэн бүрхэг, муухай өдөр нас барсан аж. Бага ах нь түүнэзс ч эрт, 1942 онд Сайгонд өвчнөөр нас барсан байна.
Нууц амраг нь эцгийнхээ хүслээр хятад бүсгүйтэй гэрлэснийг охин мэдээгүй ажээ. Он жилүүд урсан одож, дайн дуусч, тэр хүүхэд төрүүлж, дараа нь нөхрөөсөө салж, ном бичих боллоо. Гэтэл өчнөөн олон жилийн хойно мөнөөх хятад хархүү эхнэрийнхээ хамт Парист ирээд, түүн рүү утастсан байна. Хоолой нь чичирхийлэх аж. Тэрээр ээжтэй нь Сайгонд тааралдсан бөгөөд түүнийг зохиол бичдэг болсныг дуулсан байв. Тэгээд харилцуурын цаанаас: «Би чамайг яг л урьдынх шигээ хайрласаар яваа шүү. Би ганцхан чамд л хайртай байсан, үхэн үхтлээ ганцхан чамд л хайртай хэвээрээ байх болно» гэж хэлжээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.16.10 5:42 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
ЛАТИН ХЭЛТНИЙ УРАНЗОХИОЛ
Мигель Анхел Астуриас
1899-1974

Энэ бүлэгт испани, португали, итали хэл дээр бичигдсэн XX зууны алдартай зохиолуудыг хамруулав.
1967 оны Нобелийн утга зохиолын шагналыг Гватемалийн зохиолч Астуриасд олгохдоо «Латин уламжлал дээр тулгуурласан уран бүтээлийн гоц амжилтуудын төлөө» гэж тэмдэглэжээ. Үнэхээр ч түүний зохиолуудад Майя нарын амьдрал, домог зүй, индианы эртний соёл барууны иргэншилд хэрхэн шахагдаж устсан талаархи сэдэв нэн гүнзгий туссан байдаг.
Насан туршаа дарангуйлагч дэглэмийн эсрэг тэмцэж явсан энэ зохиолч цэршийнхний ноёрхлын үед эх орноосоо хөөгдөн цагаачилж, Франц, Чили, Аргентин, Италид орогнож,ардчилсан засаглалын үед дипломат алба хашин Мексик, Сальвадор, Аргентин, Францад сууж байжээ. Амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Испанид суурьшин уран бүтээлээ туурвисаар нас барсан байна. «Ноён Еренхийлөгч» роман 1933 онд дарангуйлагч дэглэмийн үед бичигдсэн бөгөөд 1946 онд л сая хэвлэгдсэн гэдэг. Уг романы нөлөөгөөр Латин Америкийн зохиолчид бурангуй засаглалын тухай маш олон зохиол бичсэн аж. Нэрт зохиолч Маркесын «Өтгөсийн намар» роман үүний тод жишээ болно.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.16.10 7:25 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
aldagdsan unshigch ni ergej irlee :) :D

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Nov.22.10 4:11 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.03.10 7:33 pm
Posts: 2268
Location: Яг одоо л цаг нь, яг одоо л бүх зүйл өрнөж байна.
goy goy, ene yamar nomnoos orchuulj bgan bol?
zarim heseg der ni oilgomjgui bna

_________________
Энгийн.. [Дээш дээш ас ас]


Top
   
PostPosted: Nov.22.10 4:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
уншаагүй удсан байна дуусах дөхжийн дөө
орчуулдаггүй номноос оруулдаг гэж сонсож байсын байна
баярлалаа гэгээхэнд

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Nov.22.10 5:25 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.03.10 7:33 pm
Posts: 2268
Location: Яг одоо л цаг нь, яг одоо л бүх зүйл өрнөж байна.
manara wrote:
уншаагүй удсан байна дуусах дөхжийн дөө
орчуулдаггүй номноос оруулдаг гэж сонсож байсын байна
баярлалаа гэгээхэнд

zov zov
2uland tnx

_________________
Энгийн.. [Дээш дээш ас ас]


Top
   
PostPosted: Nov.23.10 6:01 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Ноён Ерөнхийлөгч
роман 1946

Үдэш болмогц ёслолын их гулдан хаалганы нөмөрт хоног төөрүүлэхээр цуглардаг тэнэмэл ядуусын нүдэн дээр мэдрэл муутай, хэлгүй Пелеле гэгч эр өөрийг нь тохуурхаж оролдсон нэгэн хүнийг алчихжээ. Алагдсан хүн нь хурандаа Хосе Парралес Соприенте байсан тул өглөө нь тэнэмэлүүдийг бүгдийг цагдаагийн газар аваачин саатуулж, улс төрийн ноцтой хэрэг үүсгэжээ. Гэрчүүд болсон явдлыг яг үнэнээр нь ам нэгтэй мэдүүлсэн ч, цагдаагийн газарт өөр хариулт хэрэгтэй байв. Баривчлагдсан хүмүүсийг зодож эрүүдэж тамлаж байгаад хүн амины хэргийг генерал Эусебио Каналес үйлдсэн гэсэн мэдүүлэг авчээ. Ганцхан л тэнэмэл гэмгүй хүмүүсийг Пелелегийн хэрэгт холбогдуулах гэснийг эсэргүүцсээр аймшигтай тамлуулж үхжээ. Харин жинхэнэ алуурчин нь уг хэрэг болсны дараа айсандаа зугтчихсан аж.
Хурандаа алагдсан тухай мэдээ Ноён Ерөнхийлөгчийн сонорт хүрнэ. Тэр бол хатуу ширүүн араншинтай, гэнэтийн огцом шийдвэр гаргадаг хүн билээ. Түүнээс бүгд айдаг, сэтгэлд нь нийцээгүй хүн сайнаа үздэггүй аж. Ерөнхийлөгчид хязгааргүй итгэмжлэгдсэн ганцхан хүн байдаг нь Мигель Кара де Анхел хэмээх чөтгөр шиг айхтар зальжин ч, нүд дүүрэн сайхан эр бөлгөө. Тэрээр Ерөнхийлөгчийг ямагт хүнд байдлаас аварч, овжин аргаараа бүхнийг зохицуулдаг аж. Энэ удаад Ерөнхийлөгч итгэлт албатдаа тун сонин даалганар өгнө. Эусебио Каналесыг баривчлах шийдвэр гаргачихаад байсан хэдий ч, генералыг шоронд хорих нь тун зохисгүй санагдаж л дээ. Тиймээс цагдаагийнханд мэдэгдэлгүйгээр өвгөн генералд энэ тухай мэдэгдэж, өнөө шөнийн дотор оргож зайлахыг зөвлөхөөр шийдсэн байна. Уг даалгаврыг хэрхэн гуйцэтгэхээ бодон Кара де Анхел генералын гэрийн хажууханд байх бааранд шар айраг ууж суув. Гэтэл яг тэдний орцноос нэгэн бүсгүй гарч ирэхэд, тэр араас нь гүйцэн очиж нэрийн хуудсаа өгөөд, генералын амь насанд аюул учраад буй тул өөртэй нь яаралтай холбоо барихыг хүссэнийг дамжуулж өгөөч хэмээн гуйна. Тэр бүсгүй нь генералын охин Камилла байж таарчээ. Бааранд буцаж ороод Кара де Анхел тэндхийн эзэгтэй, түүний нууц амраг Луис Васкес хоёрт генерал охиноо өөртэй нь суулгахаас татгалзаад байгаа тул өнөө шөнө охиныг нь хулгайлах санаатай байгаа хэмээн ярьж, Васкесыг үүндээ туслахыг гуйна. Тэр Васкес нь үнэндээ цагдаагийн газрын нууц туршуул байж л дээ.
Дажгүй хөлс амласанд нь хөөрсө Васкес тэндээс гараад өөрийн найз Хенаро Родасд цагдаагийнхны эрэн сурвалжилж буй Пелелегийн тухай, бас генералын охины тухай бурж орхидог. Родасын эхнэр Камиллатай найзалдаг бөгөөд Камилла тэдний хүүгийн загалмайлсан эх болох ёстой байсан тул энэ ярианд ихэд түгшинэ. Гэтэл золгүй Пелеле яг тэдний замд тааралдахад Васкес түүнийг шууд л буудан алахад Родас бүр ч их айжээ.
Энэ хооронд Ерөнхийлөгчийн элчтэй уулзсан генерал охиндоо Кара де Анхелын боловсруулсан төлөвлөгөөний дагуу заавар өгнө. Шөнө нь Кара де Анхелын хөлсөлсөн хүмүүс байшингийн дээвэр өөд авирч, уг чимээг сонссон Камилла түгшүүр зарлуулж, цагдаагийн туршуулуудын анхаарлыг татжээ; Ийн бужигнаан болох зуур генерал нуугдаж амжина. Эсрэг талын баарнаас энэ бүхнийг ажиглаж суусан Кара де Анхел гэнэт Ерөнхийлөгч тус болох гэсэндээ ийм явуулга сэдсэн хэрэг бус, харин генералыг гэрээсээ гармагц нь буудан алах ёстой байсныг ойлгоно. Баян айлыг тонох боломж гарсанд хууль сахиулагчдын шунал хөдлөөд генералд илүү хол явчих бололцоо гарах болов уу л гэж найдахаас өөр зам байсангүй. Түүнээс гадна Камиллаг үхлийн ирмэг дээр ганцааранг нь орхиж зүрхлээгүй тул, хөлсөлсөн багийнхаа тусламжтайгаар Кара де Анхел ухаан алдсан бүсгүйг авчран бааранд нуужээ.
Өглөө нь Родасын эхнэр Камиллад юу тохиолдоод буйг мэдэх санаатай очтол тонуулж хоосорсон эзгүй өрөөнүүд л угтжээ. Цагдаа нар түүнийг орголтыг зохион байгуулсаН хамсаатан хэмээн баривчилж, генерал хаачсаныг дахин дахин асууна. Тэрээр энэ бүхнийг нөхрөөсөө сонссон, нөхөрт нь харин Васкес ярьсан гэдгийг л мэдүүлнэ. Бүсгүйг тэнд хорьж, хөхүүл хүүхэд нь харангадаж үхнэ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.23.10 6:14 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Кара де Анхел дүрвэсэн генералын дүү Хуан Каналесынд очиж, зээ дүүгээ халамжлахыг хүсэхэд, цаадхи нь өөдгүй хулчгар зан гаргаж, өөрийнхөө ажил амьдралыг бодож байна хэмээн Камиллаг гэртээ байлгахаас эрс татгалзана. Генералын бусад хамаатан саднууд ч мөн адил хариу хэлжээ. Анхандаа Камилла энэ бүхэнд итгэхгүй, Кара де Анхелыг ичгүүргүйгээр худлаа ярьж байна хэмээн боддог. Учир нь баарны эзэгтэй түүнийг ямар төлөвлөгөөтэй байсан тухай ам алдсан юмсанж. Гэвч бүсгүй удалгүй хүн бүхэн өөрөөс нь нүүр буруулж буйг ойлгоод, сэтгэлээр унаж, түүнийхээ улмаас хүндээр өвчилнө. Цэргийн прокурор генералыг зугтахын өмнөхөн Кара де Анхел түүнтэй уулзсан болохыг олж мэдээд Ноён Ерөнхийлөгчид дуулгана. Гэвч Ерөнхийлөгч бүх бурууг генералыг зугтахаар завдаж байх үед нь шууд устгахын оронд дээрэм тонуул хийхээ чухалчилсан цагдаагийнханд хамаг бурууг тохож, хайртай албатаа хамгаалдаг. Цагдаа нар Родасыг, мөн чалчаа Васкесыг баривчилна. Тэр амнаасаа болж нэлээд хатуу шан хүртжээ. Кара де Анхел тэр шөнө генералын охиныг хулгайлан, буудалд аваачиж хүчиндсэн тухай цуу яриа хотоор нэг тарсан байлаа. Камиллатай ёс журамтай харьцаж байгаа Кара де Анхел үүнд маш их эмзэглэнэ. Тэрээр олон хүнийг үхлийн замд түлхсэн хэдий ч, одоо гүтгэлэгт өртөөд байсан архичин хошууч Фарфаны амийг авардаг.
Генерал Каналес арайхийж хил давжээ. Тэрээр улс орондоо олон жил үнэнч шударгаар хүчин зүтгэсэн хүн. Одоо л түүний нүд нээгдэх шиг болж, бүхнийг эрүүл саруулаар харах болов. Ингээд шударга үйлсийн төлөө тэмцэж ялна хэмээн өөртөө хатуу тангараглажээ. Шүүх хураалдаан дээр арван дөрвөн гэрч генерал Каналес золгүй хурандаа Парралесыг хөнөөхийг нүдээр үзсэн хэмээн мэдүүлнэ. Шүүгдэгчид буудан алах ял эчнээ оноов. Камилла үхлийн ирмэг дээр байх бөгөөд Кара де Анхел дэргэдээс нь үл холдоно. Яваандаа тэр бүсгүйд үнэн голоосоо сэтгэлтэй болжээ. Тэрээр лам дуудаж, үхэж байгаа бүсгүйтэй гэрлүүлж өгөхийг хүснэ. Тэр үед Ерөнхийлөгч түүнийг дуудуулав. Төрийн тэргүүн согтуу байх бөгөөд шадар туслахынхаа дурласан сэтгэлийг бүдүүлгээр дооглож тохуурхах аж. Хэдийгээр Кара де Алхел эзэн рүүгээ дайрч очоод багалзуурдчихмаар байсан ч, идүүрэн дэх хоолондоо сэггэл өег буй дуулгавартай нохойн төрх үзүүлж зогслоо. Бах нь ханасан Ерөнхийлөгч маргаашийн сонинууд дээр итгэмжит албатынхаа гэрлэлтийн тухай мэдээг нийтлүүлж, хуриманд өөрөө оролцсон мэтээр бичүүлжээ. уг сониныг олж үзсэн генерал Каналес тэвчиж чадсангүй, харь оронд зүрх нь дэлбэрч үхдэг. Камилла эдгэрч, эргэн тойрны юм бүхэнд хайнга хандах боловч, аажмаар Кара де Анхелд дурлана. Таагүй явдал дунд л учраагүй бол бид үнэхээр аз жаргалтай байх байсан даа гэж эхнэр нөхөр хоёр бодох аж. Гэвч тэдний энэ аз жаргалд ч аюул заналхийлж байжээ. Урьдын адил Ерөнхийлөгчийн ивээлд багтсаар л яваа Кара де Анхел чухал төлөөлөгчлийн хамт Вашингтонд айлчлахаар явна. Эргэн ирэхэд нь түүнийг боомт дээр баривчилжээ. Баривчилсан багийг хошууч Фарфан удирдаж байв. Энэ бяцхан эндүүрэл биз гээд Кара де Анхел нэг их сандраагүй ч, өөрт нь амь насаараа өртэй хошууч Фарфан тун ч дээрэнгүй, бүдүүлэг хандаж байгаа нь хачирхал төрүүлнэ. Тэр ч бүү хэл, нэг удаа хошууч түүнийг галзуу юм шиг харгислан зодож нүджээ. Камилла эр нөхрөөсөө сураг чимээ хүлээсээр л. Хэн ч түүнд юу ч дуулгасангүй. Тэрээр хүү төрүүлж, нялх хүүхэдтэйгээ хоёулхнаа гэрээс ч гаралгүй нөхрөө хүлээнэ. Газар нүхэнд удаан хоригдсон нөхөр нь харин өдөр сарын баримжаа ч алдаж, бараг л ухаан солиорсон байлаа. Нууц цагдаагийи газрын дарга Ноён Ерөнхийлөгчид бичсэн ээлжит илтгэлдээ: «Хорин долоодугаар өрөөний хоригдолд хөрш орууллаа» гэсэн байв. Тэр хөршөөсөө Кара де Анхел хувь заяаны эргүүлэгт гаргуунд нь хаячихаад алга болсон нөхөртөө өширхөөд Камилла Ноён Ерөнхийлөгчийн нууц амраг болсон тухай хуурамч яриаг сонсчээ. Энэ мэдээг сонссоныхоо дараахан хоригдол үхсэн байна.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.23.10 6:15 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Уншиж байгааь урам өгч байгаа хүмүүст баярлалаа :hi:

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.24.10 3:32 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Хорхе Луис Борхес
1899-1986

Тус цувралын «Эзлэгдсэн байшин буюу Орчин үеийн дэлхийн шилдэг зохиолын чуулган» ботид Борхесын «Бурханы бичээс», «Талийгаач», «Медаль», «Хагацаагч эмэгчин» хэмээх дөрвөн өгүүллэг орсон бий.
Аргентины зохиолч Борхес бол XX зууны Латин Америкийн шинэ утга зохиолын тэргүүн зэргийн төлөөлөгч билээ. Тэрээр нэг ч роман бичээгүй боловч олон тооны өгүүллэг, эсээгээрээ өөрийн үеийн ямар ч томоохон романчаас илүү алдаршжээ. Борхесын өгүүллэгийн эмхэтгэл бүр нь утга санааны хувьд нэгэн цул, ерөнхий өгүүлэмжээрээ тодорхой нэг шугам дээр зангилагдсан байдаг тул тэдгээр түүврийг бие даасан метароманууд хэмээн үздэг.
«Алеф», «Дэлхийн бурангуй түүх», «Зохиомол цадиг», «Цогцлоогч», «Балгасны хүрээнд», «Долоон үдэш» зэрэг олон ном бичсэнээс гадна «Борхесын хувийн номын сан» хэмээн алдаршсан, өөрөө сонгож, өмнөтгөлл бичиж хэвлүүлсэн утга зохиолын цувралыг эмхэлжээ. Уг цувралдаа Борхес гүн ухааны эссэнүүдээсээ гадна энд бидний толилуулан буй (Метерлинк, Честертон, Буцпати) олон зохиогчийн бүтээлүүдээс онцгойлон үзэж оруулсан байдаг. ОХУ-ын Санкт-Петербург хотын «Амфора» хэвлэлийн газраас «Борхесын хувийн номын сан»-г бүрэн орчуулж гаргасан нь 2000 оны шилдэг цувралаар шалгарсан юм. Энэ удаад «Зохиомол цадиг» метароманы доорхи нэгэн өгүүллэгийн утгыг ярихаар сонгон авлаа.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.24.10 3:55 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Зохиомол цадиг
Өгүүллэгийн туувэр 1944
Өмнөд нутаг

Буэнос-Айрес, 1939 он. Хуан Дальманн бол Кордовый гудамжин дахь хотын захиргааны номын сангийн нарийн бичгийн дарга хүн. Хоёрдугаар сарын эцсээр түүнд нэг санамсаргүй явдал тохиолджээ. Тэр өдөр Вайлийн орчуулсан «Мянга нэгэн шөнийн үлгэр»-ийн маш ховор хэвлэл түүнд олдсон байна. Авсан номоо бушуухан үзэхээр яарсандаа тэр лифт ч хүлээлгүй, шатаар гүйчихэж. Харанхуйд шувуу ч юмуу, сарьсан багваахай ч юм уу, духыг нь шүргэж л дээ. Дальманид хаалга онгойлгож өгсөн эмэгтэй айсандаа хашгирахад л тэр духаа илж үзээд, цус гарчихсан байхыг мэджээ.
Маргааш нь үүрээр тэр маш их халууцаад сэртэл «Мянга нэгэн шөнийн үлгэр»-ийн чимэг зураг аймшигтай зүйлс болон харагджээ. Орчин тойрны юм бүхэн тамын зүйлс шиг санагдсан найм хоног Дальманны хувьд найман зуун шиг л урт удаан үргэлжлэв. Ингээд түүнийг эмнэлэгт хорьжээ. Эмнэлэг руу очих замдаа Дальманн тэнд л нэг сэтгэл амар унтана гэж найдсан сан. Авчрангуутаа түүний хувцсыг тайчиж, толгойны нь үсийг хусаад, амны хаалттай хүн гар руу нь тариа хийлээ. Сэрэхдээ дотор нь муухай оргихыг мэдэрч, өнөө хэр нь тамын үүдэнд байсаар байгаагаа ухаарав. Дальманн өвчнөө хатуу чанд тэсвэрлэж байсан боловч, цусанд нь халдвар орсны улмаас золтой л үхчихээгүйгээ мэдүүт өөрийгөө өрөвдөн уйлжээ. Хэд хоногийн дараа мэс засалч эмч түүнийг өмнөд нутаг дахь эдлэн рүүгээ явж болно гэжээ. Өмнөд нутагт эцэг өвгөдөөс нь өвлөгдсөн эртний ягаан байшин байдаг том л даа. Эмнэлгээс гарангуутаа Дальманн вокзал руу очив. Сэтгэл нь хөнгөрч, галт тэрэг хүлээх зуураа тэр гуанзанд орж, том хар муурыг илбэнгээ кофе оочилж суулаа. Эмнэлэгт кофе хориотой байсан аж.Дальманн бараг хоосон вагонд орж, гар тээшээ тавиур дээр тавиад, «Мянга нэгэн шөнийн үлгэр»-ээ уншихаар суув. Гэвч уншиж болсонгүй, энэ өглөө, энэ аян түүнд Шахеразадагийн үлгэрүүдээс дутуугүй гайхалтай санагджээ. «Маргааш өглөө би эдлэнгийнхээ байшинд сэрнэ» гэж бодохоос жаргалтай. Орой болж байлаа. Дальманн зөвхөн Өмнөд нутаг руу явж байгаа төдийгүй, бас өнгөрсөн үе рүү аялж байгаа юм шиг хачин сэтгэгдэл төрнө. Энэ сэтгэгдлээс нь тэгтэл тийз шалгагч ангижруулах бөгөөд тэрээр галт тэрэг Дальманны эдлэнгийн хажуугийн өртөөн дээр зогсохгүй гэж мэдэгдэнэ. Тэхэхээр Дальманн урьд нь ерөөсөө бууж үзээгүй наад өртөөн дээр л буух болж байна.
Эзгүй хоосон талын дунд тэр галт тэрэгнээс буулаа. Ямар ч морин тэрэг олдсонгүй. Өртөөний дарга төмөр замаас нэг километр хэрийн зайтай байдаг мухлагаас морин тэрэг хөлсөлж болно гэв. Дальманнд цэвэр салхи сөрөн явган алхах сайхан байлаа. Мухлагийн эзэн түүнд цагт хэмнэлттэй тул олон морьд хөллөсөн сүйх тэрэг гаргаж өгье гэжээ. Ухасхийгээд л гэртээ буучих учир Дальманн эндээ оройн хоолоо идчихье гэж шийдэв.
Нэг ширээнд хэдэн залуу суугаад маш их дуу шуутайгаар хооллоцгоох аж. Буланд пончо нөмрөгтэй наранд борлосон нүүртэй өвгөн суух нь Өмнөд нутгийн амьд биелэл шиг Дальманнд харагджээ. Дальманн хоол идэж, улаан дарс уулаа. Гэнэт нэг зөөлхөн зүйл хацрыг нь онов. Талхны үйрмэг чимхэж бөөрөнхийлсөн нь тэр аж. Дальманн юу ч болоогүй мэт царайлав. Гэвч төдөлгүй бас нэгэн бөөрөнхий талх нисэн ирж, залуус нирхийтэл хөхрөлджээ. Дальманн явахаар бослоо. Тэр гүйцэд тэнхрээгүй байгаа тул зодоонд оролцохгүйг боджээ. Мухлагийн эзэн түүнийг «ноён Дальманн» гэж нэрээр нь дуудан тайвшруулна. Энэ нь байдлыг бүр ч муугаар эргүүлж орхив. Зүггүй залуус санаандгүй хэн нэгнийг өдөж болно л доо, гэтэл өөрийг нь энд нэр усаар нь мэдзж байгаа явдал зориуд түүнд хандан доог тохуу хийж байгаагийн нотолгоо боллоо. Дальманн залуус руу эргэж, тэдэнд юу хэрэгтэй байгааг Тэдний нэг нь хараал зүхэл болж, хутга барин босч ирээд үзэлцье гэжээ. Мухлагийн эзэн Дальманныг зэвсэггүй байна гэхэд, буланд суугаа өвгөн-гаучо' хөл дор нь чинжаал хутга чулуудлаа Дальманн гар зөрүүлэх ёстой гэдгийг Өмнөд нутаг өөрөө шийдээд өгөх шиг болжээ. Чинжаалыг авахаар бөхийхдээ түүний барьж үзээ ч үгүй энэ зэвсэг өөрийг нь хамгаалах биш харин алуурчныг ньзөвтгех хэрэгсэл болно гэдгийг ойлгож байв. «Өмнөд нутагт биеэ тэнхрүүлэхийг зөвлөхдөө эмнэлгийнхэн надад иймэрхүү зүйл тохиолдоно гэж төсөөлөө ч үгүй байх даа» гэж тэр мөнөөх залуугийн араас хашаа руу гарахдаа бодлоо. Яг босго алхах зуураа Дальманн эмнэлэгт өнгөрөөсөн эхний шөнөө дурсаж, тэр үед задгай тэнгэрийн доор хутгаар тулалдаад амиа алдах нь түүний хувьд аз жаргал шиг санагдах байсныг мэдэрчээ. Тэгэхэд түүнд сонгон авах боломж байсан бол, чухам ийм л үхлийг сонгох байсан билээ. Тэгмэгцээ хутгаа чанга атгаад тулаанд дуудсан залуугийн араас шийдэмгийхэн алхав.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.24.10 4:02 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Хулио Кортасар
1914-1984

Аргентин улс XX зууны Латин Амерекийн утга зохиолд хоёр том сонгодгийг төрүүлсэн юм: Борхес, Кортасар. Эхнийх нь хоёр дахийнхаа багш байжээ. Кортасарын хамгийн содон гойд бүтээл болох «Эзлэгдсэн байшин», «Цоожтой хаалга» хоёрыг «Шинэ үеийн номын сан» цувралын орчин цагийн дэлхийн хүүрнэл зохиолуудын орчуулгын ботиос уншиж болно. Кортасар нас барахынхаа өмнөхөн өгсөн ярилцлагадаа -Би «Анги дэвшихтоглоом» роман, хэдэн сайн өгүүллэг бичсэндээ сэтгэл дүүрэн байна... гэж хэлсэн байдаг.
«Анги дэвших тоглоом» бол үнэхзэр XX зууны хоёрдугаар хагасын онцгой туурвил юм. Романы нэрийг орчуулахад тийм ч амаргүй. Испани хэлний «рэуэлла>> хэмээх үг зураас, онцлог шинж гэсэн утгатай бөгөөд зураас тоглоно гэдэг нь олон орны хүүхдийн дунд өргөнөөр тархсан чартаадах (черта буюу зураас гэсэн орос үгнээс улбаатай) тоглоомыг зааж байна. Үүнийг хүүхдүүд чартаадахыг бас анги дэвших хэмээн тул, романы нэрийг тийн буулгалаа. Романы бүлэг бүрийг дарааллаар нь уншиж болохоос гадна Кортасарын тусгайлан зохиосон хүснэгтийн дагуу солбицуулан уншиж ч болдог. Энэ нь эгээ л дөрвөлжлөн зурсан нүднүүдийг догонцон гатлахтай ойролцоо зарчим юм. Романд Испани, франц яриа зонхилохоос гадна англи, итали, герман үг хэллэг бишгүй тааралдана. Мөн Достоевский, Тургенев, Гончаров, Набоков, Шолохов зэрэг орос зохиолчдоос ч эш татсан нь цөөнгүй. Олон хэлний ийм хольц ч чартаадах тоглоомын адармааг санагдуулна.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Nov.24.10 4:16 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Анги дэвших тоглоом
роман 1963

Зохиолын үйл явдал 1950-иад оныг тусгажээ.Тодорхой эрхэлсэн ажилгүй, дөчин настай аргентин эр Орасио Оливейра хааяа нэг Буэнос-Айресаас баян эцэг эхийнхээ ирүүлдэг мөнгийг хямгаданбайж Парист тун ядуухан аж төрдөг байлаа. Хийдэг ажил нь хотоор тэнэх, үүндээ ч их дуртай. Эх орон нэгтнүүд нь Парис руу олноороо цагаачилсан тэр үед Орасио нааш ирээд чамгүй олон жилийг үджээ. Тэрээр маш дотогшоо зантай, бодол санаа, алхам бүрээ нэг бүрчлэн цэгнэж эргэцүүлдэг, өөрийгөө бусдаас ондоон гэдэгт бат итгэлтэй, тиймээс ч орчин тойронтойгоо эвтэйхэн зохицож чаддаггүй хүн аж. Жинхэнэ бодит ахуйг тэр өдөр тутмын энэ бүх амьдралаас гадуур л оршдог хэмээн үздэг, тийм болохоор өөрийнх нь дотоод асуудлуудыг хаа нэгтээгэзс ирэх далдын хүч л шийдэх мэтээр найдан хүлээдэг байв. Орасиод «оршин байж, идэвхтэй амьдралд оролцохоос аливааг эргэнцүүлэн бодох нь хавьгүй амархан» санагдана. Нэг үгээр хэлбэл, Орасио амьдралд өөрийгөө олоогүй, хаана ч очлоо гэсэн ямагт ганцаардаж явдаг хүн байлаа.
Тэр бас эмэгтэйчүүдийн эвийг ч сайн олдоггүй аж. Эхлээд Пола гэгч франц бүсгүйтэй байсан ч, түүнийг хөхний хорт хавдар туссаныг мэдэнгүүтээ уулзахаа больчихжээ. Ийм маягаар тэр Пола, уругвай бүсгүй Мага хоёроос сонголт хийж, Магатай амьдрахаар болно. Мага дуучин болох хүсэлтэй, хөгжмийн хичээлд уншдаг байв. Бүсгүй Рока.мадур' хэмээх бяцхан хүүтэй. Түүнээ тосгонд асрагч эхэд нь орхичихоод иржээ. «Бид бие биендээ хайртай байгаагүй, зугээр л, эр эмийн ажлаас төсөөрчихгүйн үүднээс хөндийхөн дурлалцдаг байсан юм» гэж энэ хэлхээ холбооныхоо тухай Орасио дурсдаг. Зарим үед тэр Магагийн боловсрол муутай, юм уншаагүйд зэвүүцэж, түүнээс олж харахыг хүссэн зүйлээ олж үздэггүйдээ гутардаг байлаа. Гэвч Мага бол жинхэнэ эмэгтэй хүн бөгөөд бүхнийг ойлгож хүлээн авч чаддаг бүсгүй байжээ. Орасиод хэд хэдэн найз бий. Этьен, Перико нар зураач, Вонг, Ги Моно, Осип Грегоровиус нар зохиолч, Рональд хөгжимчин, Бэнс шигтгэмэл урлаач байв. Тэд өөрсдийгөө Могойн Клуб гэж нэрлэсэн бөгөөд Латин дүүрэг дэх Рональд, Бэпс хоёрын байрны дээврийн хонгилд цуглан, лааны гэрэлд хуучин пянз тавин жааз хөгжим сонсонгоо дарс ууж, тамхи татацгаана. Уран зураг, утга зохиол, гүн ухааны тухай тэд хэдэн цагаар яриа дэлгэх бөгөөд тэднийг хөндлөнгөөс харахад ярилцаж суугаа найз нөхөд биш, мэдлэгээ сорин уралдацгааж буй илттэгчдийг санагдуулна. Өнөө маргаашаа хүлээж буй өвгөн зохиолч Мореллийн хуучин бичиг хэрэг, нэгэн цагт бодож олоод эмхэлж бичээгүй зохиолын хэсэг бусаг тэмдэглэлүүдийг судалсан явдал орчин цагийн авангард уран зохиолын тухай яриа маргааных нь тун сайхан сэдэв болжээ. Иймэрхуу ярианы үеэр Мага өөрийгөө тун их голж, сэтгэл зовнидог байлаа. Харин Орасио ийм сэхээтнүүдийн хүрээнд байхдаа ч дотроо уйтгарлаж, цаг хугацаа, орон зайн солбицолд тохиолдлоор л холбогдчихсон тэдгээр залуустайгаа сэтгэл зүрхээрээ ойртон дотносож чадахгүй байв. Рокамадур өвдөхөд Мага түүнийг өөр дээрээ авч асарч тойлох боллоо. Орасио үүнд бухимдаж, цухалдаж байгаагаа нууж ч чадсангүй. Жаалхүүг нас барахад ч тэр нэг их өрөвдөж халагласангүй. Нэг ёсондоо зан суртахууны шүүх хурал хийсэн найзууд нь ч Магагийн хувьд маш хэцүү бэрх үед нь ингэж хандсан Орасиог өршөөж чадахгүй байжээ. Гомдож цөхөрсөн Мага явчихна. Хожим нь тосгонд очоод нас барсан дуулджээ. Харин түүнийг явсны дараа л Орасио энэ бүсгүйд үнэн голоосоо хайртай байснаа ухаарч, түүнийг алдсанаараа амьдралын чиг баримжаа ч үгүй болдог. Улмаар тэр нөгөө найзуудаасаа холбоо тасалж жинхэнээсээ ганцаардан, улмаар орон гэргүй тэнэмэлүүдийн дундаас хань нөхөр хайна. Үүнээсээ болоод цагдаагийн газар хүргэгдэж, Орасиог тус орноос албадан гаргах шийдвэр гарчээ.
Ийнхүү олон жилийн дараа Орасио эргээд Буэнос-Айрест ирив. Тэрээр зочид буудалд өрөө хөлсөлж, залуу цагийнхаа найзууд болох циркэд ажилладаг Тревелер, түүний эхнэр Талита нартай дотно харилцаатай байна. Тэдэнтэй хамт байхад Орасиод сайхан байдаг бөгөөд Талита юугаараа ч юм бо Магаг санагдуулах тул манай баатар өөрийн эрхгүй найзынхаа эхнэрт татагдах аж Тревелер үүнийг нь анзаараад эвгүйцэх боловч яриа хөөрөө нийлдэг ухаалаг найзаа алдахгүйг хичээдэг. Циркийн эзэн Феррагуто сэтгэц мэдрэлийн эмнэлгийг худалдан авч, мань гурав тэнд нь ажилд орно. Урьд дасал болоогүй шинэ нөхцөл Орасиогийн сэтгэцэд нөлөөлж, тэрэзр цаг үргэлж Мага өөрийнх нь буруугаас болж л үхсэн гэж шаналдаг болжээ. Сүүлдээ Тревелер эхнэртайгээ хардсандаа болоод өөртэй нь тооцоо бодох гэж байна хэмээн ургуулан бодож, цонхоор үсэрч амиа хорлоно хэмээн тэднийг сүрдүүлнэ. Гэвч төдөлгүй Тревелерт итгэх болж, өөрийнхөө байдлыг удтал эргэцүүлэн боддог. Нэг удаа өрөөгөө дотроос нь түгжиж аваад цонхоо нээж, үхэх тухай бодоод шагайтал доор нь түүнд санаа зовнисон, түүнийг хайрладаг Тревелер, Талита хоёр зогсож байдаг. Романы төгсгөл нээлттэй үлдэнэ. Орасио эцсийн алхмаа хийх үү, эсвэл мөнөөх бодлоосоо буцах уу гэдгийг уншигч өөрөө шийдэх ёстой ажээ. Амиа хорлохоор шийдсэнийхээ дараа Орасио эргэн гэртээ очдог л доо. Гэхдээ л хүмүүсийн харьцааны жинхэнэ төрхийг олж харах бүрт нь түүний толгойд амьдралтай данс дугуйлах бодол байсхийгээд л орж ирнэ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 554 posts ]  Go to page Previous 116 17 18 19 2022 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited