#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.16.18 4:07 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 63 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Jul.11.12 2:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
Шав

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.11.12 2:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16615
Ландармаагийн домгийг мэдэх хүн байна уу?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Sep.10.13 1:53 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.25.13 5:30 pm
Posts: 216
Уншаад бүүр айчхийн :| уулн нгө бөх бас янз бүрийн үндэстэнтэй зөндөө домог бдгшд


Top
   
PostPosted: Sep.10.13 1:56 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.25.13 5:30 pm
Posts: 216
Ээж хайрханы хатмал хүн.
Цогт сумын нутаг Ээж хайрхан уулын 9 тогооны зүүн хойт хадан цохионы ар талд нас нөхцөөд суугаагаараа хатсан хүний шарил бий. Анх Цогт сумын сургуулийн 8-р ангийн хүүхдүүд аялалаар явж байгаад олсон байна. Хойшоо харсан хадын хөмөг дор нарны гэрэл тусдаггүй сүүдэрт суугаагаар нас барсан уг шарил толгойгүй, баруун гарын гурван хуруу нь байхгүй бусад нь бүхлээрээ хувцастайгаа байгаа гэнэ. Урд нь калибр буу байсныг авсан байна. 60аад оны үед Цогт сумын нэгэн залуу ор сураггүй алга болж олон хоног эрэл хайгуул хийсэн боловч олоогүй өнгөрсөн бөгөөд энэ шарилыг тэр хүнийх мөн байх гэж таамагладаг юм байна. Алга болсон тэр хавар аажуухан Ээж хайрхан уулын зүйн хоолойд хэдэн айл байжээ.
Нэг өдөр гурвуулаа Ээж хайрхан ууланд янгир хөөцөлдөж тэмээтэй явцгаажээ. Тэд ан хийж чадаагүй бөгөөд оройхон гэрлүүгээ буцаж явцгааж. Гэтэл өнөө залуу “би тэр хөтөл дээр гарчихаад очье, та хоёр харьж бай” гэж хэлээд салж явжээ. Нөгөө хоёр залуу нь “одоо орой болж байна юу үзэгдэх вэ? хамт харьцгаая” гэсэн боловч “би тун удахгүй” гэсээр байгаад салаад явжээ. Нөгөө хоёр нь гэртээ ирээд хоносны маргааш өглөө нь нөгөө залуу ирээгүй, унаж явсан тэмээ нь гаднаа ирсэн байжээ. Ажиглавал тэмээнийхээ бурантгийг толгойд нь эвхээд тавьсан байж. Унаж явсан тэмээ нь торомтой ирнгэ байсан болохоор гаднаа хүрээд ирсэн, тохомтойгоо байсан гэнэ. Ингээд л хайж эхэлж, сум, аймагт мэдэгдэж хүн хүч дайчлан олон хоног эрцгээсэн боловч бараа сураггүй болжээ.
Уг залуу цэрэгт яваад ирсэн бөгөөд улаан дээлтэй, шар бүстэй калибр буутай байжээ. Олдсон хатмал хүний aye бүс гандаж цагаан болсон боловч бүс дээлийн нугалаасыг үзэхэд улаан aye, шар бүстэй байсны дээр бууных нь ноймор таарч байсан байна. Инээд нутгийнхан уг хүн мөн гэж үзэцгээсэн боловч юуны учир ийм болсон нь таамаг хэвээр үлджээ. Байдал нь хадны ард суугаад өөрийгөө буудаж хороосон болов уу гэмээр байдалтай байсан гэнэ. Бороо хур маш багатай хуурай уур амьсгалтай, тгээд нар тусдаггүй салхи байнга үлээж байдаг газар болохоор уг шарил занданшин хатсан бололтой гэнэ.Домог гэхэд хэцүү ийм юм бас бн :|


Top
   
PostPosted: Sep.10.13 2:01 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.25.13 5:30 pm
Posts: 216
Хатан туулын домог
Тэнгэрийн хаан гурван сайхан охинтой юмсанжээ. Том охин нь Хэрлэн, дунд охин нь Онон, бана охин нь Туул гэдэг нэртэй байжээ. Охид өсөж хүнтэй суух болход эцэг нь Оногоо Номхондалай гэдэг харь нутгийн залууд, Хэрлэнгээ мөн харь нутгийн Далайнуур гэдэг залууд эхнэр болгожээ. Харин бага охин Туул нь нутагтаа хоцорсон бөгөөд 2 том охин нь хаан эцэгээ эргэж харалгүй хол гадаадад одсон тул насаараа нутагдаа эргэж битгий ир гэж хаан аав нь тэрсэлжээ. Ингээд Хэрлэн, Онон мөрнүүд гадагшаа урсгалтай, Туул маань дотороо л урсдаг болсон гэнэ.


Top
   
PostPosted: Sep.10.13 2:03 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.25.13 5:30 pm
Posts: 216
Хамгийн богино домог үлгэр

1.Хонин гүрвэл (1 өгүүлбэр)

Хонин гүрвэлийг цохиж алахад заавал гэдсээ дээшээ харуулж үхдэг нь тэнгэрт зарга мэдүүлж,гэдсээ харуулж байгаа нь тэр гэнэ.

2.Гурил (2 өгүүлбэр)

Эрт урьд цагт энэ дэлхийд өвөлдөө цасны оронд цагаан гурил ордог байжээ.Тэгтэл нэг эхнэрийн ганц хүү шээгээд түүнийг бузартуулсанд эх нь арчилж цэвэрлэсэн боловч энэ үеэс эхлээд гурилын оронд цас орох болсон гэнэ.

3.Хөхөө (3 өгүүлбэр)

Хөхөө шувуу эрт урьд цагт хэн хүнтэй хамаагүй зугаацан явдаг нэг завхай хүүхэн байж гэнэ.Бурхан багш тэрний явдлыг мэдээд энэ ер нь хүн болж таарахгүй юм байна гэж бодоод хөхөөг хүн биш шувуу болгосон гэнэ.тийм болохоор хөхөө одоо болтол гаргасан өндгөө өөрөө дардаггүй бусад шувууны үүрэнд аваачаад хийдгийн учир эрт цагт завхай явсны харгай гэдэг .

4.Хүн хар гөрөөс (4 өгүүлбэр)

Эрт урьд цагт Хоримбай гэдэг нэг их баян хүн байж гэнэ.Тэр тамтаггүй харамч юм байжээ.

Ядуу гуйлгачин хүнд юу ч өгөхгүй болохоор тэнгэр хилэгнэж,өөрий нь хүн хар гөрөөс гэдэг амьтан болгожээ .Тэгээд түүний нохойг нь чоно,хонийг нь аргаль, ямаагий нь янгир ,тэмээгий нь хавтгай ,адуугий нь хулан болгоод зэрлэг тавьж гэнэ.

"Монгол нууцын хэлхээ "номоос


Top
   
PostPosted: Sep.20.13 11:43 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.27.10 4:11 pm
Posts: 894
ХАХА ТЭР ГУРИЛ БОЛ ЭВГҮЙ ЭВГҮЙ
ХӨХӨӨГИЙН ДОМОГ ЧИНЬ ХҮҮХДҮҮД НЬ ЗАЛХУУ ТОГЛООД БАЙДАГ ДОМОГ БАЙДАГ БАС

_________________
I may be Paranoid butn't Android


Top
   
PostPosted: Sep.26.13 2:19 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.25.13 5:30 pm
Posts: 216
Fabre wrote:
ХАХА ТЭР ГУРИЛ БОЛ ЭВГҮЙ ЭВГҮЙ
ХӨХӨӨГИЙН ДОМОГ ЧИНЬ ХҮҮХДҮҮД НЬ ЗАЛХУУ ТОГЛООД БАЙДАГ ДОМОГ БАЙДАГ БАС
мхн ээж н нгө шувуу блд нисчдг бхаа?


Top
   
PostPosted: Sep.26.13 3:20 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Энэ сэдэвт орж үзээгүй юм байна.
Саруул wrote:
Ландармаагийн домгийг мэдэх хүн байна уу?

Өдийд олоод мэдчихээ байлгүй. Гэвч яахав. :think:
Ландарма чинь уг нь бодит хүн байгаа юм. 830 - 840 -өөд оны үед амьдарч байсан Төвдийн хаан. Дарма гэдэг нэрнийх нь урд "Мал" гэсэн утгатай Лан гэдэг үг залгаад Ландарма болгосон. "Мал Дарма" гэж хочилсон хэрэг. Учир нь Ландарма ах дүүсээ алж хаан болсон бөгөөд Буддын шашныг үзэн яддаг, лам нарыг зэрлэг балмадаар тамлан хороодог байжээ. Гадуур явж байгаад Бурханы баримал дүр тааралдвал юм асуугаад хариулсангүй гэж эвдээд явдаг байсан гэх. Ландармын эвдсэн бурхад гээд хожим Төвдөд хамаргүй, гар хуруугүй, толгойгүй олон чулуун бурхад байдаг байсан гэнэ лээ. Балдорж лха гэгч хар дотортой цагаан дээл хийж дотрыг нь гадагш эргүүлж өмсөөд, хөөгөөр будсан цагаан морьтой очиж Ландармыг харваж алаад зүсээ буруулан зугтсан домог байдаг. Ландармын цэргүүдээс зугтахдаа гол гаталж мориныхоо хөөг арилгаад, дээлээ эргүүлж өмсөн цагаан морьтой, цагаан дээлтэй болоод зөрж өнгөрсөн гэдэг. Торой банди шиг.
Энэ талаар Төвдийн сүм хийдүүдийн тэмдэглэлд бичигдэж үлдсэн юм нэлээд байдаг гэнэ лээ. Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн "Оройгүй сүм"-д ч бас хальт дурьдагддаг санагдана.


Top
   
PostPosted: Sep.26.13 5:58 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3603
Location: Over the Earth
ene landarmiin tuhai yariagui bhaa uur neg domog bdgiin neg busguig oroolon bolson geed hoyor togoonii dotor humurch bulsan tuhai ch bil uu budeg badag mur sanaand uldej.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Sep.26.13 6:08 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9330
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
тэр эмэгтэй Ландармаагийнх нь домгийг мэдэхгүй ч, ямар ч байсан Bookcracker их сонирхолтой түүх бичсэн байна :wd: :wd:

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 63 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited