#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.19 9:08 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 30 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Oct.15.10 9:33 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Эргүүлэг (2)


Өрлөгийг сэрэх үед гэрт хэн ч байсангүй. Гал дээр тавьсан зүйл буцлаагүй байхыг үзэхэд саяхан тавьсан нь илт. Гэрийн доторхи эд юмс энгийн нэг айлд байдаг зүйлс шиг л харагдана. Ганцхан хойморын хажуудах асар зузаан сударнуудыг эс тооцвол.

Өрлөг орноосоо босох гэж оролдсон боловч босож чадсангүй. Хаана байгаагаа мэдэх гэсэн мэт чих тавин чагнасан боловч ямар ч чимээ анир сонсогдсонгүй. Энэ үед үүд сөхөгдөн жихүүн салхи гэрт шургалан орж ирээд Өрлөгийн нүүрийг илбээд өнгөрөхөд үнэхээр таатай санагдсанд нүдээ анивал За ашгүй чи сэрчихээ юу? май энийг уучих гэсээр модон тагшинд халгисан хар бараан өнгөтэй шингэн зүйлийг өнөөх цагаан өвгөн Өрлөгт барив. Өрлөг энэ удаад асуусан ч үгүй шууд аваад салгилтал булгийн хүйтэн ус шиг шүд хага ташим атлаа хоолой давсан хойно гал мэт халуу шатаах тул эргүүлэн тургиж орхив. Өвгөн сахлаа хий илбэнгээ хайран юм гэж үгэлсээр гарж одлоо. Өрлөг араас нь дуудах гэж хичээсэн боловч түрүүнийн шингэнээс болоод хэл ам нь зунгааралдан үг хэлж чадсангүй.

Тооноор тусах нар зүүн хатавчинд ирсэнээр орой болж байгааг гадарлав. Өрлөг өдөржин дэмий хэвтжээ. Өчигдөр юу болсон талаар санахыг хичээх тусам өөрөөс нь улам зугтаад байх шиг санагдана. Өчигдөрийн бүх зүйлс өөрөөс нь бага багаар зугтаж байгаа ч ямар нэгэн муу зүйл болсон нь сэтгэлээс нь даанч салж чадхагүй байлаа. Өрлөг ийнхүү юу юм бол хэмээн бүтэн өдөржин бодоод олж чадалгүй одоо ийнхүү тооноор тусах гэрлээ тоглон хэвтээ нь энэ ажээ. Үүд сөхөгдөх дуунаар хаалганы зүг толгойгоо эргүүлвэл цагаан өвгөн аятай юм барисаар орж ирж байв. Үнэрээс нь үзвэл хоол болох нь гарцаагүй. Өрлөг хичнээн их өлсөж байгаагаа мэдлээ. Мэдэх төдийд л гэдэс нь хоржигнон дуугарч гарав. Өвгөн Өрлөгийн өлссөн мэдээд инээмсэглэн хоолыг ширээн дээр тавиад Өрлөгийг орноос нь өндийлгөн суулгаад хоолыг нь жижиг ширээны хамт өмнө нь тавив. Өрлөг ухаан жолоогүй хоолыг үмхэлж байх үед өвгөн мөн л гарч одлоо. Өрлөг толгойгоо өндийлгөн нэг харсанаас бус юуг ч тоосонгүй үргэлжлүүлэн идсээр л. Энэ үед нэг дусал нулимс нүднээс нь зугтан доош үсэрсэнээр хоолонд нь орсон боловч Өрлөг энэ бүхэнг анзааралгүй идсээр л ...

Шөнжингөө өнгөрсөн дэх аймшигт шөнийг харж даран зүүдэлсээр өглөө нь арай хийн сэрвэл цагаан өвгөн хажууд нь суугаад өөрийг нь нухацтай нь аргагүй ширтэн байв. Тэгээд Өрлөгийг сэрэнгүүт за юу болсонг санаж байна уу? гэвэл Өрлөг учрыг ойлгосонгүй юу? айн? юу? хэмээн ээрч мууран асуувал юу болсонг зүүдэлсэн биздээ? тэгээд юу зүүдлэв? санаж байгаагаа нэг бүрчлэн яриатах хэмээн задрав.
Өчигдөрхөн л өөрөөс нь зугтан байсан дурсамшууд бүгд нэг доор шамбааралдан орж ирлээ. Өрлөг харсан, зүүдэлсэн ер нь л толгойдоо орсон бүгдээ ярисаны дараа гэнэт орчлон хорвоо дээр ганцаарахнаа үлдсэнээ ухааран цурхиртал уйлж гарав. Өвгөн юу ч хэлсэнгүй. Сахлаа эмрэн суусаар.

Чи ганцаараа шүүдээ гэдгийг нь сануулах мэд уйлж байгаа Өрлөгийг хэн ч аргадсангүй. Хэн ч энхрийлсэнгүй. Энэ бүх хачин жигтэй байдалд дасаагүй Өрлөг төд удалгүй уйлахаа больлоо. Одоо гагц өвгөнд итгэл найдвар тавих мэт цоо ширтэн сууна. Үнэндээ өрөвдүүлж хөөрхийлүүлэх гэсэндээ биш гэр бүлийнхнийхээ өшөөг хэрхэн авахад нь тус болох ямар нэгэн юм хэлж магадгүй хэмээн сэтгэсэндээ ийнхүү амыг нь харан сууж байлаа. Өвгөн ч энэ бүхнийг нь нүднээс нь унших мэт хоолойгоо засаад "Танайх ягчисын хорлол хүрж. Тэр хүн төрхтэй сарьсан багваахайг чинь ягчис гэдэг юм. Хүний зовлонгоор тэжээгдэн хүчирхэгждэг амьтан байгаа юм. Тэгээд танай гэрийхэн даанч золгүйгээр хэлмэгджээ. " гэв. Өрлөг өвгөний өмнө сөхрөх унаад өвгөн ах та тэдгээр чөтгөрүүдийг хэрхэн устгахыг хэлж хайрла. Энэ яваа насандаа ачийг тань хариулах болно гэхэд өвгөн Өрлөгийг нухацтайгаар хараад "ердийн хүн түүнийг азаар л харж болох юм хэдий харж чадсан ч гэмтэл учруулах боломжгүй. Гэхдээ ..." гээд үгээ залгилаа.

Гэхдээ ... гэхдээ юу гэж? хэмээн өвгөний шамдуулвал. Өвгөн санаа алдаад чи миний шавь болж миний дэргэдээс 10н жил холдохгүй байх хэрэгтэй. Тэгсэн цагт л чи өшөөгөө авж болно хэмээн өгүүлэв. Өрлөг уур бухимдалдаа шатан харайн босоод 10н жилээ? би яаж арван жил хүлээх болж байна!? Та миний зовлонгоор даажигнаад байна уу? Яахаараа би 10н жил хүлээх хэрэгтэй болдог юм!? хэмээн хашгичиж гарахад газар дэлхий доргих мэт гэр тэр аяараа чичирхийлж эхэллээ. Тэгтэл өвгөн өндийн босоод Өрлөгийн духан дээр нэг тогшсонд Өрлөг ухаан алдан оочив.

__________________________________________
Songodog

Өмнө уншсан хүмүүс аймшигийн байна гэж ихээхэн шүүмжлэв. Магадгүй хэтэрхий их цусны талаар биччихсэн болохоор тийм байж магадгүй. Тэгвэл одоо хойшид ч гэсэн иймэрхүү юм гарах болохоор аймшигийн үлгэр боллоо гээд бодчихоорой. Арай өөр юм хүлээж байсан бол хүлцэл өчий :)
Гэхдээ таалагдана гэж найдагж байна :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Oct.26.10 5:34 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Эргүүлэг 3:
Өрлөгийн нүүрээр ямар нэг халуун, нойтон зүйл гүйж гарахад Өрлөг аргагүйн эрхэнд нүдээ нээлээ. Гэтэл нэг гөлөг нүүрийг нь долоож байв. Өрлөг цочсондоо гараа савсанд гөлөг тэртээ хол шидэгдэн уналаа. Гөлөг өвдсөндөө гийнан байвч Өрлөг тийм ч их гэмшсэнгүй. Харин ч би энэ хорвоод гав ганцаараа хоцорсон байхад чиний өчүүхэн өвдөлт юу ч биш гэсэн харцаар гөлгийг ширтэнэ. Хаварын жихүүн салхи үлээх үед л өөрийгөө гадаа байгааг мэдсэн Өрлөг гайхсан ч үгүй, уйлсан ч үгүй. Тэнгэр бүрзийх ч үүлгүйгээр цэлмэг байх нь сэтгэл сэргэмээр ч юм шиг. Түрүүчийн нойтон , халуун мэдрэж гарыг нь илэх үед гайхан харвал өнөөх гөлөг дэргэд нь ирчихээд гарыг нь долоож байв. Энэ удаа Өрлөг ганцаардалаасаа айсандаа гөлгийг тэвэрч аваад түүнтэй яриж гарав. Түүнд явах талаар юу ч бодогдсонгүй. Явъя гэсэн ч хаашаа ч явах билээ дээ. Тэгж суусаар Өрлөгийн нойр нь хүрээд унтаад өгжээ.

Нохойн хуцах дуунаар сэрвэл нөгөө гөлөг хажууд нь хуцаж байв. Гадаа харанхуй болжээ гэвч дэргэд нь галын час, час хийн дуугарах сонсогдоно. Эргэн харвал хоёр том нохой дэргэдээ суулгасан нэгэн эр сууж байлаа. Өнөөх эр Өрлөгийн айсанд хараад "Битгий ай! Хасар, Басар хоёр чамайг яах ч үгүй. Харин чи ч хажуудаа их зоригтой найзтай юм аа!?" гээд гөлөг өөд харц эргүүлэв. Өрлөг өөрийн мэдэлгүй өнөөх эрийн харцыг дагуулан гөлгийг харлаа. Хэн нэгэн чихэнд нь Бороо гэж шивнэх шиг болоход. Бороо юу!? Тийм бололтой гээд Бороо наашир гэхэд бяцхан гөлөг өөрийгөө дуудаж буйг мэдсэн мэт чихээ сортолзуулан Өрлөгийн энгэрт харайн оров.
Өнөөх эр бариж байсан махаа Өрлөг өөд сарвайгаад өлсөж байгаа биздээ!? энийг ид гэв. Өрлөг сая л өөрийнхөө өлсөж буйг мэдээд нэрэлхэлгүйгээр махыг авж талыг нь Бороонд таслан өгвөл. Гөлөг ч дуртай нь аргагүй зулгааж гарав. Өнөөх эр " Чамайг хэн гэдэг вэ? Чи энд ганцаараа юу хийж байгаан" гэвэл Өрлөг "Намайг Өрлөг гэдэг. Нэг сэрэхэд л энд байсан. Манайх гээд ..." дуугай хураасанаа "Таныг хэн гэдэг бэ? Та энд юу хийж байгаан" хэмээн цоглог дуугаар асуувал.

-- Би бол Төмөр хөлт гэгч байна. Энүүгээр нэг цагаан сахалтай, цагаан хувцастай өвгөн ахыгаа хайж яваа юм. Чи хараагүй биз?
-- Аан тийм үү? Тэр өвөө танай ах байсан юм уу? Уул нь өчигдөр би тэднийд байсан юм. Тэгсэн өглөө сэрэхэд би энд хэвтэж байсан.
-- Тийм үү? чи тэгээд одоо хаана байгааг нь мэдэх үү?
-- Үгүй ээ! би мэдэхгүй.
-- Чи түүнтэй яаж тааралдсан юм?
-- Би нөгөө гээд ... Өрлөг урдын болсон явдал санаад уйлагнах аяс орсонд Төмөр хөлт Өрлөгийг дээр өргөн өвөр дээрээ аваад "Эр хүн чинь уйлдаггүй байх юу!? За ахдаа юу болсоныг хэлчих. Ах нь тус болж ч магадгүй юм" хэмээв. Өрлөг "Эр хүн уйлдаггүй юм " хэмээн аавынхаа хэлж байсныг санаад нус, нулимсаа гараараа шудраад. Болсон бүх явдалыг эхнээс нь дуустал яриж өглөө. Төмөр хөлт энэ хооронд толгой дохих, сэгсрэхээс өөр юм хэлсэнгүй. Тэгээд Өрлөг сая нэг бүхний яриж дуусахад "Чи тэр цагаан өвгөнийг алмаар байна уу?" хэмээн шуудхан асуусанд алах, үхэх гэгчийн найрын учирыг мэдэхгүй балчир Өрлөг тийн хэмээн хариулав. Тэгээд тэр муухай өвгөн миний өшөө авахад надад туслахгүйгээс гадна, арван жил хүлээ гэсэн гээд өөрт нь сайнаар хандаж буй Төмөр хөлтөд ховлон өгүүлэв. Төмөр хөлт чангаар хөхрөн "Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав. Аргагүй эр хүн мөндөө" гээд толгойг нь илэн өврөөсөн мөсөн чихэр гаргаж Өрлөгт өгөв. Бороо Хасар, Басар хоёроос айсан бололтой галын нөгөө талд Өрлөгийг царайчлангуй харан сууна.

Үнэндээ Хасар, Басар хоёроос сүрдэхгүй байхын аргагүй. Учир нь Хасар нь цас мэт цагаан бол Басар нь шөнө мэт хар ажгуу. Үүнээс гадна хоюул бяруун дайтай ажээ.
Харин Төмөр хөлт бол хүдэр чийрэг биетэй эрээс хоёр дахин аварга аваад. Нүүр нь дугарга, нүд нь хурц, хөмсөг нь босоо, чих нь хулгар яг л нэг ер бусын баатар эр мэт үзэгдэнэ.

За тэгвэл одоо ингээд унтацгаая. Тэгээд хоюул өглөө цагаан өвгөн ахыг хайхаар явцгаая гээд Өрлөгийг гөлөгнийх нь хажууд буулган богцноосоо нэг тэрлэг гарган өгсөн нь Өрлөгт дэвсгэр, хучлага ч болох аж. Өрлөг дулаан тэрлэгт бүүвэйлэгдэн тэр дорохоноо унтаад өгөв. Аянга цахих, ноход хуцалдах зэрэг чимээ шуугин Өрлөгийн чихийг нь дэлссэнд нүдээ нуухалсаар босож ирвэл өөрөөс нь холгүй шороо босон, гал маналзан хоёр хүн тулалдаж байлаа. Сайтар харвал нэг нь Төмөр хөлт нөгөөх нь Цагаан өвгөн байв.

___________________________________________________
Songodog

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Oct.31.10 9:57 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Эргүүлэг (4)


Төмөр хөлт, Цагаан өвгөн хоёр халз тулан зогсоно. Хасар, Басар хоёр өвгөнийг зугтаалгахгүй гэсэн шиг ард талд нь шүдээ ярзайлган архирна. Энэ бүхнийг харж байтал гэнэт Өрлөгийн толгойд өөрийнх нь хэлсэн үг харван орж ирлээ. Тийн. Тиймээ би тэр тэгэхэд өвгөнийг алмаар байна уу? гэхэд тийн гээд хариулчихсан. Энэ бүхэн миний буруу юм байна гэж бодох төдийд өөрийг нь айдас бүрхэн авлаа. Хэн нэгний үхэлд өөрийгөө буруутай хэмээн бодох мөнхийн айдас хөлөөс нь толгой хүртэл дотор нь орогножээ. Энэ үед гар нь халуун орхигод харвал Бороо хурууг нь хүлхэж байв. Тэгтэл саяхан л өөрийг нь багалзуурдан байсан айдас хормын төдийд алга болчихов. Өрлөг хэвтэрээсээ харайн босоод өнөөх хоёр дээр очлоо. Тэр хоёр одоо тулалдахаа болиод нэгнээ чимээгүй харан зогсоно. Өрлөг нойрноосоо сэрэхдээ буруу харж Төмөр хөлт ах чинь өвгөнийг өөрийнхөө ах гээгүй билүү!? мэдээж юу гэж ахыгаа алах билээ хэмээн бодох төдийд Цагаан өвгөн гараа өргөсөнд салхи босон Өрлөгийг хойш нь шидчихэв. Юу болчихов хэмээн ухаарч амжаагүй байтал. Чи энэ бүхэнд буруугүй. Эндээс хурдхан холд хэмээн ширүүн дуугарлаа. Өрлөг үгүй ээ, Төмөр хөлт ахаа та буруу ойлгочихож. Би ... би ... гэвэл Төмөр хөлт эргэн харж ахмад хүний үгэнд орох хэрэгтэй шүү гэв. Өрлөг ах удаа л ийм аймшигтай нүд харж байлаа. Ув улаан гал шиг улалзах нүд.

Төмөр хөлт аймшигтайгаар хөхрөн. Өвгөн чамайг ингэж олдог байж. Хичнээн удаан хайвдаа гэвэл Цагаан өвгөн "дүү минь би чамтай тулалдахыг хүсэхгүй байна гэж хэд хэлдэг юм бэ? Би гэр бүлийн асуудалаас холдсон. Одоо бүгд чиний гарт байгаа биздээ. Одоо ингээд болий би энэ хүүг аваад л явлаа." гэвэл Төмөр хөлт "гэвч та хүн бүхний хайртай үе залгамжлагч байсаар л байх болно. " гээд алга болчихов. Цаашид юу болж буй нь үл харагдана. Гагцхүү Цагаан өвгөн л гал, устай, салхитай тулалдана. Хасар, Басар хоёр ч алга болжээ. Аажим аажимаар Өрлөгийн нүдний өмнө Цагаан өвгөний хүч бууран, нүднийх нь цог нь бөхөж эхлэв. Тэгэвч Өрлөг хүлүүлчихсэн мэт байрнаасаа хөдөлж чадахгүй байлаа. Өрлөг айсандаа нүдээ анисан ч бүхий л зүйлс сонсогдох тул нэмэр үл болно. Чихэнд нь хэн нэгэн нүдээ нээ. Нүдээ нээгээд хар. Чиний хүссэн юм энэ л биздээ. Чи энийг л хүсээ биздээ хэмээн шивнэнэ.

Үгүй ээ, Би хүсээгүй. Үгүй ээ хэмээн орилох үед цаг хугацаа зогсчих шиг болов. Түрүүчийн аймшигт тулааны дуу ор сураггүй алга болжээ. Өрлөг гайхан нүдээ нээвэл Цагаан өвгөн, Төмөр хөлт хоёр түүний зүг цоо ширтэн байв. Тэгтэл Өрлөгийн нүд нь харанхуйлаад ирлээ. Өөрийн эрхгүй нойр нь хүрэн бие нь сулрана. Үгүй хэмээн өөртөө хичнээн хэлсэн ч бие нь сонссонгүй. Түүний нүдэнд хамгийн сүүлд Цагаан өвгөний аз жаргалтайгаар инээмсэглэх, Төмөр хөлтийн нүд од мэт гялалзах үзэгдэв.

Зуун цагаан лонх
Зуу наслуулна
Зургаан сар,
Найман нартай өдөр
Золбин нохой
Чоно даган улина.

Хэмээх үгс зогсоо зайгүй Өрлөгийн чихэнд хангинана. Аргаа барсан Өрлөг арай хийн босвол анчин хүний болов уу!? гэмээр овоохойд хэвтэж байлаа. Үүд ч сөгдөн гаднаас хүн орж ирсэн нь Төмөр хөлт байлаа. Түүний төрх анх уулзахдаа л байсан шиг намуухан харагдана.

-- Өө чи сэрчихсэн үү? сайн хэрэг боллоо. Цай уух уу?
-- Үгүй ээ баярлалаа.
-- Хярам уух уу?
-- Үгүй ээ, би юм уумааргүй байна. Харин Цагаан өвгөн ...
-- Айн!? Цагаан өвгөөн?
-- Тийн та хоёр өчигдөр тулалдаж байсан.
-- Юу? Чи зүүдэлсэн байлгүй дээ. Би яах гэж ахтайгаа тулалдах билээ.
-- Тэр нөгөө. Өв ...
-- Хаха, чи ч зүүд, амьдралаа ялгахгүй. Аргагүй балчир байнадаа. Чи унтаад сэрэхгүй болохоор чинь би чамайг тэндээс сундлаад энэ овоохойдоо ирсэн юм. Харин ч чамаас болоод ахтайгаа уулзаж чадсангүй.
-- Тийм үү? намайг уучлаарай.
-- Эр хүмүүсийн хооронд ийм юм байх. Зүгээр зүгээр. Харин ч би их сонирхолтой зүйл харсан.
-- Ямар сонирхолтой зүйл
-- ...
-- Юу харсийн.
-- Чамайг бүрэн тэнхэрэхээр чинь хэлж өгөмз. Одоо унтаж амар. ингэж хэлэх төдийд л Өрлөгийн нойр хачир ихээр хүрж эхэлсэнд буруу харан хэвтлээ. Бороо ... бороо хаачсан юм бол!? гэж бодсон ч түүнд зүүд нойроо эсэргүүцэх ямар ч тэнхэл үлдээгүй байлаа.

____________________________________________________________________
Songodog

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Dec.05.10 6:03 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Эргүүлэг (5)
Өрлөг зүүд нойрныхоо орноос эргэн ирэх үед урцанд гэрэлгүй харанхуй байлаа. Орноосоо өндийн гадагш гарвал зуны сэрүүн үдшийн цэнгэг агаар цээшийг нь яран оров. Өрлөг эргэн тойрноо харвал Бороо Хасар, Басар хоёрыг өөртэйгөө адил хэмээн бараадах мэт хөл доор нь хэвтэж байснаа өөрийг нь харсан бололтой сүүлээ шарвасаар ирэв. Өрлөг Бороог газраас авах үед "гөлгөө газар тавичихаад энд ирж хэвтээч" гэх Төмөр хөлтийн дуу гарлаа. Дуу гарсан зүг харвал Төмөр хөлт тэргэн дээр хэвтээд тэнгэр ширтэж байх ажээ. Өрлөг Бороогоо тэвэрсээр дэргэд нь очин тэнгэр өөд нэг харц чулуудчихаад хажууд нь хэвтэв.

Төмөр хөлт : Чи ододын талаар мэдэх үү?
Өрлөг : Үгүй.
Төмөр хөлт : Хэрвээ чи өшөөгөө авахыг хүсэж байгаа бол чиний хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол одод. Одод бүхнээс бүтнэ. Одод бүгдэд үйлчилнэ. Хий, шороо, төмөр, гал, ус. Энэ нар бол оддын хүч. Хэрвээ чи ододтой холбогдож сурвал хүссэн бүхнээ тэндээс авж чадна.

Хэмээн өгүүлээд зүүн гараа дээш өргөн алгаа тэнийлгэвэл улалзсан гар маналзаж эхлэв. Дараа нь баруун гараа мөн л дээш өргөн сарвайлгавал усан бөмбөлөг гарж ирлээ. Өрлөг харж буй зүйлдээ итгэж ядан нүдээ нухалсан боловч бүгд үзсэн харсанаар нь байх ажээ. Төмөр хөлт Өрлөгийн ийнхүү алмайран байхааг хараад. Чи өмнө нь ийм юм харж байгаагүй юм уу? гэвэл Өрлөг үг хэлж чадахгүй толгойгоо сэгсрэв. Тэгвэл хэрхэн тийм их чадвартай болдог байна!? хэмээн амандаа бувтнав. Тэгээд Өрлөгийн эцэг эхийнх нь талаар асууж гарав. Өрлөгт үнэндээ дотно хүн хэн ч үлдээгүй тул хажуудаа буй энэхүү үл таних хүнд үнэнээ шулуухан өгүүлж байлаа.

Би бол Харваад овгын Балжирын хүү Өрлөг билээ. Төрсөн жил гэвэл усан туулай жилийн туулай сарын хорин таван болно. Бага наснаас бусад хүүхэдүүдийн л адил өссөн бөгөөд альваа сонин хачин зүйлгүй. Манайх Хэнтийн Хөх сарьдагт нутагтай бөгөөд үеийн үед энд нутагладаг байсан хэмээн аав, өвөө хоёрыг хуучлахыг сонссон гэв. Төмөр хөлт дуугай сахлаа эмрэн хэвтсээр л. Ая тэнгэр бурхан юу ч мэдэхгүй энэ хүүд юунд тэгэж их хүч хайрлана билээ. Надад байсан бол хэмээн дотроо бодно. За тийм байж тэгвэл маргаашнаас хоюулаа чиний өшөөг авахаар бэлтгэл хийх болно. Тийм болохоор одоо эртхэн унтаж амар гээд Өрлөгийн өргөж босгов. Энэ үед илбэдүүлсэн мэт хачин ихээр нойр нь хүрж эхэлсэн тул Өрлөг овоохойд орон хажуулдан хэвтлээ. Бороо эзнээ даган араас нь ороод Өрлөгийн өвөрт харайн ороод эвхэрэлдэн унтав. Өрлөг зүүдлэж эхэллээ.

Аянга цахилгаантай тэнгэрт нэгэн бүргэд ниснэ. Зүг чигээ алдсан мэт нэг газраа эргэлдээ огцом доош шунхан гэнэт эргэн өөдөөгөө харвана. Тэнгэрийн хаянд гэрэл цацрах шиг болох үед өнөөх бүргэд эцсийн найдвараа өвөртлөх мэт тэртээ алсруу байдгаараа тэмүүлэх нь үзэгдэнэ. Үүнхүү бороо, шуурга, аянгыг туулан урагш довтолсоор байсан ч өнөөх гэрэл ахин үзэгдсэнгүй. Бүргэд ахин итгэл найдвараа алдан урдын адил байрандаа эргэлдэн, дээш, доош хөвөн байх үед өнөөх гэрэл ахин анивчив. Бүргэд урдын гутралаа мартан гэрэл өөд тэмүүллээ. Гэтэл урагшлах төдийд аянга нүргэлэн луу бууж ирээд бүргэдийг залгин авлаа. Өрлөг лууны хүчит хүрхэрээнд цочин сэрэх үед өглөө болсон байлаа.

______________________________________________
Songodog

удаасанд уучлаарай :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 30 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited