#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.20.18 9:28 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 63 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Nov.13.10 8:56 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн

Joined: Feb.12.10 5:59 pm
Posts: 98
Location: Эх түүхээ зөв бичих юмсан
тэгжийгаад хэдийг нэмнээ одоо эхнэр уурлаад байна. (оопс хуудас нэмчиж :imhappy: )

_________________
Нутагтаа эзэн нь гэж хэлмээр л..


Top
   
PostPosted: Jan.03.12 9:37 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.17.11 5:43 am
Posts: 12
Location: austria
teged nemtsgeeldee humuusee. bi ch gesen ta nariig nembel nemne gej bodoj bna. ali 2 jiliin umnuh sedew deer gantsaaraa yum bicheed ch nemergui bizdee. :?


Top
   
PostPosted: Jan.03.12 9:57 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
юунд цэрвэнэ. нэмье гэвэл нэмсүгэй. би ч ил гараагүй удсан болохоор огоорч орхиж, боломжоороо нэмье.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jan.03.12 10:10 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.10.06 6:19 pm
Posts: 6494
Location: catch me if you can...
ss7 wrote:
бас нэгэн махчинтай домог. :-D нэрийг нь мэддэггүй. бас багадаа сонсож байсан тул мартаж санасан, эсвэл алдаа доголдолтой зүйл байх аваас өөршөөгөөрэй.

ер нь махчин буюу хүний мах иддэг хүмүүсийн хүч чадал ердийн хүнийхээс хэд дахин илүү. ялангуяа хүний элэг идвэл хүч тамир орохоос гадна, хүний элэг их чихэрлэг гоё амттай байдаг тул нэг идсэн хүн дахиж идмээр санагдаад тэсдэггүй, тэгээд махчин болдог юм гэнэлээ.

Бас нэг махчинтай домог

Нэгэн охин ээжтэйгээ цуг амьдардаг байжээ. Удалгүй охин нас биед хүрч хол нутгийн нэгэн залуутай дэр нэгтгэжээ. Тэгээд алс нутагт айлын бэр болж олон жил нутаг усандаа очилгүй, ээжтэйгээ уулзаагүй юм гэнэ. Тэгтэл аян замын хүний амнаас ээжийг нь махчин болсон гэж гэнэ гэсэн үг дуулдах болов. Охин энэ тухай олж сонсоод ээжийгээ үзэж ирэе гэж нөхөртөө хэлвэл
- Тэг дээ. Амьтны ярих үнэн ч байж мэднэ. Ээж чинь чамайг үнсэхдээ эрүүнээс чинь барьж байвал махчин болсон гэсэн үг дээ. Тарга тэвээргийг чинь үзэж байгаа нь тэр гэж хэлжээ.
Бүсгүй юм хумаа бэлтгэж дуусахад хар хүн нь нэг хар тором1 барьж өгөөд бас нэгэн тэвнэ өгч
- За хэрэв ээж чинь махчин болсон байвал торомоо унаад зугтаарай, гүйцэгдэх дөхөөд ирвэл энэ тэвнийг бөхөнд нь зоогоорой гэж захижээ.
Бүсгүй ч явсаар нутагтаа хүрч, ээжийндээ ирвэл ээж нь их өнгө зүс сайтай, тамир тэнхээ муудаагүй шинжтэй байж гэнэ. Тэгээд ээждээ золгож үнсүүлвэл ээж нь нөхрийн нь хэлсэн ёсоор эрүүнээс нь барьж үнслээ. Тэгээд ээж нь худгаас ус авчирч охиндоо цай чанаж өгье гээд гарч гэнэ дээ. Гарсан хойгуур нь бүсгүй хойд том эрээн авдрыг уудалж үзвэл дүүрэн хүний хохимой толгой байх агаад бас нэг том махир сэлэм байв. Бүсгүй ч ээжийгээ махчин болсонд итгээд гарч зугтах гэтэл хаалгыг том чулуугаар дарсан байж гэнэ. Бүсгүй нөгөө том сэлмээр хаалгыг эвдэж гараад торомондоо мордож таваргатал худаг дээр байсан ээж нь араас нь нэхэж гэнэ. тэгээд яг гүйцэдгийн даваан дээр бүсгүй нөхрийнхөө захьсан ёсоор тэвнийг унаж яваа тэмээнийхээ бөхөнд зоотол тором нь улам ч хурдалж ээж нь торомны сүүлнээс барин алдаад "хайран хоол, хайран мах" гэсээр үлдсэн юм гэдэг.

1 -тором - 3 настай эм тэмээ, (уучлаарай. би яг санахгүй байна. уул ёсоор бол боос буюу хээлтэй тэмээ гэж байдаг байх аа.)

eniig 1 nom sonin -s unshij bsin bna...

_________________
SuPa


Top
   
PostPosted: Jan.03.12 10:27 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.10.06 6:19 pm
Posts: 6494
Location: catch me if you can...
oo end chen baahan mahchintai aimshgiin taldaa domog-d bhin...jhon oor janriin domog bhgui mu da manaihan???

_________________
SuPa


Top
   
PostPosted: Jan.04.12 7:02 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: May.05.04 4:59 pm
Posts: 222
MarkII :razz:
Baga baihad ah nar yarij ugdug bsn ulaan beelii edr geed aimshgiin yariag sanaj bgaa hun bval end bicheech pls. Martaj orhij. Ih l ain barin baij sonsdog baij bilee hehe


Top
   
PostPosted: Jan.04.12 9:33 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18468
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
ss7 wrote:
бас нэгэн махчинтай домог. :-D нэрийг нь мэддэггүй. бас багадаа сонсож байсан тул мартаж санасан, эсвэл алдаа доголдолтой зүйл байх аваас өөршөөгөөрэй.

ер нь махчин буюу хүний мах иддэг хүмүүсийн хүч чадал ердийн хүнийхээс хэд дахин илүү. ялангуяа хүний элэг идвэл хүч тамир орохоос гадна, хүний элэг их чихэрлэг гоё амттай байдаг тул нэг идсэн хүн дахиж идмээр санагдаад тэсдэггүй, тэгээд махчин болдог юм гэнэлээ.

Бас нэг махчинтай домог

Нэгэн охин ээжтэйгээ цуг амьдардаг байжээ. Удалгүй охин нас биед хүрч хол нутгийн нэгэн залуутай дэр нэгтгэжээ. Тэгээд алс нутагт айлын бэр болж олон жил нутаг усандаа очилгүй, ээжтэйгээ уулзаагүй юм гэнэ. Тэгтэл аян замын хүний амнаас ээжийг нь махчин болсон гэж гэнэ гэсэн үг дуулдах болов. Охин энэ тухай олж сонсоод ээжийгээ үзэж ирэе гэж нөхөртөө хэлвэл
- Тэг дээ. Амьтны ярих үнэн ч байж мэднэ. Ээж чинь чамайг үнсэхдээ эрүүнээс чинь барьж байвал махчин болсон гэсэн үг дээ. Тарга тэвээргийг чинь үзэж байгаа нь тэр гэж хэлжээ.
Бүсгүй юм хумаа бэлтгэж дуусахад хар хүн нь нэг хар тором1 барьж өгөөд бас нэгэн тэвнэ өгч
- За хэрэв ээж чинь махчин болсон байвал торомоо унаад зугтаарай, гүйцэгдэх дөхөөд ирвэл энэ тэвнийг бөхөнд нь зоогоорой гэж захижээ.
Бүсгүй ч явсаар нутагтаа хүрч, ээжийндээ ирвэл ээж нь их өнгө зүс сайтай, тамир тэнхээ муудаагүй шинжтэй байж гэнэ. Тэгээд ээждээ золгож үнсүүлвэл ээж нь нөхрийн нь хэлсэн ёсоор эрүүнээс нь барьж үнслээ. Тэгээд ээж нь худгаас ус авчирч охиндоо цай чанаж өгье гээд гарч гэнэ дээ. Гарсан хойгуур нь бүсгүй хойд том эрээн авдрыг уудалж үзвэл дүүрэн хүний хохимой толгой байх агаад бас нэг том махир сэлэм байв. Бүсгүй ч ээжийгээ махчин болсонд итгээд гарч зугтах гэтэл хаалгыг том чулуугаар дарсан байж гэнэ. Бүсгүй нөгөө том сэлмээр хаалгыг эвдэж гараад торомондоо мордож таваргатал худаг дээр байсан ээж нь араас нь нэхэж гэнэ. тэгээд яг гүйцэдгийн даваан дээр бүсгүй нөхрийнхөө захьсан ёсоор тэвнийг унаж яваа тэмээнийхээ бөхөнд зоотол тором нь улам ч хурдалж ээж нь торомны сүүлнээс барин алдаад "хайран хоол, хайран мах" гэсээр үлдсэн юм гэдэг.

1 -тором - 3 настай эм тэмээ, (уучлаарай. би яг санахгүй байна. уул ёсоор бол боос буюу хээлтэй тэмээ гэж байдаг байх аа.)


энэ чинь домог биш шүү дээ.
ардын хувьсгалаас өмнөх үед. говийн нэгэн аймагт болсон үнэн түүх.
үүнийг одоогийн дорноговь, өмнөговийн настангууд мэднэ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.04.12 10:27 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Хувьсгалын өмнө угаасаа тоогүй их махчин байсан гээ биз дээ. Нөгөөдөх нь хонины хөлдүү гуяар цохиж алахаас нааш дийлддэггүй. Бууны сум даадаггүй гэсэн.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.04.12 10:35 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.27.10 4:11 pm
Posts: 894
croft wrote:
Хувьсгалын өмнө угаасаа тоогүй их махчин байсан гээ биз дээ. Нөгөөдөх нь хонины хөлдүү гуяар цохиж алахаас нааш дийлддэггүй. Бууны сум даадаггүй гэсэн.

:wahaha: Хонины хөлдүү гуя бууны сумнаас хүчтэй айн :xi:

_________________
I may be Paranoid butn't Android


Top
   
PostPosted: Jan.04.12 10:37 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.27.10 4:11 pm
Posts: 894
GaNBaYaR wrote:
ss7 wrote:
бас нэгэн махчинтай домог. :-D нэрийг нь мэддэггүй. бас багадаа сонсож байсан тул мартаж санасан, эсвэл алдаа доголдолтой зүйл байх аваас өөршөөгөөрэй.

ер нь махчин буюу хүний мах иддэг хүмүүсийн хүч чадал ердийн хүнийхээс хэд дахин илүү. ялангуяа хүний элэг идвэл хүч тамир орохоос гадна, хүний элэг их чихэрлэг гоё амттай байдаг тул нэг идсэн хүн дахиж идмээр санагдаад тэсдэггүй, тэгээд махчин болдог юм гэнэлээ.

Бас нэг махчинтай домог

Нэгэн охин ээжтэйгээ цуг амьдардаг байжээ. Удалгүй охин нас биед хүрч хол нутгийн нэгэн залуутай дэр нэгтгэжээ. Тэгээд алс нутагт айлын бэр болж олон жил нутаг усандаа очилгүй, ээжтэйгээ уулзаагүй юм гэнэ. Тэгтэл аян замын хүний амнаас ээжийг нь махчин болсон гэж гэнэ гэсэн үг дуулдах болов. Охин энэ тухай олж сонсоод ээжийгээ үзэж ирэе гэж нөхөртөө хэлвэл
- Тэг дээ. Амьтны ярих үнэн ч байж мэднэ. Ээж чинь чамайг үнсэхдээ эрүүнээс чинь барьж байвал махчин болсон гэсэн үг дээ. Тарга тэвээргийг чинь үзэж байгаа нь тэр гэж хэлжээ.
Бүсгүй юм хумаа бэлтгэж дуусахад хар хүн нь нэг хар тором1 барьж өгөөд бас нэгэн тэвнэ өгч
- За хэрэв ээж чинь махчин болсон байвал торомоо унаад зугтаарай, гүйцэгдэх дөхөөд ирвэл энэ тэвнийг бөхөнд нь зоогоорой гэж захижээ.
Бүсгүй ч явсаар нутагтаа хүрч, ээжийндээ ирвэл ээж нь их өнгө зүс сайтай, тамир тэнхээ муудаагүй шинжтэй байж гэнэ. Тэгээд ээждээ золгож үнсүүлвэл ээж нь нөхрийн нь хэлсэн ёсоор эрүүнээс нь барьж үнслээ. Тэгээд ээж нь худгаас ус авчирч охиндоо цай чанаж өгье гээд гарч гэнэ дээ. Гарсан хойгуур нь бүсгүй хойд том эрээн авдрыг уудалж үзвэл дүүрэн хүний хохимой толгой байх агаад бас нэг том махир сэлэм байв. Бүсгүй ч ээжийгээ махчин болсонд итгээд гарч зугтах гэтэл хаалгыг том чулуугаар дарсан байж гэнэ. Бүсгүй нөгөө том сэлмээр хаалгыг эвдэж гараад торомондоо мордож таваргатал худаг дээр байсан ээж нь араас нь нэхэж гэнэ. тэгээд яг гүйцэдгийн даваан дээр бүсгүй нөхрийнхөө захьсан ёсоор тэвнийг унаж яваа тэмээнийхээ бөхөнд зоотол тором нь улам ч хурдалж ээж нь торомны сүүлнээс барин алдаад "хайран хоол, хайран мах" гэсээр үлдсэн юм гэдэг.

1 -тором - 3 настай эм тэмээ, (уучлаарай. би яг санахгүй байна. уул ёсоор бол боос буюу хээлтэй тэмээ гэж байдаг байх аа.)


энэ чинь домог биш шүү дээ.
ардын хувьсгалаас өмнөх үед. говийн нэгэн аймагт болсон үнэн түүх.
үүнийг одоогийн дорноговь, өмнөговийн настангууд мэднэ.

Миний сонсноор бол нэг эрэгтэй ээжтэйгээ хамт амьдарч байгаад хугацаагүй цэргийн албанд татагдаад тэгээд ээж нь ганцаараа үлдээд махчин болсон гэсэн бусад нь тэгээд адилхан. Хээлтэй ингэ унадаг

_________________
I may be Paranoid butn't Android


Top
   
PostPosted: Jan.06.12 12:38 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.17.11 7:06 pm
Posts: 132
Location: black eyed
Нарс

Хэрээ мянган хар ус /бусад хувилбарт мөнх хар ус гэнэ/ ууснаас урт насалдаг болсон гэнэ. Урхан энэ усыг хүнд уулгахаар хэрээгээр явуулсан юм байж. Хэрээ замдаа нарс модон дээр сууж амарч байтал тэр модонд байсан шар шувуу хашгирчээ. Хэрээ цочихдоо амаа ангай усаа асгаж, нарсанд ийнхүү мөнхийн хар ус дуссанаас одоо болтол өвөлдөө өнгө нь хувирдаггүй болжээ. Хэрээ өглөө эрт нисэж ирж, энэ хуш модны рашаан уснаас ууж хүч тамиртай болж байдаг гэнэ. Үүний улмаас тэр айхавдтар чадалтай болжээ.


Монгол ардын домог 2007 /Эмхэтгэсэн Бодтой Д.Бүдрагчаа/

_________________
хаяа залхуу, хаяа шаргуу


Top
   
PostPosted: Jan.06.12 2:42 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: May.13.07 10:09 pm
Posts: 820
Location: Ууланд агаар сайхан байна шүү
:wd:

_________________
Only God Can Judge Me


Last edited by kill zone on May.27.12 10:54 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.06.12 10:37 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Fabre wrote:
Хонины хөлдүү гуя бууны сумнаас хүчтэй айн :xi:


Мэдээж чухам тийм учраас хонины хөлдүү гуя гэж тодотгоод байгаа юм. Бууны сум нэмэргүй.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.06.12 12:10 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Apr.11.11 11:40 am
Posts: 2426
Location: царайлаг өндөр тгд чи ях бэ?
схн сэдэв бна тр 3 жл болсон хөх аргалны %д 1 асух юм бна 3 жил блсон адуны хөх хомоолор хүн амьтан гр орноо бүр арвилад бдгшд энэ өөр юм бхда аргал блхгү хомоол блдг юм бх да эсбэл буру юм хгэд улам бузартулад бдг юм болу

_________________
Do you think I'm ugly?


Top
   
PostPosted: Jan.06.12 4:56 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.17.11 7:06 pm
Posts: 132
Location: black eyed
Хазаар өвс үндэсгүй байдгийн учир

Эрт урьд цагт нэг айхтар хараалч эмгэн амьдарч байжээ. Түүний хэлсэн хараал бүр нь биелдэг тул ямар ч хараал хэлэхээс нь өмнө харваж алах хүн хэрэгтэй байж гэнэ. Тэгээд Чингис хаан хавтай сайн харваач дүү Хасартаа тэр эмгэнийг хараал хэлэх завдалгүй харваж устга гэж зарлиг буулгасанд ёсоор болгожээ. Гэвч хараалч эмгэн харвуулж уначихаад хазаар өвснөөс зулгаан өндийж босохыг оролдтол үндэс нь даалгүй тасарч гэнэ. Тиймээс хараалч эмгэн:
-Хазаар өвсний үндэс нь тасраг, Хасарын удам мөхөг гэж хараасаар үхсэн тул хазаар өвс үндэсгүй болж Хасарын удам угсаа ч бас тасарсан юм гэнэ лээ.

Монгол ардын домог 2007 /Эмхэтгэсэн Бодтой Д.Бүдрагчаа/

_________________
хаяа залхуу, хаяа шаргуу


Top
   
PostPosted: Feb.03.12 6:37 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Aug.05.11 6:33 am
Posts: 336
mahchingiin tuhai edgeer tuuhiin ihenhiig bagadaa sonsoj baisan yum baina.
ardiin huvisgalaas omno yaduu humuus ih baisan, heer nutagluulsan hunii shariliig iddeg, hunii eleg chiherleg uchir idsen hun teselgui hunii mahand orchihdog tuhai yarigddag baisan gedeg.

honinii holduu guyanii tuhaid, ter ueiin buh humuust buu baisan bish, yalanguya ger sahij uldsen emegteichuuded. tegeed gariin door belen zevseg n ter gej sonsoj baisan yum baina.

uuntei holbootoi neg tuuh,
ovol tsagt, zeluud nutagt eejteigee 2 gereer ovoljij baigaa huuhen deer 1 hun honuutaar irdeg. nohor n tseregt yavaad ch bil uu ezgui baidag.

shono eejiinh n ger gereltei baihaar n huuhen ochij totgoor n shagaisan chin eejiig n hediin tohoorson idej baidag.
tegeed huuhen ooriin gert bosgonii omno nuh uhaj yumaar buteegeed, togoon deeree us bil uu tos bil uu butsalgaad huleej baidag. uureer mahchin orj ireed nuhend unanguut butsalsan zuilee deerees n asgaj honinii holduu guyar nudej baij darj avdag tuhai neg tuuh baidag.

bas neg mahchintai tuuh,
neg mahchintai nutagt jaahan huuhed alga bolchihood mor haisan chin ezgui uul ruu chiglesen baidag. ter uuland mahchin amidardag tul avaad yavchihaj geed hen ch yavahiig husdeggui. tegeed eej n gantsaaraa haij yavaad neg ger baihiig oldog. sem ochij tuurgiig n nuhleed harsan chin mahchin hutgaa irleed, huuhed n baahan hohimoi tolgoin dund togloj suudag. tegeed mahching jaahan zuurmeglehiig huleej baigaad, tuurgiig n tsoolj tomruulaad hohooroo huuhdee dallasan chin huuhed n hurch irdeg. gehdee boitognii honh (melhii gedeg dee, guuliar hiisen, torjignoj duugardag ed baidag) duugarahaar teriigee tas atgaad duu gargalgui hurch ireheer n avch zugtdag.

bas neg tuuh,
hogshin zaluu 2 anchin and yavaad an taarahgui, hool undaa baraad tartagtaa tulj olsoj uhehiin davaan deer shinehen nutagluulsan sharil oldog. tegeed hogshin anchin zaluudaa elgiig n bitgii ideerei gej sanuulaad mahnaas n jaahan iddeg, harin zaluu ugend n orolgui elgiig bogtsondoo nuuchihdag. tegeed tenhee orj avaad tsaash yavj an ihiig agnaad butsaj haridag. tegtel zaluu anchnii ehner nogoo elgiig olj ideed mahchin boldog tuhai bas sonsoj baisan bizee.

ter urd huudsand baisan temee guitsen alddag tuuhiig bas sonsoj baisan yum baina.
mahchin hun hen negniig amidaar n barij idvel tuhain hunii huch tenhee shiljdeg uchir ih huch chadaltai boldog gej sonsoj baisan. temee guitseh geed baisan nohriig mash olon anchin tsugluulj ochij darj baisan, gertei n tsug shataasan gej sonsoj baisan yum baina.

iim yaria hedii degs, hetruulegtei yum shig ch gesen bas unenii huvi baisan uu, esvel huuhduudiig ailgaj duulgavartai bailgah gesen arga uu gedgiig bi sain yalgadaggui yum.
olon nutagt oor ooriin huvilbaraar yarigdaj baisniig bodohod unenii huvitai ch yum shig. gehdee yaduu ger buluud tarvaga zuram ch bolson urhidaad ideed baihad olsohgui baisan baimaar.
yamar ch baisan iim tuuh sonsson hoinoo shono gantsaar garahdaa aidag, hen negniig zaaval hani tatdag baisnaa sanaj baina.


Top
   
PostPosted: Feb.03.12 7:42 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Aug.21.05 2:23 pm
Posts: 500
Одоо юм бүхнийг тань мэдээд, судлаад, үнэн худлы нь ялгах тусам хэрэг гаараад байгааншд.
Ий тэгж болдоггүй юм, буянд нь бузар сууна, хүүе нүгэл, тамд унана, лус савдаг хилэгнэнэ
Ийм үед эрчүүд нь хэт хутгатай явдаг байсан хэрнээ хэрэг төвөг бага байдаг байсан. Гол ус бохирдуулдаггүй, газар шороо сэндийчэж, мод бургас тайрдаггүй байсын.


Top
   
PostPosted: Feb.06.12 6:01 pm 
Offline
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
User avatar

Joined: Apr.30.02 8:15 pm
Posts: 406
mark


Top
   
PostPosted: Feb.18.12 2:19 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
Хөлдүү гуяыг уншаад энэ санаанд оров

Дахиад бас нэг махчинтай домог

Хуучнаар бол Түшээт Хан аймгийн Зоригт Вангийн хошуу одоогоор бол Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн сумын нутагт Их элгэн хадны нөмөрт /золиг гэж нэрийг нь санадаггүй, багадаа яг тэр өвөлжөөнд манай өвөөгийнх нэг өвөлжиж байхад нь очиж байсан юм/ нэг өвөлжөө байх. нөмөр газар болохоор дулаахан гэж жигтэйхэн, гэр дотор суухад нөмөр хадны нь орой гэрийн тооноор өлийж байдаг юм.

Дээр үед тэр өвөлжөөнд нэг залуу айл ганц гэрээр өвөлжиж байжээ. Хар хүн эрэлд явсан нэг өдөр ой хүрээгүй буй жаал хүү нь дээшээ заагаад нэг юм бувтнаад байж. Ээж нь гайхаж дээш харвал дээрх хадны орой дээр нэг ногоон нүдтэй хүн сууж байна гэнэ. Эх нь ч хар авч бүрий болохоос өмнө гаднаас хөлдүү гуя оруулаад, тогоон дээрээ баахан давстай ус буцалгаад байжээ. орой ч болоход гэнэт эсгий үүдий нь угз татаж ороход өнөөх бүсгүй буцлам давстай усаа нүүр өөд нь цацаж сохроогоод хөлдүү гуяар нүдэж дарсан юм гэдэг.

за даа сүүлрүүгээ зохиочих шиг л боллоо. :хөхрөх:

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Feb.18.12 2:26 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
за бас нэг хүний элэг идчихээд махчин болчих гээд тэсгэлгүй халуун зунаар гарч гүйгээд зэлэн дээрээ байгаа үхрээ төхөөрөөд байдаг ямар яриа байдаг билээ. санаж байгаа хүн байна уу.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Feb.21.12 2:36 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 12:02 pm
Posts: 5036
Location: ...........
үргэлжлүүлээд бичвэл ууг нь гоё юмдаа..

_________________
...


Top
   
PostPosted: Feb.21.12 12:38 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9340
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
хэхэхэ дандаа махчинтай домог байхымаа, уул нь зөндөө олон өөр төрлийн домогнууд байдышд.... гэрт маань нэг ийм баахан домогтой ном байсан санагдаж байна, зөвхөн махчин этр ч гэлтгүй, ямар ямар үндэстэн яаж яаж үүссэн, од гаригсын учир гэх мэт янз янзын их өргөн дэлгэр хүрээг хамарсан гэхүүдээ тийм нэг байдаг байсансан, одоо байдаг юм болуу даа, хайж үзнэдээ....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Feb.21.12 8:32 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 12:02 pm
Posts: 5036
Location: ...........
Хайж үзээд олдвол бидэнтэй хуваалцаач ghost

_________________
...


Top
   
PostPosted: May.27.12 10:49 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
луу ичдэг гэж хөгшид ярьдаг. луу ичэхдээ худагт худагт ичэх агаад, тэр худаг нь солонгорч харагдах ажгуу. худагруу өнгийвөөс хамгаас сэтгэл сайтад гуа дагина болон үзэгдэх, өнгийсөн хүн бүрээс шалтгаалж 99 зүйлд хувилж үзэгдэхээс үнэн дүрээр эс харагддаг гэнэ. луу ичсэн худгийг нутгийнхан цагаан өнгийн эд, хадаг яндараар бүтүүмжлэн өвөлжүүлдэг байна.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jun.19.12 11:45 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Aug.05.11 6:33 am
Posts: 336
mogoin tsuglaanii tuhaid minii sonsoj baisan domog gevel;

herev mogoin tsuglaantai taarsan hun muu zuil hiilgui, ovdog sohroch hormoigoo delgej suuval mogoi irj hormoi deer n chuluu ch yum uu yamar neg zuil unagadag. ter zuiliig n hadgalj tahival ter ail mash ih bayajdag tuhai sonsoj baisan yum baina.

(mogoinuud neg dor tsuglarch bugd negiigee oroogood buduun ols shig bolj ter chigeeree neg nuh ruu gulsan orj ovoljdog tuhai neg barimtat kino uzej baisan, manaihan uuniig mogoin tsuglaan esvel luu ichij baina gej yanz bureer heldeg shig baigaa yum, medeej ireh havar n ene havias mogoin guujsan aris mash ih oldono)

harin goviin neg aimagt neg darga mogoin tsuglaantai taarch benzin asgaj shataasnaas bolood ter nutagt gan zud tasrahaa bolison gesen yaria ch baidag.


Top
   
PostPosted: Jun.24.12 7:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
Ter mahchintai chini ulger bish bilu.. :]

_________________
wandelaaar


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 63 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited