#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.17 5:07 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 72 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Apr.01.11 3:31 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11088
Сократын сургаалаас

* * *

Эд хөрөнгө, алдар нэр гэдэг, үнэндээ хүнд ямар ч сайн чанар нэмдэггүй.

* * *

Огт хэрэглэхгүйгээр амьдарч болох хичнээн ч олон эд зүйлс байдаг юм бэ дээ?

* * *

Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог.

* * *

Муу хүн өөрт нь ог ташиггүй байсан ч, бусдад муу юм хийдэг.

* * *

Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно.

* * *

Залуу хүмүүс аль болохуйц ойр ойрхон толинд харж байх ёстой. Сайхан харагдаж байгаа бол тэр гоо сайхнаа илүүц явдлаар гутаахгүйг хичээ. Царай муутай харагдаж байвал тэр үзэмж дорой байдлаа зөв хүмүүжлээр засч залруулах хэрэгтэй.

* * *

Байгалаасаа доогуур харагдана гэдэг бүдүүлэг явдал,
харин байгаагаасаа дээгүүр харагдана гэдэг ухаантайн шинж.

* * *

Барималчид чулууг хүнтэй төстэй дүрсэд оруулах гэж хамаг чадлаараа балбадаг, харин өөрсдөө чулуутай адилхан болох ямар ч боломжгүй гэдгээ огт бодож үздэггүй нь ихэд хачихрхалтай хэрэг шүү.

* * *

Тун гайхалтай! Ямар ч хүн хичнээн хоньтойгоо яг таг хэлж чадна. Гэвч хичнээн найзтайгаа хэлж чаддаггүй. Нөхөд гэдэг тийм үнэ хүндгүй.

* * *

Хэдийгээр бүх юм жижиг сажиг аар саархнаас эхэлдэг ч, аливааг зөв эхэлнэ гэдэг яавч аар саар явдал биш.

* * *

Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Apr.01.11 3:37 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.08.06 8:08 pm
Posts: 31
...


Last edited by MeDuz on Apr.01.11 11:14 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.01.11 3:39 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.08.06 8:08 pm
Posts: 31
...


Last edited by MeDuz on Apr.01.11 11:14 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.01.11 3:48 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11088
Сократын үзэл бодлын зарим онцлог тал


Үүнийг бичигчийн "Балчир шүлгүүд" хэмээх номд
Байгаа бүхнийг бурхан хэмээн нэрлэсэн сократыг магтму ...
гэж эхэлдэг нэг шүлэг бий. Тэр шүлгийг бичих болсны учрыг өдгөө эргэн санахад сонин. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн 1-р курсд эртний уран зохиолын хцихээл ордог. Шалгалт өгөх болоход надад Эврипидийн "Медея", Аристофаны "Мэлхийнүүд таарав. Аристофаныг огт уншаагүй явсан юм. аргаа барахдаа хоёр шувуунд тэгнүүлэн нисч яваад "Би энэ аргыг сэдсэн" гэж гайхуулах гээ дгазарт ойчиж үхдэг мэлхийний тухай монгол үлгэр байдгийг ч ярилаа. Яаж нэмэр болох вэ дээ. Дахин шалгалт өгөх болсонд багш минь (Доктор М. Гаспаров хэмээх Орост нэртэй профессор. Орчин үед хэвлэгдэн гарч буй эртний уран зохиолын ямар ч номыг сөхөн үзэхэд, редакцийн бүрэлдэхүүнд нь түүний нэр заавал байдаг) намайг харж үзэн зөвхөн Аристофаынг унщхихаад ирэхийг даалгалаа.

Ингээд Аристофантайгаа зуууралдаж суутал "Үүлс" гэдэг жүжигт нь сократ гэдэг ичгүүргүй худалч, амныхаа зоргоор бурдаг философич таардаг юм байна. Аристофаны шоолж бичсэн тэрхүү Сократ Олимпийн бурхадыг ер тоодоггүй, харин үүлсийг жинхэнэ бурхад гэж үздэг нь надад жигтэйхэн сэтгэгдэл төрүүлэв. Тэгээд л Сократын нэг ч зохиолыг уншаагүй байсан хирнээ тийм шүлэг бичсэн хэрэг.

Үүнийг цааш үл дэлгэн өгүүлэх нь:
Сократ чөтгөр шиг мэдрэмтгий хүн байсан гэдэг. Нэгэн удаа тэрээр найзуудтайгаа явж байжээ. Тэд тэр л гудамжаараа цааш явах ёстой байтал уулзвар дээр Сократ гэнэт зогтусч, хөмсгөө зангидан биеэ чагнаснаа, хажуугийн хөндлөн гудамж руу эргэн, бусдыгаа араасаа дагахыг зөвлөжээ. Гэвч найзуудынх нь зарим түүний үгийг үл ойшоон чигээрээ яваад өгч. гэнэтхэн тэдний өмнүүр сүрэг гахай гарч ирээд замыг нь хаачихжээ. Тэдгээр нь шавар шавхайд өнхөрцгөөсөн аятай, өмхий самхай хөнхлүүлсан амьтад байсан бөгөөд дэжигнэлдэн өнгөрөхдөө сократыг үл дагагчдын заримыг дайран унагаж, заримыг нь бохир шавхайгаар будаад хаячихжээ.

Нэгэн удаа залуухан хүү шүлэг уншихыг сонсонгуутаа Сократ:
-Хераклын нэрээр андгайлья. Энэ надаас илүү сэтгэж, надаас ихийг ярих хүн байна! гэж дуу алджээ. Үнэхээр ч Сократын шавь Платон багшаасаа олон талаар илүү гарч, философи сэтгэлгээний нэгдмэл үзлийн нэг гол үндсийг тавьсан юм. Хожмын алдарт философич Ксенофонтыг ч мөн сонин тохиолдлоор шавиа болгосон байдаг. Сократ:
-Хөөе, гурил хаанаас авч болдгийг хэлээд өгөөч гэжээ.
-За дээрээс гэж Ксенофонт хариулав.
-Тэгвэл тосыг?
-Бас тэндээс.
-Тэгвэл мэргэн ухаан, саруул эрдэм, сайн санааг авахын тулд хаашаа явбал дээр вэ?

Залуу гайхан бодлогоширов. Тэгэхд нь Сократ:
-Намайг дагаад яв. Би хэлж өгье гэжээ. Ксенофонт Сократыг нас нөгчсөний дараа Платоны нэгэн адил багшийнхаа олон яриаг хойш үед хүргэсэн юм.

үргэлжлэлийг нь маргааш оруулы, за? :frog:


_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Apr.01.11 8:09 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Apr.03.04 1:49 am
Posts: 1032
Location: Компьютерийн ард кофе уугаад л ...
Баярлалаа...

Цаашдын ажилд амжилт... :wd:

Гераклит -г оруулсан уу? эртний грекийн долоон эрдэмтэнийг оруулчуул уг нь их гоё доо.

_________________
! Use Your HEAD !


Top
   
PostPosted: Apr.10.11 9:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7654
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
ulaan blogood bgache

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Apr.10.11 9:50 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.03.10 7:33 pm
Posts: 2268
Location: Яг одоо л цаг нь, яг одоо л бүх зүйл өрнөж байна.
ДЭЭРЭЛХҮҮ МАНГАР БАЦААНАА :wassup:
БИ ДУГААР 9-Г ХҮСЧ БОЛОХ УУ?

_________________
Энгийн.. [Дээш дээш ас ас]


Top
   
PostPosted: Apr.13.11 12:18 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11088
Сократ нэн этгээд зантай байсныг гэрчлэх яриа ч олон бий. Нэг өдөр тэрээр гадаа явж байгаад гэнэт юм бодоод, дороо яг хөшчихжээ. Бодож бясалгасан зүйлийнхээ учрыг олоогүй тул тэндэ зогсоод л байж. Үд дунд болоход хүмүүс Сократ нэг л газраа мод мэт зогсоод л байгааг анзаарч "Өглөөнөөс хойш ингээд зогсоод байгаа юм" хэмээн бие биедээ хачирхан ярьцгаав. Орой болоход Сократ аанай зогссоор л байв. Зун байсан тул сонуйч хүмүүс түүнийг шөнө ч бас ингээд зогсоод байх нь уу хэмээн харахаар зориуд гадаа хоноцгоов. Гүн ухаантан үүр цайж нар ургатал тийн зогсоод, нар мандмагц наранд мөргөчихөөд яваад өгсөн гэдэг.

Сократыг бишрэн шүтэгч нэгэн баян түүнд байшин барьж гэж нэлээд томоохон газар өгчээ. Гүн ухаантан хайурд нь:
-Хэрэв надад сандаали хэрэгтэй боллоо гэхэд чи бүхэл бүтэн бухын арьс өгөхнээ? Тийм бэлэг авбал би инээдтэй байдалд орно шүү дээ гэж татгалзсан гэдэг.

Сократын үзэл бодлыг ойлгоход нэлээд дөхөмтэй жишээ дурдъя л даа.

Нэгэн залуу төрийн хүн болох хүсэлтэйгээ яриад Сократаас зөвлөгөө хүсчээ. Сократ түүнтэй шударга хийгээд шударга бус явдалын тухай ийн яриа өрнүүлсэн байдаг:
-Хүмүүсийн дунд худал яриа байдаг уу?
-Мэдээж хэрэг.
-Үүнийг шударга гэх үү, шурдага бус гэх үү?
-Мэдээжээр шударга бус л гэнэ
-Хуурч мэхлэх явдал бас гардаг уу?
-Бүр маш их гээч ...
-Үүнийг алинд нь тооцох вэ?
-Бас л шударга бус болж таарна.
-Тэгэхээр иймэрхүү зүйлс яагаад ч шударга зүйлд тооцогдохгүй нь ээ?
-Хэрэв тэдгээрийг шударга гэвэл, тун ч эргэлзээтэй явдал болох юм.
-Тэгвэл дайны үед дайсагнагч хотын иргэдийг бодлоготойгоор залилан боолчилбол яах вэ?
-Энэ бол зөв хэрэг. Гэхдээ зөвхөн дайсагнагч этгээдэд хандах үүднээс шүү дээ.
-Жанжин хүн цэргүүдийнхээ аймхай хулчгар байдлыг хараад тэднийг өөртөө итгэлтэй, зоримог болгохын тулд холбоотнууд айсуй явна гэж худлаа хэлэх юм бол энэ худал хуурмаг мөн үү?
-Үгүй ээ. Зөв, ухаалаг алхам.
-Өвчтэй хүүхдээ эм уухгүй болохоор нь чихэр гэж хуураад эм өгч эрүүл болгоно гэдэг шударга уу, шударга бус уу?

(...)
Энэ мэтчилэн ярьж залууг оснжихын зэрэгцээ, аливаа үйлдлийг аль талаас нь харахаас л буруу зөвийн баримжаа тэмтрэгддэгийг ухааруулсан аж.

Ихэнхи философичдын адилаар Сократ улс төрд ихээхэн анхаарал тавьж байсан юм. "Зөвхөн мэдлэгтэй хүмүүс л хаанчлах ёстой" гэж байнга хэлдэг байсан тэрээр дарангуйлалыг машид үзэн яддаг байжээ. "Дарангуйллын засаглал гэдэг бол хууль ёсонд биш, дарангуйлагчийн эрхшээлд тулгуурласан засаглал юм. Тийм засаглал ард түмний эсрэг байдаг" гэсэн үгнийх нь үнэ цэнэ өнөөдөр ч ач холбогдолтой байна.

Гүн ухааны талаархи томьёолборууд нь ч сонирхол татна. Сократынхаар бол философич хүн мэргэн цэцэн, бүдүүлэг харгисын тэг дунд зогш байх учиртай гэнэ. Өөрөөр хэлбэл. шаардлага гарвал бусдыг зольж чадах үнэн, "хүйтэн" ухаанд тэр итгэдэг байжээ. Энэ утгаар нь тарим сэтгэгч түүнийг анхны томоохон ёс зүйч гэж үздэг байхад, Ницше, Гегель нар ёс суртахууны гуйвуулагч хэмээсэн нь ч бий.

"Ганц л бурхан бий. Тэр бол мэдлэг. Бас ганц буг чөтгөр бий. Тэр бол харанхуй бүдүүлэг явдал" гэсэн үг нь шашингүйн үзэлтэн гэгдэх, улмаар цаазлагдах сэжүүр болсон юм.

Сократад албадан хор уулгах ял оноогоод үхэхийн өмнө цаазлагдсдад өмсгөдөг үнэт нөмрөг өгөх гэж л дээ.
-Юу? Амьд явахад миний өөрийн хувцас эвтэйхэн байсан, үхэхэд харин тохирохгүй болчих оо юу? гээд эрс татгалзсан гэдэг.
-Афинчууд л танд үхлийг оноолоо гэж хэн нэгнийг хэлэхэд Сократ:
-Харин тэдэнд наад үхлийг чинь байгаль өөрөө аль эрт оноочихсон юм шүү дээ гэж тайвнаар хариулжээ.

Сократ нэг ч удаа зохиол бичиж үлдээгээгүй юм. Бичнэ гэдэг үгийн жихэнэ утгыг алдаршуулна гэж үздэгээс тэр. "Жинхэнэ амьд яриа нь хүний мэдлэгийн хэмжүүр болно. Бичнэ гэдэг хүмүүсийн ярилцахыг дуурайх төдий юм" гэсэн нь өдгөө бичигдэн үлджээ.

Сократын хамгийн оройлон шүтсэн номлол бол хүн чанар, хүнлэг сэтгэл юм. "Хэн ухаантай байна, тэр ямагт сайн хүн байдаг" гэж шавь нартаа сургадаг тэрээт:
-Би олон юм ярьдаггүй. Гагцхүү бие цогцос, эд мөнгөө бишэ, сэтгэлээ аль болохуйц сайхан байлгахын чухлыг л залуу хөгшин хэн бугайд ч захиж явдаг хүн гэж өөрийгөө тодорхойлсон нь бий.

Мөнгөнөөс сай сайхан зүйл төрдөггүй. Харин сайн үйлээс хүмүүс мөнгө олж баяжих тохиолдол бий. Үүнийг бидний хэн маань ч гэсэн амин хувь, алба ажилдаа санаж явахд гэмгүй. Тэгээд ч утга санаа нь амьдралд харш бус байгаа биз? Та хэрэв дээрхийг мөрдөлөгөө болговол Сократын сургаал танд хүрчээ гэсэн үг.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Apr.13.11 12:45 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11088
9. СОЛОМОН

Бүх юм хоосноос хоосон. Юуг ч хийх нь дэмий бөгөөд салхийг барих мэт, үр дүнгүй.


Нийтийн тооллын өмнөх 960 - 935 оны хооронд хаанчилж байсан Израйль ба Иудейн хаан Соломоны философи үзлийн гол сурвалж бичиг бол Библийн "Хуучин гэрээ" хэмээх судар. Дэлхийн утга зохиолын нэгэн томоохон эх булаг болсон сайхь туурвилд Соломон хааны намтар, сурглааыг багтаасан хэд хэдэн бүлэг бий.

Соломоны эцэг Давид хааны шүтэж явсан од нь өдгөөгийн еврейчүүдийн сүлд тэмдэг бөгөөд Иерузалим дахь Яхве сүмийг Соломон хаан бариулсан гэлцдэг. Тэр хэдийгээр асар их ухаантай ч, хаан хүний ёсоор алт эрдэнэст умбаж, найр цэнгэлд хөлбөрч, дур зоргоороо туйлж явсан бөгөөд энгийн ард олонд тэр бүх тансаглал нь хүндээр тусч байсна тухай түүхэнд тэмдэглэжээ.

Соломоны талаар нийтэд түгсэн домог яриа олон.
Тэрээр "Бүх юм түр зуурынх" хэмээх бичээс бүхий бөгж зүүдэг, сэтгэл санаа нь тавгүйтсэн үед харж тайтгардаг байжээ. Гэтэл нэгэн удаа мөнөөх ухаалаг үгс ч тайвшруулахааргүй таагүй явдал тохиолдсон байна. Хилэгнэсэн хаан бөгжөө хуруунаасаа суга татан хөсөр шиджээ. Хивсэн дээгүүр өнхрөөд тогтох үед нь бөгжний дотор талд өөр нэгэн бичих буйг гэнэт олж харав. Гайхан босч очоод авж үзвэл "Энэ ч бас түр зуурынх" хэмээсэн байжээ. Мөдгүй гашуунаар инээд алдаад бөгжөө буцааж зүүжээ. Ахиж хуруунаасаа хэзээ ч сугалаагүй ажгуу.

Түүнийг мэдргэн шүүгч байсан гэлцдэг.
Нэгэнтээ Соломон руу хоёр эмэгтэйг авчирчээ. Нэг нь "Би энэ эмэгтэйтэй хамт амьдардаг юм. Бид хоёр нэгэн зэрэг хүүтэй болсон. Гэтэл шөнө нь түүний хүү амьсгаа хурааж, ичгүүргүй энэ эм нас барсан хүүгээ миний өвөрт хийчихээд хүүг минь авчихжээ. Өглөө босоод хөхүүлэх гэтэл, амьгүйгээс гадна миний хүү биш байсан" гэж хаанд мэдүүлж, харин хоёр дахь эмэгтэй няцаах аж. Тэгэхэд хаан:
-Илд авчраад наад хүүхдийг нь хоёр хуваа. Тэгээд тал талаар нь авцгаа! гэж зарлиг буулгажээ. Нэг эх нь "Тэг л дээ, надад ч түүнд ч бүү оногдог" гээд хэнэггүй байхад нөгөөх нь "Үгүй ээ, хүүхдийг тэр´авбал аваг. Гагцхүү амьд л үлдээгээч! хэмээн чарлав. Үүнийг сонсоод Соломон:
-Хүүхдийг үхэхвий гэж айсан эмэгтэйд өг. Тэр л жинхэнэ эх нь байна" гэж зарлигдсан гэдэг.

Энэ домог манай ард түмний эрт дээрээс үлгэр болгон хэлэлцсээр ирсэн, Эртний -энэтхэгийн алдарт уран зохиол "Арж Бурж хааны үлгэр", "Бигэрмэжид хааны тууж" зэрэгт мэргэн хаан Бигэрмэжидэд тохиолдсон явдал хэмээн дурдагдсан нь бий. Ер нь Библийн үлгэрүүдээс манай ард түмэн дам хувилбаруудаар сайн мэддэг байсан тухайд олон жишээ дурдаж болно. XIII зууны үед Библийн судар албан ёсоор монголчлогдсон түүхэн баримт бий.

"Хуучин гэрээ" орчин цагийн монгол хэлнээ нэлээд хэдэн янзаар орчуулагдсан (Ариун Библи. Монголын библийн орчуулгын хороо. 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 ... гэх мэт). Түүний "Сругаал үгс", "Номлогчийн үгс", "Амрагийн дуулал" хэмээх дараалсан гурван бүлгийг цэцэн Соломоны уран бүтээл хэмээн ойлгоход буруудахгүй.








Соломон хааны сургаалаас

* * *

Урьд байсан юмс л бий болно. Бүтэж бүрдсэн бүхэн л ахиж бүрэлдэнэ. Нарны доор цоо шинэ уым гэж огтоос үгүй.

* * *

Ухаан мэргэнээс олон гай үүддэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн үг.

* * *

Би олон юм үзсэний эцэст, эгээ л харанхуйг бодвол гэрэл гэгээ илүү хэрэгтэйн адил, мунхаг явсанаас ухаантай байх нь хамаагүй дээр гэдгийг ойлголоо.

* * *

Тэнгэйрин дор бүх юм өөрийн гэсэн цагтай. Төрөх хийгээд үхэх цаг гэж байна. Эвдэн сүйтгэх ба бүтээн босгох цаг ч гэж байна. Чулууг тарааж хаях цаг, цуглуулж овоолох цаг ч бий. Дуугуй байх шиг, бодсоноо хэлэх цаг ч мөн бий.

* * *

Бурхан гэдэг хүмүүнийг соён гэгээрүүлэхийн тулд л юм. Учир нь хүмүүс бол малаас ер ялгаагүйг тэр л ганцаар мэднэ.

* * *

Бүх юм хумхын тоосноос бий болсон. Эргээд хумхын тоос л болно.

* * *

"Ухаантан болчхлоо" гэж бодох үед минь ухаан надаас хол ...

* * *

Амласан л бол биелүүл. Амлачихаад биелүүлээгүй явсанаас огт амлаагүй нь дээр.

* * *

Мунхаг оюун ямагт өндөр албан тушаалд тохогддог. Харинэ рүүл ухаанд түүний доогуурхи нь оногддог.

* * *

Хаадыг аман дотроо ч бүү хараа; баячуудыг хөнжил дотроо ч битгий зүх. Ийм зүйлийг тэнгэрийн шувууд зууж аваад жигүүртнийхээ зангаар энд тэндгүй цацчихдаг юм.

* * *

Амаа хамхина гэдэг сэтгэлээ хямгдана гэсэн үг. Ам хэдийчинээ сул байна, - төдий чинээ муу юм дагана.

* * *

Их инээхэд зүрх өвддөг. Баярлаж хөөрсний эцэст ямагт гуних болдог.

* * *

Сайхан хирнээ замбараагүй бүсгүй бол хоншоортоо алтан цагираг зүүсэн гайахнаас өөрцгүй.

* * *

Өөгүй дардан мэт санагдагч замууд бий л дээ. Гэвч ийм замын үзүүрт ямагт үхэл хэвтэж байдаг.

* * *

Маргаашаараа бүү гайхуул. Болоогүй байгаа тэр өдөр юуг ч төрүүлж мэднэ.

* * *

Олон хүн төр засгийн эрх баригчдаас сайн сайхныг горилж хүлээх юм. Харин хүний хувь заяа гэдэг төр засгаас биш, бурханаас үүдэлтэй юм шүү дээ.

* * *

Бүх юм хоосноос хоосон. Юуг ч хийх нь дэмий бөгөөд салхийг барихыг оролдох мэт үр дүнгүй.

* * *

Хэрэв чамд хэн хүмүүс: "Бидэнтэй нийл. Бид үнэт эрдэнэсийг төрөл төрлөөр нь олж, орон гэрээ олзоор дүүргэх болно" гэвэл, хүү минь, ТЭДЭНТЭЙ БҮҮ НИЙЛ!

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Jan.07.12 4:06 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Joined: Jan.03.07 10:23 pm
Posts: 1325
Location: Амьдралын утга агуулга нь урт насалснаараа бус хийж бүтээснээрээ хэмжигддэг .....
Нэлээн дээр уншиж бсан ном маань надад маш их таалагдаж бж билээ одоо ч гэсэн зарим нэг хэлсэн үгүүд мартагдаагүй л бна... баярлалаа... уншиж бгаа шүү


Top
   
PostPosted: Mar.21.13 10:54 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Mar.21.13 10:48 pm
Posts: 2
пифагор


Top
   
PostPosted: Mar.21.13 10:55 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Mar.21.13 10:48 pm
Posts: 2
12


Top
   
PostPosted: May.02.13 12:12 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Oct.30.12 2:41 pm
Posts: 38
Location: com iin ard
29-iig pls


Top
   
PostPosted: May.16.13 2:37 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: May.14.13 6:38 pm
Posts: 51
Жаран сэтгэгч цугласан юм байх гэсэн чинь
жаран хагархай цуурч байсан юм уу?

_________________
Бодлоготой хариулт хэрэгтэй.


Top
   
PostPosted: Jul.27.13 10:07 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jul.27.13 9:08 pm
Posts: 60
Location: On moon
Манайд байжил байдын...Эхний хэдийг уншиж үзсэн Күнз л их сонин амьдралтай хүн байсан юм байна лэ.

_________________
www.facebook.com/puckeer


Top
   
PostPosted: Jul.27.13 11:00 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jun.20.12 6:27 am
Posts: 2692
Bi ch gsn arvan.jild bhdaa unshjiisan tuhain ued zarim.yumnuudiin oilgodoggu blaa

_________________
She suits Harvey


Top
   
PostPosted: Mar.09.15 8:18 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Mar.09.15 8:16 pm
Posts: 1
Сайн байна уу? 14 Эмедокл талаарх мэдээллийн хийгээд өгөөч


Top
   
PostPosted: Apr.15.16 11:48 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3700
Ene nomiig unshaad Sokratiig yamar aguu hun bsanig medej avsan

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Oct.31.16 11:42 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Oct.31.16 11:36 am
Posts: 2
MissNoGood wrote:
Хүмүүсийн саналаар энэ номонд бичигдсэн бхү хүний нэрсийг жагсааж бичлээ.
Тэгээд харж байгаад мэдмээр байгаа хүнийхээ тухай надаа пмдэж болно, би дугаар харалгүйгээр шууд оруулах болно.Аа мөн оруулсан гүн ухаантангуудынхаа нэрийг улаанаар бичиж бх болно =))

Гарчиг:
1. Фалес
2. Питтак
3. Солон
4. Хилон
5. Биант

6. Клеобул
7. Периандр
8. Эпихарм
9. Соломон
10. Эзоп
11. Лаоз
12. Пифагор
13. Парменид
14. Эмедокл
15. Күнз
16. Будда Шагжмууни
17. Хераклит
18. Анаксагор
19. Мо Ди
20. Сократ
21. Демокрит
22. Платон
23. Диоген
24. Аристотель
25. Жуанз
26. Хуэй Ши
27. Эпикур
28. Зенон
29. Цицерон
30. Сенека
31. Плутарх
32. Нагаржунай
33. Марк Аврелий
34. Августин
35. Ибн Сина
36. Омар Хайяам
37. Аль-Газали
38. Жу Си
39. Ван Янмин
40. Монтэнь
41. Бруно
42. Бэкон
43. Декарт
44. Грасиан
45. Ларошфуко
46. Спиноза
47. Локк
48. Монтескъё
49. Вольтер
50. Франклин
51. Хьюм
52. Вовенарг
53. Хольбах
54. Кант
55. Шамфор
56. Лихтенберг
57. Гегель
58. Шопенхауэр
59. Ницшэ
60. Розанов


Top
   
PostPosted: Oct.31.16 11:44 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Oct.31.16 11:36 am
Posts: 2
28 yaraltai gargaad ogooj please


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 72 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited