#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.19 2:13 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 368 posts ]  Go to page 1 2 3 4 515 Next
Author Message
PostPosted: Mar.22.10 2:03 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Саяхан энэ киног үзлээ. Хөөрхөн санагдсанболохоор номыг нь чадах чинээгээрээ хөрвүүлэн тавихаар хичээлээ.

Ямар ч кино зохиолоо хэзээ ч гүйцдэггүй шүү дээ... :-)

Энэ зохиол 5 цуврал юм байналээ.

1. Аянгын хулгайч

2. мангасуудын далай

3. Титаны хараал

4. Төөрдөг байшингийн тулаан

5. Сүүлийн олимпчууд /засав.../

За ингээд тээлэн болгооно уу... Мэдээж би мэргэжлийн орчуулагч биш, энгийн нэгэн сонирхогч болохоор алдаа оноо нилээдгүй гарах нь тодорхой... Зааж зөвлөж засч туслаж байгаарай... Гүнээ талархал илэрхийлсэн НЭБУЛА_ЭЛСЭКРЭТО





Уншихад амрыг бодоод бүгдийг нь жижиг фонттой болгож заслаа... Цаашид бас жижгээр оруулах болноо.

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Dec.26.12 10:01 pm, edited 9 times in total.

Top
   
PostPosted: Mar.22.10 2:05 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Перси Жэксон ба Олимпчууд - Аянгын хулгайч

Image

Энэхүү ном нь 22 бүлэгтэй...

Санаандгүй тооны багшаа уур болгон хувиргасан 1-р бүлэг

Гурван хөгшин хатагтайн Үхлийн Оймс нэхэж буй 2-р бүлэг

Грувер зохих бус байдлаар өмдөө тайлсан 3-р бүлэг

Ээж минь надад бухын тулаан заасан 4-р бүлэг

Морьтой хөзөр тоглосон 5-р бүлэг

Угаалгын өрөөнийхөө эрхэм дээд эзэн нь болсон 6-р бүлэг

Утаан дунд оройн зоогоо барьсан 7-р бүлэг

Бид тугийг булаасан буюу ялалт байгуулсан 8-р бүлэг

Адал явдал санал болгосон 9-р бүлэг

Автобусыг гайхалтай сүйтгэсэн 10-р бүлэг

Дэлхийд маш томд тооцогдох худалдааны төвийн цэцэрлэгээр аялсан 11-р бүлэг

Пудель-ээс зөвлөгөө авсан 12-р бүлэг

Үхэлрүүгээ тэмүүлсэн 13-р бүлэг

Миний оргодол болон зарлагдсан 14-р бүлэг

Бурхан бидэнд чийзбургер өгсөн 15-р бүлэг

Вегасруу тахь авч явсан 16-р бүлэг

Бидний усан гудас авсан 17-р бүлэг

Аннабэт дүрмийг дуулгавартай дагасан 18-р бүлэг

Бид үнэнийг олсон 19-р бүлэг

Худалдагч хамаатантайгаа тулалдсан 20-р бүлэг

Солилцоо хийсэн 21-р бүлэг

Мэргэ биелэлээ олсон төгсгөлийн 22-р бүлэг

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Feb.13.11 7:44 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Mar.22.10 2:08 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Санаандгүй тооны багшаа уур болгон хувиргасан 1-р бүлэг

Сонсооч, би эрлийз байхыг хүсэхгүй байна.

Чи үүнийг уншиж байна гэдэг бол чи тэдний нэг нь байж магадгүй гэсэн үг. Чамд л гэж зөвлөхөд: яг одоо номоо хаа. Ямартай ч ээж аавыхаа чиний төрсөнтэй холбоотой ярьж өгсөн бүгдэд итгэ, тэгээд хавийн амьдралдаа буцаж орохыг хичээ.
Эрлийз байх нь аюултай. Бас аймшигтай. Ихэнх тохиолдолд, зүй бусаар их тарчилж үхдэг. Хэрвээ чи жирийн л нэгэн хүүхэд бол үүнийг жирийн нэгэн санаанаасаа зохиосон зүйл, уран зохиол гэж бодож байгаа байх, Гайхалтай уншаад байгаарай. Би хэзээ ч болж байгаагүй зүйлд итгэтэл чинь чамайг атаархуулах болно. Гэхдээ хэрвээ чи дээрхи мөрүүдийг уншаад хүлээн зөвшөөрөхдөө дотроо ямар нэгэн зовнил, түгшүүрийг мэдэрч байвал үтэр түргэн уншихаа зогсоо. Чи бидхий нэг байж магадгүй. Хэзээ нэгэн цагт тэд чамаас болж чиний төлөө гэж чам дээр ирж болзошгүй. Чшшш бүү хэлээрэй, би чамд анхааруулаагүй шүү...

Миний нэрийг Пэрси Жэксон гэдэг. Би 12 настай. Хэдхээн сарын өмнөхийг хүртэл би Нью-Йоркийн хэвийн бус хүүхдүүдийн тусгай сургууль болох Яанси Академийн сурагч байлаа. Би хэвийн бус гэж үү?
Тиймээ. Чи тэгж хэлэх гэж байсан. Би энэ өрөвдмөөр, золгүй, гунигтай,богинохон амьдралаа ямар нэг цэгээс эхэлж туулж болох байсан, гэхдээ 6-р ангидаа Манхэттэн-рүү 28 хэвийн бус хүүхэд, 2 багшаар ахлуулан шар автобусны хамт артний Грек, Ромын тухай үзэж сониорхохоор Нийслэлийн Урлагийн Мүзейг зорьсон өнгөрсөн 5 сараас бүх юм бүр дордсон юм.
Гэхдээ манай Латин хэлний багш ноён Бруннер энэ аялалыг удирдаж байсан болохоор надад бага зэргийн итгэл найдвар байлаа. Ноён Бруннер дунд эргэм насны бөгөөд бүрэн механикжсан тэргэнцэртэй. Тэр шингэхэн үс, заваан сахалтай элэгдэж хуучирсан даавуун хантаазтай, түүнээс байнга кофе шиг үнэр үнэртдэг.чи түүнийг давгүй залуу гэж бодож чадахгүй л болов уу, гэхдээ тэр ангид биднээр тоглоом тоглуулдаг, түүх ярьж өгдөг. Түүнд бас Ромын хуяг дуулгануудын гайхалтай цуглуулга байдаг ба хичээл нь нойр хүргэдэггүй ганц багш. Аялал дажгүй болно гэж би итгэж байсан. Багаар бодохдоо би ядаж зовлонд учрахгүй байх гэж бодсон юм... Миний буруу байсан юм. Аялалын талбай дээрээс эхлүүлээд л би бүтэлгүйтэж эхэлсэн юм. Яг миний 5-р ангидаа Саратога тулалдааны талбар дээр Хувьсгалчдын Дайны үеийн их буутай холбоотой санаандгүй азгүй явдал шиг. Би яг ч сургуулийн автобусыг онилоогүй боловч... тийм л юм болсон юм..


Тэрний өмнө, 4-р ангид байхдаа Марин Вөрлдөд аварга загасны усан сангийн буруу хөшүүргийг татсаны улмаас санамсаргүй ангиараа усанд сэлж билээ. Тэрний өмнө...
Чамд ямар нэг санаа орж ирэв үү? Энэ аялал гайгүй байхыг нь би сүйтгэсэн юм.
Миний сайн найз Груверийг самрын тос, кетчуптай сэндвичний хэлтэрхийгээр толгойных нь арлуу нь цохиж байгаа улаан толгойтой “клэптоманиак”,маш сэргэлэн Нэнси Бобофит гэгч охиныг би сайтар тогтоолоо. Грувер маш амархан бай байлаа. Тэрээр туранхай биетэй, сэтгэл санаагаар унахдаа уйлдаг, хэд хэдэн жил улирчихсан болохоор одоо дөнгөж 6-р ангид сурч байгаа, эрүүндээ ургаж эхэлж буй жижигхээн сахалтай, бас батгатай. Эдгээрийн дээр нэг юмыг орхичихож, тэр тахир дутуу. Грувер хөлний булчиндаа ямар нэг өвчтэй тул ПЭ-ийн үүргээсээ чөлөөлөгджээ. Тэрээр алхам бүр нь түүнийг зовоож байгаа юм шиг маш инээдтэй явдаг. Ямартай ч Нэнси Бобофитийн шидсэн сэнддвичний хэлтэрхий түүний буржгар бор үсэнд наалдсан ба Нэнси намайг хариу үйлдэл үзүүлж чадахгүй гэж мэдэж байсны учир нь би аль хэдийн сургуулийнхаа түр хугацааны “батлан даалт”-анд байсан юм. Сургуулийн захирал надад хичээлийн завсарлагаанаар

- Энэ удаагийн аялалаар элдэв хэрэг тарихгүй, ямар нэгэн муу зүйл хийхгүй даруухан байхыг чухалчлан анхаарууллаа.

- Тэр охиныг ална даа гэж би амандаа бувтнахад

- Зүгээр дээ, би самрын тосонд дуртай
гэж Грувер намайг тайвшруулахыг оролдлоо.

Тэр Нэнсигийн үдийн цайг нь баллая гэв. – Яг зөв, янзтай гээд намайг босох гэтэл Грувер – Чи батлан даалтанд байгаагаа мартчихаа юу, хэрвээ ямар нэгэн онцгүй зүйл болбол хэн хариуцлагыг нь хүлээх үү? хэмээн сануулаад намайг сандалд минь буцаагаад суулгачихав. Би уг нь Нэнси Бобофитийг сайхан чимэглээд яг тэнд товлосон газраа зургийг нь наахыг ихэд хүссэнсэн. Сургуулийн завсарлагаанаар хир адилхан болсоныг нь хүүхдүүд харьцуулж харахдаа намайг тэгсэнийг хэн ч мэдэхгүй байх болно гэж би дотроо бодон байлаа.
Ноён Брунер мүзейн аялалыг удирдсаныг та бүхэн мэдэж байгаа билээ.
Тэр тэргэнцэр дээрээ хажуулдаж суугаад, том том алдартай бүтээлүүд,маш дээр үеийн хар шар вааран эдлэлүүдээр дүүрэн шилэн хоргыг мөн гантиг барималуудыг тайлбарлан өгч байлаа. Эдгээр эд юмс яаж хоёр гурван мянган жилийг туулж одоо болтол байгаад байгаа нь миний сэтгэлийг ихэд хөдөлгөж байлаа. Ноён Брунер биднийг бүгдийг маань 13 фүүт буюу 33 см өндөртэй, орой дээрээ томоо гэгчийн “СФИНКС” бүхий босоо булшийг тойруулан цуглуулаад хавтгай чулуун дээр бичээстэй байгаа бидэнтэй ойролцоо насны нэг охины тухайх түүхийг ярьж эхэллээ... Бас тэрээр тухайн үед болсон хуйвалдааны талаар ярьж байлаа. Тэрний ярьж байгаа зүйлс сонирхолтой байсан болохоор хичнээн сонсож ойлгохыг хичээсэн боловч эргэн тойрны маань хүүхдүүд шивэр авир хийлцэж төвөг удах бүрт нь би тэдэнд дуугүй байхыг анхааруулсаар байлаа. Хатагтай Доддс надруу муухай хараад л байлаа...
Хатагтай Доддс бол Жиоржиагаас ирсэн хар савхин хүрэм өмсдөг, 50 орчим насны математикийн багш хүн юм. Манай математикийн багш сэтгэц мэдрэлийн өөрчлөлттэй болсны учир сургуулиас явсан болохоор хатагтай Доддс энэ жилийн хагасаас Яанси академид ирэн багшилж байгаа билээ. Тэр энд ирсэн эхний өдрөөсөө л Нэнси Бобофитэд тун сайн ханддаг байсан ба намайг бол чөтгөрийн хүү мэтээр үздэг байлаа. Хатагтай Доддс муруй хэруугаараа миний зүг заан “Одоо чи, хонгор минь” гэх нь үнэхээр зэвүүн бөгөөд бүтэн сарын турш би сургуульдаа дургүйхэн явдаг байлаа.
Нэг удаа тэр миний математикийн дэвтэр дээрхи бүх бодлогыг шөнө дунд хүртэл арилгаж байсан үед би Груверт түүнийг хүн гэж боддоггүйгээ хэлж байсан юм. Тэр надруу маш жигтэй хардаг бөгөөд “ Маргаангүй чиний зөв” гэдэг.
Ноён Бруннер Грекийн оршуулгын ёслолын талаар яриагаа үргэлжлүүлэн ярьсаар...
Нэнси Бобофит хавтгай суурь бүхий нүцгэн эрэгтэй хүний баримлыг хараад тас тас хөхрөх нь тэр... Би түүн лүү эргэж хараад
-Чимээгүй байгаач гээд хэлчихсэн маань арай чангадчих шиг боллоо. Бүлгийн хүүхдүүд цөм инээлдэхэд Ноён Бруннер ярьж байсан түүхээ зогсоогоод
-Ноён Жэксон, та юм хэлэх гээ юү? гэлээ. Миний нүүр байдгаараа улайн
-Үгүй ээ, эрхэмээ хэмээн хариулахад Ноён Бруннер яриагаа үргэлжлүүлэн хавтгай чулуун дээр өлгөөстэй байгаа зурагруу заагаад
-Энэ зурган дээр юу дүрслэн үзүүлсэнийг бидэнд хэлээд өгөхгүй юу?
Би үнэндээ тэр зурган дээр буй товгор газар зогсоод халуу оргиж байгааг л мэдэрч байлаа..
-Энд Крон хүүхдээ идэж байна, зөв үү?
-Тиймээ, чиний зөв гэж хэлэхдээ Ноён Бруннер сэтгэл хангалуун байгаа нь илт байсан юм.
-Тэр яагаад ингэсэн бэ гэвэл,...
-Мммм, нөгөө,за байз,... / Би санах гэж маш их хичээж байв./ Крон хаан бурхан байсан,тэгээд...
-Бурхан гэнээ?
-Тийн, нарны бурхан./ Би өөртөө маш итгэлтэй байлаа./ Гэхдээ тэр хүүхдүүд нь бурхан байсан гэдэгт итгэдэггүй байсан юм. Тэгээд, ммм Крон хүүхдүүдээ идсэн, тийм ээ? Гэхдээ тэрний эхнэр нь бяцхан Зевсийг тэрнээс нуугаад оронд нь чулуу идүүлчихсэн. Хожмоо Зевс өсч том болоод эцэг Кроныгоо хуураад тэрний эгч ах дээр нь очсоноос болоод...,
-Хөөх, ард нэг охины дуу алдах сонсогдлоо, би үргэлжлүүлэн:
-Нарны бурхан болон бурхадуудын дунд томоохон тулалдаан болж эцэст нь бурхад ялсан юм.
Бүлгийн зарим нэг хүүхдүүд доог тохуу хийн инээлдэв.
Миний ард Нэнси Бобофит найздаа шивнэх нь:
-Бид нар энийг мэддэг боллоо гээд амьдралдаа ашиглана гэвэл ажилд орох өргөдөл өгөхдөө Крон яагаад хүүхдүүдээ идсэнийг тайлбарлах хэрэг гарна даа...
Ноён Бруннер:
-Яагаад, Ноён Жэксон? Хатагтай Бобофит гайхалтай асуулт тавилаа. Хэрвээ бодит амьдрал дээр ийм юм болбол яах вэ, тэ нэг өөрийхөө үгээр тайлбарлахгүй юу?
-Сүйрнэ гэж Грувер бувтналаа.
-Дуугаа тат хэмээн зандрахдаа Нэнсигийн нүүр нь үснээсээ арай л бүдэгхэн улайсан байлаа. Ноён Бруннер маш сайн сонсголтой хүн тул Нэнсигийн хэлсэн тэнэг үгийг аль хэдийн сонсчихсон юм. Би түүний асуултанд
-Мэдэхгүй ээ, эрхэм ээ гэж хариулаад мөрөө хавчихад Ноён Брунер урам нь хугарсан шинжтэй байлаа.


_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Feb.13.11 7:45 pm, edited 4 times in total.

Top
   
PostPosted: Mar.22.10 2:11 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
-Тал оноо, ноён Жэксон. Чухамдаа бол Зевс Кроны Титаны хөндийг ноёлон амьдарч байсан үхэшгүй мөнхий бурхад болох бусад 5 хүүхэддээ зориулж хийсэн тусгай жор бүхий үзэм болон дарсны хамт хоолоо зооглодог байсан. Бурхад эцгийгээ бут ниргэж, түүний өөрийнх нь хадуураар хэдэн хэсэг болгон Газар доорх ертөнцийн хамгийн харанхуй ёроол болох Тартарусруу хаясан юм. Ө үдийн цайны цаг болсон байна. Хатагтай Доддс биднийг гаргаад өгөхгүй юу?
Охид гэдсээ барьж маяглан, хөвгүүд бие биенээ түлхэх нь жүжигт тоглож байна уу даа гэлтэй... Танхим аажмаар хоосорсоор...
Грувер бид 2 ангийхнаа дагаад явж байтал Ноён Бруннерийн “Ноён Жэксон” дуудах нь сонсдлоо. Ингэнэ гэдгийг нь би мэдээд байсан юм аа...
Груверийг явж бай, явж бай гэж хэлчихээд би Ноён Бруннерлуу эргэж хараад
-Юу гээв эрхэмээ? /Түүний амьдралдаа бишгүй зүйлийг үзэж туулсаны илэрхийлэл болсон гүн бор нүд нь над дээр туссан байлаа.../
-Би асуултынхаа хариултыг авмаар байна.
-Нарны Бурханы тухай юу?
-Бодит амьдралын тухай. Юу гэж бодож байна, Ноён Жэксон?
-Өө
-Чи надаас юуг мэдэж авмаар байна. Би тантай маш чухал гэрээ хиймээр байна. .Пэрси Жэксон би хамгийн шилдэгтэй л энэ гэрээг хийдэг.
Энэ эрэгтэй надад дарамт үзүүлж байгаагаас болоод би уурлахыг шахсан юм.
Манай хүлэг баатруудын тэмцээн янзтай болсон ба тэр Ромын хуяг дуулгыг өмсчихсөн чанга чанга хашхираад л,биднийг эртний үеийн ирүүл тулаанд дуудаад л, мөн самбар дээр тухайн үед амьдарч байсан Грекчүүд болон Ромчуудын, тэдний ээжүүдийн нэрс , ямар бурхан шүтдэг байсныг нь хүртэл бичсэн байлаа.
Гэхдээ Ноён Брунер над шиг амьдралдаа С- -аас дээш дүн авч байгаагүй, бас дээрээс нь юм унших тал дээрээ том асуудалтай хүнийг бусдаас илүү гэж үзээд байгаа нь зэвүү хүргээд байх юм. Үгүй ээ, тэр намайг сайн болно гэж үзэхгүй байгаа байх, ердөө л одоо байгаагаасаа арай л дээрдэх байх гэж бодож байгаа байх. Зөв ч үсэглэж чаддаггүй болохоор би тэдгээр нэрс, баримтуудыг юу байсныг мэдэж чадаагүй юм. Бас л бичиг бичсэн чулуун самбарыг Ноён Бруннер нөгөө балчир охины булшин дээрхи шиг гунигтай нь аргагүй алмайран харж байх хооронд нь би түүний чихэнд нэг юм шивнээд амжлаа. Тэр надад гарч үдийн цайгаа уу даа гэж хэллээ.
Танхим мүзейн өмнөх шатруу өгсдөг ба бид 5-р гудамжны дагуу явлаа...
Газар дээр том хар үүл бүхий хотод өмнө нь болж байгаагүй асар хүчтэй шуурга шуурч байв. Нью-Йоркийн цаг агаар зул сарын баяраас хойш нэг л хачин байгаа болохоор би түүнийг дэлхийн дулаарал эсвэл өөр нэг юм гэж бодож байсан юм.
Аянгын ниргэлтээс болоод их хэмжээний цас орж, энд тэндгүй усанд автаж зарим газар гал гарч байлаа... Энэ хар сархи байсан бол би лав нэг их гайхахгүй байх байсаан. Харин хэн ч энэ тухай мэдээгүй, урьдчилан зарлагдаагүй байжээ. Хэсэг хүмүүс тагтааны дайрлага гэж үзэцгээж байхад Нэнси Бобофит нэг эмэгтэйн цүнхнээс ямар нэг зүйл авахыг оролдож байлаа. Энэ үед харин хатагтай Доддс байгаагүй. Грувер бид 2 бусдаас нилээн зайдуу, усан оргилуурын нэгэн буланд суув.

Хэрвээ энэ явдал бидний буруугаас болсон бол хүмүүс биднийг гажгуудын сургуулийнхан гээд мэдчихнэ гэж бид 2 бодсондоо тэнд суусэн хэрэг.
-2уулаа баригдах болуу? /Грувер/
-Үгүй байх аа, Ноён Брунер лав биш. Тэр намайг хааяа ч болов сул хаячихдаг байгаасай гэж хүсэа юм... Би бодохдоо, би яаж ч бодсон суут авъяастан биш ээ...
Грувер чимээгүй суусан хэвээр...
Тэр надад ямар нэг гүн ухааны сургааль “айлдвал” миний дотор арай л уужрах байхдаа хэмээн бодож байтал
-Би чиний алимыг авчих уу? Гэж асуудаг юм байна.
Надад юм идэх өчүүхэн ч хүсэл байгаагүй тул түүнд өгчихлөө.
Би 5-р гудамжруу цуврах машинуудыг харахдаа хотын бидний сууж буй энэ газраас нэг их холгүй байдаг ээжийхээ байшинг бодож байлаа. Би ээжийтэйгээ зул сараас хойш уулзаагүй байгаа юм. Тэгээд би таксинд үсрэн ороод ээжийн гэрийг заалаа. Тэр тэврээд, намайг харсандаа баяртай байсан ч бага зэрэг гонсгор байлаа. Тэр намайг буцаад Яанси-руугаа яв гээд,чи сайн сурах хэрэгтэй байсан шүү дээ гэж ахин дахин санууллаа. Энэ бол миний 6 жилийн дтор сольсон 6-дахь сургууль маань байсан ба ахиад шилжиж ч магадгүй.


Үдийн цайн дээр Ноён Брунер тахир дутуу хүнд зориулсан налуун дээр тулаад тэргэнцэрээ орхиолоо.тэрээр сонингийн роман уншингаа байцаа идэж байлаа. Түүний сандал дээр нь улаан өнгийн шүхэр зоолттой байсан ба яг явуулын кафе шиг харагдаж байлаа.
Би миний урд сууж байсан Нэнси Бобофит болон тэрний онцгүй найзуудыг нь харж байгаад сэндвичээ базчихлаа.

Би аль хэдийн Груверийн ходоодруу орсон тал хоолоо хаясан, мөн жуулчнаас ямар нэгэн юм хулгайлж байсан зэргийг нь харгалзан үзээд түүнийг нилээд ядарчээ гэж бодлоо. Тэр муруй ургасан шүдээрээ надруу мушилзлаа. Тэрээр шингэн будаг хэн нэгэн нүүрлүү нь цацчихсан юм шиг хачин шар сэвхтэй.



Би хэрэндээ л биеэ барьж байсан ч сургулийн зөвлөх мянган удаа
-10 хүртэл, тоол. Биеэ захир, хяна гээд л... гэхдээ миний чих дүнгэнээд юу ч ойлгохгүй л байсан л даа.

...Би Нэнсид гар хүрснээ огт санахгүй байгаа ч тэр
-Намайг усан оргилуурын доор сууж байхад Пэрси намайг түлхсэн гэж хашгичлаа.
Хатагтай Доддс биднээс холгүй сууж байсан ба
-Тээр сонсовуу гэх хэсэг хүүхдүүдийн шивнэлдэх сонсогдлоо.
- ---Ус---
- ---Яг л тэр түүнийх юм шиг----
Би тэдний яг юу яриад байгааг нь ойлгоогүй ч ямар ч байсан асуудалд орсоноо мэдэж байлаа. Хатагтай Доддс хөөрхий ядарсан Нэнсиг тайтгаруулж Мүзейн бэлэг дурсгалын дэлгүүрээс цамц авч өгөхөө амлаал..
Хатагтай Доддс надруу эргэснээ бүхэл улирлын турш энэ өдрийг хүлээж байсан мэт нүдэнд нь гал улалзаж байлаа.
-За тэгэхлээр...,
-Би мэдэж байнаа, хатагтай миний хичээлийн дэвтэр...,
Энэ миний хэлэх ёстой зөв үг байгаагүй юм.
-Наашир, надтай хамт яв гэж Хатагтай Доддсийг хэлэхэд Грувер
-Хүлээгээрэй, Нэнсиг би түлхсэн гэлээ.
Би шоконд орсон ба түүнийг хэсэг хугацаанд гөлрөхдөө тэр намайг хамгаалахыг оролдож байна гэдэгт итгэж өгөхгүй л байсан юм.
Хатагтай Доддс Груверийг маш нухацтай хару хару байснаа
-Би тэгж бодохгүй байна,Ноён Андэрвүүд
-Гэхдээ,...
-Чи эндээ үлд
Грувер надруу цөхөрсөн харцаар харахад нь
-Зүгээр дээ найз минь, баярлалаа
Хатагтай Доддс яриаг минь таслаад
-Хонгор минь , хурдлаарай Яг одоо
Нэнси Бобофит тэнэг инээмсэглэсээр үлдлээ.
Би тэрэнлүү “чамайг будаа болгоно доо” гэсэн харцаар хараад Хатагтай Доддсруу эргэсэн боловч тэр алга болчихсон байлаа...Багш уг нь мүзейн хаалган дээр зогсож байсан ч аль хэдийн хамгийн дээд талын шатан дээр зогсчихсон намайг дуудаж байхын. Тэр яаж ийм хурдан тэр дээр гарчихваа???


_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Feb.13.11 7:47 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Mar.23.10 1:17 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Би Хатагтай Доддсын араас явсан ба шатны хагас дээр нь ирээд Груверлуу хальт харвал тэрээр маш цонхигор харагдаж байсан ба Ноён Брунерээс ямар нэг юм хийхийг нь хүлээгээд байгаа юм шиг түүндүү нэг, надруу нэг ээлжилж хараад л байлаа.
Би буцаад эргээд хартал Хатагтай Доддс ахиад л алга болчихож.
Тэр энэ удаа аль хэдийн дотогшоо орчихсон байсан ба хаалганы захад хананы хажууд зогсож байлаа.
Зааз тэр надтай цуг Нэнсид авч өгахөө амласан булуг дурсгалын дэлгүүрлүүгээ явахыг хүсчээ гэж би бодсон боловч энэнээс өөр бас нэг юм байгаа юм шиг...Багш өөр зүйл төлөвлөсөн нь илэрхий байлаа.
Би түүнийг дагаад л, дагаад л яг гүйцэхэд бид Грек, Ромын хэсэгт байлаа.
Бид өөрсдийгөө эс тооцвол танхим хов хоосон байв.
Хатагтай Доддс ихээхэн хэмжээний мөнгөн дээр гантигаар сийлсэн Грекийн бурхадын өмнө ирж зогсоод залбирлаа. Тэр энэхүү ойгомжгүй зүйлийг хийхдээ ягл архирч байгаа юм шиг сөөнгө дуугаар хашгирч байлаа.
Ийм их чимээ шуугиангүй байсан бол би бухимдахгүй байх байсын. Тэр ямар нэг чухал зүйл хийгээд л байгаа болотой нэг юм л нунтаглаад л байв.

-Чи бидэнд маш их төвөг удаж байна
-Тиймээ хатагтай
Хатагтай Доддс хүрэмнийхээ ханцуйнаас угз татаж тайлаад
-Чи үүнээс амархаан мултарчихна гэж арай санаагүй юм байгаа биздээ?
Түүний харц галзуурсан хүнийх шиг байсан ч тэр хүн биш байсан юм. Чөтгөр...
Тэр бол багш,тэр намайг гэмтээхгүй гэж би бухимдангуй бодлоо.
Би:
-Би хичээх болноо, хатагтай.
Аянгын нижигнээн барилгыг чичиргэлээ.
-Бид тэнэг биш ээ, Ноён Пэрси Жэксон гэж Хатагтай Доддс хэлээд
-Энэ бол бид чамайг олохоос өмнөх явдал. ямар нэг тарчлаалт, тамлалтгүйгээр хийсэн хэргээ хүлээ
Би тэрнийг юу яриад байгааг юуг нь ч ойлгосонгүй.
Тэд миний хууль бусаар нууцаар ангид чихэр зарсныг яриад байгаа юм болов уу?
Эсвэл нэг ч уншаагүй байж Том Сойерийн тухай эссэг шууд интернэтээс авчихсаныг мэдчихсэн юм болов уу? Эсвэл шал өөр юм юм болов уу???
-Алив? /тэр хүчлэн шаардаж эхэллээ.../
-Хатагтай, би...
-Чиний цаг дууссан гээд тэр исгэрлээ.
Тэгээд маш хачин юм болсон. Тэрний нүд яг л шарагдаж байгаа гулууз мах шиг улайсч, хуруунууд нь сунаад урт хумс ургах нь тэр.... Нуруунд нь ургасан далавчнаас нь болоод өнөө сайхан хүрэм нь багадаад ирлээ.
Тэр хүн биш байлаа... Тэр сарьсан багваахайных шиг далавчтай,шар шүд сарвуутай үрчийсэн шулам болж хувирсан байлаа.
Бүх юм яг харь гаригт байгаа юм шиг л...
Минутын өмнө гартаа үзэг байрсан Ноён Бруннер мүзейн хаалгаар тэргэнцэртэйгээ ороод ирлээ.
-Пэрси, бариад аваарай гээд тэр үзгээ шидлээ. Хатагтай Доддс надруу дайрлаа.
Би бултаад миний чихний хажуугаар өнгөрөхөд нь сарвууг нь хугалчихлаа.
Би Ноён Брунерийн шидсэн үзгийг шүүрч авмагц тэр үзэгнээс хамаагүй илүү зүйл болохыг нь мэдлээ. Тэр үзэг Ноён Брунерийн өөрийнх нь хүлэг баатруудын тулаан дээр байнга хэрэглэж байсан сэлэм болдог үзэг байсан юм.
Хатагтай Доддс намайг хорслын нүдээр харсаар...
Миний хөл хөдөлж болохгүй, гаранд маань хангалттай хүч байхгүйн улмаас сэлмээ унагаачих гээд сайн цохиж чадахгүй байсан юм. Тэр:
-Үхэлдээ бэлд дээ, хонгор минь гээд намайг дайрахаар нислээ.
Айснаасаа болоод бие маань өөрийн мэдэлгүй гүйсэн ба байгалаас заяасан амиа хамгаалах хүч орж би сэлмийг эргүүллээ.
Хэрвээ тэр усаар бүтээгдсэн байсан бол арчаад л өнгөрөх мэт төмөр ир түүний мөрөн тушаа буулаа. Хатагтай Доддс муухай хашгиран сэнсэнд хийсч буй элс мэт шалаар нэг шар нунтаг болон бутраад, газар дээрээ ууршаад алга болон болтлоо түүний хурц 2 нүд намайг харсаар байсан ба энэ бүхний дараа бага зэргийн хүхэр үнэртэхээс өөр ул мөр үлдээгүй байлаа.
Гартаа үзэг барьсан би бээр танхимд ганцаараа үлдсэн байсан ба Ноён Бруннер, өөр хэн ч тэнд алга байлаа. Миний гар чичирсээр л байлаа. Миний үдийн цай шидэт сөөг ч юм уу өөр ямар нэг юмнаас болоод заваарчихаж...
Саяын болсон явдал зүгээр л хийсвэр төсөөлөл үү, аль эсвэл,...?
Би гадагшаа гарахад бороо орж эхэлсэн байлаа. Грувер мүзейн танилцуулгаар толгойгоо халхавчилчихсан усан оргилуурын хажуухантаа сууж байв. Нэнси Бобофит нөгөөл нэг хэдэн хачин найзуудынхаа хамт усан оргилуурт сэлсэнээсээ бас борооноос болж норчихсон ам хуурайгүй чалчиж зогсоно. Тэгээд намайг хармагцаа
-Хатагтай Кэрр чамайг болгож тависан гэдэгт найдаж байна.
-Хэн гэнээ?
-Манай багш аа
Би нүдээ цавчлаа. Манай сургуульд Кэрр гэж багш байдаггүй шүү дээ. Нэнсигээс юуны талаар яриад байгааг нь асуусанд тэр нүдээ эргэлдүүлснээс өөр хариу үзүүлсэнгүй. Би Хатагтай Доддс хаачсаныг Груверээс асуутал
-Хэн?
Грувер түр зогсож надруу чухал гэгч нь харснаа
-Энэ тоглоом биш шүү, залуу минь . Маш ноцтой асуудал.
Аянга бидний дээр тачигналаа. Ноён Брунер байрнаасаа огт хөдлөөгүй мэт улаан шүхрэн доороо сониогоо уншаад сууж байлаа. Би түүнлүү очихлд тэрээр бага зэрэг санаа нь зовсон маягтай
-Аа миний үзэг байх шив. Ноён Жэксон та наадахыгаа ав даа...
Би Ноён Брунерийн үзгийг барьчихсан байсан ба түүнийгээ мэдээгүй юм.
-Ноёнтоон, Хатагтай Доддс хааччихсан юм бэ? Тэр надруу харж харж байснаа
-Хэн? Гэлээ.
-Хатагтай Доддс. Алгебрийн хичээлийн багш Хатагтай Доддс.
Тэр ихэд санаа зовсон байртай, хөмсөгөө зангидаж ирээд
-Энэ аялалд ямарч Хатагтай Доддс байхгүй шүү дээ. Яанси академид ч Хтагтай Доддс гэж хүн байхгүй. Чи ингэхэд зүгээр биз?
1-р бүлэг төгсөв.

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Feb.13.11 7:48 pm, edited 7 times in total.

Top
   
PostPosted: Mar.24.10 3:01 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Dec.28.09 4:12 pm
Posts: 24
Location: LOST IN THE BOOKS
Afina-dain tulaan, zon sovingiin ohin tenger Zewsiin tolgoinoos ehiin oroltsoogui torson.
Afrodita-goo uzesgelen, hair durlaliin ohin tenger
Artemida-oi,sar,huuhed torolt,angiin ohin tenger Apollogiin egch yumuu ohin duu
Gera-gerlelt ger buliin hamgaalagch ohin tenger Zewsiin ehner
Gest-ger geriin amidraliin ohin tenger
Apollo-nar, gerel,em, hogjmiin uzesgelent burhan
Ares-dain burhanii har burhan.Afroditod durlasan
Gefest-gal bolon tomriin darhan sohor burhan
Germes-burhadiin elch
Poseidon-tengisiin burhan mon mori gazar hodloltiin burhan Zewsiin duu
Zews-Burhadiin burhan ayanga ezegnegch tengeriin burhan
Aid- har tamiin burhan zews poseidon 2iin duu
Eros-durlaiin sahiusan tenger dalavchtai num sumtai

_________________
bugd duusah tsagt bugd eheldeg


Top
   
PostPosted: Mar.24.10 3:27 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Dec.28.09 4:12 pm
Posts: 24
Location: LOST IN THE BOOKS
Dionis-arhi bolon darsnii burhan
Acteon-boetiin azgui anchin, ariun Artemisiig nutsgen bhiig harsanaas bolj buga bolj huvirsan
Ganimed-burhadiin som tushigch Zews tuund durlaj bjee[eregtei]
Pandora- hamgiin anhnii emegtei
za meddeg yum gevel ene hed l bn tegeed nisdeg mori pegas, kentavr, mino tavr geh met heden amitan bn oor greekiin iim ulgeriin baatruud burhadiin talaar oldvol bichnee heregtei gej uzvel

_________________
bugd duusah tsagt bugd eheldeg


Top
   
PostPosted: Mar.24.10 10:22 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
P.S:

Крон - Нарны бурханы эхний удмын сүүлчйин удирдагч, Гаяа, Дэлхий, Уран, Тэнгэрийн удмын бурхны сургаалийг баримтлагч. Тэрээр өөрийн төрсөн 3 хүү болох Зевс, Хейди болон Посейдон нартаа ялагдаж Тартаруст хоригдохоосоо өмнө эцгийгээ ялж, Алтан үеийг өөрийн ноёрхолдоо оруулж байжээ.


_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Top
   
PostPosted: Mar.24.10 10:25 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Ноён Брунер Пэрсигээс энэ зурагны талаар асуужээ...

"Крон хүүхдээ идэж буй нь" гээд нэр өгчдийн билүү :razz:



Image

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Top
   
PostPosted: Mar.27.10 8:21 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
За тэгэхээр энэ дашрамд зохиолчийг нь товч танилцуулчихъя гэж бодлоо.

Image


Зохиолч Рик Риордон нь 1964 оны 6 сарын 5-нд Техасын Сан Антониод мэндэлжээ. Тэрээр голдуу уран зөгнөлт, адал явдалтай, домгон хэлбэрийн зохиол бичдэг.

Түүний бүлээлүүдээс дурдвал :

-Пэрси Жэксон ба Олимпчууд цуврал
-Пэрси Жэксон ба түүний хамтран зүтгэгчид
-Нууцыг тайлах 39 түлхүүр
-Трэс Наваррэгийн цуврал " Том улаан Тикела" 1997.6 сар


2010 онд хэвлүүлэхээр бэлдээд буй номнууд нь:

-Кейний түүх "Улаан Пирамид" 2010.05.04
-Эрлийзүүдийн хуаран цуврал


1998 онд "Том улаан Тикела" зохиолоороо Шамус болон Антонигийн шагналыг, 2008 онд "Аянгын хулгайч"-аараа Марк Твейний шагналыг, 2009 онд онд "Мангасуудын далай"-аараа мөн тусхүү шагналыг,мөн тус ондоо онд "Аянгын хулгайч"-аараа Ребека Кодилийн шагналыг тус тус хүртэж байжээ.


http://www.percyjacksonbooks.com/

сайтаар зочлоод гараарай...

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Top
   
PostPosted: Mar.27.10 11:14 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 9:11 pm
Posts: 898
Location: La vita è bella
typhon ni GAIAgiin otgon hvv ba tvvinii usgusun aaw ni TARTARUS ym. greeciin domogt gardag mangasuudiin hamgiin aimshigtai ni ym. TYPHON ZEUSiig ustgahiig hvsdeg baisan uchir ni ZEUS TITAniig horison . TYPHONiig Bibliotheke-d tailbarlasanaar araatanii dundaas hamgiin aimshigtai ni. hvnees arai undur odod shig iish tiish sundag. tvvnii gar ni baruun zvvn tiish sunah ba tolgoi ni luu helbertei. tvvnii bieiin dood heseg ni vlemj tom hort mogoi shig tsagiraldsan ergen toiron vvleer hvreelegdsen ba isgersen chimee gargadag. tvvnii bie bvheldee dalawchaar halahlagdsan ba nvdneesee gal gargadag.
TYPHON ZEUSiin urhind orj ylagdsan ym.
Image

_________________
♫ Westlife ♫


Top
   
PostPosted: Mar.28.10 12:45 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 9:11 pm
Posts: 898
Location: La vita è bella
Image
Prometheus bol TITAN ym. Iapetus, Themis 2n hvv ba Atlas, Epimetheus and Menoetius gesen 3n ahtai. horon sanaanii haan gej nerlej bolno. tereer burhadaas gal hulgaalj ugsun uchir. ZEUS tvvniig shiitgej, bvrged tvvnii elgiig idej shunu bolgon eleg ni tuljij honodog baisan.. domogt gardag surwalj bichigt gemt hereg zugaa tsengeliin gol tolgoilogch ni baisan gej ugvvlsen.

_________________
♫ Westlife ♫


Last edited by DEMONTER_WOLF on Mar.28.10 1:31 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.28.10 1:25 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 9:11 pm
Posts: 898
Location: La vita è bella
Persephone buyu cora ni gazar doorhi ertuntsiin hatan haan. parthenogenic, Demeter nariin ohin gej songodog domogt gardag bol greeciin domogt zeus Demeter nariin ohin gej gardag. tvvniig Hadesiin gergii gej taamagladag buguud gazar doorh -rtuntsiig udirddag baisan.
tvvnii tvvh vneheer setgel hudulgum. ter bytshan ohinoo hulgaid aldaj mash ih setgeleer unasan ba ohin ni ergej oldohod tereer mash ih bayrlasan. ene ni domogt baigaliin vvl ywts ulirliin talaarh burahdiin oilgoltiig uurchiluhud hvrgesen. greeciin uran zuragt numrugtuugerr dvrslegdsen baidag. magadgvi ter vr tarianii sags barisan nambalag inaeemsegleltei baih.
beleg temdeg:sarisan bagwaahai, batrash, namuu tsetseg, bytshan vr taria, sembervv
nuhur: hades
baidag gazar: gazar doorhi ertunts

Image

_________________
♫ Westlife ♫


Top
   
PostPosted: Mar.28.10 11:34 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Гурван хөгшин хатагтайн Үхлийн Оймс нэхэж буй 2-р бүлэг


... Сургуулийн амралтаар сургууль даяараа надаар тохуу хийж байгаа юм шиг санагдаж байлаа. Хүүхдүүд би амьдралдаа түүнийг аялалын талбайгаас автобусанд суух хүртлээ огтхон ч харж байгаагүй, манай сургуульд зул сараас хойш алгебрийн багш хийж байгаа хүн бол өөртөө итгэлтэй, шаргал үст Хатагтай Кэрр хэмээн бүрэн итгэсэн мэт жүжиглээд байгаа юм шиг санагдаж байлаа.
Хаврын туршид би хүн бүрээс аялалын үеэр Хатагтай Доддсыг харсан уу гэж лавласан боловч ихэнхдээ гайхширсан харцаар харсан харулт авдаг байсан юм. Энэ нь намайг Доддс гээж хүн хэзээ ч байгаагүй гэдэгт бараг л итгүүлэх шахаад байлаа. Бараг л...
Гэхдээ Грувер намайг хуурч чадахгүй ээ. Би түүнд Доддс гэдэг нэрийг хэлмэгц тэр хором эргэлзсэнээ тийм хүн байхгүй, байгаагүй гэсэн юм. Тэр худлаа хэлж байлаа...Ямар нэгэн юм болох нь болсон, болох болохдоо мүзейд.
Өдрийн цагаар надад энэ бүхнийг эргэцүүлж бодох хугацаа бага байдаг байсан ч шөнө эсрэгээрээ байлаа. Би Хатагтай Доддсын урт хумс, арьсан далавч зэргийг бодсоноосоо болоод хүйтэн хөлстэй сэрдэг болсон байв. Онцгүй цаг агаар үргэлжилсээр миний байгаа байдалд огтхон ч нөлөөлөхгүй байлаа.
Нэг шөнө, маш хүчтэй нижигнээнтэй шуурга унтлагын өрөөний минь цонхыг савтал балбаж байлаа.
Тэр явдлаас хэдхэн хоногийн дараа Яанси сургуулиас ердөө 50хан милийн /80 км/ зайд Хадсон хөндийд өмнө хэзээ ч болж байгаагүй хүчтэй хуй салхи дэгдлээ.
Тэр үйл явдалтай зэрэгцээд биднийг нийтийн танхимд байхад Атлантидын хүчтэй салхины улмаас ер бусын тооны жижиг онгоцууд унаж байлаа.
Би өөрийнхөө ууртай бухимдуу болж эхэлж байгаагаа мэдэрч байлаа. Нэнси Бобофит болон түүний найзуудтай харилцах харилцаа маань бүр дордлоо.
Би анги болгоны шахуу үүдэн хэсэгт суудаг болов.
Англи хэлний багш Ноён Никол надаас яагаад үсэглэн бичих тестэн дээрээ алдаад байгаа, яагаад хичээл хийхгүй байгаа тухай мянга дахь удаагаа асуухад нь би яриаг нь таслаад “хөгшин архичин” гээд дугарчихлаа. Би ямар утгатай үг хэлсэнээ сайн бодоогүй ч ямар ч байсан нилээн тод чанга сонсогдсон юм.
Дараагийн долоо хоногт нь сургуулийн захирал ээжрүү минь албан ёсны мэдэгдэл явуулсан байсан ба би дараа жил Яанси сургуульд сурахгүй нь бололтой.
Зааз, одоо яая гэхэв гэж би өөрөө өөртөө хэллээ.
Би гэрээ маш их санаж байлаа.
Би зүүн Апперт байх жижигхээн байрандаа ээжтэйгээ хамт байж, жирийн л нэгэн нийтийн сургуульд суралцаж олиггүй хойд эцгээ болон түүний тэнэг покерийн бүлгийнхэнийг давраахгүй байхыг маш их хүсч байлаа.
Яанси сургуулийхаа зарим юмыг санах байхдаа... Унтлагын өрөөнийхөө модон хүрээтэй цонхыг, тийм ч хол биш байдаг Хадсон голыг, царс моддын үнэрийг...
Бас жоохон этгээд ч гэлээ хамгийн сайн найз минь болох Груверийг...
Би түүнийг налгүйгээр дараа жил яах бол оо гэж санаа зовж байлаа.
Латин хэлний ангийг ч санана. Ноён Брунерийн гайхалтай хүлэг баатруудын тулаан, түүний үнэнч сүсэг бишрэлийг...
Шалгалтын долоо хоног эхлэхэд миний ганц хийсэн, давтсан хичээл нь Латин хэлний хичээл байлаа.
Ноён Брунерийн “энэ хичээл чиний амьдрал-үхэл” гэж хэлж байсныг би ерөөсөө мартдаггүй юм. Би яагаад гэдгийг нь мэдээгүй ч итгэж эхэлсэн юм.
Шалгалт өгсөнийхөө орой нь би Кембрижийн Грек домгийн хөтлөгч болно гэдэгтээ нэг л итгэхгүй байлаа. Үгс миний толгойд эргэлдэж, дугуйт тэшүүрийн талбай дээр гулгаж байгаа юм шиг 180 градус эргэлдээд л...
Би Chiron болон Charon, Polydictes болон Polydeuces гэсэн үгсийг ялгаж уншиж тогтоож чадахгүй байлаа. Тэгээд бас тэр зэрэгцээ холбосон Латин үгнүүд үү... Март март.
Өрөөндөө алхаж байтал миний цамцруу шоргоолжнууд мөлхөөд байх шиг санагдлаа. Би Ноён Брунерийн чухалчлан “ Би зөвхөн чухал гэснийг л хүлээж авдаг, Пэрси Жэксон” гэж хэлж байсныг саналаа. Би гүнзгий амьсгаа аваад домгийнхоо номыг нээлээ. Би өмнө нь хэзээ ч багшаас тусламж гуйдаггүй байсан ч хэрвээ Ноён Брунертэй ярилцаад үзвэл тэр надад ямар нэгэн зүг чиг зааж өгөх байх гэж би бодлоо. Түүний шалгалтан дээр F авсандаа маш их гэмшищсэн юм. Би Яанси сургуулийг хрхиж явахыг үнэхээр хүсээгүй.
Би факультетийн танхимаас доошоо шатаар буулаа. Ихэнх өрөө тасалгаа харанхуй хоосон байсан ч ганцхан Ноён Брунерийн өрөө л гэрэлтэй, үүдний өрөө рүү харсан цонх нь онгорхой байлаа. Хаалгаруу 3 алхахад өрөөн дотор юу болж байгааг сонсож болохуйц боллоо. Ноён Брунерийн ярилцаж байгаа хүний хоолой... яг Груверийнх мөн байлаа.
-...Пэрсид санаа зовж байна, эрхэм ээ /Би зог туслаа. Уг нь би хулгайгаар хүний яриаг сэм сонсогч биш ч маш сайн найз маань миний талаар том хүнтэй ярьж байсан болохоор өөрийгөө зогсоох гэж хичээгээгүй юм. Би жоохон ойртлоо.../
-... энэ зун ганцаараа, би бодохдоо сургуульдаа эвтэй байя. Одоо бид бүгдийг мэдэж байгаа болохоор тэд ч гэсэн мэднэ. /Грувер/
-Бид таагүй явдал болохоос нь өмнө түүнийг яаруулах л хэрэгтэй байна. Хүү илүү боловсрох, сайжрах тун чухал байна. /Ноён Брунер/
-Гэхдээ түүнд хугацаа байхгүй шүү дээ, зуны дунд үе – үхлийн шугам шүү дээ
-Бид үүнийг тэрэнгүйгээр шиидэх хэрэгтэй, Грувер. Түүнийг юу ч мэдээгүй байхад нь асуудлыг зохьцуулчихъя.
-Эрхэмээ, Пэрси тэрнийг /эмэгтэй/ хараад...
-Тэрний л төсөөлөл гэж Ноён Брунер өөрийнхөөрөө зүтгэлээ. Түүнд бүхнийг итгүүлэхэд хангалттай хүн хүч байхгүй
-Эрхэм ээ, би дахиж хариуцлага алдахгүй ээ, та намайг юу гэх гээд байгааг мэдэж байгаа шдээ /Груверийн хоолой сэтгэл хөдлөлдөө автсанаасанаа болоод боогдож байлаа./
-Чи хариуцлага алдаагүй ээ , Грувер гэж Ноён Брунер эелдэгээр хэлээд
Би түүнийг харах хэрэгтэй байна. Одоо хэдүүлээ дараа намар хүртэл Пэрсиг амьд байлгах талаар санаа тавиж арга хэмжээ авцгаая.
Миний домгийн ном гарнаас мултарч унаад газар түгхийн уналаа.
Ноён Брунер чимээгүй болов. Миний зүрх маш хүчтэй цохилж, номоо буцааж аваад гялс хана налаад зогслоо. Брунер багшийн гэрэлтэй өрөөнөөс харанхуйд нэг их сайн харагдахгүй байсан ба сүүдэр тэргэнцэртэй багшаас маань арай өндөрт тусч байсан ба багш нум сумаар харвах гэж буй харваач шиг ихэд сэжиглэнгүй харлаа.
Би нуугдсан газрынхаа хажууханд нь байсан хаалгыг нээлээ.
Хэдхэн хормын дараа олон хүрдтэй араа мэт Ток, Ток, Ток гэх чимээг сонслоо.
Амьсгалах чимээ яг миний хаалганы ард сонсогдлоо. Том харанхулсан сүүдэр ангийн яг урд нь хэсэг зогссонноо хөдөллөө.
Хөлс маань хүзүүрүү урсаж байлаа.
Үүдний хэсэгт очоод Ноён Брунер
-Юу ч алгаа, миний нерв өвлөөс хойш дээд цэгтээ тулчихаад байгаа гэж шивнэх шахам хэллээ.

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Feb.13.11 7:57 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Mar.28.10 11:34 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
-Минийх ч гэсэн гэж Грувер хэлээд
Гэхдээ би амласан...
-Явж унт, чи маргааш бараг бүтэн өдөр шахуу шалгалттай. Намайг орхи орхи гэж Ноён Брунер түүнд хэллээ.
Ноён Брунерийн өрөөний гэрэл унтарлаа.
Би харанхуйд хүлээгээд сууж байхдаа энд үүрд ингээд байж байх юм шиг л мэдрэмж төрж байлаа.
Цаг нь болмогц би үүдний өрөөнөөс гарч унтлагынхаа өрөөрүү буцлаа.
Грувер орондлл хэвтэх зуураа бүтэн шөнөжингөө Латин хэлнийхээ шалгалтандаа булдлээ гэж улайн цайн худлаа ярьж байлаа.
-Хөөе, чи энэ шалгалтыг өгөхдөө бэлэн байна уу гэж сүүищмийсэн нүдээр харан асуулаа.
Би хариу хэлсэнгүй...
-Чи муу харагдаж байна, бүх юм зүгээр биз гэж тэр үрчийж ирээд л асуулаа.
-Зүгээр л... ядраад байна
Түүнд нүүрнийхээ хувиралыг харуулахгүйн тулд би эргэж хараад унтахад бэлдлээ.
Би доор юу сонссоноо ерөөсөө ойлгохгүй байсан ба зүгээр миний төсөөлөл байсан гэж итгэхийг хүссэн юм.
Гэхдээ Грувер, Ноён Брунер нар яг миний ард миний талаар ярилцаж байсан нь маш тод бодитой л санагдаад байгаа юм даа. Тэд намайг нэг аюулд орсон тухай л юм яриад байсан.
Дараа өдөр нь би 3 цагийн Латин хэлний шалгалтыг орхиж гарсан ба миний нүд Грек Ромын нэрнүүдийг хольж солиод алдаад байлаа. Ноён Брунер намайг дотогш нь дуудахад агшин зуур надад “ тэр өчигдөр орой намайг нууцаар яриаг нь сонссоныг мэдсэн бололтой” гэсэн бодол зурсхийв.
-Пэрси, Яанси сургуулийг орхих болсондоо гутрах хэрэггүй ээ. Харин ч сайн юм боллоо
Түүний хоолой маш эелдэг байсан нь миний санаааг их зовоолоо.
Багш нилээн аяархан ярьж байсан нь бусад хүүхдүүдийг шалгалтаа хийж дуусчихаад сонсохоос нь эмээсэн хэрэг байх. Нэнси Бобофит егөөдсөн маягаар хий үнссэн ба түүндээ ихэд баясаж байлаа.
-Мэдлээ, эрхэмээ
-Мммм /Багш сандалаа эргүүлээд яг юу гэж ярихаа сайн мэдэхгүй байгаа байдалтай:/
Энэ чиний байх ёстой газар биш ээ. Үүнд цаг хугацаа л хамаатай.
Миний нүд хорсов.Энд, энэ ангид миний яг урд сууж байгаа хамгийн дуртай багш маань намайг басаж байгаа мэтээр миний хүчинд итгэхгүй байв. Өнгөрсөн бүх хугацаанд намайг зоригжуулж байсан багш маань намайг одоо эндээс явах хэрэгтэй гэж байх юм.
-Мэдлээ гэж би бувтнахад
-Үгүй, үгүй, үгүй. Энэ бүхэнд эмзэглэх хэрэггүй. Би юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр ... чи жирийн хүн биш, Пэрси. Чи бол...
-Баярлалаа, эрхэмээ би ямар гэдгээ мэднээ. Сануулсанд баярлалаа.
-Пэрси---?
Гэхдээ би аль хэдийн тэр ангиас гараад явчихсан байсан юм.
Үүргээ биелүүлэх бүүлийн өдөр буюу миний энэ сургуульд байх сүүлийн өдрөө би хувцаснуудаа чемоданлуугаа шидэллээ.
Бусад хүүхдүүд эргэн тойронд зун юу хийх талаараа хөөрөлдөж хөгжилтэй нь аргагүй гүйлдэж байхад БИ л гэж........
Тэднийнэг нь Щвейцарьлуу удаан хугацааны амралтаар явах гэж байхад өөр бас нэг нь бүтэн сараар Карибын тэнгисээр зугаална гэнэ. Тэд над шиг өсвөр насны хууль зөрчигчид байсан ба ганцхан ялгаа байсан нь тэд намайг бодвол БАЯН. Тэдний аавууд нь гүцэтгэх захирал, төлөөлөгч юм уу эсвэл олонд танигдсан нэртэй төртэй хүмүүс байсан юм. Би бол хэн ч биш гэр бүлээс гаралтай хэн ч биш билээ...
Тэд надаас зун юу хийх гэж байгааг минь асуухад нь би хотруу буцах гэж байгаагаа хэллээ.
Би тэдэнд зун сонин сэтгүүл тарааж, нохой салхилуулах ажил хийнэ гэдгээ мөн намар ямар сургуульд суралцах вэ гэж тархиа гашилгахаа огт дурдаагүй юм.
-Өөөх, янзтай гэж тэдний дундаас нэг залуу хэллээ.
Тэд надтай огт ярилцаагүй юм шиг л буцаад өөрсдийнхөө яриаг үргэлжлүүлсээр яваад өгөв.
Тэдний дундаас ганцхан хүнл надад баяртай гэж хэлсэн нь Грувер байлаа. Тэрээр Манхэттэн явах тасалбар захиалсан байсан ба их хотын зүг ахиад л бид хамтдаа...
Автобусанд явж байхдаа Грувер нилээн гялс бухимдангуй доошилсноо зорчигчдыг ажиглав. Яанси-гаас явсанаас хойш тэр түүнд ямар нэг муу явдал тохиолдсон юм шиг худлаагаасаа санаа нь зовж шаналсан дүр исгээд байлаа. Өмнө нь би түүний санаа зовнилоор нь тохуу хийгээд байдаг байсан ч гэхдээ Грей-Хоундэд түүнийг санаа зовоохоор юу ч байгаагүй юм.
Би илүү хүлээж тэвчихгүй нь...
-Кайндли Вансыг хайх уу?
Грувер суудлаасаа огло үсрээд
-Юу... юу гэнээ
Би шалгалтын өмнөх шөнө Ноён Брунер тэр 2-ын яриаг сонссоноо хүлээлээ. Грувер нүдээ онийлгоод:
-Чи тэгээд хир их юм сонссын?
-Өө тийм ч их биш ээ. Зуны дэнд үе үхлийн шугам /зааг/ гэснийг л...?
Тэр давхийснээ
-Сонсооч, Пэрси... Би чиний төлөө л санаа гэж зовж байгааг харж байгаа биз дээ. Чи математикийн багш шулам болсон гэж хий харсан байх аа...
-Грувер---
-Би Ноён Брунерт чамайг ямар нэгэн юманд маш их хүч чармайлт зарцуулж байгаа болохоор хэзээ ч байгаагүй Хатагтай Доддс энээ тэрээ гэж...
-Грувер чи муу худалч... Тэрний чих нь улайлаа... Тэгээд цамцныхаа халааснаас бохирдсон жижиг нэрийн хуудас гаргаж ирээд
-Зүгээр үүнийг унш. Ийм болохоор л энэ зун чи надад хэрэгтэй.
Хуудсан дээр маш гоёмсог бичгийн хэв харагдах ба миний унших чадвар бичгийг тайлж уншихад хүндрэл учруулж учруулж сая нэг юм тэдгээр үгсийг эвлүүлэн уншвал:


Грувер Андервүүд
Эрлийзүүдийн толгод, Лонг Айланд / Урт арал/ , Нью-Йорк хот
(800) 009-0009
-Хагас... гэж юу юм бэ?
-Битгий энийг ийм чанга хэл ээ, энэ миний зун байдаг газрын хаяг байгаам.



_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Feb.13.11 7:59 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Mar.29.10 1:06 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Грувер зун гэртэй байдаг байх нь ээ. Би түүний гэрийхнийг Яансигийн бусад хүүхдүүдийн гэрийхэнтэй адил тийм чинээлэг гэж огт бодож байгаагүй.
-Аан, тэгвэл би танай гэрээр зочлуул...?
Тэр толгой дохисноо
-Эсвэл чи надаас шаардвал...
-Би яагаад чамаас шаардана гэж? Би огцом хэлчихлээ.
Грувер ичингүйрэн алимаа доош нь тавиад
-Сонсооч, Пэрси. Яг үнэндээ гэвэл би чамайг хамгаалах ёстой.
-Грувер, чи намайг яг юунаас хамгаалахын?
Бидний хөл доор айхтар чанга юм нүдэж байгаа юм шиг чимээ гарлаа. Удирдлагын самбараас хар утаа татсаар төд удалгүй автобус тэр чигтээ ялзарсан өндөг шиг үнэрээр дүүрлээ. Жолооч Грей-Хоундын өргөн зам дээр зогсоод харааж доголсоор гадагшаа гарлаа.



Хэдэн минутын дараа хөдөлгүүрийн хэсгээс тасхийх чимээ гарсан ба жолооч биднийг аль болох түргэн гарцгаана уу хэмээн зарлалаа. Грувер бид 2 ч бусдыг даган гарлаа. Бид замбараагүй гаргасан машин зам, агч модноос өөр юу ч үгүй тосгоны зам дээр байв. Юуг нь ч мэдэхгүй, хээр хөсөр хаягдсан байлаа... Үдийн хэрд тэрүүхэн тэнд хуучны жимсний лангууруу чиглэсэн дөрвөн эгнээ нарийхан зам зурайж байх юм.
Тэнд худалдаалагдаж байгаа зүйлс арааны шүлс асгаруулам сайхан харагдаж байсан нь: хайрцаг дүүрэн интоор, алим, тоор, самар, мөсөөр дүүргэсэн том торхонд босоо савтай жимсний ундаа... гээд л...
Гэхдээ тэнд нэг ч үйлчүүлэгч, худалдан авагч байхгүй байсан бөгөөд агч модны буйдхан нэгэн буланд гурван настай байрын эмэгтэй миний өмнө нь хэзээ ч үзэж харж байгаагүй том гэгчийн оймс нэхэж сууна.
Тэр оймснууд цамцны хирээтэй том байсан ч яах аргагүй оймс байсан юм...
Голд нь сууж байгаа нь аварга том сагс бүхий цэнхэр нэхмэлийн утсыг бариад, хоёр захад нь сууж байгаа нь нэхэж байсан ба тэр гурван эмэгтэй гурвуулаа маш дээр үеийн янзтай харагдах бөгөөд цонхийсон цагаан царайтай, хатсан жимсний хальс шиг үрчгэр нүүртэй, цагаан эрээн алчуур зүүсэн мөнгөн саарал үстэй, цайсан даашинзны цаанаас цухуйх гар нь зүгээр л яс...
Хамгийн хачирхалтай нь тэд яг намайг л хараад байгаа юм шиг санагдаад байлаа.
Би юу харсан зүйлийнхээ талаар хэлэх гээд Груверлуу хартал тэрээр нүүр нь минчийтлээ улайчихсан хамраа үрчилгэн зогсож байв.
-Грувер, хөөе залуу минь---
-Тэд чамруу хараагүй гээд надад хэлээд өгөөч?
-Харин тиймээ, хачирхалтай юм аа. Тэр оймсыг надад зориулж нэхэж байгаа юм байх даа...
-Хөгжилтэй биш байна шүү, Пэрси. Огтхон ч хөгжилтэй биш байна.
Голд нь сууж буй хөгшин эмэгтэй маш урт хурц иртэй, алтлаг мөнгөн өнгөтэй маш том хайч байрьчихсан байлаа. Груверийн амьсгаагаа барихыг нь би сонслоо.
-Бид автобусруугаа буцсан нь дээр байх аа, алив хурдлаарай, Пэрси
-Айн? Энд лав мянган хэмийн халуун байгаа байх аа
-Хурдлаач ээ
Грувер хаалга онгойлгоод, хөшүүргийн тусламжтайгаар гадагшаа гарах гэж авирч эхэлсэн ч би дотор үлдлээ.
Тэнд тэр гурван эмэгтэй намайг харсаар л...
Голын эмэгтэй утсаа хайчлан, дөрвөн хэсэг болгож байгаа нь надад сонсогдож байв. Түүний хоёр хамтрагч цэнхэр оймсоо нэхсээр...Саскач юм уу Годзилла болох болмжтой эсэхээ мэдэхийг хүсч байлаа.
Автобусны ард хөдөлгүүрийн хэсгээс нилээн гарсан утааг гаргахаар угзчин байна. Автобус сэгсэгдэн байснаа утаа бүр мөсөн арилж буцаад хэвийн байдалдаа орлоо. Зорчигчдын сэтгэл санаа ч дээрдэж бүгд уухайлан баярлалаа.
-Хараал ид гэж... хэмээн жолооч хашхирснаа малгайгаараа автобусаа тасхийтэл нь цохиод “БҮГД СУУДАЛДАА!!!” гэж командлав.
Бид замдаа гарлаа. Гэтэл би ханиад хүрсэн бололтой, халуурч эхэллээ...
Грувер өөрөө дагжин чичирч байсан ба тэрнээсээ болоод шүдээ хавиран байсан болохоор намайг ч нэг их анзаарсангүй.
-Грувер?
-Айн?
-Чи яагаад надад юу хэлэхгүй байгаа юм бэ?
Грувер цамцныхаа ханцуйгаар духаа арчсанаа
-Пэрси, чи тэр жимсний мухлагт юу харсан бэ?
-Чи тэр хөгшин хатагтай нарыг хэлээд байна уу? Тэд хэн юм бэ? Тэд хатагтай Доддс шиг харагдахгүй л байсан даа?
Би түүний бодлыг унших гэж оролдоод мэдэж чадаагүй боловч тэр жимсний мухлагийн гурван эмэгтэйд ямар нэгэн цчир байгааг таамагласан юм. Хатагтай Доддсыхооё илүү муу ч байж магад...
-Зүгээр л юу харсанаа хэлээдэх, Пэрси
-Голынх нь эмэгтэй маш том хайч барьчихсан, тэгээд тэрүүгээрээ утсыг хайчилсан
Грувер нүдээ аниад хуруугаараа занган залбирч байх шиг байсан ч үнэн хэрэгтээ залбираагүй байсан юм. Энд ямар нэг учир байна даа...
-Чи тэгээд тэр тасалсан утасных нь тасархайг харсан уу?
-Мэдээж харалгүй яахав. Тэгээд юу гэж?
Гэхдээ миний энэ хэлсэн зүйл , болох гээд байгаа үйл явдхлтай асар холбоотой болохыг би мэдэж байлаа.
-Энэ болоогүй... гэж бувтнаад Грувер эрний хуруугаа үмхлэж эхлэв.
-Би энийг сүүлийх гэж бодохгүй байна.
-Юуны сүүлийх биш байх гэж?
-Байнга 6-р ангидаа... Тэд хэзээ ч 6-р ангиа төгсдөггүй
-Грувер гэж би хэлсэн нь тэр надаас үнэнгээсээ айж эхэлчихэж...
Чи юу яриад байгаа юм бэ?
-Автобуснаас буугаад шууд хамтдаа гэрлүү нь явна гэж надад амла. /Грувер/
Энэ надад маш сонин санагдаж байсан ч би түүний хүссэнээр амлалт өглөө.
-Энэ ямар нэг мухар сүжигтэй холбоотой юу гэж би асуусан ч асуултандаа хариулт авсангүй.
-Грувер, тэр утасны тасархай байнаа даа. Хэн нэгний үхлийн тэмдэг үү?
Тэр надруу намайг аль хэдийнээ авсанд орсон ба авсан дээр минь тавих цэцгээ сонгосон маягтай гунигтайхан харлаа.
2-р бүлэг төгсөв.


_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Feb.13.11 8:00 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Apr.03.10 1:56 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Грувер зохих бус байдлаар өмдөө тайлсан 3-р бүлэг


Гэмээ ухаарч,буруугаа хүлээхүй:
Би автобусны төгсгөлд нуувч ухлаа. Энэ мэдээж маш бүдүүлэг явдал боловч Грувер “Яагаад дандаа ингэж байдаг юм бэ? Яагаад заавал дандаа 6-р ангид ийм юм болдог юм бэ?” гэж үглэхдээ намайг аль хэдийн үхчихсэн хүн шиг хараад л, хачин хөгийн зан гаргаад байсан юм.
Би тэрний ийм хямралтай байгаад нь нэг их гайхаагүй ба автобуснаас буугаад би амалсан ёсоороо түүнийг амралтын өрөөрүү явах замд хүлээлээ. Хүлээх хоорондоо би чемоданаа аваад, такси барилаа. Тэгээд
-Зүүн, Зуун дөрвийн нэг гэж уолоочид хэлэв.
Ээжтэй минь уулзахаас өмнө түүний талаар товчхон дурдваас:
Түүний нэрийг Сэлли Жэксон гэдэг ба дэлхийн хамгийн сайн хүн. Миний үздэгээр “сайн хүн аз муутай байдаг” гэдэгчлэн ээжийг минь 5 настай байхад нь төрсөн эцэг эх нь онгоцны ослоор өөд болцгоогоод, хэн нь ч түүнийг санаа тавьдаггүй авга ахындаа өсч том болсон юм. Тэрээр зохиолч болохыг маш их хүсдэг байсан ба ахлах сургуульд байхдаа шилдэг сайн хөтөлбөртэй их сургуульд орохын тулд ажил хийж мөнгө цуглуулдаг байсан ч авга ах нь хорт хавдар туссанаар түүнээс минь өөр харах хүн байгаагүй болохоор, ахыгаа халамжлахаар хамгийн чухал жилдээ суралцаж байсан сургуулиа орхисон билээ.

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Apr.25.10 12:40 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.03.10 1:56 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Ахыгаа өөд болсоны дараа ээж маань мөнгө ч үгүй, харж хандах хүн гэр бүл ч үгүй, диплом ч үгүй үлдсэн юм. Ганц сайн зүйл нь гэвэл энэ үедээ ээж маань аавтай маань танилцсан юм.
Гэхдээ надад аавтай минь холбоотой ямар ч дурсамж байдаггүй юм өө. Магадгүй түүний инээмсэглэлээс үлдсэн өчүүхэн ул мөр нь улайх байх...
Ээж маань аавын талаар ярихдаа ихэд шаналдаг байсан болохоор нэг их яридаггүй, ярихыг хүсдэгггүй байсан юм. Ээжид аавын нэг ч зураг байдаггүй.
Ойлгож байна уу, тэд гэрлээгүй. Ээж надад хэлэхдээ аавын талынхан маш баян, чухал нууцлаг гэр бүл байсан, нэг л өдөр Атлантын далайг завиар гатлах чухал аялалд яваад эргэж ирээгүй гэсэн юм.
“Далайд сураггүй болсон. Үхсэн биш сураггүй болсон...”
Тэр ичнээгээр их сургуулийнхаа дипломыг аваад, дээрээс нь нэмээд ажил хийдэг байсан ба намайг өөрөө өсгөсөн юм. Тэр хэзээ ч гомдоллож бас уурлаж бухимдаж байгаагүй. Бүр нэг ч удаа шүү... Би өөрийгөө дуулгамартай томоотой сайн хүүхэд байгаагүй гэдгээ мэднэ.
Сүүлд ээж маань эхний 30 секунд л сайхан ааштай байгаад үнэни төрхөө маш хурдан харуулсан Гейб Аглианотой гэрлэсэн юм. Намайг бага байхад түүнийг “Өмхий Гейб” гэж хочилдог байж билээ. Харамсалтай нь тэр нь үнэн юм. Тэр эр хөлсөнд ороосон сармистай пицца шиг өмхий үнэртдэг.
Бид хоёр ээжийн минь амьдралд маш том саад байлаа.
Өмхий Гейб ээжийг минь байнга зовоодог, гэртээ ирэхээрээ би ч ялгаагүй...
Би ээжийгээ ажлаасаа ирчихсэн байгаа гэсэн итгэлтэйгээр жижигхэн байшинруугаа алхлав. Тэгтэл харин Өмхий Гейб нөхөдтэйгөө өрөөнд покер тоглоод сууж байдаг байгаа. Зурагтаар И ЭС ПИ ЭН гарч байсан ба хивсээр дүүрэн чипс, шар айраг тарсан байлаа. Тэр тамхиа эргүүлэн, муухай харснаа:
-Чи хүрээд ирэв үү гэлээ.
-Миний ээж хаана байна?
-Ажилдаа явсаан. Чамд мөнгө байна уу? Тэгээд л болоо...
Гүй ээ, “гэртээ тавтай морил, чамайг харах таатай байна. Чиний амьдралын сүүлийн 6 сар ямар байв даа? “ гэж болдоггүй юм байх даа.
Гейб нилээн жин нэмсэн байлаа. Тэрээр хувцасны цуглуулга шиг далайн морины хошууг санагдуулам байлаа. Түүний толгой гурав орчим ширхэг үстэй бөгөөд түүнийгээ давгүй харагдаж байгаа гэдэгтээ итгэлтэй нь аргагүй самначихна. Тэр уг нь цахилгаан хэрэгслийн дэлгүүрийн удирдах ажилтан боловч ажлаа хийхээсээ гэртээ байх нь их. Би түүнийг яагаад өдий болтол халагдахгүй байгааг нь гайхдаг. Тэрээр төлбөрийн чек цуглуулаад л суудаг бөгөөд тэр мөнгөөрөө огиудас хүрмээр тамхи авна. Бас шар айраг. Байнга шар айраг, шар айраг...

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Apr.25.10 12:40 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.05.10 2:13 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Тэр надаас мөрийнд нь хандивлах мөнгөний нөөц асуулаа. Тэр түүнийгээ “далд залуу” гэх ба хэрвээ би ээждээ хэлэх юм бол тэр намайг зодно.
-Надад ямар ч мөнгө байхгүй гэж би түүнд хэлэхэд тэрээр өөрт нь зохимж тун муутай, нарийхан хөмсөгөө өргөв. Гейб түүний үнэр бүгдийг бүрхэх хүртэл үнэрч нохой шиг аль хэдийн мөнгөний үнэрийг авчихсан байлаа.
-Чи автобусны буудлаас наашаа ирэхдээ хөлсний тэрэг барьсан байж таараа.
Магадгүй 20-г төлсөн байх. Тэгээд хариултанд нь 6 юм уу 7 доллар авсан байх. Хэн нэгэн энэ оромжинд өөрийн хүчээр л хоргодох ёстой. Миний зөв биз, Эдди?
Эдди бол энэ байшингийн хамгийн сайн хүн бөгөөд Гейбийг тэгж хэлсэний дараа надруу ихэд өрөвдсөн харцаар харлаа.
-Явъя, Гейб наашир. Хүү эндээ үлдэг гэж тэр хэллээ.
-Миний зөв үү? Гэж Гейб дахин асуув.
Эдди бага зэрэг барайхад нөгөө 2 залуу нь мөн үйлдлийг давтлаа.
Би хэдэн доллар халааснаасаа гаргаж ширээн дээр чулуудаад
-Алдана гэдэгт чинь найдаж байна гэчихэв. Тэр:
-Чи сайн жаал шүү гээд араас чанга хашгирлаа. “би жинхнээсээ ууртай байсан болохоор надад ууртай дүр эсгэх шаардлага байгаагүй юм.”
Би өрөөнийхөө /яг ч миний өрөө биш л дээ/ хаалгыг тасхийтэл нь хаалаа. Хичээлийн сарууд Гейбийн суралцах цаг байлаа. Гейб гэхдээ байнга уншдаг тэр хуучны баахан хэрэггүй сэтгүүлүүдээсээ юу ч сурч мэддэггүй ч гэсэндээ миний өрөөнд орж ирээд цонхны тавцан дээр байдаг савнаас хамаг хөрөнгийг минь хуу хамаад хүнд заваан гутлаа чирсээр тамхи архи холилдсон муухай үнэрийн хамт гараад явахдаа дуртай. Би чемоданаа орлуугаа шидлээ.
Гейбийн үнэр бараг л хатагтай Доддстой холбоотой хар дарсан зүүд шиг эсвэл нөгөө оймс нэхдэг хөгшин хатагтайн утсаа таслах хайчны чимээ шиг...

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Apr.25.10 12:40 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.05.10 2:14 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Удалгүй би хөлөө сулбагар болсоныг мэдэрсэнээ бодлоо. Би Груверийн сандарсан харцыг саналаа. Тэр намайг тэрэнгүйгээр гэртээ харихгүй гэсэн амлалтыг минь авсан билээ. Миний дотор хүйт оргилоо. Намайг хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл хараад байх шиг, тэр нь магадгүй шатаар авирч байгаа муухай сарвууны эзэн байж магадгүй. Тэгтэл би ээжийхээ “ Пэрси” гэж дуудахыг сонсов. Тэр унтлагын өрөөний хаалгыг нээн орж ирэхэд миний хамаг айдас ариллаа. Ээж минь миний өрөөнд орж ирэхэд миний сэтгэл санаа ч гоё болоод ирлээ. Ээжийн маань нүд нь гялалзаад гэгээ татуулан байна. Түүний инээмсэглэл хөвөнтэй хөнжил шиг дулаахан. Урт бор үсэнд нь хэдхээн ширхэг буурал орсон боловч би хэзээ ч түүнийг хөгшин гэж бодож байгаагүй. Тэр надруу харахад харцанд энэ хорвоогийн хамаг сайн сайхан бүхэн шингээстэй байдаг, муу зүйлийн үртэс ч байдаггүй. Бас би тэрний Гейб бид 2-ыг загнаж эсвэл дуугаа өндөрсгөж байсныг амьдралдаа огт сонсож байгаагүй.
-Өө, Пэрси гээд ээж минь намайг чанга тэвэрлээ.
Итгэмээргүй юм, чи минь зул сараас хойш нилээн өсчээ...
Түүний Америхийн далбаа шиг улаан-цагаан-цэнхэр өнгийн дүрэмт хувцас нь энэ дэлхийн хамгийн сайн сайхан бүхэн мэт, тодруулбал шоколад, ликёрайс гэх зэргийн Гранд чихрийн дэлгүүрт зарагддаг бүх л төрлийн амттан шиг үнэртэж байлаа. Би энэ гэрт ирэх болгондоо түүнээс асар их үлгэр дууриал авдаг.

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Apr.25.10 12:41 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.05.10 2:55 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Бид орны буланд суугаад ээж гараараа үсийг минь илбээд захиандаа бичээгүй байсан бүх юмны маань талаар асуулаа. Тэр миний ёургуулиасаа хөөгдсөн тухай ер дурдахгүй байв. Огтхон ч санаа зовохгүй байгаа бололтой. Гэхдээ би зүгээр гэж үү, түүний бяцхан хүү зөв юм хийж байгаа гэж үү?
Би түүнд амьсгаа давчдаад байгаагаа хэлсэн ба ээжтэйгээ уулзсандаа би үнэхээр үнэхээр их баяртай байлаа.
Нөгөө өрөөнөөс Гейбийн
-Хөөе, Сэлли самарны сүмс хаана байнаа? Гэж хашгирахад нь би шүдээ зууж биеэ ихэд барилаа. Миний ээж бол орчлонгийн хамгийн гайхамшигтай бүсгүй. Тэр минь уг нь Гейб шиг новшийн амьтан биш саятантай гэрлэх ёстой байсан юм. Би дуугаа өндөрсгөөд Яанси-гийн талаар ярих гэж оролдлоо. Би сургуулиасаа хөөгдсөнөө хэлэв. Энэ жил бараг л миний сүүлийнх байсан байх. Би хэсэг шинэ найзуудтай болсон. Бас би Латин хэл гайгүй сурсан. Бас... Сургуулийн захиралын намайг маш муу байсан гэсэн. Надад уг нь Яанси сургууль таалагдаж байсан л даа. Энэ жил би маш сайн байж өөрийгөө хэн бэ гэдгээ бараг л ухамсарласан. Би Грувер болон Ноён Брунерийг бодоход өөрийн эрхгүй амьсгаа давчдаж эхэллээ. Тэгээд гэнэт Нэнси Бобофит тийм ч муухай санагдахаа болив. Тэр мүзейн аялал хүртэл...
-Юу гэнээ? Түний нүд санаа зовонгуй болсоноо
-Чи ямар нэг юмнаас айгаа юу?
-Үгүй ээ, ээжээ
Би маш том худлаа хэллээ. Би ээждээ хатагтай Доддс болон гурван хөгшин хатагтайн тухай ярихыг маш их хүссэн боловч тэнэг сонсогдох байх гэж бодсоны үндсэн дээр хэлсэнгүй. Ээж уруулаа мушилзуулснаа намайг өөрөөс нь юм нууж байгааг мэдсэн хэдий ч хэлүүлэх гэж шахсангүй.
-Ээж нь хүүтэйгээ уулзсандаа маш их баяртай байна, далайн эрэгрүү явнаа
Миний нүд байдгаараа томроод:
-Монтокруу юу? Хэзээ? Тэр инээмсэглэснээ
-Өөрчлөлтийн дараа...
Би үүнд итгэж чадахгүй байлаа. Ээж бид 2 сүүлийн 2 зуныг тэнд өнгөрүүлсэн ба учир нь гэвэл Гейб тэнд байхад мөнгө шаардлагагүй гэж хэлж байсан юм. Гейб хаалганы босгон дээр зогсоод хашхирлаа.
-Самрын сүмс, Сэлли. Самрын сүмс хаана байнааааа? Чи намайг сонссонгүй юу?
Би түүнийг цохичихмоор байсан ч ээжийнхээ “Монтокруу явах хүртэлх хэсэгхэн хугацаанд тэвччих ээ, миний хүү” гэсэн харцтай тулгарсан болохоор тэгээгүй юм. Бид өрөөнөөс гарлаа...

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Apr.25.10 12:41 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.05.10 3:44 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Ээж гараад
-Бид ердөө аялалын талаар л жаахан ярилаа, хонгор минь.
Гейбийн нүд нь жижигэрсэнээ
-Аялал гэнээ? Чи тэр чухал аялалыг гэж гээгүй биз дээ?
“мэдсийнмаа” гэж би бувтнахад Гейб:
-Тэр бидэнтэй явахгүй юм байгаа биз дээ?
-Мэдээж явалгүй яахав. /Ээж/
“Чиний хойд эцэг мөнгөнд л санаа зовоод байгаа юм. Тэгээд л болоо. “ гэснээ нэмж
-Габриэл самрын сүмсээр тохиролцохгүй гэсэн. Би тэрэнд долоо хохгжингоо өдөрт нэг нэгээр нь хангалттай сүмс өгнө. Гакамол, исгэлэн цөцгий, ажил...
Гейб бага зэрэг зөөлөрснөө
-Чиний энэ аялалын мөнгө... энэ бүхэлдээ чиний хувцсанд л төсөвлөгдөө биз, тийм үү?
-Тэгэлгүй яахав, хонгор минь
-Тэгээд чи миний машиныг унахгүй ш дээ
-Бид сэрэмжтэй байх болноо
Гейб эрүүгээ хоёр дуугаргаад
-Магадгүй хэрвээ чи тэр сүмсээ яаравчлуул... Магадгүй энэ залуу миний Покерыг тасалдуулахгүй байвал...
“Магадгүй би чамайг цөм цохиод унагаачуул...долоо хоног лав сопрон хоолойгоор чарлана даа” гэж би бодлоо.
Гэхдээ ээж минь намайг түүнийг бүү уурлуулчихаарай гэж сануулсаар байсан юм.
“Яагаад ээж минь очиж очиж энэ хөгийн юмтай хамт байгаад байгаан болоо, яагаад анхаарал халамж тавиад байдаг байнаа...” би хашхирчихмаар байлаа...
-Намайг уучлаарай гэж би шивнэв.
-Намайг үнэхээр уучлаарай, би таны гайхалтай гайхамшигтай чухал покер тоглоомоо тоглоход чинь саад болсонд уучлаарай. Одоо үргэлжлүүл, үргэлжлүүл
Гейбийн нүд хачирхалтай нарийссанаа өчүүхэн тархиндаа миний егөөдлийн учир начрыг нь ойлгох гэж хичээн байна.
-Ааха, тэр ойлгомжтой гээд тэр буцаад тоглоомондоо автав.
-Баярлалаа, Пэрси. Бид Монток-д очихоороо чиний надад хэлээгүй байгаа өшөө зөндөө юмны тухай яринаа, за?
Тэр агшинд би ээжийнхээ нүднээс автобусанд явж байхдаа Груверийн нүднээс харагдаж байсан шиг тийм түгшүүрийг олж харлаа. Гэхдээ тэр намайг буруу харсан юм шиг буцаад л инээмсэглэснээ миний үсийг иллээ.

Цагийн дараа бид явахад бэлэн болоод байлаа. Гейб хайрт покероосоо түр хагацан ээжийн цүнхийг машинруу чирч байна. Тэр хоолоо аодаж байгаадаа сэтгэл нь гонсойгоод чанга зуурсаар байх ба байн байн ёолох нь үнэн төвөгтэй.
-Энэ машиныг огтхон ч чихруулж болохгүй шүү, ухаантай залуу минь. Өчүүхэн төдий ч болохгүй... гэж тэр надад анхаарууллаа.
12 настай байхдаа би машин бариад. Энэ гэхдээ Гейбтэй бол холбоогүй л дээ...
Түүний зурган дээрхи цахлай шувуу илүү олон байсан бол тэр намайг буруутгах байсан нь тодорхой...

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Apr.25.10 12:41 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.07.10 1:51 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Гейбийг хэрэггүй зүйлсээр дүүрэн хайрцагаа дуулгавартай нь аргагүй зөөж байгааг нь хараад миний зэвүү маш их хүрээд нэг юм хийсэн юм. Гэхдээ тэр хийсэн юмаа тайлбарлаж чадашгүй нь ээ. Гейбийг хаалганы длвжоон дээр ирмэгц Груверийн автобусанд дохиж байсан шиг гараараа зангалаа. Хаалга тасхийтэл чангаар савсан /их буугаар буудаж байгаа юм шиг.../ ба түүний бай нь Гейб байсан юм. Хахаха магадгүй энэ энгийн нэгэн хүчтэй салхи эсвэл гогцоонд асуудал гарснаас байж болох юм... /Би Гейб намайг харахаас нь өмнө тэндээс арилсан болно.../

Манай түрээсийн байр Лонг Айландын хойд зах хавийн хэсэгхээн далайн эрэг дээр байрладаг юм. Талаа хүртлээ элсэн дунд булагдсан,өнгө нь гандсан хөшигтэй тэг дөрвөлжин байшин... хаа сайгүй аалзны шүлс, элс байхын дээр далайд нь сэлье гэхээр хэтэрхий хүйтэн.
Гэхдээ энэ газар надад таалагдаж байлаа. Бид тэнд намайг бага балчир байхаас авахуулаад зун болгон шахуу очдог байсан, ээж маань түүнээс ч олон удаа очиж байсан нь тодорхой. Тэр яагаад гэдгийг нь яг нарийн хэлдэггүй ч ээжийн минь хувьд тэр далайн юу нь тийм онцгой вэ гэдгийг бага сага гадарладаг байлаа. Тэр газар бол ээжийн минь анх аавтай танилцаж байсан газар...
Монток-д байхдаа ээж маань яг л буцаад залуужаад байгаа юм шиг, нүүрнээс нь элдэв янзын зовнил, байнгын ажил ажил гэсэн бодол нь арилаад хүд нь яг л гүн хөх далайн өнгө лугаа адил тунгалаг болчихдог юм.
Ээж бид хоёр нар шингэхийн алдад байшингийнхаа бүх цонхыг нь дэлгэчихээд арчиж зүлгээд л суучихдаг байлаа. Бид эргээр зугаалж, цэнхэр өнгөтэй чипс идэнгээ цахлай шувууг харна, цэнхэр шошны царцаамаг гэх мэт ээжийн маань бэлдэж авчирсан бусад юмыг идээд л...
Би эдгээр цэнхэр идэх юмнуудын талаар тайлбарлах хэрэгтэй байх гэж бодож байна л даа:..

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Apr.25.10 12:41 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.07.10 2:23 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Харж байна уу, нэг удаа Гейб иймэрхүү юм байдаггүй юм аа гэж ээжид хэлж байсан даа... Тэдний энэ маргаан маш өчүүхэн санагдаж байж билээ. Гэхдээ ээж цэнхэр зүйлс идсээр л байсан юм. Төрсөн өдрийн бялууг хүртэл цэнхэрээр хийсэн гээч... тэр нэг л төрлийн аньс хольдог. Ээж дэлгүүрээс цэнхэр өнгийн эрдэнэ шишийн бин чипс болон цэнхэр чихэр худалдаж авав. Ээжийг хатагтай Аглиано гэхээс илүү Жэксон гэж дуудах нь хамаагүй дээр байлаа. Тэр яг над шиг дэггүй болсон байсан юм.
Бүрий болмогц бид гадаа гал асаалаа. Ил гал дээр хотдог болон ногоо шарж идэнгээ ээж надад хүүхэд ахуй насныхаа талаар, миний эмээ өвөө хэрхэн онгоцны ослоор яаж хорвоог орхисон тухай, бас ман тэрээр чихрийн дэлгүүрээсээ гарч болохгүй, хангаллтай мөнгөгүй боловч нэг л өдөр бичиж хэвлүүлэхийг хүсдэг номныхоо талаар ярина. Төгсгөлд нь би Монток-д бидний ирдэг гол шалтгаан болох аавын талаар хөндөв. Миний ээжийн нүдэнд нулимс цийлэгнэлээ. Аавын талаар байнга давтаж ярьдаг зүйлээ дахиад ярьсан ч би залхалгүй сонсож байсан юм.
-Тэр маш эелдэг хүн байсаан, Пэрси. Өндөр, царайлаг бас тэгээд дээр нь хүчирхэг. Гэхдээ бас маш сайхан сэтгэлтэй. Чи аавыхаа хар үсийг, гайхалтай гоё ногоон нүдийг нь өвлөн авсан.
Ээж цүнхнээсээ цэнхэр царцаамаг гаргаж ирсэнээ
-Би түүнийг хүүгээ хараасай гэж маш их хүсч байна, Пэрси. Тэр чамаараа бахархах байсан.
Ээж яагаад ингэж хэлсэнийг нь би сайн ойлгосонгүй. Миний юу намайг ааваар бахархуулах юм бэ? Уншиж чаддаггүй, D+ ээс илүү дүн авч үзээгүй, 6 жилийн дотор зургаан удаа сургуулиасаа хөөгдсөн болохоор аав надаар бахархах юм байх даа???
-Аав биднийг орхиход би хэдэн настай байсан бэ?
Тэр улалзах галруу гөлрөн байснаа
-Тэр бидэнтэй ердөө ганцхан зун л хамт байсан, Пэрси. Яг энэ эрэг дээр, яг энэ байшинд...
-Гхэдээ эрхбиш тэр намайг мэднэ биз дээ?
-Үгүй дээ хонгор минь, тэр бяцхан үрээ маш их хүлээж байсан ч чамайг ганц ч удаа харж байгаагүй. Тэр чамайг төрөхөөс өмнө биднийг орхисон
Би аавын талаарх мэддэг бүхнээ санах гэж оролдлоо. Нэг тийм дулаахан мэдрэмж, тэгээд инээмсэглэл...
Би үргэлж тэрнийг намайг бага байхыг минь мэддэг байхаа л гэж боддог байсан юмсан. Ээж минь энэ талаар надад бүтнээр нь яриагүй. Гэхдээ би үнэнийг, аав намайг огт харж байгаагүй гэдэгтэй эвлэрэх ёстой. Аавд миний уур маш их хүрч байлаа. Энэ тэнэг хэрэг байж болох л доо. Гэхдээ л би түүнд далайд аялахаар явахдаа ээжтэй минь гэрлээгүйд гомдож байлаа. Тэр биднийг орхисон, тийм ч болохоороо бид 2 өнөөдөр Өмхий Гейбтэй хамт амьдарч байна.

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Apr.25.10 12:42 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.07.10 2:39 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
-Ээж ээ, та намайг ахиад л өөр нэг сургуульруу явуулах уу?
Тэр шарсан ногоог галнаас гаргаж аваад
-Мэдэхгүй дээ, хонгор минь гэж хэлэхдээ түүний хоолойд маш хэцүү байгаагийн илрэл байсан юм.
-Би бид ямар нэгэн юм хийх хэрэгтэй байх аа гэж бодож байна
-Яагаад гэвэл та намайг хажуудаа байлгах дургүй байгаа? Гэж хэлснийхээ дараа би буруу үг хэлсэнээ ойлголоо. Ээжийн минь нүдээр нулимс дүүрээд
-Үгүй ээ, хонгор минь. Үгүй Пэрси. Энэ зөвхөн чиний л сайн сайхны төлөө... Чамайгаа л гэсэндээ... Чинийхээ л төлөө би чамайг сургуульд явуулах хэрэгтэй Пэрси, ёстой...
Ээжийн хэлсэн энэ үг надад “Энэ сургуулийг орхиж явсан нь чамд л сайн” гэсэн Ноён Брунерийн үгийг санагдуулав.
-Яагаад гэвэл би эгэл жирийн биш
-Чи энэнийг муу талаас нь бодоод байх шиг байна, Пэрси. Чи ямар чухал хүн гэдгээ мэдэхгүй байгаа. Яанси сургууль эндээс нилээн зайтай болохоор би чамайг тэнд л аюулгүй байх байх гэж бодсон юм.
-Ямар аюул?
Түүний харц минийхтэй халз тулгарахад миний мартахыг машид ихээр хүссэн муухай, аймшигтай хачин жигтэй зүйлсийн талаархи дурсамж маань сэдрэв.

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Apr.25.10 12:42 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.08.10 12:43 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Гуравдугаар ангид тоглоомын талбай дээр байхад минь нэг хар хувцастай, нүүр царайг нь харах аргагүй хүн намаг мөрдөөд байсан юм. Тэгээд багш нар хашгиралдан цагдаа дуудсан ба асуудлын гол нь хэн ч миний “ Түүний тэр өргөн хүрээ бүхий малгайн доор нь ганцхан нүд байсан. Яг духан дундаа ганцхан нүдтэй байсан” гэсэн үгэнд маань итгэхгүй, үл тоомсорлосон явдал юм.
Тэр явдлаас бүүр өмнө юм даа. Би сургуульд ороогүй, цэцэрлэгт явдаг байсан юм даг. Унтлагын цаг болоод багш намайг оронд минь аваачиж тавих яг тэр агшинд миний орноос тогой өнхрөн уналаа.
Ээж намайг өөрийнхөө гараар үжирсэн олсыг зангидан, боож үхэх гэж буй мэт тоглож байхыг минь харчихаад зүрх зүсэгдэм орилж билээ.
Ер нь жил болгон л надад ямар нэгэн заналхийлсэн зүйл болоод байдаг байсан болохооор би албан шахалтаар нүүдэг байлаа.
Би ээждээ гурван хөгшин хатагтай, мүзейд болсон Хатагтай Доддстой холбоотой явдлын тухай, бас миний юмыг хийсвэрлэж хий хараад байгаа талаар хэлэх ёстой гэдгээ мэдэж байсан ч гэсэндээ би хэлээгүй. Учир нь тэр хачин мэдээг сонсвол ээж эндээс явж, бидний Монток дахь аялал маань дуусгавар болох магадлалтай. Би ингээсэй гэж огтхон ч хүсэхгүй байна.
-Ээж нь хүүгтэйгээ эцсээ хүртэл хамт байхыг хичээнээ. Тэд надад үүнийг алдаа байсан гэж хэлж байсан. гэхдээ Пэрси аавд чинь “чамайг орхих” гэсэн ганцхан л сонголт байсан. Тэгээд... би үний төлөө л одоо амьдарч байна.
-Аав минь намайг онцгой сургуульд сургахыг хүссэн гэж үү?
-Сургууль биш ээ, зуны зуслан
Миний толгой бүр 1000 градус эргэчихээд байв. Яагаад намайг төрөхөөс өмнө орхисон аав маань намайг зуны зусланлуу явуулах талаар ээжтэй минь ярилцдаг билээ? Хэрвээ энэ тийм л чухал л юм бол ээж энэний тухай өмнө нь яагаад огт дурдаж байгаагүй юм?
Ээж минь миний нүдрүү харангаа
-Ээжийгээ уучлаарай, Пэрси. Би энэ тухай ярьж чадахгүй нь ээ. Би чамайг тэр газарлуу явуулж чадаагүй, чинийхээ сайн сайхны төлөө чамайг тийшээ явуулбал бид тэр чигтээ хагацах байсан.
-Миний сайн сайхан гэнээ? Тэр чинь ердөө л нэг зуслан ш дээ?
Тэр эргээд галруу буруу хараад суучихсан ба уйлж эхэлсэнийг нь би анзаарав.
Тэр шөнийн зүүд маань тов тодорхой зүүд байлаа.
Зүүдэнд маань далайн эрэг дээр шуурга дэгдэж байх юм. Бас тэнд маш үзэсгэлэнтэй цав цагаан морь болон алтан бүргэд далайн давалгаан дээр байх бүхнийг алахаар байлаа. Бүргэд урт сарвуугаараа морины хошууг шархдуулж, морь нь бүргэдийн ард нь гарчиасан далавчийг нь цохиж байна. Тэдний энэхүү тулаанаас болоод газар тачигнаж, газар дороос энэхүү тулаанд өдөөгдсөн ямэр нэг өөр амьтдын чанга чанга дуу сонсогдон байлаа.
Тэднийг бие биеэ алахаас нь өмнө зогсоох хэрэгтэй гэдгээ мэдээд би тэдний зүг гүйгээд л гүйгээд л байсан боловч хөл маань туйлын удаашралтай хөдөлж байлаа. Тэр агшинд би хэтэрхий оройтсоноо мэдсэн юм. Би бүргэд дээрээс шунган буухыг харлаа. Бүргэдийн хошуу цагаан морины том нүдийг тоншиход би “ҮГҮЙ ЭЭ” гэж хашгирлаа. Энэ зүүд байж. Би сэрж эхлэв...

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Last edited by Nebula_elsecreto on Apr.25.10 12:46 am, edited 1 time in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 368 posts ]  Go to page 1 2 3 4 515 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited