Амар байдаг болохоор нь би юм л болвол инээмсэглээд сурчихсан юм, Жэйсонруу ч гэсэн инээмсэглэлээ. Тэгээд “Тийм юм болохгүй байхаа гэж найдаж байна” гэж хөгжөөнтэйгээр хэлэв. “Аан, Чамд тусламж хэрэгтэй юу?” Эцсийн эцэст тэр миний ах шүү дээ, асуух нь аргагүй. “Үгүй дээ, баярлалаа” гэж би итгэлтэй сонсогдохыг хичээн хэллээ. Тэгээд би Арлэньруу ойртож очив. “Юу гээч, Би өнөөдөр жоохон эрт явах болчихлоо. Миний ширээнүүд дээр нэг их хүн байхгүй байгаа, чи намайг орлож чадах уу?” Би өмнө нь Арлэнийг өчнөөн удаа орлож байсан ч нэг удаа ч түүнээс гуйж байгаагүй юм. Тэр өөрөө ч гэсэн надад туслахыг санал болголоо. “Болж байна” гэж би хэлэв. “Би чадвал буцаж ирнэ ээ.” Арлэнь улаан үсээ бахдалтайгаар намируулан дохилзов. Би Сэмд явлаа гэж дохиод ажилчдын хаалгаруу зүглэлээ. Тэр толгой дохисон ч тийм ч баяртай харагдахгүй байв. Арын хаалгаар гарч явж байхдаа би хайрган дээр аль болох чимээ гаргахгүйг хичээлээ. Ажилчдын машины зогсоол баарны ард агуулахруу ордог хаалгаар гараад байдаг юм. Тогооч, Арлэнь, Даун бас миний машин тэнд харагдана. Миний баруун талд Сэмийн ачигч чиргүүлнийх нь урд байж байв. Би хайргажуулсан ажилчдын машины зогсоолоос баарны баруун талд байрлах илүү том үйлчлүүлэгчдийн талбайн хар давирхайгаар бүрсэн замруу гарлаа. Мэрлотсын байрлаж байгаа хэсэгхэн талбайг тойроод ой мод хүрээлсэн байх ба зогсоолын талбайн ирмэгээр хайрга чулуу ихтэй байдаг юм. Сэм энэ хавийг сайн гэрэлтүүлэгтэй байлгадаг ч зогсоолын хачин туяатай гэрэл эргэн тойрноо энгийн бус харагдуулна. Би хархны хосуудын сэвтэй улаан спорт машиныг олж хараад, тэднийг ойрхон байгааг мэдэв. Эцэст нь нэг юм Жэйсоний ачааны машиныг оллоо. Хар дээр усан цэнхэр мөн хоёр талдаа ягаан өнгөөр эргүүлэг хийсэн машин байв Тэр ч үнэхээр анхаарал татах дуртай аж. Би арын хаалганаас нь татаж дээш гараад түүний аюултай зүйл болсон үед хэрэглэх гэж авч явдаг бүдүүн гинжийг эрэв. Гинжийг гогцоодож аваад жингэнүүлэхгүйн тулд биедээ шахаж барилаа. Нэг хором бодолхийлэв. Раттрэй-ынханы вампир урхидаж аваачиж болох цорын ганц завсрын нууцлаг газар бол зогсоолын төгсгөлд байх модод машин дээрээс өнгийн унждаг хэсэг. Би хурдан бас чимээгүй явахыг хичээн тэр зүгрүү гэтлээ. Хэдэн хором алхаад зогсож чимээ анирдсаар явтал тун удалгүй надад ёолох дуу, бүдэг бадаг хүмүүсийн яриа дуулдах нь тэр. Машинуудын дундуур сэмхэн дөхсөөр би тэднийг яг миний бодож байсан газар байхыг олж харлаа. Вампир газар түрүүлэгээ хараад хэвтчихсэн, өвчин шаналалдаа царай нь татвалзаж гялгар гинжнүүд гарын бугуй хөлийн шагайн дээр нь тавиатай байв. Мөнгө! Дэнисийн хөл дор аль хэдүйн хоёр ширхэг цустай бортогон шил байсан ба намайг харж байхад дахин нэг шинэ шил гаргаж ирээд зүүнд холболоо. Вампирын тохойны дээхэн хэсэгт чангалуур боолт маханд нь шигдсэн орсон байх ажээ. Тэд цаашаа харж байсан ба вампир ч намайг байгааг хараахан мэдээгүй байгаа болохоор би ороож эвхсэн гинжээ ахиухан гурван фут хэртэйг унжуулж суллав. Хэнрүү эхэлж дайрах вэ? Тэд аль аль нь жижигхэн бас хэрцгий. Би Мэкийн үл тоомсорлосон байдал болон цайны мөнгө хэзээ ч үлдээж байгаагүйг саналаа. Мэкээс эхлэе Өмнө нь би тулалдаж байгаагүй боловч болох үйл явдлыг нэлээд итгэлтэйгээр хүлээн авахад бэлэн байв. Би кузовны араас үсэрч гарч ирээд гинжээ эргүүллээ. Гинж хохирогчийнхоо хажууд өвдөглөөд сууж байсан Мэкийн нуруун дундуур шавхуурдан өнгөрөв. Тэр орилоод л босоод ирэв. Дэнисрүү хяламхийвэл тэр гуравдахь шилээ таглаж харагдав. Мэк гуталруугаа гараа сунгаад, гялс хийлгэн нааш ойртлоо. Би шүлсээ залгив. Түүний гарт хутга байлаа. “Ө яанаа” гэж хэлээд түүнрүү инээхэд минь “Солиотой гичий” гэж тэр орилов. Тэр яг л хутгаа хэрэглэхийг тэсэн ядан хүлээж байгаа нэгэн шиг сонсогдлоо. Би хамгаалалттай байх гэж оролдож байх зуураа Мэкийг надад юу хийхийг хүсч байгааг хальт харж орхив. Энэ нь намайг яг л галзууруулах шиг болж би ч түүнийг чадах ядахаараа зовоох юмсан гэж бодлоо. Гэхдээ тэр бэлэн байсан болохоор намайг гинжээ эргүүлэх хооронд хутгаа барин урагш үсэрлээ. Тэр миний гарыг өнгөц зүсээд алджээ. Харин гинж тийрэлтэндээ түүний ясан хүзүүг яг л янаг амраг мэт тэврэн ороосон байв. Мэкийн ялалтын хашгираан хоржигносон чимээ болж хувиржээ. Хутгаа унагаасан тэрээр хоёр гараа гинжрүү сарвагнуулна. Агааргүйдсандаа болж тэр гараас минь гинжийг угзран хатуу шалан дээр өвдөг сөгдөн унав. Заза, Жэйсоны гинж хэрэгээ гаргалаа. Би доош тонгойн Мэк-ийн хутгыг авч, яаж хэрэглэхийг нь мэддэг мэт барив. Дэнис наашлаж байснаа Мэкийн хутга гарт минь байгааг хараад зогссоноо намайг элдвээр харааж аймшигтайгаар хэлж гүйцээв. Би ч түүнийг дуустал нь хүлээгээд “Зайл одоо” гэлээ. Дэнис хялалзаж толгойд минь үзэн ядалт мэдрэгдэв. Тэрнийг бортоготой цусыг шүүрч авахыг оролдоход нь би орхиж үз хэмээн исгэрүүлэн хэллээ. Тэгээд тэр хахаж, цацан гинжтэйгээ ноцолдсоор байгаа Мэкийг хөл дээр нь босгож машиныхаа хажуугаар бараг л чирж явсаар, зорчигчийн суудлаар чихэж орхив. Халааснаасаа ямар нэг түлхүүр угз татаж гаргаж ирээд, Дэнис жолоочийн суудалд суулаа. Машин урхиран асахад, би гэнэт хархнуудад одоо өөр нэг зэвсэг байгааг саналаа. Би хэзээ ч байгаагүй хурданаар вампирын хажууд очоод “Хөлөөрөө түлх” гээд гарных нь доогуур барьж байгаад бүх хүчээрээ хойш татав. Тэр ч хөлөө чангалаад хойш тэмүүлэв. Улаан машин хүнгэнэн ирэхэд бид дөнгөж л модны өвөрт очсон байлаа. Дэнис нарс модыг мөргөхгүйн тулд огцом мушгиж эргэх үедээ бидэнтэй маш ойрхон зөржээ. Дараа нь би Хархнуудын машины дуу алсад замхаран одохыг сонслоо. “Хөөх” гэж хэлээд, өвдөг маань намайг өргөж дийлэхээ байж буйг мэдрэн вампирын хажууд суун тусав. Тайвширхын тулд би минутын турш хүндээр амьсгаадсаар, вампирыг бага зэрэг хөдлөх шиг болоход сая нэг юм түүнрүү харлаа. Түүний бугуйнд мөнгө хүрсэн газар болгоноос утаа гарах нь аймшигтай. “Хөөрхий амьтан” гэж хэлээд түүнд шалавхан анхаарал тавиагүйдээ өөртөө уур хүрэв. Би амьсгаадсаар нэг урт гинжний хэсэг болов уу гэмээр олон нарийхан мөнгөнүүдийг салгаж эхэллээ.Би сүүлд нь ямар тэнэг сонсогдох талаар огтхон ч бодолгүйгээр “Эвий, хөөрхий хонгор минь” гэж шивэгнэн байлаа. Шаламгай байдлынхаа ачаар гинжийг тун хурдан салгав. Би хархнууд түүнийг энэ байрлалд оруулж гинжлэхийн тулд ямар мэх хэрэглэж сатааруулсан бол гэж гайхангаа төсөөлвөл нүүр маань улайв. Намайг түүний хөл дээрх гинжийг салгаж байхад вампир гараа зөрүүлэн элгээ тэврээд сууж байв. Шавхагчид жинсэн өмдийг нь шамлаад нүцгэн арьсан дээр нь гинжийг тавих гэж өөрсөддөө төвөг болоогүй байсан тул түүний хөл гайгүй харагдаж байв. “Хурдан ирж чадаагүйд минь уучлаарай” гэж би хүлцэнгүй дуугараад “ Чи минутын дараа гэхэд гайгүй болчихно биздээ? Би явсан нь дээр үү?” гэлээ. Тэрнийг “Тэд буцаж ирж магадгүй. Тэгвэл би тулалдаж чадахгүй” гэж хэлэх хүртэл байдал надад аятайхан санагдаж байлаа. Түүний гайхалтай хоолой жигд биш байсан ч түүнийг амьсгаадаж байсан гэж хэлж чадамгүй байв. Би түүнрүү дүнсгэрдүү хараад, эдгэрч байх хооронд нь хэд хэдэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа. Хэн нэгэнийг өвдөж байх үед нь хараад байх муухай байдаг гэдгийг би мэддэг учраас түүнд ганцаараа байх хугацаа өгөхийн тулд би нуруугаа түүнрүү харуулан засмал замын өнцөгт суугаад зогсоолын талбайг ажиглаж суулаа. Хэдэн машин явж, бас нэг хэд ирсэн боловч хэн ч замын төгсгөл дэхь модон дундах бидэн рүү зүглэсэнгүй. Эргэн тойрны агаарын хөдөлгөөнөөр би вампирыг босч зогсохыг мэдэрлээ. Тэр босонгуутаа үг дуугарсангүй. Би зүүн тийшээ толгой эргүүлж түүнрүү харав. Миний байснаас ч ойрхон зогсож байсан байна шүү. Түүний том хар нүд минийхрүү ширтэнэ. Соёогоо буцаагаад далд хийчихсэнд нь жаахан урам хугарлаа. “Баярлалаа” гэж тэр хөндийхөн хэлэв. Тэгэхээр тэр эмэгтэй хүнээр авруулсандаа сэтгэл дундуур байгаа байх нь. Байдаг л залуу юм. Тэр тун ачлалгүй байгаагаас хойш би ч гэсэ ямар нэг бүдүүлэг зүйл түүнд хиймээр санагдав. Тэгээд би оюун санаагаа чөлөөтэй тавин түүнийг сонсож эхэллээ. Гэвч би... юу ч.. сонссонгүй. Би юу хэлж байгаагаа үл анзааран, цочирдсон өнгөөр “Айн” гэж дуугарлаа. “Би чамайг сонсож чадахгүй байна” Тэр уруулаа байдгаар нь хөдөлгөн “БАЯРЛАЛААА!” гэж хэлэв. “Үгүй ээ үгүй , Би чамайг сонсож байна л дээ, Гэхдээ..” гэж хэлээд би ердийн үед огт хийдэггүй хэт хувийн , бараг л эрээ цээргүй зүйл хийж, өөрийгөө тахир дутуу гэдгээ илчлэв. Би бүтэн биеээрээ эргэж хараад, цагаан царайных нь хоёр талд гараа тавиад, түүнрүү анхааралтайгаар харав. Бүхий л хүчээ зарцуулсан ч юу ч мэдэрсэнгүй. Энэ яг л өөрөө сонгох эрхгүйгээр байнга радио сонсох болдог байтал гэнэт хүлээж авч чадахгүй долгион дээр тааруулсан мэт. Энэ яг л диваажин шиг Түүний нүд томорч илүү бараан болсон ч хөдөлгөөнгүй зогссоор байв. “Яанаа, уучилж үзээрэй” гэж би гэнэт ичиж хэллээ. Тэгээд гараа гялс татаж аваад, дахин зогсоолруу ширтэв. Би ярьж байх бүхий л хугацаандаа хэлэх гэсэн зүйлээ чангаар хэлээгүй л бол сонсох боломжгүй ханьтай байх ямар гайхамшигтай болохыг бодон Дэнис, Мэк хоёрын талаар чалчиж эхлэв. Түүний нам гүм байдал ямар сүрлэг юм бэ? “... тэгээд би чамайг яаж байгааг ирж шалгасан нь дээр байх гэж бодсон юм” гэж төгсгөхдөө би үнэндээ юу яриад байгаагаа ойлгосонгүй. “Чи намайг аврахаар ирсэн чинь үнэхээр зоригтой байлаа” гэж түүнийг хэлэхэд хоолой нь ДээАннэг улаан торгон дотоожноосоо гарч иртэл нь дагжуулам, хорхой хүргэм дур булаам байв. Энэ үед нь л би дэлхийн хөрсөн дээр пид хийтэл эргэн унаад, “За болно доо” гэж гашуунаар хэлэв. Түүний төрх тайван байдалдаа орохоосоо өмнө хэдэн секунт гайхсан янзтай харагдав. “Өлсгөлөн вампиртай цуг байхаас айхгүй байна уу?” гэж асуухад нь тоглосон шинжтэй боловч аюултай ямар нэгэн зүйл асуултных нь цаанаас цухалзлаа. “Үгүй чиш” “ Чи намайг суллахаар ирсэн учраас энэ олон жилийн дараа би чамд өчүүхэн ч гэсэн сайхан сэтгэл өвөрлөх байхаа гэж чи бодож байна уу? Вампирууд ихэвчлэн тэдэнд итгэсэн нэгэнд халддаг юм. Бидэнд хүний үнэр байхгүйг чи мэднэдээ” “Маш олон хүн ч бас тэдэнд итгэсэн хүн эсрэг болох нь бий” гэж би тодруулав. Би бодитой хандаж чаднаа. “Би тийм ч тэнэг биш шүү” гээд гараа өргөн түүнийг илааршиж байх зуур хархнуудын гинжийг хүзүү гарандаа зүүснээ харуулав. Тэр илт чичрэв. “Гэхдээ яг цавьны чинь тэнд нэг амттайхан артер байдаг юм шдээ” гэж тэр тайван болтлоо бяцхан хүлээзэнснээ яг л гулгаж буй могой шиг зөөлнөөр хэллээ. “Битгий заваан юм яриад бай” гэж би хэлэв. “Би сонсохгүй шүү” Бид дахин бие биерүүгээ чимээгүй ширтэлцэв. Түүний Мэрлотд ирсэн анхны зочлолт амжилтгүй байсан болохоор би түүнийг дахин харахгүй байх вий гэж айж байлаа. Тиймээс би бүхий л жижиг сажиг зүйлсийг хүртэл сорон авахыг хичээж байлаа. Би тэгээд энэ явдалыг нандигнан хадгалаад удаан, удаан хугацааны туршид дахин дахин дурсан байх болно. Энэ маш ховор шагнал. Түүний арьсанд дахин хүрмээр санагдана. Яаж мэдрэгдэж байснийг нь мартчиж. Гэвч тэгвэл ёс зүйн нэгэн хэм хэмжээсийг давж, тэрнийг дахиад уруу татсан, шалиг амьтан болгочих биз. “Чи тэдний цуглуулсан цуснаас уумаар байна уу?” гэж тэр гэнэт асуув. “Энэ минйи талархалын бэлэг болог” гээд хайрган зам дээрх хаягдсан бортогоруу заав. Миний цус чиний сексийн амьдрал болон эрүүл мэндийг чинь тэтгэх учиртай юм” “Би яг л эмнэг адуу шиг эрүүл хөөн” гэж үнэнээ хүлээгээд “Тэгээд ч надад яриад байхаар сексийн амьдрал байхгүй. Чи өөрөө л наадахаараа хүссэнээ хийж үз” “Чи тэгвэл зарж болно шдээ” гэж санал болгоход нь түүнийг ердөө л намайг яаж хариу үйлдэл үзүүлэхийг харж байна гэж би бодов. Тэгээд “Наадахад чинь хүрнэ ч гэж байхгүй шүү” гэж доромж маягтай хэлж орхилоо. “Чи өөр юм аа” гэж тэр хэлэв. “Чи яг юу юм бэ?” Түүний надруу харж байгаагаас дүгнэхэд тархин дотор нь байж болох боломжит хувилбаруудаар үнэлж цэгнэж байгаа бололтой. Би тэднийг нь сонсож чадахгүй нь сайхан юм даа. “Юу л даа, Намайг Сөүки Стакхауз гэдэг, Би үйлчлэгч.” “Чамайг хэн гэдэг юм?” гэж асуухдаа яадахдаа энийг асуувал нэг их зориглосон болохгүй байхаа гэж бодов. “Билл” гэж тэр хэлэв. Би өөрийгөө зогсоож амжилгүй инээсэндээ болоод өгзөгөөрөө газар суучихлаа. “Вампир Билл гэнээ Хэхэ” гэж би хэлээд “Энтойнь, Базил, ядахдаа Лангфорд байх байх гэж бодсон шүү, тэгсэн чинь Билл!” Би ингэж их инээлгүй удсан байв. “Заза Билл, Дараа таарая, Би ажилдаа буцаж орох хэрэгтэй” Мэрлот-н тухай бодонгуут, хүрээд байсан инээд маань хаашаа ч юм алга болчилоо.Би гараа Биллийн мөрөн дээр тавиад бослоо. Тэр нь чулуу шиг хатуу байсан ба би нүд ирмэх зуурт л хөл дээрээ зогссон байсан учраас бүдчиж унахгүйн тулд хичээв. Хархнуудтай хийсэн тулаанд маань урагдсан байх вий гэж хувцас хунараа шалгалаа. Бохир зам дээр суучихсэн учраас өмднийхөө арыг гөвөөд, зогсоолруу алхахдаа Биллрүү даллав. Бодох юм ихтэй тамир оруулсан орой байлаа шүү. Энэ талаар бодмогц би үнэхээр инээмсэглэл шигээ баяртай болоод ирэв. Жэйсон ч гинжнийхээ хойноос гайгүй сайн уурлах байх даа. Ажлаа тараад баарнаас өмнөшөө дөрвөн мильд орших гэрлүүгээ явлаа. Намайг ажилруугаа эргэж ороход ашгүй Жэйсон явчихсан (Бас ДээАннэ) байв. Би өөрийн амьдардаг газар болох эмээгийнхээ байшинруу зүглэхдээ оройн явдлыг дахин эргэцүүлж явлаа. Мөргөлчдийн хоёр эгнээ зам бүхий Тол Пинзийн оршуулгын газрын хажууханд байшин маань байдаг юм. Миний хуланц өвөө энэ байшинг барихдаа хувийн нууцлаг байдлыг нь ихэд анхаарчээ. Ийшээ ирэхийн тулд мөргөлчдийн замаар гараад хэсэг модон дундуур яваад, байшинг байрлаж буй ойн чөлөөнд гарч ирэх бөлгөө. Энд хуучний байшингийн үзмэрийн шинж чанар ер нь багатай л даа, он жил өнгөрөхөд шинээр солиод яваад байсан болохоор, Тэгээд мэдээж энд орчин үеийн сайн сайхан зүйлс болох цахилгаан, дулаан, усны хангамжтай. Гэвч энэ одоог хүртэл нартай өдөр нүд сохлом гялалздаг цагаан тугалган дээвэртэй хэвээр. Дээврийг засах хэрэгтэй болоход жирийн дээвэр хийе гэтэл эмээ дургүйцсан юм. Би хэдийгээр хөлсийг нь төлдөг ч энэ эмээгийн байшин шүү дээ, Тиймээс цагаан тугалга л байна даа. Хуучны ч бай, үгүй ч бай би долоон настайгаасаа хойш энд амьдарч байгаа юм. Өмнө ч энд зөндөө л зочилж ирдэг тэгэхдээ ч тун дуртай байдагсан. Энэ яг л гэр бүлийн том хуучин байшин шиг, магадгүй эмээ бидэн хоёртоо хэтэрхий томдсон гэмээр. Урд талдаа цагаанаар будсан, нэлээд өргөн нээлттэй саравчтай. Эмээ ч бүх зүйл дээр уламжлалт хандлагатай байдаг хүндээ. Би хуучирсан тавилгатай том зочны өрөөг өнгөрөөд, зүүн талд байх эхний хамгийн том нь болох унталгын өрөөнд оров. Миний эмээ, Адэль Хэйл Стакхауз, туранхай мөрнийхөө ард бараг л сая дэр тулж тавиад хагас суусан харагдав. Тэрээр хаврын энэ дулаахан намуун орой хүртэл урт ханцуйтай хөвөн даавуун унталгын хувцас өмсчээ. Орны хажуу дахь чийдэн нь асаалттай өвдөг дээр нь ном дэлгээтэй байлаа. “Сайн уу ? ” гэж би хэллээ. “Сайн уу, Хонгор минь” Эмээ маань бие багатай, нас өндөр гарсан ч үс нь өтгөн цагаан, бяцхан ногоон туяатай харагддаг. Тэр өдөрт нь үсээ шууж, шөнөдөө задгай тавих юм уу сүлжчихдэг. Би номны нэрийг харав. “Та дахиад л Даниэль Стийлийг уншиж байгаа юм уу даа?” “Ээх, энэ эмэгтэй ч түүхийг бичиж үнэхээр чаддаг юм шүү”. Эмээгийн хамгийн дуртай зүйлс бол Даниэль Стийлийг уншиж, савангийн дуурь үзэж(өөрийнх нь нэрлэдэгээр бол “түүх үзэж”) түүний амьдралтай насанд хүрснээс нь хойш л холбогдсон мэт санагддаг олон төрлийн үйл ажиллагаатай клубнуудынхаа хуралд оролцох юм. Түүний хамгийн таатай ханддаг нь Амиа алдсан гавьяатнуудын үр сад болон Бон Тэмпсийн цэцэрлэгжүүлэлтийн нийгэмлэг билээ. “Өнөөдөр юу болсныг та лав таахгүй дээ?” гэж би асуулаа. “Юу болоо вэ?, “Болзоо юу?” “Үгүй ээ” гэж хэлэхдээ би инээмсэглэлээ нүүрэндээ наалаа. “ Вампир бааранд ирсэн” “Хөөх, тэр соёотой байсан уу?” Би тэрнийг нь Хархнууд түүний цусыг шавхаж байхад харсан л даа, Гэхдээ тэр болгоныг эмээд тоочих шалтгаан байсангүй. “Тэгэлгүй яахав, Гэхдээ ил гаргаагүй байсан л даа” “Бон Тэмпсд вампир байх гэж” эмээ үнэхээр сайшаасан янзтай байв. “Тэр бааранд байсан хэн нэгнийг хазаагүй биздээ?” “Өө, Үгүй дээ эмээ! Тэр зүгээр орж ирээд хундага улаан дарс авсан. Яахав, тэр захиалж авсан боловч уугаагүй л дээ. Миний бодлоор тэр зүгээр л хүмүүстэй хамт баймаар байсан байхаа.” “Тэр хаана амьдардаг юм болдоо” “Тэр талаараа ч хэнд ч хэлэхээргүй царайтай харагданалээ шүү” “Тийм үү?” гэж эмээ хэлээд “Үгүй байх аа, Тэр чамд таалагдсан уу?” Энэ чинь харин хэцүү асуулт байна. Би энэ талаар бодож үзэв. “Би сайн мэдэхгүй юм аа. Тэр их сонирхолтой санагдсан.” гэж болгоомжтойгоор хэллээ. “Би лав түүнтэй уулзахдаа тун баяртай байх болно.” Би эмээг ингэх хэлсэнд нэг их гайхсангүй учир нь тэр шинэ сонин юманд бараг л над шиг их дуртай. Тэр вампирууд бол хараал идсэн амьтад гэж шууд дүгнэдэг хүмүүсийн нэг биш байлаа. “Гэхдээ би ч одоо унтаж амарсан нь дээр бололтой. Гэрлээ унтараалгүй чамайг л хүлээж байсан юм.” Би эмээг үнсээд “ Сайхан амраарай” гэж хэллээ. Гэрлээ унтраах чаг хийх чимээ гарах үед би өрөөны хаалгыг хагас хаагаад цаашлав. Тина муужгай маань унтаж байсан газраасаа ирээд хөлөнд минь наалдан биеээ үрэхэд нь би түүнийг гаргаж тавихаасаа өмнө дээш авч тэврэв. Цагруу харвал хоёр өнгөрч, ор минь намайг урин дуудан байлаа. Миний өрөө эмээгийн өрөөний нөгөө талд байдаг юм. Эцэг эх маань өнгөрсний дараа намайг анх энэ өрөөнд амьдарч эхлэхэд, эмээ унталгын өрөөны тавилгуудыг энд авчирч тавьснаар надад илүү дотно санагдах болсон билээ. Одоо ч гэсэн байсаар, ганц ор, цагаанаар будсан гоо сайхны хэсэг, бяцхан шургуулгануудтай тавиур. Би өрөөнийхөө гэрлийг асаагаад хувцасаа тайчиж эхлэв. Дороо л толбо болоод муухай болчихдог болохоор надад дор хаяж таван хар богино өмд, тоо томшгүй цагаан цамц байдаг юм. Шүүгээнд минь хичнээн цагаан оймс байдаг талаар бол бүр ярьсны ч хэрэггүй. Тиймээс хувцасаа өнөөдөр заавал угаах шаардлагагүй. Шүршүүрт ороход хэтэрхий ядарсан байсан болохоор шүдээ угааж, нүүрнийхээ будгийг арилгаж усаар шавшаад чийгшүүлэгч түрхэн үснийхээ боолтыг авлаа. Бараг л өвдөг хүрсэн урттай дуртай унталгын хувцас Микки хулганатай цамцаа эгэлдрэглээд орлуугаа авирав. Сурсан дассанаараа хажуу тийшээ харж хэвтлээ. Дуг нойрны энэ цагаар ер нь бүхий л хүний тархи унтараалттай, ямар ч чичирхийлэлт, зайлуулж боломгүй дайран орж ирэх урсгал байсангүй. Энэ амар амгалан дунд ядарсандаа нойрондоо дийлдэхээсээ өмнө би тэр вампирын гүн хар нүдний талаар бодож амжлаа.
_________________ Making my very OWN REALITY
|