#AsuultSambar :
http://forum.asuult.net/

� Б.Галсансүх Яруу Найрагч
http://forum.asuult.net/viewtopic.php?f=84&t=153288
Page 4 of 4

Author:  silkroad [ Mar.06.11 3:07 am ]
Post subject:  Re: � Б.Галсансүх Яруу Найрагч

Jorlond suujaahdaa hayadaa neg harchij baihgui yu

Author:  alones [ Mar.06.11 3:12 am ]
Post subject:  Re:

Corey13 wrote:
Шивээстэй бүсгүйн хаалга

Ертөнцийн хаалганы наана ер бусын өдрүүд үргэлжилж
Ердийн амьдралыг минь чимсэн шивээстэй бүсгүй чи
Ердөө ч надад хаалгаа тайлахаа болив. Орох хаалга энэ
Ертөнцөд олон боловч онцгой байсан юм чиний
Шивээстэй хаалга.Онгон залуу цогцосны амтанд
Шумуул адил шимтэн шунасан юм. Өнгөрчээ. Тэр
Хаалга бүрмөсөн хаагджээ. Өө. Тэгэвч
Хөх загалмайтай ялалтын хаалгыг би хөрсөн
Сэтгэл шиг чинь мартаж чадна. Янаглахуйн
Сэрэл болоод нууц эрдмийг яргуй адил залуу охинд
Яг чамд заасан шигээ зааж чадна. Шивээстэй бүсгүйн
Янагийн хаалганы тухай яруу шүлэг шивнэх болно. Түүнд.
Тэр үед шивээстэй бүсгүй юу хийж байх болоо?
Тэнгэр хараад л, од тоолоод л, үүл сонжоод л
Тэмдэглэлийн дэвтэртээ юу ч юм бичээд л, тамхиа татаад л
Тэгээд тэр ээжийгээ үгүйлж, аавыгаа зүхэж, ном уншиж
Ертөнцийн хаалганы цаана орших ер бусын
Ертөнцийн тухай ердийн нэгэнд хууч хөөрч байх биз ээ.
Шивээстэй бүсгүйтэй танилцахсан гэв үү? Хэрэггүй, хэрэггүй.
Шулам юм тэр, цус сорогч юм тэр, нүдийг чинь ухчихна
Шүү тэр. Надад ингэж бодох сайхан санагдсан ....
Шулам, цус сорогч, харалган болгогчидтой найзлахаа
БИ БОЛЬСОН

энэ ёстой сайхан шүлэг дахин уншсанчин сайхан байна шүү

Author:  pcd [ May.03.11 4:29 pm ]
Post subject:  Re: Баатарын Галсансүх модернист яруу найраг

,

Author:  pcd [ May.03.11 4:30 pm ]
Post subject:  Re: � Б.Галсансүх Яруу Найрагч

,

Author:  JerryLIW [ May.30.11 1:13 am ]
Post subject:  Re: � Б.Галсансүх Яруу Найрагч

Бурханд хэлэх зөвлөгөө, Үхэлээн хүлээж буй эмнэлэг хоёрыг уншсан юм байна. Таалагдсан.

Author:  Atma [ Dec.11.12 6:44 pm ]
Post subject:  Re: � Б.Галсансүх Яруу Найрагч

Сайхан сайхан мертvvд зендее бий хувь хvн талаасаа жоохон онгироо талдаа юм шиг санагддаг
Нэг сайхан шvлгэнд бvvр их дуртай... Яг ийм хvлээлт бдаг юм шиг мэдрэмж терvvлдэг...
Хүсэл минь зангираад булчин шиг чинэж
Хайр минь хүлээлтэндээ нуруу шиг чилж
Дур минь дэлбэрэх гээд дарс шиг шуугиж
Дэр минь ганцаардаад хун шиг өнчирч
Уулга алдах учирлыг удаан хүлээж байна
Үүд минь баярласандаа хэрээ шиг бархирах
Үг минь догдолсондоо сувд шиг бөмбөрөх
Цай минь хөөрч хүүхэд шиг дэвхцэх
Цонх минь цочирдож толь шиг хөлрөх
Үйл явдлыг үсээ цайтал хүлээж байна
Уруул минь үнсэлтийг чинь үгүйлэн хатаж
Ухаан минь цэнгэлийг хүсэмжлэн хагсарч
Мэдрэхүй минь үнэрээр чинь дутагдаж
Мэдрэл минь аалиар чинь амьсгалах гэж
Хайраар чинь цанган хүлээж байна
Бараа бараагаа харалцсандаа балмагдах
Биеэ барьж чадахгүй тэврэлдэх
Зүрхээ дарж үгээ мартах
Зүүдээ гүйцээж магнай хагарах
Аймаар учралыг амьсгаагаа түгжин хүлээж байна

Page 4 of 4 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/