#AsuultSambar :
http://forum.asuult.net/

� Б.Галсансүх Яруу Найрагч
http://forum.asuult.net/viewtopic.php?f=84&t=153288
Page 2 of 4

Author:  Eny [ Jan.17.09 8:51 pm ]
Post subject:  Re: Б.Галсансvх

Bi Ingej Uhne-nii serialuud ch ewgui shuu. sadgai awdag hun dee Galsaa guya ch. ene neg mur erduusuu oird tolgoinoos garku bna Galsangiin...

Pi... min ta namaig amidrah hugatsaand
Pi... shig amidraluulj bgad bayrlalaa gj

Author:  gRun^Ge [ Jan.30.09 10:50 pm ]
Post subject:  Re: Б.Галсансvх

ЧQТГQР БИД ХОЁР

САРХАДЫН МУХЛАГААС НАМАЙГ ЧQТГQРТЭЙ СУГАДАЛЦАЖ ГАРАХАД
САЛХИНЫ ЭРЧЛЭЭСЭНД АЛТАН ХАРААЦАЙС ИЙШ ТИЙШ ШИДЭГДМОЙ
ХООСОН ГЯЛГАР УУТНУУД ТЭНГЭРЭЭР НЭГ НИСЭЛДЭЭД
ХОНОХ ШАЗАР ХАЙЖ ХАЖУУГААР МИНЬ ЗQРQЛДQЖ QНГQРМОЙ
УРТ ШАРГАЛ НАРЫГ ШОНГИЙН МОДНУУДАД МQЧИЛЖ ДVVЖИЛСНИЙГ VЗЭЭД
УРИН ЯНАГ ХАВРЫН ХАВИРГАН САР СЭМ БАЯСАЖ ХУДЛАА САНАА АЛДМОЙ
ГУДАМЖ, ЗАМ СVХИЙН ТАЛБАЙГ ГАЙХАЛ САЛХИАР ШVVРДVVЛЭЭД
ГУРАВ, ДQРQВ, НЭГ ХОЁРООР ХАВРЫН БОРОО ДУСЛАХАД ЧИЙГ ХАНХАЛМОЙ
ОЧИХ ГАЗРАА ХVРТЭЛ ЧQТГQРQQР СУГАДУУЛЖ ЯВАХАД МИНЬ
ОД ЭХНЭЭСЭЭ ТVГЭЭД ЭХНЭР, ХVVХЭД МИНЬ НАМАЙГ VГVЙЛМОЙ
АЙЛЫН ХОНХНЫГ QЧНQQН ДАРААД ГАЙХШЛАА БАРАХАД
АРХИ ДАРСТАЙ ТОРЫГ МИНЬ БАРЬСАН ЧQТГQР ЭВШЭЭЛГЭМОЙ
VVД ХААЛГАА ТОГШИХ УУ? БОЛИХ УУ? ГЭЭД ГАДАА ТАМХИ ТАТАЖ ЗОГСОХОД
VVЛЭН ЗАВСРААР САР ШАГАЙГААД QНQQХ ЧQТГQРИЙГ ДУУДМОЙ.

Author:  XaBT.Xacap [ Feb.08.09 10:11 pm ]
Post subject:  Re: Б.Галсансүх

Б. Галсансүх 2006 ОН

Англи хэлтэнд итгэж зориулав

…Чихэнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл… Б.Ринчен
Загас, сармагчин хоёртой хэлээ ололцолгүй
Зовж, хэлмэрч хайж 1600 үөийг туулахад
Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад,
Арслан, заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад
1200 үө өнгөрлөө Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ.
Өвөө, эмээ хоёрт минь үсэг нүдлүүлэх гэж 24 нь нойргүй хоноод
Өөрийн минь номыг хэвлэх гэж 22 үө минь хүлээхийн жаргал эдлээд
Нэг зуун мянган жилийн өмнөх их мөстлөгөөр бурхан цусыг минь хөлдөөхгүй гэж зовоод
Наранд итгэхгүй надад цахилгаан зуух өвлүүлэх гэсээр зургаан ч үө барагдлаа
Монголын телевиз солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ
Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод
Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар 10 тэрбум жил ганцаардаад
Шоргоолж юм уу, өтний өвөг сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр зургаан тэрбум жил наслахад
Шугуйн жимсийг зах дээр надад 10 жилийн өмнө худалдаж байлаа
Монголын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ.
forumiin haa negteigees olov.

Author:  XaBT.Xacap [ Feb.08.09 10:14 pm ]
Post subject:  Re: Б.Галсансүх

Дэлхийн цагдаа нарын сул талыг үзээд бичсэн шүлэг


Төрийн хувцсыг хуяг дуулгаа болгож
Түрийвчээ хахуултийн мөнгөөр дүүргэж
Бурхны дээр хуулийг тавьсанд баясаж
Бузар гараа хүний халаасанд шургуулах эрхтэй дархлагдсан хулгай нар хайран ч нэр

Зарим америк цагдаа авч зүүдлэгч хар тамхичидтай тохиролцоно
Зарим орос цагдаа алан хядагч биш биз гээд л архины рубль нэхэж дарамтлана
Зарим монгол цагдаа согтуу сэхээтний халаасыг сэгсэрч тавлана
Зарим хятад цагдаа сайхан хүүхэн гээд янханы бөгсийг арилжина

Цагдаа
______Цаашаа
_____________Бүр
________________Цаашаа
Хууль
______Гууль
_____________ Бүр
________________ Худлаа
Сэргийлэх
_________Сэрэл
______________ Сэрэмжил
________________________Сэр
Цагдаа
______ Цаг
_________ Цагд
________________ Цад

"Миний цагдаа намайг хамгаална" гээд
НКВД-ээс цочиж мажийсан яруу найрагч бий.
"Цагдаад бүргэдийн хүч, шонхорын зориг байхгүй" гээд
Цааш харсан хүмүүс ч бас бий.
Зарим
Цагдаа болбоос хоногийн хоолоо залгуулж зах дээр зогсох хагас өнчин
хүүхдийн талхыг булаагч тонуулчин мөн
Зарим
Цагдаа болбоос хуулийг уландаа гишгэгч баячуудын торхтой спиртийг хамгаалж
гэрэл дохиогоо гуагуулах хон хэрээ мөн
Зарим
Цагдаа болбоос хүчтэй өмнө бөхийн гутлыг үнсэгч, хүчгүйн өмнө
таахалзаж бороохойгоор намнагч алуурчин мөн
Зарим
Цагдаа болбоос хулгайчтай харьцсаар хулгайч болоод хотонд гэтэгч
чоно дагасан гэрийн нохойноос аюултай араатан мөн

Б.Г

Author:  lsidora [ Feb.10.09 1:40 am ]
Post subject:  Re: Б.Галсансvх

БИ ИНГЭЖ YХНЭ-2
Улаан цэнхэр цагирагнууд орон зайг дvvргэхэд
Урт нарийхан зурвас туяа дvв дvvрэн
Орон зайг зvсч гурвалжин хэлбэртэй
Ороомог хар ногоон гэрэл бачууран цацарч
Хачин алаг хэрчлээсvvд гурвалжин
Хэлбэртэй ороомог хар ногоон гэрлийн
Цацрагийг огтолж, яв ягаан дєрвєлжин
Цэгнvvд хєв хєх шугамууд дээр давхцаж
Цэлсхийсэн хурц цагаан гэрэлд
Орон зайг дvvргэсэн улаан цэнхэр цагирагс
Орон зайг зvссэн урт нарийхан зурвас туяа
Хачин алаг хэрчлээсvvд гурвалжин
Хэлбэртэй ороомог хар ногоон гэрлийн цацраг
Хєв хєх шугамнууд, яв ягаан дєрвєлжин цэгнvvд
Цэлсхийсэн хурц цагаан гэрэлд
Цэхэртсээр ууссаар vгvй болоход
Цав цагаан хов хоосон орон зай vлдэхэд
Цав цагаан хов хоосон орон зай Би ч байж болох...

Author:  Eny [ Feb.10.09 1:55 am ]
Post subject:  Re: Б.Галсансvх

Сайхан мөр



Цав цагаан хов хоосон орон зай vлдэхэд
Цав цагаан хов хоосон орон зай Би ч байж болох...

Author:  lsidora [ Feb.12.09 2:25 am ]
Post subject:  Re: Б.Галсансvх

Би ингэж үхнэ - 3

Тал дээр хэвтдэг нь яс юм аа хө
Тамд очдог нь сүнс юм аа хө
Тавилан заяа нь болдоггүй юм бол
Тамын чинь үүдэн дээр заргатайгаа бууна шүү
Сийлэн бөөр, далай ван, төмөр зам, адууны умс
Сиймхий гарах, модны холтос, Ромын эзэнт улс
Авсны таг, архины бөглөө, соронзон хальс
Архирах гөлөг, гайхах зөнөг,хадны аньс
Номын хавтас, алтан бөгж, ямааны арьс
Ногооны зоори, уугих хүж,эрдэмтэн Ясперс
Эмтэрхий аяга,эмийн сан, гашуун сармис
Эрэлхэг баатар, элсэн цаг, галзуурсан гөрөөс.
Тогорууны өд, янжуурын цог, борооны дусал
Тонгорогоны ир, хатуу идэр, үзэгний толгой.
Библийн судар,салхины сэрчигнээ,барагдахгүй үлгэр
Баруун тийш эргэ, Булган малгай, будаатай хуурга.
Галын илч, бөөрөнхий чулуу, эмгэнэлт жүжиг
Гомдсон үг, халуун индүү, цонхны шил.
Би чамд хайртай, бурхан багш, баримлын шавар
Болзоотын бор толгой, барьцааны юм, буруу номтон.
Эрэг дээр хэвтдэг нь яс юм аа хө
Эрлэгт очдог нь сүнс юм аа хө
Энэхэн насандаа болдоггүй юм бол
Эрлэгийн чинь үүдэн дээр заргатайгаа бууна шүү

Author:  lsidora [ Feb.28.09 1:24 am ]
Post subject:  Re: Б.Галсансvх

zonch muhammed har tamhi tataj mansuurna
isus hristos zaluu huvguudtei huritsana
burhan budda arhi uuj agsam tavina
galsansuh harin gar hangalga hiine

ene ch tas shuu hahaha :wd:

Author:  lsidora [ Mar.01.09 5:25 pm ]
Post subject:  Re: Б.Галсансvх

Би ингэж үхнэ - 4

Мөрөн голд дайвалзах навчис дээр нь ялаа амарсан
Мөнгөлөг талын чандаганы мөрөнд нь хурын ус дүүрсэн
Үүр шөнийн заагаар одон гариг уйлсан
Үзэсгэлэн гоо, үүрд, үнэн гэмээр үлгэр адил үгстэй
Хаяад одоход хайран ч харийн нутаг юм даа
Холдоод явахад хоргодмоор ч хүн болж
Хөрсөн дээр нь дахин гишгэмээргүй "хүн болж төр" гэж
Хараал зохиомоор утгагүй ч утга нэхэх амьдралтай
Харийн нутгаас харилаа би.
Хагацъя даа. Харин хаачихыг минь бүү асуу!
Харих зам минь хурмастаар дайрдаг. Хагацъя даа.
Сэрүүн горхины мөсөн дор загас,жараахай нь гилтгэнэсэн
Сэнгэнэх салхины сэгсрээнд зэгс, дэрс нь исгэрсэн
Үдэш оройн цагаар наран, саран солбилцсон
Үзэсгэлэн гоо, үүрд үнэн гэмээр үлгэр адил үгстэй
Хаяад одоход хайран ч харийн нутаг юм даа
Холдоод явахад хоргодмоор ч хүн болж
Хөрсөн дээр нь дахин гишгэмээргүй "хүн болж төр" гэж
Хараал зохиомоор утгагүй ч утга нэхэх амьдралтай
Харийн нутгаас харилаа би
Хагацъя даа. Хаачихыг минь бүү асуу
Харих зам минь хурмастаар дайрдаг. Хагацъя даа

Author:  uuganaa_cn [ Dec.06.09 12:33 pm ]
Post subject:  Яруу найрагч Б.Галсансүх

Яруу найрагч Б.Галсансүх постпанк модерн шүлэг ямар санагддаг вэ? Сэтгэгдлээсээ хуваалцаач.

Image
Түүний шүлгийн цомгоос http://share.gogo.mn/woD53xmdBA5111259968971/CD
http://share.gogo.mn/OhGQONK6Tq83701260206233/CD

Author:  uuganaa_cn [ Dec.06.09 12:36 pm ]
Post subject:  Re: Яруу найрагч Б.Галсансүх

Зөнч Мухамед хар тамхи татаж мансуурна
Есүс Христос залуу хөвгүүдтэй хурьцна
Бурхан Будда архи ууж агсан тавина
Галсансүх харин гар хангалга хийнэ

Author:  uuganaa_cn [ Dec.06.09 12:37 pm ]
Post subject:  Re: Яруу найрагч Б.Галсансүх

Б.Галсансүх : Сэтгэл

Миний сэтгэл гонзгой урт-улаан хоолой шиг
Мушгирч уурлахаараа пөмбийж хавагнаад томболздог.
Баярлахаараа агшиж сунаад агшиж сунаад агшиж сунаад
Байдгаараа тэлээд тэлээд тэлээд, тэгээд сөөчихдөг.

Гомдохоороо үрчийж хорчийгоод хальс шиг болж хатаад
Гол дээр тоглож байгаа хүүхэд шиг сураггүй болчихдог
Хорсохоороо хачин шар ногоон өнгөтэй болж хувираад
Хороо шахаж байгаа могой шиг чивчрээд хагарчихдаг.
Тайван байхдаа гонзгой урт юм л унжийгаад талимаараад
Таньдаг хүн мэндэлж байгаа юм шиг тайван байдаг.
Атаархахаараа ... Аа нэн аюултай татвас татвас хийгээд
Амьсгаа нь давчидсан хүн агаар эрэх шиг аль ч учраа олохгvй.
Догдлохоороо дэндүү гоё дороо цовхчин ийш тийшээ санжигнаад
Долоон өнгөөр солонгороод даанч дэндүү гоё,гоё,гоё
Хүлээхээрээ миний сэтгэл хааяа нэг, хааяа нэг хөдөлснөө
Хүлээтэй юм шиг хөдөлгөөнгүй хөхрөөд хүлээгээд л байдаг.
Миний сэтгэл баярладаг, гомддог, догдолдог, атаархдаг
Миний сэтгэл муухай, сайхан, хорсдог, уурладаг, хүлээдэг
Миний сэтгэл өөр яадаг билээ? Гунирхдаг, эрхэлдэг, эмзэглэдэг
Миний сэтгэл заримдаа надад сэтгэл байхгүй юм шиг санагддаг.

Author:  uuganaa_cn [ Dec.06.09 12:38 pm ]
Post subject:  Re: Яруу найрагч Б.Галсансүх

Б.Галсансүх : Би ингэж үхнэ-1

Харанхуй амьсгаадахад хуруунаас минь гэрэл түгэж
Хана, шат, хүйтэн мэлмийг минь сорж
Хөл минь дээвэр цөмлөн, халуун
Хөлсөнд минь савханцарууд мушгиралдан
Тархинаас минь уур савсаж, хумсны
Толиог минь шоргоолжнууд зөөж
Уруул дээр минь ялаа өндөглөж
Уран хэлийг минь сүлбүүрэн зүүгээр
Сэтлэж, янагийн эрхтэн минь
Сэнгэнэтэл үнэр орон ялзарч
Хүзүүний минь үенд хар хорхойс хавчуулагдан
Хавирга минь хорхой хүрэм тос дааварлан хүрэнтэж
Арьс минь хувь заяатайгаа барьцалдан хатахад
Өнгө, хэлбэргүй сүнс минь намайг орхиоч...
Өлгийтэй хүүхэд хаа нэгтээгээс олж аваач...
Цагаа хар даа...
Цаг хугацаа хар даа...

Author:  uuganaa_cn [ Dec.06.09 12:40 pm ]
Post subject:  Re: Яруу найрагч Б.Галсансүх

Б.Галсансүх: Гэгээн гуниглал минь

Гэгээн гуниглал минь
Гадны хүн орж болохгүй гэсэн бичигтэй тэнцүү.
Тунгалаг инээд минь
Тамирдсан сэтгэлийг минь илааршуулахгүй.

Ариун хайр минь
Авсанд орсон хойно үнэд орно.
Харанхуй ганцаардлыг минь
Хэн ч анзаарахгүй.
Цайлган бачуурал минь
Цаг хугацаатай тэмцэлдүүлнэ.
Хөнгөн алхаа минь
Харалган болгосноос цаашгүй.
Зүүрмэглэх төдий нойр минь
Зүүд гэдэг өвчнийг сэдрээнэ.
Хувирамтгай сэтгэл минь
Хорин дөрвөн цагт
Хэлэхийн аргагүй нэг л зүйлд
Хувьсгалч шиг зовно.
Хувирашгүй шаналана.
Өөрийгөө таних гэж оролдсон минь
Өвчин болж хувирав.
Өргөс шиг авчихаж болохгүй энэ өвчин
Үхсэн хойно ч салахгүйг би мэдэв.

Author:  mendoukusaina [ Dec.06.09 12:56 pm ]
Post subject:  Re: Яруу найрагч Б.Галсансүх

Б.Галсансүх : Дондог, Янжмаа хоёр

Дондог, Янжмаа хоёр
Дээвэр дээр суугаад
Өвс татна
Цавуу үнэрлэнэ
Дондог Морьтой болохыг хүснэ
Янжмаа үртэй болохыг хүснэ

Дондог Зандан залуу
Янжмаа цоорхой хүүхэн
Дондог, Янжмаа хоёр
Дээвэр дээр суугаад
Өвс татна
Цавуу үнэрлэнэ
Дондог, Янжмаа хоёр руу
Засагт ханы Эрдэнэ
Зангиагаа зассаар ирнэ
Байгаль хамгаалагч
Эрдэнэ Банзан гитар үүрчээ.
Хүүхдүүд минь
Хүүхдүүд минь
Туулайн баас шиг
Тусгүй юм татах юм
Том хүний тамхи тат гээд
Дондог, Янжмаа хоёрыг
Кокайнаар дайлна.
Дондог хүү минь морьтой ч болно.
Янжмаа охин минь үртэй ч болно.
Өвс татаж
Цавуу үнэрлээд
Өөрийн хүний үр ялгаа юу байхав гэж
Өхөөрдөнө.


Лааны гэрэлд

Лааны гэрэлд хийлийн эгшиг уянгалах мэт
Бүдэгхэн
Чиний хархан үс нүүрийг илбэнэ, бүлээнээр
Нэг л уярам
Нүд, хөмсөг нь...
Өхөөрдөм миний гүнжхэн
Хар цагаанаас өөр өнгөгүй энэхэи орон зайд
Хөгдарахгүй навч цэцгэн дунд чамтайгаа
Би хэвтэнэ
Сэрүүн ч үгүй, халуун ч үгүй, хэвтээд л баймаар
Намуухан
Тэнгэрийн доор
Тэврэлдэнхэн жаргалтай
Дуугүйхэн
Нүдээ анин хэвтэнэ
Зүүдэндээ ч чамтайгаа
Эх сурвалж: БийрБэх.мн

Author:  Blacker. [ Dec.06.09 2:07 pm ]
Post subject:  Re: Яруу найрагч Б.Галсансүх

Одоо бол завсрын үе, тэгээд ч Галсансүх бол зохиолч биш, яруу найрагч. Монголын яруу найргийн "мөнгөн үе"-д хамаарах хүн шүү дээ. Тэр сайн, энэ дажгүй гэж хэлэх хүн одоогоор товойж тодроогүй байгаа ч шинэ үе нэгэнт ирж байгаа. Мөнгөн үе 1990-2010 онтой хамт баяртай болж дээ.

Author:  Blacker. [ Dec.06.09 2:47 pm ]
Post subject:  Re: Яруу найрагч Б.Галсансүх

юу ч гэмээр юм тэр хүмүүс нь байна л даа. тэд нар харин ном хэвлүүлээгүй, өөрийгөө яруу найрагч гэж нэрлээгүй болохоор л тэгж хэлж байгаа юм. за яахав удахгүй хэвлэгдэж гарах номноос "зургаа дах утас" гэдэг номыг хувиасаа нэрлье. хамгийн гол нь төрөөгүй хүүхдийн төмөр өлгий ярьж байгаа юм шиг болох гээд байна. тэхдээ энэ үгс мөнгөн үе-ийхнийг ямар нэгэн байдлаар муучилсан үг биш гэдгийг хэлэх нь зөв байх. тэгээд ч ерөөд оны андерграунд монголын тухай галсансүхийн яруу найраг тэр цаг үетэйгээ салшгүй холбоотойгоор өнгөрсөндөө үлдэх юм.

Author:  Hannibal [ Dec.28.09 8:37 pm ]
Post subject:  Re: || Б.Галсансүх | Яруу Найрагч ||

Б.Галсансүх: Ээждээ зориулсан шүлэг

Үгээрээ залуурдаж үйлээрээ хөтөлсөн
Үггүй ойлгуулж харцаараа ухааруулсан
Сүүгээрээ тэжээж чадлаараа өсгөсөн
Совингоороо мэдэрч ерөөлөөрөө хамгаалсан
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Зүрхээрээ шаналж зөвлөж дэмжсэн
Зүүдээрээ манаж зааж сургасан
Урмаар тэтгэж бурмаар шагнасан
Ухаанаар ялж итгэлээр зоригжуулсан
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Нулимсаараа зэмлэж инээдээрээ баярлуулсан
Насаараа зовж араас минь санааширсан
Бүдрэхэд минь түшиж бухимдахад минь аргадсан
Буян хурааж бусдын төлөө насаа нэмсэн
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.

Author:  P.S.P [ Dec.29.09 12:15 am ]
Post subject:  Re: Яруу найрагч Б.Галсансүх

uuganaa_cn wrote:
Яруу найрагч Б.Галсансүх постпанк модерн шүлэг ямар санагддаг вэ? Сэтгэгдлээсээ хуваалцаач.

Image
Түүний шүлгийн цомгоос http://share.gogo.mn/woD53xmdBA5111259968971/CD
http://share.gogo.mn/OhGQONK6Tq83701260206233/CD

ahiad tawiad ug :angel:

Author:  Eemee [ Jan.04.10 11:29 pm ]
Post subject:  Re: || Б.Галсансүх | Яруу Найрагч ||

boginohon herne chas hsen shuleg bnu?ali 2007 ond garchilu nom n?tghed l unshsan.martsan bulguu

Author:  Анударь [ Mar.09.10 3:50 pm ]
Post subject:  Re: || Б.Галсансүх | Яруу Найрагч ||

Тхх 2007..

Үхнэ гэдгээ төрөхөөсөө өмнө ухаарсан
Үхэж чаддаггүй амьтан байх яасан хэцүү юм бэ?
Үүлэнд нэр өгч., загас тэжээж., сарьсан багваахайгаас цочиж
Үүдэндээ хонх өлгөж., үсэг тогтоож., тоо бодож
Амьдралд өдөр өнгөрөх бүр дасаж., зүгширч., шунаж
Аз жаргалыг хүсэмжилж., зовлон уйтгар хоёроос зугтаж
Аймаар их ганцаардлыг мөрөөдөж., тэгснээ тэрнээсээ залхаж
Амьдралыг үхэхээсээ өмнө ухаарсан амьтан байх яасан хэцүү юм бэ?

Author:  Анударь [ Mar.09.10 3:51 pm ]
Post subject:  Re: || Б.Галсансүх | Яруу Найрагч ||

Хувцсаа угаахад
Шөрмөс татав
Ганцаардлын өвдөлт..

Author:  Анударь [ Mar.09.10 3:55 pm ]
Post subject:  Re: || Б.Галсансүх | Яруу Найрагч ||

Инээдэг өвс

Хүн эхлээд гуравдагч хүйстэй байжээ
Хүйтрэхэд хоёр хүйстэй болжээ
Дэлхий эхлээд гурвалжин хэлбэртэй байжээ
Дэнжигнээд байхаар нь бөөрөнхий болжээ
Ингэж бодоод би
Инээгээд л байлаа
Инээгээд л..
Бороо эхлээд бал бурмаар ордог байжээ
Бүгдээрээ хувин тосоод байхаар нь ус болжээ
Зүүд бүхэн эхлээд биелдэг байжээ
Залхуу нь хүрээд зарим нь биелдэг болжээ
Ингэж бодоод би
Инээгээд л байлаа
Инээгээд л..
Хүүхэд эхлээд цэцэгнээс төрдөг байжээ
Харь гаригийнхан гайхаад байхаар нь хүнээс төрдөг болжээ
Хүүхнүүд эхлээд усан оргилуур шиг цацан дур ханадаг байжээ
Харцуул гайхаад байхаар нь дуу алдан дур ханадаг болжээ
Ингэж бодоод би
Инээгээд л байлаа
Инээгээд л..

Author:  Анударь [ Mar.09.10 3:57 pm ]
Post subject:  Re: || Б.Галсансүх | Яруу Найрагч ||

Эмэгтэй хүн гэдэг
Эрэгчнийхээ сүүдэрт
Бэлхүүснээсээ дээшээ
Бөөн хайр дурлал
Бэлхүүснээсээ доошоо
Бэлэн дур тачаал
Заримдаа би буруу бодноо
Загатнаагүй газар маажсан юм шиг..

Author:  Анударь [ Mar.09.10 3:59 pm ]
Post subject:  Re: || Б.Галсансүх | Яруу Найрагч ||

Бүх хүнд

Үйлийн үр чинь
Үгнээс чинь тодорхой
Нирванаг үзтлээ
Нямба хийцгээе..

Author:  Анударь [ Mar.09.10 4:00 pm ]
Post subject:  Re: || Б.Галсансүх | Яруу Найрагч ||

Үхсэн хүний дүрд би
Үнэндээ ганцхан удаа тогломоор байна
Нижигнэсэн их алга ташилтан дор
Нэг их сайхан үхмээр байна..

Page 2 of 4 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/