#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.19 3:03 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 136 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jan.31.10 7:16 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Одоохондоо жоохон завгүй бгаа болохоор дараа 7 хоногоос оруулах бх... :mrgreen:

Энэхүү ном нь алдарт Сидни Шелдоны цуврал номын 7 дох дугаар нь ба Дэлхийг донсолгосон шүүх хурал номын үргэлжлэл нь юмаа.Гэхдээ энэ номыг ойлгохын тулд заавал өмнөх дугаарыг нь унших шаардлага бхгүй гэж санагдсан.Би өөрөө эхлээд энийг, дараа нь өнмөх дугаарыг нь нөхөж уншиж байсийн :lol:

_________________
Гэрэлт цамхаг


Last edited by MissNoGood on Apr.09.10 12:48 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.31.10 7:45 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Коулун, 1949 оны 5 сар



-золгүй явдал шиг харагдахаар хийгээрэй дээ. Чадна биз дээ? чи!
Мөн их доромжлох нь ээ. Золгүй явдал байшин дотор явагдаж болно. Тэгвэл яг Марселийн бүжигчин хүүхэн шиг шатнаас хийсч хүзүүгээ хугалж эсвэл нөгөө Гстаадын үв залгамжлагч шиг усанд ордог онгоцондоо согтуугаар живж бас болно. Бас энэ эмэгтэй геройн хэрэглэхдээ хэтрүүлж орхисон ч байж болно. Энэ аргыг тэр гурван ч удаа хэрэглэсэн билээ. Мөн цогтой янжуураа тэврээд унтаж орхисон байхыг үгүйсгэх аргагүй. Энэ аргаар Парисын нэгэн зочид буудалд Шведээс ирсэн мөрдөгчтэй тооцоо бодож байж билээ. Золгүй явдал бас цэвэр агаарт явагдаж болно. Автын юм уу, онгоцны осол эсвэл далайд живж алга болохын аль нь таны санаанд илүү нийцэх бол? гэж эгдүүцсэндээ хэллчих дөхлөө.

Гэвч тэрээр юу ч хэлсэнгүй. Өөдөөс нь хараад сууж байгаа энэ хүний талаар аймшигтай, балмад адал явдал олон дуулддаг бөгөөд үүнд итгэх үндэслэл байсан болохоор тэр айж байжээ.
-Тийм ээ, эрхэм ээ.Би золгүй явдал шигээр зохион байгуулж чадна. Хэн ч хэзээ ч учрыг мэдэж чадахгүй гэдгээр үгээ хязгаарлалаа.
Тэд нар Коулун хотын нэгэн байшингийн гуравдугаар давхарын өрөөнд ярилцаж суух бөгөөд энэ нь бүр 1840 онд Британы халдан довтлогчдоос хамгаалж хятадуудын хотыг тойруулан барьж босгосон хан хэрэм дунд оршиж байв.

Дэлхийн хоёрдугаар дайны үед хана хэрэм нурж эдэрсэн хэдий ч гадаадынханаас хотыг ангид бариад байх хэрэм хангалттай үлджээ.
Тэнд таг харанхуй шат бүхий муруй тахир гудамжнууд. дээрмчин тонуулчид, мансууруулах донтон, хүчирхийлэгчид дүүрэн байдаг ажээ.
Жуулчдад энд ирэхийг хэн ч зөлөдөггүй, тэгээд бас цагдаагийхан Тун Тау Цены гудамжнуудад үзэгдэхийг ч үхүсдэггүйд хэргийн учир байгаа билээ.
Цонхны цаанаас уг хороонд амьдран суугчдын зүсэн зүйлийн хэлээр хэлэлцэх сөөнгө хахирган хоолойгоор хашгиралдах дуу холилдон сонсогдоно.
Хөөрөлдөн суугаа эрхэм хүн түүнийг бодлогоширсон нүдээр харж сонжин хэсэг сууснаа эцэст нь,
-За яах вэ, яаж хийхээ өрөө мэдэгтүн гэв.
-Тэгье, эрхэм ээ. Тэр эмэгтэй Коулунд байгаа юу?
-Лондонд байгаа. Нэр нь Кэтрин Александр.

Хээнцэр ганган машин хамгаалагчдыг араасаа дагуулсаар бодлогоширсон нүдтэй эрийг Цин Ша Цуй дүүргийн Ласкер Поудад орших Цэнхэр ордны өмнө авчирлаа. Цэнхэр ордон бол зөвхөн сонгомол шилдгүүдэд зориулагдсан төдийгүй төрийн тэргүүнүүд, кино, одод, том корпорацийн ерөнхийлөгчид л багтана. Ордны эзэд амаа сайтар хамхиж чаддагтаа ахархдаг байв. Хэдэн жилийн өмнө энд ажилладаг байсан нэг хүүхэн сэтгүүлдчдэд өөрийн түншийн талаар чалчих гэж оролдож байгаад маргааш өглөө нь Абердбины далайн боомт орчмоос хүүр нь олдсон юмсанжээ.Түүний хэлийг эхлээд огтолсон байсан гэдэг. Цэнхэр ордонд онгон охид,балчир хөвгүүдийн аль алиныг олж болох ба лесби, эр хүнгүйгээр аытайхан амжуулж орхих хэрэгсэл эсвэл бүр боломжийн амьтан ч худалдан авч болно.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Apr.09.10 1:32 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Эрхэм энэ удаад ихрүүдийг захиалсан байв.Тэд бие биетэйгээ усны дусал мэт адилхан бөгөөд, онцгой үзэсгэлэнтэйн дээр ер бусын гайхалтай уян налархай биетэй байлаа.Мөн тэд огтхон ч биеэ барьж ичингүйрдэггүй болохоор залууд их таалагддаг байж болох л юм. Тэрээр сүүлийн удаа энд ирсэнээ нэхэн санав...төмөр сандал, ихрүүдийн зөөлөн бөгөөд энхрий ялдам хуруунууд түүний биен дээр бүжиглэх мэт...анхилуун үнэрт халуун ус, дүүргэсэн торхноосоо хэдийн халин асгарч байв.Тэдний халуун уруул хамаг биейиг нь озно....Одоо тэр өөрий нь сэрэл хэрхэн хөдөлж байгааг мэдэрч эхлэв.
-Бид ирлээ, эрхэмээ

Гурван цагийн дараа ажлаа дуусган, сэтгэл ханасан байртай лимүзиндээ суун Мөүдү Рөүдийг зорин давхина. Хааяа нэг машиныхаа цонхоор, хэзээ ч нойрсдоггүй байхдаа гэмээр байнгийн хөл хөдөлгөөнтэй энэхүү хотыг ажиглан явна. Хятадууд үүнийгээ Гау-Лүн буюу 9н луу хэмээн нэрийдсэн ба тэрхүү луунуудыг хотын ойр орших өндөр уулын оройд отон, тун удахгүй доош бууж хүчгүй дорой бүхнийг устгана хэмээн итгэцгээдэг ажээ.
Тэд Мөүди Рөүдэд ирлээ.
Түүнийг хүлээн зогсох шар нөмрөгийг давхарлан хаясан, урт цагаан сахалтай ламтан яг л шаазан хүүхэлдэй мэт харагдана.
-Жоу сан
-Жоу гамин
-Гэй до чин?

Ламтан нүдээ анин мөргөлөө хийж эхэллээ.Дээр нь тоо сийлэн бичсэн модон савхнуудаар дүүргэсэн аягыг сэгсэрч эхлэв. Тун удалгүй нэг савх газар унав.Ламтан нухацтай ажиглаж дууссаныхаа дараа зочин руугаа харуулан тавив.Тэр англиар бага зэрэг түгдрэн ярьж эхэллээ.
-Бурхад таныг тун удахгүй маш аюултай дайснаасаа бүрмөсөн ангижрана хэмээж байна.

Бодлогоширсон нүдэт эрхэмд таатай бөгөөд гайхмаар мэдрэмж төрлөө. Гэвч тэр ламын хэлсэнийг зүгээр л нэг мухар сүсэг гэдгийг хангалттай ойлгохоор ухаантай нэгэн аж.Тийм ч учраас үл тоомсорлон суусан биз.
Үүнээс гадна түүнд өөр нэгэн сайхан зүйл болно гэж совин татаад байв. Өнөөдөр бол Агиос Константины өдөр буюу эрхэм ноёнтоны төрсөн өдөр билээ.
-Бурхад таныг ивээх болтугай, эрхэмээ.

5 минутын дараа тэр өөрийн лимүзиндээ суун Кай Такийг чиглэн давхив.Учир нь тэнд түүний хувийн онгоц нь Афин явахаар хүлээж байв.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Apr.09.10 1:47 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
1-р бүлэг

Ионин, Грег 1948 оны 7-р сар


Залуу бүсгүй шөнө болгон зүүдлэх нэгэн хэвийн хар дарсан зүүднээсээ үргэлж хашгирсаар сэрнэ.Ширүүн салхитай шөнөөр нуурын голд зогсох түүнийг үл таних эмэгтэй, эрэгтэй хоёр цэв хүйтэн ус руу живүүлэх гэж оролдоно...Яг тэр үед бүсгүйн амьсгаа нь давхцан, хүйтэн хөлсөндөө нэвчсээр сэрнэ.
Тэрээр өөрийгөө хэн гэдгээ мэдэхгүйгээр үл барам өнгөрсөн амьдарлыхаа тухай юуг ч үл санана.Англиар ярьж байсан боловч хаанаас ирсэнээ, яагаад заавал Грегд, тэр тусмаа өөрийг нь ямар нэгэн далдын хүчнээс хамгаалах мэт энэ жижигхэн гэлэнмаа нарын сүмд ирсэнээ даанч мэдэхгүй байлаа.
Цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар түүний ой ухаан сэргэх мэт хэд хэдэн дүр зураг зэрэг толгойнд нь буух авч түүнийг юу гэдгийг нь санаж амжихаас өмнө алга болно. Тэр дүр зургууд үргэлж санаандгүй агшинд буун хөөрхий бүсгүйг байнга балмагдуулна.
Эхэндээ бүсгүй үргэлж сүмд тааралдсан гэлэнмаа нараас асуулт асуун шалгаадаг байв.Хэдийгээр тэд бүсгүйд байнга халамж тавин асрах боловч анир чимээгүй байх үүрэгтэй учир төдийлэн сэтгэлийг нь хуваалцах нь ховор. Гэвч бүсгүйтэй ярилцдаг хүн байсан бөгөөд түүнийг Тереза эх гэх бөгөөд, тэрээр энэ сүмийн ахлах нь юм.
-Та намайг хэн гэдгийг мэдэхгүй биз?
-Мэдэхгүй дээ, үр минь
-Би яаж энд ирсэн юм бол?
-......

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Apr.11.10 8:05 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
-Энэ уулын бэлд Ионин гэдэг хот байгаа.Өнгөрсөн жилийн ширүүн шуурганы үеэр чамайг жижиг завин дээр ухаангүй хэвтэж байхад бурханы авралаар манай 2 гэлэнмаа олсон юм.
-Гэхдээ...би өмнө нь хаана байсан юм бол?
-Уучлаарай охин минь, би мэдэхгүй юм байна

Түүнд энэ хариулт хангалтгүй байлаа.

-Хэн ч намайг дурсан, нэхэл дагал болоогүй гэж үү? Хэн ч намайг хайгаагүй гэж үү?
Тереза эх толгойгоо сэгсрэн,
-Хэн ч ирээгүй,
гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.
Бүсгүйн сэтгэл гонсойн, чангаар хашгирмаар байвч тэвчээр заана.Дахин оролдож үзхээр шийдэв.
-Сонингууд...намайг алга болсон гэж шуугисан л байж таарна.
-Чи мэдэж байгаа шүүдээ, бид зөвхөн бурханы хүсэлтээр түүнд л үнэнчээр хандан, гадны нөлөөнд автдаггүй шүү дээ.Бид бурханд талархах хэрэгтэй, чи амьд байна.
Бүсгүй үүнээс өөр юу ч тодруулж чадсангүй.
Эхний хэдэн сар тэр өөртөө анхаарал тавихад хэтэрхий сул дорой биетэй байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам бие нь дээрдэж байлаа.
Сүүлийн үед бүсгүй өдрийг аль болох, өнгө өнгө алагласан сүмийн үзэсгэлэнт цэцэрлэгт, усан үзмийн модны анхилуун үнэрт алхан өнгөрөөх болов.Тэндхийн уур амьсгал хэдийгээр тайван амгалан байсан боловч бүсгүйн дотор давчдан, хэзээ мөдгүй дэлбэрэх галт уул адил тогтворгүй байлаа.
-Би хаягдчихсан, хэмээн тэр бодно, би хэн ч биш....
Яагаад? Би тийм муу юм хийсэн юм гэж үү? Би ингэхэд хэн юм? Хэн юм?...

Өнөөх л дүр зургууд сэтгэлд нь өөрийн эрхгүй буусаар л...Нэгэн өглөө бүсгүй өөрийх нь хувцасыг тайчих нүцгэн залуун дүрсийг зүүдэндээ олж харав.Энэ бол цоо шинэ дүр зураг байсан юм.Санамсаргүйгээр харсан бүхэн нь ердөө л нэг зүүд байсан юм болов уу? Эсвэл түүний амьдарлаас тасарч ирсэн дурсамж? Энэ залуу хэн байв? Түүний сүйт залуу? Тэр ер нь нөхөртэй байсан болов уу?....Гэвч түүнд ямар ч бөгж алга.
Үнэндээ түүнд Тереза эхийн өгсөн хар гэлэнмаа нөмрөг, сүлбээр зүү мөн далавчаа дэлгэсэн улаан нүдэт алтадмал өнгөтэй шувуу бүхий үсний даруулга л байв.
Тэр өөрийгөө нэр нь үл мэдэгдэх, танихгүй хүмүүс дундах танихгүй хүн болохоо одоо л ойлгов.Энэ сүмд түүнд тус болж чадах нэг ч хүн байсангүй, энэ бөглүү тосгоны сүмд, түүний ой ухаан нь аймшигт өнгөрсөнөөс нь болоод бага зэрэг гэмтсэн ба тун удахгүй бүх зүйлээ эргэн санана гэдгийг тайлбарлаад өгөх сэтгэл зүйч яаж байх билээ дээ...
Тиймээ, тэр одоо нөгөөх учир нь үл ойлгогдох хар дарсан зүүднүүдээ урьд нь болж байсан бодит зүйлс гэдэгт итгэдэг болсон! Одоо түүний оюун ухаанд томоос том эвлүүлдэг тоглоом үүссэн гэхэд бараг болно.Хэсэг бүр нь нэг нэгээрээ санаанд нь орно, гэвч хоорондоо ямар ч авцалдаа алга.Энэ байдал түүнийг галзууруулах шахна.
Нэг удаа түүнд маш олон офицер хувцастай залуусаар дүүрэн студи харагдав. Ямар нэгэн зураг авалт болж байгаа бололтой.
-Би жүжигчин байсан юм болов уу?
Үгүй ээ, тэр ямар нэгэн зүйл зохицуулж байгаа харагдана.Гэвч юуг? Нэг цэрэг түүнд тэвэр дүүрэн цэцэг өгөв. "Чи хариуг нь биеэрээ төлсөн ч болно шүү, хэхэ"
Тэр эрийн инээд..
Хоёр хоногийн дараа мөнөөх л эр зүүдэнд нь орно.Бүсгүй залуу эртэй онгоцны буудал дээр салах ёс хийж байгаа харагдана.Энэ шөнөөс хойш ахин хар дарж зүүдэлсэнгүй.

-Би заавал өөрийхөө хэн болохыг олж мэдэх хэрэгтэй! Гэвч яаж....






үргэлжлэл бий...

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: May.02.10 6:45 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Хоёрдугаар хэсэг.

Афин, Грек.

Константин Демирисийн ноёрхлыг хэн ч газрын зураг дээр зураад тодорхойлж чадахгүй билээ. Феодалын бант улсын хаадаас дутахгүй их хүч чадал, эрх мэдэлтэй түүний нэр нөлөө хязгааргүй ажээ. тэ рбол хорвоогийн хамгийн баян хүмүүсийн нэг. Түүний ямар нэг албан ёсны бичиг данс, цол хэргэмээс үл хамааран тэр амбан сайд, хамба лам, тэр байтугай хааныг ч худалдаад авчихаж элбэг дөнгөнө, худалдаж ч чадна. Түүний захиргаанд арваад орон багтдаг бөгөөд хүн нь өөрөө бусдын сэтгэлийг татах увидастай, хурц ухаантай, өндөр нуруутай, ханхар өргөн цээжтэй сайхан эр билээ. Тэр бараандуу царайтай, ердийн грек хамартай яг л хар тас мэт нүд нь махчин шувууг санагдуулам аж. Демирис өөрөө хүсвэл гайхамшигтай сайн эр ч болж чадна. Тэрээр найман ч улсын хэлээр чөлөөтэй ярихаас гадна гайхамшигтай сайн илтгэгч байлаа. Түүнийг дэлхийд алдартай уран зургийн цуглуулгатай хүн гэдгийг дэлхий даяар андахгүй, бас хэд хэдэн онгоцны бааз, сүрлэг орд харш, сэрүүн лаврин гэхчилэн хорвоо дээр хүний хүсэж болох бүхнийг эзэмшсэн нэгэн. Константин Демирис гоо сайхныг тэр дундаа эмэгтэй хүний гоо сайхныг үнэлж чаддаг бөгөөд гялалзсан амраг гэдэг нэрийг олж, түүний дурлалын адал явдлууд янагийн паянгууд нь тэнгэрлэг, сайхнаасаа илүү үрлэгэ зарлага ихтэй байдгаараа ихээхэн ладратай байдаг юм.
Константин Демирис өөрийгөө эх оронч хэмээн бахархаж ихэд тоон үздэг. Түүний сэрүүн лаврингийн болон Парис дахь хувийн ордоны дээр грекийн цэнхэр далбаа байнга намирч байдаг. Тэр ямар ч татвар төлдөггүй бас бараг хүн болгоны шахуу захирагддаг аливаа хууль дүрэм журмыг заавал биелүүлэх шаардлагагүй гэж үздэг. Түүний судас шөрмөсөөр бурханы цус гүйж байна уу гэлтэй.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: May.02.10 7:10 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Демиристэй уулзсан бүхэн ажил төрөлдөө эдийн засгийн тусламж хүсэх, сайн санааны хандив гуйх эсвэл зүгээ рл нөхөрлөлийнхөө хариуд нэр нөлөөг нь ашиглахыг хүсэцгээнэ. Хүмүүс зорьж ирсэн хэргээ тойруу замаар хэлж, бүрхэгдүүлэхэд түүнийг нь жинхэнэ зорилгыг тааж олохдоо хашир ухаантай Демирис ихэд зугаацан хөгждөг байснаа яваандаа энэ бүхнийг хэрэгсэхээ больж, хэнд ч итгэхгүй гэсэн зарчим баримтлах болжээ. Түүний аж амьдарлын талаар юухан хээхэн бичиж талхныхаа мөнгийг олдог сэтгүүлчид зөвхөн энэрэнгүй өгөөмөр буянтай, уран сайхан арга мэхтэй хүнийг л дүрсэлдэг, энэ сайхан багны цаана хүний үнэргүй, юунд ч торж саатахгүй өршөөлгүй алуурчин, аймшигтай хүн нуугдаж байгааг мэддэггүй байв. Юуг ч мартдаггүй, өршөөдөггүй энэ хүн dikaiosini буюу шударга энэн гэдэг үгийг endikasis буюу өшөө авалт гэсэн эсрэг утгаар ямагт ойлгон хэрэглэх агаад ямар ч тохиолдолд ялагч нь болон гардагтаа дэндүү дассан нэгэн. Тэрээр өөрийг нь гомдоосон өчүүхэн төдий зүйл, өөрийнх нь дутуу дулимаг талыг хөндсөн тохиолдолыг хэзээ ч мартдаггүй ямагт санаж хариугаа заавал авч байж салдаг байна. Демирис дайснаа огтхон ч хар авахааргүйгээр сүйрэлд оруулж, аалзны тор мэт урхи зангаар туйлын нямбай заль мэх хэрэглэн зэхэж хурц ухаантайгаар холын бодлоготойгоор шүүж тунгаадаг байлаа. Түүний амьдарлын бараг цаг мөч болгон дайснаа дарах нүх малтаж, зовлонд унасан байхыг нь харан тавлан баясаж байхад зориулагддаг гэж хэлэхэд болно. тэрээр өстнөө уйгагүй судалж зан араншингийн сайн муу талуудыг сайтар шинжиж цэгнэдэг байжээ. Нэг удаа үдийн хоолны үеэр түүнийг кино найруулагч хүн "тослог нүдтэй грек" хэмээн нэрлэсэнд түүнийг сонссон Демирис хариугаа авах тохиромжтой мөчийг тэвчээртэйгээр хүлээсэн байна. Хоёр жил өнгөрч нөгөө кино найруулагч бараг бүх хөрөнгөө зарцуулан гол дүрд нь дэлхийд алдартай жүжигчин эмэгтэйг тоглуулахаар урьсан торгон мчийг Демирис зүгээр л тэр хүүхэнтэй учирч кино зураг авхуулахын оронд далбаат завиар надтай аялна уу гэсэн санал тавьж тохиролцоодохов. тэрээр хүүхэнд:
-Энэ бол бидний бал сар байх болно. гэж хэлсэн юмсанжээ. Xарин бал сар болсон боловч ямар ч хурим бололгүй өнгөрч нөгөөх муу кино найруулагч нэг мөр дампууралд орсон гэнэ. Кино ч сүржин ярианаас цаашгүй тэгсгээд өнгөрчээ.
Демирисийн занганд дахиад тооцоо бодох ёстой хэдэн хүн үлдсэн бөгөөд иймэрхүү үед сурсан зангаараа тэр хаашаа ч үл яармуй. тэрээр төлөвлөгөө зохион хэрхэн биелэгдэхийг харж хязгааргүй таашаал авдаг байв. Одоохондоо түүний санаанд шинэ дайсан алга байлаа ч хэн нэгэн хүн огтын санамсаргүй байж байгаад л түүний дайсан болж орхидог байна.
Константин Демирист dikaiosini гэж нэрлэж болох бас нэгэн чанар байдаг нь гомдлоо мартдаггүйн адил хэний ч тусыг мартдаггүй зан байсан юм. Түүнийг хүүхэд ахуй цагт нь асарч тойлдог байсан ядуу загасчин нэг л өдөр загас агнуурын бүхэл бытэн флотын эзэн болон хувирсан нь түүний өгөөмөр зангийн хишиг байв. Мөн ядуу даржин цагт нь мөнгөөр тэтгэж хувцаслаж байсан янхан хүүхнийг уран аргаар буудлын эзэн болгохдоо өөрийгөө мэдэгдүүлэлгүй далдалж чаджээ,
Демирис бол арван таван хүүхэдтэү боомтын ачигч хүний хүү болон төрсөн бөгөөд тэдэнд хоол унд хэзээ ч хүрэлцдүггүй байжээ. Багаасаа их авхаалжтай хүүхэд болохоо харуулан 16 настайдаа хичээлээ тараад ажил хийн, дараа нь өөрөөсөө нилээд ах залуутай хамтран мухлаг ажиллуулж ашиг овоо олж иржээ. Гэвч хамтран зүтгэгч нь түүнийг ганц сохор зоосгүй үлдээгээд одсон байна. Демирис түүнтэй тооцоо бодох гэж амьдарлынхаа арван жилийг зориулсан аж. Тэрээр аугаа их нэр хүндийг хүсэн мөрөөдөж шөнө ч унтаж чадахгүй адар ширтэн хэвтдэг байв. "Би баяжина. Би алдаршина. Миний нэрийг дэлхий даяар мэддэг болно" гэж л бодно. Энэ бүүвэйн дуу л түүнийг тайвшруулан унтуулдаг байв.
Арван долоон настайдаа Демирис Саудын Арабын нефтийн ажилбарын тухай өгүүлэл олж уншжээ. Тэгээд эцэг дээрээ очин,
-Би Саудын Араб явлаа. Нефтийн үйлдвэрт ажиллана.
гэж хэлсэн байна.
-Чи энэ тухай юу ч мэдэхгүй шүү дээ.
-Зүгээр, аав аа. Би суралцана.
Энэ ярианаас сарын дараа Демирис замдаа гарчээ.
Гадаадаас ирсэн ажилчидтай "Константинополийн тээвэр".ийн компани голдуу хоёр жилийн гэрээ байгуулдаг. гэхдээ Демирис үүнд санаа зовсонгүй. Tүүнд Саудын Арабад байх нөхцөл бололцоо л хэрэгтэй. түүнд энэ хачин сонин хүмүүсийн нууцлаг орон, газар дороос оргилон гарах хар алт, гайхамшигт адал явдал л сэтгэл хөдөлгөм сайхан санагдана.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: May.02.10 7:36 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Зуны нэгэн өглөө болохoд Демирис цөлийн дунд орших нурж навсайсан чулуун байшин, түүнийг хүрээлсэн жижигхэн хулсан овоохойнуудаас бүтсэн уйтгартай бяцхан лагерь болох Фадилид очсон байлаа. Энд ойролцоогоор мянга гаруй мэргэжлийн бус ажилчид, ихэнх нь нутгийн оршин суугчид амьдарна. Тоос шороо ихтэй гудамжинд дайралдах эмэгтэйчүүд цөм нүүрэндээ халхавчтай явдаг байлаа.
Демирис шууд явсаар боловсон хүчний хэлтсийн эрхлэгч Мак-Интайрын өрөөнд орж очвол түүнийг хараад,
-Тэгэхээр чи хөлсний ажил эрж явна уу? гэж асуув.
-Тийм ээ, эрхмээ.
-Урьд нь нефтийн үйлдвэрт ажиллаж байсан уу?
Яагаад ч юм бэ түүнд худал яримаар санагдаж,
-Тийм, эрхмээ гээд хэлчихжээ.
Мак-Интайр жуумалзан,
-Энд чамд таалагдана гэдэгт итгэж байна. Хамгийн ойрхоны тосгон хүртэл мянган миль зайтай...тэгээд ч чамайг төмсөгөө огтлуулахад туслах нэг ч эм хүйстэн энд байхгүй. Иймээс шөнө оройн цагаар ямар нэг асуудал гарахгүй. Гэхдээ мөнгө гэдэг аятайхан зүйлтэй эвлэрнэ биздээ? гэж хэлжээ.
-Би суралцахыг хүсэж байна гэж Демирис болгоомжтойхон хэлэв.
-Тийм үү? Тэгвэл хурдхан шиг суралцаж үз. Энэ чинь лалын шашинтай орон. Тэгэхээр архидан согтуурах явдал байдаггүй, хулгай хийсэн хүний эхлээд нэг дараа нь нөгөө гарыг нь, эцэст нь хөлийг нь огтолдог, хэн ч байсан тэр шүү дээ. Харин аллага хийвэл шууд толгойг чинь цавчина даа.
-Би хүн алах гэж ирээгүй.
-Жаахан хүлээ гэж Мак-Интайр үгийг нь таслаад, -Чи дөнгөж ирээд байгаа гэдгээ битгий март хэмээн сануулав.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: May.20.10 8:16 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Гацаа яг л Вавилон хот гэсэн үг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс өөр өөрсдийн хэлээр шулганалдана. Демирис ой сайтай учир хэл сурахдаа чадамгай байв. Энд цугларсан хүмүүсийн үүрэг даалгавар нь энэхүү зочломтгой бус цөлийн дунд орон сууц барих, зам тавих, цахилгаан болон утсан холбооны шон босгох засварын газар байгуулах, хэрэглээний болон ундны усаар хангах, цэвэрлэгээний байгууламж, эмнэлгийн байгууллагатай болох зэрэг амьдарлын чухал асуудлыг шийдэх явдал байсан бөгөөд залуу Демирисийн хувьд өөр бас амин чухал асуудал зөндөө байх шиг санагдана.

Тэд Фарагейтын 100 хэмд ажиллах бөгөөд ялаа шумуул хумхийн тоос шороо дунд халуун чичрэг, гэдэсний халдварт өвчин ихэссэнээс зовж шаналсан хүмүүс хаа сайгүй.

Мөн энэ цөлд гэхэд л нийгмийн ангилал гарчихсан байдаг. Юу гэвэл, нефть хайж олдог хайгуулчид хамгийн дээд давхаргынханд тооцогддог, харин хамгийн доод шатныхан бол шумуул гэж нэрлэгддэг барилгачид, ажилчид, мод цэвэрлэгч хэмээгдэх конторын албан хаагчид байв. Хайгуулчид, инженер, химичид, мөн шууд өрөмдлөг хийдэг ажилчид нь голдуу америкчууд бай ба Америкт эргэлддэг өрөм зохиогдсоныг тэд бусдаас илүү сайн эзэмшиж чаддаг байснаар Демирис тэдэнтэй ойртон нөхөрлөхийг илүүд үздэг болов.

Тэрээр өрөмчдийг байнга тойрон эргэлдэх бөгөөд тэд нараас элдвийг асууж шалгаадаггүй харин элс усыг шингээхийн адилаар элдэв мэдээ мэдээллийг хомхойрон чагнаж суудаг байлаа. Тэгээд нэг гаргалтанд хоёр төрлийн өрөмдлөг байгааг анзаараад,
-Сонин юм. Яагаад хоёр төрлийн өрөмдөх арга хэрэглэдэг юм бэ? гэвэл,
-Хүү минь, зарим үед бид багаж хэрэгслийг цамхаг дээр гаргаж, доош цооног руу буулгах хэрэгтэй болдог гээд тэр хүн энэ бүхнийг ингэтлээ сонирхоод байгаа залуу руу харж:
-Үүнийг derrish гэдгийг чи лав мэдэхгүй гэдэгт би тангараг тавихад бэлэн байна гэвэл,
-Мэдэхгүй, эрхэмээ.
-XYII зуунд амьдарч байсан нэг их нэртэй алуурчны нэр гэдэг юм.
-Ойлгомжтой.
-Аргамж татлагат өрөмдлөг бол эртний хуучин арга л даа. Зуугаад жилийн өмнө хятадууд худаг ухахдаа энэ аргыг хэрэглэж байсан, Тэд татлагаар дээш доош гүйдэг хэрэгслийн тусламжтайгаар энэ аргыг хэрэглэдэг байжээ....

Түүнд юм бүхэн сонин гэж жигтэйхэн.
Тэд эндээс хаа сайгүй нефть оллоо. Эхлээд Абы Хелригоос, дараа нь Катиф, тэгээд Хорадоос. Ажилчид улам шаргуу ажиллах болов.

Тэнд шинээр англи геологич эхнэртэйгээ ирлээ. Жар гарсан Генри Паттерсоны гэргий дөнгөж гуч шүргэж яваа Сибил бол бүдүүн орилоо дуутай, өөр газарт бол онцгой сэтгэгдэл төрүүлэхээр боловч Фадилд эр хүн болгонд үзэсгэлэнт авхай мэт харагдана. Нөхрийгөө нефть эрж явах болгонд эхнэр нь ганцаараа үлддэг байв.

Залуу Демирис хатагтай Сибилд тусалж шинэ байраа тохижуулахад дэм болж байх үүрэг авав.
-Энэ муухай газар надад үзэж сонирхох юм даанч алга гэж эхнэр халаглан,
-Генри намайг ямагт аймшигтай газраар чирч явах юм даа. энэ бүгдийг би яагаад тэсвэрлэж байх ёстой юм бэ? гэж тэр үглэв.
-Таны нөхөр их чухал ажилтай хүн шүүдээ хэмээн түүнд Демирис итгүүлэхийг оролдов.
Хүүхэн залуу эрийг сонирхсон харцаар зэрвэс хараад,
-Миний нхөр үүргээ бүрэн биелүүлж чаддаггүй. Та миний юу ярьж байгааг ойлгож байна уу? гэсэнд мэдээж бүгдийг ойлгож байсан Демирис,
-Үгүй, хатагтай гэлээ.
-Таныг хэн гэдэг вэ?
-Демирис, хатагтай Константин Демирис гэдэг.
-Найз нөхөд ойр дотныхон чинь хэн гэж дууддаг вэ?
-Коста гэдэг.
-За тэгвэл Коста хоюулаа ойр дотно танилцья. Чи бид хоёрт энэ хүмүүстэй адил юм юу ч байхгүй, тийм үү?
-Би явж ажлаа хийх ёстой гэж Демирис хариулав.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: May.20.10 9:14 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Хэдэн долоо хоногийн турш Сибил Паттерсон авгай залуу хүүг зарах шалтаг хайж олоод,
-Генри өглөө дахиад л яваад өгсөн. Ямар нэг юм өрөмдөх гэнэ гэж залууд хэлэв.

Демирис юу хэлэхээ мэдкүү байв.Түүний нөхөр хайгуулч компаны захиргаанд нилээд дээгүүр албан тушаалд суудаг тул Демирис түүний эхнэртэй учир ургуулж ажлаа алдмааргүй байсан ч Сибилийн тусламжтайгаар мөрөөдлөө биелүүлж болно гэдэгт итгэлтэй байсан юм. Нефть бол их ирээдүй, тэгэхээр энэ боломжийг алдаж яасан ч болохгүй гэж тэр шийджээ.

Сибил Демирисийг шөнө дундын алдад дуудав.
демирис байшинд тулж очоод хаалгыг тогшсонд,
-Ор, ор гэх нь дуулдав. Сибил юугаа ч нууж хааж чадахааргүй сиймгэр эдээр оёсон унтлагын хувцастай байсанд Демирис сандран,
-Би... Та намайг дуудсан уу?
-Тийм ээ, Коста. Энэ шөнийн дэн ажиллахаа байчих шиг боллоо.
Коста анхаарлаа өөр тийш залахыг хиээн дэнг өргөөд,
-Чийдэн алга гэснээ... гэнэт нуруунд нь наалдаж араас нь тэврэхийг мэдрэн дуугүй болов.
-Хатагтай Паттерсон...

Хүүхэн түүнийг зузаан уруулаараа озон орон дээр дарж унасанд демирис өөрийгөө захирч чадахаа болиоо. Хувцасаа мулт татан хаяад хүүхнийг эзэмдэж авах үед тэрээр,
-Дахиад, дахиад, гуйя дахиад! Тэнгэр минь, үүнийг хийхгүй яасан ч их удав даа гэж бахардан орилох дууг л сонсож байв. Эцэст нь хүүхэн өндийгөөд,
-Хонгор минь, би чамд хайртай! гэлээ.

Демирис түүнтэй зэрэгцэн хэвтэнгээ " Би чинь юу хийчихэв ээ? Хэрэв Паттерсон мэдвэл би ч дуусах нь тэр дээ" гэж түгшүүрлэн бодов.

Сибил түүний бодлыг таасан бололтой инээгээд,
-энэ бидни бяцхан нууц болог, тийм үү? Миний баяр баясгалан минь гэв.

Энэхүү бяц хан нууц ийнхүү хэдэн сар үргэлжиллээ. Нөхрийгөө хэдэн хоногоор эзгүй байх хооронд Сибил түүнийг байнга дуудах ба сДемирист ч авгайтай зугаацахаас дургүйцэх юм алга байв. Гагц хүү сибил түүнд дурласан нь тоогүй санагдана.
-Чи эн үнэхээрийн муухай газарт дэндүү сайхан санагдаж бн шүү! Хоюулаа англи уу буцъя гэв.
-Манайх Грект байдаг л даа.
-Байсан болог гэж хүүхэн түүнийг таалангаа засаж хэлээд:
-Чи надтай буцах уу? Би Генригээс салаад хоюулаа гэрлэчихье гэх нь тэр.

Демирис баахан сандарч,
-Сибил, би... надад мөнгө байхгүй...гэхэд нь Сибил түүнийг үнсээд,
-Энэ бол санаа зовох зүйл биш. би мөнгө яаж олохыг мэднээ, хайрт минь гэлээ.
-Яаж?
-Өнгөрсөн шөнө Генри нефтийн нөөц олсоноо надад ярьсан. Хаана их нөөц байгааг тэр мэдэж чаддаг юм. Тэгээд тун их сандарч байна билээ. Бид энэ тухай мэдэгдэлийг өглөөний шуудангаар илгээх ёстой гэсэн. Тэр нь одоо надад бий. Чи үзэх үү?
-Тэгье, үзье гэхдээ Демирисийн зүрх дэлдэн цохилж байв.

Сибил босож ширээний жижигхэн татуурганаас зузаан дугтуй гарган авч түүн дээр ирэв. Бүгд таван хуудас байлаа. Түүний царай хувхай цайн цааснуудыг харж байснаа дараа нь анхааралтай уншиж эхэллээ.
-Энэ юу гээч вэ?

Энэ бол нефтны шинэ орд газрын тухай, магадгүй нефть олборлолтын түүхэнд байхгүй тийм баялаг газрын тухай мэдэгдэл байлаа.
Демирис хахаж цацан байж,
-Тийм ээ, байж болох л юм гэвэл,
-За тэр, би юу гэж ярилаа хэмээн сибил хөгжилтэйгээр хэлэв.
-Одоо бид мөнгөтэй болно гэсэнд Демирис хүндээр амьсгаа аван,
-Бүгд бас ч тийм хялбар биш ээ гэв.
-Яагаад?
-Энэ цаас бол тухайн газрыг эзэмших эрхийг худалдан авсан тэр хүнд л ашигтай үнэтэй зүйл юм гэж тайлбарлаад банкин дахь дансандаа ердөө 300 доллартайгаа санав.
-Энэ тухай санаа хэрэг алга. Генрид мөнгө байгаа. Би чек бичээд өгье. 5000 доллар хүрэх болов уу?

Демирис чихэндээ итгэсэнгүй. Дэмий л,
-Би юу хэлэхээ мэдэхгүй байна гэлээ.
-Хонгор минь дээ, энэ чинь ибдний л төлөө шүү дээ. Бидний ирээдүйн төлөө.

Тэр ород дээрээ суугаад жаахан тайвшрахыг хичээв.
-Сибил чи энэ мэдэгдэлийг илгээхгүйгээр ганц хоёр хонуулж чадах болов уу?
-Мэдээж чадна. Би үүнийг баасан гариг хүртэл хадгалж чадна. Энэ хугацаа чамад хүрэлцэх үү, хонгор минь?
-Хангалттай гэж тэр толгой дохин хэлээ.

Сибилээс олж авсан энэ 5000 доллараар демирис нефтийн орд бүхий газрыг эзэмших эрхийг олж авчээ. Хэдэн сарын дараа гол өрөмдлөгийн үеэр нефть оргилон гарч Константин Демирис саятан болох замдаа шуударчээ.

Тэрээ Cибил Паттерсонос авсан 5000 доллараа эргүүлэн өгч дээр нь унтлагын шинэ цамц бэлгэлж орхиод Грек рүүгээ буцжээ. Сибил хүүхэн түүний барааг амьдралдаа дахин олж хараагүй гэнэ билээ.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: May.20.10 10:07 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Гуравдугаар хэсэг.



Байгал дээр алив зүйл ул мөрөө үлдээлгүй алга болдоггүй гэсэн хууль байдаг...

Кэтринд Александрт өнгөрсөн амьдарлынх нь тухай үе үе санагдавч тэр нь огт тодорхой бус, хоорондоо ямар ч холбоо сүлбээгүй салангид дуу хоолой төдий байх бөгөөд энэ нь зөвхөн айдас төрүүлэхээс цаашгүй.
"Кэт, чи гайхамшигтай хүн ээ. Би чамайг анх хармагцаа л үүнийг ойлгосон."
"Гүйцээ, бид салах хэрэгтэй. Би өөр хүүхэнд дурласан."
"хүлээ л дээ, би биеэ муу авч яваагаа мэдэж байнаа. Одоо бүгдийг шинээр эхэлье, тэгэх үү? надад бололцоо олгооч дээ..."
-Тэр намайг алах гээд байна...
-Хэн тэр вэ?
-Миний нөхөр...

Энэ л дуу хоолой үргэлж сонсогдох нь түүнийг шаналган зовоосоор. Өнгөрсөн амьдрал түүний тархи толгойнд давхардан давхцаад ч болов бага багаар эргэн ирж байлаа.

Хорвоогийн хамийн амар амгалан газар болох энэ сүм яваандаа түүнд шорон шиг санагдах болжээ. !Би энд гадны хүн. Тэгэхээр би урьд нь хаана байсан болж таарах вэ?" гэсэн бодолдоо Кэтрин хариу олж үл чадна. Сүмд толь огт байдаггүй, харин цэцэрлэгт орчин тойрныхоо үзэсгэлэнг тэгш гадаргуудаа тусган гэрэлтэх цөөрөм байдаг. Кэт байнга түүнийг тойрон явахдаа тонгойн өөрийгөө тольдоё гэж бодовч нүдэнд нь юу үзэгдэх бол гэхээс түгшин зүрхэлдэггүй байлаа. Нэгэн өглөө Кэт огт санамсаргүйгээр түүнрүү тонгойж өвдөг дээрээ сөгдөн харсанд наранд борлосон зөв хэлбэрийн хөөрхөн царай, өвчнөөсөө бол гунигласан том саарал нүдтэй бараан үстэй хүүхний дүрс үзэгдэв. Үнэндээ энэ нь зөвхөн зүүд байж болох боловч инээмсэглэсэн том амтай шантгардуу гуч дөхсөн болов уу гэмээр эмэгтэй царай түүнд хөөрхөн ч юм шиг санагджээ. Өнгөрснөө төдийгүй, ирээдүйгээ бас ч гээчихсэн эмэгтэй...

Надад туслах хүн хэрэгтэй.Хэнтэй яривал болох вэ? гэж бодоод тереза эхийн өрөөг чиглэн алхав.
-Тереза эх минь ээ...
-Юу гээв, үр минь?
-Би эмчид үзүүлэх шаардлагатай юм шиг санагдаад байна. Магадгүй тэр надад бүгдийг тайлбарлаж өгч чадах ч юм билүү?

Тереза эх нь түүнийг анхааралтай ширтээд,
-Суу даа , үр минь гэлээ.

Кэт хуучин хийцийн бичгийн ширээний дэргэдэх сандалд суув.
-Хонгор минь, чамайг Бурхан л эмчилж чадна. Тэр чамд юу мэдүүлэхийг хүснэ, чи түүнийг л мэдэх болно шүү дээ. Түүнээс гадна манай сүмийн энэ хана гадны хүнийг нэвтрүүлдэггүй юм.

Гэнэт Кэтриний ой ухаанд нэг эрэгтэй хэн цэцэрлэг дотор ярилцаж түүнд ямар нэг юм өгч байгаа дүр зураг үзэгдээд алга болов.

-Би энд гадны хүн. Тэгээд яаж байх ёстой юм бэ?
-Үүнд чинь л хамаг учир байгаа юм.
-Би итгэхгүй байна. Би ямар нэг юм эрж хайгаад л. Гэхдээ өршөөгөөрэй эх минь, ямар ч гэсэн энд миний байх ёстой газар биш гэдгийг би маш сайн мэдэж байна.

Тереза эх түүнийг бодлогоширон хараад,
-Ойлгоммжтой, тэгээд чи хаачих юм бэ? гэж асуув.
-Мэдэхгүй байнаа.
-Надад бодох хугацаа өгөөч, үр минь. Удахгүй бид дахиад энэ тухай ярилцах болноо.
-баярлалаа, танд.

Кэтийг гарсаны дараа тереза эх тулгарсан хүнд асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар удаан бодож суув. тэгсэнээ цаас үзэг авч бичиж эхлэв.

"Хүндэт эрхэм ээ. Танд мэдэгдэхээс өөр аргагүй явдал гарлаа. Бидний нөхөр сүмийг орхин явах хүслтэй байгаагаа надад хэллэ. Яавал зохихыг хэлж өгнө үү" гэж бичлээ.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Jun.11.10 3:36 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.26.10 6:01 pm
Posts: 991
Демирис зөөлөн хүнхэр сандалд суун зурвасыг уншаад гарч болох төвөгтэй байдлыг эргэцүүлэн бодож эхлэв. "За Кэтрин Александр ухаан орж эхэлжээ. Тэр тусмаа л өөрт нь муу даа. Түүнээс аль болох цэвэрхэн шиг л салах хэрэгтэй. Юуны өмнө сүмээс гаргаж авчрах хэрэгтэй" гэж Тереза эхтэй уулзах өдрөө шийдэн тогтлоо.

Дараачийн өдрийн өглөө Демирис жолоочоо Янина орохыг тушаагаад Кэтрин Александрыг анх олж харахад хичнээн сайхан харагдсаныг бодлоо. Берк руу яж байхдаа хичнээн хөгжилтэй байсан, ухаалаг, алиа хошин үргэлжийн сайхан зантай тэр хүүхэнд юм болгон байсан. Даанч Бурхан түүнийг залхаасан даа. Миний нэг нисгэгчийн гэргий байсан түүний амьдрал ад болон хувирч хэдхэн хоногийн дотор хүүхэн арван жилээр хөгширч балиар бүдүүн хөгшин авгай болсон. Демирис "Яасан харамсалтай вэ" гэж бодов.

Тереза эхийн яриаг сонсон суухад,
-Бид танд төвөг удсандаа маш харамсаж байна. Гэхдээ түүнийг хаашаа явуулж болохыг би огт мэдэхгүй байсан болохоор захидал бичсэн юм л даа.
-Та бүгдийг зөв хийжээ. Өөрийнхөө тухай ямар нэг юм санасан уу? гэж асуухад Тереза эх толгой сэгсрэн,
-Санаагүй, золгүй амьтан...гээд цонх руу очиж цэцэрлэгт ажиллаж байгаа хэдэн гэлэнмааг харж байснаа,
-Тэр байна гэлээ.

Демирис Тереза эх рүү дөхөж очоод цааш харан ажил хийж буй гурван гэлэнмааг цонхоор харав. Хэсэг хугацааны дараагаар тэдний нэг нь эргэн харахад Демирисын амьсгаа давхцаад ирэв. Өнөөдөр сайхан харагдаж байх чинь. Нөгөө балиар бөдөөн архичин авгай мөн гэж үү?
-Тэр дунд зогсож байгаа нь гэж Тереза эхийг хэлэхэд,
-Би харж байна. Юу хийхээ би бодъё, тэгээд танд мэдэгдэнээ гэж түүнд Демирис хэллээ.

Константин Демирис ямар нэгэн шийд хурдхан гаргах хэрэгтэй байлаа. Кэтийг харсан тэр мөчид тэрээр үнэхээр цочирдон балмагдаж, асар их өөрчлөгдсөнийг нь мэдэв. "Одоо түүнийг хэн ч танихгүй ээ" гэж бодно. Тэгээд толгойд нь ороод ирсэн маш хялбархан санаанд баясан тэр арай л чангаар инээд алдсангүй.

Тэр оройдоо л Демирис Тереза эхэд зурвас бичиж явуулсан нь Кэтэд их итгэл төрүүлсэн явдал болжээ. "Ашгүй миний санаа биелэх нь" гэж хөөрхий Кэт бодлоо.

Оройн хоолны дараа Тереза эх өрөөнд нь орж ирээд,
-Үр минь, чамд хэлэх шинэ сонин мэдээ байна гэж хэлжээ.
-Тийм үү?
Тереза эх үг болгоноо тодосгон,
-Сайхан мэдээ. Би нэг найздаа чиний тухай бичсэн юм. Тэр хүн тусална гэсэн гэв.

Кэтийн зүр цохилж эхлэн,
-Надад туслах аа?...Яаж тэр вэ?
-Тэр хүн өөрөө энэ тухай чамд хэлнэ. Тэр маш эелдэг буянтай хүн. Тэр хүн чамайг эндээс гаргаж авна.

Үүнийг сонсмогц Кэтийн дотор хүйт оргиод ирлээ. Тэр одоо юу ч санаагүй хэвээр шинэ хүмүүс дунд орох нь.
"Тэр ачтан нь хэн юм бол доо?"


Top
   
PostPosted: Jun.20.10 6:17 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Сүүлчийн хоёр шөнө Кэт унтаж чадсангүй. Сүмээс холдож огт танихгүй хүмүүс дунд орно гэхээс айдас төрөөд байлаа. Тэр өөрийгөө ымаар ч өмөг түшиггүй хаягдаж орхигдсон амьтан гэж бодно. " За яах вэ, би өөрийн хэн болохыг мэдэхгүй байсан нь ч дээр юм уу?! Бурхан минь, намайг авраач гэж гуйя" хэмээн мөргөн залбирлаа.

Өглөөний долоон цагт сүмийн гадаа гоёмсог лимузин ирж зогсов. Шөнөжингөө Кэт түүнийг чухам ямар хувь тавилан хүлээж байгаа бол гэж бодсоор нойргүй хоножээ.

Тереза эх түүнийг явган хаалга хүртэл хүргэж өгөөд,
-Бид чиний төлөө Бурханд залбирнаа. Хэрэв хүсвэл эргээд ирээрэй. Чамайг энд хүлээсэн хэвээр байна гэдгийг санаж яв гэжээ.
-Баярлалаа, эх минь. Би санаж явъя.
Гэхдээ тэр энд дахиж хэзээ ч ирэхгүй гэдгээ сэтгэлийнхээ гүнд мэдэж байлаа.

Янинаас Афин хүртэл урт зам туулахад Кэтийн сэтгэлд янз бүрийн муу муухай бодол төрсөөр байлаа. Хэдийгээр сүмийн амьдрал ард нь хоцорсон нь сайхан санагдавч аймаар нь, тулж ирсэн шинэ ертөнц яагаад ч юм бэ нэг л аймаар санагдана. Тэр өмнөх амьдралаа мэдэхгүй, байнга зүүдэнд нь үзэгддэг тэр өөрийг нь живүүлэх гэсэн хүний ч хэн болохыг мэдэхгүй шүү дээ.

Хагас өдөр явтал замд нь тосгон дайралдаж, тэр оройдоо Афинд ирлээ.Удалгүй шуугиант хотын төв рүү ороход Кэтэд сонин сүртэй харагдавч бас хүү нэг л танил дотно санагдахад урьд энд ирж байсан байх даа хэмээн бодов. Машин цааш баруун зүг чиглэн 15 минут орчим яваад нэгэн гүвээ дээрээс уруудан том баримал хөшөөний дэргэдүүр өнгөрч асар том төмөр хаалгатай майлсны модон гудамжаар орон хаалгачын жижиг чулуун шовгорын урдуур гараад тэнгисийн эрэгт байрласан гоёмсог чамин хийцтэй цагаан лаврингийн өмнө очиж зогсов.



ПС. хүлээлгэж байгаад уучлаарай :razz:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Jun.22.10 3:58 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.26.10 6:01 pm
Posts: 991
Жолоочыг хаалга дэлгэж өгөхөд Кэт машинаас гарвал харшийн үүдэнд нэг үл таних эрэгтэй хүн түүнийг хүлээх янзтай зогсох үзэгдлээ.
-Калимера.
Кэтийн уруул өөрийн мэдэлгүй хөдөлж энэхүү грек мэндчилгээний үгийг дадмаг гэгч давтан хэллээ.
-Та...та намайг авчирсан хүн мөн үү?
-Үгүй, ноён Демирис таныг номын санд хүлээж байгаа..
Демирис гэнээ?! Тэр хэзээ нэгэн цагт энэ нэрийг сонсож байсан гэж үү? Үгүй. Тэр хүн танихгүй эмэгтэйд яах гэж тусладаг билээ? Кэт ийн бодох зуур тэр хүний араас даган өргөн дугуйрсан гудмаар явбал ханаар нь дүүрэн вааран эдлэл тавьж чимсэн байх ба шал нь гантиг бололтой, цааш яваад хүнхэр таазтай уужим саруул зочдын өрөөнд ороход тохилог зөөлөн буйдан, сандлууд энд тэндгүй тавилсан байх агаад нэг хана нь бүхэлдээ алдарт зураач Гойны гялалзсан сайхан зургуудаар дүүрсэн байлаа.

Номын сангийн үүдэнд ирээд нөгөө эрэгтэй хүн тэндээ үлдэж,
-Таныг ноён Демирис хүлээж байгаа гэлээ.
Зассан модоор хийсэн дардас хээ угалз бүхий арьсан хавтастай ном битүү өржээ.

Том бичгийн ширээний ард суух эрэгтэй Кэтийг хараад өндийв. Түүнийг анхааралтай харан өөрийг нь таньж байгаа эсэхиг шинжвэл мэдэгдэх юм алга.
-Тавтай морилно уу. Намайг Константин Демирис гэдэг, таныг хэн гэдэг вэ? гэж их л энгийнээр асуулаа.
-Та өөрийнхөө нэрийг санаж байна уу?
-Кэтрин Алесандр гэдэг.
Тэр огт сандарч тэвдсэнгүй.
-Тавтай морилно уу, Кэтрин александр. Та суугаач.
Тэгээд өөдөөс нь харуулан тавьсан байсан хар арьсан буйдан дээр суухад бүсгүй ойрхоноос бүр ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. "Гайхамшигтай хүүхэн юм гээч. Ийм сайхан хүүхнийг ална гэдэг ердөө л бузар жигшүүртэй явдал. Ядаж аз жаргалаас болж үхлээ гэвэл ч..." гэж Демирис бодлоо.
-Та...та надтай уулзахыг зөвшөөрдөг үнэхээр сайхан сэтгэлтэйи хүн юмаа. Би гайхаж байна...та ямар учраас надад...би ойлгохгүй байна...гэж Кэт ээрэв.
Демирис найрсагаар инээмсэглэн байж,
-Үүнээс хялбар юм гэж байхгүй. Би Тереза эхэд дандаа тус болохы хичээдэг юм. Сүм нь их ядуу, иймээс би чадах ядахаараа л тусладаг юм л даа. Түүнийг захиа бичихэд нь би баярлуулья гэсэндээ тус болохоор амласан юм.
-Таны зүгээс маш...гээд тэр цааш юу хэлэхээ мэдэхээ болив. Тэгсэнээ үргэлжлүүлэн:
-Тереза эх лав танд хэлсэн байлгүй, би...намайг бараг юу ч санахгүй байгаа гэж?
-Тиймэрхүү юм ярих нь ярьсан гээд чимээгүй болсоноо:
-Гэхдээ одоо бол та бүгдийг санаж байгаа биздээ? гэж асуув.
-Би нэрээ л санаж байна. Хаана байсан хэн болохоо мэдэхгүй. Магадгүй Афинд намайг таних хүн олдох л байх.
Энэ үг Демирист огт таалагдсангүй. Яг л үүнээс тэр ихэд болгоомжилж байжээ.


Top
   
PostPosted: Jun.23.10 4:24 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
-Нээрээ тийм шүү гэж тэр болгоомжтойхон хэлээд:
-Энэ талаар өдөржин ярилцсан ч болох санж. Гэвч би өнөөдөр чухал уулзалттай. Танд өрөө бэлтгүүлсэн байгаа болохоор таныг тавтай сайхан байна гэдэгт найдаж байна гэв.
-Танд яаж талархахаа ч мэдэхгүй байна.
-Энэ яах вэ. Энд таныг халамжлах болно. Гэртээ байгаа юм шиг байгаарай.
-Баярлалаа, ноён...
-Найз нөхөд маань намайг Коста гэж дууддаг юм.
Кэтэд гайхамшигтай сайхан унтлагын өрөө бэлдсэн байлаа. Тэр өрөөнд торгон хөшиг бүхий өргөн ор, цагаан өнгийн зөөлөн сандал буйдан, эртний грек хийц загварын ширээ, бүрхүүлтэй чийдэн тавилсан байх агаад хананд нь зураг өлгөжээ. Цайвар ногоон өнгийн хүнд зузаан хөшиг нарны хурц гэрлээс өрөөг халхлах бөгөөд цонхны цаахна тэнгисийн долгио мяралзах нь гайхалтай.
-Ноён Демирис танд хувцас авчрахыг тушаасан. Та хувцасаа сонгоно уу.

Кэт одоо болтол гэлэнмаагийн хувцастай байгаагаа сая л анзаарлаа.
-Гялайлаа танд ,гээд зөөлөн орон дээр суухдаа зүүдэлж байна уу даа гэж бодно. Энэ танихгүй эрэгтэй хэн юм болоо? Яагаад түүнийг ийнхүү халамжилна вэ?
Цагийн дараа янз болгоны хувцас ачсан бүрхүүлтэй тэрэг ирлээ. Оёдолчин ч ирэв.
-Намайг хатагтай Димос гэдэг. За одоо юу хийвэл зохихыг харцгаая. Танд хувцасаа тайлахад эвгүй биш байгаа?
-Би...уучлаарай. Та юу гэв ээ?
-Та хувцасаа тайлж чадах уу? Танд ямар хувцас зохихыг наад нөмрөг дороос чинь тааварлахад бэрх байна.

Кэт гэнэт хэн нэгэн хүний дэргэд хувцасаа тайлалгүй хичнээн их удсанаа таах гэж оролдлоо.

Тэгээд дадмаг бус хөдөлгөөнөөр тайчиж дуусахад түүнийг тэчээртэй хүлээж зогссон Димос түүнийг толгойноос хөл хүртэл нүд гүйлгэн ажаад сэтгэл хангалуун болж,
-Та сайхан бие галбиртай хүн юм. Бид танд зохимжтой бүхий л хувцасыг сонгож чадна гэлээ.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Jul.12.10 5:41 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Хоёр туслагч өрөөнд хайрцаг дүүрэн дотуур хувцас, цамц, банзал гутал оруулж ирэв.
-Таалагдсанаа сонго гэж хатагтай Димос түүнд хэлэв.
-Би...надад ахадсан хэрэг байна, надад нэг ч зоос байхгүй шүүдээ гэж Кэт сандран татгалзав.
Оёдолчин инээмсэглэн,
-Мөнгөний талаар санаа бүү зов. Ноён Демирис үүнд санаа тавьж байгаа гэв.
Гэвч яагаад гэсэн бодол төрнө.

Биед шүргэх зөөлөн даавуу түүнд хэзээ нэгэн цагт хэрэглэж дадсан хувцасыг санагдуулна. Энд байгаа торго, хөвөн даавуун твид панс цөм л гоё сайхан өнгөтэй ажээ.
Үйлчлэгч нар тун шиг шалмаг хөдөлсөний үрээр хоёр цагийн дараа гэхэд Кэт нилээн ганган хүүхэн болсон байлаа. Дараа нь тэр юу хийхээ бодож, мэдэхгүй хэсэг суув. "Би ч өмсөөд гарах хувцастай боллоо. Гэвч одоо хаашаа явах вэ?" гэж бодлоо. Хот руу явдаг ч юм билүү? Юу болж өнгөрсөнийг тайлж нээж түлхүүр Афин хотын хаа нэгтэйгээс олоно гэдэгт тэр эргэлзсэнгүй. "За үл таних бүсгүй минь, та өөрийнхөө хэн гэдгийг мэдэх гээд оролдоод нэг үз дээ" гэж өөртөө хэлээд босов. Түүнийг үүдний өрөөнд бууж очиход бойдаа дөхөж очоод,
-Би танд юугаар туслаж болох бол, хатагтай? хэмээн асуув.
-Би хот руу явмаар байна. Та надад такси захиалаад өгж чадахгүй биз?
-Ингэх шаардлагагүй хатагтай. Тани мэдэлд өгсөн машин бий. Би жолоочид нь хэлчихье.
-Баярлалаа гэж Кэт эргэлзэнгүй хэллээ.
-Гэвч машинаар нь хот орсон гэж ноён Демирис хилэгнэхгүй байгаа? Тэр яах бол?
-Та санаа зовох хэрэггүй.

Хэдэн минутын дараагаар тэр ганган "Даймлер"-ын арын суудалд тухалж аваад Афин руу довтолгож явлаа.

Хотын нүргэлсэн их чимээ, үргэлжилсэн нуранги балгас хөшөөнүүдийг хараад Кэтийн толгой эргэлээ.
-Хатагтай энэ бол Акрополын оргил дээрх Нантес гэж жолооч гараа урагш сунгахад нь барилгыг олж харлаа.
-Афины хүндэтгэлд зориулсан цэцэн дарь эх биз гэх өөрийн дууг сонслоо. Жолооч тааламжтай инээмсэглэн,
-Та Грекийн домог сонирхдог юмуу даа, хатагтай? гэж асуусанд Кэтийн нүдэнд нулимнс гүйлгэнэн,
-Мэдэхгүй, би мэдэхгүй гэж шивгэнэв.

Дараа нь тэд эвдэрхий балгасны дэргэдүүр өнгөрсөнд жолооч,
-Энэ Геродатын театраас одоо зөвхөн хана төдий л үлдэж дээ. Цагтаа энд 5000 үзэгч багтдаг бсайн гэнэ лээ гэхэд нь Кэт:
-6257 хэмээн аяархан хэлэв.

Эвдэрхий нуранги балгастай зэрэгцэн орчин үейин хийц загвартай барилга, зочид буудал баригдсан байх нь өнгөрсөн болоод одоо үейин хачирхалтай холимог шиг санагдана. Машин хотын төв дэх маш гоё цэцэрлэгийн дэргэдүүр өнгөрөв. тэнд олон тооны усан оргилуурууд байхаас гадна эргэн тойрон ногоон шар шургаанууд хүрээлүүлэн бэхэлсэний доогуур цэнхэр өнгийн бүтээлгэтэй ширээнүүд тавьсан үзэгдэнэ. "Энэ бүхнийг би урьд үзсэн юм байна. Тэр үед би аз жаргалтай байсан" гэж Кэт бодлоо.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Jul.12.10 5:51 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Бараг байшин болгонд цайны газар, булан тохой бүрт далайн хөвөн авахыг санал болгосон байхаас гадна хаа сайгүй дайралдах цэцгийн мухлагууд өнгө өнгөөр алаглан нүд эрээлжлүүлнэ.

Машин Синтагмын талбайд хүрэлцэн ирэв.
Байшингийн буланд байрладаг зочид буудлын хажуугаар өнгөрөх үед Кэт,
-Зогсоорой, таныг гуйя! гэж орилов.
Жолооч эргэлтийн наахна зогслоо. Кэт арайхийн амьсгалж байв. "Би энэ буудлыг таньж байна.Би энд амьдарч байсан" гэж бодоход амьсгал давхцана.

Кэт чичирсэн хоолойгоор,
-Би энд үлдмээр байна. Та хоёр цагийн дараа ирнэ үү? гэхэд жолооч,
-Тэгье, хатагтай гээд яаран хаалга онгойлгож өгөв.

Зуны халуун агаар нүүр халаах хэдий ч өвдөг нь чичирсээр байгааг тэр мэдэрлээ.
-Таны бие зүгээр үү? хатагтай?

Тэр юу хариулахаа ч мэдсэнгүй. Түүнд үл ойлгогдом зүйлийн ирмэгт тулаад байгаа нь юу юугүй доошоо унах гэж байгаа мэт аймаар сэтгэгдэл төрнө. Хүмүүс орилолдон шуугисан гудамжаар гайхшралд автан алхахад чимээ аниргүй амгалан сүмийн дотор байгаад ирсэн түүний хвүд нэг л итгэх аргагүй санагдаад бажээ. Кэт гэнэтхэн эртний Афины төв болох уйтан гудамж, хэлтэрч эвдэрсэн шат бүхий байшин гудамжтай хуучирсан барилгатай Плак руу чиглэн явж байгаагаа мэдэрлээ.Тэрээр зөн совиндоо хөтлөгдөн одоо хотод ихэд дэлгэрээд байгаа архины мухлагийн дэргэд хүрч гэнэтхэн зогтусав.
"Би энэ сандал дээр сууж байсан, надад грек хоолны цэс өгч байсан. Бид тэгэхэд гурвуулаа байсан..."
-Чи юу идэх вэ?
-Татгалзахгүй бол миний өмнөөс захиалга өг л дөө. Тэгэхгүй бол би эзнийг нь захиалчихаж магад гээд тэд инээлдэцгээв.

Түүнтэй цуг байсан хүмүүс хэн юм бол?

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Aug.10.10 4:19 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.26.10 6:01 pm
Posts: 991
Мухлагийн эзэн Кэтринд дөхөн ирж,
-Bovo na sas Ucithiso? (Танд би юугаар тус болж болох бол?)
-Ochi efhaviisto (Зүгээр баярлалаа...)

"Би энэ үгийг хаанаас сурч авсан юм бол? Би грек хүүхэн юм гэж үү?

Кэт эндээс ааш яаран хөдлөв. Түүнийг хэн нэгэн хүн л удирдаад байх шиг тэрээр хааш явахаа сайн мэдэж байв. Эргэн тойрон цөм түүнд хуучны танил болсон зүйлс байлаа. "Бурхан минь, би солиорч байгаа юм биш байгаа? Би хий юм үздэг болоо юу даа?" хэмээн тэр бодно. Хөшгөн дээр "Тре флинкас" гэсэн бичигтэй цайны газрын хажуугаар өнгөрлөө. Аль нэг мухар гудам болгонд түүний ой ухааны гүнд хадгалагдсан ямар нэгэн дурсамж хөврөн гарч ирэх нь магадгүй, энд урьд нэг цуххал явдал болж байсан байлгүй гэмээр. Харин чухам юу болсоныг л яагаад ч юм санаж өгсөнгүй.

Тэгээд шуугиант нарийн гудамжаар уруудан цаашилсаар Боукоурестиоу тийш эргэв. Энд олон дэлгүүрүүд дайралдсанд "Би эндээс юм худалдан авдаг байжээ" гэж бодон цааш алхаж явтал булангийн цаанаас гарч ирсэн цэнхэр өнгийн "седан" золтой л мөргөчихсөнгүй.Тэрхэн зуур ой ухаанд нь "Грекүүд машин хэрэглэж сурах бас л болоогүй байна. Тэдний сэтгэл санаа нөгөөл илжигнээсээ салж чадаагүй байгаа. Грекүүдийг ойлгоё гэвэл аялагчидад зориулсан зааврыг биш харин тэдний эртний домог түүхийг унших хэрэгтэй. Бидний хооронд гүн гүнзгий тачаалаа дарах асар том ялгаа байна. Бид бол гүнзгий баярлаж, айхтар гуниглаж ч чаддаг улс. Бид энэ соёлжиж боловсорсон аргыг нууж хаахааргүй гэгээрсэн хүмүүс шүү..."

Энэ юун тухай яриа юм бол? Хэн эдгээр үгийг хэлсэн байж таарах вэ?

Хүүхний өмнөөс хурдан алхаагаар ирж явсан бараан үстэй өндөр эрэгтэй гэнэт түүнийг хармагцаа алхаагаа удаашруулан таньж байгаа нь илт харагдана. Гэвч Кэтрин түүнийг хэзээ ч хараагүй гэдэгтээ итгэлтэй байлаа. Тэгэх тусам нөгөө хүн,
-Сайн уу гэж асуух нь уулзсандаа баяртай байх шиг.
-Сайн гээд Кэт:
-Та намайг таньдаг юм уу? гэхэд залуу инээгээд,
-Тиймээ, би таныг танилгүй яах вэ гэлээ.

Кэтийн зүрх цохилоод ирэв. Одоо л тэр өөрийн өнгөрсөн амьдралаа үнэн зөвөөр нь олж мэдэх нь. Гэвч харин яаж энэ олон хүмүүс дунд бас танихгүй байгаа хүнээсээ өөрийнхөө тухай асуух вэ дээ?
-Тантай ярилцаж болох уу?
-Бололгүй яахав.

Кэтрин улам айн сандарч эхэллээ. Одоо түүний хэн болохыг тайлбарлана гэхээс л аймаар байв.
Эрэгтэй түүнийг дагуулан цайны газарт орж,
-Тантай уулзсандаа баяртай байна гэхэд Кэт хоолой чичрүүлэн,
-Би ч мөн адил гэж шивэгнэв.
Үйлчлэгч хүрч ирээд,
-Юу уух вэ? гэж асуухад Кэт толгой сэгсрэв.

Тэгээд шуудхан л асууж шалгаагаад эхэлмээр айвч юунаас эхлэхээ мэдэхгүй байлаа.
-та сайхан харагдаж байна шүү. Энэ бол хувь заяа тийм үү? гэхэд,
-Тийм ээ гэж хүүхэн чичрэхээ арайхийн барьж өгүүлэв. Тэгсэнээ гэнэт шийдэн,
-Та бид хаана уулзаж байлаа? гэхэд залуу инээснээ,
-Энэ ямар хамаатай юм бэ Парист байна уу, Ромд байна уу, морин уралдаан дээр, эсвэл үдэшлэг дээр уулзсан байлаа гээд ямар ялгаа байна? гэж хэлэн гарыг нь атгаад,
-Тан шиг гуа үзэсгэлэнг энд ирээд лав үзсэнгүй. Чи хэдийг авдаг вэ? гэх нь тэр.

Кэт юу ч ойлгосонгүй түүний өмнөөс гөлийн хэсэгхэн зуур сууснаа дараа нь гэнэт үсрэн босож хаалга руу ухасхийлээ.
-Хүүе чи яав аа? Би чамд хэд ч байсан төлнө.

Гэвч Кэтрин аль хэдийнэ гудамжинд гарсан байлаа. Булан тойрсон хойноо л алхаагаа удаашруулж доромжлуулсандаа уйлж эхэллээ. Түүний урд талд "Мадам Пирис-төлөгч" гэсэн хаягтай дунд гарын ресторан байхыг хажуугаар нь өнгөрч явсанаа "Би хатагтай Пирисыг танина. Түүнтэй урьд нь уулзаж байсан" хэмээн бодов. Энэ харанхуй хаалганы цаана түүний амьдралын нууцыг тайлах түлхүүр би гэж бодохоос дахиад л зүрх нь хүчтэй булиглаад ирэв. Тэр хаалга татан явж ороод харанхуйд нүдээ дасгах гэж хэдэн минут хөдөлгөөнгүй зогсов. Буланд арваад ширээ сандалтай баар байхыг тэр дараа нь олж харжээ.
Үйлчлэгч түүнд дөхөн ирээд,
-Kalimehra.
-Kalimehra. Pou inen madam Piris? (Би мадам Пиристэй уулзаж болох уу?)
-Мадам Пирис ээ?
Үйлчлэгч буланд байх сул ширээ зааж өгөв. Кэтрин бүгдийг тодхон санаж байв. Ширээнд хар хувцас өмссөн барзгар нүүртэй хөгшин авгай дөхөж ирэн,
-Юугаар тусалж болохсон бол? гэснээ авгай түүний царайг харан таг болов. Тэгсэнээ:
-Би чамайг мэдэх юм байна. Гэхдээ чиний царай...гээд гайхсандаа түүний эрүү унжаад ирлээ.
-Чи эргээд ирээ юу?
-Та намайг хэн болохыг мэдэх үү? гэк Кэт найдвар төрөн асуухад авгай түүнийг дүрлийтэл ширтэж байснаа айсандаа:
-Үгүй! Чи үхсэн! Зайл! гэж орилов.
Кэт аяархан дуу алдан айсандаа үс нь босохыг мэдэрч,
-Уучлаарай, би зөвхөн...гэтэл,
-Яв, ахатагтай Дуглас гэлээ.
-Би зөвхөн...мэдэх гэсэн юм...
Авгай гялсхийн эргэж хурдхан арилаад өгөв. Кэтрин хором хэртэй дагжин сууснаа гэнэт босож гудамжинд гарав. Толгой дотор нь : "Хатагтай Дуглас" гэсэн үг сонсогдсоор байлаа.

Гэнэт манан будан арилах лугаа адил түүний сэтгэлд тод сайхан дурсамж тодорч "Би хатагтай Ларри Дуглас" гэж бодон нөхрийнхөө сайхан царайг олж харав. Тэр түүндээ ухаангүй хайртай боловч ямар нэгэн муухай зүйл болжээ дээ? Юу болсон байж болох вэ?


Top
   
PostPosted: Aug.10.10 4:52 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.26.10 6:01 pm
Posts: 991
Дараа нь тэрээр амиа хорлох гэж оролдоод эмнэлэгт хэвтэж байснаа санав. Тэгээд гудамжинд сөхөрч ойчихоос айн алхах чадалгүй болон зогсоход ой ухаанд нь нэгэн дүр зураг нөгөөгөөр солигдсоор байх ажээ.

Тэр Ларрид хаягдсанаасаа болоод архи зөндөөүүсан. Гэвч дараа нь ЛАрри эргээд ирсэн. Түүний өрөөнд орж ирээд Ларри: "Би муухай зан гаргансаа мэдэж байна. Кэтти, би засрана гэдэгтээ итгэлтэй байна. Чи надад итгээрэй. Би чамд хайртай" гэж хэлсэн.Бас: "Би хэнд ч ингэж дурлаж байгаагүй, Надад боломж олго л доо. Хоюулаа дахиад бал сараа тэмдэглэе. Би гайхалтай сайхан газар мэднэ. Янина гэдэг газар даа" гэж ч хэлсэн юм. Ингээд л аймшигт явдал эхэлсэн. Түүнд үзэгдсэн юмнууд үнэхээр айдас төрүүлэм. Тэд Ларритай хамтдаа уулын орой дээр нэг нэгээ бараг олж харахгүй шахам манан будан дунд явж байтал Ларри ойртон ирж түлхэн унагахыг оролдоно. Жуулчид дайралдсан нь түүний аминд орж байх шиг...

Дараа нь битүү хадан дунд...
"Үйлчлэгч надад нэг хад зааж өгсөн. Хуримласан хосууд бүгд л тийшээ явж сонирхоцгоодог гэж тэр хэлсэн", тэгээд тэд хамтдаа хад руу очиход Ларри түүнийг бүр гүн аваачаад орхин одно.

Кэт алгаараа чихээ таглан энэ аймшигтай явдлыг санахгүйг хичээв.
Түүнийг аварч зочид буудалд авчрах ба тайвшруулах эм өгсөн. Гэтэл шөнө дундын үед сэртэл Ларри нууц амрагтайгаа гал тогооны өрөөнд түүнийг хэрхэн устгахаа ярилцан төлөвлөгөө зойхож байж санамсаргүй чих дэлсэж билээ. Тэдний яриа салхины исгэрээнд аажуухан замхарсаар...
-Хэн ч хэзээ ч...
-Би бүгдийг хийнэ гэж хэлж байна шүү...
-Бүтэхгүй ээ. Тэд яаж ч чадахгүй.
-...одоо л, түүнийг унтаж байхад нь...

Дараа нь далайн шуурга араас элдэж хүчтэй салхи завийг давалгаат нууран дунд тууж ирсэнийг саналаа.Завь холбилзон дайвалзаж эхлэх үед л тэр ухаанаа алдсан юм.

Хөдлөx тэнхэлгүй болсон Кэтрин дайралдсан бандан сандал дээр л унаад өглөө. Түүний зүүд үнэн байжээ. Түүний нөхөр нууц амрагтай байсан, тэд хамтарч түүнийг алах төлөвлөгөө зохион оролдлого хийсэн нь үнэн ажээ. Тэр бас түүнийг аварч сүмд аваачиж өгсөн үл таних хүнийг санав. Тэр хүн түүнд далавчаа дэлгэсэн шувууг гайхалтай урласан алтадмал урлал бэлэглэхдээ: "Одоо хэн ч таныг түйвээхгүй байх болно. Tаны дайснууд цөм үхсэн" гэж хэлж байсныг санав. Tэр хүний царай ч бүүр түүрхэн санагдана.

Кэтрины толгой хүчтэй өвдөж эхэлжээ.

Тэрээр босож жолоочоо хүлээх ёстой гудамжийг чиглэн алхав. Жолооч машинаараа түүнийг Константин Демирис дээр аваачих болно. Тэнд л зөвхөн аюулгүй.


Top
   
PostPosted: Oct.02.10 6:52 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
удаан хүлээлгэсэн
4-р бүлэг :mrgreen:

-Чи юунд түүнийг гэрээсээ гарахад нь туслав? гэж Демирисийг асуухад,
-Өршөө эрхэм ээ, түүнийг гаргаж явуулж болохгүй гэж та тушаагаагүй болохоор мэдсэнгүй...гэж бойдаа сандчин хариуллаа.

Демирис биеэ барин тайвширч,
-За энэ ч яахав, тэр удахгүй буцаж ирэх байгаа гэлээ.
-Өөр юм хэрэгтэй юу, эрхэм ээ?
-Үгүй гэхэд бойдаа гарч явав.

Демирис цонх руу ойртон очиж гоёмсог цэцэрлэг рүүгээ ширтэнгээ: Кэтрин Александрыг Афины гудамжаар явуулах осолтой. Таньж мэдэх хүн тааралдахыг үгүй гэх газаргүй. Түүнийг амьд үлдээж болохгүй нь юутай харамсалтай вэ! Гэхдээ эхлээд өшөөгөө авах хэрэгтэй. Өшөөгөө автал тэр амьд байх ёстой. Тиймээс түүнийг таньж мэдэхгүй газар руу явуулах хэрэгтэй. Лондонд л хамгийн аюулгүй. Тэнд түүнийг дагаж мөрдөж байхад ч хялбар. Тэгэхээр өөрийнхөө аль нэг конторт ажилд оруулчихая гэж бодов.
-Цагийн дараа Кэтрин эргэж ирлээ. Демирис түүнийг хараад хамаг юмаа эргэн санасан болохыг мэдэв. Хүүхэн цагаан өнгийн цамцан дээр мөн адил өнгийн торгон хүрэм өмссөн нь гайхалтай зохисон байхыг хараад: "Дур татам юм" гэж бодов. Харанхуй хөшиг сөхөгдөж хүүхэн нэг л амьдын шинж орсон мэт санагдана.
-Ноён Демирис...
-Таны хувьд бол зүгээр л Коста.
-Би одоо өөрийгөө хэн болохыг мэдэх боллоо. Юу болсоныг ч мэдсэн.
Гадаад байдалдаа огтхон ч сандарч байгаагаа мэдэгдсэнгүй, царайгаа ч хувиргасангүй зүгээр үнэнгээсээ мэт,
-За ашгүй дээ. Нээрээ гэж үү? Суу л даа хонгор минь. Надад тэгээд бүгдийг ярьж өгнө үү гэлээ.
Кэтрин нэг газраа тогтож суух аргагүй догдолсон байжээ. Тэрээр хивсэн дээгүүр нааш цааш холхин будлин сандран ярьж эхэллээ.
-Миний нөхөр нууц амрагтайгаа нийлж намайг алахаар оролдсон гээд тэр мэгдэн чимээгүй болчихов. Тэгснээ:
-Магадгүй энэ танд нилээд зэрлэг сонсогдож байж болох юм. Би сайн мэдэхгүй байна л даа. Андуурч байж ч мэдэх юм.
-Үргэлжлүүл дээ хонгор минь гэж Демирис хариуд нь зөөлнөөр хэлэв.
-Намайг гэлэнмаа нар аварсан. Нөхөр маань танайд ажилдаг байсан уу? гэхэд Демирис түр эргэлзсэнээ,
-Тиймээ, тэр манай нисгэгч нарын нэг байсан. Иймээс би таны өмнө хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Ийм л байна даа.
Кэтрин түүнд тулж очоод нүүр өөд нь харж,
-Тэгвэл та намайг таньж байсан юм шивдээ? Өглөө та түүнийгээ яагаад хэлээгүй юм бэ? гэсэнд,
-Би таныг эвгүй байдалд оруулахыг хүсээгүй юм. Та өөрөө л бүгдийг олж мэдэх нь дээр юм шиг санагдаад...
-Тэгвэл та миний нөхөр болон нөгөө эмэгтэйд юу тохиолдсоныг надад одоо хэлнэ биздээ? Тэд одоо хаана байна?
Демирис түүний нүдийг ширтэн,
-Тэднийг цаазалсан гэлээ. Хүүхний нүүр улайгаад ирсэнээ сандалд лагхийн унан тусаж сулхан дуу алдан,
-Би...үгүй гэхэд,
-Тэднийг шүүхийн шийдвэрээр цаазалсан гэлээ.
-Гэхдээ яагаад?

"Болгоомжтой бай. Аюултай болж ирлээ шүү" хэмээн Демирис бодсоноо,
-Тэд таныг алахыг завдсан шүү дээ гэвэл Кэт хөмсөгөө зангидан,
-Ойлгохгүй байна. Тэднийг цаазлах ямар хэрэг байна? Би амьд л байна шүү дээ,
-Грекийн хууль их хатуу шүү, Кэтрин. Тэднийг олон нийтийн шүүхээр шийтгэсэн. Гэрчүүд цөм таны нөхөр болон Ноэлль Пэйж таныг алахыг оролдсон гэж гэрчилсэн юм. Тэгээд л шүүх тэдэнд алах ял заасан даа.
-Итгэхэд бэрх байна.
-Гэвч шүүх...

Константин Демирис түүн рүү ойртон очиж мөрөн дээр нь гараа тавиад,
-Та өнгөрсөн бүхнийг мартах хэрэгтэй. Тэд танд муу юм хийхийг хүсэж байсныхаа хариуг амссан гэснээ ярианы сэдвийг өөрчлөн:
-Одоо хоюулаа таны ирээдүйн талаар ярилцая. Танд ямар нэг төлөвлөгөө байна уу? гэж асуув.
Гэвч Кэт юу ч сонссонгүй. "Ларри" хэмээн бодож,
"Түүний инээмсэглэсэн сайхан царай, түүний гар, дуу хоолой..." гэж бодно.
-Кэтрин...
Хүүхэн түүн рүү харж,
-Өршөөгөөрэй, та юу гэв ээ?
-Та ирээдүйнхээ тухай бодож байсан уу?
-Үгүй, би... Яахыгаа мэдэхгүй байна. Афинд үлдэж болох юм.
-Үгүй, та энд үлдэж болохгүй. Афинд танд олон таагүй дурдатгал санагдуулж магад. Та -Грекээс явсан нь дээр гэж бодож байна гэж Демирис хэлэв.
-Гэхдээ би чаачих юм бэ?
-Би энэ талаар бодсон. Лондонд миний хэдэн контор бий. Та Вашигнтонд байхдаа Уйльяам Фрезерийнд ажиллаж байснаа санаж байна уу?
-Зульяам...гээд хэсэг бодсоноо бараг тэр дороо түүнийг саналаа.
-Та түүний туслагч нь болж ажиллаж байсан биз дээ?
-Тиймээ
-Та Лондонд энэ ажлаа миний төлөө хийж чадах уу?
-Мэдэхгүй ээ, би хэлж мэдэхгүй байна.
-Би ойлгож байна. Тэнд бүх зүйл өөрчлөгдөнө гэж бодож байна. Танд бодох хугацаа хэрэгтэй. Энэ тухай бид маргааш ярилцаж болох юм.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Oct.02.10 7:37 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Кэтрин өрөөндөө оройн хоолоо идэх нь Демирисийн хувьд их чухал байлаа. Яагаад гэвэл эхнэрийг нь хараасай гэж тэр хүсэхгүй байв.

-Та үнэхээр эелдэг хүн юм. Тэгээд бас энэ хувцас...тун өгөөмөр зан гаргасан гэхэд Демирис түүний гар руу зөөлөн алгадаад,
-Таларах хэрэггүй дээ гэлээ.

Кэт унтлагынхаа өрөөнд ороод эргэн тойрноо тод улаан гэрэлтүүлэх наран Эгейэн тэнгисийн усанд шингэн орохыг ажиглан харав. Өнгөрсөн амьдралаа бодож шаналах нь утгагүй хэрэг. Ирээдүйгээ бодох хэрэгтэй. Константин Демирисийн төлөө бурханд залбирая. Тэр бол түүний аврагч мөн. Бас Лондонд ажил олж өгж байна гэж бодож суутал хаалга цохиж бодлыг нь тасалдуулан,
-Таны оройн зоогийг авчирлаа, хатагтай. :mrgreen:

Кэтринийг гарсаны дараагаар Демирис номын сандаа удаан сууж саяын яриагаа сайтар эргэцүүлэн бодов. Амьдралдаа Демирис цорын ганц удаа л өөрийгөө хянах чадвараа алдаж билээ. Ноэлль урлаг хөгжим, тэр ч атугай бизнесийн талаар ч гүн гүнзгий мэдлэгтэй бөгөөд юм болгоныг нь гайхан шагшиж хүлээж авдагсан. Демирисийн хувьд Ноэлль бол урьд хожид үзэгдээгүй гуа үзэсгэлэнтэйн дээр дүрэлзсэн гал мэт тачаангуй хүүхэн байв. Түүний төлөө тэр хүүхэн аугаа жүжигчиний нэр алдраасаа татгалзаж байж билээ. Нууц амраг төдий биш хамгийн сайн найз, бүх юмаа итгэн хэлдэг үнэнч итгэлт хүн нь байжээ. Тэр хүүхэн л түүний урьд огт мэдээгүй сэрлийг нь сэдээж өгсөн дөө. Ингэж бүрэн итгэж байхад тэр хүүхэн өөдгүй муу эр Ларри Дугласаар түүнийг сольсон. Үүнийхээ хариуг тэр амь амьдралаараа төлсөн, Константин Демирис түүнийг Эгейэн дэх өөрийн арлуудын нэг болох Псаре дээр оршуулахыг засаг захиргааныхантай ярьж тохирсон билээ. Бүгд л тэгэхэд түүний гайхамшигтай хүнлэг сэтгэлийг шагшин гайхацгаасан. Үнэн хэрэгтээ бол Демирис түүний шарилыг хүртэл доромжилохыг л санаархсан юм. Унтлагын өрөөндөө өлгөсөн Ноэллийн зургийг харж тэр жоготой ( :hihi: )инээмсэглэдэг байлаа.

Тэр явдалаас хойш жил гаран хугацаа өнгөрсөн ч гэсэн Демирис түүнийг мартаж чадсангүй :s0: . Түүний энэ шарх хэзээ ч эдгэхгүй нь лавтай биз ээ.
"Яагаад тэр вэ? Ноэлль, яагаад? Би чамд байгаа бүхнээ өгсөн. Би чамд дурлаж байсан, муу өлөгчин эм. Би чамд хайртай байсан шүү дээ :m1: "
Ларри Дуглас ч амь амьдралаараа төлсөн. Гэхдээ л Демирист энэ юу ч биш байв. Одоо тэр огт өөр гайхалтай зүйл бодож олсон. Тэр муу Дуглас түүний Ноэлльтөй яасан шиг эхнэртэй нь ийнхүү зугаацна даа. Харин дараа нь Кэтрин нөхрийнхөө араас очих болно.
-Коста...

Эхнэрийнх нь дуу гарч Мелина номын санд орж ирлээ.

Константин Демирис эртний сурвалжит язгууртаны охин үзэсгэлэнт Мелина Ламброутай гэрлэжээ. Мелина бол хатан хаан шиг төрхтэй өндөрдүү хүүхэн билээ :king: .
-Коста, саяны надтай танхимд дайралдсан юун хүүхэн бэ?
Демирис цочиж :aa: ,
-Хэн? Аа, энэ чинь миний ажил хэргий холбоотон. Лондон дахь миний конторт ажиллах юм гэж хариулав.
-Би түүнийг зэрвэсхэн төдий харсан ч гэсэн надад нэг хүнийг санагдуулах шиг болсон шүү.
-Тийм гэж үү?
-Тиймээ гээд Мелина гайхширан чимээгүй болсоноо,
-Тэр манайд ажилладаг байсан нисгэгчийн эхнэрийг санагдуулчихлаа. Гэхдээ байж боломгүй юм. Тэд түүнийг алчхсан биз дээ гэхэд,
-Тиймээ, алсан гэж демирис дэмий л амыг нь дагав.
тэгээд Мелинаг гарч явтал хараа салгасангүй. Болгоомжтой байх хэрэгтэй. Мелина тэнэг хүүхэн биш. Тэр түүнтэй гэрлэх хэрэггүй л байж. Том алдаа хийснээ тэр одоо л ойлгов :m7: .

Арван жилийн өмнө болсон Мелина Ламброу, Константин Демирис хоёрын хурим Афинаас авахуулаад Ривьера, Ньюпорт хүртэл дээдсийн хүрээлэнгийхнийг сүрхий доргиожээ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь хуримын бэр маань сарын өмнө л огт өөр хүнтэй сүй тавьсан байсанд оршино.

Мелина жаахан хүүхэд байхдаа л эрх дураараа зангаараа гэр бүлийнхнээ ихэд зовоодог байжээ. Арван настайдаа л тэр далайчин болохоор шийдэж тэднийд ажилладаг жолооч хөлөг онгоц дээр нууцаар нэвтрэх гэж байхад нь олж ичгүүртэйгээр гэрт нь хүргэж ирдэг байжээ. Арван хоёр настайдаа явуулын циркийхэн дагаж оргох оролдлого хийсэн байна. Харин арай гэж арван долоон насанд хүрмэгцээ л Мелина өөрийгөө үлгэрт гардаг шиг баян Михалис Ламброугийн үзэсгэлэнт охин гэдэгтэйгээ эвлэрчээ. Сонинд түүний талаар үргэлж сайн сайхан зүйл бичдэг байв. Тэр өөрөө тэр чигээрээ үлгэр домгийн биелэл, түүний найз нөхөд нь жинхэнэ жонон, гүнж нар. Тэгээд ёс суртахууны хувьд ч ариун гэгээн охин байжээ.

Түүнд ганцхан ах байдаг байлаа. Спирос ах нь түүнээс арван насаар ах ч тэд бие биенээ ихэд хайрладаг байв.
Мелинаг арван гуравхан настай байхад нь эцэг эх нь хөлөг онгоцны сүйрлээр амь эрсдэж, Спирос ах нь л түүнийг хүмүүсжүүлэх болжээ. Спирос түүнийг туйлын их халамжлан үзэж өчүүхэн төдийи зүйлийг ч анхаарлаасаа гадуур өнгөрөөдөггүй эрхэмлэн авч үзнэ. Өсч том болсон хойно нь охины гар хүрсэн юм болгоныг нарийвчлан шалгаж анхаарах болов. Тэдгээр юмс ахын санаанд огтхон ч үл нийцнэ.
-Чи болгоомжтой байх хэрэгтэй. Чи баян сүйт хүүхэн ангуучилдаг дурлалын ангуучны олз болов. Чи баян, гоо үзэсгэлэнтэй, нэр алдартай, залуу бүсгүй гэдгээ хэзээ ч битгий март гэж байнга сургана.
-Баяр хүргэе, ах минь. энэ бүхэн намайг сая хүрсэн чавганц болоод үхэх цагт минь тайтгаруулах байлгүй.
-Бүү санаа зов, Мелина минь.
-Сэтгэлд чинь нийцэх грек сурвалжит гэр бүлээс гаралтай эрхэм хүн тааралдаж л таарна.

Дөч гарсан ч Вассилис Манос гүн одтой яваа бизнесмен хүн. Тэрээр огтын гэнэтхэн Мелина хатагтайд дурлаж орхижээ. Ингээд хэдэн долоо хоногийн дараагаар хүүхний зөвшөөрлөөр анхны удаа болзжээ.
-Ёстой гайхалтай хосууд хэмээн бахдалд автан гийсэн царайтай ах Спирос нь хэлээд:
-Тэр хөл дээрээ бат зогссон хүн, тэгээд ч чамд ухаангүй дурлаж орхиж гэж аз жаргалтай үглэнэ.
Мелина түүнийг эсэргүүцэн,
-Үгүй, тэр маш уйтгартай хүн юмаа, Спирос минь. Надтай зөвхөн наймаа арилжаа л ярих юм. Надад тэр хөнгөн хийсвэр байвал таармаар санагдах юм.
-Гэрлэнэ гэдэг чиний яриад байгаагаас хамаагүй өөр зүйл. Чамд итгэлтэй, түшигтэй нөхөр хэрэгтэй гэж ах нь ятгана.

Эцэст нь Мелина гүнгийн саналыг хүлээн авчээ. Тэр үүнд нь баярласандаа учраа олохоо болив :eyepopping: .
-Та намайг хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн болголоо. "Би Мелина интернейшнл" гэдэг нэртэй шинэ компани байгуулна гэжээ.
Тэр энэ балайрлынхаа оронд сарнай цэцгийн баглаа өгсөн бол Мелина арай илүү сонирхох байжээ. Ингээд хуримын өдрийг товлож мянга мянган урилга илгээж бэлтгэл ажил эхэлжээ.

Яг энэ үед л Мелинагийн амьдралд Константин Демирис орж ирсэн юм. Тэд залуусыг нэр алдар олоход тусладаг жирийн л нэг үдэшлэг дээр танилцжээ. Гэрийн эзэн тэднийг хороонд нь танилцуулахад Демирис хүүхнийг ихэд бишрэн харж,
-Та бидэнтэй хэр удаан цуг байх вэ? гэж асуужээ.
-Өршөөгөөрэй, та юу гэв ээ?
-Таныг жирийн үхэх тавилантай бидэнд тэнгэрээс илгээсэн гоо үзсэглэн гэж юу байдгийг таниулах зорилготой элч байх ёстой гэдгийг л хэлсэн юм :k3: .
-Та надад бүү бялдуучил, ноён Демирис.
-Танд зусар үг хэлэхгүй байх арга алга, хатагтай. Би хэлэх үгээ үнэхээр олохгүй нь.

Энэ үед Манос гүн ирж тэдний яриаг тасалдуулав. :hihi:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Oct.02.10 7:48 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Шөнө болж унтахын өмнө Мелина Демирисийн тухай бодлоо. Магадгүй тэр урьд нь түүний талаар сонсож байсан шиг. Баян бэлэвсэн эр :ignored: , бизнесийн хүрээндээ алдар нэртэй :col: , дурлалын адал явдалаар уйгүй хөөцөлддөг гэсэн :man: . "Бидний хооронд ямар ч холбоо сүлбээ байхгүй нь юутай аз вэ!" гэж Мелина олзуурхан бодов :clap: .
-Бурхад ивээг! :morgoh:

ингээл балайраал баахан смайл тавиад бхкүү юу :rofl:, заазаа одоо болилоо, одоо яггг гоё бичлээ :k3:


_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Oct.02.10 7:55 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Үдэшлэгийн маргааш өглөө Мелинаг өглөөний цайгаа уугаад сууж байхад бойдаа ирээд,
-Танд илгээмж ирлээ, хатагтай Ламброу. Түүнийг ноён Демирисийн жолооч хүргэж ирсэн гэж мэдэгджээ.
-Аваад ирээч.
"За ингээд Константин Демирис намайг өөрийнхөө баялаг хөрөнгөөр гайхуулахаар шийджээ. Түүний урмыг хугалахаас яах вэ дээ. Энэ нь учир утгагүй хөөрхөн зүйл, эсвэл замбараагүй үнэтэй хуучин эдлэл байх юм бол дор нь буцаая"

Илгээмж том биш, гонзгой хэлбэртэй, маш гоё баглаатай зүйл байв. Үзэх гэсэн сонирхолоо барь чадалгүй баглааг задалбал "Танд таалагдана гэж найдаж байна. Константин" гэсэн энгийн хэдхэн үгтэй зурвас гарлаа. Дотор нь...





P.S.юу бсан бэ? таасан хүнд шагналгүй л дээ, тихдээ таагуул таагаарай миний хайрт уншигчидаа :hihi:

би нь одоо унтахгүй бол их хэцүү байдалд орчихсон бн л даа, баасан гариг гээд мэджаагаа л блгүй таануус...1 болжийно...ажилтай бсан бас...гэх шалтгааны улмаас амлалтаа биелүүлж арай чадсангүй, маргааш энэ бүлгээ орууLнаа дон вөрри
:mrgreen:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Oct.10.10 5:32 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Дотор нь Никос Казацакисын "Тоda Raba" гэдэг романы нэг хувь байсанд "Дуртай зохиолч маань энэ гэдгийг тэр хаанаас мэдэв ээ?" гэж хүүхэн гайхан бодов.

Мелина талархал илэрхийлсэн хэдэх үг бүхий бичээд "Ингээд гүйцээ" хэмээн бодов.

Маргааш өглөө нь дахиад нэг илгээмж ирсэний дотор энэ удаад түүний дуртай хөгжмийн зохиолч Делиусын хөгжим бүхий пянзыг илгээсэн байлаа. Бас "Та энэ хөгжмийн аянд "Toda Raba"-г уншвал таатай болов уу" гэсэн зурвас дагалдсан байлаа. Үүнээс хойш хүүхэн өдөр болгон дуртай сүрчиг, цэцэг, хөгжмийн нот, ном зэргийг хүлээн авах болжээ. Демирис түүний дуртай бүхнийг олж мэдэхийг хичээн талтайгаа харуулахыг зорино. Мелина түүнд талархалаа илэрхийлэхээр гэр рүү нь утасдсанд Демирис,
-Танд үнэнхүү тохирох сайхан зүйлийг би одоо хэр нь олж явуулж чадаагүй л байна гэж хэлжээ. Мөн хамт зоог барихыг санал болгов.
"Хичнээн хүүхэнд ингэж хэлсэн бол доо? Чи,"
Хүүхэн татгалзах гэж шийдээд байснаа гэнэт больж,
"Үүнд муу нь юу байгаа юм бэ? Тэр дэндүү халамжтайхүн юм" гэж бодоодохжээ.
-Дуртайяа зөвшөөрье.

Тэгээд энэ тухайгаа гүн Маност хэлэхэд цаадах нь дургүйцэн,
-Ямар хэрэгтэй юм бэ, хонгор минь? энэ аймшигтай хүн та хоёрт адил юм юу ч байхгүй. Танд тэрэнтэй уулзах хэрэг үгүй гэжээ.
-Вассилис, тэр өдөр болгон надад жижиг бэлэг явуулдаг. Би очиж уулзаад түүнийг үүнийгээ болихыг тушаамаар байна.

Константин Демирис хамгийн дээд зэргийн зоогийн гарзруудын нэг болох Панепист гудамжинд орших "Флока"-д хүүхнийг дайллаа.
-Таныг ирэхгүй юм болов уу гэж айж байлаа гэхэд хүүхэн,
-Би амласандаа ямагт хүрдэг хүн гэж хариулжээ.
демирис түүнийг ширтэж баяр хөөртэйгөөр,
-Би ч бас хэлсэндээ хүрдэг хүн. Би таныг эхнэрээ болгоноо гэж хэлэв.
Мелина энэ үгийг дуулаад цочиж сандарсан төдийгүй уурлаж толгой сэгсрэн,
-Ноён Демирис, би өөр хүнтэй сүй тавьсан хүн гэлээ.
-Маностой юу? гээд хайхрамжгүй гар занган,
-Тэр таньд тохирохгүй гэж хэнэггүй хэлэв.
-Яагаад? Учрыг нь хэлж өгөхгүй юу?
-Би түүний талаар сонирхосон юм. Түүний удам угсаанд галзуу хүн байжээ. Бас тэр чинь цусны өвчтэй түүнийг хүчингийн хэргээр Брюсэллийн цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаа, тэгээд ч теннис тоглохдоо дур гутмаар муу юм билээ.
Мелина инээдээ барьж ядан,
-Харин та? гэвэл,
-Би теннис огт тоглодоггүй гэлээ.
.Ойлгомжтой. Энэ л шалтгаанаар би тантай гэрлэх ёстой болж байх шив?
-Үгүй л дээ. Та миний эхнэр болбол би таныг хорвоогийн хамгийн жаргалтай эмэгтэй болгоно.
-Ноён демирис...
Тэр хүүхний гараас барьж,
-Коста гэвэл хүүхэн гараа татан авж,
-Ноён Демирис, би танаас цаашид бэлэг сэлт явуулахаа болиоч гэж гуйхаар ирсэн юм. Би тантай дахиж уулзахыг бодохгүй байна.
-Би таныг ийм хатуу хүн гэж бодохгүй л байна шүү.
-Үгүй гэж бодож байна.

демирис инээмсэглэн,
-Сайн байна. Тийм бол та миний зүрх сэтгэлийг шархлахаас аварна даа.
-Тийм амархан гэж бодохгүй л байна. Таны тухай гадуур өөрөөр л ярихцах юм байна шүү дээ.
-Тантай уулзсанаас хойш бүх юм төгсгөл болсон. Таныг мөн ч удаан мөрөөдлөө дөө.
Мелина инээгээд л байлаа.
-Би үнэнээсээ ярьж байна. Залуу зандан байхаасаа л би Ламброугийнхний тухай их уншдаг байсан. Танайх тийм баян би туйлын ядуу байлаа. надад тэгэхэд юу ч байгаагүй. эцэг маань боомтод ачигч хийдэг байсан. Бидэнд зөвхөн тэмцэж амьдрах л үлдээд байлаа.

Мелина түүний үгэнд өөрийн мэдэлгүй уяран,
-Гэхдээ та одоо баян хүн шүү дээ гэхэд,
-Тиймээ, улам ч баян болно.
-Таныг баяжихад чухам юу тус болсон юм бэ?
Өлсгөлөн. Би дандаа өлсдөг байсан. Одоо ч би өлсөж байна гэсэнд түүний нүднээс Мелина үнэн ярьж байгааг нь ойлгов.
-Яаж...яаж энэ бүхэн эхэлсэн бэ?
-Та үүнийг мэдэхийг хүсч байна уу?
-Тиймээ гэж Мелина хэлэв.
-Арван долоон настайдаа би нефтийн нэгэн компанид ажиллаж эхэлсэн юм. Надад санамсаргүй аз тохиосон юм. Нэг залуу геологичтой хамт оройн хоол идэхээр суудаг юм байна. Намайг бифштекс захиалтал тэр шөл л идээд байв. Учрыг асуувал араа огт байхгүй хиймэл шүд захиалая гэдэх надад мөнгө байхгүй гэж надад хариулсан. Би түүнийг хиймэл шүд хийлгээрэй хэмээн 50 доллар өгсөн юм. Сарын дараа тэр над руу утасдаад нефтийн шинэ орд газар нээсэн бөгөөд энэ тухай эзэндээ юу ч хэлээгүй гэж хэлсэн. өглөө нь би боломжийнхоо хэрээр мөгө цуглуулаад орой нь тэр газрыг худалдаж авсан даа. Тэр бол дэлхийн хамгийн том орд газруудын нэг болсон юм.

Мелина түүний үг болгоныг хичээнгүйлэн сонсов.
-Ингэж л эхэлсэн юм даа. эхлээд олборлосон нефтээ зөөх шатахууны онгоц хэрэгтэй болсон, би түүнийг худалдан авлаа. Дараа нь нефть боловсруулах үйлдвэр, дараа нь агаарын тээвэр гэснээ мөрөө хавчин,
-Ингээд л үргэлжилсэн гэлээ.
Зөвхөн хэдэн жил өнгөрсөн хойно л Мелина түүний ярьсан энэ түүх худлаа байсныг олж мэджээ.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Oct.12.10 5:22 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Мелина Ламброу Демирис хоёр дахин уулзсангүй боловч хүлээн авалт, театр, жүжиг гэд хаа л бол хаа дайралдах бололцоог тэр алдахгүй эрэлхийлж байв. Тэр болгондоо Мелина түүний шантаршгүй зоригийг мэдэрч байжээ. Дотроо үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байлаа ч Василис Манос гүнтэнг түүнтэй зэрэгцүүлбэл дэндүү уйтгартай нэгэн санагдана.

Мелина Фламандын уран зураачдыг шүтдэг байтал нэг удаа Брейгелийн "Цасан дундах анчин" зургийг худалдан авах гээд чадсангүй, харин демирисээс бэлгэнд хүлээн авч өөрийнх нь сонирхдог зүйлийг ийм гойд мэдэж чаддагт нь гайхаад барахгүй байлаа.
-Би танаас ийм үнэтэй бэлэг хүлээн авч чадахгүй хэмээн түүнийг татгалзахад Демирис,
-энэ жирийн бэлэг бишээ. Та өнөөдөр надтай цуг оройн хоол идэхийг зөвшөөрвөл үүний үнийг төлсөн болно гэж хариулжээ.

Мелина энэ мятрашгүй эрийн өмнө буун өгчээ. Хэдэн хоногийн дараа Мелина хүүхэн Манос гүнтэнтэй харилцаагаа бүрмөсөн тасласан байна.

Энэ тухайгаа ахдаа хэлбэл тэр нь дуугарч чадахаа байж,
-Яагаад? ээ тэнгэр минь, яагад? гэж л асуухаас өөр мэхгүй болов.
-Яагаад гэвэл би Константин Демиристэй сууна.
Спирос ах нь сая л ухаан орж,
-Чи чинь галзуурчихаа юу? Чи түүнтэй сууж болохгүй. Тэр чинь гажиг амьтан. Тэр чамайг минь зүгээр л үгүй хийж орхино. Хэрэв...
-Чи түүний талаар буруу ойлголттой байна. Спирос, тэр агуу хүн. Тэгээд ч бид бие биедээ хайртай. Бид...
-Чи л өөрөө түүнд дурласан байна шүү дээ. Түүний ухаан санаандаа бодож тунгааж байгаа юмыг зөвхөн чөтгөр л мэдэх байх даа. Дурлал түүнд ямар ч утгагүй. Хүүхнүүдтэй түүний ямар холбоо сүлбээтэй байдгийг чи мэдэх үү?
Хүүхнүүдийг юу гэж боддог гээч?...Тэр бол...
-Энэ бүгд өнгөрсөн явдал, Спирос ах минь, Би түүний эхнэр болно.

Спирос юу ч хэлээд хүүхэн бодлоо өөрчилсөнгүй.
Сарын дараа Мелина Ламброу, Константин Демирис хоёр хуримаа хийлээ. Демирис гайхалтай ухаалаг, анхааралтай хүн байсан болохоор гэрлэх ёслол эхэндээ ер бусын санагдаж болох байв. тэр авгайдаа гоё бэлэг барихаас гадна тэд сайхан газруудаар их аяладаг байв. Хуримын ахны шөнө Демирис гайхалтай амраг болохоо харууулан Мелинад,
-Миний ахны эхнэр үргүй хүн байсан. Чи бид олон хүүтэй болно гэж хэлжээ.
-Охид хэрэггүй гэж үү? гэж Мелинаг тоглон асуухад,
-Хэрэв чи хүсэж байгаа бол...гэхдээ эхнийх нь заавал хүү байх ёстой гэсэн байна.

Тэрээр Мелинаг жирэмсэн болсон гэдгийг дуулаад учиргүй баярлан,
-Чи миний эзэнт гүрнийг залгамжлах хүү төрүүлнэ гэж хэлэв. Үүнээс хойш гурван сарын дараа түүнийг ажлаар явах хооронд үр зулбалт болж хүүхэд бүтсэнгүй. Демирис буцаж ирмэгцээ үүнийг дуулаад аймшигтай уурлаж,
-Чи юу хийсэн бэ? Яагаад ийм явдал болов? хэмээн хашгиран загнав.
-Коста, би...
-Чи болгоомжтой байсангүй.
-Үгүй, яалаа гэж, би тангаргалая...
Тэр хүндээр санаа алдаад,
-За яах вэ, өнгөрсөн явдал, дахиад л хүүтэй болно гэтэл авгай.
-Намайг дахиад хүүхэдтэй болохгүй гэсэн гээд нүд рүү нь эгцэлж харж зүрхэлсэнгүй нүүрээ таглачихав.
-Чи чинь юугаа яриад байнаа?
-Хагалгаа хийхээс өөр арга байгаагүй. Надад дахиад хүүхэд заяахгүй болсон гэсэнд Демирис гэнэтхэн царцсан мэт хөдөлгөөнгүй болсноо дуугүй эргэн гарч оджээ.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Oct.12.10 5:37 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11238
Үүнээс л хойш Мелинагийн амьдрал там болон хувирав. Эхнэр нь хүүхдээ алсан юм шиг л Демирис түүнтэй муухай харьцах болсон байна. Тэгээд ч Мелинаг огт тоохоо больж ар өвөргүй завхайрах болов. Мелина орхигдон хаягдаж, хоцроод доромжлуулахын зэрэгцээ түүний хормойн явдлуудыг зарлахыг байнга сонсож байх хэрэгтэй болжээ. Энэ бүхнийг тэвчихээс өөр аргагүй. Тэрээр кино жүжигчин, дуурийн дуучин, хамт ажиллагчдын эхнэрүүд гээд янз бүрийн хүмүүстэй агаад тэднийгээ Псарт авчирч завиар зугаалж бүр сонин хэвлэл дээр хүртэл зураг хөрөгтэйгөө гардаг болов. Хэвлэл мэдээллийнхэн ч Демирисын шинэ дурлалын адал явдал болгоныг дор бүрт нь шүүрэн авч тохуутайгаар мэдээллэдэг байлаа.

тэр нэг удаа томоохон банкны эзнийд уригдсанд тэр нь, хятад тогоочтой болсон. Тэр танд гайхалтай сайхан хятад хоол хийж өгнө гэж хэлжээ. Тэнд цөм л алдартангууд кино жүжигчид, үйлдвэрийн эзэд цугларч хөлтэй оройн зоог барихад Мелина гэрийн эзний дэргэд ширээний буланд харин нөхөр нь эзэгтэйтэй зэрэгцэн эсрэг талд суусан байлаа. Демирисын баруун талд үзэсгэлэнт жүжигчин эмэгтэй суусан агаад тэд элдвийг ярилцаж бусад хүмүүсийг огт анхаарахгүй сууцгаана. Тэдний яриа Мелинад хүртэл сонсогдоно.
-Та кино зургаа дуусгаад миний усан онгоцоор зочилно биз дээ. та тэнд амарч болно. Хоюулаа Далмацийн эрэг хүртэл аялсан ч болно шүү дээ.

Тэдний яриаг сонсохгүйг хичээвч сонсогдоод байх нь гачлантай. Тэгэх тусмаа Демирис аяар ярья гэж бодох ч үгүй байх бололтой.
-Та Псарт очиж үзээгүй биз дээ? Псар бол үнэхээр сайхан арал шүү. Танд лав таалагдана даа.

Мелинад ширээн доогуур ормоор санагдаад байлаа. гэвч улам л муугаа үзэх дутуу байжээ.

Зочид хиврга мөлжөөд дөнгөж дуустал гар угаах аягатай усыг авчирлаа. жүжигчин хүүхний өмнө аягатай ус тавýсанд Демирис "энэ танд огт хэрэггү" гэж хэлээд хүүхний соусанд будагдсан хуруунуудыг нэг нэгээр нь долоож гарав. Зочид цөмөөрөө харц буруулцгаана.

Мелина босож эзний зүг хандан: "Намайг өршөөж үз. Би явмаар байна. Миний...миний толгой их өвдөж байна" гэж хэлэв. Зочид түүнийг өрөөнөөс гаран гартал дагуулан харцгаалаа. тэр шөнө ч, дараачийн шөнө ч Демирис гэртээ хоносонгүй.

Энэ тухай дуулаад золтой муужирч унаагүй Спирос,
-Энэ муу новшийн зулбасгыг алаад аль гэж хэлээд өгөөч гээд хилэгнэн хашгирав.
-Тэр өөрөөр байж чадахгүй. Түүний зан л тэр гэж Мелина нөхрөө өмөөрнө.
-Зан нь уу? Тиймээ, тэр чинь зүгээр л араатан байна. Түүнийг сараалжин торонд хоривол таарна. Чи яагаад түүнээс салдаггүй юм бэ?
Мелина Демирис өөрөө ч энэ асуултыг өөрөөсөө байнга асуудаг боловч хариулт нь нэгэн хэвээр:
Би түүнд хайртай гэдэг үг байсан юм.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 136 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited