#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.23.18 2:07 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 368 posts ]  Go to page Previous 111 12 13 14 15
Author Message
PostPosted: Aug.19.14 9:05 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Хоромхон зуур шийдэж 2 дугаарын бухтай тулалдахаар зэхэв. Аннабет
-Тайсон, Пэрсид тусла хэмээхэд гэнэт хаа нэгтээгээс Тайсоны дуу хадаж
-Хуаранруу таныг аваачих зөвшөөрлийг Аннабет Чейс хадагтай олголоо хэмжээгээд “Пэрсид туслахаар очлоо...” хэмээн орилж ахуйд хэрэггүй гэж хэлэхээс минь өмнө нүсэр дэлбэрэлт болж, Тайсоны дуун ч түүнд шингэн замхарлаа.
-Тайсон, үгүй ээ хэмээн сэхээ аван орилоход минь Тайсоныг тойроод асар том хуй салхи үүссэн мэт бараан дүрс үзэгдэнэ. Сайн найзыгаа үнс болчихлоо доо хэмээн гунихуйд хуй мэт үнс намдаж, орчин тойрон үзэгдэхийн хирд тэрээр хувцас нь л урагдсанаас өөр өөрчлөлтгүйгээр “МУУ ҮНЭЭ” хэмээсээр зогсож байх нь тэр ээ. Улангассан бухнууд надаас дутахгүй гайхширан зогсоно. Тэрээр бухнуудад хариу бэлэг барихаар
-Доошоо хэмээн байдаг чадлаараа бахиран гүйлээ.
Гайхшаа барсан бухнууд учраа олохгүй үймэлдэх энэ хооронд миний бүрэн бүтэн байдлыг шалгахаар Аннабет хүрэлцэн ирлээ. Шагай маань хүчилд дүрчихсэн мэт янгинан өвдөж байсанд Аннабет Олимпийн нэгэн ундааг өгөв. Тус ундааг уумагц ямар нэг зовиур үгүй болов.
-Бухнууд хаачаа вэ? Хэмээсэн асуултанд минь товч тодорхой хариулах нэгэн олдсонгүй. Кларриса дуулгаа тайлан бидний зүг гүйн,
-Чи бүгдийг нураалаа. Бүгд миний хяналтанд байсан хэмээн хашгирсаар ирэв. Ийм үг хэлнэ чинээ санаагүй би бээр гайхшран байхуйд Аннабет
-Уулзсандаа баяртай байна, Кларриса гэхэд тэрээр
-Дахиж хэзээ ч, ХЭЗЭЭ Ч намайг аврах оролдлого бүү хийгээрэй хэмээн муухай харав. Аннабет:
-Кларриса чи хуарангийн хамтран зүтгэгчдээ хангалттай шархдуулсан шүү дээ гэхэд тэрээр “Би буцаж ирнээ” гэсээр удирдаж байсан баатруудынхаа зүг ууртай гэгч нь гэлдрэв. Энэ үед миний нүд Тайсоныг гөлөрсөн байх агаад
-Чи үхсэнгүй шүү дээ хэмээн гайхан асуувал тэрээр ичингүйрэн
-Үгэнд чинь оролгүй чамд туслахаар ирсэнд минь уучлаарай гэж байна.
-Үгүй ээ, энэ миний буруу. Би Тайсонд зөвшөөрөл олгох ёсгүй байсан. Гэхдээ чи үхлийн ирмэг дээр байсан, надад өөр сонголт байгаагүй хэмээн Аннабет мөн гэмшилээ илэрхийлээд үргэлжлүүлэн:
-Пэрси, чи утаа манан сарних үеэр Тайсоныг анхааралтай ажигласан уу? Гэлээ.
Утаа манан бол энгийн хүмүүсийн юу бодож сэтгэж байгааг төвөггүй илрүүлдэг шидтэй эд билээ. Харин эрлийз баатруудын хувьд бол...
Тайсоныг анхааралтай ширтэж ахул том шүд нь хэвэндээ байна, хөрслөг бор хацранд нь огтоосоо өөрчлөлт алга. Нүд... Тиймээ, нүд нь цөөрчихөж. Духан дээр нь тормолзох ганцхан том бор нүднээс нь гэмшилийн нулимс бөмбөрөн байлаа.
-Сайклопс. Бухнууд түүнийг хараад үргэн дайжсанд гайхах зүйл алга. Тайсон тэнэмэлүүдийн нэг юм байна хэмээн үргэлжид бүхнийг мэддэг Аннабет хэлэв.
-Юуны нэг ээ? Хэмээн намайг лавлахад
-Тэнэмэлүүдийн хот гэж нэрлэж болохоор бүхэл бүтэн давхарга байдаг. Тэд бол тэр чигтээ алдаа байдаг, Пэрси. Байгалийн хүчин зүйлс болоод бурхдын хоорондоос үүссэн гаж үзэгдэл. Өөрөөр хэлбэл золиос гэж хэлж болно. Тиймээс тэдний гэр бол гудамж, тэдний гэр бүл бол гудамжны тэнэмэлүүд байдаг. Тэд тэндээсээ гарах эрх ч үгүй, шаардлага ч үгүй байдаг. Чи харин яаж яваад таарчихдаг байна аа? Бид түүнийг даруй Широн дээр аваачиж цаашид хэрхэх талаар хэлэлцсэн нь зүйтэй хэмээн дэлгэрэнгүй тайлбарыг өгөв.
-Гэхдээ гал, тэр яаж---
-Тэр чинь Сайклопс шүү дээ. Сайклопсуудад бурхнаас заяасан галын дархлаа гэж байдаг. Миний чамд юу гэх гээд байгааг чи ер нь ойлгож байна уу? Хэмээн Аннабетийн дууны өнгө гэнэт өөрчлөгдөн асуулаа.
Би бээр бүтэн цочролд оржээ. Тайсоныг юу байж болох тухай өмнө нэг ч удаа, нэг ч хором бодож тунгааж яваагүй билээ. Гэхдээ энэ талаар одоо бодоход дэндүү тохиромжгүй цаг байлаа. Толгод тэр чигтээ галд автан, шархадсан баатруудад анхааруулга өгөх шаардлагатай болжээ. Хоёрын зэрэг метал бух бидний зүг айсуй. Кларриса духан дээрээ бурзайн байсан хөлсөө шударч арчаад
-Жэксон, чи хэрэв босч чадахаар байгаа бол шархадсан баатруудыг төв ордонруу хүргэлцэхэд туслаач. Юу болсныг, мөн болоод байгааг Танталус бидэнд хэлэх нь дамжиггүй гэлээ.
-Танталус гэнээ, тэр чинь бас юу юм бэ?
-Үйл ажиллагаа хариуцсан захирал гэж асуултаа дуусгахаас минь өмнө Кларриса түргэн гэгч нь хариулаадхав.
-Үйл ажиллагаа хариуцсан захирал чинь Широн биз дээ, бас аюулгүй байдлыг хариуцсан дарга Аргус энд байх ёстой биз дээ. Тэд ингэхэд хаачаа вэ? Хэмээн болж буй үйл явдлыг үл ойлгосон миний асуултанд Кларриса дахиад л шуурхай гэгч нь тодорхой хариу өглөө.
-Тийм байсаан. Тэд тийм байсан. Аргус галд өртсөн. Та 2-ыг явсан энэ урт хугацаанд их ч зүйлс өөрлөгдсөн.
-Гэхдээ Широн бүхэл бүтэн гурван мянган жилийн туршид мангасуудтай хэрхэн тулалдах талаар хүүхдүүдэд хичээл зааж ирсэн биз дээ. Тэр ингээд л биднийг орхиод явчихаж болохгүй шүү дээ.
-Тэр тэгсэн л юм даа гээд Кларриса Талиагийн мод өөд заалаа.
Хуарангийнхан бултаараа энэ домогт модны тухай мэднэ. Зургаан жилийн өмнө Грувер, Аннабет болон Люк, Талиа нарын эрлийз бурхад энд ирж мангасуудын халдлагаас аврагдаж байсан юм. Эрт дээр нэгэн үед дайран ирсэн аюулт дайралтаас Зевсийн охин Талиа бүхий л хүчээ шавхан байж эцсийн хамгаалалтаа хийсэн билээ. Тэр цаг мөчөөс хойш Талиагийн тэр их хүч модонд шингэн үргэлжид аюулгүй бас эрүүл байсан билээ. Гэтэл одоо шарлаж хатсан харагдах аж. Модонд газраас метр гаруйн дээхэн хэсэгт асар том хар нүх үүсчээ. Цээжрүү минь мөс зоогдон орох мэт хүйт даагаад явчихлаа. Тиймээ хуарангийн хамгаалалт муудсан нь үүнтэй холбоотой байж. Талиагийн мод үхэж байна.
Хэн нэгэн өөдгүй амьтан түүнийг хордуулжээ...

4-Р БҮЛЭГ ТӨГСӨВ.

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Top
   
PostPosted: Apr.14.15 8:40 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.10.15 11:25 am
Posts: 27
хүлээсээр л.. . . .


Top
   
PostPosted: Apr.15.15 12:47 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 591
Location: Энүүгээр тэрүүгээр....
энийг бүүр таг мартаж шүү... уг нь оруулвал оруулна даа...


Top
   
PostPosted: Apr.18.15 3:26 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 155
Location: S.Korea
Англи хэл мэдэхгүй номын дэлгүүр орохгүй болохоор хүлээнэ дээ. :razz:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 368 posts ]  Go to page Previous 111 12 13 14 15

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited