#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.22.18 12:33 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Jan.09.10 10:24 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
САЙХАН ВАСИЛИСА

Эрт урьд цагт энхжин тогтсон нэгэн хаант улсад өмгөр жижигхэн байшинтай өвгөн эмгэн хоёр өөдсийн чинээхэн охин Василисатайгаа амьдран суудаг байжээ. Энх амар эрүүл саруул сайхан амьдарч суутал гэв гэнэт гай зовлон гараад иржээ. Эмгэн болсон эхийнх нь бие муудаж үхэл зовлон хаяанд нь ирлээ гэнэ. Хөөрхий эх охин Василисагаа дуудан хажуудаа суулгаад жижигхэн хүүхэлдэй өгөн:
- Охин минь сонс. Энэ хүүхэлдэйг хадгалж яв. Хэнд ч битгий үзүүлээрэй. Хэрвээ чамд гай зовлон тохиолдол энэ хүүхэлдэйгээ хооллоод яах вэ? гэж асууж зөвлө. Хүүхэлдэй хоол идчихээд чамд сайн санааны санамж үнэн сэтгэлийн үг хэлнэ.
Ингэж хэлээд эх Василиса охиноо нэг үнсээд нас баржээ. Өвгөн харамсан гашуудан нэлээд удсанаа дахин авгай авчээ. Охин Василисадаа сайн эх олоод өглөө гэсэн чинь ууртай догшин зантай, хорон санаат хойт эхтэй болгочихжээ.
Хойт эх хоёр охинтой гэнэ. Тэр хоёр охин нь ууртай, хорлонтой, цамаан зантай ажээ. Хойт эх өөрийн хоёр охиноо хайрлан энхрийлж, Василисаг нүдний хог шүдний мах мэт үзэн гадуурхана. Василиса охины амьдрал тун хэцүү болжээ. Хойт эх нь хоёр охинтойгоо нийлэн загнаж зандчин харааж зүхэн, хүнд хүчир ажлаас турж эцэн нар салхинд гандаж гундаасай гэсэндээ хөөрхий охиноор ажлыг хэцүүг хийлгэдэг байв.
- Василиса, Васка. Хогоо цэвэрлэ, хоолоо хий. Түлээгээ оруул, үнээгээ саа. Алив хурдал, хурдал. тэрийг хий, энийг тэг гэж өдөржингөө л хашгирцгаана.
Харин Василиса хэлсэн бүгдийг нь хийж, даалгасан бүгдийг нь гүйцэтгэнэ. Тэгээд ч өдөр ирэх тусам л улам сайхан улам хөөрхөн болоод байжээ. Үлгэрт хэлшгүй, үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй сайхан болжээ. Хүнд хэцүү ажил болгонд нь өнөөх хүүхэлдэй нь тусалдаг байж л дээ.
Василиса өглөө эртээ гэгч үнээгээ саачихаад харанхуй пинд ороод дотроосоо түгжиж байгаад хүүхэлдэйдээ сүү уулган:
- Алив хүүхэлдэй минь сүү уу, амсах зовлонг минь сонсож үз гээд л хэлдэг байжээ.
Хүүхэлдэй сүүг нь уучихаад Василисаг тайтгаруулан тайвшруулж, ажил болгоныг нь хийж өгнө. Василиса модны сүүдэрт суугаад цэцэг түүнэ. энэ хооронд нь талбайн шанг нь цэвэрлэчихсэн, усыг нь зөөчихсөн, зуухыг нь галлачихсан, байцааг нь усалчихсан байдаг байв. Энэ бүхнийг хүүхэлдэй нь л хийчихдэг ажээ. хүүхэлдэй нь наранд гандуулдаггүй сайн өвсийг Василисад зааж өгнө. Василиса урьд урьдынхаасаа улам ч сайхан болно.
Нэг удаа эцэг нь удаан хугацаагаар хол юманд явжээ. Хойт эх охидтойгоо байшиндаа хорогдон үлдэв. Цонхны цаана хав харанхуй, усан бороо цутгаж салхи шуугисан, намар оройн цаг байжээ. Эргэн тойронд нь харанхуй хар ой сүглийнэ. Ойд хүний мах иддэг Шулмас эмгэн суудаг ажээ. Хойт эх нэг охиндоо тор нэхэх, нөгөө охиндоо оймс нэхэх, Василисад утас ээрэх ажил оноов. Тэгээд бүх гэрлийг унтраан охид ажиллаж байгаа газар ганцхан гэрэл үлдээгээд өөрөө унтахаар хэвтлээ гэнэ. Хойт эхийн үлдээсэн ганц мод төдөлгүй асаж дууслаа.
- Одоо яах вэ? Гэрт гал байхгүй, ажлаа яаж хийх вэ? Шулмас эмгэн рүү явж гал гуйж ирэхээс өөр арга алга гэж хойт эхийн хоёр охин хэлэлцсэнээ том нь
- Би л явахгүйдэг, би тор нэхэж байна, зүүнээс минь тэртэ тэргүй гэрэлтэй байна гэв.
- Би оймс нэхэм байна, зүүнээс минь надад бас гэрэлтэй л байна гэж бага нь бас хэлэв гэнэ. Тэгснээ хоёулаа нийлэн
- Василиса, Василиса, чи галд яв. Шулмас эмгэнийд очиж гал авчир гэж хашгиралдан Василисаг түлхэн гаргажээ.
эргэн тойронд хав харанхуй хар ой нэлмийж хүйтэн салхи үлээнэ. Василиса уйлан халааснаасаа хүүхэлдэйгээ гарган
- хүүхэлдэй минь намайг Шулмас эмгнэнийд очиж гал авчир гээд хөөчихлөө. Шулмас эмгэн хүнийг барьж аваад л идчихдэг гэсэн одоо би яах вэ? гэв.

_________________
u r ma hero


Last edited by pcd on Jul.03.12 10:15 pm, edited 1 time in total.
icon added


Top
   
PostPosted: Jan.09.10 10:40 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jul.21.09 1:14 am
Posts: 1499
Location: ANCIENT WORLD between The Pyramids
baga baihdaa unshij l baisan baih gehdee iim baga arai ch unshaagui baihaa zugeer

_________________
Art is the proper taskOfLife.


Top
   
PostPosted: Jan.10.10 1:49 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
- Зүгээр зүгээр, хажууд чинь би байгаа цагт чамд гай зовлон тохиолдохгүй гэж хүүхэлдэй нь хэллээ гэнэ.
- Сайн үг хэлсэнд чинь гялаалай гэж Василиса хүүхэлдэйдээ хэлээд цааш явжээ.
Өмнө хойно нь өтгөн ой харлан, тэнгэрт од мичид ч үгүй, гэрэлт сар гэрэлтэх ч үгүй ажээ. Хөөрхий охин айн чичрэн, хүүхэлдэйгээ элгэндээ наан явсаар байв. Гэнэт охины хажуугаар цав цагаан морьтой, цалин мөнгөн хазаартай, цагаан торгон хувцастай хүн давхин өнгөрлөө гэнэ.
Үүр цайлаа.
Хожуул бутанд бүдэрсээр хөөрхий Василиса арай ядан явсаар байв. Урт гэзгийг нь шүүдэр бүрхжээ, гар хөл нь хөрч хөшжээ. Гэнэт хажуугаар нь ухаа хонгор морьтой, улаан шаргал хазаартай, улаан торгон хувцастай хүн давхин өнгөрлөө гэнэ.
нар мандаж Василиса оххиныг ээн дулаацуулж гэзгэн дээрх шүүдэр хярууг нь хатаалаа. Василиса өдөржингөө явж оройдоо нэгэн том аглагт гарч иржээ. Өмнө нь нэгэн жижигхэн байшин байна гэнэ. Байшин тойруулан хүний ясаар хашаа барьжээ. Хашааны толгой бүр нь хүний гавлын яс, хаалга нь хүний хөлийн яс, хаалганы цүү нь хүний гар, хааж түгжих түгжээ нь хүний шүд байх юм гэнэ.
Василиса охин айж балмагдан хөшөө мэт хөдөлгөөнгүй болов. Гэнэт хажуугаар нь хар морьтой, хар хазаартай, хар хувцастай эр давхин өнгөрлөө. Хар морьтон хаалга хүртэл давхиж очоод тэндээ газарт шингэх мэт алга болов.
Харанхуй шөнө болов.
Гэтэл хашааны толгой дээрх гавлын яс болгоны нүд асан гэрэлтэж аглагт өдөр мэт гэгээтэй болжээ. Василиса дагжин чичирч аймшигт газраас зугтах гэтэл хөл нь газарт шигдсэн мэт хөшжээ. Гэнэт газар доргин сүртэй их чимээ гарлаа гэнэ. энэ бол Шулмас эмгэн уурандаа суугаад нүдүүрээрээ гуядан, гаргасан мөрөө шүүрдэн давхиж яваа нь юмсанжээ. Шулмас эмгэн хаалган дээрээ ирмэгцээ
- Паа, паа паа. Оросын үнэр үнэртээд байна. энд хэн байна вэ? гэж хашгирав.
Василиса охин Шулмас эмгэнд дөхөж очоод доор гэгч бөхийн дорд даруухан дуугаар
- Би байнаа, би байна эмээ минь. Хойт эхийн хоёр охин намайг танаас гал олж ир гэж явуулсан гэхэд Шулмас эмгэн
- Аа тийм үү, Чиний хойт эх миний хамаатан. одоо яахав, надтай цуг сууж ажил хийж өг. Алсдаа учир нь олдоноо гэснээ хахир чангаар
- Хөөе бат бөх цүү цуурга минь, онгой. Баялаг өргөн хаалга үүд минь нээгд гэж хашгирав.
Хаалга нь ч нээгдэж Шулмас эмгэн орж гэнэ. Василиса ч дагаад л орчихжээ. Хаалганых нь хажууд ургасан нэгэн хус охиныг гуядахыг завдав.
- Хус минь, үүний бүү шавхуурд. Би дагуулаад ирсэн юм гэж Шулмас эмгэн болиулав гэнэ. үүднийх нь дэргэд хэвтэж байсан нохой охиныг хазахаар ухасхийв.
- Бүү хүр, би дагуулаад ирсэн юм гэж Шулмас эмгэн хэлэв гэнэ. үүднийх нь өрөөнд ортол муур охиныг маажих гэв.
- Бүү хүр, би дагуулаад ирлээ гэж Шулмас эмгэн дахин хэлэв.
- За Василиса чи харж байгаа биздээ. Надаас зугтах гэдэг амаргүй шүү. Муур маажиж, нохой хазаж, хус мод гуядна. Хаалга үүд ч онгойхгүй шүү дээ
Ингэж хэлээд Шулмас эмгэн байшиндаа ороод вандан дээр тэрийн хэвтээд
- Хөөе аягач хар хүүхэн, идэх уух юм аваад ир гэж хашгирлаа. Аягач хар хүүхэн үсрэн гарч ирээд Шулмас эмгэнд тогоо шөл, хувин сүү, хорин дэгдээхий, дөчин нугас, бухын өрөөл мах, хоёр боов, хүйтэн ундаа, амтат бал, хөөсрөх исгэлэн дарсын хэмжээ хэмээгүй өгөв. Шулмас эмгэн цөмийг идэж уугаад Василисад талхны булангаас жаахныг өгөөд
- Алив Василиса, тэр шуудай будааг нэг нэгээр нь ялга. Нэг ч хар үлдээлгүй цэвэрлэ. Биелүүлж гүйцэлдүүлж чадахгүй бол би чамайг иднэ гэж хэлээд дүнгэнэтэл хурхиран унтаад өгөв. Василиса талхны захаа хүүхэлдэйнхээ өмнө тавиад
- Энхрий хүүхэлдэйхэн минь сонсооч, энэ талхыг ид дээ, эдлэх зовлонг минь сонсооч. Шулмас эмгэн надад хэцүү алба оноолоо. Бас тэгээд бүгдийг хийхүй бол барьж иднэ гэнээ ... гэж хэлэв. Хүүхэлдэй хариуд нь
- Битгий уйл, битгий гунихар. Оройноос өглөө сэргэлэн гэдэг. одоо чи тайван унт гэж аргадлаа. Василиса дөнгөж унтмагц хүүхэлдэй
- Хөх бух, хөөрхөн бор шувуухай, цэнхэр тагтаа бүгдээрээ наашаа нисээд ирээрэй, сайхан Василиса охинд саатан саатан туслаарай гэж дуудлаа. Үй түмэн шувуу нисэж ирэв. Чанга чанга дуугаран шуудай будааг ялгана. Үр мөхлөгийг нэг тийш, үртэс холтосыг нөгөө тийш нь ялгав. Тэгтэл ч хаалганы хажуугаар цагаан морьтой, цагаан торгон хувцастай хүн давхин өнгөрөв. Үүр цайлаа.
Шулмас эмгэн сэрж Василисагаас
- За ялгаж цэвэрлэсэн үү? гэв
- Ялгаж цөмийг цэвэрлэсээн
Шулмас эмгэн уурлав, гэхдээ юу ч хэлэх билээ дээ.
- За одоо би олз омог олохоор ниснэ. Тэр шуудайд вандуй, намуу цэцгийн үртэй холилдон байгаа, бүгдийг ялгаж салга. Биелүүлээгүй байвал би чамайг иднэ. Ингээд Шулмас эмгэн гадаа гарч хангинатал шүгэлдэхэд уур нүдүүр нь өнхрөн хүрч ирэв.
Улаан хувцастай морьтон эр давхин өнгөрөв. Нар мандлаа. Шулмас эмгэн уурандаа суун нүдүүрээрээ гуядан шүүрээрээ мөрөө шүүрдэн нисэн одов.
Василиса хүүхэлдэйдээ талхны зах өгөөд
- Өөдөсхөн хүүхэлдэй минь, өрөвдөж хайрлаач намайг, өөрийнхөө хэрээр туслаач гэв
хүүхэлдэй нь цангинуулан
- алс талын, амбаар савны, айл гэрийн олон хулгана оготнуудаа, нааш ир, нааш ир гэж дуудав.
үй олон оготно хулгана гүйн ирж ганцхан цагийн дотор вандуй үр хоёрыг ялгаж шуудайлав. Орой болоход аягач хар хүүхэн ширээ засан Шулмас эмгэнийг хүлээлээ. Хар морьтон эр хаалганы цаагуур давхин өнгөрөв. Шөнө боллоо. Гавлын яс болгоны ншд асаж мод шажигнаж навчис шаржигналаа. Шулмас эмгэн хүрч ирлээ.
- За Василиса, ялгаж хийсэн үү?
- Цөмийг ялгасаан
Шулмас эмгэн уурлав. Гэхдээ юу ч хэлэх билээ дээ.
- За тийм бол чи одоо явж унт, би ч хэвтлээ. Василиса пийшингийн цаагуур ороод чих тавин чагнавал шулмас эмгэн
- Аягач хар хүүхэн чи гал түл. Пийшингээ халаа. Би сэрээд Василисаг шарж иднэ гэх нь дуулдав.
Тэгээд Шулмас эмгэн урт вандан дээрээ хэвтээд уруул амаа тавиур дээр тавиад ул тавхайгаараа хучаад уулыг доргитол хурхиран унтаад өглөө гэнэ.
Василиса уйлан хүүхэлдэйгээ гарган талхны захаар дайлан
- энхрийхэн хүүхэлдэй минь, энэ талхыг идээч. эдлэх зовлонг минь сонсооч. Шулмас эмгэн намайг шарж идэх гэж байна гэв. Хүүхэлдэй Василисад юу хийх, яаж хийх, яаж зовлонгоос салахыг сайн зааж өгөв. Тэгээд ч сайхан Василиса охин аягач хар хүүхний хөлд бөхийн
- Аягач хар хүүхэн минь, аминд минь орж туслаач. Чи ийм их тод битгий түлээч, ийм их ус битгий халаагаач. Том тус хүргэвэл чинь торгон алчураа бэлэглэе гэлээ.
Аягач хар хүүхэн
- Охин минь би чамд туслая. Одоохон пийшин галлахаа азная. Шунаг бөх унтаг гэж Шулмас эмгэний хөлийн улыг маажъя. Энэ хооронд чи зугтаа гэж зөвлөв.
- Морьтон эрс намайг барьж аваад эргэж авчрахгүй байгаа?
- Өө үгүй, Василиса. Цагаан морьтон гэрэлт өдөр, улаан морьтон алтан нар, хар морьтон харанхуй шөнө байхгүй юу. Тэд чамд хүрэхгүй
Василиса үүдний өрөө рүү гүйн гарвал муур маажих гээд харайн ирэв гэнэ. Василиса мууранд хайрсан боов шидэн өгөхөд харайсан муур дороо зогсон хоцров. Гадаа үүдэнд гараад ирсэн нохой хазах гээд давхин ирэв гэнэ. Василиса нохойд талх шидэж өгсөн чинь нохой түүнийг хазсангүй гаргав. Тэгээд Василиса хаалгаар гүйгээд гарах гэсэн хус мод ороолгох гэж, Василиса ч модны мөчирт өнгийн тууз өлгөж гэнэ. Хус мод охиныг гуядаж шавхуурдсангүй гаргалаа.
Хаалга хаагдах гэхэд Василиса тос түрхэв. Хаалга ч бас нээгдлээ. Тэгээд сайхан Василиса охин хар ой руу гартал хар морьтон давхин өнгөрч ой ч нүд сохлом харанхуй болов гэнэ. Энэ харанхуйд яаж гэрээ олох юэ? Гал гэрэл олоогүй байж яаж гэртээ орох вэ? Хойт эх алах байлгүй. Тэгтэл хүүхэлдэй нь Василисад зааж өгөв. Василиса ч хүүхэлдэйнхээ зааснаар хашааны толгой дээрх гавлын ясыг сугалан авч урт модонд суулгав. Ингээд Василиса охин харанхуй ойн дундуур гэрийн зүг гүйлээ. Гавлын ясны нүднээс гэрэл цацарч харанхуй шөнө өдөр мэт гэгээтэй болов.
Шулмас эмгэн сэрэд суниан биеийнхээ чилээг гаргаснаа Василиса байхгүйг мэдээд ухасхийв. Үүдний өрөөнд орон
- Муур чиний хажуугаар нэг охин гүйж гарсан уу? Чи түүнийг урж маажааад бариад авсан биздээ? гэхэд муур хариуд нь
- Шулмас эмгэн минь, би чамд арван жил зүтгэлээ, чи надад талхны булан ч өгөөгүй шүү дээ. Би тэр охиныг явуулчихсаан гэв. Шулмас эмгэн гадаа гүйн гарч
- Үнэнч сайн нохой минь, чи тэр дураараа охиныг хазаж аваад байгаа биздээ? гэхэд нохой
- Хичнээн жил би чамд зүтгэлээ. Чи надад ясны хэлтэрхий ч өгөөгүй, харин тэр охин надад талх өгсөн. Би түүнийг явуулчихсан гэв.
Шулмас эмгэн хахир чангаар хашгирч
- Хус минь чи тэр охиныг нүдэн дундуур нь ороолгоод гаргаагүй биздээ? гэхэд хус
- Би чиний хашаанд арван жил ургаж байна. Чи миний мөчрөөс олс ч уяагүй шүү дээ. харин тэр охин өнгийн туузаар чимсэн, би түүний явуулчихсан гэв. Шулмас эмгэн гадаа хаалган дээрээ гүйн ирж
- ээх, бат бөх хаалга минь, эрх дураараа тэр охиныг эндээс гаргаагүй биздээ? гэхэд хаалга
- Бид чамд хичнээн жил зүтгэлээ. Чи нугас нугархайд минь ус ч дусаагаагүй, харин тэр охин өөр тосоор тосолсон. Бид тэр охиныг гаргаад явуулчихсаан гэв. Шулмас эмгэн уурлан хилэгнэж нохойгоо нүдэж, муураа гуйдаж, үүд хаалгаа эвдэж, хус модыг хуга цавчив гэнэ. тэгээд ядарч эцээд Василиса охины араас барих гэж хөөсөнгүй.
Василиса гэртээ гүйн ирэв. Гэрт нь гэрэл гэгээ ч үгүй харанхуй байна гэнэ. Хойт эхийн хоёр охин гарч ирэн хашгиран загнаж хараан зүхэв гэнэ.
- Гал хурдан авчрахгүй яасан удаан явдаг юм бэ? Манай гал унтраад байх юм. Бид асаагаад асаагаад нэмэргүй, хөршийнхөөс гал авчирсан чинь дорхоноо унтарчихсан. Чиний авчирсан гал асаад байж магадгүй гэв.
Тэгээд гавлын ясыг оруулж ирвэл гавлын ясны нүд хойт эх, хойт эхийн хоёр охиныг тас ширтэн халуун галаар хатган түлж гарав. Нөгөө гурав нуугдах гэсэн боловч чадсангүй, хаашаа л гүйнэ гавлын нүд дагаж харж түлнэ.
Гавлын яс тийнхүү цоо ширтэн түлсээр өглөө гэхэд хойт эх хоёр охинтойгоо нүүрс болов. Василисад харин хүрсэнгүй гэнэ.
Василиса гавлын ясыг газарт булахад тэр газраас улаан ягаан бут ургажээ.
Василиса энэ гэртээ үлдэхийг хүссэнгүй, хот руу явжээ. Тэгээд тэнд нэг эмгэнийд суух болов. нэг удаа эмгэнд
- Эмээ минь зүгээр суух уйтгартай юм. Та надад хамгийн сайн чанарын маалингын өвч худалдан авч өгөөч гэжээ.
Эмгэн маалингын өвс авчрав. Василиса ч утас ээрэхээр суув. Ээрүүл нь эргэлдэн алтан үс шиг нарийхан тэгшхэн утас эвхэгдэн ороогдно. ээрсэн утсаараа Василиса сайхан даавуу нэхжээ. Тэр даавуу нь торго шиг гоёмсог агаад утасны оронд зүүнд сүвлэсэн ч болмоор ажээ. Тэгээд Василиса даавуугаа цав цагаанаар будаад эмгэнд
- эмээ минь энэ даавууг зараад мөнгийг нь өөртөө авдаа гээд өгчээ. Эмгэн даавууг хараад уулга алдан шагширч
- Үгүй ээ охин минь, зарахгүй. Ийм гоёмсог даавууг хаан хүү л өмсөх ёстой. Би ордонд л аваачиж өгнө гэв.
Хан хүү даавууг хараад гайхан
- үүнийхээ оронд юу авах вэ? гэж асуухад
- Үнэлж баршгүй үнэтэй эд. Би чамд бэлэг болгон авчирлаа гэж эмгэн хариулав.
Хаанхүү талархан сайшаагаад эмгэнд хариу бэлэг өгөөд явуулжээ. Тэгээд тэр даавуугаар хаан хүүд цамц оёх гэсэн хэн ч оёж зүрхлэхгүй байжээ. Тун чиг нарийн хийцтэй гоёмсог даавуу болохоор хүмүүс эвдчих вий, эсгэчих вий гээд айгаад байв.
хаан хүү эмгэнийг дуудаад
- Ийм даавуу нэхэж чадсан юм чинь энэ даавуугаараа цамц оёод өгөөч гэжээ. Эмгэн хариуд нь
- Хаан хүү минь би ээрээгүй, би нэхээгүй. Василиса охины хийсэн даавуу.
- Тэгвэл Василиса надад цамц оёод өгөг гэж хаан хүү тушаав.
Василиса цамцыг оёод торгоор эмжээд тодхон сувдаар чимжээ. эмгэн цамцыг ордонд өгөхөөр явав. Василиса цонхны дэргэд суугаад цэцэг хатган оёж байгаад гэнэт харвал хааны зарц гүйн ирж яваа үзэгдэнэ.
- Хаан хүү ордонд хүрээд ир гэж байна
Василиса ордонд очив. Хаан хүү сайхан Василисаг хараад хөдөлж ч чадахгүй хөшин зогсов гэнэ.
- энэ өдрөөс хойш чамаас би салахгүй. Эхнэр минь болооч гээд өнгөлөг цагаахан гараас нь барин өөрийнхөө хажууд суулгажээ. Удалгүй хуримаа ч хийж гэнэ.
Төдөлгүй Василисагийн эцэг алс холын аянаас буцаж ирээд охиныхоо хажууд амьдрах болжээ. Гэртээ суулгасан тусч эмгэнийг Василиса дэргэдээ авсан гэнэ лээ, энхрий хөөрхөн хүүхэлдэйгээ ч элгэнийхээ халааснаас салгадаггүй гэнэ лээ. Энх амар эсэн мэнд аж төрөн эрхэм зочид бидний ирж золгохыг хүлээсээр суудаг гэнэ лээ.

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Jan.10.10 10:27 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
Гоё шүү би үлгэрт дуртай :wd: .

Социализмын үеийн үлгэрүүдээс "Орос ардын үлгэр" их гоё орчуулгатай шүү. Сая дахин хэвлэлтийг нь аваад уншсан чинь энэ тэндээс нь хасаж таначихсан юмуу хаашаа юм түг таг, түг таг гээд байна лээ :mrgreen: .

Үүлэн Борийн ахин хэвлэлт бас өөрчлөлт орсон болов уу.
Бас үлгэрийн далай гэж нэг гоё ном байдаг байсан даа. Тэрийг ахиж хэвлэх юм яриад байсан сураггүй байх юм. Өөр тухайн цаг үеийн гоё үлгэрүүд гэвэл "Румын ардын үлгэр", "Дагестан ардын үлгэр", "Ветнам ардын үлгэр" зэрэг гоё номууд байсан санагдаж байна. Эдгээр номууд ахиж олддоггүй юм байх даа гэсэн :-D .

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.10.10 10:49 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jul.06.08 8:52 pm
Posts: 7338
Location: Board index » Асуулт Самбар - Hobby » ASuuLT Rap :: AMHHC, Online MC Battle
багадаа уншиж байсан, одоо мартаж, нэрнээс цаашгүй байна

_________________
Hey Stupid, Let's do it


Top
   
PostPosted: Jan.10.10 1:42 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
WOW, яамар гоё юм бэ? Ёстой дуртай үлгэр маань байна ш дээ. Thanks :angel: Хүүхэд насаа дурсах сайхан боломж олгосон Orny-доо гялайлаа :wd:

_________________
:3q:


Top
   
PostPosted: Jan.10.10 2:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
croft wrote:
Өөр тухайн цаг үеийн гоё үлгэрүүд гэвэл "Румын ардын үлгэр", "Дагестан ардын үлгэр", "Ветнам ардын үлгэр" зэрэг гоё номууд байсан санагдаж байна. Эдгээр номууд ахиж олддоггүй юм байх даа гэсэн :-D .

Энэ номнууд бас надаа байсийн байнаа хавтаснууд нь янз янзын өнгөтэй тээ кк.

Нээрээ Үүлэн бор гоё шүү сүүлийн хэвлэлийг нь дүүгийнхээ төрсөн өдрөөр бэлэглэсэн уншихад нээх өөрчлөгдөөгүй байх шиг байна лээ. Харин жоохон нимгэхэн юм шиг л санагдсан зарим үлгэр нь ороогүйн бол уу эсвэл цааснаасаа болсийм болуу мэдкүү.

Гоё үлгэрүүд оруулж байгаа Орнидоо баярлалаа :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.10.10 2:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6433
MMIRACLE wrote:
croft wrote:
Өөр тухайн цаг үеийн гоё үлгэрүүд гэвэл "Румын ардын үлгэр", "Дагестан ардын үлгэр", "Ветнам ардын үлгэр" зэрэг гоё номууд байсан санагдаж байна. Эдгээр номууд ахиж олддоггүй юм байх даа гэсэн :-D .

Энэ номнууд бас надаа байсийн байнаа хавтаснууд нь янз янзын өнгөтэй тээ кк.


Одоо байгаа юм уу :imhappy: .

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.10.10 2:21 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Sep.06.09 12:05 pm
Posts: 1716
Xux chono xuluglusun xanxuu Ivan

melxii gunj ntr chin Uulen bor deer bdiish te?

_________________
Би ердөө л...


Top
   
PostPosted: Jan.10.10 5:50 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
croft wrote:
Одоо байгаа юм уу :imhappy: .

Байхгүй ээ бүх үлгэрийн номоо дүүдээ өвлүүлсэн чинь нөгөөх чинь ном ерөөсөө сонирхдоггүй тэгээд энэ тэрүүгээр тараагдаад алга болсон байна лээ

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.11.10 12:12 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
маргаашнаас 7 хоног эмнэлэгт хэвтэх боллоо. Тийм болохоор дараачийн үлгэр гэж битгий нэхээрэй хэхэхэ. Гарч ирээд үргэлжлүүлнээ

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Jan.11.10 12:16 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
orny wrote:
маргаашнаас 7 хоног эмнэлэгт хэвтэх боллоо. Тийм болохоор дараачийн үлгэр гэж битгий нэхээрэй хэхэхэ. Гарч ирээд үргэлжлүүлнээ

Тэгьеэ. Сайн эмчлүүлээд хэд хоног сайхан унтахгүй юу кк Би эмнэлэгт хэвтэхээр бүтэн өдөржингөө нойр л хүрээд таг унтдийшд

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.12.10 11:03 am 
Offline
Gosu Player

Joined: Nov.09.05 7:42 pm
Posts: 1845
Location: In the treasure planet
ёоо орни чи нээрээ про юм аа. баярлалаа. лайтай ном оруулж эхэлж байгаа юм байна даа

_________________
m.GolD


Top
   
PostPosted: Jan.12.10 11:11 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
тэмдэг тавьчихяа :angel:

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Jan.12.10 12:35 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.24.05 2:15 pm
Posts: 2650
Location: Ара жим жим.. ара ира пасиба..пока чика но я.. и раз и два и три
гоё ном оруулжаагаам байна.. тэмдэглээд авлаа


Top
   
PostPosted: Jan.12.10 12:57 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Dec.11.09 9:59 pm
Posts: 209
Location: Өвөө хүү нь хүсэл мөрөөдлийнхөө эхэнд явна
Poooh bi nomiig ni haigaad olooguishdee ih goe nom shuu tnx bvgdiig ni oruulaarai hewlej awaad vr hvvheddee vldeey baiz :hihi:

_________________
Би юуч мэдэхгүй гэдгэ л мэднэ


Top
   
PostPosted: Jan.12.10 1:02 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.15.06 6:10 pm
Posts: 3767
Location: cool as cucumber
оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ аа ******

_________________
remember sammy jankis


Top
   
PostPosted: Jan.12.10 1:14 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Aug.25.08 6:08 pm
Posts: 4195
Location: Home where my furry babies at
bi aawiig awaad ug, awaad ug gd baaxan shalgaaj bj arai gj neg yum awaxuulj bj bilee...aaw awj uguxgui bxaar n barag martaj bsn chn neg udur gudsan doroos 1 yum awaad irdee gexeer n ochood gudas suxsun chn uulen bor bjiidiin... :-D

odoo xurtel gert bdg shd...bas bagachuuddaa unshij uguurei geel nom...zunduu dawtaj unshsan daa...

_________________
I am THE khaleesi...


Top
   
PostPosted: Jan.12.10 1:16 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
балиар том, байшин шиг торт хийчихсэн идээд найрладаг үлгэр их сайхан санагдаж билээ.
бас нэг халуун сүүнд орчихоод үзэсгэлэнтэй болоод гараад ирдэг ч билүү.
ёо яасан ч дээр үеийн явдал вэ дээ.


Top
   
PostPosted: Jan.12.10 1:23 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.15.06 6:10 pm
Posts: 3767
Location: cool as cucumber
orgil09 wrote:
балиар том, байшин шиг торт хийчихсэн идээд найрладаг үлгэр их сайхан санагдаж билээ.
бас нэг халуун сүүнд орчихоод үзэсгэлэнтэй болоод гараад ирдэг ч билүү.
ёо яасан ч дээр үеийн явдал вэ дээ.


тэр чинь бөгтрөгтэй морихон шдэ
санаж байгаагаар нэг бөөрөнхий ямар утас ч билээ тийм юмаа газар шидэнгүүт тэр нь өнхрөөд зам заадаг
тэрийгээ дагаж явсаар байгаад ойн гүнд тахиан хөлтэй эмгэн шуламсын байшин дээр очидог шиг санажийна
байшин дотор яваад оронгуут том хөхтэй шаргал үстэй шалдан хүүхнүүд байжийдаг байсан бол үлгэрийг аягүү чимэх байсандаа

_________________
remember sammy jankis


Top
   
PostPosted: Jan.12.10 6:40 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
ХӨХ ЧОНО ХӨЛӨГЛӨСӨН ХААН ХҮҮ ИВАН

Берендей гэгч хаан байжээ. Гурван хүүтэй, бага хүү нь Иван гэнэ. Алтан алим ургадаг дархан цэцэрлэгтэй юмсанжээ. Гэтэл хааны цэцэрлэгт хулгай орж алтан алимнаас нь аваад байдаг болов. Хааны гол харлан гонсойэж харуул манаа гаргадаг болжээ. Гэхдээ ямар ч харуул манаа хулгайчийг барьж чадсангүй. Хаан бүр ууж идэхээ болин уруу царайлан гуниглах болжээ. Хөвгүүд нь эцгээ тайтгаруулан
- Эрхэм хүндэт эцэг минь, гуньж гутрах хэрэггүй. Бид өөрсдөө цэцэрлэгээ маная гэв.
- Өнөөдөр би харуулд гарна гээд том хүү нь явжээ. Оройноос авахуулан яв явж онцолж хэнийг ч харсангүй гэнэ. Шөнө дундын үед зөөлөн өвсөн дээр хэвтээд зүүрмэглэн унтаж хонов гэнэ.
Өглөө нь хаан эцэг нь асуув
- За, эцгийгээ баярлуулах үг хэлэх үү, эдтэй хулгайчийг харав уу?
- Эцэг минь хар нүд хамхисангүй шөнөжин харуулдлаа. Харин хэнийг ч харсангүй.
Дараа шөнө нь дунд хүү манаанд гараад бас л шөнөжингөө унтаж унтчихаад өглөө нь эцэгтээ юу ч хэнийг ч харсангүшй гэж хэлжээ. Бага хүүгийн манаанд гарах ээлж болов. Иван эцгийн цэцэрлэгт ороод хэвтэх бүү хэл сууж чадахгүй зогсон харуулдав. Нойр нь хүрээд байвал өвсний шүүдрээр нүүрээ угаачихаад л зогсож байв. Шөнө дундаас хойш гэнэт цэцэрлэгт гэрэлтэй гэгээтэй болоод ирлээ гэнэ. Улам улмаар гэгээтэй болж байснаа бүүр өдөр мэт болов. Тэгтэл нэг модон дээр Гал шувуу сууж алтан алим тоншихыг Иван харав. Иван мод руу мөлхөн гэтэн очиж Гал шувууны өд сүүлнээс шүүрэн авлаа. Гал шувуу ухасхийн нисэн одоход Иваны гарт нэг өд үлдлээ.
Өглөө нь Иван эцэг дээрээ ирэхэд
- За Иван, гэмтэн хулгайчийг харав уу? гэхэд Иван
- Хүндэт эцэг минь барьж авч чадсангүй, харин ямар амьтан хулгайлаад байгааг мэдлээ. Гал шувуу гараас мултран нисэн одлоо, энэ түүний өд гэв. Хаан өдийг авч үзээд баярлан хоол унданд хүртэл оржээ. Тэгээд нэг удаа хөвгүүдээ дуудан
- Хайрт хөвгүүд минь, хурдан морио хөлөглөн өргөн хорвоог туулж Гал шувууны байгаа газарнутгийг олж мэдэхгүй юу гэхэд гурван хүү нь эрхэм эцэгтээ үнсүүлээд хурдан морио хөлөглөөд холын замд гарчээ.
Гурвуулаа гурван өөр зүгийг барин явав. Зуны халуун өдөр байв. Иван явж явж ядраад мориноосоо буун морио чөдөрлөж тавьчихаад газар хэвтэн унтаа өгчээ. Баахан унтаж байгаад сэрсэн чинь морь нь алга байж. Ийш тийш гүйж харайж эрсэн боловч байдаггүй, хоосортол мөлжсөн хэдэн яс л үлджээ.
- Холын замд унаагүй би хаашаагаа яаж явах билээ гэж Иван халаглан гунив. "Одоо яахав, ийм л заяатай байж" гээд Иван цааш явган явжээ. Явж явж үхлтлээ ядраад зөөлөн ногоон зүлгэн дээр толгой гудайлган сууж байтал нэг хөх чоно давхин ирлээ гэнэ.
- хаан хүү Иван, юундаа толгой гудайн сууна вэ?
- Гунилгүй яах вэ, унах морьгүй үлдсэн хүн чинь
- Хаан хүү Иван, би чиний морийг идсэн...гэхдээ чамайг өрөвдөж байна. Хэрэг зориг хэнд, хэтийн санаа юунд вэ? хэлж надад яриач
- Гал шувууг олж ир гэж эцэг минь явуулсан
- пөөх чиний морь хурдан ч гурван жил яваад хүрэхгүй байсан даа. гал шувуу хаана байдгийг ганцхан би мэднэ. морийг чинь би идсэн болохоор чамд туслая даа. Миний нуруун дээр морд, харин сайн бариарай.
Хаан хүү Иван чонын нуруун дээр мордоход чоно хөх усыг сүүлээрээ шүргэн, хөхрөх ойг хөвөлзтөл хурдлан давхив. Ингээд чоно давхиж давхиж нэг өндөр хэрэм хашааны гадаа ирээд
- Одоо харуул манаа унтаж байгаа, чи ханыг даваад ор. Цамхгийн цонхон дээр алтан торон дотор Гал шувуу сууж байгаа. Чи гал шувууг аваад өвөртөл, харин торонд хүрч болохгүй шүү гэв
Хаан хүү Иван хэрэм ханыг даван орвол цамхгийн цонхон дээр алтан тортой Гал шувуу байх нь харагдлаа гэнэ. Иван гоё шувууг аваад өвөртлөхдөө алтан торыг нь харан "Аах, ийм үнэтэй сайхан юмыг авахгүй яаж болох вэ" гэж бодоод чонын захисныг таг мартжээ. Тэгээд Иван дөнгөж л торонд хүрмэгц цайз цамхгаар их чимээ гарч, урт бүрээ үзлээж, хэц бөмбөр дэлдэж харуул манааг сэрээв. Харуул манаа гүйн ирж Иваныг барин хаан Афронд аваачиж өглөө.
Хаан Афрон хилэгнэн "Хаанахын хэн гэгч вэ?" гэж асуухад Иван
- Би хаан Берендейн хүү Иван гэлээ
- Хааны хүү хулгай хийнэ гэдэг ичгүүртэй биш үү?
- Таны шувуу манай цэцэрлэгт орж алтан алим тоншиж байхад яагаад болохгүй билээ?
- Үнэнээ хэлээд гуйсан бол би хаан эцгийг чинь хүндлээд чамд энэ шувуугаа зүгээр өгөх байсан. Харин одоо чиний шившгийг хот даяар зарлана гэж хаан Афрон хэлээд нэлээд дуугүйхэн байснаа дахин - За яахав, хэрвээ надад нэг тусыг хүргэвэл би чамайг өршөөнө. нэгэн улсад хаан Кусманд алтан дэлт морь бий. Тэр морийг надад олж ирвэл би чамд алтан тортой Гал шувуугаа өгнө гэлээ.
Хаан хүү Иван гунихран хөх чоно дээрээ ирэхэд чоно
- Торонд битгий хүрээрэй гэж би чамд хэлсэн шүү дээ. Хэлсэн шгийг минь яагаад мартав? гэхэд Иван
- Хөх чоно минь өршөөж уучил гэж гуйв.
Хөх чоно за за миний нуруун дээр суу% хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг юм гээд дахин цааш хурдлан давхив. Тэгээд алтан дэлт морины байгаа хэрэм хашааны гадаад ирээд
- Харуул манаа нь унтаж байгаа, хана туургыг нь даваад ор. жүчээнд байгаа морийг нь авахдаа хазаарт нь битгий хүрээрэй гэв.
Хаан хүү Иван хэрэм ханыг даван орвол харуул манаанууд цөм унтаж байлаа. Тэгээд жүчээнд нь орон алтан дэлт морийг барин авахдаа үнэт чулуун шигтгээтэй алтан хазаарыг нь хараад алтан длт моринд энэ хазаараас өөр ямар ч хазаар таарахгүй санагдан авахсан гэж бодов. Тэгээд хазаарт дөнгөж хүртэл цайз цамхгаар их чимээ гарч, урт бүрээ үзлээж, хэц бөмбөр дэлдэж харуул манаанууд нь сэрж Иваныг барьж аваад Кусман хаанд аваачиж өгөв.
- Хаанахын хэн гэгч вэ? гэж хаан Кусман асуухад
- Би хаан хүү Иван гэлээ
- За юуны учир морь хулгайлаа вэ? Энгийн эр ингэж зүрхлэхгүй. За яахав, чи надад нэг тус хүргэвэл би чамайг хэлтрүүлье. Хаан Далмат Сайхан Елена гэдэг охинтой. сайхан Еленаг хулгайлан авчирч өгвөл би чамд алтан дэлт морио хазаартай нь өгнө гэлээ.
Хаан хүү Иван улам их гунихран хөх чонон дээр ирэв.
- Хазаарт битгий хүрээрэй гэж би чамд хэлсэн шүү дээ. Үгийг минь чи дуулсангүй гэж чонын хэлэхэд Иван уучилж өршөө гэлээ.
Чоно за за, алив над дээр морд гээд дахин цааш давхин хаан Далматын гадаа ирэв. Сайхан Елена гүнж асрагч эх, аягач шивэгчингүүдтэйгээ зугаалж явав.

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Jan.12.10 6:41 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Би нэг юм таалгачихъя ккк. энэ удаад хөх чоно Иванд гүнжийг хулгайлахдаа яаж болохгүй гэдэг вэ?

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Jan.12.10 7:39 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
orny wrote:
Би нэг юм таалгачихъя ккк. энэ удаад хөх чоно Иванд гүнжийг хулгайлахдаа яаж болохгүй гэдэг вэ?

Кк үнсэж болохгүй гсн чинь нөгөө Иван нь ийм сайхан хүүхнийг үнсэхгүй байж болно гэж үү гээд үнсчихсэн чинь хонх дуугараад харуул манаанууд нь гүйгээд ирдэг биз дээ кк худлаа худлаа Иваныг нэг газар үлдээгээд өөрөө явдаг биз дээ. Зөвөлгөөг нь байнга зөрчдөг болохоорнь уурлаад :m4: чи ерөөсөө бүтэхгүйн байна үг хэлээд байнга зөрнө :m1: яршиг зүгээр өөрөө л явахаас гээд :hihi:

_________________
:wink:


Last edited by mmiracle on Jan.13.10 1:07 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.12.10 9:37 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Oct.31.04 3:53 pm
Posts: 3584
Location: энд ч тэнд ч
saihan nom shvv


Top
   
PostPosted: Jan.13.10 12:37 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
Goy nom oruulj baigaa Ornydoo bayarlalaa. Odoo ene ulgeruudiig tseejilj avaad oroi bolgon ohindoo yarij ugnuu. Tegeed Orny gedeg egch ny eejiig ny chamd yarij ugug geed bichij ugsun yum gej helnee :wd:

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
PostPosted: Jan.13.10 12:40 pm 
Offline
Gosu Player

Joined: Nov.09.05 7:42 pm
Posts: 1845
Location: In the treasure planet
orny wrote:
Би нэг юм таалгачихъя ккк. энэ удаад хөх чоно Иванд гүнжийг хулгайлахдаа яаж болохгүй гэдэг вэ?

эмнэлэгт хэвтдэг баатар юу хийжийн айн :??: :mrgreen:

_________________
m.GolD


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Baidu [Spider], Google [Bot] and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited