#AsuultSambar :
https://forum.asuult.net/

�Ж. К. Роулинг - Харри Поттер
https://forum.asuult.net/viewtopic.php?f=84&t=161467
Page 3 of 7

Author:  Augustus [ Aug.19.15 10:28 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Хэн тэгжийнэ?

Author:  bells [ Sep.14.15 11:55 am ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Баярлалаа :)

Author:  Кроникс [ Feb.11.16 3:15 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

http://www.seventeen.com/celebrity/news/a37988/stop-everything-the-eighth-harry-potter-book-i-officially-coming-this-summer/

:mrgreen:

Author:  ПИНОККИО [ Feb.11.16 4:23 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Хøøx

Author:  Саруул [ Feb.11.16 4:26 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

"Харри Поттер"-ын тухай өгүүлэх найм дахь ном энэ оны зургаадугаар сарын 31-нд худалдаанд гарна хэмээн Little, Brown and Company-ийн төлөөлөгч мэдээллээ.
Үйл явдал 19 жилийн дараа өрнөх бөгөөд гол баатар Харри Поттер сургуулийн насны гурван хүүхдээ өсгөхийн хажуугаар, Ид шидийн яаманд ажиллаж байгаагаар дүрслэх юм байна.
Сануулахад "Харри Поттер"-ын цуврал ном дэлхий даяар 400 сая хувь борлогдсон. "Харри Поттер"-ын шинэ зохиол худалдаанд гарах сургаар түүний шүтэн бишрэгчид дэлгүүрийн гадаа шөнөжин дугаарлаж зогсож байсан билээ.
Тэгвэл шинэ номыг тэсэн ядан хүлээж буй уншигчид цөөнгүй байх.
Эх сурвалж: ВВС

http://news.gogo.mn/r/179076

Author:  croft [ Feb.11.16 7:15 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Гялайлаа, Саруулаа.

Author:  mmiracle [ Feb.11.16 8:03 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

6р сар 30 хоногтой санагдахийн :col:

Author:  Саруул [ Feb.11.16 8:56 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

mmiracle wrote:
6р сар 30 хоногтой санагдахийн :col:

Тийшдээ, тэгэхлээр энэ мэдээ 4 сарын нэгэн юм болов уу хэн мэдхүү дээ, ер нь тийм л байх

Author:  Кроникс [ Feb.11.16 9:26 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

7 сарын 31нд буюу Поттерийн төрсөн өдрөөр ном нь худалдаанд гарна гэсэн.
Жүжгийг нь үзэж чадку гэж санаа зовж байсийн.
Ном нь гарах юм чинь жүжгээр яахав.
Одоо харин Крофтыг орчуулахыг л хүлээх үлдлээ.
:hihi:

Author:  mmiracle [ Feb.11.16 9:27 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Би бас чамайг тэгж хардаад сая үзсэн 7.31 буюу Харри Поттерийн төрсөн өдрөөр шинэ номоо гаргахаар болсон гэнээ. Ямар ч бсан үнэн л юм бна :dance:

Author:  Саруул [ Feb.12.16 2:34 am ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Гачийшдээ чи одоо хүн амжилт хүсэж байхад :hihi:

Author:  ||someone|| [ Feb.12.16 11:00 am ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Хүлээхийн зовлонтой боллоо. Коогийд амжилт. Найдаааааллллл байгаа шүү :brows:

Image

Author:  Кроникс [ Feb.12.16 12:52 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

http://www.instyle.com/news/jk-rowling-cursed-child-book

Image
гэнэ дээ :embarassed:

Author:  mmiracle [ Feb.13.16 3:01 am ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Харри Поттероо дахиал уншиж бна. :haha:
Хатагтай Уизли Гермионагийн адил хашгирав.
- Итгэж ч чадахгүй нь! Ерөөсөө ч итгэж чадахгүй нь! Өө, Рон минь ямар гайхамшигтай хэрэг вэ! Ахлагч! Энэ ч манай гэрийн хүн бүрд уламжлал болсон зүйл дээ!
- Харин Фред бид хоёр гэр бүлийн гишүүн биш юм биз дээ? Хөршүүд үү? гэж
Жорж эгдүүцэхэд эх нь түүнийг түлхээд бага хүүгээ тэврэхээр ухасхийв.

Author:  Begin [ Feb.13.16 10:12 am ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

hha horshuud :)

Author:  Кроникс [ Feb.16.16 4:01 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

би уул нь эхнээс нь чадлаараа хянаж засаж гоё epub бэлдэж байсийн.
Крофт-сама өөрөө засна гэвэл би тэрийг нь хүлээхээс.
:mrgreen:

Энэ миний бэлдэж байсан epub ны хавтасны зургууд нь
http://imgur.com/a/ZxZEa

Бүлгүүдийн зургийг, мөн бас зарим нэг цөөн зургийг дундуур нь оруулсийн.
http://imgur.com/a/EXL4N

Өгүүлбэрийн цэг таслал, бага зэргийн найруулга,
"Лили Жэймс хоёр анхны төгсөгчид байсан" нтр гэх зарим орчуулгын алдаатай хэсгүүдийг нь зассан.
Тэгээд орос нэршлийг англиар нь болгоод, шинэчилсэн 700 үгний дагуу зарим үгсийг өөрчилсөн.


Code:
Гермиона -> Хэрмиона
Пушок -> Флафи
Короста -> Скабберс
Коктевран -> Рэвинклав
Пуффундуй -> Хафлпаф
Снегг -> Снепп
Долгопупс -> Лонгботом
нилээн -> нэлээн
хичнээн -> хэчнээн
авъяас -> авьяас
гавъяа -> гавьяа
гариг -> гараг
дэгдээхэй -> дэгдээхий
эрвээхэй -> эрвээхий
шүдэнз -> чүдэнз
цээж -> чээж
наймаалж -> наймалж

гэх мэт.

Author:  croft [ Feb.16.16 4:09 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Зээ харамз. Оросоос орчуулсан болохоор зарим өгүүлбэр англи эхээсээ зөрсөн явдал бий байх өө.

Author:  Toshiloo [ Feb.16.16 4:55 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

шинэ ном нь энд орох гэж байна уу
тэмдэг

Author:  Surfer [ Feb.17.16 12:27 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Кроникс бид 2 адилхан л юм хийгээд байж дээ... Би бүгдийг нь spell хийгээд, илүү дутуу тэмдэгтийг нь хасаад, бүх коверуудыг нь солиод epub болгож гаргасан. Ядаж байхад адилхан хавтас хийж, адилхан chapter art-тай наасан..

http://imgur.com/gvImJA8

Эхний номны холбоос:

https://www.dropbox.com/s/faxzjugihz7ad ... .epub?dl=0

Author:  mmiracle [ Feb.20.16 5:47 am ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Алисия Спиннет эмнэлэгийн жигүүрт хөмсөг нь өтгөн ургаж нүдийг нь халхалсан учир хүргэгдэв. Ингээд арван дөрвөн гэрч түүнийг номын санд байхад ард нь зогсож байсан Слизериний хаалгач Майлс Блетчли шившлэг хэрэглэсэн гэж баталсан боловч Снегг сонсохыг ч хүссэнгүй бөгөөд түүнийг өөрөө л үс өтгөрүүлэгч шид хэрэглэсэн гэжээ.

Хаха Снегг өөрийнхөөрөө зүтгэхдээ гаргууд сайн шүү

Author:  croft [ Feb.20.16 7:01 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Мираклыг хараад Поттероо эргэн уншмаар санагдаж байна шүү :mrgreen:.

Author:  Begin [ Feb.20.16 7:13 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Harry Potter yagaad iim haraal idsen goyiim boloo :mrgreen:

Author:  croft [ Feb.20.16 9:18 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Ролинг бас дашрамд нь одоо нөгөө кино нь хийгдэх гээд байгаа "Гайхалтай амьтад ба тэдний оршин байдаг газар" номоо шинэчлэх гэж байгаа гэсэн үү.

Author:  orny [ Feb.21.16 6:31 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Marked

Author:  mmiracle [ Feb.21.16 10:30 pm ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Гайхширсан нам гүм бий болсны эцэст Рон дуугарлаа.
- Нэг хүн ийм олон зүйлийг шууд мэдэрч чадахгүй.
- Учир нь чиний сэтгэл хөдлөлийн цар хүрээ цайны халбага шиг байгаад юм гэж Гермиона хэлээд үзгээ авлаа.

Author:  orny [ Feb.22.16 12:33 am ]
Post subject:  Re: �Ж. К. Ролинг - Харри Поттер

Bi yag 5 deer yavj bga. Gehdee hoiguur. Siriusiig uhuulmeergui l bn.

Page 3 of 7 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/