#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.17 10:40 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 76 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Feb.11.11 12:08 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Oct.01.06 5:01 pm
Posts: 3475
Location: Үнэнч гэдгээ харуулах гээд Үнэнийг би чамаас нуухгүй
номоо авчуул оруулна да манара :mrgreen:


Top
   
PostPosted: Feb.11.11 12:50 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
хэхэ ок найз минь дараа долоо хоногын эхэнд аваачаад өгнөө за

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Feb.11.11 1:16 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Oct.01.06 5:01 pm
Posts: 3475
Location: Үнэнч гэдгээ харуулах гээд Үнэнийг би чамаас нуухгүй
хэхэ дараа нэг уулзахаараа л авяаа


Top
   
PostPosted: Feb.11.11 2:06 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Dec.24.10 10:03 pm
Posts: 7
goy nom sh manai geriinhen bugdeeree unshsan internomoos 2 jiliin umnu avch bsn sanagdjiin


Top
   
PostPosted: Feb.11.11 9:36 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.20.10 5:28 pm
Posts: 523
Location: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
hurdan oruulj ogch buyan bolvol ih bayarlana da :angel:

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Top
   
PostPosted: Feb.17.11 9:47 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.24.10 9:18 pm
Posts: 60
Location: computeriin ard
Urgeljileluen unshihiig uneheer ih husej baina! Urgeljileliig ni oruulAd ogoohh tegeh uu? Esvel ene nom bAigaa zav zai arai gaiguitei ni oruulaad ogooch!!! Please !!!!!!!

_________________
Mongol ulsiinhaa toloo zutgie!


Top
   
PostPosted: Feb.27.11 11:55 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Oct.01.06 5:01 pm
Posts: 3475
Location: Үнэнч гэдгээ харуулах гээд Үнэнийг би чамаас нуухгүй
Бүлэг 3 Үргэлжлэл

Мэгдүү авхай эрэгтэйд нэг юм хэлэхэд биднийг ажиглаж эхэлмэгц намайг айдас нөмрөөд авав. Ноён Танака түүнийг Бэкку гээд биднийг танилцуулав. Ноён Бэкку над руу удаан ширтсэнээ Сацуг болохоор гайхах янзтай ажиглах шиг надад санагдлаа.
Ноён Танака түүнд:
- Йородогоос би Сужиг авчирлаа. Өөртэй чин хамт явуулах уу? Энэ хүн охидыг таних учраас би түүнийг хоёр өдөр санаа амар явуулж болно шүү гэлээ.
- Үгүй үгүй гэж ноён Бэкку эрс хэлэв.
Мэдээж би үйл явц ингэж эргэнэ чинээ санаагүй болохоор хаашаа явах юм бэ? гэж асуухыг оролдлоо. Хэн ч намайг сонсох сонирхолгүй мэт болохоор нь энэ асуултыг би өөрөөсөө асуулаа. Ноён Танака бидний талаар Мэгдүү авхайн хэлсэн үгэнд сэтгэл ханалгүй, энэ инээдэмтэй горзгор хүнтэй хамт явуулж хувь заяаг минь тодруулах гэж байна, тэгээд бид түүнрүү эргэж ирэх юм байна гэж бодлоо.
Намайг өөрөө өөрийгөө тайвшруулах гэж оролдож байх зуур Мэгдүү авхай ялдам инээмсэглэл тодруулан Сацу бид 2ыг бохир тавцангаар дагуулан урагш явлаа. Биднийг хэн ч сонсохгүй нэлээд холдсон хойно түүний нүүрнээс инээмсэглэл нь алга болж:
- Одоо сонсож бай. Хоёр муу новшийн охид минь! гээд эргэж харснаа биднийг хэн ч ажиглахгүй байгааг далимдуулан 2ууланг минь алгадаад авлаа. Би өвдсөн гэхээсээ цочсондоо бахирчихлаа.
- Та нар нэр хөөдөв өө. Та нараас бүх юмны төлөөс нэхнэ шүү. Ноён Бэкку их хатуу хүн, хэлсэн болгоныг нь дагаарай. Галт тэрэгний суудал доогуур мөлх гэж тушаасан ч үг дуугүй биелүүлээрэй, ойлгов уу?
Хэдийгээр Мэгдүү авхайн төрхийг ажвал хариу хэлэхгүй бол дахиад цохих нь гэмээр байсан ч, би айсандаа үг дуугарч чадахгүй болжээ. Миний бодсончлон авгай гараа сунган хүзүүг минь өвдтөл чимхэж байгаа нь хаанаас ч хамаагүй хазаж аваад байгаа нэг хачин амьтантай хамт нэг хоолойд орчихсон шиг санагдав. Би тэссэнгүй эхэр татаж эхэллээ.
Хэсэг хугацааны дараа ноён Танака ирээд:
- Юу болоо вэ? Энэ охидод ямар нэгэн юм нэмж хэлмээр байгаа бол миний дэргэд хэлээрэй. Та эдэнтэй ингэж харьцах үндэсгүй шүү гэв.
- Эдэнд олон юм хэлмээр байвч галт тэрэг ирлээ гэж Мэгдүү авхай хэллээ.


Top
   
PostPosted: Feb.27.11 12:45 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.24.10 9:18 pm
Posts: 60
Location: computeriin ard
Urgeljiluulj baigaa yumuu? Mash ih bayarlalaa Tedy_5aa bainga huleej baigaa shu!!!!

_________________
Mongol ulsiinhaa toloo zutgie!


Top
   
PostPosted: Feb.27.11 1:29 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Oct.01.06 5:01 pm
Posts: 3475
Location: Үнэнч гэдгээ харуулах гээд Үнэнийг би чамаас нуухгүй
Нээрээ булан тойроод галт тэрэг гарч ирлээ. Ноён Танака биднийг ачаа бараагаа шүүрэн авч бужигнаж эхэлсэн хүмүүсийн дэргэд аваачлаа. Удалгүй галт тэрэг ирж бидний өмнө зогслоо. Даргар кимонотой ноён Бэкку Сацу бид 2н дунд чихэн ороод тохойноос минь чирж вагонд суулгав. Эцэст нь ноён Танака бидэнд ямар нэгэн үг хэлсэн боловч юу ч сонсохгүйгээр гутарсан байв. Магадгүй энэ нь:
- Мата по “Бид дахин уулзанаа”
эсвэл:
- Матте йо “Хүлээгээрэй”
үгүй бол:
- Ма деио “За хөдлөөрэй” ч гэсэн байж магад.
Намайг цонхоор харахад ноён Танака мухлаг тэрэг рүүгээ очиж, Мэгдүү авхайн гараа кимоногоороо арчиж байлаа. Мөчийн дараа эгчийн дуу гарч:
- Чио сан гэв. Би сэтгэл өвдсөндөө газар доогуур ороход бэлэн, гараараа нүүрээ дарлаа. Эгч миний нэрийг дуудсан нь л хүрэлцээтэй байсан бөгөөд цааш нь юу ч хэлэхгүй байсан ч болох байлаа.
- Бид хаашаа явж байна аа, чи мэдэх үү? миний бодлоор Тийм Үгүй гэсэн нэг л үг хангалттай байх байсан. Түүнд бидний хаашаа явж байгаа нь ч чухал биш байсан байж магадгүй, гэхдээ тэртэй тэргүй би мэдэхгүй юм чинь. Бэкку нэртэй горзгор хүнээс энэ тухай асуухыг оролдсон ч тэр хариу хэлсэнгүй. Урьд өмнө нь хэзээ ч ийм хүнийг харж байгаагүй мэт тэрээр Сацу өөд ширтсээр байлаа.
Эцсийн эцэст дургүй нь хүрсэн бололтой:
- Муу загас! Та 2 ямар муухай өмхий байнаа гэж хэлэв.
Тэр цүнхнээсээ сам гаргаад Сацугийн үсийг самнаж өвдтөл нь угзарч харагдав. Сацу уйлчихлаа. Болж байгаа болгонд буруутайгаа мэдрэхийн зэрэгцээ эгчийгээ зовохыг харж сууснаас тэр хүн намайг зовоосон нь хамаагүй дээр байх байлаа.
Настай тариачин авгай Сацуд лууван сарвайгаад хаашаа явж байгааг асуулаа.
- Киото руу гэж Бэкку өмнөөс нь хариулав. Түүний хариултаас миний дотор муухайрч, Сацугийн нүд рүү ч харж чадахгүй байв. Сензуру хот ч алсын хот шиг санагдав. Киотогийн тухайд ярих юм алга. Миний хувьд бол нэгэн удаа Миура эмчээс сонссон Гонконг юмуу, Нью-Йорк шиг сонсогдож байлаа.
Бид галт тэргээр удаан явсан боловч энэ хугацаанд юу ч идсэнгүй ээ. Бэкку цүнхнээсээ боодолтой гүнжид түрхсэн тутарганы базмал гаргаж идэхийг нь шууд л харлаа. Түүний ёрдойсон ясан гараараа будааны базмалаа авч нүдээ ч өргөлгүй жижигхэн муухай амандаа чихэхийг нь хараад би дахиад иймэрхүү нэг ч эрүү шүүлтийг давахгүйгээ мэдэв.


Top
   
PostPosted: Feb.28.11 4:16 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
ма найз оруулаад эхэлцэн байшд... дахиж уншнаа баярлалаа :mrgreen:

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Feb.28.11 7:29 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Oct.01.06 5:01 pm
Posts: 3475
Location: Үнэнч гэдгээ харуулах гээд Үнэнийг би чамаас нуухгүй
номоо хүнд өгсөн тул хэд хоног оруулж чадку боллоо :razz:

миний гар дээр байх заяагүй ном байна дөө


Top
   
PostPosted: Mar.05.11 6:12 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Dec.24.10 9:18 pm
Posts: 60
Location: computeriin ard
Bayarlalaa Tedy_5, nomoo avchihval oruulj duusgana biz de!

_________________
Mongol ulsiinhaa toloo zutgie!


Top
   
PostPosted: Mar.28.11 8:44 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Oct.01.06 5:01 pm
Posts: 3475
Location: Үнэнч гэдгээ харуулах гээд Үнэнийг би чамаас нуухгүй
Киото л юм байх гэж бодсон нэгэн том хотод ирээд тавцан дээр буулаа. удалгүй өөр галт тэрэг ирэхэд бид тийшээ орж, жинхэнэ Киото руугаа явлаа. тэнд түрүүчийнхийг бодвол илүү олон хүн байсан болохоор тувт зогсоогоор явлаа. орой болохын хирд Киотод ирэхэд би гэдэг амьтан бүх л өдөржингөө усан хүрхрээ буусан хад ямар байх вэ, тийм л болсон байв.
галт тэрэг Киотод ойртох хооронд би хотыг бага зэрэг харлаа. жаахан байзнаад алсад харагдах уулын оройгоос дутахгүй өндөр барилгуудыг харлаа.
ийм том хот байдаг гэдгийг одоо болтол төсөөлөхгүй явжээ. одоо ч гэсэн галт тэрэгний цонхоор хотыг харах болгондоо гэрээ орхин гарсан анхны өдөр төрсөн айдас, хүйдэс, хоосрон өнчирсөн тэр мэдрэмжээ би дурсан санадаг юм. ноён бэкку бид 2г тохойноос минь бариад алхах нь худагнаас 2 ус хувин аваад яваа юм шиг л байв. хэрвээ мөчийн хэртэй тавьчихвал зугтаачихна гэж бодсон байж болох, гэхдээ би яагаад ч зугтахгүй байсан. тэр биднийг хаашаа ч авч явж байгаа гэсэн далайн ёроол мэт адилхан ээлгүй энэ аварга том байшин, гудамжин дунд ганцаараа үлдэхээс илүү аймшиг байхгүй билээ.
тэр 1930 оны үед Киотод маш олон хүн тэрэг байсан болохоор буудлын дэргэд эгнээ үүсгэн зогсоно. бид мухлагтай хүн тэргэнд ноён бэккугийн хоёр талд суугаад явахдаа түүнийг миний бодсоноос ч илүү ясан хэлхээ болохыг мэдэх нь тэр.
тэр хүн тэрэгний хөтлөгчид:
- жион дахь Томинаго-чо руу гэв.
хөтлөгч дуугүйхэн хөдлөв. хоёр нарийхан зам өнгөртөл явсны дараа би зүрхээ чангалан байж ноён Бэккугээс:
- бид хаашаа явж байгааг хэлж өгөөч? гэв. тэрээр хариулахгүй болвуу гэтэл:
- та нарын шинэ байшинд гэв.
үүнийг сонсоход миний нүд нулимсаар дүүрч, Сацу мэгшиж эхэллээ. би ч гэсэн уйлахад бэлэн байсан боловч ноён Бэкку гэнэт сацуг эхэр таттал нь цохиод авав.
би ч гэсэн хөмхийгөө зууж тэслээ. удалгүй бүтэн Йоридогоос ч өргөн санагдсан өргөн чөлөө рүү эргэлээ. гудамж дүүрэн машин мухлаг тэрэг, унадаг дугуй, олон хүн багширсан замын цаанах нөгөө захыг арай чүү харлаа. би урьд нь машины зургыг харж л байсан л даа. гэхдээ тэднийг хүнд үйлчлэхэд зориулж биш, харин хүмүүсийг зовоох харгис ширүүн эдлэл болгосон шиг тэр үед санагдсан. бүрэнхий болох тусам улам сэтгэл тавгүй болж том хотын гэрэл гэгээнд анх орсон болохоор амьдралдаа ахиж хэзээ ч ийм догдлол мэдрээгүй билээ. ноён Танакагийн гэрт оройн хоол идсэн оройгоос өөр газар цахилгаан гэрэл би үзээгүй байлаа. энд болохоор бүх л байшингийн цонхнууд доороосоо дээшээ цөм гэрэлтэй.
дараа нь гудамжны нөгөө талд мундаг том вааран дээвэртэй Минамиза театрыг харсан нь надад ордон мэт харагдана. хүн тэрэг дахиад жаахан яваад хоёр талдаа мод эгнүүлэн тарьсан нэг л хязгааргүй нүүрэн тал үргэлжилсэн модон байшингуудыг хараад дахиад л дотор эвгүйцлээ. миний бодлоор дэгжирхэлийн дээд болсон кимонотой эмэгтэйчүүд хаашаа ч юм яаран хөлхөх бөгөөд сүүлд мэдэхнээ тэдний ихэнх нь эрчүүд байв даа.
тэгж тэгж байшингийн орох хаалганы дэргэд зогсоход ноён бэкку буугаад намайг дагахыг зангалаа. дараа нь тохиолдож болох хамгийн азгүй зүйл боллоо. сацу бас буух гэтэл ноён бэкку эргэж хараад буцаагаад түлхчихэв.
- суу. чи өөр газар очно гэв.
би ч сацу өөд, тэр ч над руу харлаа. бид 2 анх удаа бие биеээ мэдэрсэн байх. гэхдээ энэ нь хормын төдий үргэлжилж, би эргэн тойрноо олж харахгүйгээр орилон чарлалаа. ноён бэкку намайг үндсэндээ чирч байшинд оруулаад хөл дээр минь зогсоов. шатан дээр тансаг гэгчийн кимонотой, гайхалтай гоё хүүхэн зогсож байв. ноён танакагийн төрсөн хот Сензуруд гейшагийн кимоног хараад гайхширснаа би саналаа. гэхдээ энэ кимоно усны урсгал санагдуулам нимгэн мөнгөлөг хээтэй, намирсан, ялдамхан цагаан цэнхэр өнгөтэй, зүйрлэхийн аргагүй тансаг байлаа. усанд нь мөнгөлөг тулбага загас хөвж, түүнийг шүргэх ногоохон навчны дээрх усны мандлыг алтан утас нэвтлэн хатгасан торгон бүстэй, цэвэр торгоор оёсон кимоно байсанд би эргэлзсэнгүй. зөвхөн хувцас нь ч ер бус байсангүй ээ. цайруулах энгэсэг зузаан түрхсэн царай нь нар туссан цагаан үүл мэт харагдана. ард нь бөөгнүүлэн боосон үс нь лак түрхсэн мэт гялалзах аж. үсэндээ өчүүхэн төдий хөдлөхөд гялтганах нарийхан мөнгөн утсан унжлагатай хуван сам хатгажээ.


Top
   
PostPosted: Mar.28.11 11:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Хүний үрээ монгол хэлэнд өгүүлбэр томоор эхэлдэг шд 8O .

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.29.11 5:37 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Oct.01.06 5:01 pm
Posts: 3475
Location: Үнэнч гэдгээ харуулах гээд Үнэнийг би чамаас нуухгүй
харин тиймээ
манай ворд автоматаар томоор эхэлкү байгаамаа
тэгээд шифт дархаас залхуу хүрээд :frog:

мэдлэг чадвар сайтай хүмүүс вордыг өгүүлбэр дуусхаар яаж шууд томоор бичдэг болгох вэ зааж өгөөрэй


Top
   
PostPosted: Apr.05.11 11:46 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: May.08.05 1:39 pm
Posts: 190
Location: UB City
Орчуулагчынх нь нэрийг дурьдахгүй юм уу?

_________________
sainbayar.wordpress.com


Top
   
PostPosted: Apr.12.11 7:52 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1526
Location: Narnii aimagt
Urgeljleliig n tawiaarai pls pls pls Amtand n orchloo odoo huleegeed tewcheer aldnaa

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: May.12.11 8:02 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
Ziag ene nomiig huleej baigaa humuus olon baival,
bas odoo oruulj baigaa hun ni zovshoorvol baga zereg tuslaltsah uu.
Iheer chadahgui ch gesen baga bagaar uragshluulaltsii.


Top
   
PostPosted: Jun.30.11 2:07 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
.


Top
   
PostPosted: Jun.30.11 7:12 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1526
Location: Narnii aimagt
ene nom yaagaad orkuu bgaam bee huleegeel bhiin

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Sep.14.11 8:40 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Sep.14.11 8:15 pm
Posts: 5
unshad yavjisan jin end hureed duusjloooo tsash ni oruuluul bur ih baylan daaaa :) huleeej l baiydoo


Top
   
PostPosted: Oct.07.11 8:07 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Dec.24.04 1:35 pm
Posts: 38
Location: ...........
orchuulj unshihaas


Top
   
PostPosted: Dec.28.11 3:41 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18738
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Сэдэвтээ цэвэрлэгээ хийлгүүлэх үү?
Тийм бол viewtopic.php?f=84&t=137243&start=312 хариугаа энд үлдээнэ үү!
Баярлалаа
pcd

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Oct.03.12 10:55 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Oct.16.09 8:30 pm
Posts: 317
Location: Бодлууд дотроо...
Бүрэн байгаам байх гэж аймар горьдлоо ш дээ. :brows:

_________________
smile for you


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 76 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited