#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.23.17 5:48 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 72 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Jun.24.10 12:07 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.31.09 1:36 am
Posts: 3212
Location: Үргэлж чиний зүрх сэтгэл дотор
6. Клеобүл
Өөрөөсөө дээгүүр эхнэр авбал, хадмууддаа чи захирагдана

Нийтийн тооллын өмнөх 5р зууны эхний гхагасын сэтгэгч Клеобул ( Cleobulos ) нь Родос арал дээрх Линд хотын захирагч, гадаад төрхний сайхан, бие бялдрын хүч чадлаараа алдартай эр байжээ ( Түүнийг бүр домогт Хераклын удам гэлцдэг ).
Тэрээр богино дуу, товч оньсого зохиодог байсан бөгөөд Клеобулын асар олон цэцэн үг, сургаалыг бусад сэтгэгч авч өөрсдийн нэрээр түгээсэн аж
Түүний хамгийн алдартай үг бол < Хэмжээ гэдэг бүхнээс чухал> гэсэн хэлц юм
Ингээд Клеобулын зарим санааг дор дурдъя
***
Бусдын дэргэд эхнэртэйгээ бүү нялуур, бүү хэрэлд: энхнийх нь чиний мулгууг, хоёр дахь чинь чиний галзуу аашийг өрөөлд харуулах вий.
***
Согтуу боолоо битгий шийтгэж цээрлүүл. Чи өөрөө согтуу харагдаж мэднэ
***
Өөртэйгөө адил зиндааны эхнэр ав. Өөрөөсөө дээгүүр эхнэр авчихвал, хадмууддаа захирагдах болно.
***
Дургуй юмаа бусдад тохиолдоосой гэж бүү хүс!
***
Ухаантай хүн худал башир бүхнийг үзэн яддаг.
***
Юм бүхэнд алтан дунджийг барьж чадсан хүн жаргалтай, амар тайван явдаг.
Үнэн юм биш л бол төөнээс холуур яв!

_________________
Chicken little гэж би байна


Top
   
PostPosted: Jun.24.10 12:09 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.31.09 1:36 am
Posts: 3212
Location: Үргэлж чиний зүрх сэтгэл дотор
харин дэс дараагаар нь оруулжил байна завнаас их юм алгөө
тэгээд бас гоё ном болхоор дахиад уншаад гоё бна этр

_________________
Chicken little гэж би байна


Top
   
PostPosted: Jul.09.10 1:40 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jan.02.10 5:39 pm
Posts: 1032
Location: the only way to find yourself is to yourself be...
энийг оруулахгүй юм уу

_________________
only remember me


Top
   
PostPosted: Jul.09.10 1:49 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.31.09 1:36 am
Posts: 3212
Location: Үргэлж чиний зүрх сэтгэл дотор
өөр юм орчуулаж байгаа учраас одоохондоо зав гарахгүй л байна
завтай болхоороо оруулнаа

_________________
Chicken little гэж би байна


Top
   
PostPosted: Jul.18.10 11:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Таалагдлаа
Гэхдээ үсгийнхээ фонтыг жижигрүүлж болох уу

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Nov.19.10 10:39 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
bayarlalaa haij bsiin


Top
   
PostPosted: Nov.19.10 10:55 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
johoon tseverlechuul shan l bn uug n


Top
   
PostPosted: Nov.22.10 8:02 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Nov.22.10 1:47 am
Posts: 25
Location: russia
yagad 2x2=6 gsnig tailbarlasan bvleg ntr bxgv mu bwal tawiad uguch...


Top
   
PostPosted: Nov.22.10 8:13 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.05.09 9:48 pm
Posts: 5147
Location: Үзэсгэлэнт од.
ikaraa wrote:
yagad 2x2=6 gsnig tailbarlasan bvleg ntr bxgv mu bwal tawiad uguch...

Байгаа шдээ.. бадын.
Гэснээс энийг хэн оруулж байгаан? би тусалж болох юм :mrgreen:

_________________
Чөтгөрийн бага нь адтай.....


Top
   
PostPosted: Nov.22.10 10:14 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11076
би оруулжаагаад гаццымаа, тэг тэг болно шдээ :mrgreen:
гэснээс бүүр эхнээс нь уншуул ууг нь бгаа шд тэр тайлбар нь :razz:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Nov.23.10 5:46 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3331
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Nadad neg asuult bna.Gadnii helees orchuulj bgaa ta byhen chuxam yaaj orchuuldag vee?medeej utga zohioliin chigleltei bol yanz byr l baih l daa.gehdee yaaj orchuuldag talaasaa baga zereg sonirhuulaach.yamar negen arga texnik gehj zyil bdag uu?

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Nov.23.10 6:09 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
uug n end tendeesee bish daraallaaraa orul utga uchirtai met sanagdsiisht


Top
   
PostPosted: Nov.23.10 11:44 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.31.09 1:36 am
Posts: 3212
Location: Үргэлж чиний зүрх сэтгэл дотор
Call wrote:
Nadad neg asuult bna.Gadnii helees orchuulj bgaa ta byhen chuxam yaaj orchuuldag vee?medeej utga zohioliin chigleltei bol yanz byr l baih l daa.gehdee yaaj orchuuldag talaasaa baga zereg sonirhuulaach.yamar negen arga texnik gehj zyil bdag uu?

ene nomiig bol orchuulaagui ugaasaa mongoloor hevlegdsen nom :D
harin zgr orchuulahiin huvid bol meer hetsuu yum waina lee mergejliin nuhduud l orchuuldag baih :D

_________________
Chicken little гэж би байна


Top
   
PostPosted: Jan.20.11 12:14 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Aug.21.09 5:41 pm
Posts: 126
neg zun melhiigee cecerlegt gargangaa 4,5 unshsan bh yast melhii ymar huuculdunu orilno ghiin bish amar bsan ,anh udaagaa yast melhiiteidee bayrlaj bilee , yahav unshsnii daraa yg vnendee bol aihtar uhaantai hun bolciim shig l sanagdaj baisan haha odoo uuruusuu ichnem , harin odoo bodood bhad ineeg unshaad minii harah baidald ymar ch nuluulul uzuuleegyi gevel bs l uuruusuu ichmeer hereg biz hehe ,10 jileen maani neg ohin ene nomiig udurt 6,6 aar unshaad yg 10 udriin daraa unshij duusgana geed nileen hicheecen suujaahiig haraad bs l sonin sanagdsan shuu, magadgyi barag ternees bolj bi emegtiechuudiig neeg uhaantai humuus bish gej boddog bolson bz za odoo yu l bicheed yvchiv daa


Top
   
PostPosted: Jan.24.11 11:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Ингээл таг болцон уу?
Энэ номыг авч уншина аа. Гоё ном гэх юм байна лээ.

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jan.25.11 12:26 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
unshihad iluudehgui l nom
avaad unshtsan
nadad lav taalagdsan


Top
   
PostPosted: Jan.25.11 10:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
ikaraa wrote:
yagad 2x2=6 gsnig tailbarlasan bvleg ntr bxgv mu bwal tawiad uguch...

наад чинь их балай. ингэж байгаан эхлээд анхдагч 2ын тоогоо санахын тулд 2 ширхэг савх авж үзье. Дараа нь үүн дээрээ хоёр дахин их 4н савхаа гаргаад хажууд нь тавичихья. Тэгээд нийт одоо байгаа нь 6н савх болно. :frog:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Mar.26.11 7:36 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Oct.16.09 8:30 pm
Posts: 317
Location: Бодлууд дотроо...
Toogoo.pK wrote:
Yum hiiy gsn setgeltei humus ch baihimda baihim ..

kkk yag onoj hellee :wahaha:

_________________
smile for you


Top
   
PostPosted: Mar.27.11 6:11 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.03.10 7:33 pm
Posts: 2268
Location: Яг одоо л цаг нь, яг одоо л бүх зүйл өрнөж байна.
18Р СЭТГЭГЧИЙГ ХҮСЧ БАЙНА :hihi:

_________________
Энгийн.. [Дээш дээш ас ас]


Top
   
PostPosted: Mar.27.11 6:41 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11076
za :hihi:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Mar.27.11 6:46 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.03.10 7:33 pm
Posts: 2268
Location: Яг одоо л цаг нь, яг одоо л бүх зүйл өрнөж байна.
ЯАДЫН ХҮСЧ БАЙНА :hihi:
:t1:

_________________
Энгийн.. [Дээш дээш ас ас]


Top
   
PostPosted: Mar.27.11 7:18 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.12.09 12:05 am
Posts: 7443
Location: Holy Dark Desecrator
эртний танил ницшетэйгээ уулзлаа :imhappy: баярлалаа мисснөүгүүд


Top
   
PostPosted: Mar.27.11 8:54 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн

Joined: May.26.10 8:18 pm
Posts: 2531
unshij bga shvv
vrgeljlvvleed oruulaad bgarai

_________________
"Think Different"


Top
   
PostPosted: Mar.30.11 5:07 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11076
18. АНАКСАГОР

Ус тунгалаг мэт ч үнэн чанартаа хар ... Цас бидэнд цагаан харагддаг, гэтэл тэр уснаас гаралтай шүү дээ


Эртний Герект Анаксимандр, Анаксимен, Анаксагор хэмээх ойролцоо нэрти гурван их сэтгэгч бий. Анаксимандр нь суут Фалесын шавь бөгөөд Анаксимен тэр хоёр үй зайгүй найзууд байжээ. Харин Анаксагор нь Анаксимены шавь байсан аж.

Залуухан Анаксагор нэг удаа багшийнхаа хамт сүүдэрт цэцэрлэгийн гүнд зугаалж яваад:
-Багш аа, та өндөр настай, амьдарлын бат бэх туршлагатай, хамгийн аугаа их эрдэмтдээс үг сонсож, ухаан суусан хүн атал яагаад танд мэдэхгүй зүйл зөндөө байдаг юм бэ? гэж асууж л дээ. Анаксимен багш барьж явсан саваагаараа газарт том жижиг хоёр тойрог зурж,
-За чи хар. Чиний мэдлэг бол энэ жижигхэн тойрог. Минийх арай том нь. Эдгээр тойргийн гадна үлдсэн бүхэн бидэнд тодорхой болоогүй зүйлс юм. Чиний мэдлэг хичнээн өргөсөх тусам, мэдэхгүй зүйлтэй төдий чинээ олноор тулгарах болно. Тэгэхээр чи аль болох их зүйлийг олж мэднэ, тэр чинээгээрээ тодорхойгүй асуултууд урган гарна даа гэж өвгөн сэтгэгч тайлбарласан тухай домог бий.

Аймшигтай ч гэмээр ийм үнэнийг өвгөн багшаасаа дуулсан сайхь залуу буюу Герегийн философич Клазомены хэмээх Анаксагор бол нийтийн тооллын өмнөх V зууны хүн. Тодруулбал, 500 онд мэндлээд 428 онд нас барсан, хорвоод 72 жил амьдарсан нэгэн билээ. Түүнийг Пифагор ч юм уу Хераклиттэй харьцуулах ч аргагүй л дээ. Гэлээ ч түүхэнд онцгой байр эзлэх философич.

Төрсөн цагаас нь эхлээд түүний инээмсэглэж байхыг харсан хүн үгүй гэлцдэг. Анаксагор гүн ухаанд машид автжээ. Анаксагор гүн ухаанд машид автаж, буяан санасандаа эдлэн газраа малын бэлчээр болгон өөрчилж байжээ.

Гэхдээ тэр шашны маягийн буян үйлдэгч байсангүй. Харин цаг үедээ зохицхооргүй чөлөөт сэтгэлгээтэй нэгэн байсан тул үзэл бодлоосоо болж хавчигдан мөрдөгдөж, шоронд ч сууж байсан гэдэг. Анаксагор амьтдын уураг тархийг зүсэн судалж, тархины хажуугийн уутанцаруудыг нээж байв. Тэрчлэн сүсэг бишрэлгүй, "хаа хамаагүй дээгүүр" зүйл ярьдаг, нарыг хайлмал чулуу, сарыг газар дэлхийтэй ижилхэн гэж сургадаг зэрэг "гэмт үйлдэлдээ" асар хүнд ял зэм хүлээх байснаас нь Афины төрийн нэрт зүтгэлтэн Перикл аварч байсан зугтаалгасан гэлцдэг (Хожим өөрийг нь яг ингэж буруушаагчдыг Сократ "хоцрогдсон, хуучирсан үзэлтэй" хэмээн дооглож байжээ).

Анаксагор хөгжил хувьслын талаар Туйлын оюун ухаан буюу Бүтээгчийн тухай онол дэвшүүлсэн аж. Ертөнцийн анхдагч хаос байдлыг Туйлын оюун ухаан л одоогийн байгаа эмх цэцгтэй журамд оруулж цэгцэлсэн гэдэг санаан дээр нь зангилагдана.

Анаксагор цас мөс хар өнгөтэй, мөс гэдэг нь хатуурсан ус болохын хувьд ус ч хар өнгөтэй, тиймээс цасны өнгө бидэнд харагдаж байгаа шигээ цагаан биш, хар хэмээн нотлодог байв. Энэ нь "ус хар" гэж эртнээсээ ярьдаг монголчуудын хувьд сонин зүйл биш л дээ. Харин усыг өнгөгүй гэж үздэг Өрнийн хүмүүст бол этгээд сонин санаа байв.

Анаксагорын бясалгалын ихэнх хэсэг нь од гаригийн зүй тогтолд зориулагдсан байдаг. Жишээлбэл, тэр тэнгэрийн заадсыг нар жаргаж ертөнцийг гийгүүлэхээ больсон цагт тэнгэрт туссан дэлхийн сүүдэр гэж тайлбарласан нь бий.

Оросын Мөнгөн зуун гэгддэг үеийн нэрт яруу найрагч К. Бальмонт Анаксагорын "Энэ хорвоод би нарыг харах гэж ирсэн" хэмээх үгнээс эшилж тун сайхан шүлэг бичсэн юм.

Үүнийг бичигч 1994 онд "Ардын эрх" сонинд Бальмонтын цөөвтөр шүлгийг орчуулж нийтлүүлсэний дотор мөнөөх шүлэг иймэрхүү маягаар буусaн байгаа:


* * *

Наран хийгээд хөх огторгуйг харах гэж
Энэ хорвоод би ирсэн.
Наран хийгээд уулсын зулайг харах гэж
Энэ хорвоод би ирсэн.

Тэнгис хийгээд хөндий талын сайхныг ажих гэж
Энэ хорвоод би ирсэн.
Тэр л бүхнээ нэгэн харцаар занигдаж
Орчлонд би эзэн суусан.

Мөрөөдлөө тахисаар би
Хоосон бусчирыг гээсэн.
Мөнхөд дуулсаар би
Хором бүрийн үнэнээр нээсэн.

Хэнээт мөрөөдлийг минь зовлон сэрээсэн,
Үүндээ ч би хүндтэй.
Хэн миний эгшиглэнт чадалд эгнэх юм бэ?
Хэн ч, хэн ч биш ээ.

Энэ хорвоод би нарыг харах гэж ирсэн.
Шингэсэн хойно нь ч магтана аа.
Эцсээ хүлээхийн цагтаа би
Нарны л тухай дуулна аа!




Үнэхээр ч Анаксагорын сургаал дотор "Сансар хорвоо, тэнгэр огторгуйг ажиглахын тулд хүн болж төрөхөд хангалттай" гэсэн үг тааралддаг юм.

Тэрээр насан туршдаа байгалийг шинжиж, нийгмийн амьдралд огт оролцоогүй гэлцдэг. Иймээс "Та улс төрд хэрэгтэй зүйл хийдэггүй юм уу?" гэж зэмлэсэн нэгэн хүнд Анаксагор тэнэр өөд гараа сунган, "Хийлгүй яахав дээ, надад эх орныхоо төлөө боддоггүй нэг ч мөч байдаггүй" хэмээн хариулжээ.

Энэ ажил нь ч талаар өнгөрөөгүй бөгөөд "Сар өөрөөсөө гэрэл цацруулдаггүй, тольдсон гэрлээ л тусгаж байгаа юм" гэдгийг хүн төрөлхтөнд анх удаа хэлсэн хүн бол чухам тэр л байла. тэрчлэн "Одод мөн л нар шиг шатмал чулууд юм, харин биднээс асар хол оршдог тул гэрэл нь бидэнд хүрдэггүй" гэсэн байдаг.

Анаксагорыг нас барах үед найзууд нь төрсөн нутаг Клазомендоо ясаа тавихыг хүсч байна уу хэмээн лавлахад тэрээр,
-За хэрэггүй дээ, нөгөө ертөнц рүү очих зам хаанаас ч ялгаагүй, урт байдаг юм гэжээ.

Анаксагорын "Байгалийн тухай" хэмээх ганцхан зохиолын зарим бүлэг бидний үед хадгалагдан үлдсэн бөгөөд энэ нь "Бүх зүйл анхандаа нэгэн цул байсан ..." гэж эхэлдэг ажээ.

Аристотель "Анаксагор өмнөх үейинхээ бүх сэтгэгчидээс хамгийн саруул ухаантай нь" гэж, Сократ "Би юу хамгаас сайн, юу муу болохыг шалавхан мэдэж авахын тулд Анаксагорын номыг шунан уншсан" хэмээн үнэлсэн байдаг. Анаксагорын хамгийн том гавьяа бол тэр Афинд философийг авчирсанд оршино. Мөн суут сэтгэгч Сократын үзэл бодол төлөвшихөд мэдэгдэхүйц нөлөөлсөн нь ч чухалд тооцогоддог.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Mar.30.11 5:19 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11076
Анаксагорын сургаалаас


* * *

Бүх зүйл нэгэн цул байсан. Оюун ухаан тэдгээрийг ялган салгаж, байр байранд нь тавьсан.

* * *

Бүх юм таг харанхуй. Ертөнцөд мэдлэг бус, санал бодол ноёрхдог. Эд зүйлс гэдгэ нь юу ч бай болно. Тэдгээрийн тухай бидний мэдлэг бол тухайн зүйлс бидэнд ямар санагддагийн л илэрхийлэл юм.

* * *

Оргүй хоосон гэж ерөөсөө байдаггүй.

* * *

Юмсын мөн чанар түүнд зонхилох бүтцээс хамаарна. Найрлаганд нь асар олон зүйл байгаа хэдий ч, алт зонхилж буй юм бидэнд алт мэт санагддаг.

* * *

Тэнгэр бүхэлдээ чулуугаар бүтсэн юм. Асар хүчтэй эргэлдэж байдгийнхаа хүчинд тэр ийм бат бөх тогтнож байна. Энэ хөдөлгөөн зогсох л юм бол, тэнгэр нуран унана.

* * *

Юм бүхэн өөрийнхөө хувьд агуу их ба өчүүхэн.

* * *

Амьд амьтдаас гадна байгаль ч бас оюун ухаантай. Тэр оюун ухаан л энэ орчлонг эмхлэн цэгцэлсэн хэрэг.

* * *

Манай дэлхийгээс гадна яг л манайх шиг нар сартай, өөр ийм ертөнц байгаа.

* * *

Бидний мэдрэхүй найдвартай эд биш гэдгийг хялбархан туршилтаар баталж болно. Хар цагаан хоёр будаг авъя л даа. Нэгийг нь нөгөө рүү нь дусал дуслаар нь хольчихоё. Бидний хараа ийм жаахан өөрчлөлтийг ялгаж харж чадахгүй. Гэтэл аль аль өнгө нь байж л байгаа шүү дээ.

* * *

Ургамал гэдэг амьтан л гэсэн үг. Тэд юмыг мэдэрч баярлаж, гунигладаг. Үүнийгээ навчаа хөдөлгөж илэрхийлдэг. Ургамал ухаантай төдийгүй мэдлэгтэй байдаг.

* * *

Мэдрэмж худал байдаг. Ус тунгалаг мэт боловч үнэн хэрэгтээ хар юм. Усаар умдаалж ургасан модны утаа хар байдаг биз дээ? Цас бидэнд цагаан харагддаг. Гэтэл тэр чинь уснаас гаралтай. Ингэхэд хэн цасан цагаан өнгөтэй ус харсан юм бэ?

* * *

Хүний гэж бүхий л зүйл цэвэр тохиолдлын хүчээр бий болдог.

* * *

Бидний мэдрэхүй даанч сул болохоор бид үнэний тухай хэлэлцэх эрхгүй.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Apr.01.11 3:25 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11076
20. СОКРАТ

Муу хүн өөрт нь огт ашиггүй байсан ч бусдад муу юм хийдэг


Аттикад төрсөн эртний Герегийн гүн ухаантан Сократ (нийтийн тооллын 469-399 оны хооронд аж төрж асан) намхан тагжгар биетэй, богинохон хүзүүтэй, том халзан толгойтой, өргөн гялгар духтай, сартгар хамартай, пэмбгэр нүүртэй, хялар хүн байсан гэдэг.

Өвөл зунгүй хөл нүцгэн, нэг л хуучин муу хувцсаа хэдэрч явдаг тэрээр Афины театрт очихдоо л гагцхүү сандаали өмсдөг байжээ. Энэ нь түүний өвөрмөц зан араншинтай холбоотой мэтээр олонтаа бичицгээдэг ч, үнэн хэрэгтээ их сэтгэгч тийм ядуу зүдүү амьдралтай байсных юм. Нэгэнтээ Сократын бүх хөрөнгийг үнэлэх хэрэг гарахад ердөө л таван минут зарцуулагдсан бөгөөд хөрөнгө нь нэг сайн боолын үнэд ч хүрэхгүй байсан гэдэг. Дашрамд сонирхуулахад, Эртний Герект тааруухан боол хагас зоос, маш сайн боол 10 зоос хүрдэг байсан бол дунд зэргийн морийг 10 зоосоор арилждаг байв.

Эмэгтэйчүүд Сократыг тоодоггүй байсан ч мань эр хоёр удаа гэрлэжээ. Эхнэрүүд нь хоорондоо таарамж муутай бөгөөд хэрэлдэх тоолонд нь Сократ сонирхон ажиглаж суудаг байж. Гэр бүлийн талаар "Эхнэр авсан ч, аваагүй ч ялгаагүй, чи гэмших л болно" хэмээсэн нь бий. Анхны эхнэр нь гурван хүү төрүүлсэн байна.

Тэрээр төрийн алба хаших ямар ч чадваргүй, зугаа наргианд дуртай, архи дарснаас буцдаггүй, нэлээдгүй шооч эр байв. Хамаг цагаа цэц булаацалдаж, ном хаялцах мэтгэлцээн дээр л өнгөрөөнө. Хэл амаараа хэнд ч дийлддэггүй сайн маргаанч тул дийлдэгсэд нь хорссондоо түүнийг зодож хариугаа авах нь ч цөөнгүй. Харин Сократ үүнд нэг их эмзэглээд байдаггүй байсан гэдэг.

Их сэтгэгч гарамгай сайн бүжигчин бөгөөд бүжгийг бие чийрэгжүүлэх шалгарсан арга гэж үздэг байлаа.

Сократыг жирийн иргэний амьдарлын хэм хэмжээж зөрчсөн хэмээн яллаад, цаазлан хороосон юм. "Сократ нь хот даяараа шүтэн дагадаг бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, ондоон шинэ бурханы номыг түгээдэг. Залуучуудыг замбараагүй зүйлд уруу татдаг. Тиймээс цаазаар авбал зохилтой" хэмээн буруутгасан байдаг. Шүүх хурал дээр Сократ:
-Миний хувьд үхэж эндээс явах цаг болжээ. Харин та нар үргэлжлүүлэн амьдрахаар үлджээ. Ингэлээ гээд та нарт юу нь сайн болохыг бурханаас өөр хэн ч үл мэднэ хэмээсэн аж.
Сократын гэм буруутай эсэх талаар 500 хүн санал өгснөөс 280 нь цаазлахын төлөө шийд гаргажээ.

Сократ өөрийнхөө сургаалыг сонсогчдыг шавь биш найз нөхөр гэж нэрлэн, мэргэн сургаалаа харамгүй түгээсний хариуд юу ч авдаггүй байжээ. Тэр үейихэн Сократад "Чи сургаал хэлээд хөлс авахгүй байна гэдэг бол чиний үг ямар ч үнэ цэнэгүй гэсэн үг. Нэгэнт яриа чинь сохор зоосны үнэгүй болохоор чи ухаантай биш" хэмээдэг байжээ.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 72 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited