#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.19 2:08 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 30 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Feb.13.10 4:49 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
[center]Нэг дүгээр бүлэг: Домог эхлэх цаг[/center][/b]

Нэгэн үлгэр домогын цагт ийм нэгэн домог үүсэн буй болсон ч амнаас ам дамжин өвлөгдөлгүйгээр хоцоржээ. Тэр цагт байсан луу, шулам, чөтгөр, мангас, баатар эрс цөмөөр хойч үед дурсагдан үлдсэн ч энэ л хүний түүх мөр мөргүй алга болох дөхсөн юм. Гэвч хойч үес нь энэхүү агуу өвөг дээдсийнхээ нэр төрөөс ичилгүйгээр өнгөрсөнг, бас нэгэн баатар эрийг хойч үеийнхэндээ үлдээхээр зориг шулууджээ. Өдий хүртэл ийм шийдвэр гаргах хүртэл яагаад ийм их цаг хугацаа зарцуулваа хэмээвээс энэ бол Унгадаг баатарын домог. Тиймээ Унгадаг баатар.

Домог эхлэх цагт энэхүү баатар эр маань энгийн л нэгэн байсан бөгөөд бусдаад онцгойрох, илүүрхэх юу ч байсангүй. Гагцхүү дутагдах гачигдах юм түм бумаар илүү байсан бизээ. Багаас өнчин өрөөсөн өссөн тэрээр ганц бор овоохойгоор гэр хийн хээрээр хэсэн тэнүүчилж амьдрана. Хааяа нэг хот хүрээ орон элдэвийг сонжин сониучирхах боловч мөнгөгүйн дээр хүсэлгүй тул нүд гүйлгэн харахаас цаашгүй. Хүсэл мөнгө дагаж ирдэг ч юм билүү. Урд шөнө овоохой нь гадаа шархаа дийлэлгүй мажийсан боохойг ганц муу туранхай хатингар гүүндээ ганзгалан хэд гурван зоос олохоор хот бараадсан ч олигтой юм олж долоолгүй эргэн овоохойдоо ирээд нилээд хол замынхаа аянд ядраад нам унтаад өгвөө. Гэхдээ унтахаасаа өмнө гэдэс нь өлсөн эвгүйрхээд, хий дүүрэн цүдийх тул ямар хэн нэгэнд гэм хийх биш хэмээн хийгээ гарган хөнжилөө сэгсэрчихээд өөр өөрийнхөө үмхийд утагдан нам явжээ.

Зүүд нойр нь урд урдынхаас адал явдалаар дүүрэн, аз жаргал өчүүхэн ч гэсэн гэрэлтэх тул үргэжлүүлэн, үргэжлүүүлэн унтсаар л байлаа. Нэг халуу шатан нимгэн сийрсэн хөнжилөө хуу татахаас аргагүйгээр шатаах атлаа, хуулаад хаячихаар төд удалгүй хүйт даан эрүү,өвдөг чичигнүүлэх тул мөн л нойроо хармалан зүүд нойрондоо хучлагаа тэмтрэн олж нөмөрсөөр овоо сайн ер нь нилээд ч их гэмээр унтаад авчээ. Ингээд нар хэлбийн жаргаж байх үед нойрноосоо сэрэн нэг сайн сунайж автал нүднийх нь өмнүүр юу вэ? гэж айж цочмоор туранхай нарийхан гар гүйсэнд гайхан харвал өөрийнх нь гар хөл, нуруу туруу гээд бүгдээр хатаж хорчийсон харагдана. Яг л зуданд нэрвэгдэн турж үхэж буй төлөг мэт. Ингээд учирийг ойлгохгүй гайхан босвол овоохой доторхийг нь хуруу зузаан тоос даран, намаг замаг хөгц ч юм уу!? ногоорон харагдана. Овоохойгоос гарвал юмс бахь байдагаараа гөлийн, дүрлийн байх авч ганц муу гүү нь бараа сураггүй алга болсон байсанд аяа! ядуу гуйлгачин надын ганц морийг авдаг ямар хүний мөсгүй этгээд вэ! хэмээн хараал урсган морьныхоо сурагыг гаргахаар хотын зүг гэлдэрлээ. Өлсөнө гэдэг тамтаггүй ажээ. Аргагүйдээ тэр өөрөө л мэдэхгүй байгаа болохоос биш долоон жил унтжээ.

Хотод орох төдий л хүн амьтан үргэж зугтаад, хачин муухай харцаар харцгаад байсанд нь жоохон гайхсан боловч өөрийнхөө туранхай, хорчийсон байдалыг гэнэт санан өдийхөнөөс айдаг амьдрал үзээгүй л байнадаа хэмээн дотороо бодон тэднийг шоолоон сэргийлэх товчоо үз алхаж явтал жоохон хүүхэдүүд харангуутаа уйлан майлан гүйгээд унахаар нь за бас хүн байнадаа нүүр амаа угаах хэрэгтэйн болов уу!? хэмээн бодоод хотын дэргэдэх гол өөд яаравчлан алхав. Хөлийн эрэг дагуу нимгэн ширдэг хараа булаам жигд харагдан, урсгал усных нь намуухан долгилох сэтгэл гэгэлзүүлнэ. Сая л өлсөхөөс гадна ам нь цангаж буйг мэдсэн тэр голын зүг харайн очиж урагш тонгойх уух гэснээ гэнэт чөтгөр үзсэн мэт арагш огло харайн босож ирсэнээ арынхаа хөлөнд годройтон уначихаад сая юу харсанаа тааж эс чадаад өдөө яах уу? гэдэгээ мэдэхгүй хэсэг тээнэгэлзэн сууж байсанаа ахин болгоомжтойгоор гол руу дөхлөө. Сэмээрхэн цухуйн харвал өөр өөрийнх нь дүр усан мандал дээр тодоос тод тусна гэхдээ ногоон өнгөтэй. Яг л гэр доторхи шиг нь ногоон замаг шиг, хөгц шиг тийм л ногоон өнгөтэйгээр харагдсанд байдаг чадлаараа хашгиран орилож голын усруу үсрэн ороод хичнээн зүлгэн үрэн угаасан болож нүүр царай нь ногоон өнгөтэй хэвээрээ л үзэгдэнэ. Бүүр улам тодроод ч байх шиг.

Эцэс сүүлдээ ядарч туйлдаад хоёр гараа хөдөлгөх нь битгий хэл цэх зогсож ч чадахаа больсон амьтан голын эргэ өөд мацан гарж тэндээ нам унтаад өглөө. Хэн нэгний авраарай туслаарай гэх хашгирах дуунаар сэрэн харвал гадаа бүрэнхий болжээ. Чимээ чагнавал гүүрний тэртээгээс өнөөх аврал эрсэн дуу хоолой ахин цуурайтсанд хөлийн хурднаар гүйн очвол нэгэн эмэгтэйд гурван залуу хүч хэрэглэн моринд сундлахаар завдан буйтай тааралдсанд "Зогс, наад эмэгтэйгээ тайван явуул" гээд тавиад туучихав. Одоо нэгэнд ингэж чангаар орилон анхаарал татсандаа санаа зовоод ч хэрэггүй болжээ, бүх юм өнгөрч гэнэтийн цочроог нь ашигласан эмэгтэй ард нь ирээд чигнэсэн гараараа гараас нь тас атган чичигнэсэн хоолойгоороо аврал эрнэ. "Залуу минь эмэгтэй хүнд туслана гэдэг сайн хэрэг гэхдээ үхнэ гэдэг тийм ч сайн хэрэг биш шүү! харанхуйг ашиглан зугтвал чинь бид гурав хөөхгүй" гэвэл өөрийн мэдэлгүй "битгий донгос" гээд орилчихов. Одоо өөрийнх нь хүртэл хөл нь, хоолой нь чичирч эхэллээ. Өнөөх гурав чинь тас тас хөхрөн "хэний аавын хүү, ямар баатар нь гараад ирвээ?" хэмээн ёжлон анхааралыг нь сарниулангаа бүчин авж байлаа. Унана, Зангуд овгын Бантагын Унана гэвэл "хаха, Унгадаг аа? хаанахын хэний Унгадаг аа?" гэж улам ч тохуурахсанд нь байж ядсандаа. Унана гэж чангаар орилохдоо унгаж орхисонд ард нь байсан эмэгтэй гулжгасхийн хөлийг нь налаад ойчоод өгсөнд сандарч мэгдсэн тэр гэргэж харан хүүе эмэгтэй гээд дээш өргөхдөө ахин унгаж орхилоо. Тэгтэл пид,пид,пид хийсэн чимээнүүд ард нь дуугарахад өнөөх гурван залуучууд газар тэрийн ойчсонд айсандаа Унана ум хумгүй зугтав. Хаа хол овоохойдоо эрсэн хойноо л өнөөх эмэгтэйг хаяд явсанаа санасан боловч буцаж явах зүрх нь хүрсэнгүй тул чимээ чагнан овоохой дотороо шигдэн өнжив.

Өнөөх ухаан алдсан эмэгтэйг сэргэхэд нь нөгөө гурван дээрэмчин хажууд нь тэрийн хэвтээд ухаангүй байсан тул эмэгтэй эсэн мэнд үлдэж сэргийлэхийнхэнд мэдэгдэн өнөөх гуравыг баривчлуулсанаар Унгадаг гэгч нууцлаг баатарын түүх эхлэх бөлгөө. Энэ нэр хачин жигтэй ч тэр эмэгтэйн ганц санаж байгаа зүйл бол өнөөх гуравын доогтой инээх, Унгадаг аа хэмээн хөхрөх л байлаа.



үргэжлэл бий...

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Last edited by Songodog on Oct.14.10 2:54 pm, edited 9 times in total.

Top
   
PostPosted: Feb.14.10 12:02 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
[center]Хоёр дугаар бүлэг: Могой гүнж[/center]
Унана хэтэрхий их айж сандарсан ч гэсэн амьд амьтан л юм болохоороо өлсөхийн эрхээр үүрээр сэрчихэв. Аргагүй дээ! долоон жил унтахдаа ч тэр, сэрүүн байсан нэг хоногтоо ч тэр аль альнд нь хэлэн дээрээ юм олж тавьж чадаагүй юм чинь одоо өлсөөд үхэхээр наахнуур байгаа биз ээ. Сулидаж ядарсан биеэ дааж ядан гэрээ тойрон эргэлдэж байтал аз болж овоохойн ард талд нь бас нэгэн гурайтаж үхсэн харх харагдсанд нүд нь дотороосоо гэрэлтэн сэтгэл нь сэргээд явчихав. Үхэж байхад баас хүртэл амттай гэдэг аргагүй үнэн бололтой. Өнөөх хархаа шүүрэн авж бас хэд гурван гишүү өвөртөө хамаад гэртээ орон тулгандаа гал ноцоох гэсэн ч олигтой ноцож өгсөнгүй тул түр хойш тавин өнөөх хархаа өвчихөөр эргэтэл бас л унгас алдаж орхисонд галын өчүүхэн цучил хүчит гал болон өөдөө оргилов. Овоохойн оройгоор нь огил үсэрч гарахтаа тэнгэрт нисэж явсан нэгэн галууг шараад алчихжээ. Муу овоохойг нь нураах шахан нэгэн зүйл дээрээс нь унасанд айн сандран гарж харваас нэгэн шарсан галуу байсанд өлсөхийн эрхэн юу ч эс бодон үмхэлж орхиод өчүүхэн төдий яс ч үлдээлгүйгээр цөмийг нь залигижээ. Ганцхан галууны бяцхан гавал л үлдсэн гэдэг. Ходоод нь дүүрэхийн хэрээр бие нь тавирч сэтгэл нь уужран өдөрийн наранд нозоорч халууцаад унтаад өгвөө.

Орилж чарлах, зулгаан татах бүхэнд унтаж эс чадаад сэрвэл хуяг дуулга өмсөж, зэр зэвсэг болсон хэдэн эрчүүд овоохойд нь багтаж ядан чигчилдэн зогсож байх агаад үгийн зөрөө үгүйгээр гудчин чирэн авж гарвал гадаа нь хараа үл хүрэмээр их цэрэг эрс мөн зогсоно. Магадгүй айж сандраад аргалыг хөдөлж буйгаар харах шиг арав хориодыг мянга түм болгосон ч байж магад гэхдээ аль нь ч байсан энэ бүхэн Унанад ахадсан их байсан нь ойлгомжтой. Ингээд Унана юу болоод буйг ойлгохгүйгээр ээрч тултран байтал бусдаас арай дээгүүр бололтой нэгэн ахимаг баатар эр өмнө ирээд юу хийсэнээ мэдэж байна уу? хэмээн ууртайгаар асуулаа. Хөөрхий зайлуу л юу болсонг яж мэдэх билээ үнэн учираа л өчиж. Өнөөх баатар эрч өрөвдөнгүйгээр харж тэгээд өнөөх галуун толгойг хол доор нь шидээд энэ чиний хийсэн хэрэг үү? хэмээвэл тиймээ, би идсэн гэхдээ өөрөө тэнгэрээс унаад ирсэн гэвэл тэр ч тийм гэхдээ танай овоохойноос нэгэн гал гарсан чи ямар нэг ат зэтгэр алин бол луун хүмүүн буй гэвч лусын охины хайртай галууг идсэн наад азгай хар толгойдоо гомд агнах юмаа шинжиж байхад яана гээд бусаддаа гараараа дохиод "болгоомжтой байгаарай ямар ад зэтгэрийн хэн мэдэх үү!?" гээд бусдыгаа дагуулан уулын өрөө өөд мацаж эхлэв. Мацаж байтал ч уул өөрөө урсаад байх шиг санагдан хоромын төдийд л уулын орой дээрхи нуурын эрэгт ирсэнд бүгдээр нэгэн зүйл тарни уншисанаа Унанаг чирэн нуур өөд ороод явчихсанд үхтэлээ айсандаа амь тавин орилсон ч хэн ч тоосонгүй улам хурданаар чирсээр хүйтэн ус бүрхээд авсанд амьсгаа түгшин хэсэг тэвчсэн боловч аргагүй загас биш тул ам нээн амьсгаа аван ус залгисан ч бүх юм зөв зүгээр харин тохитой тухтай мэт санагдсанд нүдээ нээвэл тэртээ доор од харшийн орой гялтганана.

Өнөөх баатар эрсийн ч дүр төрх нь ор сураггүй алга болоод хүн ч гэмээргүй загас ч гэмээргүй хачин эрлийз юм болчихсон харагдана. Арай өөрөө ийм болчихсон юм биш байгаа хэмээн айн харвал аз болж зүгээр хүн төрхөөрөө байлаа гэхдээ нөгөө муу ногоон нүүр нь яасан нь мэдэгдэхгүй. Тэдгээр өөрийг нь авчирсан цэрэг загаснууд өөрийг нь нэг гяндан шиг юманд хоричихоод үг дуугүй яваад өгвөө хөөрхий араас нь хичнээн орилж чарлан, хараан зүхэвч ойлгож байгаа шинж алга ер нь яриж байгаа нь ч тэдэнд хүрж байгаа шинж алга амнаас нь дуу авиа биш хий бөмбөлөг гараад л усны мандал өөд хөвнө. Яахаа мэдэхээ болисон Унана цөхрөхийн эрхээр цөхрөн, гуниглахын ихээр гуниглан орь дуу тавин бурханыг дуудсан ч муу дэлдэн чихт чөтгөр хүртэл дуу хоолойг нь сонсохгүй байх шиг санагдсанд дотороос нь голоос нь нэгэн хүнд юм өөдөө оршин гүнээр санаа алдаад эргэн амьсгаа авахдаа унгаж орхисонд алгын чинээ ногоон бөмбөлөг өсөн өссөөр аврага том халимний дайтай болоод тэсэрчихэв. Өөрөө тэр унгасандаа дасаж зохитсоод даанч ажиггүйгээр энэ бүх тэсрэлд дэлбэрэлтийг давсанч лусын вангын муу шорон даанч яаж ч чадсангүй.

Тэртээгээс сүрэгээрээ өнөөх лусын гэх амьтад өөрийг нь зүглэх ууртай ширээнээр шунганцгаана. Айж сандарсан Унана ухаан жолоогүйгээр харсан зүгтээ эргээн зугтаад дээшээ сэлэн гарахаа мартчихаж ээ! Ингэж сэлэн сэлэн явсаар нэгэн чамин ордонд шургалан орсон ч үхлээс зугтан яваа хүн энэ бүхэнг анзаарсангүй. Хаалга болгонг түлхэн орохыг хичээн нуугдахыг хичээх боловч аль нь онгойхгүй хөдлөх ч үгүй байв. Гэтэл нэгэн том хаалга аажуухан түлхээнд цүлхийн нээгдсэнд яаран сандран ороод хаалгаа хаан сая нэг тайвширч хөлөө амраахаар хаалгаа налан суувал нэгэн үзэсгэлэнт царай нүдэнд нь туслаа. Хараа тогтоод ажвал үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэн гоо ажээ. Харах нүд нь балартаад, ухаан санаа нь мансууран нэг л мэдэхэд дэргэд нь оччихоод дээрээснь тонгойн байтал араас нэхэн ирэгчдийн сүр их дуунд унтаж буй үзэсгэлэн гоо цочин сэрээд өндийхдөө Унанаг үнсэж орхилоо. Гэнэт гэрэл манашийн хэсэг хугаваанд юу ч харагдахгүй байсанаа сая нэг бүдгэрэн алга болоход гүнж алга болжээ. Яагаад гэж бодох зав ч байсангүй бушуухан зугтахын түүс болон цонхоор гарахаар завдтал нэгэн хүйтэн юм хөлийг нь ороосонд цочин хөлөө савчаад тэр чигтээ тэнцвэр алдан өнхөрөөд унчихваа. Тэгээд гайхан харвал нэгэн могой хөлийг нь ороочихоод хүний хэлээр "Би эцэгээс нууцаар шуламын эрдэмд суралцаж байсан билээ гэтэл чи миний сахилийг эвдүүлэн ийм байдал үүсгэн намайг могой болгов. Одоо намайг эндээс авж яван эргэж хэвэндээ ороход минь тусал эс бөгөөс чамайг хатган алах болно " хэмээн урт улаан хэлээ гозолзуулан байхад Унанад бодохо сөхөө өгөлгүй нэхэгчид өрөөний хаалгыг балбаж эхэллээ. Аргагүйн эрхэнд могой гүнжийг шүүрэн авж өвөртлөөд нуурын мандал өөд хамаг хүчээ шавхан зүтгэлээ.

үргэжлэл бий...

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Feb.15.10 7:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
[center]Унгадаг баатар: Лусын ордоны журам[/center]
Унана яагаад ч юм бэ! нэгэн шалтгаааны улмаас харвасан сум шиг нуурын мандал өөд цойлон гарч тэр чигээрээ эрэгрүү шидэгдлээ. Хэсэг зуур манаран суучихаад араас нэхэгчидийг өөртэй нь адилаар нисэн гараад ирэв буй хэмээн сэтгээд ум хумгүй зугтах гэтэл Могой гүнж хүзүүг нь ороон амьсгааг нь боогоод газар сөхрөн унасаных нь дараагаар сая би чамд туслан тийнхүү их хурдаар гарж ирэв. Энэ чамд туслах гэснийх бус би өөрийн дүр төрхийг нуусаных болно. Тэгээд ч одоо зугтах хэрэггүй лусын ордонд нэгэн журам буй. Хэн нэгэн этгээд лусын гүнжийг аван нуурын эрэгт авж гарсан бол тэр нь хэн ч байсан лусын гүнжийг авааль эхнэрээ болгох эрхтэй бөлгөө. Тэгээд сүйн бэлэг болгож гурван эрдэнийг сонгох эрх олгоно. Лусын хүргэн эдгээр гурван бэлэгийг сонгосоны дараагаар лустай ураг төрлийн холбоотой болно хэмээн заасан байдаг юм гэвэл Унанагын нүд нь зальтайгаар гэрэлтэн, одоо л нэг сайхан амьдрах нь гэж баярлан хөөрөн дэвхэцээд мөн өнөөх гоо үзэсгэлэн болох лусын дагина одоо могой болсон гүнжтэй хань ижил болох нь хэмээн мөрөөдөн байтал "Би чиний суган доор нуугдан байна миний хэлсэнг эс дагаваас үхнэ гэж мэдээрэй, за одоо бэлд элч нар айсуй" гээд өвөрт нь шургалан оров.


Төд удалгүй үнэхээр л бүрээ бишгүүр уянгалан, бөмбөрийн сүрт нүргээн газар дэлхий доргиох мэт цуурайтав. Нуурын толь мэт хөвөө уул мэт босож ирсэнээ савнаасаа халилгүй эргэн зөөлөн цасан ширхэгүүд болон хаяллаа. Энэ байгалийн үзэсгэлэнд Унанагын сэтгэл хөдлөн өөрийн эрхгүй өмнө нь сөхрөн ойчиход "Ёс төртэй сайн хөвүүн ажгуу, ийнхүү хүргэн орж буй нь тэнгэрийн эвээл бизээ. Чамайг ямар хүч чадалтайг бид үзэв. Охиноо чамд өгөхөд харамсах зүйлгүй " хэмээн баргил намуун хоолой хэлээд солонгын араас гарж ирсэн нь цал буурал өвгөн, эмгэн хоёр ажээ. Хэрвээ хүч чадал нь луугын хүч бус, унгах байсанг мэдсэнсэн бол яахан энэ хоёр настан ингэх билээ, ёсыг умартан охиноо буцаах болоож. Эмгэн доголон нулимс дуслуулна, өвгөн харин нүдэндээ цийлэгнэх нулимстайгаар ийн өгүүлэв.

"Хувь заяа гэдэг тоглоомтой хачин эд билээ хүү минь. Энэ насанд ямар зүйл ирэн бас одохыг хэлж бид эс чадах билээ. Цаг хугацаа гэдэг энэхүү төөрөг тавиланг ээрэн суухдаа юуг бодон, юуг төсөөлөн суудагыг таахын аргагүй! гэхдээ бас ч гэсэн цаг хугацааг дүлий, сохор гэж үзэж болохгүй ажээ. Тэр сэтгэлийг чинь бас үйлийг чинь үргэлж ажих бөлгөө. Сэтгэлээн ариусгаж, зорисон замаараа яваарай хүү минь. Одоо ингээд эдгээр эрдэсээс гуравыг нь таалана уу!" гээд олон зүйлийн эрдэн өмнө нь дэлгэн тавижээ. Гэрийн чинээ сувд, тогоон чинээ шүр гээд л альваа зүйлс хорвоо ертөнцөд байдагаасаа хэд дахин томоороо байх нь эрдэм номт хүмүүний сэтгэлийг хүртэл гижигдэмээр. Ингээд Унана харж харж хамгийн үнэтэй байж болмоор эрдэснийг нь сонгох гэтэл суган доогуур нь нэгэн хүйтэн зүйл гүйсэн нь Могой гүнж өөрийгөө сануулсан хэрэг байжээ. Ингээд Могой гүнж тэр голын оо энгэсэг, тэгээд тэр захын толь хоёрыг сонго. Гурав дахыг нь сонгох хэрэггүй танай охинд үлдээе жилийн дараа өөрт хэрэгцээтэйг сонгох буйзаа гэж хэл гэжээ. Унана ч учирийг үл мэдэх ч үлгэр домогт гардагтай адил энэ хоёр илбэ шидтэй байгаад унтаад сэрэхэд нь түм буман мал сүрэг хайрлах буйзаа хэмээн сэтгээд тийнхүү Могой гүнжийн хэлсэнээр үйлдэхэд Лусын хаан, хатаны царай барайн урвайгаад за тийм бол ёсоор болгосугай гээд толь,оо хоёрыг үлдээн ууртай ширүүнээр эргээд явцгаачихсанд Унана өөрийн бодол үнэхээр зөв болов хэмээн дотороо баялан байв. Лусынхан цөмөөр далд орсоны дараа гүнжийг гарган энэ хоёрыг сонгохын хэрэг юу билээ? бас ягаад гуравыг сонгосонгүй билээ хэмээвэл. Энэ хоёр уу!? би эргээд төрхөндөө ороход царай алдсан магад тиймийн тулд толь, энгэсэг хоёроор будаг шунхаа засах гэсэн буй. Дээр нь би чамд сэтгэлгүй тэгээд чи ч тохиолоор намайг аван гарсан тул жилийн дараа төрхөмдөө буцна хэмээн гурав дахыг өөрийн биер сонгоно гэж хэлүүлсэн болно хэмээн доогтой нь аргагүй инээх үед л учир явдалыг бүрнээр ойлгосон Унана эхэр татан уналаа. Могой гүнж өөрийгөө тольдон царай муутай болсоноо тоочин уйлж гарав. Ийнхүү тэр хоёрын гэр бүлийн эхний өдөр өнгөрчээ.

Нарны дулаан элч дээрээс нь ээж эхлэхэд Унана, гүнж хоёр бара зэрэг шахуу сэрээд нэг нэгнийгээ дуугай ширтэн хэсэг суусны эцэст Могой гүнж:
"Хамгийн ойрийн луу эндээс хойд зүйгт Үүлэн малгайт ууланд буй тиймээс хойд зүгт явах хэрэгтэй. Гэвч ингэж явбал бид хоёр мөхөлийн ойгоор дайрах хэрэгтэй болно. Энэ ойд луунаас дутахааргүй аймшигт амьтад байдаг тул энүүгээр яваас зайлс хийх хэрэгтэй. Баруун зүгийг бариж явъя. За бушуул түргэл манай ав, миний оо,толийг ав" хэмээн зандрангуй тушаан өгүүлэхэд. Унана:
"Нэгэнт ийм болсон тул ямар ч аргагүй болов. Би явлаа энэ надад хэтэрхий эрсдэлтэй бас ашиггүй юм байна" гээд явах гэтэл Могой гүнж салхи мэт аниргүй хурднаар хүзүүнд нь үсрэн гараад дага эсвэл үх гэсэнээр баруун зүгийг чиглэн алахлаа.

Алхаад л байв, алхаад л байв, газар орон хорогдож байгаа шинж алга. Нэг л газараа хий алхаад байх шиг санагдсанд Унана сэтгэлээр унан байтал Могой гүнж айх хэрэггүй зоригоо чангал эс бөгөөс энэ л газар үүрд гацах болно шүү. Энэ бол Хулчгарийн булж гэдэг газар гээд чимээгүй болов. Унана хөшиж орхилоо Хулчгарын булшаа!? би хэзээ ч зоригтой байгаагүй ингээд үүрд мөнх энд гөцөн булшлагдах гэж үү!?

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Feb.19.10 9:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
[center]Унгадаг баатар: Хулчгарын булш[/center][/b]

Айдас, хүйдэст автсан Унанагын хөл хөшиж орхиод зүрх сэтгэл нь даагдахын аргагүй хүндэрсэн тул ахиж эсэргүүцэхийг ч хүсэлгүйгээр газар тэрийн унав. Могой гүнж гарж ирсэнгүй. Ганцаардал дунд төөрсөндөө айн бачуурсан Унана хамаг чадлаараа "Могой гүнжээ, Могой гүнжээ" гэж хашгичсан боловч хариу эс дуулдахын сацуу биер нь гүйн байдаг өнөөх хүйтэн урсгал хөдөлгөөн одоо үгүй болсон нь яг л нэгэн дотно зүйлээ алдсан мэт санагдуулна. Эхийг өнгөрөхөд мэдрэгдсэн тэр л аймшигт үл мэдэх энэ орчлонд цор ганцаар үлджээ гэсэн мэдрэмж ахин хоолойг нь багалзуурдан авсанд балчир хүүхэд мэт эхэр татан уйлж гарлаа. Нэгэн энхрий ялдам булбарай гар толгойг нь илэх мэт санагдахад ээжээ хэмээн эргэж харвал өнөөх зүйл нь оргүй хоосон зүйл болон манан дунд уусан алга болсонд тэр чигтээ хөшвөл дэргэдээс нь "Чи хэдэн настай болоод ийн уйлна вэ?" гэх дотно дууг сонссон Унана "Могой гүнжээ" гэж байдагаараа хашгиран могойг шүүрэн авж элгэндээ наав. Хэсэг зуур ийнхүү суусны эцэст "одоо болно! одоо болно явцгаая" гэж Могой гүнж өнөөх захирангуй дуугаар тушаан исгэрэн гарыг нь ороон толгойгоо мөрөн дээр нь хаялан би замд тэмдэг тависан боловч тэр маань эргээд алга болоод байсаны учирийг олохын тулд үлдсэн боловч тусыг олсонгүй хий дэмий баахан мөлхөлөө, одоо жаал алжаажээ амрах минь ямар нэг юм болвол намайг дуудан сэрээгээрэй! хэрвээ цагаан бөөр чулуу үзвэл тэр миний тэмдэг гэсэн үг шүү! тэр үед ч гэсэн намайг ямар ч байсан сэрээгээрэй! гэхдээ нэг хачин нь нэг л газараа тойроод байгаа юм шиг мөртлөө ардаа үлдээсэн мөр минь яагаад алга болоод байгаа нь хачирхалтай... гээд чимээгүй боллоо. Унана арай ч унтчихаагүй байлгүй хэмээн хэсэг хүлээсэн боловч бяцхан хүрхэрэх чимээ цээжнээс нь сонсогдож эхлэхэд өнгөрсөнг ойлгон цааш ганцаараа аяллаа үргэжлүүлэхээр өндийлөө.

Толгой тархи нь завсар чөлөөгүйгээр "Хулчгарийн булш" гэх үгийг бодон учир утгагүйгээр бодол санаануудыг юүлэн гарна. Ийн хэсэг зуур алхасны эцэст гэдэс нь хоржигнон дуугарч нам гүмийг эвдэх үед л сая өлссөнөө мэдсэн Унана эргэн тойрноо харвал юу ч байхгүй байсанд сэтгэлээр унан цааш явах гэснээ зог тусан зогсоод ахин ажвал харанхуй жимийн аманд нэгэн бяцхан улаан жимс гялтганан үзэгдлээ. Идмээр байдаг гэтэл цаад тал нь харанхуйлан харагдах тэр бүрхэг жим нэг л жихүүдэс төрөм ажээ. Ингээд Унана тэр л газараа гацчихав. Энэ чигээрээ цааш яван идэх юм хайх уу? алин эсвэл тэр жимсийг очоод идэх үү? хэрвээ цааш явлаа гэхэд өөр идэх юм олдохгүй бол яах билээ!? нөгөө талаас тэр жимсийг идэж болох нь ч мэдэгдэх байтал хэрхэн тэр түнэр харанхуй руу ойртох билээ!?

Нэг мэдэхэд нар жаргаад бүрэнхий болжээ. Эргэн тойрон харанхуй ноёлон гарцаагүйгээр түүнийг бүрхэн авсанд айхын эрхэнд нүдээ анин доороо суув. Хэдий нүдээ аних нь нээсэнтэй адил харанхуй боловч нүдээ аниад харанхуй байна гэж төсөөлөн өөр өөрийгөө тайвшируулах нь харанхуйд гөлийн суугаад юу ч олж үзэхгүй байхаас хол дээр ажээ. Өлсөхийн эрхэнд мөн тэртэй тэргүй хаа сайгүй харанхуй нөмөрсөн тул өнөөх жимийн цаадтайхи харанхуйгаас айхаа болиод моддын завсараар энд тэнд цухуйн байх сарны сүүмгэр гэрлийн тусламжтайгаар аз жаргалын өнөөх жимснийхээ төлөө мөлхөж эхлэв. Өнөөх жимсний улаан өнгө цус мэт час улаан болоод аймшигтай харагдах ч өлсгөн гэдэс тархи дийлдэг ажээ Унана урагшилсаар л.

Жимст модны доор ирэн өөдөө гар сунгасанаа Унана тэр чигтээ хөшиж орхив. Чулуу мэт гараа сунгасан чигтээ, тэр л хэвээрээ гөлийн амид хөшөө болон хувирав. Удаан хүлээсэн аз жаргал нь эцэстээ ирэхэд ийнхүү баримал болжээ. Удаан үргэжлэхээрээ жаргал амьдрал болчихдог болохоор энэхүү хууль ч Унанад үйлчлэн эрүүл ухаан нь эргэн эрсэнээр өнөөх жимсийг аван зооглолоо. Гэвч хов хоосон ходоодонд нь өмхийн төдийхөн энэ жимс яахан тус болох билээ хорхойг нь хүргэн шүүлсийг нь л ялгаруулахаас цаашгүй ажээ. Мөн цаадтайд нь бас нэг улаан жимс харагдсанд Унана шүлсээ гүд хийн залгихдаа өдөрөөс хойш хоосон шүлсээ залгисний хар гайгаар унгаж орхив. Гэнэт нэгэн амьтан аймшигтай муухайгаар хашгиран орилж чарлаж гарсанд Могой гүнж цочин сэрээд золтой л Унанаг хатгачихсангүй, аз болж айсандаа Унана арагш годройтон унахтай нь тааржээ, тэгээгүйсэн бол Унадаг баатар нь баатар болж чадалгүйгээр энэ хорвоо ертөнцийг орхих байсан бизээ.

Могой гүнж, Унана хоёр саяны дуу гарсан зүгрүү байдагаараа ширтэн чимээ чагнасан боловч ахин чимээ гарсангүй тул алив явж шалгая гээд Унанаг шавдуулан шаардсан боловч айсандаа чичирхийлэн байх тэр хөдөлж ч чадахгүй байсан тул Могой гүнж яаж ч чадалгүйгээр дэргэд нь үлджээ. Могой гүнж хүртэл ганцаар очихоос айж байсан нь үнэн бөлгөө, гэвч хэнд ч мэдэгдэлгүйгээр үлджээ. Үүр цайн гэгээ ортол тэр хоёр нүд цавчилгүй суусаны эцэст сая нэг амьсгаа авав. Ингээд урд шөнө чадаагүйгээ одоо хийхээр шөнөжин гөлийн харсан зүгрүүгээ аажуухан гэтэн гэтэн ойртлоо. Нэгэн аварга амьтан газар хэвтэнэ. Хөдлөх ч үгүй, амьсгалах ч үгүй, үзтэл үхжээ. Могой гүнж хэсэг тойрон эргэлдсэний эцэст "Энэ цүдгэр миний эрднийн бөөрөн чулуунуудийг идээд байсан лүд байх нь. Магадгүй энэ газарын лус албин буйзаа. Нэгэнт ийм юм болсон болохоор хоюулаа эндээс бушуу холдох хэрэгтэй! эс тэгвэл бусад нь ирэн биднийг тасар татан идэх буйзаа. Альв явцгаая " гээд өвөрт нь шургалан орвоо.

Унана хамаг хурдараа гүйнэ. Нэг хартал Могой гүнж амнаасаа цагаан цагаан бөөрөн чулуу бөөлжиж байхыг үзсэн ч амьсгаа нь давхацаад үг хэлж чадахгүй харсан зүгтээ гүйсээр л байлаа. Гэтэл яг урд нь урт цувсан цагаан чулуу харагдсанд дотороо баярлан нөгөө замыг нь даган гүйх гэтэл өчигдөрийн жимс жим мэт хав харанхуй ард талд нь бараантан сүүдэрлэн байсан тул яахаа мэдэхгүй доороо эргэлдэж эхлэхэд Могой гүнж "Аан, одоо учирийг олов. Үүнээс хойш үргэлж ийм, хамгийн аймаар замыг нь даган яв хэрвээ тэгэхгүй бол миний хэл хичнээн халуун, хичнээн хурцыг мэдэх болно шүү!" гэсэнээр Унана түнэр харанхуй өөд зүглэн гүйлээ. Дэргэдэх үхэл, үл мэдэгдэх харанхуйгаас аймаар ажээ. Гүйгээд л байлаа, гүйгээд л байлаа... Нэг мэдэхэд гэрэлт нар дээрээс нь ахин туслаа. Ашгүй нэг аймшигт ертөнцөөс холдсон бололтой эргэн харвал ард талд нь үзэсгэлэнт ой үзэгдэнэ. Мэдэхгүй хүн дурламаар тийм л сайхан ой. Эцэж цуцталаа гүйсэн Унанагын сэтгэл тайвширсанаас болод ахин цаашаа яваж чадахгүй болоод тэр газараа буудлахаар болов. Шөнийн түүдэг галын дэргэд Унана "Чи ойлголоо гэж юуг хэлсэн юм бэ?" гэж Могой гүнжээс асуувал "Энэ газар ямар нэртэйг чи мэдэж байгаа Хулчгарын булш. Хулчгар хүн яадагыг мэдэх үү!? харанхуйгаас зугтдаг! үл мэдэгдэх зүйлээсээ зугтдаг! тийм болохоороо чи нэг газараа эргэлдээд байсан байна. Салаа замын уулзвар болгон дээр чи хамгийн гэрэлтэй, хамгийн амарыг нь сонгоод байсан болохоор өнөөх албингийн урхинд оржээ. Хэрвээ чи зоригтой бас ухаантай байсан бол энэ бүхэнийг аль хэдийг давах байсан байна муу тэнэг минь" хэмээн хэлээ гозолзуулан исгэрээд чимээгүй болов. Унана тэнгэр өөд харан хэвтээд цэлмэг тэнгэрт гялалзах оддыг тоолонгоо "Хулчгарын булш, Хулчгарын булш...зугтаалт" гээд ядарч сулдсандаа нам унтав. Тэгээгүйсэн бол өшөө олон зүйл хэлэх байсан нь лавтай.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Last edited by Songodog on Feb.20.10 2:02 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.01.10 2:22 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
[center]Унгадаг баатар: Цалбадайн орон[/center]

Босооч босооч гэж хэн нэгэн байдагаар нь шавдуулан нурууг нь балбана. Унана нойрмог нуухтсан нүдээ нухан өндийн харвал Могой гүнж байдагаараа сандарчихсан "Альв хурдал! Хурдан бос, эндээс түргэн явах хэрэгтэй байна" гээд гарыг нь ороон татав. Учирыг нь ойлгоогүй ч болохоо байсанг ойлгосон Унана гялс үсрэн босоод хамаг хурдаараа гүйж байтал Могой гүнж хоолойг нь аажуухан багалзуурдан "Хүүе тэнэгээ хаачихна вэ? Юунд ахин тэр ойн зүг явна вэ? Одоо тэр албингууттай тааралдвал амьд үлдэнэ гэж саналтгүй шүү." гэхэд нь гайхан харвал сандарсандаа өчигдөр арай гэж зугтаж гарж ирсэн Хулчгарын булшныхаа зүг гүйж байлаа тэгээд сандарсандаа гэнэт зогсох гээд хүчилсэнээсээ болоод хамараараа урагш годротойн унав.

Өндийн босож ирэхэд нь өөрийг нь таван морьтон бүсэлчихээд шадаараа чичлэн байлаа. Хувцас нь нэг л хачин баатар эрс гэхээсээ илүү ордоны жүжигчин алин эсвэл алиа салбадай гэмээр өнгө өнгөөр алаглах ажээ. Магадгүй энэ нутаг орон нь цэцэгт нугаар дүүрэн болоод ийнхүү хувцасладаг ч байж болох юм. Нээрээ бодоод байх нь ээ! өнгө өнгийн цэцэгс ч юм шиг. Ийнхүү бодон байтал тэдний нэг нь харин овоо баргил хоолойгоор "За хө! хэний аавын хүү? хаанаас хаа хүрч явна даа? Хэрэг зориг юунд билээ? Хэлэх ярих юм байвал бушуу түргэн хэл! " гэж Унанаг бодит байдалд нь чирч авчирав. Ингээд бодож ч амжилгүйгээр баахан асуултанд дарагдсан Унана яахаа мэдэхгүй хариулж гарлаа. Намайг Унана гэдэг эндээс хойд зүгий чиглэн лууны баас олохоор явж байгаад энэ Хулчгарын булшанд орж төөрчихөөд... гээд өгүүлбэрээ дуусгаж амжаагүй байтал өнөөх салбадай цэргүүд мориноосоо үсрэн буугаад бүгд өмнө нь сөгдчихөв. Юу болсонг мэдээгүй Унана хаан нь эсвэл нэг ноён нь ирлээ хэмээн бодоод мөн сөгдвөл өнөөх цэргүүд чинь бүүр газар тэрийн хэвтчихэвээ. Ингээд яахаа мэдэхгүй гайхаж байтал өнөө хэд ч өндийн Унана баатар таны амарыг ирье бид бол Цалбадайн ороны харуулын Шонтгор гутал баг билээ. Та бидэнтэй хамт манай хаанд бараалхахыг хүсэж байна. Хаан лавтай баярлаж таныг ихэд хүндэтгэл дайлах буйзаа хэмээгээд эргээд өмнө нь сөгдөн суув.Могой гүнж суган доороос нь хурдан явъя эндээс холдох хэрэгтэй гэж хэлсэн ч Унана тоосонгүй тэгэлгүй яахав! тэгье гээд хариулсанд Могой гүнж ихэд дургүйцсэн боловч нөгөө талаас сониуч зандаа хөтлөгдөн ахиж үг дуугарсангүй. Магадгүй хэрвээ хэрэг буруугаар эргэвэл бүхнийг Унанад чихээд дараа нь үгнээсээ гаргахгүй болгох гэсэн арга байж ч болох юм.

Ингээд буцаж явах замдаа өнөөх таван цэрэгүүдийн нэг нь аман хуур, нэг нь шагшуур, нэг нь бүрээ бас нэг нь бишгүүр гарган хөгжимдөж үлдсэн нэг нь ийнхүү дуулав:

Хулчарын булшийг
Хага зүсэн ирсэн
Хатан зоригт
Харишгүй хүчтэн
Цалбадайн орны
Шонтгор гуталт
Шантгар хамарт
Бидэн тавтай явна.
Унгадаг баатар
Хурц илдээ агсан
Хойд зүгийг чиглэн
Луут улсыг зүглэнэ
Хөөрхий луу чи
Уйлаад нэмэргүй ээ!
Эртхэн зугтаж
Алс од... хэмээн хөгжөөнтэйгөөр дуулна. Унана ч дууг нь даган дуулж байхдаа өөрийг нь хэлээд байна гэж мэдэхгүйгээр Унгадаг баатар хэмээн хоолой хоршуулан дуулж явлаа.

Ингээд нэгэн довыг давсаны дараа тэр мань хааны ордон гэж заасан зүг рүү харвал үнэхээр сүрлэг сайхан ордон байх боловч мөн л эрээн мяраан алаг цоохор ордон үзэгдлээ. Урд өмнө нь ийм юм харж байгаагүй Унана ухаан алдах шахан баярлаж байхдаа унгаж орхисонд Шонтгор гуталтын таван эрс морьтой юутай хийтэйгээ газар тэрийн ойчицгоов. Ийм юм болно гэж төсөөлж байгаагүй Унана айхын ихээр айж, эргүү юм шиг болоод одоо би яана!? одоо би яана!? гэж уйлж гарахад нь өвөрт нь зүүрмэглэн байсан Могой гүнж сэрээд учир байдалыг үзээд мөн л яахаа мэдэхгүй гөлийн байлаа. Ийн хэсэг байтал гэнэт тэртэйгээс нохойн хуцалдах чимээ сонстов. Гайхан өндийн харвал мөн л алаг эрээн болсон хориод морьтон өөрсдийг нь чиглэн айсуй ажээ.

Унана ухасхийн босоод нүдээ аниад гүйж гарлаа. Могой ч сандарсандаа өвөрт нь бушуухан шургалчихав. Гүйж гүйж гэнэт нохойн дуу дэргэд нь сонсогдоход нь нүдээ нээн харвал мөн л айж сандарсанаа ухарч зугталгүй урагшаагаа тэр чигтээ гүйчихсэн байжээ. Ингээд яахын аргагүй өнөөх хэдэн моритонгуудын гарт орвоо хөөрхий. Тэд нарын хувцас ч гэсэн бусдаасаа ялгадах юмгүй ажээ. Энэ орон ер нь Цалбадайн орон хэмээн нэрлэгдсэн нь үнэний хувьтай ажээ хэмээн Унана мөн л элдэвийг бодон байтал чи юунд байна Шонтгор гуталтыг устгав хэмээн нэгэн өвгөжөөр морьтон асуухад нь Унана үгүй ээ! би нөгөө унгаад тэгээд гэвэл чих нь баахан хатуу бололтой Унгадаг аа!? тэгэхээр Унгадаг баатар ийм залуухан байсан хэрэг үү? гээд сөгдөх гэж байхад нь Унана үгүй ээ!? намайг ... гээд залруулах гэтэл аймшигтай харгисаар ширүүн харахад нь "за яахав энэ л удаа. нэрийг чинь зээлчихье аргагүй байдалд орчихлоо Унгадаг баатар минь" гэж залбираад үгүй ээ! намайг баатар гэхэд арай болоогүй байна гэж гуйвуулав. Морьтоны харц зөөлрөн баатар байлгүй яахав таны тухай яриа гал мэт түгсэн шүү дээ! аргагүй их хүмүүн даруу ажээ. Та манай хаанд бааралхахгүй биз хаан ихэд баярлан таныг угтах болно гээд бусаддаа дохио өгөн цөмөөр өмнө нь сөхрөв.

Унана хурдхан шиг зугтахаар шийдэн. Хэрвээ та нар намайг хүчээр авж явах гэвэл та нарт танай Шонтгор гутал чинь тохиолдсон шиг зүйл болно шүү. Би өөр зүгт явна би надаа садаа бол гээд эргэвэл. "Яалаа гэж дээ!? баатар минь бид таныг ихэд хүндлэнэ. Хэрвээ та баатар биш байж яахан бидний хэсэг морьтон руу тэгж ухаан жолоогүй гүйн дайрах билээ. Бид таниас айн эмээнэ гагцхүү бас хаан эзэнээсээ айн эмээнэ. Хэрвээ тантай тааралдчихаад таныг ордоноо залан авчираагүйг мэдэх аваас бидний хэдэн морьтонгуудын толгой бөндгөс гээд хөсөр ойчин унах бөлгөө. Тэр үед ар гэрийхэн минь хэрхэх билээ? Унгадаг баатар минь биднийгээ харж үзээч " хэмээхэд цөмөөр нэгэн дуугаар Унагад баатараа хэмээн хашгирав. Унана аймхай ч сайхан сэтгэлтэй ажээ. Багаас өнчин өрөөсөн өссөн болохоороо зовлонг нь даанч сайн мэдэх тэр өөр хэн нэгний ийм амьдралыг үзнэ гэж төсөөлөхөөс дотор нь бачуурах тул арга буюу зөвшөөрөв. Ийн ордон руу ахин явахаар боллоо. Морьтонгууд бас өврөөсөө нэг нэг хөгжим гарган дуулж гарлаа. Энэ оронг Дууч шувуу орон гэсэн ч болохоор мэт.

Унгадаг баатар
Уртын аянд явна.
Цалбадайн оронд
Шонтгор гуталтыг
Ёс бус аашлав гээд
Баатараа таньдаггүй
Сохорууд болохоор нь
Бут ниргэн
Ёсыг болгоов.
Араас нэхэн
Дайсан хэмээн ирсэн
Арав гаруй
Морьтон бид
Аз болж
Ёстой төртэй ажээ
Зол болж
Эрдэмтэй мэдлэгтэй ажээ
Унгадаг баатар
Ивээн авав
Өршөөн соёрхов.
Цалбадайн орон
Буянтай ажээ
Цалбадайн хаан
Баатартай боллоо
...

Энэ удаа Унана дагаж дуулсангүй. Унгадаг баатар минь өршөөж үз ганцхан л удаа, энэ л удаа таны нэрийг зээлчихье гэж амандаа залбиран явлаа.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Mar.02.10 3:50 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
[center]Унгадаг баатар: Бондоолой Бөндөөлэй хоёр.[/center][/b]

Бондгор Бондоолой, бөндгөр Бөндөөлэй хоёр ихэрүүд ажээ. Хоюулаа бондгор, бөндгөр нэр нь ч тэр Бондоолой, Бөндөөлэй болохоор хүн амьан ч хооронд нь ялаж чадахгүй их хэцүү байдаг байж. Гэвч яагаад ч юм бэ!? ээж нь гэдсэн дотороо арван сар тээсэн болоод л тэр байх гэмээр хооронд нь ялгачихаад байдаг байжээ. Ийнхүү амар сайхандаа жаргаж байтал нэг өдөр хааны зарлигаар айл бүрээс нэг нэг эрсийг цэрэгт татах болов. Тэгээд гэр бүл бүхэн уйлан хайлан байхад Бондоолой, Бөндөөлэй хоёрынх ч мөн уй гашууд автсан байлаа. Ах Бондоолой нь гал голомтоо сахихаараа дүү Бөндөөлэй минь чи үлд би явъя гээд дүү Бөндөөлэй нь удам залгах хүүгээрээ та үлд ах минь бие явъя хэмээн булаацалдан тэмцэлдээд шийдэж чадахгүй байв. Эцэг эх нь аль алинийг нь явуулахыг хүсэхгүй яахаа мэдэхгүй дотороо шаналцгаан байтал үүр гэгээрэхийн алдад эцэг нь хоёр хүүгээ тэврээд аав нь явнаа хоёр хүү минь ээжийгээ сайн харж хандаж байгаарай ухаан алдуулж унагаачихаад яваад өгжээ.

Ингээд тэр хоёрыг сэрэхэд ээж нь энгэрээ нэвчиртэл уйлаад аавынх нь дээлийг тэврээд сууж байв. Тэгээд хоёр хүүгээ сэрсэнийг мэдээд нүүдэлчин эмэгтэйн хатуу зангаар нулимсаан тогтоон бариад "Альв эжийдээ ир хүүхэдүүд минь. Аав чини аян дайнд мордсон та хоёр минь одоо гэр ахуйгаа авж явах нь байна шүү дээ! эвий минь, үр минь" гэж хоёр хүүгээ ээлж дараалуулан энхрийлээд за ажилдаа оръё, мал сүргээ билчээе гээд гарч одлоо. Ах Бондоолой нь арван настайгаараа адуундаа явж. Дүү Бөндөөлэй таван настайгаараа тугаландаа гарлаа. Ээж нь хотоо сахин саравчлан саравчлан үлдэхдээ бөн бөн нулимс унагаан. Хүүхэдүүддээ харуулахгүй гэсэндээ өндийх сөхөлгүйгээр хороо хотоо цэвэрлэнэ.

Он жил улиран өнгөрч Бондоолой арван тав хүрээд авгай авах насан ирэв. Бөндөөлэй арав шүргээд адуундаа явдаг болжээ. Ээжийнх нь нулимс ширгэж дуусаагүй, сэтгэл нь гэгэлзэн гэгэлзэн байх ч хүүхэдүүдээ зовоохгүй гэсэндээ шөнөөр дэрээ норгон хононо. Дайн аль хэдийнээ дуусаж дархан цолоо мандуулсаар айл хунарын эрчүүд ирсэн ч эцэг нь мөн л ирээгүй ажээ. Ингээд нэг орой Бондоолой ээж, дүү хоёроо энхрийлэн үнсээд "Би маргааш эцэгийн араас сурагыг нь гаргахаар явлаа. Миний хуримд эцэг минь байгаасай гэж хүсэж байна. Хэрвээ тэнгэрт халин одсон бол ёс төртэйгөөр тэргүүнийг нь ядаж тэнгэрт өргөн хөдөөлүүлэх нь хүү миний үүрэг буй за. За дүү минь сүүлийн удаа ч байж болох тул өнөө орой өвөрт минь унтаарай" гээд үгээ дуусгав. Ингээд маргааш нь мандахын улаа нарнаар Бондоолой өөрийн улсын дайтсан өмнө зүгт орших Өлбөгөр улсыг зорин одвоо.

Бөндөөлэй ээжтэйгээ үлдсэнээс хойш хоюул эрвийх дэрвийхээрээ зүтгэн гэр ороноо тавтай сайхан авж явж байсан ч гэр нь эзгүйрч хүйт даасан хэвээр байлаа. Ингэж өдөр хоногыг элээн байтал нэг мэдэхэд Бөндөөлэй арван таван насанд ирж эхнэр авах цаг нь болжээ. Ээж нь битүүхэндээ дотороо ганц хүүгээ алдчихгүй юмсан гэж харамсана. Гэвч хүссэн юм хясаж, зүрх сэтгэл ялдаг болохоор тэр оройдоо Бөндөөлэй ээждээ эрхлэн "Аав, ахыг эрэн явахыг минь зөвшөөрөөч ижий минь. Гэр бүлээрээ тавтай сайхан суухсан." гээд гуйн, аргадахад ээж нь юу ч хэлж чадахгүй нулимсаа залгин "Хүү минь бие бодоорой" гээд тэр оройдоо хүүгээ өвөртлөн унтаад маргааш нь эртлэн босон аян замд хэрэглэх аахаар шаахар зүйл бэлтгээд хүүгээ үдэн явууллаа.

Хаантанд бааралхахыг зөвшөөрнө үү? хэмээн шадар түшмэлээ айлтгахад. Хаан үлгэр сонсож байна дараа ир гээд үүдний харуулууд халгаах янзгүй болохоор нь түшмэл "Хаантаан Унгадаг баатар ирлээ. Унгадаг баатар ирлээ" гэж бархирч гарав. Үүдний харуулууд нь амыг нь хамхих гэж хичнээн оролдсон боловч яаж чадахгүй байтал хаан ууртайгаар гарж ирсэнээ "За чи юунд бархиран миний үлгэр сонсохыг саатуулна. Сонирхолтой шалтгаан биш бол толгойг чинь авна гэж мэдээрэй" гэвэл түшмэл бага зэрэг хулгас хийснээ "Хаантаан Унгадаг баатар таньд бараалхахаар ирэв. Оруулах уу?" гэвэл "Тэгээд оруулаач юугаа хийгээд байгаа лүд вэ? толгойг чинь авна шүү" гэж зандраад өргөөндөө орон "За үлгэрч чи наанаа байж бай! би удахгүй цааш нь яриуламз. Хэрвээ сонсох гэхэд хажууд байхгүй байвал уу! сайхан мэдээрэй... За Унгадаг баатарыг оруул! " гэж ихэмсэгээр тушаалаа.

Хааны ордон хачин тансаг ажээ. Өнгө өнгийн чулуунууд нүд сохлом алаглан байх агаад энэ бүхэнд Унана шүүрс алдан явж байлаа. Морьтоны ахлагч Унанаг нэг том өрөөнд оруулчихаад "За та болгоох болно уу? Бид бушуухан таны ирсэнг хаанд айлтгах болно. Хэрвээ хаан чухал хэрэгтэй байгаа бол та түр хүлээх болох байх. Хэрвээ тэгвэл битгий уурлаж бухимдаарай. Улс орны олон түмэнг захирч засна гэдэг амаргүй шүү тиймээ !? " гэж тал засан найлангатаад "хэрвээ ямар нэг юм хэрэгтэй бол энэ бүрээг үлээгээрээ гээд хаалганы дэргэдэх аварга бүрээг заачихаад гарч одов." Могой гүнж сая л нэг өвөрөөс нь цухуйн аяа! ямар нэг муу юм бүү дохиолдоосой гээд залбир хурдан явна гэж байхад өөрийнхөө хар толгойг хэрэгт хутгахаасаа гадна намайг энэдээ чирч оруулна гэнээ гэж хамаг бурууг Унанад тохчихоод өргөөний хойморт байх зөөлөн олбог дээр эвхэрэлдэн хэвтэв. Одооноос би чиний могой надад хамаагүй хүрсэн нь үхэх болно гэж сануулаарай гээд хэлээ гозолзуулав. Төд удаагүй байтал нэгэн зарц ирж хаантан таныг морил гэнээ гэсэнээр Цалбадайн ороны хаантай золгох болов.

Хааны өрөөнд орвол цэлгэр уужим байх бөгөөд эзэн хаан харин унтлагынхаа хувцастай заларч байв. Унана гайхсан боловч орондоо орох завгүйгээр ард түмний хэрэгт санаа зовдог байх нь аргагүй сайн хаан ажээ гэж бодсон нь эндүү байв. Үнэндээ залхуурч хэвтэж үлгэр сонсож хэвтсээр байгаад үд өнгөрөөн Унгадаг баатар ирлээ гэхэд нь аргагүйн эрхэнд босон ирсэн нь энэ ажээ. Албат нар нь ёслолын хувцасыг нь өмсөх гэсэн боловч эргэж хэвтээд үлгэрээ сонсоно гээд халгаасангүй. Энгээд хааныг ажвал их л зөөлөн орон дээр унтдаг бололтой бага зэрэг нуруу бөгтөр, тэгээд эрх танхи тансаг амьдардаг шиг цагаан булбарай, эдээ будаа элбэг мэт тарган цүдгэр ажээ. Хаан хүн аргагүй бас ангид байдаг бололтой ажээ ингэж их ажлаж байхад духанд нь зэрвэшэн үрчлээс хүртэл байсангүй. "Хаантан таны амарыг айлтгая би бол ... " гээд Унанаг үгээ дуусгаж амжаагүй байтал "Аяа! та алжааж ядарсан байлгүй би ч гэсэн ядарч байна хоюул амрах өргөөнд орж үлгэр сонсонгоо амарвал дээргүй юу!?" хэмээн сүүмийсэн нүдээр харахад нь Унана өрөвдсөндөө бас ч гэж үгийг нь сөргөхөөсөө айсандаа "За би алжааж ядарлаа. Таны хэлсэнээр болъё " гээд ёсолвол. "Тэр ч сайн хэрэг альв явцгаая" гээд бандага, бандага гээд Унанагын гараас хөтлөн явав. Замын турш тэр хоёр юу ч ярилцсангүй. Ярилцаад байхаар ч удаан явсангүй, ердөө л нэг хананы цаана амрах өргөө нь байдаг ажээ. Түрүүчийнхээс том цэлгэр энэ өрөө элдэв янзын бараа тааваараар дүүрсэн байх агаад өрөөний голд нь нэгэн далай мэт том ор байсан нь хааны ор бололтой уул нь арав, хорин хүн өлхөн багтахаар ажээ. Хаан Унана тийш эргэн "Үлгэр эхлээд удаагүй шууд үргэжлүүд яричихаж болно биздээ! Угаса сонин юм гараагүй нэг уйланхай гэр бүлийн тухай л гарсан луу муу, мангас зангас нь болоогүй юм чинь зүгээр шдээ тэ?" гээд тулган асуугаад хариу ч хүлээлгүй "За юу гээд зогслоо цааш нь үргэжлүүл " гэсэнээр нэгэн цал буурал өвгөн "За болгооё оо" гээд ийн өгүүлэв:

Бөндөөлэй яваад л байв яваад л байв. Орой болж нар жаргаад буудалъя гэхээр морь нь үргэж бусгаад зогсож өгөхгүй байлаа. Урд нь ингэж адгаж хачин загнаж байгаагүй юмсан адгуус ямар нэг юм мэдрээд л эзэн намайгаа хамгаалж байгаа байлгүй гэж бодон морио зэмлэлгүй яваад л байлаа. Шөнө дундын алдад Бөндөөлэйн нүд анилдан нойр нь хүрээд аргагүй эрхэнд зүүрмэглэн нүд анилдаж явж байтал гэнэт их шуурга дэгдэн малгай толгойг нь аваад явчих шиг болсоноо тэгсхийгээд намдчихлаа. Бөндөөлэйн дээрээс халуун нар төөнөн байхад сэрээд сэргэн тойрноо харвал морь нь дэргэд нь үүрсэн байсанаа өөрийг нь сэрсэнг мэдсэн бололтой гэнэт хүний хэлээр "Эзэн минь битгий айж сандраарай! Урд шөнө их шуурга дэгдээд хоюуланг нь энэ чөтгөрийн талд авчирч хаяв. Энд адгуус нь эзэн хүн нь боол болдог газар болохоор таныг эзэнгүй хүн байна гээд барьж авах гээд байж магадгүй миний үгэнд орон надад мордолгүйгээр намайг хөтлөөд яваарай. " гэв. Бөндөөлэй итгэж чадахгүй өөрийгөө сэгсчин, чимхэн үзсэн боловч унтаж байгаа шинж огтоос байсангүй. Тэгээд эцэст нь ямар ч байсан морь нь яриад байна эсвэл өөрөө солиорч гэж бодон "Чи тэгээд энэ бүхэнг яаж мэдсэн юм бэ?" гэвэл "замд их шуурга дэгдэх гээд байсан тул би зогсож таныг буудлуулахгүй гээд яваад байсан юм. Гэтэл та зүүрмэглээд би таныг унагаахгүй гээд аажуухан явсаар шуурганд өртөв. Тэгээд шуурганы дараа яалт ч үгүй аргагүй таныг унагаав тэрийг өршөөн үзэх бизээ. Тэгээд таныг унтаж байхад нэгэн адгуус ирээд энэ чиний эзэн үү? зарц уу? гээд хүний хэлээр асуухад нь би хэрэг биш болж гэж сэтгээд хөөрхий минь ядарсан юм. Би хүлээж байна гэвэл аан тэгвэл яахав гэж хэлээд явах гэхэд нь би арга зохион холын газараас ирсэн болно. Эндэхийн ёс горим юу билээ? Хүн адгуусыг эзэгнэнэ үү? гэж эмээн буй болж асуусанд үгүй, үгүй танайхтай ижил энд адгуус нь хүнээ захирна " гээд ам халсан бололтой өөд уруугүй баахан юм яриж байгаад явсан болно гэхэд нь Бөндөөлэй санаа алдан "За тийм байж анд морь чамдаа итгэе гэхдээ хоюулаа одоо яах билээ? " гэвэл энд нэг хот байдаг гэнэ тэнд очиж сураглаж үзвэл ямар вэ? гэсэнээр Бөндөөлэй морь хөтлөн гэхдээ түрүүлж биш зэрэгцэж явбаа.

Хаан "байз байз яахаараа адгуус хүнийг захирдаг байна! Наад чинь хаашаа янзын үлгэр вэ?" гэж уурсан хашгичвал өвгөн бөгтөсхийн "Үлгэр болохоор үнэн бус билээ та тогтож хайрал. Хэрвээ таныг дургүй байвал ингээд дуусгах уу?" гэж аргадангуй асуувал за байз түр хүлээ өлсөж байна тэгээд толгой ажлахгүй үлгэр гэдэгийг нь ойлгохгүй байна юм идчихээд үргэжлүүлье! Чи харин наанаа байж байгаарай алга болов оо чи! гээд Унана тийш иргэн баатар та ч гэсэн өлсөж байгаа байлгүй манай Цалбадайн орны илжигэн тархи хамгийн амттай нь шүү! та амсаж үзээгүй байлгүй альв явж хоол идэцгээе гээд гар дохивол нэгэн хазгар боол догон догон гэж гүйж ирээд та дуртай илжигэн тархи зооглох юм уу? за удахгүй болноо гээд цааш догон догон гээд алга болов. Хаан маасайтал инээн гэдэсээ илэн ямар нэгэн юм мөрөөдөн байгаад орчлонгоос тасарсан шиг болсон тул Унана ч гэсэн юу ч дуугаралгүй хоол ирэхийг хүлээв.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Mar.09.10 12:52 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
[center]Унгадаг баатар: Санамсаргүй, хачирхалтай явдалууд[/center]

Ингээд хоол иртэл хэн ч юу ч дуугарсангүй. Тэгэж байтал ч гэнэт маш сайхан үнэр өрөөгөөр нэг дүүрч эхлэхэд хаан хөл дээрээ дэвхэцэн үсрээд "Миний илжгэн тархи, миний илжгэн тархи " гэж хөөрцөглөх нь мэдэхгүй хүнд бол өөр өөрийгөө шоолоон инээж буй мэт хачин харагдана. Зоог ч бэлэн болжээ. Хаалгаар дуусах янзгүйгээр урт тавцангаар хоол урсаж орж ирнэ. Тэнд Унанагын харж ч байгаагүй, сонсож ч байгаагүй түм буман зүйл байх агаад гэнэтийн энэ их сайхан зүйлст толгой нь эргэсэн Унана тэрнээс нь ч нэг, энэнээс нь ч нэг идэж гарав. Идэж байхдаа сэмхэн хааныг ажиглавал хаан ухаан жолоогүйгээр илжгэн тархиа иднэ. Их л амтархан идэхийг нь хараад, Унана өөрийн эрхгүй амсаж үзмээр санагдан өөрийг байна уу? гэж тойрулан харвал хамаг бүгдийг хаан өөрийнхөө өмнө овоолж тавичихаад хэн нэгэнд идүүлэхгүй гээд шунахайран идэж байгааг нь ойлгов. Гэтэл гэнэт сүр сар хийх чимээ гаран, өргөөний шилэн цонх бут үсрэн ямар нэг том аварга биетэй амьтан орж ирлээ. Нэг хэсэгтээ л тоос бужигнан юу болсон нь мэдэгдэхгүй бүгд л дор бүрнээ амьсгаа түгжин чагнана. Өнөөх аварга амьтаны алхаанд газар доргих мэт санагдана, хааяа нэг хүрхрэх чимээ нь мах чинь амьтан гэж байх шиг аймшигтай сонгогдох тул Унана хөдөл ч, дуугар ч чадахгүй байв, бусад хүмүүс ч бас тэгсэн бололтой.

Гэнэт хааны "Миний илжгэн чих" гэж муухай орилох тэнгэрт хадаж өнөөх амьтаны аймшигтайгаар архирах нэмэгдэв. Тэгээд дараагаар нь хааны аврал эрэн уйлагнах, цэрэг эрсийн төмөр дуулганы харшилдах залган авсан ч тэр их тоос шороонд юу болоод байгаа нь үл мэдэгдэнэ. Ийнхүү хэсэг үймэлдсэний эцэст орчин тойрон цэвэршин хүмүүс сая нэг уужран эргэн тойрноо харах боломж олдов. Хааны өргөө хогын оромж болжээ. Бүх юм нь ундуй сундуй болоод, саяхан л өнгө өнгөөр алаглан байсан хоолнууд газараар нэг хөглөрөн дур гутаана. Хаан эхэр татан уйлах, ямар нэг юмыг занан хараах, хэн нэгэнээс гуйж гуйвших зэрэгийг цугаар нь хамтад нь хийж байсанаа гэнэт Унанаг харсан аа...нүд нь гэрэлтэн, нүүрэнд нь инээмсэглэл тодороод тэр чигтээ хөлд ороогүй хүүхэд мэт өвдөгөөрөө мөлхөн ирээд "Ээ! Унгадаг баатар минь та биднийгээ харж үзээч!? Энэ ямар аймшигтай, ямар увиагүй амьтан байгааг та харж байгаа биздээ!? миний бүх илжгэн чихийг аваад явчихлаа шдээ. Ээ халаг! ээ бурхан минь! Унана баатар минь та энэ мангасыг даран бидний улс оронг аварч хайрлаач." гэж гуйж гуйвшиж гарав. Түрүүчийн түшмэл хааны дэргэд ирээд сөхрөн унаад "Ээ хаантан минь! таны илжгэн тархиас гадна, үлгэрч өвгөн тань алга болчиж. " гэхэд хааны харц ууртай ширүүн болоод цусаар дүүрэн улайсанаа гэнэт сулдайн унаад нулимс асаруулан "Ээ миний илжгэн тархи, ээ миний Бондоолой, Бөндөөлэй хоёр" хэмээн дуу алдсан ч өвгөнийг дурссангүйд Унана уурлан хааныг түлхэн хариа босоод гарахаар завдвал хаан зүүн хөлнөөс нь, түшмэл баруун хөлнөөс нь зуурчихаад өнөөх балай хоол, үлгэртээ харуусан уйлсаар байсанд Унанагын сэтгэл аргагүй хөдөлж өөрийгөө зүс хувилган явж байгаагаа ч мартан "За би явлаа. Тэр аймшигт мангасыг чинь дараад танай Цалбадайн оронг аюулаас гэтэлгэе харин нэг болзолтой" гэвэл хүмүүс цугаар сөхрөн унаад "Ээ гялай! ээ тэнгэр минь! тэгж үз!" гэцгээв. Ямар нэг байдалаар үгийг нь сонсох сонсоод ойлгох янзгүй байсан тул Унана тэд нарыг гунигтай нь үлдээгээд "өрөөндөө очиж амрахаар явлаа. Би ихэд ядрав. Би өөрөө дохихоос минь нааш битгий саад болоорой унтаж байхдаа би их ууртай шүү " гээд өрөөгөө зүглэв. Ард нь хааны "Ээ миний илжгэн тархи, ээ миний Бондоолой, Бөндөөлэй хоёр минь" гэх тарчлаант дуу бусадынх нь даган цөхөрсөн мэт санаа алдалт, уйлаан майлаан бага багаар холдсоор хоцорлоо.

Унана өрөөндөө орж ирэхэд нь хэн ч байсангүй. Гайхаж сандарсан Унана "Могой гүнж ээ!? Могой гүнж ээ!?" гэж сандчин өрөөн доторхийг бусниулж байтал хаанаас ч юм бэ Могой гүнж гэнэт гарж ирээд "өөх Унана чи байсан юм уу!? сая юу болсон бэ? миний айсан гэж " гэвэл Унана сая нэг тайвширан "Би одоо ганцаараа яанаа л гэж бодож байлаа" гээд түрүүний болсон явдалыг эхнээс нь яриж өгөв. Могой гүнж дуустал нь анхааралтай сонссоныхоо дараа "аан. Тийм байсан юм бий! тэгээд чи ямар мангас болохыг нь мэдэв үү? Мэдэхгүй байж тэгээд амалчихдаг чи ч аргагүй дүүрчихсэн тэнэг юм даа! Надад лууны өтгөн олоход туслах ёстойгоо мартаагүй биз!" гээд Унанаг цоо ширтвэл энэ хүртэл бодоогүйгээ сая л ухаарсан Унана уртаар санаа алдлаа. Тэгсэн ээ гэнэт заза би унтмаар байна, сайхан унтаж энэ бүхэнээс түрч гэсэн холдмоор байна гээд хэвтээд өгөв. Гайхсан Могой гүнж хүүе байзаа ч одоо тэгээд яах болжийно гэсэн ч хариу дуугарсангүй. Нурууг нь тогшосон ч хариулсангүй. Аль хэдийнээ унтаад өгжээ. Зарим хүн зовлон шаналалд автахаараа архи уун согтуурах, бусадтай нийлэн дарвих зэргээр тэр бүхэнийгээ мартахыг хүсдэг хичээдэг бол Унанагын хувьд унтах нь л энэ бүхэнийг оролдог байв. Багаасаа ганцаараа өссөн болохоор хэн нэгэнтэй сэтгэл санаагаа хуваалцах алин эсвэл тэд нарын инээн баясахад уусан гунигаа мартахыг мэддэггүйгээс гадна арай гэж өл залгуулдаг байсан тэр яахан архинд донтох билээ. Гэхдээ энэ бүхэн ганц мөнгөгүйдээ ч ерөөсөө биш Унана ерөөсөө л хүмүүс тэр гашуун ундааг яж уудагыг ойлгодоггүй байв. Гашуун гэдэг бол муухай л гэсэн үг ямар нэг утгаар сайн сайханг Унанад мэдрүүлэхгүй гэдэгт үнэнхүү итгэдэг байв. Тэр нь ч үнэн биз ээ!

Унана зүүдлэж эхэллээ. Өөрөө ямар нэг нисдэг амьтан болчихоод тэнгэрээр дүүлэн нисэх ажээ. Тэртээ доор газар харагдаж, хүмүүс өчүүхэн шоргоолж шиг үзэгдэнэ. Бөөнөөрөө нэг газар бужигналдан юунд ч юм бэ!? нэгэн зүйлд цөмөөр хөгжин цэнгэлдэх ажээ. Гайхаж хэрэгт дурласан Унана тэр зүг нисэн очиж харвал бүгдээр нэгэн бүсгүйг чиглэн зүхэх агаад тэгсэн атлаа инээн хөхрөлдөцгөөнө. Энэ хачин чихтэй явдалыг харсан Унана улам гайхан энүүгээр тэрүүгээр нисэн юу болсонг мэдэх гэж эргэлдсэн ч тусыг эс олох ажээ бүгд л тэр эмэгтэйн ямар их аймшигтай, муухай болохыг жигшин зэвүүцэх боловч яг ямар учираас ийнхүү багааг дүгнэн ярилцах хүмүүс байсангүй. Ядарч туйлдсандаа Унана нэгэн модны мөчир дээр очин суувал дэргэд нь нэгэн хэрээ ирээд "аяа! чи хараа ямар жигшимээр явдал вэ? ямар муухай эмэгтэй вэ?" гэж үглэж гарахад нь гайхсан Унана түүн тийш хандан "Энэ яагаад ингэж шийтгүүлж байгаа юм бэ? Яг юу болсон юм бэ?" гэвэл хэрээ өөр рүү нь ямар нэгэн сайхан архичин харсан мэт харсанаа:

"
Чи сохор юм уу? харахгүй байна уу?
Тэрийг ямар муухайг нь үзэхгүй байна уу?
Чи дүлий юм уу? сонсохгүй байна уу?
Тэрийг ямар жигшимээрийг нь сонсохгүй байна уу?
Чи тэнэг юм уу? ойлгохгүй байна уу?
Тэр сайхан байсан бол ингэж зовох гэж үү?
Чи галзуу юм уу? хүмүүсийг мэдрэхгүй байна уу?
Тэрийг ямар ихээр хараан зүхэж байгааг?
"
гэвэл Унана "Юу болсонг нь мэдэхгүйгээр би яаж ойлгох билээ? Чи намайг зүгээр л үзэн яд гэж байгаа юм уу?" хэмээн гайхан асуувал. "Тэнэг минь! тэнэг бол зүгээр л бусадыг дагаж бай!" гээд нисэн одов. Унана юу ч ойлгосонгүй. Нисэхтэй зэрэг нь тагтаа ирж хажууд нь суулаа. "Аяа! энэ ямар өрөвдөмөөр ямар хөөрхийлөлтэй эмэгтэй вэ? " гэж нулимс унагавал Унана сая нэг өөртэйгөө адил бодолтой амьтантай тааралдлаа хэмээн баярлан "Харин тийн, тийм байгаа биз!? яагаад энэ хүмүүс энэ эмэгтэйг ингэж хараан зүхэн үзэн ядна вэ?" гэвэл тагтаа "хаха, тэнэг амьтан хаха" гэж инээвэл хаа нэгтэйгээс бас хар мянган шувууны "хаха, тэнэг амьтан хаха" гэж хөхөрөлдөх дуулдлаа. Тагтаа дооглонгуйгаар "тиймээ тийм яасан өрөвдөлтэйн! хаха тэнэг амьтан юу ч ойлгодогүй мангар толгой...хаха" гэсээр бусад шувууруугаа нисэн одлоо. Алсаас ажиглаж байсан өнөөх шувуунууд элэг нь хөшин мөчир дээрээсээ навч мэт нэг нэгээрээ унацгаана. Унана "аааааааааааа" гэж орилсоор хар дарсан зүүднээсээ сэрэв.
________________________________________
Songodog

Энэ бүлэг маань надаа өөрт минь нилээд таалагдаж байгаа
төгсгөлийн хэсэг маань. Харин Бондоолой, Бөндөөлэй хоёрыг
хүлээж байсан хүмүүсээс хүлцэл өчье удахгүй үлгэрч өвгөн аврагдан
бид үлгэрээ дуустал нь сонсох байх гэж найдаж байна.
Тэр болтол битгий тэр хоёроосоо уйдаарай :D

Эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе. :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Mar.18.10 2:52 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
[center]Унгадаг баатар: Мангасын аянд[/center][/b]

Унана хар дарсан зүүднээсээ сэрэв. Үнэндээ саяны зүүд нь хар дарсан зүүд аль эсвэл бодит байдалын тусгал аль нь болох нь мэдэхгүй. Заримдаа үнэн хар дарсан зүүд болон зүүдлэгдэх нь бий. Унана сэрэхэд гадаа харанхуй болсон байлаа. Үдийн зоогон дээр мангасаас болж олигтой идэж чадаагүйн ачаар овоо унгалгүй унтсан байсандаа баярлан өндийн суугаад амныхаа цангааг тайлах юм хайн нүд гүйлгэсэн боловч харанхуйд юу ч олж харж чадсангүй гэтэл нүдэнд нь нөгөө аварга бүрээ туссанаар өндийн босож бүрээг үлээлээ. Бүрээн дуу бөгшүүхэн атлаа нүргээнтэйгээр дуугарна. Удалгүй арваад боолчууд баахан юм бариж орж ирэн өрөн тавихад Унана идэхээр ухас хийтэл уйлан дуут хаан, өнөөх хэдэн түшмэдээ дагуулан орж ирээд гоншгонож гарахад Унанагын хоол идэх дур хүсэл нь унтраад унтууцан байсан ч өөрөө яаж ч чадахгүй тул аргагүйн эрхэд хөмхий зуун тэвчиж байлаа. Гэнэт үлгэрч өвгөн санаанд нь буусанд огил харин босоод хаан өөд үсрэн очвол бүгдээр сөхрөн унаад "амь өршөө, амь өршөө. Та зоогоо болгоож хайрал гээд гарч одоцгоов." Энэ бүхэнд гайхсан Унана толгойгоо хэсэг зуур илсэнээ нэгэнт болсон явдал ул эргэн суугаад идэж гарлаа. Гэнэт Могой гүнж хаанаас ч юм бэ гарж ирээд "за юу болсон? ямар мангас гэжийна хаана байдаг гэжийна? чи яахаар болсон хоюулаа лууны баас олохоор явах ёстойгоо мартаагүй биз! Ер нь тэр мангас гээд байгаа чинь луу юм биш биз!?" гэх мэтчилэн шалгааж гарахад Унана "өө муу чалчаа гүнж " гээд уурсан мөлжиж байсан чөмгөө хаалга тийш чулуудвал хаалганы цаад хаан хашгиран, түшмэдүүд нь онхолдож унаж байгаа нь дуулдсанд Унанагын уур ор мөргүй алга болоод байдагаараа хөхрөв. Хэсэг зуур ийнхүү баяссаны эцэст хоол ч сэтгэл санаа нь сэргэсэн Унана хаалга тийш өндийн боссоноо болиод эргэж суугаад "Хөөе орцгоо ажилдаа оръё" гэж бархирвал Цалбадайн орныхон тэр аяраа хаалганых нь өмнө цугларсан мэт чимээ шуугин гараад удаж удаж хаан, хэдэн түшмэлтэйгээ хулган, хулган орж ирэн өмнө нь сөхөрвөө. Бүгд л эрээн мяраан хувцастайгаа, хаан л харин өнөөх цагаан унтлагын гэмээр хувцастайгаа байлаа. Энэ хувцас нь одоо унтлагын хувцас, аль эсвэл албаны хувцас аль нь болох нь ялгагдахаа байжээ.

Хаантан алд дэлэм урт хадаг өмнөө барин сөхрөөд ийн өгүүлэв: (хадаг нь хүртэл эрээн мяраан ажээ.)

Цалбадайн орон эртнээс нааш
Цэнгэн жаргаж ирсэн билээ.
Хөгийн тэр мангас байгаагүй бол
Хэдийнээ диваажин болох байжээ.
Хорвоо дэлхийд ухаантан олон гэдэг
Хогийн амьтад ч цөөнгүй ажээ.
Мангар тэр мангас
Манд гай болоод тэнэг юм.
Унгадаг баатар манайд ирээд
Улс олонд минь зол болов.
Хөсрийн тэр мангас одоо
Хөөрхий болоод үхнэдээ.
Цалбадайн орны бид харин
Цэнгэн бүжээд баллана даа!
Баатар та зөвшөөрч хайрла!
Бултаараа бид баясан наадъя...

гээд уянгалуулж гарахад нь Унана юу ч ойлгохгүй баахан гөлийж сууж сууж эцэст нь:

Өө! би чинь лаана шүү дээ!
Ээ! би чинь баллана шүү дээ!
Мангас гэдэг бөөс л гэсэн үг
Маны гарт баас л болно...

гэж өөрийн эрхгүй шүлэглэсэн ээ. "Болиоч! болиоч! битгий ингэж ядаргаатай яриад бай!" гээд "За тэгэхээр ийм байна. Тэр чинь хаана байдаг ямар мангас юм? Тэгээд бас надад нэг болзол байна. За тэгэхээр сайтар сонсож бай! Би тэр мангасыг даран устгах болно харин та нар үлгэрч өвгөнг энгийн иргэн болгож насаараа амьдрахад нь элбэг дэлбэг эд хөрөнгө өгөх хэрэгтэй" гэвэл хаан хэсэг гайхан харж байсан аа "Тэр чинь миний ганц сайн үлгэрч өвгөн яаж тэгэж болдог юм бэ? " хэмээн уурласан аа гэнэт юу гэсэн ээ ойлгосон бололтой худлаа маасайтал инээн "За тэгэлгүй яахав. Ёсоор болгоё. Гэхдээ Бондоолой, Бөндөөлэй хоёроо дуустал сонсоод л ёсоор болгох болно. Болно биздээ" гэж залжинаар асуувал Унана юу ч бодолгүй "За тэгвэл тохирлоо тэгэж болно. Одоо тэр мангасын тухай яриадах" гээд бүгдийг нь гүйлгэн харлаа. Нэг хэсэгтээ хэн ч хариулсангүй тэгэж байсанаа өнөөх өөрийг нь авчирсан морьтон урагш гарж ирээд.

Цалбайдан орон мянган жил
Цугаар ... гээд Унанагын ширүүн харцтай тулгараад хоолой засан хэсэг зогссоноо "За тэр мангасыг яг харсан үзсэн хүн үгүй билээ! Мангас ирэхэд их шуурга дэгдэн тоос шороо босдог тул хэн ч мэдэхгүй билээ. Харин амьдардаг газар нь гэвэл энэ хойд Шороон модон ой билээ. " хэмээгээд ёслон арагш ухрав. Унана "за би одоо шууд явна. Идэх уух юм. Унаа хөсөг бэлд " гээд босвол хаан "Аль хэдийнээ бэлэн болсон билээ. Та болгоож хайрла." гээд түрүүлээд гарч одов. Хааны ордоныхон цөмөөр хөөр баяр болон Унанаг аян замд нь үдэж өглөө. Ордоноос холдсон хойно Могой гүнж өврөөс нь цухайн сайн юм боллоо. Луу дарах зүгтэй нэг газар юм байна гээд баяртайгаар хэлээ гозолзуулан исрэв.

Шөнийн тэнгэр цэлмэг агаад үзэсгэлэнтай харагдана. Сарны гэрэл сүүмийн тусаад сэтгэл зүрхний бяцхан найдвар шиг харагдах нь таатай. Хөнгөн явдалт морьны шогшоонд бүүвэйлэгдэн явж байсан Унана нэг мэдэхэд унтчихсан байлаа. Энэ удаа аз болж зүүд зүүдлэсэнгүй эсвэл зүүд зүүдлэсэн ч тэр нь ямар зүүд байсанг санахгүй байв. Энэ нь ч дээр бизээ! Зүүднийхээ үнэн худал, биелэх биелэхгүйд санаа зовон явах нэг бодолын тарчилгаантай ажээ. Унана сэрэхэд морь доороо эргэн ногоо зүлгээн үүрсэн байх ажээ. Өмнө нь нэгэн сүрлэг хар ой харагдана. Ой руу орсон жимийн тэмдэгт :

Чи нэг бол тэнэг
Аль эсвэл баатар болохыг
Хүсэн мөрөөдөгч байх,
Эртхэн дээрээ харьж
Гэртээ тарвалзан хэвт.
Цалбадайн ороноор минь
Дайран өнгөрч баясан
Цэнгэж бас болох!

гэсэн байжээ. Ер нь энэ Цалбадайн орон их л хэцүү ядаргаатай нутаг бололтой. Шүлэглэн ярина, шүлэглэн бичнэ. Толгой эргэмээр зовлонтой ажээ. Бодоод байтал Унана өөрөө баатар болохыг хүссэн тэнэг ч юм шиг. Хэн нэгэн Унгадаг баатарын нэрийг зээлдэн яваа байж тэрэн шиг баатар зан гарган яваа нь мэт ч санагдан байтал Могой гүнж бодолыг нь уншисан бололтой "Чи хүссэн хүсээгүй явах л болно. Энэ ойн цаад талд гарж байж л лууны өтгөн олно шүү!" гээд хэлээ гозолзуулав. Унана морио ташуурдаад гуядаад ерөөс урагшилж өгсөнгүй тул аргагүйн эрхэнд цаашаагаа алхаж явахаар болов. Эхний модыг өнгөрөхөд л хав харанхуй өөрийг нь бүчин авбал Могой гүнж Унана унгаарай гэв. Унана гайхан "яах гэж?" гэвэл Могой гүнж "зүгээр л үгэнд ороод унгаадахаа ч тэгээд чадах чинээгээрээ унгаад яваад бай!" гэж тушаангуй хэлэхэд Унана гайхан хэрвээ би хэтэрхий их унгавал чи үхчихгүй биз гэвэл Могой гүнж "Могой үнэрлэдэг хамаргүй хэлээрээ үнэрийг цуглуулан үнэр мэдэрдэг тул санаа зоволтгүй" гэхэд нь Унана яах гэж байгааг нь мэдэхгүй ч хэрвээ үнэрнээс нь болоод Могой гүнж үхчихвэл би алаагүй өөрөө л хэлсэн юм чинь сайн л биз би өөрийн мөрөө хөөн явж болно гэж бодоод унгаж гарлаа. Унган унган урагшлах тоолонд нь эргэн тойрных нь модод хатан хорчийгоод сийрэгжих тул нарны гэрэл ойд тусаж эхэллээ. Одоо л учирийг нь ойлгосон Унана баярлан улам ихээр унган явж байлаа. Могой гүнж ажирсан шинжгүй явна. Унана юм асуусан ч юу ч дуугарсангүй ууртайгаар харц чулуудчихаад л яваад байлаа.

_____________________________________________________
Songodog

Энэ бүлэгийг ингэж удаж байж бичсэндээ хүлцэл өчий. Ер нь жоохон залхуу хүрээд
тэгээд дээр нь яг яаж үргэжлүүлвэл дээр вэ? гэж бүлэгийнхээ зохион байгуулалт
дээр бас шийдэж чадахгүй хойшлуулсаар байгаад ингэж удчихлаа. :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Mar.25.10 3:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
[center]Унгадаг баатар: Бөөсөн баатар[/center][/b]

Энэ хүнийг баатар гэж хэлэхэд хэцүү юм. Баатар болохыг хүсэж мөрөөдөж байдаг хүн боловч үнэндээ манай Унана шиг маань ямар нэг онцгой чадваргүй. Гэхдээ нөгөө талаас авч үзвэл бөөс удирдаж чадна гэдэг тийм ч амар зүйл биш нь мэдээж! энэ талаас нь харвал мөн л нэг сонин онцгой чадвартан юм гэвч баатар болж чадсан эсэх нь тийм ч тодорхой биш. Ямар ч байсан Унгадаг баатар Унанатай нүүр тулан уулзаж байжээ. Ер нь энд гарахаас өөр ямар нэг байдалаар баатарлаг үйл хийсэн эсэх нь ч тодорхой биш. За ингээд домогынхоо гол үйл явдалд эргээд оръё.

Аливаа юманд хязгаар байдаг хорвоо хойно Унанагын унгахад ч гэсэн хязгаар байжээ. Ингээд унгахаа болин түнэр харанхуй шугуйруу орсоноос л жинхэнэ мангасын аян эхлэв. Мангас хайх нь битгий хэл хөл доорхи газараа харахгүй байгаа хүмүүс ямар мангасаа хаанаас гэж хайхаа мэдэхгүй хий дэмий баахан алхав. Ингээд ядараад хэсэг амрахаар газараас товойн гарч ирсэн аварга модны мөчир дээр суутал гэнэт өнөөх үндэс чинь бултан зайлаад Унана тэр чигтээ гүн хавцал руу унчихав. Айж сандарсанаа орилон, орилон унаж байтал Могой гүнж толгой дээр нь тогшоод "хөөе тэнэгээ бид хоёр унахгүй байна шдээ!" гэхэд нь гайхан унаж буй эсэхээ мэдрэхийг хичээвэл үнэхээр унахгүй байх агаад хөл нь ямар нэг юманд орооцолдчихсон байв. Унана бодох ч үгүйгээр өө балайн хөл бас нэг модны үндсэнд орооцолдчихож гээд хөлөө сэгсэрвэл орооцолдооноос мултран эргээд унаж эхэллээ. Могой гүнж Унанагаас салчихгүйг хичээн хоолойгоор нь ороон "өө тэнэг яахаараа би ийм тэнэг гартай орооцолдчихдог байна аа!?" гэж бодон унаж байв. Унана өмнө нь түрүүлээд орилчихсон болохоороо юм уу!? эсвэл ерөөсөө унаж байгаагаа мэдэхгүй байгаа юм уу!? юу ч дуугарсангүй. Аз болж зөөлөн газардав. Ямар нэг хөвд, хаг багширсан бололтой газар доорхи нь бамбалзана.

-- Чи ч ёстой азтай золиг юм аа!?
-- Азтай, азгүйгээ мэдэхгүй л байна шүү!!! унаад үхээгүйдээ харамсах ч юм билүү!?
-- За тэгвэл би ч ёстой азтай золиг юм аа.
-- Тэр ч тийм шүү, могой болж гэрээсээ зугтаад. Одоо тэгээд лууны баас идэхээр явж байгаа.

Могой гүнж хариулж амжихаас өмнө нэг хоолой харанхуйгаас "Хэн бэ? энд хэн байна?" гэхэд Унана, Могой гүнж хоёр нэгнийгээ тэврэн авав. Унана л гэхдээ айсандаа Могой гүнжийг тэвэрсэн нь тодорхой! Могой гүнж хэдий айгаад тэвэрсэн ч энийг тэвэрсэн гэж авж үзэхгүй Унана тайвширүүлж байна гэж аль аль нь бодно. "Би ... би ... Унана" гэвэл "Чиний хэн байх надад ямар хамаатайн! чи хэнтэй яриад байна!? Чи юу вэ?" гэсэн хахир хоолой цуурайтав.

-- Юу, юу гэж!? сайн ойлгосонгүй!. Би нөгөө энд байдаг Мангасыг хайж ирсэн...
-- Аан тийм юм бийвий!. Би ч гэсэн баатар байна. Намайг Бөөсөн баатар гэж дуудаж болно алив наашир! гар баръя гэхэд нь Унана. Могой гүнж хоёрын хэн нь ч ойртон очихийг хүссэнгүй. Мэдээш шүүдээ тас харанхуйд хэн нэгэн дээр очих тийм тэнэг олдоно гэж үү!? тэгээд бүүр тэр нь бөөстэй шүү!

-- За яахав би эндээ байж байя. Намайг Унана гэдэг.
-- Унгадаг баатар аа!? Пөөх та энд мангасыг дарахаар ирсэн юм уу!? Би таны жинхэнэ дагалдан шүтэгч байна гээд харанхуйгаас нэг юм өөрийг нь тэврээд авсанд Унана хэсэг зуур юм ч дуугарч чадахааргүй болтолоо хөшчихлөө. Өнөөх Бөөсөн баатар гэдэг нөхөр баахан юм яриад л байв. Гэвч энэ бүхэн нь Унанад тэртээ алсад сонсогдоно. Могой гүнжийн цээжээр нь гүйн иллэг хийж өгсөний хүчинд л удалгүй ухаан санаа нь эргэн ирэв. Унгадаг баатар гэж ер нь хэн болох талаар мэдэхийг хүссэн Унана тэнгэрийн од шүүрсэн мэт санагдаж байв.

-- Чи намайг хэзээнээс мэддэг болсон юм?
-- Би юу? за байз таныг лусын ордоныг дайран лусын гүнжийг хулгайлан бэр буулгасан яг тэр үес эхлэж мэдэх юм байна. Анх уул нь таны нэг өрөвдөлтэй эмэгтэйг хэрхэн аварсан тухай сонссон боловч тийм этгээд гажууд баатар байна гэж үү!? гэж эргэлзэж тээнэглэзээд итгэх хүн байдаггүй байсан юм. Би ч гэсэн тэднийг нэг байсаныг минь уучлаж үзээрэй! Би одоо бол таны үнэнч шүтэн бишрэгч. Дараа нь аны тухай олон, олон түүх тархах болсон. Тэнгэрт тултал галаар турхин лууг ичээж элдэн хөөсөн түүх, голын усыг ширгэтэл уусан түүх...Унгадаг баатар болж жүжиглэж байсан Унана өөр өөрийнхөө дүрд жүжиглэн тоглоод байсаныгаа сая ойлгов. Даанч хүмүүс мэдэхээргүй сайн жүжиглээд байсан юмаа гэж дотороо бодон баясав. Гэтэл гэнэт өөрийнх нь таниж мэдэхгүй үйл явдалууд гараад ирсэнд өөрөө биш ч юм болов уу!? гэж бодож байсан аа. "Тэр эмэгтэйн хэлсэнээр Унгадаг баатар маань хүн шиг боловч ногоон нүүртэй, тэр нь шөнийн сараны гэрэлд мөнхийн хүчит мана адил гялтганан байдаг." гэх хэсэгийг сонсоод Унгадаг баатар гээд байгаа хүн бол Унана өөрөө мөнөөс мөн гэдэгт бүрэн итгэв. Тэр одоо баатар болжээ. "Би баатар" гэж аянга цахилгаан мэт цуурайтуулав. Тэдгээр мэдэхгүй байгаа түүхүүд нь олны ам дамжин явсаар өөрчлөгдөн хачирлагдсан түүх байх нь гэж бодон маасайтал инээж гарав.

Би багаасаа бөөс нартай ярилцаж бас тэд нарыг удирдаж чаддаг байв. Энэ чадварыг маань мэдсэн эцэг, эх минь намайг лусын хараал тусаж гээд бөөд үзүүлсэнд тэнгэр хилэгнүүлсэн байна. Тэгээд ийнхүү шийдгүүлэх нигууртай байжээ усанд үйж тэнгэр, лусад үл өргөвөөс гай барцад ихээр тохиолдоно гэсэн юм. Муу эцэг, эх маань хэдий тэнгэр, газар шүтдэг боловч ганц хүүгээ ийнхүү үйж чадахгүй тул гэрээс гаргахгүй эвийлэн, энхрийлэн байтал нутаг усаараа лусаас айн бөөг даган цөмөөр манайд ирж эцэг, эхийг минь шахан намайг усанд үйлгүүлэх гэв. Үнэндээ бөө манай эцэгтэй эртнээс таарамж муутай байгаад тохиолдолыг ашиглан өшөө хорсолоо дарах гэсэн хэрэг л байсан гэж би боддог юм. Эцэг, эх минь хэдий эсэргүүцэн уйлан хайлсан боловч олон түмэнг яаж ч тогтоож чадахгүй байсан бөгөөд гэр орон минь сүйдэн, үймээн самуунд эхийн хэвлийдэх шинэ үр эндэх гээд байсан тул би эцэг, эхийн өлмийд мөргөн адис аваад өөрийн дураар голд очсон олоныг даган үхэл рүүгээ гол дээр очсон билээ. Гэтэл хэрэг явдал хачирхалтайгаар өөрчлөгдөн хувирч гол мөрөн үгүй болоод ширгэчихсэн байв. Тэгтэл нэгэн өвгөн олон дундаас гарж ирэн. Өглөө морио услахаар ирэхдээ Унгадаг баатар таныг харсан хийгээд тэр өөрт нь хандан зөв буруу аяндаа тайлагдана гэсэн нь энэ байжээ гээд сөхрөн унаж Тэнгэрт таныг магтан мөргөсөнд цугласан олон таныг өвгөнд итгэн цугаар таны алдарыг дуудав. Бөө хүртэл дагасан шүү гээд хөхрөх Бөөсөн баатар гэх энэ залуугын яриаг сонсоод тэр өвгөн энэ хүүг аврах гэсэндээ худал үг зохион өөрийнх нь нэрийг ашигласанг ойлгоод үг дуугаралгүй өнгөрөөв.
Бөөсөн баатар цааш үргэжлүүлэн:

Таны чадал байдал бусдаас өөр боловч та баатар сэтгэлээр хүмүүст туслан сайн мууг ялгаж байгааг өвгөн дараа нь надад тайлбарлаж ухуулаад нутагаас гарж нүд тайлан өөрийн авъяас чадварыг бусдын сайн сайхны төлөө ашиглахыг хүссэн юм. Би ч гэсэн татгалзсангүй ахмадын үгийг даган гэрээс гарсан билээ. Эцэг, эх маань ч гэсэн нулимс дуслуулан өвгөний үгийг хүлээн аваад намайг үдэн гаргасан билээ. Тэгээд тэрнээс хойш ийнхүү явсаар нэг өдөр Цалбадайн оронд ирвэл байдал тохиол цөм сайхан боловч хүн ардын сэтгэл зовиуртай байгааг олж харсан тул туслахаар шийдэн учир явдалыг асуусан боловч хэн ч юу ч эс дуугарав. Гагцхүү дуулж хөгжимдөн, бүжиглээд тэр муухай дурсамжыг мартахыг хүснэ гэсэн хариулт л өгөөд байдаг байв. Ийнхүү хэдэн хоног яваад учирыг олж чадаагүй тул хаанд бараалхан учир явдалаа айлтган байтал үдийн хоолны цаг болон цугаар хооллож байтал өнөөх мангас гарж ирсэнээр энэ бүх зовлон мангасаас болов гэж сэтгээд мангасыг даран сэтгэл шулуудан нааш гарсан билээ. Гэвч золгүй явдалаар энэ нүхэнд унаан яахаа мэдэхгүй будилан цөхрөн байтал тантай тааралдав гээд сая нэг амьсгаа аван яриагаа зогсов.

"Хэхэ, за тийм байж. Сайн байна. Сайн үйлсийн төлөө явж байгаа хүн баатар болох нь гарцаагүй " гээд өөрийнхөө баатар болсоноо мэдсэн Унана баатар шиг үг хэлэв. Бөөсөн баатар "тиймээ! би тань шиг мундаг баатар болох болно. Би тантай явж болох уу? " гэвэл Унана юу гэж хариулахаа мэдэхгүй байж байгаад "Эхлээд эндээс гарах аргаа хамтдаа бодоцгоо" гэж сэдэвийг эргүүлэхийг оролдсонд Бөөсөн баатар ч дуртайя хүлээж авлаа.

-- Чи мангасыг харсан уу?
-- Үгүй, гэхдээ дууг нь сонссон.
-- За тийм байж. Чи энд хэзээ ирсэн бэ? Эндээс гарж болох уу?
-- Мэдэхгүй л байна. Энэ тас харанхуйд цаг хугацааг алдаад солиорох шахам л байлаа. Бөөснүүд минь байгаагүй бол
-- Чи бөөсөө хаана хадгалдын
-- Үсэн дотороо... гээд чимээгүй болов.
-- Ингэхэд мангас бөөстэй болов уу?
-- Нээрээ тийм юм байна шдээ! би яагаад өмнө нь сэтгэсэнгүй вэ!? За би одоохон холбогдох гээд үзье гээд амандаа ямар нэг юм бувтнаж гарав.

______________________________________________________________
Songodog

шинэ бүлэг болгоноо таалагдах болов уу? өмнөхөөсөө сонирхолгүй болчихов уу? гэж санаа зовохын :imhappy:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Mar.28.10 1:49 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
[center]Унгадаг баатар: Мангастай нүүр тулсан нь (10)[/center][/b]

Могой гүнж Унанагаас сэмээрхэн "чи унгаж чадах нь уу?" гэвэл "Нэг удаа бол чадах нь чадах байх гэж бодож байна. Гэхдээ хэрвээ би унгавал энэ Бөөсөн гээд байгаа жаалд юу тохиолдохыг би мэдэхгүй болохоор..." гээд үгээ дуусгаж амжаагүй байтал Могой гүнж "санаа зоволтгүй. Манай эцэг лусын хаанаас чи юу авсан аа санаж байна уу? Тэр авсан толь чинь эзэнийгээ бүхий л талын довтолгоос хамгаалдаг байхгүй юу! чи намайг тэр тольтой цуг энэ Бөөсөнд өгчихөөд тэгээд унга." гэвэл Унана энгийн нэг толь гэж бодож байсанаа санаад гэнэт эгдүйцэн "тэгвэл нөгөө.." гэхэд "Чшш, тэр чинь харин зүгээр л нэг оо энгэсэг! алив хурдал" гээд өвөрөөс нь зугаахан гулгаж гарж ирвээ. Унана Могой гүнжийг аваад Бөөсөн баатарт "За чи энэ миний могойг сайн хямгадаж байгаарай! би эндээс гарах арга бодоодохъё " гээд өвөр дээр нь тавичихаад "Болсон биздээ!?" гэж хий асуугаад Могой гүнжийг хариулахгүй болохоор унгахаар хүчилж гарав. Хэд, хэдэн гүн амьсгаа аван унгах гэж оролдсон боловч төдий л амжилт олохсонгүй. Ахиад жоохон хүчтэй дүлчихвэл хүндэрчих юм шиг санагдаад болж өгөхгүй байлаа. За эцэсийн удаа гээд өөр,өөртөө хэлээд урд, урдынхаас гүнзгий амьсгалаад дүлтэл "пүррр" гээд ашгүй нэг унгасанд газар доргих шиг болсоноо доороос нь ямар нэгэн юм хүчтэй түлхээд тэр гуравыг өөд нь аваад шидчихэв. Яах ийхийн зуургүй болсон тул тэр гурав орилж ч амжилгүйгээр газар дээр гараад иржээ. Гэнэт тэнгэрт салхи дэгдэн ямар нэгэн аварга биед хавь ойрны моднуудыг хугачин бут үсэргэсээр дэргэд нь газардсан нь өнөөх мангас бололтой. Унана, Могой гүнж хоёр унгаж чадахгүй одоо яадаг билээ гэж бодон сандрана. Бөөсөн баатар харин энэ бүхэнг мэдээгүй тул ажиг ч үгүй тайван зогсоно. Унгадаг баатартай байгаа гэж бодоод л ийм тайван байгаа нь гарцаагүй, хэрвээ үйл явдал яг ямар байгааг нь мэдсэн бол хэрхэн сандрах байсан бол.

Тоос жороо аажимдаа дарагдан бага зэрэг юм үзэгдэхтэй болж эхлэхэд нэгэн аварга сүүдэр тодрон гарч ирээд гэтэн байх нь харагдав. Хүүе гэхийн завдалгүй өнөөх мангасийн сүүдэр нь үсэрсэнд Унана одоо өнгөрч гэж бодон нүдээ анивал ямар нэгэн нойтон зүйл хамаг биер нь гүйгээд өөрийг нь өргөсөнд "ээ хөөрхий одоо ингээд амьдаараа энэ мангасын гэдсэнд тарчлан үхэх нь байна" хэмээн бодож байтал Бөөсөн баатарын инээх дуулдсанд гайхан нэг нүдээ нээн харвал нэг улаан зүйл нүднийн өмнүүр өнгөрөн хамаг биег нь улам норгочихов. Болж буй үйл явдалд толгой нь эргэж гүйцсэн Унана гайхан хоёр нүдээ бүлтийлгэн харвал хоёр толгойтой аварга гөлөг нэг, нэг толгойгоороо Бөөсөн баатар тэр хоёрыг долоож харагдлаа. Тэгээд долоож, долоож сая нэг санаа нь амарсан бололтой дээш харан хэвтээд тэр хоёрыг хоёр толгойгоороо ээлжлэн, солбин харна. Бөөсөн баатар инээд алдсаар Унана дээр ирээд "Таны хэлдэг зөв байсан байна лээ. Энэ амьтан бөөстэйн байна лээ тэгээд би бөөснөөс бага зэрэг мэдээлэл авахад энэ ердөөсөө ч мангас биш ээжээсээ төөрчихсөн Аварга хоёр толгойт гөлөг байж. Тэгээд ямар нэг байдалаар дайрах гээгүй зүгээр л илжигэн тархины сайхан амтанд нь болоод тэрийг хулгайлж иддэг байсан юм байна." гэвэл Унана энэ бүхэнийг сайн ойлгосонгүй толгойгоо илэн "тэгвэл үлгэрч өвгөн яасан болж байна!?" гэвэл Бөөсөн баатар "юун үлгэрч өвгөн билээ. За би асуугаадахъя " гэсэн ээ "Аан тэр үлгэрч өвгөн угаасаа энэ гөлөгийг мангас биш гэдэгийг нь мэддэг байж. Тэгээд албаар илжигэн тархийг энд өгдөг байсан юм байна. Харин хамгийн сүүлд өвгөн нуруун дээр нь суугаад наашаа хамт зугтаж ирсэн гэнээ" гэвэл Унана "одоо тэгээд хаана ..." гээд үгээ дуусгаагүй байхад "энд байна аа!" гэсээр нэгэн бараан дүрс моднууд дундаас гарж ирсэн нь үнэхээр үлгэрч өвгөн байлаа.

Үлгэрч өвгөн "Унгадаг баатар таны сэтгэлийг дэмий чилээж зовоосонд өршөөх буй заа! гэвч учир явдал нэгэнт надад нааштайгаар эргэсэн тул аргагүй тэндээс зугтах боломжийг ашигласан юм. Хэрвээ хүсвэл арай илүү тухтай газар очин ярилцвал ямар вэ?" гээд аварга хоёр толгойт гөлөгний гэдэгийс илээд өндийн босгосоноо нэг толгойных нь хүзүүн дээр мордон гараад Унана, Бөөсөн баатар хоёрыг нөгөө толгойн дээр нь суухыг урив. Тэр хоёр нэг, нэгэн рүүгээ харсанаа юу ч дуугарсангүй хоюул урагш алхан нөгөө хүзүүн дээр нь мордоцгоов. Өвгөн "Банка алив нисээрэй" гээд чихийг нь илвэл гэнэт дээш үсрэн агаарт хөөрөөд нисэж гарлаа. Унана, Бөөсөн баатар хоёр аль, аль нь анх удаагаа нисэж үзэж байгаа болохоор үснээс нь тас зууран явж байв. Могой гүнж харин салхинд толгойгоо гаргачихаад өөрийгөө зугаацуулан байх шиг харагдана. Ийн нисэж явсаар удалгүй нэгэн агуйн гадна ирээд бууцгаав. Агуй аварга гөлөгийг багтахаар том агаад өрөөний нэг буланд дэвссэн сүрлэн дээр бөөнөөрөө орчиж сууцгаахад Банка гэх өнөөх гөлөг агуйнаар үлээх салхийг хаан бие хураан хэвтэв. Хоёр толгой, дөрвөн нүд нь тэр гуравыг ээлжлэн ээлжлэн харах ажээ. Гал түлж дулаацаад хоол өрдлөө. Дулаацаж амарсандаа хэсэг зүүрмэглэн байсан тул Унана хоол болвол намайг сэрээгээрэй би бага зэрэг ядаржээ гээд унтахаар хажуулвал Могой гүнж өвөрт нь ирж наалдан хэвтэв. Хэсэг унтаад өөрийн эрхгүй сайхан хоолны үнэрт сэрвэл өвгөн дэргэд нь ирчихсэн "өө сэрчихсэн үү!? ашгүйдээ за хооллочихоод сайхан тухтай ярицгаая" гээд хэн нь ч нэг ч үг дуугаралгүй хоолоо амтархан идэв. Банка гөлөг хүртэл нэг юм амтархан амандаа бувтнуулна. Хооллож дууссаны дараа өвгөн түрийнээсээ гаанс гаргаж тамхи асаагаад:

Цалбадайн орны өмнөх хаан үр хүүхэдгүй байж байгаад насан өндөр болсон хойноо бурханы хишигээр нэгэн нуган хүүтэй болсон нь одоогын энэ хаан билээ. Ганц үр минь хэмээгээд хаан бусдаас харамлан эрх танхи өсгөн багаас нь дураар нь өсгөв. Бичиг үзэх насанд хүрэхэд хүү хэтэрхий ядрав гээд гомдолсон тул бичиг үзэхээ болив. Дараа нь морь унах, тулааны эрдэм сургая гэхэд гэмтэж бэртэнэ гээд халгаалдаггүй байж байгаад ханхүүг арван таван нас хүрэхэд нь гэнэтийн өвчин олж зуурдаар тэнгэрт халсин билээ. Тэнгэрт халихийн өмнө үлгэрч өвгөн намайг дуудуулж "Өвгөн ах таниас хүсэх ганц зүйлтэй. Өтөл би буурал болсон хойноо олсон хүүгээ хэтэрхий хайрласанаас болж эрхийн балай болгон өсөгжээ. Улс ороноо нэгэн цөгт түүнд даатгахаа мартаад өөрийн биег мөнх мэт санаж явж. Одоо хүү минь нас залуу цус шингэн, үзсэн харсан, сурсан мэдсэн юм нэгээхэн ч үгүй тул үлгэрч өвгөн таныг дэргэд нь байж үлгэр ярин ухаан суулгахыг хүснэ. Эртний үгэнд үлгэр үг олон утга бага ч амьдрал заана гэдэг биздээ." хэмээгээд насан эцэслэсэн тул аргагүйн эрхэнд хааны дэргэд үлдэн үлгэр яриж өгдөг болов. Гэвч ханхүү хаан суудалд суусаны дараа улам залхууран, улам мунхаглан идэх уух, унтахаас өөр юм хийхээ байгаад нэгэн жил болсон бөгөөд өдий хугацаанд миний бие хэдэн зуун үлгэр яриж өгөв. Сүүл сүүлдээ хаан хүн тэнэг мунхагч хамгаас илүү гэж сураад одоо тэгээд өөрийн дураар аашлан улс оронг зовоон тарчилгах болсон дээр нь өвгөн миний бие насан өндөр болсон тул үхэхээс өмнө гэрийн бараа харж үр хүүхэдтэйгээ уулзая гэсэн боловч үлгэр ярих хүнгүй болно гээд намайг явуулсангүй. Гэтэл нэгэн өдөр энэ бяцхан амьтан учир мэдэхгүйгээр илжгэн чихний үнэрт татагдан ордонд дайран орж ирсэн юм. Тэгээд би хайрлах сэтгэл хөдлөн өдий хүртэл арчилсан бөгөөд энэ маань өдөр ирэх тусам томроод одоо хэрвээ ахин ордонд орвол хамаг юмыг сүйтгэх болоожуу хэмээгээд би даган ирж хүнээс зайдуу амьдрах арга заах гэсэн билээ.

гээд түрүүнээс хойш сороогүй тамхиа шуналтайгаар сорлоо. Бөөсөн баатар гэтэл дуу алдан "Аяа! тэгвэл энэ улсын ядарч зүдрэн буй нь энэ гөлөгнөөс болоогүй мунхаг тэнэгээс болсон ажгуу. Би ч гэсэн өөрөө энэ бүхэн харалгүй хичнээн сохор байж" гэхэд Унана ч гэсэн дотороо өөрийгөө буруутган бодсон ч хариу дуугарсангүй. "За тэгвэл миний хэрэг энд дуусаж байгаан байна. Уул нь би энэ мангасыг, үгүй ээ мангас ч гэждээ, хэхэ, энэ Банкаг дараад үлгэрч өвгөн таныг хаан дээр буцааж авиачин үлгэрийг тань дуусгачихаад эрх чөлөөтэй болгох гэж байсан юмсан гэтэл одо хэрэг явдал нэгэнт ийм болсон бол би ч та хоёрыг энд үлдээгээд цааш өөрийн замаа хөөхөөсдөө" гэвэл үлгэрч өвгөний нүднээс нулимс мэлтэгнэнэ "Чи ч аргагүй баатар эр ажээ. Сайн сайханы төлөө нэрээ хугалхаас хүртэл үл айна!" гэхэд Бөөсөн баатар "тэгвэл хаан яах болж байна!? Энэ улсыг аврах хэрэгтэй биздээ" гэвэл үлгэрч өвгөн, Унана хоёр хоюулаа санаа алдав. Тэгсэнээ Унана өндийн эрж Бөөсөн баатарын нуруун дээр алгадаад" энэ хэргийг чамд даатгая! Би чамд их найдаж байгаа шүү! үлгэрч өвгөн, Банка хоёр чамд туслах байх" тийм биздээ гээд Банка гөлөгний чихийг нь үрэн эрхлүүлсэнд Банка гөлөг тийм гэх шиг нэг хуцаад хэлээ гарган үргэжлүүлэн Бөөсөн баатарт эрхэллээ. Үлгэрч өвгөн "тэгэлгүй яах уу. Унгадаг баатар итгэж байгаа бол бич гэсэн чамд итгэж байна аа!" гэв. Унана галын дэргэд эргэж суугаад "өвгөн ах таниас нэгэн хүсэх зүйл байна." гэвэл үлгэрч өвгөний нүд том болоод "за юу байдаг билээ!? Би туслаж чадах юм болов уу даа!? " гэвэл Унана "чадахаар барах уу! таны хамгийн сайн чадах юм!" гээд инээмсэглэв.



_____________________________________________
Songodog

Үлгэр маань11100 гаран үгтэй болчихлоо. :) хэрвээ анхнаасаа ингэж бичнэ гэж байсан бол айгаад бичихгүй байсан байхдаа хэхэ өдий хүртэл уншиж ирсэн хүмүүстэй баярлалаа. Үлгэр маань ахиад цаашаагаа үргэжлэх болохоор таалан соёрхоно гэж найдна. :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Mar.30.10 12:49 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
[center]Унгадаг баатар: Үлгэр үргэлжилсэн нь (11)[/center][/b]

Өвгөн "за тэгвэл асуу л даа! чадах юмаа хүн чинь гайхуулах гээд тэрүүгээрээ туслах дуртай байдаг шдээ!" гээд өөрийгөө шоолон эсвэл ерөөсөө хүн төрөлхтөнг тэр чигт нь шоолон инээв. Унана "тэр ч магадгүй тийм байх шүү" гэж бодоод "Та хамгийн сүүлд яриж байсан үлгэрээ үргэлжлүүлж өгөөч. Нөгөө Бондоолой, Бөндөөлэй хоёртой" гэвэл өвгөн сахалаа имрэн "за байз. хаана зогслоо" хэмээн байтал Бөөсөн баатар "би бас сонсий би бас сонсий хэрвээ Унгадаг баатар татгалзахгүй бол эхнээс нь яриж өгөөч. Болно биздээ Унгадаг баатар аа!? " гээд царайчлангуй харахад Унана "өвгөн ах ядрахгүй гэвэл бололгүй яахав. " гэхэд үлгэрч өвгөн "за тэгвэл эхлэлийг нь сонсоогүй хүн байгаа гээд эхнээс нь ярихуудаа " хэмээн яриж эхэлвээ. Бөөсөн баатараас минь бусад нь сонсочихсон тул үлгэр хаана төгссөнөөс залгуулан авцгаая:

Бөндөөлэй мориотойгоо цуг хотын хашаанд ороход. Нүдэндээ ч итгэмээргүй юм харав. Хүмүүс борив бохис хийлгүй ажлах агаад адгуусан амьтад тааваараа хотын гудамжаар холихолдон зарим нэг нь бүүр хүн тэргэндээ тухлан амандаа алтан шаргал тариа зуун явах ажээ. Бөндөөлэй гайхан морьруугаа харвал морь нь ч гэсэн өөрөөс нь өөрцгүйгээр гайхан буй нь илт. Бөндөөлэй хавь ойрынхоо хүмүүс дээр очин элдэвийг асуун шалгаах боловч цаадуул нь хэлгүй мэт үг үл дуугарна, алин эсвэл зарим нэг үг дуугарсанг нь эзэн бололтой адгуус нь зодож жанчих тул Бөндөөлэй өрөвдөөд аргагүй холдон явна. Тэгээд морин дээрээ ирэн "Чи ямар нэг юм олж мэдэв үү?" гэвэл "За энэ хотыг Хачин тансаг гэдэг юм байна. Хотын эзэн нь нэг үнэг байдаг агаад тэр толгод дээр харагдаж байгаа тансаг харшид амьдардаг бололтой. Хүмүүс нь намайг Баян ойгоос ирсэн юм уу? гэж асуугаад байхыг бодоход энд бас өөр нэгэн тийм хот байдаг бололтой. Эндээс хүний ертөнцөд хэрхэн очих вэ? гэж асуух тоолонд бүгд нүд нь орой дээрээ гаран хачирхаад тэгэх хэрэг юу билээ. Тийм муухай заваан газар очиж юу хийнэ вэ? гээд асууж шалгаагаад байх тул ихийг мэдэж чадсангүй. Харин харуулын хоёр чононы яриж байгааг сэм сонсвол удахгүй хүний хотод очиж шинэ боолчууд олзлон авж. Идэх уух юм сэлбэх тухай Арслан хааны зарлиг гарсан хийгээд. Гурван өдөрийн дотор дор хаяж гурван зуун дайчин тэгээд ачаа хөсөг хариуцах гучин боол явуул гэсэн гэж байна." хэмээгээд дэргэдүүр нь нэгэн барс өнгөрөхөд дуугаа хураан ёслов. Бөндөөлэй ч ёсыг бодон ёслолоо. Тэгээд морь нь цааш "Одоо тэгээд үнэгийн ордонд сайн дурын цэрэг татлага явагдаж байгаан байна. Хоюул юу ч гэсэн очиж үзэх үү? энэ магад хүний оронд очих ганц л арга маань байж болох юм." гэвэл Бөндөөлэй зөвшөөрөн морио даган явлаа.

Үнэгний ордон хачин тансаг ажээ. Амьтад хэрхэн яаж ингэж гайхалтай ордон баридаг байнаа гэж Бөндөөлэй гайхан явж байгаа боловч хэрвээ энэ ордон урд цагт нэгэн хүний хаанд оногдож байгаад амьтадад эзлэгдэн булаагдсан мэдвэл тийм ч гайхаад байхаар сайхан ордон биш байлаа. Хүний оронг дайрахаар гээд хэлж амжаагүй байхад нь мориог одонгоор шагнав. Тэгээд сармагчингууд моринд хөнгөн хуяг дуулга өмсгөөд харин Бөндөөлэйд хоёр шуудай овъёс өгөөд хоюуланг нь өөр нэгэн их амьтан хүн шамбааралдан байх өрөөнд оруулаад удахгүй үнэг ноёнтон үг хэлнэ гээд яваад өгөв. Морь, Бөндөөлэй хоёр нэг буланд нь очоод зогсож байтал илжиг хүрж ирээд "Ёо юу байна холын удам нэгт минь. Чи дайнд явах нь уу?" гээд Бөндөөлэй рүү нэг харц чулуудсанаа "Найзаа, чи наад боолоо надаа хорин шуудай хамгийн шилдэг хөндөөлэйн овъёсоор зарахгүй биз" гэвэл морь "Уухай чи бид хоёр хэзээдээ анд, найз болчихдог билээ! муу хожгор минь нүднээс хурдан далд ор." гээд хөөсөн илжиг шүд зуун "за тэгж л бай!" гээд яваад өгөв. Ийн хэсэг зогсоход хэд хэдэн нөхөр Бөндөөлэйд үнэ хаян авах гэж санаарахсан боловч морь удаа дараалан дуу шуу ихээр хөөн явуулсан тул ахиж хэн нэгэн нь үнэ санал болгон Бөндөөлэйг авъя гэсэнгүй. Морь Бөндөөлэйг хараад "Эзэн минь та ч их эрэлттэй байна даа!" гээд инээхэд Бөндөөлэй үг хэлэх гэтэл "Үнэг ноён ирлээ, үнэг ноён ирлээ." хэмээн хэн нэг нь зарласан тул үгээ хойшлуулан гол ажилдаа анхаарлаа хандуулав. Нэгэн аварга биетэй хүчирхэг эр үүдээр багтаж ядан орж ирээд индэрийн голд очоод эргэж харвал ар нуруун дээр нь засан тавьсан нэгэн тэрэг дотор үнэг суучихсан шинэхэн алим зооглож байв. Тэгээд цугласан олныг хараад сая тэрэгнээс буун, хоолой засаад "За ард иргэд минь өөрсдийн сайн дураар эх орондоо зүтгэж байгаад чинь баяр хүргий. Дээр нь нэмэж хэлэхэд олзолсон гурван боол дутамаасаа нэгийг нь чи өөртөө авах эрхтэй гэдэгийг санаад хичээнгүйлэн тулалдаарай. Одоо та бүхэнийг ахлан Арслангын цэрэгт нийлүүлэх болон цаашид удирдан явах Унту барыг урьж байна." гэвэл хаанас ч юм бэ!? нэг бар үсрэн гарж ирээд "Намайг дагаад урагшаа" хэмээгээд хаалгаар гарж давхисанд цөм даган давхилдав.

Тэндээс гурван өдөр давхисаны эцэст сая нэг Арслангын арми цуглан буй газар ирлээ. Бөндөөлэй урд өмнө нь ийм хол газар хөлөөрөө явж байгаагүйн дээр нэг шуудай овъёс үүрэн явна гэдэг үнэхээр хэцүү ажил байв. Морь хэдий туслахыг хичээх ч хоюулаа хэрэгт орон балрахаасаа айх тул "энэ боол маань үхчихвэл би хоёр шуудайгаа үүрэн явах гэж зовно." хэмээн олны ам таглан нэг шуудайг нь үүрч явсан нь үнэхээр аминд нь оржээ. Арсангын хууранд өдий төдий олон төрлийн амьтад байх агаад хүмүүс ч гэсэн олон ажээ. Гэвч нэг юмаар адил байсан нь бүгдийх нь нүдэнд гуниг хурсан явдал байлаа. Бөндөөлэй хороон дундуур дураараа яван ахынхаа сурагыг гаргах бөгөөд хорооны цагдагч амьтан асуувал эзэн минь танилаа хайлгав гэж худал хэлэн аргална. Тэгээд амьтад дээр очин өөрт нь Бондоолой гэдэг боол байдаг эсэхийг асуухад бүгд л мэдэхгүй гэх агаад ер нь өөрийнхөө боолын нэрийг мэддэг амьтан үзэгдэхгүй ажээ. Ийн хоёр өдөр хайн цөхөөд эцэст нь хамгийн сүүлийн торгуулийн суман гэгчийн хуарангаар дайрахаар явж байлаа. Тэнд нь дандаа боолчууд байдаг тул олон гэдэг бараг л худлаа явдал байлаа. Гэхдээ юмыг яаж мэдэх билээ хэмээн очиж харвал Бондоолой ахынх нь унаж явсан алга азарга энэ торгуулийн суманд үзэгдсэнд яаран гүйж очин "Ээ алаг азарга минь, ээ алаг азарга минь. Энд ингэж зовж зүдэрч явах гэж. Эзэн чинь миний ах Бондоолой хаана байгааг мэдэхгүй биз" гэвэл алаг азарга нь анилдан байх нүдээ нээн хараад "Аяа! Бөндөөлэй эзэн минь та бас энд юу хийж явна вэ? Эндээс бушуу түргэн зайлаарай. Ах Бондоолой бид хоёр чинь шуурганд өртөн энэ гайтай газар ирэв. Тэгээд ёс мэдэхгүй тул энгийн явж байтал энэ харин адгуусангуудын гэгддэг газар байж. Ингээд намайг хүнтэй ханьсан явна хэмээгээд ахыг чинь алахыг тушаасанд би эс чадаад таван жил боолын ажил хийн цөллөгдөн байв. Ахыг чинь нүүрэндээ галта, нүдэндээ зогтой эр сайн хүмүүн байна хэмээгээд арслан хаан өөр дээрээ боол болгон авсан." гэхэд "Хөөе боол чи эндээс, аль эсвэл тонил эзэнээсээ зугтаж явна уу!?" гээд харуул хийж байсан чоно задрахад Бөндөөлэй аргагүй тул алаг азарганыха чихэнд "чамайгаа заавал эндээс авж явнаа!" гэж шивнээд ахыгаа олж харахаар арслан хааны өргөө өөд хариалгав.

Арслан хааны өргөө хуарангын хамгийн хойно байх агаад ямар нэгэн гадны амьтаныг оруулахгүй тул Бөндөөлэй яаж ч чадалгүй наагуур нь эргэлдсээр байгаад таарав. Тэгээд бүрий болон элдэв хөдөлгөөн хийхийг хорисон тул морин дээрээ эргэж очоод олж мэдсэн зүйлээ яривал морь нь ч мөн шинэ мэдээ дуулжээ. "Өнөөдөр үдэд бүх газараас тоот цэрэг цуглан ирсэн тул маргааш нэг өдөр өнжин хороо, багыг бүрдүүлэн засаад нөгөөдөр хүний орон руу цугаараа хөдлөх гэж байна. Эндээс бүтэн өдөрийн явах газар гэнэ. Хэрвээ Бондоолойг ахыг олохыг хүсэж байвал маргааш нөгөөдөр хоёр өдөр л таньд боломж байна даа! Би чадахаараа туслах болно. Гэвч намайг энгийн цэрэг гээд өөрийн ирсэн багынхантайгаа бай! хэрэгтэй бол боолоо явуул гээд халгаахгүй байна." гэвэл Бөндөөлэй морио тэврэн, нулимс дуслуулаад "Ээ морь минь , морь минь чамайг байхгүй байсан бол би яах байсан билээ. Эвий минь, эвий минь ах минь бүхэл бүтэн таван жил боол мэт амьдарч байжээ" хэмээвэл морь нь "Чшш хэн нэгэн нь сонсчихвол хоюулаа хэрэгт орно шүү. Их хэрэгийг бүтээхийн тулд сэтгэлээ хатуужуулан зүтгэлтэй билээ.Одоо унтацгаая! маргааш өнөөдөрөөс сэргэг гэдэгдээ маргааш нэг арга бодъё" гээд нүдээ анив. Бөндөөлэй "Үг чинь үнэн ажээ. Биен хичээлгүй горигүй" гээд унтлаа.

Маргааш нь бүх цэрэгүүдийг хороо багуудад хуваана. Өөр, өөрсдийн суурин бай! гээд хэнийг ч хөдлөгсөнгүй. Ингэж бүтэн өөр мунгинасаны эцэст "За та нар өөрсдийн ирсэн гурван зуутайгаа цуг нэгэн баг болно. Та нарт тараан өгсөн өнгө өнгийн дарцагыг дуулганы оройд зоотугай. Тэгээд өнгийн туг заасан зүгт очиж загсаад " гэвэл морь, Бөндөөлэй хоёр цуг ирсэн гурван зуутайгаа хамт хар дарцаг авжээ. Гэтэл хар дарцаг мандсангүй боловч бусад өнгө өнгийн дарцаг мандсаар бүгд өөр өөр зүгт таран одов. Гэтэл арслан хааны өргөөн дээр хар дарцаг мандсанд бүгд уухайлан хашгиралдав аа. Арслан өргөөнөөс гарж ирэн "Танай захирагч миний үнэнч албат тул та бүхэнд ч бас итгэн өөрийн хүрээнд авав. Адгуусан орны төлөө" хэмээхэд олон цугаар ахин уухайлав. Морь, Бөндөөлэй хоёр ямар их бурханы ивээлвээ хэмээн баясана. Гэвч хэрэг явдал хэрхэн эргэхийг мэдсэн бол ингэж ихээр баярлахгүй л байсан бизээ! Маргааш нь ургахын улаан нарнаар аян замдаа гарлаа. Бөндөөлөй завсар зайг ашиглан ахыгаа хайх ч үдэш болоход олж чадсангүй. Өнөөдөр л олж чадахгүй бол маргааш дайн эхэлнэ тэгээд хэрхэн олох билээ. Хэрхэн өөрөө зугтах билээ хэмээн санаашран сууж байтал. Гадаа хүн байна уу? Надаа нэг ус авчиран өгөөч хэмээн хааны дэргэдэх өөрийнх нь морьтойгоо хамт сахин сууж байх асараас дуугарвал Бөндөөлэй эргэн тойрноо хартал өөрөөс нь өөр хүнгүй тул аргагүй эрхэнд босон ачаанаас нэг бортого ус барин орвол "Ээ, бурхан тэнгэр минь чи миний багатай ямар төстэй юм бэ? Арай дүү Бөндөөлэй минь юм биш биз?" хэмээхэд нь гайхан өндийн харвал ах Бондоолой нь сууж байлаа. Ингээд ах дүү хоёр уулзан тэврэлдээд, уйлалдан хэсэг суув. Эцэст нь ах нь "Дүү минь чи яагаад энд ирчихдэг билээ. Ижий зүгээр биздээ" гэвэл Бөндөөлэй ахыгаа явсанаас хойш болсон бүх явдалыг ярисаар өглөөний бүрээн дуу болгочихов. Ах Бондоолой нь "Аяа! тийм байжээ. Одоо тэгвэл хоюул эндээс хэрхэн гарах билээ. Миний бие энд арслан хааны дэргэд ирээд жилийн дараа боолоос ахин ахисаар энэ дайны өмнө зөвлөх болон суув. Хэдий өндөр тушаал алба боловч эцэгийг эрэх хүсэл одоо хүртэл бөхөөгүй билээ. Би чамайг морьтой чинь хамт дэргэдээ авна чи тэр болтол үг бүү алдаарай " гээд дүүгээ эвийлэн үнсээд зөвлөлийн хуралдаа явлаа. Бөндөөлэй баярлан баясаад морин дээрээ очин шөнийн болсон явдалыг ярисанд морин ч гэсэн ихэд баярлан хоюул санаа амрав. Дайн эхэлжээ. Хүн амьтадын тулаан тэртээд сонсогдож газар дэлхий доргино гэвч арслан хааны хуаран одоогоороо амар амгалан байлаа. Дайн тулаад доодчууд л зовдог нь мөнхийн үнэн ажээ. Гэнэт арслангын өргөөнд бужигнаан болон үймэлдээд явчихав. Яав, ийв гээд бүгд яаравчлан очвол Бондоолойг бариж хүлээд ирвэс чирэн гарж ирээд "Арслан хаан чам шиг муу боолыг эвээн дэргэдээ автал чи харин юу гэнээ!? хэрэгтэй үед нь хааныгаа хаяж явна гэнээ. Одоохон чиний багалзуурыг олон цэрэгүүдийн өмнө тасар татар шийтгэсүгэй! Чи ч төрөхдөө л хүн төрсөн тэр чигээрээ л хүн байх юмдаа! муу чөтгөр! " гээд багалзуураас нь зуурахаар дайрвал Бөндөөлэй яаравчлан очиод ирвэсийн толгойг тас чавчин унагаав. Бүх л амьтад архиралдан, шуугилдаад Бондоолой, Бөндөөлэй хоёрыг бүслээд авлаа. Ах дүү хоюул хэдий эр зоригтой, эрэмгэг хүчтэй боловч тооны цөөхөнд дийлдэн аргагүй ялагдаад баригдсанд арслан хаан "муусайн ач мэддэггүй хүмүүс. Одоо та нар тэгвэл уулзсандаа храмсах болно доо." гэж занаад Бондоолой тийш хандан "за чи тулаанд орохгүй гэлүү одоо тэгвэл яахыг чинь харъя л даа. Авчирсан боол болгоны тоогоор чинь дүүгийн чинь нас нэг цагаар уртсана. Хугацаа нь дуусах тутамд нэг мөчийг нь тасдан хаях болно." гээд аймшигтайгаар хөхөрөөд Бондоолойг тулааны талбар руу хөөн Бөндөөөлэйг харин асарынхаа өмнө бариж хүлэв.

Үүр хаярч байлаа. Өвгөн үлгэрээ ярисаар Унана, Могой гүнж, Бөөсөн баатар гурав сонссоор цаг хугацааг огоорчээ. Эцэст нь үлгэрч өвгөн найтаалган хэсэг завсарлаад "За өвгөн ах нь нас дээр гаржээ. Одоо эс амарваас үлгэрээ дуусаж чадалгүй бурханы оронд залрах буйзаа. Маргааш үргэжлүүлвэл ямар вэ?" хэмээвэл өнөөх гурав дургүй байсан ч арга буй зөвшөөрөн унтацгаалаа.

___________________________________
Songodog

за энэ Бондоолой, Бөндөөлэй хоёр маань нилээд урт болоод ахиад хоёр бичлэг болж магадгүй бололтой. Гэхдээ сонирхолтойгоо үргэжлэх болно гэж бодож байна :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Last edited by Songodog on Apr.02.10 12:12 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.02.10 10:26 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Унгадаг баатар: Үлгэр үргэлжилсэн нь (үргэлжлэл 12)


Бөндөөлэй, Бөндөөлэй хэмээн хашгирах дуунаар Унана цочин сэрвэл Бөөсөн жаал байдагаараа чичрэн Бөндөөлэй хэмээн зүүдэндээ яриж байлаа. Унана дэргэд нь очин мөрнөөс нь баривал Бөөсөн жаал цочин сэрээд. Өө, хар дарсан зүүд байсан юм уу? гэж инээмхийлчихээд эргээд унтаад өгөв. Унана эргэж унтахаар хэвтсэн боловч нойр нь хулжин бөхөж буй галаа сэргээн хэсэг суун тэнгэрийг ажиж байтал хэн нэгэн хажууд нь ирж суув. Гайхан харвал үлгэрч өвгөн ¨нас өндөр болчихоор нойр багасах юмдаа. Удахгүй мөнхөд нойрсох бие унтаж тэвчдэггүй биз ээ!?¨ хэмээн намуухан тэгсэн атлаа цоглог хэлээд ¨Чи яагаад ийнхүү явах болсон юм бэ?¨ гээд харц тоогтоовол Унана ¨Амьдрал гэдэг сонин юм аа. Санамсаргүй зүйл ээлж дараалан бөмбөгдөөд.¨ гэвэл үлгэрч өвгөн ¨хүн болгоны амьдрал тийм бишдээ..¨ гээд тэнгэр өөд ширтэв. Унана ч гэсэн тэнгэр өөд ширтвэл өдөр шөнийн зааг дээр зүүн талаас нар урган гэрлээ уулын цаанаас түгээн байх ахул сар баруунтаа хэлбийн бүдийгээд алга болж байв. Тэнгэрийн одод анивчсан хэвээрээ л үзэгдэнэ. Та хоёр юу харж байгаан? Тэнд юу байгаан? гэсээр Бөөсөн жаал хэрэгт дурлан хажууд нь ирж тэнгэр ширтээд холын холд нисэн буй ямар нэг юмыг харах гэсэндээ гараа саравчилсан боловч юу ч олж үзсэнгүй. Гоо сайханг мэдрэхэд цаг хугацаа, бас бус юм хэрэгтэй байдаг мэт. Банка ч гэсэн бусадыг дууриан тэнгэр өөд гөлийсөнөө улихаас өөр юу ч хийсэнгүй. Баярлаад аль эсвэл гомдоод ерөөсөө эсвэл ингэдэг болохоороо ч юм уу? ойлгомжгүй ажээ. Бүгд сэрсэн тул өглөөний ундандаа жимс этэр хэрэглээд үлгэрээ үргэлжлүүлэхээр боллоо. Бөөсөн жаал зогсоо зайгүй шалан байсан тул арга ч үгүй байхаа даа...

Бөндөөлэй ахынхаа араас уйлан байж ¨Ах минь намайг орхиод явдаа...Би яахан хүний амиар өөрийн амийг сунган торгоохыг хүсэх билээ. Энд хоюул ингээд өнгөрчихвөл эцэгийг хэн олж эхийг хэн асрах билээ.¨ хэмээн өгүүлэв. Бондоолой үг дуугарсангүй нулимсаа залгин байж арслан хааныг дотороо зүхэн яах учираа олохгүй явсаар л...Нэгэнт хэрэг явдал ийм болсон тул яалтай билээ. Дүүгээ хаян явбал хэдий амид гарсан ч гэсэн эцэг, эх гурвуулаа хэрхэн жаргалтай амьдрахболж байна. Нөгөө талаас дүү минь тэр олон хүний амиар олдсон амьдралыг тэвчиж чадна гэж үү!? хэмээн бодон байтал дүүгийнх нь морь дэргэд нь ирээд Бондоолой минь сэтгэлээ барь бидэнд эхний ээлжийн нэг цагын хугацаа байна энэ үед сайн арга бодох хэрэгтэй бус уу? юунд ингэж усан нүдлэн цаг алдах билээ хэмээгээд Бондоолойг суулган хүний орны ордон өөд давхив. Хүмүүсийн хот харагдах үед Бондоолой мориноосоо одоо яавал дээр вэ? гэвэл морь нь янцгаахаас биш хүний хэлээр ярисангүй. Тэд аль хэдийнээ адгуусны оронгоос гаржээ.

Бондоолойн толгойд гэнэт нэгэн арга орж ирлээ. Угаас багын сэргэлэн Бондоолой арга ухаан ихтэй болохоороо ч энгийн боолоос ахин явсаар арслангын туслах болсон нь оргүй хоосон биш нь мэдээж гэхдээ энэ бүхэн хэрхэн хэрэгжих нь үнэхээр төвөгтэй учир нь хүн хэдий зөв санал байсан ч олон зүйлээс болоод зөвшөөрөхгүй байх нь бий. Нэр төр, атаархал, шунал гэх мэт тоолоод барашгүй гэч ваг бага байсан тул Бондоолойд сайтар бодох ч зав байсангүй. Ингээд шууд давхисаар хааны ордонд ирвэл энэ улс адгууснуудад ихээхэн ялагдан байсан тул хэн ч Бондоолойг анзаарсангүй. Бондоолой шууд хаан эзэн дээр явж орон ¨эзэн хааны амарыг эрье, Та хэрвээ миний үгий дагахгүй бол бүх иргэдээ алдаад дуусна. Эдгээр амьтадын зорилго бол ерөөсөө ч ялан дийлэн нэр төр олох гэсэн арга биш гагцхүү хүмүүсийг олзлон авч боол болгох гэсэн санаа билээ.¨ гэвэл хаан ёжлон ¨Чи тэгээд энэ адгууснуудын эрлэг юм биздээ¨ хэмээхэд Бондоолой ¨Эрлэг нь биш ч эд нарын ааш занг таван жил боол нь байсаны хувьд мэднэ¨ гэвэл хаан болон хааны өргөөн дэх цөмөөр тас, тас хийтэл хөхрөлдөв. Гэтэл цэргийн жанжин нь хааны өргөөнд шууд орж ирэн ¨Хаантаан та зугтахгүй бол горигүй нь бид ихээр ялагдан бүх цэргээ алдав. Ямар нэг байдалаар цэрүүд маань үхээгүй боловч хоргодон хоргодсоор одоо зөвхөн ордоны харуул цэргүүд л үлдлээ.¨ гэвэл хаан болон өнөөх басамжлагчид нэгэн зэрэг Бондоолойд сөгдөн аврахыг гуйлаа.

Болзоот хугацаанаас хойш яг нэг цаг өнгөрөв. Бөндөөлэйн хөлийг юу, юугүй тасар татахад бэлэн ойн хүрэн баавгай дэргэд нь хумсаа хурцлан байгаад баруун гараа далайн буулгах гэтэл арслан хаан аймшигтайгаар архиран ¨Би хэлсэн амандаа хүрдэг хаан! тэр хар Бондоолой ирж байна.¨ гэвэл үнэхээр Бондоолой ирж явлаа гэхдээ ямар нэгэн олзолсон боол харагдаагүй тул яргалагч баавгай ямар ч байсан нэг эрхтэн тасар татах нь хэмээн баярлаж байв. Бондоолой арслангын өмнө ирээд мориноосоо буун өмнө нь сөхрөөд ¨эзэн хаан таньд энэ улсын хааны титэмийг бариж байна. Би айн сандарч ялагдаж байсан хааныг уран үгээр хууран титэмийг нь аван танд энэ улсыг авчирав. Боолын тоог тоолъё хэмээвээс энэ улсын иргэдийг тоолсугай! Одоо миний дүүг тавиж болгооно уу?¨ гэвэл арслан ¨Хаха, би чамайг ямар нэгэн байдалаар надад бэлэг барина гэж мэдэж байсан юм аа...Чи ч аргагүй манай улсын зөвлөх мөндөө¨ хэмээн мөрийг нь хөнгөн алгадаад титэмийг авч толгой дээрээ залан. ¨Би хаан алив шинэ ордон руугаа явцгаая.¨ хэмээн түрүүлэн сүр бараатай алхав. Дайн зогсжээ. Хүн араатан цөмөөр хаан эзэн арсланд мөргөнө. Арслан их л ихэмсэгээр алхан араас нь жанжин, түшмэд тэргүүтэн нь алхаад тэдгээрийнх нь хуягаар харгалзуулан Бондоолой, Бөндөөлэй хоёр явж харагдана. Бөндөөлэйн нүдэнд гуниг хуржээ хэдийгээр удаан хайж явсан ахыгаа эрж олсон боловч өөрөөсөө болоод энэ олон ард иргэдийг боол болгочих ч гэж дээ! гэж бодохоос харж чадахгүй газар ширтэн явна. Гэнэт сүр сар, пас пис гээд явсанд сандран харвал хааны ордоны төмөр хаалга ард нь тас хийн хаагдаад ордон дотор бүгсэн цэрэг эрс, жанжид, энгийн ард иргэд цөмөөрөө нийлэн арслан болон түүний хэдэн шадар туслахуудруу дайрж байлаа. Бондоолой ч гэсэн дэргэдэх хоёр харгалзагчаа нам цохиод дүүгээ суллахаар хичээнгүйлэн оролдож байв. Ингээд арслан гэндүүлэн довтлосоны хүчинд арслан болон түүний шадаруудыг барин авсан боловчиг гэнэт гаднаас дайрах амьтадын сүр барааг ашиглан шадар туслахууд нь хаан эзэн арслангаа арай гэж суллан зугтаалаж чадав. Арслан ч ордоноос арай хийн зугтсаны эцэст аргагүй эрхэнд ухран байлдааныг түр зогсоов.
Хүмүүс бүгд баярлалдан Бондоолойг магтан дуулцгаана. Тэд аль хэдийн өөрсдийгөө ялсан хэмээн бодоцгоож хөөрцөглөн дуулж бүжиглэж гарав. Бондоолой арслан тийм амар зугтахгүйг мэдэх тул хүн бүхэнд анхааруулан хэлэх гэсэн боловч саяхан л өөрийг нь бурхан мэт үзээд байсан өнөөх хүмүүс аз жаргалдаа мансууран өөрийг нь тоохоо байжээ. Бондоолой эцэст нь арга ядан дүү Бөндөөлэйтэйгээ хотоос оргон зайлав. Тэр хотод дараа нь хэрхэн юу болсон нь мэдэгдэхгүй ч арслан хаан ямар ч л байсан ялагдаагүй гэдэг.

Хэмээн өвгөн өгүүлээд өндийн босож биен чилээг гарган суниагаад ¨за бүгдээр өдөрийнхөө хоолыг идэцгээхүүдээ?¨ гэсэнээр үлгэрээ түр завсарлалаа. Бөөсөн жаал газар хөрвөөн ¨Хүмүүс үнэхээр тийм тэнэг юм болов уу? аль эсвэл үлгэр болоод л ийм байгаан болов уу?¨ гэвэл өвгөн санаа алдаад ¨Манай Цалбадайн оронг харалдаа...¨ гэсэнээс өөр үг дуугарсангүй. Унанад хэлэх үг байсангүй. Угаас төрсөн цагаас хойш хүн амьтантай харилцах талаар муу, угаасаа ч харилцах боломжгүй байсан тэрний хувьд хүн гэдэг нэгэн хачин таамаглахын аргагүй оньсого байв. Өдөрийн хоолоо Бөөсөн баатар, Унана хоёр яаравчлан бэлдээд үлгэрч өвгөнийг үлгэрээ үргэлжлүүлэхийг хичээнгүйлэн гуйцгаав. Могой гүнж хүртэл чадах чинээгээрээ тусалсанг хүртэл дурьдахгүй байхын аргагүй.

Бөндөөлэй ах Бондоолойгоо даган зугтаж явахдаа гэнэт ахынхаа морийг санан дуу алдвал Бондоолой ах нь бодолыг нь уншсан мэт ¨Би аргамаг сайн хүлэгээ юунд хаях билээ!¨ хэмээв. Ийн зугтаж явсаар нэгэн агуйд ирвэл өөрийнх нь морь, ахынх нь морь хоёр хоюул агуй дотор үүрэглэн байсанд Бөндөөлэйн хөл нь газар хүрэхгүй баярлан уухайлан очиж аргамаг хүлэгүүдээ тэврэн авлаа. Хэдий сэтгэлийн үгийг хуваалцахыг хүссэн боловч морьнууд нь хүний хэлээр яриж чадахаа байжээ. Гэвч нүдэнд Бөндөөлэй баяр баясгаланг нь мэдэрч байлаа. Тэндээс Бондоолой, Бөндөөлэй хоёр мориндоо моридоод салхи татуулан давхицгаав. Зам зуур эцэгээ хэрхэн олох талаар ярилцсаны эцэст гэрээс гарсаны адил өмнө зүгт орших Өлбөгөр улсын зүг хүлгийн жолоо эргүүлэв.

________________________________________________
Songodog

За ахиад хоёр бүлэг болж байж Бондоолой, Бөндөөлэй хоёр маань дуусах бололтойдогоо. Эсвэл аавыг нь олуулалгүй ингээд дуусгачих уу? :Р (залхуурах)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Apr.06.10 1:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Унгадаг баатар: Үлгэр үргэлжилсэн нь (үргэлжлэл 13)
Тийн явсаар Өлбөгөр улсын захад ирэхэд юм бүхэн өнгөө солин элсэн шар,бор өнгөтэй болчихвоо. Модод, шувууд, амьтад бүгд шар, бор, хүрэн гэх мэтчилэн өнгөтэй болж хувираад өнгөөр дутна. Тэр хоёрын амьдардаг газар ороноос тэс ондоо ертөнц өмнө нь гарж ирсэн боловчиг хэн, хэн нь бага ч гэсэн газар үзэж нүд тайлсан тул гайхаж цочирдсонгүй. Ийн цааш явсаар Өлбөгөр улсын хотод ирэхэд хүмүүс элс, шавар хатаан барьсан байшин нь байгаль дэлхийгээсээ огтоос ялгагдах юмгүй өнгөөр үзэгдэх агаад хотын хана хэрэм хүртэл мөн л нэг хэвийн ажээ.

Гэнэт Бондоолой, Бөндөөлэй хоёрыг цэрэгүүд бүслэн аваад ¨Аан муу тагнуулууд ингэж баригддаг юм бий вий.¨ хэмээн үгийн зөрөөгүй дайрцгаав. Ах дүү хоёр хүний олонд арга буюу дийлдэн хааны гянданд хоригдлоо. Аз болж гяндан нь энэ орны уйтгарт шар, бор өнгөөр бус энд тэндэхийн хачин, сонин хувцастай хүмүүсээр дүүрэн байв. Зарим нь орилж чарлан өөрсдийгөө суллахыг шаардаж байхад, нөгөө нэг нь сөгдөж суугаад хөл гарнаас нь зууран амийг нь аврахыг гуйна. Харин үлдсэн хэд нь харанхуй мухарт ганцаараа суун юуны ч тухай юм бэ бодолд дарагдан сууна. Харанхуй булангаас нэгэн өвгөн ¨Аяа! миний залуу настай ямар адилхан билээ. Хүүхэдүүд минь одоо байсан бол ийм л байх байсан даа.¨ хэмээн санаа алдах сонсогдоход ах дүү хоёр бондогос хийн тэр зүг харайн очвол сахал үсэндээ баригдан турж эцээд хүн гэхийн аргагүй болсон нэгэн өвгөн сууж байсанд хоюул өмнө нь сөхрөн суугаад ¨Өвгөн ах минь таны хөвгүүдийг хэн гэдэг вэ?¨ гэвэл өвгөн мөн л санаа алдан ¨Хүүхэдүүд минь байсан бол яг л ийм байх байсан даа...¨ хэмээн амандаа бувтнана Бөндөөлэй тэсгэлгүй өвгөнийг зууран авж ¨таны хүүхэдүүдийг хэн гэдийн бэ?¨ гэвэл өвгөний нүдэнд айдас хуран, хамаг бие чичирхийлэн толгойгоо газар тэврээд ¨надаас холд! надаас холд!¨ гэж орилож гарахад Бондоолой дүүгээ аргадаад өвгөнийг ганцааранг нь орхив. Өвгөн амандаа бувтнасаар л ... атийн тэр л газараа хэвтсээр л .... Бондоолой дүүгээ тэврэн ¨дүү минь тайвчир энэ өвгөн хичнээн их айчихсан байгааг хар л даа. Ямар их гай зовлон туулсан юм болдоо хөөрхий. Манай аав байж болох ч гэсэн одоохондоо хоюулаа түр хорхих хэрэгтэй бололтой. Тэгээд бага багаар ойртон дотносоё.¨ гэвэл дүү нь толгой дохив.

Энэ үед шоронгын төмөр хаалга хяхтанан онгойж гаднаас гэрэл тусахад өнөөх буланд шигдэгчид болон ах дүү хоёроос бусад нь төмөр сараалж өөд тэмүүлцгээнэ. Гэтэл нэгэн үзэсгэлэнт эмэгтэй хаалгаар ороод ирлээ. Бондоолой анхны харцаар л дурлав. Зүрх нь хурдан, хурдан цохилоод орчин тойрон нь зөвхөн тэр бас өөрөө л үлдэн цаг хугацаа зогсчихов. Өнөөх эмэгтэй хуягт хандан тэр шинэ боол чинь хаана байна хэмээн асуугаад хуягын заасан зүгт харвал Бондоолой, Бөндөөлэй хоёр сууж байлаа. Эмэгтэйн нүд Бондоолойн нүдтэй харц тулгарсанаа намуухан дөлгөөн өнгөөр хоромхон төдийд гэрэлтэх шиг болсоноо түнэр харанхуй болон шатлаа. Эмэгтэй эргэж ч харалгүй гараад явчихав. Шоронгийн хаалга хяхтанан дуугарч гяндан урдын адил сүүдэр давамгайлсан түнэр харанхуй хонгил болсон боловчиг Бондоолой аз жаргалаар бялхан нүд нь хурцаар гэрэлтэнэ. Шөнө нь Бондоолой дурлалт бүсгүйтэйгээ уулзана хэмээн баясан зүүдлэсэн бол Бөндөөлэй эцэгтэйгээ уулзаж байна хэмээн зүүдлэж баярлажээ. Өглөө ч юм уу? өдөр ч юм уу? тэр хоёр унтаж амраад сэрвэл өнөөх өвгөн алга болчихсон байлаа. Хоюул гайхан нэгнийгээ харсанаа зүүдлээгүй юм байна гэдэгээ мэдэн ойр тойрны хүмүүсээс асуувал хэн ч мэдэхгүй байв. Гэтэл нэгэн баргил хоолой ¨хааны цэргүүд аваад явчихсан. Тэрийг үргэлж авж явдаг тэгээд эргүүлээд авчирдаг гэхдээ хэр удаан болон яах гэж авж явдагыг нь мэдэхгүй!¨ гэхэд ах дүү хоёр та ¨өөрөө хэн билээ?¨ гэж нэгэн дуугаар асуув. Өнөөх хүн харанхуйгаас өндийн босож ирээд дэргэд нь суугаавал үнэхээр аварга том биетэй ажээ. Бараг хоёр метр өндөрийн дээр зангирсан булчинтай байв. Тэгээд ах дүү хоёрыг ээлжлэн хараад ¨та хоёр эндээс гармаар байна уу? Эс тэгвэл тэд нар бид нарыг бас нэг өдөр авж явна.¨ гээд дуугаа намасгавал. Бондоолой, Бөндөөлэй хоёр гайхан ¨Тэд гэж хэн?¨ гэхэд ¨Газарын завдаг, Гаки нар¨ гээд чимээгүй болов.

Ах дүү хоёр бага цагаасаа үлгэр сонсож өсөхдөө энэ нэрийг хар мянган удаа сонсож байсан боловчиг жинхнээсээ байдаг гэдэгт итгэдэггүй байв. Гэвч энэ эр худал ярихааргүй тунгалаг нүдтэй байсан тул аргагүй итгэн юу ч хэлэхээ мэдэхгүй дуугай сууцгаахад өнөөх эр үргэлжлүүлэн ¨намайг Тару гэдэг Авара улсынх¨ гэвэл ах дүү хоёрийн нүд мөн л орой дээрээ гарах шахлаа. Авара бол хагас аварга биетэн хагас хүмүүсийн нутаг бөгөөд мөн л үлгэр домогт ихээр гардаг улс байв. Гэтэл энэ хүн тэр газараас ирсэн байдаг. Тэр хоёрын ийнхүү гайхан байхыг харсан Тару инээмсэглээд та хоёр бодвол Монголоос ирсэн бололтой тийм үү? морьтонгуудын нутаг. Асар том элсэн цөлүүдээр тусгаарлагдан байдаг болохоороо альваа ертөнцийн хэрэгт үл оролцон мөн тэрийг үл мэдэхээр амьдардаг." гээд тэр хоёр луу харвал толгойгоо дохихоос өөр юу ч хэлж чадсангүй. Тару үргэлжлүүлэн ¨Гаки нар уул нь устаж үгүй болсон гэж үзэж байсан юм гэтэл энэ Өлбөгөр улсын хаантай хуувилдан олон дайсанаасаа нуугдан энд орогнон байсан гэдэгийг хэн мэдэх билээ. Би өөрийн улсаас гаран аялж явж байгаад энэ газар ирвэл харин үгийн зөрөөгүй хааны цэргүүд дотлон намайг бариж авав. Хэдий би тэд нарыг өлхөн дийлээд зугтааж болох байсан боловчиг ямар нэг эндүүрэл болж хэмээн бодоод тулалдалгүй бууж өгөн энд ирсэн билээ. Харин энд ирээд л сүүлд нь эндээс ахиж гарахгүй болсон гэдэгээ ойлгосон юм. Харваас та хоёр тулалдаж чаддаг бололтой. Тиймээс хүч хавсаран эндээс гарвал ямар вэ?¨ гэвэл ах дүү хоёр нэгэн рүүгээ хараад үг солилцоогүй ч нэгэн дуугаар ¨Гэхдээ эдгээр бусад хүмүүс яах болж байна?¨ гэвэл Тару ¨бид гурав гурвуулахнаа юу ч хийж чадахгүй. Дээр нь эд нарыг хар л даа. Хэрхэн амь тэмцэн аврал эрж байгааг хэрвээ бид нар энэ хэдтэй явбал өөрсдөдөө л гай удна гэж мэд!¨ хэмээвэл ах дүү хоёр ¨Бид эд нарыг мэдсээр байж хаяад явж чадахгүй!¨ гэсэнээр яриа дуусав. Тару ахин нэг ч дуугаралгүй өөрийнхөө буланд очоод суучихлаа. Бондоолой, Бөндөөлэй хоёр ч саяны болсон бүхэнийг үнэн эсэхийг эргэцүүлэн доор доороо яах ёстойгоо бодоцгооно.

Гэтэл гянданын харуул орж ирэн. Тэр булан сууж байгаа хоёр босоод ир. Тийм ээ! тийм та хоёр. Гүнж та хоёрыг дуудуулж байна гээд Бондоолой, Бөндөөлэй хоёрыг дагуулад явлаа. Тару юу ч дуугарсангүй, юу ч хийсэнгүй харцаараа гунигтайгаар дагуулан харна. Хааны ордон гаднаасаа хэрхэн харагддаг нь мэдэгдэхгүй боловч үнэхээр тансаг ажээ. Шалаар нь гантуг чулуу дэвслээтэй байх агаад хананд нь үзэмжид чулууд зүүгдэн харин таазанаас нь гайхалтай сийлбэрүүд товойн байна. Харуулуудыг ажвал үлгэрт гардаг Гаки нартай ямар ч төсгүй энгийн л хүмүүстэй адилхан харагдана. Ингэж явсаар нэгэн том хаалганы өмнө очиод харуул үүдийг тогшвол эмэгтэй хүний уянгалаг хоолой оруул гэж тушаасанд ах дүү хоёрыг оруулчихаад хаалгыг ард нь хаалаа. Гүнжийн өрөө цэлгэр уужим агаад хаалганы хоёр талаар ус урсах тул гадаахыг бодвол сэрүүхэн агаад таатай. Гүнж эргэн харан зарц болон харуулуудаа гар гарж гараараа дохивол Бондоолой танилаа энэ бол түүний дурлалт бүсгүй байв. Гүнж тэр хоёрыг суухыг уриад. ¨Аяа! би яагаад ингэж байгаагаа ойлгохгүй байна. Магадгүй та хоёр шиг залуу хүмүүс зүгээр энд Гаки нарын гарт тамлагдан өнгөрөхийг тэвчээгүй байх. Тийм болохоор одоо эндээс хурдан гарж гэртээ зугтан харь!¨ гээд нэгэн ууттай юм чулуудсанд дэлгэн үзвэл дүүрэн алт байлаа. Тэгээд тэр хоёрт нэг, нэг бон өнгөтэй өөрийн улсын хувцасыг өгөөд ¨энийг өмссөн байхад цэргүүд анзаарч зогсоохгүй. за одоо хурдхан соличихоод явцгаа. Хэрвээ манай эцэг эсвэл Гаки нарын нэг нь мэдчихвэл та хоёрыг би байгаад ч аварч чадахгүй.¨ хэмээхэд нүдэнд нь гүн харанхуй бус гуниг хуралдав. Бондоолой өндийн босож ¨Гүнж таны сайхан сэтгэлд талархалаа. Гэхдээ бид таныг аюулд оруулан мөн бусад гэмгүй хүмүүсийг мэдсээр байж энд орхин явж чадахгүй¨ хэмээвэл гүнж Бондоолойн хацарыг тас хийтэл нь алгадаад ¨Болиж л байхгүй юу. Хүн ир энэ хоёрыг аваад яв!¨ гэхэдээ үл мэдэг инээмсэглэсэнийг нь Бондоолой анзааран хараад болдог бол ахин дурлалаа.

Гянданын өрөөнд буцаж орж ирээд ах дүү хоюул шууд Тару дээр очин гараад сунгаад ¨Хамтарцгаая!!! Гэхдээ нэг болзолтой¨ гэвэл Тару хариу хэлсэнгүй. Бондоолой үргэлжлүүлэн ¨Эндэхээс хамтарч зугтаж гаръя. Гарсаны дараа чи өөрийнхөөрөө явж болно. Бид хоёр харин энд үлдэн хүмүүст туслахаар шийдлээ. Хэрвээ чи мэдээж туслахаар шийдвэл дуртайя хүлээж авна.¨ гэвэл Тару хоюуланд нь гараад өгөн өндийн босож ирээд ¨тэгэж бодохгүй л байна. Гэхдээ харж л байя.¨ гээд инээмсэглэхэд Бондоолой, Бөндөөлэй хоёр ч мөн инээмсэглэлээ. Найз нөхөрлөл хаана ч гэсэн цэцэглэх боломжтой ажээ. Гагцхүү нэг нэгэндээ итгэх л хэрэгтэй.

Наран шингэж байсан тул үлгэрч өвгөн үлгэрээ зогсоон амрахаар хэвтлээ. Банка үлгэр сонссон мэт өвгөнийг дуусангуут байдагаараа сунан суниагаад салхи татуулан нисэн одов. Өвгөн тэнгэр өөд саравчлан хараад ¨Хооллох цаг нь болж дээ. Хэдүүлээ ч гэсэн юм идэх үү дээ!?¨ гэвэл Унана, Бөөсөн жаал хоёр аль хэдийнээ оройн хоолоо бэлдэж байлаа. Өвгөн амрахаар хэвттэл унтчихсан байжээ. Ингээд Унанагын дуудах дуунаар сэрэн бүгдээр галын дэргэд ахин сууж хооллоцгоов.
Гэхдээ энэ удаад үлгэр ярилгүй зүгээр хөгжилтэй юмс ярин инээлдэн суулаа. Аргагүйдээ үлгэрч өвгөний нас дээр гарсан ядраа байлгүй. Унана, Бөөсөн жаал хоёр ч өнөөдөр ахиж өвгөнийг үлгэр яриж өгөхийг шалсангүй. Ингээд тэрний галын дэргэдэх ярианаас хэсэгхэнг сэм сонсвол.

Нэгэн болжмор дээр дээр дэвхэрэн явж байтал тагтаа дэргэд нь хүрж ирээд ¨Хүүе! хүүе чи яагаад дэвхэрч яваад байгаан¨ гэвэл болжмор ¨Мэдэхгүй. Би төрөхөөсөө л ийм байсан.¨ гэвэл ¨Дэвхэрэг шиг яасан тэнэг шувуу вэ!?¨ гэсээр тагтаа нисэн одлоо.

гэсэн иймэрхүү маягын л юм яриж байх юм. Тэгээд өөр өөрсдийнхөө яриад хөгжилдөн инээлдсээр унтахаар хэвтэцгээв. Үлгэрч өвгөн тэнгэрийн од харан хойд насны тухай бодох бол Могой гүнж хэзээ лууны өтгөн олж хэвэндээ орох болоо хэмээн санаа зовно харин Унана Могой гүнж ингэхэд өөрт нь бас ингэж туслах байсан болов уу? хэмээн хачирхах бол Бөөсөн баатар үнэхээр Гаки нар байдаг болов уу? хэмээн унтан унтатлаа бодоцгоолоо.


_______________________________________________________
Songodog

Ээ хөөрхий... Бондоолой Бөндөөлэй хоёр маань дуусахгүйгээр улам л уртсаад байх бололтой юм аа. (О_О)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Apr.13.10 10:02 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Унгадаг баатар: Үлгэр дуусаж, Аялал эхэлсэн нь (14)
Тару, Бондоолой, Бөндөөлэй гурав хэлэлцэж тохиролцсон ёсоороо Өлбөгөр орны шоронгоос хэрхэн зугтаах аргаа боловсруулж байлаа. Тэгээд эцэст нь гурвуулахнаа байгаад ямар ч амжилтанд хүрэхгүй юм байна гэсэн шийдвэрт хүрээд гяндан доторхи хүмүүсээс өөрсдийн бүлэгт элсүүлэх, цаашлаад бүгдийг нь нэгтгэхээр болов. Ингээд гурвуулаа салан хүмүүс дээр очиж ярилцсан боловчиг бүгд Гаки нараас айгаад дуугарч чадахгүй байв. Тэгээд ч хэн л танихгүй хүнд итгэн хамаг юмаа ярихыг хүсэх билээ дээ!? магадгүй Гаки нарын туршуулч юм билүү!? Ийн нилээд удаан оролдсоны эцэст тэр гурав дээр хоёр хүн л нэмэгдэв. Тэгтэл гэнэт хаалга чихран дуугарахад цөмөөр эргэн толгой өндийн харвал харуулууд өнөөх өвгөнг оруулж ирж байв. Өвгөн урд урдынхаас турш эцээд өвчиндөө ёолох ч тэнхэлгүй болсон харагдана. Энэ мөчийг л хүлээж байсан өнөөх тав нэгэн дуугаар харуулууд руу дайран өвгөнийг оруулж ирсэн гурвыг цохиж унагаагаад цаашаа торноосоо гарсан арслан барс шиг замдаа дайралдсан болгоны бут ниргэж гарав. Гэтэл ч түрүүхэн айн байсан өнөөх хулчгарууд боломжийг ашиглан цөмөөр үүд өөд дайрч эхэлсэн нь үерийн ус мэт замдаа дайралдсан болгоны сэт цохино. Бондоолой, Бөндөөлэй хоёр тэд нартай хамт эхний хоёр эгнээг эвдэлсэний дараа эргэж ирэн өвгөнийг дүүрч гарах гэтэл бусад торон дотор мөн өч төчнөөн хүн байсаныг анзааралгүй орхисоноо мэдээд тэд нарыг мөн суллавал түрүүчийн үерийн ус байсан бослого далайн давалгаа болж хувирлаа.

Түрүүхэн л олби оготно шиг байсан хоргидолуудын сэтгэл нь хийрхэлд автан дүрэлзээд одоо бүүр шоронгоосоо гараад гэр гэрийн зүг зугтацгаахаа мартаад замдаа дайралдсан айл хунар, хашаа хороог цөлмөн байлаа. Бондоолой, Бөндөөлэй хоёр энэ бүхэнийг харан өөрсдийгөө буруу шаан байтал Тару өнөөх хоёртой цуг дэргэд нь ирээд бодолыг нь унших мэт ¨Энэ та хоёрын буруу биш ээ! санаа зовох хэрэггүй. Бүгд угаасаа ийм л байдаг.¨ гэхэд Бондоолой, Бөндөөлэй хоёр гэнэт гүнжийг санаад хааны ордон өөд харвал хоригдолуудын зарим нь хааны ордон өөд дайрч байв. Бондоолой өвгөнийг дүүдээ орхиод ордон өөд хариалгаад, эргэж харан гурван хоногын дотор надаас сураг дуулдахгүй бол цааш явж аавыг хайгаараай дүү минь, андууд минь баярлалаа" гээд олонд уусан алга болов. Бөндөөлэй учирыг ойлгон өчүүхэн ч сааталгүйгээр шоронгын жүчээ орвол өөрийнх нь болон ахынх нь морь байсанд өөрөө нэгийг нь унаж нөгөөхөд нь өвгөнийг дүүрээд Тару болон нөгөө хоёртойгоо салах ёс хийгээд хойд зүгийг чиглэн давхив.

Бондоолойг хааны ордонд тулж ирэхэд хоригдолууд гэнэтийн довтолгооноор гол хаалгыг эзлэн авсан тул хааны цэрэгийг улам түрэн түрсээр байлаа. Бондоолой сум мэт шунхнан босогчид болон цэргүүд дундуур зүсэн гараад гүнжийн өргөө өөд харайлгав. Гүнжийн үүдэнд ирээд дотогш орвол гүнж орон дээрээ түгшин сууж байгаад Бондоолойг харангуутаа ухасхийн хүзүүгээр нь тэврэн уйлж гарсанд Бондоолой гүнжийг аргадан тайтгаруулаад өөртэйгөө явахыг гуйсан боловчиг гүнж хаан эцэгээ орхиж явж чадахгүй хэмээгээд зөвшөөрсөнгүй. Гэнэт гадаа байсан босогчидын дуу ихээр цуурайтан, хааны цэрэгийн уухайлах сонсогдож эхлэхэд Бондоолой яаран цонхон дээр очиж харвал ¨өндөр нам, өргөн бүдийн олон янзын тэгсэн атлаа бүгд шороон бор арис, бүлтгэр том нүд , дэлдэн далбагар чихтэй амьтад¨ босогчидыг олзлон авж байлаа. Гүнж дэргэд нь ирээд Гаки нар хэмээн санаа алдахад Бондоолой сая үлгэр домгийн Гаки нар ямар амьтад байдагыг мэдэж авав.

Бондоолой гүнжийг үнсээд ¨хэрвээ хувь тавилан байдаг бол хоюулаа эргээд уулзах болноо.¨ хэмээн гарч одлоо. Ордон дотор цэргүүдтэй байлдаж байсан хоргидолууд цэргүүдийг ялсан боловчиг одоо эргээд өөрсдөө хааны цэргүүд болон Гаки нарт бүслүүлчихээд яах учираа олохгүй сандралдаж байлаа. Бондоолой их дуугаар ¨Сандрахаа больцгоо хэрвээ та нар миний үгэнд орвол амьд үлдэх болно. ¨ гэхэд хөл доор нь сөхрөн унацгаан амь өршөөхийг гуйж гарав. Бондоолой цааш үргэлжлүүлэн ¨Бид анх юу ч үгүйгээс энэ хүртэл явж ирсэн билээ. Одоо эргээд бид энэ бүх олсоноо алдах гэж үү!? Үгүй ээ!? Цээжээ тэнэгэр, хөлөө шулуун байлга! тэгж чадвал бид ялах болно.¨ хэмээхэд бүгд нэгэн дуугаар уухайлж гарав. Бондоолой тэндээс хоригдолуудыг удирдан хааны ордоны гол хаалыг сахин тулалдаж эхэллээ. Хэдий хүч бага, хүн цөөхөн боловч нарийн гарцийг хамгаалж буй тул эл задгай газар тулалдахаас хэд дахин амар хялбар байлаа. Ийн хоёр шөнө гурван өдөр тулалдаад дүү Бөндөөлэйтэйгээ хэлэлцэж тохирсон хугацаа нь дуусах гэж байх үед тэртээд тоос манаран тэнгэр харанхуйлан үзэгдэнэ.

Бөндөөлэй найзуудаасаа салан хойд зүгийг чиглэн явсаар Өлбөгөр улсын хил дээр ирэх үед өвгөн сая ухаан оров. Ухаан оронгуутаа дуу алдан Бөндөөлэйг тэврээд ¨Аяа! ямар ач буянтай хүн бэ? Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой хүү минь чи хэн бэ?¨ гэвэл Бөндөөлэй ¨За би Монгол гэдэг газараас ирсэн Тодгорын хүү Бөндөөлэйг гэгч байна аа¨ гэвэл өвгөн Бөндөөлэйг тэврэн аваад ¨Ачит хүү минь би энэ ороны хаан билээ. Хэдэн оны өмнө танай улстай энхий гэрээ байгуулж байтал Гаки нар манай улсыг эзлэн түрэмгийлээд өвгөн намайг гянданд хорин өөр нэгэнийг миний дүрээр хувилган улс орныг захирч байсан билээ. Одоо баатар чиний ачаар дайсаны гараас мултарсан тул талархаад талархаад баршгүй нь. Хэрвээ нэг цагт эцэг өвгөдийн нутагыг эргүүлж авах аваас ачийг чинь мартахгүй¨ хэмээн өгүүлэв. Энэ үед алсад тоос манаран зүгдэхэд саравчилан харвал Тару өөрийг нь чиглэн айсуй үзэгдэнэ. Удаж төдөлгүй дэргэд нь ирээд ¨хэдий өөр өөрсдийн замыг хөөж болох ч гэсэн анд чамайг ганцааранг чинь үлдээж даанч чадсангүй.¨ гэв. Бөндөөлэй учир явдалыг яриж өгвөл Тару шүд зуун ¨аа муу Гаки нар!!! Элдэв арга хэрэглэн хорвоо дэлхийг үймүүлж байх юмдаа. Алив эндээс мордон манай оронд очин хаан эзэнд бараалхан тусламж гуйя!?¨ гэсэн тул өвгөн Бөндөөлэй хоёр магнайгаа хагартал баярлан Таруг даган Авара улсад очин хаанд нь бараалхан цэрэг хөдөлгөн Өлбөгөр улсыг дайран ирж буйн тоос нь ийнхүү Бондоолойд тэнгэрийн хаяг бүрхэсэн их харагдаж байгаа ажээ. Гаки алсад үзэгдэх их цэрэгийг үзээд туршуул явуулсан нь удаж төдөлгүй ирэн Авара улсын цэргүүд Өлбөгөр улсын дайлаар мордохоор ирж явааг мэдээд үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт тал бүр тийш таран одлоо. Хэсэг бүлэг үлдсэн Гаки нарыг Аварагын цэрэгүүд хүйс тэмтрэн газарын хөрснөөс арчин устгав.

Өлбөгөр улс ийн Авара улсын ачаар Гаки нараас салан энх тунх оршин байх боломжтой боллоо. Авара улсын цэргүүд ч бусадын эд хөрөнгөд шуналгүй буцлаа. Үнэндээ авъя гэсэн юу ч үгүйгээр энэ газар нутаг хоосрон үгүйрсэн байлаа. Гэвч хүн ард нь байгаа цагт улс орон сэргэж л таараа. Өлбөгөр улсын хаан энх амгалан тогтсоны дараагаар Бөндөөлэйг дуудан амийг аварсан ачтанаас гадна улс оронг нь Гаки нараас салгахад туслав хэмээн талархаад улсынхаа тэн хагасаар шагнах гэсэн боловчиг Бөндөөлэй эрс татгалзан гагцхүү өөрийн ах Бондолой болон, хааны гүнж хоёрын гэрлэлтийг зөвшөөрөхийг гуйсанд хаан нулимс дуслуулан байж охиноосоо асуувал охин нь дуртайгаар барах уу! хамгийн их хүсэж байгаа зүйл нь гэсэн тул санаа нь амарч, сэтгэл нь сэргээд Бондоолойг улсынхаа тэргүүн жанжинаар томилон охиноо гэргий болгон өгвөө. Бондоолой хаанд мөргөн эцэгээ хайж яваа учираа тайлагнан одоохондоо энд байж чадахгүйгээ хэлвэл өнөөх ордоны хамгаалан тулалдагсад дундаас нэгэн настан нулимс дуслуулан гарж ирээд ¨Аяа! миний хөвгүүд өдий том болсон байжээ. Бондоолой минь, Бөндөөлэй минь¨ хэмээн хоёр хүүгээ тэврэн авч энхрийлэн үнсээд ¨Тулаан явж байхдаа шарахдаж мориноосоо унаад Өлбөгөр улсын цэргүүдэд олзлогдон энд ирээд шоронд байж байхдаа хэрхэн энэ улсын хаан Гаки нарт олзлогдон улс орон нь сөнөж байгааг мэдээд. Мөн хаан өөрийн ганц охиндоо сэтгэл зовинон шаналж байгааг үзээд өөрөө мөн л эцэг хүн тул элэг минь эмтэрч хэрвээ шоронгоос гарвал заавал охинг нь Гаки нараас аврахаа хаанд амалсан тухайгаар яриж өгөв. Тэгээд шоронд байхдаа хэрхэн шоронгоос оргон хааны ордон руу дайран эзлэж авахаар бусад олзлогдогсодтой хувилдаж байсаныгаа яриж өглөө.¨ Зарим хоригдогсод яагаад шууд зугтахгүйгээр ийнхүү хааны ордон руу дайрч байсан учир нь тайлагдлаа.

Ах дүү Бондоолой, Бөндөөлэй хоёр хэрэг зоригоо бүтээгээд, олон түмэнд тус хүргэн алдар гавъягаа мандуулаад эцэг болон Өлбөгөр улсын гүнжийн хамт гэртээ иргэж ирэхэд. Ээжийнх нь үс цал буурал болоод өдөр бүр саравчлан харсаар нуруу бөгтийсөн боловч тэр л сайхан ээж нь хэвээрээ байлаа. Ингээд ахин элэг бүтэн болж, бүл нэмэн өнөр өтгөнөөр амар сайхандаа жаргав гэнэ хэмээн үлгэрч өвгөн үлгэрээ дуусгасанаар Унана Бөөсөн баатар, үлгэрч өвгөн хоёртой салах ёс гүйцэтгээд, дахин уулзахын ерөөл тавин Могой гүнжээ хараалаас салгахын тулд лууны өтгөн олохоор тэндээсээ хойд зүгийг чиглэн явлаа. Бөөсөн баатар, үлгэрх өвгөн хоёр Банкадаа мордон Цалбадайн орныг жинхэнэ мангасуудаас нь аврахаар нисэцгээн одов. Цалбайдан орон хэрхэсэн нь өөр нэгэн үлгэр домогт үлдсэн нь лавтай.

_______________________________________________________________________
Songodog

За үлгэр ийнхүү амар сайхандаа жаргалаа. Унана маань аян замдаа гарч Могой гүнж маань эргэн хэвэндээ орохыг ерөөгөөд энэ хэсэгээ дуусгий. :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Apr.18.10 11:47 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Унгадаг баатар: Алд сэлэмт дархан (15)
Унана, Могой гүнж хоёр Бөөсөн баатар, үлгэрч өвгөн хоёроос салан гурван өдөр, гурван шөнө яваад байлаа. Энэ хооронд нэг ч амьд амьан тааралдсангүй. Замын турш жимс, жимсгэнээр хооллоно. Могой гүнж хэдий могой болсон ч гэсэн хүний зарим чанар нь үлдсэн бололтой заавал мах идэх шаардлагагүйгээр Унанатай л адилхан жимсээр хооллон явж байлаа. Дөрөв дэх өдөрийн өглөө ашгүй нэг юм хотын бараа харагдлаа. Дуу чимээ их, үнэр танар ихтэй, бохир заваан ч гэсэн хүний суурьшил юм болохоор аргагүй сэтгэл татна. Тиймийн учир Унана, Могой гүнж хоёр хот орж биеийн чилээг гарган сайхан үхэрийн шарсан мах идэхээр болов. Хотын хаалгаар оров уу!? үгүй юу!? хүмүс энд тэндээс нь шаван элдэв шалдав, эрээн мяраан зүйл нүдэнд нь наахаас авхуулад гуйлга гуйгчид хормой хотоос нь зулгаан амар заяг нь үзүүлэхгүй зовооно. Гэтэл гэнэт нэгэн эр алд урт сэлэм толгой дээрээ эргүүлэн, хотын гудамжаар гүйж байсанаа яах ийхийн зуургүй Унанагын дэргэд ирсэнд цочсон Унана унгаж орхилоо. Аз болоход хүмүүс тэр сэлэмт эрээс айн зугтсанаас болоод Унанагын унгасанд ганцхан өнөөх сэлэмт эр өртөн газар тэрийн ойчив. Энэ бүхнийг харсан хүмүүс айлмаран хэсэг зогссоноо хотын хаалгаар орж ирэх дараагын хүнийг харав уу!? үгүй юу!? тийш хошуураан Унана болон түрүүчийн сэлэм эргүүлэгчийг мартацгаав. Унана өнөөх эрийг ухаан алдуулчихаад хаяад явчихаж зүрхэлсэнгүй хэсэг хажууд нь сэрэхийг хүлээсэн боловчиг сэрэх янзгүй байсан тул ойр хавийн хүмүүсээс сураглан асуусан боловчиг тэр сэлэмчинг таних хүн байсангүй. Орой болж гудамжний хөл хөдөлгөөн татарч эхлэх үед агаар сэрүүсэн, сийрэгжихэд өнөөх эр сая ухаан орон сэрлээ. Дэргэд нь сууж байсан Унана ¨ээ ашгүй минь¨ хэмээн баярлаад явах гэтэл өнөөх эр Унанаг тэвэрч аваад ¨Үл таних залуу эр минь баярлалаа би цусны солио тусчихаад яач чадалгүй сэлэм эргүүлэн байтал залуу чи намайг зогсоон намайг гай гамшиг тарихийг зогсоов. Би чамд талархаад барахгүй нь. Хэрвээ боломжтой бол хоюулаа энд байдаг нэгэн сайхан уушийн газар оръё, би даая¨ гэвэл Унана хэдий эелдэг зан гарган татгалзсан боловчиг хоёр дахь ятгалтаар нь үг дуугүй зөвшөөрөн дагаж явлаа. Тэндээс явсаар нэгэн хүн шавсан уушийн газар орон сууцгаав. Ингээд өнөөх сэлэмт эр яриж эхэлсэн нь:

Би өнөө өглөө хамгийн шилдэг сэлэмээ хийж байлаа. Он удаан жил бодож боловсруулсаны эцэст ийнхүү өнөөдөр үйл хэрэг болгож байсан юм. Гэтэл дөнгөж гаргаж ирээд давтаж байтал нэг шувуул нисэж ирээд галд нь түлэгдээд үхчихэв. Дараа нь удаж төдөөгүй байтал нэг ялаа ирээд бас л түлгэдээд үхчихлээ. Шинэ гаргаж байгаа сэлмэндээ цус амсуулахгүйн тулд туслахууддаа хэлээд бушуухан шиг онгорхой цоорхой бүхнийг хаан битүүлээд мөн л сэлэмээ давтаж байтал нэг аалз яах, ийхийн зуургүй алхан доор минь ороод няц цохиулчихав. За эдгээр шавьж нар яавал гэж хэмээн бодож байтал хөл доогуур гүйсэн хулганыг хөөж байсан муурнаас цочсондоо муурыг араас нь хөөж байсан нохойг тас цавччихав. Арай хийн уураа бариж ядан төмөрөө давтан давтсаар энэ сайхан сэлэмийг урласан билээ хэмээн өнөөх алд сэлэмээ гарган үзүүлвэл үнэхээр онцгой, гайхалтай сэлэм нь элт мэдэгдэнэ. Гэвч ямар нэгэн хүйт даам, айдас хүйдэс Унанагын нуруугаар гүйхэд Унана үсрэн босож ирвэл Могой гүнж газар түг хийн унав. Гэтэл хүмүүс могой, могой хэмээн орилцгоож эрчүүд нь алахаар завдах үед Унана Могой гүнжийг шүүрэн аваад бушуухан гарч одов. Тэгтэл Могой гүнж ¨нуруугаар чинь гүйсэнд уучлаарай чамайг тэгж цочино гэж бодсонгүй. Би өлсөөд тэгээд чамд хэлэх гэж байсан юм.¨ гэхэд алд сэлэмт дархан аль хэдийнэ гарж ирээд хажууд нь амаа ангайн зогсож байлаа. Тэгсэнээ Унанаг ахин тэвэрч аваад ¨та үнэхээр гайхамшиг хүн ажээ. Хүний хэлээр яридаг могойтой. Одоо нэгэнт энд байж болохгүй болсон юм чинь манайд очих уу?¨ гээд Унанагын хариуг ч сонсолгүй гараас нь чирэн явав. Явах замдаа өмнөх яриагаа үргэлжлүүлэн ¨Дараа нь сэлэмээ урлачихаад байтал гэнэт хаалгыг маань хүмүүс балбаж эхэллээ. Гайхан очоод тайлвал сэлмэнд хорхойтон хотын ноён хаанаас ч юм бэ!? миний өчнөөн жил бодож байсан сэлэмээ хийж байгааг мэдчихэж. Би ч гэж би сэлмэндээ дурлаад гарнаасаа салгаж нуухаа ч мартчихаж. Тэгээд ноён орж ирчихээд сэлэмийг маань харангуутаа эхлээд худалдаж авах гэж үзэв. Дараа нь намайг зарахгүй гээд байсан чинь сүүлдээ хүчээр авах гэж оролдлоо. Тэгээд ноёны цэргүүд надруу дайрах үед гараасаа салгаагүй байсан сэлэмээрээ тулалдаж эхлэв. Сэлэм маань ч үнэхээр сайн байсан тул гарт эвлэгхэнээр эргэлдэн агаарт шунхнаж байв. Нэг мэдэхэд ноёны арван хэдэн цэрэг газар тэрийн хэвтчихсэн байв. Гэтэл гэнэт гай газар доороос гэгчээр сэлэм маань бий болож байх үедээ болон болчихоод удаагүй байхдаа хэтэрхий их цус үзсэнээс болоод сэлэмэнд маань цуст хараалт хүрж би өөрөө цусны солио тусчихаад явж байхад та гарж ирж намайг зогсоосон билээ.¨ гэсэндээ гэнэт зогссонд Унана гайхан харвал нэгэн балгасны өмнө зогсож байлаа. ¨Энэ...энэ?¨ гэвэл ¨Миний гэр... миний дарханы газар...¨ гээд алд сэлэмт дархан газар зөхрөн суугаад уйлж гарав. Унана яаж ч чадахгүй тул дэргэд нь суун хань болно.

Алд сэлэмт дархан уйлж дуусаад ¨Аяа! миний бие дарханы ажилд хамаг бие сэтгэлээ зориулан гэр бүлгүй ганцаараа байсан нь ямар их аз вэ? Тэгээгүй бол гэр бүлийнхэн маань миний тэнэглэлээс болж зовох байсан байна шүү.¨ гээд дуугаа хураав. Тэгсэнээ ¨Ингэхэд туслахууд маань¨ гэсэнээ нуранги руу орон хоёр гурван нэр дуудаж эхэлсэнд Унана араас нь орон мөн л тэдгээр нэрнүүдийг нь давтан орилж гарав. Тэгтэл хашааны нэг мухараас хэдэн хүн ¨энд байна. энд байна¨ хэмээн хариу орилов. Алд сэлэмт дархан тэр зүг яаран очоод ¨Ээ гялай та нар минь зүгээр байна. Сэтгэл амрах¨ хэмээгээд бүгдийг нь нэг бүрчлэн тэврээд ¨Надаас болж та нар зовлон амсав. Одоо би энэ хотод ахиж байх аргагүй болсон тул энэ газараа та бүхэнд орхиод явъя даа. Та хэд минь одоо өөрсдөө хийсэн ч алзахааргүй сайн дархадууд болсон. Өнөө орой салах ёс гүйцэтгэн хундага өргөцгөөе.¨ гэсэнээр шөнөжин тэр хэдүүл архи сөгнөн дуулалдан өнгөрөв. Маргааш нь мандахын улаан нарнаар алд сэлэмт дархан хотыг орхин явлаа. Унана яагаад ч юм бэ!? хот газар байж алжаалаа тайлан гурван өдөрийн аяны хүслээ биелүүлэхээ түр хойш тавиад алд сэлэмт дарханыг даган хотоос гарав. Магадгүй хувь тавилан гэж байдаг агаад тэр л шалтгаанаар Унана түүнийг даган гарсан бизээ.

Хотоос гарсаны дараа Унана дарханаас хаа хүрэхийг нь асуувал ¨Үүлэн малгайт ууланд нэгэн луу байдаг юм. Тэр уул бол дархан хүний диваажин л гэсэн үг. Лууны гал бол цэвэр гал хэмээн үес үед дархадуудын дунд яригдаж ирсэн бөгөөд тэр уул тэр чигтээ төмөрийн хүдэрээс бүтсэн гэдэг. Надад нэгэнт хорогдоод байх зүйл үгүй болсоны дээр би өөрийн энэ сэлэмийн чанарыг шалгахыг хүсэж байгаа тул одоо тийшээ явах гэж байна даа¨ хэмээн хариулав. Унана ¨Аяа! хувь тавилан гэж энийг л хэлэх байхдаа би яг тийшээ явж байсан юм. Хоюуланг нь хувь тавилан учируулжээ.¨ хэмээвэл алд сэлэмт дархан ¨Тийм бол юун сайн билээ. Аян замд ханьсах хүнтэй бол хэд дахь хурдан хүрнэ гэдэг биздээ хамт явцгаая. Гэхдээ та өөрөө ямар хэргээр явж байгаа билээ?¨ гэхэд Унана ¨Би..би..нөгөө лууны өтгөнөөр хараал арилгах гэсэн юм.¨ гэвэл дархан ¨сонин юм байна.¨ хэмээн мөрөө хавчсанаас өөр юм асуусангүй. Дархан маань зарим хүнд ярихыг хүсдэггүй зүйл байдагыг ойлгодог бөгөөд үнэхээр сониуч зан хөдлөн мэдмээр санагддаг ч асуун шалгаахгүй бол дээр хэмээн үзэгч ажээ. Унана маань ямар азтай. Могой гүнж Унанагын өвөрөөс цухуйсанаа ¨хэрвээ наад сэлэмээ лууны өтгөнөөр бүрвэл одоо байгаагаас чинь ямар ч байсан арван хувь бат бөх болно.¨ гэхэд гэнэтийн явдалд цочирдсон дархан ухаан алдан унав. Могой гүнж харин үхтэлээ энээн газар хөрвөөж гарлаа. Унана болохоор ¨дархан миний могой яридагыг мэдэж байсан байж яагаад ухаан алдаад уначихав. Арай би хий гаргачихсан юм байхдаа. Үгүй баймаар юм даа.¨ хэмээн эргэлзээд алд сэлэмт дарханг сэрэх янзгүй байсан тул өнөөдөртөө энэ газараа буудлан хоноглохоор болов.

Түүдэг гал илчээ тал бүр цацан бадрана. Сайхан шарсан махны үнэр галын халуун илчэнд цохигдсон дархан годгосхийн босож ирээд ¨би өөрийн тань могой яридаг гэдэгийг мартчихаж. Тэгээд гэнэт могой гарж ирэн хүний хэлээр ярихад гэнэт цочсондоо балартан унав. Төвөг удсан бол өршөөгөөрэй¨ хэмээн ичингүйрэн өгүүлвэл Унана, Могой гүнж хоёр шоолон ¨зүгээр, зүгээр хүн болгон л тэгдэг юм¨ хэмээн сэтгэлийг нь засав. Ийнхүү хооллож дууссаны дараа түүдэг гал тойрон жаал яриж сууцгааж байгаад нойроо сэлбэхээр хажуудалцгаав.

Нэгэн зүйл тэнгэрээс унан их чимээ гаргахад Унана, Могой гүнж, алд сэлэмт дархан гурвуул цочин сэрцгээхэд өөрсдөө нь холгүйхэн нэгэн шатсан шүүртэй шулам хэвтэж байлаа. Гурвуулаа гайхан сэмээрхэн дөхөж очвол өнөөх шулам чинь гэнэт босоод ирсэнд алд сэлэмт дархан сандарсандаа сэлэмээ эргүүлэн толгойг нь тас цавчиж орхилоо. Шулам муухай орилон үхэдхийн унав. Сайн ажвал шуламны шүүрний дэрснүүд нь бүгд шатчихсан байлаа. Унана унтаж байхдаа санамсаргүйгээр гал руу унгасанд тэр нь өөдөөгөө дүрэлзэн асаад тэнгэрт нисэж байсан шуламны шүүрийг шатаасаныг сая л ойлгов. Энэ бүхэнг ойлгосон Могой гүнж, Унана хоёр сандран дарханыг яараавчлуулаад хэнтээс бушуухан зугтацгаав. Шөнөжин явсаны эцэст үүр хаярахад бүгд ядран цааш явах аргагүй болсоны дээр золгүй явдал болсон газараа нилээд холдсон тул тэр гурав ахин амрахаар болов. Гэхдээ энэ удаа юмыг яаж мэдэхэв хэмээн үзээд эхний ээлжинд Унанаг харуулд үлдээн нөгөө хоёр нь унтахаар хэвтэцгээв.

__________________________________________
Songodog

Шинэ баатар, шинэ адал явдал эхэллээ. :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Apr.24.10 9:08 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Унгадаг баатар: Шулмын хорлол (16)
Унанагын толгой дээгүүр гэнэт салхи сэвэлзэхэд өндийн харвал тэртээ алсад байх модод дундаас тэр гуравыг чиглэн том, том хадны хэлтэрхий нар нисэн ирэх ажээ. Сайтар анхааран ажиглавал аварга модод тэр гуравыг чиглэн бээцэгнэн алхацгаах агаад зарим нь гартаа аварга мөчир атгаж. Нөгөө хэд нь хад асга тэвэржээ. Учирыг ойлгоогүй Унана нөгөө хоёрыгоо сэрээх гэсэн боловчиг гэнэт энэ бүхэн өөрийнх нь хамгаалах ээлжин дээр гарсан тул асуудалыг өөрөө шийдэх ёстой хэмээн бодоод модод өөд гүйлээ. Модод ойртож эхэлтэл өнөөх мод нар аймшигтайгаар орилон хашгирцгаа. Зарим нэг нь тэвэрч байсан хад чулуугаа өөдөөс нь өнхөрүүлсэн боловчиг Унана хурдан шаламгай хөдлөн тэр бүхэнээс нь зайлж байв. Эдгээр моднууд хэдийгээр аварга том мөн хүчтэй боловч удаан гэж тамтаггүй ажээ. Ийнхүү бултан, зайлан явсаар Унана дэргэд нь ирэн нэг модыг нь тойрч гүйн ¨та нар хэн бэ? Яагаад бид нар луу дайраад байгаа юм бэ?¨ гэвэл тэр нар эхлээд Унанга барих гэж оролдон хариулахгүй байсан ч өнөөх Унанагын тойрч гүйх модны мөчирт тээглээд бариж чадахгүй байв ¨Тэгтэл хамгийн ард явж байсан нэг мод тэд нарыг гүйцэж ирээд. Аа муу бяцхан харх чи л мэдэхгүй байв гэж! Бид нар Модны савдаг байна. Чи яах гэж Хинди шуламыг хөнөөж байгаан¨ гээд Унанагын тойрон гүйж байсан мод замд нь тээглээд байсан тул үсэртэл нь цохив. Ингээд Унана хамгаалтгүй болоод айсандаа нүдээ анин доошоо суухдаа хэтэрхий хүчилсэнээс болоод унгаж орхисонд тэнгэр газар доргих шиг болоод Модны савдаг хэмээгдэх өнөөх моднууд газар тэрийн унацгаав. Унана нүдээ нээн харвал бүгд газар унацгаасан байх агаад хөдөлж байгаа шинж үзэгдсэнгүй.

Тэд нарыг хэн нэг нь шуламыг алсаныг мэдчихсэн байна тэгэхээр бид нар аюулд орсон гэсэн үг байх нь ээ!? эндээс бушуухан холдох хэрэгтэй юм байна хэмээн бодож байсан Унана гэнэт нөгөө хоёроо санан хурдлан гүйвэл мөн л толгой дээгүүр нь нэг зүйл сүн хийн исгэрэн өнгөрөөд харж амжаагүй байтал нь нэг шулам өмнө нь гараад ирлээ. Тэгсэнээ Унана өөд сэжиглэнгүй хараад ¨Чи алд урт сэлэмтэй хүн хараагүй биз¨ хэмээхэд Унана ¨Ммм...нөгөө...¨ гэх төдийд шуламын толгойг алд сэлэмт дархан тас цавчихав. Шуламын толгой газар унасан ч ам нь ангалзан ¨Эгч дүүс шулам нар минь сонсцгоо. Намайг болон бидний нэг Хиндиг энэ алд сэлэмт эр хөнөөв. Тэнгэрийн ёсыг бодож бид хоёрын өшөөг авч сүнсийг минь амаржуулах тун! Энэ эрийн сэлэм нэгэнт цуст хараал хүрч, эзэн нь цусны солио тусжээ. Тийм тул болгоомжлоорой.¨ гэв. Унана, Могой гүнж, алд сэлэмт дархан гурав энэ бүхэнийг сонсоод хөшиж орхилоо. Гэтэл сэтгэл дагаад ч тэр үү!? алин эсвэл үнэхээр шуламнууд энэ бүхэнг нь сонссон уу!? тэнгэр бүрхээд харанхуйлах мэт санагдав. Тэр гурав бушуухан шиг юм хумаа аван ум хумгүй зугтацгаав. Ийнхүү нилээд удаан явсаныхаа дараа хсэг амрахаар зогсохдоо сая харсан зүгтээ зугтан хаашаа явж байгаагаа анзаараагүйгээ мэдлээ. Эргэн тойрон элсэн манхан харагдана.

Тэр гурав хэлдэж гарав. Чамаас болсон чамаас болсон хэмээн баахан хэрэлдсэний эцэст гурвуулангынх нь ам цанган ус уух гэсэн ч ус нь аль хэдийн дууссан байлаа. Хэтэрхий их хэрэлдсэнээсээ болоод ам нь улам хатах тул аргагүйн эрхэнд хэрэлдэхээ зогсооцгоов. Өөр өөрсдийнхөө бодолд хэсэг дарагдан хэсэг чимээгүй суусны дараа:

Унана: Бид нар энэ зүгээс ирсэн байх ийшээ явах хэрэгтэй.
Алд сэлэмт дархан: Үгүй ээ! нар хаана байгааг хар л даа! ийшээ явах хэрэгэй
Могой гүнж: Нар ямар хамаатайн өөрсдийнхөө мөрийг хараач!!! ийшээ явах..
Унана: тэр мөр чинь хаана байна!?
Алд сэлэмт дархан: Харин тийн хаана байна!? Байгаа нараараа л баримжаалах хэрэгтэй
Могой гүнж: Нараар баримжаалах аргагүй ээ! Шөнө болж од гарахыг хүлээе!?
Унана: Бид нарт тийм цаг байгаа гэж үү?
Алд сэлэмт дархан: За би лав ийшээ явлаа. Яахаа өөрсдөө мэдэцгээ!
Могой гүнж: Хий дэмий явбал хүчээл барахын нэмэр би лав эндээ үлдлээ.
Унана: Гэхдээ тэгвэл эндээс хэзээ ч гарахгүй дээр нь ангаж үхнэ шүү дээ.
Могой гүнж: Элсэн цөл рүү бүүр гүн ормооргүй л байна шүү!
Унана: Дархан бүүр яваад өглөө...Хоюулаа араас нь явъя л даа!?
Могой гүнж: Харин эсрэг тийшээ нь явах хэрэгтэй! одоо шуламнууд бид нарыг алахаар хөөх болно гэдэгийг мэдэж байна уу!?
Унана: Чи шулам болох гэж байсан байж яагаад шулам нараас айгаад байгаан?
Могой гүнж: Болох гэж байсан болохоороо л айж байна.

гээд дуугай тэр хоёр дуугаа болвол Унана Могой гүнжийг шүүрч аваад алд сэлэмт дарханы араас гүйв. Алд сэлэмт дархан нэг газараа чулуу мэт зогсчихсон байхыг Унана гайхан хараад дэргэд нь ирэн мөрийг нь сэгсчин ¨Юу болсон бэ?¨ гэсэнээ дарханы харж байсан зүг рүү хараад мөн л хөшиж орхилоо. Тэртээ алсад тоос манаран аварга Лава нар тэр гуравыг чиглэн айсуй үзэгдэнэ.

Лава нар бол галт уулаас үүсэлтэй амьтад бөгөөд мянган жилд ганцхан төрдөг болохоор маш ховор, бараг хүнтэй тааралддаггүй байв. Харин энэ удаад ингэж олуулаа явж байгаа нь ердийн биш хэрэгийг илтгэнэ. Лава нь хүнээс хоёроос гурав дахин том байх агаад зарим тохиолдолд дөрөв дахин том нь ч тохиолдоно. Тэд нарын бүх бие нь хатуу шулуугаар бүрхэгдсэн байх агаад тэр дотор нь цусны оронд халуун лава урсах ажээ. Нүд нь цэвэр алмаас эрдэнээр бүтэх тул олон хүмүүс Лава нарыг ангуучлан устгахыг зоридог ч гэсэн бүтэлтэй болсон нь тийм ч олонгүй. Аз болж Лава нар луу шиг галаар тургин нисдэггүй ч лууг бодвол устгахад хэцүү. Учир нь гар хөлийг нь тасдан шархадуулсан ч гэсэн лаванаас тогтох тул төд удалгүй биен доторхи лава нь биежин хатуужаад бүрэн бүтэн байдалдаа эргээд орчихдог бөгөөд хэрвээ устгая гэвэл лаваг нь дуустал тулалдах аль эсвэл ид шид хэрэглэн устгах л боломжтой байна. Хэрвээ нэг удаа шархадуулаад алдчихвал Лава нар нутагтаа эргэж хариад лавагаа нөхчихдөг тул энэ бүхэнг заавал нэг удаагын тулаанар хийж байж устгах ёстой ажээ.

Харин өмнө Унанатай тааралдсан Модны савдаг бол ой модны эзэд хэмээн нэрлэгдэх бөгөөд мод ургаад түмэн жил болвол сая ой арчлагч болоод түүний дараагаар мянган жил болж байж Модны савдаг болдог хэмээгдэнэ. Ердийн үед Модны савдаг амьдралд оролцолгүй үндэсээрээ залуу зулзаган мододыг тэтгэн аль эсвэл залуу модны үндсэнд саад болоод байгаа газар доорхи аварга чулууг бутлан байдаг гэх бөгөөд маш зөөхөн тохиолдолд хүнтэй харилцдаг байна. Гэхдээ эдгээр хүмүүс нь шидтэн эсвэл үнэхээр цэвэр ариун сэтгэлтэй нэгэн л байдаг ажээ. Ер нь бол Модны савдаг нь тайван амгалан байдаг бол хүн ойрхон байдаг тэгээд бүүр ой модыг хайр гамгүйгээр устгаад байгаа газарын Модны савдаг догшин ширүүн болох тохиолдол байдаг гэнэ. Тэр үедээ хүмүүс рүү дайрч байсан тохиолдолд ч гарж байжээ. Гэвч ийм тохиолдол хэд хэд гарсаны дараа хүмүүс айсандаа бүх л эртний ойг модыг шатаан устгасанаас болоод одоо цагт Модны савдаг үгүй болжээ.

Лава нар тэр гуравт ойртох тусам газар чичирхийлнэ. Унана, алд сэлэмт дархан хоёр ийнхүү айсандаа хөшин байх үед Могой гүнж сая нэг сэхээ орон байнга хэрэглэдэг аргаараа Унанагын хоолойг боон айдасаас нь сэрээгээд ¨Хөөе надад чиний үхэх хамаагүй л дээ! гэхдээ би эргээд төрхөндөө ормоор байна шүү!!!¨ гэхэд Унана жуумалзаад алд сэлэмт дарханы мөрнөөс зуураад хоюул гүйж гарлаа. Гэтэл алд сэлэмт дархан гэнэт зогсоод ¨Энэ бүхэн миний буруу. Миний буруугаас болоод хэн нэгэн зовоосой гэж хүсэхгүй байна. Эхлээд миний туслах дархан нар. Одоо харин та хоёр.¨ гэвэл Унана дарханы хацар дээр гарынхаа оромыг гартал алгадаад авав. ¨Чи өөрийгөө ганцаараа хүмүүст анхаарал тавьдаг гэж бодоо юу! Би тэгээд чамайг бид хоёрт анхаарал тавиад сайхан сэтгэл гарж байна гэж бодоод чамайг орхиод зугтана гэж бодож байна уу? үгүй! тийм юм байхгүй! Бусад хүмүүс ч гэсэн хүний төлөө санаа зовдог юм! одоо амиа бодохоо болиод хурдан зугтавгаая.¨ гэвэл алд сэлэмт дархан инээмсэглэхээс өөр юу ч хэлсэнгүй. Могой гүнж бодолд дарагджээ. Түүний толгойд юу эргэлдэж байгааг хэн мэдэх билээ.

Тэртээ алсад ногоон тал харагдана. Харин гэтэл Унана, дархан хоёр хэтэрхий ядарсанаас болоод цааш явах аргагүй болоод газар хэвтэцгээнэ. Лава нар улам ойртсоор л. Одоо тэр нарыг занан орилох нь сонсогдоно. Унана Могой гүнжийг өврөөсөө гаргаад ¨Гүнж минь энэ бүх явдал миний буруу билээ. Хэдий би өөрт тань лууны өтгөн олоход туслах үүрэгтэй ч гэсэн одоо нэгэнт биелүүлэх аргагүй болжээ. Хэрвээ та одоо эндээс зугтан явбал энэ элсэн цөлөөс гарах боломжтой болохоос гадна бид хоёрыг байхгүй болчихвол шуламууд ч гэсэн таныг хөөхгүй нь тодорхой тиймээс одоо зугтах тун.¨ гээд газар тавьлаа. Гэтэл гүнж сүүлээ Унанаг мөн л үсэртэл нь алгадаад ¨Чи сая юу гээд яриаад байлаа тэр бүхэн чинь дэмий донгоссон хэрэг байсан юм уу? Би яаж зүгээр та хоёрыг орхиод зугтах юм! намайг тийм өөдгүй гар гэж бодоо юу?¨ гэхэд ¨Үгүй ээ!? гэхдээ та бид хоёрыг сайн танихгүй дээр нь та бид хоёртой..¨ гэж Унанаг бувтнавал Могой гүнж нөгөө хацарыг нь ахин алгадаад ¨Дуугай тат. Хоюулаа манай гэрээс гарахдаа манай эцэгээс хоёр юм авсан аа санаж байна уу?¨ гэвэл Унана өврөөсөө толь, энгэсэг хоёр гаргаж ирэн ¨энэ хоёр уу?¨ гэхэд Могой гүнж энгэсгийг аван амандаа нэг зүйл шившин савны тагыг нь нээгээд ¨алив эндээс дархан дээр цацдаад харин дархан хөдлөлгүй байж байгаарай хөдөлж болохгүй шүү¨ гэв. Унана гайхсан боловчиг Могой гүнжийн хэлсэн үргэлж хэрэг болж байдаг тул энгэсэгнээс аван дархан өөд цацвал үүрмэг унасан толгой нь алга болчихлоо. Унана энийг хараад орь дуу тавин арагш саван ойчвол Могой гүнж ¨Алив хурдалаа ч заггүй боллоо. Хурдан дарханыг бүтнээр нь алга болгооч¨ хэмээн зандрахад Унана итгэлгүйхэн босож ирээд ¨Энэ ... энэ ¨ гэвэл ¨алга болгогч¨ хэмээн дуу алдах дарханы дуу сонсогдов. Лава нар улам л ойртсоор. Унана сая л бүхнийг ойлгон энгэсэгнээс ахин аваад дарханыг бүхлээр нь алга болгоод энгэсэгнээс үлдсэнг нь шавхан аваад Могой гүнжийг өвөртөлөөд өөр дээрээ цацлаа. Би нь хүйт оргиод хачин мэдрэмж төрөхөд бага зэрэг чичирвэл Могой гүнж ¨байрандаа бай! хамаагүй хөдөлж бас дуугарч болохгүй¨ хэмээн шивнэв.

___________________________________________________
Songodog

Яая 20,000н үгтэй болчихлоо шүү. :)
Та бүхэндээ гоё хэсэг уншуулсан гэж найдаж байна :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Apr.29.10 5:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Унгадаг баатар: Мөнгөн нуурын лусын эзэн Арзаак (17)
Лава нар тэр гурвыг газар дээрээ алга болохыг харсан боловч ухаан муутай болохоороо нэг хэсэгтээ учираа олохгүй байрандаа эргэлдэцгээв. Эцэст нь эргэлдээд барсан бололтой ирсэн зүгтээ эргэн буцаж эхэллээ. Гэтэл Унанагийн тархинд урдны Модны савдагуудыг хэрхэн унгаж дийлсэн нь харван орж ирэхэд дахин тэгж Могой гүнжид өөрийгөө гайхуулмаар санагдав. Тэгээд унгачихъя гэхээр Могой гүнж, алд сэлэмт дархан хоёртой хэтэрхий ойрхон тул яах ч аргагүй доороо хэвтэнэ. Уул нь Могой гүнжид ч яахав толь нь байгаа юм чинь зүгээр харин дархан л тэсэхгүй нь дээ!? уул нь...хэмээн бодож байх хооронд ашгүй Лава нар нилээд зайтай болсон байв. Одоо л тэд нарыг устгадаг хэрэг хэмээн баярлаад Унана годгосхийн босоод Лава нарын араас гүйвэл Могой гүнж ¨хүүе чи яаж байна!? солиороо юу?¨ гэж хашгирсан боловч Унана дүлий мэт цааш гүйнэ. Могой гүнж ахин орилох гэсэнээ Лава нарыг сонсчихвол хэцүүднэ гэж бодоод урдын аргаараа хоолойг нь боохоор өврөөс нь гарах гэтэл Унана могой гүнжийг өврөөсөө гаргаж газар тавичихаад цааш гүйлээ. Могой гүнж юу болоод байгааг сайн ойлгохгүй тул хаашаа ч явж чадахгүй Унанагийн араас харуулдан байтал алд сэлэмт дархан хажууд нь ирээд учирыг асуусан боловч Могой гүнж юу ч хариулж чадсангүй.

Унана хамаг хүчээ шавхан гүйсээр арай хийж Лава нарыг гүйцэв. Одоо сайхан анхааралыг нь татаж байгаад унгах л үлдлээ гэж бодоод ¨Хөөе мангуу шавар хүмүүсээ намайг хараа¨ хэмээн орилвол Лава нар бүгд байрандаа зогсоод эргэн харав. Унана одоо гэж өөртөө хэлээн унгатал хэрэг явдал өөрөөр эргэж үхэхэдхийн унах ёстой байсан Лава нар харин ч шатаад галаар бүрхэгдчихэв. Унана гэнэт хорт хий нь тэд нарын лааванд шатаад гал гаргах байсныг ойлголоо. Одоо гэхдээ нэгэнт оройтжээ. Унана орь дуу тавин хамаг урдаа зугтана. Лава нар араас нь шатаж байгаадаа улам баярлалдан ура хашгиран хөөрцөглөн элдэнэ. Энэ бүхэнг харсан дархан Могой гүнжийг газараас шүүрч аваад хурдаллаа. Дархан гүйсээр элсэн цөлөөс гараад тал газар ороод ирлээ. Гэтэл урд нь нэгэн том нуур гараад ирэв. Тойроод зугтая гэхээр хоёр тал руугаа зах нь харагдахгүй үргэлжилнэ. Сэлээд гатлая гэхээр тэртээ тэнгэрийн хаяанд л нөгөө зах нь харагдах тул яах учираа олохгүй нуурын эрэг даган гүйж гарлаа. Гэтэл Могой гүнж ¨зогс зогс энд түр зогсоодох¨ гэхэд дархан ¨одоо зогсох цаг бишээ тэр Лава нар ирж байгаа харахгүй байна уу?¨ гээд Могой гүнжийг тоолгүй цааж гүйх гэхэд нь Могой гүнж сурсан зангаараа хялбарханаар дарханыг боож унагав. Дараа нь Могой гүнж нуурын эргэ дээр очин.

Мөнгөн нуурын Өвгөн яст мэлхий чи сонс!
Мөнх цастын лусын гүнж чамд тушааж байна!
Мөлхөдөг шигээ удаад байлгүй эргэ дээр ир!
Миний нөхдийг нуурын нөгөө эргэт хүргэ!

хэмээн их дуугаар хашгирахад нуураас аварга том яст мэлхий гараад ирлээ. Тэгээд Могой гүнжийг хараад ¨Чи хэн бэ?¨ гэвэл Могой гүнж ¨Өвгөн яст мэлхий та насандаа баймгүй хэрэгт дуртай ажээ.¨ гээд өөр үг дуугарсангүй. Яст мэлхий Могой гүнжийг сэжиглэнгүй хэсэг хараад ¨За нуруун дээр гар¨ гэвэл Могой гүнж ¨Байз! бид гурвуулаа.¨ гэх мөчид ашгүй Унана ч ирлээ. Могой гүнж Унанад хандан ¨дарханыг аваад хурдан яст мэлхий дээр гар. Эндээс хурдан явцгаая¨ гэхэд Унана ¨Тэр ч мэдээж гэхдээ тэрийг харах аа.¨ хэмээн арагш заавал Лава нар өөр хоорондоо инээлдэж хөхрөлдөөд, галаараа тоглоод явж ядан үзэгдэнэ. Могой гүнж ¨ажгүй дээ. ингэж саатайгүй байсан бол бид гурав ч амжиж нууран дээр гарч чадахгүй байсан бизээ.¨ гэж бодоод бага зэрэг тайвширав. Унана муужирч унасан дархан үүрээд Могой гүнжийг өвөртлөөд яст мэлхий дээр гаран суувал яст мэлхийн хуяг санасаныг бодвол үнэхээр уужуу ажээ. Баахан гүйж эцэж ядарсан Унана дарханыг хэвтүүлээд өөрөө хажуугаар нь хэвтвэл Могой гүнж хажууд нь ирээд үглэж гарсан боловчиг ядарч туйлдсандаа юу ч сонсож чадсангүй.

Гэнэт ус хүчтэй цалгилан, нэгэн амьтан аймшигтай архирахад Унана, дархан хоёр зэрэг сэргэлээ. Тэд нарын урд арзайсан олон толгойтой атгаалжин хар мангас гараад иржээ. Унана сандран буцаарай, буцаарай гэж орилоод эргэж харвал Лава нар нуурын эргэ дээр ирчихээд тэд нарын араас занан байх нь харагдсан тул Унана хэрэггүй, хэрэггүй хэмээн ахин хашгирав. Өвгөн яст мэлхий өөрт баймгүй хурданаар доош шумбахад дээр нь байгчигд бүгд уначихгүйг хичээн чадлаараа хуягных нь товгороос зуурлаа. Унана хүч алдан яг алддагын даваан дээр яст мэлхий эргэн дээш хөвөн гарч ирсэн боловчиг арзайсан олон толгойтой атгаалжин хар мангасаас зугтаж чадсангүй.

Арзайсан олон толгойтой атгаажин хар мангас энэ бүхнийг шоолон тас тас хөхрөөд ¨Би та нарыг идвэл юухан байх билээ. Гэвч би энд та нарыг идэх гэж гарж ирсэнгүй Мөнх цастын лусын гүнжийн найзууд ирсэн болохоор танилъя гэж гарж ирсэн юм. Та нарыг харин айлгачих шиг боллоо. ¨ хэмээн тас тас хөхөрвөл Могой гүнж Унанагийн өврөөс цухуйн ¨аан чи тэгэхээр Мөнгөн нуурын лусын эзэн Арзаак байх нээ? гүнж бид нарт чиний тухай ярисан чамайг харин ингэж бид нарыг айлгана гэж санасангүй шүү!¨ гээд мангасыг уурлуулчихгүйг өгүүлвэл. Мангас хүд, хүд инээгээд ¨Мөнх цастын лусын гүнж миний талаар ярисан гэнээ? Сонсох сонинтой боллоо дургүйцэхгүй бол манай гэрээр дайраад гарахгүй биз?¨ гэхэд тэр гурав нэгэн дуугаар ¨Үгүй!¨ гээд Могой гүнж үргэлжлүүлэн ¨Та бид нарыг уриж байгаа нь үнэхээр завшаантай хэрэг билээ. Даанч бид нар яарч явна.¨ гэвэл мангас ¨Та нар найзуудтайгаа хамт явж байгаа юм уу? би тэд нарыг чинь бас хүргээд өгж болно шүү!?¨ хэмээхэд Могой гүнж ¨За, Мөнгөн нуурын лусын эзэн Арзаак уриж байгаа юм чинь нэг хоног саатахад юу нь болохгүй байх билээ.¨ гээд нөгөө хоёр луугаа асуусан байдалтай харвал Унана, дархан хоёр айсандаа толгой дохихоос өөр юм хэлсэнгүй. Мангас ¨за тэгвэл явцгаая.¨ гээд яст мэлхий рүү үлээвэл нэгэн агааран бөмбөлөг яст мэлхийн хуягыг бүрхэн авав. Яст мэлхий дуугүйхэн л мангасыг дагана.

Мөнгөн нуурын лусын ордон сүртэй ажээ. Гэхдээ эзэнээсээ болоод ч тэр юм уу!? Унанагийн өмнө харж байсан лусын ордонг бодвол гэрэл гэгээгүй харангуй, бүүдгэр байх нь нэг л аймаар. Мангас ордондоо орж ирээд ширээ засуулав. Ширээнд элдэв төрлийн загас, жараахайнаас авахуулаад шувууд хүртэл үзэгдэнэ. Тэгээд тэр гурвыг ширээнд суухыг уриад ¨намайг зүгээр л Арзаак гэж дуудаж болно. Тэгээд мөнх цаст уулын лусын гүнж Мөнгөлдэй миний талаар юу гэсэн гэнээ?¨ хэмээн Могой гүнжид дөхөн суулаа. Могой гүнж өөр өөрийгөө Арзаак мангасын талаар элдэв зүйлс хэлсэн болгон зохион ярина. Арзаак үе, үе ярианд нь худлаа инээн ¨тийм байж, тийм байж¨ гэхээс өөр үг хэлэхгүй байв. Унана тэр хоёрыг хараад хоол идэхээ мартсан бол дархан завшааныг ашиглан тавагтай хоол бүрээс амсаж байлаа. Хооллож дууссаны дараа Арзаак Могой гүнжид хандан ¨Тэгээд өөр юм хэлээгүй юу?¨ гэвэл Могой гүнж одоо залхаж ядарсандаа аргагүй эрхэн энэ бүхнийг зогсоохоор шийдэн ¨Болсон би бүгдийг нь ярилаа¨ гэвэл Арзаак ¨за тийм байж. Миний туслахууд өрөөг чинь зааж өгөх болно. Сайхан амарцгаагаарай.¨ гээд гарч одоход аварга том могой гулсан орж ирээд ¨Намайг дагаад явна уу?¨ гээд эргэлээ. Аварга могой дуугай л урд нь мөлхөн явсаар тэр гурвын өрөөнг зааж өгөөд ¨Өөрсдөө хаашаа ч битгий яваарай! манай ордон их том төөрч будилна шүү.¨ гээд ахиж үг дугаралгүйгээр тэр гурвыг орхиод явлаа.

Тэр гурав өрөөндөө орон хэрхэх тухайгаа яриж гарлаа. Тэгсэн боловчиг ямар нэг үр дүнд хүрж чадсангүй. Унана байн, байн Могой гүнж Арзаак мангас хоёр юу ярисаныг нь асуусаар байгаад Могой гүнжийг уурлуулаад явуулчихав. Унана, дархан хоёр нэгнийгээ харан хэсэг дуугүй сууцгаагаад тус тусынхаа өрөө рүүгээ явцгаав. Могой гүнж нэг л унтаж чадахгүй байв. Хэрвээ Арзаак өөрийг нь гүнж гэдгийг мэдчих юм бол өөртэй нь гэрлэхийн тул хорих нь гарцаагүй. Дараа нь ямар нэг аргаар лууны өтгөн олж ирээд өөрийг нь хуучин хэвэнд нь оруулах л байх. Гэвч лусын эзэн байсан ч яаж энэ арзайсан олон толгойтой атгаалжин хар мангастай гэрлэх билээ. Тийм болохоор өөрийгөө мөнх цастын лусыб гүнж Мөндөлдэй гэдэгээ яасан ч мэдүүлж болохгүй гэж Могой гүнж бодоод Унанагын өрөөрүү мөлхөв. Гэвч өөрийнхөө өрөө л хаана байхыг цээжилсэнээс бус нөгөө хоёрынхоо өрөөнд орох ямарч шаардлагагүй гэж бодоод тоогоогүй нь гай болж төөрчихлөө. Арзаакын ордон аварга могойн хэлсэнээр үнэхээр төөрмөөр зохион байгуулалттай ажээ. Ядаж байхад бүрхэг , бүүдгэр байдал нь Могой гүнжийн байдалыг улам дордуулна.

________________________________
Songodog

хэхэ :) за шинэ хэсэг Арзаак гэхдээ жоохон сонин нэр санагдаад байнаа. гэхдээ л арзайсан олон толгойтой атгаалжин хар Арзаак мангас гэхээр нээх инээхтэй санагдаад байгаан :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: May.07.10 3:27 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Унгадаг баатар: Хясдаг хүсэл (18)
Могой гүнж харанхуйд төөрөлдөн явж байтал нэгэн том хаалганы өмнө ирлээ. Харваас өөрийнх нь өрөөний хаалга биш байсан тул цааш эргэн явах гэтэл нүднийх нь үзүүрт нэгэн зүйл зурвас харагдсанд нягтлан үзвэл лусын хааны шившлэгт тамгатай хаалга байв. Могой гүнж угаасаа хааны удмын хүн тул энэ шившлэгийг хэргэн гаргахыг мэддэг байлаа. Тэгээд хаалганы өмнө очин орох уу? байх уу? хэмээн хэсэг бодон зогсож байсан аа Арзаакыг хэр баян болохыг нь үзмээр санагдав. Юмыг яаж мэдлээ лууны өтгөн байх ч юм билүү хэмээн найдсан нь тэр байжээ. Ингээд нууц тарниа уншин шившлэгийг тайлвал хаалга нээгдээгүй боловчиг Могой гүнж аль хэдийнээ өрөөний дотор ороод ирчихсэн байв. Энэ шившлэгийн нэг онцлог нь гэвэл шившлэгийг задлах үед тэр үедээ задраад алга болчихдоггүйгээр барахгүй харин ч эсрэгээр тарни уншигчийн мэдээлэлийг хадгалж авдат байв. Тэгээд дотор нь орогч гарахдаа өнөөх лацыг задласанаар лац задарсан нь мэдэгддэг байв.

Могой гүнж өрөөн дотуур мөлхөн ойр зуурыг сонирхосон боловчиг онцын гойд эрдэнэ харагдахгүй л байлаа. Аль ч лусын ордонд харж болох морины толгойн чинээ сувд, үхэрийн толгойн чинээ шүр зэрэг л байлаа. Сэтгэлээр унасан Могой гүнж гарахаар зэхэн байтал өрөөний нэг буланд сүүмийн байх гэрлийг олж харав. Гайхан ойртон харвал нэгэн улаан шигтгээт ер бусын бөгж үзэгдэнэ. Могой гүнж аажуухан ойртсоор харвал гайхаар сайхан хийцтэй агаад лав нэг амьд лууны үнэ хүрэхээр үнэтэй эд байлаа. Могой гүнж сонирхолдоо хөтлөгдөн бөгжийг авах үед хурц гэрэл цацран, утаа баагисанаа нэгэн бирд гараад ирвээ. Могой гүнж өмнө нь бирдийн талаар сонсож байсан боловчиг өдий хүртэл нэгийг ч харж байсангүй тул алмайран байвал бирд ¨За нэг хүсэлээ хэл!¨ гэж зандрав. Могой гүнж гайхан ¨гурван хүсэл байдаг биздээ?¨ гэвэл ¨хүн болгон өөр, бирд бүр ялгаатай! мэдэв үү!? за нэг хүсэлээ хэл!¨ хэмээн хариулав. Могой гүнж сандарч тэвдсэнээ юу гэхээ мэдэхгүй ¨Жоохон бодвол болох болов уу?¨ гэхэд ¨таны хүслээр болъё¨ гээд бирд алга болчихлоо. Могой гүнж ийнхүү ганцаараа үлдэж хэсэг зуур яахаа мэдэхгүй эргэлзэн байв. Хэрвээ эргээд хэвэндээ орчихвол Арзаак өөрийг нь явуулна гэж байхгүй. Хэрвээ эндээс гаръя гэчихвэл эргээд төрхөндөө орж чадахгүй яадаг юм билээ. Эндээс авж яваад газар дээр гарахаараа хэрэглэдэг юм билүү!? гэхдээ энэ ч хэтэрхий осолтой юм байна даа. Ер нь лууны өтгөн хүсээд тэгээд газар дээр гарахаараа тэрийгээ хэрэглээд эргээд төрхөндөө орчихъё. Эсвэл газар дээр гарахаараа эргэж төрхөндөө оръё гэж хүсье. Ер нь л тэгъе гээд бөгжийг үрвэл бирд гарж ирсэнгүй. Эргүүлж тавиад ахин авсан ч бирд гарж ирсэнгүй. Олон янзаар үрж, илж үзлээ. Ерөөсөө гарж ирэхгүй байсанд тэвчээр алдсандаа Могой гүнж газар ч шидэж үзэв гэвч бирд мөн л гарч ирсэнгүй. Могой гүнж зогсоо зайгүй үрж гарлаа. Үрээд л байлаа... үрээд л байлаа. Эцэст нь бирд гарж ирээд ¨Яах гээд байгаа юм бэ? би хүсэлийг чинь биелүүлсэн биздээ! ахиж юм хүсэх боломжгүйг мэддэггүй юм уу!? намайг тайван орхихгүй бол бирдийн хуулийн тавийн хорин гуравт заасанаар өөрийг чинь алчихна шүү!¨ гэв. Могой гүнж будилж орхилоо. ¨Айн? чи миний ямар хүсэлийг биелүүлсэн болж байна!? би хүсээ ч үгүй байхад!¨ гэвэл ¨Та нар дандаа л ингэх юм. Өөрсдөө юу хүсэж байгаагаа бодоход яанаа! Чи өөрөө жоохон бодож болох уу? гээ биздээ!? тэгээд би хүсэлийг чинь биелүүлчихсэн. Одоо намайг тайван орхи! эс бөгөөс¨ гэхэд Могой гүнж үгийг нь таслан ¨тэрийг чинь ямар хүсэл гэдэг юм бэ?¨ хэмээгээд уурандаа чулуудаж орхилоо. Гэтэл ямар нэг юм нурсан бололтой түс , тас гээд явчихав. Могой гүнж сандарсандаа бүгдийг нь байранд нь орхичихоод өрөөнөөс гараад эвдэрсэн шившлэгийг ахин хийгээд дуусах үед ¨та энд юу хийж байгаан?¨ хэмээн хэн нэг нь асуухад эргэн харвал өнөөх аварга могой байлаа. Могой гүнж түгдчин ¨Би нөгөө төөрөөд өрөөгөө олдоггүй.¨ гэхэд аварга могой ¨гарж болохгүй гэсэн биздээ! дагаад яв!¨ гэсээр түрүүлэн мөлхөв. Хааны удамыханд л өвлөгддөг нууц тарнийг нэг муу могой яахан мэдэх билээ хэмээн бодсон тул юу ч сэжиглээгүй бололтой.

Тэндээс явсаар Могой гүнжийн өрөөний өмнө ирэхэд Могой гүнж гэнэт Арзаакыг сэрэхээс өмнө эндээс явах ёстойгоо санан ¨Уучлаарай. Би хамт ирсэн хүмүүс дээрээ орох гэсэн юм¨ гэвэл аварга могой цоо ширтсэн ээ ¨тэгээд эрт хэлэхгүй яасан юм бэ!? эрэгтэйчүүдийн өрөө нөгөө буланд байдаг шдээ.¨ гээд мөн л түрүүлэн мөлхөв. Могой гүнж Унана, дархан хоёрын өрөөнд ороход тэр хоёр юу ч болоогүй юм шиг дугжирч байв. Могой гүнж Унана дээр очин дуудсан боловч сэрсэнгүй. Дархан болохоор алд урт сэлэмээ дэргэдээ тавиад унтах тул Могой гүнж сэрээхээс айж байлаа. Цочсондоо өөрийг нь өнөөх шуламууд адил тас цавчих ч юм билүү хэн мэдлээ. Унанаг хичнээн дуудсан ч, татаж чангаасан ч сэрэхгүй байсан тул аргагүйн эрхэн дарханыг сэрээхээр болов. Могой гүнж алд сэлэмийг нь дарханаас холдуулах гээд сүүлээрээ ороон татах төдийд дархан орилож босож ирээд сэлэмээ атгахдаа Могой гүнжийг давхар атгаад гэнэт гарт нь атгагдсан юмыг зурвас хийлгэн харахдаа өөдөөс нь ширтэх могойг хараад сэлэмээ чулуудчихав. Энэ их дуу чимээнд Унана сэрсэн бололтой нойрмог дуугаар ¨юу болсон бэ?¨ гэхээс өөр юм хэлсэнгүй. Дархан сая нэг тайвшираад сэлмэндээ дөхөн харвал Могой гүнж сэлмэн доор нь ухаан алдан унасан байлаа. Дархан яарч сандран Могой гүнжийг газараас шүүрэн аван сэгсэчсэн боловчиг сэргэсэнгүй. Сандарсан дархан Унанаг сэрээхийг оролдон сэгсэрвэл Унана нойрон дундаа унгачихлаа. Ямар ч бэлтгэлгүй байсан дархан газар дээрээ ухаан алдан унав.

Бүрээ бархирч, харанги хангинаж эхлэх үед Унана нойрноосоо аргагүйн эрхэнд сэрлээ. Гэтэл лусын орон даяр бөөн үймээн шуугиан болж байв. Харин дархан, Могой гүнж хоёр хажууд нь үхсэн юм шиг унтана. Унана тэр хоёрыг сэрээх гэснээ ийм дуунд сэрэхгүй байгаа юм чинь яаж өөрийнх нь дуудалтанд сэрэх билээ гэж бодоод юу болж байгааг харахаар өрөөнөөсөө гарлаа. Гэтэл лусын ордон дотуур аварга загаснууд сүлжилдэн. Наймаалж нар хаа сайгүй хаалга мана зогсоно. Унана өөрийнхөө өрөөний дэргэд харуулд зогсох наймаалжаас ¨Юу болсон юм бэ?¨ гэвэл наймаалж нойрмог дуугаар ¨Мэдэхгүй ээ! хэн нэг нь Арзаак ноёны хориотой өрөөнд орсон бололтой.¨ хэмээн хариулав.

-- Тэнд нь юу байдаг юм?
-- Мэдэхгүй! алт эрдэнэс л байдаг биз.
-- Чи эндэхийн хүн биздээ!? яахаараа ...
-- Мэдэж байсан бол хориотой өрөө гэж нэрлэгдэх үү? Наад ногоон тархиа ажлуулаач! замганд идүүлчихсэн юм уу? гээд ахиж дуугарсангүй. Унана ч ахиж юм асуухыг хүссэнгүй өрөөндөө эргэж орвол Могой гүнж сая сэрж байгаа бололтой өндийн босож ирлээ.

-- Хөөе! харуул наад амьтадаа дуугай бай гээч.
-- Хулгай гарсан гэнээ.
-- Айн!? юу хулгай? манайд хулгай орсон юм уу? Өө...би чинь нээрээ гэртээ байхгүй байгаа шдээ. Ингэхэд би хаана байна аа?
-- Манай өрөөнд.
-- Айн!? манай өрөө гэж...Бид...бид нар Арзаакынд байгаа хэвээрээ юм уу?
-- Айн!?
-- Ээ байларсан! Унана нааш ир. Бүгдээрээ эндээс бушуухан зугтахгүй бол...
-- Өглөөний цай ирлээ ноёд оо. Манай ордонд хэн нэгэн хулгай ч орсон тул Арзаак ноёнтон та бүхэнтэй өглөөний зоог бариж чадахгүй боллоо. Та бүхэнийг энэ хэрэг явдал дуустал өрөөнөөсөө гарахгүй байхыг хүсье! гэсээр нэг аварга далайн морь тэрэг чирэн орж ирээд гарав. Тэргэн дээр нь элдэв төрлийн амттай өрөөтэй ажээ. Сайхан хоолны үнэр өрөөгөөр нэг тарах үед алд сэлэмт дархан босож ирээд ¨Унана чи ч ёстой аргагүй Унгадаг юм даа. Дараа нь би араас чинь биш урдаас чинь сэрээж байна аа. Нөгөө Могой гүнж...Өө та сэргэчихсэн юм уу? за хооллоё¨ гээд тэрэгтэй хоол өөд зүтгэв. Унана ч араас нь дагалаа. Могой гүнж гэтэл тэр хоёрын араас үсрэн тэрэгтэй хоолон дээр гарж ирээд. ¨Хөөе та хоёр сонсож байна уу? би тэр хулгай ч нь байна¨ гэхэд Унана, дархан хоёр чулуужиж орхилоо.

Унана, Могой гүнж, дархан гурав цаашид хэрхэх талаараа ярилцсан боловчиг ямар ч үр дүнд хүрсэнгүй. Хэрвээ Арзаак хуучин өөрийнхөө хийсэн шившлэгийн үлдэгдлийг олчих юм бол тэрийг нь хэн эвдсэнг мэдчихнэ. Гэхдээ одоохондоо тэрийг сэргээж арай амжаагүй байгаа байх тэгээгүй байсан бол аль хэдийнээ энд давхин ирэх байсан. Тэгэхээр эндээс хурдан зугтаах хэрэгтэй. Гэхдээ яаж...Гэнэт хөшигний цаана инээх, янцгаах дуу сонсогдоход тэр гурав дав хийн цочив. Бүгд нэг нэгэн рүүгээ ээлжилж харсан боловч хэнд нь ч ямар нэг таамаг байсангүй. Өнөөх амьтан чинь ахиад л инээлээ. Тэгсэнээ хөшигний араас үсрэн гарж ирвэл нэгэн одой гуурст морь байлаа.

Гуурст морь бол нэгэн зүйлийн нисдэг морь бөгөөд ертөнц дээр шидийн арга хэрэглээгүй бол гурван төрлийн нисдэг морь байдаг. Нэгт гуурст морь, хоёрт далавчит морь, хамгийн сүүлд нь галт морь орно. Гуурст морь нь нөгөө хоёроо бодвол номхон дөлгөөн ааштай, бусдад амархан дотносдог ажээ. Гадна төрх нь гэвэл ямар ч хамаагүй зүсмийнх байдаг бөгөөд бусад морийг бодвол ялгаатай нь богино дэлтэй, цээжнийхээ хоёр талд тус бүр гурван нарийн гуурстай бөгөөд хөл бүр нь гадна талдаа нимгэн хайрсан далавчтай байдаг байна. Нисэхдээ эдгээр гуурсаараа агаар сорж цээжин бие хийгээр дүүргээд хөлөн дэх жижиг далавчнуудаараа түлхэх болон залах үйлдэл хийн ашигладаг ажээ. Домогт өгүүлсэнээр гуурст морь нь альваа юмсын сүнсийг харж чаддаг бөгөөд цэвэр ариун сүнстэй тааралдах юм бол тэрийг эзнээ болгодог хэмээн өгүүлжээ. Харин далавчит морь нь тэнгэрийн хүлэг хэмээгдэх тул ихэд ихэмсэг агаад хэр баргын хүн амьтанд харагдаад байдаггүй. Гагц хамгийн эртэй чадалтай нь л олж унадаг гэгдэнэ. Харин галт морь бол тамын морь хэмээгдэх бөгөөд эрлэг Номун хаанд л нэг сүрэг байдаг ажээ. Хаанаас үүсэлтэй, ямар гаралтай нь үл мэдэгдэнэ. Нэгэнт өгүүлж эхэлсэн тул гуурст морьний домгийг өгүүлъе:

______________________________________________
Songodog

За энэ бүлэг маань их л удаж байж гарлаа даа :)
Дараагынхаа бүлэгийг илүү шуурхай гарганаа :)
Удсан болохоор энэ долоо хоногт хоёр бүлэг уншуулна :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: May.10.10 1:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Унгадаг баатар: Гуурст морины домог (19)
Нэгэн цагт бурхан орчлон ертөнцөөр аялан явж байжээ. Тэгээд амрахаар шийдэн ийш тийшээ харвал дэлхий их л гоё харагдаж гэнэ. Тэгээд дэлхий дээр ирвэл дэлхийн гадарга тэр чигээрээ усаар бүрхэгдсэн байсанд бурхан бага зэрэг сэтгэлээр унасан боловч нэгэнт ирсэнийх хувцасаа цэвэрлэж, усанд шумбан, угаалга үйлдээд авъя гэж шийджээ. Тэгээд бурхан аян замын тоосоо гөвөн хувцас хунараа цэвэрлээд усанд шумбан байтал урд байгаагүй тоо шороонууд нь хуралдан бөөгнөрсөөр хуурай газар үүсгэв гэнэ. Бурхан ч санамсаргүй байдалаар дэлхийн амьдралыг өөрчилсөндөө баахан санаа зовож байсан боловч ихэд ядарсан тул хуурай газар гараад унтаад өгжээ. Унтаж унтаж сэрвэл гэдэс нь ихэд өлсөх тул юм идэхээр санаархан эргэн тойрноо харвал юу ч үгүй цулгай газар байлаа. Тэгэхээр нь хувцаснаасаа утас хөвж гаргаад дэгий хийн усанд хаяжээ. Ингээд хэсэг суусаны эцэст их ч олз омог олж гэнэ. Гэтэл ямар нэг гал гаргачихаар юм байсангүй тул газараас баахан шороо атгаж аваад тарни уншиж үлээгээд цацвал газар унах төдийд тэнгэрт тулсан өндөр модод урган газар дэлхийг бүрэхжээ. Бурхан ч тэндээсээ авж гал гаргаад барисан загасаа шарж эхэлжээ. Ийнхүү загасаа болохыг хүлээн суух зуур дан загас идэлтэй биш хэмээн бодоод далайн ёроолд шумбаж ороод хад, замаг этэр бааханг цуглуулан гаргаж ирээд мөн л баахан тарни уншиж байгаад цацаж гэнэ. Энэ удаад тэдгээр нь газар унахдаа элдэв төрлийн ногоо, жимс жимсгэнэ болжээ. Бурхан ч баярлан тэндээсээ овоог хурааж аваад загасандаа хачирлан болохыг нь хүлээлээ.


Энэ үед нар ч дээр гарч хөлүүнаар төөнөж эхэлсэн тул бурханы нойр нь хүрэн зүүрмэглэнэ. Гэвч унтчих юм бол хайран сайхан загас нь түлэгдчих гээд байсан тул шавар зууран элдэв янзын дүрс хийж гарав гэнэ. Нэг мэдсэн хоол нь ч болчихсон байлаа. Сайхан загасныхаа шорлогыг аван амандаа хийхдээ өдрийн халуунаас болоод дөнгөж гал дээрээс авсан гэдэгээ мартчихсан байв. Тэгээд тэр чигээр нь амандаа хийгээд хэлэн түлээд эргүүлээд нулимчихлаа. Тэгсэн гай болж өнөөх нь шавар тоглоомнууд дээр унаад ихэнхийг нь няц дарсан боловч нөгөө хэдийг нь амь оруулчихав гэнэ. Амь орсон амьтад нь ихэнх нь махчин амьтад байсан тул загасны шорлогыг нь идэхээр дайрцгаан, зарим нь ч энд тэндээс нь зулгааж гаржээ. Бурхан бушуухан шорлогоо авбал өнөөх махчин амьтад араас нь шүлсээ асгаруулан харж зогсоно. Бурхан ч тоолгүй өөрийнхөө шорлогыг идэж гарлаа. Гэтэл өнөөх амьтад чинь өөр хоорондоо алалцаад бөөн архираан, уйлаан майлаан болж эхэлжээ. Тэгээд бурханы хоол идэх дуршилч алга болсон тул загасан шорлогоо түр хойш нь тавиад ахиад өөр дүрсүүд шавараар урлаж гарлаа. Тэгээд эдгээр амьтадаа өмнөх махчин амьтадын хоол болгохын тулд шарж бэлтгэсэн ногооноосоо хэсэгийг зажилж байгаад тургивал тэд нар нь мөн л амь оржээ. Тэгээд бурхан өөрөөсөө нилээд зайдуу газар тавиж байгаад хөөлөө. Махчин амьтад ч ангийн үнэр аван өнөөх өвсөн тэжээлт амьтадыг хөөж гарав. Эцэст нь бурхан сая л нэг санаа амар хоолоо идэх боломжтой болжээ.

Гэдэс нь дүүрсэн болохоор нойр нь ч хүрж дэлхий дээр ахин нэг унтахаар шийдлээ. Хааяа ч гэсэн ийнхүү амрах нь жаргал ажээ. Шөнийн тэнгэрт одод үзэсгэлэнтэйгээр гялтганана. Бурхан ийнхүү тэнгэр ширтэн сууж байтал гэнэт толгойд нь нэгэн агуу санаа зурвас хийн орж ирэв. Тэнгэрийг одноос өөр юмаар чимэж болох юм хэмээн сэтгэжээ. Ингээд модны навчис түүн түүгээрээ элдэв янзын дүрс хийж байгаад үлээвэл өнөөдүүл нь тэнгэр өөд хийсэн одлоо. Тэгсэнээ далавчаа дэлгэн эрх чөлөөтэйгөөр дүүлэн нисэж гарав гэнэ. Энэ бүхэнд баярласан бүрхэн баярласандаа доороо дэвхэцэн харайвал өнө бүхэнд нь өнөөх хавтгай байсан газар нь эвдэрч нураад уул нурууд үүсэж гэнэ. Ингээд бурхан тэнгэрт гялтганах од, дүүлэх шувуудыг ажсаар унтлаа.

Ертөнцийн өөр нэг өнцөгт ихээхэн сүнс нар цуглаж эхэлсэнд гайхсан эрлэг Номун хаан шит толиндоо толидвол бурхан дэлхий дээр урд өмнө үзэж байгаагүй шинэ содон зүйлс бүтээчихээд унтаж байлаа. Эрлэг Номун хаан энэ бүхэнд сэтгэл нь хөдлөн галт адуун сүргээсээ хамгийн шилдэг галт азаргаа эмээллэж аваад дэлхий өөд нисжээ. Тэгээд яах ийхийн зуургүй дэлхий дээр ирээд үхсэн амьтадын сүнсийг нь цуглуулж эхэлжээ. Тэгээд нилээдийг цуглуулсаны дараа ганзага нь дүүрсэн тул тэдгээрийгээ авиачиж тавихаар тамын зүг жолоо мушгив.

Бурханы өглөө сэрээд цаашаа аялалаа үргэлжлүүлэхээр боллоо. Тэгээд дэлхийг ахин нэг тойруулан харвал дандаа усан амьтад байхаас хамаагүй сайхан харагдаж байсан тул цаашид ч гэсэн бусад гараг дээр ийнхүү олон төрлийн амьтад үүсгэх хэрэгтэйн байна хэмээн сэтгэв. Тэгээд явах гэснээ шинэ газар нутгаа эзэнгүй үлдээж болохгүй юм байна хэмээн сэтгээд саяных хүртэл бүтээсэн бүх л юмсаа хэрэглэн нэгтгэж нийлүүлээд нэгэн дүрс хийв. Тэгээд энэ удаа энэ бүхэнг захирахад нь хэрэг болно гээд хүч чадал биш ухаан өгөхөөр шийджээ. Ингээд хүн бүтэв. Бурхан ч өөрийн бүтээлдээ санаа амран дэлхийг орхин явлаа. Ингээд явж байхдаа гэнэт дэлхий дээр өөрийнхөө нөмрөгөө хатааж орхисоноо санаад эргэж авахаар ирвэл эрлэг Номун хаан галт морио унаад үхсэн амьтадын сүнсийг нь цуглуулж байжээ. Бурхан ч энэ бүхэнд уурлан эрлэг Номун хаан луу дайрав гэнэ. Тэр хоёр ана мана, ач тач нэг жил тулалдаад байтал эрлэг Номун хаан дийлдэхээ мэдээд галт мориндоо ташуур өгөн дутаав гэнэ. Бурхан гэрээс гарахдаа морио уналгүй явган гарсан тул яах аргагүй ард нь хоцоржээ. Тэгээд дэлхийдээ эргэж ирвэл ашгүй хүмүүс нь үхээгүй байсан тул эрлэг Номун хаан сүнсийг нь авж явж чадаагүй байж гэнэ. Бурхан өврөөсөө тарнит эрдэнэ гаргаж ирээд шившин шившин газарт тавихад тэрэн дотороос нь гуурст морь гарж ирж гэнэ. Бурхан тэгээд хүмүүст. Та нар насан эцэслэхэд сүнсийг чинь энэ чөтгөр Номун ирж авах гэх байх тийм болохоор би та нарт энэ гуурст морийг бүтээж өглөө. Гуурст морь та нарын сүнсийг эрлэгийн Номунаас зугтаалгаж над дээр авчрах болно гээд яваад өгжээ.

Эрлэг Номун хаан энэ бүхэнийг тольдож хараад бурхан дэлхийг орхиод яваад өгсөн тул дэлхий дээр ахин иржээ. Тэгээд хүнийг үхэхийг нь хүлээгээд л байж гэнэ. Ашгүй тэгж байтал нэг хүн ч махчин амьтанд идүүлэн насан өөд болжээ. Тэгээд яг сүнсийг нь авдагын даваан дээр гуурст морь нисэж ирээд аваад явчихаж гэнэ. Эрлэг Номун хаан галт мориороо хөөх гэсэн боловч ганзага нь дүүрэн тул араас нь шалитай хөөж чадсангүй алдаад явуулчихжээ. Энэ явдал ахиад хэд хэд давтагдсан тул эрлэг Номун хаан хүний сүнсийг авах аргагүй боллоо хэмээн сэтгээд их л сэтгэлээр унана байв гэнэ. Гэтэл галт морь нь ¨энэ гуурст морь үнэхээр хурдан нь хурдан ажээ. Гэхдээ та ажигласан бол зөвхөн хүний сүнсэнд л туслаж байгааг харж байгаа байх яагаад амьд хүнийг нь авж явж болохгүй гэж?¨ гэвэл чөтгөр ¨Галт морь чи минь орчлон хорвоогоос нисэхээс гадна бодож чаддаг чинь сайн хэрэг билээ. Тэгээгүй бол чамайг яахан өөрийн хүлэг болгох билээ. Гэвч амьд биетийг авж явж болохгүй гэсэн ертөнцийн дүрэм үйлчлэх тул яах ч арга алга даа.¨ хэмээгээд гуниглан суув гэнэ. Тэгсэнээ гэнэт ¨аанхаа, тэгвэл сүнсийг нь биен дотроо байхад нь төөрүүлэх хэрэгтэй юм байна.¨ хэмээн орилж босож ирээд дэлхий рүү хорт амьсгалаараа амьсгалж гэнэ. Энэ хороор нь амьсгалсан бүхий л амьтадынх нь сүнс нь бузартжээ. Хүнийх ч гэсэн. Тэгээд хүлээж байтал бас нэгэн хүн өөд болжээ. Гэтэл гуурст морь өнөөх хорноос нь болоод хүний сүнсийг таниж чадалгүй эрлэг Номун хаанд алдаад явуулж гэнэ. Энэ цагаас эхлэн гуурст морь хорын сэтгэлээ дарж чадсан сүнсийг олоод түүнийг эрлэг Номун хаанд алдахгүйн тулд эзнээ болгон дагаж явах болжээ.

Гуурст морины домог ийм бөлгөө. Далавчит морь ч гэсэн өөр нэгэн домогтой боловч энд өгүүлэлгүй хойш тавъя. Харин эрлэг Номун хаан галт морио хэрхэн олж авсан нь мэдэгдэхгүй үлджээ. Магадгүй эрлэгээс түүхийг нь сонсоод ирэх сүнс одоо болтол гараагүй л бизээ. Одоо харин Унана, Могой гүнж хоёр цаашид хэрхэсэн тухайгаа өгүүлье. Ийнхүү гэнэт өмнө нь одой гуурст морь гарж ирсэнд Унана, Могой гүнж, дархан гурав гайхаад гайхаад барахгүй байлаа. Одой морь ч инээх, янцгаахаа хослуулан Могой гүнжийг ноолж гарав. Гэтэл Могой гүнж гэнэт аанхаа гэж орилон бүгдийг цочоогоод ¨Одоо л би яаж зугтахаа мэдлээ.¨ гээд өнөөх хоёроо дуудан нэгэн зүйлийн талаар шивнэж гарав.

______________________________________
Songodog

өчигдөр оруулах гэж байсан чинь нэт тас үсрэв :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: May.18.10 12:45 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Унгадаг баатар: Үүлэн хотхон (20)
Баригдахгүйн тул ийнхүү ярилцаж тохиролцсоны дараа бүгд нэг нэгэн рүүгээ хараад толгой дохицгоов. Унана хаалгаа нээн үүдэндээ зогсох наймаалжид хандан ¨уучлаарай! ороод ирэхгүй юу!? энд нэг сонин юм байна!¨ гэвэл ¨Цаашаа хурдан ор! Юу ч байсан хамаагүй, бид нар эндээ л байх ёстой.¨ гээд хөдөлсөнгүй. ¨Үгүй ээ! энэ хараа нэг одой гуурст морь манай өрөөнд..¨ гэвэл наймаалж бүснээсээ дун бүрээ гарган үлээхэд дуу нь ордон даяр хангиналаа. Тэгтэл алд сэлэмт дархан гэнэт улангасан дайрч ирээд наймаалжны толгой тас цавчихаад илдээ толгой дээрээ эргүүлэн гүйлээ. Нүд нь улаанаараа эргэлдсэнээс үзвэл цусны хараал нь идэвхижиж байгаа нь илт. Араас нь Могой гүнж одой гуурст морийг унасанаар гарж ирээд ¨Унана, суугаарай альв явъя! наад дархан чинь галзуурчихлаа. Ядаж байхад харуул орж ирэхгүй хамаг төлөвлөгөө эвдчих юм.¨ гэхэд Унана Могой гүнжийг авч өвөртөлөөд одой гуурст морин дээр мордохын төдийд өөдөөс нь салхи үлээн нүдээ нээх аргагүй болов. Нэг мэдэхэд нуурын эрэг дээр гараад ирчихсэн байлаа. Дархан ойр хавид нь үзэгдсэнгүй. Гэнэт толгой дээгүүр нь салхи исгэрэн сонсогдоход өндийн харвал юу ч байсангүй гайхан хараагаа доошлуулан харвал өмнө нэг шулам гараад ирчихсэн байлаа. Могой гүнж альв зугтаая хурдан нөгөө гуурст мориндоо моридоо ч гэх төдийд гуурст морь нь ор сураггүй алга болсон байх.

Шулам шидэт саваагаа дохин хорсолтойгоор инээн ¨алд сэлэмт эр хаана байна?¨ хэмээн асуухад Унана юу ч гэж хариулж чадахгүй түгдчин байлаа. Шулам асуултаа дахин асуугаад амандаа нэг юм бувтнахад шидэт савааных нь урд гал маналзан харагдана. Унана нэг удаа дарханг хаяж явсан одоо ахиж урвахыг хүсэхгүй байсан тул хөмхийгөө тас зуун зогсож байв. Шулам уурласандаа дохируу далайн дохих үед галт бөмбөлөг Унана, Могой гүнж хоёрыг чиглээд ирлээ. Унана одоо ингээд л дуусдаг юм байж хэмээн бодож байтал нуурын ус хүчтэйгээр давалгаан босож ирээд эргээсээ халин давалгаалав. Шуламын галт бөмбөглөг ч гэсэн давалгаанд дарагдан алга болжээ. Бүгд гайхан харвал арзайсан олон толгойтой атгаалжин хар мангас Мөнгөн нуурын эзэн Арзаак уснаас нэг амандаа дарханыг зуусаар гарж ирэв. Үлдсэн бүх толгой нь бүгд Могой гүнж өөд тэмүүлэн довтолж ¨чи яаж миний нууц өрөөнд оров?¨ хэмээх үед нэгэн галт бөмбөлөг нисэн ирж гурван толгойг нь мөргөллөө. Арзаак тал толгойгоо шулам тийш эргүүлэн, үлдсэн нь мөн Могой гүнж өөд үргэлжлүүлэн илгээв. ¨Шулам чи юу хүсээв? амьд байгаа дээрээ эндээс тонил! ¨ гэхэд шулам уруулаа хазан байж ¨чи миний хэн гэдгийг мэдэхгүй байж болно. Гэхдээ би чамд одоо мэдүүлээд өгье л дөө! Намайг Шумуур гэдэг эгч дүү хазгар шуламнуудын хамгийн ууган нь байна. Чамд байгаа наад дархан чинь миний дүү нарыс хөнөөсөн тул би өшөө авахаар ирэв. ¨ гэвэл Арзаакын бүх толгой аймшигтайгаар хөхрөн ¨мөрөөдвөө!!! энэ бол миний дайснууд чи авна гэж битгий горид¨ хэмээн хашгирах үед дархан амнаас нь унав. Гэвч Арзаак, Шумуур шулам хоёр анзаарсан шинжгүй хоорондоо хэрэлдэнэ. Унана сэмээрхэн дархан дээр очих үед өнхөө одой гуурст морь хажууд нь гараад ирчихсэн байлаа. Магадгүй үнэн ч сэтгэлээр дарханыг хамгаалсан болохоор эргэж ирсэн бизээ. Унана ч завшааныг ашиглан дарханыг сундалаад тэндээс салхи талуулан нисэн одлоо. Арзаак, Шумуур шулам хоёр хэрхэн тулалдсаныг харсан гэрч амьд үлдээгүй гэдэг. Эсвэл магадгүй тулалдаагүй ч байж болох юм. Ямар ч байсан тэр хоёроос гарсан охин нь Медуза нэрээр түүхэнд нэрээ үлдээсэн байдаг. Тиймээ, Могой үст бүсгүй...харсан болгон нь чулуу болдог аймшигт шулам Медуза.

Харин Унана, Могой гүнж, дархан гурав тэндээс нисэж явсаар нэгэн цагаан талд ирлээ. Энэ үед ямар нэг юм гуурст морийг хөлнөөс нь газар руу зуугаад орчихов. Харин Унана, Могой гүнж, дархан гурав учирыг ойлгосонгүйгээр тэндээ хоцорлоо. Газар хөвөн мэт зөөлхөн агаад таатай ажээ. Гэтэл Могой гүнж гэнэт дуу алдан орилоход нөгөө хоёр нь гайхан харвал ¨Гурвуулаа ирчиж. Гурвуулаа чадчихлаа шүү дээ! ¨ хэмээж гарав. Гайхсан Унана, дархан хоёр нэг нэгэн рүүгээ харсан боловчиг хэн хэн нь ойлгоогүйгээ мэдэв. Эцэст нь Унана ¨юу чадсан? хаана ирсэн гэж?¨ хэмээн асуувал. Могой гүнж ¨Үүлэн малгайт уулын дээр орших Үүлэн хотхонд¨ хэмээн хашгирлаа. Гэтэл дэргэд нь нэгэн шат урган гарж ирэв. Шатыг дагуулан өөдөө харвал тэртээ дээр орших нэгэн аврага үүлэнд залгагдан орлоо. Могой гүнж юу ч хэлэлгүй шат өөд мацаж гарсанг юу ч мэдэхгүй болохоороо Унана, дархан хоёр түүнийг дагацгаав. Ийнхүү өөдөө мацсаар өнөөх том үүлэн тулж ирэх үест үүл хоёр тийшээ ярагдан онгойлоо. Могой гүнж ч юм хэлэлгүй өөдөө өгсөж нөгөө хоёр нь ч дагалаа. Шатаар өгсөж явах үед үүлэн дундах юмс үзэгдэнэ. Сонирхон харвал усан, цасан, мөсөн болоод цахилгаанан элдэв амьтад хөвж явлаа. Яг л далайн тэнгис доогуур шумбаж яваа юм шиг үзэгдэнэ. Тэр гурав ийнхүү үүлэн дундах гайхамшигуудыг бишрэн зогсож байтал гэнэт үүл доороосоо хумигдаж эхлэв. Тэр гурав яарч сандран дээш гүйцгээсэн боловч гарж амжилгүй үүлэн дотор яваад орчихов. Тэгтэл үүл ч тэр гуравыг яах ийхийн зуургүй нулимаад гаргачихлаа. Өндийн харвал өмнө нь нэг том хаалга үзэгдэнэ. Дээр нь ¨Үүлэн хотхон¨ гэжээ. Тэндээс цаашлан хотод орох гэтэл хаалга нь гэнэт хаагдан нэгэн цал буурал өвгөн хаалганы хажуудах ширээний ард гараад ирэв. Тэгээд за ямар хэргээр энд ирээв хэмээн асуувал хэн ч хариулж чадсангүй. Тэгтэл өвгөн асуултаа өөрчилж энд яаж ирсэн юм бэ? хэмээн асуухад гурвуулаа нэгэн зэрэг гуурст одой мориор хэмээн хариуллаа. Өвгөн шилээ авж нэг, зүүж нэг хараад тэгээд тэр морь чинь хаана байна хэмээн нухацтай харахад Могой гүнж ¨юу л даа. Нэг юм үүлэн доороос татаад...¨ гэхэд ¨за тэгвэл ойлгомтой.¨ гээд нэг юм тэмдэглэн ¨амандаа бас нэг гуурст морь луунд бариулав.¨ хэмээн бувтналаа.

--- Тэгээд бид гурав орж болох уу?
--- Бололгүй яахав?
--- Хаалгаа онгойлгохгүй юм уу?
--- Болно гэсэн болохоос биш оруулна гэсэн бил үү?
--- За тэгвэл орохын тулд юу хийх хэрэгтэй билээ?
--- Нэг нэг асуултанд хариулах хэрэгтэй!
--- Тэгээд л болоо юу?
--- Тэгээд л болоо.
--- Тэгээд асуухгүй юу хийгээд байгаа юм бэ?
--- За тэгвэл сонсож бай! Нэгд энэ диваажин мөн үү? хоёр би бурхан мөн үү? гурав чи нүгэлтэй юу? гэхэд Могой гүнж яаравчлан энэ чинь диваажин биш шүү дээ гэвэл өвгөн нухацтай хараад та нар өөрсдийгөө тэр гуурст морьтой хамт үхээгүй гэдэгтээ итгэлтэй байна уу? хэмээн асуулаа. Могой гүнж гэнэт нэг асуултанд л хариулна гэсэн биздээ? тэгтэл яагаад гурван хүнээс дөрвөн асуулт асуучихав аа? гэвэл өвгөн аль жинхэнэ асуулт аль нь хуурамч асуулт вэ!? гэдэгт л гол нь оршиж байгаа юм даа гээд агаарт уусан алга боллоо.

Могой гүнж: Хэрвээ бид гурав үхчихсэн юм бол гурвуулаа энд юу хийж байгаан?
Унана: Энэ диваажин ч юм бил үү!?
Дархан: тэгвэл үхээгүй гэдгээ яаж мэдэж байгаан гэдэг нь асуулт болчихов уу? энэ диваажин уу? гэдэг нь асуулт болчихов уу?
Унана: заза толгой эргэчихлээ. унтая гээд газар хэвтэв. Дархан ч дуртайя зөвшөөрөн амрахаар хэвтлээ. Гэвч Могой гүнжийн сэтгэл нь амарсангүй амандаа өвгөний үг бүрийг давтан эргэлдэж гарав. Унана унтаж унтаж сэрэх үед нар мөн л нэг газараа байсанд гайхан энд шөнө болдоггүй юм уу? хэмээн асуувал Могой гүнж үгүй шөнө болчихсон тэгээд ахиад өдөр болчихсон гэхэд Унана диваажинд шөнө болдог юм уу? хэмээн гайхан асуув. Могой гүнж гэнэт нээрээ диваажинд яахаараа шөнө болдог билээ хэмээн орилон босож ирсэн ээ...яагаад болохгүй гэж хэмээн санаа алдаад эргээд суув. Тэгтэл Унана ¨хөөе өвгөөн гараад ир бид нар өлсөөд байна энэ чинь диваажин байсан ч ямар балай диваажин бэ? би өлсөөд байна! энэ чинь диваажин биш байна. ¨ гэвэл өвгөн мөн л инээмсэглэсээр өнөөх ширээнийхээ ард гараад ирэв. Могой гүнж ¨энэ диваажин биш бол та ч бурхан биш байна.¨ гэхэд дархан зүүдэндээ хэрвээ диваажин бол нүгэлтэй намайг оруулахгүй хэмээхэд өвгөн толгой дохин инээмсэглээд ¨зөв байна. Тавтай морил¨ гээд алгаа ташихад аварга төмөр хаалга ор моргүй алга боллоо. Могой гүнж ¨Мангар Унана чи энэ удаа азтай байлаа. Хэрвээ чи буруу хариулаад бид нар орж чадахгүй бол би чамайг өөрийн гараар тонилгох байлаа¨ хэмээхэд өвгөн ¨Буруу хариулсан ч оруулах л байсан.¨ хэмээн инээмсэглэв. Могой гүнж гайхан ¨тэгвэл яах гэж асуулт асуусан юм бэ?¨ гэвэл өвгөн ¨заавал зөв хариулах ёстой гэж хэлсэн билүү!?¨ гээд агаарт уусан алга болов.

Хотын хаалгаар орсоны дараа дархан би энэ газрын дарханы газрыг үзэхээр явлаа гээд зам салан одов. Могой гүнж Унанагын өвөрт хариан ороод ¨би ядраад байна жоохон унтах минь. Чи харин Үүлэн малгайт уулын лууны талаар сайн асууж сураглаадах тэгээд дуусаад нэг хоол идчихээр газар ороод намайг сэрээгээрэй.¨ гэв. Унана тэндээс хаачихаа мэдэхгүй эргэлдэн явж байтал ¨Аялагчдын лавлагаа¨ гэсэн жижигхэн байшин үзэгдэв. Явж орвол өнөөх үүдний өвгөнтэй адилхан нэг өвгөн сууж байх юм гэнэ. Унана хэсэг гайхсан аа ¨Та үүдний өвөө биш биз?¨ гэвэл өвгөн инээмсэглэсэн ээ ¨Мөн байсан ч, биш байсан ч ялгаатай юм уу?¨ гэв. Унанагын толгой улам эргэн ¨энэ хотынхон бүгд ийм сонин яридаг юм уу?¨ гэвэл ¨Би л ганцаараа¨ гээд инээмсэглэв. Унана ахиж юм асуух хүсэлгүй болоод байшингаас гарвал нар шингэх болж байлаа гэтэл мэдсэн олсон юм нэг ч байсангүй. Аргагүй эрхэнд эргээд орвол өвгөн өнөөх л суудагаараа сууж байв.

--- Энд хоол идчихээр газар байгаа юу?
--- Байлгүй яахав.
--- Хаана байдаг юм?
--- Эндээс гараад чигээрээ явж байгаад баруун гар тийшээ эргэвэл нэг байгаа. Май энэ газрын зураг.
--- Би юугаар тооцоо хийх хэрэгтэй вэ?
--- Сайн үлгэр мянган лан.
--- Би үлгэр яриж өгөх ёстой юм уу?
--- Яримаар байвал бололгүй яахав.
--- Одоо бас яриж өгөх хэрэгтэй юу?
--- Өөрөө л мэд.
--- За, за би явлаа гээд Унана өвгөнөөс холдохын түүс болон байшингаас хурдхан гарлаа. Газрын зургыг гарган харвал үнэхээр ойрхон нэг хоолны газар байлаа. Унана тэндээс өвгөний хэлсэнээр алхаад алхангаа газрын зургаа харж явж байтал гэнэт ¨Та энд байна¨ гэсэн тэмдэг нь хөдлөх шиг болов. Гайхан зогсвол тэмдэг хөдлөөгүй байжээ. Унана өөрөө яваад байгаа болохоор тэмдэг явж байгаа юм шиг санагдаад байна гэж бодоод цааш алхавал тэмдэг ч мөн хөдлөв. Өөрөө явж байгаа болохоор тэмдэг явж байгаа юм шиг санагдаад байна хэмээн бодсоор Унана хоолны газар ирлээ. Гэтэл ¨Та энд байна¨ гэсэн тэмдэг ч хоолны газрын өмнө хүрээд ирэв гэнэ. Унана сая л өөрөө хөдлөөд байгаа болохоороо биш угаасаа хөдөлдөг тэмдэг болохыг нь сая ойлголоо. Тэгээд газрын зургаа өвөртөлчихөөд зоогын газар орвол хүн болоод элдэв төрлийн төрөлтөнгүүд дүүрэн байлаа. Унана ч угаасаа эдгээртэй тийм ч дотно танил бус тул шууд явсаар булангын хоосон ширээн дээр суулаа. Тэгтэл ч нэг зөөгч ирсэн нь бас л өнөөх өвгөн байлаа. Унана ¨та¨ гээд ахиж үг хэлж чадсангүй. Өвгөн мөн л инээмсэглээд ¨за та юу захиалах уу?¨ гэвэл Унана ¨та...¨ гээд үг дуугарч чадсангүй зөөгч өвгөн би тэгвэл байж байгаад эргээд иръе дээ гээд Унанаг орхин явав. Унана Могой гүнжийг сэрээхээ гэнэт санаад өврөө ухвал Могой гүнж алга болчихсон байлаа. Хэд дахин ухаж үзсэн боловч олдсонгүй яах аргагүй Могой гүнж алга болжээ. Унана суудлаасаа харайн босоод гадаа гарах үед нар аль хэдийнээ хэлбийн Үүлэн хотхонд бүрэнхий болсон байв. Могой гүнжээ...Могой гүнжээ хэмээн хашгирсан боловч өөдөөс нь ¨Зссс...Зссс¨ гэхээс өөр юм сонсогдсонгүй.


_______________________________________
Songodog

За үлгэр маань ч дуусах дөхөж байна даа :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: May.31.10 7:39 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Унгадаг баатар: Мөсөн луу (21)


Унана эргэж хоолны газар орж ирсэн боловчиг Могой гүнжийг олсонгүй тэгэхээр нь буцаад явсан замаа даган хайхаар шийдэв. Гадаа харанхуй болоод ойр орчмийн юмс ч үзэгдэхээ больжээ. Гагцхүү газрын зурагныхаа тусламжтайгаар л зөв зүгтээ явж байгаагаа мэднэ. Явсаар сая ¨Аялагчдын лавлагаа¨-ны өмнө ирэхэд байшингийн гэрэл унтраалтай байлаа, хаалгыг нь хичнээн балбаад ч нэмэр болсонгүй. Унана ганцаараа хайгаад ямар ч нэмэргүй нь гэж бодоод алд сэлэмт дарханыг эхлээд олохоор болов. Газрын зургаа гарган дархан гэсэн газар хайгаад олсонгүй тул хамгийн ойролцоо нэртэй ¨Үүлэн урлал¨ гэсэн газрыг зүглэн алхав. Унана эндэхийн юм болгон үүлтэй холбоотой байдаг юм байхдаа. Яасан балай юм бэ!? ядаж байхад энэ газрын зураг дээр байшингуудаас гадна хүмүүс гардаг бол хичнээн аштай билээ хэмээн бодож амжив. Саргүй шөнийн аниргүйг хэлэх үү!? мэдэхгүй газраараа Унана ганцаар тэмтчин явж буйдаа бага зэрэг айс хийж байлаа. Хааяа нэг өнөөх Зссс...зсссс гэсэн дуу сонсогдох болов ч ямар нэг байдалаар амьд зүйл үл мэдрэгдэнэ. Зоогийн газараас гарахдаа авж гарсан бамбарынхаа тусламжтайгаар гарын зурагаа харах тул төөрнө гэдгээс харин айхгүй байлаа. Унана өөрийгөө овоо сэргэлэнтэж бамбар авж гарсандаа бас ч гэж овоо додгир байх ажээ.

Гэнэт өмнө нэгэн гэрэлтсэн байшин гараад ирсэнд газрын зургаа гайхан харвал өнөөх зориж байсан ¨Үүлэн урлал¨ гэдэг газараа иржээ. Хотод орж ирсэнээсээ хойш харсан хамгийн дэгшин байшин нь байлаа. Байшингийн урд тал нэгэн оргилуур байх агаад түүнээс оргилон гарах зүйлс нь шөнийн гэрэлд гялтганан солонгорно. Унана ойртон очиж харвал оргилуураас ундрах зүйл нь ус биш цас ажээ. Цасан ширхэгүүд доод эгнээнд нь байх найман баримлаас будран цацрах агаад голд нь орших хэвтээ хаварган сарны хэлбэртэй оройгоос тэнгэр өөд мөндөр буудна. Өнөөх мөндөр нь агаар дээр бутран цасан ширхэг болон орно. Замдаа зарим нэг нь усан дусал болон оргилуур дахь усанд нь цүлхийн дусаллах нь сонин. Цааш ¨Үүлэн урлал¨ хэмээх байшинд орвол хаа сайгүй гэрэл цацрах агаад цав цагаан хувцастай хүмүүс холхилдон үзэгдэнэ. Газрын дархан гал өрдөн төмөр нүддэг бол Үүлэн хотхоны урчууд аянга буулган үүл урладаг ажээ. Унана хамгийн эхний хүнээс дарханыг сураглавал мөрөө хавчсаар яваад өгөв. Хоёр дахь, гурав дахь гэх мэт асуусан боловч хэн ч мэдсэнгүй. Аянгын сүрт дуу хаа сайгүй нүргэлнэ. Энэ үед хэн нэгэн мөрөн дээр нь тогшиход эргэн харвал алд сэлэмт дархан байлаа. Дарханы нүд аз жаргалтайгаар гэрэлтэнэ. ¨¨Бурхан минь Унана чи энэ бүхнийг харсан уу? Эд нар үүлээр юу хийж байна гээч!? Гэхдээ хамгийн хачирхалтай нь эдгээр үүлэн эдлэлүүд энгийн төмөр эдлэлээс ч бат бөх юм гээч. Энийг хардаа би өөрийнхөө алд сэлэмийг үүлээр бүрчихсэн¨ хэмээн үзүүлвэл дарханы сэлэм цас мэт цагаан болсон байв. Бас ч үгүй дотуур нь цахилгаан гүйж үзэгдэнэ. Унана юу ч хэлж чадахгүй хэсэг ангайн зогсовол ¨Би эд нарт газар дээр төмөрөөр хэрхэн урладагийг зааж өгөөд энийг үнэгүй хийлгэсэн гээд боддоо¨ гээд инээмсэглэв. Унана ¨Дархаан хоюулаа Могой гүнжийг олох хэрэгтэй байна Могой гүнж алга болчихлоо.¨ гэх мөчид өөнөөх аянгын дуус гэнэт нам гүм боллоо. Унана, дархан хоёр гайхан эргэн харвал тохой хэрийн урт цагаан сахалтай мөрөн дээрээ цагаан бүргэд суулгасан өвгөн зогсож байв. Үүлэн урлалын бүх хүмүүс газар сөгдөн суужээ. Өвгөн асуусан нь:

-- Бодвол та хоёр Унана, алд сэлэмт дархан хоёр бололтой?
-- Тийм байна өөрөө хэн бэ?
-- Би бол Цагаан сахалт Цангиа. Манай эзэн та хоёрыг дуудуулсан юм.
-- Яах гэж?
-- Та хоёрын найз могой бид нартай хамт байгаа юм л даа.
-- Тийм үү? Могой гүнж үү? яагаад танай эзнийд байдаг билээ?
-- За тэгвэл зөвшөөрсөн гэж ойлголоо. Намайг дагаад яваарай? гээд үг дуугүй эргэн алахлаа. Унана, дархан хоёр учирыг үл ойлгон дуугай л араас нь даган явав. Замдаа Унана өврөөсөө газрын зургаа гарган үзвэл дархан толгойгоо гилжийлгэн сониучирсан харсанд ¨Энэ газрын зураг. Гэхдээ энэ хараа үнэн сонирхолтой бид нар энд байна. Одоо ийшээ явж байна.¨ хэмээн хуруугаараа заан явуулж байснаа гэнэт зургийн дээд талд очоод хөшчихөв. Тэд нар Үүлэн ордонг чиглэн явж байлаа.

-- Бид нар хааны ордон руу явж байгаа юм уу?
-- Тэгэлгүй яахав! энд өөр ямар эзэн байх билээ.
-- Өөр ийм үүлэн хот байдаггүй юм уу?
-- Байсаан гэхдээ одоо бүгд үгүй болсон. Энэ бол сүүлчийн Үүлэн хот
-- Яагаад алга болчихсон юм?
-- За бид нар ирчихлээ. Дотогшоо орно уу.

Үүлэн ордон Үүлэн урлалын газрыг бодвол бүүдгэр боловчиг хийц загвар нь үнэхээр ялгарана. Ордоны шал гадаах газартай адилхан зөөлхөн ажээ. Тэндээс шууд явсаар нэгэн том танхимд орж ирвэл тэртээ төгсгөлд нь нэгэн буурал толгойтой өвгөн сууж харагдав. Унана, дархан хоёр өмнө нь сөгдөөд толгой өнгийн харвал өнөөх хаалгач өвгөн байсанд Унана давхийн цочлоо. Харин дархан дуу алдан ¨та чинь хаалга ч өвгөн байна шдээ. Яахаараа энд...өөрийгөө хаан гэж битгий л хэлээрэй дээ!?¨ гэвэл өвгөн өнөөх л байдалаараа жуумалзаад гараа дохивол хажуу талд нь байсан нэгэн том бүтээлэг доош хуулран уналаа. Хүнтэй жацуу торон дотор Могой гүнж хэвтэж байв. ¨Могой гүнжээ та зүгээр үү?¨ хэмээн асуусан ч Могой гүнж юу ч дуугарсангүй.
Тэгтэл өвгөн ¨ирсэн зочид ядраа байлгүй сууж амарцгаа.¨ гэв. Унана ¨манай найзыг хоричихсон байхад бид нар хэрхэн тайван байх болж байна¨ хэмээн уурсвал өвгөн мөн л инээмсэглэн ¨өчүүхэн би өөр аргагүй болоод ингэж байгаа болохоор та бүгд өршөөнө буй заа. Би эхлээд учирыг хэлвэл магад та бүгд тайвширах байх. Би бол Мөсөн луу билээ. Та нар лууг хайж яваа гэдгийг ч би мэднэ. Хэдий би мөсөн луу болов ч мөн л луу тул миний өтгөнийг ашиглан та нарын найзын хараалыг арилгаж болно. Гэхдээ мэдээж нэг болзолтой.¨ гээд дуугаа хураалаа. Унана, дархан хоёр дуугай л толгой дохивол ¨Үүлэн хотхоны доор Үүлэн малгайт уул байдгийг та нар мэднэ. Тэнд нэг луу байдгийг ч мэдэх байх. Та бүхэн мэдсэн бол одоо манай хот эзгүйрээд удахгүй сүйрэхийн даваан дээр ирчихээд байгаа билээ. Манай үүлэн хот одоо үлдсэн цорын ганц үүлэн хот билээ. Гэтэл манай хот өдөрөөс өдөрт уруудан доройтоод бид бүхэн ямар ч арга хэрэглэсэн тусыг үл олох юм. Яагаад гэхээр энэ Үүлэн малгайт ууланд байх луу догшин ширүүн агаад бид нарын замыг хаагаад байгаа юм. Би хэдий өөрөө хүч сорин тулалдсан боловч тэр луу галт уулыг ашиглаад барагдашгүй их хүч тэнхээтэй болсон тул Мөсөн луу би яах аргагүй хүчин мөхөсдөн ялагдсан билээ. Хэрвээ намайг байхгүй болчих тул энэ хотыг хамгаалах амьтан үгүй болох тул өдий болтол хотоо хамгаалан сууж байгаа билээ.Тиймээс хэрвээ та бүхэн тэр лууг дарж өгвөөс би танай найзад тус болохоо амлаж байна.¨ гэвэл ¨Бид нар угаасаа тэр луутай учрах л байсан хүмүүс болохоор та манай найзыг суллаж явуулна уу? Бид чадах ядхаараа танд туслахаа амлаж байна.¨ хэмээн Унанаг хэлвэл өвгөн санаа алдаад ¨даанч чадахгүй нь дээ!? Би өөрийг чинь Унгадаг хэмээн нэрээр алдаршисан баатар эр гэдгийг чинь мэднэ. Хэлсэн үгнээсээ буцна хэмээн айж байгаа ч юм биш. Өөр нэг учир байгаа нь энэ могой лусын гаралтай болохоор хэрвээ тэр лууны гарт орвол бид нарт ихээхэн гай учрах билээ. Тиймээс та бүхнийг ойлгохыг хүсэж байна¨ гэвэл Унана суудлаасаа өндийн ¨Өвгөн ах таны үгэнд бага сага хар байна. Тиймээс учир явдалыг тайлбарлаж үүлэн улсын түүх болоод яагаад тэр луутай дайсагналцах болсоныг хэлж өгвөл. Бид нар туслах эсэхээ шийдэж болох юм¨ гэвэл өвгөн ¨Залуу эрийн хэлэх зүйтэй. Юманд учир буй. Учир сайн муу олон янз өөрийнхөөрөө тунгаах гэдэг чинь түмэнтээ зөв. За тэгвэл би та нарт Үүлэн улсын түүхийг яриж өгъе.¨

_____________________________________________________
Songodog :)

дараагийн бүлэг удахгүй орно :)
уншиж байгаа бүгдэд нь баярлалаа :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.05.10 5:08 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Унгадаг баатар: Үүлэн улсын түүх (22)
Шидтэнүүд ертөнцөд дөнгөж мэндэлж байх үед нэгэн жаал байжээ. Тэр жаалын амьдрал ингэж эхлэнэ:

Өнөөдөр ямар гоё өдөр вэ? Шувууд жиргээл...гэхдээ жоохон хүйтэн өдөр байна шүү!? Ингэхэд эд нар даараад жиргээд байгаа юм болов уу? эсвэл өлсөөд жиргээд байгаа юм болов уу? Уул нь өдөр идье гэж бодож байсан юмсан за гэхдээ яая гэхэв би үргэлж цатгалан явдаг юм чинь нэг өлсөхөд яав л гэж. Энийг ингээд үйрүүлээд өгчихье. Хэхэ...Идээрээ болжморууд минь...хөөрхөн юм аа.

-- Хүүе чи хичээлдээ яваа ч ээ! наанаа юу хийгээд байгаа!?
-- Одоо явлаа ээжээ. Та нараас болж загнуулж байна шүү! хэхэ за маргааш надад жиргэж өгөөрэй тэгвэл би талх өгнө шүү.

Хэхэ, та нар байж л байна уу? сайн байна, алив энийг тоншоорой. Маргааш бас жиргэж өгөөрэй за. Та нар надад ямар их тусладагаа лав мэдэхгүй л дээ. Манай ангийн Цэлмүүн миний хажууд суусан та нарийн л жиргээ надад шингээд тэгсэн байх тэ? за би явлаа. Маргааш заавал жиргэж өгөөрэй...хэхэ, сайн шувуухайнууд минь маргааш жиргэж өгөөрэй ...

-- Ээж, би явлаа.
-- За болгоомжтой яваарай.

Өнөөдөр ямар нам гүм байна аа. Үгүй ээ!? энэ ... энэ чинь модод...
-- Яасан бэ миний хүү? яагаад уйлаад унав аа?

Энэ үйл явдалаас хойш арван жилийн дараа хүү сургуулиа төгслөө. Энэ хугацаанд тэр бүх л хичээлдээ шамдан суралцаж байв. Хэзээ нэгэн цагт том болчихоод өнөөх модоо эргүүлэн авж бяцхан шувуухайнуудынхаа жиргэхийг дахин сонсохыг хүсэж байлаа. Гэвч том болох тусам хүмүүсийн арчаагүй өрөвдмөөр төрхийг олж харах болов. Хаа сайгүй хүмүүс газар дэлхийг сүйтгэнэ. Өөрсдийнхөө амьдралыг бүтээх нэрээр өөр нэг амьдралыг устгана. Энэ бүхний эцэст хүн төрөлхтөнд ой гутсан хүү бүгд аз жаргалтайгаар эвтэй найртай амьдардаг газар байгуулна хэмээн өөр өөртөө андгай тавив. Энэ хүүг Бажум гэх агаад хожим нь хожим агуу шидтэн болж Үүлэн улсын үндэсийг тависан билээ.

Дөнгөж сургуулиа төгссөн Бажум өөрийнхөө мөрөөдөлөө биелүүлэхийн тулд луунуудаас туслаж гуйхаар шийдэн лууны эрэлд гарав. Тэр үед шидтэнүүд дөнгөж үүсэн буй болж байсан тул луунуудын талаар мэддэг хүн бараг байсангүй. Тэдгээрийн талаар ч мэдээлэл хомс байлаа. Гэвч Бажум луунуудыг мэдэх нэгнийг мэдэж байлаа. Энэ бол аврага биетэнгүүд байлаа. Гэхдээ аварга биет нарыг хүнтэй эелдэг харицдаг байсан гэж бодож болохгүй юм. Тэд нар өөрсдийгөө хорвоо ертөнцийн хаад гэж боддог омголон төрөлтүүд билээ. Аргагүй ч юм даа цаг хугацааны эхэн үед аварга биетэнтэй хүчээр тэнцэх төрөлтүүд нэг ч байгаагүй юм чинь. Луунууд хүртэл ганцхан аварга биетэнтэй л харилцдаг байсан гээд бодохоор тэгэж бодохоос өөр яах билээ. Гэхдээ тэр үед аварга биетүүд одоогын Авара нар шиг жижигхэн байсангүй. Авара нар ердийн хүнээс хоёр дахин том биетэй байдаг бол тэр үеийн аварга биетүүд одоогын Авара нараас даруй хоёроос гурав дахин том биетэй байв. Тэр үед ер нь тэд нарыг үлэмж биетэн гээд Авара нарыг аварга биетэн ч гэдэг байлаа. Хожим шидтэнгүүд хүчээ аван дэлхий дээр ноёрхох болсон үед үлэмж биетэнгүүд устаж ага болоод одоо цөөхөн хэдэн омог үлджээ. Харин тэдний араас Авара хэмээн ихээхэн хүчирхэг улс гарж ирсэн юм. Гэвч энэ Авара улсын түүх биш тул хойш тавин Бажумд хойшид юу тохиолдсон талаар ярия.

Бажум гэрээсээ гаран явсаар 40н өдөр 40н шөнө элсэн цөл, цаст уулыг давсаар үлэмж биетэн нарыг Үжүм хотод ирэв. Энэ бол үлэмж биетэнгүүдийн хамгийн том хот гэгддэг газар байлаа. Үлэмж биетэн нарын талаар мэдээлэл бид нарын үед төдийлөн үлдэж хоцроогүй боловчиг тэд нар аварга гүрвэл агнан, далайгаас халим загас шүүрдэнэ, өөрсдийн морихон гэж нэрлэдэг аварга тариагаа тариж амьдардаг байсан гэдэг. Бажум үлэмж биетэн нарын хувьд өчүүхэн жижиг биетэн тул хэн ч түүнийг анхаарч тоосонгүй. Эхний нэг сар ийнхүү яаж ч чадахгүй хий дэмий өнгөрүүлсэн Бажум сэтгэлээр унан өөрт тохирох идэш олохоор хотоос гаран явж байтал хэн нэгний цурхиртал уйлах дуулдав. Чимээг даган явсаар очвол нэгэн үлэмж биетэний хүүхэд уйлж суугаа харагдав. Угын хүнд тусархаг сайхан сэтгэлтэй Бажум хэрэг явдалыг мэдэхгүй ч хүүд туслахаар очих үед аварга чоно хүү рүү гэтэн үзэгдэв. Бажум өөрийн мэдэх манаргадаг шидээ хэрэглэсэн боловчиг аварга биетэнд хүч нь багадаад орсонгүй. Гэвч аймшигтайгаар гинах дуунд нь хүү сэхээ орон уйлахаа болилоо. Гэвч чоно бэлэн олдсон хоолоо орхиох явахыг хүсэхгүй байгаа бололтой ухрах ч үгүйгээр аажуухан гэтэн ойртоно. Хүү эргэн тойрноо эргэлдүүлэн хараад газараас мөчир авахдаа Бажумыг олж хараад ¨Чи тэгэхээр шидтэн байх нь ээ!? чамд баярлалаа¨ гэсэн боловчиг Бажум өвөрийн дэвтэрээ эргүүлэн хараад анзаарах ч сөхөөгүй байлаа. Энэ үед чоно гэнэт ухасхийн харайвал хүү нүдээ анин саваагаараа савчихдаа сайрсан хоншоор дээр нь буулгаж орхив. Чоно ч гэдрэг үсрэн, гийнан хамраа хэсэг үрэх үед өнөөх аварга хүү Бажумыг тэврээд хамаг хурдаараа гүйлээ. Чоно араас нь алдчихгүйн тулд суйнан хариалгав. Энэ үед сум аварга хүүгийн чихний хажуугаар шунгинан нисэхэд ард нь өнөөх чоно нэг гасалсанаа пэд хийн очив. Гайхан харвал тэр хоёрын өмнө нэг аварга анчин зогсож байлаа. Анчин ¨хөөе Цоригу энд юу хийж байгаа юм бэ? чоно нохойн хоол болох гээ юу? намайг амжиж ирээгүй бол ч ганц муу ээж чинь зовох байлаа шүү дээ. Одоо хурдан харь¨ гэвэл хүү ¨баярлалаа. Начим ахаа¨ гэсээр гүйж одов.

Энэ цагаас хойш аварга хүү Цоригу, Бажум хоёр найзлах болов. Бажум хүүд илбэ шид зааж харин Цоригу хүү оронд нь луунуудын талаар яриж өгнө. Ийнхүү нэг нэгнээсээ суралцсаар нэг жилийг үдэв. Бажум арван зургаан нас хүрч эрийн цээнд хүрсэн бол Цоригу хүү арван хоёр нас хүрч өөрийн луу найзтай болох эрхтэй болов. Та нар магадгүй үлэмж биетэнгүүд лууг тэжээдэг байсан гэж бодож байгаа байх гэхдээ залруулж хэлэхэд тэд нар илүү найз нөхөдийн холбоотой байсан гэж болох юм. Өөрөөр хэлвэл нэг нэгэндээ туслан хамтарч амьдрах. Тэдгээр луунууд дотор олон төрлийн луу байгаа. Тулаанч, номч, зөгнөгч, бөө, агнагч гээд л. Харин үлэмж биетэнгүүд өөрт тохирохоо сонгох хэрэгтэй. Ингээд Цоригу хүү лууны шалгатанд ороод гарж ирэхдээ их л гутранги гарж ирсэнд бүгд Цоригуг луутай нөхөрлөх шалгалтанд тэнцчихлээ хэмээн бодсон боловч харин ч эсрэгээр номч луутай нөхөрлөх эрх олж авсан байлаа. Гэвч хүү өөрөө тулаанч луутай нөхөрлөхийг хүсэж байв. Харин Бажум дотороо битүүхэндээ баярлаж байлаа.

Энэ явдалаас хойш хоёр жил өнгөрөв. Бажум үлэмж биетэний хотод ихээхэн дасаж, үлэмж биетэнгүүд ч Бажумтай ихэд нөхөрсөг хандах болов. Гэвч энэ бүхэн Бажумын хөгжилтэй болон ухаалаг зангийн ач байлаа. Цоригу хүү өсж том болохын хэрээр улам номч луутайгаа нөхөрсөх болж цагийг гэртээ ирэлгүйгээр луу нартай өнгөрөөх болов. Энэ нь нөгөө талаас Бажумд хэцүү санагдаж байлаа. Учир нь ингэх тусам түүний луунуудтай уулзах хүсэл улам хойшилсоор байлаа. Гэтэл нэг өдөр гайхамшигтай явдал тохиолдов. Үжүм хотын бөө Бажумыг дуудаж их зөнч хэмээх луу өөрийг нь дуудуулсанг хэлэв. Бажум чихэндээ ч итгэсэнгүй. Баярлаж байс байж байлаа. Яагад өөрийг нь дуудах болов!? Маргааш нь Бажум бөөг дагасаар луунууд дээр ирлээ. Цоргигу хүү Бажум дээр ирэж мэнд мэдээд хэрвээ чи надтай хамт энд суралцах болчихвол мөн сайхан аа!? за ямар ч байсан би өргөөний гадна нь хүлээж байя гэснээр тэд хэд цааш явлаа. Бажум, Цоргигу хоёр нэг нэгнийхээ сонин хачинг солилцсоор нэг мэдэхэд их зөнчийн агуйн гадаа ирсэн байлаа. Тэндээс Бажум, бөө хоёр дотогш орон Цоргигу агуйн гадаа үлдэв. Түнэр харанхуй байсан агуйд гэнэт их гэрэл харахад гайхан харвал нэгэн луу амнаасаа гал үлээн буй үзэгдэв. Агуйн тааз галд автан агуйг гэрэлтүүлж эхлэв. Өнөөх луу Бажумын өмнө ирээд ¨Би чиний ирээдүйг харав. Хэрвээ чи бид нартай байж өөрийнхөө хүчийг хэрхэн удирдахаа сурахгүй юм бол хорвоо дэлхий дээр их гай гамшиг авчрана. Тийм болохоор чи одооноос эхлэж энд үлд. Чамайг чиний найз Цоргигугийн найз номч луу хариуцах болно. Одоо явж болно.¨ гээд нисэж одов. Бажумын дотор онгойн луунд талархасанаа илэрхийлэн гарч Цоргигу дээр очин санаа болсон бүхнээ дуулгасанаар тэр хоёр түүний найз хэмээх номч луун дээр очлоо. Ингээд Бажум тэнд шавилан суусаар арван жил өнгөрчээ. Энэ бүх хугацаанд Бажум ямар байдалаар хар буруу сэтгэл гаргасангүй их зөнч, Бажумын хариуцагч номч луу хоёр хоорондоо зөвлөлдөөд Бажумыг одоо өөрийн дураар яваж болохыг нь хэллээ. Бажум хэдийгээр луунуудтай хамт амьдран тэд нараас эртний эрдэм үргэлжлүүлэн сурахыг хүсэж байсан боловч гадаад ертөнц гэх мөчид багын мөрөөдөл нь эргэн сэрэгсэн тул найз Цоргигу болон луу, үлэмж биетэн нартайгаа залах ёс гүйцэтгэсээр хүмүүсийн нутагт ирэв. Бажум нутгаа орхиж явсанаас ойш арван гурван жил болжээ. Бажумыг эргэж ирэх үед ээж нь аль хэдийнээ шидтэнгүүдийн дайнд үргэдэн тэнгэрт халисан байлаа. Ингээд газар дээр өөрийг нь гэх хэн ч үлдээгүй тул Бажум өөрийнхөө мөрөөдөлийг биелүүлэхээр эрс шулуудан тэр үед шидтэн нарын булаацалдаж байсан ¨Нууцын судар¨ хэмээх судрын эрэлд гарав.

Жилийн дараа энэ судар нь өөрийнх нь сурж байсан луунуудын эрдэмээс өөр юу ч биш байсанг мэдсэн Бажум луунууд дээр эргэж очлоо. Гэвч дайнаас болж өөрийг нь таних бүх үлэмж биетэнүүд үгүй болсон тул луунууд дээр очиж чадсангүй. Мөн нэг жил нууцаар луунуудын нутаг руу орох арга зам хайсан боловч чадсангүй. Энэ үед Бажум гучин насыг зооглоод байлаа. Урдын л адил үлэмж биетэний бөө Бажум дээр ирээд их зөнч луу өөрийг нь дуудуулсанг хэлэв. Бажум энэ удаа гайхаж догдолсонгүй. Луунуудын нутаг дээр ирэх үед урдын үзэсгэлэнт нутаг нь бараг л ор үндэсгүй алга болоод ямар нэгэн өөр газар ирсэн юм шиг санагдав. Гэвч газар нутгийн байгаа байдал яах аргагүй мөн байлаа. Бажум их зөнч луу дээр орох үед луу аль хэдийнээ түүнийг хүлээж байлаа. Тэгээд их зөнч луу:

Бид нарын цаг удахгүй дуусах гэж байна. Гэвч энэ цаг үед өвөг дээдсийнхээ хураасан бүх мэдлэгийг ор үндэсгүй болгохыг хүсэхгүй байна. Магадгүй чи энэ нутаг яагаад ингэж их өөрчлөгдсөнг гайхаж байгаа байх. Чамайг явсаны дараа би луунуудын төгсгөл ирж байгааг харсан юм. Тэгээд луунуудын их зөвлөл хуралдсаны дараа луунуудыг эндээс явж өөрсдийн мэдлэгээ дэлхий даяр түгээгэн олон түмэнд амар амгаланг бэлэглэх гэсэн боловчиг зарим луунууд маань аль хэдийнээ харанхуйн талд орчихсон байж. Бид сүүлд л мэдэв. Одоо ингээд жинхнээсээ луунуудын төгсгөл ирж байх шиг байна. Гэвч өчигдөрхөн би нэгэн зүүд зүүдлэв. Тэр зүүдэнд чи тэнгэрийн оронд од болон гялтганаж байх юм. Харин газар дэлхий галд шатан утаанд автсан үзэгдэв. Тэгээд сүүлчийн луунууд хуралдаад чамд бүх өвөө үлдээхээр шийдэв.

хэмээвэл Бажум өвдөг сөгдөн. Аяа! их зөнч луу минь би яахан ийм их хариуцлагыг үүрч чадах билээ. Манай найз Цоргигу хамагүй илүү тохирох болов уу? гэвэл Цоргигу буруу замаар орсон луунуудыг устгахаар яваад сураггүй алга болсон. Бид амьд үхсэн эсэхийг мэдэхгүй гэвэл Бажум :

Би багаас бүх амьтад амар амгалан амьдарч болох газар үүсгэхийг хүсэж байсан билээ. Тийм болохоор ч ном үзэж, дараа нь шидтэн болов. Тэндээс явсаар та бүхний агуу их мэдлэгээс суралцсан билээ. Хэрвээ одоо өөр арга үгүй бол би өөрийн чадах бүхнээ хийх болно.

гэвэл их зөнч луу ¨За тэгвэл сайн байна. Маргааш өглөө хуучний мартагдсан арга болох Үүлэн хотхон гэдэг аргийг хэрэглэж тэнгэрт газар үүсгэхийг хичээх болно. Гэвч бид нар амжилттай болох эсэхийг нь мэдэхгүй байна. Хэдий амжилттай болсон ч бид нар амьд үлдэж чадахгүй. Тийм болохоор тэндэхийн явдалыг чамд даалгая одоо явж амардаа.¨ гэв. Энэ шидийн арга ч бүтэн хамгийн анхны ¨Үүлэн хот¨ үүссэн юм. Гэвч тэд нар хэлсэн ёсоороо хэн ч амьд үлдэж чадаагүй. Бажум ч Үүлэн хотод газар бүрээс цуглуулсан хүн болоод элдэв төрөлтөнгүүдийг сууришуулж байлаа. Гэхдээ энэ нутагт нэг л хууль үйлчилнэ. Энэ хуулийг дагаж мөрддөг байх хэрэгтэй. Энэ бол ¨Бүгд нэгнийгээ хайрлах¨. Хожим нь Үүлэн хот өргөжин тэлсээр мөн л хэд хэдийг үүсгэв. Тэгээд тэдгээр газрыг Үүлэн улс гэх болсон юм даа. Үүлэн улсын түүх ийм бөлгөө.

Харин шидтэнгүүдийн дайн дууссах үед. Газар дээрхи төрөлтөнүүд Үүлэн улсынхнаас айж эхлэв. Тэд нар нэг л өдөр тэнгэр дээрээс бууж ирэн өөсдийг нь ниргэх юм шиг санан сандарладаж эхэллээ. Тэгээд бүх шидтэнүүд цугларан Үүлэн улсын хот болгоны доор нэжгээд галт уул бүтээн дотор нь тулаан ч луу нарыг хорих болов. Гэвч эдгээр луу нар өмнөх төрөлтэйгээ ямар ч төсгүй ганцхан алж талахыг л мэддэг байлаа. Тийм болохоор Үүлэн улс газар дэлхийгээс бүрэн тусгаарлагдав. Тэгээд аажим аажимаар мөхсөөр одоо энэ Үүлэн хотхон л үлдсэн билээ гээд өвгөн санаа алдлаа.

______________________________________________
Songodog
За тэгээд одоо Унана маань туслах болов уу? яах бол
гээл үү :p

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.13.10 3:06 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Унгадаг баатар: Галт уулын луу (23)
За тийм байж гэхдээ энэ түүх дээр чинь чиний талаар ерөөсөө дурдсангүй шүү дээ!? гэвэл өвгөн инээмсэглэн тэгэлгүйл яахав ¨түүх болж амжаагүй байгаа ¨ гэж бодсон болохоороо л хэлээгүй юм. Газрын төрөлтөнгүүд Үүлэн улсыг газраас тусгаарлан хамгаалт босгосоны дараа Бажум шидтэн өөрийнхөө Үүлэн улсыг хамгаалахын тулд шид хэрэглэн өөрийнхөө сүнсийг золигт гарган арван Мөсөн луу үүсгэсэн билээ. Тэгээд үүнийхээ дараа чулуу болон хувираад Үүлэн хотхоноос доош унан Үүлэн малгайт уулын галт ууланд ороод явчихав. 10н хотын мөсөн луу нар хот хотоо орхиж явж чадахгүй тул аргагүй эрхэнд би ганцаараа доод луутай тулалдан Бажум шидтэний цогцосыг сэргээн авах гэсэн боловч хүчрээгүй билээ. Тэгэн тэгсээр он цаг өнгөрч бусад мөсөн луунууд маань нэг нэгээр насан эцэслэсээр одоо би ганцаараа үлджээ хэмээн өгүүлэхэд нүдэнд нь гэнэт хар бараан сүүдэр гүйсэнд багаас өнчин өссөн Унана энэ бүхэнд ихэд эмзэглэн харайн босож ирээд ¨өвгөн ах та тайван бай! Бид нар лууг дарж Бажум шидтэний цогцосыг авахад тань туслах болно¨ хэмээн өчив. Мөсөн луу өвгөний нүдэн дэх сүүдэр хоромын төдийд оргүй болоод галтайгаар дүрэлзэн үзэгдэнэ. Унана цааш үргэлжлүүлэн ¨Бид угаас л луутай тулалдах гэж ирсэн билээ. Хэрвээ өөр нэгэнд тус болох аваас тулалдах шалтгаан маань л нэгээр нэмэгдэх буй за!¨ хэмээвэл Могой гүнж ¨Унана ч даанч яаруу байна. Бид хэдий лууны өтгөн олохоор гарсан боловч тулалдах талаар юу ч яриагүй. Тэрийг олж авах арга хэдэн арав буй. Чи түр сэтгэлээ бариж бүгдийг тайван бод.¨ гэж үгийг нь таславал алд сэлэмт дархан араас нь залгуулан ¨бид яагаад өөрийг тань хүчээр шахан лууны өтгөн авахгүй танаас хүчтэй луутай тулалдах гэж!?¨ хэмээн асуувал өвгөн ¨энэ бүхэн та нарын л шийдэх асуудал ¨ хэмээв. Гэвч хэн ч энэ амирлангуй төрхтэй өвгөн рүү гар далайж завдахгүй ажээ.

¨За тийм байж. Хэрвээ Унгадаг баатар явна гэвэл би дагасугай гэхдээ Могой гүнжид сэтгэл зовно. Яахан ганцааранг нь энд үлдээх билээ!? Та Могой гүнжийг урдны хэвэнд нь оруулалгүй энэ чигээрээ бид нартай хамт явахыг зөвшөөрнө үү?¨ гэвэл өвгөн бодолд дарагдан хэсэг азнасанаа за яахав та нарын хүссэнээр болъё! гээд гар дохивол Могой гүнжийг хорин байсан тор ор мөргүй алга болов. Тэндээс Могой гүнж хурдлан мөлхөсөөр Унанагийн өвөрт авиран орлоо. Унана Могой гүнжийг харж инээмсэглээд ¨За өвгөн ах минь лууны байгаа газарт хэрхэн очих болон сул тал этэр гээд мэдэж байгаа бүхнээ бидэнд хэлж өгнө үү!?¨ гээд нухацтайгаар харвал ¨за тэгэлгүй яахав¨ гээд өгүүлсэн нь:

Би тар нарт нэг үхэр тэрэг өгөх болно. Та нар тэр тэргийг хамгийн анх ирсэн газар хүртэлээ унаад тэнд очингуутаа тэрэгнээс буух хэрэгтэй. Би бага сага шидээр та нарыг үхэрт бэхэлсэн байх агаад луу өнөөх үхэрийг барих үед та нар бас татагдан явна. Тэгээд үүлэн дунд оронгуутаа энэ бөмбөлөгийг хагалаарай. Тэгэх юм бол бөмбөлөг том болсоор та нарыг дотороо оруулаад зөөлөн газардуулах болно. Миний та нарт өгөх үхэр нь зуун үхэртэй тэнцэхээр их тэжээллэг тул нэг өдөрийн турш та нарыг идэх гэж луу яарахгүй байх. За тэгээд өөрөөр яаж ч туслаж чадахгүй нь дээ. Харин нэг юм сануулахад Могой гүнжийг яасан ч лусын гүнж гэдгийг мэдэгдэж болохгүй шүү! хэрвээ тэгэх юм бол та нар дууслаа л гэсэн үг. Учир нь лууны өтгөн шидийг арилгадаг бол лусын орны төрөлтөний цусаар луу өөрийгөө хүлсэн шидэт гинжээ таслах боломжтой болох юм. Ингэх юм бол Үүлэн орон хийгээд газарын орнууд хүртэл аюулд учирна. За өөр хэлэх юм алга даа. Эндээ хоноглож сайхан нойрсоод маргааш аяндаа гарахыг санал болгож байна. Тэр үед өргөөни гадна өнөөх та нарыг авч явах үхэр тэргэ байх болно. За тэгээд амжилт хүсъе.

Тэгээд хэрвээ бид нар ямар нэг байдалаар лууг дарчих юм бол бид нар яаж эргэж ирэх болж байна? хэмээн дарханг асуувал ¨санаа зоволтгүй ээ! угаасаа би хэлсэн шүү дээ. Бажум шидтэний чулуужсан бие галд уулын ёроолд байгаа гэж. Тийм болохоор бид нар хөсөг тэрэг этэр хөллөн Бажим шидтэний цогцосыг авахаар явна. Тэгэхдээ та нарыг бас дагуулан ирнэ. Тэр үед хэрвээ Могой гүнж аль хэдийнээ хуучин төрхөндөө орсон байх аваас та бүхнийг өөр хүссэн зүйлээр чинь шагнасугай¨ хэмээн хариулаад ¨За цаг орой болжээ. Нас минь ч явж. Одоо цөмөөрөө унтаж амарцгаая даа. Миний туслах цагаан бүргэд та бүхэнд өрөөг чинь зааж өгөх болно. Сайхан амарцгаагаарай¨ гээд тэр гуравыг үдлээ. Тэндээс Унана, Могой гүнж, алд сэлэмт дархан гурвуул цагаан бүргэдийг дагасаар нэгэн том өргөөнд орж ирлээ. Аян замдаа ядарсан тэр хэд хэсэг амрахаар үүлэн орон дээр хэвтэх төдийд зүүд нойронд урхидуулан гүн нойронд автлаа.

Могой гүнж гүн харанхуй дунд бэдчин байснаа гэрэл гарах үед хуучин төрхөндөө орчихсон байна хэмээн зүүдэлж байтал Унана хав харанхуйд гарах гэнэтийн дэлбэрэлтэнд цочин харин Алд сэлэмт дархан аварга луунд залгиулж байна хэмээн орь дуу тавин сэрэхдээ Могой гүнжийг сэрээж орхилоо. Босоцгоосныхоо дараа өөр өөрсдийнхөө зүүдний далд учир утгат дарагдан дуугай явсаар өргөөний гадаа ирвэл өвгөний хэлсэн ёсоор нэгэн үхэр тэрэг байв. Гурвуул үхэр тэргэн дээр гарах үед голд нь тавагтай идээ унд гарж нэгэн зурвасын хамт гарж ирсэнд гурвуул өглөөний цайгаа үхэр тэргэн дээр уунгаа зурвасыг нээвэл ¨Амжилт хүсъе. Бажум шидтэн та бүхнийг ивээг¨ гэсэн байлаа. Гэнэт ямар нэг юм үхэр тэргийг нь доороос нь татах үед тэр гурав хамтдаа татагдан доошоогоо унаж эхэллээ. Гэнэтийн болсон явдалд баахан сандарсан боловч удалгүй тайвширч өвгөний өгсөн бөмбөлөгийг гаргаж ирээд базвал бөмбөлөг тэр доороо хагараад дотороос нь үүл мэт цагаан зүйл гарч ирэн томрон томорсоор хүний чинээ болоход нь дотор нь гялс шургалан орлоо. Яг орох мөчид газарт унан эргээд ойв. Нилээд өндөрт гарсаныхаа дараа харин хагарч орхилоо. Энэ удаа ямар ч аргагүй болсон тэд нар газар түг хийтэл ойчицгоов. Босоод харвал тэртээ нэг буланд нь далай мэт үргэлжлэн харагдах галт уулын лава байлаа. Харин луу үзэгдсэнгүй. Гэтэл хуй дэгдэв үү!? хэмээмээр сүртэйгээр салхи үлээн хүнгэнэсэнд дээш харвал нэгэн аварга луу яах ийхийн зуургүй ирж үзэгдэв. Айхдаа тонгойн үсрээгүйсэн бол бүгд лууны далавчинд цохиулан үхэх байсан бизээ.

-- Хнн, энд хүмүүс ирнэ гэж бодож байсангүй шүү!? та нар юун хүмүүс үү?
-- Би бол Унана энэ бол алд сэлэмт дархан.
-- Өөр бас хэн нэгэн байна даа!? хэн байж болох уу?
-- Аан магадгүй миний могой байж болох юм хэмээн Могой гүнжийг гаргаж үзүүлэв.
-- Аан тийм байна. За та нар тэгээд энд яах гэж ирсэн юм бэ дээ!? харваас үлэмж биетэн ч биш, шидтэн ч биш байна.
-- Бид нар ч ирье гэж ирсэнгүй. Явж байтал та бид нарын үхэр тэргийг идчихлээ.
-- Хаха, тийм үү? Үүлэн хотхоноос ирсэн хэрэг үү? тэгвэл ч гарах газаргүйгээр тамдаа унаж дээ.
-- Яагаад билээ!?
-- Юу яагаад гэж!? Би Үүлэн хотхонд хүрэх замыг хамгаалж буй үлэмж хүчит Аянга лууны удам Агула гэгч байна. Урдуураа улаан хөлтэй, хойгуураа хар хөлтэй амьтан гаргадгүйгээрээ алдартай.
-- Гэхдээ бид нар тэндээс ирсэн ч гэсэн тэндэхийн хүмүүс биш шүү дээ!?
-- Тэгвэл та нар надад мэдэгдэхгүй Үүлэн хотхонд очсон гэх гээд байна уу!? хэмээн галаар дээш тургисанаа ¨За алив миний зугааг гаргах юм хийцгээ. Уйдааг минь гаргаж чадах юм бол магад сайхан ааш гарган амийг чинь хэлт рүүлж болох юм. За энэ алд сэлэм барьсан баатар эр шиг атлаа энгийн хүн чи эхэл.¨ гэвэл дархан яаж ч чадахгүй тул за болгооё оо гээд хүүрнэсэн нь:

Нэгэн залуу эр олон сар алга болоод эргэж ирэхдээ ихэд баяжсан байжээ. Хүмүүс бүгд л түүнд баяр хүргэн нууцыг нь асуух боловч залуу хий толгой дохихоос өөр юм хэлэхгүй байлаа. Нэг орой хоёр найзаа оройн хоолонд урьжээ. Ирсэн зочид ч эхэндээ бие барьцгаан байсан ч хэдэн хундага дарсны дараа зүрх орж өнөөх баяжсан найзаасаа хэрхэн баяжсан нууцыг нь асуувал. Эрүүл үедээ унагаахгүй өнөөх нууцаа дарсны халуунд оргилуулан гаргав аа.Тэгээд ингэж хэлэв.Аяа!? анд нар минь та нартаа хэлэхгүй бол би хэндээ хэлэх билээ. Гэхдээ та нар өөр бусад хүмүүсэд хэлэлгүй болгоомжтой байгаарай. Би тэр нэгэн өдөр гэртээ дэмий хэвтсээр залхаад байтал нэгэн худалдаачдын цуваа ирэв. Тэгэнгүүт сэтгэл хөдлөн шууд худалдаачид дээр очин даган явах хүсэлтэй буйгаа хэлвэл тэд нарын ахлах нь болох нэгэн настан өөрийн юмыг өөрөө хариуцаж явна гэх аваас холын аянд нэг хүн нэг үлгэр нэмнэ бололгүй яахав хэмээн зөвшөөрөв. Би тэд нарыг даган явсаар нэгэн их хотын гадна ирэв. Худалдаачид цугаар хотын гадна буусан тул би ч даган хотын гадна буулаа. Гэтэл тэр хотын гадна нэгэн их ой үзэгдсэнд ан хийж хэдэн өдөрийн өл залгуулах, дээр нь арисийг нь зээл дээр заран бага сага мөнгө олох санаатай ойд орлоо. Гэвч танихгүй газрын шигүү ойд дорохноо төөрөн замаа алдлаа. Тийнхүү явсаар орой ч болов. Тэгээд харанхуй шөнө явах аргагүй болсон тул унтах газар ирэн модон дээр гаръюу гэж байтал нэгэн том модны хөндий байхыг олж үзэв. Тэгээд энд унтъюу гэж сэтгээд дотор нь орж унтаад тавтай сайхан нойрсоод өглөө нь сэрвэл дэргэд минь нэгэн их уут байлаа. Нээн үзвэл алт эрдэнэс дүүрэн байх ажээ. Миний баярласан гэж жигтэйхэн сэтгэл санаа өөдрөг байсан тул өдөржин явсаар ойгос гаран сая хуучин буудалсан газараа ирвэл өнөөх худалдаачид ч наймаа хийгээд буцаж ирж байлаа. Тэгээд үзвэл бүгд олз омог их олон, алт мөнгө ч их цуглуулжээ. Гэхдээ минийх шиг үнэгүй олдсон эрдэнэ хаанаас байх билээ. Тэгээд маргааш нь бид наашаа гараад явсаар сая эргэж ирэв хэмээн өгүүлээд тас үсрэн ойчив. Хоёр найз энэ найзынхаа үгэнд итгэсэнгүй. Архиныхаа халуунд дэмийрч байна гэж боджээ.

Гэтэл бас нилээд олон сарын дараа өнөөх үлгэр сонсогч хоёрын нэг нь мөн их баян болоод гарж ирэв гэнэ. Нөгөө хоёр найз болон бусад хүмүүс мөн л яав ийв гэж асуусан боловчиг ганц үг ган хийсэнгүй. Тэгээд нөгөө хоёр найз нь энэ удаа шинэ баян найзаа хоолон урижээ. Тэгээд мөн л архиар шахан согтоогоод яав ийв гэвэл ердийн үед хэлэхгүй үгээ сархадын оронд умбаж байхдаа өгүүлэв. Би чиний хэлсэнд итгээгүй боловчиг гэртээ хий дэмий хэвтэхээс ой гутан яадаг билээ хэмээн бодож байтал бас нэгэн худалдаачид ирэв. Тэгээд хэрвээ дагаж явбал магадгүй аз тохиолдох байх гэж бодоод дагаж явлаа. Тэгтэл ч бүх юм шидийн юм шиг болж хувирлаа. Бид нар явсаар нэгэн их ойн дэргэдэх хотын гадна ирж буудлав. Тэгээд би өнөөх мод энэ ойд байж юуны магад хэмээн сэтгээд эрсэн боловч тийм хүн орчихоод хөндий мод олсонгүй. Тэгээд аяа согтуу хүний хий үгэнд итгэх гэж өөрийгөө зэмлэн буцах гэсэн боловч аль хэдийнээ нар хэвийгээд орой болжээ. Замаа ч олохоо болив. Харанхуй шөнө явбал улам төөрөх буйзаа хэмээн сэтгэн унтах газар эрэн байтал үнэхээр нэгэн том модны хөндий тааралдсан дотор нь орж унтвал чиний хэлсэн шиг өглөө нь нэг уут алт эрдэнэс хажууд хэвтэж байх ажээ. Тэгээд тэндээс буцаж яван сая ирэв хэмээн өгүүлээд сархаддаа дийлдэн нам унтав.

Гурав дахь хүн. Манай хоёр найзад их олз омог тохиожээ. Надад ч гэсэн тохиох буй хэмээн сэтгээд хамгийн түрүүнд ирсэн худалдаачидыг даган одов. Тэндээс мөн нэжгээд сарын дараа өмнөх хоёр найзаасаа ч баян болсоор эргэн иржээ. Тэгээд олон цугаар яасан ийсэн хэмээн асуусан боловч. Худалдаа хийсэн гэхээс өөр үг унагасангүй. Хоёр найз нь тэр орой нь гэрт нь очин хэрхэсэн талаар нь асуувал. Та хоёрын хэлсэн газар үнэхээр байдаг ажээ. Би бэлтгэлтэй байсан тул тэр газар арав хоносоор ирэв. Сүүлд нь аргагүй хүнс дууссан тул буцаж ирлээ. Гэвч хоёр дахиа эргэж яваад тэр газараа олсонгүй хэмээн хэлвэл нөгөө хоёр найз нь энэ модны хамаг эрдэснийг авах нь хэмээн сэтгэсэн боловч үг дуугарсангүй. Тэндээс маргааш нь нөгөө хоёр найз нь их жин хөтлөн худалдаанд явав гэнэ. Үнэн хэрэгтээ өнөөх модыг олж улам баяжих гэсэн санаа байжээ. Гэтэл энэ үед өнөө их ойн захад байх хот руу дайсан орон дайран их дайн болж байжээ. Тэгээд хөөрхий хоёр залуу өнөөх модоо олсон ч юмгүй, худалдаа ч хийсэн юмгүй бүх юмаа алдаад ядуу гуйлгачин болоод эргэн иржээ. Харин гурав дахь найз нь худалдаа эрхэлэн тэр нутагтаа хамгийн баян худалдаачин нь болоод амар сайхандаа сууж байжээ.

Луу энэ бүхэнийг сонсож дуусаад Аяа! яасан уйтгартай үлгэр вэ!? гээд амаа агуй мэт том ангайн Алд сэлэмт дарханыг хов гээд залгиж орхив. Тэгээд Унана тийш эргэн одоо чиний ээлж гэвэл Могой гүнж Унанагийн өврөөс цухуйн аяа чи муу харгис луу яахан учир шалтгаангүйгээр алд сэлэмт дарханг залгинам гэвэл чи бас яридаг могой байсан юм уу? гээд хүв хэмээн сорвол их хуй дэгдэн могой гүнж Унанагийн өврөөс суга үсрэн луугийн аманд орвоо. Унана одоохондоо л идүүлж болохгүй юм шүү! одоо л идүүлж болохгүй юм шүү!? Могой гүнж, дархан хоёрыг аврах хэрэгтэй хэмээн өөртөө үглэн байтал ¨хөөе чи ярих юм уу!? үгүй юм уу!?¨ хэмээн архирч анхаарлыг нь сарниуллаа. Унана гүнээ амьсгаа аваад. За тэгвэл би Авара улсын тууль хайлсугай хэмээгээд газар суув.

________________________________________________
Songodog

За уншигчид минь Унгадаг баатар маань дуусах мөч улам бүр ойртсоор л байна :)
Улам бүр сонирхолтой болж байгаа хэмээн найдна :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.14.10 2:53 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Унгадаг баатар: Авара улсын тууль (24)


Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг дов байхад
Халим загасыг жараахай байхад
Хорвоо ертөнц мангасаар дүүрэн
Газар дэлхий гамшигт автан байхад
Гадаад эх тэнгисээс зайдуу
Өврөөрөө Алтайн сайхан уулстай
Араараа Хангайн сүрлэг нуруудтай
Алтай сайхан нутагтаа
Эрийн сайн Авара баатар
Эхнэр хүүхэдтэйгээ амьдран суудаг байжээ.

Авара баатар үлэмж том биетэй
Арслан, заанаар тэвэг өшиглөдөг
Арын толгодыг атгаад тавьдаг
Өвөрийн манханг өвөртлөөд тэгшилдэг
Энгүй их хүчтэй баатар эрээс гадна
Эрдэм их номч нэгэн байв.

Халдан дайтах өстөн ховордоод
Хол ойрын бүгд дарагдаад
Хорин таван толгойтой
Хоёр салаа сүүлтэй мулгуу могой
Арван таван давхар биетэй
Ардаа урдаа хоёр толгойтой
Долир солир нүдтэй
Данхар гүрвэл хоёр л үлджээ.

Даанч тэр өдөр маяглаж
Данхар гүрвэл толгойгоо сажилсаар
Таахалзан бааварлан алхаж яваад
Тэмээн сүргийг нь сүйтгэв гэнэ
Тэнгэр ниргэтэл хилгэнүүлэв гэнэ.
Тэнэг мулгуу гүрвэлийг
Тасар татан хаяна гэж
Авара баатар ам өчигөө өгж
Андгай тангарга тавив гэнэ.

Ноорхой самархай дээл үгүй тул
Нарийн гинжин хуягаа зүүж
Хамуутай бөөстэй даага үгүй болохоор
Хар хилэн азаргаа хөлөглөөд
Хээр талыг хөндлөн нисэж
Хоногийн газарыг хоромоор илээсээр
Данхар гүрвэлийн агуйн гадаа
Дөрөө мултлан буув гэнээ.

Айж сандарсан данхар толгойт
Амиа хоохойлж хүчрэхгүйд хүрээд
Хурмаст тэнгэрт мөргөн залбираад
Хөөрхий амиа хэлтрүүлэхийг гуйжээ.
Амьдрал гэдэг эрээнтэй бараантай
Араатан амьтад эрэгчин эмэгчин
Хорвоо дэлхий ч хатуу зөөлөн тул
Хурмаст мангасыг өршөөхөөр шийджээ.

Тэнгэр мангасыг өршөөн хэлтрүүлэхээр
Тэнгэрт заадас гартал хур бороо асган байтал
Тэнэг нөгөө хорин таван толгойт могой
Тэнхээ мэдэн чарлан гулгасаар
Данхар гүрвэлийн агуйн гадаа
Далайн давалгаанд хөвөх мэт ирэв гэнэ.
Авара баатартай ам өлтөз зөрөв гэнэ
Аз гэдэг хааяа амьдралд байдаг нь үнэн буй.

Атаа таван тэнгэр ийнхүү ивээж
Азын од ч харваж гэрэлтүүлээд
Агуйн гадаа өөр нэгэн мангасыг ирүүлсэнд
Авара баатарыг дарж устгахаар
Данхар толгойт андгайлав гэнэ
Долир солир нүдээ эргэлдүүлсээр
Мулгуу могойг ятгав гэнэ
Мянган хонийг нь өгнө гэж
Молги өмхүүлж хулхидав гэнэ
Өөрөө болохоор дотроо хэлээ гаргаж
Өөрөө л бүгдийг нь авна хэмээн мөрөөдөн байв.

Авара баатарын уур гарч
Айл саахалт хэсэн
Айраг цагаа уун
Амарч цэнгэн байтал
Тэнгэр газар доргиж
Тэртээгээс тоос шороо манараад
Аян цахилгаан маналзаж
Ая тавыг нь эвдэж гаржээ.
Холын барааг саравчилан байж
Хоёр нүдээ онийлгон харвал
Хоёр мангас толгой сүүл холбоод
Хөхрөлдөн архиралдан айсуй үзэгдэв.

Урдын өс ч сэдэрч
Уусан айраг ч халж
Уурсаж хилэгнэсэн баатар маань
Улаан шороо манаргасаар
Угтаж тосоод гүйчихэв
Унаа ч уналгүй харайлгасанаа анзааралгүй
Уул толгодыг даван
Ус балчигийг туучин довтолгов гэнэ.

Хоёр талаас газар дэлхий эргүүлсээр
Хоёр өстөн уулзав гэнэ
Хол ойроос довтолгон довтолсоор
Хатгалдан тулалдахын хаяанд ирэв.
Хачин жигтэй явдал хорвоогоор дүүрэн
Харин гэхдээ ийм явдал болно гэж
Хөгшид өтгөс байтугай
Хурмаст тэнгэр хүртэл гадарласан эсэх нь сонин.
Хоёр өштөн тулж ирээд
Холын аянд алжааж ядраад
Хорвоо дэлхийг доргитол
Хурхич гаран унтацгаав гэнэ.

Галт уул боргилох мэт
Газар чичирхийлтэл
Шуурга дэгдэх мэт
Шүлсээ үсчүүлсээр хурхиралдан
Нэг сар хоёр өдөр унтаад сэрэхэд
Нэрээ мартсандаа гэмээр
Нүд нь сүүмийж
Нүүр нь үрчийсээр босоцгоожээ.
Амтат зүүдэндээ дарагдаад
Авара баатар ч тэр
Аймаар хоёр мангас тэр бүгдээр
Алалдаж тулалдахаа мартаад
Ахан дүүс мэт мэндлэн хөөрөлдөөд
Гэр гэрийн зүг гутлаа чиглүүлэн
Ганган гэлтгүй чулуу өшиглөсөөр харицгаав.

Гэр гэртээ ирсэний дараа л
Гэрээс гарсан учираа санацгаав
Буцаж эргэн дайтюу гэснээ
Бузгай их залхуурцгаан болив.
Баатар эр эргэж ирсэнд
Бултаараа бүгд баярлажээ.
Дайснаа дарж ирээд
Дархан цолоо мандуулжийна гэж боджээ.
Бүгд түүнд очиж мөргөж сөгдөж адис авав
Бурманд бялуурсан баатар амаа хамхин суув.

Он цаг улиран улирсаар
Өдөр шөнө ээлжлэн ээлжилсээр
Хорвоо дэлхий эргэлдэн
Орчлон ертөнц өнхрөн өнхөрсөөр байв.
Гайт нэгэн өдөр мулгуу могой
Газар доорхио харалгүй
Үхэр сүргийг нь
Үйртэл гишгэлж орхив гэнэ.
Олон түмэн айж сандран
Оройгүй их баатар дээрээ
Хадаг яндан барисаар орчвол
Харин өнөөх баатар маань
Танигдаж мэдэгдэхийн аргагүй
Таргалж бүдүүрээд сууж байжээ.

Ард олон ч танисангүй
Аврагч Авара баатар хаана байна гэж
Аймаар ууртайгаар асууж гаржээ
Ална тална хэмээн сүрдүүлж эхэлжээ
Бүдүүн эр учираа хэлж
Буралгүйгээр хужираа тунгаасан ч
Хурсан цугаар итгэж өгсөнгүй
Хөөж туун элдэж давхиад
Хэлсэн үгэнд нь итгэлгүй
Хөөрхий баатараа эрүүдэн шүүжээ.
Аз болж эхнэр нь ирж
Аватараа баатарыг нь олонд таниулав.
Амиа өлтөс мултарсан тарган баатар маань
Амаа ангалзуулан бувтнаж гарав
Айсан хүмүүс цугаар дутаан одов
Ангайсан болгон занасан биш
Айлгасан болгон аймаар биш
Тарган баатар маань баахан хөдлөөд
Турж эцээд өлссөн нь тэр байжээ.
Түмэн олонд шүтэгдсэн баатар
Тахилын ширээний бурхан болсон нь энэ ажээ.

Мулгуу могой хэдэн өдөр гэдэс цатгалан
Мөлхөж гулсалгүй амрав гэнэ.
Данхар гүрвэл шүлсээ залгин атаархасан ч
Даанч зүрхэлж хөдөлж чадахгүй байлаа.
Дүн өвөл болж улирал солигдсон ч
Давхиж ирээд дардаг баатар ирсэнгүй
Даарч өлдсөн данхар толгой ч
Даагдахаа болиж эхлэж байлаа.
Хоосон гэдэс аймаар ууртай
Харсан бүхнээ залгидаг гэсэн
Эртний үг үнэн байжээ
Эвэрт ямаан сүргийг нь данхар гударчихав.
Эзэнгүй үлдсэн ард олон
Энэлэн шаналан хоосон хонож байлаа.
Азгүй данхар толгойт
Авара баатарыг ямаан боодогт нугасгүй
Яахан тааш мэдэх билээ
Ямар бөмбөлөгт хардаг шулам биш.

Бүдүүн баатарын хоолыг булаасан
Бүтэлгүй тэр мангас хөөрхий.
Тарган баатарын зоогыг хүртсэн
Тэнэг тэр мангас хөөрхий.

Ард олон нь
Авара баатарт ховлов
Тарган болсон ч
Тэр нэгэн цагт баатар байсан юм
Барж л таараа
Барахгүй бол зугтаж л таараа гэсээр
Баатар эр маань
Байлдахаар зэхэв.
Хуяг дуулгаа зүүж
Нум сумаа агсаж
Хортон дайснаа дарж
Сайхан тайван жаргаюу гэв.

Гай газар доороос гэдэг ч
Гарцаагүй өөрийн буруугаас болж
Гамшигт нэгэн асуудалтай тулгарав
Ган бат өмсгөл нь багасжээ.
Алтан шаргал дуулга нь жижгэрчээ
Аяа! яахан өөрөө таргалсанаа ухаарах.
Амьд хүн аргатай
Аминдаа хүрэхээр сүүхээтэй хойно
Аргалж сэлбээд өмсвөө
Арай болохгүйг нь орхив.
Одоо тэр нэгэнт болжээ
Олз омог дүүрэн ирэхийг л ерөөх үлдэж.
Агтан дундаасаа хамгийн тэнхээтэйг
Амгайг нь зуулгаад бэлдэв
Сүрэг олноосоо бяр ихтэйг
Сүүлийг нь засан тулаанд бэлдэв.
Мордохын төдийд хазгай болж
Морь нь сөхрөөд оочоод өгөв
Баатар эр маань хараал тавин
Баргар царайлсаар явган алхав.
Нэг алхаад хоёр амьсгалсаар
Нэг өдрийн дараа хотноосоо гаржээ.
Газар шулуун доошоо уруудах нь
Гайгүй байлгүй гэсээр баатар маань өнхөрч эхлэв.
Өнхөрөн өнхөрсөөр, гулган гулгасаар
Өнөөх болдоггүй мангас
Данхар толгойт гүрвэлийн гадаа
Даанч сурамгайгаар зогсов гэнэ.
Даамай чадамгайгаар тогтов гэнэ
Даруй нилээд турсан үзэгдэнэ.

Авара баатар их дуугаар
Айхтар сүртэй орилав гэнэ
Бүдүүн баатар Авара маань
Баргил хоолойгоор бархирав гэнэ.

Ямааг минь идсэн Данхар гүрвэл
Ясаан тушаахаар гарж ир.
Боодгийг минь хоохойлсон Дэнхэр гүрвэл
Боохойн амиа өгөхөөр хүрч ир.
Богд байсан ч гараас минь мултрахгүй
Бурхан болсон ч сумнаас минь зайлахгүй
Баригдахдаа л нэг баригдаж
Бяцхан амиа алдахаа мэдээрэй!
Улангасаж тулалдсан ч
Ууртай байна шүү би
Урдаас чинь довтолж ороод
Улаа бутартал чинь дэлсэлнэ гэж мэдээрэй!

Ийнхүү их үг хэлэн
Ирээдүйг зөгнөн байх ахуйд
Данхар толгойт гүрвэл
Дүүрэн гэдсээ дааж ядан
Агуй дотороо айж сандран
Арагшаа урагшаа холхин байв аа.
Мулгуу могой Авара баатарын их дууг
Мянган бээрэн алсаас сонсоод
Мангас болсон өөрийг нь
Муу үгээр хэлж байна хэмээн сэтгээд
Уурлахын дээдээр уурлан
Шатахын ихээр шатсаар
Уул толгодыг гишгэлсээр
Ургаа моддыг булгалсаар ирвээ.

Баатар эр маань
Баахан ядраад дугжирч байв
Зоригт эр маань
Замбараагүй ядраад амарч байв
Барааг нь харсан мулгуу могой
Баахан жийрхэн харьюу гэтэл
Данхар толгойт гүрвэл
Дэргэдэх агуйд нь байдагыг санав
Дангаараа дийлэхгүй бол
Данхартай дийлэх нь гарцаагүй хэмээгээд
Сэмээр сэмээр мөлхөсөөр
Хулгай хулгайгаар гэтсээр
Данхар толгойт гүрвэлийн агуйд
Дуу шуугүй яваад орчихов гэнэ.

Данхар гүрвэл
Долир гэдгийг
Мулгуу могой
Мэддэг ч санасангүй
Санаагүйдээ гай болж
Сайхан сахлаа тасдуулав гэнэ
Мартсандаа алдас болж
Мяндсан сахлаа хяргуулав гэнэ.
Мулгуун болхоороо уур ихтэй
Мангар болхороо хилэн ихтэй
Мулгуу могой уурлав гэнэ
Данхар гүрвэл лүү дайрав гэнэ.

Авара баатар дугжран байтал
Аянга цахилгаан тэнгэрт ниргэв
Айн сандран өндийн босвол
Ая үүлгүй тэнгэр цэлмэн үзэгдэнэ
Хар даржээ хэмээн сэтгээд
Хажуулдаж хэвтэхээр эргэвэл
Данхар гүрвэлийн агуйн дотроос
Даамай их утаа баагин байв.
Чих тавин нүдээ бүлтийлгэвээс
Чанга архиралдах, муухай орилолдох
Ээлж дараалан цуурайтан байлаа
Эргэлзээ байхгүй сонсогдож байлаа.
Авара баатар ч хэсэг хүлээв
Амихандаа тэр хоёрыг
Алалцаж талалцаад
Амь яснаасаа салчихаасай хэмээн
Амаа жимийн
Аймшигтай ихээр наминчилж байв.

Мулгуу, Данхар хоёр
Мянган хором тулалдав
Арван өдөр ноцолдов
Алалцан талалцан үзэлцэв
Энэ хооронд Данхарын агуй сөнөж
Энд тэндэхийн уулс хавтгайрав
Тал газар там болж
Таван толгод тал болов
Авара баатар ч өлсөж эхлэв
Аргагүй гэхдээ босоод явчихаж чадахгүй байв.
Алс холоос хэн нэгэн хараад
Андуурч эндүүрч бодвол яана!?
Авара баатар айж зугтаад
Амиа хоохойлон бажигдсан хэмээвэл яана!?

Тэндээс ахин
Түмэн хором барилдав
Тоос шороо
Тэнгэрт тулж
Энгийн хүний
Үнхэлцэг хагармаар
Баатар хүний
Зүрх үхмээр
Аймшигтай ихээр
Алалдав гэнэ.

Эцэс сүүлдээ эцэж цуцаад
Эргүү могой, дэнхгэр гүрвэл
Аль аль тэнхэлгүй болов
Алдалж хэвтээд унтацгааж эхлэв
Энэ бүхэнийг харсан
Эрэлхэг баатар Авара
Эргүү юм шиг хүлээн суусангүй
Энэ бүхэнг дуусгахаар зүтгэв.
Арын уулыг атган тарааж
Өврийн хадыг өшиглөн буталж
Дорнын далайг балган цацаж
Өрнийн мөрөнг өвөрлөн асгасаар
Тэнгэрт тулсан өндөр уулаар
Тэр хоёрыг дарав гэнэ
Хурмастад хүрсэн цаст хайрханаар
Хар мангасуудыг булав гэнэ.

Ажилж хөдөлмөрлөсөн баатар маань ч
Анхны төрхөндөө эргээд оржээ
Булчин шөрмөс болсон
Баатар хэвэндээ оржээ.
Дайснаа дарсан болохоор баатар маань
Даруй гэртээ эргэв гэнэ
Даруу загнан олны хөлөөс зайдуу
Даанч сайхан нутаг сонгон буудлав гэнэ.
Үр хойч нь өсөж үржээд
Үүрд мөнх амар сайхандаа жаргав гэнэ.

Авара баатар дайснаа дарсан түүх
Ахиулж нэмсэн зүйлгүй энэ бөлгөө
Авара баатарын хойш үе нь
Авара улсыг бүтээн цогцлоожээ.
Авара улсын нутаг дээрээс
Ахиулж сайн харах юм бол
Аварга мангасуудыг дарсан уул
Тэртээ тэнгэрий хаяд
Тэнгэрт тулан байдаг ажгуу.
Цаашлуулж сайн ширтэх юм бол
Цамаан хоёр мангасыг дарсан
Хурмастад хүрсэн цаст хайрхан
Хараа дуустал сүндэрлэн байдаг ажгуу.

Ингэж яриж дуусахын төдийд Ээ! яасан урт юм бэ!? хэмээн дуу алдаад галт уулын луу Унанаг хөб гээд залгичихав гэнэ.

______________________________________
Songodog
тууль ч гэсэн сонирхолтой байх хэрэгтэй биздээ тэ :imhappy:
үгийн тоо 32 мянга :) болчихлоо. Одоо сүүлчийн бүлэг маань орохоор нийт 33 мянга л болох бололтой. Сүүлчийн бүлгээ чадвал сунгаж бичээд нийт 35 мянган үгтэй болгохоор чармайнаа :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.28.10 1:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Унгадаг баатар: Амар сайхандаа жаргах нэгэн хэлбэр (25)


Унана нэг сэрэхэд хав харанхуй хонгилд хэвтэж байлаа. Тэртээд нэгэн гэрэл сүүмэлзэх шиг үзэгдсэнд зүглэн очвол Алд сэлэмт дархан, Могой гүнж хоёр сууж байв. Луу хэдий тийм аварга биетэй бус ч яагаад дандаа өлсгөлөн байдгийн учирийг сая л оллоо. Ходоод нь хоосон далай мэт том ажээ. Унана хэдийгээр тэр хоёрыг харна гэж бодож байсан боловчиг тэр нь зүгээр л ахиад орь ганцаараа үлдэхгүй гэсэн найдварын дэлбээ л байжээ. Харин жинхнээсээ ийнхүү амьд байхыг нь харах мөчид өөрийн эрхгүй сэтгэл нь сэргэн ямар нэг аргаар энэ бүх гай зовлонгоос зугтаамар санагдав. Тэгээд инээвхийлэн ¨Та хоёрыг амьд гэж бодсонгүй шүү¨ гэвэл нөгөө хоёр нь Унана өөд харц чулуудаад ¨Чамайг бид хоёрыг аврана гэж бодсон юмсан!?¨ хэмээн хариу инээмсэглэв. Хэдийгээр гурвуулаа энэ хүнд байдалд орсон боловчиг нэг нэгнийгээ амьд сэрүүн байгаад ийнхүү баярлацгааж байгаа нь энэ ажээ. Унана галын дэргэд суугаад ¨За ямар бодолтой байна?¨ гэж асуувал дархан ¨Бодолсоод байх юм алга өө. Энэ тэрүүгээр явж үзсэн боловчиг хав харанхуйд төгсгөл нь мэдэгдэх юм алга. Энэ доор байгаа газрыг сэлмээрээ нэвт сүлбээд лууг алъя гэтэл ган төмөр мэт хатуу гэдэстэй ажээ¨ гээд сэлмээ газар шаавал дон гэж дуугараад сэлэм нь эргэн ойж үзэгдэв. Харин Могой гүнж ¨Уул нь чи ирсэн газраа байгаад бид хоёрт дохио өгсөн бол гурвуулаа эргээд лууны амаар гарж болох байлаа. Гэхдээ одоо эргээд явна гэхээр олдоно гэж бодохгүй л байна шүү!¨ хэмээв. Унана огил харайн босоод би тэндээс гэснээ үгүй ээ! тэндээс гэж гараараа зааснаа эргээд газар суун мэдэх аргагүй болжээ гэхэд Могой гүнж арай ч үгүй ээ! чамайг ирэх үед би тэр зүгт чинь сүүлээ чиглүүлчихсэн байсан юм. Харин чи бид хоёр дээр чигээрээ явсаар ирсэн үү? гэж асуувал Унана толгой дохив. Тэгвэл явцгаая гэсээр Могой гүнж мөлхөлөө. Унана, дархан хоёр нэг нэг галын цуцал барьсаар араас нь дагав. Сайн харвал Унана ямар нэг юмны хөл барьсан бол дархан зүгээр нэг аварга том мөчир барьсан байлаа.

Ийнхүү урагшилсаар явж байтал урд нь нэгэн том зүйл бараантан үзэгдэх болов. Ойртон очидоод гэрэл тусган харвал нэгэн үл мэдэгдэх босоо бичгээр хаалганы хажууд бичсэн байв. Могой гүнж улам ойртон ¨Гурбан Багатур Ун Онгон¨ хэмээн унших төдийд аварга чулуун хаалга гэрэлтэж эхлэв. Гэрэлтэж байгаад цаад талд нь нэгэн том хонгил харагдах тунгалаг зүйл болоод тогтчихов. Гэтэл дархан урагш алхан энэ гээд гараа хүргэх төдийд дотогшоо сорогдоод орчихлоо. Унана гараас нь барих гэсэн боливчиг бариж чадсангүй. Тэгээд Унана араас нь үсрэн орох гэтэл Могой гүнж ¨Байз¨ энд юу ч байж болно. Хэрвээ бид хоёр юуг нь мэдэхгүй араас нь үсэрвэл үхчиж ч магадгүй шдээ. Ямар нэг арга эхлээд хайя¨ гэв. Унана Могой гүнж өөд гунигтай харсанаа ¨Уучлаарай¨ гээд үсрээд орчихов. Харанхуй дунд Могой гүнж ганцаараа үлдлээ. Хаалганы гэрэл бага багаар бүүдийнэ. Могой гүнж өнөөх бунханг тойрон хэр томыг нь үзэх гэтэл өчүүхэн жоохон нэг хүн босоогоороо багтахын дайтай байсанд гайхан хаалган дээр очвол хаалга бараг гэрэлгүй болоод унтарч байв. Өнөөх сүүмгэр гэрлийн цаана анхны байсан том танхим тэр хэвээрээ харагдана. Могой гүнж нүдээ анин хаалгаар орлоо.

Орох үес ямар нэг хүйтэн зүйл биеийг нь бүрхэн аваад доошлох мэт санагдахад нүдээ нээд харвал эргэн тойрон нь хав харанхуй байх агаад өнөөх доош буух бүрхүүлний гэрэлд зурвас ажиглагдах зүйлс нь энэ газрыг үнэхээр эртнийх болохыг нь илтгэнэ. Могой гүнж хамаагүй хөдөлвөл уначих мэт санагдах тул нэг л газраа тэвчээртэй нь аргагүй зогсож байлаа. Нэг их гэрэлтсэн танхимд ирээд өнөөх бүрхүүл зогсон алга болов. Могой гүнж эргэн тойрноо харвал бусад давхаруудаа бодвол доос шороонд дарагдаагүй цэвэрхэн давхар үзэгдэнэ. Гэтэл тэртээд Унанагийн дуу гарах шиг болоход яаран очвол Унанагийн зүрхнээс нэг цагаан гэрэл гарсаар өмнөө хайрцаг барин суух 3н хөшөөнд холбогджээ. Могой гүнж сандран Унана гэвэл Унана ¨би зүгээрээ чи дарханг аврах гээд үздээ!¨ гээд хараараа заасан зүгт нь харвал алд сэлэмт дархан маань сэлэмээ далайсан чигээрээ чулуу болчихсон байлаа. Могой гүнж дархан луу ухасхийх үед гэнэт чулууны харшилдах дуу цуурайтахад гайхан арвал өнөөх цулуун хөшөөнүүд хагарч байлаа. Унана, Могой гүнж хоёр алмарч орхив. Чулуун хөшөөнүүд хагарсаар л байлаа. Бэлхүүснээ дээд хэсэг нь хагарч дуусах үед гурван хөшөө нэгэн зэрэг амьсгаа уртаар амьсгалаад ахиад хоёр зүрх гэсээр өндийн босож ирэв. Энэ үед Унана Могой гүнжийг газраас шүүрэн аваад гүйлээ. Хэдий зугтан гүйх боловчиг өнөөх зүрхэнээс нь гарсан гэрлэн утас тасрахгүй л байв. Тэгээд өнөөх бүрхүүлэн шатны өмнө ирээд ¨Уучлаарай, энэ бүхэн миний буруу. Би өөрт чинь хүн хараалыг чинь арилгахад туслана гэсэн боловчиг одоо улам их зовлонд унагаачихлаа. Намайг уучлаарай.¨ гээд Могой гүнжийг шидэж орхив. Гэтэл өнөөх хүйтэн мэдрэмж Могой гүнжийг бүрхэн авлаа. Могой гүнж эсэргүүцэн урагш зүтгэсэн боловчиг хөдлөж чадсангүй. Унана ахин уучлалн гуйн хашгирахад мөчид хүзүүнээс нь дээш чулуужин чулуужсаар тэр чигтээ чулуу болон хувирлаа. Могой гүнж энэ бүхний хий дэмий харахаас бус яаж ч чадахгүйгээр дээш хөөрөн явсаар л. Өмнө нь сүүдэртэн байсан өнөөх танхимүүд үл мэдэгдэх гэрэлд гэгээ татан харагдана. Нэг мэдэхэд Могой гүнж бунхны гадна гарж ирсэн байлаа.

Энэ үед мөсөн луу өвгөний өрөөний үүдийг хэн нэг нь тогшисоор орж ирээд ¨Ноёнтоон бид нарын мөсөн үрүүд хайлчихлаа.¨ гэвэл өвгөн орноосоо харайн босоод ¨Ийм юм болно гэж бодсон юм аа. За тэгвэл хоёр дахь төвөлгөөндөө шилжие.¨ гээд цонхоо онгойлгон үсрээд луу болон тэнгэрт хөөрлөө. Гаднаас нь харах аваас цас мэт цав цагаан өнгийн луу мэт биетэй ч толгой дээрээ бугын эвэртэй, биендээ хангарьдын 4н сарвуутай ажээ. Тэгээд тэнгэрт гарсаныхаа дараа их дуугаар архиран ¨Үүлэн хотынхон минь сэрэгтүн! Энэ бол та бүхэнд олдож байгаа хамгийн сайхан боломж билээ. Галт уулын луу өөрөө мэдэлгүйгээр нэгэн лусын амьтанг залгисан тул хүч чадал нь ихэд доройтон байх ажээ. Тийм болохоор өдөө цөмөөрөө нутгийнхаа төлөө. Үүлэн улсынхаа өмнөөс дайснаа даран дархан цолоо мандуулцгаая!¨ хэмээгээд аянга цахилгаанаар тургихад олон зүйл амьтад ирж нэгдэв.

Могой гүнж лууны чулуун ходоон гэдсэн дээрхи тог хийн дуугарах хөлийн чимээ сонслоо. Нэг хоёр..тоолохын аргагүй болов. Тэгээд цав цагаан нүднийд Могой гүнжийг цоо ширтэж эхлэв. Могой гүнж айсандаа хөдөлж чадахаа болин бунханы хаалганас гэрэлтэх өчүүхэн гэрэлд хорогдох гэсэн шиг улам хаалганд наалдаж байлаа. Тэгтэл гэнэт ихээр гэрэл гарсанаа сүнс мэт хүмүүс харанхуй дундаас тодорч эхлэв. Тэнд дундаас нэгэн дунд хэргэм насны идэр чийрэг эр гарч ирээд Могой гүнжид ойртон ¨тэд нар бүгд сэргэчихсэн үү? хэдэн зүрх авсан бэ?¨ хэмээн баргил хоолойгоор асуухад нь Могой гүнж чичигнэсэн хоолойгоор ¨Мэдэхгүй. 3н чулуу бутарчихсан тэгээд манай хоёр найз¨ гэвэл өнөөх эр яриаг нь таслан эвэр бүлээ үлээлээ. Тэгтэл энд тэнд цагаан гэрэл асан ассаар лууны гэдсийг тодруулах үест нэгэн хотын балгас үзэгдэв. Могой гүнж энэ бүхний алмайран байтал ¨Бид нар энэ бунханг хамгаалагч салхин анахай нарын удам билээ. Гэтэл нэгэн өдөр 10н хар талыг баримтлагч шидтэнгүүд эдгээр үхсэн баатаруудыг сэрээхээр манайд довтлон ирсэн юм. Бид нар хэдийгээр бунханыг шившин онгойхоос нь хамгаалч чадсан боловч тэд нар нэгэн шид хэрэглэн бунханыг энэ лууны гэдсэнд оруулчихав. Гэтэл бид нар шившихдээ энэ бунхны суурийг өөрсдийн хотын суурьтай холбосон байсан тул төлөвлөгөө маань буруугаар эргэн бид нарын сүнслэг хүч мөн лууны гэдсэнд оров. Дараа нь бид нар эндээс гарахыг хичнээн оролдсон боловчиг бодит бие маань байхгүй тул тусыг эс болох бөгөөд бунхантай холбосон шившлэгээ арилган эргэн биедээ орох гэсэн боловчиг энэ шид хэтэрхий хуучных байсан болохоор бид түлхүүр үгийг тайлж чадалгүй ийнхүү байсан билээ. Гэтэл сая газар доргих шиг болоход сая бунхан онгойсонг мэдсэн билээ. Та нар хэрхэн нууц үгийг тайлав.¨ гэвэл Могой гүнж ¨Би багадаа энэ хэлийг заалгаж байсан юм. Тэгээд унштал хаалга өөрөө онгойсон¨ гэвэл тэнд байсан бүгд дуу алдан, хачирхан хараад энэ хэлийг яаж мэддэг билээ гэвэл Могой гүнж ¨би бол лусын гүнж билээ. Манай удмынхан...¨ гэхэд үгийг нь таслан одоо ахин нээж өгөөч гэвэл Могой гүнж өнөөх бичгийг ахин ¨Гурбан Багатур Ун Онгон¨ хэмээн уншив. Гэтэл хаалга онгойх төдийд асар их салхи үлээн нэг мэдэхэд Могой гүнж болон өнөөх хүмүүс аварга том бунханд ороод ирчихсэн байв. Чим чимээгүй ноёлон байтал хяхтанах чимээ цуурайтлаа. Гайхан харцгаавал бүхэл бүтэн үхэгсэдийн арми та нарыг бүслэн байв. Өнөөх салхин анахай нарын шидэт хүч гээд байсан зүйл уухай хашгиран өнөөх үхдэлүүдэд орж байлаа. Тэгээд эргээд тэдгээр үхдэлүүдтэй тулалдаж гарав. Энгийн үхдэлүүдээс ялгагдах шинж нь гэвэл тэр нар гэрэлтэж байлаа. Яг л сахиусан тэнгэрүүд шиг, гэхдээ үхэж үгжирсэн сахиусан тэнгэрүүд шиг. Тийнхүү хоёр тал аль аль нь үхэхгүй мөнхийн тулаанд орж байтал нэгэн эмэгтэй хажууд нь ирээд эдгээрийг саатуулж байх хооронд хоюулаа энэ бүхний зогсоох хэрэгтэй байна. Намайг дагаад явна уу! гээд урд нь гарж агаарт хөвөн явлаа. Могой гүнж ч араас нь дагаж байв. Тэндээс мөн өөр нэг хаалганы дэргэд ирэх үед Могой гүнж хаалганы дээрхи бичгийг ¨жирүхэ¨ хэмээн унших төдийд өнөөх хаалга мөн л гадаахи хаалга мэт онгойв. Дотогш орвол энэ удаа доошоогоо биш урагшаагаа сум мэт харван явав. Тийнхүү явсаар нэгэн саруулхан өрөөнд орж ирлээ. Салхн анахай дээш хөөрөн гэрэлтэх үед өрөөн доторхийг тод харж болохоор болов. Нэг ханаар нь дүүрэн эртний бичгээр нэгэн зүйлийн талаар бичсэн байлаа. Могой гүнж уншихаар урагшлах үед өөр нэгэн өрөөнд орж ирэв. Эргэн харвал нөгөө 3н чулуун баатар байлаа. Өмнөө барисан хайрцагнаас нь цагаан гэрэл гарсаар Могой гүнжийг чиглэн явав. Могой гүнж хэдий зугтах гэсэн боловчиг яах аргагүй оногдчихлоо. Харин салхин анахай эмэгтэй чулуун баатар руу дайрсан боловч хүрж чадалгүй ямар нэгэн далдын хүчин нам цохиулан унав. Могой гүнжийн бие дотуур нь нэгэн зүйл гүйн явсаар зүрхэнд нь хүрчихээд хамаг хүчийг нь сорж эхлэв.

Мөсөн луу тэндээс бусдыгаа дагуулсаар үүлэн уулнаас буун галт уулыг зорин нислээ. Галт уул урдын л адил бараантан халуу шатан үзэгдэнэ. Галт ууланд ойртох тусам бүгд бага зэрэг түгшицгээн түрүүчийн байсан зориг нь багасаж ирэх үед Лава нар гарад ирэв. Үүлэн хотынхон бодох ч сөхөөгүй болсон тул уухайлан дайрлаа. Лава нар ч аймшигтайгаар архиралдан аварга том хад чулуунуудыг чулуудаж байв. Зарим нь жижиг жижиг галт чулуу нүүлгэнэ. Эхний эгнээ Лава нарыг хага яран гараад цааш довтолгооноо үргэлжлүүлэхэд үлдсэн хэсэг нь Лава нартай тулалдсаар үлдэв. Тэгтэл цааш довтлогчдийн урдаас агуйн савдагууд гараад ирлээ. Өвч хуягласан эдгээр агуйн савдагууд юу юунаас илүү аймшигтай харагдана. Галт сум харван, урт жад ёрдойлгон угтлаа. Мөсөн луу цасаар тургин галыг нь унтраан эхний эгнээний шадтангуудыг хөлдөөсөөр цаад талд нь нисэн гарав. Гэвч агуйн савдагууд асар хурданаар эргэн эмх цэгцэндээ орж мөсөн лууны араас ирэгсэдийг тогтоолоо. Тэд ч цааш явах аргагүй болсон тул агуйн савдагуудтай цусан тулаанд оролцов. Мөсөн луу ганцаараа үргэлжлүүлэн ниссээр ирэх үед галт уулын луу өөрийг нь хүлээж байсан мэт бие засан зогсож байв. Тэгээд ¨Мөсөн луу Бажум чи ингэж нэг ирдэг юм биздээ!?¨ гэвэл анд Цоригу чамтай өрсөх хүн надаас өөр хэн байх билээ хэмээн инээмхийлэв.

Мөсөн луу өвгөн Унанад ярисан бүхэн худлаа гэж үзвэл хэцүү юм. Бажум шидтэн үнэхээр Үүлэн хотыг хамгаалахын тулд мөсөн луунуудыг үүсгэсэн билээ. Гэвч ганц биер энэ бүх шидийг хийж хүчрэхгүй тул хамгийн сүүлд арга буюу өөрийгөө золиослон байж хамгийн сүүлчийн мөсөн луу болжээ. Уул нь эдгээр мөсөн луунууд Үүлэн хотуудыг галт луу нараас хамгаалах үүрэгтэй байсан боловчиг газрын төрөлтөнгүүд Үүлэн хотуудын эд баялагт шунан бүгдийг нь устгасан байна. Энэ үед Бажум шидтэний багын дурсамж сэргэн газрын төрөлтөнгүүдэд ой гутан бүгдийг нь устгахаар шийджээ. Тэгээд өөрийн биер Үүлэн хотхоноос буун хуучны сударт оршин байдаг Салхин анахайд дарагдан хоригдсон 3н баатарыг суллахаар оролджээ. Энэ үед үлэмж биетэн Бажум шидтэний найз Цоригу өөрийн найз шидтэнээ өшөө хорсолдоо автан хорвоо ертөнцөд их гай гамшиг учруулах гэж байгааг мэдэн найзаа сэхээрүүлэхээр салхин анахайн оронд ирэх үед Бажум шидтэн салхин анахай нарыг бараг дийлээд 3н баатарыг суллахад ойртсон байлаа. Цоригу ч амжиж ирсэндээ баярлан Бажумтай уулзан ятгасан боловч Бажум үгийг нь сонссонгүй. Арга барагдсан Цоригу аргагүй эрхэн өөрийн биег золиослон луу болон хувираад гурван баатарын онгонг тэр чигт нь залгиж орхив. Гэвч салхин анахай нар өөрсдийн хүчээ хотдоо бэхлэн тэгээд хотоороо бунхан шившин хамгаалсан байсанг нь мэдээгүй тул бунханг залгихдаа мөн тэдгээр анахай нарыг шидийн хүч биеийг нь залгиад хараагдаж орхив. Үүний дараа Бажум, Цоригу хоёр тулалдсан боловч эртний андууд тэл хэн нь ч нэгнийгээ алахгүйгээр дийлэхгүй байсан тул Бажум аргагүй ялагдан Үүлэн хотондоо буцав. Харин Цоригу нэгэнт хараагдан мөнхөд луу хэвээрээ үлдэх болсон тул Үүлэн хотхоны доодхи галт ууланд суун Үүлэн хотыг газрын төрөлтөнгүүдээс харин газрын төрөлтөнгүүдийг Бажумаас хамгаалах болжээ.

Үйл явдал ийнхүү өрнөсөнг хэн таан мэдэх билээ. Эдгээр явдалыг хорвоо дээр гагцхүү Бажум шидтэн, үлэмж биетэн Цоригу хоёр л мэдэж байсан биз. Гэвч Могой гүнж үхлийн ирмэгт ирээд ихээхэн сульдсан байсан тул хараалын гол явдалыг мэдэржээ. Яг энэ мөчид нэгэн дуу Могой гүнжийн чихэнд эцэг, эхийн хайр хэмээн шивнэв. Могой гүнж эцсийн хүчээ шавхан ¨Эчиг, Эхэ Ийн Хаиир-а¨ гэвэл Газар дэлхий чичирхийлэх шиг болон өнөөх гурван баатарын аймшигтайгаар хашгирах сонсогдов. Могой гүнж ийн чихэнд нь баярлалаа хэмээн хэдэн мянган хүн зэрэг шивнэх шиг болоход нүдээ нээн харвал өмнө нь Унана, дархан хоёр зогсож байлаа. Тэгээд нүдээ нээх төдийд нь хоюул чангаар тэврэн ¨Чамайг чадна гэж мэдсэн юм аа.¨ гэв Могой гүнж гайхан ¨юу болсон бэ?¨ гэвэл ¨чи бид хоёроос болж сэдрээд байсан шившлэгийг эргүүлээд сэргээчихсэн. Тэгээд бид хоёр ч гэсэн эргээд хэвэндээ орсон¨ гээд инээцгээв. Могой гүнж сая нэг тайвширан гүнээр амьсгаа аваад хэвтлээ. Гэнэт аймаар халуу оргин яг халуун талд байна уу? хэмээн санагдах үед тэртээд нэгэн аварга том гал үзэгдээд алга болов. Гурвуулаа яаравчлан өндийн гал гарсан зүгийг чиглэн алхав.

Бажум, Цоригу хоёр тулалдаж эхлэв. Бажум аянга буулгавал Цоригу газраас хад хуу татан сөргүүлэн шидлээ. Тэндээ Бажум тээш хөөрөн нисэх үед Цоригу биеэ хураан нисэхэд бэлдэв. Бажум нилээд өндөрт хөөрсөнийхөө дараа огцом доош эргэн газар руу шунхнав. Тэгээд мөндөрөөр бөмбөгдлөө. Харин Цоригу энэ бүхэнд бэлэн байсан тул галаар тургин газараас хормын төдийд хөндийрөн Бажумын дэргэд хүрч ирэв. Тэгээд сарвуугаараа Бажумын сүүлнээс атгахад Бажум нэг л шарваад Цоригуг тэртээ хол шидэж орхив. Агуйн хоёр талд хоюул хамаг байдаг хүчээрээ довтлохоор бэлтгэж байлаа.

Лууны дотор дэвчихийн аргагүй халуун болж байлаа. Могой гүнж цаашид явах аргагүй болсон тул дархан дэргэд нь үлдэж харин Унана юу байсанг нь үзэхээр цааш явав. Унана ийнхүү явж байтал хажуу талд нь нэгэн галын цог үзэгдэх шиг болоход нь гайхан харахаар тонгойх үедээ унгаж орхилоо. Тэгтэл асар хүчтэй дэлбэрэлт болон Унана ухаан балартан ойчив. Бажум хамаг хүчээ шавхан мөсөөр үлээх гэж байтал гэнэт Цоригу гэнэт дэлбэрч орхив. Гэнэтийн явдалд самгардсан Бажум арагш шидэгдэн хана мөргөн уналаа.

Унана сэрэх үед дархан хажууд нь сууж байлаа хажууд нь нэгэн гоо үзэсгэлэнтэй дагина сууж байсан нь өнөөх хамгийн анх харсан лусын гүнж дүрээрээ мөн байв. Унанаг сэргэхийг харсан дархан, гүнж хоёр өндийн суулгаад юу болсон гэсэн харцаар харахад Унана болсон явдалыг яриж өглөө гэтэл ¨Сайн худлын үнэд хүрэхгүй, Салбагар үнэн аминд хүрнэ ¨ хэмээх мөсөн луу өвгөний дуу сонсогдоход бүгд гайхан дуу гарсан зүг харвал мөсөн луу мөсөөр үлээсэн ээ нисэн одлоо. Алд сэлэмт дархан ¨Үг минь хөлдөөд газарт унана, Үнэн хайлах цагт цуурайтаж л таараа¨ хэмээн задрахад Унана ¨Аяа!? Ганцаардлаас зугтан олон жил унтав, Ад зэтгэ шүгэлсэн мэт юунд сэрэв дээ!?¨ хэмээн гунигтайгаар өгүүлэв. Харин лусын гүнж ¨Гоо сайхан байвч, Гайхуулах газаргүй болов.¨ гээд нулимс дуслуулав. Ийнхүү бүгд хөлдөж ¨Мөстлөгийн үе¨ эхэллээ.

Хорвоо дэлхий цас мөсөөр хучигдан Бажум шидтэний хүсэл биелэв. Үүлэн улсыхан одоо л нэг амар сайхан даа жаргах буй заа. Гэвч үзэн ядалт мөнхийн жаргалыг авчирч чадах болов уу? нэгэнт эхэлсэн үзэн ядалт уучлалаар л арилдаг гэдэг.

ТӨГСӨВ.
________________________________
Songodog

за өдийг болтол надтай хамт байсан уншигчиддаа баярлалаа. Та бүхнийгээ нэгэн сайхан үлгэрийн орноор аялуулсан хэмээн найдаж байна. Гэхдээ хэдийгээр Унгадаг баатарын үлгэр маань дууссан боловч энэхүү цуврал маань дуусаагүй болно. Хэрвээ та бүхэн цаашид хорвоо ертөнцөд юу болохыг мэдэхийг хүсвэл ¨Мөстлөгийн үе¨ үлгэрийг таалан соёрхоорой.

Гүнээ хүндэтгэсэн Болдын Тэмүүлэн :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Oct.14.10 3:13 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
[center]Эргүүлэг /1р хэсэг/[/center]

Нэг цагаан лонх ... Хоёр цагаан лонх

За хэний хүүхэд ийнхүү эзгүй хээр талд цагаан лонх тоолон суудаг билээ гэх баргил хоолой хүнгэнэхэд Өрлөг гайхан арагш харвал. Бор морь унасан цагаан сахал, цагаан тэрлэгтэй, ясан хэдрэг болсон өвгөн үзэгдэв. Өрлөг танихгүй хүн байсан хариу эс дуугарав.

Нэг цагаан лонх ... Хоёр цагаан лонх

Ахмад хүн юм асууж байхад яасан задарсан тархи вэ? Босооч хэмээн зандрахад ямар нэг хүч дээрээс нь дарах шиг болсон Өрлөг өөрийн эрхгүй газар тэрийн унав. Тэгээд юу болсоныг ойлгож ядан өндийн босвол түрүүчийн морьтой өвгөн бараа сураггүй алга болжээ. Уурласандаа давхиад явчихаж гэж бодсон ч морьных нь тоос үзэгдэхгүй байсанд бага зэрг гайхас хийсэн боловч тэгсхийгээд мартчихав. Тэгээд бүтэн өдрийн турш цагаан лонх тоолсоор нар сая уулын араар шургалахад гэрийн зүг дэвхэрлээ.

Ердийн үед чимээ шуугиантай байдаг хотноос нь нам гүм цуурайтана. Өдийд бараан утаа суунаглан байх ёстой гэрийнх нь яндангаас бүрзийх ч үүл цухуйхгүй нь хачирхалтай санагдсанд хүү гэрийнхээ зүг улам хурдан чавхадлаа. Харсан зүйлсдээ нүдэндээ ч итгэсэнгүй. Энд тэндгүй улаан. Тэгээд малын сэг. Эхэндээ чоно орчихож гэж бодсон боловч төд удалгүй үгүй гэдгийг нь мэдлээ. Хонь, ямаа битгий хэл үхэр, адуу гээд бүгдийг нь сэглээд хаячихсан байлаа. Гэр, хороо гээд бүгд л ув улаан харагдана. Нар улаанаар шингээд ч байх шиг.

Өрлөг яаран сандран гэртээ орвол бүх юм гадаах шиг ув улаан үзэгдэнэ. Час улаан. удаан хараад байвал галзуурахгүй байхын аргагүй тийм аймшигтай улаан өнгөөр гэр нь будагджээ. Өрлөгийн хөл нь өөрийн эрхгүй сөхрөн, нүд нь бүрхээд ирсэнд хөсөр очин байдгаараа хашгичан, уйлж гарахад хэн нэгний чимээгүйхэн инээх сонсогдлоо. Уурлаж хорссон Өрлөг эргэн тойрноо харсан боловч юу ч харагдсангүй. Гэхдээ хэн нэгэн үгүй ээ нилээд хэдэн нүд өөрийг нь цоо ширтээд, тоохуурхан инээлдэж байх нь мэдрэгдэж байв. Энэ үед Өрлөгийн доторхи уур бухимдал нь алга болоод оронд нь айдас түүнийг нөмрөн авав. Өөрөө ч гэсэн эдгээр ув улааны нэг болох нь гэж бодох мөчид хамаг чөмөг нь царцах шиг болов. Гэтэл эдгээр ув улаан бүгд өөрийнх нь хайртай хүмүүс байсан хэмээн бодох төдийд л өчүүхэн төдий ч айдас үлдсэнгүй бүгд уур болон хувирахад Өрлөг аймшигтайгаар хашгирлаа. Энэ үед өдөр мэдэрсэн тэр л сонин хүч өөрөөс нь сугаран гарах шиг болсонд гэр нь тэнгэр өөд нисэж үзэгдэв. Харин хатавчнийх нь завсараас хүн шиг төрхтэй сарьсан багваахай нар суга, суга үсрэн тал бүр тийш нисэн одох шиг болоход нүд нь өөрийн эрхгүй анилдан ухаан алдан уналаа.

Нэг цагаан лонх ... Хоёр цагаан лонх

Харанхуй дунд зүг чиггүй газараас ийнхүү дуулдана. Дууны өнгө нь нэг л танил боловч тэр гэхийн тэмдэггүй сулхан сонсогдоно. Өрлөг ганцаардсандаа өнөөх дуу хоолойг даган цагаан лонх тоолж гарлаа.

Нэг цагаан лонх ... Хоёр цагаан лонх

Өөрийг нь бүчин байх харанхуй аажим бүүдийн гэрэлд уусан байх шиг санагдаж, өнөөх хоолой ч улам тодорч эхэлсэнд Өрлөг улам хурданаар улам чангаар тоолж эхлэв.


Нэг цагаан лонх ... Хоёр цагаан лонх ... Гурван цагаан лонх гэснээ цурхиртал уйлав. Хэн нэгний дулаан гар толгойг нь илэхэд нүдээ нээн харвал өнөөх цагаан өвгөн дээрээс нь тонгойн байлаа. Өрлөг орноосоо огил харайн босоод та энд юу хийж байгаан? гэвэл өвгөн юу ч дуугарсангүй цааш эргээд ширээн дээрээс аяга шингэн авж Өрлөгт өгөөд энийг уучих тэгээд зүгээр болно гэв. Өрлөг гайхан эргэн тойрноо ажиглав лав гэртээ биш байлаа. Өчигдөрийн харсан зүйлс бүгд зүүд байсан юм байхдаа, манай гэрийхэн хэмээн бодоод хаалганы зүг ухас хийсэн боловч хөл нь ямар ч тэнхэлгүй болсон бололтой байрнаасаа хөдөлсөнгүй. Өрлөг урагш тэмүүлсэн хүчиндээ унахад өвгөн өөрт баймгүй хурданаар түүнийг түшиж аваад аманд нь өнөөх шингэн зүйлийг цутгах үед Өрлөгийн нүд өөр эрхгүй анилдан унтаад өгвөө.

Өрлөгийн зүүдэнд нь хэн нэгний цагаан лонх тоолох нь сонсогдоно.

Нэг цагаан лонх ... Хоёр цагаан лонх

Өрлөг өөрийн мэдэлгүй дагаж тоолж эхэллээ.

Нэг цагаан лонх ... Хоёр цагаан лонх


__________________________________________________________
Songodog

за ингээд шинэ адал явдалт үлгэр эхэллээ :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 30 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited