#AsuultSambar :
https://forum.asuult.net/

� Оньсого таалцая
https://forum.asuult.net/viewtopic.php?f=84&t=159693
Page 8 of 12

Author:  croft [ Jan.05.12 7:38 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Quote:
:oops:
Таахгүй юу. Худалдлаа шүү чамайг.

Quote:
Энэ бол оньсого байна, ардын аман зохиолын нэгэн төрөл, сэтгэхүй хөгжүүлэх таавар ажгуу :hoho:
Оньсого нь ч мөн л дөө. Харин хариу нь юу билээ.





Хариу хэлээд таагаагүй хүмүүсийг хамтад нь худалдана :mrgreen:.

Author:  ss7 [ Jan.06.12 12:15 am ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

тэгэхээр энэ сонгино л бол таарах шив.

эс тааваас
Оньсого мэддэггүй олийсон сохор
Үлгэр мэддэггүй үлийсэн сохор
болъё. :хөхрөх: Таасан таагаагүй таныг эргүүлээд ээрчихье байз.

Тэнгэрийн тэх өвгөн
Газрын гав өвгөн
Хоюулаа зодолдож байсныг
Шавагийн буурал өвгөн
Очиж салгах гэвэл
Магнайгаа шалзлаад гарч гэнэ
тэр юж вэ?

Author:  Batu_khaan [ Jan.06.12 2:30 am ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Teh gavlah gej oroldood tolgoigoo hagaluulsan uvgun :))

Author:  croft [ Jan.06.12 1:37 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Хоёр угалз хоорондоо мөргөлдөж байсныг гурав дахь хөгшин аргал очоод духаа шалзартал эврээ хуга мөргүүлжээ :mrgreen:.

Author:  croft [ Jan.06.12 1:58 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Quote:
Тэнгэрийн тэх өвгөн
Газрын гав өвгөн
Хоюулаа зодолдож байсныг
Шавагийн буурал өвгөн
Очиж салгах гэвэл
Магнайгаа шалзлаад гарч гэнэ
тэр юж вэ?

Тэнгэр дуугарч аянга цахих.

Author:  ss7 [ Jan.06.12 2:00 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

таасангүйдээ хонгор минь

Author:  croft [ Jan.06.12 2:01 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

За тэгвэл аль алиныхгаа таагүй тэнцлээ.

Одоо минийхийг.

Даадар даадар шувуу далан дээрээ бичигтэй
Далай ламын шавь нар хэлэн дээрээ бичигтэй

Энэ юу вэ?

Author:  ss7 [ Jan.06.12 2:13 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

судар биш үү.

Author:  Саруул [ Jan.06.12 2:44 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Оньсого таавал олийсон сохор, үлгэр яривал үлийсэн сохор гэж, одоо унтацгаа хүүхдүүд ээ. Сандаг чи өглөө эрт адуундаа мордоно шүү. Баянголын адгаар дайраад хэдэн үхрээ гэр рүүгээ жаахан гилж орхиорой. Короофт миний охин аажимхан босоод цаад хэдийнхээ дэлэнг шувтарна биз. Одоо унтацгаа

Author:  misheelee#@# [ Jan.06.12 4:00 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Ymar hetsuu onisogo ve, Nom n tr ym bolvuu, sudar gd ss7 bichtsen bsn mun bhaadaa.
Taavar taalagchval namaig zemlehgui bizdeee? Ug taagaarai
Ehnii uy n gal garga gesen utgatai, Daraagin uy n uhsen huniig yu gj heldeg ve, Niiluulj unshval negen zuil bolno.

Author:  croft [ Jan.06.12 4:09 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Quote:
Оньсого таавал олийсон сохор, үлгэр яривал үлийсэн сохор гэж, одоо унтацгаа хүүхдүүд ээ. Сандаг чи өглөө эрт адуундаа мордоно шүү. Баянголын адгаар дайраад хэдэн үхрээ гэр рүүгээ жаахан гилж орхиорой. Короофт миний охин аажимхан босоод цаад хэдийнхээ дэлэнг шувтарна биз. Одоо унтацгаа
Өвгөн ааваа та өглөө босоод зүгээр байхаар хэдэн сур чөдөр зангидаж, хурга ишигний арьс нухмаар юм даа.

Author:  croft [ Jan.06.12 6:39 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Quote:
таасангүйдээ хонгор минь
Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр хэт цахиж ууль асаах :-D.

Author:  ss7 [ Jan.06.12 7:06 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Quote:
Quote:
таасангүйдээ хонгор минь
Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр хэт цахиж ууль асаах :-D.
мөн нь ч мөн гэхдээ ууль биш уул л асаах ёстойм байгаамдаа.
таны онисогны хариу харин тариа тарих л болж таараад байна, гарцаагүй ургамал ногоо тарихтай холбоотой санагдаад байсан юм.
Quote:
Оньсого таавал олийсон сохор, үлгэр яривал үлийсэн сохор гэж, одоо унтацгаа хүүхдүүд ээ. Сандаг чи өглөө эрт адуундаа мордоно шүү. Баянголын адгаар дайраад хэдэн үхрээ гэр рүүгээ жаахан гилж орхиорой. Короофт миний охин аажимхан босоод цаад хэдийнхээ дэлэнг шувтарна биз. Одоо унтацгаа
энэ өвгөн бүр зөнөчихөөд жин үд өнгөрч байхад шөнө боллоо унт гэж үглээд уналаа. :hihi:

Author:  croft [ Jan.06.12 7:17 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Quote:
таны онисогны хариу харин тариа тарих л болж таараад байна, гарцаагүй ургамал ногоо тарихтай холбоотой санагдаад байсан юм.


Миний "онисогны" биш "оньсогны" хариу тариа тарих мөөн мөн :imhappy:.

Author:  ss7 [ Jan.06.12 9:28 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Өрөөсөн хөлтэй чандага
Өехийн доороо сиймхий
тэр юу вэ?

Author:  ss7 [ Jan.08.12 2:48 am ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

энэ крофт хамаг аазгай хөдөлгөчихөөд алга болчихлоо. :хөхрөх:

Author:  insert_n [ Jan.08.12 3:19 am ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

аа эзэнтэй оньсого юм бол чимээгүй гарч явийда

Author:  ss7 [ Jan.08.12 3:49 am ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

ugui ugui taagaach ho?

Author:  croft [ Jan.08.12 11:54 am ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Quote:
Өрөөсөн хөлтэй чандага
Өехийн доороо сиймхий
тэр юу вэ?
Мөөг.

Author:  zulaa.ss [ Jan.08.12 1:47 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

босч байгаа нь хүн мэт
сууж байгаа нь нохой мэт?

Author:  croft [ Jan.08.12 2:18 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Тарвага.

Author:  ss7 [ Jan.17.12 12:27 am ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Сүүл үгүй оодон
Сүүж үгүй хэлтэн
Хөл үгүй тийрэн
Хөлс үгүй шилтэн тэр юу вэ?

Author:  ss7 [ Jan.22.12 8:57 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Бумба гэдэг худгаас
Бумба гэдэг шувуу ус уугаад
Цаадахь цагаан хад дээр
Жаргалтайхан гарчээ
тэр юу вэ?

Author:  pcd [ Jan.23.12 12:19 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

ss7 төрсөн өдрийн мэнд хүргэе

Author:  ss7 [ Jan.23.12 12:24 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Quote:
ss7 төрсөн өдрийн мэнд хүргэе
баярлалаа. :brows:

Author:  ss7 [ Jan.29.12 3:18 pm ]
Post subject:  Re: � Оньсого таалцая

Харагч үнээ тугаллаа гэтэл
Цагаан хурга гарах
Дун хонь хургаллаа гэтэл
Улаан тугал гарах

тэр ву вэ?

Page 8 of 12 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/