#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.17.18 6:45 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Jan.13.10 1:58 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
Mystery Jealous Kidd wrote:
orny wrote:
Би нэг юм таалгачихъя ккк. энэ удаад хөх чоно Иванд гүнжийг хулгайлахдаа яаж болохгүй гэдэг вэ?

эмнэлэгт хэвтдэг баатар юу хийжийн айн :??: :mrgreen:


Баатар хүн эмнэлэгт хэвтдэггүй юм гээд босоод оруулж байгаа байхгүй юу :mrgreen: .

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.13.10 5:26 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Эмнэлэгтээ очсон чинь хэвтэх арай болоогүй байна гээд надыг буцаачихсөөн

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Jan.13.10 8:37 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Хөх чоно
- Энэ удаа чамайг явуулахгүй, өөрөө орно. Чи харин буцаад явж бай. Би одоохон чамайг гүйцнэ гэлээ. Хаан хүү эргээд явав.
Хөх чоно хэрэм ханыг даван цэцэрлэг дотор орон бутны ард нуугдан зогсоод харж байтал сайхан Елена гүнж асрагч эх, аягач шивэгчингүүдтэйгээ гараад ирлээ гэнэ шүү. Олуулаа ингэж зугаалж яваад Сайхан Елена гүнж нөгөөдүүлээсээ жаахан хоцорсхиймэгц хөх чоно ухасхийн шүүрч аван нуруун дээрээ дүүрэн буцаж зугтав. Хаан хүү Иван замаар орон явж байтал гэнэт хөх чоно сайхан Еленаг дүүрээд давхиад ирлээ. Иван баярлан угтахад хөх чоно
- Алив хурдан морд, араас хөөж магадгүй. гэлээ. Ингээд хөх чоно Сайхан Елена хаан хүү Иван хоёрыг аван хөх усыг сүүлээрээ шүргэн хөхрөх ойг хөвөлзтөл хурдлан давхисаар Кусман хааны гадаа ирэв. Хөх чоно
- Хаан хүү Иван, яагаад гунихран гуниглаа вэ? гэхэд Иван
- Яаж гунихран гунихгүй байх юм бэ? гэжээ. Тэгэхэд хөх чоно
- Сайхан Еленаг би чамаас салгахгүй. Хаа нэг газар нуучихъя. Би сайхан Елена болон хувирна, чи намайг хаанд аваачиж өг гэжээ. Тэгээд тэр хоёр Сайхан Еленагаа ойн нэгэн байшинд нуугаад хөх чоно нэг тонгорон Сайхан Еленатай яг адилхан болон хувирав. Иван түүнийг хаан Кусманд аваачиж өгөхөд хаан ихэд баярлан "Чи надад сайхан эхнэр авчирч өглөө. Алтан дэлт морийг хазаартай ь ав" гээд өгөв. Хаан хүү Иван алтан дэлт морио унаад Сайхан Еленагаа нуусан газраасаа аван урдаа сундлан цааш явлаа.
Хаан Кусман их найр хурим өдөржин хийгээд орой нь Сайхан Еленаг амрах өргөөнд оруулжээ. Тэгээд дөнгөж орондоо орон хэвттэл сайхан эхнэрийн нь оронд чонын хоншоор харагдахад үхтлээ айн орноосоо үсрэн унав. Хөх чоно ч зугтан одлоо.
Хөх чоно хаан хүүг гүйцэж ирээд "За яагаад бодол болоо вэ?" гэж асуухад Иван
- Бодол бололгүй яахав вэ? Ийм сайхан эрдэнэ мэт алтан дэлт морио Гал шувуунаас солих харамсалтай байна гэв. Хөх чоно "За чи битгий гунихар, би чамд тусална" гээд тэд явсаар Афрон хааны гадаа ирэв. Хөх чоно
- Энэ морь, Сайхан Елена хоёроо чи нуучих, би алтан дэлт морь болон хувиръя. Чи намайг хөтлөөд хаанд аваачиж өг гэлээ. Тэгээд Сайхан Елена, алтан дэлт морь хоёроо ойд нуугаад хөх чоно нэг тонгороод алтан дэлт морь болон хувирсанд хаан хүү түнийг хаан Афронд аваачиж өгөв. Хаан баярлан Иванд алтан тортой Гал шувуугаа бэлэглэв гэнэ.
Хаан хүү Иван ойд очин Сайхан Еленатайгаа алиан дэлт морин дээрээ сундалдан алтан тортой Гал шувуугаа барин төрөлх нутгийн зүг явжээ. Хаан Афрон бэлгийн морио авчруулан мордох гэтэл алтан дэлт морь хөх чоно болон хувирав гэнэ. Хаан айн цочирдож падхийн унахад хөх чоно хар хурдаараа зугтан давхисаар хаан хүү Иваныг гүйцэн ирэд
- Хөх чоно би үүнээс цааш явж болохгүй, за баяртай гэлээ. Хаан хүү Иван мориноосоо буун газар шүргэтэл гурав дахин бөхийн хөх чоныг хүндэтгэн талархахад чоно "Үүрд баяртай гэхгүй ээ, би чамд дахин хэрэг болно" гэв.
Хаан хүү Иван дотроо "Хүсэл бүгд минь биелсэн байхад чи дахин яаж ч, юугаар ч тус болох билээ дээ" гэж боджээ.
Тэгээд Сайхан Еленатайгаа алтан тортой Гал шувууугаа барьсаар алтан дэлт морио унан цааш явсаар төрсөн нутагтаа орж ирээд амрахаар шийдэж нэг газар буун байсан жаахан талхаа хуваан идээд булгийн ус уугаад хэвтэж байжээ.
Хаан хүү Иваныг дөнгөж унтмагц Гал шувууг эрэн өөр газраар явж явж гар хоосон буцаж явсан ах нар нь дайралдан хүрч ирээд Иван бүх юмыг олж авсан байхыг хараад "Иваныг алаад хамаг юмыг нь авъя" гэж тохиролцжээ.
Тэгээд Иваныг алж хаячихаад алтан торт Гал шувууг нь аван алтан дэлт морин дээр нь Сайхан Елена гүнжийг суулган авч явжээ. "Гэрт очоод юу ч битгий хэл" гэж Сайхан Еленаг айлган сүрдүүлжээ.
Хаан хүү Иваны хүүрэн дээр хэрээ шувууд эргэлдэн ниснэ гэнэ. Гэтэл хаанаас ч юм бэ хөх чоно давхин ирж эх хүү хоёр хэрээг зууран барьж аваад
- хэрээ чи нисэн явж билгийн ус, мөнхийн ус олж ир. Тэгвэл энэ бага хэрээг чинь суллан тавина гэлээ. Том хэрээ өөр арга байхгүй тул нисэн явж билгийн ус мөнхийн ус олж ирэв.
Хөх чоно хаан хүү Иваны шархыг билгийн усаар шүршихэд анин эдгэрэв. Дараа нь мөнхийн усаар шүршвэл амь орон сэргэв.
- Би яасан бөх унтав аа
- Чи их бөн унтсаан. Хэрвээ би ирээгүй бол сэрэх ч үгүй байсан. Төрсөн ах нар чинь ирээд чамайг алж, олз омгийг чинь бүгдийг аваад явчихсан. Алив хурдалъя, над дээр морд гэж хөх чоно хэллээ.
Тэгээд хаан хүү Иван хөх чоно хоёр хурдлн давхисаар ах нарыг гүйцэж очив. Хөх чоно хоёр ахыг нь барьж аван хэдэн хэсэг тас татан алж тал хөндийгөөр тараан устгав.
Хаан хүү Иван хөх чононд хүндэтгэн талархаад салах ёс гүйцэтгээд алтан дэлт морио унан гэртээ буцаж ирлээ.
Хаан аавдаа алтан тортой Гал шувуу, өөртөө Сайхан Еленаг ингэж авчиржээ. Хаан Берендей баярлан хүүгээсээ аян замын нь тухай асуухад Иван хөх чоно түүнд яаж тусалсан, унтаж байхад нь ах нар нь яаж алсан, дараа нь ах нарыг нь хөх чоно алж тас татсан тухай цөмийг ярьж гэнэ.
Берендей хаан гашуудан байснаа удалгүй тайтгарчээ. Хаан хүү Иван Сайхан Еленатай гэрлэн эсэн мэнд энх амар жаргажээ.

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Jan.16.10 3:04 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Mar.10.09 4:13 pm
Posts: 737
Location: 13
баярлалаа бага насаа санагалзав...


Top
   
PostPosted: Jan.18.10 9:33 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.02.04 12:15 pm
Posts: 4821
Location: When you're up please lift me up, when you're down don't let me down
hehe bi ene nomiig unshij anh unshij surj bailaa sh d, odoo tehdee sanahgui bna aa.

_________________
I have no identity


Top
   
PostPosted: Jan.19.10 12:20 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
:-D :wd: :hi: :angel: :l2:

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
PostPosted: Feb.23.10 2:08 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Oct.31.04 3:53 pm
Posts: 3584
Location: энд ч тэнд ч
ene yagaad oird orku bnaa
zawgv bgan bhdaa
nomtoi neg ni end uulaacdee


Top
   
PostPosted: Feb.26.10 11:17 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
ЗСБНХУ-ын үлгэрүүд билүү, нээх гоё зурагтай, хатуу хавтастай, далбагардуу номнууд байж билээ. Гүрж ардын үлгэр, Киргиз ардын үлгэр нтр гээд 5 байна уу, 6 дэвтэр байхаа. Хуучин номын худалдаанаас хайгаад олоогүй. Нэг хүнд байгаа боловч зарку гэсэн.
"Үүлэн бор"-оо аль хэдэн жилийн өмнө хамаатныхаа дүүд уншуулкаад өгцөн чинь одоо болохоор байхгүй, аваагүй гэж новшроод өгдөггүй. хэхэ. Шинэ хэвлэлтийг нь худалдаж авах гэхээр нэг л сүжиг төрдөггүй. :razz:

Крофт "Орос ардын (шидэт) үлгэрүүд" гэж дарвуулт онгоцны зурагтайг нь хэлж байна уу? Тэр их гоё тэ? Сүүлд хэвлэгдсэн нь тийм муу байна уу? Эсвэл чи багадаа уншиж байсан болохоор түг тагийг нь анзаараагүй юм болу? кк


Top
   
PostPosted: Feb.26.10 12:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
Masgu wrote:
ЗСБНХУ-ын үлгэрүүд билүү, нээх гоё зурагтай, хатуу хавтастай, далбагардуу номнууд байж билээ. Гүрж ардын үлгэр, Киргиз ардын үлгэр нтр гээд 5 байна уу, 6 дэвтэр байхаа. Хуучин номын худалдаанаас хайгаад олоогүй. Нэг хүнд байгаа боловч зарку гэсэн.
"Үүлэн бор"-оо аль хэдэн жилийн өмнө хамаатныхаа дүүд уншуулкаад өгцөн чинь одоо болохоор байхгүй, аваагүй гэж новшроод өгдөггүй. хэхэ. Шинэ хэвлэлтийг нь худалдаж авах гэхээр нэг л сүжиг төрдөггүй. :razz:

Крофт "Орос ардын (шидэт) үлгэрүүд" гэж дарвуулт онгоцны зурагтайг нь хэлж байна уу? Тэр их гоё тэ? Сүүлд хэвлэгдсэн нь тийм муу байна уу? Эсвэл чи багадаа уншиж байсан болохоор түг тагийг нь анзаараагүй юм болу? кк


ЗСБНХУ-ын үлгэрүүдийг багадаа их гоё гэж боддог байсан саяхан нэг хүнээс аваад уншсан тийм ч онц санагдаагүй шүү :mrgreen: .

Орос ардын үлгэрүүд чинь шүлэглэсэн юм шиг их гоё найруулгатай болохоор энэ тэндээс хасаж танасан нь илт мэдрэгдэж байсан. Жишээлбэл: Оюун ухаан төгөлдөр отгон хүү Иван гэдгийг, Оюун ухаан төгөлдөр Иван ч гэх юм уу.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Feb.26.10 3:08 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Oct.31.04 3:53 pm
Posts: 3584
Location: энд ч тэнд ч
namaig joohon bhad manaid bsiin
bor hatuu hawtastai owoo zuzaan nom bsiimdag
nvvr ni bilvv mandaj bga narnii zuragtai bilvv
hairan nom alga bolson


Top
   
PostPosted: Mar.01.10 3:00 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Huuhed baihad minii unshih durtai nomnii neg baij bilee. Bagadaa borhuu tumurhuu odhuu 3, ene uulen boriig l unshdag bailaa. Suuld neg zunug bolchood naiziinhaa duugees guij avch unshsan. :razz: :hihi: .
Ene neriig ni bas sain bodood baihad muuhai ero ner shuu :hihi:

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Mar.09.10 12:40 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Feb.03.08 3:18 pm
Posts: 10049
Baga bhda l unshij bsn
hoorhon hoorhon surgamj bolohoor jijighen ulgeruudtei


Top
   
PostPosted: Mar.09.10 2:58 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
ХОЁР ИВАН

Ах дүү хоёр Иван байжээ. Нэг нь ядуу, нөгөө нь баян гэнэ. Баян Иваны гэрт элдэв зүйлийн эд баялаг элбэг дэлбэг гэнэ. Агуулах сав нь арвай будаагаар дүүрэн гэнэ. Нуга хөндийгөөр үхэр мал нь бэлчинэ, нуур голын захаар хонь хурга нь налайна гэнэ.
Халуун зууханд нь хөвсгөр талх бөмбийнө гэнэ. Харин Иван эхнэртэйгээ хоёулхнаа гэнэ. Баян Иван том бага үр хүүхэд байхгүй гэнэ.
Ядуу Иванд намгийн мэлхий, мааждаг муураас өөр амьтан байхгүй гэнэ. Харин долоон хүүхэдтэй, долоон хүүхэд нь булан буланд шигдэн суугаад будаатай хоол нэхнэ.
Ядуу Иваны гэрт атга чимх гурил ч байхгүй, арвай будааны үр нэг ширхэг ч байхгүй гэнэ. Аргаа барсан ядуу Иван баян ахынх руугаа явжээ.
- Ах минь сайн байна уу?
- Аа, ядуу Иван, сайн байна уу? Яагаад гэртээ тогтохгүй байна, ямар хэргээр ирэв?
- Ах минь, жаахан гурил зээлдүүлээч, дараа нь би ажил хийж төлж өгнөө
- За тэг, тэг. гадар гурил ав, харин дараа нь шуудай гурил өгөөрэй
- Ах минь, юу гэсэн үг вэ? Гадар гурил өгчихөөд шуудайг авах гэж үү? Арай их юм биш үү?
- Их гээд байгаа бол эндээс зайл. Өөр газар очиж өр зээл тавь
Аргаа барсан Иван гашуудан уйлав, тэгээд гадар гурил аваад гэрийн зүг явжээ. Тэгсэн дөнгөж үүдэн дээрээ ирээд байтал салхи дэгдэн гадар дотор байсан гурилыг нь юу л үлдээлгүй үлээн хийсгэв. Гадарт нь юу ч үлдсэнгүй.
Ядуу Иван уурлан
- Ээх зүггүй салхи, чи олон хүүхдийг минь гомдоож өлөн хоосон үлдээлээ. Хойт зүгийн дүрсгүй салхи чамайг би олж дэггүйтсэний чинь хариуг заавал төлүүлнэ дээ.
Ингээд Ядуу Иван салхины араас явав. салхи замаар орвол Иван замаар орон дагав, салхи ой руу чиглэв, Иван ч араас нь давхив.
Нэгэн асар том царс модны хонгил руу салхи орчихов. Иван ч бас л дагаад орчихлоо.
Салхи Иваныг үзээд
- Хэрэг зориг юунд вэ? гэж асуув
- Би өлөн зөлөн хэдэн хүүхэддээ атга гурил авч явсан чинь чи нисэн ирээд хийсгэчихлээ. Одоо би гэртээ яаж гар хоосо харих вэ?
- Өө иймхэн юмны төлөө бүү гунихар. энэ шидэт бүтээлгийг ав, хүссэн бүхэн чинь энэ бүтээлэг дээр бий болно гэж салхи хэлэв. Иван баярлан салхинд доор гэгчийн мэхийн талархаад гэр лүүгээ гүйжээ.
Гэртээ ирээд шидэт бүтээлгээ ширээн дээрээ дэлгээд
- Шидэт бүтээлэг минь шидээ үзүүлээч, ууж идэх юмаар ундаалан дайлаач гэв
Энэ үгийг дөнгөж хэлтэл бүтээлэг дээр хайрсан боов, хөөсөн талх, байцаатай шөл, гахайн өөх гээд л өнгө өнгийн амттан өрөгдөн бий болов гэнэ.
Ядуу Иван хүүхдүүдийнхээ хамт цадталаа идэж ууж аваад унтжээ. Өглөө босоод шидэт бүтээлгээ дэлгээд ундлах гэж байтал Баян Иван иржээ.
Баян Иван ширээ дүүрэн амттаныг хараад атаархсандаа нүүр нь улайн нүд нь бүлтийн
- Дүү минь чи чинь баян болоо юу? гэж асуув
- Баян ч болоогүй ээ, гэхдээ гэдэс цатгалан байх болно, таныг ч гэсэн дайлж чадна. Би танд шуудай гурилын өртэй байхаа, одоохон өгье. Шидэт бүтээлэг минь шуудай гурил өгөөч
Ядуу Иваныг ингэж хэлмэгц ширээн дээр шуудай гурил бий болов. Баян Иван гурилаа аваад юу ч хэлэлгүй гарч оджээ.

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Mar.30.10 3:53 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Баярлалаа...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Apr.06.10 7:19 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
Баярлалаа Орни :wd: Үргэлжлэлийг нь хүлээж байгаа шүү :angel:

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
PostPosted: Apr.15.10 3:46 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Jul.22.09 1:32 pm
Posts: 88
Location: xvn bvriin hvsdeg ter gazart
baga bhad unshaad ih goe bjee odoo unshsan chin vasilisa hoit ehee 2 egchee nuurs boltol n tuleed alchdag, ivan 2 ahaa tasdaad alchdag arai hargis bas vasilisa huuheldeigeeree ivan hoh chonooroo ih aztai te kkk


Top
   
PostPosted: Apr.23.10 4:46 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Apr.23.10 3:32 pm
Posts: 330
Location: *UB*
Hooh yasan goy yum iim sedew bas bsiimuu :-D Bagadaa aawiigaa ih zowoodog baij dee. Unshij og geel....Buur tseejiltsen dahin dahin unshuulaal tegej baij l untdag :razz:
huuhed nasaa sanagalzaw

_________________
:iloveu:


Top
   
PostPosted: Apr.26.10 12:26 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Aug.31.09 9:33 pm
Posts: 543
хөөрхөн юм бэ, бага нас харагдчихлаа :-)


Top
   
PostPosted: Jun.04.10 10:27 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.04.10 8:22 pm
Posts: 971
Location: udur shunu 2-n zaagt
hooh yamar goyo yum beeeeee
minii huuhed bhdaa unshidag bsan hamgiin goyo yordoo martaj chaddagui nom bsiin hehe
end haraad yamar ih bayarlaj bnaaaaaa :angel: :angel: :angel:


Top
   
PostPosted: Jul.26.10 12:19 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.11.03 2:15 am
Posts: 456
mmiracle wrote:
croft wrote:
Өөр тухайн цаг үеийн гоё үлгэрүүд гэвэл "Румын ардын үлгэр", "Дагестан ардын үлгэр", "Ветнам ардын үлгэр" зэрэг гоё номууд байсан санагдаж байна. Эдгээр номууд ахиж олддоггүй юм байх даа гэсэн :-D .

Энэ номнууд бас надаа байсийн байнаа хавтаснууд нь янз янзын өнгөтэй тээ кк.

Нээрээ Үүлэн бор гоё шүү сүүлийн хэвлэлийг нь дүүгийнхээ төрсөн өдрөөр бэлэглэсэн уншихад нээх өөрчлөгдөөгүй байх шиг байна лээ. Харин жоохон нимгэхэн юм шиг л санагдсан зарим үлгэр нь ороогүйн бол уу эсвэл цааснаасаа болсийм болуу мэдкүү.

Гоё үлгэрүүд оруулж байгаа Орнидоо баярлалаа :wd:


"румын ардын үлгэрүүд" нь ёстой гоё ном доо. Одоо олдодгүйн байхдаа? Хэн нэг хүнд байвал сканнердаад авахынсан.


Top
   
PostPosted: Jul.26.10 6:08 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Jul.13.09 11:20 pm
Posts: 260
Location: Chinii zurh setgeld
Nasan bagiin dursamj sergej bna daa. tnx Orny
"shidet huuriin ulger" gej bdagdaa teriig neg ahij unshih ymsan

_________________
Today is Ur life's last day...


Top
   
PostPosted: Jul.27.10 10:21 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3603
Location: Over the Earth
Doctor_nemo wrote:
Nasan bagiin dursamj sergej bna daa. tnx Orny
"shidet huuriin ulger" gej bdagdaa teriig neg ahij unshih ymsan


тэрийг чинь буру энд оруулж байгаашдээ. :wd:

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jul.27.10 12:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
Энэ номны бусад үлгэрүүдийг нь оруулвал Orny зөвшөөрөх болуу? Надад файлаараа бэлэн байгаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.28.10 2:04 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Өө зөвшөөрнөө ккк, би одоо шивэх завгүй болчихоод энэ сэдэв үхлүүт байдалд байна :д ADONIS big big tks ;)

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Jul.28.10 2:07 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.31.09 1:36 am
Posts: 3212
Location: Үргэлж чиний зүрх сэтгэл дотор
huuh nadaa baidag nom baina shd :-D
odoo barag ulgeruudee tseejilchijdee

_________________
Chicken little гэж би байна


Top
   
PostPosted: Jul.28.10 2:56 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
Баян Иван гурилаа аваад юу ч хэлэлгүй гарч оджээ. Орой болохын үед баян Иван дүүгийндээ гүйн ирж,
—           Газар дээрх ганц дүү минь, туслаач! Эрхэм баян зочид энд тэндээс хүрээд ирлээ. Манайх гэтэл халуун галгүй, бүлээн талхгүй яадаг билээ! Нэг, хоёрхон цаг шидэт бүтээлгээ өгөөч! гэж гэнэ.
Ядуу Иван шидэт бүтээлгээ өгчээ.
Баян Иван эрхэм зочдоо хооллочхоод элэгсэг дотноор үдчихээд ядуу дүүдээ шидэт бүтээлгийнх нь оронд ив ижилхэн гэхдээ энгийн нэгэн бүтээлэг аваачиж өгчээ.
Ядуу Иван хүүхдүүдтэйгээ оройн хоол идэхээр суугаад бүтээлгээ дэлгэн,
—           Шидэт бүтээлэг минь, шидээ үзүүлээч, унд хоолоор ундлан дайлаач! гэж гэнэ.
Цагаан бүтээлэг цайран цэмцийж ямар ч хоол унд өгсөнгүй.
Ядуу Иван ахындаа гүйж очин асуув.
—           Та миний бүтээлгийг яасан бэ?
—           Хэн мэдэх вэ, хэвээрээ л байгаа. Ямрыг авсан тиймийг л буцааж өгсөн.
Ядуу Иван гэртээ уйлан гаслан буцаж ирлээ. Нэг өдөр, хоёр өдөр өнгөрлөө, хүүхдүүд нь идэх юм нэхэн уйлна. Иваны гэрт атга чимх гурил ч үгүй, арвай будааны үр нэг ширхэг ч байхгүй аж. Аргаа барсан Иван баян ахынх руугаа очжээ.
—           Ах минь, сайн байна уу?
—           Аа, ядуу Иван, сайн байна уу, яагаад гэртээ тогтохгүй байна, ямар хэргээр ирэв?
—           Хүүхдүүд минь идэх уух юм нэхэн уйлаад байна. Ах минь, жаахан гурил эсвэл будаа, талх өгөөч.
—           Чамд өгөх гурил, будаа, талх аль аль нь алга. Зооринд торхон дээр жижиг тавагтай жимсний зутан байгаа, тэрийг авбал ав.
Ядуу Иван тавагтай зутан аваад гэрийн зүг явжээ. Нар хурцаар ээн тавагтай зутангий нь хайлуулсаар зутан нь тавагнаасаа халин газар асгарчээ. Иван уурлан,
—           Аах аальгүй нар, чиний тоглоом миний хүүхдүүдэд шоглоом боллоо. Нар чамайг би олж дэггүйтсэний чинь хариуг заавал төлүүлнэ дээ!
Ингээд Иван нарны эрэлд гарчээ. Ядуу Иван яваад л байж яваад л байж өмнөхөн нь улаан нар улалзаад л байж. Зөвхөн оройдоо нар уулын цаагуур орлоо гэнэ. Иван нарыг тэндээс олжээ.
Нар Иваныг үзээд асуув.
—           Хэрэг зориг юу вэ?
—           Жижиг балчир хүүхдүүддээ жимсний зутан авч явсан чинь чи хурцаар ээн хутгаж хайлуулаад асгачихлаа. Одоо би гэртээ яаж гар хоосон харих вэ?
—           Өө зүгээр зүгээр, би чамайг гомдоосон, би чамайг баярлуулна. Өөрийнхөө сүргээс нэг ямаа өгнө. Бөндгөр боргоцойгоор тэжээгээрэй, бөөн бөөн алт сааж аваарай.
Иван баярлан наранд доор гэгч бөхийн талархаад ямаагаа туун гэртээ иржээ. Тэгээд бөндгөр боргоцойгоор тэжээчхээд бөөн бөөн алт сааж авах болжээ. Ядуу Иван ингэж үр хүүхдээ өлсгөлгүй сайн сайхан амьдрах болов гэнэ.
Ямааных нь тухай баян Иван сонсоод дүүгийндээ гүйн иржээ.
—           Сайн байна уу, дүү минь!
—           Баян Иван, сайн байна уу!
—           Газар дээрх ганц дүү минь, туслаач! Ганцхан цаг ямаагаа надад өгөөч. Өр ширээ дарах гэсэн өгөх мөнгө байдаггүй!
—           За ав, харин хуурч болохгүй шүү.
Баян Иван алт сааж аваад ямааг нуугаад дүүдээ жирийн нэг адилхан ямаа туун аваачиж өгчээ.
—           Дүү минь, гялайлаа, чи надад их тус боллоо! Ядуу  Иван  нөгөө ямааг нь  боргоцойгоор  тэжээгээд саасан чинь... Сүү гарч гэнэ. Сүү гараад л алт байдаггүй гэнэ.
Ядуу Иван ахындаа гүйн очвол ах нь,
—           Хэн мэдэх вэ, хэвээрээ л байгаа, ямрыг авсан тиймийг л буцааж өгсөн! гэв.
Ядуу Иван уйлсаар гэртээ буцав. Өглөө орой ээлжилсээр өдөр хоног өнгөрсөөр. Хүүхдүүд нь идэх юм уйлан нэхнэ. Хахир хүйтэн өвөл болов. Харин Иваныд атга чимх гурил ч үгүй, арвай будааны үр нэг ч ширхэг байхгүй гэнэ. Аргаа барсан Иван ахындаа очлоо.
—           Хүүхдүүд идэх юм нэхээд уйлаад байна. Ах минь, атга гурил өгөөч!
—           Чамд өгөх гурил, будаа, талх алга. Өчигдөр чанасан байцаатай шөл үүдний тавиур дээр байгаа түүнийг авбал ав.
Ядуу Иван түмпэнтэй шөл аваад гэрийн зүг явлаа. Салхи шуурга исгэрэн хүйтэн жавар тасхийж түмпэнтэй шөлийг нь тас хөлдөөжээ.
Ядуу Иван уурлан,
—           Аах, жартгар улаан жавар! Чиний тоглоом миний хүүхдүүдэд шоглоом боллоо. Чамайг би олж дэггүйтсэний чинь хариуг заавал төлүүлнэ дээ! гэв.
Тэгээд ядуу Иван жаврын эрэлд явав. Аглаг хөндийгөөр жавар давхив, араас нь Иван дагав. Ойн гүн рүү орчхов, огт алдахгүй мөрдөв. Жавар хүнхэр том хунгарын доогуур ороод хэвтэхэд Иван ч дагаад орлоо. Жавар гайхан,
—           Хэрэг зориг юу вэ? гэж асуув.
—           Түмпэнтэй шөл аваад явж байтал түүнийг минь чи хөлдөөчихлөө. Одоо би гэртээ яаж гар хоосон харих вэ? Шидэт бүтээлэг, алтан сүүт ямааг минь ах минь хуураад авчихсан, чи миний шөлийг хөлдөөчихлөө.
—           Өө, ердөө л энэ үү! Энэ туст уутыг ав. «Хоёулаа уутнаас гар!» гэхээр л хоёр хүн гараад ирнэ. «Хоёулаа уутандаа ор!» гэхлээр л эргээд орчихно гэж гэнэ.
Иван доор гэгч бөхийн талархаад гэр лүүгээ явжээ. Гэртээ ирээд уутаа гарган,
—           Хоёулаа уутнаас гар! гэжээ.
Энэ үгийг хэлмэгц уутнаас хоёр нарсан бороохой үсрэн гарч ирээд Иваныг нүдэн,
—           Баян хүнд бүү итгэ! Баян ахдаа бүү итгэ! Бодолтой ухаантай бай! гээд л байх юм гэнэ.
Иван арайхийн «Хоёулаа уутанд ор!» гэж амжиж хашгирав.
Хоёр бороохой уутанд орон чимээгүй боллоо. Орой болмогц баян ах нь гүйн ирж,
—           Хаагуур яваад ирэв, юу олж ирэв? гэж гэнэ.
—           Жаварынд очоод ирлээ. Туст уут бэлэглэж байна. «Хоёулаа уутнаас гар!» гэхээр л уутнаас хоёр хүн гарч ирээд юу хүссэнийг чинь хийж өгнө! гэж ядуу Иван хэлэв.
—           Хөөрхий ганц дүү минь, тэр уутаа надад нэг өдөр өгөөч! Байшингийн минь дээвэр нурж хэмхэрсэн, засаж залах хүн олдохгүй байна.
—           Баян Иван ах минь, аваа ав!
Баян Иван туст уутыг гэртээ авчраад үүдээ дотроосоо түгжиж байгаад,
—           Хоёулаа уутнаас гар! гэж хэлжээ.
Тэгтэл уутнаас хоёр нарсан бороохой үсрэн гарч баян Иваныг балбаж нүдэн,
—           Баян Иван, чи ядуу хүнийг бүү гомдоо, бүү хуур! Ядуу Иваны шидэт бүтээлэг, алтан сүүт ямааг одоохон аваачиж өг! өг! өг! гээд л зогсоо чөлөөгүй балбаж гэнэ.
Баян Иван ядуу дүү рүүгээ гүйхэд хоёр бороохой ч араас нь хөөн нүднэ.
—           Дүү минь, авраач, амь насыг минь өршөөгөөч! Шидэт бүтээлэг, алтан сүүт ямааг чинь одоохон өгье гэв.
—           Хоёулаа уутанд ор! гэж дүү Иван хашгирлаа. Хоёр бороохой уутандаа орон нуугдав. Үхэхээ шахсан баян Иван ядуу дүүдээ шидэт бүтээлэг, алтан сүүт ямааг нь авчирч өгчээ.
Ядуу Иван тэр цагаас хойш үр хүүхдүүдийнхээ хамт энх амар сууж эсэн мэнд жаргажээ. Долоон хүүхэд нь долоон буландаа суугаад тостой амтлаг будаагаа хээтэй өнгөтэй халбагаар тавтай тухтай иддэг гэнэ лээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited