#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.22.18 10:47 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 554 posts ]  Go to page Previous 115 16 17 18 1922 Next
Author Message
PostPosted: Oct.06.10 12:24 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Жан-Кристоф
туульсын роман 1904-1912

Рейн мөрний эрэг дээрх Германы жижигхэн хотод хөгжимчин Крафтын гэр бүлд нэгэн хүү төрснийг Кристоф хэмээн нэрийджээ. Хар нялхаас нъ түүний эргэн тойронд мянга мянган ая эгшиг, хаврын борооны чимээ, хонхны дуу, шувуудын жиргээ найрсан сонсогддог байв. Бяцхан жаал жинхэнэ хөгжимчин хүний хувьд «оршин буй бүхий л зүйлсэд хөгжим байдаг, гагцхүү түүнийг олж сонсох л хэрэгтэй» гэдгийг маш эрт ойлгосон байна. Яваандаа хүү өөрөө шив шинэхэн аялгуу нээж, хөгжим зохиодог болоход өвөө нь ноотлон тэмдэглэж, засч өгдөг байжээ. Нэлзэд хугацааны дараа өвгөн тэдгээрийг цэгцэлж «Хүүхэд насны зугаа» хэмээх цомог болгоод эрхэмсэг бэйлд зориулан илгээв. Ийнхүү бяцхан Кристоф долоон настайдаа ордны хөгжимчин болж, концерт тоглон анхны цалингаа авдаг.
Хүүгийн амьдрал тийм ч амар хялбар байсангүй. Эцэг нь гэр бүлийнхээ хамаг мөнгөөр архидчихдаг байж. Тиймээс ээж нь амин зуулгаа залгуулахын тулд баячуудын гал тогоог барина. Кристоф гурван хүүхэдтэй айлын ууган нь юм санж. Тэднийх ядуу айл болохыг, баячууд тэднийг харанхуй бүдүүлэг хэмээн шоолон тохуурхадгийг, хүмүүсийн харилцаа тийм ч шударга биш гэдгийг тэр эрт ухаарчээ. Арван нэгэн настайдаа жаалхүү гэрийнхэндээ тус нэмэр болохын тулд, аав өвөө хоёрынхоо ажилладаг найрал хөгжимд хоёрдугаар хийл тоглох болжээ. Түүнд хамгаас дотно ханддаг хүмүүс бол ээжийг нь эргэхээр хаа нэг тэднийд ирдэг нагац ах худалдаачин Готфрид болон өвөө нь байв. Өвөө нь түүнд авьяас билгийг нь анх нээж өгсөн бөгөөд «Хөгжим бол үнэн бөгөөд даруу байж, хэзээд жинхэнэ мэдрэмжийг илэрхийлэх ёстой» хэмээн зааж сургасан хүн юм. Гэвч өвгөн нас барж, нагац ах нь тэднийхээр бараг ирэхээ болино. Багаасаа зожиг өссөн Кристоф улам ганцаардмал, бардам хүйтэн хархүү болов.
Гэр бүл нь хоосорлын ирмэгт тулжээ. Эцэг нь олсон бүхнээ уучих тул Кристоф арга буюу бэйлээс аавынхаа цалинг өөрт өгч байхыг гуйв. Гэвч гуларсан эцэг нь тоглолт дээр ч биеэ авч явж чадахаа больсон тул ажлаасаа халагдана. Ингээд Кристоф ордны баяр найрт зориулж захиалгаар хөгжим бичих боллоо. Ийм дэмий ажлаас болж урам зориг нь унтрах шахна. Гэвч тэр сэтгэлийнхээ гүнд ирээдүйн их ялалтдаа найдсаар л явлаа.
Отто Динер хэмээх залуутай танилцаад Кристоф жинхэнэ найз нөхрөө оллоо гэж бодно. Гэвч Оттогийн хэт хүмүүжилтэй болгоомжлонгуй зан чөлөөт сэтгэлгээтэй Кристофд харь байсан тул, тэд хөндийрцгөөнө. Анхны хайр нь ч Кристофд жаргал авчирсангүй. Тэрээр нэр нөлөөтэй айлын охинд дурлах бөгөөд үүнийг нь мэдсэн хүмүүс тэдний нийгэмд эзлэх байр суурийн хэт ялгааны тухай ярьж хүслийг нь боогдуулдаг. Төдөлгүй эцэг нь нас барж, тэднийх бүр ч ядуу муу оромжинд суух болов. Шинэ хороололд ирзэд тэр жижиг барааны мухлагийн эзэгтэй, залуухан бүсгүй Сабинатай танилцаж янаг амрагийн харьцаатай болно. Гэвч бүсгүй гэнэтхэн нас барчихдаг. Дараа нь нэгэн оёдолчин бүсгүйтэй сайн болдог ч, Ада хэмээх тэр эмэгтэй Кристофыг хуурч дүүтэй нь унтах болжэз.
Кристофын хувьд Готфрид нагацынх нь «Хамгийн гол нь хүсэхээ больж болохгүй» гэдэг үг их тус болдог. Залуу эрийн зүрхэнд шинэ эрч хүч төрж, тэрээр амьдралын олз бус, харин эзэн нь байхаар хатуу шийднэ. Тэр дэмий өнгөрүүлсэн өчигдөр уржигдартаа сэтгэл дундуур байснаар үл барам хөгжмийн зохиолуудаас ч хуурамч өнгө авиаг олж сонсох болжээ. Германчуудын дуртай олон дуу түүнд олиггүй хуурмаг, арга ядсан өрөвдмөөр зүйлс санагдах аж. Кристоф энэ бодлоо хэнээс ч үл нуух бөгөөд ил тод мэдэгдэнэ. Тэрээр цоо шинэ хөгжим бичиж, амьд дүр, амьд халуун хүсэл тэмүүлэл, жинхэнэ мэдрэмж шингээхийг зорив. Гэвч амжилт олсонгүй. Хүмүүс шинэ хөгжмийг хүлээн авахад бэлэн биш байжээ. Кристоф орон нутгийн сэтгүүлд хөгжмийн тухай өгүүллүүд бичиж, хөгжмийн зохиолчид, хөгжимчдийг цөмийг шүүмжлэх боллоо. Ингэснээрээ өөртөө асар олон дайсантай болж, ивээгч бэйл нь хүртэл түүнийг ажлаас хөөхөд хүрчээ. Түүгээр хичээл заалгадаг байсан баячууд хүүхдүүдээ хордуулахыг хүсээгүйн улмаас цаашид багшлуулахаас татгалзав.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.06.10 5:08 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Кристоф хөдөөгийн харанхуй бөглүү хотын уур амьсгалд бүгчимдэж гүйцжээ. Энэ үедээ нэгэн франц бүсгүйтэй танилцав. Бүжигчин бүсгүйн амьд сэргэг араншин, хөгжмийг хүртэх, хошин шогийн нарийн мэдрэмж Кристофт Франц руу, явах санааг төрүүлнэ. Тосгоны баяр дээр тэр цэргүүдтэй хэрэлдэж, үүний улмаас нийтийг хамарсан зодоон дэгдэн, гурван цэрэг шархаджээ. Ингээд эрүүгийн хэрэг үүссэн тул Кристоф германаас зугтан гарахаас өөр ямар ч аргагүй болов.
Парис түүнийг тааламжтай угтсангүй. Энэ бол эмх цэгцтэй германы хотуудтай адилгүй, бохир заваан газар байлаа. Германд байх үеийн нь танилууд бүгд түүнээс нүүр буруулжээ. Кристоф хувиараа хичээл заах, нэртэй хөгжмийн зохиолчдын эохиолуудыг концертод зориулан боловсруулах мэтийн ажлаар амь зогоох болов. Яваандаа Францын нийгэм Германыхаас юугаараа ч дээрдэх юмгүйг ойлгодог. Улс төр нь ердөө л овжин, эрээ цээргүй луйварчдын наймааны тохироо болчихсон, намын удирдагчид амин хувийн өчүүхэн сонирхлоо том том үгээр хаацайлагчид байх аж. Хэвлэл нь худалч хэрнээ худалдагдсан байна. Урлагийн бүтээл нэг ч төрөхгүй, харин цатгалан хөрөнгөтний таашаалд нийцүүлсэн бүтээгдэхүүн л олноор үйлдвэрлэгдэх жишээтэй. Жинхэнэ урлаг нь ард түмний жинхэнэ амьдралаас тасарчихаад аажмаар сөнөж байлаа.
Энэ бүхнийг ч Жан-Кристоф зүгээр л ажиглаад суусангүй. Бүхий л хуурмаглал, авьяасгүйдлийг шүүмжилсээр явав. Тэр өлсөж, гуйланчилж, хүндээр өвчилж байсан ч бууж өгсөнгүй. Зохиосон хөгжмийг нь сонсох эсэхийг ер хайхралгүй шаргуу ажиллаж, библийн сэдвээр «Давид» хэмээх симфони зураглал зохиов. Гэвч үзэгчид мөн л хүлээж авсангүй, танхим дүүрэн шүгэлдэцгээжээ.
Дараа нь Кристоф өөрийг нь шүтэн биширдэг залуу яруу найрагч Оливье Жанентай тааралдана. Тэд дотно нөхөрлөж, хамтдаа байр хөлслөн суудаг. Залуус хэн хэнийхээ онгодыг хөглөж, Кристофын хөгжимд амьдралд дурлах хайр, мөнхийн өөдрөг тэмүүлэл улам хүчтэй сонсогдох болов.
Оливьегийн хүчин чармайлт Кристофт алдар хүнд авчирчээ. Хэвлэлийнхэн түүний тухай шагшин бичиж, удалгүй хамгийн Моодны хөгжмийн зохиолч болоход ихэс дээдсийн ордон өмнө Нь хаалгаа нээв. Тансаг зоогт байнга уригддаг боллоо. Нэгэн удаагийн тийм зоог дээр түүний анд Оливье нь Жаклин хэмээх охинд сэтгэл алдана. Хэдийгээр найз нь эхнэр авах юм бол түүний төлөө гүйх хүн үгүй болно гэдгийг сайн ойлгож байсан ч Кристоф дурлалт хосын төлөө Жаклины эцэгтэй бишгүй л ярмлцдаг.
Үнэхээр ч гэр бүлийн аз жаргалд умбасан Оливьед Кристофын хэрэг байсангүй. Залуу хос хөдөө нутагт сууж, Оливье коллежид багшилах болжээ. Дараа ньЖаклин ихээхэн өв хөрөнгө залгамжилж, тэд Парист буцан ирэв. Тэднийх хүүтэй боллоо. Гэвч одоо Жаклин мөнгийг баруун зүүнгүй цацсан, дээдсийн хурээний хоосон хатагтай болон хувирсан тул, найз нөхдийн урьдын хэлхээ үгүй болжээ. Дараа нь Жаклин нууц амраггай болж, нөхөр, хүү хоёроо орхив. Оливье хүүгээ Кристофын танил эмэгтэйд асрамжлуулахаар өгөөд өөрөө хүү, Кристоф хоёрт ойр байхаар өрөө хөлслөн сууна.
Кристоф хувьсгалч ажилчидтай танилцана. Тэдэнтэй ярилцан сууж, маргалдах нь сонирхолтой санагддаг байжээ. Гэвч маргааны явцад Кристоф тэднээс ч илүү хурц хувьсгалч үзэлтэй болох нь тодорхой болно. Тэр аливаа шударга бус явдлыг үнэн голоосоо үзэн яддаг байв. Тавдугаар сарын нэгний өдөр тэр хүндээр өвчлөөд сайн тэнхрээгүй байгаа Оливьег дагуулан шинэ андуудынхаа хамт жагсана. Гэвч үймсэн олны дунд найзууд бие биенээсээ төөрчихжээ. Кристоф ажилчид, цагдаа нарын хооронд дэгдсэн зодоонд оролцож, нэг цагдааг сэлмээрээ сүлбэж орхино. Тэр хувьсгалч дуунуудыг чадлаараа хашгаран дуулж явжээ. Харин Оливье нь үймсэн олны хөлд гишгэчүүлэн амиа алдана.
Кристоф Швейцар руу дайжихаас өөр аргагүй болов. Тэр Оливьег хүлээж байгаад найзынхаа амь үрэгдсэн тухай захидлыг авна. Газар дээрх цорын ганц найзаа алдсан тэр шархадсан араатан мэт ганиран гашуудаж, өөрийг нь шүтэн бишрэгч Браун эмчийнд очоод, Оливьетой хамт оршуулагдахыг хүсч байгаагаа хэлнэ. Хөгжмийн тухай тэр бодож ч тэсвэрлэхгүйд хүрчээ.
Удтал үргэлжилсэн сэтгэлийн хүнд цохилтоос Кристоф аажмаар гарна. Тэгээд төгөлдөр хуурын ард хаа нэг суух болж хөгжмөө бичиж эхэлжээ. Тэрээр Браун эмчийн өөрт нь гаргаж өгсөн өрөөнд л бүгсээр байгаа хэрэг шүү дээ. Браун түүнд шавь нар олж өгснөөр удалгүй хичээл зааж мөнгө олох болов. Энэ зуур эмчийн эхнэр Аннатай сэтгэлийн холбоотой болчихно. Кристоф ч, маш их шүтлэгтэй Анна ч ийм явдал болж буйд сэтгэл хямарна.
Гэвч хэн хэнтэйгээ уулзахгүй байж чадахгүй болсон тул нууц амрагууд амиа егүүтгэцгээхээр шийддэг. Гэвч бүтэлгүй оролдлогын улмаас Анна хүндээр өвчилж, харин Кристоф хотоос зугтана. Тэрээр уулан дахь фермд очиж суулаа.
Сэтгэлийн гүнзгий хямралыг Кристоф ялж гардаг. Тэрээр ер бусын төгс -зохицолтой, толгой эргэм хүчирхэг аккордуудтай шинэ зохиолууд туурвина. Түүнд алдар нэр авчирсан өмнөх үеийн бүтээлүүдийг бодвол эдгээр нь тун цөөхөн хүнд л хүртэгдэж ойлгогдохоор ажээ. Бичсэн хөгжмийг нь хүмүүс ойлгохгүй байгаа явдал Кристофыг улам ч ганцаардмал нөхцөлд аваачна.
Удалгүй нэгэн цагт өөрөөр нь хөгжим заалгаж байсан Грация хэмээх бүсгүйтзй тэр учирна. Тэд дотносон. гэрлэж хуримлахыг мөрөөдөцгөөнө. Гэвч Грациягийн хүү ээжийгэз хөгжимчинтэй хардаж уулзаж учрахад нь ямагт саад болдог байв. Эцэстээ гөжүүд жаал ханиадны эм хэтэрсэн тунгаар ууж, зориудаар өвчлөөд, улмаар нас барна. Хүүгийнхээ үхэлд өөрийгөө буруутган шаналсан Грация ч төдөлгүй өөд болжээ.
Хайртай бүсгүйгээ алдсанаар Кристофыг амьдралтай, холбож байсан нарийхан утас тасарчээ. Энэ үедээ тэрээр хамгийн гүнзгий утга аяс бүхий зохиолоо бичнэ. Нас барж байхдаа Кристоф өрөөнд нь амьдралын сүлд дууллыг нүргэлүүлэх үл үзэгдэгч найрал хөгжим байгаагаар төсөөлнө. Нэгэнт явчихсан анд нөхдөө, хайрлаж явсан бүсгүйчүүлээ, ээжийгээ дурсан санаж, тэдэнтэй нэгдэн нийлэхэд бэлтгэнэ. «Хаалга нээгдэж байна... өө, миний хайгаад явсан нөгөө аккорд чинь энэ байна шүү дээ!.. Байз, энэ чинь тэгээд төгсгөл юм гэж уу? Өмнөх энэ зам яасан уужимхан... Маргааш үргэлжлүүлцгээе»
Хөгжмийн зохиолчид хань болж байсан сүүлчийн дотно хүн нь Оливьегийн хүү байлаа. Кристоф түүнийг дурлалт бүсгүйтэй нь гэрлүүлэхээр яарах бөгөөд залуу хосын хуримын өдрийг гугаахгүй гэсэндээ биеэ маш муу байгааг хэлээгүй аж.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.07.10 1:48 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Андре Жид
1869-1951

1947 оны Нобелийн утга зохиолын шагналт, Францын зохиолч Андре Жид насан туршаа Достоевскийг уншсан хүн юм гэдэг. Үнэхээр ч түүний гол бүтээл бодох «Хуурамч зоос цутгагчид»-д «Албингууд» романы нөлөө илэрхий ажиглагддаг.
1909 онд дэлхийн утга зохиолын тэргүүлэгч сэтгүүл болох «Нувель ревю франсез»-ийг үүсгэн санаачилсан нь Жидийн нэр хүндийг онцгой өргөсөн байна. Тэрээр хэд хэдэн бэсрэг роман бичсэн ч 1920-иод оныг хүртэл төдийлөнн амжилт олоогүйгээр үл барам нийгмийн тодорхой давхаргад гадуурхагдах янзтай амьдарсаар иржээ. Энэ нь түүний хувийн, бүр тодруулбал бэлгийн амьдралтай шууд холбоотой.
Залуудаа Алжирт жуулчилж яваад гомосексуализмд татагдсан Жид эхнэрээсээ салж, «Коридон» хэмээх романдаа ижил хүйстнүүдийг илэрхий хамгаалсан нь бөөн шуугиан тарьж, залуучуудыг бусармаг явдалд уруу татсан хэрэгт буруутгагджээ. Энэ бүх дуулиан «Хуурамч зоос цутгагчид» роман гарснаар сая намжсан гэдэг.
Судлаач шүүмжлэгчид энэ зохиолыг «Жидийн цорын ганц «жинхэнэ» роман» гэж тодорхойлсон бөгөөд маш хэцүү бүтэцтэй, өөр хоорондоо бараг авцалдаагүй үйл явдлын шугамуудтай уг туурвил сонгодог романы уламжлал, XX зууны хүүрнэл зохиолын шинэ хандлага хоёрыг гайхалтай уран сүлснээрээ онцлог юм.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.07.10 2:08 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Хуурамч зоос цутгагчид
роман 1926

Романы үйл явдал Парис хот болон швейцарын бяцхан тосгон Саас-Фед өрнөнө. Өгүүлэмж ерөнхийдөө Профитандье, Молинье, Азаис- Ведель хэмээх гурван гэр бүлийг хамардаг. Мөн хөгжмийн багш өвгөн Лаперуз, тэс өөр зохиолчид болох гүн Робер дв Пассаван, Эдуард нар тэдэнтэй нарийн уялдаа холбоотой. Эдуард өдрийн тэмдэглэл хөтөлж, зохиолын зарим үйл явдлыг тодотгож өгөх бөгөөд түүний бичих гэж буй романы нэр «Хуурамч зоос цутгагчид» аж.
Арван долоон настай Бернар Профитандье хууль бус хүүхэд болохоо мэдмэгц гэрээсээ явдаг. Үүний тулд тэр эцгээ гэж бодож явсан хүнээ өөрийг нь үзэн яддаг гэж сэтгэлдээ итгүүлэхийг хичээнэ. Үнэн хэрэгтээ шүүхийн мөрдөгч Профитандье түүнд төрсөн хүүхдүүдээсээ илүү хайртай ажээ. Өөрийн нъ хөвгүүд болох өмгөөлөгч Шарль, дунд сургуулийн сурагч Калу хоёрын хэнд нь ч Бернарынх шиг хүчирхэг зан араншин үгүйг тэр мэддэг байжээ.
Бернар дотнын ганц найз Оливье Молиньегийндээ очиж хононо. Найз нь түүнд Англиас ирэх ёстой нагац ах Эдуардынхаа тухай ярина. Учир нь тэдний гэр бүлийнхэн дотор сэтгэлээ нээчихэж болмоор цорын ганц хүн байдаг нь Эдуард гэнэ. Мен саяхны нэгэн шөнө цонхон дор нь танихгүй эмэггэй эхэр татан уйлж байхыг санаандгүй харсан бөгөөд тэр бүсгүй лав ах Винцентийнх нь нууц амраг байх гэж Оливье хуучилна.
Лаура Дувье гэгч тэр бүсгүйтэй Винцент сүрьеэгийн сувилалд, хэн хэн нь мөдхөн үхнэ гэсэн бодолтой байх үедээ танилцжээ. Лаура жирэмсэн болчихсон тул, нөхөр рүүгээ буцаж очихыг хүссэнгүй. Тэгтэл Винцент мөнгөө өсгөх гэж хөзөр тоглоод байсан бүхнзэ алдчихсан тул бүсгүйд тусалж чадахгүй болжээ. Хөзрийн тоглоомд түүнийг зохиолч Робер де Пассаван гүн уруу татсан аж. Тэр Винцентийг өөрийн нууц амраг Гриффитстэй танилцуулна. Баян язгууртан хатагтайтай холбогдсондоо сэтгэл дүүрэн явах болсон Винцент Лаураг мартав. Винцентэд иймэрхүү "тус" хүргэснийхээ хариуд Робер гүн түүнээс дүү Оливьетойгоо танилцуулахыг хүсдэг.
Саяхан гарсан Пассаваны номыг галт тэргэнд уншсан Эдуард «Яг л зохиогч шигээ гял цал, хуурамч зүйл» хэмээн жигшинэ. Винцентэд хаягдсан Лаура багын найзаасаа тусламж хүсч захидал бичсэний дагуу Эдуард Парист ирж буй нь энэ ажээ. Оливье хэрхэн нагац ахаа тосохыг сэм ажиглаж байсан Бернар Эдуардын гээсэн ачааны тасалбарыг олно. Тэгээд тээш хадгалах газраас чемоданыг нь авч зохиолчийн өдрийн тэмдэглэлийг уншдаг. Тэр л тэмдэглэлээс романы бусад баатруудын тухай олон сонирхолтой баримт тодордог юм. Нэг жилийн өмнө Эдуард Оливьегийн дүү Жоржийг хулгай хийж байхад нь барьсан тухайгаа тэнд бичжээ. Мөн хөгжмийн багш Лаперуз өвгөний тухай ч дурдахаа мартаагүй байдаг. Хүү нь түүний шавь авьяаслаг орос бүсгүйтэй нууц амраг бололцсоныг Лаперуз уучлаагүй юмсанж. Ингээд хүү нь тэр бүсгүйн хамт Польш яваад тэндээ нас баржээ. Тэдний дундаас Борис хэмээх хүү төрсөн бөгөөд өвгөний амин шүтээн болсон тэр жаал өвөөгийнхөө тухай юу ч мэддэггүй аж.
Энэ мэт олон зүйлийн талаар уншиж суухдаа Бернар, Винцентийн цонхон дор уйлж байсан эмэгтэй гэдэг нь Лаура болохыг таамаглана. Дэвтрийн завсар хавчуулсан захидлаас зочид буудалд байгаа бүсгүйд хаягийг мэдсэн Бернар даруй тийш явна. Харин бусдын эд зүйлд зөвшөөрөлгүй халдсан хөвгүүн Лаурад ч, Эдуардад ч тааламжтай сэтгэгдэл төрүүлсэн тул, Бернар Эдуардын нарийн бичгийн дарга болжээ. Тэд Лаурагийн хамтаар Саас-Фе руу явдаг. Лаперуз тэнд ач хүүгээ амарч буй гэж Эдуардад хэлсэн байдаг.
Энэ зуур Оливье Пассавантай танилцаж, цаадхи нь залуу хөвгүүнд «Аргонавтууд» хэмээх сэтгүүлийн эрхлэгч болох санал тавьжээ. Швейцараас Оливьед бичсэн захидалдаа Бернар нагац ахтай нь танилцсан тухайгаа, мөн Лаурад сэтгэлтэй болсноо, басхүү Саас-Фед ирэх болсны учир нь нэгэн жаалхүүтэй холбоотой тухай мэдэгдэнэ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.07.10 2:25 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Эдуардад хэрэгтэй болсон мөнөөх Борис хүү нь сэтгэцийн өвчтэй бөгөөд нэгэн польш эмчийн асрамжинд байж, эмчийн охин Бронятай үерхэх аж. Бернарын захидлыг уншаад Оливье түүнийг нагац ахтай нь дотноссонд атаархана.
Эдуард нэгэн орой найзууддаа бичих гэж буй "Хуурамч зоос цутгагчид" романыхаа тухай ярина. Бернар тэндхийн мухлагт хэн нэгний өгч орхисон хуурамч зоосыг түүнд үзүүлээд үүнээс номоо эхлэхийг зөвлөнө. Польш эмч хатагтай Софроницка тэдэнд Борисын нууц сахиусыг үзүүлнэ. Энэ нь "Хий. Телефон утас. Зуун мянган рубль" гэсэн бичиг бүхий үнгэгдсэн цаас байв. Жаалхүүд үүнийг сургуулийн нөхөд нь ид шидтэй гэж ойлгуулсан
тухай ярихад нь, Эдуард Борисыг өөрийн өссөн Азаисын дотуур байртай сургуульд өгвөл дээр гэж шийднэ. Лаура бол Азаисын охин бөгөөд тэд багаасаа бие биедээ сайн байсан ч, Эдуард түүнд аз жаргал өгч чадахгүй учир Лаура нэгэн багштай гэрлэсэн аж.
Энэ хооронд Оливье Пассаваны хамт Италиар аялсан тухайгаа Бернарт сайрхан бичнэ. Пассаваныг сайн мэдэх Эдуард зээ дүүгийнхээ төлөө ихэд санаа зовно. Парист буцаж ирээд Эдуард Борисыг өвөөтэй нь такилцуулна. Эцэг Молинье Эдуардад өөрт тохиолдсон эвгүй явдлын нууцыг дэлгэнэ. Тэрээр нууц амрагтай болжээ. Гэтэл нууц амрагийнх нь захидал алга болчихсон тул эхнэр нь энэ бүхнийг мздчихэж хэмээн айх аж.
Эдуард Бернарыг Азаисын сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажилд оруулна. Өвгөн Лаперуз ч ач хүүдээ ойр байхын тулд тийшээ нүүж очно. Тус сургуулийн хамгийн болдоггүй сурагч Гери жаалхүүг анхнаасаа л ад үздэг. Энэ Герийн нагац ах Виктор Струвилу гэгч багадаа тус сургуулиас хөөгдөж байсан бөгөөд одоо хуурамч зоос хийдэг аж. Гери өөрийн бүлэгт Жорж Молинье нарын зэрэг хэд хэдэн сурагчийг элсүүлсэн байна. Эдгээр жаалууд эхлээд янхан бүсгүйчүүлтзй холбогдсон хэрэг өдүүлснээ, одоо хуурамч мөнгөөр арилжаа хийж байгааг Профитандье мөрдөж байв.
Оливье дотнын анд Бернар, нагац ах Эдуард хоёроос хөндийрсөндөө гэмшиж, "Аргонавтууд" сэтгуулийн нээлтийн цайллага дээр согтоод хэрүүл маргаан дэгдээн, өглөө нь амиа хорлохыг оролдоно. Эдуард түүнийг аварч, тэдний харилцаа хэвдээ ордог. Пассаван ч Оливьег хэтрүүлэн үнэлж байж хэмээгээд, луйварчин Струвилуг сзтгүүлийн эрхлэгчээр томилно.
Шүүхийн мөрдөгч Профитандье Эдуард руу гэнэтхэн ирж, садангийн хүний хувьд прокурор Молиньед бага хүүгийнх нь холбогдоод буй хзргийн талаар мэдэгдэхийг хүсдэг. Гэвч ийн ирэх болсон гол шалтгаан нь хүү Бернарынхаа сэтгэлийг эргүүлэхэд Эдуардаас тусламж гуйхад оршиж байжээ. Энэ үед бакалаврын шалгалтаа амжилттай өгсөн Бернар баяр хөөрөө аавтайгаа хуваалцахыг маш их хүснэ. Этгээд сонин зүүд үзээд сэрсний нь дараа Эдуард түүнд аавынх нь ярьсан бүхнийг дамжуулна.
Азаисын сургууль дээр аймшигт явдал болно. Хүүхдүүд харуул Лаперузад нойрны эм өгч унтуулаад гар бууг нь хулгайлжээ. Үүний өмнөхөн Софроницка хатагтай түүгээр ирж охин Вронягаа нас барсан тухай дуулгасан тул Борис хүүд юм бүхэн хуурмаг хоосон санагдах болжээ. Энэ үед Струвилу тэндхийн сурагчдыг гартаа нэгмөсөн атгаж, хуурамч мөнгөө тэднээр гүйлгээнд оруулуулдаг болоод байв. Жорж Молинье аавынхаа нууц амрагийн захидлыг бүлэгтээ үнэнчийн баталгаа болгож Герид өгсөн нь мөн түүний гарт оржээ. Струвилугийн зөвлөсөн ёсоор Гери жаалхүүд "Хий. Телефон утас. Зуун мянган рубль" гэсэн бичигтэй зурвасыг дамжуулна. Ид шидийи тухай мартчихсан байсан жаалхүү ахин сэтгэцийн хямралд орж, өөрийг нь хүчирхэг хүн мөн эсэхийг шалгах хөвгүүдийи сорилгод оролцохоор зөвшөөрчээ. Ингээд хичээл дээр, өвөөгийнхөө нүдэн дээр гар бууг цохондоо тулгаад бууддаг. Лаперуз нэг удаа амиа хорлохоор шийдээд байхдаа цэнэглэсэн юм санж. Дараа нь Эдуардтай ярилцаад уг шийдвэрээсээ ухарсан ч, ганц ахаас нь үлдсэн өв тул бууг Эдуардад өгөөгүй юм. Гар буу цэнэгтэй гэдгийг Гери мэдэж байжээ. Энэ явдлын улмаас Азаисын сургууль бүрмөсөн дампуурч, Жорж Герийн үнэн төрхийг сая л таниад элдвийн явдалд орооцолдохоо болино.
Бернар аав дээрээ эргэн очиж, шүүхийн мөрдөгч Профитандье Молиньегийн гэр бүлийг Эдуардын хамт үдийн хоолонд урьдаг. Эдуард бяцхан Калутай дотно танилцахыг бодож байна. Винцент Африк руу хатагтай Гриффитссийн хамт аялахаар яваад сүүлдээ галзуурч үхдэг бөгөөд Лаурагийн нөхөр өөр хүнээс хүүхэд олсныг нь өршөөжээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.07.10 2:52 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Марсель Пруст
1871-1922

XX зууны утга зохиолын онцгой туурвил болох «Алдагдсан цагийн эрэлд» хэмээх цуврал романуудад Пруст амьдралынхаа сүүлчийн 16 жилийг зориулжээ. Зохиолч багтраа өвчинд шаналан, бүгчимхэн өрөөнөөс хаашаа ч гаралгүй сууж бичсэн ч гэлцдэг. Ямар ч атугай зохиолд өөрийнх нь амьдрал гүнзгий туссан бололтой.
Хойно роман тус бүрийн анх хэвлэгдсэн оныг дурдлаа. Эхний дөрвөн боть зохиолчийн амьд сэрүүнд, сүүлчийн гурван боть нас барсан хойно нь хэвлэгдсэн байна. 1919 онд Пруст эхний хоёр ботийнхоо төлөө Гонкурын шагнал авчээ.
«Алдагдсан цагийн эрэлд» гарсан зохиолчийн хувьд оршихуйн цорын ганц бодтой хэлбэр нь дурсамж байв. Үнэр, амт,өнгөөр өдөөгдөж түмэн дурдатгал амилдаг бөгөөд «Энэ бол элдвийн хуурмаг дүр төрх олоогүй, цэврээрээ байгаа цаг хугацаа» аж. Энэхүү цэвэр цаг хугацаа 3000 гаруй хуудас цааснаа буухдаа Прустийн өөрийнх нь болоод XX зууны эхний Францын амьдрал, түүхэн үйл явдлуудыг хөндсөн байна.
Францын утга зохиолд ямагт чухал сэдэв байсаар ирсэн нийгмийн ёс суртахууныг амилуулагч механизм-мөнгөний хаанчлал Прустийн баатруудын эзлэх байр суурийг тодорхойлж буй явдал уг импрессионист, натуралист маягийн зохиолыг аймшигтай реалист (Бальзакист) харагдуулдаг. Учир нь романд тусгалаа олсон ертөнц нь хөдөлгөөнгүй зураг биш, харин уншигч хүртэл дотор нь хөвж яваа амьдрал өөрөө юм.
Дотоод сэтгэлийн хүчирхэг монологууд, дурсамжийн их урсгалууд өнгөрсөн одоо хоёрын заагийг арчаад хаячих шиг сэтгэгдэл төрүүлдэг энэ романыг хүүрнэл яруу найраг хэмээсэн нь ч учиртай. Зохиолыг уншиж суухад үргэлжилсэн их үгсэд биш, харин яруу найрагчийн сэтгэлээс л түрэх бодрол бясалгалд автах шиг болдог.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.07.10 3:26 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Алдагдсан цагийн эрэлд
цуврал роман 1918-1927

1. Сваны зүг руу
1918

Цаг хугацаа унтаа, сэрүүн хоёрын завсар дахь зурвасхан агшин руу хальтирчээ. Хэдэн хормын төдийд өгүүлэгч Марсельд өмнөхөн нь уншсан тэр зүйлдээ өөрөө хувирчих шиг санагдав. Унтлагын өрөө чухам хаана оршиж буйг оюун ухаан ньтодорхойлохоор чармайна. Энэ чинь Комбре дахь өвөөгийнх нь байшин гэж үү? Ээж нь ирж салах ёс хийхийг хүлээж тэсэлгүй Марсель унтчихсан юм гэж үү? Эсвэл энэ нь Тансонвиль дахь хатагтай де Сен-Лугийн эдлэн үү? Тэгэхээр Марсель их удаан унтжээ дээ? Арван нэгэн цаг, цөм оройн хоолоо идэцгээчихэж... Ийн эргэцүүлэх зуур ой ухаан нь бүрэн сэржээ. Энэ шөнө Марсель унтаж чадахгүй нь. Тэр Комбре,-Бальбек, Парис, Донсьер, бас Венецийг дурсах болно.
Комбред бяцхан Марселийг хоолны нь дараа шууд л унтуулдаг байлаа. Ээж нь түүнийг үнсэх гэж л түр орж ирнэ. Хэрвээ зочид байх юм бол, ээж нь гарч ирдэг ч үгүй сэн.
Тэднийд ихэвчлэн өвөөгийнх нь найзын хүү Шарль Сван зочлон ирнэ. Түүний эцэг ердөө л биржийн маклер байсан тул Сван дээгүүр зиндааныхан дунд сүрхий танил талтай гэдгийг нь Марселийн эцэг эх огт мэддэггүй байжээ. Тэр үед хотын иргэд үзэл бодлоороо энэтхэг хүнээс нэг их ялгарахааргүй байсан юм: Бүгд өөрийнхөө л хүрээнд эргэлдэнэ, дээгүүр зиндааныхан дунд орохыг ёсон бус явдал гэж үздэг байв. Марселийн эмээ л сувиллын газар танилцсан маркизын хатан де Вильпаризигаас Сваны дээдсийн хүрээн дэх танилуудын талаар санаандгүй олж мэднэ.
Нэр муутай эмэгтэйтэй бүтэлгүйхэн гэрлэснээсээ хойш Сван Комбред бүр ч цөөхөн ирдэг болсон ч, ирэх болгонд нь ээждээ үнсүүлэхийг хүссэн жаалхүү жигтэйхэн бухимддаг байлаа. Бяцхан жаалыг ердийнхөөс нь хавьгүй эрт унтуулахаар явуулсан нэгэн үдэш Марселийн амьдралд гайхалтай явдал тохиолдсон юм. Тэрээр тогооч Франсуазагаар дамжуулан зурвас өгч, ээжийгээ дуудах гэж оролдоод бүтэлгүйтэхэд, Сваныг явтал унтлагын цамцтайгаа шатан дээр суужээ. Урьд нь хэзээ ч ийм явдал гарч байгаагүй тул эцэг нь гэнэт хүүгээ ойлгох шиг болсон байна. Ингээд ээж нь эхэр татан мэгших Марселийн дэргэд шөнөжин сууж, жаалхүүг тайтгарсан хойно Жорж Сандын романыг уншиж өгчээ.
Бүр хожим болтол Марсель шөнө дунд сэрээд, өгсөхөөс дургүй хүрмээр урт шатыг, ээжийнх нь орж ирдэг хонгилоос гэрэл тусах шилэн хаалгатай унтлагын өрөөгөө дурсдаг байлаа. Комбрегоос өөр юу ч санагддаггүй, дурсан санах гэж оролдох бүрийд ой ухаанд нь баригдаж өгдөггүй байв. Харин нэг төрлийн бялууг амтлах бүрт Сваны цэцэрлэг дэх долоогонын цэцэгс, Комбрегийн сайхан зантай оршин суугчид, Хутагт Иларийн сүмийн хонхнууд сэтгэлд үзэгддэг сэн.
Тийм бялуугаар Марселийг авга эгч Леония нь дайлдаг байжээ. Авга эгч өөрийгөө эдгэршгүй өвчтэй гэх бөгөөд нөхрөө нас барснаас хойш цонхны дэргэдэх орноосоо өндийгөөгүй юм. Хийдэг гол ажил нь гадуур өнгөрөх хүмүүсийг ажиглах, бас тогооч Франсуазатай тэндхийнхний аж амьдралын тухай яриа дэлгэх. Франсуаза бол маш сайхан сэтгэлтэй, тэгсэн мөртлөө дэгдээхэйн хүзүүг ер тоолгүй мушгиж чаддаг эмэгтэй билээ.
Марсель зуны Комбрегоор зугаалах дуртай байжээ. Тэдний гэрийнхний хувьд салхинд гардаг хоёр л зүг байсан юм. Эхнийх нь «Сваны зүг» (зам Сваны эдлэнгийн хажуугаар гардаг байснаас ийн нэрлэжээ), хоёр дахь нь «Германтын зүг». Багын дурсамж
сэтгэлд үүрд ул мөрөө үлдээдэг хойно доо. Сваны зүгт явахад голт борын цэцэг, долоогоно, хонгорзул тааралддаг бол, Германтын зүгт нэгэн гол байх бөгөөд, эргээр нь удвал цэцэг, холтсон цэцэг ургасан байдаг сан.
Марселийн цаашдын бүх амьдрал Комбред үзсэн харсантай нь холбогджээ. Инженер Легранденаас жаалхүү ихэмсэг зан гэж юу болохыг олж таньсан билээ. Тэрээр тун аятайхан ааштай хүн боловч дээдсийн хүрээнд харьяалагддаг учраас Марселийн эцэг эхтэй олны дунд мэндэлдэггүй байсан юм. Хөгжмийн багш Вентейль хөнгөмсөг эмэгтэйтэй гэрлэсэнд нь дургүйцдэг Свантай тааралдахгүйн тулд тэднийхээр ирэхээ больжээ.. Вентейлийн ганц охин хэтэрхий эршүүд зантай бүсгүй байсан бөгөөд түүний найз хүүхэн Комбред айлчлан ирснээс хойш тэдний жигтэй хачин харилцааны талаар хүн бүхэн л ярих болсон юм даг. Олны тэр цуу үгэнд змзэглэсэндээ хөөрхий Вентейль цагаасаа эрт авсанд орж билээ. Авга эгч Леонияг нас барсан жилийн намар Марсель нэгэн ой гутмаар зүйлийн гэрч болсон юм. Эршүүд хатагтай Вентейлийн найз хүүхэн талийгаач хөгжмийн багшийн зураг руу нулимж байхыг тэр харсан бөлгөө.
Сургуулийнхаа найзуудаас Марсель гагцхүү Блокд ихэд талтай ханддаг байсан юм. Гэрийнхэн нь ч тэр жаалыг ирэхэд баярлацгаах бөгөөд өвөө нь л ач хүүгийнхээ еврейчүүдэд талтайг шоолдог байжээ. Блокын зөвлөсний дагуу Марсель Берготын. номуудаас уншаад, шүтэн бахдаж, тэр зохиолчтой уулзахыг насны ганц мөрөөдлөө болгожээ. Гэтэл Сваны охин тэрхүү-Берготтой найзалдаг тухай сонсоод Марселийн зүрх зогсчихоо шахав. Тийм азтай охин лав ер бусын л хүүхэд байж таарна. Дараахан нь тэрхүү Жилбертатай анх уулзалдахад, охин Марселийг тоож ч харахгүй байв. Жаалхүүгийн эцэг эх хоёр хатагтай Сваныг нөхрийнхөө эзгүйд барон де Шарлюг ичгүүргүйгээр гэртээ байлгадаг тухай л ярилцах аж.
Комбрегоос явснаас хойш олон жилийн дараа Марсель Сваны хайр дурлалын түүхийг олж сонссон юм. Язгууртан хатагтай Вердюрений салонд ирдэг итгэмжлэгдсэн зочдын дунд Одетта дө Креси л цорын ганц бүсгүй байжээ. Сван тэр үед хатагтай нарын зүрх сэтгэлийг байлдан дагуулахдаа гаргуун эр явсан ч, Одетта түүнд ер таалагддаггүй байв. Гэхдээ бүсгүйг өөрт нь дурласан гэж төсөөлөхөд сайхан байжээ. Нэг удаа санаандгүй бүсгүйг ширтээд Боттичеллийн зурагтай тун адилхан болохыг олж харсан аж Энэ үед Вентейль төгөлдөр хуур дээр сонат тоглож байсан нь бүр ч их нөлөөлөө биз. Тэрээр бүсгүйн цээживчин дэх цахирмаа цэцгийг засч өгсний дараахан тэд анх ойртжээ. Түүнээс хойш тэдний ярианд «цахирмаадах» хэмээх хэллэг бий боллоо.
Төдөлгүй Сван Одеттаг галзууртлаа хардах болов. Одеттад дурласан гүн дө Форшвилиэс болж хатагтай Вердюренийд очих аргагүй болсон Сван бүсгүйг эр хүн бүртэй хардаж, гагцхүү барон де Шарлютай цуг байхад нь л тайван суудаг аж. Вентейлийн сонатыг хожим ахин нэгэнтээ сонсохдоо Сван зүрх нь хэрхэн өвдөхийг мэдэрчээ. Одеттагийн өөрт нь ухаангүй дурлаж явсан тэр сайхан цагийг одоо эргүүлэн авчрах ямар ч арга үгүй. Бүр сүүлд нь Сван маркиз де Говожогийн хатны сайхан царайг хараад урьдын гайхамшигт Комбрег дурсан санах, тэгээд гэнэтхэн л Одеттагийн жинхэнээрээ байгаа төрхийг олж үзэх нь тэр. Одетта БотшчеллиЙн зурагтай огтхон ч төсгүй байжээ. Ингэхэд тэр өөрт нь огт таалагддаггүй эмэгтэйн төлөө өдий олон жилийг урж яаж чадав аа?
Сваныг Марсель нэг л онцгойлон үздэг байсан юм. Хэрэв Сван л тэндхийн перс маягийн сүмүүдийг магтаж яриагүй бол, тэр хэзээ ч Бальбек руу явахгүй байсан сан. Парист очсоны дараагаас Сван жаалхүүгийн хувьд «Жильбертагийн эцэг» болжээ. Зарц эмэгтэй Франсуаза жаалхүүг хөтлөн Елисейн тал руу очиж, Жильберта тэргүүтэй охид хэрхэн тоглож буйг харуулдаг байсан юм. Тэд Марселийг тоглоомдоо оролцуулдаг тул, жаалхүү Жильбертад улам хүчтэй дурлах болов. Бас хатагтай Сваны гоо үзэсгэлэн хөвгүүнийг бишрүүлдэг, тэр эмэгтэйн тухай цуу яриа сониуч занг нь хөдөлгөдөг байлаа. Энэ хатагтайг нэгэн цагт Одетта дө Креси гэдэг байжээ.
«Сваны зүг рүү» хэмээх эл романаас зөвхөн Сваны Одеттад дурласан, эцэст нь тэр дурлал хэрхэн үгүй болсныг нарийвчлан хүүрнэсэн хэсгийг онцгойлон авч «Сваны дурлал» хэмээх бие даасан бэсрэг роман болгон хэвлэсэн нь бий. Ганц энэ жишээ л «Алдагдсан цагийн эрэлд» бол ердөө цуврал долоон роман төдийгөөр хязгаарлагдахгүй, өгүүлэмжийн асар их багтаамжтай, томоохон хэмжээний туурвил гэдгийн нотолгоо болно.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.07.10 4:24 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
2. Охидын нөмөрт цэцгэн дунд
1918

Маркиз да Норпуа тэднийд үдийн хоол идсэн өдрийг Марсель удтал мартсангүй. Энэ эрхэм сурвалжит баян эр л эцэг эхийг нь ятгаж байж жаалхүүг театрт очуулжзэ. Маркиз хөвгүүний уран зохиолд өөрийгөө зориулахаар шийдсэнийг сайшаасан ч, бичсэн бүхнийг нь шүүмжилж, шүтээн болсон Берготыг нь гоёчлохын дон туссан «лимбэчин» гэж нэрлэв. Театрт очоод Марселийн урам хугарчээ. Алдарт жүжигчин Берма «Федра »-д тоглохдоо өөрийнхөө зүгээс юуг ч нэмж харуулсангүй санагдсан аж.
Маркиз де Норпуагийн яринаас Марсель одоогийн Сван урьдынхаасаа эрс өөр болохыг ойлгоно. Урьд нь тэр дээгүүр зиндаанд холбоо сүлбээтэйгаэ эвтэйхнээр нууж явдаг байсан бол одоо ердөө л «Одеттагийн нөхөр» болон хувирч, хаа сайгүй л эхнэрээ магтаж явах ажээ. Тэр эгээ л нэгэн цагт дээд зиндаанаас хасагдсан эхнэрийнхээ төлөө Сен-Жермений ялгууртнуудыг байлдан дагуулахаар оролдож буй мэт харагдах аж. Гэвч үнэндээ Сваны чин хүсэл бол эхнэр, охин хоёроо Германтын бэйлийн хатны салонд оруулах явдал байжээ.
Сваныд Марсель Берготыг харав. Хүүхэд насны шүтээн нь хавч хэлбэрийн хамартай намхан хүн байлаа. Марсель ийм хүн байх юм гэж төсөөлөө ч үгүй тул, бараг л номуудад нь дургүй болох шахжээ. Гагцхүү тодорхой хугацаа өнгөрсний дараа л жинхэнэ авьяасыг таних хичнээн хэцүү болохыг, үүнд олон нийтийн санал маш чухал үүрэг гүйцэтгэдгийг ойлгосон байна. Бергот хүүгийнх нь авьяасыг магтахад, урьд нь маркиз дө Норпуагийн үгийг шууд хүлээн зөвшөөрдөг байсан эцэг эх хоёр нь өвгөн зохиолчид тун хүндэтгэлтэй хандах болжээ.
Жильбертад дурласан нь Марселийг бэрх зовлонд унагав, Охин түүнээс илтэд залхаад байгаа нь анзаарагдах тул, тэр Жильберта гэртээ эзгүй үед л Сваныд очдог боллоо. Одетта түүнд Вентейлийн сонатыг тоглож өгөх бөгөөд тэрхүү бурханлиг аялгуу азгүй хайр сэтгэлийн нууцыг хадгалж буйг залуу хүү мэдэрдэг. ийм байдлаар удаан явж тэсээгүй Марсель нэг удаа Жильбертатай уулзахаар шийдтэл, охин «нэгэн хархүүтэй» зугаалж явах нь тэр (Үнэндээ тэр бол хархүү биш, хүүхэн байсныг бүүр сүүлд нь мэддэг). Хардаж үхэхээ шахсан Марсель охинд дурлахаа больсон гэж өөртөө итгүүлнэ. Өөрийг нь янхны газар дагуулж аваачсан Блокын ачаар тэр эмэгтэйчүүдтэй харьцах турщлагатай болсон байв. Биеэ үнэлэгчдийн нэг нь еврей төрхтэй тул эзэгтэй нь түүнийг Рахиль гэж нэрлэсэн юм байж. Ер бусын дуулгавартай, хүний зөнгөөр амьтан тул Марсель түүнд «үнэнч шивэгчин Рахиль» гэдэг хоч өгчээ.
Хоёр жилийн дараа Марсель эмээгийнхээ хамт Бальбек руу явав. Жильбертаг тэр бодохоо больсон бөгөөд яг л хүндээр өвдөөд эдгэсэн мэт санагдана. Тэндхийн сүмд ямар ч перс маягийн шинж ажиглагдсангүй. Харин Гранд-отельд түүнийг олон сонин явдал хүлээж байжээ. Нормантын эрэг бол язгууртнуудын амрах дуртай газар байсан юм. Эмээ нь тэнд маркизын хатан де Вильпаризитай тааралдана. Тэгээд дээгүүр зиндааныханд таагүй ханддаг зангаараа удтал эргэлзсэний эцэст сая нэг юм хатантанд ач хүүгээ танилцууллаа. Ийнхүү Марсель дээдсийн хүрээ рүү нэвтэрч, маркизын хатны зээ хүү Робер дө Сен-Лутай танилцав. Анх харахад ихэмсэг хүйтэн тэр залуу офицер дотносоод ирэхээр цайлган, итгэмхий нэгэн байв. Анхны сэтгэгдэл хуурамч байдагт Марсель бас дахин үээмшсэн нь тэр. Хэдийгээр Робер дээд язгуурт Германтын ургийн хүн боловч ер ихэрхэг зангүй нэгэн байж. Тэд насан туршдаа нөхөд явахаар тангараглацгаадаг. Робер Парист байдаг жүжигчин амрагаа ихэд санан уйтгарлах аж. Гэхдээ эндхийн хүүхнүүдийн дунд ч зэгсэн амжилт олох бөгөөд Марсельд «Энэ тал дээр бол би нагац ах барон дө Шарлюгийн чинээнд хүртэл хол байна» гэнэ. Дараахан нь Марсель баронтой танилцах бөгөөд дө Шарлю хөвгүүнд ихээхэн анхаарал тавих бөлгөө.
Бальбект байхдаа Марсель эмээдээ урьд урьдынхаасаа энхрий дотно хандах болов. Ганцхан л удаа эмээ нь түүний уурыг хүргэжээ. Робер дурсгалын гэрэл зураг татуулъя гэхэд эмгэн гоё гарах гэж илэрхий хичээсэн нь түүнийг ичээсэн хэрэг. Эмээ нь үхэл айсуйг мэдэрч байсныг олон жилийн дараа л тэр ухаардаг. Хүн ер нь хамгийн дотнын хүмүүсээ ч гүйцэд таньдаггүй шүү дээ.
Наран шарлагын талбай дээр Марсель сүрэг цахлай мэт нүд гялбам залуу охидыг хардаг Эхэндээ Марсель тэднийг өөр хооронд нь бараг ялгасангүй, цөмөөрөө л хөөрхөн, зоримог айхтар охид шиг санагджээ. Охид уралдан гүйлдэх үед нэг нь наранд биеэ шараад хэвтэж байсан өвгөний дээгүүр харайн гарч хөөрхий хөгшний үнхэлцгийг хагартал айлгадаг. Унадаг дугуйны малгай хөмсөг рүүгээ дарж өмссөн булцгар хацартай охин түүн руу гэнэт хулгай нудээр харжээ. Байдал төрхийг нь ажвал, нэлээд задгай явдалтай охид шиг санагдсанд аль нэгэнтэй нь дотно харьцаа үүсгэх найдлага төрсөн ч харин хэнийг нь вэ гэдгээ сонгож ядан байв. Гранд-отельд Марсель нэг охиных нь нэрийг сонсоод цочих шиг болов. Альбертина Симоне. Жилъбертагийн найз охидын нэг нь тийм нэртэй байсан шиг билээ.
Дараа нь тэр мөнөөх охидыг дээгүүр зиндааны, хангалуун чинээлэг айлын хүүхдүүд болохыг олж мэднэ. Энэ мэдээ түүнийг гутраасан ч, эцсийн дунд Альбертинатай танилцжээ. Ёсорхог хээнцэр залуу авхайг мөнөөхөн дугуйчны малгай өмссөн булцгар хацарт охин мөн болохыг тэр арайхийж л таньжээ. Ичимхий, зөөлөн зантай Андре охин түүнийг бүр ч алмайруулав. Өвгөний дээгүүр харайсан түүнийг «цахлайн сүргийн» хамгийн хүмүүжилгүй нь хэмээн залуу хүү бодсон юмсанж.
Охид хоёулаа л Марсельд таалагджээ- Тэр чухам хэнд нь талтай байгаагаа мэдэхгүй, нэлээн эргэлздэг. Гэтэл нэг удаа Альбертина түүн руу хайраа илчилсэн зурвас шидэн эргэлзээг нь нэгмөсөн арилгаж орхижээ. Тэрээр өөртэй нь унтахыг зөвшөөрч байна гэж ойлгоод, анхны болзоон дээрээ л шившгээ тарив. Альбертина ууртайгаар хонхны оосроос угзчихад л толгой нь эргэсэн Марсель сая сэхээ оржээ. Айж балмагдсан охин сүүлд нь «Миний таньдаг хөвгүүдээс хэн нь ч ийм юм хийх гэж оролдож зүрхлээгүй» гэж хэлсэн байна.
Зун дуусч, хагацан салах гунигтай цаг ирлээ. Альбертина хамгийн түрүүнд буцсан юм. Харин тэнгисийн эргийн элсэн дээрх «сүрэг» охидын дүр зураг Марселийн ой тойнд үүрд хадгалагдан хоцорчээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.08.10 4:59 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
3. Германтынд
1921

Марселийнх Германтынхны харшийн нэгэн жигүүурт нүүн ирж суурьшив. Багынх нь мөрөөдөл амилсан мэт санагдавч, залуу хөвгүүнд Сен-Жермений язгууртны хүрээ болон бусад ертөнцийн хоорондох хил хязгаар хэзээ ч ийм нэвтэршгүй санагдаж байсангүй. Хар нялхаасаа бэйлийн хатныг шүтэн биширдэг байсан Марсель хатагтайн нүдэнд өртөхийг хичээн, гарч ирэхийг нь харуулдана. Парист ирснээр тэр «Дээгүүр санаа бол хүний язгуур төрхийн салшгүй хэсэг, бид ямагт өөрөөсөө илүү хүмүүстэй дотносон шадарлахыг хүсдэг, заримдаа энэ тэмүүлэл нь бүр дон болон хувирдаг юм байна» гэсэн гаргалгаанд хүрчээ.
Гэнэт маркизын хатан де Вильпаризи ахайтнаас урилга авснаар Марселийн мөрөөдөл биелж, Германтынхны ид шидэт хүрээнд нэвтрэх сэжүүр гарах нь тэр. Энэ чухал үйл явдлыг хүлээх зуураа Марсель алба хаадаг хороо нь Донсьерт байрлаж буй Робер Сен-Луг эргэж очив. Сен-Лу нөгөө л жүжигчиндээ гал халуун дурласаар аж. Харин тэр жүжигчин бүсгүйтэй нь танилцахдаа Марсель амьдралдаа хамгийн ихээр балмагджээ. Учир нь мөнөөх жүжигчин гэдэг нь Рахиль, хүний чинээнд тоож байгаагүй хөөрхий «үнэнч шивэгчин Рахиль» байх нь тэр. Янхны газар тэр хорьхон франк төлөхөд л юу тушаасныг биелүүлдэг байсан сан. Гэтэл одоо Сен-Лу түүнд мэхлүүлж араараа тавиулж байхын тулд мянга мянгаар нь цацаж байна. Яг л Сван шиг, Сен-Лу Рахилийн жинхэнэ мөн чанарыг ойлгох чадваргүй байжээ. Ингээд л өөрөөс нь ухаанаар ч, нийгэмд эзлэх байр сууриар ч хавьгүй доогуур эмэгтэйгээс болоод байж ядан тарчилж байв. Маркизын хатан до Вильпаризийнд болсон хүлээн авалтаас эргэн ирэхэд нь Марселийн эмээгийн бие мууджээ. Эмгэн маш удаан зовж шаналж, өвчиндөө болоод цонхоор үсрэх гэж оролдсон ч удаатай. Хайрт эмээгийнхээ төлөө юу ч хийж чадахгүйдээ Марсель шаналж баив. Харин энэ хооронд амьдрал үргэлжилсээр, эцэг эх нь цаг агаар ямар байх тухай ярилцаж, Франсуаза урьдчилан гашуудлын хувцасны хэмжээ авч байлаа. Сен-Лу яг энэ мөчид Рахильд тун ууртай захидал бичихээр яваад өгчээ. Гагцхүү, өөрөө ч мөн ноцтой өвчин тусчихаад байсан Бергот л тэднийд удтал сууж, Марселийг тайтгаруулахыг оролдсон юм. Нас барсан эмээгийнх нь нүүр яг л залуу бүсгүйнх шиг болчихсон байхыг хараад эмгэнэн гашуудаж суусан Марсель туйлын их хачирхжээ.
Германтын бэйл ирж Марселийн эцэг эхэд эмгэнэл илэрхийлэв. Нэлээд хугацааны дараа залуу хүү удтал хүсэн хүлээсэн ёсоороо шүтээнүүдийнхээ гэрт очлоо. Тэр үед Робер де Сен-Лу Рахильтай бүрмөсөн хэлхээгээ тасалж, найзтайгаа эвлэрсэн байжээ. Урьдынхаасаа маш их өөрчлөгдөж, том болсон Алъбертина энэ үед ахиад л Марселийн амьдралд орж ирэв. Харин одоо бол бие махбодын хувьд ойртоно хэмээн найдаж болохоор байлаа. Алъбертинатай ийн дурлалцахын амт Марсельд илэрхийлэхийн аргагүй таашаал төрүүлсэн тул тэр бүхий л түгшүүр шаналалаасаа нэг мөр ангижирчих шиг болжээ.
Германтынхныг Марсель илүү ойроос харж цэгнэх бололцоотой болсон тул, тэд үнэхээр л этгээд өвөрмөц маягийн хүмүүс гэдгийг танив. Бэйл эхнэрээ байнга хуурч мэхэлнэ. Тэр бол эмэгтэй хүний туйлын гоо сайхны үзүүргүй эрэлд мордчихсон хүн байлаа. Бэйлийн хатан маш хурц ухаан, дээгүүр зан байдлаараа бүхнээс ялгарна. Гэхдээ хамгийн оньсого таавар мэт хүн бол бэйлийн дүү, барон дө Шарлю байсан юм. Хатагтай де Вильпаризийнд барон Марселийг гэртээ урьсан ч, гэрийн эзэгтэй тэдний ярианд хөндлөнгөөс оролцож эрс эсэргүүцсэн аж. Дараа нь Сен-Лугийн гуйсан ёсоор Марсель бароныд очсон ч, Дө Шарлю өөрөө хөвгүүн руу бүдүүлэг өөдгүйгээр нь дайрч доромжилжээ. Цочирдож зэвүүцсэн Марсель ахмад хүний өөдөөс гар далайж зүрхлэхгүй тул сандал дээр хэвтсэн бортгон бүрхийг нь авч дэвслэн, байдгаараа уурлаж буйгаа илэрхийлэв. Тэгтэл ч дө Шарлю гэнэтхэн тайвширчээ.
Хоёр сарын дараа Марсель Германтын бэйлийнд хүндээр өвчилсөн бололтой, гундуухан яваа Свантай тааралдана. Бэйл түүнийг Итали руу хамт явъя хэмээн урихад цаадхи нь «Зун хүртэл амьд байхгүй биз дээ» гэж хариулав. Багт наадамд явах гэж байсан бэйл энэ үгэнд унтууцлаа. Түү ний хувьд хатан нь хар даашинзныхаа доор улаан туфли өмссөнд л юу юунаас илүү санаа зовж байжээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.08.10 5:14 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
4. Содом ба Гоморра
1922

Барон дө Шарлю хантааз оёдог Жюпьенийг харуутаа эрхэмсэг язгууртны дүрээсээ гарч бөгсөө хөдөлгөн нүдээ эргэлдүүлэхэд, цаадхи нь ч цэх намбалаг алхсаар бароны зүг дөхөхийг Марсель санамсаргүй харчихжээ. Хэдийгээр урьд нь огт уулзалдаж байгаагүй ч, тэд агшин зуур бие биеэ олж таньсан хэрэг. Бароны этгээд хачин байдлын бүхий л нууц тодорхой болов. Тэр Содомын иргэн (гомосексуалист) аж. Энэ бол Германт-Баварын гүнжийн хүлээн авалт дээр болсон явдал л даа. Барон де Шарлю эмэгтэйчүүдийг эргүүлэхийн сацуу бүх л аятайхан залуусд сэм сэмхэн харц унагахыг Марсель сонирхон ажиглаж байлаа. Еврей нарыг ялгаварлан үздэггүйгээрээ нэрд гарсан Германтын хунтайж тэр үед Сваны хамтаар цэцэрлэг руу гарч одов. Дээдсийн хүрээний хатагтай нарын аймхай хулчгар байдал Марселийг маш их гайхашруулжээ. Германтын бэйлийн хатан л гэхэд «хонгорхон Шарль» гэдэг мөртлөө түүнтэй мэндлэхээсээ ч айх аж. Сваныг эргэн орж ирэхэд, Марсель түүнийг мөд үхэх нь гэдгийг таамаглана.
Альбертина тэр хоёрын харьцаа шинэ шатандаа орлоо. Бүсгүйд өөрөөс нь нуусан, хоёрдогч маягийн амьдрал бий ч юм шиг Марсельд санагдах болов. Тиймээс тэр сорих арга хэрэглэхээр шийдэж, Альбертинагаас хэсэгтээ л холдож хөндийрөхөөр шийджээ. Ингээд Бальбскийн ойролцоох шилтгээнд очихдоо нэгэн удаа гутлаа үдэхээр бөхийтөл, дотор нь бачимдан эвгүйрхэж, бараг мартагдчихаад байсан эмээгийн нь дүр гэнэт тодрон үзэгдсэн байна. Эмээ нь л түүний авран хамгаалагч, түшиг тулгуур байсан юм чинь. Түүний сэтгэл өмөрч, хайртай хүмүүсээ л эргүүлэн олж авахын тулд энэ хорвоо дээр байгаа юм бүхнээ өгөхөд бэлэн хүн болохоо ухаарчээ. Өтөлж буй ээж нь түүний хойноос Бальбект ирэхэд Марсель эхийгээ эмээтэй нь улам адилхан болж буйг, бүр уншдаг номууд нь хүртэл эмээгийн нь л дуртай зохиолууд байгааг анзаараад маш их гуниглажээ. Альбертина Бальбект ирэв. Марсель анхандаа түүнээс зугтаад л байлаа. Тэр Вердюренийд очиж, Вентейлийн хөгжим сонсоно. Өвгөн төгөлдөр хуурч нас барж, оронд нь Шарль Морель гэгч сайхан эр хийл тоглох болжээ. Тэрхүү Морельд дурлачихсан барон дв Шарлю эднийхээр ирэх болтлоо зэрэг буурсан бөгөөд нийгэмд маш өндөр байр суурьтайг нь мэдээгүй тул эндхийнхэн анхандаа түүнд ихэмсэг ханддаг байсан юм. Төдөлгүй Марсель ахиад л Альбертинатай уулздаг болов Хардах нь ч улам ихэсчээ. Бүсгүй Морельтой ч, Сен-Лутай ч сээтэгнээд байх шиг санагдана. Харин Альбертина, Андре хоёр хөхөө нийлүүлээд тэврэлдэн бүжиглэж байхыг харахаас өмнө Гоморрагийн (Арай лесби юм биш байгаа?) тухай бодол ер толгойд нь орсонгүй. Мэдээж, Альбертина ийм төрлийн холбоо сүлбээ байхгүй гэж эрс үгүйсгэсэн ч, багын найз Блокынх нь үеэл эгч нэгэн жүжигчин бүсгүйтэй хамт амьдардаг байсныг санаад Бальбект иймэрхүү уур амьсгал эртнээс бүрэлдсэнийг Марсель мэдэрчээ.Эцэстээ тэр дурлалт бүсгүйгээсээ бүрмөсөн салахаар шийдлээ. Ээж нь тэдний холбоог таашаадаггүй, зарц Франсуаза болохоор Альбертинаг ядуу гэж дорд үзэн, «Энэ хүүхэнтэй цуг байх юм бол залуу эзэнд гай л нүүрлэнэ» гэж баталж нотолдог байсан юм. Тиймээс Марсель шалтаг гарахыг л хүлээж байв. Гэтэл тун санамсаргүй юм болох нь тэр. Нэгэнтээ Вентейлийн сүүлчийн бүтээлүүдээс сонсох хүсэлтэй байгаагаа хэлтэл, Альбертина хөгжмийн зохиолчийн охиныг ч (эршүүд хүүхнийг та санажбайна уу?), түүний найз бүсгүйг ч сайн таньдаг, тэднээс маш олон зүйлийг сурсан болохоор эгч нараасаа ялгаагүй дотночлон үздэг тухайгаа ярьжээ. Марсель аль эрт мартагдсан, мөнөөх хөрөг руу нулимж байсан бүсгүйг ахин харах шиг болов. Энэ бол эмээгээ аврахын тулд юу ч хийгээгүйнх нь төлөө ирж буй шийтгэл шиг санагджээ.
Энэ мөчөөс хойш Альбертинагийн дур түүнд тэнгисийн давалгааг бус, харин Вентейлийн хөрөг руу үсэрсэн шүлсийг л санагдуулах болов. Тэрээр дурлалт бүсгүйгээ лесби эмсийн тэвэрт байгаагаар төсөөлмөгцөө байж ааан нулимсаа урсгаж, айж түгшсэн ээждээ Альбертинатай заавал гэрлэх ёстой гэдгзэ дуулгалаа. Бүсгүй тэдний гэрт амьдрахыг зөвшөөрөхөд, Марсель түүнийг эгээ л Комбред ээжийгээ үнсдэг байсан шигээ тийм ариухнаар үнсчээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.08.10 5:25 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
5. Хоригдсон бүсгүй
1924

Хүсэл тачаал, хардалт хоёртоо шатсан Марсель Альбертинаг гэртээ хорих болжээ. Хардах сэтгэл нь намжихын үес тэрээр найз бүсгүйдээ нэгэнт хайргүй болсноо ойлгов. Түүний нүдэн дээр өнөөх нь царай зүс алдаж, сэтгэл татах шинэ сонирхолтой зүйлгүй болсоор байлаа. Урьд нь Марсель Бальбект л Гоморра оршоод байна гэж бодож байсан бол, одоо Парист ирсэн хойноо Гоморра бүх дэлхийгээр хэрэн тархсаныг мэджээ. Альбертина нэг удаа нойрон дундаа Андрегийн нэрийг тун энхрийгээр дуудахад, Марселийн мөнөөх сэжиг таавар амилан сэргэв. Гэхдээ унтаж буй бүсгүй түүнд сэтгэл догдлом сайхан харагдсаныг хэлэх хэрэгтэй.
Бие махбодын цэнгэл нь таашаал авчрахаа больж, Марсель хүүхний сэтгэлийг бүрэн хянаж байхыг л оролдох болов. Түүнээс гадна тэр бүсгүйг байнга хянан харгалзаж суухад хүрснээс, Венеци руу аялах гэсэн эртний мөрөөдлөө ч хэрэгжүүлж чадсангүй. Хэн нэгнийг ийн цагдаж хорих нь өөрт ч тун их дарамттай аж. Альбертинагийн үнсэлт ердөө л Комбред ээж нь түүнийг үнсдэг байсан шиг сэтгэгдэл төрүүлэхээс хэтрэхгүй болжээ. Бүсгүй өөрт нь ямагт худал хэлдэг, заримдаа бүр шалтгаангүйгээр худлаа ярьдаг гэдэгт Марсель эргэлзсэнгүй. Жишээ нь, Альбертина Берготыг нас барсан яг тэр өдөр зохиолчтой уулзсан гэж ярьсан юм. Гэтэл өвгөн Бергот удаан хугацаагаар өвчтэй хэвтсэн бөгөөд гагцхүү хамгийн дотно найзуудаа л хүлээн авдаг Нэгэнтээ Верлюерийн «Дельфтийн байдал» гэдэг зураг дээрх шар толбоны тухай өгүүллийг Бергот сониноос уншиж л дээ. Тэр Вермеерийг биширдэг, сайн мэддэг байсан ч, тийм шар толбыг бодоод бодоод санасангүй. Тэгэхээр нь үзэсгэлэн руу очив. Гэтэл үнэхээр шар толбо байх нь тэр. Энэ үед л тархинд цус харваж, өвгөн шалан дээр унаад нас барсан аж. Германтынхны харшид Марсель барон до Шарлю, Морель хоёрын хамтдаа байхыг олонтаа харах болов. Хийлч маань хантаазчин Жюпьений зээ охинд дурлачихсан юм санж. Барон энэ байдлыг дэмжиж байв. Хэрэв Морель гэрлэчихвэл мөнгөний хэрэгцээ нь өсч, өгөөмөр бароноос улам л хараат болно шүү дээ. Морелийг дээдсийн хүрээнд оруулахын тулд дө Шарлю хүлээн авалт зохиолоо. Хийлч тэнд саяхан шинээр олдсон Вентейлийн нэгэн зохиолыг тоглох ёстой байлаа. Марсель хүлээн авалтад очиж, олдсон өвийг сонсжээ. Тэгээд гайхашигт аялгуун дор далдын ертөнцийг өөртөө нээх шиг болов. Гагцхүү урлаг л ийм гайхалтай гэгээрэлд хөтөлдгийг тэр ухаарч авсан байна.
Хүлээн авалт хатагтай Вердюренийд зохиогдсон бөгөөд энэ удаа тун гэнэтийн хачин явдал болжээ. Морель ивээн тэтгэгчээ өөрийг нь бусармаг явдалд уруу татахыг оролдсон хэмээн олны нүдэн дээр зарлаж орхих нь тэр. Дө Шарлю ч гайхаж балмагдсандаа хөшчихөв. Харин Неаполийн ван авхай Германтуудын нэгнийг гутаан доромжлох гэж оролдсон уг явдлыг зохицуулжээ. Марсель тэндээс Альбертинад бухимдсаар гарчээ. Бүсгүй түүнийг Вердюренийд очуулах гээд байдгийн цаад учир нь хэнд ч сэжиг төрүүлэхгүйгээр эршүүдхэн Вентейль, түүний найз бүсгүй хоёртой уулзаж байх гэснийх аж. Гэртээ хариад хэрүүл үүсгэсний улмаас Альбертина түүнийг гурван шөнө үнсэхээс татгалзжээ. Тэгснээ дараа нь гэнэтхэн зөөлөрч, дурлалт хархүүдээ нялууран эрхэлсэн аж. Марселийн сэтгэл амарч, тун сайхан унтсан бөгөөд маргааш л Венеци руу яваад Альбертинагаас бүрмөсөн холдоё гэж шийдэв. Өглөө нь зарц Франсуаза ер бусын баяртайгаар, бүсгүй чемоданаа аваад яваад өгсөн тухай эзэндээ дуулгажээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.08.10 6:14 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Дайжсан бүсгүй
1925

Хүн өөрийгөө ерөөсөө мэддэггүй шүү дээ. Франсуазагийн энэ үг Марселийн сэтгэлийг шимшрүүлж тэр ямар ч хамаагүй аргаар Арьбертинаг өөр рүүгээ эргүүлэхээр шийджээ. Бүсгүй Тургенид авга эгчийндээ амьдарч байгааг олж сонсов. Тэгээд Альбертинад болсон явдлыг ер тоохгүй байгаа маягийн хуурмаг захидал илгээж, түүнийхээ зэрэгцээ Сен лугаас бүсгүйн хамаатан садангуудад нөлөөлөхийг хүсчээ. Ингээд харилцан захидал бичицгээх болов. Марсель түрүүлж тэвчээр алдан бушуухан ирэхийг гуйсан захидал явуулжээ. Тэр дор нь хариу цахилгаан ирсэн бөгөөд энэ удаад авга эгч нь Альбертина мориноос унахдаа мод мөргөж нас барсан тухай мэдэгдсэн байлаа. Марселийн зовлон шанал үүгээр барагдсангүй. Альбертина амиа алдахдаа басхүү түүний зүрхэн доторхийг бэртээж гэмтээжээ. тэр тусмаа Марселийн хувьд ганцхан бүсгүй хүнийг биш хэд хэдэн Альбертинаг мартах хэрэгтэй болсон юм. Учир нь тэрээр Бальбек руу явж, буудлын жижүүр Эмегээс бүсгүй авга эгчийндээ хэрхэн биеэ авч явж байсан тухай мэдээллийг авахыг хүсчээ. Жижүүрийн үгээр бол Альбертина лесби хүүхнүүдтэй хэд хэдэн удаа холбогдсон аж. Тэгэхээр нь Марсель Андре руу очиж шалгаажээ. Андре анхандаа түүний сэжгийг үгүйсгэн огт халгаахгүй байсан ч сүүлдээ Альбертина Марселийг хуурч Морельтой хавьтсан төдийгүй өөртэй нь ч унтдаг байсныг хүлээлээ. Дараагийн удаад Андретэй уулзахдаа Марсель сэтгэлийн их хямрал нь илааршиж эхэлж буйг баяртайгаар мэдэрчээ. Яваандаа Альбертинагийн тухай дурсамж хэсэг хэсгээрээ сарнин замхарч, түүнийг санахад сэтгэл нь хөндүүрлэхээ болив. Марселийн анхны өгүүлэл "Фигаро" сэтгүүлд хэвлэгджээ. Дараахан нь тэр Германтынд Жильберта Свантай тааралдав. Одоо тэр мадемаузель дө Форшвиль гэгдэх болсон байна. Нөхрөө нас барсны дараа Одетта өөрийнхөө хуучны шүтэн бишрэгчтэй гэрлэжээ. Жильберта ийнхүү еврей овог хийгээд аавынхаа еврей найз нараас ангижирч хойт зцгээрээ овоглон Сен Жермений хүрээнд хамгийн баян өв залгамжлач хатагтай нарын нзг болон хувирсан байна.
Вепецид ээжтэйгээ хамт очоод Марсель бүрэн эдгэрчээ. Энэ хотын сайхан байдал түүнд Комбрег санагдуулах бөгөөд Венеци илүү хурц, илүү олон өнгөтэй аж. Мартагдсан дурлалыг нь санагдуулсан нэг явдал тэгэхэд болсон нь Альбертина мөд болох хуримынхаа тухай мэдэгдсэн цахилгаан явуулсан байв. Тэр гайхалтай тохиолдлоор амьд мэнд үлдсэн байлаа ч, түүнийг ахиж ер хүсэхгүй байна гэж Марсель өөртөө албадан итгүүллээ. Харин тэндээс явахын өмнөхөн л уг цахилгааныг Жильберта бичсэн болох нь тодорхой болжээ. «Жи» үсгийг угалзруулан бичсэнээс «А» шиг харагдаж л дээ. Жильберта Робер дө Сен-Лутай сууж байгаа гэнэ. Харин Роберын тухай хүмүүс мөн л нагац ахынхаа гаж зуршлыг өвлөж авсан гэж шуугиж эхлээд байлаа. Робер хийлч Морельтой амраглах болсон бөгөөд Жильбертагийн баян инжинд болоод л гэрлэхээр шийдсэн аж. Хэн хэнийх нь нэр төрд хэрэгтэй алхам л даа. Түүнээс биш Робер Содомд, Жильберта Гоморрад харьяалагддаг билээ. Залуу хос Сваны хуучин эдлэн Тансонвильд суурьшжээ, Багын дурсгалт энэ газар Марсель золгүй Жильбертаг тайвшруулах гэж л ирсэн байна. Робер яг л нагац барон шигээ жинхэнэ сонирхлоо нуухын тулд янз бүрийн хүүхэнтэй нэр холбогддог болжээ. Комбред бүх юм өөрчлөгдсөн байлаа. Инженер Легранден гүн хэргэм зүүсэн аж. Урьд зугаалдаг байсан, тэнүүн сайхан цэцэрлэг нь одоо Марселъд давчуухан, онцгүй санагдав. Жильберта түүнд хар багаасаа л дурладаг байснаа ярьжээ. Харин Марселийн ширүүн харц түүнийг айлгадаг байсан гэнэ. Жинхэнэ Жильберта, жинхэнэ Альбертина аль аль нь түүнд анхны уулзалтаараа л эзэмдүүлэхэд бэлэн байсныг Марсель сая л ухаарав. Тэр л өөрөө бүхнийг суйтгэж, тэднийг ойлгож чадаагүйнхээ улмаас хоёуланг нь алдсан байна. Тэгээд хэтэрхий ихийг шаардаад үргээчихсэн ажээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.08.10 6:32 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
7. Олдсон цаг
1927

Марсель ахиад л Тансонвильд зочилж, хатагтай дө Сен-Лутай удтал зугаалж салхилах болов. Дараа нь оройн хоолны өмнөхөн дугхийгээд авдаг байлаа. Нэг удаа ийн унтах үед нь аль эрт нас барсан Альбертина түүний хажууд хэвтэж байх шиг санагджээ. Хайр дурлал үүрд сарнин алга болсон ч, бие махбодийн гүн дэх ой ухаан илүү амь бөхтэй ажээ.
Марсель ах дүү Гонкурын өдрийн тэмдэглэлийг уншиж байтал, Вердюренийд болсон үдэшлэгийн тухай бичигдсэн байх нь тэр. Гонкурууд тэр өчүүхэн жижиг хөрөнгөтнүүдийг тун аятайхан хүмүүс мэтээр, Сваны амьдралыг баллаж хаясан эмч Котар, зураач Биш хоёрыг авьяаслаг сэхээтнүүд мэтээр бичжээ. Марсель тэднийг ах дүү Гонкураас илүү сайн мэднэ л дээ. Гэхдээ үнэхээр Марсель дутуу ажигласан юм биш байгаа? Түүнээс гадна яг энэ үед тэр өөрийнхөө уран зохиолын авьяас билигт эргэлзэн шаналж байсан юм. Багтраа өвчин нь хүндэрснээс Марсель олны дунд байхаа больжээ. Тэр сувиллын газар эмчлүүлж байгаад, 1916 онд дайны ид дундуур Парист ирнэ. Хатагтай Вердюрений зэрэг зиндаа илт дээшилжээ. Хараа муутай учраас цэрэгт татагдаагүй Блок үндэсний үзэлтнүүдийн хурц төлөөлөгч болсон байв. Харин эх оронч үзлийг хэрэгсдэггүй Робер Сен-Лу дайны эхний сард амь үрэгджээ. Барон дө Шарлю Германы талыг илэрхий баримталж, эх орончдын зэвүүцлийг хүргэжээ. Түүний эх Баварын бэйлийн охин байсаи болохоор арга ч үгүй биз ээ. Барон хантаазчин Жюпьений нэр дээр худалдаж авсан зочи дбуудлаа жинхэнэ садар самууны үүр болгон хувиргасныг Марсель өөрийн нүдээр үзэв. Германчуудын бөмбөгдөлтөд Парис хот галт уулын хормой дахь Помпейн хувь заяаг давтах болно гэж дө Шарлю баясах аж. Харин Марсель дотроо библийн сударт өгүүлсэн Содом, Гоморра хоёр хотын сүйрлийн тухай бодож байлаа.
Марсель ахин сувилалд явж, дайн дууссан хойно иржээ. Дээдсийн хүрээлэн түүнийг мартсангүй, хоёр урилга хүлээн авсны нэг нь Германтын гүнжээс, нөгөө нь жүжигчин Бермагаас иржээ. Парисын язгууртнуудын адилаар тэр гүнжийн салоныг сонголоо. Харимал жүжигчин Берма одоо олны сонирхлыг татахаа больсон бөгөөд түүний авьяасгүй боловч азтай өрсөлдөгч Рахиль ид мандаж байв. Гүнжийнд Марсель өвгөрч доройтсон барон дө Шарлютай тааралдав. Хантаазчин Жюпьен түүнийг жаахан хүүхэд шиг л бөөцийлөх аж. Цаг хугацаа ч аугаа их эвдэн сүйтгэгч юм даа гэж Марсель боджээ.
Германтын гүнжийн титэм одоо хатагтай Вердюренд харьяалагдаж байна. Тэр бэлэвсрэнгүүтээ хунтайжийн үеэл дүүтзй суусан юм санж Тэгээд түүнийгээ мөн л нас барсны дараа өндөр хэргэмнээс өөр юу ч үгүй болсон бэлэвсэн хунтайжтай өөртэй нь гэрлэсэн хэрэг. Марсель өөрөө ч их өөрчлөгдсөнөө мэдэрнэ. Залуус түүнд хүндэтгэнгүй мэхийх бөгөөд Германтын бэйлийн хатан «хуучин анд» хэмээн нэрлэх аж. Сен-Жермений хүрээ юутай ч их өөрчлөгдөөв дээ! Манай баатарт эгээ л багт наадам дээр ороод ирсэн мэт санагдав. Германтын бэйл наян гурван настай хэдий ч эмэгтэйчүүдтэй маасганасан хэвээрээ явна. Түүний сүүлчийн нууц амраг нь Одетта болсон бөгөөд энэ хатагтай охиноосоо ч залуу жавхаатай харагдах аж. Нэг бүдүүн авгай Марсельтай танимхайран мэндлэхэд, түүнийг Жильберта болохыг арайхийн таньжээ.
Уран зохиолд ямар нэгэн агуу ихийг бүтээх гэсэн Марселийн найдвар нэгэнт унтарсан байлаа. Түүнийг амьдралын ордны, яг л энэ Германтын харшийнх шиг, харилцан адилгүй зүймэл бүхий шалан дээгүүр алхах зуур, санаж хүсэх, түгшиж шаналах бүх юм ул мөргүй алга болжээ. Венеци дэх Гэгээн Маркийн сүмийн шал мөн ийм, өөр хоорондоо адилгүй зүйдэлтэйсэн. Комбре, Венеци хоёрт л аз жаргалыг мэдэрч амсч болдог ч, нэгэнт үгүй болсон цаг хугацааг хайж одоо тийшээ явах нь утгагүй болсон байна. Үхмэл өнгөрсөн цаг тэгтэл бяцхан мадемуазель дө Сен-Луг харахад л амилж ирэв. Робер, Жильберта хоёрын дундаас төрсөн энэ охиноос өвөөгийнх нь ч, эцгийнх нь ч төрх тодрох аж. Тэдгээр далд төрх Комбрег, Бальбекийг дурсахад хөтөлнө Бальбекийн тухайд бол, хэрэв зээ Сван тэндхийн сүмийн перс хэв маягийн тухай яриагүй сэн бол, Марсель хэзээ ч тийшээ явахгүй байлаа. Тэгсэн бол тэр Сен-Лутай ч танилцахгүй, Сен-Жермений хүрээнд орохгүй 6айх сан. Харин Альбертина... Альбертинатай..? Чухамдаа Сван л Марселийг Вентейлийн хөгжимд дуртай болгосон шүү дээ. Хэрэв Марсель Альбертинатай ярилцахдаа хөгжмийн зохиолчийн нэрийг дурдаагүй бол. Вентеилийн лесби охинтой өөрийнх нь найз бүсгүй найзалдаг байсныг олж мэдэхгүй л өнгөрөх сөн. Тэгсэн бол, дурлалт бүсгүй нь түүнээс дайжиж зугтахгүй, бас золгүй тохиолдлоор нас барахгүй байлаа. Энэ бүхнийг эргэцүүлээд Марсель «Ингэхэд надад хэр хангалттай цаг хугацаа үлдсэн билээ?» гэж санаашрав. Хэдийгээр Елисейн тал руу зугаалахаар гарах бүртээ яг л эмээд нь тохиолдсон шиг энэ сүүлчийн удаа ч байж магадгүй гэж боддог боловч, одоо тэр өөрийг нь нэрвэсэн өвчинд талархаж байлаа. Энэ хорвоо дээрх дэмий хоосон амьдралд; хэчнээн ч их хүч цаг зарцуулсан юм бэ дээ!
Үнэндээ бүхий л зүйл ээж нь түүнийг аргадаж хоносон тэр шөнө шийдэгдчихсэн ажээ. Тэгэхэд л жаалхүүгийн дотор сул дорой, хатуу чанд биш араншин суучихаж. Өдгөө Марсель Германтын хунтайжийн харш дотор зочноо үдэн гаргаж буй эцэг эхийнхээ хөлийн чимээг, Сван үүдээр гарсныг илтгэн хаалганд уясан хонх хэрхэн жин жин дуугарахыг сонсож зогслоо. Одоохон ээж нь шатаар өгсөн гарч ирнэ. Энэ бол эцэс хязгааргүй Цаг хугацааг тооцоолон баримжаалж болох цорын ганц цэг бөлгөө,,.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.08.10 9:20 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Nov.17.09 6:51 pm
Posts: 59
Location: Zimbabwe-д Арслангаа унаад ан хийж явнадаа
уншаал байдаг уншаал байдаг дуусдаггүй эээээээээээээ................
баярлалааааа

_________________
This is United...


Top
   
PostPosted: Oct.13.10 5:03 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Андре Моруа
1885-1967

XX зууны Францын хүүрнэл зохиолд бүтээл нь манайд орчуулагдаагүй олон аугаа их мастер бий. Нобелийн утга зохиолын шагналт Анатоль Франс, Анри Бергсон, Роже Мартен дю Гар, Франсуа Мориак, Клод Симон нараас гадна Жан Кокто, Андре Мальро, Маргерит Юрсенар, Жан Ануй, Эрпс Базси, Ромен Гари, Мишель Бютор гээд олон нэр дурдаж болно.
Францын утга зохиолын эл үеэс манайд Анатоль Франсын «Ундаассан бурхад» (1969), Анри Барбюсын "Гал" (1973), Антуан Сент-Экзюперийн «Бяцхан хуктайж» (1985), Жорж Сименоны адал явдлын зохиолууд орчуулагдсан байдаг.
Аугаа их Сартр, Камютаас өмнөх үеийн алдарт зохиолчдын төлөөлөл болгож бид энэ ботид Лидре Моруаг сонголоо. Моруа 1930-аад оны утга зохиолд өвөрмөц үзэгдэл гэгдэж байсан романчилсан намтруудаараа ихэд алдаршсан бөгөөд Шелля, Байроны амьдралын тухай уран сайхны аргаар өгүүлж байжээ.
Энд утгыг нь толилуулж буй "Дурлалын элдэв ааш" романаас францын сонгодог романы уламжлал, орчин үеийн хүүрнэл зохиолын өгүүлэмжийн онцлогийг нэгэн дор харж болох онцлог буйг сонголт хийхдээ харгалзсан болно. Мөн XX зууны Франции утга зохиолд Прустийн нөлөө үлэмжхэн туссаныг эл романаас та анзаарах буй за.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.13.10 5:33 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Дурлалын элдэв ааш
роман 1928

Романы тэргүүн бүлэг «Одилия» нэртэй бөгөөд Филипп Марсенны зүгээс Изабелла дө Шавернид хаяглагдан бичигдсэн аж. Филипп тэрхүү змэгтэйд урьдын бүхий л амьдралаа чин үнэнээр нь өгүүлэхийг хүсчээ.
Филипп 1886 онд төрсөн, Гандюмас нутгийн цаасны үйлдвэрийн эзний хүү. Тэр хүүхэд байхаасаа л өөрийгөө хайр дурлалын төлөө золиослохыг мөрөөддөг байжээ. Жаалхүүгийн анхны гэнэн дурлалын эзэн болсон Дениза Обри хэмээгч бүсгүй нууц амрагтайгаа болзож байхыг тэр санамсаргүй сонссоноосоо хойш романтик зангаа орхиж, эмэгтэй хүнтэй харьцах өвөрмөц арга боловсруулжээ. Тэр нь ч амжилт олж, Дениза хөвгүүнд дурлалын амтыг мэдрүүлнэ. Гэвч удалгүй Филипп нууц амрагаасаа уйсаж, харин Дениза өөрийнх нь хойноос улам шаргуу хөөцөлдөх болжээ. Залуу хархүү ч нагац эгч, барон дө Шуэний хатан Корагийнд тааралддаг хүүхнүүдийг ээлж дараалан сольдог болсон аж.
1909 онд Филиппийн гуурсан хоолой өвчилж, эмчийн заавраар Италид очиж эмчлүүлжээ. Флоренцид ирсэн анхны өдрөө маш үзэсгэлэнтэй бүсгүйг олж хардаг. Тэр нь Одилия Мале хэмээх франц эмэгтэй бөгөөд ээжийнхээ хамт жуулчилж явсан аж. Залуус бие биедээ сэтгэлтэй болж, Марсенны гэр бүлд дутагддаг амьдралын баяр баясгаланд тэмүүлэмтгий зангаараа Одилия Филиппийн бахдалыг төрүүлдэг. Парист буцаж ирмэгцээ тэд гэрлэжээ. Англид өнгөрөөсөн бал сарыпхаа үеэр хэн хэн нь аз жаргалтай байсан ч, Парист буцан ирж Филипп үйлдвэрийнхээ ажил төрөлд дарагдсан үеэс эхлэн залуу хос үл ойлголцох болов. Филипп ажлынхаа дараа эхнэртэйгээ хоёулхнаа байхыг хүсдэг бол, Одилия театр, кабаре, зах зээлээр явахыг илүүд үзнэ.
Одилияд нөхрийнх нь буурь суурьтай зан таалагдахгүй байхад, Филипп эхнэрээ танил эрчүүлтэй нь хардана. Үүнийг нь Одилиягийн найз бүсгүй Миза, Филиппийн үеэл дүү Ренэ хоёр л гадарладаг. Дараа нь Миэа нөхөрт гарч, Одилия нөгөө найзуудтайгаа улам дотно байх болжээ. Филиппийн хардах сэтгэлд хязгаар байсангүй. Жишээлбэл, эхнэрээ орой ирмэгц нь хоёроос гурван цагийн хооронд яг хаана байсан, юу хийсэн бэ гэхчлэн шалгаана «Санахгүй байна», эсвэл «Энэ нэг их чухал биш» гэх маягийн хариуг нь худлаа ярьж байна л гэж бодно. Ингэж байцаах нь Одилияд доромжлол шиг санагдаж буйг тэр огг ойлгодоггүй байлаа. Нэг удаа Одилия толгой өвдлөө хэмээгээд хэдэн өдрөөр тосгон руу явжээ. Филипп урьдчилан дуулгалгүй араас нь очихдоо өөрийнхөө сэжиг тааврыг батлагдана гэдэгг итгэлтэй байв. Гэвч эндүүрчээ. Одилия үнэхээр л ганцаараа байхыг хүссэн аж. Франсуа дө Крозантай танилцахаасаа өмнө Одилия түүнийг нэг ч удаа мэхлээгүйг Филипп хожим нь мэддэг.
Франсуатай тэд нагац эгч дө Шуэнийд танилцсан байна. Эхнэр нь өдөр өнгөрөх тусам шинэ танилдаа татагдсаар буйг Филипп сэтгэл эмзэглэн ажиглаж байлаа. Одилия сувилуулахаар далайн эрэг руу явснаас хойш долоо хоногийн дараа Филипп Мизатай тааралдав. Тэд нууц амрагууд болцгоож, Миза түүнд Франсуа, Одилия хоёр далайн эрэгт цуг амарч байгаа тухай дуулгажээ. Эхнэрээ буцаж ирэхэд тэр энэ бүхнийг хэлэхэд, Одилия бүхнийг үгүйсгэж, найз бүсгүйгээсээ холбоо таслав.
Филипп эхнэртээ дэндүү их хайртай тул алдаж буйгаа мэдрэх маш хэцүү байлаа. Салах тухай яриаг Одилия эхэлж гаргав. Эхнэрээсээ салмагцаа Филипп урьдын савсаг амьдралдаа эргэн орж, харин Одилия Франсуатай гэрлэсэн байна. Гэвч тэдний гэр бүлийн амьдрал ч жаргалтай байсангүй. Төдөлгүй Одилия амиа хорлосон тухай мэдээ дуулдав. Филипп сэтгэцийн гүн хямралд орж, эдгэснийхээ дараа ажил төрлөө гаргуунд нь хаяад уйтгарлан суух болжээ. Энэ байдал дэлхийн нэгдүгээр дайн хүртэл үргэлжилсэн байна. Романы дэд хэсэг «Изабелла» нь Филиппийг нас барсны дараа Изабеллагийн өмнөөс бичигджээ. Филипп өөрт нь бичсэн захидалдаа Одиллияг хайрлах сэтгэлээ уудалсан шиг тэр Филиппид хайртай байсан тухайгаа бичиж үлдээхээр шийдэж л дээ.
Изабеллаг эцэг нь бараг хайхардаггүй байсап бол, ээж нь маш хатуу гараар өсөгжээ. Тэр бүрэг зожиг, өөртөө итгэлгүй охин байлаа. 1914 онд дайн эхэлмэгц Изабелла сувилагч болжээ.Түүний ажилладаг эмнэлэгт Ренэ Марсени ажилладаг байж, бүсгүйчүүд дотно найзууд болцгоов. Шархадсан цзрэг Жан дө Шаверни Изабеллын нөхөр болсон ч тэдний гэрлэлт ердөө дөрөвхөн л хоног л үргэлжилсэн юм. Жан эмнэлгээс фронт руу буцаад төдөлгүй алагджээ. Дайны дараа ч Ренэ, Изабелла хоёр цуг ажилладаг байлаа. Ренэ түүнд үеэлийнхээ тухай байнга ярих тул Изабелла Филиппийг эчнэз сайн мэддэг байжээ. Танилцаад удалгүй тэдний харьцаа гүнзгийрч, Филипп Изабеллатай гэрлэхээр шийдээд байхдаа, романы эхний хэсэг болох мөнөөх захидлыг бичсэн хэрэг. Изабелла ч Филипп Одилияг ямар байлгахыг хүссэн бэ, яг тийм эхнэр байхыг хичээжээ.
Анхандаа Ичабелла маш жаргалтай байв. Гэич Филипп төдхөнөө тайван, амарлингуй эхнэрээсээ уйджзэ. Яг л урьдын Одилия шиг Филипп гадуур зугаалахыг илүүд үээх болж, Избелла эгээ л урьдын Филипп шиг эсрэг хүйсийн танилуудтай нь нөхрөө хардах ажээ. Тэд зул сарын баярыг Сен-Моринд хоёулхнаа өнгөрөөхөөр шийдсэн ч, эцсийн мөчид Филипп Вильегийн гэр бүлийг хамт явъя хэмээн урьжээ.
Бильегийн эхнэр Соланж амьдралын эрч хүчээр буцалж байдаг, адал явдалд дуртай эмэгтэй бөгөөд энэ аяллын үеэр (Филипп түүнд сэтгэл татагдана. Нөхөр нь нууц амрагтай болсныг мэдээд Изабелла шаналахаас өөр юу ч хийж чадахгүй сууна. Дараа нь Соланж Марокко дахь эдлэн рүүгээ, Филипп ажлаар Америк руу явжээ (Изабелла жирэмсэн тул цуг явж чадсангүй). Эргэж ирснээсээ хойш Филипп байнга эхнэртэйгээ хамт байх болов. Изабелла жаргалтай байсан ч, Соланж Парист эзгуүй болоод л тэр гэж бодохоос гутарна. Филипп хартай тул эрчүүлтэй аальгүйтэж хардуулах юм бол түүний сэтгэлийг эргүүлж болмоор санагдавч, Изабелла энэ бодлоосоо татгалзана. Тэр эр нөхөр хүү Ален хоёроо л жаргалтай байлгахаас өөрийг үл санах аж. Соланж шинэ нууц амрагтай болсон тул, Филиппийг хаяжээ. Филипп маш их сэтгэлээр унаж, Соланжгай энд тэнд
тааралдахгүйн тулд зхнэр, хүү хоёртойгоо Гандюмаст очив. Нутагтаа ирзэд тэр тайтгарч, Изабеллад эргэн дурлах шиг болжээ. Эхнэр нөхөр хоёр одоо л жинхэнэ ёсоор жаргах цаг
ирсэнд итгэв. Гэвч энэ аз жаргал ч бас түр зуурынх байжээ. Нэг удаа салхинд цохиулаад, Филшшийн гуурсан хоолой үрэвсэж хэвтэв. Изабелла нөхрөө чадах ядахаараа л тойллоо. Гэвч өвчин нь наашилсангүй. Тэрээр сүүлчийн мөчөө хүртэл Филиппийн гарыг барьж суужээ. «Хэрэв чинийхээ амийг аварч чадсан сан бол, би чамайг яаж жаргаах аргаа олчихоод байсан юм сан. Даанч бидний хувь заяа бидний хүсэл эрмэлзэлтэй ер нийцэхгүй юм даа» гэж Изабелла төгсгөлд нь бичнэ.
тегсгелд иь бичнэ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.13.10 5:37 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Жан-Поль Сартр
1905-1980

XX эууны суут сэтгэгч, их зохиолч, 1964 оны Нобелийн утга зохиолын шагналт Сартр философийн жүжгүүд хэмээх шинэлэг төрлийг театрт оруулж ирсэн бөгөөд далд, гүн утга бүхий «Ялаанууд», «Завхай эм үнэд орсон нь», «Буг чөтгөр, Бурхан тзнгэр хоёр>> зэрэг жүжгүүдийг нь энд дурдаж болно.
Анхны томоохон хэмжээний бүтээл болох «Огиудас» романдаа Сартр философид дэвшүүлсэн гол санаануудаа илэрхийлсэн юм. Зохиолийг баатрынх нь дотоод ертөнцийн дарамт ачааллаас илүүтэй, оршихуй ахуйн асуудал, хүний мөн чанарын тухай шинэ үзэл санаа энэ зохиол руу соронздон татжээ.
Романд барьцтай, тод томруун үйл явдал гардаггүй. Үйл явдал нь ердөө л гол дүрийн ухамсар дотор хийсвэрээр явагддаг. Угаасаа оршихуйн уг чанар нь хоосон, юу ч биш болохыг уран сайхны дүрээр дамжуулан илэрхийлэхэд Сартрын зорилго оршиж байсан хэрэг. Биет байдлаар оршин байх нь ухамсрыг чухалчлагч гол баатрын хувьд жигшмээр, ой гутмаар зүйл шиг төсөөлөгдөх тул энэ мэдрэмжээр нь романыг нэрлэжээ.
Романд эрх чөлөөний тухай үзэл баримтлал гол шугам болдог. Гэхдээ Сартр «Эрх чөлөө гэдэг нь ганцаардмал, бусдаас ангид байхын л бэлгэ тэмдэг юм. Тиймээс энэ утгагүй хоосон ахуйн огиудас хүрэм дэмий байдлаас гагцхүү урлаг л хүнийг татан гаргах боломжтой» гэсэн санааг тууштай баримталсан байна.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.13.10 5:58 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Огиудас
роман 1938

Гол баатар Антуан Рокантен Төв Европ, Хойд Африк, Алс дорнодыг хэрэн тойрсон хүн бөгөөд түүний өдрийн тэмдэглэл маягаар уг роман бичигджээ. Тэрээр өдгөө XVIII зууны үед амьдарч байсан маркиз дө Рольбоны тухай түүхэн баримт эмхэлж байгаа юм.
1932 оны нэгдүгээр сарын эхээр Антуан Рокантен гэнэт өөрийгөө өөрчлөгдөөд буйг мэдэрнэ. Тэр галзуурах гэж байгаа ч юм шиг болох аж. Анх тэнгисийн эрэгт зогсоод ус руу чулуу шидэх гэтэл ийм мэдрэмж төрсөн байна. Чулуу түүнд чулуу биш юм шиг, ямар нэгэн амьд амьтан шиг санагджээ, Манай баатрын тогтож ажигласан эд юм бүхэн амьд, цаанаа аюул заналыг агуулсан мэт санагдах болов. Ийм мэдрэмж Рокантенд түүхэн баримт цэгцлэхэд нь садаа болох аж. Тэрхүү маркиз де Рольбоне гэгч нь хатан хаан Мария Антуанеттагийн үед ордны нөлөө бүхий эрхэм байсан, Орос оронд байх үедээ I Павлын амь насанд халдахад оролцсон бололтой хүн билээ.
Арван жилийн өмнө Рокантен анх маркизын тухай сонсоод, бахдан биширсэн бөгөөд дэвэн дэлхийгээр хэрсэн урт удаан аяллынхаа эцэст буюу гурван жилийн өмнөөс Бувильд суурьшиж, тэндхийн номын санд буй маркизын захидлууд, тэмдэглэлийн хэсэг, бас бус баримтуудыг судлах болжээ. Гэвч саяхнаас энэ ажлаасаа залхаад буй юм. Нөгөөтэйгүүр өөрийнх нь энэ утга учиргүй амьдралыг зөвтгөх цорын ганц зүйл бол маркиз дө Рольбон юм шиг ч санагдана. Мөнөөх шинэ хачин байдал түүнд байсхийгээд л мэдрэгдэх болж, түүнийг Рокантен «огиудас» гэж нэрлэжээ. Хачин мэдрэмж төрөх үед дотор нь муухайрдаг болоод тэр. Байнга ордог кафедаа сууж байх үед огиудас хүрсэн тул, тэр үйлчлэгч бүсгүйгээс өөрийн дуртай «Some of these days» хэмээх дуутай пянзыг тавихыг хүсдэг. Хөгжим танхимаар нэг цууриатаад эхлэхийн үес огиудас намджэз. Рокантен сэтгэл өөдрөг болно. Хэрэв бүх амьдрал нь хөгжмийн аялгуу болоод хувирчихдаг сан бол, ямар өндөрлөгт хүрэх байсан тухайгаа тэр эргэцүүлэн боддог.
Рокантен зургаан жилийн өмнө хагацсан дурлалт бүсгүй Аннигаа үргэлж дурсаиа. Хэдэн жил хэл сураггүй байсны эцэст Анни гэнэт захиа ирүүлдэг бөгөөд бүсгүй хэд хоногийн дараа Парист түр ирэх тул уулзахыг хүссэн байв. Захидалд «хайрт Антуан... хонгор минь» гэх зэрэг энхрий үгс алга байлаа. Анни ямагт төгс агшнуудыг буй болгохыг эрмэлздэг хүн. Туйлын сайхан агшныг мэдрэн суух үед нь Рокантен злдвийг асуугаад саад хийчих бөгөөд ийм үед Анни түүнд ихэд зэвүүцдэг байжээ. Тэд хамтдаа байсан гурван жилийнхээ туршид, жаргалтай ч бай, зовлонтой ч бай ялгаагүй, нэг ч агшныг тэднээс холдон одож буй өнгөрсөн цагт хувиргалгүй тогтоон барьж байв. Эцэстээ өөрсдийн дотор хадгалсан тэр олон агшин хормууд хэтэрхий хүнд ачаа болчихсон тул, хоёр талаасаа ярилцан зөвшилцөөд салцгаасан аж.
Өдрийн ихэнхийг Антуан Рокантен Бувилийн номын санд өнгөрөөнө. 1930 онд тэрээр Ожье гэгчтэй номын санд танилцав. Тэр нь бүхий л зав чөлөөгөө номын санд өнгөрөөж, тэндэх номуудыг цагаан толгойн дарааллаар авч судалдаг тул Бие даагч гэж хочлуулах бөлгөө. Бие даагч Рокантенд нэг чухал юм хэлэх гэсэн бололтой, хамтдаа хоол идэхийг урьдаг. Номын сан хаахын өмнөхөн ахиад л Рокантены огиудас хүрнэ. Цэвэр агаарт гарвал дотор нь онгойх байх гэж найдсандаа тэр гадагш гарах бөгөөд хотын дээгүүр далдын аюул хөшилдөн буй мэт санагджээ. Заналхийлж буй аюулын өмнө ямар ч хаалт бэхлэлт хэврэг санагдах аж. Энэ хорвоо ганцхан шөнийн дотор л танигдахгуй болтлоо өөрчлөгдчихөж чадах мэт, гагцхүү тийн хувирах нь залхуутай учраас л энэ хэвээрээ байгаа юм шиг түүнд санагдана. Ямар боловч хорвоо өөрөө өөрчлөгдөхийг хүсээд байгааг Рокантен бөөлжис нь цутгахын завсар мэдэрчээ. Тэгэх юм бол юу ч болж магадгүй. Тухайлбал хүхдийн хацар дээрх бяцхан батга хагараад дотроос нь гурав дахь нүд гараад ирж ч болно, эсвэл аман дотроо хэл нь олон хөлтэй хорхой болон хувирч мэднэ. Рокантенд аймшигтай байлаа. Энэ айдас түүнийг хаа ч дагах аж.
Рокантен алдартай хүмүүсийн хөрөг өлгөөтэй буй музей рүү, очно. Тэнд ороод өөрийнхөө хүчин мөхсийг, амьд яваа нь ямар ч үндэслэлгүй хоосон болохыг ойлгоод, Рольбоны тухай бичиж чадахгүй болсноо мэддэг. Ерөөсөө ахин юу ч чадахгүй болжээ. «Одоо тэгээд энэ амьдралаа яах билээ?» гэсэн асуулт түүний өмнө урган гарч ирлээ. Маркиз дө Рольбоц-өөрийнх нь хамсаатаи байсан, түүний оршин амьдрахад Рокантен хэрэгтэй. Түүнчлэн Рокантены хувьд амьд яваагаа мэдрэхгүй байхад нь Рольбон хэрэгтэй байсан юм. Одоо тэр өөрийнхөө оршин буйг ч мэдрэхээ больжээ. Гагцхүү маркизын дүрээр л байж байгаа хэрэг. Харин дотрыг нь эвгүйтгэгч Огиудас л оршихуй нь болон хувирсан бөгөөд түүнээс ангижрах аргагүй ажээ.
Лхагва гарагт Рокантен дотор муухайрахаа болих болов уу гэсэндээ Бие даагчийн хамт кафед очно. Бие даагч амьдралын тухай үзэл бодлоо түүнд ярьж, амьд явахад ямар ч утга учир үгүй гэж хэлсэн Рокантентай маргана. Бие даагч өөрийгөө хүнлэг энэрэнгүй үзэлтэн гээд, амьдралын утга учир бол хүмүүсийг хайрлахуй гэж нотолно. Цэрэгт байхдаа тэр дайсанд олзлогдоод, бөгс эргэх зайгүй шорон руу туугдан орохдоо тэнд буй эрчүүлийг хайрлан, хүн бүрийг тэвэрмээр санагдсан тухайгаа ярина. Дараа нь мөнөөх тасалгаа руу орох бүртээ хүнгүй, хоосон байсан ч ер бусын баяр хөөрийг мэдэрдэг байснаа дурсах аж. Тэрээр ижил хүйстэндээ татагдах сонирхлоо хүнлэг үзэлтой хутгаж андуурах тул Рокантены огиудас ахиад л хүрчээ. Түүний байдал Бие даагчийг ч, кафед суугаа бусад хүмүүсийг ч айлгана. Тэр бушуухан гадагш гарлаа.
Удалгүй номын санд хэрүүл дэгдэв. Бие даагчийг зртнээс ажиглах болсон нэгэн ажилтан мань эрийг хоёр жаалын дэргэд суучихсан, нэгийнх нь гарыг илж байхыг харчихжээ. Тэгээд Бие даагчийг балчир хүүхдүүдийг бусармаг явдалд уруу татахыг завдсан хэмээн буруутгаж, хамрыг нь чихэж өгөөд номын сангаас шившигтэйгээр хөөн гаргадаг.
Бямба гарагт Рокантен Парист ирж Аннитай уулзана. Зургаан жипийн хугацаанд Анни маш их таргалж, ядруу царайтаЙ болжээ. Түүний ертөнц ч мөн өөрчлөгдсөн аж. Тэрээр төгс, агшнуудыг шүтэхээ больж, тэдгээр агшны гоо сайхныг гутааж хаях хэн нэгэн ямагт олддогийг ухаарсан байв. Урьд ньтэр Хайр сэтгэл, Үзэн ядалт, Үхэл гэх мэт нь тогс агшныг бий болгодог хүчин зүйлс гэж үздэг байсан бол одоо эдгээр мэдрэмж ердөө л
өөрийнх нь дотор байдгийг ойлгожээ. Бүсгүй өөрийгөө өнөөгийнхөө амьдралаар аж төрж яваа хүн биш, амьд бие цогцос төдий л юм гэж үзэх болсон байна. Рокантен бүсгүйтэй энгэр зөрүүлэхийг санаархсан боловч бүтсэнгүй. Анни Лондон руу өөрийг нь ивээн тэтгэдэг нэгэн эртэй хамт яваа гэнэ. Энэ зуур Рокантен Парист бүрмөсөн суурьшихаар шийднэ. Гэвч өөрийнх нь оршин байгаад ямар ч утга байхгүй, тэр "илүүдэл" хүн гэсэн сэтгэгдэл нь арилсангүй.
Бувильд буцан очоод эд зүйлээ эмхэлж, зочид буудлынхаа тооцоог барагдуулав. Тэгээд нөгөө кафедаа оржээ. Дуртай дуугаа сүүлчийн удаа сонсох .зуураа зохиосон хүнийх нь тухай, дуулж буй дуучин бүсгүйн тухай боддог. Рокантен тэдэнд гүн хүндэтгэлтэй хандаж буйгаа мэдрэв. Тэггэл мань эр гэнэтхэн сэхээ орох шиг, өөртэйгөө, амьд яваатайгаа эвлэрэх аргыг олж харах шиг болжээ. Ингээд зохиол бичихээр шийднэ. Энэ аугаа уудам ертөнц дээр хэн нэгэн хүн бичсэн зүйлийг нь олж уншаад, яг л өөр шиг нь зохиогчийнх нь тухай түр зуур ч гэсэн бодох юм бол, Антуан Рокантен аз жаргалтай байх болно.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.13.10 6:34 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
orj ireh bolgond lag iheer nemegdchihsen baih yum :)
uneheer uigagui oruulj baigaa Gegeehend bayarlalaa :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Oct.14.10 2:28 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Симона де Бовуар
1908-1986

Экзистенциалист уран зохиолын нэг гол төлөөлөгч Симона Бовуарыг Сартрын эхнэр, хамтран зүтгэгч гэдгээр нь дэлхий дахинаа андахгүй. Тэрээр амьдралд хандах өөрийнхөө үзлийг уран сайхны аргаар түгээхийи тулд хувийнхаа амьдралын нарийн ширийнд уншигчдын анхаарлыг хандуулсан намтрын гурамсан зохиол бичсэн нь ихэд алдаршсан юм.
Өнөөгийн иргэншил доторхи эмэгтэй хүний сэтгэл зүйг харуулсан «Хоёрдогч хүйс» хэмээх тэр номынх нь үндсэн дээр феминизм xэмээx оюун санааны хөдөлгөөн үүсчээ.
«Хөөрхөн зураг» роман бол хатагтай дө Бовуарын уран бүтээлийн хоёр дахь шатанд хамрагдах зохиол. Зохиолч нэг талаас чинээлэг сэхээтнүүдийн сэтгэл зүйг, нөгөө талаас энэ хүрээний хүний ухамсрын хямралыг жинхэнэ амьдрал дээр гарган харуулахыг зорьжээ. Зохиолд Бид юуны тулд амьдарч байна вэ? Яагаад бидэнтэй зэрэгцэн амьдарч буй хүмүүс өлсгөлөнгөөр үхэж байгаа билээ? Бусад хүн зовж байхад бид тайван аж төрж болох уу? гэсэн асуудал гол зангилаа нь болдог.
Өнөөгийн нийгэмд амъдралыг гялгар ганган зураг мэтээр ойлгуулахыг чухалчилдгаас хүүхдүүд жинхэнэ үнэнтэй нүүр тулахгүй юм шиг өсдөг. Гэтэл үнэн оршсоор байна. Үүнээс л болж романы баатар эмэгтэй, охинтойгоо хамт сэтгэл зүйн хямралд орж байна. Уг нь гол баатар өөрөө ч «хөөрхөн зураг» бүтээгчдийн нэг (реклам сурталчилгааны шилдэг мэргэжилтэн) билээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.14.10 3:22 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
хөөх ийм их орчихсон юм уу би 45 дахаас нь хойш уншаагүйн байна шд
баярлалаа гэгээхэнд
зав гаргаад сайхан унший байз

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Oct.18.10 4:23 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Mar.03.05 2:48 pm
Posts: 49
Location: where?
gegeehend МААШ ИХ БАЯРЛААД Л БАЙГАА ШҮҮ :-D :wd:


Top
   
PostPosted: Oct.18.10 4:25 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.10.10 3:43 am
Posts: 334
Location: bandgar ugzgun deer...
nomiig nom chigeer n unshih iluu saihan

_________________
Human rights


Top
   
PostPosted: Oct.21.10 10:38 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Хөөрхөн зураг
роман 1966

Царайлаг залуу бүсгүй Лорансыг хэн ч аз жаргалтай хүн л гэж хэлнэ. Хайртай нөхөр, хоёр хөөрхөн охин, сонирхолтой ажил, хангалттай цалин, эцэг эх, найз нөхөд гээд юм бүхэн түүнд бий. Гэвч Лоранс өөрийгөө жаргалтай гэж боддоггүй. Эргэн тойрныхоо бүхий л зүйлсийг хуурамч хоосон болохыг тэр мэдэрнэ. Ээжийнхээ зохиосон үдэшлэгт очтол урьд нь энэ бүхнийг үзсэн юм шиг, бүгдийг нь сонссон юм шиг түүнд санагдана. Бүсгүйн ээж Доминика албан тушаал ахих тухай ер боддоггүй болохоор нь Лорансын эцгээс салж, азтай баян эр Жильбер Дюпрекыг барааджээ. Бүгд тэднийг эвсэг, сайхан хос гэлцэнэ. Энэ бол ердөө л хоосон зураг шүү дээ. Лорансыг ч бас «хөөрхөн зураг» болгож л хүмүүжүүлсэн: ёстой сайн хүүхэд, зөв хүмүүжилтэй охин, бүх талаараа өөлөхийн аргагүй бүсгүй. Лоранс аятайхан инээж чаддаг, хүмүүсийн дунд эвгүй байдалд ордоггүй. Таван жилийн өмнө сэтгзлийн уналтад орсон ч, эмч нар залуу бүсгүйчүүлд тохиолддог л зүйл гэж тайвшруулжээ. Гэпч ойрноос ахиад л гутранги явах болов.
Түүний ууган охин, арван настай Катрин «Яагаад хүмүүс бүгдээрээ жаргалтай биш байдаг юм бэ? Өлсгөлөн ядуу хүүхдүүдэд туслахын тулд юу хийх хэрэггэй вэ?» гэх мэт «хүүхдэд хамаагүй» зүйлсэд шаналж орой орондоо ороод л уйлдаг болжээ. Хүүхэддээ юу гэж хэлэхээ мэдэхгүй тул Лоранс ч мөн шаналж гүйцэв. Лоранс рекламны агентлагт ажилладаг. Реклам сурталчилгаа гэдэг бол мөн л хөөрхөн зураг. Бүсгүй итгэмтгий хүмүүсийн анхаарлыг хэрхэн ашиглах талаар гаргуун мэдлэгтэй ажилтан билээ. Нууц амраг Люсьен нь сүүлийн үед түүнийг ихэд хардах болжээ. Үүнээс болоод бүсгүй нууц амрагаасаа залхчихаад байгаа бөгөөд урьдын хүсэл тачаалаас нь юу ч үлдсэнгүй. Тиймээс нууц амрагтайгаа байнга болзон уулзаж байх нь тун ч яршигтай санагдана. Одоо бол Люсьен авааль нөхөр Жан-Шарлиас нь юугаараа ч илүүгүй амьтан санагдах болжээ. Жан-Шарльтай болохоор түүнийг гэр орон, үр хүүхэд нь л холбож байгаа. Ганцхан аавтайгаа уулзаж ярилцах нь л Лорансд сайхан байдаг. Эцэг нь жинхэнээсээ хайрлаж дурлаж, аливааг бодитой үнэлж цэгнэж чаддаг, мөнгө хөрөнгийг ч ер хэрэгсдэггүй хүн, Тэр эцэгтэйгээ охиныхоо талаар зөвлөлдөв. Эцэг нь Катрины шинэ найзуудтай танилцаж, тэднийг ажиглахыг зөвлөдөг. Жан-Шарль охиноо сайхан үлгэрээр бүүвэйлэн унтуулж, эсэн бусыг бодох чөлөө өгөхгүй байхыг чухалчилна. Лоранс хүүхдийг хуурч болохгүй гэж бодох боловч, яахаа ч мэдэхгүй байна.Ээжийнх нь амраг Жильбер гэнэтхэн Лоранстай уулзахыг хүсчээ. Яавч жирийн хэрэг биш гэдэг нь тодорхой тул бүсгүй түгшинэ. Жильбер шуудхан л залуу хүүхэнд дурласнаа мэдэгдээд, Доминикагаас салах бодолтойгоо дуулгана. Жильбер хуучин эхнэрээсээ албан ёсоор салалгүйгээр ээжтэй нь цуг амьдарч байсан бөгөө одоо эхнэр нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн тул, шинэ залуу амрагтайгаа суухаар шийдсэн гэнэ. Жильбер энэ тухай маргааш Доминикад хэлэх тул хүнд хэцүү үед ойр дотнынх нь хүн дэргэд нь байвал зүгээр гэсэндээ Лоранстай уулзсан хэрэг аж. Долоон жил хамт амьдарсан эмэгтэйнхээ өмнө Жильбер өөрийгөө буруутай гэж ер бодохгүй байлаа. Тэрээр тавин нэгэн настай эмэгтэй хүн тавин зургаатай эр хүнээс хавьгүй эгчмэд гэж үзэж, арван естэй Патрицияг өөрт нь үнэн голоосоо хайртай гэдэгт итгэл дүүрэн байв. Лоранс ээжийгээ бардам, тайван байх биз хэмээн найдна. Маргааш нь ээж дээрээ очтол Доминика Жильберийг ямар ч аргаар хамаагүй буцаах тухай л бодож суудаг. Лоранс ээжийгээ гутраахгүй гэсэндээ залуу бүсгүйн тухай юу ч хэлсэнгүй.
Гэртээ харихад нь Катрин шинэ найз охин Брижитээ танилцуулна. Брижит охиноос нь насаар жаахан эгчмэд бөгөөд эх нь нас барсан гэнэ. Хувцас муутай тэрээр банзлынхаа уранхайг сүлбээр зүүгээр хаацайлжээ. Лоранс тэр үед гэнэт ээж нь түүнийг муу охидын нөлөөнд автчихна гээд хүүхдүүдтэй найзлуулдаггүй байсныг дурсан санав. Лоранс Брижитаэс охинтой нь гунигтаЙ зүйлсийн тухай аль болохуйц бага ярьж байхыг гуйдаг.
Доминика тэр үед Жильберийг урьд нууц амраг нь байсан эмэгтэйнхээ охинтой гэрлэх гэж буйг олж мэднэ. Жилъбер маш баян хүн тул түүнээс сална гэдэг тансаг амьдралаасаа хагацна гэсэн үг. Үүнийг тэр яасан ч тэвчихгүй тул, Патрицияд захидал бичиж Жильберийн тухай бүх үнэнийг тоочно. Бүсгүй үүнийг уншаад Жильберээс холдоно гэж тооцсон юмсанж. Гэтэл Патриция захидлыг Жильберт үзүүлж, цаадхи нь Доминикад алганы амт үзүүлнэ. Лоранс нөхөртэйгөө Катрины талаар ярилцав. Охиных нь сурлага эрс муудсан байлаа. Нөхөр нь охиноо Брижиттэй найзлах болсонд дургүй байх бөгөөд үүнийхээ шалтгааныг «Катринээс эгчмэд, бас еврей» гэж тайлбарлажээ. Лорансыг гайхахад «Еврей охид эрт өсч гүйцдэгээс гадна, хэтэрхий их сэттэлийн хөдөлгөөнтэй байдаг тул охиныг буруу замд оруулж магадгүй гэдэг утгаар л хэлсэн юм» гээд, охиноо сэтгэл зүйчид үзүүлэх санал гаргалаа. Хэдийгээр Лоранс охиныхоо дотоод хэрэгт оролцохыг таашаадаггүй, Катриныг Жан-Шарль шиг бусдын зовлонг ойшоодоггүй хүн болгохыг хүсэхгүй байсан ч, уг саналыг зөвшөөрнө. Шинэ жилээр тэднийхэн Лорансын эгч Мартагийнд очицгоов. Марта их шүтлэгтэй хүн тул Катриныг сүмд очуулахгүй байна гэж Лорансыг зэмлээд, сүмд очиж байвал сэтгэл нь түвширнэ гэдэг. Охидынхоо урилгаар энд ирсэн Доминика хүүхдүүдийнхээ эцэгтэй сүүлийн хэдэн жилд анх удаа эвтэйхэн ярилцжээ. Энэ орой Лоранс эцэг нь ч мөн бусдаас онцгойроод байх юмгүй нэгэн болохыг гэнэт анзаарна. Аавынх нь өнгөрсөн юм бүхэнд эвлэрэнгшүй ханддаг зан нөхрийнх нь ирээдүйн тухай төсөөлөл шиг амьдралаас зугтах гэсэн оролдлого болохыг мэдэрнэ.
Парист буцаж ирээд Лоранс гэр орон нь түүнд харийн газраас илүү дотно санагдахгүй байгаад хачирхжээ. Эргэн тойрны нь юм бүхэн нэг л хөндий, Катринаас бусад нь түүнээс хол санагдана. Брижит Улаан өндөгний баярын амралтыг тосгонд очиж хамтдаа өнгөрөөе гэж Катриныг урьжээ. Лоранс явуулахыг бодсон ч, Жан-Шарль зөвшөөрсөнгүй. Тэр Катриныг аваад цөмөөр Ром руу явья, ирээд охиндоо Брижиттэй уулзаж байх цаг бололцоо олгохгүйн тулд морин спортоор хичээллүүлье гэжээ. Сэтгэл зүйч догдломттой Катриныг тайван байлгахыг зөвлөсөн аж. Кэтрин гонсойсон боловч, эцгийнхээ үгэнд орно. Лоранс л ч учраа олохгүй байв. Доминика эргээд охидынхоо эцэгтэй хамт амьдрах болсноо дуулгана. Удаан хугацаагаар салж сарнисан эхнэр нөхрүүд өтөл насаа хамтдаа элээхийн тулд намбатай сайхан харагдаж байх ёстой гэхчлэн тэр ярьжээ. Эцгээ хүндлэх сэтгэл нь үүрд алга болчихыг Лоранс мах цусандаа шингэтэл ухаардаг. Тэр өвчилжээ. Өвчний эхний шинж тэмдэг бөөлжис нь цутгаж илрэв. Түүнд өөрийнх нь амьдрал бөөлжис цутгам санагдаж байлаа. Бас тэр өөртөө ч ой гутаж байв. Орчны бүх зүйл хоосон харанхуй оргих аж. Тэрээр Катриныг бусад хүн охиныг нь ямар болгохыг хүсээд байгаа шиг тийм хүн болгохыг хүлээн зөвшөөрч огт чадахгүй байв. Тэр охиноо өөртэй нь адилхан, хайрлаж ч, уйлж ч чаддаггүй эмэгтэй болгохыг хүсэхгүй байлаа. Тиймээс Лоранс Катриныг амралтаар нь Брижитийн тосгон руу явуулдаг.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.21.10 10:44 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Эжен Ионеско
1909 (1912 ?)-1994

Парисын театрууд бол Францын хувьд Лувр, Эйфелийн цамхаг. «Мулен Руж»-тай нь эн тэнцЮЮ хэмжээний гайхамшиг, бахархлын нэг. Эл бахархлыг XX зуунд онцгойлон өргөгсдийн нэг нь румын гаралтай жүжгийн зохиолч, антитеатрыг үндэслэгч Ионеско билээ. Парисын «Ля Юшетт» хэмээх бяцхан театрт ганцхан түүний жүжгүүд л тоглогддог бөгөөд 1956 оноос хойш энэ хөтөлбөр ер өөрчлөгдөөгүй ажээ. «Сандлууд» жүжиг анхандаа олны анхаарлыг таталгүй өнгөрчээ. 1956 онд нэрт найруулагч Жак Моклер ахин найруулж тавьсны дараа л хүмүүс сая анзаарсан бөгөөд абсурд театрыг өнөөдөр энэ жүжиггүйгээр
төсөөлшгүй болж. Ионеско ертөнц абсурд шинжтэй, түүнийг гагцхүү эмгэнэл, инээдэм хоёрын дундах урлагийн хэлбэрээр л илэрхийлж болно гэдэг санааг дэвшүүлсэн нь энэ билээ. Түүний зохиолуудад хүний амьдрал эгээ л хар дарсан зүүд мэтээр, эд юмс эгээ л нууцлаг бэлгэ тэмдэг мэтээр дүрслэгдэж, амьд үхмэл хоёр, энгийн хэцүү хоёр нягт сүлэлдсэн байдаг. «Хирснүүд» бол XX зууны соёлын түүхэнд гоц үзэгдэл болсон бүтээл. Анх Ионеско ийм нэртэй туурь бичсэн бөгөөд дараа нь тайзны хэлбэрт оруулжээ. Жүжиг тавигдсанаас хойш Европын олон оронд тоталитар сэтгэлгээг ёгтлохдоо «хирсжих» хэмээх шинэ үгийг ашигладаг болсон ганц жишээг татахад л энэ зохиолын ач холбогдол цараа мэдэгдэнэ. Хүний хүсэл зоригийг нугаршгүй, ялагдашгүйн бэлгэдэл болгосон уг бүтээлийг постмодернистууд үнэт чанарын хувьд "Эдип хаан"-тай эн зэрэгцэх туурвил гэж дүгнэсэн байдаг.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Oct.21.10 10:57 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
Сандлууд
эмгэнэлт-инээдмийн жүжиг 1952

Жүжигт харагдаж үзэгддэггүй олон дүрээс гадна, гурван бодитой дүр бий: Өвгөн 95 настай, Эмгэн 94-тэй, Илтгэгч 45-50 орчим насны хүн байна. Тайзны урд ирмэгт (авансценд) хоёр сандал тавиатай, түүний хоёр талд тус бур гурван хаалга, нэг нэг цонх байна. Байшингийн цонхон доогуур ус цалгилах бөгөөд өвгөн цонхоор шагайн завьтай хүмүүсииг ажиглаж, харин Эмгэн муухай үнэр орж ирлээ, ялаа шавчихлаа хэмээн гомдоллох аж. Зочид хүлээх зуураа хөгшид «Урьдын цагт хорвоо дэлхий саруулхан гэрэлтэй байсан, одоо эргэн тойрон нэлэнхүйдээ бүрэнхий болчихож. Нэгэн цагт Парис хэмээх хот байсан, гэвч дөрвөн мянган жилийн тэртээ үгүй болж, одоо зөвхөн тэр хотын тухай дуу л үлдэж дээ» гэхчлэн ярилцана. Эмгэн өвгөнөө авьяаслаг, чадвартай хүн хэмээн магтаж, «Хэрэв чи минь нэр төрд дуртай сан бол, өдийд ерөнхий эзэн хаан, ерөнхий эрхлэгч, ерөнхий эмч, ерөнхий маршал ч байж болох байсан» хэмээн харамсангүй өгүүлнэ. Гэхдээ л өвгөн довжоон шатны ерөнхий маршал болжээ. Өөрөөр хэлбэл, тэр үүдний жижүүр, хаалгач юм л даа. Эмгэн хайран авьяасаа дэмий үрсэн тухайд нь ахиад л халаглаад эхлэнгүүт өвгөн ээжийгээ дуудан уйлж, Эмгэн түүнд аугаа их үйлсийнх ньтухай сануулж байж арайхийн тайвшруулна. Өвгөн өнөөдөр хүн төрөлхтөнд чухал мэдээ дуулгах ёстой аж. Тэгээд л зочид урьжээ. Баян эзэд, гар урчууд, цэргүүд, санваартнууд, ерөнхийлөгчид, хөгжимчид, төлөөлөгчид, наймаачид, үгээгүйчүүд, нарийн бичгийн дарга нар, сэхээтнүүд, сэтгэцийн эмч нар, тэдний үйлчлүүлэгчид тэр ч бүү хэл мод чулуун хөшөө барималд хувирагсад хуртэл уригдсан байна. Хорвоо дэлхий чухаг мэдээг хүлээж, Эмгэн үүгээр бахархана. Эцэст нь өвгөн Европ болоод бусад тивүүдтэЙ ярилцахаар болов.
Ус цалгих дуулдаж эхний зочин ирлээ. Хөгшид үл үзэгдэх зочныг оруулж, авансцен руу зална. Яриаг нь сонсвол эрхэмсэг нэгэн хатагтай байгаа бололтой. (Дурдсан гурваас бусад дүр огт үл үзэгдэнэ) Эмгэн түүний язгууртан шинж төрхийг бахдана. Дахин ус цалгисны дараа хаалганы хонх дуугарав. Үүдэн дээрээ очсон өвгөн үл үзэгдэгч Хурандаагийн өмнө өсгий хавсран номхон зогсоно. Эмгэн бушуухан гүйж ахин хоёр сандал авчирна. Үл үзэгдэх зочид хоорондоо тун нарийн яриа үүсгэж, гэрийн эзэд сүүлдээ эрхэмсэг хатагтайн нөхөртэй болохыг Хурандаад сануулахад хүрчзэ. Хонх ахин дуугарч өвгөний багын найз эмэгтэй нөхөртэйгве иржээ. Үл үзэгдэгч ноёнтон бэлэг болгон зураг авчирсан байх бөгөөд эмгэн түүнтэй эгээ л янхан шиг аальгүйтэн, банзлынхаа хормойг сөхөн, чанга чанга хөхөрч, нүдээ эргэлдүүлнэ. Тэгснээ гэнэтхэн баахан дурсамж ярина. Өөдгүй хүү нь хэрхэн хаяад явсан тухай үглэхэд, өвгөн хүүхэдгүй буй нь харин ч сайн, учир нь тэр өөрөө ч муу хүү явсан, ээжийгээ үхлүүт байхад нь хашааны ёроолд хаячихаад зугтсан гэж ярина. Үүдний хонх ар араасаа дуугарч, үйл явдлын өрнөл хурдасна. Өвгөн зочдыг угтан авч, Эмгэн амьсгаадан гүйж шинээр сандал зөөн оруулж тавьсаар л байна. Үл үзэгдэх зочдын дундуур явах ч зайгүй болно. Эцэстээ хонх нэг юм намжиж, тайзаар дүүрэн сандал эгнэнэ. Сүүлдэж ирсэн зочдод өвгөн хана налаад зогсохыг санал болгоно. Өвгөн зүүн талын цонхон дэзр, Эмгэн баруун цонхон дээр очоод жүжиг дуусан дуустал тэндээ л байдаг. Тэд зочидтойгоо эелдэг яриа өрнүүлнэ. Гэнэтхэн торон хөшигний араас олон хөлийн чимээ гарч, бүрээ бишгүүр хангинав. Эзэн хаан морилон ирж буй хэрэг. Өвгөн байдгаараа хөөрч, зочдоосоо босч хүндэтгэл үзүүлэхийг шаардана, Гэвч хааны албатууд хөндөлсөөд байсан тул тэр өөрөө ч эзэнтэнд дөхөн очиж чадахгүй. Өвгөн өөрөө аятайхан ярьж чадахгүй тул, Уран илтгэгч дуудсан, тэр нь мөдхөн ирж чухал мэдээг зарлана гэв.Тав дахь хаалга яршигтай удаанаар нээгдэж, Илтгэгч орж ирнэ. Тэр бодит баатар байх бөгөөд өргөн хүрээтзй бүрх малгай, цув өмссөн, XIX зууны зураач, яруу найрагчдын нийтлэг төрхтэй нэгэн аж. Бусад зочдыг ер үл анзааран, индэр руу алхаж очоод зам зуураа үл үзэгдэх зочдод гарын үсэг тараана. Өвгөн бүгдтэй нь салах ёс гүйцэтгэж, Эмгэн эхэр татан мэгшинэ. Тэд хүн төрөлхтөний дэвшил, сайн сайхны тусын тулд удтал хөдөлмөрлөсний эцэст одоо үнэнч ханийнхаа хамт хорвоогоос буцах гэж буй нь тэр. Дараа нь Эзэн хаан мандутгай гэж чангаар хашгираад, тус тусынхаа цонхоор үсэрцгээнэ. Дуу алдах сонсдоод, дараа нь ус цүлхийн дуугарна.
Амиа хорлогсдыг тайвнаар ажиглаж зогссон Илтгэгч дүлэгнэн мөөрч, гараараа дохиж зангана. Энэ байдлыг ць ажиглавал, тэр хэлгүй дүлий аж. Гэнэт түүний царай гэрэлтэн гартаа шохой бариад, хар самбар дээр томоор ДРР...ЩЩЛЫМ ПРДРБР... гэсэн үсгүүд бичнэ. Тэгснээ үл үзэгдэгч хүмүүсийн зүг сэтгэл хангалуун инээмсэглэж, алга ташин шагшихыг хүлээв Дараа нь уруу царайлж, огцомхон ёсолчихоод, тайзны гүн дэх хаалтаар гарч одно. Эрийтэл нь сандал орсон хоосон тайзан дээр жүжгийн туршид анх удаа хүмүүсийн ярилцах, хөхрөлдөх, ханиалгах чимээ гарч, шуугилдах нь мөнөөхөн үл үзэгдэгч хүмүүс тарж байгаа хэрэг ажээ.

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 554 posts ]  Go to page Previous 115 16 17 18 1922 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited